Quantcast
Channel: П. Батжаргалын интернет ертөнц
Viewing all 579 articles
Browse latest View live

УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү: ЖҮЖИГ ҮЗДЭГГҮЙ ДЭЭДСҮҮД ЯАЖ АМЬДРАНА ДАА

$
0
0

М.Түвшинхүү: 17 чингэлэг спиртийн хэрэгт холбогдож явлаа

2013 оны 12-р сарын 7
М.Түвшинхүү: 17 чингэлэг спиртийн хэрэгт холбогдож явлаа

Энэ удаагийн зочноор УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүүг урилаа.

СҮМОГИЙН ДЭЛХИЙН АВАРГА, ХАР БҮСНИЙ БОЛЗОЛ ХАНГАСАН ТҮВШИНХҮҮ

-Ярилцлагаа таны хүүхэд насны дурсамжаас эхэлье. Багадаа амьд хөгжмийн хамтлагт бөмбөрчин байсан гэсэн үү?
-Тийм ээ, арван жилд байхдаа юм юм руу үсчдэг хүүхэд байлаа. Манай аав цэргийн хөгжимчин, удирдаач болохоор хаашаа явна манай гэрийнхэн дагаад л явна. Эрдэнэт, Дархан, Улаанхуаранд хүүхэд насаа өнгөрөөсөн. Зүүнбаянд арван жилд байхад дээд ангийн ах нар “Эрдэм” нэртэй хамтлагтай байсан. Түүнийг нь найзуудтайгаа үргэлжлүүлсэн ч манай төгсөлтөөр дууссан. Монголын пионерын ордны алтан медальтай хамтлаг даа.

-Фэйсбүүк хуудастаа нийтэлсэн “Эрдэм” хамтлагийн тань зургийн дор Өвлийн өвгөн шатааж байсан хамтлаг гээд биччихсэн байсан.

-Тавдугаар ангийнхны шинэ жилээр манай хамтлаг тоглосон юм. Тэгсэн хэдэн дүрсгүй хүү өвлийн өвгөнөө угтаж авъя гээд бенгалийн гал асааж байгаад өвгөний үс сахланд хүргэчихсэн. Өнөөх нь авалцаад галан өвгөн болж, орилоод л ороод ирлээ. Би ч сандарсандаа хөгжим дээрээ гишгээд л, хажууд байсан ширээний бүтээлгийг авч гүйж очоод дараад уначихсан. Азаар хүн түлэгдээгүй.

-Одоо амьд хөгжим сонсохоороо хөгжим тогломоор санагдаж, огшино биз?
-Харин ч эсрэгээрээ сонгодог, ардын хөгжимд дуртай болсон. Төрийн их найрлынхантай нэг дээвэр дор ажиллаж байна, тэдний бүх тоглолтыг алгасахгүй үздэг. Рок, алтерьнатив дуу хааяа сонсоно оо, гэхдээ гүнд нь ортол дурлаад байдаггүй.

-Та бас төгөлдөр хуур тоглодог байх аа?

- Гэртээ төгөлдөр хууртай, өдөр бүр л дон дон гээд гонгинуулна. Хөршүүдээсээ санаа зовдог ч дуртай байдгийг нь сүүлд мэдсэн.

-Аав тань цэргийн хүн учир дэглүүлдэг байв уу?
-Би таван хүүтэй айлын том. Олон хүү өсгөх гэж ээж, аав минь чардайна шүү дээ. Айлын том гээд намайг л чангална. Наргиж хэлэхэд би долоо хоногт найм зодуулдаг байлаа. Дүү нар дэггүйтвэл намайг л суран бүсээр ороолгоно. Би эргүүлээд дүү нараа шоглоно. Манайхан их хүмүүжилтэй, нэг дүү БНСУ-д урлагийн чиглэлээр магистрт сурч байгаа, нөгөө нь найрал дууны багш, удирдаач мэргэжилтэй.

-Сүмо болно гэж аавыгаа сандаргаж байсан гэдэг.

-Энэ их сонин түүх. Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүшюзан Д.Батбаяр нар анх сүмод явсан үе шүү дээ. 185 см-ээс дээш өндөртэй хүүхдүүдийг сүмод шалгаруулж авна, Япон явуулна гэсэн зар харсан юм. Барилддаг гэдгийг л мэдэхээс сүмо гэж юу байдгийг ч сайн мэдэхгүй байж аавдаа хэлтэл юун гадаад явах гээд тас загнаад зөвшөөрөөгүй юм. Жүжигчин болно гэдэг байсныг ангийнхан мэддэг болохоор их цаашлуулдаг байлаа. Миний дурсгалын дэвтрийн зөгнөл хэсэгт нэг хүүхэд 2010 он, Монгол улсын гавьяат жүжигчин, гавьяат тамирчин, Сүмогийн дэлхийн аварга, хар бүсний болзлоо хангасан Түвшинхүү гээд биччихсэн байсныг одоо харахаар инээд хүрдэг.

-Багаасаа л жүжигчин болно гэдэг байж. Тэгээд яагаад зорилгоосоо хазайх шахсан юм бэ. Тэр үед сүмод явчихсан бол гэж харамсдаг уу эсвэл жүжигчин болсон нь оносон гэж боддог уу?

-Хүүхдийн гэнэн шохоорхол байхгүй юу даа. 1990-ээд онд Япон гэдэг биднээс их хол байсан учир явуулна гэдэг нь л сонин санагдсан байх. Аав явуулчихдаг л байж гээд хөхөрч байсан удаа бий. Хүнд хааяа дүрсгүй бодол төрдөг дөө. Хэрвээ сүмо байсан бол гээд л өнгөцхөн төсөөлж байснаас миний мөрөөдөл тэр биш, тайз байсан. Хайртай мэргэжилдээ өдий хүртэл үнэнч яваадаа сэтгэл хангалуун байдаг. Нуулгүй хэлэхэд би киноноос илүү тайзандаа хайртай. Сүүлийн үеийн кинонуудад тоглоё ч гэж боддоггүй, сонирхол ч төрдөггүй юм.

ЖҮЖИГЧИД ГЭДЭГ КИНОНЫ ЖИЖИГ ХЭРЭГЛЭЛ

-Нэгэнт л холливудынхан шиг техник технологигүйгээс хойш тэднийг дуурайлгүй, сэтгэлгээний бүтээл хийгээсээ гэж бодох юм.
-Хийе гэхээр ойлгодог нь цөөн, хүмүүст хүрдэггүй байх л даа. Тэгэхээр л өнгө, мөнгөний, нүд хуурсан урлаг болж, хэтэрхий панаалтай болоод байна. Нэг талын бизнес мөн л дөө, гэхдээ л арай өөр талаас нь хардаг хүмүүс байдаг. Тэдний нэг нь би. Хүнд үлдэцгүй, бодуулах юмгүй кино борооны дараах мөөг шиг олон гарч байна.

-Нэг кинонд тоглотол төсөөлснөөс тань тэс өөр болох тохиолдол бий юү?
-Тэгдэг болохоор л би одоогийн кинонд тоглодоггүй. Он гаргаад гаднын кино зурганд явна аа. Үнэнийг хэлэхэд жүжигчид гэдэг киноны жижиг хэрэглэл шүү дээ. Олон кинонд тоглоод л байвал улиг болно биз дээ. Үзэгчид ч гэсэн анзаарч л байгаа биз. Кино үзтэл нэг нөхөр алиалаад л, дараагийнхыг нь үзсэн өнөөх маань аанай л марзаганаад л. Дахиад шинэ кино үзэхэд нөгөө жүжигчин дүрээ арай өөрчлөхийг оролдсон ч үзэгчид урьдынхтай нь хольж солиод л сонин дүр зураг харагдаж байгаа биз дээ.

-Өөрөө кино найруулъя гэж боддог уу?

-Миний ажил биш ээ. Тэнэгдүү явахдаа кино найруулах гэж үзсэн. Мэдэхгүй юмаараа оролдож болохгүй учраас больсон ч одооны кинонуудыг харахаар дайраад орчихмоор санагддаг шүү.

-Таны бодлоор манай киноныхон ямар бүтээл хийвэл дээр вэ?

-Чингис хааны тухай кинонууд хийж байна. Нэг кинонд хэдэн арван жилийн үйл явдлыг багтаах гээд утга авцалдаагүй юм хийх юм. Миний бодлоор түүхийн ганц хэсгийг нь аваад л түүнийгээ баяжуулаад хиймээр байна. Юуны тулд найруулагч, зохиолч гээд бүхэл бүтэн кино баг ажилладаг билээ дээ.

-Одоо ямар кинонд тоглох вэ?

-Өнөөдөр нууцаа дэлгэе л дээ. Гаднын зургаан уран бүтээлд ажиллахдаа Буриадын гавьяат жүжигчин Баярто Ёндонов, Тувагийн Эдуард Ондар, Якутын найруулагч Сергей Батанов гээд л олон сайхан найз нөхөдтэй болсон. Тэднийгээ цуглуулж кино хийх бодолтой, ярьчихсан байгаа. Ойрын зорилтуудын нэг. Гэхдээ би найруулахгүй л дээ.

КИХОТ НОЁНЫ ДҮРИЙГ НАДАД ОНООНО ГЭЖ ГОРЬДСОН

-Та дүр төрхөөсөө болоод ч тэр үү, байнга эсрэг дүрд тоглодог. Жүжигчид дүр голдоггүй гэдэг ч үнэхээр тоглохыг хүссэн дүрүүд байдаг. Таны хүсэж мөрөөдсөн дүрийг өөр хүнд онооход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хөнгөн гуниг, гомдол, цагаан атаархал төрнө. Тэр чинь их сонин. Тухайлбал, би өндөр биерхүү учраас Кихот ноёны дүр надад ирэх байх гэж горьдсон. Миний тоглолтын хэв шинж, маньяар биш байсан учраас надад оногдоогүй л дээ, найруулагч ч тэгж хэлсэн.

-Ганцхан удаа эерэг дүрд тоглож байсан гэж сонссон. Дахиад эерэг дүрд тогломоор санагддаг биз. 10 см намхан байсан ч болоосой гэж боддог уу?
-Ээ мэдэхгүй, тоглуулах юм болов уу даа. Би 193 см өндөр ч. Намхан байсан бол өөр дүр оногдох байсан даа гэж харамсдаггүй. Театрынхаа хамгийн өндөр жүжигчин нь би. Магадгүй над шиг өндөртэй 10 залуу манай театрт байсан бол дүрийн хуваарилалт өөр байхсан. Гэхдээ найруулагчид жүжиг бүрт надад дүр оноодогт баярладаг, өөрийгөө азтайд тооцдог. Уг нь тэр бүр дүр оногдохооргүй байхгүй юу. Өндөр хүн жүжигчдийн ансамбль эвдэнэ шүү дээ, үнэхээр хэрэгтэй үед ганц хоёрхон тоглуулж болох л байсан.

ЭРТ ҮЕД АМЬДАРЧ БАЙСАН БОЛ НЭЛЭЭД ОЛОН ХҮНИЙ ТОЛГОЙГ АВЧИХСАН БАЙГАА

-Та баатар, ноёны дүрд их тоглодог. Хэрвээ XIII зуунд төрсөн бол гэж боддог уу?
-Жүжигчин хүн хувцсаа өмсөхдөө дүрээ өмсөж байх ёстой гэж багш нар захидаг. Түүхэн жүжгийн үеэр ажиглаад байхад манай театрын эрчүүд цаанаасаа л омогшоод, хөмсөг нь атираад, харц нь хүртэл ондоо болдог. Би эрт үед амьдарч байсан бол нэлээд олон хүний толгойг цавччихсан байгаа. Өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа бид хэрэв тэр үед амьдарч байсан бол өөр байхсан. Зусарч, хөгийн нөхдүүд аль хэдийнэ толгой нь тэнд, бие нь энд хэвтэж байхгүй юу гэж манай театрынхан наргиа болгож ярьдаг юм.

-Таныг хараад байхад шулуухан үгтэй, хуурамч зангүй юм шиг ээ. Энэ занд чинь хүмүүс дуртай юу, эсвэл дургүйцэх нь элбэг үү?
-Миний нэг балай зан л даа. Хүн гэдэг магтаалд мансуурдаг амьтан болохоор юу гэж дуртай байх вэ дээ. Магтуулж л байвал баярлаад л, наалдаад л… Зөв магтаж болно л доо, худлаа бялдуучлах, тал засах зан надад байхгүй. Нэлээд хэдэн хампааныг ажиглалаа л даа. Дагаад явахаар Миний сайд аа гэж ирээд л урд нь тодотгол оруулж дарга нарт долигонох юм. Зүгээр Сайд аа гэж болдоггүй л юм байх даа. Миний хамт олон намайг одоо дэндүү сайн мэднэ. Анх театрт ороход бэрхтэй л байлаа. Намайг өлгийдэж авсан ардын жүжигчин П.Цэрэндагва, урлагийн аав гавьяат жүжигчин С.Дамдин намайг дарж, номхтгож, ташуур өгсний хүчинд хамт олон маань намайг мэддэг, ойлгодог болсон.

-Энэ зангаасаа болж буруудаж байсан удаа олон уу?

-Олон удаа тэгсэн. Тэглээ гээд би яах юм бэ, долигонолтой биш. Гэхдээ ойлгодоггүй хүн олон байдаг ч зарим нь эргээд зөвөөр ойлгодог нь баярлууштай. Ойлгохгүй хүн бас байна аа, зөнгөөр нь хаячихдаг.

-Би чинь ямаршуухан хүн юм бэ дээ гэж бодно биз. Энэ тухай ямар үед илүү их эргэцүүлдэг вэ?
-Бодолгүй яах вэ дээ, боддоггүй хүн бол их тэнэг байна биз дээ. Хүн идэвхтэй, идэвхгүй хоёр янз байдаг юм байна. Би идэвхгүй хүний тоонд ордог. Ханачихдаг юм уу, болно биз гээд бодчихдог юм.

ЖҮЖИГ ҮЗДЭГГҮЙ ДЭЭДСҮҮД ЯАЖ АМЬДРАНА ДАА

-“Орших уу эс орших уу” нэвтрүүлгийн тухай бодлоо хуваалцахгүй юу?
-Миний бэлтгэж байгаа дөрвөн хүүхэд IV шатанд орсон. Манай театрын 80 жилийн ойн хүрээнд UBS телевизийн санаачилсан энэ нэвтрүүлэг их зөв зүйтэй. Оролцогчид нь заавал жүжигчин болох албагүй ээ, өөрийгөө сорин, урлагийн мэдрэмжээ шалгаж, нээж байна. Сэтгэл гаргаад холоос ирж байна.Тэд дараа нь театрын үзэгчид болж байгаа учир надад хамаатай, тэднийг дэмжихээс өөр аргагүй. Намайг шалгаад туслаад өгөөч гээд ирэхэд нь мэддэг чаддагаа заадаг. Нэг удаа хоёр хүүхэд ирлээ л дээ. Театрт жүжиг үзэж байсан уу гэсэн үздэггүй гэнэ. Тэгээд юу үздэг юм гэж асуусан чинь хошин шог гэнэ. Жүжиг үзээд ир гээд явуулсан гарч ирээд нэлээд бодол болж сууснаа, За ахаа би одоо алгасахгүй үзнэ ээ гэсэн.

-Театр яагаад үзэгч цөөнтэй байдаг юм бол?
-Нэг удаа машин угаалгын газарт ажилладаг эгч миний машиныг сэтгэл гаргаад их сайхан угаачихаж ээ. Танайх их сайн үйлчилдэг юм байна, баярлалаа гээд халаасанд байсан хоёр урилгаа өгтөл Би жүжиг үздэггүй шүү дээ, үзээд ойлгохгүй ээ гэсэн. Би ч сонин царайлаад буцаагаад халаасалсан. Тэднийг буруутгаж болохгүй ээ. Амьдралынхаа төлөө өдөржин зүтгээд, орой үр хүүхэд рүүгээ яарч байгаа. Харин жүжиг үздэггүй дээдсүүд л яаж амьдрана даа. Урлаг нийгмээсээ нэг алхам түрүүлж алхдаг гэдэг. Бид “Кихот ноён”-ыг яах гэж тоглосон юм бэ. Дээдсүүд ирээд үзчихгүй л юм. Заавал урилга авч, улаан хивсэн дээр алхах гээд байдаг юм уу, мэдэхгүй.

17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ЯВЛАА

-Урлагаас юу ойлгох нь чухал биш, ямар хүн болж төлөвших нь чухал гэдэг. Урлаг таныг хэр их өөрчилсөн бэ?
-Хүмүүжүүлэлгүй яах вэ. Ах нь багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Одоо юуг нь нуух вэ, оюутан байхдаа танхайрч, золтой л аавын хаалга татчихаагүй. Багш нар, талийгаач Л.Лхасүрэн багш намайг Энэ хүүхэд жүжигчин болно оо гэхэд нь омогшсон юм уу, зодоон хийгээд хөөгддөг байсан. Тэгээд буцаад л орчихно. Өдий зэрэгтэй яваа минь урлагийн ач.

-Амьдралыг баллуурдаж болдоггүй уран зураг гэвэл та хэр сайн зураач вэ?
-Миний амьдралыг зургаар дүрсэлбэл их сонин дүр зураг гарна даа. Тэр бүрийг тайлбарлан хэлж чадахгүй ч хүн уйдахааргүй л байх. Үзэгчид миний зургийг харж байна гэж бодвол тэнд үзэн ядах юм их бий, намайг ойлгох юм их бий, хайрлах юм мэр сэр бий, нулимс гаргах юм ч байгаа. Анх театрт орж ирэхэд эгч нар их шалгаана шүү дээ. Нэг удаа амьдралаа тэдэнд ярьтал О.Энхтуул Чи чинь ямар сонин кино шиг амьдрал туулсан юм бэ гээд уйлаад байсан.

-Амьдралаараа кино хийе гэж боддог уу?
-Нэгээхэн хэсгээс нь кино хийе гэвэл сонирхолтой юм гарна аа. Нуугаад яах вэ, 1997 онд дуулиан тариад байсан 17 чингэлэг спиртийн хэрэгт ч холбогдож л явлаа. Тэр үед ааваасаа их эмээж байсан ч Эр хүн нэг алддаг, дахиж битгий алдаарай, томоожих цаг чинь ирсэн гэж ташуур өгөхөд нь босоод ирсэн дээ. Алдвал ч алдаг дээ, миний гал халуун нас, Ахиад би ямар залуу явах биш дээ гэж Р.Эмүжингийн шүлгийг уншаад л бужигнуулж явлаа даа.

-Найз гэж үнэхээр байдаг уу. Найзын тухай бодлоо хуваалцаач.
-Би их олон найзтай, худалч хүнд бараг 1000 гарна. Гэхдээ нөхөд нэртэй ноход ч бий. Амь амьдралын минь түшиг тулгуур болсон бат итгэлтэй найз гарын таван хуруунд багтана. Тэд маань намайг амжилт гаргахад дарж, баярлаж онгироход хажууд байхгүй ч алсаас дэмжиж явдаг. Эр хүн болсон хойно гутарч гунина. Тэр бүрт зориг оруулж, ташуур өгдөг.

Зун би сэтгэл санаагаар их уналаа. Бие гэнэтхэн өвдөөд түргэн дуудаж, хоёр сар эмчийн хяналтад байсан. Золтой л нугдайчихсангүй. 20 кг турсан шүү дээ. Эмнэлэгт нүдээ нээгээд харсан өнөө дотнын найзууд гозойгоод зогсчихсон байсан. Хэдэн найзын маань итгэл сэтгэлийн дэм их дэмжлэг болсон доо. Миний нөхрөө юу гэж боддог нь дотроо л байдаг, аман дээр гараад ирвэл худлаа болно.

Б.Дөлгөөн

http://stat.gogo.mn/news/2012/11/19/unuudur_banner.jpg

http://news.gogo.mn/r/132298



“Pola” салоны захирал С.Эрдэнэчимэг: АМЬДРАЛЫН МИНЬ УТГА УЧИР БОЛ МИНИЙ ХОЁР ОХИН

$
0
0

2013-12-11 13:00:00

-Би хоёр хүргэндээ хэзээ ч буруу өгдөггүй-

“Pola” салоны захирал С.Эрдэнэчимэгтэй уулзаж ярилцлаа. Түүнийг мэргэжлийн сүмогийн Их аварга Д.Дагвадоржийн хадам ээж гэдгийг манай уншигчид сайн мэднэ. “Монгол бүсгүйчүүдийн гоо сайханд анхаарал тавьж буй хүн дээ, би” хэмээн урам зоригтой ажиллаж буй эмэгтэйн яриаг та бүхэнд хүргэе.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би Улаанбаатар хотын уугуул ч бага насаа Төв аймагт өнгөрүүлсэн. Гурван хүүхэдтэй айлын ууган охин. Эдийн засагч мэргэжилтэй ч монгол бүсгүйчүүдийн гоо сайханд анхаараад, мэргэжлээ сольж олон жил болж байна. 1993 оноос хувийн бизнес эрхэлсэн. Бусдын адил ганзагын наймаанаас эхэлж байлаа.

-Та ихэр гэдэг үгэнд дуртай юм шиг санагдлаа. Таны байгуулсан компани “Ихэр сувд” нэртэй бол “Ихэр авто” нэртэй бас нэг компани бий.

-Ихэрсувд бол намайг эмээ болгосон зээ охины маань нэр. Зээ охиныхоо нэрийг компанидаа өгсөн юм. Манай хүүхдүүдийн аав нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Ихэр гэдэг газар төрсөн хүн. Тиймээс компаниа төрсөн газраараа нэрлэсэн юм. Анх “Ихэр” нэртэй компани байгуулснаа “Ихэр авто” болгон өөрчилсөн. Охин маань “Ихэр тана” компани байгуулж, дараа нь “Ихэр сувд” охин компанитай болсон.

-Танай охидуудыг би сайн мэднэ. Дунд сургуульд манай доод ангид сурч байсан. МУИС-ийн сэтгүүлчийн ангид том охинтой чинь хамт сурч төгссөн?

-Манай хорооллын хүүхэд юм байна. Миний хоёр охин 40 дүгээр сургуулийг төгссөн. Охид маань хоёр насны зөрүүтэй, тэрсхэн өссөн. Харахад ихэр хүүхэд шиг ч сайн анзаарвал тийм ч адилхан биш л дээ. Гэхдээ багад нь хүмүүс ихэр үү гэж асуудаг байсан.

-Одоо санахад та охидоо их гоёдог байж. Тэр үед торон зах тэр бүр олддоггүй ховор байсныг хэн хүнгүй мэднэ. Танай охид орос дүрэмт хувцас өмсчихсөн, торон зах зүүсэн нь бусдаас ялгагдаж харагддаг байлаа?

-Охинтой хүн юу эсийг бодохов. Охидоо хүний дор оруулчихгүй юмсан, эрүүл саруул өсгөх ёстой шүү гэж байнга хичээнэ. Би гоёхыг урьтал болгодоггүй байсан. Харин байгаа зүйлээ цэвэр өмсөж, бие даалгахыг илүүд үздэг байлаа. Миний том охин Хосбаяр найман настайдаа бие дааж эхэлсэн. Бид ажил гээд л явчихна. Гэрийнхээ ажлыг амжуулж, эгч нь юм болохоор Тамирааг хооллож ундална. Гэрийнхээ түлхүүрийг хаяхгүй гээд энгэртээ зүүчихсэн л хичээлээсээ ирдэгсэн. Хүний амьдралын утга учир үр хүүхэд байдаг шүү дээ. Амьдралын минь утга учир бол миний хоёр охин.

-Ямар хүргэнтэй болох бол гэж та бодож байв уу?

-Би хоёр охинтой болохоор хүү төрүүлэхсэн гэж боддог байсан. Охинтой бол хүүтэй гэдэг үнэн юм. Надад хоёр сайхан хүргэн заяасан. Том охин есдүгээр ангид орсноос хойш гэрийн утас руу хүүхдүүд залгадаг болсон. Манай гэрийн утсыг аав нь л авах эрхтэй байлаа. Аав нь тэр бүр яриулахгүй. Хичээл тарсан л бол гэртээ ирэх ёстой гээд багаас нь сургачихсан учраас манай хоёр охин даруулгатай өссөн. Тамираа сагс сайн тоглодог болохоор нэг хэсэг дугуйланд явдаг байсан. Охиноо хүргэж өгөөд, тосож авдаг байлаа.

-Монголын сүмочдыг япон бүсгүйчүүдтэй гэр бүл болох нь гэх яриа хэвлэлээр гардаг байлаа. Тэр үед монголчуудын бахархал болсон Дагваа аваргыг монгол бүсгүйг ханиа болгохоор сонгосныг дуулаад монголчууд баярласан. Сонгосон бүсгүй нь хорооллын сайхан охидын нэг Тамираа байсан нь бүр ч сайхан санагдаж билээ.

-Монголын нэрийг дэлхийд таниулсан сайхан хүү миний охинтой гэрлэсэн нь мэдээж надад сайхан байлгүй яахав. Сүй тавьсан өдрөөс л хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад эхэлсэн.

-Дагваа, Тамираа хоёр хэзээнээс үерхэж эхэлсэн бэ. Хүргэн болох гэж буй залуутай та анх хэзээ уулзаж байв?

-Хэзээнээс бие биенээ таньдаг болсон, яаж танилцсан талаар би сайн мэддэггүй юм. Ярианаас нь сонсоод байхад дунд сургуульд байхдаа л бие биеэ мэддэг байсан гэсэн. Хүргэн маань сүмогийн дээд зиндаанд ороогүй байхдаа, 2001 оноос үерхэж эхэлсэн юм билээ. Тэр үед охин маань Германд сурч байсан болохоор би энэ талаар сайн мэддэггүй байж. Долгорсүрэн заан, Пүрэвбадам эгч бид нар бие биеэ таньдаг байсан. Гэхдээ худ ураг барилдана гэж бодоогүй л явсан байх. Германаас амралтаараа ирээд удаагүй байхдаа нэг өдөр Дагваатай хамт орж ирсэн. Түүнийг Монголын ард түмэн бүгд мэддэг, хайрладаг, хүндэлдэг шүү дээ. Би ч мөн адил Долгорсүрэн зааны хүү гээд л дэмждэг байлаа. Охинтой минь үерхэж буйг мэдсэнээс хойш зурагтнаас салахаа байсан. Сүмо байнга үзээд даваасай, ялаасай гээд л илүү дэмжиж эхэлсэн. Дагвааг анх хараад л нүдэнд дулаахан, сайхан хүү байна гэж надад бодогдсон.

-Их аваргын хадам ээж гээд сонирхох хүний тоо нэмэгдсэн байх. Зөвхөн дотоодын төдийгүй гадаадын сэтгүүлчдийн анхаарлыг татаж байсан уу. Хэцүү байсан уу, танд?

-Нэг хэсэг би Японд хүүхдүүдтэйгээ хамт байсан. Сэтгүүлчид намайг сонирхож, анхаарал хандуулаагүй. Харин Монголын сэтгүүлчид үнэн, худал нь мэдэгдэхгүй зүйл асууж, тодруулдаг л юм. Зарим нэгд нь тайлбар хийж байсан. Би аваргын хадам ээж болсон гээд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Хүн нэг л зангаараа байх сайхан шүү дээ. Зах зээлд шилжсэн цагаас л бизнес хийгээд, чадлынхаа хэрээр өөрийгөө болгоод явж байна.

-Хааяа Дагваа аваргатай холбоотой үнэн, худлыг нь мэдэхгүй таагүй мэдээлэл чих дэлсэх юм. Та энэ бүгдэд эмзэглэдэг үү?

-Би ерөөсөө ач холбогдол өгдөггүй. Тэгээд ч хэвлэлд бичээд байгаа шиг үйл явдал болсон эсэхийг би хараагүй. Манай хүргэн өөрийгөө яаж авч явахаа хэнээр ч заалгахгүй, чадвартай хүн гэж би боддог. Манай зарим хэвлэлийнхэн хуруун чинээ зүйлийг уулын чинээ болгохдоо гаршсан байх юм. Хүний амьдралд асуудал байдаг л биз дээ. Хэнд ч байдаг зүйл. Гэтэл түүнийг сүр дуулиан болгоод байдаг. Дагваа эмэгтэй хүнийг цохиж, зодвол юу болох билээ. Хэвлэлд гараад байгаа мэдээлэлд дэгсдүүлсэн зүйл их байх юм. Энэ мэт мэдээлэл хэнд хэрэгтэй юм бол, ойлгохг үй юм.

-Дагваатай та уулзаж ярилцах зав гардаг уу. Ер нь таны үгийг хэр хүлээж авдаг вэ?

-Яг үнэнийг хэлэхэд би хүүхдүүдийнхээ амьдралд оролцдоггүй. Гэрт нь очихоор “Энийгээ ингээч, хүүхдүүдээ ингэ, тэг” гээд хэлчих гээд байдаг зантай хүн, би. Тийм учраас би гэрээр нь очоод байдаггүй. Миний занг мэддэг болохоор хүүхдүүд “Манайд ир, хоно” гээд байдаггүй. Хоёр хүн зохицоод амьдарч байхад дундуур нь ороод элдэв зүйл хэлэх нь буруу гэж боддог. Хүүхдүүдээ эрүүл сайхан өсгөөд, боловсролтой болгосон. Одоо нас биед хүрсэн хүмүүс амьдралаа аваад явах цаг нь болсон. Манай хүргэн зав муутай хүн дээ. Наадам, шинэ жил гэх мэт томоохон баяраар л уулзалдана аа.

-Их аварга маань жаахан түргэн зантай юм шиг байгаа юм. Гэхдээ цайлган, цагаан, хүнд хар муу санадаггүй байх гэж санагддаг юм.

-Би хэзээ ч хоёр хүргэнээ муулахгүй. Ер нь алдаагүй хүн гэж байдаг юм уу. Хүн гэдэг энэ орчлонд ирсэн түр зуурын зочин. Зочлох хугацаандаа алдсан бол засаж, цаашид хичээж амьдрах ёстой гэж боддог. Манай хүргэн цагаан цайлган, өрөвч сэтгэлтэй хүн.

-Цаг нь болоогүй байхад Их аварга зодог тайлсан. Зодог тайлах эсэхийг шийдэх хурал болж байсан өдрүүд аваргын ойр дотнын хүмүүсээс гадна монголчуудад хүнд байсан.

-Тийм ээ, тэр өдрүүд хүнд байсан. Биднээс ялгаатай нь япончууд дэг журамтай хүмүүс. Юу болсныг бүгд мэдэж байсан, хэрхэн шийдэх нь эхнээсээ тодорхой болохоор таагүй байсан ч би эмзэглээгүй. Харин охиндоо ханийгаа ойлгож, сэтгэл санаагаар дэмжиж яваарай гэж хэлсэн.

-Монгол хүний омог бардам зан, эх орноо гэх оргилсон сэтгэл нь зарим үед түүнийг хүнд байдалд оруулаад байх шиг.

-Хүн болгон өөрийн үзэл бодолтой, тухайн цаг үед юу гэж хэлэх, ямар зан ааш гаргах нь хувь хүний хэрэг. Үзэл бодлоо л илэрхийлдэг байх, манай хүргэн. Гэхдээ муу зүйл хийчихье, бусдад гай болъё гэж боддоггүй байх.

-Зодог тайлсан ч Их аваргыг япончууд төдийгүй дэлхий сонирхсон хэвээр л байна. Магадгүй Японы олон сэтгүүл, сайт та, бид хоёрын ярилцлагыг сонирхох байх. Тийм болохоор монголчуудын бахархал болсон Их аварга хүргэнээ магтах уу.

-Манай Дагваад олон сайн чанар бий. Тэр дундаас нэг зүйлийг нь би онцолмоор байна. Юм байвал бусадтай харамгүй хуваалцдаг сайхан чанартай хүн. Монголчууд сайхан сэтгэлтэй, өглөгч хүнийг гарын алга дээшээ гэж ярьдаг даа. Яг л тийм хүн. Хүнээс юмаа харамлана гэдгийг мэддэггүй. Зарим хүн энэ занд нь таагүй ханддаг юм шиг байна лээ. Хүнд сэтгэлээсээ хандаж, тусалж чадна гэдэг хэн хүнд байдаг чанар биш. Ялангуяа одоо цагт. Олон хүнийг баярлуулсан даа.

-Хүргэн тань таныг хэзээ сэтгэлээсээ баярлуулав?

-Монгол эх хүний сайхан чанар байдаг даа. Хэзээ ч үр хүүхдээсээ эд зүйл авъя, надад үнэтэй зүйл өгөөсэй гэж боддоггүй. Хүүхдүүд маань ойлголцоод, хэн хэндээ халамжтай байвал тэр миний аз жаргал. Хоёр сайхан хүүхэдтэй болоод, сэтгэл хангалуун байгааг нь хараад би баярладаг.

-Хүн хүүхдээсээ илүү ач, зээ нартаа хайртай болдог гэдэг. Та тэдэндээ цаг зав гаргаж амждаг уу?

-Эгч нь залуудаа хүүхэд төрүүлсэн болохоор эрт эмээ болдог юм байна. Том охин намайг 42 настай байхад хүүхэд төрүүлсэн. Эмээ гэж дуудуулах эхэндээ эвгүй байснаа нуухгүй. Гадуур дагуулаад явж байхад “Эмээ, эмээ энийг авъя” гэхэд нь би санаа зовдог байж билээ. Одоо өөр болжээ. Чихэр жимс, амттан авч өгөхөөсөө илүү зээ нартайгаа утсаар ярьж урам өгөх дуртай. Урам өгөөд л, магтаад байхаар хүүхэд хөөрөөд, хийж байгаа зүйлээ улам сайн хийхийг хичээдэг.

-Таны худ монголчуудын хайрлан хүндэтгэдэг бөх. Худынхаараа айлчилж, уулзаж ярилцах цаг зав гаргадаг уу?

-Нийгэм өөр болж дээ. Дээхнэ үед бид зав гарвал айл, ах дүү нараараа ороод л хонож өнждөг байсан даа. Одоо бол ажил амьдрал буцалж байгаа болохоор айлаар орж, гарах зав тэр бүр гарахгүй л юм. Цагаан сар, наадам гэх мэт том баяраар л уулзалддаг. Би олон хүн цугласан, үймж шуугисан газар байх дургүй. Зожиг байгаа биз.(инээв)

-Танай хүргэчүүд, охидууд ямар ажил хийж байгаа вэ?

-Том охин, хүргэн хоёр “Ихэр сувд” компаниа хариуцаж байгаа. Ах дүү нартайгаа нийлж байгуулсан компанийнхаа ажлыг удирдах гээд Дагваа завгүй, их ажилтай байдаг. Тамираа маань Санхүү, эдийн засгийн дээд сургуулиа төгсөөд магистраа хамгаалсан. Одоохондоо хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Бага нь сургуульд орсон болохоор зав чөлөө муутай л байна.

-Охидууддаа хэлдэг ээжийн аминчхан захиасыг сонирхож болох уу?

-Охидууддаа олон зүйл хэлээд байдаггүй л дээ. Амьдралдаа сэтгэл хангалуун байж, хичээж, зүтгэж байхыг л сануулдаг. “Хэн надад мөнгө өгөх бол, би ийм зүйл авмаар байна” гээд паразит хорхой мэт амьдарч болохгүй. Эмэгтэй хүн бизнес хийн, өөрийн бодолтой, эдийн засгийн хараат бус байх ёстой гэж боддог. Өөрийн хүчээр олсон мөнгө амттай байдаг. Монголчууд эрт дээр үеэс ураг барилдаж, сүй тавьсны дараа үр хүүхэд төрүүлж, айл гэр болдог журамтай байсан. Энэ журам алдагдаж буйд би харамсдаг. Энэ байдал алдагдсанаас олон гэр бүл салж, хүүхэд өнчирч байна. Паразит хорхой мэт амьдардаг эмэгтэйчүүдэд би дургүй. Эрүүл саруул хүн яагаад бусдын адил ажиллаж, амьдарч болохгүй гэж. Бусдаас мөнгө нэхэж, хүнээр тэжээлгэхийг хүсдэг хүмүүс мэр сэр байх л юм.

-Та монгол бүсгүйчүүдийн гоо сайханд анхаарч ажиллаад найман жил боллоо. Энэ бизнес хийх санааг хэзээ олов. Хаанахын бүтээгдэхүүнээр бүсгүйчүүдээ гоёж байна даа?

-Эгч нь Тамирааг анхны хүүхдээ төрүүлснийх нь дараа Японд хамт байсан. Зээгийнхээ сүү, тараг, живхийг нь бэлдээд өглөө эрт цэцэрлэгт очно. Тэгж явахдаа “Pola” гэдэг гоо сайхны брэндийн дэлгүүрийн үүдээр өнгөрдөг байсан. Эмэгтэй хүн болохоор анзаараад, ямар бүтээгдэхүүн байдаг юм бол гэж боддог байлаа. Жилийн өмнө танилцсан бүсгүйтэй таарсан чинь арьс нь толийгоод их гоё болчихож. Яаж сайхан арьстай болсныг нь асуутал “Pola” гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн. Тэр үеэс хойш “Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэе, монгол бүсгүйчүүдэд боломж олгоё” гэж бодоод ажлаа эхэлсэн. Жаахан үнэтэй ч гайхалтай үр дүн өгдөг гэдгийг мэддэг хүмүүс байнга хэрэглэдэг болсон. Тухайн хүний арьснаас шинжилгээ авч, тохирох бүтээгдэхүүнийг зориулж хийдэг болохоор бусад дэлгүүрээр бус өөрөө борлуулж байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт, амьдралд аз жаргал хүсье.

 

Х.ОЮУНСҮРЭН

http://www.mongolnews.mn/w/48230


НАМНАНГИЙН НАРАНБААТАР НАЙРУУЛАГЧИЙГ ЭНЭ ЦАГ ҮЕ ТӨРҮҮЛСЭН

$
0
0

 “УДЭТ-ын ерөнхий найруулагч, анд нөхөр Н.Наранбаатар маань төрд үнсүүлж, маргааш Төрийн шагнал гардах нь. Анддаа баяр хүргэе” гэж жүжигчин М.Түвшинхүү энэ сарын 9-ний орой “Facebook” хуудсандаа бичжээ.

2013.12.10.09.30. Найруулагч залуугийн гар утас руу залгалаа.

-Байна уу, “Өнөөдөр” сониноос ярьж байна. Наранбаатар найруулагч аа, төрийн эрхэм дээд шагнал хүртсэн танд баяр хүргэе.

-Өөрөө ч мэдээгүй байхад. Ерөөлөөр болог, ямар шагнал гэнэ ээ?

-Догдолсон сэтгэлээ дарах гэж хичээж байгааг тань мэдэрч байна. Зүрх тань одоо ямар хэмнэлээр цохилж байна вэ. “Түг түг түг” гэж байна уу, “Түгт үгт үг” гэх юм уу. Бүтээлээ үзэгчдэд анх хүргэж байх үе, Төрийн шагнал гардах гэж байгаа үеийн зүрхний хэмнэл адил байх юм уу?

-Одоо зүрх минь тун хурдан “Түгтүгтүг” гэж цохилж байна шүү. Үзэгчдэд жүжгээ анх толилуулж байх үеийнхтэй хэмнэл нь ерөнхийдөө адил байна.

-Яг одоо юу хийж байна вэ. Төрийн шагнал хүртэх тухайгаа хэзээ мэдсэн бэ. Тэгээд тэр мэдээг хамгийн түрүүнд хэнд дуулгасан бол?

-Яг одоо бол юутай ч өглөөний цайгаа уух санаатай сууж байна. Ер нь жилийн өмнөөс л шагналд тодорхойлсон гээд олон анкет бөглүүлж, хурлаар хэлэлцүүлж байсан. Гэхдээ чухам яг ямар шагнал гэдгийг нь мэдээгүй. Тэгээд өчигдөр орой 20.00 цагийн үед Болд гэдэг хүн утасдаж “Маргааш 11.30 цагт төрийн ордонд ирээрэй” гэсэн. Бас л ямар шагнал болохыг хэлээгүй. Энэ мэдээг хамгийн түрүүнд эхнэртээ дуулгасан даа.

-Гэхдээ ямартай ч гадарлаж байсан байх, тийм үү. Шагнал дагаад хариуцлага гэдэг. Өчигдөр сайхан мэдээ сонсоод хамгийн эхлээд юу бодов. Ямар нэгэн бүтээлийн санаа сэтгэлд тань зурсхийв үү?

-Ёстой л таны хэлдгээр хариуцлага гэдэг зүйлийн талаар л эхлээд боддог юм байна. Нээрэн өчигдөр энэ мэдээг сонсонгуут нэг санаа сэтгэлд зурсхийсэн шүү. Гэхдээ одоо хэлэхгүй. Цаг нь болохоор эхний ээлжинд “Өнөөдөр”-т нууцаа задалъя.

-Танд дахин баяр хүргээд, хэсэг хугацааны дараа, Төрийн шагналаа хүртсэн найруулагчийн зүрхний цохилтыг “сонсъё”.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, профессор, найруулагч Н.Ганхуягийн онцолсноор манай драмын урлагийн сүүлийн 60 жилийн түүхэнд Төрийн шагналыг алтан тайзнаа дахин авчирсан хүн нь түүний шавь Н.Наранбаатар болжээ. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулан, тайзны бүтээл болгосон Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс”, В.Гюгогийн “Парисын дарь эхийн сүм”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, У.Шекспирийн “Гамлет” жүжгийг төр, түмэн үнэлэн энэхүү эрхэм шагналыг хүртээжээ.

Монголын драмын урлагийн түүхэнд Төрийн шагнал хүртсэн 10 дахь уран бүтээлч Н.Наранбаатарыг театрын алтан тайзнаа хамт олон нь, хаяа нийлүүлэн амьдардаг ҮДБЭЧынхан Төрийн дууллаа эгшиглүүлэн, уухайлан тун чиг нижгэр хүлээн авлаа. Гучин найман насандаа төрдөө “үнсүүлсэн” найруулагч залуу хөөрч, догдолсон сэтгэлээ хүчээр барьж буй нь илт. Үг бүрээ бодож, энэ амжилт хамт олных нь хөдөлмөр, зүтгэлийн үр шим гэдгийг дахин дахин хэлж, үргэлж баярлаж талархаж явдгаа илэрхийлсэн. Өөрийг нь уран бүтээлч хүн болгосон ахмад үеийнхэндээ, алтан тайзандаа, үзэгч түмэндээ мэхийн ёсолсон тэрбээр олон хүнийг нэр цохож талархлаа илэрхийлэн, хэн нэгнийг дурдалгүй өнгөрчих вий гэж тун их хичээж байлаа.

Урлагийн төлөө гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн, нэг хэсэг цалингүй ажиллаж байсан ч хүсэл мөрөөдлөөсөө ухраагүй үе тэнгийн уран бүтээлч залуустаа баярлалаа…Сэтгэлийн үгс ийнхүү хөвөрч, тэр тэсэрч эхэллээ. Гэтэл танхимд догдлон зогссон “Жагаагийн” Урнаа (Г.Уранчимэг) тэсэлгүй хажуугаас нь “Хань ижил…” гэж яаруулснаар Наранбаатар сэхээ авав бололтой “Дэс дараагаа алдчих гээд байна” гээд аав, ээждээ, бурхны оронд байгаа эмээ, өвөөдөө сэтгэлийн үгээ хэлээд нулимс дусаасан. Тэгээд “Хань Гантуяадаа баярлалаа. Таван хүүхдэдээ их баярлалаа. Та нарын минь заяа үргэлж түшдэг шүү” гэж Урнаагийн сэтгэлийг амраав.

“Тэнгэрийн хүү”-гийн гол дүрийг бүтээсэн жүжигчин Г.Эрдэнэбилэг “Шагналын тухай янз бүрийн яриа байдаг. Миний хувьд энэ шагнал эзнээ олсон байна гэж хэлнэ. Энэ бол бидний хувьд маш том гавьяа. Найзынхаа өмнөөс их баярлаж байна. Наранбаатар маань бөхөөр бол ид хав, бяр нь ханасан тийм л бахархмаар үедээ явж байгаа. Энэ хүнээс цаашид их зүйл гарна аа” гэсэн бол багш Н.Ганхуяг нь “Наранбаатар гэдэг найруулагчийг цаг үе нь төрүүлсэн юм шүү. Түүхийн хуудас сөхөхөд 1953 онд Л.Ванган найруулагч “Эмч нар” зохиолоороо болон Хятадын “Буурал бүсгүй” бүтээлээр найруулсан жүжгээрээ Төрийн шагнал хүртсэн юм билээ. Үүнээс яг 60 жилийн дараа драмын урлагийг, найруулагчийн хөдөлмөрийг үнэлэн шавьд минь энэхүү шагналыг олгосонд туйлын их баярлаж байна. М.Ядамсүрэн гуай “Театр бол ард түмний төлөө байдаг юм” гэсэн байдаг. Тэгэхээр манай Наранбаатар ард түмний төлөө жүжиг тавьсан, ард түмний найруулагч шүү” гэлээ.

Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарын хань Л.Гантуяа угаас эгэл, даруухан бүсгүй. Энэ өдөр ч хэдэн хүүхдээрээ хүрээлүүлэн арын эгнээнд даруухан суух тэрбээр “Хань минь ажил үйлсээрээ төрдөө үнэлэгдэж байгаад маш их баярлаж байна. Ханиараа бахархаж, хайртай шүү гэж хэлье” гэснийг гэрийн эзэнд дамжуулъя. Өнөөдрийн гол баатар найруулагч залуутай өглөө болзсон ёсоороо уулзлаа.

-За, Төрийн шагналаа энгэртээ гялалзуулчихлаа. Зүрхний цохилтоо одоо сонсоход хэмнэл нь улам түргэсэж үү, эсвэл бүр тайвширчихаж уу?

-Өглөө “Түгтүгтүг” гэж байсныг бодвол арай тайвширч “түг түг” гэж байна. (Инээв). Төрийн дээд шагнал авахдаа хүн их догдолж, бас их айдаг юм байна. Айна гэдэг нь асар том хариуцлага мэдэрч байгаагийн илэрхийлэл.

-Түрүүн тайзан дээр хэд хэдэн удаа нулимсаа залгиж байгаа харагдсан. Тэр үед яг юу бодов?

-Театрын урлагийг ойлгож, хүлээн авч, бидэнд урам өгдөг үзэгчдэдээ баярлаж байлаа. Би бол орчин цагийн монгол залуучуудын төл өөлөл. Тэгэхээр энэ шагнал залуучуудад өгсөн урам гэж бодож байгаа. Өнөөдөр Төрийн шагнал хүртсэн Нацагаа шинжлэх ухааны салбарт маш том амжилт гаргажээ. Энэ мэтээр салбар бүрт бахархмаар чадварлаг залуу хүн олон байна.

-Ийм зүйл асууж байгаадаа хүлцэл өчье. Түүхэн жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлсэн “Тэнгэрийн хүү” зохиолын хувьд сайн ч, яг театрын бүтээлд тохирохгүй гэсэн яриа байсан. Тэр үед таныг зохиолчтой хамтран бага зэрэг “янзалсан” гэж сонссон. Энэ зохиолоор найруулсан жүжиг Төрийн шагнал авчирлаа. Тэгэхээр “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиол найруулагчаар дамжин амилсан гэж ойлгож болох уу?

-Тийм юм болоогүй шүү дээ. Б.Цогнэмэхийн гаргасан санаа нь маш чухал. Монголчуудын өвөг удам болсон Хүннүгийн төр ямар ухаалаг бодлоготой байсныг харуулсан юм. 2000 гаруй жилийн тэртээд оршин тогтнож байсан тэр гүрэнд Хан улс, персүүд дагаар орчихсон, хаа байсан тэр холын Ромоос өргөл, бэлэг илгээдэг, тийм хүчирхэг байж. Ийм сайхан эх түүхээрээ бахархах ёстойг зохиолоороо илэрхийлсэн юм. Бид ийм л генийн үргэлжлэл учраас улам сайхан болж, хүчирхэгжинэ гэдэгт итгэлтэй байдаг. Би энэ дашрамд дахиад Б.Цогнэмэх болон эл бүтээлд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулсан бүх хүнд баярлалаа гэж хэлье. Үзэгчдийг татаж чадах, эсэхэд найруулагч чухал үүрэгтэй ч театр, дэлгэцийн бүтээл бүхэн хамтын хөдөлмөр байдаг шүү дээ.

-Шагналыг сайн, муу үг дагадаг бичигдээгүй хууль бий. Атаархсан ч бай, ташуурдсан ч бай муу үгийг илүү сонсох хэрэгтэй санагддаг. “Тэнгэрийн хүү”-д Төрийн шагнал хүртээлээ. Тэгвэл “Атга нөж”, “Тамгагүй төр” болон үүнээс өмнөх үеийн сайн бүтээлүүд чухам юу болж таарах вэ гэх хүн цөөнгүй байна.

-Манай театрт үе үеийн сор бүтээл олон бий. Энэ удаагийн шагналыг зөвхөн “Тэнгэрийн хүү”- д өгөөгүй, театрын маань бүх найруулагчийн хөдөлмөрийг үнэлсэн хэрэг гэж бодож байгаа.

-Цаг үе нь баатраа төрүүлдэг гэсэн үг бий. Түрүүн таны багш ч ингэж хэлсэн. Тэгэхээр Төрийн шагналт, найруулагч Наранбаатарыг энэ цаг үе төрүүлэв үү, эсвэл Та бусдаас ялгарч, цойлсон юм уу?

-Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн үг бий шүү дээ. “Би цаг тооны үргэлжлэл, цагаан сүүний ургамал” гэсэн шиг магадгүй би энэ цаг дор төрсөн байх. Уран бүтээлч хүн хөдөлмөрч байх ёстой гэдэг чанарыг би их эрхэмлэдэг. Өвөө маань “Залуу насандаа сайн “зовох” хэрэгтэй. Тэгж байж өтөл насандаа жаргадаг юм. Хэзээ ч битгий залхуурч бай” гэж захисныг үргэлж санаж явдаг.

-Өчигдөр орой сайхан мэдээ сонссон хүүхдүүд тань бөөн баяр болсон нь мэдээж. Хэн нь хамгийн их хөөрч, сүйд болов?

-Хүүхдүүд бүгд л баярласан. Тэр дундаас хамгийн их онгирч, хөөрсөн нь охин шүү.

-Таван сайхан хүүхдийн аав, сайн хань, сайхан гэр бүлийн эзэн, дээрээс нь олонд танигдсан найруулагч Н.Наранбаатар гэдэг хүний амьдралыг хөндлөнгөөс харахад дардан зам харагддаг. Ер нь аз жаргалтай амьдралын жор нь юу байдаг юм бэ. Ийм амьдрал босгоход хэр зэрэг бэрхшээлтэй тулгарч байв?

-Хар өнгө байж гэмээнэ цагаан нь байдаг шиг, зовлон байж жаргал нь байна. Тэгэхээр хөндлөнгөөс харахад дардан мэт харагдавч амьдралд минь олон гүвээ, даваа байсан юм шүү. Хүн зовлонгоо бусдад яриад явна гэж байхгүй. Мэдээж тэр бэрхшээлийг давж туулсны эцэст жаргалыг амсана. Эхнэр бид хоёр жил дараалан гарсан хоёр нялх хүүтэйгээ айлын халаас өрөө хөлслөөд амьдарч байсан үе бий. Тэр үед Ельциний тэтгэлгээр ГИТИС-т найруулагчаар сурах ганц хуваарь ирсэнд би тэнцсэн юм. Бөөн баяр хөөр болоод гэртээ ирлээ. Тэгээд амьдралаа хараад л хуваариас татгалзсан. Таван жилийн дараа эргээд ирэхэд амьдрал минь энэ л хэвэндээ байна шүү дээ гэж бодсон. Одоо эргээд бодоход тэр үед зөв шийдвэр гаргажээ. Дандаа жаргалтай байгаад байвал амьдрал өөрөө ойлгомжгүй болно. Аз жаргалтай амьдралын жор гэдгийг би бөх бат гэр бүлтэй холбоно. Гэр бүлээ бат бөх байлгахад итгэл хамгийн чухал. Үүнээс гадна иргэн, уран бүтээлч хүнийхээ хувьд аз жаргалтай байхын тулд хөдөлмөрч, боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, хамт олонтой байх ёстой.

-Төрийн шагнал авчирсан нэг бүтээл бол “Гамлет”. Жирийн үзэгч миний хувьд Наранбаатар олон зууны турш сонгодог хэлбэрээр тавьсан жүжгийг зоригтой эвдсэн санагдсан. У.Шекспир Гамлетаар нийгмээ төлөөлүүлсэн байдаг. Тэгвэл Та Гамлетаар дамжуулж юу хэлэхийг хүссэн бэ?

-Энэ жүжгийг тавихад надад нэг эмзэглэл байсан. Ойлгоход түвэгтэй, гүн ухааны охийг нь яавал хүмүүст энгийн байдлаар хүргэх вэ гэдэгт анхаарч, эрэл хайгуул хийсний дүнд тийм авангард стилийг сонгосон. Ч.Чимид, Х.Мэргэн гуайн орчуулгыг харьцуулан уншиж, олон талаас нь тунгаагаад Гамлетийг хүн талаас нь гаргахыг зорьсон. Энэ бол хүний түүх. Өнөөгийн манай нийгэм хүн гэдэг капитал руугаа чиглэх ёстой гэсэн санаа. Өөр нэг зүйл гэвэл бид Европ зүгийнхэн биш, тиймээс үзэгчдийнхээ сэтгэл зүйг бодсон. Энэ жүжгийн хөгжмийг бичих үед С.Сансаргэрэлтэх маань аавыгаа алдаад удаагүй байсан. Би түүнд “Чи аав гэдэг эрхэм хүнээ алдсан. Гамлет ч мөн аавыгаа алдсан. Үүнд л тулгуурлан бич. Гэхдээ бид дорно зүгийн хүмүүс гэдгийг анхаараарай” гэсэн.

-Өөр нэг бүтээлийг онцлохгүй байхын аргагүй. Тэр бол “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, манай Ц.Балдорж эрхлэгчийн “Шөнө амталсан нулимс” жүжиг. Эрхлэгч маань зохиол нь тайзны бүтээл болоход ямар санаа оноо хэлж байсан бол?

-Би Балдорж ахыг их хүндэлдэг, ойрхон байсан. Маш алсын хараатай, аливаад үнэнч байж чаддаг, худал юманд дургүй, их нээлттэй уран бүтээлч байлаа. Бас бүтээлч, хөдөлмөрч залуучуудыг хайрлаж чаддаг. Бид яг л үе тэнгийнхэн шиг их энгийн харилцдаг байсан. Тэр хүний “Шөнө амталсан нулимс”, “Хайрын виз” гэсэн хоёр ч зохиолыг би тайзнаа тавьсан. Орчин үеийн боловч сонгодог хэлбэртэй зохиол. Би Балдорж ахад “Та энэ цаг үеийн сонгодог бүтээл гаргажээ. Дүү нь энийг үзэгчдэд хүргэхээр мэрийнэ ээ” гэж хэлсэн юм. Бүтээл маань амжилттай болж, тэр ондоо олон шилдэг шагналыг хамсан даа. Балдорж гуайн өөр нэг гоё зүйл нь хамтрагчид болон найруулагчийн үгийг маш сайн сонсож, тусгаж авдаг. Зохиолыг нь янзлахад дургүй, бүр татгалздаг зохиолч байдаг. Бал ах тиймгүй. Ер нь хамтын уран бүтээлийг бие биенээ сонсож, харилцан ойлголцож байж хийдэг гэдгийг тэр хүн мэддэг байсан юм. Гамлет “Хүн байхгүй ч байгаа мэт амьдардаг. Үйлсээрээ бид мөнхөд амьдрах ёстой” гэж хэлдэг. Балдорж ах маань өнөөдөр байхгүй ч амьдарсаар л байна. Тэр хүний үзэл санаа, ертөнц, хийсэн үйл, замнал нь байна гэдэг бол амьд байгаагаас өөрцгүй юм.


Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

http://www.mongolnews.mn/w/48217


Төрийн дээд шагнал, Төрийн соёрхол хүртсэн Н.Нацагням: Барууны технологийн нууцыг толгойдоо хийж ирсэн

$
0
0

Залуу инженер Н.Нацагням өөрийн бүтээсэн “Синхрон генераторын NaNyam-AX12 цахим автомат өдөөлтийн систем, түүний виртуаль лаборатори” төхөөрөмжөөрөө өнөөдөр Төрийн дээд шагнал, Төрийн соёрхол хүртсэн. Ингээд түүнтэй хэсэг хугацаанд ярилцлаа.

 Natsagnyam


-Төрийн соёрхол хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үнэхээр их баярлаж байна. Би өмнө нь ямар ч одон, медаль авч үзээгүй. Анхных маань энэ болж байна. Ер нь мэдээлэл технологийн бизнест материаллаг өртөг гэж байдаггүй. Гадаадынхан хямд өртөгөөр сонирхолтой, ухаалаг бизнес хийж байгаа нь таалагдсан. Миний хувьд тэр оюуны бизнесийг сураад монголдоо оюунлаг бизнес хийх юмсан гэж 10 жилийн өмнө мөрөөдөөд Англид 9 жил ажилласан. Англи улсад мөрөөдлөө биелүүлэхээр есөн жил ажиллахдаа 100 жил хөгжсөн энэ салбарыг толгойдоо шуудайлж авахаар шамдсан. Хэдийгээр дотор нь ажиллаж байсан ч тухайн бүтээлийг хийсэн хэн нэгнээр заалгахгүй л бол шууд сурна гэж байдаггүй онцлогтой. Миний хийсэн бүтээлийг ч бусад нь сурах, эзэмшихэд хэцүү. Эх орондоо ирээд дөрвөн жил түүнийгээ туршаад, ТЭЦ II-д долоон сар тасралтгүй найдвартай удирдаж байна.

-Гадаадын 7-8 эрдэмтдийн хийдэг ажлыг Монгол хүн ганцаараа хийсэн гэдэгт тань бахархаж байна?

-Энэ ажлыг ганц хүн хийх боломжгүй л дээ. “Хардвер софтвер”-ийг ганцаараа хийсэн ч маш олон судалгааны ажил, механик ажилд 40 гаруй хүнийг цалингүй ажлуулж чадсан. Энэ дөрвөн жилийн хугацаанд надтай хамтран ажилласан хүмүүсийн гайхамшигтай тус дэм байлаа. Манай эрчим хүчний систем, дамжуулах станц, бүх цахилгаан станцууд тэнд байгуу инженер техникийн ажилтнууд надад сайн дураараа тусалсан. Монголын анхны  цахим генераторын удирдлагыг харахын төлөө бүгд надтай гар нийлэн ажилласан. Ямар ч цалингүй ажилласан. Тэр  ч бүү хэл өндөр үнэтэй тоног төхөөрөмжөөр хангасан. Энэ 40 гаруй хүний хөдөлмөрийн үр дүн гарлаа. Бид нарын хийсэн бүтээлийг ирээдүйн 50 жилд ямар ч өөрчлөлтгүй зарж болно. Тэгэхэд энийг дахиж хийхэд ямарч асуудалгүй тул энэ бүтээлийг маш хурдан инженерийн бүх салбарт зарж болно. Ганц эрчим хүч биш, барилга, уул уурхайд ашиглаж болно.

-Цаашид юу бүтээхээр төлөвлөж байна?

-Цаашдаа бүх салбараас захиалга аваад бүх салбарын импортыг орлуулах ажлыг зохион байгуулна. Тэгээд Японд, АНУ-д инженерээр ажиллаж байсан маш олон хүн монголд мэргэжлийн бус ажил хийж байгаа. Энэ хүмүүсийг ажлаар хангаад, шинээр төгсч байгаа оюутнуудад хоёр л “гар” өгнө. Нэг нь “Реал тайм оперэйтинг систем”, нөгөөдөх нь “Пи ай ди контрол систем”. Энэ хоёр байхгүйгээр цахим төхөөрөмж хийж болдоггүй. Энийг монгол нэрээр хийсэн. Монгол хүний оюун ухаан шингэсэн. Энэ барууны технологийн нууц нь бидний толгойд ороод ирлээ. Энийг монгол хүн бүрийн хэрэглэдэг хүрз, жоотуу болгочих юм бол бид юуг ч бүтээн байгуулж чадна.

П.Баатар

-

http://review.time.mn/content/38919.shtml


Нийтлэлч Д.Болдхуяг: Нийгмийн сүлжээгээр хүч нэмсэн Монголын цахим медиа дийлдэшгүй арми

$
0
0

2013-12-10 11:40:19

Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байгаа “Online Media Awards 2013” арга хэмжээний талаар нийтлэлч Д.Болдхуягтай ярилцав.

-Хэдхэн хоногийн дараа болох “Online Media Awards 2013” арга хэмжээ нь онлайн салбараа бүтнээр нь хамарч буйгаар илүү өргөн ач холбогдолтой. Тэрчлэн таниас интернэт гэдэг хязгааргүй орон зайд суурилсан онлайн сэтгүүлзүй тэр дотроо иргэний сэтгүүл зүйгээс нийгэмд хүртээж байгаа үр ашгийн талаар тодотгон асуумаар байна?

-Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөл зүйлийн хэд хэдэн давалгаа үүсч байсан. Чөлөөт хэвлэлийн, FM-үүдийн, телевизүүдийн, сэтгүүлийн, одоо сайтуудын давалгаа болж байна. Интернэтийнх зөвхөн сайт биш нийгмийн сошиал сүлжээтай хамт давалгаалж байна. Сайт олширсон анх байгуулах болон урсгал зардлын хувьд сониноос бага. Мэдээгээ хүргэнэ гэж зовохгүй, юу болсоныг биш юу болж буйг Ховдоос Сүхбаатар, Хонконгоос Африк хүртэл мэдээлэн түгээх чадвартай. Мэдээллийн технологи, Aplle, Galaxy, фэйсбүүк, твиттер, блогоор зэвсэглэсэн хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө олж байна. Хүн бүхэн гарт баригдахгүй ч нүдэнд харагдах өөрсдийн индэртэй, жирийн хүмүүсийн дуу хоолой дэлхий даяар цууриатаж байна. Дэлхий дахины дуулиан шуугиант олон олон үйл явдлын шуурхай мэдээг зөвхөн телевизийн операторууд, сонины сурвалжлагч нар иргэдэд хүргэдэг гэх ойлголт хоцрогдлоо. Солир тэнгэрээс унаж буйг машинаасаа, метронд болсон дэлбэрэлтийг газар дээрээс нь гар утсаараа баримтжуулж тэрийг нь бүх дэлхий үзэж байна. Интернэтээр Арабын орнуудад хувьсгал хийж байна. Өнөөдөр гар утастай, IPad, IPhone, Galaxy-тай, хамгийн гол тэр шугам сувгаараа урсгах түгээх юмтай бүх хүн сурвалжлагч. Цар хүрээ, хурд, оролцоо маши их тэлсэн. Орон зай, цаг хугацааны, арьс үндэстэний, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийн хил хязгаар арилж, эвсэл маш бага болж байна. Гэхдээ сул тал байна. Мэдээллийн их далайгаас өдөрт нэг хүнд 730 гаруй мэдээ, төдий тооны реклам сурталчилгааг хүссэн эс хүссэн ч тархинд нь хаяглан илгээдэг. Асар хурдан, ар араасаа үй зайгүй өрхөх үйл явдлын мэдээг гарчиглах, хальт гүйлгэх, уншмаглах төдийгөөр хандахгүй бол амжихгүй. Зөвхөн түрүүлэх өрсөхөөр уралдсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичлэгийн ур чадвар, онцлог, найруулга нэг их хэрэгсэхдээ байсан. Нэг нь нөгөөгөөсөө ганц минутын мэдээ түгээх яаруу адгуу, сандруу түргэн явдлыг чанарын үзүүлэлт болгож байна. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг алдаа дутагдал, сул тал бол байна.

Сонин, сэтгүүлийнхэн бол өөрийн онцлог, алдар хүнд, үнэнч уншигчидтай сурвалжлагч тоймчдын талбар болж үлдэж байна. Тэдэнд тоо хурд биш чанар, иж бүрэн мэдээлэл, найруулга улам илүү чухал болсон юм биш үү. Дээр нь хүүхэд залуус энэ интернэт гэдэг их далайн дундаас сувд шүүрэхэд учир дутагдал байна. Бүхэл бүтэн хүн алж хүрээ талах хэмжээний буруу зөрүү зүйлийг, аллага, хядлага хүчирхийллийг түгээн сурталчлан дэлгэрүүлсэн, оюуны өмч зохиогчийн эрхэнд хил хязгааргүйгээр халдах явдал түгээмэл байна. Монголд бүтээсэн уран сайхны кинонд youtube оюуны өмчид нь халдах суваг болох жишээтэй. Монголын цахим медиа салбар гэдэг цоо шинэ төрөл зүйл хөгжлийнхөө харьцангуй залуу нялх үе дээрээ байгаа. Гэхдээ жилдээ уртаашаа 20-25 сая орчим долларын рекламны хэрэгцээтэй жижигхэн зах зээлд сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цаашдаа өөрийн давтагдашгүй онцлог, ялгаагаар өрсөлдөж, төрөлжиж, чиглэж эхэллээ. Төрөө хянах, бодит мэдээллийг түгээх, танин мэдүүлэх, зугаацаалах үүргээ ямар нэгэн хэмжээгээр биелүүлж байгаа л гэж боддог. Мэдээллийн технологи, интернэтийн хямд, хүртээмжтэй нөхцөл хараат бус байдалд том өгөгдөл. Сервер нь Америкт, сурвалжлагч нь Японд байж болно. Зардал бага байгаа нь уг нь үнэнийг худалдагдахаас сэргийлэхэд тусална. Фэйсбүүк, твиттер, блог хөтөлж байгаа мянга мянган хүн мэдсэнээ хуваалцаж, танин мэдүүлж нийгэмдээ гэрэл гэгээ нэмэгчид. Олон мянган дагагч бүхий фэйсбүүктэй, твиттертэй хүмүүс үзэл бодлоо өөрийн чөлөөт ертөнц, индрээсээ илэрхийлж байна. Фэйсбүүк хөтөлдөг хүүхдийн эмч хүн асар олон эцэг эхчүүдэд тусалж байна. Тэр эмч чагнуураа барихаараа хүүхдийн эмч, компьютэрийнхээ товчлуурыг дарахдаа нийгмийн эмч. Тийм л гар чийдэн барьсан, гэрэл барьсан хүмүүсийг хөхиүлж, шагнаж алдаршуулах гээд байгаад Мэдээллийн сайтуудын ассоциацийн энэ жилийн “Online Media Awards 2013” арга хэмжээний онцлог байгаа юм.

-Магадгүй ингэж ярихаар эргээд хариуцлага хүлээхгүй нийгмийн сүлжээнд ОНМХ бүдгэрэх шинж тэмдэг гарч байна гэх хүмүүс байна.

Өөр хүний биш өөрийн үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийнхөө хувьд үнэнийг хэлэх, мэдлэгээ хуваалцах, сонгосон төрөө хянах эрх хэн бүхний Үндсэн эрх. Нийгэмдээ өөрийнхөө хувь нэмрийг оруулах, үзэл бодлынхоо чөлөөт индэр байлгах энэ эрх, эрх чөлөө нь цаанаа ямар ажил мэргэжилтэй, юу эрхэлдэг, хэдэн настай, хэдэн кг жинтэй, ямар угсаа гаралтай гэдгээс үл хамаарсан илүү өргөн цар хүрээтэй, утга агуулгатай зүйл.

Чөлөөт өрсөлдөөн баялгийг бүтээдэг. Хүүхдийн эрүүл мэндийн талаар хүүхдийн эмч бичсэн нь илүү бодитой, итгэл үнэмшилтэй. Хөлсөө урсгаж явсан алдартай тамирчин спорт тайлбарлавал илүү мэднэ шүү дээ. Хэн бичиж, хэн ярьж байгаа нь илүү чухал байдаг. Уран зургийн тухай танин мэдэхүйн мэдлэгийг зураач хүн бичээд байвал илүү өгөөжтэй. Спортоор хэрхэн зөв хичээллэх вэ гэдгийг Олимпийн аварга хүн зөвлөвөл бүгд шууд хэрэгжүүлнэ. Өөрийн мэддэггүй зүйлээ өрөөл бусдад дамжуулах нь хэцүү ажил. “Чингис караоке” гэж хүртэл байгааг зургийг нь авч шүүмжилж байгаа твиттерчин их түүх, өв соёлоо гэсэн итгэлээ хамгаалах эрхтэй. Хүмүүс өөр өөр төрлийн ажил төрөлтэй байсныхаа төлөө үзэл бодолгүй, хэлэх үггүй байна гэсэн үг биш. Тийм болохоор нийгмээ танин мэдүүлэх, гэгээрүүлэх, нийгэмдээ хуримтлагдсан бугшсан зүйлүүдийг эмчлэх, өөрчлөхөд хүн бүр өөрийнхөө зүгээс хувь нэмрээ оруулах, магадгүй зүгээр л санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Нэг хүнд ноогдох газар нутаг, эрдэнэс баялаг мал сүргээр дэлхийд тэргүүлэх мөртлөө илүү сайхан амьдрах боломжоо алдаад байгаа нь их олон тархинд гэрэл гэгээ дутсаных, тэр бүхэнд гэрэл тусгагчид нь блог, твиттер, фэйсбүүк хөтлөгчид, мэдээж бас сурвалжлагч нар. Нийгмийн сүлжээгээр хүч нэмсэн Монголын цахим медиа дийлдэшгүй хүчтэй арми болсон байна. Зэвсэг нь нордоггүй, шатдаггүй. Хураагаад авч болдоггүй. Гарт баригдахгүй ч нүдэнд харагддаг. Хийсвэр юм шиг мөртлөө асар их бодитой. Өнгө үнэргүй юм шиг мөртлөө хэнд ч, хэзээ ч алдагдахгүй, ийм том эрх чөлөө бас цаана нь байгаа.

-Онлайн салбарт мэдээллийн сайтуудын тоо нэмэгдэхийн хэрээр холбоодын тоо ч хэд хэд болох янзтай байгаа. Тэгвэл энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа Мэдээллийн сайтуудын ассоциаци энэ салбар дахь хэн бүхэнд нэрээ дэвшүүлэх, өрсөлдөх эрх олгож байгаа юм билээ. Ер нь бол нэг дээвэр дор багтаж байгаа нэг салбарынхан нэгдэхдээ нэгдэж байх нь зөв болов уу. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Төрийн бус байгууллага гишүүддээ үйлчлэхээсээ гадна нийгэмд үйлчилдэг. Мэдээллийн сайтуудын ассоциацийн энэ жилийн “Online Media Awards 2013” –ын онцлог бол зөвхөн сайтууд ч биш твиттерчид, блогчид, фэйсбүүкчдийг, түмэн олондоо үйлчилж байгаа төрийн байгууллагуудыг хүртэл хамран оролцуулж байгаагаараа ямар нэгэн хил хязгааргүй. Хэдэн ч холбоо, клуб, нийгэмлэг байж болно. Бүгд том эрх ашгаа баримтлаад нэгдвэл сайн, нэгдэхгүй байсан ч сайн. Яагаад гэвэл бүх зүйл сайн дурын санал санаачилга, эрх чөлөөнд суурилдаг. Дээр үеийнх шиг төрөөс ганцхан эвлэл, холбоо байгуулдаг цаг ч өнгөрч. Гэхдээ бие биеэ анхааран ажиглан харахаас дутахгүй, бүр илүү нэгдмэл эрх ашиг, аль алинд нь хамаатай үнэт зүйл бий. Фэйсбүүкт л гэхэд монголчуудын маш олон групп байгаа. Фэйсбүүк ганцхан холбоо байна шүү гэж зааварлахгүй л байгаа биз дээ. Аливаа арга хэмжээнд оролцох, оролцохгүй байх нь хувь хүн, сайт, байгууллагын өөрсдийнх л эрх шүү дээ. Хүн авахгүй гэж байхад нь заавал өгөх гэж хөөцөлдөөд л, энгэрт нь гэнэдүүлж медаль зүүгээд уналтай биш, тийм ээ. Хэн ч оролцож, хэн ч оролцохгүй байж болно. Холбоо, клуб, нийгэмлэг хэд байхыг дээрээс шийдэхгүй. Сайн дураараа салж нийлэх, тусдаа эсвэл нэгдсэн байхаа өөрсдөө шийдэх нь л эрх чөлөө. Энэ арга хэмжээний гол онцлог нь хэн ч нэр дэвшиж болно. Хэн ч нэр дэвшихгүй байж бас болно гэсэн үг. Нэр дэвшсэн хүмүүсийг уншигчид нь саналаа өгч сүүлийн шатанд үлдээх нь байна. Уншигчид, ард иргэдийн шалгуур гэдэг бол ардчилсан хамгийн дээд шийдвэр. Тэгээд төрөл номинаци тус бүрт тунаж үлдсэн гурав, гурван нэр дэвшигчийг 19-нд болох арга хэмжээн дээр энэ нийгмийн янз бүрийн ажил, мэргэжил, санаа бодлыг төлөөлсөн, оюунлаг, сэхээтэнлэг хүндэт зочид мессэжээр нүүр нүүрээ хараад, нүд нүдээ ширтэж байгаад шалгаруулна. Цахим медиа бол жирийн иргэдээрээ, ард түмнээрээ хүч нэмсэн үнэхээр дийлдэшгүй, ялагдашгүй хүчирхэг арми болж хувирсан гэдгийг л харах байх. Хэдэн дарга ярьж сууж байгаад биесээ шагнадаг, өргөмжилдөг. Баярын бичиг, талархал, гурвалжин дөрвөлжин торгон даавуун туг мандуулдаг, бадруулдаг явдал тус биш ус болдог болсон. Шагналын эд бараа, элдэв бэлгэдэл дэлгүүр, зах дээр янз янзаараа л байна. Хэн? Яагаад шагнасан бэ? гэдэг чанар нь л илүү чухал.

Ард иргэдийн шүүлтүүрээр өөрсдийнхөө ажил үйлсийг шударгаар үнэлүүлнэ гэдэг сайхан хэрэг л дээ…

Хэн ч үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй л юм бол, мэдээллийн технологи гэдэг чинь тэр эрх, эрх чөлөөгөө илэрхийлэх талбар нь юм. Хүний биеэр бол судас нь. Хамгийн гол нь тэр судсаар ямар цус гүйх юм бэ. Тэр шугам хоолойгоор ямар ус урсгах юм бэ гэдэг бол фэйсбүүк, твиттер, блог эрхэлж байгаа, сайт ажиллуулж байгаа хүмүүсийн менежмэнт, ур чадварын чөлөөт өрсөлдөөн. Цахим медиа талбарт ялгаварлал маш бага, хэнд ч нээлттэй. Хэн ч ороод үзэл бодлоо илэрхийлэх, хэн ч, хэчнээн ч мянган хүнийг лайк хийлгүүлж, дагуулах, хэн ч, хэчнээн ч мянган хүнд амьдралд нь хэрэгтэй, магадгүй хувь заяаг нь өөрчилчихөөр алт шиг үнэ цэнэтэй үг хэллэг, баримт сэлт түгээх боломжтой индэр учраас дугаарын хязгаарлалт үгүй.

 -Шилдэг номинациудын жагсаалтыг харахад яах аргагүй өргөн далайцтай нь харагдаж байна л даа. Тухайлбал, “Оны Шилдэг төрийн байгууллагын сайт” гэсэн номинаци байна. Хүнд сурталгүй, шуурхай төрийн тухай ярихын тулд заавал цахимд суурилсан үйлчилгээний талаар ярих хэрэгтэй болчихсон. Тэр үүднээсээ тун чухал номинаци гэж үзэх гээд байна. Гэхдээ бас нөгөө талд шоу хийх гэлээ, төрийн байгууллагуудтай сүжирлээ гэхчлэн өөнтөглөж харах хэсэг байх болов уу?

-Төр нь түмэндээ үйлчлэх үүрэгтэй. Иргэнд ашигтай зүйл хийж, шуурхай үйлчилсэн бол шоудах тусмаа сайн. Өнөөдөр Монгол Улсын иргэн авсан сэлбэг, хэрэгсэл нь доголдолтой, ажиллахгүй байхад зарсан дэлгүүр компани нь буцааж авахгүй хохирлыг нь барагдуулахгүй байна гэдэг гомдлыг гэрээсээ ШӨХТГ-ын сайт руу нэвтэрч ороод, шууд төрдөө хандаад бичиж болж байна. ШӨХТГ-ын сайт бүртгэж аваад, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, ямар хуультайг тэр дор нь хариу мэдээлж байна. Төр ба олон нийтийг хооронд нь өдөр шөнөгүй холбож чаддаг, цаг, цаас гарздалгүйгээр цахим дэд бүтцээр үйлчилж чадаж байгаа байгууллагуудыг хөхиүлж урамшуулах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” тэр уриалгыг амьдралд бодитой хэрэгжүүлэх боломж нь интернэт, цахим үйлчилгээ. Нэг ч гэсэн иргэний хохирол барагдаж, хоёр ч гэсэн иргэн эрх ашгаа хамгаалж, гурван ч гэсэн иргэн зөв үнэн бодит мэдээлэл авч, дөрвөн ч гэсэн иргэн болзошгүй аюулаас сэргийлж чадаж байгаа бол төрийн тэр байгууллага үүргээ биелүүлж байна гэсэн үг. Хагас жилийн туршид сайтынхаа мэдээ баримтаа огт шинэчлээгүй, дээд шатныхаа дарга, шийдвэр гаргагч нарт харуулдаг үзүүлэн маягаар ажиллаж байгаа байгууллага зөндөө ч байна. Мэдээллийн технологийг ард иргэддээ үйлчлэх гүүр, нүд, чих болгохын оронд сайтан самбар харуулчихаад “Ширээнийхээ бүтээлгийг солиорой, шинэ халаадаа өмсөөрэй, төвөөс төлөөлөгч ирлээ шүү” гэдэг шиг шилний цаанаас мөхөөлдөс долоолгодог нь ч ч байна. Тэднийг бас шүүмжилж байна гэсэн үг.

-“Оны Шилдэг орон нутгийн сайт”-ыг шалгаруулна гэж байна. Энэ бас их чухал номинаци учраас таниас ач холбогдлыг нь тодотгож асуумаар байна?

-Онлайн технологи, мэдээллийн сүлжээ орон зайн хязгаарыг арилгаж байна. Аймгийнхаа төвөөс Тайландын үймээнийг цаг алдалгүй сонирхож болж байна. Бие нь сумандаа ч, хараа нь дэлхийд хүрч байгаа нь бодитой. Нөгөө талаас интернэт гэдэг их далайгаас өөрт хамаагүй дэлхийн хэрэг явдлыг сонжихоос илүү мал ахуй, тариа ногоондоо, хүүхэд шуухаддаа, эрүүл мэнддээ хэрэгтэй зүйлсийг “сувд шүүрэх” мэт олдог хүн ч олон байна. Газрыг товчилж, холыг нүдэн дээр мэлёхийтэл ойртуулдаг золиг бол интернэт. Монголын хүүхэд залуучууд Голланд, Норвеги, Швед, Америк, Японы үе тэнгийнхнээсээ дутахгүй, өрсөлдөж, давж гарч байх тийм боломж бололцоог ашиглаж чадах юм бол интернэт гэдэг далай давалгаалаад л хүлээж байна. Тоогоор олон биш учраас чансаа чадвараараа дэлхий хүн болцгоох боломж их байна. Хүн өөрөө хөдөлмөрлөж бүтээж амьдрах, зээл бол өр биш мөн гэх мэт шал мэдээжийн зүйл ярьсаар 23 жил өнгөрч байгааг өөрчлөх, гэрэл тусгах хүчтэй хэрэгсэл нь интернэт. Асар их мэдээлэл авч байгаа ч амьдралдаа ашигладаг болгох хэв дадал түгэхэд ч цахим медиа гэрэл тусгана гэдэгт итгэдэг.

-Сайтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хуулийн баримт бичиг гарахгүй байна, сонин, телевизтэй адилаар хүлээн зөвшөөрөхгүй байна гэх хандлага манай салбарынхнаас гардаг шүү дээ. Та энэ дээр юу хэлэх вэ?

Би ингэж бодож байгаа шүү дээ. Гурван мянгаас дээш хандалттай портал сайт буюу цахим мэдээллийн хэрэгслийг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо бүртгэчихэж байгаа. Хэн нэгэн нь зөвшөөрөх шаардлагагүй. Зөвшөөрлийг нь уншигчид нь л сайн дураараа өгдөг. Өнөөдөр сайтууд ч, сошиал сүлжээнийхэн ч онцлог, брэнд, хандалт, итгэл үнэмшлээрээ үнэ цэнээ буй болгож, хүмүүсийн оюун санааны төлөө мэдээллийн зах зээл дээр өрсөлдөж байна. Эрх чөлөөгөө хэн нэгнээс зөвшөөрөл авч эдэлдэггүй. Эрх чөлөөг өвлийн өвгөний шуудайнаас гарч ирдэг бэлэг, дарга байгууллагын цохолт гэж бодохгүй байна. Төрдөө данстай, түмэндээ итгэлтэй байгаа нь баталгаа болов уу. Нэг сайтад өдөрт 20 000 уншигч сонгон хандаж, итгэж уншиж товчлуур дарж байгаа нь л зөвшөөрөл. Дэлгүүртэй бараа авч байна шүү дээ. Нэгэнт дэлгүүр нь байгуулагдчихсан, худалдан авагчидтай, итгэл үнэмшилтэй, нэр хүндтэй, хамгийн гол нь хүмүүсийн итгэл байж байхад үүнээс илүү зөвшөөрөл гэдэг зүйл шаардлагагүй байх л гэж бодож байна. Хориглогдоогүй, хориглох боломж ч хомс эрх чөлөөг заавал зөвшөөрч энэ тэр яах юм бэ.

- Анх удаагийн арга хэмжээгээ “Гэрэл тусгая” гэсэн уриан дор зохион байгуулж байгаа юм билээ. Мэдээж дараа дараачийн үр дүнг харж тодорхойлсон уриа болов уу?

-Нийгэмд үзүүлэх ач холбогдол, хүргэх үр дүн, үр өгөөж ач тус нь өндөр, шалгуур, шүүлтүүр процесс үйл ажиллагаа нь ардчилсан, ил тод нээлттэй арга хэмжээ юм байна. Нэг нь нөгөөдөө зүгээр л шилдэг гэх өргөмжлөл гардуулж байгаа зүйл биш. Ард түмэнтэйгээ хамт, дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр “Том төрөөс ухаалаг төр лүү” алхах тэр том гэгээн зорилгыг өөртөө шингээгээд, редакцуудын хүрээнээс хальж гараад, мэддэг зүйл, үзэл бодлоо ард иргэдтэйгээ хуваалцаж, нийгмийнхээ сайн сайхны төлөө гэрэл тусгаж хэн бүхэн оролцох, бас эс оролцох эрх чөлөөтэй ажил. Интернэт бол ухаалаг төрд хүргэх өртөө. “Online Media Awards 2013” гэрэл гэгээ тусгагчдыг л нэрлэнэ. Түмэн олондоо үйлчлэх үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлж байгаа төрийн байгууллагуудыг ч гэсэн үнэлж цэгнэнэ. Нэг нь нөгөөгөө нэр дэвшүүлээрэй. Өөрөө өөрийгөө бас нэр дэвшүүлээрэй. Магадгүй хэн нэгэн эмчийн, эсвэл автын инженерийн зөвлөгөөг интернэтээр мэдэж авч амьдралдаа хэрэглэсэн хүн тэр гэрэл тусгагчаа нэр дэвшүүлээрэй. Зөвлөгөөг нь аваад биеэ эмчилсэн бол, машинаа гамтай сайхан хэрэглэж, эдийн засгийн хэмнэлт гаргаж байгаа юм бол хариуд нь тэр хүмүүсээ нэр дэвшүүлж болно.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Э.Болор

http://www.mongolnews.mn/i/48196


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Ug heleh erh chuluu 182.160.9.148 2013 оны 12 сарын 10 19:58 Хариулах
Mongold irgediin koment deer IP haruuldag n Komunist nuluutei Fashist uildel shuu, Elbegdorj Saihanbileg nar n hudlaa ug heleh erh chuluu geed chimeegui Fashismiig hiij baigaa batalgaa n irgediin komentod IP haruuldag zavaan zuil. Evrop Amerikiin neg ch sonind komentod IP haruuldaggui. Elbegdorj bol shine Hitler mun.
Medeelel 182.160.9.148 2013 оны 12 сарын 10 19:57 Хариулах
Mongold irgediin koment deer IP haruuldag n Komunist nuluutei Fashist uildel shuu, Elbegdorj Saihanbileg nar n hudlaa ug heleh erh chuluu geed chimeegui Fashismiig hiij baigaa batalgaa n irgediin komentod IP haruuldag zavaan zuil. Evrop Amerikiin neg ch sonind komentod IP haruuldaggui. Elbegdorj bol shine Hitler mun.

Л.Наранбаатар: Шинэ хүмүүс, шинэ зорилго тэмүүлэл бүр эсэргүүцэлтэй тулгардаг

$
0
0

 

 

Өнөөдөр 13 цаг 44 минут [Уншсан тоо: 8589]

 “Ярилцъя” бас нэгэн эрч хүчтэй залуу зочны хамт мэндчилж байна. Түүний нэр Л.Наранбаатар. Дархан Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөний тэр­гүүн.  

-Нэг мэдсэн Наранбаатар гэдэг залуу гараад ирсэн байна. Энэ юун залуу вэ, хэн бэ, хаанаас ирсэн бэ гэх мэт анхан шатны олон асуулт таныг тойрч байх шиг байна. Тэгэхээр би ч гэсэн тантай танилцъя.
-Би Шарын голын нүүрсний уурхайн жижигхэн тосгонд төрсөн хүүхэд л дээ. Бага насны амьдрал маань уур­хайчин айлын гэрт өнгөрсөн. Өссөн орчин маань энэ учраас уул уурхайн чиглэлийн мэр­гэжил ч сонгосон байж магад­гүй.

-Аав ээж хоёр тань хоёулаа уул уурхайн улс юм уу?
-Аав ээж хоёр маань ил­гээл­тийн эзэд юм. Илгээлтээр Шарын голд очиж, тэндхийн  уурхайн анхны тоног төхөө­рөмжүүдийг угсарч, экскова­торчнаар нь манай аав на­саараа ажиллаж байгаад тэт­гэвэрт гарсан түүхтэй. Ээж маань ч мөн адил уурхайд ажил­лаж байгаад тэтгэвэрт гарсан.  Би их сургуульд орох  хүртлээ Шарын голдоо амь­дарч байсан. Тэгээд эрдэм өвөрт­лөхөөр Улаанбаатар яв­сан.

-Та айлын том хүүхэд үү?
-Би айлын дунд хүү. Манайх есөн хүүхэдтэй айл. Ээж маань ах дүү хамаатан садан гэх хүнгүй цор ганцаа­раа байсан. Тийм учраас ээж маань олон хүүхэдтэй болж өнөр өтгөн амьдаръя гэж бод­сон юм шиг байгаа юм. Одоо ээж маань бурхан болсон л доо. Аав, ээж хоёр маань хүүх­дүүдээ нэлээн л чардайж байж өсгөсөн. Яг ардчилсан хувьс­гал гарч байх үед амьдрал бол хэцүү л байсан. Би гэрээсээ ганцаараа их сургууль төгссөн. Хүнд хэцүү амьдралтай байсан учраас ямар нэгэн байдлаар хариуцлага над дээр ирж байна л гэж ойлгосон. Ерөөсөө би онц сурах ёстой. Тэгж байж л энэ ах дүү нараа авч явна. Ийм л үзэл бага насанд минь суу­чихсан байсан юм шиг байгаа юм.

-Яагаад ч юм айлын том хүүхэд юм байна даа гэж бодож байлаа.

-Би доороо хоёр дүүтэй. Есөөс зургаа дахь нь гэсэн үг л дээ. Одоо бол долуулаа л байгаа л даа, амьд сэрүүн. Олон ах нартай, ганц эгч­тэй, ганц эмэгтэй дүүтэй, ганц эрэгтэй дүүтэй. Ер нь бол айлын дундахь. Угаасаа тийм хүнд хэцүү амьдралыг туулсан. Тийм учраас би ямар нэгэн байдлаар зөв явах ёстой. Өөрийгөө хичээх ёстой. Өөрөө зөв замаар явж байж л бусад ах дүү, найз нөхдөө манлайлж чадах юм байна гэсэн үзэл баримтлал маань аль бага насанд минь суучихсан.

-Айлд нэг хүүхдээ онцолж тэгдэг дээ. За, чи л нэг ер нь энэ хэдээ авч явна шүү.  Чамд л найдаж байна гэж. Танд эцэг эх тань тэгж хэлдэг байсан уу ?
-Тэгж л ярьдаг байсан л даа. Би хамгийн эрх хүүхэд нь байсан. Аав ээж маань ах дүү нарт маань өгдөггүй чихэр жимс, хоол унд, хувцас хунараа надад л өмсгөдөг байсан. Намайг бага байхад эргэн тойрныхон маань оросын маамуу гэж нэрлэдэг байлаа. Яагаад ч тэгж нэрлэдэг байсан юм. Их цэвэр цэмцгэр хувцасладаг. Хүс­сэн болгоныг минь ер нь биелүүлэх гэнэ. Арай л бусад хүүхдээсээ илүү хандаад байгаа юм шиг санагддаг байсан. Ах эгчид маань алганы боов амтлуулж байхад надад чихрэн боов өгөх жишээ­тэй. Дандаа намайг илүү хайрла­даг байсан. Аав маань уурхай­чин хүн. Амьдралын хатуу хөтүүг үз­сэн. Ер нь бол уурхайчид ямар байдаг билээ. Хааяа бор дарсыг ч хүрт­чих­дэг. Гэхдээ ажлыг бол хийсэн шиг хийдэг. Социализмын  үеийн хүмүү­сийн  хүмүүжил төлөвшил, сахилга зарчим чинь маш хариуц­лагатай байсан юм чинь.

-Тэр сайхан гүдэсхэн ажил­чин анги улс орныхоо нуруу болж явсан. Тийм ээ,  сайхан цагийн хүмүүс. Шуналгүй, үнэнч, цагаан цайлган.
-Гэртээ ирэхгүй цаг наргүй ажил­лана. Найз нөхөдтэйгөө хааяа бор дарсыг ч хүртэнэ. Хоо­рон­доо сайхан найзалж нөхөрлө­дөг. Тийм л байсан. Аав маань олон ч найз нөхөдтэй хүн. Ар талд нь ээж маань энэ хэдэн хүүх­дүүдээ өсгөхийн тулд амьд­ралд их нухлагдсан. Би одоо боддог юм. Ард­чилсан хувьсгал гараад, бүх юм картын бараанд шилжээд л, айлууд өлөн зэлмэн болж хувирсан. Энэ үед ээж маань бидний талханд дугаарлаж зогс­дог. Тэр үед ээж минь худаг дээр ажилладаг байсан юм. Худгийн усны орлого гэдэг чинь 20-30 төгрөгөөр л үнэлэгдэнэ биз дээ. Тийм хэмжээний ажил хүртэл хийж зүтгэсэн. Бүр хивэг хүртэл шигшиж бидэнд бантан хийж өгч байсныг би санадаг юм.

-Хивэг шигшиж талх барьж үзэж л байсан. Бас л хэцүү үе­дээ хэцүү л байсан шүү дээ. Одоо харин бүгд л мартацгааж дээ.
-Хэцүү сонин үе нөмөрч байсан. Уг нь мартах ёсгүй.

-Та илүү их хайрыг нь авсан болохоор илүү их хайрыг өгөх үүрэг хүлээсэн юм байна. Ер нь бол хайр үзэж өссөн хүүхдүүд шал өөр хүн болж өсдөг юм шиг санагддаг.
-Надад ч бас тэгж ажиглагддаг.

-Олон хүүхэдтэй айл хүүхдүү­дээ их ажилсаг болгож хүмүү­жүүлдэг юм шиг ээ. Та ажил хэр хийж сурсан бэ. Эсвэл ганцаа­раа эрхлээд л нөгөөдүүл хий­гээд байх уу?
-(инээв) Ер нь бол ах эгч нар маань хүнд хүчир ажлыг нь хийдэг байсан шүү. Хийе гэсэн ч намайг ойртуулдаггүй, хичээлээ л сайн хий гэж сургах маягтай.

-Шарын голынхон чинь голдуу хашаа байшинд амьдардаг бил үү?
-Тийм. Хашаа байшинд. Би бол хааяа ус, түлээ зөөнө л дөө. Гэхдээ ер нь ихэнх цагаа сурахад зориул­даг байсан. Чи явж хичээлээ хий л гэдэг байсан. Би муу ээжийгээ л их өрөвддөг юм. Намайг яг их сургуулиа төгсөөд, ажилд дөнгөж ороод, амьдралд хөл тавингуут л ээж маань өнгөрсөн л дөө. Ээжийгээ баярлуулж, ачийг нь хариулж чадаагүйдээ харамсдаг.

-Ганцаараа өсөхийн, ганцаа­раа заяахын, ганцаардмал орч­ны тэр амьдрал эрэгтэй хүнийг ха­тууруулдаг бол эмэгтэй хү­нийг асар өөр ертөнц болгодог. Таны ээж үр хүүхдүүдээ бие бие­дээ нөмөртэй, нэмэртэй, түшигтэй яваасай гэж олуулаа заяалгажээ. Бас л гайхалтай чадвар. Ихэнх хүн энэ насны богинохон амьдралдаа өөрөө болж өгвөл жаргаж, туйлж, эр­хэлж, бие амар яваад дуусгахыг боддог бол таны ээж тэс өөр хүн байж. Тийм болохоор та  үнэхээр гоё гэр бүлд өсч, хүмүүжжээ.
-Баярлалаа.

-Уурхай дагасан тосгон гэ­хээр надад их гоё сонсогдож бай­на л даа. Ер нь аглаг хөдөө өс­сөн хүүхэд, үйлдвэр бүтээн бай­гуу­лалтын хажууд өссөн хүүх­дүүд хоёр асар ялгаатай бай­даг. Ялан­гуяа танай Шарын гол бол Mонголын алдар­тай уурхай. Ин­гэ­хэд та хэзээ анх уурхай үзэж байсан бэ. Анх ямар мэдрэмж төрж байсан бол?
-Ухаан орсон үеэсээ л би нэг юмыг их гайхдаг байсан. Энэ уулнууд бүг­дээрээ ийм омбогор, домбогор байхад манай урд талын уул яагаад ийм хавтгай байдаг юм бол гэж. Тэгээд юм л бол тэр урд талын уул руугаа очиж тоглоно. Мэ­дээж тэрүүгээр дүүрэн хог шо­­роотой. Тэгсэн ч тоосон дунд бу­жиг­­налдаад л хүүхдүүдтэй тогло­дог байсан. Тэгж яваад нэг мэдэ­хэд л аяндаа  ухаарсан л даа. Энэ урд талын тэгшхэн уул бол ма­найхны түл­дэг нүүрсийг гаргахын тулд гаргасан шороо нь юм байна гэж. Тэгэж л анх уурхайг мэдэрч байлаа. Манайх чинь уурхайтай ойрхон гэр хорооллын айл. Уурхай дээр асар том эксковатор ажилла­даг. Дуу нь хүнгэнээд л, шанага нь орой болгон түс тас гээд л сонсогд­дог. Тас няс гээд л. Эхлээд би боддог байсан. Манай урд талд тогоо нэрдэг Балдорж гуай гээд буриад өвгөн байдаг байсан юм. Энэ өвгөн орой болгон тогоо нэрж байна даа гэж. Тэгээд нэг удаа амбаар дээрээ гудас дэвсээд унтаж байгаад л энэ нь Балдорж гуайн тогоо шанага биш юм байна, энэ бол эксковаторын дуу чимээ юм байна. Тэртээ алсаас, 5-6 километрийн тэр­тээгээс сонсогддог юм байна шүү дээ гэж ойлгосон юм. Ингэж анх  үндсэн­дээ уул уурхайг хүүхэд насны ойлгол­тоо­роо өөртөө нээж байлаа. Аав маань яг тэр түчигнэж, тачигнадаг уурхайн том эксковаторыг угсар­сан юм байна лээ. Орос руу сур­гуульд сурахаар яваад, алхагч экска­ваторын маши­нист мэргэж­лийг эзэмшиж ирээд, ЭШ-10/70 эксковаторыг угсраад ажилд оруу­лах тэр эхлэлийн үед нь би төрсөн юм  байна лээ. Тэр бол 1979 он.

-Ер нь л уул уурхайн хүн болох байжээ дээ.
-Хувь заяа бол өөрөө намайг чи ийм хүн байх ёстой гэж зааж өгсөн юм шиг байгаа юм.

-Дунд сургуулиа Шарын голдоо төгссөн үү?
-Шарын голдоо.

-Конкурс гэж амьдрал шийддэг том даваа байдаг. Хаана очиж өгөв?
-Конкурсыг бид чинь Дархан суманд ирж өгнө шүү дээ.

-Хэр өгч байв?
-Би 240 хүүхдээс 32-т жагсаж байсан.

-Арван жилээ бол шижиг­нээд л онц төгссөн байх нь.
-Арван жилдээ би ганцаараа онц төгссөн. Манай Шарын голд 172 хүү­хэд төгссөн. Би хүүхэд байхдаа олон нийтийн, ер нь л олон талын ажилд оролцдог тэр­гүү­лэгч  хүүхэд байсан. Өөрийгөө ямар нэгэн юманд сорих дуртай. Бүжиглэж ч үзлээ, дуулж ч үзлээ. Бас болоогүй ээ, рэп энэ тэр бү­жиглэнэ. Манай аав дөрвөн үе дамжсан улсын мэргэн харваач хүн. Багаас л намайг ийш тийшээ явахдаа байнга дагуулж явж олонтой танил­цуулсан. Надад чи үе дамжсан тав дахь улсын мэргэн болох ёстой гэж хэлдэг байсан юм. Тэгээд л би хүүхэд байхдаа сура­хын хажуугаар бас рэп бүжиглэ­хийн хажуугаар үндэсний сурын харваагаар хичээллэж, бас өвөг дээдсийнхээ уламжлалыг цааш нь авч явах ёстой гэж их хичээдэг бай­сан. Өсвөрийн үеийн улсын аварга ч болж байсан.

-Их уйтгартай спорт юм шиг ха­рагддаг. Та тэвчээртэй л хүн юм.
-Гаднаас нь харахад их уйт­гартай юм шиг. Яг хичээллэхээр тийм биш. Хүн өөрөө өөртэйгөө тэм­цэлддэг спорт байхгүй юу. Чи­ний сэтгэл санаа ямар нэгэн байд­лаар тогтворгүй, төвлөрөлгүй бол алддаг. Тийм учраас өөрөө өөрий­гөө бясалгаж, өөрөө өөртэйгөө тэмцэлддэг, өөрийгөө ялдаг тийм спорт. Алдаагаа чи өөрөө хийдэг. Алдаагаа чи өөрөө засах ёстой. Ам­жилтыг ч чи өөрөө хийх ёстой. Хүн өөрийнхөө алдааг ухаарч хар­даг, ойлгох боломжтой болго­дог. Тэсвэр тэвчээртэй болгодог. Тэрнийхээ ард хүнийг хүндэлж чаддаг болдог ийм спорт. Манай аав хэлдэг байсан. За, чи сайн харваач болохын тулд сум сайн зөөж чаддаг байх ёстой гэж. Тэгээд намайг огт нум эвшээл­гэх­гүйгээр 7-9 нас хүртэл сум зөөл­гөсөн. Ерөөсөө нум эвшээлгэдэг­гүй байсан. Тэгтэл нь хорхойг та­таж, хүсэл эрмэл­зэл, тэмүүлэлтэй болгож байгаад оруулж байсан. Би одоо ч гэсэн энэ спортдоо хайртай. Төрийн наадам дээрээ очиж сум тавьдаг.

-За, тэгээд конкурст пижигнээд л орчихлоо. Ер нь л уул уурхайн хуваарь авна л гэж бодож байв уу?
-Бодож байсан. Тэр дундаа уул уурхайн ашиглалтын инженер болно гэж бодож байсан. Яг хуваариа сон­гохоор орох гээд байж байсан чинь ээж маань надад хэлсэн л дээ. Миний хүү, уул уурхайн эдийн засаг, менеж­мент гэж анги шинээр нээгджээ. Хэ­дийгээр ээж нь дээд боловсролтой хүн биш ч гэлээ энэ анги нь инженерийг нь ч хослуулсан, эдийн засгийг нь ч хос­луулсан олон талт үйл ажиллагааг хангасан мэргэжил юм шиг санагдаж байна. Ирээдүйтэй юм биш үү. Зах зээлийн нийгэмд ч шилжиж байна. Миний хүү энэ ангийг авч сурвал яа­сан юм бэ гэж хэлсэн. Тэгээд ээжийн­хээ зөвлөгөө­гөөр ороод авчихсан. Ашиглал­тын инженер маань ч байж л байсан. Яг тэр үед надад шийдвэр гаргахад маш хүнд байсан. Би ашиглалтын инженер болоод аав маань эксковатор барьж байсан бол эксковаторчдыг нь удирддаг хүн болохыг л хүсдэг байсан л даа. Гэхдээ би энэ мэргэжлээ сонгосон нь маш зөв байсан.

-Тэр үед чинь одоогийнх шиг уул уурхай моодонд орж, залуу­чууд бас нэг их сонгодог­гүй бай­сан шиг. Уурхайн хотхонд өс­сөний л нөлөө байж л дээ.
-Тэр үед чинь хүүхдүүд компью­тер, техник менежментийн сур­гууль руу л их орох сонирхол ихтэй байсан. Хуульч, эдийн засагч бо­лох сонирхол ихтэй хүүхдүүд бас их байсан л даа. Минийх бол уул уурхайн эдийн засаг менежмент гээд яг шинэ анги нээгдэж байсан. Ингээд Шинжлэх ухаан техно­ло­гийн их сургуулийн Уул уурхайн ин­же­нерийн сургуульд хөл тавьж бай­лаа. Дөрвөн жил  хичээсээр байгаад л онц төгссөн. Яагаад ч юм ерөөсөө л алдах эрхгүй л юм шиг надад са­нагддаг байсан.

-Хотод ирээд оюутны байранд байсан уу?
-Эхний жилүүдэд хамаатны­даа байсан. Дараа нь оюутны бай­ранд амь­дарсан. Оюутны хотхонд амьдра­хаар хүн өөрөө бие дааж сурдаг юм байна лээ. Хоёрду­гаарт, аав ээжээсээ тасраад ирэ­хээр асар ихээр тэдний­гээ празит­лаж байснаа хүн өөрөө ойлгодог юм байна лээ. Тийм учраас илүү хариуцлага суудаг. Найз нөхөд­тэй­гөө эвтэй сайн явахгүй бол өөрөө буланд шахагдаад өлсгө­лөнд нэрвэг­дэнэ. Ганцаардал болно гэдгийг бол дэндүү сайн мэдэж авна. Тэгэхээр ерөө­сөө нийгмийн амьтан болох ёс­тойгоо гүнзгий ухамсарлана. Аав ээж чинь яаж зовж чамд эрдэм боловс­рол суулгасан юм бэ гэдгийг ухаарах цаг мөч бол тэнд л надад бий болсон. Тэр­нээс гадна энэ өөрийн эзэмшсэн мэр­гэжилдээ эзэн болж чадах юм бол ирээдүйд надад асар их боломж бай­гааг тухайн үед би мэдэрсэн. Яагаад гэхээр тэр үед чинь уул уурхай ид өсөл­тийн үе рүүгээ орох үндсэн суурь нь тавигдаж байсан үе л дээ.

-Сургуулиа төгсөөд хаашаа алхав. Онц төгсчихөөд байж байдаг.
-Би тэгээд бас хажуугаар нь нутаг орноо хөгжүүлнэ гэсэн айхтар дэв­рүүн бодолтой. Тэгээд тэр тусмаа аав, ээж хоёрынхоо бүх насаа зориулж ажилласан тэр уурхайгаас амьдралын гараагаа эхэлнэ гэсэн хатуу бодолтой байдаг байлаа.
-Шарын голын уурхайд уу?
-Тийм. Өөр үйлдвэрийн газар ажил­лах боломж надад байсан. Гэх­дээ би Шарын голын уурхайн тухай бодлоо орхиж чадахгүй байсан.

-Тэр чинь хувьчлагдаад бу­даа болчихсон байсан биз дээ?
-Тэр үед анх хувьчлагдаад удаа­гүй байсан юм. Тэгээд очлоо. Өөрийн­хөө мэргэжлээр ажиллана, эдийн засагч болно гээд л сургуу­лиа онц төгсчихсөн аймаар ам­бийц­тай биеэ тоочихсон амьтан очиж байгаа шүү дээ. Их л мундаг  инженер болчихсон гэж ойлгосон. Эдийн засагч болчихсон гэж ойл­го­сон. Тэгсэн урдаас уучлаа­рай, чи эксковаторын туслах хий гэ­сэн. Тэгээд эксковаторын туслах бол­дог юм байна. Ажиллаад хоёр гурав хоноод байж байсан чинь нэг мастер маань өвдөөд урт хуга­цаанд эмчил­гээнд явчихлаа. Чи ерөөсөө мастерын орон тоон дээр түр ажилла гэсэн. Би бол надад их том боломж гарч ирлээ гэж бодохгүй юу. Мэргэжлийн хувьд өсөж дэвжих. Тэгээд залуу, ажил хийж үзээгүй хүүхэд очоод ерөө­сөө хатуу зарчимч хандана гээд л явчихсан. Тас тас гээд л цагаасаа хоцорсон, тасал­сан, архи уусан инженерүүдийн халах өргөдлийг нь бичүүлээд л, цагийг нь тасалсан бол тасалснаар аваад л жиг­тэйхэн юм болсон. Тэгсэн хоёр сарын дараа нөгөө эмчилгээнд явсан мастер маань буцаад ирэхгүй юу. Тэгээд яасан бэ гэсэн чинь орон тоо байхгүй юм чинь буцаад эксковаторын туслах бол гэсэн. Нөгөө цагийг нь хасч бай­сан улсууд дундаа эксковато­рынхаа туслахаар эргээд очиж байгаа байх­гүй юу. Тэгээд яахав зодуулна, да­рамтлуулна, цахилгаан экскова­то­рын кабель үүрнэ. Өглөө хүй­тэнд наана цаана гүйгээд л зовлон үзэж байгаа юм л даа. Яг тэр үед би яг юу гэж бод­сон гээч энэ амьд­ралын хар борыг чинь тэр экскова­торчин, бульдозер­чин гээд хүмүүс л нугалдаг юм байна. Уурхайн гол ажлыг энэ хүмүүс нугалж, гол эрсд­элийг нь ч нуруундаа үүрч явдаг юм байна шүү дээ гэж ойлгосон. Маш хатуу, хүнд хүчир ажил хийдэг. Тэрийг би ингэж л  ойлгосон. Тэгээд л амьдралыг зөв нүдээр харах юм руугаа эргэж байгаа юм л даа.

-Туслах ажилчнаар хэр удав?

-Нэг их удаагүй. Тэрний дараа би бодсон л доо. Эхнэртэйгээ хамт шийд­вэр гаргах мөч ч ирсэн.

-Өө, бас эхнэртэй болчихсон бай­сан юм уу?
-Тийм. Би чинь ангийнхаа охинтой суусан хүн шүү. Бүр оюутан байхдаа.

-Хэддүгээр курстээ?
-Нэгдүгээр курсээсээ л би хардаг байсан.

-Аль газрын охинтой учрав даа?
-Улаанбаатарынх л даа. Жи­жиг­хэн хөөрхөн охинд сэтгэл алдраад.

-Улаанбаатарын охин хөдөө­ний хүүхдийг тоохгүй зовооно биз дээ?

-Өө, одоо тэгээд л…/Инээв/. Өөрийгөө тийм царай муутай гэж бас бодохгүй байгаа ш дээ.

-Тийм байж бас хөдөө дагаад яваад өгдөг. Та чинь харин эрсдэлээс бол айдаггүй хүн юм биш үү?
-Тэгээд би эхнэрээ хөдөө ирээч ээ гэж дуудсан. Би чинь эхнэрээ бол­гох гэж дөрвөн жил ноцолдож байгаад яг төгсөх жилээ зөвшөө­рүүлж авсан хүн ш дээ, уг нь. Тэгээд төгсөөд тэнд ажилтай болчихсон. Тэгээд эхнэрээ наашаа хүрээд ирээч ээ гээд гуйлаа. Ирээд намайг тэр мастерын ажил хийхийг зөн­дөө харсан л даа. Тэгээд надад эх­нэр маань хэлсэн. Сонголт санал болгож байгаа байхгүй юу. Амьд­ралаа чи сонго. Би чамд үнэхээр хайртай. Намайг чи хайртай ханиа гэж үзэж байгаа бол чи Улаанбаа­тарт очиж боловсролоо дахиж дээшлүүлэх хэ­рэгтэй. Өшөө илүү том карьер чиний өмнө байгаа. Чи тэгэхээр энэ юм­наасаа өөрийгөө чөлөөлж явах ёстой. Чи яахав нутаг усандаа хайртай хүн, чамд тийм том амбийц байгаа гэхдээ энд чиний удаан байх газар биш байна. Өөрийгөө чөлөөтэй нээж хөгжүүлж, илүү амжилт хүсэх юм бол мэргэжлээ дээшлүүлж, Улаанбаатарт ахиж сурах ёстой гэсэн. Хэрэв үгүй гэвэл би чамтай зам нийлэхгүй нь ээ. Баяртай, гээд хаяад явчихсан. Би ч тухайн үед аан тийм үү, тэгвэл та яв яв л гэсэн. Ёстой нээрээ яршиг л байна. Би эндээ ажиллана. Мундаг том уур­хайн дарга, инженер болно л гэж үзэж байгаа юм. Тэгээд сарын дараагаас л яахав дээ эргэж бодоод үзэхгүй юу. Ханийн минь бас хэлж байсан үнэн юм байна. Би энд ингээд байж болох­гүй юм байна. Өшөө өөрийгөө нээх ёс­той. Тэр үед би эргээд мастер бол­чих­сон байсан л даа. Тэгсэн ч Улаан­баатар руу ирсэн.

-Улаанбаатараас ямар ч  дууд­лага байхгүйгээр өөрөө хүрээд ирдэг.
-Хойноос нь очиж байгаа юм чинь.

-Ажил төрлийн хувьд?
-Ажил төрлийн хувьд байхгүй ээ. Юу ч байхгүй. Хов хоосон л юм чинь. Ирээд дахиад оюутны бай­ранд амь­дарч байгаа юм. Манай эхнэр оюутны байранд амьдардаг байсан. Хоёулаа байранд амьдраад. Би магистрантурт сурна гээд, эхнэр маань бааранд зөөгч хийдэг. Би КТМС-ийн сан­хүү­гийн менежментэд сурах гээд. Тэгээд нэг хоёр сар сурсан уу, үгүй юү. Мөнгө ч байхгүй, юу ч байхгүй. Ямар ч бо­ломж байхгүй юм чинь. Тэгээд ер нь жаахан ажил хийж байгаад жилийн дараа ч юм уу, хоёр жилийн дараа сургалтын төлбөрөө хийх чадвартай болоод орж ирсэн дээр юм байна гээд чөлөө авлаа.  Тэгсэн, энэ “Оюутол­гой”-д өрмийн туслах ажилтан авна гээд зарлаж байнаа. Тэгээд очлоо. Өндөр ч цалинтай юм. Тухайн үедээ 350-500 долларын цалинтай болоод авлаа. 2003 он шүү дээ. Тав зургаан ширхэг өр­мийн машинтай. Дандаа миний үеийн шижигнэсэн залуучууд оч­сон. Дандаа инженерүүд. Тэнд тэ­гээд өрмийн туслахаар ажилла­лаа. Долоо, найман сар ажилла­сан. Юун тэр уурхайн эксковатор­чин, бульдо­зерч­ны ажил, тэрнээс илүү хүнд ажил байсан. Тэгээд ялангуяа өвөл өрөм­дөнө гэдэг хэцүү. Миний нүдэн дээр олон ч залуучууд хөл гараа тасласан. Амь насаа алдаж байсан. “Оюутол­гой”-н орд нөөцийг зүгээр сууж байгаад бэлэн юм олчихсон юм шиг л хүмүүс боддог. Яг нүдээрээ харж, тэнд халуун цэг дээр нь ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд бараг дайны талбар дээр байгаа юм шиг тийм аюултай, хүнд хүчир талбар байсан. Тэгсэн ч барууны компаниуд хөдөлмөр хам­гаал­лыг мөрдүүлэхийн тулд асар их хөрөнгө, хүч хаядаг байсан. Хөдөлмөр хамгааллын хувцсаар байнга хангана. Нүдний шилээ зүүгээгүй бол ажлаас нь халдаг ч юм уу. Тийм хатуу зарчим­тай, хүнд хэцүү дэглэмийн дор уул уурхайн хайгуулыг явуулахгүй бол болдоггүй.

-Мэдээж өндөр эрсдэл дааж байж өндөр ашигт хүрдэг биз. Та тэгээд хот руу орж ирнэ гэж ирчихээд ахиад хөдөө яваад өгчээ.

-Өмнөговь явчихсан. Тэгээд би ханьдаа бичиж байлаа. Ханиа, би OTD-247 гэдэг цооногийг өрөмдөж байна гээд л. 247 гэдэг чинь бидний багынхаар би чамд хайртай гэдэг үгийн томъёолол биз дээ. (инээв) Тухайн үед захиа л бичих боломжтой байлаа ш дээ. Гар утсаар яриад байх боломж нь хомс байсан. Би чинь гар утасгүй ч байсан юм. Тэгж гадаа­дынхантай ажиллаж байхдаа өөрийгөө би асар их голсон. Мундаг том сур­гууль төгсчихөөд, хүссэн зорьсон мэр­гэжлээ эзэмшчихээд англиар ч ярьж чадахгүй хүн байж байдаг. Гад­нынхантайгаа дохио зангаагаар л ярь­даг байсан. Тэгээд ажлынхаа зав чөлөөгөөр бие даагаад англи хэл үз­лээ. Кэмбриджийн улаан ном гэж бай­сан юмаа. Өрмийн машин ажиллаад хатуу чулуундаа орохлоор элдэв га­цаа тээггүй нэг хэсэг сайхан өрөмддөг юм. Тэр үед жаахан тайван байдаг. Өрмийн дуу чимээ гэж асар ихтэй. Ганц хоёр цаг ч гэдэг юм уу. Өрмийн машин дотроо кэмбриджийн англи хэлний номыг судалдаг байсан. Уйгагүй нухаж байж зургаан сарын дараа англиар чөлөөтэй ярих хэм­жээнд очсон. Тататунгаа хэл маань татарч эхэлж байгаа юм. Би үнэндээ тэндээ байгаад байвал байгаад л байх байсан гэж боддог юм. Манай өрмийн мастер Марк гээд нэг залуу байсан. Тухайн үед хорин долоо, наймтай л байсан байх. Тэр нэг өдөр өрөмдөж байгаад надаас асуудаг байхгүй юу. Наба чи ямар цалин авдаг юм бэ гэж. Би тэгэхээр нь 500 долларын цалин­тай гээд аймаар бахархалтай хэлсэн. Аан, энэ нэг өдрийн чинь цалин юм уу, долоо хоногийн цалин юм уу гээд ахиад асуусан. Манайд сарын цалин л гэдэг ойлголт байдаг. Би сард  500 дол­ларын цалинтай гэлээ. Тийм үү, гээд сонин царайлаад явчихсан. Одоо энэ тэгээд чиний хувьд хангалттай юу гээд л. Хангалттайгаар барах уу. Би Шарын голын уурхайд ээлжийн мас­тер хийж байхдаа 45 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Энэ дөрөв, таван зуун долларын цалин бол надад тэр авч байсан цалингаас бараг хорь да­хин өндөр цалин байхгүй юу. Энүү­гээр би амьдралаа хангалттай удир­даж байгаа гэсэн. Тэгсэн толгой сэгс­рээд үгүй ээ, Наба чи энэ ажлыг хаях ёс­той юм байна. Чи Монгол Улсын хам­гийн нэр хүндтэй сургуулийг улаан диплом­той төгссөн инженер залуу шүү дээ. Гэтэл би бол ерөөсөө гурав­ду­гаар анги төгссөн боловсролтой. Манай өрмийн мастеруудыг хар. Авст­рали, Канадаас ирсэн найзуу­дыг хар. Биеэрээ дүүрэн шивээс­тэй, ийм л за­луучууд байна. Бо­ловс­ролгүй. Гэхдээ танай энэ Өмнөговьд бид нар дарга байна. Бид нарын цэрэг бол танай их дээд сургуулийг онц дүнтэй төгссөн инженерүүд байна. Үүгээрээ ма­най австралид бахархаж байна гэж на­дад хэлж байсан. Нэг талаараа онги­рох ч юм уу, нөгөө талаараа намайг хат­гаж хурцал­сан юм хэлсэн л дээ. Тэгээд л би маргааш нь хоол хүнс зөө­дөг машинд суугаад л Улаанбаатар явчихсан. Шөнөжингөө бодож хоноод шийдсэн.

-Шууд орхиод уу?
-Орхиод л явчихсан. Тэгээд Улаан­баатарт ирээд бодож байгаа байхгүй юу. Нээрээ би үхсэнээ хийж тэнд байгаад байгаа юм бэ. Өндөр сайн цалин авсан боловч би ээж аавын маань амьдралаа зориулж ганц хүүх­дээ сургасан, энэ мэдлэг боловсролыг ийм юманд зориулах гэж үү. Намайг ийм байгаасай гэж бүх юмаа зориу­лаагүй нь тодорхой шүү дээ. Би ямар нэгэн байдлаар тэмцэх ёстой, эзэмш­сэн мэргэжил боловсро­лоороо ам­жилтад хүрэх ёстой гэсэн эмзэглэл, эр­мэлзэл маань тэр шөнөжингөө намайг унтуулаагүй л дээ. Тэгээд ч эргээд бас ирсэн хариуцлага гэдэг юм байсан. Ээж маань бодогдсон. Ямар амьдралаар амьдарч байж намайг боловсролтой болголоо доо. Ингээд л би маргааш нь л хүнсний машинд суугаад явчихсан. Тэгээд ирээд л ажил хайсан. Монголын алт компани уул уурхайн инженер, эдийн засагч ажилд авна гэж зарласан байна. Яг миний мэргэжлийг бичээд. Тэгээд би яваад очсон. Ингээд 70 мянган төгрөгийн ца­линтай ажилд орж байгаа юм. Гэхдээ надад тэр цалин үнэхээр сонин бай­гаа­гүй. Би тэр компанид ороод эхний өдрөө суугаад л тэр Удирдах зөвлө­лөөр намайг танилцуулж байхад надад аягүй сайн ойлголт өгсөн байхгүй юу. Удирдах зөвлөлийн бүхэл бүтэн арван хэдэн хүмүүс суучихсан надад ойл­гуулж байгаа юм. Энэ компани бол Наранбаатар аа, таван жилийн дараа ийм амжил­танд хүрэх гэж байгаа ком­пани. Ийм ийм төсөл хэрэгжүүлж бай­гаа. Манай компанид хамгийн шилдэг сайн инженерүүд, эдийн засагч нар орж ажиллаж байгаа. Энэний төлөө өөрийгөө зориулахад бэлэн байна уу. Инженерийн хувьд ч мэдлэг боловс­ро­лоо дээшлүүлэх бололцоо шүү гэж. Би бэлэн байна гэсэн. Тэгээд би таван жил ажилла­сан. Тэр таван жил тав хоног ажилласан юм шиг л өнгөрсөн. Нэг мэдсэн чинь би компанийн удир­дах зөвлөлд орчихсон, хорин хэдтэй залуу намайг анх ажилд авч байсан удир­дах зөвлөлийн дунд ороод суу­чих­сан байсан. Компанийн бодлого стратеги яриад, том төслүүдийг хэрэг­жүү­лэх тухай яриад сууж байсан. Гэх­дээ тэр хүртэл явахдаа ерөөсөө албан тушаалын төлөө огтхон ч тэмүү­лээ­гүй. Зөвхөн өөрийн л хариуц­сан ажлаа маш сайн хариуц­ла­гатай хийж явахыг л хичээдэг бай­сан. Тэгээд хамгийн гол нь мэргэ­жилдээ сонирхолтой боло­хоор кайфтай амьдралаар амьдарсан. Яг тэр тавхан жилийн дотор. Ца­гаан суваргын зэс молибдены орд, Нарийн сухайтын нүүрсний төсөл, Элдвийн нүүрсний уурхай, Кокс­жуу­лах үйлдвэ­рийн төсөл, Цемен­тийн үйлдвэрийн төсөл, шохойн чулууны үйлдвэр барих энэ том том ажлуудын суурь тавигдсан. Аягүй тийм бүтээлч хамт олны дунд би орсон. Хоёрдугаарт, сая Чингисийн одон авсан Думаагийн Сод­ном гуай яг тэр компанид эдийн зас­гийн зөвлөх байсан. Намайг үнэхээр чанасан байхгүй юу. Би бас яг залуу на­сандаа өсөж дэвжих үедээ маш мун­даг хүний гараар шүүгдээд орсон­доо бахархалтай, миний амьдралын түүхийн ёстой нэг дурсгалтай сайхан үе гэж боддог юм. Үүгээрээ би бахарх­даг. Өнөөдрийн хувь Наранбаатар өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн тэмүүлэлтэй ийм Наранбаатар болгоход тэр компанийн ажиллаж байсан тэр хүмүүсийн, тэр хамт олны хүсэл тэмүүлэл нь асар их нөлөө үзүүлсэн.

-Таван жил болоод дахиад л эрсдэл хийхээр шийдсэн үү?  
-Дахиад л эрсдэл хийсэн. 2008 оны үед би чинь компанидаа үнэлэг­дээд, бас тодорхой хэм­жээнд салба­рын хувьд хүмүүс на­майг мэргэжилт­ний хувьд сонир­хож эхэлсэн. Олон компаниас янз янзын санал тавьсан. Цалинг чинь тэдээр үржүүлж өгье, байр орон сууцыг чинь ингэж хангана. Ийм машин, унаа тэрэг, хаус зуслан­гийн байр наана цаана гээд өчнөөн амлалт өгсөн. Тэр үед уул уурхай ч өсөлттэй, Монголын эдийн засаг ч өсөлттэй яг сайхан үе байсан л даа. Яг тэр 2006-2008 оны үед. Тэгээд би хэд хэдэн удаа тийм асуудлыг тэвч­чихсэн байхгүй юу. Тэвчээд байж бай­гаад нэг удаа Нямтайшир гуай дээр ороод “Одоо би бие даагаад явах цаг болжээ” гэж хэлсэн. Өөрийнхөө мэд­лэг боловсролд, туршлагад, зорилго­доо найдаж ажиллаад үзье гэж би шийд­сэн. Тодорхой хэмжээний турш­лага ч хуримтлуулсан байсан. Хоёр­дугаарт, Монголын алт ком­па­нид ажиллаж байх үед олон гадаадын кон­салтингуудтай ажилла­даг. Үндсэндээ манайхан техник эдийн засгийн үн­дэслэл судалгаанд олон сая доллар зарцуулж байсан л даа. Тэгээд тэрэн дээр дандаа гадаадынхан ажиллаж байгааг хардаг байлаа. Тухайн үед монгол хүмүүс ч бэлтгэгдээгүй бай­сан. Бид энэ ажлыг чадна. Гэтэл яагаад энэ үнэлгээтэй ажлын урсгал дандаа гадагшаа урсах ёстой юм бэ. Бид яагаад өөрсдөө хийж чадахгүй байгаа юм бэ гэж боддог болсон. Тийм учраас монгол хүн энэ зэрэгцээ очи­хын тулд өшөө өөрийгөө хөгжүүлэх л ёстой байсан. Өшөө юм судлах ёстой юм байна. Тэгээд энэ барууны төв­шинд нь очих ёстой юм байна гэж олж харсан. Удахгүй Монголд уул уурхайн тэсрэлт болно. Яг энэ үед бид барууны инженерүүдтэй эн зэрэгцэхүйц, өр­сөл­дөхүйц инженерүүд болчихсон байх юм бол энэ салбарын хөгжилд томоохон хэмжээний хувь нэмэр оруулж чадах юм байна гэсэн ойлголт маань намайг энэ компа­ниас гаргах, өөрийн бие даасан бизнесээ эрхлэх энэ сэдлийг маань төрүүлсэн. Ингээд явсан чинь дэлхийн эдийн засгийн хям­рал нүүрлэсэн. Тэр үед ерөөсөө яг уул уурхайн компаниу­дын нэг би­чигдээгүй зарчим байдаг юм. Хямрал нүүрлэх юм бол консал­тингийнхаа өрт­гийг хамгийн тү­рүүнд танадаг. Ерөө­­сөө л зах зээл хумигдсан байхгүй юу. Тэгээд би өөрийн бизнесээ хий­гээд ерөөсөө ажил авч чадалгүй бараг жил бол­сон юм. Цалингүй. Өөрөө эрс­дэл хийгээд гарсан учраас эргээд таван жилийн өмнөх На­ран­баа­тар, та­ван жилийн хойдох Наран­баатар хоёр олж авсан ажлын турш­лага нь ялгаа­тай боловч сан­хүүгийн хувьд бие даасан амьдрал зохиохын хувьд яг л нэг төвшиндээ очсон байсан. Тэгээд дахиад гэр хороололд амь­дар­сан л даа. Тэр үед охин маань ч жаа­хан. Би өдөр болгон өөртөө хэлдэг байсан юм. Заавал энийг давж гарах ёстой. Чиний өөрийн сонгосон зам. Хэзээ ч ухарч болохгүй. Хэрвээ хэн нэ­гэн компанид ажилд ороод явах хангалттай сонголт байсан ч гэсэн энийг л сонгох ёстой гэж. Зориглоод шинэ алхам хийтэл ингээд эдийн засгийн хямралын хүнд үетэй тулсан. Жилийн дараа л компа­ни маань нэг төсөл олсон. Тэр төслөө гэхдээ уул уур­хайгаас ч олж чадаагүй. Туушин­гийн Бэст Вестерн зочид буу­дал байна ш дээ. Энэний төсөл бай­сан байхгүй юу. Энэ дээр би тухайн үеийн Туу­шин­гийн захиралд нь ч хэлж байсан юм. Эдийн засгийн хямрал­тай үе тохиож байна. Гэхдээ хямрал цикл­тэй байдаг. Та хөрөнгө оруулалтаа байшин руугаа хий гэж. Дөрөв, таван жилийн дараа  бай­шин чинь босчихсон явна гэж. Тэгээд уул уурхайн бизнес эрхэлнэ гэж явсан боловч арга буюу олдсон тэр ажил нь тийм байсан уч­раас тэгж сонин түүхтэй эхэлж бай­сан. Тэрний дараа алтны нэг шороон ордны төсөл олдсон. Тэрийгээ маш сайн хийсэн. Тэр нь тухайн үеийн эзэнд нь маш их таалагдсан байсан. Том захирлууд чинь хоорондоо сүл­жээ­тэй байдаг учраас энэ их сайн хий­дэг хүүхэд гэж бусдадаа ойлгуулсан болол­той. Ам дамжсан сурталчилгаа эхэлсэн гэсэн үг. Бид ямар нэгэн маркетинг хийгээгүй, зах зээл дээр. Тэгээд амнаас ам дамжсан яриагаар манай төсөл сайн хийгдсэн учраас бид олон том том төслүүдийг хүлээж авч амжилттай сайн гүйцэтгэсэн.

-Ер нь ТЭЗҮ гэдэг юм бидний тээг болж явж ирсэн. Ялангуяа том бүтээн байгуулалтын төс­лүүдийн ч, бусад бүх төвшний төслүүдийн суурь нь ТЭЗҮ бай­даг. Энийг хийдэг үндэсний ком­пани гэж байдаггүй байлаа. Үнэндээ яг энэ юмыг барьж аваад явж байгаа үндэсний анх­ны компанийн захиралтай уулзаж байна. ТЭЗҮ гэхээр л дандаа гаднынхан барьж ав­даг. Гаднынханд л өгдөг. Тэрий­гээ хэмжүүр, үнэлэмж гэж бод­дог. Маш өндөр үнээр нөгөө­дүүл нь хийдэг. Эргээд хариуц­лага ярих боломжгүй, гараад га­раад явчихдаг. Би жишээл­бэл, Ц.Мян­ган­баяртай уулзаад хэл үгийн бай болоод байгаа төслүү­дийг нь судла­хаар бүх ТЭЗҮ-ээ дандаа гад­нынхнаар хийлгэчихсэн байдаг. Жаст нь ч тэгсэн л байсан. Энэ ажлыг гаднынхан л хийнэ гэсэн хатуу ойлголттой байдаг юм билээ. Ордын нөөц тогтоох, цоо­ног өрөмдөх гээд суурь энэ юмнуу­даа өөрсдөө хийдэг бо­лохын давуу талыг ойлгуулах тал дээр та нар жишээ нь юу хийх вэ. Одоо бол компани чинь сал­бар­­таа бас танигдаад ингээд явж байгаа юм байна. Бид үүний тухай нэгдсэн ойлголт­гүй. Зөвхөн гаднынхны чаддаг ажил гэж бараг боддог.
-Манай “Гложекс” компани анх нээг­дэж байхдаа гурван хүнтэй л бай­сан юм. Одоо бол 100 гаруй инженер ажил­лаж байна. Дандаа үндэсний инже­не­рүүд. Дандаа шижигнэсэн залуучууд байгаа. Манай компанийн дундаж наслалт 27 нас дээр очих байх. Гэхдээ бид олсон орлогынхоо дийлэнх хувийг энэ залуучуудын сургалт, тэгээд барууны төвшний өндөр үнэтэй программ хангамжуудыг худалдаж авах, тэрэн дээр ажиллах мэргэ­жилт­нүүдээ бэлтгэхэд зардаг. Энэ инже­не­рүүд бол уул уурхайн үйлдвэрлэл явуулж бай­гаа инженерүүдээс өндөр цалин авах ёстой. Тэгж байж манай ком­пани тогт­вортой ажиллана. Бас энэ хүмүүсийн нийгмийн асуудал нь их чухал байдаг. Байр орон сууц, машин унааны асуу­дал ч хүртэл. Бид нар өөрсдийн ин­же­нерүүдийг ингэж үнэлж байж бид тогт­вор суурьшилтай өндөр бүтээмжтэй  ажиллуулах нөх­цөл нь бүрдэнэ. Энэ чиглэл рүү ма­найх нэлээн их анхаарал хандуулсан. Олсон ор­ло­гуу­даа бүгдийг нь ийшээ чиг­лүүл­сээр байгаад үндсэндээ манай компанийн нэр хүнд, ча­дамж нь босч ирсэн. Үүгээрээ бид юу хийх гээд байгаа вэ гэхээр энэ уул уурхайн салбар бол тэргүүлэх салбар гэж бид ярьдаг. Гэтэл энэ тэргүүлэх салбарыг цааш нь авч явах  гол хүчин зүйл нь юу юм бэ гэхээр хүн байгаа юм. Тэр маань чадварлаг монгол инженер. Тийм учраас бид энэ монгол инжене­рүүдийг хөхиүлэн дэмжих ёстой. Цалин хангамжийн хувьд, цалингийн хувьд ч гэсэн гадаад орны инжене­рүүд­тэй өрсөлдөхүйц хэмжээнд аваачиж байж бид хөгжинө. Тэгж байж бид дэлхийн уул уурхайн хөгжлийн асуудал ярих юм байна гэж ойлгох хэрэгтэй.

-Үнэндээ бидний олон ойл­голт маань эвдэрхий яваад байдаг. Яагаад гэвэл бидэнд өөртөө итгэх итгэл байдаггүй. Бид өөрсдийн эмчдээ итгэ­дэггүй, өөрсдийн багшдаа итгэ­дэг­гүй. Өөрсдийн бодлого тодор­хой­логч нартаа итгэдэг­гүй. Инже­не­рүүддээ итгэдэггүй. Тийм уч­раас бид гаднынхнаар дан­даа төслүүдээ хийлгэдэг, зүгээ хандуулуулдаг. Эргээд тэдний аманд орсон үнийг нь төлөөд, хамаг олно гэж тооцож байсан ашигаасаа өгч байж салдаг. Энэ үндэсний итгэлцлийн ойлгол­туудад зориулж бас компаниуд багагүй ажил хийх гэж оролд­дог юм байна лээ. Энэ тухай танд жишээ нь ямар ойлголтууд явдаг вэ?
-Нэгдүгээрт, хүний итгэлийг олно гэдэг их чухал асуудал байдаг. Хүний итгэлийг олж байж өөртөө итгэх итгэлээ баталгаажуулдаг гэж би ойлгодог. Бид манай монгол инженерүүд муу, дан­даа гаднынхнаар хийлгэдэг гээд байн­гын ярьж байдаг. Гэхдээ бид өөрсдөө сайн байхын тулд өөрөө өөртөө чи юу хийсэн бэ гэдэг асуултыг асуух ёстой. Өөрөөр хэлбэл чамайг тэр хүн сайн гэж хэлэхийн тулд чи ямар учиг шалт­гааныг бий болгосон бэ л гэдэг асуу­дал. Тэгэхээр өөрийгөө засах ёстой. Өөрөө хичээх ёстой. Тэр юм руу тэ­мүү­лэх ёстой байхгүй юу. Тийм тэ­мүү­лэл байхгүй байж надад итгэсэн­гүй, өөр хүнээр үнэтэй хийлгэчихлээ, гадаадынхан мундаг байна гэсэн яриа яриад л явцгааж байдаг. Одоо ч энэ зан маань манайхны дунд байсаар байгаа. Тэгэхээр энэ юмыг өөр өнц­гөөс нь харах цаг нь болсон байна. Бид хүн шиг амьдрахын тулд энэ бу­руу жишгүүдээсээ эхлээд бүр мөсөн салмаар байна.

-Нэг хэсэг манайхан мэргэж­лийг моод дагаж сонгодог бол­чих­сон. Сэтгүүлч их хэрэгтэй юм байна гээд бүгд шуугиад ордог. Хуульч болно гээд л баа­хан шуур­сан. Тусгал нь зах зээл дээр байгаа бөөн илүүд­лүүд байж байна. Эдийн засаг гээд л шуугисан. МУИС-ийн эдийн засаг төгсчихөөд банкны үүдэнд зогсдог, үйлчлүүлэгч угтаж ав­даг хүмүүс болчихсон явж бай­гаа. Тэгсэн хэрнээ  ин­жене­рийг болохоор зүгээр хар ажлын ул­сууд гэж ойлгоод бай­даг. Гэтэл амьдрал дээр ерөө­сөө бодит юм хийж үзүүлдэг, чад­даг, нотолдог улсууд инже­не­рүүд байдаг. Монгол инжене­рүүдийн идеа­лийг сэргээхийн төлөө та бүгд тэмцэж байгаа юм байна. Бид улсынхаа ажлыг өөрсдөө аваад явдаг болно доо гээд монгол инженерийн баг бүрдүүлээд ингээд явж байгаа аж. Тэгэхээр үнэхээр толгой өвтгөсөн яг хэцүү юм нь юу байна вэ. Монголчуудын тэднээс дутуу юм нь юу байна?
-Бид нэг талаараа уул уур­хайн үйлдвэрлэл эрхэлж байгаа, төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүст үйлчилдэг хүмүүс. Консалтинг компанийн хувьд. Нөгөө талаараа хүний нөөцийн хувьд өрсөлдөгч болдог. Тэгэхээр уул уур­хайн зах зээл хэдий чинээ өсөлттэй байна тэдий чинээ инженерүүдийг шин­гээх чадвар нь нэмэгдэж байдаг. Хөдөлмөрийн зах зээл дээр бид нар өрсөлдөгч. Тэр инженерүүдээ барьж тогтооно гэдэг асуудал бол асар их зар­дал. Асар их хүний нөөцийн менеж­ментийн ур чадвар их шаарддаг л даа. Өөрөөр хэлбэл дөнгөж орж ирчихээд хоёр сар ажилладаг ч юм уу, тэгээд өөрий­гөө мундаг инженер болчихлоо гээд үсрээд явж байгаа залуучууд байж байгаа. Яг миний эхний үеийн На­ранбаатар шиг. Тэгэхээр хувь хүний хувьд зөвхөн инженер ч гэлтгүй тухайн мэргэжилтэн ту­хайн мэргэж­лээ эзэмшээд түүгээ­рээ амжилтанд хүрье гэж байгаа бол тухайн үеийн үнэ мөнгийг харахгүйгээр тогтвор суурьшил­тай, өөрийгөө тогтоож, барьж ажил­лах нь чухал байгаа юм. Өөрийн үнэт зүйлтэй байх нь их чухал гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Хэн нэг нь нэг юмыг сайн хийж чаддаг байж магадгүй. Гэхдээ маргааш таны чад­вар чинь нөгөө хүний чадвартай харь­цуу­лахад сул байх магадлал өндөр л байхгүй юу. Яг тухайн цаг мөчдөө тохи­роод танд маш өндөр цалин хангамж амладаг ч юм уу тийм тогт­воргүй байдалд оруулах оролд­лого байнга л хийгдэж байдаг.

-Өөрөө л байнга хөгжиж, бус­даас байнга илүү нь л байхгүй бол ард дандаа чиний амжил­тыг мөрөөдөгчид гэтэж явдаг. Энэ цаг үе бол гарцаагүй илүү чад­вар, илүү нэр хүндэд л мөн­гө төлдөг үе. Тэгэхээр хувь хү­нээс заримдаа хэт ихийг шаар­даж ч байгаа юм шиг.  
-Тийм. Энэ байдлуудаас болоод тэнцвэрээ ололгүй манай залуучууд алдаж байгаа. Ирээдүйгээ буруу тооцож байна. Маш ухаалаг тооцоог хийж сурах хэрэгтэй.

-”Оюутолгой”-той тодорхой хэмжээгээр хувь тавилангаа холбож явсан, бүр өрөмдлөг хийж явсан гэхээр маш гоё санагдлаа. Танд энэ төслийн эргэн тойронд өрнөсөн түүх яаж харагддаг вэ. Улс төр рүү “Оюутолгой” гэдэг сэдэв барьж орж ирсэн хүмүүсийн яриад байгаа зүйлүүд жишээ нь яаж буудаг вэ?
-Ер нь бол дэлхийд нөөцөөрөө нэгд тооцогдох орд. Бидэнд ийм хэмжээ­ний ордыг хөгжүүлэх инженерийн туршлага дутмаг, улс төрийн турш­лага бол ерөөсөө байгаагүй. Өнөөдөр эргэж харахад энэ орд дээр ямар нэгэн хувь эзэмших гээд, ямар нэгэн ард түмний өмчийг яриад орсон энэ оролдлого нь өөрөө асар том алдаа байжээ гэж санагддаг юм. Нөгөө талаасаа хэт их, бүр хэтэр­хий их, дэн­дүү хэмжээнээсээ хэтэр­сэн ард­чиллын сөрөг үр дагаврууд энэ төсөл дээр их тод илэрсэн. Энэ юмныхаа өртгийг бид өнөөдөр төлж байгаа юм. Тухайн үед “Оюутолгой” дээр  эзэм­шигч нь хэн байх нь хамаагүй. Зөвхөн та нар манай улсын хууль дүрмийн хүрээнд л амьдар. Хөгжүүл гээд орхи­чихсон бол тэр хөрөнгө оруу­лалтын эрсдэл, зээл авах наана цаана бүх юмыг хөрөнгө оруулагч нарын нуруун дээр нь л үүрүүлэх байсан байхгүй юу. Гэтэл популист нөхдүүд гарч ирээд энэ ордыг гадаадынхан цөл­мөөд аваад явчих гэж байгаа юм шиг, ерөөсөө бидний олчихсон байсан юмыг нэг гаднын нөхөр аваад явчих гэж байгаа юм шиг ийм ойлголтыг нийгэмд бий болгосон. Улс орноо алд­чихаж байгаа юм шиг тийм айдсаар нийгмийн сэтгэл зүйг тэр чигт нь угаа­сан. Тэрүүгээр нь  дам­жиж нийгэм тэр чигтээ өвчлөөд, нөгөөдөх нь хавдар болоод, уул уурхай бол ерөөсөө эдийн засгийг хөгжүүлдэг хөшүүрэг биш. Эдийн засгийг нураадаг хорт хавдар юм байна гэсэн ойлголтыг бүхэлд нь төрүүлчихсэн. Үүнээс улбаалаад аймаг болгонд нэг жижигхэн  үйлд­вэрлэл явуулах гэхээр л жижиг жи­жиг иргэний хөдөлгөөнүүд гарч ирээд ингэ­дэг. Сүүлдээ бүр мөнгө олдог хэрэгсэл болчихоод байна. Улстөрчдийн хувьд УИХ-ын ги­шүүн болох шат нь. Орон нут­гийн улстөрчдийн хувьд мөнгө олох хэ­рэгсэл. Цаашид өөрийнхөө карье­рыг хөгжүүлэх гол зэвсэг нь болчи­хоод байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ улсынх нь төсвийн голыг бүрдүүлж байгаа төсөл байгаад байдаг.

-Дэлхийн уул уурхайн зах зээл дээр Монгол гэдэг шинэ тоглогч гарч ирлээ. Үүнийхээ ард бид бас гоё харагдах юмсан, зар­чим­тай, соёлтой, сайхан гар барь­даг, хариуцлагаа даадаг ийм байх юмсан. Өөрөөр хэлбэл сайн хүн шиг. Сайн хүн шиг байна гээд бүх юмаа өгөөд алдахын нэр бас биш л дээ. Одоо бол бид нэг аашаа хөдлө­хөөр гэр рүүгээ гүйдэг эхнэр байдаг даа. Улам зодоод хая­чихмаар. Эргээд л хэд хоноод нялуун юм яриад ирдэг. Ийм нэг гэр рүүгээ гүйдэг хүүхэн шиг улс орон байхгүй юмсан. Энэ том зах зээл дээр годго­нуур, тогтворгүй улсууд бол бүтэхгүй шүү дээ.
-Нэгдүгээрт, бид урт хугацааны тогтвортой бодлого байхгүй. Улс төрийн систем, бүтэц маань өөрөө тогтворгүй. Яг таны хэлж байгаа айлын ааш зан нь олдохгүй авгай шиг байх ийм нөхцөлийг бүрдүүлээд байна. Дөрвөн жилийн сонгуулийн хугацаа надад бол бага байна гэж бодогдож байгаа. Ядаж зургаан жил байх ёстой. Та боддоо сонгуульд бэлдэх гэж нэг жил. Сонгуульд ялаад засгаа бүрдүү­лэх гэж нэг жил болдог. Парламент өөрөө тогтворгүй. Засаглалаа нэгдү­гээрт тогтвортой байх тал дээр нь эргэж бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Ер нь цаад агуулга нь. Нөгөө талаараа энэ популизмаас айдаг аймхай улстөрчдөөс болж байгаа байхгүй юу. Улс төрийн зориггүй. Би улс төрийн гишүүдтэй нэг бус удаа тулж уулзаж байхад ер нь ярьдаг юм. Бид урагшаа харж явах ёстой. Мон­голчууд нэгдэх ёстой, нийлэх ёстой. Нөгөө л юмаа ярьдаг юм. Гэхдээ яг их хурлын танхимд суугаад ярихлаараа популист нөхдүүдээсээ айгаад нөгөө нөхдүүдээ дэмжээд яриад явчихдаг. Энэ бол нэгдүгээрт тэр УИХ-ын ги­шүүн, улс орныхоо төлөө гэсэн зориг зүрх байхгүй, зөвхөн өөрийнхөө амин хувийн амбийцийг тогтвортой хад­галах гэсэн л оролдлого нь шиг ха­рагддаг.

-Таны хувийн мөрөөдөлд байдаг амьдрал тань ямархуу дүр зурагтай вэ?  
-Миний мөрөөдөл өтөл буурал насандаа хийж бүтээсэн юмтай, үр хүүхдүүд маань өндөр мэдлэг бо­ловс­рол эзэмшсэн, бас гэр бүлийн маань бизнесийг хөгжүүлээд аваад явчих хэмжээний ийм чадвартай байгаасай. Тэд маань аюулгүй нийгэмд амьд­раа­сай. Үр хүүхдүүд маань боловсролтой дэлхийн хэмжээнд үнэлэгддэг иргэд болоосой. Монгол гэдэг хүний тухай ярихаар дээлтэй хөдөөний хүнээр төсөөлөх биш энэ бол мэдлэг ур чад­вартай, тодорхой хэмжээний эдийн засгийн хувьд бат бэхэжсэн орны бахархалтай иргэн байгаасай гэж би хүсч байна. Энэний төлөө монголчууд нэгдэж нэг талдаа гарна гэдэг бол яах аргагүй үнэн. Бид хоорондоо л учраа олъё.

-Өөрөөр хэлбэл, мөрөөдлөө нэгтгэе.
-Тийм ээ, ерөөсөө л мөрөөдлөө нэгтгэе.

-Наранбаатар бизнесийн сал­бар руу орж ирээд мөрөөдлөө биелүүлээд явж байгаа залуу үеийн төлөөлөл юм. Та өнөө­дөр тодорхой амжилтанд хүр­сэн байна. Гэвч бас л улс төр рүү орчихож ээ. Энэ шийдвэр хаанаас гараад ирэв ээ?

-Эргээд л нөгөө нутгийн хүүхэд нутагтаа хэзээ нэгэн цагт очно доо гэ­сэн бодол маань байнга л хадгалаг­даад яваад байсан л даа. Хэдий тэн­дээс би эрдэм өвөрлө­хөөр нисэн одсон хээрийн галуу мэт явсан боловч нутаг усандаа хэзээ нэгэн цагт очиж сайн зүйлийг хийнэ гэсэн мө­рөөдөл маань ийшээ ороход хөтөлсөн юм л даа. Тэгээд орон нутгийн сон­гуулийн үеэр би Дархан-Уул аймагт очсон юм.  Угаасаа хүмүүжил маань, өс­сөн орчин маань ардчилсан хөдөл­гөөн үүсч хөгжсөн түүхийн орчин бай­сан. Энэ дунд хүүхэд байхаасаа л ажиг­лаж өссөн учраас сонголт тодор­хой байсан. Энэ хүсэл мөрөөдөлдөө хөтлөг­дөж улс эх орондоо сайн зүй­лийг хийхийн тулд л би ардчилсан намын гишүүн болсон.

-Дархан-Уул аймгийн намын дарга юм байна. Сая бас бу­жиг­наан болжээ дээ. Би байхгүй байж байгаад ирсэн. Дарханы АН-ынхан ирээд генсекийн өрөөнд дайрч давшиж орсон ч гэх шиг.  Тэдэнд юу нь таалаг­дах­гүй байгаа юм бэ?

-Саяхан арваннэгдүгээр сарын 18-д Ард­чилсан намын Хяналтын ерөнхий хорооноос тогтоол гарч миний Дархан-Уул аймгийн ардчилсан намын даргын эрхийг сэргээсэн л дээ.  Энэ тогтоолоор бол намын хороогүй, сул намын дарга гэсэн үг. Гэхдээ би намын дарга байх эсэх нь тийм ч со­нирхолтой асуулт биш. Бидэнд дор­витой шинэчлэл хийж, Дархандаа хүлээн зөвшөө­рөгдсөн намын удирд­лагатай байх нь чухал байна. Ийм нөхцөл байдалд хүргэхэд урьдчилсан угтвар нөхцөлүүд нь юу байсан юм бэ гэдэгт би товчхон тайлбар хиймээр санагддаг юм. Ардчиллын өлгий нутаг Дархан-Уул аймаг яах аргагүй мөн. Тэнд анхны ардчил­лын салхи сэвэл­зэж байсан нутаг. Ардчиллын өлгий нутаг гэдэг бахархал л яриад байдаг. Гэхдээ өнөөдөр тэнд 2004 оныг эс тооц­вол ардчилал ялж байсан түүх бараг байхгүй байх юм. Тэгэхээр бид ажилланаа. Юм хийнэ. Өөрч­илнө. Өөр арга барил, өөр өнгө төрхөөр ажилла­на. Мэдээж шинэ хүмүүс, шинэ зо­рилго тэмүүлэл эсэргүүцэлтэй тул­гар­даг. Бид даван туулах болно. Ард­чилал хэн нэгний өмч биш учраас түүнийг өмчлөх гэсэн оролдлого болгон бүтэлгүйтдэг гэдгийг өмнөх сонгуу­лиуд харуулчихсан. Генсекийн хувьд Оюундарь дарга Дарханд ирж жирийн гишүүд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэрхэн дүгнэж байгаа талаар санал бодлыг нь сонсох ирсэн байна билээ. Надад Дархан явах гэж байгаагаа мэдэгдээгүй.

-Дарханы АН угаасаа л ямар ч том зорилгогүй явж ирсэн. Гэх­дээ бараг гэр бүлийн нам бол­чихсон гэдэг юм билээ. Та ч хэцүү тэмцэл рүү орж дээ?
-Гэр бүлийн гэх юм уу компанийн ч гэх юмуу нэг тийм өмчлөгдсөн, хувьч­лагдсан намын хороотой л бол­чихоод байгаа юм. Дарханд Ардчилсан нам гэхээр л хүмүүст таван Даш гэдэг ах дүүгийн тухай л буудаг болж. Тэгээд их хар бараанаар харж энэ намаас эмээх юм.

-Танайх хэр олон гишүүнтэй үүр юм бэ. Үүр гэдэг юм уу. Хороо гэдэг юм уу?
-Намайг намын дарга болоход надад арван мянга орчим намын гишүүн байгаа гэсэн аман мэдээ­лэл өгч байсан. Би бүртгэлүүдийг нь цэг­цэлж үзсэн. Үндсэндээ бол 2500 орчим л яг идэвхтэй гишүүд байдаг юм байна лээ. Бусад нь бол ойлгомжгүй бүрт­гэлтэй. Гэтэл Дархан 90 мянган хүн­тэй. Тэгвэл бид энд ардчиллын өлгий нутаг гээд байгаа тэр бахархалаа алдчихсан байна шүү дээ. Яагаад энд хүмүүс дэмжихгүй байна вэ. Яагаад гишүүнээр элсэхгүй байгаа юм гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу. Гэтэл бодит амьдрал дээр гишүүнээр элсээд, ардчил­лын модны салаа мөчир болоод, энэ ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд оролцъё гэсэн ард иргэдийн тоо асар их байдаг юм байна лээ. Гагцхүү ардчилсан намын хороог өмчилсөн “Бурхан Халдун” компани, түүний гар хөл болсон хэсэг бүлэг нөхдүүдээс болоод үндсэндээ бол сонирхол нь байхгүй болсон байх жишээтэй. Би намын дарга болоод энэ бүхнийг өөрчилнө гэж бодож, ажиллах гэж бас үзлээ.

-Тийм их хугацаа бас болоогүй байна шүү дээ. Таны буруу гэх зүйл юу байгаа юм бэ?
-Үнэндээ “Бурхан Халдун” компа­нийн захирал Мөнхдаш надад санал тавьж би Дархан-Уул аймгийн намын дарга болсон. Олон сонгуульд ялагд­чихлаа Мягмардаш ахыг даргаас нь хусах гээд байна. Чи нам аваад явчих гэсэн. Надад ямар ч өрсөлдөөн бай­гаагүй. Их амархан дарга болсон гэсэн үг л дээ. Би хүүхэд ахуй цагаасаа ард­чиллын өөрчлөлт, шинэчлэлтийн салхи, тэмцлийн үнэ цэнийг харж, мэ­дэрч өссөний хувьд Ардчилсан намыг өөрийн төсөөллөөр их гэгээлгээр бодож орж ирсэн. Тиймдээ ч намын дарга болж, орон нутагтаа өөрчлөлт ши­нэчлэлтийг авчирж, хөгжүүлье гэ­сэн дэврүүн хүсэл минь уг саналыг хү­лээж авах нөх­цөл болсон л доо. Гэ­тэл үнэхээр хар бараан зүйл рүү дав­хиад орчихсноо дараа нь мэдэр­сэн. Ямар ч үнэт зүйлгүй. Юун ардчи­лал. Намайг өөрсдийн модон хүү­хэлдэй болгож, гар хөлөө болгохыг л хүсээд байсан. Надад аймгийн намын даргын тамгыг бол өгөөгүй. Санхүү­гийн захи­ран зарцуулах гарын үсгийг ч шилжүү­лээгүй. Дар­га гэх эрх мэдэл байгаагүй. Гайхаж магадгүй л дээ дарга байж яагаад тийм байгаа юм гэж. Тэгвэл та дарга байгаагүй юм биш үү гэж. Тий­мээ, ний нуугүй хэлэхэд би яг дарга биш байсан. Яагаад гэхээр аймгийн намын хороо үндсэндээ тэр “Бурхан Халдун” гэдэг компа­нийн ажилтан албан хаагчид, ах дүү хамаатан садан, найз нөхөд нь ороод л олонхийг нь бүрдүүл­чихсэн байгаа тохиолдолд ардчил­лын тухай ярих ямар ч бо­ломжгүй болсон. Би энэ нөхцөл бай­далтай ерөөсөө эвлэрч чадаагүй.

-Дарханд тэгвэл ардчилсан нам байна уу гэсэн ерөнхий асуулт танд тавья. Ерөнхий­лөгчийн сонгуулийн өмнө төв намаас гэрээ хийсэн юм байна лээ шүү дээ. Тэгээд тэр гэрээ­ний бие­лэлтийг нам хангалтгүй гэж дүг­нэжээ. Гайхалтай нь энэ дүг­нэл­тийг танайхан эсэргүүцээд байгаа юм биш үү?

-Яг үнэндээ Дарханд Ардчил­сан нам гэж алга. Харин эрхээ булаалга­сан, намын хороогоо хувийн компанид өмчлүүлж, дар­луулсан олон зуун жирийн гишүүд л байна. Намын дарга болсны дараа ард нь гарах  хамгийн хариуцлагатай ажил бол миний хувьд Ерөнхийлөгчийн сонгууль байсан л даа. Бид энэ сонгуульд маш хариуц­лагатай орох ёстой. Бэлтгэл ажлыг сайн хангах ёстой. Маш түргэн бодит байдал дээр дүгнэлт хийгээд, Дарха­ны ардчил­сан нам дотор асар их хага­рал зөрчилдөөн байгааг харсан. Нэг хэсэг нь тэр “Бурхан Халдун”-ыг хү­лээн зөвшөөрөхгүй “Алтан гадас” фракц гээд явчихна, нэг хэсэг нь МоАХ фракц гээд явчихна. Ингээд өвгөд хөгшдөөрөө ялгагдчихсан. Эр эмээрээ ялгагдчихсан. Учраа олохоо байчихсан. Үзэл бодлоо нэгтгэж ча­дахгүй замбараагүй бай­дал угтсан. На­майг үүнийг да­руй цэгцэл гэж Дархан-Уул айм­гийн ардчилсан намын гишүүд, энэ намыг дэмждэг ард иргэд нийтээ­рээ шахалт үзүүл­сэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Дархан-Уул аймагт намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах төслийн тухай ярих гээд ирэх үед үндсэндээ намайг огцруулах бослого болсон л доо. Театраар дүүрэн уриа лоо­зон барьчихсан. Наранбаатар огцор гээд л. Би тэр үед дүгнэлт хийсэн юм. Яагаад намайг ингэж огцруулах шаардлага тавьж байгаа юм бэ. Би дөнгөж ирсэн шинэхэн намын дарга. Ер нь энэ дотор юу болж  бүтэхгүй байгаад байгаа юм бэ. Би дотроо тэр нөхдүүдийг намайг эсэргүүцэж байна гэсэн утгаар нь харахгүйгээр энэ нөхдүүд юу хүсээд ингээд байна гэдэг утгаар нь л анхаарч харсан. Тийм учраас ерөнхий на­рийн бичгийн дар­гад энэ хүмүү­сийг эвлэлдэн нэгтгэх ёстой. Зо­хион байгуулалтанд орж байж бид ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой. Орон нутгийн сонгуульд ялагдчихсан, их хурлын сонгуульд ялагдчихсан. Одоо бид ерөнхий­лөг­чийн сонгуульд ялах ёстой гээд учир байдлыг тунгааж ярилцсан. Тэгээд дөрвөн дэд дарга томилсон. Баян­мөнх, Төмөртогоо, тэр хэвлэлийн бага хурал хийлгээд байгаа Гантулга, Чин­зориг нар. Энэ дөрөв дөрвүүлээ хоо­рондоо учраа олохгүй хэрүүлтэй бай­сан дөрөв. Бас цаана нь тодорхой хэмжээний бүлэглэл, фракцууд байдаг. Ингээд дөрвөн дэд даргатай болоод би намын дарга болсон. Тэр үед чинь Дарханд хоёр намын хороо байсан шүү дээ. Ингэснээр хоёр дахь намын хороог татан буулгасан. Нэг туг, нэг тамга тэмдэгтэй боллоо. Нэг зорилго мөрөөдлийн доор бүгдээрээ сонгуульдаа орно гээд тохиролцоонд хүрсэн. Би ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж оролцоход нь өөртөө болон тэдэнд бас болзол тавьсан юм. Хэрвээ ингэж нэгдэж ороод ялагдах юм бол Наранбаатар, Баянмөнх, Төмөртогоо, Гантулга, Чинзориг бид тав ямар нэгэн улс төрийн албан тушаалд, удирдах төвшинд ажиллахгүй гэдгээ баталж байна. Хариуцлага хүлээнэ. Нэгдэж нийлснээрээ ялж болдгийг үзүүлье гээд зүтгэсэн. Хоёрдугаарт намын гишүүдээсээ дэмжлэг авч чадахгүй байгаа “Бурхан Халдун” компанид өмчлөгдсөн гэх намын хороог сонгуу­лийн дараа буюу есдүгээр сарын 15 өдрөөр татан буулгаж, эрхзүйн чадам­гүй гэж тооцон намын удирдлага зо­хион байгуулалтыг шинээр сонгуулийн зарчимаар шийдье  гэдгийг гэрээний талууд хүлээн зөвшөөрсөн. Энэ тохи­ролцоонд одоо эсрэг тал болж суулт зарлаад байсан Гантулга, Чинзориг нар ч гарын үсэг зурсан байдаг юм шүү. Есдүгээр сарын 15-наар татан буулгаад шинээр бүх үүрүүд дээр шударгаар нээлттэй, ил тод сонгууль явуулж энэ намын хороог тунгалаг­жуу­лах ажлыг намын жирийн гишүүд бидэнд тулгаж, шахсан юм шүү. Ин­гээд үндсэндээ тохироонд хүрсэн. Тэгээд үүнийгээ бид баталгаажуула­хын тулд намын хороогоо хуралдуул­сан. Намын хороогоороо тэр эв нэгд­лийн гэрээг батлаад есдүгээр сарын 15-наар намын хороо татан бууг­даад, ингээд шударга сонгууль явуулж, Дархан-Уул аймгийн ардчилсан нам шинэ нүүр царайг бий болгоно, хүлээн зөвшөөрөгд­сөн намын удирдлагаа сонгоно гэсэн зорилгоо тохирсон. Ийм л асуудал болсон. Бид Ерөнхийлөг­чийн сонгуульд ялсан. Нэгдэж ороод ялсан. Харин ялалт бай­гуулс­ны да­раагийн долоо хоногт намайг тодорхой дарамтанд оруулж намын даргаас буух өргөдлийг хүчээр бичүүлсэн юм.

-Тэгээд нөгөө гэрээ яах юм?
-Энэ эв нэдлийн гэрээг байгуулсан цагаас хойш л над дээр маш их дарамтууд ирсэн. Өөрөөр хэлбэл “Бурхан Халдун” компа­нийн захирал Мөнхдаш, хуучин намын дарга байсан Мягмардаш, дэд дарга энэ Гантулга, тухайн үеийн хэрэг эрхлэх газрын дарга Энхжаргал энэ хүмүүс үндсэн­дээ намын хороогоо барьж байдаг, бүх хорыг нь хийдэг хүмүүс л дээ. Дар­­ханд байж байгаа намыг “хувь­чилж” авсан хүмүүс байхгүй юу. Эд нарын зүгээс шахалт дарамт үзүүл­сэн. Намайг Ардчилсан намын дар­гаас буух өргөдлөө өг гэсэн. Гол зо­рилго нь тэр гэрээг эрх зүйн чадамж­гүй болгохын тулд намайг буулгах явдал байсан юм. Дараа нь гэрээ­ний бас нэг тал болох Баянмөн­хийг на­маас нь хөөсөн байсан.

-Тийм дүрэмгүй тоглогчидтой, дээр нь өөр газар зартай хү­мүүстэй хэл үгээ ололцох амар­гүй биш үү?
-Би ойлгуулахыг хичээсэн. Нам бол ямар нэгэн компанийн өмч биш ээ. Хоёрдугаарт, та нар зөвхөн намын хороон дотроо улс төр хийгээд байна. Өөрсдийн ойр байсан 40-50 хүмүү­сийн хүрээнд нам гэж бодоод байна. Энэ тийм биш юм байна. Багийн засаг даргын сонгуульд өрсөлдөхөд 18 баг дээр нэг ч суудал авч чадалгүй сууж байна. Бүр аймгийн ардчилсан намаас шүү дээ. Улсын хэмжээний хоёр дахь том хотод нэг ч суудал авч чадахгүй ялагдаж байгаа байхгүй юу. Тэгээд би хэлсэн юм. Ерөөсөө ийм  улс төр хий­хээ болих хэрэгтэй. Та нар ч хожих­гүй, Ардчилсан нам ч хожихгүй. Хам­гийн том хохирогч нь аймгийн ард ир­гэд болоод байна. Бид ийм арчаагүй, сул дорой байгаа учраас МАН-д бай­гаа хэсэг бүлэг олигархиуд энэ айм­гийг чинь үндсэнд нь базаад авчихжээ. Та нарыг намын хороогоо хувьчлах гэж ядаж байх хооронд Дархан-Уул аймгийг чинь тэд нар хувьчлаад өөрийн болгоод дууслаа. Цаг хугацаа бидэнд байхгүй. Даруй шинэчлэгдэх хэрэгтэй гэж би хатуу шаардсан. Харамсалтай нь ойлгохгүй юм байна лээ. Яагаад гэхлээр зөвхөн тэр намын хороогоо барихын тулд тэрбум гаруй төгрөг зарсан гэдгээ тэд өөрсдөө ярьдаг. Тийм учраас асар их хөрөнгө зарцуулсан учраас эрх ашиг нь төдий чинээ өндөр яригдаж байгаа юм байна л даа. Улс төрийн хариуцлага гэж байх ёстой. Соёл гэж бас байх ёстой. Удаа дараа орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн удирдлагууд ёс зүйгээрээ халагдах өргөдлөө өөрсдөө өгөх ёстой. Эргээд харахаар манай Ардчилсан намын үндсэн дүрэмд хариуцлагатай заалтыг оруулах шаардлагатай гэж би харсан. Юу вэ гэхээр орон нутгийн сон­гуульд ялагдвал тухайн орон нутгийн намын дарга, хэрэг эрхлэх, дэд дарга нар, удирдлагууд, зөвлөл­дөх зөвлөл нь автоматаар огцордог байх энэ дүрмийг заавал оруулж өгөх ёстой юм байна. Тэгэхгүй бол ялагд­сан ч гэсэн ингээд л хөрөнгө мөнгөөр бариад байх, ардчиллыг өмчлөөд бүр нэг компанийн өмч шиг, нэг хүний өмч шиг байлгаад байх байдал арилахгүй юм байна. Нөгөө талаараа ингэж байж илүү хариуцлагатай ажиллана. Яагаад гэхээр улс эх орны хөгжил, орон нутгийн хөгжил энэ юм бол хэн нэгэн орж ирж суралцаж хийдэг, алдаа гаргах боломжтой зүйл биш. Суралцах юм ерөөсөө огт байхгүй. Энд бол ганцхан сонгогдоод л явна, чадахгүй бол ажлаа өгөх ийм зарчим л үйлчлэх ёстой.

-Та ухарч няцах аргагүй бай­далд оржээ. Ингэхэд таны ард хэн байна. Энэ бол аль ч ут­гаараа гоё асуулт гэж би бодож байна. Нөгөө хүмүүсийн ард компани, олон жил сайн муу нөхөрлөчихсөн нөхдүүд, бол­сон болоогүй ч түүх нь байна. Таны ард хэн байна?
-Миний ард ардчилалд итгэж байгаа, ардчиллын үнэт зүйлсэд итгэж байгаа Дархан-Уул аймгийн ард иргэд байна. Мөн үзэл бодлоороо нэгдэж, түрлэг өгч буй Орхон, Шарын гол, Дар­хан, Хонгор сумдын намын удирдлага, гишүүд, Аймгийн ардчилсан залуу­чуудын холбоо, аймгийн Ардчилсан хол­боо байна. Биднийг ганц нэгээрээ байхад дарамталж болно. Олуу­лаа болоод гар гараасаа барил­цаад ирэ­хээр дарамтлаж чадахгүй. Тийм уч­раас би зоригтой байгаа. Дарханы Ард­чилсан намыг нам шиг нам болгоно. Биднийг эмхэрч цэгцрэхийг хүлээж байгаа. Тийм учраас бид өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэдэгтээ бол би итгэлтэй бай­гаа. Үүний төлөө тууштай тэмцэнэ.

-Миний харж байгаагаар Наран­баатар гэдэг залуу ахиад л эрс­дэл хийгээд тууж явна. Тэгэ­хээр Дарханы Ардчилсан нам өөрсдийн үнэт зүйлээ эргүүл­сэн олж авч, хөл дээрээ бат зогссоны дараа эргэн уулзъя даа. Та чадах байх. Яагаад ч юм итгэж байна. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Б.Ганчимэг

http://ganchimeg.niitlelch.mn/content/5737.shtml


ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан, Нобелийн Энхтайвны шагналт Нельсон Мандела: “ХЭН НЭГЭН МААНЬ БУРХАН БАЙДАГ”

$
0
0

2013-12-09 15:07:00

Ийм нэг мөр бий. Үхэл зайлшгүй гэдгийг хэн хэн маань мэддэг ч тулаад ирэх цагт эвлэрч өгөхгүй зовдог. Юм бүхэн мөнх бишийг ойлгодог ч хэзээ ч хагацмааргүй, алдмааргүй хүмүүс гэж байдаг. Өнгөрсөн зууны түүхийн чухал нэгэн дүр, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан, Нобелийн Энхтайвны шагналт Нельсон Мандела бурханы оронд одсон тухай мэдээ дэлхий нийтээр тарж, таагүй нэгэн долоо хоногийг, таагүй нэгэн оныг бид үдэж байна.

27 жилийг шоронд өнгөрүүлсэн Ерөнхийлөгчийн суудал хүртэл дэвшиж, нэгэн цагт террорист хэмээн цагдуулж байсан тэрбээр олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсээр, бурханы оронд одлоо. “Ховор яриа” булангаараа бид Нельсон Мандела агсны 2000 оны тавдугаар сарын 16-нд Ларри Кингийн зочноор уригдан ярилцсаныг түүвэрлэн хүргэж байна, болгооно уу.

-Амьдрал хэзээнээс таны цухлыг төрүүлж эхэлсэн бэ. Юу таныг энэ замыг сонгохоос аргагүй болгосон бол?

-Би яг санадаггүй юм аа. Хүмүүстэй харилцаж эхэлснээс хойш, тэд миний юу хэлээд буйг, өөрсдөд нь юу хэрэгтэйг ойлгох ч үгүй байгаагаас эхэлсэн гэж бодож байна. 1944 онд Африкийн үндэсний конгрессийн залуучуудын лигт ажиллаж эхлээд үүнийг бүр их мэдэрсэн. Би тэнд хуульчаар ажилладаг байлаа.

-Угтаа та бол хувьсгал эхлүүлсэн. Гэвч олон нийт таныг эхэндээ террорист гэж хүлээн авсныг санаж байна.

-Тийм ээ, таны зөв. Өчигдөр би террорист гэж дуудуулж байсан. Маргааш нь буюу намайг шоронгоос суллагдах үед хэн нь жинхэнэ террорист, хүчирхийлэгч байсныг ухаарсан олон нийт намайг халуун дотноор тэврэн угтсан. Би буруу зүйлийн төлөө тэмцээгүй юм байна гэдгийг мэдэхэд надад таатай байсан.

-Ер нь та яг юунаас болж шоронд хоригдсон юм бэ. Гол үндэслэл нь юу байсан юм?

-Олон тооны гэмт хэрэг, халдлага зохион байгуулсан нь шоронд хоригдох шалтгаан болсон. Терроризмын уг үндэстэй гэж тэд үзсэн.

-Эх орноосоо урвасан гэж бас үзсэн юм биш үү?

-Тийм, эх орноосоо урвасан гэсэн. Бид үхэх ялаар шийтгүүлэх ёстой байлаа.

-Тэгээд яагаад тэд үхлийн ял тулгаагүй юм бол?

-Миний бодлоор ӨАБНУ олон улсын эсэргүүцэлтэй тулсан. ЗХУ (тухайн үеийн) болон Энэтхэгийн Ерөнхийлөгч мэдэгдэл хийж байсан учраас цаазаар авч чадаагүй байх. -Тиймээс танд шоронд амьдрах “шагнал” өгч дээ, тийм үү? -Тийм ээ, тэд бидэнд амьдрал өгсөн юм.

-Тэгэхэд та хэдэн настай байсан билээ?

-46.

-Тэр өдрийг би сайн санаж байна. Та шоронд хоригдох ял сонсож, шүүхийн танхимаас гарахдаа яг л ялагч шиг баяр хөөртэй байсныг чинь.

-Амьдрал өгсөн учраас тэр. Бидний өдүүлсэн хэрэг ӨАБНУ-д цаазын ял сонсох хангалттай шалтаг байсан. Тэгтэл цаазын ял оноогоогүй нь Засгийн газар барьц алдаж, удахгүй бид ямар нэг сайхан мэдээ сонсох нь гэх итгэл өгсөн. Тэрийг би 27 жил хүлээсэн. Гэвч хүлээх шалтгаан байсан нь л баярлах хэрэг шүү дээ.

-Тухайн үед танд шоронгоос хэзээ нэгэн цагт суллагдана гэсэн итгэл байсан уу?

-Шударга хэлэхэд нутгийн олон нийт, бас олон улсын зүгээс ч биднийг дэмжиж байсан учраас итгэл байсан. Гэвч энэ бүхэн Засгийн газар бидэнд өс санахад нөлөө үзүүлсэн. 50:50 хувийн итгэл, таамаг байсан даа. Харин тэр үед бид хэрэв суллагдах бол тэр цагийг удаан хүлээх нь гэдгээ бол мэдэж байсан.

-Та хэзээ нэгэн цагт арьс өнгөөр ялгаварлан, гадуурхагдаж байсан уу?

-Энийг үзэгдлийнх нь хувьд ойлгоход хэцүү л дээ. Өмнөд Африк шиг, иргэдийнх нь ихэнх нь өнгөт арьстан улсад, засгийн эрхийг хүн амын 14 хувийг эзлэх цагаан арьстанууд барьж байхад асуудлыг ойлгоход хэцүү. Засгийн газар цагаан арьстануудын эрхийг хамгаалахаа урьтал болгоно. Нийтээрээ бид далд гадуурхал мэдэрч байсан ч яг хувь хүнд минь тулсан ялгаварлалыг мэдэрч байсангүй.

-Та 27 жилийг шоронд өнгөрүүлсэн. Ингэхдээ их олон газраар “аялсан” гэдэг үнэн үү?

-Эхлээд Преториагийн шоронд очсон. Удалгүй намайг Роббен арлын шорон руу шилжүүлсэн. Тэнд хэдэн долоо хоног хоригдоод, Ривониагийн триалын дараа дахин Роббен арлын шоронд бүх насаараа хоригдох ял авсан.

-Роббен арлын шорон Өмнөд Африкийн “Алкатраз” гэдэг, хатуу чангаараа зартай газар. Гэвч тэндээс Кэйптауны сайхныг өдөр бүр харж болдог, тийм ээ?

-Тэгэлгүй яахав. Бид арлын зүүн хэсэгт байсан болохоор Кэйптаунаас гадна Ширээт уул бас харагдана. Ажлаа хийх зуур нүд бэлчээхэд сайхан байсан шүү.

-Нээрэн, тэнд та ямар төрлийн ажил хийдэг байв?

-Янз янзын л юм хийсэн. Эхлээд чулуу буталж, замын хайрга бэлддэг байснаа дараа нь чулууны уурхай руу шилжсэн. Явцын дунд харгалзагч нартайгаа найзархаг болж, хаана, ямар нөхцөлд ажиллахаа шийддэг болсон. Жишээ нь, “Бид хогийн цэгийн хажууд ажилламаар байна” гээд л.

-Яагаад заавал хогийн цэгийн хажууд гэж?

-Яагаад гэвэл тэндээс салбархай ч болтугай сонин олддог байсан юм. Бид эх оронд маань болон олон улсад ямар үйл явдал болж байгаа тухай мэдээ олон жил үзэж, хараагүй. Мэдээллийн өлсгөлөн болсон. Тийм учраас ноорхой ч хамаагүй сонин олж аваад, халаасандаа нандигнаж, орой нь нууцаар уншдаг байлаа.

-Тэгэхэд тань дээр эргэлт ирэх хориотой байсан уу?

-Үгүй ээ. Зургаан сард нэг удаа эргэлт оруулахыг зөвшөөрдөг байсан. Гэхдээ зөвхөн гэр бүлийнхэн, эхнэр хүүхэд л ирэхийг зөвшөөрнө. Гэр бүлээс гадуур хэн ч ирж болохгүй.

-Та тэдэнд юу захьдаг байв?

-Ном л их захина даа. Толстойн “Дайн ба энх” тэргүүтэй сонгодог зохиол, бас түүхэн болон хөрөг ном уншдаг байсан.

-Таны ярилцлагуудыг уншиж, гэрт чинь ч бас ярилцаж байхад шоронд байсан үеийнхээ талаар муу юм та барагтай л бол ярьдаггүй. Тэнд өнгөрүүлсэн мөчүүдийн хамгийн сайхан нь юунд байв?

-Намайг төвлөрөхөд, үйл хэргээ тайван гэгч бодож, төлөвлөхөд тустай байсан. Суугаад л юуны ч юм тухай бодох хэчнээн сайхан гээч. Өнгөрснөө эргэцүүлж, үйл явдал бүрийг мөшгин бодож, гаргалгаа хийхэд тайван сууж, тухай бодсон мөчүүд их чухал нөлөөлсөн.

-Бидэнд шоронгоос хэрхэн гарсан тухайгаа яриач. Бүх юм гэнэт болж өнгөрөөгүй байх.

-Ерөнхийлөгч де Клерк намайг суллахаар шийдсэн тухай мэдээлэл авсан. Тэр ч ёсоор удалгүй Клерк намайг эргэж ирсэн.

-Тэр таныг сулласан юм уу?

-Тийм ээ, тэр намайг сулласан. Орой, 18.00 цагт харгалзагч намайг өрөөнөөс гаргаад, ёслолын хослол өмсгөөд, ялын хугацаа чинь дуусах дөхсөн гэсэн. Зангиа зангидахыг мартсан учраас тэд надад тусалж байлаа. Тэд надад “Хагас сайн өдөр чамайг албан ёсоор суллана. Тэр хүртэл Кэйптаунд, Ерөнхийлөгчийн өрөөнд байх болно” гэсэн. Би эсэргүүцсэн. “Би энэ шоронгоосоо л суллагдмаар байна. Кэйптаун руу очмооргүй байна” гэсэн.

-Яагаад?

-Яагаад гэвэл би шоронгоосоо л суллагдмаар байсан. Шоронгийн үүдэнд ард иргэдтэйгээ уулзмаар байсан. Түүнээс биш Кэйптаун явахыг хүсээгүй. Ер нь тэр утгагүй шүү дээ. Тэгээд тэднээс би миний ялыг гурван долоо хоногоор сунгаж өгөхийг хүссэн. Яагаад гэвэл олон нийт энэ үйл явдалд бэлтгэгдээсэй гэж бодсон.

-27 жил шоронд байчихаад дахиад гурван долоо хонохыг хүссэн гэж үү дээ?

-Тэд бэлтгэгдэх ёстой. Тэд намайг юуны төлөө шоронд орж, яагаад гарч байгааг тунгаан бодоосой гэж хүссэн юм. Би бол энэ тухай 27 жил эргэцүүлсэн шүү дээ. Тэгээд л тэр.

-Шоронгийн хаалгаар гарч байсан үеэ дурсаач. Тэгэхэд танд юу бодогдож байв?

-Эрх чөлөө. Эхлээд гэр бүлийнхэн, үр хүүхэд, хайрладаг хүмүүстэйгээ эргээд уулзах эрх чөлөөг. Дараа нь урьд урьдынхаас илүү ухаалаг байдлаар тэмцэж, зорьсондоо хүрэх эрх чөлөөг бодсон. Би 27 жилийн турш бэлдсэн бүхнээ хийж, хэрэгжүүлэх цаг иржээ гэж бодож байлаа.

-Тухайн үед мэдээж сайхан байсан байх. Харин та тэр үед улсынхаа Ерөнхийлөгч болно гэж бодож байв уу?

-Үгүй.

-Гэхдээ ардчилсан сонгууль болж, хэн нэгэн нь ерөнхийлөгч болох ёстой байсан, тийм үү?

-Таны зөв. Би Оливер Тамбог Ерөнхийлөгч болно гэж бодож байсан. Тэр манай Залуучуудын лигийн тэргүүн байсан, үзэл санааны хувьд ч ойр, их зөв бодолтой хүн байсан учраас тэр.

-Гэсэн ч бүх зүйл өөрөөр эргэсэн. Ерөнхийлөгч болох үед танд юу бодогдож байв?

-Эхэндээ намайг Ерөнхийлөгчөөр сонгох болоход би эсэргүүцсэн. Яагаад гэвэл би тэгэхэд 75 настай байлаа. ӨАБНУ-д үзэл бодол нь сэргэг, цус нь шингэн, эрч хүчтэй залуу удирдагч хэрэгтэй гэж бодсон.

-Шоронгоос гарч ирсний дараа улс төрийн үйл хэрэг чинь амжилттай байсан ч гэр бүлийн хувьд бүх зүйл сайн байгаагүй. Та эхнэрээсээ салсан. Тухайн үед танд хэцүү байсан байх даа?

-Мэдээж амар байгаагүй. Гэхдээ би түүний тухай хэзээ ч муу юм бодож чаддаггүй. Шоронд байхад намайг үргэлж эргэж тойрч, эзгүй хойгуур хүүхдүүдээ хүн шиг өсгөж бүх чадлаараа надад тусалсан.

Яагаад салсан тухайгаа би олон нийтэд хэлэх дургүй. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Гэхдээ түүний тухай би хэзээ ч муу юм бодож чадахгүй. Тэр үнэхээр сайхан эмэгтэй байсан.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Тоогоо алдсан (инээв).

-Ямар ч байсан өнөр, олуулаа гэж санаж байна, тийм үү?

-Би зургаан хүүхэдтэй. Харамсалтай нь хоёр нь бурхан болсон. Одоо би 29 ач, зургаан гучтай.

-Таны нас өндөр болжээ. Бие тань сайн уу?

-Би удахгүй 82 хүрэх гэж байна. Гэвч олон түмний хайр, хүндлэлийн буянаар миний бие зэгсэн сайн байна. Эмчийн хяналтад тогтмол орж байгаа. Тэгэхээр мөддөө үхэхгүй, үхэлд ч бэлэн биш байна (инээв).


 Ж.ТЭГШЖАРГАЛ

http://www.mongolnews.mn/w/48161


Нельсон Мандела: Би хар арьстай, тэгэхдээ хүчирхэг удирдагч байхын төлөө цагаан арьстан шиг сэтгэсэн

$
0
0
2013 оны 12 сарын 06. 10:50

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын анхны хар арьст ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө.

5

Фото: (Alf Khumalo – AFP/Getty Images)

Нелсон Мандела 1944 онд Эвелин Масэтэй гэрлэжээ. Тэд дөрвөн хүүхэдтэй юм.

6

Фото: (Alf Khumalo – AFP/Getty Images)

1964 онд Өмнөд Африкийн шүүхээс түүнийг апартейдийн эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж ялуулжээ.

6

Фото: (Alf Khumalo – AFP/Getty Images)

Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсоны нэлээд их хугацааг Роббен арал дахь шоронд хоригджээ.

6

Фото: (OFF – AFP/Getty Images)

1994 онд Мандела Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч боллоо.

6

Фото: (GIDEON MENDEL – AFP/Getty Images)

1990 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч байсан Фредерик Виллем де Клерк Африкийн Үндэсний конгрессийн эсрэг тавьсан хоригийг цуцалснаар Нелсон Мандела шоронгоос суллагдсан юм.

6

Фото: (TREVOR SAMSON – AFP/Getty Images)

1980 онд Нелсон Манделагийн найз, тэмцэгч Тамбу түүний бодит амьдралаас сэдэвлэсэн номыг түүнд бэлэглэсэн юм.

6

Фото: (ALEXANDER JOE – AFP/Getty Images)

Нельсон Мандела бол дуу хоолойны элч төлөөлөгч.

6

Фото: (WALTER DHLADHLA – AFP/Getty Images)

Энхтайвны төлөөх үйлсэд гүйцэтгэсэн үүргийнхээ төлөө Мандела 1993 онд Нобелийн энхтайвны шагнал авсан юм.

6

Фото: (ALEXANDER JOE – AFP/Getty Images)

Нобелийн энхтайвны шагнал гардан авсаныхаа дараа тэрээр дэлхий нийтэд хандан “Би хар арьстай, тэгэхдээ хүчирхэг удирдагч байхын төлөө цагаан арьстан шиг сэтгэсэн” хэмээх агуу үгээ хэлсэн билээ.

6

Фото: (GERARD JULIEN – AFP/Getty Images)

1994 онд дөрөвдүгээр сарын 16-нд түүний нэрэмжит ахлах сургуулиуд баригдав.

6

Фото: (DON EMMERT – AFP/Getty Images)

1994 оны дөрөвдүгээр сарын 27. Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгч буй нэр дэвшигч Мандела.

6

Фото: (ALEXANDER JOE – AFP/Getty Images)

1994 оны тавдугаар сарын 10-нд сонгогчдын 75 хувийн санал авч Ерөнхийлөгч болжээ.

7

Фото: (WALTER DHLADHLA – AFP/Getty Images)

1996 оны арванхоёрдугаар сарын 10. Ерөнхийлөгч дуучидтай хамт төрийн дууллыг дуулжээ.

6

Фото: (WALTER DHLADHLA – AFP/Getty Images)

Тэрээр 89 насныхаа ойгоор экс удирдагчдын “Ахмадууд” нэртэй клуб байгуулж, дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдэхэд зөвлөх, чиглэл өгөх үйл ажиллагаа явуулах болсон юм.

5

Фото: (JEAN-PIERRE MULLER – AFP/Getty Images)

2012 онд түүний хөрөгтэй үндэсний мөнгөн тэмдэгт Өмнөд Африкт гүйлгээнд гарсан байдаг. Нийгмийн ажлаа бүр орхисноос хойш Нелсон Мандела өөрийн нэрэмжит буяны сангаас бусад олон нийтийн арга хэмжээнд бараг оролцоогүй.

6

Фото: (WALTER DHLADHLA – Antler)

1999 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлж өгсөн ч “ХДХВ/ДОХ”-ын эсрэг ажлыг эхлүүлж, 2010 онд Өмнөд Африкт Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрх авахад Манделагийн үүрэг оролцоо их байсан билээ.

6

Фото: (WALTER DHLADHLA – AFP/Getty Images)

1980 онд Нелсон Манделагийн найз, тэмцэгч Тамбу Африкийн Үндэсний конгрессийг удирдах болж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг олон улсын кампанит ажлыг эхлүүлсэн юм.

6

Фото: (GUY TILLIM – AFP/Getty Images)

1995 онд түүний 27 жилийн турш хоригдож байсан шоронг музей болгосон юм.

7

Фото: (Scott Barbour – Getty Images)

Нелсон Мандела 27 жилийн турш хоригдож байхдаа “46664” кодтой байжээ. Тэрээр “46664” хэмээх буяны санг 2003 онд байгуулсан юм.

7

Фото: (Clive Rose – Getty Images)

1958 онд Нелсон Мандела Уинни Мадикизелатэй гэрлэжээ. Түүний шинэ эхнэр түүнийг шоронгоос суллуулах кампанит ажилд идэвхтэй оролцсон билээ.

7

Фото: (STEPHANE DE SAKUTIN – AFP/Getty Images)

Нелсон Манделагийн 90 насны төрсөн өдрийг тохиолдуулан түүний хөрөгтэй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулав.

7

Фото: (Getty Images – Getty Images)

Та бол агуу удирдагч. Бид таныг үүрд дурсах болно. Баяртай, Нелсон Мандела.

7

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/?p=308397

Share
Одоогоор 6 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
*x бичсэн нь: /101.119.17.11/
2013/12/06 17:20:56
aguu xun aguu baij baigaad monxordog yum bna. bayartai. ex delxii dee daxin ergej ireerei.
*x бичсэн нь: /101.119.17.11/
2013/12/06 17:20:56
aguu xun aguu baij baigaad monxordog yum bna. bayartai. ex delxii dee daxin ergej ireerei.
hahaha бичсэн нь: /103.26.194.146/
2013/12/06 21:44:15
yun ch doldoi um be dee. neg muu har sarmagchin ukhej baikhad
бямбаа бичсэн нь: /103.26.194.68/
2013/12/06 22:50:08
мартаж болохгүй хүн гэвэл бусдын төлөө бүтэн бие,бүлээн цус,алдхан бие,алтан амиа үл хайрлан,тэмцэж онгойрон шалгарсан бие хүн байдаг билээ.тийм хүмүүнийг гагцхүү түүхэн цаг үе л төрүүлдэг тийм л цаг үед тэнгэрээс буусан од гэлтэй газарт гал мэт асаж бадарч явах хүнийг агуу гэнэ. нелсон мандела таныг үүрд дурсах болно…
unen бичсэн нь: /180.235.188.13/
2013/12/07 11:38:57
hairtai shu,hiisen buhnii chin tuluu,hun shig amidarla da.god bless him
haha-d бичсэн нь: /183.81.169.20/
2013/12/09 20:02:06


Нелсон Мандела таалал төгслөө

$
0
0
2013 оны 12 сарын 06. 08:26

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын анхны хар арьст ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө.  Энэ талаар тус улсын ерөнхийлөгч Жэйкоб Зума мэдэгдлээ. Нельсон Мандела Йоханнесбург дэх өөрийн гэртээ амьсгал хураасан бөгөөд гэр бүл, ойр дотныхон болон улс төрийн зүтгэлтнүүд цугласан байжээ.  Мандела уушгины өвчнөөр эмчлүүлж байгаад өнгөрөгч есдүгээр сард эмнэлгээс гарснаасаа хойш гэртээ байнгын асаргаанд байсан билээ.

Нелсон Мандела нь 1918 онд Мвезо хэмээх жижиг тосгонд төрсөн. Тэрээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд дараа нь ажиллаж байхдаа эчнээгээр хуулийн боловсрол эзэмшиж, хожим нь түүнийгөө өргөжүүлсэн. Махата Гандийн энх тайвнаар тэмцэх арга барилыг тэрээр үнэлж түүнээс суралцсан, Ганди түүнд нөлөөлсөн гэж үздэг. Хэдийгээр тайван замаар эсэргүүцлээ жагсаал гэх мэт байдлаар илэрхийлж байсан ч тухайн үеийн эрх баригчид үл ойшоон 1956 оны 12 сарын 5-нд түүнийг өөр бусад 150 гаруй хүний хамтаар баричвлан эх орноосоо урвасан, төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн ял тулгасан. 1956 оноос 1961 оныг хүртэл төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн ял тулгасан Treason Trial хэмээн алдаршсан шүүх хурлууд хойно хойноосоо болон 5 жил үргэлжилж эцэст нь тэднийг буруугүй хэмээн цагаатгаснаар өндөрлөсөн.

1961 оны Нельсон Мандела “Үндэстний Жад” хэмээсэн нэртэй Umkhonto we Sizwe хэмээх зэвсэглэсэн хөдөлгөөнийг хамтран байгуулсан. Олон жилийн турш энх тайван замаар үр дүнгүй тэмцсэн байдал, арьс өнгөний үзэлт төрийн зүгээс ирж буй хавчлага, шахалт дарамт улам бүр нэмэгдсэн зэргээс болоод зэвсэгт тэмцэл хийхээс өөр зам байхгүй болсон гэж Мандела хэлж байв. Ийнхүү түүний бүлэглэл янз бүрийн бөмбөгдөлт зэрэг партизаны арга замаар тэмцлээ үргэлжлүүлсэн. ӨАБНУ-аас түүнийг террорист хэмээн өмнө нь тодорхойлж байсан тул 2008 оны 7 сар хүртэл Нельсон Мандела болон түүний бүлэглэлийнхнийг НҮБ-ын байрнаас өөр газарт орж, АНУ-ын нутагт дэвсгэрт нэвтрэхийг нь АНУ хориглосон байв.

Цагдаагийн газраас түүнийг дахин хайхад тэрээр зугтсаар 17 сарын дараа 1962 оны 8 сарын 5-нд тэрбээр дахин баривчлагдсан. Энэ удаад тэрээр эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэж, мөн хоёрдугаарт нь ӨАБНУ-ыг гадаадын улсуудад эзлэгдүүлэхийн тулд ажилласан гэсэн 2 ял тулгасан. Эхнийхийг нь Мандела хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь тухайн үед төрийн эсрэг гэмт хэрэг гэж тооцогдож байв. 1964 оны 4 сарын 20-нд болсон шүүх хурлын нээлтэн дээр яагаад зэвсэгт тэмцэл өрнүүлэх болсноо Мандела тайлбарласан байдаг.

Тэрээр “Өөрийн амьдралаа би Африкын ард түмний тулд зориулсаар ирсэн. Би цагаан арьстнууд хар арьстай хүмүүсийг дарлахын эсрэг тэмцсэн. Би хүн бүхэн нь тэгш эрхтэй, бие биенээ хүндэлсэн, ардчилсан, чөлөөт нийгмийг дээдэлдэг. Гэхдээ хэрвээ энэ чөлөөт нийгмийн төлөө шаардлагатай бол би үхэхэд ч бэлэн байна” хэмээн хэлж байв. 1964 оны 6 сарын 12-нд болсон шүүх хурлаас Мандела болон түүний нөхдөд зэвсэг ашигласан үйлдэл хийсэн, 4 удаа зэвсэгт эсэргүүцлийн саботаж хийсэн, ӨАБНУ-руу довтлох зорилгод нь гадаадын улсад тусалсан зэрэг ял тулган цаазаар авах ял өгөлгүй, харин бүх насаар хорих ял оноосон.

Шүүх хурлын дараа Мандела 27 жил шоронд хоригдсон. Үүний 19 жилийг Robben Island-д өнгөрүүлсэн. Шоронд байхдаа тэрээр University of London-д эчнээгээр суралцасан. Түүнийг хэрхэн шоронгоос оргуулах оролдлого хийгээд, шоронгоос оргох үед нь буудаж алахаар төлөвлөж байгаад, уг операцийг зогсоосон талаар ӨАБНУ-ын тагнуулын тусгай ажилтан Gоrdon Winter 1981 онд Inside BOSS гэсэн нэртэй ном болгон хэвлүүлсэн нь Penguin Classic цувралд багтсан байдаг. Дараа үеийн хар арьст тэмцэгчид, идэвхтнүүдийг мөн Robben Island -д хорих болж, үүнийг нь хүмүүс Манделагийн их сургууль гэж нэрлэдэг болсон тул түүнийг 1982 онд Pollsmoor Prison-д шилжүүлсэн. Манделаг хоригдож байх үед орон нутгийн болон олон улсын зүгээс түүнийг сулла хэмээн шаардаж байв. Манделагийн асуудлаар АНУ, ЗХУ зэрэг улсууд өөр өөрсдийн байр сууриа тухайн үед илэрхийлцгээж байв. Шинээр ерөнхийлөгч болсон Frederik William de Klerk 1990 оны 2 сард түүнийг шоронгоос суллах зарлиг гаргаснаар 2-р сарын 11-нд Мандела шоронгоос суллагдсан.Үүний дараа 1993 онд Нобелийн шагнал авч, 1994 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон. 1993 онд Нелсон Мандела Нобе­лийн энхтайвны шагнал хүртсэн юм.

Д.Цэцэг

http://www.shuud.mn/?p=308294

Share
Одоогоор 16 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
batsoyol бичсэн нь: /182.172.126.101/
2013/12/06 08:30:48
um maani pad mi hum xoid turulduu tsgaan arstan bolooroi.
mongolia бичсэн нь: /202.179.11.94/
2013/12/06 08:56:28
um ma ni badmi hum sain uls turch baisan
ldarjaa бичсэн нь: /103.26.194.46/
2013/12/06 09:07:48
um sain amgalan boltugui um maanii badmii hum
xuug бичсэн нь: /103.26.194.81/
2013/12/06 09:10:50
um ma ni bad ni xum
zochin бичсэн нь: /124.158.107.28/
2013/12/06 09:15:03
um maanii bad mi hum.
түгтох бичсэн нь: /202.179.11.34/
2013/12/06 09:17:08
дэлхийн хэмжээний агуу хүн дээ. энэ хүний амьдрал тэр чигээрээ домог болж үлдэнэ. хэдэн зуун жилийн дараа ч энэ хүнийг дэлхий дурсах болно. ум мани хум ба ди.
түгтох бичсэн нь: /202.179.11.34/
2013/12/06 09:17:08
дэлхийн хэмжээний агуу хүн дээ. энэ хүний амьдрал тэр чигээрээ домог болж үлдэнэ. хэдэн зуун жилийн дараа ч энэ хүнийг дэлхий дурсах болно. ум мани хум ба ди.
түгтох бичсэн нь: /202.179.11.34/
2013/12/06 09:17:08
дэлхийн хэмжээний агуу хүн дээ. энэ хүний амьдрал тэр чигээрээ домог болж үлдэнэ. хэдэн зуун жилийн дараа ч энэ хүнийг дэлхий дурсах болно. ум мани хум ба ди.
zochin бичсэн нь: /202.21.113.141/
2013/12/06 09:58:51
hairan hun. amgalan noirsooroi
иргэн бичсэн нь: /103.11.192.34/
2013/12/06 10:07:18
манай өнөөгийн удирдагчид дотор энэ хүн шиг ард түмнийхээ төлөө тэмцэх хүн олдох болов уу
ganbaatar бичсэн нь: /202.21.106.103/
2013/12/06 10:18:59
aguu xun baij dee.
зочин бичсэн нь: /103.10.22.50/
2013/12/06 10:39:57
сүйрэл, мөхлийн ирмэг дээр очсон, гамшиг болсон байсан өмнөд африкийг аварсан хүн дээ. агуу хүн гэж хэлэхэд ч багадна. тэр 27 жил шоронд хоригдохдоо уушигний сүрьеэ өвчнөөр өвчилж байсан ч гарч ирэнгүүтээ эрчимт эмчилгээнд ороод удалгүй 1994 онд 76 насандаа өабну-ын ерөнхийлөгчөөр сонгогдон 81 нас хүртлээ 5 жил энэ албыг хаших үедээ өмнөд африкийн хөгжлийг асар богино хугацаанд хөрсөөр нь эргүүлсэн домогт лидер. ердөө 5 жилийн дотор олон зуун эмнэлэг, сургууль барьж, дэд бүтцээ босгон 3 сая иргэндээ орон сууц барьж өгсөн. хөгжил дэвшил нь хүй нэгдлийн үеийн болтлоо хоцрогдсон өмнөд африк 10 хэдхэн жилийн дотор суга хөгжиж, одоо хөгжлөөрөө дэлхийд эхний 50-д багтдаг. гэтэл манайх бусад ядуу африк орнуудтай хамт дэлхийн бөгсөнд нь тууж явна. 85 насандаа тэтгэвэртээ гараад 95 хүрээд бурханы орныг зорилоо.
live бичсэн нь: /112.72.13.188/
2013/12/06 11:20:32
delhiin aldartai shudraga hvn negeer tsoorloo. um mani badmi hum
unshigch бичсэн нь: /182.160.34.114/
2013/12/06 12:02:15
rest in peace
иргэн бичсэн нь: /103.26.194.71/
2013/12/06 12:57:54
ум ма ни бадь ни хум. итгэл үнэмшил гэж үүнийг л хэлдэг байх даа. хойд насандаа жинхэнээсээ жаргах байх.
иргэн бичсэн нь: /203.194.114.189/
2013/12/06 15:10:22
хөөрхий төөрсөн хүмүүсийг яалтай билээ. орчлонг бүтээсэн цорын ганц амьд бурхан эзэний хүүд хуурамч шүтээн шүтэгчдийн элдэв маань мэгзэм юуных нь хэрэг болох билээ.

Э.Амартүвшин: Үзэгчдийн уйлж байхыг хараад сэтгэл их хөдөллөө

$
0
0
Өчигдөр 12 цаг 56 минут
ОХУ-ын Санкт-Петербург дэх тусгай сурвалжлагч гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй ярилцлaa.

Э.Амартүвшин: Үзэгчдийн уйлж байхыг хараад сэтгэл их хөдөллөө

 

“Дэлхийн шилдэг баритон хоолойтой залуу” Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин арванхоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Д.Д.Шостаковичийн нэрэмжит филармонийн бага танхимд тоглолтоо хийлээ. Тоглолт хоёр хэсгээс бүрдлээ.

Тоглолтод “Трубадур”, “Риголетта”, “Евгений Онегин”, “Аида” зэрэг операгийн Леонора, Риголетта, Айдагийн зэрэг ариг Э.Амартүвшин, харин дуэтийг Москвагийн “Новоя Опера” театрын олон улсын тэмцээний шагналт дуучин Марина Нерабееватай хамтран дууллаа. Ялангуяа тоглолтын хоёр дахь хэсэгт түүний дуулсан Рахманиновын ая “О, долго буду я …”, Чайковскийгийн ая “Слеза дрожит”, “Кабыла знала я, кабы ведала” дуунууд Оросын үзэгчдийн сэтгэлийг ихэд хөндсөн билээ. Түүнтэй ярилцлаа.

-Оросын эртний нийслэл Санкт-Петербург хотноо сайхан концерт тоглосон танд баяр хүргэе. Тоглолтын дараа сэтгэгдэл ямар байна даа?

-Маш сайхан байна. Монголоос өндөр сэтгэл өвөртөлж гарсан. Зорилго маань бүтэж хоёр тоглолт амжилттай боллоо. Москвад эхний тоглолтоо хийсэн. Дэлхийд акустикаараа тэргүүлдэг, алдартай энэ концертын танхимд авьяас чадвар, мэдлэг, ур ухаанаа сорилоо. Дуучнаас бас мэдрэмж, хяналт эл бүхнийг шаарддаг гайхамшигтай танхим байна. Жинхэнэ нөгөө дэлхийн одод тооцогддог хүмүүс чинь энд л дуулж, хүч чадлаа сорьж, дуучин болсныхоо ид хавыг үздэг юм байна. Ийм сайхан газар уригдаж Оросын ард түмэн болон энд ажиллаж амьдарч, сурч байгаа Монголынхоо үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрсэн сайхан тоглолт хийсэндээ баяртай байна.

-Манай уншигчдад танхимын акустикийн талаар товчхон мэдээлэл өгнө үү?

-Танхимын хамгийн гол үзүүлэлт нь акустик байдаг. Хүний чихэнд хүрч байгаа дуу авиа маш хурдацтай, цэврээрээ, ямар нэгэн гадны нөлөөгүй хэр зэрэг хүчтэй очиж байгаагаар танхимын акустикийг тодорхойлдог. Энэ нь маш сайн сонсогддог гэсэн үг шүү дээ. Тийм хэтэрхий “аймаар” акустиктай танхимд зарим дуулж сураагүй эсвэл урьд нь тэр танхимд дуулж байгаагүй, жишээлбэл над шиг дуучид дуугаа хэтэрхий нам юм уу, эсвэл хэт чанга дуулдаг.

Тиймээс энэ танхимд орж ирээд өөрийгөө сонсож байж чанга сулын хэмжээгээ тааруулахгүй бол “хамаг юм” сарниад алга болчихдог. Тэрнээс үүдэж хөгжмөө сонсохгүй хөнгөсөх ч юм уу буурах ч юм уу янз бүрийн бэрхшээл гарч ирдэг. Тийм учраас дуучдаас нарийн мэдрэмж, өндөр ур чадварыг шаарддаг.

-Та чухам яагаад Орос орныг тэр тусмаа Москва, Санкт-Петербург хотыг зорих болсон бэ?

-Олон шалтгаан бий. Нэгдүгээрт, миний менежер орос хүн байдаг. Сергей Молчанов гэдэг. “Smolart” агентлагийн захирал. Орос хүн учраас нутагтаа тоглолтыг зохион байгуулахад арай хялбар, дөт. Дээрээс нь Орос орон өөрөө сонгодог урлагийн гол цөм.

Хоёрдугаарт, миний анх оролцсон олон улсын, дэлхийн чанартай уралдаан бол Чайковскийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаан байсан. Чайковскийн нэрэмжит уралдааныг Санкт-Петербургт зохиогдож байхад нь би ирж хоёрдугаар байрын, бас үзэгчдийн таашаал хүртсэн гэсэн хоёр шагнал авч байлаа. Тэр ч утгаараа Петербургийн үзэгчид тодорхой хэмжээнд намайг мэддэг, сонссон хүмүүс байх. Тэр үзэгчид маань өнөөдөр их сайхан сэтгэл гаргаж ирлээ.

-Оросын дуурийн дуулаачидтай хамтын ажиллагааны талаар хэр холбоотой байдаг вэ?

-Холбоо гэх юм байхгүй. Таньдаг мэддэг, үе тэнгийн дэлхийд гарч ирж байгаа найз нөхөд сайн дуучид бий. Яг одоохондоо хамтраад ажилласан юм алга.

-Дэлхийд данстай болсон олон улсын дуурийн дуучдад томоохон орны алдартай театруудаас хамтран ажиллах санал тавьдаг. Танд иймэрхүү саналууд ирж байна уу?

-Ирж байна, ирж байна. Саяхан би Сингапурын театрт тэдний симфони найрал хөгжимтэй, Оросын гурав, Солонгосын нэг дуучинтай “Риголетта” дуурийн хоёр, гуравдугаар актыг бүтэн дуулсан. Удахгүй хоёрдугаар сард Америкт Пан Азийн фестивальд явах гэж байна. Дөрөвдүгээр сард “Богема” дуурийн Марчеллод есөн удаа тоглох гэрээ байгуулахаар яригдаж байна. Одоохондоо ийм ажлууд л байна даа.

-Олон улсын театруудад дуулж байхад аль орны театр, үзэгчид таны сэтгэлд мартагдахгүй дурсамж үлдээж чадсан бэ?

-Ер нь бүх л газар сайхан даа. Оросоос эхлээд Европын бүх орнуудад театр, урлаг, сонгодог хөгжим гэдэг агуу хөгжсөн. Ялангуяа Франц орон бол жинхэнэ уран барилгын цогц бүтээл, театрын гоо үзэмжийг харуулсан жинхэнэ тансаг театруудтай даа. Италид ч мөн адил. Орос бас л мөн ч сайхан байна даа. Европын орнуудаар явж байхад үзэгчид бүгд л халуун дотно хүлээж авдаг. Тэр тусмаа Оросын үзэгчид бол ялангуяа оросын бүтээлүүдийг дуулахад маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авдаг. Жишээлбэл өнөөдөр, ялангуяа сүүлийн хоёр бүтээл дээр үзэгчдийн танхимд зарим хүн уйлж байхыг хараад сэтгэл их хөдөллөө. Тэгэхээр оросууд бусдаас арай л илүү хүлээж авдаг юм шүү.



-Олны танил болсон нь таны амьдрал, уран бүтээлд өөрчлөлт үзүүлэв үү?

- Нэг их айхтар өөрчлөлт гараагүй. Бид чинь ер нь маш зав чөлөөгүй ажилладаг. Телевиз радиогоор байнга гарч, ярилцлага өгөөд явах зав байхгүй. Дуурийн театртаа дууриа дуулдаг, гадны тайзуудаар явдаг. Тийм болохоор байдаг л хэв маягаараа л амьдарч байна даа. Уран бүтээлийг дэмжих, ивээн тэтгэх тал дээр ч нэг их айхтар өөрчлөлт гараагүй дээ. Хүн болгоны хүндлэлийг хүлээж итгэл найдварыг дааж явна гэдэг л сайхан даа. Тэр утгаараа л жаахан өөрчлөгдсөн байх.

-“Дуурийн дуугаар амжилтад хүрнэ гэдэг бол их удаан хугацаа, тэвчээр шаарддаг. Тийм болохоор олонх дуучин хурдан хугацаанд олны танил болж, ашигтай ажиллах боломж өндөр байдгаар нь дуурийн дуунаас бусад чиглэл рүү орцгоодог” гэж Оросын нэгэн алдартай дуурийн дуучин ярилцлагадаа өгүүлснийг би уншиж байлаа. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Тэр үнэн. Хамгийн хэцүү, хамгийн ховор заяадаг мэргэжил. Тэр болгон дуурийн гоцлол дуучин болоод байдаггүй шүү дээ. Гоцлол дуучин болсон хойноо манлайлагч, олон нийтэд танигдсан дуучин болно гэдэг бол маш ховор тохиолдол. Дээрээс нь асар их авьяас, ухаан мэдлэг заяасан байх ёстой. Түүнийг нарийн мэдрэмжээр олж авч цааш нь хөгжүүлэх нь чухал.

Хамгийн гол нь хөдөлмөр шүү дээ. Дуурийн дуучин хүн гэдэг өндөрлөгт маш удаан хүрдэг. Ийм өндөрлөгт удаан хүрэхдээ харин ч том далайцтай, даацтай хүрдэг. Эргээд хэзээ ч бөхөж алга болдоггүй. Тэр хүн “баатар” болсон тэр чигээрээ л мөнхөрдөг. Тэр хүн агуу дуучин байсан, агуу хүн байсан гэдгээрээ л үлдэнэ.

-Одоо таныг дэлхийн хэмжээний дуурийн алдартай дуучдын нэг гэж хэлж болох уу?

-Үгүй, үгүй. Тийм болтол нэлээд хугацаа байна даа.

-Дуурь бүжгийн эрдмийн театрын зүгээс таныг хэр анхаарч дэмжиж байна вэ?

-Дэмжинэ. Би чинь орон тооных нь ажилчин. Энэ улаан театр чинь л биднийг тэжээж байгаа ганц байгууллага шүү дээ. Бид байнга тэндээ ажиллаж, дуулж, дасгал сургуулиа хийж байж форумтай байна.

-Амжилт бүтээлээр дүүрэн явж байгаа залуу хүний хувьд залуустаа хандаж юу хэлэхийг хүсч байна?

-Нэг л зорьсоноо тууштай л байх хэрэгтэй. Гэхдээ бүтэхгүй юмны хойноос насаараа дагаад хэрэг байхгүй. Хүн болгонд ямарваа нэгэн чаддаг юм, нэг авьяас байж л байгаа. Тийм учраас тэрийгээ маш мэдрэмжтэй олж авах хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ үзүүрээс нэг атгаад авсан бол хойноос нь хөдөлмөрлөж, зүрх сэтгэл, цаг хором алдахгүй зарцуулж зүтгэвэл ямар ч л байсан тодорхой амжилтад хүрнэ.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн тань ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

Э.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Монголын сайхан ээжүүдийн нэг С.Тунгалаг: БИ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗОВЛОНГ ДААЖ, СӨРЖ ЗОГССОН

$
0
0

2013-12-12 14:17:00

Ээж хүн бүдэрч унахад түшээд авдаг, өвдөж зовоход халамжилж асардаг, үр хүүхдүүдийнхээ төлөө энэ биеэ зориулж дуусдаг энгүй их ачтан билээ. С.Тунгалаг гуай монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон ийм сайхан ижий. Долоон сайхан хүү төрүүлсэн эгэл нэгэн. Төв аймгийн Зуун мод сумаас хүүхдүүдтэйгээ уулзахаар Улаанбаатар хот руу байсхийгээд л жолоо зална, ирчихээд нутаг, гэрээ санаад явах гэж яарна. Түүнтэй яриа дэлгэж суухдаа сэтгэлийн хат, амьдралыг урагшлуулж ирсэн хатан ухаанаар нь бахархав. Түүний дайчин, шударга, өөдрөг занг үхэл хагацал, өвчин зовлон ч сөхрүүлж чадаагүй аж.

Долоон хөвгүүний нэг нь “Классик Жем” хамтлагийн дуучин Д.Мөнхбат. Тэрбээр ээждээ манай сониноор дайж “Ээж минь та бидний шүтээн. Өөрт байгаа бүхнээ бидний төлөө харамгүй зориулж ирсэн. Сайхан аав, ээжийнхээ хайранд өлгийдүүлж өссөндөө бид баярладаг шүү. Ээж минь тусархуу, хүн муу хэлж үзээгүй, ажилсаг, нямбай, аливаад тууштай зүтгэдэг зантай. Зовох цагт амьдралын минь өмөг түшиг болж, жаргах цагт хатуу үгээр зэмлэн, ухааруулж ирсэн тандаа хүү нь хайртай. Гуниг, гутралд шантардаггүй, хүнд хэцүүг даван туулаад гардаг хатуужил, тэвчээр тань үр хүүхдүүддээ үлгэр дуурайл болж үлджээ. Таныгаа жаргалтай байлгахын төлөө бид хичээнэ” хэмээн сэтгэлийнхээ үгийг хэлсэн юм.

-Та нутгаасаа Улаанбаатар хот руу байсхийгээд л жолоо залдаг хүн юм аа?

-Тийм ээ, өчигдөр ирлээ. Төв аймгийн Зуун мод сум одоо ч төрсөн нутгаас минь өөрцгүй болжээ. Гал голомтоо бадрааж, үр хүүхдүүдээ төрүүлж өсгөсөн болохоор энэ нутаг надад дотно санагддаг юм. Миний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Хөхморьт юм шүү дээ, уг нь. Намайг нутгийнхаа хүн шиг халуун дотно угтаж авсан Төв аймгийн ард түмэнд баярлаж явдаг. Эгч нь энэ нутагт идээшиж дассан болохоор Улаанбаатарт төвхнөх сэтгэл төрдөггүй. Олон жил амьдрахдаа зон олонд нь “Өндөр ээж” шиг л хүндлэгдлээ. Намайг харагдахгүй хэд хоновол хүмүүс үгүйлдэг. “Та ойрд харагдсангүй, гадагшаа тэмцээнд оролцохоор явсан уу” гээд асуугаад эхэлнэ. Хүүхдүүд маань энэ нутагт хүүхэд насаа өнгөрүүлж, арван жилийн сургуулиа дүүргэсэн. Хотод олон хоновол өөрийн эрхгүй нутгаа санаж үгүйлнэ. Хүүхдүүдээрээ асруулж, хүндлүүлэх сайхан ч өөрийн гэр гэдэг юутай ч зүйрлэшгүй өргөө байдаг юм шүү дээ. Би гэртээ цэцэг тарих дуртай. Хотод ирсэн үедээ цэцэг маань усаар дутаж хатах вий, өвөг дээдсээс минь уламжлагдаж ирсэн бурхан тахилын зул олон хоног тасрах вий дээ гэж яардаг. Гэрсэг болоод ч тэр үү харих гэж учиргүй яарна. Нөхөр, бид хоёр цэргийн завгүй ажилд насаараа зүтгэсэн дээ. Би бэлтгэл ахмад цолтой. Залуудаа томилолтоор говь, хангай нутгаар олон явлаа. Ажлын хажуугаар хүүхдүүддээ хувцас оёно, зав гаргаад ном уншина, буудлагын спортоор хичээллэнэ гээд олон ажил зэрэг амжуулж ирсэн. Хүний сурсан эрдэм эрдэнэ олсноос ялгаагүй гэж би боддог. Хүүхдүүддээ “Хүн залуу байхдаа сурсан зүйлээ хэзээ ч хаядаггүй юм. Жилдээ ямар явсан нь Цагаан сараар, залуудаа ямар явсан нь өтөлсөн хойно харагдана. Санаа зөв бол заяа зөв гэдэг. Миний хүүхдүүд хүнд муу зүйл бүү хийгээрэй, нэгийгээ сэтгэлээр унасан үед дэм өгч, баярлуулаарай. Таньдаг, мэддэг хүмүүстэйгээ үргэлж инээмсэглэж уулзаарай” гэж хэлдэг.

-Та олон хүү төрүүлсэн сайхан ээж. Монголчууд гурван хүү төрүүлсэн эмэгтэйг дархан бэр хэмээн хүндэлдэг уламжлал одоо ч бий?

-Би 1999 онд Төв аймгийн дархан бэр болсон. Өдгөө 70 насны босго хэдийнэ алхаж, ач, зээгээ үзсэн азтай эмээ. Эгч нь үр хүүхдүүдээрээ хайрлуулж, ач, зээгээрээ хүрээлүүлээд өөдрөг амьдарч явна. Арван зургаан ачаас гурав нь гадаадад суралцаж байна. Хүүхдүүд маань ажил, мэргэжлээсээ хамаараад Улаанбаатарт суурьшсан. Д.Мөнхбат дуучин, Д.Наранбат жүжигчин, Д.Батсуурь хуульч, Д.Хишигхүү англи хэлний багш, Д.Түвшинхишиг сэтгэл судлаач, Д.Нямтулга жолооч. Улаанбаатарт ирэхээр хүүхдүүд “Та ахынд гурав хонолоо, одоо манайд зочлоорой” гэж булаацалдана шүү дээ. Би гэртээ байх үедээ орой бүр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө залбирч, өглөө болгон цайныхаа дээжийг өргөдөг юм.

-Цэргийн алба амаргүй, ар тал нь байх бүр ч хэцүү гэж ярьдаг. Залуудаа аймаг, сум руу байнга томилогддог байв уу?

-Би цэргийн амьдралд залуудаа хөл тавьсан. Хань маань ч цэргийн хүн байлаа. Тэр үед одоогийнх шиг бүх зүйл сайхан байсангүй. Цэргийн байгууллага хаана томилно тийшээ л гэр бүлээрээ явна. Нөхөр, бид хоёр буудлагын спортын мастер цолтой. Том хүү Д.Нарантулга ЗХУ-ын буудлагын спортын дэд мастер. Товчхон хэлбэл, гэр бүлээрээ буудлагын спортоор хичээллэдэг байв. Дархан хотод 330 дугаар анги байгуулагдахад хүү маань даргаар очсон. Тэнд ажиллаж байхдаа энхийг сахиулах ажлаар хилийн дээс алхсан даа. Хэдийгээр хүү маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч би жил бүр 330 дугаар ангид очиж, хүүгийнхээ нэрэмжит буудлагын спортын тэмцээн зохион байгуулдаг юм. Хамт олон нь ч дэмжиж, хүүгийн минь нэрэмжит нээлттэй тэмцээнийг жил бүр явуулахаар төлөвлөгөөндөө оруулдаг болсон.

-Та ханьтайгаа хаана анх танилцаж байсан бэ?

-Нэг өдөр Налайхын арван жилийн сургууль манай сургуультай нөхөрсөг уулзалт зохион байгуулж, тэмцээн зохиолоо. Нөхөр маань дуулж, харин би шүлэг уншаад түрүүлж байлаа. Тэр үеэс нэг нэгнээ зүс таньдаг болсон бид Улаанбаатар хотод оюутан болж ирээд л дотносож нөхөрлөсөн. Хань маань хөгжилтэй, олонтой эвсэг нөхөрлөдөг хүн байлаа. Бид анх хөрөнгө гэхээр зүйлгүй гэрлэж билээ. Хүүхдүүддээ “Аав, ээж нь бэлэн зэлэн амьдрал дээр туйлаагүй юм шүү. Өдий дайтай амьдрал бүтээх гэж хамтдаа уйгагүй зүтгэсэн. Зовж олсон хоол, хөрөнгө хүнд сайн зохидог юм. Тэр хэрээрээ ч сонирхолтой амьдрах итгэл төрүүлдэг” гэж хэлдэг байлаа. Бид мөнгөний үнэ цэнийг залуугаасаа мэдэрсэн болохоор үр хүүхдүүдээ дур зоргоор нь өсгөхийг хүсээгүй. Аав нь хүүхдүүддээ “Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй гэдэг үг бий. Миний хүүхдүүд залхуу өсөж болохгүй шүү” гэж сургадаг байсан. Биднийг айл болоход орос цэргийн дарга төгөлдөр хуур зарсан юм. Хүүхдүүд маань төрсөн цагаасаа тэр төгөлдөр хуураар тоглож өссөн. Манай хүүхдүүд аавынхаа зан чанараас өвлөсөн шүү. Нэг нь ажилсаг, хурдан түргэн хөдөлгөөнийг нь, нөгөө нь тооцоотой, нямбай, хүнтэй эвсэг харилцдаг занг нь дуурайсан байдаг . Нөхөр маань эд хөрөнгө хураах сонирхолгүй хүн байсан. Гэртээ хоёр хивс авчирсан байхыг сэтгэл судлаач мэргэжилтэй хүү маань харчихаад “Аав хүн гуйвал өгчихнө. Одоо бушуухан ханандаа хадчихъя” гэж билээ.

-Хамгийн сүүлд хаана томилолтоор очиж байсан бэ?

-Заяаны хос адилхан гэдэг үг байдаг даа. Биднийг зөрөөд өнгөрөхөд хүмүүс эргэж хардаг байв. Үеийнхэн маань “Та хоёр залуудаа том алаг нүдтэй, царайлаг офицер байж билээ” гээд ярьдаг юм. Нөхөр маань цэвэрч, нямбай. Цэргийн хувцсаа сайхан өмсөнө. Хань маань надаас түрүүлээд Өмнөговь аймагт ажиллахаар томилогдлоо. Тэндхийн хүүхнүүд нөхрийг маань харчихаад хоорондоо “Сансрын нисэгч Гагарин шиг сайхан, царайлаг залуу иржээ” гэж ярьж байсан гэдэг. Тэр үед бид долоон хүүтэй, нас тогтож яваа хүмүүс байсан даа. Манай хадам ээж их сайхан зантай. Долоон хүүг маань бидэнтэй хамт өсгөсөн. Хааяа хадам ээждээ “Ажил гэж завгүй гүйгээд, үр хүүхдээ ч анхаарахгүй юм. Чи нялх биетэй байж эрүүл мэндээ хайхарсангүй. Хар залуудаа өвчин тусаж, өтөл насандаа зовох вий дээ” гэж зэмлүүлдэг байв.

-Ярилцаад сууж байхад та надад сэтгэлийн хаттай хүн шиг санагдлаа?

-Хань, хүүгээ алдчихаад сэтгэлээр нэг хэсэг унасан. Хүнд хайртай бүхнээсээ хагацах шиг хамгийн хэцүү зовлон байдаггүй. Сэтгэл гундуу байхдаа буудлагын спортоор хичээллэхээ түр орхисон. Ханиасаа хойш ганцаараа зүтгэсэн надад амьдрал амаргүй л байлаа. Гурван хүү оюутан болж, тэднийхээ сургалтын төлбөрийг олохоос өгсүүлээд бодох, сэтгэх, зүтгэх зүйл их байсан. Амьдрал сайхан болно гэдэг өөдрөг бодол минь намайг урагшлуулсан. Нэг өдөр буудлагын спортын хамт олон маань “Чи гэртээ битгий шаналж суу. Бидэн дээр хүрээд ир” гэж урьсан. Хамт олныхоо урилгаар ингэж буудлагын спортын багтаа эргэж ирсэн. Ахмадуудын улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээнд 2009 онд оролцож, хүрэл медаль, 2010 онд алтан медаль хүртлээ. Хамт олон маань ч надад урам хайрлаж, “Та Азийн тэмцээнд оролц. Тэнд буудлага спортоор хичээллэдэг Ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээн болдог юм” гэж хэллээ. 2011 онд БНСУ руу тэмцээнд оролцохоор явсан. Миний хувьд анх удаа хилийн дээс алхаж үзсэн нь энэ. Хятад, Япон, Солонгос, Монголын буудлага спортын ахмад тамирчид өрсөлдсөн тэр тэмцээнээс хүрэл медалийн болзол хангасан. Намайг гараад иртэл гадаадын үзэгчид “Монгол мандтугай” гээд хашгирч байсан шүү. Өөрийгөө медаль хүртэнэ гэж зүүдлээ ч үгүй явсан надад олны урам дэм зүүд зэрэглээ мэт санагдсан. Өнгөрсөн жил Японд болсон тэмцээнээс хоёр мөнгөн медальтай эх орондоо ирсэн. Энэ жил Монголд Азийн ахмад тамирчдын тэмцээн болоход гурван мөнгөн медаль хүртлээ. Энэ бол зөвхөн миний амжилт бус, буудлагын спортын хамт олны минь дэм тус.

-Таны амьдралд хүүхдүүд тань сайхан дурсамж үлдээсэн биз?

-Бид хүүхдүүдээ багаас нь байгальд хайртай өсгөсөн. Хүүхдүүдээ зэмлэхээс илүү ойлгуулж хэлдэг байлаа. Цэцэг зулгаах гэвэл “Энэ цэцэг газар, дэлхий ээжтэй. Чамайг надаас тасдаад авбал ямар байх вэ” гэж хэлдэг байсан. Нэг хөгжилтэй дурсамж амьдралд маань тод үлджээ. Бага хүүгээ хөтлөөд явж байтал үсэрч харайгаад болдоггүй. Яав гэтэл “Ээж ээ, энэ газар ямар их цэцэгтэй юм бэ. Би цэцгэн дээр гишгэх гээд байна” гэж билээ.

Бид отгон хүүгээ нэг настай байхад нь говийн аймаг руу томилогдож, тэнд зургаан жил амьдарсан. Хангай нутагт ирчихээд хүү минь цэцэг гишгэхгүй гэж хайрлаж байгаа нь тэр. Би өдий зэрэгтэй яваагаа хэдэн хүүхдийн минь буян заяа гэж боддог. Хүн сайхан нутаг, сайн хамт олон, ачлалтай үр хүүхэдтэй байхад хэзээ ч муу явахгүй шүү, түшээд л авна.

-Долоон хүү тань багадаа нэлээд сахилгүйтэж, аав, ээжийнхээ алганы амт багагүй хүртсэн байх аа?

-Нэг нь л буруу зүйл хийвэл бүгдийг нь жагсааж байгаад суран бүсээр ороолгоно доо. Хүүхэд буруугаа ойлгосон бол дутагдлаа давтдаггүй. Хүүхд үүдээ зэмлэх үедээ хэзээ ч хараал хэлж байгаагүй. Хүүхдийг аргадаад байвал хожим ажил, амьдрал дээр гарсан хойно нөхдөөсөө зэмлэл, шүүмж даах сэтгэлийн тэнхэлгүй өснө. Бид хүүхдүүдээ хал нь гаднаа, хайр нь дотроо өсгөсөн дөө. Хааяа “Хоосон айлын хүүхэд, нохой эрх. Баян айлын унага, даага эрх гэдэг юм” гээд л зэмлэнэ. Миний ээж цэцэн мэргэн хүн байлаа. Аав, ээж минь айлын эзэгтэй ямар байх, хүнтэй хэрхэн харилцах талаар бага байхад минь зааж сургасан. Тиймдээ ч хүүхдүүдийнхээ төлөө эгч нь зовлонг дааж, бэрхшээлийг сөрж зогссон гэж боддог. Хааяа хөвгүүдээ “Миний нялх үрс” гэхээр бэрүүд маань “Ээжийн нялх хүү” гээд нөхрөө цаашлуулдаг юм. Хүний үр хүүхэд эрийн цээнд хүрсэн ч том болсон мэт санагддаггүй юм шүү дээ. Хааяа таагүй бодол сэтгэлд зурсхийж орж ирвэл “Үгүй ээ, би ийм зүйл бодож болохгүй. Эхийн сэтгэл тавгүй байвал үр хүүхдэд нь муугаар нөлөөлдөг юм гэнэ лээ” гээд бушуухан эрхи эргүүлнэ. Би гэдэг хүн ач, зээгээ өвдвөл оточ маарамба болчихно. Хүүхдүүд “Ээж, хүүхэд халуураад байна, та хүрээд ирээч” гээд утасдана. Намайг ирэхээр ач маань зүгээр болчихно. Хүүхдээ цовоо, сэргэлэн гүйж явахыг хараад хүү маань баярлачихсан суудаг юм. “Эхтэй хүн үхдэггүй” гэдэг үнэхээр үнэн үг шүү.

-Та насандаа баймгүй овор багатай харагдах юм. Спортоор хичээллэснийх биз?

-Спорт намайг эрүүл чийрэг, эрч хүчтэй, сэтгэл өөдрөг амьдрахад их нөлөөлсөн. Буудлагынхаа талбай дээр очоод зогсож байхад өөрийн эрхгүй сэтгэл сэргэдэг. Дарийн үнэр ямар сайхан гээч. Хүн сонирхдог зүйлийнхээ төлөө тууштай зүтгэхийн давуу талыг олон жил үзлээ. Миний үеийн тамирчдаас одоо цөөн үлджээ дээ.

-Та хоёр хүүгээ урлагийн зам сонгоход дуртай дэмжсэн үү?

-Хүүхдүүдээс маань Д.Мөнхбат их даруухан. Аав маань морин хуур дарахаас гадна ардын дуу сайхан дуулдаг хүн байсан. Нутгийнхаа найр наадамд байсхийгээд л залагдана. Нутгийнхан аавыг байхгүй бол ямар найр болох вэ гэж ярьдаг байв. Би хүүгээ өвөө шиг нь морин хуурч болгох хүсэлтэй хөгжмийн ангид оруултал ер сонирхоогүй. Хүүхэд байхаасаа дуулдаг байсан болохоор дуучны анги сонгосон. Бага хүү Д.Наранбат ч ялгаагүй. Жүжигчин болно гэж зүтгээд л урлагийн амьдралд хөл тавилаа. Залуу дуучдын дуулсан “Миний сайхан ээж” дууны клипэнд би Мөнхбаттайгаа хамт тоглосон.

-Ач охин Анударь тань уран уншлагийн тэмцээнд түрүүлсэн баярт мэдээг танд түрүүлж дуулгасан гэсэн?

-Магнай тэнийлгэсэн мэдээг ач охиноосоо сонсоод эгч нь баярлаж сууна. М.Анударь охин маань уран уншлагын тэмцээнд гурван жил дараалан түрүүлж, аав ээжийгээ надаас дутуугүй баярлуулж байгаа. Өнгөрсөн шөнө ач охиноо тэмцээнд бэлдүүлээд завгүй хоносон юм. Би ач нартаа “Эцэг, эхээс заяасан эрдэнэт биеэс илүү үнэтэй зүйл хорвоод байдаггүй юм. Эрүүл мэндээ хайрлаж, аав, ээжийгээ хүндэлж яваарай. Эрдэмтэй хүн эгэл байдаг юм. Даруу төлөв хүмүүжээрэй” гэж захидаг юм.


Г.БАТЦЭЦЭГ

http://www.mongolnews.mn/w/48268


Б.Гантигмаа: Хайртай эгчийгээ эдгээж, хатан ээжийгээ ачилж, хөөрхөн дүү нартаа инээд бэлэглэх гэсэн юм

$
0
0

 

2013-12-12 13:00:00

 

 

“Эрхэм хүндэт та бүгдийн амгаланг айлтгая. Хайртай эгчийгээ эдгээж, хатан ээжийгээ ачилж, хөөрхөн дүү нараа өнчрүүлэхгүй юмсан, хүний дээд ээж, эгч хоёрынхоо ачийг өчүүхэн ч гэсэн хариулахсан гэсэн чин хүсэл л надад бий. Аав, ээжийн эзгүйд эгч минь гурван дүүгээ асарч, өдий зэрэгтэй болгосон. Бидний л төлөө гэсээр өөрийгөө ч умартсан хүн. Уран гартай, эгэл жирийн оёдолчин, хоёр сайхан хүүгийн ээж, халамжит хань.

Ийм сайхан эгчийгээ эмчүүлэх боломж бүхэн надад чухал. Энэ боломж, хүч чадлыг надад хайрлаач. Буянтан олон та нар минь харамгүй тусалж чин сэтгэлээсээ хүч тэнхээ хайрлаж, дэмжлэг үзүүлж, урам зориг илгээж байгаад би туйлаас их баярлаж байна. Эгчтэйгээ элгээ хувааж, эрүүл саруул болгох ганцхан чин хүслийг минь болгоож хайрла. Бидний төлөө залбирч, цагаан сүүнийхээ дээжээ өргөн, ерөөл буянаа хайрлаж байгаа эрхэм та нартаа баярлалаа. Бидний хандивын данс: ХААН банк: 5031717129 (О.Эрдэнэчимэг миний үеэл дүү). Мессеж илгээх тусгай дугаар 150 850” ийм нэгэн захиаг олж уншаад Б.Гантигмаатай уулзахаар болзлоо.

Монгол түмний хайртай жүжигчин Ш.Дэлгэржаргал эгч маань саяхан элэгний хорт хавдраа авахуулаад дөнгөж тэнхэрч байгаа. Энэ үед түүний том охин Б.Болормаа элэг шилжүүлэн суулгах хагалгаа яаралтай хийлгэх шаардлагатай болсон учраас нэвтрүүлэгч Б.Гантигмаа ийнхүү ард түмнээсээ тусламж хүссэн юм. Гэхдээ тэрбээр олон хүнд түвэг удаж, өрөвдүүлэхийг хүсээгүй нь илт. Түүнээс илүү зовлонтой шаналж байгаа хүмүүсийн төлөө ч сэтгэлээ чилээж байсан. Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг үг бий. Ард түмний хайртай уран бүтээлчид болох аав С.Бужгар, ээж Ш.Дэлгэржаргал нарыг нь хүндэлдэг, таньдаг хүн бүр тэдэнд гар сунгасаар байна.

-Хагалгааны төлбөрт хэдэн төгрөг шаардлагатай байгаа юм бол. Хаана очиж эмчлүүлэхээр болсон бэ?

-Энэтхэгийн Шинэ Дели хотноо “Сир ганга рам” эмнэлэгт хагалгаа хийлгэхээр болсон. Сэтгүүлч Б.Эрдэнэцогтод хагалгаа хийсэн Наймиш Мехта эмч бидэнд 100 хувийн баталгаа өгсөн. Б.Эрдэнэцогт маань эмчийгээ Монголд ирэхэд биднийг дагуулж очоод хамгийн түрүүнд үзүүлсэн. Ийм сайхан мэдээ сонсоод эгч минь ч илт сэргэсэн. Хагалгааны төлбөр 48 мянган ам.доллар. Тэгэхдээ хагалгаа хийсний дараах эмчилгээ маш чухал юм билээ. Хоёр сарын турш эмчилгээ хийлгэх учраас тэр бүх зардлаа багтаагаад 100 орчим сая төгрөг шаардлагатай болсон. Элэг нэгт монголчуудынхаа хандиваар 40-өөд хувийг нь бүрдүүлээд байна. Бид энэ сарын 20-нд Энэтхэг явна.

-Хоёулаа хагалгаа хийлгэх учраас асарч, сувилах хүн хамт явах байх, тийм үү?

-Тийм ээ. Тус тусдаа асрагчтай байх ёстой. Орчуулагч, хоол, унд зөөх хүн гээд бодохоор ядаж зургуулаа явах ёстой ч зардлаа хэмнэж, дөрвүүлээ явахаар болсон.

-Эхэндээ 150-200 сая төгрөг шаардлагатай гэж байсан. Одоо арай хямд эмчлүүлэх боломжтой болжээ.

-Тийм ээ. Энэтхэгт Солонгос, Японоос өртөг хямд юм байна.

-Нэлээд оройтож мэдсэн болохоор яаралтай хагалгаад орох болов уу?

-Мэдээгүй байж байгаад хүндрүүлчихлээ. Бид аравдугаар сарын сүүлчээр л мэдсэн. Ээжийгээ сахиж эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирэнгүүтээ эгчийнхээ эмчилгээний зардлыг хайж эхэлсэн. Эхэндээ ээжээсээ нууж байсан ч хэлэх ёстой юм билээ. Ээж минь эдгэнэ гэсэн өөдрөг сэтгэлтэй байгаа болохоор ч эгч минь ч итгэлтэй болсон. 1987 онд миний эгч том хүүгээ төрүүлэхээсээ өмнө эмнэлэгт эмчлүүлж байгаад тариураар шар өвчин авсан юм. Эртхэн арга хэмжээ авч чадалгүй явсаар ийм байдалд хүрлээ. Ер нь Монгол Улсад элэгний өвчлөл тахлын хэмжээнд хүрчихжээ. Манайхан яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг төвтэй болмоор байгаа юм. Хавдар судлалын төвийн дэргэд барьж байгаа Элэг цөс, нойр булчирхайн төв хурдхан ашиглалтад ороосой. Хүн болгон гадаад руу явж хагалгаа хийлгэж чадахгүй шүү дээ. Бид бол аав, ээж болон урлагийн буянаар болж байна. Энэ саарал байшинд (МҮОНРТ) хамт ажиллаж байгаа хүмүүстээ талархаад барашгүй. Монгол эмч нар өнгөрсөн жилээс солонгос эмч нартай хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байгаа ч одоогийн байдлаар маш урт дараалал үүсчээ. Бид анх I эмнэлэгт үзүүлж, хяналтад орсон ч хагалгаа хийлгэх бол гуравдугаар сар хүртэл хүлээх ёстой болсон. Бидэнд хүлээх хугацаа байхгүй. Манайд 60-70 сая төгрөгөөр хагалгаа хийдэг юм байна. Энэ нь хагалгааны дараах эмчилгээг тооцоогүй өртөг. Зарим хүн хагалгаа хийлгээд хийлгэчихээд дараагийн эмчилгээгээ сайн хийлгээгүйгээс хүндрэх тохиолдол ч байдаг гэсэн. Ийм хагалгаа хийлгэсэн хүн сард долоон сая төгрөгийн эм уудаг юм байна.

-Эрүүл мэндийн даатгалаас ямар нэгэн хэмжээгээр мөнгө гаргуулах боломж байдаггүй юм уу?

-Элэгний төрлийн өвчинд ийм зүйл байдаггүй юм байна. Гэтэл энэ өвчин тахлын хэмжээнд хүрчихэж. Уг нь хагалгааны дараах эмийг хөнгөлөлттэй үнээр ч болтугай өгдөг бол сайнсан.

-Богино хугацаанд хандив цуглуулах шаардлагатай болжээ.

-Их л богино хугацаа. Хором бүр үнэтэй байна. Хандивын тоглолт зохион байгуулах санааг манай хамт олон гаргаж, бүх талаар дэмжсэн. Уран бүтээлчид, дуучид цөм сэтгэлээрээ ирж тоглолтод оролцсон. Захиргаа, удирдлага болон хамт олон маань нэг өдрийн цалингаа хандивлалаа. Маш их баярлаж байна. Монголчууд маань үнэхээр бие биеэ гэсэн халуун сэтгэлтэй болохоор эгчийгээ эдгээж ирээд талархлаа илэрхийлнэ. Ямар нэгэн байгууллагатай болж ийм төрлийн хүнд өвчтэй хүмүүст бүх зардлыг нь олж өгч чадахгүй ч чадах чинээгээрээ тусалдаг болно оо. Уг нь хүн өөртөө хайртай л бол жилдээ хоёр удаа цусны болон биохимийн шинжилгээ өгч баймаар юм байна. Болдог бол эрүүл мэндийн анхан шатны нэгждээ вирустэй хүн бүрийг бүртгээд, хянадаг бол сайнсан.

-Ямар ч гэсэн тохирох донор байгаа нь сайн хэрэг.

-Мөнгө нь байлаа гэхэд донор олдохгүй тохиолдол ч байдаг гэнэ. Би энэ тухай сонсоод ямар ч гэсэн эгчтэйгээ элгээ хуваалцана л гэж бодсон. Бага дүү маань Солонгост ажил хийхээр яваад хоёр хонож байхад нь нэг дүү маань зуурдаар хорвоог орхисон. Ийм зүйл болсныг сонсоод дүү минь Монголд ирэхийг хүсэж байгаа ч нэгэнт донор болох боломжгүй болохоор бид хориглосон. Өдөр бүр утсаар ярьж, маш их санаа зовж байгаа. Гэхдээ бас дүүгийнхээ амьдралыг бодохгүй бол болохгүй. Зээл аваад явсан, тэндээ ажиллаад удаагүй болохоор яах билээ. Өнөөгийн монголчуудын амьдрал ийм л байна.

-Ээжийнх нь бие тэнхэрч байна уу?

-Сайжирч байгаа. Хорт хавдартай болсон учраас элэгнийхээ найман хувийг авахуулсан. Ээжийгээ тэнхрүүлж авчихаад, эгчийгээ эдгээчихвэл эргээд сайхан амьдарна аа.

С.Бужгар агсан эрдэнийн нэртэй гурван охинтой. Ууган охин Б.Болормаа, удаахь нь Б.Гантигмаа, Б.Жоншмаа. Харин отгон хүүг нь Б.Эрдэнэбат гэдэг. Өнгөрсөн зун бага охин Б.Жоншмаа нь зуурдаар өөд болсныг уншигчид санаж буй биз. Монголын нэгэн сайхан гэр бүлд ар араасаа хөвөрсөн ийм их зовлон тохиосон ч тэд сэтгэлийн хаттай байгааг хараад эрхгүй бахархсан. “Ижий, аав минь хөрөнгө, мөнгө хурааснаас сэтгэлээрээ баян бай гэж биднийг хүмүүжүүлсэн. Энэ нь үнэхээр зөв байж. Тиймдээ ч ард түмнийхээ дэмээр бид эгчийгээ эмчлүүлэх гэж байна” хэмээн Б.Гантигмаа ярьсан. Түүний эгч Б.Болормаа уран гартай, үйлчин бүсгүй. Дүүгийнхээ өмсдөг бүх л хувцасыг энэ хүн урладаг гэсэн. Бас түүгээр үйлчлүүлдэг урлагийнхан ч олон. Эгэл амьдралын мөр хөөж, оёдлын цех ажиллуулж, гэр бүлийнхнээ халамжлан амьдарч байсан түүний хувьд хурааж хуримтлуулсан зүйл үгүй. Өндөр төлбөртэй хагалгаанд орсон айлын санхүүгийн байдал доройтож, орон гэрээ ч зарах нь бий. Нэг сайхан айлын амьдрал ийн доройтвол харамсалтай. Тиймээс олны хүч оломгүй далай гэдгийг харуулан монголчууд маань тэдэнд туслах биз ээ.

МҮОНТ-ийн дэлгэцээр 20 гаруй жил үзэгчидтэйгээ мэндчилж, шинэ сэргэг мэдээлэл бүхнийг хүргэж, сэтгэлд дотно кинонуудад дуу оруулж, олон сайхан нэвтрүүлэг хөтөлж байсан хайртай нэвтрүүлэгчтэйгээ ярилцаж суухдаа түүний зоригоор бахархаж байлаа. Дансанд нь мөнгө орж ирэх бүрийд “Өө энэ тийм найз маань байна. Үнэхээр их баярлалаа. Ямар буянтай юм бэ” хэмээн талархан суух түүний хүсэл биелж, хатан ээж, хайртай эгч нь эдгэж, хөөрхөн дүү нар нь инээд хөөртэй амьдраасай.


 Ж.СОЛОНГО

http://www.mongolnews.mn/w/48264


Б.БАТ-ЭРДЭНЭ: ХҮҮХДИЙН ТОГЛООМ ТЭР ЧИГЭЭРЭЭ АМЬДРАЛЫН ТУСГАЛ БАЙДАГ

$
0
0

 

2013-12-13 13:10:00

 

 

 Монголын хүүхдийн тоглоомын холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнийг олж уулзах гэж багагүй эрж сурлаа. Тэрбээр хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг уран бүтээлч. Тиймээс Улаанбаатар хотод иртэл нь нэг хэсэгтээ хүлээв. Хөдөөгийн аймаг, сумуудад түүний урласан бүтээл бий. Хүүхэд байхаасаа л олон жил мөрөөдсөн хүслээ тэрбээр хожим амьдрал дээр хэрэгжүүлж чадсаныг бүтээлүүд нь бэлхнээ харуулна. Тэрбээр өдгөө Булган аймгийн 16 сумаас наймд нь хүүхдийн тоглоомын талбай байгуулж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг тоглоомоор хангаж буй.

-Таныг хөдөөгийн алс бөглүү сумуудад очиж, тоглоомын талбай байгуулан, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг тоглоомоор хангадаг гэж сонслоо?

-Би улсын төсөв, хөрөнгө оруулалтаар Булган аймгийн сумуудад байгуулах тоглоомын талбай дээр ажиллаж байгаад саяхан Улаанбаатарт хөл тавилаа. Ирэхээс өмнө Гурванбулаг суманд байгуулсан тоглоомын талбайг хүлээлгэж өгсөн. Хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийн хувьд орон нутгийн 500 гаруй суманд хүрч ажиллахаар томоохон зорилго тавьсан. Үүнийхээ ч хэрээр бүтээж буй зүйлээ олонд бодитоор харуулж байгаа. Би зураач, дизайнер, тоглоом судлаач мэргэжилтэй. Надад хүүхдийн нас, насны онцлогт тааруулан, тоглох орчинд нь тохирсон тоглоом урлаж өгөөч гэсэн санал их ирдэг.

-Одоо Булган аймгийн хэчнээн сум тоглоомын талбайтай болсон бэ?

-УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нэг өдөр утасдаад “Таныг хүүхдийн тоглоом урладаг гэж сонслоо. Би Булган аймгийн 16 суманд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд зориулж тоглоом хийлгэмээр байна. Та зураг төсөл гаргаад, тоглоомын талбай байгуулах орчинтой нь танилцаад ирээч” гэж санал тавьсан. Би гурван сар зураг, төсөл дээр ажилласан. Бид Булган аймгийн найман суманд тоглоомын талбай байгуулж, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг тоглоомоор хангалаа. Могод, Сэлэнгэ сумын удирдлагууд хүүхдийн тоглоомын талбай, тоглоом захиалсан тул удахгүй очиж ажиллана. Би Увс, Дорноговь, Дундговь, Сүхбаатар гээд олон аймгийн суманд очиж ажилласан.

-Танд хүүхдийн тоглоом урлах санаа хэзээ төрөв?

-Би хүүхэд байхдаа мод, төмрөөр тоглоом дуурайж хийдэг байлаа. Тэр үед шинжлэх ухааны үндэстэй, стандартын шаардлага хангасан бүтээл хийх юмсан гэдэг хүсэл төрсөн нь хожим энэ бүхнийг хийхэд нөлөөлсөн. Надад анх хүүхдийн тоглоом гаднаас авчирч, бизнес хийе гэдэг санаа төрж билээ. Сүүлдээ үндэснийхээ онцлогийг харуулсан хүүхдийн тоглоомын үйлдвэр байгуулах шаардлагатай юм байна гэж бодох болсон. Хүүхдийн тоглоом тэр чигээрээ амьдралын тусгал байдаг. Амьдралын тусгалыг хүүхэд тоглоомоор хүлээж аваад, хэрэгжүүлж эхэлдэг юм шүү дээ. Хүүхэд тоглож буй тоглоомоосоо өөрийн улсын түүх, соёл, ёс заншил, сэтгэлгээг мэдэрдэг байх ёстой. Судалгаа хийхийн тулд надад хүүхдийн тоглоомоор тоглох шаардлага гардаг. Би хүүхдийн тоглоомын үзэсгэлэн 70 удаа гаргасан. Бидний анхны хийсэн бүтээл орон нутгаасаа шалгарч, Монголын дизайнеруудын холбоо, Оюуны өмчөөс газраас зарласан уралдаанд тэргүүн байр эзэлж байлаа.

-Тоглоомын үйлдвэрээ хаана байгуулсан бэ?

-Булган аймагт 1995 онд очиж, зургийн багшаар ажилласан. Тэр үед хүүхдийн тоглоомын үйлдвэр байгуулах бодол төрөөд л байлаа. Нэг өдөр “Монгол Маамуу” төсөл бичсэн. Үүнийг орон нутгийн удирдлага дэмжиж, аймгийн удирдлагуудад танилцуулсан. Аймгийн захиргаа Английн хүүхдийг ивээх сан, Английн Элчин сайдын яаманд “Манай аймагт хүүхдийн тоглоомын үйлдвэр байгуулахаар Бат-Эрдэнэ гэдэг хүн ажиллаж байна. Та нар дэмжиж туслаач” гэж хүсэлт тавьсан. Удалгүй Английн хүүхдийг ивээх сан хоёр сая төгрөгийн тоног, төхөөрөмж өгсөн. Аймгийн захиргааны удирдлагууд шүхэрчдийн байрыг тоглоомын үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг зөвш өөрснөөр Булган аймагт анх “Монгол Маамуу” тоглоомын үйлдвэр байгуулж, бүтээлээ урлаж эхэлсэн дээ. Анхны хийсэн тоглоомоо хүүхдийн баяраар орон нутгийнхаа цэцэрлэг, сургуулийн хүүхдэд хандивласан. Үүнээс хойш Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотоос тоглоомын захиалга ирэх болсон шүү.

-Таны урласан тоглоом Улаанбаатар хотын дүүргүүдийн цэцэрлэгт байдаг гэл үү?

-Саяхан дүүргүүдийн цэцэрлэгээр явж үзлээ. 1999-2000 онд урласан тоглоом харагдана лээ. Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэг, 181 дүгээр цэцэрлэгт хийсэн тоглоомыг өөрчлөлгүй хэвээр нь үлдээсэн байна.

-Та ямар материал ашиглаж тоглоом хийдэг вэ?

-Хөдөөгийн хүүхдүүдэд өнгө үзэмж сайтай хуванцар тоглоом эрэлттэй байдаг. Төв суурин газрынхан байгальтай ойр байхыг бодон, модон материалаар тоглоомын талбай байгуулж өгөхийг хүсдэг. Говийн хүмүүсийн сэтгэлгээ, хангайнхаас тэс өөр. Говийнхон аж амьдрал, ёс заншилтайгаа ойр сэдвээр бүтээл урлуулах сонирхолтой. Нүүдэлчдийн ахуй амьдрал, өвөрмөц соёлыг харуулсан бүтээлд илүү дуртай. Тэгвэл хангайнхан мод, зүлэг ихтэй болохоор тоглоомын талбайн загвараа үлгэрээр сэдэвчилж, тод өнгөтэй хуванцар материал, баримлаар бүтээл урлуулдаг.

-Та Урчуудын эвлэлд зураачаар ажиллаж байсан уу?

-Аравдугаар ангид байхдаа “В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа” хэмээх зураг зурж, тэргүүн байранд шалгарсан. Энэ зургаараа олонд үнэлэгдэж, цалинтай ажил хийж үзсэн. Анхныхаа цалингаар пянз тоглуулагч авч өчүүхэн мөрөөдлөө биелүүлж билээ. Би голдуу хөрөг зурдаг байв. Өвөө маань “Сайн зурсан зураг хүнийг дагаж хардаг юм билээ” гэж ярьдаг байсан. 1983 онд Урчуудын эвлэлийн хороонд зураачаар ажилласан. Тэр үед тэдний дунд байсан Н.Орхон, Ж.Лувсанзундуй нарын хөрөг зурж буй арга, барил нь өвөрмөц тул миний хувьд шинэ содон зүйл мэт санагддаг байв. Тэдний аргаар зурж болмоор санагдаж, гэртээ хэдэн хөрөг зурлаа. Нэг өдөр зурсан хөргүүдээ Б.Банзрагч, Ц.Баатарцогт нарт харууллаа. Тэгсэн дарга маань “Манайд хөрөг зургийн захиалга ирсэн. ОХУ-ын төр барьж байсан үе үеийн Ерөнхийлөгчийн зургийг зурах ажил ундарч байна. Чи зураач” гэлээ. Анхны хөрөг маань М.С.Горбачёвын зураг байв. Нэг зураачид 10 гаруй хүний хөрөг зурах даалгавар өгсөн санагдана. Гурван метрийн өндөртэй хөрөг зурахаар зориглож, шөнөжин ажиллалаа. Өглөө ажил дээр очтол тасгийн эрхлэгч надаас зураг нэхлээ. Сандраад л “За яана даа гологдох байх” гэж бодоод харуултал “Шөнийн гэрэлд зурсан болохоор бага зэрэг улаан туяатай болжээ. Гэхдээ яах вэ, сайхан зуржээ” гээд урам хайрлаж билээ.

-Та Булган аймаг руу яагаад багшлах гээд явчихсан юм бэ?

-Зураачдынхаа дунд нэр хүндтэй болж байтал намайг Улаанбаатарын харьяалалгүй гээд хөөлөө. Тасгийн эрхлэгч маань аваад үлдчих санаатай нэлээд хөөцөлдлөө, чадсангүй. Ингээд би гэдэг хүн нутгаа зорьсон. Булган аймагт ирж, соёлын төвийг тохижуулахаас өгсүүлээд олон ажил хийсэн дээ. Тэгтэл Хишиг-Өндөр суманд зургийн багш хэрэгтэй байна гэхээр нь очлоо. Ажиллаж байх хугацаандаа хүүхдүүдэд дүрслэх урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр зорьсон. Зургийн уралдаан хүүхдүүдийн дунд зарлаж, уран зураг бодитоор таниулах үзүүлэнгийн материал бэлддэг байв. Тэр дундаа миний түргэн зураг улсын хэмжээнд яригдсан гайхалтай бүтээл болсон шүү. Хичээлийн сүүлийн 10 минутад хүүхдүүд хөгжмийн ая сонсож байгаад, хэдхэн минутын хугацаанд зураг зурна. Түргэн зургийн хичээл зургийн багш нарын дунд зарласан улсын уралдаанд шалгарсан. Багшилж байхдаа Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангид үргэлжлүүлж суралцсан.

-Улаанбаатар хотод байгуулсан хүүхдийн тоглоомын талбайг хараад танд ямар бодол төрдөг вэ?

-Орчин үед хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг бодолцож, стандартын шаардлага хангасан тоглоом үйлдвэрлэхийг шаарддаг болсон. Тиймээс тоглоомын хэлбэр, загварыг судалж, нас насных нь онцлогт тохируулж хийдэг боллоо. Тоглоом судлаач хүн хүүхдийн тоглох орчин, хөдөлгөөнийг сайн анзаарч харах хэрэгтэй байдаг юм. Өнгөрсөн жил Бугат суманд очиход хүүхдүүд нь зөв хүмүүжилтэй байсан. Тэгтэл зарим сумын хүүхдүүд сахилгагүй, хурдан хөдөлгөөнтэй, хийсэн тоглоомыг тэр дор нь эвдэж байх жишээтэй. Тэр үед л нутаг, нутгийн хүүхдүүдийн зан араншин, тоглох ахуй, орчныг судалж, сэтгэхүйн онцлогт нь тохируулж тоглоом хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

-Орчин үед хүүхдүүд тоглоомоос илүү компьютер сонирхдог болчихлоо шүү дээ?

-Монголд хүүхдийн тоглоомын мэргэжилтэн, тоглоом зүйч, тоглоом судлаач, тоглоом урлаач бэлтгэх хэрэгтэй байна. Тоглоом зүйч хүүхдийн зан араншинг таньж, тоглох арга, барилыг нь заадаг байх ёстой. Тэр дундаа Монголд тоглоом урлаач хамгийн түр үүнд хэрэгтэй байна. Хүүхдийн тоглоом бэлэг дурсгалын зүйл биш. Тиймээс ялгаж, ойлгох хэрэгтэй. Бэлэг дурсгалын зүйлд будаг, цавуу орсон байдаг тул өнгө, үнэр нь хүүхдийн эрүүл мэндэд сөрг өөр нөлөөлдөг. Хүүхдийн тоглоом хөөрхөн, өхөөрд өм, загвар, өнгө үзэмж сайтай байхаас гадна тоглоход ядраадагг үй байх хэрэгтэй. Орчин үед хүүхдүүд компьютер рүү хошуурч, үндэсний тоглоомоо мартаж байна. “Дөрвөн бэрх”, “Алаг мэлхий”, “Морь уралдуулах” зэрэг шагайн наадгай тоглоомыг компьютер дээр сонирхолтой хэлбэрээр боловсронгуй болгон байршуулж, хүүхдүүдийг тоглуулж болно.

-Та үндэсний хувцастай хүүхэлдэйн сувинерийг анх урласан гэл үү?

-Үндэсний хувцастай ноён, хатан, монгол гэр урлаж, анхны суурийг нь тавьсан хүн бол би. Гадаад хүмүүс гэр тоглоомыг үзээд, бэлэг дурсгалын хэлбэрээр урлаж өгөөч” гэж санал тавьсан. Гэр, ачаа, хөсөг гээд нүүдлийн ахуй, соёл харуулсан хэлбэрээр урлаж өгөхөд их баярласан. Үүнээс хойш хүмүүс ноён, хатан, монгол гэр дуурайж хийх болсон.

-Одоо ямар улсын хүүхдийн тоглоомын холбоотой хамтран ажиллаж байна вэ?

-Дэлхийд Англи, Америк, Сингапур гээд хүүхдийн тоглоомын холбоотой 16 улс байдаг. Бид дэлхийн хүүхдийн тоглоомын холбоонд хүсэлтээ илгээхэд гишүүнээр элсэхийг зөвлөсөн. Одоо АНУ-ын Калифорни мужийн хүүхдийн тоглоомын холбоотой хамтарч ажиллахаар болсон. Өнгөрсөн жил Бээжин хотын таван том тоглоомын үйлдвэрт өөрийн биеэр очиж, үйлдвэрлэлийн үйл явцтай нь танилцлаа. Тэндээс эх орондоо хүүхдийн хуванцар тоглоомын талбай, тоглоом хийе гэдэг бодол тээж ирсэн.

-Таныг “Монгол маамуу” брэнд гаргахаар зорьж байгаа гэж дууллаа?

-Дэлхийн улс орнууд өөрийн гэсэн үндэсний онцлогийг харуулсан брэнд тоглоомтой байдаг. Япон “кети муур”, АНУ “нугас”, Сингапур “мики маус”, ОХУ-д “матрушка” бий. Би хүүгээ хүүхдийн тоглоомын дизайнераар мэргэшүүлж байгаа. Хүмүүс надад “Та яагаад Монгол маамууг сонгож авдаг юм бэ. Монгол морь, тэмээ гээд таван хошуу мал байж болдоггүй юм уу” гэж асуудаг. Би гадаадад бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байсан. Гадаад хүмүүс маамуу тоглоом сонирхон, худалдаж авч байгааг хараад “Монгол маамуу” хэмээх хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнтэй болъё гэж бодсон. Үүнийгээ хэрэгжүүлж, монгол маамууны зурагтай гар утас цэнэглэгч карт гаргахаар төлөвлөж буй. Мөн хүүхдийн тоглоомон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй нэгдэж, зөвхөн хүүхдэд зориулсан “Монгол маамуу” брэндийн хувцас, тоглоом, хүнсний бүтээгдэхүүнтэй болохоор зорьж байна. Хэд хэдэн байгууллагын удирдлагатай уулзаж, хамтарч ажиллах санал тавьсан. Ундаа, ус үйлдвэрлэдэг нэг компани “Монгол маамуу” зурагны хэлбэртэй ундаа, усны сав гаргахаар боллоо.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүнийг О.Эрдэнэчимэг гэдэг. Түүх, нийгмийн багш мэргэжилтэй. Намайг зураач, загвар бүтээгч байхаас минь эхлээд л миний санаачилсан ажлыг дэмжсээр ирсэн. Манайх хоёр охин, нэг хүүтэй. Хүү Эрдэнэбулган маань тоглоом урлаач, дизайнер мэргэжилтэй. Охин Түвшинтунгалаг бизнесийн эрх зүйч, харин Номин-Эрдэнэ хуульч мэргэжил эзэмшсэн.


 Г.БАТЦЭЦЭГ

http://www.mongolnews.mn/w/48302


Ахмад тамирчин, тэшүүрчин Л.ЦЭНД: БИ ХӨЛӨӨ ТАЙРУУЛАХЫГ ХҮСЭЭГҮЙ

$
0
0

…Би яасан ч хөлөө тайруулахгүй. Энэ хөлийнхөө хурдаар улсын болон тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, ард түмнийхээ танил болсон юмсан. Хөл дээрээ босох чадал, зориг надад хангалттай бий. Өндөр настай ээж минь, хань, бүлтгэр хоёр хүү минь, шавь нар маань намайг хүлээж байгаа шүү дээ. Эмч нар минь ээ, би үхэхгүй. Харин та нар хөлийг минь тайрахаас бусад эмчилгээ хийгээрэй… Монгол Улсын гавьяат тамирчин Лувсаншаравын Цэнд үхэл, амьдралын дэнсэн дээр энэ үгийг хэлсэн юм.

Одоогоос 40 гаруй жилийн өмнө тэшүүрийн спортын нүүр царай болж цахилж явсан тэрбээр хүнд осолд орж, Сэхээний тасагт хэвтэж байхдаа ингэж эмч нараас ингэж гуйж байжээ. Тэрбээр гурван олимпийн нээлтийн ёслолд эх орныхоо тугийг залж, Азийн дээд амжилт тогтоож явсан нэгэн. Тамирчин ахуйн амьдралд нь бахархах дурсамжаас гадна зовлон зүдгүүр ч мундахгүй тохиолдож байсан. Үеийн тэшүүрчид нь түүнийг үхээд боссон нэгэн хэмээн өгүүлдэг юм билээ. Цэнд гуайн тухай мэдээ сурвалжлага гадаадын сонин хэвлэлд хэвлэгдсэн нь олон. Харин Канадын нэрт эмч монгол тэшүүрчний тухай өгүүлэл бичиж, аймшигт өвчнийг давж гарсан хүн амжилтад хүрч болдгийг өөрийн улсын эрүүл мэндийн сэтгүүлд нийтлүүлсэн удаатай. Л.Цэнд гавьяат хэзээ ч гавьяаны амралтаа эдлэхийг хүсдэггүй. Тиймдээ ч 74 настай хэрнээ дөрөв дэх үеийнхээ шавь нарыг бэлтгэж байна.

-Сочигийн олимп дөхөж байгаа энэ үед “ТЦ”- ийн зочноор “Инсбрук-64” монголчуудын анхны олимпод оролцсон, эх орныхоо тугийг залсан түүхт хүнийг урьж байна. Австрийн олимптой холбоотой дурсамжаар ярилцлагаа эхэлье.

-Баярлалаа. 1964 оны хоёрдугаар сард болсон олимпод монголчууд цана, тэшүүрийн төрлөөр анх оролцож билээ. Тэшүүрчид Алматыд, цаначид Польшид бэлтгэл хийж байгаад Москвад уулзсан юм. ЗХУаас бид Вена, улмаар Инсбрук хүртэл галт тэргээр хүрсэн. Инсбрук хот эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн, зөөлөн дулаан уур амьсгалтай, Булган аймагтай минь ойролцоо газар. Олимпод тамирчдаа анх сойсон Монгол орныг гадаадынхан их сонирхоно. “Инсбрук-64”-ийн нээлтийн ажиллагаанд эх орныхоо тугийг мандуулан, орчуулагч бүсгүй Болийн хамтаар тэргүүн эгнээнд явж байхад цэнгэлдэх хүрээлэн даяар “Чингисийн Монгол” хэмээн шуугиж байсныг хэзээ ч мартдаггүй. Боль маань монгол дээл өмссөн, урт үстэй сайхан бүсгүй. Харин тамирчин бид хавар, намрын хүрэн пальтотой. Тухайн үед монгол дээл, үнэгэн малгай өмсөх санал гарсан ч НТХ-ноос зөвшөөрөөгүй юм билээ. НТХ-ноос Бооёо гэж хүн албан төлөөлөгчөөр, цаначид олуулаа, тэшүүрчдийн хувьд таван хүн явснаас гурав нь уралдсан. Тэд бол Л.Дашням, Ц.Лхамжав, бид гурав л даа.

-Таныг Инсбрукт очиход Азийн дээд амжилт тогтоосон тухай мэдээлэл аль хэдийнэ цацагдсан байсан гэл үү?

-Тийм ээ. Олимпийн өмнөхөн Казахстанд болсон ОУТ-ий 10 мянган метрт Азийн дээд амжилт тогтоосноо “Советский спорт” сониноос сүүлд олж уншсан. ТАСС-аар энэ тухай мэдээ дамжуулсан юм билээ. Тэр үед одоогийнх шиг техник технологи эрчимтэй хөгжсөн байсан биш. Онгоцноос буусны дараа Австрийн сурвалжлагч тивийн дээд амжилт хэрхэн тогтоосон талаар сурвалжлага авсан. Казахстаны мөс манайхтай төстэй учраас Л.Дашням, Ц.Лхамжав нар улсын дээд амжилтыг олон удаа шинэчилж, би тивийн рекорд тогтоосон юм. Австрид очсоны дараа бэлтгэл хийж байхад гэрэл зурагчдын дуранд их өртөж билээ. Тивийнхээ рекордыг шинэчилсэн нөгөө монгол гээд л. Тиймээс гадаадын бусад тамирчнаас дутахгүйг хичээн, биеэ аятайхан авч явахыг чармайна. Оросын тэшүүрчид бидэнд тусалдаг байлаа. Үнэнийг хэлэхэд би амьдралдаа комбинзон өмсөж үзээгүй. Цамц, трикотой л гулгадаг байлаа.

1964 оны олимпод оролцож байсан тэшүүрчид. Өвөр эгнээнд зүүн гараас Ж.Гүржав,

Л.Цэнд, арын эгнээнд Л.Дашням,  Б.Жалбаа

-Инсбрукийн олимпийн тэшүүрийн тэмцээнд оросууд илүүрхсэн. Харин таны хувьд Казахстанд үзүүлсэн амжилтаа бататгах бодол байв уу?

-“Ах нар” Инсбрукийн олимпод өндөр амжилт гаргасан. Эмэгтэйчүүдийн уралдаанд ЗХУ-ын тэшүүрчин Л.Скобликова дөрвөн зайд түрүүлсэн. Казахстаны ОУТ-д түрүүлсэн миний амжилт 10 мянган метрт 16:25.07. Яг энэ үзүүлэлтээр баруун Германы тамирчин 64 оны олимпод зургадугаар байр эзэлж байлаа. Харин бидний хувьд олимп бол шинэ ертөнц. Бэлтгэл хийж байх үеэр Оросын тамирчид биднийг хараад формоо алдсан байна гэж хэлсэн нь тохиолдлын дүгнэлт байгаагүй. Бидэнд зориулалтын тэшүүр, комбинзон байгаагүй ч энэ талаар биш, хэрхэн уралдаж амжилт гаргах талаар бодсон. Голланд, Норвегийн шигшээ багийн тамирчид бидэнтэй уулзаад “Тэр хол газраас ирсэн Чингисийн удмууд минь. Хэдэн км гулгачихаад бидэнтэй өрс өлд өхөөр ирэв” гэж асуулаа. Бид 1000-аад км уралдсанаа хэлэхэд толгой сэгсрээд “Бид 2000 гаруй км гулгадаг. Ийм хол газраас тиймхэн км гулгачихаад ирдэг аргагүй л Чингисийн удам юм” гэж билээ. Голландууд Дашнямд малгайгүй комбинзон, надад Монголд тэшүүрийн спортыг хөгжүүлэхийн ерөөл тавин, тэшүүр бэлэглэсэн. Миний хувьд 32 тэшүүрчнээс 20-д орсон санагдана. Инсбрукт мэдээж улсын дээд амжилтыг шинэчилсэн.

-Олимпийн нээлтэд туг барин жагсаж яваа зургийг хэн гэдэг зурагчин авсан юм бол?

-Бидэнд зургийн аппарат, видео камер байгаагүй. Нээлтийн ёслолын зургийг азаар гадаадын зурагчин авч л дээ. Олон жилийн дараа Ж.Отгонцагаан маань түүхэн зургийг олж авчирсан юм. Түүх түүхээрээ үлддэг. Эхний олимпод төрийн тугаа залсан минь их хувь заяа. ОХУ-ын ЭСЯ дээр хүлээн авч уулзан, надад энэ зургийг албан ёсоор гардуулсан юм.

-Ингэхэд Азийн рекорд шинэчилсэн гавьяаг тань төр засгаас хэрхэн үнэлсэн нь сонирхолтой байна…

-Энэ тухай хамгийн түрүүнд Ю.Цэдэнбал дарга мэдсэн юм билээ. Тэгээд Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн дарга Ядамсүрэн гуайтай утсаар яриад “Манай тамирчид гадаадын тэмцээнд өндөр амжилт гаргасан байна. Урамшуулах хэрэгтэй шүү” гэж хэлж. Ядамаа дарга дараа нь манай нөхдийг онцолсныг ойлгосон гэж хүлээн авалтын үеэр хэлсэн. Биднийг “Улаанбаатар” ресторанд хүлээн авч уулзаад тамирчин тус бүрт 1000 төгрөгийн цалин өгсөн. Тэр үеийн 1000 төгрөг их мөнгө шүү.

-Греноблийн олимпийн талаар та юу хэлэх вэ?

-Инсбрукийн олимпийг бодоход Гренобльд арай туршлага хуримтлуулсан очлоо. Улсын дээд амжилтыг эвдсэн учраас боломжийн уралдсан гэж боддог юм. Мөсний хувьд Инсбрук, Греноблийнх хоорондоо төстэй. Дулаан газрын зөөлөн мөс гэдэг утгаараа. 1967 онд олимп болох газар очиж, 14 хоног бэлтгэл хийж билээ. Харамсалтай нь 1966 оны намар хөлбөмбөг тоглож байгаад хөлөө хугалсан юм. Гурван сар хэвтэрт орсны эцэст бариачид хандан, эдгэрч билээ. Хэрэв ийм явдал тохиолдоогүй бол илүү амжилт гаргах боломж байсныг үгүйсгэхгүй.

-Сүүлчийн олимп болох “Саппоро-72”-ын өмнө ямар нэгэн золгүй явдал тохиолдоогүй биз дээ?

-Саппорогийн олимпийн бэлтгэлийг сайтар базааж, гурав дахь олимпдоо сайн оролцохыг зорьсон. Сонгон шалгаруулалтад 10000 метрт дөрвөн хүн 25 тойрог уралдахад ялж байлаа. Гэвч олимпийн өмнөх бэлтгэлийн үеэр унаж, хавиргаа гэмтээчихсэн нь гайтай хэрэг. Саппоро явах замдаа эмчилгээ хийлгэж, очоод үргэлжлүүлэн эмчлүүлсэн. Орос эмч нар уралдаж болохгүй гэж хориглоход нь тэр холоос ирчихээд яаж зорилгоосоо ухрах вэ хэмээн тэмцээний талбарт гарч, 25 тойргоо шүд зуун дуусгасан. Хүссэн амжилтдаа яаж хүрч чадах билээ. Нэг дурсамж санаанаас минь гардаггүй юм. Усан онгоцоор Саппоро ороход далайн шуурга таарсан. Долоо хоног ийм байдалтай явах маш хэцүү. Оросууд биднийг усан онгоцоор ирснийг сонсоод “Та нарын туулсан зовлонг бид ч бас үзсэн. Тиймээс энэ удаа агаараар ирсэн нь онож” гэлцсэн. Саппорогоос бид дахиад л усан онгоцоороо буцаж, Номхон далайд Цагаан сараа тэмдэглэж байлаа.

-32-той тамирчин гурав дахь олимпдоо оролцсон гэж бодохоор таны ур чадвараар өөрийн эрхгүй бахархаж байна. Инсбрукт болсон 1976 оны олимпод монголчууд оролцоогүй. Хэрэв уг олимпийг өнжөөгүй бол та хурд сорих байсан уу?

-Саппорогийн олимпод оролцогчдын дунд хамгийн ахмад нь Л.Дашням, бид хоёр. ЗХУ-ын тэшүүрчин Евгений Гришин 36 насандааа зодог тайлсныг эс тооцвол 32 нас залуу үе биш. 1972 онд би шигшээ багаас гарч, “Хоршоолол” нийгэмлэгийн орлогч даргаар томилогдлоо. Тэнд жил орчим ажилласан байх. Дасгалжуулагч болох, хүүхдүүдтэй ажиллах бодол намайг дийлсэн юм. Тиймээс Боловсролын хэлтэст хандан, Хүүхдийн Биеийн тамирын оройн сургуульд тэшүүрийн анги нээх хүсэлт гаргахад дуртайяа дэмжсэн. 1973 оны есдүгээр сард 40 хүүхэдтэй хичээллэж байлаа. А.Эрдэнэ-Өлзий, Ч.Дагвадорж нарын анхны шавь нартайгаа ажиллаж эхэлсэн үе. Үүнээс хойш 40 гаруй жил өнгөрч дээ.

-Таныг найз нар тань үхээд сэхсэн хүн гэж ярилцдаг юм билээ. Энэ талаар сонирхмоор байна…

-Хүүхдийн биеийн тамирын оройн сургуульд гурван жил багшилснаас хойш хүнд осолд орсон юм. Манай гэр Таван шард байлаа. Унаа ховор учраас автобусанд чихэлдээд ажил дээрээ очно. Нэг удаа Баянхошууны автобусанд сууж яваад Төмөр замын Соёлын ордны наахна байх Ү хэлбэрийн зам хүрээд манай машин огцом тормзолсон. Би ч хойш шидэгдэж, нэг зорчигчийн эгэм рүү хүчтэй мөргөчихлөө. Гэтэл хөл эвгүй өвдөж, ботинк дүүрэн цус болчихсон байсан. Жолоочид хэлж байгаад Гэмтлийн эмнэлэгт хүргүүллээ. Хөлийн дөрвөн булчин тасарсан юм билээ. Бүтэн сар шаналсны эцэст хүнд хагалгаанд оров. Мэс засалд орсны дараа боолт хийлгэх үеэр гэнэт цус алдсан. Цус харсан хүн ухаан алддаг гэж үнэн. Хожим би цусны бүлэгнэлийн өвчтэй болсноо ойлгосон. Эмч нар хөлийг минь тайрахаас өөр аргагүй гэв. Гавьяат эмч Даш, Гоош тэргүүтэй эмч нар зөвлөлдөж, ийм шийдвэр гаргаснаа хэлсэн. “Би хөлөө тайруулахгүй. Энэ хөлөөрөө улсын, тивийн рекорд эвдэж, ард түмний танил болсон хүн. Та нар өөр арга хэмжээ ав. Юуг ч би тэвчээд гарна. Хүүхдүүдээ дасгалжуулна. Тэшүүрийн спортод би өртэй” гэж шууд хэллээ.

Том хүү гуравдугаар анги, бага нь дөнгөж сургуульд орох гэж байсан юм. Би үхнэ гэж нэг ч удаа хэлээгүй. Цусны даралт 30-50 болж, эмч нар их сандарч байхад ч амьдарна гэж итгэж байсан юм шүү. Нэг л арга байсан нь бага хэмжээний спиртийг цусанд минь хийж л дээ, эмч нар. Дусал хүлээж авахгүй байсан бие минь арай дээрдэж, даралт тогтоод ирэхэд хагалгаа хийсэн. Хөдөлмөрийн баатар Нямхүү болон Гоош эмч нар мэс засал хийсэн юм. Ж.Лхагвасүрэн генерал, Готов гуай нар утасдаж, “Наад хүнээ яасан ч алдаж болохгүй шүү” гэж захисныг хожим дуулаад баярлаж билээ. Мэс заслаар артерийн судсыг минь боосон учраас хөл хатингирших аюултай. Хагалгааны дараа өдөр бүр хөлний үзүүр харлаж байгаа эсэхийг шалгадаг боллоо. Энэ тухай эхнэрээсээ асуугаад “Зүгээр байна” гэсэн хариу сонсоод баярлана. Тэшүүрийн спортын ачаар хөлийн судаснууд маань сайтар хөгжсөнийг тэр үед ойлгосон. Улмаар таягтай явдаг боллоо. Гэвч хөл шөнө өвдөх гэж жигтэйхэн. Нямхүү эмч надад 100 м, 200 м яваад амардаг болно гэж хэлсэн нь бодлоос гарахгүй. Нэг удаа хажуу айлд маань хөдөөнөөс ирсэн хүнтэй яриа үүсгэж, үнэн учраа хэлтэл “Хүү минь буржгар цайг нунтаглаж шигшээд сүүлний өөхтэй хольж, өсгий сүүжиндээ түрхээд үз” гэж зөвлөлөө. Би ч тэр ёсоор хийтэл цоорсон өсгий, сүүж хоёр маань дорхноо эдгэрсэн. Улмаар төр засгаас зардал дааж, Орост сар гаруй эмчилгээ хийлгэсэн. Цусанд байх ёстой нэг зүйл минийхэд байдаггүй юм билээ. Одоо сар бүр эмчилгээ хийлгэдэг. Канадаас ирсэн эмч манайд зочлох үеэрээ миний түүх намтар, зураг сэлтийг сонирхож үзээд тусгай өгүүлэл бичиж Канадын сэтгүүлд хэвлүүлсэн байсан.

-Та дасгалжуулагчаар 40 гаруй жил ажиллаж байна. Хэд дэх үеийн шавь нараа бэлтгэж байна даа?

-Дөрөв дэх үеийн шавь нартайгаа ажиллаж байна. Альбервиллийн олимпод шавь нараа бэлтгэн оролцуулж байлаа. Миний үеийн хөгшид хөзөр, даалуу тоглож суух насанд би залуучуудтайгаа бужигнаж явна. Тэмцээнд түрүүлсэн 10 настай хүүхдийг ч би “Аваргаа” л гэж дууддаг. Энэ нь нэг ёсны хүндэтгэл, урам юм.

-Гэхдээ тэшүүрийн спорт хурдацтай хөгжиж чадахгүй байгааг та хүлээн зөвшөөрнө биз дээ?

-Тамирчин, дасгалжуулагч муудаа биш, амжилт гаргах нөхцлөөр дутаж байна, бид. Битүү дээвэртэй ордонгүй улс бол манайх. Улирлаас шалтгаалахгүй бэлтгэл хийвэл хүүхдүүдийн амжилт богино хугацаанд өснө. Улаанбаатарт бий болох битүү дээвэртэй хиймэл мөсөн гулгуурын ордон Канадын Калгари, АНУ-ын Солт Лейкийн талбайн адил дэлхийн өндөрлөг цэгт байрлах талбайд орно гэж би боддог. Миний төдийгүй тэшүүрчдийн хүсэл тусгай ордонтой болох. Би тэшүүрчин болсондоо баярладаг. 1959 онд болсон анхны УАШТ-д оролцож байлаа. Эмч, эсвэл тамирчин болох хоёр замын хоёр дахийг нь сонгосон. Зөв сонголт хийсэндээ одоо ч баяртай явдаг.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

http://www.mongolnews.mn/w/48306


Афоризм: Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар.

$
0
0
Өнөөдөр 12 цаг 1 минут
Хэрэв чиний өвөр дээр гоо бүсгүйг бүтэн цаг суулгасан ч нэг минут өнгөрсөн юм шиг санагдана. Харин чамайг халуун пийшин дээр ганц минут суулгахад бүтэн цаг өнгөрсөн юм шиг санагдана.

“Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог”
Самьюэл Жонс

“Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирyyл,
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.
Теннисон

За, үгүй гэсэн үгс хичнээн богинохон ч, хамгийн буурьтай эргэцүүллийг шаарддаг.
“Пифагор”

Хүний ааш зан гэдэг нь цэцгээр бол үнэр л гэсэн үг.
“Чарьлз Шваб”

Эрт орой нэгэн цагт залуу нас өнгөрч, аз жаргалын сүүдэр энэхүү амьдралыг дуустал бүхнийг нөмөрдөг.
Франсуа Мориак

Ямар ч хүн цусаар бус харин зүрх сэтгэлээрээ өөрт дотно хүмүүсийг сонгодог.
Франсуа Мориак

Мөнхийн нойрноос өөр юу ч таныг тайвшруулж үл чадмой.
Франсуа Мориак

Аливаа хүн гагцхүү өөрийн дутагдлаас болж аз жаргалгүй байх нь бий.

Уур уцаарыг хайр сэтгэлийн адил үг хэлгүйгээр ойлгож болно.
Пер Фабиан Лагерквис

Яруу найргийн хувьд хамгийн хүнд нүгэл нь уйтгар болой.
Томас Стернз Элиот

Аливаа нөлөөнөөс айдаг хүмүүс өөрийн сэтгэлийн ядуурлыг

Хүнийг мэдье гэвэл зан аашийг нь үз. Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз.

Байгалийг ажиглаж түүний заасан замаар явах хэрэгтэй.

Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.

Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар.

Үзэл санааны төлөө үхсэн хэнч болов дэмий үхдэггүй дуугүй хүлээн зөвшөөрдөг.
Андре

Найрлаж суугаа нөхөдрүүгээ биш, зовлонд унасан нөхөдрүүгээ л бүхнээ орхин яарах хэрэгтэй.
Хилон

Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй.
Лихтенберг

Өөрийн хүссэний хэрээр биш харин нөгөө хүний боломжийн хэрээр бусдаас тус дэм харж бай.
Лихтенберг

Юм бүхэнд эргэлзэж үз. “Хоёр хоёрын дөрөв” хэмээх аксиомд ч эргэлзээд үз.
Лихтенберг

Хүмүүжил бол нэг бодлын шинээр төрөх үйл явц.
Лихтенберг

Хуучин зүйлсээс шинийг нээх чадвартай хүн л багш байж чадна.
Күнз

Хэрвээ тэр алдаа гаргаагүй бол, бүр багыг хийх байсан.
Марциал

Шунан тачаадахгүйгээр агуу ихийг бүтээж байсан түүх үгүй.
Г.Галилей

Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь.
Жеймс Тейлор

Бидний мэдэх зүйл маань хязгаартай, мэдэхгүй зүйл маань л хязгааргүй.
Пьер Лаплас

Тэнэг ярьснаас ухаантай жимийсэн нь дээр.
Публилий Сир

Уран үг бол санааны уран зураг мөн.
Б.Паскаль

Эх сурвалж: http://www.URLAG.mn


Д.Сосорбарам: Ардчилсан намд зусар бялдуучид, авлигачид, гэмт хэргээс єєрийгєє авруулах гэсэн хїмїїс шигдчихэж

$
0
0

Ардчилсан хувьсгалын 24, АН нэгдсэний 13 жилийн ой  тохиож буй энэ єдрїїдэд тэр єдрїїдийг їйл явдлын талаар хєєрєлдєхєєр ардчиллын анхны 13-ын нэг,  Тєрийн шагналт жїжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.
-Юуны тїрїїнд танд баярын мэнд хїргэе. Олон жилийн ємнєх тэр єдрїїдийг дахин нэг дурсвал…

-За баярлалаа. Тєв талбайд цуглаан жагсаал хийж болохгїй гээд тушаал захирамжтай байсан. Тэгээд Дуурийн театрын хажууд жагсаал хийж байгаад л цааш тєв талбай руу орохдоо л пролетарийн их удирдагч Ленин багшийн бурханд одсон єдрийг хїндэтгэж байгаа юм гэж хэлэхээр чинь цуглаан хийхийг зєвшєєрч байлаа шїї дээ. “Тэгвэл та нар цуглаанаа  хий” гэсэн. Тийм  заль хэрэглэж,  єєрчлєлтийн їйл явдлыг хийж байсан. Энийг одоо нуугаад яахав.  “Хонхны дуу”-г зохиосон Цогтсайхан байна. Энэ хїн бол эрх чєлєєний дууч. Манай Э.Бат-Їїл байна. Амарбаясгалан,  Амарсанаа байна. Энэ дєрвєн хїн хамгийн эхний суурийг нь тавьсан юм. Эд нарыг одоо ярихгїй, би л мундаг юм хийсэн гэж яриад байдаг хїмїїс бий.  Тэд 1987, 1988  онд нууцаар ухуулах хуудас нааж НАХЯ-ныханд баригдаж явсан хїмїїс. Дараа нь Монголын Ардчилсан холбоо 11 дїгээр сарын 29-нд Залуу уран бїтээлчдийн чуулга уулзалтаас эхлээд анхны арван гурав,  цаашлаад Ховд, Эрдэнэт хотуудад ардчиллын анхны їїсэл гарал эхэлж байлаа. Єнєєдєр Монголын ардчилсан холбоо анх хїмїїсийг нойрноос нь сэрээж,  коммунист дэглэмийн эсрэг хувьсгал зарлаж гарч ирсэн єдєр юм. 12 дугаар сарын 10 бол Монголын Ардчилсан холбооны эхлэлийн буюу ялсан ялалтын єдрийн баяр гэж би боддог. Ингээд Ардчилсан холбоо ч байгуулагдсанаас хойш 1990 оны хоёрдугаар сарын 18-нд анхны Их хурлаа хийж  Монголын Ардчилсан намыг тунхаглан зарласан юм. Анх нэг намтай улс байсан бол хоёр намтай болсон. Олон ургальч їзлийг бас зарласан хэрэг. Ардчилсан намын анхны дарга нь Э.Бат-Їїл. Ардчилсан холбооноос гадна, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хєдєлгєєн гээд холбоонууд эхэлж нэгдэж, энэ холбооноосоо Социал демократ нам, Їндэсний дэвшлийн  гээд нам болцгоосон. Ардчилсан холбоо   ургамал модоор бол їндэс нь юм. Энэ їндэс нь дээшээ ургахаараа мєчир, навч, цэцэгтэй болдог. Ардчиллын тєлєєх намууд бол тэр цэцэг, навч, мєчир нь юм. Би їїнийг яах гэж хэлээд байгаа юм гэхээр энэ намууд нийлнэ, сална гэж хїмїїний араншин  л янз янз болж байлаа. Рене Декерд “Амьдрал бол инээдмийн жїжиг” гэж хэлсэн. Шекспир “Амьдрал бол жїжиг, хїмїїс бол жїжигчид” гэж хэлсэн байдаг. Заримдаа энэ амьдралыг, энэ инээдмийн жїжгийг хєх инээд хїрээд харж байдаг. Би амьтан хїн шиг албан тушаалд дэвших гээд л дарга даамал болж даварч гїйх гээд л давхиагїй юм л даа. Би хувьдаа  єєр бодолтой байдаг. Надад боломж л хэрэгтэй. Би уран бїтээлээ туурвих ёстой, чєлєєтэй ярих хэрэгтэй. Ялангуяа би уран бїтээлээ хэнээр ч заалгахгїй зїрх сэтгэлийнхээ дуудлагаар хийдэг. Тэрийгээ ч олж авсан. Тэрїїгээрээ ч явж байна. Гэхдээ хїмїїний дунд л амьдарч байгаа. Нийгэм єєрєє хїмїїсээс бїрддэг юм чинь. Ошо гэж хїний хэлсэн їг байдаг юм. “Нийгэм єєрєє нїдэн балай, чихэн дїлий хїн сїргээс бїрддэг” гэж. Энэ ямар оновчтой їг вэ гэж боддог юм. Энэ їгийг хэдэнтээ хэлэхэд  хїмїїс их дургїй байна лээ.

1990 онд давалгаалж гарч ирсэн нєгєє олон тїмэн хаачсан бэ гэж эргэж харахад эрх чєлєєгєє худалдаад энэ олон навч цэцэг уусаад алга болж. Айн Рэндийн “Тєгс”  гэж жїжгэн дээр байдаг. “Хїн гэдэг хєєрхий, анх мэндэлсэн цагаасаа эхлээд ямх ямхаар єєрєєсєє урваж байх юм. Урвах урвахдаа цоорхой халаасаар задгай мєнгє цувран гоожих мэт єєрєєсєє урвах юм. Энэ бол хїн єєрєє байгаа хэрнээ єєрєє єєрийгєє їгїй хийж байгаа ийм л їзэгдэл” гэж хэлсэн байдаг. Хїмїїс ийм л байна. Сонгуулиас сонгуульд эрх чєлєєгєє худалдаж байна. Худалдагдаж байна, худалдаж  авч байна.

-Та Ардчилсан холбооны баярын хурал дээр нэлээд ширїїхэн їг хэлсэн. Уг нь баярын їг юм чинь сайхан їг хэлэх байх гэж  хїлээж байтал шїїмжлээд эхэлсэн.  Хїїхдийн паркийн газрыг булааж авлаа гэж ирээд л ярьж эхэлэхэд чинь гайхаж байлаа…

-1911 онд манжаас салж,  дараа нь ЗХУ-аас  хамаатай байсан, 1990 онд коммунист дэглэмээс салсан юм. 1990 оноос хойш хорин хэдэн жилд учраа олохгїй явсан. Ололт ч байсан. Ємч хєрєнгєтэй болсон гээд л. 24 жилийн дараа эргээд харсан чинь чонын амнаас гараад барын аманд оров гэгчээр коммунистуудаас ангижирч чадсан хэрнээ шууд мєнгє хїїлэгч зэрлэг капиталистуудын аманд яваад орчихсон. Жишээ нь энэ хїїхдийн паркийг хар даа. Хїїхдийн тоглоомын газар байх ёстой  байтал баахан байшин барьчихсан. Энэ чинь тонуул, энэ чинь дээрэм, гэмт хэрэг байхгїй юу. Гэтэл їїнд хариуцлага тооцохгїй, сохор мэт, дїлий мэт явж байна ш дээ, энэ тєр. Эйнштэний їг байдаг шїї дээ. “Хїн тєрєлхтєн цаашид амьдаръя гэж бодож байгаа бол єнєєдрєєсєє арай єєрєєр сэтгэ” гэж хэлсэн байдаг. Бид 24 жил ингэж алдаж, онож,  хольж, хутгаж явсан.  Одоо  иргэнээ  ємєєрсєн хуультай, иргэндээ  їйлчилдэг тєртэй болох хэрэгтэй. Їїнийг л хїсч байна. Тэрийг л цогцлоон байгуулвал тэгээд л болоо.  Єєрийн толгой дээрх бухлыг хараагїй байж хїний толгой дээрх євсийг харлаа гэдэг шиг энэ  24 жилийн ємнє байгуулагдсан Ардчилсан намын дотор чинь баахан ашиг хайсан, сул аргаар амьдрах гэсэн, зусар бялдуучлал, хээл хахуульд орооцолдчихсон, газрын наймаачид,  гэмт хэргээс єєрийгєє аврах гэсэн, авруулах гэсэн хїмїїс шигдчихсэн байна. Би Ардын нам энэ тэрийг хэлэхгїй. Ардчилсан нам дотор ингээд шигчихсэн байхад Ардын нам бол ойлгомжтой.

-Та бас Ж.Батзандан, О.Магнай нарыг жигтэйхэн шїїмжилж їг хэлсэн. Тэр ямар учиртай юм?

-Тэгсэн. Том тєрєєс ухаалаг тєр лїї гэсэн Ерєнхийлєгчийн санаачилга маш зєв зїйтэй юм. Гэтэл Ж.Батзандан тэр санаачилгыг шїїмжилж санаанд оромгїй їг хэлж байна лээ. Энэ намд шургалчихаад  экстремист їг хэлж, жїжиг тавьдаг утгаар нь шїїмжилсэн юм. Би тааралдвал єєрт нь бас хэлье гэж бодож байгаа.

-За тэр хоёроос гадна таны шїїмжлээд байгаа хїмїїсийн тоонд ардчиллын тєлєє анх явж байсан  хїмїїс багтах уу?

-Тэр дотор яг анх ардчиллын тєлєє явж байсан хїмїїс байхгїй. Харин тэднийг дагаж ашиг хайж орж ирсэн хїмїїс байгаа юм. Жишээ нь бусдын  эхлїїлсэн хэргийг хэзээд єєрийнх мэт ярьж явдаг хїмїїсийг хэлж байна.  Тїїнээс биш олон олон сонгуулиар хараалган гїтгїїлж,  1990 оны єєрчлєлтийг гардан хийсэн, миний дотны найз,  Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж, хотын дарга ЭБат-Їїл,Цагдаагийн газрын дарга Т.Билэгт. Энэ хэд маань  анхны арван гурвын гурав нь. Тэгээд цаана нь ардчиллын тєлєє амь биеэ їл хайрлан явсан хїмїїс бий. АН-д  зєндєє хїн байдаг чадлаараа зїтгэж байна. Маш цєєхєн хїн  баялаг бїтээгчид зєндєє олон шимэгч тонуулчдыг тэжээгээд явж байна. Би бол энэнээсээ салъя,  салахын тулд энэ Монголын ардчиллын анхдагч  эдїгээ  цагийн  Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн дэвшїїлж тавьсан дуулиан болоод байгаа  “Данхар хэнэггїй том тєрєєс ухаалаг тєр лїї шилжье” гэдгийг би юу гэж харж ойлгож байна гэхээр хууль нь хїнээ ємєєрдєг, тєр хїнээ ємєєрдєг, гавьяа байгуулдаггїй юм гэхэд гай болдоггїй, тийм тєр хэрэгтэй байна. Хїмїїст єєрсдєє баялгаа бїтээх боломжийг нь нээлттэй тавьж єгєх хэрэгтэй. Хєнгєхєн авсаархан татвартай, тэгээд хэн хэн нь бие биенийхээ эрхэнд халдахгїй байх хуультай байх хэрэгтэй . Нобелийн шагналт Фридрих Хайкийн хэлсэн їг байдаг юм. “Хууль нь хїнээ ємєєрєєд ирэхээр эргээд хїмїїс нь хуулиа хамгаалдаг юм” гэж. Энэ тогтолцоонд шилжихгїй бол болохгїй байна. Нам намын хаалга тогшоод л нам намын дарга нарт долдойдоод яваа улсууд нийгмийг бузарлаж байна. Харин Монголын ардчилалд маш том їйл хэргийг авчирсан тїрїїний хэлсэн хїмїїс бас дээр нь анхны намын дарга нар болох Баабар, Да.Ганболд гээд олон хїн байна. Тэр хїмїїст талархаж явдгаа хэлье. Нєгєє талаар “Малыг малчдад, газрыг эздэд” гэж хамгийн анх бичиж зоригтой дуугарч байсан Б.Цэнддоо байна. Тэгэхээр бид л малыг малчдад єгсєн. Монголын анхны ардын аж ахуйтны холбоо байгуулаад малыг малчдад єгсєн.  Би тэрэнд єєрєє ч оролцож дэмжиж явсан. Гэтэл одоо газрыг яг жинхэнэ эздэд нь єгєхгїй наймаачдад єгчихєєд байна. Сая хїїхдийн паркийн газрыг дээрэмдсэн талаар  хэлсэн маань ч їїнтэй холбоотой. Гэхдээ нэгэнтнээ хїний  бїтээн босгосон баялгийг хїний эрх зєрчєєд хурааж авах нь хаашаа юм. Энд тєлєх ёстой мєнгийг нь аваад єєр цэнгэг агаартай аятайхан газар дэлхийн хэмжээний Дисней лэнд шиг парк байгуулаад їр хїїхдээ тоглуулах хэрэгтэй шїї дээ. “Хїїхдийн тєлєє за гэж хэлье” гээд Ї.Хїрэлбаатар їгийг нь бичиж, Т.Ариунаа дуулаад явж байгаа. Энэ саанаачилгыг  їйл хэрэг болгох хэрэгтэй. Хїїхдэд зориулсан бодитой їйл хэрэг болгох хэрэгтэй. Энэ санаачилга бодол сэдлийг бий болгох гэж симфони найрал хєгжимтэйгєєр хїїхдэд зориулж,  Хавар, Зун, Намар гэсэн бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан сонгодог хєгжмийн бїтээл концерт тоглоод єєрсдєєр нь дуулуулдаг  тийм хєтєлбєр он гараад хэрэгжїїлэх гээд байгаа. Энэ нь миний хувьд нэмэр болох болов уу гэж бодож байна. Ямар ард тїмэн байна, тийм тєр байна гэж Достоевский хэлсэн байдаг. “Сонгогчид нь ямар байна депутатууд нь тийм байдаг хойно доо” гэж Михайл Задарнов XXI зуунд бас хэлсэн байдаг. “Эрх мэдэлтнїїдийг гэгээрїїлэх гэж оролдсоноос сонгогчдоо гэгээрїїлсэн нь дээр” гэж Фридрих Хайкийн їг бий. Хїмїїс тєлєєллийн ардчиллаар дамжуулж  єєрсдєє тєр барьж байгаа гэдэг ч єєрийг нь ємгєєлж, єєрсдийг нь хамгаалах хїнийг тєрийн сэнтийд суулгах бус,  зїгээр нэг хїнийг сонгочихдог. Сонгуулийн їед сїйд болж, хїн болгонд хайртай, инээгээд л хамаг юмыг нь хийж єгч гїйгээд л Их хурлын сэнтийд очоод  мартдаг. Тэгээд л хїйтэн хєндий хєгийн амьтан болж хувирдаг. Энэ олон жил УИХ-д сонгогдсон хїмїїс байна ш дээ. Ц.Нямдоржоос эхлээд нэрлэж болно.  Достоевскийн бас нэг гайхалтай їг бий. “Эрх мэдэл гэдэг бол ямар ч ухаан саруул хїнийг эвддэг юм. Тэр нь шунал болоод, сїїлдээ  зуршил болж,  тэр нь  цааш євчин болдог” гэж. УИХ-ын  гишїїдийн яриаг сонсоход ихэнх нь эрїїл бус яриатай болчихсон байна л даа.  Монгол Улсыг  хєгжїїлэх їндэсний хєгжлийн яамны сайд гээд нэг хїн гал тахиж давхиад л байдаг. Хїмїїсийн тархийг мухар сїсгээр угаагаад байхаар улс яаж хєгжих юм.  Монголын  ардчилсан холбооны їїссэний 25 жилийн угтал болж байна. Ирэх жил морин жил гарна. Манай монголчууд авлига хээл хахууль єгдєг авдгаасаа  салах хэрэгтэй. Ялангуяа авлигачдыг таслан зогсоох учиртай. Польш авлигыг зогсоож байж л хєгжєєд явчихсан. Гэхдээ авлигын хэрэгт шалгаж байгаа гээд шїїхээр шийдээгїй байхад нь гэмт хэрэгтэн шиг яллаад явчихдаг. Монгол Улс ямар шорон юм уу, галзуугийн эмнэлэг юм уу.  Авлигатай тэмцэх газар гээч нь авлига авч, єгч болохгїй сэнхрїїлдэг  соён гэгээрїїлэх газар байх ёстой гэж боддог шїї.

-24 жилийн ємнє та бїхний  мєрєєдєж байсан тэр ардчилал таны хэлж байгаагаар  бол хїссэнээр чинь болохгїй байгаа мэт. Угтаа бол ардчилал ирсэн гэдэг нь єєрєє чухал байсан шїї дээ.

-Ардчилал ирсэн нь чухал. Эрдэнэ мэт ирсэн энэ ардчиллыг чинь коммунист дэглэмээс гараад авлигачдын гарт єгчихнє гэж бодоогїй шїї дээ. Яг нарийндаа бол энэ дарангуйлал, коммунист їзлээс салъя гэсэн бодол тухайн їедээ байсан. Дараа нь яах нь бол гэдэг нь яг тухайн їедээ бол хамаагїй байсан. Харин дараа нь коммунистуудаас салчихлаа. Одоо яах юм. Одоо  ємчтэй болох ёстой. Монголын иргэд гадаад улс оронд зорчдог болох ёстой  гэсэн  дараагийн зорилго гарч ирсэн.  1990 онд анх ардчиллын тєлєє явахдаа  шууд ємчийг нь єгчихнє гэсэн бодол байгаагїй. Зарим хїн эхлээд л ємчийг нь єгнє гэж яриагїй байсан. Тэрний дараа алхамуудаа хийж эхэлсэн. Харин тэр бодлого явж байтал сїїлдээ мєнгєнд орооцолдоод ирэхээр нэг нэгдээ єгдєг авдаг болчихлоо.

-Та тэр олигархиудыг Ардчилсан намд ч байна гэж хэлээд байна уу?

-Байна. Бїр шигиж эхэллээ. Тэгээд тэр амьтны їр хїїхдийн тоглох тоглоомын газрыг дээрэмдэж авсан хїмїїс окопонд орчихсон хэвтэж байна шїї дээ. Ийм хїмїїс буу шийдэмтэй  дайн болоход нїхэн дунд хэвтээд л їлддэг байхгїй юу.

-Яг тэр їед хожмоо биелнэ гэж бїхэл бїтэн нийгмийг гэж бодож цус гаргахгїй тайван замаар єєрчилнє гэж бодож байв уу?

-Бид тэр їед 10-ны цуглааны дараа тангарагаа єргєсєн. Тэр їед л Бошигт гуай, Ч.Энхээ байсан. 15-уулаа байсан гэсэн їг л дээ. Ч.Энхээ оролцохгїй гээд. Бошигт гуай ард нь байна гээд. Тэгээд бид арван гурвуулаа тангараг єргєсєн. Их сургуулийн ленгафоны танхимд уулздаг байлаа. Тэнд бид чинь тангарагаа єргєж  байсан. Одоо миний тэмдэглэлийн дэвтэрт тэр тангарагын їг бий л дээ. Бидний хувьд ардчиллын тєлєє амь насаа алдахаас айсан нэг ч хїн байгаагїй. Энд тэнд очихоор чулуу нїїлгэж байлаа. Гэтэл би тэр їед ээжийгээ их єрєвдєж билээ. “Миний хїїг яаж байгаа юм” гэчихсэн нїд ирмэх зуур миний ємнє ирчихсэн намайг хамгаалах гээд хаагаад зогсож байсан.

-Таныг уран бїтээлийн олз омог ихтэй байгааг сонсоод л байгаа. Энэ талаар яриагаа їргэлжлїїлье….

-Монгол Улсаас Япон Улсад суугаа элчин сайд Хїрэлбаатарын санаачилгатайгаар тус улсад Монголын їндэсний урлагийг дээд зэрэглэлийн тайз руу гаргая гэж хоёр жил бид хєєцєлдєж байна. Хєгжингїй  орнууд нэг ажил эхлэхдээ доод тал нь жил цаад тал нь хоёр гурван жилийн  ємнєхийг харж тєлєвлєдєг юм байна. Энэ явсны їр дїн сая гарч Фїжи уулын дэргэд Монголын зураачдын їзэсгэлэнг гаргангаа тэрэнтэйгээ уялдуулж ардын урлагийн дуу хуур, хєємий, цуур, бие биелгээг оруулсан мэргэжлийн уран бїтээлчдийн бїтээлийг наймдугаар  сард тоглуулахаар тохирсон байгаа. 10 дугаар сарын нэгэнд Японы эзэн хааны хїрээлэлд багтсан Японы парламентын гишїїд болон нэлээд дээд зиндааны хїрээлэлд багтсан том урлагийн фестивал болдог юм байна. Японы Соёлын газрын  дарга бидэнтэй уулзаад  аравдугаар  сард болох том наадам цэнгїїнд Монголын ардын урлагийг тоглуулъя гэсэн. Бараг цаг гучин минутын найруулга хийх боломжийг надад олгосон. Ойта мужид филармонийн маш том танхим байдаг. Тэнд мєн 2014 оны 11 дїгээр  сарын 14-єєс арванхоёрдугаар сарын эхний тав хоногийн хооронд бас Монголын ардын урлагийн уран бїтээлийг найруулан тоглоно.

-Мєн манай язгуур урлагийнхан гранпри авсан. Та бас маэстро гэж цол авсан гэсэн.  Энэ талаараа та ер яриагїй санагдана….

-Залуу байхад амжилт гаргаснаа  яримаар санагддаг байлаа. Одоо нас ахиад тэгэж байгаа юм уу, намба суугаад тэгэж байна уу, аливаа  сайхан їйл хэрэг болохоор заавал яриад байх шаардлага ч їгїй юм шиг, нэгэнт хийсэн л юм чинь гэж бодогдох болж дээ. Гэхдээ энэ сайхан мэдээлэл олон тїмэнд хїрсэн байна лээ. 2013 оны зургадугаар сард “Домог” хамтлаг, мєн хамтлагийн хєгжимчин хєємийч Шинэцоггени, морин    хуур чуулгын тєгєлдєр хуурч Баярцэцэг гэсэн багтай бїрэлдэхїїн Австрийн Вена хотод болсон Шубертийн нэрэмжит олон улсын хєгжимчдийн  уралдаан наадамд оролцоод гоцлолоор Шинэцоггени гранпри,  хамтлагаараа “Домог” гранпри аваад, тєгєлдєр хуурч маань шилдэг концертмейстр гэсэн  шагналыг аваад ирсэн. Тэр шагналыг авсны дараа  Соёл, спорт аялал жуулчлалын яам дэмжээд чих зєєлєнтэйдїї хандаж манай хїїхдїїдийг урамшуулж хамтлагийг нь дангаар жар гаруй сая тєгрєг, Шинэцоггенид жар гаруй сая тєгрєг, тєгєлдєр хуурчид жар гаруй сая тєгрєг єгсєн.  Манай хїїхдїїд їїнд  их урамтай байгаа.

-Спортын амжилт їзїїлсэн хїмїїст мєнгєн шагнал єгдєг шиг л урлагийг дэмжиж єгсєн юм байна, тийм її?

-Аан яг тэрэн шиг л. Ардын урлагийнхаа хїмїїст  тийм урамшуулал єгдєг, дїрэм журамд нь байдаггїй юм байна. Дэлхийн сонгодогт нь єгнє гэсэн чиг баримжаатай байдаг юм билээ.       Монголын ардын урлаг гэдэг бол дэлхийд том зиндаатай юм шїї. Энїїгээрээ миний Монголын сонгодог урлаг гэж бид нотолж харуулж дэлхийд таниулах ёстой юм байна гэж зориод байгаа. Тэрний нэг їндсэн биелэл нь наймдугаар  сарын сїїлээс есєн сар хїртэлх арав хоног дотор Болгарт болсон дэлхийн ардын урлагийн наадамд оролцсон юм. НЇБ-ын дэргэдэх шинжлэх ухаан соёлын байгууллага Юнеско, Дэлхийн язгуур урлагийн академи, Европын язгуур урлагийн нийгэмлэгїїдийн  холбоо, Дэлхийн ардын урлагийн нийгэмлэг гэсэн ийм дєрвєн том байгууллага Болгар улстай хамтраад зохион байгуулсан энэ том арга хэмжээнд  манайхаас “Домог” хамтлаг дангаараа хєгжмийн тєрлєєр орж,  мєн “Домог” чуулга гэж єргєтгєсєн бїрэлдэхїїнээр орсон. Тэрэнд нь уртын дуучин, бие биелээч, уран нугараач гэж ороод ансамблиараа гранпри дэлхийн їнэмлэхїй аварга, дан хєгжмийн тєрлєєрєє гранпри авсан.  Энэ наадам гурав дахь жилдээ зохион байгуулагдсан. Дэлхийн ардын урлагийг сонгодог тївшинд хїргэх гэсэн зорилготой. Гурав дахь жилдээ бїх шилдэг шагналыг нь аваад ирсэн. Ансамблийн тєрєлд нь найруулагчийн номинаци байсан. Тэр ангилалд нь миний бие орж маэстро гэсэн цол авсан. Маэстро гэдэг нь итали їг юм билээ. Ринчен гуайн монгол хэлээр буулгасанаар бол тєгс боловсорсон, тєгс тєгєлдєр гэсэн утгатай юм байна. Би тэрийг анзаараагїй явж байтал  манай найз нєхєд  хэлнэ лээ. Би болохоор урлагийн мастер гэсэн утгатай гэж ойлгоод  хэнэггїй байсан чинь их том шагнал юм байна. Тэнд очоод монгол хїн ямар том баялаг юм бэ гэж бодсон.   Монгол хїн болсноороо, монгол удам угсаагаараа их бахархсан. 24 орны 98 дуу бїжгийн чуулга оролцсон юм. Барууны орнуудын ардын урлаг хоорондоо их тєстэй юм. Хувцас  нь ч ойролцоо. Дорно дахины ардын урлаг онцгой юм. Тэр дундаа монголчуудынх  онцгой байсан. Шїїгчид нь эхлээд нэг их анзаарахгїй, тоомжиргїй байсан. Би хїїхдїїддээ  “За яахав, эд нарыг мэндэлдэг болгоно оо “гэж хэлж байсан юм. Эхний тоглолт болоод маргааш нь Монголын багийг удирдаж яваа хїн нь хаана байна гээд л уулзаад мэндлээд, мэндлэх нь байтугай хїндлээд сїйд  болсон. Дэлхийн їнэмлэхїй аварга болсон гээд 2000 еврогийн шагнал дагалддаг юм билээ. Би хїїхдїїддээ тэнцїїхэн шиг хуваагаад  єгсєн. Энэ бїхэнд “Арт лар” гэдэг компани тусалж, Б.Цацралт маань энэ бїх їйл явдлын хєтєч болж явсан.  Зургаан янзын тавилттай тоглолтууд  хийсэн. Уртын дуучин, уран нугараач гайхамшигтай. Уран нугараач охин хєлєєрєє нум сум харваж гайхуулсан. Мєн ирээд олон хамтлагийн хамтарсан тоглолтууд хийлээ. Долоон хамтлаг хамтарч  Бээжингийн Сувдан театрт очиж бас тоглосон. Энэ театр дэлхийд гуравт ордог.  Манай Энхгэрэлийн бїжгийн дэглэлт гайхалтай байсан.

-Монголын язгуур урлаг юугаараа онцлог байдаг юм бэ?

-Манайд урлагийн олон тєрєл байна. Уртын дуу, морин хуур,  хєємий, уран нугаралт,  цуур,  бие биелгээ гээд л.  Монгол хїний дотоод ертєнцийн философийг хїн болгонд хїртээж єгєх боломж ардын урлагт байдаг юм билээ.  Жишээ нь Уяхан замба тивийн наран энэхэн дэлхий даяхнаараа мєхдєл їгїй манданам зэ гэж ганцхан їндэстэн хэлж чадсан  байна шїї дээ. Тэр нь монгол. Одоо есєн хамтлаг зэрэг тоглоход Японы саунд мастер ирж байгаа. Дуугаралтыг цэвэр эгшиглэнтэй гаргахад туслах юм. Айн Рэндийн гурван жїжгийг бага тайзны жїжиг болгон тавьсан. Єнгєрсєн жилийн тавьсан хуулийн тогтолцооны талбар луу єнгийж хийсэн жїжиг бол “Нэгдїгээр  сарын 16-ны шєнє” гээд жїжиг байгаа. Одоо 2014 оны гуравдугаар сарын эхээр Айн Рэндийн “Миний худалдаж авсан эхнэр” гэсэн єгїїллэгээр нэг жїжигчнээр тоглоно. Жїжигчнээ нууцална. Одоо сонгочихсон  байгаа. Жїжигчнээ зарлахгїйгээр тоглоно.

Д.Мөнгөндалай

http://www.dnn.mn/publish/?vid=49542


Төрийн соёрхолт Н.Нацагням: Би Windows XP шиг үйлдлийн систем бүтээсэн

$
0
0

“Женерал электрик”-т ажил­лаж байсан монгол залуу англи инжене­рүү­дийн хэдэн арван жилийн дотор хийсэн ажлыг дө­рөв­хөн жилд амжуулжээ. Гар утас­­наас эхлээд ца­хим тө­хөөрөмжүүд хийх аргыг олсон инженер Н.На­­цаг­­нямын “Синхрон генера­то­рын реактив чад­­лын автомат то­хи­руул­га бо­лох NaNyam-AX12 болон түүний вир­таул лабора­тори” гэсэн энэ бүтээлд Ерөнхийлөгч зарлиг гар­ган Тө­рийн соёрхол хүр­тээгээд бай­на.  Цахил­гаан хэрэглэс­ний төлбөр гэж хойд хөр­шид хэдэн тэр­бумаар өг­дөг мөнгийг хэмнэсэн нь залуу инже­нерийн бүтээ­лийн эхний бодитой үр дүн.

Ингээд Төрийн соёрхолт Н.Нацагням­тай хийсэн ярилц­лагаа хүргэе.

-Төрийн соёрхол хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Анх авч байгаа медаль маань төрийн дээд одон байгаад үнэхээр их баярлаж байна.

-Бүтээл чинь амьдралд буу­вал  гар утас, DVD тоглуулагч, IP телевизорыг хүртэл эндээ хийж болно гэл үү?

-Ямар ч цахим төхөөрөмжийг хийх боломжтой. Монголчууд  хоёр гаргүй учраас л юм хийж чадахгүй гэж хэлүүлдэг байсан. Нэг гар нь Реал тайм оперэйтинг систем. Нөгөө гар нь Пи Ай Ди контрол систем. Энэ хоёр байхгүйгээр ца­хим төхөөрөмж хийх боломжгүй. Үүнийг монгол нэрээр хийсэн. Барууны технологийн нууц бидний толгойд ороод ирсэн гэсэн үг. Хэрэглээ болгочихвол бид юуг ч хийж чадна. IT-гийн бизнес хөгжих­гүй байгаа нь ийм учиртай. Зүгээр нэг программист  хүн энэ бизнесийг хөгжүүлнэ гэж буруу ойлгоод байдаг. Хоёр гаргүй бол хоол идэхэд хэцүү. Математик гаргалгаа нь бидний хэзээ ч бо­доод олохгүй тэгшитгэл байдаг. Тэр гаргалгааг нь би Англиас олоод ирсэн юм. Түүнээс биш бид тэдний өчнөөн тэрбум доллараар бүтээ­сэн 100 жилийн хөгжлийг гүйцэх­гүй. Орчныг нь мэдэрч толгойдоо хийж  ирэхгүй бол хулгайлах ямар ч боломжгүй. Тэдний нууцлаад байгаа тэгшитгэл надад хэрэггүй. Учир нь би өөрөө хийж чадна. Рийл тайм оперэтинг бол үйлдлийн сис­тем. Windows XP, Мак бол үйлд­лийн системүүд. Электрон төхөө­рөмж болгонд тийм үйлдлийн сис­тем байдаг. Тэрийг нь би хийсэн юм.

-Таны хийсэн ажлыг  Англид нэг, хоёрхон л хүн хийдэг гэж сонссон. Тэгэхээр нэлээд мундаг хүмүүстэй нь ойр байж сурчээ?

-Тийм ээ. Надад зааж сургасан англи хүн “Энд 30 жил ажиллахад хэн ч надаас ингэж асууж байгаа­гүй” гэж байсан шүү. Англичууд амьдрал нь баталгаатай учраас юм суръя гэж тэгж их хичээдэггүй. Харин би монгол хүн, эндээ ирээд юм хий­хийн тулд бүгдийг сурахыг хичээ­сэн.

-Таны бүтээлийг эрчим хүч­ний салбарт ашиглахад  л Оро­соос хамаарахааргүй болно гээд байгаа. Эрчим хүчнээс өөр яг ямар салбаруудад хэрэглэх боломжтой вэ?

-Эрчим хүчнээс гадна барилга, уул уурхай зэрэг олон салбарт  ашиглах боломжтой. Мотортой юм бүр дээр хэрэглэх боломжтой. Өөр өөр зах зээл дээр зарахын тулд NaNyam гээд энэ төхөөрөм­жийн­хөө доторх хавтангуудыг зургаан хэсэг салахаар хийсэн. Гэрэлтүү­лэг, урсдаг шат, цахилгаан лифт гээд олон юманд хэрэглэнэ. Хүчний электроник, IT-гийн бизнес хаана байна тэр бүх газарт хэрэглэхээр  хийсэн. Миний  бүтээлийг инжене­рийн бүх салбарт зарж болно.

-Оросоос цахилгаанаараа хараат биш болно гэхээр хойд хөршөөс эрчим хүч авахаа болино гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Мон­голын эрчим хүчнийхэн актив чад­лаа тооцоолж реактив чадлаа  тооцдоггүй. Манайхны тооцоолж, тохируулж чадахгүй реактив чад­лын дутагдлыг нөхөх гэж Орос ТЭЦ-4 шиг том станцыг ашиггүй ажиллуулдаг. Хэрвээ Оросын оронд Англи байсан бол бид өрөнд орох байсан. Олон улсын жишгээр бол дэлхийн орнууд систем хоо­рон­дын реактив чадлын урсгал тэг байх гэрээ хийдэг. Энэ  гэрээгээ зөрчвөл ухаалаг байсангүй гэж  актив чадлаас арав дахин илүү үнээр торгодог юм. Англи   Шотланд  хоёр гэхэд л эрчим хүчин дээрээ Орос манай хоёр шиг харилцаатай. Гэтэл тэнд  реактив чадал байхгүй. Реактив чадлыг үйлдвэрлэх, шин­гээх зэрэгт нүүрс газ гэх мэт түлш­ний зардал гардаггүй. Хүчдэл их тал руугаа гүйдэл үүсдэг. Энэ гүйд­лийг реактив гээд байгаа юм. Үүн дээр ухаалаг менежмэнт хийж реактор тавьж тохируулаад кон­ден­саци хийчихэд л болох асуу­дал. Бүх станцуудад тавьчихад Оросоос ирж байгаа реактив  чад­лыг тэглэх боломжтой. Реактив чадлыг үйлдвэрлэж, өөртөө шин­гээж чаддаг генераторын төрлүүд байдаг юм.

-Реактив, актив гэдгээ энгий­нээр тайлбарлаач. Бид реактив чадлаа тооцож чадахгүй гэхээр бүр огт мэддэггүй байсан хэрэг үү, эсвэл…?

-Реактив чадлын автомат бай­даг­гүй бол яах вэ гэдгийг энгийн жишээгээр тайлбарлая. Тоос со­рогч залгангуут тог тасарчихлаа. Ямар ч юм залгахад хүчдэл унадаг. Хүчдэл уначихаар актив чадал болох цахилгаан энерги ирлээ ч тоос сорогчийг ажиллуулж чадах­гүй. Харин хүчдэлийг дээш нь болгохоор актив чадал ирж тоос сорогч ажиллана. Реактив чадал урсаж ирээд хүчдэлийг  дээшлүүл­дэг. Хүчдэлийг дээш, доош болго­дог юмыг л реактив чадал гээд байгаа юм. Реактив чадал байхгүй бол актив чадал ганцаараа  ирж нөгөө тоос сорогчийг ажиллуулж чадахгүй. Тоос сорогчийг халааж байгааг нь  актив чадал гээд ойлго­чихож болно. Бид активдаа мөнгө төлөөд реактивд төлдөггүй учраас би Оросууд хохироод байна гэж хэлээд байгаа юм.

-Реактив чадалгүй бол цахил­гаан түгээж мөнгө олно гэсэн ойлголт байхгүй болох нь ээ?

-Яг тийм. Цахилгаан станц  актив чадлыг иргэдэд өгч мөнгө олохын  тулд хаалгаа нээх ёстой. Хүчдэлийг хүмүүст өгөх гэж хаалга нээж байгаа гар нь реактив чадал.  Чулуудаж мөнгө олдог нь актив. Гэтэл дөнгөж саяхныг хүртэл хүмүүс реактив чадал байдаггүй гэж маргадаг байсан. Бүр реактив чадал байдаггүй гээд академич болсон хүн ч бий.

-Тэгээд хэн эхэлж ойлгов?

-Мэргэжлийн учир мэдэх улс бол тогтворжилт хэцүүдлээ гэдгийг мэддэг, юм хийх ёстой гэдгийг ойлгодог. Шийдвэр гаргах төвшинд эхэлж ойлгосон хүмүүс гэвэл Ерөн­хий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны  сайд Л.Гантөмөр хоёр.

-Таныг бүтээлээ танилцуу­лаад явахаар хүлээж авах хүн олдохгүй удсан гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Дөрвөн сарын хугацаанд  хэн ч миний  ажлыг тоогоогүй нь үнэн. Гантөмөр сайдтай уулзаад схемээ үзүүлсэн чинь “Жинхэнэ бүтээл байна” гээд дэмжсэн. Дараа нь Ерөнхий сайд дуудаж уулзаад реактив чадлын талаар яриулсан. Физикийн хүн болохоор ойлгоод дэмжсэн.

-Хэрвээ реактив чадлаа тэг­лэх­гүй бол өчнөөн станц бариад ч Оросоос салахгүй байж гэсэн бодол таны яриаг сонсоод төр­лөө?

-Яг тийм. ТЭЦ-10 хүртэл барь­сан ч  Оросоос  салж чадахгүй.  Жил бүр 50-иад тэрбум төгрөгөө  өгсөөр байх болно. Орос байхгүй бол тогтворжилтоо хийж чадахгүй бай­сан. Өмнө нь Орос байхгүй бол тогт­воржилт байхгүй болж, жаахан асуудал гарахад л генераторууд бүгд унадаг байсан шүү дээ. Хөл­дөх аюул ойрхон байсан гэсэн үг.  Реактив чадлаа ойлгоогүй байхад аваар биш ердийн сэлгэн залгалт хийхэд л бүх станц унтрах эрс­дэлтэй.

-Дөрөвдүгээр станцын өргөт­гөлийг англичууд нэлээд өндөр өртгөөр хийсэн. Өөрсдийнхөө юмыг оруулж ирж тавьсан боло­хоор тэгсэн үү?

-Ер нь бол тэгээд ойлгочихож болно. Англичууд бүгдийг нь аваад хаяж байгаад шинэчилдэг боло­хоор үнэтэй гарчихаж байгаа юм. Монголд яг таарсан инженерийн шийдлийг тэд гаргаж чадахгүй. Гэтэл Оросын хуучны юмнуудад  Англиас ч илүү зүйл байна. Би тэр гоё юмнуудыг нь үлдээгээд зөвхөн тархийг нь солино. Тэгээд гар ажиллагаатайг нь автомат болгоно. Долгионоос хамгаалдаг шүүлтүү­рүүд байдаг. Тэр шүүлтүүрийг нь Монголдоо тохируулж хийсэн. Монголын радиус Английнхаас өөр. Монголын дотооддоо ялга­руул­даг долгионы өнгө, давтамж нь өөр байдаг юм. Өөрөө хардвэй­рээ зохион бүтээж байгаа болохоор тэрэнд нь таарсан шүүлтүүрийг лабораторид сонгочихож байгаа юм.

-Гаднаас техник программ хангамж авч ашиглахгүй зөвхөн өөрөө зохион бүтээхээр зард­лын хувьд асар их зөрүү гардаг гэсэн. Хэр зөрүү гардаг вэ?

-IT-ийн бизнест материаллаг өртөг гэж байхгүй л дээ. Англид байхдаа материаллаг зардлыг хэдхэн центээр тооцож асар их ашиг олдогийг хараад гайхсан. Хямд өртөгөөр сонирхолтой, ухаа­лаг бизнес хийж байгаа нь таалагд­сан. Миний хийсэн хардвэр, софт­вэрийг хэн нэгэнд өгөхөд шууд хийж чадахгүй. Хийсэн ажлаа дөрвөн жил туршлаа. ТЭЦ II дээр хагас жил гаруй тасралтгүй найдвартай удир­даж байна. Би хардвэр, софтвэ­рийг ганцаараа хийсэн ч судал­гаа­ны болон  механик ажилд 40 гаруй хүн хамтарсаны хүчинд ийм үр дүнд хүрсэн. Монголын анхны цахим генераторын удирдлагыг харахын төлөө эрчим хүчнийхэн сэтгэл нийлж ажилласанд баярлаж байгаа. Англид гэхэд ийм бүтээн байгуулалтыг зуун жилд нэг удаа л хийдэг. 1965 онд Англид хийсэн хардверийг өнөөдрийг хүртэл зарж байна. Барууны технологийг бид  маш их өөрчилсөний эцэст, өчнөөн зардал гаргаж байж хөрсөндөө буулгадаг. Жишээ нь программ хангамжийн нэг төхөөрөмж авахад л 4000 ам.доллар. Тэр тэр төхөө­рөм­жийн өөрийн өртөг нь 30 ам. доллар. Газын бойлуурт байгаа электроникийн хавтангийн өөрийн өртөг нь 30 ам.доллар. Гэтэл тэр бүтээгдэхүүнийг зах зээл дээр 300 ам.доллараар зарж байна. Бид 4000 ам.доллараар юм худалдаж авч байж яаж 30 доллартай өрсөл­дөхөв. Миний хувьд тэрийг нь 30 доллар биш 10 доллараар хийчих­сэн. Үлдсэн нь бидний оюуны ашиг. Дэлхийн хэрэглэгч болж байгаагаа  IT-гийн бизнес Монголд хөгжсөн гэж ярьдаг нь хөгжил биш л дээ.

-Таны бүтээлийг амьдралд хэрэгжүүлэхэд  өртөг шаардах уу?

-Дахиад дөрвөн жил сууж бү­тээн байгуулалт хийхгүй. Нэгэнт схем,  хардвэр, софтвэр нь бат­лагд­сан. Хавтангаа янзалж, гагнаж туршаад тавихад хэдхэн сарын хугацаа хэрэгтэй.

-Эрчим хүчний станцуудад системээ суурилууллаа. Өндөр технологийн системийг тэгээд хэн ажиллуулах вэ?

-Характерийг нь бид өөрсдөө тодорхойлохоос аргагүй. Бид гэдэг нь хувийн институт. Түүнээс биш  агентлаг тодорхойлоход хэцүү.

-Оюуны өмчөө хамгаалах талын юм хийсэн үү?

-Ази, Америкийн патентаа хам­гаалдаг хоёр янзын аргын нэг нь нэр. Нэгдүгээрт би NаNyam гээд өөрийнхөө нэрээр хамгаалчихаж байгаа юм. Хоёрдугаарт технологи нь өөр. Минийхийг салгаж аваад англичуудын  ТЭЦ-4-т хийсэн гене­ра­торт залгаад 50, 60 герц өгөхөд бүгд ажиллана. 100-200-г өгөхөд Английнх ажиллахгүй, харин ми­нийх ажиллаж байх жишээтэй. Схем нь огт өөр гэсэн үг. Манайхан гаднаас хуулаад тавья гэдэг.  Тийм боломж байхгүй. Гадны компаниуд юу гэж хоол олж байгаа юмаа дэлгэх вэ дээ. Харин их, дээд сургуулийн багш, оюутнууд нь  өөрсдийгөө сурталчилж юмаа  тавьдаг. Үйлдвэрт хэзээ ч байж болохгүй  хүүхдийн тоглоом маягийн стандарт бус схемүүд байдаг.

-Англичуудын хэмжээний бүтээлийг монгол залуу хий­чих­лээ гэж ойлгож байна. Одоо бүтээлээ мөнгө болгох хэрэгтэй. Жишээ нь Англи бүтээлээ яаж мөнгө болгодог юм бэ?

-Англичууд хардвэр, софт­фэ­рийг зохион бүтэж байгаа техно­логи, ноу хаугаа стандарт  болго­дог. Тэр стандартыг нь америк мэдэхгүй болохоор худалдаж авъя гэдэг. Англичууд мэдээж зарахгүй, 2000 паундаар үнэлчихдэг. Аме­рик­чууд жил бүр 2000 паунд ту­шааж лицензээ сунгуулж мөнгөө үрэхийг хүсэхгүй. Англи инженер­тэй гэрээ хийгээд бүх технологио өгдөг. Гэрээ хийсэн англи инженер  Америкийн софтвэр, хардвэрийг   Английн стандартад хөрвүүлдэг. Хасахыг нь хасч, өөрчлөхийг нь өөрчлөөд. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалдаг бамбай бол  стандарт. Гэтэл бид евро стандартыг нутаг­шуулна гэж яриад байдаг. Энэ ажлыг эхлүүлсэн хүн бол  оюутны гэмт хэрэг хийснээс ялгаагүй. Дэл­хий стандартаараа өрсөлдөж бай­хад бид бамбай, сэлэмгүй нүцгэн гараараа тулалдах гээд байна л даа. Үнэхээр  Евро стандартыг авчих юм бол энд байгаа бүх үйлд­вэр хаагдаж бүгдийг европоос авна гэсэн үг. Европоос Герман, Франц хоёрын үйлдвэрлэл асар хурдтай өсч байна. Стандарт нь тэр хоё­рынх учраас өсч байгаа юм. Нөгөө­дүүлээ хэрэглэгч болгочихсон гэсэн үг.

-Тэгвэл таны бүтээсэн ноу хаугаар мөнгө олох ямар боломж байна. Мөнгө олохын тулд Монгол яах ёстой вэ?

-Стандарт гэдэг бол миний хардвэр, софтвэр зохион бүтээж байгаа ноу хау. Энэ ноу хауг “Ма­найх ийм стандарттай болчихлоо. Гаднаас юм оруулж ирж болно. Гэхдээ тэрийгээ монгол стандарт руу оруулаад зарж болно” гэчихвэл мөнгө олоход асуудалгүй.  Англид ийм дүрэм үйлчилдэг. Капиталист  улс импортоо ингэж хамгаалдаг. Америк Англид жил бүр их мөнгө төлөлгүйгээр англи инженерийг хөлсөлдөг гэж ярьсан  даа.  Яг тэрэн шиг LG утсаа манайд заръя гэвэл надад бүх технологио өгнө. Манай инженерүүд тэрийг нь хасахыг нь хасч, сайжруулахыг нь сайжруу­лаад Монголдоо хийнэ. Гэхдээ LG гэсэн нэрээрээ гарна.  Англи ингэж хөгжиж байна.

-Таны бүтээсэн системээр дэлхийн хэмжээний өрсөлдөг­чид гэвэл хэн байна?

-Миний удирдлагын системийн генераторын бизнест гэхэд дэл­хийд хоёрхон монополь компани бий. Нэг нь Английнх, нөгөө нь Америкийнх. Энэ хоёр зах зээл дээр өрсөлддөг. Монополиор байлд­даг. Дээд сургуулийн док­торууд капитализм чөлөөт өрсөл­дөө­нөөр хөгждөг гэдэг. Үнэн хэрэг­тээ импортоо хамгаалж байж, ху­вийн компаниуд нь улсынхаа за­хиалгаар юм хийж, улс нь моно­полио дэмжиж байж хөгждөг.

-Засгийн газар “манайх ийм стандарттай” гэсэн шийдвэр гаргачихад л болно гэсэн үг үү?

-”Манайд ийм стандарт байна, өөр стандартаар бүтсэн  софтвэр, хардвэрийг оруулахгүй” гээд хууль гаргачихна гэсэн үг. Гэхдээ тэр нь улсын биш хувийн өмчид байна. “Хайнз” гээд кетчуп бий. Технологи нь нэг номер. Тэрний стандартыг Засгийн газраас нь хүлээн зөвшөөрч муу кетчупыг хорьж 30 жил монополдсон. Ингэж оюуны өмчийг дэмжиж хамгаалдаг. Барууны юм чанартай гэдгийн гол нууц нь энэ. Гэтэл бид ардчиллаа эхлэхдээ  Америкийн профессорыг авчраад заавраар нь явчихсан. Америкт очоод профессоруудтай нь уулзахаар амьдралаас тэс өөр чөлөөт өрсөлдөөн гэж  ярьдаг. Үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүстэй нь уулзаад асуухаар “Мэддэггүй нь хичээл заадаг, мэд­дэгүүд нь үйлдвэр дээр ажилладаг” гэж байгаа юм. Үйлдвэрлэлийн процесс гээд байгаа нь энэ.

-Шилдэг эрдэмтний шагнал аваад удаагүй байтал төрийн соёрхолт инженер болчихлоо. Засаг үнэлж байгаа болохоор боломж олгох байх. Ямар нэг зүйл амласан уу?

-Инноваци гээд гаднаас орж ирдэг импортын олон тэрбумын захиалгаас хийж чаддагаа ав гэсэн.

-Залуу хүн ийм амжилтад хүрлээ.  Ингэхсэн тэгэхсэн гэсэн хүсэл  буцалж байгаа биз дээ?

-Бүх инженерүүд маань Анг­лийн сениор инженерийн түвшинд  бүгдийг хийж эхэлнэ. Бүх зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулна. Тэгээд ирвэл Обамад таалагдана. “Овоо доо, энэ монголчууд чинь арав, хорин тэрбум доллар хаячихад дотроо шингээгээд авах чадвартай болчихлоо” гэж олзуурхана. Хувийн институт хийгээд ирэхээр Обама ойлгож эхэлнэ.

-Обамад таалагдвал яана гэж, сайн ойлгосонгүй?

-Барууны өндөр технологийг сайжруулаад зохион бүтээчихээр геополитикийн хувьцаагаа авах боломж нээгдэж байгаа юм. Геопо­литикийн хувьцаа гэдэг нь Орос Хятадын хөрш улс орнуудад  АНУ үнэгүй олон арван тэрбум доллар өгч Орос Хятадын хараат улс бо­ло­хоос урьдчилан сэргийлдэг. Жишээ нь Швед, Тайвань байна. Гэхдээ энэ хувьцааг авах хоёр нөхцөл байдаг. Барууны техноло­гийг өөрсдөө үйлдвэрлэдэг байх, улс төр эдийн засгийн тогтолцоо нь ухаалаг энгийн автоматаар хөгждөг систем байх гэсэн шалгуур нөхцөл байдаг юм. Шингээх техникийн болон улстөрийн боломжийг нь харж байж өгдөг л дөө.

-Улс төр, эдийн засгийн тог­тол­цоо нь ухаалаг, энгийн, авто­матаар хөгждөг гэдэг нь…?

-Капиталист бол автоматаар хөгждөг тогтолцоо. Саяхан Горба­чёв, Тетчер хоёрын үерхлийн талаар баримтат кино үзлээ. Гор­бачёв эхлээд  Тетчерийг өрөөндөө оруулж байгаа юм. Баахан бичиг цаас, бөөн ажил ундарсан өрөө. Тетчер нөгөөхөө магтаад, нөгөөх нь аймаар ажилтайгаа яриад. Эмэгтэй хүний дотуур хувцасны загвар батлахад хүртэл санаа оноогоо нэмэрлэж, баталж гарын үсэг зурс­наа хүртэл ярьж байгаа юм.  Дараа нь Горбачёв Тетчерийн өрөөнд орсон чинь үзэг, цаас, бүр тамга ч байхгүй цомхон өрөө угтдаг. Ер нь Английн компаниуд тамгагүй. Зөв­хөн гарын үсэг л байдаг. Тэгсэн хэр нь эдийн засаг нь автоматаар буцалж байдаг. Горбачёв  үүнийг нь хараад “Ямар ухаалаг юм бэ” гээд өөрөөсөө ичсэн байдаг. Баруу­ныхан Орос, Монголчуудыг  одоо ч гэсэн тэр тогтолцооноосоо салаа­гүй гэж ярьдаг. Сүүлийн үед Зас­гийн газрын зарим сайд нар “Төр мэдлэгтэй, мэдлэггүй хүмүүсээ шалгах гэдгээ больё, зах зээл шалгана” гэж ярьдаг болсон.  Үнэ­хээр зах зээл л шалгадаг. Энэ ухаалаг системийг Горбачёв сүүл­дээ ойлгоогүй хаясан л даа. Уг нь бол ардчиллын хоёр дахь хувьсгал байгаа юм.  Инженерийн агентлаг­гүй болоод хувийн хэвшлийнхэн хийгээд эхэлбэл автоматаар хөг­жөөд ирнэ.

 

Ц.БААСАНСҮРЭН

http://www.dnn.mn/publish/?vid=49477


“Монгол Масс Медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Амундра: Үзэл баримтлал их чухал

$
0
0
2013 оны 12 сарын 12

“Монгол Масс Медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Амундратай ярилцлаа.

-Бид энэхүү ярилцлагын буланд оролцсон зочид болгоноос асуудаг уламжлалт эхний асуулт байдаг юм. Таны бодлоор, туршлагаар маркетинг гэж юу вэ?

-Би онолын сургуулийг төгсөөгүй. Тэр утгаараа онолын зүйлсийг нь мэдэхгүй байж магад. Гэхдээ энэ чиглэлээр унших их дуртай, нэлээд уншдаг, судалдаг. Ингээд туршлагаас харахад “Ялгарах+Байршил” нь хамгаас чухал аливаа бүтээгдэхүүний маркетингийг хийх гэж байгаа бол тухайн бүтээгдэхүүнийхээ ялгарлыг хамгийн түрүүнд тогтоох хэрэгтэй. Тэрний дараа байршуулах. Нэгэнт ялгараад байршчихсан зүйл эргээд бодоход Брэнд-тэй холбоотой болоод явчихна. Брэнд гэдэг нь хүний сэтгэлзүйтэй холбоотой болчихно. Энэ бүгдийг базаад хэлэхэд, маркетинг гэдэг нь аливаа бүтээгдэхүүнийг шинжлэх ухаанчаар хүний сэтгэлзүйд яаж байршуулах вэ? гэдгийг шийдэж өгдөг зүйл юм болов уу гэж би боддог.

-Шинэ дугаарын маань онцлох сэдэв улс төрийн маркетинг юм. Сүүлийн хэдэн жил улс төрийн байгууллагын маркетинг, ПиАр чиглэлээр нилээд ажилласан туршлагатайг мэдэх юм. Таны хувьд бизнесийн байгууллагын маркетинг, улс төрийн байгууллагын маркетингийн хоорондын ялгаа, ижил төстэй тал юу вэ?

-Би “Улс төрийн маркетинг” гэсэн нэр томъёо зөв эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд олон нийттэй харилцах харилцааны тухай ярьж байна гэж ойлгож байна. PR буюу Public Relation гэж хэлдэг. Гэхдээ энэ үгнээс ерөнхийдөө татгалзчихаад байгаа. Сүүлийн үед Communication Strategy, эсвэл Political Service гэж хэлдэг болсон. Бизнесийн болон төрийн байгууллагуудын маркетингийн хувьд мэдээж ялгаа байгаа. Энэ нь ахиад л ялгарлын тухай асуудал. Жишээ нь: Кока кола энэ олон жилийн түүх, тэр амтаараа яаж өөрийн брэндийг бүтээсэн шиг тухайн улс төрч өөрөө ямар сэдэвтэй, юу ярьдаг байх нь хамгийн чухал. Тэдний гол хандах сегмент нь олон нийт. Олон нийт нь өөрөө сонсдог. Тэдгээр хүмүүстэй юу ярих, сэдэв нь юу байх вэ гээд маш чухал. Нөгөө талаас ямархуу имижтэй байх мөн иж бүрдэлийг бий болгоно гэдэг арай өөр зүйлсийг тооцох хэрэгтэй болдог. Ингээд харахаар ажиллах үндсэн зарчим аргачлал нь адилхан ч хийц хэлбэр дүрс  дээр бүх зүйл нь ялгаатай.

Миний бодлоор олон нийттэй харилцах гэдэг нь улс төрчийн хувьд тухайн нийгэм, тухайн зорьж байгаа бүлэгт нь тулгамдсан сэдвээс гол асуудал нь эхлэнэ. Бид Миринда гэдэг ундаа Фантагаас яг яаж ялгарах вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй болдог. Тэрэн шиг шинээр хуулийн салбарт гарч ирж байгаа мундаг хүн байлаа гэж бодоход хууль зүйн сайдын хуулийн бодлогоос яаж ялгарах вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой. Телевизээр олон гарах, ярилцлага олон хийх нь чухал биш. Сэдэв буюу үзэл баримтлал их чухал гэж бодож байна.

-Улс төрийн байгууллагыг бизнесийн байгууллага гэж үзвэл үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь улс төрч болох байх. Тэгвэл тухайн байгууллага бүтээгдэхүүнээ нийт ард түмэнд хэрхэн брэнд болгох вэ? Энэ тал дээр таны хэрэгжүүлж байсан амжилттай жишээ байвал манай уншигчдад сонирхуулаач…?

-Миний хувьд улс төрийг компани гэж үзвэл бүтээгдэхүүн нь мөрийн хөтөлбөр гэж үзнэ. Улс төрч бол түүнийг түгээж байгаа суваг болно. Тухайн бүтээгдэхүүнээ буюу мөрийн хөтөлбөрөө, улс төрчөө яаж брэнд болгох вэ гэвэл. Би яг тэгвэл, ингэвэл брэнд болчихно гээд хэлчихмээргүй байна. Эхлээд судалгаан дээр маш сайн тулгуурладаг байх хэрэгтэй. Нийт нийгэм юуг хүсэн хүлээж байна? Жишээ нь: манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлига гэсэн сэдэв дээр нэлээд ач холбогдол өгч ажилласан. Манай нийгэмд шударга бус явдал тогтчихсон, авлигатай тэмцэх хүлээлт байсан. Тэгэхээр, нэгт бол тэр хүн нийгмээ сайн мэдэрсэн, хоёрт бол тэр хүний зөвлөх баг мундаг сайн ажилласан гэж үздэг. Судалгаан дээр үндэслээд уг сэдвийг маш зөв сонгосон. Тэгэхээр, Нэгдүгээрт өөрөө олон нийттэй шууд харилцдагаараа хувийн компаниас ялгаатай учраас олон нийтийн сэтгэлзүйг, нийгмийн хүлээлтийг маш сайн судалж мэдэх нь чухал. Хоёрдугаарт, нийгмийн хүлээлтэд тохирсон үзэл баримтлалтай болох ёстой. Тэр үзэл баримтлалд мөрийн хөтөлбөр байх ёстой. Жишээ нь: нийгэмд “Манай улс Сингапур шиг хөгжих ёстой” гэсэн хүлээлт байгаа бол бид яаж Сингапур шиг хөгжих вэ гэдэг мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулах хэрэгтэй. Гуравдугаарт, соён гэгээрүүлэх гэдэг функц их чухал. Бид мөрийн хөтөлбөртэй байдаг, зорилготой байдаг. Гэтэл олон нийт нь түүнийг ойлгохгүй бол их хэцүү. Өнөөдөр бол ийм бэрхшээл тулгарчихаад байна. Миний бодлоор хүссэн хүсээгүй Монгол улсын эдийн засаг уул уурхайн эдийн засагтай орон. Гэтэл олон нийт нь уул уурхайн эдийн засгийг эсэргүүцээд байдаг. Уул уурхайн эдийн засгийг муухай харагдуулах бүх зүйлийг гадны захиалгаар энд тэндэхийн төрийн бус байгууллагууд хийчихсэн байдаг. Мөнгө төлөөд, хэвлэл мэдээллийг нь худалдаж аваад хийчихэж байна. Ийм болохоор олон нийтэд уул уурхайн эдийн засагтай орон гэдгийг соён гэгээрүүлж, ойлголт өгөх нь чухал. Дөрөвдүгээрт, тогтвортойгоор тасралтгүй эргэх холбоонд орох. Олон нийт ер нь мартамхай байдаг. Тухайн өгсөн мэссэжийг ойролцоогоор 3 сарын дараагаар үндсэндээ мартчихсан байдаг. Жишээ нь: дээхэн үед Н.Энхбаяр гуайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Авлигатай холбож маш их ярьдаг байсан. Одоо ингээд хэвлэл мэдээллээр харахад, тэр хүн буцаад улс төрийн орон зайд хэрэгтэй ч юм шиг зүйлсийг бичээд эхэллээ. Энэ нь олон нийтийн мартамхай байдлыг харуулаад байгаа юм. Тэгэхээр тогтвортойгоор тасралтгүй эргэх холбоонд орохтой холбоотойгоор эргэх холбоог системлэж өгөх хэрэгтэй. Бас дахин жишээн дээр ярья: Америкийн нийгмийг Америкийн Ардчилсан Нам ойролцоогоор хоёр мянган хэдэн зуун бүлэгт хуваачихсан байдаг. Энэ бол оёдолчны бүлэг, энэ бол покер тоглодог хүмүүсийн бүлэг, энэ бол хөл бөмбөг сонирхдог хүмүүсийн бүлэг. Тэгээд, энэ хоёр мянга хэдэн зуун бүлэгт тасралтгүй хүрч байдаг сувагтай болчихсон. Фэйсбүүкийг ашиглана, бизнесийн бүлэгт CNBC-г ашиглаж, ерөнхий массдаа CNN-г ч юм уу. Тэр бүлэгтээ хүрэх сувгаа зөв тодорхойлж, тасралтгүй эргэх холбоонд орж байгаа юм. Тавдугаарт, зайлшгүй хийж байх алхмын нэг бол сэдвээ дандаа хааж байх хэрэгтэй. Би хоёр дахь хэсэгт үзэл баримтлалтай байх ёстой гэсэн. Үүндээ тохирсон үйл явдал зохион байгуулж, эргээд үйл явдлаа хараад дүгнэлт өгч байх хэрэгтэй. Жишээ нь, хотын дарга бол гэр хороолол гэж ярьж байна. Сэдвээ эхнээс нь хааж эхэлж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах асуудал бодитойгоор эхэлчихлээ. Хүмүүс нүүгээд эхэлчихлээ. Энэ нь эхний хаалт. Магадгүй жилийн дараа эхний орон сууцны хороолол бий болоод эхлэхээр хоёр дахь хаалт болох жишээтэй. Сэдвийг хаахгүй, задгай орхисноор сэдэв балартана. Сэдэв балартсанаар  эргээд улс төрчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд, улс төрийн байгууллагын хувьд, улс төрчийн хувьд олон нийттэй харилцах асуудал гэдэг маань үйл явдал. Хамгийн сайн ПиАр шийдэл бол үйл явдал зохион байгуулах. Жишээ нь: ПиАрын зорилгоор Монголд дэлхийн бүх ерөнхийлөгч нарыг авчирч байгаад Монгол улс бол уул уурхайгаар хөгжихгүй бол болохгүй гээд хэлүүлчихмээр байна л даа. Гэхдээ бид чадахгүй байна. Тэгэхээр, өөрсдөдөө тохирсон хамгийн сайн үйл явдлын хувилбарыг л зохиох ёстой юм.

-Тэгвэл энэ кампанит ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах вэ?

-Ер нь бол маш нарийн ажиллагаа. Маш их сэтгэл гаргаж хийх ёстой. Хэрхэн яаж амжилттай явуулах вэ гэж их нарийн юм асуучихлаа. Нэгдүгээрт, маш их цаг хугацаа зарцуулна. Хоёрдугаарт, улс төрийн олон нийттэй харилцах арга хэмжээнд маш их хөрөнгө шаардагддаг. Хандиваа маш зөв босгох хэрэгтэй. Санхүүжилтээ зөв зохицуулах хэрэгтэй. Гуравдугаарт, “детальный” жижигхэн зүйл дээр маш сайн анхаарч байх хэрэгтэй. Жишээ нь: сонины жижиг гарчиг, туг хэвлэх болбол лого, үг үсгийн алдаа гээд маш их детальный зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй. Дээрээс нь, улс төрийн арга хэмжээ нь маш богино хугацаанд болдог учраас цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд байнга дутмаг байдаг. 24 цаг ажиллах шаардлага ч гардаг.

-Таны бодлоор манай улс төрийн орчинд маркетингийг маш зөв, оновчтой байдлаар хэрэглэж чадаж байна уу?

-Улс төрчийн хувьд их мэдрэмжтэй, бидний ярьдаг технологийн процессийг маш сайн, бүр 100% биелүүлдэг хэд хэдэн улс төрчид байгаа. Миний бодлоор, хамгийн түрүүнд Ерөнхий сайд асан С.Баярыг хэлнэ. Тэр хүн бол маш мундаг стратегич, дээрээс нь бодит амьдрал дээр биелэсэн маш олон технологиудыг зохиосон. Өөрөө бол онол уншиж хийгээгүй байх, өөрөө мэдрэмжтэй, байгалиас заяасан өгөгдөхүүнээрээ зохиосон байх. Дээрээс нь, манай ерөнхийлөгчийг нэрлэх байна. Маркетинг гэхээсээ илүүтэй, олон нийтрүү чиглэсэн бодлогыг маш тууштай хэрэгжүүлдэг. Энэ нь эргээд нэмэх оноо авчирдаг.  Жишээ нь: би ааруул үйлдвэрлэдэг бол ааруулны чанар дээрээ л анхаараад байна гэсэн үг. Алтан Тариа жишээ нь, байнга гурилынхаа чанарт анхаардаг, реклам цацдаггүй. Бүтээгдэхүүний чанар нэмэгдэх тусам урт хугацаандаа хэрэглэгчдийн тоо нэмэгддэг. Тэрэн шиг олон нийтрүүгээ чиглэсэн арга хэмжээ авах тусам рэйтинг нь өсдөг ч гэдэг юм уу. Яг тэр маркетинг буюу өөрийнх нь улс төрд байх хамгийн чухал зүйл нь юу вэ гэдэг зарчмаа хэр дагаж байгаагаас их хамаардаг. Мөн, хотын дарга Э.Бат-Үүл даргыг би бас хэлнэ. Олон нийттэй харилцах улс төрийн процесс дээр нэг зүйл их чухал байдаг. Гадны сонирхлын бүлгүүд үүнийг их ашигладаг. Шийдвэр гаргахаасаа өмнө эхлээд олон нийтээр хэлэлцүүлээд, олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг улам төгөлдөржүүлээд, олон нийт хүсч байгаа тэр үед шийдвэр гаргана гэдэг бол хамгийн шалгарсан технологи. Энэ технологийг хамгийн сайн ашиглаж байгаа хүн бол Э.Бат-Үүл дарга. Энэ нь олон нийтийг хуурч байгаа, муухайгаар хэлж байгаа гэсэн зүйл биш. Юу гэсэн үг вэ гэхээр, маркетингийн хольцоо зохиохдоо олон нийттэй хамтарч зохиосноор гарах шийдвэр нь илүү амжилттай шийдвэр болж чаддаг. Шийдвэрийг нь бүтээгдэхүүн гэж үзвэл амжилттай бүтээгдэхүүн болж чаддаг гэсэн үг л дээ. Хольц зохиох процессдоо байнга олон нийтийг оролцуулдаг. Жишээ нь: буруу рультэй машиныг яах вэ гэдэг санал асуулга хийгээд л. Үүнийг маш том зургаар харах юм бол тэр хүн өөрийн ПиАрыг маш зөв хийж байна гэсэн үг. Хэрвээ, хэнтэй ч зөвлөхгүйгээр буруу рультэй машиныг хориглочихсон бол нэр хүнд нь яаж унах байсан бол? Хүмүүс эсэргүүцээд байхад хориглосон бол бас яах байсан бол? Тэгэхээр, шийдвэр гаргах процессдоо олон нийтийг оролцуулна гэдэг бол улс төрчийн зайлшгүй хийх ёстой нэг функц, орчин үеийн улс төрийн нэг соёл. Нөгөө талаасаа энэ нь өөрөө тухайн хүний нэр хүндийг тасралтгүй өсгөж байдаг зүйл.

-Бид чөлөөт, ардчилсан систем шилжээд хэдийн 10 гаруй сонгуулийн (ерөнхийлөгч, УИХ, орон нутаг) ард гарсан байна. Тэгвэл таны бодлоор одоог хүртэл сонгуулиар хамгийн амжилттай хийгдсэн маркетингийн кампанит ажил?

-Сая өнгөрдөг сонгуулийн кампанит ажлыг ерөнхийлөгчийн сонгуулийн баг удирдсан. Энэ сонгууль бол маш хэцүү тулаан байсан. Миний харснаар хамгийн амжилттай ПиАрын кампанит ажил гэвэл энэ. Ерөнхийлөгч сая сонгогдохдоо хэрэгжүүлсэн ажлууд. Мөн Ерөнхийлөгчийн хувьд хоёрдахь удаагаа дэвшиж байгаа гэдэг утгаараа дандаа л сул талтай, эх барьж байгаа намаас болохоороо бас хасах оноотой, сонгуульд шинээр дэвшиж байгаа хүн нь нийгэмд шинэ содон харагдаж, өрсөлдөөн бол маш ширүүн, хэцүү байсан. Аль ч талаараа хэцүү сонгууль болж, сонгуулийн багийн кампанит ажил маш амжилттай болсон гэж би хөндлөнгийн нүднээс харлаа.

-I Love New UB. 2008 оны УИХ сонгуулиар энэхүү кампанит ажил маш хүчтэй явагдсан. Таныг энэхүү кампанит ажлыг санаачлан, удирдан зохион байгуулсан гэдэг. Кампанит ажлын хувьд мэдээж амжилттай болсон. Та энэхүү кампанит ажлын талаар дэлгэрүүлэн яриач? Тухайн үед санаа нь хэрхэн төрж байв, ямар суваг ашигласан гэх мэт.

-Би яагаад ч юм Ардчилсан намын талд ажилчихдаг, энэ намын гишүүн биш, яагаад ч юм ажил маань тэгээд таарчихдаг. Ардчилсан намын хувьд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь чухал байдаг. Нийгмийн залуу хэсэг нь ч энэ намыг түлхүү дэмждэг. Энэ ч утгаараа залуучууд нь ирж саналаа өгөх нь чухал байдаг. Насны хувьд 18-30 насны залуучууд. Нөгөө талаас, манай залуучууд маань нийгмийн идэвх их муутай, сонгуулийн оролцоо багатай. Шөнө хөлбөмбөг үзэх гээд цуглараад байдаг мөртлөө өдөр нь саналаа очоод өгөх нь бага, их оролцоо муутай. Өнгөрсөн сонгуулиудаар ер нь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нэлээд олон төслүүд дээр ажилласан. 2008 онд жишээ нь: I Love New UB төсөл, 2009 онд Луйврын хот төсөл, 2012 оны сонгуулиар хөдөө тойргууд дээр ажиллаж, 2013 онд залуучуудруу чиглэсэн хэд хэдэн кампанит ажлуудыг хийсэн.

2008 оны I Love New UB төслийн гол концепци нь юу байсан гэхээр, тухай үеийн Улаанбаатар хотыг өнөөдөртэй харьцуулахад харьцангуй аймшигтай байсан. Ямар ч газар төлөвлөлтгүй, усны бохирдол нь маш ойрхон ирчихсэн. Ер нь л хэцүү. Нөгөө талаас, хөдөөнөөс Улаанбаатар хотод ирэх шилжилт хөдөлгөөн ихэсч, хот хөдөөгийн соёлын ялгаа их нөлөөлөөд байдаг. Би хөдөөгийнхнийг бүдүүлэг гэх гээгүй. Харин хотынхон их бүдүүлэг, ялгавар үзэлтэй хандах хандлага бий. Гэхдээ, хотод маань зарим нэг зайлшгүй мөрдөх дүрэм, журмууд байдаг. Жишээ нь: замын хөдөлгөөн. Хүмүүс хөдөө морьтой давхиж байгаа юм шиг авир гаргаад байдаг. Тэгэхээр, ерөнхийдөө 2008 оны нийгмийн бид маш их стресс байна гэж харсан. Хотыг зайлшгүй шинэчлэх ёстой гэдгийг ойлгосон. Тухайн үеийн сонгуулийн штабыг Ганбат ах маань удирдаж байсан. Ганбаа ахтай ярьж байгаад, залуучууд руу чиглэсэн зүйл хийе гээд. Бас манай төслийг санаачилсан гол хүмүүсийн нэг нь Ганболд ах юм.

Бидний эхний зорилт бол залуучуудаа бүтээх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Залуучуудыг “Чи Ардчилсан намыг дэмж, чи тэр намыг дэмж” гэхээсээ илүү өөрөө оролц, хэнийг дэмжих нь тухайн хүний эрх гэдэг өнцгөөс нь хандсан. Тэр нь ч залуучуудад таалагдсан. Хамгийн түрүүнд “Залуучуудаа бүтээх – тийм сэдэл бий болгох” байсан. Түүний хүрээнд I Love New UB гээд бугуйвч хийсэн. Тэр бугуйвч нь загварлаг, гоё харагддаг. Залуучууд маань их өнгөлөг, шинэлэг зүйлд дуртай байдаг. Тэр ч утгаараа хуучинлаг стилээр юм хийх, зохиолын дуу гаргах, эсвэл нэг тийм том самбар тавьж болохгүй байсан. Залуучуудыг өөрсдийг нь дурлуулах тийм зүйл бодож олох хэрэгтэй байсан. Энэ нь бугуйвч болсон. Үндсэндээ бугуйвч маань бараг 40000 ширхэг хувь борлогдсон. Нэг бугуйвчаа 500 төгрөгөөр зарсан. Яагаад зарсан юм бэ гэхээр, хүн мөнгөө өгчих юм бол оролцоотой болдог, үнэ цэнэтэй болдог. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Бид залуучуудыг стрессгүй, хөгжингүй, шинэ хотын төлөө та нар нэгдээч ээ, уриалаач гээд эхлээд урлагийн одуудтай хамтраад кампанит ажлыг хийж байсан. Улаанбаатар хотын хэмжээнд хандивын 60 цэг ажиллуулж, залуучууд Улаанбаатар хотдоо 500 төгрөг хандивлаад оронд нь бугуйвч авсан. Тэр бугуйвчтай залуучууд бол бидний гаргасан New UB төслийн кодыг дэмжигч болж байна гэсэн үг. Энэ нь бие биенээ хүндэлдэг байя, замын хөдөлгөөнд соёлтой оролцоё, хоггүй цэвэр орчинд амьдарцгаая зэрэг хотод тулгараад байгаа асуудлуудыг кодчилсон юм. Тэгсэн, манай төслийг дэмжигч залуус бусад залуучуудаас ялгараад эхэлсэн. Хамгийн түрүүнд ярьдаг, ялгарлын тухай асуудал. Би I Love New UB-г дэмждэг гээд бугуйвч зүүгээд ялгарчингуут тэр залуугийн идэвх нь нэмэгдэж байгаа юм. Нэгт бол тэр хүн хандив өгсөн, бугуйвчаа авсан. Бугуйвчаа “зараад” босгосон хандивын мөнгөөрөө залуучууддаа зориулаад бид 1 сар тасралтгүй арга хэмжээнүүдийг зохиосон. Нийт 40000 гаруй хүн бүртгэсэн. Тэгээд тэд нартаа зориулж 3 хоног болгон янз бүрийн жижиг, том арга хэмжээнүүдийг зохиож эхэлсэн. Киноны нээлт, номын сангийн нээлт, автомашины парад гэх мэт. Энэ нь залуучуудад тасралтгүй мэссэжийг, тасралтгүй оролцоог бий болгож байсан. Төгсгөлийн үед нь бид нэгдсэн маягийн парад хийгээд, хотоо үнэхээр өөрчлөхийг хүсч байна уу гэхэд тэд бүгд хүсч байсан. Нэг сар New UB кодыг сонсоод, оролцоод явчихсан хүмүүс сэтгэлзүйн хувьд шийдвэр гаргахад бэлтгэгдчихсэн байсан. Эцэст нь бид “Та нар сонгуульдаа идэвхтэй оролцооч” гэсэн. Бидний зүгээс “Ардчилсан намыг дэмж” гээгүй, зүгээр л “Идэвхтэй оролц” гэсэн. Үүгээрээ маш олон залуус сонгуульдаа идэвхтэй оролцож, энэ нь эргээд сонгуульд эерэгээр нөлөөлсөн.

-Тэгвэл 2012 оны сонгуулиар ямар кампанит ажил өрнүүлж, ямар амжилтанд хүрсэн бэ?

-2012 оны сонгуулиар бид тойргууд дээр ажилласан. Бие даан нэр дэвшигч нар дээр. Ажилласан нэр дэвшигч нар бүгдээрээ ялсан. Гол нь ялах. Ялна гэдэг нь хамгийн бага зардлаар, хамгийн эрсдэлгүй замаар ялах. Хууль зөрчихгүй байх хэрэгтэй, дээрээс нь хамгийн бага зардлаар ялах хэрэгтэй.

-Манай сэтгүүлийн уншигч захиалагчдын хувьд ихэнх хувь нь бизнесийн байгууллагын удирдлагууд, маркетингийн менежерүүд байдаг. Тиймээс та уншигчдад зориулж ПиАр-ын кампанит ажлыг зохион байгуулахад хамгийн чухал анхаарах ёстой зүйлсүүдийг өөрийн туршлага дээрээ үндэслэн хэлж өгвөл?

-Хамгийн түрүүнд сэдвээ зөв сонгох хэрэгтэй. Яг юу хийх вэ гэдэг. Эхний сэдэв чинь л буруу байвал бүх юм худлаа болно. Гол мэссэжээ зөв өгөх хэрэгтэй. 2012 оны орон нутгийн сонгуулиар бид “Мөрөөдөл биелнэ” гэдэг кампанит ажлыг хийсэн. 9 дүүргийн 6 дүүрэгт үндсэндээ ялсан. Яагаад ийм том амжилтыг бий болгож чадав гэхээр үнэхээр Э.Бат-Үүл дарга өөрөө нийслэлд “Бид өөрчлөгдөж чадна, бид орон сууцанд амьдарч болно” гэдэг мөрөөдлийг бий болгож чадсан. Тэгээд, бидний мөрөөдлийн туйлын эцсийн цэг хэрэгтэй байсан. Жишээ нь: нэг юмруу заах ёстой байсан. Социализмын үед коммунизмд очно гээд заачихлаа. Үүгээрээ тасралтгүй, хэдэн арван жил нийгмийн сэтгэлзүйг барьж чадаж байна. Тэгээд, зааж байгаа бидний цэг нь хотоо хөгжүүлээд, Олимп зохион байгуулах хэмжээний хот болгоё. 2040 онд Улаанбаатар хотыг Олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хот болгох зорилт тавьсан. Энэ зорилт нь өөрөө бодитой зорилт байсан. Үүнийгээ бид задлаад, Олимпын хот болоход юу хийх ёстой юм? Энэ бүх мөрөөдөл биелэхэд юу саад болж байгаа юм? Авлига саад болж байна, хүнд суртал саад болж байна, энэ олон газрын зөвшөөрөл, төлөвлөлтгүй хот зэрэг олон асуудлууд гарч ирсэн. Энэ бүгдийг цэгцлэхийн тулд мөрөөдлөө бид хамгаалах ёстой юм байна. Мөрөөдлөө хамгаалах шийдэл нь бид нар мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийг сонгох ёстой юм байна гэдэг логикт хүрсэн. Тэгэхээр бид эхлээд мөрөөдлийнхөө цэгийг тодорхойлж байгаа юм, дараа нь мөрөөдлөө хамгаалах ёстой гэдгийг ухамсарт бий болгож байгаа юм, дараа нь яаж хамгаалах вэ гэхээр оролцох хэрэгтэй. Орон нутагт Ардчилсан намыг сонгох хэрэгтэй. Яагаад гэхээр Нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудыг орон нутаг нь дэмждэг байх ёстой. Нийслэл бол өөрөө маш том. Нийслэлчүүдийн мөрөөдлийн төлөө тэмцэж байна гэдэг логикоор явсан. Тэгэхээр, би юу хэлэх гээд байна вэ гэхээр гол мэссэжээ зөв өгөх ёстой. 2040 онд Монгол улсад Олимп болбол гоё шүү дээ. Тэгэхээр, сэдэв чинь өөрөө хүнд таалагдах ёстой. Хоёрт нь, баг их чухал. Болж өгвөл мэргэшсэн хүмүүстэй ажиллахыг би хичээдэг. Зураг авахад хүртэл мэргэшсэн, видео хийхэд мэргэшсэн багтай байх хэрэгтэй. Улс төрийн кампанит ажил маш богино хугацаанд явдаг учир мэргэшээгүй хүмүүстэй ажиллах юм бол тэгээд л дампуурна. Нэг хулдаасан хэвлэл буруу байвал тэгээд л дуусна. 1 сая төгрөгний ажлаас болоод 200 сая төгрөгний кампанит ажил нурах ч тохиолдол гарч болно.

Таны хэлсэнчлэн баг буюу хамт олон маш чухал. Харин та багийг бүрдүүлэгч удирдагч хүн. Та өөрийн удирдаж буй байгууллагынхаа маркетингийн багийг хэрхэн бүрдүүлсэн бэ? Таны хамгийн чухал тавьдаг шаардлагууд юу байдаг вэ?
Миний хувьд баг удирдах гэхээсээ илүү маш том, туршлагатай багт орж ажиллах хувь тохиож байсан. Гурван л зүйлийг эрмэлздэг. Нэгт, үнэхээрийн хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Хүсэл эрмэлзэлгүй бол бүх юм нуран унадаг. Мөнгөнөөс илүү хүсэл эрмэлзэл их чухал. Ажилдаа дуртай байх ёстой. Өглөө ажилдаа ирэхдээ гоё инээгээд ирдэг байх ёстой. Хоёрт, жоохон ч гэсэн гарын эв дүйтэй байх хэрэгтэй. 1% байхад л хангалттай. Хүсэл эрмэлзэлтэй хүн бол аяндаа авьяас нь тодорчихдог л доо. Гуравт нь, энэ бүхний ард тэр хүн орлоготой байх ёстой, сайхан амьдрах ёстой. Амьдралдаа хариуцлагатай хүнтэй хамтран ажиллах дуртай. Ээж, ааваар тэжээлгэдэг, мөнгө чухал биш хүн ажилд хариуцлагагүй ханддаг. Цалингаасаа хасуулчихгүй байя гэсэн айдастай байдаг хүнийг хэлж байна. Би бол үргэлж орлого багасах үеэс айдаг. Яагаад гэвэл би бүхэл бүтэн амьдрал хариуцаж байна. Тэгэхээр, нэгт хүсэл эрмэлзэл, хоёрт, бага ч хэсэн эв дүй, авьяастай байх хэрэгтэй, гуравт, хариуцлагатай, амьдралын төлөө тэмцдэг байх ёстой. Тэрнээс биш их сургууль төгссөн эсэх нь тийм чухал биш.

-Залуу маркетеруудад хандан өөрийнхөө үнэт зөвлөгөөг өгөөч гэвэл?

-Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүний хувьд бид маркетингийн сувгуудаа анхаарахгүй бол болохгүй болчихлоо. Үнэндээ бол телевизээр цацах нь утгагүй болж байна. Бид илүү төрөлжүүлмээр байна. Мэдээг хэн үздэг юм? Яг тэр үздэг хүмүүст нь зориулаад үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн өөрт чинь байгаа бол явуулдаг. Солонгос киног хэн үздэг юм? Тэр хүмүүст нь зориулаад гэсэн үг. Тэгэхгүй бол хуваарилалтыг нь харахад жигд тараачихдаг. Нөгөө талаар, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь шантаж хийгээд байдаг байх л даа. Сурталчилгаа өгөхгүй бол бид нар мууллаа ч гэдэг юм уу. Гэхдээ, маркетингийн энэ залуу үе, менежерүүд цэвэрлэж өөрчлөхгүй бол болохгүй байна. Энэ бол хандаж хэлэх үг гэхээсээ илүү миний хүсэлт л дээ. Та бүхэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгаагаа цацаж буй сувгуудаа сонгохдоо илүү төрөлжсөн, эцсийн хэрэглэгч нартаа хүргэхэд илүү ач холбогдол өгөөч. Хэвлэл мэдээллийн салбарыг та нар жоохон өөрчлөхгүй бол болохгүй байна. Бид ч гэсэн дотроо өөрчлөхийг хичээгээд ажиллаж байна. Жишээ нь, 20 телевизээр 20 адилхан реклам гардаг байж болохгүй биз дээ? /инээв/.

-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Ярицлагынхаа сүүлийн асуулт болгож нэг сонирхолтой асуултыг асууя. Таны бодлоор Монголд хамгийн сайн амжилттай хэрэгжсэн маркетингийн кампанит ажил (аль ч салбарт байж болно). Мөн яагаад та амжилттай гэж үзэж байна вэ?

-Миний бодлоор уриа үг их чухал байдаг. Хамгийн сайн уриа бол “Өргөө кино театр – Гайхамшиг үргэлжилсээр”. Сүүлд би Өргөө кинотеатрт Gravity гэдэг киног үзсэн. Миний дотоод ертөнцөд гайхамшгийг эхлүүлчихэж байгаа юм. Энэ уриа үнэхээрийн оновчтой, сайн уриа болж чадсан гэж үздэг. Компани дундаас бол би Юнител компанийн маркетингийн алба хамгийн сайн гэж үздэг. Маш хэцүү өрсөлдөөн дундаас гарч ирж байна. Юнителийн өнгө эзэмших тактик, өгүүлбэрүүд байршуулах гээд л  жишээ нь: “Амжилтаараа ялгар”. Энэ чинь хэрэглэгчдийн дунд мэссэж байршуулчихаж байгаа юм. Ихэнх компаниудын реклам компанийхаа логогоор төсөөлөгддөг. Миний бодлоор лого гэхээсээ илүү өгүүлбэрээр төсөөлөгдөх ёстой – мэссэж байрших ёстой. Хэрэглэгчдэд ойлголттой болгох хэрэгтэй Тэрнээс биш, тэр компани гоё, энэ компани гоё гэхгүйгээр утга авч үлдэх ёстой. Тэгэхээр, явуулж байгаа бүх реклам нь утга үлдээдэг. Сүүлд жишээ нь: “Миний фэйсбүүк” гээд реклам. Сонсоход төвөгтэй юм шиг ч гэсэн их амжилттай болсон гэж үздэг. Фэйсбүүкээр дамжуулж, борлуулалтаа өсгөнө гэдэг логик нь өөрөө зөв байгаа юм. Дэлхий нийт үгрүү явж байна, агуулгаруу явж байна. Техник чухал биш болж байна.

Эцэст нь хэлэхэд, би тийм мундаг хүн биш. Харин маш олон мундаг хүмүүсээс суралцахыг хичээдэг, суралцдаг. Надад тусалж байсан, зааж байсан бүх хүмүүст баярлалаа гэдэг үгийг танай сэтгүүлээр дамжуулан хэлмээр байна. Баярлалаа.

Баярлалаа таны цаашдын ажилд тань амжилт хүсье

Эх сурвалж: “МАРКЕТИНГ БА ӨНӨӨДӨР” сэтгүүл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч, “Монголын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч С.Гантогоо: Ц.Балдорж агсан Монголын сэтгүүл зүйд түүхэн гавьяа байгуулсан

$
0
0
2013 оны 12 сарын 9
Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан сэтгүүлзүйн салбарт хүндтэй эрхмүүдийн яриаг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн зочноор Өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч, “Монголын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч С.Гантогоог урьж сэтгүүлзүйн салбартай амьдралаа хэрхэн холбосон хийгээд хэвлэл мэдээллийн салбарын өнөөдрийн байдлын талаар ярилцсанаа хүргэж байна.

-Та манай сонины цув­рал ярилцлагуудыг ун­шиж л байгаа байх. Хоёр ойд зо­риулсан ярилцлагаа та­ны сэтгүүлзүйн салбарт хэрхэн хөл тавьсан түүхээр эхлэхийг зөвшөөрнө үү?

-За тэгье ээ. Юуны өмнө Монголд чөлөөт хэв­лэл үүс­­­сэний 25, Мон­голын со­ни­ны холбоо байгуу­лагд­­саны 15 жилийн ойн бая­рын мэндийг нийт үзэг нэгт нөх­дөдөө, хэвлэл мэдээл­лийн бай­­­гууллагуудад ажил­ла­даг бүх хүмүүст хүргэж чин сэтгэлийн баяр хүргэж бай­­­на. Уг нь миний үндсэн мэр­­­гэжил бол монгол хэл, уран зохиолын багш юм. Хууч­­наар УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1992 онд төгссөн л дөө. Хувь заяаны азтай учралаар 1995 онд Монголын сэт­гүүл­зүйд хөл тавьснаар өнөөд­рийн миний ажил, амьдрал өөдлөн дэвжих замын эхлэл болсон юм.

-Тэр үед ардчилсан хувьс­­­­галын дараах амс­хийл­­­­тийн буюу чөлөөт хэв­­­­­­­­лэ­лийн ёстой л цэцэглэл­тийн үе эхэлж байсан. Гэх­­дээ одоог бодвол өдөр тут­мын со­нин цөөхөн байсан даа?

-Тэр үед Төрийн төв хэв­лэлийн статустай байсан “Ардын эрх” сонинд анх ажилд орж Монголын сонин, тогтмол хэвлэлийн жинхэнэ томчууд болох Ц.Балдорж агсан, УИХ-ын гишүүн Ө.Энх­түвшин нартай хамтран ажил­лахаар очиж байсан нь үнэхээр аз­­тай учрал байж гэж одоо боддог. Тэр үед дээд мэргэжилтэй хэрнээ сэтгүүлч биш, би­чих авьяас, сонирхолтой хүмүү­сийг “Ардын эрх” сонины дэргэд шавь сургалтаар бэлтгэж сэтгүүлч болгох ту­хай зар гарсан юм. Ц.Балдорж эрхлэгч нарын тэр шавь сургалт зургаан сарын хугацаатай хэрнээ өнөөд­рийн дөрвөн жил хагас сураад төгсөж байгаагийн дэргэд ёстой жинхэнэ сургалт байж гэж боддог юм. Тэр сургалт хоёр жил дараалан явагдаад завсарласан ч тэндээс төгсөн гарсан олон хүн өнөөдөр Монголын сэтгүүлзүйд их амжилттай ажиллаж явна.

-Тэр сургалтыг төгсөн гарч өнөөдөр амжилттай ажил­лаж яваа хүмүүсээс зарим нэгийг нь дурьдаж болох уу?

-За “news.mn” сайтын за­­хирал Б.Тэмүүлэн, “Өд­рийн сонин”-ы Э.Энэрэл, “Үндэсний мэдээ” сонины Ш.Даваадорж, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэр­гүүлэгч Ж.Алтангэрэл, “Өнөөдөр” сонины Д.Оюун-Эрдэнэ, сэтгүүлч А.Баасан­дорж гээд олон хүн бай­гаа. Нэг удаа 10 гаруй хүн төгс­гөн гаргадаг байсан л даа. Ц.Балдорж эрхлэгчийн гараар орж Мон­голын сэт­гүүлзүйд хөл тавьснаас хойш 18 жил хүнд хэцүү хэр­нээ бахархалтай сайхан энэ албанд зүтгэж явна.

-Төрийн төв хэвлэлийн ста­тустай байсан “Ардын эрх” со­нин Засгийн газрын ордонд байр­лаж аргагүй л давуу эрх эдэлдэг байсан. Харин удалгүй “Ардын эрх” хоёр, гурав хуваагдахад та алийг нь дагасан бэ?

-“Ардын эрх” сонин хоёр ху­ваагдан “Өнөөдөр”, “Өдрийн со­нин” цоо шинээр байгуулагдахад миний бие “Өдрийн сонин”-г сон­госон юм. “Өдрийн со­нин”-д ороод парламентын сур­валжлагч, тоймчоор ажил­­лаж байгаад “Ардын эрх” сонин дахин гарч эх­лэхэд Хариуцлагатай на­рийн бичгийн даргаар нь ажил­лаж байсан. Түүний дараа “Өдрийн шуудан” гэ­дэг цоо шинэ өнгө төрхтэй сонинг анхнаас нь үүсгэн бай­гуулаад ажиллаж байлаа.

Харин өнөөдөр байгуу­лагд­саныхаа 15 жилийн ойг тэм­дэглэж байгаа “Монголын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, өдөр тутмын 16 сонины нэгтэй нь амьдрал, хувь заяагаа холбоод л явж байна.

-Ц.Балдорж агсны са­наа­чилж эхлүүлсэн шавь сур­галт бо­гино хуга­цаанд чадвартай сайн сэт­гүүлч­­дийг бэлтгэж байжээ. Тэр сур­галтын гол онцлог, багш нарынх нь сургалтын арга барил юун дээр төвлөрдөг байсан юм бол?

-Онол, дадлага хоёрыг маш сайн хослуулдаг байсан нь сур­галтын гол арга барил, онцлог байсан болов уу. Маш сонирхолтой хүмүүсээр лекц уншуулдаг байсан нь бидэнд сэтгүүлч болох урам, сонирхлыг ихээр төрүүлдэг байлаа. Миний хувьд Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдаш багшаар сэтгүүл зүйн “А”-г заалгаж, монгол хэл-уран зохиолын багш байсан болоод ч тэр үү маш хурдан сурч, ажилд орсондоо үнэхээр их баярлаж бай­сан юмдаг. Би УБИС-д байхдаа хоёр үг ч холбож үзээгүй төгссөн төдийгүй манай ангийнхан намайг сэтгүүлч болохоор шийдсэнийг сонсоод шоолж байсан гэсэн.

Уг нь УБИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн хүмүүсээс шүлэг бичдэггүй хүн бараг байдаггүй, энэ сургуулийг төгс­сөн олон шүлэгч “Ардын эрх” сонинд ажиллаж байв. А.Баасандорж, Г.Мөнхнасан бид хэд шавь сур­галтаа төгсөхөөс өмнө сур­валжлагчаар цалинтай ажил­лаж эхэлсэн. Энэ нь бус­дад маань “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар ажил­­лаж чадах юм байна гэсэн итгэл найдвар төрүүл­сэн нь дамжиггүй.

Харин өнөөдөр хувь, хувьсгалын 20-иод их, дээд сургуульд бэлтгэгдэн гарч байгаа сэтгүүлч нэртэй хүүхдүүд үнэндээ ганц олигтой мэдээ бичиж чадахгүй л төгсөж байна шүү дээ. Дээд сургууль төгссөн, сэтгүүлч нэртэй тэр хүмүүстэй да­хин хоёроос гурван жил уйгагүй ноцолдож байж л сая нэг жаахан сэтгүүлчийн дөртэй болгож байгаа нь нууц биш. Харин яг сониныхоо дэргэд, гал тогоон дотор нь шавь сур­галтыг эхлэн явуулсан нь Ц.Балдорж агсны аргагүй л алсын хараа, холч ухаан байжээ.

Өнөөдөр сэтгүүлзүйн дээд сур­гууль төгсөөд ирсэн хүүхдүүдийг хэн нэг хүнтэй ярилцлага хийгээд ир гээд явуулахаар эхлээд баахан усан яриа хийсэн болчихоод эцэст нь “Таны нэрийг хэн гэдэг вэ” гээд нөгөө хо­лион бантангаа дуусгаж бай­на.

-Өнөөдөр таны удирдаж яваа “Монголын мэдээ” сонины 15 жилийн ой болж байна. Ер нь өдөр тут­мын сонины эрхлэгч гэж ямар хүн байх ёстой юм гээд Ц.Балдорж эрх­лэгчээс чухам юу үлдэж хоцорсон бол?

-Үнэхээр тэр тэнгэрлэг, ухаалаг хүнээс ялангуяа өдөр тутмын сонины эрхлэгч гэж ямар хүн байх ёстой талаар маш их зүйл сурч, ойлгож авч үлджээ. Өдөр тутмын ихэнх сонины эрхлэгч нар “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, Ц.Балдорж эрхлэгчтэй ямар нэгэн байд­лаар холбогдож байсан хү­мүүс байгаа.

Ц.Балдорж эрхлэгч өглөөний шуурхайд маш их ач холбогдол өгдөг хүн байсан. Өглөөний шуур­­­­хайг жинхэнэ ажил хэрэгч, халуун дулаан яриа, за­римдаа хатуухан шүүмж­­­лэл өрнүүлэн ярилц­даг хамгийн чухал ач хол­бог­долтой зүйл болгож чад­даг байсан. Тэр нь надад бага ч гэсэн өвлөгдсөн байх.

Ерөн­­хийдөө Монголын сэт­­­­­гүүлзүйн нэ­гэн үеийг өнөө­­­­дөр удирдан чиглүүлж бай­­гаагийн хувьд өдөр тут­мын 16 сонины эрх­лэгч нар маш чухал нэр төртэй, ха­­риуц­лагатай ажил ха­шиж байгаа хүмүүс гэж дүгнэдэг.

Хамгийн гол нь Ц.Балдорж эрхлэгчийн “Сонин гэдэг бол хүмүүст сонин мэдээллийг түгээх хэрэгсэл юм” гэсэн үгийг байнга бодож, ажил хэрэгтээ хэрэгжүүлэхийг эрмэлзсээр ирлээ. Ингээд өнөөдөр ч Ц.Балдорж эрхлэгч миний дэргэд оршиж, надад зааж сургасаар л яваа гэж дүгнэж болно.

-Мон­голын чө­лөөт хэвлэлийн үндсийг өөрийн тань төгс­сөн УБДС-ийн оюутан Дарь.Сүхбаатар нарын эрх­­лэн гаргасан “Цагийн толь” сонин гэж судлаачид дүг­нэдэг. Ер нь ардчилсан чө­лөөт хэвлэлийн эх үндэс, түүнчлэн “Цагийн толь” сонины талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Намайг оюутан байхад Дарь.Сүхбаатар нар “Цагийн толь” со­нин эрхлэн гаргасан түүхтэй. Энэ нь 1988-1989 оны үе л дээ. Тэд со­нин гар­гаад пижигнэлдэхэд УБДС дээр хөөрхөн бужигнаан үүс­сэн юм даг. Оюутнуудын ихэнх нь Дарь.Сүхбаатар нарыг дэмжиж, хувьсгалт өөрчлөлт зайлшгүй хэ­рэгтэй тухай ярилцаж эхлэхэд “Та нар Дарь.Сүхбаатар нарыг дагах уу, сургуульдаа үлдэх үү” гэсэн хоёр замын нэгийг сонгох хэрэгтэй болоход бид Дарь.Сүхбаатарыг сон­гож байлаа.

Ингээд Засгийн газрын ордонг тойрон эсэргүүцлийн жаг­саал, цуглаан хийж байв. Ер нь аль ч газрын оюутнуудад алдах зүйл бай­даггүй болохоор хувьс­галт тэмцлийн эхэнд л явдаг шүү дээ. Бид ч тэр замыг той­роогүй, дайраад өнгөрсөн юм.

-Таныг шавь сургалтаар сэт­гүүлч болсны дараахан буюу 1996-1998 он бол Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд тэсрэлтийн он жи­лүүд байсан. Тэр үеийн Хууль зүйн яамны бүрт­гэлээр 1000 хол давсан со­нин зөвшөөрөл авч байсан юм билээ?

-Чухам тэр л үеийг чө­лөөт хэвлэлийн оргил үе буюу, ма­найх­ны “шар” гэдэг со­нинуудын алтан үе байсан гэдэгтэй санал нийлнэ. Үндсэндээ 70 жил нэг намын хэвлэлээр тархи толгойгоо угаалгасан хүмүүс олон төрлийн чөлөөт хэвлэлээс юу дуртайгаа унших боломжтой болсноор ёстой л мэдээллийн их цангааг тайлсан “шар” хэвлэлийн асар хүчтэй да­валгаа нөмрөөд өнгөрсөн түүхтэй. Чөлөөт хэвлэл цэцэглэн хөгжих бүх талын хувьсгалын тохироо бүрэлдсэн байж. Дээр нь Чөлөөт хэвлэл сан, хэвлэлийн шинэ тех­нологи, хүчин ча­дал сайтай хэвлэх үйлдвэр орж ирснээр монголчуудыг мэдээллийн их өлсгөлөнгөөс гэ­тэлгэсэн гавьяатай.

Тэр үед мэ­дээлэлд ойр, жаахан боломжтой хүмүүс бүгд л сонины бизнес рүү ханцуй шамлан орсон шүү дээ. Ми­ний хувьд ч гэсэн 1998 онд “Цагийн хүрд” гээд сонин хийх гэж үзэж л байлаа. Тэр үед “Наран трейд” компани анхны хэвлэлийн групп байгуулах гээд эхлэлийг нь тавьж байсан л даа. Гэвч удал­гүй би Англид сурахаар яваад тэр ажлаа орхисон юм. Гэхдээ сониных нь ажил тэгсгээд зогссон ч телевиз, сайтынх нь ажил үргэлжлээд л явж байгаа.

-Удахгүй Монголын со­нины холбооны 15 жилийн ой болно. Таны хувьд өнгөрсөн хугацаанд Монголын сонины холбоо юу хийж, хэрхэн ажилласан гэж дүг­нэж явдаг вэ?

-Миний хувьд Монголын со­нины холбоо хэвлэл мэ­дээллийн салбарт яах арга­гүй онцгой үүрэг гүй­цэт­гэсэн гэж боддог. Өн­гөрсөн хугацаанд эрх нь зөрчигдсөн сэтгүүлчид, өдөр тут­мын со­нинуудын ре­дак­цийн хараат бус байдлыг хангуулах гэж со­нины хол­боо бүх л болом­жоороо, чад­­­лынхаа хэрээр ажил­ла­сан гэж дүгнэж явдаг.

Мон­­голын сонины зах зээл хөгжил хөдөлгөөнийхөө яг л зөв замаар явж байгаа гэж бодогддог. Нэг хэсэг зам­бараагүй олон сонин байсан бол зах зээлийнхээ зарчмаар шигшигдсээр өнөө­дөр өдөр тутмын 16 сонин байгаа бол долоо, 10,14 хоногийн гарын хуруунд баг­тахаар сонин тэсч үлд­сэн.

Энэ нь яах аргагүй зах зээлийн нийгмийн шу­дарга шүүлтүүр юм. Энэ шалгаруулалт, хөгжил хө­дөл­гөөн дунд Монголын со­­нины холбоо үүргээ зо­хих ёсоор гүйцэтгэж, тэнц­вэрийг хадгалсаар ирсэн.

-Өдөр тутмын томоохон со­нины хувьд улстөр, биз­несийн бү­лэглэлүүдээс ямар нэгэн дарамт, шахалт ирж байна уу. 2012 оны дөрөв­дүгээр са­рын 12-ны шөнө БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Мон­го­лын мэдээ” сонины ре­дак­цийг дарамталж байсан шүү дээ?

-Тэр хэрэг бол тухайн үед болоод л өнгөрсөн асуудал. Өнөөдрийн тухайд дарамт, шахалт гэдэг нь шүүхээр л илрээд байгаа. Бараг л өдөр болгон шүүхэд дуудагдаж байна. Нэг л эрх мэдэлтэн, хурган даргын зохисгүй үйлдлийн тухай бичсэн ма­териалаас болж үнэндээ залх­талаа шүүх цагдаад дуудагдах бол­сон.

ХБНГУ, БНСУ-уудад л гэ­хэд сэтгүүлчдийн бичсэн мате­риал­тай холбог­дуулан цагдаа, шүү­хээс дуу­даж асуудаг­гүй. Ер нь сэтгүүлчдийг бич­­сэн ма­те­риалтай нь хол­бог­дуулан Эрүү­гийн хариуц­лагад тат­­­­даг хуучин нийгмийн бу­ран­гуй ёсыг даруйхан халах ёстой.

-Монголын сэтгүүлчид нэг бодлын их азтай хү­мүүс. Учир нь улсын маань Ерөнхийлөгч бидэн­тэй адил сэтгүүлч мэргэ­жилтэй. Тиймээс бид­­ний ажлыг зохих хэм­жээгээр дэмждэг нь тодор­хой. Таны хувьд саяхан Ерөнхийлөгчийн айлч­лалын бүрэлдэхүүнд багтаж Мьян­мар улсад ажиллаад ир­сэн.

Тэнд хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл ямар­хуу түв­шинд байна?

-Монголын сэтгүүлчид үнэ­хээр азтай хүмүүс гэдэг­тэй санал нэг байна. Со­нирхуулахад Мьянмар улс их цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, тэнд ажилладаг сэтгүүлчид нь бүгд адил­хан формын хувцас шиг хувцас өмсдөг юм байна лээ. Тэд­ний хажууд Монголын сэт­гүүлчид үнэхээр дэндүү эрх чөлөөтэй хүмүүс. Ер нь очсон газар болгонд Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар маш их асууж, со­нирхож байсан. Тэдний асуул­тад Ц.Элбэгдорж Ерөн­хий­­лөгч маань “Монгол Улс хэвлэлийн бүрэн эрх чө­лөөтэй орон.

Өнөөдөр ма­найд 70-80 телевиз, 100 га­­руй цахим сайт, өдөр тут­­мын 16 сонин цаана нь өч­­нөөн сэтгүүл, долоо, 14 хо­­ногт тогтмол хэвлэгддэг тойм­­гүй олон сонин байгаа” гэж хариулж явсан. Гурван сая хүрэхгүй монголчуудад ийм олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгааг сонсоод гад­­­ныхан эхэндээ эргэлзэж байснаа сүүлдээ аргагүй хү­лээн зөвшөөрч, гайхан тол­гой сэгсэрцгээдэг юм байна лээ. Өнөөдөр бид нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоор дэлхийд өрсөлдөгчгүй торолзож бай­гаа байх шүү.

-Өдөр тутмын сонины холбоо­ны Ерөнхийлөгчийн хувьд цаасан хэвлэлийн ирээ­­дүйг хэрхэн дүг­нэж яв­даг вэ?

-Ардчиллын өлгий гэгд­дэг АНУ, Англи, Францад цаасан хэвлэл анх үүссэнээс хойш 200-250 жил өнгөрч байна. Саяхан бид Германд явж байхад тэдний томоохон судлаач цаасан сонины ирээ­дүйг цагны жишээн дээр тайлбарлахдаа түүний ирээ­дүйд огтхон ч санаа зовох зүйлгүй гэдгийг ойлгуулсан.

Анх телевиз гарч ирэхэд одоо удахгүй сонин, сэтгүүл, тэр ч байтугай кино театрууд хэрэггүй болно гэцгээж л байсан. Гэтэл өнөөдөр теле­визээс дутуугүй сонин, сэт­гүүл байж л байна шүү дээ. Тэгэхээр цаасан сонины ирээ­дүй тийм ч сэтгэл зовоод байх асуудал биш гэж бодож байна.

Сүүлийн үед өдөр тутмын сонинуудын захиалга ал­гуурхан нэмэгдэж байна. Энэ нь цахим ертөнцөөс хүссэн мэдээллээ авах боломж ба­гасч, цахим сай­туудын м­э­­­­дээлэл эмх цэгцгүй, зам­­­бараагүй болсонтой нэг та­лаар холбоотой. Эсрэгээрээ өдөр тутмын сонин уншиж сурсан хүмүүс хаана нь ямар мэдээлэл байдгийг сайн мэд­­дэг нь цаг зав хэмнэх, дэс дараалалтай цогц мэ­дээ­лэл авах сайн талтай.

Нөгөөтэйгүүр цаасан со­­нин унших, компьютер ша­гайх хоёр нь хүний эрүүл мэндэд өдөр, шөнө шиг л ялгаатай. Ийм ийм давуу тал байгаа болохоор цаасан сонин хойшид ч байх л бол­но. Гэхдээ өдөр тутмын со­нинуудад шинэ сэтгэлгээ, менежментийн оновч­той зо­­­хицуулалт энэ тэр гээд өөрч­лөх сайжруулах юм бол нэлээд байгаа. Тэгж байж сонины зах зээлд тогт­вортой, удаан амьдрах нөх­цөл бүр­дэнэ шүү дээ.

-Сүүлийн үед өдөр тут­­мын сонины сэтгүүлч­дийн оюуны бү­тээлийг ямар ч албан ёсны эрх, зөв­­шөө­рөлгүй сайтууд хулгай­лан тавьж ашиглах нь хэрээс хэтэрлээ. Энэ талаар ямар бо­долтой явдаг вэ?

-Би энэ улайм цаймдаа гарсан хулгайг яагаад ч хүлээн зөвшөөрч чаддаггүй, эрс тэмцэж явдаг хүн. Цагтаа сэтгүүлчийн цаг, нар­гүй хүнд хөдөлмөрийг туу­лаад гарсан болохоор хүний бичиж нийтлүүлсэн оюуны бүтээлийг зүгээр сууж бай­гаад хулгайлаад аваад тавь­чихдаг сайт нэртэй энэ үл бүтэх хүмүүсийн үйлд­лийг яагаад ч зөвшөөрч ча­дахгүй.

Өнөөдөр л гэхэд өөрөө надтай уулзах гэж цаг заваа тохируулан ярилц­лага хийчихээд түүнийгээ аятайхан буулгах гэж хэ­дэн цагийн ажил болно шүү дээ.

Гэтэл таны энэ их хөдөлмөрийг зүгээр компью­терийн ард үүрэглээд сууж байгаа хэн нэгэн этгээд хул­гайлан аваад тавьчихвал та бухимдах нь аргагүй шүү дээ.

Яг үнэндээ энэ олон сайт, телевизүүд өдөр тутмын 16 сонины хүч дэмжлэгээр ор­шин тогтнож байгаа гээд хэлчихэд үнэнээс хол зөрөх­гүй. Яагаад гэвэл зарим нэг нь мэдээ, материалыг нь шулуухан хулгайлаад аваад тавьчихаж байгаа бол үлд­сэн хэсэг нь өдөр тутмын сонинуудын гаргаж тавьсан сэдвийг дахин барьж авч л амиа аргацааж байгаа.

Д.ЭНХТҮВШИН

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Сампил­дон­довын ЧУЛУУН: Учрах гэдэг эртний ерөөл

$
0
0
Учрах гэдэг эртний ерөөл
2013 оны 11 сарын 14
Түүнтэй МУИС-ийн багш байхын танил. Тэгэхдээ  ном сонирхогч, цуглуулагчийн хувиар л даа. Ном сонирхогч, цуглуулагч гэдэг урлагийн бүтээл, уран зураг, эртний эдлэл цуглуулагч шиг сонирхол, бас ажил юм даа. Бид хэн хэнийгээ өөрт нь байхгүй ховор нандин ном олчихоод баярлан байхыг харсан, энд тэнд ийм ном байна, олж авахсан гэж хэн хэнийхээ “хүслийн” галыг асааж явсан ч бий. Хэн нэгнийхээ байхгүй номыг олчи­хоод бэлэглэх бас гоё. Хүний дуртай, хэрэгтэй юмыг өгч баярлахыг нь харж зогсох бүр гоё. Сүүлийн үед түүнтэй уулзах гэвч ажил албаны эрхээр таарах нь ховор болжээ. Энэ удаа би ажлын шугамаар уулзах гээд амжих­гүй нэлээд удлаа. Ажлын шугамаар гэх айхтар албаны үгээр ч яахав. Түүнтэй ярилцлага хийх гээд эрт тохирсон боловч нэлээд удав. Авст­рали руу эрдэм шинжилгээний хуралд явсан гэсэн, ирсэн болов уу. Мэдэх санаатай утасдтал ашгүй “Ажил дээрээ сууж байна” гэв. Энэ өдөр бидний ярьдгаар хагас сайны ам­ралтын өдөр байсан ч түүний “бичих” албыг нь алдагдуулав.

Гадна явахдаа олж ирсэн номуу­дыг сонирхож үзэж, нөгөө л ховор номын тухай баахан хууч хөөрөв. Саяхан Орос явахдаа ургамал суд­лаач эрдэмтэн В.И.Грубовын номын сангаас үлдсэн Монголтой холбоотой цөөн ч гэсэн ургамлын ном, хээрийн тайлан зэрэг номыг олж иржээ. Энэ ургамлын холбоотой номыг харъяа эрдэм шинжилгээний газарт нь бэлэг­лэх гэж байна. Их л хуучны, одоо бол олдох нь ховор номууд байна. “Ээ дээ амар олдсон юмыг хүн тоодоггүй юм шүү дээ. Цаадуул чинь үнэ цэнийг нь мэдэх л байгаа даа. Хавтас хуудас нь элэгдсэн, эмтэрсэн ном байна гээд үрэгдүүлчих вий. Одоохондоо жаахан азнаж байгаад өгвөл яасан юм. Чиний мэргэжлийн биш ч мэргэжлийн хү­мүүст бол алт шиг эд байна гэж” сануулаад орхив.

Лав л би В.И.Грубов “Конс­пект флоры Монгольской народной республики” 1955 гэсэн номыг нь мэдэх юм. Энэ эрдэмтнийг бурхан болоход гэргий нь номын сан, гар бичмэл өвийг нь академидаа бүтнээр нь өгчээ. Энэ хэдэн ном нь илүү хувь ч байсан юм уу үлдчихсэн байсныг түүнд өгчээ. Энэ эрдэмтний гэргий нь 80 хол гарчихсан настай аж. Буянтай энэ хөгшин В.И.Гру­бовын Монголд авсан гэрэл зургийн хальсуудыг бас өгчээ. Энэ зургаар В.И.Грубовын гэрэл зургууд гэсэн альбом хийнэ гэсэн.

Ийнхүү ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Сампил­дон­довын ЧУЛУУНТАЙ ярилцлаа.

ТҮҮХИЙГ ГЭРЭЛ ЗУРГААС ХАРАХ СОНИН. ДЭЛХИЙ Ч ЭНЭ ЧИГЛЭЛ РҮҮ ХАНДАЖ БАЙНА


-Чи ч сүүлийн үед хууч­ны гэрэл зураг их сонирхох болжээ?

-Тийм ээ. Ажил албаар гаднын архивт сууж эрдэмт­дийн өвтэй танилцаж байхад ховор, нийтлэгдэж байгаагүй хуучны гэрэл зураг их байх юм. Зурганд ороод байгаа ш дээ. /инээв/

-Ер нь одоогоор чиний цуглуулсан гэрэл зургийн тоо хэд хүрч байна вэ?

-Арван мянга гаруй байх аа. 1870 оноос эхэлсэн байна. Хуучны гэрэл зураг чинь түүхийн гэрч, баримт шүү дээ. Түүхийг гэрэл зургаар харах бас сонин.  Хамгийн гол нь энэ бол өмнө нь хэзээ ч хэвлэг­дээгүй зургууд. Сүүлийн үед би гэрэл зураг нэлээд сонир­хож байгаа. Өөрөө бол авах­гүй. Дэлхий ч энэ чиглэл рүү эрчимтэй орж байна даа. Түүхийг гэрэл зургаар тайл­барлан таниулах, гэрэл зургийг чухал түүхийн, соёлын өвийн хэрэглэгдэхүүн гэж үзэж байна. Ялангуяа дэлхийн томоохон улсуудын номын дэлгүүрт түүхэн гэрэл зургийн цомгууд жин дарж эхлээд байна. Монголын хуучин гэрэл зургуудаараа нэг сайхан мэдээллийн нэгдсэн сан байгуулах юмсан гэж боддог. Тэгвэл олон хүн үзэж судла­хад хэрэгтэй байх.

-Танайхаас гаргадаг угсаатан зүйн тайлангууд тун чухал санагдсан шүү?

-Угсаатан судлал яаж явсан нь тэр арван ботиос харагдаж байгаа байхгүй юу. Энэ номоос 1970-1980 онд угсаатны судалгаа явуулсан газрууд мэдэгдэж байгаа. Тэр арван жилийн боловсон хүчний чадамж нь ч харагдаж байгаа юм. Оросын шинжлэх ухааныг харахад яг оргил үе нь 1920-1930 он байдаг. Яагаад ингэсэн бэ гэхээр яг тухайн үед ид бичиж байсан хүмүүс бол 1910-аад оны үеийн том “акулуудаар” бэлт­гэгдсэн хүмүүс байсан. Б.Я.Владимирцов, Казакевич, Н.Н.Поппе зэрэг хүмүүс яг энэ үед ид жигдрээд ирсэн. Тэднийг С.Ф.Ольденбург ерөн­хийд нь залж, дэмжиж байсан. Тэр талаас нь харахгүйгээр гэнэт тэнгэрээс унаад ирсэн юм шиг, Владимирцов гараад ирсэн юм шиг яриад байгаа нь биш байхгүй юу. Ер нь шинжлэх ухааны өрсөлдөөн гэдэг хандлага нь тодорхой байж өрсөлдөнө. Тэгэхгүйгээр манайд бол өөрсдөө явах зам, хандлагаа сайтар тодорхой­лоо­гүй учраас хувь хүмүү­сийн өрсөлдөөнд хувийн атаа жөтөө гараад байгаа байхгүй юу. Тэр атаа бол шинжлэх ухааны биш хувийн харилцаа болж хувираад байна. Харин цэвэр шинжлэх ухааны өрсөл­дөөн бол хөгжлийг урагш нь явуулдаг зүйл. Өнөөдөр Мон­голын шинжлэх ухаанд олигтой шүүмжлэлийн бүтээ­лүүд ч нэн ховор байгаа биз дээ. Нэг номонд нь шүүмж биччих юм бол баярлахаасаа илүү бөөн гомдол болно.

-Зарим зүйл ер нь нэг л биш байна. Сумьяабаатар гэж мундаг эрдэмтэн байна. Гэтэл хүрээлэнгээсээ га­раад гаднын нэг дээд сур­гуульд багшилдаг бололтой?

-Бүгд тэнд байгаа шүү дээ. Ж.Болдбаатар багш, Ц.Шаг­дар­сүрэн гуай, Санжаа гуай гээд бүгд л тийшээ очсон.

-Яагаад тэгдэг юм бол оо. Нөхдийг гомдоож дээ, янз нь. Тэд ч бас том өв хадгалж байгаа даа?

-Шинжлэх ухаан ерөөсөө өв дээр л тогтож байгаа байхгүй юү. Англи, Германыг хар. Япон бол дайны дараа энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж эхэлсэн. Орос ч гэсэн яагаад одоо хүртэл хүчтэй хэвээр бай­гаа вэ гэхээр тэр өв дээ­рээ байгаа байхгүй юу. Гэтэл Монголын шинжлэх ухаан өвдөө яаж хандаж байгаа юм бэ. Монголын ШУА-д ажиллаж байгаа залуусын бараг 80-90 хувь нь Л.Дэндэв, Ж.Цэвээн гуайг бараг мэдэхгүй л байгаа байхгүй юу. Манай академиас гаргасан Шинжлэх ухааны түүхэн 108 боть дээр Л.Дэндэв гуайг оруулж чадаагүй л байна. Гэтэл Монголын шинж­лэх ухааныг хамгийн хүнд үед арван жил толгойлсон.  1930-1940 онд архив, номын сан­гийн материалыг сүм хийдээс цуглуулах гээд бүх зүйлийг тэр хүн хийсэн. Ц.Дамдин­сү­рэн, Аюурзана нарыг сургах, буцааж ажиллуулах ажлыг ч тэр хүн хийсэн. Монгол бичиг­тээ муу Х.Пэрлээг Я.Цэвэлийг дагалдуул, Орос хэлэндээ муу Дамдинсүрэнг Шастинаг дагалдуул гэж дагалдуулан сургасан байдаг. Хожим монгол бичигтээ Пэрлээ гуай хамгийн мундаг нь, орос хэ­лэндээ Дамдинсүрэн гуай хамгийн мундаг нь болж ху­вирсан. Тиймээс Монголын шинжлэх ухааны оргил үед ажиллаж байсан хүмүүс түү­ний гараар дамжсан байхгүй юу. 1930-1940 оны үед Дэндэ­вээс өөр савлагаатай хүн бай­сан бол Монголын шинжлэх ухаан дуусах байсан. Тэр хүн төвшин, тулхтай тулдаа хүмүүсийг нэг их савлагаанд оруулаагүй. Орост 1930-аад оны үед олон монгол, дорно дахины судлаач нараа ихэн­хийг хөнөөчихсөн нь нэн хай­ран шүү дээ. Үзэл суртал ихтэй тэр үед энэ байгуул­лагыг авч гарахад мань хүний үүрэг маш их байсан юм билээ. Улсын архивын манж фондыг цэгцлэх ажлыг тэр хүн хийсэн. Шоронд таван жил сууж ирчихээд, 1945-1950 он хүртэл улсын түүхийн анхду­гаар ботийг хийхэд материа­лыг бүрдүүлж өгөх ажлыг тэр хүн хийсэн. МУИС-ийн анхны профессор цолтой, Монголын манж судлалыг үндэслэсэн хүн. Зөвхөн түүх ч биш геоло­ги, хөрс судлал, Улаанбаатар хотын хот төлөвлөлт гээд бүх чиглэлээр хүмүүсийг бас ажил­луулсан. Жишээ нь, Мон­голд орж ирсэн олон экспеди­цид дандаа нэг монгол хүн дагуулж явуулж байсан. Тэд хожим нь тухайн чиглэлээрээ нэртэй хүмүүс болсон байхгүй юу. Тэгж л өв буй болгож, эр­дэмтдээ бэлдэж байсан даа.

-Тэр бас ухаан байна шүү.

-Тэгж хүмүүсээ бэлдэж байж. Яагаад энэ тухай хэлж байна вэ гэхээр одоо бид энэ тухайгаа ярихгүй байгаа учраас академийг савлуулаад байгаа байхгүй юу. Одоогоос 90 жилийн өмнө бидний ахма­дууд Герман, Франц, Зөвлөл­тийн дэлхийд хүлээн зөвшөө­рөгдсөн эрдэмтэдтэй харил­цаад эхэлчихсэн байлаа. Тэр улсын “акулууд” Монго­лыг тоож харилцдаг байсан. Асууж лавладаг байсан. Ийм их өвөө өнөөдөр бид өөрсдөө бага гаргаж, зарим үед март­сан учраас хүмүүс устгахыг эрмэлзэж байна. Бид өвөө гар­гаад, дэлгээд байвал бусдад суурь нь том юм байна гэдгээ харуулж чадах чухал үзүү­лэлт. Тэгэхгүйгээр элэг барих хүн улам л олширно. Түүнээс биш ийм өв байна, агуу зүйл­тэй гэдгээ харуулах юм бол хэн ч ойлгоно, бас хүндэтгэж хандана. Тэгэхээр манай су­далгаа шинжил­гээний газрууд, их сургуулиуд эрдэм судла­лын асар баялаг өвөө хайр­лах, баяжуулах, олон тү­мэнд таниулах нь чухал юм даа.

-Танайхны баримт, эх бичгээ цэгцэлсэн ажлыг том ажил гэж боддог.

-Учир мэдэх хүмүүс бол их ойлгодог юм билээ. Түүнийг хийж байж, дархалж авч байгаа юм. Тэр ном гарснаас хойш Түү­хийн хүрээлэнд ийм ба­римт байна гэдгийг асар олон хүн мэддэг болсон. Одоо бид номын сангаас салгаад, академич Б.Ширэндэв гуайн нэрэмжит гар бичмэлийн бие даасан сан болгосон. Одоо цөөхөн байж болно. 40,50 жилийн дараа бүхэн бүтэл өв сан үүсч байна гэсэн үг. Оро­сын Дорно дахины хүрээлэн­гийн гар бичмэлийн өв XIX зуунаас эхэлсэн. Эрдэмтэн болгон л эх орондоо юм авчирсаар, өнөөдөр дэлхийд байхгүй хосгүй өвтэй болсон. Үсрээд 150 жилийн дотор л түүнийг хийсэн байхгүй юу. Эх орны дайны үед гэхэд түүнийг устгуулалгүй аваад үлдсэн агуу ард түмэн шүү дээ. Одоо бидний бичиж байгаа тайлан, цуглуулж байгаа баримт материалууд ч гэсэн алсдаа түүхийн баялаг өв болно. Одоо зарим маань явсан экспе­ди­цийн тайлангаа ч бүрэн бичээд өгчихөж байгаа нь хэд билээ.

-Хуучин бол хээрийн судалгааны тайланг заавал авдаг байсан байгаа юм.

-Одоо бол би шахаж байгаа. Тэгээд захаасаа нэг ийм юм гаргачихаад сууж байна. /Ширээн дээрх зузаан нь аргагүй тайланг заав/ Өнөөдөр Монголын төр нүдээ нээхээр хичээж байгаа нь нэн сайн цаг. Түүнийг анзаараа­гүйгээс энэ олон өв соёл га­раад явсан байх даа. Монго­лын өв соёл 1990 оноос хойш буруу гартнуудын хамгийн хялбар газар нь болж хувир­сан. Одоо бүртгэнэ, цуглуулна гэж ярьж байна. Тэр яах вэ. Бүртгээд, цуглуулсан зүйлээ яаж авч явах юм бэ. Яаж цааш нь тээж явж, өв болгох вэ гэдгээ харахгүй байна шүү дээ. Хэзээ соёлын өв хүнд хүрдэг вэ, өвлөгддөг бэ гэвэл ойлголт, хэрэглээ гэсэн хоёр зүйл дээр л тогтдог. Хөдөөгийн малчин хүн өөртөө байгаа соёлын өвөө хэрэглээ болгох ёстой. Түүнээс биш малчин Дондог сайхан дуулдаг юм байна гээд зөвхөн нэр төдий бүртгээд орхиж болохгүй. Харин тэд чинь соёлын өвөө ойлгосон тохиолдолд цааш тээх сэтгэлгээ буй болдог юм даа. Жишээ нь хосгүй ганц дуу дуулдаг Өмнөговийн Манлай сумын Цэцэг-Өлзий  гэж хүн бий. Тэр дууны нэр Наранзун­хул. Түүний энэ дууг дуулуулж бичүүлж аваад үнэхээр ховор нандин дуу болохыг сануула­хад түүнээ нэн нандигнан хо­жим үр удамдаа заан өвлүүл­нэ гэж байсныг санаж байна.

-Чиний ном болгодог уу?

-Тэр ном болдог бол Баян-Овоо сумын Сүхбаатар гэж хүнд байсан ховор дууны цуглуулга бүхий гар бичмэл юм. Одоо бол нэлээд л сүрж­гэнэсэн ойлголт соёлын өвийн талаар яваад байгаа юм. Хүмүүс ч тэгж ойлгох хандлага нэлээд буй. Соёлын өвд ялгаа байхгүй шүү дээ. Гэтэл хэдэн зууны өмнөхийг нь чухал гэж үзээд одоо нүдний өмнө устаж арилж байгаагаа анзаарахгүй, хүндэтгэлтэй хандахгүй байх явдал их л байна. Соёлын өв гээд бүх зүйлийг хав дарж байгаад алдахыг хэлэхгүй. Харин ч судалгаа шинжилгээ­ний эргэлтэд оруулж, олон түмэндээ зөв түгээн дэлгэ­рүүлж, гадна дотнын эрдэмтэн мэргэдийн оюунд хүргэх хэрэгтэй. Гэтэл гаднынхантай хамтраад юм хийх гэхээр ухвар мөчид, хартай зарим нь бараг л эгэлгүй харамчийн дүрд тоглоод хийлгэдэггүй, садаа болдог зүйл илтэд их бий. Ер нь тэгээд ном уншдаг хүн л номыг хадгалдаг, цуглуулдагтай адил л ойлголт доо. Та юу эс андах вэ.


ТҮҮХ АСУУДАЛТАЙ УЧРААС ХҮМҮҮС СОНИРХООД БАЙГАА ЮМ

-Ленинградад манай өвөөс нэлээд юм байгаа байх аа?

-Манайханд нэг том буруу ойлголт байдаг. Ерөөсөө л Оросын Ленинград, Эрмита­жид л Монголын бүх юм байгаа шиг ойлгоод байдаг. Тийм биш л дээ. Мэдээж Монголын соёлын өв, цуглуулгын хувьд Орос орон бол ихээхэн баялаг л даа. Гэтэл өнөөдрийг хүртэл Оросын архив номын санд хэчнээн монгол хүн ажилла­сан юм бэ, юуг хамтран су­далгааны эргэлтэд оруулсан бэ, хамтын ажиллагааны бодит үр дүн юу байна гэдгийг бид өөрсдөө бодож үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Түү­нээс биш жигтэйхэн их юм бай­гаа юм шиг л хөөрөх хэрэггүй л дээ. Зөвхөн Москвад Мон­гол­той холбоотой материал хадгалагддаг 20 орчим архив бий. Тэнд хэн ажилласан бэ. Бас ямар үр дүн гаргасан бэ бодох л асуудал. Гарын хэдэн хуруунд багтах хүн л очиж, оочин цоочин хэдхэн хоног л ажилласан даа. Тэд ирээд асар их зүйл  байгаа шүү гэж ярьдаг. Нөгөөдүүл нь тэр чигээ­рээ байгаа гэж ойлгодог. Өнөөдөр Оросын архив, номын сан, музейнуудтай хамтран ажиллах, судалгаа шинжилгээний бүтээлүүдийг хэвлэн нийтлэхэд бараг бүгд нээлттэй. Гэхдээ манайхан тэгж бүрэн ашиглаж чадахгүй л байна. Оросын шинжлэх ухааны нэн баялаг сайхан өвөөс бид өөрсдөө зүтгэл гаргаж шинжлэх ухааны олон сайхан бүтээлүүдийг хэвлэн нийтлэж, соёлыг өвөө танин мэдэх боломжийг бүрдүүлэ­хэд манай Оросын монгол судлаачид ихээхэн гавъяа байгуулсан, одоо ч идэвхитэй ажиллаж байгаад бид баярлаж хүндэтгэх хэрэгтэй. Түүнээс биш түүхийн хувьд мар­гаан­тай хүний хөшөөг босгохын оронд Монголын соёл, шинж­лэх ухаанд гайхамшигийг бүтээсэн эрдэмтэн мэргэдэд хөшөө дурсгал босгох нь зүй биз дээ. Жишээ нь Б.Я.Вла­димирцов ч юм уу Л.Н.Гуми­лев ч юм уу.

-Хувь эрдэмтэд очиход нээлттэй биз дээ?

-Одоо бол интернэтэд нэлээд архивуудын данс бүртгэл нээлттэй болсон. Оросууд бол аминч үзлээсээ салж чадсан ард түмэн. Тий­мээс хамтрах, эрдэм шинжил­гээний эргэлтэд оруулахдаа биднээс хамаагүй дэвшилт­тэй бас нээлттэй. Бүх юмаа нуугаад байгаа юм шиг манайхан хардаг. Аль ч улсад өөрийн нууц байдаг шүү дээ. Гэтэл бид наана нь нээлттэй байгаа зүйлээ судлаагүй байж цаадахад санаархах хэрэггүй юм. Үнэн хэрэгтээ Монголын­хоо архивыг ч үзсэн хүн тийм олон гэж үү. Өнөөдөр хэдэн хүн Монголын архивт мате­риал үзсэн бэ гэж тоолбол тийм ч элбэг биш дээ.

-Сониноос түүхчдээс архивт хэн их суудаг вэ?

-С.Ичинноров гуай, З.Лонжид гуай гээд манай ахмад түүхчид байна. Бо­ловсролын их сургуулийн Л.Алтанзаяа, Цэргийн хүрээ­лэнгийн Г.Мягмарсамбуу зэрэг хүмүүс тэгээд сүүлийн үед манай хүрээлэнгийн залуус нэлээд сууж байна аа. Ерөөсөө түүхийн судалгаанд эхлээд баримт материалаа гаргах гэдэг их чухал. Түүнээс биш дан онолдоод байвал соц үеийнх шиг юм болно. Нэг өдөр өнөөх онол нь нурдаг, юу ч үлддэггүй. 1990-ээд оны дараа соц үед архивын баялаг материал ашиглаад бичиж байсан цөөн хэдэн бүтээлүүд л үлдсэн шүү дээ. Харин социализмыг алдаршуулж байсан том онолууд бүхий бүтээлүүд нураад унасан.  Манай хүрээлэнгийн хувьд тавигдаж буй нэг гол зорилго юу юугүй онолдохыг зорихгүй л байна. Ерөөсөө дэлхийн стандартад хүртэл бичих гэдэг бас нэлээд юм үзсэний дараа харагдах явдал. Тиймээс эхлээд байгаа эх сурвалжууд­тайгаа өөрсдөө ажиллах хэрэгтэй. Эрж олох хэрэгтэй. Хоёрдугаарт, аль ч эх сур­валжаа тухайн эх хэл дээрээс нь уншиж, судалж чадах судлаачаа бэлтгэх хэрэгтэй. Үүний дараа жинхэнэ юм чинь бичигдэнэ. Манайхан их сургуулийн Ш.Чоймаа багштай хамтран XVII зууны таван гол эх сурвалжаараа таван боть бүтээсэн. Тэр таван боть цог­цоороо хэзээ ч гараагүй л байхгүй юу. Хүмүүс мэддэг юм шиг яваад л байдаг. Яг гар дээр нь судалгаатайгаа, эх баримттайгаа очно гэдэг хамгийн чухал. Сүүлийн үед гарч байгаа нэг сайхан үзэгдэл бол бидний монголчууд түүхээ эргэж харж, сонирхож байгаа явдал. Нэг ёсондоо өөрсдий­гөө хайж байна шүү дээ. Бид хэн юм бэ, түүхийн үнэн нь хаана байна гэж байна.  Нөгөө талаараа түүх асуудалтай байгаа учраас хүмүүс сонир­хоод байна шүү дээ. Тэр асуултад баримттай хариу өгөх л чухал биз дээ. Хүрээ­лэнгийн хувьд сүүлийн хоёр гурван жил хийсэн судалгааны ажил, бүтээлүүдийн дунд Монголын түүхтэй холбоотой эх сурвалж, баримт материа­лууд нэлээд байсан гэдгийг хүмүүс гадарлах л байх.

-Сүүлийн үед өөрөө яагаад биологи, ургамал судлалын ном сонирхоод байна аа?

- Монголын түүхийг зөвхөн ганц эх сурвалж дээр тулгуур­лан судлах гэдэг бас л учир дутагдалтай зүйлс гардаг. Нүүдэлчдийн хувьд ихээхэн анхаарч үзэх нэг зүйл бол энэ байгаль орчин, ус ургамлын асуудлыг ихэд анхаарах хэрэгтэй. Ялангуяа миний хувьд XVII зууны Монгол-Оросын харилцааны түүхээр сүүлийн хэдэн жил ажиллаж байна. Гэтэл XVII зууны тэр олон үйл явдлуудын цаана тухайн үеийн байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, бэлчээ­рийн хомсдол, ган зуд гээд олон хүчин зүйлүүд түүхэн үйл явдалд нөлөөлөөд байсныг олж харахыг хичээж байгаа юм. Оросууд энэ тал дээр асар чухал судалгааг хийсэн. Сүүлийн 500 жилийн байгалын үзэгдлүүдийг он дарааллаар гаргаж чадсан. Тухайлбал 1608 онд дорнод Монголд ган болсон, өвөл нь зуд болсон, 1616 онд Монголд намар эрт болсон, 1664 оны өвөл Монго­лын умард хэсэгт ихээхэн цас унасан гэх мэтээр нийгэм байгалийн үзэгдлийг харь­цуулсан хүснэгт гаргасан байдаг. Тэгээд ойр болохоор нь Ботаникийн хүрээлэн­гээ­сээ их асуудаг юм. Ядаж л Мон­голын аль хэсэгт ямар урга­мал түлхүү ургаж, өвөл­жөө хаваржааны даац нь түүхийн сурвалжид гарч буй нэрс бүхий газарт ямар байдаг гэх мэтийг л үзэж байна даа. Саяхан XVII зуунд Сибирийг дамжин Монголд ирсэн Оросын элч нарын тэмдэг­лэлийн дагуу Тува, Уулын Алтай, Хакасийн нутгаар явж тэр үеийн гол усны нэр хэвээрээ байгааг үзэж газар нутгийн байдлыг нүдээр үзэж танилцах жишээтэй.

Мөн саяхан Петрбургэд нэг сонин зүйлтэй таараад. Москва, Петрбургийн хуучин номын худалдагч нар намайг сайн мэднэ л дээ. Нэг муу монгол сүүлийн 10 гаран жил ингээд л ном хайж явдаг юм гээд /инээв/. Нэг хуучин номын худалдагч “Чамайг нэг хүнд хэлсэн чинь номоо зарна гээд байна” гээд хаягийг нь надад өгөв. Би шавь Ч.Батдоржийн хамт хаягаар нь бэдэрч очтол гэрт нь 84 настай Ольга гээд эмгэн нь байна. Грубов гуай бол Монголын ботаникчдын бараг бүгдийнх нь багш, 1940-өөд оноос Монгол, төв Азид ажилласан юм билээ. Хэдэн жилийн өмнө таалал болсны дараа олонхи материалыг нь хөгшин нь академийнхаа архивт өгсөн юм байна. Азаар 1920-1950 онд Монголын комиссоос гаргаж байсан цувралууд, бусад сонин ховор ном, баримт материал, гэрэл зургууд үлдсэнийг бидэнд худалдсан юм. Түүний дотор буй ботаниктай холбоотой баримтат номноос нь би Ботаникийн хүрээлэнд бэлэг­лэе гээд ялгаад тавьсан байгаа нь энэ. Грубовын шавь Санчир гэж хүн байдаг. Тэр хүн өмнөх үгийг нь бичих болсон. Угааж чадаагүй, өргөн фор­маттай хальс олон бий. Хөдөөгийн номын санд хааяа ном бэлэглэдэг юм. Хүнээр өгөөд явуулахаар замаас нь дарга нар нь авчих­даг юм уу, эзэндээ очихгүй юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүрээлэн­дээ гэхэд 300 гаруй ном бэлэглэчихсэн байна лээ шүү.

-Одоо судалгааны ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Миний судалгаанд Оро­сын архивын XVII зуунд Монголд ирсэн элч нарын өдрийн тэмдэглэл гээд 40-өөд элч нарын замын тэмдэглэл, тайлан, мэдүүлэг, захидал орох юм. XVII зууны Монголын түүх тодорхойгүй шүү дээ. Оросын эртний түүхийн ар­хиваас хэрэгтэй материалаа цуглуулаад, үүн дээр хэдэн жил сууж байна. Бас Кунст­камерийн фондод байсан Монголын тухай хуучин гэрэл зургуудаар хамтран гэрэл зургийн цомог, Грубовын XX зууны дунд үеийн Монголын тухай хуучин гэрэл зургаар ганц нэг ном хийж байна. “Эдмон”-той хамтран Ман­жийн үеийн Монголын түүхийг “Монголчууд” гэсэн зурагт ном гарсан шүү дээ. Түүний өмнөх ботийг бас хийгээд дууссан. 1200 эд өлгийн зүйлс, түүхэн үйл явдал болсон газрын зургаас бүрдсэн. Анх удаа Манж чин улсын үеийн Мон­голын түүхийг гэрэл зургаар хийх гэсэн л оролдлого доо.

-Манайд ирж байсан элч нарын тэмдэглэлээс сонин зүйл ч олдоно доо?

-Элч нарын тэмдэглэлд Монгол, Оросын харилцаа­наас гадна тухайн үеийн Мон­гол ямар байсныг Манжийн үеийн архивын материалтай харьцуулж үзэж байна. Өндөр гэгээн, Галдан бошготтой уулзсан уулзалт, ярилцлага, Москвад Монголоос очсон элч нарын сэтгэгдэл, протоко­лууд, монгол ноёд, лам нарын захидлууд, оросын элч нарын Монголд ирсэн тэмдэглэлүүд бараг бүгд байгаа даа.

-Эх сурвалжууд  нь өмнө нь нийтлэгдэж байгаагүй эд үү?

-Эх сурвалж нь зарим нь нийтлэгдсэн. Гэхдээ судал­гаа­ны эргэлтэд бол ороогүй.


ТҮҮХ БИЧЛЭГИЙН ДЭГИЙГ ӨӨРЧЛӨХ АМАРГҮЙ


-Түүх бичлэгийн хэв маяг гаднынх нэг ондоо, манайх нэг ондоо байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Манайхан хэтэрхий академический байна уу. Түүх бичлэгийн хэв маяг өрнөдийн хэв маягт шилжиж чадаагүй л байна гэж хүмүүс үздэг. Үнэн шүү. Сүүлийн үед ганц нэг өөр оролдлого хийж байгаа. Ялан­гуяа антрополо­гийн судалгаа дээр. Гэхдээ түүх бичлэгийн дэгийг өөрчлөх хэцүү л дээ. Тийм ч хурдан жигдлэхгүй, аажимдаа өөр болж л байна.

-Түүхийг харах өнцгөө өөрчилмөөр санагддаг юм.

-Асуудлыг олж харах гэж өөр. Түүхийг танин мэдэх гэж бас өөр. Судлах гэж нэг өөр. Танин мэдэх нь өнгөрсөн түү­хийг эргэж сэргээн мэдэх л явдал. Судлах гэдэг бол тухайн түүхэн үйл явцын учир зүйг олох, зүй тогтлыг нь тайлбарлах шинжлэх ухааны ажил. Манайхан өнцгөө огт олж хардаггүй гэх нь хаашаа юм бэ, гэхдээ хэт ерөнхий зүйл бичдэг байхгүй юу. Жишээ ньь Өндөр гэгээн Манжид яг бууж өгсөн юм уу, үгүй юу. 1911 онд монгол ноёдууд яагаад гэнэт хувьсгалын асуудалд оролц­сон юм бэ гэх мэтээр нарийн судалмаар байгаа юм.  Гол нь эх сурвалжаа сайн олох хэ­рэгтэй. Эх сурвалжийг түүхч өөрөө хөтөлдөг болохоос биш, түүхч эх сурвалжид хөтлөгдөж болохгүй. Учир нь эх сурвалж өөрөө эргэлзээтэй асуудал. Хэний байр сууриас бичиж байна гэдэг чухал. Чингүнжа­вын түүхийг харах юм бол Манжийн албан түүхэнд хулгайч, урвагч гэж байгаа. Энэ өнцгөөс харвал түүнээс сайн зүйл харагдахгүй. Гэтэл яагаад 200 жил ард түмний сэтгэхүйд баатар дүрээр яв­сан юм бэ. Тиймээс ард түм­ний сэтгэхүйгээр бас харах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Манай эх сурвалжууд голдуу хаадад зориулсан, шүүлтүүртэй, албан түүхүүд байдаг. Албан бичгийг орчуул­сан орчуулагч нь хэн байна вэ гэдгийг ч харгалзах ёстой.

-Сүүлийн үеийн гайгүй судалгааны бүтээл юу байна вэ?

-О.Батсайханы “Богд хаан” бол үнэхээр сайн ном. Бас нэлээд олон түүхч байна даа. Тэр бүрийд нэрсийг гүйцэд дурдаж чадахгүй учир зарим нь гомд­чихож мэднэ шүү. Гэхдээ мо­ног­рафи биш голдуу өгүүлэл бичиж байна. Ер нь муу мо­нографиас сайн өгүүлэл дээр ч гэж ярьдаг. Түүх бичлэгт ямар өөрчлөлт гаргахыг бид хичээнэ.

-Түүнийг би хэзээ харах вэ?

-Удахгүй биз дээ. /инээм­сэглэв/. Түүхийг онолтойгоос гадна материалтай, цөхрөлт­гүй эрэлхийлдэг хүн судалдаг л даа. Бас ядаж шохоорхдог бай­вал болно. Баримт мате­риал бол түүхчийн багаж гэсэн үг. Түү­нээс биш багажгүйгээр та­риан талбай дээр гарчихаад, яаж газар хагалах гээд байгаа юм бэ. Харамсалтай нь манай зарим түүхч ерөөсөө ном со­нирхож байгаа нь харагд­даггүй. Ном материал эрэл­хий­лэхгүй бол яаж ч шинэ юм гаргах, ши­нэ юм бичих вэ дээ. Тиймээс бидэнд түүний төлөө улайрч зүтгэх л чухал байна шүү дээ.


УЛС МӨХӨХӨД ТҮҮХ ҮЛДЭНЭ

-2010 онд Түүхийн хү­рээ­лэнгийн захирал болоод юуг хамгийн түрүүнд ан­хаарч ажил хэрэг болгоё гэж бодсон бэ. Их сургуу­лийн багш байсан ч урьд нь энэ хүрээлэндээ эрдэм шинжил­гээний ажил хийж байсан учраас эндэх байд­лыг сайн мэдэж байсан шүү дээ?

-Хүрээлэнгийн захиралд нэрээ дэвшүүлсэн нь учир­тай. Энэ мэргэжлийн чиглэ­лийнхээ төвшинг би Орост сур­даг байхдаа маш их мэдэр­дэг байсан. Монгол хаана яваа юм бэ гэж. Асар их амбийц, атаархал тэнд бий болсон. Атаархал гэдэг нь яагаад бусад улсын номын сан нь, музей нь, эрдмийн орчин нь ийм сайхан байдаг юм бэ гэж үргэлж биширч, сурч байсан даа. Монголд үнэхээр тийм өв бий болгох ёстой, энэ олон сайхан өвийг хэвлэн нийтлэх ёстой, Монголын судалгааны газар ийм байх л юм бол сайхан гэж бодож явсан. Тэр үед Е.Да­ревс­каягийн “Сибирь и Мон­голия” гэдэг номыг ширээний ном болгодог байв. Манай багш Н.Л.Жуковскаягийн “Монголын нүүдэлчид” гэдэг ном байна. Угсаатан судлалыг ингэж бичвэл зүгээр юм уу, үүнийг монголчууд хараасай  гэж би боддог байсан. Оросын агуу монгол судлаачдын дунд их зүйлийг нь сонсч, мартаг­дашгүй тусыг нь хүртэж явс­наа хамгийн их аз гэж боддог.

Хүрээлэнд би гурван зорилготой ирсэн. Нэгдүгээрт, институт гэдэг судалгааны өвтэй байх ёстой, тиймээс хамгийн түрүүнд хэчнээн жил хэн ч анзаараагүй бидний өм­нөх түүхчдийн үлдээсэн бага боловч асар үнэтэй гар бич­мэл, баримтуудыг бүртгэж, стандартаар хадгалалт хам­гаа­лалт хийж, тусгай бүртгэ­лийг хийж бүхэл бүтэн ном гаргасан. Гадна дотнын судлаачдад судлах, ашиглах боломжийг нь хангаж өгсөн. Энэ бол эхний үр дүн.  Хоёр­дугаарт, Монголын түүхийн эх сурвалж янз бүрийн хэл дээр байна. Миний мэдэхээр арав гаруй хэл дээр байна. Үүнийг монголчууд эх хэл дээрээс нь уншдаг, ашигладаг болъё гэвэл боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Гурван жилийн хугацаанд 20 орчим залуусаа янз бүрийн оронд тодорхой төлөвлөгөөтэй явуулсан. Гадна сурч байсан мэргэжлийн залуусаа ч ирэхэд нь тосч авч ажиллуулж эхэлсэн. Одоо манай хүрээлэнд эх сурвал­жийг үндсэн хэлээр нь бараг ихэнхийг нь уншдаг болсон. Турк, манж, төвд, солонгос, хятад, араб хэлний сурвалж орчуулж чадах залуустай болж байна. Перс хэл ч үзэж байна, залуус маань. Энэ жил гэхэд долоон залууг докто­рантурт явуулсан. Стамбул, Варшавын их сургууль, Япон, Хятадад гэх мэт газарт сурч байна. Энэ залуусаас бид одоо юм нэхэх биш, боломжийг олгож сургаж бэлтгэж аваад 5-8 жилийн дараа нэг үе бий болж байгаа юм. Тэр үед таны хүсээд байгаа түүх бичлэгийн стандарт өөрчлөгдөнө. Өрнө­дийн стандартад ойртож очно. Монголын түүхчдийн бүтээ­лийг дэлхий уншдаг болно. Мон­голын түүхийн эх сурвал­жуудтай жинхэнэ ажиллаж чаддаг боловсон хүчин бий болно. Гуравдугаарт, 1990 оноос хойш дэлхийн монгол судлал өөрийн байр сууриа их алдаж эхэлсэн. Тиймээс дэлхийн монголч эрдэмтэдтэй маш хүчтэй харилцаа бий болгох, болж өгвөл хамтран бодитой ажил хийх хэрэгтэй гэж төлөвлөсөн. Үүний үндсэн дээр дэлхийн нэр хүнд бүхий монголч эрдэмтэдтэй харил­цаж, хамтран ажиллаж, хурал зөвлөгөөн хийж, хүндэтгэл үзүүлж байна. Хэдэн жишээ хэлэхэд зөвхөн Оросын гэхэд л арав гаруй эрдэмтдийн бүтээлийг нийтэлсэн байна даа. Манай хүрээлэн дээр 2010 оноос гадаадын залуу монгол судлаачийг тэтгэх дэмжлэгийг өөрсдөө санаачлаад, одоо 15 дахь хүнээ хүлээж аваад байна. Замын зардлаас бусад байр, цалинг нь өгдөг, судалгаа хийх боломжоор хангадаг, тийм төсөл хэрэгжүүлсэн юм. Магадгүй Монгол дахь монго­лын судлалын байгууллагуу­даас манайхаас өөр ийм ажлыг хийж буй газар байхгүй гэж бодож байна. Уг нь олон газар ингэж хийвэл монгол судлалын талбарт зүтгэж буй залууст нэмэр болохсон доо. Энэ залуус үнэхээр дайчин сайхан ажилладаг. Судалгаа­ны орчинд байж чаддаг гэж санана. Тодорхой хугацааны дараа үр дүн харагдана байх аа. Өөрөөр хэлбэл, дэлхийн монголч эрдэмтдийг бэлтгэ­хэд бага атугай ч дэм болох­сон. Гэхдээ бодитой. Үүнийгээ бид Монголдоо зарлаад сүйд болдоггүй ч манай сайтаас гаднынхан сайн мэддэг. Хам­гийн сүүлд Бүрэн гэж Японы Киото сургуульд сурдаг Өвөр­монгол залуу манайд ирж гурван сар ажиллаад явсан.  Мөн Монголын түүхтэй хол­боотой материалыг хэвлэе гэж бодож байгаа. Ер нь өнөөг хүртэл бид ийм л төлөвлөсөн концепцоор ажиллаж байгаа даа. Төлөвлөсөн зүйл ч их буй. Мэдээж энэ бүхэнд маш их саад байдаг, гэхдээ би саад болгон дээр гоншигнох дургүй. Болох юм зүтгэвэл бүтдэг. Цаад утгаараа түүхийн шинж­лэх ухаан гэдэг Монголын маань оршин байх үндсэн дархлаа юм. Ямар ч үед, ямар ч төр засаг энэ түүхийг хайрлах, түүхчдийг хүндэтгэх ёстой. Улс мөхөхөд түүх үлдэнэ шүү.

-Уучлаарай, хүний хө­рөнгө мөнгийг асууж со­нирх­доггүй юм гэсэн. Танай хүрээлэн нэг жилд хэдэн төгрөгийн ном худалдан авах төсөвтэй байдаг вэ?

-/Инээмсэглэв/ Хэлэхэд ч ичмээр дамшиг даа.

-Хэл  л дээ. Тийм нууц юм уу?

-Нууц нь юу байхав. 200 мянган төгрөг.

-Арай үгүй байлгүй дээ. Наадахаар чинь тэр хараг­даж байгаа Англид хэвлэгд­сэн ХIII Далай ламын тухай баримтын номын ганц шир­хэгийг ч авч чадахгүй шүү дээ.

/тэрээр зүгээр л инээм­сэглэн, толгой дохив/

-Би чиний эрд­мийн зэрэг хамгаалсан бү­тээлийн чинь нэрийг ердөө асууж байгаагүй юм байна шүү.

-2004 онд “Умард Монго­лын угсаатны бүлгүүдийн нийгэм, аж ахуй, угсаа соёлын түүхийн асуудал” сэдвээр хамгаалсан юм аа. Миний удирдагч Тэнгэр уулын сав нутгаар судалгаа хийдэг байсан нэртэй дорно дахин судлаач, профессор Л.В.Сап­лина гэж хүн байсан. Одоо энэ ном маань үргэлжлээд л явж байгаа царайтай.

-Миний мэдэхийн сүү­лийн үед уламжлалт “Угсаа­тан судлал”, “Түүхийн суд­лал”, “Дурсгалт бичгийн чуул­ган” цувралууд өгүүл­лүүдийн чанар, гаднах өнгө зүсээ сайжруулаад юу бол­чихов гэмээр зэрэг зэ­рэг гарсан шүү. Бас “Монголын түүхийн шинэ судалгаа ба хандлага” цувралууд, “Мон­голын түүх судлалын шилдэг бүтээлүүд”, “Жуулч­дын тэмдэглэл дэх монгол­чууд”, “Залуу судлаачдын бүтээ­лүүд” цуврал шинээр гарлаа.

-Энэ эрдэм шинжилгээний бүтээлүүд өнгө зүсээс гадна судалгааны чанарт анхаарч олон улсын жишигт хүргэх эх­лэл тавигдсан. Ахмад эрдэмт­дийн эхлүүлсэн энэ уламжлал ороо бусгаа цагийн эрхээр 1990-ээд оны эхээр тасрах шахсан шүү. Түүнийг үргэлж­лүүлж гаргаж эхэлсэн нь тэр. Мэргэжлийн хүмүүс төдийгүй сонирхогчид ч ам сайтай байгаад манай хамт олон урамтай байгаа. Одоо ч үндэсний ухамсар түүхээ мэдэх сонирхол нэмэгд­чихсэн үе. Мөн хаалттай, хориотой байсан олон зүйл ил тод болж байна. Үзэл суртлаас ангид байгаа нь ч нөлөөтэй буй биз.

-Түүхийн хүрээлэн­гийн­хээ түүхэн баримтын бүрт­гэлийг ном болгоод гарга­лаа. Аливаа зүйл ил тод байна гэдэг нэг талаасаа үрэгдэж хоргодохоос хам­гаалж байгаа хэрэг шүү дээ. Нийтийн хараа хяналтад орно гэсэн үг. Энэ мэт олон ач тустай. Эрдэмтэд төдий­гүй сонирхогч олон нийт ч сонирхмоор баримт олон байна лээ.

-Тийм ээ. Судалгаа хийж буй эрдэмтэд, эрдэм шинжил­гээний ажилтнууд гадна дот­нын хэнд ч хайж, онгичих ямар ч хэрэг байхгүй. Тэр хөмрөг, тэд­дүгээрт ийм зүйл байгаа гэдгийг тодорхой бичсэн байгаа. Бид 2010 оноос өмнө түүхийн хүрээлэнгийн баримт, мэдээллийн төвийг шинээр өргөжүүлсэн. Монголын түүх судлалын тулгуур судалгаа, манай Түүхийн хүрээлэнгийн үе, үеийн эрдэмтдийн нөр их хөдөлмөр хийгдэж ирсэн. Энэ судалгааны том суурь хөрс нь эрдэмтдийн маань цуглуулж, эмхтгэж, хуулбарлаж авсан, орчуулсан материал, хээрийн судалгааны тайлан юм. Энэ бүхэн бол манай баримт, мэдээллийн төвийн хөмрөг юм. Энэ хөмрөгийг эрдэмтэн судлаачдад нийтийн хүртээл болгох зорилгоор энэ төвийн болон энэ чиглэлээр мэргэш­сэн судлаачдын чамгүй нүсэр хөдөлмөр зүтгэлээр эмх­лэгдсэн.

-Ялангуяа түүхийн шинж­лэх ухаанд өв, баримт гэдэг л чухал даа?

-Ер нь аливаа шинжлэх ухаан судалгааны баялаг өв, түүний хөгжиж ирсэн түүхээ­сээ хамаарч цаашдын хөгж­лийн төлөвөө тодорхойлдог. Тиймээс манай түүх, угсаат­ны судалгаа ямар хөгжлийн үе шатыг туулсан судлаачдын аргазүйн хандлага, чиглэл өөр хоорондын харилцаа, шинж­лэх ухааны үндсэн эх барим­туудын чансаа, гар бичмэл тэмдэглэл зэргийг энэ барим­тын сангаас олж мэдэж  болно.

-Танай сан хөмрөгт ямар баримт байдгийг сонирх­вол?

-Ихэнхийг нь Монголын эзэнт гүрнээс хойших Мон­голын түүхийн хамааралтай баримт материалуудыг хуул­барлан бүрдүүлсэн. Жишээ­лэ­хэд хөмрөг нэгийн гол хэ­сэгт Манжийн үеийн Монголын түүхэнд хамаарах баримт бий. Энэ хөмрөгт манж, мон­гол хэлний архивын баримтыг хуулбарлан авсан материа­лаас гадна зарим нугалбар нь эхээрээ бий. Энэ баялаг мате­риал ахмад эрдэмтэн нэрт манжич Л.Дэндэв, Ш.Нацаг­дорж, Ц.Насанбалжир нарын олон эрдэмтдын нөр хөдөл­мөрөөр бүрдсэн.

-Сонирхолтой, ховор баримтууд гэвэл?

-1900 оны Улиастайд бол­сон Монгол цэргийн бослогын тухай тэр үеийн үйл явдалд оролцогсдоос авсан дурсамж, аман түүхийн баримтууд,III Богдыг залахад үүссэн мар­гаан, хошуудад алт, байгалийн баялгийг бусдад ашиглуу­лахгүй гэж эсэргүүцсэн бич­гүүд гээд түүхийн судалгаанд төдийлөн ороогүй судалгааны зүйлс олон бий.

-Энэ цэсийг харж байхад Ц.Цэдэнжавын “Галдан бо­шигт” / түүхчилсэн тууж/ гэж байна. Цэдэнжав гуайн зо­хиол бүртгэлд үүнийг би харж, ер нь дуулж байгаагүй юм байна. Энэ жил чинь ахмад зохиолч Ц.Цэдэнжав гуайн 100 жилийн ой болж байгаа л даа. Зав гаргаж сүүлд үүнийг сонирхоно оо.

-Тэр бол чөлөөтэй. Манай хү­рээлэнгийн үйл ажилла­гаа­ны нэг хэсэг бол энэ баримт мэдээллийн төвийг бэхжүүлэх, номын сангаа арвижуулах, энэ бүхнээ олон нийтэд чөлөөтэй ашиглуулах нөхцлийг бүр­дүүлж өгөх юм. Судалгааны ер­төнц хэн бүхэнд нээлттэй байх ёстой. Хав дардаг, дараад юм хийдэггүй үе байж болохгүй.

-Танай номын сангийн фонд хэр вэ?

-Одоогоор 10 мянгаад ном бий. Мөн бэлгийн номын хэсэг гэж бий. Анх Японы Васэда их сургуулийн профессор, монгол судлаач Ёшида Жүничи дөрвөн сая гаруй төгрөгийн үнэтэй 300 гаруй ном бэлэглэсэн юм. Ах­мад эрдэмтдийн номын сан ч бий болж  эхэлж байна.

ИРЭХ ЮМ ЭЗЭНДЭЭ ӨӨРӨӨ ИРДЭГ

Чулуун 33 насандаа ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн  за­хирал болоход өөрийнхөө хүүх­­­­дийг энэ ажилд томи­логдсон юм шиг л баярлаж билээ. Ажил алба ч тэр, гавьяа шагнал ч тэр эзнээ, цагаа олох шиг сайн бас сайхан зүйл байхгүй юм шиг санагддаг юм. Баярласны учир эрдэм номонд шамдангуй, ном, соёлын өвдөө чин сэтгэлээсээ хайртайг мэд­дэгийн хувьд юмаа. Бас хийж бүтээх залуу насанд нь, шинэ сэргэг сэтгэлгээнд нь, уйгагүй хөдөлмөрлөдөгт нь найдсан юм. Энэ бол 2010 он гэж бодо­ход санаж сэдсэнээ хийж яваад нь баярлаж явдаг юм аа.

Эрдэм судлалын эрдэмтэн судлаачийн хувиараа тэр ном сонирхогч, цуглуулагч биш юм. Манайд яг үнэндээ ном сонир­хогч, цуглуулагч цөөхөн шүү дээ. Ер нь ном сонирхогч, цуг­луу­лагч гэснээс дурлагч, өв хад­га­лагч, хайрлагч гэвэл оновч­той ч байж мэднэ. Номын цуглуулга тоо,  ширхгээр хэмжигддэггүй. Ховор чухаг гэдэг хэмжиж боломгүй хэм­жүүр, үнэ цэн гэж бий. Энэ сайн дурын ажилд өөрийн дүрэм журам гэж байдаг юм. Жишээ нь, цуглуулгын ном заавал анхны хэвлэл нь байх ёстой ч гэдэг юм уу. Монголын тухай хуучны ховор номын баялаг цуг­луулгатай нь ахмадаас эр­дэмтэн эмч, Ж.Раднаабазар гуай, залуугаас С.Чулуун гээд цааш хол явахгүй байж мэднэ. Гэхдээ гадаадад олон жил болсон дипломатчид бас хоо­сонгүй байх аа.

С.Чулуун эрдэмтэн судал­гаа шинжилгээний ажлын ха­жуу­гаар гэрэл зургийн арвин цуг­луулгатай болжээ. Түүнийг хайж олж судалгааны хэрэг­лээний эргэлтэд оруулна гэдэг үнэ цэнтэй ажил шүү.

Японы Осакагийн Угсаат­ны үндэсний музейгаас эрхлэн гаргадаг “Senri Ethnological reports” цувралын 113 дугаарт Оросын судлаач М.И.Клягина-Кондратьевагийн бичсэн “Мон­гол дахь буддын сүм хийдүү­дийн судалгааны эх хэрэглэг­дэхүүнүүд” гэсэн урьд өмнө хэв­лэгдээгүй сонирхолтой бү­тээлийг олж С.Чулуун, Т.И.Юсу­пова нар эрхлэн хэв­лүүлсэн. Энд Бэрээвин, Эрдэ­нэ­зуу, Манзушир, Дүүрэгчийн Вангийн хүрээ гээд олон том хүрээ, хийдээс гадна Даш-Сандуйлин, Бэйсийн, Зуугийн сүм гээд жижиг дацан, сүмийн бүтнээрээ байсан үеийн гэрэл зургууд бий. Мөн судлаачийн өөрийнх нь зурж, тэмдэглэсэн хий­дүүдийн дэвсгэр /план/ зу­раг ч байгаа. Энэ номонд гэхэд 75 маш ховор зураг бий. Мөн но­мын хавсралт болгож зо­хиогч болон нөхөр нь болох С.А.Кондратьевийн тухай Мон­голын архивт байгаа баримтын жагсаалт, баримтууд, тэмдэг­лэгдсэн сүм хийдийн газрын тойм зургийг ч нийтэлсэн байна лээ. Үүнийг яагаад тодотгон бичээд байна вэ гэхээр гадна, дотнын архивт Монголын хол­богдолтой баримт бичиг, гэрэл зураг их байдаг юм байна.  Тэр бүхнийг судалгааны эргэлтэд оруулах, эрж сурах хэрэгтэй байна гэдгийг сануулах гэсэн хэрэг юм аа. “Явсан хүн яс зуу­на” гэж Чулуун эрдэмтэн хэлдэг юм. Яс зуух хэрэгтэй л байна даа. Соёлын биет, биет бус өвийг хамгаалах гэдэг эн­дээс л эхэлнэ дээ. Манай түү­хийн хүрээлэнгийн эрдэмтэд, ажилтнууд насаар ихэд залуу юм билээ. Дундаж нас 30. Тэ­гэхээр ямар их эрч хүч, шинэ санаа сэдэл, хичээл зүтгэл ор­гилж даргилж байна вэ. Жижиг нэг жишээ гэхэд зүгээр л тэд­ний хийсэн түүхийн хүрээлэнд байгаа түүхэн баримтын бүрт­гэл цэсийг гүйлгэн хараад С.Буян­нэмэх “Уран зохиолын хөгжлийн тухай илтгэл”, Ц.Цэ­дэнжав “Янжмаа” болон А.М. Позднеев “Лекций о историй литературы” номын орчуулгыг үзнэ дээ гэсэн бодолтой үлдэж билээ. Надтай хамт очсон Д.Пү­рэвсүрэн сэтгүүлч маань ямар сэтгэгдэлтэй үлдсэн бол. Өөрөө сүүлд ярих, бичих эсвэл  зүгээр л сайхан бодолтой үл­дэхэд хангалттай. Ярилцлагын далимаар ховор нандин ном гэж юу байдгийг үзүүлэх л гэж түүнийг дагуулж очсон юм аа.

“Ховор нандин зүйл очих л эзэндээ өөрөө ирдэг юм” гэж  Чулуун хэлэх дуртай. Энэ нээ­рээ үнэн юм шиг санагддаг юм. Аав минь тэр үеийн хэллэ­гээр наймаачин, панзчин хүн байв. Урт цагаан гаанс, хөөрөг барьж л байдаг, зарж л байдаг. Эд хө­рөнгөд шунах хэрэггүй, ирэх юм эзэндээ өөрөө ирдэг юм гэ­дэгсэн. Хамгийн ойрын жишээ хэлэхэд урьд мэдэгдэж бай­гаа­гүй говь нутгийн уртын дуу­ны нэгэн гар бичмэлийг Өмнө­говь аймгийн Баян-Овоо су­мын иргэн Ж.Сүхбаатарт бай­гааг Чулуун маань анх үзэж, түү­нийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, нийтэд тү­гээх, эхийг нь хэвлэж нийтлэх зөвшөөрөл авч түүнийг нь Ч.Мөнхтөр, Ж.Сүхбаатар нар “Оюутолгой” компанийн соёлын өвийн хөтөлбөрийн хү­рээнд ном болгон хэвлүүлсэн.

Энэ гар бичмэл нь 28 уртын дууны үгийг нимгэн муутуу цаасан дээр хулсан үзгээр хар өнгийн бэхээр бичсэн аж. Энэ гар бичмэл Ж.Сүхбаатарын мэдэж байгаагаар өөрөөс нь дээш таван үе дамжсан тайж угсааны хүмүүс өвлөн хадгалж иржээ. Энэ бол говь нутгийн төдийгүй Монголын соёлын үнэт өв мөн. Бас нэг тохиол­дол. Чулуун Санкт-Петербур­гийн хуучин номын дэлгүүрт ном сонирхож гарах гээд үүдэнд  иртэл хайрцаганд овоол­сон номон дундаас мон­гол бичигтэй ном харагдах шиг болж, юу билээ гээд нөгөө овоолсон номын дундаас “Хо­зяйство Монголии”, “Совре­мен­ная Монголии” гэж манайд 1920-1930-аад онд гарч байсан сэтгүүлийн бүтэн дугаарууд байсан гэсэн. Юм гэж ийм л юм. Би ч бас аливаад учрах эрт­ний ерөөл бий гэж итгэдэг хүн дээ. Тэр сэтгүүлүүд угш­лаа­раа одоо манай III эмнэл­гийн нэрийн өмнө нэрэмжит гэж бичигддэг Шастин эмчийн охин нэрт монголч эрдэмтэн Н.П.Шастинагийн цуглуулга бай­сан гэнэ лээ. Холын тэр ну­тагт монгол бичгээр хэвлэгд­сэн ном хаягдахын дайтай бай­хад Монголдоо бол эрдэнэ мэт үнэт зүйл шүү дээ. Түүхийг хү­мүүс ихэд сонирхож байна. Тэнд асуудал байгаа учраас тэр. Чулуун бид хоёр бүрэнхий болчихсон хойно гарч зүүн дөр­вөн зам хүртэл яриандаа халаад явган явав. Бас л хол зай шүү. Түүхийн хүрээлэн чинь яг Батлан хамгаалах яам­ны замын урт талд байдаг юм. Бид аанай л номоо ярьсаар яв­лаа. Чулуун доктор “Би маш их номтой, сонирхооч” гэхээр нь нэг айлд очиж үзсэнээ яриад хоёулаа баахан инээлдэв. Зү­гээр л жишээлье. Цуглуулагч хүн дэлхийн уран зохиолын цув­рал 200 ботийг цуглуулах­гүй. Яагаад гэвэл  энэ цуврал эртний Грекийн “Илиада”, “Одисей”-гooс эхлээд өнөөд­рийг хүртэлх цаг хугацааны 200 зохиолчийн номыг хэвлэсэн байгаа шүү дээ. Харин  тэр 200 ботийн боть бүрийн анхны хэв­лэлтийг цуглуулах гэж эрэлд хатдаг юм шүү дээ. Цуглуул­гын номын үнэ цэн үүнээс л эхэл­дэг. За ер нь энэ тухай сүүлд нь тогтож ярилцъя. Чу­лууны ярилцлага чулуу болох нь өнгөрөх нь ээ.

О.СОДНОМПИЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Viewing all 579 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>