Quantcast
Channel: П. Батжаргалын интернет ертөнц
Viewing all 579 articles
Browse latest View live

Д.Пүрэвдорж. Хар цас /Найраглал/

$
0
0

/Найраглал/

Эхлэл

….Энэ дайний эхэнг зурвал

Эрх чөлөөний эрлэг болж

Хар өдрийн халуун булшинд

Хасан дээр суусан хэрээ байна

1

Гучуулаа бид гучин ээжтэй

Гучуулаа бид гучин аавтай

Гучуулаа бид гучин нэртэй

Гучуулаа бас гучин гэртэй

Гучуулаа дөчин нэгэн онд

Гучуулаа дөнгөж  найман насандаа

Сурагчийн цүнхийг хоёрдугаар дайнтай

Сургууль руугаа үүрч явсан юм

Тэр цагт, манай нутаг

Тэнгэр цэлмэг нартай байсан ч

Амьтны царайг шөнийн үүл шиг

Алсын дайны сүүдэр дарсан юм

Гучуулаа бид ийм л үед

Гучин шувуу шиг ижилдэн дасаж

Амьдралаараа энэ найраглалын

Анхны мөрийг бичсэн юм даа

Өглөөн нар руу нэгэн цонхтой

Өөрийн нар руу хоёр цонхтой

Гурван цонхоор манай ангид

Гучин дэвтэрт нар тусна

Эх орноо түүгээр үзэж

Энх орчлонг түүгээр хүсэж

Гурван цонх минь тэр ангидаа

Гурван сайхан мэлмий байлаа

Тэгээд ч би түүгээр туссан

Тэргэл нарны сайхан туяанд

Эрдэнийн зургаан үсэг хэлхэж

“Эх орон” гэж бичсэн билээ.

 

2

Энд монголийн гучин хүүхэд

Энх нарны сайхан туяанд

Эрдэнийн зургаан үсэг хэлхэж

“Эх орон” гэж бичиж байхад

Улаан арми газар дээр

Улаан арми тэнгэр дээр

Улаан арми усан дунд

Улаан арми цусан дунд

Хорвоо ертөнцийн хувь заяаг

Хоёр миллиард хүн ардтай нь

Хойч үе, хожмын маргааштай нь

Хоёрдугаар дайнд үүрч орсон юм.

Орос цэрэг өнөр олуулаа

Ой мод шиг өндийн босож

Бохирч сөхрөх өвдөггүй юм шиг

Босоогоороо үхэж байсан юм

Бод л доо тэр дайны талбарт

Борооны дусал газарт уналгүй

Шивээлсэн жадны үзүүрт бутарч

Шинелийн хормойд хатаж байсан юм

Өвс ногоо тэр газар

Өлмий дороос өндийх завгүй

Хаврын цэцэг зуур хатаж

Халуун зунаар шувуу буцсан юм

Өрнө европыг шир шир хийтэл

Өлмий дороо хэрчиж байсан

Гурав дахь рейхийн төмөр цэргийн

Гутлийн ул улаан байсан юм.

Хар арми, фашистийн арми

Хар үхлээр тугаа тахиж

Дайзтай сумаа амиар солин

Дайсан тэгэхэд давшиж байсан юм

Хад хүртэл хайлж шатсан

Халуун төмрийн үер дунд

Хаалга бүхнийг үхэл балбасан

Харанхуй тэр аймшигт шөнө

Эрсдэн унасан орос цэрэг

Эрэлхэг Брестийн  хананд харин

“Эх орныхоо төлөө” гэж

Эцсийн цусаараа бичиж билээ.

3

Эрсдэн унасан орос цэрэг

Эрэлхэг Брестийн ханан дээр

“Эх орныхоо төлөө” гэж

Эцсийн цусаараа бичиж байхад

Анги минь буун дуугүй ч

Алсийн нэгхэн фронт болж

Гучин хонгор зүрхэндээ бид

Гуниг хорсол тээж явлаа

Хар дайн харагдахгүй мөртлөө

Харандаа цаас гараас булааж

Шилэн савтай бэх хуурайлж

Ширээн дээрээс дэвтэр хураалаа

Дайн бас дайралдахгүй мөртөө

Даавуу дээлийн өнгө хуулж

Улаан хүнс, ногоон цайны

Уутыг хүртэл эргүүлж гөвлөө

Хорвоогын өнгө ч хав хар

Хоол унд ч хав хар

Хүнд хэцүү тэр цагт

Хүний сэтэл л цагаан байлаа.

Дэрээ мартан гучин ээж

Дэнгийн гэрэлд нойроо хулжааж

Өлгийн арьсаар бэлгийн бээлий

Өндгөө шивэн оёж суулаа

Адуугаа хураасан гучин аав

Агтныхаа манлайд амгай хүргэлгүй

Хань нөхдөдөө ялалт ерөөн

Хадгаа дэлгэн барьж байлаа

Монгол хүний сэтгэл санаа

Морио хөлөглөн фронтод дайрч

Улаан армийн хадааж байсан

Уриан дунд хангинаж байлаа

Ангийн минь гурван цонх

Арван хоёр нүдтэй байлаа

Арван хоёр шилэн гэгээвчээр

Алтан нар тусдаг байлаа

Наймыг нь тэгтэл дайн хагалж

Наамал мод цаас хадлаа

Дөчин гурван оны нарыг

Дөрөвхөн гэгээвчээр туссан

Тэнгэрийн нарны туяан дээр

Бид мөн гучин дэвтэртэй

“Бид ялна” гэж бичиж билээ.

4

Наймыг нь алдсан дөрвөн гэгээвчээр

Нарнаас олдсон төдхөн туяанд

Биднийг харин гучин дэвтэртээ

“Бид ялна” гэж бичиж байхад

Улаан арми газар дээгүүр

Улаан арми тэнгэр доогуур

Улаан арми усан дээгүүр

Улаан арми урагшаа давшлаа.

Хар армийн савхин гутлын

Ханзархай хоншоор цаашаа харж

Өрнө дорны өргөн фронтоор

Өсгий нь харин гялалзаж байлаа

Оросын гуталчин олон ч гэлээ

Харин тэдний гутлын ханзархайг

Хатгаж суух зав байсангүй

Дайн дайндаа энэ дайнд

Далай бараг буцалсан биш үү

Хорьдугаар зууний бүх төмрөөр

Хоёрдугаар дайн буудсан биш үү

Уулыг тал болтол дайтаж

Улаан арми дайтсан бус уу

Усыг гал ноцтол дайрч

Улаан арми дайтсан бус уу

Хамгаар оросын уудам нутгаас

Харийн дайсныг урсгаж байсан

Уулын тэр их үер дунд

Улсын минь давалгаа байлаа

Оросын тэнгэрээс дайсныг намнасан

Огторуйн түмэн далавчин дунд

Ардын минь овог нэр

Алдрын нэгэн жигүүр байлаа

Дайсныг бүх замаар элдсэн

Дайны их хүрдэн дугуйнд

“Хувьсгалт монгол” танкийн цувааны

Хуягт гинж эргэж байлаа

Дээлтэй хүн тэсэмгүй эулаанд

Дэлтэй сум шиг монгол морьд

Эр цэргийн алтан амийг

Эмээл дээрээ өргөж явлаа

Тэгэвч дайны хамгийн хүндийг

Тэнд хэн үүрч явлаа?

Давших ухрах хоёр замдаа

Дайсан дайсагнаж чухам яалаа

Үнээн, фронтын ганцхан алхам

Үхэл амьдралын гацаа байлаа

Дайзанд байгаа сум бүхэн

Дайсантай солих барьцаа байлаа

Тэнд хүн яаж явсныг

Тэнд хүн яаж  зовсныг

Олон жилийн дайн туулсан

Орос цэрэг л сайн мэднэ

Тэгээд ч Брестэд улаан армийн

Тэргүүн анги тэврэлцэн уулзахад

Цэрэг бүхэн нууцаа алдаж

Цэнхэр нүдэндээ нулимстай байсан юм

Тэр шөнөдөө дарга цэрэггүй

Тэмдэглэлийнхээ дэвтрийн дараагийн хуудсанд

Брестийг улаан харандаагаар дугуйлж

Берлин хүртэл улаан сум татсан юм

5

Гучуулаа бид гучин ээжтэйгээ

Гучуулаа бид гучин аавтайгаа

Гучуулаа бид гучин нэрээрээ

Гучуулаа бас гучин гэрээрээ

Гучуулаа дөчин нэгэн оноос

Гучуулаа дөрвөн жилийн турш

Хүчирхэг улаан армитай хамт

Хүний дайсантай тулалдсан юм

Энэ дайн хар дарины

Хав хар цас байлаа

Энэ дайн хас мэсний

Хав хар цас байлаа

Таван сарын есний нарыг

Улаан арми авчраагүй бол

Тас хар энэ цас

Уужим орчлонг дарах байлаа

Ангийн маань гурван цонх

Арван хоёр нүдтэй байлаа

Арван хоёр шилэн гэгээвчээр

Алтан наран тусдаг байлаа

Энэ нь цонхны гэрэлд бид

Эх л нутгаа  харж, хайрлаж

Эрдэнийн зургаан үсэг хэлхэж

“Эх орон” гэж бичсэн байтал

Арван хоёр шилэн гэгээвчнээс

Арван нэг нь харанхуй болж

Дөчин таван оны хавар

Дөнгөж ганцхан үлдсэн юм

Үнэндээ түүнийг улаан арми

Үлдээж бидэнд өгөөгүй бол

Хав харанхуй болох байсан юм.

Хар цас булах байсан юм

Тэгээгүйн их заяа түшиж

Тэр ганцхан гэгээвчээр тусаж

Гадаа гэртгүй мишээж байсан

Гал улаан нарны туяанд

Дайсан дарсан цэрэг эр шиг

Дарвисан сэтгэл зэрэг хөөрч

“Бид ялав” гэж бичсэн юм

Бид үнэхээр ч ялсан юм

Ялгуусан баатар зөвлөлтийн армийн

Яруу алдарт ялалтын баярыг

Алсын нэгхэн фронт байсан

Ангидаа бад бас хийсэн юмаа

 

Төгсгөл

….Энэ дайны эцсийг зурвал

Эвдэрсэн хас уландаа гишгэж

Элгэндээ олон хүүхэд тэвэрсэн

Эрэлхэг улаан цэрэг байлаа.

 

 



Д.Пүрэвдорж. Тэмүжин

$
0
0

 

Тэмүжин – нумын хөвчнөөс төрөөгүй юм

Тэмүжин – сумын зэвнээс гараагүй юм

Тэмүжин – Өэлүн эхээс төрсөн юм

Тэмүжин – өрлөг түүхээс гарсан юм

Амар заяа хомс доголон нулимст хорвоод

Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд

Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч

Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм

Ооны халиун зоо шиг халхын саруул талд

Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм

Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас

Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм

Эх орноо өмургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж

Тулгар тчилсөн гурван хасгийн хүрээлэнг

Элгэн өрийн баганыг хорол тоононд өргөн

Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм

Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт

Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж

Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд

Хөө хуяг нөмөрсөн Их Монгол дэвсэн юм

Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархалж

Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж

Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт

Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм

Хөх монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж

Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм

Хөлөг морьдын туурай өрнө дорныг цөмлөж

Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм

Тиймээ, дайны мөрөөр цагаан сүү урсаагүй

Тиймээ, дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй

Тиймээ, Чингис өндөр Алтайд зартай юм

Тиймээ, Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм

Хойч үедээ тэр хар буруу санаагүй

Хорин лангийн их гачаалд хатан Онон ширгээгүй

Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан

Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан

Ямар ч байсан Чингис хаан-гарьд шиг хальж

Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм

Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд

Ган сэлэмнийхээ ирээр МОНГОЛ гэж бичсэн юм

Чингис – нумын хөвчнөөс төрөөгүй юм

Чингис – сумын зэвнээс гараагүй юм

Чингис – Өэлүн эхээс төрсөн юм

Чингис – өрлөг Монголоос гарсан юм

 

 


Ахмад орчуулагч Г.Аким: Би ямар сүрхий сургаал айлддаг Н.Багабанди биш /Инээв/. Ер нь монголчууд оюуныг дээдлэх хэрэгтэй.

$
0
0

2009/05/13

Г.Аким: Би ямар Багабанди биш (Ярилцлага)

Манай энэ удаагийн дугаарт АНУ-ын Сан-Францискод төвтэй ЮНЕСКО-гийн соёрхолтой дэлхийн соёл урлагийн Академийн гишүүн, Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч, Улсын төв номын сангийн захирал Г.Аким уригдлаа. Тэрбээр “Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь”, “Тэнгэрийн нохой”, “Бурхан шашны англи-монгол, монгол англи толь”, “Сэтгэлийн тахилгат уул буюу Хатагины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу” зэрэг олон арван ном, Р.Рупен / Америк/-ийн “XX зууны монголчууд”, “Ч.Чемберс / Англи/-ийн “Чингис хаан”, Г.Маркес /Колумб/-ийн “Зуун жилийн ганцаардал”, ” Ч. Айтмотов /Киргиз/ -ийн “Цаазын тавцан”, “Дээрхийн гэгээнтэн Далай багшийн билиг сургаал” зэрэг олон арван ном хөврүүлж, номд дуртай хүмүүсийн оюуны цангааг тайлсан их эрдэмтэн билээ. Ингээд эрдэмтний яриаг уншигч танаа хүргэе.

-Монгол хүн байхын үнэ дэлхийн мэдээ цэнэ юундаа оршдог вэ?

-Аль ч үндэстэн угсаатан болж төрсөн хүн бүхэн л үнэ цэнэтэй байна шүү дээ. Үнэ цэнэгүй хүн гэж байхгүй. Хүн болж төрнө гэдэг манай бурханы шашны ойлголтоор зүүний үзүүрт шин будаа тогтохтой адил гэж үздэг. Тэгээд хүн болж төрнө гэдэг бол гайхамшиг юм даа.

-Төрж өссөн нутаг ус, аав ээжийнхээ талаар дурсамжаа хуваалцаач?

-Би Дорнод аймгийн Матад суманд Тэмээт гэдэг газар төрсөн. Сумын долоон жилийн дунд сургуульд орсон. 1961 онд дунд сургуулиа төгссөн. Би аавын ганц хүү. Харин эхээсээ бол олуулаа. Аав маань намайг номд дуртай болгосон. Аав минь намайг ном л уншуулж сургасан. Өөрөө бага ангийн багш байлаа. Тэр үед дөнгөж шинэ үсэг рүү шилжиж байсан болохоор ном их ховор байлаа шүү дээ. Би санадаг юм аа. “Зоригт жуулчин” гэдэг ном уншсан юм. Тэр номд хоёр хүүхэд зуныхаа амралтаар аялалд яваад агуйд хорогдож байгаа талаар гардаг юм. Тэр номыг уншиж, номын баатар шиг үргэлж аялж явахсан гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Сүүлд аав маань нэг том хүрэн ном авчирч өгөөд унш гэсэн юм. Тэр нь Сталины боть байв. Би ч уншсан. Тэгээд ааваа би энэ номыг сайн ойлгохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн хоёр гурван удаа унш. Тэгвэл ойлгодог юмаа гэсэн. Түүгээр аав маань намайг ном унших дадлагатай болгосон. Аав маань намайг ном хурдан уншдаг болгох гэсэн л санаатай байж гэж одоо боддог юм.

-Оюутан ахуй цагаасаа орчуулга хийж эхэлсэн үү?

-1961 онд УБИС-д Орос хэл, утга зохиолын ангид орсон. Гуравдугаар курсээсээ орос хэл жаахан гадарладаг болоод орчуулга оролдож эхэлсэн. Элдэв юм орчуулаад радио, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн,” “Хөдөлмөр” сонины газраар гүйдэг болсон. Орчуулсан мэдээллийн маань зарим нь хэвлэгдэнэ. Зарим нь үгүй. Тэгээд шагнал гэж тав арван төгрөг авдаг байлаа. Энэ нь оюутны амьдрал ахуйд хэрэгтэй шүү дээ. Энэ нь орчуулах дадлага суухад ихээхэн тус болсон доо. Харин яг уран зохиолын орчуулга руу оруулсан хүн бол манай Соёлын гавьяат зүтгэлтэн Амар гуай юм. Тэр хүн л надад өөрийнхөө номыг өгч уран зохиолын орчуулга хэмээх их айлд хөтөлж оруулсан даа. Тэр үед дуртай хүн ном орчуулдаггүй байлаа. Эхлээд туршилтын хоёр гурван хуудас юм орчуулуулахаар өгдөг. Тэр нь болвол орчуулах зөвшөөрлөө ерөнхий редактороос авдаг байлаа. Амар гуай “Ундаассан тэнгэр” гэдэг номыг надад авчирч өгч хэдэн хуудас орчуулуулан шалгаад ерөнхий редактор Содномдаржаа дээр дагуулж орж зөвшөөрөл авч өгөөд орчуулж дууссан хойно нь өөрөө ариутгасан.

-Багшийнхаа талаар дурсамж хуваалцаач?

-Б.Ренчин багшийн номоор л хүмүүжсэн хүн. Тэр их хүнтэй хоёрхон удаа утсаар ярьж, нэг удаа л лекцэнд нь сууж үзсэн. Ренчин багш маань лекцээ их аяархан ярина. Хүмүүс тэр лекцийг нь сонсохын тулд чив чимээгүй суудаг байлаа. Багшийн яриа сонсогдохгүй байхаар нь нэгдүгээр эгнээд хажууд нь ойрхон сууж сонсоно. Би утсаар хоёр үг асуусан юм. За чи утсаа барьж бай гээд л нэгийг нь соёрхол, нөгөөг нь ловон гэж хэлж байсан. Францаар, англиар, оросоор ийм л юм байна гээд л их сүрхий хэлж өгнө. Утсаар ч гэсэн их аяархан ярина. Утсаа чихэндээ нааж байгаад л багшийнхаа яриаг хичээнгүйлэн сонсдог байлаа.

-Танай номын сангийн өмнө босгосон билгүүн номч Б.Ренчин багшийн хөшөө санаанд тань хэр нийцэв?

-Үнэнийг хэлэхэд санаанд хүрээгүй шүү. Угтаа баярын болгох гэж байсан хөшөө. Сэтгэлийн хөдөлгөөн, тэмүүлэл, чадлын хувьд жинхэнэ уран баримал байсан. Хүүхдүүд нь хийнэ гээд оодон дээлтэй өвгөн тавьчихсан л даа. Би эсэргүүцээд яахав.

-Таны амьдралдаа баримталдаг зарчмыг сонирхмоор байна?

-Би амьдралынхаа туршид худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй номынхоо мөрийг хөөж ирсэн.

-Төв номын сангаар өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Ер нь монголын оюунлиг хүмүүс бүгд л манайхаар үйлчлүүлсэн байх. Өдөрт 400-гаад хүн үйлчлүүлдэг. Сүүлийн үед уншигчдын тоо өсч байгаа.

-Та багш хүн. Тэр дундаа сэтгүүлч шавь олонтой гэж сонссон?

-Тийм ээ. Сэтгүүлч, орчуулагч гээд олон бий. Нэг их шавь нартаа зааж зөвлөөд байдаггүй. Хичээл номоо давтахгүй байгаа оюутныг жаахан өмхий үгээр утдаг /Инээв/. Би “Соёл Эрдэм” дээд сургуульд сэтгүүлчийн ур чадвар зааж байсан.

-Ур чадвар гэснээс өнөөгийн сэтгүүлчдийн ур чадвар, ёс зүйн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хөөрхийлөлтэй л гэж хэлнэ. Төрлөх хэлээ бүрэн гүйцэд мэдэхгүй. Дандаа хүний хар талыг харж явна. Хүний сайн сайхныг олж харахгүй. Харахыг ч хүсдэггүй. Амьдралын сайн сайхныг нь олж харахгүй мууг нь л бичвэл хүн уншдаг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Хүнийг доромжилж гомдоосон зүйл эрээчих юм даа. Олигтой эрээчвэл яахав дээ. Хүнийг алдаатай зүйлийг шүүмжилж болно. Гэхдээ хүнийг гүжирдэж болохгүй. Аливаа мэдээллийг сонсоод баримтгүйгээр бичиж болохгүй. Заавал шалгах хэрэгтэй л дээ. Эх сурвалжгүй зүйл их бичиж байна. Ийм хүн сэтгүүлч биш. Монголын сэтгүүл зүй энэ байдлаасаа гарч эрүүлжих байх гэж найдаж байгаа.

-Эдийн засгийн хямрал монголд нүүрлэлээ гэж амтай хүн ярьж байна. Миний бодлоор эдийн засгийн биш, оюуны хямрал нүүрлэлээ гэж боддог. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлэлгүй яахав. Үнэхээр бодож сэтгэх нь тун охорхон болжээ. Энэ бол оюуны хомсдол юм. Хүний хар талыг хайж байгаа нь оюуны хомсдол шүү дээ. Өнөөдөр тэр хүн монголынхоо төлөө юу хийж бүтээснийг нь ойшоохгүй. Энэ хүнийг өөлчихөөр юу байна вэ гэж л мөшгидөг бололтой дог. Бас шинэ зүйл хийж бүтээж байгаа залуучууддаа урам хайрламаар . Гэтэл тэднийг унагах гэж зүтгэх юм. Мөн хийдгээ хийчихсэн хүний нэр хүндээх гутаах гэсэн оролдлого бас байна. Энэ бол сэтгүүлч хүнд байж боломгүй чанар. Харин тухайн хүн авлигад өртдөг ч юм уу, янз бүрийн буруу зүйл хийвэл зөв шүүмжлэх хэрэгтэй.

-Энэ оюуны хомсдолоос гарах ямар гарц байна?

-Ном уншихгүй байна. Дарга нар нь ч гэсэн ном уншихгүй. Ном уншихгүй бол оюуны хомсдолоос гарахгүй. Би зарим дарга нарын ярьж байгааг сонсохоор заримдаа инээд хүрмээр, ой гутмаар, санагдах юм. Тэр дарга нарын монголоор ярьж байгааг нь сонсохоор чихээ бөглөмөөр болох юм аа.

-Тэгвэл сэтгүүлч хүн ямар байх ёстой юм бэ?

-Сэтгүүлч хүн заавал тийм байх ёстой гэсэн хэмжүүр байхгүй л дээ. Тэр хүн оюуны цараа, бичгийн чадал, хүн чанар л мэднэ шүү дээ. Сэтгүүлч хүн маш хүнлэг байх ёстой. Манайд сэтгүүлч хүн хүнлэг чанараа алдчихаад байна.

-Амьдралынхаа хамгийн сайхан дурсамжаа хуваалцаач?

-Хүний амьдрал тэр чигээрээ дурсамж байдаг. Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй л дээ. Гэхдээ аливаа зүйлд оюуныхаа үүднээс хандахгүй зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнд баригдвал хэцүү л дээ. Яахав зарим юманд баярлаж, гуньж, гутаж л байдаг. Баярласнаа, гуниснаа амархан мартдаг хүн дээ.

-Таны ханийг бас эрдмийн хүн гэдэг. Гэр бүлийнхээ талаар сонирхуулаач?

-Тийм ээ. Бид хоёр Багшийн дээд сургууль хамт төгссөн. Нэгдүгээр сургуульд орос хэлний багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Гайгүй сайн багш байсан. Хоёулаа оюутан байхдаа гэр бүл болоод гурван хүүтэй болсон. Миний хань чинь дархан бэр байхгүй юу. Гурван хүү түрүүлсэн эх хүнийг монголчууд дархан бэр гэдэг шүү дээ. Дундах хүүгээ бид хоёр хүний гарт үрэгдүүлсэн. Хүний амьдралд зовлон жаргал хосолдог. Бидэнд ч гэсэн жаргал зовлон ээжилж л байсан. Хань минь надад их нэмэр болдог. Бурхан надад тэр сайн хүнийг л заяасан. Би гэдэг амьтан хоол хийдэггүй, гэр шүүрддэггүй, юм угаадаггүй. Дэлгүүр явдаггүй. Миний хөгшин энэ бүхнийг л хорин хэдтэйгээсээ өдийг хүртэл энэ бүх ажлыг зохицуулдаг даа. Одоо бид таван ачтай. Тэднийгээ гадаад хэл сураад жаахан юм оролдох болов уу гэж найдаж суугаа. Манайх хоёрхон өрөө байртай. Тэндээ дөчин жил сууж байна даа.

-Үр хүүхдүүдээс тань орчуулга хийдэг хүн бий юу?

-Бий бий. Том хүү маань ТМ телевизэд орчуулагч хийдэг. Нөгөө хүү маань зураач. Гэхдээ одоогоор энэ ажлаа хийхгүй барилга бариулна гэж явж байгаа/инээв/.

-Ардын уран зохиолч Т.Галсан гуай УИХ-ын гишүүдийн үгийн “бөөс”-ийг түүмээр байна гэж байна лээ?

-Тэр үнэн байх аа. Манай Т.Галсан түүнэ биз дээ /Инээв/.

-Орчуулгын залуу эрдэмтэд яагаад орон уран бүтээл хийхгүй байна вэ?

-Орчуулгын залуу үе гэж бараг алга. Орчуулгын онол сонирхож байгаа хүн ч алга. Зарим нь цээжний бангаар элэг эмтэрмээр зүйл хийх юм аа. Би дэлхийд алдартай зохиолчдын номын орчуулгыг заримдаа хардаг. Тэгэхэд үнэхээр хачин зүйл хийсэн байх юм байна. Редактор ч үгүй ном байх юм. Энэ нь манай Ренчин багшийн хэлснээр цаад зохиолчийнхоо махыг идэж байна шүү дээ. Нөгөө талаас монгол хэл, уншигчийнхаа махыг идэж байгаа хэрэг. Монгол хэлээ, уншигчаа хүндэтгэх гэдгийг огт мэдэхгүй юм. Монгол хэлний гол найруулга зүй, монголоороо найруулах ёс гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Хэдэн үг цээжлээд болчихдог юм шиг санаж байгаа юм. Иймэрхүү орчуулга зөндөө гарч байна.

-”Өөрийгөө олох” гэж юу вэ. Таны хувьд хэзээ өөрийгөө олсон бэ?

-Би эхээс гарахдаа л өөрийгөө олсон гэж боддог. Харин юм хийж сэтгүүл зүй, орчуулга руу орсноос өөрийгөө олсон гэх юм бол 1960-1970 аад он юм даа.

-Монголын залуусын ихэнх нь харийн орныг зорьж байна. Ид сайхан хийж бүтээдэг залуу насаа харийн оронд үдэж байгаад би их харамсдаг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Эдийн засагтай л салшгүй холбоотой. Эх оронд нь боломжийн цалинтай ажил олддог бол юу гэж харийн орныг зорих вэ дээ. Гадагшаа явахаас өөр аргагүй болоод л явж байгаа. Үнэндээ би тэр залуусыг буруутгаж чаддаггүй. Өчнөөн баялагтай байж хоёр сая гаруйхан хүн амаа тэжээж чадахгүй төр засгийг яалтай билээ. Юу л бол юу манайд байна шүү дээ. Гэтэл сайхан залуучуудаа харийн оронд явуулчихаад оронд нь хятадаас ажиллах хүч гуйж байгаад харамсдаг. Гэхдээ тэр залуучууд хэзээ нэгэн цагт Монголдоо эргэж ирэх байх аа. Гэвч энд ирээд ажил олдохгүй дахиад буцахаас гэж байгаа залуучууд зөндөө л байна шүү дээ.

-Хямраад байгаа нь төр засагтай холбоотой юу?

-Дэндүү үрэлгэн байна. Өнгөрсөн хоёр сонгуульд байдаг мөнгөө зарсан. Монголчууд маань нам гэж хоёр тиймээ болох юм. Манайхан хүнээ биш намаа сонгоод байх юм аа. Бид хамгийн ухаантай хүнээ төр засгийнхаа удирдлагаар сонгох хэрэгтэй. Юу ч хийж чадахгүй, нүдээ цавчаад л суудаг гишүүд зөндөө л байна шүү дээ. Монголчууд минь жаахан ухаараасай. Нам юу ч биш шүү дээ. Монгол түмэн байх ёстой. Нам тарахдаа тардаг. Жишээ нь Гүндалайгийн нам гэхэд л хэд тарж хэд нийлэв. Харин ард түмэн тарах ёсгүй. Монголын эрх ашиг байх ёстой.

-Сүүлийн хормыг танд асуултгүй үлдээе?

-Би ямар сүрхий сургаал айлддаг Н.Багабанди биш /Инээв/. Ер нь монголчууд оюуныг дээдлэх хэрэгтэй. Монголд барилдсан зодолдсон улсууд л мандах юм. Оюунаар ажиллаж байгаа хүн эрхмүүдийн хараанд өртөхгүй юм. Барилдаад зодолдоод Монгол Улс хөгжихгүй л дээ. Оюунтай хүн Монгол Улсыг хөгжүүлнэ. Монголын нууц товчоонд оюунтай төрсөн Өүлэн гэж гардаг. Тэр зүгээр нэг хэлсэн үг биш. Ухаантай хүн л төрийг авч явна санааг байгаа юм. Тухайлбал Чингисийн есөн өрлөг дандаа ухаантай хүмүүс. Тэд Чингисийн хамаатан садан биш шүү дээ. Ухаантай хүнээ дээдэлж байж манай улс дэлхийн тайзнаа гарч ирнэ. Тэднийхээ үгий сонсох хэрэгтэй. Хүн болнон ухаантай байж чадахгүй байна. Төр засаг юуны тулд байгаа билээ. Оюуныг номыг дээдлөх нь чухал. Би монгол хүн гэсэн омогшил бахархалыг хүүхдэд эцэг эх, багш, боловсролын тогтолцоо нь бүрэн суулгаж өгөх хэрэгтэй.

“Өнөөдрийн Монгол”

Эх үүсвэр: http://soninmedee.blog.banjig.net


эрэгтэй уран нугараач Э.Лхагва-Очир: Дэлхийн тайзнаа Монгол гэж зарлуулахдаа омогшдог

$
0
0

2 цаг 49 минутын өмнө
Э.Лхагва-Очир: Дэлхийн тайзнаа монгол гэж зарлуулахдаа омогшдог

Монголын цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг Соёлын тэргүүний ажилтан Э.Лхагва-Очирыг дугаарын зочноор урилаа.

-Уран нугараач гэхээр эмэгтэй хүн санаанд ордог. Манайд таниас гадна эрэгтэй нугараач олон бий юу?

-Монгол циркийн урлагаар дэлхийн ямар ч улстай өрсөлдөхөөр уран бүтээлчидтэй. Харин эрэгтэй нугараач цөөхөн шүү. Зөвхөн манайд төдийгүй дэлхийд бараг байхгүй. Одоогоор уран бүтээл хийдэг нь гуравхан гэж ойлгож болно. Харин анхлан сурч байгаа долоо, найман настангууд бий.

-Эрэгтэй хүүхэд багадаа цагдаа юм уу цэрэг болно гэж мөрөөддөг шүү дээ. Таны хувьд юу мөрөөддөг байв. Нугараач болно гэж төсөөлж байв уу?
-Циркийн урлагт дуртай хүүхэд байлаа. Циркийн үзүүлбэрийг харж дагаж, дууриаж хийдэг байсан. Тэгэхээр багын минь хүсэл, сонирхол гэж ойлгож болно. Харин энэ хүслийг минь биелүүлж өгсөн хүнийг талийгаач ахыгаа гэж хайрлаж, хүндэлж явдаг. Анх есөн настай байхад хуучин циркийн багш н.Жаргалсайханд шавь оруулсан юм. Жил гаруй акробатаар хичээллэсэн. Нэг өдөр багш маань “Чиний бие уян хатан юм. Нугаралтаар хичээллээд үз” гэж зөвлөсөн. Ингэж анх уран нугараач болох гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш 17 жил өнгөрсөн байна.

-17 жил гэдэг нугараач хүний хувьд хэр хугацаа вэ. Энэ хооронд олон орноор аялж, эх орноо сурталчилсан байх даа?
-Нугараач бүхэн өөр, өөрийн онцлогтой. Хэдэн жил, яаж хичээллэх нь сэтгэл санаа, эрүүл мэндийн байдлаас хамаардаг. Би Европын орнуудаар аялан тоглосон. Белги, Австри, Хятад, Орос зэрэг орноор явж тэнцвэрийн үзүүлбэрээ үзүүлдэг. Бараг таван жил аялан тоглолоо.

-Энэ хугацаанд эх орондоо ирээгүй гэж үү. Санасан сэтгэлээр дүүрэн онгоцноос буусан байх даа. Өөрөө ер нь хэр эх оронч хүн бэ?
-Аялан тоглолтын дундуур хоёр удаа л ирсэн. Нутагтаа ирэх ямар сайхан гээч. Тэр мэдрэмжийг эх орноосоо олон жил хол явсан хүн л ойлгох байх. Нутгийн минь үнэр, салхи, хөрс нь хүртэл дэндүү зөөлөн санагддаг. Би өөрийгөө эх орондоо үнэнч гэж тодорхойлдог. Миний Монгол шиг уудам газар нутагтай, цэлмэг тэнгэртэй, найрсаг ард түмэнтэй улс хаана ч байдаггүй юм. Дэлхийн тайзнаа гараад Монгол гэж зарлуулахдаа өөрийн эрхгүй омогшдог.

-Мэдээж дэлхийн олон орны нугараачтай өрсөлдөж байсан байх. Тэр дундаас монгол нугараачийн ялгарах, омогших гол онцлог нь юу байдаг вэ?
-Би гоцлол үзүүлбэр үзүүлдэг. Тоглолтынхоо найруулгыг монгол ахуйгаар хийдэг. Алтан ургийн хөх толбот үрс, Чингисийн удам гэдгээ тодотгохыг хичээдэг. Үзүүлбэрээ үзүүлсний дараа үзэгчид “Үнэхээр Чингис гэж, Чингисийн монгол гэж ямар үндэстэн байдгийг чиний үзүүлбэрээс мэдэрлээ. Морин дэл дээр давхиж яваа юм шиг сэтгэгдэл төрж, нурууны үс босч байна” хэмээн урам өгдөг.

-Гадаадын театруудаас ирж тоглооч гэсэн хүсэлт хэр ирдэг вэ. Хэрвээ хүсэлтийг нь хүлээж авлаа гэхэд ямар шаардлага тавьдаг вэ?
-Дэлхийн олон театраас манай нүүр царай болооч, гоцлооч гэсэн санал байнга ирдэг. Уран нугараач бүхэн дахин давтагдашгүй онцлогтой байдаг юм. Миний үзүүлбэрийн  үзэгчдэд хэлэх гэсэн санаа, техник өвөрмөц байж магадгүй. Гэхдээ санал болгоныг хүлээж авах боломжгүй. Учир нь олон жилийн гэрээ хийдэг учраас эх орондоо ирэх боломж олдохгүй шүү дээ. Аль нэг оронд тоглоход тухайн орон миний тэнд амьдрах бүх зардлыг даадаг.

-Нууц биш бол нэг гэрээг хэдэн төгрөгөөр хийдэг вэ?
-Гэрээг ажиллах жил, үзүүлбэрээсээ хамаараад харилцан адилгүй хийдэг. Нөхцөл байдлыг нь харна, судална, ярилцана. Мэдээж боломжийн цалин амласан тохиолдолд тэр улсад очиж ажилладаг. Монголын цалинтай зүйрлэхгүй л дээ.

-Тэгвэл аль нэг улсаас өндөр цалин амлавал тэр улсын иргэн болж ажиллах уу?
-Хэзээ ч үгүй.  Мөнгө, нэр алдрын төлөө эх орноосоо явахгүй. Магадгүй Монголд төрөөгүй бол би ийм авъяастай төрөхгүй ч байсан юм бил үү. Монголын минь агаар ус, газар шороо, буян заяа надад нугарах чадварыг заяасан гэж боддог. Тиймээс миний эх орон ямар ч нэр алдар, мөнгөнөөс илүү үнэтэй.

-Дэлхийн олон орноор аялан тоглосны хувьд Монголын циркийн урлагийг хэрхэн дүгнэх вэ. Ололтой болон дутмаг  тал нь юу байна?
-Техник дутмаг санагддаг. Нугараачдын үзүүлбэрээрээ хэлэх гэсэн санааг тодотгож өгөхөд гэрэл, дуу шум чухал байдаг. Манай циркчдийн техник маш муу. Харин ур чадварын хувьд гайхалтай шүү дээ. Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Ур чадварын хувьд өөлөх зүйл байхгүй.

-Эмэгтэй нугараачид бие бялдарын хувьд тэгш, сайхан харагддаг. Харин эрэгтэй нугараачид биеэ хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Нугараач хүн  зүгээр л уян хатан байхад хангалттай юм шиг харагддаг ч үнэндээ хүчний урлаг шүү дээ. Бид тэнцвэрээ олох, гар дээрээ тогтох, хүчээ хувиарлах гээд хүч шаардсан бэлтгэлийг цаг тутамд хийдэг. Нэг үзүүлбэр гаргахын тулд хэдэн жилийн бэлтгэл, сургуулилт шаарддаг. Долоо хоногийн таван өдөрт нь дор хаяж дөрвөн цагийн бэлтгэл хийж байна.

-Нугараач хүнд сэтгэлзүй хэр чухал вэ. Хааяа тайзан дээр гарахдаа айх, сандрах тохиолдол гардаг уу?
-Хүний сэтгэл үргэлж нэг янзаараа байдаггүй болохоор тиймэрхүү зүйлтэй тулгаралгүй яахав. Хааяа бэлтгэл дутуу бол сандарна. Амьдралын олон шалтгаанаас болоод уурлах, бухимдах тохиолдол гардаг. Гэхдээ үзэгчдийн өмнө гарахдаа тайвширч, биеэ дээд зэргээр бэлдэхийг чухалчилдаг. Бидэнд тайзан дээр алдах эрх байхгүй шүү дээ.

-17 жилийн хөдөлмөрөө дүгнүүлж тоглолт хийх гэж байгаа гэсэн. Энэ тухай дэлгэрүүлээд ярилцлагаа өндөрлөх үү?

-Ирэх сарын 1-нд тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Монголд шинээр хөгжиж буй этник урсгалыг шингээсэн, драмчилсан тоглолт хийнэ. Энэ урсгалаар тоглолт хийх анхны уран нугараач  би болж байгаа юм билээ. Тоглолтод Бөртэ чоно, Гуа маралын түүхийг өгүүлнэ. Зохиолыг нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан эгч бичсэн.

Ч.Гантулга

http://news.gogo.mn/r/131756

 


эрэгтэй уран нугараач Э.Лхагва-Очир: Дуучид сая саяар дуулж байхад бид 60-70 мянгаар тоглодог байсан

$
0
0

Өчигдөр 09 цаг 16 минут

Ирэх сарын нэгэнд “Галын домог” нэртэй өөрийн тайлан тоглолтоо тавих гэж байгаа МУСТА, уран нугараач Э.Лхагва-Очиртой ярилцлаа.

-Уран нугараач залуугаар сонин сайхан юу байна. Өөрийгөө сайхан танилцуулаач?

-Намайг Эрдэнэ-очирын Лхагва-Очир гэдэг. “”Аса” циркийн жүжигчин, СТА, уран нугаралт, тэнцвэрийн жүжигчин мэргэжилтэй. Цирк гэдэг их айлд хөл тавиад 17 жил өнгөрчээ. Анх хоёрдугаар ангид байхдаа акробатын чиглэлээр сонирхож орж байсан. Нэг жил хичээллэсэний дараа нугаралтын чиглэлээр хичээллэж эхэлсэн. Төрийн соёрхолт, ардын жүжигчин агсан Цэнд-Аюуш багшийн шавь болж нугарч эхэлсэн юм. Цэнд-Аюуш багшийн маань анхны шавь нь зууны манлай уран нугараач Норовсамбуухамгийн отгон нь би.

-Тэр болгон эрэгтэй хүн зориглож сонгодоггүй уран нугараачийн мэргэжлийг яагаад сонгох болов?

-Сонирхол намайг хөтөлсөн. Багадаа телевизээр циркийн тоглолт их үздэг хүүхэд байлаа. Үзүүлбэр үзүүлж байгаа циркчдийг хараад тэд нар шиг болохыг хүсдэг байсан. Миний хүсэл зорилгыг ойлгосон гэрийнхэн маань ч намайг сайн чиглүүлж өгсөн. Ээж минь гимнастикчин. Тийм болохоор би энэ мэргэжлээр суралцахад илүү дөхөм байсан байх. Анх 1997 онд хуучин циркт СТА Жаргалсайхан багшийн удирдлага дор акробатын дугуйланд явсан. Багштайгаа нэг жил хичээллэсний дараа “Чиний нуруу уян юм байна. Уран нугаралтаар хичээллээд үзвэл яасан юм бэ” гэсэн. Тэгээд Ардын жүжигчин Цэнд-Аюуш багшийн гарт намайг хүлээлгэж өгсөн дөө. Тэр цагаас хойш миний амьдрал уран нугаралттай салшгүй бат бэх гагнагдсан.

-Уран бүтээлийн олз омог арвин уу?

-Циркийн урлагаар 17 жил хичээлэсэнийхээ үр дүнг ард түмэндээ тайлагнахаар тун удахгүй 12 дугаар сарын 01-нд “Галын домог” нэртэй тоглолтоо ганцхан удаа хийх гэж байна. Тоглолтын маань хувьд маш удаан хугацаанд тавигдаагүй, театрчилсан тоглолт болох юм. Найруулагчаар СУИС-ын багш Ц.Батнайрамдал, ерөнхий зохиолын яруу найрагч Ц.Хулан эгч бичиж өгсөн. Бүжиг дэглээчээр Д.Энхбаяр, Мөнгөнцэцэг, Мөн СУИС-ын бүжигчид, цохивор хөгжмийн хамтлаг, “Алтан ураг” хамтлаг, “Бөртэ” хамтлагийн Мөнгөнцэцэг гээд нар оролцоно. Циркийн Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид, хамгийн шилдэг гэсэн уран бүтээлчид оролцоно. Ерөнхийдөө эхнээсээ дуустлаа ямар ч зогсолтгүй, этник өнгө аястай, маш их сюрпризтэй сайхан тоглолт болно.

-Зохиол нь юун тухай өгүүлэх вэ?

-Ерөнхийдөө Бөртэ чоно, Гуа маралын тухай, Буган овог, Чонон овог гээд хоёр овог байлддаг. Хамгийн сүүлд тэр хоёр овгийн хүүхэн залуу хоёр бие биедээ хайртай болсноор тэр хоёр овог аймаг нэгдэж, нэг гэр бүл болж, нэг тулганд галаа асаасан тухай өгүүлнэ.

- Чамаас өөр эрэгтэй уран нугараач байгаа юу?

-Байлгүй яахав. Гэхдээ маш цөөхөн. Яг багшийнхаа гурав дахь эрэгтэй нугараач шавь. Миний өмнө Одгэрэл, Буд гэж хоёр ах байдаг. Одгэрэл ах Америкт амьдраад, тэнд тоглолтоо хийгээд явж байгаа. Буд ах багшийнхаа студийг залгамжлаад , уран нугаралтын дугуйлан хичээллүүлж байгаа.

-Багшийнхаа тухай гэгээн дурсамжаас хуваалцаач?

-Циркийн шинэ уран бүтээлийг манай багш хянаж, шалгаад өлгийддөг байлаа. Бусад багш шиг гар хүрдэггүй, шавь нараа сэтгэхүй, тархиар нь удирдана. Багшийн үг хэл, харцнаас хүмүүс эмээнэ. Намайг “Чи боль, боль. Чадахгүй юм байна. Дараагийн хүүхэд хийчихнэ” гэж шар малтаж, хурцлахад нь уйлаад л дасгалаа хийдэг байлаа. Нэг удаа дасгалын төмрөөс бариад гар дээрээ гурван минут зогсож байтал гар салгалаад хэцүүдсэн. Багш миний нэг гарыг толгой дээрээ тавьчихсан. Настай хүний тэргүүн дээр гараа тавьчихаад салгалаад байвал эвгүй учраас хөдөлгөхгүйг их хичээсэн. Тэгэхэд багш “Миний шавь сайн жүжигчин болно оо” гэж магтсан юм. Мундаг хүнээс урмын үг сонсоод баярласандаа гараа цуцаж байгааг ч мартаж билээ.

-Тэгвэл өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаасаа ярихгүй юу?

-14 настайдаа “Монте Карло” наадамд оролцохоор багштайгаа Франц руу онгоцоор нисэж байлаа. Намайг кофе уух гэхэд багш хориглодог юм. Багшийг зүүрмэглэж байх зуур кофе захиалаад ууж байтал багш сэрчихэв ээ. “Наад ууж байгаа чинь юу юм бэ?” гэхээр нь айсандаа цай гээд худлаа хэлчихсэн. Багш үнэртээд мэдэлгүй яах вэ. Суудлын хоорондох нарийхан зайд гар дээр зогсоож шийтгэсэн. Онгоц газардах үед тэнцвэрээ алдан пид хийтэл савж унахад, зорчигчид үзүүлбэр үзүүлж байна гэж бодоод алга ташиж билээ.

-Эмэгтэй уран нугараачтай адилхан үзүүлбэр үзүүлнэ гэсэн үг үү?

-Эмэгтэй хүн илүү уян налархай үзүүлбэр үзүүлдэг бол эрэгтэй хүн уян налархай ч гэсэн эрэгтэй гэдгээ харуулах өөрийн гэсэн өнгө төрхтэй, хүчний үзүүлбэр үзүүлэх жишээтэй.

-Олон орноор тоглолт хийгээд явж байхад гадны үзэгчид хэр хүлээж авах юм?

-Гадны үзэгчид өвөрмөцөөр хүлээж авдаг. Этник өнгө аястай тоглолт үзүүлдэг л дээ. Баатрын хувцастай. “Алтан ураг” хамтлагийн “Хөх толботон” гэдэг аян дээр нугардаг. Тэгэхээр “Ая, хувцас чинь ямар гоё юм бэ, Монголчууд ийм гайхалтай хүмүүс байдаг юм уу” гэж их гайхдаг. Эрэгтэй уран нугараач дэлхийд ч ховор. Монгол улсаа төлөөлөөд олон улсын чанартай тэмцээнд гурван удаа оролцоод алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Манай үзэгчид ч гэсэн сүүлийн үед циркийн үзүүлбэр их үзэж, сонирхдог болсон байна. Зарим нь “Бахархдаг шүү, илүү ихийг хийж бүтээгээрэй” гээд урам өгч байдаг.

-Анх циркийн тайзан дээр үзүүлбэр үзүүлэх хүртлээ хэр удаан хугацаанд бэлтгэл хийж байв?

-Миний хувьд долоон жил цэвэр хичээллэж байж тайзан дээр гарч байлаа. Анх тайзан дээр гарахад сандраад, шээс хүрээд, дотор нэг л сонин болоод, зүрх хүчтэй цохилж байсан.

-Их эрсдэлтэй урлаг шүү дээ?

-Үнэхээр их эрсдэлтэй, цаг минутаар хэмжигддэг урлаг. Жаахан баланс, цаг хугацаа алдвал унах, амь насаа алдах ч эрсдэлтэй. Тийм болохоор цаг хугацааг маш нарийн тооцдог. Маш их бэлтгэл шаардана. Анхаарал сэрэмж алдана гэж байх ёсгүй. Багш нар маань биднийг багад бэлтгэл хийхэд эхлээд зөв унаж сур гэдэг байлаа. Яаж зөв унах вэ гэвэл гарын том булчингаараа уна гэдэг байсан юм. Зөв унаад сурчихвал бэртдэггүй. Нэг удаа бэртээд дахиад тайзан дээр гарах боломжгүй болох тохиолдол ч байдаг юм. Нэг удаа би найзтайгаа бэлтгэл хийж байгаад хоёр орчим метрээс унаад гараа хугалж, зургаан сар ажилгүй гэртээ хэвтэж байлаа. Эхлээд гараа эдгэртэл хүлээнэ, дараа нь формондоо орох гэж хичээнэ. Ер нь бэртэл гэдэг бол тухайн уран бүтээлчээ зэврүүлдэг “дайсан” гэсэн үг. Дээрээс нь цаг хугацаа их алддаг.

– Ер нь цаашдын зорилго юу байна?

-Энэ тоглолтоо үзэгчдэдээ хүргээд, дараа жил дахиад тоглолт хийх санаа байна. Дараа жил олон улсын циркийн тэмцээнд оролцох гээд гэрээ хийгдэж байгаа.

-Шавьтай болох уу?

-Шавь чинь болъё гээд санал тавьж байгаа хүүхэд зөндөө байна. Гэхдээ одоогоор би залуу байна, өөрөө өөрийгөө дасгалжуулаад явж байгаа болохоор болоогүй байна. Мэдээж ирээдүйд шавь бэлдэж л таарна даа. Багшаасаа сурсан мэдсэн, нарийн нандин энэ мэргэжлээ өвлүүлэхгүй бол болохгүй шүү дээ.

-Чөлөөт цаг хэр гардаг вэ?

-Бараг гарахгүй дээ. Би “Сити” дээд сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан. Жүжигчний мэргэжлээр суралцдаг. Хичээл, бэлтгэлдээ яваад л орой гэртээ харьж байгаа юм даа.

-Манай циркийн урлагийн хөгжил ямар түвшинд явж байна.Залуу циркчний хувьд юу гэж бодож байна?

-Улсаас нь дэмжиж, туслаад хөгжүүлээд байгаа юм одоохондоо харагдахгүй л байна. Жүжигчид, уран бүтээлчдээ урамшуулах байдал ерөнхийдөө орхигдсон. Миний бодлоор Монгол Улсынхаа нэрийг гадаадад сурталчилж чадаж байгаа хүмүүс циркийн жүжигчид. Гадаад руу гэрээ хийгээд хэдэн жилээр ч хамаагүй явдаг. Тэнд эх орноо сурталчилаад л тоглож байгаа. Бүүр байг гэхэд тэмцээн уралдаанд байнга амжилттай оролцдог. Манай цирк дэлхийн топ таван циркт ордог. Тэгж данслуулж чаддаг.

-Циркчдийн цалин мөнгө ямар байдаг юм бэ?

-Монголдоо жаахан хэцүү. Ер нь бол тогтмол цалин байхгүй. Тоглосоныхоо хэмжээгээр мөнгө олно. Тэр бүр тоглолт хийгээд, шинэ уран бүтээл гаргаад байхгүй. Яагаад гэхээр циркийн уран бүтээл маш их хугацаа шаарддаг. Бэлэн биш хүмүүс бэлдвэл над шиг зургаа долоон жил ч бэлдэх шаардлагатай. Маш их хөдөлмөр шаардаж, золиос гардаг. Гадаадад гэрээ хийгээд өндөр цалин амлаад тоглолтоор явах боломж байдаг. Цирк бол биеийн хүчний маш хүнд урлаг. Гэтэл манайд үнэлэх үнэлэмж нь маш муу болохоор сайн сайн циркчид нь гадны орнуудаар тоглож, гадны улсуудад харьяалагдаж явж байна. Хүний амьдрал шүү дээ. Манай циркийн жүжигчид энд тэндэхийн арга хэмжээн дээр 60-70 мянган төгрөгийн ханшаар л тоглодог байсан. Гэтэл дуучид нэг дууг сая саяар нь үнэлж байх жишээтэй. Иймэрхүү зүйлээс шалтгаална.

-Гадаадын циркчид аливаа тоглолтод эмчтэйгээ явдаг юм билээ. Манайхны хангамж хэр сайн байдаг бол?

-Өөр орны циркчдийг эмч, сэтгэлзүйч, массажист, техникч, орчуулагч, менежер дагалдан явж, сайн үзүүлбэр үзүүлэхэд дэмжиж, аль болох тав тухыг нь хангадаг. Харин бид бор зүрхээрээ л болгодог доо. Тоглолтод оролцохын өмнө сандрах үед тайвшруулах хүн байхгүй, бие эвгүйтвэл тэвчээд л өнгөрүүлнэ. Монголд мундаг циркчин олон бий. Бүгд гадагшаа гараад дууслаа. Тэд амьдралаа бодоод гаднын иргэншилтэй болдог.

-Циркийн хүүхдүүдийг хаана бэлддэг вэ?

-Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль гэж байгаа. Тэнд хичээллүүлдэг. Манай циркийн сургуулийн онцлог нь таван жил тутамд элсэлт авдаг. Саяхан нэг элсэлт нь төгсөөд шинэ элсэлт авсан байгаа.

-Цирк, уран нугаралтаар хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль улсынх байдаг вэ?

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хойд, урд хөрш маань байдаг. Хоёр том гүрэн. Циркийн урлаг маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Ер нь л Орос, Хятад, Украйн, Америк, Франц, Герман, Вьетнамын цирк өндөр түвшинд гарч ирж байгаа. Мөн манай цирк өндөр түвшинд хөгжиж байна. Уран нугаралт талдаа Монгол, Орос, Хятад гурав л өрсөлдөнө дөө.

-Уран нугаралт гэдэг залуу насны мэргэжил. Цаашид мэргэжлээрээ хэдэн жил ажиллая гэж бодож байна?

-Уран нугараачийн хэдэн жил ажиллах нь хувь хүнээс шалтгаална. Түүнээс биш чи 30, 40 нас хүртлээ нугар гэсэн дүрэм байхгүй л дээ. Хамгийн гол нь хүн өөрийн биеэ байнга арчилж, бэлтгэл сургуулилт, хоол хүнсэндээ анхаарах ёстой. Жишээ нь, хүнд зүйл өргөхгүй, даарч хөрөхгүй байх гээд олон зүйлд анхааралтай ханддаг. Ер нь хүн өөрөө өөртөө арчаатай байхад хэдэн ч нас хүртлээ нугарч чадна гэж боддог шүү.

-Өөрийгөө олон талаар нь сорьж үздэг юм шиг байна. “To be or not To be”, “Ододтой бүжиглэе” гээд шоу нэвтрүүлэгт оролцож байсан. Өөр ямар авьяас нуугдаж байгаа бол. Магадгүй “Дуэт & дуэльд” орох бодол бий юу?

-Ер нь бол муугүй дуулчихдаг гэж боддог шүү. Гэртээ бол ганц нэг дуу аялаад суух сайхан л байдаг юм. Харин дуулна гэж бодож байгаагүй юм байна. Би багаасаа бүжгийн урлагт дуртай хүүхэд байсан. Тийм болохоор “Ододтой бүжиглэе” шоунд дуртайяа оролцсон.

-Залуу жүжигчний хувьд амьдралын баталгаа хэр байна вэ?

- Би эрэгтэй хүн учраас маркетингийн хувьд хүнд хүрэх нь илүү юм болов уу гэж боддог. Гэхдээ ид үедээ л сайн тоглож, өөрийгөө зарж борлуулах хэрэгтэй. Нас ахиж, хүч харьж явах үед хүн хэчнээн хүслээ ч хурд, авхаалж самбаа, уян хатан байдал шаардсан урлаг учраас санаснаараа юм хийж чадахгүй шүү дээ.

-Монголын залуучуудыг бусад орны үе тэнгийхэнтэй нь харьцуулбал хаана яваа бол?

- Залуучууд гадагшаа явж юм үзсэн нь их болжээ. Хэл, боловсролтой залуус олширч, илүү задарсан нь харагдаж байна. Гэхдээ Монголд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөл, боломж байдаггүй. Спортоор хичээллэе гэхэд олигтой заалгүй. Циркээр хичээллэе гэхэд ямар байгаа билээ дээ. Яг залуучууд руугаа чиглэсэн бодлого байхгүй. Өнөөдөр янз бүрийн салбарт мэргэжил, боловсрол эзэмшиж байгаа чадварлаг залуучууд бий. Гэтэл төгсч гараад ажлын байр байдаггүй.

Б.Бурмаа

http://bataar.mn/10016611


“Домог” хамтлагийн ахлагч, үүсгэн байгуулагч Б.Бат-Орших”Канадын амбан захирагчийн алтан медаль их урам өгсөн”

$
0
0
“Домог” хамтлагийн амжилтын талаар бүгд мэдэх болсон. Энэ нэрийн цаана чухам хэн хэн байна вэ, хамтлагийг хэн хэзээ үүсгэн байгуулж, ямар ямар уран бүтээл туурвиж явна вэ, туулсан зам, замнал нь ямар юм бол. Ф.Шубертын нэрэмжит уралдаанд түрүүллээ гэж шуугьсан, дэлхийн аварга боллоо гэж хэн хүнгүй баяр хүргэсэн. Тэд тэгээд хэн юм бэ. Энэ асуултад хариу хайж тус хамтлагийн ахлагч, үүсгэн байгуулагч Б.Бат-Оршихтой ярилцсан юм. Дашрамд дуулгахад “Домог” хамтлаг ирэх сарын 4-нд УДБЭТ-т болох шилдэг уран бүтээлчдийн “VIRTUOSO-2013” гала тоглолтоор уран бүтээлээ толилуулна.

-Танайхыг хүмүүс хамтлагийн нэрээр таньдаг. Харин гишүүн тус бүрээр нь бол сайн мэддэггүй хэвээр, хэн хэн гэж уран бүтээлч байдаг вэ?

-Аргагүй ээ, хамтлаг гэдэг баг. Амжилтыг багаараа гаргаж ирлээ. Би хамтлагийн гишүүдээ танилцуулъя. Нэгдүгээр морин хуурч маань Д.Шинэцог Гени. Уран бүтээлдээ зүрх сэтгэлээ өгсөн, мэргэжлийн өндөр түвшний тоглооч залуу. Хоёрдугаар морин хуурч Б.Энхсайхан маань одоо СУИС-д сурдаг. Баянхонгор аймгийн уугуул, жинхэнэ монгол сэтгэлгээтэй, хамтлагаа үндэсний шинж чанартай байлгах талд санаа их тавьдаг бүтээлч залуу. Их хуурчаар миний дотнын найз, Германд цуг бүтэн жил хамт амьдарч зовлон жаргалаа хуваалцаж ирсэн нөхөр Г.Пүрэвдорж маань ажилладаг. УДБЭТ, Улсын филармонид их хуур тоглодог. Цохивор хөгжимчин маань Т.Оюунбат. Хөвсгөлийн уугуул, уужуу тайван, аливаад хүлээцтэй, тэвчээртэй ханддагаараа шалагарсан сайхан залуу. Энэ найз маань УДБЭТ-т харьяалагдаж ажилладаг. Миний бие морин хуурч, өөр бусад зэмсгээр бас тоглоно оо.

-Та үүсгэн байгуулсан юм билээ. Их сонирхолтой түүх байгаа даа?

-Европт байхад санаа төрсөн. Хамтлаг байгуулагдаад олон жил болоогүй ч бид их юм үзсэн. Одоо бол харин амжилтын зах зухтай болоод байна. Амжилтад сайн хүмүүсийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагааны дүнд хүрч байна. Энэ талаар сүүлд нь ярья. Би Европт үйл ажиллагаа явуулдаг “Хөх Монгол” хамтлагт тоглодог байсан юм. Гурван ч жил болсон. Манай хамтлагийн Г.Пүрэвдорж бид хоёр цуг байсан л даа. “Хөх Монгол”-ынхонтойгоо сайхан л ажиллаж байсан. Гэсэн ч өөрөө хамтлаг байгуулмаар санагдаад байдаг байлаа. Тоглолттой үедээ уйдах завгүй хүмүүс байдаг. Бусад цагт нь хийх юмгүй болохоор юу эсийг бодож цаг нөгцөөх вэ. Нэг удаа осолд ороод хөл хугархай хэвтэж байхдаа бүр олон юм бодож байлаа. Өөрийн гэсэн хамтлагтай болоод сүнгэнүүлж байхсан гэж бодогдоод болдоггүй. Тэгээд шийдлээ дээ. Энэ тухайгаа найздаа хэлтэл мань хүн дэмжиж байна. Тэгээд бид хоёр хамтрахаар болоод эх орондоо ирлээ. Онгоцноос өглөө нь буугаад өдөр нь гэхэд Д.Шинэцог, Г.Пүрэвдорж, Цогтгэрэл бид дөрөв нэгдэх тухай яриад сууж байлаа. Ердөө маргааш нь ноот цуглуулж аваад нөгөөдөр нь ХБК-ийн морин хуурын гавьяат багш Ё.Батбаяр багшийн өрөөнд хамтлагаа байгуулж байлаа.

-Их яарчээ?

-Өдрийн бодол, шөнийн зүүд байсан юм чинь. Уран бүтээлчид нэгдэж чадлаа. Харин хөрөнгө байдаггүй. Хувцас ч байхгүй. “Эгшиглэн”-гийн Түмка ахад учраа хэлж ивээн тэтгэгч олоход туслаач гэхэд “History” компанийн захирал Н.Ганбаатар ахтай уулзуулсан юм. Учир байдлаа хэлэхэд захирал ах чухал арга хэмжээндээ тоглуулахаар боллоо. Тэгж сонсъё, харъя гэж байна шүү. Бид ч хичээлээ.  Тэгсэн Н.Ганбаатар ах зочдод хандаж үг хэлэхдээ “Манай компанийн дэргэдэх хамтлаг” гэж зарлалаа. Түүнийг нь сонсоод бид “Yes, биднийг дэргэдээ авчихаж байгаа юм биш үү” гэж үхтэлээ баярлаж байлаа. Тэр мөчөөс эхэлж тус компаниас бидний таван хүнийг цалинжуулж, өрөө байраар хангаж, хооллож, сүүлдээ машин хүртэл авч өгч уран бүтээл хийх нөхцөл бололцоогоор хангаж байлаа. Н.Ганбаатар ахыг манай хамтлагийн загалмайлсан эцэг гэж хэлж болно. Яагаад гэхээр тэр хүн биднийг гаргаж ирсэн.

-Ингэж ивээн тэтгүүлэх нь шинээр гарч ирэх гэж ядаж байгаа залуусын мөрөөдөл байх шүү?

-Тэгэлгүй яах вэ. Бид “History” компанитай 2006 оноос эхэлж гурван жилийн гэрээтэй ажилласан. Манай залуус гэрээний үүргээ сайн биелүүлсэн гэж боддог. Н.Ганбаатар ах томоохон арга хэмжээнүүдэд үнэ төлбөргүй тоглож олонд танигдах менежментийг эхлүүлсэн хүн. Бид эхний нэг жилдээ “Legend” гэдэг нэртэй байсан юм. Нэг л амжилт олохгүй, хүмүүс хүлээж авахгүй байх шиг болохоор нь ярилцаж байгаад сүүлд монголоор “Домог” гэх болсон. Эхэндээ их олон газар үнэгүй тоглолт хийсэн. Түүний ачаар олон ч хүн мэддэг болсон. Дөнгөж “Домог”-оороо нэршиж  явах болоод байтал инээдтэй юм болоод. Нэг байгууллагын арга хэмжээн дээр тоглох боллоо. Тэгсэн дарга нь “Аа, танайх “Домог” гэдэг хамтлаг юм уу, түрүү жил манайд бас үндэсний урлагийн “Legend” гэдэг хамтлаг ирж тоглосон. Гоё тоглодог залуус байсан. Одоо та нар илүү байна шүү, за, алаад өгөөрэй” л гэж байна. Бид ч за гээд тоглолоо. Тэгсэн тайзнаас буугаад ирмэгц баяр хүргээд “Миний дүү нар сайн тоглодог юм байна. Та нар “Legend”-ээс илүү юм байна” гэдэг байгаа. Тэгэхэд нь бид “Ах аа, тэр “Legend” чинь бид шүү дээ. Нэрээ “Домог” болгосон юм” гэж хэлж бөөн инээдэм болж байлаа. Таван жилийн ойн тоглолтоо хийх хүртлээ улсын болоод олон улсын чанартай нэлээд олон томоохон арга хэмжээнд тоглосон. “Шанхай экспо”-д хоёр сарын хугацаанд тоглосон маань дээд амжилт байлаа. БНХАУ-ын Засгийн газрын том шагнал авсан маань их урам болсон. За тэгээд нэрлээд байвал олон. Таван жилийн ойгоороо дахин нэг үсрэлт хийхээр шийдэж сайн бэлтгэсэн. Тоглолтыг Н.Ганбаатар ах маань өөрөө найруулж, Со ахыг хөтөлж өгөөч гэж урьсан. Тэр хамгийн оновчтой шийдвэр байлаа. Тоглолт, CD, тайз засалт, цомгийн нүүр гээд бүх юм гоё болсон. Харамсалтай нь тэр бүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, бидний хайртай анд зураач найз маань хүндээр өвдөөд бурхны оронд явчихлаа. Бид маш их харамсч байна. Бидний амжилт бүхэн найзтай маань холбоотой. Ер нь “Домог”-ийн амжилт их олон хүнтэй холбоотой доо. Тэр тоглолтоор Со ахтайгаа учирснаа аз гэж боддог. Манай тоглолтыг хөтөлж байхдаа этно жааз хэлбэрээр тоглодог долоон хамтлагийн тоглолтыг зохион байгуулъя, улмаар гадаадад тоглуулъя гэсан санаа орж ирсэн гэж ярьдаг. Со ах тэр санаагаа хэрэгжүүлж байгаа. Саяхан долоон хамтлаг БНХАУ-ын нийслэл Бээжингийн “Сувдан” театрт тоглоод ирлээ. Австрийн Ф.Шубертийн нэрэмжит язгуур урлагийн олон улсын уралдаанд манайх хамтлагийн төрөлд гран при авч, Д.Шинэцог маань гоцлол хөгжмийн төрөлд тэргүүлж, төгөлдөр хуурч Д.Баярцэцэг эгч шилдэг концертмейстер болсон нь Со ах, “АртЛар хаус” төвийн менежер Б.Цацрал эгч нарын хичээл зүтгэлтэй холбоотой. Дараа нь Болгарт болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд бид чуулга болж ороод, “Домог” хамтлагийн төрөлд Гран при шагналын эзэн, чуулгаараа Дэлхийн үнэмлэхүй аварга болж, Со ах шилдэг найруулагчид олгодог “Маэстро”цол хүртсэн нь мөн Б.Цацрал менежерийн ажил, ур чадвартай холбоотой. “Домог”-ийн таван залуу ингэж л нэг айлын таван хүү шиг бие биедээ уусч ажиллаж хөдөлмөрлөж явна даа. Энэ бүхний талаар дэлгэрэнгүй яриулахаар ярилцлага авч байгаад танай сониныхонд талархаж байна. Энэ завшааныг ашиглаад аав ээж, эмээ өвөө, гэр бүлийнхэндээ маш их хайртай, хаана ч явсан та хэдийгээ бодож, санаж, хайрлаж явдаг шүү гэж хэлэхийг хүсч байна. Аав маань бурхны оронд яваад удаагүй байна. Биднийг Австрид Ф.Шубертийн уралдаанд амжилт гаргаадэх орондоо ирснээс хойш гурав хоногийн дараа аав минь өөд болсон. Би, бид нар тэр уралдаандхэрхэн оролцсон, яаж ялалт байгуулсан тухайгаа ярьж, цомоо үзүүлж, баярлуулж чадсан л даа. Удахгүй хүү нь хамтлагтайгаа дэлхийн аваргын төлөө үзнэ, чадна аа гэж хэлсэн юм. Тэгэхэд миний аав “Та нар чадна аа, сайн хүүхдүүд” гэж байсан. Одоо ч тэр төрх нь нүдэнд минь харагдаж байна. Бид Болгар явсан, өрсөлдсөн, Дэлхийн үнэмлэхүй аварга болсон. Бидэнтэй чуулга болж нэгдсэн уран бүтээлчдийнур чадвар үүнд их нөлөөлсөн. Чуулгаараа дэлхийн үнэмлэхүй аварга болсноо мэдэх тэр агшинд монгол хүн болж төрснөөрөө, монгол ахуй соёл, түүх, уламжлал, урлаг, өвгөдийнхөө оюун, ухаанаар бахархаж байлаа.

-Тийм юм байна. Та түрүүн яриандаа өөрийгөө “Би чинь ямар нэг дипломгүй, унаган сурснаараа хуураа тоглож яваа нөхөр шүү дээ” гэсэн. Энэ тухай тодруулбал ямар вэ?

-Дундговь аймгаасаа ахлах ангидаа ирж нийслэлийн 50 дугаар сургуулийн урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай, одоогоор бол Соёлын коллежийн лицей ангид сурч төгссөн юм. Соёлын коллежийн гуравдугаар курст сурч байхдаа яараад гэх үү, СУИС-д орчихсон. Тус сургуулийн гуравдугаар курсээс Герман яваад. Тэгээд л аль ч сургуулийг нь төгсч чадаагүй юм. Одоо ХААИС-д эдийн засгийн мэргэжлээр сурч байна, одоо хоёрдугаар курс. Үүнийгээ бол яг төгсөнө. Яагаад гэхээр эдийн засагч мэргэжил чухал гэсэн ойлголт, үзүүлэлт гэхээсээ илүүтэй хамтлагаа удирдаж авч явахад энэ мэргэжил хэрэг болно. Мөн Монголын соёл урлагт дутагдалтай байгаа бүхэнд шүүмжлэлтэй ханддаг болохоортэр бүхнийг мэдэж шүүмжлэх, зохицуулалт, менежментэд гар бие оролцох ирээдүйн төлөө би эдийн засагч мэргэжлийг заавал эзэмших ёстой.

-Та бас талд өссөн монгол, малчин заяагаа дээдэлж амьдардаг гэсэн…

-Үнэн. Би хөдөөний хүүхэд. 13 нас хүртлээ хурдны морь унасан, адуутай ноцолдож хүүхэд насаа үдсэн. Одоо ч суурин амьдралыг төдийлөн таашаадаггүй. Манайх хотын баруун захад байдаг. Өлзийт хороололд хөгшчүүдээ тойруулчихаад амар сууж байдаг даа. Хэдэн үхэртэй. Найз нар маань одоо хот руу орж ирэх юм биш үү л гэдэг юм. Надад тэгж бодогддоггүй. Орой болохоор настангуудаа хэсч  гангар гунгар гэж явдаг. Заримдаа хэдэн цагаар яриад суучихна. Хааяа эхнэр араас ирээч, унтаач  гэж дуудаж байдаг юм.

-Малчин заяагаа дээдлэх монгол залуу хүн ховордсон гэж бодогддог…

-Бид малчин монголчуудынхаа, өөрсдийнхөө урлагийг дэлхийд таниулж явна. Морин хуур, хөөмий, цуур, товшуур, дээл хувцас, зохиол бүтээл маань тэр чигээрээ монгол ахуй, соёл, урлаг юм. Тэгэхээр малчин заяатай монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй гээд яах билээ. Мэдээж дэлхийн урлаг, сонгодог урлаг агуу л даа. Гэхдээ миний шүтээн бол дуучин Адарсүрэн гуай. Жаахан хүүхэд байхдаа хэн ч байхгүй хээр талд тэмээний бөхнөөс радиогоо дүүжилчихээд алхуулж явахад Адарсүрэн гуай л “Соньхон зэрэглээт говь минь…” хэмээн уран тансаг хоолойгоороо дуулж сэтгэлд гал нэмдэг байлаа. Морин хуураа ч гэсэн малчин монголчуудаасаа, өвгө дээдсээсээ л сурсан. Хуур тоглож сурсны хэргээ нэг удаа сүрхий гаргаж билээ. Манайх Дундговиос Төв аймагт отроор ирээд байсан юм. Нэг удаа шинэхэн танилцсан найзтайгаа алдагдсан морьдоо хайхаар гарлаа. Өлсөж цангаж яваа гэж жигтэйхэн. Тэгсэн найрлаж байгаа айл таарлаа. Ортол айраг цагаахан хийж өгөөд олигтой идүүлж уулгадаггүй шүү. Хойморт нь хуур байхыг анзаараадхалаа. Гадаа бие засч байхдаа найздаа хэллээ. “Би одоо энэ найрыг, айлыг тараана за юу, харж байгаарай” гэчихээд орж явчихлаа. Дуу дуулах ээлж дөхөж байсан болохоор бардам байсан нь тэр л дээ. Ээлж ирэхэд нь гэрийн жавар үргээж өгье, хойморт байгаа хуураа аваад өг дөө гэлээ. Тэгсэн найз маань хажуунаас бөөн юм болж байна аа. Хөлөөрөө доогуур сэм өшиглөж үзэж байна. Тараана гээд хэлчихсэн чинь сүйд хийх нь гэж бодоод айсан байх. Хуураа татаж эхлэхэд л сая санаа нь амарсан биз. Тэгсэн чинь өнөө айлын хүмүүс, гэрийн эзэн сүйд болж, намайг дээш залж, найз маань дунд багана хавьцаа суудалтай болохгүй юу. Эхэндээ ч бол “Өнчин хүүгийн цэцэлсэн шашдир”-т гардаг хүү аятай хатавчинд сууж байсан юм чинь. Дуутай, хууртай монгол хүн хаана ч газардахгүйн энгийн жишээ энэ болов уу гэж санаад ярьчихлаа.

-Сонирхолтой түүх байна. Хийсэн бүтээснээ үнэлүүлж дүгнүүлэх бас сайхан байдаг даа. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Шууд нэг юм санаанд орж байна. Канадын амбан захирагчийн цайллагад уригдлаа. Тоглох л юм байх гэж бодсон чинь үгүй юм аа. Тэр бүү хэл гавьяат Түвшинжаргал ах, соёлын тэргүүний ажилтан Батмэнд ах бид гурвыг Канад, Монголын соёлын харилцаанд чухал ач холбогдолтой  удаан хугацааны төслийг тус улсын уран бүтээлчидтэй хамтарч сайн хэрэгжүүлсэн гэж баяр хүргэж, алтан медаль гардуулж өгөөд. Тэгэхэд их баярлалаа. Хийсэн ажил үлддэг, цаг хугацааны дараа ч гэсэн ул мөр нь байж л байдаг юм байна гэж бодогдоод маш их урамшиж байлаа.

Р.ОЮУНЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Зохиолч Ч.Галсан: Намайг европын хэвлэлийнхэн соёлын нүүдэлчин гэж нэрлэдэг

$
0
0

Болж өгвөл бүх монголчуудаа энэ Америк нутгаар нэг аялуулж үзүүлэх юмсан. Юм үзэж, нүд тайлна гэдэг чинь их чухал шүү.
АНУ-д монгол зохиолчийн ном англи хэлээр хэвлэгдэн гарсан сайхан үйл явдал өнгөрөгч сард болов. 80, 90-ээд оны Монголын уншигчид “Аянгат цагийн дууль”, “Ноомой эрийн мөрөөр”, “Өлзий хээтэй бухал” зэрэг уянгалаг, драмлаг туужуудыг сайн санаж байгаа байх аа. Эдгээрийн зохиогч, олонд “Немц Галсан” гэгддэг Чинагийн Галсан зохиолч саяхан “Хөх тэнгэр” /Blue Sky/ хэмээх гурамсан романых нь эхний дэвтэр англи хэлээр орчуулагдан Америкт хэвлэгдэх үеэр тус оронд айлчлан ирж, номынхоо нээлтэнд оролцохын хажуугаар Индиана мужийн Блүүмингтон хотноо ирж, Индианагийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхим болон монгол судлаач эрдэмтэд, оюутан залуустай уулзсан юм. Энэ үеэр Ч.Галсантай уулзаж, ярилцлага авсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна. Уг нь зохиолчийн уран бүтээлийн дотоод лаборотори руу нэлээд гүн өнгийж, олон сэдвээр ярилцахаар бэлтгэж байсан ч гэнэтийн ажил гарсан тул ярилцлага маань тал хагасаасаа өндөрлөж, зорилгоо бүрэн гүйцэд биелүүлж чадаагүй тул уншигчидаасаа хүлцэл өчие.
Ч.Галсан зохиолч бол Монголын олон зохиолч уран бүтээлчидээс гадаад хэл дээр уран бүтээлээ туурвидаг бараг цор ганц хүн гэхэд болно. Тэрээр 30 гаруй роман, тууж, яруу найргийн ном бичсэнээс монголд зөвхөн 5 ном л хэвлэгдэж, харин бичсэн бүгд нь Германд герман хэлээр хэвлэгджээ. Германд тэрээр нэлээд нэрд гарсан зохиолчийн тоонд ордог төдийгүй Германий утга зохиолын дээд шагнал болох Шамиссогийн шагналыг хүртсэн юм. Барууны ертөнцөд Монгол ахуй, зан заншилийн зарч, түгээгч болсон тэрээр өдгөө уран бүтээлийнхээ хүрээгээ улам бүр тэлж, АНУ-Канадад номоо хэвлүүлж буй нь энэ. Албан ёсоор эдгээр улсуудад орчуулагдсан анхдагч Монгол зохиолч болж буйн хувьд түүний гаргасан энэхүү зам мөрөөр өөр олон авяьастнууд маань замнаж, дэлхийн нөгөө бөөрөнд номоо хэвлүүлэн, өндөр соёлт эдгээр арт түмнүүдэд Монгол түмнийхээ оюун эрмийн охь шимийг хүртээх болтугай хэмээн бэлгэшээж байгаа билээ.

Ч.Галсангийн “Хөх тэнгэр” /Blue Sky/ хэмээх энэхүү романыг Reed Business хэвлэлийн компаниас эрхлэн гаргажээ. Зохиолчийн бага насныхаа амьдралаас сэдэвлэн бичсэн энэхүү ном өнгөрөгч сараас эхлэн АНУ-ын номын худалдааны бүх сүлжээнүүдээр тарж эхэлсэн бөгөөд Amazon.com-оос 32%-ийн хөнгөлөлттэйгээр буюу 14.96$-оор худалдаж авах боломжтой байна.

-Сайн явж байна уу? Аян замынхаа сониноос манай уншигчидтай хуваалцана уу?
- Намайг европын хэвлэлийнхэн соёлын нүүдэлчин гэж нэрлэдэг. Би жилд хоёроос гурван удаа нүүдэл хийдэг. Одоо намрынхаа нүүдлийг хийгээд өндөрлөх гэж байна. 9 сарын 5-нд нутгаас гарсан. Герман, Австри, Швейцарь, Канад дөрвөн орноор орчихоод одоо АНУ-д ирээд байна. Канад, Америк хоёрт миний “Хөх тэнгэр” роман зэрэг, нэгэн өдөр хэвлэгдэн худалдаанд гарсан юм. Энэ хоёр хэвлэлийн газраас урилга очсоны дагуу ирлээ. Одоо эргэж Канадад очиж долоо хоночихоод 11 сарын 15 гэхэд явна.
-Герман руугаа хэ зээ явах вэ?
-Надад Герман, Монгол гэж бодогдохгүй, одоо энд ирчихээр Евроази л санагдаад байна. Евроази гэж манай нэгдсэн нэг тивийн наад захад л гишгэж байвал өөрийн улс орондоо хүрээд оччих юм шиг санагдаж байна.
-Улаанбаатар луугаа хэзээ явах вэ?
-Улаанбаатар луугаа 19-нд явна. 20-ны долоон цаг гэхэд нутгийнхаа агаар, салхийг үнэрлэсэн шиг Буянт –Ухаа дээрээ зогсож байна даа. Одоо нутгаа  бодохоос л жаахан догдлоод байдаг болчихож. Ер нь их зүүдлэгдэж байна шүү.
-Нутгаасаа гараад нэг их удаагүй л байна шүү дээ.
-Хоёр сар болчихлоо. Хоёр сар хагас л явах нь дээ. Би нэг их удаан явдаггүй юм шүү дээ. Хүмүүс намайг Германд байдаг мэтээр ташаа ойлгодог. Жилд сайндаа л гурван сар гадаадад, бусад цагт Монголдоо байдаг. Жилийн 6 сар орчим Сэлбийн эх өөд хөдөө сууж байна даа. Үлдсэн гурван сарыг нь Өндөр Алтайдаа өнгөрүүлдэг. Гурван нутгийг яаж болгож байна гэж Германы нэг сурвалжлагч надаас асуухад “Өө, болгож бололгүй яахав. Алтай нутагтаа бол амьдарна. Монгол нутагтаа бол ажиллана. Гадаадад очиж мөнгөө олно, бас жаахан онгирно” гэж хариулсан юм. Тэгээд бас жаахан наргиж, цэнгэж  явахгүй бол дандаа хөмсөг зангидаад байвал амьдрал бүрзгэр байна шүү дээ. Болоогүй ч, болж байгаа юм шиг, наргисан цэнгэсэн шиг жаахан ч болов сэргэлэн явахсан гэж бодох юм даа.
-Миний ойлгосноор таны роман англи хэл дээр Америк, Канад хоёр оронд зэрэг хэвлэгдэж байгаа юм байна. Америкт анх удаа монгол зохиолчийн уран зохиолын ном хэвлэгдэн гарч байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, тийм. Монгол оюунд зам гаргаж, салхи хагалж байна даа. Миний энэ бол гурамсан роман юм. Хоёр, гуравдугаар ботийг нь мөн хэвлүүлэн гаргахаар гэрээнд гарын үсэг зурчихаад явж байна. Америкчууд дараа дараачийн романуудын, одоо Германд гараагүй байгаа, ирэх оны гуравдугаар сарын эхээр гарах “Чингис хааны есөн сүвт, ерэн есөн улаан хад” гэдэг романы эхийг өгөөч гэж гуйгаад байна. Би юу гэж хэлэхэв, өмнөх романууд маань энд гараагүй байгаа учраас яарах хэрэг байна уу, дараа нь болох байлгүй гэсхийгээд л орхичихлоо.
-Монголчууд булган сүүлтэй гэж ярьдаг. Америкт англи хэл дээр номоо хэвлүүлэх юмсан гэж мөрөөдөж яваа уран бүтээлчид маш олон байгаа. Одоо л таны булган сүүлтэй эсэх мэдэгдэх нь дээ, тийм үү?
-Маш олон байгаа. Би Өлзий-Төгс, Аюурзана хоёрынхоо энд ирснийг энэ дэвтэр дээрээс хараад баярлаж,/Индиана мужийн Блүүмингтон хот дахь буусан буудлынх нь тэмдэглэлд тэр хоёрын нэр байсан ажээ/ хэвлэлийн газартаа хэлэх юмсан, шүлэг тавих хэрэгтэй бол эдний шүлгийг тавиулах юмсан гэж бодож байна. Энэ хоёр бол хоёулаа гайгүй шүлэгтэй залуучууд л даа. Гэхдээ өөрийнхөө зохиолыг муу гэж боддог зохиолч байдаггүй, унана гэж боддог бөх байдаггүй, өөрийгөө муухай гэж боддог хүүхэн байдаггүй. Би энэ утгаар хэлж байгаа юм биш, зүгээр насны болон байж байгаа байр сууриа бодолцон хэлэхэд эд Монголоос гадаадад гарчихаар шүлэг зохиолтой залуус яахын аргагүй мөн.
-Дэлхий монгол шүлэг зохиолыг төдийлөн мэдэхгүй. Дэлхийд мөрөө гаргаж яваа хүн та л байна. Тэгэхээр монголын утга зохиол дэлхийд гарвал чанар чансаа, жингийн хувьд ямаршүү байх бол?
-Монгол шүлэг бол сайн шүү дээ. Угаасаа монголчууд маань шүлэгчин ард түмэн. Харин үргэлжилсэн үгийн зохиол маань бага насан дээрээ байгаа болов уу. Манайхны зохиолын хамгийн сул тал нь гэвэл өөрийгөө цаг ямагт зөвтгөн магтдагт байдаг. Чингисийн тухай бичлээ гэхэд хүн талаас нь үзүүлэхгүй, нэг л бурхан аятай, өөр хүн Чингис хааныг нь муу гэх гээд байгаа юм шиг, танай эх орон чинь улс биш гэх гээд байгаа юм шиг өөрийгөө л зөвтгөн магтах гээд байдаг. Хөнгөн магтаалын чанартай, тэмдэг үг их хэрэглэнэ. “Сайхан монгол эх орны минь эрүүл дагшин ус агаар” гээд явчихаар чинь илүүдэл болчихоод байна шүү дээ. Усыг зүгээр ус гэж хэлэхдээ хүний сэтгэлд буухаар илэрхийлбэл, илүү дутуу юмгүйгээр хэлэх нь хамгийн том магтаал юм бишүү.
-Энд гарч байгаа “Хөх тэнгэр” роман тань ямар сэдэвтэй, юун тухай зохиол байна?
-Өөрийнхөө бага залуу насны тухай гурамсан роман бичсэн юм. Нэгдүгээр дэвтэр нь бүр сургуульд орохоос өмнөх үеийн үйл явдлыг хамарсан “Хөх тэнгэр” нэртэй. Хоёрдугаар дэвтэр нь “Хөрст дэлхий” гэж бий. Англиар бол “Саарал газар” гэж буух байх. Бусад хэлүүд дээр тэгж буудаг юм. Энэ дэвтэрт хүүхэд ахуй насны, сургууль соёлын амьдрал өгүүлэгдэнэ. Гуравдугаар дэвтэр нь хүүхэд насаа үдэж, эрийн цээнд хүрч, алс газар оюутан болон явж байгаа тухай юм. Энд миний амьдралаас гадна монголын нийгмийн малчин ардын намтар бичигдсэн байгаа. Яагаад малчин ардын намтар гэж байна вэ гэвэл би бол баруун монголын тува хүн. Тэд өөрийн үндэсний бичиг үсэг гэж юм байхгүй, соёл гэж дэлхийд гайхуулаад байх юм байхгүй, зарим нь жаахан хөөмийлчихдөг, жаахан чулуун сийлбэр хийчихдэг ийм хүмүүс л дээ. Гэхдээ ард түмний тухайд аваад үзвэл хэнээс ч дутахгүй, урт настай ард түмэн. Тува гэж хаанаас гараад ирэв ээ гэвэл Тоба гэж 2 – 4-р зуунд түүхэнд тэмдэглэгдсэн тэр ард түмнээс үүдэлтэй. Тэр үед монгол, түрэг, халимаг, манж гэж ялгараагүй, хятадын сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэнээр умар зүгийн бүдүүдэг нүүдэлчдийн нэг байсан. Гэхдээ эрт цагийн өвөг эцгийнхээ нэрийг аваад үлдчихсэний хувьд тувачууд яах аргагүй харж үзвэл үзэх л ард түмэн. Хэлний хувьд маш сонирхолтой. Монголын өвөг хэл яг Тувад байна. Тува гэхээр учир мэдэхгүй хүмүүс турк мурк гээд гадны сар нар, марс, ангарагаас хүрээд ирсэн санадаг, биш байхгүй юу. Өвөг дээдсээ танихгүй мэдэхгүйн хар гайгаар гадны хүн шиг үзээд байгаа юм. Турк,  монгол хоёр чинь нэг эцгийн хоёр хүүхэд байхгүй юу. Налайхад байдаг мэргэн Тонюкүкийн хөшөөн дээрх бичээсийг тува хүн уншаад өнгөрөхөд бүгдийг нь ойлгочихож байгаа юм. Манай эрдэмтэд Монгол оронд тува хүмүүс оршин сууж байгаагүй юм шиг санан, тэдний эгнээнээс төрсөн сэхээтнүүд зөндөө байж байхад чинь тэднийгээ тоодоггүй юм уу, хажигладаг юм уу, ийм ажилдаа оруулдаггүй. Хэдэн хэлний эрдэмтэн суучихаад буруу зөрүү таамаглаж байхаар зүгээр л нэг тува хүн авчраад уншуулчихад захын хүн хэлээд өгөхөөр. Бид чинь хоёр ард түмэн биш шүү дээ. Чиний өвгийн хэлээр ярьж байгаа чиний махны тасархай, ясны хэлтэрхий юм. Юм мэдэхгүйн хар гай. Хоёрхон сая ард түмэн дотроо би халх, чи буриад гэх үнэхээрийн утгагүй зүйл биш үү? Энд, Америкт хар,шар  гээд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс нэг үндэстэн болоод хичээн сайхан амьдарч байна. Болж өгвөл бүх монголчуудаа энэ Америк нутгаар нэг аялуулж үзүүлэх юмсан. Юм үзэж, нүд тайлна гэдэг чинь их чухал шүү.
-Түрүүн та өөрийнхөө хувьд хүйтэн дайныг дуусгавар болгочихоод явж байна гэж хэлсэн. Тэр санаагаа тодруулахгүй юу?

-Би бол улс төрийн тогоонд сайтар чанагдсан хүн. Намайг хүмүүс социализмын дайсан болгож ярьдаг байлаа. Социализмын үед Хувьсгалт намынхан тэгж үздэг байсан юм. Их ч олон арга хэмжээ авхуулсан даа. Харин би хувьдаа хэзээ ч хэнд ч, тэр дундаа хувьсгалт улаан намд огтхон ч дайсагнаж байгаагүй. Намд элсэх гэж хэдэн удаа оролдож үзээд “МАХН-ын улаан батлах өвөртлөх хувьгүй, тийм эрхгүй” гэсэн хариуг нүд рүүгээ чичлүүлж байгаад сонсдог байсан. “Чи бол муухай сэтгэлтэй, социализмыг өчүүхэн юман дээр өөлж, шүүмжилж явдаг” гэцгээдэг байлаа. Үнэндээ бол би социалист лагерийн босоо байлдагч байсан хүн. Харамсалтай нь намайг Цэдэнбалын нам таньж, хүлээж аваагүй юм. Шүүмжилнэ гэдэг маань сайн болоосой гэсэндээ л хэлж байгаа хэрэг шүү дээ. Одоо ч гэсэн бидэнд шүүмжлэх юм асар их байна. Гэхдээ би одоо намтай намгүй азийнхаа төлөө, Монголын төлөө, эгэл жирийн хүмүүсийн төлөө тэмцэнэ гэж бодож явдаг. Харин Америк гэж бодохоор дотор жаахан арзасхийгээд байдаг байлаа. Таван сая индианыг хүйс тэмтэрсэн нь бодогдоод, Хирошима, Нагасаки дээр атомын бөмбөг хаясан нь бодогдоод, Вьетнам дээгүүр суман мөндөр асгаж, цөлмөсөн нь бодогдоод, одоо Иракийг түйвээж байгаа нь бодогдоод байдаг байсан. Ийм л бодолтой, их дайнч, алаг тугаараа далласан улс юм байх гээд хүрээд ирсэн чинь маш амгалан тайван, сайхан сэтгэлтэй, тусч, энгийн сайхан ард түмэн байдаг юм байна. Канадад 15 хоносноо оруулбал энэ тив дээр 20 хонох гэж байна. Энэ зуур би маш олон хүнээс маш олон асуулт асуужээ. Би асууя гэж асуусангүй, зам мөрөө олох гэж, тэвдэж, төөрч будилан асуухад “Үгүй яарч байна” гээд цааш эргэсэн хүн нэг ч байхгүй. Бүгд л тусалж, гараас хөтөлж ирээд зааж өгөн, зарим нь бүр инээн, юм ярин тайвшруулж, өөрөө “Би танд яаж туслах вэ?” гэж асууж байгаа ард түмнийг хэн муу гэх билээ. Миний дотроо тээж явсан дээрх бодол шал худлаа байсныг би нүдээр үзлээ. Одоо би АНУ, Канад улс оршин байгаа хойд Америк тивийг маш их хүндэлж байна. Миний урилгаар америк, канад хүмүүс Монголд зочлон очих болно. Би өөрөө англи хэлийг маш сайн сурахын тулд Америк, Канадаас багшаа захиалчихаад байна. Тэр багш маань залуу хүн бол миний хүүхэд болж, настай хүн бол хөгшин бид хоёрт хань болж амьдарна. Миний гэр тэр очсон зочны гэр. Ингэж бодохоор миний эх орон томорч байгаа юм. Эх орон гэдэг бол хөдөлгөөнтэй ойлголт гэдгийг би эрт хэлдэг байсан. Нэг гол, нэг жалгаас амьдралаа эхэлж, тэр маань цаашдаа сум, аймаг эх орон болж өргөжсөн. Улаанбаатарт орж ирээд Монгол эх оронтой болж, Германд очсоноос хойш Евроазийг эх орноо гэж бодох болсон. Одоо тэр эх орон дээр маань Хойд Америк тив нэмэгдэж байна. Удахгүй бөмбөрцөг тэр чигээрээ эх орон минь болох байх гэж найдъя.
-Космополитик болох нь ээ?
-Космополитик гэдэг чинь муу ойлголт биш шүү дээ. Энэ чинь бүгдийг л нааш татах гэсэн, хар байна уу, шар байна уу сайхан сэтгэлтэй л бол миний ах дүү, хүн ард сайхан амьдарч байгаа тэр газар миний эх орон гэсэн сэтгэлгээ. Эрүүлээр бодож, сэтгэн даяаршил гэж байгаа хүмүүсийн талд бид зогсохоос өөр арга байхгүй.
-Нүүдэлчдийн амьдралын ирээдүйг та хэрхэн харж байгаа бол?  
-Нүүдэлчид өөрчлөгдөхгүй бол болохгүй. Би үүнийг эртнээс хэлж байгаа. Нүүдэлчид гэхээр заавал морь уначихаад тэмээ мал ачаалан дэнгийн гэрэлд сүүмэлзэж суух хувь заяа биш шүү дээ. Нүүдэлчин байж болно. Гэхдээ орчин цагийн соёл иргэншилтэй гар гараасаа хөтлөлцөн явах хэрэгтэй. Мотоцикл, машин хэрэглэснээр, цахилгаан гэрэлтэй болсноор нүүдэлчин байхаа больчихгүй шүү дээ. Тэр байтугай нүүдэлчдийг хэл сурцгаа, компьютер сурцгаа гэж хэлмээр байна. Би гэхэд л зуны гурван сард нүүдэлчний амьдралаар амьддардаг. Хөдөө гараад малчин ч болж байна, хотын ойролцоо ирээд зохиолч болоод юм бичээд суучихаж байна, гадагшаа явахаараа ардын элч, Монголын дуу хоолой болчихож байна. Энэ бүхэн хоорондоо өчүүхэн ч зөрчилддөггүй, харин ч бие биенээ нөхөх сайн талтай. Нүүдэлчин хүн бол маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдлэгтэй байж гэмээнэ хэзээ ч устахгүй, харин мэдлэггүй харанхуй явбал нэг л мэдэхэд устана. Индианчуудын араас орно. Индианчууд гэдэг бидэнд маш том сануулга болж байгаа юм. Канадад би хэд хэдэн индианчуудтай уулзлаа. Цагаан арьстны дэргэд дуугарахгүй гэж боддог юм уу, зүрхээ зүсүүлж мохсоных уу, эсвэл тэгж их гомдсон юм уу, ер дуугарахгүй юм. Цаана нь л их юм байна аа даа, янз нь.
-Нүүдлийн мал аж ахуйг өөрчлөн, зөвхөн үзүүлэн маягаар авч үлдэх талаар бас яригдаж байгаа шүү дээ?
-Нүүдлийн мал аж ахуй байхгүйгээр Монгол орон оршин тогтнож чадахгүй. Хорь гучин сая малыг нүүдлийн мал аж ахуйгаар л авч явахаас өөр аргагүй. Монгол оронд өвс тариалан хэзээд тарчиг байх болно, үүнтэй зохицоод мал аж ахуй нь нүүдлийн хэвээр л байна. Гэхдээ малчин хүн соёлтой боловсролтой байх хэрэгтэй. Би гэхэд л гар дор байдаг хэдэн тува малчдаа юм, юманд сургах гэж их үзэж байна. Хоол бага ид, нэг хонийг хоёр гурван хоногт биш арван хоног идээд тэр хэмнэсэн мөнгөөрөө гар нүүрийн алчуур  арван хэдийг аваад тавьчихаж бай гэж хэлдэг. Зохиолч, яруу найрагчид малчин гэхээр л “Би монгол хүн, билиг танхай хөдөөний хүн” гэхчилэн бүдүүлэг талыг нь дэвэргэн хөөрөгдөөд байдаг. Уг нь бүдүүлэг байгаагүй юм, одоо л бүдүүлэг болчихоод байна. Харин харилцааны соёл одоо ч өндөр хэвээр бий.
-Уран бүтээлийн яриандаа эргэж оръё доо. “Аянгат цагийн тууж”, “Томоотой хүн” зэрэг зохиолыг тань бид сайн мэднэ. Та ер нь хичнээн ном бичив, түүнээс хэд нь Монголд, хэд нь Германд хэвлэгдээд байна вэ?
-Би нийтдээ гучаад ном бичсэн. Түүнээс тав нь Монголд хэвлэгдэж гарсан. Хамгийн сүүлд энэ зун “Тэнгэрийн зүүд” гэдэг өгүүллэгийн номоо монгол хэл дээр гаргалаа. Эд бол ихэвчлэн “Утгын чимэг” наадамд зориулан бичсэн өгүүллэгүүд юм. Миний өгүүллэгүүд ихэвчлэн хоёр, гурав, дөрөвдүгээр байранд орж байснаас түрүүлж явсангүй. Ер нь өгүүллэгүүд минь сайн өгүүллэг гэсэн үнэлгээ авсан. Гарсан өгүүллэгүүдийг улсууд уншаад арай л өөр байдаг шүү. Өөр ч байх ёстой юм. Миний цаана дэлхийн уран зохиол гэж байна. Түүнээс би эдэлгээ, элдүүрээ авсан хүн. Надад өөрийнхөө ард түмнийг зөвтгөх, өөрийгөө магтах гэсэн тийм зүйл байдаггүй. Хэрэв монголын зохиолчид бид дэлхийн дэвжээнд барилдъя л гэж бодвол миний зөв, манайхан сайн энэ тэр гэсэн илүү дутуу тийм магтаалын сул үгээр цаг алдаж байхын оронд уран зохиол юуг харуулах ёстой юм тэрнийгээ л бичих хэрэгтэй. Сул үгийн хэрэг байхгүй, Цөөхөн эгэл үгээр амьдралын гүн рүү орох ёстой юм. Манайхан чинь нэг их уянгалах гээд наад талаас нь маажиндаад байна шүү дээ. Ялангуяа тайзан дээр уншиж байгаа утгын чимэг өгүүллэгийн тэмцээнд аль их алга ташуулбал “морин уралдаанд” сайн давхина. Иймээс хүмүүсийн таашаалыг авахын тулд “Тэнгэрлиг монголчууд, хөх толботой монголчууд, тийм тийм юмтай бид тэнэгэр сайхан эх орондоо…” гэхчилэн уянгалуулахад их үр дүнд хүрдэг. Хэрэв үүнийг нь эрүүл ухаанаар уншиж үзвэл уран зохиол биш байдаг. Тэгээд л би монголын зохиолчдыг нэг тийм эгэл тал руугаа орж, юмыг гүнзгий бодож бичээсэй гэж бодож байна. Дэлхийн уран зохиолд орох бидний зам нээлттэй л байна шүү дээ. Хэн ч хаагаагүй, өөрсдөө л яваад орох хэрэгтэй.
-Тан шиг гадаад хэл дээр зохиолоо бичдэг нь бий гэж үү?
-Англиар бичдэг нь англиар бичиг, францтай нь францаараа, оростой нь  оросоор бичнэ биз. Оросын уран зохиол одоо ч гэсэн дэлхийн уран зохиолын гол ноён нуруу хэвээр байна. Орос хүмүүс биднийг хорьдугаар зууны эхээр сөнөх гэж байхад татан гаргаж, дэлхийн соёлтой танилцуулсанд бид цаг ямагт байрлаж явах ёстой. Бид орос хэлний буянаар Хэмингуй, Бальзак, Моцарт, Бетховентэй бүгдтэй нь танилцсан. Өчигдөр би хэвлэлийн газар жаахан хөнгөн маягийн яриа дэлгэж суулаа. Гэтэл аугаа их Америк дорнын биднийг огт мэддэггүй юм байна. Орост юу болж байгаа, тэр бүү хэл Германыг мэдэхгүй юм. Тэгэхэд би захаас нь эхлээд ярьж өгч байгаа юм чинь. Тэгээд Пришвэний “Фегаро бид хоёр” гэдэг дуурийн арийг би дуулж өгөхөд ам нь ангайж байна лээ. Энэ бүхэн хэний ач вэ, оросын ард түмний л ач. Зөвлөлт Холбоот Улс БНМАУ-г халамжиндаа аваагүй бол бид хэзээ ч ийм байхгүй. Өвөр монголчуудтай дэлхийн соёлын талаар ярихад сохор гөлөг шиг л юмнууд байдаг биз дээ. Манай монгол өнөөдөр боловсролынхоо төвшингөөр дэлхийд дээгүүр орно. Америк, Герман зэрэг тэргүүлэх улс гүрнүүдийг тоотой хэдэн сэхээтэн нь л авч яваа болохоос биш массын хувьд тэр болгон боловсролтой байж чаддаггүй. Манай монголчууд хамаагүй давуу. Нийтээрээ бичиг үсэгтэй. Малчин хүн гэдэг чинь дандаа уулын орой харж, тэнгэрийн од харж алсыг бодож явдаг. Тариачин хүн гэтэл урдаа байгаа жижигхэн талбайг л харж, түүнийхээ хэмжээнд л бодно. Германы тариачинтай Монголын малчныг харьцуулахад манай малчид профессорууд байхгүй юу. Дэлхийг таньчихсан, амьдралын гүн ухаантай гэхчилэн бахархах юм их бий. Гэхдээ үүнийг ямар нэгэн өөр ард түмний эсрэг чиглүүлж болохгүй. Аливаа ард түмнийг гүн хүндэтгэх хэрэгтэй. Энд ирээд би хойд америк тивийн ард түмнийг үнэнхүү хүндэтгэж байна. Надад маш сайхан сэтгэл үлдээсэн. Канадын их сургуулиас надад хоёр метр урт, маш гоё нэхээстэй цагаан хадаг өгсөн. Энэ хадган дээр номоо тавиад гэрийнхээ босгоор алхаж оръё гэж бодож байна даа. Эхнэртээ, ач нартаа өгөөд “За би америк, канад гэдэг ах дүү нартай болоод тэднээсээ ийм бэлэгтэй ирлээ. Тэднийг хаана ч гэсэн энэ хадаг шиг цагаан сэтгэлээр угтаж авч байгаарай. Манай дэлхий хаанаа ч гэсэн сайхан, ах дүүс маань хаа сайгүй байдаг юм байна шүү. Эх орон маань эгэлгүй том, зөвхөн Евроазиар дуусахгүй, бөмбөрцгийн нөгөө тал ч Монгол орны маань нэг хэсэг юм” гэж хэлнэ. Би ер нь дэлхийг зааглан хуваах, тивээр ялгахад дургүй байдаг. Ганц бөөрөнхий дэлхийн алийг миний, алийг минийх биш гэж бодох юм бэ. Түүний дээр байгаа тэнгэр ч нэг, Америк тэнгэр, Монгол тэнгэр гэж байхгүй, нар сар ч нэг л юм.

http://dayarmongol.com/index.php/2010-02-07-15-37-19-46/73-76/429-340


Чинагийн Галсангийн амьдралын их нүүдэл

$
0
0

“Танайд өнжье” гэсэн хүсэлтийг маань зохиолч  Чинагийн Галсан уриалгахан хүлээж авсан юм. Гэргий С.Норжмаагийн хамт найрсаг гэрийн эздийн үүрэг гүйцэтгэж, унд цай дэлгэж, үнэтэй цайтай эдлэл хэрэглэлээ ч үзүүлж харуулахаас төвөгшөөсөнгүй. Ч.Галсан гуай давхих дуртай жолооч гэнэ. Хүү нь нэг удаа “Аав аймаар давхих юм аа” гэж ээждээ “матсан” удаатай аж.  Ч.Галсан  шинэ загварын мөнгөлөг саарал өнгийн “Субару форэстэр” хөлөглөдөг.  Тэднийхэн  хотоос зайдуу  Бэлхийн аманд Герман маягийн хаусанд амьдардаг юм билээ.   Засмал замгүй дэржигнүүр газраар давхиулж хүрдэг учраас “Жижиг машин унах эрхгүй” гэнэ.

Шинэ машиныг “Өөртөө зориулж нэг юм ав” гэсэн гэрийнхнийхээ шаргуу шаард­лагаар худалдаж ав­чээ. Гэрийн эзэн “Хотоос зуг­таж, хөдөө газар сонголоо гэсэн чинь хот намайг гүйцээд ирсэн” хэмээн хошигнож бай­на лээ. 2004 оноос тэднийх энд амьдарчээ. Үнэхээр л тэр хавиар амины орон сууц “хөглөрч” харагдав. Ч.Галсан гуайн хөршүүд  хүүхдүүд нь.  Түүний охин, хүүгийнх нь аавтайгаа айлсаж амьдардаг болохоор сайн тал ихтэй. Бэр нь унд цай бэлтгэх ажилд гэрийн эзэгтэйд тусалж ха­рагд­сан. Охин нь Бээжингээс дөнгөж орж ирээд ээж, аав­даа гарын бэлэг гардуулж байна лээ. “Аав аа  таны хөл хэрэгтэй байна” гэж охин нь дуудав. Аавдаа брэнд пүүз авчирч л дээ. Гэрийн эзэн өөрийгөө “Улаан тамирчин” гэж тодорхойлсон. Тэрбээр өөрийн диваажинд тааваа­раа аялдаг юм байна. Өдөрт хоёр удаа цаг орчим агаарт  алхдаг. Бид дагаж салхинд гарсан чинь өвгөний алхааг гүйцэхгүй хоцрох дөхсөн.  Тэрбээр хар залуугаасаа л гүйж, дасгал хийж, гар дээрээ суниадаг зуршилтай. Тэрхүү сайн чанараа  өнөөг хүртэл гээгээгүй.

Байшинд оронгуут зоч­дын өрөө угтана. Энд гэр бүлээрээ цуглаж ярьж хөөрч, суух дуртай гэсэн.  Тавиур дээр хамгийн дээд талд аавынх нь зураг, ээжийнх нь бололтой баруун Монголын хувцас хэрэглэлтэй эмэгтэйн патиар, бас нэг сэгсгэр үстэй, настай эмэгтэйн зураг хараг­дана. Түүнийг “XX зууны их удган Пүрэв” хэмээн танил­цуулсан. “Энэ удганы шавь нь би. Насны ганц шүтээн. Ми­ний Есүс Христ, миний Далай лам, миний Мухаммед” гэнэ.

-Дээр үеийн бөө нар онго­доо буулгах гэж яддаг байсан хэмээн хуучилсан  тэрбээр орчин үеийн бөөгийн онгод хүссэн үед нь  ирдгийг гайхсан ч  муулсангүй. Харин “Бөө гэхээр хүмүүс нэг л юм шиг ойлгодог. Арван бөө бай­лаа гэхэд арван өөр ертөнц шүү дээ” хэмээн тайлбарлав.  Ч.Галсан айлын отгон хүү. “Хөдөөний хүүхдийн эрх гэж хөөрхий юу байхав. Хурга ишиг л ноолно” гэж  ярилаа. Баян-Өлгийн Цэнгэл хайрхан суманд тэрбээр төрж өсчээ.

Манай сурвалжлагч Ю.Дэл­­гэрмаа Чингиз Айтма­товтой уулзсан түүхийг нь сонирхсон юм л даа. “Чингиз Айтматов өвгөнтэй Киргизийн Элчин сайдын яаман дээр өнжсөн, одоо та нарын өн­жөөд байгаа шиг л. Киргиз хэлийг ярьж суухдаа гадар­лачихаж байгаа юм. Хасаг, тува хоёрын дундуур л ярьчих юм билээ. Айтматов хасгаар сайн ярьдаг. Том гэхээсээ илүү жижиг юм сонирхоно. Гэрээ зураад өг. Хаана нь юу байдаг юм гэнэ.  Ч.Айтматов азтай хүн. Бүх юм нь өөрөө бүтээд байсан. Ард түмний автор гэж дэлхийд цол­логд­сон зохиолч доо. Сумын тө­вийн хүүхэд. Нэг зун эмээ дээрээ очиж, хурга ишиг үз­сэн хүн” хэмээн ярьж сууснаа цай аягалж буй гэргий рүүгээ хараад “Бид чинь адгийн доод давхраас гарч ирсэн хоёр” хэмээн огцом харь­цуулалт хийв.

-Норжмаа маань над шиг гэрт төрсөн. Баян-Өлгий айм­гийн Бугат сумынх. Хоёр настайдаа өнчирсөн учраас ээжийгээ санадаггүй.  Дөрвөн настайд нь өнгөрсөн аавыгаа муухан санадаг.  Бүтэн өнчин, ах дүү нарынхаараа, олны дунд явдаг байлаа. Долдугаар ангиа төгсөөд Худалдааны техникум дүүргэсэн юм хэ­мээн нөхөр нь танилцуулав. Тэд­нийх­ийг хэр олон нүүснийг сонирхсон чинь “Гоё асуулт байна” гээд хууч дэлгэв. Мань эр 1995 онд “Их нүүдэл” зо­хион байгуулсан билээ. “Дор­ноос өрнө рүү чиглэсэн цор ганц нүүдэл” гэж түүнийгээ тодотгосон.  Харин тэрбээр амьдралын харгуйд өгсүүр замаар зөндөө нүүсэн байх юм.  Ч.Галсангийнх хэмээх өрхийн нүүдлийн зам ийнхүү эхэлжээ.

-Германд зургаан жил сураад, эх орондоо нэг  үүр­гэвч, хоёр том чемодантай ирлээ. Угтаж авах хүнгүй. Ачаагаа үүрээд, дөрвөлжин ногоон автобусанд чихэж орсон. Кондуктор “Мөнгөө” гэхээр нь “Гадаадад сурч байгаад ирлээ” гэсэн чинь “За, урагшаа яв” гэнэ. Тэд надад тусалж, их сургуулийн үүдэнд буулгаж билээ. Кондуктор намайг их л өрөвдсөн маяг­тай “Угтаж авах хүн байхгүй юм уу” гээд хоцорсон сон. Тэр үед “Их сургууль орон суу­цаар ядмаг” байсан учир тэнхим­дээ долоо хоносон. Өдөр хичээлээ заагаад, шүү­гээний араар орж хувцсаа сольдог байлаа. Тэгсээр бай­тал оюут­ны байранд 419 тоот өрөөг суллаж өглөө. С.Норж­маагаа тэндээ авчирлаа. Тэр өрөөнд охин маань мэндэлсэн юм шүү дээ. Цэрэг ногоон ортой, хэдэн хайрцаг номтой л бай­сан. Нэг удаа “Оюутны байр чөлөөлнө” гээд дөрвөн зам руу нүүх боллоо. Энэ маань том гэдэстэй. Ха­маг юмаа баглаад нүүх бол­тол гэнэт өвдөөд, яах аргагүй төрчихлөө. Оюутны байрны жижүүр хүйг нь огтолсон.  Энийг маань оюутнууд но­силк дээр хэвтүүлж, дөрвөн давхраас зөөлөө. Эмнэлэгт хэвтүүлчихээд, ганцаараа нүүсэн юм. Манай энэ гал зуухны өрөөний тал шиг өрөөнд  орлоо. Нар үздэггүй, нийтийн хүйтэн устай, муухай өрөө байсан. Хоёр, гурван жил болж байтал тэндээсээ хөөгдлөө. Хүүхэд өвдөөд би  Халдвартад авч хэвтсэн. Эх­нэр том гэдэстэй, бага хүүгээ төрүүлэх гэж байсан үе. Өөр байгууллага орох гээд эд юмсыг маань хүчээр ачаа­лаад, айлын хашаанд хая­чих­сан байж билээ. Энэ маа­нь хүүхдээ төрүүлэхэд би хаана гаргаж авахаа мэдэх­гүй. Багш нарын хуучин бай­ранд нийтийн жорлонгийн өөдөөс харсан, хаалга байн­га онгорхой учраас хүйтэн гээд хүн голоод  ордоггүй нэг  өрөө байж. “Би оръё” гэсэн юм.  Жорлонг угааж цэвэрлэж,  гадаах хаалгыг янзалж хаагд­даг болгов. Коридорыг цэвэр­лэж,  шуудай дүүрэн хог асгаж билээ. Өглөө нь энэ хоёрыгоо төрөхөөс гаргаж авсан. Шө­нө­жингөө нойр хүрсэнгүй. “Ер нь ингэж амьдрахгүй” гэж шийдлээ. Германы “элдүүр” өөр. Ийм амьдралтай эвлэрч чадахгүй. Орон сууцны хор­шоолол  байгуулъя гэж шийд­лээ.  Явсаар Ж.Батмөнх дарга дээр орсон. Тэр үед мань хүн их сургуулийн ректор байсан.  Аялга төстэй, сайн ойлголц­дог байлаа. “Багшаа, би ингэ­мээр байна” гээд тайл­бар­лахад сонсч сонсч “Хамтрах хүн байгаа юу” гэсэн. Орон сууцны бэрхшээл үзсэн 20 залуу багш олов.  Ж.Батмөнх ректор дэмжсэн бичиг хийж өглөө. Их дэлгүүрийн хойно  сууцтай болсон. “Залуу багш нар мөнгөөр зодож, сууцтай боллоо. Эхлээд ахмад багш нар орон сууцтай болох ёс­той” гэсэн үг хэл ч гарч л байсан. Энэ бүхэн хялбар бүтээгүй. Орон сууцны хор­шоолол гэж юу байдгийг Ний­тийн аж ахуйн үйлчилгээний сайдад зөндөө тайлбарлах хэрэг гарсан. Сайд ойлгоод, “Байрны зардлын хагасыг нь өөрсдөө гарга, 50 хувийг нь улс даая. 20 жилийн зээл олгоё” гэсэн. Нэг сая 200 мянган төгрөгт 20 айлын сууц боссон юм. Гучин хувийг нь бэл­нээр төлж, 70 хувийг нь  зээлээр төлөхөөр болсон. Шинэ хаалга нээх бүртээ би шилэн хана мөргөж байсан. Эхлээд улсууд цочирддог, эсэргүүцдэг, дараа нь хүлээн зөвшөөр­дөг юм даа. Шинэ байр бэлэн болсны дараа би наран тийш харсан гурван өрөө байр сонгосон юм, Амьд­рал дээшилж эхэлсэн хэмээн гэрийн эзэн хүүр­нэлээ.

“Энэ маань Улс төрийн товчооны ахлах тогооч. На­мын гишүүн. Хаялга нь надад их тусч байгаа юм. Инфор­маци ихтэй. Би намын гишүүн биш. Хэл аманд их ордог. Муу нэртэй луу данстай” хэмээн Ч.Галсан гуай тодорхойлов.  “Жиг­тэйхэн сайхан амьдардаг. Ямар л хос байлаа даа. Мөрөөд­лийн хос гэдэг шиг л” хэмээн хань руугаа харав, нөхөр нь.

“Мөрөөдлийн хос” сайхан амь­дарч байтал ардчиллын жилүүд эхэлжээ. Ардчилсан хувьсгалын анхны 13-ын нэг Д.Сүхбаатар Ч.Гал­­­сан­­гаас зөвлөгөө авдаг бай­сан гэнэ. Тэр “Толь” сонин гаргадаг байж л дээ.  Ардчилал ялсны дараа Ч.Галсанд “АИХ-д нэрээ дэвшүү­лэх үү” гэсэн санал ирж л байж. Тэр зөвшөөрөөгүй агаад “Бурхан на­майг аварсан” гэж одоо ярьж сууна.  “Хэрэв би зөвшөөрсөн бол олон сайхан номуудын маань тал нь байхгүй. Улстөрчдийн жонхуунд хутгалдчихсан ч явах юм бил үү” гэнэ. Харин зах зээлийн салхинд нийслэлийнхэн барилга барихын  халууралд автсан нь манай баа­тарт сөргөөр нөлөөлжээ.  Байшинг нь тойроод зургаан газар барилга баригдаж, өдөр шөнөгүй “их бүтээн байгуулалт” өрнөхөөр “Энд амьдарш­гүй” гэж санагдсан гэнэ шүү. Тэгээд л Ч.Галсан том зохиол­чид  хэрхэн амьдардгийг бодож үзжээ. Том зохиолчид ой дотор том бай­шин­тай байдаг. Өглөө нь сэрээд газрын эрэлд гарчээ. Ингэж явах­даа барилга барьдаг Герман ком­па­нийн эзэнтэй танилцсан байна. Эхлээд Гүнтэд байшингийнхаа шавыг тавьжээ. Л.Гүндалайн байр­ны хажууд шав тавьж, виски задалсан ч хэрэг явдал өөрөөр эргэв. “Л.Гүндалай МАХН-ынхан­тай зарга хийгээд, дөрвөн мөчнөөс нь бариад явсан. Тэгсэн чинь Гүнтийн байшинг нь шөнө трак­тороор эвдсэн юм. Энэ лав л нэг насны юм болох нь. Ядаж л дараа­гийн сонгууль хүртэл ийм юм үр­гэлж­лэх нь байна” гэж бодсон Ч.Гал­сан өөр сонголт хийжээ.  Одоогийн байгаа газраа тэрбээр 14 хүүхэд­тэй авгайгаас тухайн үедээ 7000 доллараар авсан гэнэ.

Герман компани байшинг нь хэдхэн сарын дотор босгожээ. Зун нь эднийх эсгий гэртээ зусдаг. “Хүн тэмцэх явцдаа их өсдөг” гэж Ч.Галсан хэлсэн. “Намайг Гер­манаас ирэхэд хүмүүс угтаад, бэлэн сууцанд оруулсан бол шалч­гар амьтан үлдэх байсан” гэв. Хүүх­дүүддээ юу өвлүүлэх талаар нь өвгөнөөс сонирхсон. “Бүгдийг нь орон сууцтай, хөл дүүжлэх унаатай болгосон. Хамгийн үнэтэй өв гэвэл хүн чанар, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, залхуурахгүй зан” гэлээ. “Эцэг өвгөдөөс өвлөн ирсэн үнэт зүйлээ” гэрийн эзэн нуусангүй.  Том шүрэн толгойтой халтар ма­нан хөөрөг үзүүлэв. Хэт хутгыг нь амь­тан сонирхож “5000 евро”, “өч төчнөөн шар үхэр” амалсан то­хиол­дол ч байсан гэнэ. Түүний ажлын өрөөнд бөөгийн эд зүйлс арвин. Хэнгэрэг, бөөгийн ташуур лав зургаан “загварынх” байсан.  Түүний онгод уурлах, гом­дох, баярлахад ордог аж. Заримдаа тэнгэрт агсам тавимаар санагддаг гэсэн шүү.

“Гэр бүлийн үнэт зүйл” гэсэн асуултад тэрбээр “Хамгийн үнэт зүйл гэвэл манай удмынхны сайн нэр” гэж хариуллаа. “Иргит овогтой Чинаг эцгийн Галсан хүү” гэж тэр­бээр дэвтэрт маань бичиж өгсөн.  Иргит нь Тувагийн эртний овог аж.  Эцэг дээдэс нь баян улсууд байсан гэнэ. Аав нь хөрөнгөтэй хүн байсан ч гоё ганган хувцас өмсөх дургүй.  Өвөл нэхий, зун илгэн дээлтэй явдаг сонин хүн байж. Өвөө нь “Таван хүүхэдтэй, өргөсөн 20 хүүхэдтэй” байсан гэнэ. Ядарсан зүдэрсэн, орчин үеийн хэллэгээр бол  “хөгж­лийн бэрхшээлтэй” хүмүүсийг цуг­луулах дуртай хүн  байж. “Тэдэндээ эсгий овоохой барьж өгдөг. Хорь гаруй хүүхэд нь эцгийнхээ мал руу  гар нь чөлөөтэй ордог байсан гэдэг. Айлын мал руу чоно нохой халдаж байхад өвөөгийн мал чоно нохойд ордоггүй байж” хэмээн ач хүү нь  хуучилсан юм.

Т.Галсан Германд зах зээлтэй зохиолч гэдгийг олон хүн мэднэ. Зохиолч өөрөө “Герман хэл дээр ном бичиж эхэл­сэн нь хувь за­яа” гэв.

-”Би бол цаг үеийн захиалга байжээ” гэж боддог. Саяхныг хүр­тэл Тувагийн түүхэнд бичиг үсэгтэй хүн байсангүй. Тува ард түмэн бусдын адил түүх домогтой, урт настай. Түүхийн тавцангаас буу­хын өмнө  хүн төрөлхтөний оюуны санд хувиа нэмэх,  үгээ хэлэх миний ард түмэн ингэж баярладаг, ингэж гутардаг, ийм дутагдалтай гэдгийг санах бодох юмгүйгээр цацаж гаргах хүн хэрэгтэй байж. Нөгөө талаас цаг үеийн захиалга Гер­маны талаас ирсэн. Эртний гер­манчууд гайхамшигтай том бөөтэй байсан. Германчууд  дэлхийн ганц хурд хязгаарладаггүй ард түмэн.  Энэ ард түмний бөө мөргөлийг 2000 жилийн өмнө цус урсгаж,  үнсийг нь хийсгэж байж устгажээ.  Гэсэн ч бөө мөргөлийн үндэс нь  энэ ард түмний дунд унтаж байна. Үүнийг сэрээх шаардлага байж. Энийг хамгийн боловсроогүй, гэм­тээгүй, бузартаагүй, дэлхийн за­хын нэг тийм, гэм зэмгүй хүн авчирч Германы соёлд оруулах учиртай. Бөө мөргөлд хөдөлгөөн оруулах тэр хүн нь Тува малчны хүү Галсан байж  хэмээн мань эр сэтгэл хөдлөн ярилаа. Тэнгэр шүтлэгтэй энэ хүн “Монгол хүн нүүдэлчин амьдралын  хязгааргүйд өссөн учраас  өөртөө итгэдэг. Тэнгэрт итгэдэг. Тэнгэр шүтлэгтэй хүн юунаас ч айдаггүй. Тэнгэр дээр бас бидний дотор хязгааргүй оршдог. Хүн атигар жаахан биеэрээ өөрийгөө төсөөлж их алддаг” хэмээн учирлав.  Одоо ч тэр Германы хамгийн том хэвлэ­лийн компанитай гэрээтэй ажил­ладаг.

-Миний 30 ном дэлхийн утга зохиолд  нүүдэлчний уран зохиол, язгуур амьдралын уран зохиол, бөө мөргөлийн уран зохиол гэсэн бүхэл бүтэн бүлэг нэмсэн гэж би боддог. “Цагаан уул” романаа бичиж дуусаад тэгж бодсон юм. Хүнд зохиол. Би дахиж уншихаар толгойн үс зарайгаад байдаг гэж зохиолч өөртөө дүн тавив.

-Би маш шаргуу амьдарсан. Хэзээ ч амарч үзээгүй гэж эл эрхэм хэллээ.   Тэрбээр шөнөдөө дөрвөн цаг унтдаг нь гэм биш зан.  “Чингис хааны есөн зүүд” номоо 77 хоногт багтаан өдөр шөнөгүй бичсэн аж. “Чингис хаан идтэй шидтэй нөхөр шиг байгаа юм. Татаад, дуудаад байх шиг” хэмээн наргиа болгосон.  Ч.Галсан олон талт амьдралтай. Зохиолч, бөө, бас “Нүүдэлчний оточ”. Гадаадад явж байхдаа мань эр хүн анагаана, барина.   “Миний хэрэг энэ дэлхийд улам их өсч байна” гэж тодорхойлсныг яана.  Гутрал гэдэг айхавтар өвчин гарч ирж байна. Хүн улам айгаад, жи­жиг­рээд, амьдралын булан руу чихэгдээд, хярсан туулай шиг байдалд орсон.  Би хүн төрөлхтнийг харьцангуй эрүүл гэж боддог. Өвчтэй болгож байгаа юм нь эмч нар, эмийн үйлдвэрүүд, мафи болсон засаг төр. Эд нийлээд хүн төрөлхтнийг маш их жижиг­рүүлж байна. Бид өвдөөд байвал дэлхийн олон хүн ашиг олно. Үүнийг би хүмүүст хүргэдэг. Эмч хүний өвчинд анхаарал хан­дуул­даг бол би эрүүл хэсэгт анхаардаг гэнэ. Энэ бол “Нүүдэлчний ото­ч”-ийн философи. Ер нь шинжлэх ухаан төгссөн газар “Нүүдэлчний оточ”-ийн ажил эхэлдэг юм шиг байна лээ. Түүний тиннитус хэмээх чих шуугих өвчнийг эмчлэх бөөгийн жор Германд төдийгүй Европын зарим оронд бяцхан алдаршжээ. Тэрбээр зохиолчийн төдийгүй, “Нүүдэлчний оточ”-ийн хувьд олон оронд урилга, заллагатай явдаг нэгэн. “Бас Герман руу эрүүл мэндийн өргөн дэлгэр зам нээчи­хээд байгаа” гэж дуулгасан.  Гэргий нь  тархины том хавдар авахуулсан юм билээ. Ч.Галсангийн номыг уншдаг Германд амьдардаг палес­тин хүн тус болжээ. Зохиогчид тэрбээр тавин хувийн хямдралтай үнээр үйлчилсэн гэнэ.  Тэр нь 8000 евро болж. Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай монголчууд ч “Ч.Гал­­сангийн сайн нэрийг Гер­манд худалдаж болно” гэсэн шүү.

Ч.Галсан  өөрийн шүтээн Гетё­гийн нэгэн адил 60 ном бичихийг хүсдэг аж. Тэрбээр яг л улстөрч шиг том том зорилго тавьсан байна лээ. Сая мод тарих “үүрэг амлалт” авсан агаад өдгөө 100 гаруй мянган мод тарьчихаад байгаа гэнэ. “Мод бол миний өөртөө босгосон хө­шөө” гэсэн. Эхлээд хүмүүст хөрөнгө оруулдаг байсан бол одоо газар дэлхийдээ “мөнгө хийдэг” болсон аж. “Би харьцангуй их мөнгө олдог” гэж зохиолч хэллээ. Хүмүүст мөнгө тарааж буян үйлдэж байсан үе түүнд бий. “Хүний шунал хяз­гааргүй. Тэгээд ч мөнгө тараагаад амьдрал нь дээшилдэггүй”-г ан­заар­чээ.  Түүний гурав дахь мөрөө­дөл нь “Бороог буцааж авчрах”.  Зуун жилийн өмнө Австрийн нэгэн еврей “Тэнгэрт зангирсан бөглөрөл үүсдэг” гэж номондоо бичсэн удаа­тай. Эртэдсэн нээлтээ мань эр амь насаараа төлжээ. Харин түүний зөв байсныг 100 жилийн дараа эрдэмтэд баталсан юм. Ч.Галсан мөнөөх үүлнүүдийн бөглөрлийг Улаанбаатарын гудамжин дахь машинуудын гацаатай зүйрлүүлэв.  Гайт гацаанаас болоод Хятадад үер бууж байхад Орост халуу шатаж, түймэрт автсан юм байх. Үүлнүүдийн бөөгнөрлийг арилгах төсөл түүнд бий. Үүний тулд ямар нэгэн тусгай труба хэрэгтэй юм байх. Сахарын цөлийг ногоо­руул­сан эрдэмтэн түүнд туслах гэнэ. Учир нь тэр эрдэмтэн мань эрийн уншигч ажээ. Энэхүү ажилд нь 10000 евро бас эрх мэдэлтнүүдийн дэмжлэг хэрэгтэй.

Ю.ДЭЛГЭРМАА, Б.ЯНЖМАА, Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ

http://www.dnn.mn/?vfile=40&vmet_id=15646&vmet_main=34



Ч.Галсан: Хvнийг эдгээвэл нэг хvнд, мод таривал хvн тєрєлхтєнд тусална

$
0
0

Зохиолч, сэтгvvлч Чинагийн Галсантай ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн ємнє Германы эдийн засгийн нийгэмлэгээс зохиолчдод олгодог хамгийн том шагналыг хvртсэн билээ.

Хvн тєрєлхтєнд жижигхэн номын сан бэлэглэнэ

-Та сvvлийн vед нэг л чимээгvй байлаа. Ингэхэд Монголдоо амьдарч байна уу, Германд л байна уу?
-Монголдоо амьдарч байгаа. Би насаараа Монголоосоо гараагvй хvн шvv дээ. Герман руу ажил, томилолтоор их явдаг. Хvмvvс намайг Германд амьдарч байгаа мэтээр андуу ташаа боддог. Оршин суугчийн хувиар тэнд нэг єдєр амьдарч vзээгvй. Жилд тав, зургаан удаа явдаг. Ингэхдээ хэд хоногоор л явна. Саяхан 41 хоног яваад ирлээ.
-Ямар ажил амжуулав?
-Амжуулах ажил их байдаг юм аа. Герман хэлээр зохиолоо бичдэг учраас зохиолч, сэтгэгчийн хувьд ажлаар явлаа. Энэ хугацаанд хурал цуглаанд оролцож илтгэл тавьж, vг хэлсэн. Yvнээс гадна отчийн хувиар ч тодорхой хугацаагаар явдаг юм. Саяхан 41 хоног явахдаа нэлээд хугацааг нь хvн анагаах гэж єнгєрєєлєє.
-Та бvтээлvvдээ ихэвчлэн немц хэлээр л хэвлvvлэх юм. Хамгийн сvvлд ямар бvтээл туурвисан бэ?
-Хамгийн сvvлд “Буцаж ирсэн нь” гэдэг роман гаргалаа. Энэ миний герман хэлээр бичсэн 28 дахь ном байгаа юм. Уншигчид сайхан хvлээж авлаа. Номын борлуулалт ч сайн байгаа.
Европт Монгол орны нэр хvнд ч єндєр байна. Монголчуудыг сонирхож эхэлж байна. Нэг vе мартсан, со-нирхохоо больсон. Одоо монголчуудыг сонирхох “моод” дэлгэрчихээд байна. Монголын тухай их бичиж, жуулчид наашаа цувж байна. Монголын тухай кино хийх нь тоймоо алдлаа. Германы телевизээр харж байхад Монголын тухай хийсэн сайн, муу кинонууд гарч л байдаг. Гэхдээ урлагийн сайн бvтээл тэр дунд алга.
-Гадаадынхан Монголын юуг тэгж их сонирхож байгаа юм бол?
-Монголын байгаль, нvvдэлчдийн амьдрал, унаган сэтгэлгээг сонирхож байна. Монголчууд чинь газар нутаг, байгалиа онгон тєрхєєр нь аваад vлдсэн. Yvнийг л сонирхож байна. Зэрлэг бvдvvлгээрээ дуудуулж байсан Монголчуудаас, хvн тєрєлхтний мянган жилийн хамгийн алдартай баатраар яах аргагvй Чингис хаан маань шалгарч vлдсэн. Одоо сvмо Монголыг дэлхийд гаргаж байна. Дэлхийн энд тэнд бага насны хvvхдvvдийг дунд бvжиг, уран зураг гээд тэмцээн зохион байгуулагдаж байна. Yvнд хар vстэй, хавтгай царайтай хvvхдvvд шалгарч байна. Шалгаад vзэхэд нєгєє л монголойд цусны хvмvvс байна. Монголойд гэж Азийн хvнийг хэлдэг. Тэгэхээр бид чинь бvхэл бvтэн нэг тивийг тєлєєлсєн хариуцлагатай улс.
-Танд герман хэлээр гаргасан номоо монгол хэл рvv орчуулах бодол байгаа юу?
-Монгол хэл рvv орчуулаад яах юм. Тийм цаг, зав ч алга. Монгол хэлээр таван ном бичсэн байгаа. Монго-лын уншигчид намайг мэднэ. Сэтгvvл, хэвлэлд нийтлvvлсэн зvйлvvдийг нийлvvлбэл долоо, найман ном болох байх. Би таван ном бичнэ гэж л утга зохиолд орж ирсэн хvн. Гэхдээ тавуулаа vлдэх ном бичнэ гэж чанга дуугарсан л даа. Гэтэл одоо 33 ном бичихээд байна. Єєр хэлээр орчуулагдсан номыг нийлvvлбэл 50-60 ном дэлхий дээр эргэлдэж байгаа. Би одоо нэгэнт тавыг даваад 33 болголоо. Одоо ч хугацаа байх шиг байна. 50 ном бичээд жижигхэн номын сан хvн тєрєлхтєнд vлдээе гэж бодож явна.
-Яагаад герман хэлээр зохиолоо бичдэг юм бэ. Герман хэлээр зохиолоо бvтээдэг гэхээр тухайн ард тvмэнд зориулдаг байх. Монголчуудад зориулж бичсэн бvтээлээс арай єєр байдаг уу?
-Германд сургууль тєгссєн болохоор л тэндхийн хэлээр зохиолоо бичдэг. Хэрэв би Орост сургууль тєгссєн бол орос хэлээр л бичих байсан. Герман, монгол амьдралыг заагласан зvйл байхгvй. Хvн тєрєлхтєн чинь нэг шvv дээ. Дэлхийг бие гэж бодоход Монгол баруун суга нь, Герман зvvн цавь нь байх жишээтэй. Надад дайсан орон, ард тvмэн байхгvй. Би герман хэлээр бvтээлээ хийж, тэндээс єєр бусад хэл рvv орчуулагдаж дэлхийн уншигчдад хvргэж байгаа нь миний арга барил. Нvvдэлчин монголчуудынхаа амьдралын тухай бичихэд хvн тєрєлхтний нэг хэсэг, нvvдэлчин гэдэг тусгай хvн байхгvй гэдгийг л харуулдаг. Нvvдэлчдийн унагасан нулимс хvн тєрєлхтний мэлмийнээс унаж байгаа нулимс. Тэдний жаргаж инээсэн нь хvн тєрєлхтний гэрэл гэгээлэг нэг агшин юм гэдгийг бодож бичдэг учраас хvмvvс сайнаар хvлээж авдаг байх.
-Та одоо ямар уран бvтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоо нэг хэсэгтээ шvлгээ бичнэ. Онч мэргэн vгсийн ном гаргах гэж байгаа. Яг єнєєдрийн хувьд би амарч байна. Амарна гэдэг маань би єєр юман дээр ажиллаж байна. Элсэн цєлд идэгдэж байгаа монгол нутгийг ойжуулах ажилд анхаарлаа хандуулж байгаа. Энэ л миний єдрийн бодол шєнийн зvvд болж байна.
-Хvмvvс нас ахих тусам хvн тєрсєн нутаг руугаа тэмvvлдэг гэдэг. Таны хувьд нутаг руугаа явж байгаа юу?
-Байнга явдаг. Нутагтаа суурьшина гэсэн бодол маань улам гvнзгийрч байна. Тєрсєн нутаг унасан газар угаасан ус гэдэг чинь миний амьдралаа эхлvvлсэн газар. Алтайгаас миний амьдралыг салгах аргагvй. “Эр хар сур” шvлгийн тvvврийг уншаарай. Гурван шvлэг болгоны нэгэнд л Алтайгаа дурдсан байгаа.

Хvн чинь сэжгээр євдєж сvжгээр эдгэдэг амьтан

-Оточоор хvмvvсийг эмчлэх гэж явсан гэлээ. Энэ талаар тодорхой ярихгvй юу?
-Би багадаа удганы туслах байлаа. Бєє хvн гэхээр яруу найрагч, дуучин, гvн ухаанч байдаг. Манай нутгийн бєє нар дандаа дуулж бєєлдєг. Зvгээр ярьж бєєлдєг бєє байхгvй. Хvмvvсийн замыг чиглvvлдэг, холын зvйлийг зааж єгдєг гvн ухаантан. Тэгээд бас оточ, анагаагч эмч байдаг. Би залуугаасаа дэлхийн гvн ухаан руу хайзайж орсон. Ингээд хараад байхад амьдрал гэдэг чинь их энгийн юм билээ. Yvнийг л би ойлгож, мэдэрсэн. Эрvvл мэнд ч мєн адилхан. Ихэнх хvн эрvvл байдаг. Эмч нар тэднийг vзээд баахан євчний нэр хэлээд “євчтэй” болгочихдог. Мэргэч тєлєгч дээр очиход санаанд оромгvй олон євчин тоочно. Энэ заслыг хийлгэж, энэ эмийг авч уухгvй, ингэж л амьдрахгvй бол “Ээ дээ чи аюултай болсон байна, чи vхнэ шvv” гээд байдаг.
-Yvний цаана бизнесийн ашиг сонирхол байнга дагалддаг байх л даа?
-Тийм. Европын эмч нар євчтєнєєсєє мєнгє саадаг. Эмчийн цаана эмийн сан гэж айхтар зvйл байна. Yvний цаана дэлхийн эмийн концерн, том vйлдвэрvvд байгаа. Энэ бvхнийг зангидаж байгаа нь Эрvvлийг хамгаалах яам гэдэг мафийн том толгой байна. ЭХЯ-нд чинь тэр улсын эмнэлгийн бизнесийг зангидсан хvмvvс нь сууж байгаа. АНУ-д тєсвєєс эрvvлийг хамгаалах салбарт нэг цент ч єгдєггvй. Харин улсдаа мєнгє єгдєг. Тэгэхээр одоогийн дэлхийн эдийн засаг хvн тєрєлхтнийг євчтэй л байлгах, эм, эмч, оточ, эмийн сангийн vvд сахисан байлгахыг хичээдэг. Ингэж байж эдийн засаг нь эргэлдэнэ. Хvмvvсийг харахад бvгд эв эрvvл байдаг. Тэднийг євчтэй гээд итгvvлчихсэн. Германд эрvvл мэндийн даатгал гэж сар болгон хэдэн зуун евро тєлдєг. Амьд л байхдаа татвар, эрvvл мэндийн даатгалаас мултрах замгvй. Насаараа хий хоосон мєнгє тєлж байгаа хvмvvс чинь хамрын ханиад тусахад л нєгєє тєлсєн мєнгєнийхєє vр шимээс хvртэх нь гээд баярлаж байх жишээтэй. Тэгээд эмч дээр очиход эмч нь гурав, дєрвєн тєрлийн эм бичиж єгнє. Yvнийг аваад эмийн санд очно. Yйлчлvvлэгч ирлээ, орлого оруулна. Ийм системтэй болсон. Энэ капитализмын систем гэдэг чинь тэнэг хvний нуруун дээр оршин тогтнодог. Ард тvмэн тэнэг байх тусам капитализмд ашигтай. Би vvнийг таньсан учраас хvмvvсийг євчтэй гэдэг бодлоос нь салгаж єгдєг.
-Та тэгэхээр яаж эмнэдэг хэрэг вэ?
-Олон янзаар эмчилнэ. Ямар ч євчнийг эмчлэхэд сэтгэл зvй хэрэгтэй. Хvнд євчтэй олон жил хэвтэрт байсан хvмvvс над дээр ирдэг. Тэр хvмvvстэй сайхан ярих хэрэгтэй. Орчин vеийн Европт хvний биед хvрэх нь хориотой. Хvний биед хvрч болохгvй болохоор нийгмээс тусгаарлачихсан байгаа юм. Шургуулганд хийчихсэн юм шиг амьдралтай. Нэг нэгэндээ юмаа ярихгvй. Биед нь хvрэхгvй. Жишээ нь, 20 жил нэг єрєєнд хамт ажиллаж, суулаа гэхэд бусад нь чиний гарыг барьж vзээгvй байж болно. Хааяа гар барьдаг гэхэд чиний биед чинь хvрч vзээгvй байх жишээтэй. Би энэ байдлыг нь эвдэж єгдєг. Монголчууд бол бие биедээ хvрч мэдэрч байж бие биеэсээ энерги авдаг. Хvний царайг харж нvдээр нь, гарыг барихад арьсаар нь онош тавина. Ярилцаж ухаанаараа онош тавина.
-Яаж ингэж оточ болсон юм бэ?
-Манай ээж их хуянтай хvн байсан. Хажуудаа удгантай. Тэгээд л хуян шар усыг нь тарааж єгнє. Заримдаа надаар бариулж даруулна. Тэднээс багаасаа суралцсан. Олон хvvхэд хурга хариулж явахдаа нэгийгээ бєє зайран болгож тоглоно. Тvvнээсээ элдвийг асууна. Зарим нь таарна, зарим нь таарахгvй. Таарч байвал бєєн урам. Нvvдэлчин монгол ухаан гэдэг чинь тийм зєєлєн сайхан элэгсэг ухаан. Зєрvvлж хэлсэн ч авч хэлэлцэхгvй. Аав ээжид нь очиж хэлээд тэдний хvvхэд мундаг зайран юм. Алга болсон хургаа хаашаа явсныг асуухад мэдсэн шvv гэх жишээтэй.
-Заримдаа таарахгvй шvv дээ
-Тэгэхэд чинь буруу єгєхгvй шvv дээ. Хvvхэд юм чинь аргагvй гээд л єнгєрнє.
-Таны хувьд нэлээд нь таарч байгаад л?
-Бєє хvн гэдэг бvх ард тvмний бvтээл байдаг. Ийм ард тvмний гарт хvмvvжсэн болохоор би муу явах эрхгvй. Яс, чулуугаар мэргэлнэ, 41 чулуу татна. Хvмvvс айхтар юм асууж ирнэ. Эхнэрээсээ салах гэж байна, гадаад гарах гэсэн юм, мэс засалд орох гэж байна гэх зэргээр асууна. Нэг vгээр хэлбэл хvний амьдралыг шийдэж байна гэсэн vг. Алдах эрхгvй, их хариуцлагатай. Ирсэн хvн болгонтой ярилцана. Хэр ноён нуруутай ямар зорилготой нь андашгvй болдог. Тэгээд мэргээрээ vзнэ. Ясаар мэргэлнэ. Ингэж байж баталгаажуулна. Єєртєє итгэлтэй байж тэр хvнд итгэл тєрvvлнэ шvv дээ. Андуу ташаа бол надтай заргалдаарай л гэдэг юм. Хvн буцаж ирэхгvй л байна шvv дээ. Тэр таарвал сэтгэл сэтгэл санааны хамгийн том дэмжлэг болно.
-Та энэ бvхнийг удганаас сурсан уу. Хэдэн настайгаас удганы туслах болсон дурсамжаасаа хуваалцаач?
-Таван настайгаасаа тэр хvний гараар хvмvvжиж эхэлсэн. Таван настайдаа хойчийг залгамжлахаар болсон. Yсээ бууралттал, их удганыг амьдралаас vдэн vдтэл тэр хvнийг дагасан даа. Сургуульд ороогvй байхдаа, єєрийн голдоо, айлдаа зайран нэр олчихсон байсан. Сургуульд орохоор бvх амьдрал орвонгоор эргэж удган, бєє, лам, тэнгэр бурхан гэж байхгvй. Та нар эмчид итгэ гэж заадаг болсон. Гэсэн хэрнээ л єдєр хичээл дээр тэгж зааж байсан багш нялх хvvхэд нь халуурч авгайгаа євдєхєд намайг гэртээ дуудуулчихна. Ил цагаан эмнээдэх энэ тэр гэхгvй ч алив дvvгээ нэг бариадах энэ хvvхэд яасан юм шиг байна гэх жишээтэй. Тэгэхээр нь ингэ тэг гээд хэлээд єгнє. Ийм тийм чулуу буцалгаад угаа гэдэг ч юм уу. Гэхдээ нэлээд бэрхшээл vvсгэх жишээтэй. Хєдєлмєр цаг зарсан учраас итгэл vнэмшил бий болно. Тэр нь vнэндээ єнєєгийнхєєр бол саун шиг л юм болно л доо. Тэгээд хvvхдийг хєлєргєж сайн дулаалаад унтуулахад маргааш нь хvvхэд нь эрvvл болно. Ингэж удганы хажууд байхдаа сурснаа л хийж байгаа нь тэр. Сvvлдээ энэ бvхнийг сайжруулах ухаан єєрийн эрхгvй тєрдєг. Би эрvvл мэндийн ном их уншдаг.
-Тэгэхээр эмчлээд байгаа хэрэг vv, эсвэл?
-Хамгийн гол нь, євдєєд байна гэсэн сэтгэлгээг л vгvй хийх шvv дээ. Германд оюутан байхад лекц их залхуутай. Охидын толгой их євдєнє. Тэднээс чинь зєвшєєрєл авч байгаад бариад л илээд л цэгvvдийг нь дарахад дорхноо сэргэнэ. Тэгээд л ам дамжаад хvн бvр надад хандана. Ингэж явсаар єдий хvрлээ. Хvн сvжгээр эдгэж, сэжгээр євдєнє гэдэг чинь энэ байгаа юм. Гайхамшигтай оточ нарын амьдралын туршлагыг судлаад vзэхэд бvгд л нэг зорилготой. Тэр хvнийг хvлээснээс салгах. Би хvнийг эдгээж байна гэдэг тухайн хvнд эрvvл мэнд бэлэглэж байгаа юм биш. Чиний эрхтэн єєрєє єєрийгєє эмчилж байгаа юм.

“Газар дэлхийн хvн ардаа, биднийг єршєє”

-Тєр засаг надад хамаагvй. Би єєртєє тєр засаг байхаар шийдсэн гэсэн. Энэ vгнийхээ тухайд?
-Бид хvнээр тэжээлгэх сэтгэлгээтэй болчихож. Намын дарга, Ерєнхий сайд л ирж надад туслах хэрэгтэй гээд бодоод сууж байдаг. Єєрсдєє ямар ч идэвхгvй. Би бол єєртєє хаан, єєртєє боол. Тэгээд би єєртєє тєр засаг байгуулчихсан. Єєрийнхєє хийх гэсэн юмаа шийдээд хийнэ. Бvх зvйл маш бэрхшээлтэй. Хvнд хувь заяа гэдэг юм байдаг. Тэнгэр гvн шvтлэгтэй. Шvтлэг л хvнийг хєтєлж замд нь оруулдаг юм шиг надад бодогддог.
-Долдугаар сарын 1-нд манайд чинь айхтар юм боллоо. Та юу гэж бодох юм бэ дээ?
-Энэ vйл явдлыг телевизээр vзсэн л дээ. Болох ёстой юм болсон. Ингэхдээ болох ёсгvй хэлбэрээр боллоо гэж харамссан. Єнєєдєр тєрийн эрхэнд 200-аад л хvн байна. Тэд улсаа удирдаж чадахгvй байна. Тухайн єдрийн хэргийн гол буруутан бол МАХН-ыг гэж бодож байгаа. Жагсаал хийх нь зєв. Мэдээж, гал асааж, чулуу шидэх нь сайн юманд хvргэхгvй. Залуучууд минь учраа олсонгvй дээ гэж халаглаж байна.
-Мэдээж, сэтгvvлч, зохиолч хvний хувьд энэ тухай бичилгvй єнгєрєєгvй байх?
-Энэ vйл явдалд маш харамсч, эмзэглэж байгаа. Тиймээс би єєрийнхєє бодол санааг шингээсэн хоёр ч нийтлэл дэлхий дахинд хандаж бичсэн. Нэгийг нь Германы хамгийн том хэвлэлд “Газар дэлхийн хvн ардаа, биднийг єршєє” гэсэн гарчигтайгаар нийтлvvллээ. Монгол оронд 18 жилийн ємнє ардчилал бий болохдоо оготнын хамраас дусал цус ч гаргаагvй. Гэтэл долдугаар сарын 1-нд цус урсгалаа. Тєр, засаг юу ч хийж чадаагvй гэдгийг гаргасан. Сарын дараа би хоёр дахь нийтлэлээ бичсэн. Yvндээ барууны ардчиллыг буруут-гаж бичсэн юм. Барууныхныг єрнєдийг шvvмжилсэн учраас хэвлэлд нийтлээгvй.

Би єєртєє говийн хvрэн тэмээ, ойгоор хєшєє босгоно

-Урианхайчуудын их нvvдэл юу болсон бэ?
-Нvvдэл хvрэх газраа хvрсэн. Хvмvvс буурь сууриа оллоо. Цєєн тооны хvмvvс буцаж ирсэн. Тува хvнд архи, хулгай гэсэн хоёр дайсан байдаг. Зарим нь хулгай зэлгий хийгээд нэр нvvргvй болоод буцсан. Нэг айлд таван тэмээ бэлэглэсэн. Энэ бол манай нутагт их хєрєнгє. Очсон айлууд хvн шиг амьдарч байна. Хvн сайхан амьдрах ёстой. Хотод орж ирсэн улсууд хэцvv амьдарч байна шvv дээ. Гэр хорооллыг хар. Даландавхартай нийлчихсэн. Энэ бол амьдрал биш. Гэтэл хєдєє бол уул, талынхаа эзэн нь болно. Хєдєє єлсч байгаа хvн байхгvй. Тиймээс 13 жилийн ємнє их нvvдэл хийсэн нь цагийн урсгалыг сєрєх зорилготой байсан юм. Тэр vед хvмvvс хот руу нvvж байсан бол тувачууд тэр нvvдлийг сєрж хєдєє рvv нvvсэн. Миний хувьд цагийн урсгалыг сєрєхєєр хийсэн эхний алхам. Хvмvvсийг амьдралтай болгох, бие даалган, єєрсдєє єєрсдийгєє тэжээхгvй бол АНУ монголчуудыг тэжээнэ гэж горьдсоны гарз. Одоо би цагийг сєрсєн хоёр дахь ажлаа хийнэ.
-Энэ нь ямар ажил байх бол?
-Монголыг ойжуулах. Компанийн захирал нэртэй луйварчид Монголын жаахан ойг сvйтгэж дууслаа. Иргэд хулгайн аргаар амьдарч байна. Ойн манаач нэртэй хvнийг худалдаад авчихсан. Тэр нь ойн биш ойн хулгайч нарын манаач, ойн худалдагч хийж байна. Тиймээс эд хулгайлж байхад vvнийг сєрж би ойтой болгоно. Засаг тєр юм бодог. Би Монгол оронд сая мод бэлэглэнэ гэж амласан. Єєрийнхєє сангийн хєрєнгєєр тэр ажлаа хийнэ.
-Таны тєрсєн нутаг Баян-Єлгий аймгийн Цэнгэл сумын ЕБС-ийг таны нэрэмжит болгож, таны хєшєєг босгох сураг дуулдана лээ?
-Тийм юм гэсэн. Яах юм. Би хєшєєгєє босгуулахгvй. Дээрээс шувуу бааж, доороос нохой шээгээд зvггvй банди нар чулуу шидээд нэг харахад нvд, чихгvй болчихно. Жил болгон засч тордож чадахгvй. Энэ бvхэнд хєрєнгє зарна. Тиймээс би хєшєєгєє босгуулахгvй гэж уурласан л даа. Би хєшєєгєє єєрєє босгож байгаа.
-Єєртєє ямар хєшєє босгож байна вэ?
-Миний хvрэн тэмээ vржиж байгаа. 13 жилийн ємнє ємнийн говиос 130 хvрэн тэмээ Алтайдаа аваачсан. Манай Алтайн тэмээ чинь хєх саарал оготно шиг єнгєтэй байдаг. Тэмээ удаан vржинэ. Миний єєртєє босгосон хєшєє бол хvрэн тэмээн хєшєє. Алтайд байдаггvй хvрэн тэмээ яаж энд єсч vржсэн юм болоо гэж 100 жилийн дараа хvмvvс ярихад нэр нь хааяа дуулддаг зохиолч Галсан гэдэг хvн нутагтаа авчирсан юм билээ гэж яригдах болно. Хоёр дахь хєшєє маань ой мод. Тэнд их ой багшраад харагдаж байвал мєн сайхан аа. Элсэн цєл байхад нэг зохиолч хvн єєрийнхєє хєрєнгєєр тарьсан гэж яригдаж байхад энэ чинь хєшєєний дээд хєшєє байхгvй юу.
-Ном бичих, хvvхэд тєрvvлэх, мод тарих нь хvн болж тєрсний гурван гавьяа гэж ярьдаг. Та энэ гавьяаг байгуулсан байна шvv дээ?
- Yvнийг л биелvvлэх гэж явна даа. Харин одоохондоо мод тарьж гавиагvй байна. Дєнгєж 100 гаруй модтой. Хавар гэхэд мянган модтой болно. Сэлбийн тэнд єєрийн эдлэн газартаа модоо тарьж байгаа. Би ер нь, Чингисийн тооллогын системээр аравт, зуут, мянгат, тvмтээр сэтгэдэг. Модон vр хvvхдийн минь анхны зуут нь хорвоод мэндэлсэн байгаа. Ингээд л цаашаа vргэлжлээд байна даа.
Б.АЛТАНЦЭЦЭГ /2008.10.3/

http://www.ardchilal.com/modules.php?name=News&file=article&sid=8255


Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Чинагийн ГАЛСАН

$
0
0

25.06.2009 Оруулсан: Budbayar Ангилал: Ярилцлага

Та зохиол бүтээлээ зөвхөн герман хэлээр л бичдэг гэсэн үү?
-Германаар бичсэн миний 26 дахь ном саяхан хэвлэгдлээ. 2007 онд германаар нийт гурван ч ном гарсан. Энэ бол өгүүллэгийн түүвэр, хайрын шүлгүүд (дэлхийн шилдгүүдийн түүвэрт багтсан), Чингис хааны тухай роман энэ хэд юм. Монгол хэлээр хэвлэгдсэн тав, бүгд нийлээд би 31 номтой. Бодвол дахиад хорин ном бичих байх. “Таван ном бичнэ” гэж Монголын утга зохиолд орж ирсэн би одоо 50 номын тухай ярьж сууна. Ингээд бодоход хүний боломж асар их юм.

-Ч.Галсан гуай нүүдэлчний соёл иргэншлийг дэлхийд таниулсан хүн гэвэл Та хэрхэн хүлээж авах вэ?
-”Их нүүдэлч” гэдэг кино хийсэн, ном бичсэн. Германы киноныхонтой хамтран нүүдэлчдийн талаар сурталчилж, дэлхийгээр нэг тарсан. Домог болсон. Баруун Монголын хувьд их нүүдэл бол шинэ цагийнх нь эхний тэмдэгт заагийг тавьж өгсөн юм. …Тэр жилийн бидний их нүүдэл 105 хоног үргэлжилсэн. Тэгэхэд би амьтан ахан дүүсийн гарыг цайлгах гэж номоо хэвлүүлээд ирсэн байв. Увс голыг гатлах гэж их юм болж билээ. Тэмээ 3.000 км замыг ачаатай туулахад 2.000 км-ыг сул биеэр туулсан адуунаас илүү тэнхээтэй үлддэг юм байна. Тэр цагаас хойш би тэмээг их шүтдэг болсон. Тэгж явахдаа бид Увс аймгийн Шивэрийн гол гээд уулын айхавтар голыг гаталж чадахгүй их цөхөрч байв. Тэгээд, хүмүүс болон ачаагаа голын эрэг дээр аваачин хонуулж байгаад дээхэнтэй нь шуудуу малтан голын голдрилыг өөр зүгт урсгаж байж гаръя гэсэн хувилбар сонголоо. Гэвч яг тийм аргад хүрэлгүйгээр нэг юм гарчихсан. Цагаа тулбал хүний ухаанд олон бодол ордог юм билээ. Тэр голд 40 тоннын даацтай автомашинууд суучихсан байхад бид “Газ-24” хөнгөн тэрэгтэй гараад ирсэн юм. Яагаад тийм машинтай явсан бэ гэхээр “Энэ бол Л.И.Брежневийн тэрэг, Ю.Цэдэнбалын тэрэг. Би Та нарыг ингэж хүндэлж байна” гэж германы киноныхонд харуулсан ази ухаан юм л даа. Тэгж явахад номнууд маань усанд орчихсон. “Ном нүүдэлчин хоёр ер нь нийлдэггүй юм шиг байна” гэж би Европынхонд хэлдэг хүн. “Манай ард түмэнд яагаад эртний түүхтэй их номын сан байхгүй байна вэ гэвэл малчин, нүүдэлчин амьдрал маань болдогүй учраас ингэсэн юм. Түүний жишээ бол миний энэ ном” гэж байсан. Миний энэ ном Европт төдийгүй нутагт маань их үнэтэй. Намайг нутгаараа яваад очиход залуучууд хуримандаа их урина. Цагаан толгойт ах морилон очихдоо усанд орчихсон өнөөх номноосоо нэгийг өргөн барина. Гэхдээ өөрийн биеэр урж байгаад шинэ айлын анхны галыг нь асааж өгдөг юм. Би тэгж, галыг нь асааж өгсөн хүмүүс ер нь сайн явж байгаа шүү. Тэгэхээр би “Монгол фермер” дээд сургууль дээр хэдэн ном үлдээгээд явна. Хэрэв танай залуусаас гэрлэвэл захирал, доктор Б.Сүхээ багш тэр номноос ураад галыг нь асааж өгч байгаарай. Шүлэг уншдаг хүмүүст бас ганц нэгийг өгөөрэй гэдэг.

-Юм үзэж, нүд тайлсан ахмад хүнээс хүүхэд, залууст хүргэх сургааль, маш товчхоноор илэрхийлээд насан туршид тогтоочихмоор үг хэлэхгүй юү?
-”Эр хар сур” гэж байдаг даа. Би ийм нэртэй шүлгийн ном гаргасан. Эр хар сур, эм шар сур гэж хоёр төрлийн сур байдаг. Намар мал гаргаад, ширийг нь нойтноор нь хөлдөөчихөөд дараа жилийн хаврын урь ороод ирэхээр мунаар нүдэж байж элдсэн сурыг “эр хар сур” гэнэ. Хар өнгөтэй болдог энэ сур сунадаггүй. Уургын хуйв хийдэг. Хамгийн хатуу хөтүүг тэр л сураар бөхөлнө. Шүүнд хийчихсэн сур бол угтаа химийн аргаар зөөлөрчихөж байна. Тэгээд зөөлөн, шар өнгөтэй, сунамтгай уян хатан сур болно. Одоо өнөө товч үгээ хэлье. Энэ номыг нэрийг ажиглаарай. “Эр”, “хар”, “сур” гэсэн захирах төлөвт байгаа үйл үгүүд харагдана. Энэ маань л залуучуудад сургааль айлдсан ухааны юм. Хэрэв чи шүлэгч болох гэж байгаа бол “эрэлхийл”, “харж яв”, “тэгээд юм сур” гэсэн санаа. Нөгөө талаас нь ажвал жаахан аархсан утга ч ойлгогдоно байх. …Би долоон ч номондоо гарын үсгээ зурчихлаа. Гарын үсэг зурахдаа би хамгийн дээр нь шинийн сар шиг юм татдаг. Дороо нар адил дугуй дүрстэй. Тэгээд “Чинагун Галсан” гэж үсгээ татаад нэг зүрх зурдаг. Энэ нь чин сэтгэлээсээ гэсэн ухаантай. Саяны ярьсан бол миний дэлхийд баталгаатай гарын үсэг. Энд өөр ч сонин зүйлийг хэлж болох юм. Нар, сар хоёр нийлээд надад сарлагийн эвэртэй толгой болж харагддаг. Хятадууд биднийг үхэр монголчууд гэдэг. Тэр доромжлолын үгийг би толгой дээрээ залж, өөрийнхөө сүлд болгон “үхэр толгойт Галсан” гэж байгаа юм. Доромжлолын үг бүх хэлэнд байдаг. “Монгол” гэдэг нэр ямар учиртай вэ гэхээр хятадаар “мангуу тэнэг” гэсэн үг юм байна. Ч.Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц”-д гардаг бил үү, “манкурт боол” гээд. Тэр бол бас л урд зүгийнхэн бидэнд өгсөн нэр. Тэгэхээр бид нэрээ бүгд асашёроу Д.Дагвадорж шиг биш гэхэд ерөнхийдөө хүн шиг авч явахад энэ доромж нэрийг цайлгаж болно.

-Үхэр монгол гэдэг нь нээрээ муухай доромжилсон хэрэг шүү?
-Хятадууд биднийг муухайгаар доромжиллоо хэмээн гоморхох хэрэггүй. Бид ч Хятадын ард түмнийг их муухай доромжилсон. “Хятад” гэдэг чинь “боол” гэсэн үг. Баруун аймгийнхан хөзөр тоглохдоо арван нүд, хатан хоёрын дунд байх модыг “хятад” гэдэг. Тувагаар бол бүр ч муу үг болно. “Хятад” гэхийг “када” гэж байгаа юм. Энэ маань “хошигнох” гэсэн утгатай үг. “Хятад” гэхээр “хошигнох”-ын олон тоо. “Кита” гэж үг бий. Адууны “бөгс” шүү дээ. “Хиам” гэхээр мөн л гэдсэнд чихэж хийсэн зүйл. “Кита” гэдэг чинь тувагаар “хошгоного” гэсэн утгатай. Хиамтай аваачаад хэлэхээр “хошгоного ам” гэсэн холбоо үг болчихно. Би тува тува гэлээ ч марс гарагаас ирсэн биш, ерөөсөө язгуур монгол юм. Тува хэл чинь бидний өвөг дээдэс 1.500 жилийн тэртээ ярьж байсан тэр хэл. Би хувьдаа манай хэлний эрдэмтдийн мунхагийг гайхдаг. Налайхын, Орхоны чулууны бичээсийг уншлаа, гадаадынхан уншсан гээд байдаг. Түүнийг чинь тува хүнд үзүүлэхэд бүгдийг хэлээд өгөх байхгүй юү. Ахын маань нэг хүүхэд монгол хэлний анги төгссөн, одоо доктор хүн л дээ. Тэр гэхэд саяны хэлсэн бүх бичээсийг бүгдийг уншаад хаячихсан. Нэгэн хоёр үг л мэдэгддэггүй гэж байгаа. Эцсийн эцэст би “Бид нар монгол” гээд монгол рольд жүжиглэхийн эсрэг. Хятадыг “хятад”, Оросыг “орос”, “казах”, “тува” хэмээн салгах зааглах биш. “Бүгд хүний үр. Энэ л орчлонгийн үрс юм. Нэг ах дүүгийн хүүхдүүд” гэж хамарч бодсон нь эцэстээ хождог юм шүү. Малчдын маань хамгийн гол, нүнжигтэй үзэл нь үүндээ байдаг. Чингис хаан хэрэг дээрээ Есүхэйн хүүхэд биш. Яагаад гэвэл хүний жирэмсэн авгайг булааж авсан тухай “Монголын нууц товчоо”-ны эхэнд байж байдаг. Чингисийн анхны хүүхэд бас л өөрийнх нь биш. Чингис хааны тухай миний романд эзэн хаан өөрийнхөө хувь заяаг ч их ойлгож, том хүүдээ буруу юм хийснээ бас ойлгож байгаагаар гардаг. Миний зохиол хэтдээ “Чингис хааны есөн зүүд” гэдэг нэрээр, монгол хэлээр орчуулагдах байх. Кино ч болох болов уу хэмээн бодож сууна. И.Нямгаваа найруулагч намайг Чингисийн тухай кино зохиол бичээд өгвөл Европынхонтой цуг кино хийнэ гэж байгаа. Би зохиолдоо Чингис хаан хорвоод мэндэлж бас ертөнцөөс явж байгааг нь зураглаж харуулсан. Зарим нь зөвшөөрч, зарим хүн зөвшөөрөхгүй байж болох л юм. Өөрөөр хэлбэл би Чингис хаанд төрөлтийг нь өгсөн, үхлийг нь ч өгсөн. Европчууд энэ номыг халуун сэтгэлээр шагшин хүлээж авсан. Монгол ах дүү нар маань тийм л байх болтугай. Чингис хаан бол ертөнцийн анхны глобалчлал руу хөтөлсөн хүн юм байна. Хаан “Чи бол хүний хүн. Чи бол миний хүн” гэж үзээгүй. Хүн шиг яваад Монголын төлөө зүтгэснийг нь өөрийн хүн болгон татаж авсан. Дайсан байсан ч татаж авсан. Ийм ухаан их хэрэгтэй. Хэн хүн эх оронч байх нь зүйтэй. Гэхдээ битгий, явцуу жижигхэн халх Монголын эх оронч байгаарай. Энэ ертөнцийн эх оронч байгаарай. Бидний ах дүүс Америк, Канадаар дүүрэн байна. Хүн төрлөхтөнийг өөрийнхөө ард түмэн гэж, бөөрөнхий хорвоог өөрийн эх орон гэж бодсон хүн л эцсийн эцэстээ эрдэмтэй, саруул ухаантай гэж хэлэх байна.

http://www.mongolei-zentrum.de/mon/?p=721


Ч.ГАЛСАН: БИД ЭХ НУТАГТАА СУУЖ БАЙТАЛ ДЭЛХИЙ ӨӨРӨӨ ГУЙГААД ИРНЭ

$
0
0
2011 оны 7 сарын 30
Манай энэ удаагийн “Чухал хүн” ярилцлагын буланд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Чинагийн Галсан уригдаж дэлгэрэнгүй ярилцлаа. Тэр бид хоёрын яриа мэдээж утга, уран зохиолоор эхэлж, нийгмээр соёолсон бол дараа нь хүн төрөлхтнөөр цэцэглэсэн юм.

Урлаг уран зохиол гэдэг зарим хүмүүст тоглоом болчихжээ

-“Холын хүнээс үг сонс” гэдэг. Явсан газрын сонин хийгээд сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү?
-Би сая Герман, Швейцарь явж герман хэл дээр гарсан 30 дахь номоо танилцуулаад ирлээ. Энэ бол 1988 онд бичсэн роман маань, одоо л гарч байгаа юм. Социализмын үед миний номыг хэвлэдэггүй байлаа. Тиймээс би 100 жилийн дараа хэвлэгдэнэ биз гэж бодоод номоо бичээд л хураадаг байлаа. Энэ номоо 1988 онд бичиж дуусгаад ар талд нь “2088 онд хэвлэгдэх ном” гэж бичээд хадгалсан. Тэгэхээр миний энэ ном 77 жилийн өмнө хэвлэгдчихлээ дээ. Зохиолчид дотроо миний хувь заяа их сонин шүү дээ.

-Өнөөдөр манайхан Г.Аюурзана нарын зөөн орчуулж байгаа уран зохиолоор л өрнийн утга зохиолыг төсөөлж байгаа байх. Газар нутагт нь эх хэл дээр нь туурвидаг хүний хувьд харьцуулахад асар их ялгаа байгаа байх?
-Би герман хэл дээр зохиол бичнэ гэж бодоогүй, миний амьдрал өөрөө тийшээ оруулсан хэрэг. 1968 онд Германд сургууль төгсөөд Монголд ирэхдээ эхний өгүүллэг туужаа герман хэлээр биччихсэн байсан. Энд ирээд монголоор бичиж эхэлсэн ч ерөөсөө миний номыг гаргадаггүй байлаа. Монголын Зохиолчдын эвлэлд элсэнэ гэж 1968 онд өргөдлөө өгөөд 20 жилийн дараа 1988 онд элссэн юм.

-Гадаадад сурч боловсорсон залуу хүн бодоход илүү үг хэлдэг байсан болохоор тэр биз. “Аянгат цагийн тууж”-ийг гэхэд л та анх монгол хэл дээр хэвлээгүй шиг санаж байна?
-Дандаа л хаалттай сэдэв хөндөөд байж дээ. Тэр үед бидний дотор ч тагнуул их байсан. Жишээ нь “Аянгат цагийн тууж” бичигдээд 20 жил болж байж, эхлээд герман хэлээр, түүнээс зургаан жилийн дараа монгол хэлээр хэвлэгдсэн юм. Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга Д.Тарва гэж өвгөн байсан. Миний өргөдөл тэр хүний сейфэнд, яс цоожинд гэдэг шиг 20 жил болсон доо.

-Манай уран зохиол ерээд оноос олон урсгал чиглэлд хуваагдаж, нэгнээ үгүйсгэхээс эхлээд ихээхэн хэл ам болж байна. Германд бас байна биз?
-Урсгал чиглэл бол зөндөө. Урсгал чиглэл хөөцөлдсөн зохиолчид гэдэг бол олигтой юмнууд байдаггүй, хөнгөн жингийнхэн л байгаа юм. Хийсвэр урлаг гэдгийг бүтээе гээд чадахгүй болохоороо урсгал чиглэл хөөдөг болов уу гэж боддог. Ийм хүмүүсийг өөр урсгал оруулж ирсэн л гэж авч үзнэ үү гэхээс биш яг урлагийн талаасаа бол юу ч байхгүй шүү дээ. Швейцарьт нэг таньдаг хэвлэлийн газраас  бүтэн нэг жил хэвлэгдсэн бүх шүлгийг гүйлгэж харсан. Тэнд бол авах юм нэг ч алга байсан. Зарим нь нэг хуудсанд цэг тавиад, дараагийн хуудсанд нэг асуултын тэмдэг, гурав дахь хуудсанд анхааруулах тэмдэг тавиад, хамгийн сүүлийн хуудсанд “Энэ хорвоод хэлэх үг олдохгүй байна. Үг болгон надад гологдож байна” гээд ном хийчихсэн байгаа юм. Ухаандаа үг голсон мундаг зохиолч болж харагдах гэсэн санаа юм даа. Энэ чинь тоглоом шүү дээ. Урлаг уран зохиол гэдэг зарим хүмүүст тоглоом болчихжээ. Манайхан ч ялгаагүй нэг нэгнээ үгүйсгээд л сууж байна.

-Таныхаар бол манай уран зохиол хаашаа яваад байна вэ. Германд бол ямар байна?
-Манай уран зохиолыг сайн гэж хэлэхэд үнэндээ хэцүү байна. Шүлэг бол нэг хэсэг гайгүй байсан юм. Одоо бол нэг нэгнээ үгүйсгээд “шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” болчихлоо. Арай гайгүй гэсэн нь нэг нэгнээ үгүйсгээд үлдсэн хэсэг нь мафи маягийн юм байгуулаад групп бүлгэм гээд явах болжээ. Хэрвээ урагшилъя гэж байгаа бол байгалийнхаа жамаар зугуухан бүгдээрээ эвтэй ургаж урагшлах ёстой. Хоорондоо тулалдана гэдэг хэцүү шүү дээ. Өөрийгөө хохироож бусдыг хорлох гэдэг нэг тийм монгол зан байна. Германд бол ийм юм алга. Гэхдээ бас л яг энэ гээд хэлчих сайн зохиол алга. Ер нь сайн зохиолч дандаа төрөөд байх юм биш л дээ. 10 жилд нэг зохиолч төрнө, 50 жилд гайгүй сайн зохиолч төрдөг бол 100 жилд бол гайхамшигтай сайн зохиолч төрдөг шүү дээ.

-Та Германд очиж эх хэл дээр нь зохиол бичээд зогсохгүй, Германы төрөөс Хас одон авах ч юм уу, энэ жил гэхэд л Аж үйлдвэрийн шагналыг анх удаа гадаадын зохиолч авсан нь Монголын зохиолч Та байлаа шүү дээ. Ингэхээр бас л гадуурхах байдал ажиглагдах юм уу?
-Германд бол тийм юм байхгүй. Яахав, тэмцээн уралдаан дээр бол манайх шиг байдаг нь мэдэгддэг юм. Шүлгийн тэмцээн явуулахад ийм байдал ажиглагдаж байдаг. Би хайр сэтгэл, тал нутгийн гээд хэдэн шүлэг бичиж энэ хэдээс гарцаагүй гэхэд л байдаггүй юм. Тэнд сууж байгаа таван шүүгчийн ар талд бас гурав гурван хүн чирэгдэж байна. Түүнийгээ оруулах гэсэн бодлого бол байдаг юм билээ. Тэр шүлгүүдийг дараа нь үзэхээр юу ч үгүй юм байдаг. Монгол муухайдаа, муудаа ийм байдаг юм биш, хүн төрөлхтний нэг ийм шинж чанар байна.

Би дандаа цаг үетэйгээ тэрсч амьдарсан хүн

-Таны авч байсан шагналуудыг Нобелийн шагнал авч байсан алдартнууд авдаг гэсэн. Германы төрийн Хас одон гэхээр том л шагнал байж таарна. Тэгэхээр таны үеийнхэн өнөөдөр Монголын төрөөс авч болох бүх шагналыг авч, ард түмний дунд алдаршжээ. Таныг өнөөдөр нийгмийн тодорхой хэсгийнхэн танина уу гэхээс нийт масс бол мэдэхгүй шүү дээ. Харь орны төр шагнаад байхад Монголынхоо төрөөс нэг шагначихаасай гэж боддог байлгүй?
-Бодож л байдаг. Даанч дэмжээд өгөх хүн нь дээр алга байна шүү дээ. Монгол Улсад байгаа бүх шагналд миний нэрийг дэвшүүлсэн. Заримд нь гурван ч удаа дэвшүүлсэн, дээрээс татах танилгүй болохоор бүтдэггүй юм. Нөгөө талд би дандаа цаг үетэйгээ тэрсч амьдарсан хүн. Миний хувьд улаан засагтай орь ганцаар үзэлцсэн хүн юм. Намд нь ч элсээгүй, тэглээ гээд миний амьдралд хүнд л тусч байсан. Гэхдээ намайг тэд хэрэглэдэг байсан. Би МАХН-ын таван их хурлын илтгэлийг орчуулжээ. Үүнээс гадна Германаас зочид төлөөлөгчид ирлээ гэвэл байнга дуудна. Өдөр шөнөгүй дуудна. Тэр үед герман үсэгтэй бичгийн машин байхгүй. Би өөрийнхөө машиныг тусгай зөвшөөрлөөр Засгийн газарт оруулаад бичдэг байлаа. 1977 оны тавдугаар сард Ю.Цэдэнбал даргыг Германд айлчлахад бүтэн сар өрөөнийх нь буланд сууж үгийг нь бэлдэж өгч байсан. Би сар болоод “Би одоо явъя даа, бүх ажил дууссан” гэсэн чинь Бал дарга “Чи наашаа суу” гээд цаг шахам ярилцаж суусан. Нэг харсан чинь олон хүн орж ирээд зогсчихож, Улс төрийн товчоо хуралдах гээд хүлээгээд зогсч байгаа нь тэр байж. Тэгээд тэр миний бэлдэж бичсэн зүйлүүдийг Германд өөр хүн очиж уншина. Яагаад гэхээр би намын гишүүн биш учраас тэр. Намын гишүүн биш бол хоёрдугаар эгнээний хүн байв даа. Ажилд ороход анкет бөглөж, нэгдүгээрт овог нэр хоёрдугаарт,  яс үндэс, гуравдугаарт гишүүнчлэл гэдэг байсан. Би яс үндэс гэдэг дээр нь Тува гэж бичнэ. Тэр үед Тува гэдэг үг хориотой байсан. Миний “Аянгат цагийн тууж”-ийн уг нэр нь “Тува тууж” шүү дээ. Миний нэрийг Монголын Сэтгүүлчдийн холбооны шагналд гурван удаа дэвшүүлсэн. Залуу сэтгүүлчдээс хэнийг дуурайж бичих вэ гэсэн асуултад 47 хүн Л.Түдэв гуайг гэсэн байхад намайг хоёрдугаарт 37 гэж бичсэн судалгаа байдаг юм. Намын гишүүн биш учраас энэ мэт олон зүйлээс хоцорсон доо.

-Та өөрөө намын гишүүн болох гэж зүтгээгүй юм байна. Тийм үү?
-Элсэх гэж үзсэн шүү. Ерөөсөө болоогүй. Яахав дээ, өрсөлдөгч нь түрүүлээд явчих учраас айгаад байж дээ. Тэгэхээр намдаа оруулаагүй байхад учиртай гээд байлгаад байсан хэрэг. Юм болохоор л намын гишүүн биш гээд хасч байхад амар байсан байх даа. Нэг удаа бүр зүтгээд болохгүй болохоор нь хаячихсан. Уран зохиолоо ч 100 жилийн дараа гээд хаячихсан. Өнөөдөр бодож байхад аль аль нь оносон л байна.

-Германд зохиолчдын амьдрал дажгүй юу. Зах зээл ч том шүү дээ?
-За даа, том зохиолчид л гайгүй сайхан амьдарна шүү дээ. Түүнээс биш утга зохиолын байлдагч нар бол хэцүү. Германд бол маш цөөн хувь хэвлэгдэнэ. Уншигч байхгүй, өрсөлдөөн ихтэй тийм л зах зээл бий. Герман 80 сая хүн амтай гэхэд хэвлэгдэж байгаа номын тоо нь манайхтай адилхан шахуу. Жилд 70 мянган ном л шинээр хэвлэгдэнэ. Ийм олон ном дотор өрсөлдөнө гэхэд маш хүнд шүү. Нэг нэр олж аваад байхад бол хэвлэлийн газар их дэмждэг. Уулзалтуудыг их хийнэ. Миний хувьд жилд намрын, хаврын гээд хоёр уулзалт хийдэг. Үүнээс гадна нэг сарын хугацаанд элдэв хурал цуглаанд оролцох гэж явдаг. Миний Германд байх цаг хугацаа ингэж л өнгөрдөг дөө.

-Манай уран зохиолын зах зээл хүнд байна. Уншигч ч алга, төрөөс харж үзэх бодлого ч алга. Тэгээд уран зохиол маш муу, урагшлахгүй байна гэж шүүмжлэх юм?
-Манайхан чинь дандаа өөрсдийгөө магтаж бичих юм чинь, яаж урагшлах юм бэ. Эзэн Чингисийн үр сад бид гээд цээжээ дэлдээд, алга ташуулахыг л бодож байна шүү дээ. Зүгээр л алга ташилтад зориулж бичихээр чинь яаж гадны улс хүлээж авах юм бэ. Та нар бол үндэстэн биш, зохиолч биш гэж хэн нэг хүн хэлээд байгаа юм шиг өөрийгөө өмөөрөөд бичээд байхаар яаж урагшлах вэ. Зохиол гэдэг чинь амьдралын ухаантай хуулбар л байхгүй юу. Мөн чанар нь шал өөр зүйл.

Дэлхий Чингис рүү биш энхтайванч сэтгэлгээ рүү явж байна

-Манай зохиолчид гадагшаа гарах боломж байна уу. Барууны зах зээл дээр шүү дээ?
-Байлгүй дээ, гэхдээ манайхан хүчирхийллийг маш их дэвэргэж бичдэг. Ухаандаа, Чингис хааныг дайн өдөөгөөгүй, нэг ч цус гаргаагүй гээд ярьж байх учиртай улс чинь алж талсан гээд бахархангуй бичдэг. Дэлхий нийт дайн байлдаанаас залхаж, энхтайван руу явж байна шүү дээ. Үүнийг л хүсэх болсон. Чингис сэтгэлгээ рүү биш энхтайванч сэтгэлгээ рүү явж байна. Гэтэл манайхан чинь улам сөрөөд л Хятадыг ч айлгах юм шиг, Оросыг ч айлгах юм шиг л бичээд байх юм. Үнэндээ Орос, Хятад аль нь ч биднээс айхгүй. Ерөөсөө дэлхий дахины хөх инээд нь хүрч байгаа. Манайхан бахархал гэдгээ ийм онгироо маягаар ойлгоод нэгнээ хөөргөөд суух юм. “Миний муусайн найз нар” гэхэд чинь зохиолч хүн онгироо байх ёстой юм шиг бодоод, зохиолч хүн архи ууж, гэр бүлийн хувьд тогтворгүй байх юм шиг бодоод явах юм шиг сэтгэлгээгээр бичсэн манай Төрийн шагналтай мундаг зохиолчид байна шүү дээ. Ийм байхад бол бас хэцүү.

-Ер нь зөвхөн утга зохиол ч биш хүнийг хүмүүжүүлэх л хэрэгтэй юм байна даа?
-Зөв. Монгол хүн хүмүүжээгүй. Хүн нь хүн болоогүй, инженер нь инженер шиг болоогүй, улс төрч нь улстөрч шиг, зохиолч нь зохиолч шиг байж чадахгүй халтуур хийгээд байхаар улс орон яах юм. Саяхан миний хайртай дүү Б.Галсансүх зурагтаар ярьж байна.”Би ерөөсөө ажилладаггүй. Санаанд орсноо бичдэг. Энэ бол уран зохиол. Яруу найраг гэдэг чинь ямар ч хөдөлмөр шаарддаггүй зүйл” гэж тамхи татаж, мах идээд, архи тавиулж ханхалзаад байхаар чинь яах юм бэ. Би тэгэхэд Б.Галсансүхийн төлөө гашуун нулимс урсгаж, хэлэх үг олдохгүй болсон. Уг нь тэр үнэхээр байгалийн авьяастай хүн. Б.Галсансүх өөрөө би Монголын уран зохиолд шинэ урсгал оруулж ирсэн гэдэг. Урсгал юу юм бэ. Утга зохиол л бичих хэрэгтэй байхгүй юу. Нэг муу усан урсгал оруулж ирэх бол ядаад байх асуудал биш, түүнийг чинь тэр гурав дахь, дөрөв дэхь эгнээний зохиолчид оруулж ирэх ёстой юм.

-Манайд төрөөс шагнал өгч л байна. Дагалдах мөнгө маш бага. Тэгэхээр Германы төрөөс Хас одон авахад хэдэн төгрөг дагалдах вэ?
-Хас одон гэдгийг ер нь Азиас урьд өмнө хүн авч байсан юм болов уу. Сайн мэдэхгүй юм. Энэ шагналыг Нобелийн шагналтнууд болон шинжлэх ухааны нээлт хийсэн, утга зохиолд шинэ зүйл авчирсан хүнд өгдөг юм. Нэр хүнд нь асар том учраас мөнгө өгдөггүй. Харин Аж үйлдвэрийнх нь шагналыг боломжийн мөнгө дагадаг. Манайд гавьяат авах гэж гэдэс гэдсэндээ хөлөө хийдэг, тэгтэл юу ч мөнгө байхгүй шүү дээ. Намайг авахад л лав юу ч өгөөгүй. Манайхан нэр алдарт дуртай болохоор баярлаад авдаг. Би ч гэсэн учиргүй их баярлаад л авсан.

-Ер нь зөвхөн уран зохиолч биш нийгэм тэр чигтээ нэг л биш ээ. Өөрчлөх цаг болсон байх шүү. Яаж?

-Түүнийг бид л өөрчлөх ёстой. Одоо энэ Сүхбаатарын талбай дээр жагсаад, тэмцээд байгаа улсад Засгийн эрхийг өгчихвөл мөн л ижил, урьдын адил үргэлжилнэ. Тэгэхээр жинхэнэ урлаг, утга зохиолыг л хөгжүүлэх хэрэгтэй. Сая хүрээлэнгүүд академич шалгаруулж, хүрээлэн тус бүрээс дөрөв дөрвөн хүн ороод жинхэнэ хөнгөн жингийнхэн шалгарсан байгаа юм. Жинхэнэ бүтээдгээ бүтээгээд бүр өөрөө инстутит болчихсон хүмүүс нь хамгийн бага оноо авч, хүний хойгуур урдуур гүйдэг нөхөд академич болчихсон байгаа юм. Үүнээс харахад л нийгэм ямар байгааг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр бид мөнгөний төлөө бичиж байна. Ерөөсөө нийгэм толгойгоо алдчихсан, ийм л цаг үед амьдарч байна.

Бид болохгүй, хөгжихгүй байна гээд дэлхийг гүйцнэ гэж санахын гарз

-Хоёулаа яриагаа өөр тийш хандуулъя. Нийгэм толгойгоо алдсан гэснээс ерөөсөө манай хүн төрөлхтөн хаашаа явж байна вэ?
-Энэ тал дээр зөвхөн Монголыг буруутгамааргүй байгаа юм. Ерөөсөө хүн төрөлхтөн ч толгойгоо алдчихаад, хаашаа явж байгаагаа ч мэдэх юм алга. АНУ хүчтэй зэвсэгтэй учраас Америкийн зөв болдог. Орос пуужинтай бензинтэй учраас Оросын зөв болдог. 2012 онд дэлхий сөнөх тухай нэг яриа байдаг. Энэ чинь сөнөх биш энэ онд шинэ эрин эхлэх юм. Энэ эрин эхэлж байгаа нь бидэнд олон зүйлээс мэдэгдэж байна. Исландын галт уул тургиж, Фүкишима дэлбэрээд байгаа нь бэлхнээ харуулж байгаа юм. Бүх зүйлийг шинэчлэх хэрэгтэй байгааг харуулж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн шинэчлэгдэх хэрэгтэй болжээ. Гэтэл улс гүрнүүд  сурсан зангаараа Германы эдийн засгийг 2.4 хувиар өсгөнө, АНУ-ыг дөрөв, Хятадыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ гээд төлөвлөөд байдаг чинь гэмт хэрэг байхгүй юу. Хүн төрөлхтний сууж байгаа хөлөг дээд хурдаараа явж байна. Тоормоз нь ажилгүй, наклад нь элэгдчихсэн зогсч чадахгүй байна. Ухаантай хүмүүс бол хурдасгах биш удаашруул гэж хэлээд байгаа юм. Ерөөсөө хурдыг сааруулахыг зорьж байна.

-Хүн төрөлхтний хөгжил асар хурдтай явж байна. Ийн хурдалж хурдалж хана мөргөөд эргэхэд эцсийн буудал нь Монгол гэх хүмүүс бий?
-Өнөөдөр манай монголчууд өөрсдийгөө нэг их голоод ч байх хэрэггүй. Бид хүн шиг хүн, ард түмэн шиг ард түмэн. Өөрсдийгөө их дөвийлгөөд бас хэрэггүй. Чингис хаанаараа хэчнээн бахархах юм бэ. Гадныхны доог болж, улиг болж байна ш дээ. Хүн шиг амьдрах, ажиллах, даруухан бөгөөд бат итгэлтэй явбал амьдрал байна. Өнөөдөр бид болохгүй, хөгжихгүй байна гээд дэлхийг гүйцнэ гэж санахын гарз. Хэзээ ч бид дийлэхгүй. Мэдээж үйлдвэр үйлчилгээгээр л хөгжиж түрүүлнэ гэсэн үг учраас ямар ч боломжгүй. Тэд дэндүү хол тасарчихсан бөгөөд шинжлэх ухаан эргэлзээтэй үедээ орлоо. Тэгэхээр бидэнд нэг гаргалгаа байна. Тэр нь юу вэ гэхээр нүүдэлчин ахуй амьдралаа эрүүл саруулаар авч үлдээд, газар нутагтаа бүрэн бүтэн эзэн суугаад байж байх юм бол гүйцэх биш хүлээх гаргалгаа юм. Дэлхий нийт чинь нэгэнт хад мөргөөд буцаад ирэх гэж байна. Тиймээс бид эх нутагтаа сууж байтал дэлхий өөрөө гуйгаад ирнэ. Сая Европоор сар яваад ирэхэд “Би нүүдэлчин хүн шүү дээ. Би нүүдэлчин амьдралаар амьдардаг” гээд надтай ирж уулзаж байгаа хүн олон байна. Үнэхээр нүүдэлчин амьдрал Европын төв дундаас тарж эхэллээ. Европт эсгий гэр хэчнээн ч олон болсон юм. Миний сая нэг сарын турш явсан уулзалтын тэн хагасыг эсгий гэрт хийгээд ирлээ. Англид бүр эсгий гэр үйлдвэрлэдэг пүүс байдаг. Австрали, Америк гээд хаа сайгүй гэр байдгийг мэдлээ. Эсгий гэрийн гайхамшиг дугуйдаа байдаг юм байна. Нүүдэлчдийн соёл тэр чигтээ дугуй юм. Бидний өвөг дээдэс агуй дотор байж байхад уран шувууны үүрний загварыг авчээ гэж бодсон. Уран шувууны үүрийг хараад энэ шувуу ийм дулаан зүйл хийжээ гээд өөртөө гэр барьсан хэрэг. Гэр дотор байгаа бүх зүйл дугуй юм. Дугуй юм гэдэг өөрөө хүчирхийлэлгүй. Салхи ирээд тусахад уусаад, тойроод явчихдаг, Хэрвээ өнцөгтэй байсан бол хүчтэй салхинд алгадуулаад ойчих нь л дээ. Гараг ертөнц өөрөө дугуй, од, нар сар бүгд дугуй юм. Үүнийг бодож олсон нүүдэлчдийн ухаан аугаа юм. Энэ манай нүүдэлчдийн олсон ухаанд хүн төрөлхтөн хошуурч ирэх цаг нь тун ойртжээ.

-Ирэхээс нь өмнө хэт суурьшчих ч юм уу, эсвэл араас нь элдээд шал дэмий болчихсон байх магадлал өндөр л харагдаж байна. Газар нутгаа ухахаас эхлээд нүүдэлчдийн соёл өдрөөс өдөрт алга болж байна шүү?
-Бид энэ цаг үеийг хүлээж амар тайван байх юм бол Монгол гэдэг нэрийг хүссэн хүсээгүй ертөнц тэр чигээрээ мэдэх болно. Одоо тэр Оюутолгой, Тавантолгой тэр чигтээ л байж байх байсан юм. Хэнд гай болсон юм бэ. Газар нутаг маань эсэн мэнд байх байсан. 1992 онд Рио Де Жанейрод улс гүрнүүдийн удирдагчид байгаль хамгаалах асуудлаар уулзахад Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай явсан юм. Би тэр үеэр түүнд нэг захиа бичсэн. Чухам тэр захиаг авсан эсэхийг мэдэхгүй.

-Тэр сонирхолтой захиа байсан байх аа?
-Тэр захианд бичихдээ “Монгол орныг визгүй болгоё. Бүх дэлхийд нээе. Дэлхийн ядарч зүдэрч, машин моторын дуу, утаа униараас залхсан хүмүүс дуртай цагтаа ирээд амарч байг. Бүтэн жил болно уу, хагас жил болно уу, долоо хононо уу өөрсдийнх нь дурын хэрэг. Тэр хүмүүсийг дагаад мөнгө орж ирнэ. Тэгээд Монгол Улсыг бүх дэлхийн амралтын улс болгож зарлая. Монгол орны газар нутгийг эвдэж сүйтгэхээ больё. Аж үйлдвэржихээ больё. Аж үйлдвэржсэн орнууд газар нутгаа эвдэж дууслаа. Буцах замаа хайж эхэлж байна. Тэгэхээр бид газар нутгаа эвдэхээ болиод ариун хэвээр нь авч үлдээе” гэсэн юм. Одоо бол Монгол орон дэлхийд хамгийн их эвдэрсэн, бохирдсон орнуудын тоонд орчихоод байна шүү.

Сонгуульд илтгэл хийх жинхэнэ уяаны ноход л байна биз

-Таны амьдарч байгаа Герман улс нийгмийн халамж, хамгааллаараа дэлхийд тэргүүлэх орон. Энэ тухай?
-Германд бол хүн ямар ч ажил хийхгүй байхад сайхан амьдарч, гэдэс цатгалан яваад байж болно. Ардчилал гэдэг юм жинхэнэ утгаараа хөгжсөн орон юм даа. Жинхэнэ мөн чанараараа хэрэгжсэн орон бол яах аргагүй Герман. Би энэ дээр олон жишээ хэлж болно. Сая ойрхон хоёр муж улсад сонгууль болж, хоёуланд нь Ногоон нам ялчихлаа. Ногоон нам ялчихаар өнөөх Христосын ардчилсан холбоо гараа буулгаад бид ялагдлаа гээд яваад өгч байгаа юм. Тэгэхэд өөр орнуудад яаж байна. АНУ-д гэхэд л Буш яалаа даа. Хэрэг дээрээ ялагдчихаад ичгүүр сонжуургүйгээр зүтгэж байж гараа биз дээ. Африкийн орнуудад яаж байна. Зааны ясан эргийн улсад хоёр Ерөнхийлөгчтэй болчихоод цус урсгаж байна. Манайд бас л яадаг билээ дээ. Тэгэхэд Германд бол өөр. Хуульдаа захирагдана гээд баяр хүргээд явчихаж байгаа юм. Бас нэг жишээ бол Эрүүл мэндийн сайд Филип Послер гэж вьетнам залуу байна. Америкийн дайны үед германчууд Вьетнамын ах дүү хоёр өнчин хүүхдийг өргөж авсан юм. Герман нэр өгөөд Германд боловсрол олгосон. Тэгээд эрдэмтэй шаргуу хөдөлмөрч хүн болж, эхлээд Эрүүл мэндийн сайд болсон. Одоо зүтгээд Чөлөөт ардчилсан намын дарга болж, одоо Аж ахуйн яамны сайд болчихлоо. Хамаг зүйлийг нь гартаа хийчихлээ шүү дээ. Манайд бол Хятадаас ч юм уу, Африкаас өргөж авсан хүнийг сайд болгохгүй биз дээ. Тэр ч бүү хэл Тувагийн бөхчүүд ирж, наадамд зодоглохоор барьж идэх шахдаг. Наад муугаа алаад өг гээд бархирдаг шүү дээ. Цагаан сараар Монголын хэн нэгний ах дүү нар нь Тувагаас ирж барилдах гэхээр оруулдаггүй. Тэгэхээд Германд хаа байсан харь хүнийг төр засагтаа лав оруулж байна гэдэг ардчилал яаж хөгжсөнийг харуулж байгаа хэрэг биз дээ. Хууль нь сайн хуулиа дагана өөр зүйл байхгүй шүү дээ.

-Манай улсад ардчилал хөг­жөөд 20 жил болчихжээ. Хүнээр бол эрийн цээнд хүр­¬ч цэргийн алба хаагаад өрх гэр толгойлоод явж байх нас. Гэтэл манайд хөлд орсон үгүй нь мэдэгдэхгүй байна?
-Манайх ойлгомжтой, юун хөлд орох эргээд буцчихлаа. МАХН “хувьсгал” гэдэг үгээ авч хаясан нэрийн дор У.Хүрэлсүх л хамаг юмыг гартаа авчихлаа. Одоо энэ хороо хорин гэж Улаанбаатараар дүүрлээ. Энд сонгуульд илтгэл хийх жинхэнэ уяаны ноход л байна биз дээ. Хороо хорины дарга бүрт машин унуулж, мөнгө өгөхөд тэд ясаа хугарч, махаа тасартал давхина биз дээ. Манай засаглалын хамгийн аймшигтай зүйл нь гэвэл Засаг төр гэдэг өөрөө хамгийн том авлигач, ард түмэн гэдэг өөрөө том авлига авагч. Ард түмэн өөрөө их хийсвэр бөгөөд хоёр талтай их эргэлзээтэй зүйл. Үүнийг нь мэдсэн засаг төр авлига өгч байгаа юм. Манай УИХ-ын хэдэд анх 10 сая төгрөг өгөхөд ямар их сандарч байлаа. Дараа нь 250 сая, тэгээд нэг тэрбум төгрөг өгсөн. Одоо бол ерөөсөө улаан цайм болсон. Юунаас ч ичихээ больсон.

-Энэ бүгдийг үгүй хийе, зай­луулъя гэж их л ярьж бай­¬на. Ямар ч арга алга байх шиг. Бусад орны жишиг бай­даг байх, яавал дээр юм бол оо?
-Уг нь жинхэнэ сонгуулиар л зайлуулах байх. Даанч болохгүй биз. Тэгэхээр л тэмцлийн хүчээр, хувьсгалаар л зайлуулж таарна. Хувьсгал хийе гэхээр бид 20 жилийн өмнө хувьсгалаа хйичихсэн гэж Ерөнхийлөгч маань айлдаа биз дээ. Засгийн газрын ордон руу нум сумаар харвадаг нь яавч сайны дохио биш. Өнөөдөр нум сумаар харваж байна, маргааш галт зэвсгээр тавина шүү дээ. Үнэхээр байж чадахгүй болоод л ингэж байна шүү дээ. Монголын хууль доод хүмүүст хатуу үйлчилдэг, хүн хэчнээн ядуу тусмаа хуулийн лантуу чанга тусч байна. Ийм л харгис хуультай юм.

-Дээр бид хоёр их гүр­нүүдийн талаар ярьж байсан. Америк гэж улс өөрийгөө дэл­¬хийн хаан гэх ч юм уу, Орос гэхэд л цөмийн зэв­сэг­тэй­гээрээ гайхуулж байна. Ерөөсөө хүн төрөлхтнийг хаанч­лах гэсэн их гүрнүүдийн бод­¬лого яваад байна. Тэртэй тэргүй баян ч бай, ядуу ч бай хүн төрөлхтөн нэг цэг дээр уулзах юм биш үү. Тэгэхээр НҮБ ч юм уу, ямар нэгэн байгууллагаас уриалга гаргаж болдоггүй юм уу?
-НҮБ бол нэмэр байхгүй, өөрөө авлигад идэгдсэн байгууллага шүү дээ. Ерөөсөө зохицуулагч байгууллага юм. НҮБ бол улс орнуудын татвараар амьдардаг. Тэр татварын нэлээд хэсгийг Америк өгдөг. НҮБ-ын гаргасан шийдвэрийг харахгүй юу. Сая тэр Ливийг бөмбөгдчихлөө. Тэгсэн хэрнээ Сирийг яагаад бөмбөгдөхгүй байгаа юм. Яагаад гэвэл Сири хүчтэй, өмөөрөх улс олон байна. Одоо хэн хүчтэй чадалтай байна тэр гүрнүүд хувааж идэх тийм цаг үед амьдарч байна. Манайх шиг улс оронд бол ойртох нь бүү хэл дөхөж очих ч үгүй. Герман шиг том орнууд үүнд оролцож чадахгүй байна шүү дээ. Үндсэндээ эхний гурван том гүрэн байна. Дараа нь яахав, Франц, Англи гэсэн хэдэн цөмийн зэвсэгтэй орнууд орно. Энэ хэд л хувааж идэж байна даа. Энэ бол цаг зуурын үзэгдэл шүү, их гүрнүүд удахгүй дэлбэрнэ. Ромын Султаныг бод, Их Чингисийн эзэнт гүрэн гээд бод. Яаж устлаа. Одоо бүгд дэлбэрнэ, захаасаа дэлбэрч байна. Төв, Шиньжанд тэсрээд байна. Энэ нь цаг зуурын асуудал гэхээсээ илүү их гүрнүүд өөртөө цагийн бөмбөг хадгалж байдаг. Ер нь их гүрэн хэзээд л зөв байна. Бага гүрэн бол хэзээд л буруутай байна. Нэг Өвөрмонгол нөхөр “Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэхсэн” гэсэн харууслын үг бий. Энэ чинь арга ядсан хүний үг шүү дээ. Америк ч тэр, Орос ч тэр улам л задарна. ЗХУ гэж нэгдүгээр задрал нь өнгөрчихсөн. Одоо бас л Тува, Дагестан гэх мэт жижиг 16 улс бий. Энэ задрал бидний өмнө бий. Эд бүгд дотроо бодож л байгаа. Дагестан хүн бол тэндээ дарга нь биш. Нэгдүгээр хүн бол орос хүн л байгаа. Бүх байгууллагын дарга нь орос хүн л байгаа. Ингэж хүчээр тулгачихсан юм чинь үндэсний эв нэгдэл гэж их гүрэнд байдаггүй юм. Ахиад задарна.

Шарын шашны лам нар шиг цамаан улс хаана байна

-Өнөөдөр айдасгүй буурай орон гэж хаа ч алга. Тэгэхээр хүн төрөлхтний оюун санааг цэ¬¬вэр­лэх, энэ муухай нэг нэг­¬нээ боорлосон айдсаас сବ¬лах ямар гарц байдаг юм бол?
-Энэ бол энхтайваны үзэл. Далай ламын үзэл. Хүн төрөлхтнийг өрсөлдүүлэх биш хамтран ажиллуулах хэрэгтэй. Исландын галт уул дэлбэрэхэд яагаа ч үгүй. Гэтэл Фүкүшима дэлбэрэхэд бүгд хохирч байна. Одоо Японы Засгийн газар атомын цахилгаан станцаа улам хөөцөлдөнө гэж хэлж байна. Тэгэхээр өнөө цунами чинь улам гаарч ирнэ. Өнөө биш гэхэд маргааш, маргааш биш гэхэд 10 жил, 100 жилийн дараа. 100 жил чинь дэлхийн хөгжилд юу юм бэ 10 секунд л биз дээ. Газар дэлхий үүсээд 15 тэрбум жил болж байна гэхэд тэнд 100 жил ямар жин дарах вэ. 100 жилийн дараа арлын Японыг арчаад хаячихаж чадна шүү дээ. Ерөөсөө газар дэлхий өөрөө сануулга өгч байна. Тэгэхээр бид өөрөө энхтайванч байхаас өөр зүйл байхгүй. Ах дүү хоёр эвтэй, айл гэрүүд хоорондоо эвтэй, аймаг сум, улс үндэстэн цаашлаад дэлхий нийтээрээ эвтэй байх хэрэгтэй. Тэр баяд байна уу, халх байна уу, хамаа алга эвтэй байя л даа.

-Манай улсад олон шашны урсгал бий болжээ. Ялангуяа христын шашин нэлээд нөмөрчээ. Энэ ямар бодлого яваад байна вэ?
-Христ зонхилоод байна гэдэг мөнгөтэй л холбоотой. Их гүрний л бодлого яваад байгаа хэрэг. Библи бол Ганжуур, Данжуурыг бодоход зүгээр л нэг судар. Олон сүм байгуулаад ирэхээрээ л биш болоод байгаа юм. Нөгөө нам, мафи маяг ороод байна гэсэн үг. Гэхдээ шашнаас бол айх юм алга.

-Гэхдээ л манай улсад гад­ны шашин маш олон бол­жээ. Энэ чинь сайны ёр биш шүү дээ?
-Хохь нь байхгүй юу. Манай энэ буддын л буруу шүү дээ. Юугаа хийж байгаа юм. Юу ч хийхгүй болоод л гадны шашин орж ирээд ард иргэдийг нь татаад байна шүү дээ. Манай шарынхан юу хийж байгаа юм. Ганц яс бариад эдгээх лам байна уу, алга. Толгой нь өвдсөн хүнийг эмчлээд зүгээр болгоод гаргах лам байна уу, алга л байна ш дээ. Шарын шашны лам нар шиг цамаан улс хаана байна вэ. Энэ шашин дэлгэрлээ гээд аюул байхгүй дээ. Аюул болох зүйл нь ойр бий. “Даяар Монгол”-ынхон гээд залуучууд байна. Энэ мэт аюул л тулгарахгүй бол гайгүй дээ. Ертөнцийн жам юм л гэж бодож суухаас. Би яагаад христийн сүмийг өршөөгөөд байна гэхээр эд чинь өлссөн нэгэнд хоол өгч, даарсан хүнд хувцас өгч байна. Тэгэхэд манай Гандантэгчэнлин хийд бүр тариф гаргачихсан нэг судар уншуулах гэхэд 20 мянган төгрөг нэхэж байна. Би 15 мянган төгрөгтэй бол мөнгө чинь дутуу байна гээд судар уншиж өгөхгүй, ийм л байдалтай байна.

-Бид хоёр нэлээд ярилцлаа. Тэгэхээр дээр хэлсэнчлэн монголчууд бид дэлхийг хөөж гүйцэх гэж үйлээ үзэх биш хүлээгээд амар амгалан, эх нутагтаа эзэн болж  сууя гэсэн ерөөлөөр өндөрлөх үү дээ.

С.УУГАНБАЯР

Эх сурвалж: www.mminfo.mn

http://www.mminfo.mn/content/12793.shtml?alias=entertainment


Ардын уран зохиолч С.Дашдооров. Хойтон жилийн наадам

$
0
0
2010/03/06

Хойтон жилийн наадам

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна, гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!

Аав тэр өдөр намайг
Аль морио уна гэх бол?
Эжийн тэгэхэд ямар дээл
Эвхээсий нь задлан өмс гэх бол?
Наадмын гурван хоногт
Унасан морь маань гундасхийвч
Нарны нь халуун илчинд
Гоёлын дээл маань гандасхийвч
Хамгийн түрүүнд, наадмаас
Харьж ирэх сайхан.
Багачууд дүү нараа шуугиулан
Баярын чихэр түгээх сайхан.
Дэнж дэвсэг дээр цоллуулж
Хэний морьд айрагдсаныг
Дэвжээ талбай дээр шоволзож
Хэний хүү түрүүлснийг
Хамгийн түрүүд, наадмаас
Харьж ирээд ярих бас ч сайхан.
Настан нялхас ялгаагүй тэдэнд
Наадмын сонин дуулгах бүр ч сайхан.
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!
Зүүн голын Эгиймаа найз минь
Тэр өдөр ирдэг болуу, яадаг бол?
Зүс нийлсэн мориор гоёё гэвэл
Тэр ер зөвшөөрдөг болбуу, яадаг бол?
Наадам хүртэл баяртай гэж
Найрсгаар тэр минь инээсэн юмсан.
Хойтон болтол баяртай гэж
Хонгор тэр минь хэлсэн юмсан.
Болзсон өдөр түргэхэн шиг
Болоосой гэж яарах юм.
Хонгор түүнээ харахсан гэж
Хоног өнжин яарах юм.
Барианд очоогүй морьд, хойтон
Түрүүлж ч мэднэ.
Харахсан гэж яарнам
Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон
Давж ч мэднэ.
Үзэхсэн гэж яарнам.
Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа
Цэцэглэж зангидаад л ирэх байхдаа.
Учрахсан гэж яарах юм.
Хацар дээрх хонхорхой нь барааны газраас
Хайр татам тодорно байх даа.
Уулзахсан гэж яарах юм.
Малчин хүний болзоо гэдэг
Магадгүй ийм л урт байдаг юм.
Урт тэр болзоо шигээ
Уйдашгүй сайхан хайр байдаг юм.

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа. Хол байна!

© C.Дашдооров

1969 оны 8 дугаар сар
1970 оны 5 дугаар сар
Бүлээн-Туул

http://dashdoorov.com/2010/03/06/naadampoem/#more-176


Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны шинжлэх ухааны доктор, дэд профессор Ш.Болд: Монголчууд 35 аргаар гавлын ясыг цоолж, хагалгаа хийдэг байсан

$
0
0
6 цаг 20 минутын өмнө.

Монголын анагаах ухааны түүх 5000 жилийн өмнөөс эхтэй гэвэл уншигч та итгэх үү.  Хэдэн зууны тэртээд монголчууд анагаах эрдмийг дэлгэрүүлж, хүн зоноо эмчилж байсан түүхийг судалж, түүнийгээ нэгтгэн “Монголын уламжлалт анагаах ухааны түүх” хэмээх дөрвөн боть номыг туурвисан Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны шинжлэх ухааны доктор, дэд профессор Ш.Болдтой хийсэн сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.

6

xz

Миний ном НҮБ-ийн зургаан хэлээр хэвлэгдсэн

asf

-Уламжлалт анагаах ухааны салбартай холбогдсон түүхээсээ хуучлаач?

-1993 онд Анагаах ухааны их сургуулийн Уламжлалт анагаах ухааны ангийн анхны төгсөгчдийн нэг. Төгссөн цагаасаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр тэр дундаа судасны анагаах ухааны чиглэлээр суралцсан. Судас барьж  оношлох аргын шинжлэх ухааны мөн чанар гэж юу юм гэдгийг тогтоох судалгааны ажил хийж, 1998 онд анх Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. Тэр хугацаанд би Эрүүл мэндийн яаманд Уламжлалт эмнэлэг хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан тул төрийн захиргааны албанд уламжлалт анагаах ухааны бодлогыг боловсруулахад гар бие оролцож явсан.

өй

Ялангуяа 1993 онд зах зээлд шилжээд нийгмийн ороо бусгаа үед Уламжлалт анагаах ухаан гээд нэг шинэ салбар бий болчихсон. Тэрийг яаж хөгжлүүлэх вэ бодлого  хэрэгтэй байсан үе. Мөн хувийн хэвшил гэдэг салбарыг давхар хариуцдаг байлаа. Хувийн хэвшил гэдэг ойлголт дөнгөж бий болж байсан. Хүнд хоёр салбарыг хариуцаж байсан  ч тухайн үедээ Эрүүл мэндийн яамны бодлогыг тодорхойлж явлаа. Уламжлалт анагаах ухааны салбарт хоёр удаа үндсэн чиглэл гарсан. Эхнийх нь 1990-1992 онд яаманд энэ салбарыг хариуцаж байсан н.Батчулуун гэдэг хүн анхны чиглэлийг гаргасан. Дараа нь би 1995-2000 онуудад уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх үндсэн чиглэлийг Эрүүл мэндийн яамны сайдаар батлуулж байлаа. Мөн хувийн хэвшлийн эмнэлгийг хөгжүүлэх бодлогыг ч боловсруулж байсан.

б

Одоо бодоод байхад залуу хүн тулдаа л өдөр шөнөгүй ноцолдож, тэр  бүхнийг амжуулж байж. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үндсэн чиглэл маань явсаар байгаад 1999 онд төрийн бодлого болсон. Тодруулбал, 1999 оны долдугаар сард УИХ-аар “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого” гэж гаргасан. Би тэр  үед нарийн бичгээр ажиллаж, бүх юмыг эмхэлж цэгцэлж, тухайн үед ерөнхийлөгчийн зөвлөх байсан н.Нямдаваа академич бид хоёр ажиллаж байлаа. Одоо тэр бодлого маань 2015 онд дуусна. Дараа нь Эрүүл мэндийн яаманд Тамгын хэлтсийн дарга хийж үзсэн. Тэгээд 2000 онд би ерөөсөөө  мэргэжлийн ажлаа хийе гэж сайдад саналаа тавьсан. Яамд ажиллаж байхдаа судалгааны ажил, багшлах хоёроо орхиогүй. Орой үдшийн цагаар судалгааны ажлаа хийнэ.

ӨЙ

Эрүүл мэндийн яам, Анагаах ухааны их сургууль хоёр ойрхон болохоор цагийн  багш хийж, төвд хэл зааж, онолын хичээл заадаг байлаа. Ингээд л 2000 онд сайдад ажлаас чөлөөлөгдөх санал тавьж үндсэн салбартаа тууштай орсон. Тухайн үед “Монгол Солонгосын дорнын анагаах ухааны төв” гэж Оргил рашаан сувилалын хажууд анх байгуулагдахад тэрний захирлаар томилогдож очсон. 2006 он  хүртэл ажиллах хугацаандаа Монголын  анагаах ухааны түүхэн чиглэлээр Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ үед бас л багшлах ажлаа орхиогүй.

6

Ийм л түүхтэй өнөөдрийг  хүртэл давхардсан тоогоор 60 орчим бүтээл туурвисан. Түүнийхээ 15-ыг гадаад хэл дээр хэвлүүлсэн. Японд, Хятадад хэвлүүлсэн. 9 ном нь англи хэл дээр хэвлэгдсэн. Өөр сонин гэвэл миний бүтээлүүд Нэгдсэн үндэсний байгууллагын зургаан хэл дэр хэвлэгдсэн. Би энүүгээрээ их бахархдаг. Англи орос, франц, испани хятад,  араб хэлдээр хэвлэгдсэний орос, англи хэлээр хэвлэснийг нь олж авсан. бусад нь интернэтээс хайвал байна лээ захиалчихсан байгаа.

Б

Уламжлалт анагах ухааны чиглэлээрээ юу?

-Тийм. 2007 оны наймдугаар сарын 23-26 ны хооронд Уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн анхан шатны тусламжинд хэрэглэх нь гэдэг олон улсын хурал болсон. Тэр хурал дээр 30 орчим минут илтгэл тавьсан. Тэр илтгэл маань ДЭМБ-ын тайланд орж, зургаан хэлээр  хэвлэгдсэн байхыг хараад сайхан санагдсан.Монгол хүний бүтээлийг НҮБ-ийн зургаан хэлээр хэвлэж гаргана гэдэг бахархмаар хэрэг. Миний бахархал гэхээсээ илүүтэй монголчуудын бүтээл.

Б

Төвд хэл миний үндсэн хэл

Б

-Та хүмүүст илтгэл тавих үедээ төвд хэлээр уншиж, түүнийгээ тайлбарлаж өгч байхыг харсан. Төвд хэлийг лам нар л судалдаг гэж боддог байлаа. Та хэзээнээс төвд хэлийг сурч, судалж эхэлсэн бэ?

-Төвд хэл бол миний үндсэн хэл л дээ.  Уламжлалт анагаах ухааны эмч хүний гол үндсэн судалгааны хэл бол төвд хэл. Төвд хэлийг Анагаах ухааны их сургуульд дөнгөж ороод нэгдүгээр курсэд байхдаа буюу 1987 оноос эхэлж үзсэн. Төвд хэлийг үзсэн шалтгаан нь уламжлалт анагаах ухааныг сонирхож эхэлсэнтэй холбоотой. 1987 онд уламжлалт анагаах ухааныг сонирхох нь их хаалттай байсан.  Гэхдээ тэр үед МУИС-ын профессор н.Дорж гэдэг хүний “Төвд хэл сурах бичиг” гэдэг гурван дэвтэр өөрөө сурах бичиг олсон.  Нэгдүгээр дэвтрээс нь бие дааж үзтэл төвд үсгийн тайлбарууд нь монгол бичгээр байсан тул  монгол бичиг сурах шаардлагатай болсон.

Б

Ингээд маш хурдан монгол бичгээр уншиж сурсан. Дүрэм байхгүй өөрөө “гөрдөж” байгаад уншаад сурчихсан. Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир, Бягармижид хааны үлгэр, Шидэт хүүрийн үлгэр зэрэг гоё гоё номууд Өвөрмонголоос ороод ирчихсэн байсан. Ингэж монгол бичгээ сайжруулаад эргээд төвд үсгээ судалж эхэлсэн. Тэр үеэс л төвд үсгийг үзэж эхэлсэн дээ. 1993 оноос Анагаах ухааны их сургуульд “Анагаах ухааны төвд хэл”-ийг зааж эхэлсэн, одоо ч зааж байгаа. Яваандаа өөрийн  сонирхолоор уламжлалт анагаах ухааны төвд хэл байх ёстой юм байна гэж бодоод “Төвд хэлний сурах бичиг” гаргасан.

6

Энэ бол анагаах ухааны төвд хэлний сурах бичиг гэж болно. 1996 оноос жижиг орчуулгууд хийж эхэлсэн. Дандаа анагаах ухааны ном орчуулж байна. Жишээ нь, академич Д.Цэрэнсодном гуайтай хамтран бүтээсэн “Монголын уламжлалт анагаах ухааны тайлбар товч бичиг” байна. Бид одоо л энэ салбарыг илүү их ойлгож эхэлж байна. Энэ салбар чинь 60 жил тасраад амаар дамждаг мэдлэг нь үндсэндээ устсан. Аман мэдлэг олгодог хөгшчүүл нь бурхан болоод дууссан. Ганц олзуурхууштай зүйл нь судар ном нь үлдсэн. Анагаах ухааны судруудыг судалж,  ном болгохын зэрэгцээ анагаах ухааны нарийн учрыг нь ойлгож байна. Жишээ нь, Уламжлалт анагаах ухааны нарийн эрдмийг заахдаа шавилан сургалтаар буюу тухайлсан шавьдаа өөрийн бие барахын өмнө зааж өгдөг. Энэ зааж өгөх эрдэм нь маш чухал. Гэвч ингэж зааж өгч байсан өвгөчүүл нь 1937-1938 онд хэлмэгдээд дуусан. Үлдсэн зүйл гэвэл хэдэн ном л үлдсэн. Энэтхэгээс бол Алтангэрэлийн судрыг судалсан.

бөЙ

-Алтангэрэлийн сударыг шашны ном гэж хүмүүс боддог шүү дээ.

-Алтангэрэлийн судрын 24 дүгээр бүлэг тэр чигтээ анагаах ухааны бүлэг. Алтангэрэл бол шашны ном гэхээсээ илүү төр шашин яаж зөв оршин тогтнох, амьдрал, анагаах ухааны бүх мэдлэгийг агуулсан зохиол. Энэ номыг зөвхөн монголчууд гэхгүй Азид их шүтдэг.  2500 жилийн тэртээ Бурхан багшийн бүтээсэн бүтээл гэж үздэг. Тэрнийг төвдөөр бичээд, монголоор орчуулаад “Судрын аймгийн эрхэт дээд Алтангэрэл” хэмээх их хөлгөн судраас өвчнийг машид анирлуулсан 24 дүгээр бүлэг хэмээн нэрлэсэн. Анагаах ухааны дөрвөн үндэс гол бүтээлийг гурван хэлээр, мөн ламын гэгээн  Лувсанданзанжанцан  гэж тэмдэглэгдэн үлдсэн анагаах ухааны хэд хэдэн зохиол бий.  “Мэргэд гарахын орон”гэж нэг сайхан ном бий. Анагаах ухааны аймгийг төвд, монгол, англиар орчуулсан. Эдгээрийг уншсан хүн уламжлалт анагаах ухааны үндсэн суурийг авна гэсэн үг. Одоо төвд монгол хэлээр  эсвэл  монгол бичигтэй хавсруулсан бүтээл гарч байгаа.

б

Өнгөрсөн 20 жилийн түүхэнд эдгээр бүтээлүүдийг гаргахын тулд  ерөнхий ойлголтоо маш сайн авах хэрэгтэй байсан. Ухаарах танин мэдэх, амаар  дамждаггүй мэдлэгийг олж авах хэрэгтэй байлаа. Багш байдаг бол очоод уулзмаар үе зөндөө гардаг. Тэр үед нэг үгний төлөө энэ олон судар номыг эргүүлэх хэрэг гарна. Одоо бол анагаахын нэр томъёог гаргаад байхтай болсон. Тэгж л би төвд хэлийг сурсан. Миний хоёр дахь гол хэл бол англи хэл. Одоо ч гэсэн сургалтаа төвд, монгол, англи гэж заадаг. 21 дүгээр зуунд англи хэлгүй бол урагшлахгүй. Уламжлалт анагаах ухааны салбар ч мөн адил.

6

Би шавь нараа зөвхөн монголд бэлдэж байгаа биш. Монголын  уламжлалт анагаах ухаан бол дэлхийд байхгүй цор ганц гэж ойлгож болно. Жишээлбэл,  АНУ, Австралид Монголын уламжлалт анагаах ухаан  гэдэг ойлголт байхгүй. Орчин үеийн анагаах ухаан тэнд асар өндөр хөгжсан. Бид ч бас өөрийн улсдаа хөгжүүлж байгаа.Уламжлалт анагаах ухааны нэг онцлог нь давтагдахүй өөр оронд байдаггүй. Тэр мэдлэгээ дэлхийд түгээх том тухай юм бодож эхэлсэн. Зөвхөн монголдоо биш. Тийм учраас англи  хэлээр заах нь маш чухал гэж үзэн уламжлалт анагаах ухааны англи хэл гэдэг сурах бичгийг  бүтээсэн. Энэ сурах бичиг их хэцүү бүтсэн. Яагаад гэвэл өмнө нь ерөөсөө монголын уламжлалт анагаах ухаан гэдэг  сурах бичиг байгаагүй ч зориглоод хийсэн.

бйө

Өнгөрсөн 20  жилд уламжлалт анагаах ухааны англи хэл,  уламжлалт анагаах ухааны төвд хэл гэсэн хоёр сурах бичиг гаргасан байна.  Энэ хоёр хэлийг би бие дааж сурсан ямар нэгэн сургултад суугаагүй. Гэтэл орос хэлийг  дөрөвдүгээр ангиасаа үзсэн, АУИС-д бүх хичээл орос хэл ээр заадаг байлаа. Хятад хэлийг мэргэжлийн түвшинд үзсэн. сайн хувийн багштай байснаас гадна  хятад руу сургалт, судалгааны ажлаар цөөнгүй явсан тул гадарлана. Дээр нь санскрит хэл гэж гайхамшигтай хэл байна. Энэ хэлгүйгээр  дорно дахины анагах ухааныг ойлгох хэцүү, хятад хэл мөн адил. Дорно дахины анагаах ухаан нь Хятадын уламжлалт анагаах ухаан, Энэтхэгийн айридын анагаах ухаан гэсэн  хоёр хэсгээс бүрддэг. Энэ хоёрыг мэдэхийн тулд хятад, санскрит хэл мэдэх шаардлагатай. Санскрит хэлийг бие дааж сурсан. Уншиж, бичихийн түвшинд байна.

өй

Монголын анагаах ухаан 5000 жилийн өмнө үүссэн

а

-Энэтхэг, Хятадын анагаах ухаанаас Монголын анагаах ухааны онцлог юу байна?

-Ялгаа бий. Гэхдээ монголын анагаах ухаан гэдэг их нэгдмэл ойлголт. Би яагаад Монголын анагаах ухаан гэж  онцолж байна гэхээр Уламжлалт анагаах ухаан гэдэг ойлголт 1990  оноос эхэлсэн нэр томъёо. 1990 оноос өмнө монголд уламжлалт анагаах ухаан гэдэг ойлголт байгаагүй. Одоо бидний  уламжлалт гээд байгаа нь монголын анагаах ухааны уг сурвалж юм. Энэ уг сурвалж  нь хэзээ үүссэн гэвэл 5000 жилийн өмнө. Тэрнээс ч өмнө байж болно. Судлаач хүн шинжлэх ухааны баримттай, анагаах ухаанд хэрэглэж байсан олдвор олдсон тэр цагаас эхлэн наашлуулж тооцдог. Магадгүй тэрнээс өмнөх үеийн олдвор олдвол урагшлах боломжтой. Мэдээж оюун ухаант хүн үүсээд 20-30 мянган жил болсон гэхэд хүн  төрөлхтөнтэй анагаах ухаан эн чацуу. Ингээд бодохоор нэн эртний түүхтэй салбар. Гэхдээ бид сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, иш баримтгүй юм хэлж ярьж болохгүй.

бй

Иш баримт олдсон цагаас авч үзвэл монголын анагаах ухааны эхлэл бол ердөө дом засал. Дангаараа яваад байсан уу гэвэл бас үгүй. Жишээ нь, Хүннүгийн үед Хятадын анагаах ухаан нөлөөлж, Хятадын анагаах ухаанд Хүннүгийн анагаах ухаан нөлөөлж ирсэн баримт байна. Хоёр хөрш улсууд оюуны  болон эдийн соёлоо солилцож байснаас гадна анагаах ухааны мэдлэгээ солилцож байсан байна. Жужаны үед Энэтхэгийн Айридын анагаах ухаан дэлгэрч, санскрит хэлээр хэн гэдэг эрдэмтэн судалж, хэрэглуж байсан гэдэг нь ч түүхийн баримтаар олдсон. Ингэж буддын шашин дэлгэрэхээс өмнө Дорнын улс орнууд анагаах ухааны мэдлэгээ солилцож, эдийн болон оюуны соёлын хамт  дэлгэрч ирсэн.

б

Харамсалтай нь Түрэг, Уйгарын үед Монгол түмэн харьяат албат нь болж анагаах ухааны хөгжил түр дарагдсан. Хятан улс гарч ирж, түүний дараа Их Монгол улс байгуулагдсанаар 13 дугаар зуунд монгол үндэстэн өөрийнхөөрөө хөгжих боломжийг Их эзэн Чингис хаан олгосон. Чингис хааны үед өмнөх анагаах ухаануудын эх сурвалж баримт бичиг ховордчихсон байсан. Нүүдэлчдийн нэг онцлог бий хичнээн сайхан зүйлийг хөгжүүлдэг ч гэсэн бичиг цаасаар хадгалах нь ховор. Хадгалж үлдээлээ гэхэд дайн тулааны явцад үрэгдэх нь их байдаг. Тийм учраас уламжилж ирсэн юм их бага. Тэр бүхнийг Хятадын болон Түвдийн анагаах ухааны түүхийн эх сурвалжуудаас олж тогтоож байна.

Б

Жишээ нь, энэ судар дотор  Жужаны  үе буюу  МЭ 4-5 дугаар зуунд Нирун улсын эмч нарын тухай, Баяхар, Бигүтэй, яаж дорно дахины анагаах ухаантай холбоотой байсан, ямар мэдээллийг авч байсан гээд олон баримтыг харж болно. 13-14 зууны үед Юань улсын үед Хубилай Сэцэн хаан Бээжинг Монголын нийслэл болгосон тэр үед анагаах ухааны салбарт маш их өөрчлөлт явагдаж, Арабын анагаах ухаанаар сэлбэгдсэн.  Мөн  тухайн үед монголын найман эмч Бээжинд  бүтээлээ туурвиж байсныг олж тогтоосон. Цаг үе нь тийм байж. 1368 онд Юань улс мөхөж, бага хаадын  үе эхэлж, дараа нь Манжууд эзэлсэн. Манжууд манайхыг эзлээд Бурханы шашин нилээн хучтэй орч ирэн 1578 онд Энэтхэгийн  Айридийн анагаах ухаан Төвдөөр дамжин орж ирсэн. 18-19 дүгээр зууны үед оргилдоо хүрч асар олон монгол эртэмтэд төрөн гарсан. Эдгээр эрдэмтэд бүгд төвд хэлээр зохиол бүтээлээ туурвиж, хөгжиж байсан ч 1937 онд хаагдаж, 60 жилийн дараа буюу 90 онд дахин сэргэсэн. Ингэхдээ Монголын уламжлалт анагаах ухаан гэсэн нэртэйгээр гарч ирсэн түүхтэй.

ЙЯ

-Та сая өгүүлсэн түүхийн баримтуудыг хамгийн сүүлд туурвисан “Монголын Анагаах ухааны түүх” дөрвөн боть номондоо оруулсан уу?

-Тийм. Монголоор бичсэн дөрвөн боть, хураангуйлж англиар бичсэн нэг боть номондоо энэ бүхнийг дэлгэрэнгүй оруулсан байгаа. Сая би маш товчхоноор ярьж өглөө. Монголын анагаах ухааны онцлог нь  Энэтхэг, төвд, хятадын анагаах ухаанаар сэлбэгдэж ирсэн ч гэсэн нүүдэлчдийн буюу монголчуудын өвөг дээдсийн анагаах ухааныг багтааж өнөөдрийг хүрсэн. Одоо харахад Монголын уламжлалт анагаах ухаан хэд хэдэн хэсгээс бүрдсэн байна. Монголчуудын унаган анагаах ухаан дом засал, Айридын анагаах ухаан, Төвдийн анагаах ухаан, зүү төөнүүр буюу Хятадын анагаах ухаантай нэгдсэн. Монголчууд бусдын мэдлэгийг аваад шууд хуулбарлаагүй, энэ өргөн уудам нутаг дэвсгэр, хүн зоны онцлог, ургадаг ургамлын чанар хүч  чадал дээр тулгуурлаад бүгдийг нь өөрчилж өөрийн болгож авсан байна. Төвд анагаах ухаан, монгол анагаах ухаан хоёр адилхан гэж зарим хүмүүс үздэг. Үнэндээ онолын болон эмчилгээний хувьд  маш ялгаатай. Өвчний ангилал нь хүртэл өөр  байдаг.  Монгол хүн өөрийнхөөрөө л хийдэг.  Тийм юмыг бид судалж, орчуулж байна. Би саяхан “Туваагажид” буюу  “Үзэгсэдийн баясгалан” гэдэг номыг орчуулж дуусгалаа.  Жигээданзанжанцан гэдэг хүний бичсэн эмчилгээний гайхалтай ном байсан. Одоо удахгүй хэвлэгдэнэ. Тэр ном Төвд анагаах ухааны номоос огт өөр. Монголчуудад нийтлэг тохиолддог өвчнийг эмчилсэн арга туршлагаа нэгтгэж бичсэн ном. Сэтгэлгээ нь хүртэл өөр. 1937 онд гуравдугаар сарын 13 ны өдөр тухайн үеийн Төв хорооны тушаалаар Төвд ёсны эмнэлгийг хаасан. Ингэхдээ уламжлалт анагаах ухааны эмнэлэг гэж үзээгүй. Төвд ёсны эмнэлэг буюу ламын эмнэлэг гэж харсан. Учир нь тухайн үед  лам нар шавилан суудаг, төвдөөс бурхан шашинг даган ирсэн гэж үзэж хаах шийдвэр гаргасан юм билээ. Уг нь монголчуудын бариа, дом засал явж л байсан. Өнөөдөр уламжлалт анагаах ухаан, орчин цагийн анагаах ухаан гэж хоёр ангилаад байгаа ч хоёулаа монголынх. 1937 онд, бүр нарийн ярьвал 19 дүгээр зууны төгсгөл, 20 дугаар зууны эхэн үед монголд нэг л  анагаах ухаан байсан. Тэр нь Монголын анагаах ухаан. Тэгээд орчин цагийн анагаах ухаан Европ, Оросоор дамжин орж ирсэн. Эхэндээ Европ анагаах ухаан гэж нэрлэгдэж байгаад одоо орчин цагийн анагаах ухаан гэж нэрлэгдэж байна. Энэ маань Грекийн Герператийн үеийн анагаах ухаан, наашаа Дундад Азий И-Би Си гийн анагаах ухаан нэгдээд өнөөдрийн орчин  цагийн анагаах ухааныг бүрдүүлж байна. Дараа нь Энэтхэг, Хятадын уламжлалт анагаах ухаан, Төвдийнх, дараа нь Монголын уламжлалт анагаах ухаан ордог. Эд бүгд өөр өөрийн ялгаатай, тухайн улс орны газар нутаг, иргэдийн хоол хүнс, амьдрах орчин цөм өөр. Тиймээс бид монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого хэрэгтэй. Хөгжүүлэхээсээ өмнө тэр бодлогыг хангаж өгдөг уламжлал, судар ном зэргийг сайн гаргаж өгөх ёстой. Тэрэн дотроосоо юуг нь бид хөгжүүлэх вэ. Юу нь манай бренд  байж болох вэ гэдгийг олох ёстой.

ӨЙ

-Уламжлалт анагаах ухааны судлаачид хэр их байдаг вэ?

-Бий л дээ. 1990 оноос хойш Монголын анагаах ухааны онолын, түүхийн, эм судлалын чиглэлээр маш олон судлаачид гарч ирсэн. 20-30 хүн бий. Энэ бол сайшаалтай хэрэг. Гол нь судар номон дээрээ суурилах ёстой. Би юунд итгэдэг вэ гэхээр энэ маарамбуудын бичсэн судар номонд л  итгэдэг. Итгэхээс өөр аргагүй. Тааж болохгүй. Мэдлэг их аюултай. Судар номонд байгаа нэг үгийг л буруу тайлбал их аюул болно. Тийм учраас сударт байгаа анагаах ухааны үг нэг бүрийг нарийн сайн орчуулж, өнөө цагийн хэлний түвшинд буулгах ёстой. Ингэсний дараа сургалтанд ашиглана. Мэдээж зөв орчуулж байж үр дүн нь сайн байна. Гэхдээ хүн болгон орчуулаад байж бас чадахгүй. Орчууллаа гэхэд анагаах ухааны мэдлэг чухал.

ӨЙ

Анагаах ухааны мэдлэгээс гадна эмнэлзүйн сэтгэлгээ гэдэг ойлголт бий. Клиник ухаан буюу энэ мэдээллийн цаана эмнэлзүйн ямар процесс болсон бэ гэдгийг гярхай олж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол судар ном тэр болгон дэлгэрэнгүй байдаггүй.  Товч бөгөөд тодорхой ухаж ойлгохоор бичсэн нь ч байдаг. Би тэр ухааныг одоо л сайн гадарладаг болж байна. Ер нь судар ном тэр чигээрээ хэвлэгддэг. Тиймээс судар доторхыг тайлбарлах нь чухал. Юу агуулагдаж байгааг сайн ухаж ойлгоод түүнийгээ сурах бичиг болгох ёстой. Тэр сурах бичгээр эрдэм сурсан оюутан сайн эмч, сайн судлаач, сайн багш болох боломжтой. Би энэ талаар сонинд нийтлэл бичиж л байсан. Ер нь Оюутолгой, Таван толгойгоос олж байгаа ашгаас хэд дахин илүү ашгийг уламжлалт анагаах ухаанаас олох боломжтой. Яагаад гэвэл бидний өвөг дээдсийн олон зуун жил хуримтлуулсан мэдлэг гэдэг бол өөрөө асар мундаг зүйл. Мэдээж дотор нь ялгаж салгах хэрэгтэй. Хамгийн шимтэйг нь олж чадвал  олон бренд гаргаж чадна.

Б

Баруун европд алдартай “Бадма 28” гэдэг брэндийг буриад эмч гаргасан

а

-Уламжлалт анагаах ухааныг ашиглан бренд гаргасан туршлага бусад улс орнуудад байдаг юм болов уу?

-Байгаа. Жишээлбэл, 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхэн үед Буриадад Петр Александервич Бадмаев гэдэг хүн Төвд ёсны эмнэлэгт суралцсан. Тэрээр анагаах ухааны дөрвөн үндэс дээр суурилж, Шүнгийн номыг үзсэн. Шүнгийн ном гэдэг нь анагаах ухааны гол ном. Энэ номыг маш сайн үзээд нэр алдартай болж, улсаар Петр хааны хүүг эмчилж, Загалмайтны шашинд ороод хааны ордонд ажиллаж байсан. Октябрын хувьсгал гарсан тул баруун луу дүрэвсэн. Тэгээд өөрийнхөө сурсан мэдлэгээ дараагийн үедээ дамжуулсан. Ер нь мэдлэг их хэцүү зүйл. Сурч байгаа хүн нь төвд хэлтэй, эсвэл уламжлалт анагаах ухаанд сонирхолтой байх ёстой.

чб

Түүний хувьд хэн нь өвлөсөн нь бүрхэг байгаа ч нэг юм үлдээсэн. Юу үлдсэн гэвэл одоо баруун европд хамгийн их алдартай “Бадма 28” гэдэг эм.  Бадмаев эмчийн Бадма 28 гэдэг нь 28 найрлагатай. Нэг л эмийг авч  үлдээд Швейцарт асар том эмийн үйлдвэртэй болж, дэлхийг хангаж байна. Бүх өвчинд уудаг эм. Бидний олж тогтоосноор уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг 4000 орчим эмийн жор бий. Тэрний ганц нь л бадма 28 гэдэг бренд болж чадаж байхад цаана нь бидэнд боломж байна. Энэ үйлдвэрийн цаана маш олно хүн мөнгөжиж, хөрөнгөжиж,  тэр эмээ сурталчилаад үйлдвэрлээд л сууж байдаг.

\

Тэр эмийг нь судлаар үзэхээр “Гавар 25” гэдэг эмэнд гуравхан найрлага нэмээд 28 болгоод нэрийг нь өөрийнхөө “Бадма”-г өгчихсөн. Бидэнд ийм боломж байна. Мөн ханах, хатгах, төөнөх, илэн бариа, даран бариа, эвлүүлэн бариа энэ бүхэн нарийн технологитой. Бариа засал бол их өвөрмөц. Бариа заслыг би их зөв арга гэж боддог. Тиймээс бариа заслыг аргатай нь, технологитой нь зөв хөгжүүлэх ёстой. Монголд бариа засал хөгжсөн. Гудамжинд байдаг бариа засал, массаж хийдэг газрууд байх ёстой зүйл. Тай массаж байна. Энэ бүхнийг гадуурхаж болохгүй. Гол нь бүгдийг нь лицензжүүлж, албан ёсны зөвшөөрөлтэй болгох ёстой. Харин анагаах ухааны массаж буюу эмчилгээний массаж жинхэнэ онолтой, өөрийн тодорхой технолгитой, өөрийн арга барилтай. Бариа засалын цаад мөн  чанар бүгд адилхан. Японы Амма Шацу, Хятадын Түнай, Тай массаж, Энэтхэгийн Инди массаж, Монгол бариа заслын цаад зарчим нь ялгаагүй ч өөр өөрийн онцлог техник байна.

өб

Жишээ нь, тархины доргилт. Тархины доргилтыг Монголоос өөр хаана ч оношилж, барьж эмчилдэг арга техник байдаггүй. Би Төвдөд 1993-1994 онд суралцаж байхад Төвд эмч нар тархины доргилтыг барих тухай ойлголт байхгүй. Зөвхөн эм өгч эмчилдэг байсан. Тэгэхээр тархи доргилтыг эмчлэх нь Монголчуудын унаган арга, бренд мөн. Энэ  аргыг сайн хөгжүүлж сургалтанд сайн заах хэрэгтэй. Би үнэнийг хэлэхэд Долоон буудал ч юм уу, Баянхошжуунд нэг сайн бариач өвөө, эмээ байдагт мэрэгжлийн хүнийхээ хувьд жаахан харамсдаг. Бариач гэдэг бол бие даасан мэргэжил. Уламжлалт анагаах ухааны сургуульд зургаан жил суралцаж эмчийн мэргэжил эзэмшсэн хүний хийх ажил. Энэ хүн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй, тусгай лицензтэй, ямар нэгэн алдаа гарвал хариуцлага хүлээх үүрэгтэй. Гэтэл гарын дүйтэй, өвөө эмээгээсээ уламжилсан аргаараа мэргэжлийн бус хүн бариа хийж байгаагаас хэдэн хүнд сайн  үр дүн гарч, хэдэн хүнд үр дүн гарахгүй байгааг мэдэх аргагүй. Амь насаа алдсан харамсалтай тохиолдол ч байдаг. Тийм учраас яг эмч хүний хэмжээнд очиход төвөгтэй. Тиймээс цаашдаа лицензжүүлж, албажуулах ёстой. Ингэж байж хариуцлага тооцох ёстой. Сайн хийж байгаа нь сайнаар, муу бол мууг нь хэлэх ёстой.

ө

Үнэндээ одоо бол  лам хүн, бөө хүн хүртэл бариа засал хийж байгаа. Цаана нь хүний эрүүл мэнд, амь нас байгаа. Нөгөө талаар алдаа гарсан тохиодолд уламжлалт анагаах ухааны нэр хүндийг унагах талтай. Уламжлалтын эмчийг зөвхөн бариа засалч, зүүний эмч мэтээр нийгэмд ойлгодог. Гэтэл бариа засал, зүү тавих, төөнүүр хийх нь уламжлалт анагаах ухааны эмч хүний ажлын өчүүхэн нэг хэсэг. Бид чинь зургаан жил суралцаад шалгалт өгөөд дахиад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах шалгалтыг дахиж өгч байж тусгай зөвшөөрөл авна. Тусгай зөвшөөрлөө таван жилээр аваад сунгаж явдаг. Би Төвдөд сурч байхдаа Төвдийн лам нар анагаах ухааны дөрвөн үндэсээ үзээд л шууд хүн үзэж оношилж, эмчилж болно гэж бодтол тэр нь хориотой байсан. Гэтэл лам байгаад анагаах ухааны дөрвөн үндсээ үзэж цээжилсэн байсан ч төвд анагаах ухааны дээд сургуулиа төгсөж, диплом авч, лицензтэй болж байж сая эмч болдог.  Манайд бол жор барьдаг хүмүүс мэр сэр байна л даа. Энэ нь ямар учиртай юм гэхээр бид нэг талаас өөрсдийгөө шүүмжлэх ёстой. Уламжлалт анагаах ухааны эмч нар ний нуугүй хэлэхэд тэр хүмүүсээс илүү байж, нийгмийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Тэгэхээр чаддаг эмчийг  бэлтгэх нь хамгийн чухал.

бй

-Та тэгвэл хичнээн шавь бэлдээд байна?

-Анагаах ухааны боловсролын салбарт би 20 жил ажилласан. Ер нь бол шавь нар хэдэн зуугаар бий. Анагаахын улсын болон хувийн сургуулиуд, мэргэжил дээшлүүлэх институт, европ анагаах ухааны эмч нарт 3, 6, 10 сарын мэргэжил дээшлүүлэх уламжлалт анагаах ухааны курст багшилж байсан. Одоо бол зургаан жилээр улдамжлалт анагаах ухааны эмч нарыг бэлдэж, судалгааны ажилд олон жил ажилласан байна. Дээр нь практикийн байгууллагад ажилласан. Цаашдаа ч өөрийн олсон мэдлэгтээ тулгуурлдаад сургалтан дээрээ анхаарах сонирхол илүү байгаа. Гэхдээ аль нэгийг нь дагнахгүй бол гурвуулангий нь  хийх их хэцүү. Жишээ нь, би хувийн эмнэлэг байгуулаад ажиллах боломжтой. Тэгвэл сургалт хохирно. Энэ хоёрыг зэрэгцүүлж болохгүй юм билээ. Би үзсэн л дээ. Би 20 ортой эмнэлэг байгуулаад ажиллахад бараг л хамт хонож байж өвчтөнд үр дүн нь гарна. Монголчуудын өвчин их архаг болсон. Их хүнд. Дээр нь маш олон газраар олон эмч, барьдаг үздэг хүний гараар орчихсон байдаг. Ийм хүмүүстэй  ажиллана гэдэг маш их хүч, хөдлөлмөр шаардах юм байна лээ. Гэтэл сургуулиуд ирж ажиллаач, багшлаа ч гэнэ. Тэгээд би өдөр нь багшлаад, орой нь хүн үзнэ гэдэг болохгүй байсан. Гол нь аль завандаа судалгааны ажлаа хийх вэ гээд клиникийн ажлаа хойш тавьсан. Сургалт, судалгаа хоёроо анхаарч сайн шавь нар бэлдье. Туршлагаа шавь нарт өгье гэж бодож байна. Би ганцаараа эмнэлэг байгуулж, ажилласанаас 30 юм уу, 100 хүнд эрдэм мэдлэгээ зааж, хуваалцах хэрэгтэй. Энэ нь нийгэмд ч хэрэгтэй. Алийг нь сонгох вэ гэдэг шаардлага тулгараад би сургалтаа сонгоод явж байна. Сургалтаа сайн явуулах юмсан, шавь нараа гэгээрүүлэх нь чухал гэдгийг би маш сайн ойлгосон.

6

Хүн өөрөө капитал болох ёстой

6

-Уламжлалт анагаах ухаанаар суралцах сонирхолтой хүн хэр их байдаг юм. Орчин үеийн оюутнууд хэр сайн суралцаж байна?

-Ер нь бол өндөр ш дээ. Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмч бэлддэг хувийн болон улсын таван дээд сургууль байна. Тэгэхээр энэ бол шаардлага. Гол нь нийгмийн шаардлага хангасан чанартай эмч бэлтгэх хэрэгтэй. Эхлээд бид төвд хэлтэй ноцолдуулна. Төвд хэлийг төвд соёлыг судлах, төвд хүнтэй ярихаар бэлдүүлж байгаа биш. Өнгөрсөн 400 жилийн хугацаанд буюу 16-20 дугаар зууны хооронд монгол эмч нарын Төвд хэлээр бичсэн анагаах эрдмийн ном зохиолын уншиж ойлгоход хэрэгтэй. Одоогоор бидний олж тогтоосон 70 –аад зохиол байна. Үүнээс ч олон бий. Мөн анагаах ухааны дөрвөн үндэс гэдэг үндсэн сурах бичгийг төвдөөр нь, монголоор, англиар нь  уншиж судлах ёстой. Англи хэлээр энэ эрдмээ илэрхийлэх нь маш чухал. Тиймээс сүүлийн үед анагаах ухааны дөрвөн үндэс ном дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хэд хэдэн хэлээр орчуулагдсан. Тиймээс англи, монгол, төвд хэлээр хослуулж заах нь үнэхээр урамтай. Гэхдээ гурван хэлээр зэрэгцүүлж, уламжлалт анагаах ухааныг зургаан жил заана гэдэг өөрөө их хэцүү л дээ. Өдөр шөнөгүй нухаж байж сурна. Миний хувьд гэхэд л найз нөхөдл байлгүй яахав. Гэхдээ л уулзах зав гарахгүй байна. Сүүлийн 15 жил бараг баранд орж үзсэнгүй. Биллиард тоглох ойлголт бүүр байхгүй. Энэ яваа насандаа би  ингээд л дуусна. Тэгэхээс өөр ямар ч арга байхгүй. Хөдөө гарч зугаалж ирээд ажлаа хийнэ гэж байдаггүй. Ер нь бол энэ номоноос долоо хоног хөндийрчихөөд буцаад орж чаддаггүй. Өөрөө тэрэндээ шанална. Энүүгээр тойрч алхаад л. Нэг орвол гарна гэж байхгүй. Тэгээд л үргэлжлээд явна. Лекцээ очиж уншчихаад л эргээд ороод ирнэ. Ганцхан ирдэг замтай тэрүүгээрээ явна. Ер нь бол гэр орны нөхцөл их чухал. Гэр бүлийн маань хувийн бизнес эрхэлдэг тулдаа л би яваа. Тэр хүний олсон ихэнх мөнгийг би ном сударт зараад л, бие биенийгээ нөхөөд л явж байна даа. Миний өнгөрсөн хугацаанд олж авсан нэг чухал зүйл бол “Хүн өөрөө капитал болох ёстой”.  Тодруулбал, нэг л өдөр Японы нэг олон улсын байгууллагаас хамтарч ажиллая гэж дуудсан. Тэр бол 2006 онд би ажлаа өгчихөөд Энэтхэгт байсан үе. Гэтэл Энэтхэгт байхад их аятайхан санал тавьсан. Япончууд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж “Вансэмбэрүү Монгол” ТББ байгуулсан. Тэгээд хөдөөгүүр “Өрхийн эмийн сан” ажлуулаад арван хэдэн уламжлалт эмтэй, эрүүл амьдрах ухааны лекц уншаад хүнээ үзээд эмээ яаж хэрэглэхийг зөөж өгсөн. Найман аймгийн 34 сумын 20-иод мянган өрхөөр явсан. Тэр төслийг эхлүүлэхээс өмнө Япончууд дуудаад тэргүүнтэй нь ярилцахад санал тавьсан. Тэдний өгч байгаа цалин, дэмжлэг зэрэг нь үнэхээр өөр байсан. Сүүлд нь надад хэлж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Уламжлалт анагаах ухааны салбарт хэн гэдэг хүн байдаг юм. Ямар бүтээл гаргасан, ямар түвюшинд байсан үэргийг япончууд маш нарийн судалсан байсан.  Японы 100 хувийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хэрэгжсэн уг төсөл миний 2002 онд хамгийн анх англиар хэвлүүлсэн номыг маань тэр хүн олж үзсэнээс эхэлсэн. 2006 онд надад тэр саналыг тавьж, Анагаах уханы номыг англи хэлээр бичсэн хүн монголд бас байдаг юм байжээ гэж гайхсанаа хэлж байлаа. Энэ төслөөс үүдэн би “Монголчуудын эрүүл амьдрах ухаан” гэдэг ногоон номоо гаргасан. Энэ ном маань эхлээд нимгэн байгаад хэвлэгдэх бүртээ шинэчлэгдээд зузаан болж, “Вансэмбэрүү Монгол”ТББ ийн захилгаар 54 мянган хувь хэвлэгдсэн. Маш олон хувь. Гадуур бараг харагддагүй мөртлөө айлуудаар их байдаг юм билээ. Энэ номонд судараас эрүүл амьдрах ухааныг аваад бусад мэдээллийг нэмж нэгтгээд ерөөсөө монголчуудын эрүүл амьдрах ухаан бол шинжлэх ухааны нэг салбар байсан гэж тогтоосон. Цаашид ч энэ утгаар нь хөгжүүлэх ёчстой. Одоо төсөл маань дууссан ч монголчуудын эрүүл амьдрах ухааны нэвтэрхий толь хийе гэж төлөвлөсөн байгаа. Энэнд хэрэгтэй асар их материал ч байна. Зөвхөн энэ ном Япончуудын захилгаар 5 удаа хэвлэлтэд орсон. Миний анхны англи хэл дээр гаргасан ном байна. Зүү заслын номыг орчуулж хийж байсан. Оюутнуудад зориулсан төвд монгол англи монгол бичиг гэсэн сурах бичгийг жижигхэн болгоод хэвлүүлсэн. Би ер нь монгол бичгээ орхидоггүй.

6

-Монгол бичгээр хэвлэгдсэн анагаах ухааны ном ер нь хэр байдаг юм?

-Ер нь бол анагаар ухааны дөрвөн үндэсийг орчуулсан ном их биш ч байгаа. Харин монгол бичиг, тод бичгээр туурвисан домын судрууд хэд хэд бийг тогтоосон. Миний бичсэн 72 маарамбын намтар гэдэг 1999 онд бичсэн номыг Өвөрмонголчууд монгол бичгээр хэвлүүлсэн. Тэд номоо гаргахын өмнө надад хэлж, хянуулаад хэвлүүлсэн. Би баяртай байгаа. Хятадад хэвлэгдэж байна тоож байна. Түүнчлэн гадаадад зориулсан монголчуудын эрүүл амьдрах нууцын тайлал гээд ногоон номныхоо хамгийн  шимтэй хэсгийг англиар гаргасан. Шинжлэх ухааны докторын десертаци маань явсаар байгаад одоо Монголын анагаах ухааны дөрвөн боть болсон. Мөн миний бичсэн ном НҮБ-ийн зургаан хэлдээр хэвлэгдсэн байсныг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн номын сангаас олсон. Интернэтээр хайж байгаад араб, хятад хэлээр хэвлэгдсэнийг нь захисан байгаа.

6

Юм хийж, хөдөлмөрлөж байгаа хүнд хэрэгтэй зүйл нь их олддог

6

-Судалгааны ажлаа хийхийн тулд хэр их аялсан бэ?

-Ёстой нэг явж өгсөн дөө. Өрөөнд суугаад ном судар уншиж судлаж суухаас явах нь илүү байдаг. Шинжаан Уйгар, Бор тал, Ховог сайр, урагшаа Хөхнуур, Утай Гүмбүм, Горму гээд Төвдийн нэг газар байна. Лхас байна. Лхасын төв номын сан, Лхасын Төвд эмнэлгийн номын санд сууж явсандаа их бахархдаг. Хятадаар бол их явсан. Аман мэдээлэл цуглуулж, уулзсан хүн болгоноос мэдээлэл авч байж энэ “Монголын уламжлалт анагаах ухааны түүх” хэмээх дөрвөн боть номыг бүтээсэн. Энэтхэгт 5 удаа очлоо. Далай ламын амьдардаг Дарамсалад очиж сурч байлаа. Дарамсалагийн Төвд номын санд маш их түүх, материал хадаглагдсан байдаг. Тэндээс монголын анагаах ухааны түүхтэй холбоотой олон баримт олж байсан. Делид Айридын анагаах ухаан, нунани гээд олон анагаах ухаан, Тайланд, Япон, Өмнөд Солонгос гээд их олон газраар явж байж энэ ботио бий болгосон. Энэтхэгээс гэхэд Айридын анагаах ухааныг англи, санскрит хэлээр гаргасан дөрвөн дэвтэр сурах бичиг гаргасныг олсон. Энэтхэгчүүдийн онцлог нь олон жил Английн колони байсан учраас бүх юм нь англиар бичигддэг. Дээр нь бичгийн англи хэлний соёл нь маш өндөр гэж би боддог.

6

-Судар номоо та хаанаас авдаг вэ?

-Монголоос. Гэхдээ их эртнээс цуглуулж эхэлсэн. Одоо бол нэг судрыг худалдаж авч дийлэхгүй болсон. Ер нь анагаахын судрыг гадагшаа гаргаад алдчихгүй юмсан гэж бодоод судар их худалдаж авдаг. Нарантуул захын ховор хуучин эд зүйл худалддаг газраар заримдаа явахаар судар таарна. Хоёр ч судар худалдаж авсан. Зарим судар нь хэт их үнэтэй байгаад худалдаж авч чадалгүй алдсан тохиолдол хэд хэд бий. Тэрэндээ их харамсаж явдаг. Монголын юм монголдоо байгаасай гэж боддог. Гэхдээ ихэнх нь буянтай хүмүүс надад бэлэглэсэн. Мөн юм хийж, бүтээж, оролдож, хөдөлмөрлөж байгаа хүнд хэрэгтэй зүйл нь их олддог гэдэгт итгэсэн. Би өөрөө хүртэл гайхдаг. Заримдаа хөгшчүүл утсаар дуудна. Эрдэнэтээс дуудаад миний хүү манайд нэг судар байна, чи хүрээд ирэхгүй юу гэнэ. Явж очоод нэг сайхан хононо. Эмч хүн байна, судсыг нь барьж эм тан өгч, бариа хийж өгнө. Эрдэнэтээс арваад судар надад өгсөн хүн бий. Өөрөө үзэж байгаад шашны холбогдолтой юмуу бусад зүйлсийг нь нөгөө айлдаа буцааж өгөөд зөвхөн анагаах ухаантай холботойг нь л авдаг. 1987 оноос эхэлж цуглуулсан. 1990 он хүртэл зүгээр аваад яв гэдэг байлаа. Дараа нь үнэд орж эхэлсэн.  Одоо бол худалдаж авна гэсэн ойлголт байхгүй болсон. Заримдаа энд тэнд явж байхад судар ном авъя гэхээр хүмүүс үнэрхдэг. Яахав ганц нэг юм мэддэг хүмүүст хадгалагдаж байгааг нь сольж хольж унших тохиолдол байна. Тэгэхдээ би яаж ийж байгаад ховор номнуудыг олоод л авдаг. Сүүлийн жилүүдэд Төвдүүд судараа ном болгоод гаргадаг болсон. Тэрнийг нь олж ирж байна. Жишээлбэл, энэ монгол хүний ном. Жамбалдор гэдэг хүний ном. Төвдөд дэвтэрлээд гаргачихсан.  Энэ ховор ном Төвдийн алдартай эмч нарын намтар дотор Монгол эмчийг Төвд хүн болгоод гаргачихсан байсан. Тиймээс бид өөрсдийн түүхээ хурдан судалж гаргах ёстой.  Сүнпан Ишбалжир гэдэг төвд нэр. Гэтэл бүтээлээ төвд хэлээр бичдэг монгол эмч байсан. Төвдөөр бичдэг тул гадаадын судлаачид монгол уу, төвд үү гэж ялгахгүй. Гэтэл Сүнпан чинь монгол, торгууд ойрд хүн байдаг. Номын санд маань энэтхэг, санскрит, хятад, төвд, монгол хэлээр бичигдсэн судар ном сурах бичиг гээд хэрэгтэй бүх номнууд минь бий. Уламжлалат анагаах ухаантай холбоотой бүтээлүүдийг номын сандаа хадгалдаг. З40 гаруй бүтээл гаргасны 60 шахам нь ном бусад нь судалгааны бүтээлүүд. Надаас өөр хүн хүрдэггүй учраас хаан юу байгаагаа мэддэг. Заримдаа будилна. Өөртөө бухимдана. Гэхдээ цэгцтэй учраас гайгүй шүү. Миний шүтээн болсон сударнуудын баринтагууд нь анхныхаараа байгаа. Угаачихаар үнэр нь арилчихна гээд аль болох битүү байлгана. Номын сангийн шүүгээгээ өөрөө зургийг нь гаргаж байж захилгаар хийлгэж байлаа.

5

VIII зуунд монгол эмч олон улсын анагаах ухааны хуралд сууж байсан

6

-Өөр улс оронд судалгаа хийж явахад сэтгэл хөдөлгөсөн баримт хэр их гарч ирдэг вэ?

-Байгаа. Жишээлбэл 14 дүгээр зууны үеийн Шатмусгэж хүн бий. Түүнийг монгол хүн гэж үзэж байгаа. Тэр хүний бичсэн “Билэг туссан танхимын туршлагт жор” гэдэг эмийн ном байгаа. Монгол хүн хятал улсад эмийн ном бичсэн нь энэ. Тэр номны зарим хэсэг нь Японы Токио хотын Кэтисатэ гэдэг институтэд хадгалаатай байсан. Бас их сайхан мэдрэмж төрсөн. Лхаст явж байгаад хоёр гоё ном олсон. Нэг нь “Лүтэгёндонгомбйн намтар” сүүлийн үеийн хувилбараар олдсон. Хоёрт, Гэсэр шанцайжамцын “Төвдийн анагаах ухааны түүх” ном олдсон. Энэ хоёр номон дотроос гайхалтай мэдээллийг уншиж болно. Наймдугаар зууны үед Төвдөд олон улсын хурал болж байсан. Тэр хуралд монгол хүн очиж байсан. Очихдоо өөрийн номыг авч очсон. Тэрхүү олон улсын хуралд есөн орноос есөн эмч ирээд төвдийн эмч Лүтэгёндонгомботой ном хаялцсан. Тэгээд Насанбирваа гэдэг монгол эмч асуулт асууж байсан гэж тэмдэглэгдсэн. Наймдугаар зуунд монгол эмч олон улсын анагаах ухааны хуралд сууж байсан гэдэг өөрөө их гайхалтай. Судалгааны явцад хамгийн сонирхолтой нь гавлын ясандл хийсэн хагалгаа байна. Гавал нь өмнө археологийн олдвороор монголоос олдсон байсан. Гэтэл тэрнийг батлах эх сурвалжийн мэдээ баримтууд олдсон. Уг баримтад монголчууд гавлын ясыг цоолдог 35 арга хэрэглэдэг гэсэн баримтыг сударт тэмдэглэсэн байсан. Миний энэ их нандигнасан судар маань одоо цоороод байна. Энэ “Лүтэгёндонгомбйн намтар” судрыг таньдаг хүнээсээ авсан. Надад өгсөнд их баярласан. Би их азтай. Нэг таньдаг хүн маань гэртээ дуудаж, хавдартай хүнийг маань үзэж, зөвлөгөө өгөөч ээ гээд очсон. Очоод хүнээ үзэж, зөвлөгөө өгчихөөд явах гэтэл хоол идээд яв гэлээ. Өдрийн цайны цаг байсан тул  зөвшөөрөөд гараа угаачихаад том өрөөнд нь орсон чинь шүүгээн дээр нь зөндөө судар хураачихсан байв.  Эн юун судрууд юм гэвэл манай өвөөгийнх юм аа. Өвөө маань өнгөрчихсөн яах ёстойг мэдэхгүй юм. Ганданд аваачиж өгдөг юм уу сайн мэдэхгүй байна гэлээ. Би хоол болох хооронд үзэж болох уу гэсэн дотроос энэ судар гараад ирсэн. Энэ судрыг хараад “Лүтэгёндонгомбын намтар”-ыг олчихлоо гэж ямар их баярласан гээч.  Уншаад  үзсэн яг мөн. Наадад өгч болох уу гэвэл  Ав ав. Ганданд өгөх гэж байсан юм гээд гэртээ бөөн баяр ирсэн. Ирээд орчуулаад түүхийн номнууддаа оруулсан. Миний номнууд гадаадын хэвлэлүүдээр их гардаг. Хамгийн сүүлд Данийн нэг сэтгүүлд миний  бүтээлийг орчуулж номонд оруулсан байсныг интернэтээс оллоо. Ер нь интернэтээр юм хайгаад явж байхад сонин тохиолдол их гардаг. АНУ-ын Конгрессын номын санд миний зургаан ном байхыг хараад өөрөөрөө бахархмаар санагдсан. Ямар сонин юм бэ гээд уулга алдсан. Гүүглээр хайхаар гараад ирнэ. Австралийн үндэсний номны сан, Оросын номны санд ч миний ном байдаг юм билээ.

5

“Хүн хэврэг, цаас мөнх”

6

-Энэ бүх амжилтын гаргаж, энэ бүх аз жаргалыг мэдрэхэд мэдээж гэр бүлийн хүн маш их тусалдаг байх. Нөгөө талар ажил судалгаандаа улайраад явчихаар арын ажлыг тань дааж үлддэг гэр бүлийн  хэүнээ танилцуулаач?

-Эхнэрээ мэдээж нилээн зовоосон. Гэхдээ гэр бүлийн аз жаргал чухал байлгүй яахав. Онцлог нь гэвэл эхнэр бид хоёр нэг мэргэжилтэй. Тэгэхгүй бол хэцүү шүү дээ. Нэг нөхөр ном шагайгаад байдаг. Амьдралд ямар ч нэмэр болохгүй байна гээд асуудал үүсэх байсан байх. Бид хоёр уламжлалт анагаах ухааны эмч. Эхнэр маань Хятадын Тяньжин хотод зүү төөнүүрээр мэргэжил дээшлүүлсэн. Хятад хэлтэй,орос хэлэнд надаас сайн. Орос ,хятад хэлэнд миний жинхэн ар тал болдог. Төвд, англи хэл болон бусад хэлийг би өөрөө зохицууулаад хийдпэг. Үнэндээ Ш.Болд гэдэг хүний нэр гарч байгаа боловч манай гэрийнхэний хамтын бүтээл. Индексүүдийг охин хийж өгдөг. Зарим бичвэрүүдийг миний хүү хийж өгнө. Хүү маань ЭМШУИС-ийн дөрөвдүгээр курс. Бас эмч болно. Өөрөө хүслээрээ энэ мэргэжлийг сонгосон. Маш дуртай. Би түүнийг орчин цагийн анагаах ухааныг сонгохыг зөвлөсөн. Яагаад гэвэл Орчин цагийн анагаах ухааныг сайн сурчих. Уламжлалт анагаах ухааныг аав нь шавилан сургалтаар  заагаад өгчихөж чадна. Яагаад гэвэл заагаад өгөх аавьтай байгаа нь хүүгийн маань давуу тал. Нэг талаар азтай. Тиймээс миний бага мэддэгийг чи мэд, би мэддэгээ дараа нь заагаад өгчихнө гэж зөвлөсөн. Охин маань МУИС-ын олон улс судлалын чиглэлээр суралцдаг. Төгсөх курс. Харин гэр бүлийн хүн маань миний бүх бүтээлийн ерөнхий редактор. Өөрөө мэргэжлийн хүн учраас энэндээ ч их дуртай. Дээр нь монгол хэлэнд маш сайн. Сэлэнгэ аймгийн дунд сургуулийг алтан медальтай төгссөн гэж болно. Анагаах ухааныг их сургуулийг бас онц дүнтэй төгссөн. Тэгэхээр монгол хэлний дүрэмдээ сайн. Алдааг сайн олж харж, үгийн утгыг маш сайн илэрхийлж  чаддаг. Гэр бүлээрээ миний бүтээлд оролцдог. Заримдаа найз нөхөд маань ирээд хэлдэг л дээ. Чи уйддаггүй юм уу гэж надаас асууна. Дандаа л ном шагайж байх юм уйтгартай биш үү. Хүний амьдралын сайн сайхныг олж хараач гэж хэлдэг. Миний ямар их аз жаргал эдэлж, таашаал авч байгааг надаас өөр хэн ч мэдэхгүй. Нөгөө талаас тэдний  шүүмжилдэг нь өөрийнхөө, аавынхаа, удмынхаа намтарыг бичиж байгаа бол ингэж суухад харамсах юм алга. Гэтэл Монгол Улсын түүхийг ингэж судлаад, монголын анагаах ухааныг түүхийг бүтэн болгох гэж 20 жил ингэж нойртой нойрогүй явах  гэж дээ. Энэ ер нь чамд ямар хэрэгтэй юм гэж асуух хүн ч байдаг. Гэхдээ нэг айхтар үг байдаг ш дээ. “Хүн хэврэг. Цаас мөнх” . Би энэ үгэнд итгэдэг. Өнөөдрөөр дүгнэж болохгүй. Ирээдүйд хэрэгтэй. Одоо л хэн нэгэн хийхгүй бол энэ судар нэг өдөр дуусч магадгүй харамсалтай болох юм. Үнэхээр 20 жилийн хугацаанд Монголын анагаах ухааныг бүтэн бичсэн нэг ч түүх олоогүй. Гэхдээ мэр сэр жижиг байдлаар бичсэн бүтээлдүүд бий л дээ. Миний хувьд Монголын анагаах ухааны 5000 жилийн түүхийг бичиж, түүнийгээ англиар бичлээ. Уламжлалт анагаах ухааны салбарт англиар хэвлэгдсэн есөн ном бий. Энэ маань өөрөө туршлага. Нэр томъёоноос эхлээд эхлэлийг нь тавина гэдэг их хэцүү л дээ. Энэ судалгааны явцад өөрөөсөө таашаал авч, өөртөө омогшох үе цөөнгүй байлаа. Уламжлалт анагаах ухаан цаашдаа хөгжих ёстой гэдгийг баталгаажуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж бодож байна. Хоёрдугаарт, монголын анагаах ухааны түүхийн шинжлэх ухаан гэдэг салбар байдаг юм байна гэдгийг харуулж эхний шатыг тавьсан хэмээн ботийг маань хянасан, шүүмжлэгч нар хэллээ. Монголчуудын эрүүл амьдрах ухаан гэдэг өөрөө шинжлэх ухааны салбар. Энийг цааш нь судлах ёстой юм байна. Жишээ нь, Япон хүний дундаж наслалт 85, монголчуудынх 67. Бид бага наслаж байгаа биз. Гэтэл Япон хүний дундаж наслалтын  нууц гээд тэдний иддэг хоол хүнсийг хэрэглэвэл бид бүүр богино наслана. Яагаад гэвэл монголчуудын урт наслах ухааны тухай ойлголтыг монголчуудын нүүдэлчин амьдралын түүх дотроос хамгийн эрүүл бөгөөд,  өвчнөөс урьдчилан сэргийлсэн, зөв зохистой хооллолт, амьдралын хэв маягыг судлаж, тэрийгээ буцаагаад өнөөдрийн хүмүүст  хэрэгжүүлж, хүмүүс маань ойлгож хэрэгжүүлэх юм бол урт наслана. Тэрнээс биш америкт, швейцарит ингэж урт насалдаг юм гэж ярих хэрэгггүй. Тэд өөрсдийн л онцлогыг судалж гаргаж ирсэн. Монголчуудын хувьд хамгийн зөв хэлбэр нь  дөрвөн улиралд таван өнгийн идээгээ идэх ёстой. Ногон идээг намар, хар улаан идээг өвөл, шар идээг хавар, зун нь цагаан идээг идэх ёстой.

6

Монголчууд “памперс”-ийг бүтээсэн

6

-Таван өнгийн идээ гэхээр зарим хүмүүсийн мэдэхгүй байх вий?

-Тийм, тэгэлгүй яахав. Судалгаа хийгээд явж байхад монголчууд өөрийн гэсэн аягатайгаа явдаг байсан юм гэнэ лээ гэж хүмүүс маш итгэлгүй хэлж байхтай таарсан. Гэтэл өнөөдөр тэр байх ёстой зүйл. Би лекц уншиж байхдаа хэлдэг. Танай ам бүл хэд вэ, гэртээ хэдэн аягатай вэ гэж.  Дөрөв гэхэл нь өрвөн аягаа үлдээгээд бусдыг нь  хагалаад хаячихаарай гэдэг. Хүмүүс гаднаас орж ирвэл яах юм гэж асуудаг. Гаднаас хүн орж ирвэл өөрийн аягатайгаа орж ирэх ёстой. Уг нь монголчуудын  ёс тийм. Энэ ёсыг өнөөдөр мөрдөх хэцүү тул хүн болгон өөрийн аягатай, гаднаас ирэх зочдод тусдаа аяга гарга. Энэ нь нэг талаар маш том соёл, нөгөө талаар эрүүл амьдрах ухааны бас нэг үндэс.  Жишээ нь памперс байна. Памперсийг 14 дүгээр зууны үед нүүдэлчин монголчууд хэрэглэж байсан. Тухай үед живх гэж нэрлэдэг байжээ. Тулганыхаа үнсийг аваад даавуунд ороож живх хийгээд хонь ямааны ноосыг гартаа бөөрөнхийлж бэлдээд хүүхдээ хуурайлахдаа бөгсөн доор нь живхээ тавьж, хоёр хөлний завсар нь ноосоо тавиад өлгийдчихнө.  Тэгээд хүүхэд шээвэл шээсийг нь үнс тосоод авчихна.  Хуурайлахдаа доод талын живхийг хуурай живхээр солиод хөлөн завсар нь тавьсан ноосоо гадаа гаргаад салхинд хэд сэгсрэхэд хатдаг байж. Энэ бол нүүдэлчдийн өөрсдийнх нь амьдрал хэв маягт  тохирсон арга. Энэ бүхнийг судар номноос олж үзнэ гэдэг үнэхээр гайхалтай. Ийм жишээ хэдэн арваараа байгаа. Эрчүүд заавал идээний дээж идэх ёстой юм шиг байдаг. Хоолны дээж гэдэг их тостой. Тэр дээжийг иднэ гэдэг эрүүл мэндэд маш хортой л доо. Урьд нь цай, хоолны дээжийг эхлээд хангай дэлхийдээ дараа  нь бурхандаа өргөөд сүүлд нь гэрийн эзэндээ өгдөг байж.  Гэтэл бурхан тахил хориотой болсон тул социализмын үед нөхөрт эхэлж өгдөг болсон. Хярам, усыг 20 хүртэлх насны хүүхэддээ уулгадаг байсан. Гэтэл одоо хярмаас бусдыг ууж байна. Яагаад бүстэй хүн, бүсгүй хүн гэж нэрлэх болсон юм.  Нэг хувилбар нь хүүхдийг төрөхөд эрэгтэй эмэгтэй хоёуланд нь бүс зүүлгэдэг. Нөхөрт гарахад нөхөр нь бүсийг нь хайчилсанаар бүсгүй болгодог гэж байна. Мөн монголчууд бид махаа их зохистой идэх хэрэгтэй. Аль улиралд нь идэхэв. Ер нь монголчууд мах гурил хоёртойгоо байхад л  хол явна. Бид цагаан хоолонд ороод маш муу. Хасах 35 хэмийн хүйтэнд амьдардаг хүмүүст илч, инерги хэрэгтэй. Махаар л тэтгэх ёстой. Гол нь зохистой идэх. Өвөлдөө махаа идэж, борц хийгээд, борц цагаан идээтэй зундаа иднэ. Битүү хоол, боодог хорхогийг өвлийн цагт идэх хэрэгтэй. Гэтэл зуны халуунд хүнд мах идэж, айрагтай хольж эрүүл мэндээ муутгаж байна. Тэр хэвшил рүүгээ л орчихвол монголчууд хөнгөрнө. Тэгэхгүй жилийн 4 улиралд алагсахгүй мах идчихэж байна. Үнэндээ социализмын үед олон юм хаагдаж, тэр хэрээр хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдөн, буцаад сэргэхдээ домог юм шиг хүлээж авч байна. Билэнд огт хамаагүй дээр үеийн монголчууд тэгдэг байсан гээд ярьдаг. Уг нь түүхээ мэдэж, түүнийг хэрхэн хэрэглэх вь гэдгийг судлаачид тогтоох ёстой. Эхнэр хүний 5 ёс, гэрийн эзэн хүний эрхэмлэх 10 ёс, хүүхдийн эрхэмлэх 8 ёс байна. Энэ бүхнээ амьдралд хэрэгжүүлээд эхлэх юм бол бидэнд л тустай. Зүйр цэцэн үгс байна. Зүйр цэцэн үгэнд маш нарийн, нандин ухаан бий. Гэхдээ монголчууд хэзээ ч амьдрал дээрээ хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлэх нь л чухал.

5

-Түрүүн та хавдартай хүний гэрт очиж, зөвлөгөө өгсөн гэж байсан даа. Хавдар өвчин сүүлийн жилүүдэд монголчуудын толгойн өвчин болоод байгаа. Уламжлалт анагаах ухаанаар хавдрыг эмчилж болох уу?

-Байна. Би одоо нэг ном бичиж байгаа тэр энэ асуултынх нь хариулт болно. Ер нь ХСҮТ-д очоод туяа эмчилгээ, химийн эмчилгэ, мэс заслын эмчилгээ хийх хугацаа нь аөнгөрөөд эмчилгээгүй гэж оношлогдсон хүмүүс янз  бүрийн сайн гэсэн болгоныг хэрэглэдэг. Буурын бохь, чийгийн улаан хорхой, сохор хорхой гээд л есөн жорын  юм хэрэглэж байна. Би өөрийн олсон мэдээллийг нэгтгээд  шинжлэх ухааны хүн учраас энэ арга батлагдсан, энэ арга батлагдаагүй. Батлагдаагүйг нь ингэж хэрэглэдэг цаашид батлах ёстой гэдгийг нь давхар бичиж тэмдэглэнэ. Тэгэхгүй бол тэр болгон судар номноос энэ тухай хайх боломжгүй. Жишээ нь шээсний талаар хүмүүс их асуудаг.  Өөрийнхөө шээсийг уух сайн юм уу, судар дотор нь байна уу гэж асуудаг. Байна. Хүний шээсийг уух сайн. Найман настай эрэгтэй  хүүхдийн шээсийг ууна. Улаан үнээний шээсийг ууна. Гэхдээ сударт бичсэн нь шээсний тухай номонд гардаг шиг биш. Зарчим нь өөр. Энэ болгоныг нэгтгээд хүн болгоны сайн гээд уугаад байдаг гахайн элэг, элээний элгийг яаж хэрэглэдэг юм. Шаазгайн тархи гоо сайханд сайн, нүүр гоё болгодог. Тэр нь үнэн юм уу, сударт  яаж бичсэнийг нь буулгана. Ард түмэнд хэрэгтэй. Нэг осолтой асуудал нь батлагдаагүй мэдээллийг шууд авч хэрэглэж болохгүй. Гэхдээ мэдээлэхгүй хав дараад байж болохгүй. Тэгэхгүй бол  хэн нэгнээс ам дамжсан буруу мэдээлэл аваад хохироод яваа тохиолдол гардагийг үгүйсгэж болохгүй. Тиймээс үнэн, худал гэдгийг иш баримттай өгүүлсэн ном гаргана. Тэр номыг харин судлаачид лавшруулж, энэ нь батлагдсан, энэ батлагдлаагүй гэж судлах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанаар эдгэхгүй гэсэн хорт хавдрыг эмчилж байгаа тохиодлдол байна. Түүнчлэн хүний насыг 6, 12 сараар эм уулгаад торгоож байгаа тохиодол ч байна. Барьж чадахгүй алдаж байгаа тохиолдол ч байна. Гэхдээ улдамжлалт анагаах ухааны эмч болгон хийж чадахгүй. Тийм болохоор мэдээллээр хангах ёстой гэж үзэн би ном бичиж байна.

6

П.Нарандэлгэр

http://www.shuud.mn/?p=304599

Share
Одоогоор 19 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
xөх овогт бичсэн нь: /124.158.107.39/
2013/11/26 10:08:49
сайн байна миний дүү бид дүүгээрээ бахархаж явдаг шүү. сайхан ярилцлага болсон байна. судалгаа шинжилгээний ажилд тань улам их амжилт хүсье.үнэхээр цаас мөнх шүү. бүтээл туурвил чинь булаг мэт ундрах болтугай.
çî÷èí бичсэн нь: /202.179.15.153/
2013/11/26 10:36:20
ñàéõàí á¿òýýë òóóðüâàæ áàéãààä áàÿð õ¿ðãýå. ìóàó-ä íýã àñóóäàë áèé. òýð íü ñàéí øèíæëýõ óõààíû ¿íäýñòýé ñóäàëãàà ¿ã¿é áàéãààä îðøèíî.õýäýí óðãàìàë íèéë¿¿ëýýä áóöàëãàõàä ÿìàð áîäèñòîéÿìàð þì áîëæ áàéãààã ìýäýõã¿é áàéãàà ø¿¿ äýý.ýíä ñóäàëãàà ÷óõàë. á¿ð ýðòíèé õ¿ì¿¿ñèéí äàí áè÷ñýíýýð ÿâààä ë áàéãàà. òýð ¿å ºíºº ¿å õî¸ð ººð. áàñ óðãàìàëàà òàíèõã¿é áàéãàà ø¿¿ äýý. óðãàìàëàà òàíüäàã ýì÷ õ¿í õîâîð áàéãàà äàà. íîì ë ÿðüñàí íºõºä áàéãàà. õýçýý öýöãèéã àâäàã õýçýý ¿íäýñèéã àâäàã íü áàñ ë ñîíèí áàéãàà.áàðàã ë æîðûí ýì÷ íàð áàéãàà ø¿¿ äýý.ýíä àíõààð÷ àæèëààðàé.ïîëüøèä õýäýí ýì÷ ñóâèëàã÷ íàð áèé ÿàæ áîëäîã þì á¿¿ìýä. íýã ¸ñîíäîî àéìààð ë þì áèëýý äýý.
mundag bna! бичсэн нь: /24.84.101.26/
2013/11/26 10:54:50
saihan yriltslaga bna. bayar huregye! mundag hun bna.
mpdsp бичсэн нь: /202.180.220.86/
2013/11/26 11:12:25
shan yariltslaga boljee. ulamjlalt anagaah uhaanaar havdriig emchleh sudalgaagaa hiij, nomoo hevluuleerei. amjilt husie
зочин бичсэн нь: /202.180.220.72/
2013/11/26 11:17:51
бүүр бахарлаа. ямар лаг юм бэ? мөнгөө үрж ядан бгаа баячуул ийм хүнээс ичээсэй, ичихгүй үхэхээрээ сурч сураглаад очно до. баян эрүүл явахдаа нэг ч хүнд тусалж чаддаггүй эх оронч сэтгэлгүй улс төрч, луйварчид энэ аугаа хүнээс эх орон, хүний төлөө, өв уламжлалаа хадгалж үлдэхийг сураасай. оюунлаг гэр бүл бнаа. амжилт.
зочин бичсэн нь: /202.180.220.72/
2013/11/26 11:20:31
биширлээ. тантай яаж уулзах бэ? монгол улс ийм хүүтэй нь овоош тэ.
123456 бичсэн нь: /202.131.233.246/
2013/11/26 12:00:02
erdemt xun daruu gej
bbbb бичсэн нь: /103.11.195.24/
2013/11/26 12:38:14
yamar saihan yum be iim mongol hyytei bgaadaa olon tumen mini baharhaarai nomiig ni yaj olj avah ve
ойдаа бичсэн нь: /202.179.7.6/
2013/11/26 12:51:19
манай монголчууд мандан баарч байсан үед анагаах ухан хөгжиж байжээ. гэтэл одоо дэлхийн анагаах ухан хими физик техникийн шинжлэх ухааныг ашиглан хүний бие мах бодийн бүтэц. физиологийг хөдөлшгүй нарийн тогтоож чаджээ. гэхдээ эмчилгээний явцад хүн бүрийн хариу урвал өгөх үйл явц өөр өөр байх нь зүй тогтол. гэхдээ гаж ч юмуу онцгой шинжтэй л биш бол бүх хүний биеийн бүтэц физиолгои ижилхэн гэдэгтэй хэн ч маргахгүй болсон. яахав бидний сэтгэдэг чанар нь өвчний явц эдгэрэлтэнд нөлөөлж байдгийг анагаах уханы эрдэмтэд хувь процентоор баталсан байдаг. гэтэл энэ эрин үед хүний итгэх чанарыг ашиглан анагаах ухааны мэдлэггүй хүн шашны зан үйлийг ашиглан тийм ч өвчнийг эдгээнэ хууран мэхлэх явдал түгээмэл байна. бид өнгөрсөн үе түүхээ судлалгүй яахав. одоо монголын анагаах ухааныг эмчилгээ үйлчилгээг ч зохион байгуулалт бүтцийг ч очин үед нийгэмтэй нь нийцүүлэх цаг болжээ. энэ талаар эрдэмтэд та бүхэн ихийг хийгээсэй гэсэндээ үүнийг бичлээ.
tuge бичсэн нь: /202.170.68.131/
2013/11/26 13:06:24
baharhmaar bna shuu.ene hunii hovor unet sudar buteeluudiig ni ustaj gemtehees uridchilan sergiilj dijital helbert oruulj uguh yumsan.utas 99147910
сайн байна бичсэн нь: /103.11.195.44/
2013/11/26 13:06:42
амжилт хүсэе… ихийг судлаж олон хүнийг эмчилээрэй
zochin бичсэн нь: /103.10.22.188/
2013/11/26 13:07:07
mohgol yls iim vnet hvntei bgaad ydam zalgamjilah vr hvvhed bgaad buyarllaj bn tanid amjilt hvsie onoodriin ene gazar yhaj arhi hiideg honodiin derged ta bol ouynlag kapital jinhen bayan buyan bnaa…..bumbiin iren iveej ulam delgereh boltygai …amjilt amjilt dahin amjilt gergii hvvhded ni talarhaya iim hvniig ylam ih hairlaj bgaarai zov hvn zovooroo l yavna
хөх монгол бичсэн нь: /202.179.20.193/
2013/11/26 13:07:15
сайхаан сайхан.
hmmm бичсэн нь: /103.10.22.31/
2013/11/26 14:01:47
ashgui dee neg ch boltugai iim zaluu bsand. erdemiig mongoor hemjeegui uhaaniig zalilangaar duusgaagui estoi unet capital gedeg chini chi bna daa. amjilt husie zaluu mini. oshoo ihiig hiij buteegeerei
nnnn бичсэн нь: /103.9.91.146/
2013/11/26 14:18:07
баяр хүргье ! өнөө цагт ховордсон онцгой хөдөлмөрч залуу шүү. 70 жил хаалттай байсан дорно дахины анагаах ухаан, тэр тусмаа монголын уламжлалт анагаах ухааны түүхийг судлах гэж өөрийгөө болоод амьдралаа бүрэн зориулж яваа ийм бүтээлч хүнийг төр засаг харж, дэмжих ёстой. шинжлэх ухааны ийм даацтай бүтээл туурвисан хүн монголд хэд байгаа билээ? болдын барьж авсан энэ салбар бол тийм амар салбар биш. төвд ,хятад, эртний монгол хэл дээрх судруудыг эрж хайж, судалж ийм том цэгцтэй бүтээл болгон гаргах энэ ажилд өөрийгөө зориулах хүн тэр болгон олдохгүй. уламжлалт анагаах ухааныг манайд одоо хүртэл хүлээн зөвшөөрч дорвитой дэмжлэг үзүүлэхгүй байна. энэ салбарт татагдаж, судалгааны ажил хийх хүн тэр бүр алга. энэ бүтээл монголын шинжлэх ухаанд маш үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж байна. дараа дараагийн үедээ ашиглуулах бүтээл бичиж, монголын ховор нандин өв уламжлал, эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлж яваа болд академичид баярлалаа.
nnnn бичсэн нь: /103.9.91.146/
2013/11/26 14:21:13
болд академич та үнэхээр буянтай хүн юм. энэ салбарт мэдлэг олж авсан зарим хүмүүс мэдлэгээ нууцалж зөвхөн өөрийн мөнгө олох бизнес болгон хөгжүүлж байна. / жишээ нь нацагдорж хамба/ гэтэл та өөрийгөө огоорон бу*д мэдлэг түгээхийн төлөө явж байгаа чинь сайн хэрэг. номын цагаан буян таныг ивээх болтугай.
enkh бичсэн нь: /222.106.184.11/
2013/11/26 14:31:51
танд баяр хүргэе. улам ихийг бүтээгээрэй монгол анагаах ухааныг дэлхийд таниулах үйлст тань амжилт хүсье.
марал бичсэн нь: /202.179.29.179/
2013/11/26 15:39:58
…их монгол улсын үед байлдааны үед гар хөл нь тасарсан хүнд үхээд удаагүй хүний гар хөлийг залгаад эдгээж чаддаг байжээ.мөн монгол эрдэмтэн хубилай хааны зарлигаар хятадад очиж хятадуудад зөв хооллотыг зааж байжээ.
ssss бичсэн нь: /180.235.184.211/
2013/11/26 15:48:07
ix saixan yarilzlaga bolson bna.iim myndag xuniig ter zasgaas demjeed yramshyylaad ylam ix zuil xiij buteexed ni tyslaad egeesei…

Д.Индра: Монголчууд бие биеээ хайрладаг болчихвол миний сэтгэл ханана

$
0
0

 

 

Нийтэлсэн: 2013-11-28 08:30:11

 

 

 

Нэрт Соён гэгээрүүлэгч, яруу найрагч О.Дашбалбар агсаны охин Д.Индратай ярилцлаа.

 

 

 

- Юуны өмнө бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу. Төмөр замын 20 дугаар сургуульд сурч байсан гэлүү?

 

 

 

-Тийм ээ. Ээж минь төмөр замын эмнэлэгт насаараа ажилласан хүн. Би багадаа вокзалын ойролцоо тоглож, ээжийнхээ ажил дээгүүр байнга очдог байсан. Тиймээс төмөр зам гэдэг их айл миний амьдралын салшгүй нэгэн хэсэг гэж боддог. Төмөр зам гэхээр сэтгэлд нэг л дотно, Дулаахан санагддаг юм. 

 

 

 

 

 

- Таны гэрэл зургийн цомгоос харахад аавын эрх охын байж гэсэн бодол төрлөө?

 

 

 

 -Би аав ээжийнхээ отгон охин нь болохоор эрх байлгүй яахав. Энэ ч утгаараа аав минь миний хүндлэл хайрын дээд нь байдаг. Миний ертөнцийг үзэх үзэл, бусдад хандах хандлага зэрэг хүнд байж болох бүх л эрхэм зүйлийг тодорхойлж өгсөн болохоор миний хувьд аав минь миний оюуны тэнгэр.

 

 

 

Ааваа санаж, үгүйлсэн сэтгэл, өнгөрүүлсэн хоног, өдрүүд гэж ямар хүнд, хэцүү байдгийг магадгүй аавыгаа алдсан хүмүүс л илүүтэй мэдрэх болов уу. Хүний хамгийн жаргалтай мөч нь эцэг эхтэйгээ хамт байгаа үе гэдэг шүү дээ. Тиймээс аавынхаа шүлэг, өгүүллэгийг уншаад, хамт авахуулсан зургаа харахаар яг л ярилцсан юм шиг сайхан санагдаж, сэтгэл онгойдог 

 

 

 

 

 

-Ертөнцийг үзэх үзлийн суурийг аав тань бүрдүүлж өгсөн гэдэг , утгаараа магадгүй та соёл судлаач, багш мэргэжилтэй болсон юм болов уу?

 

 

 

-Хүн өөрийгөө олно гэж ярьдаг даа. Өөрийгөө эртнээс олчихсон хүн ч байдаг Насаараа өөрийгөө таньж мэдэхгүй явдаг хүмүүс ч бий. Миний хувьд аавынхаа хүсэл зорилго, санаж бодож явсан зүйлийг аль болох олон хүнд хүргэж, туслах юмсан, өөрийнхөө хэмжээнд залуусынхаа сэтгэхүйд бусдыг хайрлах энэрэх, илтгэл сэтгэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахсан гэсэн хүсэлтэй л явдаг

 

 

 

 

 

-Далай лам гэснээс “Тэнгэр шиг бай”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” зэрэг аавын тань олон сайхан бүтээл өнөөгийн залууст ухаарал, гэгээрэл хайрласан, яруу найраг гэхээсээ илүү бурханлаг тал . нь давамгайлсан өнгө аястай санагддаг? 

 

 

 

-Аав минь Буддын шашны том төлөөлөгч нь байсан. Тиймээс аавын гол үзэл санаа дандаа зөв зүйлд тулгуурладаг байв уу гэж боддог. Зөв бодол, зөв баясалгал, зөв зан үйл гээд л… тийм ч учраас тэр олон ажлыг чин сэтгэлээсээ хийж амжуулдаг байсан байх. Ямар ч хүнийг ялгаварлаж харьцдаггүй. Уран бүтээлийн ажлаа ихэвчлэн оройн цагаар сууж хийдэг байсан. Бодоод байхад аав минь сэтгэлийн орон зай уужимтай хүн байжээ.

 

 

 

 

 

-Зүс царай, үзэл санаа гээд ааваасаа олон зүйл танд шингэсэн байх? 

 

 

 

-Ааваасаа яруу найрагчийн авьяасыг нь л өвлөж аваагүй. Аав шиг минь яруу найрагч байна гэдэг хүн бүрт тохиодоггүй ховор авьяас. Тийм ч болохоор би аль болох үгийн гайхамшгаар оролдохыг хүсдэггүй. Гэхдээ утга зохиолын тухайд шүү дээ.

 

 

 

Аавын минь энэрэнгүй, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, байгаль дэлхийтэйгээ үргэлж ойрхон байдаг үзэл санаанууд нь надад өвлөгдөж үлдсэн юм болов уу. Ээжийн минь үзэл санаа ч тийм. Хүнтэй ойр ажилладаг. Хүний төлөө үйлстэй хүмүүс болохоор аав, ээжийн минь энэ сайхан чанар надад харамгүй өвлөгдсөн. 

 

 

 

 

 

-Аав минь өнөөгийн нийгэмд хэрэв байсан бол гэж бодох үе гардаг уу?

 

 

 

- Би тэгж бодохыг хүсдэггүй. “Аливаа зүйл цаг цагтаа л төгс” нэртэй аавын минь шүлэг ч бий. Өнөөдөр аавын минь хэлж ярьж байсан үгс, шүлэг найраглалаараа дамжаад олон хүнд хүрч, одоо ч амьдаар оршин байгаа юм шиг байна гэдэг нь өөрөө гайхамшиг 

 

 

 

 

 

-Аавын тань уран бүтээлийг харж байхад амьд сэрүүндээ нэгэн биедээ ахадсан олон ажлыг амжуулж байсан юм болов уу гэж бодогддог. Тэгж их хөдөлмөрлөж байхдаа гэр бүлдээ зориулах цаг зав хомс байсан болов уу?

 

 

 

-Аав минь улс төр, урлаг соёл гээд нийгмийн бүхий л салбарт өөрийн хүч хөдөлмөрийг зориулаад завгүй явдаг байсан ч гэр бүл, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг завыг хэзээ ч орхигдуулж байгаагүй. Хүүхдийнхээ юу хүсч, мөрөөдөж байгааг хэнээр ч хэлүүлэхгүй нарийн соргог мэдрэмжээр ойлгож чаддаг байсан.

 

 

 

Гэр бүл үр хүүхдээ байгальд, ялангуяа өөрийнхөө төрсөн нутагт дагуулж очих их дуртай байж билээ. Ингэснээрээ гэр бүлийнхэндээ эх орноо яг ямар гэдгийг харуулах, нүүдэлчин Монголчууд хэрхэн аж төрдөгийг хүүхдүүддээ багаас нь мэдрүүлэх гэсэн эцэг хүний агуу ухаан байсан юм болов уу Ер нь, аав минь их эмзэг, нарийн мэдрэмжтэй хүн байсан даа.

 

 

 

 

 

-Эх орныхоо, ард түмнийхээ төлөө гэсэн аавын тань хүсэл зорилгын зам тийм ч дардан байгаагүй болов уу?

 

 

 

-Хамгийн сүүлд аавыг минь нэгэн сонины сэтгүүлчд гүтгэн доромжилсон. Тэр их доромжлолыг аав минь яаж хүлээж авсан бэ гэдгийг дэргэд нь байсан болохоор манай гэр бүлийнхэн юу юунаас илүүтэй мэдэрсэн. Аав минь тэр үед уйлаад сууж байсан нь сэтгэлээс гардаггүй юм. Тухайн үед би “Энэ хүмүүс аавыг минь яагаад ингэж гутаан доромжилж байгаа юм бол. Аав минь яагаад нулмис унагаахад хүрэв” гэхчлэн олон зүйлийг бодож байсан.

 

 

 

 

 

-Аавын тань тухай нэлээд ярилцлаа. Одоо Индра гэдэг хүн хэн бэ гэж асуумаар санагдаад байна?

 

 

 

-Гоё асуулт байна. Хүн бүр л надтай ярилцахдаа аавтай минь холбож харьцдаг. Ер нь, энэ дэлхийд ирэхдээ агуу хүний үр сад болж төрнө гэдэг асар том гайхамшиг шүү дээ. Хүн бүр л Индра гэдгээс нь илүү Дашбалбарын Индра гэдэг утгаар нь хандаж, намайг хүндэлж хайрладаг болохоор тийм сайхан эцгийнхээ нэр төрийг өндөрт өргөж явах юмсан л гэж боддог.

 

 

 

Миний хүсэл мөрөөдөл бүгд аавын үзэл бодолтой, хийж бүтээж байсан ажил, хийгээгүй үлдээсэн үйлстэй холбогдож байдаг. Яагаад вэ, гэхээр аавын минь ажил хөдөлмөр нь зөвхөн нэг хүн, гэр бүлийн төлөө бус Монголын ард түмний сайн сайхны төлөө байсан болохоор энэ их үйл хэргийг нь өөрийнхөө хэмжээнд үргэлжлүүлэхийн төлөө л явж байна даа.

 

 

 

 

 

-Ямар зүйлийг хийчихвэл таны сэтгэл хамгийн ихээр ханах вэ?

 

 

 

-Би одоо “Амьддаа бие биенээ хайрлая” нэртэй төсөл дээр ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд аливаа хүн өөрт байгаа зүйлээ дутагдаж байгаа хүнд нь өгчихдөг сэтгэхүйн суурийг бүрдүүлж өгөх юмсан гэж хүсэж байгаа. Эд хөрөнгөгүй өрх толгойлж, хайраар дутагдаж байгаа бүсгүйчүүд, өнчин хүүхдүүд, баян байлаа ч сэтгэл нь хоосон болчихсон хүмүүст чухам юу дутагдаад байгааг нь мэдэж, тэдэнд хэрэгтэй зүйлийг нь өгч чадах хүмүүсийн хооронд гүүр нь болохсон. Энэ хүсэл минь биелэлээ олж, Монгол хүн бүр бие биеээ хайрладаг болсон тэр цагт сэтгэл ханах болов уу 

 

 

 

 

 

-Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн төлөөх замд бүсгүй хүний хувьд шантрах зүйл гарч байна уу?

 

 

 

-Хүн бүр өөрөөр бодож, ярьж, сэтгэдэг шүү дээ. “Дашбалбарын голомт залгах хүү нь дуугараагүй байхад охин нь яагаад энэ ажилд хошуу дүрээд байгаа юм бэ?”, “Энэ охин нь аавынхаа бүтээлийг л худалдаж идэх юм даа” ч гэх юм уу ил далд яриа чих дэлсэж л байдаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд ялгаагүй хүн л биз дээ.

 

 

 

Хүн юу бодож, юуг хийхийг хүснэ түүнийхээ л төлөө зүтгэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн бие биеэ хайрлахын төлөө, үр хүүхэд нь эцэг эхийнхээ ачийг хариулахын төлөө л энэ дэлхийд ирдэг. Ийм л ойлголтуудыг аав минь надад үлдээсэн болохоор би аавынхаа үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх үйлсээс хэзээ ч ухарахгүй.

 

 

 

Цаашид энэ хэвээрээ л байна. Харин , эцгийнхээ хүсэл зорилгоос нэгийг нь ч болов үргэлжлүүлэхдээ улам урам зориг эрч хүчтэй болдог. Нэгэнтээ л аав минь үзэл санаа, хүсэл зорилгоо гар бичвэрээсээ эхлээд өвлүүлээд үлдээчихсэнээс хойш.

 

 

 

 

 

-Залуу хүний хувьд өнөөгийн нийгмийг ямар өнгөөр харж явдаг вэ? 

 

 

 

-Бүх зүйлээс сайн сайхан талыг нь олж харахыг хичээдэг. Гэхдээ, өнөөгийн нийгэмд тэсэхийн аргагүй бухимдах үе бишгүй гардаг. Учир нь өнөөгийн Монголчууд, тэр дундаас залуусын маань дунд бүхий л юмыг бэлэнчлэх гээд байдаг асар том дутагдал бий болчихсон юм болов уу.

 

 

 

Нэг үгээр хэлбэл залуусын маань сэтгэлгээний, оюуны боловсрол нь үгүйрчихсэн юм шиг Хүн хүнээ хайрлах бүү хэл өөрөө өөрийгөө хайрлах, хүндлэх сэтгэхүйгүй болчихвол асар том эмгэнэл шүү дээ. Залуус маань үүнд анхаарах хэрэгтэй.

 

 

 

“Сэтгэлийн боловсролоо илүү хөгжүүлээрэй” гэж Далай лам хэлсэн байдаг шүү дээ. Тийм ч болохоор хичээл заалгаж буй оюутнууддаа үүнийг л хэлж, захихыг хүсдэг Ер нь хүрээлэн байгаа хүн бүртээ үүнийг хэлэхийг хүсдэг

 

 

 

 

 

-Өнөөг хүртэл бүтээхийг зорьсон ажлаа эргээд харвал? 

 

 

 

-Би өнөөдрийг хүртэл өөрөө өөрийгөө л олохын төлөө хичээж явна. Миний хэлж ярьж буй зүйлээс нэг нь ч болов хүний амьдралд хэрэг болоосой. Тийм ч учраас аавынхаа нэрэмжит эрдэм шинжилгээний хурал, яруу найргын наадам, урлагийн тоглолтыг зохион байгуулдаг

 

 

 

Мөн номуудыг нь хэвлүүлж байна. Аавын минь зорьж, хийж байсан ажил үйлсийн үргэлжиллээс нэг ч хүн болов амьдралын гэрэл гэгээг олж, хар барааныг умартаасай гэж боддог

 

 

 

 

 

-Саяхан хэвлэлтээс гарсан “Аавын минь бэлэглэсэн улаан дэвтэр”-ийн тухайд?

 

 

 

 -Намайг багад аав минь энэ дэвтэр дээр 1000 хүн сэтгэгдлээ бичсэн тэр цагт охиндоо бэлэглэнэ гээд тухайн үед манайхаар орж гарч байсан урлаг соёлын одууд, улс төр, нийгмийн салбарын зүтгэлтнүүдийн надад зориулсан үгүүдийг гарын үсэгтэй нь хамт цуглуулж эхэлсэн юм.

 

 

 

Тэр дэвтэрт 300 гаруй хүн надад зориулсан үгээ үлдээсэн байсан. Үүнийг нь эмхэтгээд ном болгож гаргалаа. Яруу найрагчийн охиндоо бэлэглэсэн номыг хүмүүс ч бас үр хүүхэддээ дурсгал болгон бэлэглээсэй л гэж хүссэн юм.

 

 

 

 

 

-Олон нийтээс ирж буй хандлагыг хэрхэн хүлээж авдаг вэ. Зарим нь бүр тэвчихийн аргагүй худал хуурмаг зүйл ярьж, бичиж нийтлэх юм?

 

 

 

-Мэдээж, хүн л юм хойно худал хуурмаг зүйлд бухимдах үе гарч л байдаг Гэхдээ нэг жишээ ярья л даа. Бурхан багш дээр нэг хүн ирээд түүнийг ихэд доромжилжээ. Харин бурхан багш өмнөөс нь юу ч хэлсэнгүй гэнэ. Үүнийг хөндлөнгөөс харж суусан шавь нь багшаасаа

 

 

 

“Таныг ингэж их доромжилж байхад яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ?” гэж асуухад.

 

 

 

Бурхан багш.

 

 

 

-”Хэрэв чи хэн нэгэнд бэлэг өлгөө гэж бодоход тэр бэлгийг чинь тэр хүн авахгүй бол бэлэг хэнд үлдэх вэ? Өөрт чинь л үлдэнэ шүү дээ” гэж хэлсэн гэдэг Миний хувьд бусдаас ирдэг гүтгэлэг доромжлолыг хүлээж авах дургүй. Авахгүй л байхад хангалттай шүү дээ. Цаг хугацаа бүхнийг илчлээд өгнө.

 

 

 

 

 

-Таны бодлоор өнөөгийн залуус ямар бодол, санаатай явах ёстой вэ?

 

 

 

-Өөрөө хайраар дутсан хүн л бусдад хайр бэлэглэж чаддаггүй гэдэг шүү дээ. Миний аав ажил дээрээ ч , гэр орондоо ч хамгийн дулаахан хайр хүндлэлийг бусдад түгээж чаддаг хүн байсан. Тийм ч болохоор түүнийг хайрладаг хүндэлдэг хүн олон байдаг болов уу. Гэтэл өнөөгийн нийгэм нэлэнхүйдээ хүн хүнээ хайрлах үзлийг эрхэмлэхгүй болчихсон юм шиг

 

 

 

Аливаа зүйлд хүн чанар гээч байхгүй болчихсон. Ардчилсан нийгэмд хүн бүр хэлж ярих, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байлаа ч нөгөө талаараа бусдын эрхэнд халдахгүй байх үүрэгтэй шүү дээ. Энэ бүгдийг эмчилж анагаах ганцхан зүйл нь хайр. Хүн хүнээ хайрладаг, хүндэлдэг эрхэмлэдэг тийм л нийгэм оршин байсан цагт ардчилал, эрх чөлөө гэдэг жинхэнэ утгаараа байх юм болов уу.

 

 

 

Залуусын хувьд үг хэл, үйлдэл, үзэл бодол, хүсэл мөрөөдөл нь хүртэл хийсвэр, өнгөц зүйл дээр тулгуурладаг болчихжээ. Ингээд л байгалиасаа хэтэрхий холдоод, зохиомол ертөнцөд ороод ирэхээр хүн хүнээ хайрлахаа байдаг. Мэдрэмж гэдэг зүйл нь арилж эхэлдэг

 

 

 

 

 

 -Соёл судлаачийн Xувьд өнөө цагт даяаршил, голбалчилалыг юу гэж тайлбарлах вэ?

 

 

 

-Маш их зөрчилддөг. Хүн сэтгэлээрээ нүдээ хийдэг. Ялангуяа нүүдэлчин соёл иргэншилтэй бидний дунд суурин соёл иргэншил зэрэгцэн оршиж байгаа ч бид өөрийн гэсэн соёлын дархлаатай л байх ёстой. Өөрийнхөө амьдрах дөч, тавин жилийг бус үр удам маань амьдрах дөрөв, таван мянган жилийг харж амьдрах хэрэгтэй.

 

 

 

Даяаршил, иргэншил гэж яриад байгаа энэ зүйл ямагт суурин соёл дээр тулгуурладаг Харин нүүдлийн соёл иргэншил шинээр бууриа сэлгэж, соёлыг ямагт хөгжүүлж байдаг. Гэтэл энэ соёл руу суурин. иргэншил шууд ороод ирвэл мөхөөх аюулд оруулдаг. Тиймээс бид энэ хоёр соёлыг зэрэгцүүлээд тэр тусмаа нүүдлийн соёлоо илүү хадгалан авч явах хэрэгтэй юм болов уу.

 

 

 

Монголын залуус маань газар нутаггүй байх, зовж зүдрэх гэж зүйлийг мэдрээгүй болохоороо л харь соёлыг шүтээд, даган дуурайгаад байна. Гэвч, тэр шүтээд байгаа соёл ямар замыг туулж, ямар хэмжээнд хүрснийг судалж үзэх л хэрэгтэй. “Хүний дотор орж үзсэн биш” гэж Монголчууд ярьдаг даа.

 

 

 

Үүний адилаар тухайн соёлыг яагаад бий болсон. Улс үндэстнийг ямар хэмжээнд хүргэдэг гэдгийг нь сайтар мэдэж байж дараа нь дагаж мөрдөх нь зүйтэй юм болов уу.

 

 

 

 

 

-Та ямар улиралд дуртай вэ?

 

 

 

-Намрын улиралд дуртай. Би намар цагаар л хорвоод мэндэлсэн. Намар гэхээр хүмүүс уйтгар гунигт авдаг гэдэгүй санал нийлэхгүй. Ер нь намар цаг гэхээр олон сайхан надад дурсамж бий. Намрын улирал дундаас бүрхэг өдөр бүр ч сайхан.

 

 

 

Яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач гээд уран бүтээлч бүрийн онгод намрын улиралд л ихэвчлэн ордог байх. Энэ улирал бүх л содон өнгийг өөртөө агуулж байдаг. Нөгөөтэйгүүр аавтайгаа өнгөрүүлсэн намрын улирал бүхэн хамгийн сайхан байсан.

 

 

 

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ажил хөдөлмөрт тань амжилт хүсье. 

 

 

 

-Баярлалаа. Тээврийн салбарын уншигчиддаа ч хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

Б.Дэлгэрхишиг

 

 

 

Эх сурвалж: “Ганзам” сонин
 

ОУХМ Э.Сумъяа. З.Дүвчин багш маань өөрийнхөөрөө барилд гэж захидаг

$
0
0

 

Нийтэлсэн: 2013-11-28 13:55:03

Азербажейн улсын Баку хотноо болсон чөлөөт бөхийн “Алтан гранпри” олон улсын уламжлалт тэмцээнд 51 кг-ын жинд зодоглож мөнгөн медаль хүртсэн ОУХМ Э.Сумъяатай ярилцлаа. Тэрээр өмнө нь Унгарын нийслэл Будапешт хотноо болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
-Амжилт үзүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Миний хувьд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн болохоор энэ тэмцээнд шилдэг бөхчүүд оролцоно гэж тооцоолж байсан. Тийм учраас бэлтгэлээ зохих хэмжээнд хийгээд финалдана л гэсэн зорилготой явсан. Уг нь аварга болно гэж зорьсон гэвч түүндээ хараахан хүрсэнгүй. Сэтгэл зүйн бэлтгэл өндөр байсан.
-Хамгийн түрүүнд хэн баяр хүргэсэн бэ?
-З.Дүвчин багш маань буланд сууж байсан болохоор хамгийн түрүүнд баяр хүргэсэн.
-Чөлөөт бөхийн спортоор хэзээнээс эхлэн хичээллэх болов?
-Анх чөлөөт бөхийн спортоор Архангай аймгийн Батцэнгэл сумандаа Билэг-Өрнөх багшийн удирдлаган дор хичээллэж эхэлсэн. Ерөнхийдөө 2005 оноос хичээллээд 2007 онд Улаанбаатар хотод З.Дүвчин багш дээр ирээд одоог хүртэл хичээллэж байна. 2011 оноос шигшээ багт орсон.
-Саяын тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч тань?
-Аваргын төлөө барилдсан Японы тамирчин хөдөлгөөн ихтэй гярхай тамирчин юм билээ. Харин Монголын өрсөлдөгчийн хувьд өнгөрсөн жилийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт, энэ жил мөн дээрх тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Даваачимэг гэж охин бий. Энэ л миний хамгийн том өрсөлдөгч байна даа.
-Тэмцээнээс ирээд л шууд бэлтгэлдээ орчихоод байна уу?
-Бид тэмцээнээс ирээд нэгээс хоёр хоног амраад л шууд бэлтгэлдээ орчихдог шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд ямар амжилтууд үзүүлж байсан бэ?
-2005, 2006 онд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2007 онд мөнгө, дээр нь Залуучууд болон насанд хүрэгчдээс хүрэл медаль олныг хүртэж байлаа. Гэхдээ насанд хүрэгчдийн тэмцээнд түрүүлж амжаагүй явж байна.
Дараа нь Оюутны Универсиад наадмаас мөнгө, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн сая Азербажейнд болсон чөлөөт бөхийн “Алтан гранпри” олон улсын уламжлалт тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
-Үндсэн мэх тань?
-Нэг их үндсэн мэх гээд байх юм байхгүй. Тухайн өрсөлдөгчдөө л тааруулж барилддаг. Тиймээс байнга хийгээд байдаг мэх байхгүй.
-Дэвжээн дээр гарахын өмнө багш тань юу гэж захидаг вэ?
-Өөрийнхөөрөө барилд, хүнээ сайн барь л гэж хэлдэг дээ.
-Ойрын төлөвлөгөө зорилго тань юу вэ?
-2016 оны олимпоос өмнө ДАШТ болох учраас дэлхийн аварга болохыг зорьж байна. Өөр бусад ямар ч зүйлд сатааралгүй бэлтгэлээ тууштай хийж 2016 олимпод оролцоно гэж бодож байгаа.
-Аав ээж нь хөдөө байдаг болохоор тэр болгон уулзаж яриад байдаггүй байх. Том тэмцээнд явахад юу гэж захидаг вэ?
-Миний охин сайн барилдаад, амжилт гаргаад ирээрэй гэж захидаг. Сая гэхэд л утсаар урмын сайхан үгээр баяр хүргэсэн. Дээр нь өөртөө итгэлтэй байгаарай гэж хэлдэг Энэ жилээс 51 кг-ын жинд барилдаж байгаа. Одоо арванхоёрдугаар сарын 2-нд Японд очиж хамтарсан бэлтгэл хийнэ. Он гараад Красноярскийн тэмцээн болно.
-Тамирчин хүн тэр тусмаа охидууд хор шартай л байж таараа. Сумьяагийн хувьд нэлээд шартай биз?
-Тамирчин хүн болохоор тодорхой хэмжээний хор шар байгаа. Гэхдээ хор шараа зөв үед гаргах хэрэгтэй байх л даа.
-Танай гэр бүлд өөр спортын хүн бий юу?
-Ах маань үндэсний бөхөөр хичээллэдэг, сумын заан Лхагвасүрэн гэж хүн бий. Ерөнхийдөө спортдоо дуртай болохоор нэг их ядардаггүй. Харин том тэмцээний үед эмч, багш нар зөвлөлдөж байгаад сэргээх эм тариа хэрэглэдэг Спортынхоо хажуугаар ном унших дуртай. Энэ дашрамд Дүвчин багшдаа болон шигшээ багийнхаа бүх багш нартаа баярласнаа илэрхийлье.
Эх сурвалж:


Монгол хүний сайхан сэтгэл дундраагүй

$
0
0
Өчигдөр 14 цаг 21 минут
Уй гуниг, баяр жаргал ээлжилсэн хүний хорвоо. Гунигтай дурсамж, жаргалтай агшин. Тэр бүсгүй одоо ганцаардахаа больсон. Ээжийнхээ элгийг дэвтээж, энгэрт нь зүүгдсэн бяцхан үрсэд нь эх орон, эвийлэн хайрлах элгэн түмэн байдгийг мэдэрсэн болохоор тэр.

Дутуу орчлонгийн дундуурыг нөхөж төрсөн дөрвөн бяцхан жаал. Дулаахан гэртээ зэрэгцээд унтаж байгаа тэднийгээ хараад өхөөрдөх залуухан ээж.  Унаж босч, уруудаж өгсдөг тавилангийн нугачаанд сэтгэлийн урам, итгэлийн эхлэлийг өгсөн хүн бүхэнд талархаж байгаагаа тэр бүсгүй дуулгасан.

“Амьдралдаа алдсан гэж бодохгүй байна. Дөрвөн хүүхдийн ээж болж, тэднийхээ төлөө өөрийгөө зориулах болсондоо л баяртай байна. Олны хүч оломгүй далай гэдэг болохоор надад тусалж, дэмжиж, амьдрах итгэл, том зорилго хайрласан Монгол ахан дүүс та бүхэндээ маш их баярлалаа. Сэтгэлээрээ тусалсан ачийг нь итгэлээрээ хариулахыг хүсч байна. Ийм олон хүн тусалж, сэтгэл санаа, түлэх түлш, идэх хоол гээд надад, дөрвөн охинд минь анхаарч байхад би арчаатай амьдрах ёстой” гэж ярих энэ бүсгүйг Б.Эрдэнэсүрэн гэдэг, 21 настай.

Энэ бүсгүйн амьдралын тухай бичсэн мэдээллийг та хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан  байх. Тэднийг нэг өрөө байрандаа таван жил үнэгүй суулгахаар болсон нэгэн залуугийн мэдээг олон хүн уншсан байх. Н.Бат-Эрдэнэ гэдэг залуу гурван сартайгаас гурван нас хүртэл дөрвөн хүүхэдтэй бүсгүйг арванхоёрдугаар сард шинээр ашиглалтад орох нэг өрөө байрандаа таван жилийн турш суулгах болсон мэдээг сонссон олон монгол хүнд зовсон цагт тулах ард түмэн байдгийг ойлгуулсан сайхан мэдээ болж чадлаа.

Өдгөө 21 настай ч Б.Эрдэнэсүрэн дөрвөн охиноо өөрөө ганцаараа  өсгөж, торниулж байна. Өчигдөр Б.Эрдэнэсүрэнгийнд очлоо. Гурван охин нь хоймрын орон дээрээ бөх гэгч унтаж байна. Харин хоёр дахь нь болох Э.Амараа унтаагүй байсан учир энд, тэнд гүйн ирсэн хүмүүсийн хайрыг татаж байна. Э.Амараа хоёр ойтой ч тун хөдөлгөөнтэй. Бас маш хөөрхөн инээдэг гээч. Амьдрал хэрхэн өрнөж байгааг мэдэхгүй зүгээр л хүүхэд зангаараа ээждээ эрхэлж байна.

Том охин Э.Анир хоёр дүүгийнхээ хажуугаар бөхөө гэгч нь унтаж байна. Айлын ууган охин Э.Анир одоо гурван настай. Ирээдүйд ээжтэйгээ хамт дүү нараа асарна гэж бодоход дэндүү балчир мэт санагдана. Гэвч айлын ууган охин учир ээжийн хамгийн шилдэг туслагч болох нь тодорхой. Харин бага охидыг Э.Түмэнжаргал, Э.Эрдэнэжаргал гэдэг. Хүний орчлонд тун цөөн тохиодог хувь тавилангаар Э.Түмэнжаргал, Э.Эрдэнэжаргал нар ихэр төржээ. Ердөө гуравхан сартай.

-Хүнд хэцүү амьдралыг туулж байна гээд хайртай хүүхдүүдээ орхилтой биш. Харин сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар амьдралыг илүү хялбар, дөхөм болголоо. Мөн амьдрах зорилгыг минь тодруулж, улам их эрч хүч хайрлалаа. Тусалж, дэмжсэн бүх хүнд баярлалаа. Баярласан сэтгэлээ үгээр ч хэлж чадахгүй нь. Би хүнээс зүгээр бэлэг сэлт авч, зүгээр суухыг хүсэхгүй байна. Охидоо хүний зэрэгт хүргэж, хариу барих болно гэж Б.Эрдэнэсүрэн ярьж байна.

Б.Эрдэнэсүрэнгийн талаарх мэдээлэл тармагц олон хүн туслахаар очжээ. Мөн хэвлэл, фэйсбүүк, твиттерээр мэдээлэл цацагдахтай зэрэгцэн “Дөрвөн хүүхэдтэй, 21 настай. Биеэ үнэлэгч юм биш үү. Хүний байранд орчихоод арчаатайхан амьдраарай” гэсэн үгнээс тэр бүсгүй ихэд эмзэглэснээ хэлж байв. Мөн нялх үрсээ хар, цагаан хэл амнаас хол байлгахыг хүсэх эхийн сэтгэлээ ч тэр нуусангүй. Гэхдээ танаар, танай ажлын хамт олноор дамжуулан бүгдэд баярлалаа гэдгийг дахин хэлмээр байгаагаа хэллээ. Тэгээд бид цөөн хором яриа өрнүүллээ.

-Нэг хэсэг амьдрахад үнэхээр хэцүү л байлаа. Орох оронгүй болохоор энд, тэнд айлаар амьдарна. Одоо байгаа амьдралдаа сэтгэл гутарна. Гэвч одоо амьдрах хүсэл, зорилго минь улам бүр нэмэгдсэн. Миний дөрвөн үр хөөрхөн байгаа биз дээ. Бага хоёрын буянаар гэр оронтой боллоо. Манай хоёр том Анир, Амараа хоёр их хөдөлгөөнтэй. Зүгээр суулгахгүй шүү дээ. Сайн харж байхгүй бол энд л юм татчих гээд, тэнд юм өөд авираад уначих гээд хөдөлгөөнтэй. Хоёр бага маань жаахан ханиад хүрээд. Зарим хүмүүс намайг янз бүрээр хэлээд байхаар өдөртөө гарч чадахгүй юм. Өчигдөр /XI.27/ бүр оройны 22:00 цаг болж байхад эмийн сан явж, хүүхдүүддээ эм авчирлаа. Одоо хоёр том охиноо цэцэрлэгт явуулчихаад, хоёр багын ханиад намжаачихвал болох нь тэр.

-Одоо ч цэцэрлэг олдоход хэцүү болсон. Ядаж байхад цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй байгаа гээд авахгүй байх даа. Цэцэрлэгүүдээр явж үзэв үү?

-Цэцэрлэгүүдээр явж амжаагүй. Одоо л нэг төвхнөж байна. Өөрийн гэсэн гэр оронтой болсон хойно учир нь олдох байлгүй дээ.

-Таныг байрандаа суулгахаар болсон Бат-Эрдэнийг таньдаг уу?

-Үгүй танихгүй. Тэр ах өөрөө л сайхан сэтгэлээр тусалъя гэсэн. Санаа зовоод л байна. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсээс зүгээр юм аваад байхаар заримдаа эвгүй санагдах юм. Одоохондоо баярлалаа гэдгээс өөр үг хэлж чадахгүй байна. Гэхдээ би залуу хүн, дээд сургуульд сурч, боловсролтой болоод дөрвөн охиныхоо төлөө амь, амьдралаа зориулах болно.

Бид Б.Эрдэнэсүрэнгийнд очсоныхоо дараа Бат-Эрдэнэ гэдэг залуутай холбогдох гээд чадсангүй. Аргагүй биз дээ. Тэрээр сайхан сэтгэлээр тусалъя гэсэн болохоос хүний хүнд хэцүү амьдралаар “шоу” хийхийг  хүсээгүй биз.

Хүн болж хорвоод мэндэлнэ гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил ховор аз  завшаанд тооцдог. Хүүхдээ гудамжинд хаяад явдаг “бөх зүрх” ээж энэ хорвоод бий. Харин Б.Эрдэнэсүрэн амьдралын нугачаанд хатуу бэрхийг туулсан ч хүүхдүүдээ орхисонгүй. Гэр бүлийн дулаан уур амьсгал, хайраар Б.Эрдэнэсүрэнгийнх гэдэг айл бялхаж байна.

Амьдралын хатууг даван туулах урам зориг хайрласан хүн бүрт баярласнаа илэрхийлж байсныг дахин уламжилъя. Монголчууд бидний зочломтгой, сайхан сэтгэл дундраагүй. Дундрах ч учиргүй. Харин болж, бүтэж буй бүхнийг хараар буддаг хүмүүс нийгэмд бий болчихсон мэт. Өнөөдөр чи уйлж байвч, инээх нэг өдөр ирнэ гэдэг энэ билээ.

Б.ОЙНБИЛЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Дашдаваа: Түүхээ мэддэггүй түшээд буруу шийдвэр гаргаснаас гажуудал нүүрлэсэн

$
0
0
2013-11-27 09:21:07

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Ярилцахцагбулангийнэнэудаагийнзочноортүүхийншинжлэхухааныдоктор, профессорЧ.Дашдаваагурилаа.

 

 

 

-ЮуныөмнөтандмонголчуудАнхдугаарҮнд­сэнхуулиабаталж, Үндсэнхуулиабаталсан  түүхтбаярын  мэндийгхүр­гэе. Хэдийгээрэнэөдрийгтэмдэглэхгүйболсончгэсэнхүнбүрийнзүрхсэтгэлдбайгаагэдэгтитгэжбайна. Тэгэхээрмонголчуудтус­гаартогтнолоотунхаг­ласнаасэхлээдхэрхэнбаталгаажуулжирсэн  түүхээсяриагааэхэлье? 

 

-Монголорон 200 гаруйжилМанжийнэрх­шээлдбайсан. 1911 оныүндэснийэрхчө­лөөнийхөдөлгөөнийдүндМонголулстусгаартогт­нолоотунхагласанюм. Энэхүүтүүхэнүйлявдлыголонсудлаачхувьсгалгэжнэрлэдэг. Энэболтүүхэнүнэнднийцэхгүйдүгнэлт.

 

Хятад дахь Синьхайн хувьсгалын шууд нөлөөгөөр Монгол оронд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсөн юм.  Синьхайн хувьсгал бол хөрөнгөтний ардчилсан шинжтэй хувьсгал байв. Тэр хувьсгал нэг нартай  өдөр  гэнэт гараад ирчихсэн  хэрэг биш, харин  олон арван жилийн өмнөөс бэлтгэгдсэн түүхэн үйл явц байсан. Түүнийг Монголын ноёд, нийгмийн тэргүүлэх хэсэг ойлгохгүй,  мэдэхгүй байсан гэж үзэж яагаад ч  болохгүй. Манж гүрэн үеэ өнгөрөөж байна,   Манжийн төр унаж Хятадад ардчилсан өөрчлөлт өрнөснөөр цоо шинэ дэглэм тогтоно, тэр нь  Монгол ноёд, эрх баригчдад халтайг тэд  сайн мэдэж байсан учир өөрийн эрх ямбыг яаж хэвээр  үлдээх вэ,  хуучин байдлаа яаж хадгалах  вэ гэдэг асуудал тулгарч л дээ. Манжийн эрхшээлд байсан шигээ Хятадын эрхшээлд үргэлжлэн байж яасан ч таарахгүй. Иймээс Манжаас тусгаарласнаа зарлачихья, тэгвэл бидний эрх ямба хэвээр үлдэнэ гэдгийг Монголын ихэс дээдсүүд иш үндэс болгосон байна.   1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд  жирийн ард олон бус харин Богд хаанаас эхлээд Ханддорж Чин ван зэрэг Монголын томоохон язгууртнууд голлох үүрэгтэй оролцсоныг анхаарах ёстой. 

 

Тэгэхээр асуудлын мөн чанарт нэвтэрч байж түүхэн үйл явцыг  тайлбарлахгүй бол 1911 онд монголчууд үндэсний  эрх  чөлөөгөө олсон, тусгаар тогтносон улс болсон учраас энэ бол  хувьсгал мөн гээд  байж болохгүй. Хувьсгал гэж юу юм бэ гэдгийг ойлгоогүй, зөв тайлбар өгч  чадаагүй атлаа нэг талыг барьж туйлширч, хошуураад  байх нь ажил хэрэгт тус дэм үзүүлэхгүй. Энэ нь их уршиг тарина, тарьж ч байна. Түүхэн үйл явдалд хялбарчилж хандсанаас  үйл явдлын тухайн цаг үеийн болон цаашдын  өрнөлтийг  буруу ойлгож тайлбарладаг явдалд түүхчид гулсан орж байгаа нь их харамсалтай.

 

1911  оны хө­дөл­гөөнөөр Монгол орон тусгаар тогтносон улс болсон уу гэвэл болсон. Гэхдээ тэр нь ямар нэгэн хувьсгал хийсний  дүнд болсон хэрэг биш.  Хятадын Синьхайн хувьсгалын сиймхийг монголчууд маш сайн ашиглаж чадсанд гол учир оршино.  Монгол орны цаашдын хөгжил  дэвшлийг хангах, тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд 1921 оны хувьсгал нэн чухал шийдвэрлэх ач холбогдол үзүүлсэнийг бас  онцгойлон тэмдэглэх учиртай.

 

-Тэгэхээр 1921 оны хувьсгалын ач холбогдол, шинж чанарыг  тайлбарлаж өгнө үү?

 

- Түүх бичлэгт гэхээс илүү улс төрийн хүрээнд айхтар том алдаатай хандлага бий болсон нь анхаарууштай асуудал болж байна. Энэ бол  1921 оны хувьсгалын тухай асуудал юм. Монголд ХХ зуунд 1911, 1921, 1990 оны хэмээх гурвын гурван хувьсгал гарсан юм шиг хачин юм ярьдаг байснаа сүүлийн үед 1911,1990 онд л хувьсгал  болсон өөр юм  болоогүй мэтээр сурталчлах болжээ. Энэ бол маш алдаатай, ихээхэн хортой, муу үр дагавартай зүйл. Монголд  ийм олон хувьсгал  болоогүй. ХХ зуунд Монголд ганцхан  хувьсгал гарсан, тэр нь 1921 оны хувьсгал юм. Хөрөнгөтний ардчилсан хувьсгалын  зорилтыг хэрэгжүүлж, тэр хувьсгалын зүй тогтлын дагуу нийгмийн бүхий л амьдралд үндсэн өөрчлөлт хийж, Монгол орныг уламжлалт нийгмээс  шинэ нийгэмд шилжүүлсэнд  энэ хувьсгалын ач холбогдол оршино.  1921 онд Монголд хувьсгал болоогүй гэж  үзэх нь  түүхийг үгүйсгэх байр суурь руу хальтирч байгаа хэрэг. Улс төрийн хэрэгцээ шаардлагаас л ийм зохиомол зүйлийг гаргаж ирж  байгаа юм.

 

-Тэгэхээр өнөөдөр бүх нийтээр тэмдэглэж байх ёстой Үндсэн хуулийн өдрөө  яагаад орхигдуулав, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ныг ямар учраас заавал тэмдэглэх ёстой вэ гэдэг  түүхэн учир шалтгааныг тодруулахгүй юу?

 

- 1924 онд БНМАУ-ыг тунхаглаж байсан тэр тэмдэглэлт өдрийг байхгүй болгоно гэдэг түүхийн үнэнийг мэддэггүйн наад захын жишээ, өнөөх л  асуудлыг буруу ойлгосны үр дагавар.  1990 оны Үндсэн хуульд Монгол Улс бол Бүгд найрамдах улс гэж заасан. Тэгвэл монголчууд  Бүгд найрамдах улсаа бүр 1924 онд тунхагласан, түүнийгээ 1990 онд дахиад баталгаажуулсан байна. Тэгэхээр 1924 онд  Анхдугаар Үндсэн хуулийг баталсан тэр өдрийг  үндэсний баяр болгож тэмдэглэж ирсний цаад учир ойлгомжтой.

 

Гэтэл  намын их хурлаар 1924 онд капиталист хөгжлийн замыг тодорхойлсон учраас түүний ойг цаанаа давхар тэмдэглэж байна гэж ойлговол жинхэнэ  төөрөгдөл болно. 1924 онд капиталист  хөгжлийн замыг  тунхаглаагүй.  Тэр бол 70 жил  сурталчилсан худал  суртал ухуулга.

 

Монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа баталсан, бүгд найрамдах улсаа тунхагласан баярын өдрийг тэмдэглэхгүй болсон нь марксист түүх бичлэгээр хүмүүжсэн, үүнээс болж түүхээ буруу ойлгосон улс төрчдийн үйлдэл болох нь тодорхой юм.  Түүхийг харлуулж, үгүйсгэхийн хэрээр монголчуудын түүх улам ядуурч байна. Монголын түүхийн хамаг гэрэл гэгээтэй үе нь 1990 оноос хойшх үед л хамаарагдах мэт үзэл бодол гүнзгийрлээ. Ийм байж яагаад ч болохгүй.

 

-Засаглалыг ярихдаа хувьсгалын шинж чанарыг шинээр авч үзэх ёстой   санагддаг. Монголд өрнөсөн 1921 оны хувьсгалын үйл явдлыг олон хүн Октябрийн хувьсгал, Оросын нөлөөгөөр л тайлбарладаг шүү дээ? 

 

- Марксист түүх бичлэгт 1921 оны хувьсгалын асуудлыг авч үзэхдээ түүнийг аль болохоор социалист хувьсгалын хэв маягт хамааруулахыг оролдож ирсэн юм. Ардын, ардчилсан гэхчлэн янз бүрийн нэр ус өгч, тухайн хувьсгал нь капиталист бус хөгжлийн зам,  социализмд орох явдлыг нээсэн, тэр замналаар явж байгаад 1990-ээд онд ардчилсан хувьсгал руу орсон гэх мэтийн үзэл хандлагаар тайлбарласаар ирсэн. Гэтэл  ийм үзэл бодол түүхэн үнэнд харшилна. Ийм буруу ойлголтын үүднээс асуудалд хандаж, шинжлэх ухааны болон улс төрийн янз бүрийн зохисгүй шийдэлд хүрч байгаа нь их харамсалтай хэрэг мөн.

 

Октябрийн эргэлт нь  Монгол оронд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн нь үнэн.  Тусламж үзүүлээч гэж манайхан ч хүсэлт тавьж. Гэхдээ намын  их хурлаа хийж баримт бичгээ боловсруулан, түүний дагуу үйл ажиллагаа явуулахдаа Монгол орны өвөрөц нөхцөлд тохирсон өөрсдийн боловсруулсан үзэл баримтлалд үндэслэсэн байна. Октябрийн туршлагыг хуулбарлаж сохроор дагасангүй. Харин Нидерландын, Францын, Английн хөрөнгөтний ардчилсан хувьсгалын шийдвэрлэсэн тэр зорилтыг Монголд эхлээд гүйцэтгэх ёстой юм байна гэж үзжээ.

 

Намын анхдугаар их хурлаас баталсанМонгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршилхэмээх баримт бичигт  Энэхүү их цагийн гэгээн гэрэлт тольд манай Монголын байдал ямар мэт үзэгдэж байна гэвэл урьд хэдэн зуун оны өмнө Европт мөн Монголын адил бүдүүлэг сурталтай, түүхий ажилтай байгаад олон хаан, ван, гүнгүүд нь өөрийн ард албатыг боолчлон мэдэж, бүрхэг харанхуйгаар агуулан, гагцхүү эрхтэн мэдэлтэн ноёд, сайдууд өөр өөрийнхөө жаргал, нэр цол, зэрэг хэргэмийг эрхэлсэн цаг байсан ажгуу. Бас шашин төрийг баригчид харилцан засгийн эрх мэдлийг булаацалдан эвдрэлддэг цаг билээ. Тэр цагийг Европын сударт дундад зууны феодалын байдалт үес гэжээ. Тэр феодал гэгч  даруй ван гүнгүүдийн нэр мөн. Манай Монголын одоогийн байдал төлөв нь тэрхүү дундад зууны үестэй бараг адил мэт үзэгдэнэгэжээ.

 

Тухайн үеийн түүхэн баримт бичгүүдэд дурьдсан зүйлүүд, үйл явдлын өрнөлтийг мөшгин үзвэл Монголын 1921 оны хувьсгал нь хөрөнгөтний ардчилсан шинж чанартай байсан нь тодорхой.Үүнээс гадна монгол түмний тэмцлийг зохион байгуулж удирдсан Монгол Ардын нам  өөрийнхөө зорилго шинж чанарыг хэрхэн тодорхойлов гэдэг асуудлыг авч үзвээс бидний дүгнэлтийг нотлох зүйл олон гарна. Тухайлбал, Хүрээний нөхдөд илгээсэн захидал хэмээх баримт бичигт улс төрийн намуудыг Бошгыг халах хоёр, гуравдугаар нам хэмээн тодорхойлж, гуравдугаар нам гэдэгт коммунист намыг, хоёрдугаар нам гэдэгт хөрөнгөтний ардчилсан намыг хамааруулсан байх бөгөөд Монгол Ардын нам  зорилгоо хэрэгжүүлэхдээБошгыг халах хоёрдугаар намын ёсоор гүйцэтгэнэхэмээн  батлан өгүүлсэн байна.

 

-Хувьсгалын эхэн үед үүссэн сонгуулийн гүрэн байгуулах үзэл санаа  ямар шат дамжлагыг туулсан юм бэ?

 

-Монголын хувьсгалчид хөрөнгөтний ардчилсан зорилтыг дэвшүүлэхдээ сонгуулийн гүрэн байгуулах явдлыг амин чухал зорилт гэж үзсэн юм. Гэвч  маш өвөрмөц шинжтэй байсан тухайн үеийн бодит байдлыг харгалзахаас өөр аргагүй байлаа.  Монгол орон хэмжээгүй эрхт хаант засагтай, уламжлалт нийгмийн үзэл суртал маш хүчтэй, лам нарын давхарга нийгэмд асар нөлөөтэй, хошуу, сумыг хувааж авсан язгууртнууд их эрх мэдэлтэй байсан юм. Харин Богд хааныг нас барсны дараа Улсын их хурлыг зарлан хуралдуулж, жинхэнэ сонгуулийн гүрэн байгуулах боломж бүрдсэн байна.Орон нутгийн захиргааг ардчилж, Улсын  их хурлыг зарлан хуралдуулсанаар Монголын нийгэмд төлөөллийн ардчилал төлөвшин тогтсон юм. Анхдугаар Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг хуулчлан баталгаажуулсан явдал бол монголын нийгмийн хөгжилд гарсан том  дэвшил байлаа.

 

Үүний хамт хуучин ван гүнгүүд, сүм хийдэд байнга шавилан  суудаг лам нарын сонгуулийн эрхийг хассан нь үнэн. Тэхдээ энэ бол хөрөнгөтнийардчилсан өөрчлөлтийн эрх ашгаас урган гарсан, уламжлалт нийгмийг үндсээр нь өөрчлөх зорилттой шууд холбогдсон хэрэг байсан ажээ. Нийгмийн гишүүдийн зарим хэсгийн,түүний дотор иргэдийг хүйсээр нь ялгаварлан сонгуулийн эрхийг нь хасдаг явдал Европын олон оронд гарсан билээ. АНУ-ын хар арьстай иргэд 1970-аад он хүрч байж  сонгуулийн эрхээ олж авсан юм. Тэгвэл Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй иргэдийн дийлэнх олонх нь бүр 1924 онд хүний үндсэн эрх, эрх чөлөөг, түүний дотор сонгуулийн эрхийг эдлэх болсон байна.

 

-Тэгэхээр 1921 оны хувьсгалын дараа Монголд өрнөсөн үйл явц ямар шинж чанартай байв, ямар үр дүнд хүрсэн юм бэ.

 

-1921 оны  хувьсгалаас хойшх  түүх, улс орны ололт амжилтыг бүгдийг үгүйсгэхэд чиглэгдсэн улс төрийн бодлого, үйл ажиллагаа хүчтэй болж байна. Энэ бол түүхийн үнэнийг мэдэхгүйтэй, асуудлын мөн чанарыг ухаагүйтэй их хэмжээгээр холбогдож байна.  1921 оны хувьсгалын шинж чанар, 1921 оноос хойш Монголд өрнөсөн үйл явдлын талаар  коммунист маягаар бичсэн түүхийн бүтээлээс хэтрэхгүй мэдлэгтэй  улс төрчдийн үйл ажиллагаа энд их уршиг тарьж байна. Асуудалд зөвхөн улс төрийн байр суурьнаас өнгөц ханддаг  тэр улс төрчдийг дагаж дууриадаг түүхч-судлаачид цөөнгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм.

 

 Монгол оронд юу болоод өнгөрөв, бид ямар замыг туулав гэдгийг нарийвчлан судалсны үндсэн дээр гаргасан шинжлэх ухааны хөдлөшгүй дүгнэлт гаргалгаанд бид тулгуурлах ёстой. Гэтэл тийм дүн шинжилгээ хийлгүйгээр   марксист түүх бичлэгийн бэлэн үр дүн, эсвэл коммунистуудын үзэж байсан тэр  үзэл бодлын үүднээс  өнгөрсөн түүхээ эргэж харсан тэр савныхаа хэмжээгээр үүднээсээ өнгөрсөнөө харааж, нулимаад  байвал ард түмэнд ашиг тустай зүйл хийж чадахгүй.Үүнээс болж бид 1921 оны үйл явдал, БНМАУ-ыг тунхагласаны ач холбогдол,ХХ зууны түүх зэрэг маш олон асуудлаар  буруу ойлголтод хүрэх явдал их байна. Буруу ойлголт авч байгаа учраас урагшлах зүгт бидний хийж байгаа алхам, гаргаж байгаа улс төрийн  шийдвэр алдаатай болоход хүрч  байна.

 

Монгол оронд 1921-1928 оны туршид тууштай өрнөсөн өөрчлөлт нь нийгмийн амьдралд улс төрийн ардчилсан шинэ тогтолцоог бүрэлдүүлэх, зах зээлийг баримжаалсан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, нийгмийн оюун санааны амьдралд олон урьгалч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байна. Энэ бол нийгмийн амьдралын бүх хүрээнд ардчилсан өөрчлөлтийг хэрэгжүүлж байсны баталгаа  болно. Нийт ард түмнээ засаглалын эх сурвалж хэмээн хүлээн зөвшөөрөх,нийгмийн зүгээс төр, засгийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг байнгын шинжтэй болгох, төр засгимйн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгчдэд тавих хяналтыг сонгуулиар дамжуулан хэрэгжүүлэх, улс төрийн амьдралд иргэдийн оролцох тэгш эрохийг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэх зэрэг аливаа улс орон дахь ардчиллын түвшингийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлтийн үүднээс авч үзвэл энэ бүхэн Монгол оронд хэрэгжиж байсныг төвөггүй тогтоож болно. 

 

 Харин 1928 онд Коминтернийн зүгээс Монголд төрийн эргэлтийг зохион байгуулж, монголчуудыг коммунизм байгуулах зам руу шууд оруулчихжээ. Социализм байгуулах оролдлого нь Монгол орныг эхлээд нийгэм-эдийн засгийн гүнзгий хямралд түлхэн оруулсан бөгөөд тэр нь удалгүй улс төрийн ноцтой хямрал болон хувирсан юм. Монголчууд социализм байгуулах зорилтоос татгалзсан шийдвэр гаргасны ачаар л тэрхүү хямралыг даван туулж чадсан шүү дээ.

 

 http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1402&code=3135


“Крилл бичгийг хамгаалах Монголын хороо”-ны тэргүүн, Монголчуудын угийн бичгийн академийн Ерөнхийлөгч, академич, гавьяат багш П.Рэнжин : ”Дөрвөн үсэг хасвал бидний үр хүүхэд Монгол биш мохоо хэл сурна”

$
0
0

 

Нийтэлсэн: 2013-11-27 10:31:41

 

 

Хэл бичгийн эрдэмтэд крилл бичгийн дүрэмд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Крилл бичгийг хамгаалах Монголын хороо”-ны тэргүүн, Монголчуудын угийн бичгийн академийн Ерөнхийлөгч, академич, гавьяат багш П.Рэнжин гуайтай ярилцлаа.

 

 

-Хэл шинжлэлийн зарим эрдэмтэн монгол хэлний дүрэмд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж байна. Эл асуудалд танай хорооныхон хэрхэн хандаж байна вэ? 

 

 

-Бичиг үсгийг шинэчлэх, өөрчлөх тухай асуудал зөвхөн өнөө үед яригдаж байгаа юм биш. Хэт үндсэрхэг сэхээтнүүд 1990 онд крилл бичгийг устгаж, уйгаржинг төрийн бичиг болгоё гэсэн. Тухайн үед бид нэг хэсэг дуугүй хүлээцтэй харж байтал УИХ-ын тогтоол гарч нэгдүгээр ангиас уйгаржин бичиг зааж эхэлсэн.

 

 

Тэгээд хэл бичгийн ухааны доктор, профессор, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Д.Ёндонгоор ахлуулсан манай хороо байгуулагдсан юм. Манай хороонд тухайн үеийн нэртэй эрдэмтэд байсан. Тухайлбал, ХААИС-ын захирал Жамъянжав, эрдэм шинжилгээний ажилтан, геологич Н.Сэр-Оджав, С.Мөөмөө багш, МУИС-ийн Ц.Шагдарсүрэн, одоо хүрээлэнгийн захирал байгаа Л.Болд, АУЗ Л.Түдэв, “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн гэх мэтчилэн 20 гаруй хүн байгуулсан.

 

 

Үүний хүчинд уйгаржин бичгийг нэгдүгээр ангид заах, төрийн бичиг болох асуудлыг түр хойшлуулж крилл бичиг хэвээр үлдсэн юм. Гэхдээ бид зөвхөн өөрсдөө шийдээгүй. Монгол хэлний олон мянган багшаас санал авсан. Уйгаржин бичгийг төрийн бичиг болгох уу, нэгдүгээр агиас нь эхэлж хүүхдүүдэд заах уу гэж асуусан.

 

 

Гэтэл багш нарын олонх нь нэгдүгээрт, криллийг уйгаржин бичгээр солих бололцоогүй, хоёрдугаарт, уйгаржин бичгийг бага ангиас заах ямар ч арга байхгүй гэсэн. Ер нь монголчууд өөрсдийнхөө хэл аялгуунд тохирсон бичиг үсэгтэй болох гэж олон зууны турш явсан. Тод, дөрвөлжин гээд бичгүүд байсныг та бүхэн түүхээс уншсан байх.

 

 

Крилл бичгийг бол 1944 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ц.Дамдинсүрэн багш тэргүүтэй эрдэмтэд зохиосон. Ингээд 1946 оноос хойш ард түмэнд заахад маш хурдан сурсан. Түүнээс өөр ямар ч бичгийг богино хугацаанд сурсан түүх байхүй. Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болсон. Улмаар 1970 онд Юнескогийн шагнал хүртсэн юм шүү дээ.

 

 

 

-Та Ц.Дамдинсүрэн гуайтай ойр байсны хувьд мэдэх байх. Хойшид крилл бичгийн дүрэмд өөрчлөлт оруулаарай гэж хэлсэн гэдэг нь үнэн үү? 

 

 

-Ц.Дамдинсүрэн багш “Би энэ үсгийг зохиож, дүрмийг хийсэн нь үнэн. Гэхдээ бүрэн боловсорсон, хэн ч халдашгүй гэж хэлэхгүй. Хожмын мэргэд улам боловсронгуй болгож, Монголын ард түмнийг соён гэгээрүүлэхэд энэ бичиг үсэг үүргээ гүйцэтгэнэ” гэж хэлж байсныг санаж байна. Гэтэл одоо зарим эрдэмтэн Ц.Дамдинсүрэн багшийг “Энэ дүрмийг өөрчлөөрэй, би их муу дүрэм зохиосон” гэсэн мэтээр гүжирдэж байна.

 

 

1984 онд Ц.Дамдинсүрэн багш өөрөө зохион байгуулаад С.Мөөмөө, Б.Осор нар найруулаад монгол бичгийн тайлбар толь гаргасан. Тэр толийг багш нар ч өөрсдөө өнөө хүртэл муу ашиглаж ирсэн. Цээжнийхээ бангаар өөрсдөө бараг дүрэм зохиодгоос болж дүрмийн маргаан гардаг. Түүнээс биш толио баримтлаад явбал ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ. Крилл бол манай ард түмний оюуны соёлд үнэхээр зохицсон бичиг.

 

 

 

-Б.Ринчен гуай крилл бичгийг шүүмжилдэг байсан гэж зарим нь яриад байх юм? 

 

 

-“Утга зохиол урлаг” сонинд нэг хүн “…Б.Ринчен багш Ц.Дамдинсүрэнгийн крилл бичгийг шүүмжлээд шоронд орж байсан…” гэж бичсэн байна лээ. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Учир нь Б.Ринчен багш 1930-аад оны сүүлээр шоронд орж байсан. Харин крилл бичиг 1940- өөд онд зохиосон шүү дээ.

 

 

Тэгээд ч энэ хоёр эрдэмтэн бичиг үсгээс болж маргаан үүсгэж байгаагүй. Яахав Б.Ринчен багш уйгаржин бичгийг хатуу баримталдаг хүн байсан. Гэвч нөгөөхөө шүүмжлээд, муутгаад байдаггүй. Тийм байтал одоо өөд болсон хүмүүсийн өмнөөс үг зохиож хагаралдуулаад байх шаардлагагүй л баймаар санагдана.

 

 

 

-Ц.Өнөрбаян, Д.Төмөртогоо нарын эрдэмтэд төслөө боловсруулаад дуусах шатандаа яваа байх. Тэд хэлэхдээ дөрвөн үсэг хасна гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ? 

 

 

-Яаж болох юм бэ. Бодоод, бичээд, уншаад үз л дээ. Ер нь энэ хэдэн эрдэмтэн заавал нэг өөрчлөлт оруулах гээд байна. Хэдэн жилийн өмнө бас л дүрэм өөрчлөх төсөл боловсруулсан. Түүнийг нь бид “болохгүй ээ” гэж хэлээд зогсоосон ч одоо дахиад л яриад эхэллээ. Ц.Дамдинсүрэнгийн зохиосон үсгэнд өөр нэг хүн дүрэм зохионо гэж байх ч үгүй. Тэр хүн бол биеэ даасан том эрдэмтэн.

 

 

Монголчууд бичиг үсэг, дүрэмдээ дассан. Бичиг үсэг нь ч хүн ард, газар шороондоо нутагшсан. Би Ц.Өнөрбаян, Д.Төмөртогоо хоёрт “Та нар Да багшийн зохиосон дүрмээр суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан. Мөн шавь нараа сургаж, хүмүүжүүлсэн. Гэтэл энэ бичгийн юу нь та нарт түвэг учруулаад, зэвүүг чинь хүргээд байдаг юм бэ. Өөр бодол санаа байгаа бол хэл” гэсэн.

 

 

Тэд өөр бодол байхгүй, гэхдээ зарим дүрэмд өөрчлөлт оруулмаар байна гэж хэлсэн. 35 үсгээс дөрвөн үсэг хасч гадаад үгэнд хэрэглэе гэж байгаа бололтой. Хэрэв дөрвөн үсэг хасвал бидний үр хүүхэд монгол хэлээ мохоо сурна. Хүүхдүүд “морь” гэдэг үгийг “мори” гэж дуудлагаар нь хэлдэг болно гэсэн үг. Энэ бол эрдэмтэн, малчин бүгдэд нь хамааралтай. Эдгээр үсэг хэрэглэгддэггүй үг манайд цөөн бий. Тийм байтал юунд ингэтлээ туйлш раад байгааг нь ойлгохгүй байна.

 

 

 

-Та уйгаржин бичгийг бага ангид заах боломжгүй гэж хэллээ. Яагаад тэр вэ? 

 

 

-1990-ээд онд нэгдүгээр ангид уйгаржин бичиг заахад олон зуун хүүхэд сургууль завсардсан. Дараа нь цэргийн алба бичиг үсэг тайлагдаагүй залуусаар дүүрлээ гэж шүүмжлэлд өртсөн шүү дээ. Үүнийг Л.Түдэв шүүмжлэн бичиж байсныг санаж байна. Уйгаржин бичиг хэдийгээр үндэсний бичиг боловч хүн сурахад бэрх.

 

 

Тиймээс бага ангийн хүүхэд сурч болохгүй. Энэ асуудлыг олон салбар, төвшинд ярьсны хүчинд Монголын боловсролын хүрээлэнгийн захирамж, шийдвэр гарч зургадугаар аниас нь эхэлж заахаар болсон юм. Гэхдээ манай хороо уйгаржин бичгээ бас бүх нийтээр нь сургая, криллийг төрийн бичиг байлгая гэсэн бодлого баримталсан.

 

 

 

-Хэл бичиг бол улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа. Хэрэв хэл бичиг нь уствал тухайн үндэстэн мөхнө ч гэж ярьдаг. Харин хамгаалахын тулд яах ёстой вэ? 

 

 

-Хэл бичгээ алдчихвал тусгаар тогтнолд сэв сууж, гаднын нөлөөлөлд автана. Эрдэмтэд үүнийг хамгаалах ёстой байтал улам явуургүй болгох гэж байна. Тэд крилл бичгийг “Орос үсгийг Монгол болгоод ард түмэнд тулган хүлээлгэсэн” гэж үзээд байгаа юм. Уг нь Орос биш л дээ. Орос Улс мөн л гаднаас оруулж ирсэн байдаг.

 

 

Ер нь манайхан бичиг соёл уруугаа дайралт хиймээргүй байна. Одоо бичиг үсгээр оролддог цаг биш. Өөр хийх олон ажил бий. Улс орны эдийн засаг хүндрэлтэй, ард түмний амьдрал сайнгүй байна. Хэрэв дөрвөн үсэг хасаад, гээгдэх үсгийн дүрэмд өөрчлөлт оруулбал ёстой дампуурна.

 

 

 

-Танай хорооны зүгээс энэ төслийг болиулах талаар ямар нэгэн арга хэмжээ авах уу? 

 

 

-Ойрын үед тэргүүлэгчдийн хурал хийнэ. Холбогдох газруудад то дорхой мэдэгдэл хүргүүлнэ гэж бодож байгаа. Ер нь тэр хэдэн эрдэм тэн ингэж дураараа авирлаж болохгүй.

 

 

 

-Тэд “Төр засгийн захиалгаар…” гэж хэлээд байгаа шүү дээ. Төрийн зүгээс захиалсан юм биш үү? 

 

 

-Засгийн газраас арай санаачилж, захиалаагүй байх. Яахав, эр дэмтэд Засгийн газарт саналаа хүр гүүл сэн л болов уу. Ерөнхий сайд “За та нар эрдэмтэн юм чинь өөрсдөө мэдээд боловсруулаад ир” гэсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь дороос орж ирсэн саналыг зүгээр л хүлээж авсан байх гэж би бодож байгаа.

 

 

Гэтэл одоо төрийн өмнөөс яриад байна. УИХ-ын дарга ч энэ тухай тодорхой хэлсэн шүү дээ. Энэ асуудалд Төрийн хэлний зөвлөлөөс Б.Магсаржав жаахан болгоомжтой хандаж болоогүй юм болов уу. Яагаа ч үгүй байхад эрдэмтдийн саналыг хүлээж аваад, Засгийн газрын хэмжээнд яриад, буруу ойлголтыг ард түмний дунд цацаад байх хэрэггүй. Хэрэв өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа бол ард түмнээс үгүй юм аа гэхэд мэргэжлийн багш нарын дунд санал асуулга явуулах ёстой. Гэтэл багш нараас асуусангүй.

 

 

 

-Төсөл боловсруулагчид “Энэ бол эрдэмтдийн шийдээд хийдэг ажил” гэж хэлсэн? 

 

 

-Эрдэмтэд санаачилга гаргаж болно. Харин иргэдийн өмнөөс, олон зуун багшаас асуулгүй монгол хэлэнд халдаж болохгүй. Ард түмэн хэрхэн хүлээж авах, хүүхдэд яаж сургах, яаж заахаа багш нар мэднэ. Монгол хэлээ хүчээр мохоо болгочихоод өөрсдөө очиж заахгүй биз дээ.

 

 

Үүнээс гадна баримт бичиг, ном зохиол, сонин сэтгүүл, албан байгууллага, хувь хүний нэрэнд өөрчлөлт орох болно. Асар их мөнгө урсана. Үүнийг хэн хариуцах вэ. Энэ эрдэмтдийн ой ухаанд “Монгол хэлээ мохоо болгож байгаад мөнгөтэй болно” гэсэн бодол төрөөгүй л байлтай. Хоёр жилийн өмнө 700 үгийг журамлалаа гэсэн дээ.

 

 

Тэр дотор шүүмжилмээр үг олон бий. Монголчууд “гариг” гэж ярихаас “гараг” гэдэггүй. Мөн цээжийг “чээж” гэж бичих ёстой гэсэн байна лээ. Хэзээ бид “чээж” гэж ярьдаг болчихов оо. Энэ мэт өөрчлөлт хийх гэж зүтгээд байгаа нь цаанаа ямар шалтгаантайг тааж мэдэхгүй юм.

 

 

Ер нь урагшаа чиглэлтэй хэл болох гээд байгааг л харж байна. Гэхдээ бид дуугүй хараад суухгүй. Залуу эрдэмтэд ч дуугарах байх. Төсөл боловсруулах энэ ажилдаа манай хорооноос нэг ч хүн оруулаагүй. Ер нь крилл бичгийг хамгаалдаг хүмүүсээс зугтаад байна. Энэ нь далд санаа агуулсных гэж хардаж байгаа.

 

 

 

-Тэдний үзэж буйгаар бид буруу дүрмээр бичиг үсэг сурсан учраас одоо “эрдэмтэн” гэж байхгүй болж байгаа юм биш үү? 

 

 

-Тэгэх л болж байна. Тэд өөрсдөө ч буруу дүрмээр бичиг үсэг сурч, эдмийн зэргээ буруу хамгаалсан байх нь. Мөн ард түмний хүүхдэд буруу зүйл сургасан юм байна л даа. Эрдэмтэд ийм зүйл яриад байж болохгүй л санагдах юм. Ард түмэн энэ өөрчлөлтийг хүлээж авахгүй. Мах, гурил, будааны үнэ хэзээ буурах, амьдралаа хэрхэн сайжруулах тухай бодож байгаа. Юуны чинь тэр сурсан монгол хэлээ мохоо хэлээр сольж дахин сурах.

 

 

 

-Ш.Лувсанвандан гуай крилл бичгийг юу гэдэг байсан бэ? 

 

 

-Би Ш.Лувсанвандан багшийн гарынх нь шавь. Багш криллийг “Цаг үеэ олсон бичиг” гэдэг байлаа. Ер шүүмжилдэггүй, ард түмний аман аялгуунд ойр зөв бичиг гэдэг байсан.

 

 

М.Наранболд

 

 

Эх сурвалж: 

 


Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч-судлаач, доктор, профессор Ч.Дагвадорж: Монгол хэлийг хятад хүн сурахад л дөхүүлж засварлах гээд байх ши

$
0
0
2013-11-29 11:12:26

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ярилцах цагбулангийн энэ удаагийн зочноор Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч-судлаач, доктор, профессор Ч.Дагвадоржийг урилаа.

 

-Хэл шинжлэлийн эрдэмтэд байсхийгээд монгол хэлний зөв бичих дүрмийг өөрчилнө гэдэг. Түүнийг дагаад нэг үгийг янз бүрээр бичдэг хэсэг хүн бий болдог. Саяхнаас дахиад л Ц.Дамдинсүрэн агсны зохиосон зөв бичих дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад байна. Энэ хэр зөв алхам бэ?

-Энэ тухай ярихын өмнө ер нь шинэ үсгийн дүрмийг өөрчлөх, сайжруулах тухай яриа болж байсан 1960-аад оны эхэн үеийг эргэж дурсъя гэж бодож байна. Манайхан үсэг, бичгээ өөрчилнө, боловсронгуй болгоно гэлцдэг. Боловсронгуй болгоно гэж ярьж болох байх.

Гэхдээ  шинэ үсгийн дүрэм гэж ярихаасаа илүүтэй, өв соёлдоо монголчууд хэрхэн хандах вэ гэдэг асуудал юуны өмнө тавигдах учиртай. Ингэхдээ  ухаалаг хандмаар байгаа юм. Яагаад гэвэл,  тэр талаар яриа гарч байсан 1960-аад онд шинэ үсгийн дүрмийн зохиогч нь   тухайлбал, Ц.Дамдинсүрэн гуай өөрөө, тухайн үеийн хэл шинжлэлийн том эрдэмтэд,  академич Б.Ринчен, Ш.Лувсанвандан,  МУИС-д багшилж байсан эрдэмтэн багш нар бүгд байлаа.   Т.Пагва, Л.Мишиг, Т.Дашцэдэн нарын хэл шинжлэлийн салбарын   урдаа барьдаг  эрдэмтэд,  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд  А.Лувсандэндэв, Х.Лувсанбалдан, Э.Вандуй нар ид ажиллаж   байсан. Тэд  шинэ үсгийн дүрэм зохиогдож байсан 1940-өөд оныг  сайн мэднэ. Тэгвэл түүнээс хойш   20-оод жилийн дараа буюу 1960-аад онд  шинэ үсгийн дүрмийг өөрчлөх тухай яриад тоймтой шийдэлд хүрээгүй. Тэр үед  бид оюутан байсан,  Ц.Дамдинсүрэн багш МУИС дээр болсон нэг удаагийн уулзалтадШинэ үсгийн дүрмийг өөрчилнө гэдэг Сэлэнгэ мөрний уснаас  урсгал нийлж байгаа олон голын усыг ялгаж шүүж  гаргана гэсэнтэй адилгэж хэлж байсан. Түүнээс хойш цаг хугацаа улирч, шинэ үсгийн дүрэм зохиосноос хойш магад жар гаруй  жил улирчээ.  Гэтэл  хэсэг мартагнуулж байгаад, тодорхой хугацааны дараа хэдэн  хүн гарч ирж шуугиулдгийг бодмоор  байгаа юм. Мэдээж, жаран  жил өнгөрнө гэдэг монгол хүний ярих, би­чих соёлд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Соёл урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд, ер нь Мон­голын нийгмийг урагшлуулахад нэг хэсэг нь шинэ үсгийн дүрэм гэж нэрлэдэг, нөгөө нь кирилл бичиг гэдэг  тэр дүрмийн гүйцэтгэсэн үүрэг асар их юм.

-Хэсэг мартагнуулж байгаад  хэдэн хүн гарч ирж бужигнуулдаг  гэлээ. Ярих өөр байх, хийж бужигнуулсан юм нь, тухайлбал юу байна вэ?

-Хэдэн хүн Ц.Дамдинсүрэн  гуайн зохиосонТөрийн  дуулал”-ыг өөрчилнө гэж хэд хэдэн удаа санал тавиад 2000 оны дундуур өөрчилж санаа нь амарсан. Би  Ц.Дамдинсүрэн багш шүлгийг нь зохиож, Б.Дамдинсүрэн, Б.Мөрдорж гуай нар аялгуу хийж, төрөөс  зарлиг гаргасан  Төрийн дуулал”-ыг дуулж өссөн сурагч. 1950  оны намар бага сургуулийн нэгдүгээр ангид орж байсан. Анх сурсан дуу  минь ч энэ дуу. Бүх нийтээрТөрийн дуулал-ыг  зааж, дуулж сурч  байсан  цаг үе байлаа.  Яруу найргийн,  хөг аялгууны хувьд маш зохицсон дуу  байгаа юм. Гэтэл түүнийг нь өөрчлөх гэж  хэдэн хүн үе үе зүтгэсээр “…Дархан манай хувьсгалт улс Даяар Монголын ариун  голомт  Дайсны хөлд хэзээ ч орохгүй Дандаа энхжиж үүрд манданагэснийг ньДархан манай тусгаар улсгэж нэг тиймэрхүү орчуулгын шүлгээр зохиосон юм шиг болгосон. Үүнийг өөрчилж сэтгэл нь амарсан хэдэн хүн, өөрчлүүлчихлээ гээд налайж суугаа төр, засгийн түшээд юу боддог юм, мэдэхгүй. Болчихлоо л  гэж боддог биз. Хорьдугаар зууны манлай эрдэмтэн, зохиолч гэж нийтэд зарлачихаад, үхсэн хүн босч ирэх биш гэсэн шиг Ц.Дамдинсүрэн багшийн  хийж бүтээсэн  рүү  ингэж дайрч байгаа нь  зохисгүй. Хорьдугаар зууны манлай эрдэмтэн, зохиолч гэж хүлээн зөвшөөрсөн  л  юм бол тэр хүнийхээ хийсэн бүтээснийг нь тэр хэмжээнд авч үзэж, хүндэтгэлтэй хандах ёстой. Үүнийг би тухайн үед өөрийн бичсэн нийтлэл, өгүүлэлд бас дурьдаж байсан. “Төрийн дуулал”-ыг өөрчлөх гээд байгаа юм бол өөрсдөө шүлгээ бичиж, аялгууг  нь зохиочихоод   дуулуулна биз. Энэ дуулиан  намжиж байгаа  юм уу, эсвэл хүмүүсийн чих дөжирч байгаа юм уу, хэсэг чимээгүй болтол одоо шинэ үсгийн дүрмийг өөрчлөх тухай асуудал босч ирж байна. Зарим нь тэмээ гэхэд ямаа гэлээ гэж бодож байж магадгүй. Тэгдэггүй юм аа. Өөрчлөх, засварлах нэрээр улайрагчид нэг л хэлтэй, нэг л үгтэй байдаг.

-Гэхдээ тэд кирилл бичгийнЦагаан толгой”-н 35 үсгээс дөрвөн тэм­дэгтийн хэрэглээг хяз­гаарлах, тэгэхдээ үсгийн бүтцийг  нь хэвээр хадгална гэж байгаа юм билээ?

-Энэ бол  гээгдэх, гээгдэхгүй эгшиг, эсвэл хатуу, зөөлний тэмдгийгиболгох тухай яриа биш. Хамгийн гол нь энд зохиогчийн эрх гэж бий. Ц.Дамдинсүрэн гэдэг аугаа эрдэмтний  зохиосон шинэ үсгийн дүрэмд байр эзэлж буй  35 үсэг, тэр дотор багтаж буй хоёр тэмдэгтийг өөрчилнө гэж байна. Гэтэл  тэр хүн түүнийг зохиохдоо нэг юм бодсон байж таарна. Яагаад 36 эсвэл 38 болгоогүй вэ, эсвэл 21 болгох боломж байсан уу. Гэтэл 35 байна гэж тоог нь тогтоогоод, тэр дотроо энд нь ийм үсэг, тэнд нь хоёр тэмдэгт байна, энэ нь зөөлрүүлэх үүрэгтэй,  тэр нь салгах ,тусгаарлах үүрэгтэй   гээд яг таг тогтоочихсон байна шүү дээ. Уран барилгачин, уран зураач нарт юмны найрсал,  зохицол гэж байна. Цаад зохиогч нь ийм цогц байдлаар сэтгээд бүтээчихсэн байхад дундаас нь ганц, хоёроор сугална  гэдэг шинэ үсгээ  сэглээд хаяхаас өөрцгүй. Хүний бүтээл рүү дайрагсад сайхан үгтэй, сайнаар өнгөлөн далдалсан багтай гарч ирдэг. Тэгээд ч  хэвлэлээр гараад байгаачлан шинэ үсгийн дүрмийг өөрчлөх ажлын хэсэг гэгчид  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС гээд хэл шинжлэлийн эрдэмтэд төвлөж байдаг газруудаас шигшигдсэн 20 гаруй эрдэмтэн баг бүрдүүлээд  байгаа гэж би ерөөс бодохгүй байна.

-Яагаад?

-Таваас зургаан хүний нэр л сонсогдоод  байгаа шүү дээ.  Тэр зургаан хүн  Хорьдугаар зууны манлай эрдэмтэн, зохиолч  Ц.Дамдинсүрэнгийн  зохиосон, он цагийн шал­гуурыг давсан   бүтээлийг оролдох хэмжээний хүмүүс мөн үү, биш үү гэдэг баталгаагүй.   Үнэхээр дахин шинэ үсэг зохиох гэж дурлаад,  шинэ дүрэм гаргах гэж бодоод байгаа  юм бол өөрсдийнхөө шинэ дүрмийг зохио. Түүнээс биш өвгөн Ц.Дамдинсүрэнгээр оролдож болохгүй, одоо болно. Үүнээс цааш бол ёстой хэрээс хэтэрнэ гээч болно. Хүн үхнэ гэдэг их гутамшигтай юм, тэр хүн үхсэн учраас өндийж үг хэлж чадахгүй гэж бодож баймгүй. Өө сэв эрдэг нь эрнэ л биз. Би хувьдаа  тэр дүрмийг нэг их сэмлээд байх шаардлагагүй гэж  үздэг. Тэр хүний бүтээл өөрийнх нь зохиосноор үлдэг.

-Өөрчлөлт оруулснаар  зөв бичих дүрмийн нийтээр дагаж мөрдөх нэг толь бичигтэй болгон журамлана, мөн дүрэм цөөрч монгол хэлийг сурахад хялбар болно гэж байгааг  та юу гэж үзэж байна вэ?

-Наадахыг чинь би сайн ойлгохгүй байна. Тэр хүмүүсийн яриад байгаагаас юу ойлгогдож байна гэхээр  гадаад хүмүүс монгол хэлийг муруй хазгай сурч байгаа. Манайд хамгийн ойр хоёр их хөршийнхөн монгол хэлийг сурвал юу гэж хэлэх вэ, яаж сурах вэ, дэлхийн бусад улс орны иргэд монгол хэлийг сурахад  дөхүүлж  хонь гэдэг үгийг хони, морь гэхидгийг ньиболгож  бичих гээд байгаа юм уу.  Эсвэл, манай уламжлалт, сонгодог бичгээр  морь гэхийг мори гэж бичдэг, түүн рүү ойртуулах гээд байна уу. Үүнийг би сайн ойлгохгүй байна. Харин манай урд хөршийн хүмүүс монгол хэл сурахад нь  дөхөм болгож байгаа юм уу гэж бодож  байгаа. Би түрүүнд хэлсэн, шинэ үсгийн дүрмийг өвгөн эрдэмтэн зохиогоод нэгэн жарныг туулсан. Түүгээр ярьж, бичиж ирсэн хүмүүс өнөөдөр мөн нэгэн жарныг туулж 70, 80 насалсан байна. Тэр хүмүүс морь, хонь, унь, онь гэж ярьж, бичээд дасчихсан. Тэгэхээр мори, хони, уни, они гэж яавч дадахгүй. Харин монгол хэл шинээр сурч байгаа гадаадын иргэд, жишээ нь манай урд хөршийнхөнд монгол хэлээр  ярьж, бичихэд хялбар болох байх.

-Ингэхэд  та  яагаад ингэж бодох болов?

-Тухайлбал, манайхан сүүлийн үед  хөдөлмөрийн гэрээгээр  гадаадаас ажиллах хүч  олноор нь   оруулж ирдэг болсон гэсэн.  Түүнд зориулж хэл сургах гэж байгаа бол дөхүү байж магадгүй юм. Тэгээд моли,  хони гэж ярьж, бичих бололтой. Ямар учиртай шинэ үсгийн дүрмээр ингэж  оролдож байгааг  үнэхээр ойлгохгүй байна. Уг нь би тухайн цагтаа МУИС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг төгссөн, бас чиг энэ талаар үг хэлбэл хэлэх  үүрэгтэй, ийм хүн байгаа юм. Тэгэхээр ойлгохгүй байна гэдгээ дахиад хэлье. Нөгөөтэйгүүр,  би хувьдаа шинэ үсгийн дүрмийг өөрчлөхийг зөвшөөрөхгүй.  Хэн дур­тай нь зохиогчийн эрхэнд халдаж  болохгүй. Тиймээс дахин хэлэхэд тэр хүмүүс тэгж л  их дүрэм зохиох гээд байгаа бол өөрсдөө шинээр зохио. Ц.Дамдинсүрэн багшийн бүтээлийг  зэрэмдэглэж болохгүй. Харин энэ дашрамд хэлчихэд,  манай хэл шинжлэлийн эрдэмтэд явцгүй зүйлээр оролдож байхаар шинэ зүйл сэдэж, санаачилж, бүтээгээсэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл, шинэ үсгийн дүрэм дэх алдаанаас болж Монгол Улс хөгжихгүй, ард түмний мэдлэг боловсрол дээшлэхгүй, монгол хүний  хэл сэтгэхүйн нэгдмэл үйл ажиллагаа хангагдахгүй байгаа юм бол өөрсдөө шинэ дүрмээ зохиогоод, журамлах толь бичгээ  боловсруулж гаргах хэрэгтэй.

-Тэгэхээр та  энэ асуудалд  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн шийдвэр гаргах эрх бүхий байр сууриас оролцох ёстой гэж байна уу?

- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд энэ асуудалд хэр зэрэг  үүрэгтэй оролцож  байгааг асуух хэрэгтэй. Би хувьдаа тэдний оролцоог олж харахгүй байгаа. Гарч буй мэдээллийг сонин, хэвлэлээс унших юм, телевизээр шинэ үсгийн дүрмийг өөрчлөх тухай ярьж байгааг харж байна. Олон улсын монгол судлалын холбооны ганц хоёр  хүний нэр гараад, МУИС, МУБИС-ийн  цөөн эрдэмтэн, багш нарын нэр дуулдах юм. Хэлний хүрээлэнгийн эрдэмтдийн нэр ерөөс сонсогдохгүй байгаа. Эсвэл тэд нэрээ нууцлаад байгаа юм уу. Энэ асуудалд хамгийн их үүрэгтэй, зөв бичих дүрмийг өөрчлөх, эсэхийг шийдвэрлэх байр сууриас оролцох байгууллага бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн шүү дээ. Түүнээс МУИС-ийн хэдэн багш    мэддэг юм биш. МУБИС-ийн хэдэн багш ч мэдэхгүй.  Монгол Улсын  хэл, утга зохиолын хэтийн төлөв болоод  өнөөгийн чиг хандлагыг мэдэж, чиглүүлж байгаа байгууллага нь  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн байдаг. Гэхдээ татан буулгачихаагүй  бол шүү дээ. Энэ асуудалд эрдэмтэд түрүүлж саналаа хэлэх ёстой. Түүгээр барахгүй  тэнд жинхэнэ эрдэм шинжилгээний маргаан, мэтгэлцээн  өрнөж, эсвэл тэд Монголын нийт хэл шинжлэлийн эрдэмтдийн өмнөөс үгээ хэлж байх ёстой. Гэтэл тэдний байр суурь огт алга.

-Энэ чиглэлд бүх нийтээс санал асуулга  явуулахгүй. Харин хэлний мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэх сураг  байна?

-Эрдэмтдээр заа­вал  хэлэлцүүлэх ёс­той. Өнөөдөр хэл шинжлэлийн чиглэлд сургалт, судалгаа явуулдаг их, дээд  сургуулиуд  байна. 12 жилийн  сургалттай  сургуулийн монгол хэлний заах аргач олон сайн багш бий. Тэдний саналыг сонсох ёстой. Ямар учиртай юм, яагаад өөрчлөлт хийх гэж байгаагаа ойлгуулж тайлбарласан  байх ёстой. Гэхдээ л Ц.Дамдинсүрэн гэдэг хүний зохиосон дүрмийг тэгж сэглэж болохгүй.   Төрийн дуулал”-ын үгийг сэглэчихээд тэр хүний нэрийг тавьсан шигээ  кирилл бичгийн дүрмийг сэглэж  нэг бус үсгийг нь хасчихаад түүнийгээ Ц.Дамдинсүрэнгийн гэж бичиж болохгүй. Өөрсдөө шинэ дүрмээ зохио, тэр эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Тиймээс чадвар чинь хүрдэг юм бол өөрсдөө шинээр зохиогооч гэх байна. Ц.Дамдинсүрэн гуай хэрэв босоод ирдэгсэн бол тэдний дүрмийг булаацалдахгүй, өөрийнхөө дүрмийг л хамгаалах байх. Иймд  тэр хүний зохиосон дүрмийг зүгээр үлдээгээч ээ. Зайлшгүй өөрчлөх шаардлага гараад байгаа юм бол өөрсдөө зохиогооч ээ. Тэгэхдээ монгол үн­дэст­ний эрх ашгийг хохироож болохгүйг хатуу хэлье.

-Хатуу, зөөлний тэмдгийгИболгох, мөнЙүсгийг дээрээ цэггүйгээр  хэрэглэх, Щ үсгийг  хэрэглэхгүй болох тухай ярьж байгаа. Бараг хэрэглэгддэггүй  ч бас гадаад үгийг бичих шаардлага гарахад ш үсгээр орлуулах уу, тэгэхээр утга гажуудах биш үү гээд асуулт байна?

-Үнэхээр хэрэглээ нь цөөхөн байдаг. Намайг нэгдүгээр ангид орж байхадЦагаан толгойнүдлүүлэхдээ Щорс гэдэг хүний нэрийг бичдэг. Анги ахиад ирэхээр Оросын зохиолч Салтыков Щедрин гэдэг хүний нэрийг бичүүлдэг байсан. Үүгээр нь явцуу хэрэглэгддэг гээд хаслаа гэхэд дэлхий дахинтай харилцах харилцаанд гүйцэтгэх үүрэг нь юу болох вэ. Ерөөс Щ үсгээр бичсэн үг монгол хэлэнд орж ирэхгүй гэж үзэж болохгүй биз дээ. Шинэ үсгийн дүрмийг өөрчлөх гээд байгаа хэлний мэргэд  мартчихаагүй бол Щерба гэж хэл шинжлэлийн том эрдэмтэн байгаа шүү дээ. Тэгвэл Щербагийнхаа нэрийг юу гэж бичих юм. Щербатский  гэж Оросын  алдартай  эрдэмтэн бий. Тэр хүний нэрийг яаж бичих гэж байгаа юм бэ. Зөвхөн хэлний салбарын эрдэмтэн, мэргэд гэхэд л ийм хүмүүс байна шүү дээ. Тиймээс бодох хэрэгтэй байх.

-Шинэ үсгийн дүрмийг өөрчилье   гэсэн  хүмүүсОлон жил буруу, зөрүү ярьж, бичиж ирсэн байдлыг нэг мөр болгоё  гэж   байгаа. Түүнээс гадна Ц.Дамдинсүрэн гуайн гаргасанЗөв бичих дүрмийн толь  хууль эрх зүйн хувьд баталгаажаагүй атлаа  өнөө хүртэл мөрдөгдөж ирсэн гэх үг   дуулдаж байна?

-Ц.Дамдинсүрэн гуай, Осор гуай хоёрын хамтарч гаргасан зөв бичих дүрмийн тэр толь яагаад баталгаажаагүй байх вэ дээ. Тэр цагийн хамгийн хатуу хяналттай гэж байсан үеийн байгууллагуудын хяналт, шүүлтээр  ороод гарсан  толь яахаараа баталгаажаагүй байдаг юм бэ. Тэгээд ч   өнөө хүртэл өчнөөн олон жил мөрдөж ирлээ. Зөв,  буруу бичиж байгаа нь  түүндээ биш байх.

1990 оноос хойш нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. Улс ардын аж ахуй, соёлын салбар тэр чигээрээ өөрчлөгдсөн. Түүнтэй холбогдсон бужигнаан дунд өөрсдөө дүрмээ баримтлахаа  больсон.  Сурч байгаа нь ч, сургаж байгаа нь ч, албан хэрэг  хөтөлж байгаа нь ч өөрсдөө  дүрмээ мөрдөхөө больсон болохоос дүрэм байхгүй, тэгээд  жигдлэх шаардлагатай болоод алдаа гаргаад байгаа юм биш. 1990 оноос өмнө нэг мөр ярьж, бичээд болоод байсан шүү дээ. Тэр байтугай миний эрдмийн ажлын албан ёсны нэгдүгээр шүүмжлэгч нь крилл бичгийг зохиогч  Ц.Дамдинсүрэн гуай байсан. Багш миний эрдмийн ажлыг уншихдаа ч, “Монголын  судлалгэж өөрийнхөө хариуцсан цувралд миний эрдэм шинжилгээний өгүүллийг оруулахдаа ч цэг, таслалгүй засаад оруулдаг байсан шүү дээ. Бид  жигд мөрдөж  яваад болоод байсан. Өөрсдөө байгаа дүрмээ мөрдөхгүй  эмх  замбараагүй болгочихоод  дараа нь  энэ нэг юмнаас болоод ингэчихлээ, одоо шинэ дүрэм гаргая гэж таарахгүй. Өөрчлөх  гэж байгаа бол түүнийгээ ямар ч байсан Ц.Дамдинсүрэн гэдэг хүний бүтээл дээр  л лав хийж болохгүй. 

-Эцэст нь нэг асуулт байна.  Хүүхэд залуус, хойч үеийнхэнд хандаж эх хэлний боловсролын тухайд  та юу хэлэх бол?

-Юу хэлэх вэ дээ, сүүлийн үеийнхэн ном уншихаа байчихаж. Уран зохиолын ном уншихгүй байна. Миний хүүхдийн хүүхэд, ач зээ нар, таны болоод бусдын хөвгүүд, охид ерөөс ном уншихгүй байгаа. Компьютерээр дамжуулж ганц нэг юм харсан болдог. Тэр хэмжээгээр өөрийгөө уншаад болоод байна гэж байгаагаас биш жинхэнэ уран зохиолыг амталж, зохиолчийн бичсэн сэтгэл шингэсэн зүйл рүү орохгүй байна. Ийм байхад яаж хүүхэд, залуусын эх хэлний боловсрол дээшлэх вэ. Яаж  оюун сэтгэлгээ  нь гүнзгийрч, сэтгэл санаа нь ариусах  вэ дээ,  тэр талаар бодохын ч хэрэггүй. Ном зохиолд шунан дурлаж байж, Монголын хойч үе ариун сайхан сэтгэлтэй, хурц тунгалаг оюунтай болж төлөвшинө. Харамсалтай нь тийм юм алга. Энэ бол шинэ цагийн төр, засгийн бодлогын гүнзгий алдаа. Үүнийгээ эртхэн засч авах хэрэгтэй.  Тэгэхдээ  ахмад үеийн эрдэмтэн хүний  нэгэнт бүтээн бий болгосон зүйлийг  бүрэлгэж, сайжруулах нэрээр зэрэмдэглэж  болохгүй гэдгийг дахин давтан хэлье.  

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1402&code=3157

ок: Хүний бүтээсэн бүтээл дээр сайжруулах нэрээр зэрэмдэглэж болохгүй гэсэн чинь маш зөв, одоо шинэчлэнэ гээд байгаа нөхдүүд өөрсдөө зохиогоод ард түмэндээ танилцуулаад явах хэрэгтэй, ер нь хийж, бүтээж чадахгүй чадваргүй нөхдүүд их мэдэгч болох гээд хэн нэгний санаагаар яваад байгаа юм биш үү, ард олоон…
зочин: ингэж маргах хэрэггүй.шууд л босоо монгол бичигтэй шилжвэл маргаан дуусна.4үсэг хасна гэдэг хүмүүс ч зайлуул солиотой хүмүүс

Монгол Улсын гавьяат холбоочин, “Чингис хаан судлалын холбоо”-ны тэргүүн, доктор, профессор Д.Гарам-Очир: Үндсэн хууль, тусгаар тогтнол хоёр салшгүй юм

$
0
0
2013-11-22 11:35:02

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ярилцах цагбулангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат холбоочин, “Чингис хаан судлалын холбоо”-ны тэргүүн, доктор, профессор  Д.Гарам-Очирыг урив. 

-Манай улс Үндсэн хуулийн  өдрөө жил бүрийн арваннэгдүгээр сарын  26-нд  нийтээр тэмдэглэдэг байснаа өнгөрсөн оноос больсон. Уг нь 1924 оны тэр өдөр Үндсэн хуулийг батлахдаа өдөр, судар харж нэлээн юм болсон гэдэг. Монголчууд яагаад намрын сард багтаан төрийн хэргийг хэлэлцэж, хууль цаазаа баталдаг байсан юм бол? 

-Их Монгол Улс анх байгуулагдаж Их засаг хуулиа баталж,  Чингис хааныг өргөмжлөхдөө намрын сүүл сарыг сонгосон байдаг.

Нүүдэлчинмонголчуудадцаг, улиралихчухал, ахуйдньихнөлөөлдөгбайж. Намрынсардмалсүрэгтаргалжөвөлжөөндөөбэлдчихсэнбайдагүе. Хурал  хийжянзбүрийнажилзохионбайгуулахадболомжтойцагучраасихтөлөвнамрынсүүлсардхийжбайсанболовуу. 1924 ондхуралдсанМонголУлсынАнхдугаариххурал  яагаадарваннэгдүгээрсарын 26-ныөдөрҮндсэнхуулиабаталсаннь  тохиолдлынх  байжболохюм. Хуралдаабэлдэжбайгаадүндсэндээнайманөдөрхуралдажхуулиабаталсан. ХуулийнтөслийгЕрөнхий  сайдБ.Цэрэндоржгуайуншижтанилцуулсан  байдаг. Харин   Үндсэнхуулийнөдрийгнийтээртэмдэглэжирснийгөнгөрсөнжилээсяагаадболиулавгэдэгнь  улстөрийншийдэлюм. Энднэгсонирхолтойюмбайдаг. XVII-XX зуун  дэлхийдколонийнсистемтогтсон, дэлхийнхүчирхэггүрнүүдолонгазарорныгэзэмшижэзлэнаваадөөрийнколониболгочихсонбайсанүе. 1911 оныхувьсгалыгнарийнавчүзвэл  дэлхийдколониосчөлөөлөгдсөн  хоёрдахьтомхувьсгалюм. Анхныхнь 1775 ондАНУ  Английнколониосчөлөөлөгдсөнхувьсгал. Мөн   1921 оныАрдынхувьсгалыгОктъябрийнхувьсгалынхоёрдахь  хувьсгалчгэжярьдаг. Америкчууд 1975 ондАнглийнколонийнэсрэгдайнааэхлүүлж, 1776 оныдолдугаарсарын 4-нийөдөрҮндсэнхуулиабаталсан. Энэөдөр  АНУ-ыг  байгуулагдсан  гэжүзэжжилбүртэмдэглэдэг.  Гэхдээ  АНУжинхэнэ  тусгаартогтнолыг  Европыгхамарсандайндуусч 1783 ондВерсалийнгэрээгээрулсорнуудөөрсдийнхилхязгаараатогтоохүеэролжавсан. ЭнэгэрээгээрАнглиулсАНУ-ынтусгаартогтнолыгхүлээнзөвшөөрсөн. Тэгэхээр  тусгаартогтнол, Үндсэнхуульгэдэгхоёрасуудалих  чухалхоорондоохолбоотойюм. Аливааулсорон  тусгаартогтноснообусадулсоронднотлохынтулд  Үнсэнхуультайбайхёстой. ТухайнулсямархуужурамтайоршинтогтнохвэгэдгээҮндсэнхуулиараатогтоож, засагтөрийнхөөбүтцийгтодорхойлсонбайдаг. Ингэж 1924 оныманайҮндсэнхуульхийгдсэн. Хэдийгээрбид 1911 ондМанжийнэрхшээлээсчөлөөлөгдсөнчгэлээхуульчилжбаталсаннь 1924 оныҮндсэнхуульюм.

-Ингэхэдбид 1921 оныүйлявдлыгАрдынхувьсгалгэжнийтээрхүлээнзөвшөөрдөгбол 1911 онытухайдсаналхуваагдаж, түүхч, судлаачдын  зарим  ньхөдөлгөөнгэжүздэг. Таальталднь  байна?

-Социализмынүед 1911 оныхувьсгалыгхувьсгалбишҮндэснийэрхчөлөөнийхөдөлгөөнгэжулстөржүүлэннэрлэжбайсан. Тэгэхдээнэгзүйлийганхаарахёстой. МанжЧингүрэнфеодлынгүрэнбайсан. МонголчуудМанжаастусгаарлаадбасфеодалынзасаглалтогтоосонучирэнэүйлявдлыгхөдөлгөөнгэжнэрлэжбайсанюм. Харинихгүрнийэрхшээлээсгарчтусгаарулсболсныхувьдхувьсгалгэжнэрлэхньзөвгэжүздэг.  БитүрүүндхэлсэнАНУтусгаартогтнолоо 1875 ондзарласанбайхадтүүнийгнь 1783 ондхүлээнзөвшөөрсөнболманайулс 1911 ондхувьсгалхийж, түүнийг  нь 1921 оныАрдынхувьсгалаарбаталгаажуулжбүрэнхүлээнзөвшөөрсөннь 1945 онбайдаг. Тэгэхээриймуртхугацаанытэмцлийгмааньголтодорхойлжөгсөнбаримтбичигмаань 1924 оныҮндсэнхуульюм. XX зууныМонголынтүүхэнд 1924 оны, 1940 оны, 1960 оны, 1992 оныгээддөрвөнҮндсэнхуульбайхад  тэрдотроосонцгойачхолбогдолтойнь 1924 оныхуульюм. Аливаатүүхэн  үйлявдалүүсэх, өрнөх, тогтохөөрийншалтгаантайбайдаг. Тэгвэл 1924 оныҮндсэнхуульболМонголУлсынтусгаартогтнолынтөлөөтэмцлийнөрнөлтийнэхлэлбайсанюм. Иймтүүхэнүйлявдлыгүгүйсгэжболохгүй.

-Тухайлбал,  Үндсэнхуулийгбатлахадко­минтернийншахалтбайсан, эсвэлАрдыннамыннөлөөорсонгэжзаримхүний  ярьжхэлжбайгааг  татэгжүзэжбайнауу?

-Ардчилсанхувьс­галаасхойштогтолцоондөөрчлөлторж, социа­лизмаасиргэнийзасаглалдшилжсэн. Иймээс 1992 оныҮндсэнхуулиатомзүйл  хийсэнгэжүзэжбайгааболаливаагтүүхэначхолбогдлынхньталаасхарахбишулстөрийнталаас,  нөгөөтэйгүүрөөрсдийнхөөүйлажиллагаагтовойлгожөнгөрсөнтүүхэнүйлявдлынгавьяагбууруулахгэсэнхандлагабайгааюмбишбиз. Ингэжбодожби  дотроосэтгэлдундуурбайдаг. 1924 оныҮндсэнхуулийнилтгэлийг  ЕрөнхийсайдБ.Цэрэндоржтавьсан. Хуулиаболовсруулахдаахэдхэдэнорныхуульсудалсанбайдаг.  1924 ондгэхэднэлээнолонорныҮндсэнхуульсудлаадтэрдотроос  баримжаалсанзүйл  ньШвейцарьулсынҮндсэнхуулиас  гол  үзэлсанаагнь  авсанболовуу. Учирньямарүзэлсанаатайбайхвэгэдгийгхэлэлцээд, Ерөнхийлөгчийнбишпарламентынзасаглалтайоронболъёгэсэнсаналтүлхүү  дэвшүүлсэн  байдаг. Түүнийүндсэндманайулспарламентынзасаглалтайболсон. 1992 ондүүнийгээдахинбаталгаажуулсан. Гэхдээнэгсонинюмнь  парламентынзасаглалтайбайнагээдпарламентньулсорныбүхийласуудлыгшийдэжбайнагэсэнзүйлбиш. Парламентболхуультогтоохбайгууллага. Тухайнулсыноршинтогтнож, нийгмийнхээхарилцаагзохицуулжбайхёстойхуулийглтогтоожөгөхүүрэгтэй. ГэтэлманайдпарламентынгишүүдбүгдээрээЗасгийнгазрынгишүүнбайхжишээтэй. ЗасгийнгазарньУИХ-ааудирдаадбайнауу, ИххурлаасЗасгийнгазарттавиххяналталга. Харинэнднэгзүйлийгхэлэхэд 1924 оныҮндсэнхуулийгбатлахадкоминтернийнтөлөөлөгчүгхэлсэнбайдагчшууднөлөөбайгаагүй. Танайулс  парламентынзасаглалтайбол  гэж  чшахаагүй. ХаринчсанасныгбодоходАнхдугаариххуралдоролцсон 77 хүн, хөдөөороннутгаасирсэнмалчидчухаласуудлыгшийдвэрлэжҮндсэнхуулиабаталсан. 1992 оныҮндсэнхуулийгбатлахадАрдыниххуралдбараг 400-гаадтөлөөлөлоролцсон. Тэрүеийг 1924 онтойхарьцуулахадгишүүдийн  мэдлэг, боловсрол, үзсэнхарсныгхарьцуулшгүй. Тэгэхээр  үнэхээртүүхэнүйлхэрэг, хүндэлждурсчбайгууштайүйлявдалюм.  Харамсалтайньөнгөрсөнжилээс  Үндсэнхуулийнөдрийгтэмдэглэхийгболиулсан. Сэтгэлүнэхээрдундуурбайна.

-Үндсэнхуульмааньтусгаартогтнолообаталгаажуулсанбаримтбичиг. Нэгёсондооарваннэгдүгээрсарын-26 монголчуудынтусгаартогтнолынбаярбайталтэмдэглэхээбольжтүүхийгарчиж, мартуулжбайгаагюуч  гэмээрюмбэдээ?

-Хатууханхэлчихэдтүүхэнололтооүгүйсгэсэнулстөрийншийдэл. Төр, засагтодорхойхэмжээгээрэргэжхарахёстой  гэжбодожбайна.

-Татүрүүндшинэ, хуучин  дөрвөнҮндсэнхуулиас 1924 оныхуулийнтүүхэнонцлогийгдурьдсан. ЕрньҮндсэнхуулиудхэрхэнуламжлагдажирсэнбайдагвэ?

-Үндсэнхуулиудынуламжлалөмнөхийгөөтодорхойхэмжээгээрөвлөжирсэн. 1940 оныҮндсэнхууль 1924 оныхуулийгөвлөсөн, гэхдээтодорхойхэмжээгээрдэвшилтэтагуулгаоруулсанбайдаг. Яагаад 1924 оныҮндсэнхуулийг 1940 оныхоорсолихболовгэвэл, тэрүедфеодализмаассалсан, ингээдюуныөмнөАрдынзасгийгхэрхэнтогтоохвэгэдэгголасуудалбайсан. ТэрзорилгоорҮндсэнхуульхийгдсэн. 1940 онболохоорнийгмийнхөгжлийнхувьдхөрөнгөтнийбусхөгжлийнзамаарявахзамыгсонгож, эндхаринКоминтернболонЗХУ-ынбольшвекуудыннөлөө  илүүорсон.  Иймучраастодорхойхэмжээгээрөөрчилсөнболовчтөрийнтогтолцоонд 1924 оныхыгагуулсан. ТөрийнэрхбарихдээдбайгууллагаИххурал, түүнээссонгогдсонБагахуралгэсэнзохионбайгуулалтаарявжбайгаад 1949 ондулсын IX иххурлаартомоохонөөрчлөлторуулсан. Сонгуулийгшууднууцсаналхураалтаарявуулахөнөөдрийнбиднийда­гажмөрдөжбайгаатогтолцоондоруулсан. Ю.Цэдэнбалнамындаргаболонгуутааөөрөөилтгэлболовсруулантавьж, сонгуулийншинэсистемдоруулснаар 1951 онданхныУИХ-ынсонгуульявагдсантүүхтэй. Үүнтэйхолбогдуулжбинэгюмбичихсанаатайсуужбайгаа.

-Тэрньюубилээ?

-ЕрөнхийлөгчЦ.Элбэгдоржулстөрийнтоглоомыг  сүрхийсэдэжгаргажирэхюм. Жишээнь, саяТомтөрөөсухаалагтөрлүүхэлэлцүүлэгхийгээдөнгөрлөө. Нэгёсондооөөрийгөөсурталчилсаншоуболлоо. Томтөргэжюугаачхэлээдбайгааюм, ухаалагтөрчгэжюуяриадбайгааюм. Тиймээсцаашидтөрийнтогтолцоояавалзүйтэйвэгэдэгталаарюмбичихгэжбайгаа. Гэхдээбишинэюмзохиохгэжбайгааюмбиш. МанайэхнийхоёрҮндсэнхуулиарМонголынтө­рийнтогтолцоогжин­хэнэмонголдтохирсонтогтолцоогсонгожавсанбайдагюм. Ардчилсанзасаглалыннэгголюмсонголт, тэрньбайжсаяардчилалбайна. Шууд, нууцгэдэгболөрнөдийнзагвар. ӨрнөдийнорнуудадхэрэглэжбайсныгяагаадЮ.Цэдэнбалдаргаоруулжирэвгэвэлтэрүедөрнөдтэйхарилцажбайсанбиш, ЗөвлөлтөөссанааавчлНамынТөвХороонынэгдүгээрдаргаболмогцоо  саналоруулсанбайх. СонирхолтойньманайшинэҮндсэнхуулийнэхбаригчБ.Чимидагсанэнэөөрчлөлтийгньзөв, дорвитойөөрчлөлтболсонгэждүгнэсэнбайдаг.  Тэгэхээр 1924, 1940 оныхуулиудадсонгуулийнсистемнэгдүгээртил, хоёрдугаартшаталсанбайсан. Өөрөөрхэлбэл, арвангэрхуралдаадтэргүүлэгчээсонгоно. Тэрхурлаасмөндараагийнхуралдтөлөөлөгчөөсонгоно. Багийнхурлаасбагийнхурлынтэргүүлэгчээсонгохоосгадна, мөнбагийнхурлындарга, сумынхурлынтөлөөлөгчөөсонгоно. Сумынхурлаасчшаталсантогтолцоогоорсонгуульявагдажбайсан. Энэхамгийнардчилсан, хамгийншударгасонгуульбайсанбайгааюм. Гэтэлодоошууд, нууцаарсонгоногэдэгмааньхэнмөнгөтэй, зальтай, бурууаргахэрэглэсэнньгарчбайнашүүдээ.

-ТэгэхээртаныТомтөрөөсухаалагтөрлүүхэлэлцүүлгээсолжхарсан, одоодэвшүүлэхгэжбайгаасанаачухамюуюмбэ?

-1940 оныхооҮндсэнхуульдахьтөрийнтог­­толцооноосавчжин­хэнэардчиллынзарчимболгож, түүндээсуурилсанбайдлаарөөрчлөлтхийегэж  байгааюм. Үүнтэйхолбогдуулж, нэгзүйлийгхэлэхэд 1990 ондМонголУлсынсүүлчийнИххурлынсонгуулийнхуралдаанаарҮндсэнхуульднэгтомөөрчлөлторуулсан. ТүүндМонголынтөрийнтогтолцоондмашзөвөөрч­­лөлторуулсан. Ерөнхийлөгчийнзасаглалтай, Иххурал, Багахуралтайбайхаартусгасан. Тэрболтогтолцооны  хамгийншилдэгзагварбайсан. СүүлдньУИХяагаадтүүнийгээөөрчилчихсөнньтодорхойгүй. Үнэнийгхэлэхэд 1992 онышинэҮндсэнхуульбол 1990 ондҮндсэн  хуульдоруулсан   нэмэлтээсчанар, агуулгынхувьд  дордчихсон. 1924, 1940 оныҮндсэнхуулийнголсанааболон, 1990 оныҮндсэнхуульдоруулсаннэмэлтийнтухайхуулийн  үндсэнсанаагзагварболгожөөрчлөлтхийхгүйболМонголынтөрөөдлөхгүй. “ТомтөрөөсухаалагтөрлүүбишЗасагладагтөрөөс  хяналттайтөрлүүшилжиххэрэгтэйбайна. Төрийгшатчилан  байгуулах, илээрсонгодогболохынучирүүндоршино. Төрийндээдтөвшнийүйлажиллагаанддороосньсонгосоншатньхяналттавина. Хэрэвдээдшатньүүргээмуубиелүүлжбайнагэжүзвэлсонгосондоодшатньтараажбол­но. Ц.ЭлбэгдоржБирмулсадзочлоходтө­рийнтогтолцоогтанилцуулжбайв. ЭнэулсЕрөнхийлөгчөөманайхшигбүхардтүмэнбишпарламентньсонгодогюмбайна.Энэболхамгийнзөвтогтолцоо. Ерөнхийлөгчөөхуулиарногдуулсанүүргээмуубиелүүлжбайнагэжүзвэлпарламентогцруулахэрх­тэйбайна. БүхардтүмнээссонгосонЕрөнхийлөгчийгяажогцруулахвэ.

-Ингэхэдарван­нэгдүгээрсардтэмдэглэдэгбайсанҮндсэнхуулийнөдрийгболиулаад  баснэгбаярыгбийболгосонньЧингисхаанытөрсөнөдөрбуюуМонголбахархлынөдөр. Энэталаартаюухэлэхвэ?

-ИххаанытөрсөнөдрийгсудлаачН.Нагаан­буумаштодорхойтогтоочихсоншүүдээ, өвлийнэхэнсарыншинийн 1-ндтөржээгээд. Энэнь  Монголынтооллоорхэзээтохиодогвэгэвэл, арванхоёрдугаарсарын 22-ныөдөр. Ягесэхэлдэгтэрөдөрөвөлэхэлжбайна. ТэрөдөрЧингисхаанмэндэлсэнгэдгийгтэрхүнтодорхойсудалгааныүндсэндтогтоочихсон. ЕрөнхийлөгчЦ.Элбэгдор­жийнхувьд  хуучныуламж­лалыгжааханчболтугайөвлүүлэхсанаагаар  иххаанытөрсөнөдрийгтогтоохтухайсэдсэнхэдийчдорньажиллажбайгааалбатуудөөрсдөөюммэдэхгүй, хоёрянзынцагтооныбичиг \төгсбуянтынзурхай, хятадыншарзурхай\ аваадүзтэлтүүндээрньөвлийнэхэнсарыншинийн -1 нь  арваннэгдүгээрсарын 14-ндтаарсанучраасУИХ-доруулаадтогтоолгочихсон. ЕрөнхийлөгчийнзөвлөхР.Болдгэдэгтүшмэлсудлаачдынүгийгэстоожиймшийдвэргаргуулсан. Төралдаатайшийдвэргаргажболохгүй, тиймэрхбайхгүй. Энэшийдвэргарахүеднэгсонирхолтойтохиолдолболсон. ТухайнүедМҮОНРТ-ийнзахирлааражиллажбайсан. Л.Пүрэвдоржидэнэтухайтелевизийнярилцахцагторуулжөгөөчгэсэнхүсэлттавихадзөвшөөрөөгүй. Иргэнийчөлөөтэйярих, хэвлэннийтлэхэрхчөлөөг  мөнхангаваа. Энэтохиолдолтомалбандочихтойгоозэрэгцэнхүнхарамиааргацаадгийнтоджишээ. Манайхантүүхээ, ёсуламжлалаамэдэхгүйбайгаагийннэгилрэлэнэ.

Юмандухаалагхандахчадварбайхгүйөрөөсгөлявдалньюундхүргэжбайнагэвэл  төрийгбуруушийдвэргаргахаднөлөөлөөдбайна.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1402&code=3120


Viewing all 579 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>