Quantcast
Channel: П. Батжаргалын интернет ертөнц
Viewing all 579 articles
Browse latest View live

МУАЖ, Төрийн соёрхолт Х.Уртнасан: Дуучин хүн зураад тавьчихсан нотыг амилуулж эгшиглүүлэх чадвартай байх хэрэгтэй

$
0
0
 

Эгэл даруухан цаанаа нэг сүрдмээр, биширмээр энэ эрхмийг Зууны манлай дуурийн дуучин, МУАЖ, Төрийн соёрхолт Хорлоогийн Уртнасан гэдэг. Ерийн малчны хотноос ертөнцийн тайзнаа гарсан түүний хийж бүтээсэн нь агуу их. Сонгодог урлагийн зууны зүтгэлтэн, залуу нас, гоо үзэсгэлэн, биширмээр хоолой, гайхам авьяасаараа дэлхийн дэвжээг хөглөж явсан түүний амжилт, алдарын замналыг нурших шаардлагагүй,харин өөрөөр нь яриулах хэрэгтэй гэж бодон түүнийг зорьсон юм. Хааяа хааяахан нулимс унагах тэрээр урлаг хүнийг уяхан болгох юм байна хэмээн учирлан хэлж билээ. Ингээд түүний алдрын номны эхлэл хэсгийг хамтдаа дэлгэе.

-Сайн байна уу. Ярилцах урилгыг минь хүлээн авсанд тань баярлалаа. Ярилцлагаа таны төрж өссөн нутаг ус, хүүхэд насны гэгээн дурсамжуудаас эхэлье гэж бодлоо.

-Сайн, сайн байна уу. Би Булган аймгийн Бугат сумын уугуул. Аав минь залуу насандаа Ламын гэгээний хийдэд шавь сууж байсан. Харин ээж минь Монголын анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар саальчин Авирмэд гэж хүн байсан. Би багадаа ээжийнхээ ажилд туслаад үнээ малыг нь ивлэгээд, малд яваад л, айлын том хүүхэд болохоор хийх юм бишгүй л гардаг байлаа. Бага байхаасаа л эх орон, нутаг ус, машин тэрэг гээд л дуулах дуртай хүүхэд байлаа. Тэгээд дунд сургуульд ороод урлагийн үзлэгт байнга дуулдаг байсан даа.

-Таныг ааваас чинь илүүтэйгээр ээжээр тань хүмүүс мэддэг байх. Их хөдөлмөрч, сайхан дуулдаг хүн байсан хэмээн дурсах дуртай байдаг. Та ээжээсээ энэ сайхан чанаруудыг нь өвлөж авсан азтай хүн юм аа…

-Тийм шүү. Миний ижий чинь надаас гоё дуулдаг, сайхан бие хаатай хүн байсан даа. Ер нь “Монгол хүн чинь найранд гурван дуутай, наадамд гурван даваатай” байдаг шиг ээж минь найранд дуулвал дуулчихдаг, одоо ч тэр дуулсан дуунууд нь чихэнд сонсогдоод байдаг юм. Дуулах дуртай, их хөдөлмөрч хүн байсандаа. Ямартай ч хөдөлмөрийн баатрын их ажлын хажуугаар үр хүүхдүүдээ өсгөн, эрдэм мэдлэгтэй хүн болгосон ухаантай эмэгтэй байсан шүү. Би ээжийнхээ зан чанаруудыг өөртөө тусгах юмсан гэж дандаа боддог. Би ижийгээсээ сураагүй зүйл гэвэл үйл уранд л сураагүй дээ.

-Ээж хүний загнах нь хүртэл аргадаж байгаа юм шиг сонсогддог гэдэг. Та багадаа хэр загнуулдаг байв?

-Ижий минь хүн загнадаггүй хүн байсан ш дээ. Би хүүхэд юм болохоороо буруу юм хийнэ. Тэр болгонд ээж минь “Сайн явна гэдэг санааных, Сайхан явна гэдэг заяаных шүү. Сайхан явъя гэвэл миний охин санаагаа өөрчил. Бүтэн биетэй бүлээн цустай, сайхан бие хаатай чамайг би төрүүлсэн болохоор төрсөн заяандаа гомдоод байхгүй болов уу гэж боддог шүү” гэж сургадаг хүн байсан юм. Миний ижий эрдэм боловсрол гээд байх юмгүй ч эх хүний ухаанаар ухаалаг бай гэж сургадаг байсан.

-Хожим хойно бодоход аав ээжийн тань хэлж байсан үгс одоо танд маань шиг санагддаг үе байдаг уу?

-Миний аав тэгж сургаж байсан юм. “Хүний магтаалд битгий баярлаж бай. Харин чиний дутууг чинь хэлэх тэр үгэнд баярлаж бай. Яагаад гэвэл магтаалд баярласан хүн зогсонги болно. Шүүмжлэсэн үг хүнийг хурцалдаг юм шүү. Миний хүү тэрэнд сайн суралцаарай” гэж захиж байсныг би ер мартдаггүй юм. “Баярлах юман дээрээ хэмжээтэй баярлах хэрэгтэй, ухаанаа алдатлаа баярлаад байв даа” гэж ирээд л загнаж байдагсан. Одоо ингээд бодоход амьдралын нугачаа болгонд бүдрэхдээ ээж аавынхаа хэлж байсан үгнүүдийг байнга санадаг шүү.

-Ээжтэйгээ байхад би баян байсан… хэмээх шүлэг олон хүнд нэгийг бодогдуулдаг юм шиг санагддаг. Ээжийгээ бурхан болохын цагт ачийг нь хариулж чадсангүй дээ гэж харамсаж байсан удаа танд байдаг уу?

-Ёстой тэр талаараа муу даа. Би ээжийнхээ ачийг хариулж чадсан гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ээж минь надад их баярладаг байсан. “Ийм сайн хүн болж, ийм нэр төртэй явж байгаад нь ээж нь их баярлаж байна. Ээж аавийнхаа ачийг нэг хариуллаа даа” гэж ирээд баярладаг байсан. Одоо нэг өдөр босоод ирвэл амьдад нь хийж чадаагүй бүхнийг нэг өдөр хийх юмсан гэж боддог. Тэгэхээр би ээжийнхээ ачийг хариулж чадаагүй юм шиг байгаа юм / уйлав/.

-Гэхдээ мянган цэцгийн шүүдрийн усаар цай чанаж өгвөл ээжийнхээ ачийг хариулдаг гэдэг. Миний бодлоор та энэ их хөдөлмөр, хийсэн бүтээсэн бүхнээрээ аль хэдийн хариулчихсан юм болов уу?

-Ээж минь тэгж ирээд л их баярладаг байсан даа. /уйлав/ Би их ухаан муутай хүн байсан юм даг. Мянган шүүдрийн ус байтугай нэг ч цэцгийн шүүдрийн дусал цуглуулж яваагүй дээ би.

-Хүний сэтгэлээс гарсан эгшиг бүрийг дуу хэмээн тодорхойлдог. Тэгвэл та хэр дуу аялах дуртай вэ?

-Би сонгодог урлагийн хүн болохоороо хүн болгоны аялах дуртай дууг аяладаг гэж худлаа хэлэхгүй. Аяладаггүй гэж бас хэлэхгүй. Байнга дуу аялж явдаггүй ч гэсэн өдөр тутмын хийдэг ажил маань дуулах юм чинь. Гэхдээ би ээжийнхээ дуулдаг байсан дуунуудыг хааяа дуулах дуртай. Одоо ч гэсэн чихэнд минь сонсогдож байна.

-Таныг урлагийн хүн болоход ээж тань их нөлөөлсөн гэж сонсож байсан юм байна. Та энэхүү дуурийн дуучин хэмээх алдрын замналаа хэрхэн тавьсан тухайгаа дурсвал?

-Миний ээж намайг урлагт дуртай болгон хүмүүжүүлэхийн тулд зүтгэдэг байсан. Аав намайг орой кино, жүжиг үзэхэд их дургүй байсан л даа. “Юугаа хийдэг юм. Яах гээд байгаан” гээд л. Харин ээж минь хариуд нь “Юу ярьж байгаан хүүхэд үзэлгүй яадаг юм. Юм үзэж, нүд тайлаг. Над шиг малын дэлэн шувтарсан хүн болгох гээ юү чи” гээд л ааваас ил далд мөнгө өгч байснаараа намайг урлагт ойртуулж өгсөн дөө. Нэг өдөр гэртээ байсан чинь “Эх орон 52” хүлээн авагчаар Ардын дуу бүжгийн театрт дуучин элсүүлж авж байна гэсэн зарлал явлаа. Ээж аав зөвшөөрчихсөн болохоор баярласан хүн ээжийгээ дагаад хот орлоо. Ардын дуу бүжгийн чуулгад очоод шалгууллаа даа. Тэгсэн АЖ Мяасүрэн багш “Энэ охин чинь тэгээд дэгж дэрвээд хүн амьтан дагаад явчих юм биш биздээ. Ямархуу хүн юм энэ чинь” гээд ээжээс нэг л зандрангуй асуухад ээж “Мэдэхгүй юм даа багш минь. Биеийг нь төрүүлсэн, санааг нь төрүүлэхгүй гэдэг дээ. Уул нь гайгүй охин шүү” гээд намайг 17 настайд минь урлагт хөл тавиулсандаа миний ээж. Ингээд л миний урлагийн амьдрал эхэлсэн дээ.

-Ээжийн өврөөс гараад урлагийн хүн болоход багш гэдэг хүн их чухал байдаг?

-Ардын дуу бүжгийн эрдмийн чуулгад ороод Цогзолмаа багшийн шавь боллоо. Нэг өдөр Цогзолмаа багш “Гоцлол дууны концерт” хийхээр болж, би Нансалмаагийн дүрд Юндэнтэйгээ хамт /хэн билээ нэрийг мартчижээ/ тоглохоор болсон юм. Бид хоёр чинь хоёулаа жаахан байсан болохоор Цоцо багшийн хэлсэн үгийг сайн ойлгохгүй байдаг байлаа. “Хайр сэтгэлийн жүжиг ш дээ. Хөөрхөн Нансалмаа байна ш дээ. Хацар нь хонхойгоод инээгээд л … Юндэн чи хайрлаад дуулаад өгөөч дээ” гээд хэлээд байхад ойлгохгүй. Дүрдээ ороод дуул гээд л хэлээд байгаа байхгүй юу даа. Тэгээд энэхүү жүжгээ дуусгаад “дуучин болох чинь их хэцүү юм байна ёо ёо хөл гээд л шантарч байсан санагдаж байна. Харин тэр концертын соёлын яамны уран сайхны зөвлөлийн хянагчаар МУАЖ Г.Хайдав багш маань суусан юм байна лээ. Тэгээд Цогзолмаа багш дээр очоод “Наад охиноо надад өгчих, ардын дуу дуулах хүүхэд биш байна. Харин чамгүй сайн дуурийн дуучин болох охин байна” гэсэн юм байна л даа. Тэгсэн чинь Цоцо багш намайг дуудаж “За Унд минь /багаасаа дуудуулж өссөн нэр/ чи явж болноо. Гэхдээ гургалдай шиг дуулдаг хүнийг хэрээ шиг дугаргадаг болгодог багш байхад харин хэрээ шиг муухай дугардаг хүнийг гургалдай шиг дугаргадаг багш бас байдаг юм шүү. Тэгэхээр дуурийн дуучин гэдэг чинь багшаасаа их шалтгаална шүү. Чиний авах ухаан, багшийн чинь өгөх ухаан энэ хоёр чамд их л хэрэг болно доо.” гэж хэлж байсандаа. Тэгээд Хайдав багшийн шавь боллоо. Эхлээд би дургүй, эрэгтэй хүн дээр сурмааргүй байна ш дээ. Би ямар эрэгтэй хүн юм уу гээд л. Багшаа голж байсан, тийм ухаангүй байсандаа. Яг үнэн хэрэг дээрээ ямарч мэргэжлийг эрэгтэй чиг, эмэгтэй чиг багш хичээл заадаг л байхгүй юү.

-Дуурийн дуучин гэх энэхүү мэргэжлийн бусад төрлөөсөө ялгарах онцлог нь юу юм болоо?

-Би дуурийн дуучин гэх энэхүү мэргэжилдээ “үнэгүй юманд нугасгүй” гэдэг шиг нугасгүй дуртай шүү. Ер нь өндөр мэргэжлийн дуучинг дуурийн дуучин гэнэ дээ. Дуурийн дуучин хүн их чадалтай хоолойтой байх хэрэгтэй. Үзэж байгаа үзэгчидээсээ толгой дээгүүр эрдэмтэй байх хэрэгтэй, тэр бүтээлтэй дүйцсэн ухаантай байх хэрэгтэй гэсэн ийм л хатуу дэгэнд хүмүүждэг улс даа. Яагаад гэвэл дуурийн дуучин хүний хийдэг ажил нь дэлхийн хүн төрөлхтний алтан сан хөмрөгөнд хэдэн зуун жилээр шигшигдээд хадгалагдсан оюун ухааны сод билэгт бүтээлүүдийг алдаршуулж байдаг учраас тэр.

-Анх өөрийнхөө нэрийг зарлуулаад тайзан дээр гарах тэр мөчөө эргээд дурсвал, ямар санагдаж байсан бэ?

-Залуу байсан болохоор баярлаж сандарч байсан байх л даа. Гэхдээ миний сэтгэлд дуурийн театрт дуучнаар ирээд “Улсын дуурь бүжгийн театрийн гоцлол дуучин” гэж зарлуулахад сайхан санагдаж байж билээ. Мөн дараа нь Болгарт дуурийн дуучны тэмцээнд ороод улсынхаа нэрийг зарлуулж байсан тэр мөчийг бас мартдаггүй юмаа.

-Таны бишрэм хоолойг Монгол гэлтгүй дэлхий хүртэл мэддэг болсон гэхэд хэлсдэхгүй боловуу. Би юу гэж хэлэх гээд байна аа гэхээр та хэний ч хүсээд олдохгүй тэр мөрөөдөл болох Оросын холбооны улсын “Болшой театрт” дуулсан байдаг. Энэ бол чадалтай дуурийн дуучны түүх юм шиг ээ?

-20, 30-хан жилийн түүхтэй Монголын тайзнаас дэлхийн таван том театрийн нэг Орос улсын “Болшой театр”-ын тайзнаа дуулна гэдэг нэр хүндийн баталгаа буюу миний мэргэжлийн дуучны хувьд өгсөн олон улсын баталгаа үздэг. Миний ард түмэн намайг сонсдог, хүлээдэг хүндэлдэгийн илрэл гэж боддог. Би өөрөөрөө бахархахаас илүү намайг тайзан дээр гаргаж өгсөн тайзны минь хүч, хамт олондоо баярлаж байсан.

-Болшой театраас өөр та дэлхийн ямар ямар тайзан дээр дуулж байсан бэ?

-Би олон олон газрын янз бүрийн тайзан дээр гарч байсан. Европын Чех ,Болгар, Унгар,Болгар, Румин, Герман Орос гээд л, Азийн Энэтхэг, Хятад, Тайланд, Ветнам, Латав, хойд Солонгос гээд 60-аад улс орнуудын театрт дуулсан байдаг юм. Сайхан байсан даа. Даанч хүний уран бүтээлийн нас гэдэг богино байдаг. Ер нь бол 60, 70 хүртлээ дуулдаг байсан бол сайхан байхгүй юу / инээв/.

-Урлагийн хүн болно гэдэг миний бодлоор асар их хариуцлага юм шиг ээ. Бүр асар их. Ар гэрт нь ямарваа нэгэн зовлон тохиолдсон ч үзэгчидээ хүндэтгэн юу ч болоогүй юм шиг тайзан дээр дүрээ бүтээдэг…

-Тийм шүү. Хариуцлага гэхээсээ илүү хатуу хуультай мэргэжил шүү. Гавъяат жүжигчин Чулууны Чинбат л гэхэд хүүхэд нь өнгөрчихсөн байхад хүүгээ орхиод л жүжгээ тоглож л байсан. Миний партнёр А.Хавлааш “Евгений Онегин”-д тоглож байхдаа дүүгээ Туулын үерт өнгөрснийг мэдсэн ч нүдэндээ нулимстай жүжгээ дуусгаж байсан юм. Бидэнд ар гэрийн гачигдал гарсан ч тэрийгээ тайзан дээр гаргаж болохгүй ш дээ. Хүмүүс жүжигчин хүн гоё, гоё хувцас өмсөөд л гоё шүү гэж яридаг. Энэ гоё байхын цаана өөрийгөө гаргуунд нь гаргаж байж гоё гээд байгааг бүтээдэг. Сайхан гоё харагдаж байна гэж хэлүүлж байвал энэ нь жүжигчин хүний ялалт юм.

-Та олон сайхан дүрийг амилуулсан шүү дээ. Тэгвэл энэ олон дүрүүдээсээ хэр их суралцаж байсан бэ?

-Дүр гэхээсээ илүү хүнийг л бүрдүүлж байгаа хэрэг юм. Чио чио сан гээд л хүнийг, Татъяана гээд орос эмэгтэйг, Маргарет гээд францын эмэгтэйг, Тоска гээд Италийн жүжигчин хүүхнийг би өөрийнхөөрөө амилуулж байгаа байхгүй юу. Цаасан дээрх үг, нотыг өөрийн болгоод амилуулаад дуулсан, миний зүрхээр гараад, таван мэдрэхүйгээр дамжин гарсан, хөлс хүчээрээ бүтээсэн бүх дүрүүддээ хайртай. Тэр болгонд би байгаа юм.

-Таны энэ хийсэн бүтээснийг тань улс үнэлээд 31 насанд тань МУГЖ, 36 насанд тань МУАЖ цол тэмдгээр энгэрийг тань мялаасан. Залуу хүний хувьд хэр бардамнаж, өөрөөрөө бахархаж байсан бэ?

-Сайхан байсан. Би тоодоггүй байсан гэж хэлэхгүй. Гэхдээ онгирч омогшихоосоо өмнө би энэ төрийн шагналыг дааж явах юмсан гэдэг том хариуцлагатай тулгарсан. Тухайн үед төр засаг маань энэ хүн ардын жүжигчин байж чадах хүн байна. Гадны тайзан дээр төрийнхөө нэрийг дуудуулаад явж яадах хүн байна гээд итгэн өгсөн хэрэг. Ер нь итгэлийг дааж явах шиг хүнд юм байхгүй юм билээ.

-Цагаан цаасан дээр зурсан нотыг хэрхэн амилуулж дүрслэх нь дуучин хүний авъяас юм шигээ.

-Тийм шүү. Би өөрийгөө дуурийн дуучин болсондоо азтай гэж боддог. Хөгжим гэдэг чинь зураач юм. Энэ дүр ийм хүн байна шүү гээд л . ерөнхий дүрсийг нь гаргаад өгч байгаа юм. Хөгжимтэй дуулах нь нэг өөр хөгжимгүй дуулвал бүр өөртэй адил хөгжим намайг сайн дүр бүтээхэд түлхэц болж байдаг гэж боддог. Би Чио чио сан, Нансалмаа, Тоска гээд дүрүүдийг өөрийнхөөрөө амилуулж дуулсан байдаг. Ямарваа хүн ч надтай адилхан бүтээж чадахгүй. Бүгд өөр өөрийн дотоод ертөнцтэй байдаг болохоор тэр л дээ.

-Хүнийг урмын үгээр хэлбэл цэцэг шиг дэлбээлдэг, харин жаахан муулах юм бол ганддаг гэдэг ш дээ. Та хэр магтуулж, шүүмжлүүлж байсан бэ?

-За даа. Надад магтаалын үг дэндсэн үү гэхээс дутаж яваагүй. Харин надад шүүмжлэл надад дутагдаж байсан байж магадгүй. Нэг удаа намайг Тоскагийн Ариг их удаан дуулсан гэж хэлсэн л дээ. Үүнийг би “Яагаад?” гэж хүлээж авсан. Бодоод байсан цаанаас өгсөн хэмжээгээр л дуулах ёстойг ойлгосон. Хэмжээнд нь дуулахгүй бол утгаа алдана ш дээ гэсэн дүгнэлт хийгээд өөрийгөө засаж, хурцасласан даа.

-Урлагийн хүн цаг наргүй ажилладаг. Таныг энэ их амжилтанд хүрэхэд гэр бүлийн тань хүний үүрэг их байсан байх.

-Тийн тийн үнэн. Дутуугаа дүүргэх гэж хоёр хүн нэгддэг. Миний нөхөр бол хэрвээ намайг ингэж явуулах гэж надад цаг заваа зарцуулаагүй бол сайн сэтгүүлч байх байсан. Миний нөхөр сэтгүүлч, “Ардчилал” сонины анхны эрхлэгч хүн байсан. Миний үед чинь хүүхдээ гаргаад л 45 хоноод ажилдаа ордог байлаа. Тэрэнтэй адил би хүүгээ гаргаад 45 хоноод аав ээждээ аваачиж өгчихөөд ажилдаа ордог байлаа. Заримдаа 50 гаруй хоног бригадаар тоглолтоор явах болгонд миний хань яаж зохицуулдаг байсан болоо гэж би одоог хүртэл гайхдаг. Нэг өдөр дэлгүүрт орсон чинь төмс 60 мөнгө гэлүү дээ тэгсэн би гайхаад “Өө тийм үнэтэй байдаг юм уу” гэж дуу алдаж билээ. Дэлгүүр явдаггүй л байсан байхгүй юу. Энэ бүхэнд миний хань гүйж амьдралынхаа төлөө зүтгэсэндээ хөөрхий…

-Таныг 20-р зуунд гоо үзэсгэлэн, гайхалтай хоолойгоороо тэсрэлт хийн орж ирсэн хэрнээ тайзан дээрээсээ чимээгүйхэн буусан хүн шүү гэж яридаг… – Тайзнаас бууна гэдэг амар юм биш. Гэхдээ цагаа олж тайзнаас буух ухаан надад байсан. Цагаа олж гарвал намайг нөхөх залуус гарна гэж бодон тайзаа орхисондоо. Яргуй гардагаараа гараг, дэлгэрдэгээрээ дэлгэрэг гэж бодон тайзнаасаа буусан. Гэхдээ би эрт буусан гэж боддоггүй.

-Гэхдээ та тайзнаасаа буусан ч урлагтай салшгүй холбоотой. Хөгжим бүжгийн коллежид багшаар ажиллаж байна. Хэдэн оноос хойш багшилж эхэлсэн бэ?

-1978 оноос хойш 15 жилийн хугацаанд багшилж байна. Ер нь шавь нарынхаа хийсэн бүтээснээр нь бахархаж суух шиг сайхан зүйл байдаггүй юм байна. Одоо дуурийн театрийн Энхнаран, Дэлгэрбаяр гээд эмэгтэй дуурийн дуулаачаас чиг эрэгтэй дуурийн дуулаачаас чиг миний шавь нар хот, улсын хэмжээний уралдаанд байр эзэлж байгаад багш хүний хувьд баярлах юм даа. Өөрөө дуулаад баярлаж байгаагаасаа илүү баярладаг шүү.

-Энэ жил Хөгжим бүжгийн коллежийн 75 жилийн ой тохиож байна. Энэ хугацааны 15 жил нь таны амьдралтай салшгүй холбоотой. Энэ ойгоо угтан юу юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай сургууль чинь их онцлогтой сургууль шүү дээ. Сургалт тал нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамандаа харин уран бүтээл тал нь Соёл, спорт аялал жуулчлалын яамандаа харъяалагддаг. Мөн ЕБС, Коллеж, Их сургууль гээд гурван шатны сургууль нэг дороо байдаг жинхэнэ шатласан сургалттай сургууль юм. 75 жил урлагийн хүмүүсийг бэлдэж байгааг харвал энэ их амжилтын үр шим юм. Манай сургуулийн сурагчид жилдээ сурсан зүйлээ эцэг эх, найз нөхөд, багш нартаа мөн боловсон хүчин болж очих гэж байгаа урлагийнхаа байгууллагуудад хавар тайлангаа тавьдаг уламжлалтай. Урьд жилийн тайлангууд бол төгөлдөр хуурын ангиас нэг хүүхэд, ардын хөгжмийн ангиас нэг хүүхэд, бүжгийн ангиудаас нэг хүүхэд гээд мэргэжил бүрээс нэг хүүхэд авч нэгдсэн тоглолт хийж байсан бол энэ жилийн тайлан концерт нь мэргэжлийнхээ түвшинг дээшлүүлэх үүднээс нэг бүтэн дуурь нэг бүтэн балет тоглох болсноороо их онцлогтой. Дуурийн хувьд Английн хөгжмийн зохиолч Генри Персиллийн “Дидоно Эней хоёр” тоглох болно. Удирдаачаар УГЗ Чулууны Чимэд ажиллах болно. Манай дуурийн дуулаачийн тэнхимийн 50 хүн найрал дууг нь дуулж 10-аад гоцлол хүн гол дүрийг дуулна. Дээрээс нь сонгодог бүжгийн ангийнхан “Шопениана” нэртэй балет тоглоно. Сонгодог хөгжмийн аялгуунуудыг манай оюутнууд тоглоно. Эндээс харахад дуурь балетыг оюутны хэмжээнд тавьдаг болохнээ. Багшийн эрдэм шавиас гэдгийг эцэг эх, боловсролын байгуулгуудад харуулах гэж энэхүү тоглолтыг хийх гэж байна. Ингээд зургаан настай сургуульд орсон хүүгээ ямар хүн болсоныг эцэг эх нь үзээсэй, мөн ирээдүйн боловсон хүчин ямар байна вэ гэдгийг хараасай хэмээн өнөөдөр болох тайлан тоглолтонд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

-Өөрийн амьдралын түүхээсээ багахан ч гэсэн хуваалцсан танд баярлалаа. Ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе.

http://www.news.mn

 



“Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Бат­чулуун. Би төгөлдөр хууртайгаа бол хаана ч уран бүтээлээ хйинэ, хаана ч дуулж чадна.

$
0
0

Амьд хөгжим сонир­хогч залуусын удтал хүлээ­сэн “Үүлэн үст” цомгийн баяр саяхан болсон. Бэлэн болс­ноо­соо хойш зургаан са­рын турш хүлээлт үүсгэ­сэн энэ цомгийн бүх дуу­ны хөгж­мийг “Никитон” хамтла­гийн ахлагч олны нэрлэж заншсанаар Бачка зохиож, дуулжээ. Төгөл­дөр хуур, хийл, морин хий­лийн тансаг аялгууг шингээсэн энэ бү­тээ­­лүү­дийн шүлгийг “Нис­ва­нис” хамтлагийн ахл­агч Л.Энх-Амгалан, Г.Сэр-Одын нэ­рэм­жит шагналт О.Цэнд-Аюуш, дуучин П.Хэрлэн нар зохиосон юм. Цом­гийн дизайныг “Onn & off” продакшн хийсэн байна. “Никитон” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин Б.Бат­чулуунтай хийсэн ярилц­ла­гыг уншигч танаа хүргэж байна.

-Таны шинэ цомог их удаан хүлээлгэлээ?

-Маш олон хүний сэт­гэл, хөдөлмөр шингэсэн цомгоо та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. “Нандин шүтээн” цомгоо гаргаснаасаа хойш зур­гаан жилийн дараа “Үүлэн үст” цомгоо гаргаж байна.

-Цомог бэлэн боллоо гэж өнгөрсөн оны сүүлчээр мэдээлэл өгч байсан. Зур­гаан сарын дараа нээл­тээ хийж, сонсогчдод хүргэж байна. Хүлээлт үүсгэх нь менежмент үү?

-Үгүй ээ, тийм зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд ингэж таарлаа. Өнөөд­­рийг хүртэл нээл­тийн үеэр хүргэх клип бэлэн болохыг хүлээсэн. Клипний хувьд дөрвөн цаг үеийн хайрын төлөөллийг харуулсан. “Onn & off” продакшны бүтээл. Үнэ­хээр сэтгэл шингэж хий­сэн, сайн бүтээл болсон гэдэгт итгэлтэй байгаа.

-Тоглолтын үеэр ирсэн сонсогч, фенүүдийг хара­хад нэг үеийнхэн, тэр дундаа дуучид, хамтлагуу­дын өөрсдийнх нь үеийнхэн байдаг. Таны хувьд эсрэ­гээрээ байна. Ихэнх нь залуус?

-Сайхан байна, залуус зорьж ирлээ. Манай хамт­лаг цаг хугацаанаас түрүү­лэхийг хүсдэг, эрмэлздэг. Энэ хүслээ биелүүлж чадсан болохоор залуус биднийг сонсож байна гэж ойлгож байгаа.

-Монголдоо ирж, урла­гийн гал тогоонд ороод ирэхээр Америк явах хэрэггүй байж, цаг хугацаа алдаж дээ гэж бодох үе таньд байдаг уу?

-Миний хаана байх нь манай хамтлагийн хий­гээд миний уран бүтээлд хэзээ ч нөлөөлж байгаа­гүй. Би Америк явсанаар уран бүтээл тасарсан зүйл огт байгаагүй. Би хаана ч байж болно. Хөвсгөлийн тайгад, Америкт, Улаан­баа­тарт байхдаа гол нь биш. Хамгийн гол нь би төгөлдөр хууртайгаа хамт, миний сэтгэлгээ байсаар байгаа цагт энэ дуу, аялгуу төрсөөр байх болно.

-Та уран бүтээлээ ур­ла­гийн зах зээлд зориулдаг уу?

-Би зах зээлийг сайн ойлгодог хүн. Гэхдээ зах зээлд зориулж уран бүтээл хийхэд би дургүй, зориулж хийдэггүй. Тэгэх сонир­хол­той нь түүнийгээ бү­тээж л байг. Миний хувьд өөр. Дуугаа, цомгоо, тог­лолтоо зарж борлуулж чадахгүй бол яана гэж айж уран бүтээл хийнэ, дуу зохионо гэдэг миний хэв маяг үнэхээр биш.

-Таны дууны сэдэв ихээхэн шуугиан тарьдаг. Энэ цомгийнх ч тийм байж чадсан уу?

-“Ахыгаа дэлхий дээр буулгаад аль”, “Шуурга”, “Baby”, “Яагаа ч үгүй”, “Үүлэн үст” гээд бүгд со­нир­холтой дуунууд байгаа. Би их олон сэдвээр дуулдаг ч хайрын, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг магтан дуул­­сан дуундууд олонд хүрэхдээ илүү байдаг. Га­раг дэлхийг чимсэн бүс­гүй­чүүдээ дуулах ёстой. “Үүлэн үст” дууг сонсоо­рой. Үүлэн үстэй, цасан царайтай, салхин уруул­тай, саран гунигтай гэж. Бид бүсгүйчүүдээ ингэж магтаж, тэдний өмнө мэ­хийн ёслож байна. Энэ дуунд. “Onn & off” про­дакш­ноор клип хийлгэсэн гэж би дээр хэлсэн. Сүү­лийн хоёр сар Ц.Онон­баттай уулзах бүрд энэ клипэн дээр ажил­лаж бай­даг байсан. Ингэж л их хөдөлмөр зарцуулж бүтсэн бүтээл болсон. Уч­рах тави­лантай хосууд гэдэг аль ч цаг үед төөрөг тавилан­гаараа учирдаг болохыг харуулахыг зорьсон.

-”Тайз” дуу нэрнээсээ эхлээд л сонирхол татаж байна?

-Би “Төгөлдөр хуур” дуугаа өмнө нь хүргэж байсан. Одоо бол “Тайз”-аа магтан дууллаа. Үгийг нь П.Хэрлэн найз маань хийсэн. Тайз гэдэг энгийн нүдээр харахад хэдэн мо­доор эвлүүлж хийсэн ха­рагддаг байж болох юм. Урлагийн бидэнд энэ алт юм шүү. Ахмадууд маань хайрлаж, биширч хүндэл­сээр ирсэн, бид ч хичээж байна, цаашид ч ингэх үүрэгтэй. Одоохондоо энэ дууныхаа клипний санааг урлагийн бүх төрөлд хүч авьяасаа сорьж, зүтгэж, амьдарч байгаа хүмүүсийг оролцуулаад хийнэ гэсэн бодолтой байгаа.

-Таныг цагтаа Мон­голын Элтон Жон гэдэг байсан. Та өөрөө ч тийм байхыг хүсдэг үү?

-Би Элтэн Жоны тө­гөл­дөр хуурын техникийг хамгийн их сонсдог. Тэр гайхалтай дуучин биш гэж үү?

-Үүлэн үст цомгоо оюу­­ны өмчийн эрхээр баталгаажуулсан байна?

-Урлагийн бүтээл гэ­дэг нэг талаасаа оюуны өмч. Нөгөө талаасаа хүний хөдөлмөрлөх, бүтээн туу­ривах эрх чөлөө. Оюуны хөдөлмөрийн үнэлгээг мон­голын нийгэм хүлээж авах цаг нь болсон. Одоо шууд бүх зүйлийг сайхан болохгүй ч голидролдоо орох алхам бүрийг хийх хэрэгтэй. Тиймээс ч цом­гоо Монголын оюуны өм­чийн хамгаалалтад оруул­сан. Энэ цомогт багт­сан “Үүлэн үст” кли­пийг олон нийтэд үзүүлэх албан ёс­ны эрхийг “Боловс­рол” суваг телевиз худалдан авч, гэрээ байгуулсан.

-Та рок попд шинэ үе “ам барьж” дуулдаг дууч­дын талаар ямар нэгэн байр суурь илэрхийлж байгаагүй?

-Бүгд тийм биш гэдэгт итгэлтэй байна. Аливаа бүхэн цаг хугацаа, нийг­мийн шалгаралаар л явдаг. Тиймээс би энэ тухай олон зүйл ярих дургүй. Сайн муу, чаддаг, чаддагүй, авьяастай, сонирхолтой гээд байх ёстой хүмүүс нь бүгд байж л байг. Сайнтай, муутай аливаа бүхэн бай­сан цагт л энэ нийгэм бүрддэг. Урлагт цаг цагт явах нь явж, үлдэх нь үлдэж, ирэх нь ирнэ.

Л.ЭНХТУЯА, Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин


Дээрхийн гэгээн, XIV Далай лам. Эрх чөлөө бол үнэт зүйл

$
0
0

Дээрхийн гэгээн XIV Далай лам Их Британийн “4 channel” телевизэд ярилцлага өгчээ. Буддын шашны тэргүүн өөрийн залгамжлагч эмэгтэй хүн байхыг үгүйсгээгүй бөгөөд буддын шашинтнуудын эсрэг явуулж буй хүчирхийллийг буруутгасан байна.

Бид та бүхэнд “4 channel” телевизийн хөтлөгч Кэти Ньюман Дээрхийн гэгээн, XIV Далай ламтай ярилцсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Юуны түрүүнд Дээрхийн гэгээн та зэвсгийн хуулийг чангатгах гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн саналыг Сенат эсэргүүцсэнд ямар бодолтой байна вэ? Сенаторууд үүнийг язгуур эрх, эрх чөлөөг хамгаалж байна гэж тайлбарласан. Түвдийн тэмцлийн гол зорилго нь эрх чөлөө шүү дээ. Язгуур эрх, эрх чөлөөний тухай тэдний маргааныг та юу гэж ойлгож байна вэ? 

-Энэ бол зөвхөн бууны тухай биш хүмүүс рүү гал нээж байгаа тухай асуудал. Хүмүүс нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймээс зэвсгийн зарим нэг төрлийн хяналт үнэхээр хэрэгтэй. Гэхдээ ийм хяналт энд байх ёстой. (зүрх рүү гээ заав).

-Тэгвэл галт зэвсэг өөрөө асуудал биш гэж та хэлж байна уу?

-Эрх чөлөө бол туйлын үнэт зүйл. Би эрх, эрх чөлөөг хайрлахын тухайд нэг зүйл хэлмээр байна. Зарим хүмүүс хянахыг оролддог. Гэхдээ тэд үүнээс баяр хөөр мэдэрч чаддаггүй. Бидэнд уураг тархины хүч чадал, асар их нөөц боломж заяасан. Эрх чөлөө бол амин чухал зүйл.  Нөгөө талаар, эрх чөлөө гэдэг бол хөнөөлт сэтгэл хөдлөлөө дураар тавихын нэр биш.

-Та нэг удаа “Залбирлаар энх тайван тогтоно гэдэгт итгэдэггүй, харин үйл хэргийн үр энх тайвныг тогтоох учиртай” гэж хэлсэн байсан.

-Тийм ээ.

-Хэд хоногийн өмнө та твиттер хуудсаар дээрхтэй утга адил зүйл бичсэн шүү дээ. Гэвч буддын зарим хуврагуудын үйлдэл сүүлийн үед улам аймшигтай болж байна. Бирм, Шри-Ланка дахь лалын сүм хийдэд гарсан халдлагын талаар юу хэлэх вэ? Та тэдний үйлдэлд хяналт тавьдаггүй юу?

-Мэдээж би шашны уламжлалт ёсыг нэг бүрчлэн сахидаг. Гэхдээ миний бодлоор Исүс Христ, Будда, бусад шашны тэргүүн хэн ч байсан хүн төрөлхтөний оюун санааг бүхэлд нь хянаж чадахгүй. (инээв)

-Гэхдээ энэ чинь үүрэг хариуцлагаас татгалзаж байгаа хэрэг биш үү…

-Олон жилийн өмнө ухаантай, эрдэмтэй нэгэн нөхөр маань Аргентинд нэг хуралд очсон юм. Тэр хэдийгээр эрдэмтэн хүн боловч хийж буй зүйлтэйгээ “гэрлэх” хэрэггүй гэж хэлсэн. Буддын шашинтан байлаа гэхэд буддын шашинтай гэрлэх ёсгүй гэсэн үг. Үүний нэг адил хэрэв би өөрийн итгэл үнэмшилтэйгээ гэрлэчихвэл та нарын итгэл үнэмшил сохорч, өөр зүйлийг бодитоор харахаа болино шүү дээ. Зарим фундаменталистууд зөвхөн өөрсдийнхөө зөв гэж бодож, бусдыг бодлыг үгүйсгэдэг. Зөрчил тэмцлийн гол шалтгаан нь шашинтай холбоотой байдаг. Гэхдээ бодит байдал дээр энэ бол эдийн засаг, улс төрийн ялгаа шүү дээ.

-Тэгвэл өөрийгөө Бирмийн “Бин Ладен” хэмээн нэрлэж, хэдэн арван мянган хүнийг элсүүлсэн, Буддын шашны хувраг Вирату лалын шашны сүм хийдүүдийг галдан шатааж буйг юу гэх вэ? Юу тэднийг ингэхэд түлхэж байна?

-Би мэдэхгүй. Болж буй явдлын талаар ойлгож мэдэхгүй байж ярих нь таамаглалтай л адил. Энэ бол зөв зүйл биш.

-Гэхдээ та энэ үйлдлийг буруутгаж байгаа биз дээ?

-Мэдээж энэ бол буруу үйлдэл.

-Энгийн сэдэв рүү орохын өмнө би нэг зүйл асууя. Таныг Түвдийн улс төрийн удирдлагаа шилжүүлснээс хойш олон лам хуврагууд зулын гол болсныг та бид мэднэ. Та өөрсдийгөө шатаасан тэдгээр лам нарын эр зоригийг магтаж байсан. Зарим хүмүүс үүнийг хариуцлагагүй үйлдэл гэж ойлгож байгаа байх. Та үүнийг юу гэж зөвтгөх вэ?

-Би одоо ч энэ явдалд гашууддаг. Би BBC-д өгсөн ярилцлагадаа ч энэ талаар ярьж байсан. Ийм шийдмэг үйлдлийн үр дагавар юу байж болох талаар. Гэхдээ би хэзээ ч тэднийг уриалж байгаагүй. Нөгөө талаар надад тэдэнд санал болгох илүү дээр санаа байхгүй. Хэрэв байсан бол би энэ нь зөв, тэр нь буруу гэж хэлэх байлаа.

-Хятадын шинэ удирдлагын талаар ярилцъя. Та Хятадын шинэ дарга Ши Жинпинийн аавыг таньдаг байсан гэдэг. Та түүнд бугуйн цаг бэлэглэж байсан ч удаатай. Шинэ удирдагчтай үл мэдэг сэжмээр ийн холбогдсон нь Түвдийн ирээдүйн талаар танд найдвар төрүүлж магадгүй юм?

-Хэлэхэд хэцүү. Коммунист систем бол ганц хоёр хүн тохиролцоод маневрлах зүйл биш. Би энэ системийг нэгдмэл цул гэж ойлгодог. Хэрэв Хятадыг коммунизмтай 60 жил ханилсан гэж үзвэл дөрвөн эринд хувааж болно. Мао даргын эрин. Үзэл суртлыг дэлгэрүүлэхэд суртал ухуулга маш чухал байсан. Дараа нь улс орны эдийн засагт нээлттэй бодлого барьсан Дэн Сяопиний эрин. Маш олон өөрчлөлт бий болсон. Тэгээд Коммунист нам жирийн ажилчин ангийнхны нам байхаа больж, ерөнхий сайд нарын эрин эхэлсэн. Гэхдээ ажилчин ангийнхны төлөөлөл энэ намд байх ёстой. Дараагийнх нь Ху Жинтаогийн эрин. Эдийн засгийн хөгжлийн үр дүнд баян, ядуугийн ялгаа бий болж, эрэг орчмын болон эх газар амьжиргааны стандарт тогтсон. Өнгөрсөн хугацаанд үгүйлэгдэж байсан хүний эрхийн асуудал ч сөхөгдөх болсон. Тиймээс Ху Жинтао дэлхийн улс орнуудын харилцан нийцтэй нийгмийн ач холбогдлыг чухалчилсан.

Тэгэхээр энэ юуг харуулж байна вэ гэхээр авторитари намд ч бодит боломж байна. Өнөө үед ардчилал, нээлттэй, ил тод байдал, хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчим дэлхий нийтийн гол чиг хандлага болж байна. Хятад ч гэсэн хичнээн хүчирхэг байх нь хамаагүй, дэлхийн нэг хэсэг шүү дээ. Хятад өдөр бүр гадаад ертөнцтэй холбогддог. Энэ бодит шаардлагаар Хятад хүмүүс ч дэлхийн чиг  хандлагыг дагах болсон. Энэ л миний ирээдүйг өөдрөгөөр харж буйн гол шалтгаан. Зургаан сар, нэг жил, хэдэн жил ч болсон өөрчлөлт ирнэ гэдэгт би итгэж, хүлээж байна.  Ху Жинтаогийн харилцан нийцтэй нийгмийн уриа бол маш зөв бас чухал. Гэхдээ нийцэл нөхөрлөлөөс, итгэлээс, зүрхнээс бий болох ёстой.

-Хятадуудыг тэнд очиход ямар ч зам, төмөр зам байгаагүй.

-Тэр үнэн.

-Харин одоо уулын хурдны зам, бас сайн төмөр замтай болсон. Зарим талаар тэнд амьдрал сайжирсан гэх гээд л байна л даа. Тийм биш гэж үү?

-Тэр үнэн. Ерөнхий сайд төмөр зам тавих төсөл зарлахад би таатай хүлээж авсан. Тэр үед зарим нөхөд маань, Түвдүүд таатай байгаагүй.

-Хятад зарим талаар Түвдэд сайн зүйл хийж байна.

-Олон барилга барьсан нь сайн хэрэг. Гэхдээ бид бол амьтад биш,  хүмүүс. Эрх чөлөө бол хамгийн үнэтэй зүйл.

-Бидний ярилцаж буй хөгжил дэвшилд материализм гарч ирж байна. Та 2008 оны санхүүгийн хямралын шалтгааныг шуналтай холбоотой гэсэн. Британид саяхан нэгэн банкир Рич Ричи гэгч ажлаа өгөхдөө олон сая фунт стирлингийн хөлс авсан. Таны бодлоор засгийн газар үндэстэн дамнасан корпорациудын шуналыг хязгаарлахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Би мэдэхгүй байна. Миний бодлоор засгийн газар хүний сэтгэл зүй, оюун санааг судлахад илүү цаг зарцуулах хэрэгтэй байх.

-Засгийн газар татварыг дээд хэмжээгээр ноогдуулах ёстой юу?

-Тэрийг би мэдэхгүй. Мэргэжилтнүүд л үүнийг мэдэх байх.

-Та ийм цаг ирэхийг харахыг хүсч байна уу?

-Би үнэхээр мэдэхгүй. Эдийн засаг, мөнгөтэй холбоотой асуудал дээр миний мэдлэг ноль шүү дээ.

-Та хэдэн жилийн өмнө Түвдийн улс төрийн удирдлагаас татгалзсан. Ромын пап энэ жил суудлаасаа буулаа. Танд ийм санал тавьбал та яах вэ?

-Би сонгуулиар Далай лам болоогүй. Хүмүүс намайг хойд дүр гэж тодруулсан юм.  Энэ бие барагдах хүртэл би Далай лам байна.

-Таныг тодруулах үед хоёр настай, сэнтийд залахад дөрвөн настай байжээ. Танд хувь тавилантайгаа эвлэрэхгүй үе байсан уу?

-Би бүр багаасаа шашны ном үзэж судалж эхэлсэн. Заримдаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад тэдэнтэй адилхан байхыг хүсдэг байлаа. Гэвч яваандаа ухаан суугаад өөрийгөө тэр бүр тохиолдоод байдаггүй хувь зохиолтой гэдгээ ойлгосон. Эцэст нь буддын шашны хувраг болсон нь зөв зам гэдгийг ухаарсан.
Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Нэг жишээ татахад, би бол оройн хоол огт иддэггүй. Жин хасч, эрүүл байхад их тустай.

-Таны зөвлөгөөг санаж авлаа.

-Хүмүүс жин нэмж байгаа талаар үргэлж гомдоллодог хэрнээ үргэлж идэж байдгийг та харсан байх.

-Таны зөвлөгөө олон эмэгтэйд таалагдах байх. Таны залгамжлагч эмэгтэй хүн байж болно гэж та бодож байна уу? Боломжтой юу?

-Боломжтой. Олон жилийн өмнө намайг Парист эмэгтэйчүүдийн сэтгүүлд ярилцлага өгөхөд ингэж асууж байсан юм. Би тийм гэж хариулсан. Түвдийн уламжлалын дагуу дээд хамба нарын дунд хандмаа нар ч байдаг. Зөвхөн өнөө цагт, орчин үед ийм болсон юм биш, бүр 600 жилийн өмнөөс нэр хүндтэй ханд­маа нарын хойд дүрийг тодруулдаг байсан юм.

-Таны хойд дүрээр эмэгтэй хүн тодрохыг та сайн хэрэг гэж бодож байна уу?

-Сайн л хэрэг. Биологийн хувьд эмэгтэйчүүдийн бусдыг хайрлах энэрэх сэтгэл нь эрчүүдийнхээс илүү хөгжсөн байдаг. Бусдын зовлонг ойлгохдоо ч илүү. Эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэлзүйг харуулсан туршилт хийсэн. Тэдэнд зовж шаналсан хүний тухай кино үзүүлэхэд эмэгтэй хүн өр нимгэн, бас хариу үйлдэл нь илүү хүчтэй байгаа нь тогтоогдсон. Бидний амьдарч буй XXI зуунд зөвхөн боловсрол биш, бие биенээ хайрлах, энэрэх сэтгэл чухал болоод байна.
Тиймээс эмэгтэйчүүдэд илүү потенциал байгаа учраас хүний энэрэн нигүүлсэх үйлсэд идэвхитэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй.

-Үүнийг сонсоход таатай байна. Дээрхийн гэгээнтэн. Баярлалаа.

Орчуулсан Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин  №009

“Dalai Lama: I would be pleased if my successor was female”
May 2, 2013
In an interview with Presenter for Channel 4 News Cathy Newman, the 14th Dalai Lama states that he, “Would be pleased if his successor was female.

Q:I wanted to ask you first, Your Holiness, about guns and the Senate who has voted against President Obama’s extra gun control. In some ways the Senators are saying that they’re defending a fundamental freedom. Freedom is of course at the heart of Tibet’s struggle. Is there any sense in which you understand their argument about freedom?

His Holiness: Actually, it is not guns itself just open fire so first it is people. So really there needs to be some kind of gun control that must take this here (points to heart).

Q: So the gun itself is not the problem?

His Holiness: And then, of course freedom is extremely important. I think even other elements also love freedom. Some people try to control, they also show unhappiness. We have this power of the brain, and we have a lot of potential, creativity. So freedom is very very essential. But in the meantime, freedom does not mean you can carry out any act out of destructive emotions. No.

Q: You said not so long ago, that “I don’t believe peace will come through prayer. Peace must come through our actions.”

His Holiness: yes

Q: And indeed, there was a Tweet that went out from your account yesterday that made a similar point. But the actions of some Buddhists in recent times have sometimes been very bloody. I’m thinking of the attacks on the Muslims in Burma and Sri Lanka. Do you have no control over their actions there?

His Holiness: Of course, even I think I do all religious tradition. I think the supreme or teacher like Jesus Christ or Buddha they cannot control all human’s minds. (laughs)

Q: But isn’t that abdicating…

His Holiness: One wise friend, one scientist, many years ago in Argentina had a meeting. He was a physicist. He mentioned our meeting. He as a scientist thought that he should not develop an attachment towards his own scientific field. That means, I am Buddhist, I should not develop an attachment towards Buddhism. Now, this is the real point. If I am too much attached to my own faith, then your whole mental attitude becomes biased. With a biased mind you cannot see the other side’s view objectively. So I think some of those fundamentalists they only think of themselves, and do not think of the others well. So this is one of the things.
Then, another thing, I think in many cases some conflicts are in the name of religion. But in reality, it is economic or political differences. So then people use the name of religion.

Q: So what is the motivation of, for example, the Buddhist Monk Wirathu, who calls himself “the Burmese Bin Laden”? He has got tens of thousands of followers and he has been accused of stoking anti Muslim hatred. What is his motivation?

His Holiness: I don’t know. I have not had the opportunity to study it very thoroughly, so unless we know the situation fully, just to make a comment is like speculation. It’s not righteous.

Q: But you condemn him, presumably?

His Holiness: Of course he is wrong.

Q: Before we move onto more peaceful subjects, since you retired as political leader, there has been a wave of self immolations as you’re aware. You have in the past … praised the courage of these people who set fire to themselves. Some people might see that as somewhat irresponsible. How do you justify that?

His Holiness: Right from the beginning, I expressed in I think one BBC interview. Firstly I expressed my deep sadness. Then I express my doubt how much effect we can have from such drastic action. So I never gave encouragement.
In the meantime I also mentioned, from my side, I have nothing to offer them. If I have something that I can offer them, then I would say: you should do this, you should not do this.

Q: Let’s talk about the new Chinese leadership. You knew the new Chinese President Mr. Xi’s father. In fact I think you gave him a watch some time ago. Does that, the fact that you have some kind of tenuous relationship with the new leadership, does that give you hope that there may be some way forward.

His Holiness: That is difficult to say. The communist system is such that one or two individuals cannot manoeuvre independently. However, I always looked in a more holistic way. If people think, China and the Communist Party lasted over 60 years. You have Chairman Mao. I usually call them four era’s. You have Chairman Mao, whose emphasis is important for ideology. Then the Deng Xiaoping era whose emphasis is important for economy. Keep open. So I think a lot of changes have taken place since then. Then the Chancellors era, where the Communist Party is no longer the party of the working class people. But the party should represent working people. So these are the three ideas. Then the Hu Jintao era. Because of the economy’s development, you get rich and poor and the living standard in coastal areas and the interior places. And then certain rights, which in the past they took for granted. Therefore, Hu Jintao stressed the important of promoting a global harmony society.

So this shows the same authoritarian party, there is the possibility, add according new reality.

Now today, obviously, the world trend has a goal of more democracy, openness, transparent, rule of law. So China, no matter how powerful, is still part of the world. And China is everyday engaged with the outside world. So under that reality, so people from China have to go along with the world trend. That is my basic reason to be optimistic. Now, look, wait, and whether it is 6 months, or a year, or a few years, I think things will change. Society…. And then Hu Jintao’s slogan promoting harmonious society is absolutely right, it is very important. But harmony must come from friendship, trust, from the heart, from here (points to heart).

Q: When the Chinese took over there were no highways there was no railway.
Now 20km of highway, and an amazing railway. I mean in some ways life has improved there has it not?

His Holiness: That is true. I welcomed it when the Chancellor announced the construction of a railway link. I welcomed it. At that time some of my friends, some Tibetans, really had a negative attitude. But I openly welcomed them.

Q: So in some ways China has been good for the Tibetans

His Holiness: A lot of the constructions were very good. But we are human beings. As I mentioned earlier freedom is something very important. We are not animals.

Q: With the kind of progress we’ve been talking about has come materialism, and you blamed the 2008 financial crisis on greed. Just yesterday we had a banker here in Britain, Rich Ricci who quit, getting a multi-million pound pay off. What more do you think governments should be doing to tackle greed around the world?

His Holiness: I don’t know. I think government needs should take some time to study about human psychology, the human mind.

Q: Should governments be imposing maximum pay?

His Holiness: That I don’t know. An expert would know these things.

Q: Would you like to see that though?

His Holiness: I really don’t know. Money matters, the economy matters, my experience and my knowledge on this is zero.

Q: Finally, you retired as a political leader a couple of years ago. The Pope quit this year. Do you ever wish this was an option open to you at some point?

His Holiness: I became Dalai Lama not out of election. But someone recognise reincarnation

Q: You were discovered.

His Holiness: So as long as this body remains, I will remain the Dalai Lama.

Q: You were discovered at the age of two and were put on the throne at the age of four. When you were little did you ever wish you hadn’t been discovered?

His Holiness: When I was very young, when I did some studies, then sometimes I felt I should be an ordinary boy then I can play more and have more freedom. Then gradually I developed awareness, thinking more this is a good opportunity. And then eventually I really realised that monkhood, as a Buddhist monk, I think is very very healthful. You see to maintain peace of mind; a healthy body. I think one thing, a silly example maybe not important, but as a monk no dinner. So that is also very helpful, to reduce my weight!

Q: I will remember that tip!

His Holiness: You see some people complain that they are overweight, but are always taking something.

Q: I’m sure many women would like to do that. Final question. Do you think the next Dalai Lama could be a woman? Is that possible?

His Holiness: Possible. Many years ago in Paris, in I think a woman’s magazine, they interviewed me. The first time this question came. I answered yes. In Tibetan tradition there are amongst the high Lama some females. Not only today in modern times, but I think 600 years ago already there were highly respected female reincarnations there.

Q: Would it be a good thing if the next Dalai Lama was a woman? Would that be good in your view?

His Holiness: I think it’s good, because you see, biologically females have more potential to develop affection or love to others. More sense of console to others suffering. Some scientists have tested this. Two people, one male one female watching a movie of a person passing through painful experiences. Then even on the physical level the female was more sensitive with responses much stronger.
So therefore I am usually saying, now we are in the 21st century, not only is it about education, but also about education about warm heartedness. Also education is one part of this, here females have more potential so should take a more active role regarding the promotion of human compassion and human affection.

Q: I’m very pleased to hear that. Your Holiness, thank you very much.

Source: 4 channel

http://english.news.mn/content/142755.shtml


ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН XIV ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ: БИД XXI ЗУУНЫ БУРХНЫ ШАШИНТАН БАЙХ ЁСТОЙ

$
0
0

2013-05-06 11:09:52

Монголын 20 шахам сэтгүүлчч Ариусахуйн орон Дарамсалаг зоръж, Дээрхийн гэгээнтэнтэй уулзаад ирэв. Бидний энэ аяллыг “Дилав хутагт” сан санаачлан зохион байгуулж, Дилав хутагт өөрийн биеэр АНУ-аас Дарамсалад хурэлцэн ирсэн юм. Дөрөвдугээр сарын 26 буюу Далай багшаас адис хуртэж, айлдварыг нъ сонсох өдөр Хималайн нуруунаас аршаалсан бороо шивэрч, яг ууязах цаг мөчид наран мандаж, сэтгэл нэн таатай байв аа. Далай багш биднийг нэн өөриймсөг хулээн авлаа. Тэрбээр хун бүхэнтэй гар баръж, манай багийн ахлагч, СГЗ, сэтгүүлч Ү.Хурэлбаатарын сахлыг имэрч, “Чингис хаан” хэмээн хөхиунээр дуу аядан инээж харагдана. Уулзалт хоёр цаг илуу ургэлжилж, бидний асуусан бүхэнд дэлгэрэнгуй хариулт өгөв. “Далай багш сэтгүүлчидтэй хэзээ ч ингэж удаан уулзаж байгаагүй” хэмээн манай багийн хөтөч “Дилав хутагт” сангийн ажилтан, лам А.Батцэнгэл, “Будда” продакшны сэтгүүлч Ц.Гүрсэд нарын зэрэг хүмүүс яръж байсан.
Тэр их сониуч хүн бололтой. Урд нъ тавъсан микрофон, дуу хураагч энэ тэрийг оролдон, нудэндээ ойртууяан баръж үзнэ. Байсхийгээд чин сэтгэяийн гүнээс, шашин, орчлон ертөнцийн ёс жаяг, хун байхын утга, хайрлан энэрэх сэтгэл, учир шалтгааныг ухан таних итгэл зэрэг олон сэдвээр түүний айлдсан айлдвар эрхэм уншигчдад минъ сонин байх болов уу хэмээж, ярилцлагыг бүрэн эхээр нъ хүргэж байна.

-XXI зуунд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг нэн чухал боллоо. Ялангуяа ардчилсан улс орон дахь хэвлэлийн эрх чөлөө бүр ч илүү эрхэм байна. Монгол бол эртний баялаг уламжлалтай шашин соёл, орчин үеийн хөгжил дэвшлийг хослуулсан улс орон. Уламжлалт шашин, соёлоо хөгжүүлэхэд сүм хийдүүдэд ихээхэн үүрэг байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтан та бүхэн ч үүнд чухал оролцоотой гэж бодож байна. Би Энэтхэг болон Америк, Европ, Азийн улс орнуудаар явах үедээ сэтгүүлчдэд “Өнөөдөр зөв явдал мөр, энэрэн нигүүлсэх болон бусдад туслах тусч сайхан сэтгэл зэрэгт анхаарлаа хандуулах нь багасч байгаа тул сэтгүүлч та нар ийшээ онцгой анхаараарай” гэж захисаар байгаа. Шашин хоорондын эв зохицолд ч адил анхаарах хэрэгтэй. Монгол Улс түүхийн талаасаа бурхны шашинтай улс орон. Монголчуудын зан заншил бурхны шашинтайгаа шууд уялдаа холбоотой.

Орчин үеийн хөгжилд хүрэхийн зэрэгцээ дотоод сэтгэлийн амар амгаланг олоход бурхны шашин та бүхэнд тусална. Монголчуудын дотор янз бүрийн шашин шүтдэг, эсвэл ямар ч шашин шүтдэггүй хүмүүс байж болох ч нийтэд нь авч үзвэл Монголын шашны соёл бол яахын аргагүй бурхны шашин мөн. Бурхны шашныг шүтнэ гэдэг зүгээр л шашин шүтэх эрх чөлөөний асуудал биш. Хамгийн гол нь энэ шашны ач тус юу вэ, үүнийг шүтэхийн учир шалтгаан нь хаана байна гэх мэтийг ойлгож, ухаарч шүтэх нь чухал. Хэрвээ бурхны шашин шүтэх гэж буй бол энэ шашны цаад утга учрыг ухаарах хэрэгтэй.

Сэтгүүлч та нар бурхны шашны талаар мэдээ мэдээлэл түгээхийн зэрэгцээ сургалт судалгааны зүйлүудээс олон нийтэд хүргэж байх хэрэгтэй. Бурхны шашинд бие эрхтний мэдэл, сэтгэлийн мэдэл зэргийг хэрхэн ялгадаг талаар хэвлэл мэдээллээр тайлбарлан ярьдаг байвал сайн. Би сэтгүүлчдэд “Та нар заан шиг урт хошуутай байх хэрэгтэй шүү гэж хэлдэг. Бодит үнэн хаана байна, тэр бүгдийг зааны хошуугаар үнэртэх адил эрж олоод, ард түмэнд түгээдэг байх ёстой. Шударга байр сууринаас, туйлшралгүй, хэн нэгэнд тал тохой таталгүй, бодит байдал сайн, муу ямар ч байсан ч тэр хэвээр нь, үнэн зөвөөр нь ард түмэнд таниулах нь чухал шүү.

Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаадаа би маш их баяртай байна. Энэ газрыг зорин ирсэнд чинь талархаж байна. За ингээд асуулт хариултаа эхэлье.

СГЗ, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар: -Дээрхийн Гэгээнтэн таны ачлал ивээлээр 1979 оноос хойш Монгол оронд бурхны шашин дахин дэлгэрсэн. Их хөлгөний уламжлалыг хадгалж ирсэн Төвд, Монгол хоер орны бурхны шашмы цаашдын хөгжил ямар байвал зохистой вэ?

-Таны хэлсэн үнэн билээ. Төвд, Монголд дэлгэрсэн бурхны шашин нь их хөлгөний онцлог бүхий шашин мөн. Монголд бурхны шашин дэлгэрсэн цаг хугацааг гурав хуваадгийн сүүлийнх нь манай Төвдөөс дэлгэрсэн гэж үздэг. Монголоос эрдэмт лам хуврагууд Төвдөд олноороо ирж, ном үзэж байлаа. Тэдний туурвисан гайхамшигтай ном зохиолууд бишгүй бий.

Ьурхны шашны үзэл онолыг учир шалтгааны ухаанаар нотлон тайлбарласан ловон Чоглан болон Чойдаг нарын арга зүй бол Төвдийн шашин юм гэдэг дээр дэлхийн эрдэмтэн мэргэд санал нэгдэж байгаа. Ьурхны шашинтай бүх улс орон ийм биш. Жишээлбэл, Хятад, Япон, Солонгос гэх мэт улс орнуудад хэдийгээр Их хөлгөний шашин дэлгэрсэн, “Ьилгүуний зүрхэн” судрыг уншдаг боловч учир шалтгааны ухаан, нотлохуйн ухаанд төдийлэн суралцдаггүй мэт байдаг. Ловон Чоглан, Чойдаг нарын учир шалтгааны ухааныг анхааран судалдаг нь гагцхүү Төвдийн бурхны шашин. Төвдийн бурхны шашин ийм байх тул Төвдөөс Монголд дэлгэрсэн бурхны шашин ч тэр мэт байх нь дамжиггүй. Ар болон Өвөр Монголоос учир шалтгааны ухаанд мэргэшсэн агуу том эрдэмтэд олон төрж гарсан нь түүхэнд тод бий. Жишээлбэл Алшаагийн Дандар лхарамба гэж агуу эрдэмтэн байлаа.

Энэхүү бусдаас онцгой шашныг хадгалж, хамгаалж, хөгжүүлэн авч явах нь уг шашны сургаал номлолд сайтар суралцаж чадах, эсэхээс шалтгаалах болно. Ьи Төвдийн буддист, Хятадын буддист болон бусад бурхны шашин шүтдэг бүх хүмүүст “Ьид XXI зууны бурхны шашинтан байх ёстой шүү” гэж хэлдэг. Энэ бол орчин үеийн мэдлэг боловсролтой, дээр нь бурхны шашны суурь онолыг сайтар ухаарсан байх хэрэгтэй гэсэн үг. Төвдүүд бид өдгөө бусдын нутагт цагаачлан амьдарч байгаа ч халх, буриад, халимаг тэргүүтэй монгол үндэстэн нийт 400 гаруй лам хуврагт бурхны шашны боловсрол олгож байна. Энэхүү сургалтад лам хуврагууд тасралтгүй хамрагдах хэрэгтэй. Үүний зэрэгцээгээр өөрсдийн нутаг орон, сүм хийдүүдэд энэхүү сургалтыг бүрэн гүйцэд дэлгэрүүлэх учиртай. Цаашдаа зөвхөн сүм хийдэд бус, ерөнхий боловсролын сургуульд ч дэлгэрүулэх нь зүйтэй гэж бодож байна. Манай энд Төвдийн дунд сургуульд бурхны шашны сургаалыг хичээлийн хөтөлбөрт оруулж, уламжлалт сургалтын арга болсон буддын гүн ухааны дагсал хаялцах аргыг нэвтрүүлээд байгаа. Жирийн охид, хөвгүүд дагсал хаялцан ном үзэж байгаа. Мөн Ладакт сурагчид бурхны шашны сургаалаар асуулт хариултын мэтгэлцээн зохион байгуулдаг болсон. Яваандаа Монголд энэ арга барилыг хэрэгжүүлбэл сайнсан. Энэ бол заавал бурхны шашинтан болох хэрэгтэй гэсэн үг биш. Хамгийн гол нь бурхны шашны үзэл онол, ялангуяа дотоод сэтгэл судлалын арга ухааны талаар ойлголт өгөх нь чухал юм. Нийт ард түмэн ч өөр хоорондоо ярилцан хэлэлцдэг байх хэрэгтэй. Заавал ямар нэг хутагт хувилгаан, лам багшийг ширээнд залж ном сонсох бус, тойрч суугаад ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцдог байх нь чухал. Энэ бүгдэд хүмүүс хэр ач холбогдол өгөхөөс бүх зүйл шалтгаалах болно.

Өдгөө Барууны болон Америкийн сэтгэл судлалын эрдэмтэд бурхны шашны сэтгэл судлалын асуудлыг маш анхааран судалж байна. Тэдний үзэж байгаагаар сэтгэл судлалын ухаан, түүний тайлбарт бурхны шашны сургаал номлол маш их тус болж байгаа гэсэн.

“Лавайн эгшиг” радио-Д.Нямсамбуу: -Монголчууд бурхны шашны эртний уламжлалтай ард түмэн. Бурхны шашны уламжлалт арга ухаан болон эдүгээ Барууцд дэлгэрч байгаа арга барил хоерт сайн, муу тал байна уу? Тухайлбал Баруунд зан заншил, итгэл үнэмшил гэхээс илүү судалгаанд түлхүү анхаардаг. Та эдгээрийн ялгааг хэлж өгнө үү.

-Гүрэм засал, лүн ван хүртэх төдийгөөр явах нь бурхны шашин түргэн доройтохын шалтгаан болно. (инээв) Ьүх шашинд хурал ном хурах,
ерөөл тавих зэрэг зан үйлүүд байдаг. Эд баялаг бүтээх, нас уртасгах, дайснаа номхотгох гэх мэт амарлингуй, хатуу, эрхэнд хураах зан үйлүүд бурхны шашинд арай илүү. Гэвч үүгээр бурхны шашны амин судсыг барьж чадахгүй ээ.

Урьд өмнө бурхны шашин байгаагүй улс оронд эдүгээ бурхны шашныг сонирхох болсон нь бидний сууж буй энэ өрөөнд залаатай байгаа 17 бандида нарын сургаал номлолыг сонирхох болсонтой холбоотой. Эдгээр эрдэмтэн бандида нарын сургаал номлолд зан үйлүүд байдаг боловч гол сургаал нь биш. Тэдний төв үзэл, билиг барамид, учир шалтгааны ухаан, абидармын ёсуудыг сайтар номлосон сургаал номлол нь өнөөгийн шинжлэх ухаанд үнэ цэнэтэй болсоор байгаа юм. Би нэгэн жишээ хэлье. 1960-аад оны эхээр Ладакт анх очих үед орчин үеийн мэдлэг боловсролтой, Англид сургуульд сурсан, улс төрийн өндөр албан тушаалтай нэгэн сайд сүм хийдүүддээ төдийлэн анхаарахгүй байгаа нь ажиглагдсан. Тухайн үед Ладакт сүм хийдүүд гүрэм заслыг их хийдэг байсан ч мэдлэг боловс-ролтой хүмүүс үүнд төдийлэн ач холбогдол өгөхгүй байгаа нь тодорхой байв. Бурхны шашныг таниулан тайлбарлах ажиллагаа алгуур аажмаар өргөжсөн бөгөөд өнөөдөр бурхны шашны яриа хэлэлцүүлэгт их, дээд сургууль төгссөн залуучууд болон улс төрийн албан тушаалтай хүмүүс голлон оролцдог болсон. Гүрэм засал, зан үйлүүд нь бурхны шашны талаарх сургаал номлолд сайтар суралцсан мэдлэг боловсролд суурилж чадвал үр дүнтэй байх болно. Ьурхны шашны сургаалын талаар мэдлэг үгүй бол “Ум а хум” гэж хэлсэн төдийхнөөр үр дүн гарахгүй.

Бурхны шашныг эшлэлийн болон онолын гэж хоёр хуваадаг. Эшлэлийн шашныг бурхны шашны сургаал номлолыг сонсох болон номлохын үүднээс дэлгэрүүлдэг бол онолын шашныг сон-сож авсан мэдлэгээ авлага болгохын үүднээс дэлгэрүүлдэг учиртай. Эшлэлийн эрдэм нь эхэнд, онолын эрдэм хойно нь бий болдог. Эшлэлийн болон онолын шашин дэлгэрэхийн суурь нь бурхны шашны сургаалд сайтар суралцах явдал юм. Би эдгээр арван долоон бандида нар эртний Наланда хийдийн алдарт профессорууд юм шүү гэж хэлдэг. Жишээлбэл, хутагт Нагаржуна гэхэд бурхны шашинд хоёрдугаар Бурхан багш гэж алдаршсан хүн шүү дээ.

Бурхан багшийн айлдсан 100 гаруй боть номыг төвд хэлээр орчуулж “Ганжуур”-ыг гаргасан. Нагаржуна тэргүүтэй эртний эрдэмтэн мэргэд түүнд тайлбар хийж, олон бүтээл туурвисныг “Данжуур” хэмээн нэрлэсэн. Эртний мэргэдийн эдгээр сургаал номлол өдгөөг хүртэл өвлөгдөж ирсэн бөгөөд хэрэв тэд зөвхөн зан үйё, гүрэм заслын ном номлосон бол 2000 гаруй жилийг туулан ирэхгүй байх байсан биз.

МҮОНТ-П.Алтанцэцэг: -Таны айлдварт шашнаас ангид ес суртахууны талаар маш их гардаг. Энэ талаар та Монголын ард түмэнд хандан сургаалаа айлдана уу?

Бурхан багш шавь нараа оюун санааны цар хүрээгээр нь гурван хөлгөн, оюун ухааны хүчин чадлаар нь дөрвөн тогтсон таалал гэж хуваан сургаал номоо айлдсан байдаг. Бурхан багшийн сургаалын гол үндэс, суурь нь бодьгалын “Би үгүй”-н онол байдаг. Бурхан багш зарим шавь нарын оюун санаанд тааруулж “Би гэгч байна, таван цогцсыг үүрэгч би хэмээгч байх болой” хэмээн айлдсан юм.

Бурхан багш “Гэлэнгүүд ээ, алтыг олон дахин нягтлан шалгадаг шиг миний сургаалыг мөн тэр адил шалгаж нягтлан үзэх хэрэгтэй” хэмээсэн
байдаг. Саяхан би дэлхий дээр 7.0 тэрбум хүн амьдарч байгаагийн 1.0 тэрбум нь огт шашин шүтдэггүй гэсэн судалгааг олж харлаа. Хэрэв Ьурхан багш энэ цаг үед морилсон бол “шашнаас ангид ёс суртахуун”-ыг зайлшгүй номлох байсан. Ьарууны орны зарим хүмүүс “шашнаас ангид” гэдгийг шашинд хүндэтгэлгүй хандаж байна гэсэн байр сууринаас хүлээн авч байгаа ч энэ нэр томъёо Энэтхэгт одоогоос 3000 гаруй жилийн өмнө хэрэглэгдэж эхэлсэн байна. Энэтхэгт “secular” гэдэг үгийг бүх шашинд хүндэтгэлтэйгээр хандаж буй гэсэн утгаар хүлээн авдаг.

Манай дэлхий дээр үүсээд буй асуудал бэрхшээлийн ихэнх нь зөв явдал мөр, сайхан сэтгэл, шударга байдал дутагдсанаас үүдэж байна. Худал хуурмаг, омог бардам, шударга бус байдал бэрхшээлийг үүсгэж байгаа. Хэрвээ ямар нэгэн шашин шүтдэг бол тухайн шашинд энэ бүгд хориотой. Шашин шүтдэггүй хүн “Би худлаа хэлсэн ч болно, надад ашигтай бол үүнийг яасан ч яахав” гэж боддог. Тэр бүү хэл хутагт хувилгааны нэр зүүсэн хэрнээ худлаа хэлж, бусдыг хууран мэхэлж, хууль бус арга хэрэглэж байгаа хүн байна шүү дээ. Энэ бол шашин, сургаал номлолдоо үнэн сэтгэлээсээ итгэж үнэмшдэггүйн шинж юм.

Би анх Монголд очих үедээ нэгэн музейд очсон. Нэгэн хүний ангайсан аманд ард түмэн цувран орж байгаа зураг тэнд байсан. Ийм явдал гарч байгаа шүү дээ. Аман дээрээ сайхан үг хэлдэг ч бодит байдал дээр эсрэг байдаг нь зөндөө.

Зөв явдал мөр, сайхан сэтгэл, шударга байдал улс оронд, ард түмэнд, гэр бүлд, хувь хүнд тус болно. Энэ талаар нарийн ойлголт өгөх хэрэгтэй. Үүнийг ямар нэгэн шашинтай холбон тайлбарлавал шашин    хүнд үр дүн гарахгүй.

Тийм учраас энэ ойлголтыг шашнаас салгаж, зөв явдал мөрөөр явах хэрэгтэй, сайхан сэтгэлтэй байх учиртай гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Анагаах ухааны эрдэмтэд нэгэн судалгаа хийжээ. Худал хэлдэг хүнд стресс үүсдэг, амин хувиа хичээмтгий хүний цусны даралт ихэсдэг, уур хилэн ихтэй хүний дархлааны систем доройтдог гэсэн дүгнэлт тэндээс гарсан байна. Тэгэхээр шашны талаас бус, худлаа хэлэхгүй байх нь өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, гэр бүлийнхээ төлөө хийж буй зөв үйл шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Үүнийг шашнаас ангид ёс суртахуун гээд байгаа юм. Жишээ нь: Бурхан багш архи битгий уугаарай гэж айлдсан гэвэл бурхны шашин шүтдэггүй хүн “Ьурхан багш юу гэж хэлэх нь хамаа алга, би дуртай юмаа ууна аа” гэж бодно. Харин архи эрүүл мэндэд хортой гэдгийг шинжлэх ухаанаар нотолж чадвал тэр хүн үүнийг анхаарч магадгүй юм.

Би ёс суртахуун гэдэг ойлголтыг бүх шашны суурь гэж боддог. Жишээлбэл, эх нь хүүхдээ хайрлах байдал ямар нэгэн шашны номлол биш биз дээ. Энэ бол төрөлх, биологийн мөн чанар юм. Мал, муур, нохой хүртэл үр төлөө хайрладаг. Эхийн хайранд үр төл нь ч гэсэн ээнэгшиж, дасаж дотносдог.

Муур, нохойд ямар нэгэн шашин, шүтлэг байхгүй биз дээ. Хүмүүс бидэнд энэрэл хайрын сэтгэл төрөлх мөн чанараараа бол байдаг зүйё. Ьага балчирт энэрэл хайрын сэтгэл байснаа өсөж томрох хэрээр багасаж, байхгүй болж байна. Орчин цагийн боловсролын сургалтад зөв явдал мөрийг төдийлэн анхаарахгүй байна. Ьурхны шашинд ёс суртахуун болон сэтгэл судлалын талаар маш их арга ухаан бий. Тэндээс бид гарц, арга зам олж болно гэж үзэж байгаа. Монгол Улс бурхны шашинтай орон учраас энэ талаар ярихад илүү хялбар байх болно.

UBS ТВ-Д.Отгонжаргал: -Бурхны шашинд үйлийн үрийн тухай ойлголт байдаг. Энэ нь хүний ухамсарт амьдралын хэм хэмжээг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Байгаль орчинтойгоо зүй бусаар харилцах, авлига өгөх, авах зэрэг монголчуудын дунд байгаа буруу зүйлийн үр дагавар юу байх бол?

-Бурхны шашин нь бүхнийг бүтээгч “Эзэн” тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй. Сав, шимийн ертөнц болон зовлон жаргал ямар нэгэн уг хийгээд нөхцөл шалтгаангүйгээр бий болохгүй. Ьурхны шашинд бодьгалийн бие махбодь нь ерөнхийдөө хувьслын дагуу явагдана гэж үздэг нь Чарльз Дарвины хувьслын онолтой адил. Харин жаргал, зовлон гэдэг бол дотоод сэтгэлтэй холбоотой. Жаргал, зовлон тухайн хүний үйлдэлтэй шууд холбогдох болно.

Үйлдсэн үйл чинь бусдад ямар нэгэн байддаар тус болж байвал өөрт чинь ч тэр адил сайн үр дүн ирэх ба тухайн үйлийг хийснээр хэн нэгэнд зовлон тарьж байвал буруу муу үйл болж байгаа юм. Энгийнээр хэлбэл муур, нохой гэх мэт амьтдад аядуу зөөлөн хандвал эргээд тэд зөөлөн ханддаг. Үүнтэй адил хүмүүс бид нэг нэгэндээ сайнаар хавдвал эргээд сайнаар хавдах нь мэдээжийн хэрэг. Харин хэн нэгэвд таагүй байддаар хандвал цаад хүн тэнэг биш л бол шууд тэмцэлдэхгүй байлаа ч сэтгэл хямрах нь тодорхой. Тэгэхээр үйлийн үр гэдэг бол сайныг хийвэл сайн, мууг хийвэл муу үр дагавар гарна гэсэн ойлголт юм. Энэ ойлголтоо өргөжүүлж бодвол насны эхэн үед сайн, муу алиныг үйлдэнэ, тэр нь насны хойд хэсэгт зовлон, жаргалын хэлбэрээр илрэх, түүнээс цаашлаад урд насавд үшщсэн сайн, муу үйлийн үр нь энэ насанд жаргал, зовлон болж ирнэ гэсэн ойлголтууд бий. Үйлийн үрийн мөн чанар, дотоод ялгал гэх мэт гүн гүнзгий ойлголтын талаар мэдэж авахын тулд буддын гүн ухаавд суралцах шаарпдагатай.

МҮОНР-Б.Баярсайхан: -Бурхны шаншнд хамгайн товчоор илэрхийлбал гэгээрэл гэж юу вэ?

-Агсь ч шашинд ариун даппин, тэнгэрийн орны тухай ойлголт бавдаг. Гэгээрэл гэдэг ч бусад шашивд байдаг ойлголт. Бурхны шашны хувьд өөрийн сэтгэлийн хир буюу сөрөг муу сэтгэлүүдийг арилгаснаар гэгээрэлд хүрнэ гэж үздэг. Дотоод сэтгэл дэх хамгийн гол сөрөг муу сэтгэл нь юу вэ гэвэл аливаа юмс үзэгдпийн мөн чанарыг ухаарч чадаагүй мунхаг ухаан төдий бус, юмс үзэгдлийн мөн чанарыг чанх буруугаар ухаарсан буруу ойлголтууд юм. Энэхүү буруу ойлголтыг юмс үзэгдпийн мөн чанарыг үнэн зөвөөр нь таньж мэдсэн саруул оюун ухаанаар арилгах болно. Буруу ойлголтыг арилгах гол хүчин зүйл нь аливаа юмсыг үнэн зөвөөр нь таньсан саруул ухааны мэдлэг бөгөөд үүнийг олохын тулд өвдөр түвшний бясалгал хэрэгтэй. Ийм өвдөр түвшний бясалгалыг олж авахад ёс суртахуун зайлшгүй хэрэгтэй байдаг. Гүрэм засал хийлгэснээр гэгээрэлд хүрнэ гэж “Ганжуур”, “Данжуур”-ын 300 гаруй боть номын нэгд нь ч дурдаагүй.
Гэгээрлийн тухай гүнзгий нарийн ойлголт авах хэрэгтэй бол буддын гүн ухааны нотлохуйн ухаан болон төв үзлийн номлол сургаалд суралцах хэрэгтэй. Буддын гүн ухааны Абхвдармын ёсовд гэгээрлийн тухай номлосон байдаг боловч нотлохуйн ухаанаар нотлон гаргаж ирсэн нь төдийлэн бага.

“Өнөөдөр” сонин-С.Батбаатар: -Төвд болон Таны талаар бид гайгүй сайн мэддэг гэж боддог байсан. Энэ сайхан аяллын дараа тун бага мэддэг гэдгээ ойлголоо. Төвд хүн ухаалаг, нигүүлсэнгүй, гайхалтай хөдөлмөрч хүмүүс юм байна. Дарамсалад маш ихийг бүтээж, өөрсдөө ч гэгээрч боловсорчээ. Танд сэтгэл дундуур байх үе байдаг байх. Энэтхэгт буй төвдүүдийн төлөө хийсэн зүйлдээ Та сэтгэл хангалуун байж болохгүй юу?

-Ерөнхийдөө бидний амьдрал гайгүй сайн гэж бодож байгаа. Олон жилийн турш цагаач төвдүүд бидэнтэй сэтгэл зүрхээрээ нэг байж, ямагт тусалсаар ирсэн хүмүүс олон. Тэд биднийг “Хамгийн сайхан амьдарч буй дүрвэгсдийн нийгэм” гэж нэрлэдэг. Дарамсала хотын амьдралтай танилцсан төдийгөөр цагаач төвдүүдийн амьдралыг бүрэн дүүрэн мэдэх боломжгүй. Та нар өмнөд Энэтхэг дэх Төвдийн томоохон сүм хивдүүд, ялангуяа монгол лам хуврагуудын ном үзэн суралцаж байгаа газруудаар аялбал сайнсан. Тэдний амьдрал ямаршуу байна, үнэхээр ном үзэж суралцаж байна уу, эсвэл зөвхөн гүрэм засал хийгээд сууж байна уу, гүн гүнзгий сургаал номлолд хэрхэн суралцаж байна вэ гэдгийг мэдэх нь чухал.
Хоёрдугаарт орчин үеийн боловсролыг төвдүүд хэрхэн эзэмшиж байгаа талаар Энэтхэгийн Варанас хот дахь Төвд судпапын их сургуульд очиж үзээрэй. Тэндээс олон зуун жилийн түүхтэй уламжлалт сургалтаа орчин үеийн мэдлэг боловсролтой хэрхэн хослуулж байгааг мэдэж болно.
Төвдийн зарим залуус хар тамхи хэрэглэдэг муу зуршилтай болсон. Тэднийг манай засгийн газраас анхаарч, хар тамхи татахын хор уршгийг таниулан тайлбарлаж, зарим эмчилгээ хийсэн нь үр дүнд хүрч байна. Тэд буруу үйлээ сайтар ухаарч, муу зуршилаас татгалзаж чадаж байгаа. Монголд залуучууд хар тамхи татаж байна уу? Хэрэв татаж байгаа бол бидний хийж байгаа энэ ажилтай танилцвал хэрэгтэй болов уу.

ТУ-9, “Будда” продакшн-Ц.Гүрсэд: -Монголын хэвлэл мэдээллийн төлөөллийг Төвдийн уламжлалт шашин соёптой танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Дилав хутагтыг Та тодруулсан. Шинэ зуун гарснаар Монголоос арав гаруй хувилгаан тодорлоо. Хувилгаадын талаар ямар бодпого баривал зохимжгой вэ? Мөн IX Богд гэгээнтэй Та ойр байсан. Гэгээнтний талаарх дурсамжаасаа хуваалцана уу?

-Хутагт хувилгаадад шашин болон амьтавд тус болж чадна гэсэн баталгаа хэрэгтэй гэж XIX зуунд Төвдийн нэгэн хувилгаан хэлсэн байдаг. Шашин хийгээд амьтавд тус болж чадаж байвал олон байх тусмаа сайн бөгөөд хэрэв ийм үйл хэргийг хийж чадахгүй бол байхгүй байсан нь дээр гэж би бодож байна. 1950-иад оны үед намайг Төвдөд байх үедТөвдийн Дияан дацавд өвдөр настай өвгөн хамба байлаа. Тэрбээр надтай хутагт хувилгаад олон цөөн байх талаар ярьж байгаад ‘Хэрэв хутагт хувилгаад бусдад тус болж байвал зуу байсан ч цөөднө, бусдад хор болж байвал ганц байсан ч ихдэнэ” гэж хэлж билээ. Тийм учраас хутагт хувилгаад номд шамдан суралцах нь маш чухал байна.
Есдүгээр Жавзувдамба хутагтыг би бүр багаасаа мэдцэг байсан. Намайг бага байх үед Жавзувдамба хутагтын хойд дүр нь энэ хүн гэж ярьцгаадаг ч ширээвд залах тэргүүтэй албан ёсны зан үйл хийгдээгүй байлаа. Намайг 12- 13-тай байх үед тэр 15 орчим настай байсан бөгөөд бид ийм багаасаа бие биенээ мэддэг болсон. Төдөлгүй IX богд хийдэд сууж ном үзсэн бөгөөд хожим хуврагийн дүрээ өөрчилсөн. Шашны төлөө үнэхээр үүрэг хариуцдага хүлээсэн нэгэн байсан даа. Хожим Монголд цаг төр өөрчлөгдөж, шашны эрх чөлөө нээгдсэнээр түүнийг албан ёсоор IX Богд мөн болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Харамсалтай нь насан өвдөр болсон хойноо Монгол оровд морилсон боловч тэр бурхны шашны төлөө, ялангуяа Их Монгол оровд бурхны шашин дэлгэрэхийн тухайд санаа зовнин, агуу их ерөөл тавьж явсан нь тодорхой байдаг.
Нас сүүдэр маш өндөр болсон хойноо надад нэгэн захидал ирүүлсэн. Тэрхүү захвдалд нас өндөр болсноо дурдаж хэзээ, хаана насан эцэслэхийг асуусан байлаа. Би ‘Та Монголдоо таалал төгсвөл зөв ба одоогоор жилийн төгсгөл болж байгаа тул ирэх жилийн эхээр байвал сайн” гэсэн хариу өгсөн. Төдөлгүй нирваан дүрийг үзүүлсэн бөгөөд тэр нь миний хэлсэнтэй яв цав таарсан юм. Энэ үйл явцыг гаднаас харвал Жавзувдамба хутагт робот мэт, түүнийг Дарамсалагаас удирдсан мэт байдаг. Намайг насан эцэслэх үед хэн намайг удирдах бол? (инээв)

“Соён гэгээрүүлэгч” ТВ – Ш. Хишигсүрэн: -Бурхны шапшнтан болж төрөх нь их хувь тохиол байдаг байх. Та төвд хүн болж төрснөөрөө бахархдаг уу? Төвд, Монгол ард түмнийг ихэр ардтүмэн гэж Та хэлдэг. Энэ талаар тодруулж айлдана уу?

-Төвд болон монголчууд хөх толботой төрдгөөрөө адилхан. Дундад Азид суурыпин амьдарсан нүүдэлчвд Төвд болон Монголоос эхтэй байж болох юм. Тэдгээр нүүдэлчид сайн морьдтой, мал маллан, нутаг сэлгэн амьдардаг, дайн тулаан их хийдэг хүмүүс байсан бололтой. Хожим бурхны шашин дэлгэрснээр эдгээр нүүдэлчвд энэрэн нигүүлсэх сэтгэлтэй болсон байна.
Төвдийн “дүг” (сүм хийдүүдийн орой дээр байрлуулдаг ялалтын дуаз) гэж үг байдаг. Энэ үг төвд хэлтэй ямар ч холбоогүй. Монголчууд дайн тулаан хийж, ялалтын “туг” буюу “дүг” мавдуулдаг байсан ёс манай Төвдөд дэлгэрсэн нь энэ. Энэ мэтээр манай Төвдөд Монголын ёс дэлгэрсэн байдаг бол Монголд ч гэсэн манай зарим нэгэн ёс бий. Тийм учраас би төвд, монголчууд ихэр хүүхэд мэт ард түмэн гэж байнга хэлдэг.
Анх 1979 овд намайг Монголд очиход бвд хооровдоо үг хэлээ ойлголцохгүй байлаа. Тиймээс бид төвд бичгээр харилцаж байв. Тэд төвд үсгээр бичин надад үзүүлж, би хариу бичнэ. Гавдан хивдэд хурал хурах үед лам хуврагууд надад мавдал өргөсөн бөгөөд нүүрээ чинэрүүлэн чанга дуугаар ном аялгуулан унншж байхдаа бүгд нүдэвдээ нулимстай, би ч өөрийн эрхгүй уйлж байсан даа. Бүр III Далай ламаас хойш төвд, монголчуудын нандин барилдлага тогтоосон түүх санаавд орж сэтгэл ихэд хөдлөхийн хамт харамсах сэтгэл төрж билээ. Монголчууд төвд хэл мэдэхгүй ч хурал номоо төвд хэл дээр уншдаг.
Би дэлхий дээрх бүх шашивд хүн- дэтгэлтэй хавддаг. Эйнштейн “Бурх- ны шашин бол шинжлэх ухаантай хо- солж чадах шашин мөн” гэж хэлсэн бавдаг. Би шинжлэх ухааны эрдэмтэй харилцаа холбоо тогтоогоод гуч гаруй жил болж байна. Барууны орны олон эрдэмтэдтэй хамтран ажиллах үедээ бурхны шашны ойлголт, ухагдахууныг бүрэн дүүрэн илэрхийлж чадах хэл бол зөвхөн төвд хэл юм байна гэсэн байр сууривд хүрсэн. Монголд төрөн гарсан олон эрдэмтэн, лам хуврагууд сургалт судалгаа, хурал номоо төвд хэл дээр явуулж байсан. Төвдүүд бвд “Ганжуур”, “Данжуур”-ын 300 гаруй боть номыг Энэтхэгийн санскрит болон пали хэлнээс орчуулсан бөгөөд тарнийн ёсны зарим нэгэн үг хэллэг санскрит хэлээр байгааг эс тооцвол бүх номлол сургаал төвд хэлээр байдаг. Тийм учраас монголчууд та нар төвд хэл дээрх бурхны шашны эх сурвалжийг судалбал сайн гэж бодож байна. Гэхдээ алсдаа та бүхэн эдгээр сургаал номлолыг бүгдийг нь бүрэн эхээр нь өөрийн хэлээр орчуулан авах хэрэгтэй.

ЕТV-О.Баярмаа: -Таныг дэлхий нийтээр бурхны шашны тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Гэнч танд бурхны шашны сургаал номлолд илтгэл алдрах үе байсан уу? Хэрвээ байсан бол тэр үед Та ямар шийдэлд хүрч байсан бэ?

-Нэг зүйлийг онцпоход би дэлхий дээр бурхны шашньп’ дэлгэрүүлээгүй шүү. Би өөр өөрсдийн шашнаа шүтэх нь зүйтэй гэж хэлдэг. Бурхны шашны талаар үнэн зөв ойлголттой болоод ирэх үед энэ шашивд эргэлзэх зүйл гарахгүй. Учир нь бурхны шалшнд бүх сургаал номлолыг учир шалтгааны үүднээс нотлон тайлбарладаг. Учир шалтгаан нь буруу бол Бурхан багш айлдсан байсан ч бвд дагах шаардлагагүй. Богд Зонхов “Учир шалтгааны ухаантай харшлах аваас номлогч тэрбээр шалгарсан дээд төрөлхтөн нэгэн бус болой” хэмээн айлдсан. Надад бурхны шашивд эргэлзэх шалтгаан нэгээхэн ч    байхгүй ээ. Харин бурхны шашны талаар ойлголт муутай байвал асуудал өөр байх болно. Хятадын шоровд хоригдож байсан төвд лам хуврагуудад шоронгийн харгалзагч нар “Та нарт бид хоол увд өгөхгүй, танай бурхан чинь өгөх байлгүй” хэмээн тавлаж байсан гэдэг. Ийм нөхцөл байдал Монголд ч гэсэн гарч байсан биз. Бурхны шашны талаар ойлголт муутай хүн байвал энэ үед нээрээ юу билээ гэж бодож магадгүй. Ухаарч ойлгоогүй хүн бурхан аварна гэхээр шууд татаад авчих мэт боддог. Ингэхгүй үед бурхан чухаг дээд мөн юм уу, би бишгүй их аврал айлтгалаа, надад нэг ч тус гарсангүй гэх эргэлзээ төрөх болно.

Сэтгүүлч Ш.Даваадорж: -Зөвхөн бурхны шапшнтан гэдгээрээ бус хувь хүнийхээ үүднээс Таныг би хайрлан хүндэлж явдаг. Олон хүмүүс, улс орон Таныг хүндлэн биширдэг бөгөөд Таны хойд дүрийг өөр өөрсдийн нутаггаатөрөөсэй гэж залбирч явдаг байх. Таны хойд дүр хаана төрөх бол? Мөн Таны удамд монгол хүн байдаг гэж сонссон. Та энэ талаар айпдана уу?

-Намайг ном үзэж байх үед надтай номын барилдиагатай байсан хүмүүсийн дотор хамгийн сайн номтой нь Өвөрмонголын Ойдүв Чогни гэж хүн байсан. Би түүнийг бапн шигээ хүвдлэн биширч явдаг. Намайг бага байхад манай Төвдийн томоохон хивдүүдэд эрдэм номоороо алдарт хүрсэн олон монгол лам байлаа. Тэдгээр хүмүүс хувьсгал гарахаас өмнө ирсэн. Зарим нэг нь хувьсгалын үед ч ирсэн байдаг. Лигдэн гуай гэж их алдартай хүн байлаа. Тэр хүн хувьсгалын үед өдөр нь хонин дах нөмөрч хонин дувд хэвтээд, шөнө нь явсаар Төвдөд ирсэн байв.
Ховд дүрийн хувьд бол улс үндэстний ялгаа байхгүй. Хаана төрөхийг би шийдэж чадахгүй. Чадах байсан ч одоо шийдэх нь арай эрт биш үү. Хоёр жилийн өмнө Америкт нэгэн сэтгүүлч хойд дүрийн талаар асуусан юм. Тэр үед би нүдний шилээ аваад “Миний нүүр царайг сайн хар даа. Хойд дүрийн асуудал арай эрт байгаа юм биш үү” гэсэн. Төвдийн томоохон хутагт хувил- гаадын цуглаан дээр Далай ламын хойд дүрийн асуудал хэд хэдэн удаа хөндөгдсөн. Хоёр жилийн өмнө болсон нэгэн хурлаас “Далай Ламыг 90 нас зооглох хүртэл хойд дүрийн талаар ярихгүй” гэсэн шийдвэр гаргасан.

“Зууны мэдээ” сонин Д.Цэрэн- надмид: -Шинэ мянганд монгол’ чуудын бурхны шашныг шүтэх чиг ханд пага ямар байвал зохистой вэ?

-Хамгийн гол нь ард олонд бурхны шашны талаар зөв ойлголт өгөх нь чухал байна. Бурхны шалшн гэхээр ихэнх хүмүүс хурал ном хурах төдийхнөөр ойлгодог. Бурхны шашин бол өөрийн дотоод сэтгэлээ засахыи ухаан. Тиймээс бурханы шашивд суралцахын зэрэгцээ таниулан тайлбарлах нь чухал байна.

МСЭ-Х.Батхишиг: -Бид    таны эгчийн үүсгэн байгуулсан Төвдийн дунд сургуульд зочилж, хичээлийн хөтөлбөртэй танилцсан. Орчин цагайн боловсрол, уламжлалт боловсрол хоёрыг уялдуулах нь үр өгөөжгэй санагддаа. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Бид Төвдийн хүүхдүүдэд сэтгэлийн амар амгалан, учир шалтгааны үндэс гэх мэт ухагдахуунаар хичээл зааж байгаа. Ганц Төвд ч бус гадаадын улс орнуудад, жишээлбэл Америкт ийм сургалт явуулаад эхэлсэн. Оюутан, сурагч нарт гурван долоо хоногийн турш бурхны шашны сургалт явуулахад уг хүүхдийн сэтгэлд өөрчлөлт гарч байна гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Манай төвдүүдийн дунд бурхны шашнаа сонирхон судлах явдал улам ихэссэн. Тэд бурхны шашин бидэнд үнэхээр тус болж байна гэж үзэж байгаа.

“Монгол фото” сэтгүүл Ц.Батбаатар: -Таныг Монголын сүсэгтэн олон оюун санааны удирдагчаа хэ- мээн хүндэтгэн дээдэлж, Таны айлдсан сургаалыг эрхэмлэн дээдэлдэг билээ. Би хувьдаа таны айлдсан “Өөртөө итгэж өргөн сэтгэ” гэсэн үгийг ажлын өрөөндөө залж, байнга санаж явдаг. Та Монголын сүсэгтэн олонд хандан сургаалаа айлдана уу?

-Миний сая хэлсэн бүгдийг сайн эргэцүүлж бодоорой. Бичсэн олон номууд маань англи, төвд хэлээр бий. Тэдгээрийг монгол хэлээр орчуулан гаргавал сайн. Бурхны шашны талаар, шашин шүтдэг, шүтдэггүй ямар ч хүвд хэрэг болох миний байнга хэлж байдаг зөв явдал, сайхан сэтгэл гэх мэтийн талаар хэлэлцүүлэг явуулбал сайнсан. Ингэж чадвал миний нэг удаа хэлснээс илүү үр дүнтэй байх болов уу. Мөн миний цахим хуудас монгол хэлээр олон нийтэд хүрдэг болсон. Түүнийг үзэж сонирхож байгаарай.

С.БАТБААТАР, Ц.БАТБААТАР


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
ALDAAGAA HYANAACH EE 126.164.23.56 2013 оны 05 сарын 06 19:54 Хариулах
МҮОНР-Б.Баярсайхан: -Бурхны шаншнд хамгайн товчоор илэрхийлбал гэгээрэл гэж юу вэ? -Агсь ч шашинд ариун даппин, тэнгэрийн орны тухай ойлголт бавдаг. Гэгээрэл гэдэг ч бусад шашивд байдаг ойлголт. iIM SAIHAN ZUIL BICHIJ BAIJ UG USGIIN ALDAAGAA HYANAACHEE
… 92.106.144*** 2013 оны 05 сарын 06 16:15 Хариулах
Manai buddhiin shashin shig iim neelttei, sergeg sorgog setgehuitei terguuntei uur shashin odoogoor lav alga shuu.Humuus olnoor buddhiin shashind orj baigaa ni yaltchgui Dalai lamiin bie avch yavah baidal, surgaali, charismatai ni salshgui holbootoi.
Amar 124.158.78.80 2013 оны 05 сарын 06 14:55 Хариулах
Маш сайхан үйл явдал болжээ. Монголд бас сургуулийн хүүхдүүдэд бурханы шашны сургалт явуулдаг болбол тун сайхан.Зүрх сэтгэлийн боловсрол л хамгийн чухал шүү дээ. Алт мөнгө,хаус, машин, компани өвлүүлсэнээс үр хүүхдэдээ зөв явдал, ёс суртахуун, сайхан сэтгэлийг ойлгуулж, үлгэрлэвэл хамгийн сайхан өв.
иргэн 202.131.23*** 2013 оны 05 сарын 06 12:28 Хариулах
Сайхан ярилцлага байна,баярлалаа.Үнэхээр Буддын сургааль бол зөв амьдрахын сургааль.Зөв явдал мөр сайн үйлийг бүтээнэ. Уучлаарай,маш их үг үсгийн алдаатай бичсэн байна, сэтгүүлчид минь бичсэнээ сайн хянаж бай.

Ч.Лхамсүрэн. Хүрэн морь –найраглал

$
0
0

Оройн улаан нар
Онц туяа татуулаад
Сунаж хөвсөн үүлсийн
Сугаар нэвт шагайж
Урваж хөрвөж байгаа
Хурын бараан үүлийг
Улбар шар өнгөөр
Хувиргаж сайхан чимлээ
Сүрэг олон адуу
Суурь бэлчээрээ солоиход
Сүүлдэж явсан хүрэн
Сугарч хойно нь хоцроод
Сургаж өгсөн эзнийхээ
Өргөн замаа үнэрлэж
Өтгөн сүүлээ сөхөж
Үүлтэй тэнгэрийн доогуур
Харван нисэх адил
Үзүүртэй модны дээгүүр
Харайн дэгдэх адил
Хур дэлээ хийсгэж
Хурдан шөрмөсөө чангалж
Тоосоороо тоглон бусгаж
Торойтол ганцаараа тасарчээ
Ганц хүрэн морь
Гарсан оройгоос эхлэн
Зүйргүй санасан нутгийнхаа
Зүг чигийг алдалгүй
Зүсэрч орсон бороог
Зүсэж сөрөн явахдаа
Байцат өндөр хэцийг
Бардаж даваад гарахдаа
Бартаат талын арвиныг
Бахдаж давхин өнгөрөхдөө
Өдрийн халуун наранд
Өл залган амарсаар
Шөнийн бор хоногт
Сүүдрээ дагуулан гүйсээр
Бүтэн гурван өдөр амарч
Бүхэл гурван шөнө явжээ
Дөрөвдэх шөнөдөө тэр
Дөхөх гүйдэлдээ ороод
Дөт замаа дагасаар
Дөрвөлжин шар гүвээг
Дөнгөж даваад иртэл
Дөхмийн чоно тааралдав
Хонгор нутгаа үгүйлж
Хол өнцгөөс гүйсэн
Хүрэн морины урдуур
Хөндий цөлийн араатан
Зэвхий муухай чононууд
Зэллэн хошуурч ирэв
Хээрийн зэрлэг араатан
Хэдий тааралдсан боловч
Хэтийн их зоригоос
Хэрхэвч бойш ухарсангүй
“Өнгө бүрийн тотгороос
Өөрийн эрхгүй салсан сан
Өвч тураг бие минь
Өстөн хортонд бариулах нь уу
Өлөн чононд хөөгдсөн ч
Өлгий нутагтаа дөхье
Өлсгөлөн махчинд ээрэгдсэн ч
Өнөр ижилдээ ойртъё
Хурдан сайн удамтай билээ
Хурц дөрвөн туурайтай билээ
Хуй шиг хийсээд гаръя
Хулан шиг дайраад үзье”
Хүрэн морь ухасхийв
Хөөсөн “ноход” ч өртөөлөв
Халдаад ирсний нь
Хариргыг өшиглөж
Дайраад ирсний нь
Дагзыг цавчилсаар
Хүрэн морь ч
Сугарахаараа сугарав
Хөнөөлт саарлууд ч
Сунахаараа сунав
Эгцэлсэн санааны хүчээр
Эрсэлсэн хөлийн хурдаар
Хоол эрж гуринхалсан
Ховдог муухай араатны
Хомхой аманд оролгүй
Хорт соёонд өртөлгүй
Байдаг чадлаа шавхаж
Баахан хэсэг явтал
Холын ус шуугиж
Хоточ нохой хуцлаа
Аргалын утаа үнэртэж
Айлын бараа харагдлаа
Нохойн чимээ аваад
Ноцсон гал үзээд
Хөндийн бузар араатан
Хөөхөө болиод хоцров
Харагдсан айлыг чиглэж
Хар эрчээрээ давхисаар
Тооноороо оч үсэргэсэн
Том гэрийн гадаа
Хөөгдөж туйлдсан хүрэн
Хүрч ирээд зогсов
Гэнэтийн энэ чимээгээр
Гэрийн эзэн гарвал
Уяатай морины нь дэргэд
Урт өргөн сүүлтэй
Уужим өргөн хондлойтой
Уран ганган толгойтой
Хүрэн зээрд зүстэй
Хүч тэвээрэг муутай
Хүлэг сайхан морь
Хөлс нь дуслаад зогсжээ
Атар хээр газар
Аюулт дайсан тулгараад
Бүрхэг шөнийн хэцүүд
Бүдрэн сандран давхисаар
Айлын гадаа ирээд
Амьсгаа дарж байхдаа
Гэрийн эзний бүтэлгүйг
Гэнэдсэн хүрэн мэдсэнгүй
Хүрэн морийг илбэсээр
Хөлд нь эвтэйхэн суугаад
Гурамсан хар чөдрөөр
Гурван хөлий нь баглав
Ургаа хадны дундаас
Ундрах булгийн эхнээс
Урсаж байгаа голыг
Уулын чулуугаар боох шиг
Уйтгарт бэрхийн дундаас
Урьхан нутгаа санасан
Унаган зүст хүрний
Урт замыг таслаад
Барьж унасан хүн
Бачилж эдлэх талаар
Бадарч ламын зовоохоос
Багагүй илүү болжээ
Эмээллэж унадаг морины
Ээлж солиог хийе
Энгүй хол газраас
Эх нутагтаа гүйсэн
Энэ морины хойноос
Эзэн нь ирж магадгүй
Эрэлдэн суралцан ирээд
Эрхэм морио авбал
Олзонд дуртай надад
Онц ашиг болохгүй
Хэд хоног боловч
Хэрэг ажлаа бүтээе гэж
Шинэхэн тэр эзэн
Хошуу нутаг дамжиж
Худалдаа наймаа хийхээр
Хол ойргүй хэсэж
Хонжоо олз олохоор
Хүрэн морийг унаад
Хөрш хошуунд явжээ
Мөнх Алтайн оройгоор
Мөнгөн цас цайравч
Мөрөн голын хөвөөгөөр
Мөчирт мод ургавч
Урт арвин хангайд минь
Уйлах дуу цуурайтуулж
Уудам монгол нутгий минь
Уулгалсан дайсан түйвээгээд
Дайн тэмцлийн утгаа манарсан
Дажин самууны хөл үймэрсэн
Хүнд бэрх үе байлаа
Гүжир хатуу цаг байлаа
Хүйс тэмтрэхийг зорьсон
Хүй олон дайсныг
Хүчирхэг монгол хүмүүс
Хүчээ гарган тэмцээд
Ган сэлмийн ирээр
Гал оч үсэрч
Гайхамшигт их нэгдлээр
Галзуу харгис цэрэг
Гарамгай зоригтой тулахад
Газар сайгүй бужигнаж
Замд тохиолдсон бүхнийг
Зандалчин ёсоор сүйтгэж
Өмнөө уулзсан бүгдийг
Өөрийн дураар дарлаж байв
Хүсэл нь ханадаггүй панзчин
Хүрэн морийг унаж
Хүрээ хөдөөгүй тэнэж
Хүн ардыг шулаад
Аймаг хошуу сүлжиж
Ашиг хайж явсаар
Хорт санаат дайсны
Хоморгонд орж баригдаад
Харийн хэрцгий ноёны
Хажууд нь очиж мөргөв
- Утсан улаан амий минь
Уучилж хайрла ноён минь
Унасан морио эмээлтэй нь
Урд чинь авчирч өгье
Авч яваа юмаа би
Айлтгаж танд баръя гэж
Дахин дахин гуйгаад
Далдирч мөргөн уйлаад
Хүүрийн төдий биеэ
Хүрэн мориор авруулав
Халх монгол нутагт
Хатуу тэмцэлтэй байхад
Гараас минь сүрддэг хүн
Ганц энэ л байж гэж
Авилгачин ноён бодоод
Аймхай мууд хэлсэн нь
- Ар монгол нутаг
Алган доор минь байна
Алтан дэлхийн шороо
Хөл доор минь байна
Адгийн муу чамайг
Алаад би яах вэ
Хэлсэн үгий минь дагаж
Хэрэг ажилд минь оролц
Зовлого арьс болсон ч
Золбоотой морь байна
Тарга хүч муутай ч
Тал туулах хүлэг байна гэв
Ихэмсэг ламд булаагдаж
Ижил ханиасаа хөндийрөөд
Жороо хүрэн морь
Зохистой заяа үзсэнгүй
Хэн нэгний гар дамжсан
Хиртэй халтар хадаг шиг
Хүрэн зээрд морь
Хүйтэн гарыг дамжсаар
Хүний амины золио болж
Хөнөөлт дайсны унаа болов
Хартан хортны гарт
Хамрагдан орсон боловч
Ган дөрвөн туурайгаар
Хөрст газрыг онгилж
Гааршгүй их хүчээрээ
Хөнөөлт дайсанд тусалж
Буруу элэгтний зоргоор
Буурал нутгаа бусниулж
Буман олноо сөнөөх
Бузар хэрэгт оролцсонгүй
Хүн хүний мэдэлд
Хүлээстэй зовлон эдэлсээр
Залуу хүрэн морины
Зан ааш нь хувирч
Хавьтаж талхисан хүн
Хамаагүй ширүүн оролдвол
Хайрч өшиглөдөг болж
Хажиглаж хаздаг болж
Морь эдэлж сураагүй
Онгироо сагсуу ноён
Мулгуу тэнэг хүчээр
Олмы нь гэнэт чангалтал
Танхай балмад түүний
Тарган махлаг мөрийг
Тавхийтэл үмхээд
Тасхийтэл шувтрав
Хүүршсэн хувцасны цаанаас
Хүрэн цус нь нэвтрээд
Яс махандаа хадтал
Янгинаж сүрхий өвдөхөд
Харааж орилсон гамин
Хаалга хутгаа сугалаад
Хүрэн морины гуя руу
Хүчтэй гэгч нь дүрэв
Хутга шаалгасан морь
Гуяа өвдөхийн эрхэнд
Зөрүүлж нэг хазаад
Зөрж нэг өшиглөөд
Шудран дайрч алдуураад
Шууд давхиад оджээ
Завсрын дайсанд эдлэгдээд
Завхарч явсан морь
Яагаад ийм болсныг
Ярьж өгөх үү би
Ардын хүүгийн зориг хурц
Адуун сүргийн туурай хурц
Эр хүний намтар элбэг
Эмээлт морины домог баялаг
Элбэг домгийн нэгнээс
Эвлүүлж та нартаа хэлье
Баялаг намтрын нэгнээс
Бахдуулж та нартаа хэлье
Ардын засаг мандах
Сайн цагийн түрүүн
Аюулт дайсан сөнөх
Самуун цагийн эцэст
Баруун нэгэн хошууны
Баян ноёны зарц хүү
Ачит эхтэйгээ хамт
Амьдран суудаг байжээ
Нарны гэрэл нэвтэрсэн
Сарны туяа орсон
Салбагар уранхай үүдтэй
Ширүүн салхинд тэсдэггүй
Шидмэсэн муу бүслүүртэй
Ийм нэгэн гэрээс өөр
Илүү гарах хогшилгүй
Айлын хонь дагасан
Арван ямаанаас өөр
Ахиад тоолох малгүй
Хүний адуу бараадсан
Хүрэн мориноос өөр
Хүлэглэж унах унаагүй
Хөл нүцгэн ядуу байжээ
Гар хоосон зүдүү байжээ
Унадаг хүрэн морины нь
Уг байдлыг дурдвал
Ширээ сайхан нуруутай
Ширүүн цацган сүүлтэй
Шингэн мяндсан дэлтэй
Шигшмэл хүрэн зүстэй
Хурц дөрвөн туурайдаа
Хурдны удам хадгалсан
Соргог алхан толгойдоо
Эрдэнийн чанар бадруулж
Содон цагаан сарандаа
Эгэл тэмдэг тодруулжээ
Энгүй өргөн нуруунд нь
Эмээл тохоод мордоход
Уул шиг өндөр зоотой
Усан тэлмэн жороотой
Адуун сүргийн манлай болсон
Аавын хүүгийн нөхөр болсон
Алдартай сайн морь байжээ
Аагтай хурдан хүлэг байжээ
Зузаан үүлний хур
Зуур зуур ороод
Зулзаган нялх мод
Зуун тийшээ дэлгэрээд
Навч цэцэг дэлгэрдэг
Нарны илч халаадаг
Зугаа цэнгэл бадарсан
Зуны эхэн сард
Ардын ядуу хүүгийн
Амраг хайртай ээжийн
Ариун нандин биед
Аюулт өвчин хүрчээ
Харц бор хүү
Хайрт залуу эхийнхээ
Янтай өвчний уршгийг
Яавал арилгах вэ? гэж
Янз бүрээр бодовч
Ямарч тусыг олсонгүй
Дэмий гайхаш тасрахдаа
Дэргэдэх айлдаа ороод
Баян эзэндээ бараалхаж
Төрүүлсэн ганц эхийг минь
Түргэн эдгэрүүлж болох
Арга чарга байна уу гэж
Арай ядан хэлж гэнэ
Ноёд, тайж баян гэхэд
Өнчнийг хэзээ тэтгэдэг билээ
Номтон лам буянтан гэхдээ
Өвчнийг хэзээ эмнэдэг байлаа
Харц зарцын үгийг
Харгис ноён сонсоод
Авралт бурхны зарлигаар
Анх эхээс төрөвч
Ад чөтгөрийн хүчээр
Адаг сүүлдээ үхдэг нь
Орчлон ертөнцийн тавилан юм
Олон амьтны лай юм
Би одоо яах вэ
Битгий чи сандар
Нялх бага наснаас чинь
Нярайлж өсгөсөн эх чинь
Үсээ буурал болтол
Насаа гүйцэт эдлээд
Хорвоогийн уух ус
Хувь заяа дутуу байжээ
Гучин хоёр шүднээс нь
Ховхорч ер унаагүй
Шинэхэн хар гэзэгнээс нь
Ширхэг ч үс цайгаагүй
Ийм залуу насандаа
Ингэж өвдөнө гэдэг чинь
Эргэл мөргөл хийдэггүй
Эрхэм дээдэст залбирдаггүйн
Хар нүгэл нь болж байна
Харин чи эхээ үхвэл
Бурхан тэнгэрийн оронд
Буцалтгүй төрөөсэй гэж
Буян номыг сайтар хийж
Буруу бүхнийг сайн тэвч гэж
Буурлын үнэт сургаалыг
Бузгай хэлж байвч
Өөхөөр хавагнасан нүүрт нь
Өрөвдөн тэтгэхийн шинжгүй байв
Өөдгүй улцан нүдэнд нь
Өглөгч бэлэгтний харцгүй байв
Хэрцгий ноёны үгэнд
Гэмгүй зарц бухимдаж
Хэн юу хэлэх бол гэж
Гэр доторхи хүмүүсийг харав
Ханагар сайхан жороо хүрний нь
Хагацаахыг боддог ноёны хүү
Хар нохойн минь хөл доголжээ
Харц чи зодсон уу гээд
Элдвээр дайрч доромжлоод
Эхийн тухай юу ч хэлсэнгүй
Халуун элэгт ээжий нь
Хараан загнаж зоддог
Хатан зантай эхнэр
Хавьгүй муухай загнаад
Шавартай сайран хөлдөө
Шавхай наалдуулж ирээд
Ширмэл том ширдгий минь
Шинэхэн өнгийг гутаав
Хэн чамайг дуудав гээд
Хэгжүүн дүртэй хялайв
Эзэн дээдээ царайчлаад
Элбэрэл хүсээд орсон хүү
Зовлон дээрээ зовлон нэмээд
Золбоот нүднээ нулимс дүүргээд
Хөндлөн босгын дээгүүр
Хөлөө өргөөд гарахдаа
Дэргэдэх ардын зовлонг
Дэвсгэрээсээ доор үздэг
Тэнэг ухаантны хатны
Дээрэнгүй үгэнд гомджээ
Номхон ардыг амийг
Нохойноос доор санадаг
Ноёны хүүгийн хэлсэнд
Ноцтой хорсол хадгалжээ
Сүмбэр уулын оройд
Сүглэгэр үүл хураад
Сүрт цахилгаан цахилж
Сүрхий дуу нижигнээд
Азарган борооны түрүүч
Айхтар ширүүн оров
- Шүршин орох чимээг чагнавал
Шөнөжингөө шаагих бороо байна
- Шүтээний өмнөх зулаа сэргээж
Сүүжээ амрааж унт хүү минь гэж
Шүүрс алдаж эх нь хэлээд
Шүлэг маанийг шивнэн уншив
- Зүгээр, ээжээ нойр хүрээгүй
Зүсэрсэн бороонд малаа алдвал
Зүүрмэглэж хэвтсэнээс долоон дор
Зүдэг муухай хэрэг болно
Өвчтэй байгаа эхийхээ дэргэд
Өдөржин шөнөжин сахиж суусаар
Унтах нойроо мартаж орхисон
Ухаалаг хүү ээждээ хэлээд
Зулайнхаа хөлсийг нэг арчаад
Зуландаа тос нэмж сэргээв
Хур бороо ширүүсэж
Хурц цахилгаан цацраад
Бод мал үргэж
Ботго тугал уруудаж
Болохоо ер нь байлаа
Архи дарсанд цохигдон
Алмайрч согтон хэвтээд
Торгон хөнжил дотроо
Тохитой унтаж байгаа
Эзэн ноёны байдлыг
Эргэцүүлж хүү бодохдоо
Өнөө шөнө хонь уруудвал
Өглөө босоод би зүдэрнэ
Маш сайн хичээж байгаад
Малы нь алдахгүй хоноё гээд
Хөдсөн дээлийн танагаар
Хөөрхий эхээ хучаад
Тохмын шар эсгий
Толгой дээрээ тавиад
Хурдан хөлийн гүйлтээр
Хуйв шилбүүрээ эргүүлээд
Уруудаж байсан малыг
Уул байранд нь тогтоов
Бусад зарц нар нь шуугилдаж
Бухимдаж малтай хөөцөлдсөөр
Цаглашгүй зүдэрсэн хүүг
Цахилгааны гэрэлд хараад
Ор ор ээжээ асар
Одоо бид малаа алдахгүй гэж
Ноёны амнаас гараагүй
Нот сэтгэлийн үгийг
Норж нэвтэрсэн ядуучууд
Ноорхой хүүд хэлжээ
Нүх шиг шөнийн харанхуйд
Нүцгэн хөлөөр чулуу өшиглөж
Сайртсан сайрыг шалбалаад
Сандарсан хүү гэртээ оров.
Өргөсөн зулы нь эрвээхэй цохиод
Өөхөн дэнгий нь салхи цохиод
Харанхуйн дунд дусаал дуулдаад
Хайрт эх нь чимээ ч үгүй байв.
Ихэд сандарсаар хүү
Ээжээ гэж дуудаад
Өөхөн дэнгээ асаатал
Өөв гэж дуугарав.
Сандарч тэвдсэн хүүгийн
Санаа сэтгэл тавигдаж
Бурхны өмнөх зулаа
Бушуухан гэгч өргөөд
Халамжит эхийнхээ нүүрийг
Харан харан зогсоход
Хоёр алаг нүд нь
Хонхойж баахан ядарсан
Хувирдаггүй хөрслөг царай нь
Хундан цагаан болсон
Хосгүй энэрэлт ээж нь
Гоц эгцэлж ширтээд
Хорвоо ертөнцийн жамыг
Хол ойргүй сэтгэж
Хоцорч үлдэх хүүгээ
Хонгор сэтгэлдээ бодохдоо
Дээрээс буусан дусаал
Дээл хучлагыг нэвтлэвч
Дороос тунасан чийг
Тохой нурууг хайравч
Биенд туссан өвчин
Бэрх хэцүү зовоовч
Уранхай хувцастай хүүдээ
Уул байдлаа хэлсэнгүй
Өвчний хүндээс болж
Өнгө царай алдсан
Өнөр залуу эхээ
Өрөвдөж хайрласан хүү
Чулуу өшиглөснөө хэлсэнгүй
Цус гарснаа үзүүлсэнгүй
Дээлийн хормойд хөлөө нуугаад
Дэнгийн цөгцөнд тос нэмлээ
Жижигхэн цагаан шүдтэй
Жигд тэгшхэн нуруутай
Хөгжүүн шударга зантай
Хөөрхий бор хүүгий минь
Инээж хөдөлж байгаа нь
Ээжийгээ дуурайсан гэж
Саахалт айлын чавганц
Сайшааж магтсаныг санаад
Энхрий танхил үрээ
Эвийлэн өхөөрдөн бодоод
Тооноо ширтсэн эх нь
Толгойгоо зовиуртай хөдөлгөөд
- Хүү минь ээждээ ир гэж
Хүнд гүнзгий амьсгаа татав.
Дэнгийн хажуугаас хүүгээ
Дэргэдээ хүрээд ирэхэд
Дэрэн дээр нь ус дусаад
Дээлэн дээр нь дусаал тогтож байв.
Шаагисан борооны усыг
Цоорхой гэр яаж тогтоох билээ
Шүүрсэн хурын дусаалыг
Цочирдсон хүү яаж тогтоох билээ.
Дэлий нь усыг шавхтал
- Сайхан хурын усыг
Саатуулж битгий асга гэж
Үрийнхээ сэтгэлийг тайтгаруулж
Үг сургамжаа захисан нь:
- Бүрээсний доор төрөөд
Булшны доор хэвтдэг нь
Бүхэл бүтэн хорвоогийн
Бодит нэг ёс юм
Хананы дэргэд төрөөд
Хадны дэргэд хэвтдэг нь
Хамаг олон амьтны
Хазайж зайлдаггүй жам юм
Нас чинь бага боловч
Цус чинь шингэн боловч
Хөл чинь дөрөөнд хүрч
Гар чинь ганзаганд хүрчээ.
Хүн амьд явахдаа
Эгэл олонд зүтгээд
Хүлэг замд явахдаа
Эзэн хүндээ зүтгэдэг
Эр хүн эзгүй хээр
Эмээлт мориноосоо бүү сал
Эрэлхэг баатар эрхэм цагт
Эгэл олноос бүү хөндийр гэдэг
Ямбат хоёдын хүүхдийг
Ямарч байсан битгий тшү!
Ядуу айлын хүүхдээс
Яльгүй ч гэсэн битгий ход!
Ядрах цагт ард чинь тусална
Яарах цагт морь чинь тусална гэлээ.
Арван сар тээж гаргаад
Ангир уургаа шимүүлж өсгөсөн
Асралт эхийнхээ үгийг сонсоод
Айх тэвдэг нь улам нэмэгдэж
- Ээж минь та юу хэлж байна?
Нарт өргөн дэлхий дээр
Энэ гэрээс битгий ходооч?
Надтай хамт байгаач? гээд
Бор хүү нулимсаа унагааж
Борооны дусалтай нийлүүлэв
Зогсолтгүй орсон бороо
Жалган дундуур үерлэхэд
Зовлонт хүүгийн шаналал
Зүрхэн дундуур үерлэв
Үүлээ цааш нь нуусан шиг
Өндөр тэнгэр цэлмээд
Үдшийн орсон бороо
Өглөө болоход арилжээ
Хурмаст тэнгэрийн нар
Хөдөө хээрийг гийгүүлж
Хурын тунгалаг ус
Хөрст дэлхийг ундлавч
Шар эсгий гэрт
Ядарсан бүсгүй ёолсоор…
Шаналсан хүүгийн нүүрэнд
Ядуугийн нулимс бөмбөрсөөр …
Нойргүй хоносон хүүхэд
Норсон дэвсгэрээ аваад
Наранд ээж хатаахаар
Навтгар гэрээсээ гартал
Гурвалжин үүрэг үүрсэн
Гурван шоо өвөртөлсөн
Хавчиг үүрэг үүрсэн
Хар аяга өвөртөлсөн
Хорвоогийн уужим зайд
Хойш урагшаа хэрсэн
Хот айлын нохойг
Хоёр модоор тоншсон
Бардам сагсуу зантай
Бадарчин айсуй харагдлаа
Тэвдсэн хүү хурдаараа гүйгээд
Тэр бадарчийн өмнө очоод
Халуун энэрлээр тээж өсгөсөн
Хангай дэлхий шиг түшиг болсон
Хайрт ганц эхийн минь биед
Ханиад хүрээд хэцүү байна
Бодь нутагт ламтан та
Болгоож хайрлаж өгнө үү гэж
Бор өвдгөө сөхөрч суугаад
Бодсон хүслээ айлтгаж гэнэ
Ховдог махчин шувуу
Хүүрийн үнэрт дуртай байдаг
Хорт санаат ламтан
Хүний зовлонд дуртай байдаг
Балмагдсан хүүгийн үгийг сонсож
Бадарч лам гэрт нь ирээд
Маань уншаад адис өгчээ
Өнөр түшиг эх чинь
Амь насыг сүйтгэх
Ад чөтгөр шүглэсэн байна
Аврал буян сайн хийвэл
Амьд гарахын заяа байна гэж
Эрдэнийн гурван шоод минь
Их тодорхйо буула гэв
Зандан шоо буруу таасныг
Жаал хүү яаж мэдэх вэ?
Зальт лам хууран мэхэлснийг
Залбирсан бүсгүй яаж мэдэх вэ?

*                     *                 *
Явган энэ үлгэрийг
Ярьж хэлж байхдаа
Даахийн чинь ширэлдээ гараагүй
Давхар нүдний чинь хараа үйцээгүй
Гурван настай нялх цагт
Гунигт өвчиний уршгаар
Ганцаар чи үлдсэн гэж
Өвгөн эцэг Чойжилжавын
Өрөвдөж хэлснийг санадаг би
Завханрч ярихаа зогсъё
Залгаж үлгэрээ хэлье
Галуу шувуу дугарсан
Хавтай дулаан улиралд
Галт нар ээсэн
Халуун гэгчийн өдөр
Зовлонт өвчин нь хүндэрсээр
Зовхит нүд нь буурсаар
Ачит хонгор эх нь
Амьсгаагаа гүйцэд хураагаад
Амин халуун судас нь
Ахиад цохихоо болив
Залуу эхээ үхүүлсэн
Зарц бор хүү
Заяа золондоо гомдож
Зангирсан нулимсаа урсгахад
Хүний үхэл олныг үзсэн
Хомхой тэр гэлэн
Хүрэн морины сургаар
Хорхойтох сэтгэл нь хөдлөв
Эргүүлэн тоолон байж
Элэгдсэн шар эрхээ
Элэнц хуланцын буян нүгэл
Энэ тэр сайн муу
Элдэв янзын цэцэн үгээр
Эрдэмт гэгдсэн тэр бадарч
Эхэр татан уйлж байгаа
Эгэл хүүд ингэж хэлэв
- Заа хүү минь битгий уйл
Залуу хөгшин хэн нь ч
Зайлшгүй нас бардаг нь
Заяасан ертөнцийн зохиол юм
Нөхцсөний хойноос уйлбал
Нүгэл хилэнц арвижаад
Үүрдийн оронд тонилох
Үхсэн сүнсний нь замд
Үер болж саатуулдаг
Үнэн номын ёс бий
Хорвоо өнгөрсөн эхийн чинь
Хойтохыг би хийнэ гээд
Хонх дамраа дуугаргаж
Хоёр ерөөл уншжээ
Нарт амьдралаас салж
Нас барсан эхий нь
Хүйтэн болсон биеийг
Хүнд хөх чулуутай
Тэнцүүлэн хүлж байгаад
Тэмээнд тэгнэж ачаад
Билчээр нутгийн цаана
Бэл чулуу дэрлүүлж
Оршуулж орхиж ирээд
Огцом жижиг талбайд
Хүндэтгэл буян хийсэн гэж
Хүж зул асааж гэнэ
Хүүрийн яс барьсан гэж
Хүрэн морий нь авч гэнэ
Өрөвдөж хайрладаг эзнээсээ салж
Өөр хүний хөл болоод
Төрсөн нутгаас холдож
Түмний газар чиглэхдээ
Хань ижилдээ тэмүүлж
Хазаар даран булаалдавч
Харц эзэндээ хоргодож
Ханаран эргэж хөндөлдөвч
Хатан төмрийн хүчинд
Халуун амаа мэдүүлсээр
Хатуу модон ташуурт
Хаа гуяа нүдүүлсээр
Жороо хүрэн морь
Жолоо цулбууртаа захирагдав
Жолоо цулбуур хоёр нь
Зодооч ламд хумигдав
Ааг сайтай хүлэг минь
Амар мэнд яваарай
Аз завшаан таарвал
Ахиад хоёулаа уулзана гэж
Хүү дотроо бодоод
Хүрэн морио харсаар
Нулимс гоожсон нүдээ
Нухлан арчин үлдэв
Ядарч өнчирсөн хүү
Яахаа мэдэхгүй хаягдахад
Явган ирсэн бадарч
Явдалтай мориор буцжээ

*             *                *

Өөрийн эзнээс хагацаж
Өнөр ижлээсээ тасарч
Өргөн нутгаасаа алслаад
Өлөн бадарчид унуулсаар
Хүрэн жороо морь
Хүний газар ирэв
Амгай зуузай дуугаргасаар
Алс хол ирэв
Эх нутгаас гарахад
Ээлтэй зөөлөн зун байжээ
Энэ газар ирэхэд
Эрс хатуу өвөл болжээ
Хоосон сурталт ламтан
Холын тэртээгээс ирээд
Хүрэн морины ядарсныг
Хөөрхийлж огт бодолгүй
Хүйтэн жаварт өвлийн
Хөр хунгар цасанд
Хөлстэй тохимоор хайрч
Хөлдүү амгай зуулгаж
Өл тэжээл өгөлгүй
Сөл хазуулах төдийгөөр
Өдөр болгон унаж байв
Шөнө болгон чөдөрлөж байв
Өвлийн бэрх улирлын
Өдөр шөнө хоёрыг
Аль муу зовлонгоор
Арай чарай өнгөрөөгөөд
Хаврын сар гарч
Хамаг амьтан тэнийхэд
Яндан хүрэн морь
Яс арьс болжээ
Хөтлийн цас хайлж
Хөх ногоо цухуйлаа
Хөхөө өвлийн хүйтэнд
Хөрч ядарсан мал
Тамир чадлаа олбол
Дахиад унахад тустай гэж
Тэнэмэл тэр бадарч
Тэнэг ухаандаа бодоод
Ногт чөдрөөс нь салгаж
Ногоо хэд хазуулъя
Хээрийн бэлчээрт гаргаж
Хэд хоног амраая гээд
Алжааж турсан хүрэнг
Айлын адуунд тавьжээ
Ижилдэж дасаагүй сүрэгтэй
Итгэж хамт явахад
Өнгө удам нэг боловч
Өшиглөж хазах нь олон байв
Энэрэлгүй муу эзний
Эмээл хазаараас салавч
Идээшилж дасаагүй нутаг
Их л уйтгартай байв
Тууш нуруу нь халцарч
Дөрвөн туурай нь эмтрээд
Туг сүүл нь ширэлдсэн
Турайнхай хүрэн морь
Шинэхэн ногооны шимийг
Чөдөргүй идэж
Шингэн булгийн усыг
Чөлөөтэй ууж
Шаналсан бие нь тэнийж
Шар үс нь унав
Санаа сэтгэл нь хөдөлж
Саруул нутгаа бодов
Навч цэцэг дэлгэрч
Нарны илч дулаараад
Уул тал ногоороод
Ус гол шуугиад
Хурын тунгалаг рашаан
Тэнгэрийн үүлнээс буугаад
Хун цагаан шувуу
Тэнд эндгүй ганганаад
Хөвчийн өндөр ууланд
Хөхөө гургалдай хоёр
Ээлж дараагаар донгодож
Эгшигт дуугаа дамжуулахад
Нутгийн сайхан байгаль
Нүдний өмнө үзэгдээд
Хань ижлийн дуу
Халуун чихэнд сонсдов
Хөнгөн төмрийн үртэсийг
Хүдэр соронзон татдаг шиг
Хүрэн морины сэтгэлийг
Хүсэлт нутаг нь дуудав
Унаган бага наснаасаа
Усы нь ууж өссөн
Дааган бага цагаасаа
Даваа гүвээгий нь хэссэн
Өнө тавиун бэлчээрээ
Өөрийн эрхгүй санаж
Хэт нутагтаа гүйх гэж
Хэд хоногоос зөгнөөд
Задгай бэлчсэн адууны
Захад нь явдаг болжээ
Үлгэрийн эхэнд үзэгдсэн
Үгийн үзүүрт яригдсан
Идэр хүрэн морь
Ингээд гүйсэн байжээ
Яриан дунд орхигдсон
Ядуу өнчин хүү
Яаж амьдарч байгаагийн
Явдал төрхийг хэлэх үү?
Дотроос буцалсан уур хилэн
Гаднаас нөмөрсөн гашуун зовлон
Өргөн түмн монголыг
Үерт дайрч байхад
Өнчин ганц хүүг бас
Үүл мэт бүрхэж байв
Алтан их дэлхийн
Адал явдлыг бодоогүй ч
Ард монгол хүмүүсийн
Аймшигт зовлонг бодож
Алс хэтийн жаргалыг
Ариун зүрхэндээ хүсээд
Энхрийлж өсгөсөн эхийнхээ
Эрхэм шарилыг тавьсан
Өөгүй бяцхан талбай дээр
Өнчин хүүхэд ирэв
Намуухан зөөлөн салхи
Наалинхай янзаар илэхэд
Урсаж байсан хөлс нь
Урьхан салхинд эвэрнэ
Давхраат алаг нүдээр
Тал хөндийг ширтэхэд
Тэмээн сүргийн бараа
Тэртээ баруунаас сүүмэлзээд
Жирийн хоосон зэрэглээ
Жирэлзэн торолзож харагдав
Хүн малаас буйдхан
Хөдөө хээрийн бэлчээрт
Хүүрийн газар ирсэн
Хүүгийн сэтгэл үймрээд
Орчлон хорвоогийн амьдрал
Олон зүйлийн бодол
Оюун ухаан дотор нь
Орон гаран байлаа
Уран авьяас бүрдсэн
Төвшин сайхан хуруу нь
Уяруун сэтгэл тодорсон
Дөлгөөн харцат нүд нь
Хөдөө хөхөрч явахдаа
Хүйтэнд даарч байхдаа
Хөлдөж ер үзээгүй
Хөрслөг бор хацар нь
Үр минь, хүү минь гэж
Үг хэлэхийнхээ эхэнд
Үргэлж дандаа энхрийлдэг
Үнэн хайрын чанар нь
тэнгийн хүндийг өргөж
Тэмээнд ачиж байхдаа
Эр хүнээс дутуугүй
Эрдүү чийрэг тэнхээтэй нь
Ноднин жилийн зун
Ноёны үнээ саагаад
Ууртай хатанд загнуулж
Уйлж байсан дүр нь
Өөрийн бор гэртээ
Өвдөж шаналж байхдаа
Үр ганц хүүдээ
Үгээ захиж хэвтсэн нь
Харах нүдэнд үзэгдэж
Халуун санаанд бодогдов
Эцэс болсон эхийн
Эмзэг цогцос арилаад
Ээрэм цагаан яс нь
Энд тэнд сарниад
Сайхан хар гэзэг нь
Салхинд хийсэн үрэгдээд
Дэрийн улаан чулуу нь
Тэр хэвээрээ үлджээ
Эхийн сүүж нь хүрсэн
Эрдэнийн шороон дундаас
Цэлмэг тэнгэрийн өнгөтэй
Цэцэг ургасан байлаа
Урин салхинд ургасан
Удвал цэцгийн өнгийг
Удтал ширтэн хараад
Уйлж суусан хүү
Алиа хонгор ээжээ
Аргагүй дуудмаар ч болов
Ардын гунигт дууг
Аялан дуулмаар ч болов
Хуучин цагийн үлгэрийг
Хуурдаж уншмаар ч санагдав
Хурдан хүрэн морио
Хурайлан далламаар ч бодогдов
Оргил хайрхан нь сүндэрлэж
Огторгуй нам гүм байтал
Үр ачаа дагуулсан
Үелэн нисэж яваа
Тогоруу шувуу шуугилдаад
Ачит залуу эх минь
Амар мэнд байсан бол
Алаг үрээ дагуулсан
Аянч шувууны адил
Асарч өсгөсөн намайгаа
Ариун гартаа хөтлөөд
Алхаж явах байсандаа гэж
Амьсгаа даран бодоод
Хошууран нисч байгаа
Хун цагаан тогорууг
Сайхан харцаараа ширтэж
Санаа алдан суутал
Чимэгт ариун талын
Чимээгүй байдлыг доргиож
Цохиот өндөр уулсын
Цууриаг цочоон хөгжөөгөөд
Унгалдан янцгаах дуу
Уянгалан гэнэт хангинав
Зүүд нойрын дүрс үү?
Зүй ёсны тэмдэг үү?
Зөн бэлгийн ёр уу?
Зүгээр жирийн чимээ юү гэж
Олон шувууны хойноос
Онцолж харахаа болиод
Өргөн тэнүүн талын
Өнцөг буланг ширтлээ
Торомгор хар нүдний
Тодхон соргог хараанд
Хурдан жороо морь нь
Хуй тоос босгоод
Хангинатал унгалдаж
Хатиан айсуй харагдав
Жингэнэтэл янцгааж
Жирийтэл хурдалж үзэгдэв
Баярын халуун амьсгал
Байж тогтон үймэх шиг
Бат цагаан цээжнээс
Багтаж ядан гараад
Уйлаад хавдсан нүдий нь
Угааж өгөх гэсэн шиг
Уярлын зөөлөн нулимс
Улам улам асгараад
Сайхан хүрэн зүстэй
Сайн морь минь ирлээ гэж
Энгүй баяртай хэлээд
Ээжийгээ дуудах шахлаа
Гуалиг хүрэн морио
Гурий гурий дуудаад
Гунын суран ногтоор
Гурав дөрөв даллав
Энэ нутгаа бараадж
Эзэн хүнээ харсан
Хүрэн жороо морь
Хүүгийн дууг таньж
Хатиран хатиран давхисаар
Хажууд нь хүрч ирээд
Алхан толгойгоо нааж
Ариухан хошуугаа шөргөөж
Үнэрлэн үнэрлэн тайвшрав
Үүрсэн үүрсэн талархав
Арван давхар аюулаас
Арай гэж зугтаж ирсэн
Алдарт сайн морь
Ажиглан тойрон харвал
Дааган согсоо нь ширэлдэж
Ташаа толгой нь ёрдойгоод
Суман дэл нь хийсэж
Сунах хөл нь чичрээд
Урт иштэй хутга
Улаан гуянд нь шигдээд
Ухаа ягаан цус
Урсаж гарсан байлаа
Хөх төмөр хутгыг
Хөхсөн махнаас сугалж
Халуун бүлээн шархыг
Хангайн цэцгээр эмнэж
Хайрт хүлгийнхээ гуяыг
Харзын усаар угааж
Хатааж хийсэн хутгыг
Хайрган билүүгээр билүүдэв
Хутга хэдий моховч
Гуранзан билүүгээр хурцалдаг
Эмзэг шарх гаравч
Эмийн хүчээр эдгээдэг
Морины чадал ч сэргэлээ
Мохоо хутга ч ирлэгдлээ
Эгэл ардын хүү
Эрийн цээнд хүрээгүй ч
Эрхэм үйлсэд зүтгэхээр
Элэг нь харлаж хатсан ч
Эрх чөлөөгөө олохоор
Хэргийн эзэн бадарчаас
Хэрмэл муухай дайснаас
Өшөө хорслоо авах
Өв тэгш зорилго тавиад
Эрэлхэг хүрэн мориндоо
Эмээл тохож мордоод
Иртэй том хутгаа
Иший нь чанга атгаад
Ардын партизан цэргийн
Ариун жагсаалд нийлэхээр
Алтан шар замдаа
Аялан дуулсаар оров
Өндөр хүрэн морь
Өнчин хүү хоёрын
Үнэн учир ийм байна
Үлгэр одоо төгслөө.

1947 он

1962 онд төрийн шагнал хүртжээ.

Авсан эх сурвалж. Монгол ээж сом.

 

 


Б.Догмид: Шүншигтэй, бүтээлтэй хүн мөнх байдаг

$
0
0
Өчигдөр 14 цаг 39 минут
Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Балжирын Догмидтой ярилцлаа. Тэрээр энэ сарын 16-нд “Бөхийн өргөө”-нд “Дөрвөн уулын бороо” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа юм. Нилээд их ажлынх нь дундуур багахан хэмжээний цаг гарган ярилцсан бидний яриа тоглолтын талаар гэхээсээ илүүтэй эх орон, газар шороо, анд нөхдийнх нь тухай болсон юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй болох гэж байгаа тоглолтын тань талаар яриагаа эхлэх үү?

-Би яахав дээ, нутаг ус, газар шороогоо дээдэлж явдаг хүн. Миний тоглолт бол дөч гаруй жил бичсэн хэдэн дуунаасаа шигшсэн гучаад дуутай, Н.Жанцанноров, Бямбабаяр нарын зохиосон “Догшин хутагтын сахиус”, “Бурханы шувууд” зэрэг дөрвөн том найрал хөгжимтэй тоглолт болно. Дээр нь “Догшин хутагтын сахиус”, “Оосор бүчгүй орчлон”, “Анхны хайрын дууль” гээд кинонуудын шигтгээ дүрүүдийг жүжигчид драмчилсан байдлаар үзэгчдэд хүргэнэ. Энэ тоглолт маань Равжаа хутагтын мэндэлсэний 210 жилийн ой хийгээд IX хутагтын сэнтийдээ заларсанд уран бүтээлийн мандал өргөж байгаа тоглолт юм. Тоглолтоо Улаанбаатар хотод хийгээд Хамрын хийд, Сайншанд зэрэг газруудаар тоглоно. Дараа нь өргөн олондоо бүхий л мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан тоглолтоо хүргэхээр бэлдэж байна даа.

-“Дөрвөн уулын бороо” тоглолтын гол онцлог юу вэ?

-Дорны хүний намба, сэтгэл, зөв ухаан, эвдрээгүй араншин ээдээгүй сэтгэл, нутаг ус газар шороогоо дээдэлж, тэнгэрээс эрчим хүчийг авч, газар эхдээ мөргөдөг аугаа их Монгол хүний олноос онцгойрох сэтгэлийн их шүншигийг харуулах юм. Монголчууд бол дэлхийгээр дайдан төрсөн бусад олон үндэстэнүүдийн дундаас онцгойрч, Төв Азийн өндөрлөгт бурханд хамгийн ойрхон, тэнгэрт хамгийн дөт амьдардаг аз заяатай, хүн нь хүн шиг, мал нь мал шиг амьдарч чаддаг хүмүүс. Тийм ч болохоор олон тэрбум хүн амтай Энэтхэг, Хятадаас төрөөгүй Чингис хаан ооч сахал шиг цөөхөн монголчуудын дундаас төрсөн нь зүгээр нэг тохиолдол биш гэж бодож, бахархаж явдаг.

-Та тоглолтоо яагаад “Дөрвөн уулын бороо” гэж нэрлэсэн юм бэ?

-Энэ цаг үед монголчууд бид бороо хур хүсдэг, газар дэлхий минь ч хүлээдэг. Хан дөрвөн уулынхаа дунд бид нар эрүүл саруул элэг бүтэн хүнд хэлэх, үлдэх юмтай явж байгаа гэж боддог. Тулгын тотго шиг энэ дөрвөн сайхан уул маань дотроо биднийг аравнайлж байдаг.

Дөрвөн уулын даллагатай бороо шивэрнэ, Ай Нанаа
Дүнжингаравын оргил Цэцээ гүн цэнхэртэнэ ээ
Хатан Туулын урсгал хазаар даран хатирна
Хараацайн хөнгөн даль хацар шүргэж жиргэлдэнэ ээ…
гэж “Дөрвөн уулын бороо” дууны эхний бадаг эхэлдэг юм. Би ер нь сүүлийн үед уул усандаа зориулж олон дуу хийж байгаа. “Богд хан уул”-ндаа дуу хийсэн. Мөн “Шилийн богд” ууланд зориулсан дууг минь Гавьяат жүжигчин С.Ганзориг дуулсан байгаа.

-Догмид ах та дөч гаран жил дууны уран бүтээл туурвисан гэхээр танд хичнээн дуу байна вэ?

-Ер нь цөөхөн дөө. Би бол яруу найргийг тасралтгүй бичсэн боловч өөрийгөө голоод хэвлүүлээгүй. Тэгэхдээ надад бол аятай, дантай дуу жараад байна. Эдгээр дуунаасаа тоглолтондоо Монголын өмнөө барьдаг авьяастай алдартай гэсэн бүх л хөгжмийн зохиолчидтой хамтарч хийсэн, олны хүртээл болсон 22 дуугаа л дуулуулж байгаа. Жишээ нь энэ дотор Ц. Чинзоригийн хийсэн гайхалтай дуунууд ч орсон.

-Та ярианыхаа эхэнд “хүн нь хүн шиг эх орон” гэсэн. Одоо энэ цаг үед “хүн нь хүн шиг” байж чадаж байна уу?

-Ерөнхийдөө бол манайхан хүнээ, Монголоо алдчихсан юм байхгүй л дээ. Олны дотроос оочин цоочин, орон гаран бодолтой улсууд төрийн өндөр албан тушаалд гарсанаас болоод эх орон, тусгаар тогтнол төдийгүй газар шороо маань хэцүүхэн болох цөвүүн цаг ирсэн гэдгийг нуугаад байх юм байхгүй. Одоо Өмнөговь аймаг Монголын газрын зураг дээр тэмдэглээтэй байгаа боловч лицензээр нь хөөгөөд үзэхээр гадаадынханы мэдэлд оччихсон. Тэгэхээр Элчин сайдын яамны хашааны газар гадаадын өмч байдаг шиг Монголын газар нутаг дээр байгаа гадаадын газар болчихсон. Би үүнд харамсаж явдаг. Бид нар газар шороогоо хамгаалахгүй бол хэн харамлах юм. Өнөөдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум гэхэд галт тэргээр ундныхаа усыг зөөж байна. Бид нар нутаг усгүй бол хэн юм. Өнөөдрийн тав, гурван төгрөг, эдийн засгийн өсөлт, уналт гэдэг чинь өчүүхэн цаг зуурын юм. Газар шороотойгоо байхад бид дэлхийн зулай дээр завилах л болно.

-Нутаг усаа бид нар хамгаалах ёстой гээд бид нар яриад байгаа боловч “бидний амьдрах ганц зүйл” гээд газраа зараад байна шүү дээ?

-Би өөрөө эдийн засагч хүний хувьд хэлэхэд хоёр, гуравхан уурхай нээхэд л бид нар хангалттай амьдрана. Гэтэл өнөөдөр толгойтой бүхэн газар ухаж байна. Баянхонгор аймаг хорин сая тарвагатай байсан ч өнөөдөр нэг ч байхгүй болсон. Тэгээд зуун мянган нинжа тарваганыхаа оронд өөрсдөө газраа ухаад байж байна. Нийгмийн нийт бүтээгдэхүүн тэдэн хувиар, хөрөнгө мөнгө тэдээр өслөө л гээд байгаа юм. Энэ чинь ард түмний аяганд орой бүр орж ирэхгүй. Тэр айлын босгоор сард хэдэн төгрөг орж ирж байна, өвгөд хөгшид, үр хүүхэд маань юу өмсөж байна гэдгээр л амьдрал хэмжигдэнэ. Хэдхэн баячуудын идэж ууж байгааг бүх хүмүүст хуваагаад бүгдийнх нь амьдрал дээшилчихсэн мэтээр яриад байгаа юм. Дансандаа байсан сая ам.доллараа мартчихдаг хүн цаанаа хичнээн төгрөгтэй байх вэ гээд хөөгөөд бодохоор чинь хэцүү байгаа биздээ. Ерэн оноос хойш бид нар сонголт хийснээрээ ард түмний амьдрал огт дээшлээгүй. Албан тушаал, улс төрийн төлөө тэмцэлдсэн, ээлжиж даргын суудалд суусан хүмүүсийн тоо мянгад хүрэхгүй л эргэлдэж байдаг юм.

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчлье. Ерээд онд таныг Их хуралд өрсөлдөхдөө найз Ж.Лхагва зохиолчийг авч явсан тухай хөгтэй яриа байдаг л даа. Энэ талаар яриач?

-Үүнийг мэддэггүй хүн ч одоо ховор болж дээ. Тэр үед толгойтой болгоныг нэрийг нь дэвшүүлдэг байж. Анхдугаар их хурлыг батлах үеийн юм байхгүй юу. Тэгэхэд намайг Дорноговиос нэр дэвшүүлээд, Жагдалын Лхагва бид хоёр Л.Түдэв даргын даалгаварыг хамгийн сүүлд биелүүлэхээр явсан юм. Бид хоёр иргэдтэй цорын ганц уулзалт хийсэн. Би үүнийгээ уран сайханжуулаад бичсэн л дээ. Гэхдээ энэ бол уран зохиол биш. Худлаа юм огт байхгүй. Одоо эргээд харахад сонин л байдаг юм. Өнөөдөр бол хүн бүр өөрийгөө магтаад л бүгд бурханы зараалаар ирсэн мэт яриад байдаг болж. Бид хоёрын тэр хөгтэй явдал үүний л эсрэг шахуу юм шүү дээ.

-Энэ нь таныг улс төр гэдэг бохир зүйлд оруулахгүй гэсэн найзын тань чин сэтгэл байжээ гэж боддог?

-Тийм л дээ. Жагдалын Лхагваа өөрөө ерөөсөө яах гэж намайг дагаж очсон гэхээр “намайг улс төрөөс хол, уран зохиолд ойр болгохын тулд очсон” гэдэг байсан. Улс төр гэдэг бол хамгийн бохир зүйл. Аугаа их О.Дашбалбар улс төрд ороод шүлэг нь хүртэл хатуурсаныг хажууд нь хамт явж байсан нөхрийнх нь хувьд би мэднэ. Шүлэгний уран эгшиг, зөөлөн шигтгээ нь шууд хатуураад улс төрийн шинж чанартай болчихсон. Улс төр гэдэг бол хэнийг ч давалгаандаа хамаад авч явж мэдэх аюултай эд. Намайг үүнээс холдуулсан нөхөртэй одоо ч их баярладаг.

-1986 оны хоёрдугаар сарын 26-нд зохиолч Ж.Лхагваад бичсэн таны захидлыг олж уншиж байсан л даа. Түүн дээр “чамайг ирэхээр Сумхүүтэй хамтарч гурвуулаа кино хийнэ. Би туужаа дуусгачихлаа” гэж бичсэн байсан. Тэр таны ямар тууж байв, кино болгосон уу?

-Тууж ч гэж дээ. Би “Янжин” гэж өгүүллэг бичээд Ж.Лхагваадаа явуулсан л даа. Ж.Лхагва өөрийнхөө “Арван долоотой байхад” гэдэг өгүүллэгээ бичсэн юм. Харин найруулагч Сумхүү тэс өөр хоёр өгүүллэгийг нийлүүлээд “Анхны хайрын дууль” гэж кино хийсэн.

Анхны хайрын тухай бодол
Адуунаас унтаж хоцорсон нялх унага адил
Сэтгэлийн цагаан манан дундуур
Янцгаан давхиж айсуй… гэж хүрэн алаг унага давхиж эхэлдэг, Ганболд, Сувд хоёр цэл залуухан тоглосон энэ гайхалтай кино бол манай Ж.Лхагваагийн бүтээл.

-Та тэр захиан дээрээ үс хатаадаг цахилгаан хайч захисан байдаг. Авчирч өгсөн үү?      

-Авчирч өгсөн. Надад саравчтай малгай, тэр хайч хоёрыг авч ирж өгсөн л дөө. Тэр малгай нь надад томдохоор нь би Д.Цоодолд өгч, үс хатаадаг хайчаар нь үсээ буржийлгаж, залуу насныхаа гэрэлт өдрүүдийг гуниг үгүй өнгөрөөж дээ.

-Та бүхний үеийн эрчүүдийн үерхэл, нөхөрлөл их сайхан байжээ гэж бид боддог юм. Харин цагаа дагаад нэг нэгнээсээ холдож нэгнээ орхиод явсаар байна. Найзуудынхаа талаар дурсаач?

-Би нэг удаа хэлсэн юм. Хүнтэй нөхөрлөвөл үхсэн хойно нь ч нөхөрлө гэж. Шүншигтэй, бүтээлтэй хүн үхнэ гэж байдаггүй юм. Бие нь үгүй болсон ч хэн бүхэнтэй өдөр бүр амьд хүн шиг уулзаж байдаг. Ж.Лхагва, З.Түмэнжаргал, С.Эрдэнэ эд нарыг би үхчихсэн гэж ерөөсөө боддогүй юм ш дээ. Ж.Лхагваагаа нас барахад би хэрүүл хийж байж “Алтан-Өлгийд нутаглуулъя” гэхэд “төрийн дээд шагналгүй болохоор болохгүй” гэсэн. Тэгэхээр нь “би тавитаргүй хүн хаана ч явж байгаад үхэж мэднэ. Би одоо газраа авна. Та нар үхсэнийг бүү хэл амьдыг нь хуурдаг” гэж байгаад өөрийн газраа авч нөхрөө Алтан-Өлгийд нутаглуулсан. Ж.Лхагва бол үнэхээр том зохиолч. Жинхэнэ өгүүллэгийн ноён оргилуудыг Ж.Лхагва бүтээж, шинэчлэл хийсэн, богино өгүүллэгийн мастер хүн юм. Мөн аугаа их яруу найрагч З.Түмэнжаргал бид хоёр их сургуульд нэг ширээн дээр суудаг байлаа. Тэгэхэд
Ус мөрөн олон чиг
Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ
Улс гүрэн олон чиг
Монголыг минь яаж гүйцэх вэ…
гэсэн алдартай мөрөө Сангийн яамны сайд Моломын эхнэр Загдааг орос хэлний хичээл орж байхад цаасан дээр бичээд надруу шидэж байлаа. Би анхных нь уншигч. Сая Түмээгээ Францад нас барахад нь би

Халхын их найрагч
Хар Түмээ минь дээ
Улс гүрэн олон ч Францад яах гэж очив доо
Ус мөрөн олон ч Сенад яах гэж оров доо…
гэж бичсэн юм. Манай Түмээг янз бүрээр бичсэн, амиа хорлосон энэ тэр гээд. Тэр хэзээ ч таван настай хүүгээ орхиод амиа хорлох тийм тэнэг дурак биш. Бусдад хорлогдсон гэж би боддог. Хүн өөрийнхөө хэмжээгээр бусдыг хэмждэг юм. Аугаа их З.Түмэнжаргалыг өөрөөрөө хэмжинэ гэдэг бол могойг гүрвэлээр хэмжихтэй ижил зүйл. Ер нь ихэс дээдсийн хэргийг, эгэл доодос шүүдэггүй гэсэн эзэн Чингисийн үг байдаг шүү дээ.

Ярилцсан: Т.ДАРХАНХӨВСГӨЛ

http://www.news.mn


Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд: Одоо дахин улс төрийн ажилтай зууралдахгүй ээ

$
0
0
2013 оны 05-р сарын 15. 11:25

“Мандухай сэцэн хатан”гэхээр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд гуай л нүдэнд харагддаг. Тэрбээр тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дэлгэцийн сайхан хүүхнүүдийн нэг юм. Түүнийг өдрийн ярилцлагын буландаа урилаа.

 .

-Юуны өмнө танд нийт уншигчдынхаа зүгээс энэ өдрийн мэндийг хүргье. Танд жүжиг, кино гээд урлагийн олон жанрын бүтээлд тоглох санал явуулдаг ч тэр бүрд татгалзсан хариулт өгдөг гэж сонссон. Яагаад Х-Түц хамтлагийн “Сэрүүн хасын нууц”-д тоглохыг зөвшөөрсөн бэ?

-“Х-түц” хамтлагийнхан бол маш авъяаслаг уран бүтээлчид. “Сэрүүн хасын нууц” жүжгийн зохиолыг анх уншаад монголын драмын урлагт бас нэг шинэ хуудас нээх хэмжээний бүтээл юм байна гэж бодсон. Тиймээс уг бүтээлд МУГЖ Дэлгэржаргал болон залуу уран бүтээлчидтэйгээ гар нийлж, сайхан ажиллалаа. Үзэгчдэд хүрсэн сайхан бүтээл болж чадсанд баяртай байна. Одоо театрын ажилдаа анхаарлаа хандуулан ажиллаж байна. Театр маань энэ сарын 15-19-ныг дуустал Төв аймагт театрынхаа өдөрлөгийг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа.

 .

-Эх үрсийн баярыг угтаж, УДЭТ-ынхан нэлээд олон бүтээл тайзнаа тавих гэж байгаа гэж дууллаа. Энэ талаараа манай уншигчдад мэдээлэл өгч болох уу?

-Бололгүй яахав. Манай театр эх үрсийн баярыг угтаж, хүүхдийн жүжгийн тоглолтуудаа хийж эхлээд байна. Тухайлбал, “Тэмүүжин”, “Лусын дагина”, “Онц сурлагатангууд орохыг хориглоно” зэрэг жүжгийг тоглож байна. Харин ахлах ангийн сурагчид болон оюутан залуустаа зориулж “Парисийн дарь эхийн сүм” жүжгийг амралтын өдрүүдэд тоглохоор боллоо. Мөн “Норовын намтар” жүжгийг хийж байгаа. Тоглолтод орох эсэх нь хяналтаар шийдэгдэх учиртай.

 .

-Та эх үрсийн баярыг яаж тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Хүүхдүүд маань хүрч ирээд хамтдаа гадуур хоол идэж, сайхан ярьж суудаг. Мөн бид нар бөөнөөрөө ээж дээрээ очиж баярынхаа өдрөө хөгжилтэй сайхан баярлаж өнгөрүүлдэг дээ.

 .

-Ээжийгээ хөтлөөд театрт хөл тавьсан тухайгаа та нэгэнтээ дурсч байсан. Таныг урлагийн гэр бүлийн хүн гэдэг?

-Тийм ээ, би соёл урлаг давамгайлсан орчинд төрж өссөн. Ээж дуучин бас жүжигчин, аав маань сэтгүүлч, орчуулагч. Хэдийгээр миний аав эдийн засагч мэргэжилтэй ч урлагт элэгтэй хүн байсан. Энэ ч утгаараа, манай гэр бүлийн уур амьсгал соёл урлагт ойр байсан нь намайг урлагийн ертөнц рүү чиглүүлсэн байх гэж боддог. Амьдралд байр сууриа олоход гэр бүлийн хүмүүжил асар их үүрэгтэй. Сайхан аав ээж, ухаант буурай маань миний амьдралд итгэл үнэмшлийг өгсөн юм. Урлагийн хүнийг цаг үргэлж гоё ганган хувцастай, найр наадамд уригдан, инээж хөхөрч явдаг мэтээр төсөөлөх нь буруу. Хүний л амьдрал хойно, сэтгэлээр унаж шантрах ч үе таарна. Бас сэтгэл хангалуун, жаргалтай ч үе бий. Тиймээс би жүжигчнээс гадна хувь хүнийхээ хувьд ч тэр. Өөрт оногдсон тавилангаар амьдралын нугачааг туулж явна. Аз болоход, өнгөрсөн хугацаанд алдсан гэж амаа барьдаггүй.

 .

-Жил өнгөрөх тусам хуучны монгол кинонууд үнэд орж байна. Үзэгчдийн хамгийн ихээр таашаадаг дүрүүдийн нэг бол таны бүтээсэн Мандухай цэцэн хатан. Та үүнд хэрхэн тоглосон талаараа ярьж өгөхгүй юу? 

-Мандухай хатны дүрд би шууд сонгогдоогүй. Эхэндээ Шихир хатны дүрд тоглохоор батлагдсан байсан. Гэтэл Мандухай хатны дүрд тэнцэх жүжигчин олдохгүй байсан юм билээ. Хамгийн шигшигдэж үлдсэн таван жүжигчнээс нэгийг нь сонгоно гэж байлаа. Нөгөө дөрвөн хүн нь мэргэжлийн жүжигчин биш байсан. Бид цуг пробонд ороход би Мандухайн дүрд тоглохоор батлагдсан. Миний пробонд орсон зургийг Соёлын яаманд өгч харуулж байж батлуулсан юм билээ. Энэ кинонд тухайн үеийн Засгийн газар, Сайд нарын зөвлөлөөс их анхаарал хандуулж байсан. Миний сонссоноор 300 гаруй хүн пробонд орж зургаа авахуулсан гэдэг.

 .

-Монголын түүхэнд улс орноо гэсэн сэтгэл, холч хараа, ер нь ухааны цараараа алдаршин мөнхөрсөн түүхэн хатны дүрд тоглож чадна гэсэн итгэл хэр их байсан бэ?

-Надад “Би энэ дүрд тоглож чадна” гэсэн итгэлээс илүү миний зөрүүд зан тус болсон гэж боддог юм. Кино зураг авалт эхлэхийн өмнө гадуур Н.Сувд үүнд тоглож чадна, чадахгүй гэсэн яриа их гарч байсан. Хүмүүсийн чадахгүй гэсэн яриа намайг бүр ч их хурцалж өгсөн. Тэгэх тусам нь би зөрүүдэлж чадна гэж зүтгэсэн дээ. Тэгээд ч тэр бүгдийг давж гарах үүрэг надад ногдсон байсан. Мэдээж сайн муу тоглосныг үзэгчид, судлаачид өөр өөрсдийнхөөрөө дүгнэсэн биз ээ.

 .

-Үзэгчид тухайн үед эерэгээр хүлээж авсан. Одоо ч тэр үнэлэмж хэвээрээ. Таныг Мандухай хатны дүрээр олонд танигдсан ч гэж ярих юм билээ?

-Намайг Мандухайн дүрээр олонд танигдсан гэдэг. Би гэхдээ энэ кинонд тоглохоосоо өмнө бас ч чамгүй олон кинонд дүр бүтээсэн байсан. Жишээ нь “Хань”, “Хатанбаатар”, “Ичээнд нь”, “Моторын дуу” зэрэг кинонд тоглосон.

 .

“Мандухай цэцэн хатан” кинонд тоглоход сайн сургууль төгссөн минь их тус болсон болов уу. Миний багш иргэний дайны үед Оросын агуу баатрын дүрд тоглож дэлхийн кино урлагт нэрээ мөнхөлсөн авьяастай хүн байлаа. Багшийн зааж өгсөн эрдэм, чиглүүлж байсан хандлага надад энэ кинонд тоглоход их дэм болсон гэж боддог юм. Багш маань мэргэжлийн жүжигчин болох замыг минь нээж өгсөн гавьяатай хүн дээ. Мөн тэр үед найруулагч, ахмад уран бүтээлчид маань бүгд л өөрийн сурсан мэдсэн зүйл, туршлагаасаа хуваалцаж байсан. Аав, ижий хоёр минь ч дэм болж байлаа. Түүхэн дүрд тоглоно гэдэг тэр дүрээ маш сайн судлахыг шаарддаг. Тэр үед түүхэн зохиолууд ихэвчлэн хуучин бичгээр бичигдсэн байдаг байлаа. Аав минь муугүй судлаач хүн байсан учир хуучны түүхэн ном зохиол уншиж судалгаа хийхэд минь тусалдаг байсан. Ижий минь жүжигчин хүн байсан болохоор надад их зүйл зааж дэм болж байсан.

 .

-Киноны зураг авалтыг хаана хийсэн гэдэг билээ?

-Зуны зураг авалт Хархорин, Баянчандманьд дөрвөн сар гаруй үргэлжилсэн. Зураг авалтын бэлтгэл ажил бараг жил гаруй хийгдсэн гэдэг юм билээ. “Мандухай цэцэн хатан” киног хийх гэж найруулагч Жигжид гуай судалгаа их хийсэн. Социализмын үе байсан болохоор тухайн үеийн Соёлын яаманд энэ тухайгаа хэлж зөвшөөрөл авах гэж 1970-аад оноос эхэлж хөөцөлдөж байж кино хийх эрх авсан гэсэн. Мөн дан ганц Соёлын яам төдийгүй Батлан хамгаалахын яам, Хөдөө аж ахуйн яам ч гэсэн энд их чухал үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Олон мянган цэрэг, дайчин, морь малыг дээрх яамдаас гаргаж өгч байсан юм. Улсаараа хөдөлж, Засгийн газрын оролцоотой хийсэн кино гэж би хувьдаа дүгнэдэг.

 .

-Та хэдэн настайдаа энэ кинонд тоглосон бэ.  Тэр үед УДЭТ-т жүжигчнээр орчихсон байсан  уу?

-Би тэр үед 40 гаруй настай байсан байх. Тэр үед би УДЭТ-ын уран сайхны удирдагчийн алба хашиж байсан юм. Энэ албыг 11 жил хашсан.

 .

-Хувцас хэрэглэл, хуяг дуулга нь их хүнд үү?

-Хуяг дуулга нь л гэхэд 10 гаруй кг жинтэй. Хувцас хэрэглэл, хуяг дуулга, сэлэм зэргээ бариад л их олон удаа сургуулилалт хийж давтана. Бас тэр хувцастайгаа морь унах, морио өөртөө дасгах гээд асар их хөдөлмөр, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдаж байлаа. Ер нь энэ бүгдийг амжуулах нь миний мэргэжлийн онцлог л доо. Тэр үед найруулагч, ахмад уран бүтээлчид маань энэ бүхнийг даван туулж, тэсч чадахгүй юм бол чи цаашид жүжигчин болж чадахгүй гэж зөвлөдөг байлаа.

 .

-Дүрээ үзэгчдэд хүргэхийн тулд танаас мэдээж их хөдөлмөр, тэсвэр хатуужил шаардаж байсан байх?

-Үзэгчдэд дүрээ хүргэх миний үүрэг бол дүрээ үнэмшилтэй амилуулж сайн тоглох байсан.  Харин киногоо үзэгчдэд яаж хүргэх вэ гэдэг нь кино найруулагч, баг хамт олны ажил байлаа. Үүнээс гадна тэр үед кино үзвэрийн газрууд гэж байсан. Тэд бас л үзэгчдэд киногоо хэрхэн хүргэх ажлыг зохицуулж байсан даа.

 .

-Амьдрал танд олон зүйлийг өгсөн нь мэдээж. Тэр бүхэн ч бас арвин туршлага болдог байх?

-Хүлээлт, тэвчээр гэдэг зүйл жаргал зовлон ээлжилдэг. Энэ зүйл хүмүүний хорвоод ямар чухал болохыг мэдэрсэн. Хүнд сөхрөх, бууж өгөх үе байдаг. Гэхдээ аль болохоор хүний сэтгэлийг зовоосон, сөхрүүлсэн зүйл хүнд ховор тохиолдоосой гэж боддог. Миний хувьд “Үүнээс хэцүү үе надад ирэх ч юм билүү, тэвчих хэрэгтэй” гэж өөрийгөө зоригжуулдаг. Надад тохиолдож буй зовлонгоос хэцүү зүйлийг хүн энэ ертөнцөд туулж гарсан л байдаг. Хүний амьдралд юу ч тохиолдохыг таашгүй. Тэр болгонд хүн сайтар бодож, зовлон дундаас ухаарлыг авч гарах нь чухал юм болов уу.

 .

-Авьяас чадвар, гоо үзэсгэлэнтэй жүжигчин эмэгтэйн хувийн соёлыг сонирхох хүн цөөнгүй байгаа байх. Гоо сайхан, стиль имижээ хэр зэрэг анхаардаг вэ?

-Сэтгэл, сэтгэхүйн гоо сайхан хүнийг залуу, сайхан харагдуулж, чимдэг болов уу. Би гоо сайхандаа их мөнгө зарж, толины өмнө суудаггүй. Бусдын адил нүүрээ арчилж, тэжээлийн тос хэрэглэдэг. Гоо сайхны хагалгаа, будаг шунх ашиглаад ч сэтгэл нь “хиртэй” бол тэр хүн яаж өөдтэй харагдах билээ. Хүн гадна талдаа хичнээн сайхан будчихсан, цэцэг хуар шиг байлаа гээд дотроо юу ч үгүй цаасан цэцэгтэй адил бол ямар ч хэрэгцээгүй шүү дээ. Гаднах сайхан өнгө нь дотроосоо цэнэглэгдэж, үзэмж нэмж байх ёстой. Хэрвээ дотроо муухай байвал гаднах сайхан өнгө үзэмж нь аяндаа өөрөө өнгөгүй, үхмэл болно. Хүний дотоод энерги их чухал шүү дээ. Тэр энерги нь эерэг байж гэмээнэ, хүнийг их сайхан харагдуулдаг гэж би боддог. Урлагийн хүн учраас үс, зүсээ сайхан байлгах хэрэгтэй. Миний хувьд, гоо сайхан болон үсний хэв маягтаа өөрийнхөө хэмжээнд анхаардаг. Салонд тухалж, үсчин рүү явах зав бараг гардаггүй гэх үү дээ.

 .

-Нэлээд хэдэн жилийн өмнө та УИХ-д нэрээ дэвшүүлж байсан. Улстөрч болчихвол хэрхэх нь сонин байна л даа?

-1996 оны УИХ-ын сонгуульд намаас өгсөн үүргийн дагуу нэр дэвшсэн минь үнэн. Гэхдээ одоо эргээд санахад, УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй нь зөв ч болсон. Би улстөрч болохын төлөө тэгж их зүтгээгүй. Харин урлаг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Монголын драмын театрыг хөгжүүлэхэд оруулах миний хувь нэмэр УИХ-д сууж хууль батлахаас ч илүү байсан. Тэгээд ч би өөрийгөө сонгуульд ялагдаагүй гэж боддог. Ялагдаж сурна гэдэг ялж сурахын нэр. Одоо дахин улс төрийн ажилтай зууралдахгүй ээ. Өөрт байгаа хамаг цаг заваа урлагт зориулж явна.

 .

-Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Б.Аянга

Шууд.мн.


“Academy awards” наадамд шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшсэн Д.Ганцэцэг. “Oлон ангит кинонд тоглох бодолгүй байна”

$
0
0
d75ba129cbf868cdbig
Өчигдөр 16 цаг 1 минут

Хэдхэн хоногийн дараа кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол буюу “Academy awards” зохиогдох гэж байна. Тус наадамд шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшсэн Д.Ганцэцэгтэй ярилцлаа.

-УДЭТ-аар сонин юу байна. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд энэ хаврыг сайхан амарч өнгөрүүлж байна. Одоогийн байдлаар шинэ уран бүтээлд оролцоогүй байгаа. Хуучин жүжгүүдээ сэргээж тоглоод явж байна. Хайрын жүжгийн сар өндөрлөсөн. Харин тавдугаар сард хүүхдийн жүжгүүд тоглогдож байгаа. Маргааш бид Төв аймаг руу бригадаар явах гэж байна. Төв аймгийнхандаа дөрөв хоногийн турш хүүхдийн болон сонгодог, хайрын сэдэвтэй жүжгүүдээ сонирхуулах юм. Театраар иймэрхүү сонинтой байна даа. Ачаалал багатай байна.

-Ажлын ачаалал багатай байгаа юм байна. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна даа?

-Уран бүтээлч хүнд олдсон чөлөөт цаг гэдэг зүйл бол маш үнэтэй. Учир нь бид ажлын ачаалал багатай байсан ч ямагт л өөрсдийгөө хөгжүүлж, ажиллаж, хичээх шаардлага тулгарч байдаг юм. Тиймээс ч надад олдсон тэр цаг хугацаагаа аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Ихэвчлэн өөртөө олдсон тэр хэсэгхэн хугацаагаа гэр бүлдээ, ээж аавдаа зарцуулахыг хичээдэг юм. Зарим хүмүүс хөлсөө гартал бүжиглэлээ гэж ярьдаг юм билээ. Хүн бүхэн өөр өөрийн дуртай зүйлээ хийдэг байх. Харин миний хувьд хааяа нэг хамт олон, найз нөхөдтэйгөө дискоддог юм. Түүнээс биш шоу, цэнгээн хэсээд явах дургүй. Аль болох гэртээ амрахыг хичээдэг. Түүнээс гадна хүмүүс чөлөөт цагаараа ном унших дуртай гэж хариулдаг. Миний хувьд ч ялгаагүй номын дэлгүүрт зорьж, очоод дуртай номоо худалдаж авдаг. Тэгээд эхний хэдэн хуудсыг нь аягүй идэвхтэй уншина аа. Харамсалтай нь тэгж байтал ямар нэгэн кино, жүжгийн ажил эхэлдэг. Ингээд л зорьж авсан номоо дуусгаж чаддаггүй юм.

-Гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хичээдэг гэсэн. Гэр бүл гэх энэ тодорхойлолтод найз залуу, нөхөр багтаж байгаа юу?

-Үгүй дээ. /инээв/. Одоогийн байдлаар ганц бие. Миний хувьд долоон хүүхэдтэй айлын дунд охин. Тиймээс ч миний гэр бүл гэх тодорхойлолтод эцэг, эх, ах, эгч, дүү нар минь багтана. Хэн нэгэн эр одоохондоо миний гэр бүлд багтаж амжаагүй л байна.

-Тэгэхээр би өөртэй чинь уулзахаараа нэг зүйлийг асууя гэж бодоод байсан юм. Сүүлийн үед өөрийг чинь жүжигчин Б.Тамиртай холбох болсон?

-/Инээв/. Би бас ямар нэгэн сэтгүүлч надаас ярилцлага авахдаа энэ талаар асуух байх даа гэж бодоод байсан юм. Цахим мэдээллийн хэрэгслээр энэ мэдээлэл нэлээн тархсан байсан. Шар мэдээллийн сайтууд намайг жүжигчин Б.Тамиртай холбож, “Гэгээн Муза”-гийн үеэр хамтдаа авахуулсан зургийг тавьсан байсан. Тэгвэл би үүнд албан ёсоор үгүй ээ, бидний хувьд зөвхөн уран бүтээлийн найзууд гэж хэлмээр байна. Найзууд маань надаас Тамираа та хоёр ямар учиртай юм гээд л асуугаад байсан. Үнэндээ бид хоёр зөвхөн уран бүтээлийн найзууд. Өөр ямар ч холбоо байхгүй.

-“Өдөр өдрийн нар”, “Аравт” зэрэг нэлээд кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Бүтээсэн дүрүүдийг чинь хараад байхад хурц араншин цухалзаад байдаг юм?

-Харин хүмүүс тэгж яриад байдаг юм. Уг нь би чинь амьдрал дээр их зөөлөн хүн шүү дээ. Уран бүтээлийн хувьд найруулагчийн надад оноосон дүрийг л амьдруулах үүрэгтэй. Ерөөсөө жүжигчин хүний үүрэг тэр шүү дээ. Яах вэ, гадаад төрхийн хувьд хурц, ширүүн харагддаг байж болох юм. Нүдээ жаахан тодруулаад будчихаар л харцаараа “шилбүүрдээд” байгаа юм шиг санагддаг байх. /инээв/

-УДЭТ “гурван Ганаатай”. Харин өөрийг чинь “Увс Ганаа” гэж дууддаг юм билээ?

-Үнэхээр тийм шүү. Манай театр “гурван Ганаатай”. СТА Д.Ганцэцэг эгч бид хоёрын нэр болон овгийн эхний үсэг адилхан. Хоёулаа Д.Ганцэцэг. Намайг жижиг Ганаа гэдэг байсан юм. Гэтэл манай Ганчимэг маань орж ирснээр жижиг гэх тодотголоосоо салаад “Увс Ганаа”, “өндөр Ганаа”, “бор Ганаа” гэх нэртэй болсон доо. Бид гурав чинь өрөөндөө сууж байгаад л Ганаа гээд дуудахаар нь зэрэг зэрэг хашгирна шүү дээ. Аль нь юм бэ гээд л.

-Ингэхэд хэзээ хамгийн сүүлд нутагтаа очиж амарсан бэ. Энэ зуны төлөвлөгөөнд нутгийн амралт багтсан байгаа юу?

-Миний хувьд жил бүрийн зун төрсөн нутагтаа очиж амардаг. Би улстөр, урлаг, спорт, бизнесийн хүрээний  олон алдартнууд төрсөн Увс нутгийн охин гэдгээрээ бахархаж явдаг. Хүн гэдэг байгалийн амьтан. Тиймээс ч байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй амьдрах ёстой. Энэ ч утгаараа миний хувьд төрсөн нутаг усандаа залбирч, байгаль дэлхийгээ шүтэж амьдрах юм бол аяндаа ажил үйлс нь бүтнэ гэж боддог. 2010 онд “Аравт” киноны зураг авалтын ажлаар нутагтаа очиж байсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй очиж амарсан. Энэ зун ч гэсэн нутагтаа очиж амрахаар төлөвлөж байгаа. Манай Увсын байгаль үнэхээр гоё шүү дээ. Монгол орны баруун хязгаар нутаг даа. Миний хувьд нутаг усандаа очиж, амраад ирэхээр хийморь сэргээд, нэг их сайхан болчихдог юм. Хөгшин хүн шиг юм ярьчихав уу даа. /инээв/

-Сүүлийн үед залуу уран бүтээлчид нийлээд театр байгуулаад ажиллах болж. Тухайлбал, жүжигчин Эрхэмээ УДЭТ-аас өрх тусгаарласан. Өөрт чинь ямар нэгэн театр, продакшнаас хамтарч ажиллах санал ирсэн үү?

-Ер нь миний хувьд аливаа зүйлдээ тууштай ханддаг хүн таалагддаг. Өөрөө ч тууштай байхыг хүсдэг. Тууштай зан л амжилтад хүргэнэ. Түүнээс биш өмнөх ажлаа бараагүй байж өөр зүйл дотроо бодож, сэтгэж явах нь утгагүй зүйл гэж боддог юм. Надад тийм санал ирээгүй ээ. Ирээдүйд юу болохыг би тааж мэдэхгүй. Тиймээс би болоогүй зүйлийн төлөө мөрөөдөж, санааширч суух шаардлагагүй. Оюутан байхдаа энэ том театрын босгоор алхах нь тухайн үедээ мөрөөдөл минь байлаа. Тэгээд ажиллахыг хүсч, мөрөөдөж явсан театртаа шалгалт өгөхөд тэнцсэн. Тэнцсэн тухай сонсоход их сонин, сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Тиймээс ч миний хувьд театртаа тууштай ажиллана гэж боддог. Яах вэ, залуу хүмүүс нэгдээд уран бүтээл хийж байгаа нь сайшаалтай. Хамгийн гол нь уран бүтээлч хүн цаг үеэ мэдэрдэг байх ёстой. Мэдэрч чадвал амжилтад хүрэх болно. Тухайлбал, “Мөрөөдлийн театр”-ын хувьд анхны уран бүтээл нь үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан учраас цаашаа энэ энерциэрээ явчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үзэгчид тэднээс алдаа, муу муухайг нь олж харахыг хүсэхгүй байгаа байхгүй юу.

-Төсвийн цалин урлагийн байтугай эгэл жирийн нэгний хувьд ч амьжиргаагаа залгуулахад хүрэлцэхгүй байна. Та  нарын хувьд нууц биш бол хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

-Цалингийн хувьд мэдээж хэцүү. Бид төсвийн бусад ажилчид шиг л цалин авдаг. Өөрөөр хэлбэл, сардаа 500 мянган төгрөгийн цалинтай. Ёстой хоёр идэхгүй, хоосон хонохгүй л амьдарч байна даа. Гэхдээ миний хувьд өнөөдөр залуу хүн, надад маш их боломж байгаа учраас цалин чухал биш. Гагцхүү уран бүтээлчийнхээ хувьд өөрийгөө хөгжүүлж, ахмад жүжигчдээсээ суралцах нь чухал. Бидний хувьд нэмэлт орлого олох арга нь реклам, кино. Гэхдээ жүжгийнхээ хажуугаар кинонд тоглох зав тэр бүр олдоод байдаггүй юм. Ямар сайндаа л “Өдөр өдрийн нар” киноны ажлыг их сургуулийн диплом, шинэ жүжгийн хажуугаар амжуулах вэ дээ. Тухайн үедээ маш их ачаалалтай байсан болохоор их хэцүү санагдаж байж билээ.

-Дахиж олон ангит кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?

-Үгүй ээ. Одоо миний хувьд сериал болсон гэж бодож байгаа. Өнөөдөр бүх телевиз, студиуд олон ангит кино хийж байна. Бараг заримыг нь үзэж амжаагүй байхад нөгөөх нь гарч байх жишээтэй. Тиймээс миний хувьд дахиж олон ангит кинонд тоглох бодолгүй байна.

-Ингэхэд өөрийг чинь уртын дуучин гэж сонссон юм байна. Бие даасан уран бүтээлээ хэзээ туурвих вэ?

-Миний хувьд СУИС-ийг жүжигчин, уртын дуучин мэргэжлээр төгссөн. Ямартай ч хүн наадамд гурван даваатай, найранд гурван дуутай байх ёстой гэж боддог. Багаасаа дуучин болно гэж хүсдэг байсан, нөгөөтэйгүүр би монгол хүн гэдэг утгаараа  уртын дууны мэргэжлээр суралцсан. Учир нь уртын дуу бол биднийг дэлхийд таниулах үндэсний өв соёл. Тиймээс ч залуу хүний хувьд ч тэр монгол хүн гэдэг утгаараа уртын дуугаа сонгож суралцсан. Яваандаа уртын дуугаа дуулах бодол бий. Гэхдээ яг одоохондоо бие даасан ямар нэгэн уран бүтээл туурвиж амжаагүй байна.

-“Academy awards” наадамд шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшсэн байсан. “Аравт” киноны ганц эмэгтэй дүрийг та бүтээсэн байх аа?

-Одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд надад “ийм дүр байна” гээд санал болгож байсан. Ямартай ч хоёр орны уран бүтээлчид амжилттай хамтран ажиллаж, киногоо хийж дуусгасан. Анх зохиолыг нь уншихад ганцхан эмэгтэй дүртэй гэхээр аймаар ч юм шиг, сүрдмээр ч юм шиг санагдсан. Гэвч дүрээ судлаад, багийнхантайгаа ойлголцоод ирэхийн цагт ганцхан эмэгтэй дүр гэдэг айдас маань алга болсон. Чингис хааны үед уламжлалт анагаах ухаанд гарамгай суралцсан оточ өвөөгийн ач охины дүрд тоглосон юм. Чингис хаан дэргэдээ байлгаж өөрийгөө болоод шадар туслахуудаа эмчлүүлэхийн тулд манай өвөөг авчир гэж арван цэрэгт үүрэг өгдөг. Товчхондоо, өвөөгийнхөө бүх чадварыг өвлөн авсан чадварлаг оточ эмэгтэйн дүр л дээ. “Аравт” киноны хувьд энэхүү наадамд 11 төрөлд нэр дэвшин өрсөлдөж байгаа. Дашрамд дурьдахад нэр дэвшин өрсөлдөж байгаа нийт уран бүтээлчиддээ амжилт хүсье. Энэ өдөр бол киночдын хувьд баярынх нь өдөр. Тиймээс ч нийт киночиддоо баярын мэнд хүргэе.

Х.ӨНӨРЖАРГАЛЭх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин


Монголын урчуудын эвлэлийн хорооны дэд дарга О.Сосор. Хүн мэдэхгүй зүйлээ хайрлаж хамгаална гэж үгүй

$
0
0

 

Өнөөдөр 10 цаг 20 минут
Зуун зууныг дамжин өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн соёлын өв, үнэт бүтээлүүдээ хадгалах, олон түмэнд түгээн таниулахын төлөөх нэгэн сайхан үйлсийн талаар сураг сонсоод түүнийг нь түмний сонорт хүргэж, хувь нэмэр болъюу хэмээн СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш, Монголын урчуудын эвлэлийн хорооны дэд дарга О.Сосортой уулзаж ярилцлаа. Монголын УрлагийнЗөвлөл, М-Си-Эс Групп, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран Өндөр гэгээн Г.Занабазарын үнэт бүтээлүүдийг хамгаалах зорилгоор “Занабазарын нууц” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

-Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарыг мэдэхгүй Монгол хүн байхгүй байх. Харин түүний бүтээл туурвил, дүрслэхурлагийн хөгжилд оруулсанхувь нэмрийг төдийлөн таньж мэддэггүй.

-Өндөр гэгээн Занабазар бол Монголын шашны тэргүүн, улстөрч, соён гэгээрүүлэгч гээд олон салбарт ажиллаж байсан, тэр дундааМонголын дүрслэх урлагийн түүхэнд үнэлшгүй том гавьяа байгуулсан хүн. Манай олон эрдэмтэн өндөр гэгээн Занабазарыг дэлхийн алдарт уран бүтээлч Микеланжело, Леонардо Да Винчитэй зүйрлэдэг учир юу вэ гэхээр, тэдбүгддүрслэх урлагийн уран барилга, уран баримал, уран зургийн төрлөөр бүтээлээ туурвиж байсан байгаа юм. Микеланжело гэхэд яруу найрагчаас гадна эх орныхоо төлөө зэвсэг барин тэмцэжявсантүүхтэй. Занабазарын хувьд шинэ бичиг зохиосон соён гэгээрүүлэгч, монголчуудын эв нэгдлийн төлөө тууштай тэмцэгч байсан. Уран бүтээлчийнхээ хувьд тэрээр уран барималч, уран барилгач, уран зураач,бас уран дархан байсан бөгөөдтэдгээрийг гайхалтай хослуулан эзэмшсэн хүн байж. Тухайн үед шашны тэргүүн гэдэг утгаараа шашны урлагийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Ялангуяа Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэм гуайн тэмдэглэснээр бол Энэтхэгт дэлгэрсэн буддын шашны урлагийг Монгол өнгө аястай, цоо шинээр бүрдүүлсэн. Тиймээс дэлхийн урлагийн түүхэнд Монголын урлагийн сургууль гэдэг нэр томъёог бий болгосон гэж тодорхойлсон байдаг. Микеланжелотой зүйрлэдгийн өөр нэг  шалтгаан бол мөн бүтээлээ дагалдуулж зохиол бичдэг байсан гэдэг.

-Өндөр гэгээний ур хийцийн онцлог, арга барил, дэг сургууль нь тун өвөрмөц байсан гэдэг юм билээ?

-Занабазарын олон бүтээлээсбаримлууд голдуу үлдсэн. Орчин цагт зарим нь алга болсон, зарим нь хуурамч гээд янз бүрийн зүйл яригдаж л байна. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гол бүтээлүүд нь хадгалагдаж байгаа. Гандантэгчилэн хийд болон Чойжин ламын сүм музейд бий. Түүний сургуулийн гэж нэрлэгддэг шавь нарынх нь бүтээлүүдээс хувь хүмүүсийн цуглуулгад ч бий. Өндөр гэгээний, түүний дэг сургуулийн бүтээлүүд үнэхээр Монгол төрхтэй. Энэтхэг, Непал, Хятад, Түвд зэрэг бусад улс оронд байгаа буддын шашны урлагийн бүтээлүүдээстодялгардаг. Непал, Түвдийн бурхдаасөөр, өвөрмөц Монгол хийцтэй. Жишээ нь, Энэтхэг бурхад бол илүү булцгар, ерөнхийдөө энэтхэг бүсгүйчүүдтэй төстэй. Харин манай бурхад бол монголчуудын гоо сайхны таашаалд нийцсэн бие галбир, намба төрхтэй.Тийм ч учраас бид яах аргагүй Занабазарын сургууль, Монгол сургууль гэж томъёолдог.
Барималчийнхаа хувьд юугаараа гайхамшигтай вэ гэхээр бүтээлээ цутгасан арга нь. Юу гэхээр, 70 гаруй см-ийн хэмжээтэй том бурхдын бүх нарийн өмсгөл, чимэг зүүлтийг их биетэй нь хамт нэг мөр цутгадаг. Энэ бол үнэхээр гайхамшиг. Орчин үед бол аливаа баримал, олон нарийн хийцтэй бүтээлийг хэсэгчилж хийгээд дараа нь хооронд нь эвлүүлж нийлүүлдэг. Гэтэл Занабазарын “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эх”, “Язгуурын таван бурхан” болон бусад бурхдыг харахад толгой, хүзүүний чимэг зүүлт гээд бүх нарийн зүйлс нь цугтаа цутгагдсан байгаа. Энэ нь түүнийг дархны урлалыг дээд зэргээр эзэмшсэнийг нотолдог. Бурхны чихэнд ээмэг хийнэ гэдэг чинь дархан хүний ажил шүү дээ. Харин Занабазар бол өөрөө цутгуураар үйлддэг байсан. Хийсэн бүтээлүүдээ дандаа хатуу материал дээр буулгасан. Ингэж хийсний ачаар өдийг хүртэл хадгалагдаж үлдэж чадсан.

-Монгол төрх, маягийг бүтээлдээ шингээсэн нь түүний онцлог байжээ?

-Ганц жишээ авахад, Гандантэгчилэн хийдийн “Очир дарь” бурхны монголжуу төрхийг яаж мэддэг вэ гэхээр биеийнх нь булбарай, бөөрөнхийдүү байдал. Бид мах шөл нь таарсан гэж ярьдаг даа. Тарган ч биш, туранхай ч биш. Монгол хүний “сайхан” гэж хэлдэг үнэлгээнд үнэхээр нийцсэн. Хамар, нүд, харц, уруул, хөмсөг гэх мэт бүх зүйл нь монголчуудын гоо сайхны таашаалд нийцсэн байдаг юм. Мөн тухайн бурхны бясалгаж байгаа, үгүйг нь бид харцаар нь харж болохоор. Бүх бурхны номонд заасан чимэг зүүлтийг нь маш гоёмсог хийсэн байдаг. Бурхны тигд байдаггүй өвөрмөц хөдөлгөөнийг өөрөө гаргасан байгаа юм. Тигийг өөрчилнө гэдэг бол гэгээрсэн лам нар буюу хамгийн дээд, өндөр цолтой хүмүүс л хийх эрхтэй байдаг юм билээ.Дээр өгүүлсэн “Очир дарь” бурхан хүртэл бага зэрэг хазайсан байдаг. Тэгээд биеийнхээ хазайлтыг толгойгоороо буцаагаад тэгшилчихсэн. Тийм учраас биеийнх нь хэлбэр, уран хөдөлгөөн нь тод харагддаг. Нэг гартаа очир, нөгөөдөө хонх барьсан, арга билгийг бэлгэдсэн бурхан байдаг. Бидний харах боломжтой бүтээлүүд бол Занабазарын музейд байрлах “Цагаан дарь эх”, “Ногоон дарь эх”, “Язгуурын таван бурхан”. Эдгээрээс “Ногоон дарь эх” бүр онцлууштай. Маш гоё биетэй, царай төрхтэй, жинхэнэ гоо үзэсгэлэнтэй Монгол бүсгүйн төлөөлөл болсон. Тийм ч учраас хүмүүс энэ бурхныг өөрөө дуугарч, үг хэлсэн гэж домог хууч болгон ярьдаг юм билээ. Тэрхүү бурхны хөдөлгөөн, байрлал нь урьд өмнө тааралдаж байгаагүй хөдөлгөөн байх жишээтэй. Тодруулбал, завилж суудаг суудлаараа биш. Нэг хөлөө урагш нь унжуулаад, үл мэдэх хазайсан байдалтай. Араас нь харвал латин S үсэг маягтай. Тэгэхээр эмэгтэй хүний нарийхан бэлхүүс, уян налархай бие, хөдөлгөөн харагдаж байна. Үл мэдэг монхордуу хамар, бумбагар уруул, шинэхэн саран мэт хөмсөгтэй, арвай будаа мэт хэлбэртэй нүд гээд залуу эмэгтэйн дүрийг их сайхан гаргасан.Дээр нь удвал цэцгээр чимэглэсэн болон мутрын хэлбэр, чагжаа нь гайхалтай уян тансаг.

-Мөн бурхны ном айлдах сүм хийдийнхээ зураг төслийг өөрөө гаргадаг байсан гэдэг.

-Тэгэлгүй яах вэ. Уран барилгачийнхаа хувьд ч Монгол үндэсний уран барилга гэдэг хэв загварыг бий болгосон нь гэр хэлбэрийн дугана. Гаднаас нь харахад гэр хэлбэртэй боловч дотроо яг л сүм хийдийн зориулалттай. Ийм дуганад анх удаа хурал эхлүүлсэн. Үүнийг дэлхийн урлагийн түүхэнд шинэ Монгол загварын шашны барилга гэж тодорхойлдог.

Уран зураачийн хувьд бол ээжийнхээ, өөрийнхөө хөргийг зурсан. Зурахдаа бол бас бурхны шашинд байдаг дэгийг эвдэж, Монгол хүн гэдгээрээ ууц таллаж байгаа байдлаар зурсан. Ийм байдлаар зураарай гэж шавь нартаа захиж байсан гэдэг.

-Энэ их хүний гайхалтай урлагийн бүтээлүүдийг хэрхэн хамгаалж, яаж хадгалж авч үлдэх вэ?

-Соёлын өвийг хайрлаж хамгаалахын тулд нэн түрүүнд монголчууд түүх, соёлурлагаа сайн мэддэг байх ёстой. Соёлыг өвийг зөвхөн төр засагт даатгаад өөрсдөө хараад сууж болохгүй. Энэ үйлсэд Монгол хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Хүмүүс түүх соёлоо мэддэг түүгээрээ бахархдаг, өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг байх нь бас соёлын өвөө хамгаалж байгаа хэрэг. Иймээс түүх соёлын талаар олон нийтэд мэдлэг олгож, мэдээлэл хүргэж, сурталчилах чухал. Мэдлэг мэдээлэл олгох олон хэлбэрийн нэг нь музей. Манай музейнүүд соёлын үнэт бүтээлүүдийн талаар судалж, түүнийг хадгалан хамгаалж, таниулан сурталчлилж, олон нийтэд дэлгэн үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг явуулдаг. Энэ олон асуудлын дундаас музейн үзмэрийг хэрхэн дэглэж, яаж үзүүлж байгаа нь соёлын өвийг хамгаалахад чухал үүрэгтэй. Тэр дундаа зориулалтын шилэн хорго гэдэг бол музейн стандартыг хангасан дээд зэргийн байх нь чухал. Хамгаалалт гээд ярихаар нэг жишээ санагдаж байна. Голландын “Рикс” музейд гэхэд Рембрантын “Шөнийн харуул” зурагны хажууд хоёр хамгаалагч зогсож байх жишээтэй. Луврийн музейд “Мона Лиза” сум нэвтрэхгүй шилний цаана байрлаж байгаа биз дээ.Мөн маш сайн тайлбартай байх хэрэгтэй. Гадаадын улс оронд бол чихэвч бариад сонсдог шүү дээ. Манайд ч гэсэн аудео музейн хөтөчийг Занабазар ба Чойжин Ламын Музейд   хэрэглэж эхэлсэн нь маш сайшаалтай. Хамгийн гол нь мэддэггүй, ойлгоогүй зүйлээ хүн хайрлаж чаддаггүй. Харин урлагийн бүтээлийн үнэ цэнийг мэдэрсэн, дахиж үүнийг бүтээх боломжгүй  гэдгийг ойлгосон хүн бол хайрлаад л эхэлнэ.

Олон нийтэд сурталчилан таниулахажлыгманай музейн захиргааныхан сүүлийн жилүүдэд санаачлан хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр төр засаг маань бодлоготой бас санхүүгийн чадамжтай болсон байна. Бас төрийн бус байгууллага,  хүмүүс ч олон санаачилга гаргадаг. Монголын Урлагийн Зөвлөл олон нийт, тэр дундаа хүүхэд залуучуудад соёлын өвийн боловсрол олгох олон  төсөл хэрэгжүүлдэг. Энэ удаад Занабазарын бүтээлийг олон нийтэд сурталчилах, хадгалж, хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой “Занабазарын нууц” хэмээх төслийг санаачлан, түүнийг нь М-Си-Эс Групп дэмжин ажиллаж байгаад би хувьдаа үнэхээр баяртай байгаа.Төслийнхөө хүрээнд соёл, урлаг сонирхогч хувь хүн, байгууллага, олон нийтийг хамарсан “Занабазарын нууц” арга хэмжээг зохион байгуулж, дэлхийд үнэлэгдсэн урлагийн бүтээлээ сурталчилан таниулах арга, ажиллагааг хэрэгжүүлэх гэж буй нь сайшаалтай. Бусад компани хувь хүмүүс ч энэ санаачилгыг дэмжин ажиллах байх.

-Монголын музейнууд сан хөмрөг дэх бүх бүтээлээ дэлгээд үзүүлэх боломжгүй. Тухайлбал, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей20 мянга орчим бүтээлийнхээ дөнгөж 10 хувийг олон нийтэд үзүүлдэг шүү дээ?

-Манай музейнууд тийм л байгаа. Лениний болон Үндэсний музей л зориулалтын байртай. Бусад нь зориулалтын бус байранд байгаа. Анхнаасаа музейн зориулалтаар төлөвлөөгүй учраас багтаамжгүй, үзүүлэх харуулах боломжгүй нь ойлгомжтой. зориулалтын бус байранд хийчихсэн учраас багтаамж нь болохгүй байгаа. Занабазарын музей гэхэд их дэлгүүр байсан байшин. Анхны Өндөр хоршоо шүү дээ.

Гэхдээ Занабазарын музей байр савандаа баригдалгүй, олон нийтэд үзмэрээ сонирхолтой сэдэвчилсэн байдлаар хүргэх, үзэгчдийг татах олон арга хэмжээ зохиож буй нь сайшаалтай.  Бусад музей ч гэсэн олон улсын музейн өдрөөр олон нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулна гэж би сонссон.

Ж.СОЛОНГО
Эх сурвалж: “ӨНӨӨДӨР” сонин

“HAMBA” студийн ерөнхий найруулагч Б.Ганболд: Би зүгээр л уран бүтээлээрээ “хуцна”

$
0
0
2013 оны 5 сарын 9
Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол буюу “Academy awards” наадам   уламжлал ёсоороо  энэ сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд “Улаан дөрвөлжин” хэмээх бүтээлээрээ шилдэг найруулагчийн төрөлд нэр дэвшиж байгаа “HAMBA” студийн ерөнхий найруулагч Б.Ганболдтой ярилцлаа.

-“Улаан дөрвөлжин” хэмээх сэтгэхүйн эмгэнэлт уран сайхны киног хийх санаа хэзээ төрөв?

-“Улаан дөрвөлжин” киног хийх сэдэл гурван жилийн өмнө буюу 2010 онд анх төрсөн юм. Энэ үеэс эхлэн зохиолчийн санаа, хэлэхийг хүссэн үг, хэлж буй текст гээд бүгдийг бодож, төлөвлөж эхэлсэн. Дараа нь киноны дүрүүдийг хэн бүтээх вэ гэх зэргээр асуудал ундарч эхэлсэн юм. Жишээ нь,  “Улаан дөрвөлжин” киноны гол дүр болох эмнэлгийн дарга Даваагийн дүрийг хэн бүтээж чадах талаар нэлээд удаан бодож байгаад Ц.Төмөрбаатар гуайг сонгосон. Сонголт маань ч буруу байгаагүй.

-Энэ киногоор нийгэмд юу хэлэхийг зорьсон бэ. Зорилгодоо  хүрч чадсан уу?

-Бид энэ киноны төлөө амь амьдралаа зориулсан. Яагаад амь амьдралаа  зориулсан юм гэхээр энэ нийгэмд байгаа хар бараан, балиар юмыг илчилж гаргахыг хичээсэн. Учир нь өнөөдөр бүгд л улстөрчид, бөө мөргөлчид, урлагийн их авъяастай, их мэдэгчид болж. Дээр нь бүгд л бие, биеэ тагнаж мөрддөг, архины цагаан солио тусацгаасан байна. Ер нь мэргэжил гэдэг зүйл устаж үгүй болж байна гэдгийг харуулахыг зорьсон. Түүнээс зөвхөн шар хадны эмнэлгийг үзүүлэх гэсэн юм биш. Өнөөгийн нийгэмд амьдарч байгаа өвчтөнг харуулахыг л хичээсэн. Кинонд хүний амьдралын долоохон хоногийн үйл явдал өрнөж байгаа. Тодруулбал, даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гарагуудад хүмүүс амьдардаг, төрдөг, үхдэг, баярладаг, сэхдэг гэдгийг харуулсан.  

-Киноны дүрийн сонгол­туудыг хэрхэн хийв. Чамгүй  сайн сонголт болсон  юм шиг санагдсан?  


-Кинонд дүрийг онож олох гэдэг бол тухайн киноны найруулагчийн хүлээх  том ял байдаг. Тиймээс найруулагч  энэ ялыг үүрэх чадалтай байх хэрэгтэй. Би ямар ч кино хийсэн энэ дүрд тухайн сонгосон жүжигчнээ тоглуулж чадна гэсэн хүнээ  сонгодог. Гэхдээ би жүжигчний дотор ороод, энэ хүн ингэж жүжиглэж чадна гэж мэддэггүй. Зүгээр л түүнийг бий болгохын тулд найруулагч сэтгэл зүрхээ зориулдаг. Би жүжигчдээс ганцхан юмыг олж хардаг юм. Зөвхөн нүдийг нь л харж дүрээ сонгодог. Тухайн жүжигчин зохиолын дүрд тохирох үгүй нь нүднээс нь харагдаж байдаг гэж хэлж болно.

-Миний хувьд  киноны зохиол чамгүй сайн болсон  юм шиг санагдсан. Найруулагчийн зүгээс өөрчилсөн хэсэг байгаа юу?

-Ер нь найруулагч  зохиолоо аваад өөрийн болгож янзалдаг. Тэгэхгүй бол зохиолч өөрөө найруулагч болчихно шүү дээ. Тиймээс найруулагчийн зүгээс үндсэн зохиолд байхгүй үйл явдлуудыг нэмдэг. Ер нь яах гэж найруулагч гэж байгаа билээ. Тиймээс энэ кинонд найруулагчийн зүгээс өөрчилсөн нэлээд зүйл бий. Өөрөөр хэлбэл, энэ зохиолд миний санаа, шийдлүүд их байгаа. Нийгэмд хашгирч  хэлэхийг хүссэн олон зүйлийг энэ киногоороо дамжуулан хэлсэн. “Улаан дөрвөлжин” киноны Доржийн дүр бол цэвэр найруулагчийн шийдэл юм. Бид амьдралыг  бөөрөнхий, дөрвөлжин гээд л янз бүрээр ярьдаг. Гэтэл энэ киног  яагаад “Улаан дөрвөлжин” гэж нэрлэсэн юм бэ.  Энэ нь өөрөө  гүн гүнзгий утгыг агуулж байгаа юм.

-Сүүлийн үед нээлтээ хийж байгаа бусад киног бодвол “Улаан дөрвөлжин” үзэгч багатай байсан. Цаашдаа энэ мэт сэтгэхүйн кино хийгээд ямар ч ашиггүй юм биш үү?

-“Улаан дөрвөлжин” киног мөнгө олохыг хүсч хийгээгүй. Энэ киног үзсэн хүмүүс ухаараасай, өөрийгөө толинд харсан юм шиг болоосой гэж хүссэндээ хийсэн юм. Ер нь “Улаан дөрвөлжин” киног нийгэм маань жаахан нухацтай үзээд  “аан бид нар чинь ингээд байгаа юм байна” гэдэг мессежийг  авах ёстой юм. Учир нь энэ кино өнөөгийн бодит амьдрал. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээв гэсэн кинонууд байдаг шүү дээ. Яг л түүн шиг “Улаан дөрвөлжин” бол өнөөгийн нийгмийн бодит амьдралаас сэдэвлэн хийсэн кино. Түүнээс зүгээр нэг мөнгө олох гэсэн юм  биш. Ерөөс уран бүтээлч  тухайн үеийн нийгэмтэйгээ зөрчилдөж,  амьдарч чадаж байвал хийсэн зүйл нь бүтээл болдог. Харин нийгэмтэйгээ нийлж амьдрах юм бол нэг алхмын өмнө гишгэж чадахгүй.

-Тэгээд ашгийн бус бүтээл хийгээд байхаар санхүүгийн тал дээр хүнд байдалд орох юм биш үү?

-Хөрөнгө мөнгөний асуудал үүсэхгүй. Учир нь мөнгийг хүн өөрөө бүтээдэг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн бүтээл хийхийн тулд мөнгийг бүтээдэг гэсэн үг. Тиймээс “Улаан дөрвөлжин” мэтийн бүтээлийг хэн нэгэн баян хүн хийдэггүй юм. Аливаа нэг улс төрийн намын захиалгаар хийсэн бүтээл биш . Тиймээс ийм бүтээлийн төлөө би хүнээс мөнгө гуйхад хэн ч байсан надад  өгдөг. Ер нь ямар нэгэн уран бүтээл хийх гэж байгаа нь энэ гээд бөөн зар сурталчилгаа хийж болохгүй. Сүүлийн үед гарсан хэдэн кино байгаа. Ивээн тэтгэгч байгуул­лагын бараа бүтээг­дэ­хүү­нийг кинондоо заавал оруул­даг. Тухайлбал, ивээн тэтгэ­сэн байгууллагын бараа бүтээг­дэхүүн болох ариун цэврийн хэрэг­лэл, хийжүүлсэн ундааг кинон дундуураа сурталчилдаг бай­дал газар аваад байна. Ту­хайн уран бүтээлийг ивээн тэт­гэж байгаа юм бол ивээн тэгсэн шиг тэтгэх хэрэгтэй. Монголд ивээн тэтгэгч, продюссер хоёрыг ялгахгүй байгаа. Гэтэл энэ хоёр чинь шал өөр ажил шүү дээ. Тиймээс энэ ойлголтыг ялгаж, салгах хэрэгтэй.

-“Улаан дөрвөлжин”  кино­ны гол дүрийн залуу шиг өнөө­­гийн нийгмээс хүмүүс тэгт­­лээ зугтаж байгаа гэж үү?

-Тухайн хүний үзэл бодол, санаа, сэдэл, амьдарч байгаа нийгэм хүнийг тэгж халгахаар байна уу. Эсвэл тэгж халгай шиг амьдарч байна уу гэдэг бол өөр, өөр асуудал юм л даа. Гэхдээ энэ байдлыг би кинондоо үзүүлэх гэж биш, дуурайлгаж хийгээгүй. Ер нь одоо би энэ нийгэмд амьдрахад хэцүү байна. Юм үзэх гэхээр үзэж болохгүй, хаа сайгүй хэрүүл, шуугиан  ер нь л хэцүү байна л даа.

-Тийм бачимдмаар хэцүү байна гэж үү. Миний хувьд харин ч нэг үеэ бодвол залууст ажиллаж, амьдрах нөхцөл боломж бүрдсэн юм шиг санагддаг?

-Чи энэ нийгэмд аз жаргалтай байж чадаж байна уу. Өдөр тутамд бухимдаж байгаа биз дээ. Өнөөгийн энэ төр засаг гэдэг зүйл утга учраа алдчихаад байна. Би шууд л хэлнэ. Энэ төр гэдэг бол зүгээр хэдэн намын өөрийгөө том гэж боддог нөхдүүдийн тоглоом болсон. Тэднийг хэн сонгож байгаа гэхээр  ард түмэн сонгож байна. Гэтэл тэдгээр хүмүүс сонгогдож гараад, эргээд өөрийг нь сонгосон хүмүүс рүүгээ нулимаад байна. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдөө сонгочихоод эргээд өөдөөсөө нулимуулаад сууж байдаг болсон. Гэхдээ улс төр уран бүтээлч бидэнд хамаагүй. Хэчнээн надад хамаагүй гэж байгаа ч улс төрийн заваан байдал хүссэн хүсээгүй бидэнд нөлөөлөөд, наалдаад бачимдуулаад байна.

-Цаашид иймэрхүү сэтгэхүйн кино хийх үү?

-Би хийнэ ч, нулимана  ч. Яагаад гэвэл би энэ нийгэмд амьдарч, уран бүтээл хийж байгаа л бол өнөөгийн нийгмийн бузар булай, хар бараан булхайг илчлэхийн  төлөө тэмцэж ажиллах болно. Өөрөөр хэлбэл, би уран бүтээлч хүн. Тиймээс бухимдлаа гаргах гэж Сүхбаатарын талбай дээр жагсаал хийх ямар ч шаардлага байхгүй. Би зүгээр л уран бүтээлээрээ “хуцна”. Тэгэхээр хүмүүс өөрсдийгөө нэг толинд харах байлгүй дээ. Хамгийн сүүлд хийсэн бүтээл болох “Улаан дөрвөлжин” киног маань нэлээн боловсролтой  хүмүүс үзэж байж ойлгоно гэж бодож байгаа. Гэхдээ би ард түмнийг, мэдлэг нимгэн гэж байгаа юм биш. Зүгээр л сийрэг ухаантай хүн миний киног ойлгоно гэж хэлэх гэсэн юм. Бидний мэргэжил нэгт андууд маань чанга дуугарахаасаа айгаад, жаахан зориг дутаад байна уу даа гэж харагддаг юм. Гэхдээ би зоригтойдоо биш. Миний зүрх сэтгэл ийм зүйл хийхийг тулгаад байгаа учир хийж байгаа юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Би “Орхидос” I,II, “Тэнгэрийн андгай” зэрэг амьдралын натур, сэтгэл зүйн эмгэнэлт драм хийсэн байна. Тиймээс одоо инээдмийн кино хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Ер нь сүүлийн үеийн уран бүтээлчид инээдмийн кино хийж чадаж байна уу үгүй юу гэдэг бол эргэлзээтэй асуудал. Бид өнөөдөр яг ямар инээдмийн кино хийгээд байгаа юм бэ гэдгээ бодох цаг болсон. Гэтэл инээдэм гэдэг чинь дотроо олон янз. Тухайлбал, марзаганах гээд байна уу, эсвэл  хошин шогийн жүжигчид л тоглохоор  тэр нь инээдмийн кино болоод байна уу гэдгийг би харуулах гэж байгаа. Инээдмийн гэх “инээдмийн” кино хийж байгаа хүмүүстэй өрсөлдөнө.

-Инээдэм гэдэг бол олон янз гэсэн шүү дээ. Та яг ямар төрлийх нь инээдийг үзэгч­дэд хүргэх гэж байгаа юм бэ?

-“Инээдэм” гээд л боллоо. Ямар инээдмийн кино хийх гэж байгаагаа хэлчихвэл утгагүй болчихно. Ер нь инээдэм гэдэг бол хүн хөдлөхөд л инээж байх ёстой. Өөрөөр хэлбэл, ямар ч орчууллагагүй хүн бүр үзээд ойлгоод, инээдэг байх ёстой юм. Түүнээс биш ямар нэгэн хошин шогийн жүжигчин тоглоод эсвэл хошин текстээр хүн инээлгэхийг инээдмийн кино гэж хэлдэггүй юм.

-Кино урлагийн  дээд шагнал гардуулах “Academy awards” наадмын талаар таны бодол?

-Би 2012 оны “Academy awards” ёслолын ажиллагааны шүүг­чээр ажиллаж байсан. Ер нь энэ наадам киночдын дунд бүтэн жилийн хүлээлтийг үүс­гэж чадсан нэр хүндтэй арга хэмжээ гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн үнэ цэнээ алдсан наадмуудыг бод­вол чанартай сайн наадам гэж ойлгож болно. Наадмын шүүг­чийн мэлмий тунгалаг байх тусам “Academy awards”-ын нэр хүнд улам л өснө гэсэн үг.

Ж.Отгонмягмар

Эх сурвалж: www.mminfo.mn


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай: Би одоо ч хувьсгал хийж байна

$
0
0

2013 оны 5 сарын 3

магнай мэдээШударга байна гэдгийг зарчимтай байхын нэр гэж тодорхойлсон энэ эрхэм хэтэрхий гэмээр өөртөө итгэлтэй нэгэн юм. “Зовлонгийн дараа жаргал бус, зовлон л ирнэ” гэж өөрийгөө хурцалдаг тэмцэгч залуу өвөө, эмээгийндээ өсчээ. Тийм болохоор бардам инээмсэглэл, яг тийм дуу хоолойных нь цаана өр нимгэн сэтгэл нуугдаж байдаг аж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга болсноосоо хойших хэдхэн сарын хугацаанд тэр энэ байгууллага яаж ажиллах ёстойг яруу тодоор харуулж, өөрийгөө юуны төлөө тэмцэж явсан, хэн гэдгээ таниулж чадсан. Тийм ч учраас О.Магнайг монголчууд өнгөрсөн жилийн “Оны алдартан”-аар өргөмжилсөн.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Хүмүүсийн өргөдөл, санал гомдлуудтай биечлэн танилцдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Нэрнээсээ эхлээд л манай газар чинь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага шүү дээ. Тэр ч утгаараа надтай уулзах гэсэн иргэн маш олон байдаг. Би өглөө 07.00 цаг өнгөрөөгөөд ажилдаа ирдэг. Тэгээд л ажилдаа орно доо. Хүмүүсийн өргөдөл, гомдолтой танилцаж, шаардлагатай гэснийг нь хүлээн авч уулздаг.

 -Та энэ албыг авахдаа “Хэрэгтэй газартаа ирлээ. Яаж ажилладгийг харуулаад, ёстой нэг бужигнуулаад өгнө дөө” гэсэн итгэл, зориг дүүрэн байсан уу?
-Тийм. Ерөнхий сайд надад санал тавьсан. Би хүлээж авсан.

 -Ямар товчхон хариулж байна аа?
-Би сонинд ярилцлага өгөхдөө аль болох товчхон хариулахыг хичээдэг. Тэгэхгүй бол дараа нь өөрөө засах гэж цаг их авдаг. Телевизэд бол дэлгэрэнгүй ярьдаг.

-Цөөнгүй жил иргэний хөдөлг өөний удирдагч байж, ард түмний төлөө хэмээн тэмцэж, жагсаж явснаас тань илүү энэ ажил Магнай гэдэг хүнийг хүмүүст зөвөөр ойлгуулах боломж олгосон байх, тийм үү?

-Тэгж хэлж болно. Би санал нэг байна. Энэ газар ч боломж олгосон. Бас би өөрөө ч хичээсэн байхгүй юу. Гэхдээ юм дуусаагүй, цааш үргэлжилнэ. Би энд ирээд нэг жил ч болоогүй байна. Нэг статистик үзүүлэлт хэлэхэд, өмнө нь манай байгууллагад жилд 200-300 өргөдөл, гомдол ирдэг байсан гэсэн. Гэтэл сая 2013 оны эхний улирлын байдлаар гэхэд манайд 900-гаад өргөдөл, гомдол ирээд байна.

Тэгэхээр эндхийн ажилтнууд өмнөхөөсөө маш их ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Манай иргэд асуудлаа шийдүүлэх газар хайдаг ч тэр нь хаана гэдгийг мэддэггүй байж. Шударга өрсөлдөөнийг бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага хаана ч гэсэн эрэлттэй байдаг.

Миний мэдэхээр Германд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага нь маш хүчтэй дуу хоолойтой, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэгэн адил Монголд ч гэсэн энэ байгууллага жирийн иргэдийн хамгийн ойрын нь найз, гомдлыг нь түргэн шуурхай шийдвэрлэдэг гүүр байлгахын төлөө хичээнэ.

-Бодож төлөвлөж ирсэн зүйлүүдээ санасан хэмжээндээ хүртэл хийх боломж нөхцөл хэр байна вэ?
-Хангалттай шүү. Ер нь бол аливаа ажлыг хийхэд санаачилга л хэрэгтэй гэж би боддог. Дээрээс нь шинээр байгуулагдсан Засгийн газрын сайд нар их дэмжиж байгаа. Энэ нь намайг санаж бодсон ажлаа өөрийнхөөрөө хийх боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг юм.

-Энэ суудал дээрээс та тушаал шийдвэр гаргаад, ямар ч том байгууллагын өөдөөс дуугарч чадаж байна. Харин хувь хүний тань үүднээс ямар нэгэн дарамт ирж байна уу?

-Би бол шинэ хүн биш л дээ. Намайг өмнө нь юу хэлж ярьж, юуны төлөө тэмцэж явсныг нийгэм сайн мэднэ. Тийм болохоор надтай тиймэрхүү асуудал тулгарахгүй.

 -Та үүнийг хаана ч итгэлтэй хэлэх үү?
-Тэгэлгүй яах вэ.

-Монголын бизнесийн дээд ангиллынхан гэдэг бол өндрөө авчихсан, дээрээс нь улс төр чидтэйг өө нийлээд хэнд ч дийл дэхээр гүй болчихсон учраас тэд ний эсрэг тэмцэнэ гэдэг бүтэшгүй гэсэн ойлголт олон хүнд байдаг шүү дээ.

-Наадах чинь урьд нь байсан ойлголт. Одоо наадахыг чинь өөрчлөх гээд л байна. Ерөнхийлөгч хүртэл хэлээд байгаа биз дээ. Мөнгөний өмнө шударга ёс сөгддөг байсан цагийг өөрчилнө гээд. Хууль, дүрэм журам гээд шударга ёсны бүх хэмжүүрийн өмнө мөнгө өөрөө сөгддөг болгохын төлөө үзээд байна. Сая л гэхэд нефть импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбумын торгуулийг эргэн төлүүлэхээр болсон шүү дээ.

Бүх шатны шүүх хуралд нь өөрөө оролцож, байгуулсан Ажлын хэсгийнхэнтэйгээ өдөр болгон уулзаж шуурхай ажилласны дүнд тийм шийдвэр гаргуулж чадлаа. Энд тэгж их ач холбогдол өгсний гол зорилго бол таны хэлээд байгаа шиг мөнгөтэй, улс төрийн хамгаалалтад байдаг монополь компаниудад хууль бас үйлчилдэг юм шүү гэдгийг харуулах. Энэ чинь шударга ёс байхгүй юу.

-Хэрэглэгчдээс ирж буй санал гомдолд тулгуурлаад таны онилсон дараагийн томоохон газар юу вэ?
-Энэ бол хүн агнаад байгаа юм биш л дээ. Тиймээс онилно гэдэг үг энд зохихгүй. Ерөнхийдөө асуудал хаана байна, тэр зүгт л анхаарал хандуулдаг. Өнгөрсөн хугацаанд үүрэн холбооны оператор компаниудтай холбоотой асуудал нэлээд ярвигтай байдал үүсгээд байгаа. Үүнийг бүгд мэдэж байгаа.

Секундын горимд шилжих санааг гаргасны дагуу техникийн талаасаа боломж нөхцөл нь бүрдсэн. Харамсалтай нь энэ маань дийлэнх хүмүүсийн сэтгэлд нийцэхүйц тариф болж чадсангүй. Гэхдээ энэ үнийг компаниуд хуйвалдааны журмаар тогтоосон уу, тус тусдаа гаргасан уу гэдгийг бид Ажлын хэсэг гаргаад шалгаж байгаа. Тэгэхээр цогцоор нь шийдэх шаардлагатай дараагийн нэг асуудал бол энэ. Би өнгөрсөн долоо хоногт “Мобиком” корпорацынхантай уулзсан.

Хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу ямар нэгэн хүндрэлг үй гээр нөхөн төлбөр олгодог хэлбэрт шилжих тухай ярилцсан. Сэтгэл ханамжийн баталгааг алдагдуулсны нөхөн төлбөр гэж байдаг. “Мобиком”- ынхон “Сэтгэл ханамжийн баталгааг алдагдуулсны нөхөн төлбөрийн журам”-аа 21 хоногийн дотор гаргаж өгөхөөр болсон. Таны сарын төлбөр ярьснаас тань их гарсан гэж үзвэл шалгуулаад, тэр нь тогтоогдвол дараагийн сард тухайн хүнд тийм хэмжээний хөнгөлөлт үзүүлэх үүргийг тэд хүлээх юм. Дараагийн нэг асуудал бол Улаанбаатар дахь таксины үйлчилгээ. Саяхан таксины үйлчилгээ эрхэлдэг нөхдүүдтэй уулзсан.

Дэлхийн аль ч оронд такси гэдэг бол нийтийн тээвэр бус, тансаг зэрэглэлийн хэрэглээнд ордог учраас тарифыг нэмэх шаардлага байгаа. Гэхдээ манайд байгаа нь такси нэртэй л болохоос хэрэглэгчдийн тав тухыг хангах, тоолуурын заалт нь үнэн, эсэх нь асуудалтай байдаг. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд тавдугаар сарын 8-ны дотор таксины компаниуд шинэчилсэн үнээ бидэнд ирүүлэхээр болсон. Үүний дараагаар ССАЖЯ, нийтийн тээврийнхэнтэй уулзаад, таксины стандартыг гаргаснаар Улаанбаатар хот маань Нью-Йорк шиг нэг өнгийн такситай болно. Ямар ч гэсэн наадам гэхэд манайхан олон улсад мөрддөг стандартын шаардлага хангасан таксигаар үйлчлүүлж эхлэх болов уу.

-Шударга ёсыг тогтооход, ний гэмд байгаа болж бүтэхгүй зүйлийг өөрчлөхөд иргэдийн өөрсдийнх нь оролцоо чухал юм шиг санагддаг. Гэтэл “Энэ чинь болохгүй байна” гээд хэний ч өөдөөс зоригтойгоор хэлж чаддаг, ноомой биш байдал бидэнд дутагдаад байна уу?
-Яг үнэн. Бидний байгуулж байгаа нийгмийн хамгийн үнэт зүйл нь идэвхтэй иргэн юм шүү дээ. Иргэд өөрсдөө идэвхтэйгээр асуудлаа ярьдаг, цугладаг, жагсдаг байвал тэр нийгэм зөв гольдрил руугаа явж байна гэж би боддог. Дарга нар нь идэвхтэй нийгэм буруу тийшээ л явна.

 -Таны яриад байдаг хувьсгал хийх юу болсон бэ?
-Мэдээж манай нийгэмд хувьсгалын шинжтэй өөрчлөлт хэрэгтэй. Өнгөрсөн засгуудын үед энэ нийгмийг чинь шороонд булчихсан байсныг бид одоо эд эс бүрээр нь цэвэрлэж байна. Салбар болгон дампуурчихсан байсан. Хувьсгал гэдэг бол заавал гудамжинд жагсаж, нэгнээ буудахын нэр бус, ширээний ард суугаад зөвшилцлийн замаар хийж болдог юм. Бид одоо ч хувьсгал хийж байна.

 -Ард түмний санал асуулгаар таныг “Оны алдартан”-аар тодруулахад хэрхэн хүлээж авсан бэ. Гэнэтийн зүйл байсан уу?

-Үгүй дээ. Би бусдаас арай өөр хүн. Шагнал энэ тэрд нэг их ач холбогдол өгдөггүй, урдах ажлаа л хийхийг хүсдэг. Шагнал авлаа гээд учиргүй баярладаггүй, шүүмжлүүлээд, шоронд ороод тэгтлээ гуньж гутардаггүй. Энэ бол миний баримталдаг зарчмаас арай хол зүйл. Гэхдээ мэдээж намайг дэмжсэн хүмүүсийн төлөө баярлалгүй яах вэ. Тэр тусмаа өмнө нь дандаа шүүмжлүүлж байсан “Өнөөдөр” сониноос энэ шагналыг авна гэдэг нэр хүндийн хэрэг байсан шүү.

Шагналыг дагаад хариуцлага ирдэг тул цаашид хичээнэ. Ажлаа аваад удаагүй байхдаа байсхийгээд л хэвлэлийн хурал хийдэг байсан. Яг түүн шиг одоо ч гэсэн хүмүүс намайг телевизээр харах гээд хүлээгээд байдаг бололтой юм. Гэтэл зарим асуудал эхнээсээ шийдэгдээд, нэг хэсэг нь шүүх дээр хүлээгдэж байгаа. Эцсийн үр дүн л чухал учраас хүмүүст харагдах гээд байн байн телевизээр гарахыг бодохгүй байна. Тиймээс биднийг иргэдийн санал гомдлын дагуу олон ажил хийж байгаа гэдэгт итгэл дүүрэн байж болно шүү.

-Сүүлийн үед танд бүсгүйчүүдийн хандлага өөрчлөгдөж байгаа нь анзаарагдах юм уу?

-Би олон нийтийн газраар ер нь явдаггүй ш дээ. Тэгэхээр мэдрэгдэхгүй л байна. Надад очдог хэдхэн газар бий. Уулздаг цөөхөн хүн байдаг.

-Энэ нь таны гуч гартлаа эхнэртэй болоогүйн шалтгаан уу?

-Гуч гараагүй шүү. Би дөнгөж гучтай.

-Саяхан 31 хүрсэн биз дээ?

-Яахав дээ. Би залуу байна. Яагаад миний өмнөөс санаа зовоод байгаа юм бэ. Би өөрөө санаа зовъё л доо (инээв).

-Таны өөртөө итгэлтэй байдал ямар үед ганхаж байсан бэ?
-За ер нь санаанд орохгүй байна шүү.

 -Бүсгүйчүүд, хайр дурлалаас болоод шалдаа бууж байгаагүй гэж үү?
-Гайгүй байх аа. Сониноор ярьж болдог, болдоггүй сэдэв гэж байна. Ерөнхийдөө бүсгүйчүүд, хайр дурлалтай холбоотой сэдвээр би сонинд ярилцлага өгдөггүй. Та ч харсан байлгүй.

-Гэхдээ энэ чинь хүний л амьдрал шүү дээ. Магнай гэдэг хувь хүнийг нээж үзэхийг хүсдэг бүсгүйчүүд байдаг байлгүй
-Би тэгвэл ярихгүй байж болно биз дээ. Энэ бол миний ярьдаг сэдэв биш.

-Тэгвэл ядаж хамгийн сүүлд хэзээ дурласнаа хэлж болох уу?
-Хэлэхгүй (инээв).

-Залуу хүмүүсийн яриа юм чинь иймэрхүү хачир байвал илүү амттай болно биз дээ. Хайрыг та юу гэж боддог вэ?

-Би “Өнөөдөр” сониныг ажил ярьдаг, албаны талдаа гэж боддог. Тиймээс ярилцлага авъя гэхээр тань зөвшөөрсөн хэрэг. Түүнээс биш хайр дурлал, бүсгүй хүний тухай ярих байсан бол “завгүй” гэж хэлэх байлаа, яг үнэнийг хэлэхэд.

-Яагаад таныг энэ сэдвүүдээс дөлөөд байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ залуу насыг хайр дурлалг үйгээр төсөөлшгүй болохоор л энэ тухай таны бодлыг сонирхож байна
.
-Яахав дээ. Надад цаг хугацаа зөндөө байна. Би хайр дурлалыг ийм тийм гэж яруу найрагдах дургүй. Энэ талаарх хүн бүрийн бодол өөр байх. Сайхан эмэгтэй хүнд дургүй эр гэж хаана байх вэ. Надад ямар бүсгүй таалагддаг вэ гэвэл өөрийнхөөрөө байдаг эгэл жирийн хүн.

-Та багадаа түүхийн ном их уншдаг байсан гэсэн үү?

-Тийм ээ. Би бусад шиг багаасаа уран зохиолын ном уншиж өсөөгүй. Ер нь түүхийн номыг хүмүүс унших хэрэгтэй гэж боддог. Түүх мэдэхгүй хүнийг төрд бүү ойртуул гэдэг үг ч байдаг. Түүх сайн уншсан хүн эх оронч болдог юм болов уу. Өнөөдөр манай төрийн түшээдэд дутагдалтай байгаа нэг чанар бол эх оронч үзэл гэж би боддог. Одоо энд нэг үг хэлбэл танай сонинд гарахгүй л дээ, би мэдэж байна.

 -Зүгээр хэл хэл. Тэгээд гарах, гарахгүйг нь хар л даа.
-Тэрбээр хэсэг бодолхийлснээ ийн хэлэв (сурв). Гадагшаа явчихдаг улстөрчид байх ёсгүй л гэж би хэлэх гээд байгаа юм. Ойлгож байгаа биз. Би залуу хүн. Тэгсэн хэрнээ гадагшаа яваад, арваас илүү хонохоор нутгаа, энэ шороогоо санаад байдаг юм. Гэтэл тавь гарсан хүмүүс гадаад далайн цаана хэдэн жилээр амьдраад байгааг харахад надад тиймэрхүү л санагддаг. Тийм хүмүүс Монголын төрийг барьж байсан гэхээр харамсалтай.

-Таныг багадаа том том юм ярьсан, эгдүүтэй, хэвлүүхэн хүүхэд байсан гэж сонссон. Түүхийн ном шагайсан тийм хүү анги хамт олонтойгоо яриа нийлдэг байв уу?
-Нийлэлгүй яах вэ. Ангийн хамгийн хойно суудаг, зузаан нүдний шилтэй, олноос тасарсан хүүхэд би байгаагүй. Олон жил ангийн дарга хийсэн. Бүх юмны голд нь явдаг хүүхэд байлаа. 2008 оноос л нүдний шил зүүдэг болсон ш дээ.

-Та өөрийгөө хэр дур булаам гэж боддог вэ. Яагаад ингэж асуусан бэ гэхээр олны анхаарлын төвд байдаг, нэр хүнд нь өсөж яваа эрэгтэй хүн бүсгүйчүүдийн нүдэнд дур булаам харагддаг юм болов уу гэж бодогддог.

-Үүнийг бүсгүйчүүдээс асуувал илүү оновчтой хариулах байх. Лав л миний боддог сэдэв биш байна.

-Ганц бие эр хүний амьдралд ээж нь хэр үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Нэг их оролцдоггүй юм аа. Би 18 настайгаасаа эхлээд тусдаа амьдарсан. Ганцаараа амьдраад арав гаруй жил болсон учраас ерөнхийдөө сурчихсан даа.

-Ээж дээрээ хэр удаж байж очдог вэ?

-Долоо хоногт нэг удаа заавал очдог.

 -Юу авч очдог вэ?
-Миний ээж харьцангуй залуу хүн. Дуун дээр гардаг ээжүүд шиг биш. Ажил хэрэгч хүн байдаг. Тийм болохоор элдэв юм авч очих шаардлагагүй. Өөрийгөө харуулахад л болно.

-Таны гэртээ хамгийн их хэрэглэдэг цахилгаан бараа юу вэ?

-Телевиз л юм даа.

-Угаалгын машин биш үү?
-Аль аль нь юм байна.

 -Хими цэвэрлэгээний газраар их үйлчлүүлнэ биз?
-Үйлчлүүлнэ ээ. Албаны хувцас бол зайлшгүй хими цэвэрлэгээнд өгөх шаардлагатай л даа. Манай жолооч өгчихдөг юм.

-Энэ газрын дарга болсноор таны хэрэглэдэг зүйлсэд өөрчлөлт орсон уу. Магадгүй өмнө бидэн шиг л ямар ч хамаагүй сүү, тараг, жүүс уудаг байсан байх.

-Ер нь манай хөргөгч хоосон л байдаг юм даа. Би ихэвчлэн гадуур хооллодог. Мэдээж тиймэрхүү зүйлийг би өөртөө гэхээсээ илүү бусдад таниулах нь чухал байсан. Ялангуяа тэр сүү, жүүсний асуудлыг хүмүүст дэлгэсэн нь их хүрсэн юм билээ.

-Хувийн шугамаар ойрын үед хийхийг хүсэж буй зүйл тань юу вэ. Амралтаа авах ч юм уу, нэг тийшээ аяллаар явах гээд л…

-Тэгж их хүссэн зүйл байхгүй дээ.

-Тэгээд өглөө ажил дээрээ ирээд, ордог хэдэн газраараа орж, уулздаг цөөн хүнтэйгээ уулзаад л яваад байх уу?

-Би хөлбөмбөг үздэг. Удахгүй Лондонд болох аваргуудын лигийн финалыг үзэх гэж байгаа. Манай хөлбөмбөгийн холбооныхон надад хоёр урилга ирүүлсэн. Хөлбөмбөг сонирхдог найзтайгаа явна.

“Амьдралаас яаж кайф авдаг вэ” гэсэн асуултаас тэрбээр бас л бултаж дөнгөв. Долоо хоногт гурван удаа фитнесээр хичээллэхийн зэрэгцээ усанд сэлдэг, ууланд авирдаг Магнай кинонд нугасгүй тул “Hi Fi” рекордсын байнгын үйлчлүүлэгч гэсэн. “Энэ нийгэмд чинь Магнай гэдэг хүн өөрийнхөөрөө байх орон зай хэрэгтэй шүү дээ. Хувийн амьдралаа дэлгэчихвэл яаж эрх чөлөөтэй байх вэ” гэсэн үгийг нь хүндэтгээд түүнийг ажлын өрөөнд нь орхиод гарлаа.

Л.Ганчимэг

24 цаг.мн.

 


“Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай: Би жирийн нэг амьдралтай харьцуулшгүй зүйлийг урлагаас авсан хүн

$
0
0

“Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлайтай ярилцахаар хэд хэдэн удаа болзоо тавьсны эцэст бөмбөрчин Пүүжээгийнхээ сургалтын байранд бэлтгэл хийж байхад нь “барьж” авлаа. “Харанга”-ынхан тоглолттой үедээ хааяа энд, заримдаа Чукагийнхаа “UP music” продакшны байранд бэлтгэл хийдэг аж. Арван жилийн сурагч байхаасаа Төмөр замын болон Барилгачдын соёлын ордонд гитар тоглосон хүү тэр үеэс л амьд хөгжимд эргэлт буцалтгүйгээр дурлаж, Монголд рок хамтлаг байгуулах мөрөөдөл тээжээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд олон хамтлаг байгуулж явсан. “Ногоон гэрэл”, “Айзам”, “Соёмбо”, “Цирк эстрад”, “Харанга”, “Ажнай хуур” хамтлаг бүгд түүгээр овоглодог.

-Ц.Энхманлай ахаар сонин сайхан юу байна даа. Завгүй л гээд байсан?

-Манай Я.Одсүрэнгийн тоглолт энэ сарын 17, 18-нд болох гээд бэлтгэлтэй л байгаад байна. Ирэх онд хамтлагийн маань 25 жилийн ой тохиож байгаа тул энэ онд гишүүн бүр тоглолт хийхээр төлөвлөсөн. Оогийгийн тоглолт салхийг нь хагалаад, долдугаар сард Лхагваа, есдүгээр сард Чука маань тоглоно.

-Таных хэзээ нь болох вэ?

-Би арваннэгдүгээр сард хийх үү, он гаргаад болох уу гэдгээ хараахан тогтоогүй байна.

-Тэгвэл 2013 онд Монголын рок попынхон “Харанга”-аар амьсгалах нь ээ. Танай хамтлагийн мянга мянган шүтэн бишрэгчид ёстой л цангаагаа тайлах бололтой.

-Бид хамтлагийнхаа ойд зориулан үүнээс өөр янз бүрийн ажил ч төлөвлөөд байгаа. Бие даасан тоглолтуудаас гадна хамтлагийнхаа урын санг баяжуулахаар шинэ дуунууд хийцгээж байна.

-Та бүгдийн тоглолтууд ямар онцлогтой байх бол. Тухайлбал, таных?

-Ер нь өөр өөрийнхөө онцлогийг харуулсан тоглолтууд байх болно доо. “Харанга”-ын дуунуудаас гадна тус тусдаа хийсэн уран бүтээл ч байна. Өнгөрсөн жил Оогий шинэ цомгоо гаргасан. Тэр цомгийн дуунууд нь гэхэд манай хамтлагийн урын санд ороогүй, Лхагваа бид хоёрыг эс тооцвол ихэвчлэн өөр уран бүтээлчид дуулсан байдаг. Түүний зэрэгцээ манайхны дуулдаг “Энэ бол дурлал биш”, “Он жилүүд”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс” гээд Оогийгийн хит болсон бүтээлүүд тоглолтод нь эгшиглэнэ. Миний тоглолтын тухайд гэвэл зургаа, долоон жилийн өмнөх тоглолтоос арай өөр байх болов уу. Тухайн үед зөвхөн өөрийнхөө дуулдаг дуунуудаар л тоглолт хийж байсан бол одоо шинэ уран бүтээлүүд нэмэгдсэн. Дээрээс нь олон жил гитар тоглосны хэрэг юу билээ, хөгжмийн номерууд бас байна. Би гитарын гоцлолоор цомог гаргах гэж байгаа.

-Энхманлай ахын урлагт хөл тавьсны 40 жилийн ой ирэх онд тохиох бил үү. Ингэхэд таны бие даасан хоёр дахь цомог хэзээ гарах вэ?

-Яг урлагт хөл тавьсан нь гэвэл түүнээс ч олон жил болно л доо. Хамтлаг байгуулсан хугацаагаа тооцоход 40 жил юм. Гэхдээ би “Харанга” хамтлагийнхаа 25 жилийн ойд л хамгийн их ач холбогдол өгч байгаа. Өөрийнхөө хоёр дахь цомгийн ажилд орсон. Гэхдээ одоохондоо хамтлагийнхаа ой энэ тэрээс болоод түүнийгээ түр хойш тавиад байна.

-“Харанга”-ын урын санд шинэ дуу оруулна гэдэг маш өндөр шалгууртай байдаг гэж та хэлж байсан. 25 жилийн ойн хүрээнд хийж буй дуунууд ч тэр өндөр босгоор давж байж танайд “орж” ирнэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Чука, Оогий, бид гурав гэхэд л тус тусдаа 5-6 дуу хийсэн. Тэдгээрийг “Харанга”-ын шалгуураар оруулна даа. Тэндээс хэд нь тэнцэж үлдэхийг би мэдэхгүй байна (инээв). Бид мундаг сайхан аялгуутай, чамин үгтэй дуу гэж хошуурдаггүй. Энгийн хэрнээ сонсоход хэзээд таашаал өгдөг, бас хүнд ухаарал гэгээрэл хайрладаг уран бүтээл байгаасай гэж хүсдэг. Жишээлбэл, 1989 оны манай анхны тоглолтод дуулагдсан “Амьдрал” дуу минь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Би энэ дуугаар дамжуулан хүн амьдралд алдаж гишгэвэл айхтар том зүйлд унана, оновол аз жаргал, баяр баясал ирдэг учраас өөрөө хичээх хэрэгтэй гэдгийг л харуулахыг зорьсон.

-Та бүхэн анх хамтлагаа байгуулахдаа л насан туршдаа хамт дуулцгаана гэж тангараг өргөсөн гэдэг юм билээ. Цаашид 30, 40 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэнэ гэдэг таны сэтгэлд багтаж байна уу?

-Ер нь болно доо. Хамгийн гол нь бидний насны хүмүүст одоо эрүүл байх л чухал. Тэгвэл ямар ч мөрөөдлөө биелүүлж болно. Тэгэхийн тулд хоол унднаас эхлээд ажил, амралтаа зохицуулах хэрэгтэй. Тайзан дээр гарч дуулж чадахгүй болтлоо хамт байна гэсэн тангарагтаа бид үнэнч байж чадна.

-Эрэгтэй хүмүүсийн хувьд ийм тангарагт үнэнч байх боломж арай давуу байх, тийм үү?

-Хамгийн гол нь зорилго шүү дээ. Дуртай зүйлээ сэтгэл нийлсэн нөхөдтэйгөө хийгээд явахад заавал эрэгтэй, эмэгтэй гэсэн ялгаа байхгүй. Мэдээж таван хүн гэдэг таван өөр үзэл бодол, амьдрал, ааш араншин байдаг. Гэхдээ тэднийг зорилго, түүндээ үнэнч байх сэтгэл хоёр нэгтгэж болно.

-“Харанга”-ынхан тоглолтгүй үедээ хэр удаж байж уулзалддаг вэ?

-Янз янз даа. Гэхдээ хоёр долоо хоногоос хэтэрдэггүй юм. Уулзалдахгүй байсан ч утсаар заавал ярина шүү.

-Таны хамгийн сүүлд байгуулсан “Ажнай хуур” хамтлаг одоо бий юү?

-Одоохондоо энэ хамтлаг маань уран бүтээл хийгээгүй. Японд тоглох гэрээгээ дөрвөн жилийн өмнө цуцалсан. “Ажнай хуур” Монголд огт тоглож байгаагүй хамтлаг шүү дээ. Тав, зургаан CD гаргасан нь бүгд Японд зарагдсан, тэнд жилдээ хоёр удаа очиж тоглодог байсан. “Ажнай хуур” хамтлагт зориулж бичсэн аязуудаараа одоо харин нэг тоглолт хийх юм сан гэж боддог.

-Гурван жилийн дараа та 60 хүрэх байх аа?

-Тэгнэ. Гэхдээ би насаа нэг их календарь шиг тоолоод байдаггүй ш дээ. Хүний амьдралд нас гэхээсээ зорилго, хүсэл мөрөөдөл л чухал. “Одоо би тэд хүрчихлээ яана” гээд байвал өөрийн сэтгэлд ч дарамттай.

-60 гэхээр манайхны толгойд хамгийн түрүүнд тэтгэврийн нас гэж буудаг. Та ер нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг үү?

-Төлөлгүй яах вэ. 1974 оноос 90-ээд он хүртэл бидний цалингаас автоматаар шимтгэл аваад, нийгмийн даатгал төлдөг байсан. 1992 онд “Харанга рок” хамтлаг маань татан буугдсанаас хойш алаг цоог болсон. Гэхдээ одооноос эхлээд аль болох тасалдуулалгүй төлөхийг хичээж байгаа. Боломжийн хууль ч гарчихсан байна лээ.

-Таны амьдралын гуравны хоёроос илүү хугацааг урлаг эзэгнэжээ. Урлаг танд буцаагаад юу өгсөн бэ?

-Би энэ урлагаар л амьдарч байна шүү дээ. Урлагийн хүмүүс амьдралын үзэл хандлага, ертөнцийг ойлгох үнэлэмжээрээ жирийн хүнээс арай өөр байдаг гэж би боддог. Би юуны төлөө амьдарч байгаа вэ, урлагаас кайф авч, өөрийгөө болгохын хажуугаар хүнд юу өгөх вэ гэдгээ бодож байж уран бүтээл хийдэг. Энэ талаараа бол урлаг миний ухааны царааг тэлж, нүдийг минь нээж өгсөн. Тиймээс би жирийн нэг амьдралтай харьцуулшгүй зүйлийг урлагаас авсан хүн.

-Нөгөө талаас хүний амьдралын гол хэрэгцээ нь мөнгө. Тавиад жил урлагт зүтгэсэнтэй тань харьцуулахад, Монголд рок хамтлаг байгуулах зорилгоо нэр төртэйгөөр биелүүлсэн хүний хувьд танд хангалттай хэмжээний хөрөнгө үлдээсэн үү?

-Хөрөнгө гэдэг бол бидний хувьд уран бүтээл. Хүмүүст хүрсэн хэдэн дуу минь бидний хөрөнгө юм. Хүмүүс тэдгээрийг сонсох дуртай учраас биднийг урьж дуулуулдаг. Энэ бүхэн эргээд зах зээлийнхээ зарчмаар биднийг тэжээдэг. Түүнээс биш бизнесменүүд шиг хурааж хуримтлуулсан юм бол алга.

-Та хэдэн дуутай вэ?

-Миний хувьд хүнд гайхуулчихаар олон дуугүй. Хүмүүс шиг 200, 300 дуу надад байхгүй. 20, 30-аад юм л бий байх. Түүнээс арваад нь хүмүүст хүрсэн болов уу. Өдөр болгон дуу хийж чадна л даа. Гэхдээ тэгж хийсэн дуу хүнд өгч чадах вэ гэдэг нь эргэлзээтэй.

-Та гитартай хэзээнээс нөхөрлөсөн бэ?

-Оролдож эхэлсэн нь гэвэл нэгдүгээр ангид байх үе юм уу даа. Долоо, наймдугаар ангид байхаасаа Соёлын орднуудад нийтийн бүжгийн үеэр гитараа тоглоод явдаг байлаа.

-Хоёр хүү тань урлагийн хүн болсон байх аа?

-Том нь гитар тоглодог. Бага нь СУИС-ийн дуулаачийн ангийг төгсөөд, одоо уран бүтээл хийж байгаа.

-Таны үс их урт ургасан харагдаж байна. Доороос нь сэрмээгүй удсан бололтой?

-Үсэндээ гар хүрээгүй гурав, дөрвөн жил болж байна. Энэ жилээс харин гар хүрэх боломжтой болсон.

-Энэ нь бөөгийн онгод сахиус хүртсэнтэй тань холбоотой юу?

-Тийм (инээв).

-Та одоо ч гэсэн бөөлдөг үү?

-Дулааны улирал эхлэхээр хааяа нэг газар ус аргадаж тахидаг. Ах дүүсийнхээ хүрээнд засал номыг нь хийж өгдөг.

-Таныг рок попынхныг араасаа залгамжлан бөө болгож байна гэх яриа нэг хэсэг их гарсан.

-Бөө болоход сонгогдсон хүн л байх ёстой. Тэр чинь шашны сургууль шиг хичээл зүтгэлээр сурчихдаг зүйл биш.

-Та нэлээд тайван хүн бололтой. Бас илүү үг хэлэхгүй, үгэнд их харам юм аа даа?

-Инээв. Яарч хийсэн зүйл, адгаж гаргасан шийдвэр яавч оновчтой болдогг үй байх. Яарлаа гээд хугацаа хождог байж магад. Гэхдээ би цаг хугацаатай уралдаад, стрестэж гүйгээд байдаггүй. Дуу цөөтэйн хувьд бол тийм. Би шаардлагагүй зүйлд хүний урдуур ороод яриад байхыг хүсдэггүй. Бас хүн миний яриаг таслахад дургүй. Ц.Энхманлай ахыг нүдээ бага зэрэг анисхийгээд гитараа тоглоход хөгжмийн утаснууд түүний дотоод ертөнцөөр дамжин инээж, баярлаж, эсвэл бүр уйлах шиг болдог. Түүнийг харсан ямар ч үзэгчийн сэтгэл огшдог. Харин өөрөө энэ мэдрэмжийг хаанаас ч авч чадахгүй, юутай ч зүйрлэмгүй хэмээн тодотгосон.

Л.Ганчимэг


Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Монгол киноны гарьд магнай” гэгдэх Ж.Бунтар гуайн хүү, найруулагч Б.ГАРЬД: ААВЫН БУЯНААР АЛТАН ҮЕИЙНХЭНД ЭРХЭЛЖ, ӨВӨР ДЭЭР НЬ ТОГЛОЖ ӨССӨН, БИ АЗТАЙ ХҮН

$
0
0

2013-05-07 15:20:00

Анх түүнтэй 2000 онд “Шинэ үсгийн багш” киногоор нь танилцаж байлаа. Оросын том хар зурагтныхаа ард халуун ам бүлээрээ суучихаад л чихийг нь бахиар эргүүлэн, жирэлзэхийг нь засах гэж дүү гэрдээр гаран антеннаа хөдөлгөж “Болж байна уу” гэж орилох. Ийн Лагсагийн гэнэн цагаахан зан, Тулгаагийн хэр сүү ухаантайг ярьж, инээлдэж байснаа мартдаггүй. Хожим түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Монгол киноны гарьд магнай” гэгдэх Ж.Бунтар гуайн хүү болохыг мэдсэн. Шинэ үсгийн багш маань нас нэмж, нүдний шилтэй болсноос бусдаар яг л хэвээрээ байх шиг санагдав. Аавынхаа тухай болон чухал гэсэн зүйлдээ нүдээ жигтэйхэн онийж ирээд л, нүдэнд харагдтал дүрсэлж, зарим үед кинонд тоглож байгаа аятай дүрдээ орон дуулж, алиалж байв. Б.Гарьд аавынхаа мэргэжлийг өвлөн найруулагч болжээ. Түүнтэй уран бүтээл болон аавынх нь талаар ярилцлаа.

-Таныг “Шинэ үсгийн багш” кинонд хэрхэн сонгож байв?

-“Ирж яваа цаг” кинонд унь чирээд гүйж явдаг дүрс бий. Харин “Халаасны өрөө” кинонд анх Балтхүүгийн дүрээр гол дүрд тоглож байлаа. “Шинэ үсгийн багш” бол гол дүрд нь тоглосон гурав дахь кино. Намайг сонгоход нөлөөлсөн хүмүүс нь киног ивээн тэтгэж, өөрийнхөө амьдралаар зохиолыг бичсэн Б.Жамбалдорж гуай, мөн С.Сэлэнгээ эгч, Б.Бадрууган ах байсан. Найзуудтайгаа Үндэсний соёл, амралтын хүрээлэнд тоглож байтал гэрийнхэн хайчихсан, С.Сэлэнгээ эгч хөлс нь цувчихсан ирж, пробонд оруулж байлаа. Уугаа (Б.Бадрууган) ах намайг “Болж байна, өмнө нь хэд хэдэн кинонд тоглосон туршлагатай. Ядаж урлагийн амьдралыг мэднэ, загнахад үг даана” гэж хэлтэл Б.Жамбалдорж гуай би нэг юм хэлье “Наадах чинь миний хүүхэд үетэй дэндүү адилхан юм” гэсэн. Зургийг нь үзэхэд би багын төрхтэй нь үнэхээр адилхан байж билээ. Хожим Б.Жамбалдорж гуайн охин хүүдээ миний нэрийг өгсөн.

-“Гарьд Магнай” кинонд ээж тань тоглохдоо жирэмсэн байсан гэсэн. Үүнтэй холбоотой таньд Гарьд нэр өгсөн үү?

-Тийм ээ. Тэр киноны уран бүтээлчдээс гурван хүү төрсөн байдаг. Удвалд тоглодог Урнаа эгч хүүдээ Баярмагнай, туслах найруулагч Чимэддорж гуай хүүдээ Далайцэрэн, надад Гарьд гэдэг нэр өгсөн. Далайцэрэнтэйгээ холбоогүй байгаа. Харин Баяраатайгаа жилд ганц, хоёр уулзчихдаг .

-Ж.Бунтар гуайн найруулсан олон киног мэднэ. Найз маань дипломын ажлаа “Ж.Бунтар гуайн намтар, уран бүтээл” гэсэн сэдэв сонгоход хувь хүн, намтрынх нь талаар материал тун бага олдсон. Кино үйлдвэрийнхнээс асуухад “Хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ төлөө бүхнээ зориулдаг, тусч, сайн хүн. Бас их нууцлагдмал” гэснээс өөр зүйл яриагүй. Та аавынхаа талаар ярьж өгөөч?

-Цаг хугацаа гэдэг их сонин. Тухайн үедээ мандаж явсан хүмүүс шинэ үеийнхэн гарч ирэх тусам аажим аажмаар мартагдаж, харин бүтээл нь үлддэг. Их аймшигтай, өрөвдмөөр ч юм шиг… Сүүлийн үед надад цаг хугацаа бүх юмны шүүлтүүр, шалгуур шиг санагдах болсон. Яалт ч үгүй хорвоогийн жам юм даа. Тийм болохоор шинэ үеийнхэн, найруулагч Р.Доржпалам, Г.Доржсамбуу, Б.Сумхүү, Д.Жигжид гуай, манай аавын талаар мэдэхгүй байж магадгүй. Ер нь бол тэр хүний хийсэн бүтээл л үлддэг. Гэхдээ бүтээл нь ч гэсэн цаг хугацааны шалгуур дамждаг. Бүх уран бүтээл 100 хувь үлдэнэ гэдэгт итгэдэггүй ч үлдээсэй гэж хүсдэг. Би аавынхаа уран бүтээлийг үлдэнэ гэж боддог. Аавыг найзууд нь Оросын найруулагч С.Бондарчуктай адилтгаж Бунтарчук гэдэг байсан. Учир нь С.Бондарчук уран бүтээлээрээ орос хүний, орос орны тухай, амьдралын тухай өгүүлдэг бол, аав монгол хүн, монгол амьдралын тухай кино хийдэг байсан.

-С.Бондарчуктай нэг багшийн шавь байсан гэл үү?

-Тийм ээ. Нэг, хоёр курсийн зөрүүтэй бил үү, эсвэл нөгөө ангид нь сурдаг байсан шиг байгаа юм. Аав Оросын томчуудыг “Манай нөгөө Батаа” гэж байгаа юм шиг л ярина. “Өчигдөр ярилаа, ирнэ гэлээ” гэх. “Тэднийгээ ч энэ зун сайхан амраая даа. Их ядарч байгаа бололтой” гэж ярьдаг байж билээ. Аав аливаа зүйлийг далд утгаар хэлдэг, их мэдлэгтэй хүн байсан.

-Танайд тухайн үеийн найруулагч, уран бүтээлчид их ирдэг байв уу?

-Манай гэрт хүн тасардаггүй байлаа. Аав архи уудаггүй. Уулаа гэхэд гурван хундагаас хэтэрдэггүй. Та нар уу, би ярина гэнэ. Бүх сэдвээр маргаан, мэтгэлцээн өрнөнө. Орой болгон цонхныхоо их, багыг тааруулж онгойлгоод, намайг үнэрлээд, бамбага бамбага бамбага гэж хэлээд гардаг байсныг нь их үгүйлдэг. Гоё дурсамж шүү. (хэсэг дуугүй суув). Би багадаа их махлаг байсан учраас Бамбага гэж дууддаг байлаа. Сонгино цагаан гартай хүүхдийн гар нь бохирдчихлоо гээд угааж өгнө. “Ээж чинь ирж байх шиг байна. Бамбага гүйгээрэй” гэх яриа нь дуу хураагчид үлдсэн байдаг.

-Аавынхаа найруулсан кинонд тоглож байгаад Б.Бадрууган найруулагчийн кинонд тоглоход хэр санагдаж байсан бэ?

-Найруулагчдын арга барил өөр л дөө. Аав бусад жүжигчидтэй зөөлөн, надтай бол мэргэжлийн хүн шиг, арай чанга үзнэ шүү дээ. Тайлбарлана, ярина, ойлгуулна. Болохгүй бол загнана. Уугаа ах бол зөөлөн. Толгой илж, эрхлүүлсээр байгаад л кино дууссан. “Өө болж байна миний хүү, зүйтэй”. Болохгүй байгаа зүйл дээр “Алив чи ингээд нэг хараадах аа, наад үйлдлээ хийчихээд ингэж үгээ хэл” гэнэ. Ер нь би азтай хүн. Аавын буянаар алтан үеийнхэнд эрхэлж, өвөр дээр нь тоглож өссөн.

-Аав тань юу гэж захидаг байв?

-Шударга, залхуугүй, цэвэрч байхыг захидаг байсан. Би хүнд худлаа ярьдаггүй. Хүн намайг гүтгэхэд цохиод авснаас илүү уурладаг. Хүн хуурч, итгэлийг нь алдахгүй юмсан гэж боддог. Миний найзууд архи уух нь битгий хэл амсаж чаддаггүй. Энэ бас л аавын үлдээсэн зүйл. Аав надад тэр хүмүүжлийг өгсөн. Би тийм хүмүүжилтэй болохоор тэднийг олж найзалсан. Мундаг хүний хүүхэд гээд аавын найзууд, ах нар, зарим хүн надаас том уран бүтээл хүлээдэг. Би тэрнээс жаахан айдаг. Сайн уран бүтээл хийхийг зорьж явна. Намайг 13 настай байхад аав бурхны оронд очсон. Тийм насны хүүхэд мэргэжлийн юм юу сурах вэ дээ. Анхны бүтээл хэцүүхэн юм байж ч магадгүй. Гэхдээ би сайн хийхийн төлөө хичээнэ.

-Яагаад найруулагч болохоор шийдсэн бэ?

-Багын л эмч, найруулагч болно гэдэг хүүхэд байсан. Аравдугаар ангиа төгсөөд анагаахад орсон. Зүрх юм уу, мэдрэлийн мэс заслын эмч болоод, явцын дунд найруулагчаар сурна гэж боддог байлаа. Хэдий дадлага, туршлага, уран чадвар, гүйцэтгэл сайтай байсан ч тэр бүр залуу хүнээс сайн уран бүтээл гарахад хэцүү шүү дээ. Найруулагч хүн нас ахих тусмаа л сайн уран бүтээл хийдэг. Киноны философи, хэлэх гэсэн санаа, утга, агуулга, амьдрал, амьдралыг үзэх үзэл, бүх юмыг мэдэртэл гаргана гэдэг хэцүү. Ер нь найруулагч бол насны ажил. Тийм болохоор найруулагчийн мэргэжилд яараагүй. Гэтэл гуравдугаар курсдээ Энэтхэгт кино урлагийн сургуульд явахаар болж, явтлаа жаахан зүгширье гэж анагаахаа хаяад урлагийн сургуульд орсон. Анагаахад хаа очиж онц сурсан юм шүү. Энэтхэг явдаг “баатар” Засгийн газрын тэтгэлгийн шалгалтыг есөн жил өгөөд тэнцсэн ч бүтээгүй дээ. Энэтхэгийн киноны сургуулиас дөрвөн удаа урилга ирсэн. Элчин сайдын яаман дээр очихоор хоцорчихлоо гэдэг. Гурав дахь жилээс нь Энэтхэгийн Элчин сайдын яам руу дархан эрхтэй нэвтэрдэг, Элчин нь “Гарийд” гээд тэвэрдэг болсон байсан. Дэлхийн болон Монголын киноны түүхэнд сургууль төгсөөгүй ч дадлага туршлага, амьдралын ухаан, авьяасаараа найруулагч болсон олон хүн байхад Монголдоо сургуулийг нь төгссөн, алтан үеийнхнээс үг сонссон би хэнээс дутах вэ гэж өөрийгөө зоригжуулж, хурцалдаг болсон.

-Аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжтай мөчөөсөө хуваалцаач?

-Ойд олон улаан шоргоолж үхчихсэн байхыг хараад ааваас асуутал “Шоргоолжны аав нар архи уугаад үхчихэж” гэхэд нь итгэчихсэн. Тэгээд аавыг хүмүүс архиар шахахаар амыг нь дардаг болсон юм. Одоо нууцыг нь задалчихья. Аав “Миний хүү, намайг архиар шахаад байвал аавынхаа амыг дараарай” гэнэ. Ээж “Тэг, миний хүү. Манай аав уухгүй гэдэг юм шүү” гэж захина. Аав ч “Манай хүү ингэж байна. Би уухгүй” гэж архиар шахаж байгаа хүмүүсээс зугтдаг болсон. Нэг удаа Б.Сумхүү, Г.Доржсамбуу, Г.Жигжидсүрэн гуай гээд кино үйлдвэрийн найруулагчид салхинд гарсан юм. Яаж зүгээр байх вэ, зуу татна. Аав бид хоёр нөгөө тактикаа хэрэглэлээ. Гэтэл Б.Сумхүү гуай “Гарьд чи яахаараа том хүний урдуур ордог хүүхэд вэ. Алив, суран бүсээр ороолгоно оо” гэж байна. Тэгэхээр нь аавын араар ороод, муухай хараад зогслоо. “Яагаад чи аавыгаа уулгахгүй байгаа юм” гэхээр нь “Шоргоолжны аав шиг болчихно” гэлээ. “Шоргоолжны аав яасан юм” гэж асуухаар нь “Архи уугаад үхчихсэн” гэтэл найруулагчид инээлдэж, тэдний араар Сумхүү гуай намайг өхөөрдөн хөөж, би зугтаж байсан сайхан дурсамж байдаг.

-Ж.Бунтар гуай арав гаруй дууны шүлэг бичсэн. Санаагаа хэрхэн олж байсан юм бол?

-Хормойгоо чирсэн хочтой Намайг татах хүчтэй гээд “Нийслэл хүү” киноны дууны шүлгийг аав биччихээд Бирваа гуайд өгчээ. Бирваа гуай “Шөнөжин суугаад, санаа орж ирдэггүй. Цаас базаад шидээд байлаа” гээд их гоё ярина. Бүдүүндүүхэн хоолойтой, хүр хар гэсэн дуутай, жижигхэн, хөдөлгөөнтэй, алиа шооч хүн байсан. Өглөө дасгалаа хийх гээд гүйтэл шогшоонд нь ая ороод ирсэн гэдэг. Тэгээд л шогшоогоороо гэртээ орж тэмдэглэсэн нь энэ дууны ая. Харин “Гэрлэж амжаагүй явна” киноны дууны шүлгийг ээжид зориулж зохиосон. Манай найзууд “Бунтар гуай Гарьдын ээжид зориулан бичиж, Бадрууган гуай эхнэртээ зориулж дуулаад, Гарьд ч эхнэртээ зориулж сонсох юм даа” гэж тоглоом хийдэг.

-Таныг харж байхад нүд, хамар гээд аавтайгаа их адилхан юм. Хүмүүс тэгж хэлдэг үү?

-Нэг орой таксинд суутал жолооч толь руугаа харж байснаа “Чи Бунтар гуайтай ямар холбоотой юм” гэхгүй юу. Хүү нь байна гэтэл “Тийм байх аа. Ямар адилхан юм бэ. Бунтар гуай ороод ирэв үү” гэж бодлоо гэсэн. Кино үйлдвэрт аавын жолооч байсан хүн юм билээ. Хүмүүс адилхан гэж их хэлдэг юм. Би заримдаа өөрийгөө толинд харахаар аавыгаа харах шиг болдог. Харин гараа харахаар аавынхаа гарыг дэрлээд унтаж байснаа санадаг шүү.

-Айлын ганц хүүхэд, хэр эрх байв?

-Эрх, бас хэрсүү хүүхэд байсан. Эрх зан одоо ч байдаг юм. Найзын маань хамаатан II эмнэлэгт ажилладаг байсан гэсэн. Тэгээд “Бунтар гуай өнгөрөөд. Хүүхэд нь жаахан юм. Ээж нь, ах, дүү нар нь их уйлж байна. Тэр хүүхэд л шазуур зуугаад огт уйлаагүй. Хүн болгоныг уйлж болохгүй шүү гээд тайвшруулж, ээжийгээ түшиж, аргадахыг хараад би тэсэлгүй уйлчихлаа” гэхийг сонссон тухайгаа надад сүүлд ярьж байсан. Тэрийг бодохоор их хатуу хүүхэд байсан юм билээ. Аав толгойг минь илж өсгөөгүй. Суран бүсний амт ч их амссан. Их сахилгагүй хүүхэд байлаа. Аав нэг удаа цонхоор харж байснаа намайг дуудаад оюутан байрын залууг заан “Тэр хүүхдийг харж байна уу. Гишгэх газраа хараад хөлөө тавьж байгаа биз. Чам шиг сал пал, дороо юу байгааг харахгүй гүйхгүй байна. Цемент дээр гараад гутлаа гөвж байгаа биз. Хүн гутлаа хүртэл хайрлаад юм өшиглөчих вий гээд явж байна. Тэгэхэд чи, бүдэрч унаад, өвдөг тохойгоо шалбалаад” гэж зэмлэж байсан. Би дотроо “Өө, том болсон ахтай харьцуулаад. Угаасаа би том болохоор тэгнэ ш дээ” бодож байсан. Би гурван настайдаа дөрвөн аргын тоо, дөрөвтэйдээ уншдаг болчихсон байсан. Ээж тоо, аав унших бичиг заасан. Би яагаад ч юм их муухай бичдэг. Миний бичгийг гаргадаг хүн байдаггүй. Би өөрөө ч жилийн дараа ойлгодоггүй. Аав өнгөрөхөөсөө өмнө ээжид “Гарьдыг сайн хуулан бичиг хийлгээрэй” гэсэн байсан. Аав маань өнгөрөхдөө хүүхдийнхээ бүх зүйлд нь л санаа зовсон байх. Үхтэл үр харам гэдэг үнэн үг. Энэ хуруун чинээ амьтан яах бол гэж бодсон болов уу. Хүн чинь том болохоор их юм боддог болдог юм байна. Сүүлийн үед аавын захиасыг бодоод бичгийн хэвээ засах гээд үзгээр тэмдэглэл бичдэг болоод байгаа. Манайд хуучны юм их бий. Тэр хар радио л гэхэд гурван кинонд “тоглосон” байх жишээтэй. Хуучны тавилгаа хаялгүй, зуслангийн байшиндаа тавьчихья гэж боддог. Эд бүгд түүх шүү дээ. 1990-ээд оны үеийг харуулсан кино хийхэд хэрэг болох юм гэж боддог. Тэр үеийн хүүхдийн тоглоом бүгд бий. Одоо ч тоглоом цуглуулж байгаа.

-Анхны уран бүтээлээ хэзээ хийх вэ?

-Төлөвлөсөн зүйл их бий. Миний бүх кино хэлэх гэсэн санаа, өөрийн гэсэн өнгө төрхтэй, ямар ч хүн юм ойлгоод гарахуйц байгаасай гэж боддог.

-Та одоо юу хийж байна вэ?

-Нууц. Ер нь бол төлөвлөгөөний дагуу л явж байна.

-Таны төлөвлөгөө хэдэн жилээр гарсан байгаа вэ?

-Таван жилийн хар төлөвлөгөөг гаргасан (инээв). Таваас цааш бол бүдгэрээд зурвасхан харагдаж байгаа. “За наад дуу хураагуураа унтраачих, хоёулаа жаахан буу халья” гэснээр бидний яриа цааш үргэлжиллээ…

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ


“Баян Монгол” чуулгын тромбон хөгжимчин Л.Цолмонжаргал. “Эгч маань л би бүжиглээд, чи хөгжимдөөд л ямар гоё харагдах бол оо” гэж ятгасаар намайг хөгжимчин болгосон тай ярилцлаа.

$
0
0

 

 

 “Баян Монгол” чуулгын тромбон хөгжимчин Л.Цолмонжаргалтай ярилцлаа. Нэг байгууллагад насан туршдаа ажиллана гэдэг их тэвчээр. Ялангуяа өнөө үед албан тушаал, цалин мөнгөний араас хөөцөлдөж нэг байгууллагаас нөгөө рүү үсчих залуучууд олширч.

 

Гэтэл оюутны ширээнээс л анх хаалгыг нь татсан байгууллагадаа амьдралаа зориулж яваа нь энэ хүний тууштай, үнэнч зантай холбоотой болов уу. Хэсэгхэн хугацаанд ярилцаж суухад түүнээс хань, үр хүүхэд, хөгжим, хамт олноо үнэн сэтгэлээсээ хайрлах хайр, бусдыг хүндэтгэх хүндлэл мэдрэгдэж байсан. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Монголд жааз хөгжмийн суурийг тавьж, монголчуудыг нэг үе байлдан дагуулж байсан “Баянмонгол” чуулгын ам бүлд олон уран бүтээлч орохыг хүсдэг байсан нь лавтай. Тэр үед та энэ чуулгын өндөр босгыг хэрхэн давсан бэ?

 

-Тухайн үед “Баянмонгол” чуулгын уран сайхны зөвлөл их хатуу чанга байсан. Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжав гуайн барааг харахаар л сүрддэг байлаа. Барааг нь харахаас ч айдаг хүнийхээ өмнө зогсоод шалгалт өгөх тэр мөч их хүнд даваа байсан шүү. Уран сайхны зөвлөлийн шалгаруулалтад ороод хөгжмөө тоглоход хүмүүст таалагдсан бололтой. Тэгсэн Ц.Намсрайжав гуай “За, энэ хүүг чинь хаана харлаа. Чи над руу нэг чулуу шидээд байсан уу, үгүй юү” гээд намайг жаахан явуулахаар нь би толгойгоо маажаад үгүй гээд зогсож билээ. Шалгаруулалтад тэнцлээ, ажилдаа ор гэхээр нь шууд орсонгүй. Тэр үед манай гэргий Ленинградад санхүү, эдийн засгийн мэргэжлээр сурдаг байсан юм. Цэргээс халагдаад удаагүй байсан би найз бүсгүй дээрээ очингоо Ленинградын цагаан шөнийг үзнэ гээд орос руу явж, ирээд ажилдаа орсон. Түүнээс хойш 31 дэх жилдээ ажиллаж байна.

 

-Тэр авьяас, чадвартай хүмүүст үнэлүүлсэн болохоор залуу гэлтгүй сайн хөгжимчин байж дээ.

 

-Хөгжим бүжгийн дунд сургуульд олон сайн багш нараар хичээл заалгаж, өөрийг өө сайн тоглодог болсон гэж бодож яваад энд ирэхэд цэл ногооноороо байсан. Ер нь хөгжмийг сурч дуусна гэж байдаггүй. Арван хэдхэн наснаасаа эхлээд өдийг хүртэл сурсаар л явна. Харин би их азтай хүн. “Баянмонгол” чуулгын тулгын чулууг тавьсан алтан үеийн уран бүтээлчидтэй хамт ажиллаж, тэднээс их зүйл сурсан. Манай багш бол тромбон хөгжимчин А.Хишигдорж. Жил бүр багшдаа очиж золгодог юм. Ээжийн минь бие чилээрхээд энэ жил очиж чадсангүй.

 

-Цэрэгт явахаасаа өмнө гэр бүлийнхээ хүнтэй танилцчихсан байсан юм уу?

 

-Тийм ээ. Зуныхаа амралтаар Хэнтийд гэртээ очдог байсан юм. Онгоцонд нэг өдөр хүн суулгаж өгчихөөд явж байхдаа хүрэн юүдэнтэй хүрэм өмсчихсөн хөөрхөн бор охинтой таарч, таалагдахаар нь дагаж явсаар байгаад танилцлаа. Гэтэл манай найзын дүү байсныг дараа нь мэдсэн. Сургуулиа төгсөж ирээд манай хүн аймгийн ойролцоо хөдөө мал хариулдаг байлаа. Ажлынхаа заваар би очоод унага татаж, манай хүн гүү саах гэж хөглөдөг байж билээ. Би насныхаа ханийг зөв сонгосон. Хань минь их халамжтай. Ажлаа тараад гэр рүүгээ л их яардаг. Эхнэр том хүү дээр очоод АНУ-д зургаан сар болоход тэр үе зуун жил шиг л санагдаж, ганцаараа амьдрахын зовлонг мэдэрсэн дээ.

 

-Цэрэгт хэзээ явсан юм бэ?

 

-Хөгжим бүжгийн дунд сургуулийг 1978 онд төгсөөд явсан. Манай гэр Хэнтийд, би эгчтэйгээ хамт хотод амьдардаг байсан. Хотод хөгжмийн сургуульд сурдаг гээд хөд өөнийхний дэргэд нэг л цэмбэгэр хүү явдаг байлаа. Хөгжимчин хүний гар эвдэрнэ гээд сагсан бөмбөгөөс эхлээд зарим спортыг манай сургуульд хориглодог болохоор бие бялдраа хөгжүүлж эр хүн шиг болно гээд саналаараа цэрэгт явж байсан хүн дээ, би. Сунайж, харайж ч чадахгүй хүн анх цэрэгт очоод, хуучин цэргүүдийн бүсний амтыг хэд үзэхээр хүний дор орохгүй гэсэн шарандаа цэргүүдийг унтаж байх хойгуур бэлтгэл хийсээр байгаад удалгүй бусдынхаа хэмжээнд хүрсэн. Цэрэгт гурван жил алба хаасан.

 

-Гэр нь хөдөө байхад юу таныг хотын сургууль, тэр тусмаа тромбон хөгжим рүү татав?

 

-Намайг хөгжимтэй хувь заяагаа холбоход нөлөөлсөн хүн бол манай эгч. Б.Цогзолмаа эгч Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүжгийн ангид сурдаг байлаа. “Гарын таван хуруу” кинон дээр Шагдарыг эхнэрээс нь салгадаг хүүхэн чинь манай эгч шүү дээ (инээв). Нэг зуныхаа амралтаар гэртээ ирээд, намайг хотод очиж, хөгжимчин бол гэж ятгасан. “Би бүжиглээд, чи хөгжимдөөд л ямар гоё харагдах бол оо” гэж хоёр өдөр намайг ятгаж зөвшөөрүүлээд, дөрөвдүгээр анги төгссөн дүүгээ хот руу хөтлөөд явсан. Хөгжим бүжгийн дунд сургуульд иртэл тромбон хөгжмийн ангид элсэлт авч байхаар нь орчихсон. Уг нь багадаа археологич юм уу, шүүгч, хуулийн мэргэжилтэй хүн болно гэж ярьдаг байсан гэж байгаа шүү, би. Бөөнөөрөө гэртээ цуглахаар нөгөө хэдтэйгээ яриа нийлэхгүй, эгчтэйгээ л урлаг ярьж сууна. Манай том ах орос хэлний багш, том эгч холбоочин, дүү барилгын инженер, бага дүү эм зүйч мэргэжилтэй. Бид эцэг, эхээсээ долуулаа ч хоёр дүүгээ харамсалтайгаар алдчихсан юм.

 

-Танай хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юү?

 

-Байхгүй. Хүүхдүүд өөрсдийнхөө сонирхлоор мэргэжлээ сонгох хэрэгтэй. Би хоёр хүү, хоёр ачтай. Хоёр ач минь долоо хоногт хоёр удаа өвөө, эмээгийндээ ирж, хонодог юм. Тэднийг ирэхээр манай гэр дуу шуугиан, инээд хөөрөөр дүүрнэ дээ. Би ч ирэх өдрийг нь хоног тоолж хүлээнэ. Ирэх өдөр нь ажлаа тараад бушуухан л гэрийн зүг яардаг юм. Хүн ач, зээгээ өөрийнхөө хүүхдээс илүү хайрладаг гэдэг үнэн бололтой. Манай хүн ажил ихтэй, би хөдөө тоглолтоор байнга явчихдаг байсан болохоор хүүхд үүдээ аав, ээжээрээ л бараг өсгүүлчихсэн.

 

-Тромбон бусад үлээвэр хөгжмөөс ямар ялгаатай вэ?

 

-Энэ бол маш нарийн мэдрэмж, ур чадвар, сонсгол шаарддаг хөгжим. Позицоо яг л тааруулж барихгүй бол нэг миллиметр зөрөхөд л огт өөр дуугардаг. Хүнгэнэсэн өвөрмөц дуутай. Тромбон нь жаазаас гадна сонгодог хөгжмийн төрөлд багтдаг.

 

-“Баянмонгол” чуулга хэдэн тромбон хөгжимчинтэй вэ?

 

-Орон тоогоор бол дөрөв байх ёстой ч одоогоор гурав байгаа. Нэг нь орон тооны бус гэрээт хөгжимчин.

 

-Таны бодлоор хөгжим гэж юу вэ?

 

-Хөгжим хүний зүрхэнд гал бадраана гэж хэлсэн байдаг. Энэ их оновчтой үнэн үг. Хөгжимгүйгээр урлагийг төсөөлөх аргагүй. Бүжиг, дуу, яруу найраг, кино гээд бүгд хөгжимтэй холбогддог. Хөгжимг үй бол энэ бүгд давсгүй хоолтой адил. Сэтгэл тавгүй үедээ би төгөлдөр хуурын аяз сонсож тайвширдаг.

 

-Хөгжимд дурласан болохоор л энэ олон жил нэг байгууллагад ажиллаж байгаа байх.

 

-Хүн нэг зүйлдээ үнэнч явах хэрэгтэй. Энэ чуулгатай хувь заяагаа холбож, бүхий л амьдралаа энд зориулж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Өөр байгууллагад ажилласан бол би магадгүй өнөөдрийнх өөсөө илүү амьдрах байсан ч байж болно. Нийгэм солигдож, цаг үеийн байдал хэцүү, цалингаа тавьж чадахг үй шахам байхад ч би эндээ л байсан. Наймааны алтан үед гахай чирч амьдралаа дээшлүүлнэ гээд хөгжмөө орхисонгүй. Энэ байгууллагын буянаар эх орныхоо бүх аймаг, сумаас эхлээд гадаадын олон орныг үзэж, хамт олонтойгоо тоглолтоо хийж, мартагдашг үй олон дурсамж үлдээсэн. Тоглолтоор өвөл, зун ялгаагүй хөдөө явахдаа доод тал нь сар гаруй болдог. Өдөрт таван удаа тоглодог байлаа. Өвлийн тэсгим хүйтэн, зуны усан бороонд нойр дутуу явсан ч залуу болохоор ядрахаа мэддэггүй байж. Тэгж явахад хөгтэй, хөгжилтэй зүйлс их тохиолдоно. Манай дуучин Л.Оюунчимэг эгч нэг удаа тоглолтдоо бэлтгээд, тайзны ард нүүрээ будаад суутал гэнэтхэн гарах цаг чинь болчихлоо гэхэд сандарсандаа үснийхээ пигүүжтэй тайзан дээр гарчихсан байх жишээтэй. Нэг гэм нь үлээвэр хөгжмийг удаан тоглохоор шүд муудах юм. Залуу байхад багш минь “Би засгийн шүдтэй хүн” гэж ярьдаг байсан. Тэр үед хиймэл шүд хийлгэх мөнгийг байгууллагаас төлд өг байсан юм. Энэ их айлын хаалгыг татаж байсан минь саяхан санагдавч нэг мэдэхэд л чуулгынхаа ахмад хөгжимчин болчихож. Ахмад уран бүтээлч гэлтгүй л залуучуудтайгаа онигоо ярьсан шиг хөгжилдөөд явж байна даа.

П.ТУНГАЛАГ

 


МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, УУЛЧИН Г.ӨСӨХБАЯР: ТЭРХҮҮ МЭДРЭМЖИЙГ ЮУТАЙ Ч ХАРЬЦУУЛАХЫН АРГАГҮЙ

$
0
0

 

 

Монгол хүн Өмнөд туйлд хүрсэн, сансарт ниссэн, Эверестэд гарсан, олимпийн аварга болсон торгон агшин өнгөрсөн ба энэ зууны алтан үсгээр тэмдэглэгдсэн бахархалт түүх. Их түүхээ улам баяжуулах эрмэлзэлтэй явдаг Готовдоржийн Өсөхбаяр гавьяат энэ хаврын дунд сарын эхээр хайрам хүйтэн Хойд туйлын -90 градусыг зорьж, улмаар адармаатай аяллаа амжилттай дуусгаж чадсан юм. Хойд мөсөн далайд хийморийн дарцаг болсон төрийн далбаагаа намируулах торгон агшинд түүний цээжинд эх орон нь бүхэлдээ багтаж, баярын нулимсаа барьж чадаагүй гэсэн. Олон жил өвөрлөж явсан хүслийг нь биелүүлэх “түлхүүр”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд атгуулсан билээ. Хойд мөсөн далайн төв цэгт мандуулах далбаагаа төрийн тэргүүнээсээ тосож авахдаа тэр зорилгоо биелнэ гэдэгт итгэлтэй байлаа.

 

Мөнх цаст уулын авиралтыг мөсөн далайн аялалтай зүйрлэхийн аргагүй. “Оргил булаацалдахаас” амар, бас хэцүү зүйл дагжим хүйтний “өндөрлөг”-т хүрэхээр мацаж явахад элбэг тохиолдоно. Энэ бүх эрсдэлд өөрийгөө бэлтгэж амжсан Өсөхөө хэл, хил, шашин шүтлэг өөр боловч нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдсэн багийн нөхөдтэйгөө богино хугацаанд ээнэгшин дассан юм. Амжилтад хүрэх гол нөхцөл нь энэ байлаа. Хойд туйлыг зорьсон, оргил цэгт хүрсэн, тэндээс буцах зам саад бэрхшээлээр дүүрэн байсан ч монгол хүний эр зориг, тэсвэр хатуужил эцсийн бүлэгт ялсан.

 

Та гайхаж магадгүй, Өсөхөөгийн ертөнцийг. Яагаад заавал мөнх цаст уулын оргилд хүрэхийн төлөө тэмүүлж, хүн амьтан идээшиж үл чадах бөмбөрцгийн 90 градуст очихыг хүснэ вэ гэж. Тэр өөрийгөө давж, ялж амьдрахыг зорьдог. Дэлхийн долоон ноён оргилыг эзэлсний дараа л сая санаа нь амрах байх.

 

-Хойд туйлд хөл тавихын төлөө өөрийгөө бүрэн дүүрэн дайчилсан нь мэдээж. Гэхдээ энэхүү аялал төсөөлснөөс хэр өөр байв?

 

-Энэхүү аяллыг ууланд авирахтай харьцуулшгүй. Сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хийсний хүчинд мэдэхгүй, чадахгүй бүхнээ давж чадлаа. Хойд туйл бол монгол хүний очиж үзээгүй цэг боловч техникийн дэвшлийн зуунд амьдарч байгаагийн хэрэг юу билээ, мэдээллийг хангалттай цуглуулсан. Гэвч бодит байдал төсөөлснөөс өөр байлаа.

 

-Дэлхийн хойд хязгаарт орших Норвегийн Свальбард хотод хөл тавихад төрсөн анхны сэтгэгдлээсээ хуваалцана уу?

 

-Свальбардад хүрэхэд ачаа маань хараахан ирээгүй байлаа. Дөрөвдүгээр сарын 6-нд нийслэл хотоосоо гарах үеэр дулаахан байсан учраас аян замд дан өмд, нимгэн цамцтай, гадуураа хүрэмтэй гарсан юм. Харин дээрх тосгонд буухад над шиг сонин хувцасласан хүн харагдаагүй. Багийн нөхөд маань өдөн куртка, зузаан комбинзон өмссөн байхад ачаагаа ирж амжина гэж найдсан би зуны хувцастайгаа. Свальбардад очсоны дараа төрсөн анхны сэтгэгдэл гэвэл байгалийн үзэсгэлэн, уул усны өвөрмөц тогтоц нь дуу алдмаар сайхан санагдаж билээ. Тэнд алмаазны ордтой бололтой, уул нүхэлсэн уурхайнууд онгоцны буудлаас хөдлөхөд элбэг тааралдана. Урьд өмнө огт үзээгүй шинэ ертөнц намайг хүлээж байлаа.

 

-Багийн нөхөд тань нимгэн хувцастай монгол залууд тусалсан байлгүй дээ?

 

-Тэгэлгүй яахав. Олон газраар аялж, юм үзэж нүд тайлсан нөхдийнхөө тус дэмээр алзаагүй. Тэнд очсоноос хойш гурав хоногийн дараа ачаатайгаа золгосон. Свальбардад тав хонох хугацаанд манай багийнхан аяллын бэлтгэлээ базаасан юм.

 

-Тэрхүү хотын амьдралын хэв маягаас уншигчдад маань сонирхуулна уу?

 

-Зуны цагт тэр чигтээ уурхайн амьдрал буцалдаг юм шиг санагдсан. Алзмаазны орд ихтэй учраас аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн газар. Миний ойлгосноор байнгын оршин суугч гэж бараг байдаггүй бололтой. Харин ресторан, зочид буудал олноор баригджээ. Түр оршин суугчид Скандиновын хэлээс гадна англи, оросоор ойлголцдог.

 

-Хойд туйлд хүрэх замыг бодохоор халширмаар сэтгэгдэл төрж байв уу?

 

-Замын хэцүүг бодох эрх надад байхгүй. Монгол Улсын төрийн тэргүүнээс эхлээд маш олон хүний итгэл хүлээсэн учраас ухрах зам байгаагүй. Харин хэцүү бүхнийг туулах арга ухаан сийлсэн. Аялал маань амжилттай болсонд баяртай байна. Гэхдээ бэрхшээлтэй замыг ингэж тууллаа гэж сайрхах нь юу юм. Надаас өмнө Хойд туйлд олон хүн хүрсэн. Ямар ч гэсэн Монгол Улсын төрийн далбаа мандсанд л баяртай байна.

 

-Танай багт өмнө нь Хойд туйлд хүрсэн туршлагатай аялагч байсан уу?

 

-Багийн ахлагчаас бусад нь бөмбөрцгийн -90 градуст анх удаа мөрөө гаргахаар цугларсан хүмүүс. Энэ дэлхийн онгон дагшин газруудаар хэссэн омголон залуусаас баг маань бүрдсэн. Хүсэл зорилго нэг учраас ойлголцоход ч амар. Би Эверестэд авирсан байхад манай багийн гишүүн тэнд очиж үзээгүй, намайг Өмнөд туйлын өндөрлөгт гараагүй байхад нөгөөх маань энэ талаар зэгсэн туршлага хуримтлуулсан байх жишээтэй. Аяллыг эргээд дурсахад бидэнд алдаа, оноо аль аль нь байсан.

 

-Оросын явуулын Барнео баазаас цааш нэг өргөрөгийг явганаар туулах машруттай байсан санагдана. Төлөвлөгөө өөрчлөгдсөн үү?

 

-Нисдэг тэргээр дээрх баазад очсон юм. Аялал маань төлөвлөгөө ёсоор үргэлжилсэн. Дэлхийн бөмбөрцгийн 89-р өргөрөгөөс цааш сансрын шулуун замаар 110 км-ийг туулах хэрэгтэй байв. Өөрөөр хэлбэл, чаргатай ачаагаа өөрсдөө чирэн, цана хөлөглөн аяллаа үргэлжлүүлсэн юм. Тамирчдын чадал чансаанаас шалтгаалан, тухайн замыг туулахад хэд ч хонож болно. Бидний хувьд 110 км-ийг долоо хоногийн дотор туулахаар зорьсон бөгөөд саад бэрхшээл их тулгарна. Тухайлбал, зарим газраа зузаан цастай байхад, заримд нь хагарсан мөс тааралдана. Дээшээ өргөгдсөн мөсөн овоонууд ч бий. Тэр бүхнийг туулахын тулд цанаар туулах, эсвэл явган явах, заримдаа цанаа гүүр болгон ашиглах жишээтэй. Хэцүү замыг туулах бүх арга чаргыг хэрэглэсэн.

 

-Таныг Хойд туйлд төрсөн өдрөө тэмдэглэсэн тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Мөсөн далайд өнгөрүүлсэн дөрөвдүгээр сарын 20-ныг эргэн дурсъя…

 

-Анхны төлөвлөгөөгөөр дөрөвдүгээр сарын 21-нд төв цэгт хоноглоод 22-нд буцах байсан юм. Аяллынхаа замд багийн нөхдөдөө “Төрсөн өдрөөрөө Хойд туйлд очмоор байна” гэж хэллээ. Тэд хоорондоо зөвлөлдсөний эцэст “Өсөхөөдөө бид бэлэг барина. Нэг өдрийн ачааллаа нэмнэ шүү” гэв. Өдөрт нэг хүн зургаан цаг ажиллах байсан бол үүн дээр ихээхэн ачаалал нэмэгдсэн. Маш хүнд нөхцөлд тэр бүхнийг давж гарах нь хэр баргийн хүний сэтгэлд багтахгүй. Гэхдээ эрчүүдийн нөхөрлөл хамгаас хүчтэй байдаг. Сүүлийн гурван өдөр өндөр ачаалал авсан багийнхан маань зорилгоосоо буцаагүй. Тэдэндээ насан туршдаа баярлаж явна. Монголдоо ирсний дараа бичсэн цахим шуудандаа энэ тухай талархлаа илэрхийлсэн.

 

-Өмнө нь мөнх цаст уулын оргилыг эзэлдэг байсан Өсөхөөг Хойд туйлын 90 дэх өргөрөгт чухам юу угтав?

 

-Тийм ээ. Намайг урьд нь мөнх цаст уулын ноён оргил угтдаг байлаа. Харин Хойд туйлд тэгшхэн мөс угтсан учраас сонин мэдрэмж төрсөн. Өндөр уулын оргилоос алсын барааг ширтэх ондоо. Бид 90 градуст очоод JPS-ээ барин, төв цэгийг хайж эхэлсэн. Төв цэгийг олсны дараа баруун хөлөө тавиад ээлжлэн зургаа авахуулав. Төрийн тэргүүнээсээ гардан авсан Монгол Улсынхаа далбааг мандуулсан агшин, монгол хүн Хойд туйлд мөрөө гаргалаа хэмээн зогссон тэр мөч сэтгэлээс хэзээ ч гарахгүй. Тухайн үед миний төрсөн өдөр гэсэн бодол огтхон ч төрөөгүй. Мөрөөдөлдөө хүрч, ард түмнийхээ итгэлийг алдаагүйдээ баярласан. Энэ мэдрэмжийг юутай ч харьцуулахын аргагүй. Зураг авахуулсны дараа багийхан маань төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, оргилуун дарс буудуулсан. Энэ яваа насны минь мартагдашгүй дурсамж. Төрсөн өдрөө мартагдахааргүй тэмдэглэсэн хоёр дахь тохиолдол нь энэ юм. Урьд нь Эверестийг зорих замдаа Намчибазар хэмээх тосгонд хүрэх үеэр төрсөн өдөр минь тохиоход гурван монгол залуу хамтдаа байлаа.

 

-Хойд туйлын өвөрмөц тогтцын талаар уулчин хүний амнаас сонсъё…

 

-Тэнгэрийн хаяа мөстэй нийлсэн дүр зураг. Зах хязгааргүй мөснөөс өөр юу байх вэ дээ. Урьд нь байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй тулгарч, даарч сурсан хүмүүс л энэ замыг туулдаг юм шиг. Огт тийм аялал хийж үзээгүй хүний хувьд энэ аялал санаагаар унагаж мэдэх. Өглөө босоход өөрийг чинь хүлээж байгаа хүйтэн хувцас, унтах цаг болмогц хүйтэн аяны хөнжилд шургах хүсүүштэй зүйл гэж үү. Хөлдүү гутал өмсөөд -30-аас -40 хэмийн хүйтэнд алхана гээд бод доо. Энгийнээр хэлэхэд энэ бүхэн өөртөө өстэй юм шиг амьдрал.

 

-Хөлдөж үхэхгүйн тулд яах ёстой вэ?

 

-Зүгээр сууж болохгүй. Даарахгүйн тулд мөнхийн хөдөлгөөнтэй байх ёстой. Ингэхгүй бол наад зах нь гар, хуруугаа хөлдөөх эрсдэлтэй. Гэхдээ өндөр ууланд авирахаас нэг сайхан нь хүчилтөрөгчийн дутагдалд орно гэж айлтгүй. Хойд туйлд авирахад далайн өвчин тусах магадлал өндөр гэж сонссон. Азаар манай багийнханд ийм аюул тулгараагүй.

 

-Уучлаарай, дулаацах гэж дотроо халаах хэрэгтэй биз дээ?

 

-Архи уу? Архи ууж болохгүй ээ. Хөлдөх гэж байгаа хүнийг сэргээдэг бодис дэлхийд угаасаа байхгүй биз дээ. Мөнхийн хөдөлгөөнтэй байж гэмээнэ тэр их хүйтэнд тэсэж үлдэнэ. Даарч байгаагаа гайхан сууж болохгүй. Майхнаа барихгүй бол хаана толгой хоргодох вэ. Даарч байна гээд амрахыг урьтал болгох талаар саналтгүй. Хэчнээн ч ядарсан гэлээ чи хөдлөх ёстой.

 

-Тэгвэл 110 кмийг туулахын тулд та нар өдөрт хэдэн цаг ажилладаг байв?

 

-Дунджаар зургаан цаг ажиллах ёстой. Гэвч сүүлийн гурван өдөр дээр хэлсэнчлэн өндөр ачаалалтай өнгөрсөн.

 

-Цагаан шөнө үргэлжлэхээр хүмүүс унтаж амарч чаддаггүй. Үүнтэй адил нар мандаж, жаргах нь мэдэгдэхгүй Хойд туйлын амьдрал заримдаа шоконд оруулдаг байв уу?

 

-Тэнд цэлмэг өдөр, харанхуй шөнө гэж болохгүй. Өдөр, шөнийг цагаар баримжаална. Нар нэг газраа л ёлтойно. Бид өглөө 7.00 цагаас босож, шөнө 23.00-д унтдаг байлаа. Гэхдээ л тэр өдрүүд надад сайхан мэдрэмж төрүүлсэн.

 

-Ажлын хэмнэлээсээ сонирхуулна уу?

 

-Өглөө босоод цай чанах зуур хувцсаа гэсгээж, өдрийн турш хэрэглэх усаа буцалгаад халуун савнуудаа дүүргэнэ. Цайгаа уучихаад майхнаа хураан, 9.30 гэхэд аяллаа үргэлжилдэг байлаа. Буцалсан усаа бага, багаар маш гамнаж ууна. Тэнд ханатлаа идэж, ууна гэж саналтгүй. Яагаад их ус, хоол хүнс авч явж болдоггүй юм гэж гайхаж магадгүй. Тэдгээрийг буцалгах бензинийг, их ачааг дааж яаж хүчрэх вэ? Бид амрах гэж яваа биш. Заримдаа шоколад болон хүч сэлбэх ойр зуурын хүнс хэрэглэх жишээтэй. Орой нь буудаллахад маш их ядарснаа мэдэрсэн хэдий ч майхнаа барьж, хоол ундаа хийх зайлшгүй хэрэгтэй. Зургийн аппарат, камераа хөлдөөхгүйн тулд өвөртөлж унтана. Амьдралын маань хэмнэл иймэрхүү.

 

-Аяллаа амжилттай дуусгасан тэр үед сэтгэл ханамж 100 хувь авсан уу?

 

-90 градуст очоод төрийнхөө далбааг мандуулсны дараа бүх аялалд байнга хамт байдаг Мобиком корпорацийн сансрын иридиум утсаар улсынхаа Ерөнхийлөгчтэй холбогдож, баярт мэдээгээ дуулгасан. Багийн ахлагч маань ч бас ярьсан юм. Үүний дараа л сэтгэл амарсан даа.

 

-Энэ аяллыг Эверестэд авирсан үетэй зүйрлүүлж болох уу?

 

-Ертөнцийн хойд туйл, дэлхийн зулай хоёрыг яаж харьцуулж болох вэ. Аль алинд нь давтагдашгүй зүйлээр баян.

 

-Гэхдээ өндөр ууланд авирах, хойд туйлд гарах зам осгож үхэх эрсдэлтэй биз дээ?

 

-Даарахын эцсийн цэгийг үзэж яваа хүн гээд өөрийгөө тодорхойлчиход буруудахгүй байх. Өндөр ууланд авирахад, дэлхийн туйлд хүрэхэд мэдээж даарна. Хүсээд байх зүйл биш л дээ. Хойд туйлд -35-аас -40 хэм хүйтэн байдаг. Монголчуудад маш ойр сонсогдож магадгүй. Миний хувьд Хойд туйлд хөл тавиагүй байхдаа Монгол тачигнасан хүйтэн өвөлтэй гэж боддог байлаа. Гэвч бидний монголчуудаас маш цөөхөн нь -40 хэмд байж үзсэн болов уу? Увсын Улаангомд -40 хэм хүртэл хүйтэрнэ гэсэн мэдээллийг монголчууд зурагтаар хангалттай хүлээн авдаг. Гэтэл Улаанбаатарт -20-оос -25 хэмийн хүйтэнд Хандгайтад цана, чаргаар хоёр цаг гулгадаг хүн байдаг уу? Аливаа зүйлийг зүйрлэх хэцүү. Өөрөө биеэрээ мэдэрч байж л ойлгоно.

 

-Хойд туйлд амжилттай хүрсэн тухай мэдээллийн дор уншигчид сэтгэгдлээ янз бүрээр илэрхийлсэн. Чухам яагаад ингэж өөрийгөө зовоодог юм бэ гэж гайхах нэгэн ч байлаа. Та тэдгээрийг уншсан уу?

 

-Тамирчид маань олимпийн аварга болохыг мөрөөддөг. Миний зорилго ч бас үүнээс ялгаагүй. Дэлхийн долоон ноён оргилд тугаа мандуулах хүсэлтэй. Өмнөд туйлд очмоор байна. Зардал олдвол саран дээр бууж, ангараг руу нисмээр байна. Яагаад энэ бүхнийг үгүйсгэх хэрэгтэй гэж? Манай найзууд дээрх сэтгэгдлүүдийн талаар ярьж л байсан. Хүмүүсийн хэр хэмжээ, ухааны цараа харагдаж байна. Хойд, өмнөд туйлаа ялгахгүй мөртлөө олон зүйл ярих нь хэр зохилтой вэ? Гэхдээ би ийм зүйлд ач холбогдол өгдөггүй.

 

-Өмнөд туйлд оцон шувуу, Хойд туйлд цагаан баавгай амьдардаг. Туйлын ан амьтныг дэргэдээс нь харах боломж олдов уу?

 

-Хойд туйлын наад захын эх газарт цагаан баавгай байдаг. Харин 90 градуст амьд амьтан тогтох нөхцөл үгүй. Миний хувьд цагаан баавгайг дэргэдээс хараагүй юм байна.

 

-Ингэхэд өвдгөө гэмтээчихсэн юм уу? Бага зэрэг доголоод байх шиг…

 

-Урьд нь авсан гэмтэл. Хүнд ачаа үүрч явсаар зөөлөн эдээ гэмтээчихсэн юм. Хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн ч саяны аяллын үеэр сэдэрчихлээ. Одоо эмчлүүлж байгаа.

 

-Хойд туйлыг зорихын өмнө нарийн шинжилгээ хийлгэсэн үү?

 

-Экстрим спортын тамирчдын хувьд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж байгаа учраас хэн нэгнээс гомдол нэхэх эрхгүй. Нэгэнт зорьсон бол чи өөрийгөө бэлтгэх ёстой. Бэлтгэлээ бүрэн дүүрэн хийсэн эсэхэд чинь байгаль дүн тавина.

 

-Бэлтгэлээ Монголын хүйтэн цэг бүхэнд хийж чадсан уу?

 

-“Mongolian Expedition” компанийн төлөвлөгөө, дэмжлэгээр, ахмад уулчдынхаа зөвлөгөөгөөр бэлтгэлээ хийсэн. Хөвсгөл далайд очиж, хойд цэгээс урд цэг хүртэл дугуйгаар аялан, тэсвэрийн бэлтгэл хийхийн тулд өвлийн шөнө майхан барьж, далай ээжийнд хонож үзлээ. Голын жавар хүйтэн гэдэг дээ. Туул голдоо бас хүч сэлбэсэн. Хамгийн бага зардлаар үр дүнтэй бэлтгэл хийсэндээ сэтгэл хангалуун байгаа. Хойд туйлыг зорьсон багийн нөхдийн бэлтгэлийн дэргэд энэ нь өчүүхэн зүйл. Гэхдээ л монгол хүнд байгалиас заяасан унаган авьяас гэж бий.

 

-Ингэхэд Хойд туйлыг туулах зардал мөнгөний асуудлыг шийдэх үед таныг баярын нулимсаа барьж чадаагүй гэж сонссон…

 

-Зардал мөнгө маш хүндрэлтэй байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энэ асуудлыг ухаалгаар шийдвэрлээгүй бол хоёулаа энэ сайхан ярилцлагыг хийхгүй байсан биз. Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, “Мобиком”, “Мах Импэкс” компани болон, найз нөхдийнхөө дэмжлэгээр бүх зүйл бүтлээ. Өмнөх авиралтуудтай харьцуулбал Хойд туйлын аялал илүү өндөр зардалтай нь. Олон жилийн мөрөөдөл биелэх болсон баярт мэдээг сонсоод өөрийн эрхгүй нүднээс нулимс гардаг юм билээ.Үүний хажуугаар бас эмээх сэтгэл төрсөн. Тэр үед гэмтэлтэй өвдөг маань эдгэрч амжаагүй байсан тул айсан юм. Гэнэт гишгэж чадахгүй бол яана гэхээс санаа зовсон удаатай. Аз болоход зорилгоо биелүүлж чадлаа. Хойд туйлын аяллаар гурван цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн нь цэнхэр дэлгэцээр үзэгчдэд хүрч байна. Энэ нь ард түмэндээ барьж байгаа бодит тайлан.

 

-Дэлхийн долоон оргилын тавд нь гарчихлаа. Зорилгынхоо хэдэн хувийг биелүүлээд байна?

 

– 60 хувьтай явна. Одоо Өмнөд туйлын өмнөд цэгт очих, өмнөд Америкийн өндөрлөгт хүрэх, Австрали тивийн Карстенс пирамидад авирах дутуу байна.

 

-Эдгээрээс алиныг нь хамгийн түрүүнд дайлаар мордох вэ?

 

-Өнгөрсөн зүйлийг дахин дахин ярих утгагүй санагддаг. Хэдэн жил ч ингэж ярих вэ дээ? Харин бүтээсэн шинэ ажлынхаа талаар ярих илүү сайхан. Хойд туйлыг зорихоос өмнө санхүүгийн хүндрэл багагүй тулгарсан нь нууц биш. Хамгийн сүүлд ууланд авирахдаа үнэтэй цайтай бүхнээ зараад явж байлаа. Гэсэн ч Хойд туйлд хүрэх бэлтгэлээсээ ухраагүй. Зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Дараагийн аяллын төлөвлөгөө ёсоор ирэх найм, есдүгээр сарын аль нэгэнд Карстенс пирамидыг зорих санаатай.

 

Тэр уулын оргилд гарахдаа омголон мөртлөө энгийн үед дэндүү даруухан ч юм шиг. Өсөхөөгийн тухай ном хэзээ хэвлэлтэд орох вэ гэсэн асуултад дэлхийн долоон оргилд тугаа мандуулсны дараа өөрийн гэсэн номтой болох эрх олдох байх хэмээн өгүүлсэн юм. Түүний хийсэн авиралт, аялал бүхэн бичлэг, зурагтай. Тиймээс ямар нэгэн баримтыг мартах зовлон гэж үгүй. Монгол хүн бүхний хийморийн дарцаг болсон төрийн далбаагаа тив, тивийн оргилд мандуулах үедээ ард түмнийхээ хийморийг сэргээлээ хэмээн тоймгүй баярладаг Өсөхөө эх орныхоо ирээдүйг гэгээлгээр хардаг. Амь насанд халтай аялал бүхэн нь амжилттай болох тэр үед араас минь цай, сүүний дээжээ өргөсөн ээжүүдийн сайхан сэтгэлийн үзүүр хэмээн бэлгэшээдэг. Тэр удахгүй алсын замд ахиад л гарна.

Б.ӨЛЗИЙТОГТОХ



Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуулаач М. Болд. БИ БУСДЫН Л АДИЛ АЙРГАНД ДУРТАЙ, АДУУНДАА ХАЙРТАЙ МОНГОЛ ХҮН

$
0
0

 

 

 Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлооч Магилжавын Болд гэдэг хүнийг харах бүртээ урлагт зориулагдсан “бүтээл” гэж боддог. Гайхалтай баритон хоолой, өндөр нуруу, зөв сайхан төрх, дээрээс нь зорилгодоо үнэнч, туйлбартай зан. “Өнөөдөр”-ийн “Хоймор”-т уригдсан зочноо ингэж тодорхойлно.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж агсан түүнийг үнэлж, шавь нараа даатгаж байсан гэхээр хэр чансаатай дуучин болох нь тодорхой. Том ах нь түүнд залбирч “Миний дүү ийм мундаг хүмүүстэй зэрэгцэн, том театрын тайзнаа дуулдаг юм байна” гэж бахархаж байсан гэдэг. Тэр зөвхөн ах дүүсийнхээ төдийгүй, Монголын бахархал болсон дуучин.

Монголын Онегин гэгддэг энэ сайхан уран бүтээлчтэй уулзахаар гэрт нь очиход тэрбээр “Богема” дуурийн бичлэг үзэж суулаа.

-Ягаан байшинд ч, гэртээ ч дуурь үзээд уйдахгүй, залхахгүй байна уу?

-Энэ л урлагийн төлөө амьдарч ирсэн хүн юу гэж уйдах вэ. Харин ч сайхан шүү дээ.

-Юу таныг сонгодог урлаг руу хөтөлсөн юм бэ?

-Би Төв аймгийн Өндөр ширээт сумын хүн. Урлагийн хүн болоход минь нутгийн ах, хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбат их нөлөөлсөн. Хилийн цэргийн чуулгад ажилладаг байсан тэр хүнд дуучин болох хүсэлтэйгээ олон удаа хэлсэн ч “Танай удамд урлагийн хүн байхгүй” гээд цааргалдаг байж билээ. Гэсэн ч хүүхэд байнга шалаад байхаар зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байх. Ш.Эрдэнэбат ах манай аав, ээжид “Болд их өвөрмөц, сайхан хоолойтой юм байна. Энэ авьяасыг нь дэмжиж, хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн тухай ээж минь надад хожим ярьсан. Би өөрөө ч гайхдаг нэг зүйл бий. Юу гэхээр зургаа, долдугаар ангид байхдаа яагаад ч юм бэ удирдаач, эсвэл төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байлаа. Чухам юунаас болж тэгж хүсэх болсноо мэддэггүй юм. Би 1976 онд буюу зургадугаар ангийн сурагч байхдаа хотод шилжиж ирсэн.

Дунд сургуулиа төгсөөд Санхүүгийн техникумд орж, дүүргэсэн. Гэсэн ч дуурийн дуучин болох хүслээ орхиогүй учраас ДБЭТын шалгалтад орлоо. Тэр үед Орос руу дуурийн дуулаачийн ангид явуулах хүм үүсийг сонгон шалгаруулж байсан юм. Шалгалтын комиссын гишүүн Д.Баадайжав гуай “Гадаадын их сургуульд явуулахад эх орныхоо нүүр царайг гаргах чадвартай, царай зүс, бялдар сайтай хүн сонгох учиртай. Та нарт дуулах ур чадвар л дутмаг байна” гэсэн. Тэгээд хөгжмийн боловсролын анхан шатны мэдэгдэхүүнгүйгээр урагшлахг үйгээ мэдэж, Хилийн цэргийн чуулгад орсон. Тэнд гурван жил ажиллахдаа дуулах ур чадвар, онолын наад захын мэдлэгтэй болж, өөрийгөө хөгжүүлсэн гэж боддог. “Хоовон” Энхбаяр гэж мундаг мундаг хүний удирдлага дор их юм сурсан. Тэгээд тэндээс шалгалт өгч Уралын консерваторийг зорьсон. Урлагтай холбогдсон түүх минь ийм.

-Багадаа урлагийн үзлэгт дуулдаг байв уу?

-Дунд сургуульд байхдаа огт дуулж байгаагүй шүү дээ. Том хүргэний маань дүү Баасанх үү, Дашдаваа гэж хоёр сайхан дуучин надад бас их нөлөөлсөн. Тэр хоёрыг дагаж ягаан байшинд тоглосон бүх л дуурийг үзсэн дээ.

-Тэр үед сэтгэлд тань хамгийн их буусан дуурь юу бол?

-Ер нь үзсэн дуурь бүхэн гайхалтай байсан. Тэр дундаас “Амарсанаа” бүр илүү. Ц.Пүрэвдорж гуай Амарсанаагийн дүрийг маш гайхалтай бүтээсэн. Тэр хүний хүнгэнэсэн хоолойг сонсоод биширч билээ.

-Таныг ДБЭТ-т ирэхэд Ц.Пүрэвдорж гуай ажиллаж байсан уу?

-Би театртаа 1994 онд орсон. Тэр жил Ц.Пүрэвдорж гуай тэтгэвэрт гараад, СУИС-д багшлахаар явсан байсан. Д.Жаргалсайхан, А.Хавлааш, Х.Уртнасан, А.Бүтэд нарын сайхан хүмүүс тэтгэвэрт гарчихсан үе. Ц.Пүрэвдорж гэдэг агуу хүний өрөөнд орж, ширээ сандал нь надад ногдсонд маш их бэлгэшээдэг. Тэр цагаас хойш одоог хүртэл тэр өрөөндөө байгаа. Ер нь энэ өрөөнөөс олон алдартан төрсөн. Хавлааш, Жаргалсайхан, Хайдав гээд ахмад үеийнхнийг залгаад Энхтайван, Гантөмөр нарын олон хүн энэ өрөөнд байсан юм. Их сайн энергитэй өрөө дөө. Үүнээс гадна Пүрэвдорж гуай Уралын консерваторийг төгссөн анхны монгол дуулаач. Би харин отгон төгсөгч нь. Үүнд бас их бэлгэшээдэг. Надаас хойш нэлээд олон жил тасарч байгаад хоёр жилийн өмнө нэг бүсгүй тэр сургуулийг дуулаачаар төгссөн юм билээ. Пүрэвдорж гуай намайг тоогоод СУИС-ийн ассент багшаар ажиллах санал тавьж, 10-аад хүүхдийг төгсгөхөд нь тусалсан минь бас их завшаан шүү.

-Таныг монгол Онегин гэдэг юм билээ.

-Онегин бол миний анхны дүр. Уралын хөгжмийн дээд сургуулийн II курст сурч байхдаа 1989 онд консерваторийн дэргэдэх оюутны театрын тайзнаа эл дуурийг бүтнээр нь тавихад Онегинд дуулж байлаа. Оюутны он жилүүд минь өгөөжтэй байж, би их зүйл сурсан. “Богема” дуурийн гол хоёр дүрд сурч байхдаа бас дуулсан. Миний дипломын ажил энэ дуурь байсан л даа. Багш маань дээд үнэлгээ 10 онооноос надад наймыг буюу тав хасах тавьсандаа дараа нь харамсаж байгаагаа хэлсэн. Учир нь би “Евгений Онегин”, “Севилийн үсчин”, “Травиатта” зэрэг хэд хэдэн дуурийн хэсэгт оюутнуудад тусалж, хамтран дуулсан юм. Тэгсэн багш диплом гардуулахдаа “Болдынхоо дүнг арай л эрт тавьчихаж. Ийм олон дуурьт чадварлаг дуулж байгаа хүнийг ганц арийгаар дүгнэсэн байна” гэж төгсөгчдийн өмнө хэлсэн. Энэ нь “онц” дүнгээс ч илүү урам өгч билээ.

-Болд гэдэг дуулаачийн хувьд Онегин, Юндэн хоёрын ялгаа нь юу бол?

-Ер нь гаднын бүтээлд дуулахдаа монгол хүн гэдгээ мартаж, өөр хүн болж байж л тэр дүрийг сайн гаргаж чадна. Тэгэхгүй бол энэ урлагийн ид шид, сайхан нь гарахгүй дээ. Хамгийн том ялгаа нь энэ. Юндэн, Онегин, Дон Жуан гэдаг дүр бурхнаас надад өгсөн бэлэг гэж боддог. Эдгээр дүрд дуулсан би их хувьтай гэж бахархдаг. Бас их аз жаргалтай болдог. Миний хоолойд их сайхан таардаг юм. Дуулаачийн хувьд надад дууриас илүү романс зохицдог гэж боддог. Хэрэв романсаар дагнаад явсан бол би өөрийгөө таниулах боломж илүү байсан ч юм бил ү, хэн мэдлээ.

-ДБЭТ-т анх ямар дүр бүтээв?

-Төгсөж ирээд удаагүй байхад “Кармен” дуурийн Моралесийн дүр ногдсон. Ердөө долоо хоногийн дотор л бэлэн болгосон дүр.

Энэ хүнийг дуурийн театрт ирсэн 1990-ээд оны үед монголчууд юун урлаг манатай, тэр дундаа дуурь, балетийг бүр ч мартаж, талхны төлөө л зүтгэж байсныг хүмүүс мэднэ. Театрууд үзэгчгүй болж, зарим нь хаалгаа барихдаа тулсан тийм л хүнд цагт Монголын сонгодог урлагийн төлөө бие, сэтгэлээ бэлтгэн, зорьж ирсэн М.Болдоор бахархах ёстой. ДБЭТ 50 жилийн түүхтэй. Үүнээс 20 жилийн түүхийг нь бичилцэж, хазайхад нь түшэлцэж, дэвжихэд нь хамтдаа дэрвийж, залуу нас, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан Танд баярлалаа.

-Таныг театрт ирэхэд хэдэн дуучинтай байв?

-Эрэгтэй, эмэгтэй 13 дуучинтай байсан. Би биеэ бэлдээд, гэрээ засаад төрдөө зүтгэхээр ирсэн. Сургуулиа төгсөөд нэг жил наймаа хийж, хоёр өрөө байр авч, тавилга, унаагаа ч бэлдэж, эхнэртэй болоод театртаа орсон доо. Ингэснээрээ би уран бүтээлчийнхээ хувьд Дуурийн театрт багагүй нэмэр болсон гэж бодон, үүгээрээ их бахархдаг. Байсан бүрэлдэхүүний дийлэнх нь явчихсан хүнд үед уран бүтээл хийнэ гэж зүтгэсэн намайг зарим хүн ойлгоогүй байх. Энэ бол миний эх оронч үзэл юм. “Эх орон” гэж худлаа ярих биш, өөрийн чадах зүйлээ сайн хийгээд, ажлаа мэддэг байхад л эх орноо гэсэн сэтгэл харагдана. Тэгэх ч ёстой гэж боддог.

-Та өөрийгөө эх оронч гэж тодорхойллоо. Эх орон гэж чухам юу юм бэ?

-Миний бодлоор хүн хийж чадахаа л хоёргүй үнэн сэтгэлээр өргөж байхад л эх орон хөгжинө. Тийм хүн бүр эх оронч. Соёл, уламжлалд нь огт байхгүй, харийн орны урлаг соёлыг өөрийн нутагт дэлхийн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсан нь Монголын бахархал. Эх орныхоо төлөө цоо шинэ зүйлийн суурийг тавьсан Ц.Пүрэвдорж, Л.Цогзолмаа нарын ахмадууд маань бас эх орны эд эс.

-Бүтээл бүрийг тухайн хэлээр нь дуулдаг нь дуурийн урлагийн нэг онцлог. Тэр хэрээр хэцүү байгаа. Та хэдэн хэлээр дуулж байв?

-Нэг хэсэг монгол үзэгчдэд ойлгомжтой байлгах үүднээс дэлхийн том бүтээлүүдийг монгол хэлээр дуулдаг байлаа. Сүүлийн үед тухайн хэлээр нь дуулдаг болсон. Энэ нь уран бүтээлчээс их мэдлэг, хөдөлмөр, зүтгэл шаарддаг. Би “Травитта” дуурийг гурван орны хэлээр дуулж байлаа. Бүхэл бүтэн дуурийг хоёр, гурван цагийн турш гадаад хэлээр дуулна гэдэг их хүнд ажил

“Эрвээхэй хатагтай” дуурийн хэсэг                                                           шүү. Асар их хөдөрмөрлөх хэрэгтэй.

-Урлагийнхныг ойлгож, дэмжиж амьдрахад гэр бүлийн хүнээс асар их ухаан, тэвчээр шаарддаг гэдэг. Адилхан урлагийн хүн бол арай дөхөм ч гэх юм билээ. Эхнэр тань ямар мэргэжилтэй вэ?

-Урлагийн хүн гэр бүлийн амьдралаас илүү уран бүтээлдээ анхаарч, ганц бие хүн шиг дураараа байдаг нь үнэн шүү. Тэр утгаараа гэр бүлийн хүн илүү ачаа үүрч, амьдралаа зохицуулж, тэр хүний аяар байна гэдэг хэцүү. Ганцхан жишээ хэлэхэд, “Дон Жуан” дуурийг тавьж, би амсхийх завгүй явахад эхнэр маань нэг удаа “Би хоёр жил чиний цэрэг шиг явлаа. Би ч гэсэн хүн шүү” гэсэн. Үнэхээр тэр хүн надад ямар ч гомдол тавихгүй, тайван унтуулж, хооллож, яг л гэрийн үйлчлэгч шиг байсан. Би гэдэг хүн ажлын төлөө бүр “ёо ёо”-той болчихсоноо тэгэхэд ойлгосон. Өнгөрсөн жил гаргасан нэг номонд Б.Эрдэнэбулган гуай бидний тухай “Бурхан шиг авьяастай, чөтгөр шиг ааштай хүмүүс” гэж бичсэн. Тийм “чөтгөр”-ийг олон жил түшээд явсан эхнэр маань их тэвчээртэй байгаа биз. Би хийдгээ хийчихсэн учраас одоо гэр бүлдээ, удаан хүсэн хүлээсэн хүүдээ цаг заваа зарцуулна гэж боддог. Тэгэх ч ёстой. Долоон настай хэнз хүүтэй хүн дээ, би. Манай эхнэр Цолмон Ухнаа гуайн охин шүү дээ. Миний том охин Намуунаа бас урлагийн хүн. “Киви” хамтлагийн дуучин. Тийм болохоор эхнэр маань урлагийн амьдралыг сайн мэддэг. Би энэ сайхан бүсгүйтэй амьдраад 20 гаруй жил болжээ. Зорилгыг минь хүндэлж, намайг бүрэн ойлгосон ганц хүн. Энэ хүний ачаар л би сайхан бүтээлүүдийн ард гарч, түмэндээ үнэлэгдсэн.

-Урлагийн хүн сайхан байх ёстой. Та залуугаараа, бие хаа сайхнаараа байгаа нь юуных вэ?

-Урлаг тэр дундаа сонгодог урлагт зүтгэж байгаа хүн зүс царай, бие хаагаа сайхан байлгах учиртай. Бие бялдар, оюун, сэтгэлээрээ сонгодог урлаг шиг байх учиртай юм. Энэ бол бичигдээгүй хууль. Оюутан байхдаа фитнесээр хичээллэж, гантель өргөөд булчин сайхан болж эхэлтэл багш маань шууд хориглосон. Учир нь булчин шөрмөс хэт зангирах нь хоолойд халгаатай юм билээ. Усанд сэлэх, цанаар гулгах, гүйхээс өөр хүчний дасгал хийж болохгүй гэж зөвлөсөн. Сүүлийн үед би өглөөгүүр гүйдэг болсон. Цулцайсан хацар, том гүзээтэй бол яаж тэр сайхан Онегин, Дон Жуан болох юм бэ, муухай шүү дээ. Олон сайхан бүсгүйг хуйлруулж чадсан Дон Жуан чинь хачин сайхан залуу байж таарна биз дээ. Би энэ дүрдээ их хайртай. Дон Жуанд дуулсны дараа би хүүтэй болсон.

-Таны хувьд Дон Жуан тийм бэлгэдэлтэй дүр байж. Гэхдээ тэр залууг хүүхэмсэг, муу эр л гэдэг биз дээ?

-Дон Жуан муу хүн биш ээ. Харин ч сайхан сэтгэлтэй хүн байхгүй юу. Өөрт нь хандсан бүсгүй хүн бүрт сэтгэлээ харамгүй зориулж, үйлчилсэн буянтай, ухаалаг залуу шүү дээ. Үг сөрөх ч боломж олгохгүй “Ийм сайн хүний дүр бүтээсэн надад бурхан хүүхэд заяасан” гэж Дон Жуаныг өмөөрөх тэрбээр үзэл бодолдоо тууштай нэгэн санагдлаа. “Нийгэмд болохгүй, бүтэхгүй зүйл олон байгаа ч, аль болох өнгөтэй өөдтэйг харж, гэгээлэг амьдрах хэрэгтэй” гэж хэлсэнээс нь бодох ч энэ хүн аливаад эерэг өнцгөөр ханддаг нь илт аж.

-Сайхан дуулсны дараа аз жаргалтай болдог гэсэн. Өөр юунаас аз жаргалыг мэдэрдэг вэ?

-Ажилдаа инээж очоод, сайхан дуулж, үзэгчдийн алга ташилтаас урам авчихаад тэр гоё энерги, эрч хүчээ гэр бүлийнхэндээ дамжуулахад аз жаргалтай, сайхан байдаг. Ер нь сайн ханьтай, сайхан хүүтэй байх шиг аз жаргал үгүй байх.

-Болд гэдэг хүн хэр романтик вэ?

-Романтик гэдгийг юу гэж ойлгох ёстой юм бол. Хүмүүс сонгодог урлагийнхан кофе ууж, чамирхсан, жигтэйхэн “тасархай” амьтад гэж боддог шиг байгаа юм. Үнэндээ надад тийм чамирхуу зан байхгүй. Ардын жүжигчин А.Долгор “Манай Болд монгол идэштэй, монгол эр хүн” гэдэг юм. Би завилж суугаад, өөхтэй махаа огтолж, ааруул ээзгийгээ иднэ. Энэ сайхан тос даасан ааруулаар зориуд таныг дайлж байгаа нь учиртай. Би бусдын л адил айргандаа дуртай, адуундаа хайртай монгол хүн шүү дээ.

-Одоогийн залуучуудад олон улсын том уралдаануудад орох боломж нээлттэй болсон. Таны үед тийм боломж хэр байсан бол?

-Тийм боломж байдгийг мэддэггүй, энэ талаар мэдээлэл авах боломж нь хомс байж. Тэглээ гээд би огт харамсдаггүй. Би олон сайхан дүр бүтээсэндээ сэтгэл хангалуун явдаг. Би Уралын консерваторид сурч байхдаа М.Глинкийн нэрэмжит уралдаанд оролцож, хамгийн залуу дуулаачийн шагнал авч байсан. Тэр үед одоогийнх шиг том цараатай уралдаан байгаагүй.

-Та хэнийг дуурайл болгодог вэ?

-Дуурийн урлагийн гайхамшгийг уран бүтээлчид л хүмүүст хүргэдэг. Тэр утгаараа манайхан бүгд л бахархалтай, дуурайлтай хүмүүс. Хүндэлдэг хүн олон бий. Тэр дундаас Төрийн шагналт Х.Уртнасан гуайг онцолмоор байна. Тэр хүний амилуулсан Чио Чио Сан гайхалтай. Би үзэх бүртээ мэлмэртэл уйлдаг. Ж.Пуччинийн “Эрвээхэй хатагтай” дуурь гурван цаг гаруй үргэлжилдэг, дуулаачийн хамаг юмыг шавхдаг хүнд бүтээл шүү дээ. Би гаднын хэд хэдэн том театрт тэр дуурийг үзсэн. Манай Х.Уртнасан гуай шиг амилуулсан хүн байхгүй гэж хэлнэ.

-Нийтийн дуучид, жүжигчдэд орлого хөөх боломж их бий. Харин сонгодог урлагийнханд тийм боломж бараг үгүй. Тэгсэн хэрнээ нийгмийн асуудал нь орхигдчихсон байдаг.Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Биднийг үнэлэхгүй, нийгмийн асуудал хаягдчихсан нь үнэн. Нөхцөл байдал дээрдэх байх гэж горьдсоор өдий хүрлээ. “Соёлын” гэсэн тодотголтой яамтай болсон одоо үед харин өөр болох байлгүй гэж найдаж байна. Яг үнэндээ гаднынхан манай үндэсний дуу хөгжмийг ойлгохгүй, ямар сайхан юм бэ гээд л өнгөрнө. Харин тэдний сайн мэддэг сонгодог урлагийг монголчууд тоглохоор амаа ангайж, гайхаж, биширдэг байхг үй юу. Нөгөө алдарт “Аида”-г Монголд үзээд гайхахаас өөр яах ч билээ.

-Найдаж суухын оронд арай өөр аргаар хөдөлж болдоггүй юм уу?

-Биднийг ажил хаяна гэвэл цаад хэдэн дарга нар чинь “Ашгүй” гээд Дуурийн театрын оронд өөр барилга барина гээд тэнэгтэж мэднэ шүү дээ. Сайхан ярилцлагыг бухимдлаар дуусгах шинжтэй болчихлоо, больё. Театрын маань 50 жилийн ой болж байгаа энэ үед муухай юм яримааргүй байна. Харин “Өнөөдөр” сониноор дамжуулан сонгодог урлагийг ойлгож, биширч, театрт минь саатан морилдог үзэгч түмэндээ болон ДБЭТ-ын бүх уран бүтээлч, ажилтнууддаа баярын мэнд хүргэе. Та бүхэн байгаа учраас Монголын сонгодог урлаг урагшилж, хөгжин дэвжиж байгаа шүү.

“Би өөрийн нэг ч цомоггүй хүн. Нэг талаас арчаагүй гэж болох ч бүх сэтгэл, ухаанаа ажилдаа л зориулсан гэхээр бас буруутгаж болмооргүй юм шиг” хэмээсэн тэрбээр эх орныхоо тайзнаа шинэ уран бүтээл тавих саналыг хүлээн авч, гадаадад дахин суралцах том боломжоос татгалзаж чадсан хүн юм билээ. Монголынхоо төлөө “буцалж” үүргээ ухамсарладаг иргэн, дуурийн урлагт нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй уран бүтээлч, хамт олон, залуу уран бүтээлчдэд үлгэр дуурайл болсон ийм нэгэн хүнтэй ярилцсанаа хүргэлээ.

 Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ


С.ЭРДЭНЭМААМ: ГАДААД ХЭЛ ГАДАРЛАХ БОЛНО ГЭДЭГ НҮД МУУТАЙ ХҮН ХАРААНЫ ШИЛ ЗҮҮСЭНТЭЙ ДҮЙЦЭХ ЯВДАЛ

$
0
0

 

2013-05-17 14:00:00

 

 

С.Эрдэнэмаам багшийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн оны эцсээр Найрамдлын одонгоор шагнасныг Монгол Улсад суугаа Элчин сайд В.Самойленко нь гардуулж өгсөн юм. ОХУ-ын Төрийн шагналыг гадаадын иргэдэд хүртээх тухай гэсэн нэртэй уг зарлигт “Орос хэл, соёлыг хамгаалж, түгээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж…” гэсэн байсан. Энэ шагналын эзэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. С.Эрдэнэмаам МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг юм.

 

-Том болоод ямар мэргэжилтэй болох, ямар ажил хийх нь хүүхэд ахуйд мэдэг дэх нь ч бий, үгүй нь ч бий л байх. Тухайл бал, багаасаа л эвлэгхэн дуул чихдаг бай сан бол дуучин болох, ха рандаагаар ч гэ сэн элдэв юм зурж суух дуртай байсан бол бий рээр хоолоо олж идэх нь бараг тодор хой байж болох. Таны хувьд орос хэлний монгол мэргэжилтэн болсон нь юунаас эхтэй бол?

 

-Би Баянхонгор аймгийн Жинст сумын хүн. Намайг бага ангид байхад нэг жил сумын төвд геологийнхон худаг ухаж, байшин барьж зуссан юм. Тэдэн дотор нэг мужаан орос эр байв. Тэр хавиар нь очиж тоглох бид дуртай. Очих бүрд юухан хээхэн өгнө, сүүлдээ бүр модон онгоц хийж өгсөн. Одоо бодоход чухам тэр үеэс л орос хүн, орос хэл намайг татсан санагддаг. Долдугаар ангид байхад УБДС төгссөн Я.Пүрэвжав гэж шижигнэсэн залуу багш очиж, на майг аймгийн орос хэлний олимпиадад бэлтгэх гэж долоо хоног хичээлээс чөлөөлж орос хэлний дүрэм цээжлүүлэв. Олимпиадын даалгавраа хийхчээ аядаад сууж байтал өндөр нуруутай эмэгтэй багш (10 жилийн I сургуу лийн хичээлийн эрхлэгч, УБДС-ийн орос хэл ний ангийг улаан дипломтой төгссөн М.Намжилмаа гэдэг хүн болохыг хожим мэдсэн) ирээд “Чи хаанаас ирсэн хүүхэд вэ?” гэсэн. “Бог доос” гэвэл “Богдын тэмээний хорголоос чинь л овоо юм гарч мэдэх нь дээ” гэсэн. Энэ бүхэн “орос хэлний багш болъё” гэх бодолд минь та шуур өгсөн болов уу.

 

 

-Тэгээд л аравдугаар ангиа төг сөөд ЗХУ-д суралцахаар явсан уу?

 

-Биднийг 1971 онд дунд сургууль төгсөхөд орос хэлний мэргэжлээр гадаадад суралцах хуваарь ердөө ганц ирсэн. Тэр нь алтан медаль тай төгссөн нэг нөхөрт маань оногдож, би гадаадын запас буюу дотоодын бэлтгэл гэсэн тааруухан нэртэй хуваарь авч, хотод ирж конкурс өгөөд Эрхүүгийн их сургуулийн бэлтгэл ан гид хуваарилагдсан. Харин аз болж бэлтгэл ангиа онцсайн дүнтэй төгссөн учир Москвагийн их сургуульд суралцах хуваарь авсан юм.

 

-Москвад сургуулиа төгсөж ирээд хөдөө хөөгдөв үү, эсвэл Орост төгссөн болохоор нь арай өөрөөр хандав уу?

 

-Сургуулиа төгсөөд Монголын орос хэл суд лалын “загалмайлсан эцэг” гэж гадаад, дотоодод хүлээн зөвшөөрөгдсөн нэрт эрдэмтэн С.Галсангийн удирдаж байсан МУИС-ийн Орос хэлний тэнхимд багшаар томилогдсон аз тай хүн дээ, би. Хотод үлдчих боломж олддог бо лов уу гэж бодож явсан, хөөцөлдөж туслах хүн гүй хөдөөгийн надад улсынхаа ганц их сур гуульд багшлах завшаан тохионо гэдэг “тэнгэ рийн умдаг атгасан” хэрэг байлгүй яах вэ. Баярла хын ха жуугаар том эрдэмтний удирдлагад, орос голдуу багш нарын хүрээлэнд яваад ороход би өө- рийгөө их чамлаж байсан шүү. Энэ бол ёстой л миний хоёр дахь их сургууль байсан. Энд хоёр жил ажиллаж байхад, 1979 онд МУИС, УБДСийн орос хэлний тэнхимүүдийг нэгтгэж Орос хэлний багшийн дээд сургууль байгуулахад тийш шилжиж очсон.

 

-Доктор С.Галсанд өөрөө харьцан гуй залуу байхдаа гайгүй тоогдсон гэсэн яриа байдаг. Тэр хэзээ, юунаас болж танд өгсөн үнэлгээ вэ. С.Галсан багшид тоогдоно гэдэг ч олон хүнд олддоггүй үнэлгээ байх шүү?

 

-Орос хэлний багшийн дээд сургуульд очоод жил болж байхад ЕБС-ийн орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт болж, багшлаад 5, 10, 15, 20 жил болсон хүмүү сийг Улаанбаатарт давтан сургахад түүнийг С.Галсан багш надад хариуцуулсан юм. Тэгэхэд Баян хонгор аймгаас манай X ангийн багш Л.Шар хүү, хичээл зааж байсан М.Даваасамбуу, түү ний гэргий, орос хэлний багш Д.Лаваажав нар ирсэн байлаа. Би болохоор багш нарынхаа өмнө, багш нар маань шавийнхаа өмнө нүү рээ улайлгахгүй гэж хоёр талаасаа чармайсан байх. Сургалт дуусахад дүнгийн хурлыг удирд сан С.Галсан багш “Сургалтыг манай залуу багш С.Эрдэнэмаам маш сайн зохион байгуул лаа. Залуу хүн гэхэд их ажилсаг, уйгагүй хүн юм байна. Шөнөжин сууж тайлангаа биччи хээд одоо энд сахлаа ч хусаж амжаагүй сууж байна” гэж хэлсэн юм.

 

-Та ямар замаар Сайд нарын зөв лөлийн орлогч дарга Д.Цэвэгмид агс ны туслахаар ажиллах болсон юм бэ. Тэр үед чинь ялангуяа ийм хариуцлагатай ажилд өөрөө хөөцөлдөж байгаад оччих боломж байдаггүй, ер нь хувь заяагаа бусдаар л шийдүүлдэг байсан даа…

 

Д.Цэвэгмид гуай С.Галсан багш руу утасдаж “Орос хэлэнд гайгүй, хөдөөгийн гарал тай, эвдрээгүй сайн залуу байна уу. Би гарын туслахаараа ажиллуулмаар байна” гэхэд нь на майг санал болгосон юм билээ. Энэ чинь 1981 оны эхээр болсон явдал юм шүү дээ.

 

-С.Галсан багш тэр том албаны хүнд өөрийг тань санал болгоно гэдэг бас л тоож явдаг байсны нь гэрч юм даа. Цэвэгмид гуайгаас хойш та буцаад л орос хэлтэйгээ учирсан биз дээ.

 

-Тэгсэн. Хүнд хамгийн үнэнч юмны нэг нь эзэмш сэн мэргэжил байдаг юм байна. 1990 оноос өнөөг хүртэл Монголын орос хэл, уран зохио лын багш нарын холбооны нарийн бич гийн дарга, гүйцэтгэх захирал, тэргүүлэгч ги шүүн, гүй ц этгэх хорооны эрхлэгч зэрэг сон гуульт ажил хийж байна. 1996 оноос МУБИС-ийн Орос хэл ний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

 

-Таныг Орос хэлний тэнхимээ улсын хэмжээнд анх удаа эрдмийн зэрэг цолтноос бүрдсэн хамт олон болгосон гэж дуулсан юм байна.

 

-Намайг ирэхэд МУБИС-ийн Орос хэлний тэнхимд эрдмийн зэрэг хамгаалсан багш хоёр л байсан. Тэгээд заримынх нь эрдмийн ажлыг удирдаж, заримд нь зөвлөж, шахаж шав дуулж байж 10 жил өнгөрөхөд буюу 2006 он гэхэд бүх багшаа эрдмийн зэрэг хамгаалуулсан. Бас 2011 онд тэнхимээрээ профессор, дэд профес сор болсон. Эрдмийн цол хүртээх асууд лыг тухайн их сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэ лэл цүүлж, нууцаар санал хураалгаж байж шийд дэг чамгүй хүнд даваа. Ингэж бид 100 хувь эрдмийн зэрэг хамгаалж, эрдмийн цол хүртсэн улсдаа анхны тэнхим, хамт олон болсон юм.

 

-Одоо ер нь ялангуяа ерөнхий боловсролын сургуульд орос хэлний сургалт хэр байна. Орос хэлний хувьд ямархуу мэдлэг чадвартай залуус та бүхний гар дээр ирж байна вэ?

 

-ЕБС-ийн орос хэлний сургалт их муудсан нь аяндаа мэдэгдэж байна. Одоо чинь 7, 8, 9 дү- гээр ангид л орос хэл зааж буй шүү дээ. Дунд су ргуульд орос хэлийг ийнхүү цөөн ч гэлээ цаг үзэх боловч дээд сургуульд орохоор ерөн хий эрдмийн шалгалт авахад орос хэл хэрэг боло хоо байсан. Харин гадаад хэлний ангид орох хүү хэд орос, англи хэлний аль нэгээр нь шалгалт өгч болно гэж байгаа. Гэтэл орос хэл огт мэдэх гүй хүүхэд англи хэлээр шалгалт өгчихөөд орос хэлний ангид ороод ирж байна. Тийм боло хоор манай сургуулийн хувьд орос хэлний ангид ирж буй хүүхдүүдийг мэдлэгийнх нь түвшингээр хоёр хэсэг болгож сургалтаа явуулж байгаа.

 

-Их, дээд сургуулийн орос хэлний ангийн оюутнуудыг хэлний нь орчинд оруулах гэж нэг жил ч болтугай Орост сургадаг байсан, одоо хэвээр үү?

 

Манай сургууль чинь орос хэлийг нэгдүгээрт тавьдаг ганц газар. Өөрөөр хэлбэл, оросангли, орос-монгол гэх мэтээр хэлний мэргэжилт нийг бэлтгэдэг. Орос хэлийг нь түлхүү, барагцаал бал 60-40 хувийн харьцаатай заадаг гэсэн үг шүү дээ. Бусад их, дээд сургууль үүний эсрэг байгаа. Дотоодод бэлтгэж буй орос хэлний багшийн чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-ын Ерөн хийлөгчид удаа дараа захидал бичсэний дүнд Д.Медведевээс хариу авч, Новосибирск хо тын Багшийн их сургуульд орос хэлний ангийн хэдэн оюутныг ОХУ-ын Засгийн газрын зард лаар жил бүр бүтэн жилийн хугацаагаар явуулж эхлээд байна. Одоо тэнд есөн залуу ном үзэж байгаа. Тэд маань тэндхийн эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж оролцоод зарим нь байр эзэлсэн. Би тэднийгээ энэ жил эргэж очлоо. Сайхан байцгаана лээ. Харин хичээлээс бусад үед, ялангуяа байрандаа ирсэн үедээ оросуудаасаа салчихаад, өөрөөр хэлбэл нө гөө хэлний орчноосоо хөндийрчихөөд байна гэхээр нь сургуулийн захиргаатай ярьж англи хэлний хичээл дээр орос оюутнуудтай хамт суулгаж, долоо хоногт нэг удаа спортын зааланд оросуудтай тоглож байхаар болгосон. Бас “бид өөрсдөө нүдээрээ үзээгүй байж хүүхдүүддээ Улаан талбай гоё” гэж хэлж баймаар гүй байна гэж тэд маань ярьсан. Сургуулийн захиргаатай нь ярьж бай гаад Москва, Санкт-Петербург хотоор аялуулж байхаар болсон.

 

-Орос хэлний олигтой сурах бичиг манайд байна уу. Ойрын үед сурах бичиг шинээр зохиосон уу?

 

-Сурах бичиг бий. ЕБС-ийн орос хэлний гурав, дээд сургуулийн хоёр багш, БШУЯ-ны нэг мэргэжилтэн оролцсон баг байгуулж 7, 8, 9 дүгээр ангийн гурван сурах бичиг зохиосон. Намайг тэр багт нь оруулсан. Чамгүй сайн болсон гэж багш нар ам сайтай байгаа. Дээд сур гуулийн хувьд монгол хэлний онцлогийг тус гасан номыг багш нар өөрсдөө бэлтгэж хэрэглэж байгаа.

 

-Орос-монгол, Монгол-орос толь бичгийн хүрэлцээ, олдоц, чанар нь ямар байна. Олигтойхон толь бичиг байна уу. Шинэ цаг үеийн үг хэллэг оруулсан толь ховор л болов уу гэж санагдах юм

 

-Биднийг л хүүхэд байх үед хэрэглэж байсан толь бичгүүд одоо зарим талаар үнэндээ чам лагдах болсон байна. Монгол, Оросын ШУА үүнийг анхаарч үзээд хоёр талын эрдэмтэд хам тарч “Большой академический монгольско- русс кий словарь” бэлтгэж 2001 онд хэв лүүл сэн. Одоо “…Русско-монгольский”-г нь бэлтгэж байна. Ту хайлбал, би л гэхэд “О” үсгийг нь ха риуцан хийж байна. Орос, монгол хэлэнд сүүлийн үед орж ирсэн шинэ үгнүүдэд их анхаарч байгаа.

 

-Хэлээ цэвэр байлгах гэж бид чинь их ярьдаг. Ер нь хэлээ бохирдохоос сэргийлэх гэх нь аль ч үндэстэнд байдаг хандлага байх. Та орос хэлний мэргэжлийн хүний хувьд орос хэлийг бохирлогдож байна гэж үздэг үү. Гадаад үг хэллэг орос хэлэнд их орж ирж байх шиг байх юм…

 

-Энэ үнэн. МУБИС, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, ШУТИС хамтарч жил бүр орос хэлний эрдэм шинжилгээний бага хурал хийдэг юм. Энэ жил ес дэхийг нь хийсэн. Түүнд Оросоос ирүүлж байгаа илтгэлүүдээс харахад англи үгийг их хэрэглэх болсон байна. Зарим англи үг бүр “нутагшаад” орос үгний дагавартай болчихсон байх юм. Тэгэхдээ хөгжил, цаг үеэ дагаад тухайн хэлэнд гадаад үг, хэллэг орж ирэхийг өөд уруугүй буруутгаж бас боломгүй юм шиг байна. Түүхэн уламжлалыг ч харсан ийм үйл явц аливаа хэлэнд байдаг аж. Орос хэлний ярианы 40 хувь нь Азиас, тэр дундаа Монголоос орж ирсэн үг байдаг гэж нэг судлаач хэлж байсан юм. Монгол хэлний маань 25 хувь нь турк үг байдаг гэсэн яриа ч бий.

 

-Орос хэлийг нэг үе ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнөөс хасаж “гадуурхсан”. Үүний уршиг та нарт сайн мэдрэгдсэн байх учиртай…

 

-5-6 жилийн өмнө нэг тийм юм болсон, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны удирдлага яаманд олон удаа санал хүсэлт хүргүүлж байж, С.Төмөр-Очир сайд энэ алдааг зассан, миний бие ч тэр үеийн ерөнхийлөгч Н.Энхбаярт хандаж “Орос хэлийг Монгол Улсад, монгол хэлийг Орос улсад судлахад дэмжлэг үзүүлнэ” гэсэн Таны амлалт эсрэгээрээ эргэж байна” гэсэн гарчигтай ил захидал хүртэл сонинд бичиж, санал бодлоо илэрхийлж байлаа. Н.Энхбаяр, В.Путин нар гарын үсэг зурсан “Москвагийн тунхаг лал” гэдэг баримт бичигт ийм зүйл заалт байдаг юм, харамсалтай нь баримт бичгийнхээ нэртэй адилхан тунхаглал төдий зүйл болоод өнгөрч байх шиг байна. Орос хэлийг ерөнхий бо ловсролын сургуулийн сургалтаас хасаад зогсоогүй, их, дээд сургуульд ч сонгон судлах хичээл болгосон нь одоо хэвээрээ байгаа шүү дээ. Энэ бол нэн харамсалтай, орос хэл сурах сонирхолтой мянга мянган хүүхэд залуучуудын эрх ашгийг боогдуулсан харалган бодлого гэж бодож, дотроо бухимдаж явдаг даа. Тэр үед хүүхдүүд их, дээд сургуульд элсээд суралцах хугацаандаа сургуулийнхаа номын санд байгаа орос ном зохиолыг ун шиж, хэрэгцээтэй мэдээ мэдээллээ олж авч чадахг үй, тодорхой хэмжээгээр “хэл мэгдсэн” л гэж боддог юм.

 

-Орос хэлийг тодорхой хэмжээнд мэдэж, оросоор уншаад ойлгочихдог байхын ач тусыг ганц нэгхэн үгээр тайлбарлаж болох уу?

 

Ер нь зөвхөн орос ч гэлтгүй, аливаа нэгэн гадаад хэлийг бага ч гэсэн мэддэг, уншаад ойлгодог байна гэдэг бол бүр энгийнээр хэлбэл хараа муутай хүн нүдний шил зүүлээ л гэсэн үг. Шинэ мэдээ мэдээлэл олж авах, шинэ юм мэдэж авах, өөрийгөө бусдад ойлгуулах, гадаад ерт өнцтэй харилцах, ер нь л сурч боловсрох шинэ боломжтой болж байна л гэсэн үг л дээ.

 

-Их хөршийнхөө хэлийг заавал мэддэг байх ёстой гээд л орос хэлийг заагаад байдаг, Хятад улс ч мөн л манай нэгэн их хөрш шүү дээ. Хятад хэлийг ер нь яах ёстой гэж Та боддог вэ?

 

-Тун зөв асуулт байна, ганц хөрштэй юм шиг байж болохгүй, хоёр хөршийнхөө аль алиных нь хэлийг судалж мэдэх хэрэгтэй, дээр нь нэмээд даяаршлын хэл – англи хэлийг сайн үзэх шаардлагатай. “Хэдэн хэл мэднэ, төд дахин чи хүн“ гэсэн шиг утгатай хэллэг байдаг даа, зарим нь англи мэргэн үг гэдэг, зарим нь А.П.Чехов тэгж хэлсэн л гэдэг, аль нь ч бай, нэг хэл нэмж сурна гэдэг бол чи өөрийнхөө боломжийг нэг дахин нэмж байна л гэсэн үг юм.

 

-Таныг аливаа бичиг баримтыг орос, монгол хэлний алинаар нь ч эн тэнцүү хэм жээнд шууд боловсруулдаг, мөн хоёр тийш нь нэг их түвдэхгүй орчуулдаг гэх юм билээ. Оюутнуудад ийм чадвар олгож байна уу?

 

-Хэрвээ надад тийм чадвар бага ч гэсэн байгаа бол Д.Цэ вэгмид даргын минь л ач. Оюутнуу дад онолын суурь мэдлэг төдий л олгож байна даа, дадал чадвар бол амьдрал практикаас бий болдог, цаг хугацаа их шаарддаг зүйл юм уу даа.

 

-Таныг онигоо их ярьдаг гэх юм билээ, яг өөрийнхөө мэргэжилтэй холбоо той ганц нэг онигоо хэлж манай уншигчдыг хөгжөөгөөч…

 

-Оюутнууд хичээл дээр, ялангуяа сүүлийн цаг дээр ядарч, анхаарал нь сарних үе бишгүй л байх, тийм үед өөрсдийнх нь мэргэжилтэй холбоотой ганц онигоо хэлээд өгөхөд нүд нь сэргээд, идэвх нь сайжраад явчихдаг юм. Тулгамдаад олигтой юм санаанд орохгүй байна, онигоо чинь ер нь “балиар” байх тусмаа инээдтэй байдаг нэг тийм хачин чанартай “зохиол” юм шүү дээ, “цэвэрхэн”-ийг нь ярихлаар хүн инээхгүй. Гэхдээ нэг ийм онигоо санаанд бууж байна л даа. Шөнө тэг дунд өнгөрсөн хойно их зохиолч Достоевскийн гэрийн утас нь дуугарчээ. Чернышевский ярьж байна гэнэ. “Федя, нойр хүрдэггүй ээ, яах вэ?” гэж гэнэ. Достоевский юу ч хэлэлгүй утсаа тасалжээ. Харин маргааш өглөө нь Чернышевский алдарт “Яах вэ?”, Достоевский алдарт “Тэнэг” романаа бичиж эхэлсэн юм гэдэг.

И.РЭНЧИНХАНД


Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн багш, Улсын филармонийн найрал хөгжмийн болон ҮДБЭЧ-ын хөгжимчин Б.Зоригт. Би биш, цохивор хөгжим намайг сонгосон

$
0
0

Б.ЗОРИГТ: Би биш, цохивор хөгжим намайг сонгосон

2013-05-06 15:20:00

 Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн багш, Улсын филармонийн найрал хөгжмийн болон ҮДБЭЧ-ын хөгжимчин Б.Зоригттой ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт гавьяат багш хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон юм.

-Монголд цохивор хөгжим үүсээд яг 50 жил болсон байна. Энэ түүхийн хэдэд нь та холбоотой байсан бэ?

-28 жил. 1985 онд Казахстаны Алматы хотын Хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд л ХБК-д цохивор хөгжмийн багшаар орсноос хойш өнөөдрийг хүртэл цохивор хөгжимтэй холбоотой аж төрж байна. Миний өмнөх хүмүүс, тухайлбал До.Жамсран багш маань үүсгэн байгуулж, түүнийг нь би тордож тойлж, хөгжүүлж яваа хэрэг.

-Мэдээж та бүхэн амжилт ололтоо хуваалцаж буй үед энэ түүхийн салшгүй нэг хэсэг нь болсон танаас энэ зуур бий болчихож болох байсан ч бүтээж чадаагүй зүйл юу байгаа вэ гэдгийг асууя.

-Монгол Улсын сургалтын төлөвлөгөө ёсоор цохивор хөгжмийн ангид хүүхдийг зургадугаар ангиас нь элсүүлэн авдаг. Гэтэл энэ нь одоо хоцрогджээ. Бид олон улсын түвшний уралдаан тэмцээнд ороход, жишээ нь 19 насны ангилалд Монголоос бол зургаан жил бэлтгэгдсэн хүүхдүүд явдаг. Харин өрсөлдөгчид нь хэдийнэ 11 жил мэргэжлээрээ суралцаж байна. Тиймээс бид алсдаа нэгдүгээр ангиас нь элсэлт авах төлөвлөгөөтэй байгаа. Уралдана гэдэг нэг хэрэг, дэлхийн түвшинд хүрч боловсорно гэдэг бас өөр хэрэг.

-Алматы хотын Хөгжмийн дээд сургуулийг төгсөөд эх орондоо ирэхдээ мэргэжлийн хувьд та өөртөө ямар зорилго тавьж байв?

-Харийн нутагт байх тусмаа хүн эх орон руугаа тэмүүлдэг, Монголынхоо төлөө юм бүтээх гэсэн хүсэл нь бүр их тунгаар илэрдэг юм билээ. Оюутан байх хугацаандаа би Казахстаны Эрдмийн их симфони найрал хөгжимд гурван жил ажилласан. Тэр үед Монгол Улсынхаа симфони найрал хөгжмийг хөгжүүлэх юмсан, ийм өндөр түвшинд хүргэхийн тулд миний бие юу хийж чадах вэ гэж бодож байлаа. Санасан ёсоор болсон нь ч бий, болоогүй нь ч бас байгаа.

-Таны хувьд мэргэжилтэй чинь холбоотойгоор бусдаас сонссон хамгийн үнэн бас хатуу шүүмж юу байсан бэ?

-Удирдаачид бэлтгэл хийж байх зуур зогсоогоор зөв бурууг нь харж, том том шүүмжүүд хэлдэг. Уран бүтээлийн төлөө би тэр шүүмжийг тосож авах ёстой учраас хэзээ ч үүнээс дальдчиж, хямарч, зовж зүдэрч байгаагүй. Казахстаны Эрдмийн их чуулгад тоглож байхад Тимур Мымбаев гэж ерөнхий удирдаач хүн байлаа. Тэр үед би бол ёстой нөгөө ногоон алим, түв түүхий этгээд байсан хэрнээ энэ чуулгад тоогдоод, хичээлийнхээ хажуугаар ажиллаж байсан. Нэг удаа ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч Дмитрий Шостаковичийн “Баярын удиртгал” гэж Лениний шагнал хүртсэн мундаг зохиолыг тоглоход би хавсардаг цанг тоглуулах ёстой боллоо. Гэтэл би яг орох ёстой, оргил хэсэгтээ өнөөхөө дуугаргасангүй. Тэгсэн өнөөх удирдаач маань зуун хэдэн хөгжимчнийг бүгдийг зогсоогоод надад хандаж, “Чи наад хөгжмөөрөө ядаж нэг төгрөг тоглоод өгөөч!” гэсэн. Ёстой л нүүр рүү халуун ус цацсан мэт би өөрөөсөө их ичсэн. “Один тугрик сыграете мне пожалуйста” гэж байгаа байхгүй юу (инээв). Нэг талаар намайг доромжилсон хэрэг боловч нөгөө талаар үнэн юм чинь би яах билээ. Энэ бол миний хувьд насан туршдаа мартахааргүй том шүүмжлэл байсан.

-Урлагийн хүмүүс хүүхдүүдээ энэ замаар явуулах дургүй байдаг гэдэг. Харин таны хоёр хүү хоёул урлагийн хүмүүс болж яваа. Хүүхдүүдийнхээ сонголтод та хэр их нөлөөлсөн бэ?

-Миний том хүү З.Энхмөнх ХБК-ийн морин хуурын ангийг, дараа нь хөгжмийн онолчоор төгсөөд одоо “Kush and Oyuka” жааз хамтлаг байгуулж, бас хажуугаар нь тэс ондоо мэргэжлээр буюу “Aero Mongolia”-д ажиллаж байгаа. Залуу хүн хэрнээ төрөл бүрийн салбарт хүч сорьж байгаа болохоор том хүүгээрээ би маш их бахархдаг. Хүүгийн маань ганц дуртай зүйл нь сонгодог хөгжим байдагт би эцэг хүний хувьд их олзуурхдаг юм. Тэр хүн хэн болох нь, юу хийх нь өөрийнх нь мэдэх хэрэг, харин сонгодог хөгжмийг үнэн голоосоо шимтэж, шүтдэгт нь л би хүүдээ баярладаг. Өөрөө ч би одоо том хүүгээсээ суралцаж л явна. Харин манай бага бол томтойгоо адил хэрсүү биш. Гэхдээ алтан толгойтой. Энэ алтан толгойн ашгийг гаргах цаг удахгүй ирнэ л гэж хүлээдэг. Манай бага ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн сурагч. Миний болон эхнэрийн минь хар залуугийн мөрөөдөл бол түүнийг төгөлдөр хуурч болгох байсан. Одоо бол бага хүүгийн маань боловсрол, мэдлэгт надаас илүү ээж нь их үүрэгтэй оролцдог юм. Би чамд нэг нууц юм хэлье. Манай эхнэр “Чи засгийн хүүхдийг болохоор дээд зэргээр анхаарч, өвч бэлтгэж байгаа хэрнээ хувийн хүүхдийг ер тоохгүй юм” гэж намайг зэмлэдэг (инээв). Бага хүүгээрээ хөгжим зохиолгох юмсан гэх тэмүүлэл, мөрөөдөл надад бий.

-Танай гэр бүл хөгжимтэй салшгүй холбоотой шүү дээ. Олон хөг эгшиг нэг дор бүрдсэн ийм гэр бүл ч бас ховор байх. Таны гэр бүлийг нэг том найрал гэж үзвэл хэн ямар хөгжим байх бол…?

-Эхнэр маань ХБК-ийн хуучрийн багш. Түүнийг минь тоглодог хөгжим нь бүрэн илтгэдэг юм. Баргийн хүн тоглож чаддаггүй, их нарийн мэдрэмж шаардсан, чамбай хүнд л зохих хөгжим шүү дээ. Харин бага хүүгээ би контрабас гэж хэлнэ (инээв). Их бүдүүн хоолойтой, өнгөц харахад бүдүүн баараг ч гэмээр юм шиг хэрнээ айхтар нөхөр байхгүй юу. Том хүүгээ би морин хуурч гэж ер төсөөлдөггүй. Тэр бол дуучин л байх хүн. Өөрийгөө бол би яруу хэнгэрэг гэнэ. Тэр хөгжим шиг миний яриа хүртэл тод байдаг байхгүй юу. Манай эхнэр намайг ингэж хэлдэг юм (инээв).

-Хүн нийгэмд нэг зэрэг олон статусын тодорхойлол болдог. Таны хувьд аав, хань нөхөр, багш, хөгжимчин, эсвэл зүгээр л сонсогч байхын алинд нь та яг өөрийнхөөрөө байдаг вэ?

-Би хөгжмөө хийгээд улайраад, уран бүтээлдээ орох үед бүхнийг мартдаг. Уран бүтээл надад асар их ачаалал өгч ядраадаг боловч миний хувьд хамгийн үнэтэй юм.

-Мөрөөдөл дууссан цагт хүн өөрөө дуусдаг гэдэг болохоор хүн үргэлж л шинэ хүсэл, шинэ мөрөөдлийн давалгаан дунд аж төрдөг шүү дээ. Таны хувьд хамгийн ойрын мөрөөдөл юу байна вэ?

-Ёстой нэг мөнхийн бүтээл гаргах юмсан гэсэн асар их тэмүүлэлтэй байна, би. Мөнхийн бүтээл хийх нь хүний туршлага, мэдлэгтэй маш их холбоотой. Нуух юм байхгүй, миний мэдлэг дутаж байгаа болохоор одоохондоо надаас мөнхийн бүтээл гараагүй байна. Харин гаргахын төлөө, улам илүү сурч, боловсрохын төлөө одоо ч би хөдөлмөрлөж л байна.

-Одоо эргээд харахад та өөрөө цохивор хөгжмийг сонгож уу, эсвэл энэ хөгжим таныг өөртөө “урвуулж” уу?

-Цохивор хөгжим намайг сонгосон. Санаандгүй тохиолдол байсан юм. Анх би ХБК-ийн морин хуурын ангид шалгуулаад, тэнцсэн боловч миний хуруу богинохон, дээр нь далий учраас болохгүй гэсэн. Тэгтэл До.Жамсран багш намайг шүүрээд л авсан (инээв). Тухайн үед миний сонсгол бас, гол шалгуур үзүүлэлтүүд сайн байсан болохоор тэр байх. Харин одоо эргээд харахад би хамгийн баян хөгжимтэй холбогдсон байна шүү дээ. Зөвхөн цохивор хөгжмөөр найрал хөгжмийг дуугаргаж болдог. Нэг дор бүхэл бүтэн найрал хөгжим байдаг ийм анги олон бий болов уу?

-Таны хувьд хамгийн мартагдашгүй тайз хэзээ, хаана байсан бэ?

-Би тийм ч олон тайзан дээр гараагүй. Гэхдээ ОХУ-ын алдарт Большой театр, Японы “Opera City Hall”, Бээжингийн Сувдан театр, Хөх хотын Улаан театрт тоглож байсан. Хамгийн мартагдашгүй нь гэвэл оюутан байхдаа казах үндэсний найрал хөгжимтэй хамтаар Большой театрын тайзнаа гарч байсан үе болов уу. Мөрөөдлийн театрын тайз гэдэг залуу, оюутан хүний хувьд юу байх вэ та бүхэн гадарлаж байгаа байлгүй. Маш их догдолж байсан ч айхтар айж, эмээж бол байгаагүй. Харин ч тайз руу их л омог бадрангуй гарч байснаа санаж байна.

-Таны амь амьдрал мэт болсон хөгжим танд юуг өгч, бас танаас юу авч одсон бол?

-Урлаггүйгээр би хүн хэвээр амьдраад л байх байсан нь мэдээж. Гэхдээ урлагтай холбогдоогүй бол амьдралыг ийм олон өнгөөр харах байсан болов уу гэж би өөрөөсөө асуудаг. Хөгжимтэй холбогдсон болохоор л би амьдрал ямар гайхалтай юм бэ гэдгийг мэдэрч байна. Миний бүхий л сайн чанаруудыг хөгжим надад өгсөн, хэрэв хүн намайг сайн явж байгаа гэвэл тэр нь урлагийн надад өгсөн зүйлийн л ач. Сөрөг тал нь гэвэл миний чих жаахан хатуурсан. Ингэж хэлэхээр хүмүүс намайг дүлий гээд бодчих вий дээ. Ер нь бол хөгжимчин хүний амьдрал үйлдвэрийн хүчит нүргээнээс дутахгүй орчинд л өрнөдөг юм шүү дээ. Гэвч урлаг намайг хүн болгосон болохоор чих хатуу болох, хүмүүсийн ярьдаг шиг нас богиносох зэргийг нэг их тоодоггүй.

-Хөгжмөөс өөр та юунаас таашаал, тайтгарал авдаг вэ?

-Зав л гарвал уул руу явдаг. Ой дотор явах шиг аз жаргал байдаггүй.

-Ёстой жинхэнэ байгалийн өөрийнх нь оркестр тэнд байдаг байх даа.

-Тийм. Тэрнээс гадна байгальтай холбогдож, цаанаасаа л тайвширч, нэг л жаргалтай болчихдог юм.

-Хөгжим бүжгийн коллеж таны болон гэр бүлийн чинь хувьд диваажингаас дутахгүй ариун, нандин газар байх. Тэр дундаа хамгийн дурсамжтай нандин хэсэг нь юу вэ?

-Дотуур байрны 108 дугаар өрөө. Урьд нь цохивор хөгжмийн анги дотуур байранд байрладаг байсан болохоор тэр. Одоо энэ өрөө өөр зориулалттай болчихсон байна лээ. Сурагч болоод анх орсон анги маань 108 дугаар анги. Багш болоод анх хичээл заасан өрөө маань ч энэ. Энэ жижигхэн өрөөтэй миний амьдралын салшгүй хэсгүүд холбоотой байдаг юм. Хөгжим бүжгийн коллеждоо би хайртай. Хайр гэдэг нь хүний зүтгэлээр ирж байвал тэр илүү их үнэ цэнэтэй. Тиймээс эхнэр бид хоёр энэ сургуульдаа зүтгэж байгаагаа зүй ёсны хэрэг гэж боддог. Бидний хувьд сургууль маань тэнгэр, бурхан гэдгээс ч илүү эрхэм юм.

Ж.ТЭГШЖАРГАЛ


Улсын аварга С.Мөнхбат: Яг үнэнээ хэлэхэд би зөвхөн дараагийн давааг л бодож барилдсан

$
0
0

 

 

Нийтэлсэн: 2013-05-17 13:56:58

 

 

 

 

Үндэсний бөхийн отгон аварга Сүхбаатарын Мөнхбаттай “Үндэсний мэдээ” сонины сэтгүүлч У.Баярсайхан дараах ярилцлагыг хийснээ БӨХ сонины уншигчдад хүргэхийг хүссэн юм.

 

 

 

-Аваргаар сүүлийн үед сонин их биз дээ?

 

 

-Тайван даа. Бэлтгэлээ хийгээд л байж байна.

 

 

 

-Ойрд бараг барилдсангүй. Зав муу байна уу?

 

 

-Зав байх үедээ байна л даа. Барилдах нөхцөл сайн бүрдэхгүй юм. Бэлтгэл ч бас жигдрэхгүй байна. Цагаан сарын барилдаанаас хойш барилдаагүй юм байна шүү. Бэлтгэлээ жигдрүүлж байгаад барилдана даа.

 

 

 

-Энэ жилийн цагаан сарын барилдаанд таныг түрүүлэх байх гэж олон үзэгч харсан байх. Боломж байсангүй юу?

 

 

-Чансаатай барилдаан болсон шүү. Миний хувьд үзүүрлэсэн нь боломжийн амжилт гэж бодож байгаа. Өнгөрсөн жил түрүүлсэн.

 

 

 

-Хоёулаа таны бага насны тухай яриагаа үргэлжлүүлье. Таныг гэртээ төрсөн гэж сонссон юм байна?

 

 

-Ээж төрөх дөхчихсөн байсан гэсэн. Намайг төрөхийн өмнө өдөр нь ээж, аав хоёр эмнэлэг рүү явах гээд юм хумаа базааж байсан юм билээ. Шинэ хүн төрөх гэж байхад яаж зүгээр байхав, шинэ шөл уулгах гээд хонь ч төхөөрч.

 

 

 

Тэгээд ээж гэдэс асгах гээд явж байхдаа нэг урт хайрхантай таарсан гэсэн. Тэрнээсээ болоод гэнэт өвдөөд, шөнөжин өвдөөд өглөө нар мандаж байхад би төрсөн гэдэг юм.

 

 

 

-Аав тань Нармандах гэдэг нэр өгөх гэж байснаа Мөнхбат гэдэг нэр хайрласан гэсэн. Бөхтэй холбогдолтой ямар нэг зүйл бодсон болов уу?

 

 

-Тийм ээ. Нар мандаж байхад төрсөн гэж бэлгэшээгээд Нармандах гэдэг нэр өгөх гэж байсан гэнэ лээ. Гэтэл намайг төрөхөд манайд байсан хүмүүс хүү төрсөн юм чинь бөх болж магад гээд Х.Баянмөнх аваргын нэрийг өгнө, Ж.Мөнхбат аваргын нэрийг өгнө гэж талцаж. Монголчууд угаасаа эртнээс хүү төрвөл бөх, эр унага гарвал хурдан хүлэг болно гэж бэлгэддэг ард түмэн шүү дээ.

 

 

 

-Тэгээд Ж.Мөнхбат аваргын нэрийг өгнө гэсэн хүн нь олон байсан хэрэг үү?

 

 

-Тийм юм байлгүй дээ.

 

 

 

-Уг нь тэр хүмүүс нутгийнхаа бөхийн нэрийг өгнө гээд Баянаа аваргын нэрийг сонгох гээгүй юм байх даа?

 

 

-Тийм бодол байсан байх л даа. Гэхдээ тухайн үед энэ хоёр аварга улсын наадамд босоо байсан болохоор тэдний нэрээс өөр бөхийн нэр бодогдоогүй байх л даа. Мөн тэр үеийн хүмүүс одоотой адил нутаг усаараа хуваагдаад байдаггүй байсан болоод л Төв аймгийн аваргын нэрийг өгсөн байж таарна. Ж.Мөнхбат аваргад нутгийнхаа аваргаас илүү хайртай ч байсан байж болох шүү дээ, тийм ээ?

 

 

 

-Энэ тухай Ж.Мөнхбат аваргатай ярилцаж байв уу?

 

 

-Миний цолны найран дээр Мөөеө аварга хошин байдлаар их гоё ярьж байсан. Би цолныхоо найрны өмнөхөн хэлж байсан санагдана.

 

 

 

-Аварга юу гэж хэлж байх юм?

 

 

-“Увс аймагт нэг хүү төрж.Тэр үед Баянмөнх бид хоёр ид байж. Тэгээд миний нэрийг зээлж өгсөн юм билээ. Гэтэл тэр хүүхэд өнөөдөр аварга цол хүртэж. Мөнхбат нэртэй хоёр аварга төрлөө. Одоо Баянмөнх гэдэг нэртэй аварга дахин төрөх хэрэгтэй” гэж ярьж байсан.

 

 

 

-Хүүхэд насаа сумандаа өнгөрсөн үү?

 

 

-Тэгэлгүй яахав. Дунд сургууль төгсөн төгсөтлөө сумандаа байсан.

 

 

 

-Хэр хөдөлгөөнтэй хүү байв?

 

 

-Тэр үед одооных шиг компьютер тоглоом, гар утас энэ тэр гэж байхгүй. Тиймээс миний үеийнхний ганц хийдэг ажил барилдах. Өөр зүйлд сатаарахгүй юм чинь арга ч үгүй юм даа.

 

 

 

Одооны хүүхдүүд хоол идчихээд утсаа бариад суучих юм. Тэгэхээр хөдөлгөөн нь дутагдаад таргалаад байх шиг. Би одоо “Гар утас, компьютерээс хол өссөн нь болж” гэж боддог.

 

 

 

-Та газар тариалангийн ажилд нэлээд оролцдог байсан гэл үү? Бөхчүүд таныг дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай гэдэг. Тэр ажил тамир суухад нөлөөлсөн болов уу?

 

 

-Тийм байх шүү. Тариа будааны ажлыг биеийн хүчээр л хийнэ. Буулгана, ачна, цэвэрлэнэ гээд л. Тэр л надад ясны тамир суулгасан байх гэж боддог. Манай сум бөглүү жижигхэн сум биш сангийн аж ахуй байсан болохоор тухайн үедээ багагүй хөгжсөн, хүн ам олонтой байлаа.

 

 

 

Атрын анхны аянаар байгуулагдсан гэдэг юм. Тэгэхээр газар тариалантай их ойр өссөн. Аав маань комбайнч хүн. Манайх эргэн тойрон тэр аяараа тариан дунд амьдардаг айл байсан. Хаашаа л харна, тариа. Хаварт нь шороо бужигнасан, намарт нь тариа халиурсан.

 

 

 

Машин техник сүлжилдсэн, шөнө нь тариан талбайгаас комбайны гэрэл улалзаад л, гоё нутаг шүү дээ. Баруунтуруун сум газар газраас ирсэн залуус байгуулсан сангийн аж ахуй. Тийм болохоор хүмүүс нь бусдаас арай илүү хөдөлмөрч. Хөдөлмөрч ард түмэн цуглаж тэр сумыг бүрдүүлсэн болохоор ажил хөдөлмөр л буцалж байдаг.

 

 

 

-Та жижгэвтэр биетэй бөхчүүдийн нэг. Биеийн хүчний ажил багаасаа хийсэн болохоор өсөлтөд тань нөлөөлсөн тал бий юу?

 

 

-Би эсрэгээрээ боддог юм шүү дээ. Ажил их хийснээр харин ч боломжийн өндөр болсон байх. Түүнээс биш манай удамд том биетэй хүн байгаагүй.

 

 

 

-Та хэзээнээс эхэлж бөхийн спорт руу хөл тавьсан билээ?

 

 

-Миний багын мөрөөдөл бөх болох байсан. Тиймээс хөлд орсноосоо хойш л ноцолдож эхэлсэн болов уу гэж боддог. Манай аав сумын заан цолтой, Би жаахан байхдаа орой дэнлүүнийхээ гэрэлд орныхоо гудсыг газарт дэвсч байгаад гурван эрэгтэй дүү, аавтайгаа нийлээд пижигнэчихдэг байсан. Дүү нартайгаа багана түшиж дэлээд л, дэвээд л.

 

 

 

-Ээж тань гэр буулгах шахлаа гэж загнах уу?

 

 

-Би нэг эгчтэй. Ээж, эгч хоёр их загнана аа. Харин аав биднийг барилдуулах дуртай болохоор их дэмжинэ. Өөрөө ч бөх хүн юм хойно. Өдөр нь гадаа айлын хүүхдүүдтэй барилдаж өмд, дээлээ урж ээждээ ажил удчихаад, орой нь гэртээ бас барилдахаар яаж дуугүй байх вэ дээ, ээж.

 

 

 

-Та айлд орж дэвж үзүүлээд чихрээр шагнуулдаг байсан гэсэн. Тэр тухайгаа яриач?

 

 

-Намайг барилдах дуртайг айлын хүмүүс мэдчихсэн байсан л даа. Тэгээд намайг орохоор “Том бөх орж ирлээ, нэг дэвчих. Тэгвэл чихэр өгнө шүү” гэдэг байсан. Би жаахан байсан болоод ичих гэж мэдэх биш, чихэр авч л байвал болоо гэсэн шиг дэвээд, дэлээд л байна. Бас чихэрний мөрийнд барилдана аа.

 

 

 

-Олон чихэр авч байв уу?

 

 

-Үеийнхэнтэйгээ барилдаад олон чихэр авч байсан. Харин дээд үеийнхнийгээ арай барахгүй. Аавын ах, дүүс олон бандитай байлаа. Зун найман айл нийлж буудаг байсан. Тэр айлын хүүхдүүд нийлэхээрээ 15-16-уулаа болно. Өдөр бүр 16 бөх тойргоор барилддаг байсан гэсэн үг. Тэр үе л намайг бөхийн спортод дуртай, барилдааны мэдрэмжтэй болгосон байх.

 

 

 

-Аав тань өөр аймаг, сумын барилдаанд барилдаж байгаагүй юм уу?

 

 

-Комбайнч болохоор хавар, намар ажил ихтэй. Зуны улиралд л жаахан зав гарна.Тэр үедээ л бүс бүсэлвэл бүслээд, эсвэл шуудаг өмсөөд барилддаг байсан гэсэн.Түүнээс биш нэг их ийш тийш очиж барилдаж байгаагүй юм билээ.

 

 

 

Хэрэв тэгж барилддаг байсан бол яах байсан бол гэж би хааяа боддог юм. Найзууд нь аавыг их тэнхээтэй хүн байсан гэж ярьдаг. Планета-2, Планета-3 мотоциклийг өргөөд гэрээ гурав тойрчихдог байсан гэсэн шүү.

 

 

 

-Их бяртай байжээ?

 

 

-Харин тийм. Тэр үед бэлтгэл хийх биш. Хар ажил нь л бэлтгэл нь болдог байж гэж боддог. Би аймгийн заан болчихоод гэртээ очсон юм. Гэтэл аав намайг “Би чиний насанд мотоцикль өргөдөг байлаа.Чи өргөөд үз” гэлээ.

 

 

 

Тэгэхээр нь би өргөх гэтэл бардаггүй шүү. Аавын өргөсөн мотоцикль тракторын акумлятор зүүсэн байсан гэсэн.Тухайн үеийн хүмүүс мотоциклио тэгж унадаг байсан шүү дээ.

 

 

 

-Тэгэхэд та хэдэн настай байсан юм бэ?

 

 

-20 дөнгөж хүрч байсан. Одооны залуус штанг өргөөд л байгаа болохоос биш дээр үеийн бөхчүүд ихэвчлэн чулуу энэ тэр өргөдөг байсан гэдэг. Манай нутгийн Тулгаа зааны өргөсөн чулуу байдаг.

 

 

 

Ер нь хотод өссөн хүүхэд барилдана гэдэг хэцүү л байх. Тоотой хэдхэн хотын хүүхэд бөх болсон байдаг. Ихэвчлэн хөдөө өссөн хүүхэд дээшээ ахиж барилддаг. Тэдний хамгийн том шалгуур нь наад зах нь чаргатай ус чирэх.

 

 

 

Өнөөх нь уначихвал өргөж тавина. Өөрөө халтирч унах гээд байдаг. Энэ бол бяцхан тэмцэл. Тэр нь яваандаа ахиж барилдааны сургамж болдог байсан. Морь унахад ч өшиглөдөг морь уу, хаздаг морь уу гэдгийг мэдэрдэг болно шүү дээ.

 

 

 

-Морь гэснээс та хурдны морь унаж байв уу?

 

 

-Том толгойтой хүүхэд байсан болохоор морь унаж байгаагүй. Тийм хүүхдээр морь унуулдаггүй гэдэг шүү дээ.

 

 

 

-Танайх морь уядаг байсан уу?

 

 

-Манайд уях олон морь байгаагүй. Унааны цөөн хэдэн адуутай л байсан.

 

 

 

-Та яваандаа морь уях болов уу?

 

 

-Сүүлийн үед уяачидтай их танилцаж байна. Зарим нь хурдан угшилтай адуу бэлгэнд өгсөн. Гэхдээ одоогоор морь уях бодол алга. Зав зай ч гарахгүй биз. Морь уяна гэдэг том хөдөлмөр шүү дээ.

 

 

 

-Та барилдахаас гадна ямар авьяастай вэ?

 

 

-Спортын ихэнх төрлийг чадна гэж үзнэ шүү.

 

 

 

-Сагсан бөмбөгт бүр илүү гэж сонссон..

 

 

-Сагс, гарбөмбөг, ширээний теннис зэргийг жигд тоглохыг хичээдэг.

 

 

 

-Урлаг талдаа гэвэл…

 

 

-За даа, гайгүй бүжиглэнэ дээ.

 

 

 

-Тийм үү. Цэнгээнт бүжиг үү?

 

 

-Янз бүр дээ.

 

 

 

-Дисконд хэр вэ?

 

 

-Илүү сайн /инээв/. Барилдахад хөдөлгөөний эвсэл, мэдрэмж чухал  үүрэгтэй.  Үүнтэй адил бүжиглэнэ гэдэг хөгжмөө сонсох, хөгжимдөө тохирсон хөдөлгөөн хийх гээд барилдахтай төстэй санагддаг.

 

 

 

-Та нэг удаа бэлтгэл хийхдээ хэр их хөлс гаргадаг вэ?

 

 

-Ямар бэлтгэл хийхээсээ шалтгаална л даа.

 

 

 

-Одоо хоёулаа таны түрүүлдэг наадмын тухай ярья. Наадмын өглөө танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

 

 

-Тэр наадмын өглөө миний сэтгэл санаа тайван байсан. Өмнөх жилийг бодоход би харьцангуй тайван байлаа. Аймгийн цолтой байхдаа “За, нэг начин болчих юмсан. Начин начиндаа муу начин биш, начин шиг начин болчих юмсан, сайхан барилдаан үзүүлчих юмсан” гэж бодож явлаа.

 

 

 

Түүндээ ч хүрсэн. Түрүүлсэн наадмын хувьд би хоёр жил дараалан улсын цол хүртсэн болохоороо гурав дахь жилдээ сайн барилдана шүү л гэж өөртөө хэлсэн. Дээрээс нь манай нутгийн ах дүү нар маш өндөр ач холбогдол өгч, Увсын бөхчүүдийг бэлтгэлд хамруулж, өвлийн турш бэлтгэл сургуулилт хийлгүүлсэн.

 

 

 

Тиймээс урьд жилүүдээс илүү бэлтгэл хийчихсэн, бэлтгэлийн ир сайн таарсан, сэтгэлзүй өндөр, сандрах, олон юм бодож айх бэргэх зүйл ер нь байгаагүй. Бид хоёр өдөр барилдахын тулд 12 cap бэлтгэл хийдэг. Тэр дунд хоол ундаа зохицуулна.

 

 

 

Сүүлийн үед үндэсний бөхөөр бэлтгэл хийж буй залуус их эрчимжиж байна. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргууд үндэсний бөх гэхээс илүү чөлөөт, жүдо бөхийн спорт руу түлхүү хичээллэдэг байсан. Гэхдээ тэр үед ганцхан үндэсний бөхөөр бэлтгэл хийж байсан хүн нь улсын гарьд И.Доржсамбуу.

 

 

 

-Наадмын өмнөх бэлтгэлд Улсын аварга О.Балжинням таныг “Энэ жилийн наадамд С.Мөнхбат заан цол хүртэх байх аа” гэж хэлсэн байсан. Танд ямар санагдаж байв?

 

 

-Аварга бүтэн жил бэлтгэл хийлгэсэн. Тэр хугацаандаа хэн нь сайн барилдах вэ гэдгээ мэдэрч байсан байх л даа.

 

 

 

-Ер нь заан цол санаанд тань багтаж байсан уу?

 

 

-Яг үнэнээ хэлэхэд би зөвхөн урд талынхаа давааг л бодож барилдсан. Гэхдээ дотроо цолоо баталчих, ахиулчих юмсан гэсэн хүсэл их тээсэн. Гэхдээ хүн болгон хатуу чанд бэлтгэл сургуулилт хийж, өмнөө том зорилготой, нэг нэгийнхээ барилдааныг мэддэг болчихсон ийм үед бүх юм тийм амар байгаагүй.

 

 

 

Одоо аварга гэсэн хүндтэй цолонд хүрлээ. Дараа дараагийн наадам бүр л их дарамттай болж эхлэх байх даа. Аварга хүн яаж барилдах ёстой юм. Улсын начин, харцагынхаа хэмжээнд барилдаад унах нэг өөр. Аварга хүн дор унаад байх ямар байх билээ.Энэ бүхнээс үүдээд энэ нэр хүндийг авч явах өндөр хариуцлага л нуруун дээр маань ирлээ гэж ойлгож байна.

 

 

 

-Таныг улсын заан Ч.Санжаадамбатай барилдахаар гарах гэхэд хэн нэгэн “Цаадах чинь бяртай байна шүү” гэсэн гэдэг. Гэтэл та “Тэгвэл би хуниад өгнө өө” гээд гарсан гэсэн. Бөх хүнд өөрийгөө ирлэдэг олон арга байдаг. Таны арга тэр байсан уу?

 

 

-Мэдээж бөх хүн учраа бөхөө унагаахын тулд ямар нэгэн байдлаар өөрийгөө зоригжуулна. Чадахгүй ч гэсэн би чадна л гэж бодох хэрэгтэй.Тэгээд ч миний сэтгэл болон биеийн бэлтгэл сайн байсан болохоор тэгж хэлсэн байж таарна.

 

 

 

-Бөхчүүд цолдоо ханадаг гэж ярьдаг. Заан цолны даваа алхчихаад та цолондоо ханасан уу?

 

 

-Өмнөх жил нь улсын начин, харцага цол авчихаад ханаад унаж байсан. Харин тэгэхэд би яагаад ч юм ханахгүй барилдах ёстой гэдгийг ухаараад байсан юм. Дээрээс нь Х.Баянмөнх аваргатай наадмын өмнө уулзаад үнэтэй зөвлөгөө авсан байсан л даа.

 

 

 

-Аварга юу гэж зөвлөж байна вэ?

 

 

-“Давааны цаана даваа байгаа гэдгийг санаарай” гэж хэлсэн. Тэр үг нь надад “Даваа бүрийн цаана шинэ цол хүлээж байгаа шүү” гэж хэлэх шиг бодогдсон.

 

 

 

-Улсын арслан Г.Эрхэмбаярын хувьд? 

 

 

-Өмнөх жил нь барилдаж унаж байсан. Тиймээс тийм ч амархан унахыг бодоогүй л дээ.

 

 

 

-Аварга цолны болзол хангачихаад тэмдгээ Ерөнхийлөгчөөс гардаж байхад юу бодож байсан бол…?

 

 

-Олон хүн надаас энэ асуултыг асуусан л даа. Наадмаас өмнө би “Хэрвээ аварга болвол яах бол” гэж зүүдлээ ч үгүй явсан. Гэтэл аваад зогсч байхдаа “Энэ цолыг авах ёстой хүн нь л авдаг байх” гэж бодсон. Гэхдээ тайван байсан шүү.

 

 

 

Өөрөө өөртөө сэтгэлдээ “Би аварга цол авчихлаа шүү дээ” гэж хэлсэн хэрнээ тайван байсан.Өмнө нь аварга цол авбал хашгирмаар болох байх даа гэж бодож байсан хэрнээ шүү дээ.Тийм л сонин сэтгэгдэл төрсөн.

 

 

 

-Тэгэхээр жаахан ч гэсэн баярын нулимс унагаагүй хэрэг үү?

 

 

-Тийм. Харин наадмын дараа аймгийнхаа хэсэг бүлэг хүнтэй ярьж суухдаа уйлсан.

 

 

 

-Начин, харцага болохдоо та уйлсан уу?

 

 

-Уйлсан. Харцага болохдоо. Гэхдээ би өөрөө цол авсандаа уйлаагүй.

 

 

 

-Тэгээд юунд уйлсан гэж?

 

 

-Улсын арслан Б.Ганбат ахыг түрүүллээ гэж уйлсан.

 

 

 

-Та нутгаасаа ирчихээд түүнтэй ойр дотно байсан уу?

 

 

-Тийм. Миний хуурай ах байхгүй юу.

 

 

 

-Та Б.Ганбат арслангийн зодог шуудагтай цүнхийг нь үүрээд гудамжаар явахад дэргэдүүр чинь өнгөрсөн хүмүүс “Ганбаа арслан явж байна” гэхийг сонсоод “Хэзээ нэгэн цагт хүмүүс намайг ингэж хэлдэг болоосой” гэж боддог байсан гэлүү?

 

 

-Арслантай хамт явж байгаадаа их бахархдаг байсан. Ганбат ахыг тэр хүмүүс харахын зэрэгцээ намайг бас харж байгаа байх даа гэж дотроо боддог байж билээ.

 

 

 

-Аварга болсноос хойш танаас хамгийн түрүүнд юу өөрчлөгдсөн бэ?

 

 

-Юу өөрчлөгдөх вэ дээ. Малгайны тэмдэг, цол л өөрчлөгдсөн.Бусад нь хэвээрээ байгаа.

 

 

 

-Таныг гаднаас тань харахад их зантай хүн шиг санагддаг. Өөрийгөө тодорхойлвол?

 

 

-Намайг бусад хүмүүс тодорхойлох байх даа. Түүнээс би өөрийгөө хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан тамирчин хүн болоод ч тэр үү, ямарваа юмыг ялан дийлэх ёстой гэж боддог. Чингис хааны цэрэг нь байсан бол би өөрийгөө нэг эрэлхэг баатар нь байх байсан гэж боддог. Хамгийн түрүүнд дайраад л, цавчаад л.

 

 

 

-Та өөрийнхөө барилдааныг хэнийхтэй төстэй гэж боддог вэ?

 

 

- Xүмүүс Ц.Цэрэнпунцаг гарьдынхтай төстэй гэж хэлдэг. Харин хүндэлж явдаг аварга гэвэл Х.Баянмөнх, А.Сүхбат нар. Би Ц.Цэрэннпунцаг гарьдын барилдааны бичлэгийг их үздэг байсан. Ортой л юм билээ.

 

 

 

-Та өөрийгөө бөх болоогүй байсан бол гэж бодож байв уу?

 

 

-Бодсон. Гэвч надад бөхөөс өөр магадлал гараагүй. Угаасаа л бөх болохоор заяагдсан юм шиг байна билээ.

 

 

 

-Та сурлагадаа хэр байсан бэ?

 

 

-Дунд сургуульд байхдаа эх орны алтан гурвыг гуйхгүй авдаг байсан.

 

 

 

-Бөхчүүдийг боловсрол муутай гэж хүмүүс ярьдаг. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?

 

 

-Бөх гэдэг хүнийг дээхнэ өөрөөр хардаг байсан байх. Том биетэй болохоор нь их иддэг гэж бодоод л идээд бай л гэдэг. Тэр ойлголт одоо болтол байсаар л байна. Боловсролыг дипломоор дүгнэх шаардлагагүй. Хэн ч диплом авч болно.

 

 

 

Хамгийн гол нь амьдралын хар ухаан байх хэрэгтэй. Хар ухаантай хүнийг боловсролтой гэж хэлж болно. Манайхан “Малчид 1000 боловсролтой” гэж ярьдаг. Энэ үнэн шүү дээ.

 

 

 

Тэд цаг уурч, эмч зэрэг мэргэжлийг давхар эзэмшсэн байдаг. Сүүлийн үед залуус гадагшаа дотогшоо явах нь ихсээд эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй хүмүүс харагдах юм. Би үүнд дургүй.

 

 

 

-Солонгос кино их гарснаар энэ байдал бий болсон байх л даа?

 

 

-Солонгос бол Солонгостоо л байх ёстой шүү дээ.

 

 

 

-Та солонгос кино үздэг үү?

 

 

-Үгүй. Ямар хэрэг байна аа.

 

 

 

-Ямар сэдэвтэй кино үзэх дуртай вэ?

 

 

-Зав гарвал зодоонтой кино.

 

 

 

-Дунд болон дээд сургуульд байхдаа та хэр их гар зөрүүлдэг байсан бэ?

 

 

-Нэг их дээрэлхүү атаман байгаагүй ээ. Гэхдээ хүнд зодуулдаггүй хүүхэд байсан. Хүн өдөж зодохгүй ч өдсөн нэгнийг дуугүй болгочихно.

 

 

 

-Уураа хэр их барьдаг вэ?

 

 

-Уураа барьж чаддаггүй хүнийг мунхагт тооцдог шүү дээ.

 

 

 

-Бөхчүүд сэтгэлзүйчтэй байдаг гэж сонссон. Танд байдаг уу?

 

 

-Байхгүй. Байлгах юмсан гэж боддог. Гэхдээ бөхчүүдэд байдаггүй байх аа.

 

 

 

-Танайхан газар тариалангийн бизнес эрхэлдэг гэсэн үү?

 

 

-Тийм. Тариан талбайтай. Гурилын үйлдвэртэй. Тэгж л анх ажил амьдралын гараагаа эхэлж байсан.Түүгээрээ л амьдардаг.

 

 

 

-Юнрэн гэж аймгийн арслан таныг анх “Энэ алсдаа юм дуулгах хүүхэд” гэж хэлж байсан гэдэг. Энэ үнэн үү?

 

 

-Аав маань намайг бага байхад улсын ч бай, аймгийн ч бай цолтой бөх л хүн ирвэл миний хүү бөх болох уу, нэг шинжээдэхээч гэж асуудаг байж билээ. Хүн болгон л янз янзаар хэлнэ. Зарим нь жижигхэн л биетэй юм даа гэнэ.

 

 

 

Гэхдээ л хүний хүүг яаж эцэгт нь чиний хүү бөх болохгүй ээ гэж хэлэх вэ дээ, тийм ээ? Манай нутгийн Юнрэн гэж сайхан хөгшин байсан л даа. Бумбаяр зааны авга ах. Тэр сайхан хөгшин тэгж хэлсэн юм гэсэн.

 

 

 

-Та аваргуудаас хэн, хэнтэй нь барилдаж үзсэн бэ?

 

 

-Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар хоёртой. Би аймгийн цолтой байхдаа Д.Сумъяабазар аваргыг аваргуудын нэрэмжит барилдааны үеэр хаяж байлаа.Тэр үед аварга их харамсч байсан гэсэн. Дараа нь Д.Сумъяабазар аварга надад “Би тэр үед дараагийн аваргадаа унаж байжээ” гэж байсан.

 

 

 

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

 

 

-Бэлтгэлээс өөр нэг их онц хийсэн зүйлгүй. Амьдрал ахуйнхаа ажлыг л амжуулдаг.

 

 

 

-Аваргынхаа мөнгөн шагналын дээжийг бурхандаа тавьсан уу?

 

 

-Уяачдын наадмаар олонд тараагаад л дууссан шүү дээ. Олонтойгоо хуваалцаж идэхэд амттай байдаг хойно.

 

 

 

-Таныг аварга боллоо гэхэд олон компани их зүйл амласан. Яг үнэндээ авсан зүйл юу байна вэ?

 

 

-Сэтгэлийнхээ хөөрлөөр янз янзын байдлаар хүмүүс олон юм амласан. Түүнд нь ард түмэн итгээд намайг баяжчихлаа гэж бодсон байх. Яг үнэндээ би аймгийнхаа нутгийн зөвлөлөөс нэг машин авсан. Мөн Хууль зүйн яамнаас дөрвөн өрөө байр, “Увс хүнс” компани миний амьдарч байгаа хоёр өрөө байрыг өгсөн.

 

 

 

-Та эхнэрээ танилцуулахгүй юу?

 

 

-Эхнэр маань манай Баруунтуруун сумын хүн л дээ. Б.Сарангэрэл гэдэг.

 

 

 

-Нэг ангийнх гэсэн үү?

 

 

-Тийм. Намайг барилдахад арын албыг эхнэр маань хариуцдаг. Нэг давбал бөхийн бай авахгүй. Тийм үеэсээ бид хоёр нийлсэн. Бай авахгүй бол автобусанд суугаад л харина. Авбал таксидна. Үлдсэнээр нь гэртээ юм аваад орно. Үнэтэй пудр түрхдэг эхнэртэй байсан бол хэцүү шүү дээ /инээв/.

 

 

 

-Сумын даргын охин гэсэн. Арван жилдээ үерхдэг байсан уу?

 

 

-Тийм. Одоо Улсын прокурорын ерөнхий газрын Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг хариуцсан нягтлан хийдэг. Бид нэг охинтой. Охиныг маань Энэрэлт гэдэг. Зургаан настай.

 

 

Эх сурвалж: “Бөх” сонин

“Голомт” цөмийн хөдөлгөөний тэргүүн Г.Ариунболд. Малчид эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна

$
0
0
2013 оны 5 сарын 17
“Голомт” цөмийн хөдөлгөөний тэргүүн Г.Ариунболдтой Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өрнөөд байгаа асуудлаар ярилцлаа. Учир нь тус хөдөлгөөнийнхөн бусад иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Улаанбадрах суманд зургаа хоног ажиллаад ирсэн билээ.

-Иргэний хөдөлгөөнүүд Улаан­бадрах суманд ажил­лаад ирлээ. Явсан зорилго юу байв?
-“Гал үндэстэн”, “Ногоон хас”, “Ногоон хас”,  “Монгол Ул­­сын аюулгүй байдлын тө­лөө зүт­гэе” зэрэг хэд хэдэн иргэ­ний хөдөлгөөний төлөөлөл хам­тарч Улаанбадрах сумын бай­гаа байдалтай танилцаад ир­лээ.

Энэ үйл ажиллагааны зо­рилго нь тодорхой. Малчин Д.Норсүрэнгийн 20 гаруй тугал зүй бусаар хорогдсон. Тугал үхсэн шалтгааныг тодруулахаар саяхан Засгийн газраас ажлын хэсэг байгуулж дүгнэлт гар­гасан. Тэр дүгнэлтийг бид эсэр­гүүцэж байгаа. Төсвөөс 98 сая төгрөг гаргаж ажиллачихаад эцсийн үр дүнг гаргаж чадахгүй цаашид үргэлжлүүлэн шалгах ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Иймээс бид энэ байдалтай газар дээр нь очиж танилцахаар явсан.

Улаанбадрах сумын иргэд тухайн асуудлыг юу гэж бодож байгаа болон малчдын үгийг сонсох зорилготой. Мөн цаашид тэмцэх зүйлүүд дээр хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм.

-Та бүхэн малчдын хүсэл­тийн дагуу явсан уу. Аль эсвэл сайн дураараа энэ үйл ажил­лагааг зохион байгуул­сан юм уу?
-Бидэнд тухайн бүс нутгийн малчид утсаар мэдээлэл өгч, байнгын холбоотой байдаг. Ер нь бол малчид бидэнд хү­сэлт тавиагүй, иргэний хөдөл­гөөнүүд нэгдэж шийдвэр гар­гасан. Манай ажлын хэсэг эх­лээд Сайншанд сумын Зүүн­баян багт очсон. Байдал  үнэ­хээр хэцүү байгаа нь  илт  ха­раг­даж  байсан л даа. Юу гэ­хээр гажигтай  төл, доголон хонь, ямаа олон байсан.

Бидний оч­сон айл ойр хавийн малчдаа ут­саар дуудаж, оройхон ба­гийн хурал хийсэн.  Биднийг ир­сэн гэж дуулаад 40 гаруй км-ээс хүртэл малчид  зорьж ир­сэн. Ингээд малчдын хэлж ярь­сан,  эмгэгтэй төл малын дүр­сийг авч баталгаажуулсан. Ярилц­­лага өгсөн малчдын ре­­гистрийн дугаар, нэрийг нь олон нийтэд мэдээлэхийг зөв­­шөөрсөн малчдын гарын үс­гийг авсан. Сайншанд сумын Ар­галант баг нь “Кожеговь” хай­гуулын ангийн салхин доор байрладаг.

Цугласан малч­даас малын хорогдолгүй, эм­гэг төл гараагүй айл байгаа эсэ­хийг асуухад бүгд ямар нэ­гэн байдлаар үхэж үрэгдсэн гэж мэдэгдсэн. Жишээлбэл, 43 жил  мал маллаж байгаа Даш­цэ­рэн гуай “Ийм юм үзээгүй. Сүү­лийн хоёр жил л мал зүй бусаар хорогдож байна” гэж  ярьсан.  Малчид  энэ байд­лыг “Кожеговь”-ийн үйл ажил­лагаатай холбоотой гэж үзэж байна билээ. Иймээс энэ ком­па­нийн үйл ажиллагааг зог­соохийг хүсч буйгаа илэр­хийлсэн.

-Та физикийн багш хү­ний хувьд тухайн байдал дээр цацрагийн хэмжилт, шин­жил­гээ хийсэн байх. Энэ та­лаараа яриач?
-Манай “Голомт” хөдөлгөөн Монголд уран олборлохыг эсэргүүцэж байгаа. Мөн цө­мийн энергийг ашиглахыг эсэр­гүүцэж байна.  Цаашлаад мон­гол хүн эрүүл, аюулгүй ор­чинд амьдрах эрхийг нь хангах зорилго бүхий ТББ.

Засгийн газрын нэг дүгнэлт нь   юу байсан гэхээр цацрагийн хэмжээ  хэвийн хэмжээнд байна гэсэн юм. Бид нутгийн малчдаар заалгаж хэд хэдэн газар очсон. Эхлээд хайгуулын ангид очиж  монгол хүмүүстэй  уулзсан. Үүний дараа нь одоогоос 40-өөд жилийн өмнө хаягдсан оросын овоолго гэж байдаг юм билээ. Тэнд очиж цацрагийн хэмжилт хийхэд ойролцоо нь саяхан асгасан бо­лолтой хаяг­дал шавар байсан.

Тэнд цацрагийн хэмжилт хий­хэд  зөвшөөрөгдсөн  дээд хэм­жээнээс ес дахин их бай­гаа нь гарсан. Хэмжилт хий­сэн ба­г­ажаа зургаан сарын өм­нө Гер­­ман руу явуулж, бүх батал­гаа­гаа хийлгэсэн.

-Та нар өөрсдөө хэмжил­тээр гарч ирж байгаа бүх стан­дартыг найдвартай мэ­дэж байгаа мэргэжлийн хү­мүүс биз дээ?
-Мэргэжлийн гэдэг чинь хоёр янз.  Нэгдүгээрт, би цөмийн мэргэжилтэн биш. Физикч хүний хувьд тодорхой хэмжээний цөмийн талаар мэдлэгтэй. Кожеговийн хаягдал шавар асгадаг Шар дов дээр хийсэн хэмжилтээр цацрагийн хэмжээ байвал зохих хэмжээнээс хоёр дахин их байсан. Дэлхийн хэмжээнд цацрагийн хэмжээ 0.2 байхыг хүлээн зөвшөөрдөг.

Германд бол 0.1 байдаг. Харин Шар дов дээр очиход хаягдал шаврыг тойруулж ямар ч хашаа татаагүй байсан. Газар хонхойлгож байгаад гялгар уут дэвсээд шавраа асгасан байсан л даа . Сонирхолтой  нь маш их ус тунасан байна лээ.  Хөлдсөн ус нь дээшээ тунасан байж болно. Сүүлд нэмж асгасан ч байж болзошгүй. Хоёрдугаарт, тус хаягдал шаврын ойролцоо малын мөр их байсан. Ес дахин их цацрагтай байсан газар  үхэр, тугалын мөр их байсан. Тэнд 374 гэсэн номертой өрөмдлөгийн цооног байгаа.

-Засгийн   газраас   томилогд­сон аж­лын хэсгийнхэн очоод “Кожеговь”-ийн ойролцоогоос дээж авснаас биш малчидтай уулзаагүй гэсэн гомдол гаргаж байсан. Энэ хэр үнэний ортой юм бол?
-Энэ талаар малчидтай уулзаж байхад бүгд л хэлж байна билээ. Цөмийн энергийн газраас очсон хүмүүс малчдад “Уран бол хоргүй. Та нарын идэж байгаа боорцог, өмсөж байгаа хувцас дотор чинь уран байгаа.

Бараг л талхан дээр тавиад иддэг элсэн чихэр шиг л юм байдаг гэж сурталчилсан байсан.  Аргалант багийн 20 гаруй өрх айлын малчидтай уулзахад бүгд л “Кожеговь”-ийн үйл ажиллагааг зогсооход бэлэн буйгаа илэрхийлж байсан.  Бид Улаанбадрах суманд хоёр удаа уулзалт зохион байгуулахад тус сумын  Засаг дарга, ИТХ-ын дарга, улсын аварга малчин  гээд ер нь бүгд хамтарч тэмцэнэ гэдгээ  100 хувь илэрхийлсэн.

Хуралд оролцсон малчдын олонхи нь  малын нүд өвдсөн, дотор эрхтэн толбо үүссэн, элэг, уушгин дээр нь цэврүү үүсчихсэн байгаа талаар хэлсэн. Бүр зарим нь газар дээр нь малаа гаргаад дотор эрхтэнийг  харуулж байсан.  Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийнхэн бараг айлуудаар ороогүй гэдгийг ч хүмүүс хэлж байсан. Гэтэл биднийг очиход хүмүүс бүр цөхрөнгөө барчихсан, хэцүү уур амьсгалтай угтсан.

-Засгийн газрын ажлын хэсэг иргэдээс олон төрлийн шинжилгээ авсан. Ямар ч өөрчлөлтгүй гарсан гэж хэлж байсан?
-Засгийн газрын ажлын хэсэг зөвхөн нэг зүйлд хариу гаргах гэж очсон юм шиг байгаа юм. Малчин Д.Норсүрэнгийн 22 тугал цацрагаас  болж үхсэн үү, үгүй юу гэдгийг. Тэгээд тугал цацрагаас болж үхээгүй гэсэн дүгнэлт гаргачихсан. Энэ  учир дутагдалтай. Зөвхөн нэг эрх мэдэлтэн, нэг компанид зориулж  хариулт хайсан байгаа байхгүй юу.  Гэтэл байдал ямар байсан гэхээр тэр хавийн ихэнх айлын малд нөлөөлчихсөн байна. Гамшгийн хэмжээнд хүрэх дөхчихсөн байна гэхэд болно.

Тэр хавиар явж байгаад худаг дээр очиход Гансүх гэдэг малчин малын нүд өвдсөн талаар ярьж байсан.  Д.Норсүрэн гуайнд бид очиход ямаа төхөөрч өгсөн юм. Төхөөрсний дараа элэг, уушгийг нь гаргаж ирээд харахад үнэхээр аймаар байсан. Мөн тэдний  нэг  хонь  нь  хургалж чадахгүй хурга нь дотроо үхсэн. Түүнийг гаргаж ирээд задлан хийхэд хурганы элэг хав хар болсон байсан. Мөн уушги нь толботой байсан. Энэ бол уран урагт нөлөөлж эхэлсэн байх магадлалтай гэсэн үг.

-Худгийн усаар цай чанахаар сүү  гашлаад байгаа талаар мэдээлэл малчдаас ирж байсан.  Та нар үхсэн малын сэг, ус, хөрсний дээж авсан уу. Хаана шинжлэх вэ?
-Бид цай чанахаар сүү нь гашлаад байгаа талаар сонссон. Яг газар дээр нь очоод асуусан чинь сайн мэдэх хүн байхгүй байсан. Магадгүй бид өөр айлаас нь асуугаад байсан байж магад.  Тэнд зөөвчийн нэг, хоёрдугаар худаг гэж байдаг юм билээ.  Тэр худгийн эхэнд нь өрөмдлөг хийчихсэн байгаа. Тэгэхээр худгийн ус бохирдох бүрэн боломжтой.

Бид нэлээд хэдэн газраас дээж авсан. Шар довын бохирдсон ус болон  зөөвчийн I,II худаг, Д.Норсүрэн гуайн өвөлжөөний дэргэдэх худаг зэргээс дээж авсан. Яг “Кожеговь” компанийн хажууханд “Ордгео” гэдэг өрөмдлөгийн компани байдаг юм билээ. Тэр компанийн ажилчид бас гүний ус уудаг юм байна. Тэр уснаас нь бас дээж авч ирсэн байгаа.  Эдгээр дээжүүдээ гадаад, дотоодод шинжлүүлнэ.

-Цацрагийн хэмжээ хэвийн байдлаас ес дахин их байгаа нь малын үхлийн шалтгаан болж чадах уу?
-Үүнийг мэргэжлийн хувьд би хэлж чадахгүй. Олон улсад цацрагийн байх ёстой стандарт 0.2 гээд тогтоочихсон байгаа. Үүнээс хоёр дахин их буюу 0.4 болоход л асуудал гарч ирнэ биз дээ. Тийм байхад ес дахин их байна гэдэг бол яаж ч бодсон хортой. Мэдээж сэтгүүлч та нар мал тухайн хортой нөхцөлд хэр удаан байвал үхэх үү гэж асууж болох.

Гэтэл хэдэн жилийн дараа хорт хавдар үүсэхийг тогтооход бэрх. Цацрагийн хор гэдэг чинь янз бүр. Нэгдүгээрт цацраг, хими, хүнд металлын гээд олон төрөл. Эдгээрээс хордох нөхцөл нь агаар, тоосонцороор дамжина. Тоосонцороор гэхэд хамрах хүрээ хязгааргүй болж таарна. Нэгэнт Кожеговь  салхин дээр байгаа бол 100 км-ийн зай бол юу ч биш болж таарна. Хэрэв тэнд асуудал  байгаа бол хордох нөхцөл хязгааргүй болчихож байгаа юм. Энэ нь Зүүнбаян, Аргалант баг бус цаашлаад Улаанбадрах сум, аймгаараа хүртэл хордох боломж бий болно.

Хоёрдугаарт, хөрс, гүний усаар дамжих юм бол ундны ус хэрэглэж байгаа иргэд, мал  хордох боломжтой. Би энд яг цацрагаас болж тэгсэн гэж хэлэхгүй. Яагаад гэвэл баттай мэдэхгүй байна. Ерөнхийдөө байдал эвгүйтсэн байна гэдгийг л яриад байна.

-Та бүхэн Кожеговийн удирдлагуудтай уулзаж 374 дүгээр цооногт байдал ийм байгааг тус хайгуулын ангийн Байгаль орчны ажилтанд уламжилсан уу. Үхсэн малын сэг зэмийг шувуу идэхгүй байна гэж малчид ярьж байсан. Энэ талаар?
-Энэ бол үнэн. Биднийг үхээд 10, 20 хонож байгаа гэсэн хурга, ишигний сэг дээр очиход бүтнээрээ байсан. Шувуу, нохой нүдийг нь ч ухахгүй байна гэж байсан. Үүнийг Аргалант багийнхан бүгд хэлж байсан.

Мөн Зүүнбаян сумын малчин айлд очиход ч яг л дээрх байдал ажиглагдсан.  Биднийг очсоны дараа Кожеговь нийгмийн ажилтантай болсон гэсэн. Тэрбээр 374 номертой цооногийн ойролцоох орчныг хашаагаар хамгаална гэдгээ мэдэгдээд байгаа.

Манай ажлын хэсэг Засгийн газрын дүгнэлтийг эсэргүүцэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Хайгуулын ангийн дарга Түвшинтулгаас хэрвээ танай компанийн технологийн алдаанаас болоод хүн, мал хордвол “Арева” хариуцлага хүлээх үү гэхэд “Үгүй. Засгийн газар хариуцлага хүлээнэ. Бид хүлээхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр энэ ажлын цаана захиалагч байна гэж ойлгогдож байгаа юм.

-Ураныг хүхрийн хүчлээр уусган олборлох аргыг олон улсад хэрэглэхээ больсон. Учир нь гүний усанд хүхэр алдсан гэж та ярьж байсан. Ямар улсад ийм зүйл болсон юм бол. Тодорхой жишээ дурьдаач. Одоо “Кожеговь” компани яг энэ аргаар уран олборлох гээд хайгуул хийж байгаа шүү дээ?

-Ураны газрын гүнд хайлуулж авах аргын эрсдэл бол гүний усыг бохирдуулах юм. Xүхрийн хүчлээр хайлуулсан уран агуулсан чулуулгийг гүний усанд нийлүүлэхгүй байлгаж чадах баталгаа байхгүй юм.

Энэ аргаар уран олборлосон бараг бүх тохиолдолд гүний усны найрлага олборлолтоос өмнөх хэмжээгээ алдсан байдаг нь энэ аргаар 100 хувь байгальд халгүй уран олборлоно гэж байхгүйг батлаад байна. Жишээлбэл,  Болгар улсад энэ аргаар уран олборлосноос цацраг идэвхит ба хүнд металлууд орчинд тархсанаас тэнд газар тариалан эрхэлж болохгүй болсон. Мөн   Украйнд энэ аргыг хэрэглэдэг газрын орчинд хийсэн усны шинжилгээгээр сулфатын хэмжээ маш өндөр байгаа нь тогтоогдсон. Ундны усны PH=7 байх ёстой байхад тэнд PH=н2 гарсан байдаг.

Чех улсын Страж под Ралскэм гүний усыг маш өргөн хэмжээгээр бохирдуулсан. Тухайн аргаар уран олборлоход гүний ус бохирдуулахаас гадна өөр аюул бий. Энэ нь газрын дороос гаргаж ирсэн чулуулаг шавраас ураныг ялгаж авах явцад агаарт цацагдах Радон хий болон үлдэгдэл, хаягдал ялгарах шавар юм. Газрын гүнээс гарч ирсэн эрдэс дотор молибден, ванадиум, селен, төмөр, хар тугалга, хүнцел зэрэг хүнд металлууд хамт дагалдан газрын хөрсөнд дээр гарч ирдэг. Ураны чулуулгийн зөвхөн 0.01 хувь нь  нь уран  гэвэл 99.99 хувийн хаягдал ялгарна. Монголынх дунджаар 0.17 юм юм билээ.

Энэ хаягдал бол хүчил агуулсан бусад бодисууд цөөрөм болж үлдээд, ууршаад салхиар хийсэн байгальд тарна. Дээрээс нь хамгийн ноцтой нь энэ аргаар уран олборлоход эргээд нөхөн сэргээх боломжгүй. Дэлхий дээр тийм технологи огт байхгүй. Газрын гүнд байгалийнхаа жамаар байсан ураныг салгаад авчихлаа. Тэгэхээр тэндээ бүх цацраг идэвхт бодис идэвхжинэ. Түүнийг намдаана гэж байхгүй. Үндсэндээ газрын гүнд нь мөнхөд асаагаад орхичихож байгаа байхгүй юу. Хоёрдугаар аюул нь гүний усанд цацраг ойрхон байвал бохирдуулна. Тэгээд уран олборлосон, хайгуул хийсэн компани өрөмдсөн газраа үхмэл орчин боллоо гээд л хаяад явдаг.

-Саармагжуулах арга гэж байхгүй юу?
-Ер нь бол саармагжуулна гэдэг чинь нөхөн сэргээлт биш. Тэгээд цацраг идэвх нь идэвхжсэн байхад саармагжуулна гэж хэзээ ч байдаггүй. Нэгэнт хөнгдөгдсөн бол олон мянган жилээр цацраг ялгаруулаад л байж байна гэсэн үг. Нөгөө талаар хүхрийн хүчил гэдэг чинь идэмхий бодис. Тэгэхээр цооногт ашиглаж байгаа төмөр хоолойг идэх боломжтой. Хэрвээ идчихвэл цоорно. Цоорлоо гэвэл хүхрийн хүчил хөрсөнд шингэх аюултай. Уг нь шүлтийн уусмалаар уран олборлох арга байдаг юм гэсэн. Тэр нь арай дээр.

Гэхдээ олон улсад хүхрийн хүчлээр л уусгаж авдаг аргыг голчлон ашигладаг.  Газрын гүнээс хүхрийн хүчлээр уусгаж олборлох арга нь ил уурхайгаас арай аюул багатай. Ил уурхай бол бүх зүйлийг нь ил гаргаад тавьчихдаг. Гүнийх бол дор нь орхичихно. Харин ямар нэгэн онгорхой байх юм бол цацрагын ямар нэгэн асуудал гарч ирэх нь тодорхой.

-Энэ олон хөдөлгөөнүүд цаашид ч гэсэн энэ асуудалтай тэмцэнэ гэсэн. Яг ямар үйл ажиллагаа явуулах гэж байна?
-Одоо манай хоёр хүн Улаанбадрах суманд ажиллаж байгаа. Тэнд багийн нэгдсэн хурал болсон. Биднийг очих үед багийн хурал нь болоогүй байсан. Хурлыг нь хүлээнэ, наашлуулна гэхээр бага зэрэг төвөгтэй байсан. Хөдөөгийн малчдыг цуглуулах хэцүү. Тиймээс бид энд хэвлэлийн бага хурал хийлгэчихээд хоёр хүнээ дахиж явуулсан юм. Манай хүмүүс тэнд долоо хоног ажиллана.

Эхний ээлжийн мэдээгээр Улаанбадрах сумын иргэдтэй уулзаж, санаа оноогоо хуваалцсан гэсэн. Дараа нь гуравдугаар багийн иргэдтэй уулзана. Тэд энэ асуудлыг 100 хувь эсэргүүцнэ, хамаг байгаагаа зориулна гэсэн. Яагаад гэвэл тэр хүмүүс гурван зүйлээр хохирчихоод байгаа юм. Мал эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон. Хамгийн гол нь тэд сэтгэл санааны хувьд их дарамттай байгаа. Айдастай, урам зориггүй болсон. Хуц, ухна тавих сонирхолгүй болж. “Би тэмээ өсгөе гэж бодож байсан. Одоо ямар ч сонирхолгүй болчихлоо” гэж ярих малчин ч байна.

Тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө санаа зовохгүй байгаа. Үр удам гэж байна. Хэрвээ цацрагийн хор байгаа бол 1, 2, 3 дугаар үе гээд л явчихна. Ерөнхийдөө албаны хүмүүс тэр хавийн малчдыг шинжилгээнд хамруулаад байгаа юм билээ. 30 хүнээс элэгний биохимийн шинжилгээ авахад 15 нь маш их өөрчлөлттэй гарсан гэсэн. Түүндээ маш их санаа зовж байсан.

-Засгийн газрын ажлын хэсгийнхэн селен энэ тэр гээд хүнд металлын талаар яриад байсан. Тэр бодисууд нь малыг үхэлд хүргэдэг юм уу?
-Хүхрийн хүчлээр уран уусгахад зөвхөн ураныг нь гаргаж ирэхгүй шүү дээ. Тэр газрын гүнд байгаа тори энэ тэр гээд бүх л металл, бодисыг гаргаж ирнэ. Хүхрийн хүчил чинь идэмхий бодис. Уг нь манай улс хөрсөн дээрх селений агууламж багатай орон гэдэг юм билээ. Тэгвэл хөрсөн доор их байсан байж болох талтай шүү дээ.

Түүнийг нь хүхрийн хүчлээр уусгаж гаргаж ирээд, устай хамт шаврын цэг дээр хаячихаар ус нь ууршаад, селен нь үлдсэн байх магадлал байж болно. Ингээд селен өндөрссөн байх магадлал байгаа. Тэгээд үхсэн тугалнууд тэр уснаас нь уусан, шавраас долоогоод үхсэн ч юм бил үү, яаж мэдэх юм. Тэгээд одоо шинжилгээгээр илрээд байж болох. Хэрвээ тийм байвал “Кожеговь” бас л буруудана.

Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn


Viewing all 579 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>