Quantcast
Channel: П. Батжаргалын интернет ертөнц
Viewing all 579 articles
Browse latest View live

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Засгийн газар нэн даруй огцрох ёстой

$
0
0

e07c0754bf584867great

25

Өнөөдөр 13 цаг 32 минут [Уншсан тоо: 36449]

VIPerson булангийн маань шинэ зочин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Ринчиннямын Амаржаргалын талаар энд илүүц танилцуулга тоочих хэрэггүй юм.Учир нь тэр энэ цагийн улс төр дэх хамгийн содон, хамгийн тодорхой нэгэн билээ.

-Төрийн их баяр наадам болж өнгөрлөө. Төрийн тү-шээ хүнтэй уулзаж байгаагийнх энэ сэдвээр яриагаа эхлэе. Наадам бол монголчуудын их удаан ярьцгаадаг сэдэв. Баяр хөөрийн сэтгэгдлүүд жаахан буурч, хөөс нь дарагд-саны дараа хүмүүс нухацтай дүгнэлтүүд өгч эхэлдэг. Тэдгээр дотроос бөхийн ба-рилдаан тойрсон сэт-гэгдлүүд илүү онцгой. За, даа шөвгийн наймаас доош бол үзэх юм багатай болж дээ. Хэдэн үеийн турш үнэн хүчийг үзэж, олныг цэнгүүлж авдаг цолыг тогтоол шийдвэрээр авдаг ч болж. Үүнийг нь дагаад олон түмний доторх жалга довны үзэл дэврэв үү дээ гэх шүүмжлэлүүд нэлээд яригдаж байна. Энэ талаар таны бодол ямар байна.

-Ер нь миний нэг баримталдаг зарчим байдаг. Мэддэг юмаа л ярь гэж. Мэдэхгүй юмаа яриад хэрэг байхгүй.Наадам тойрсон, наадамтай холбоотой асуудлуудын хувьд би илүү хэрэглэгч талаасаа, үзэгч талаасаа хандаж байгаа юм л даа.

Би л хувьдаа өмнө нь бөхийн цолыг барилдаж л авдаг гэж ойлгож байсан. Одоо УИХ-аас хууль батлуулаад цол авдаг болчихлоо. Үнэнийг хэлэхэд надад энэ явдал огт таалагдаагүй. Тийм учраас тэр асуудлыг хэлэлцэж байхад нь би хуралд ороогүй. За, энэ явдлыг би мэдэхгүй юм байнаа гээд. (инээв) Нарийн ширийн юм байдаг байлгүй дээ. Миний хувьд мэдэхгүй сэдэв. Гэхдээ ямар ч байсан намайг бага байхад Төрийн их баяр наадамд дөрөв түрүүлж байж л дархан аварга цол авдаг байсан. Одоо тогтоол гаргаад л авдаг болчихсон юм байлгүй дээ. Наадам бол Төрийн ёслолын шинж чанартай арга хэмжээнүүд зонхилдог ийм баяр л даа. Тэрэнд би заавал оролцох ёстой л бол оролцдог. Бусад тохиолдолд аль болох Улаанбаатарын энэ их хөл хөлхөлдөөн, чимээ шуугианаас холхон байхыг боддог. Сүүлийн 13 жил Багануурын цаахан талд, Хэрлэнгийн хөвөөн дээр очоод л хэвтчихдэг болсон. Миний наадам бол үндсэндээ 10-ны өдөр л дуусчихдаг юм. Морины уяагаар явж ганц нэг айлаар бууж айраг ууна, наадмынхаа гурван ширхэг хуушуурыг олж иднэ. Тэгээд л оройдоо гараад явчихдаг. Хэрлэнгийн эрэг дээрээ очно. Нэг жижиг телевизортой. Тэрийгээ хараад л хэвтчихнэ.

-Та олны дунд тачигнатал инээлгээд, инээгээд явахгүй ч их шогч хүн л дээ. Таны дотор илүү марзан гаргалгаа байж л байгаа. Би хувьдаа УИХ-ын нэг гишүүн дараагийн улс төрөө бодсон уу, нутаг усаа бодсон уу нэг зальтай зарлиг хөөцөлдөж байгаад гаргуулчихсан чинь тэрнээс ч илүү ухаантай нэг айхтар бөх илүү хорон мэх хийгээд бүгдийг нь шоконд оруулчихлаа л гэж харсан.

-(инээв) Би бөхийн барилдаан үзсэн л дээ. Нэгийн даваанаасаа эхлээд бараг дуустлаа нэлээн бохирдуу л явагдсан. Бөхийн барилдаан, наадам гэхээсээ илүү зодоон нүдээн ч юм шиг. Зөвшөөрөгдсөн зөвшөөрөгдөөгүй төрөл бүрийн мэх хэрэглэсэн, их тийм ёс заншилгүй зүйл л болсон. Энэ бүхэн өөрөө монгол бөхийг чимэж байгаа зүйлс биш л дээ. Ер нь монгол бөхийн ертөнц өөрөө дотооддоо өөрийн гэсэн дэг жаягтай, хорио цээртэй. Энэ бүх зүйл үгүй болчихвол харамсалтай л юм.

-Баянмөнх аварга 60 насныхаа найран дээр найрын ууцаа Халтмаа гуайгаар хөндүүлээд, “Би энэ сайхан хүний мөрийг түшиж 40 жил Төрийнхөө их баяр наадамд зодоглосон. Тийм учраас түүнд би тусгайлан хүндэтгэл үзүүлэх ёстой юм аа” гэж хэлж байж билээ. Саяны наадам дээр нэг бөх Сэрээтэр гуайг шууд л гар зангидаад цохьчихож байхыг харах харамсалтай л харагдсан.

-Харин тэгсэн байна. Энэ бол маш бүдүүлэг явдал. Эрийн гурван наадам, бөх энэ бүгд чинь өөрөө монголын уламжлал, соёл, философийг тээж яваа зүйл юм шүү дээ. Тэр том философи, тэр том соёлыг арилжааны хэрэгсэл болгож буруу даялуулж баахан яваад, тэр нь сүүлдээ хэтрээд энэ бүх завхрал руу оруулчихав уу гэж бодож байна. Бай шагналаасаа эхлээд л бүр хачин хөөрөгдөл болоод явчих шиг боллоо. Сүүлдээ хоорондоо хэн нь юу өгч байна, хаанах нь яаж байлж байна, тэрнээс нь заавал илүү гарах юм шүү гэсэн сонин уралдаан маягийн зүйл болоод ч явчих шиг. Олон ч газар ой тэмдэглэж байна. Тэр их урсгаж байгаа мөнгөөр ядаж нэг сумын цэцэрлэг, сургуулийг засаад өгчихөж байгаа бол арай ондоо зүйл болноо доо.

-Манай УИХ-ын гишүүд ч баян юм аа. 100 гаруй сая төгрөгийн үнэтэй машиныг нэг бөхөд сэтгэл нь хөдлөнгүүтээ шууд бэлэглэчихэж байна шүү дээ.

-Бас энэ дээр туйлшраад байж болохгүй. Яахав тэгш тоотой ойнуудыг тэмдэглэж болноо. 90 жилийн ой гээд л хийцгээж байна шүү дээ. 90 жил гэдэг бол асар том хугацаа. Энэ хугацаанд бид юу хийж бүтээв. Энэ амжилтад хүрэхэд ямар ямар хүчин зүйлс нөлөөлөв, ямар ямар хүмүүс үүрэг гүйцэтгэв гэдгээ ярьж хэлэлцэж, дүгнэж цэгнэж байгаа бол нэг өөр. Үүнийхээ оронд зугаа цэнгэлээ түрүүнд нь тавьчихаад байна л даа.

-Гэхдээ эдийн засгийн хувьд энэ олон ой руу төсвөөс урсаж байгаа мөнгөний багцаа ер нь юу болж байгаа бол?

-Аймаг болгон өөрсдөө төсөв гаргаад явж байгаа. За Засгийн газраас нэгдсэн журмаар тэр зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг нь хийж өгч байгаа. Дээрээс нь нутгийн зөвлөлүүд мөнгө цуглуулаад явахаар миний харж байгаагаар ер нь бол тэрбум төгрөгөөс доош төсөвт багтаж байгаа ой байхгүй. Ингээд л бод доо.

-Та ярилцлага эхлэхийн өмнө ер нь хамгийн гоё наадам бол сумын наадам л юм даа гэж хэлсэн. Та ямар сумын наадамд очив?

-Би Булганы Бугат суманд очсон. Амрах гээд найз нартайгаа явж байтал яг сумын наадам таарсан. Тэгээд яаж зүгээр байхав бас наадмаар нь орсон. Сум орны удирдлагууд бас хүндэтгэл үзүүлээд асартаа урьж байна. Бугат үнэхээр гайхалтай сайхан байгальтай нутаг юм. Наадмаа их сайхан хийцгээж байна. Бүх юмыг ойроос харж мэдрэх талаасаа бол хамгийн гоё нь сумын наадам. Булган аймгийн Бугат сумын өөрийнх нь түүх их сонин. Үнэхээр л алдартай, сайхан хүмүүс олноороо төрж гарсан нутаг юм. Чин Ван Ханддоржийн төрсөн нутаг юм байна. Г.Амар сайдын төрсөн нутаг юм байна. Орчин цагийн хүмүүсээс гэвэл найруулагч Л.Эрдэнэбулган гуай, Д.Урианхай зохиолч, алдарт дуучин Х.Уртнасан гуай гээд яах аргагүй л Монголын супер одууд биз дээ. Тэр агуу том хүмүүс зүгээр суугаад байвал байх шүү дээ. Гэтэл бүгдээрээ тэндээ оччихсон зүтгэж байгаа юм. Х.Уртнасан гуай концертыг нь босгох гээд өөрөө дунд нь орчихсон л байна. Тэр үеийн хүмүүсийн ажлаас цэрвэдэггүй, нутаг орноо гэсэн сайхан чанар харагдаж байгаа байхгүй юу. Үнэхээр бахархмаар. Тэр мундаг хүмүүсийн оролцоо өөрөө сумын наадмын өнгө аясыг улам өөр болгочихдог юм байна л даа. Энэ бүхнийг харах надад өвөрмөц, бас сайхан санагдаж байлаа. Өөр нэг чухал зүйл гэвэл Г. Амар сайдын мэндэлсэний 130 жилийн ой 2016 онд болох юм байна. Тэр ажлын хүрээнд Булганы нөхдүүд санаачилга гаргаад явж байна. Миний мэдэхээр Л.Эрдэнэбулган гуай их идэвх зүтгэл гаргаад хөөцөлдөж байгаа. Г.Амар сайд чинь өөрөө тухайн цаг үедээ маш мундаг сэхээтэн байсан. Монголын түүх гэдэг номыг Г.Амар гуай бичсэн. Үндсэндээ тэр түүхийн уншилтаар л сүүлийн үеийн Монголын түүх бичигдээд явж байгаа гэхэд хилсдэхгүй. Үндэсний сэхээтнүүдийг , чадвартай боловсон хүчин бэлтгэхэд энэ хүний хийсэн зүйл үнэхээр их л дээ. Герман руу сургахаар явуулсан нөгөө анхны хэдийг гэхэд Г.Амар гуай явуулж байсан байх жишээтэй. Д.Нацагдорж гуай эд нарыг. Монгол улсын Ерөхий сайд байсан. Тэр хүний тухай үнэхээр ихийг ярьж болно. Тэгээд л хөөрхий нөгөө айхтар хэлмэгдлийн шуурганаар Орос руу баривчилж аваачаад л 1941 онд цаазалсан. Энэ үеийн түүхэн хүмүүсээ монголчууд санаж явах ёстой. Цөөхөн хүн бий шүү дээ. Тэдний доторх нэгэн онцгой хүн нь яах аргагүй Г.Амар сайд. Энэ хүний ойд эрхбиш төр засаг анхаарлаа хандуулах байх . Чадлынхаа хэрээр хөөцөлдөнө гэж бодож байна. Танай сониноор дамжуулаад энэ талаар сонирхож байгаа, дэмжиж туслахыг хүсч байгаа хүмүүс байвал хандаарай гэж уриалж байна.

-Одоо дараагийн сэдэв рүү оръё. Удахгүй ээлжит бус чуулган хуралдана. Энэ чуулганаар сөрөг хүчнийхэн нэлээд асуудлууд гаргаж тавих болов уу. Бас хоёр хөршийн удирдагчид манайд айлчилна. Хятадын удирдагчийг ирэх үеэр хүндэтгэлийн чуулган бас болно?

-Би ээлжит бус чуулган болно гэдэгт их эргэлзэж байна. Хүндэтгэлийн чуулган бол өөр зүйл. Шаардлагатай үед болоод л явдаг зүйл. Харин ээл-жит бус чуулган болоод цаг үеийн асуудлуудаа хэлэлцэж, асуудлуудаа цэгцэлнэ гэдэгт би эргэлзэж байна. Ер нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, улс төрийн хүчнүүдийн харь-цаа, энэ байгаа байдлуудыг харахад ээлжит бус чуулган болох магадлал их бага. Тийм учраас нэг их хүлээх хэрэггүй байх. 10 сар хүртэл таг байцгаах болов уу л гэж бодож байна.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногоо дүгнэх цэгнэхээ яах юм бол?

-Тэр яах вэ дээ. Болоод л өнгөрнө биз. (инээв) Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэгчийг анх санаачилж, Засгийн газарт “худалдсан” хүн бол ер нь Засгийн газрыг дээд зэргээр хорлоё гэсэн хүн л байсан байх. Нөгөөдүүл нь ч ямар дуртай юм. Тэрийг нь хүлээж аваад л. (инээв) Аа, ер нь 100 хоногийн дотор эргүүлчихнэ, хөгжүүлчихнэ гээд шуугидаг нь ч юу юм. Эцсийн дүндээ энэ бол нийгмээрээ тоглож байгаа ээлжит нэг хэлбэр шүү дээ. Асар их хэмжээний хүлээлт үүсгээд л, тэр хүлээлт нь ямар ч үр дүнгүй.

-Эргээд л бас нэг цохилт, сэтгэл гутрал нийгэм рүү ирнэ.

-Тэгнэ шүү дээ. Ер нь манай энэ дарга нар сүүлийн үед бодлогогүй, яарч сандарсан, тэвдсэн шоу маягийн юм их хийгээд байна. Нэг бол 100 хоног гэж гаргаж ирээд л, нэг бол ухаалаг төр гээд л. Янз янзын хий гаргасан,шоу маягийн юмнууд сэтгэдэг. Энэ нь хэтрээд байх шиг байна л даа.

-Технологижсон, илүү ухаалаг-жиж буй массыг урьдынхаараа гэнэн цайлган, дээр нь юу ч өрж тоглож болно гэж хараад байх юм. Үнэхээр дээр байгаа нөхдүүдэд тэгж л харагдаад байдаг юм болов уу?

-Үнэн. Нэгдүгээрт, ард түмэн ямар байна яг тийм засаг байна гэдэг. Ямар засаг байна, яг тийм хууль байгаа. Ямар хууль байна яг тийм амьдрал л байгаа. Тэгэхээр нэг их гайхаад байх юм байхгүй. Өнөөдөр бид нар ямархуу янзтай амьдарч байна. Энэ бидний өөрсдийн л хийсэн сонголт. Бид хэрэв өнгө мөнгөнд хууртагдсан бол тэрнийхээ л горыг эдэлж байгаа. Бид хоосон амладаг улсуудыг дэмжээд гаргаад ирсэн бол тэрэнтэйгээ л байж байгаа. Популизмд дуртай, чихэндээ таалагдсан үгийг л сонсоод, таалагдаагүй юмнаасаа хол байя гэж хүсдэг бол тэрүүгээрээ л байж байгаа.

Манай УИХ бол үндсэндээ тийм л хандлагуудын үр дүн. Товчхондоо манай нийгмийн өөрийнх нь тусгал энэ их хурал шүү дээ. Хоёрдугаарт, угаасаа өөрийн чинь хэлж байгаа санаа л даа. Ардын ч үг байдаг. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Болж байгаа үйл явдлуудыг харж байхад маш тод харагдаж байгаа. Бүгд л нэг тийм суудлаа олж өгөхгүй байна. Суудлаа олохгүй болохоор доороо гүйдлээ олохгүй. Хэн нь ямар асуудал хариуцаж байгаа юм. Юу хийж байгаа юм. Ердөө бүү мэд. Ажлаа хийгээд байгаа ч юм уу. Эсвэл хүний ажлыг барьж авч гүйгээд байгаа ч юм уу. Товчхондоо бүү мэд.

-Саяхан та блогтоо хууль баталж байгаа байдлыг өөрчлөх тухай бичсэн. Сэтгүүлчдийн түвшинд бол энэ сэдвээр багагүй дуугарсан гэж би боддог. Сөрөг хүчин нэг хэсэг барьж гүйж байгаад хаячихна лээ. Бас жаахан хариуцлагагүй сөрөг хүчин байгаа шүү дээ. Та дөрвөн тодорхой шүүмжлэл хэлсэн. Үүнийг цаашаа задарч олон уншигчдад хүрэх ёстой гэж үзэж байна. Бидний амьдралыг хашиж явах хууль маань өнөөдөр ямар нөхцөлд, ямар үе шаттай батлагдаад байна вэ гэдгийг олон түмэн мэдэх эрхтэй. Хамгийн эхэнд та дурьджээ. Хэлэлцэж бай-гаа асуудлаа мэддэг нь ховор гэж. Энэ үнэхээр дэндүү ичмээр явдал биш үү?

-(инээв) Ер нь мэддэг юмаа л ярих хэрэгтэй шүү дээ. Би санадаг юм. Тэр жил манай УИХ-аар эмийн тухай нэг хууль орсон. Тэр дундаа наркотик агууламжтай эмийн тухай асуудал орж ирэхгүй юу. Тэгээд л хэлэлцүүлэг өрнөөд л явчихлаа. Асуулт тавиад л үг хэлэх болсон чинь танхимд сууж байсан гишүүд бүгд кнопоо дарчихдаг юм. Тэгээд бүгд үг хэлээд байгаа байхгүй юу. Би их гайхсан. Бүгдээрээ л энэ асуудлаар ийм их мэдлэгтэй юм байхдаа гэж. Үнэн хэрэгтээ ганц гадарлаж байгаа хүн нь тухайн үедээ Эрүүл мэндийн сайд байсан Ламбаа гуай л байхгүй юу. Бусад нь бол тэр тухай юу ч байхгүй. Тэгсэн мөртлөө л бүгд ярьдаг. (инээв) Би бол иймэрхүү юмнаас аль болох хол байя гэж боддог. Хэрвээ би мэдэхгүй л бол шүү дээ. Намайг одоо тийм эмийн тухай яриад унавал хүн амьтан гайхна биз дээ. Эдийн засаг дээрээ ганц хоёр юм ярьдаг юм байгаа биз. Гадаад харилцаан дээрээ ганц хоёр юм хэлдэг юм байгаа биз. Боловсролын тухай асуудлууд дээр магадгүй юм. Түүнээс биш эмийн тухай, тэр дундаа тийм янз бүрийн бодистой нарийн ширийн эм яриад унавал бас л сонин явдал биз дээ. (инээв) Энэ нөгөө байраа олно гэдэг асуудал чинь юм л даа. Энэ хууль тогтоох үйл ажиллагаа маань өөрөө ямар үе шаттай явах ёстой юм бэ. Хам хум ингээд явах юм бол нэг үр дүн гарч ирнэ. Цэгцтэй, замбараатай, маш няхуур, буурьтай суурьтай явах юм бол арай өөр дүн гарна биз дээ. Анх УИХ байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байхад үндсэндээ хэлэлцэж байгаа хуулийн заалт болгоноор ярьдаг байсан юм. Энэ хугацаа шаарддаг байсан уу гэвэл байсан. Нэлээн их сунжирдаг. Гэхдээ секундэд 3000 метрийн хүчтэй салхи даах хэмжээний хууль батлагдаж байлаа шүү дээ. Өнөөдөр бол хагас өдрийн дотор 10 хууль батлагдчихаад тэр нь маргааш нь буруудаад, долоо хонохгүй буцаагаад орж ирж байгаа хууль байна шүү дээ.

-Хууль бичнэ гэдэг өөрөө тусдаа технологи.

-Мэдээж.

-Яг хууль бичдэг гишүүд гээд аваад үзэхэд цөөхөн шүү дээ. Та бас өглөө сэдээд үдээс хойш батлуулдаг шахам байна гэж бичсэн байсан. Энэ үнэндээ гэмт хэрэг биз дээ.

-Харин оромдож л байгаа хэрэг шүү дээ. Хамгийн гол нь энийгээ зөв-шөөрөөд, хуульчлаад яваад байгаа нь эмгэнэлтэй байна. Хариуцлага гэдэг зүйлийг би сүүлийн хэдэн жил ярьж байна даа. Ердөө л энэ. Эрх барьж байгаа улс төрийн хүчин хариуцлагаа ойлгох ёстой юм аа. Хууль оруулж, батлуулж байгаа энэ бүх зах замбараагүй байдлаа харах, бодох ёстой шүү дээ. Гэтэл тийм юм үнэхээр байхгүй байна. Бас нэг чухал санаа нь бол мэддэг чаддаг бусад хүмүүсийг татан оролцуулах шүү дээ. Тухайн тухайн асуудал дээр мэргэшсэн хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүсийнх нь дуу хоолойг нэлээн сүрхий сонсч явах ёстой байдаг. Энэ бүр байхгүй.

-Зарим гишүүд нь ч яахав гаднаас бичсэн хууль худалдаж аваад оруулж ирдэг.

-Ийм асуудал байгаа. Гэхдээ энэ тийм ойлгомжгүй зүйл биш. Төр өөрөө УИХ-аараа дамжуулж хуулиа гаргаж байгаа. Тэгэхээр хаанаас, хэнээс яаж ч орж ирсэн байлаа гэсэн тэр орж ирж байгаа хуулийг хэлэлцээд гаргадаг тэр механизм, тэр шүүлтүүр өөрөө маш чамбай байхгүй бол болохгүй шүү дээ.

-Бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль гаргадаг гэж та шүүмжилсэн байна. Энэ явдал нэг үе хэмжээ хязгаараа алдаж байсан. Одоо бас сэргэж байна гэж үү?

-Би энэ батлуулж байгаа хуулиудыг дотроо хараад л суудаг юм. За, энэ ийм л замаар орж ирж байгаа хууль байна даа гээд. Сая бид хоёр бөхийн тухай нэг асуудал ярьлаа даа. Жаахан ухаад үзэх юм бол юу ч гараад ирэх юм билээ.(инээв) Тэгэхээр хоёулаа ингээд л зогсчихъё, яршиг.

-Асуухгүй, ярихгүй байж болох-гүй нэг сэдэв яах аргагүй хөрөнгө оруулалтын орчин болчихоод бай-на. Манайд ажиллаж байсан айлууд гараад явчихсан. Түрээсэлж байсан байрууд бүгд эзгүйрсэн. Тэгсэн ч гадна талдаа Монголыг сонирхох сонирхол байгаад байдаг. Зориг-лоод ганц нэг нь ороод ирдэг. Санхүүгийн ямар ч сахилга бат байхгүй, ёс суртахууны багана байхгүй, дэг журам байхгүй нөхцөл байдал угтдаг. Энэ байдлаас яаж гарах вэ?

-Цаашдаа яах вэ гэдэг асуултад ердөө нэг л хариулт байгаа. Ерөөсөө л итгэл олох. Өөр юм байхгүй. Өнөөдөр Америкийн Засгийн газар нэг хувийн хүүтэй зээл авч байна. Монгол улсын Засгийн газар юм уу, Монголын аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээл дээр гараад зээл авъя гэхээр 11-12 хувь болчихоод байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд аягүй том зөрөө гарч байгаа биз. 11 дахин, 12 дахин . Энэ хэмжээгээр Монгол Улсын Засгийн газарт итгэх итгэл, Монголын эдийн засагт итгэх итгэл байхгүй байна л гэсэн үг . Тэгэхээр тэр итгэлийг олж авах асуудал өнөөдрийн нэн тэргүүний асуудал. Хэрвээ бид хөрөнгө оруулагч нарын итгэлийг олоод авчих юм бол тэд бидэнд 13 хувийн хүүтэй зээл өгнө гэж байхгүй. Хэвийн түвшинд 5 хувийн хүүтэй, 6 хувийн хүүтэй өгье гэж ярина. Ингээд явж болж байна. Энэ бол дэлхий дээр байж байгаа хэвийн харилцаа. Бид чинь дэлхий дээр байж байгаа тэр нэг зүй ёсны юмнаас бүр гажаад давхичихсан, ойлгомжгүй, хэцүү байдалд орчихоод байна шүү дээ. Энэ л хамгийн чухал зүйл. Итгэлийг олж авах тал дээр маш шийдэмгий арга хэмжээнүүд авах хэрэгтэй.

-Энэ ажлын хамгийн эхний хийх ажил ямар ч хүчээр хамаагүй Төрийн залуур дээр байгаа энэ бүтцийг өөрчлөх л биз дээ?

-Хамгийн эхэнд, нэн тэргүүнд авах ёстой арга хэмжээ бол энэ Засгийн газар огцрох ёстой.

-Үнэхээр өөр арга алга.

-Засгийн газрын бүтэц бүрэлдэ-хүүнийг өөрчлөх хэрэгтэй, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа энэ нүүр царайг бол өөрчлөх ёстой. Ердөө өөр арга байхгүй.

-Хөрөнгө оруулагчид ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна гэж та маш тодорхой байр суурь илэрхийлсэн байсан.

-Үнэхээр өөр яаж ойлгомжтой, тодорхойгоор хэлэх юм бэ.

-Манай сайд нар гэж маш хачирхалтай олонлогийн цуглуулга болчихоод байна л даа.Ичих багадаж байна шүү.

-Тийм. Асар их итгэл найдвар хүлээлгээд томиллоо. Бололцоог нь өглөө. Үр дүн алга. Хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Ажил унагаачихсан нөхдүүдээ одоо даруй чөлөөлөх хэрэгтэй байна. Энэ хариуцлагыг олон түмэн шаардаж байна. Эрх мэдлийг нь өгсөн үү, өгсөн. Бүр дүүрэн, хангалттай өгсөн. Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлж өгсөн үү, өгсөн. Хөөрхий муу Монголбанкны Н.Золжаргал ёстой эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаад урьд өмнө Монгол Улсын аль ч Засгийн газарт байгаагүй хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж өгсөн шүү дээ.

-Өнгөрсөн хоёр жилд чардайж байгаад бүх бололцоог тавьж өгсөн.Одоо харин бид, үхэхээр чи үх гэх шиг Монголбанкыг загнах маягтай суух нь увайгүй харагддаг.

-Наадах чинь нөгөө унаж яваад морио…гэдгийн л үлгэр шүү дээ.Хүн чанарын асуудал.Инээдэмтэй л юм даа.Өөр юу гэлтэй.Монголбанк тийм их бололцоо босгож өгөөд байхад өөрсдөө яасан гэхээр зүгээр л ажил унагаасан байхгүй юу.Итгэл даагаагүй л байхгүй юу.

-Монголбанкны Ерөнхийлөгчид ярилцлага авах хүсэлт тавьсан юм.Тэр сэтгэл гутралд орсон бололтой.Би ийм нөхцөлд юу хэлэх юм бэ. Хэл нэвтрэлцэх хүн ч ганц хоёрхон байна шүү дээ гэж харилцуурын цаана санааширч байна билээ.

-Хэцүү нөхцөл, хэцүү нөхөдтэй учирсан ч тэр хүн эдэнд маш том бололцоо гаргаж өгч ажилласан. Даанч бүгд итгэл хөсөрдүүлсэн, ажил унагасан.Дэндүү харамсалтай.

-Ганц нэгхэн улстөрч Засгийн газраас хариуцлага хүлээхийг шаардаж байна.Ёс суртахууны хувьд цаашаа алхах бололцоогүй болчихлоо.Одоо зогсоочээ гэж.Олон түмэн бол бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн зүг анхааралтай харж байна.Өөрийнх нь нам эрх барьж байна. Олонх биш ч олуулаа. Гэхдээ энэ ч гэсэн тоглоомын үг шүү дээ. Алтан гэж хэлж болохуйц эрх мэдлийг л АН атгаж байгаа. Ардчиллын аранзал туг маань харин чимээгүй. Хааяа гарч ирж ард түмэнд концерт үзүүлчихээд л сууж байх шиг.

-Наадах чинь ахиад л нөгөө төрийн тогтолцооны асуудал.Төрийн тогтолцоогоо хэрэгжүүлж байгаа механизмын асуудал болчихоод байна.Хэрвээ дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй ээ.Сая Японд Монгол Улсын Ерөнхийлөгч яваад хөрөнгө оруулалтын уулзалтад оролцоод ирлээ.Ерөнхий сайдтай нь уулзлаа, учирлаа.Үнэхээр сайхан, баярламаар, бахархмаар.Дэлхийн аль ч орны төрийн тэргүүн иймэрхүү арга хэмжээнд оролцдог.Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, үндэсний эдийн засгаа дэмжиж гадаадад дотоодод очиж сурталчлах арга хэмжээнд оролцдог.Бүх юм зөв.Өөлөхийн аргагүй зөв. Гэхдээ…

-Бизнесменүүдээ аваад явлаа.

-Тэглээ, бүгдийг нь аваад явлаа.Чадлаараа л зүтгэлээ.Гэвч ардаа буруу л байгаа байхгүй юу.Зөв мөртлөө буруу.Яагаад гэхээр энэ л засаглалын тогтолцооны асуудал чинь байхгүй юу.Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш.Манайх парламентын засаглалтай орон.Тэгээд Ерөнхийлөгч нь ийм ажиллагаа хийгээд яваад байхаар эцсийн дүндээ юу болж харагдаж байна вэ гэхээр Засгийн газар нь ямар ч нэр хүндгүй болчихсон юм уу. Засгийн газарт нь утга учир алга гэдэг тийм юм руу яваад байгаа байхгүй юу. Засаглалын хоорондын тэнцвэр, баланс бүх юмыг ингээд алдагдуулаад байгаа юм.Ерөнхийлөгч өөрөө хүссэндээ ийм ажлууд руу орж байгаа юм биш.Хөөрхий амьтан арга буюу энэ юм руу ороод байна шүү дээ.Ерөнхийлөгч нь засгийн ажлыг барьж хийгээд л, УИХ нь засгийн ажлыг барьж хийгээд л байх юм бол Засгийн газар нь юуны ажлыг хийх үү.Яамныхаа ажлыг хийгээд, яамных нь ажлыг хийж байгаа хүмүүс нь аймгийн ажлыг хийгээд ингээд холион бантан.Суудлаа олохгүй байгаагийн л тод эмгэнэл шүү дээ.

-Эрт холион бантан болоод явчихсан л даа. Манай Ерөнхийлөгч чинь сүүлдээ яамны сайд, агентлагийн дарга нарын асуудал руу орсон. Загнах, өмөөрөх гэх мэтийн бүр хачирхалтай байдлуудыг үзүүлж эхэлсэн.

-Энэ буруу байхгүй юу.Ахин хэлье.Нөгөө суудлаа олохгүй байгаагийн л илрэл.Миний бодлоор бол жаахан алсын хараатай, том харж ажиллая гэвэл өнөөдөр засаглалын тогтолцоогоо тодорхой болгох чиглэл дээр анхаарах ёстой.Нэг бол энэ парламентын засаглал гэдэг юмаа бэхжүүүл.Энийгээ бүр хоёр уншигдахааргүй болго.Нэгд, Монгол Улсын Ерөнхий сайд бол ялсан намын дарга байна.Хоёрт, Ерөнхий сайд нь УИХ-аа тараана.Энэ эрх мэдлийг нь өг.Ерөнхий сайд чинь их хурлаа тараахын тулд ер нь нэлээн юм болноо доо.За, хорошо их хурлаа тараагаад, ээлжит бус сонгуулиа явууллаа.Дахиад манай нам ялах уу, дахиад би Ерөнхий сайд болох уу.Энэ бүгдийгээ бодож байж тэр Ерөнхий сайд шийдвэр гаргана шүү дээ.Ерөнхий сайдын оруулж ирж байгаа юмыг унагааж байгаа их хурал нь ч бас юм бодноо доо.Дараа нь би гарч ирэх үү, үгүй юу гэж.Ингэж тал талаасаа тэнцвэржүүлэлт гэдэг юм чинь яваад нөгөө сонгодог парламент гэдэг зүйл чинь тогтдог байхгүй юу.Англид байж байна.Японд байж байна.Дараагийн хувилбар, эсвэл ингэж ойлгомжгүй явахаар Ерөнхийлөгчийн засаглал руугаа ор.Энэ хоёр юман дээр тодорхой ажиллах ёстой болчихоод байна.Энийгээ хийж байж энэ ойлгомжгүй байдлаасаа төр өөрөө гарах юм.Энийг хийх эр зориг байх ёстой.Чадахгүй юм бол энд эрх ямбыг нь эдлээд байгаад байх ямар шаардлага байгаа юм.Хийх ёстой.

-Ерөнхийлөгчийн засаглалын тухай яриа бол хааяа Ерөнхийлөгч байгаа хүмүүсийн зүгээс л явуулж үздэг яриа төдий л дөө.

-Хааяа биш ерэн оноос хойш аваад үзье л дээ.За, П.Очирбат гуай энийг ер нь яриагүй байх. Н.Багабанди гуайн үед бол яригдаад эхэлчихсэн байсан. Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм байна гэж. Н.Энхбаярын үед Ерөнхийлөгчийн засаглалын тухай их олон ярьж байсан. Одоо ч гэсэн яригдаад байгаа. Ер нь их олон хүн энэ сэдвийг яриад байгаа юм. Тэр эрх мэдэл дээр суучихаад энэ юмнуудыг бас нэг ойлгоод байна шүү дээ. (инээв) Нэг л юм болохгүй байна гэж. Гэсэн атлаа энийг тууштай барьж аваад шийдэх чадалтай хүн байхгүй. Ерөнхийлөгч хүн өөрөө ярихаар янз бүрээр ойлгогдчих гээд байдаг. Энэ байдлаас нь болоод тойруу замаар явж байна. Одоо УИХ дээр маш хошин юм их болж байгаа ш дээ. УИХ маань өөрийнхөө шийдэх ёстой байсан юмыг өөрсдөө шийдэхгүй, жаахан төвөгтэй юм гараад ирэнгүүт нэг бол Засгийн газар луу шидчихдэг, эсвэл Ерөнхийлөгч рүү явуулчихдаг. Тэгээд дараа нь цөмөөрөө гайхаад байдаг. Энэ одоо юу болоод байна вэ гэж. Өнөөдөр П.Очирбат Ерөнхийлөгчийн эдэлж байсан эрх мэдэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн эдэлж байгаа эрх мэдэл хоёр өдөр шөнө шиг ялгаатай байгаа. Хамаагүй хүчтэй болчихсон. Яагаад тийм болчихсон юм. Хэн тийм болгочихсон юм. Тэд нар өөрсдөө хүсээгүй шүү дээ. Монгол Улсын Их хурал хууль батлахдаа тэр юмнуудыг шилжүүлсээр шилжүүлсээр байгаад өнөөдөр ийм болчихоод сууж байгаа.

-УИХ-ын потенциалд хамаг учир байгаад байна шүү дээ. Энэ нь явсаар намууд руу орж байгаа.

-Намууд руу орж байна. Хоёрдугаарт, ерөнхийдөө энэ төрийн тогтолцоо, төрийн механизм гэдэг чинь өөрөө юу юм. Төрийн уламжлал соёл гэдэг чинь юу юм. Төрийг чинь бэхжүүлж байдаг гол элемент нь юу юм гэдгийг бас мэддэг хүмүүс байх ёстой юм. Түрүүн миний онцлоод байсан асуудлаа мэддэг хүн гэдэг ойлголт шүү дээ. Түүнээс биш зүгээр л нэг их хуралд орж ирчихээд туугаад байж болохгүй шүү дээ. Төрийн эрэг шураг, Төрийн анатомийг мэддэг хүмүүс баймаар байна. Би нэг жишээ хэлье. Сая Төрийн ёслолын албаны тухай хууль баталлаа. Тэгээд Засгийн газрын мэдэлд байсан юмыг зүгээр аваачаад л Ерөнхийлөгч рүү шилжүүлээд хаяж байгаа юм. (инээв) Ерөнхийлөгчид эрх мэдэл нь дутаагүй шүү дээ. Одоо бүр хийх ажилгүй болчихоод тэр ёслолыг хариуцах нь л дээ. Ийм байдал руу Ерөнхийлөгчийг оруулж, олны дунд нэр хүндийг нь таагүй байдалд оруулж байгаа явдал маш хариуцлагагүй, өрөвдмөөр явдал. Дэндүү хариуцлагагүй засаг, дэндүү хариуцлагагүй Их хурал байгаа байхгүй юу.

-Чадамжин дээр нь гол асуудал байна л даа. Чадахгүй, мэдэхгүй учраас айгаад залхуураад, хялбарчлаад ийш тийш нь тарааж хаяад байна.

-Тийм. Асуудлынхаа мөн чанарыг барьж авч чаддаг, том зургаар нь харж уншиж чаддаг түшээд үгүйлэгдэж байна л даа. Хаана нь хэн нь юу хийгээд яваа нь огт ойлгогдохгүй, хөл толгойгүй засаг л байна шүү дээ. Суудлаа бушуухан олмоор байна, үнэндээ. Энэ улсын нүүр царайг баллаж дууслаа.

-Оюутолгойг гацаачихлаа. Дараа дараагийн төслүүдийн хувь заяа маш хүндэрчихлээ. Гаднаас авчихсан зээлүүдийн өр өсөөд яваад байдаг. Ахиад л яах вэ?

-Ацан шалаа шиг л юм болчихоод байна . Үндсэндээ Оюутолгой бол төгс төгөлдөр гэрээ байгаагүй. Гэхдээ тухайн үед энэ гэрээг хийж байх үед үүнээс илүү юм гарч ирнэ гэж хүлээж байсан гэвэл бас худлаа. Одоо өнгөрсөн хойно нь мэдэмхийрээд л, тэгэх ёстой байсан, ингэх ёстой байсан гэж ярьж байгаа хүмүүсийг би их л хачирхалтай сүрхий хүмүүс юм даа гэж хардаг. Их л дотуур тамиртай хүмүүс байж дээ л гэж хэлэх гээд байна. Үнэнийг хэлэхэд тухайн үеийн бүх бололцоогоо дайчлаад л байгуулсан гэрээ нь энэ. Алдсан юм байгаа. Оносон юм байгаа. Гэхдээ цаашаа яаж явах вэ гэдэг тактикаа бодох хэрэгтэй ш дээ. Эхлээд бид жаахан цэгцтэй байя, замбараатай байя. Үе шаттайгаар энэ юмнуудаа засаад явъя. Засаад залруулаад явахын тулд бид нарт хэлэлцээ хийх чадал байх ёстой. Нөгөө хүнтэйгээ нэг түвшинд очиж байж хэлэлцээ хийнэ шүү дээ. Түүнээс биш чи сул дорой, чадавхигүй байж мянган юм яриад яахав. Тэгэхээр тэр түвшиндээ очих хэрэгтэй байна. Энэ түвшин рүүгээ алхахын оронд дандаа сэлэм эргүүлж давхисан. Үр дүн нь энэ. Одоо гадаадын хөрөнгө оруулагчид ганцхан дохио хүлээж байгаа юм. Ерөөсөө та нар энийгээ л явуул. Та нар мянган хууль батлана уу, мянган удаа амаараа мэдэгдэл хийнэ үү тэр огт сонин биш. Бид нар танай яг үйл ажиллагааг чинь л харж байна. Бодитой та нар юу хийх юм бэ л гэж байгаа. Тэгэхээр энэ Оюутолгойг явуулахаас өөр арга байхгүй. Энэ хорвоо дэлхий дээр үнэ төлбөргүй зүйл гэж байхгүй шүү дээ. Чи хэрвээ хариуцлагагүй байсан л бол тэрнийхээ төлбөрийг ямар нэгэн хэлбэрээр төлөх л болно. Туршлага чинь дутсан бол, оюун ухаан чинь хүрээгүй бол чи ямар нэгэн хэлбэрээр төлөөсөө төлнө. Манай Монгол улсын болж байгаа юмны ч, болж бүтэхгүй байгаа юмны ч төвлөрөл нь энэ Оюутолгой шүү. Нэг их хамаг юмаа тавиад туучихсан юм шиг, сүйрчихсэн юм шиг хараагаад хэрэггүй. Айгаад ч хэрэггүй. Зүгээр тулхтай л байр сууриа баримтлаад яв. Өдий болтол яваад байсан юм, ахиад нэг хэсэгтээ ч явах бололцоо байж л байна.

-Хариуцлагагүй хэвлэл мэдээллийн хийсэн балаг ч энэ төсөл дээр их байгаа шүү дээ.

-Тийм. Гол нь ахиад л нөгөө мэргэжлийн хүмүүсийн асуудал шүү дээ. Сайд маань энэ дээр жинхэнэ төрийн хүний зангаргыг л гаргах хэрэгтэй дээ. Би энэ салбарыг хариуцаж байгаа сайд нь байнаа. Би юмаа мэдэж байнаа. Би Монгол улсынхаа эрх ашгийг мэдэж байна. Яаж хийхийг нь би мэдэж байна. Би ингэж ингэж хийнэ. Хэрвээ миний энэ байр суурь таалагдахгүй байгаа бол уучлаарай, тэр чаддаг хүнээ авчраад тавь гэж хэлээд явах чадвартай хүн байх ёстой байхгүй юу. Харамсалтай нь манайд тийм хүмүүс алга л даа.

-Яв гээд байхад явахгүй байна шүү дээ. Явах хугацаа нь болчихоод байхад явахгүй байна. Юун сайн дураараа явах тухай та ярина вэ?

-(инээв) Харамсалтай нь тийм бай-на. Сая З.Энхболд танай сонинд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна билээ. Сайдын суудалгүй л бол үхчих гээд байгаа хүн олон байна гэж. Энэ үнэн л дээ. Бүр нэг гөлийчихөөд , уйлан дуугараад суугаад байгаа юм чинь.

-Шүүж шалгах битгий хэл сонсохын аргагүй аймшигтай юмнууд хийчихээд л сандал ширээнээс тас зуураад тавьж өгөхгүй. Монголын төр бас түшээддээ хайртай шүү дээ. Асуудлуудыг нь хаалттай хуралдаж ярьж байна. Бас л сонин зүйлс уншигдах юм даа.

-Хайртай. Тэр үнэн.

-Хаалганы наана гарч ирээд ч нөгөөхөө шоглоод тараагаад явдаггүй. Бас л сайхан шинж биз дээ. Гэвч нөгөө нөхдийн үзүүлэх хариу өчүүхэн байх нь л харамсалтай.

-Хүн байхын хамгийн гол хэмжүүрүүдийн тухайд ч авч үзэх бололцоогүй хүмүүс олон таардаг. Мэдэх чадахын тухайд бүр орхиод шүү дээ. Бид нэг том юман дээрээ алдаад байна. Энэ явж явж улс төрийн намаасаа ч хамаараад байгаа юм биш. Ер нь Монголын төрийн түшээ гэж ямар хүн байх юм. Тэр төрийн түшээгээ яаж бэлтгэж, яаж шигшиж дээшээ гаргаж ирдэг юм бэ гэдэг тэр механизм алга болчихож. Урд нь бол худлаа үнэн ч гэсэн байсан юм. Нутгархдаг, танил тал хардаг ч гэсэн нэг тийм шүүлтүүр байсан юм. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд эргүүлд гарч үзээгүй хүн төрийн сайд хийж байна. Сум удирдаж үзээгүй, аймаг удирдаж үзээгүй хүн төрийн сайд хийж байна. Ядаж 500 хүнтэй хамт олон удирдаж үзээгүй хүн төрийн сайд хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ буруу юм байна. Угаасаа тодорхой шалгуур байх ёстой. Мэдлэгтэй гэдэг бол 30 дугаар асуудал болчихоод байна. Өнөөдөр ерэн он биш. Хорин хэдэн жил өнгөрчихлөө. Энэ хугацаанд маш олон хүн урьдийн мөрөөдөл байсан тэр сургуулиудыг төгсөөд сураад ирчихсэн байна. Өнөөдөр мэдлэгтэй хүмүүс хангалттай байна. Мэдлэг дээр юу хэрэгтэй байна вэ гэхээр чин сэтгэл, ёс зүй, туршлага, совесть хэрэгтэй байна. Энэ бүгд хосолсон, төлөвшсөн хүмүүсийг үе шаттайгаар бойжуулж дээшээ гаргадаг болохгүй бол явахгүй нь ээ. Яахав өнөөдрийн Монголын ардчилал, сонгуулийн тогтолцоо ч гэсэн бас сөрөг нөлөө үзүүлж байна л даа. Бид нарын хүссэн юмнаас арай л ондоо үр дүнд хүргээд байна. Гэхдээ ер нь төр гэж байдаг л бол төрийн боловсон хүчний бодлогоо маш хатуу явуулах л ёстой юм. Тэгэхгүй бол өнөөдөр намын дарга дагасан, бусдаас илүү бялдуучилж чаддаг хэсэг хүмүүс нь дэвшээд явж байна. Нэг бол бусдаас илүү хэрэлдэж чаддаг, гайхалтай хэрүүлч хүн бас явчихдаг юм байна ш дээ. Нэг бол их орилж чарладаг нөхдүүд яваад байдаг. Ийм л талбар болчихоод байна. Би өнгөрсөн 11 дүгээр сард нэг мэдэгдэл энэ тэр хийгээд, гишүүнээсээ татгалзъя гээд бөөн асуудал болсон шүү дээ. Түүнээс хойш анх удаа л ийм дэлгэрэнгүй байдлаар сонинд ярилцлага өгч байна. Ганц нэг удаа бага сага ярьсан. Анх удаа том сэдвүүдээр байр сууриа илэрхийлж байна. Яагаад ярилцлага өгөхгүй байсан юм бэ гэхээр үнэхээр ярих юм олдохгүй юм. Жил гаруй болох гэж байна. Ярих юм олдохгүй л байна. Хэлдэг юмаа бол би тухайн үед нь хэлчихсэн. Улс төрийн байдлын талаар хэлчихсэн, эдийн засгийн байдлын талаар хэлчихсэн. Төрийн тогтолцоотой холбоотой, боловсон хүчинтэй холбоотой асуудлаар үндсэн-дээ хэлчихсэн.

-Нөгөө талаас нэг зорилго, үзэл санааны төлөө бүх амьдралынхаа турш хамт явчихсан нөхөд чинь болохоор хэцүү байгаа байх. Та бүхний дунд түүх, нэг тийм дотоод хайр байгаа. Энэ зүйл чангаагаад харин ч та их тэвчсэн юм болов уу, харин ч хожуу тэмцэж байгаа юм болов уу гэж хардаг шүү дээ.

-Тийм ээ, юу хэлж байгааг чинь маш сайн мэдэрч байна. Юм хэлэх гэхээр намаа шүүмжилчих гээд, за эд нар маань нэг юм учрыг нь олчих болов уу. Бас ч гэж ийм нөхдүүд биш юмсан. Бас ч гэж босгоод ирчих болов уу гээд дотроо бодоод яваад байдаг. Нөгөө талаас надтай надгүй зөндөө нухуулж байна шүү дээ. Амтай болгон л нүдэж байна. Тэд нар нүдээд, шархадчихсан байхад нь би очоод тэрэн дээр нь давс хийгээд яах вэ дээ гэж өөрийгөө бариад яваад байгаа байхгүй юу. Бүр болохоо байхаар нь хааяа өөрийнхөө блог дээр байр сууриа биччихээд. Нэг ийм хэмжээнд байна л даа. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бол маш их юм ил харагдлаа. Их тод гарч ирлээ. Хамгийн чухал нь ямар ямар асуудлууд байгаа юм бэ гэдэг нь их тодорхой болж ирж байна. Ядаж УИХ дотроо шийдмээр асуудал гэхэд маш их байна. УИХ-ын дэгтэй холбоотой. Тухайлбал, УИХ-ын гишүүн нэг өргөдөл өгч байхад тэр өргөдлийг нь ер нь яаж хэлэлцэх ёстой юм. Энэ гэхэд л байсангүй шүү дээ. Гэх мэт маш олон асуудлууд гарч ирж байна.

-Таны хийсэн тэр акцийг бол хугацаанд нь тултал хайрлаад, хугацаанд нь тултал гайхшираад л хийсэн тэмцэл гэж хардаг. Яг таны асуудал орж байхад таны түүхийг бараг мэдэх мэдэхгүй хүмүүс л элдэв том үг хэлж байна билээ. Сонгогчдын өгсөн мандатыг хүндэтгэсэнгүй гэж байх шиг л байсан. Зугтах гэлээ ч гэж байх шиг байсан. Гэхдээ яг сонгогчид юу гэж үзсэн бэ. Энийг асууя гэж бодож байсан юм?

-Сонгогчид маш дэмжсэн. Ер нь зүйтэй шүү. Наадах чинь зөв. Харин ч ийм асуудал гаргаад тавихад чинь сэтгэл онгойлоо гэж хүртэл хэлж байсан. Зөвхөн миний тойргийнхон ч биш өөр аймаг сумдаас олон хүмүүс ярьж байсан. Олны тэр хандлага чинь аягүй их дэмжлэг өгдөг юм билээ шүү. Огт мэдэхгүй танихгүй, тэр бүү хэл бүр огт ямар нэг хандлага хүлээгээгүй хүмүүс ч утасдаад ярихаар сайхан юм билээ. Ерөнхийдөө зөв юм хийж байгаадаа би маш их итгэлтэй байсан. Тэгээд дээрээс нь олон түмний тэр дэмжлэг ороод ирнэ гэдэг сайхан л даа. Таныг ч гэсэн би ийм мэдрэмжийг авч байгаа хүн гэж хардаг. Энэ хэвлэл мэдээллийн салбарт өчнөөн жил ажиллаад, ер нь ер бусыг л үзлээ ш дээ. Одоо бас ингээд шинэ сонин гаргаад явж байна. Олны дунд ам сайтай л байна билээ. Гэхдээ амаргүй л байгаа байх. Сүүлийн үед улам хурц хурц асуудлуудыг гаргаж ирж нийтэлж байгаа. Бас л дуудагдаж бариад байгаа сурагтай байсан. Хажуугаар нь элдэв холбоо, хаалтын гэрээний асуудлуудаар тэмцэл явуулж байна. Гэхдээ энэ бүхний ард олон түмний дэмжлэг түрж орж ирж байгаа нь л сайхан байхгүй юу. Би үүнийг л хэлэх гэсэн юм. Энэ бол үнэхээр сайхан мэдрэмж байдаг юм билээ.

-Ардчиллын алтан гэгдэх лидерүүд гэвэл цөөхөн хүн байна. Ихэнх нь залхсан уу, энэ улс төрийн тогооноос хол явна л даа. Тогоон дотор орж ирээд тонгочуулж, тэр онцгой хүмүүсийн зорилго, үнэт зүйл, нэр хүндийг унагаж байгаа нөхдүүд болохоор тэр үед хэн ч биш явсан бүлэглэл байх. Харин танай хэд хааччихав аа. Гадны парламент, төрийн дээд түвшинд ажиллагсдын настай харьцуулахад та нар идэр залуу байна.

-Тийм ээ, бид залуу.

-Манайд болохоор өө, одоо болсон. Хол явъя гэцгээх. Жишээ нь, энэ сэдвээр би Баабартай гэхэд хоёр гурван удаа ярилцаж байсан. Би ирэхгүй ээ л гэдэг. Да.Ганболд байна. Лав л байх ёстой газраа алга байна. Дэлгэрмаа алга байна. Элбэгдорж тэнд. Очихыг хүссэн газраа очсон байх. Энэ их гунигтай дүр зураг санагддаг юм.

-Би зүгээр нэг юмыг хэлэхэд ганцхан зүйлийг их найдаж байсан юм.2012 оны сонгуулийн үр дүн гайгүй гарвал.Ёстой нэг зовлон үзсэн хэдэн чавганц нараа дайчилна даа гэж.Тэд нар чинь хий нь гарчихсан хүмүүс байхгүй юу.Юм юм үзчихсэн.Хэр баргийн юманд сөртөлзөөд байхгүй.Хэлүүлдгээ хэлүүлчихсэн, шүүлгэдгээ шүүлгэчихсэн.Авдаг үнэлгээгээ авчих-сан.Тийм учраас орж ирээд үнэхээр хоёргүй сэтгэлээр зүтгэнэ дээ гэж.Том ч зорилтууд байсан шүү дээ.Тэрийг барьж аваад шийднэ дээ гэж үнэхээр их горьдож байсан.Үнэхээр манай халзан Ганболд гэхэд ямар хүн билээ.Гарцаагүй л Монгол улс энэ хүний потенциалийг дутуу л ашиглаж байгаа.Өнөөдөр тэнд аваачиж тавьчихаад потенциалийг нь ашиглаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байдалд л байл-гаж байгаа.ЗХУ-д дээр үед нэг тийм албан тушаал байсан юм.Хөдөө аж ахуйн яамны сайд гэж.Ер нь хүнийг унагаая л гэвэл тийш нь аваачиж тавьдаг байхгүй юу.Яагаад гэвэл хө-дөө аж ахуй нь ерөөсөө босдоггүй байсан. (инээв) Тэрэнтэй адилхан нэг юман дээр аваачаад тавьчихсан байх жишээтэй.Гэхдээ цаадах чинь бол үнэндээ юмыг хамаагүй том хар-на шүү дээ.Өнөө маргаашийн эрх мэдэл албан тушаалыг сонирхохгүй.Ерөнхийдөө том зураг, том чиг ханд-лагыг нь хараад явж байгаа.Одоо миний мэдэхээр цаадах чинь шинэ технологитой холбоотой өөрөөр хэл-бэл занартай холбоотой төслийг яриад хэлэлцээд яваад байгаа юм.Тэр хэрвээ шийдэгдэх юм бол юун энэ Оюутолгой. Агуу юм.Ийшээ л ажиллах гээд яваад байгаа.М.Энхсайхан бас тэнд оччихоод зүтгээд л явж байна.Баабар эрдэм дэлгэрүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр асар их ажиллаж байна.Залуучууд, хүүхдүүд, шинэ үеийнхэнд чиглэсэн том төслүүд хийж байгаа шүү дээ.Би л тэнэгтээд энэ дотор ганцаараа сууж байна. (инээв)

-Гэхдээ л хуучин нөхөд уулзалдана биз дээ?

-Уулзалгүй яахав.

-Яах гээд байгаа юм бэ.Цаад нөхдүүдтэйгээ учраа олооч гэх үү.Эсвэл таныг мэддэг учраас олон үг хэлэхгүй юу?

-Зөв, гэхдээ буруу л гэдэг юм. (инээв) Буруу, гэхдээ зөв л гэдэг.

-Ерэн оноос хойш манайд хувааг-дал л явсан. Хамгийн гайхамшигтай нэгдэл бол ардчиллын төлөөх таван намын нэгдэл байсан. Энэ ажлыг та тэргүүлж ажилласан. Олон том лидерүүд учраа олж чадсан. Харин үр дүнг ямар нөхдүүд хүртчихэв дээ. Нөгөө хувьсгалын үр шимийг адгийн шаарууд эдэлдэг гэдгээр л явчихсан уу?

-Тэгдэг л юм байна.Гэхдээ бас нэг л туулах ёстой зам.Туулаад л гарах ёстой байдаг юм байна.

-Фракц гэхээр танд ямар ч фракц байдаггүй.МҮАН-ын Амаржаргал л гэдэг.Гэвч МҮАН гэдэг фракц байхгүй.

-Байхгүй.

-Фракц байгуулаад явах тэр ар-гачлалыг та яагаад тоогоогүй юм бэ?

-Угшлаараа бол би чинь МҮДН л дээ. Гэхдээ энд нэг юм байдаг юм.Хоёулаа зүйрлэе.Гал гарчээ гэж бодъё.Тэр галыг очоод унтрааж байгаа нөхөр бол үр дүнд нь шууд баатар болдог л доо.Гэхдээ бас нэг асуудал бий.Гал гаргуулаагүй байж болно шүү дээ.Огт галыг гаргуулаагүй.Гэтэл тэр хүнийг бол хэн ч мэдэхгүй.Хэзээ ч сонины тэргүүн нүүрэнд гарахгүй.Баатар болохгүй.Би өөрийгөө тэр галыг гаргуулахгүйн төлөө ажилладаг хүн л гэж боддог юм ш дээ.Ерэн оноос хойш явж ирсэн өөрийн замнал, баримталж ирсэн зарчим, хийж явсан ажлуудаа нэгтгээд бодоход би ийм чиглэлийн л хүн.Хүмүүс намайг зурагт энэ тэрээр харагдахгүй байна.Үг хэлэхгүй байна.хаагуур, юу хийгээд яваад байна гэдэг. Уг нь бол аль болохоор нүдэнд нь харагдахгүй л байвал сайн биз дээ. (инээв) Одоо ч тэгээд шал ондоо үнэлэмжтэй болчихсон доо.Аль болох хэвлэлийн баатар л болж байвал сайн болчихсон юм уу даа.

-Та өөрийнхөө амьдралаар ном бичье гэж боддог уу.Эсвэл арай залуу байна уу?

-Бичвэл бичмээр л байна.

-Таны түүхэнд үнэхээр сонин явдлууд их болж байсан. Ерөнхий сайдад нэр дэвшчихээд өөрөө өөртөө санал өгөөгүйгээс болж унаж байсан. Одоо бол өөртөө санал өгөх зэрэгт бол улайдаг хүн байхгүй болсон. Тэр үед та тийм “хуучин” зарчимтай хүн байсан юм уу. Эсвэл одоо ч энэ доторх хүн чинь тэр хэвээрээ юу?

-Хэвээрээ.

-Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын суудал шүү дээ. Аймаар харамсаж байсан уу?

-Тэр үед бид нар үнэндээ тийм зүйлийг нэг их сонирхдоггүй байсан юм шүү дээ. Ерээд онд чинь УИХ-д нэр дэвшүүлнэ энэ тэр гээд санал тавихад тэгье гэж хэлдэг хүн ер нь ховор байсан. Хүчээр шахуу дэвшүүлдэг байсан. Дараа нь Засгийн газарт орж ажилла энэ тэр гэвэл бараг “Би яасан гэж ингэж шийтгүүлж байгаа юм бэ” гэх нь халаг юм болдог байсан. Би тэр үеийнхний л төлөөлөл. Одоо бол огт ондоо болчихсон.

-Та бас намаасаа хөөгдөж байсан.

-Тэгсэн, би хөөгдөж байсан.

-Эвгүй байсан уу?

-Өөрийнхөө байгуулсан, барьсан гэр орноосоо хөөгдөнө гэхээр ямар олиг байхав дээ. (инээв) Гэхдээ би нэг зүйлд огтхон ч эргэлздэггүй. Миний баримталдаг зарчим, миний байр суурь зөв гэдэгт. Би боддог юм. Бусдыг дагуулах чадвартай улстөрч гэж ямар хүн байх вэ. Бусдыг манлайлах чадвартай улс төрийн хүчин гэж ямар хүчин байх вэ гэж. Хариулт нь ерөөсөө л ариун цэвэр шүү дээ. Шударга, зарчимч, нэр төртэй ийм улстөрч бөгөөд улс төрийн намынхан л бусдыг дагуулна. Хэрвээ тийм хүмүүс гарч ирж чадах юм бол энэ төр бэхжинэ.Энэ өнгө мөнгө бол түр зуурын л юм шүү дээ. Удаан явахгүй.

-За, хоёулаа дуусгах уу даа.

-Баярлалаа. Тантай уулзах сайхан байлаа. Амжилт хүсье.

“Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.

http://ganchimeg.niitlelch.mn/content/6264.shtml



И.БРОДСКИЙ: ЯРУУ НАЙРАГЧ БОЛ ХАМГИЙН “ЭРҮҮЛ” БОДЬГАЛ

$
0
0

Иосиф Александрович Бродский цаг үеийнхээ хамгийн алдартай, бүтээл нь хамгийн олон хэлнээ орчуулагдсан яруу найрагчийн нэг байлаа. 1940 онд Ленинградад мэндэлж, 15 настайдаа сургуулиа орхин элдэв хар ажил хийж байхдаа англи, польш хэл суран, уран зохиолоор өөрийгөө боловсруулсан тэрбээр еврей гаралтай, дээр нь уран бүтээлч хэн бүхэнд байх бие даасан үзэл бодлоосоо болж, Зөвлөлт засгийнхны овоо хараанд өртжээ.

“Паразит” амьдралтай гэгдэн шүүгдэж, Оросын алс умардад 18 сар хоригдож ч байв. И.Бродскийг нэгэнт “хүмүүжихгүй” гэж үзсэн албаныхан түүнийг 1972 онд эх орноос нь цөлжээ. Төрсөн нутагтаа дахин хөл тавиаг үй түүнийг хожим суугуул нутгаар нь Америкийн яруу найрагч гэх болсон юм. Гэхдээ 1987 онд Нобелийн шагналын хороо түүнд эл хүндтэй шагналыг олгохдоо оросоор бичсэн бүтээл туурвилыг нь үнэлсэн байдаг.

Тэр үед “Та оросоор бичсэн шүлэг найргуудаараа Нобелийн шагнал авсан, Америкийн анхны яруу найрагч боллоо. Та өөрийгөө орос гэж боддог уу, эсвэл америк уу” гэсэн сэтгүүлчийн асуултад И.Бродский “Би еврей хүн, орос найрагч, англи зохиолч” гэж хариулж байв. “Зарим нутаг нэгтнүүдтэйгээ харьцуулахад би амар жимэр амьдарчээ. Гэхдээ яруу найрагчийн хувиар үзвэл эх нутагтаа, эх хэлээрээ номоо хэвлүүлж чадахгүй байна гэдэг үхлээс өөрцгүй” гэж нэгэнтээ хэлсэн тэрбээр 1996 оны нэгдүгээр сарын 28-нд Брүклин дэх гэртээ зүрхний шигдээсээр таалал төгссөн юм. 1991 оны аравдугаар сард Америкийн WPFWFM радиод өгсөн түүний ярилцлагыг товчлон хүргэж байна. И.Бродскийтой зохиолч, яруу найрагч Грейс Кавалиэри ярилцжээ.

-Таныг таван жил албадан хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэж байсан гэдэг. Тэр хорионоос гарахад Оросын сэхээтнүүд тусалсан уу?

-Мэдээж. Гэхдээ хилийн чанадаас бас тусламж ирсэн юм шүү. Тэдний дунд устөрөгчийн бөмбөг бүтээгч гэгддэг Эдуард Теллер хүртэл байлаа.

-Тэгээд Америкт ирэх урилгыг яаж хүлээж авав?

-Урилга гэх юу байх вэ. Намайг буцах тасалбаргүйгээр онгоцонд суулгачихсан юм шүү дээ. Одоо талийгч болсон, Мичиганы их сургуулийн профессор, славян угсаатны хэл зүй судлаач Карл Проффер гэдэг найз маань намайг тосож авсан. Тэр л намайг ажил, амьдралтай болгосон доо.

-Та их залуухан байсан биз дээ?

-Тийм ээ, 30 л гарч явлаа. Бараг 20 жилийн өмнө шүү дээ.

-Зөвлөлтөд байхдаа яаж шүүгдэж байсныг тань шүүх хурлын тэмдэглэлээс харж байлаа. Та үнэхээр зоригтой байсан даг шүү.

-Юу туулснаа үнэндээ сайн санахгүй байна. Лав айж байгаагүй байх. Яагаад гэвэл хэний найруулсан жүжиг болохыг, эцэст нь намайг юу хүлээж байгааг сайн мэдэж байлаа.

-Та шүлэг найргаа англиар бичдэг үү?

-Шүлгээ голдуу оросоор бичдэг. Харин эсээ, лекц, шүүмж, өргөдөл зэргийг англиар бичдэг.

-Уншигчид орчуулгын яруу найраг уншихдаа хэр их зүйл алддаг бол?

-Орчуулга уншлаа гэж харамсах хэрэггүй. Тэртэй тэргүй эх хэлнийх нь амин сүнс, хөг аялгууг нь бид мэдэхгүй шүү дээ. Таньж мэдээгүй зүйлээ алдана гэж байдаггүй юм.

-Шүлгээ цээжээр уншихыг тань нэг удаа харсан юм байна. Бүх шүлгээ цээжээр мэдэх үү?

-Уг нь 40 хүртлээ мэддэг байлаа. Одоо заримыг нь мартсан байна лээ.

-Таны бүтээлүүдийг олон хэлээр орчуулсан. Тэр бүхнийг харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Бичсэн зүйлс маань бусдын анхаарлыг татлаа гэж баярлаж бахдахаас гадна давхар айж, түгшдэг. Авцалдаагүй энэ хоёр мэдрэмжийг ганц үгээр илэрхийлчих хэлц орос, англи хэлний аль алинд нь байхгүй байх.

-Яруу найраг нарийн ур хийцтэй байх ёстой, чөлөөт гэгддэг шүлэг ч өөрийн гэсэн уран яруу бүтэцтэй байх хэрэгтэй гэж та үздэг. Олон жил их сургуульд багшлахдаа энэ талаар зааж байв уу?

-Үгүй дээ. Бүтээлч сэтгэлээр бичиж туурвих бус, бүтээлчээр уншиж сурах нь л юу юунаас илүү чухал. “Яруу найрагч юу хэлэхийг зорив, түүнийгээ хэрхэн илэрхийлэв, ер нь ямар бодол санаатай байна вэ гэдгийг л ойлго” гэж би оюутнууддаа хэлдэг юм.

-Таныг нэлээн хэдэн жүжиг бичсэн гэдгийг цөөн хүн мэдэх байх. Жүжгээ театрт тавихаар хөөцөлдөж байв уу?

-Жүжгүүдээ хүмүүст хүргэе гэж ер боддоггүй юм.

-Гэхдээ жүжиг бичихдээ та илүү нээлттэй байх шиг санагддаг. Тайз та хоёр тохирох юм биш үү?

-Шүлэг бичдэг хүн жүжиг оролдох нь зүй ёсны хэрэг. Сайн яруу найраг хэзээд харилцан яриа, асуулт хариулт байдаг шүү дээ. Яруу найрагч шүлгийнхээ тайз засалч, найруулагч, жүжигчин гээд бүх дүр нь байдаг. Тийм болоод л зарим сайн шүлэг драм шиг, бүжгэн жүжиг шиг санагддаг байх.

-Та театр сонирхдоггүй хэрэг үү?

-Жүжиг унших дуртай. Харин үзэх дургүй.

-Нобелийн шагнал хүртсэнээ мэдэх ямар байсан бэ?

-Яагаад ч юм инээд хүрээд байсан. Лондонд, нэг зоогийн газарт зохиолч Жон Ле Карретэй цуг сууж байсан юм. Тэгтэл нэг танил маань орж ирээд энэ мэдээг дуулгаж билээ.

-“Нобель” авахдаа хэлсэн таны үг миний сэтгэлийг их хөдөлгөж билээ.

-Бичихэд их хэцүү байсан шүү. Нобелийн шагнал гардахдаа хэлэх үгээ олон жилийн өмнөөс бодож байгаарай гэж өөрийгөө зохиолч гэж тоодог хүн бүрт зөвлөе. “Юу гэж хэлнэ дээ” гэж бодож байтал л нэг сар өнгөрчихсөн. Тэгээд индэр дээр гарах болоход бүр учраа олохоо больдог юм билээ. Амьдралдаа би тэгж их сандарч үзээгүй.

-Тэгэхэд та “Хамгийн чухал нь яруу найраг” гэж хэлсэн.

-“Хүн хэмээх төрөлтөн аливаад дүн шинжилгээ хийдэг, бас зөн билэгтэй болсон нь хамгийн үнэт чанар нь юм” гэж би хэлсэн. Дээр нь наманчилдаг, өөрийгөө илчилж чаддаг нь гайхамшиг гэсэн. Харин энэ гурвыг хослуулж чаддагт яруу найргийн үнэ цэнэ оршино. Өнөөгийн дэлхийг сайн хар. Өрнийн ертөнцөд учир зүй чухал бол дорнынхон эргэцүүлэл, зөн билгийг илүүд үздэг. Эдгээр онцлогийг биедээ шингээж чадах хамгийн “эрүүл” бодьгал бол яруу найрагч.

-Та 1972 оноос хойш нутагтаа очсонгүй. Алсарч одсон эх нутгаа хэрхэн төсөөлдөг вэ. Баригдашгүй, хүршгүй зүүд, зэрэглээ шиг санагддаг уу. Одоо болж байгаа өөрчлөлт, шинэчлэлийг хэрхэн хүлээж авч байна?

-Анх удаа эх орноороо бахархаж байна. Орос хүмүүс түүхэндээ анх удаа маш эрүүлээр төөрөлдөж байна шүү дээ. Хэн ч юу ч хийхээ мэдэхгүй, цаашид хэрхэхээ ч төсөөлж чадахгүй байна. Хамгийн гол нь энэ бужигнаан дунд хэтийдсэн, улайрсан үйлдэл хэнээс ч гарахгүй байгаа нь сайн хэрэг. Бас л Оросын түүхэнд анх удаа болж байгаа хэрэг. Гэхдээ би их зүйл горьдож, хүлээхгүй байгаа. Тэнд 300 гаруй сая хүн бий. Хэн ч, яаж ч хичээсэн тэр олон хүний санаанд нэгэн зэрэг нийцэх зүйл хийж чадахгүй. Хэрэв надад радио ч юм уу, дуу өсгөгч байсан бол, үг хэлэх эрх нь нээлттэй байсан бол ингэж л хэлэх байсан байх. Эрх чөлөө гэдэг амралт зугаалга биш. Энэ бол асар том хариуцлага, олон сонголттой тулах хэцүүхэн даваа. Гэтэл хүн гэдэг эрт, орой нэгэн цагт заавал буруу сонголт хийдэг жамтай. Тэгэхээр энэ өөрчлөлт, шинэчлэл гээд байгаа юм олон хүнд амаргүй байх болно. Оросын ард түмэн төр засгаасаа хараат байж ирсэн. Хэн нэгний гар харж сурсан хэнбугайд ч толгой дааж сурна гэдэг хэцүү.

-Ирээдүй хойч энэ үеийнхний талаар ямар бодолтой байх бол?

-Бидний талаар тэд юу мэдэх вэ дээ. Гагцхүү утга зохиолын ямар өв үлдээснээр л биднийг шүүнэ.

-Тэгэхээр уран зохиолоос юу үлдэх ёстой вэ?

-Нэг мянганыг нөгөөгөөс нь зааглах хана хэрэм. Бидний үеийнхэн өөрсдийнхөө хэрмийг босгож чадсан. Ирээдүй гээч тэр алс тэртээд хүн байх, үгүйг би мэдэхгүй. Харин байж гэмээнэ, ном уншдаг хэвээрээ байж гэмээнэ XX зууныхны ном зохиолыг л унших нь гарцаагүй.

-Гэхдээ шүлэг найраг, уран зохиолоос татгалздаг болчихвол яана?

-Тэгвэл илүү эрүүл саруул ч байх юм бил үү, хэн мэдлээ. Нарийн яривал тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй.

 Г.ЛХАГВА

http://www.mongolnews.mn/w/54199


Балданбрайбүн хийдийн ширээт лам, гэвш лхаарамба Лувсандамба Ринбүчи: Аливаа сайхан зүйл тааралдсан ч гэсэн шаардлагагүй бол түүнээс татгалзаж чаддаг байх хэрэгтэй

$
0
0

 

Нийтэлсэн: 2014-09-09 08:06:10

-Амар сайн байна уу? Та Монгол оронд тавтай сайхан морилж байна уу? Монгол оронд хүрэлцэн ирээд лам хувраг, сүсэгтэн олонд номын рашаанаа хүртээж байна. Монгол орон танд хэрхэн санагдаж байна вэ?

-Би өмнө нь анх удаа 1993 онд Монгол оронд хүрэлцэн ирж байлаа. Тэр үед ийм их материаллаг хөгжил байгаагүй, хоёр гуравхан л өндөр барилгууд харагддаг байлаа. Нэг нь одоогийн Баянгол, нөгөөдөх нь Улаанбаатар зочид буудал байсан санагдаж байна. Түүнээс биш машин тэрэг багширалдаад, байшин барилга олон байгаагүй.

Өнөөдөр бол хаа сайгүй машин тэрэг, гудамж талбай бүрт олон хүмүүс, барилга байгууламжууд олноор баригдсан байгааг харлаа. Энэ хэдхэн жилийн хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна.

Бид хичнээн мөнгөтэй, хөрөнгөтэй болсон ч гэсэн дотоод сэтгэлээ ямагт орхиж болохгүй

-Материаллаг зүйлсийн хөгжил их байна гэж та яриандаа дурьдлаа. Монголд төдийгүй дэлхий даяар материаллаг зүйлсийн нөлөө маш их байна. Хэтэрхий их материаллаг зүйлсэд анхаарлаа хандуулахаар сэтгэл, оюуны боловсрол дутагдаж байна уу даа гэмээр санагддаг. Үүнд бурханы шашны гүйцэтгэх үүрэг юу вэ? Ирээдүй хойч үеийн залуус маань цаашид юу хийх нь чухал вэ?

-Өнөөдрийн нийгэмд өдрөөс өдөрт материаллаг хөгжил маш их хурдацтай хөгжиж байна. Материаллаг зүйлс их хөгжсөний шалтгаан нь шинжлэх ухааны хөгжлийн үр нөлөө гэж хэлж болно. Энэ бүхэн бол ердөө гадна талын хөгжил юм. Эдгээр шинжлэх ухааны хегжлүүд нь бидэнд маш их хөрөнгөлөг хүмүүсийг бүтээж байна.

Тэдгээр херөнгөлөг хүмүүс гадна талаа маш өндөр хөгжүүлж байгаа хэдий ч, дотоод сэтгэлээ хөгжүүлэхээ орхигдуулж дотоод сэтгэлдээ хоосролтой байсаар л байна. Бид хичнээн мөнгөтэй, хөрөнгөтэй болсон ч гэсэн дотоод сэтгэлээ ямагт орхиж болохгүй. Гадна талдаа юугаар ч дутахааргүй байгаа атлаа дотоод сэтгэлдээ хоосон байгаагийн гол учир нь гэвэл бидний ханаж мэддэггүй зангаас болж байгаа юм.

Аливаа зүйлийг надад байхгүй байлаа ч гэсэн, би энэ зүйлгүйгээр ч гэсэн амьдарч болно шүү дээ гэсэн болио мэдэл байх хэрэгтэй. Энэ бүхэн л дутагдсанаас болж бидний гадаад тал яаж хөгжинө, түүнийг дагаад л гадна талтай барьцалдаад явж байна шүү дээ

Ингээд бид нар өөрийнхөө жинхэнэ дотоод сэтгэлийг орхичихдог. Бурханы шашинд энэ талаар юу гэж айлдсан байдаг вэ гэхээр хүн аливаа зүйлийг хэр хэмжээндээ хүссэнээрээ тохируулан хэрэглэхийг хүсэж байгаа бол болио мэдлийг хамгийн түрүүнд сэтгэлдээ бий болгох хэрэгтэй.

Аливаа зүйлд ханаж цадаж, мэддэг зангийн үүднээс юу ч хийлээ гэсэн ерөнхийдөө тэр хүний дотоод оюун нь боловсорсон байгаагийн илрэл юм. Аливаа сайхан зүйл тааралдсан ч гэсэн шаардлагагүй бол түүнээс татгалзаж чаддаг байх хэрэгтэй.

Шинжлэх ухаан нь бурханы шашинтай шүтэлцэж байж маш их зүйлийг нээж чадах юм

-Шинжлэх ухаан асар хурдацтай хегжиж байна. Мөн шинжлэх ухааны эрдэмтэд бурханы шашныг судлан шинжилж байна. Шинжлэх ухаан болон Бурханы шашны харилцан хамаарлын тухай?

-Өнөөдер шинжлэх ухаан маш их хөгжсөн нь үнэн. Далай багш “Өнөөдөр шинжлэх ухаантай хөл нийлүүлэн алхаж чадах ганц шашин бол Бурханы шашин яалт ч үгүй мөн байна” гэж айлдсан байдаг. Бурханы шашин бол сэтгэлийн шинжлэх ухаан юм.

Зуугаад жилийн өмнө Амдо нутгийн Гэндэнчойнбол гэдэг эрдэмтэй хувраг амьдарч байсан гэдэг. Түүний тэмдэглэлийн дэвтэрт: “Зуугаад жилийн өмнөөс шинжлэх ухаан хөгжөөд ирлээ. Харин одоо л үүд хаалгаа нээх гэж байна. Миний ажиглаж байгаагаар бол бусад шашинууд шинжлэх ухаанаас маш их айж байна.

Яагаад гэвэл энэ шинжпэх ухаан маш хүчтэй хөгжөөд ирэхээр бидний үзэл, номлолд маш хүчтэй хорлолтой байна гэж үзээд зайгаа барин эмээж эхлэж байна. Харин шинжлэх ухааныг бурханы шашны дэргэд үзэхээр ердөө бүдүүн бараг л зүйл байх юм.

Ерөөсөө түүнээс эмээгээд байх зүйл биш байна. Харин ч манайхтай хөл нийлүүлэн алхаж чадвал хэн хэндээ дэм болно. Шинжлэх ухаан нь бурханы шашинтай шүтэлцэж байж маш их зүйлийг нээж чадах юм” гэж дурьдагдсан байдаг.

Далай багш шинжлэх ухааны эрдэмтэдийн санаа бодлыг сонсоод гучаад жилийг өнгөрөөсөн байна. Далай багш “Та бүхний гадаад хүчин зүйлсийг зэвсгийн хүчээр мэдэж авч чаддаг зүйлс нь шинжлэх ухаан мөн. Харин дотоод сэтгэл рүү хандаж, дотоод сэтгэлийн хүчийг мэдэж авъя гэвэл энэ нь зөвхөн бурханы шашинд л гүн гүнзгий үзүүлсэн байдаг. Тийм учраас та бүхэн манайд шүтэлцэж мэдэх ёстой” гэж айлддаг.

Тэдгээр эрдэмтэд ч гэсэн “Бидний эрэлхийлээд байгаа дотоод сэтгэлийн хүч чадал гээд байгаа зүйл нь зөвхөн бурханы шашинд л маш тодорхой бөгөөд нарийн байна” гэж Далай багшид хэлдэг байна.. Энэ хоёрын ялгааг би энэ талаас нь хэлнэ дээ.

-Өөрийн орны уламжпалт шашин соёлыг цааш уламжлан авч үлдэхэд ирээдүй хойч маань ямар зүйлд анхаарвал зохилтой вэ?

-Бидний урдаас дамжиж ирсэн нийт бусын дамжлагыг цааш нь үргэлжлүүлж, өвлүүлэн үлдээхэд одоо үе маань өөрсөддөө эзэн болоод маш сайн суралцах хэрэгтэй.
Өмнө байсан ёс заншил, уламжлалаа сэргээх, Монголын зан үйл гэж юу байгааг хадгалан өвлүүлэхэд хамгийн түрүүнд өөрөө суралцах хэрэгтэй.

Өмнө нь Монгол оронд бурханы шашин маш хүчтэй дэлгэрч байсан. Тэгээд цаг төр эргээд шашин устаж үгүй болсон. Өнөөдөр та бүхэн бурханы шашнаа сэргээх гээд оролдож байна. Та бүхэн юу хийх хэрэгтэй байна вэ гэхээр маш сайтар суралцах хэрэгтэй. Дотоод зан үйл, ёс заншилуудыг би үүнийг мэдэх хэрэгтэй гэсэн үүргийн дагуу суралц.

Суралцсаны үндсэн дээр доройтсон зүйлийг нь мэдэж аваад сэргээнэ шүү дээ. Энэ чинь буруу болсон байна, үүнийг засах ёстой юм байна гэдгийг хамгийн түрүүнд өөрөө мэдэх хэрэгтэй. Ингээд мэдсэний үндсэн дээр дараагийн хойч үедээ залгамжпуулан үлдээх хэрэгтэй.

-Олон зуун жилийн түүхтэй Балданбрайбүн хийдтэй Монголчууд хэрхэн холбогдож ирсэн түүхэн уламжлалын талаар ярьж өгнө үү?

-Балданбрайбүн хийд бол 1400-аад оны хийд. Зургаан зуун жилийн тэртээд байгуулагдсан хийд юм. Балданбрайбүн хийдтэй Монголчууд хэрхэн холбогдож хамгийн гол барилдпага тогтоож байсан үе гэхээр V Далай ламын үед энэ барилдлага хамгийн их хүчтэй, бүх зүйлийн үндэс болж өгсөн юм.

Ингээд V Далай ламын үеээс эхэлж Балданбрайбүн хийдтэй холбогдож ном судраа залсан байдаг. Ингээд Гоман дацангийн сурах бичгийг зохиосон Гүнчэн ламын үеээс Монголчууд энэ дацанд ирж ном сонсоод буцаж эх орондоо очиж хийд орноо байгуулж түүнийг ёсчлон авч явдаг байсан байна. Ингээд холбоо харилцаа нь гүнзгий болж байсан байдаг.

-Балданбрайбүн хийдийн талаар танилцуулж өгнө үү? Хийд нь хэдэн дацантай, сургалтын үйл ажиллагааны талаар?

 

-Балданбрайбүн хийд нь дотроо олон дацантай хурал номын үйл ажиллагаа явуулдаг. Энэ дацангууд нь тус тусын чиглэлтэй ч хэдий ч өглөө бүр дацангийн лам нар маань нийлж нийтийн хурал болох манжа гэдэг хурлаа хурдаг уламжлалтай. Ерөнхийдөө Гоман дацан, Лосаллин дацан бол гүн ухааны буюу чойрын таван боть номыг голлож үздэг.

Өмнө нь Төвдийн Лхас хотод байсан дацанд өнөөдрийн бидний оруулсан шинжлэх ухаан гэх мэт зүйлийн ойлголтууд байхгүй байсан. Харин өнөөдөр байгаа Гоман, Лосаллин дацангуудад хичээлийн хажуугаараа шинжлэх ухааныг үзэж байна. Тэгээд урлахуй ухаан, эм зүй, зурхай зэрэг хичээлүүд дашрамд нь бие дааж судлаж болдог.

-Эрт эдүгээгийн мэргэд бүхэн багшийг шүтсэнээр гарсан байдаг. Та Багшийг шүтэх есны талаар айлдаж өгнө үү?

-Буяны саданг шүтнэ гэдэг бол маш чухал. Буяны саданг шүтнэ гэдгийг хамгийн голчлон “Бодь мөрийн зэрэг” номонд үзүүлсэн байгаа. Үзүүлэхдээ хоёр янзаар үзүүлсэн байдаг. Оюун бодлоор багшийг шүтэх, найрлагаар багшийг шүтэх гэж айлдсан байдаг.

Оюунаараа багшийг шүтнэ гэдэг нь багшдаа сүсэглэж сурахыг хэлдэг. Найрлагаар багшийг шүтнэ гэдэг нь багшийг юу гэж зарлиглана, түүнийг зарлигийн дагуу бүтээхийг хэлнэ. Хамгийн гол нь энэ хоёрын үүднээс багшийг шүтэхийг буяны саданг шүтнэ гэдэг.

Надад Монгол шавь нар олон байдаг

-Монгол болон Төвд орны шашин соёлын харилцааны талаар таны байр суурь?

-Ерөнхийдөө бурханы шашныг өмнө дэлгэрэлт, хойно дэлгэрэлт гэж хоёр хуваадаг. Өмнөх дэлгэрэлт нь Хятадын нутгаас урагш хүчтэй дэлгэрч байсан. Хойно дэлгэрэлт нь Шар малгайтны шашин буюу Богд Зонхавын шашныг “Жидор” буюу хойдын их дэлгэрэлт гэдэг юм.

Монголын шашин бол Төвдөөс улбаалж дамжиж орж ирсэн шашин юм. Ингээд Төвдөөс маш хүчтэй дэлгэрч, бид номын ахан дүүсийн барилдлагатай болж байлаа. Тэгээд энэ дундуур цаг эргэж бүгд байхгүй болсон байдаг. Өмнө нь Монголчуудаас маш ихээр Төвдөд ирж шашны эрдэмд суралцаж байсан их мэргэдүүд байсан.

Харин харилцаа маань Төвдийн болон Монголын асуудлаас болоод барилдлага маань нилээд доройтсон байдаг. Миний 1993 онд Монголд ирж байсан хамгийн гол зорилго бол өмнө нь байсан шашин номын сайхан харилцааг хэрхэн үргэлжлүүлж Монголчуудыг Энэтхэгг суралцах асуудлыг шийдэх байсан юм.

Мөн энэ асуудлаар Тува, Буриад зэрэг газруудаар очиж байлаа. Бидний зүгээс багш явуулах бол явуулах хэрэгтэй бол явуулъя. Харин та бүхний зугээс хүн сургая гэвэл бид хүлээн авч бүгдийг нь сургаж явуулъя гэж шийдсэн юм.

Энэхүү ярианы үндсэн дээр анх цөөн тооны хүмүүс ирж суралцаж байсан бол өнөөдрийн байдлаар Энэтхэгт ирээд ном эрдэмд шамдан суралцаад буцсан тав, зургаан зуун лам нар байна. Одоо 300 гаруй Монголчууд Энэтхэгт суралцаж байгаа. Суралцаж байсан анхны лам нараас номтой эрдэмтэй сайн гэвш нар гарч ирсэн байна.

Манай Гоман дацанд чойрын буюу буддын гүн ухааны 16 зиндаа байдаг. Энэ арван зургаан зиндааны бүгдэд нь Монголчууд зөндөө байна шүү дээ. Монголчуудгүй нэг ч зиндаа алга. Монголчууд тийм олуулаа болсон байна.

Хамгийн гол нь тэр хүмүүс сурч ирээд шашнаа цааш нь аваад явахыг л бидний хоорондын харилцаа гэнэ. Бид бүгдийг сайтар сургасан. Бидний хүсэл зорилго бол Бурханы шашнаа сайтар авч явахын тухайд байсан. Монголд байсан тэр шашныг буцаагаад сайхан сэргээхийн төлөө байсан. Энэ бүгдийг сэргээсний үндсэн дээр олон хүмүүс суралцаж байна.

Тэгээд надад нэг ийм бодол байдаг. Юу вэ гэхээр. Тэнд сураад олон хүүхдүүд нутагтаа ирж байна. Тэнд сураад ирсэн хүмүүст бид өөрсдөө эзэн болох хэрэгтэй байна. Монголд буцаад ирдэг хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог баймааргүй байна. Бүгдээрээ тэнд нэг газарт байсан шиг, энд ч мөн адил нэг газарт байлгаж чадах юм бол жинхэнэ энэ үйл ажиллагаа маань ном ёсчлон бүтнэ шүү дээ.

Бид тэнд олон хүүхдүүдийг суръя гээд ирэхэд нь хүлээж аваад хоол унд, орон байр, ном сурах багшийг нь хүртэл бэлдэж өгдөг.

Жишээ нь: Гоман дацанд хүрч ирээд л харгалздаг нэг багштай заавал болох ёстой. Мөн гэрийн багш, хичээлийн багш нартай болох ёстой. Бид өөрсдөө хэдий цагаач ч гэсэн, ирж суралцаж байгаа сурагч нараа ерөөсөө цалгардуулахгүй барьдаг. Хэн хэзээ ирсэн, хэзээ явсан гээд бүгдийг нарийн мэддэг. Түүн шиг энд буцаад ирэхэд нь та бүхэн яг эзэн нь болж хамгаалж баймаар байна.

Түүнийгээ арчилж тордохгүй бол энэ бүхний маань хүч нь тарж сарниад, юу ч үгүй болчих вий гэж би их эмээж байна. Бүгдээрээ нэг газар байж чаддаг. Тэнд явуулж байсан үйл ажиллагааг энд буцаагаад явуулж чаддаг байхад өөрсдөө зүтгэх ёстой юу, Гандан хийдээс зүтгэх ёстой юу, ямартай ч байсан энэ асуудлыг орхигдуулж болохгүй.

Би ийм зүйлийг дахин дахин бодож байна. Энэ маш чухал гэж үзэж байна. Надад Монгол шавь нар олон байдаг. Энд буцаад ирсэн ч олон байна. Анх Гоманд очиж байсан ахмад лам нар бүгд миний шавь нар мөн. Бүгд энд сууж байна. Надтай уулзахаар ирж байна. Тэгээд “За, чи хаана юу хийж байна” гэхээр “би тэр сумынхаа хийдэд байгаа”, зарим нь “би гэртээ байгаа багшаа” гэж хэлж байна.

Ерөнхийдөө бол бидний зарчим бол тэр биш юм. Хийдэд сураад буцаад гэргийтэний амьдрал руу орчихдог бол тэр биш шүү дээ. Хийдэд бүх сургалтаа аваад, буцаад тэр хороолол руугаа яваад өгчихдөг биш байх хэрэгтэй.

Хүн хийдэд сурчихаад буцаад хийддээ хүрч ирээд хийд орондоо тус хүргээд, лам нараа арвижуулаад, шашныхаа зан үйлийг яг номоор нь хийж шинэ хүмүүстээ өөрийн сурсан мэдлэгээ өвлүүлж үлдээдэг байх хэрэгтэй. Бүх эрдэм чадалаа хийдийн багш нараасаа авчихаад гэртээ очоод хөнжилөө нөмрөөд хэвтчихдэг байж болохгүй.

Өмнө нь Төвдөд олон мянган лам нартай байсан. Тэдгээр лам нарын хоолыг нь хийгээд тараах зардал хийдэд байгаагүй юм. Тэд өөрөө өөрсдийнхөө хоолыг олдог байсан.

Бид эх орноо алдаж хүний нутагт цагаачилж хүрээд ирчихсэн. Одоо хүний нутагт хоолоо хэрхэн олох вэ гэсэн асуудал тулгарсан. Уг нь бид сурах хэрэгтэй байдаг. Сурахын тулд нэн тэргүүнд хоолоо олох хэрэгтэй болсон. Ингээд хоолыг хийдээсээ өгдөг болох арга хайсан. Одоо дацанд суралцаж байгаа лам нарт өглөө, өдөр, оройн хоолыг хийдээс өгдөг болсон.

Мөн дараагийн хамгийн чухал асуудал бол лам нар бөөнөөреө байх, нэгдмэл байх тийм байр орон заавал байх хэрэгтэй. Хоол тусдаа байж болно. Харин байр бол хийдийнхээ хажууд байх хэрэгтэй. Хийдийн зүгээс хүмүүстээ эзэн болж буцаагаад хийдийнх нь ажлыг хийлгэдэг, ном эрдмийг нь өвлүүлэн үлдээдэг байх ёстой.

-Энэ асуудлуудыг шийдэхэд гарч буй хүндрэлүүдийг хэрхэн даван туулах вэ?

-Бид тэнд очоод хэрхэн үүнийг хийсэн вэ гэхээр өмнө нь бол энэ ёс Төвдөд байгаагүй юм. Хүний нутагт ирээд хүн болгон өөрөө өөрсдийнхөө хоолны төлөө гэвэл амжихгүй байсан. Энэ асуудлын талаар дацангийн удирдлагууд элдэв аргыг оюун ухаанаа заран байж нийтийн гал тогоо гэдэг газрыг байгуулсан. Нийтийн гал тогоо байвал бүх юм хялбар шийдэгдэх боломжтой.

Санхүүгийн асуудлыг нь янз бүрийн аргаар шийдэж хоол ундыг нь залгуулсан. Энд ч гэсэн нийтийн гал тогоотой болж болно. Хамгийн гол аньс нь юундаа байдаг вэ гэхээр, хийд маань нэг хүний хийд биш, нийтийн хийд гэдэг дээр байх юм бол энэ яг хэрэгжиж чаддаг зүйл.

Түүнээс биш би хамба нь гэдгээрээ түүнийг эзэмдсэн тохиолдолд нийтэд хоол тараана гэсэн ойлголт ер нь их хэцүү шүү дээ. Тэгэхээр хийд өөреө уийтийнх байх ёстой. Хийд өөрөө нийт лам нарын эдлэл хэрэглэл мөн байх ёстой. Тэр утгаар нь бид барьж чадах юм бол энэ ерөөсөө асуудал байхгүй.

Нэгдүгээрт та нарт өөрсдийн чинь хийд байна. Хоёрдугаарт өөрсдийнхөө эх орондоо байна. Мөн гэр бүл чинь та нартай хамт байна шүү дээ. Тийм учраас энэ тал дээр асуудал огт байхгүй юм шиг надад санагддаг. Та нар хичээх л юм бол нийтийн гал тогоотой болж чадна. Бүр тус тусдаа хоолоо олоод идсэн ч чадна шүү дээ.

Яагаад гэвэл энэ эх орон, эдлэл хэрэглэл гээд бүх юм та нарынх. Бидэн шиг биш шүү дээ. Бидэнд минийх гэсэн юм байхгүй байсан учраас биднийх гэсэн юм байх ёстой гэж үзсэн. Ерөнхийдөө хийд гэдэг бол нийтийнх байх ёстой. Нийтийнх байх тусмаа хялбар байдаг. Нэг хүн эзэн болчихвол энэ байдал маш их хүндрэлтэй болчихдог.

-Та Монголын сүсэгтэн олон болон лам хуврагуудад зориулж номын айлдвараа хайрлана уу хэмээн хүсэж байна?

 

-Надад хайрлаад байх зарлиг гэж юу байхав. Гэхдээ би өөрийн бодлыг хүргэе. Өөрийн эрх чөлөөт Монгол орноо хэрхэн цааш нь авч явах вэ гэхээр, бидний толгой дээр байгаа хүмүүс ажлаа сайн хийдэг байх хэрэгтэй. Бидний юу хүсэж, юу бодож тавьсан хүн маань бидний хүссэн тэр ажлыг хийж өгдөг баймаар.

Дээр нь байгаа удирдлагууд нь сайн хийж чаддаг, доор нь байгаа хүмүүс нь тэр хүмүүсээ үнэлж чаддаг, хүндэлж чаддаг харилцан өндөр ойлголтон дээр энэ бүхэн цаашаа явах учраас үүнийг хамгийн түрүүнд өөрсдийн үүргэнд авч хэрэгжүүлээсэй. Тэгэхгүй дээд талаас хүндлэл байхгүй, доод талаа ч харж байгаа юм байхгүй хоёр тусдаа яваад байх юм бол эх орон гэдэг чинь юу болж үлдэх юм билээ.

Харилцан нэг нэгэндээ хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Төвд яагаад эх орноо алдсан вэ гэвэл дээгүүр байгаа хүмүүс нь ажлаа сайн хийгээгүй. Мөн төр засгийн удирдлагууд нь ажпаа сайн хийхгүй цалгардуулж хувьдаа их зүйлийг завшиж зөвхөн амин хувийнхаа төлөө явсанаас эх орноо алдсан юм.

Тэд буруу үйл хийгээд эх орноо алдахаар, тэдний доор байгаа хэдэн сайн хүмүүс ялгаа байхгүй, явах замруугаа л явах хэрэгтэй болж байна. Дээр байгаа хүмүүс нь доор байгаа хүмүүсийн асуудлыг үүрч чаддаг байх нь чухал юм. Далай багш үргэлж Төвдийн засгийн газрын удирдлагуудад ийн хэлдэг.

“Та бүхэн ард түмний төлөөлөл болсон ажилчин шүү. Түүнээс биш толгой дээр суусан захирал гэж хэзээ ч битгий бод. Та бүхэн ард түмний дээр байгаа удирдлага гэхээсээ илүү би ард түмний төлөөх ажилчин гэж бодох хэрэгтэй” гэж айлддаг. Би үүнийг Далай багшийн чухал айлдвар мөн гэж боддог. Та бүхэн ч гэсэн ийм байгаасай гэж хүсэж байна.

Та бүхэн ажил хийж байгаа удирдлагууддаа хүндлэлтэй бай, хүндлэлтэй байсан шиг удирдлагууд нь ард түмнийхээ төлөө чин шударгаар зүтгэх хэрэгтэй. Энэ маш чухал шүү. За тэгээд хуврагуудад хандаж хэлэх зүйл гэвэл хийд орон, шашин оршино гэдэг нь ерөнхийдөө хуврагийн аймгаас харгалзаатай байдаг юм. Хуврагийн аймаг байх уу, байхгүй юу гэдэг нь Бурхан багшийн айлдсан номхотголын ёсонд харъяалагдаж байна.

Номхотголын ёсоо ном дүлбанд айлдсан шиг хэн сайн сахиж чадна хуврагуудын аймаг баттай байна гэсэн үг. Тийм учраас шашнаа сайтар авч явахын тухайд хуврагууд хичээгээрэй. Улс төрөө авч явахын тухайд удирдлагууд нь хичээгээрэй. Ингэж явбал та бүхний ирээдүй гэрэлтэх нь дамжиггүй юм. Үүнийг гэрэлтүүлэх өөр гуравдагч арга гэж байхгүй. Энэ бүхэн та бүхний гарт байна. Гарт байгаа бүхнээ багаж болгон хэрэглээрэй.

-Алжаалыг умартан байж манай сонинд ярилцлага өгсөн танд баярлалаа. Та Монгол оронд дахин морилоорой гэж хүсэж байна?

-Танд энэ “Шаамар ламрим” судрыг өгч байна. Та энэ номыг заавал уншиж судлаарай.

-Танд баярлалаа.

Ж.Найданжав

 

Эх сурвалж: “Билгийн мэлмий” сонин

 

http://www.sonin.mn/news/culture/31265


“Жижиг”Б.Санжаа: Яг барилдаан эхлэхэд өрсөлдөгчөө атгаад авмаар санагдавч гар сарвайгаад явж өгдөггүй

$
0
0

Нийтэлсэн: 2014-09-06 09:00:49

Ард түмнийхээ дунд “жижиг” Б.Санжаа хэмээн алдаршсан, чөлөөт бөхийн улсын шигшээ багийн анхны гишүүдийн нэг, “Токио-64” олимпод оролцож явсан домогт бөхтэй ярилцсан юм.

Нэгдэл, аймгийн сайн малчин болж алдаршиж явсан үе, 300 эмнэг сургаж байсан бахдам өдрүүд, чөлөөт бөхийн шигшээ багт ороод олимп, дэлхийн дэвжээнд хүч сорьсон мартагдашгүй мөч, гурван жилийн шийтгэлээр барилдах эрхээ хасуулж байсан гашуун түүх түүнд бий.

Үндэсний бөхөөр дор хаяж улсын начин болох байсан гэж үйлс нэгт нөхөд нь ярилцахыг бишгүй л сонсож билээ. Хүний алдаж, эндэхийг алийг тэр гэх вэ. Гэхдээ надад Санжаа гуайн амьдрал тэр чигээрээ анхдагч байх, нөгөө талаар “туршилтын туулай” болох одонд төрсөн юм шиг санагдав.

Үндэсний бөхөөр ямар амжилт гаргасан, ямар зиндааны засуул гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Энэ талаар нуршилгүй их спорт ба Санжаагийн амьдралыг хамтдаа сонирхъё.

-“Бөхийн үнэр” авсан хүүхэд насны тань дурдатгалыг сэргээмээр санагдлаа. Үеийн хүүхдүүдтэйгээ ноцолдож өссөн тухай бөхчүүд ихэвчлэн ярьдаг. Харин таны бөхтэй холбогдсон өөр сэжүүр гэвэл юу байна?
-Манайх гайгүй бэл хөрөнгөтэй айл байлаа. Зуны улиралд зусдаг Хунт рашаан гэж газар аянчин гийчин их ирнэ. Уг рашаан үе мөч, арьс өнгө, сахарын өвчинд сайн учраас хүний хөл тасрахгүй. Рашаанчид бөхийн талаар л ярилцана.

Тэдний яриаг сонсож байгаад “Томчуудын үг чагналаа” гэж зэмлүүлэн хөөгдөн гарч гэрийн хаяанд суугаад хананд чихээ наагаад зогсчихдог байж билээ. Улсын заан “хурган” Дэмид гэж дуу томтой хүн сайхан зүйл их ярина. Тэр цагаас бөхөд хообийтой болж дээ. Манайх олон адуутай байсан болохоор би морь уургалах дуртай. Энэ нь нэг талаар бэлтгэл болсон гэж боддог.

-Та үеийнхээ хүүхдүүдээсээ биеэр том хүүхэд байсан уу?
-Тийм шүү. Гэхдээ 16-тайдаа хурдан морь унах гээд Архангайн Хайрханы наадамд очтол хүндэднэ гээд болиулахаар нь бөх барилдахаар бичүүлчихсэн. “Булганы Сайхан сумаас Санжаа гэж хүү ирсэн байна. Аманд нь жижигхэн хүүхэд өг” гэдэг юм.

Би эгээл том хүн шиг өнөө хүүгийн хоёр хацрыг нь илчихээд өвдөг шороодуулсан. Дараагийн даваанд бас тааруухан нөхөртэй таарч унагалаа. Гуравт Хайрхан сумын бөхтэй хүч үзэн унаж билээ.

-Чөлөөт бөхтэй холбогдсоны учир юу вэ?
-Тэр үед цэргүүд гурван жил алба хаадаг байв. Бидний хувьд тусгай мэргэжлийн цэрэг гэдгээрээ онцлог. Авто сургуульд жолоочийн үнэмлэхтэй. Одоо нисэхийн автобусны буудлаас эхлэн, дараа нь Дарханы бүтээн байгуулалтад оролцох төлөвлөгөөтэй байсан тул халагдах алба хугацаагүй хойшлогддог юм байна.

Энэ бүхэн маш хэцүү санагдаж, чөлөө заваараа жимс түүн, Залуучуудын байгууллагад орлого оруулах санал гаргалаа. Бүгдээрээ зөвшөөрсөн. Тэгээд Богд уулын оройд гарч жимс түүв. Цэргүүдийн зарим нь халагдах өдрөө мэргэлж чулуу татна, эсвэл есөн зоосоор мэргэлнэ, шоо хаяна. Оргох хүсэл ч буцална.

Яг ингэж шийдээд явж байтал Банди гэж цэрэг “Худал хэлж оргож байснаас би их сургуульд оройгоор суралцах хүсэлтээ илэрхийлье. Чи нэг ажил олж хий” гэлээ. Би ч зөвшөөрч, чөлөөт бөхийн секцэнд орохоор шийдэж, тамирчин нөхөдтэйгөө анх уулзаж билээ.

Цэрэгт байхдаа нэг сониноос монголчууд ОУОХнд элссэн тухай мэдээ уншаад олимп гэж сайхан баярт оролцож үзэхийг хүсэж билээ. Цахилгааны багш Цэгмэд “Хөөе Санжаа чи шалгалт өгөхгүй яах гээд байна” гэхээр нь уншсан мэдээгээ хэлтэл “Олимп чамд ямар хамаатай юм” гээд загнасан. Гэтэл тэр өөрөө ч Токиогийн олимпод оролцож таарсан.

-Чөлөөт бөх Монголд анх дэлгэрсэн тэр цагт ойлгох хүнээс ойшоож үзэхгүй хүн олон байсан биз. Харин таны хувьд чөлөөтийн өмсгөлийг анх өмсөж үзэхэд ямар санагдав?
-Усанд орох гэж байгаа эмэгтэй хүний хувцас шиг эвгүй санагдсан. Ард түмэн ч тэгж хүлээж авсан байх. Харин гайгүй барилдаад ирэхээр сонирхогчийн хүрээ өргөжсөн. Шигшээ багт орсноос хойш Оросын бөхчүүдтэй хийсэн нөхөрсөг уулзалтад бид ялсан юм.

Тэр ялалт байдлыг өөрчилсөн шүү. Миний хувьд үндэсний болон чөлөөт бөхөөр барилдахдаа хашир зан байхгүй. Яаруу, хөөрүү ч юм уу богино хугацаанд хүчээ үзэхийг боддог. Гэтэл одоо үндэсний бөхөөр барилдаж байгаа залуучууд хүлээхийг эрхэмлэдэг болж.

-Чөлөөт бөхийн шигшээгийн дасгалжуулагчаар хэн ажиллаж байсан юм бэ?
-Дамдин гэж хүн ажиллаж байсан. УБДСийн багш, орос хэлтэй, өөрөө барилддаггүй тийм л хүн. Болгарт биднийг удирдан тэмцээнд оролцуулж явсан. Тухайн үед мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэх ёстой гээд Цэрэндагва багшийг тэнд үлдээж билээ.

Ирээдүйн багш маань 17 настай байсан. Ээжийнхээ өврөөс ч гараагүй хүүхэд тул уйлаад үлдсэн дээ. 57 кг-д барилдаж байсан Сүхбаатар маань “Ээжид нь юу гэж хэлнэ” гэж уйлаад л. Анхдагч зүйлд хөгтэй явдал аль тохиолдохыг тэр гэх вэ. Цэрэндагва багш жил зургаан сар болоод Монголд ирэхдээ мундаг мэргэжилтэн болчихсон байсан.

-Шинэ спортыг төрөөс дэмжих тал дээр тусгай бодлого баримталсан байлгүй дээ?
-Улсаас жичид нь харж үзсэн зүйл үгүй, өөрсдийн бяр хүч, бор зүрх, дур сонирхлоороо явж амжилтад хүрсэн юм. Бидэнд шунал байсангүй. Ийм амжилт гаргавал тийм юм авна гэсэн бодол ч байгаагүй. Дэлхийн хүчтэнээс би юугаараа дутуу юм бэ л гэж бодно.

Өндөр амжилт гаргаад ирэхэд 50, 60 төгрөгөөр шагнавал ихэд тооцно. Манай багийнхан маш найрамдалтай. Алдаа оноогоо ярилцана. Харин одоогийн залуус бидний үеийнхээс муу санаатай болсон юм шиг.

Гадаадад гэхээсээ илүү өөрийн улсаас гарч чадахгүй байх гэж айгаад бие биедээ алдаа оноог нь хэлэхээс зайлсхийдэг болсон гэхэд хилсдэхгүй. Орчлонгийн юм бүхэн өөрчлөгдөж хувисдаг болохоор оюун санаа, зан чанар ч дагадаг юм байлгүй.

-Та хүний сайхан сэтгэлийн талаар яриад байна аа даа?
-Тийм ээ. Бэлтгэлээ тараад явж байхдаа олон сар уулзаагүй С.Цэрэн аваргатай тааралдлаа. Нуугаад яахав би танхайдуу, дэггүй талдаа өссөн хүн. Айлын ганц хүү, эмээ өвөөгийнхөө халамжинд өссөн болохоор зоргоороо зантай. Аваргатай уулзчихаад баярлаж, Төв талбайн баруун талд байсан 25-р дэлгүүрт орж, шил архи авлаа.

Гэтэл уух газар олддоггүй. Морь булгиулагчийн хөшөөний хажууд очиж, хэсэгхэн модны дор хэвтээд өнөөхөө уусан. Тэр үед одооны Бөхийн өргөө байгаа газрын зүүн талд том дэлгүүр байсан юм. Дараа нь тийшээ очиж, манаачид нь шил архи авах талаар хэлэхэд атга дүүрэн түлхүүр гаргаж дэлгүүрээ онгойлгоод “Хүүхэд харанхуй байгаа шүү. Тэмтрээд яваарай” гэж билээ.

Авсан архиа өвгөн бид гурав хувааж уулаа. Яагаад энэ тухай яриад байна вэ гэвэл хүний сайхан сэтгэлийг, худалдагч, нярав хоёр нь манаачдаа найдаад бүх түлхүүрээ орхиж, өнөөх манаач танихгүй хүнийг дэлгүүртээ оруулсан гэвэл одоо үнэмших хүн гарах уу? Тамирчин бидний хувьд бэлтгэл гэж мэдэхгүй, айраг уучихаад тэмцээнд оролцдог байлаа.

-Тэгвэл гадаадын тэмцээнүүдэд хүч сорихдоо зөвхөн бярандаа найддаг байжээ?
-Тийм ухаантай. Болгарт болсон тэмцээний нээлтэд анх оролцохдоо тусгай хувцас хунар бэлтгэхээ мэдэлгүй оролцсон. Янз бүрийн өнгөтэй хувцас өмссөн бөхчүүдээ хараад элчин сайд маань өрөвдсөн байх. Тэмцээний өдөр бэлтгэлийн том том хувцас авчирч өглөө.

Хамгийн томоос нь сонгосон учраас хэмжээ нь бидэнд томдоод. Ямар сайндаа “Монголын том өмдтөнгүүд” нэр авах вэ. Тухайн үед мэхээ ч гүйцэд эзэмшээгүй. С.Цэрэн маань гадаад өрсөлдөгчийнхөө мэхэнд орчихоод “Ээ базарваань” гэж уулга алдан багшдаа загнуулж байлаа.

Анхны тэмцээн иймэрхүү хөгжилтэй явдлаар дүүрэн байсан ч сүүлдээ овоо сайжирсан. Румыний ОУТ-д Цэрэн, том Санжаа хоёр түрүүлж байлаа.

-Та нар жингээ хэрхэн хасдаг байсан бэ?
-Токиогийн олимпод бэлтгэн, Германд болсон ОУТ-д оролцохдоо Ч.Дамдиншарав, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Сүхбаатар бид хэд паартай анх танилцсан гээд бод доо. Жин хасах гээд ортол их халуун орчин угтлаа. Хар үгээр хэлэхэд нарийхан банз доогуур халуун ус урсаж байна.

Өнөө уснаасаа асгаж байж амьсгаа авах боломж бүрдэнэ. Биднээс Ж.Мөнхбат, Сүхбаатар хоёр түрүүлээд гарлаа. Дамийл, Баянаа бид гурав үлдлээ. Энэ үед Баянмөнх “Хэзээ хийсэн үйл юм бол” гээд уйлж билээ. Би 80 хэдээс 63-т орж байгаа хүн тэвчээрээ барагдтал ууранд сууна.

Гэхдээ тэр тэмцээнд бүгдээрээ сайн барилдсан. Харин Монголд жин хасах үүнээс тэс өөр. Багадаа моринд сайн байсных морины мах нь буухгүй болохоор сайхан хөлөргөж байгаад хүйтэн усанд самрахаар жин нь хасагддагийг мэдэх юм. Хүн ч гэсэн ялгаа юу байх вэ гээд л Харзтайгаас Тохой цагаан булаг хүртэл гүйж, тэндээс буцаж ирээд Туулын усанд орохоор жин багасдгийг туршиж мэдсэн. Харин хүчтэй амьсгаа авахаар цээж урагдаж цус гарах нь хэцүү.

Токио явахын өмнө Ю.Цэдэнбал дарга биднийг хүлээн авч уулзаад “Монгол хүнд дугуй булантай цай, борц хэрэгтэй байх” гэхэд нь бүгдээрээ хэлснийг нь аваад явсан. Токиод ирээд тэмцээний өмнө жингээ үзүүлсний дараа өнөө борцоо идчихлээ. Гэтэл орос багш маань “Санжаа чи юу хийж байгаад ирэв” гэж ширүүн асуув.

Дараа нь “Юу идсэн бэ” гэхээр нь “Борц” гэж хэлтэл дуу алдан толгойгоо тэврээд “Бүтэн жил дэглэм барьчихаад одоо ингэж формоо алдах гэж” хэмээн гашуудсан. Яг барилдаан эхлэхэд өрсөлдөгчөө атгаад авмаар санагдавч гар сарвайгаад явж өгдөггүй. Энэ нь формоо алдсаны илрэл байж дээ.

-Ходоод агшихаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь мэдээж. Тэр бүхнийг үл тооцон, залуу насны аагаар даван туулжээ?
-Ходоод агшаагүй үед өлсөж гол харлана, өвдөнө, юм идэхийг их хүснэ. Ходоод агшихаар ам өмхийрнө. Юм идэх сонирхолгүй болно. Дээр дурдсан өөрчлөлт алга болно.

Эрүүл мэндэд яаж сайн байв гэж. Гэхдээ тэр бүхнийг үл хайхарна. Шигшээ багийн нөхөд маань нэг нь нийтийн, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчмаар ажиллаж ирсэн. Хамт олныхоо халуун дулаан уур амьсгал дунд тэр бүхнийг ажирдаггүй байлаа.

Номын ертөнцөд маниас илүү ном гэж үгүй. Хүний ертөнцөд эхээс илүү хүн гэж үгүй. Хоолны ертөнцөд эхийн сүүнээс илүү хоол үгүй. Хүчний ертөнцөд эвээс илүү хүч гэж үгүй гэсэн үг байдаг даа.

-Та нар амин дэм хэрхэн хэрэглэдэг байсан юм бэ?
-Түүхий шар будаа, өндөг, сүү хэрэглэнэ. Жин нэмэгдэнэ гээд сүүгээ уухгүй.

-Олимпийн сугалаа хэр чанга таарсан бэ?
-Олимпийн бэлтгэлээ Сөгнөгөрт хийж байхад хүмүүс биднийг дэлхийн сайчуудтай сайн барилдахыг ерөөлөө. Гэтэл Ж.Мөнхбат “Би энэ ерөөлийг хүлээж авах нь авна. Гэхдээ дэлхийн муучууд бүхэнтэй сайн барилдаарай гэвэл бүр их баярлах байна” гэлээ.

Харин би “Хамгийн сайчуудыг нь түүж барилдана” гэлээ. Амны билэг гэж айхтар зүйл бий. Нөхөд маань намайг шоолж, “Чи сайчуудтай нь барилдах хүн” гэхээр нь би “Их наран улс орж О.Ватанобитай барилдана” гэж хариулдаг байлаа. Гэтэл яг түүнтэй сугалаа таарсан. Харин Мөнхбат маань Зааны Ясан эрэг гээд л бөхийн хөгжлөөр тааруу хүмүүстэй барилдаж билээ.

-Урьдчилан таамагласан өрсөлдөгчтэйгөө барилдах болсноо мэдээд ямар сэтгэгдэл төрөв?
-Сайхан үзнэ гэсээр дэвжээнд гараад дорхноо ялагдсан. Харин дараагийн барилдаанд цэвэр ялсан. Олимпийн анхны цэвэр ялалтыг авчирсандаа баяртай байдаг. Гэвч хоёр системийн улмаас дараагийн шатанд барилдах байсан ч ЗХУ-ын тамирчдыг дэмжин намайг шууд хасчихсан.

Тэр үед өөртөө их харамсаж билээ. Жингээ хасахын тулд би жилийн турш өдөрт 250 грамм шингэн ууж, бага юм идэх дэглэм баримталсан. Ингэхээр ходоод жижиг болно.

Дэвжээнээс буучихаад гадаа уйлж суутал Эвлэлийн төв хорооны төлөөлөгч Жамбалдорж гуай, СТО-ы орлогч дарга Цэнддорж нар намайг аргадаад “Хоёр системийн хооронд ийм том ажил хийсэн хүн уйлах учиргүй. Юм үз, идэж уу” гэж зөвлөлөө. Шүлс цааш орохоор нулимс гарахаа больдог юм билээ.

-Та Америкт болсон ДАШТ-д л оролцсон. Тус тэмцээний талаарх дурсамжаа хуваалцана уу?
-ДАШТ-ий өмнө сагс тоглож байгаад хөлийн хуруугаа хугалчихлаа. Ж.Мөнхбатад энэ тухай хэлтэл “Чиний байр, хоол, унааны мөнгө шилжчихсэн. Тэмцээнд заавал оролц. Ядахдаа юм үзэж нүд тайлаад ирэх хэрэгтэй. Гэмтэл авсан гэж хэлээд хэрэггүй” гэж зөвлөдөг юм.

Америк явахын өмнө хань минь хагалгаанд орсон юм. Явах болсон тухай захиа явуулаад гурван настай охиноо харах хүнийг нь иртэл гэрийн бүслүүрээс уяад үлдээж билээ. Тэмцээнд оролцсоны хэрэг гарч, манайх багаараа наймдугаар байр эзэлсэн.

-Таныг барилдах эрхээ гурван жилээр хасуулсан гэж сонссон. Ямар буруу хэрэг хийсэн юм бэ?
-ОУТ-д Унгарын бөхийг ерөөсөө дийлдэггүй ээ. Жин их хассан учраас цээжнээс цус амтагдаад барилдахад бэрхшээлтэй байсан. “Хоолны сав чи үүнийг дийлэхгүй байхдаа яадаг юм” гэж нэг дарга хэлэхээр нь “Өөрөө барилдаж чадахгүй байж” гээд том дуугартал удирдах хүнийг хүндэлсэнгүй гээд үндэсний болон чөлөөт бөхөөр барилдах эрхээ хасуулсан.

Эрхээ хасуулсны дараа Булган аймгийн наадамд оролцохоор очтол цагаан хоолойгоор “Анхаараарай. Зундуй заан, том, жижиг Санжааг хаана явсан газар нь барилдуулж болохгүй” гэж зарлалаа. Би гуйн байж барилдаад дөрөв даваад тавд албаар унасан.Үүнээс гадна хэцүү зүйл их бий. Авгай, хүүхдээ тэжээх хэрэгтэй байдаг. Бороо орвол ус нэвтэрдэг, салхилбал шороо орж ирдэг тийм гэртэй.

Тэр үед Бунтар найруулагч “Төгсгөл” кинонд тоглох санал тавьж, зураг авалтад сар шахуу оролцохдоо 600 гаруй төрөг авсан юм. Улмаар Зоргол хайрханы уурхайд малтагчаар ажиллахаар хариу хүлээж байлаа. Тэр үед Модны хоёрын Намын хорооны дарга Цэдэндамба гуай “Нэг хэрэг хийхэд зургаан шийтгэл оногддоггүй юм” гээд ажилд авсан. Ачигч боллоо. Нэг өдөр 73 төгрөг авна.

Намын төв хорооны БТ-ын хэлтсээс хүн ирж, өдөр бүр миний ажлыг шалгана. Би ч ажлаа 300, 400 хувь давуулан биелүүлнэ. Тэгээд намайг “Хоршоолол”-д бөхийн багшаар тавьж билээ. Ажлаа амжилттай хийж, хүмүүсээр хүрээлүүлж эхэллээ. Улмаар намайг Өмнөговь, Өвөрхангайн аль нэгэнд нь ажилла гэхээр нь “Би олон хүүхэдтэй, тэгээд ч мэргэжлийн багш биш. Явахгүй” гэж хэлээд 28-р баазын жолооч боллоо.

Тухайн үед жолооч нар ажилдаа няравтайгаа хамт явдаг байсан юм. ЗХУ-ын хөдөлмөрийн баатар Бодвинин гэж хүн нярвын цалинг улсын орлого болгон тушааж, хоёр ажил хийгээд Хөдөлмөрийн баатар болсон гэж сонслоо.

“Би хөдөлмөрийн баатар болоход яадаг юм” гээд Тээврийн яам, Худалдааны яам, Засгийн газраас тамгатай бичиг авлаа. Ажлаа шуурхай хийж, шалгуулах дөхөж байтал зах зээл гарч, бүх зүйл талаар болсон доо.

-Шийтгэл аваад явж байхад сэтгэлд гүн дарамт ирнэ биз?
-Олон зүйл бодогдож, архи уумаар санагдсан үе бий. Халангадуу явж байхад сайн нөхөр минь таараад “Миний найз ингэж явж болохгүй. Ард түмний дотрыг халууцуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд багшил, шавь төрүүл” гэсэн нь оносон үг байлаа.

Яаж ч хахиж хавчиж байсан хүн гялалзах хэрэгтэй юм билээ. Олон шавь бэлтгэсэн, өвөө нь. Тэдний ихэнх нь нас баржээ. Одоо байгаагаас Д.Долгорсүрэн заан, Ц.Нацагдорж, Д.Галдандагва, У.Мижиддорж нар байна.

Баруун гар талаас цэргийн заан Б.Санжаа, улсын заан Т.Зундуй, дархан аварга Ж.Мөнхбат, улсын харцага Д.Сэрээтэр

Ахмад бөхчүүд “Барилдаж байхдаа өөрийгөө давсан гэж битгий яриарай. Худлаа ярьсан болно. Арван жилээс илүү битгий барилдаарай. Сайн байх юм бол шуналын хүүдий, өөрөөсөө илүү хүн гаргахгүй гэж хүмүүс муулна. Муухан байвал үүний сайн нь хаана байна, ясыг нь хэмх хая гэж дайрдаг юм” гэж захисныг мөрдлөгөө болгосон Санжаа гуай олон жил барилдаагүй ч өөрийн орон зайгаа бүрдүүлж чаджээ.

Ид барилдаж байх үедээ тэр дээд тал нь 83 кг хүрдэг байж. Том Санжаа хамгийн хүнддээ 108 кг-тай байсан гэсэн. Чөлөөт бөхийн УАШТ-ээс төрсөн дүүтэйгээ хамт мөнгөн медаль зүүгээд баярлаж явсан үе түүнд бий. Тэр дэндүү цөөхөн жил барилдсан. Хэрэв спортын амьдралд нь хатуу шийтгэл оногдоогүйсэн бол ямар ч амжилт гаргах байсан юм билээ?

Түүний энгэрт гялалзах төрийн одон үгүй, харин ардын хувьсгалын ойн медалиуд л бий. Гэвч тэр алдар нэр, гавьяа шагналын төлөө хөөцөлдөж яваагүй юм. Хөдөлмөрч чанар, үр хүүхдүүд, ач зээ нар нь түүний баялаг билээ.

Б.Өлзийтогтох

Эх сурвалж: “Бөх” сонин

http://www.sonin.mn/news/culture/31184

 

 


Ч.Энхээ: Аав “Миний хүү орос хэлэнд сайн юм. Даанч монгол хэлээ мэддэггүй юм байна”гэж билээ

$
0
0

Нийтэлсэн: 2014-09-18 10:36:34

Энэ удаагийн ярилцлагын зочноор зураач, өмгөөлөгч Ч.Энхээг урьж ярилцлаа. Түүнийг ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, мөн нэрт зохиолч, яруу найрагч Ч.Чимид агсны хүү гэдгээр нь уншигчид сайн мэдэх билээ.

-Аавтайгаа хамт байсан үеэс тань яриагаа эхэлье. Танд эцэг хүний хувьд ихэвчлэн юу захиж, сургадаг байв?
-Тиймээ. Би эрх талдаа хүүхэд байлаа. Аав “Миний хэдэн хүүхдээс энэ л намайг залгамжилж явах ганц хүүхэд дээ” гэж ярьдаг байсан. Багаасаа л их сэргэлэн, хэлэмгий уран цэцэн үгтзй хүүхэд байсан болохоор анзаарсан биз. Мөн үр хүүхэд бидэндээ “Зовлонгоо өөрөө үүрч, жаргалаа бусадтай хуваалцаж амьдраарай” гэж сургадаг байлаа.

-Ч.Чимид гуайн бичсэн “Би монгол хүн” гэдэг шүлэг их алдартай. Гэтэл бодит амьдрал дээр Ч.Чимид гуай шүлгэн дээрх шигээ “Аргалын утаа боргилсон малчны гэрт” төрж өсөөгүй гэдэг?
-Аливаа хүнд уугуул суугуул нутаг гэж байдаг даа. Аав бол Улаанбаатар хотын уугуул хүн. Харин суугуул нутаг нь Баянхонгор аймаг.

-Аавдаа шүлэг зохиолоо үзүүлж зэмлэл, магтаал их сонсдог байсан биз?
-Шүлэг зохиол бичиж, үзүүлж байгаагүй дээ. Харин нэг удаа орчуулга хийгээд үзүүлтэл аав “Миний хүү Орос хэлэндээ сайн л юм байна. Даанч чи Монгол хэлээ сайн мэддэгүй юм байна’шүү дээ” гэж билээ. Тэр үед нь би их ундууцаж уурлаж байлаа.

-Таныг хожим нь олон зохиол бичсэнийг мэднэ. Тэр бүгдийгээ эргээд харахад алдаа оноо их биз?
-Тэр үед бичсэн зохиолууд минь сурч, оролдож бичсэн нь олонтоо болохоор алдаа дутагдал байлгүй яах вэ. Гэхдээ би хийсэн бүхэндээ одоо ч сэтгэл хангалуун байдаг. Миний бүтээлүүдээс олны сайн мэдэх “Санаж яваарай” гэдэг кино бий. Хоёр ихэр залуугийн тухай гардаг юм.

Түүний зохиолыг би Б.Явуухулан найрагчийн хүүтэй хамтарч бичсэн юм. Тухайн үед “Хоёр том зохиолчийн хүүхэд нийлж бичдэг нь ч юу вэ”. “Хоёулаа Энхээ нэртэй байдаг нь ч юув дээ” гэх зэрэг яриа өрнөж, тэр үедээ л шуугиан тарьж байсан шүү. \инээв\

-Яагаад Б.Явуухулан найрагчийн хүүтэй хамтарч кино зохиол бичих болов оо?
-Тухайн үед “Соёл-Эрдэнэ” хамтлагийн залуучуудын хурал болж байлаа. Тэр хурлаар зохиолчид эстрадын дуунд зориулсан шүлэг бичих тухай яриа болж байсан юм. Тэгтэл дуучин Б.Баяр босоод “Чимид зохиолчийн хүү Энхээ их гоё шүлэг бичдэг. Түүний шүлэг яг манай эстрадын дуунд тохирно” гэж ярьсан юм.

Тэгэж хэлэхээр нь би хариуд босоод “Уучлаарай би дууны шүлэг бичдэггүй, Б.Явуухулам гуайн хүү Я.Энхээ шүлэг бичдэг юм” гээд түүнийг заатал хүмүүс ч түүн рүү хачирхан харж, хөгжөөн шуугиан болж билээ.

Тухайн үед хүмүүс Я.Энхээгээс илүү намайг мэддэг байсан юм. Бид хоёр тэндээс гараад ярихгүй юу. “Нээрээ ямар сонин тохиол вэ”. “Ер нь хоёулаа нийлж иймэрхүү сэдвээр кино зохиол бичих үү” гээд л санаа нэгдэж байлаа.

-Таныг хилсээр гүтгүүлж шоронд орсон тухай мэдэх юм байна. Тухайн хэрэгт нэрт зохиолч, сэтгүүлч Л.Түдэв гуайг холбоотой гэдэг яриа бий?
-Угаасаа Л.Түдэв гуай л намайг гүтгэчихсэн шүү дээ. Намайг “Үнэн” сонинд ажиллаж байх үед Л.Түдэв гуай “Намын төв хороонд Хятадын тагнуул орчихлоо” хэмээн матаж шоронд оруулсан юм. Шоронд байхдаа би зохиол бүтээлээ хийж л явлаа.

Тухайн үед шүүх намайг гэм буруугүй гэдгийг тогтоож цагаатгасан лдаа. Намайг шоронд ороод гараад ирэхэд найз нөхөд маань зайгаа барьж дүлэгнэх шинжтэй байсан. Тэгээд би заавал найз нөхдөөр яах вэ ганцаараа явъя гэж шийдсэн.

Тэр үед хүмүүс надад хэлдэг байсан. “Чи ч хүндхэн хэрэгтэй холбогдпоо доо” гэх мэт. Би ер нь ямарч хүнд хэцүү зүйл тохиолдсон аль болох сэргэлэн цовоо байхыг хичээдэг зангаараа энэ бүхнийг даван туулсан. Тэглээ гээд их бэрхшээл туулчихсан мэт бардамнаад байх юм алга.

-Таны аав Л.Түдэв гуайтай найз нөхөд байсан шүү дээ. Миний найзын хүүхэд гэж бодоогүй юм байх даа?
-Тиймээ, миний аавтай ойр дотно байсан. Л.Түдэв гуай чинь аавын дараагийн үед гарч ирсэн зохиолч шүү дээ. Аав дээр ирж зохиолоо хянуулж засуулаад явдаг л байсан. Харин яагаад тэгсэний учрыг би одоо болтол олоогүй.

Хүмүүс ярихдаа Л.Түдэв гуайг надаас охиноо харамлаад тэгсэн гэдэг. Зарим нь аавтай чинь хувийн хонзонтой байсан юм гэлцдэг.

Өөрөө надад ярихдаа бол “Нийгмийг аюулаас хамгаалахын А.Жамсранжав гэж хурандаа тэгэж хэл гээд шахалт үзүүлээд байхаар нь би чамайг гүтгэхээс өөр аргагүйд хүрсэн” гэж хэлээд уучлалт гуйсан. Яг юунаас болсоныг би сайн мэддэгүй юм. Тэр үед Д.Урианхай зохиолч бид хоёрыг уулзуулж байлаа.

-Хоёр сарын өмнө зохиолч С.Пүрэв гуай манай сонинд өгсөн ярилцлагадаа Ч.Чимид маань хээгүй, гүндүүгүй, сайхан монгол эр хүн байсан гэж хэлсэн. Аавын чинь энэ зан чанар таньд өвлөгдөж үлдсэн үү?
-Үгүй. Аав хээгүй гүдэсхэн, нийтэч зантай бол би хямсгар, ихэмсэг бас чоно мэт ганцаардмал хүн. Надтай нийлдэг байсан нөхөд бүгд урвасан. Намайг зовлонтой хүнд хэцүү цагт орхиод явсан хүмүүсииг ямар найз нөхөд гэдэг юм.

Бас ганцаардах үед минь хаяад явсан эхнэрийг ямар эхнэр гэх юм бэ. Тийм болохоор надад аавын нөхөрсөг, нийтэч тэр сайхан зан чанаруудаас нь юу ч үлдээгүй. Одоо найз нөхөд гэхээр урьд цагийн гудамжны хэдэн атаманыг л нэрлэх байх даа.

-Тэгвэл тэр сайхан аавынхаа их нэр хүндийг ямархуу хэмжээнд өргөж явна гэж өөрийгөө дүгнэж байна?
-Би нэг зүйлээр их бахархдаг. Хаана ч явсан Ч.Чимидийн удмынхан архинд орчихож гэнэ, муу явж гэнэ гэх зэргийн юм дуулддаггүй. Аавынхаа нэр төрийг ендөр өргөж яваа гэж боддог.

Одоо миний зурсан зураг, бичсэн зохиол, олон хүнийг өмгөөлж байсан бүхэн минь үүнийг илтгэнэ. Өдий хүртэл хэр баргийн сэхээтэн миний дайтай хийж бүтээж, чадаагүй л байхгүй юу. Амьдралдаа би сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсен цаг үед хийж бүтээсэн зүйлс минь миний амьдралын жаргалтай үе юм даа.

-Одоогоос хэдэн жилийн өмнө нэг сонин дээр таны “Би Монголын номер нэг өмгөөлөгч” гэсэн утгатай юм ярьсан байдаг. Хүнд бардам зан байх хэрэгтэй гэж үү?
-Би тэгэж хэлээгүй ээ. Энэ худал мэдээлэл байна. Надаас ч илүү өмгөөлөгчид байдаг шүү дээ. Би өмнө нь өөрийгөө Монголын шилдэг хорь гучин өмгөөлөгч дотор багтана гэж боддог байсан минь бол үнэн. Бардам зан бол хүнд байх ёстой л зүйл гэж боддог.

-Тэгвэл та өөрийнхөө ямар зан чанарт жаахан шүүмжлэлтэй хандаг вэ. Өөрийнхеө дотоод хүнтэйгээ их ярьдаг биз. “Ч.Энхээ чи тэгэж болохгүй шүү” гэх мэтээр?
-Би өөрийнхеө ямарч занг шүүмжилдэггүй. Хэвлэл мэдээллээр миний тухай янз бүрийн л юм бичдэг юм. Тэр бүхэн цөм үнэн. Ер нь би өөрөө хүний санаанд тааруулж амьдрах дургүй хүн. Харин өөртэйгөө бол дандаа ярьдаг. Гэхдээ өөртэйгөө ярьдаггүй сэдэв гэж бас байдаг.

-Алдарт зохиолч Ч.Чимидийн хүү Ч.Энхээ, Монголын шилдэг өмгөөлөгчдийн нэг Ч.Энхээ, Ардчилалын анхдагчдын нэг Ч.Энхээ аль нь танд их нэр төрийн хэрэг вэ?
-Ардчилалын анхдагч Ч.Энхээ гэсэн нэр минь илүү үнэ цэнэтэй. XX зуунд болсон гурван том хувьсгалын нэгийг бүтээлцсэндээ баяртай байдаг. Энэ бол хүн бүрт олдоод байдаггүй хувь тавилан. Сонин, телевиз радио гээд л бүх зүйл дээр миний нэр үлдсэн байгаа биз дээ. Насаараа ажиллаад ч түүхэнд үлдэж чадаагүй хүн байна.

Зөвхөн энэ үйлсээрээ би бүх өрөө төлсөн. Улс төрчид, компанийн захирлууд надад насан эцэс болтлоо баярлаж явах ёстой. Тэр бүх хүмүүс миний хүчээр л тэр суудалд гарч ирсэн. Тэдгээр хүмүүс дотор бол намын хорооны зааварлагчийн хэмжээнд байх ёстой хүн ч байгаа.

-Та сүүлийн үед уран зургийн үзэсгэлэнгээ гаргаад завгүй яваа сурагтай. Таны зургийг хүмүүс хэр сонирхдог вэ?
-Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд миний “Нат-1″ бие даасан үзэсгэлэн гарсан. Энэ үзэсгэлэндээ Натюрмортын төрлөөр голчилон туурвисан бүтээлүүдээ тавьсан байгаа.

Миний зургуудийг хүмүүс сонирхож цуглуулдаг л юм. Би зураг зураад арваад жил болж байна. Ямар ч зургийн сургууль тегсөөгүй. Харин манай өвөг эцэг зураг зурдаг, сийлбэр хийдэг гарын уртай хүн байсан.

-Уран зураг таны сэтгэл санаанд ямар өөрчлөлт нөлөө үзүүлж байна?
-Өмгөөлөгчийн ажил сэтгэл зүрхийг хамгийн их нервтүүлдэг ажил шүү дээ. Миний өмгөөлж байсан хүн гэмт хэргээсээ болж цаазын ял авах болоход би гурав хоног унтаж чаддаггүй. Хэрэгтэнтэйгээ бараг найз нөхөд мэт дотно болчихдог.

Өмгөөлөгчийн ажлаас болоод уран зураг руу орсон. Зургаа зурж байхдаа би хоол ч идэхгүй, цай ч уухгүй байж чаддаг. Уран зураг намайг тайвшруулж, сэтгэлийн хаттай, тэвчээртэй байхад нөлөө үзүулдэг. Үүний хүчинд л амьдралыг даван туулж байна шүү дээ.

-Таны өвөө н.Чойжил комиссар гэж Х.Чойбалсан гуайн туслах байсан хун гэж мэдэх юм байна. Ер нь тэр хүний тухай та хэр мэдэх вэ ?
-Б.Ширэндэв гуайн “Давалгаа”, аавын “Магеллан хаагуур гарсан бэ” зэрэг зохиолуудад тодорхой байдаг. Маршалын комиссар байсан цэргийн хүнд зохиолчид их санаа тавьж, хүндэлдэг байсан юм.

Яруу найрагчдын дунд нэг ийм онигоо гарсан байдаг. “Архи уусны дараа шараа хаана тайлах вэ гэвэл Архины заводод н.Пүрэв гуай дээр оч, “Алтай” ресторанд н.Чойжил дээр оч” гэж. Сүүлд өвөө Ресторанд ажилласан л даа. Ерөнхийдеө бол хүмүүсийн шарыг тайлж өгдөг байсныг бодоход их л цайлган сэтгэлтэй хүн байсан юм шиг.

-Одоо та хэнтэйгээ амьдарч байна?
-Эхнэртэйгээ л хамт амьдарч байна даа. Том охин минь тусдаа гарсан.

А.Батнасан

Эх сурвалж:


Ч.Энхээ: Өөрийгөө хатуу самар болохыг харууллаа

$
0
0

Нийтэлсэн: 2014-09-12 13:09:04

“НАТ-1” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гаргаад буй өмгөөлөгч, зураач Ч.Энхээг дугаарын зочноор урьж ярилцлаа.

-Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Ямар нэгэн шалтгаанаар хүмүүсийн авьяас илэрдэг. Таныг ямар шалтгаан зурагт дурлуулав?
-Би багасаа зурах дуртай байсан. Ангийнхаа ханын сонинг гаргаадаггүй л байлаа. Харин бийр будаг бариад зураг зурж эхэлсэн нь 2004 он юм. Түүнээс хойш 10 жил зурсан зургуудаа тайлагнаж байна. Бусад уран бүтээлчтэй харьцуулбал хамаагүй орой зурж эхэлсэн учраас хүмүүс намайг мэддэггүй.

Зурах шалтгаан гэвэл ажилтай холбоотой. Би 2000 онд өмгөөллийн эрхээ аваад өмгөөлөл хийж эхэлсэн. Өмгөөлөгчийн ажил стресс ихтэй. 3-4 жил ажиллахдаа маш их ядарсан. Хоёр хүний амь бүрэлгэсэн хэрэгтний өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм.

Түүнийг өмгөөлөхийн тулд уулзаж, ярьж хөөрч хувийн байдлыг нь судалсаар сүүлдээ найз болчихно. Гэтэл нөгөө хүн маань шүүхээр ороод яах аргагүй дээд хэмжээ авдаг. Тийм үед би сэтгэл эмзэглээд арваад хоног унтаж чаддаггүй байсан учраас надад энэ бүх стрессээс салгах ямар нэгэн гарц шаардагдсан. Тэгээд л зураг зурж эхэлсэн дээ.

-Хамгийн анхны зураг чинь оны шилдэг зургаар шалгарсан. Ямар утга агуулга гаргаж, үг санаа илэрхийлэхийг хүссэн бэ?
-Анхны уран бүтээл маань “Сандал” нэртэй зураг. Энэ зургаараа 2004 онд шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцсон. Энэ надад урам өгч, цаашид зурах эхлэл болсон. Түүнээс хойш би будаг бийрнээс салаагүй.

-Зөвхөн авьяастай байхаас гадна ертөнцийг үзэх үзэл, мэдлэг боловсрол уран бүтээлчид чухал юм шиг санагддаг. Таны хувьд яагаад сюрреалист чиглэлийг сонгов?
-Би Урчуудын эвлэлд 1997 онд урлаг судлаачаар элсч байсан. Миний зургийн үндсэн арга барил бол сюрреалист юм. Энэ нь бодитой юм шиг хэрнээ холбогдохооргүй зүйлсийг хооронд нь холбодог урсгал. Энэ урсгалын эхлэл болсон зураг бол “Сандал”. Энэ үзэсгэлэнгээ ч би реалист натюрмортын чиглэлээр сүүлийн хоёр жилд зурсан зургуудаараа голдуу бүрдүүлсэн.

-Таны үзэсгэлэнг үзсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байна. Та үзэгчдэд мэдрүүлэхийг хүссэн зүйлээ зургаараа ойлгуулж чадаж уу?

-Ерөнхийдөө хүссэндээ хүрсэн. Хүмүүс намайг зураач гэж мэдэхгүй. Тиймээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд би ямар зураг зурж ирснээ, ямар түвшинд яваагаа харуулах тайлан болгоё гэж бодсон.

Нөгөө талаар бол есдүгээр сар миний хувьд тэмдэглэлт өдрүүд тохиодог баярын сар. Би Монголын радиогийн ахмад ажилтан. Есдүгээр сарын 5-нд Монголын радиогийн 80 жилийн ой тохиолоо. 7-нд би төрсөн өдрөө тэмдэглэдэг. 10-нд Хэлмэгдэгсдийн өдөр болдог.

Би чинь “Хятадын тагнуул, төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан” гэсэн хэргээр баригдаж удаан хугацаанд хоригдож хэлмэгдэж явсан хүн. 16-нд өмгөөлөгчдийн өдөр тохиодог. Энэ бүх баярууддаа бэлэг болгон өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.

Реалист натюрмортын төрөл уран зургийн биеэ даасан их гоё төрөл. Энэ төрлөөр зурдаг зураач цөөхөн болсон. Тиймээс энэ төрөл чиглэл рүү залуу зураачдыг хандуулах зорилго тавьсан. Үзэсгэлэндээ сэтгэл хангалуун байна.

-Та нэг уран бүтээлийг ямар хугацаанд зурж байна?
-Янз бүр. Дөрвөн жил зураад дуусгаагүй зураг байхад өглөө эхлээд орой нь дуусгасан зураг ч бий. Гэхдээ бусад зураачтай харьцуулахад арай хурдан зурдаг юм шиг ажиглагдсан.

-Зурах хугацаа таны цаг заваас шалтгаалж байна уу, онгод сэтгэлгээ эсвэл сэдвээс болж байна уу?

-Ерөөсөө надаас өөрөөс шалтгаалдаг. Би эхнээсээ зургаа сайн бодоод, нүдэндээ харчихвал хурдан зурдаг. Харин дутуу бодоод, дэндүү яарч эхэлсэн зураг санаанд хүрэхгүй удах, үндсээрээ өөрчлөгдөх тохиолдол зөндөө гардаг. Миний яаруу сандруу, адгуу зангаас хамаардаг юм шиг.

-Таныг өмгөөлөгч учраас зургууд чинь нэлээд улстөржсөн нийгмийн амьдрал харуулсан зургууд байх болов уу гэж бодож байлаа?
-Би сэдэвт баригддаггүй. Сюрреалист чиглэлээр ямар ч сэдвийн зураг зурж болно. Уран зураг гэдэг хүний сэтгэлийг цэвэршүүлэх, ариусгах зүйл гэж боддог. Тиймээс миний зургуудад улстөрийн сэдэвтэй зураг ховор.

Миний уран бүтээл бусад зураачдын арга барилаас арай өөр, танигдахуйц, өөрийн гэсэн арга барилтай байх гэж хичээж явдаг. Зураач хүний гол шаардлага ч энэ шүү дээ. Түүнээс биш хэн нэг зураачийг хуулбарласан, дуурайсан мэт ижил төстэй байвал утгагүй.

Би Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч. Анх намайг зохиолоо бичиж эхлэхэд “Аавынхаа үлдээсэн уран бүтээл дээр өөрийнхөө нэрийг тавьж гаргаад байдаг юм биш биз” гэж олон хүн асууж байсан. Тиймээс би яруу найрагт оролгүй аавынхаа цөөхөн бичсэн үргэлжилсэн үгийн төрлийг барьж авсан.

Шоронд байхдаа л бухимдаж нэлээд хэдэн шүлэг бичсэн. Түүнийгээ удахгүй ном болгож хэвлэж гаргах санаатай байна. Одоо эрхбиш намайг аавынхаа бүтээлийг хулгайлсан гэж хардахгүй байлгүй. Зураачийн хүүхэд зураач, зохиолчийн хүүхэд зохиолч болоход иймэрхүү хардалт байдаг юм билээ.

-Уран бүтээлийг үзэгчид өөр, өөрийнхөөрөө хүлээж авдаг. Гэхдээ зураач өөрөө тайлбарлахгүй бол ойлгоход хэцүү уран бүтээл байдаг?  
-Надад “68” гэсэн нэртэй ёгтлол зураг бий. Би тайлбарлаж өгье. Манай нийгэм харанхуй сонирхолгүй нийгэм байсныг ийм хар бараан өнгөөр үзүүллээ. Тэр нийгэмд ардчилал хэмээх цэцэг 1964 онд анх ургасан.

Гэтэл тэр цэцгийг дэлбээлж амжихаас нь өмнө “Сэхээтний төөрөгдөл” гээд тайраад хаячихсан нь энэ унасан үндэс. Дараа нь 1968 онд цахилгаан гитар орж ирсэн гэдэг юм. Энэ гитарыг бурхнаас бидэнд илгээж. Залуус та нар яриад байх хэрэггүй.

Энэ гитарыг аваад дуул, хүсч байгаа зүйлээ дуу хөгжмөөр илэрхийл гэж. Ингээд бид нийтээрээ гитар сурч, орцонд тоглон дуулдаг болсон. Энэ нь явсаар байгаад 1989-1990 оны ардчилсан хувьсгал өрнөсөн гэсэн үг.

Харин тэр цаана нь байгаа загас бол гитар барьсан залуучууд юу ярьж дуулах нь вэ гэдгийг нүд цавчилгүй харж, сонсч байгаа улаан коммунист төлөөлөгч юм. “68” зураг маань ийм ёгт утгатай юм. Зураач өөрөө тайлбарлахгүй бол ойлгодоггүйгээрээ ёгтлол зураг онцлогтой. Надад ёгтлол зургууд нэлээд бий. Хожим ёгтлол зургаараа үзэсгэлэн гаргана.

-Үзэсгэлэнгийн нэр сонирхол татаж байна. “НАТ-1” гэж ямар утгатай нэр вэ?

-Цаад утгаараа би өөрийгөө хатуу самар юм гэдгээ харуулах зорилгоор самар гэдэг үгийн англи дуудлагыг авсан. Шууд утгаараа бол натюрмортын төрлийн зургийн үзэсгэлэн гэдгээ тодруулах санаатай өгсөн нэр.

Намайг олон удаа түлхэж унагаах оролдлого ирж байсан. Тэр бүхний эсрэг хариу барихдаа би юм хийж чаддаг гэдгээ үзүүлдэг. Энэ үзэсгэлэн бас л тэр хүмүүсийн эсрэг үзүүлж буй хариу үйлдэл гэж ойлгож болно. “Намайг юу ч гэж муулж болно, над шиг бодит юм хий л дээ, өөрсдөө чадахгүй байж юм хийж байгаа хүнийг битгий оролд” гэсэн утгатай.

Миний хийж буй ажил хүмүүст сонирхолтой сюрприз байдаг. Хийе л гэж хүсвэл юуг ч байсан хийж чадах хүн гэж бодож бардаж, өөрийгөө хөглөж хурцалж явдаг. Тэр утгаараа би залхуурахгүй байх ёстой гэж ташуур өгдөг.

-Авьяаслаг зохиолчийн хүүг зохиолч болоход гайхах хүн гарахгүй. Харин таныг зураач болгосон авьяас хаанаас өвлөгдөв?
-Манай удамд өвлөгдөж ирсэн авьяас. Өвөг эцэг Чойжил Маршал Чойбалсангийн комиссар байсан хүн. Нэртэй зураачид хэлэхдээ “Танай өвөг эцэг Маршалын комиссар байгаагүй зургаараа дагнасан бол өдийд Ардын зураач болчих хэмжээний авьяастай хүн байсан” гэдэг.

Хонины шагайг тойруулаад 12 жил багтаан сийлээд үлдсэн зайнд нь “Ленин-100” гэж бичсэн байдаг. Манай хамаатан садан дундаас дөрвөн зураач төрсөн. Отгонбаяр, Өнөржаргал, Уртнасан байна. Өвөг эцэг маань их гоё нарийн сийлбэрүүд хийхээс гадна өнгө өнгийн цэцгийн дэлбээг хатааж хадгалчихаад зураг хийдэг гайхалтай сэтгэмж, авьяастай хүн байсан.

-Таны зургуудад материаллаг зүйлсийг их нарийн гаргасан байх юм. Чимхлүүр ажилд илүү анхаардаг юм шиг санагдлаа?
-Би зургийнхаа материаллаг зүйлсийг аль болох нарийн зурах дуртай. Дээл гэхэд хээ хуар, материалыг нь тод гаргахыг хичээдэг. Бусад зураачид залхуурахаар хүнд зүйлсийг би нэг бүрчлэн зурж гаргадаг. Энэ нь надад их кайфтай байдаг.

Би зургийн сургууль төгсөөгүй ч уран бүтээлдээ нямбай хандахыг хичээдэг. 10 жилийн хугацаанд 200 гаруй зураг зурсан байна. Тэднээсээ цөөхнийг сонгож гаргасан нь энэ.

Х.Монголхатан

Эх сурвалж:

http://www.sonin.mn/news/easy-page/31465


Дандар баатрын хүү Д.ДАШДЭНДЭВ: ААВ БАЛ ДАРГАД “БАЙЛДААНЫ ГАВЬЯАНЫ ОДОНГОО БИ ШИРЭЭНИЙ АРД СУУЖ БАЙГААД АВААГҮЙ” ГЭЭД ӨГӨӨГҮЙ

$
0
0

Д.ДАШДЭНДЭВ: ААВ БАЛ ДАРГАД “БАЙЛДААНЫ ГАВЬЯАНЫ ОДОНГОО БИ ШИРЭЭНИЙ АРД СУУЖ БАЙГААД АВААГҮЙ” ГЭЭД ӨГӨӨГҮЙ

2014 оны 09 сарын 03

 -Миний аавд ялын дээд хэмжээ өгөхөд Монгол төрийн туг бөхийсөн-

 Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг өнгөрсөн долоо хоногт Дорнод, Хэнтий аймаг, Халхгол суманд тэмдэглэсэн юм. Энэ үеэр Булган аймгийн Бүрэгхангай сумаас төлөөлөл ирж, Дорнод аймагт болсон цэргийн хүндэтгэлийн жагсаалд сумын Соёлын төвийн дарга Монгол Улсын гарамгай баатар Л.Дандарын жагсаалын хувцас, дайны үед нөмөрч байсан цэмбэн хар нөмрөгийг өмсөн оролцсон юм. Олон түмнээ Алаг морьт баатар хэмээн алдаршсан тэрбээр намхан, майга хөлтэй, чөлөөт бөхөөр барилддаг, сумын заан цолтой, бор хүн байжээ. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч гуай Дандар баатарт зориулж хэд хэдэн шүлэг бичсэний нэг нь “Дайны жилийн цэрэг явлаа” хэмээх дууны шүлэг юм.

“Матад, Тамсаг, Баянтүмэний

Мартахын аргагүй дурсгалт жилүүд

Маргад эрдэнийн залуу нас минь

Морин дэл дээр сэлэм шиг явлаа

Миний залуу нас

Дайны жилийн цэрэг явлаа

Алдар, үхэл хоёрын дундуур

Ассан гал шиг бадран өнгөрсөн” хэмээх үгтэй уг дууг

Дандар баатарын үр хүүхэд нь баатар цол хүртсэн газрыг нь тэмдэглэсэн Хамар даваан дахь хөшөөн дээр нулимс дуслуулан дуулан, хүндэтгэл үзүүлж байхтай таарч, түүний бага хүү Д.Дашдэндэвтэй ярилцлаа.

-Энэ хөшөөг хэзээ босгосон бэ?

-Халх голын байлдааны ялалтын 15 жилийн ойгоор босгосон юм шиг байна лээ. Тухайн үед галын хор шиг зүйл дээр таван хошуу байсан гэсэн. 70 жилийн ойгоор сайхан засаж, тохижуулсан байсан. Одоо дахиад засахаар болчихож.

-Дандар баатар уг нь Ховд аймгийн Цэцэг сумын гаралтай хүн юм билээ. Яаж яваад Булган аймгийн Бүрэгхангайд очсон юм бэ?

-Аав маань Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төрж, өссөн. Аав, ээж нь Ховд аймгийн Цэцэг сумын гаралтай хүмүүс. Нутаг орондоо гадуурхагдан ээж нь Хүрээ орохоор явах замдаа аавыг Булган аймгийн Бүрэгхангай суманд төрүүлж, тэндээ суурьшин, айлын мал хариулдаг байсан гэсэн. Олон хүүхэдтэй ганц бие эмэгтэй учраас манай аавыг овоглодог Лодонд биш Лувсан гэж хүнд өргүүлсэн юм билээ. Тэр хүн нь төвд ном мэддэг, тухайн үеийн ёсонд таарахгүй учраас Лодон гэж ааваараа овоглуулсан байгаа юм. Гамингууд буцахдаа нутгийн иргэдтэй тулалдахад аавын ах нас барсан. Энэ үед өргөж авсан аав нь “Харийн дайсан эх орон руу минь халдаж, ах чинь нас барлаа. Хүн араатан хамгийн аюултай” гэж хэлсэн гэдэг. Тэгэхэд аав таван настай байж. Ийм л бага насандаа аав хамгийн аюултай хүн бол харийн дайсан гэдгийг мэдэрч, жигшсэн гэдэг. Аавыг уг нь хийдэд суулгасан юм билээ. Гэвч найзуудтайгаа оргосон. Намтарт нь ном сурахдаа муу байсан гэдэг ч би бодохдоо тухайн үеийн нийгмийн шаардлагаар тэгж бичсэн гэж боддог. Тэрнээс аав маань сийрэг толгойтой хүн байсан. Лам дээлэн дээрээ буу үүрэн тарваганд явж байгаад нэг айлд ортол багш нартайгаа таарч. Багш нар нь “Энэ бол босоо ороолон” гэсэн гэдэг. “Их л муухай юм болсон” хэмээн аав хожим ярьсан. Тэгээд удалгүй цэргийн алба хааж, морин цэргийн дунд сургуульд сурсан. Ирээд Халх голын байлдаанд Тамсагбулагийн XVII морьт хорооны захирагчаар томилогдон, дивизийн захирагч болтлоо ажилласан. Аавыг VI дивизийн захирагч болгох тушаалыг Г.К.Жуков гаргасан байдаг. Аав “Би морин цэргийн салаан захирагч хүн. Дивиз хүлээн авч чадахгүй. Миний мэдлэг хүрэхгүй” гэхэд Г.К.Жуков “Мэдэхгүй юм байвал энэ нөхдөөс асуу. Энэ хүмүүс чамд тусална” гэж. Тэгэхээр нь дахиад татгалзтал “Чи цэргийн хүний захирах, захирагдах ёсыг мэдэх үү” гэхэд нь татгалзаж чадахгүй тушаалыг хүлээн авахад “VI дивизийн захирагч, хурандаа Дандар эргэ” гэсэн гэнэ лээ. Манай аав дайн дуустал VI дивизийг командалсан. Миний аав Халх голын байлдааныг эхлэхээс дуусах хүртэл нь оролцсон, эглээс эгэл хүн явлаа. Хилийн застав, отрядод очихдоо цэргийнхээ байранд унтчихна. Дарга, цэрэг гэж ялгалгүй харьцана. Баатар болсноосоо хойш Матадын цэргийн наадамд очиход халхын сайн бөхчүүд барилдаж байжээ. “Дандар баатар барилдана гэнэ” гэхэд бөхчүүд “Сэлэмгүй юм хойно болох байлгүй” гэж. Энэ наадамд аав түрүүлсэн. 1961 оны Дорнод аймгийн наадамд их насны хар зүсмийн морь уяж, тэр нь түрүүлсэн гэдэг. Аав “Олон дүү, ач нар байна. Нэг нь ч болтугай Халх голд хурим хийдэггүй юм байх даа” гэдэг байлаа. Энэ жил манай гурав дахь хүү Дорнод аймгаас эхнэр авч байгаа нь бэлгэшээх үйл явдал болж байна.

-Алаг морьт баатар хэмээн Дандар гуайг Монголын ард түмэн домог мэт ярьдаг. Морь нь ямар угшлын, хэний адуу байсан юм бол?

-Халх голын унаган адуу. Нэг их том гэдэстэй, хээр алаг морь байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Доржийн морь. Соёолон насандаа сумын наадамдаа түрүүлсэн удаатай.

-Дандар баатар дайны дараа Зөвлөлт, Монголын найрамдалт харилцаанд сэв суулгасан гэдэг шалтгаанаар хэлмэгдэж, баатар цолоо хураалгасан. Чухам ямар учраас хэлмэгдсэн бэ?

-Аав “Хүн хийсэн хэргийнхээ төлөө шийтг үүлэхэд сайхан. Харин хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгүүлэх муухай” гэж хэлж байсан. Аав МАН-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн. Улсын нууц учраас тэр талаар бараг ярьдаггүй. Одоо ярихад болох байх. Орос цэргүүдийг манай аав зориуд алаагүй. Дайнд оролцож байсан орос цэргүүд танхай, цэргийн агт морь, хүнс хоолонд халддаг байсан тул тухайн үеийн Матадын намын хорооны дарга түүнийг зогсоох үүрэг аавд өгсөн. Аав тэр үүргийг хатуухан биелүүлсэн учраас хэлмэгдэж, хэрэгт түвэгт орооцолдсон. Цэргийн музейнхэн үнэнээр нь бичих ёстой. Аавыг 10 жил шоронд байсан гэж хүмүүс ойлгодог. Тийм биш. Шоронд орох нь орсон. Тэр бүү хэл, манай аавд Монголын төр ялын дээд хэмжээ, буудан алах ял оноож байсан. Тэгэхэд ЗХУ “Та нар баатраа тэжээж чадахгүй бол манайд өг” гэсэн гэдэг. Миний аавд ялын дээд хэмжээ өгөхөд Монгол төрийн туг бөхийсөн юм. 1945 оны чөлөөлөх дайнд аавыг оролцоогүй гэх хүмүүс байдаг. Оролцохоор барах уу, Хятадын нэг хотынх нь коминдатын үүрэг гүйцэтгэсэн.

-Дайны тухай дурсаж байв уу?

-“Хэн ч гэсэн эцэг, эх, эхнэр, хүүхэд, ар гэртэй. Хүн ална гэдэг амаргүй. Энэ газар шороо, эх орноо хамгаалахын тулд л тэднийг хөнөөдөг байсан. Хүн алах сэтгэл ямар ч үед төрдөггүй. Дэргэд нь байлдаж яваа хүн үхэхэд, эсвэл өөрөө шархдахад л “Энэ намайг алах гэж байна” гээд хүн рүү бууны хараа чиглүүлдэг” гэж ярьж байсан. -Танд юу гэж захидаг байв? -Улс эх орон, ард түмнийхээ төлөө ажиллах ёстой. Худлаа хэлж, хулгай хийж болохгүй, үнэнч яваарай гэж захидаг байлаа.

-Дайны дараа хаана ажиллаж байсан бэ?

-Гал сөнөөгч, өнгөт металын үйлдвэрт жолоочоос орлогч даргыг нь хүртэл хийсэн. Ний нуугүй хэлэхэд, хөдөлмөрийн баатрын болзол хангасан ч өгдөггүй байсан гэсэн. Баатар цолыг нь Бал дарга хураахад Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоо өгөөгүй юм. “Би энийг чамтай адил ширээний ард сууж байгаад аваагүй юм. Бусдыг нь ав” гэсэн гэдэг.

-Энэ жил Дандар баатрын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулсан гэж сонссон.

-Нутгийн зөвлөлийнхөн яруу найргийн наадам зохион байгуулна гэсэн. Тавдугаар сарын 28-нд нутагт нь, дараа нь Улаанбаатарт 100 насных нь ойг тэмдэглэсэн. Мөн баримтат киноны өдөрлөг зохион байгуулсан. Хийхээр төлөвлөсөн зүйл олон бий.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

http://mongolnews.mn/Нийгэм-ярилцлага/1ae2


Монгол Улсын баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Дүгэрийн Нянтайсүрэнгийн том хүү Н.СҮРЭНХОРЛОО: “ИЙМ ТУСГААР ТОГТНОЛ БАЙДАГГҮЙ ЮМ” ГЭЖ РАДИОТОЙГОО ХЭРЭЛДДЭГ

$
0
0

Н.СҮРЭНХОРЛОО: “ИЙМ ТУСГААР ТОГТНОЛ БАЙДАГГҮЙ ЮМ” ГЭЖ РАДИОТОЙГОО ХЭРЭЛДДЭГ

2014 оны 09 сарын 08

 Монгол Улсын баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Дүгэрийн Нянтайсүрэнгийн том хүү Н.Сүрэнхорлоотой ярилцлаа.

-Таны аав Халх голын байлдаанд ямар үүрэгтэй оролцсон бэ?

-Матадын VIII морьт дивизийн даргын үүрэг гүйцэтгэж байсан. Энэ дайн зүгээр нэг хилийн будлиан байгаагүй юм шүү. Монголын олон залуус эх орноо хамгаалж тулалдсан. Энэ бол олон хүний амиар олдсон ялалт. Аав 1934 онд цэрэгт татагдаад тэр намраа шалгалт өгч, Тамбовын морин цэргийн сургуульд орон, 1938 оны хавар төгсөж ирээд Цэргийн ерөнхий сургуулийн сумангийн даргаар томилогдсон. Тэгээд тэр жилийнхээ октябрийн баярын парадад алхчихаад иртэл Маршал Чойбалсан дуудсан байгаа юм. Маршал Матадын VIII дивизийн даргаар томилж, ахмад цол олгох болсноо хэлж. Аав “Маршал аа, би дивиз байтугай хороо командалж үзээгүй хүн” гэж хэлэхэд “Би төрийн ажлыг хийж сураад эхээс төрөөгүй” гэсэн байгаа юм. Аав юу ч хэлж чадалгүй хүлээж авсан гэдэг. Аавыг Матадын VIII дивизийг хүлээж авахад хорооны дарга нар нь ааваас илүү цолтой, тулаанд оролцсон туршлагатай “бурхиуд” байсан байгаа юм. Удалгүй Халх голын дайн эхэлсэн. Тэр үед аав 29 настай байж. Хошууч болсноос нь хойш нэг сарын дараа хурандаа цолыг олгосон юм билээ. Монгол Улсын баатар цолыг 1971 онд Ардын армийн 50 жилийн ойгоор Хилийн цэргийн гэгддэг Чогдон баатартай нэг өдөр авсан. Тэд одоо Алтан-Өлгийд зэрэгцээд нойрсож байгаа. Монголын армийн түүхэнд хоёр дайнд нэгтгэл командалсан хүн манай ааваас өөр байдаггүй. Нэгтгэл гэдэг нь дивиз, бригадыг хэлдэг. Хэд хэдэн батальон, хороог нэгтгэснийг дивиз, бригад гэдэг. 1945 оны Чөлөөлөх дайнд аав мото механикийн VII хуягт батальоныг командалж оролцсон. Дайны дараа 1952 онд аав армиас халагдаж, улсын Хэвлэх үйлдвэрт орлогч дарга, даргаар найман жил ажилласан. Дараа нь Монгол кино үйлдвэрийн даргаар ажиллаж, “Ардын элч” кинонд зөвлөх хийж байлаа.

-Халх голын байлдааны ялалт ямар их үнээр олдсон нь өдрөөс өдөрт мартагдсаар байх шиг надад санагддаг. Та ямар бодолтой байдаг вэ?

-Монгол Улсын төлөө ахмад дайчдын зориулсан гавьяа зүтгэл их. Чи бид хоёр өнөөдөр ингээд ярилцаад суух боломжийг тэд л олгосон. Бидний айх айдасгүй, аз жаргалтай, үр ач нараа тойруулан суугаа нь ч тэдний ач тус. Хэрэв тэд байгаагүй бол бид өнөөдөр харийн түрэмгийлэгчдийн хөлд гишгэгдээд боолын боол, босгоны шороо болоод явж байхыг үгүйсгэхгүй. Халх голын байлдааны ялалтын ойг хэдэн жилд нэг тэмдэглэдэг, хэдэн сар болоод л мартчихдаггүй байгаасай гэж хүсэх юм. Тусгаар тогтнолын ордон ашиглалтад ороход Баатруудын хүүхдийн холбооныхон “Нэг өрөө өгөөч, бид өөрсдөө тохижуулж, хүмүүст дайны талаар мэдээлэл өгдөг болъё” гэхэд зөвшөөрөөгүй. Тэгсэн хэрнээ тусгаар тогтнол гэж радиогоор яриад байдаг хүмүүстэй би “Түй чоорт, ийм тусгаар тогтнол байдаггүй юм” гэж хэрэлддэг юм. Тусгаар тогтнол чинь цусаар олдсон юм шүү дээ. Аав “Энэ сайхан орныг бидний өвөг дээдэс үлдээсэн. Хайрлаж яваарай. Аав нь эх орныхоо төлөө тэмцэж явсан. Бидний өмнө Сүх жанжин, Хатанбаатар Магсаржав гээд олон баатар Манж, Хятадын түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалсан бол бид Японы түрэмгийлэгчидтэй тулалдсан. Хойшид ямар ч дайсан ирж мэднэ. Миний хүүхдүүд амь насаа хайрлалгүй, эх орноо хамгаалаарай” гэж захидаг байсан. Залуучууд үүх түүхээ мэдэхгүй байгаад би харамсахын дээдээр харамсдаг. Монгол хүн Халх голын тулалдаан бол дайн биш Номун хааны будлиан гэж хэлэхийг ч сонсож байлаа. Олон эрдэмтэн Халх голын байлдааныг дэлхийн хоёрдугаар дайны эхлэл, дайныг урагшлуулахад нөлөөлсөн гэж үздэг. Дайнд тухайн үеийн шинжлэх ухааны ололтуудыг, нисэх онгоц, танк, хуягт, артиллер гээд бүгдийг нь ашигласан байдаг. Эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө цусаа урсгаж, амиа золиосолсон хүмүүсийг бид мартах учиргүй.

-Монгол Улсын гарамгай баатар Дандар гуай танай аав хоёр их ойр дотно үерхэж явсан гэдэг юм билээ.

-Аавыг Тамбов хотын морин цэргийн сургуульд сурч байхад Дандар ах 1935 онд тэр сургуульд элссэн. Тэр үеэс хойш хорвоогийн мөнх бусыг үзэтлээ үерхсэн. Үй зайгүй найзууд байсан даа. Ганц нэг зуун грамм татаад, манай ээжид, Юндэн эгчид зэмлүүлнэ.

-Таны ээж ямар хүн байв. Аавтай чинь хэзээ танилцсан бэ?

-Миний ээж Цэдэнгийн Дашцэрмаа гэж эршүүд, гүндүүгүй хүн байлаа. Аав дайны өмнөхөн, сургуулиа төгсөж ирээд, зун нь ээжтэй танилцсан гэдэг. Манай ээж тэр үед нарийн боовны үйлдвэрт нормчин байсан. Дивизийн даргаар томилогдоход нь ээж аавын хойноос Матадад очсон. 1939 оны дайнд ар талд нь ажиллаж, 1945 оны Чөлөөлөх дайнд фронтын сувилагч хийж явлаа (Уртаар санаа алдан нулимс дуслуулав). Аавынхаа тухай ярьчихаад ээжийнхээ талаар ярихад нулимсаа барьж чадсангүй. (Хэсэг чимээгүй болов). Аавын тухай надаас олон хүн ярилцлага авсан ч ээжийн минь талаар асууж байгаагүй. Миний ээж ахмад дайчин. Чөлөөлөх дайны 30 жилийн ойгоор хамт явж байсан хүмүүс нь тодорхойлж, медалиар шагнасан байдаг. Төв аймгийн Баянбараат сумын Цэдэвсүрэн гэж хүн надад нэг удаа “Танай аав их сонин хүн. Фронтод олон хүний шарх боосон ээжийг чинь цусан гавьяаны одон (Байлдааны гавьяаны улаан тугийн одон)-д тодорхойлоход танай аав хасчихсан юм” гэж хэлж байсан.

-Яагаад тэр вэ?

-Өөрийн хүн яах вэ, болох байлгүй. Бусдыг нь цолтой болгоё гэж бодсон биз.

-Ээж шиг тань арын албанд ажиллаж байсан эмэгтэй олон байсан уу?

-Байсан байх аа. Миний мэдэхийн Бригадын штабт ажиллаж байсан Бадарч гээд хүний эхнэр Норовдаваа гэж хүн бий. 1939, 1945 оны дайнд оролцсон. 11 японыг баривчилсан, баатар болох ёстой бүсгүй. Дайны дараа ГССҮТ-д сувилагчаар ажиллаж байгаад мөнх бусыг үзсэн.

-Аав, ээж хоёрыг тань дайнд явахад гэрийнхэн нь эсэргүүцээгүй хэрэг үү?

-Тэр хоёрыг явсныг ах, дүү, хамаатан садан нь мэдээгүй. Нэг талаасаа улсын нууц байсан. Аав ч яах вэ, тушаалаар явсан. Харин ээж аавын араас толгой мэдэн явсан юм билээ. Хамаатан садан нь аав, ээжийг зэмлэх нь битгий хэл баатар гэж өргөмжилж угтсан.

-Аав тань үхэлтэй хэр олон удаа нүүр тулсан бол?

-Өөрөө бэртэж, гэмтэж байсан талаараа надад ярьж байгаагүй. Хамт тулалдаж явсан нөхдөө үхэхийг олон удаа харсан гэсэн. Даргаа “Би амьсгал хураах нь. Гэрийнхэнд минь мэдэгдээрэй” гэж олон хүн захисан. Аав их л болж толгойг нь түшдэг байсан гэдэг юм.

-Та бид хоёр Ерэн баатрын хөшөөний дэргэд зогсож байна. Энэ хөшөөг, аавынхаа тулалдаж явсан газар нутгийг харахад юу бодогддог вэ?

-Сайхан байдаг юм. Тэр их тулаан болж байсан гэмээргүй нам гүмхэн байгаа биз. Чи бид хоёрыг зогсож байгаа газар амь тэмцэж, нэгийг албал солио, хоёрыг албал хожоо гэж буудалцаж байсан гэхээр одоо итгэмээргүй санагддаг.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

http://mongolnews.mn/Нийгэм-ярилцлага/1akb



Оюуны их далай болсон МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрам. Нийгэмд баялаг бүтээдэг нь КОМПАНИУД, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГУУД байдаг

$
0
0

Ч.Болортуяа, iKon.mn

2014 оны 11 сарын 4
iKon.MN
iKon.mn сайтын “Өглөөний хүн” ярилцлагын булангийн зочин Ч.Ундрам, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

iKon.mn сайтын “Өглөөний хүн” ярилцлагын булангийн шинэ зочныг та бүхэндээ уулзуулж байгаад баяртай байна.

Энэ удаа бид оюуны их далай болсон МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрамтай ярилцлаа.

АНУ-д ахлах сургуулиа дүүргэж, Англид Бизнесийн удирдлагаар бакалавр, магистрын зэргээ хамгаалж Япон улснаа доктор болсон тэрбээр өнөөгийн шинжлэх ухаан, боловсролын салбарт тодрон гарч ирж буй чадварлаг залуу эрдэмтдийн нэг билээ. 

Ч.Ундрамын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээлүүд олон улсад өндрөөр үнэлэгдэж түүний дисертацийн ажлыг Amazon.com дээр 64 доллараар борлуулж байна.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилж байна.


- Уншигчдад маань зориулж өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Баярлалаа.

Аав, ээж маань Свердловск  хотод оюутан байх үед би тэнд төрж өссөн. Монголдоо ирээд 23-р сургуульд суралцаж байгаад солилцоогоор АНУ-д ахлах сургуулиа төгссөн.

Үүний дараа Англид бакалавр, магистрийн зэргээ хамгаалаад Монголдоо ирж нэг жилийн хугацаанд MCS болон Голомт банкинд ажиллаж байгаад Япон улсад докторын зэрэг хамгаалахаар явсан. Нагояагийн их сургуульд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.  Төмрийн хүдрийн ил уурхайн төсөлд симуляци дүн шинжилгээ ашиглаад оптимизаци хийх аргын талаар судалгаа хийж докторын зэргээ хамгаалсан.

- Таныг их сайн зураач гэж сонссон юм байна. 
- Бага байхад гэрт маань зураач Т.Нурмаажав хамт амьдардаг байлаа. Бид хоёр нэг өрөөнд хамт байсан.  Энэ хүнээс бурхан зурах арга барилыг заалгаад зурдаг болчихсон байсан.

Ингэхдээ бурхан шашны цаад нарийн утга учрыг нь мэддэггүй л зурдаг байлаа. Энэ үед би өөрийгөө зураач болно гэж боддог болсон байв. Тэгсэн эмээ маань бурханг хамаагүй хүн зурж болдоггүй юм, чи болохгүй байх аа гэсэн. Тэгээд ч удалгүй зах зээл болж надад зургийн хэрэгсэл зэргийг  авч өгөх боломжгүй болсон. Бас дүүтэй ч болсон. Ингээд зургаа хаясан даа.

“Уран зургийн үзэсгэлэн гаргаж зургаа зарж олсон орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлаж байлаа” Ч.УНДРАМ

Харин Америкт очсон хойно зургийн хичээл сонгоод эргээд зураг зурах сонирхол маань сэргэсэн. Сюрреалист зургуудад сонирхолтой болоод Сальвадор Далиг шүтдэг болсон. Урлагийн талаар арай илүү ойлголт, мэдлэгтэй болж авсан үе байв. Тэндээ уран зургийн үзэсгэлэн гаргаж зургаа зарж олсон орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлаж байлаа. Зураач болохоор тухайн үедээ өөртөө шийдчихсэн байсан.  Савенна арт коллежид орохоор материалаа өгөөд тэнцчихсэн байсан үе. Харин Монгол зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй амьдрал хэцүү байсан. Ялангуяа урлагийнхны амьдрал сайнгүй байсан гэдэг.

Тиймээс ч аав, ээж маань зураач болох саналыг маань дэмжээгүй. Монголд ирээд чамд ажлын байр олдохгүй, айлын том хүүхэд хариуцлагатай байх ёстой гэж сануулсан. Эцэг, эхийнхээ захиасыг ойлгож ухамсарлаад бизнесийн удирдлагаар суралцсан юм. 

Энэ шийдвэрийг гаргахаас өмнө Европоос ирсэн найз маань Английн тухай их ярьдаг байсан. Тиймээс ч Англи руу бизнесийн сургуульд элсэхээр болж Их Британид оюутан болсон. 

-  Одоо зургаа зурдаг уу?
-  Хааяа цаг заваараа зурахыг хичээдэг. Гэхдээ залуугийнх шигээ онгод ордог үе өнгөрсөн байна лээ. Одоо дуурайж зурж техникүүдээ сэргээж байгаа. Гэхдээ будаг шунх нэлээн хурц үнэртэй учраас нялх хүүхдэд маань сайнгүй байна. Дээрээс нь үндсэн ажил маань их байгаа учраас төдийлөн зурж чадахгүй л байна.

- Монголд ирсэн хойноо хамгийн анх “Дэлхийн зөн” байгууллагад ажиллаж байсан гэсэн. Тэнд ямар ажил хийдэг байсан бэ?
- Тийм ээ.

Эх орондоо ирсний дараа сонин эргүүлж байтал “Дэлхийн зөн”-д ажилтан авна гэсэн зарын дагуу гүйж очоод шалгалт өгөөд тэнцсэн. Энэ байгууллагад ердөө нэг сар ажилласан. Гэхдээ нэг сарын хугацаанд Долоон буудал, Амгалан, Шар хад гэсэн газруудаар явж жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүст хичээл заадаг байсан. Хэрхэн бизнес төлөвлөгөө гаргах, санхүүгээ хянах, нягтлан бодох бүртгэлээ яаж хийх, зээл авах гэх мэт хичээл заадаг байсан.

“Долоон буудал, Амгалан, Шар хад гэсэн газруудаар явж жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүст хичээл заадаг байсан”

Миний хувьд бүх л төлөвшлийн үеэ гадаадын сайхан оронд өнгөрүүлсэн. Тиймээс нэг сарын хугацаанд ч болов Монголынхоо жинхэнэ бодит амьдралтай танилцах боломж байсан болов уу. Хүмүүс үнэхээр хэцүү амьдарч байгаа юм байна. Ийм амьдрал маш их байна гэдгийг сайн ойлгож авсан. Нэг сар болох хугацаанд бүх гутлын өсгий маань байхгүй болж байх жишээтэй. Үнэхээр захын хороололд амьдрал ямар байгааг ойлгож, мэдэрсэн. Тэр үед миний хичээлд ихэвчлэн эмэгтэйчүүд ирдэг байлаа. Тэд ирээд зовлон, жаргалаа их ярина.

Сургалтад маань маск оёж зардаг нэг эмэгтэй ирдэг байлаа.  Харамсалтай нь нөхөр нь ирээд зодож, дарамталж байгаад эргэлтийн мөнгийг нь авчихдаг байсан. Хаяа хичээлдээ ирж чадахааргүй болтол гэмтчихнэ. Ийм амьдрал маш их. Тухайн үед би өөрөө нас бага байсан учраас энэ бүгдийг сонсоод сэтгэлээр их унадаг байлаа.

Түүнээсээ болж ядаргаанд ороод өвдөөд ажлаасаа гарахаар шийдсэн. Аав, ээж хоёр маань намайг залуу хүн юм чинь өөр ажил хий, харин жаахан төлөвшсөн хойноо ийм олон нийтийн ажил хийх нь дээр юм байна гэсэн.

Үүний дараа мөн л сонин эргүүлж суутал “Голомт” банк ажилтан авна гэсэн зар байсан.  Ингээд “Голомт”-ын Нөөцийн удирдлагын газар орсон. Тэндээс банкны үйл ажиллагааны талаар ойлголттой болсон. Ингээд ажиллаж байтал MCS-ээс ажлын санал ирж MCS-т ажиллахаар шийдсэн дээ.

- Удалгүй Япон явсан байх. Тийм үү?
- Тийм ээ.

Монголдоо ирээд нэг жил болсон хойно юм. Бас л сонин эргүүлээд сууж байтал Японы Засгийн газрын тэтгэлэгт магистр, докторт сурах шалгалтын зар гарсан байсан. Шалгалт өгөөд шат шатанд нь тэнцээд доктор хамгаалах боломж бүрдсэн юм.

РИО ТИНТО, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”, “ЭРДЭНЭС МОНГОЛ”, МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЗЭРЭГ ОЛОН ТӨСӨЛД ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ ӨГЧ БАЙСАН

- Докторын ажлынхаа тухай тайлбарлаж өгөхгүй юу?
- Анх Японд очсон хойно судлаач оюутан статустай болсон. Нэг жил хэл соёлыг нь сурах, докторын шалгалтад бэлтгэх хугацаа өгдөг юм байна лээ.

Мөн удирдагч багш маань миний хандлагыг ажигладаг нэг жил өнгөрсөн. Тэр хооронд мөн докторын сургалтанд тэнцчих юм бол ямар судалгааны ажил хийх вэ гэдгээ бичиж өгдөг.

Нэг жил бодсоны дүнд докторын ажлаа нийгмийн аливаа  асуудлыг шийдсэн судалгааны ажил хийвэл зүгээр юм болов уу гэж бодсон. Монгол Улсад хог, утаа гээд олон асуудал байдаг. Гэвч би инженер хүн биш бизнесийн удирдлагын чиглэлээр сурсан учраас эдийн засгийн ухааны доктор зэрэг горилж байсан. Тиймээс миний хувьд дээрх сэдвүүдийг барьж авахад жаахан хүнд байсан.

Гэхдээ хүндрэлтэй байсан ч тухайн үед агаарын бохирдлыг  хэрхэн бууруулж болох вэ гэсэн санал бичээд докторын сургалтад тэнцэж байлаа. Харин дараагаар нь энэ талаар тоон мэдээлэл, судалгаа Монголоос олдоход хүндрэлтэй тулгарсан. Удирдагч багш маань Тоёота, Сумитомо зэрэг Японы хамгийн том корпорациудад оптимизацийн чиглэлээр зөвлөгөө өгдөг хүн.

Оптимизаци гэдэг нь аливаа үйл ажиллагааг хамгийн зөв дараалал, урсгалд тооны аргаар оруулахыг хэлнэ. 

Багш нар маань докторант оюутнуудаа судалгааны туслах ажилтнаар ажиллуулдаг. Заримыг нь хичээл заалгаж хичээлийн туслах ажилтнаар ажиллуулдаг.

Бид нар удирдагч багшийнхаа аль хий гэсэн бүгдийг нь хийж судалгааны арга зүй, хичээл заах арга зүйд суралцаад явдаг байсан. Энэ хугацаанд надад оптимизаци хийж байгаа аргачлал нь маш их таалагдсан. Энэ л Монголд хэрэгтэй юм байна. Аливаа үйл ажиллагааг сайжруулахын тулд нухацтай харж, тооцоолохгүй бол маш их үр ашиггүй зардал гардаг гэдгийг ойлгосон.

Нэгдүгээрт, аливаа нийгэмд баялаг бүтээдэг нь компаниуд юм байна. Хоёрдугаарт шинжлэх ухааны байгууллагууд юм гэдгийг ойлгосон.  Компаниудыг чадавхжуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх нь улс орны хөгжлийн гарц болдог юм байна гэдгийг тэндээс ойлгосон.

Миний хувьд 22 -26 насандаа Японд амьдарч докторт суралцсан.  Залуу хүний хувьд ид төлөвшлийн үе минь байсан гэж боддог.

Тухайн үед ч одоо ч манай улсын голлох салбар уул уурхайн салбар байна. Аав маань геологич мэргэжилтэй. Тиймээс ааваараа дамжуулж Монголоос мэдээлэл, туршлага авах боломж байгааг олж харсан.  Төмрийн хүдрийн ил уурхайн төсөлд симуляци дүн шинжилгээ ашиглаад оптимизаци хийх аргын талаар судалгаа хийж докторын зэргээ хамгаалсан.

“Бодоод байхад доктор хамгаална гэдэг аргачлалыг нь сураад ууланд авирахтай адил” Ч.УНДРАМ

Бодоод байхад доктор хамгаална гэдэг аргачлалыг нь сураад ууланд авирахтай адил.

Нэг уулын оргил дээр нь гарсан хойноо түүний цаана маш олон өндөр, нам уул байгааг олж хардаг болов уу. 

Тэгэхээр хийх зүйл улам их нэмэгдэж, танин мэдэх хэрэгцээ тэр хэрээр ахиж, мэдэхгүй зүйл тэр хэмжээгээр томорч байдаг.

- Таныг оптимизацийн чиглэлээр Монголд олон компанид зөвлөгөө өгсөн гэж байсан. Яг ямар байгууллагуудад зөвлөгөө өгч байв?
- Янз бүрийн олон компанид зөвлөгөө өгч байсан. Рио Тинто, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, Мянганы сорилтын сан зэрэг олон төсөлд зөвлөгөө өгч сургалтууд өгч байсан.

Компанид хамгийн гол зүйл нь төлөвлөлт байдаг. Төлөвлөхийн тулд өөрсдийнхөө юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг мэдэх хэрэгтэй. Зөв төлөвлөөд бүтэц, бүрэлдэхүүнээ зохион байгуулаад явах ёстой.

Миний хувьд Харвард Бизнес сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний микро институтын Монгол дахь координатораар ажиллаж байгаа. Үүний хүрээнд улс орны өрсөлдөх чадварын судалгааг хийдэг. Энэ ажлыг доктор, профессор Х.Цэвэлмаа гэж мундаг хүнтэй хамтарч хийдэг.

- Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр”-т өгсөн зөвлөгөө хэр биеллээ олсон бэ?
- “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд хоёр жилийн төсөл байсан. Маш том үйлдвэр. Бүх үйл ажиллагаа нь их нарийн. Орос, Монгол соёл холилдсон олон төрлийн үйл ажиллагаа тэнд явагддаг. Зөвхөн уурхайгаас гадна зочид буудал, зоогийн газар гээд олон төрлийн үйл ажиллагаа явагдаж байдаг. Энэ бүгдийг маш сайн мэдэж байж бизнес төлөвлөгөө сайн гардаг.

Энэ гаргаж өгсөн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, авч явах гол хүн нь гүйцэтгэх захирал. Эрдэнэт үйлдвэрийн тухайд бидний гаргаж өгсөн бичиг баримтыг маш их хэрэгтэй гэж хүлээж авсан. Заримыг нь хэрэгжүүлсэн байдаг. Улсын үйлдвэр учир улстөрийн нөлөөлөл ихтэй. Дарга нь солигдохоор өмнөх бодлого нь байхгүй болж зарим нэг зүйлийг өөрсдийнхөөрөө эхлүүлж байгаа зүйлүүд харагдаж байна.

Хувийн компаниудын тухайд өөрсдөө мөнгөө төлөөд зөвлөгөө авч байгаа учир тэд аль болохоор ихийг мэдэж, илүү сайныг нь хийлгэхийг, түүнийгээ хэрэгжүүлэхийг хүсдэг.  Бидний хувийн компаниудад өгсөн консалтинг илүү үр дүнгээ өгч байгаа харагддаг.

- Бид нар гэж ярьж байна. МУИС-иас гадна өөр хувийн компанитай гэсэн үг үү?
- Манай багш нар гэсэн үг. Бизнесийн сургуулийн багш нар маань энэ чиглэлийн консалтинг хийдэг. Бизнесийн сургууль маань Бизнес консалтинг төвтэй.  100 гаруй багштай. Зөвлөгөө авах компаниасаа шалтгаалаад багш нар маань баг болоод ажилладаг. Мөн энэ үйл ажиллагаандаа оюутнуудыг дадлагажуулдаг.

ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?

- MCS, Голомт зэрэг бизнесийн компаниудад ажиллаж байсан гэсэн. Чухам яагаад боловсролын салбарт ажиллах болов?
- Докторын зэргээ хамгаалахаас өмнө Монголд болсон олон улсын нэгэн хуралд илтгэл тавьсан юм. Тэр хуралд тухайн үеийн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадорж багштай танилцаж байлаа. Тэр үед МУИС-д багшлах санал тавьж байсан.

Дараа нь Японд бас нэг олон улсын хуралд Ц.Даваадорж багштай тааралдсан. Хоёр дахь удаагаа тааралдахдаа докторын зэргээ хамгаалчихсан байсан.  Миний хувьд дэлхийн хэмжээний гурван том гүрэнд боловсрол эзэмшсэн учраас мэдсэн, сурсан зүйлээ хүүхэд, залууст хүргэх юмсан гэсэн бодол байсан.  Харин энэ нь хэсэг хүнд илтгэл тавих хэмжээнд хангалттай биш байсан учир багш болох нь хамгийн үр дүнтэй юм байна гэж бодсон.  Доктор хамгаалах явцдаа судалгаанд маш дуртай болсон. Судалгаа гэдэг ямар чухал вэ гэдгийг ойлгосон.

Ингээд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ирж ажиллах болсон юм.

- Монгол Улсын Их сургуулийн шинэчлэл гэж нэлээн дуулиантай үйл явдал өрнөж байна.  Үүний хажуугаар цалин мөнгөө илүү авдаг нэг хэсэг багш, захирал байдаг гэсэн мэдээлэл гарч байв. Энэ дотор таны нэр явж байсан. 
- Энэ бол ямар нэгэн хууль дүрэмтэй харшилдаггүй.  Учир нь МУИС-д багш нар захиргааны ажил хийхийн хажуугаар багшилж байсан. Цалин мөнгөндөө гол нь биш хамгийн гол нь бид нар багш, судлаач хүн учраас оюутнуудтайгаа ойр ажиллаж тэд юу хүсч байгааг мэдрэх хэрэгтэй. Тэднээс тасарч холдохгүй, тэнхимээрээ орж гараад багш нар юу болж, яаж байгааг мэдэж байх ёстой. Бидний хувьд хичээлийг  ажлын бус цагаар буюу оройн ангид хичээл ордог.  Тэр уламжлалаараа явж байсан. Харин тэр хэл амнаас болоод мөн шинэчлэл маань нэлээд ажилтай байсан учир ингэж давхар хичээл заахаа больсон. Миний хувьд өнгөрсөн хичээлийн жил сургалтын албаны ажлыг хийхийн хажуугаар 50 хувийн профессороор МУИС-ийн Бизнесийн сургуульд ажилласан. Шалтгаан нь арванхоёрдугаар сард одоо хийж буй миний ажлын тушаал гарсан. Тухайн үед хичээл зааж байсан. Дараагийн улиралд нь мөн нэг хичээл заах төлөвлөгөө байсан. Үүний дагуу хичээлүүдээ гүйцээсэн.

- МУИС-ийн шинэчлэл үргэлжилсээр байна уу. Эхнээсээ шинэчлэлийн бодлого хөрсөнд бууж эхэлсэн үү?
- МУИС бол маш том байгууллага. 1000 орчим багш, ажилтантай. 20 мянга орчим оюутан, суралцагчтай олон жилийн түүхтэй Монголын ууган их сургууль.
Энэ том байгууллагыг тийм амархан шинэчлэхгүй л дээ. Ямар ч шинэчлэлд эсэргүүцэл байдаг. Шинэчлэлийн менежмент судлагдахуун байдаг.

Хүмүүсийн сэтгэлгээг шинэчлэх хамгийн хэцүү. Хүнд дассан сурсан зүйл гэдэг их сайхан. Түүнийг нь өөр хэлбэрт оруулаад дээрээс нь өрсөлдөөн дунд орж өөрсдийгөө хөгжүүлэх шаардлага гараад ирэхээр хүн өөртөө итгэлгүй болж эхэлдэг. Ингээд тодорхой хэмжээний эсэргүүцэл гардаг. Иймэрхүү байдлаас болж хүмүүс эсэргүүцэж байгаа байх.

“Бид өнгөрсөн жил бакалаврын бүх хөтөлбөрөө шинэчилсэн”

Шинэчлэл үргэлжилж байгаа. Бид өнгөрсөн жил бакалаврын бүх хөтөлбөрөө шинэчилсэн. Өмнө нь сургалтын хөтөлбөрийг маш цөөхөн хүн буюу сургалтын албаны дарга нь тэнхимийн эрхлэгчтэй сууж байгаад дээд боловсролын хамгийн чухал асуудлыг шийддэг байсан. Сургалтын хөтөлбөр гэдэг бол хамгийн чухал зүйл. Гэтэл энэ нь хоёр, гуравхан хуудас материал. Олон мянган оюутан төгсгөх технологи нь тэр байсан.

Дээрээс нь яамнаас заавал үзэх ёстой гэж хэрэгтэй, хэрэггүй зарим хичээлийг нэмчихсэн байдаг. Нэг тийм л баримт бичиг байдаг байлаа. Тэгээд бүр болоогүй энэ бичгийг нь яамны нэг мэргэжилтэн баталдаг байсан. Хэн нэгэн яамны мэргэжилтэн ганцаараа яагаад ч мэдэх боломжгүй. Биологийн ухааны доктор бол биологийн ухаанаа л сайн мэднэ. Хими, физикийг гадарладаг байж болно. Гэтэл түүхийн хөтөлбөрийг энэ хүн мэдэхгүй. Тэгэхээр нэг мэргэжилтэн баталдаг байсан энэ зүйлийг БШУЯ-наас өөрсдөө болъё эрдэмтэд нь хөтөлбөрөө батлах санал гаргасан. Бид нарт эрх өгсөн гэсэн үг. Ингэхдээ мэдээж тодорхой хэмжээний шаардлагуудыг тавьсан. Энэ шаардлага нь МУИС-ийн шинэчлэлийн бодлого буюу Либерал урлагийн боловсролтой их таарсан. Үүний үндсэн дээр 250 гаруй эрдэмтдээс бүрдэх хөтөлбөрийн хороо байгуулсан. Эдгээр эрдэмтэн өөрсдийн хөтөлбөрийг маш зузаан судалгааны үүднээс боловсруулаад шат шатны хөтөлбөрийн хороодоор шүүгдээд Хөтөлбөрийн төв хороогоор орж батлагддаг системд шилжсэн.

Энэ жилээс бид магистр, докторын хөтөлбөрөө шинэчилнэ. Бас оюутныг хос болон хавсарга мэргэжлээр сурах боломжийг олгох гэж байгаа.

Би инженер хүн. Гэхдээ хуулийн мэдлэг хэрэгтэй байна гэвэл хоёр дипломтой төгсөх боломж бүрдэнэ гэсэн үг.  Тэгэхээр шинэчлэл маань үргэлжилж байна.

- Оюутанд очих оюуны өгөөж яг яаж илүү болж байгаа вэ?
- Хамгийн гол ерөнхий суурь хичээлүүд буюу дээд боловсролтой иргэн болоход нь шаардлагатай мэдлэг ур чадварын хичээлүүдийн хөтөлбөрийг боловсруулсан. 

Дээд боловсролтой иргэн гэдэг бол өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний бий болгосон шинжлэх ухааны нээлтүүдийг мэддэг байх ёстой.

Мөн түүхийн хичээл гэхэд оюутны дунд сургуульдаа үзэж үзэж ирсэн хичээлийг нь арай жаахан дэлгэрэнгүй болгоод заачихдаг байсан. Тиймээс түүхийн хичээлийг дараагийн шатанд заах шаардлага тавьсан байх жишээтэй. Бид шинэчлэл хийгээд анхны элсэлтээ энэ жил авч байна. Шинэчлэлийн хүрээнд хичээл болгоноос оюутан ямар мэдлэг авах юм бэ гэсэн асуултын хариу буюу тодорхойлолтуудыг мөн гаргаж ирсэн.

- Жишээ нь түүхийн хичээлийн хөтөлбөрийг яаж сайжруулсан бэ?
- Түүхийн хичээлийг бид ангилж өгсөн. Гадаадад дунд сургуулиа төгссөн эсвэл гадаад оюутанд зориулж Ерөнхий Монголын түүх гэж хичээл байгаа.  Мөн Нүүдэллэх ёсон, Чингисийн эрин ба Евро –Ази, Эзэнт гүрний дараах Монголчуудын түүх соёл, Монгол ба Улаан хувьсгал, Монголын нийгэм орчин цагийн дүр төрхөд шилжсэн нь зэрэг долоон төрлийн түүхийн хичээл оюутанд санал болгож байгаа. Үүнээс оюутан хичээлээ сонгоод үзнэ.

“Өглөөний хүн” булангийн зочин Ч.Ундрам, iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар,

- Америкт оюутан нэгдүгээр курсээ төгсөөд хоёрдугаар курстээ мэргэжлээ сонгох боломж олгодог. МУИС-ийн тухайд ийм боломжтой болж байгаа гэсэн үү?
- Бид энэ жилээс яг энэ системийг буюу оюутанг сургуульд элсүүлсэн. Сургуульдаа элсүүлээд ерөнхий суурь хичээлүүдээ заана.  Оюутан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, түүх, судалгааны арга зүй, тоон шинжилгээний хичээл, харилцааны ур чадвар, биеийн тамир, гадаад хэл зэрэг 30 кредит бүхий дор хаяж 10 хичээл үзнэ. Үүний дараа мэргэжлээ сонгоно. Ер нь хүүхэд дунд сургуулийн ширээнээс босонгуутаа мэргэжлээ сонгоход хүнд байдаг. Зарим нэг нь л өөрийнхөө мэргэжлийг өөртөө итгэлтэйгээр сонгосон байдаг. Тэгэхээр энэ бүхний талаар нэг жилийн хугацаанд ойлголт авч мэдээлэлтэй болсон хойноо сонголтоо хийх боломжийг олгож байгаа юм. Дээрээс нь бид хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийнэ.  Есдүгээр сард элссэн оюутнууд маань энэ хичээлийн жилд мэргэжлээ сонгоно. Ингэхэд нь бид хөдөлмөрийн зах зээлийн судалгааг танилцуулна. Арванхоёрдугаар сараас эхэлж энэ судалгаагаа танилцуулаад оюутнуудаа эртнээс мэргэжил сонголтоо хийхэд нь тус болохоор зэхэж байна.

- Дээд боловсролтой иргэний товч тодорхойлолтыг та хэлэхгүй юу? 
- Аливаа мэдээлэлд дүгнэлт хийх чадвартай, маш өндөр харилцааны соёлтой, олон ургалч үзэлтэй, логик сэтгэлгээ нь хөгжсөн, нийгмийн идэвхтэй, ёс зүйтэй иргэн байх ёстой.

- Одоо Монголын их, дээд сургуулиуд ийм иргэнийг бэлтгэж чадахгүй байна. Тийм үү?
- Хүнд ганцхан сургуулиас авсан боловсрол хангалттай биш. Эцэг, эх гэр бүлийн хүмүүжил гээд олон зүйл хамаарч байна. МУИС-ийг төгссөн нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт манлайлаад явж байгаа мундаг сайн төгсөгчид олон. Гэхдээ бас гологдож байгаа хүмүүс ч бий. Бид нар ажил олгогчдоос судалгаа авдаг. Албан бичиг бичиж чадахгүй байна, идэвх, санаачлагатай байж чадахгүй байна гэх мэт гомдол байдаг. Тиймээс манай төгсөгч бүр ажлын байран дээр очоод гологдохгүй байгаасай л гэж бид хүсч байгаа юм. 

- Жил бүр их, дээд сургууль төгсөгчдийн ердөө 50 хувь нь ажлын байртай болдог судалгаа байдаг. МУИС-ийн төгсөгчдийн хувьд энэ хэдэн хувьтай байдаг вэ?
- МУИС-ийн тухайд улсын дунджаас дээгүүр буюу 60-70 хувь нь ажилтай болдог.  Гэхдээ энэ тоо нь сургууль төгссөн тухайн жилийнх нь үзүүлэлт гэдгийг анхаарах хэрэгтэй. Төгсөгчдийн тодорхой хувь үргэлжлүүлэн сурах, гэр бүлтэй болж үр хүүхэд гаргах зэрэг шалтгаанууд байдгийг санах хэрэгтэй.

Төгсөөд амжилттай ажлын байртай болохын тулд бид бас нэгэн шинэчлэлийг хийсэн байгаа.

Тодруулбал, их, дээд сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлийн ажлын байр огт байдаггүй мэргэжлүүд их байсан. Энэ нь өөрөө хэн нэгний биш тогтолцооны буруу байв. Тиймээс БШУЯ-ны мэргэжилтнүүд үүн дээр нухацтай ажилласан. Жишээ нь цэргийн ар талын эдийн засагч гэж мэргэжил Монгол Улсад байсан. Энэ хүнийг төгсөхөөр цэргийн байгууллага авахгүй, компанид эдийн засагч  ч гэж бодож авахгүй байх жишээтэй. Тэгэхээр ийм хэрэгцээгүй бий болсон олон мэргэжлийг цэгцэлсэн.

- Хэчнээн мэргэжил олгодог байсныг хэд болгосон бэ?
- Монголд 800 орчим индекс байсан. Үүнийгээ 200 болгосон. 

МОНГОЛ ЭМЭГТЭЙН БИЧСЭН НОМЫГ ДЭЛХИЙ ДАЯАРАА УНШИЖ, СОНИРХОЖ БАЙГААД БИ ХУВЬДАА ИХ БАЯРЛАСАН

- Таны бичсэн эрдэм шинжилгээний өгүүллэг зэргийг олон улсын эрдэмтэд өндрөөр үнэлдэг тухай уншиж байлаа. Хамгийн сүүлд ямар судалгаа, шинжилгээний ажил хийсэн бэ?
- Бага хүүхэд маань нэг настай. Бие давхар байхдаа Thomson Reuters-ийн индекстэй гурав дахь өгүүллээ хэвлүүлсэн.  Гуравдагч зах зээлд нүүрсийг тээвэрлэхэд Транссибирийн төмөр замаар явах юм бол ямар хэмжээний цаг хугацаа, зардал гарах талаар судалгаа хийсэн. Өнгөрсөн хичээлийн жилд Монгол хэл дээр судалгаагаа үргэлжлүүлж дуусгаад төмөр замын царигийг нарийн, өргөн аль нь ашигтай вэ гэдгийг зөвхөн эдийн засгийн талаас нь харсан.  Энэ тухай өгүүллээ Бизнесийн сургуулийн нэгэн хуралд илтгэсэн.  Судалгаагаа багш нартай хамтарч хийсэн. Төмөр замын тухай улстөржилт их байдаг учраас бид нар үүнийг хэвлүүлээгүй.

“Төмөр замын тухай улстөржилт их байдаг учраас бид нар үүнийг хэвлүүлээгүй”

- УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг баталсан. Одоо үр дүнг хэлэхэд асуудалгүй юм биш үү?
- Би судалгааны үр дүнгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг гэдэг хүн рүү мэйлээр илгээсэн.  Гэхдээ надад ямар ч хариу ирээгүй.

- Судалгааны үр дүн их сонирхолтой байна.
- Олон нийтэд яриад дэмий байх. Бид улс орны аюулгүй байдал болоод бусад өнцгөөр хараагүй зөвхөн эдийн засгийн тооцоолол хийсэн юм.

- Яг одоо ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ?
- Ажлаа дагаад боловсролын менежмент, системийн талаар их сонирхож байгаа. Монголдоо Англи хэл дээр эрдэм шинжилгээний сэтгүүл гаргахаар ажиллаж байна. Манай төгсөлтийн дараах сургуулийн декан Б.Отгонтөгс гэж мундаг эдийн засгийн ухааны доктор эмэгтэй байдаг. Энэ бүсгүйтэй хамтраад Англи хэл дээр сэтгүүл гаргах ажлыг судалж байна.

Мөн улс орны өрсөлдөх чадварын судалгаагаа хийж байгаа. Түүнчлэн уул уурхай, бизнес менежмент болон төслийн менежментийн чиглэлийн номнуудаа Монгол хэл дээр бичиж байна. 

“Монголдоо Англи хэл дээр эрдэм шинжилгээний сэтгүүл гаргахаар ажиллаж байна”

- Amazon дээр таны нэг ном борлуулагдаж байгаа.  Хэд орчим хувь борлогдсон бэ?
- Миний хувьд таван номонд оролцсон. Amazon дээр борлогдож байгаа номын тухайд яг миний өөрийн бие дааж бичсэн судалгааны бүтээл. Германы компанийн хүсэлтээр миний дисертацийн ажлыг монограф хэлбэрт оруулаад ном болгоод борлуулж байгаа. 

Open access book буюу дуртай хүн нь ороод татаад авдаг Эрсдлийн менежментийн номыг Франц, Герман, Америк, Австрали гээд олон орны эрдэмтэдтэй хамтарч бичсэн. 

Миний хувьд тавдугаар бүлэг буюу уул уурхайн эрсдлийн менежментийн бүлгийг бичсэн. Өнгөрсөн жилийн байдлаар миний бичсэн бүлгийг зургаан мянган хүн татаж авсан байсан.  Богино хугацаанд ийм их хүн татаж авсан нь надад их сайхан санагдсан. Олон улсын судлаачид өөрсдийн нийгмийн хариуцлагыг ухамсарлаж бусдыг соён гэгээрүүлэх үүргийнхээ хүрээнд ийм үнэгүй татаж авах боломжтой ном, судалгааны ажлуудаа туурвидаг. 

Америк, Канад, Австрали, Энэтхэг зэрэг улсын иргэд миний номыг хамгийн их татаж авсан байсан. Монгол хүн байгаагүй. Гэхдээ Монгол хүний бичсэн номыг дэлхий даяараа уншиж, сонирхож байгаад би хувьдаа их баярласан.

Англи хэл дээр бичсэн бүтээлүүдтэй маань холбоотойгоор гадны иргэдээс маш их мэйл, санал, хүсэлт ирдэг. Таны судлаач оюутан болж Монголд сурч болох уу гэх мэт асуултууд ирдэг.

ДОКТОР БОЛООД ТОМ АЖЛЫН АРД ГАРЛАА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ. ДОКТОР БОЛСОН ХОЙНО БҮР ИХ АЖИЛ ХҮЛЭЭЖ БАЙДАГ

-  Залуу хүний хувьд доктор гэдэг цолыг өөрийн нэрний өмнө зүүгээд олон мянган оюутан, багш, эрдэмтдээр хүндлүүлнэ гэдэг  хэр их сэтгэлийн ачаа болдог вэ?
- Сүүлийн үед Монголд ч төдийгүй олон улсад докторын нас их залуужиж байгаа. Мэдээж доктор байна гэдэг өөрөө маш том хариуцлага. МУИС-ийн багш, доктор байна гэдэг нь өөрөө маш том хариуцлага. Ийм цол гуншинтай болохоор хүн улам л илүү ажиллах хэрэгтэй болдог.  Мэдээж ажилдаа анхаараад ирэхээр гэр бүлдээ хандах анхаарал буурдаг. Гэхдээ гэр бүлийн хүн маань үүнийг маш сайн ойлгож дэмжиж тусалдаг.

Доктор болоод их ажлын ард гарлаа гэж ойлгож болохгүй. Харин доктор болсон хойно бүр их ажил хүлээж байдаг гэж ярьдаг. Үүнтэй л санал нэг байдаг.

“Доктор болоод их ажлын ард гарлаа гэж ойлгож болохгүй. Харин доктор болсон хойно бүр их ажил хүлээж байдаг гэж ярьдаг”

- Та өөрийгөө амжилттай яваа эмэгтэй гэдэг тодорхойлолтод оруулж чадах уу?
- Хүн өөртөө сэтгэл хангалуун байх эсэхээс шалтгаална. Миний хувьд сайхан гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй, хариуцлагатай ажилтай, хийсэн юмтай. Цаашид хийх ажил ихтэй хүн гэж боддог. Тиймээс өөрийгөө амжилттай явж байгаа гэж бодож байна. 

- Тэгвэл энэ амжилтын суурь нь, шалтгаан нь юу вэ?
- Миний эцэг, эх хоёр. Аав, ээж хоёр намайг зөв зааж чиглүүлж, миний суурь хүмүүжил, төлөвшлийг бий болгосон хүмүүс юм. 

- Таны төгссөн Нагояагийн их сургууль Нобелийн шагналын тоогоороо Япон улсдаа тэргүүлдэг.  Харин Монгол эрдэмтэн бие дааж хэзээ нобелийн шагналтан болох бол?

- Тийм ээ. Энэ жил физикийн нобелийн шагналыг хоёр хүн авснаар манай сургуулиас нийтдээ зургаан хүн нобелийн шагналын эзэн болж байна. Энэ бүгдийн дараа Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч “Сүүлд нобель авсан эрдэмтэн маш залуу хүн байлаа” гэж байсан. Тэр залуу хүн нь 54 настай. Ихэвчлэн 70, 80 настай эрдэмтэд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртдэг.

Монголын эрдэмтэн судлаачид өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн шилжилтийн үетэй нүүр тулж ар гэрээ авч явах гээд санаа зовох зүйл маш их байсан. Харин Японд профессорууд нь цалин, хөлс, ар гэртээ санаа зовох юмгүй судалгаагаа хийгээд амьдардаг. Гол нь бүх шаардлагатай зүйл нь гарын дор байдаг гайхалтай лабораториуд бий.

Докторант оюутнуудын тухайд ч ажил хийдэггүй зөвхөн судалгааны ажилдаа анхаарлаа хандуулдаг. Энэ бүх орчин нь байж хүн бүтээлч байж чаддаг. Монгол хүмүүсийн хувьд оюуны өндөр чадвартай, IQ өндөртэй хүмүүс. Тэгэхээр бид хөгжингүй орных шиг ийм орчин бүрдүүлж чадаагүй байна. Багш эрдэмтдийн цалин, нийгмийн халамж хангалттай биш, олон цагаар хичээл зааж маш их ачаалалтай ажилладаг. Өөрөөр хэлбэл тэдэнд сэтгэл амар судалгааны ажил хийх боломж хомс байсаар байна.

Гэхдээ ямартай ч энэ бүх бэрхшээлийг үл тоож эхний ээлжинд яамнаас дэмжээд МУИС суурь лабораторитой болохоор төлөвлөж байна. Манай сургуулийн томоохон номын сан баригдаж байгаа. Үүнийхээ доор бид лабораторитой болох тухай ярьж байна. Нэг өдрийн дотор бүгдийг хийх боломжгүй. Тиймээс бид эхнээс нь асуудлыг шийдээд л явж байна гэсэн үг.

- Судалгаа шинжилгээ, сургуулийн захиргааны ажил, гэр бүл гээд таны нэг өдөр их завгүй өнгөрдөг байх даа.
- Тийм ээ.

Ямар ч байсан гэр бүлдээ зориулж өглөө бүр өглөөний цайг нь өөрийн гараар бэлтгэж өгдөг.

Ажилдаа ирж хурал, уулзалтад орж үндсэн ажлаа хийсээр орой 18.00 цагтай золгоно. Үүний дараа судалгааны ажлуудаа харна. Ном, эрдэм шинжилгээний өгүүлэл уншина.  Нам гүм орчинд орой 20:00 цаг хүртэл судалгааны ажлуудаа хийдэг.

Ингэж гэртээ харьж хүүхдүүдээ асарна. Тэднийгээ унтсаны дараа мөн өөртөө жаахан цаг гаргаж ном, сонин бас харна. Ингэж завгүй ажилладгийг маань гэр бүлийн хүн маань мэддэг учраас намайг ойлгож их дэмждэгт их баярлаж явдаг даа.

ЯРИЛЦСАН: Ч.БОЛОРТУЯА – @Bolort

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.БЯМБА-ОЧИР – MPA.mn 

http://www.ikon.mn/n/bs3


Ч.Цэвээнпүрэв: Би 24 удаа өрсөлдөгч тамирчнаа нокаутаар ялсан байдаг

$
0
0

Нийтэлсэн: 2014-12-16 12:14:42

Мэргэжлийн боксын дэлхийн гурван удаагийн аварга, МУГТ Ч.Цэвээнпүрэвийг энэ удаагийн дугаарын зочноор урьж ярилцлаа.

-Аварга хэсэг нам гүм, чимээгүй болчих шиг боллоо. Зодог тайлчихсан юм биш биз?

-Зодог тайлаагүй. Тулаанд оролцож байгаа. Харин сүүлийн үед уралдаан, тэмцээнд оролцохоо цөөлсөн. Сүүлд өнгөрсөн наймдугаар сард тэмцээнд оролцсон. Өмнөд Сслонгост очиж тулаан хийсэн. Азийн наадмын өмнөхөн юм уу даа. Залуу тамирчинтай тулалдаж оноогоор тэнцсэн дээ.

-Боксын спортод нас нөлөөлдөг байх. Уралдаан, тэмцээнд оролцохоо цөөлж байгаа нь настай холбоотой юу?

-Би одоо хамгийн ахмад Азийн мэргэжлийн боксчин гэж нэрлэгдэж явна. Хатуужил сууна гэдэг нь энэ насан дээр мэдэгддэг байх. Хааяа нэг бэлтгэлийн үеэр мэдэгдэнээ. Би өөрөө уг нь тасралтгүй бэлтгэл хийхийг хүсээд байдаг хүн.

Гэхдээ ажил, амьдралын шаардлагаар төдийлөн идэвхитэй бэлтгэл хийхээ болиод байна. Залуу тамирчидтай хамтран ажиллаж, бэлтгэл сургуулилт хийж байгаа. Өөрийн туршлага, арга барил, сэтгэлзүйн бэлтгэл, тулааны тактикийг залуу тамирчдад өвлүүлэх зорилгыг өөртөө тавиад байна.

-Тэгэхээр гарын шавь бэлтгэж эхэлсэн үг үү?

-Яг гарын шавь бэлтгээд эхэлсэн зүйл алга. Миний өөрийн бэлтгэлийн бааз суурь хараахан дуусаагүй байна. Өөрийн гэсэн сургалтын төвтэй болох зорилго байна. Зуслан маягийн. Хүүхдүүдэд эрүүл мэнд, спорт, танин мэдэхүйн чиглэлийн мэдлэг олгомоор байна.

Миний шавь нар ганц тулаан гэхээсээ илүү мэдлэгтэй байгаасай гэж хүсч байгаа юм. Одоогоор боксын клубуудэд бэлтгэл хийнгээ залуустай ажиллаж байна. Хамгийн гол нь хамт бэлтгэл хийж, алдааг нь хэлж өгч, өөрийн сурсан мэдсэнийг хуваалцаж, урам оруулъя гэсэн юм.

Яваандаа өөрийн боксын клубыг нээж, Монголынхоо тамирчдыг мэргэжлийн тулааны төрлүүдээр дэлхийн хэмжээнд гаргах бодол бий. Азийн наадмын аварга болсон Д.Отгондалайтай хамт бэлтгэл хийж байлаа.

Ер нь У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба, Н.Төгсцогт гээд залуу тамирчидтайгаа бүгдтэй нь л бэлтгэл хийж байлаа даа. Өөрийнхөө олон жил хэрэглэсэн толгойн хамгаалалтыг Азийн наадмын өмнөхөн Д.Отгондалай дүүдээ бэлэглэсэн.

-Ингэхэд “Эв найрамдлын хүч” гээд төрийн бус байгууллага байгуулсныг нь мэдэх юм байна. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-2009 онд энэ төрийн бус байгууллагаа байгуулаад ажиллаж байна. Үүндээ илүү их анхааран ажиллаж байна. Бас “Цэвээнпүрэв” төв үйл ажиллагаа явуулж байгаад 2011 оноос “Монголын мэргэжлийн боксын шинэ үеийн холбоо” гэж нэрээ өөрчилсөн.Үүнийхээ шугамаар Монголдоо хоёр удаа тэмцээн зохион байгуулсан.

Монгол туургатны 222 жилийн ойд зориулсан мэргэжлийн боксын тэмцээн зохион байгуулахаар зориглож, Тувагаас шилдэг залуу тамирчид авчрах гэсэн боловч биднийг яамны зүгээс дэмжээгүй. Уг нь үндэсний бахархалт тэмцээн зохион байгуулъя гэж бодож байсан юм.

-Дэвжээнд гарах болгондоо үнэгэн малгай өмсдөг байсныг тань санаж байна. Бас төрийн далбаан өнгөтэй өмсгөл өмсдөг?

-Би эхэндээ улаан, цэнхэр хувцас өмсдөг байлаа. Хамгийн сүүлд төрийн далбааны өнгөтэй өмсгөлтэй болсон. Шүдний хамгаалалт ч гэсэн. Малгай бол имиж шүү дээ.

Тэр малгай минь намайг чимдэг. Монгол гэдгийг минь тодорхойлж өгдөг. Малгайгаа өмсөөд гараад ирэхэд л хүмүүс шаагилдаад эхэлдэг юм шүү.

-Бас энэ өрсөлдөгч тамирчинд тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн дайралт болдог байсан болов уу?

-Сэтгэл зүйд нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байх шүү.

-Та хичнээн удаа мэргэжлийн тулаанд тулалдчихав. Тоо гаргаж үзэв үү?

-Би мэргэжлийн боксын 50 шахуу тулаан хийсэн. Сонирхогчтойгоо нийлвэл 100 гарах байх аа. Сонирхогчдын боксын олон улсын тэмцээнд би хоёр удаа түрүүлж байлаа. Түрүүлэхдээ дандаа шилдэг тамирчнаар шалгарч байсан. Үүгээрээ бахархдаг. Харин улсын аваргаас бол хоёр хүрэл, нэг мөнгөн медальтай.

-Тэгвэл ялагдал хүлээсэн нь?

-Яг мэргэжлийн тулаанд би долоон удаа л ялагдсан.

-Пан Азийн аварга Д.Лхагвааг таны их дотны найз гэж сонссон. Анх мэргэжлийн бокст хөтөлсөн ч гэдэг юм билээ. Тэр хүн одоо хаана явнаа?

-Лхагваа Солонгост л байгаа байх. Солонгосчуудтай ажилладаг юм.

-Та хоёр хоорондоо хэр тулалдаж байв?

-Би чинь Лхагвааг дэлхийн аварга болтол бэлтгэлийг нь хангаж байсан хүн шүү дээ. Хамт бэлтгэл хийдэг байлаа.

-Таныг ном бичиж байгаа гэж сонссон юм байна?

-Би унших, судлахад багагүй цаг зарцуулдаг. Бичих сонирхолтой ч сүүлийн үед цаг бага байна. Өнгөрснөө эргээд харахад миний амьдрал байнгын бэлтгэл сургуулилт, тулаанаас тулааны хооронд өнгөрчээ. Тиймээс өөртөө цаг гаргаж, өөрийгөө болоод залуучуудыг хөгжүүлэхийн төлөө ажиллая гэж байгаа юм.

-Бас “Мод тарья” хэмээн уриалж явааг дуулсан. Хэзээнээс энэ ажилд ханцуй шамлав?

-Хүүхэд байхаасаа л уулаар явж бэлтгэл, сургуулилт хийх дуртай байлаа. Одоо эргэн харахад хотын ойр орчинд харамсалтай дүр зураг харагдаж байна. Үүнд байгууллагуудын гар, сэтгэл яагаад хүрч ажиллахгүй байна вэ.

Тиймээс байгаль орчноо нөхөн сэргээх, мод, ногоон байгууламжаа хайрлаж хамгаалахад хүүхэд, залуусын оролцоогбий болгоё. Тэр тусмаа энэ ажилд тулааны тамирчдын оролцоо түлхүү байх ёстой.

Энэ бодлын үүднээс тамирчдынхаа хамт уул хадаар явж, мод хамгаалж ирсэн. Сүүлийн үед мод тарьж эхэлсэн. Мөн энэ ажилд ханцуй шамлан оролцож байгаа. Мод тарих ажилд Монгол, Германд алдар нэрээ дуурсгасан эрдэмтэн зохиолч Ч.Галсан гуай, түүний хүү Г.Галтайхүү нартай хамтарч ажиллаж байна.

-Ингэхэд та гудамжинд зодолдож байв уу?

-Манай тулааны спортын тамирчид, тэр дундаа боксынхон ёстой хүн зодож байгаагүй байх. Гэмт хэрэгт ч холбогдсон тохиолдол байдаггүй шүү дээ. Би рингнээс өөр газар хүн зодож чадахгүй юм билээ.

-Тоглолт, тулаан гээд хоёр янзаар яриад байна. Мэргэжлийн боксын хувьд аль нь зөв нэршил юм бэ?

-Мэргэжлийн бокс сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа эрчимтэй хөгжсөөр байгаа. Тийм ч учраас сонирхогчдын боксоос илүүтэйгээр мэргэжлийн тулааныг сонирхож, хөгжилд нь түлхүү анхаарч байгаа. Сонирхогчдын боксыг “тоглох”, мэргэжпийнхийг “тулаан” гэх үйл үгүүдээр хэлбэршүүлэн нэрлэдэг.

Мэргэжлийн бокс өөрөө олимпод ордоггүй учир нь ердөө л энэ. Дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг. Олимпод тулаан үзүүлэх нь зохистой бус гэж үздэг. Манайд энэ төрлийн боксыг ганцхан тоглох гэдэг үгээр нэрлээд байгаа нь буруу юм.

-Таны хувьд сэтгэл зүйн бэлтгэл хэрхэн хийдэг вэ?

-Тулаанд хүч, хурд мэдээж чухал. Гэхдээ сэтгэл зүйн бэлтгэл хамгаас чухал. Бие махбодио бясалгаж, биеийнхээ хүчийг тэнцвэржүүлж цохилт ирэхэд гал мэт дүрэлзэж, усны урсгал мэт тасаршгүй довтолж байх ёстой. Тиймээс би уулын орой дээр гарч хүчилтөрөгчөөр биеэ их цэнэглэдэг.

-Мэргэжлийн бокс эрсдэлтэй спорт. Тулааны үед хүнд бэртэл авах энүүхэнд шүү дээ. Таны хувьд хэр их бэртэл авч байв?

-Мэргэжлийн бокс гэдэг хамгийн ширүүн спорт. Үхэхээс наагуур бэртэл авах тохиолдол ч олон. Гар, хуруу бол байнга л гэмтэнэ. Хамраа хугалж, толгойгоо хагалж явлаа. Би ч гэсэн таван ч тамирчинг хүнд бэртээж байсан. Тэдний гурав нь дахиж ринг дээр гараагүй.

-Нээрээ тантай тулалдаж ялагдсан Францын аварга залуу дахиж рингэн дээр гараагүй шүү дээ. 2012 онд болсон тулаан байх аа?

-2012 онд тулалдсан л даа. Францын аварга залуу байсан юм. Эхний найман үе маш ширүүн довтолж тоглосон л доо. Намайг ухрааж байсан хүн шүү дээ.

Харин наймдугаар үед би эгзэгийг нь тааруулж, тактик хэрэглэн баруун гарынхаа хүчтэй цохилтыг хийсэн. Тэрнээс хойш тэр залуу дахиж рингэн дээр гараагүй. Би 24 өрсөлдөгч тамирчнаа нокаутаар ялсан байдаг юм.

-Та хэд хүртлээ мэргэжлийн дэвжээнд хүч сорих вэ?

-50 хүртлээ тоглох бодолтой. Хөдөлмөрлөж байгаа хүн үр дүнд заавал хүрдэг гэдэгт би итгэдэг. Харин нас гэгч богинохон. Тиймээс цаг хугацаатай өрсөлдөн ажилламаар байна.

-Ер нь олон улсад манай боксчдыг үнэлэх үнэлэмж хэр байна вэ?

-Боксын тамирчид маш сайн байгаа. Гэхдээ мэргэжлийн сургалтууд маш их хэрэгтэй. Хүмүүс биднийг зодолдоод л байдаг гэж хардаг байх. Гэхдээ үгүй шүү дээ.

А.Халиун

Эх сурвалж:
http://ulaanbaatar.mn/files/p187etvn4ov3a1lmp1h32o4nerh1.jpg

http://www.sonin.mn/news/sport/37014


УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн, Х.Баттулга: Харж л байя

$
0
0
ba9997b76216e6cagreat
Өчигдөр 18 цаг 6 минут[Уншсан тоо: 41930]

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа.

- Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг сая тэмдэглэлээ. Баяр тэмдэглэв үү, өнгөрсөн  хугацааны алдаагаа ярилцав уу
– Ардчиллын 25 жил бол түүхэн ой. Манж, социализмын үе гээд яривал Монголын төр тамгагүй, хагас тамгатай явж ирсэн. Харин 1990 оноос хойшхи 25 жилд Монгол Улс хэнээс ч хараат бус явах, тусгаар тогтнол, эдийн засгийн эрх чөлөөгөө олж авсан. Энэ утгаараа тэмдэглэхээс аргагүй баяр. МоАХ ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлж, эгнээнээсээ АН тэргүүтэй улстөрийн намуудыг төрүүлсэн учраас угшил нэгтнүүд ч баярлах эрхтэй.  25 жил гэдэг богино хугацаа боловч улс хөгжих, иргэд сайхан амьдралд хүрэх маш том боломжууд байсан. Боломжийг бүрэн ашигласан уу, цаашид бидний үрс, ач гуч нар зөв сайхан амьдрах эрүүл нийгмийг босгож чадсан уу гэвэл хараахан үгүй. Энэ талаас нь харвал бас нэг их баярлаад байх баяр биш ч юм шиг.

- Таны бодлоор энэ 25 жилд нийгмийн олонхи нь цалингаараа сайхан амьдрах суурийг тавьж чадсан уу
– Дөхөөд л байгаа… Монголчууд хар ажил хийх гэж гадаад руу олноороо явдаг байсан нь лав больж. Солонгос явах гэж стандионы гадаа хонож очерлоод, шүдлүүлж, шилүүлж байгаад л явдаг байв даа. Одоо Монгол, Солонгосын цалингийн зөрүү ойртсон учраас больсон байх. Цөөхөн салбарт л даа. Гэхдээ цөөхөн гээд голомгүй байна. Нийгмийн олонхи боломжийн цалин руу ойртох тэр зүгт нэг алхаж байнаа л гэсэн үг. Одоо дараагийн зорилго бол нийгмийн бүх салбарт Солонгостой ядаж ижил хэмээний цалин олгодог болчих, чадвал байгалийн баялгаа ашиглаад солонгосуудаас ч илүү цалинтай болохыг зорих ёстой. Энэ бол ардчиллын бодит өгөөж, харин энэ боломжоо, дээр нь бурхнаас заяасан гэмээр энэ их баялгаа улсынхаа, нийт ард түмнийхээ төлөө ашиглаж чадахгүй яваа учраас 25 жилийн ойг нэг талаар баяр биш гээд байгаа юм л даа.
- Ер нь ардчилал бол нийгмийн олонхи нь сайхан амьдардаг, ядаж л сонгогчдын нь олонхи саналаа худалддаггүй болсон үед л  зөв ажилладаг нийгэм юм байна. Харин одоогийн манайх шиг олонхи нь хэцүү амьдралтай байхад улстөрчид та бүхэн өрхийн эдийн засаг, ходоодоор нь санал худалдаж аваад, эцэстээ ардчиллын үр дүнг цөөхөн хэдхэн хүн л хүртдэг бололтой.
– Наадахь чинь хамгийн гол шийдэл шүү дээ. Нийгмийн олонхи бусдаас хараат бус амьдралтай, хараат бус хэтэвчтэй, өөрийн толгойгоор  сонголтоо хийчихдэг, өр тавьдаггүй, хүний идэж хэрэглэдэг зүйлийг хэрэглэдэг болчих юм бол сонгууль төгс явагдна. Гурван саяулаа  хувьдаа өндөр өндөр байшинтай, хувьдаа компанитай байх гээд байгаа юм биш. Хөгжсөн нийгэмд, аль ч улсд үндэсний хэмжээний цөөхөн хэдэн том компани байгаад, тэдний хаялга дор олонхи нь боломжийн амьдардаг. Үндэсний компаниуд нь эх оронч, эрүүл засаглалтай байж л өгөөжийг нь нийгмийн олонхи хүртэнэ. Хүмүүс сайхан амьдрахад тийм их зүйл хэрэггүй. Эрүүл, боловсролтой, амьдрах байр, унах машинтай, эрсдэл тулгарахад өр тавиад, сандраад байхааргүй багахан хадгаламжтай, тэгээд хамгийн гол нь өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө толгойгоор шийддэг, сонгодог байхад л болж байгаа юм. Ард түмний олонхи нь боломжийн амьдралтай болоогүй байна гэдэг маань 25 жилийн өмнө эхлүүлсэн ардчилал зорилгодоо хүрээгүй байна л гэсэн үг.

- Хэзээ, яаж хүрэх вэ?
– Сая хоёулаа том компаниудын үүргийн талаар ярьсан. Үндэсний тийм хэд хэдэн том компанитай болсон цагт, дээр нь сонгогчдын олонхи нь ходоодоороо санал өгдөггүй, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн  үйлчилгээ үзүүлдэг салбарууд зөв гольдролдоо орсон тийм цагт ардчиллын ойг  жинэхэнэ баяр болгон тэмдэглэж болно. Түүнээс биш, өнөөдрийнх шиг УИХ-ын гишүүн болох гэж мөнгө тараадаг, сонгогч нь ч мөнгө харж сонгож байгаа цагт ардчилсан сонголт, олонхийн сайхан амьдралын тухай яриад хэрэггүй. Мөнгө тарааж сонгогдсон УИХ-ын гишүүнээс эерэг зүйл хүлээх хэрэггүй. Сонгогчид ч  өөрсдөө  мөнгөөр саналаа худалдчихаад бидний төлөө ажилласангүй гэж УИХ-ын гишүүнээ буруутгах ч утгагүй.  Хоёулаа л шударга бус зүйлийн хамсаатан болсон. Одоо энэ алдаагаа засах нь улстөрчид бидний үүрэг. Улстөрчид засахгүй бол МоАХ дараагийн зорилгоо болгоод засах л болно. Энэ алдааг засахад  намууд, тэр дундаа намын дарга нар илүү үүрэгтэй оролцох ёстой. Хэрвээ тэд хүсэхгүй, 2016 оны сонгуулийг дахиад ходоодны сонгууль болгоно гэж байгаа бол эхлүүлсэн ардчиллаа хамгаалах, эхний зорилгоор нь авч үлдэхийн тулд Ардчилсан холбоо дахин гудамжинд гарахаас өөр замгүй. Улстөр, эдийн засагт гүн нэвтэрсэн олгигархиуд үүнээс өөр сонголт үлдээсэнгүй гэх үү дээ.

- Дахиад засгаар оролдоно гэсэн үг үү. Та Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Одо энэ засгийг ч бас тайван байлгахгүй гэсэн үг үү
– Н.Алтанухягийн Засгийн газрыг огцруулахад хувь нэмэр оруулсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Огцрох шалтгааныг ч, огцруулах шалтгааныг ч Н.Алтанхуяг өөрөө л хийсэн.  Харин би бол огцруулах хөдөлгөөн гэх юмуу, энэ үйл явдал өдөөгдөх эхлэлийг тавилцсан. Бусдыг нь, өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газрыг огцруулж, одоогийн Засгийн газрыг байгуулах хүртэлх бүх сценарийг Н.Алтанхуяг ба “Алтан гадас”-ынхан өөрсдөө хийсэн шүү дээ. Одоо энэ засаг надтай, надгүй, сөрөг хүчинтэй хүчингүй сонгууль хүртэл тайван ажиллах бололцоотой. Яагаад гэвэл нөгөө том намтайгаа эвсчихсэн учраас. Тэгээд ч одоо дахин засгаар оролдоход түүнийг даах эдийн засгийн чадавхи энэ улсад байхгүй болсон. Элгээр хэвтүүлснийхээ дараа энэ бүхнийг хийлээ шүү дээ.  Би ч тэгж богино зайд улстөр хийхгүй, хийдэг ч үгүй. Сая бужигнаан үүсэхэд Баттулга өөрөө Ерөнхий сайд болох гэж ингээд байна гэж бичүүлээд л байсан. Тэгээд би болоогүй л байгаа биз дээ

- Танд боломж байгаагүй юм биш үү
-Боломжоос илүүтэй миний хүсэлт, сонголт гэж нэг юм байх ёстой биз дээ. Гэтэл сая би Ерөнхий сайд болъё, намайг дэмжээч гэж намынхаа хэнтэй ч уулзаагүй, бүр МоАХ дээрээ ч яриагүй. Минй зүгээс ийм үг, хөдөлгөөн гараагүйг манай намынхан нотолно. Би дээхнэ өөрт чинь өгсөн нэг ярилцлагадаа хамгийн анх хэлсэн дээ. Би Ерөнхий сайд болохгүй ээ, харин Ерөнхий сайдын сайн гүйцэтгэгч байж чадна гэж. Энэ үзэл бодлооосоо би урваагүй. Би Ерөнхий сайдаас ч том, гэгээлэг амбицтай.

- Тэр нь юу вэ
– Үргэлж ярьдаг болохоор хүмүүс бараг мэднэ дээ. Хэрвээ улс хөгжих ёстой л гэж байгаа бол үйлдвэржилт хэрэгтэй. Үйлдвэржихгүйгээр, үйлдвэржилтийн бодлогогүйгээр хөгжсөн улс орон нэг ч байхгүй. Хэрвээ Монгол Улс үйлдвэржихгүйгээр хөгжинө, энэ улсад үйлдвэржилт хэрэггүй гэдгийг нотлоод, хуульчлах аваас би улстөрөөс өнөөдөр ч гарахад бэлэн байна. Харин Монгол Улс хөгжих ёстой, ганцхан газрын зураг дээр бус, эдийн засгийн хувьд ч бие даах учиртай, түүний төлөө бид зүтгэх ёстой нь үнэн бол би үйлдвэржилтийн тухай үргэлж ярих болно. Энэ бол миний үүрэг. Амьдралын энгийн жишээ нь дээр үр тарианы нэг компани байлаа гэж бодъё. Энэ компани хөгжье, хөлжье, томоръё гэвэл эхлээд гурил, дараа нь талх, боов үйлдвэрлэж нэмүү өртөг бий болгож байж хөгжинө. Тэгэхгүй, үр тарианы компани хэвээрээ явбал ханган нийлүүлэгч хэвээрээ л үлдэнэ. Нэг жил ган болж ургац алдана, дараа жил нь томоохон гурил үйлдвэрлэгчид үр тариаг нь чанар муу гээд хямд авна, аягүй бол тариалангийн талбайг чинь худалдаж авна.  Улс яг үүнтэй адилхан. Үйлдвэржилт, дэд бүтцийн  хөгжлийн бодлогыг урт хугацаанд, тогтвортой мөрдөж хөгжүүлэх ёстой. Харамсалтай нь төрд гарсан хүмүүс, намууд тэгэхгүй байна. Сүүлдээ Монголыг хөгжүүлэхгүй байх, монголчуудыг хүнд амьдралд нь удаан барих зориудын бодлого яваад байна уу гэж хардахад хүрч байна. Ямар ч улс төмөртэй, төмрийн хүдэртэй бол хөгжиж болдог. Европыг, дэлхийг хөгжүүлсэн түүхий эд манайд байгаад байна. Гэтэл энэ бүгдийг түүхийгээр гаргаж байгаа нь худалдаа хийж байгаа бидэнд бус, бидний баялгийг худалдан авч байгаа талд л ашигтай. Нэг жишээ яръя. 18 дугаар зуунд Африк  иргэдээ боол болгон зарж амьдардаг байлаа. Гэтэл нэг боолыг 10 доллараар зарснаас, ажил хийлгэж цалин өгөөд, 100 долларын ашиг унагах нь дээр юм байна гэдгийг ойлгосон хэдхэн улс нь түрүүлж хөгжсөн. Нэмүү өртөг шингээх, хөгжлийн бодлогоор 21 дүгээр зууны монголчууд тэр үеийн африкуудаас л дор сэтгэж байна шүү дээ.

- Одоо тэгээд таны үргэлж ярьдаг  үйлдвэржилтийн бодлого Ч.Сайханбилэгийн Засгийн газрын өнгөн дээр урагш явах нь уу?
– Өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан учраас Ерөнхий сайд өөрөө миний ярьж хэлдгийг мэдэж байгаа. Монголыг хөгжүүлэхийн тулд 15-20 жилээр хэрэгжүүлэх суурь хөгжлийн, үйлдвэржилтийн  бодлого байх ёстой. Түүнээс бус, сонгуулийн өмнө гутлын үйлдвэр, оймсны үйлдвэр ашиглалтад оруулах бол өөр хэрэг. Сая би энэ тухайгаа Ерөнхий сайд болон Хэрэг эрхлэх газрын дарга, бас  Аж үйлдвэрийн сайдтай уулзаад хэлсэн. Хэрвээ үйлдвэржилтийн бодлогыг дэмжихгүй, хөгжүүлэхийг хүсэхгүй бол засаг чинь явахгүй, явлаа ч бодитой ажил хийж бүтээж чадахгүй шүү гэж. Үйлдвэржилтийн тал дээр бол над шиг их судлагаа, тооцоо хийсэн хүн байхгүй шүү. Бодитой ажил хийхийн тулд бодлогыг дэмжээрэй, дэмжихгүй бол цаашдаа бид нар хамтарч ажиллахад хүндрэл гарнаа, энэ бол ганц миний биш, Монгол орны ирээдүй, эдийн засгийн асуудал гэж хэлсэн. Ажлаа дөнгөж авч байгаа хүмүүстэй үүнээс цааш ярилцах боломжгүй л дээ. Одоо харж л байя.

- Тэгээд тэд дэмжихээ илэрхийсэн үү?
– Албан ёсны уулзалт байгаагүй л дээ. Зөвхөн санал бодлоо илэрхийлсэн. Ер нь үйлдвэржилтийг ойлгох хүн ховор. Үйлдвэржилт бол бидний олонхийн хийж үзээгүй зүйл. Өдөр тутмынхаа аар саархан юмаар л амьдардаг. Ялангуяа улстөрчид бол би гоё харагдах ёстой, зурагтаар ухаантай харагдах ёстой л гэдэг хүмүүс. Камерийн өмнө ухаантан, камерийн ард байдаг л нэг хүн. Энэ засаг ийм олон нүүртэй байх үгүйг харж л байя. Хэрвээ миний дүр, энэ засгийн дүр хоёр хоорондоо таарахгүй бол бид хамтарч ажиллах бололцоогүй л дээ.

- Та энэ засагт хэрэгжүүлээд явах бэлэн проект үлдээсэн үү. Жишээ нь таныг төмөр замыг хамгийн их ярьдаг мөртлөө ганц ч км төмөр зам тавиагүй гэдэг ш дээ?
– Үлдээлгүй яах юм бэ, бэлэн төслүүд байж л байгаа. Төмөр замын тухайд зам барих мөнгийг нь  өгөөгүй. Тэгээд зориудаар цуурхал, гүтгэлэг тараадаг юм. Мөнгийг нь өгөөд байхад төмөр замаа бариагүй юмшиг л ярьдаг. Үнэндээ бол бариулахгүй гэсэн бодлого байсан. Сая нарийн царигаар барихаар шийдээд тэгээд л мөнгө олгогдож байгаа шүү дээ. Би зөндөө хэлсэн. Нүүрс өнөөдөр мөнгө олоход хэрэгтэй ч, монгол хүн эх орондоо эзэн байх, энэ улсыг үр хүүхэддээ бүрэн бүтэн үлдээхэд нүүрс зөөж их мөнгө олох гэсэн буруу бодлого ямар их хохирол авчрахыг, авчирсныг ойлгох цаг бодитой ирлээ л дээ. Сая шинээр томилогдсон Зам, тээврийн сайд нь чуулган дээр шинэ төмөр замыг Хятадын мөнгөөр барина гэсэн юм ярьж байна лээ.  Харж л байя. Одоо баахан хятадууд орж ирж зам тавих байх. Миний ойлгож байгаагаар орон нутгийн шинж чанартай өртөөнүүд нэлээд босох байх. Тэнд хэн суурьших бол, мэдэж байна уу.  Ганцхан худалдан авагч руу, зөвхөн нүүрс зөөхөөс өөр зориулалтгүй замыг дэд бүтцийн төсөл гэдэггүй юм. Энэ бол хөршийн төмөр замын салаа зам, Тавантолгойн нүүрсийг л зөөх цехийн зам.

- Та өмнөх Ерөнхий сайдтайгаа тааралгүй танхимаасаа гарсан. Одоо Ерөнхий сайдын  сонголт дээрдсэн үү
– Хувийн харилцаанаас үүдэж муудалцаагүй байх. ҮХААЯ-г толгойлоод, үйлдвэрээ хөдөө аж ахуйтай холбоод, хөдөө аж ахуйн  бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээд, хөдөө аж ахуйн биржээр зараад, зарагдсан  бүтээгдэхүүнээ Хятад төдийгүй Европ руу гаргая гэсэн нэг бодлого байсан. Хоёрдахь нь газрын доорх баялаг төмрийн хүдэр, коксоо нийлүүлээд ган болгоё гэсэн. Харамсалтай нь, өмнөх Ерөнхий сайд энэ бодлогыг огт дэмжээгүй. Гаднын заавар байсан болов уу гэж харддаг. Зөрчил эндээс л үүссэн.  Ерөнхий сайд дэмжихгүйгээр салбарын бодлого хол явахгүй шүү дээ. Удалгүй Ерөнхийлөгчөөс давхар дээлний асуудал оруулж ирсэн. Би хувьдаа Ерөнхийлөгчөөс “Засгийн газартайгаа хариуцлага тооц, болохоо байлаа” гэдэг дохиог хөвөнд боогоод АН руу, УИХ руу шидсэн гэж л ойлгодог. Учир нь Ерөнхийлөгч өөрөө хоёр удаа Ерөнхий сайд байсан хүн   тул тэр муу, энэ сайн, тэрийгээ соль, энийгээ үлдээ гэж шууд хэлэх бололцоогүй. Засгийн газрыг огцруулах хэмжээнд муу ажиллаж байгааг өөрөөр хэлэх хувилбар Ерөнхийлөгчид байгаагүй байх. Тэгээд л давхар дээлний асуудал мандсан. Ерөнхийлөгчийн энэ мессежийг далимдуулаад би засгаас гарсан. Тэнд дүр эсгээд суух шаардлага надад байгаагүй. Хэрвээ сайдын суудалд дуртай, ажил биш сайд байх нь чухал, ингэж тэгэж яваад хожим Ерөнхий сайд болох замаа засъя гэж бодсон бол Ерөнхий сайдтай эвтэй царайлаад, эсвэл үйлдвэржилт гэж Ерөнхий сайдаа уурлуулахгүйгээр байгаад байж болох шүү дээ. Тэр миний зан биш.

- Ерөнхий сайдын сонголт дээрдэж чадсан уу гэдэг тухайд…?
-Ядаж л гадаад, дотоод хэлтэй юм даа. Дэлхий дээр болж байгаа мэдээллийг орчуулгагүйгээр аваад байдаг хүн. Нэгэнт бусдаас  долгион аваад байна гэдэг чинь хүссэн хүсээгүй харьцуулалт  хийх, бид яаж байна, бид яаж хөгжих ёстойг бусадынхтай харьцуулаад байх болов уу. Бас ч гэж залуу хүн учраас улстөрд удаан явахаа, үр удмаараа нэр цэвэр үлдэхээ бодож улс орны төлөө үнэхээр ажиллах гээд зүтгэх болов уу л гэж горьдож байгаа. Түүнээс биш, суудал хадгалах гэж, бусдын эрх ашгийг хангах гэж түр зуур Ерөнхий сайд байх даалгавартай орж ирсэн бол улстөрчийнх нь карьер,  хувь хүмүүсийнх нь намтар их л эвгүй муухай дуусах байх. Яагаад гэвэл хувь хүнд түр зуур ч болов нууц гэж байж болдог бол улс орын түүхэнд нууц гэж байдаггүй. Хэрвээ эрдэс баялаг, эрх мэдэл хоёр нийгмийн цөөхөн хэсэг дээр төвлөрвөл тэнд дарангуйлал тогтдог нь түүх. Харин эрдэс баялагийн өгөөжийг нийгмийн олонхи хүртвэл улсын эдийн засгийн өсөлт болдог. Шинэ Ерөнхий сайд дарангуйлал, эдийн засгийн өсөлт хоёрын аль руу нь улсаа чирэхийг, танхимаа яаж удирдахыг харж л байя.

- Танхим нь яаж бүрдсэн бэ, МАН-ыг оруулсан нь оновчтой сонголт мөн үү?
– Танхимд үүнээс өөр сонголт байхгүй. Байгаа боломж нь л энэ. Гадаа байгаа чадвартай, мэргэжил өндөртэй хүн орох, Баабарын бичсэнчлэн мэргэжлийн Засгийн газар байгуулах бол бүтэхгүй. Нам бус хүн засагт тавибал энэ намууд чинь өрвөлзөөд, аюул болно биз дээ. Одоогоор гаднаас сайдаа бүрдүүлэх эрх зүй, тогтолцоо алга. МАН-гүйгээр явах бололцоогүй, бодлого явахгүй болсон нь нэг талаар бас үнэн шүү дээ. Цаашаа сайн ажиллахын тулд бид заримдаа ч болов үнэнтэй эвлэрэх хэрэгтэй.

- Сая Засгийн газрын яамдын хуваарилалт, Ерөнхий  сайдын болон сайд нарын томилгоо хүртэл МоАХ фракц ямар үүрэгтэй оролцсон бэ?
– Ер нь УИХ-ын сонгуулиар бид есөн кноптой УИХ-д орсон. Гурван хүн маань сайд болоод нүүр буруулсан. Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Лу.Болд гурав. Сайд болчихоор чих нь дүлийрээд, гишгэж дээшилсэн мөчрөө хөрөөддөг хүмүүс байдаг л юм. Үлдсэн зургаа нь үзэл бодолдоо үнэнч байх гэж хичээж л байна. Шүүмжлэх сөрөг хүчин байхад засагт орж өмнөх яамдад хийсэн ажлаа үргэлүүлэх нь зөв гэж шийдсэн. Тэгээд хөдөө аж ахуйн салбараа квотоор авсан, юу болоод байгааг хуулийнхан нь ч мэдэхээ байчихсан хууль зүйн салбарыг өөд татах байх гэж Д.Дорлигжавт даатгалаа, гадаад харилцаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого, хамтын ажиллагааны үргэлжлэл гэдэг утгаар нь Л.Пүрэвсүрэнд найдаж байгаа.

- Д.Дорлигжав, Л.Пүрэвсүрэн хоёр МоАХ-ын квотоор засагт орж байгаа юм уу?
– МоАХ-ны анхдагчид. Хэрвээ квот яривал Ерөнхийлөгч ч МоАХ-ынх. Сая Засгийн газарт Ерөнхийлөгчийн саналаар сайд болж байгааг нь МоАХ-ынх гэж байгаа нь тэр юм. Нэмэх нь Р.Бурмаа гишүүн сайд болсон.

- Р.Бурмаа гишүүний хувьд харин тэс өөр салбарт, тэгээд дан дээл гэж баахан ярьчихаад эсрэг сонголт хийчихлээ гэсэн шүүмжлэлд өртөж байна.
– Хүнс, хөдөө аж ахуйн салбарт тавьсан нь зарим хүнд тэс хөндлөн сонсогдоод байж магадгүй. Р.Бурмаагийн хувьд хариуцсан ажилдаа тууштай. Ерөнхийдөө хоёр сайдаа гаднаас тавилаа. Дотроосоо нэг сайд томилъё гээд Бурмаа гишүүн дээр санал нэгдсэн юм. Сайд бол бодлого тодорхойлдог улстөрийн албан тушаалтан, Р.Бурмаа чадна аа.

- Ер нь та үргэлж л сэтгэл дундуур яваад байх юм. Үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа хийчих байх гэсэн найдвар, энийг шинэчилнэ гэсэн итгэл алга уу?
– Одоогийн УИХ-гишүүдийн зарим нь намын жагсаалтаар, зарим нь сонгогдсон. Хүссэн хүсээгүй ард түмний төлөөлөл. Хоёр жилийн дараа буруу замаар будаа тээснээ ойлгоод,  удирдлагаа сольж, бүх нам нэгдэн 2016 оны ээлжит сонгууль хүртэл хамтарч засгаа барихаар боллоо. Тэр  хүртэл засаг огцрохгүй байх. Одоо энэ гурав хүрэхгүй сая хүний ирээдүйг засаг барьж байгаа намууд, зурагтын өмнө уйлагнаж ярьдаг хүмүүс маань өнөөдөр бодитой ажил хийж, энэ засгаа олигтойхон шахаж ажиллуулж, тэмүүлэлтэй яваасай л гэж бодож байна. Болж бүтэхгүй байгаа бүгдийг засч амжихгүй. Гэхдээ зөв эхлэлийг тавих бүрэн бололцоотой. Тэгэх гэж л засагт бүгдээрээ хамтарсан. Улс орын эдийн засгийг хэдэн жилээр нь тэжээх Оюутолгой, Тавантолгойн ордын асуудлыг Монгол Улсын эрх ашиг, ард түмний олонхий хүсэл, хүртээмжид нийцүүлж шийдэх ёстой. Харин Ерөнхий сайд болсон, засагт хамтарсан зорилгоо мартаад улс орны тусгаар тогтнолын эсрэг, эдийн засгаа гадаад орчинд боомилуулах, хэдхэн олигархийн эрх ашигт нийцсэн зүйл хийх гэвэл ганц би, МоАХ ч биш, дуугарах эрүүл саруул гишүүд энэ Их хуралд бий гэдгийг мартаж болохгүй. 2016 он удахгүй, одоо ард түмний эсрэг шийдвэр гаргавал ард түмэн удахгүй сонгуулиар хариуг нь өгнө, шийтгэнэ гэдгийг мартаж болохгүй. Өглөө утсаа асаагаад хэн нэгэнтэй ярихад муу мэдээ, гэрээсээ гарахад утаа униар, замын бөглөрөл, орой зурагт үзэхэд тулга тойрсон хэрүүл гээд сэтгэл тайван өөдрөг байх юм ховор л байна. Харьцангуй өндөр албан тушаалтай, цалин өндөртэй, санхүүгийн асуудлаа шийдчихсэн бидэнд ийм хэцүү байхад огт мөнгөгүй, идэх өдрийн хоолооо аргацааж байгаа нийгмийн эмзэг хэсэгт сэтгэл тайван байх, ирээдүйдээ итгэлтэй байх найдвар хэр их байх бол. Улстөрчдөд нэг гоё үг байдаг даа. Монгол хүн хаана зовж, өлсч байна, тэнд Засгийн газар байна гэж. Сонгуулийн үед ингэж л хэлдэг. Бодит байдал дээр улстөрчид, Засгийн газар маань  хаана монгол хүн өлсч, зовж байна тэндээс тойрч зугтаад, харин хаана их мөнгө, эрх мэдэл байна,  тэнд бөөгнөрдөг болчихжээ.

- Ц.Нямдорж гишүүн бас ингэж хэлээд байгаа, ганцаараа сөрөг хүчин болно гээд л. Магадгүй, энэ засаг таны санаснаар ажиллахгүй бол та хоёр нэлээд хорших нь дээ. Гэтэл та хоёр чинь нэг нь нөгөөгөө шүүхэд өгсөн, нөгөө нь Баттулгыг Ерөнхий сайд болбол намаасаа гарна гэж мэдэгдэж явсан хоёр доо
– Худал, хуурмагтай нийлж найзалж болохгүй гэдгээс бус, үнэний төлөө хэнтэй ч санаа оноо нийлж, хамт явж болно шүү дээ. Ц.Нямдорж гишүүний тухайд бид хоёрт хувь хүний зөрчил байхгүй, шүүхээр шийдүүлсэн асуудал дээрээ ч сүржигнээд яваа юм байхгүй. Шүүх Нямдоржийг буруутай гэсэн. Хуульч хүн хуулиа яаж биелүүлэх нь тэр хүний л хэрэг. Надад бол уучлалт гуйсангүй гэж өширхөөд, уучлалт гуйчихсан гэж хөөрч гүйгээд байх юм алга. Хэдийгээр адайр зантай, хатуу үгтэй ч Ц.Нямдоржийг би Монголын улстөрд байх ёстой хүн гэж хувьдаа хүндэлж л явдаг. Харин би жаахан гэнэдүүлчихсэн юм. Түрүүчийн хамтарсан Засгийн газрын сайд нараас авлигад авсан байраа түрээсэлж байсан нь, дараа нь тэр байрнаасаа гарсан нь ганц Нямдорж юм шүү дээ. Сая бол мань хүн нөгөө, муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг  барьц алдсандаа миний нэрийг барьчихаж байна лээ. Би Баттулгыг “Ерөнхий сайд” болбол намаасаа гарна гэж хэлсэн гээд байгаа юм. Гэтэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болчихсон байхад намайг болбол гарна гэж ярих утга байсан уу. Бүр хожим, Ерөнхий сайд нь тодорчихоод МАН-д зөвшилцөх бичгээ хүргүүлсний дараа Нямдоржын намаасаа гарна гэдэг яриа дэгдсэн шүү дээ. Яах вэ, иймэрхүү хоргүй заль  улстөрд, улстөрчдөд байх л. Том улстөрч хүн байж  Түвдэндорж шиг жижигрэх утгагүй ч, би нэг их тоогоогүй л дээ.

- Ш.Түвдэндорж яасан гэж?
-Түвдэндорж үнэн богинохон улстөр хийсэн. МоАХ-ны даргын тайлсан давхар дээлийг холбооных нь дэд дарга ухасхийн шүүрч өмсөнө гэдэг улстөрд байж боломгүй ёс зүй.  Жаахан тэвчсэн бол одоо  Р.Бурмаагийн оронд жинхэнэ сайд болох байлаа. Гэтэл адгаад хоёр сарын “нас”-тай  сайд болоод огцорч байна. Түвдэндорж улстөрч хүн биш гэдгээ л харуулж байгаа юм. Алсыг хараагүй, сонгуулийн дөрөв, дөрвөн жилийн үсрэлт чинь биднийг ийм жижиг болгоод байгаа юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас жүдогийн тухай асууя. Монголчууд жүдочдоосоо медаль хүлээгээд сурчихжээ. Гэтэл сая Токиод болсон тэмцээнээс ганц ч медальгүй ирлээ. Үүнийг янз бүрээр шүүмжилж зарим нь  зардлаа өөрсдөө төлсөн учраас боллоо гэж байна.
-Бид ер нь аливаа тэмцээнд дандаа л клуб, холбоо, хувийн зардлаараа явж байгаа. Төрөөс, улсаас, бүр яам байгуулагдаад ч өгч байгаа юм байхгүй. Саяын Токиогийнх бол оны сүүлийн тэмцээн. Манай шигшээ баг цөөхүүлээ, 30-аад хүнтэй. Бусад оронтой адилхан биш.  Оны эцэст тамирчид нэлээд ядардаг. Олон тэмцээнд сэргэлт авч амжилгүй ордог.  Хоёрдугаарт, Токиогийн тэмцээнд манайхан нэг их хүчтэй барилдаан хийхгүй гэсэн шийдвэртэй явсан. Учир нь, Токиод Японы бүх клубын цугларалт болдог. Өөрийн болон гаднын тамирчдыг хэдэн арван камераар тал талаас нь бичиж аваад, судалдаг. Олимп дөхөж байгаа энэ үед бид нэг их хүч гаргахгүй, судлуулахгүй байх нь зөв гэж үзсэн. Жишээ нь,  Урнааг бид явуулаагүй. Ирэх олимпод найдвар тавьж байгаа тамирчдаа явуулахгүй байх, явсан нь хамаг юмаа дэлгэж барилдахгүй байх бодлого барьсан. Үүнийгээ ямар зарлалтай биш. Гэтэл бор зүрхээрээ яваа хэдэн тамирчдыг маань эх орондоо ирж ч амжаагүй байхад л спорт мэддэггүй зарим хүн чичилж, шүүмжилсэн байна лээ. Уг нь монгол хүн бүр л энэ улсынхаа төлөө манай жүдогийн хэд шиг л хийх ёстойгоо хийсэн шиг хиймээр байгаа юм даа.

-Жүдогийн спорт Монголын спортыг, монголчуудыг их баярлуулж, спортын нүүрийг тахалж байна. Үүнийнх нь төлөө Жүдогийн холбоонд дэмжлэг байдаггүй юу?
-Байхгүй ээ. Төрөөс ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Яам байгуулагдаад ч дэмжлэг байгаагүй. Монголчууд 1.3 тэрбум хүнтэй Хятадтай, 140 сая хүн амтай Оростой олимпийн төрөлд яс өрсөлдөж байна. Энийг ялгаж, салгаж ойлгох болов уу гэсэн, яам байгуулагдаад ч явсангүй л дээ. Бидний л зовлон юм байлгүй, тамирчны амьдралдаа дуртай учраас байгаа хэдийгээ, дэмжигчдээс өгснийг нь зардалдаа зориулчихаад л улсынхаа нэр нүүрийг тахалж л явна. Холбоо таван хүүхдэд өвдөгний хагалгаа хийлгэсэн. Солонгосуудаар зээлээр хийлгэсэн, мөнгө нь нэхэгдээд л явж байна.  Урьдчилгаа өгчихөөд, муухайгаар хэлбэл хулхидаад л  явж байгаа.

- Тамирчдын зардлыг та хувиасаа төлдөг үү?
-Холбоо, холбооны дэмжигчид, клубууд. Тухайлбал, Хангарьд  бол Эрдэнэтийг тулгуурладаг учраас тэдний тамирчид яваад байдаг. Тамирчид өөрсдөөсөө гэхээс илүү аав, ээжээсээ дэмжлэг авдаг. Сайн амьдралтай аав, ээж ховор. Яриад л баймааргүй л дээ. Шүд зуугаад цааш явна. Олимп хүртэл явна. Тэгээд л зодог тайлна даа.

- Зодог тайлна гэдэг нь…
– Холбоогоо өөр хүнд өгнө. Бид нар төлөвлөгөөгөө, зорилтоо  биелүүлсэн.

- Таныг хувиасаа их дэмждэг гэсэн?
-Хувисаа л гарна шүү дээ, өөрөө юунаас гаргах юм. Хувь гэдэг нь миний хувийн халаас биш. Хувьцаат компаниудын ногдол ашиг түүнийгээ урьдчилж аваад үрээд яваад байгаа. Үүрэг л юм уу даа.

- Н.Түвшинбаяр аварга 2016 оны олимпод барилдах уу?
– Үзнээ. Нэмэх жин бол 34, 35 нас хүртлээ үздэг онцлогтой. Форм л сайтай байх хэрэгтэй. Манай хүн залуусын хэлдгээр төрчихсөн гэмээр ховорхон бөх шүү дээ, хайрламаар. Цагаанбаатар байна. Дахиад Цагаанааг гаргах гэж 10, 20 жил болно. Ийм тамирчид чинь төрдөг байхгүй юу.


Г.ДАШЧИРЭВ: АЛТ БИТГИЙ ХЭЛ ЧУЛУУ НЬ ХҮРТЭЛ БИДНИЙ ҮЕД ДУУСАХ НЬ БАЙНА ШҮҮ

$
0
0

2014 оны 12 сарын 03

  Баянхонгор аймгийн Шинэжинст сумын өндөр настан, цаг уурч Г.Дашчирэв гуайг “Өнөөдөр” сонин энэ удаагийн дугаартаа онцоллоо. Өдгөө 66 настай тэрбээр сумандаа гэр музей байгуулж, гар аргаар шахмал түлш үйлдвэрлэж, экологийн клуб нээн дунд сургуулийн сурагчдад хичээл заадаг юм. Энэ буянтай бууралтай ярилцлаа.

-Байгалийн гэр музейгээ хэрхэн байгуулсан бэ. Таны музейд ямар ямар үзмэр байна вэ?

-Намайг 19 настай байхад аймгийн төвд байгаль орчны чиглэлийн сургалт болж, сумаа төлөөлөн оролцож байлаа. Уг сургалтыг аймгийн Байгалийн музейн дарга Юндэнбатаа гэж мундаг мэдлэгтэй хүн зааж билээ. Тэгээд өөрийн цуглуулга болон музейн үзмэрүүдээ надад үзүүлсэн юм. Тэнд нь дөрвөн эвэртэй хонины толгойн чихмэл, найман хөлтэй хурганы арьс зэрэг сонирхолтой зүйл олон байсан. Түүнээс хойш би байгалийн музей байгуулах юмсан гэсэн хүсэлдээ автаж 1985 оноос үзмэрүүдээ цуглуулж эхэлсэн. Одоо музейд маань манай нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудын болон мазаалай, ирвэс, хавтгай, шилүүс, хулан зэрэг Монголд төдийгүй дэлхийд ховордож, “Улаан ном”-д орсон амьтдын гэрэл зураг, мал, амьтны 30 гаруй сийлбэр, чихмэл, эмийн болон ховор ургамлын хатаамал, чүнчигноров, халтар мана, гартаам зэрэг 100 орчим чулуун үзмэр бий.

-Танай нутагт Мазаалайн тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсон. Тэжээл тавьж өгч байгаа юу?

-Хур бороо багатай жил мазаалай хоол тэжээлгүй болж хэцүүддэг. Өнгөрсөн зун гантай байсан болохоор таана, хөмүүл зэрэг мазаалайн иддэг ургамал бараг ургасангүй. Тэхийн голын хажууд мазаалайн тэжээлийн үйлдвэр байгуулагдсан. Тэр тэжээлээс мазаалайд өгөхөөр есдүгээр сард хэд хэдэн булаг руу очсон юм. Булгийн ойролцоо хармаг ургасан болохоор жимсийг нь идэх гээд тэр хавиар мазаалай нэлээд байсан. Тоо толгой нь улам цөөрч буй энэ амьтан үйлдвэрийн тэжээл, хармагны жимсээр л хооллосон болов уу. Монголд хамгийн доод тал нь 32 мазаалай байгаа гэж судалдаг мэргэжилтнээс нь сонссон.

-Гар аргаар гаргаж авсан шахмал түлш бусад түлшнээс ямар онцлогтой вэ. Шахмал түлш хийх аргаа аймаг, сумынхандаа зааж өгсөн гэж сонссон?

-Би 2000 оноос хойш гар аргаар шахмал түлш хийж байна. Гар доорх материал буюу нүүрсний хог, малын баас, барьцалдуулах зорилгоор манай нутагт байдаг хоёр төрлийн шаврыг ашигладаг. Нэг хэсэг хүн болгон л гар аргаар шахмал түлш хийж эхэлсэн. Миний хийсэн түлшний онцлог галд шатамхай шаврандаа байгаа юм. Энэ шавар галд хийхээр шууд асдаг, цогоо удаан барьдаг. Тиймээс сүү хөөрүүлэхэд түлвэл илүү тохиромжтой. Би аймгийн төвд болон говийн таван суманд сургалт зохион байгуулж, нийт 200 гаруй хүнд шахмал түлш гаргаж авдаг аргаа зааж өгсөн. Одоо бол гэрийнхээ хэрэгцээний шахмал түлшийг хийж байна. Уг нь их хэмжээгээр үйлдвэрлэвэл авах хүн олон байгаа.

-Танай нутгийн иргэд түлшиндээ юу ашигладаг вэ?

-Хуучин манай нутагт их сайхан заган ой байлаа. Түрүүч нь ургаж байгаагаа дэрлээд унадаг. Ургаж байгаа нь унаснаасаа их байсан. 1960-аад онд нэг айл хоёр машин заг түлдэг байлаа. Өвөл хаалга нь онгорхой, яндангаас нь улаан утаа суунагладаг байсан. Тэгж түлээд хэдхэн юм үлдэж. Сүүлийн үед загаа хамгаална, ургуулна гэж яриад байгаа ч өөр түлэх түлшгүй иргэд заг бутлаг ургамлаа л түлж байна. Зун цагаан идээ хийх гэж, өвөл дулаахан байх гэж түлнэ. Уг нь шахмал түлш их хэмжээгээр үйлдвэрлэвэл хүмүүс худалдаж аваад заг болон бутлаг ургамлаа түлэхгүй байх боломжтой. Гэхдээ тэгж их хэмжээгээр үйлдвэрлэх боломж алга.

-Таныг эко клуб байгуулан сурагчдад хичээл заадаг гэж сонссон. Клубийнхээ талаар танилцуулаач?

-Манай сумын сургуулийн наймдугаар ангийн 24 сурагчаас бүрдсэн “Ногоон төглийн найзууд” гэж клуб бий. Энэ хүүхдүүдтэй хамт сумын захиргаа, сургууль, эмнэлэг наадмын талбайд хайлаас, сухай, жигд, заг зэрэг 1000 гаруй мод суулгасан. Мөн бутлаг ургамлаас буйлс, чацаргана, үхрийн нүдийг туршилтын журмаар тарьсан. Энэ моднуудаа дандаа үрээр тарьдаг. Нэг нас болохоор нь шилжүүлж суулгасан. Ноднин жилээс 5-9 дүгээр ангийн 15 хүүхэдтэй “Мазаалай” клуб байгуулсан. Хүүхдүүдэд мазаалайн талаар мэдлэг, мэдээлэл олгох, судлах, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг.

-Хүүхдүүдэд экологийн хичээлийг танхимын сургалтаар заадаг нь хэр зөв бэ?

-Өмнө нь сумын хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө найман нас хүртлээ хөдөө мал дээр байдаг байсан. Энэ үедээ мод, шувуу, чулуу гээд байгальтайгаа танилцдаг байсан. Одоо бол үгүй. Багаасаа цэцэрлэг, сургууль гээд танхимын сургалтад хамрагдаж байгаа юм чинь хэзээ байгальтайгаа танилцаж, дотносох билээ. Тэгээд танхимд байгаль ийм ч сайхан тийм ч гоё гээд гэрэл зураг үзүүлж, тоо баримт цээжлүүлдэг. Ингэлээ гээд байгальд хайртай болж байгаа хүүхэд алга. Уг нь экологийн хичээлийг байгальд нь очиж заавал илүү үр дүнтэй санагддаг юм. Жишээ нь “Энэ чулууны дор ийм тооны шоргоолж амьдарч байна. Та нар энэ чулууг хөдөлгөвөл энэ шоргоолжнууд гэр оронгүй болно” гээд хэлчихвэл хүүхдүүдийн ой ухаанд бат сууна. Би бас ингэж боддог юм. Миний багад аав, ээж, настай хүмүүс байгаль орчны боловсролыг амаар олгодог байлаа. Ургаж буй модыг хугалж, гол усанд бохир оруулж болохгүй, лус савдаг нь хилэгнэнэ гэдэг байв. Тиймдээ ч бид ахмадуудынхаа үгэнд ордог байсан. Харин одоогийн хүүхдүүдэд тэгж хэлэх юм бол “Тэр лус савдаг чинь хаана байна” гэж мэднэ. Би шашин номын хүн биш л дээ. Гэхдээ байгаль экологио хамгаалахын тулд энэ сүсэг бишрэлийг хүүхдүүдийн тархинд суулгах нь чухал байгаа юм.

-Говийн чулууг урд хөрш рүү зөөгөөд дуусаж байна. Танай нутагт чулуу түүдэг хүн хэр олон байна вэ?

-Манай сумын зарим хүн Өмнөговь аймаг руу очиж чулуу түүдэг гэсэн. Чулуу түүж Хятад руу ачиж явуулдаг хүн олон бий. Уг нь манай нутаг чинь унтарсан галт уултай. Үүнийгээ дагаад магни чулуулаг ихтэй. Чулуужсан үлэг гүрвэлийн яс, мод их байдаг байсан. Одоо тэгтэл бүгдийг нь л Хятад руу ачаад дуусаж байна. Энэ газар шороо чулуун болон ургамлын нөмрөгийг нь аваад хаячихаар маш эмзэг болдог. Жаахан салхилахад элс дайрга нь хийсээд элсний нүүдэл, цөлжилт явагдаж байна. Чулуугаа дагаж бичил биетүүд их устаж байна. Уг нь монголчууд чулуугаа гадагшаа зөөтлөө ядарчихаагүй л санагддаг. Байгальдаа байх ёстой юм нүдэнд харагдаад л газар нутгаа чимээд байж байвал хэчнээн сайхан бэ. Ирээдүйд төрөх хүүхдүүд маань харж, судлах учиртай юмсан. Ер нь Монголын алт битгий хэл чулуу нь хүртэл бидний үед л дуусах нь байна шүү. Миний бодлоор хил гаалиар чулуу гаргадаггүй болчихвол сайнсан.

-Таныг олон жил сайн дураараа байгаль хамгаалагч хийсэн гэж сонссон. Хамгийн их санаа зовдог асуудал тань юу вэ?

-Хүн хэчнээн ч их мод тарьсан байгалийн өөрийнх нь тарьж буйгаас их байж чаддаггүй юм билээ. Энд хүмүүс хоёр га мод тарьж байхад өөр нэг газар хэдэн зуун га мод, ургамал огтолж, устгаж байна. Тайрсан мод дахин ургахгүй шүү дээ. Ингээд бодохоор байгальтай хүн шиг ширүүн харьцдаг амьтан алга. Байгаль дуусвал хүн, ан амьтан, амьтай бүхэн мөхнө. Өмнө нь сумын төвийн захаар зээр, хулан ууланд гарахаар янгир харагддаг байсан. Одоо бол үгүй. Сумын төвөөс 270 км явахад ганц нэг амьтны бараа харагддаг болж. Орон гэрийг нь сандаачаад, хоол тэжээлийг нь булаачихаар тэд чинь хүнээс зугтахгүй гээд яах билээ. Мөн хашаагүй айлд газар өмчлүүлэхгүй байгаа нь иргэд хангайн модыг огтолж авчрах гол асуудал болж байна.

Т.БОЛОР-ЭРДЭНЭ

http://mongolnews.mn/Нийгэм-ярилцлага/1ee3


Хүн төрөлхтний сүйрлийн эхлэл

$
0
0

Өчигдөр 8 цаг 1 минут

Эхлэлтэй бүхэн төгсгөлтэйн хуулиар хүн төрөлхтөн үүсэж бий болсон шигээ удаанаар мөхөж байгаа. Гэхдээ мөхөж үгүй болохоосоо өмнө гариг дэлхий дээрх амьтай бүхнийг устгаж мэднэ гэж Америкийн сэтгүүлч, зохиолч Элизабет Колберт үзэж байна.

Тэрбээр “The New Yorker” сэтгүүлийн экологийн нэрд гарсан сэтгүүлч бөгөөд салбартаа ихээхэн үнэлэгдсэн “Гайгамшгийн тэмдэглэлүүд”, “Ертөнцийн төгсгөл”, “Уур амьсгалын дулаарлын түүх” зэрэг ном бичжээ. Түүний сүүлчийн бүтээл болох “Зургаа дахь мөхөл: Байгалийн бус түүх” ном өнгөрсөн сард худалдаанд гарч багагүй шуугиан дэгдээв.

Хүн төрөлхтөн дэлхий ертөнц болоод бусад амьд биетэд хэчнээн хор хөнөөлтэй талаар, өөрийнх нь тарьсан гай гамшиг хүнийг хэрхэн мөхөөж буй тухай, тэр нь 66 сая жилийн тэртээ үлэг гүрвэл устсантай дүйх их мөхлийг эхлүүлсэн талаар Э.Колберт шинэ номондоо бичжээ. “Mother Jones” сэтгүүлд түүний өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

-Олон нийтийн үл тоомсорлол, эрх баригч, албаныхны өгдөг зөрүүтэй мэдээллүүд мөхөл сүйрлийн асуудлыг бодит байдлаас хөндийрүүлдэг гэж та бичжээ. Дэлхий нийт их мөхлийн талаар нэгдмэл ойлголттой байх ёстойг энэ нь сануулж байна уу?

-Маргаангүй тийм. Өнөө цагийн хариуцлагатай, боловсролтой хүмүүс хүртэл дэлхий ертөнцөд мөхөл нүүрлээд байгаа гэхэд итгэхгүй байна шүү дээ.

Маш урт удаан хугацааны турш бид өөрсдийгөө нэг төрлийн амьтан гэж үзэж ирсэн. Бусад амьтан шиг л үүсэж, хөгжиж, тэдэнтэй зэрэгцэн амьдарсан гэж боддог байсан.

Гэтэл бид л гариг ертөнцийг бүхлээр нь өөрчилж, бүхний хариуцлагыг дангаараа үүрэх болчихоод байна. Үүнтэй зарим хүн санал нийлэхгүй байгаа юм. Тэд, ер нь бидний дийлэнх нь мөхөл сүйрэл гээчийг сансар огторгуйгаас ирэх аюул мэтээр ойлгодог. Харин солир дэлхий дээр унах, эсвэл хүн төрөлхтнийг устгах хэмжээний байгалийн гамшиг болох магадлал тун бага.

-Та шинэ номондоо салбар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг тусгасан. Тэдэнтэй ярилцахад юу мэдрэгдэж байв. Айдас, сэрэмж үү. Уур цухал, ичгүүр үү?

-Сэрэмж гэдэг оносон үг байна. Бас уй гуниг мэдрэгдсэн.

Өнөө цагт байгалийн ухааны салбарт ажиллаж байгаа хүн бүр судалгааны субъект нь нүднийх нь өмнө үгүй болж байгааг харж байна.

Тэдэнд болон надад төрсөн өөр нэг мэдрэмж бол цөхрөл. Хийх ёстой ажлуудыг хийхгүй байгаад тэд аргаа барж буй нь надад мэдрэгдсэн. Өөр нэг хачирхалтай зүйл анзаарагдсан нь эрдэмтэн, судлаачдын гайхашрал юм.

Гэхдээ урам хугарч, баргар царайлахад л ажиглагддаг гайхашрал шүү. Олон мянган жилийн явцтай хувьсал өөрчлөлтүүд хэдхэн арван жилийн дотор болж байгаад тэд гайхаж балмагдаж байгаа.

-Олноор нь устгах гэх үзэгдлийг та бүх мөхлийн эхлэл гэж үзсэн. Таныхаар бид эхлээд том амьтдыг, дараа нь неандерталиудыг хөнөөснөөр бүх хэрэг эхэлжээ.

Тэгэхээр бид эдгээрийн мөхлийн шалтгаан болохын хувьд зургаа дахь мөхөл орчин цагийн хүн үүссэнээс хойш эхэлсэн гэж үзэж болох уу?

-Өөрөөр байж болно гэж үү. Бид 200 орчим мянган жилийн өмнө үүссэн.

Дээд өвгийн маань нэг хэсэг Африкт тохиосон их мөхлөөр устаж үгүй болсон гэж зарим эрдэмтэн үздэг ч Австралийн мегафауна буюу үлэмж биетэй амьтдыг 40 мянган жилийн өмнө хүн л устгасан шүү дээ.

Гэтэл хэдэн мянган жилийн өмнөх байтугай ганц зуун жилийн өмнөх амьтан, ургамлын мөхлийг өөрсдөдөө хамаагүй гэж хүмүүс үздэг. Бидний олонх нь байгаль орчноос хол хөндий амьдрах болсон учраас энэ нь ч аргагүй юм.

Гэхдээ бага, залуу байхад элбэг таардаг байсан ан амьтан цөөрсөн тухай ярих хүн олон. Энэ нь дэлхийн хаа ч хэвийн үзэгдэл болсон бол байдал үнэхээр бишидсэн гэсэн үг.

-Хүн ан амьтдыг нэгээс илүү замаар мөхөл рүү нь хөтөлж байгааг та дурдсан. Ховордсон төрөл зүйлүүдийг унаган нутгаас нь дайжааж, нүүдэллэхээс өөр аргагүй болгодог атлаа замыг нь бас хаадаг тухай та жишээ татжээ.

Устаж болзошгүй амьтдад ер нь амь мултрах гарц байна уу?

-Энэ талаар бид хараахан ам гарч чадахгүй. Харин эсрэгээрээ “Тэдэнд гарц үлдээхгүй байх талаар бид юу хийж чадах вэ” гэвэл хариулт олдох байх. Уур амьсгалын дулаарлаас болж одоо бүх зүйл хөдөлгөөнд орчихлоо.

Байгалийн, жам ёсны гэж нэрлэгдэж байсан бүхнийг бид өөрчилчихлөө. Тэгэхээр дайжиж, дүрвээд ч тэдэнд очих газар байхгүй. Далайн хадыг бүрдүүлэгч бүх шүрний гуравны нэг, цэнгэг усны бүх нялцгай биетний гуравны хоёр, аварга болон дэвүүрт загасны гуравны нэг, бүх хөхтөн амьтны дөрөвний нэг, хэвлээр явагчдын тавны нэг, бүх жигүүртний зургааны нэг нь зөвхөн хүнээс болж мөхлийн ирмэгт туллаа.

Товчхондоо, бид л өсөж үржээд байна.

Нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 800 мянган жилд байгаагүй дээд хэмжээнд хүрээд байгаа бол дэлхийн дундаж температур өмнөх хэд хэдэн мөстлөг хоорондын үеийнхээс даруй 10 дахин хурдаар нэмэгдэж байна. Энэ нь шинэ орчинд дасан зохицох хангалттай хугацааг байгаль өөрөө ихэнх амьд организмд олгохгүй байгаа гэсэн үг.

Дулаарлын “ихэр” гэж нэрлэж болох өөр нэг аюултай үзэгдэл бол далай тэнгисийн хүчилшилт буюу хүчиллэг чанар нь хурдтай нэмэгдэж байгаа үзэгдэл юм.

Одоо бүх далайн хүчлийн хэмжээ 1800 оныхтой харьцуулахад дунджаар 30 хувиар өсөөд байгаа. Зарим хэсэгт бүр 50 хувь хол давсан.

Энэ эрчээрээ нэмэгдвэл энэ зууны сүүлч гэхэд бүр 150 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий. Тэгэхээр далайн гүний амьтанд ч аврал алга. Магадгүй бүгд үгүй болж байж, эсвэл огт өөр биетэн болж байж амьд үлдэж мэдэх юм. Гэхдээ амьтан гэж нэрлэгдэх үгүй нь бас л эргэлзээтэй.

-Байгалийн гажуудлаас болж аялал жуулчлал, дэлхий дахины худалдаа арилжаа, ер нь хүний нийгэм үндсээрээ өөрчлөгдөх магадлалтай гэж та үзсэн. Хүн төрөлхтнийг ямар ирээдүй хүлээж байгаа бол?

-Хүн ч гэсэн мөхнө. Үүнийг байж боломгүй, хэтийдсэн таамаг гэж олон хүн үздэг.

Гэхдээ үүсэн бүрэлдсэн бүхэн устаж үгүй болдгийг эртний чулуужсан үлдэгдлүүд харуулдаг.

Одоогоос хэдэн сая жилийн дараа юу, эсвэл хэдхэн зууны дараа юу л гэдэг сонин болохоос хэзээ нэгэн цагт хүн үгүй болох нь гарцаагүй. Бидний үр хойч хүн бус төрхтэй байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Тэр талаар таамаг дэвшүүлэхэд эрт байна. Гэвч нэг зүйлийг би баттай хэлж чадна.

Одоо эрчээ аваад байгаа зургаа дахь мөхөл бол хүн төрөлхтний сүйрлийн эхлэл.

Сүүлийн хагас тэрбум жилийн хугацаанд манай дэлхий дээр таван их мөхөл болсон. 450 сая жилийн өмнө болсон эхний мөхөл мөстлөгөөс болсон бол удаах нь дулаарлаас, гурав дахь нь буюу 250 сая жилийн өмнө тохиосон хамгийн их гамшиг тарьсан мөхөл мөн л хэт дулаарал, далайн тэнгисийн өөрчлөлтөөс болсон гэдэг.

Тэр үед бүх төрөл зүйлийн 90 хувь нь газрын хөрснөөс арчигдсан.

Дөрөв дэх нь үндсэндээ үүний үргэлжлэл байсан бол сүүлийн тав дахь их мөхөл одоогийн Юкатаны хойгт унасан солироос болж, жигүүртнүүдийг эс тооцвол үлэг гүрвэлийн эринийхнийг бараг бүгдийг нь устгасныг бид мэднэ.

Харин одоо бид Антропоцен буюу хүний эринд амьдарч байна.

Энэ эрин яг хэзээ эхэлсэн талаар мэргэжилтнүүд маргалддаг ч орчин цагийн хүн бий болж, байгаль орчинд нөлөөлж эхэлсэн үеэс тооцох нь зөв гэдэгтэй би санал нийлдэг.

Байгаль дэлхий одоо бүрэн хүний мэдэлд орчихлоо. Тэгэхээр био массын мөхөл сүйрлийн тухай ярих нь үндсэндээ бид оршин байх уу гэдэг л асуудал юм.

Гэвч хэдэн сая, хэдэн тэрбумаараа устаж байгаа амьтан, ургамал, дахин хэзээ ч сэргэхгүй байгальтай харьцуулахад хүний нийгэм хэр үнэ цэнэтэй вэ. Энэ асуултыг л уншигчид өөрсдөөсөө асуугаасай.

Г.ЛХАГВАДУЛАМ

Эх сурвалж: www.gereg.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Төгөлдөр хуурч С. Саянцэцэг. “Сонгодог урлаг хүний оюун бодлыг тэжээдэг”

$
0
0
2014 оны 11 сарын 11

Эх орныхоо нэрийг чамгүй олон жил дэлхийн алдартай театруудын тайзан дээр цуурайтуулсан уран бүтээлчдийн нэг гэвэл яахын аргагүй С.Саянцэцэг. Ахлах, дунд сургуулиа ОХУ-д дүүргэж улмаар Испани улсад 23 жил амьдарч өөрийн нэрийн тэмцээн, олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулах болсон мэргэжлийн төгөлдөр хуурч түүнтэй уулзаж ярилцлаа.

Түүнтэй утсаар холбогдож цаг товолсон бөгөөд тэрээр гэртээ намайг урьсан юм. Мундаг хүний гэрт очих санал авсан надад ч тун сонирхолтой санагдсан төдийгүй миний төсөөлөлд их л “айхтар” орчин намайг угтах мэтээр төсөөлж байлаа. Харин очиход түүний гэрт мэдээж төгөлдөр хуур эгэл айлуудын нэгэн адил гал тогоо, том өрөөнөөс бүтсэн байсан юм. Харин төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн хувьд гэрийнхээ халаадтай гал тогоондоо “эгч нь нүүрээ ч будаж амжихгүй, тоглолт хийх тун их ажилтай юм” гэсэн шиг ээ сууж байсан нь “том” хүн хэмээн сүрдэж байсан айдсыг маань арилгалж, түүнтэй ярилцахад дөхөм байсныг хэлэх нь зүйтэй биз ээ.

-Гадаадад олон жил сонгодог урлагийн тайзан дээр ажилласан уран бүтээлчийн хувьд эх орондоо ирээд уран бүтээл хийж байхад хэр өөр санагдаж байна вэ. Манай залуучуудын хувьд сонгодог урлаг тэр болгон сонирхоод байдаггүй шүү дээ.

-Манай орон бол харьцангуй залуу улс гэж би боддог. Гадаадаар явж байгаад эх орондоо ирэхэд энэ зүйл их ажиглагддаг. Бүх зүйл нь дөнгөж эхлэж байгаа орон шүү дээ. Мэдээж сонгодог урлагийн хувьд ч гэсэн залуу гэж хэлж болно. Гадаад байдаг Монголчууд маань ч уулзаж энэ зүйлийг ярилцаж, аль болох дэмжихийг хичээдэг. Манай сонгодог урлаг хөгжиж байгаа. Гэхдээ европын орнуудтай харьцуулах хэрэггүй болов уу. Европт сонгодог урлагийн хөгжил ярьвал бүтэн зуунаар ярина. Тэр газраас дэлхийн сонгодог хөгжмийн шилдэгүүд төрсөн шүү дээ. Тэдний бүтээлээр дэлхийн сонгодог урлаг яригдаж байгаа учраас харьцуулах хэрэггүй байх гэж бодож байна. Манай орны хувьд хоёр хүчтэй гүрний дунд оршидог. ОХУ бол сонгодог урлагаараа тэргүүлэгч орны нэг БНХАУ-ын хувьд ямар ч газар очсон хятадгүй тэмцээн, хятад хөгжимчингүй тоглолт гэж байдаггүй болчихсон. Хятад оюутангүй хөгжмийн сургууль гэж дэлхийд байхгүй болчихсон байна шүү дээ. Мэдээж ийм хоёр орны дунд байгаа учраас харьцангуй манай сонгодог урлаг нилээд эрчимтэй хөгжиж байна.

Яг залуу хүмүүс сонгодог урлаг сонирхох нь бага байна гэвэл бас шууд хариулахад хэцүү. Гэхдээ шавь нарыгаа аль болох болж байгаа гоё тоглолтуудаас хоцролгүй үзэхийг захьдаг. Шавь нар маань ч миний хэлсэнээр үздэг шүү. Харин манайд гадаад оронтой адил системтэй тоглолт гэж байдаггүй. Систем гэж юуг хэлэх гээд байна вэ гэхээр төлөвлөгөө байхгүй ажиллаж байгаа юм л даа. Жишээ нь дэлхийн театруудын төлөвлөгөө ирэх онуудынхаа тоглолтын хувиарыг гаргачихсан тасалбар нь борлуулалтанд ороод эхэлчихсэн байдаг. Манай Дуурь бүжгийн эрдмийн театрынхан жилийн төлөвлөгөө хийж эхэлсэн байна лээ. Энэ нь бас нэг урагшаа хөгжилрүү алхаж байгаагын шинж шүү. Магадгүй нөгөө талаараа хүн ам цөөтэй орон. Улаанбаатар хотод байдаг хүн амын ихэнх нь ямар хүмүүс байна вэ. Сонгодог урлагийн тоглотын тасалбарыг худалдаж авах чадвар байна уу. Одоо хүйтэрчихсэн болохоор бас л асуудлууд ундарч эхлэнэ. Ирээд хоёр жил болох хугацаанд ажигласан нь иргэдэд ар гэрийн болон хувийн гэсэн хүндрэл харьцангуй өндөр байх шиг ажиглагдсан.

Харин нас тогтсон хүмүүс үзээд байгаа зүйл биш л дээ социализмын үеийн хүмүүс л байх гэж бодож байгаа. Бид нар чинь өөр нийгмийн системтэй байх үед байгууллагаараа, ангиараа кино концерт үздэг байсан учраас тухайн үеийн хүмүүс их үздэг юм байсан болов уу. Одоо үед залуучууд маань чөлөөтэй сэтгэж шоуны талын зүйлсийг илүү сонирхож байгаа юм шиг ажиглагдсан. Рок попын тоглолт, шоу тоглолтууд байдаг ч юм уу. Сонгодог урлагт тийм зүйл бараг байдаггүй. Сонгодог урлаг хүний оюун бодол, соёл руу их чигэлсэн байдаг учраас залуучууд маань илүү бага сонирхож болох юм.

-Таныг олон улсын сонгодог урлагийн наадмын шүүгчээр ажилладаг гэх мэдээлэл бий. Гэхдээ яг тодорхой мэдээлэл тэр болгон байдаггүй?

-Олон улсын тайзан дээр тоглоод 25 жил болж байна. Тэгээд хажуугаар нь шавь нартаа багшилдаг байсан л даа. Тэр болгон гадаад оронд сургуулиа төгсөж, ажиллаж байхад олон улсын наадмыг шүүж ажиллах саналыг баталгаагүй уран бүтээлчид гадаадын айхтар хүмүүс ази тэр дундаа Монгол хүнд өгөхгүй. Сургуулиа төгсчихөөд 10 жил олон улсын тайзан дээр уран бүтээлээ туурвиж, тоглож байж 1999 онд амьдарч байсан хотын захиргаанаасаа анх олон улсын наадмыг хийж өгөөч гэсэн үүргийг миний хань бид хоёр авсан. Тэрнээс бид хоёр хувиараа зохион байгуулсан зүйл биш. Уг наадам нь хөгжмийн олон улсын залуучуудын наадам л даа. Зуны сүүлээр жил бүр зохион байгуулагддаг.   Наадам гэдэг бол маш том баяр энэ наадамд маань Монголчууд маань ч байнга оролцдог. Ер нь Испанийн хөгжмийн урлаг Монголын хөгжмийн урлагийнханы дунд их гоё үерхэл үүссэн шүү. Энэ дашрамд хэлэхэд Хөгжим бүжгийн коллежийн хийлийн чуулга хүртэл хоёр жилийн өмнө очиж оролцож байсан гэдгийг хэлэх нь зүйлтэй болов уу. Мөн байнга ирдэг залуу шавь маань нар бий. Харин тэмцээн нь жил бүр нэгдүгээр сард болдог. Залуу уран бүтээлчид, манай шинэ залуу хөгжимчид их оролцдог.

-Та өөрийнхөө шавь нарыг хэрхэн шалгаж авдаг вэ. Мэдээж тодорхой шалгуур байдаг байх?

-Миний зохиосон хичээлийн програмыг л даах юм бол их дээд сургуулийн оюутан биш хувиараа сурдаг авьяастай хүүхэд ч байж болно. Сүүлийн үед хувиараа төгөлдөр хуур суралцдаг хүүхдүүд олон гарч ирж байгаа. Мэргэжлийн хүүхэд төгөлдөр хуур сайн тоглодог хувиараа суралцдаг хүүхэд муу тоглодог гэсэн зүйл байхгүй. Өнөөдөр нийгэм хөгжиж байгаа учраас энэ хоёрын ялгаа бараг л арилчихсан.

-Олон жилийн хугацаанд гадаад орны том тайзан дээр тоглолт хийгээд Испани гэдэг оронд байр сууриа олчихсон хэрнээ тэр бүхнээ орхиод эх орондоо ирж амьдрах шийдвэр гаргах болсон шалтгаан юу байсан бэ?

-Мэдээж буцаж эх орондоо ирэхэд маань аавын маань амьддаа захидаг байсан захиас нь их нөлөөлсөн. Өөрийнхөө эрдэм мэдлэгээ залуу үеийнхэндээ хуваалцах ёстой шүү. Миний охин Монгол гэдэг нэрийг зүүгээд дэлхийн олон тайзан дээр тоглосон учраас нутаг гэдэг зүйл чамаас салахгүй зүйл юм шүү гэдгийг ярьж байсан л даа. Тэгэж ярьснаас нээг их удалгүй аав маань бурхан болсон. Тэгээд л эх орондоо ирэх шийдвэрийг гаргасан даа. Энэ удаагийн тоглолт маань ч гэсэн аавдаа зориулж хийж байгаа тоглолт.

Би өөрөө их тогтворгүй хүн л дээ. Москвад 10 жил суралцаж Испанид 23 жил амьдарсан. Өөр орнуудаар тоглолтоор их явдаг байсан ч нөлөөлдөг байж болох юм. Ер нь тоо гаргах их дургүй. “Та хэдэн оронд, хэдэн хотод тоглолт хийсэн бэ” гэх асуултанд хариулт өгөх их дургүй. Яахав зөөлрүүлээд хариулвал “хэрэв би тоо хэлэх юм бол миний тоглолт зогсоно” гэж л хариулдаг юм. /Инээв/. Саяхан манай нөхөр миний хийсэн тоглолтуудыг тоолоход 300 дөхсөн тоо хэлсэн л дээ. Тухайн үед бодсон шүү “би бас хөөрхөн тоглочихсон юм байна” гэж баярлаж л байлаа. Яг анх гадаадын тайзан дээр гарч тоглосон гэвэл 14 настайдаа Балгарын дуурь бүжгийн театрт тоглож байсан. Харин яг ганцаараа тайзан дээр тоглолт хийгээд 25 жил болж байх шиг байна.

-Нэг газар олон жил амьдрахад дасах нь ойлгомжтой. Дассан газрын даавуу зөөлөн ч гэж манай Монголчууд ярьдаг?

-Мэдээж нэг газар олон жил ажиллаж амьдрана гэдэг дасах нь ойлгомжтой. Дасна гэдэг чинь миний нутаг болно гэсэн үг биш л дээ. Мэдээж амьдрах орчин, хүмүүсийн харилцаа, хоол унд, дөрвөн улирал нь харьцангуй дулаахан, өдөрт хийх бэлтгэлийн цаг, нөхцөлийн хувьд өндөр боломжтой. Гэхдээ эх орон төрсөн нутаг гэдэг зүйл хүний элгэнд, санаад, сэтгэл зүрхэнд оршиж байдаг зүйл шүү дээ. Хэдийгээр эх орондоо ирээд тоглолтын тоо багасаж амьдралын хэв маяг маань өөрчлөгдсөн ч гэлээ эх орондоо байгаа маань сайхан байна.

-Олон улсын сонгодог урлагийн ертөнцөд шүүмж гэдэг зүйл тухайн уран бүтээлчийн чансааг тодорхойлдог. Таны хувьд өөрийнхөө шүүмжийг авсан болов уу?

-Мэдээж чамгүй олон жил тоглосон учраас үр дүн, ашиг гэдэг зүйл бий. Түүний маань нэг нь яах аргагүй шүүмж л дээ. Шүүмж гэдэг зүйлийн утга нь муулах биш шүү дээ. Тухайн уран бүтээлчийн чадвар, тоглолтынх нь чанартай нь үнэлдэг зүйл. Өөрийнхөө шүүмжийг бичүүлж, гаргаж чанар, чадвараа тогтоолгосон нь миний бас нэг үр дүнгийн нэг юм болов уу гэж боддог. Багшаасаа хүртэл “Одоо миний хэрэг чамд байхгүй” гэх үнэлгээг авах хүртлээ шүүмж бичүүлсэн. Тоглогч, уран бүтээлч хүн хийчихсэн баталсан гэж хэлж болдоггүй гэж боддог. Хийсээр байх ёстой үргэлж үргэлжилсэн цагаар амьдрах ёстой юм болов уу гэж ойлгодог.

 -Тун удахгүй өөрийн тайлан тоглолтоо хийх гэж байгаа шүү дээ. Бэлтгэл ажил хэр байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ажил ер нь хангагдаж байна. Гадаадаас ирэх хөгжимчид маань тус тусдаа бэлтгэл хийж байна. Одоо удахгүй ирээд бүгдээрээ нийлсэн бэлтгэл ажилдаа орно доо. Энэ тоглолтыг өнгөрсөн зунаас төлөвлөж байгаад хийж байна. Сайн болох болохгүйг нь харж байж тоглолтынхоо ард гарч байж л хэлнэ шүү дээ.

-Испанид өөр оронд тоглолт хийх эх орондоо тоглолт хийх хоёр хэр ялгаатай байна вэ?

-Испанид тоглолт хийх энд тоглолт хийх өөр шүү дээ. Энд тоглолт хийх болоход өөрөө бүх зүйлээ хийдэг юм байна. Харин Испанид өөр оронд тоглолт хийхэд хүрвэл зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулах боломжтой байдаг. Жишээ нь билетийн загвар гарахад хүртэл өөрөө бүх зүйлийг нь хариуцаж ажиллах хэрэгтэй болдог юм байна.

-Ивээн тэтгэгч байгууллагын хувьд ямар байгууллагатай хамтарч ажиллаж байна вэ?

-Ивээн тэтгэгч байгууллагаар “Мөнхийн үсэг”, “Урлагийн зөвлөл”, “Төгөлдөр сан”, “Шөнийн зах”  зэрэг байгууллагууд ивээн тэтгэж ажиллаж байгаа. Ивээн тэтгэгч байгууллага дундаас “Төгөлдөр сан” маань нилээд их дэмжлэг үзүүлж ажиллаж байгааг онцлох нь зүйтэй болов уу.

-Хариуцсан менежертээ бүх ажлаа даатгавал яах бол?

-Хариуцсан менежер ажиллаж байгаа. Гэхдээ намайг таньдаг мэддэг хүмүүс манай менежерлүү биш надруу ярих нь элбэг байна л даа. Гэхдээ хүмүүсийн надруу залгахыг буруутгаж болохгүй шүү дээ. Саяан багшаа, найзаа, эгчээ ч гэдэг юм уу. Ямар учиртай тоглолт вэ ямар учиртай юм бэ ойлгохгүй зүйл байна гэж ирээд л асуухад миний хувьд тайлбарлаж хэлж, хийхээс өөр аргагүй байдалд ордог юм байна. Тийм учраас бүх зүйлд л гар бие оролцоод хийх хэрэгтэй болж байгаа юм.

-Миний анхаарлыг нэг зүйл их татаж байна л даа. Хоёр хэсгээс бүтсэн тоглолт хийхээр зэхжээ. Хоёр дахь нь клубт чөлөөтэй хүмүүс бүжиглэж өнгөрүүлнэ гэж байгаа шүү дээ. Магадгүй тоглолтын дараах парти гэж ойлгож болох уу?

-Эхний арваннэгдүгээр сарын 21-нд болох тоглолт маань дан ганц Спани хөгжим гэхгүйгээр ОХУ-ын зохиолчдын хөгжим, Польшын хөгжмийн зохиолчийн хөгжим мөн тоглолтон дундуур маань дан хөгжмийн зохиол эгшилнэ гэдэг ч юм уу. Ер нь эхний өдөр миний дуртай сонгосон бүтээлүүд эгшиглэх юм даа. Холимог тэр битгий хэл жазз хөгжим хүртэл тоглогдоно. Мэдээж хүрэлцэн ирсэн хүмүүсийгээ уйдаахааргүй л хийхийг хичээж байгаа. Миний сонсох дуртай, сонгосон зохиолууд их урт үргэлжилдэг, гүн агуулгатай хөгжим байдаг учраас зарим хүмүүс маань ойлгоно, зарим нь ойлгохгүй шүү дээ. Сонгодог урлагийг үздэг хүн бүр 100 хувь ойлгож хүлээж авдаг гэвэл хэцүү. Тэглээ гээд буруутгаж болохгүй. Тиймээс аль болох хүн бүр ойлгох, хүлээж авч, уйдхааргүй нэгэн үдшийг өнгөрүүлэх байх.

Харин хоёр дахь өдрийн тоглолт бол цэвэр манай менежрийн санаа байгаа. Менежер маань өөрөө Спанид очиж үзсэн юм. Энэ үндэстний амьдрал их өвөрмөц үндэстэн юм байна гэдгийг манай менежер харж танилцсан л даа. Манайхан их өвөрмөц, халуун цустай үндэстэн гэдгээр нь сайн мэднэ шүү дээ. Тиймээс манай менежер өөрөө энэ зүйлтэй, Испани соёлтой, өвөрмөц ертөнцтэй нь Монголчуудыгаа танилцуулья гэдэг үүднээс хоёр дахь өдрийн тоглолтыг сэдэж гаргасан юм. Ер нь эхний өдөр бол классик тоглолтын үдэш байх бол хоёр дахь өдөр нь Испаний соёлтой, уур амьсгалтай танилцсан өдөр болно гэдэгт итгэлтэй байна.

-Хоёр дахь өдрийн тасалбарын үнэ нь 100, 150, 180 мянган төгрөгийн үнэтэй байсан. Хоёр дахь өдрийн арга хэмжээндээ зориулаад винонууд Испаниас авчирсан тухай та өөрийнхөө фейсбүүк хуудсандаа оруулсан байсан…?

-Тийм шүү. Испаничууд ямар соёлтой ард түмэн бэ. Ямар хоолон дээр ямар виног хэрэглэдэг юм. Испаниуд хоорондоо яаж ярьдаг юм, биеэ хэрхэн авч явдагийг хүртэл харуулахыг хичээж байгаа. Ер нь их олон талаас нь харж байгаад энэ хоёр дахь өдрийн арга хэмжээг хийхээр болсон. Мөн Испани тогооч яг үндэснийхээ хоолыг гал тогоонд хийж түүнтэй нь зохицсон виног бид ширээн дээр тавьж өгнө. Испани сонгодог урлагаас гадна Испани DJ-г хүртэл авчирч байна. Испани диско яаж болдог юм гэдгийг хүртэл уг арга хэмжээндээ оруулж өгсөн байгаа.

-Тэгэхлээр таны тоглолтонд чамгүй олон Испани хүн байх хэрэгтэй болох нь ээ дээ.

-Испаничууд маань ирнэ. Манай найзууд өөр Монголд байгаа Испани иргэд хүртэл оролцох байх. Мөн дан Испани үндэсний хөгжим явахаас гадна зарим Монгол уран бүтээлүүдийг оруулж өгсөн байгаа. Энэ өдөр дан ганц Испани соёлтой танилцах биш тоглолтонд маань зочилсон Испаничууд ч гэсэн Монгол хөгжимтэй, соёлтой танилцана. Монгол морин хуураар Испани хөгжим тоглож үзүүлнэ. Мэдээж Испаничуудад энэ зүйл маань нилээн том гэнэтийн бэлэг болох байх аа. Энэ тоглолт маань гоё болох юм бол ирсэн зочид ч гэсэн цаашаа өөрсдийнхөө эх оронд очоод Монголчууд ийм сайн зохион байгуулдаг чадварлаг ард түмэн юм байна гэж ярих болно шүү дээ.

Э.ТЭКҮ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Д.Мэндбаяр: Дөчин нас хүртлээ олны хэсэгт ч гарч үзээгүй

$
0
0

Нийтэлсэн: 2014-12-18 11:31:41

Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж, амьдрал, уран бүтээлээрээ холбогдсон Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайг ярилцлагынхаа зочноор урилаа.

Тэрбээр Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, Э.Войнич “Овод” жүжгийн Джемма, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг 100 гаруй драмын жүжиг, Ш.Ёнхорын “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа, Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн Мядагмаа, Д.Дожоодоржийн “Цагаан дэглий” жүжгийн Цэрмаа зэрэг телевизийн 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн алтан тайзны эзэн юм.

-Шинэ жил дөхөөд урилга, заллага их ирж байна уу. Сүүлийн үед ямар уран бүтээлд тоглож байна вэ?

-Сүүлийн үед телевиэүүдийн шинэ жилийн арга хэмжээнд урилгаар оролцож байна. Бас Үндэсний олон нийтийн телевизийн олон ангит кинонд амьдрал нь боломжийн, үр хүүхдүүд нь том болоод гадаадад амьдардаг дүрд өвгөн бид хоёр тоглож байгаа.

Бид тус бүтээлд залуу гэр бүлийг дэмжих зорилгоор илүү гэрээ өгч, бүр хүүхдийг нь харж, өсгөлцөж байгаа сайхөн сэтгэлтэй хоёр хөгшний дүрийг бүтээж байна. Мөн би дайны үеийн хүнд хэцүү аж байдлыг харуулсан олон ангит кинонд насаараа үр хүүхдийнхээ төлөө санаа тавьсан нэгэн буурайгийн дүрийг бүтээж байна.

Харин драмын театрынхаа бүтээлд тоглохоор бол дуудлагаар очоод бусад цагт нь гэртээ ач, зээ нараа хараад сууж байна даа.

-Танай гэр бүл хэр өнөр өтгөн болоод байна вэ?

-Өвгөн бид хоёр 12 ач, зээтэй. Том охин дөрөв, дунд хүү хоёр, бага охин маань дөрвөн хүүхэдтэй, Зээ нарын хоёр, одоо бас нэг нь бие давхар байгаа сурагтай. Ингэж эмэг ээжийн үүрэг гүйцэтгэж сууна даа.

Гурав дахь үеэ үзнэ гэдэг эх хүн, эмэгтэй хүний хувьд сайхан л байдаг юм байна. Би эхээс хойулаа, оонын эвэр шиг өссөн. Хожим нь миний ээжийн өрх тусгаарласан амьдралын эх нэгтэй долоон дүү байдгийг мэдсэн, Ах дөрвөн настай, би хоёр настайдаа аавыгаа дагаад хотод ирж байлаа.

-Хүүхэд, ач, зээ нараас таны мэргэжлийг үргэлжлүүлэх хүн бий юү?

-Үр хүүхдүүдээс минь жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн одоогоор алга. Гэхдээ ирээдүйд сайн жүжигчин гарах магадлал байгаа, Миний хүү Ц.Гансэрээ “Боловсрол суваг” телевизийн олон ангит “Хайрын эрэлд” киног бүтээсэн.

Бэр маань киноных нь продюссерээр ажиллаж, охин нь кинонд тоглосон. Мөн өөр киноны жижиг дүрүүдэд тохирч байвал хүүхдээ тоглуулах тохиолдол байдаг юм.

-Та их сайхан гэр бүлийн эзэгтэй. Таныг ардын жүжигчин П.Цэрэндагвын хань гэдгийг хүн бүхэн мэднэ. Бат бөх, сайн сайхан гэр бүлтэй байхын нууц нь юу бол?

-Ер нь сайхан гэр бүлтэй байхын үндэс нь хоёр талын эцэг, эх гэр бүлээс л үүдэлтэй байдаг. Хүн ээж, аавынхаа санааг нь зовоохгүй, сайн сайхан явна гэдэг сайхан гэр бүлийн эзэн, эзэгтэй байхтай утга нэг юм. Баян чинээлэг амьдрал гэдэг юу ч биш шүү дээ.

Хэдий амьдрал дорой байлаа ч “Би сайн сайханд тэмүүлэх ёстой” гэсэн сэтгэлтэй байвал бүх зүйл аяндаа сайхан болно. 1967 онд хань маань театрт орсон. Тэр цагаас хойш бид өдөр шөнөгүй тайзан дээр хамт байдаг байлаа. Үдэш оройтвол намайг хүргэж өгдөг.

Ингэж явсаар байгаад гэр бүл болсон доо. Бид ханилаад 40 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд нэгнийгээ элдвээр хэлж, хэрүүл хийж үзсэнгүй. Бид хоёрын амьдралтай драмын театр салшгүй холбоотой.

-Өөрсдийгөө хэр сайн аав, ээж гэж боддог вэ?

-Бидний хүүхдүүд зоргоороо л өссөн. Бид хоёр тийм сайн эцэг эх гэхэд учир дутагдалтай. Энэ нь бидний мэргэжлээс шалтгаалдаг. Нэг. хоёр сараар орхичихоод кинонд, хөдөө орон нутаг, бригадаар яваад өгнө.

Ирэхэд гадуур тоглож, дуртай айлдаа орж хооллож хэдэн хөгшний дунд өссөн дөө. Хажуу хавийн айл, хамаатан садан маань бидний хүүхдийг анхаарч сэтгэл гарган харж өгдөг байсан. Театрын зусланд, төатрын жүжигчин бүрийн хүүхэд ялгаагүй ингэж өссөн.

Заримдаа хүүхдүүдээ ажил дээрээ авч ирж олны хэсэгт тоглуулдаг байлаа. Бага охиноо төрүүлээд 45 хоногтой байхад нь Төв аймгийн театрт очиж тоглож байсан.

Охиноо өлгийтэй нь авч очоод шүүгээн дээр тавьж байгаад л ээлж ээлжээрээ тайзан дээр гарч тоглочихоод бууж ирдэг байв. Тэр үеийн хүмүүс их сайхан сэтгэлтэй байж. Одоо бол хувь хувьдаа хананы цаана хүүхдээ өсгөж байна шүү дээ.

-Ханиасаа авсан хамгийн том, хэзээ ч мартагдахааргүй бэлэгтань юу байв?

-Цэрэндагва бид хоёр анх үерхээд хоёр тийшээ бригад явахад манай хүн холбооноос над руу байнга ярьдаг байсан. Одоогийнх шиг биш шүү дээ. Бөөн шуугиан дундаас “Байна уу, байна уу” гэсээр сүлжээгээ олж авна.

Тэр үөд бригадад тоглолтоор яваад ирэхэд хань маань өөдөөс тэвэр дүүрэн цэцэг бариад угтдаг байв. Угтаа Цэрэндагва надад өгсөн цэцгээ Ленин клубын ар талын цэцэрлэгээс авчихдаг байсан юм билээ. /инээв/

-“Залуус маань тэрнээс холуур яваасай” гэж боддог зүйл бий юү?

-Ажиглаж байхад залуус хэтэрхий хөнгөн хуумгай байна. Асуудлыг бодолгүй шийддэг болжээ. Мөн бие биедээ итгэж чаддаггүй. Энэ бүхэн залуусын амьдралд сайн сайхныг авчрахгүй. Тийм болохоор ухаалаг, тэвчээртэй, нэг нэгэндээ итгэж сурах хэрэгтэй. Ер нь итгэлгүйгээр амьдрал хэзээ ч сайн сайхан болохгүй.

-Хамгийн анх тайзнаа ямар жүжигт тоглож байв?

-Хамгийн азтай нь бид сургууль төгсөхдөө Алексей Парисын зохиол “Хоёр эх” буюу “Афродит” жүжгээр дипломоо хамгаалж, би 16 настай Кейт охины дүрд тоглосон. Театрынхан тэр жүжгийг үзээд биднийг тоглуулж байв.

Аав, ээжийн дүрд тоглож байсан оюутнуудын оронд ахмадуудыг тоглуулаад энэ жүжгийг театрын тайзнаа амилуулсан учраас би анхнаасаа л гол дүрд тоглосон хэрэг. Хар эхэд Т.Цэвээнжав, цагаан эхэд Т.Хандсүрэн гуай тоглож байсан. Үүнээс гадна энэ жүжигт тоглосныхоо дараа буюу 1963 оны наймдугаар сард бригадаар явлаа.

Тухайн үед “Энэ хүүхнүүд үү” киноны зохиолоор театрт “Итгэж болно” гэдэг жүжиг тоглодог байсан юм. “Итгэж болно”, “Арвай хээрийн талд” жүжигт нарийн бичгийн дарга, найз охины дүрд тоглож хөдөө орон нутгаар явахдаа ахмадуудаа хэрхэн ажиллаж, уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байгаагаас суралцсан. Нэг сар орчим бригадаар явж ирээд Ч.Чимидийн “Яндангийн дуу” жүжгийн Бадам бичээчийн дүрд тоглосон. Тэр цагаас хойш театр, кинонд олон дүр бүтээжээ.

Гэнэн хонгор, томоогүй, эрх дураараа охин, анхны хайр дурлалтайгаа учирсан бүсгүй, амьдрал үзэж төлөвшсөн гэрийн эзэгтэй, эх орон, нийгмийнхээ төлөө тэмцэж буй улстөрч, хувьсгалч эмэгтэй, ээж, эмээгийн гээд олон дүр бүтээсэн дээ.

Эмээгийн дүрийг хүмүүс нэг их анзаардаггүй ч эмээ гэдэг гэр бүлд ямар их үүрэгтэй гээч. Бүгдийг нь нэгэн дор цуглуулдаг хүчтэн шүү дээ. Ажлаа хийж явахад үр хуухдийг минь эмээ нар л өсгөнө. Одоо ихэвчлэн тэр сайхан эмээ нарын дүрд л тоглож байна даа.

-Ээж, эмээ нарын дүрд их тоглож байгаа гэж ярилаа. Ер нь эхийн ач гэж юу вэ. Энэ хорвоо дээр хүн ээжийнхээ ачийг хариулж чаддаг болов уу?

-Ээжийнхээ ачийг хариулна гэдэг энэ хорвоод бараг байхгүй дээ. Эх хүний сайхан сэтгэл гэдэг хүний амьдралын сүүн цагаан зам юм. Хүнд амьдрал бэлэглэж, тухайн амьдралыг нь гийгүүлж сайхан сэтгэлээр сүлж байна гэдэг эхийн нандин сэтгэл байдаг болов уу гэж боддог.

Үүний хариуд хүүхдүүд нь сайн сайхан л явах хэрэгтэй. Тэгсэн цагт л ээжийн сэтгэл бага ч гэсэн амарна гэж ярьдаг шүү дээ.

-Та өөрийн сонгосон мэргэжилдээ үнэнч байсан болохоор нэр хүндийн эзэн болжээ?

-Тэгэлгүй яах вэ. 1963 оноос хойш 50 гаруй жил тайзтайгаа хамт явна. Надад хүнд, хэцүү шантрах үе зөндөө л байсан. Тэглээ гээд би амьдралын чиг шугамаа алдаж хугарч нугарсангүй өдийг хүрлээ,

-Одоогийн театрынхны хүмүүжил та бүхэнтэй салшгүй холбоотой. Ахмадуудын үлгэр дууриал сайн байдаг учраас залуу үеийнхэн дэг журамтай, ахмадаа хүндэлдэг байх. Та бүхэн ч бас тэр үеийн ахмадуудын үлгэр дууриалаар хүмүүжсэн болов уу?

-Тийм ээ. Театр хэмээх их айлд орох тийм ч амар даваа биш. 1963 онд 20-уулаа буюу 10 эмэгтэй, 10 эрэгтэй кино жүжигчний ангийг төгсч байлаа. Монголын соёл урлаг, тэр дундаа төатрт дээд боловсролтой анхны жүжигчин болж хөл тавьсандаа баяртай байдаг.

Манай ангийнхны улбаагаар өнөө хүртэл мэргэжлийн боловсон хүчнээ дотооддоо бэлтгэж байна. Бид 1963-1993 онд Монголын төатрын бүх уран бүтээлийг нуруундаа үүрч явсан. Энэ үүргээ ч амжилттай биелүүлсэн.

Манай ангийнхан цөм Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан болсон байдаг. Бидний дунд манай театрын даргаар олон жил ажилласан эрдэмтэн, доктор Б.Зориг, “Нүгэл буян” киноны ламын дүрээр үээгчдийн танил болсон, гавьяат жүжигчин Ж.Бужгар,    ардын жүжигчин Ж.Лхамхүү,    гавьяат жүжигчин Г.Мягмар, С.Сэлэнгэ нарын алдартан бий.

Эзэмшсэн мэргэжлийнхээ үр дүнг үзэж, ажиллаж байсан байгууллагынхаа нүүр царөй болсон уран бүтээлчид. Нэг хэсэг нь хөдөө орон нутгийн театрт ч ажилласан. Бидэнд зөөж сургаж байсан олон сайхан алдартай хүн бий. Ардын жүжигчин Н.Цэгмид, тайзны ярианы багшаар Г.Гомбосүрэн гуай ажиллаж, кино урлагийн талаарх хичээлийг Ц.Доржпалам гуай зааж байлаа.

Театрын түүхийг Э.Оюун багш заах жишээтэй. Тэдэнтэй олон арван жил хамтран ажиллаж, үргэлж суралцаж ирсэн. Ахмадуудын хормойноос зүүгдэж, хамтран ажиллаж байсан учраас бид азтай. Эрсээрээс олон ч юм сурсан. Тэр сурсан, мэдсэн зүйлээ өнөөгийн залууст зааж сургах нь бидний үүрэг.

Тэр ч утгаараа залуустаа зөвлөж, зааж, сургаж явна. Бидний дараа дараагийн үөийн мундаг залуучууд зөндөө олноор төрөн гарч олон сэдэв, чиглэлийн жүжгийг найруулан тавьж байна. Маш чадалтай сайн залуучууд хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлээр төрөн гарч байгааг харөад үнэхээр баяртай байдаг. Энэ нь он цагийн хэлхээс, хаана ч байх ёстой зүйлүүдийн нэг.

Мөн биднийг өнх театрт ороход байсан ахмадуудын 50, 60, 70 насны ойг тэмдэглэдэг байсан юм. Тэр үед нь бид нар гэрт нь очиж үйлчлэгч хийдэг байлаа, /инээв/ Тэр нь бүр дадал болчихсон.

Сүүлдээ бүр “Драмын хэдэн охидыг үйлчилгээнд авах юмсан. Яасан түргэн шуурхай юм бэ” гэж дуурийнхан хүртэл ярьдаг байсан гэдэг. Тэр цагаас улбаатай энэхүү ахмадаа хүндлэх үйл ажиллагаа жилээс жилд онцлогтой сайхан болж байдагт Театрын дарга Д.Цэрэнсамбуу, дэд захирал Н.Сувд болон залуустаа талархдаг.

-Таныг залуудаа их хөөрхөн бүсгүй байсан гэж хүмүүс ярьдаг. Залуу насны тань чимэг юу байсан бэ?

-Залуу байхад уранхай хувцастай, үс нь арзгар байсан ч гоё л харагддаг. Ганцхан дотоод, мөн чанар, сурсан мэдсэн зүйл нь тухайн хүнийг илүү ухаалаг харагдуулдаг. Тийм болохоор залуу байх он жилүүддээ цагийг хэтэрхий гэнэн хонгор өнгөрөөж болохгүй л гэж хэлмээр санагдаж байна,

Залуу нас гэдэг цэцгээр бол шингэн ягаан, эсвэл нарны туяа шиг дулаан шаргал өнгөтэй бөйх болов уу гэж бодох юм. Гэхдээ түүнийг дандаа тийм байхаар бодож болохгүй л дээ. Удах тусмаа өнгө нь өтгөрдөг болов уу. Тийм болохоор дөндаө гэгээн сайхнаараа байх юм шиг андуурч хөнгөн хуумгай битгий хандаасай гэж хүсч байна Одоо бол дээлээрээ л гоёж байна даа.

-Таныг залуу байх үөд гол дүрийн төлөөх өрсөлдөөн их байсан уу?

-Бидний үеийн залуусыг театрт ирэх үед хамгийн залуу жүжигчин нь Л.Жамсранжав, Ц.Гантөмөр, Д.Цээнямбуу, Ж.Жигжиддулам нар байлаа. Тэд биднээс 9-10 насаар ах, Азаар надад дублёрт тоглох зав байгаагүй, Бүх жүжгийн гол дүрд тоглож байсан.

Дөчин нас хүртлээ олны хэсэгт ч гарч үзээгүй. Нэг бол залуу охинд тоглочихоод үгүй бол сайхан хүүхэн болчихоод яваад байна шүү дээ. Намайг “Отелло” жүжгийн Дездемонд тоглосноос хойш Н.Сувд, Б.Тунгалаг, Н.Цэрэнпагма гурав энэ дүрийг бүтээж байсан.

-Театрын зарим жүжигчин яагаад ажлаасаа гараад байна вэ. Хамаг хүч хөдөлмөрөө шавхан байж төатрт орчихоод гараад байвал харамсалтай санагддаг юм шиг ээ?

-Манайд гадаадын театрын мундаг жүжигчдээс дутахааргүй залуус зөндөө гарч ирлээ. Жишээлбэл, Ц.Баясгалан гэхэд гадагшаа яваад тоглолоо. Шагнал аваад ирлээ, Энэ бол бидний хүсч мөрөөдөж байсан олон орны уран бүтээлчтэй өрсөлдөх бас нэгэн гараа болж өглөө.

Б.Амарсайхан байна. Холливудад уригдаж кинонд тоглолоо. Энэ бүгд бидний үед байгаагүй. Бид хүсээд ч чадаагүй тэр сайхан боломж ирж байна. Хамгийн гол нь тэдгээр уран бүтээлчийг эдийн засгийн бололцоогоор нь дэмжих ёстой байна. Өнөөдөр манай театрынхан 500 мянган төгрөгийн цалин авч амьдралаа залгуулж байна,

Гэтэл өнөөдөр юмны үнэ хэд билээ, Залуус маань байрны найман хувийн зээлд хамрагдах гэхэд тэдний цалин хүрэхгүй байгаа. Тийм нөхцөлд ажиллаж байгаа болохоор зарим нэг нь “Салъя гэж салсангүй” гэдэг шиг амьдралаа бодоод театраас гарч байна л даа.

Гэхдээ урлагт хайртай, урлагийг дэмждэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүстээ “Та нартаа баярлаж явдаг шүү. Залуучуудыг минь өшөө илүү дэмжиж тусалж байгаарай” гэж хэлье.

-Анх та бүхнийг театрт орж байх үед телевиз байгаагүй. Мэдээллээ хаанаас авдаг байсан бэ?

-Бидний уран бүтээлийн сайн мууг бичдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь “Утга зохиол” болон “Үнэн” сонин байсан. “Үнэн” сонины эхний нүүрэнд шинэ зүйл юу байна, Драмын театрт ямар шинэ жүжиг тавигдах гэж байна.

Залуу жүжигчин Д.Мэндбаяр тэр бригадад очиж тогложээ” гэх мэт ганц хоёрхон өгүүлбэр гарсан байхад л тухайн үедээ их мундаг хүн болдог байж билээ. Харин одоо бол мэдээллээ телевизээс л авдаг болчихож. Техник технологийн хөгжил сайхан юм. Хэзээ ч хамаагүй ухрааж үзэх боломжтой болжээ.

Ц.Заяа

Эх сурвалж:

http://www.sonin.mn/news/culture/37168



Quiza: Хотын дарга Э.Бат-Үүл ч намайг Quiza л гэж дууддаг

$
0
0

Нийтэлсэн: 2014-12-17 11:18:40

Quiza-г хип хопчин гэж, “Таавар мэт” дуу, цомог нь хит болж, шуугиулж явсныг нь мэднэ. Ардчилсан намын гишүүн гэж сонссон. Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаа гэж дуулсан.

Төрийн захиргааны удирдах албанд хип хопчин залуу юу хийж байдаг юм бол гэж бодсон. Яг үнэндээ “Хип хопчид хар тамхины хэрэгт орооцолджээ, шорон оронд оржээ” гэхчлэн сонсч байснаас төрийн алба хашиж, хууль дүрэм ярина гэж төсөөлөөгүй нь миний буруу ч биз.

Ийм нэгэн залуутай уулзаж ийн хөөрөлдлөө. Биднийг очиход түүний өрөөнд газрынх нь ажилтнууд цуглачихсан “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт хийж байлаа.

-Танайхан яагаад ийм сургалт авч байгаа юм бэ?

-Хүний ухамсар, ёс суртахуун гэж бий. Тэр дундаа төрийн албан хаагчийн ёс зүй их чухал. Төрийн албан хаагчдад ийм сургалтыг байнга хийж, хуулиа дээдэлж ажиллах ёстой гэдгийг сануулж байх учиртай.

-Төрийн албан хаагчийн хамгийн наад захын ёс зүй юу юм бэ?

-Төрийн алба бол иргэдэд үйлчлэх алба, иргэд үйлчилгээ авахын тулд татвараа төлдөг. Бидний хамгийн анхан шатны ёс зүй нь иргэдтэй харилцах харилцаа, тэдэнд үзүүүлэх үйлчилгээнээс эхэлнэ.

-Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар ирээд хоёр жил гаруй болж байна уу?

-2015 он гараад гурав дахь жил рүүгээ орно.

-Төрд хашиж буй анхны алба уу?

-Тийм ээ.

-Өмнө нь бол чөлөөт уран бүтээлч…

-Тийм ээ.

-Уран бүтээлээ орхичихоогүй биз дээ?

-Хийнэ ээ.

-Зав чөлөө олдож байгаа бол фэнүүдийн чинь өмнөөс баяртай байна?

-Ер нь зав чөлөө гайгүй шүү дээ. Төрийн албан хаагчийн ажлын цагийг хууль, дүрмээр зохицуулсан. Өглөө 8 цагаас 17 цаг хүртэл ажилладаг.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН 5,0 ХУВИЙГ “НАЙРСАГ УЛААНБААТАР”-Т ЗАРЦУУЛНА

-Хотын Соёл урлагийн газрын энэ гурван жилийн хугацаанд хийсэн, нийслэлчүүддээ хүргэсэн хамгийн том, үр дүнтэй ажил юу вэ?

-Соёл, урлагийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт гэхчлэн өдөр тутмын бичиг цаасны урсгал ажил их юм. Хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, одоогийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан үндэсний таван хөтөлбөр бий.

Эдгээрийн дэд хөтөлбөрийг боловсруулж Улаанбаатарт хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн зорилт, олон нийтэд хандсан үйл ажиллагаа, Нийслэлийн соёл урлагийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад голлон анхаардаг.

Томоохноос нь нэрлэвэл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр. Энэ хөтөлбөр маань Улаанбаатар хотыг найрсаг уур амьсгалтай, нийслэлчүүдээ хотын соёлтой байлгах, аялал жуулчлалыг хөгжүүлэн жуулчдыг татах зорилготой.

Аялал жуулчлал хөгжүүлэх, хотын соёлыг бий болгох гол багана нь соёл урлаг юм гэдгийг энэ хөтөлбөрт багтаасан. Нийслэлийн жил бүрийн төсвийн 5,0 хувийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт зориулна гэсэн чиглэлтэй. Энэ таван хувийн хоёр нь соёл урлагт зарцуулагдана. Нийслэлийн төсвөөс анх удаа соёл урлагт төсөв тавиуллаа, энэ бол том амжилт.

-Энэ хөтөлбөр хэрэгжиж арай эхлээгүй байгаа байх тийм үү?

-Энэ оны турш ярьж, өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хөтөлбөр батлагдсан. Төсөвт хөрөнгө нь суусан. Төсвийн тодотголоор хөтөлбөрөө хамгаалж чадвал бид бүс нутгийн, монгол туургатны олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Жишээлбэл, Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Гандангийн даншиг” гэж наадам зохион байгуулахаар төлөвлөсөн. Өндөр гэгээн Занабазар “Гандангийн даншиг” наадмыг анх санаачлан хийсээр ирсэн ч социализмын үеэс тасарсан гэх. Энэ наадам шашин соёлын эртний зан заншлыг сэргээх зорилготой.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг хөшүүрэг болно. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт соёл урлагийн дэд хөтөлбөрийг батлах гэж байна. Энэчлэн Улаанбаатар хотын нэр хүндийг өргөх, жуулчдыг татах арга хэмжээнүүд зохион байгуулна.

Аливаа улс оронд нийгэм, эдийн засаг хэдийчинээ хүндэрнэ, тэр хэрээр соёл урлагаа илүүтэй дэмждэг жишиг байна. Соёл урлаг бол нийгмийг тогтвортой байлгадаг хамгийн том зэвсэг, том дархлаа. Харамсалтай нь манай улсад эдийн засаг хүндрэхэд соёл, урлагийн төсвөө хамгийн түрүүнд танадаг жишиг тогтжээ.

-Эдийн засгийн хямрал нөлөө байх, Соёл, спорт аялал жуулчлын яамыг сая татан буулгачихлаа.

-Яамгүй болсон, татан буулгасан гэж үзэхгүй байна. Бүтцийн өөрчлөлтөөр манай салбар Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудалд шилжлээ.

ХОТЫН СОЁЛ ГЭДЭГ БОЛ НИЙТИЙН СОЁЛ

-Хотын соёлыг нэвтрүүлэх нь танай байгууллагын гол зорилгын нэг байх. Энэ чиглэлд ямар ажил хийж байна. Ер нь хотын соёл гэж юу юм бэ?

-Хотын соёл гэдэг бол нийтийн соёл. Хүмүүс нийтээрээ амьдарч буй тохиолдолд харилцан ойлголцлын, ухамсар, ёс суртахууны дүрэм баримтлах ёстой. Энэ нь нийгмийн эмх замбараатай байдлыг хадгалахад зориулагдсан байдаг. Жишээ нь, Улаанбаатар хотын замын түгжрэлийн үндсэн шалтгаан нь замын хөдөлгөөнд оролцогчийн нийтээрээ мөрдөх бичигдээгүй хуулиуд үгүйлэгдэж байгаагийн шинж.

Бүгдийг гэрлэн дохио, цагдаагийн хөдөлгөөнөөр зохицуулах нь ийм ачаалалтай хотод боломжгүй. Тухайлбал, гэрлэн дохио, цагдаа байхгүй уулзвар дээр Америкт бол stop sign гэж байдаг. Уулзварт машин болгон зогсолт хийнэ. Хэн түрүүлж ирсэн нь түрүүлж хөдөлнө. Жолооч бие биенээ хүндлэх л алхмууд. Түрүүлж ирсэн жолоочийг хүндэлснээрээ тэр жолооч хүндлүүлэх эрхээ олж авна.

Нийтийн соёлыг хэвшил болгоно гэдэг өөрөө өөрийгөө хүндлэх соёлоос л эхэлдэг. Хотын соёл гэж ерөөсөө л энэ. Хаалгаар зөрөхөд, шатаар өгсөхөд ч ялгаагүй баруун гарын дүрэм үйлчлэх учиртай. Бүх хүн баруун гар талаа бариад явахад саадгүй зөрж болно. Яарч буй хүн зүүн талаар нь зөрнө.

Ингэхдээ уучлаарай зөрөөтхөе, гараатхая гэнэ. Бид баруун гарын дүрэм баримталдаггүйгээс нэг нэгнийгээ уурлуулдаг, бухимдуулдаг. Би л болж байвал бусад нь хоёрдугаарт гэдэг нүүдэлчин соёл иргэншлээс уламжлалтай хандлага маань өнөөдрийн Улаанбаатарт хотын соёл гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж байна.

Цахилгаан шат дуудахдаа буух бол доошоо сумтайг, өгсөх бол дээшээ сумтай товчийг дарна гэх мэтчилэн жижиг асуудал биш болж. Энэчлэн жижиг гэлтгүй асуудлыг хөндөх ёстой. Энэ чиглэлд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Инээмсэглэлтэй Улаанбаатар” соёлын аян зохион байгуулна.

Хог гэж юу юм бэ, яагаад хогийн саванд хийх учиртай юм, явган зорчигчдын баруун гарын дүрэм гэж юу юм, замын хөдөлгөөний дүрмийг хэвшүүлэх, байгаль орчноо хамгаалах талаар ажлууд хийхээр төлөвлөсөн.

-Иргэдэд хүргэх гол зам нь юу байх вэ, дадлыг хэрхэн суулгах вэ?

-Сошиал медиа, болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулна. Сайн дураараа оролцох оюутан залуустай хамтарна. Ийм зөв дадлыг уриалж, нэгээс хоёр удаа хийлгэж байж хэвшил болгох зорилготой ажил. Манайхан аливааг хүчээр буюу хууль хүчний байгууллагыг оролцуулж, торгууль тавьж хийх гэдэг. Энэ нь ач холбогдол муутай. Хүчээр шийдсэн тохиолдолд өнөө журам, торгууль үгүй болоход хүмүүс хэвшээгүй байдаг.

Жишээ нь, Замын цагдаагийн газар хамгаалалтын бүс гэж аян өрнүүлсэн. Бүс зүүх ёстой юм байна гэж хүмүүс бодсон ч хамгаалалтын бүс замын цагдаад биш намайг хамгаалахад, миний аюулгүй байдалд зориулагдсан эд гэдгийг ойлгоогүй. Энэ аяныг дуусахад жолооч нарын 20 хувь нь л хамгаалалтын бүсээ зүүж хэвшсэн байна. Энэ нь хангалттай сайн үр дүн биш. Тиймээс сайн дураар нь хийлгэж, ухамсарт нь ойлгуулбал илүү үр дүнтэй.

-Ийм заавар зөвлөмжийг кино, жүжиг, дуу ч юм уу уран бүтээлд тусгавал илүү үр дүнтэй, хүмүүст хүрнэ. Харин хөрөнгө мөнгө илүү шаардлагатай байх.

-Сүүлийн үед сошиал орчинд уран бүтээл хийж, цацах нь илүү үр дүн харагдаж байгаа. Энэ чиглэлийн уран бүтээлчидтай хамтарна. Хүмүүст түгээх, хүргэх нь сайн дурынхны ажил. Заавал гудамжинд лоозон барьж алхах хэрэггүй.

Бид сошиал орчинд цацах эхүүдийг бэлтгэнэ. Хотын соёлыг түгээхийн төлөө хүн бүр оролцоогоо нэмэгдүүлж, олон хүнд түгээж болно гэж харж байна. Манай залуучууд facebook, twitter, instagram зэрэг олон нийтийн сүлжээгээр холбогдчихлоо. Энэ бол бидний мессэжээ хүргэх маш том боломж юм.

БИ ӨӨРӨӨ 12 ДАХЬ ЦЭРЭГ НЬ

-Танай газар хэдэн ажилтантай вэ?

-12

-Quiza 12 цэрэгтэй гэсэн үг биз?

-Би өөрөө 12 дахь цэрэг нь. Нийслэлийн соёл урлагийн газар маань урлаг, уран сайхны, захиргаа удирдлагын гэсэн хоёр хэлтэстэй. Нийслэлээс олон нийтэд зориулсан томоохон арга хэмжээг Урлаг уран сайхны хэлтсийнхэн зохион байгуулна.

Жишээлбэл, шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахад юу шаардлагатайг бэлтгэж, хөтөлбөр, ажлын төлөвлөгөө гаргана. Энд зөвлөмж өгч ажиллахдаа би энэ хэлтсийнхээ цэрэг болдог. Хууль эрх зүй, соёлын бодлогын чиглэлээр ажиллахад шаардлагатай үед би цэрэг нь болно.

Нийслэлийн соёл урлагийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, гурван хэлтэстэй ажиллуулахаар болсон ч харамсалтай нь төсвийн боломжгүйгээс Соёл, хүний хөгжлийн хэлтэс маань ажиллах боломжгүй байна.

Соёлын асуудал хариуцсан яам асуудлыг шийдвэрлэж өгвөл энэ хэлтсээ ажиллуулна. “Инээмсэглэлтэй Улаанбаатар” аяныг уг нь Хүний хөгжлийн хэлтэс дааж ажиллана гэж тооцоолж байсан. Гэхдээ төрийн бус байгууллага, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар энэ хэлтсийнхээ үйл ажиллагааг шинэ онд явуулъя гэж төлөвлөж байна.

-“Найрсаг Улаанбаатар”, “Инээм­сэг­­лэлтэй Улаанбаатар” гэсэн энэ нэрнүүд ямар нэгэн зүйлд уриалан дуудаад буй ч юм шиг санагдах. Нэрний учрыг тайлж өгөөч?

-“Найрсаг Улаанбаатар” нэрийг Нийслэлийн Засаг дарга өгсөн. Улаанбаатар хот 2013 онд аялал жуулчлалд таагүй 13 хотын нэг болсон. Ийм байдлыг өөрчилье гэж энэ хөтөлбөрийг санаачилсан.

Манайд буй хас тэмдэгтнүүд, гудамжинд алхаж буй хүмүүсийн хөмсөг зангидсан нүүр, царай, үйлчилгээ болон төрийн байгууллагынхны харилцааны соёл… нийгэмд маш том стресс болоод байгааг арилгах соёлын том аян юм. Өмнөх нийгэмд соёлын довтолгоог хүчээр хийж байлаа. Чухал байсан уу, байсан.

Тухайн нийгмийн тогтолцоо дарангуйллын шинжтэй байсан учраас маш хүчтэй соён гэгээрүүлж чадсан гэж үздэг. Өнөөдрийн энэ ардчилсан нийгэмд хүчээр шийдэж болохгүй.

Улаанбаатарын дүрэм гэж хэлэлцүүлэг явуулах үеэр хүмүүс хотод шилжин ирэгсдээс хотын соёлын шалгалт, тест авч, хичээл зааж байя гэсэн санал ирсэн. Бид буюу Соёл урлагийн газрынхан “Ийм боломжгүй” гэсэн хариу өгсөн.

Яагаад гэвэл энэ маш их зардал мөнгөний ажил, шалгалт авна гэвэл иргэдэд дарамт болно. Хотын соёлыг уриалж, сайн дурын үндсэн дээр хүмүүст суулгах учиртай. Амьдралын хэв маяг, дадал зуршлыг өөрчлөх, зөв хэвшүүлэх тухай болохоос хүчээр шийдэж болохгүй.

ИНЭЭМСЭГЛЭЛ БОЛ ЗЭВСЭГ

-Quiza хаана төрсөн бэ?

-Улаанбаатарт.

-Хэдий Улаанбаатарт төрсөн ч аав, ээжийнхээ нутгийг дагаад аймаг сумаар дуудуулаад явчих тохилдол бишгүй. Ялангуяа, бөхчүүд.

-Байна аа, миний аав Ховдынх. Үүнийг монголчуудын гарал үүслээ мэдэлцдэг мэндчилгээний том соёл гэж би хардаг. Түүнээс хотод төрсөн нь хотынх, хөдөө төрсөн нь хөдөөний хүн биш. Бид аль эртнээс л хэт нутаг хаана вэ, хэрэг зориг юунд вэ гэж мэндчилж ирсэн.

Монголчууд цөөхүүлээ, гарал үүсэл, нутаг усаа мэдэлцэж байх нь бидэнд хэрэгтэй. Ямар ч хөгжилтэй нийгэмд гарал үүслээ ярьдаг, энэ бол ярианы том сэдэв, зарим хүний том бахархал. Миний найз нарын дунд гурав, дөрвөн үеэрээ Улаанбаатарынх гэх хүн байна, түүгээрээ бахархдаг. Энэ бол хүнд байх учиртай зан гэж боддог.

Харин Улаанбаатарын иргэншилтэй, энэ хотод амьдарч байгаа хэн ч гэсэн энэ хотын эрх ашгийн төлөө үүргээ биелүүлэх ёстой. Энэ эрх ашиг эргээд танай үр хүүхдийг хамгаална гэдгийг л ойлгож амьдрах ёстой. Туул голын усанд яагаад хог хаяж болохгүй вэ гэхээр тэр дор хэн нэгний хүүхэд сэлж байж магадгүй.

Нэг сая 300 мянган хүний ундаалах хамгийн том гол нь Туул. Тиймээс та нийслэлчүүдийг хүндлээд, өөрийгөө хүндлээд голын усанд хог битгий хая, машинаа угаахгүй байх ёстой гэдгийг л хүний ухамсарт хийх нь хотын соёлыг түгээхийн ач холбогдол.

-Хотын соёлын нэгдүгээр дүрэм бол бие биенээ хүндлэх шүү дээ?

-Өөрийгөө хүндлэх, инээмсэглэх гэдэг бол маш том соёл. Инээмсэглэл бол өөрт учирч болох эрсдэлийг хамгаалах том зэвсэг. Халаасны хулгайчийн өмнөөс сайхан инээмсэглэж яагаад олохгүй гэж, тэр хүний сэтгэл зүйд маш их нөлөөлнө. Магадгүй таны халаасыг ухахгүй дээ, ийм л жишээний.

-Монголчууд инээмсэглэх тийм ч дуртай биш байх.

-Харин тийм ээ. Гадуур алхаж явахдаа хүний өмнөөс инээмсэглэхээр зарим хүн их гайхдаг. Барууны орнуудад эсрэгээр ууртай байвал гайхна шүү. Гэхдээ ийм хандлагыг бий болгох ёстой.

Тухайлбал, манай ажил дээр нэг хүн өргөдөл, гомдол бариад их ууртай орж ирлээ. Өөдөөс нь “Та сайн байна уу” гээд инээмсэглэн мэндлэхэд тухайн хүний хандлагад маш том өөрчлөлт явагдана. Өөртөө учирч болох, дайрч болох эрсдэлээс инээмсэглэл хамгаална гэж энийг л хэлээд байгаа юм.

БИ ӨӨРИЙГӨӨ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ГЭЖ ХАРДАГ

-Quiza-гийн уран бүтээлд хотын соёлын тухай гардаг. Тийм ч болоод хип хопын нэгэн уран бүтээлч чиний эсрэг дуу гаргасан байх?

-Тэр Quiza-гийн биш, хотын соёлын эсрэг дуу л даа.

-Хотын соёлын төлөө уран бүтээл хийж, энэ тухай дуугарч эхэлсэн нь хэзээнээс эхтэй бэ?

-2008 онд би “I love new UB” гэж аян хийсэн. Ийм нэртэй цомог гаргаж байлаа. Хотоо хайрлах үзлийг залуучууддаа уриалахыг зорьж явдаг. Дэлхийн томоохон хотуудад ийм аян давалгаалаад явсан юм, тэр жишгээр л хийсэн.

“Je t’aim Paris” кампанит ажил явагдсанаар Парисийн аялал жуулчлал өмнөхөөсөө ч нэмэгдсэн. Жуулчдыг хүндэтгэдэг, эрсдэл аюул учрахаас санаа зовдог нь парисчуудад санхүүгийн том эх үүсвэр болсон. “I love New York” гэж аян явсан, Москвад ч давалгаалсан.

Манай монголчууд нүүдэлчний соёл иргэншлээс суурин иргэншилд шилжиж байна. Энэ бол бидний хувьд шинэ юм гэж, мөн шинэ зууны шинэ хандлага гэж шинэ Улаанбаатар гэж тодотгосон. Хотын соёлыг бий болгох мөрөөдөл минь 2008 оноос ингэж ажил болж эхэлсэн.

-Одоо бол Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга. Хотын соёл, шинэ хандлага нэвтрүүлэх гэж ажиллах нь зөв. 2008 онд яагаад ийм ажил эхлүүлж байсан юм бол, хэн нэгэн санал тавьсан уу?

-Би өөрийгөө уран бүтээлч, улс төрийн гэхээс илүү нийгмийн зүтгэлтэн гэж хардаг. Бид ямар нэгэн зүйлийг хийж бүтээхийн төлөө л явж байгаа. Тэр нь зөв ажил байвал амбицтай, карьертэй байхад тусалдаг юм болов уу гэж боддог.

Бид гадаад руу ажлаар, амралтаар зөндөө л явдаг. Гадаад оронд амраад, сайхан байдаг, тэрэндээ их дуртай байдаг биз дээ. Ийм байдлыг л Улаанбаатарт бий болгох сон гэж боддог. Гаднынхан манай хотод ирээд сэтгэл хангалуун байгаад, мөнгөө үрээд буцдаг байгаасай гэж хүсдэг.

-Хүн болгон л хотоо цэвэр цэмцгэр байгаасай, сайхан хот болж хөгжөөсэй гэж боддог. Гэсэн ч үүний төлөө тэмцсэн нь цөөхөн биз. Quiza-гийн хувьд арай өөр санагдаад байна.

-Чехэд дөрөв, Англид хоёр жил сурсан. Энэ хугацаанд Монголдоо ирнэ. Тэр бүрт л ийм үзэл шингээд, буглаад байсан, Улаанбаатараа гоё болгох сон, дэлхийн хот болгох сон. Би энд төрсөн, хүүхдүүд минь төрсөн, би эндээ үхнэ. Хүүхдүүд үргэлжлэл минь болоод амьдарна. Энэ хот минь дэлхийн хотуудын түвшинд очоосой гэж мөрөөддөг.

-Ямар чиглэлээр сурсан бэ?

-2000-2004 онд Чехэд Метрополитаны их сургуулийг олон улсын худалдаа, эдийн засагчаар төгссөн. Зуны амралтаараа Лондонд ажил хийдэг байлаа. Лондонд хэлний курст сурч байсан. 2005 онд Улаанбаатарт ирсэн.

-Ирээд л анхны “Таавар мэт” цомгоо гаргажээ дээ?

-Тэгсэн. 2006 оны нэгдүгээр сард гаргасан.

-“Таавар мэт” үнэхээр хит болж чадсан шүү?

-Би бас тэгж боддог.

БИЕ БИЕНЭЭ ӨДӨХ НЬ ХИП ХОПЫН МӨН ЧАНАР

-Хип хоп урсгалын хүнтэй уулзсаных асуумаар нэг зүйл байна. Танай урсгалд нэгнийгээ “доош нь хийсэн” ч юм шиг, доромжлоод байгаа ч юм шиг уран бүтээл олон байх юм. Нэрд гарах арга юм шиг санагддаг. Тухайлбал, Quiza ийм дайралтад өртсөн?

-Бие биенээ өдөх нь хип хопын мөн чанар гэж болно. Манайхаар бол дайралцаан юм. Мэдээж энэ нь урлагтай байх ёстой. Харин сүүлийн үед хэрүүл доромжлолын шинжтэй болчихлоо.

Энэ нь би бол танхай, хип хоп урлаг бол бүдүүлэг, соёлгүй гэж зарлаж байгаатай адилхан. Уг нь зөв ажиллавал маш олон хүнийг хип хоп урлагт татах, буруу, муухай байвал олон хүнийг энэ урлагт дургүй болгох боломж юм даа.

Америкийн реппэр Тү Пак “Дээрэмчний амьдрал” гэдэг дуугаараа гудамжны танхайчууд, дээрэмчдийн амьдралыг харуулсан нь үр дүнгээ өгсөн. Дээрэмчдийн дүр төрх ийм байна, тэд бие биенээ дээрэмдээд л амьдарч байна, Засгийн газар анхаараач ээ гэж байдлыг байгаагаар нь дуулж олны анхааралд авчирсан.

Өргөн өмд моодонд орж байх үед гудамжны танхайгийн өмднөөс нэгжлэгээр 17 буу гарч ирсэн. Америкийн Засгийн газар хип хопын шинэ хандлагыг нарийхан өмдтэй болгосон. Үүндээ хип хопчид, уран бүтээлчдийг татан оруулсан. Өсвөр насныхан болон гудамжинд амьдардаг хүмүүсийн олонх хип хоп сонсдог юм байна.

Энэ их амжилттай болж өмд нарийссан, одоо бүр ч бариу ноосон өмд шиг болж байна. Электро, транс хөгжмийг сонсоход хар тамхи хэрэглэдэг имижтэй болчлоо. Ийм байдлыг өөрчлөхийн тулд энэ хөгжмийн чигэлийн уран бүтээлчидтэй хамтарч байна.

-Дарга болсноосоо хойш хип хопчидтойгоо уулзаж байгаа юу?

-Би ер нь хип хопчидтой уулздаггүй.

-Хип хопчдын холбоо гэж байдаг, тэр холбооны гишүүн үү?

-Үгүй яахав, танина л даа. Найз нөхдийн хэмжээнд уулздаггүй. Нийлдэг найз нөхөд бий. Тэд хип хопчид биш. Хуучны “Icetop”, “Люмино”, “Дижитал”-ийнхантай бол гайгүй л харилцаатай. Бусдыг нь, ялангуяа сүүлд гарч ирснүүдийг нь мэдэхгүй.

-Хип хопчид хар тамхины хэрэгт орооцолдсон тухай их ярьж бичих юм. Ийм мэдээлэл авдаг биз?

-Надад ийм эмзэглэл байдаг юм. Гэмт хэрэг гэж юу вэ, өсвөр насныханд ийм мэдлэг, мэдээлэл хэрэгтэй байна. Гэмт үйлдэл гэдгийг нь мэдсээр байж үйлдвэл гэмтэй. Мансууруулах бодис хэрэглэж байгаа хүүхдүүд, өсвөр насныхан гэмтэй үйлдэл гэдгийг мэдэхгүй хэрэглэдэг. Тэдэнд ийм мэдлэг, боловсрол хэрэгтэй.

Манай газар өнгөрсөн жил Үндэсний телевизтэй хамтарч “Ангийн драм” уралдааныг сургуулийн сурагчдын дунд явуулж, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах ажил хийсэн. Соёл урлагийн бүх салбар байгууллагын үзвэр эхлэхийн өмнө ийм танилцуулга, ухуулгыг хийж хэвшүүлэх ажлыг зохион байгуулсан.

Энэ онд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд мансууруулах бодис түүний хор нөлөөллийн талаар мэдлэг олгох сургалт ярилцлагуудыг олны танил уран бүтээлчидтэй хамтран хийсэн. Дараа жил ч энэ ажлаа үргэлжүүлнэ. “Дижитал” хамтлагаар уран бүтээл хийлгэсэн.

Мөн ШУТИС-тай хамтраад орон нутгаас ирсэн, нэгдүгээр дамжааны оюутнуудад хотын соёл хичээлийг есдүгээр сард зохион байгуулсан. Бусад сургуулиудтай хамтарч энэ ажлыг уламжлал болгоно оо. Мөн Улаанбаатарын шөнийн клубүүдийг 24 цагаас хаадаг, үүний эсрэг, архидан согтуурахтай тэмцэх хуулийн эсрэг тэмцэж эхэлж байна, өөрийнхөө боломжоор.

-Хэдэн цаг хүртэл ажиллуулах саналтай байна?

-Өглөө 6 цаг хүртэл ажилладаг болгох ёстой. Энэ чинь хотын том соёл шүү.

-Quiza архидан согтуурахыг өөгшүүлсэн гэж загнуулах нь…

-Гэртээ, голын эрэгт, зочид буудалд архи уухыг хорьж, шөнийн цэнгээний газруудыг нээж ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ мэдээж, харуул хамгаалалт, камертай, стандарт шаардлага хангасан байх хэрэгтэй.

Өнөөдөр ийм газрууд бүгд цагдаад авлига өгөөд ажиллаж байна. Бидний гаргасан хууль дүрэм авлигыг өөгшүүлэгч болж хувирлаа. Нийгэм даяараа энэ авлигыг өгч клубт орж байна шүү дээ.

Шөнийн клуб бол хотын амьдралын нэг өнгө, жуулчдын мөнгөө үрэх, хотын залуусын стрессээ тайлах газар. Эрдэнэчимэг гишүүний санаачилсан хуулиар одоо манайд 21 цагаас хойш архи согтууруулах ундаа зарахгүй болох гэж байна.

Яагаад хүчээр 21 цагт унтуулах гээд байгаа юм. Хориотой хот боллоо. Ингэхээр хууль биелүүлдэг хувь маань бүр багасна. Авлига бүр өснө, сөрөг үр дагавар бүр их гарна. Гадаадын улс оронд бол гэртээ архи уухаас, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалж шөнийн клубүүдийг нээлттэй байлгадаг.

БИД ДУНД ГОЛЫН ЖАРААХАЙНУУД

-Урлаг, спортын хүмүүсээс заавал асуудаг асуулт байх. Уран бүтээлч урлагийн хүн танайхан дунд бий юү. Ах чинь лав дуулдаг, хип хопчин гэж мэднэ?

-Аав минь хөдөө аж ахуйн салбарынх, ээж насаараа цэцэрлэгт ажилласан. Миний ээж сайхан дуулж, хуурдана, урлагийн авьяастай. Хип хоп урлагт ороход ах минь нөлөөлсөн. Түүнийг D lob гэдэг. Тэр миний “Хийморийн сан” дууг хамтарч дуулсан.Хип хоп бол урлаг гэхээсээ мэтгэлцээний төрлийн зүйл л дээ.

-Ах чинь одоо дуулж байгаа юу?

-“Дунд гол мюзик” гэж продакшн ажиллуулж байгаа. Олон нийтийн сүлжээнд уран бүтээлүүд нь сайн явдаг.

-Дунд гол гэдэг нэр их содон сонсогдож байна.

-Бид 19 дүгээр хорооллын хүүхдүүд, Дунд голын эрэгт тоглож өссөн Дунд голын “жараахайнууд”. “Дунд гол” гэж бидний гаргаж байгаа брэнд нэр. Миний шинэ цомгийн нэр “Дунд голын дугуйлан”, удахгүй гарна.

-Цэцэг нуурын дугуйлан гэдэг шиг үү?

-Тийм ээ. Миний аав Ховдын Цэцэгийнх. Аавын минь өвөө Ард Аюушийн Цэцэг нуурын дугайланд байсан. Клуб гэхээр хүмүүс баар ресторан гэж ойлгоод байдаг. Уг нь тийм биш, үзэл бодлоороо нэгдээд ажилладаг хамт олон.

Монгол орчуулга нь дугуйлан. Дугуйрч суугаад ярилцдаг. “Дунд голын дугуйлан” цомог минь нэгдүгээрт өссөн орчныг минь таниулна, хоёрт хотын байгаль экологийн асуудлыг хөндөж байгаа, гуравт найз нөхдийн минь болон уран бүтээлийн минь үзэл санааны илэрхийлэл.

Хип хоп урлагийн үнэ цэн нь дуучин үгээ өөрөө бичдэгт байгаа юм. Шүлгэнд байгаа утга санаа, хэм хэмжээг хэмнэлээр гаргадагтаа л үнэ цэнэ нь оршдог. Хип хопыг хэмнэл утгын авцалдаа, илэрхийлэл гэж болно.

-Нийгмийн зүтгэлтэн Quiza-гийн өөрийгөө, үзэл бодлоо илэрхийлэх зэвсэг нь хип хоп юм байна гэж ойлголоо?

-Хид хоп илтгэх урлагийн орчин үеийн хэлбэр ч юм уу даа.

-Хип хоп дууны шүлгийг дууны яруу найраг гэх үү?

-Гудамжны яруу найраг. Хип хоп бол бодитой. Баримт баримт бас дахин баримт. Цэцгийн дэлбээн дээрх шүүдрийн дусал гэж хип хопчид шүлэглэхгүй. Хип хоп бол хотын л урлаг даа.

-Quiza эхнэртээ зориулсан дууныхаа шүлгээс ганц хоёр мөр хэлээч. Эхнэртээ зориулсан юм чинь уран сайханлаг, яруу найраглаг байх гэж бодлоо.

-Эхнэртэйгээ яагаад амьдрах болсон, бидний цаашдын амьдрал ямар байгаасай гэж боддогоо л илэрхийлсэн. Миний сэтгэлийн бодит байдлыг л харуулсан шүлэг. Мэдээж цэцэг ичээмээр чиний минь дүр гэж би хэлж чадахгүй.

…Заримдаа ажилтай чамайгаа би үл анзаарна гэвч бүү санаа зов, чи надад бүхнээс илүү… гэж л дуулсан.

-Төрийн байгууллагад дарга хийх, уран бүтээлч хийх ямар ялгаатай байна?

-Хариуцлага гэж маш том ялгаа байдаг юм байна. Өмнө нь би хувийн амьдрал, үзэл бодлынхоо төлөө ажилладаг, түүнийхээ төлөө л хариуцлага хүлээдэг байсан бол өнөөдөр тийм биш.

Нийслэлийн соёл урлаг гэж салбарын өмнөөс, нийслэлчүүдийнхээ өмнөөс хариуцлага үүрч ажиллаж байна. Хариуцлага гэдэг нь төрийн албаны хамгийн том ачаа юм байна.

“Олон жил төрд ажиллалаа” гэж хэн нэгний өмнөөс ажиллачихсан, ажиллаж байгаа юм шигээр л хүмүүс ярьдаг. Энэ бол тухайн хүн өөрөө хүсээд л хийж буй ажил. Өөрөө хүсч, хүссэн ажлаа хийж буй учраас өөрийнхөө төлөө ажиллаж байна ч гэж бас болно.

Яг үнэнийг хэлэхэд, энд ингээд төрийн албан хаагчийн цалин аваад, маш том хариуцлага хүлээгээд, өдөр бүхэн костюм пиджак өмсөөд, ямар ч боломжгүй байхад ч заавал очих ёстой арга хэмжээнд очоод…

-Ямар ч боломжгүй ч заавал очих арга хэмжээ гэдэг чинь…

-Шинэ он гарах гэж байна, гэр бүлээрээ хамгийн дуртай баяраа сайхан тэмдэглэх гэж байна. Гэтэл би төв талбай дээр шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байдаг, энийг л хэлж байгаа юм. Өмнө нь би маш их эрх чөлөөтэй байлаа.

Дуртай хувцсаа өмсөнө, дуртай цагтаа босно, дуртай мөнгөө олно, дуртай зүйлдээ үрнэ. Төрийн албан хаагч ийм байж болохгүй, цалингаа сар бүр авна, цагтаа ажилдаа ирнэ, цагтаа тарах ёстой. Амжихгүй бол илүү цагаар ажиллана.

ХОТЫН ДАРГА Ч QUIZA Л ГЭЖ БАЙДАГ

-Төрийн алба чинь төвөгтэй юм биш үү.

-Энэ талаасаа бол төвөгтэй, хүмүүстэй харилцааны өндөр түвшинд харилцах ёстой. Нөгөө талаасаа бол дуундаа дандаа л дуулдаг, нийгмийн сайн сайхан хөгжлийн төлөө шүүмжилдэг байсан бол өнөөдөр тэр сайн сайхны төлөө ажиллах боломж надад олдлоо. Чамд ийм боломж байсан, ашиглаж чадсан юм уу гэж хожим асуухад ингэж ажилласан гэсэн хариулттай үлдмээр байна.

Гуравт, би дөрвөн хүүхэдтэй болсон, ам бүл зургуулаа. Миний амьдрал тогтвортой байх ёстой. Ажил, орлого, хэв маяг минь тогтвортой байхыг миний амьдрал надаас шаардаж байна. Түүнээс биш гурван сар ямар ч ажилгүй суучихаад нэг сар шөнө өдөргүй ажиллаад цомог гаргаж, зүгээр суусан гурван сарынхаа орлогыг олох боломжгүй болгож байна.

-Төрийн албаны цалин бага санагдахгүй байна уу?

-Надад энэний төлөө гомдоллох эрх байхгүй. Би өөрөө өргөдлөө өгөөд, шалгалтаа өгөөд ажилласан.

-Хэнд өргөдлөө өгсөн гэж?

-Нийслэлийн Засаг дарга Бат-Үүлд.

-Өөрийн эрх чөлөөнөөс татгалзаж, ийм “баригдмал” ажил хийж буй нь хотын соёлыг түгээх сэтгэлийнх байх тийм үү?

-2008 оноос эхлүүлсэн ажлаа хууль эрх зүйн хүрээнд хийе гэсэн юм.

-Quiza л гээд байдаг. Аав, ээжээс хайрласан нэр нь хэн билээ?

-Бавуугийн Батцэнгэл

-Хотын удирдлага, тухайлбал, Бат-Үүл дарга чамайг Батцэнгэл гэх үү, Quiza гэх үү?

-Quiza гэж байдаг шүү…

 “Улаанбаатарын сонин” 2014.12.15 №11 /099/

http://www.sonin.mn/news/culture/37080


МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхимийн багш, докторант Ш.ТУЯА: ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООГОО ХАМГААЛАХ ГЭСЭН ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙН БАЙ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛДОГ

$
0
0

2014 оны 11 сарын 28

“Би ном унших дуртай, бас онол их сонирхдог учраас харьцуулсан уран зохиолын чиглэлээр Америкт магистрын зэрэг хамгаалсан. Манайхны тэр бүр ярьдаггүй харьцуулсан уран зохиолыг сонгон гадаадад суралцсан анхны монгол хүн би байх аа” гээд инээмсэглэх энэ бүсгүйг Шагдарын Туяа гэдэг. МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхимийн багш, докторант тэрбээр ирээдүйд манайд харьцуулсан уран зохиолын анги нээгдэнэ гэдэгт итгэдэг.

-Нийгэм соёл, хүн судлалын шинжлэх ухааныг сонгоход танд юу нөлөөлсөн бэ?

-Би энэ мэргэжлийг эзэмшинэ гэж анхнаасаа зорьж, төлөвлөж байгаагүй. Ээж минь насаараа нийгэм судлалын чиглэлээр ажилласан хүн. Одоо ч гадаадад энэ чиглэлээрээ ажиллаж байгаа. Ээжийгээ харахаар их л уйтгартай ажил хийдэг хүн шиг санагддаг байсан. Олон төрлийн ном уншиж өдрийг өнгөрүүлдэг байсан миний сонирхлыг аравдугаар ангид орсон хойно нийгэм судлалын хичээл л татаж билээ. Гэхдээ бас нийгэм судлаач болъё гэж бодоогүй. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хаана, ямар хуваарь байна, түүнийг нь шууд сонгодог жишгээр би ч бас өөрт ногдсон хуваарь болох МУИС-ийн япон хэлний ангид элсэж байлаа. МУИС-ийг төгсөж, Америкийн нэгэн судалгааны байгууллагыг удирдаж байхад минь их сургуулиас “Манай Нийгэм, соёлын антропологийн тэнхимд энэ чиглэлээр мэргэшсэн онолын мэдлэгтэй хүн ховор байдаг. Манайд ирж багшилна уу” гэж урьсан. Мөн Соросын сан, дэлхийн антропологийн шинжлэх ухааныг дэмждэг Венер Гренийн сан зэрэг олон улсын байгууллагын тэтгэлэгт хамрагдах боломжийг нээж өгсөн учраас энд багшлах саналыг хүлээж аваад гурван жил гаруй болж байна. Монголын боловсролын тогтолцоо ч, аав ээжүүд ч мэргэжлээ өөрсдөө сонгох боломжийг нь хүүхдүүддээ олгодоггүй гэж би боддог. Энэ их харамсалтай. Харин энэ жилээс эхлээд манай сургууль бүтцийн өөрчлөлт хийж, нэгдүгээр курсээ төгссөний дараа ямар мэргэжлээр суралцахаа сонгох боломж нээгдсэнд баяртай байгаа.

-Нэгдүгээр курсээ төгссөний дараа мэргэжлээ сонговол арай илүү бодитой гэж үү?

-Дэлхийн сонгомол их сургуулиудад яаж оюутан элс үүлдэг, элсүүлснийхээ дараа тэднийг өөрсдийнх нь боломж бололцоонд тулгуурлан хэрхэн хөгжүүлэх арга замыг заадаг энэ чиг хандлагыг МУИС-д нэвтрүүлсэн нь нэг дэвшил. Улсын томоохон сургуульд орж л байвал болоо гээд ямар ч хамаагүй мэргэжил сонгочихдог тогтолцоо одооноос арай өөрчлөгдөх болов уу гэж найддаг. Одоо МУИС-д элсэх хүүхдүүд хоёр босго давна гэсэн үг. Элсэлтийн шалгалт өгөөд их сургуульд орсныхоо дараа нэгдүгээр курсээ онц, сайн төгссөн тохиолдолд мэргэжлийн чиглэлээ сонгох боломж нь илүү нээлттэй болох юм.

-Их сургуульд харьцуулсан уран зохиолын ангийг шинээр нээснээрээ манайд ямар хэрэгтэй болохыг хэлж өгнө үү. Энэ ажил яагаад нам гүм болчихов оо?

-МУИС-ийн ректорыг томилохдоо ямагт улс төрийн намаас хамааралтай байсаар ирсэн. Ингэснээр өмнөх удирдлагуудын санаачилсан ажлыг дараа дараагийн хүмүүс нь үргэлжлүүлэхийн оронд үгүйсгэдэг. Харьцуулсан уран зохиолын анги шинээр нээх гэж байсан проректорын маань шийдвэр ийм байдлаас болоод хэрэгжсэнг үй. Намайг оюутнуудад харьцуулсан уран зохиолын хичээл заагаарай гэхээр нь дотроо баярлаж байсан чинь одоо бүх зүйл бахь байдгаараа, нөгөө л лекцээ уншиж байна. Харьцуулсан уран зохиолын анги нээснээр монголчууд өөрсдийгөө гадаадынхантай харьцуулж харах боломжтой болно. Монголын уран зохиолын хөгжлийг хаахна явааг мэдэхийн тулд бусад орны зохиолчид юу сэтгэж, хаашаа зорьж чиглэж байгааг харьцуулж судлах хэрэгтэй. Гэхдээ үнэндээ манайд утга зохиолын чанартай сайн шүүмж бичдэг хүн тун цөөн. Тухайн зохиолын гүнд нэвтэрч, агуулгыг нь бүрэн гаргаж шүүмжилж чадах хүн бол манай МУИСийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн ганц, хоёр багш л байгаа. Жишээлбэл, энгийн хүмүүс таашаал авах гэж Харүки Мүракамигийн зохиолуудыг уншдаг. Түүний зохиолуудыг уншихад үнэхээр сайхан. Харин тэр бүхний цаана Мүраками бидний өдөр тутмын амьдралын хоосрол, утга учиргүй зүйлүүдийг харуулдгийг харьцуулсан уран зохиолын судалгаа хийдэг хүмүүс л олж хардаг.

-Та одоо ямар сэдвээр докторын зэрэг горилж байна вэ?

-“Бэлчээрийн мал аж ахуй” гэсэн сэдвээр судалгаа хийж байна. Малчдын ирээдүйн төлөвлөгөө, тэдний амьжиргаа, ахуй амьдрал ямар байгааг судална. Бэлчээрийн мал аж ахуй гэхээр манайхан байгаль орчин, мал сүрэг, ан амьтан, хөрс шороог нь судлаад байдаг. Гэтэл тэр бэлчээрийн мал аж ахуйг авч яваа малчин хүний талаар төдийлэн мэддэггүй. Яагаад тэр хүн малаа өсгөе гэж бодоод байгаа юм, малчид өнөөдөр юунд хөрөнгө оруулж байна вэ, яагаад хотод орон сууц худалдаж авах болов, тэд амьдралаа хэрхэн зохион байгуулдаг вэ, арван жилийн дараах ирээдүйгээ ямраар төсөөлж байгаа зэргийг нь би судалж байна гэх үү дээ. Малчдын өдөр тутмын амьдралын хэмнэл, хэрэгцээ, хүсэл зорилгыг нь ойлгоогүй хэрнээ “Эрчимжсэн мал аж ахуй байгуул. Малынхаа тоо толгойг цөөлж, чанарыг нь сайжруул” гээд дүрэмдээд байхаар бодлого, бодит амьдрал хоёр зөрөөд байна. Ямаагаа өсгөж бэлчээр сүйтгэлээ гэж малчдыг буруутган, бэлчээрийг нь хаших уу, газрыг нь хувьчилж өгөх үү гээд энд маргаад байдаг. Гэтэл яг бодит амьдрал дээр тэд биднээс хамааралтай, хамааралгүй энэ шийдвэрүүдийг өөрсдөө өдөр тутам гаргаад амьдралаа авч явдаг шүү дээ.

-Орчин үеийн докторуудын зарим нь өөрсдөө ч ойлгохгүй байж том том сэдэв “барьж аваад” байдаг. Энэ судалгааныхаа үр дүнг бодлого, шийдвэр гаргах хүмүүст нь хүргэх талаар төлөвлөсөн зүйл танд бий юү?

-Миний судалгааны ажлыг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл санхүүжүүлж байгаа. Монголд доктор хамгаалах гэж буй хүмүүсийн судалгааны ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр тун бага. Антропологич хүн тухайн нийгмээ судлахын тулд адаглаад хөдөө очиж, малчдынхаа дунд амьдарч, ажиглалт дүгнэлт хийх шаардлага тулгардаг. Харин манайд ийм зүйл дээр санхүүжилт үнэхээр гачигдалтай учраас олон хүн судалгааны ажлынхаа эцсийг нь үзэлгүй орхидог болов уу. Миний докторын ажлыг санхүүжүүлж буй Швейцарийн хөгжлийн агентлаг бэлчээрийн мал аж ахуйн чиглэлээр Монголын төрийн байгууллагуудтай нягт хамтарч ажилладаг тул яваандаа манай багийнхны судалгаа шийдвэр гаргах түвшнийхэнд хүрч, тусгалаа олох юм.

-Хүн, хүний нийгмийг судлаад ирэхээр танд ямар мэдрэмж төрдөг вэ. Хүн гэдэг амьтан хайр хүрмээр юм байна уу, эсрэгээрээ бүр зэвүүцэл төрүүлмээр нэгэн юм уу?

-Геноцид, холокост гэхчилэн (хүмүүсийг хоморголон хядах ажиллагаа) хүний нийгмийн түүхэнд тохиолдсон сэтгэл эмзэглэм, аймшигт зүйл үүд байдаг л даа. Бас үүний хажуугаар хүнд хайр, энэрэнгүй ёс, зориг гэсэн сайхан зүйл үүд байна. Зориг гэдэг юм тухайлбал амьтанд байдаггүй. Үүгээрээ хүний амьдрал илүү сонирхолтой, бас давуу талтай гэж боддог. Яагаад яагаад гэдэг асуулт намайг үргэлж эрэл хайгуулд хөтөлдөг.

-Дээр үеийнх шиг тийм айхтар харгислал, дайн дажин багассан атлаа өнөөдөр хүмүүс золгүй байдлаар амиа алдах нь улам бүр нэмэгдэж байна. Яагаад тэр юм бол?

-Манай дэлхийд паур буюу хүчний тоглолт байнга явагдаж байдаг. Хүчтэй нь хүчг үйгээ дарлан эзэрхийлж байдаг энэ “тоглолт” өнөөгийн ХXI зуунд капитал буюу хөрөнгөний төлөөх тэмцлээр илэрч байна. Хөрөнгийг тойрсон хүчний тоглолтын цаана бүтцийн хүчирхийлэл гэж айхтар юм байдаг. Бүтцийн хүчирхийлэл явагдаж байгаа учраас өнөөдөр Африк ядуу хэвээрээ, Латин Америкийн орнууд хөгждөггүй, Ирак үргэлж дайн дажинтай байсаар байна. Өнөөдөр Монголд зээл авахад хүү нь яагаад тийм их өндөр байдаг юм бэ, гадаадын хөрөнгө оруулагчид гараад явахаар яагаад манайд инфляц огцом өсдөг вэ гэдэг чинь бүгд бүтцийн хүчирхийллийн үр дагавар. Үүнийг л ойлгож харах хэрэгтэй юм.

-Бас үүнийг олон хүнд ойлгуулах хэрэгтэй байх. Тэгж байж бүтцийн хүчирхийлэл гэдэг юмнаас жаахан холдох болов уу?

-Мэдээж. Боловсролын түвшин өндөр, ялангуяа нийгмийн ухааны мэдлэг сайтай ард түмэнтэй улс оронд аливаа хүчирхийлэл гарах нь харьцангуй бага. Боловсролтой хүн цаад үр дагаврыг нь мэдэж байгаа учраас улс төрийн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх зэрэг нийгмийн гажуу үзэгдлийг эсэргүүцэх чадвартай байдаг. Тэгэхээр энэ нь эргээд ардчилсан нийгэмтэй маш нягт холбогддог. Ардчилсан нийгмийг нэг нам цогцлоодоггүй юм. Энэ нийгэмд хүн бүр өдөр тутам эдлэх эрхийнхээ төлөө тэмцэхийн тулд мэдлэгтэй байх хэрэгтэй. Наад зах нь нийгмийнхээ тогтолцоог ойлгож, хууль журам нь хэрхэн үйлчилдгийг мэдэх ёстой. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хавар, зун яагаад нэмэгддэгийг хүмүүс тайлбарлахдаа орой үдшийн цагаар богинохон банзалтай явсан өөрсдийнх нь буруу ухааны юм ярьдаг. Гэтэл энэ нь бас л нөгөө бүтцийн хүчирхийлэлтэй холбоотой гэдгийг ойлгодоггүй. Тухайн улс оронд гадаадынхан хөрөнгө оруулахын хэрээр үндсэрхэг үзэл хүчээ авдаг. Үндсэрхэг үзэл хүчээ авах тусам, газар нутагтай холбоотой маргаан үүсэх тоолонд эмэгтэй хүний биеийг хяналтдаа байлгах хүсэл эрмэлзэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, эх орон, газар шороогоо хамгаалах гэсэн үндсэрхэг үзлийн бай нь эмэгтэйчүүд болж хувирдаг. “Эмс охид ариун бол төр ариун” гэдэг үгийг манайхан сүүлийн үед их хэрэглэдэг болсон нь ийм учиртай.

-Хүн, нийгмийг судлахад сургалтын ямар бааз суурь хэрэгтэй вэ?

-МУИС өнөөдөр дэлхийн томоохон их сургуулиудын дата баазад нэвтрэх эрхгүй байна. Энэ бол их том хоцрогдол. Дэлхий даяар нэг салбар шинжлэх ухаанд гэхэд л өдөр бүр 5000-10000 нийтлэл шинээр нийтлэгдэж байдаг. Нийтлэл бүр тухайн салбарт ямар шинэ нээлтүүд хийгдсэнийг мэдэж болох бэлэн өгөгдөл. Гэтэл тэр том баазууд руу манай оюутнууд орох эрхгүй байгаа нь эмгэнэлтэй. Улирлын эцсийн шалгалт болохоор манайхан эсээгээ бичих гээд шинэ ном, шинэ санаа, шинэ зүйл хайгаад л байдаг. Тэгэхээр наад зах нь их сургуулийн номын сангийн фондыг өдөр тутам шинэчилдэг технологи хүртэл нэвтр үүлмээр санагддаг.

-Хүнийг хүн байлгадаг гол зүйл нь таныхаар юу вэ. Түрүүн та зориг гэж онцолсон. Зориг тийм чухал гэж үү?

-Зориг гэдэг зүйл дотроо их олон юм агуулдаг л даа. Зоригтой байхын тулд нэгдүгээрт хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийгөө төгөлдөржүүлэхийн тулд маш их хяналт хэрэгтэй. “Би мэдлэгийн оргилд хүрнэ” гэсэн зорилтыг өөртөө зоригтойгоор тавьж чадсан бол чи эхний алхмаа амжилттай хийлээ гэж би оюутнууддаа хэлдэг. Одоо харин түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Өглөө 06 цагт босоод заавал нэг нийтлэл уншина, өдөр хичээлээ тараад номын санд нэг цаг сууна, орой унтахаасаа өмнө бас нэг нийтлэл уншина гэдэг зорилго тавиад түүндээ хүрч чадвал тэр жинхэнэ зориг. Түүнээс биш шалдан зоригоор юуг ч даван туулахгүй.

Хүний нийгмийн элдэв асуудлыг олон талаас нь эргэцүүлж, аймшигт түүхэн үйл явдлын тухай ном уншихаараа хааяа сэтгэлийн гүн хямралд ордог нь түүний мэргэжлийн онцлог. Харин түүнийгээ сэтгэлийн хатуужил, зоригоороо, бас уран зохиолын ном уншиж даван туулдаг нь мөн л түүний мэргэжлийн давуу тал гэлтэй.

Л.ГАНЧИМЭГ

http://mongolnews.mn/Нийгэм-ярилцлага/1e5s


Балжиннямын Амарсайхан: Гадны жүжигчид хэрхэн алдартай болох тухай биш эхлээд яаж хүн байх тухай ярьдаг

$
0
0
1 цаг 8 минутын өмнө[Уншсан тоо: 3227]
“Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосноороо Холливудад хөл тавьж буй анхны монгол жүжигчин гэгдэж буй Балжиннямын Амарсайхантай ярилцлаа.

-Юуны өмнө Холливудад Монголын жүжигчдийн анхны шанг татаад ирсэн танд баяр хүргэе. “Марко Поло” киноны нээлтийн гэрэл зургуудыг чинь интернэтээр харж, энд байгаа монголчууд бид баахан хөөрөв. Ер нь тэнд яг ямар арга хэмжээ болов?

-“Марко Поло” олон ангит киноны маань нээлт энэ сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо болсон. Киноны нээлтэд кинонд оролцсон жүжигчид газар газраас цуглаж, нээлтээ хийж, бас орой нь томоохон хүлээн авалт боллоо. Нээлтийн үйл ажиллагаа нь өөрийн онцлогтой, зураг авахуулах ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг нь анзаарагдсан. Загвар өмсөгч шиг л юм болсон. Зурагчид нь одоо инээ, ийшээ харна уу гээд л тун сүртэй юм билээ. Бие хаа, өмссөн хувцсаа гайхуулах нь үйл ажиллагааны нэг хэсэг нь юм байна. Холливудын киноны нээлт, Оскарын шагнал гардуулах үед жүжигчид зураг авахуулахдаа ач холбогдол өгч, өмссөн хувцсаа тайлбарлаж ярьдаг даа. Угаасаа энэ нь тийм том соёл болж хэвшсэн юм байна лээ.

-Манайхан улаан хивсний ёслолыг хийдэг болоод удаж байгаа. Хэр ялгаатай юм?

-Манайд улаан хивсэн дээрээ алхаад л ороод явчихдаг. Тэнд бол байрлал бүр дээрээс өөр, өөр зогсолттой зураг авахуулах тухайд нарийн зааварчилгаа өгөх юм. Ганцаараа зогс, одоо хоёулаа гэхчлэн алхам бүрт зааварчилж, нээлтийн үеэр зөвхөн зохиолч, найруулагч нь тайзан дээрээ гараад жүжигчдээ суудал тус бүр дээрээс нь танилцуулаад явчихдаг юм билээ. Манайхан тайзан дээр бөөнөөрөө гараад зогсдог доо. Дараа, дараадаа анхаармаар зүйлс ажиглагдаж л байлаа.

“Нетфликс”-ийн гүйцэтгэх захирал гэхэд жүжигчин бүрийг хүлээн авч, зургаа хамт авахуулж байсан. Миний хувьд киноныхоо нээлтэд оролцчихоод, Лос Анжелест очиж өөрийнхөө агентлагийнхантай уулзаж, хийсэн ажлынхаа тайланг албан ёсоор танилцуулаад ирсэн.

-Агентлагийнхаа талаар танилцуулахгүй юу. Хэр том газар вэ. Өөрөө яаж холбогдсон юм бэ?

-Манай агентлаг бол “UNEW” гэдэг агентлаг. Үүнийг задлаад уншихаар”United nations east west” гэдэг. Ер нь баруунаас Ази руу, Азиас баруун руу, Холливуд руу жүжигчид гаргадаг нэлээд нэртэй агентлаг. Солонгос, Хятадын маш олон жүжигчинг Холливудад гаргасан. Манайхны Ин Ха нэрээр нь анддаггүй БНСУ-ын жүжигчин Ли Бюн-хюныг гэхэд Холливудад гаргасан газар л даа. Миний хувьд энэ агентлагтайгаа холбогдох гэж маш их хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж байж холбогдож байсан. Би ч таалагдах гэж хэрэндээ л юм болж байлаа. Дэлхийн бүх л жүжигчид тэдэн руу ханддаг том байгууллага.Тэгээд энэ агентлагтай гэрээгээ хийж ажиллаж байтал тэд ийм кино байна гэж санал болгосон юм. Үүн дээр Монголоос намайг олон улсад төлөөлдөг “Амин шийдэл PR” агентлаг, Байка ах маань бүх зүйлд тусалсан. Хэлний дуудлага дээр хүртэл ажиллаж байлаа.

Харин Аригбөхийн дүрийг авахын тулд агентлаг маань чамгүй хичээж, би дөрвөн сарын турш Малайз руу ирж очиж, хэдэн хэдэн удаа пробонд орж байж шийдэгдсэн юм. Нэг талаас зүгээр киноны дүр авах гэж байгаа мэт боловч үүний цаана хэр том өрсөлдөөн, тэмцэлдээн байсан гээч. Би олимпийн эрх авах гэж байгаа тамирчин шиг, тэд маань сойсон хүлгээ хүлээж байгаа уяачид шиг л байсан. Тухайн үедээ Аригбөхийн дүрийг авсан мэдээг дуулчихаад манай агентлагийнхан тэнд, би энд бөөн баяр хөөр болж байж билээ. Сая энэ дүрээ амжилттай сайн бүтээсэнд талархаж тэд маань намайг хүлээн авч, би бас хийсэн ажлаа албан ёсоор тайлагнаад ирсэн нь тэр.

-Нээлтийн үеэр монгол дээл хувцсаа өмссөн тань үнэхээр сайхан харагдаж байсан. Хувцаслалтаа хэнтэй зөвлөсөн, ямар учир бэлгэдлийг бодож тэр хувцаснуудыг өмсөв?

-Энэ кинонд гуч гаруй орны жүжигчид оролцсон, тэр дундаа монголчууд бидний тухай кино болохоор үндэсний дээл хувцсаа өмсөх нь зөв гэж шийдсэн. Ингэх нь тун утга учиртай болох талаар “Амин шийдэл PR” агентлагаас маань зөвлөсөн.Цаад талын агентлаг маань ч дэмжсэн. Хэдийгээр би киноны нээлтэд монгол дээл хувцсаа өмсөөд зураг авахуулсан мэт боловч цаана нь маш олон хүний сэтгэл, санаачилга, оролцоо байсан гэдгийг зориуд хэлмээр байна. Тэнд очоод монгол үндэсний дээл хувцсаа, монгол брэндээ сурталчлах үүднээс “Говь”-ийнхоо ноолууран дээлээр гоёсон. Дээлийг “Говь кашмир”, малгайг “Бүрх” компани, гутлыг “Best shoes”, гоёл чимэглэлийг “Монгол костюмс” гээдүндэсний шилдэг компаниудаар хийлгэсэн. Бас оройн хүлээн авалтад өмсөх хувцсыг дизайнер Б.Баярмаа бэлтгэж өгсөн. Дэлхийд өөрийн нэрээр нэрлэгдсэн “Баярмаа” гэсэн брэндийг гаргах гээд зүтгэж яваа тун чадалтай дизайнер эмэгтэй байгаа юм. Бидний дээлийг бүтээсэн “Говь”-ийн дизайнер Э.Батцэцэг маань энд болсон “Гоёл”-оор шилдэг дизайнер болсныг дуулаад бид хэрдээ бэлгэшээж байлаа. Бас монгол эрийн чимэг болсон хэт хутгыг дархан найз маань урлаж өгсөн. Тэнд очиход ч АНУ-д байгаа монголчууд маань сэтгэл гарган хүлээж авсан. Нисэх онгоцны буудал дээр Харвардад суралцаж байгаа НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, бас тэнд ажиллаж амьдардаг дизайнер Номин нар угтаж авсан. Хоёр ихэр загвар өмсөгч гэдгээр нь монголчууд сайн мэддэг хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин С.Ижилцэцэг эгч маань бидний стилистээр ажиллаж өгсөн. Өөрөө энэ мэргэжлээрээ тэнд ажилладаг юм билээ. НҮБ-д сууж байгаа Элчин сайд О.Оч гэргий Ж.Цолмонгийн хамт байнгын төлөөлөгчийн газартаа хүлээн авсан. Бас киноны маань нээлтэд тэд оролцсон. Мөн Нью-Йоркийн дэлхийн бүх үндэстний үүх түүхийг багтаасан “Метро­политан” музейд ажилладаг С.Ариунаа эгч маань маш сайхнаар хүлээн авсан. Бас Монгол телевизийн нэвтрүүлэгч Б.Уранчимэг тэнд телевиз байгуулаад ажиллаж байгаа. Урнаа эгч маань ирж, нээлтийн үеэр ярилцлага авсан. Ер нь энэ бол дан ганц Амараа гэдэг жүжигчний асуудал биш элэгтэй, сэтгэлтэй бүх монголчуудын анхаарал тавьж, ач холбогдол өгсөн явдал байсан. Зам тээврийн сайд асан А.Гансүх, “ДиДи Ш” телевизийн захирал Ганболд нарын хүмүүс гэхэд сэтгэлийн дэм болж тусалсан. Тэд монгол хүн тэнд бусдаас дутуу харагдаж болохгүй, эн тэнцүү, илүү гэдгийг батлаарай гэж хүсч байсан нь сайхан санагдаж байсан.

-Олон орны жүжигчид оролцсон гэсэн. Танаас өөр үндэсний хувцсаа өмссөн хүн байв уу. Монгол дээл хувцас бол танай киноныхонд харин ойрхон, дотно байсан байх шүү?

-Ганцаараа би л үндэсний хувцсаа өмссөн байсан даа. Тэдний маань хувьд киноны турш өмсч хэрэглэж байсан монгол дээлний орчин цагийн хувилбарыг харах сонин л байсан байх. Хэрэв би адал явдалт, боевик кинонд тоглосон бол магадгүй костюм өмсч болох. Харин түүхэн, тэр тусмаа монголчуудын түүхийг өгүүлсэн кинонд үндэсний дээл хувцсаа өмсөөд улаан хивсэн дээр алхах нь зөв гэж бодсон. Олон ч хүн үүнийг зөв шийдэл байсан гэж байгаа.

-Киноны нээлт дээр өөрийг чинь ихэд онцгойлж танилцуулж байсан гэж дуулсан. Энэ үнэн үү. Бас олон ангит киноны нээлт гэхээр ямар онцлогтой байх юм. Хэдэн ангийг нь гаргадаг юм бэ?

-Ер нь тэрний дүрд тэр гээд л эхнээс нь хэлээд явж байсан л даа. Харин намайг зарлахдаа “Энэ хүнийг танилцуулахдаа би маш их баяртай байна. Энэ бол Монголоос ирсэн жүжигчин Амараа” гэж танилцуулсан. Нээлтэд байсан монголчууд чамайг онцолж танилцууллаа шүү гэцгээж байв. Монголчуу­дын тухай кинонд монгол хүн тоглосонд нь тийн онцолсон биз ээ. Нээлтийн хувьд нэг ангитай кинотойгоо зарчмын хувьд адилхан эхний хоёр ангийг нь кино театраар гаргаад нээлтээ хийчихдэг юм билээ.

-“Марко Поло” киног бүтээж буй “Нетфликс” компанийн тухай манайханд ойлголт өгөхгүй юу. Ямар учраас энэ бүтээлийг барьж авсан юм бол?

-“Нетфликс” компанийг телевизийн урлагт асар том шинэчлэл хийсэн гэж үздэг. Интернэтээр дамжуулаад бүтээг­дэхүүнээ үзэгчдэд хүргэдэг учраас дэлхийн өнцөг булан бүрт олон сая үзэгчтэй болчихсон. Үзэгчид нь тэдний бүтээлийг үзэх эрхийг сарын долоо, найман ам.доллараар авчихаж байх жишээтэй. Одоо хойд, өмнөд Америк, Европ тэр чигтээ “Нетфликс”-ийн бэлтгэдэг кино, нэвтрүүлэг, шоуг үзэж байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дэлхийн 40 оронд захиалагчтай байна гэсэн тооцоо байна лээ. Бараг дэлхий даяар захиалагчийн тоо 30 сая дөхөж, өссөөр байгаа гэсэн. Тэгэхээр энэ компанийн бүтээл дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болно гэсэн үг. Манайд “Юнивишн”-ийн видео сангаас хүмүүс мөнгө төлөөд үздэг болсон шиг хүмүүс мөнгө төлөөд “Нетфликс”-ийн үйлдвэрлэж байгаа бүх контентүүдийг үздэг гэж ойлгож болох юм.

-Энэ киноны эхний ангиуд нь гарч хүмүүс интернэтээр үзсэн талаараа санал бодлоо хуваалцаж байна л даа. Их монголжуу, монгол тал руугаа болж гэх юм. Зохиолыг нь хэн гэдэг, хаанахын ямар хүн бичсэн юм бэ?

-Энэ киног Америкийн зохиолч Жон Фуско бичсэн. Тэрбээр Холливудын хэд хэдэн киноны зохиолыг бичиж, Жет Ли, Жаки Чан нар тоглосон байдаг. Жон Фуско бол 2007 онд анх Монголд ирж, морь унаад манай хөдөө нутгаар явсан хүн. Энэ киног хийе гэж эртнээс бодож төлөвлөсөн шиг байгаа юм. Кинон дээр зохиолыг бичсэн гэдгээс гадна created гэж байгаа. Тэгэхээр энэ кино бол тэр чигтээ Жон Фускогийн бүтээл гэж ойлгож байгаа.Өөрөө продюссорлож, “Нетфликс”-т оруулах бүх гэрээг нь хийсэн юм билээ.

-Монгол талын зөвлөх гэж байгаа болов уу. Зарим кинон дээр монгол дайчдыг үзүүлнэ гэж хачин юм болгоод хаячихдаг. Гэтэл энэ киноны эхний ангиудаас харахад монгол дуу, хувцас хэрэглэл ашиглаж, бортгон малгайнаас эхлээд дайчдын өмсгөл хувцас бидэнд тун ойр санагдаж байна лээ?

-Жон Фуско одоогоос олон жилийн өмнө Монголд ирж аялж явахдаа танилцсан аяллын компанийн захирал Бямбаа гэдэг монгол хүнийг киноныхоо соёлын зөвлөхөөр авсан байна лээ. Монгол ёс заншил, ахуйг зөв гаргаж, тусгахад их анхаардаг. Долоо хоногийн нэг өдрийг гэхэд “Монголын өдөр” болгож, Мон­голыг танилцуулж, хэрэг­цээтэй мэдлэг мэдээллийг жүжигчдэдээ зааж сургадаг. Тэгэхээр өөр байхаас аргагүй юм даа.

-Та киноны эхний хоёр ангид тоглосон. Дүрээ судалж байгаа жүжигчид таниас монгол ахуй, монгол амьдралын талаар асууж л байсан байх?

-Тэгэлгүй яахав. Тэнд байх хугацаандаа аль болох олон хүнд дээл хувцсаа зөв өмсөхөөс эхлээд монгол гэрт яаж суух, шагайгаар хэрхэн морь уралдуулах гээд жижиг ч болтугай зүйлсийг хэлэхийг хичээж байсан. Бас харь хэлэнд орчуулагдахгүй борц, айраг гэсэн үгнүүдийг монголоор хэлдэг. Та бүхэн анзаарсан бол “drink airag” буюу айраг уу гэж байгаа даа. Чингис хааны нэрийг гадаадууд Жингис, Гингис гэж хэлцгээдэг. Харин манай кинонд Чингис гэж дууддаг. Би бүр энэ нэрний гарал үүсэл ийм, тийм гэж ярьж хэлж байлаа.Энэ бүхэн монгол жүжигчин тэр багт л байсных. Эхэндээ жаахан шинэдэж байсан ч сүүлдээ багийнхантайгаа ойртоод, тэд ч надаас нарийн ширийн зүйл асуух гээд байдаг болсон.

-Аригбөхийн дүр арай л эрт киноноос гарчихлаа. Уг нь жаахан үргэлжилсэн бол?

-Энэ киноны хамгийн эхний сөрөг дүр нь, Хубилайн эхний дайсан нь Аригбөх болж байгаа. Киноны зохиол дээр сууж байгаа хүмүүс хүртэл Аригбөхийн дүрийг арай л эрт гаргачихлаа. Буцааж авчрах боломж юу байх бол. Зүүдэнд нь хар даруулбал гэх мэтээр ярьж байсан л даа. Зохиол яаж үргэлжлэхийг би мэдэхгүй шүү дээ. Одоогоор гуравдугаар сеазоны зохиол бичигдэж байгаа.

-Энэ кино маань хэдий өртгөөр бүтсэн бол, хэр олон анги үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Киноны өртөг 90 сая ам.дол­лар гэж байсан. Нэг сеазон нь арван анги үргэлжилнэ. Хэрэв үзэгчдийн таашаалд нийцээд байвал үргэлжлээд байх биз. Хэр олон анги гарахыг одоогоор мэдэх хүн байхгүй л болов уу.

-Их хаадын маань тухай бүтээсэн гадны кинонуудыг харахад шүүмжлэх зүйл олон байдаг. Танай кино хэр шүүмжлэл дагуулах бол?

-Тухайн уран бүтээлч ямар өнцгөөс харуулахыг хүсч байна тэр л мэдрэмжээр бүгд явдаг. Энэ киноны зохиол яаж өрнөхийг би мэдэхгүй байна. Гэхдээ Жон Фуско маш нарийн судалгаатай зохиолоо бичсэн. Би монгол хүний хувьд заримдаа байдал ийм байгаагүй, хувцас хэрэглэл өөр байна гэж гомдоллоход тэрбээр “Тухайн үед Марко Поло Их Монгол Улсыг, хааныг юу гэж харж байснаар хийх болно. Олон зууны өмнө байдал одоогийнхоос өөр, түүнийг Марко Поло өөрийнхөөрөө л харж тайлж байсныг би тусгана” гэж байсан. Тэгэхээр тэр түүхийн дагуу өрнөх болов уу. Гэхдээ энэ уран сайхны, арилжааны кино учраас хэтрүүлэг, уран дүрслэл байх биз ээ. Жон Фуско монголчуудыг багагүй судалсан хүн гэдэг нь надад цөөнгүй зүйлээс анзаарагдсан. Тухайлбал, Жон монголчууд амьсгааны хэлээр ярьдаг ард түмэн гэж байгаа юм. Тэр нь бидний тхх, хнн, ммм гээд авиагаар зөвшөөрч, дургүйцэж, дэмжиж, эгдүүцэж байгаагаа илэрхийлдгийг хэлж байна л даа. Түүнийг энэ кинон дээр ч гаргахыг оролдсон. Хубилай бид хоёрын байлддаг хэсэг дээр Хубилай мориноосоо шууд буугаад ирж байгаа юм. Зүй нь хоёр талаас ирүүлд баатрууд гарах ёстой байтал өөрөө тулалдахаар буухад нь би өөрөө гэж үү гэсэн санаагаар “Иинн” гэхэд “Тхх” гэж байгаа юм. Харин би “Зөөз” гээд тулаан эхэлж байх жишээтэй. Үзэгчдэд тэр нь сонстох л байх. Тэгэхээр биднийг ингэж судалсан хүний бүтээл өөр л байх болов уу.

-Жүжигчдийн хувьд ямар, ямар уран бүтээлчид тоглосон бэ?

-Хубилай хааны дүрд Хонконгоос гаралтай Англид төрсөн жүжигчин Бенедикт Вонг тоглосон. Бенни голдуу инээдмийн дүр бүтээж байсан гэдэг. Анхны түүхэн киноны дүр нь. Тэрээр энэ дүрдээ тоглохын тулд нэлээдгүй жин нэмж таарсан. Марко Пологийн дүрд Италийн жүжигчин Лорензо Ричелми тоглосон. Жон Фуско өөрөө “Энэ кинонд Холливудын ал­дартай жүжигчдээс тоглуулж болох байсан. Гэхдээ алдар­тай гэхээсээ ирээдүйд алдар­тай болох, өсч яваа оддыг би сонгосон” гэсэн нь учиртай. Ер нь энэ киноны жүжигчид нэрд гарах замыг нь “Марко Поло” хөтөлнө гэдэгт итгэлтэй, ийм түүхэн кинонд тоглож байгаадаа бэлгэшээж, баярлаж байсан. Бас “Сүүлчийн эзэн хаан” киногоор нь манайхан мэдэх хятад гаралтай АНУ-ын жүжигчин Жоан Чен Хубилайн хатны дүрд тоглосон.

-Өөрөө энэ кинонд тог­лох санаачилгыг хаанаас олж, пробонд хэр олон жүжигчидтэй өрсөлдөж олж авсан бэ?

-Манай агентлаг надад Аригбөхөөс гадна Хубилай, Хайдугийн дүр байгааг санал болгож байсан л даа. Жүжигчин өөрөө сонгож аль дээр нь өрсөлдөхөө шийдэж болдог. Гэхдээ эцсийн шийд­вэрийг “Нетфликс” гаргана. Тэдний хувьд намайг монгол хүн, Аригбөхөд л илүүтэй таарна гэж шийдсэн байх. Өрсөлдөгчдийн хувьд маш олон хүн байсан. Нэг өрөө­ний ханаар дүүрэн, зөвхөн Аригбөхөд өрсөлдөж байгаа жүжигчдийн цээж зураг ха­даас­тай байсан гээд бод доо…

-Манай жүжигчдийн хувьд хэлний бэрхшээл асуудал болж байдаг. Өөрөө энэ кинонд сөөнгөдүү гэмээр өвөрмөц, яг л өөрийн хоолойгоороо ярьж байна лээ. Хэлний бэрхшээл байсан уу?

-Би 2002-2005 онд Ирлан­дад сурч, амьдарсан. Монголчууд хүний нутагт яаж ажилладаг тэр л зарчмаар аяга сав угааж, хажуугаар нь хэл үзэж байсан маань өнөөдөр надад гадны кинонд тоглоод явах суурь болж байгаад баяртай л байна. Гадаад хэл дээр тоглоно гэдэг амаргүй. Үгийн өргөлт, өгөлт авалт, ярианы өнгө гээд олон зүйл үг, хэлээр илэрхийлэгддэг. Тоглолтын 60 хувь нь үгээр гарна гээд бод доо. Гэтэл үүнийг харь хэл дээр үзүүлнэ гэдэг амаргүй юм байна. Надад ч бас хэцүү шалгуур байлаа. Гэхдээ киног үзсэн хүмүүс, мэргэжлийн хүмүүс ч ямар ч асуудал алга байлаа гэхэд нь баярлаж л байв. Бас өөрөө ч болчихож гэж санаад. Илүү хол явъя гэвэл хэлээ сайн сурах л хэрэгтэй. Киноны үеэр гадаадын жүжигчдэд зориулсан хэлний аялга засах тусгай мэргэжилтэн байдаг.

-Аригбөхийн, Хубилайн хэлж байгаа үгс аль, аль нь тэдний үзэл санааны зөвтгөлийг гаргах гэж оролдсон шиг санагдсан…

-Аригбөх ирээд “Хархоринд бүх зүйл урьдынхаараа. Бидний өвөг Чингэс хааны үед ямар байсан тэр хэвээрээ байгаа. Харин энд жаахан хятад маягтай. Зарим хүмүүс таныг Монголын хаан юм уу, Хятадын хаан юм уу гэж гайхаж байна” гэхэд нь Хубилай “Би Монголын ч, Хятадын ч хаан байхыг хүсэхгүй байна. Харин дэлхийн хаан болохыг хүсч байна” гэж хэлдэг л дээ.

-Олны хэсэгт монголчууд дуу оруулсан байсан. Бас тэнд ажиллаж, амьдардаг монголчууд, Сү.Батболд гишүүний хүү кинонд тоглос­ноо сошиалаар мэдээлсэн байгаа харагдана лээ?

-Олны хэсэгт аль болох монгол хүмүүс, монгол төрхтэй хүмүүсийг оролцуулахыг хичээж байгаа. Аригбөх бол энэ киноны гол дүр учраас мэргэжлийн хүмүүсээс шал­га­руулж авсан. Олны хэсэгт бол зураг авч буй орнуудад ажиллаж сурч байгаа хүмүүс оролцож байгаа. Гэхдээ энэ кино цааш олон анги үргэлжлэх учраас аль болох олон монгол хүн оролцуулах байх аа. Сү.Батболд гишүүний хүүг сайн танихгүй болохоор анзаараагүй. Олон монгол хүмүүс зурагт авалтад орж байгаа. Бас “Хөсөгтөн”, “Алтан ураг” хамтлагийнхан хөөмийчдийн дүрийг бүтээсэн.

-Энэ киноны зураач, ди­зайнераар ямар хүн ажиллаж байгаа юм бол. Тэр хувцас хэрэглэл, жижиг эдлэлийг манайхаас нийлүүлсэн бол гэж бодож л байлаа?

-Энэ киноны дизайнер нь Оскарын шагналт эмэгтэй, бас Английн дизайнер бүсгүй гээд чадалтай уран бүтээлчид ажиллаж байсан. Тэд судалгаа сайтай мундаг ажилладаг юм билээ. Тэр эд хэрэгслийг бид нийлүүлэх ёстой гэдэг үнэн шүү. Энэ бүгдийг бид бодох л ёстой. Гутлуудыг гэхэд л Өвөр Монголоос нийлүүлж байх жишээтэй. Тэр бүгдийг хараад дараа дараагийн боломжийг монголчууд бид алдаж болохгүй гэж санагдаж байлаа.

-Америк дахь монголчуудын телевизид өгсөн Жон Фускогийн яриаг үзсэн. Тэрбээр өөрийг чинь дүрдээ маш гайхалтай орж байхыг чинь пробын үеэр хараад нулимс унагасан гэж ярьж байна лээ. Үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөөд амжжээ?

-Дүрийн шалгаруулалтын үед монгол гэрт Хубилай Аригбөх хоёр ээж Сорхогтунийн хамт суугаад ярилцаж байгаа хэсгээс уншсан юм. Тэр үед намайг дүрдээ орж байгааг хараад зохиолч, бусад маань ч нулимс унагаж байсан. Тэрийгээ өөрөө хэлсэн байна лээ. “Би энэ киноны зохиолыг бичсэн хүн атлаа тэсэлгүй нулимс асгаруулж байсан” гэж ярьсан байсан. Гэхдээ зохиолч маань дүрүүдээ их л бодож сонгосон шиг санагдсан. “Надад Марко Полод тоглох итали цус хэрэгтэй байсан” гэж тэр хэлсэн. Тэрбээр Марко Поло итали хүн байсан учраас Монголд очсон гэж онцолдог. Түүн шиг Аригбөхийн дүрд монгол цус хэрэгтэй байсан ч байж магад.

-Сүүлийн үед хэн мөнгөтэй, хэн бодлогоор мөнгө цацаж байгаа улсууд түүхийг ч худалдаж авч чадах болжээ. Казахууд, солонгосчуудын олон кино үүнийг баталж буй. Эмзэглэл хэр төрдөг вэ?

-Эмзэглэлгүй яахав. Тэд өнөөдөр мөнгөтэй учраас чадаад байна. Гэхдээ бид үүний хажууд зүгээр суугаад байж болохгүй гэж боддог. Кино бол хүмүүжлийн маш хүчтэй зэвсэг. Бид багадаа үзсэн киногоороо түүхээ ойлгодог байсан. Сүхбаатарыг маань Богд хүн явуулаад хор өгөөд алчихсан гэж боддог байлаа шүү дээ. Шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хүмүүсийг хөдөөд илгээлтээр, явуулах бодлогоор хэчнээн олон кино хийгдэж байв даа. Кино бол үнэндээ тархи угаадаг. Хүмүүст нөлөөлж чаддаг. Манай залуучууд ч гэсэн гадны кинонуудад угаагдаж байна. Их хаадынхаа түүхийг, нэрийг ч мэдэхгүй байж, АНУ-ын тэд дэх Ерөнхийлөгч нь тэр гээд мэдэж байх жишээтэй. Тэдний түүх 300 жил хүрэхгүй байхад бид утаатай ч гэсэн 370 жилийн түүхтэй хотод амьдарч байна шүү дээ. Соёл урлагаараа дамжуулж бахархлыг нь төрүүлж, хүүхэд залуучуудаа хүмүүжүүлэх боломжтой. Яахав, өнөөдөр бид хөрөнгө мөнгө татуухан байгаа ч хичээх юм бол бүгдийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Хичээвэл монгол жүжигчин мөнчгөрөөрөө явж байгаад Холливудын кинонд тоглож болж л байна шүү дээ.

-Холливудын кинонд тоглосон цалин хэр байсан бол. Нууц биш бол хэлэхгүй юу?

-Агентлагтай байгуулсан хэлцэл ёсоор үүнийг хэлэх боломжгүй. Уучлаарай.

-Тэнд гэр бүлийнхээ хүнтэй очсоныг хүмүүс гэрэл зургуудаас харсан. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу. Энд төдийлөн олны өмнө ил гардаггүй байх аа?

-Миний гэргийг С.Уран гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Бага охиноо төрүүлээд асарч байгаа. Бид хоёр охинтой.

-Охид чинь аавыгаа жүжигчин гэж мэдэж байна уу. Бахархдаг байх даа?

-Охид маань дуулж, бүжиглэх дуртай бас над шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юм шиг санагддаг юм. Бага маань дөнгөж найман сартай болохоор аавыгаа аав л гэж мэднэ. Харин том охинд маань ангийнхан нь танай аав жүжигчин гэж хэлдэг юм уу, мэдээд байдаг юм. Одоо бүр их ойлгож, бас ааваараа бахархдаг болоод байгаа. Ер нь охидын хувьд аав нь хамгийн анхны баатар байдаг шүү дээ.

-Кинондоо тоглоод ирснийхээ дараа энд болсон Улаанбаатар кино наадмаас “Үргээлэг” киногоороо шилдэг дүр авсан шүү дээ. Өнөө жил уран бүтээлийн олз омог их байна аа?

-Тийм ээ, сайхан жил боллоо гэж бодож байна. Энэ эрчээ алдахгүй, сайхан бүтээл хийж, чанарыг нь сайжруулах тухай бодож байна. “Үргээлэг” киноны зургаа нэгдүгээр сард аваад, нээлтийг нь дөрөвдүгээр сард хийсэн. Үүнийхээ дундуур энэ киноныхоо зураг авалтад яваад ирсэн юм. Тэгээд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Ер нь миний сүүлд тоглосон “Үргээлэг”, “Аравт”, “Бодлын хулгайч” кино гурвуулаа шилдэг болж, хоёроос нь шилдэг дүрийн шагнал авлаа.

-Одоо ажиллаж байгаа дүр, төлөвлөсөн ажлууд байна уу?

-Байгаа. Зохиолын түвшинд ажиллаж байгаа хоёр ч бүтээл бий. Аль болох өмнөхөө давсан сайн бүтээл хийхийг зорьж байна. Гэхдээ кино бүтээл олон хүний хөдөлмөрөөр бүтдэг, нийлмэл урлаг. Найруулагч, дизайн, техникийнхэн гээд 200-гаад хүний хөдөлмөрөөр бүтдэг юм.

-Ер нь Амараагийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Ээж, ааваасаа хэдүүлээ вэ?
-Би дээрээ таван эгч, хоёр ахтай айлын найм дахь хүүхэд. Аав маань Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Ц.Балжинням гэж хүн байлаа. Насаараа тээврийн жолооч хийсэн хүн байсан. Ээж маань Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Я.Гармаа гэж хүн бий. Одоо ижий минь нас дээр гарсаан. Гэхдээ аав, ээж хоёрын маань үндэс угсааг хөөвөл аль аль нь Дундговь аймгийн хүмүүс юм билээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны хүмүүс.

-Айлын бага байх нь ээ. Бас жаахан эрх биз?

-Эрх л гэдэг юм. Гэхдээ айлын бага хүүхдүүд тэвчээртэй, гал голомтоо сахиж үлдэх учраас илүү хариуцлага үүрч өсдөг юм шиг санагддаг.

-Жүжигчин болох тухай хэдийнээс бодож эхэлсэн бэ, оюутан цагийнхаа тухай ярихгүй юу?

-Би бол хотод төрж өссөн хүүхэд. Хүн бүр л хүүхэд байхдаа жүжигчин болох тухай бодож үзсэн байдаг шүү дээ. Биднийг бага байхад видео кинонууд дөнгөж орж ирж, киноноос харсан бүх зүйлээ дагаж хийхийг хүсдэг байсан. Аз болоход миний мөрөөдөл биелж, сургуулиа төгсөөд жүжигчний ангид орж чадсан. СУИС-д багш нар маань ярьдаг байсан юм. Нэг ангиас үсрээд гурван жүжигчин гардаг гэж. Харин манай ангиас жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт, Г.Эрдэнэбилэг, Д.Навчаа, А.Мөнхзул гээд олон жүжигчин төрж, телевизид ажиллаж байгаа хүмүүсээ оруулбал бараг 70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна даа.

-Өөрийн тань тоглодог намайг Амараа гэдэг реклам хэдэн ч удаагийн сонгуулийг тахалж байна даа. Дахиад ирэх сонгуулийн үеэр хэрэглэгдэх болбол та оролцох уу?

-Энэ бол АПУ-гийн Соёмбо архины сурталчилгаанд зориулж “Херо”-гийн Б.Баатарын хийсэн реклам л даа. Одоо эднийх телевизийн хамгийн сайн контент, рекламыг үйлдвэрлэж байгаа газар. Энэ рекламыг 2007 онд хийсэн санагдаж байна. Харин сүүлдээ сонгуулийн үеэр ашиглагдах болсон. Хэдийгээр Амараа гэдэг хүн хэлж байгаа ч бүхий л монгол залуусын сэтгэлдээ тээдэг бодол санаатай нийлдэг учраас хүмүүсийн сэтгэлд хүрсэн хэвээр, үргэлжилсээр байдаг болов уу. Миний хувьд хүмүүсийн төлөө хаана хэрэгтэй гэнэ, би тэнд уушгиныхаа судсыг тасартал дуугарна. Би ер нь элдэв шоу цэнгээнт нэвтрүүлэгт оролцоод байдаггүй, сонин сэтгүүлд ч тэр болгон яриа өгөөд байдаггүй. Харин хүмүүсийн сайн сайхны төлөө бол хэзээд туслахад бэлэн байдаг. Хэн нэгэн хүн өөрөө байгаагаараа хүмүүсийг гийгүүлэх гээд байгаа ч юм шиг авирлахад би дургүй.

-Одоогоос олон жилийн өмнө өөрөө эгчийнхээ хамт манай сонины нийтлэлийн мөрөөр зүрхнийх нь багажийн хугацаа дууссан ч солиулах мөнгө байхгүй байгаа эмээд тусалж, амь насыг нь аварч байсан. Сүүлийн үед олон хүнийг эгнээндээ татаж оруулаад байгаа “Өгөх өдөр”-ийг өөрийн чинь эгч Б.Баярсайхан санаачилсан байх аа?

-Тэр үед би өөрийг чинь таньдаггүй байлаа шүү дээ. Дөнгөж Ирландаас ирээд удаагүй байхад “Нот бичдэг эмээд зүрх хайрлая” гэж “Өдрийн сонин” дээр гарсан таны нийтлэлийг олж уншсан. Тэгээд эгч бид хоёр принтер машин гараагүй байх үеэс л Дуурийн ягаан байшинд ажиллаж дөч, тавин жилээр симфони найрал хөгжмийнхний нотыг гараар бичиж ирсэн тэр эмээд туслахаар шийдсэн. Тантай холбогдож, утсыг нь олж аваад энд тэндхийн хүмүүсээс гуйж олсон мөнгөө атгаад, “Хурд” хамтлагийнхан, Драмын театрын жүжигчдийг оролцуулаад нэвтрүүлэг хийж байлаа. Амьхандаа мөнгө өгсөн газруудаа сурталчлах үүднээс олны танил хүмүүсийг оролцуулж нэвтрүүлэг хийсэн хэрэг шүү дээ. Тэгээд эгчийн зүрхэнд суулгах төмөр багажийн төлбөр болох 1000 ам.долларыг өгч байсан.Гэхдээ энэ бүхнийг дөвийлгөөд байхыг хүсдэггүй. Миний эгч Б.Баярсайхан “Өгөх өдөр”-ийг санаачилсан нь хүрээгээ улам бүр нэмж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд болдог энэ өдөр үндэсний хэмжээний өдөр болж хэвшиж байгаад баяртай байдаг.

-Норжмаа эмээд тусал­сан мөнгөө та нар ялсан багийнхан өгч байгаагаар нэвтрүүлгээ хийж байсныг санаж байна. Ер нь бусдад өгч буйгаа, тусалж байгаагаа далдхан байлгах дуртай юм уу?

-Ээж, аавынхаа захиснаар хүнд чадлаараа ил, далд тусалж л явдаг даа. Гэхдээ тэр бүрийгээ ярьж дөвийлгөөд байх дургүй. Эгчийнхээ санаачилсан “Өгөх өдөр”-ийн хүрээнд ямар нэг байдлаар заавал хүмүүст хэрэгтэй зүйл хийхийг хичээдэг. Бусдад хэлэхдээ бус сэтгэлдээ дүүрэн байх ямар сайхан байдаг гээч. 2012 оны өгөх өдрөөр байх аа, “Бодлын хулгайч” киноныхоо эхний долоо хоногийн орлогоор 25 дугаар тусгай сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгсөн юм. Одоог хүртэл хүүхдүүд тэр автобусандаа суугаад явж байгааг харахад сайхан байдаг юм. Охины мааньсургууль 25 дугаар сургуулийн хажууханд л даа. Нэг удаа охиноо хүргэж өгөөд явж байтал өнөө автобус маань зогсч байна. Сэтгэлд нэг тийм бүлээхэн, сайхан санагдаад тэсэлгүй охиндоо онгирчихлоо. Үнэндээ энэ автобусанд миний охин шиг олон бяцхан амьтас даарахгүй явж, над шиг аав ээж нь болсон хүмүүс сэтгэл амар байгаа гэж бодохоор уран бүтээлч болж төрсөндөө баярламаар, бахархмаар санагдсан. Тэгсэн охин маань “Яагаад” гэж асууж байна. “Энэ хүүхдүүд холоос явдаг учраас ийм автобус хэрэгтэй байдаг юм” гэж тайлбарласан. Гэтэл дараа нь өөр нэг сургуулийн дэргэдүүр явж байсан чинь охин маань “Одоо энэ сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгөөрэй” гэж хэлсэн. Би дотроо “Тийм ээ. Авч өгөх юм шүү” гэж бодсон. Чадал байвал аваад өгнө л гэж бодож байгаа.

Сая “Марко Поло” киноны үеэр олон сайхан найзуудтай боллоо. Тэдэнтэйгээ яриад сууж байхад бид яаж алдартай болох вэ, яаж мундаг жүжигчин болох вэ гэж огт яриагүй. Харин эхлээд яаж хүн болох тухай ярьж суулаа. Эрэгтэй жүжигчид хэрхэн эр хүн байх тухай, жинхэнэ найз нөхөр байх тухай ярьж байна. Бид эхлээд хүн байж дараа нь жүжигчин болох тухай санал сольцгоож байлаа. Ер нь жүжигчид өөрийнхөө бүтээлээс амьдрал дээр хэн бэ гэдэг нь ч шууд харагдаж л байдаг. Тухайн хүний мөн чанар уран бүтээлд нь тусгагддаг.

-Уран бүтээлч хүн бүтээлээс бүтээлд өсч байдаг. Туршлага бага байх үедээ бүтээсэн дүрүүдээсээ эргээд харахад ичих зүйл байдаг уу?

-Жүжигчний ажлыг туршлагаар хийдэггүй гэдэг. Жүжигчин тухайн цаг хугацаанд сэтгэл хөдлөлөөрөө амьдарч чадах тухай ярихаас туршлагаар дүр бүтээх тухай ярьдаггүй. Туршлагын хувьд энэ гэрэл дээр ингэх, энэ найруулагчтай тэгж ажиллавал, үгээ ингэж хэлбэл гэдэг дээр хэрэг болохоос туршлагаар тоглоно гэж байхгүй. Харин үнэн тоглох л чухал. Миний багш Сугар надад “Сайн тоглоё гэж бүү бод. Үнэн амьдаръя л гэж бодоорой” гэж хэлж байсныг үргэлж санаж явдаг.

-Жүжигчин хүний хувьд тайзны уран бүтээлд тоглох, театрт харьяалагдах амбиц явж байдаг. Өөрөө бол дэлгэцийн уран бүтээлд хүч үзсээр ирсэн. Тайзнаа бүтээх сэн гэж хүсдэг дүр бий юу?

-Дэлгэц, тайзны бүтээлийн хооронд ялгаа их бий. Киног ойрын зайн, жүжгийг холын зайн гүйлт ч гэдэг. Кинонд мотор гэх дуунаар амьдарч, стоп гэнгүүт зогсч, дараагийн хэсэгтээ шилжиж байдаг. Харин драмын жүжиг бол бүтэн хоёр цаг яг тэр дүрээрээ үзэгчдийн өмнө амьдардаг. Тэс өөр ажиллагаа, техник. Би үнэндээ дипломын жүжгээсээ өөр жүжигт тоглож үзээгүй. Тайзны бүтээл заавал хийнэ гэж боддог. Надад санал ирдэг ч өдийг болтол барьж аваагүй явсаар ирлээ. Өнөөдөр тайзны урлагт ангийн маань андууд болох С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг хоёрыг гүйцэх уран бүтээлчид гарч ирээгүй л байна.

-Таныг шударгуу, хэлэх үгээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг гэдэг. Олны танил хүн үүнээсээ болж буруутах үе бий юу?

-Бий. Би энэ зангаа мэдээд байдаг ч өөрөөсөө өөрөөр байж чадахгүй юм. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтрагчид маань миний энэ занг шүүмжилдэг. Энэ магадгүй миний хамгийн эмзэг сэдэв ч байх. Үнэндээ ч би олон дүр бүтээдэг хүн. Ядаж өөрөөрөө байх цаг хугацаандаа өөртөө үнэнч байх нь зөв ч юм уу. Эцэг, эхийн минь суулгасан хүмүүжил бол хэн нэгнийг харж өөрчлөгдөхгүй байх зан. Уг нь тэвчиж өнгөрүүлэх зүйл дээрээ тэвчиж өнгөрүүлэх ёстой л байх. Гэхдээ би өөрөөр байж чадахгүй байгаа юм. Би хэлье гэснээ шууд хэлчихдэгээс биш хар буруу санаад байдаггүй. Хийх ёстой ажлаа тултал нь хийчихдэг шигээ бусдаас шаардаад байдаг гэм бий. Ер нь ийм хуурамч нийгэмд тэнэг ч гэсэн нэг хүн өөрөөрөө байгаад, үнэнийг хэлээд явж байх нь дээр биш гэж үү. Хэн хэндээ амар биш юм уу.

-Гадны зах зээлд хөл тавьсан хүний хувьд дараа дараагийн санал яригдаж байна уу?

-Яригдсаан. Би энэ кинонд явснаар олон сайн нөхөд, хамтрагч, түнштэй боллоо. Миний зорилго тодорхой. Монголын киногоо дэлхийн түвшинд хүргэхийг хүснэ. Тэгэхээр тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд бага багаар ч болов урагшлах болно. Сүүлийн үед аль нэг улсын кино урлагийг дангаар нь зүтгүүлээд босгож ирэхэд амаргүй болохоор өөр улсуудтай хамтруулж, техник технологийг нь нэгтгэж, ко-продакшн хэлбэрээр босгодог мэргэшсэн багууд ажиллах болсон. Тэд надаас Монголын байдлыг ихэд сонирхож, хамтрах боломжуудыг асууж байсан. Удахгүй олон зүйл тодорхой болох байх аа.


С.Нарангэрэл: Засаг, төрийн гол хийх ажил нь монголчуудын үзэл санаа голч шударга, ёс зүйтэй болгож төлөвшүүлэх нь чухал байна.

$
0
0

С.Нарангэрэл: Тэмүүжингийн ажил, амьдралын замыг заасан хүн нь би л дээ

10934566_831326120274083_1705072372_n

Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, хуульч С.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрээр Хууль зүйн сайд Д.Дорлигжавт өгөх зөвлөгөө, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, шүүхийн шинэтгэл, тахарын алба болон мөрдөх албаны талаар өөрийн үзэл бодлоо “itoim.mn”-ээр дайлаа.

-Ярилцлагаа сайд асан Х.Тэмүүжин та хоёрын шүүхийн маргаанаас эхэлье. Х.Тэмүүжинг сайд байхад нь та шүүхэд өгч заргаа авч байсан. Шүүх таны боловсролыг хоцрогдоогүйг, мөн Х.Тэмүүжинг таны нэр төр, алдар хүндэд халдсан гэсэн шийдвэр гаргасан. Шүүхийн энэ шийдвэрийг биелүүлж таны шавь Х.Тэмүүжин багшаасаа уучлал гуйсан уу?

-Би МУИС-ийн Хуулийн сургуулийн захирал байхдаа Х.Тэмүүжинг ажилд авч, магистр болгоод ажил амьралын зам мөрийг нь заасан , ийм л хүн. Тэр маань УИХ, Засгийн газрын гишүүн болоод “С.Нарангэрэл надад хичээл зааж байгаагүй. С.Нарангэрэл мэтийн Зөвлөлт Орост төгссөн хүмүүс эрх зүйн шинэтгэлийг хийж чадахгүй. Хоцрогдсон этгээд” гэсэн ярилцлагыг удаа дараа хэвлэлд өгсөн. Би бол барагтай юм тоохоо больсон хүн. Гэвч энэ үгэнд нь их эмзэглэсэн. Үгээрээ тэр ганц намайг биш, Зөвлөлтөд өндөр боловсрол эзэмшсэн мянга мянган эрдэмтнийг үгүйсгэсэн. 1921 оны ардын хувьсгалын дараа засгийн эрхэнд большевикуудын дэмжлэгтэйгээр боловсрол муутай хүмүүс гараад яах учраа олоогүй. Тэр үедээ Коминтернээс асуухад нөгөөдүүл нь, “Феодалийн хоцрогдол” гэсэн нэр томъёо гаргаж, алтан ургийнхан, оюуны гол цөмүүдийг бүгдийг нь устгачих. Тэгвэл Монгол сайхан болоод явчихна гэж зөвлөсөн байгаа юм. Тэрийг л Х.Тэмүүжин давтах гээд байгаа юм биш биз дээ гэсэн гүн утгаар би ойлгосон байхгүй юу. Ингээд Х.Тэмүүжинтэй өдөр болгон шахуу уулздаг өөрийн шавиараа дамжуулаад “Багшдаа хүрч ирээд ганц удаа уучлаарай гэдэг үг хэлчихвэл орхилоо” гэсэн чинь өөдөөс маш олон юм ярьж байна лээ. Би аль ч утгаараа Х.Тэмүүжинд доромжлуулж, гутаалгаад байх хүн биш.  “Чамд уучлаарай гэдэг үг тийм л үнэ цэнтэй юм бол би өөрийнхөө нэр төрийг сэргээлгэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол удаа дараа сонинд гүтгэсэн асуудлаараа надаас уучлал гуйж няцаалт материал гаргах тухай л байсан. Тэрнээс биш, нэг төгрөг ч нэхэмжлээгүй. Ингээд анхан шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй олон цаг хуралдаж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Х.Тэмүүжин давж заалдаагүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх болж хэрэгжих хуультай. Харамсалтай нь, Х.Тэмүүжин өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, багш шавийн ёсыг бодож надаас уучлал гуйгаагүй. Тэгэхээр энэ хүн хуульч хүн мөн юм уу. Хэрвээ сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол эрүүгийн хариуцлагад татдаг, албадан биелүүлдэг хууль Монголд бий. Би бол ярьшиг ингээд боллоо. Тэгж заргалдах зав надад алга. Шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй хуулийн сайдтай байж шүүхийн шинэчлэл ярьдаг байлаа шүү дээ, бид.

-Х.Тэмүүжингийн багийн авч явсан эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь давалгаа татарлаа. Энэ хүн, түүний баг юун дээр алдав. Хуульч эрдэмтний хувиар та хэрхэн хардаг вэ?

-Хууль бол амьдрал. Энэ бол жам ёс. Тиймээс аливаа улс хуулийг баруунаас юм уу, аль нэг орноос хуулбарлаж хэрэглэж болдоггүй. Өнөөдөр жишээлэхэд, Монгол орны эрс тэс цаг агаар, дулаан гэр орон, ууж иддэг юмсыг хэзээ ч баруунчилж болохгүй. Үүн шиг хууль гэдэг бол хүний жам ёсны зүйлийг зохицуулдаг учраас яг л улс орныхоо өвөрмөц онцлог тэр бүхнийг харгалзан үзэх ёстой. Харамсалтай нь, Х.Тэмүүжингийн эхлүүлсэн эрх зүйн шинэчлэл гээч бол барууныг учир утгагүй, өөрсдөө ч ойлгоогүй хуулбарласан хуулиуд байлаа.  Тэр нь цаашаагаа явцгүй болоод өнөөдөр ийм байдалд хүрч байна. Гол шалтгаан энэ. Манайд Монголын гэсэн өвөрмөц хуулийн тогтолцоо бий болчихсон. Бидний өмнөх үе, өвөг дээдэс үүнийг бий болгосон. Тодорхой хэмжээний алдаа, завхралууд мэдээж байгаа. Тэрийг сайхан засчихаад, үндсэн суурь юмаа цааш нь аваад яваасай гэж би боддог. Ингээд явахад Монголын эрх зүйн шинэтгэл зөв гольдролоороо үргэлжилнэ.

-Д.Дорлигжав сайд Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан, боловсруулж дууссан хуулийн төслүүдэд дахин засвар хийхээр татсан байгаа. Одоо Д.Дорлигжавын баг юунд анхаарах ёстой вэ?

-Д.Дорлигжав ч миний шавь. Аливаа улс орны эрх зүйн шинэтгэлийн хамгийн эмзэг нарийн хэсэг нь эрүүгийн шүүн таслах ажиллагааны шинэчлэл байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэмд ямар муу үйлийг гэмт хэрэг гэж үзэх вэ, түүнд ямар хэлбэр, хэмжээний хугацаатай ял цээрлэл үзүүлэх вэ. Тэрийг хэрхэн яаж мөрдөж, мөшгиж нотлох вэ, яаж шүүхээр хянан шийдвэрлүүлэх вэ гэсэн асуудлыг зохицуулах тухай шүү дээ. Сайн хууль бол улс орны өвөрмөц онцлогт нийцсэн, дээрээс нь дэлхийн хүн төрөлхтөний хүлээн зөвшөөрсөн зүйлсийг өөртөө тусгасан байна. Жишээ нь, Х.Тэмүүжингийн шинэтгэлийн явцад олон жилийн турш цагдаад байсан эрүүлжүүлэх байрыг эрүүл мэндийн байгууллагад шилжүүллээ. Тэгэхээр Монголд архидалт хэр зэрэг газар авчихсан юм, монгол хүн архи уугаад өөрийнхөө хяналтыг алдаад ирэхээрээ ямар ааш араншин гаргадаг билээ. Ийм нөхцөлд бусдын аюулгүй байдал, эрхийг хамгаалахын тулд, хоёрдугаарт, өнөөх архидан согтуурч галзуураад бараг юу хийж байгаагаа мэдэхээ больсон хүнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд Монголд тусгай эрүүлжүүлэх байр цагдаагийнхаа дэргэд байх шаардлагатай л байсан байхгүй юу. Гэтэл сая үүнийг эрүүл мэндийн байгууллагатай нийлүүлсний дараа юу болж байна вэ. Энэ асуудлыг байранд нь яаралтай оруулахгүй бол тэнд бусдын эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэдэг эмч, сувилагч, асрагч нарын аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсч байна. Америкийг дуурайсны захын алдаа ийм байна. Барууны улсууд эрүүл мэндийн байгууллагадаа архины эмчилгээгээ хийдэг л юм байгаа биз. Монголд, монгол хүнд энэ зохицуулалт наалдаж өгөхгүй байгаа юм. Энэ л онцлогийг анхаарахгүй бол эрх зүйн шинэтгэл олигтой явахгүй. Ерөөсөө Монголд эрх зүйн шинэтгэлийг явуулах гол цөм нь шударга ёсыг тогтоох. Тодорхой хүн буруу, муу муухай үйл хийсэн бол түүнд нь тохирсон ял, шийтгэл, зэмийг гарцаагүй хүртээх нь шударга ёс. Магадгүй тэр хүний үйлдсэн хэргийн харгис хэрцгий, хор уршиг асар их бол хүлээх, хүлээлгэх ял зэм нь хатуу. Тэр нь гайгүй шиг байвал бас л ял зэм нь хөнгөн. Энэ шударга ёсны зарчмаа л бүх хуульд шингээгээд өгөх хэрэгтэй.

-Шударга ёс, үнэнийг шүүх тогтооно. Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн явцыг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Шүүхийг шинэчлэхийн төлөө Ерөнхийлөгчийн санаачилгаар асар их юм хийсэн. Хууль, тогтоомжоо шинэчилсэн, шүүгч нарын цалинг нэмсэн. Гэхдээ асар их алдаатай болсон. Яагаад гэвэл, шүүх ард түмний дунд байх ёстой. Шүүх гэдэг чинь шударга ёс байхгүй юу. Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээгээр бол аливаа хүн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах эрхтэй. Гэтэл энэ шинэтгэлээр иргэдийнхээ давж заалдах эрхийг хязгаарласан. Жишээлбэл, Сүхбаатар аймгийн иргэн давж заалдахаар болоход Дорнод руу очих шаардлагатай боллоо. Хэчнээн өндөр зардал, өртөг гарах вэ. “Яршиг хохирсноороо би хохиръё” гээд давж заалдахаа больж байна шүү дээ. Ийм байдал руу монголчуудыг оруулчихлаа. Дээрээс нь шударга ёсыг мөнгөөр тогтоодоггүй. Шүүгч нарын цалинг л нэмчихвэл өнөөдөр Монголд шударга ёс тогтоно гэж яриад байна. Би үгүй л гэж хэлнэ. Харин ч авдгаараа авна. “Миний цалин таван сая шүү. Чиний хахууль таван саяас бууж болохгүй шүү” гэдэг байдал руу оруулах гээд байна. Өнөөдөр Монголын нийгэм тартагтаа тулчихсан, төр засаг нь хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг танахад хүрсэн үед шүүгч нар 5-6 сая төгрөг ичихгүй авч болохгүй. Ард түмний амьдрал сайжирсан тохиолдолд л шүүгчийн цалин дагаад нэмэгдэх ёстой. Тэрнээс биш ард түмний амьдралаас тасарч болохгүй.

-Гэхдээ шүүхийг дагнан, тойргийн журмаар байгуулснаар шүүх иргэдэд орон зайн хувьд биш мэргэжлийн хувьд ойртсон юм биш үү. Дээрээс нь давж заалдах бол хамгийн ойр шүүхээсээ онлайнаар камерийн тусламжтай шүүх хуралд оролцох боломжтой болсон?

-Монгол бол нэгдмэл улс. Засаг захиргааны нэгжид сум, дүүрэг, аймаг, нийслэл гэж хуваагддаг. Улаанбаатар хотын дүүргүүд, Төв болон Сэлэнгэ аймгийн шүүхүүд ачаалалтай ажиллаж байна. Ийм учраас ачаалал бага байгаа орон нутгийн тойргийн шүүхээс Улаанбаатар руу шүүгчдийг шилжүүлэх хэрэгтэй. Ер нь шүүхийн шинэтгэл гэхээр ганц шүүхийг яриад байдаг нь буруу. Мөрдөн байцаагч хэргийг тал бүрээс нь мухарлаж шалгасан байх ёстой. Үүнд прокурорын байгууллага хяналтаа сайн тавих ёстой. Тэдэнд тусалдаг санхүү, аудит, эд мөрийн баримтын шинжилгээний албад, криминалистик, сэтгэц судлал, гэмтэл судлалын шинжилгээнүүд маш сайн гарч байх ёстой. Шүүхийн шинэчлэл гэдэг бол энэ хэдийг бүхэлд нь харж явах ёстой. Гэтэл манайх ганц шүүхээ л харчихлаа.

-Нас тоолбол 25 хүрээд шүүгч болох боломжтой болсон. Насны босго арай намдаж байх шиг. Таны бодлоор шүүгчийн нас хэд байх ёстой вэ?

-Хүний амьдрал, хувь заяаны асуудлыг шийднэ гэдэг бол гар хурууны үзүүрээр хийх ажил биш. Шүүгч насны хувьд нэлээд тулхтай, туршлагатай, шударга, мэргэжлийн ур чадвартай л байх ёстой. Болж өгвөл нас нь 30-аас дээш байх ёстой. Гэхдээ би шүүгчийг шилж сонгох ажилд шүүмжлэлтэй ханддаг. Одоо бол дээд боловсролтой, баахан шалгалт өгчихсөн хүнийг сонгож байгаа. Гэтэл тэр дипломыг, шалгалтыг мөнгөтэй хүн мөнгө өгөөд ард нь гарчихна. Тэгэхээр гол шалгаруулалт энэ биш байгаа биз. Хэрвээ Шүүхийн ерөнхий зөвлөлд муу хүн очвол дандаа хахуулийн шүүгч нар томилогдох магадлалтай. Иймээс шүүгчдийг сонгохын тулд ёс суртахууныг нь, төлөвшлийг нь заавал харах ёстой. Удам судрыг нь, амьдралыг нь судлах хэрэгтэй. Жишээлбэл, дунд сургууль, их сургуульдаа ямар байв гэдгийг нарийн харах хэрэгтэй.

-Шүүх хуралд иргэдийн төлөөлөгч таслах эрхтэй ордог зохицуулалтыг УИХ баталсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хуучин социалист тогтолцоонд хоёр ардын төлөөлөгч, нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралддаг байв. Сая 1992 оны Үндсэн хуульд “”Шүүх мэргэжлийн байх ёстой” гэдэг үзэл баримтлал орсон. Ингэж үзээд шүүгч нарыг нэг бол гурваараа, эсвэл таваараа шүүх хуралд оруулдаг болсон. Шүүх бол олон түмний хараа хяналтад байнга байх ёстой. Иргэдийн төлөөлөгч бол тэр хэргийг үнэн зөв шийдэхэд өөрийн хар ухаан, амьдралын туршлага зэргээрээ нөлөөлдөг. Нэгэнт иргэдийн төлөөлөгчийн дэмжлэгийг авсан, тэдний сэтгэлд нийцсэн шударга шийдвэр бол хаана ч, хэзээ ч хүчингүй болохгүй. Шүүгч ч гэсэн сэтгэлийн тэнхээтэйгээр тэр асуудлыг шийднэ. Ийм учраас иргэдийн төлөөлөгчийн шүүхэд оролцох оролцоо хэлбэрийн төдий байх ёсгүй. Хэрвээ шүүхийн тамгын газрын дарга иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралд оролцсон мөнгийг цохохдоо “Энэ хэрэг дээр ийм байр суурь илэрхийлж, ингэж дүгнэлт бичнэ шүү” гэвэл яаж шударга байх вэ. Энэ дээр л анхаарах ёстой.

-Үндсэн хуулийг өөрчлөх цаг одоо мөн үү. АН, МАН өөрчилье гэдэг дээр санал нэгдчих шиг боллоо?

-Үндсэн хуулийг 1999 оны арванхоёрдугаар сард гэв гэнэтхэн өөрчлөөд “дордохын долоон өөрчлөлт” гээчийг оруулсан. 1999 он гэдэг бол 2000 оны сонгууль дөхчихсөн байгаа биз. Одоо 2016 оны сонгууль хаяанд иржээ. “Үндсэн хуулиа л өөрчилж авахгүй бол болохгүй болчихлоо, нийгэм хөгжсөн ч хууль нь хоцрогдлоо” гээд эрх баригчид маш ихээр тархи угааж байна. Энэ бол ажлын алдаа, улсыг удирдаж чадахаа больсон, өөрсдөө ялзарч доройтсон, идэж ууж байгаа дутагдлаа Үндсэн хууль руу чихэх гэсэн оролдлого. Яаж өөрсдийгөө авч гарахаа л бодож байна. 1999 онд бас л УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй, тэгэхэд УИХ-ын гишүүдийн ирц 66 хувь буюу 51 гишүүнээр ирц бүрддэг. Эндээсээ олонхи, цөөнх болдог байв. Тэгэхэд дордохын долоон өөрчлөлтөөр 50+1 хувь буюу 39 гишүүний ирцээр бүрддэг болсон. Гэтэл өнөөдөр 39 гишүүн бүрдэж чадахгүй хэдэн цагаар хурал хойшилдог, зарим өдөр хуралдахгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Үндсэн хуульд гар хүрэх гэж байгаа бол долоон өөрчлөлтөө хүчингүй болгож цэгцлэх ёстой. Тэрнээс биш Үндсэн хууль руу дур зоргоороо халдаж болохгүй. Яагаад гэхээр, Үндсэн хууль муудаа биш, эрх баригчид өөрсдөө ёс суртахуунгүй, хуулиа биелүүлдэггүй, хуулиа гуйвуулдаг, Үндсэн хуулиасаа тойрч гардаг. Үндсэн хуульд тунхагласан шударга ёсны зарчим, эрх тэгш байх зарчим, хууль дээдлэх зарчмыг өөрсдөө биелүүлдэггүй. Үүнээс нь болж улс орныг ийм байдалд оруулчихлаа. Ийм учраас өнөөдрийн нөхцөлд Үндсэн хуулийг өөрчлөх ямар ч шаардлагагүй гэж би хэлнэ.

-Засгийн газрыг УИХ-ын халааснаас гаргая. Ерөнхийлөгчийн эрхийг бууруулж, УИХ-ын зарим эрхийг нэмж сонгодог парламентийг бий болгоё гээд байгаа шүү дээ.

-Энэ бол улс орны хөгжил дэвшилтэй шууд холбоотой, шуурхай хийх өөрчлөлт биш. Одоо бас дээд, доод танхимтай байя гэж ярьж байна. Дахиад хуралдаа ирдэггүй баахан хүнтэй болчихвол улсын төсөвт дарамт л ирнэ.

-Цагдаа, тагнуул, прокурорын байгууллага сүүлийн хоёр жил ажиллахад хүнд байлаа. Хүний эрхийг хамгаалахын тулд ажилладаг эдгээр байгууллагад шинэчлэл нэрийн дор халаа сэлгээ хийж баахан бужигнуулсан. Халаа сэлгээ дахиад л үргэлжлэх бололтой?

-Хүчний байгууллагууд тэр дундаа цагдаа, тагнуул, иргэдэд хуульд заасны дагуу хүч хэрэглэх эрх бүхий төрийн алба хаагчдад улс төрөөс хараат бус, яг л хуулийн дагуу өндөр ур чадвараар ажиллах нөхцөлийг нь биелүүлэх хэрэгтэй. Сүүлийн 20 жил энэ байгууллагууд дандаа улстөржлөө. Нэг сайд гараад өөрийн хүнээ томилоод, нөгөөдүүл нь дотроо бужигнуулсаар байгаад олигтойхон боловсон хүчин байхгүй, тогтвор суурьшил ч байхгүй. Тэр ч битгий хэл Х.Тэмүүжингийн хийсэн шинэчлэлээр салиа нь арилаагүй дэслэгч том албан тушаалд очиж, хурандаагийн байрыг эзлээд сууж байна. Жинхэнэ олон жил ажиллаж, ажил, амьдралын шатаар дамжиж хурандаагийн зэрэгт хүрсэн хүмүүс өнөөдөр цол нь буурчихлаа. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа улсууд яаж сэтгэл өндөр, тайван ажиллах юм. Эндээс эхлээд л цэгцлэх ёстой.

-Д.Дорлигжав сайд таны шавь болохын тухайд яриач?

-Миний мянга мянган шавь нарын нэг. Би Д.Дорлигжавыгаа улс төрийн халуун тогоонд чанагдсан, өөрөөр хэлбэл юмыг нэг өнцгөөс биш, маш олон талаас нь хардаг, нэлээн туршлагатай, тулхтай хэмжээнд хүрсэн гэж боддог.  Ер нь, Хууль зүйн яам бол чухал яам. Ялангуяа энэ яамыг толгойлж байгаа сайд бол сэтгэл санааны хувьд Монгол ардын сайхан үгээр хэлбэл, “арилгасан дотортой” хүн л томилогдож байх ёстой.  Тэрнээс нэг их чадалтай эрдэмтэн, судлаач байх шаардлагагүй. Гэхдээ эцсийн дүнд сайд бол улс төрийн л албан тушаал. Монголын түүхэнд хуулийн сайдаараа хуульч биш хүнийг томилж байсан түүх бий. Зоотехникч хүртэл болж л байсан.

-Тахарын албыг татан буулгах шахсан. Ер нь энэ байгууллага байх шаардлагатай юу?

-Анх Маршалын алба гэдэг нэртэй орж ирж байлаа. Маршал гэдэг нь АНУ болон барууны улсад улс төрийн хэрэг өдүүлсэн, хаантайгаа тэрсэлдсэн хүнийг цөллөгт хүргэх, шоронд аваачих үед харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг алба байж. Тэрийг л хуулбарласан юм байна лээ. УИХ дээр маршал гэдэг нэрийг тахар болгосон. Тахар гэдэг үгийг үндсийг судлаад үзвэл хошууны тамгын газрын зарлагыг хэлдэг байсан юм билээ. Өнөөдөр бол наад хүн чинь зарлага биш шүү дээ. Үндсэндээ шүүхийн цагдаа. Тахарын албаны тухай хуулийг баруунаас хуулчихсан. Энэ хуулийг гаргахын тулд маш сайн судалгаа хэрэгтэй байсан. Өнөөдөр гэрч хохирогчийн амь насанд халдсан тохиолдол байна уу, үгүй юу. Гэр бүлд нь халдсан, дарамталсан тохиолдлууд байна уу. Тэрнээс биш маш том авилгын хэрэг, олон улсын шинжтэй хэргүүд дээр хүний зүс царайг мэсийн аргаар өөрчлөх хүртэл нарийн асуудлууд яригддаг. Гэтэл асар их нууцтай холбогддог ийм асуудлыг тахар гэдэг ийм алба байгуулж шийднэ гэдэг боломжгүй. Ийм учраас би Тахарын албыг байлгах шаардлагагүй гэж боддог. Харин цагдаад шүүхийн харуул хамгаалалт хариуцсан нэгж байгуулаад шийдчихэж болох байсан. Тэгсэн бол ийм хэмжээний зардал чирэгдэл гарахгүй байсан.

-Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагын мөрдөх албадын нэгтгэх санаачилга гарч, хуулийн төслийг нь УИХ-д өргөн барьсан. Тусдаа мөрдөх алба байгуулах хэрэгтэй юу?

-Мөрдөн байцаагч нарын бөөгнөрөл буюу тэднийг захиргааны удирдлагаар хангахыг Мөрдөх алба гээд байгаа. Монголд энэ алба байж л байгаа шүү дээ. Харин ганц шийдэх ажил нь энэ олон мөрдөн байцаах байгууллага байх юм уу гэж. Монголд улс төрөөс ангид, бие даасан, тусдаа Мөрдөх албыг байгуулах л шаардлага гарсан байгаа.  Тэгэхгүй бол АТГ-ын мөрдөх алба нь дарга нартаа, цагдаа нь даргадаа захирагддаг байдалтай яваад байна. Энд нь улс төр, гаднын нөлөө орж ирээд хараат байдлаар ажиллуулж байна. Хоёулаа яриагаа ингээд өндөрлөе. Бид ёс суртахууны ялзрал доройтолд ороод, хамгийн үнэ цэнэтэй зүйлээ гишгэж, амьдрал зөвхөн эрх мэдэл, үүнээс улбаалсан хар мөнгө олох зүйл дээр тогтож байна. Энэ зүйл бүх салбарт байна. Ийм учраас засаг, төрийн гол хийх ажил нь монголчуудын үзэл санаа голч шударга, ёс зүйтэй болгож төлөвшүүлэх нь чухал байна. Тэрнээс Ч.Сайханбилэг сайдын хэлж байгаа нэгд эдийн засаг, хоёрт эдийн засаг, гуравт эдийн засаг гол биш. Ер нь Монголын төр одоо эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүдээ сонсч, аливаа шийдвэрийг ул суурьтай судалгаа шинжилгээтэй гаргадаг болох цаг болсон. Алийн болгон, цээжний бангаар явах юм билээ.

http://www.itoim.mn/2015/01/31/%d1%81-%d0%bd%d0%b0%d1%80%d0%b0%d0%bd%d0%b3%d1%8d%d1%80%d1%8d%d0%bb-%d1%82%d1%8d%d0%bc%d2%af%d2%af%d0%b6%d0%b8%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%b6%d0%b8%d0%bb-%d0%b0%d0%bc%d1%8c%d0%b4%d1%80/


Viewing all 579 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>