Quantcast
Channel: П. Батжаргалын интернет ертөнц
Viewing all 579 articles
Browse latest View live

“Vanquish” хамтлагийн гишүүн Д.ДАНДИЙ- ЯДАМ: ХИП ХОП СОНИРХОГЧИД ЦӨӨРСӨН Ч БИ ГАЛАА МАНААД СУУЖ БАЙЯ

$
0
0

“Vanquish” хамтлагийн гишүүн  Д.Дандий-Ядамтай ярилцсанаа  хүргэе.

 -Цомог хийж байгаа гэж  дуулсан. Энэ тухай ярихгүй юу?

-Англид сурч байхдаа цомог гар-гахаар төлөвлөж байсан ч бүтээгүй. Дараа нь Солонгост мэр гэжил  дээшлүүлж байхдаа цомог хийнэ гээд  дуунууд бэлэн болсон ч амжихгүй  явсаар орхисон. Сүүлд сонсоод дуунуудаа голсон. 17 дуутай “Хувьцаа”  цомог ирэх сард худалдаанд гарна.  Одоо гоор найман дуугаа бичүүлээд  байна. Инструментал буюу компью -терээр хийсэн аятай,  тэрийг нь амьд  хөгжмийн хамтлаг тоглосон хоёр  янзаар цомгоо гаргана. Цомгийн  хөгжмийг Англид сурч байхдаа  танилцсан ая зохиогчид болон  Монголоос Гамбийт, Анхаа нар  бичсэн.

-Нэр нь их сонин юм.

-Хувьцаа гэдэг өөрийнхөө юмыг  хүнд эзэмшүүлж байна гэсэн үг. Би  сонсогчдодоо хувьцаагаа эзэмшүүлж,  Монголын хип хопод хөрөнгө  оруулалт хийе гэж бодсон юм. Энэ  цомгийг авснаар манай хамтлагийн  хувьцаа эзэмшигч болно. Орчин үед  уран бүтээлчид дуунуудаа цахим  хуудсаар худалдаалдаг болсон тул  ойр дотнын хүмүүс шүүмжилж  байна. Гэхдээ сонсогчид бодит зүйл  хүсээд байдаг учир цомог гаргахаар  зориглолоо.

-“Ийм дуу хийвэл цаг үеэ  олж, хүмүүст таалагдана” гэж   төлөвлөж сэдвээ сонгодог  уу, эсвэл сэтгэл хөдлөлөөрөө  дуртайгаа хийдэг үү?

-Хүмүүсийн хүсэж байгааг дуулбал тэр хип хоп биш. Би олон нийтэд  таалагдах гэж  дуу хийж байгаагүй.   Үзэл бодлоо өөрийн өнцгөөс илэрхийлж, хүссэнээ хийгээд тэр нь  хүмүүст таалагдвал сайн дуу болжээ  гэж ойлгодог.

 -Тэгвэл ямар үед үгээ бичдэг  вэ?

-Бусад репперүүд ямар арга  барилтайг мэдэхгүй ч хөгжим л  байхгүй бол би бичиж чаддаггүй.  Хөгжим таалагдвал  аяных нь хэмнэлд тааруулж сэдвээ сонгоод хаана  ч, хэзээ ч, ямар ч дууны үг зохиож  чадна.  Манай хамтлагийнхан хоолойгоо бичүүлэхийн өмнөхөн үгээ  зохиодог. Түрүүлж үгээ зохиосон нь  хоолойгоо бичүүлж байх зуур бусад  нь амжуулна.  Цомгоо мэргэжлийн  түвшинд хийж байгаа учир нухацтай  хандаж байгаа. Зарим реппер хөгжим  сонсоогүй байсан ч үгээ бичдэг юм  билээ. Тэр их авьяас шүү. Гэхдээ тийм  шүлгийг дараа нь аянд тааруулах гэж   дахин найруулж, засварлана.

-Зарим урлагийнхан хип  хопчдыг уран сайханчид гэдэг  юм билээ. Та юу гэж бодож  байна?

-Хэдэн тэрбум хүн хип хопыг  сонсдог. Хип хоп гарцаагүй урлаг.  Гэхдээ өөрийгөө дуучин гэж  боддоггүй. Манай хамтлагийнхан  дуугаа уран бүтээл гэж ярьдаггүй.  Хэдэн зуун дамжсан ч хүмүүст  таалагддаг, урт настай бүтээлийг  л тэгж нэрлэдэг. Чин сэтгэл,  амьдралынхаа ихэнх цагийг зориулж  байж урлагийн бүтээл туурвина.  Гэтэл би цаг завынхаа багахан  хэсгийг хип хопод зориулдаг.

 -Тэгвэл хип хоп таны  амьдралд хэр чухал байр эзлэх  вэ?

-Маш том. Хэчнээн бага цаг  зарцуулж байгаа ч дуртай учраас  орхиж чадахгүй нь. Хэрвээ мөнгө  олох зорилготой бол үндсэн ажлаа л  хийнэ. -Та хип хопыг юутай зүйрлэх  вэ? -Эмч. Хип хоп, хошин шог  нийгмийг эмчилдэг. Нэг нь энэ  нийгмийн гаж үзэгдэл, болохгүй  бүтэхгүйг элэглэдэг бол нөгөө  нь шууд хэлдэг. Рок, попынхон  Улаанбаатарын утааг дуулбал  зохицохгүй шүү дээ.

 -Хип хоп дууны ая, сүүл,  толгой холболт, утгын аль нь  илүү чухал вэ?

-Мэдээж сүүл толгой холболт.  Хэчнээн гоё хөгжим, сайхан  хоолойтой реппер байгаад үг нь  утгагүй бол муу дуу болно. Би хип  хоп дуунаас үгийг нь л чухалчилж  сонсдог. Сүүл толгой холболтоороо  хэлэх гээд байгаа санаагаа төгс  илэрхийлж байвал тэр сайн шүлэг  болно. Нэг дуунд “Би чамайг бодно  доо, болохгүй бол зодно доо” гэх юм.  Зарим реппер сүүл холбох гээд утгыг  нь алдагдуулчихдаг.

-Хип хопчдын дууны шүлэг  хурц, ёжтой байдаг ч  үг буруу  сонгосон, логикийн алдаатай  санагддаг. Мэргэжлийн хүмүүсээр  бичсэнээ  редакторлуулан  сайжруулж болдоггүй юм уу?

-Энэ чинь хүлээн зөвшөөрөгдсөн,  гудамжны яруу найраг шүү дээ.  Чойномоос эхлээд Галсансүхийн  шүлэг хальт сонсоход утгын алдаа-тай, танхай ч гэмээр хэрнээ  гүн  ухаан  тай  байдаг. Миний зохиосон  шүлгэнд өөрчлөлт оруулж хүнийх  болгочихоор өөрийн болгож үглэж  чадахгүй. Чаддаг бол хамаа алга.  Зарим хүн “Та яг өөрөө үгээ бичсэн  үү” гэж асуудаг.  Би хүнээс үг бай  ту-гай үсэг ч авч байгаагүй.

-Яруу найрагт дуртай юу?

-Үгүй.

-Тэгвэл үгийн сангаа яаж  баяжуулдаг вэ?

-Багадаа уран зохиолын хичээлдээ  нүдээ аньж байгаад онц  гардаг байсан. Цаанаас заяасан өчүүхэн авьяас,  жаахан хичээл зүтгэл, дур сонирхол  байгаа болохоор хип хоп дуулдаг.

-Хамгийн анх ямар дуу  сонсоод хип хопод дуртай болсон  бэ?

-“Дайн ба энх” хамтлагийн дуунуудыг сонсоод хип хоп гоё юм аа  гэж боддог байсан ч “Хоёр хүү”-гийн  “Савагчид” сонсоод эргэлт буцалт -гүй дуртай болсон доо. Дунд ангид  байхдаа урлагийн үзлэгээр реп  бүжиглэж, “Гарах гарцгүй” бүлгийн  дуунаас дуулж байгаад ахлах ангиасаа  өөрсдөө хийж эхэлсэн.

-Хип хоп сонирхдог хүүхдүүдэд  юу захих вэ?

-Би зөвлөгөө өгөөд  байхаар айх-тар хүн биш ээ. Гэхдээ хичээгээрэй  л гэе. Реппер болох эсэхийг би,  чи, тэр хүн шийдэхгүй, сонсогчид  л мэднэ. Зургаан дуу хийлээ гэхэд  сонсогчид алийг нь ч үнэлэхгүй  бол эртхэн больсон дээр. Эхний  дуу сонсогчдод таалагдахгүй байж  болно, хоёр, гурав дахийг нь голж  болно. Дараагийнхаасаа сонсогчдод  таалагдаж байвал хичээх хэрэгтэй.

-Гадаадад хип хоп дуу  моодноос гараагүй байхад  Монголд яагаад хип хопчид,  сонсогчид цөөрчихсөн юм бэ?

-Урлаг судлаач биш болохоор  мэдэхгүй. Хүүхдүүдийн сонирхол  өөрчлөгдсөн байх. Гадаа сагс  тоглодог, зуслан явдаг хүүхдүүд  цөөрч, орц бүр хамтлагтай байхаа  боль чихож.  Тийм болохоор би  дуулахаа больж болохгүй байна. Муу  ч гэсэн галаа манаад сууж байя. Сайн  репперүүд гарч ирэх байлгүй дээ.

-Хамтлагийнхнаасаа хэнтэй нь  илүү дотно вэ?

-Бид зургаа хамтлаг гэхээсээ  илүү “горшок”-ны найзууд. Энд  тэндээс нийлж хамтлаг байгуулаагүй  болохоор энэ, тэртэй нь илүү дотно  гэсэн зүйл байхгүй.  Сурч дуусдаггүй нэг хамтлаг байна даа. Гурав нь  гадаадад, үлдсэн нь Монголд байна.  Тэднийг ирэхээр нөгөө хэд нь зөрөөд  л гадагшаа явах байх.

-Хамтлагаараа болон  ганцаараа дуулахын аль нь  таалагдаж байна вэ?

-Бүтэн дууг ганцаараа дуулна  гэдэг үг зохиохоосоо эхлээд  хэцүү. Бас бүхнийг өөрөө хийнэ.  Хамтлагаараа байх гоё ш дээ.

-Хамтлагаараа дуулахаар  цөөхөн мөр ногдоод хүссэнээ  илэрхийлж чадахгүй юм биш үү?

-Найм байтугай дөрвөн мөрөнд ч  хэлэх гэснээ багтааж болно.

-Яаманд ажилладаг гэж  дуулсан. Ажлынхан тань хэрхэн  хүлээж авдаг вэ?

-Хип хопчид соёлгүй, бүдүүлэг  танхайчууд гэдэг ойлголт 2000-аад  онтойгоо хамт дууссан. Харин ч шинэ  жил, тэмцээн уралдаан болохоор “Чи  л нүүр тахлана шүү” гэдэг.

http://www.mongolnews.mn/i/52017



З.Дүвчин: Амжилт гаргадаггүй юмаа гэхэд их спортоос эрүүл салаарай гэж шавь нартаа хэлдэг

$
0
0

Нийтэлсэн: 2014-05-12 12:22:36

Чөлөөт бөхийн УАШТэнэ сарын 15-нд болно. Тиймээс тамирчдын бэлтгэл болоод, тэмцээний бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчинтэй ярилцлаа. Чөлөөт бөхийн тогоонд олон жил чанагдаж яваа түүний гараас МУГТ С.Батцэцэг, Ц.Энхжаргал нарын алдартай тамирчид төрсөн байдаг.

-Манай эмэгтэй тамирчдын амжилтын буухиа үргэлжилсээр байгаа. Энэ бүхэнд дасгалжуулагчийн оролцоо хамгийн чухал?

-Тамирчид өөрсдийн зүтгэл, хөдөлмөр хүчний үр дүнд зохих амжилтыг үзүүлсээр байгаа. Он гарсаар Красноярскийн олон улсын тэмцээн, Японд болсон дэлхийн цом, ДАШТ, Азийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлж нэг, хоёр онооны зөрөөтэй дандаа хоёрдугаар байр эзэлж ирсэн.

Одоо УАШТ дөхөөд ихэнх тамирчид клуб, нийгэмлэгүүдээрээ тараад бэлтгэлээ хийцгээж байгаа. Яахав нэг үеэ бодвол чөлөөт бөхийн амжилт дээшилж байна. Дэлхийн бөхчүүдийн эхний гурван байрын нэг нь манайх гэж бодож байсан боловч цаг дээрээ худлаа байна.

Ялангуяа ааш араншин бүх зүйл нь бүрдсэн бяртай хүчтэй орны бөхчүүлтэй тийм ч амархан нэг хоёрдугаар байрны төлөө өрсөлдөөд байдаг зүйл биш байна. Тийм учраас энэ хэмжээнд барилдаж амжилт гаргахын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэйг манай тамирчид ойлгож байгаа.

-Ер нь тамирчид юун дээр их алдаад байна вэ?

-Жилийн жилд л алдлаа үүнийгээ засна гээд л ярьдаг. Энэ маань ч хойшид давтагдах янзтай. Ажиглаад байхад дэлхий нийтээрээ л ийм байдаг юм шиг байна. Манайхан хөлдөө алдлаа, хэвтээ муу хамгааллаа гэдэг. Гэхдээ хэвтээ хамгаалалтыг тун боломжийн болж байгаа гэж үзэж байгаа.

Учир нь манай ахлах дасгалжуулагч Б.Батбаяр хэвтээ хамгаалалтын тал дээр тун сайн ажилладаг. Энэ чанараараа ялангуяа манай эмэгтэйчүүд хэвтээ хамгаалалтан дээр алдах нь багасч байгаа. Засагдлаа ч дараагийн үе нь мөн л алдаатай гарч ирдэг юм байна. Ер нь мөнхийн л засвартай юм шиг байна шүү дээ.

-Манай тамирчдын гол өрсөлдөгчид аль орных вэ?

-Өнгөрсөн дэлхийн цомын тэмцээний үеэр дэлхийн шилдэг найман бөх гэхэд тав нь Азиас орсон байсан. Ингээд бодохоор дэлхийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн өнгийг тодорхойлогч Азидаа ихэвчлэн байдаг. Бас Япон, Хятад, Казакстан ордог ч Энэтхэг сүүлийн үед их ширүүн гарч ирж байгаа.

Энэ дунд сүүлийн үед манайх орчихсон гээд бодохоор Ази талдаа тамирчид түлхүү амжилт гаргадаг юм. Гэхдээ Америк, Канад, Азербаджейныг үгүйсгэж болохгүй. Сая л гэхэд манайхан Канад, Орост хожигдсон.

Тэгэхээр тэд манайхаас дутахгүй байна гэж харагдаж байна гэсэн үг. Манай чөлөөт бөхөөс олимпийн аварга төрөөгүй байхад бусад орнууд бүгд л олимпийн аваргатай болчихсон байх жишээтэй. Энэ утгаар тэдгээр орнуудын хөгжил дэвшил манайхаас илүү.

-УАШТ-ээс тэмцээнээс шавь нараасаа юу хүлээж байна вэ?

-Яахав тамирчид хоорондоо өрсөлдөөд аварга болсон тамирчин ДАШТ-нд оролцоно. Гэхдээ улс орноо төлөөлж оролцох учраас холбоо, удирдах хүмүүс, ахлах дасгалжуулагчид хоорондоо ярилцаж сонгон шалгаруулалт хийгээд аль дөхөмтэйг нь л явуулна шүү дээ. Түүнээс хойш аварга болсон тамирчин бүхэн орно гээд зүтгээд байж болохгүй.

Өнгөрсөн жил гэхэд ДАШТ -нд долоон тамирчин явснаас гурав нь улсын аварга болоогүй тамирчин байх жишээтэй. Тийм учраас заавал аварга болсон гэхгүй сонголтоо зөв хийх нь чухал байгаа юм. МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Солонгос улсад эмчилгээ хийлгээд ирсэн учраас энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнжих болов уу.

-Манай эмэгтэй тамирчдаас хэд хэдэн тамирчин дэлхийд танигдаад байгаа шүү?

-Өнгөрсөн жилийн хувьд манайхан багаараа танигдлаа шүү дээ. Энэ ч утгаараа Азербаджейны Алтан гранпри тэмцээнд манайхыг багаар нь урьсан. Энэ нь дэлхийд танигдаж байгаагийн нэг хэлбэр юм л даа. Албан ёсоор хүнд жингийн МУГТ О.Бурмаа ДАШТ-ээс мөнгө хүрэл медаль авчихсан учраас яггүй гэдгийг нь дэлхийн аль ч орны тамирчид багцаалдана.

Бас ДАШТ-ийн гурван удаагийн хүрэл медальт О.Насанбурмаа, олимпийн хүрэл медальт О.Батцэцэг сүүлийн оролцсон бүх тэмцээнээсээ алт мөнгө хүрэл медаль хүртсэн. Бас хөнгөн жингийн М.Сумьяа гэхэд л ДАШТ, Универсиад наадмаас мөнгөн медаль авсан гээд эдгээр тамирчид дэлхийд танигдчихсан байгаа. Мөн 55 кг-ын жингийн Бямбацэрэнг эв нь таарвал дэлхийгээс юм зулгаана гэж бодож байна.

-Таны ах Хөдөлмөрийн баатар З.Ойдов гавьяат маань хааяа танд зөвлөдөг биз?

-Ах маань одоо 70 нас дөхөж байна. Хоёр гурван хүүхэд хичээллүүлдэг болохоор хааяа заалаар ирдэг юм. Надад мэдээж санаа оноогоо хэлэлгүй яахав.

-Таныг ид барилдаж байх үеийн чөлөөт бөх өнөөдрийн чөлөөт бөх хоёрын хооронд ямар ялгаа гарч байна вэ?

-Өмнөхөөсөө их өөрчлөгдөж ялгаа гарсан байна. Бидний үед бүх л хүч бяраа гаргаж барилддаг байлаа. Бид умсныхаа бярыг гаргана гэж ярьдаг юм. Тэгж л хүч үзэж байж ганц оноо авдаг. Одоогийнх шиг хамгаална гэхгүй шууд дайрч л барилдана. 15 секунд болоод торгоно гэж айлгадаг байлаа.

Бүх үедээ авсан онооны нийлбэрээр ялагч тодордог байсан. Тэр утгаараа оноо хамгаална гэдгийг мэддэггүй үе байлаа шүү дээ. Оноогоо нэмэхийн төлөө цусгүй тулаан хийдэг байсан цаг бол биднийг барилдаж байх үе юм л даа. Одоо үе болгондоо ялалтыг тодорхойлдог болсон болохоор тактикийн барилдаан гаргадаг болсон.

Их сайн толгой ажиллуулж, сэргэлэн байсан хүн ялалтад хүрэхэд ойрхон болжээ. Ингээд бодохоор ялгаа их гарч байна. Намайг барилдаж байхад олон жинд барилддаг байсан бол өнөөдөр тэрхүү жингүүд хасагдаад цөөрсөн. 1980 оны эхэн үед Орос, Ираны хүнд жингийнхэн үнэнхүү гайхуулдаг байсан.

Атан тэмээ шиг эрс гарч ирээд барилддаг байсан цаг. Тэрийг үзэхэд мөн л сайхан шүү дээ. Харин хүнд жингийнхэнд хязгаар тогтоож өгснөөс хойш жижигхэн цагаан залуучууд гарч ирээд л барилддаг болоод байгаа. Ингээд бодохоор нэг талаараа сүргүй болчихсон юм шиг санагддаг болсон. Гэхдээ мундаг бөхчүүд байна аа.

-Таны шавь нарын барилдааны онцлог юу вэ?

-Манай хүүхдүүд бусдыг бодвол барьцтай барилдаанд сайн. Барьцаа сайн авна гэдэг тухайн барилдаанд ялахын гол үндэс шүү дээ. Би ч тийм байхыг шаарддаг юм. Мөн би шавь нараа зоригтой, тэмцэлтэй байлгахыг чухалчилдаг.

-Та ид үедээ уран хурц барилдаантай бөх байсан. Одоо шавь нар чинь таны тэр өвөрмөц барилдааныг өвлөж авч байна уу?

-Хүн ганцхан хувь төрдөг гэдэг шиг хүн бүрт өөрийн барилдаанаа сургаад байх боломжгүй л дээ. Яахав санаагаа бол хэлж өгнө. Тэндээс өөрийн авьяас чадвараараа сурч авах нь байна, ерөөсөө сурахгүй хүүхэд ч байна. Түүнээс хүүхэд бүрт “Чи хөлөө өгөөд  дараа нь тавхайлдаж унага” гэж зааж болохгүй. Тухайн хүний онцлогт нь тохируулж л барилдаан заахыг боддог юм.

-Тамирчид эх орныхоо нэрийн өмнөөс гэж явсаар эцэст нь эрэмдэг зэрэмдэг болоод дуусдаг. Ялангуяа таны үеийн бөхчүүд энэ асуудалд нэлээн өртсөн байдаг. Гэвч одоо амжилт гаргасан тамирчид насан туршийн тэтгэлэгтэй болдог сайхан боломж бүрдсэн. Таны хувьд ямар зэрэглэлээр цалинждаг вэ?

-Энэ үнэн. Би ДАШТ-ний мөнгөн медалиар цалинждаг. Бидний үе, бидний өмнөх үеийнхэн эх орныхоо нэрийг гаргана гэж яваад өвдөг тохой, хөл гаргүй болчихсон байдаг. Харин урамшуулал гарснаас хойш тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд амжилт гаргачих юм бол насан туршийн тэтгэлэгтэй болно гээд түүндээ бүхнээ зориулж бэлтгэлд хандах ухамсар нь маш их дээшилсэн.

Энэч утгаар тамирчдадаа “Чи сайн бөх болохгүй байж болно, хамгийн гол нь энэ их спортоос эрүүл салаарай” гэж захидаг. Ялангуяа би эмэгтэй тамирчидтай ажилладаг учраас тэд хэзээ нэг өдөр ээж болно, түүнд хөл гаргүй байвал бас эмэгтэй хүний гоо сайхан байх гээд бэртэл гэмтэлгүй байх талыг их зөвлөж суудагдаа.

-Та насаараа спортод зүтгэж яваа хүн. Бөхийн буянаар санасандаа хүртэл амьдарч чадаж байгаа юу?

-Боломжийн амьдарч байгаа. Чамлах юм алга.

Д.Нэргүй

Эх сурвалж:

http://www.sonin.mn/news/sport/26787

 


урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Х.ДАМДИН: КИНО БОЛ ЦАГ НӨХЦӨӨХ ЗУГАА ЦЭНГЭЛ БИШ

$
0
0

 “Улаан дарцаг”, “Зуслангийн найзууд”,  “Мартагдашгүй намар” тэргүүтэй олон  киног найруулсан урлагийн гавьяат  зүтгэлтэн, найруулагч Х.Дамдинтай  ярилцлаа.

-Та багшлаад хэдэн жил болж  байна вэ. Үе, үеийн оюутнуудын  сэтгэлгээ, чанар өөр биз?

-Би 1994 оноос багшилсан. Радио  телевизийн дээд сургуульд ажиллаад  найман жил болж байна. 1990-ээд оны  оюутнууд түүх соёл, уран зохиолоо  сонирхох нь цөөн, сурна гэдгийг цаг  нөхцөөх ажил гэж боддог байсан. Сүүлийн  үеийнхэн их идэвх санаачилгатай,  ном  их уншдаг болжээ. Гэхдээ боловсролын  салбарт явуулж буй төрийн бодлого  оновчтой биш юм.

-Таны бодлоор төрийн бодлого  ямар байх ёстой вэ?

-Сурах бичиг, сургалтын хөтөлбөр  байнга солигдож, энэ, тэр улсын жишгээр  явна гэсээр хүүхдүүдээр тоглочихлоо.   Дээл ямар учиртай, тараг яаж бүрдгээс  эхлээд монгол ёс заншлын тухай нэгдүгээр  ангиас нь эхэлж зааж, төлөвшүүлэх  хэрэгтэй.

-Хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд кино  ч бас чухал үүрэгтэй. Гэтэл манай  найруулагчид яагаад хүүхдийн кино  хийдэггүй юм бэ?

-Ийм төрлийн киноноос ашиг олно гэж  байдаггүй. Хүүхдийн кино мөнгө олдог  хэрэгсэл биш, гэгээрүүлэх, хүмүүжүүлэх  үүрэгтэй. Зах зээлийн үед ашиггүй бизнес  хөөцөлдөх ивээн тэтгэгч байхгүй шүү дээ.  Хэн дуртай найруулагч нь хийж чадахгүй,  их эмзэг, онцлогтой төрөл. Дотор нь 6-8,  8-13, 14-16 гээд  насаар нь ангилж, онцлогт  нь тааруулан, тэд яаж ойлгох вэ гэдэг  талаас бодож хийх хэрэгтэй. “Та яагаад  хүүхдийн кино хийдэг болсон бэ” гэж  асууж магадгүй. Би өөрийгөө хүүхдийн  кинонд зориулж хөгжүүлсэн. Сурган  хүмүүжүүлэгчдийн ном, хүүхдийн зохиол  уншиж тэднийг ямар сэтгэхүйтэй байдгийг  судалдаг байлаа. Найруулагчид хүүхдийн  кинонд өөрийгөө зориулбал их буян болно  доо.

-Тэгвэл хүүхдийн киногоор дамжуулж энэ цаг үеийнхэнд ямар сур-гамж өгөөсэй гэж хүсэж байна вэ?

-Хүн чанар. Манай хүүхэд залуучуудад  өгөөмөр, тусархаг зан, ахмадаа хүндлэх  ёс, хүн хүнээ хайрлах сэтгэл дутаж байна.  Орчин үед хүний мөс муудаж, элдэв янзын  муухай хэрэг их гарах болж.   Монгол  Улсаа гэж хий бахархаж сагсууралгүй,  үнэн сэтгэлээсээ түүх, соёлоо хайрлаж,  хамгаалж, мэддэг болмоор байна.Соёлын  хуулийг нарийн чанд гаргах хэрэгтэй.  Телевиз, кино театруудаар Солонгос,  Америкийн киног хэдэн хувьтай гарга-хыг хуульчилмаар юм. Алаан хядаан,  садар самуунтай кино их гаргах нь улс  үндэстний сэтгэхүй, ёс суртахуунд сайнаар  нөлөөлөхгүй. Хүн их алдаг кино үзсээр  байгаад цочирдохоо больж, өөрөө ч хийж  үзмээр санагдаж болох талтай.

-Гаднын хүүхдийн бүтээлүүдийг  ажиглаад байхад уран зөгнөлт, үлгэр  домгоос сэдэвлэсэн нь элбэг юм.  Манайх шиг үлгэр домог ихтэй улс  түүнээсээ  сэдэвлээд хийж болдоггүй  юм уу?

-Яг үнэн. Дандаа гэгээлэг, амьдралын  төлөө тэмцсэн, үргэлж сайн нь ялдаг  сайхан сургаальтай үлгэр олонтой. Даанч  үлгэрийн орчин бий болгох, хувцас  хэрэгслээс эхлээд өндөр өртөгтэй. Гэхдээ  шантраад сууж болохгүй л дээ. Төрийн  бодлого л дутагдаад байна. Соёл урлагийг  ингэж хөгжүүлье гэсэн зохицуулалт  байхгүй, хүн бүр хүссэнээ хийх нь буруу.  ССАЖЯ археологийн шинжлэх ухааны  хөгжилд  ач холбогдолтой ажил их хийлээ.  Гэхдээ урлаг, түүний дотор кино чухал  учир анхаараасай. Урлагийн бүх төрөл  кинонд багтаж, хүний таван мэдрэхүйд  хүртдэг учраас.

-Найруулагч төрдөг гэдэг. Хичээл  зүтгэлтэй ч авьяасгүй оюутнууддаа  үнэнийг нь хэлдэг үү?

-Энэ цаг үед тэгэх хэцүү. Суръя гэж  байхад нь зааж л байхгүй бол авьяасгүй  гээд хасчихвал хүний эрхэд халдлаа гээд  заргалдаж, би буруутан болно. Гэхдээ  авьяас гэдэг учиртай. Хүнд төгс авьяас  заяана гэж үгүй. Нуугдмал авьяастай хүн  олон бий. Авьяасаа илрүүлж, хөдөлмөрлөж  байж мөрөөдөлдөө хүрнэ. Цухалзаад  байгаа авьяасыг  тордож чадахгүй бол  дуусна.

-Та ямар кино үздэг вэ?

-Би телевиз үзэх дургүй. Хүсэх юм бол  кинотеатрт зорьж очоод үздэг. Кино бол  цаг нөхцөөх зугаа цэнгэлийн зүйл биш.   Сэтгэлээрээ мэдэрч, оюундаа нэгийг бодож  хоёрыг тунгааж, ариусан гэгээрэх учиртай.  Гэтэл телевизээр кино үзэхдээ “дотор нь  орж”, бодол ухаанаа төвлөрүүлээд байж  байтал гэнэтхэн реклам гараад ирдэг.  Ингээд кино гарахыг нь хүлээж байх зуур  өнөө сайхан мэдрэмж оргүй арилчихна.  Саяхан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” үзсэн.  Сайн кино байна билээ. Тухайн үеийн  нийгмийн байдал, бүсгүйчүүдийн зан  ааль, өмссөн зүүсэн гээд дутуу гаргасан  зүйл байсан.  Гэхдээ алдаагүй кино гэж  байхгүй. Алдаанаасаа сайн тал нь олон бол  тэр чанартай бүтээл. Сайн, муу холилдсон  байвал саарал кино гэдэг.

-Мэргэжлийн гэхээсээ илүү үзэгчдийн сэтгэгдэл маягийн шүүмж их  байх юм. Та кино шүүмж бичдэг үү?

-Дээхнэ үед бичдэг байлаа. Кино  шүүмж, судалгаа уран бүтээлчдийг  хөгжүүлэхэд нэн чухал. Гэхдээ манайхан  алдаа дутагдлыг нь хэлэхээр мууллаа  гэж боддог. Сонин хэвлэлд шүүмж  нийтлүүлчихвэл үзэгчид “Муу кино гэсэн,  дэмий” гээд үзэхгүй. Тэгэхээр өнөө уран  бүтээлчид орлого олж, зарлагаа нөхөж  чадахгүй. Манай үзэгчид шүүмжийг  зөвөөр ойлгож, харин ч энэ хүн үнэн хэлж  үү, худлаа байна уу гэдгийг мэдэх гэж  үзээд дүгнэлтээ хийх хэрэгтэй. Судлаачид  санаанд орсноо бичилгүй, олон талаас  харж, шүүмжээ зөвтгөж, баталж чаддаг  байх учиртай. Киночдын бүтээлд анализ  дүгнэлт хийдэг хүн ховор болохоор бид  зөв замаар яваад байна уу, үгүй юу гэдгээ  мэдэхгүй.

-Дээр үеийн кинонуудыг олон да-хин үзсэн ч уйддаггүйн нууц нь юу вэ?

-Монгол аяг, төрх байдал  “үнэртээд”  байгаад л учир бий.  Мөн сэдэв, хэлэх гэсэн  санаа нь одоо ч хуучраагүй.

-Хальсны кино, камераар авсан  бүтээлийн хооронд хэр их ялгаа  байгаа вэ ?

-Орчин үеийн тоног төхөөрөмжөөр  авах нь бага сургуулийн хүүхдүүд хийж  байгаатай адил. Хэдий чинээ хүнд ажил  хийнэ, төдий чинээ ухаан суудаг гэдэг дээ.  Одоо бол нэг товчлуур дарж зургаа аваад  ямар болсныг нь тэр дор нь харчихна.  Тархиа ажиллуулах юм багатай. Дээр үед  хальсныхаа хэмжээнд тааруулна, ямар  зураг авснаа арав  хоног, сарын дараа харж  байж мэднэ. Тэр хүртэл болсон болов уу  гэж үргэлж сэтгэл зовнино, зүүдэлнэ.  Одоо үед “Киногоо компьютерт хадгалсан  нь баттай” гэдэг. Ганц вирустээд л өнгөрөх  учир осолтой.  Хальсаар авбал чанартайгаас  гадна өнө удаан жилийн настай. Ах, дүү  Люмерийн 1895 онд хийсэн дэлхийн анхны  киног бид одоо ч үзэх боломжтой байна.

-Та Доржпалам, Бунтар найруулагчтай ажиллаж байсан. Тэднээс юу  сурсан бэ?

-Би тэр үед зураглаач нь байсан  болохоор “Найруулагч болох гэж байгаа  юм аа. Найруулгын талаар хэлж өгөөч” гэж  асуултай биш,зүгээр л тэднийг  ажигладаг  байлаа. Найруулагчийн сургууль төгсөөгүй,  тэднээс л их зүйл сурсан даа. Нэг л жишээ  хэлье. “Энэ хүүхнүүд үү” киноны төгсгөлд  Гомбосүрэн гуай “Ээ дээ, энэ хүүхнүүд үү”  гэж хэлдэг дээ. Доржпалам найруулагч  “Таны наад хэлж байгаа нэг л биш ээ” гэж  Гомбосүрэн гуайд хэлж байна. Надад бол  зүгээр л санагдаад, бүр гайхсан. Гэтэл хоёр  удаа сургуулилсны дараа найруулагч “Та  занаж хэлээд байна. Бахархаж, өрөвдөж  хэлэх ёстой” гэсэн. Үгийг хүртэл яаж  хэлэхээс их зүйл шалтгаалдгийг тэгэхэд  ойлгосон.

-Театрын найруулагч болохсон гэж  бодож байсан үе бий юү?

-Театрт оръё гэж бодож байгаагүй.  Намайг бага байхад “Чапаев”, “Чингисийн  удам”, “Уулан дахь застав” зэрэг орос кино  их гардаг байлаа. Кино театрын тасалбар  тавин мөнгө, нэг төгрөг. Мөнгөгүй үедээ  сандал доогуур нуугдаж байгаад дараагийн кино эхлэх үед гарч ирнэ. Нэг удаа  “Ард” кино театрт кино үзчихээд Улсын  их дэлгүүрийн ойролцоо явж байтал шөнө  болсон хэрнээ олон хүн бужигнаад баяр  наадам аятай юм болж байсан.  Би бүр  гайхаад, аппарат техник байрлуулсан  газар очоод хартал цайвар цагаан залуу  нэг бор царайтай ахтай оросоор яриад  л хүмүүсийг ингэ, тэг гээд зааварчилж  байсан. Тэр үеэс л кино урлаг гайхалтай  санагдаж найруулагч болохоор шийдсэн.  Сүүлд мэдэх нь ээ, Доржпалам найруулагч  Ганжуур зураглаачтай “Бидэнд юу саад  болж байна” киноны зургаа авч байсан юм  билээ.

-Таны охин Отгонзаяа “Мартаг -дашгүй намар” киноны хоёрдугаар  ангийг найруулсан. Мэргэжлийн хүний  нүдээр дүгнэхгүй юу?

-Орчин үедээ таарсан, мюзикл маягийн,  давгүй кино байна билээ.  Анх удаагийнх  гэхэд жүжигчид нь сайн тоглосон. Гэхдээ  хумсаа урт ургуулж, гоё будсан, загварлаг  хувцастай охид тариан талбайд ажиллана  гэж байхгүй.

-Амьдралдаа тохиолдсон зүйлээс  кинондоо оруулж байв уу?

-Намайг багад манай гудамжны  хүүхдүүд дугуй их унадаг, Чингэлтэй уул  руу зугаалдаг байлаа. Банзан дээр дугуйгаар  явж, өгсүүр газраар үсэрч, шонгийн модны  ацаг дундуур харайж өрсөлддөг байсан. Тэр  нөхөрлөлөө санаад “Зуслангийн найзууд”  кинонд дурсамжаасаа оруулсан.

-Хаана ч ярьж байгаагүй, кино  бүтээх үеийн гэгээн дурсамжаасаа  хуваалцахгүй юу?

-Нэгэн үе авьяаслаг, оюунлаг залуус  архичин болох нь олширсон.  Амжилт  гаргахаар нөхөд нь баяр хүргэж байна  гээд дайлдаг. Тэгсээр байгаад архинд  дурлуулчихдаг. Тэднийг хараад би их  харамсдаг байсан учир “Амьдралын  нахиа” киногоо хийсэн.  Тэр кинонд мод  хөрөөддөг хэсэг байдаг даа. Дээр үед  заавал зөвшөөрөл авч мод огтолдог,  хэн дуртай нь мод тайрдаггүй байсан.   Эрдэнэтэд зургаа авч байсан юм. Дарханд  очоод мод хэрэгтэй байгаагаа хэлтэл  “Захиргааны байраа сольж, барилга барих  гэж байгаа, тэднээс хоёр мод ав” гэсэн. Бид  сүрлэг томыг сонготол “Зил 130” машинд  багтаагүй. Тэгээд шөнө нууцаар дахин  хоёрыг тайраад Эрдэнэтэд тарьчихсан.

-Амьдралаа эргэн харахад хийгээгүй үлдсэн юм хэр их байна вэ?

-Өө, маш их. Хүний нас богино юм. 100  насалсан ч багадахаар гээч. Хүн болох гэж  явсаар 20 жилийг нь үрчихнэ. Одоо бодох нь  ээ, өөрийгөө бүрэн дайчилж чадалгүй, идэр  залуу насаа мөн ч дэмий өнгөрөөжээ. Би 40  гарсан хойноо л ухаарлаа. Гэм нь урдаа,  гэмшил нь хойноо юм даа. Гэхдээ муу ч  сайн ч, хийсэн юмтай болохоор өөрөөрөө  бахархдаг. Бид мөнх биш. Хэзээ нэгэн  цагт шороонд булагдана. Хийсэн бүтээл  сайн байж чадсан бол 10, 20 магадгүй 100  жил амьдарна. Муу байсан ч түүх  болж  үлдэнэ. Амьдрах хугацаа бага үлдлээ гээд  өөрийгөө бөөцийлөөд байж болохгүй.  Хийж дуусаагүй  зүйлээ заавал хийх  учиртай. Гэхдээ залуугийнх  шигээ кино  хийнэ гэж худлаа. Бодсон, хэлэх гэснээ  номоор, сонин сэтгүүлээр үлдээхсэн гэж  бодож байна. Ядаж ганц сайн уран бүтээлч   гаргачихсан гэж бодож багшилж байна

http://www.mongolnews.mn/i/52066


Ц.Баясгалан: Жүжигчин хүн гэдэг бусдын сэтгэлийн хээг шаглан урлагч, гэгээн үйлийн бүтээлч юм

$
0
0

Лхагвасүрэнгийн Батцэнгэл

 

УДЭТ-ын жүжигчин, Мон­гол Улсын соёлын тэр­гүүний ажилтан Цэ­рэндоржийн Баясгалантай уулзаж уран бүтээлийн яриа өрнүүллээ. Тэрбээр А.П.Чеховын “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Наталья Степановнагийн дүрээр “Мэшил” наадмын шилдэг эмэгтэй дүр, “Жүжигчид дуулж байна” уралдаанд тэргүүн байр, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Мильфордын дүрээр “Дэлхийн сонгодог жүжиг” контенпрейри урсгалд тэргүүн байр, зохиолч С.Жаргалсайханы “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүрийн дүрээр “Гэгээн Муза-2007” наадмын шилдэг эмэгтэй гол дүр, В.Красногоровын “Солиотой жүжиг” жүжгийн Жаннагийн дүрээр “Гэгээн Муза-2010” наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн алтан цомын эзнээр тодорч байсан шилдэг жүжигчин билээ. “Зүрхний улаан торгон дээрх хүний сэтгэл гэгч алтан утаст хээ юм. Жүжигчин хүн гэдэг бусдын сэтгэлийн хээг шаглан урлагч, гэгээн үйлийн бүтээлч юм” хэмээн ярих эл бүсгүй тавь гаруй жүжгийн гол болон туслах дүрийг амилуулжээ. 

-Та ойрд их завгүй байх шиг байна. Уран бүтээлийн олз омог их байна уу?
-Манай Улсын драмын эрдмийн театраас жил бүр хоёр жүжигчнийхээ тайлан тоглолтыг хийдэг. Энэ удаад миний ээлж таарлаа. “Моно жүжгийн өдрүүд” маань сайхан боллоо. Эхний өдөр олон улсаас гран при авчирсан “Эдит Пиаф”-аа, удаах өдөр нь зохиолч Б.Галааридын “Тэнгэрийн аялгуу” жүжгээ тоглосон. УДЭТ-ын долоон найруулагчийн долоон бүтээл болох камерны жүжгийн төсөл хэрэгжиж байгаа. Миний хувьд Ч.Найдандорж найруулагчийн “Чөлөөт хос” жүжигт залуу жүжигчин Тодоотой хамт ажиллаж байгаа. Энэ жүжиг гурван дүртэй, төгсгөлд нь жүжигчин М.Түвшинхүү орж ирэх юм.
-“Чөлөөт хос” гэж юун тухай жүжиг бол?
-Гэр бүлийн хос болох эхнэр, нөхөр хоёр бие биедээ эрх чөлөөг олгоод ирэхээр амьдрал юу болдог талаар өгүүлсэн жүжиг байгаа. Их ур чадвар, ажиллагаа шаардсан жүжиг байна.
-Таныг бага байхад аав чинь үлгэр их ярьж өгдөг байсан гэж сонсч байсан юм байна. Танай удамд урлагийн хүн байна уу?
-Манай гэр бүлд урлагаар явсан хүн байхгүй л дээ. Гэхдээ би аавыгаа үнэхээр авьяастай, урлагийн хүн байжээ гэж боддог юм. Их сайхан дуулна. Аавын дуулсан дуунууд хуурцагт бичээтэй байдаг. Уртын дуу, ардын дууг гайхалтай дуулдаг, хүчтэй хоолойтой хүн байсан. Ээж маань ч эвлэгхэн сайхан хоолойтой хүн байдаг. Дөнгөж мэдээ орж эхэлсэн цагаас аав минь бидэнд үлгэр их ярьж өгөхдөө бүх дүрдээ хувирдаг байсан болохоор кино шиг нүдэндээ төсөөлж хардаг байсан. Магадгүй энэ чанар нь намайг урлагт дурлуулсан болов уу. Эх хэлнээ гарсан дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг уншихдаа кино болгож төсөөлдөг байсан. Манай аав Гомбожавын Цэрэндорж гэж зураг, шугам зургийн багш хүн байлаа. Ээж маань орос хэлний багш. Манай гэрээр дүүрэн “Мурзылка”, “Художника время” сэтгүүлүүд байдаг байсан. Тэр сэтгүүлүүдэд дэлхийн сонгодог зураач Рембрандт ч юм уу, Шишкиний хуснуудын судалбар, Айзовскийн далайн тухай зургууд их гарна. Энэ бүхнээс урлагийн гайхамшигтай мэдрэмж авч өсч. Тэр зургуудыг хараад өмнө нь ийм амьдрал байсан байхдаа ч гэх юм уу, цаашаа ингэж өрнөх болов уу гэж их төсөөлдөг байлаа. “Тэнэмэл хүү буцаж ирсэн нь” гэдэг зургийг хараад энэ хүү ямар амьдрал туулаад орон гэртээ ирсэн бол гэж их боддог байсан. Аав, ээжийн минь бидэнд олгосон хүмүүжил намайг урлагт түлхэж өгчээ. Ээж маань одоо хүртэл намайг хүмүүжүүлсэн хэвээрээ л байгаа. (инээв.сур)
-Ээж хүн ч насан туршдаа л үр хүүхдээ хүмүүжүүлдэг юм шиг байгаа юм аа?
-Би ээжтэйгээ, хүүтэйгээ, дүүтэйгээ дөрвүүл амьдардаг. Багш хүн болохоор ч тэр юм уу сурганых нь зан үйл одоо хүртэл салж өгөхгүй шөнөжингөө л жүжгийн сургуулилтаа хийгээд ирэхэд “Та одоо хэдэн цагт орж ирж байгаа юм бэ” гээд аягүй хэцүү. “Ээж минь ээ, та намайг хангалттай хүмүүжүүлчихээд одоо ажлыг минь хийлгээч ээ. Миний нас ч гуйвж дайвахаасаа өнгөрөөд замаа олсоон” гэнэ шүү дээ.
-Та СУИС-ийн хэдэн оны төгсөгч билээ?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Уртнасан багш, тайзны ярианы багш ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Гантөмөр хоёрынхоо удирдлагад 1994 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Урлагийн зөвлөлийн дарга Тунгалаг эгчийн удирдаж байсан “Орчин үе” театрт ажиллаж байхад 1997 онд Б.Мөнхдорж найруулагч, Зориг багш хоёр дуудаж Улсын драмын эрдмийн театртаа ирсэн дээ.
-Драмын урлагийн бурхад шахуу улс урьж авчирсныг бодоход таны авьяас тэдэнд ямар нэгэн хэмжээгээр анзаарагджээ дээ?
-Оюутан байхдаа янз бүрийн дүрд тоглож байсан. Оюутны маань хөдөлмөр багш нарт маань анзаарагдсан юм болов уу даа. Оюутан байхдаа уншиж хайсаар “Атга буудай” гэдэг зохиолыг тайзны хэсэг болгож тавьж байсан. Бас Ф.М.Достоевскийн “Цагаан шөнө” туужийг хэсэг болгож тавьж байлаа. Би чинь хөдөөний хүүхэд болохоор тэр бүрий жүжиг сайн мэдэхгүй, зөвхөн өөрөө л уншиж судалдаг байлаа. Энэ хоёр зохиол СУИС-д олон жил миний открывка (хэсэг) болгосноор явж байгаа. Тайзны ярианы хичээл дээр А.П.Чеховын “Бэр гуйсан нь” жүжиг дээр Эрдэнэзаантай хамт ажиллаж “Мэшил” наадмын эрэгтэй, эмэгтэй шилдэг дүрийн шагналыг авч, “Сонгодог инээд” тэмцээнд оролцон тусгай байрын шагнал авч байсан. Энэ бүхэн багш нарын минь нүдэнд өртөж байсан болов уу. Зориг багш маань “Манай Баясаа бол зүгээр нэг энгийн цэнхэр цэнхэр дүрүүдэд тоглоод байх хүн биш, төрөл төрлийн янз бүрийн араншин гаргах характерный жүжигчин” гэж үнэлдэг байсан. Хоёр багш маань театрт авчирснаас хойш маш олон жил олигтой юм хийлгүй явсан.
-Дэлхийн болоод сонгодог жүжгүүдэд тоглочихсон том цолтой жүжигчдээс эмээж зүрхшээгээд олигтой юм хийж чадахгүй явав уу?
-Монголын үндэсний телевиз гэхэд ганцхан байлаа. Одооныхтой адил “од” болох сурталчилгаа, шоу цэнгүүн ч цөөхөн байж. Одоо манай театрт гэхэд ганцхан сарын дотор долоон жүжиг тавигдах гэж байна шүү дээ. Тэр үед жилд ганц жүжиг л тавьдаг байлаа. Дөнгөж орж ирсэн жүжигчин, дээр нь Жульеттад тоглохоор ховорхон хүн биш шүү дээ, би. Нэг ёсондоо боломж тэр бүр нээлттэй биш байлаа.
-Хүрд эргүүлэх боломж олдохгүй гэдэг шиг байсан юм байна шүү дээ?
-Тухайн үед тавигдаж байсан жүжгүүдийн жижигхээн дүрүүд оногддог байсан. Тэр жижиг дүрүүдээ л аль болох сайн хийчих юм сан гэж гүйдэг байлаа. 2003 он хүртэл гайгүй дүрд тоглох хүрд эргүүлэх боломж ёстой гардаггүй байсан. Хамтарч ажиллаж байсан мундаг жүжигчдээсээ маш их зүйлийг харин энэ хугацаанд суралцсан. Ганц хоёр гайгүй дүр хийчихээд амжилтад хүрчихсэн бол “арчигдаад” л арилах байсан байх.
-Тайзан дээр тэгж түр зуурын од болж гялалзаад арчигдсан түүх олон байна уу?
-Тэрийг би сайн мэдэхгүй. Өөр дээрээ л дүгнэж хэлж байгаа юм. Маш олон жилийн турш чанартай бүтээл хийх гэж суралцаж, зүтгэсэн минь миний хувь тавилан байж.
-Та түрүүн “хөдөөнөөс ирсэн оюутан” гэж байсан. Хаанахынх билээ?
-Би Увсынх. Улаангом хотын уугуул. Хоёрдугаар арван жилийн сургуулийг төгсдөг жил “Гарын таван хуруу”-гийн Шагдарын дүрээр олноо алдаршсан Лхасүрэн багш, Зориг багш хоёр маань очиж шалгалт аваад, Увсаас Иньяахүү, Эрдэнэзаан, Батнасан, бид дөрвийг авчирч байсан. Заан бид хоёр дөнгөж дунд сургуулиа төгссөн хүүхдүүд байв.
-Та сая олон улсын тэмцээнээс моно мюзикл жүжгийн төрлөөр гран при авлаа гэсэн. Ноднин тоглож байсан “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ оролцов уу?
-“Эдит Пиаф”-ыг өнгөрөгч жил Шангрилагийн арван долоон давхарт 100 ам.долларын такстайгаар нээлтийг нь хийсэн. Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс арав дахь жилийнхээ ойд олон улсын чанартай зохион байгуулсан үйл ажиллагаанд нэг хүний жүжгийн төрлөөр хэд хэдэн орноос жүжигчид оролцсон. “Эдит Пиаф” жүжгийг надад “Чи дуулдаг юм чинь” гэж санал болгосон. Найруулагч Баатар найруулж, Батбилэг эгч тайзыг нь хийж өгсөн. Ганхуяг хөгжмийн чимэглэлийг гайхамшигтай хийж өгсөн. УДЭТ-ын менежер Нямсүрэн маань продюссорлосон. Энэ жүжиг маань Косовогийн арван гурван орон оролцсон тэмцээнд очиж оролцлоо. Монголын театрын урлагийнхан гадагшаа уралдаан тэмцээнд явахад олон хүний бүрэлдэхүүнтэй жүжгээр оролцоход зардал мөнгө, хэлнээс өгсүүлээд бэрхшээл их байдаг. Сая гурвуулаа яваад ирэхэд л асар их зардал гарч байна. Долоон дуу нь франц хэлээр, яриа нь монгол хэл дээр тоглогдлоо. Аз болоход Эдит Пиаф жүжиг маань дэлхийд маш их түгсэн уран бүтээл юм билээ. Ханноверт ирэх оны гуравдугаар сард болох тэмцээнд үзэгчдэд зориулж тоглогдоно. Шүүгчдийн нэрэмжит, шилдэг эмэгтэй, эрэгтэй дүрийн шагнал, шилдгийн шилдэг гран при шагнал гэсэн дөрвөн шагналаас бидний бүтээл гран приг нь авлаа. Драмын урлагтаа хамгийн анхны олон улсын гран при шагнал авчирсандаа баяртай байгаа. Бидэнд явах боломж олгосон “Ирээдүй энержи” компанийн захирал, “Юм Агаа” сангийн тэргүүн хатагтай М.Түвшинбаяртаа маш их баярлалаа. Хамтран тоглогч бүх жүжигчдэдээ талархлаа илэрхийлье.
-Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдралтай таны амьдрал ойролцоо учраас дүрээ сайн гаргасан гэж цахим ертөнцийнхөн шуугисан байна лээ. Тэр дуучин чинь амьдралдаа маш их алдаж, оносон бүсгүй гэсэн биз дээ?
-Яаж Эдит Пиафын амьдрал минийхтэй ойрхон байх юм бэ, ямар аймаар юм бэ. (элгээ хөштөл инээв.сур) Би чинь хоёрын хоёр сурган хүмүүжүүлэгчийн айхтар мундаг хүмүүжилтэй гэр бүлээс гаралтай, тухайн үедээ өндөр цалин хангамжтай, элбэг ханалуун амьдралтай, дүү нараа асардаг, хүнийг хайрлаж мэддэг, хайран дунд умбаж өссөн ийм  хүн шүү дээ. Гэтэл Пиаф чинь бүүр зоргоороо амьтан. Ээж нь төрүүлэнгүүтээ аавд нь өгөөд хаяад зугтчихсан, эмэг эх нь угжны шилний талд нь дарс, талд нь сүү хийж угжиж өсгөсөн, аавтайгаа гудамжинд дуулж өссөн хүн шүү дээ. Хэнд ч дурлаж чаддаг, дурлалынх түүхүүдээс дуунууд нь төрж байсан, дурлалгүйгээр хэзээ ч амьдарч чаддаггүй, архинд орж байсан, хайртай хүн нь үхэж байсан, охин нь үхэж байсан эмгэнэлт хувь тавилантай хүн л дээ. Тайзнаасаа бууж, тайзан дээрээ мандан бадарч байсан, хар тамхинд донтсон, эмчлүүлж эрүүлжсэн, дахин мандан бадарсан, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, эцэст нь цэл залуухан насандаа бурхан болсон ийм түүх намтартай хүн шүү дээ. Тэгэхэд би нэг л хүнийг хайрлаж, нэг л хүнээс хүүгээ төрүүлсэн тэс өөр амьдралтай хүн байгаа биз дээ. Тэр хүнээсээ хойш өдий олон жил хүүгээ бөөцийлж, урлагтаа үнэнч явж ирлээ. Тэгэхээр бид хоёрын амьдрал тэнгэр газар шиг зөрүүтэй. “Ээж минь болохгүй болохгүй” гэх асуудлыг байнга тавьж ирсэн гэж түрүүн би танд ярьсан даа. Жүжигчнийхээ хувьд дүрээ харин маш сайн судалсан нь бол үнэн.
-Эдит Пиафын долоон дуунд юуны тухай өгүүлэхэв?
-Дэлхий нийтэд хүрчихсэн сонсголонтой сайхан дуунууд л даа. “Парисын тэнгэр доор” гэдэг дуу нь гэхэд өмнө зүг рүү галт тэргэнд явж байхдаа нэг залуугийн мөрийг санаандгүй дэрлэн зүүрмэглэж сэрээд дурласнаа яруу найрагч Раймонд Ассод ярин дуу болгуулсан байх жишээтэй.
-Монголын өнөөгийн драмын урлагийн нүүр царай болсон бүсгүйчүүд тантай нэг өрөөнд ажилладаг юм байна. Сайхан биз?
-Манай өрөө чинь “Эвтэй таван амьтан” байхгүй юу. “Аравт” кинонд тоглодог Ганцэцэг маань гайхамшигтай эмэгтэй. “Шинэ үсгийн багш” киноны Дунжидмаад тоглодог Болормаа эгч маань, жүжигчин Хулан, “Орхидос” кинонд тоглодог жүжигчин Отгонцэцэг бид тавуулаа энэ өрөөнд суудаг. Нэгнийхээ дүрүүдэд их нөлөөлнө. Баяр ёслол, зовлон жаргалаа ч хуваалцана.
-Удахгүй зуны амралт эхэллээ. Яаж амрах бодолтой байна даа?
-Өнгөрөгч зун “Анирлагч” уран сайхны киноны Дэнсээгийн дүрийг бүтээгээд олигтой амарч чадаагүй. Энэ жил саяын хоёр жүжгээ ӨМӨЗО-нд тоглох санаатай байгаа. Б.Амарсанаа найруулагчийн кинон дээр давхар ажиллана. Реклам сурталчилгааны саналууд ч их ирж байна.

Л.Батцэнгэл 

http://dnn.mn/ц-баясгалан-жүжигчин-хүн-гэдэг-бусдын-сэтгэлийн-хээг-шаглан-урлагч-гэгээн-үйлийн-бүтээлч-юм/


Ц.МӨНХБАЯР. Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна

$
0
0

Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна

Нийтэлсэн: 2014-05-16 10:17:31

-Ц.МӨНХБАЯРТАЙ ШОРОНД, ТОРНЫ ХОЁР TAЛAAC ЯРИЛЦЛАА-

Усгүй болох гэж байж, алтаар яах юм!
Улсгүй болох гэж байж, амиар яах юм!
(Ц.Мөнхбаярын хаалттай шүүх хурал дээр хэлсэн үг)

-Сайн байна уу, дүү минь! (Торны, дөнгөж хацар багтах нүхээр үнсэхчээн боллоо)

-Монгол хүний амны бэлгээр сайн гэх үү дээ. Шоронд хүн сайн байна гэхэд хэцүү шүү дээ.

-Бие нь яаж байна?

-Бие гайгүй дээ. Жаахан турсан байгаа биз дээ. Орь дуу тавьсан өвчин байхгүй. Гэхдээ шорон чинь хүнийг цаагуураа л сульдуулчихдаг юм байна.

-Хоол нойрондоо хэр зэрэг байна?

-Хоол яах вэ, дотор махныхаа хоолны нормыг идчихээд л байгаа. Нойронд тааруу, хилс хэрэгт тарчилж байгаадаа үргэлж бухимдалтай байх болохоор, тийм сайхан унтаж амарч чадахгүй л дээ.

-Хилс хэрэгт гэснээс, та нарыг чинь хаалттай шүүх хурлаар тасалж, 22 жилийн ял оноосныг хэвлэл мэдээлэл, ам дамжсан ярианаас мэдэж байгаа. Ер нь юу болсон юм бэ?

-Эрх баригчдын даалгавраар цагдаа, тагнуулынхны найруулсан том жүжиг л дээ. Бид бол эх орноо хайрлах, газар шороогоо хамгаалах, түүний гол баримт бичиг болох “Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн. Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна гээд Улсын дээд шүүх шийдвэрээ гаргачихсан нөхцөлд бид олон cap жилээр тэмцсэн.

Гэтэл, Засгийн газар нь шүүхийн шийдвэрийг ч, бидний тэмцлийг ч тоож үзээгүй газар шороогоо харийнханд худалдсан, гол усаа бузарлуулсан хэвээр байлаа. Манай хөдөлгөөнүүд арга тасрахдаа “Дохио өгье”, “Сүрдүүлж үзье”, “Та нар эх орноо худалдвал ийм тэмцэлд хүрч болзошгүй шүү” гэдгийг үзүүлэх зорилгоор буу зэвсэг аваачиж тавьсан нь үнэн.

-Та нарыг чинь, ордны цэцэрлэгт буудаж түйвээсэн бололтой сурталчилгаа явж “зандалчлах” билүү, миний л хувьд амьдралдаа дуулж сонсоогүй зүйл ангиудаар шийтгэчих шиг болсон. Тэгээд би хаалттай шүүх хурлын дараа “Сүрдүүлэг” гэсэн материал хэвлүүлсэн. Түүндээ “Д.Сүхбаатарын талбайг хүний цусаар угаасан нь зүгээр л явж байдаг, тэнгэр рүү буудсан нь шоронд хатаж байдаг!!! гээд бичсэн. Тэр сониноо чамд явуулсан, авсан биз дээ?

-Тэр сонин чинь надад ирээгүй. Үнэн юмыг бол зам зуураас нь хураагаад авчихна шүү дээ. Одоо болтол үзээгүй л байна. Буудахын хувьд бол би буун дуу дуугаргаагүй юм. Биднийг “буудсан”, “бөмбөг, тэсэрч дэлбэрэх зүйл нууцаар тавьсан”, “Террорист үйл ажиллагаа явуулсан”… гэхчлэн бүгд цагдаа, тусгайгийнхны найруулсан инээдтэй жүжгээр ялласан.

Худлаа юмыг бид хүлээгээгүй л дээ. Тулгаад тасалчихаж байгаа юм. Тийм худал, гүтгэлгийн шүүх хурал хийхийн тулд, урьдчилан хорих төвд, хаалттай хийж байгаа юм. Би бодож байсан л даа. “Цагдаа, тагнуулынхан бол эрх баригч улс төрийн хүчний даалгаврыг л биелүүлж байгаа. Харин шүүх, прокурор чин үнэн зөвөөр шийдэх байх” гэж найдаж байсан. Гэтэл тэгдэггүй юм байна.

Өөрсдийнхөө, их мөнгө цалин амлачихсан шүүгч, прокуроруудаар шийдүүлчихдэг юм байна. Бид, Улсын дээд шүүх буюу Хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргах гэж байна. Засгийн газрыг буруутай хэмээн шийдвэр гаргаж байсан Дээд шүүх, шийдвэрийг нь биелүүлэхийн төлөө тэмцэж байсан биднийг суллачих байх гэж найдаж байгаа.

-Та нарыг барьж хорьчихоод, олон түмнийг хоёр кг махны үнээр хуурч, улс орноо өрний яндан цагаан морь шиг болгочихоод дээгүүрээ ч ханаж цадвал цадахаар л болж байх шиг байна. Зарим нь түрүү талаасаа оргож гарцгааж байна гэх юм. Та нар ер нь мэдээллээс хэр зэрэг хол байдаг юм. Шоронд чинь телевиз байна уу, сонин хэвлэл очдог уу?.

-Мэдээллээс хамгийн хол хүмүүс бид л байдаг. Телевиз бол байхгүй. Хааяа үзэх тохиолдол гарвал шүүмжлэлтэй зүйл, үнэнд ойр дөт зүйлийг бол үзүүлэхгүй л дээ. Төр засаг нь ард түмнээ жаргааж байна гэсэн зүйлийг бол үзүүлэх л байх. Шоронд сонин хэвлэл бараг очихгүй дээ. Урьдчилан хорих төвд хоригдож байхдаа би хэдэн сонин захиалж уншдаг байсан.

Манайхан намайг шоронд анх удаа хэвлэл захиалсан хүн гэж цаашлуулдаг байлаа. Дамжингаас хаа нэгтээ газар ачигдаж очих болно. Тэндээ бол, үнэнийг бичдэг хэвлэл сонинуудаа захиална аа. Сүүлийн үед мэдээллээс нэлээн холдоод байна. Та зарим зүйлийг сонирхуулахгүй юу?

-Хамгийн сүүлийн сониноос гэвэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Л.Гансүх, хууль хяналтын байгууллагад шалгагдах болохоороо оргоод гарчихлаа гэнэ. Хүмүүсийн цуу яриагаар бол, дээрээс зориуд зохион байгуулалттай оргуулсан л гэх юм. Их хэмжээний мөнгө ч авч гарсан бололтой. Энэ чинь нөгөөх, хамтарсан Засгийн газрын үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа цулайтал баяжчихсан залуу шүү дээ. Оюутолгойн гэрээг улс орон ард түмэндээ ашиггүй, зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг бодож алдаатай хийсэн гэгддэг гурван сайдын нэг нь. Түрүү Д.Зоригт сайд нь гадаадад гараад сураг тасарсан. Одоо Л.Гансүх нь оргоод явчихлаа. Ганцхан С.Баярцогт нь үлдээд байгаа. Жаахан эвгүй “үнэр” авбал гадагшаа гарахад бэлэн байцгааж байгаа юм биш үү? “Мартсанаас мал мэнд үү?” гэгчээр, чамайг таслагдах үед хэд хэдэн хүн сүрдүүлж дарамталж их мөнгө авсан гэж хуулийнханд мэдүүлээд байсан. Тэр юу болсон бэ?

-Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна. Шалгуулж, зөрчилтэй гараад арга хэмжээ авагдах гэж, бидний өмнө гуйж царай алдаж байсан хүмүүс гүтгэж эхэлсэн шүү дээ. Түүнийг нь цагдаа, хуулийнхан өлгөж аваад сүр бадруулж байгаа нь тэр.

Бидэнд, дарамтлаад авчихсан зүйл байхгүй. Тэр гүтгэгчид “хушуугаа худалдагчид”, надтай улаан нүүрээрээ уулзах цаг бий байх. Цагдаа хуулийнхан дунд шударга сайн хуудьчид олон байна аа. Тэр хүмүүсийн гүтгэлгийг үнэнээр нь тогтоосон.

-Эргэлт хэр зэрэг ирэх юм дээ?

-Ирнээ ирнэ. Урьдчилан хорих төвд бол хэцүү л дээ. Хүмүүсийг бараг оруулахгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга мэтийн цөөн хэдэн хүн уулзсан. Үнэн сэтгэлээсээ ярилцсанд баярлаж байгаа. “Дамжинд” ирсээр л хүмүүстэй нэлээн уулзаж байна.

Гэр бүлийнхнээс гадна ойр дотно нөхөд, иргэний хөдөлгөөнийхөн ирж байна. Овоо мэдээлэл авч байна. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах гэж байгаа тухай хальтхан сонслоо. Энэ талаар та л нэлээн мэдээлэлтэй байгаа даа?

-Миний хувьд хэвлэлийн мэдээнээс хэтрэхгүй байна. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэсэн санал тавьж, Монгол Ардын Намынхныг уриалж байна билээ. Хүмүүсийн зарим нь энэ саналыг дэмжиж байх шиг. Масс бол үүнийг “хамтарч идэх хувилбар” гэж үзэж байна. “Олонхи, Монголыг мөлжөөд дуусч байна. Үлдсэн жаахныг нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нэрээр Дуусгачихъя гэсэн бодлого” гэсэн санаа бодолтой хүн ч таарч байна. Бас “Тэд нарын залийг мэдэхгүй биш, Монголын эдийн засаг сульдаж доройтоод ирэхээр Монгол Ардын Намынхныг урьж нэг хөнжилд ороод 2016 оны сонгууль ойртохоор хаяад явдаг зангаа гаргаж, хамаг бурууг Монгол Ардын Нам руу чихэх гэж байгаа юм” гэсэн хардлага ч сонсогдож л байна. Юутай ч Монголын төр хямрах нь хямарчихлаа. Улс орон, ард түмний төлөө санаа зовж байгаа хүн бий гэж үү?! Бараг бүгдээрээ л ашиг сонирхлын хувийн тоглолт хийгээд бужигнаж байх шив дээ.

-Яана даа ах минь, Улс орон маань хэдэн үеэрээ төлж барахгүй өртэй, нутаг орон маань гадныхны барьцаанд сэг нүх болоод үлдэж байгаа, хүн ард нь гуйлгачин болчихоод байхад, эрх баригчид нь нэмж өр тавих л юм бодоод сууж байдаг, болж байгаа юмуу? Миний бодлоор бол дэндүү харамсалтай байна.

Сөрөг хүчин, намууд, Үйлдвэрчний байгууллага, Иргэний хөдөлгөөнийхөн гэж байгаа юмуу? ! Харсаар байгаад Чингэсийн Монголыг ийм байдалд хүргэчихмээргүй байна. Шоронд, миний бухимддаг л юм энэ.

-Өргөст торны дотор хичнээн бухимдаад яах билээ дээ. Шоронгийн хуяг, ажилтнууд та нарт ер нь ямраар хандах юм?

-Тэд, бидэнд хүндэтгэлтэй ханддаг юм шүү. Зорьж яваа үйлсийг маань сайн ухаарсных байх. Би чинь заримдаа бухимдаад тэднийгээ хатуухан хэлчихнэ. Уужрахаараа уучлалт гуйна. Тэд бол, төрийн албанд зүтгэх гэж л тангараг өргөсөн хүмүүс.

Тэдэнд ямар ч буруу байхгүй. Эрх баригчдын үүргийг л биелүүлж байгаа хүмүүс гэж, би цайруулж боддог л доо. Өнөөдөр тэдэнд төрийн хууль биш, эрх баригч намын шахалт л үйлчилж байгаа гэдэг нь нууц биш.

-Эрх баригчдад бол та нарыг ямар ч аргаар хамаагүй хорьж л байх шаардлага бий юу?

-Тэгэлгүй яахав. Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөнийг өнөөгийн эрх баригчид багалзуурдан дарж байгаагийн тод жишээ энэ юм даа. Биднийг 22 жилийн хорих ялаар шийтгэснээр иргэний нийгэм, хөдөлгөөнүүдийг нухчин дарж, ард түмний хөлийг “чөдөрлөлөө” гэж бодож байгаа байх. Тэд, хүчийг буруу үнэлж байна.

Харин ч хурцалсан шүү. Олон арван шинэ хөдөлгөөнүүд нэмэгдэж, зуу давлаа. Магадгүй, нэгэн цагт бидний сууж байгаа энэ торонд өнөөгийн удирдлагууд сууж байхыг байг гэх газаргүй л болов уу. Эх орон ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй, шинэ залуу, шударга дайчин үе өсч торниж байгааг эд нар тооцоолох чадваргүй байна

-Иргэний хөдөлгөөнийхнөөс хамт ял эдэлж байгаа хүмүүс хаа хаана байна?

-Урьдчилан хорих төвд байцгаасныг одоо салгаад ачиж байна. С.Дашцэрэнг Дарханд, Д.Төмөрбаатарыг Өвөрхангайд, Ж.Ганболдыг Дарь-Эхийн салбарт, Г.Болдбаатарыг Амгаланд, намайг одоо шийдэх байх.

-Өөрөө хаана очих бодолтой байна. Санал асуудаг юмуу, үгүй юу?

-Хоригдол хүнээс санал асуух юм байхгүй шүү дээ. Хархорин руу сураг дуулдаж байсан. Би бол тийшээ дуртай л явна. Хотоос гармаар байна. Энэ утаа тоосондоо дарагдаж, гишгэж байгаа газар нь хүртэл “хороор” дүүрсэн ийм газар амьдармааргүй байна. Хөдөө, эрүүл агаартай газар намайг ажиллуулаасай! Би хаашаа ч оргоод явчихгүй.

Надад гадаадад байтугай дотооддоо орон байр байхгүй. Эрх баригч хэдэн хүнд биш, эх орондоо хийж бүтээнэ гэдэг сэтгэлээр, хаа ч би хүний доор орохгүй ажиллана. Агрономич мэргэжилтэй хүний хувьд, хорих ангидаа хүнсний ногоо тарьж өгье. Жимсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгсөн ч болж байна.

Мал аж ахуйд бол юу ч хийсэн чадна. Малыг нь өөриймсөг сэтгэлээр сайн маллаж өгье. Надаас юунаас нь бэргээд байгаа юм! Би шударга үнэний төлөө, нутаг орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө, эх орноо хараад элэг эмтэрч яваа жирийн л нэг эр хүн. Намайг шантруулж, мохоож дарж авна гэвэл санааны гарз.

Би, шударга бус үйлстэнтэй эцсээ хүртэл тэмцээд л үхэх хүн. Хүн, нэг л үхдэг биз дээ. Би өнөөдөр үхэхэд энэ хүмүүс маргааш цааз ял сонсох ч юм билүү. Уучлаарай ах минь. Ам нээснийх, уушги нээ! гэсэн үг байдаг даа.

-Та түрүү “гадаадад байтугай дотооддооч орох орон байхгүй” гэлээ. Ар гэрийн амьдрал ер нь ямар байна аа?

-Эхнэр маань дөрвөн хүүхэдтэйгээ түрээсийн өрөөнд хөөгдөн хөөгдөн хоргодож байна. Хүүхдийн том нь оюутан. Ядарч л явах шиг байна. Над ч болж байна л гэдэг юм. Багацуул нь ирж энэ торны завсраар хацраа үнсүүлдэг юм даа. Заримдаа ч “Хэрэг хийгээгүй байж, энэ бүлэг хүмүүсээр ингэж ч тоглуулах гэж дээ!” хэмээн гомдож л байх юм. Гомдоод би яахав дээ.

-Таны байгаль орчныг хамгаалахад зүтгэсэн зүтгэлийг үнэлж Олон улсын байгууллага өндөр дээд шагналаа хүртээж байсан. Тэр байгууллага хүмүүс, өөрийн чинь энэ байдлыг мэдэж байгаа юу?. Уулзаж учирч, таны төлөө санаа тавьж байна уу?

-Олон улсын байгууллагууд бидний тухай мэдсэн. Уулзаж учирсан. Байнгын санаа тавьж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн чиг хандлага бий. Би болон манай нөхөд жаахан хүлээзнэж байхыг хүссэн. Яагаад гэвэл бид Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байгаа.

Үнэн хэрэгтээ бол бид чинь Улсын дээд шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1249 дүгээр тогтоолыг биелүүлэхгүй байгаа Засгийн газарт эсэргүүцэл үзүүлсэн юм. Тиймээс Улсын дээд шүүх бидний гэм буруугүйг тогтоож суллах байх гэж итгэж байгаа Суллах байтугай цагаатгах байх гэж бодож байна. Улсын дээд шүүх, Засгийн газрын алдаатай бодлогыг хөхиүлэн дэмжихэд хүрвэл бид Олон улсын байгууллагуудад хандана.

-Таслан шийдвэрлэх хаалттай хуралдаан дээр та “Усгүй болох гэж байж алтаар яах юм. Улсгүй болох гэж байж амиар яах юм! гэж хэлсэн байдаг. Өнөөдөр энэ үгээ эргэцүүлэн бодоход ямар байна?

-Харийнхан Монголын баялгийг дур мэдэн ухаад, усаар нь угаагаад гадагшаа зөөж байна. Та хөдөө яваад хараарай. Тэр аяараа онгорхой нүх, хортой булингартай ус л үлдэж байна шүү дээ. Усгүй боллоо. Жилд хэдэн зуу, мянгаараа харийнхан орж ирээд монголчуудаас давуу эрх мэдэл эдлэн, юу ч хийхээс буцахгүй болсон байна.

Тэд, жирийн монгол хүнээс хэд дахин илүү цалин хангамж эдлэн, Монголын эзэн шиг загнах боллоо. Газар нутгийг маань хэсэглэн хувааж, арваас жаран жил, зуун жилээр эзэмших нууц хэлэлцээ хийж байна. Тэр бүхний цаана тэрбум тэрбумаар тооцогдох авлига явж байгааг үгүйсгэх аргагүй.

Аргагүйн эрхэнд л Төрийн ордон дээр алаг далбаа минь намирч, төв талбайд Д.Сүхбаатарын хөшөө сүндэрлэж үлдлээ дээ. Хэзээ энэ бүхнийг арчиж хаях юм, мэдэхгүй. Улсгүй болох гэж байж амиар яах юм!.

Дугаар шилжих мөчид Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих анги руу ачжээ.

Г.Жамъян /МУСГЗ/

http://www.sonin.mn/news/politics-economy/26968


Монгол улсын гавьяат багш, зохиолч В.Суранхүү: Уран зохиолыг бодлогоор устгачихвал энэ үндэстэн үгүй болно гэдгийг төрд шургалсан хүний цустнууд сайн мэдэрч байгаа

$
0
0

Нийтэлсэн: 2014-05-16 07:37:51

МЗЭ-ийн гишүүн, ахмад зохиолч Алаг морьт Ванчингийн Суранхүү нь Дөрвөд Далай хан аймаг /одоогийн Увс, Бөхмөрөн сум/-ийн харьяат. Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын бага сургууль, Өлгий хотын 10 жилийн 2-р дунд сургууль /1969/, МУИС-ийн Монгол хэл, утга зохиолын анги /1974/-ийг тус тус төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Бугат сумын найман жилийн сургууль, Өлгий хотын 1-р сургуульд багшилж байгаад 1977 онд өөрийн төрөлх 2-р сургуульдаа очжээ. 2009 оноос гавьяаныхаа амралтанд гарсан ч Өлгий хот дахь турк сургуульд урилгаар багшилж буй. Ардын үрст эрдмийн үрийг түгээхийн сацуу утгын ертөнцөд авьяас билгээ сорьж 2007 оны Улаангомд болсон Баруун бүсийн яруу найргийн наадамд тусгай байр, Ховд хотод зохиогдсон “Алтайн дуулал-2008″ яруу найргийн наадмын гутгаар байрын шагналыг хүртэж явсан нэгэн. Шүлэг зохиол нь төв, орон нутгийн сонин, сэтгүүл дээр нийтлэгдэж байснаж гадна яруу найргийн “Босоо заяа” /2008/ түүврээ хэвлүүлжээ. Монгол хэлний улсын олимпиадын багш нарын зэрэглэлд алт, хүрэл медалийн эзэн тэрбээр 2012 оны казак түмний Наурызын баярын үеэр Монгол улсын “Гавьяат багш” хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн билээ. Бид энэ удаагийн “Утгын их хоймор” буландаа В.Суранхүү зохиолчийг урин залж, баруун Монголын сонин сайхныг лавшруулан ийн хөөрөлдсөн болой. Таалал ай хотлоор орших болтугай!
Авгаржин Жа.Баяраа

-Монгол улсын Гавьяат багш хэмээх эрхэм дээд цолыг та хүртсэн. Чухам ямар гавьяат үйл хэргийг тань засаг төр үнэлсэн юм бол оо?

-Мэргэжлийн ур чадварын хувьд энэ 40 жилийн хугацаанд аймагтаа урдаа ер нь хүн гишгүүлээгүй явсан шүү. Монгол хэл, сэтгүүлч мэргэжлээр гэхэд миний алган дээрээс 130 шахам хүүхэд ниссэн байна. Энэ бол том амжилт, том тоо юм. 2-р сургуулийн миний шавь нар тэнд очсон монгол хэлний ангийн бүх хуваарийг авч байсан жилүүд цөөнгүй. Монгол бичгийг шавь нартаа заахаас гадна Баян Өлгий аймгийн хэл уран зохиолын бүх багш нарт хоёр ч удаа шаталсан сургалт зохион байгуулж үр дүнд хүргэсэн. 1990-ээд оны эхээр ЕБС-иуд монгол бичгээр хичээллэж эхлэхэд багш нарыг нь бэлтгэж өгч байлаа. Аймгийн төвийн бүх байгууллага, хамт олонд миний бие засаг төрийн даалгавраар монгол бичиг заалаа шүү дээ. Мэдээж уран зохиолын дугуйлан байгуулж, залуу авьяастныг тодруулж, дэмжих чиглэлээр ажилладаг. Тэр бүгдийг төрөөс үнэлсэн юм байлгүй дээ.

-Мартсанаас, Баян-Өлгий аймгийн зарим суманд дунд сургуулийн хичээлийн программаас монгол хэлийг хассан гэх дэл сул яриа чих дэлссэн. Тийм юм болсон уу?

-Яг хасчихсан юм байхгүй шүү. Монгол хэлний цаг угаасаа цөөхөн. Монгол сургуулиуддаа ч цөөхөн. Төрөөс ийм сонин бодлого яваад байдаг юм. Зарим сумын сургуульд монгол хэлний хичээлийг жаахан гурилддаг тал бий. Ухаандаа огт монгол хүнгүй дөрвөн сум байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо, Улаанхус, Баяннуур дөрөв. Элсэлтийн шалгалтанд хүүхдүүд их унах, их дээд сургуульд Баян-Өлгийгөөс элссэн оюутнууд I, II дамжаанаасаа хасагдах тохиолдол элбэг. Яг үнэндээ энэ нь монгол хэл муу мэддэгтэй холбоотой. Энэ тухай би олон жил ярьж байгаа ч хүмүүс янз янз л ханддаг.

-Та ер нь ингэхэд хаана төрж, мэргэшиж, хаагуур ажиллаж яваа сурган хүмүүжүүлэгч вэ?

-Баян-Өлгий аймгийг 1940 онд байгуулахад Бөхмөрөн сумын нутаг, Ховд голын хойд биеэр нутаглагч гурав, дөрөвдүгээр багийг газар нутгийн ойролцоо байдлаар нь шинэ аймагт татаж оруулсан байдаг. Тэгээд л Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд төрж, өссөн дөө. 1926 онд байгуулагдсан баруун монголын соёлын уурхай Өлгий хотын 10 жилийн 2-р сургуулийг төгссөндөө бахархаж явдаг. Нутагтаа хэл уран зохиолын багшаар очиж, өдгөө 40 дэх жилдээ багшилж байна.

-Одоо хүртэл төрөлх сургуульдаа багшилсаар л байгаа юм уу?

-Үгүй ээ, хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ гарч, сэтгэл санааны хувьд тулгамдаад байж байтал турк сургуулиас санал ирж, тэнд мэргэжлээрээ одоо хүртэл багшилж байна. Туркийн хөрөнгө оруулалттай, их сайн ахлах сургууль. Мөдхөн 20 жилийн ойгоо хийнэ.

-Та нийслэлд хөл тавих нь ховор хүн. Ямар нэг зорилгоор л ирсэн байж таараа.

-Монгол хэл бичгийн улсын олимпиадад нэг сурагчтайгаа цуг ирлээ. Энэ уралдаанд миний бие 13 дахь удаагаа оролцож байна. Миний нэг шавь аймагтаа дэд байрт шалгарсан. Монгол бичигт оролцоод буцаж байгаа. Одоо шалгалтаа өгч байгаа охин бол манай 2-р сургуулийн хүүхэд. Багш нарынх өчигдөр боллоо.

-Та мэдээж оролцсон байх. Ямар амжилт үзүүлэв?

-Нэг их сүйдтэй давхисангүй дээ. Монгол улсын шилдгийн шилдэг 31 багшаас 11-т орлоо. Яахав, урьд нь би 2012 онд алт, 2011 онд хүрэл медаль хүртэж байлаа. Энэ жил Улаанбаатарын багш түрүүлсэн шүү. Сансартуяа тэргүүлж, Орхон аймгийн Нямсүрэн дэд тэргүүн байрт шалгарсан.

-Түрүүлэхээр яадаг юм. Томоохон мөнгөн шагнал өгч, дэв зэрэг, цалин хөлс нэмэгдэнэ биз дээ?

-Тийм юм байхгүй ээ.

-Эх хэлний тухай таны бичсэн цуврал томоохон нийтлэлүүд “Утга зохиол, урлаг” сонин дээр гарсан. Хүмүүс хэр уншсан байх юм?

-Сонингоо захиалдаг улс нэлээн уншсан байна. Хүмүүс баяр хүргэж, санаа бодлоо хэлж байна билээ. Өчигдөр гэхэд л багш нарын олимпиад дээр МУИС, БИС-ийн багш нар ярьж л байна билээ.

-За тийм байдаг байж. Сониноос, хилийн цэргийн удирдлагад байдаг найзууд намайг Баян-Өлгий аймгийн Арал толгойн заставт хөл гишгүүлж үзүүлэхсэн гэж ярьдаг юм. Тэнд үнэхээр газрын диваажин цогцолсон хэрэг үү?

-Очиж байсан, сайхан газар. Ер нь манай аймагт говь, хээрийн бүс зонхилдог. Баруун талын Цэнгэл, Улаанхус, Булган сум руугаа жаахан ойтой. Таван Богд бол хамгийн цэвэр агаартай, дэлхийд гайхамшиг нь түгсэн уул. Арал толгой, Сыргалын заставын орчим ан амьтан, ховор сонин ургамал цөм байна. Хил орчмоор хүрэн баавгай, халиун буга данхайж явах нь нүднээ содон. Вансэмбэрүү жинхэнээрээ тэнд л ургана шүү дээ.

-Ахуунаг би ганцхан Баян-Өлгийд байдаг дархан цаазтай шувуу гэж сонссон.

-Бугат, Цагааннуурын Хуйлагийн амны эхээр ахууна тогтмол байна шүү. Хав хар нүдтэй, чандаган цагаан, их ганган шувуу бий. Алтайн хойлогтой зэрэгцэж амьдардаг жигүүртэн.

-Хэр том шувуу юм. Хотон шиг үү, халбаган хошуут шиг үү?

-Үгүй ээ, ятууны дайны л шувуу. Махыг нь ардын эмчилгээнд хэрэглэдэг болохоор олноор агнаад ховордсон хэрэг.

-Казакийн ард түмэнд .тухайн үед Чойбалсан ч юм уу, Монголын Засгийн газраас тавьсан нэг болзол байдаг юм гэсэн. Энэ нь уул усны нэрийг өөрчлөхгүй байх. Гэтэл Сыргалын нуруу гээд л аймгийн гэрэл зургийн цомог дээр гарсан байна билээ.

-Монгол нэртэй л байж таараа. Би сайн мэдэхгүй байна. Нэлээн дээхнээс л Сыргал гэдэг байсан. Цагийн аясаа дагаад газар усны нэр хаа сайгүй л өөрчлөгддөг юм байна. Дандаа казакууд нутагладаг газар Улаан толгой, Хөх толгой гэдгийг казакаар махчилаад орчуулчихсан л байдаг. Уул усанд янз бүрийн нэр өгсөн явдал нэлээн бий.

-Миний бие түүх их сонирхоно. Ухаандаа Монголд казакууд хэзээ, яаж орж ирсэн юм. Хүмүүс хоорондоо зөрүүтэй гурван цаг үеийг онцолж, барин тавин тайлбарладаг. Энэ тухай танаас их сонин зүйл сонсоно гэж найдаж байна.

-Анхны казакууд Алтай, Шинжаанаар давж ирээд хичнээн жил ч болж байгаа юм. Хилийн зааг нутгаар байж байгаад л наашаа ороод ирсэн юм билээ. Ойролцоогоор анхны казак хүн хөл тавьснаас хойш 150 шахам жил улирч буй гэх. Казакийн овог айлууд Богд хаант Монгол улсад 1912 онд анх дагаар орсон байдаг. Алтай Шинжааны казак, Алтайн урианхай, Далай ханы дөрвөдүүд бараг нэг дор шахуу ийм хүсэлт гаргасан байдаг. Богд хаан түүнийг болгоосон хэрэг.

-Тэгэхээр Шалгарсан хошой баатар Х.Чойбалсан маань анх тэдэнд зөвшөөрөл өгч, аймаг байгуулж өгсөн гэж ярьдаг юм. Энд бас учир байна аа?

-Баруун сумдаар нэлээд казакууд нутагшаад эхэлчихэж. Тэгээд маршал аймаг байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Анх тэд тусгай аймаг байгуулж өгөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн юм билээ. БНМАУ-ын Засгийн газрын онц эрхт төлөөлөгч Сүрэнжав хязгаар нутагт тусгай томилолтоор нэлээд хэдэн cap ажилласны эцэст Сайд нарын Зөвлөлөөс “Казак-Урианхайн аймаг байгуулах” тогтоолыг баталсан байдаг. 1930-аад оны дунд үеэс яригдсан асуудал ийн 1940 онд шийдэгдсэн.

-Маршал Чойбалсан Оспантай Алаг толгойд уулзаж зэр зэвсгээр хангасан хачин сонин үйл явдал өрнөдөг.

-Сая хилийн тухай “Босго тотго” кинон дээр энэ тухай их тодорхой гаргасан байна билээ. Зүүн Туркестаны улс байгуулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлсэн гэдэг. Цаанаа Гоминданы намын эсрэг авсан арга хэмжээ байх. Нөгөө Оспан нь улам хүчирхэгжиж, дээрэм тонуул нь хэтрээд, эргээд манай нутаг руу халдсан байдаг. Хэлэлцээр хийсэн газар нь би очиж үзсэн. Тэнд одоо застав байна. Нуурын хойно модоор хүрээлэгдсэн нэг жижиг толгойн өвөр бэлд гэр барьж уулзсан юм билээ. Цагаан голын рашаан орох зам тэрүүгээр дайрч гардаг юм.

-Түүхт Толбо нуурын халдашгүй дархан байдал ямаршуухан байна даа?

-Нуурын эргэн тойрон Урианхайн Саруул гүний хошууны нутагт харьяалагддаг. Хасбаатар, Байкалов нарын хориглолт хийж байсан хүрээ өнөөдөр туурь төдий юм байгаа байх. Ардын хувьсгалын ялалтанд зориулсан нэг дурсгалын самбар нуурын хөвөөнд бий. Сүүлийн үед тордлого аваагүй. Толбо нуур цэв цэнхэр харагддаг уулын нуур. Нөгөө С.Баярын ээж доктор Дулмаа гуай загас аваачиж үржүүлсэн газар. Харьцангуй зэлүүд болохоор бохирдол байхгүй. За тэгээд, Даян, Хар, Сыргал, Ачит, Цагаан нуур гэж олон сайхан нуурууд бий.

-Таны нэг шүлэгт “… Их дөрвөдийн нутаг Ихэр гурван цагаан нуур” гэсэн мөр бий. Төрсөн нутаг чинь уу?

-Тийм.Холбоо гурван нуур бий.

-Онгон зэлүүд баруун хязгаар тийш хужаа нарын мөр гарч эхэлж байна уу?

-Тэд Баян-Өлгийд харьцангуй бага гишгэсэн. Гэхдээ Ногооннуур сумын нутаг, Дулаан хар гэж уул бий. Казакаар Гурван хар ч гэдэг. Зарим нь Таван хар ч гэдэг. Нарийн тоолбол долоон хар уул бий. Тэр нь сунжраад Дулаан хар ч болсон байж мэднэ. Тэнд Хятадын хөрөнгө оруулалттай хар тугалга, цайрын баяжуулах үйлдвэр гэв гэнэт байгуулагдсан байна. Саяхан би хажуугаар нь өнгөрлөө. Асар том үйлдвэр ашиглалтанд орчихсон оволзож байна. Хятад хотхон боссон байх магадлалтай. Ховд голоос төмөр хоолойгоор ус татсан байгаа юм. Хүмүүст хар тугалга, цайр гэж яриад байгаа ч эцсийн дамжлага дээр нь Монголоос хүн байдаг нь юу л бол. Ихэнх ажилчид нь газрын гүнд амьдардаг гэдэг нь их ноцтой. Урд газрын бүртгэлд ороогүй хүмүүс ч ажилладаг байж болох. Хар тугалга, цайрыг их хэмжээний цагаан алт, гөлтгөнүүр дагаж явдгийг манай Аюулгүйн зөвлөлийнхөн мэддэг байлгүй дээ.

-Танай тийшээ байгаль хамгаалах ажлын эрч хүч ямар түвшинд байдаг юм бэ дээ?

-Байгаль хамгаалах тал дээрээ их тааруу. Ховд голын сав, Өлгий хотын эргэн тойрон хогоор дүүрчихсэн шүү дээ. Энд тэнд байдаг цөөн тооны ойн төглүүд үндсэндээ огтлогдоод дууссан. Харин ард түмний амьдрал Баян-Өлгийд дажгүй байгаа. Манай казакууд аминдаа арчаатай, суусан газраасаа шороо атгаж босдог хөдөлмөрч ард түмэн. Өлгий хот өндөр хөгжсөн. Маш олон машин, тансаг хаус цөм байна.

-Тэдний өвөрмөц сонин зан заншил хэвээрээ биз дээ. Бүргэдийн ав, тулам булаалдах… гээд л.

-Бүргэд бол гайхамшигтай. Цэвэр бэлгэдэл. Тэд хөх ямааны тулам булаалддаг. Тулам авсан нэг нь гүйцэгдэхгүй явсаар нэг айлын тооноор ч юм уу, гэр дээр нь шидээд л. Тэр айл нь найр хийдэг уламжлалт наадгай. Бас нэг өвөрмөц тоглоом бий. “Хүүхэн.хөөх” гэдэг энэ наадгай эрэгтэй нь зугтаж, эмэгтэй нь араас нь элдэж очоод ташуурддаг. Мөн мөнгө, ташуур сэлтийг морин дээрээс шүүрдэг уулынхны олон янзын тоглоом бий. Сүүлийн жилүүдэд казакууд “Курбан баяар” гэдэг наадмыг өргөн тэмдэглэх болсон. Түрэгээс үүдэлтэй шашны баяр. Энэ нь хаврын баярын дараа орох том баяр шүү. Мөн “Рамазан” хэмээх мацаг барих ёслол бий.

-Cap шинийн баяраа та бүхэн ер нь тэмдэглэдэг үү?

-Бид халхчуудаас илүү хүчтэй, өргөн дэлгэр, ёс төртэй тэмдэглэдэг. Өлгий хотод 100 шахам дөрвөд айл байна. Ер нь бүгд надад ирж золгоно шүү. Тэгэхээр би нэлээн ахмад настай болсон хэрэг.

-Казак үндэстний утга зохиолын хөгжил дэвшил ямар түвшинд байна вэ. Сүүлийн үед Сураганаас бусад нь нэг л тийм нам гүмхэн.

-Хуучнаа бодвол утга зохиол сонирхдог залуус эрс цөөрсөн. Ахтаан, Хурманхан зэрэг суут зохиолчид бурхны оронд явчихсан. Ерээд оны үед казакаар овоглосон олон авьяаслаг зохиолч Казакстан гараад явчихсан. Өлгийд өнөөдөр МЗЭ-ийн гишүүн дөрөвхөн хүн байна. Саяхан нэг хүн сонсогдож ирлээ. Түүх, нийгмийн багш мэргэжилтэй Жанат гэдэг залуу бий. Өөрийгөө ялж чадвал их сайн яруу найрагч болно. “Ховд гол” гэдэг шүлгийг нь уншаад эрхгүй бахдах сэтгэл төрсөн. Саяхан Казакстанд зохиогдсон олон улсын яруу найргийн наадамд амжилттай оролцлоо. Энэ жилийн хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” наадамд урьд урьдаас илүү олон хүүхэд шүлгээ уншсан.

-Таны нэрэмжит томоохон яруу найргийн наадам Өлгий хотод боллоо. Энэ тухай яриач.

-Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээс 2-р сургуулийн захиргаанд албан бичиг явуулсан байна. Тэндэхийн утга зохиолын дугуйланг миний шавь ажиллуулдаг. Тэр утгаараа хоёр ч удаа тус сургууль дээр миний бие “Ном” хөтөлбөрийн хүрээнд уран зохиолын уулзалт хийсэн. Эцэст нь утга зохиолын сэдвийг нэг сургуулиар хязгаарлаж болохгүй гэдгийг санаж, илүү олныг хамарсан уран зохиолын ажил сэдсэн хэрэг. Яахав, би тийм том яруу найрагч биш, гэхдээ утга зохиолын тухайд унтаа байгаа олныг нэг удаа сэрээе хэмээн санаж нэрэмжит наадамдаа сэтгэл гаргаж оролцсон. Энэ жил миний нэрэмжит наадам сайхан боллоо. Дараа дараагийн наадмууд Ардын уран зохиолч Б.Бааст, С.Магауия, Гавьяат уран зохиолч Б.Ахтаан… гээд л хүн бүрийн нэрэмжит болж явагдах учиртай.

-В.Суранхүүгийн нэрэмжит “Өлгийн цом-2014″ яруу найргийн наадам ямаршуу болов доо?

-Сайхан боллоо. Сум, орон нутгийн 25 яруу найрагч эцсийн даваанд шүлгээ казак нь казак, монгол нь монголоор уншлаа. 2-р сургуулийн монгол хэлний багш Хандсүрэн сэтгэлгээний чиглэлээр их сайн шүлэг бичсэн байна билээ. Алтанцөгц сумын Пагвадорж ч сүрхий шүлэг уншсан.

-Ингэхэд таныг уран бүтээлийн онгод хэр ивээж байна вэ?

-Хоёр яруу найргийн түүвэр үндсэндээ бэлэн болгочихоод байна. Хүүрнэл зохиол бичих сэдэв байгаа ч би үгүүллэг бичихгүй байна. Найруулах авьяас дутаад байх шиг байна.

-Таны хүүхдүүд мэргэжлийг тань өвлөж байгаа юу?

-Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд бараг гуч гарчихлаа. Том охин маань сэтгүүлч мэргэжилтэй. Аймгийн Спорт цогцолборт бичиг хэргийн ажилтан. Удаах охин маань Өлгий хотын 10 жилийн 2-р сургуульд 10 гаруй жил багшилж байна. Дараагийн хүү Дархан-Уул аймагт Энхийг сахиулах тусгай батальонд офицер. Энхийг сахиулах үйлст хэд хэдэн удаа оролцсон. Отгон хүү маань эдийн засагч мэргэжилтэй. Гашуун сухайтын боомтонд эрэлч нохой хариуцсан гаалийн байцаагчаар ажилладаг. Хөгшин маань гавьяаныхаа амралтанд гарснаас хойш хоол хийгээд л, намайг бөөцийлөөд л байж байна.

-Хааяа ханьтайгаа байгалийн үзэсгэлэнд зорчих уу?

-Бид хоёр нэг их тэнэхгүй байгаа. Жил бүр нутаг руугаа очно. Хуйлагийн голын хөвөөндөө очиж, гэрээ барьж, аргалаа түүгээд л явнадаа. Манай нутагт Ногооннуурын оргил гэж мөнх цаст уул бий. Ёроолдоо цэл ногоон нууртай. Хамгийн сонирхолтой нь тэр нов ногоон нуураас хав хар гол нь өгсөж урсан гардаг. Бураатын эх рүү орохоор дахиад л хоёр нов ногоон нуур бий. Нэг нь хуурай, нөгөө нь устай. Мөн эцэг өвгөдөөс хэдэн зуун жилээр тахигдаж ирсэн Бөхөн шар толгойн овоо гэсэн хайрхан байна. 1940-өөд он хүртэл тахигдаж байсан Дөрвөн Далай ханы том овоо. Нэг хэсэг тасраад 1990-ээд оны эхээр Х.Гаадан хамбыг урин залж, тахилга юуг нь сэргээсэн. Их сургуульд намайг оюутан байхад төвд хэлний багш маань байлаа. Царцаа шаргиж, хярвас ханхалсан цагаар өвгөн хамба заларч, мөн ч их ном уншсан даа. Ном ч өндөрлөсөн, цагаан мөндөр асгасан. Тэгээд л манай нутагт 1991 оноос хойш 1995 он хүртэл түүхэнд байхгүй сайхан зун болсон доо. Бүр элсэн дундуур 18 км ус жирэлзэн урсдаг байлаа.

-Тахилга гэснээс Алтай Таван Богдын төрийн их тахилга энэ жил тохиож байгаа гэсэн байх аа?

-Ерөнхийлөгчийн зарлиг гараад дөрвөн жил болж. Шил дарсан сонгууль болж, нэг л тахиж завдахгүй байсан. Тэгээд л энэ жил наадмын өмнөхөн төрийн тахилга болно доо. Хаа газраас олон хүн амьтан зорьж очих байх.

-Сая Таван Богдын салбар ууланд нэг Гавьяат уулчин амь алдлаа. Улс амьтан энэ тухай юу гэж байх юм. Ер нь их догшин хайрхан байх аа?

-Ер нь зургаадугаар cap хүртэл тэнд тэнгэр догшрон эргэж байдаг. Мань хүн туршлагандаа эрдсэн юм уу яасан юм, хоёрдугаар сард дайралт хийсэн юм билээ. Тэгж болдоггүй юм. Яахав, аархуу, ясны уулчин байсан биз дээ. Манайхны хамаатан Агваанданзан гэж залуу бий. Түүнтэй уулзаж, цуг авиръя гэж санал тавьсан юм билээ. Хариуд нь мань хүн “Дүү нь ажил их байна. Та одоо авиралт хийж болох юм уу. Энэ чинь хоёрдугаар cap шүү дээ” гэж зөндөө учирлатал “гайгүй байлгүй дээ” гээд яваад өгсөн байгаа юм. Тэр нөхөр бас болоогүй, оюутан охиноо дагуулж явсан юм билээ. Хар бараан талыг нь барилгүй уулчны авирдаг саадтай хэсгээр нь Малчины оргилд гараад, бууж явтал хав харанхуй болсон байгаа юм. Гэнэт нэг юм шуугиад л охин ухаан балартаад унасан. Сэргэсэн, аав нь байхгүй. Цасан нурлага уу, салхины эргүүлэгүү, нэг л юм болохгүй юу. Охин шөнөжин явж нэг айлд очиж, цааш аймагт мэдээ дуулгасан байна билээ.

-Та тэр ууланд саваагүйтэж асч байв уу?

-Үгүй чиш. Одоо л очиж барааг нь харах санаатай.

“Тэнгэрийн уул Таван богд эцэгтэй
Тэлмэн цэнхэр Ховд гол ижийтэй” гэж шүлэглэдэг хэрнээ хүн гэдэг чинь их арчаагүй амьтан байдаг юм байна. Дэргэд нь байгаа Малчины оргилд гаръя гэж мөрөөддөг мөртлөө барааг нь харалгүй өдий хүрчээ. Уул нь тийшээ томчуулын эхнэрүүд хүртэл гараад л байдаг юм билээ. Мань мэт одоо даралт өөрчлөгдөж мэдэх тул доод овоонд нь очиж мөргөөд л эргэх байх даа.

-Баян-Өлгийд Таван-Богдоос өөр мөнх цаст уул байна уу?

-Цэнгэл хайрхан, Цаст хайрхан гэдэг хоёр ихэр уул бий. Нөгөө агуу их Цамбагарав байна. Баян-Өлгийн Алтанцөгц, Баяннуур, Ховдын Эрдэнэбүрэн гэдэг гурван сумын голд оршдог хайрхан.

-Хүслийн диваажин гэвэл аймгийнхаа аль газрыг нэрлэхсэн бол?

-Мэдээж миний төрсөн нутаг. Нөгөө нэг нь Цагаан голын рашаан. Гол хүрхрээ, ан амьтан, өвс ургамал ёстой цогцлол гэдэг тэр л нутагт байна. Уулын тагтан дээр мөнх цас, цэнгэг нуур хоёр нь зэрэгцэн оршино шүү дээ. Мөн Дэлүүний Чихэртийн рашааныг хэлэх байна. Хүрмэн чулуун дундаас вансэмбэрүү сагсайтал ургана шүү дээ. Өөр олон гоё цэцэгс бий. Нэрийг нь мэдэхгүй ээ. Мэддэг маань тарваган шийр, эрээн гомбо.

-За тийм байдаг байж. Ингэхэд өөрөө хөрш Казакстан руу хэр зочилж байв даа?

-Үгүй ээ, үгүй. Ер гардаггүй. Миний сонирхол тийм байна уу, хувь заяа минь тийм юм уу, ажил маань тийм юм болов уу, уяатай тугал шиг гэрээ эргээд л байж байдаг. Хятад руу нэг очсон. Орос руу албан ажлаар Тошкентээр гарах гэсэн чинь хил дээрээс буцаачихсан.

-Нөгөө цул мөнгөөр бүтсэн хэмээгдэж аль социализмын үеэс домогшуулан яригдаж байсан Асгат хайрханы хувь заяа юу болж байна. Оросууд хусчихсан гэл үү?

-Мөнгөн уул гэж л ярьдаг юм. Би нэг очиж байсан. Уулын өвөр тал нь Монгол, ар нь Оросынх. Хуучин замаар голоо дагаад явахад хоёр гурван ч удаа Оросын нутгаар орж байж очдог. Олдворлолт эхэлсэн эсэх нь бүү мэд. Одоо лав цэргийн нэг жижиг застав байгаа.

-Оросын үйлдвэр хэдийнэ босоо биз?

-Асгатын асуудал шийдэгдэж байна. Барилгын цэргийн анги наанаас нь зам зассан. Ургаа чулуутай, явах нөхцөлгүй бэрх. Ноднин зун янзалж аятайхан болгосон. Цахилгаан очсон, дэд бүтэц талаасаа оросуудыг түшихээс өөр арга байхгүй. Хил дээр оршдог стратегийн ач холбогдолтой бүхий цорын ганц уул.

-Уул уснаас гадна улс амьтны тухай санаа оноо юу хэлмээр байна даа. Та бидэн хоёрын яриа ингээд өндөрлөх тийшээ даяллаа шүү.

-Би 40 жил дэлхийн болон нүүдэлчдийн уран зохиолыг шавь нартаа ойлгуулах гэж зүтгэснийг бурхан харсан шүү. Тэр жил Олон улсын монгол хэлтнийн яруу найргийн наадамд гурван шүлгээ явуулсан. Монголоос 15 яруу найрагч шалгарахад би багтсан. Тэгээд л жаахан урам орсон шүү. Шагналын тухай нэг зүйл хэлье. Шагнал бол эзнээ олох, эсвэл эвгүй байдалд оруулах хоёр талтай. Манай зохиолчид чамгүй шагнал хүртжээ.  Би зарим хүнд харамсдаг. Д.Содномдоржид яагаад төрийн шагнал өгөөгүй юм бол. Хүүхдийн уран зохиолын загалмайлсан эцэг Хүүхдийн жүжиг, дуурийн цомнол, шүлэг, найраглал    цөмийг нь төгс туурвисан. Д.Нацагдоржийн шагнал том ч төрийн шагнал өлхөн хүртчих хүн. Яасан юм бол гэж одоо хэр нь харамсаж явдаг. Д.Гармаа, Ж.Дашдондог гээд шавь нар нь зөндөө бий. Орчин үеийн уран зохиолд одоо хоёр хүн байна. Ч.Галсан. Нүүдэлчний өв соёл, зан заншил, сэтгэлгээг    дэлхийд таниулсан хүн.. Саяхан би түүний хоёр номыг уншлаа. Үнэхээр монгол үнэр, монгол сэтгэлгээ, үг, үгүүлбэр байна шүү. Нөгөө нь Санжийн Пүрэв. “Хар” Пүрэвийн шилмэл үгүүлэгийн түүвэр ширээн дээр минь хоёр cap байлаа. Яаж тэгж сэтгэж, бичиж байна аа. Социализмын үед ёс суртахууныг нь үнэлж шагнадаг байж. Хар Пүрэв бол царай муутай, гүндүүгүй байж болно. Ноомой ч байж болно. Галсан омогтой, зөрүүд, аархуу байж болно. Төрийн шагналыг зан чанарт нь биш туурвилд нь олгодог юм бол энэ хоёр зохиолчид өгөх хэрэгтэй. “Соёлын гавьяат зүтгэлтэн” тэдэнд хэрэггүй. Энэ цолыг уран бүтээл хийдэггүй, Монголын радиод юм уу, Монгол телевизэд 20 жил ажилласан хүн ч авчихдаг.

-Тийм ч байж мэднэ. Гэхдээ бүтээл туурвилын эцсийн шалгуур нь шагнал биш юм даа. Ямар ч алдар цол хүртэвч эцэс хойно нь яруу найрагчаас ганц хоёр шүлэг нь л үлддэг гэж П.Бадарч найрагч үгүүлсэн нь буй. Та сониныхоо уншигчдад хандаж юу хэлэх сэн бол. Таны үгээр эл дуусаагүй хөөрөлдөөнөө өндөрлөе дөө.

-За, би “Утга зохиол, урлаг” сониноо 1969 оноос хойш захиалж байгаа. Монгол түмнийг соён гэгээрүүлэх тал дээр асар их үүрэг гүйцэтгэдэг сонин. Ер нь монгол хэл, уран зохиолын багш хүн “Утга зохиол, урлаг”, “Хүмүүн бичиг” сонин, “Цог” сэтгүүлээ захиалахгүй бол түүнийг ямар багш гэхэв дээ. Миний бичсэн үгүүллүүдийг уншсан дунд сургуулийн уран зохиолын багш саяын олимпиад дээр тааралдаагүй шүү. Их эмгэнэлтэй байгаа биз. Гэтэл уран зохиол гэдэг сэрдэг мэдэрдэг, гэгээлэг, сэтгэлийн эд эрхтэнтэй хүмүүсийн мэдрэхүйн “талх”. Мэдээллийн өндөр хурдны эрин үед өөр өөр юм хөөцөлдөөд, зохиол уншиж суудаг хүн ховордсон гэж бодвол их эндүүрэл, их эмгэнэл. Ардчилсан төр бага ангиас уран зохиолын хичээлийг хассан. Дунд ангийн сургалтын хөтөлбөрөөс мөн л хасагдахын даваан дээр баахан хэл ам болж байж тогтоосон. Үнэндээ монгол хэл, нүүдэлчдийн уран зохиолыг бодлогоор устгачихвал энэ үндэстэн үгүй болно гэдгийг төрд шургалсан хүний цустнууд сайн мэдэрч байгаа. Уран зохиол гэдэг юмны шидэт чанар нь хүнийг хүн болгохдоо байдаг. Их гүрний биднийг уусгах хөтөлбөр шатлан хэрэгжиж байгаа юм биш биз. Хэдэн жилийн өмнө Д.Урианхай зохиолч “Монгол хятаджиж дууслаа. Энд 300 мянган хужаа байна” гэсэн чинь нэг өвөр монгол залуу “Тийм биш ээ, ах минь. Наадах чинь зуны тоо. Энэ 11-р сарын байдлаар 700 мянган хужаа Монголд байна” гэж мэдэгдээ биз дээ. Хэтрүүлсэн ч байж болно. Гэхдээ энэ төрд шургалсан эрлийз, хурлийзууд замаа алдлаа. Тусгаар тогтнолын төлөө өвдөг нь чичирч, цусаар уйлах эр хүн ховордож байна. Монголын бизнесменүүд өнөөдрийн хэдэн халтар төгрөгөөс эх орон, тусгаар тогтнолоо худалдаж байна. Ингэж болохгүй шүү дээ.

-Сонин маань энэ тухайд ариун үнэний дуу хоолой болох үүргээ гүйцэтгэж байгаа. Цаашид ч бид та бүхний сэтгэл зүрхний үгийг хүргэсээр л байх болно.

Эх сурвалж: “Утга зохиол урлаг” сонин

http://sonin.mn/news/easy-page/26951

 

5 сэтгэгдэл харуулж байна

    1. Gantai nutagt ta nariin ter uzen yaddag lam nar nom unshihaar yagaad boroo ordog yum be? Lam nariig uzen yadagchidaa ta nar hariulj chadahuu?

      Зочин, 2014-05-16 09:28:44, 65.49.14.163Хариу бичих

Таны нэр:

Тайлбар:

    1. Цөс ихт дөрвөд, МоАХ-ын нутгийн хараацай, шудрага шулуун үгтэй, Галдан бошгитын дүрд тохирхуйц, сахал араншин хоёр нь цавхийтэл нийлсэн хатуу самар ах нутгийнхаа буйрыг сахиж, бургасан хант гэрийнхээ буйраар алтайн хоймрыг тамгалж, 13 оргилын амыг сахиж, нумаа эвшээлгэж, сумаа шившиж суугаарай даа. Яагаад энэ МоАХ ийм хүмүүсээ мартаж байна. Женко нохой тэр байрнаасаа нэгийг УБ-т өгчихөөч гэж хааяа хашгирмаар санагддаг. Даанч МоАХ-ыг олз олох, өндөр албанд очих хэрэгсэл болгож, цагаан ордон, тамга, ядарсан гишүүдтэй нь эхнэрээ ч худалдахаас буцахгүй С. Эрдэнэгээс мөнгөөр худалдаж авсан нь харамсалтай. Ц.Энхтүвшин, Сүхбаатар, Амарсанаа, Түвдэндорж, сахал Төмөрөө, Билэгт, Билэгсайхан, Дорлигжав, Энхбаатар байсаар байхад хар захын наймаачинд өгчих ч гэж. Учир нь тэр Суран ахыг таних ч үгүй, хараа ч үгүй биз, муу тэмбүү. дүү соц.со

      Зочин, 2014-05-16 09:58:48, 103.26.194.12Хариу бичих

Таны нэр:

Тайлбар:

    1. цөст их ах мину танд буриад халх 2 дүүгээс чинь мэнд хүргэж байна таны зангараг биднийг омогшууолдаг шүү.

      болдбаатар дархан, 2014-05-16 12:39:44, 202.72.247.249Хариу бичих

Таны нэр:

Тайлбар:

    1. Боловсролын шинэчлэлийг буруу хүмүүс буруу явуулаад байгаа гэдгийг олон түмэн мөн их хэлж байна даа. Яам, сайд үүнийг огт тоохгүй л байна

      Иргэн, 2014-05-16 12:58:49, 202.5.196.86Хариу бичих

Таны нэр:

Тайлбар:

  1. сурвалжлагч ер нь эсэргуу маягийн казахуудыг соргуулэх маягиин асуултууд тавьсан хэдий ч, Олгий нутгийн багш – иргэн маань, ах дуу нараа муулсангуй бодитойгоор сайн хариулт огсон нь энэ хуний хун чанар, мэдлэг боловсрол ондор байгааг харууллаа. Эртний анд багш таньд урт удаан наслахыг хусьэ!

    Болдоо, 2014-05-16 13:15:16, 95.141.137.37

 


Black Box театрын эзэн С.Мягмар: Би ч бас нэг төрлийн хирс

$
0
0

С.Мягмар: Би ч бас нэг төрлийн хирс

2014 оны 03 сарын 20
Дэлхийн театрын урлагийн сод үзэгдлүүдийн нэг Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг Black Box театрынхан тавихаар шийджээ. Өнгөрсөн жил тэд энэ агуу сэтгэгчийн “Сандлууд” жүжгийг урын сандаа оруулсан. Монгол Улсад орчин цагийн драмын урлаг хөгжөөд чамгүй олон жил өнгөрсөн ч агуу Ионескотой манай  үзэгчид тэгэхэд дөнгөж танилцсан. Одоо түүний гайхамшигт сэтгэлгээний ертөнцөөр хоёр дахь удаагаа аялах сайхан боломжийг олгох нь. Ингэхэд яагаад хирсний тухай жүжиг гэж? Тэгээд тэр хирс бидэнд ямар хамааралтай юм бол? Өнөөдрийн энэ цаг үед энэ бүтээл юугаараа үнэ цэнтэй вэ? Энэ мэт олон асуултад хариулт авахаар Black Box театрын эзэн С.Мягмартай уулзлаа.

-Энэ жилийн “Гэгээн Муза”-д нэг дэвшиж, өрсөлдөхөөр бүртгүүлсэн бүтээлүүдийн жагсаалтыг хартал танай театрын их олон бүтээл байна. Драмын жүжгийн төрөлд дөрөв, нэг хүний моно жүжгийн төрөлд долоон бүтээл сойх гэж байгаа юм байна. Ёстой л нэг хүч түрэн орж ирж байх шиг санагдлаа.

-Би бас тэр мэдээллийг харсан. Хараад айсан. Гэхдээ хүн том зорилго тавих тусам, ялангуяа уран бүтээлч хүн амжилтад хүрдэг. Сонгож байгаа зохиолоос л тухайн уран бүтээлчийн ур чадвар харагддаг. Манай театрын утга зохиолын ажилтан маань зохиолоо сонгочихоод жүжигчдээсээ асуудаг. “Үүнийг тоглож чадах уу?” гэж. Тэгэх бүрт жүжигчид маань бодож байгаад “Чадъя” гэж хариулдаг.

-“Чадна” биш “Чадъя” гэж үү?

-Тийм. Сая тэгээд Ионескогийн “Сандлууд” жүжгийг тавьсны дараа чадах юм байна гэдгийг ойлгосон. “Гэгээн Муза”-д өрсөлдөж байгаа жүжгүүдийг хараад айдас төрсөн л дөө. Мундаг жүжгүүд байна. “Дин Кихот” байна. Тэр олон зуун жил театрын тайзанд тавигдаж ирсэн бүтээл. Тэгээд найруулагч Баатар тэрийг тавьсан. Ер нь театрын урын сангийн бодлого их өөрчлөгдөж байна. Цаг үеэ дагаад. Манайх гэхэд лаборатори театр. Тийм болохоор янз бүрийн туршилтуудыг хийж байна. Супер реалист жүжиг тавьсан. “Хүн хүний хайр” гэж. Дараа нь бид абсурд театрын туршилт хийж Ионескогийн “Сандлууд”-ыг тавьсан. Маш амжилттай болсон. Мэргэжлийн театрын хүмүүс, найруулагч, шүүмжлэгч нарын зүгээс өндөр үнэлгээ авсан. Театрын амьдралд хувьсгал гарлаа гэж дүгнэж байгаа. Гэхдээ абсурд жүжгийг аль нэг театрын жүжигтэй харьцуулах аргагүй. Жүжиг бүхэн өөрийн өнгөтэй. Тусдаа амьд бие болж хувирдаг. Жүжиг сайн, муу гэж байдаггүй. Жүжиг амилна, амилахгүй л гэж байна. Гоё жүжиг гэж байхгүй, хөөрхөн жүжиг гэж бүр ч байхгүй. Дараа нь бид Японы Акутагавагийн сюрреалист жүжгийг туршсан. Хүний тархинд маш олон өнцөг байгаа. Тэр өнцөг булан бүрт байгаа хаалга бүхнийг нээж үзэх бүсэлтэй байна, бидэнд.

-Тэр олон хаалгын нэгийг онгойлгох түлхүүр нь “Хирснүүд” жүжиг үү?

-Сүүлийн хоёр, гурван жилээс л бид нөгөө социалист реализмынхаа их давалгаанаас ангижирч байна шүү дээ. Сүрлэг бадрангуй, магтан дуулсан урлагаас татгалзаж, сүбботник хийхээ больж, хувийнхаа уран бүтээлийг хийж эхэллээ. Сүүлийн үед манайд инээдэм их тоглогдож байна. Нэг бол хүн уйлуулсан эмгэнэл. Хүн уйлах, инээхдээ маш амархан. Хальтраад уначихад л инээнэ. Гэвч инээд гэдэг чинь цаанаа гунигтай, тэр гуниг гэдэг цаанаа хорон инээд агуулсан байдаг юм гэдгийг харуулахын тулд Эжен Ионескогийн нэг жүжгийг бүр зайлшгүй тавихгүй бол болохгүй байсан юм. Тэр бол “Хирснүүд”. Нэг зоригтой орчуулагчийн буянаар тэр зохиолоо бэлэн олж авсан л даа. Ер нь би оюун санааны таталцлын онолд итгэдэг. Юу хүснэ тэр маань яг цагтаа цуглаж ирээд байдаг юм. Хүүхэлдэйн кино хийе гэж мөрөөдөж явсан. Хэний ч өмнө нүүр улайхааргүй хоёр, гурван кино хийсэн. Хэнээс ч дутахааргүй компьютер графиктай болохыг мөрөөддөг байсан. Бүтчихсэн. Нэг зүйл хүсэж, мөрөөдөхөд л ивэлсээр байгаад л бүтдэг.

-Тэгвэл ийм театр бас таны мөрөдөл байсан байх нь ээ?

-Тийм шүү. 60 хүрээд ухаан ордог гэдэг шиг одоо бол амьдралын хойноос хөөцөлдөх, өдөр тутмын асуудалд орооцолдох тэр хордлогоос гарчихаж. Өмнө уншсан зүйлүүдээ эргэж хараад бодоод суутал ер нь хэдэн жүжиг хийж үлдээх хэрэгтэй юм байна гэж бодсон Гэхдээ яг одоо. Сэтгэхүйн энэ олон хэлбэр, зарчмуудыг залуу үедээ хэлж өгөхгүй бол өдөр хоногоор хоцроод л байна. Тийм ч учраас бид эхний ээлжинд, абсурд, реалист, сюрреалист гэсэн энэ гурван том хэлбэрийн жүжгийг зэрэгцүүлж тавьсан. Одоо энэ “Хүрснүүд” бол өнөөдөр яг манайд болж байгаа үйл явдлыг ярина. Ярихдаа эмгэнэлт инээдмийн маягаар ярина. Тэр нь дотроо мундаг драмтай. Абсурд жүжиг биш. Тэгж ойлгож болохгүй. Зүгээр л бодит амьдрал. Жаахан хийсвэр сэтгэлгээтэй. Хүн хирс болчихдог. Ер нь бол хирс гэдэг амьтан төрөөд 1-2 жил болоод л үхэхээ байчихдаг. Байгалийн жамаар л, нас нь болохоор л үхнэ. Ер нь хүн төрөлхтөнд ийм хирсжих үзэгдэл явагдаад байгаа. Энэ тухай Ионеско 50-60-ад онд бичиж. Гэвч сэдэв нь шинэ хэвээрээ.

-Хирсжих гэдгийг ямар утгаар хэлж байна?

-Аливаа эрх мэдэл, мөнгөний цаана заавал ямар нэг хамгаалалт давхар явж байдаг. Эд хөрөнгөө, албан тушаалаа алдахүйн тулд нэг л өдөр хамгаалалт хийж эхэлдэг. Хамгаалалтын хамгийн эцсийн шат бол өнөөгийн энэ соёлжсон нийгэмд хууль. Хуулийг өрчилнө гэдэг бол хамгаалалт хийж байна гэсэн үг. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг бол бүр ч хамгаалалт хийж байна гэсэн үг. Хууль хэний эрх мэдлийн төлөө үйлчилж эхлэв ээ гэдэг дээр асуулт гарч ирнэ. Энэ тухай л жүжиг юм. Би гэхэд одоо ингээд насны нар хэвийж эхлэх үед эргээд харахад амьдралынхаа нэлээд хэдэн жилийг, ид хийж бүтээх үеэ хирсний сүүдэр дор өнгөрөөсөн байна. Би асар их гунигладаг. Тэгэхээр “Хирснүүд” бол миний хашгираан. Өнөөдрийн давхар дээлтнүүдийг дээлээ тайлаач ээ гэж хашгирч байгаа миний хашгираан. Дараа дараачийн жүжгүүдээрээ ч заавал ямар нэг зүйлийг хэлж байж сална. Би хэнийг ч магтан дуулахыг хүсэхгүй байна. Тэр тусмаа өөрийгөө бүр ч магтан дуулмааргүй байна.

-Тэтгэвэртээ гарах бэлтгэлээ хийж байгаа гэсэн үг үү?

-Уран бүтээлч хүн тэтгэвэрт гардаггүй л дээ. Харин ч би өөрийгөө одоо ид хийж бүтээдэг цаг үедээ ирчихэв үү гэж бодож байна. Юу ч хийсэн, хэн нэгэн хэн хажуунаас оролцоод “Чи юу хийгээд байгаа юм?” гэж хэлэхээргүй хэмжээнд хүрчихсэн. Хэнээс ч айхгүй байж чаддаг тийм үедээ ирчихсэн байгаа учраас хүссэнээ хийх бодол байна. Залуу хүнд нэг айдас байдаг. Хүн юу гэх бол гэдэг. Ээж, аав юу гэх бол, эхнэр, нөхөр юу гэх бол гэдэг айдас. Эжен Ионеског уншсанаас хойш надад бүх хүн хирс болж харагдсан. Ямар нэг байдлаар өөрийгөө хамгаалчихсан. Хүний төрөлх чанар байж болох л юм. Гэхдээ зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө түмний эрх ашгийг золиосолж хирсжиж байгаа бол аюул. Эргэн тойрноо хар л даа. Манай хотын төвд саарал ордон дотор хирснүүд. Сайхан сайхан хирснүүд. Өөрийн бэлчээртэй, өөрийн газар нутагтай, өөрийн иддэг хоолтой, жижигхэн хөөрхөн махан идэштэн юм уу, сүүн тэжээлтнийг гишгээд алчихдаг. Гишгэж байгаагаа өөрөө мэддэггүй. Яаж мэдэх юм, тэр аварга том амьтан чинь. Энэ жүжигт хирс нэг муур гишгээд алчихсан тухай яриа болдог юм. Муур гишгэж байгаагаа мэдэхгүй шүү дээ.

-Огт мэдрэхгүй байлгүй.

-Харин тийм. Тэгвэл энэ зовж, зүдэрч байгаа ард түмэн тэр хирснүүдэд мэдрэгдэж байна уу? Бид наанаас нь хашгираад л, тэмцээд л, бүр салаавч хүртэл үзүүлээд  байгаа шүү дээ. Нэр бүхий гурван хүн бүр зорьж очиж байгаад мундаг салаавч үзүүлсэн биз дээ. Тэрийг харсан юм уу?

-Бүр хоч авсан биз дээ, түүгээрээ? Зарим нэг хүний овог солигдохоо шахсан.

-Тэгсэн шүү дээ. Тэглээ гээд харсан юу уу? Буу хүртэл дуугарсан. Тэрийг сонссон юм уу? Хирсний мэдрэмж их бүдүүн юм шиг байгаа юм. Гэтэл энэ жүжигт нэг өгүүлбэр бий. “Өө, ямар их мэдрэмжтэй амьтан гээч” гэдэг. Гэтэл тэр хирсжих үзэгдэлдээ маш нарийн мэдрэмжтэй. Өчүүхэн боломжийг ч андахгүй.

-Тэгвэл энэ жүжгийг саарал ордны эрхмүүдэд зориулж гэж ойлгож болох уу?

-Үгүй шүү. Энэ хирсжих гээд мөрөөдөөд байгаа хүмүүст зориулж байгаа юм. Нэгэнт хирсжсэн бол одоо байгалийн жамаараа л үхнэ. Хууль гаргаад хуулиараа хамгаалуулсан, үйлдэл дээрээ баригдахгүй бол хирс хэзээ ч үхэхгүй. Хирс сайд, дээр нь Их хурлын гишүүн байх юм бол хуулийг чөлөөтэй гаргаж болно. Сайн хирс бол Үндсэн хуулийг ч өөрчилж болно. Сайн хирс валютийн ханшийг ч өөрчилж ашиг унагаж чадна. Мундаг сайхан хирснүүд эргэн тойронд олон байна аа.

-Хирсний ухаан гэж бас байх нь ээ?

-Өө байлгүй яахав. Дэндүү нарийн ухаан. Тэр бүдүүн тоймын амьтанг хараад хүмүүс “Эвий энэ муу амьтан яаж амьдардаг юм бол доо” гэж боддог. Яаж амьдарч байгааг нь бид хараад хэзээ ч мэдэхгүй. Бидэнд харагддаггүй. Биднээс хол болоод ч тэр юм уу. Жишээлбэл манайд эх орончид гэж хэдэн нөхдүүд байна. Дээл хувцас өмсөөд, нум сум энэ тэр барьчихсан. Тэд нар хирсжих гээд л яваад байгаа юм. Эх орон гэдэг үг чинь бас зарим хүний хувьд хирсний хуяг дуулганых нь нэг шүү дээ. Хувь хүнд ч байна. Хэн нэгний алдааг олж мэдэж атгачихаад, тэрүүгээр нь мөнгө хийж, тэрүүгээрээ албан тушаалд очно. Энэ чинь хирсжих үзэгдэл. Тухайлбал нам гэдэг бол хирсжих хамгийн том үзэгдэл. Нэг намд орчихвол бүр төмөр ч биш ширмэн дээлтэй болоод авлаа л гэсэн үг. Төмөр дээлийг сум нэвтэлчихэж магадгүй шүү дээ. Тийм ширмэн дээлэн дотор нь нэг муу өөдгүй ялзарсан, нэг эст амёб ч байсан амьдарна. Хэзээ нас нь болж үхэх юм тэр цагтаа л үхнэ. Бөөс бол тэр ширмэн хуяг дотор гайхалтай сайхан амьдарна. Хэн ч тэрийг алахгүй. Иддэгээ иднэ. Сордгоо сорно.

-Хэнд ч гишгэгдэхгүй.

-Хэнд ч гишгэгдэхгүй, тийм хуяган дотор байгаа юм чинь. За даа тэгээд мэдэхгүй, ийм жүжиг хийгээд яваад байдаг зөв ч юм уу, буруу ч юм уу. Бүү мэд дээ.

-Та түрүүнд юу хүссэнээ хэнээс ч айхгүй хийж чадах хэмжээнд хрсэн гэж өөрийгөө тодорхойлсон шүү дээ.

-Би хүссэн уран бүтээлээ хийх хуяг дуулгатай болчихсон. Би бас нэг төрлийн хирс шүү дээ. Одоо намайг ямар ч үзэл суртлын буугаар буудаад дийлэхгүй. “Хирсжих гэдэг ийм муухай юмны тухай, санаагүйг сануулж бидний эсрэг ийм заваан жүжиг хийсэн байна” гэж манай улстөрийн удирдлагуудын хэн нь ч хэлээд, хүн явуулаад би хирсжчихсэн. Ямар ч атомын бөмбөг явуулаад Мягмар гуай үхэхгүй. Яагаад гэвэл энэ нөхдүүдийг би бүгдийг нь танина. Бүгдийнх нь хүсэл мөрөөдлийг би мэднэ. Бидэнд мөнгө тараагаад хирс болох эрхээ худалдаж авсан байхгүй юү. Сальвадор Далигийн “Казаново” гэдэг зураг бий. Хирсний хамар дээр хүүхэн мордчихсон зураг. Тэр бол эмэгтэй хирс. Хирстэй очоод наалдчихсан хүүхэн одоо яах юм бэ. Хирсний зулзаганууд яах юм. Яг үнэндээ хирс бол агуу амьтан. Харин хирсийг бий болгосон бидний хөөрхий хүмүүс хохь нь. Бид өөрсдөө тэднийг төрүүлсэн шүү дээ.

-Иймэрхүү жүжиг тоглоход ер нь үзэгч хэр байх бол?

-Магадгүй энэ театрын байшинг тавилга зардаг дэлгүүр ч юм уу болговол түрээсийн мөнгө аваад мөнгө олоод байж болох юм. Гэтэл тэгэлгүй жүжиг тоглоод байгаа нь өөрөө солиорол байх л даа. Үзэгч цөөтэй байж магадгүй ээ. Гэхдээ ийм байгаагийн шалгаан нь урлагт байгаа хирс Мягмар олигтой ажиллаагүйнх. Их оройтож хийж байгаагийнх. Бид бол 20 жилийг зүгээр л тавиад туучихсан юм билээ. Ганцхан хайрцган дотор, нэг өрөөнд л байсан, бид. Социалист реализм гэдэг өрөөнд. Тэрнээсээ гардаг ч үгүй.

-Гаръя гэж боддог ч үгүй байсан гэж үү?

-Яаж бодох юм? Үүдэн дээр хирснүүд таглаад хэвтчисэн юм чинь яаж гарах юм? Тэгээд л тэр өрөөний мухарт, харанхуйд амьдарч байсан шүү ээ, бид чинь. Арайхийж хаалгаа онгойлгоод гараад ирсэн чинь нөгөө хирснүүд биднийг тэжээхээ больчихсон. Нөгөө социалист хирс маань. Тэгэнгүүт бид амьдралын хойноос тарж одсон. Яг шоргоолж шиг. Үр хүүхдээ өлсгөж алдчихгүйхэн шиг тэр хүнд үеийг давсан. Тэгээд социалист гэдэг хайрцагнаас гараад өөрийн гэсэн үзэл бодолгүй, идеалгүй  20 жилийг ардаа орхисон байна. Одоо бол бид өмсөх хувцас, идэх хоолтой болсон. Одоо бид эргээд харж эхэлж байна.

Ийм л яриа өрнөлөө. “Хирснүүд”-ээр яг энэ өдрүүдэд ид амьсгалж байгаа театр дотор. Хэдхэн хоногийн дараа олон улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд түрүүнээс хойш бидний ярьсан өнөөх хирснүүдийн тухай, хүн төрөлхтний сэтгэлгээний ертөнцийн хурц тод гэрэл гэгээнүүдийн нэг Эжен  Ионескогийн шинэ жүжиг нээлтээ хийнэ. Нэр нь “Хирснүүд”. Хирс нь харин хэн ч байж болно. Магадгүй та өөрөө ч байж болно.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Тэр хоёр хамгийн том мөрөөдлөө биелүүлжээ

$
0
0

Тэр хоёр хамгийн том мөрөөдлөө биелүүлжээ

-С.Мягмар гуайнх театртаа гүйлс цэцэглэсний баяраа тэмдэглэж урлагийнхныг бөөнөөр нь цуглууллаа-

Ингэхэд бид айлд өнжчихөв үү, театрт өнжив үү гэдгээ ялгахаа байчихаад байна. “Танайд өнжье” сурвалжлагаа бэлтгэхээр найруулагч, зураач С.Мягмар гуайн гэрийг нь өнгөрсөн баасан гаригт зорьсон юм. Эднийх Монголын үндэсний радио, телевизийн баруун урд, Эх нялхсын үндэсний төвийн хойно байдаг. Хашааных нь хаалгаар ормогц нарс, гацуур, гүйлс гэхчлэн төрөл төрлийн модот бяцхан цэцэрлэгт хүрээ­лэн, гадна хаяг, пасад сэлт нь хар, улаан өнгөний зохицол бүхий “Black box” орчин үеийн театрын хоёр давхар барилга, мансардтай цав цагаан сууц угтав. Цагаан сууц нь эдний гэр-урлан, эндээ аж төрж, уран бүтээлээ хийдэг юм байна. Гүйлс цэцэглэж, өмнөх хэдэн өдрийн цас, борооны дараа ч балжингарам тэргүүт цэцэгс мөн өндийн ургаж эхэлж байна. С.Мягмар гуайн гэргий Чойсүрэнгийн Одончимэг театр судлаач юм. Тэрбээр цэцэг, мод, төрөл бүрийн ургамал тарих хоббитой, тэднээ хүүхэд шиг энхрийлэн арчилдаг нь илэрхий. Манай хоёр энэ өдөр “Гүйлс цэцэглэсний баяр” хийхээр найз нөхдөө урьчихаад хүлээж байхад нь бид яваад орчихсон хэрэг. Гүйлс цэцэглэсний баяр үдэш 18.00 цагт эхэлнэ гэв. Баяраа цэцэрлэгтээ хийхээр шийдээд байсан ч ширүүн бороо орсоор тул зочдоо театртаа хүлээж авахаар болов. Орой болохоос өмнө бид гэр бүлийн хоёртой залуу нас, хайр дурлал,  гэр бүл болсон үүх түүх, аж амьдрал, уран бүтээлийнх нь сонин сайхнаас хуваалцаж амжлаа. С.Мягмар, Ч.Одончимэг хоёр Оросын Москва орчмын Ярославскийн галт тэргэнд танилцжээ. “Буудалд учирсан хоёр” хэмээх Оросын уран сайхны киноны нэр санаанд бууж байна.

Дээд давхрын ажлын өрөөнд байх дурсгалын зүйлс дотор ачаатай тэмээ, жижигхэн цэн­хэр саарал илжиг хоёрыг зэрэгцүүлэн тавьжээ. Арабын Эмиратаас авчирсан дурсгал гэнэ. “Цай цүй, алт эрдэнэсийн авдар сэлтээ ачаад явж байгаа тэмээ нь Мягмар, илжиг нь би” гэж Одончимэг гуай хошигнов. Энд номын сангийн хэсэг, төгөлдөр хуур, Одончимэг гуайн ажлын ширээ компьютер, буйдан ор байхын хамт янз бүрийн гар урлалын зүйлс, гар хийцийн машины цуглуулга, бэлэг дурсгалын зүйлс дүүрэн. Доод давхарт “Боролдой” студийн техник хэрэгсэл, компьютерүүд, зураг авалтын хэсэг, бас гал тогоо байна. Дотоод засал нь нэн этгээд. Ханын цаас, гял цал тавилга мэтийн нийтлэг шийдэл эднийд үгүй. Мягмар найруулагч бүгдийг өөрийн мэдрэмж таашаалд нийцүүлсэн гэж байв. Одоо бидний яриа гал тогооны хэсэгт байх хоолны ширээний ард өрнөж байна. “Залуу техникчдийн үзэсгэлэн Москвад болдог байлаа. Би Багшийн дээдийг төгсчихсөн, Залуу техникчдийн ордонд ажиллаж байв. Монголын залуучуудын шинжлэх ухаан, техникийн бүтээлүүдийн үзэсгэлэнг Москвад гаргах ёстой. Би зураачаар нь, хоёулхнаа ачаагаа ачаад, Москва орох галт тэргэнд явж байлаа. Москвад хүрэх замд Ярославль гээд нэг газар байдаг юм. Тэндэхийн буудал дээр галт тэрэг зогсч, нэг эмэгтэй ороод ирэв. Коридорт суугаад байна. Би дуучин Ц.Ерөө эгчтэй цуг нэг купенд явж байсан юм. Ерөө эгч “Эмэгтэй хүн гадаа суугаад байхад оруулж ирээч” гэж байна. Очлоо, зөндөө юм ярилаа. Би урлагийн тухай л яриад байсан. Яг буухынхаа өмнө чи аль сургуульд сурдаг вэ гэж асуусанд нөгөө эмэгтэй чинь Театр урлагийн дээд сургуульд сурдаг гэхгүй юу. Би ч баахан урлагийн тухай цуурч цуурчихсандаа ихэд ичиж билээ. Тэгж бид хоёр танилцаж, богинохон хугацаанд бие биедээ хайртай болж, дараа жил нь гэрлэсэн дээ. Заяаны хань минь зам дээр тэгж таарсан” гэж Мягмар гуай дурсамжаа сөхсөн юм. Энэ үед Одончимэг гуай хорин тавтай, театр урлагийн дээд сургуулийн төгсөх курсийн оюутан, Мягмар гуай хорин долоотой байжээ. Ингэж Ярославлийн галт тэрэгний буудалд учирсан хос амьдралаа зохиож, хоёр хүү, дөрвөн ачтай болжээ. Энэ гэр бүлийн гол онцлог нь бүгдээрээ мэргэжлийн театр, киноны уран бүтээлчид юм. Одончимэг гуайтай цуг Москвагийн театр урлагийн дээд сургуулийг Лхасүрэн, И.Нямгаваа, Б.Мөнхдорж найруулагч нар, бүжиг дэглээч С.Сүхбаатар нар цуг сурч төгсчээ. Тэгээд уулзахаар очиход нөгөө хэдэн харцуул нь Одончимэгээ харамлаад, нэг нэгээрээ гарч ирэн элдвийг асууж шалгаагаад байдаг байж. Одончимэг гуай өмнө нь Хөгжим бүжгийн дунд сургуулийг хийлчээр төгсч Дуурийн театрт ажиллаж байгаад Москва руу театрын сургуульд явсан юм билээ. Уг нь Свердловскийн Консерваторийн хөгжим суд­лаачийн ангид сура­хаар очсон ч театрын сургуулиар сольсон гэнэ. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт ирж Сугар найруулагчтай, дараа нь Лхасүрэн, Нямгаваа нартай ажиллажээ. Сүүлд наян хэдэн онд Драмын театрт орж Доржсамбуу, Мөнхдорж, Найдандорж гээд бараг бүх найруулагчтай ажилласан гэж байв. Хэдийгээр дандаа реалист жүжгүүд тавьж байсан ч гэлээ маш цэгцтэй, замбараатай бүтээл гаргадаг байсан. Өнөөгийн тайзны урлагийн амьдралыг харахад хэн дуртай нь дурын юмаа хийдэг, урын сангийн бодлого алдагдчихсан, дээрээс нь элдэв янзын хошин шог мэтийн хүнд юу өгөх, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй их эмх замбараагүй болж гэлээ. Өнөөдөр оюунлаг цөөнхийн цуглардаг газар болоод байгаа “Black box” театрыг дан ганц Мягмар гуайн “бүтээл” гэж бодож байсан минь бяцхан эндүүрэл байж. Наяас ерээд оны Хүүхэд, залуучуудын болон Драмын театруудын урын сангийн бодлогын гол судсыг нь барилцаж байсан театрын утга зохиолын ажилтан, судлаач Ч.Одончимэг гуай яалт ч үгүй “Black box”-ын ард байгаа олон нийтэд бол “нууц хатагтай” ажээ. Мэргэжил, хүсэл сонирхлоороо нэгдмэл нөхөр, эхнэр хоёрын хамгийн том мөрөөдөл нь хувийн театртай болох. Хүсэл мөрөөдлөө биелүүлж театрынхаа үндэс суурийг хэзээ хэрхэн тавьсан тухайгаа ярьж өгөв.  Тэр хоёр мөрөөдлөөрөө амьдралаа босгох гэж, мөрөөдлөө бодитой болгох гэж явсаар өдий хүрчээ. Гэр бүл болсны дараа гэргий нь нөхрөө хойшоо сургуульд явахыг зөвлөж, нөхөр ч Багшийн дээд төгсөөд ажиллаж байсан хэрнээ явахаар шийджээ. Эргэн тойрны найз нөхөд нь тухайн үеийнхээ маш өндөр соёл боловсролтой улс бай­сан гэнэ. Зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин гээд л. Энхжин гуай тэр үед Германд сургууль төгсөөд ирчихсэн, жинхэнэ хийсвэр урлаг, гайхамшигтай уран зургууд, цоо шинэ Европ стилиэрээ социалист реалист амьдрал дундуур гэрэл гэгээ болон орж ирж байсан үе гэв. Гэргий нь театр, урлаг судлаач боловч нэг л урсгал чиглэлийг барьж байсан учир нэг их судлаад сүйд болох юм байгаагүй гэнэ. “Бусад урсгал орж ирэх хориотой. Барууны үзэл сурталд автлаа гэдэг нэрийн дор тэр зүгийн ололтыг оруулж ирэх хориотой үед урлаг судлаач, театр судлаач байна гэдэг хэцүү. Тэгээд ч цөөхөн хүн амтай, цөөхөн найруулагчтай нөхцөлд судлаад л ухаад төнхөөд байх юм байхгүй. Гэвч гэргий минь гол нь театрын урын сангийн бодлого руу орсон. Тэр үеийн залуу жүжигчид манай хүнийг “ерөөсөө л гадаад эгч ороод ирсэн” гэж одоо ч ярьдаг юм. Гадаад эгч гэдэг нь тэр өндөр боловсрол, өндөр соёл, мэдлэг, Москвагийн номын санг ухсан агуу их туршлага чинь л театрт урын сангийн бодлого болж орж ирж байгаа юм л даа. Гэхдээ социалист реалист жаазан дотроо” гэж Мягмар найруулагч тайлбарлаж байна. Тэгээд гэргийнхээ зөвлөснөөр Москвагийн Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явж, хүүхэлдэйн киноны найруулагч, зураа­чаар төгсч иржээ. Хэн хэнийх нь сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил нэгэн том мөрөөдлийг бий болгосон нь хувийн театртай болох байв. Эхнэр нь театрт, өөрөө Теле кино үйлдвэрт хүүхэлдэйн кинонд ажиллаж эхэлсэн. байна. Монголдоо бие дааж хийсэн анхны хүүхэлдэйн кинонуудыг С.Мягмар гуай хийсэн гэнэ. Анхны зураг авдаг төхөөрөмжөө тавьж, “Өвгөн, арслан хоёр”, “Арван хоёр жил” гэхчлэн хүүхэлдэйн кинонуудаа хийжээ. “Арван хоёр жил”-ийг оросуудтай, Тэмүүжингийн тухай, монгол хүүхдийн тухай “Анхны ав” нэртэй хүүхэлдэйн киногоо америкчуудтай хамтарч хий­сэн байна. Ингэж Мон­голд хүүхэлдэйн кино бий болжээ. Дараа нь зах зээлийн бужигнаан эхлэхэд PR-ийн чиглэлийг барьж авч. Тэр хооронд Хүүхэд, залуучуудын театрт зураачаар бас ажиллаж байсан гэнэ. Тэрбээр “Нямгаваа бид хоёр Хүүхэд, залуучуудын театрт, Доржсамбуу, зураач Төмөрхуяг хоёр Драмын театрт хоорондоо өрсөлддөг байлаа” гэсэн юм. Эдний гэр бүлийн орчинд театр, кино хэмээх урлагийн хоёр том чиглэл байна. Гэргий Одончимэгийнх нь өвөө Жамьян ардын хувьсгал ялсны дараахан  Ховдод хувийн гэрийн театртай байжээ. Дуу, хөгжмөөс гадна, жүжиг ч тоглодог байсан тухай сонирхуулав. Одоо Ховдын театрыг түүний хүү, нэрт удирдаач Ж.Чулууны нэрэмжит гэдгээр нь манайхан мэдэх биз ээ. Энэ нь тэртээх мянга есөн зуун хорин хэдэн оны театрын уламжлал юм. Нэрт удирдаач Ж.Чулуун түүний үеэл бол Ч.Жамсранжав удирдаач түүний төрсөн ах нь юм.
“Бид хоёрын хамгийн том мөрөөдөл болсон хувийн театраа эдийн засаг хүнд үед зах юм уу, дэлгүүр болго­чихоод түрээсийг нь аваад амьдраад байж болох л байсан байх. Гэвч өөрийн театртай байгаад, өөрсдөө жүжиг хийж үзээд, мөрөөдлөө биелүүлж, тэр их уншсан мэдсэнийхээ үр дүнг үзэхийн төлөө явж байгаад энэ театраа барьсан юм. Нэг мэдсэн чинь л театраа бариад эхэлсэн. 2002 онд театраа барьсан. Тав зургаан жил болж байна даа” гэж Мягмар гуай ярилаа. Түүнийг  хүмүүс голдуу “Боролдой”-н Мягмар гэж студийнх нь нэрээр тодотгодог. Гэтэл бага хүүгийнх нь нэр Боролдой аж.  Хүүдээ яагаад Боролдой гэж нэр өгсний учир нь “Боролдойн цаг” хүүхдийн нэвтрүүлэг хийж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Эхнэр нь хүүгээ төрүүлээд амаржих газраас гэртээ гарч ирэхэд аав нь хүүдээ энэ нэрийг өгчихсөн байсан гэнэ. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс маш их хайр халамж шаарддаг гэж Одончимэг гуай ярилаа. “Хэрвээ эр хүний дэргэд хань ижил нь сайн байж хийморь лундааг нь өргөж явах юм бол сайхан амьдардаг. Эр хүний сүр сүлдийг нь муутгаад ирэх юм бол архичны амьдрал руу орчихдог юм байна гэж би боддог юм. Дөрөв дөрвөн жил тутамд болж байгаа энэ олон сонгуулийг дагаад хүний амьдрал ч бас доргидог. Анх манайх юун дээр боссон бэ гэхээр, телевизийн хашаан дотор нэг уурын зуух байдаг байв. Одоо ч бий. Тэр уурын зуухыг Мягмар маань бүтэн сар цэвэрлээд, орой нь уурын зуухны галч шиг болчихсон орж ирдэг байсан. Тэгж байж анхны хүүхэлдэйн киноны студиэ бий болгож байсан юм. Бадар-Уугантай цуг телевизээс хөөгдөж ч үзсэн. Зах зээлд шилжихэд юугаа ч мэдэхгүй явж байхдаа, арайхийж бий болгосон студийн төхөөрөмжөө бүгдийг нь хураалгачихаад монгол эсгий гэрт ч байрлаж үзжээ. Хичнээн олон сайхан уран бүтээлчид тэр үед хөл алдаж архинд орж, зарим нь чадал нь барагдаж, насаа ч алдаж байсан. Тийм үед унаж тусахгүйгээр амьдралаа авч явж, урагшлах тоолондоо ахиц гаргаж ирсэнд нь би нөхөртөө маш их баярлаж явдаг. Манай хүн их дураараа, зоргоороо хүн. Зоргоороо ч байж мөрөөдлөө биелүүлэх гэж цуцалтгүй зүтгэж, хажууд нь би түшиг тулгуур нь байж, ингэж л бид хоёр мөрөөдөлдөө хүрсэн” гэсэн юм. Эдний том хүү Ангараг нь англи, герман, франц, орос, япон хэлтэй. Бага нь англи, орос, хятад хэлтэй гэнэ. Хэл гэдэг боловсрол олж авах хамгийн том суурь гэж хоёул үздэг гэнэ. Том хүү нь Германд урлагийн дээд сургууль төгссөн, зураглаач мэргэжилтэй юм байна. Дараа нь Японд төрийн удирдлагын чиглэлээр сурч төгсчээ. Одоо төрийн байгууллагад ажилладаг бол бага хүү Боролдой нь БНХАУ-ын Драмын урлагийн академийг төгсчээ. “Найруулагч болох болов уу, их нарийн мэдрэмжтэй, хөгжмийн маш нарийн мэдрэмжтэй, сэтгэлгээ нь их өвөрмөц” гэж Мягмар гуай бага хүүгээ магтав. Найруулагчийн өөрийнх нь тодорхойлсноор эднийх жинхэнэ пост модернист гэр бүл аж. Театр нь ч пост модернист жүжгүүд тавьдаг. Дандаа хурц хурц, сонгомол жүжгүүдийн эмхэтгэл хийж байгаа юм хэмээн гэрийн эзэн хошигносон нь энэ гэр бүлийн тун оновчтой тодотгол. “Пост модернист нийт арван зургаан жүжиг нийслэлийнхэндээ үзүүлчих санаатай, эхний долоон жүжгээ үзүүлчихээд байна. Театр гэдэг маань их том нүсэр юм байдаггүй юм аа. Театр чинь ерөөсөө эргээд цөөн үзэгчдэдээ ойрхон байж, хоорондын ярилцлага болж хувирч байж, нэгнээ мэдэрч байж амилдаг юм аа. Хуучны, театр анх бий болж байсан тэр хэлбэр рүү бид орж байна. Оросын том баячууд хувийн том театртай, тэндээ ном уншдаг, Достоевскийн романыг хэдэн өдөр дараалан цуглаж сууж сонсдог, жүжигчид нь тоглодог, том том заалуудтай, урлагийн меценатууд нь тэгж урлагийг дэмжиж явсан. Тэр хэлбэр рүү л орж байгаа юм” гэв. Эдгээр жүжиг нь Соёлын яам, Олон нийтийн телевизийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа юм байна. Олон удаа тоглодоггүй, нэг жүжгийг сайндаа л мянга гаруй, хоёр мянга орчим хүн үзэж байгаа болов уу гэж байв. Ер нь энэ хэдэн жилд оюуны их хомсдолд орчихлоо гэж театрын, гэрийн эзэн хэллээ. Хоолны мөнгөө олох гээд завгүй ажиллаж байгаа хүмүүс амрахаараа хошин шог үзэж стрессээ тайлдаг, эсвэл нэг их уйлдаг жүжиг, үгүй бол солонгос кино үзвэл сайхан байх жишээтэй болчихлоо хэмээн ихэд санаа зовниж байна. Ийм үед нийгэмд оюуны тэжээл болгож, театртаа тавьж байгаа сонгомол жүжгүүдээ телевизээр үзүүлэхээр зорьж байгаа аж. Театр бол энэ хоёрын мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлсэн нь атаархмаар. Атаархмаар төдийгүй арай өөрөөр сэтгэхийг хүссэн үзэгчдийн ч мөрөөдлийг давхар биелүүлж байгаа нь гайхамшиг юм. Энэ хооронд олон ч уран бүтээлч эдний дэргэдээс төрж, “Hero еntertianment”-аас эхлээд өөрийн бяцхан вант улсыг ч байгуулж авцгаагаад буй. Эдний театр дэлхийн сонгомол реалист, авангард жүжгүүдээ өнгөрсөн арваннэгдүгээр сард тавьж эхэлсэн. Үүгээр С.Мягмар гуайн театр манай театр урлагт одоо хэр хоосон байсаар байгаа орон зайг хийсвэр сэтгэлгээний жүжгүүд, туурвил зүйн болон тайзны авангард тавилтуудаараа нөхөж гарч ирсэн. Энэ нь хэдхэн сарын дотор хэдийнэ нийгмийн оюунлаг хэсгийн сонголт болж чаджээ. Харин өмнө нь “арт фильм” буюу жинхэнэ кино урлагийг нийтэд үзүүлж, олон улсын кино өдрүүдийг зохион явуулж байв.


“Ерэн оноос монголчууд бид улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөгөө олж аваад эргээд нэг харсан чинь оюуны эрх чөлөө гэж байхгүй, социалист реализм өөрийн инерциэрээ хориод жил явчихсан, одоо хүртэл үзэл суртал бүхий киног хүмүүс телевизээр үзэж байгаа нь харамсалтай. Гэтэл хүний оюун ухаан бодит, реалист байхаас гадна хийсвэрлэн бодохуй гэж агуу их орон зай байдаг. Хийсвэрлэж бодож байгаа тэр газар л урлаг, уран бүтээл илүү эрх чөлөөтэй болж эхэлдэг. Энэ орон зай руу бид орж байна. Эхлээд бид жүжгээр орж байгаа, дараа нь киногоор энэ орон зайд хандана” гэж тэрбээр театрынхаа урын сангийн бодлого, байр суурь, ирээдүйг товчхон танилцууллаа. Энэ чиглэлээр хүү Боролдой нь нэг кино хийгээд байгаа гэнэ. Арт фильм болж чадсан гэж аав нь үзэж байгаа юм байна. Ер нь оюуны хийсвэрлэлээр уран бүтээлийн эрх чөлөөнд хүрэх нь энэ гэр бүлийн зорилго аж. Ийм чиглэлээр манайхан бүтээл хийх болол­цоо тун хомс байгааг мөн найруулагч онцолно лээ. Бүх урлагийн суурь нь уран зохиол. Уран зохиолын хөг­жил дэвшлээс үүдэж, түүний сэтгэлгээний хэлбэр, хэв маягаас үүдэж урлаг тэлж хөгжиж байдаг. Үүнээс үүдэж хөгжим, театр, кино, хүүхэлдэйн кино буй болдог. Тэгэхээр зохиолчид маань их эрэл хайгуул хийгээсэй гэсэн чин хүсэлтэй явдаг гэнэ. Одоо юу ч хамаагүй бичиж ном хэвлүүлээд арилжиж, арилжааны уран зохиол хийгээд байгаа нь бусад урлагийн зохион туурвигчдад таатай санагдахгүй байгааг онцолж байв. Ер нь ч жинхэнэ уран бүтээл хийдэг хүмүүс баян цатгалан явсан түүх үгүй гэж тэрбээр зохиолч, уран бүтээлчдэд хандан хэлэв. Мягмар найруулагч манайд оюуны тэсрэлт хийсэн хоёр гурван үзэгдэл бий, агуу их Д.Нацагдорж, хойшлоод Д.Урианхай гуай, ерээд оныхны нэг Уриадайн Шигүүргэ гэж тоймлож буй аж. Харин эртний уран зохиолд Агваанхайдав, хуульч Сандаг нарын бүтээлүүдийг сэтгэлгээний гайхамшигтай зохиол гэж үздэгээ хэлэв. Хуульч Сандагийн “Салхинд хийссэн хамхуулын үг”, Агваанхайдав гуайн “Бие, сэт­гэл, бодгаль гурав ярилцсан нь” зэргийг жишээ татсан. Түүний яриа хөөрөөг сонсч суухад уран бүтээлчийнхээ хувьд үнэхээр сонин фигур юм. Гэргий Одончимэг нь театрынхаа ажлыг хогоо шүүрдэж, хоолоо хийхээс эхлээд жүжигчидтэйгээ ажил­лах хүртэл бүгдийг хийдэг байна. Тэрбээр театрынхаа утга зохиолын ажилтан нь ч юм шиг, эсвэл олон хүүхдийн ээж ч юм шиг болчихсон гэж байв. Одоо эдний театр арав гаруй жүжигчинтэй хамтарч ажилладаг юм байна. Орон тооных бус, жүжигт тоглох сонирхолтой, тус тусын алба ажилтай, олонх нь СУИС төгссөн залуучууд гэнэ. Анх ирэхдээ яаж жүжигт тоглоно оо, яаж уран бүтээл гаргана даа гэж эргэлзэхээр байсан залуучууд хэдхэн сарын дотор мэргэжилдээ маш их өссөн гэж байв. Биднийг очиход хоёулхнаа гэр урландаа байсан хос маань үдэш арван найман цаг дөхмөгц Гүйлс цэцэглэсний баяраа найзуудтайгаа тэмдэглэхээр “Black box” театр руугаа орцгоов. Бид ч мөн адил. Зочид эхнээсээ цувсаар оройн арван есөн цагийн орчимд театр дүүрэн хүн цугласан нь дандаа зураачид, төгөлдөр хуурчид, хийлчид, хуучин Хүүхэд залуучуудын театрт хамт ажиллаж байсан жүжигчид, Драмын  театраа төлөөлөн дэд захирал Н.Сувд, жүжигчин Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар гэхчлэн дандаа уран бүтээлчид цуглав. Эдний гэр бүлийн амьдралын хөгжилтэй бөгөөд өдөр тутмын агшнуудыг буулгасан видео эвлүүлэг, Одончимэг гуайн тарьсан цэцэгс хэрхэн дэлбээлж буйг хөдөлгөөн бүрээр нь буулгаж үлдээсэн видео эвлүүлгүүдийг үзэж сонирхсны дараа оройн зоог барьцгаав. Энэ гэр бүлийн ойр дотнын нөхөд, ах дүү хамаатан садан нь гээд дандаа урлагийнхан энэ үдшийг хамтдаа өнгөрүүлсэн. Тэр хоёр мөрөөдлөө биелүүлж, Монголд маань цоо шинэ театр орон зайгаа эзэлжээ.

Н.Пагма
Гэрэл зургуудыг
Ц.Мягмарсүрэн

- See more at: http://dnn.mn/тэр-хоёр-хамгийн-том-мөрөөдлөө-биелүүлжээ/#sthash.dTDAk0xv.dpuf

 

http://dnn.mn/тэр-хоёр-хамгийн-том-мөрөөдлөө-биелүүлжээ/



Хирсжихээр зэхэж буй хүн танд

$
0
0

Хирсжихээр зэхэж буй хүн танд

 

2014 оны 04 сарын 03

 

Лаборатори театрын төсөл хэрэгжүүлэн, сонгомол жүжгүүдийг үзэгчдэд өргөн барьж эхэлсэн Black Box театр олон улсын театрын өдрөөр буюу өнгөрсөн пүрэв гаригт ээлжит шинэ уран бүтээл болох Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийн нээлтийг хийсэн юм. Театрт ормогц суудлын яг дэргэд нь тайзыг зассан нь үзэгчидтэйгээ холбосон сонирхолтой шийдэл байлаа. Бүтээлд тус театрт анхлан тоглож буй залуу жүжигчид  тоглосон нь баригд мал биш, чөлөөтэй, өөрсдийгөө нээхийг хичээсэн нь харагдлаа. Жүжгийн ерөнхий найруулагчаар С.Мягмар, найруулагчаар Ж.Амарзаяа нар ажилласан аж.
Ионеско бол абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг. 1959 онд бичигдсэн “Хирснүүд” түүний нэрийн хуудас. Дэлхийн хоёрдугаар дайны дараахь эдийн засаг, оюун сэтгэлгээ, нийгмийн баялгийн дахин сэргэлтийн он жилүүдэд “Хирснүүд”-ийг фашизмын эсрэг жүжиг хэмээн онцолж, дүгнэж байлаа. Хамран дээрээ эвэртэй, үзэшгүй муухай энэ амьтнаар фашизмыг төлөөлүүлсэн хэмээж байв. Европ төдийгүй, Америкийн Бродвейд дуулиан шуугиан ч тарьж чадсан. Фашизм өнгөрсөн. Сая сая хүний амийг залгисан аймшигт нэгэн “изм” үеэ өнгөрөөж, 21-р зууны шинэ иргэд Гитлерийн тухай мэдэх ч үгүй, таних ч үгүй хүн болж өсөж өндийж байна. Гэвч “Хирснүүд” мартагдсангүй. Үнэ цэнэ нь шинэхнээрээ. Гайхамшит оюун ухаантай хүн гэдэг амьтан аймшигт муухай зүйлийг ч сэтгэж чадах, үйлдэж зүрхлэх “чадамж”-тай гэдгийг сануулан театрын тайзнаа амьдарсаар. Шашинлаг үгээр бол тэрхүү аймшигт муухай үйл хэрэг гэдгийг нүгэл хэмээх ганц үгээр хэлж болно. Нүглийг хүн санаатайгаар, бас санаандгүйгээр, өөрийн мэдэлгүйгээр үйлддэг. Тэгвэл хирсээр төлөөлүүлсэн тэр нүгэл юу вэ?
Улс орон бүрт хирс гэдэг амьтан байдаггүй. Гэлээ ч улс орон бүрт хирсжсэн хүн бий. Өнөөгийн завгүй ажилтай, дотор хүнтэйгээ ярилцах өчүүхэн ч чөлөөгүй, машинжсан, техникжсэн, өрсөлдсөн, өрссөн энэ төмөр эринд хүн эргэн тойронд нь бугласан муу муухайгаас зайлах, зугтах хувь хүний шинж чанараа гээдэг. “Хирснүүд” жүжигт нэгэн хотын хүмүүс нэг нэгээрээ хирс болон хувирсаар ганцхан залуу хүнээрээ үлдэж “Би та нартай нийлэхгүй. Би та нарыг дагахгүй” хэмээн хашгирч байгаа тухай өгүүлдэг юм. Хотынхон зарим нь өөрийн мэдэлгүйгээр хирс болон хувирна. Зарим нь эргэн тойронд байгаа хирснүүдийн хөлд бяц гишгэгдэж үхэгүйн тулд хирс болно. Зарим нь хирс байх нь хүн байхаас хамаагүй хүчирхэг, хамаагүй сүрлэг санагдахаар нь амьтан болж хувирна. Эцэст нь хүмүүст хирсний царай хүнийхээс хамаагүй хөөрхөн болж харагдана. Хирсний  мөөрөх нь яг уянгат дуу шиг, лагхийн алхах нь эгээ вальс бүжих мэт санагдана. Ийнхүү гутамшигт муухай гоё сайхан болж тархи, зүрхэнд мэдрэгдэх нь нийгмийн сэтгэлгээний доройтол билээ. Хулгайч, худалч, алуурчин, дээрэмчин, тонуулчин, яргачин гээд хорвоогийн нүглийг дүүргэсэн хирсний сүрэгт хүн төрөлхтнийг алдахгүй байх юмсан гэсэндээ Ионеско ганц залууг хүн хэвээр нь үлдээж, хирснүүдэд бууж өгөхгүй тулалдуулахаар үлдээжээ. Харин өнөөдрийн манай нийгэмд

“Хирснүүд” хэрхэн бууж байна вэ?
“Хирс хэдэн давхар дээлтэй вэ?” хэмээх асуулт, Сальвадор Далигийн зурсан хирсний эврэн дээр залрах залуу бүсгүйг дүрсэлсэн зургаар Black Box шинэ бүтээлийнхээ зурагт хуудсыг чимжээ. Бүсгүйг суулгасан хирс гоёмсог тоног бүхий хуягтай. Хууль, хөрөнгө мөнгөөр бууны сум ч үл нэвтлэх давхар давхар хуяг өмссөн эрх мэдэлтэн хирснүүдийн тухай мессежийг тэд нийгэмд өгөхөөр шийдэж. Төрсөн л бол зуурдаар үхнэ гэж байдаггүй, цаг нь ирж, нас нь гүйцэхээр л хорвоогоос явдаг хирс гээч энэ амьтанд хувирсан давхар дээлтнүүдэд сануулга өгөхөөр шийдэж. Ерөнхий найруулагч нь “Нам бол хирсжих хамгийн том үзэгдэл” ч гэж ил тодоор мэдэгдсэн. Түүний хэлснээр ийм “гайхамшгт” хуяган дотор нэг муу нэг эст амёб ч байсан амьдраад явна. Бөөс бол хачин сайхан аж төрнө. Сордгоо сорно. Хэнд ч гишгэгдэхгүй, хэнд ч няцлагдахгүй. Товчхондоо ийм бат бэх цайз хэрэм мэт хуяган дотор хирс лугаа адил баавартай амьдарч байгаа өчүүхэн муу бөөснүүдийн тухай сануулна. Гэвч нэгэнт хирсний амьдралаар амьдарч эхэлсэн бол буцах зам байхгүй, хуяган дотроо нуугдсаар дуусна. Харин хирсжихээр төлөвлөж, мөрөөдөж, бэлтгэж эхэлсэн хүмүүст сонголтынхоо тухай эргэж бодох сэдэл өгч магадгүй л юм. Ямартай ч энэхүү гайхамшигт сэтгэлгээний жүжиг уран бүтээлчдээ хийгээд үзэгчдээ нэг шат ахиулна гэдэгт итгэж байна. Оюун санаа, эрүүл сэтгэлгээний хувьд шүү дээ. Б.ЦАЦРАЛ


Эх сурвалж: ҮНДЭСТНИЙ ТОЙМ сэтгүүл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

http://art.news.mn/content/174986.shtml


Хүмүүнлэг нийгэм далд ороосой, тэгвэл

$
0
0

Хүмүүнлэг нийгэм далд ороосой, тэгвэл

2014 оны 05 сарын 08

Энэ бямба гаригт буюу тавдугаар сарын 10-ны 20.00 цагт алдарт Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг Black Box театрт дахин тоглоно. Энэхүү бүтээлийн тухай урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэнгийн бичсэн шүүмжийг толилуулж байна.

Абсурд театрын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол ХХ зууны авангард урсгалын томоохон төлөөлөгч  Эжэн  Ионескогийн “Хирсүүд” /”Rhinoceros”/ билээ.1909 онд мэндэлсэн Францын румын гаралтай азай буурал энэ зохиолч 85 насыг зооглож, 1995 онд Парис хотноо тэнгэрт халихдаа дэлхийн театрын урлагийг С.Беккетийн хамт орвонгоор нь өөрчилж, шинэчлэл хийсэн хүн юм.Тэрбээр зохиолын уламжлалт бүтэц, зохиомжоос татгалзаж, жүжгийн үйл явдлын цаг хугацаа, хэзээ хэдийд хаана болж буй нь тодорхойгүй, үйл явдлын дараалал, бие биеэсээ  хамаарах холбоог эвдэж, зорилгогүй  дэмий яриагаар цаг нөхцөөсөн  дүрүүдийг бий болгосон. Энэ бүгд нь гагцхүү үлгэрийн гэмээр хачирхалтай үйл явдал, айдас, хүйдэс төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэхэд чиглэж байлаа.Үүний тодорхой жишээ 1960 онд туурвисан түүний “Хирсүүд” жүжигт  тод томруун илрэлээ олсон байдаг. Жүжгийн үйл явдал Францын хаа нэгтээ, жижигхэн сууринд өрнөдөг. Хот даяар нэгэн хачирхалтай яриа дэгдэж, гудамжинд хамар дээрээ эвэртэй хирс гэдэг сүүн тэжээлтэн амьтан үзэгдэх болсон тухай сонин хэвлэлүүд шуугисан төдийгүй хотын зарим хүний дух нь товойж, улмаар эвэр ургачихсан явааг харсан тухай яриа амнаас ам дамжин бүх иргэд айдаст автсан байна. Хууль зүйн компанийн ажилтнууд хирс гэх  ганц сэдвээр маргалдан хамаг цагаа барж, гагцхүү энэ амьтны тухай яриа л жүжгийн турш үргэлжилнэ. Зарим нэгэн огт итгэхгүй үгүйсгэнэ, зарим нэгэн хоёр нүдээрээ харснаа барин тавин нотлоно. Гэтэл энэ нь цуу яриа биш болж таарав. Хүн яахаараа хирс болж хувирдаг юм , ийм зүйл байх ёсгүй гээд үгүйсгэж байсан хүмүүс, ялангуяа хуулийн салбарын хамгийн шудрага ажилтан: ”Би сэтгүүлчдэд хэзээ ч итгэдэггүй. Бүгдээрээ худалч! Тэднээр юу бодож сэтгэхээ огт заалгахгүй. Ер нь бол би өөрийн нүдээр харсан зүйлдээ л итгэдэг. Багш байсан хүний хувьд шинжлэх ухааны үндэстэй, тодорхой зүйлд дуртай. Би шинжлэх ухаанч хүн” гээд ам бардам тууштай зогсож байсан Ботард /Г.Мөнхжаргал/, энэ байгллагынхны хүндэлж, хамгийн ухаантайд тооцогддог филосифич хүртэл хирс болоод хувирчихдаг.Өдрөөс өдөр өнгөрөх тутам энэ хотынхны  хирсжих хүний тоо эрс нэмэгдэж, одоо газар сайгүй харагдах төдийгүй гудамжаар сүргээрээ айдас төрүүлэм дуу гарган явах болжээ..Ийнхүү энэ үйл явдал амьдралаас тасархай жинхэнэ абсурд утга учиргүй мэт авч угтаа, алдарт зохиолч Эжин Ионеско, уран ёгтлол /allegoric/ хэлбрээр, тоталитаризм /totalitarianism/, тодруулбал, бүх нийтийг нэлэнхүйд нь хамарсан сэтгэхүйн хийрхэл хүнд хэрхэн нөлөөлж, тоталитар систем буюу олон түмнийг дарангуйлах тогтолцоо хэрхэн буй болдгийг өгүүлсэн юм.

Өргөн утгаараа, фашизм, коммунизм, бас сүүлийн үед Израилийн нэрт түүхч Ж.Л.Тэлмоны тэмдэглэснээр өнөөгийн цөөнгүй оронд тогтсон тоталитар ардчилал /totalitarian democracy /-ыг шогчлон үзүүлсэн хэрэг. Улс төрийн эрх цөөнхийн мэдэлд орсон цагт олонхи өөрийн эрхгүй тухайн үзэл суртлын хийрхэлд автан  хэсэг бүлгээрээ дагадаг оюун сэтгэхүйн гаж үзэгдлийг энд шүүмжилсэн. Үүний зэрэгцээ том тушаалтан, дарга нарыг далдаганаж гүйдэг, амнаас нь гарсан үг бүрийг нь ёсчлон гүйцэтгэж, өөрийн гэсэн байр суурь бодолгүй ,гагцхүү амин хувийн эрх ашгаа эрхэмлэн амиа бөөцийлдэг хүмүүсийн тухай жүжиг юм. Манай монголчууд эвэртэн туурайтангууд гэж хэлдэг нь оргүй зүйл биш. Уг жүжгийн гол баатар Беранже л ганцаараа хэн нэгэн эвэртэн туурайтанг дагаж салбаганасангүй, хүн төрхөө хадгалан “хирсүүдтэй”-тэй хүч тэнцвэргүй тулаанд орохоор шийдвэж байна. Жүжигчин Идэрболд өөрийн бүтээсэн дүрээрээ, Беранже хэдүйгээр сархад ууж, согтуугаараа  бусдад ад үзэгддэг ч гэлээ хүний мөс жудгаа алдалгүй  үлдэж байгаа ганцаардмал хүн гэдгийг харуулав.  Хамгийн гол нь хүн үзэл бодлоосоо урвах, өөрийнхөө дахин давтагдашгүй зан, хүний мөс, жудагаа алдвал, адгуус мэт болж хувирдгийг Эжен Ионеско далд утгаар ёгтлон  ямар ч цаг үед мөхөшгүй гүнзгий санааг “Хирсүүд” жүжгээрээ өгүүлсөн юм. Нөгөө талаас , улс төр, үзэл суртал, нийгмийн дарамт нь бие хүний мөн чанрыг алдагдуулж, нэг талаас эрх мэдэл, өндөр тушаал горилогч эвэртэн туурайтнуудыг төрүүлж, нөгөө талаас тэднийг аялдан дагагчдын сүргийг бий болгодог гэх санаа уг жүжгийн нэвтрэн гарах гол шугам болжээ. .Хүний уг чанарт хүчээр түрэмгийлэх зан, эсвэл айдас хоёр зэрэгцэн байдаг тухай Зигмунд.Фройд тэмдэглэсэн байдаг. Жүжгийн гол баатрын нэг Жанг жүжигчин Л.Эрдэнэ-Очир сонирхолтой бүтээлээ. Тэрбээр Жаны оюун сэтгэхүйд өөрчлөлт гарч буйг дуу хоолойнхоо  өнгө аясын хувирлаар чадварлаг илэрхийлэв. Бардам дээрэнгүй, харгис шинж чанар аажим аажимдаа өндөрсөх түүний эрс шийдэмгий хоолойн өнгөнөөс улам тодроно. Жаны дуу улам аймшигтай болж байна. “Миний эсрэг байгаа хүмүүсийг замаасаа зайлуулахыг хүсдэг. Тэгэхгүй бол би тэднийг няц гишгэчих гээд байдаг юм . . . Ер нь нийгмийн ёс суртахуун гэж юу юм? Тийм зүйл байхгүй.

Ёс суртахуун бол бол байгалийн эсрэг зүйл. Харин юу хүссэнээ хийх эрх надад бий. Ёс суртахууны хэм хэмжээ? . . . Тэр хэм хэмжээг чинь бодохоор бөөлжис цутгаж байна. Тэр ёс суртахууны чинь хил хязгаарыг бид давж алхах хэрэгтэй… Тэр соёл иргэншил гэдгийг чинь ор мөргүй авч хаявал бид одоогийнхоосоо хамаагүй дээр болцгооно.Тэр хүмүүнлэг нийгэм чинь далд ороосой!” хэмээн хэлэхэд түүний духны булдруу томорсоор эвэр ургаж арьс нь ногоороод хирс болж хувирч буй хэсгийг Л.Эрдэнэ-Очир чадварлаг харуулав. Эжен Ионеско хүн адгуус болж хувирах /mutation/ үзэгдлээр хүмүүн төрлөхтэн хүн төрхөө гээж буйд харамсах, эмзэглэх сэтгэлээ илэрхийсэн болов уу. Гол баатар  Беранжегийн хувьд хамгийн хэцүү нь түүний хайртай бүсгүй Дэси /Д.Оюунзул/ аажимдаа хирс болон хувираад түүнийг орхиод явж буй хэсэг юм.Д.Оюунзул Дэсиг их ухаалаг, оюунлаг, соёлтой бүсгүй талаас нь харууллаа. Гэлээ ч Д.Оюунзулын Дэси сэтгэлийн хувьд хатамжгүй, бас нийтийг дууриах сониуч зангаасаа болж  Хирсийн сүрэгтэй нийлж байгааг харуулав. Эжен Ионеско уг жүжигтээ конформизм /conformism/ аялдан дагах үзэл санааг хурц шүүмжилсэн юм. Эвсэгч аялдан дагагчдаас болж, шудрага ёс, нийгмийн үнэт зүйлс үгүй болж, гадны ямар ч аюул бий болох тааламжит нөхцөл бүрэлдэж болохыг “Хирсүүд” жүжиг бас өгүүлсэн юм. Жүжгийн баатруудын нэг хоосон цэцэрхэж явдаг философич, шудрага дүр эсгэсэн Папион гээд олон хүмүүс нийтийн хийрхэлд өөрийн эрхгүй автан цөмөөрөө хирс болон хувирдаг. Ялангуяа  жүжигчин С.Баасанжаргалын бүтээсэн Дудард мэдлэг боловсрол сайтай, юмны гол учрыг олохыг чармайдаг боловч үзэл бодлоо тууштай хамгаалж чаддагүй, олны амыг харсан байр суурь нь түүнийг хирс болгоход хүргэж байна. Ер нь хүн өөрийнхөө бүтээлч хандлага, хүмүүний жудаг, мөс чанраа гээвэл хүмүүн төрлөхтөнд ямар гай учирч болзшгүйн тухай л Эжен Ионеско энэ жүжигтээ өгүүлсэн. Ялангуяа нийгэм ахуйн дарамт хүмүүсийг нэг ижил хэв загварт оруулж, адилхан сэтгэх, бодох зуршилд автахыг хараад зохиолч ихээр эмзэглэж “Хирсүүд” жүжгээ туурвисан хэрэг. Энэ санааг найруулагч Ж.Амарзаяа, ерөнхий  найруулагч, зураач С.Мягмар нар бас кино дүрслэлээр шигтгээ хийн баяжуулж гаргасан нь ончтой шийдвэрлэл болсон байлаа. Өнөөгийн Монголд байгаа олон нам, бас багаараа ажиллана гэх нэгэн мод болсон зарчим хичнээн олон хирсүүдийг төрүүлж байгаа бол…..? Ямартай ч “Black Box” постмодерн театр нийгмээ, амьдралаа, хүмүүс бид өөрсдийгөө өөр өнцгөөс, шинээр харах өргөн боломжийг нээлээ.

МЗЭ-ийн шагналт судлаач, профессор Дэмчигдоржийн Мягмарсүрэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Оюун ухааны олон улсын музейн үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий: Ямар их юм туулав даа гэж бодохоор хоолой зангираад байдаг

$
0
0
Өчигдөр 13 цаг 10 минут
90 жилийн тэртээх Судар бичгийн хүрээлэнгээс гаргасан дүрэмд музей байгуулах тухай зааснаар Монгол Улс анх удаа музейтэй болж, тэр нь өдгөө 50 хүртлээ өргөжиж, 200 мянга гаруй үзмэр, 600 гаруй  ажилчинтай тогтолцоо болтлоо хөгжжээ. Тэдний хамгийн отгон нь Оюун ухааны олон улсын музей. Хэдийгээр байгуулагдаад 24 жилийн хугацаа өнгөрч байгаа ч музейн 90 жилийн ойгоороо нээлтээ хийсэн юм. Хүмүүст аль хэдийнэ танигдсан шинэ музейн үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзийтэй Олон улсын музейчдийн өдрөөр уулзаж ярилцсанаа хүргэж байна.


-Байгуулагдаад 20 гаруй жилийн нүүр үзсэн ч одоо л нээлтээ хийж байгаа танай музейн талаар яриагаа эхэлье?
-Би эдийн засагч мэргэ­жилтэй хүн. Эдийн засгаараа гурван дээд сургууль төгссөн. 1965 онд сургуулиа төгсөөд санхүүгийн ажилтнаас намын дарга хүртэл хийж явлаа. Харин 1988 оноос энэ ажлаараа дагнасан. Музейн ажил маань миний хобби юм. Энэ музейгээ 1990 оны наймдугаар сарын 13-нд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор нээж байлаа. “Үндэсний тоглоомын үзэсгэлэн” нэртэйгээр шүү. Түүнээс хойш 2002 он хүртэл улсаас давуу эрхтэйгээр байр худалдаж авчих гээд л хүлээсээр хамаг цагаа алдаад чадалгүй гадаадад сурч байсан хүүхдүүд маань дэмжлэг үзүүлж, олон хүний хандив тусламжаар хоёр давхар барилга худалдан авлаа. 2004 онд барилгынхаа хажууд дөр­вөн давхар өргөтгөл бариад, түүндээ цэцэрлэг байгуулсан.

-Музейнхээ хажуугаар уу?
-1981 оноос хойш үндэсний тоглоомын ач холбогдол, хүний генийг яаж сайжруулах талаар бүх сайд дарга нарт яриад ойлгуулж чадаагүй. Намайг мөн ч сайхан мөрөөдөж байна даа л гэж бодсон байх. Тэгэхээр нь цэцэрлэг байгуулаад IQ хөгжүүлэх үндэсний тоглоом заагаад ирсэн чинь хүмүүс ойлгож эхэлсэн. Тэгээд 2005 онд нэг, 2009 онд дахин нэг цэцэрлэг байгуулаад, тэнд маань сурсан хүүхдүүд ч гэсэн сайжраад ирсэн. Ер нь ойлгомжтой юм билээ. Тэгж гайгүй ойлгуулсан. Одоо бол учиртай.

-Тэгвэл цэцэрлэг тань музейн нэг санхүүгийн үүсвэр гэсэн үг юм байна. Цаашдаа музейгээ дагаад л өргөжөөд байх юм аа даа?
-Цэцэрлэг байгуулаад амжилттай ажиллаад эхэлсэн чинь сургуультай болооч гэсэн санал гарсан. Тэгээд энэ жилийн есдүгээр сарын 1-ээс бага сургууль маань хичээллэж эхлэх гэж байна. Энэ бүхнийг л ойлгуулах гэж ах нь олон ч бэрхшээл саад давлаа даа. Хааяа тэр бүгдийг ярихаар хоолой зангираад хачин болоод байдаг юм. Ямар их юм туулав даа гээд л бодохоор.

-Энэ олон жилийн хойно музейгээ албан ёсоор нээж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн хугацаанд хөл дээрээ дэнжигнэж байсан юм. Манай салбарыг хариуцсан яамтай боллоо. Харьяалсан байгууллагатай байх чинь сайхан юм. Нээлтээ хийхэд бусад том музей тусаллаа. Одоо ч хөл дээрээ зогсч эхэлж байна. Музейчдийн баярын өдөр ч бид ингэж олноороо уулздаггүй байлаа. Сайхан юм аа.

-Хувийн байгууллага олонд танигдахын тулд наад зах нь сурталчилгаа хэрэгтэй. Та музейнхээ ач холбогдлыг ойлгуулахын тулд дан ганц цэцэрлэгээр сурталчилгаа хийгээгүй биз дээ?
-Байр олдохгүй зовоосон ч үзмэрээ уйгагүй нэмж байсан. Музейн зарим зүйлийг хувилж, зарсан. Бас музейн мөнхлөгч гэсэн хүндэт самбар гараад тэндээ том хандивлагчдынхаа хөргийг зурж мөнхжүүлээд, өөрийн гараар бүтээсэн оньсон тоглоомтой хамт бэлэглээд хүмүүсийг татсан. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хандив өгч байлаа. Бас том том компаниудын логог оньсоор хийгээд пластикаар хувилах эрхтэй нь хамт өгсөн. Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир” роман дээр ийм үг байдаг. “Заяагүй хүн гэж байхгүй. Залхуу хүн л заяагүй байдаг юм” гэж. Зарим хүн төр засаг надад тусалсангүй, ах дүү найз нөхөд тусалсангүй, мөнгө зээлсэнгүй гэж яриад байдаг. Тэд бол залхуучууд. Залхуугийн ирээдүй гуйлгачин л байдаг.

-Хэдийгээр айлын шоов­­дор хүүхэд шиг явж ирсэн ч өөрийн чадлаар өдий зэрэгтэй музейг монголчуудад бий болгож өгсөн учраас хүмүүс ойлгодог болж л дээ, яах аргагүй…
-Соёлын өвийг хамгаалах шинэ хууль гарсан. Энэ сайн хэрэг ч би түүнд юу орсныг сайн мэдэхгүй л байна. Хэрэв төрөөс биднийг дэмжье гэж байгаа бол музейнүүдээс НӨАТ авахаа болих хэрэгтэй. Улсын музейгээс НӨАТ, үл хөдлөх хөрөнгийн мөнгө авахгүй л дээ. Хувийн музейгээс аваад байдаг. Сая нээлтээ хийхээс өмнө тэрбум төгрөгийн зээл авч, музейгээ зургаан давхар, оньсон архитектуртай болгосон. Одоо тэрбум төгрөгөө эргээд төлөхөөр 0.6 хувийн татвар жил бүр авах юм. Тэр нь зургаан сая төгрөг. Яавч бид төлж дийлэхгүй. ССАЖЯ биднийг хувийн, хувьсгалын гэж ялгахаа больчихоод байхад улс маань битгий ялгаасай. Семинар зөвлөгөөнд хувийн, улсынхаар бол ялгана аа. Саяхан л гэхэд 90 жилийн ойгоор гадаадад хүмүүс амраахаар болсон юм билээ. Яамнаас хувийн музейн төлөөлөл болгож хоёр хүн оруулсан чинь цаана нь очоод хасаад хаячихсан байсан. Бид чинь гадаадаас туршлага судлах ёстой биз дээ.

-Та музейн ажлаа хобби гэж хэлсэн. Хоббиг нэг ёсны дон гэж орчуулаад байгаа. Тэгвэл хэзээнээс оюун ухааны тоглоомд донтож эхлэв ээ?
-Анхны бүтээлээ би 1955 онд дөрөвдүгээр ангийн 11 настай хүүхэд байхдаа хийсэн юм. Манайх 11 хүүхэдтэй, дундаж амьдралтай айл байлаа. Бид нэг бүтэн сайн өдөр цайлж байсан чинь ээж хөлийнхөө авдрыг янзаллаа. Тэгсэн авдар дотроос нь тостой дөрвөн мод гарч ирдэг юм байна. “Энэ юу вэ” гээд сонирхоход ээж “Манай аав Зэвгэ захирагч гэдэг хүн байсан юм. Тэр хүний тоглож байсан оньс гээч тоглоом. Их л ухаантай улс тоглодог юм гэнэ лээ, хүү мин. Бид угсарч ч чаддаггүй юм” гэлээ. Тэгээд би тэр тоглоомыг ээжээсээ гуйж авсан юм. Өнөө дөрвөн модыг чинь угсрах гээд бараг сар боллоо. Тэгсэн хоёр мод дутаад болдоггүй. Тэгээд хоёр мод нэмж хийгээд анхны маань оньс гарсан юм. Ээж, аав намайг магтаад л орж ирсэн хүмүүст “Миний хүү энийг угсарчихлаа. Та нар угсраатах даа” гээд өгдөг. Нөгөө хүмүүс нь ерөөсөө чадахгүй. Тэр үед монгол тоглоом байхгүй болчихсон үе байлаа. Чирдэг машин, хүүхэлдэй гээд Оросын тоглоомуудтай. Тэгээд намайг эвлүүлээд үзүүлэхээр миний ухаантайг гайхна. Хүүхэд байсан юм чинь онгирч явсаар хэдэн сар болсон юм. Тэгээд орж ирсэн хүмүүс эвлүүлчихдэг боллоо. Тэгээд би дараагийнхыг нь хийсэн. Түүнээс хойш хүн чаддаг болчихоор нь чадахгүйг нь хийх гэж зүтгэсээр байгаад 60 гаруй жил болж дээ.

-Таны энэ хоббид ер нь ямар хүмүүс голчлон татагдах юм?
-Тоглоомд бүх насны хүмүүс л дуртай шүү дээ. Ер нь ухаантнууд л тоглодог гэж байгаа юм. Залхуу хүн, ухаан муутай хүн тоглодоггүй. Залхуу хүн оньсыг задлаад, угсрах гээд  суугаад байдаггүй. Төвөгшөөгөөд хаячихдаг. Тоглоом өөрөө хүч чадал оюун ухааны өрсөлдөөн байдаг. Тэгэхээр хождог юм уу, чаддаг хүн л тоглоом тоглодог. Тийм болохоор би “Та хэрэв тоглоом сонирхдоггүй, тоглодоггүй бол нэг бол залхуу, эсвэл ухаан муутай. Бүр хоёулаа ч байж магадгүй” гэж хүмүүсийг инээлгэдэг юм. Ихэнх хүмүүс хоёулаа байдаг юм даа.

-Музейгээ сурталчлах, хөрөнгө оруулахын тулд үзмэрүүдээ хувилаад худалддаг гэж байна. Үүнээс зохиогчийн эрхээ алдахгүй байх хэр баталгаа байна, танд?
-Монголынх гэж эрхийг нь хамгаалахын тулд над шиг  олон  патенттай,  над  шиг  олон шугам зураг хийсэн хүн Монголд байхгүй. Таван мянга гаруй хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, Оюуны өмчийн газраар баталгаажуулсан. Монголчууд зарим хялбар бүтээлүүдийг хулгайлах явдал гардаг. Гэхдээ бид тэдэнтэй нэг их тэмцээд байдаггүй. Яагаад гэвэл тэд амьдрах гэж ядаж байна. Монголчууд хэдэн саяар нь үйлдвэрлээд байж чадахгүй. Гараараа тав арвыг хийгээд амьдралаа борлуулаг гэж боддог.

-Танай музей зөвхөн Монголдоо ч биш дэлхийд ганц гэгддэг. Өөрийн гараар хийж бүтээсэн зүйлээ дэлхийд сурталчлах сайхан биз?
-1993 онд Юнескогийн чуулганд оролцохдоо Парист сар гаруй үзэсгэлэнгээ гаргасан. Юнескогийн ерөнхийлөгч Маёр гэж хүн байсан юм, тэр үед. Тэр хүн миний найман ханатай гэрт төрсөн өдрөө тэмдэглэж байлаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Кулер манай гэр үзэсгэлэнг сонирхож байлаа. Далай лам, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Илюмжиновтой уулзаж, шатраа бэлэглэж байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Буш манай улсад дөрвөн цаг айлчлахад миний бүтээлийг Монгол улсын Ерөнхийлөгч Энхбаяр танилцуулан тайлбарлаж байсан юм. Тэгээд манай Ерөнхийлөгч эрх чөлөөний хөшөөг оньсоор задардаг гээд ярьсан чинь Буш “Надад бэлэглэх гээд бэлдээ юу” гээд босоод ирсэн байгаа юм. Тэгээд манай Ерөнхийлөгч “Тийм ээ” гээд л бэлэглэсэн. Тэр том улсын Ерөнхийлөгч тэгэхээр манай Ерөнхийлөгч “Би Түмэн-Өлзий гуайгаас асуухгүй бол болохгүй” гээд толгойгоо илээд сууж байж таарахгүй шүү дээ. Том орны удирдагч гэдэг чинь сайхан байдаг юм байна. Дараа жилийнх нь Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрөөр Ерөнхийлөгч Ж.Буш шуудангаар надтай гар барьсан зургаа хувийн мэндчилгээтэйгээ илгээсэн шүү. Зургийнхаа дор “Мистер Түмэн-Өлзийд сайн сайхныг хүсье” гээд гарын үсгээ зураад явуулсан байсан. Их баярласан. Надад их эрч хүч өгсөн.

 Б.ЦЭДЭВСҮРЭН

Эх сурвалж: www.assa.mn


Сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал: Англи хэл сайн мэддэгтээ биш монгол хэлээ гайгүй мэддэг болохоор би орчуулга хийдэг юм

$
0
0

Б.Цацрал. “Утга зохиолын орчуулга миний мөрөөдөл”

Өнөөдөр 07 цаг 59 минут
4bc6ca906d1e2dd3big

Б.Цацрал: Англи хэл сайн мэддэгтээ биш монгол хэлээ гайгүй мэддэг болохоор би орчуулга хийдэг юм

Сэтгүүлч, орчуулагч Б.Цацралыг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж, ярилцлаа.  Сэтгүүлч, орчуулагч Б.Цацралын орчуулсан “Солиорол”, “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгийг “Black Box” театрын уран бүтээлчид тайзнаа амилуулсан. Тэгвэл саяхан болж өнгөрсөн “Гэгээн муза” наадмын нэг хүний жүжгийн төрөлд энэ хоёр бүтээл өрсөлдөж, “Солиорол” жүжгийг амилуулсан Л.Эрдэнэ-Очир шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Мөн “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгийг амилуулсан Г.Мөнхжаргал шилдэг эрэгтэй гол дүрийн шагналтан болж, “Гэгээн муза” хүртсэн билээ.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Урлагийнхан бол таныг сайн таних байх. Харин үзэгч, уншигчид Б.Цацрал гэж ямар хүн байна вэ гэдгийг сонирхож байх шиг байна?

-Миний үндсэн мэргэжил сэтгүүлч. Анх сэтгүүлч мэргэжил эзэмшээд, тухайн үедээ төрийн төв хэвлэл гэгдэж байсан “Ардын эрх” сонинд ажилласан. Тэнд ажиллаж байтал төр хэвлэлгүй байх ёстой гээд, “Ардын эрх” сонин татан буугдаж, тэр суурин дээр нь “Өдрийн сонин” байгуулагдсан. Тэгэхэд ч би ажиллаж байлаа. Сүүлд 2001 оноос “UB Post” сонинд орж ажилласан. Түүний хажуугаар “Өнөөдөр” сонинд соёл урлагийн чиглэлээр бичдэг байсан. Сүүлдээ бүрмөсөн “Өнөөдөр”-ийн хүн болоод, тэндээ  ажилласан. Гэхдээ хэдэн жилийн дараа ажлаасаа гарсан. Утга зохиолын орчуулга гэдэг миний мөрөөдөл байсан. Хобби гэж хэлэхээр энэ ажлыг хэтэрхий хямдхан бодсон болно. Тийм учраас би хобби гэж хэлмээргүй байна. Энэ миний мөрөөдөл байсан. Энэ чиглэлээрээ сурч, баримжаагаа олж авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тиймдээ ч зоригтой алхам хийсэн. Олон жил сонины редакцид ажиллаж, сэтгүүлч хийж байсан хүн нэг л өдөр шийдвэр гаргаад, огт өөр чиглэлээр суралцахаар болоход хүмүүс их гайхсан байх. Би бол хувьдаа маш удаан бодож байж шийдвэрээ гаргаж, сургуульдаа явсан. Суралцаад ирсэн, түүнээс хойш зохиол бүтээл орчуулаад, мөрөөдөж байсан ажлаа хийгээд л байж байна.

-Орчуулга хийхийн тулд гадаад хэлийг маш сайн эзэмших ёстой байх. Мундаг орчуулагч нар Орос хэл бол утга зохиолын хэл. Бүх сонгодгууд Орос хэл дээр байдаг гэж ярьдаг. Таны хувьд хэдэн хэл судалж, ямар хугацаанд, хаана утга зо­хиолын орчуулагчаар суралцсан бэ?

-Би Англи хэлээс л орчуулгаа хийдэг. Англи хэлийг багаасаа л үзсэн. МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгссөнийхөө дараа сургуулийнхаа Харилцааны   оройн ангид суралцаж орчуулагч болсон. Ажлаа хийхийн хажуугаар сургуульд суралцаж, хэл сурсан нь тэр. Түүнийхээ дараа Энэтхэг рүү Делигийн их сургуулийн утга зохиолын орчуулагчийн магистрт  суралцахаар явсан. Намайг тэнд очиход багш нар их гайхаж байсан. Надаас чи хэзээ бакалавраа хамгаалсан, ямар мэргэжлээр төгссөн бэ гэж асуусан. Би 10 жилийн өмнө, сэтгүүлч мэргэжлээр бакалавр хамгаалсан гэдгээ хэлтэл маш их гайхсан. Тэгээд “Сэтгүүлч мэргэжлээр 10 жилийн өмнө бакалавр хамгаалсан байж чи яаж энэ ангид суралцана гэж ирсэн нөхөр вэ” гэж надаас асуусан юм. Тэгэхээр нь би хэцүү гэдгийг нь мэдэж байсан. Сонссон. Гэхдээ ийм хэцүү гэж мэдээгүй. Тэгэхдээ би хичээнэ гэж хэлж байсан. Ямар ч байсан би улиралгүй хоёр жил сураад төгссөн. Делигийн их сургуулийн хоёр жилийн ангийг таван жил суралцаж төгсөх нь энүүхэнд байдаг юм билээ. Манай ангид гэхэд  20 гаруй гадаад оюутан байсан. Тэр дундаас би ганцаараа хоёр жил суралцаж төгссөн. Анх нэлээд олон оюутан манай ангид суралцахаар ирж байсан.

Сүүлдээ хэцүү юм байна гээд Хэл шинжлэлийн анги руу шилжсэн. Сүүлдээ “Сайхан жаргалтай байна аа” гээд л явж байв. Нэгдүгээр анги төгсөхөд би, бас нэг Иран оюутан бид хоёр л тэнцэж байлаа. Харин хоёрдугаар анги төгсөхөд тэр шалгалтдаа унасан. Тийм л хэцүү ангийг төгссөн дөө. Нэгдүгээр курстээ 80 гаруй ном уншсан. Хоёрдугаар курстээ 50 гаруй ном уншаад төгссөн юм.

-Судалгааны номууд уу, сонгодог зохиол уу?

-Дандаа л утга зохиолын чиглэлийн номууд уншсан. Эрт­ний Латин, Грекийн Сафовын яруу найргаас авахуулаад Эсхилийн гурамсан жүжгээр үргэлжилж, сүүлийн үеийн абсурт жүжиг хүрээд л дуусна даа. Бүх цаг үеийг хамруулж уншина. Угаасаа Делигийн их сургууль Англи хэлийг утга зохиолд суурилуулж судладаг. Утга зохиолд суурилсан Англи хэл гэж хэлж болно. Тиймдээ ч бид Англи хэлний тэнхимд харьяалагддаг байсан. Авах зэрэг маань хүртэл Урлагийн магистр болж төгсдөг. Утга зохиол судалсан учраас тэр. Ер нь тэнд суралцаж байхад уншихаас гадна маш их бичнэ. Тэр зохиолчийн бүтээлд Зегмунд Фредийн ямар онол шингэсэн бэ энэ тэр гээд өч төчнөөн хуудас юм бичнэ.  1000 үгтэй эссэ бич гэхэд 1010 үгтэй болчихвол илүү гарсан үгийн тоогоор оноо хасна. Тэр олон зохиолыг уншихгүй л бол асуултад хариулж, шалгалт өгнө гэж байхгүй. Би хоногийн 24 цагийн 16, 17 цагт нь тасралтгүй ном уншдаг байсан. Тэгж байж л амжина. Хэдэн сараар ажлаа төлөвлөнө. Тэдэн сарын тэдний өдөр өглөө 9-12 цаг хүртэл шалгалттай. Ирээд гурван цаг амарна. Түүнийхээ дараа номоо уншина. Эсвэл шалгалт өгсөн өдрөө би хагас өдөр амарна. Тэр амралтаараа дэлгүүр явна гэж бичнэ. Хамт амьдардаг охидуудтайгаа тэдний өдөр дэлгүүр, тэр өдөр парк явна гэж төлөвлөнө. Ийм нарийн хувиараар би хоёр жил амьдарсан. Шөнийн 2-3 цаг гэж унтаад л, өглөө 08:00 цагт босоод хичээлдээ явдаг байлаа.  Галзуурахад ганц хуруу дутуу гэдэг шиг л юм болж байлаа.

-Тэр богино хугацаанд асар их мэдээллийг тархи руугаа хийхээр бараг  галзуурах байх шүү?

-Хүний тархи гэдэг маш их багтаамжтай. Хүн цөөн хэдэн хувийг нь ашигладаг байхгүй юу. Делигийн их сургуульд суралцахаас өмнө энд байхдаа гол хэдэн сонгодог зохиолуудыг уншсан. “Улааныхан ба Харын­хан”, “Анна Каренина” ч гэдэг юм уу. Гэхдээ л тэнд очоод бичлэгийн хэв маяг, дүрслэл, адилтгал гээд бүх зүйлийг нь нарийн судлахын тулд Англи хэл дээр унших шаардлагатай болж байсан.

-Делигийн их сургуульд суралцахын тулд шалгалт өгч таарна. Тэр шалгалтыг нь яаж өгсөн бэ?

-Би Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцсан. Энд шалгалт өгч тэнцээд, тэтгэлэг авсан. Шалгалт нь их хөгжилтэй. Боловсролын яаман дээр Энэтхэг рүү сургуульд явах хүсэлтэй хүмүүсийг цуглуулаад, бөөнд нь шалгалт авдаг юм байна. Суурь шалгалт нь Англи хэл. Намайг шалгуулж байхад нэлээд олон хүн шалгалт өгсөн. Англи хэлний шалгалт дээр би нэгээр гарч ирсэн. Түүний дараа хими юу уу математикийн аль нэгээр шалгалт өг гэсэн. Би 10 жилээ төгсөөд олон жил болсон болохоор хэцүү байсан л даа. Гэхдээ л тооны шалгалт өгөхөөр болж, ороод бүх бодлогоных нь А хувилбарыг таван минутад бөглөчихөөд гараад ирсэн. 100 онооны шалгалтаас 20 оноо авсан. Англи хэлний шалгалтад нэгээр гарсан хүн чинь үндсэн дүн гарахад 50 хэдээр гарсан. Эхний 60 хүнийг Энэтхэгийн Элчин сайдын яамны ярилцлагад оруулна гэж байсан юм. Би 60 дотроо арай гэж багтаад ярилцлагад орсон юм. Хоёр шалгалтын нийлбэр дүнгээр арай гэж эхний 60-д багтсан нь тэр. Тэр шалгалтад тэнцвэл ямар ангид явах нь хамаагүй байдаг юм билээ. Одоо журам нь өөрчлөгдөөгүй л бол шүү дээ. Бодоход би утга зохиолын шалгалт өгөх ч ёстой юм шиг. Гэтэл тийм байгаагүй.

-Энэтхэгт очоод сургуульдаа орохдоо ямар нэг шалгалт өгдөггүй хэрэг үү. Орохыг сонирхсон ангидаа л шууд орчихдог байх нь уу?

-Ямар нэг шалгалт авдаггүй, хүссэн ангидаа л ордог юм билээ. Би Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа болохоор шууд орсон. Мөн суурь шалгалтынхаа оноог авсан, тэнцсэн Энэтхэгүүд нь ч гэсэн хүссэн ангидаа орж болдог юм билээ. Манай ангид 200 гаруй оюутан байсан.

-Сэтгүүлч хийж байсан хүн яагаад Утга зохиолын орчуулагч болохоор шийдэж, тэр мэргэжилд дурлах болов. Ямар нэг шалтгаан байсан байх?

-Би урлагийн гэр бүлээс гаралтай. Өвөө маань дуурийн дуучин хүн байсан. “Учиртай гурван толгой” дуурийн Юн­дэнд хамгийн олон удаа дуул­сан Гавьяат жүжигчин Ц.Дагва­намдал гэж хүн байсан. Эмээ маань хийлч. Гавьяат жүжигчин Л.Аюуш  гэж дуурийн театрын оркестрын концертмистер бай­лаа. Аав, ээж хоёр маань хоёу­лаа хөгжимчин. Миний бага нас Дуурийн театр, Ардын дуу, бүжгийн чуулга хавиар л өнгөрсөн. Тийм болохоор урлагийн тэр сайхан бүхэн ми­ний цусанд шингэсэн байдаг байх. Хэдийгээр би сэтгүүлч мэргэжлээр төгссөн ч гэсэн яаж ийж байгаад л урлаг руу орчихдог юм. Манай ах Монгол судлаач мэргэжилтэй хүн. Гэтэл бас л урлагтай холбогдчихсон. Миний охин балетаар хичээллэж, бүжиглэдэг. Урлагийн мэдрэмж, түүнд дурлах сэтгэл  гэдэг яаж ч бодсон дамждаг юм шиг ээ. Миний санахын би дунд сургуулийн 6, 7 дугаар ангийн хүүхэд байхдаа л “Монголын шилдэг жүжгүүд” гэсэн хатуу хавтастай номоос “Хярааны хонхор”, “Далан худалч” гэх жүжгүүдийг уншдаг байлаа. Тэгээд бодохоор би хүүхэд байхаасаа л жүжигт дурласан хүн. Жүжиг үзэх дуртай. Утга зохиолын сургуульд суралцахдаа ч хүртэл унших номны жагсаалт гарахад хамгийн түрүүнд жүжгүүдээ шүүрч аваад уншдаг байлаа. Гоё жүжиг уншчихаад, Монголд очоод орчуулаад тавьбал гоё доо гэж боддог байлаа. Хүмүүс гайхдаг юм, яагаад заавал жүжиг гэж асуудаг. Жүжгийн орчуулга өөрөө их онцлогтой. Уншиж ойлгохгүй, тайзан дээр хүн ярьж, түүнийг нь хүн сонсч ойлгох бүтээл учраас роман, өгүүллэг орчуулахаас их өөр. Би жүжиг орчуулахдаа, хэлэхэд хэр эвтэйхэн байна гэж бодоод, чанга чангаа хэлсээр байгаад хоолойгоо өвдтөл ярьчихсан байдаг.

БИ ЖҮЖИГТ Л ДУРТАЙ ХҮН

-МУИС-ийн сэтгүүлчийн ангид суралцдаг байхдаа шүлэг, зохиол оролддог байв уу?

-Үгүй, би шүлэг, яруу найргаас их хол. Гэхдээ бол унших дуртай. Өөрөө огт бичиж байгаагүй. Ерөнхийдөө жүжигт л их дуртай даа. Гэхдээ сэтгүүлч мэргэжил надад маш их дэм болж байгаа. 10 жил өдөр тутмын сонинд ажилласан туршлага, найруулан бичих чадвар гээд олж авсан мэдлэг туршлагаараа би орчуулга хийж байгаа.

Хүмүүс намайг Англи хэлийн их мундаг сурсан учраас орчуулга хийж байгаа гэж боддог байх. Би хүмүүст хэлдэг. Надаас илүү мундаг Англи хэл мэддэг хүмүүс байгаа. Харин би монгол хэлээ гайгүй мэддэг юм. Монголоо хэлээрээ сайн найруулж  бичиж  сурсан хүн. Өдөр тутмын сонины завгүй, цаг нартай уралдаж материалаа бичдэг тэр туршлага надад хэрэг болж байна.

-Орчуулга хийнэ гэдэг тэр бүтээлийг шинээр би­чиж байгаатай ялгаагүй гэж орчуулагч нар ярьдаг. Тиймдээ ч өөрөө зохиол бүтээл туурвидаг, шүлэг бичдэг хүн илүү сайн орчуулдаг гэдэг шүү дээ?

-Шинээр бичиж байгаа юм шиг байдаг гэдэг чинь яг үнэн. Би тухайн жүжгийг орчуулахаасаа өмнө 5, 10 удаа уншсан байлаа ч гэсэн өмнөө тавиад орчуулаад суухад огт өөрөөр мэдэрдэг. Олж хараагүй олон зүйлийг мэдэрдэг. Энэ нь ийм учиртай байж, тэр өгүүлбэр нь яг ингэж байгаа юм байна гээд л. Бүх өгүүлбэрийг нь эд эсээрээ, ширхэгчлэн мэдэрдэг учраас өөрөө бичиж байгаа юм шиг болдог  юм.

-Делигийн их сургуулийг суралцаж ирээд Монголын мундаг орчуулагч нараас зөвлөгөө авч байсан уу. Зарим зүйлээ асуух ч гэдэг юм уу. Цэвэр өөрийнхөө сурснаар л орчуулж байна уу?

-Би өөрийнхөө чадлаар л явдаг. Тэр байтугай миний орчуулах гэж байгаа бүтээлийг өмнө нь хэн нэгэн орчуулсан байвал тэрийг уншдаггүй. Би өөрийнхөөрөө орчуулахыг хичээдэг. Хэрвээ уншчихвал тэнд нэг тэгээд биччихсэн байсан гээд нүдэнд харагдаад байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Тийм учраас тухайн зохиолын тэр өгүүлбэрийг би өөрийнхөөрөө юу гэж мэдэрч байна, түүгээрээ л орчуулахыг хичээдэг юм.

-Дамжсан орчуулга гэж байдаг даа. Англи зохиолыг Орос руу орчуулсны дараа монгол хэл рүү хөрвүүлдэг. Манайд орчуулагдсан зохиолуудын ихэнх нь ийм байж магадгүй. Шууд эх хэлнээс нь орчуулахын давуу талыг тодорхойлбол?

-Би анхнаасаа Англиар бичсэн зохиолуудыг эх хэлнээс нь орчуулахыг боддог. Манайхан Англи хэл дээр бичсэн жүжгийг Орос руу орчуулсан байдлаар нь авчраад Монгол руу хөрвүүлдэг. Ингэж дамжсан орчуулга их хэцүү. Түүнийг би сая мэдэрсэн. “Гэгээн муза” наадмын Ганц хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авсан Л.Эрдэнэ-Очир бүтээл нь Сара Кины “Солиорол” гэдэг жүжиг. Энэ жүжгийг тоглохын тулд Орос зохиолоо бариад явсан. Оросоос орчуулах гээд үзсэн чинь ерөөсөө бууж өгөхгүй байсан. Манай “Black box” театрын С.Мягмар ах, тэнд ажиллаж байгаа н.Амарзаяа эгч гээд бүгд Орост Театр урлагийн сургууль төгссөн хүмүүс. Тэд бүгдээрээ хамжаад Оросоос орчуулах гэсэн чинь болохгүй байна гэсэн. Тэгээд надад “Чи Англи дээрээс нь орчуулах гээд үзээч” гэсэн. Би Англи эхийг нь олж аваад, орчуулаад өгсөн чинь “Өө ийм учиртай байсан юм байна” гэж байсан юм. Тэгэхээр шууд орчуулга гэдэг ийм том давуу талтай.

-Сургуулиа төгсч ирээд л шууд орчуулгын ажилдаа орсон уу. Таны хүсэл мөрөөдөл байсан гэсэн шүү дээ?

-Энд ирээд л надад хамгийн гоё, сонирхолтой гэсэн жүж­гүү­дээ орчуулсан. Бас нэг роман орчуулж гаргасан. Мэдэх хүмүүс нь мэдэх л байх. “Сүүдрээр ал­хагч” гэдэг роман. Би амьд­рал­даа адал явдалт зохиол уншиж үзээгүй. Харин “Өнөөдөр” со­нинд ажиллаж байхдаа Английн нэг зохиолч адал явдалт роман бичсэн байна гээд мэдээллийг нь интернэтээр олж үзсэн. Тэгээд хэдэн сар хөөцөлдсөөр байгаад и-мэйл хаягийг нь олж аваад, Майкл Волтерс гэдэг зохиолчтой онлайнаар ярилцлага хийж бай­сан.

Тэр романы бүх үйл явдал нь Монголд өрнөдөг. Баат­рууд нь хүртэл монгол нэр­тэй. Би түүнээс яагаад ийм зохиол бичсэн юм бэ гэдгийг нь асууя гэж бодоод, хэдэн сар хөөцөлдөж байж хаягийг нь олж аваад, ярилцаж байсан юм. Сүүлд Делигийн их сургуульд суралцаад хүрч ирсэнийхээ дараа нөгөө хүнтэйгээ дахиж холбогдоод, номыг нь орчуулах зөвшөөрөл авсан. Тэгээд л орчуулж гаргасан даа.

-Айн Рэндийн хоёр жүжгийг орчуулсан гэсэн. Тэр талаараа яриач, өөрөөс сонирхож орчуулсан юм уу?

-Тэр бол цэвэр Д.Сосорбурам ахын захиалгаар орчуулсан юм. “Сайтар эргэцүүл” гэдэг жүжгийг философич н.Батчулуун ахын орчуулгаар, “Х-Түц” хамтлагтай тавьсаны дараа надад хандаж, хоёр жүжиг орчуулаач гэсэн хүсэлт тавьсан. Хоёр жүжгийн алийг нь тавих вэ гэсэн. Тэгээд л хоёр, гурав дахь жүжгийг нь орчуулж өгсөн юм. Одоо бас нэг хүний жүжиг орчуулаад өгчихсөн байгаа. Айн Рэндийн өгүүллэгийг орчуулаад, түүнийгээ нэг хүний жүжиг болгоод Д.Сосорбурам ахад өгчихсөн байгаа. Ирэх зургадугаар сараас тоглох байх.

-Та орчуулаад, өөрөө түүнийгээ жүжиг болгосон  юм уу. Тэгэхээр жүжгийн зохиол бичсэнтэй бараг л ялгаагүй юм биш үү?

-Өгүүллэг нь өөрөө нэгдүгээр биеийн хүүрнэсэн зохиол учраас жүжиг болгоход их амархан байсан. Би орчуулчихаад, нэг хүний биш, олон хүний харилцан яриатай жүжиг болгох гээд эхнээс нь бичээд, сүүлдээ нэг болж өгөхгүй гайхаад сууж байсан юм. Гэтэл гэнэт нэг өдөр Со ах утасдаад, “Ерөөсөө хоёулаа нэг хүний жүжиг болгоё” гэсэн. Тэр үед би “Аан за за, наадах чинь яг гарц нь байсан юм байна. Одоо ойлголоо” гээд л нэг хүний жүжиг болгож бичсэн.

-Айн Рэнд гэдэг өөрөө их өвөрмөц сэтгэлгээтэй зохиолч. Тэр хүний зохиолыг орчуулахад хэцүү байх?

-Айн Рэндийн жүжгүүдийн нэг онцлог байдаг юм. Цаагуур тэр хүний филисофи яваад байгаа хэрнээ үйл явдал, өрнөл нь сонирхолтой. Хүн нэг үзээд эхэлсэн бол дараа нь яах бол гэж анхаарч сууж байгаад, өөрийн эрхгүй татагдаж байгаад хоёр цагийн жүжиг дуусдаг. Тийм сонирхолтой хэлбэрээр жүжгээ бичдэг. Тийм учраас орчуулах маш дуртай. Гэхдээ Айн Рэндийн үг хэллэгээс авахуулаад зохио­лыг нь орчуулахад хүнд.

Тэрийг аль болохоор энгийн болгож буулгахыг хичээдэг. Гэхдээ л зохиолчийн чиг шугам, хэв маяг заавал хадгалагдаж үлддэг юм. Би Айн Рэндийг хэчнээн энгийн болгох гээд болохгүй. Би “Black box” театр “Хирснүүд” гэдэг жүжиг орчуулж тавьсан. Айн Рэндийг хэчнээн энгийн болгох гээд “Хирснүүд” шиг болохгүй. Нөгөө талаар “Хирснүүд”-ийг Айн Рэндийнх  шиг болгож орчуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн зохиолчийн онцлог гэж байна.

“СОЛИОРОЛ” ЖҮЖГИЙГ БИ УХААН АЛДАЖ УНАМААР БОГИНО ХУГАЦААНД ОРЧУУЛСАН

-Монголын оскар гэгддэг “Гэгээн муза” наадам саяхан болж өндөрлөлөө. Таны орчуулсан хоёр жүжиг нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдсөн. Тайзнаа амилуулсан хоёр жүжигчин нь хоёулаа шилдэг болж, “Гэгээн муза” авлаа. Энэ хоёр жүжгийн талаар яриач?

-Аль алиныг нь “Black box” театрын захиалгаар орчуулсан. Түрүүнд “Солиорол” жүжгийн талаар цухас ярьсан. Л.Эрдэнэ-Очир Англиас нь орчуулаад өгөөч гэж гуйсан гэж. Л.Эрдэнэ-Очир энэ зохиолд их дурласан байсан. Сара Кины жүжгийг бэлтгэж байгаа гээд л яваад байсан юм. Би ч Сара Кин хүнддээ гэж хэлээд л байлаа. Би Энэтхэг рүү явахаасаа өмнө Сара Кины “Сүйрэл” гэдэг жүжгийг уншаад, надад маш их таалагдаж, орчуулчихсан байсан. 2006 он юм уу даа. Тийм учраас Сара Кин ямар хүнд бичдэг вэ гэдгийг гадарлана л даа. Тийм болохоор Л.Эрдэнэ-Очирт “Сара Кин” хэцүү шүү дээ гэж хэлж байсан. Тэр ч гэсэн “Хэцүү байна” гэдгийг хэлж байсан юм. Сара Кин бол сэтгэцийн хямралтай, солиорлын байдалд орсон хүн байсан. Тэр солиорлын байдлаа л бичсэн. Энэ жүжгээ бичсэний дараа амиа хорлосон, тийм бүтээл байхгүй юу. Жаахан муухайгаар хэлбэл, галзуу хүний тэмдэглэл.

Нэг хэсэг маш гоё яруу найргийн хэл, сүүл, толгой холбосон хэсэг яваад байдаг. Тэгснээ гэнэтхэн ямар ч утгагүй гудамжны хар яриа орж ирнэ. Маш олон хэв маягтай. Солирсон хүн бичсэн гээд бодохоор аргагүй шүү дээ. Их хэцүү жүжиг байсан. Маш богино хугацаанд орчуулсан. Цаг нь тулчихсан байсан болохоор яаралтай орчуулах хэрэгтэй болсон. Ямар богино хугацаанд орчуулснаа хэлэх хэрэггүй байх. Хүн ухаан алдаж унамаар богино хугацаанд орчуулсан.

-Долоо хоногт орчуулсан юм уу. Тэгж бодогдоод явчихлаа?

-Долоогоос богинохон. “Крап­пийн сүүлчийн бичлэг” гэдэг жүжгийг бол өмнө нь орчуулаад өгчихсөн байсан. Бас л их хэцүү. Дандаа хүний үйлдлийг бичдэг. Босоод явна, халааснаасаа олон түлхүүр гаргаж ирээд, нүдэндээ ойртуулж харна. Буцаагаад хийнэ. Ширээнийхээ цаана очно, шургуулгаа онгойлно, гадил авна. Гадилаа хальсална, дараа нь гадилаа хазаад, том хараад гээд л үйлдэл бүрийг нь бичиж байгаа юм. Хэрвээ энэ жүжгийг үзэх юм бол 40 гаруй минутын дараа юм ярьж эхэлдэг байхгүй юу. Үйлдлээр тоглодог жүжиг. Энэ бол абсурт театрын бүтээлийн хамгийн сонгодог жишээний нэг. Самуэль Беккет өөрөө абсурт театрыг үндэслэсэн, тийм агуу хүний бүтээл. 1958 онд бичигдсэн жүжиг. Г.Мөнхжаргал залуу жүжигчин гэхэд “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгийг сайн тоглосон. СУИС-ийг төгсөөд найман жил болж байгаа залуу жүжигчин гэхэд 60 гаруй настай өвгөний дүрд цаг гаруй хувирсан.

“Black box” театр өөр онцлогтой. Хоёрхон алхмын цаана үзэгчид тойроод сууж байдаг. Жүжигчин өөрөө дунд нь ороод л тоглоно. Тэнд ямар нэг жижиг энгийн алдаа гарсан ч хүн түүнийг нь олж харна. Тийм нөхцөлд жүжиг тоглоно гэдэг үнэхээр хүнд хөдөлмөр. Л.Эрдэнэ-Очирын тухайд ч гэсэн солиорсон хүний сэтгэл зүй дотор цаг 30 минут амьдарна гэдэг хэцүү. Энэ бол жүжигчин хүний нэг том ур чадвар байх. Тэр утгаар нь энэ хоёр жүжигчин яах аргагүй “Гэгээн муза” авлаа гэж бодож байна. Энэ хоёр жүжигчнийг “Гэгээн муза” үнэлж байгаа нь тэдний барьж авсан жүжгийн зохиол нь өөрөө агуу байсан. Ийм урын сангийн бодлого барьж байгаа “Black box” театрын уран бүтээлчид гайхамшигтай байгаа хэрэг.

-Одоо та “Black box” театртай хамтарч ажиллаж байгаа юу?

-Жүжгүүдийг орчуулж, сурталчилгаа талаас нь хамтарч ажиллаж байна. “Black box” театр бол  Монголын театрын урлаг, урлагийн амьдралд цоо шинэ хуудас нээж чадсан гэж би боддог. Тэс өөр өнцөг гаргаж байгаа. Анх “Black box” театрт жүжиг тоглож эхэлж байхад би “Сэтгэлгээний гэгээвчээрээ сэнгэнэсэн агаар оруулах сайхан боломж нээгдлээ” гэж бичиж байсан. Яг л түүний адилаар хүмүүс маш соргогоор хүлээж авсан. Би өмнө нь С.Мягмар ахтай танил байгаагүй. “Black box” бол лаборатори театр гэж явдаг. Тэнд  абсурт, модерн, нэг хүний жүжиг тавьж байна. Энэ болгон нь туршилт байхгүй юу. Би үүнийг нь олж сонсчихоод, маш их баярласан. Телевизээр С.Мягмар ах ярилцлага өгч байхыг нь хараад, маргааш нь “Боролдой” студи дээр очсон. С.Мягмар гуайтай уулзая гэж ороод, “Та ямар гоё жүжиг тавьж байгаа юм бэ. Надад маш их таалагдаж байна. Надад орчуулчихсан жүжгүүд байгаа. Таны яриад байгаа “Хирснүүд” гэдэг жүж­гийг чинь би орчуулчихсан. Бэлэн байж байна, та нар аваад тавиарай” гэж хэлсэн. Ингэж “Black box” театртай өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш холбогдоод, хамтарч ажиллаад явж байна.

-Та жүжгээс гадна ямар бүтээл орчуулъя гэж төлөвлөж байна вэ. Гадны орнуудад шинэ үеийн мундаг зохиолчид олон гарч ирж байна. Тийм байхад бид хуучны сонгодог гэгдэх бүтээлүүдтэйгээ зууралдаад байж байгаа. Ганц нэг шинэ зохиол орчуулж байгаа нь үнэн. Гэхдээ л дутагдаад байна?

-Надад төлөвлөж байгаа ажил бий бий. Манайд ном уншдаг хүн их цөөхөн байдаг ч гэлээ гайхамшигтай зохиолуудыг орчуулахыг боддог. Миний орчуулахыг хамгийн их хүсдэг зохиол бол 17 дугаар зууны үед бичигдсэн Лоранс гэдэг зохиолчийн “Тристрам шанди” гэдэг зохиол байдаг юм. Зохиолынхоо гол баатрын нэрээр нэрлэсэн бүтээл юм. Тухайн үедээ маш их нэрд гарч, одоогийнхоор бол хамгийн их борлуулалттай ном болж байсан юм уу даа. Энэ бол 400 гаруй хуудастай, үйл явдалгүй роман. Тэнд бичлэгийн ямар бүтэц байхгүй. Зарим хуудас нь дүрсээр илэрхийлэгдсэн. Нэг хүн амьдралынхаа тухай ярьж байгаа юм. Тэгсэн мөртлөө өөрийнхөө төрөхөөс өмнөхийг ярина. “Намайг төрөхөөс өмнө манай аав, ээж хоёр” гээд л яриад явах жишээтэй. Энэ бол маш сонирхолтой роман. Америкийн утга зохиолын чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд судалгаа явуулаад, хамгийн уншихыг хүсдэггүй, үзэн яддаг зохиол чинь юу вэ гэсэн судалгаа явуулахад  “Тристрам Шанди” нэг номероор гарч ирдэг юм гэсэн. Би болохоор маш их дурлаж уншсан. Делигийн их сургуульд сурч байхад манай анги 200 гаруй оюутантай байсан.  Тэгэхэд надаас гадна хоёр гуравхан л оюутан энэ зохиолыг уншсан. Надад маш их таалагдсан. Тэр зохиолыг орчуулах юмсан гэж мөрөөддөг. Мэдээж орчуулахад маш хэцүү. Эхлэл, төгсгөл, өрнөл гэж байхгүй. Ямар ч бүтэцгүй, нэг юм ярьж байгаад хадуураад л явчихдаг, тийм роман.  Надад хамгийн их таалагдаж байгаа зохиолоо харахаар модернист чиглэлийн бүтээлүүд байдаг. Тухайлбал, реалист жүжгэнд би дургүй ш дээ.

http://art.news.mn/content/179845.shtml

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: http://www.mminfo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

СТА жүжигчин Ц.Батхуяг: Монголоо гэсэн зүрхний нэгэн судас тасарлаа шүү

$
0
0

 

Нийтэлсэн: 2014-05-26 09:08:23

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Амбий буюу Ц.Батхуягтай уулзаж ярилцлаа. Түүний хувьд хэвлэлээр төдийлөн ярилцлага өгдөггүй ам бөхтэй нэгэн гэдгийг манай уншигчид эчнээ сайн мэддэг байх. Түүнчлэн олны танил жүжигчнээ чухам юу хийгээд байгаа талаар байнга л чих тавьдаг гэхэд хилсдэхгүй. Ингээд уран бүтээлийнх нь завсар зайгаар уулзаж сүүлийн үеийн сониноос нь хуваалцсан юм.

-Жүжигчин Амбий хэв­лэлийнхнээс зайгаа барьж, ам бөхтэй байх болжээ. Нэ­гэнт уулз­саных сүүлийн үеийн со­нин сайхнаас ху­­­ваалцъя гэж бодлоо. Ярилц­­лагаа мэдээж уран бү­­тээлийн талаар эхлэх нь зүйтэй байх аа?

-Өнгөрсөн хугацаанд ми­­ний хувьд нэлээд ачаа­лал­тай жилүүд байлаа. Бүрэн хэм­жээний уран сайхны гур­в­ан ч кинонд тоглолоо. Ихэвчлэн хөдөөгүүр кино зурганд их явлаа. Удахгүй хэд, хэдэн уран бүтээл маань дэлгэцээр гарч, үзэгчдийн хүртээл болно. Тэр үед л хийсэн зүйл, хэлэх үгтэйгээр үзэгчидтэйгээ уулзъя гэж бодож байна даа.

Нөгөө талаар хэвлэлийнхэн надаас яагаад ярилцлага өгдөггүй юм бэ гэж их асууж шал­­­гаадаг л даа. Үнэн хэ­рэгтээ нэг хүн байнга л өөрийнхөө тухай яриад бай­вал уйтгартай, үзэгчид ч залхана шүү дээ.

Тэгээд ч би ярихаас илүү бусдыг сонсох дуртай. Ингэх нь өөрөө амьдралын том сургууль болдог юм байна. Насны хувьд ч хүүхэд, залуустаа үлгэр дууриалал болчихмоор амьдралд нь хэрэгтэй зүй­лийг зааж сургах, үгүй дээ л үйлдлээрээ харуулчих юмсан гэж эрмэлздэг.

-Хэд, хэдэн уран бү­тээ­лээр үзэгчдэдээ бэлэг ба­рина гэлээ. Энэ бэлгийнхээ үүцнээс манай уншигчдад задлахгүй юу?

-“UBS” телевизийн “Со­дура” нэртэй бүрэн хэм­жээний уран сайхны кинонд тоглолоо. Энэ удаагийн миний бүтээж буй бүтээл дүр монголчуудын дунд байдаг цөөнх тэр тусмаа цаатан иргэдийн аж амьд­ралыг харуулсан, маш өндөр утга агуулга бүхий кино. Монголчууд бид чинь гурван сая хүрэхтэй, үгүйтэй цөө­хүүлээ.

Тэр цөөхөн ард түмэн дотроо цөөн үлдсэн цаатан иргэд нийгмийн ороо бусгаа энэ цаг үед хэрхэн яаж амьдарч байна вэ. Цаашид яах ёстой юм гэдэг сэдвийг агуулсан, нэг ёсондоо сэтгэл эмзэглүүлсэн кино болох байх.

Зохиолын сэдэв утга санаа, агуулга нь таалагдаад энэ кинонд тоглосон. Мөн Монгол Улсын гавьяат жү­жигчин И.Одон­чимэгийн найруулсан “Тан­хай гэрээ” уран сайхны ки­ноны зураг авалтыг дуус­галаа. Уран бүтээлийн сонин сайхны хувьд нэг иймэрхүү.

-Сүүлийн үед таныг ажиг­­лаад байхад дэл­гэ­цийн уран бүтээлд түлхүү анхаа­раад байгаа юм болов уу гэх сэтгэгдэл тө­рөх бол­лоо. Магадгүй тайз­ны уран бүтээлийг тань үзэг­чид хүлээгээд байх шиг санагддаг?

-Ер нь аль, алиныг нь хийх ёстой. Жү­­жигчин хү­ний 40 нас бол дөнгөж мэр­гэжлийнх нь эхлэл, ирээдүй хойч үедээ сур­гамж­лагдан үл­­дэх, нийгэмд хандсан бү­тээл эхлэх нас юм. Жүжигчний мэр­гэжил бол хүний туулж өнгөрүүлсэн амьд­ралын хугацаатай салшгүй хол­боо­той болол­той. Амьд­ра­лын практик бол асар том сур­гууль байдаг юм байна.

Сайн муу, сайхан муухай, амьдралын зөрчлүүд гэж маш хүнд даваанууд бий. Энэ бүхнийг мэдэрч “жү­­жигчин” гэдэг рүү “Ху­га­раагүй ноён нуруу” шиг яваад байгаагийн гол утга учир юм шүү дээ. Эд­гээрийг үзэж, харж, сонсож, туулж явсан болохоор одоо­ноос л зөвхөн мэдэрч байна. Тэр ч үүднээс олон газар явж, сайхан хүмүүсийн үгийг сонсож байлаа.

-Таны ярианаас сонсох хэрэгтэй гэдэг үг л их гарах болжээ. Магадгүй өөрийгөө чамласан, болоогүй гэдэг өнгө аяс цухалзаад байна уу гэмээр. Жүжигчин мэр­­­гэжлийг сургуульд нь эзэмшээд цолыг нь авсан ч амьдралынхаа туршид су­ралцах ёстой. Өөрөөр хэл­бэл байнга л түүхий байдаг гэж хэлэх гээд байна уу?

-Жүжигчин гэдэг мэр­гэжил яг юу юм бэ. “Од” гэж хэлүүлэхийн тулд жү­жигчин мэргэжил эзэмшсэн юм уу. Зөвхөн диплом өвөртөлсөн од байх уу, уран бүтээлч байх уу гээд л маш олон асуудал гарч ирнэ. Гэтэл жүжигчин гээч энэхүү мэргэжлийн маань хэм хэмжүүр нь улс орон хөг­жин дэвжих, нийгмээ эрүүл­жүүлэх, өсвөр үеийг хүмүүжүүлэх, хамгийн гол нь ганцхан тохиох амьдралд хүн чанарыг дээдлэхэд хэ­дий чинээ тусласнаар нь тогтоогддог юм байна.

Магадгүй энэ тухай яривал уртаас урт зүйл болно л доо. Нийгмийг ухааруулсан, нийгэмдээ хандсан уран бүтээл хийж л дөнгөж жү­жигчин гэгдэж явах учир­тай юм. Нийгмийн бо­лохгүй, бүтэхгүйг сор­го­гоор мэдэрч чаддаг хүн л өнөөдөр жүжигчин байж чадна.

Би саяхан Пусаны кино наадамд уран бүтээлч най­зуудынхаа хамт яваад ирлээ. Ингэж явсан шалт­гаан нь олон улсын кино урлагийн хөгжлийг нүдээрээ харж, кино урлагийн хөгж­лийг аль шатандаа явж байгааг үзэхэд чиглэгдсэн.

Мөн АНУ-ын Лос-Анжелест болсон киномаркетыг очиж үзлээ. Энэ бүхнээрээ би дэлхий нийтийн кино урлаг чухам хаана явна вэ гэдгийг мэдэхийг хүссэн юм. Ер нь бид яах гэж кино хийгээд байгаа юм бэ. Кино хийх нь дэлхий нийтэд ямар ашигтай, юунд зориулагдсан юм гэдгийг мэдэх газар дээр нь очиж үзсэн хэрэг.

-Тэгээд юу харагдав?

-Манай кино урлагт дутагдаад байгаа зүйл бол уран бүтээлчид нийгэм рүүгээ хандсан зүйлд тө­дийлөн анхаарахгүй байна уу даа гэж бодогдлоо. Тийм зүйл рүү уран бүтээлчид явах хэрэгтэй. Нэлээд хэ­дэн жилийн өмнө Женко Х.Баттулга ахын хэлсэн үг санаанаас гардаггүй л дээ.

Тэрбээр бидэнд “нийгэм рүүгээ хандсан бүтээл хий л дээ” гэсэн. Үнэхээр ч жүжигчид нийгмийг эмчилдэг эмч нар. Тэр өгсөн үүрэг тангарагтаа үнэнч байж нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг эдгээж илааршуулах үүрэг хүлээсэн хүмүүс бол жү­жигчид бид шүү дээ. Кино наадмуудаар явахдаа нэг л зүйлийг маш сайн ойлгож, мэдэж ирсэн.

Өнөөдөр бүх дэлхий, энэ бөмбөрцөгийн кино урлаг нэг л зүйл рүү маш алгуур зүтгээд байна. Шууд яваад очдоггүй тэр оргил руу маш алгуур тойруу замаар гэлдэрсээр. Тэр оргилын зогсоол нь ХҮН ЧАНАР, МӨН ЧАНАР-т хүрэхэд чиглэгддэг юм байна. Энэ бол хүн төрөлхтний мө­рөө­дөл. Үүнийг л мэдэрч ирлээ. Тиймдээ ч ерөөсөө л улс эх орны хөгжилд шууд нө­лөөлөх зүйл нь урлаг гэдэг нь маргашгүй үнэн аж.

-Манайхан кино урлагаа төрөөс дэмжихгүй байна гэж их шүүмжилдэг. Энэ тал дээр ч гэсэн та шүүмж­лэлтэй ханддаг уу?

-Аргагүй шүү дээ. Улс эх орон маань өөрөө ийм байдалтай байхад яаж урлагийг ойлгох тэнхэл байх вэ дээ. Урлагаар хүмүүжээгүй хүмүүс худлаа амьдарч, урлагаа ойлгох нь байтугай бүр л устгаж саармагжуулахыг бодох нь зүйн хэрэг биз дээ.

Тийм учраас л өнөөдөр зөвхөн дарга цэрэг, нам засаг солих асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж бай­гаагаас урлагийг яаж хөгжүүлэх вэ гэж бодох­той манатай. Иргэн хү­нийг хүмүүжүүлэх, яаж хүн чанартай, эх оронч сэт­гэл­гээтэй байлгах вэ гэдэг талаар яриад ч хэрэггүй. Кино урлаг юунд хүрч үйлчлэх вэ гэдгийг ч бодож байгаа хүн хомс.

Нэг л их урсгал дагаж уруудсан хүмүүс. Ийм урс­галаараа байдалд дас­чихжээ. Улс орныг өрх айлаар жишдэг. Тэр айлын өрхийн тэргүүн аавыг гэр орноо авч явах талаар бүхий л зүйлээ зориулж, хөдөлмөрлөж байхад үр хүүхэд гэр бүл нь саад болоод байвал юу болох вэ.

Манай улс яг үнэнчээр эх орондоо юм хийж, чин сэтгэлт хөв­гүүд­дээ ямар нэг аргаар саад болдог. Атаархдаг, хорлодог, мохоодог. Бүр хэн ч биш болгодог. Үе үеийн гунигт түүх байнга давтагддаг. Үүнийг л таслан зогсоох гол сэлэм нь кино урлаг.

Жүжигчин хүн хамгийн гол нь ямар ч нөхцөлд хүн байх хэрэгтэй. Хүн болохын төлөө явж, сэтгэж байвал өөрийгөө жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшлээ гэж бод. Энэ хүн чинь жү­жигчин хүн шүү гэж хэ­лүүлж л байвал тэр л маш том цол доо. Гол нь хийх хэрэгтэй байна. Хамтраад нийлээд нэгдэх хэрэгтэй. Үр дүн нь ч хурдан гардаг.

Өнөөдөр дарга, цэрэг гэж улстөрждөг хүмүүс л Мон­голд олширлоо. Харин хийж байгаа хүн байна уу гээд жингийн туухай дээр тавиад үзвэл их хөгийн инээдтэй зүйл гарч ирнэ дээ. Ирээдүй хойч үедээ үлдэхээр хий­сэн, бүтээсэн зүйл байна уу. Бидний үр хүүхэд юуг харж омогшиж, бахархаж амьдрах юм бэ.

Монголын нийгэм оюун санааны том уналтад ор­чихоод байна шүү дээ. Урлагийнхан л үүний чиг баримжааг ол­гож цэгцлээд, монгол хү­ний ёс суртахууны эрхэм зан чанарыг төлөв­шүүлж, хөгжүүлэх хэ­рэгтэй. Мон­голд өнөөдөр Чингис хааны цогцолбор хөшөөнөөс өөр түүхийн бахархалт бүтээн байгуулалт гарч чадаагүй л байна.

Анх энэ цогцолбор хийгдэхэд түүхийн маш том бүтээн байгуулалт үр хойчид минь үлдэх зүйл хийж байна гэж харахаасаа илүү энэ надаас илүү гарчих болов уу гэдэг атаархуу бодолдоо хөтлөгдөн элдвээр л хэлж байсан. Хэн ч тусалж нэг­дээгүй. Тэгвэл энэ нэгэн үе өнгөрөхөд Чингис хааны цогцолбор л үлдэнэ.

Женко Х.Баттулга гэдэг хүний нэрийг нь ч хүртэл тэр үед бүгд мартах байх даа, хойч үе минь. Ямар сайхан бүтээн байгуулалт босгож, Монголын түүхийн голыг зогоож байна вэ. Ерөөсөө л бид бүхэнд үнэ цэнтэй эрхэм зүйлийн төлөө бахархалыг бүтээж амьдрахын төлөө гэдэг сэтгэлийг төлөвшүүлэх ёстой. Ийм цаг нэгэнт болс­ны дохио ирээд байна шүү дээ.

-Монголчууд бид та­мын тогооны үлгэр шиг амьдардаг ард түмэн шүү дээ?

-Тийм л учраас би хэвлэлээс хол байгаа юм шүү дээ. Өнөөдөр үнэхээр тэсэхгүй болоод дуугарч байна. Энэ бол Женко Х.Баттулга ахын талаар. Монголоо гэсэн зүрхний нэгэн судас тасарлаа шүү. Улс орныхоо төлөө үнэнч цохилдог зүрхтэй хойч үедээ санаа зовнисон хэн бүх­нийг уриалж байна.

Тулга ахын хийсэн, бүтээсэн бүхэн бүтэн ухаантай хэн болгоны нүдэн дээр ил байдаг. Ярьсан хариуцсан болгон нь биелэж байгааг Монголын ард түмэн хардаг. Тэгвэл энэ бүхнийг ямар нэг аргаар хорлодог урвагчид болих хэрэгтэй. Ядаж өөрийн чинь үр хүүхдийн төлөө гэдгийг мэдсээр байж та, зөвхөн өнөөдрийн хэд­хэн төгрөгийн төлөө бүү муу үйл хийгээрэй, гуйя.

Магад­­гүй намайг хэн нэгний захиалгаар тал засаж хий худал магтан долигонож байна гэж бодох л байх. Тэг­вэл тийм зүйл огтхон ч байхгүй. Би үнэнийг л хэлэх гэсэн юм. Энэ хүний хөдөлмөрч сэтгэлийн үр дүн Монголын түүхэн дэх хар өдөр долоодугаар сарын 1-ний хагарал талцлыг нам­жааж, монголчуудыг нэгт­­гэсэн 2008 оны олимпийг мартах учиргүй.

Хоёр дахь удаагаа олон мянган жилийн хэрэглэгч сэтгэхүйтэй нүүдэлчин монголчуудыг бүтээлч сэт­гэ­хүйтэй үйлдвэрлэгч үндэс­­тэн болгохоор нэгтгэх гэсэн чин хүсэлт үйлсийг нь тасалдуулан зогсоолоо.

Энэ нь би болон мянга мянган бүтээх эрмэлзэлтэй, монголын ирээдүйг авч явах шударга залуучуудын урмыг мохооно шүү. Маш их харамсаж байна. Энэ хүн миний магтаалаар дутахгүй байх л даа. Улстөрийнхэн дундаас урлагийнханг дэмж­дэг ганц хүн нь шүү дээ.

Өнөөдөр спортыг аваад үзье л дээ. Монголын залуучууд энэ хүний л ачаар чөлөөт цагаа зөв боловсон өн­гө­рүүлдэг боллоо. Монгол­чууд тэр аяараа хөдөлгөөний ду­тагдалд орчихоод байхад энэ хүн өөрөө үлгэр жишээ болж байна.

Монголын залуучууд сайхан эрүүл биетэй зөв бодол санаатай болж хүмүү­жих дадал эзэмшиж байна. Энэ бүхэн чинь ерөөсөө л жудаг төгөлдөр эр хүн байх, айл гэрийн ноён нуруу, үр хүүхдийнхээ түшиг тулгуур сайхан амьдралыг бүтээгч хүн чанарын төлөвших ху­вийн соёлыг үлгэрлэх, эзэнт гүрний түүхийн түүчээ эх орныхоо тусгаар тогт­нолын баталгаа нь болж ухарч харамсах бус урагш тэмүүлж л амьдрах ёстой гэдгийн үлгэр дууриалал болж чадаж байна шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд таны бодож хүсч буй зүйл тань юу болохыг сонирхож болох уу?

-Аливаа хүнийг баяр­луулахад тэр хүн хэзээ ч мартдаггүй юм гэж аав минь ярьдаг байлаа. Бас Ардын жүжигчин Б.Дамчаа агсан ч Х.Баттулгад баяр­лаж явдаг юм шүү гэж хэлж байсныг хоёр чихээрээ сонсож явлаа. Тийм учраас надад тусласан хүнд энэ үгийг хэлэхээс илүүтэйгээр нийгэмд хандсан чанартай бүтээл хийвэл энэ хүний ачийг хариуллаа гэж ойл­гох хүн дээ.

Өнөөдрийг хүртэл би мундаг сайн уран бүтээл хийж чадаагүй л явна. Тэгэхээр хүнийг баярлуулахаар хий­сэн ми­ний үйлдэл эх оронд маань тэр тусмаа үзэгчдэд хэрэгтэй байдаг. Жишээ нь би Х.Баттулга ахад баярлалаа гэдгээ ил хэлж амжаагүй л явна. Над шиг тийм бодолтой хүн Монгол Улсад маш олон бий.

Энэ бүхний гол учир холбогдол нь хүн чанар гэдэг юм яваад байна л даа. Хүн чанарын тухайд шударга, тусч байх, ядарсан хүнд сайн үйл бүтээх гээд хүнийг мартагдашгүйгээр баярлуулах гэхчилэн энэ бүгд нийлээд хүн чанар элэг бүтэн болж байгаа хэрэг.

Эцэст нь хэлэхэд монгол­чууд минь бүгдээрээ эцэг өвгөдийн­хөө үлдээсэн эрхэм үнэт бахархлыг улам бад­­рааж нэр төр нандин ча­нараа гээлгүй амьдарцгаая гэж хүсье дээ.

Эх сурвалж:

 

http://www.sonin.mn/news/easy-page/27234


Б.Номинчимэд: Дэлхийн хүүхдийн зайлшгүй унших ёстой номуудыг 108 ботьдоо багтаасан…

$
0
0
  • 2014-05-28 10:16:15

 

Энэ сарын 29, 30 буюу Пүрэв, Баасан гаригуудад Их дэлгүүрийн өмнөх Битлзийн талбайд Хүүхдийн номын өдөрлөг болно. Олон улсын хүүхдийн эрхийн өдөр болон эл өдөрлөгийг  тохиолдуулан дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын 108 цуврал номыг уншигч багачууддаа хүргээд буй сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа.

-Та бүхний эрхлэн гаргадаг дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цуврал хүүхэд залууст сайн хүрч байна. Зохиолуудаа ямар шалгуураар шилж сонгов?

-Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилдэг зохиолд олгодог Андерсений алтан медальт зохиол бүтээлүүд болон Нобелийн шагналтнуудаас ч орууллаа. Сүүлийн 100  жилд хүүхдийн шилдэг зохиолын тэргүүний сэнтийгээс шилрээгүй үлдэж чадсан Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери зэрэг цөөн хэдэн аваргуудын зохиолуудаас оруулахыг хичээсэн. Дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын их өв сан бүхий улс орнуудаас сонголоо.

Шалгуурын тухайд хүний сайн сайхан, ирээдүйд итгэх итгэлийг хөгжөөсөн, хүний хүчин чадлыг бахдан дуулсан, эерэг энергитэй тийм л зохиол бүтээлүүдийг аль болох түлхүү орууллаа. Хөгжингүй орнуудын хүүхдийн сурах бичигт орсон зохиол бүтээлийн олонх нь ийм утга агуулгатай байдаг.
-
Өнөөдөр хүүхдүүд цахим орчинд ихээхэн автаж ном уншихын ач холбогдлыг мэдрэхгүй байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Улс орон хөгжихийн гол үндэс хүний сэтгэл оюуны хөгжил юм. Сэтгэл оюуныг хөгжүүллэг зүйлсийн нэг нь уран зохиол. Хүнийг амьтнаас ялгадаг  гол зүйл нь урлаг, гоо сайхны мэдрэмж, түүнээ илэрхийлэх. Бидний амьдарч буй энэ үе бол адгуус эсвэл робот машины нийгэм биш шүү дээ, хүний нийгэм юм. Дэлхийн хөгжингүй орнууд үүнийг маш сайн ойлгож хүүхэд багачуудынхаа унших уран зохиолын номонд маш анхаарч, ихээхэн цаг, хүч хаядаг зарцуулдаг. Тухайлбал, АНУ-ын ЕБС-ийн хүүхдийн зайлшгүй унших ёстой номын жагсаалтад 250, ОХУ 133, Хятад 50 боть ном байна.

Кембрижийн стандартын ЕБС-ийн уран зохиолынх нь жагсаалтад 2500 гаруй ном бий. Ерөөсөө улс үндэстний хүчирхэг хөгжлийн нэг толь нь уран зохиол юм. Дэлхий дээр Англи хэлтнүүдийн уран зохиол өнөөдрийг хүртэл бараг 300 гаруй жил ноёрхлоо. Энэ цаг хугацаа бол Английн эзэнт гүрний болоод Америкийн ноёрхлын үе шүү дээ. Мөн Герман, Францын утга зохиолыг хүчирхэг гэж хэлж болно. Япон ч мөн адил. Энэ орнуудын хөгжил ямар байгаа билээ. Сүүлийн үед Хятадын утга зохиол, ялангуяа кино урлаг санаанд оромгүй хүчтэй гарч ирж байна. Цаана нь хөгжил байгаа гэсэн үг.

Тэгэхээр бид ч гэсэн хүүхэд багачуудынхаа уншдаг, сэтгэдэг орон зайг нь өргөн дэлгэр, баялаг болгох талаар анхаарах цаг хэдийн иржээ. Өөрөөр хэлбэл монголын хүүхэд багачууд дэлхийн үе тэнгийнхнийхээ уншиж буй тэр уншлагын түвшинд л уншиж, бодож, сэтгэж байх учиртай. Тэгж байж л бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ.  PC тоглоом тоглосноор, интернетээр эрх дураараа хэссэнээрээ дэлхийн хөгжилтэй зэрэгцээд оччихож байгаа юм биш шүү дээ.

-Дэлхийн хүүхдийн уран зохиолын уншлагын түвшингийн талаар тодруулахад.. ?
-Англи, Америкийн хүүхдүүд дунд сургуулиа төгсөхдөө дунджаар 250 орчим дэлхийн сонгодог түвшний ном уншчихсан байна. Хөгжингүй орны хүүхэд залуус дунд сургуульдаа л Ф.Достоевский, Л.Толстой, Ж.Жойс за тэгээд Библи, Коран судар, Төвдийн Үхлийн тухай ном зэрэг шашны суурь номуудтай ч танилцаад төгсөж байна. Уншлагын түвшин нь оюуны царааг илтгэдэг. Хүүхэд залуусынхаа сэтгэлгээг нь задлах, хөгжүүлэх, араасаа чирэх үүднээс заавал ч үгүй сонгодог лут зохиолуудтай ямар нэгэн хэмжээгээр танилцуулдаг. Цаашдаа харин 30, 40 нас хүрэхээрээ бүрэн эхээр нь дахин уншаад бүрэн дүүрэн ойлгох эсэх нь тэр хүний хувийнх нь сонирхол сонголтын асуудал юм. Хүүхдийн ном л гэхээр дандаа үлгэр зохиол байх ёсгүй шүү дээ.

-
Танай 108 номонд таны дурдсан томоохон зохиолуудаас орсон уу?

-Орсон. Бага насныхан унших үлгэрийн сэдэвтэй зохиолуудаас эхлээд нэлээд хүндхэн зохиолууд ч бий.  Вашингтон Ирвинг, Ричард Киплинг, Акутагава, Диккинс гээд аваргууд орсон. Ихэвчлэн дунд, ахлах ангийнхан болон залуу үеийнхэн унших номууд. Ерөөс бага залуу гэлтгүй аль ч үеийнхэн уншихаар сонгодог зохиолууд олонхи нь.

-
Олон улсын хүүхдтйн эрхийн өдрийг угтаад номын үзэсгэлэн худалдаа болно гэлээ. Танайх эдгээр өдрүүдэд хэрхэн бэлтгэж байна вэ?

-Энэ номууд манай хүүхдийн уран зохиолын санд багагүй ундарга болно гэдэгт итгэлтэй ажилладаг. Хүн төрөлхтний олсон тэр оюун сэтгэлгээ, гоо зүйн нарийн нандин ололттой бид танилцахгүйгээр жалгандаа мянгантаа цовхчоод нэмэргүй. Эцэстээ хоцрогдоод л дуусна. Харин ч энэ оюуны ололттой аль болох өргөн дэлгэр танилцсанаар бид дэлхийн түвшинд танин мэдэж, сэрж мэдэрч, сэтгэх болно. Түүнээ үндэстнийхээ уламжлал, түүх, онцлогоор баяжуулж чадвал бид сая дэлхийн түвшинд гарч чадна шүү дээ. Бидний хөгжлийн нэг гарц бол яах аргагүй энэ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд технократ сэтгэлгээ ноёлсноор энэ талаа бүхий л түвшинд гээж, хаяж байна. Тийм ч учраас “Хүүхдийн шилдэг зохиолын эрдэнэсийн сан” цуврал номоо хүүхэд багачууддаа хүргэхээр чармайн ажилладаг.   Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан бүх номондоо 20-30 хямдрал зарлаж байна. Мөн нэг зүйлийг хэлэхэд манай аав, ээжүүд 108 ботийг маань цуврал гэж ойлгодог, заавал бүгдийг нь авч унших ёстой юм байнга гэдэг ч юмуу. Бид энэ 108 ботид бидний хүүхдийн заавал унших, мэдрэх ёстой дэлхийн сонгодог зохиолуудыг багтаан хэвлэсэн юм шүү.

-Хүүхдийн баярын сайхан бэлэг байна. Хаанаас авч болох вэ?
-Хямдралтай үнээр  98989959 утсаар авч болно. Мөн Пүрэв, Баасан гарагт Битлзийн талбайд болох номын үзэсгэлэн худалдаанд оролцоно. Мөн Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдээр худалдаалж байна. 
-Ярилцсанд баярлалаа. 

Д.БУРМАА: МИНИЙ УРЛАСАН БҮТЭЭЛИЙГ ЕВРОПТ ОЛОН ЖИЛ АМЬДАРСАН ХҮМҮҮС ХУДАЛДАЖ АВДАГ

$
0
0

 Гэрт хэрэглэдэггүй олон зүйл байдаг. Тэгвэл хаяхаасаа өмнө сайн ажиглаарай. Д.Бурмаа декорын төрлөөр бүтээл хийдэг. Түүний урласан бүтээлийн гол түүхий эд нь байгалийн баялаг, mэр дундаа модны үндэс, хожуул, мөчир, навч, холтос, боргоцой гээд бидний тоож, анзаарахгүй өнгөрдөг зүйл аж. Энэ нь өөрийн эрхгүй гайхал төрүүлсэн юм.

-Таны бүтээлүүд сонирхол татлаа. Эдгээрийг хообийдоо хөтлөгдөж урласан уу?

-Би гар урлал сонирхдог тул интернэтээс янз бүрийн зүйл хайж судлах дуртай. Хүн завгүй байх тусмаа өөрийн сонирхсон зүйлд цаг гаргадаг юм билээ. Хийсэн зүйлүүдээ харахаар дахиж шинийг хиймээр санагддаг.

Энэ бүхнийг урлахад багагүй хугацаа зарцуулсан.Чимэглэлийн (декор) зориулалттай бүтээгдэхүүн урлахад технологийн дагуу хийх арга, ашиглах материалын өнгө, зохицол, онцлогоос гадна мэдрэмж их чухал байдаг. Чимэглэх урлалд бийр чухал үүрэг гүйцэтгэдэг. Амьтны үсээр хийсэн бийрийг будаж, чимэглэхэд, хиймэл үстэйг нь зураг наах, цавуудах, лак түрхэхэд ашигладаг.

-Дизайнер болох хүсэл төрж байсан уу?

-Би хуульч мэргэжил эзэмшсэн. Энэ мэргэжилдээ дуртай. Хааяа өөрийгөө амрааж, ажлынхаа зав чөлөөгөөр дуртай зүйлээ хийх сайхан.

-Үнэтэй кофегоор бүтээл урлах юм. Яагаад заавал кофег олсон утастай хослуулдаг юм бэ?

-Гар урлалын бүтээл цаг хугацаа, чимхлүүр ажил их шаарддаг. Хийсэн бүтээл маань хүмүүст таалагдан, зарим нь хүссэн загвараараа захиалдаг боллоо. Сүүлийн үед гар урчууд бүтээлдээ байгалийн гаралтай түүхий эдийг түлхүү ашиглаж байна. Кофег олсон утсаар нэхсэн шуудайнд савлаж хадгалдаг. Тиймээс олсон утастай хамт чимэглэлийн урлалд түгээмэл хэрэглэдэг. Уух дуртай зүйлээ декорын зориулалтай чимэглэлд ашиглах нь хүмүүст таатай санагддаг байх. Миний ашигладаг үрлэн кофе бол машинд хийж бутлаад уудаг кофе. Олсон утсаар урласан энэ хос бүтээлд 80-100 гаруй метр утас ороож, үрлэн кофег нэг бүрчлэн наасан.

-Аяга, вааран дээр чимэглэсэн цэцэг гоё харагдах юм. Та өөрөө зурж чимэглэдэг үү?

-Чимэглэж байна гээд зүгээр нэг зураг зурдаггүй. Хийж буй бүтээл хаана, юунд, хэнд зориулахаас хамаарч өөрийн гэсэн загвар, хийцтэй байх ёстой. Декупаж чимэглэлийн урлагт төрлөөсөө хамаараад зураг, будалт, өнгө, чимэглэл нь өөр байдаг. Тухайлбал, прованс төрлийн бүтээл урлахад байгалийн өнгө ашигладаг, будалтын технологи нь ч өвөрмөц. Би байгалийн өнгөнд дуртай. Хийхээсээ өмнө өнгөний зохицол, өнгөний тойргийг их анхаардаг.

-Бүтээлийнхээ санааг энгийн зүйлээс ч олох тохиолдол олон биз. Хийх эд хэрэгслээ хаанаас олж авдаг вэ?

-Шил, хуванцар, төмөр суурь, гүц аяга, таваг, даавуу, тууз, чимэглэлийн зүүлт, утас, материалаа хүнс, гэр ахуй, бөс бараа, зургийн хэрэгслийн дэлгүүрээс сонгодог. Зориулалтын цавуу, салфеткa, цаас, лак, чимэглэлийн зүйлээ гадаадаас найз нөхдөөрөө дамжуулж, мөн онлайнаар захиалж авдаг. Өнгөрсөн зун зуслангийнхаа ойролцоох уулнаас авчирсан боргоцой, мөчир ашиглан хүүхдүүдтэйгээ жижиг сажиг зүйл урласан. Монголд ийм бүтээл хийхэд материалын олдоц ховор. Харин байгалийн гаралтай зүйлээр хийхэд боломжтой санагдсан. Бүтээлдээ ашиглаж болох байгалийн гаралтай зүйлийг нэлээд судаллаа. Энэ зун шуудай бариад л хэрэгтэй зүйлээ цуглуулна даа. Хүн байгальтай ойр байх тусмаа тайвшралыг илүү мэдэрдэг. Нам гүм, тохь тухтай орчинд хүмүүс ажиллаж, амьдрахыг хүсдэг шүү дээ. Тиймээс гэр, албан тасалгаанд зориулж, байгальтай ойр буй мэт сэтгэгдэл төрүүлэх бүтээл урлах бодол бий.

-Хүмүүс таны хийсэн бүтээлийг сонирхож их авдаг байх аа?

-Миний хийсэн зүйлээс ойр дотнынхон маань бэлэг сонгох болсон. Би ч ах дүү, найз нөхдөдөө урласан бүтээлээсээ бэлэглэдэг. Тэд баглаа боолт, чимэглэлийг нь хараад “Ямар гоё бэлэг вэ, задлахаас ч хайран байна” гэдэг юм. Сүүлийн үед Европт олон жил амьдарсан, тэндхийн амьдралын хэв маягийг мэддэг, кофе, цай, дарсыг нь хэрэглэж сурсан хүмүүс их сонирхож худалдаж авдаг болсон.

 

Г.БАТЦЭЦЭГ

http://www.mongolnews.mn/i/52384



С.Молор-Эрдэнэ: Хөрөнгө оруулагчид чинь итгэлтэй улстай ажилладаг юм ш дээ. Итгэлгүй, барьцгүй ийм нөхдүүдтэй яаж ярих юм бэ?

$
0
0
С.Молор-Эрдэнэ: Хөрөнгө оруулагчид чинь итгэлтэй улстай ажилладаг юм ш дээ. Итгэлгүй, барьцгүй ийм нөхдүүдтэй яаж ярих юм бэ?
 

14

Өнөөдөр 9 цаг 56 минут [Уншсан тоо: 16821]
Манай “Open door “ сонины VIPerson зочноор доктор С.Молор-Эрдэнэ уригдлаа. Бидний ярилцлага илэн далангүй, ямар нэгэн хаалт халхавчгүй болсон гэж найднам. Ингээд уншигч таныг зочинтойгоо үлдээе.

-Ноён, Молор-Эрдэнэ. Та яагаад ахиад бөөн шуугиан дэгдээж орхив оо. Р.Чойномыг үгүйсгэлээ гээд тань руу бүгд л дайрч байх шиг байна.
-Би бол Германд физикээр ч ажиллаж байсан, философиор ч ажиллаж байсан хүн. Сүүлийн жилүүдэд олон ном бичлээ. Одоо Их сургуульд, Соёл Урлагийн Их Сургуульд лекц уншаад явж байна. Мэдээж би монголын урлагийн салбар, тэр дундаа уран зохиол, яруу найрагтай танилцсан. Театр, урлагийн хөгжлийн талаар нухацтай судалсан. Түүн дээрээ үндэслэж л дүгнэлт хийнэ. Би чинь одоо МУИС-ын хоёрдугаар байранд лекц орж байгаа шүү дээ. Тэгээд тэнд байгаа Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын үлдсэн үлдэгдлүүдийн хийж байгаа ажлууд, энэ яруу найраг гэж нэрлээд явуулаад байгаа зүйлст дүн шинжилгээ хийж үзэхэд үнэхээр янз бүрийн л дүгнэлтэд хүрч байна. Үнэнийг хэлэхэд би үнэхээр оюуны өндөр чадавхиар, ёс суртахууны өндөр төвшинд, философийн өндөрлөг төвшинд монгол хүний бичсэн яруу найргийг маш их хайдаг байхгүй юу. Тэгээд нөгөө манайхны шагшдаг, магтдаг Р.Чойномын шүлгүүдийг судлаад үзсэн чинь ерөөсөө  философийн, оюуны, яруу тансаг агууламж, тэр хэлбэр, хэл огт байгаагүй. Тэр хүн өөрийнхөө санаануудыг л энгийн, хар ярианы хэлээр биччихсэн. Тухайн үеийн өөрийнхөө санаа сэтгэлийн төлөв байдлыг л биччихсэн. Тэр нийгмээ өөрийнхөө л нүдээр харсан, яруу найргийн бүтээл гэж хэлэх бололцоогүй тийм л зүйлс байсан. Яруу найраг гэж хэлэхэд хэцүү. Зүгээр л жаахан мэдэмхийрсэн, цэцэрхсэн, хувийн итгэл үнэмшлээ тулгасан үг холболтууд. Юун гоо сайханы таашаал авах вэ.

-Улс төрийн цаг үе талаас нь та харж үзсэн үү. Социализмын мөн чанарыг сөрж байсан гэж бас зарим нь үздэг шүү дээ.
-Тэр нийгэм чинь өөрөө өөрийн гэсэн тоглоомын дүрэмтэй. Нийгэм болгон өөрийн тоглоомын дүрэмтэй. Тэр тоглоомын дүрмийг зөрчих асуудал хаана ч байдаг. Зөрчиж байгаагаа ч өөрөө мэдэж байгаа шүү дээ. Яахав, өндөр чадавхи, эрдэм мэдлэг хэрэгтэй байсан тэр нийгэмд Р.Чойном гологдсон. Тэр нийгэмдээ орхигдсон. Тэр хувь зохиолоо эсэргүүцсэн. Өөрт нь таалагдаагүй. Тэр нь ч өөрийнх нь бичсэн юмнуудаас их харагддаг. Жишээ нь, сэхээтэн хүмүүсийг их доромжилсон, үгүйсгэсэн, нулмисан байдал их илэрдэг. Тэр нь надад их харамсалтай санагддаг. Яагаад гэвэл нийгэмд сэхээтэн хүн маш их хэрэгтэй. Ерөөсөө өнөөдрийн манай нийгмийн гол асуудал чинь сэхээтэнгүй болчихсонд байна шүү дээ. Бид хамгийн хэрэгтэй хүмүүсээ устгачихсан. Тэднийг энэ мэтээр гутааж, үгүйсгэсээр байгаад үгүй хийсэн л байхгүй юу.

-Яахав дээ, сархад, хөлчүүрэл, зугаа цэнгэл, янаг амрагийн явдлыг бүх л цаг үеийн найрагчид бичсэн.

-Тэр классикууд чинь эрдэм боловсролтой хүмүүс байсан байхгүй юу даа. Ли Бай хэн хэн байдаг юм. Хэдэн зуун дамжиж амьдарч байгаа хүмүүс. Боловсролын төвшин өндөртэй, философийн мэдлэгтэй хүмүүс байхгүй юу даа. Хоосон мэдэмхийрэл тэдний бүтээлд байхгүй. Ер нь нэлээн болгоомжтой, хүн төрөлхтөнд асуулт тавьсан, зөв бурууг хайсан, уншигчдад өөрсдөд нь орхисон, тэдний сэтгэлийнх нь утсыг хөндсөн байдаг болохоос биш өөрийнхөө согтуурал, мэдэмхийрэл, хардлага сэрдлэгээ тулгасан яруу найрагт хаа ч байдаггүй байхгүй юу. Чойном бол үргэлж тулгасан, ялархсан, ул суурьгүй хэрүүлийн чанартай. Харааж загнасан, агсамнасан. Яахав, оновчтой хэлц үг маягийн юмнууд бол байдаг л даа. Яруу найраг гэхэд бол хэцүү. Би философийн үүднээс харж байна шүү дээ. Нөгөө талаас манайд шүүмжлэгчид байхгүй болчихсон. Цөөхөн хэдийг нь янз бүрээр хавчсаар байгаад нугалаад, дуу хоолойг нь боогоод хаячихсан. Би бол философич хүн. Нийгмийн шүүмжлэгч хүн. Үүргээ л биелүүлж байна. Манай бүх салбарууд шүүмж судлалгүй болчихоод байна. Бүгд хараалгахаас айдаг. Эр зориг нь устсан. Тэгээд тэдний өмнөөс хэн нэг нь энэ бүхнийг хийх, хэлэх ярих ёстой юм байгаа биз дээ.

-Уран зохиол танд ямар хамаа байна вэ?

-Тэгвэл тэр уран зохиолын шүүмжлэгчид чинь хаана байгаа юм бэ. Энэ хойч үе чинь энэ холион бантанг яруу найраг гэж ойлгож хүмүүжих юм уу. Жишээ нь, “Гамлет” тавигдахад театрын шүүмжлэгч гарч ирээд шүүмжилж чадахгүй байгаа байхгүй юу. Телевизийнхэн очоод хаалгаар гарч ирж байгаа үзэгчдээс сэтгэгдлийг нь л асууж байгаа юм. Үзэгчид шүүмжлэгч биш шүү дээ. Тэдний амнаас гарч байгаа” сайхан жүжиг байна” гэсэн үг хэмжүүр юм уу. Манай бүх юм ийм байдалтай л явж байна шүү дээ. Тавилт нь ийм байлаа. Жүжигчдийн уран чадвар ийм байлаа. Найруулга нь ийм байлаа гэдгийг театрын шүүмжлэгч л хэлэх ёстой. Гэтэл тэд хаа байна вэ.

- Аливаа шүүмж судлал бол нөгөө талаасаа эр зориг дээр тогтож байдаг зүйл. Гэтэл мэргэжлийн ажлаа хийснийхээ төлөө тухайн шүүмжлэгч хараалгуулдаг, хавчигддаг. Тэгээд аажимдаа мохдог.
-Шүүмж гэдэг бол эсэргүүцэл, буруутгал, хар ярианы хэлээр бол доошоо хийж байгаа зүйл биш шүү дээ. Тэр хүмүүс мэргэжлийн ажлаа л хийж байна. Түүнийхээ төлөө хараалгуулж, доромжлуулж явна гэдэг бол гунигтай л тавилан. Жинхэнэ шүүмжлэгч, судлаач хүн бол цаг үеийнхээ ийм бурангуй зүйлд нугардаггүй л байх ёстой. Уран бүтээлийн чанарт л үнэлгээ дүгнэлт өгдөг ажил. Тэр ажлыг хийх ёстой. Үүрэг нь. Манайхан нэг нэгнийхээ үндсэн ажлыг ерөөсөө хийлгэдэггүй. Энэ харалган зан байдлаас нь болоод тэр хүмүүс замхарч алга болдог. Уг нь соёлтой нийгэмд тэгдэггүй.

-Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг хатуу зөөлний тэмдгээр хөөцөлдсөн нөхдүүд байсан. Монгол хэлний хөгжилд гай түйтгэр бологсод гэж та хэлсэн юм уу?

-Ер нь хатуу, зөөлний тэмдэг, эгшиг гээх эсэх мэтийн асуудлуудаар л хөөцөлдөж байна шүү дээ. Гэтэл энэ зуун чинь асар их мэдээлэл, мэдлэгийн зуун. Шинэ мэдлэг, шинэ хөгжил гэдэг юм чинь далайн түрлэг шиг л орж ирлээ шүү дээ. Энэ их хүн төрөлхтний мэдлэг нэгэн зэрэг цутгаад орж ирлээ шүү дээ. Үүнийг чинь угтаад, хүлээж аваад, орчуулаад буулгахад монгол хэл өнөөдөр чадахгүй байна шүү дээ. Монгол хэлний чадвар хүрэхгүй байна, үнэндээ. Монгол хэлний үг цөөхөн байна. Үгсийн сан нь баялаг биш байна. Тэнр болгоныг бид орчуулж чадахгүй байна. Одоо жишээ нь, та бид хоёрын ууж байгаа энэ кофег бид эх хэл дээрээ орчуулж чадахгүй байна. Тэгэхээр бидэнд эх хэлний сангаа шинэчлэх, орчин үежүүлэх, үгийн сангаа тэлэх шаардлага тулгарч байна. Гадаад үгнүүдийг монгол хэлэндээ уусгаж, хувиргаж, хүлээн зөвшөөрч үгийн аймагтаа шингээж чадахгүй байна.Одоо жишээ нь, кофег кофэ гээд л хувиргаад авчих хэрэгтэй шүү дээ. Радиог араажав гэдэг шиг. Араажав гээд л оруулаад ирэх ёстой ш дээ. Тэгтэл ямар ч утгагүй “хүлээн авагч” ч гэх шиг. Энэ одоо ямар авцалдаатай үг вэ. Эмнэлэг ч хүлээн аваад л, бүгд л хүлээн аваад л. Юун яасан “хүлээн авагч” араажав л гээд явчихна биз дээ. Театрыг чаатар гэдэг ч  юм уу. Болно ш дээ. Гадаад үгийг гадаадаар нь эх хэлэн дээрээ чихээд л. Тэгсээр байгаад үндсэн хэлээ юу ч биш болгочихлоо ш дээ. Энэ нөхдүүд чинь монгол хэлээ аварна биш бүр алсан байна шүү дээ. Тэр утгаар нь л би хэлсэн юм. Монгол хэлний өсч хөгжих тэр боломжуудыг хаачихсан байна шүү дээ, тэд. Хий худлаа манай монгол хэл бол утга яруу сайхан хэл гэж магтаад л. Мэдээж бидэнд төрөхөөс эхлээд авсан хэл маань юм чинь дотно сайхан. Бүх улс үндэстэнд л хэл нь тийм байдаг байх. Гэхдээ бүр хөгжүүлэх ч үгүй, баяжуулах ч үгүй байж болохгүй биз дээ. Тэр хүмүүс манай эх хэлний эцэг биш шүү дээ. Өмчлөгч бүр биш. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай нар тэгж хэлсээн гээд л энэ хэлээ дарж хэвтчихээд ямар ч өөрчлөлт хийлгэхгүй байгаа байхгүй юу. Я.Цэдэв тэгсээн. Цэдэвийн зааснаар л явна шүү гээд л. Шүүмжлэхээр та тэр агуу хүмүүсийг ингэлээ тэглээ гээд байдаг. Шүүмжлэлгүй яах юм. Хэдий болтол Р.Чойном гэж явах юм. Чойномын сүүдрээс гараад шинэ шинэ яруу найрагчдыг төрүүлмээр байна шүү дээ. Яагаад бид үр хойчоо ийм нэг сүүдрээр боох ёстой юм. Энэ залуучууд тэр нобель руу зүглэг л дээ. Оролдлогуудаа хийг. Монгол хэлний шинэ шинэ номууд, онолууд бичээч. Аль хэзээний Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен бэ. Тэдний хийсэн зүйлс одоо хоцрогдчихлоо шүү дээ. Тэр хүмүүсийнхээ музьег байгуул. Хөшөөг нь барь. Тэгээд л үлдээ л дээ. Хойч үе нь аан, ийм хүмүүс байсан юм байна. Тухайн цаг үедээ ийм ийм үзэл баримтлал нэвтрүүлж байсан юм байна гээд л явах ёстой биз дээ. Тэгтэл бид буцаагаад музьегээс нь гаргаж ирээд, тоос шороотой хамт энэ цаг үед хутгаад байна. Бүр амьдралдаа буцааж оруулах гээд. Уг нь тэр хүмүүс чинь өнгөрсөн үеийн хүмүүс байхгүй юу. Одоо тэгсэн чинь Р.Чойном бид нарын урдаа барих туг гэж байна шүү дээ. Энэ чинь юу болж байна вэ. Ингэж бид хуучиндаа, өнөөдөр бидэнд хэрэг болохгүй зүйлсдээ хорогдоно гэдэг чинь буруу шүү дээ. Энэ бол эндүүрэл. Сохор байна гэсэн үг.

-Таны хүндэтгэдэг ямар яруу найрагч байна.
-Хүн болгон хүүхэд ахуй, идэр залуу насандаа яруу найрагт дурлаж, таашааж, уншиж явдаг. Надад ч тийм үеүд байсан.  Жишээ нь, Назим Хикмет. Назим Хикметийг унших сайхан л байдаг байсан, тэр үед. Уншаад оюуны таашаал авдаг байсан. Аймаар шүү дээ. Мэдээж Шекспир байна. Шекспирийн сонётууд маш гоё. Би ямар юу ч уншаагүй, мэдэрдэггүй зэрлэг биш шүү дээ. Дэлхий ертөнцөөр явчихсан, юм үзэж, нүд тайлсан хүн. Англи хэл дээр уншина. Герман хэл дээр уншина. 1995 нд яруу найргаар нобель авсан шүү дээ.  Исландын яруу найрагч Seamus Heaney гэж. Тэрний шүлгүүд ямар гоё вэ. Гудамжны нэг тийм жижигхэн бүрхүүрт гэрэлнүүд байдаг даа. Тэрийг жишээ нь, нохойн хошуутай зүйрлэж дүрсэлсэн байдаг. Мэдээж агуулга нь гэрэл гэгээний тухай. Зүгээр л харагдаж байгаа биз дээ. Ишин дээрээ тонгойсон нохойн хошуу шиг гэрэлнүүд. Зүгээр дүрслэл нь гэхэд зурагтайгаа байгаа биз дээ. Ийм юм уншаад сэтгэл ямар их хөдөлдөг гэж санана. Яахав, Чойномын хар ярианы хэлээр хэлсэн шүлгүүдийг сонирхдог хүмүүс байсан байх. Гэхдээ Д.Нацагдорж, Б.Явуухулангийн өндөр дээд яруу найргуудын хажуугаар юу л бол. Хүмүүс тэр гайхамшигтай яруу найргаар оюун санаагаа баясгаад явж байсан чинь хажуугаар нь нэг нөхөр замбараагүй хэлээр, замбараагүй юм бичээд хашгираад байхаар сонирхож гайхацгаасан байх. Чойномд би яагаад дургүй хүрээд байдаг вэ гэхээр хэр хэмжээгээ мэдэхгүй тухайн үеийнхээ сэхээтнүүдтэй өрсөлдөөд, дийлэхгүй болохоороо харааж зүхэж доромжилж бичиж гарч ирсэн байхгүй юу даа. Энэ нь нийгэмд эргээд ямар их балаг тарьсан гэж санана. Одоо ч сүнс нь шигдчихээд сэхээтэн хүний идеал харагдах бараагүй нийгэм болгочихсон байж байна. Энэ юутай харуусал вэ. Энэ муу сэхээтэн, энэ муу сэхээтний үр үндэс гээд бараг хараал шиг сонсогддог болчихсон. Ингэж болдог юм уу. Сэхээтэн гэдэг сүр хүч алга болонгуут хүн болгон роман гэхэд биш, яруу найраг гэхэд биш, түүх гэхэд биш ном бичээд л, хүүхэд болгон Чингис хааны тухай юу нь үл мэдэгдэх ном бичээд л. Ном гэдэг ойлголтыг, ном гэдэг соёлыг үгүй хийж байна. Юу ч гэж солиорсон яадаг юм. Би өөрийнхөөрөө юу гэж ч бичсэн яадаг юм гэсэн аймаар ичмээр буруу соёл тогтчихож байгаа байхгүй юу. Зүгээр нэг хорин хэдтэй хүүхэд Чингисийн бага нас гээд түүхийн ном биччихэж байна шүү дээ. Нэг жоохон охин Чингис хааны түүхээр гурав дөрвөн боть ном биччихсэн байна лээ. Чингисийн халил, Чингисийн гэгээрэл гээд нэрнүүд өгөөд ингээд гаргачихаж байна. Роман юм уу, түүх юм уу бүү мэд. Тэр охины толгойд л эргэлдсэн юмнууд ингээд гарчихаж байгаа байхгүй юу.

-Та саяхан телевизийн нэг сувгаар “Энэ Баабар бол нийгэмд маш их балаг тарьсан хүн. Одоо тэрийгээ цайруулах гэж баахан номын ажил хийж байна” гэж шүүмжилж байсан. Яагаад тэгж хэлсэн бэ?
-Хүн өөрөө ил хэлэхгүй ч гэсэн дотроо гэмшил тээдэг шүү дээ. Би ном мэдэхгүй, юм сайн сураагүй байж хэтэрхий их мэдэмхийрч, дутуу гуцуу сураг, хагас мэдлэгээр хамаа намаагүй ярьж нийгэмд тодорхой хэмжээнд балаг тарьсан байна. Худлаа зүйл би их ярьсан байна гэсэн тийм эргэцүүлэл, шаналал явж байгаа байх. Тэгээд одоо мань хүн яаж байна гэхээр “Баабар бол  номын хүн” гэдэг нэртэйгээр төгсгөл болох гэж байна шүү дээ. Дараагийн үе Баабарыг номын хүн, соён гэгээрүүлэгч гэж дурсаж явах нь байна ш дээ. Ийм нэр лүү энэ хүн чинь одоо явж байнаа даа. Яагаад гэвэл энэ хүн уг нь үндсэн юмаа хийх ёстой байсан. Тэр ардчилсан нийгмээ гүйцээж цогцлоогоод, тэр ардчиллын хүрээлэнгээ байгуулаад, товчхондоо эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой байсан байхгүй юу. Одоо энэ эрх барих гээд хөглөөд баллаад байгаа нөхдүүддээ улс төрийн зөвлөгөө өгөөд явах ёстой биз дээ. Одоо хамгийн хэрэгтэй үе нь байна шүү дээ. Эд нар ардчиллалаа байгуулсан уу. Анх ерэн онд талбай дээр гарч ирсэн тэр зорилгодоо хүрсэн үү. Хүрээгүй бол энийгээ одоо гүйцээгээч. Эхлүүлсэн юмаа дуусгах хэрэгтэй биз дээ. Яагаад одоо нөгөө хэдийгээ балчигт нь орхиод өөрөө сугараад аятай, алдартай төгсгөл хайгаад явчихаж байгаа юм бэ.

-Таны “100 ухаарал” номыг уншсан. Их өөр, ямар ч бухимдалгүй, шүүмжлэлгүй Молор-Эрдэнийн ажлыг үзэх сонин л байсан.
-Би гэдэг хүн чинь энэ нийгэмд бас хэрэгтэй зүйл л хийх гэж зүтгэж байна шүү дээ. Энэ замбараагүй, энэ хүмүүжилгүй, энэ гоо зүйгүй нийгэмд гэрэл гэгээ өгөх юм хийх ёстой. Энэ улс оронд бид чинь буцааж өгөх юм ихтэй хүмүүс шүү дээ. Би бас социализмын үеийн хүүхэд. Энэ улс намайг сургаж боловсрол эзэмшүүлсэн. Тэгэхээр авсан зүйлээ буцааж өгөлгүй яахав.

-Би тантай гурав дахь удаагаа ярилцаж байна. Өмнө нь асуугаагүй үлдсэн зүйл байна. Та Германы Дрезден хотын Техникийн Их Сургуулийг дулааны конструктор инженео мэргэжлээр төгссөн юм билээ. Тэгээд ирээд ХАА-н Барилгын зургийн институтэд ажилласан. Дараа нь ШУА-ын Газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнд, физик технологийн хүрээлэнд ажиллаж байжээ. Тэгээд эргэж төрд ерөөсөө ажиллаагүй. Яагаад?
-Үнэхээр сайхан үе байсан. Дандаа улс орны технологийн хөгжилтэй холбоотой ажлууд хийж байсан. Хөдөө аж ахуйн бүх техник, тоног төхөөрөмжүүдийг бид зураглаж, төсөвлөж, тэр нь ЗХУ-аас, европын орнуудаас захиалгаар ирж, түүнийг нь орон нутагт аваачиж суурилуулдаг байсан. Жишээ нь, хөдөө орон нутгуудад том том махны зооринууд, том том сүү цөцгийн үйлдвэрүүд гээд бүгд сууриа тавьж байсан. Ер нь ерээд оны өмнөх тэр он жилүүдэд монгол оронд хөгжлийн асар том стратеги тактикийн бодлогууд явж байсан юм шүү дээ. Сум болгонд сүү тосны цехүүд барихаар төлөвлөчихсөн байсан. Махны зоориуд маш ихээр барьж байсан. Модны цехүүд барьж байсан. Гэрийн мод, тавилгаа хийж байсан. Гахай, тахианы фермүүдийг маш их барьж байсан. Сүүний чиглэлийн үнээний фермүүд их барьж байлаа. Би чинь мөсөн зоорины технологи дээр ажиллаж байлаа. Монгол улсын 320 суманд мөсөн зоорь барихаар тухайн үед Төлөвлөгөөний комиссоор батлуулаад ажилдаа орж байлаа. Хөдөө сумдаар явж төслөө танилцуулаад явж байгаад Улаанбаатарт ороод ирсэн чинь Сүхбаатарын талбай дээр янз бүрийн юм болж байна гээд. Тэр үед чинь би ажилтай, завгүй явж байсан залуу юм чинь нэг их тоогоогүй. Юу болж байгаа юм гэсэн ардчилал болж байгаа юм гэсэн. Ер нь бол ажил алба байхгүй, тухайн нийгэмдээ тоогдоогүй, орон гэр, байр савгүй, байр сууриа олоогүй нөхдүүд л бөөнөөрөө талбай дээр гарсан шүү дээ. Үнэндээ. Ихэнх нь л тийм нөхдүүд байсан. Нэг тийм хулигаандуу юмнууд л гол хөдөлгөгч хүч нь байсан. Дотор нь сайн хүмүүс байсан байх л даа. Гэхдээ дийлэнх нь тиймэрхүү л нөхдүүд байсан. Ингээд л улс орны явж байсан бүх ажил зогсоод, бүх төлөвлөгөө нурсан. Бүх үйлдвэрүүд байхгүй болсон. Конструктор инженерт хийх ажил ч гарсангүй. Дулааны цахилгаан станц ч барьсангүй. Намайг уг нь улс энэ мэргэжлээр сургасан юм. Гэтэл дулааны станц нэгийг ч энэ хооронд барьсангүй. Нөгөө сум болгонд барих гэж байсан мөсөн зоорь ч байхгүй. Одоо мөсөн зоорь баръя гэхэд бүгд л миний араас хуйлрах байх л даа. Ямар хэрэгтэй Молор-Эрдэнэ вэ л гээд гүйнэ ш дээ. Яагаад гэвэл тэдэнд бүгдээрэнд нь одоо мөсөн зоорь хэрэгтэй байгаа байхгүй юу. Энэ сумууд чинь одоо сөнөж байна. Сумд маань амьдралгүй болж байна. Нөгөө үнээний фермүүд яасан. Тэр үед бид чинь сум дундын гаражуудын зураг төслийг хүртэл хийж байлаа. Энэ улс орны бүх юмыг хийж байсан. Би барилгын зургийн иститутэд үнэхээр их юм сурсан. Гадаад оронд сурч боловсроод ирчихсэн. Улс орондоо хийж бүтээхийн хүсэл эрмэлзэл дүүрэн. Гэвч энэ бүхнийг нурааж хаясан. Тэр үед би нэг тийм сүнсгүй болчихсон. Олон залуус тийм болсон. За, за энэ улс орон намайг ашиглахгүй юм байна. Би хэрэггүй юм байна гээд л Герман явж байгаа байхгүй юу. Тэгээд л би чинь философич болж байгаа юм. Сурлаа, судаллаа. Энэ нөхдүүдийн зөвхөн гаднаас нь хуулж авч байгаа юмны цаад үнэнийг тэгвэл олж мэдэе гээд л явсан. Суралцаад, тэнд нь хамгаалаад хүрээд иртэл бүр дампууруулчихсан байж байсан. Бүр долоон дордчихсон, хүмүүс нь зэрлэгшээд бүр аймшиг болгоод хаячихсан байсан. Нөгөө сайхан үеийн сайхан хүмүүс бүгд алга болчихсон байсан. Ихэнх сорууд нь бүгд өвгөнтийн хөндийд очоод үхчихсэн. Би хэрвээ эргэж Герман яваагүй бол өвгөнтийн хөндийд архи ууж байгаад л үхэх байсан байх. Яагаад гэвэл миний сурч ирсэн тэр мэдлэг боловсрол үнэгүй болоод,  хийж явсан ажлууд нураад ингэчихээр тэрийг дааж гарах маш хэцүү шүү дээ. Олон хүн дааж гарч чадаагүй. Ер нь социализм бол монгол хүний хувьд бол үүлэн чөлөөний нар байсан л даа. Ганцхан л удаа бидэнд нэг тийм сайхан үе заяасан юм. Монгол хүний заяа бас их л дээ. Социализм гэхээр одоо баахан өвчигнөдөг. Тэр чинь нэр нь л социализм болохоос философийн онол шүү дээ. Тэр онол дээр нийгмийн байгууламж бий болгохыг л хэлж байгаа юм. Ер нь социализм гэдгээ монголчууд мэдэхгүй шүү дээ. Бид бол яг социализмыг байгуулж чадаагүй. Ардчиллаа ч чадсангүй. Ардчилал ч гэсэн философийн нэг онол шүү дээ.

-Та бид хоёр МАН, АН хоёр хамтраад төр барьж байхад ярилцаж байсан. Одоо АН арай олон суудал авч гарч ирээд МАХН-ын хэсэг нөхдүүдтэй нийлээд засаг байгуулаад явж байна л даа. Байдал дээрдэв үү?

-Юу ч дээрдсэнгүй. Одоо монголчуудад нэг асуулт гараад ирлээ. Бидэнд ер нь Төр байна уу гэсэн. Төр хаачив. Лав л бидэнд үйлчилдэг Төр алга. Хаана байгаа юм бүү мэд. Төртэй гэж хэлэхэд маш хэцүү болчихлоо. Ахиад л орилж хашгираад над руу дайрах байх л даа. Монгол оронд өнөөдөр Төр байна уу гэдэг асар том асуулт надад жишээ нь бий болчихоод байгаа байхгүй юу.

-Арай илүү л гэж найдаж ард түмэн саналаа өгсөн. Гэвч тэр арай илүү маань хаана байна вэ?
-Хариулах боломжгүй болчихсон. Аливаа нэг ард түмэн үнэхээр ухаардаг бол тэр нь одоо л ирж байна. Социализм бол монгол хүнд хэтэрхий ахадсан зүйл байсан. Богинохон хугацаанд тэр мэдлэг боловсролыг авахад маш хэцүү байсан. Хөөрхий хөдөөнөөс орж ирсэн сүрэг чадлаараа л тэмүүлсэн. Ёстой заяанаасаа жаахан овсгоотой тулдаа л тодорхой хэсэг нь сурч боловсорч чадсан. Бидэнд тийм аймаар оюуны түүх байхгүй шүү дээ. Феодализмаас л орж ирсэн. Яг феодализм ч яг байгаагүй ш дээ. Яагаад гэвэл феодализм чинь өөрөө гар үйлдвэр хөгжчихсөн, фабрик хөгжчихсөн, өөртөө таарсан зах зээлийн суурьтай нийгэм байхгүй юу. Бидэнд гар үйлдвэр ч байгаагүй, фабрик ч байгаагүй.

-Яг өнөөдөр хөрөнгө оруулагчид дайжчихсан, засаг нь мөнгө олж чадахгүй, мөнгө олох үндсэн үүргээ хаячихаад буруугаа хандсан зүг болгон руугаа чихээд сууж байна. Ийм нөхцөлд яах ёстой вэ?
-Хөрөнгө оруулагчид бүгд зугтчихсан. Одоо ирээч гэж хий дуудаад яах юм бэ. Хөрөнгө оруулагчид гэдэг чинь итгэлтэй улстай ажилладаг юм ш дээ. Итгэлгүй, бүх юм нь задаг замбараагаа алдчихсан, туйлын найдваргүй, барьцгүй, хууран мэхлэгч ийм нөхдүүдтэй хөрөнгө оруулагчид яаж ярих юм. Ямар хэлээр ярих юм. Бүх юм учир утгагүй, бүх юм нууц, бүх юм нь гэнэтийн ийм аюултай орноос зугтана шүү дээ. Бүх юм хуйвалдаанаар, бүх юм ерөхийдөө л нэг худлаа явж байна шүү дээ. Нэг тийм осолтой. Яг бага насны хүүхдүүд шиг. Хүний үг сонсдоггүй. Хүүхдүүд нэг анги дотроо хашгииралдаад л үймүүлээд л хөл толгойгүй юм болж байдаг даа. Тэгээд л багш нь ороод ирэхээр нэг юм ухаан ороод л ширээ ширээ рүүгээ гүйж очоод сууцгаадаг. Манай төр яг ийм байгаа байхгүй юу. Дуугүй суу, юу болж байгаа юм гэх тийм хүн ч байхгүй. Яг ийм байдалтай. Өөр хэлэх зүйрлэх юм байхгүй байна л даа. Одоо хөрөнгө оруулагчдыг эргэж татахад бид насанд хүрэх л ёстй л доо. Ухамсартай болох ёстой. Хүмүүжилтэй болох ёстой. Оюуны чадавхитай болох ёстой. Өөрөө өөрийнхөө эзэн болох ёстой. Хөрөнгө оруулагч нар ямар хүмүүстэй уулздаг вэ гэхээр мөнгөтэй хүмүүстэй уулзахгүй шүү дээ. Хөрөнгө оруулагч нар найдвартай хүмүүстэй л уулзана. Итгэж болох хүмүүстэй л уулзана. Эд нарт чинь итгэхгүй байна шүү дээ. Итгэлцэл үүсэхгүй байна. Бид нар хүний итгэл хүлээж сурахгүй байна шүү дээ. Итгэл гэдэг зүйлийг мэдэхгүй байна. Тэгээд тэр нөхдүүд чинь яваад өгч байна шүү дээ. Монгол хүнд итгэж болохгүй. Хэлсэн үг нь үг биш. Тамга дарсан тушаал нь ч тушаал биш. Гаргасан хууль нь ч хууль биш. Дүрм журм нь биш. Гэрээ нь ч гэрээ биш. Яаж ч мэднэ, наадуул чинь. Ийм имижийг энэ нөхдүүд сайхан бүрдүүлж өглөө. Монгол гэхээр зальтай, хоосон, чадалгүй, худлаа хүмүүс болчихлоо. Мэдэхгүй байж худлаа мэдэмхийрдэг. Чадахгүй байж чадна гэдэг. Хамгийн осолтой ийм л нөхдүүд гээд зурчихлаа. Ерөөсөө нэгдүгээр ангийн хүүхэд 10 дугаар ангид орж ирээд суучихаад байна. Хүүшээ, энэ чинь 10 анги шүү дээ. Чи нэгдүгээр анги. Явж хичээлдээ суу, өөрийнхөө ангид оч гэхээр үгүй би 10 анги. Яагаад гэвэл надад энэ гэрчилгээ байна гээд дайраад байдаг. Үгүй ээ, 10 ангид суухын тулд чи ийм ийм хичээл үзсэн мэдсэн байх ёстой, ийм ийм программуудыг судалсан байх ёстой гээд тайлбарлахаар, чи 10 анги байхад би яагаад болдоггүй юм. Би 10 ангид сууна гээд дайраад байгаатай агаар нэгэн ёс журамгүй амьдрал ноёрхож байна. Би 10 анги юм чинь нэгдүгээр ангийн хүүхэдтэй юм ярих гэхээр болохгүй. Урдаас учиргүй уурлаад дайраад байдаг. Чи жоохон хүүхэд шүү дээ. Чи юм мэдэхгүй байна. Тийм учраас чи тэр ангидаа очиж сур гэхээр “Намайг та дандаа юм мэдэхгүй, чадахгүй гэдэг. Би яачихсан юм” гээд уурлаад байдаг. Ийм л байна шүү дээ. Тэгээд яах юм, нөгөө хүүхдүүд чинь долоо наймуулаа нийлээд над руу чулуу нүүлгэчихээр би яах юм. Нүүрээ дараад доошоо сууна биз дээ. Нүд амаа сохлулалтай биш. Миний дүү нар битгий гэж хэлж болохгүй. Бүр толгой тархи хага цохичих нь. Зүгээр нүүрээ дараад л сууна. Нэг ийм сонин байдал үүсчихээд байна шүү дээ. Зүгээр зураглаж ярихад. Эх захгүй, баахан онгироо пацаанууд. Бүгдээрээ чулуу халаасалчихсан. Нүүлгэхэд бэлэн. Хэн рүү ч шүү. Энэ бол аймшигтай зэрлэгшил шүү дээ. Одоо тэр твиттер энэ тэрийг хар. Дүүрэн байгаа биз дээ.

-Ерөнхийлөгч хэлэхдээ ёс суртахууны цагдаа гэсэн.
-Юуны чинь ёс суртахууны цагдаа вэ. Ёс суртахууныг уландаа гишгэж байгаа л газар.  Хамгийн ёс суртахуунгүй юм энэ цахим ертөнцөд явагдаж байна шүү дээ. Зүв зүгээр ажлаа хийж яваа, зүв зүгээр монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө оюун бодлоо чилээж яваа улсуудыг олуулаа нийлж доромжилж, дуугүй болгож, шантрааж, дахиж тэр орон зайд орж ирэхгүй болтол чулуугаар нүдэж байна шүү дээ. Нүд амыг нь сохлоод хаячихаж байна. Facebook бас аймаар.

- Facebook аймаар уу?

-Аймаар. Бас бөөн доромжлол явагддаг. Бүр хүн рүү шууд ханддаг. Тэнд хэрэглэж байгаа үгнүүд нь ямар гээч. Чамд салаавч өгье. Муу п…минь гээд л. Дандаа гудамны хараал. Ер нь гадныхан монголын моралийг мэдье гэвэл цахим руу нь ороод үз. Тэнд нэг нэгнээ яаж бүүрэлхэж байна. Яаж сэтгэлээр нь алж дэвсэлж байна. Бүгд толинд туссан сүүдэр шиг харагдана. Тэгээд л гадаадынхан нүүр амаа дараад  л зугтана. Ямар аймаар юм бэ л гэнэ.

-Та твиттерт нэг ч хүн дагадаггүй юм билээ.
-Тийм. Эрүүл саруул уханаар мэдлэг солилцдог бол болж байна. Гэтэл тийм бололцоо байдаггүй. Тэгэхээр тэнд цагаа үрж яах юм бэ. Юун ёс суртахууны цагдаа вэ. Хамгийн ёс суртахуунгүй газар хоёулаа уулзалдах уу гэвэл твиттерт л уулзалдах байх. Тэр сайдууд энэ тэр нь орж ирээд л хараал ерөөл болоод л. Би гайхдаг. Өөрийн удирддаг салбараа муулаад л. Зарим нь маазраад л. Төрийн хүмүүсийг үнэхээр гайхдаг. Ойлгох арга байдаггүй. Тэртээ тэргүй сайдуудад яам гэж ажлын алба нь байна шүү дээ. Тэрүүгээрээ дамжуулж ажил төрлөө явуул л даа. Иргэдтэйгээ харьц л даа.

-Улс төрийн орчинд нь ажиллаж үзье гэж та бас оролдсон. Одоо Ц.Шинэбаяр та хоёрыг МАХН-тай эргэж хэлэлцээрт орох гэж байна гэсэн яриа бас гарч байна. Энэ талаар та юу хэлэх бол?
-МАХН гэх тэр хүмүүстэй уулзаагүй би гурав дөрвөн жил болж байна. Тэр үед л би “Одоо та нар цаашаа хийх ажлаа хий. Би явлаа. Баяртай. Би арай өөр бодолтой, өөр зорилготой хүн юмаа ” гээд явчихсан шүү дээ. Тэгээд л явсан. Би хийх ёстой юмаа хийж өгөөд, өгөх ёстой зөвөлгөөгөө өгөөд тэгээд л явсан. Цаашаа хамт явах бололцоогүй, ерөнхийдөө их тийм мухар сүсэгтэй нөхдүүд байсан л даа. Би өөрөө оюунлаг бус хүнтэй байж чаддаггүй. Тийм хүн байхгүй бол би тэгээд ганцаараа л өөрөө яваад өгдөг. Хамуг Монгол намын хувьд бол та мэдэж байгаа. Бид УИХ-д суудалгүй. Тэгээд бидэнд ямар илүү дутуу лиценз байх биш. Түрээсэлж барьдаг намын байр энэ тэр гэж байх биш. Мөнгөний эх үүсвэр гэж байх биш. Тийм болохоор тус тусын амьдралаа аваад л явж байгаа шүү дээ

-Та өөрийгөө боловсролоор ханасан хүн гэж мэдэгдсэн. Гэтэл таныг “тэнэг”-үүдийн дансанд аль хэдийнэ оруулчихсан шүү дээ. Ухаан солиотой, шизотой гэх мэтээр нэрлэдэг ?
-Ардчилал нэрийн дор сүүлийн хорин хэдэн жил хийсэн гол юм бол мэдлэг боловсролыг үнэгүй болгох, дороо хийж дэвслэх ажил л байсан. Тэр нь зогсоогүй байна. Одоо бүр галзуу солиотой гэх нэр хоч зүүж хэлмэгдүүлэх, зовоон тарчлаах хэлбэр лүү орчихсон. Би тоохгүй. Юу дуртайгаагаа дайраг. Доромжлог. Ер нь бол мухар сүсгийн орон болчихлоо л доо. Тэр дотроос хамгийн их мухар сүсэгжиж байгаа газар Төр. Хөрөнгө оруулагчдыг дуудаж байгаа нь гээд гал тахиж байна шүү дээ. Энэ бол монголын эмгэнэл. Төр өөрөө бүр мухар сүсэгт уриалан дуудаж байна. Хаанаас явуулж байгаа бодлого юм бүү мэд. Сайдууд нь тэнгэртэй яриад л, гал шатаагаад л яваад. Тэр улсуудаа Төр яах гэж байгаа юм. Тэднийгээ л бод. Би яахав. Би эрдэм мэдлэгт суурилсан нийгмийн тухай, хөгжлийн тухай, оюуны хувьсгалын тухай л ярьдаг. Би гал асааж барьж давхидаггүй шүү дээ. Миний ой тойнд тийм мухар сүсгийн сүнс ч байхгүй. Би боловсролтой хүний хувьд өөрийгөө зөв авч явах ёстойгоо мэднэ. Надад ид шид, гал, тэнгэр, ер бусын юмыг хайх хэрэг ч байхгүй. Ямартай ч гал тахиж хөрөнгө оруулагчдыг дуудах тухай миний ойд багтахгүй. Яахав ээ, энэ орон ийм болж байгаа нь шалтгаантай. Энэ улсыг хөгжүүлэх хүсэлгүй, харанхуй бүдүүлэг, мэдлэг чадваргүй байдалд байлгах зорилго, тийм хүсэл хаа нэгтэй байна. Тэр хүмүүсээс даалгавартай хүмүүс нь одоо ажиллаж байна шүү дээ. Асуудал бол надад байхгүй. Асуудал бол гадаа л байгаа биз дээ. Би ажлаа хийгээд л, хичээлээ заагаад, номоо бичээд л явна. Одоо Германд очиж нэг илтгэл тавих гээд ажиллаж байна. Надад дэлхийн хэмжээний боловсролтой хүмүүстэй уулзаж учраад, санаа сэтгэлээ хуваалцаад явж байх сайхан л байдаг юм.

- “Playboy” сэтгүүлийн cover болсон анхны монгол залуу та болж. Дажгүй зураг авалтууд болсон байна билээ.

10320443_1438695969721482_4160279634170190925_n
-Дэлхийн хэмжээний сэтгүүл л дээ. Намайг урьсан. Би бас эр хүний хувьд эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэх ёстой. Бас монгол эр хүн гэхээрээ л харанхуй бүдүүлэг. Шороотой дээл өмсчихсөн, морь мал болсон, үс толгой нь ширэлдчихсэн нөхдүүд байдаг юм шиг гадны зарим улсууд төсөөлдөг байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Нөгөө талаараа эр хүн гэдэг чинь эсвэл хүүхэн гээд л ухаанаа алдаад гүйчихдэг биш. Аль алиныг нь л чаддаг. Эрдэм боловсролтой бол эрлэм боловсролтой. Зүс царайтай бол зүс царайтай. Бусдын адил олон талтай. Тийм үү. Би ч мөн адил. Тэр олон талуудынхаа нэгээр л гарсан байх. “Playboy”-д дэлхийн олон сэтгэгчид, улстөчид, зохиолчид, урлагийнхан ярилцлага өгдөг. Шууд л секс сэтгүүл гэж хүлээж авч болохгүй ш дээ. Би өөрөө ч буланд шахуулсан, зожиг, хавчигдсан тэр дүр төрхөөсөө гаръя гэж бодсон.

-Эхнэр тань яаж хүлээж авсан бэ?

-Сайхан л хүлээж авсан. Би чинь бас давгүй царай зүстэй, сайхан нөхөртэй юм байна шүү. Тэрийгээ сэтгүүлээс л харж мэдэрлээ гэх маягаар шоглож хэлж байсан.(инээв) Тэгээд ч тэр чинь муухайгаар гарсан, муу имиж агуулсан зүйл биш шүү дээ. Эр бас заримдаа янз бүр байж болно ш дээ. Хүн мэдээж сэтгэлийн амьтан. Эр хүн бол иж бүрэн л байх ёстой. Надад бүсгүйчүүд бас их сайн ханддаг. Би тэрийг хөөцөлдөж, асуудал болгож явдаггүй болохоос. Надад их урам өгдөг. Дэмжсэн сэтгэгдлүүдээ их ирүүлдэг. Бас гоё ш дээ. Тэгэхээр тэдэнд би хүндэтгэлтэй хандах ёстой биз дээ. Тэд нарт ч бас зориулж тэр сэтгүүлийн урилгыг хүлээж авсан юм. Манай нийгэм нэлэхүйдээ соёлгүй болчихсон. Бүр энгийн жишээн дээр аваад үзэхэд би намайг хайрласан бүх бүсгүйтэй хуримаа хийж, гэрлэж чадахгүй шүү дээ. Харамсалтай нь ганцхантай нь гэрлэж, хуримаа хийсэн. Тэгэхээр надтай учирч, хорвоог туулаагүй ч гэсэн дотроо намайг хүндэтгэж, дурсаж, хайрлаж явдаг бүсгүйчүүдэд би таатай сэтгэгдэл үлдээх ёстой биз дээ.

-Гоё сюрприз болсон байх гэж найдаж байна.
-Баярлалаа. Би ч бас тэгж л бодож орсон ш дээ.


“Төрт Ёс, Хаадын Сан”-гийн тэргүүн зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлс. Түүхийн гашууныг давтах учиргүй

$
0
0

Түүхийн гашууныг давтах учиргүй

58 минутын өмнө

Их хаадын сэдэв агуулга бүхий уран бүтээл туурвиж, монгол түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой “Төрт Ёс, Хаадын Сан”-гийн тэргүүн зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй ярилцсанаа толилуулж байна.

А. Байгууллагынхаа тухай товч танилцуулж ярилцлагаа эхлэе.

Х. Баярлалаа. Монгол Улсын СГЗ, түүх судлаач Н.Дугарсүрэн, нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Л.Түдэв, манай түүх судлалын ноён оргил болсон Ч.Далай, Н.Ишжамц тэргүүтэй эрдэмтэн мэргэд, улс төр, бизнесийн төлөөллийнхөний санаачлагаар 17 жилийн өмнө манай Сан анх байгуулагдсан. 17 жилийн өмнө гэхээр монголчууд бид оюун санааны эрх чөлөөгөө олж аваад удаагүй байсан үе. Ямар агуу түүх соёлтой, ёс уламжлалтай, гүн ухаантай үндэстэн юм бэ гэдгээ түүхэн их завсарлагын дараа бид ахин мэдэрч эхэлж байсан үе л дээ. Энэ цаг үеийг сануулдгийн учир нь ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол гэсэн үнэт зүйлсийг монгол хүн бүхний сэтгэл санаанд хоногшуулах, үндэсний түүх соёл, уламжлалт гүн ухаан талаас нь таниулж мэдүүлэх талаар манай Сангийн ахмад зүтгэлтнүүд ихийг хийснийг онцолж хэлэх гэснийх юм.

А. Түүх соёл гэдэг тэр үед аргагүй шинэ сэдэв мэт л байсан байх даа.

Х. Яг л шинэ сэдэв мэт байсан. Учир нь Зөвлөлт Улсын нөлөө, социализм коммунизмын үзлээр манай шинэ залуу үеийг хүмүүжүүлж, Монголын түүх соёл бодит судалгаа талаасаа орхигдоод байсныг бидний үеийнхэн байтугай биднээс бага залуу үеийнхэн ч мэднэ шүү дээ. Дэлхий даяараа ардчиллаар амьсгалж эхэлсэн тэр үед улсаа монголчууд өөрсдөө бие даан удирдах болж, түүхэн хөгжлийн  давалгаанд хөл алдах нь холгүй байсан. Чухам тэр үед “Төрт Ёс, Хаадын Сан” түүх соёл, хаадын намтар цадиг, үндэсний уламжлал гээд их зүйлийг хэлж сануулж, олон түмнийхээ оюун санааны хөгжилд нэмэр болж, нийгмийн их эргэлтийн эрэг шураг нь болж явсанд би бахархаж явдаг юм. Ер нь зуун зууны өмнөх үүх түүхээ ч, цөөн хэдэн жилийн өмнөх явдлыг ч санаа бодолдоо хадгалж явах нь бидэнд хэрэгтэй гэж би боддог. Учир нь аль аль нь бидэнд сургамж ч болдог, ирээдүйн төлөв ч болдог.

А. Нээрээ тийм шүү. Ардчилалтай цуг төрсөн хүүхдүүд ээж аав нь ямар амьдрал туулсныг мэдэхгүй, бүх зүйл үргэлж л өнөөдрийнх шиг ийм ил тод, нээлттэй байсан гэж боддог шиг байгаа юм.

Х. Монголчууд бидний түүхээ хүндэтгэх мэдрэмж суларсны нэг шалтгаан нь энэ. Ер нь монголчуудын түүхийн мэдрэмж яагаад суларчихав аа гэдэг өөрөө их сонин асуулт. Олон шалтгааныг хэлж болох боловч түүхийн хувьд харьцангуй богино хугацааны өмнө болж өнгөрсөн Манжийн явуулсан бодлого, түүнээс наашлаад Зөвлөлтийн нөлөө голлох үүрэгтэй. Ер нь яаж ч бодсон аль нэг хүчирхэг гүрэн гадны улс орныг харьяандаа байлгая гэвэл тухайн үндэстний гэсэн юм бүхнийг устгахыг нь устгаж, мартуулахыг нь мартуулж байж л сая санасандаа хүрнэ. Нэг үгээр, та нар өнөөдөр бидний ивээлд байвал маргааш сайхан амьдарна. Маргааш сайхан амьдрахын тулд өнөөдөр бидний үгээр яв, та нарт өнгөрсөн түүх, ёс заншил чинь одоо хэрэг болохгүй гэсэн агуулгаар бусдыг уусгаж устгах бодлогоо хэрэгжүүлсэн байдаг. Тийм улс үндэстнүүдийн гашуун түүхийг бид мэднэ. Зарим нь яахав, өөрсдийн бодлогогүйгээс, хэт цөөн тоо, газар нутгийн буйдхан байршлаас, магадгүй арчаагүйгээсээ болж мөхөж устаж байна. Жишээлэхэд: Индонези, Шинэ Гвинейн Горока, Хули, Калам, Кенийн Карочууд, Маасайчууд, Шинэ Зеландын Маоричууд, Этиопийн Мурсичууд, Америкийн Индианчууд, Оросын Ненец, Энэтхэг, Кашмирын Ладахи гээд олон үндэстэн ястнуудыг дараалуулан жагсааж болно. Хэлээ нэгэнт мартаад, түүх соёлоо үзэхээ болиод уусаад эхэлсэн болохоор манай монгол тулгатны үсэрсэн цус, тасарсан яс буриад, халимагууд ч мөдхөн энэ жагсаалтыг баяжуулах биз.

А. Өвөрмонголчууд яах бол?

Х. Буриадтай адилхан өөр их гүрний бүрэлдэхүүнд байгаа мөртлөө өвөрмонголчуудыг аваад үзвэл харин өөр дүр төрх харагддаг юм. Буриадууд эх хэлээ мартсан, учрыг нь өөрсдөө тайлбарлахдаа бүх ажил хэрэг орос хэл дээр явагддаг учраас бидэнд буриад хэл хэрэггүй гэдэг. Харин өвөрмонголчууд бүх ажил хэрэг хятад хэл дээр явагддаг ч гэсэн бид монгол хэл, босоо бичгээ орхихгүй. Учир нь бид санаачлага гаргаж, монгол хэл, босоо монгол бичгээ өдөр тутам хэрэглэж заншсан гэдэг. Буриадууд түүх соёлоо мартсан, учрыг өөрсдөө тайлбарлахдаа энэ соёлоор бид Орос гэсэн их айлын дотор онцгойрч, мөрдөж чадахгүй гэнэ. Харин өвөрмонголчууд Хятадын олон үндэстэн дотор (Хятадад 56 үндэстэн байдаг) түүх соёлоороо ялгарахыг хичээж явдаг. Хүчирхэг түүхтэй монголчууд агуу түүх соёлоо мартах учиргүй гэсэн үзлээр багаасаа хүмүүжсэн болохоор хэзээд монголоороо үлдэнэ гэсэн эрмэлзлэлтэй. Хятадын удирдлагууд цөөн тоот үндэстнийхээ соёлыг дэмжих тусгай бодлого явуулдаг л даа. Гэсэн ч тухайн үндэстэн өөрсдөө хүсэл эрмэлзлэлтэй, санаачлагатай, мөрөөдөлтэй байхгүй бол ямар ч дэмжлэг талаар өнгөрнө шүү дээ. Тэгэхээр түүх соёл, хэл заншлаа эрхэмлэж, бид хэний үр сад вэ? өвөг дээдэс минь бидэнд юу үлдээсэн бэ? гэдгийг цаг ямагт санаж явбал ямар ч бэрхшээл хэцүү биш. Бэрхшээл бүхэн шинэ амжилтыг бидэнд авчрах болно.

А. Энэ нээрээ сонин юм аа. Бид энэ бүхнийг төсөөлдөг ч гэсэн ерөнхийдөө л төсөөлдөг юм байна. Яг тодорхой жишээ хэлэхээр өөр бодол төрж байна шүү.

Х. Тэгэлгүй яахав. Одоодоо бид тусгаар улс ч гэсэн өөрсдөө хүсэл эрмэлзлэлтэй, мөрөөдөлтэй байхгүй бол болохгүй. Даяаршил гээч юмны сүүдэрт дороо л орно. Угтаа даяаршил гэдэг бол их марзан юм шүү дээ. Бүх хүн ижил юм хэрэглэнэ, ижил юм бодно, ижил юм үзнэ гэдэг гайхуулаад байх юм мөн үү? Би лав тэгэж бодохгүй байна. Дэлхийд ганц хувь зураг шиг уран бүтээлчид, сэтгэгчид, тэргүүний сэхээтнүүд, өвөрмөц улс үндэстнүүд ийм уйтгартай амьдралыг хүсдэггүй юм. Тэр тусмаа Монгол шиг агуу түүхэн замналтай орон тэгэж доошоо орж болох уу. Дэлхийн түүх Монголоос эхтэй гэж Гегель хэлсэн тухай миний мэргэн найз, орчуулагч Д.Болдбаатар саяхны нэг ярилцлагандаа дурьдсан байна лээ. Үнэхээр ч тийм.

Монголыг аль нэгэн Телевизийн суваг, хэн нэгэн олон дагалдагчидтай фэйсийн баатар төлөөлж чадахгүй. Тэр байтугай иргэншлийн нийтлэг сэтгэлгээнд баригдсан сэхээтнүүд ч төлөөлж чадахгүй. Тийм хүмүүс мэдлэг мэдээлэлтэй хүмүүс болохоос биш билгийн мэлмий нь нээгдсэн хүмүүс биш юм. Монголчууд дан ганц шинжлэх ухааныг шүтэхээс гадна түүх соёлоо дээдэлдэг, бэлгэдэл ёс зүйгээ хүндэтгэдэг байж гэмээ нь энэ эринд сайхан амьдарна.

А. Тэгэхээр та бид хоёрын яриа хүссэн хүсээгүй улс орны өнөөгийн амьдрал руу орохнээ. Өнөөгийн амьдралд өнгөрсөн түүх ямар хамааралтай байж болох вэ?

Х. Хамаатай, хамгийн их хамаатай… гэдэг шиг бараг шууд хамааралтай зүйл юм аа. Үүнийг орхигдуулсан нь улс орон хөгжихгүй байгаа нэг шалтгаан гэж би боддог. Цэвэр материаллаг талаас нь аваад үзэхэд хэрэгтэй зүйлийнхээ хангалт хийх замаар сайхан амьдралыг бий болгох нь боломж багатай хувилбар. Мөнгөөр бороо орсон ч хүний хүсэл шунал ханадаггүй. Харин шинжлэх ухаанч хандлага, оюун санааны, энерги мэдээллийн, бэлгэдлийн хандлагыг хамтатгаж, хослуулж ойлгосон хүн аливаа юманд зөв ханддаг болдог.

Бид ийм их стресстэй, харгис хэрцгий ч байгаагүй. Стресстэй хүмүүс хүнийг муулах дуртай, хов зөөх дуртай, бэлгэгүй бодолтой, өөрөөр хэлбэл үргэлж муу түгшүүртэй юм боддог болчихдог. Энгийн иргэнээсээ эхлээд удирдагчид нь хүртэл ийм болчихвол улс орон хөгжих үү. Багадаа хөдөө амарч байхдаа булаг самраад нутгийн хөгшинд зад ороолгуулж билээ. Гэртээ ирээд өрөвдүүлэх санаатай өвөөдөө хэлтэл юу болсныг сонсоод өвөө маань нэмээд ороолгож байсан санагддаг юм. Энэ бол ганц надад биш, ер нь хэн бүхэнд тохиолддог байсан нийтлэг зүйл. Сураар биш, үгээр ороолгуулах бүр хэцүү. Хов зөөж болохгүй, зөөсөн ховыг хүлээж авч болохгүй гэдэг үзлээр бид хүмүүжжээ. Энэ бол жирийн л монгол ухаан.

Стрессийг хэн, эсвэл юу бий болгоод байна гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Нэг талаас тааруухан удирдлага, өөрөөр хэлбэл дээд түвшний удирдагчдын хийж байгаа зөв биш байж мэдэх менежмент, нөгөө талаас ачаалал хүлээж авах чадвараа алдсан олон нийтийн хариу үйлдэл хоёр зохицох аргагүй. Монголын түүх соёл өөрөө шинжлэх ухаан, энерги мэдээллийн орон зай хоёрыг хамтатган ойлгуулах увдистай үзэгдэл болохоор түүх соёлоо мэдэж дээдлэх нь өнөөгийн байтугай ер нь аль ч цаг үеийн амьдралын өгсөх үү, уруудах уу гэдгийг шийднэ. Тийм болохоор өнөөгийн амьдрал, өнгөрсөн түүх хоёр хамааралтай байгаа биз?

А. За тэгвэл таны яриад байгаа тэр энерги мэдээлэл, бэлгэдэл зүйн талаар жаахан ойлголт авъя. Бид энэ талаар мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг байдаг. Энэ сэдвээр ярьсан хүн бүхэн үгүйсгэхгүй мөртлөө зуун хувь баталж чадахгүй байх шиг санагддаг.

Х. Хүнд генийн код гэж юм байдаг. Хүү нь эцэг эхтэйгээ, бүр өвөө эмээ, ах дүү нартайгаа адилхан байдгийг бид мэднэ. Тэгвэл түүхийн код гэж юм бас байна. Яг “түүхийн код” гэж хэлэх нь ямар байдаг юм. Гэхдээ би ингэж хэлээд сурчихжээ. Өөрөөр хэлбэл бид өвөг дээдсийнхээ үргэлжлэл учраас тэдний маань туулсан замнал, бодсон бодол, хүсэл мөрөөдөл бидэнд уламжлагдан ирсэн байдаг. Үүнийгээ бид мэддэггүй. Бидний цаад дотоод сэрэл мэдрэхүйд унтаа байна гэсэн үг л дээ. Хэрэв аль нэг зах хязгаар нийлсэн харь улс орноос орж ирсэн хүнтэй нийлээд генийн кодоо төөрүүлчихээгүй бол бидний дотор тэр код байж л байгаа. Гэхдээ би энэ үзэгдлийг буруутгаж байгаа юм биш шүү. Хил залгаа улс үндэстний хүмүүс хайр сэтгэлээр ч юм уу нийлээд нэгэндээ уусч шингэх нь аль ч цаг үед байсан нийтлэг зүйл. Зүгээр тийм зүйл байж болно гэдгийг л хэлж байгаа юм. За тэгээд тэр кодыг унтаа байдлаас нь сэрээх хэрэг бидэнд гарна, мэдээж хүсвэл шүү дээ. Хэрэв хүсвэл алхам хийх хэрэгтэй. Зөвхөн олж мэдэх, сонсох, хүндэтгэх. Бараг тэгээ л болоо. Учир нь бид мэргэжлийн түүхчид биш. Дуучин Жавхлангийн “Хамаг Монгол” төслөөр зохиогдсон дуу байдаг. “Дэлхийг номхруулсан баатруудын мохошгүй домог ясанд минь шархиран байхад…” гэдэг байх аа. Энэ бол гайхамшигтай санаа. Үнэхээр л түүхийн код ясанд минь шархиран байгаа юм. Энэ кодыг уламжлан авах хэрэгтэй. Мэдээж энэ цаг үед хурц мэс агсаж, хурдан моринд мордохгүй. Харин хүн байхын учир, зориг тэвчээр, цээжний ухаан гээд уламжлан авах юм мундахгүй. Ядахнаа байгал дэлхийтэйгээ зохицон амьдрах ухааныг бид өөртөө суулгаж болох юм шүү. Эдгээрт бид мэдээж суралцаж болно. Ийм үзлээр хүмүүжиж болно. Аль ч тохиолдолд бид маш хурдан өөриймшүүлнэ. Түүхийн мэдрэмж маш хурдан сэргэнэ. Учир нь өвөг дээдсийн маань код бидний яс маханд байгаа болохоор үзээд, сонсоод, уншаад байвал дороо сэргэнэ. Өөрөөрөө жишээлье. Би яг түүхийн мэргэжлийн хүн биш. Би хэл утга зохиолын хүн. Уран зохиолоос түүх рүү хальтран ороход амархан. Тэгээд ч би түүхэн сэдвээр бичдэг зохиолч хүн. Эхэндээ сонирхон судалж, сүүлдээ зохиолдоо хэрэг болох баримт сэлт хайсаар байгаад аль нэгэн цаг үеийн түүхийг бараг түүхчдээс дутуугүй мэддэг болчих жишээтэй. Тэгэхлээр их түүхийн маань энэ код миний хувьд маш амархан сэргэж байгаа юм. Энгийн хүн түүхч судлаачид шиг нарийвчлан мэдэх албагүй л дээ. Гэсэн ч түүхэнд, ялангуяа Монголын түүхэнд холбогдох томоохон үйл явдлуудыг цухас боловч мэддэг байх, өвөг дээдсээ хүндэтгэн үздэг байх, “Монголын Нууц Товчоо” зэрэг түүхэн бүтээлийг эрхэмлэдэг байвал хийморь, сүр сүлд аяндаа сэргэдэг болохыг би алдартай хүмүүсийн олон жишээнээс мэднэ.

А. Түүх мэдсэнээр хүн хийморьтой болно гэж үү?

Х. Энэ үнэмшилгүй санагдаж магадгүй, гэвч үнэндээ бол тийм юм. Өөрийнхөө олж мэдсэн, том хүмүүсийн ойлгуулахыг хүсдэг нарийн учруудыг цэгцтэй хэлж чадахгүй байж магадгүй. Гэхдээ энгийнээр, урд хойно нь оруулаад ч болов ойлгуулахыг оролдъё. Юуны өмнө түүхэн мэдрэмж сэргэвэл өвөг дээдсийн ёс бэлгэдэлд аяндаа татагдаж, байгал дэлхийгээ хайрлах ухаанд хүн суралцана. Байгал дэлхийгээ хайрласан хүнд байгал дэлхий маань асар их эрчимээ харамгүй өгдөг юм. Хүн бол байгал дэлхийн салшгүй нэг хэсэг, үр хүүхэд нь учраас тэр шүү дээ. Нөгөөтэйгүүр мэдлэг бол хүч байдаг. Түүхийн мэдлэг аливаа асуудлыг өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд авч үзэх чадварыг суулгана. Өөрөөр хэлбэл тэр хүний сэтгэх далайц их өргөн болдог. Шинжлэх ухаан, энерги мэдээллийн орон зайг хосоор ойлгох суурийг бас тавьж өгнө. Өөрөөр хэлбэл материализм, идеализм хоёрыг тэгш ойлгож хүндэтгэх болно гэмээр юм уу. Энэ хоёр зарим талаар биесээ үгүйсгэх хандлагатай гэдэг. Гэвч хослуулж ойлгох хэмжээнд бид өөрсдийгөө бэлтгэхгүй байна.

Энерги эрчим гэдэг юм байхгүй бол хүн амьд явж чадахгүй. Энергийг хүн юунаас авдаг вэ гэхээр нойр, хоол, агаараас авдаг. Бас мэдлэгээс авдаг. Монгол түүх соёл “ясанд минь шархиран байхад” түүнээ үл тоовол аяндаа оргилоод байгаа сүр сүлдээ хүчээр дарж байгаагаас ялгаагүй. Үүнийг монголчууд тэнгэр таалахгүй байна гэж сэтгэж иржээ. Тэнгэр таална таалахгүй гэж ямар юм байдаг юм гэж гайхах хүн гарна. Гэсэн ч тийм зүйл үнэхээр байдгийг манай төдийгүй гадны эрдэмтэн судлаачид өөр өөрийн өнцгөөс нээсээр байна. Миний хэлэх дуртай үг байдгийм. Монголчууд хэдэн зуун жил мунхаг харанхуй явснаа сүүлийн хэдхэн жилд л ухаан орчихоогүй юм шүү…

А. Сэтгэл сэргээсэн үг байна. Үнэхээр сүүлийн арав хорин жилд л ухаан орчихсон юм бол энэ их баялаг, мал сүрэг, сайхан байгал, цөөн хүн амыг амьдруулсан шиг амьдруулах боломжтой баймаар юм…

Х. Эдийн ядуурал бол түр зуурынх. Оюуны ядуурал бол үүрдийнх. Оюунаар ядуурвал хичнээн их баялаг байгаад ч гуйлгачин болно. Дээр нь хаанаас ирсэн юм, хэнээс гарсан юм, яах гээд байгаа юм гэдгээ ч мэдэхээ болих байлгүй. Брунейн Султан хүртэл “Чингис хааны түүх бол зөвхөн Монгол орны түүх биш. Энэ бол Ази тивийн болон орчин цагийн соёл иргэншлийн түүх юм” гээд хэлчихсэн байхад бид дуугүй суугаад байх нь зөв үү? Үгүй тэгээд мэдэхгүй, түүхээ мартчихсан улс чинь дуугүй суухаас ч өөр яах билээ. Монголчууд бидний өвөг дээдсийн харьяанд байсан Монголын Эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр өнөөдөр 30 орон, 3 тэрбум хүн амьдарч байна. Энэ бахархалтай биш гэж үү.

“Их хурилдайг зарлан хуралдуулж байхдаа Чингис хаан Монголын ард түмэнд найман зууныг дамнан үргэлжилсэн үндэсний эв нэгдлийн ухамсрыг суулгаж өгсөн” Ирландын ерөнхийлөгч асан Мэри Маккалийз дүгнэчихсэн байхад үнэн байдалд бидэнд үндэсний эв нэгдлийн ухамсар алдагдчихаагүй байгаа? гэж заримдаа бодогддог. Түүх биднийг оюун санааны хувьд нэгтгэнэ. Энэ бол харин үнэн шүү. Өөр өнцгөөс нь аваад үзэхэд энэ сайхан нутаг орныг өвлөж авчихаад өвөг дээдэстээ хүндлэл өргөхгүй бол бидний үйлс бүтэх үү. Энгийнээр харьцуулбал аав ээж хоёр чинь чамайг бий болгож, алтан дэлхийг харж, таньж ухаарах бололцоо өгсөн. Гэтэл чи аав ээжээ танихгүй, таньсан ч тоохгүй бол тэд чамд гомдох нь лавтай. Аав ээжээ гомдоосон хүний ажил үйлс бүтдэггүй юм. Энийг батлаад байх ч шаардлагагүй. Амьдралаар түм бумантаа батлагдчихсан юм шүү дээ. Гэтэл энийг шинжлэх ухаанаар яаж тайлах вэ? Материаллаг онолоор бол хэнийг яаж гомдоосон байх нь тэр хүний амьдралд огт хамаагүй, тэр хүний худалдааны ч юм уу менежмент сайн бол ажил үйлс нь бүтнэ гэж үзнэ биз дээ. Гэвч харамсалтай нь тийм зүйл хэзээ ч болохгүй. Болдог юм аа гэхэд түр зуурын амжилт л ирнэ. Амжилт, нэр хүнд хүнийг хүмүүжүүлэх нь бий. Хэрэв зөвөөр хүмүүжиж, сэхээрч чадвал муу зүйлийнхээ төлөө гэмшиж, тэгснээрээ амжилтаа бататгах боломжтой гэж би боддог. Тэгэхээр шинжлэх ухаан, энерги мэдээллийн ухаан хоёрыг хослуулж ойлговол болгохгүй бүтээхгүй юм гэж энэ орчлон дээр байхгүй.

А. Ийм ойлголт монгол хүний сэтгэхүйд их ойр юм даа. Ер нь ухааныг монголчууд яаж ойлгодог байсан юм бэ?

Х. Хоёулаа нэлээн өргөн яриад эхэллээ. Энэ удаан яриа болох байлгүй. Юутай ч ухаан бол хайраас л төрдөг. Хүнийг хайрлахгүй бол ухаан төрөхгүй. Жишээ нь ээж аавын үг бидэнд их ухаан өгдөг. Үнэндээ аав ээж маань хүн хүнээс илүү ухаантайдаа биш юм. Ердөө л тэд биднийг сэтгэл зүрхнээсээ хайрладаг учраас энэ их хайр нь бидэнд хэзээ ч мартахааргүй ухаарлыг өгдөг юм. Энэ үг удирдагчдад их хамаатай даа. Ажилтнуудаа, ард олноо хайрладаг хүнээс тэдэнд хандсан ухаан төрнө. Товчдоо ийм.

А. Таны ярианаас ахмад буурлуудын ярьдаг монгол ухаан мэдрэгдэж байна. Одоо танай Сангийн хийж байгаа ажилтай танилцая. Сүүлд ямар бүтээл гаргав, ямар төсөл хэрэгжүүлэв?

Х. Баярлалаа. Сан маань маш олон жил тогтвортой ажиллажээ. Ардчиллаас хойшхи хугацаанд бараг хамгийн олон жил идэвхтэй ажилласан ТББ-ын тоонд орох байх. Энэ бол манай Сангийн ахмад зүтгэлтнүүдийн ач буян юм. Би энэ Санг удирдах болоод 3 дахь жилдээ орж байна. Ахмадуудынхаа бий болгосон баялаг их материал дээр бид суурилан “Монгол Хаад” 13 боть түүхийн их шастирыг бүтээлээ. Уншигч, судлаачдын зүгээс байнга талархал хүлээж, энэ цаг үеийн хамгийн сүр жавхлант бүтээл гэж олонтаа нэрлэгдсэн түүхийн энэ шастир бидний гаргасан хамгийн том бүтээл юм. Энэ бүтээл манай улс төрчид, бизнесмэнүүд, алдартай хүмүүсийн номын санд үргэлж залаастай харагддаг нь бидэнд сайхан санагддагийг энэ ярилцлагаар уламжилмаар байна. Нийт уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, хаадын сэдэв агуулгаар “Хаан Цадиг”, хатдын тухай “Хатан Цадиг” түүхэн туужсын эмхэтгэл гаргалаа. Энэ жил “Жанжин Цадиг” уралдаанаа зарлана. Бид ном хэвлэмэл бүтээгдэхүүнээс гадна түүхэн сэдэвт уран зураг, баримал шуумал бас нэлээдийг бүтээлгэсэн. Яг одоо Алтан ургийн 37 хааны хөргийг Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураачдаар бүтээлгэж байгаа. Хамгийн сүүлийн бүтээл гэвэл монгол тулгатны түүх соёлын амьд бичвэр болсон “Монголын Нууц Товчоо” хөлгөн судрыг Монголд анх удаа нэгэн дэлгэмэл их хуудаснаа сийрүүлэн хааны тамганы дардас тавьж олон түмэндээ толилууллаа. Энэ бол анхдагч бүтээл учраас бид бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан.

А. Бидний уншаад байдаг олон хуудас Нууц Товчоог нэг л хуудсанд багтаасан гэсэн үг үү?

Х. Тэгэж ойлгож болно. Бид өргөө гэрээ сайхан харагдуулах гэж ханандаа зураг, плакат, гоёлын унжлага гээд янз янзын юм өлгөдөг. Харин энэ дэлгэмэл “Монголын Нууц Товчоо” бол өргөө гэрийг сайхан харагдуулахаас гадна сүр жавхлант энергийг цацрааж, өглөө босох бүрийд танд түүхийн үнэ цэнийг мэдрүүлж байх юм. Саяхан энэ бүтээлийн нээлтийн өдөрлөг болох үеэр үзсэн хүн болгон дуу алдан хүндэтгэн авч байхыг харахад сайхан байлаа. Монголчуудын нэн эртний бэлгэдэл нар, сар, галыг голд нь гэрэлтүүлж, мөнх оршихуйн тэмдэг хасыг олон хэв агуулгаар хүрээлж, дэлхийд тэргүүлэх хүчирхэг хааны маань намтар оршсон болохоор сөрөг муу зүйлээс ч хамгаалах нь эргэлзээгүй. Ер нь ч хүн сүр хүчний бэлгэдлээ өөрөө л бий болгодог шүү дээ.

А. Танд баярлалаа. Түүх соёлоо эрхэмлэн дээдэлж, бүтээж туурвиж яваа танд болон танай хамт олонд амжилт хүсье.

Х. Баярлалаа. Та бүхнийг Их хаадын сүр сүлд ивээг.

http://art.news.mn/content/180977.shtml

Ярилцсан С.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

“Женко” Х.Баттулга: Арай гайгүй нь С.Баяр байж

$
0
0

bc6f05aad1784380great

2014 оны 6 сарын 12 [Уншсан тоо: 316638]

-Хонхоо дуугаргахаас өөр сонголт үлдсэнгүй-

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа.

-Тантай би УИХ-ын гишүүний чинь хувьд ярилцаж байгаагүй юм байна. Тэгэхээр энэ удаа нүүрс, төмөр, Сайншандын тухай бараг асуухгүй, мал аж ахуй, ноос ноолуурын тухай огт ярихгүй. Харин Михайлд нэг бодол бий гэдэг шиг таны дотор явдаг бодлоос ярилцлагаа эхлэх гэсэн юм. Жишээ нь, сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр таны энэ парламентын үеийн улстөрийн карьер дуусч байна гэж зарим хүн хэлж байхад харин ч эхэлж байна, одоо бужигнуулж өгнө дөө гэж харах хүн ч байна.

- Нэгд, би улстөрд олон жил явж, УИХ-д хэд хэдэн удаа сонгогдохдоо бужигнуулдаг, эсвэл хүн хоорондын харилцааны улстөр ерөөсөө хийж явсан удаагүй. Тэгэхээр сайдаас чөлөөлөгдлөө гээд миний улстөрд баримталдаг зарчимд өөрчлөлт орохгүй. Харин байр суурийн ялгаа бол гарч таарна. Тэдгээрийн нэг нь чиний асуудгаар “одоо л өөрчлөгдөх болов уу” гэж олон жил найдаж хүлээгээд, эхнээсээ хад мөргөж буй дотор бодлуудаа ил гаргаж ярина. Ганц би ч биш, олон хүн дотор бодлоо ил гаргаж, эргэцүүлж, алдаа оноогоо ил гаргаж ярилцаасай. Ярихаас ч аргагүй боллоо гэдгээ ойлгоосой.

- Жишээ нь таны бодол хаанаас эхэлж байх юм

- Миний бодол хаанаас эхэлж байгааг ярихын тулд Монгол Улс өнөөдөр хаана яваа, хөгжил маань хэр урагшаа явсныг эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж ярихын тулд улсынхаа түүхийг дөрвөн үеэр эргэн харж, харьцуулан үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Миний л бодлоор шүү.

- Цаг хугацааны хувьд уу

- Цаг хугацаа, алдаа оноо, хийж бүтээснээ харьцуулж гэх юм уу даа. Хамгийн нэгдүгээрт 13 дугаар зуун. Монголын түүх дэлхийн түүх болж сайн сайхан цаг. Энэ түүх, алдар гавъяа өнөөдөр ч биднийг тэтгэж яваа. Хөрөнгө оруулалт татах, хүнээс юм гуйх, өр тавьж бонд босгохдоо хүртэл Их хааныхаа нэрийг ашиглаж, амьдарч явна. Хаа газар яваа монгол залуус “би Чингисийн удам” гэж нэрийн хуудсаа хийдэг. Хаа газрынхан биднийг “Чингисийн Монгол уу” гэж таньдаг. Өнөөдөр бид Чингис гэдэг ганц брэндээр амьдарч, халамцахаараа их өвгийн нэрээр цээжээ дэлдэн, омогшдог. Үүнд буруу юм байхгүй. Үнэн түүх, үнэн омогшил. Харин энэ түүх цаашид биднийг хэр олон жил тэжээхийг хэн ч мэдэхгүй.

- Дараагийн үе нь….

- 1911 он. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр Тусгаар тогтнолоо олж эхэлсэн үе. Эдийн засгийн агуулга, хөгжлийн бодлого, хийж бүтээсэн зэрэг дээр онц өөрчлөлт гаргаж чадаагүй. Ямархуу улс байсныг хар цагаанаар нь харуулсан фото, түүхийн баримтууд байдаг шүү дээ. Миний чухалчилж байгаа түүхийн үечлэлээр бол гурав дахь нь Ардын хувьсгалын дараахь үе. 1921 оноос урагш 13 дугаар зууны мандаж явсан үеийн төгсгөл хүртэл тооцвол бараг 700 жил болно. Энэ хугацаанд бид гэрэл гэгээтэй зүйл бараг хийсэнгүй. Харин 1921 оны дараа 1937 оноос бага сага зүйл хийж эхэлж. 1949 онд төмөр зам тавив. 1960-аад оноос 1985 он хүртэл НҮБ-д элсч, үйлдвэржилт, технологи эрчимтэй хөгжсөн. Муйхардуу ч гэсэн тав, таван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж, нэгдэл сумын төв, сангийн аж ахуйнуудаа байгуулж, ямар ч байсан ноосоо боловсруулдаг, арьсаа элддэг, гутлаа хийгээд өмсчихдөг, барилгаа барьдаг болчихож. Сансарт ч хүнээ нисгэв. “Эрдэнэт”, Дархан, Багануурын үйлдвэржилтийн төвүүдийг байгуулсан. Энэ 25 жилийн хугацаанд л Монгол Улс түүхэндээ байгаагүйгээр үйлдвэржиж, үр дүнд нь Их Монгол улсаас хойшхи 700 жилтэйгээ харьцуулшгүй сайхнаар хөгжсөн. Иргэд нь эрүүл, боловсролтой, баталгаатай ажлын байртай байлаа. Энэ бол олон хүний мартаж амжаагүй түүх. Ингэээд 1990 онтой залгав. Би энд хүний эрх, эрх чөлөө, улстөр дэх ардчилал энэ тэрийг яриагүй шүү. Цэвэр хөгжлийн асуудал, улс орон яавал хөгждөг, үйлдвэржилт ямар чухлыг л тодруулах гээд байна.

- 1990 оноос өнөөдрийг хүртэлх нь дараагийн үе үү?

- 2014 оноос урагш тоолбол бас 25 жил өнгөрчээ. Хөгжиж, үйлдвэржиж байсантай минь тэнцэх хугацаа. 1990 онд хойд хөршийн “эцэг нийгэм” задран унасан. Тэр үеэс Монголын ардчилсан холбоо хөгжлийг үргэлжлүүлэх, залгамжлах гэж, байгуулагдсан юм. МоАХ-ноос ардчиллын төлөөх бүх нам төрөн гарсан. Олон нам төрүүлж явахдаа бидэнд алдсан зүйл олон бий. Гол нь нэг л зүйл дээр их том алдаж гэж боддог. Юу гэхээр МАХН-д гишүүнээр элсэхэд гурван үеийн намтраа батлан даагчтайгаар мэдүүлдэг байсан. Тэр нь гишүүн болгох гол шалгуур байж л дээ. Энэ их чухал шүүлтүүр байж. Ардчиллагчид тэгээгүй. Тэгэх бололцоо ч гараагүй байх. Гурван үеийн түүхээс нь хүнийг яг хэн бэ гэдгийг тодорхой харж болно. Ургийн түүх, намтраа бардам бичиж чадахгүй хүмүүс тухайн үеийн шалгуурт нийцэхгүй ямар нэгэн асуудалтай байсан шиг байгаа юм. Тэгэхээр өөрөө эхний шүүлтүүрээ хийгээд намд элсэхээс татгалзана. Гэтэл МоАХ, тэндээс төрсөн намууд олон түмний дэмжлэг авахаа гол болгоод хэнийг ч ялгалгүй гишүүнчилсэн. Ямарч шалгуур, босго тавиагүй. Дүрмийг зөвшөөрсөн бол боллоо гэх маягтай. Хэсэг хугацааны дараа харсан тодорхой зорилго, үзэл бодол дээрээ нэгдэх учиртай улс төрийн нэгдэл маань хувийн сонирхолдоо хөтлөгдсөн, түүндээ улс төрийн байгууллагыг ашиглахыг илүүд үзсэн хувь хүмүүсийн цуглуулга болон өөрчлөгдөж эхэлсэн байдаг. Энэ нь улстөрийн нам гэдэг институц бүрэлдэх явцад өнөөдрийг хүртэл хүндрэл үүсгээд байгаа юм. Нам гэдэг муу ч сайн ч төрийг удирдахад ард түмнээр дэмжүүлж оролцдог, шинжлэх ухааны үндэслэл бүхий тодорхой онол, баримтлалтай улстөрийн байгууллага байх ёстой. Ийм байгууллага гишүүддээ шалгуур, шүүлтүүр тавьж, гишүүн дэмжигчдээ зөв танихаас ажлаа эхэлдэг юм байна. Ардчиллын төлөөх намуудад тийм болоцоо олдоогүй, тэгж хүсээгүй нь улстөрийн намыг жинхэнэ утгаар нь байгуулах боломжгүй болгосон. Гэтэл нөгөө талд МАХН бол институцийн шинж чанараа саяхан болтол хадгалаад явсан учраас үе үеийн сонгуульд ялж ирсэн. Тод баталгаа нь 1992, 2000 оны сонгуулийн дүн. Ард түмэн сонгууль бүрт өвгөн настай болчихсон, өмнөх нийгмийн хуучин дээлтэй МАХН-аа дэмжээд л явсан. Энэ нь ард түмэн шинэчлэлд, ардчилалд дургүйдээ биш, ардчиллын намууд институци болж төлөвшөөгүй, нэгдмэл үзэл баримтлалтай болж чадаагүй гэдгийг мэдрээд өөрийнхөөрөө дүгнээд л байж. Бид болохоор “гадаад паспорттой болголоо, мал, орон сууцыг чинь үнэгүй өглөө, одоо бидний сонгооч” гээд л дайраад байсан. Мал, орон сууцаа өмчлөх эрхийг нь нээж өгсөн гавъяа байлаа ч, түүнээс цааш гарах улс төрийн төлөвшил, үзэл бодлын нягтралыг бий болгож чадахгүй яваад байгааг ард түмэн тэнэг биш учраас мэдэрч байжээ. Сонгуулийн ялагдал бүр “Та нар улстөрийн намыг жинхэнэ утгаар нь байгуулж, хөгжүүлж чадаагүй байна шүү” гэж л хэлээд байсных нь илрэл байж. Ийм том алдааны горыг монголчууд бид өнөөдөр улсаараа амсч үүрч явна.

-Хэт их улстөржөөд хийж бүтээсэнгүй, хүмүүсийн амьдрал дээшилсэнгүй гэж үү.

- Мэдээж, хийж бүтээсэн, урагшилсан юм жаахан ч гэсэн байлгүй л яахав. Хөлсөө урсгаж цуглуулснаараа, төсвөөс хулгайлж олсноороо сайхан амьдарч байгаа хэсэг ч байна. Улсын хөгжил, үйлдвэржсэн бүтээснээ өмнөх 25 жилтэйгээ харьцуулбал үнэхээр чамлалтай. Бүр дэндүү харамсалтай. Хүний эрх эрх чөлөө, хувийн өмч, улстөрийн ардчиллаар амжилтад хүрсэн ч, эдийн засаг, улсын хөгжил, бүтээн байгуулснаа харвал 1960-1985 оны хэмжээнд хүрсэнгүй. Гэтэл боломж, өөрсдийн санаснаар улсаа хөгжүүлэх эрх чөлөө нь бидэнд илүү байлаа. Биднийг мунгинаж байх хооронд хол ярихаа болъё хоёр хөрш маань хөгжөөд, тасраад явчихлаа.

- Зах зээл гэж яривал хөршүүд маань бидэнтэй бараг ижил гараанаас эхэлсэн байх шүү

- Ижил, зарим талаар бүр биднээс ч муу нөхцөл, хүнд байдлаас эхэлсэн. 1990 онд хоёр хөршид ч системийн задрал эхэлсэн. Нэг нь дэглэмтэйгээ, нөгөө нь дэглэмээ нураагаад зах зээл рүү оржээ. Бид бас дэглэмээ нурааж орхиод, эрх чөлөө, зах зээл рүү алхсан. 1990 оноос өмнө бид Хятадад очиж Оросын машинаас эхлээд дуран, цаг, монгол пальто гээд маш олон юмыг Хятадад зардаг байсан. Буцахдаа Хятадын бараа ачаад Орост аваачиж зардаг. Улаан талбайн дэргэд Украйн зочид буудлыг жилээр нь түрээслээд, хятад бараа зардаг байлаа. Монгол наймаачдыг таксигаар Улаан талбайд буухад орос жолооч нар биднээс бараа тоолж, хүлээж аваад зарчихаад мөнгийг авчирч тушаадаг үе байлаа. Орос, Хятадын харилцаа сайнгүй байсан үүлэн чөлөөний нар шиг энэ үеийг цөөн монголчууд ашиглаж анхны хуримтлалаа босгосон. Энэ түүхийг сайн мэдэх, биеэрээ туулсан амьд жишээний нэг нь би. Гэтэл улс маань ийм боломжийг ашиглаж чадаагүй. Одоо эсрэгээрээ бүгд Хятадын барааг худалдаж авдаг, улсынх нь эдийн засаг Эрээний барааг зөөдөг Нарантуулаас хамааралтай байна. Өнгөрсөн 25 жилд бидэнтэй ижил гараанаас, бүр биднээс ч муу нөхцлөөс эхэлсэн Орос улс саяхан олимп хийчихлээ. Украины асуудлаар өөрийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр, үйлдэл үзүүлж АНУ, Европын холбооны эсрэг зоригтой зогсож, том гүрэн гэдгээ сануулж явна. Хамгийн сүүлд Орос Казакстан, Беларусь гурав нийлээд Евро-Азийн шинэ холбоо байгуулчихлаа. Одоо бид Украин зочид буудлыг жилээр нь түрээслэх гэвэл амбаардаад гаргах хэмжээнд улсынх нь эдийн засаг томорч, нөлөөлөөл нь ихэслээ. Хятад дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улсын нэг боллоо. Харин бид хаана явна вэ. Хувийн хэвшлийнхний барьсан хэдэн офиссын байшин, хүнсний хэрэглээний хэдхэн үйлдвэрийг шинэчилснийг эс тооцвол Монголын төрөөс, тэнд ард түмнийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа улстөрчид буюу төрийнхөн юу бүтээв ээ, хөгжлийн ямар бодлого гаргав аа. Үйлдвэржилтээр улсаа хөгжүүлэх, баялаг бүтээхэд хөлс хүчээ зориулж, цалингаараа амьдралаа тэтгэх ёстой залуус яагаад одоо болтол гудамжинд, олонхи нь зах дээр зогссоор, наймаагаар урд хөршийн эдийн засгийг тэтгэхэд хүчин зүтгэсээр явна вэ. Монгол маань яагаад улсаараа хэрэглээний эдийн засагтай болчихов оо. Үүх түүх, байгалийн баялаг, газар нутгийн байрлал, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ зэргээ харвал Монгол том улс. Эдийн засгийн хувьд бол 50 сая малтай, газрын дор бөөн баялагтай, гуравхан сая хүнтэй хирнээ жижиг улс. Том улсын цөөхөн ард түмнийг өнгөрсөн 25 жилд ямар амьдруулав аа, мэдэхгүй.

- Хэнээс, юунаас болов

- Мэдээж, буруутан нь бид өөрсдөө. Бүр тодруулбал 1990 оноос хойшхи бүх улстөрийн нам, тэндээс сонгогдсон бүх цаг үеийн улстөрчид, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, сайд нар энд буруутай. Би ч багтана. Өнөөдөр Монгол маань Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” шиг, эзэнгүй айл шиг л байна. Гэрийн бүрээс нь урагдчихсан, хашааны хаалганых нь нугас салчихсан, жорлонгийн дээвэр нь цөмөрчихсөн, гэр нь бохир, өлөн зэлмүүн, ороход нэг л зэврүүн. Хөршүүдийнхээ хараа хяналтад орчихсон. Хөдөө, хотгүй адилхан. Ноолуурын цаг болчихоод байхад ямаагаа самнаагүй, малаа алдчихсан, гаднаа зоосон хоёр хятад мотоциколдоо сэтгэл нь ханачихсан, гэрийн эзэн нь согтуу. Ийм л байна. Хоёр хөрш удирдагчтай, хөгжилтэй болчихсон. Туулсан зам хугацаа ав адилхан 25 жил байдаг. 25 настай гурван залуугийн л эрс тэс дүр төрх юм даа.

- Хоёр хөрш маань их гүрнүүд учраас гэж өөрсдийгөө тайвшруулж бас болох юм даа.

- Тэр тусмаа тэдэнд хэцүү. Том гүрэнд том л асуудал байдаг. Өнгөрсөн 25 жилд Орос ямар хүнд сорилттой тулгарч байсныг бид бүгд мэднэ. Монголын асуудал хоёр хөршийнхөөс илүү том, илүү хэцүү байгаагүй л байхгүй юу.

- Ер нь манайхан, ялангуяа улстөрийнхөн асуудалтай нүүр тулахаасаа, тойрч, зайлсхийх PR-аар л аргалах гээд байдаг л даа.

- Яг л наадахь чинь. Төрийнхний, улстөрчдийн өнгөрсөн 25 жилд хамгийн сайн сурсан, хамгийн их хийсэн юм нь хэрүүл, PR хоёртой найзалж, проблемоосоо зугтаж ирсэн түүх. Өмнөх 25 жилд бид чадаж байсан, үйлдвэржүүлж чадсан. Хэрвээ хариуцах, чиглүүлэх эзэн байвал монголчууд үйлдвэржүүлж, бүтээж босгож чаддагийг Эрдэнэт, Дархан, Багануур, хотын орон сууцны хорооллууд гээд олон жишээ харуулсан. Өнөөдөр үйлдвэржилт байхгүй, ярихыг ч хүсэхгүй, тэрний оронд нүүрс түүхийгээр нь зөөх, ноолуур самнаад зарах, бүх баялгаа ухаж, зөөх тухай л ам булаалдан ярих юм. 1992-2012 оны хооронд сонгуулиар ялсан намын засаг барьсан хэдхэн хүн нь дагуулуудтайгаа бүлэглэж, цуслаад өдий хүрч. Тэдэнд улсаа үйлдвэржүүлж, хөгжүүлэх сэтгэл байсангүй, хөгжлийн бодлогыг бодохыг ч хүссэнгүй. Дангаараа засаг барьсан ч, хамтарч засагласан ч адил хуваах, идэхийг л эрхэмлэж ирлээ. Гэтэл улсын хөгжил гэдэг ялсан намын мөрийн хөтөлбөр гэх хэдэн хуудас цаас, дөвчин сайд ламаас асуух, эсвэл тэнгэртэй харьцах зэргээс хамаарахгүй шүү дээ.

- Манайхыг хөгжүүлэхгүй байх их гүрнүүдийн сонирхол гэж байна уу?

- Байлгүй яах вэ. Энэ тусгаар улс бүрт байх төрийн бодлого. Хөрш хүчирхэгжих нь сайнаас гадна аюултай гэж бүгд бодддог. Бүр нарийн яривал энэ нь биднээс эхтэй, 13 дугаар зууны үед хэрэгжүүлж байсан бодлого. Хөрш гэлтгүй нөөц, баялагтай орныг эрхшээлдээ оруулахыг хүсэхгүй хэн байх билээ. “Мөнх тэнгэрийн хүчээр” гээд л дайтаад, эзэлдэг явлаа. Одоо том гүрнүүд дайн гэхээсээ эдийн засгаар нь эрхшээлдээ оруулдаг болсон. АНУ гэхэд ардчилал, хүний эрх яриад араас нь цэрэг оруулаад л байна. Орос гэхэд үндэс нэгт орос иргэдээ хамгаалах нэрээр Крымийг салгаад авчихлаа. Хятад бол хилийн гадна байгаа хөрөнгө оруулалтаа цэргийн хүчээр хамгаална гэсэн батлан хамгаалах номлолтой улс. Бидний өвгөд, дээдсийн үүсгэсэн бусдыг эрхшээлдээ авах энэ бэлэн гарын авлагыг ашиглаж байгаа нь их гүрнүүдийн буруу биш. Харин өөрсдийнхөө гарын авлаганы золиос болж, хариу бодлого бодох чадваргүйгээр улсаа, ард түмнээ золиослож байгаа манай үеийнхэн л буруутай. Тусгаар улс л юм бол өөрийн язгуур эрх ашгийн төлөө том бодлогоо гаргаж, түүнийгээ биелүүлэхийн төлөө явган нүцгэн ч болов зүтгэж, босгож, бүтээх ёстойг бусад үндэстэн харуулаад байна. Бусад үндэстний ярьж байгаа наймаа нь хүртэл том байхад бид энд нам, бүлэглэл, хамаатан садангаа албан тушаалаараа хамгаалах, тэтгэх талынхаа хэрүүлийг л яриад сууж байдаг. Баялгаа төдөн тонноор нь зөөнө гээд, түүнийгээ дэлхийн зах зээлийн үнээр нь үржүүлээд баахан мөнгө тавьчихсан. Ядаж тэр ярьсан хэмжээндээ олж байгаа ч юм алга. Олж гэдэгт ард түмэнд оногдож байгаа гэдэг утгыг хэлж байгаа юм шүү. Зөөж байгаа нь олж байгаа нв тодорхой. Нүүрсийг гэхэд л Ховдоос, Говь-Алтайн Цээлээс, Баянхонгорын Шинэжинстээс, наашлаад Өмнөговийн Нарийнсухайт, Тавантолгойгоос зөөж байгаа. Замын-Үүдээр төмрийн хүдэр зөөж байгаа, Зүүнбаянгаас, Дорнодын Матадаас нефть зөөж байгаа, юу л байна зөөж л байгаа. Харин зарсан тэр их мөнгө нь хаана байнаа. Хэний хаалсанд орчихов оо. Жирийн иргэдэд юу оногдов оо. Олон түмний цөөнх нь зөөж байгаа хэсгийнхнээ бараадаж, тэдэнд хов жив зөөснийхөө хүчинд арай дөнгүүр амьдарч байхад, үлдсэн олонхи нь хоосон хэрүүл, хүйтэн итгэл найдвараар зогоон тарчиг амьдарч байна. Энэ хувь хүний амьдралд ч гэсэн эмгэнэл биш гэж үү.

- Одоо энэ алдаагаа яаж засах уу

- Өнгөрсөн 25 жил бидний хувьд дэндүү хөөрхийлөлтэйгөөр, хамаг боломжоо алдсан харамсалтай үе. Дэндүү их хэрэлдлээ, дэндүү ихийг хувьдаа цусалж, дэндүү их хов живээр амьдарсан алдагдсан цаг хугацаа байлаа. Одоо сэрэх сэргэх, эмгэнэлт түүхээс сугарах цаг болжээ. Энэ нь алдснаа ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс л эхэлнэ. Тэгэхгүйгээр “дараагийн сайд нь манай Түвдэндорж” гээд л үргэлжлүүлбэл зурагдсан пянзаа тоглуулсаар, баясан сонссоор хоцрох болно. Геополитикийн болоод хөгжлийн стратеги, хэзээ ч үл мартах “хар хайрцагны бодлого” бидэнд алга. Ард түмний төлөөлж, төрийн нэрээр шийдвэр гаргаж байгаа хүмүүст нь улсаа гэх, ард түмнээ гэх сэтгэл алга, өөрсдөд нь ч улстөрөөс өөрөөр амьдралаа авч явах арга алга. Гурван үеийн намтраа мэдүүлэлгүй, хэн дуртай нь улстөрд орж ирэн, дараа нь хагалж, өөрийн намаа, фракциа төрүүлэх замаар бойжиж ирсэн намууд улстөрийн чадварлаг институц болж чадаагүйгээс, төр засгийг хэдхэн хүний хувийн компани мэт болгосон. Биднийг ингэж замбараагүйтэх нөхцөлд хөршүүдийн бодлого ч түлхэж оруулсан байж магад. Тодорхой болсон зүйл нь Монгол Улс элгээрээ хэвчихжээ. Элгээрээ хэвтчихсэн улс яах вэ гэхээр нэг юмнаас зуурч, чангааж өндийх гэж оролдно. Тэр нь мөнгө, мөнгө дотроо юань. Хятадуудад буруу байхгүй. Бид өөрсдөө л урхинд нь орсон. Хятад өнөөдөр ганц Монгол биш, Африкийн эзэнгүй улс орнуудыг урхидаад л, зээлжүүлээд л, өрөнд унагаад л явж байгаа. Үүний хор хохирлыг ойлгох, өөрчлөх гэх улстөрчид бараг алга. Засгийн газар, намын бүлэг дээр юу ч яриад нэмэр алга. Батлагдсан том бодлого явахгүй байна. Насаараа УИХ-д сууж, юм болгон дээр бөөсөө ярьдаг, телевизийн камер бараадаж амьдардаг хүмүүс л дүүрэн байна. Хэрвээ өөрчлөгдөхгүй бол бидний ирээдүйн 25 жилийн дүр зураглал тодорхой. Өнгөрсөн 25 жил шигээ өнгөрнө. Жишээ нь, би Монголдоо ганц сайхан олимп хийчих юмсан гэдэг мөрөөдөлтэй. 25 жилийн өмнө бидэнтэй гарааны шугам дээр хамт зогсч байсан хоёр хөрш маань, биднийг үйлдвэржиж эхэлж байхад үгээгүй ядуу явсан Солонгос улс хүртэл олимп зохион байгууллаа. Бид бараадахааргүй хол үлдлээ. Яагаад гэхээр энэ улсууд эзэнтэй хөгжсан, бид эзэнгүй сулдаа ганхсан.

- Та түрүүнээс хойш л эзэн гээд байх юм. Хэнийг хэлээд байна вэ, Засаглалын өөр хэлбэр хүсээд байгаа юм уу

- Магадгүй, зарим нь энэ нөхөр өөрөө эзэн болох гээд байна гэх байх, тийм үү. (инээв) Улсын эзэн гэдэг бол хувь хүн биш, ард түмэн. Та бид бултаараа улсынхаа эзэн байж чадсангүй л гээд байгаа юм. Бидэнд улсаа хөгжүүлэх том бодлого байсангүй, тийм хөтөлбөр гаргаж ирэх, гаргаж ирснээ ажил болгох эзний сэтгэл манай улстөрчдөд байсангүй. Муу нэртэй Н.Энхбаярын үед их өрийг тэглэн, Мянганы замыг барих том бодлого гаргасан. Үүнээс өөр бодитой, үйлдвэржилт, бүтээн байгуулалтгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Ард түмэн улстөрчдийг энэ улсын эзэн шиг сэтгэлээр ажиллаасай гэж хүсч, сонгодог. Гэтэл өнөөдүүл нь сонгогдсоныхоо дараа өөртөө л эзэн болж, бүлгээ байгуулан түүндээ л эзэн байхыг төлөө төсвөөс хулгайлсаар өдий хүрлээ. Үүнийг “худлаа” гээд намайг шүүхэд өгөх хүн байвал би дуртайяа очно, заргалдна.

- Таныхаар бид ер нь л мухардалд орчихжээ. Яаж гарах вэ.

- Мухар зам, гарцгүй байдалд орчихсон. Гаръя гэвэл эхлээд УИХ-ын гишүүд, сайд нар эхлээд мухар зам руу орсноо ойлгох хэрэгтэй. Энэ хэцүү. Тэдэнд ойлгуулж, нийгмийн санаа бодлыг гаргаж ирэхэд сэтгүүлчид та бүхний үүрэг маш их. Энэ одоо бүр хэцүү. Яагаад гэвэл хэвлэл мэдээлэл мөнгөнд барьцаалагдчихсан. Тэгэхээр бүх зүйл мухар гудманд байна. Үүнээс гаръя гэж ярих, улстөрчдийг, нийгмийг уриалах нь дуугүй сууснаас дээр. Монгол хүн эх орондоо сайхан амьдрах нэг л гарц байгаа. Тэр нь хүн болгон ажилтай байх. Амьдралд нь хүрэлцдэг хангалттай цалинтай байх. Үүний тулд өнөөх л үйлдвэржилт чухал. Үндэсний үйлдвэрлэл гээд байна. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн шиг бусдыгаа чирээд явах хэмжээний капиталтай үндэсний үйлдвэр хөгжөөгүй байна. Ийм хэд хэдэн үйлдвэртэй болохсон. Тэднийг дагаад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө. Томуудынхаа хаялга дор, томоо тойрч жижгүүд хөгждөг нь хууль.

- УИХ-аас, улстөрчдөөс эхэлж өөрчлөгдөх ёстой гэж байна. тухайлбал, та яаж өөрчлөгдөх вэ

- Би одооноос шүүмжлэгчийн байр сууринаас сөрөг хүчний байр суурьт шилжинэ. Өөр сонголт надад алга.

- Сөрөг хүчин гэдэг нь…, нам дотроо юу.

- Тэнд энд гэхгүй. Ерөнхийдөө зарчмаа барина. Мэдээж ганцаараа биш. Ардчиллын төлөөх олон намын эцэг байгууллага болсон МоАХ энэ цаг үед шударга бус зүйлтэй эвлэрдэг, өөгшүүлэгч байх ёсгүй, дарга нь идсэн уусан хуйвалдсан юманд орооцолдсон байх ёсгүй гэж үзэж байгаа. Одоо анх 1990 онд эхлүүлсэн зорилгоо гүйцээхийн төлөө илүү тууштай, илүү зоримог, илүү шийдэмгий тэмцлийн хэлбэрүүдийг ашиглахаас өөр аргагүй болж байна. Бидэнд хэвлэл мэдээллийн дэмжлэг алга, бүгд хаалтын гэрээгээр барьцаалагдчихсан. Намаас дэмжлэг алга, бүх фракцаа албан тушаалаар хүлчихсэн. Тэглээ гээд яахав, бид хонхоо дуугаргаж, хийх ёстойгоо хийнэ.

- Танд хэвлэл бол байгаа шүү дээ

- Хөрөнгө оруулсан сонин, ТВ бий. Би өнөөдрийг хүртэл тэдний ажилд огт оролцдоггүй, сонгуулиар ганц нэг ярилцлага өгч байсныг эс тооцвол утсаар ярьдаггүй явж ирсэн. Одоо харин нийгмийг соён гэгээрүүлэхэд, олон түмнийг сэрээхэд, эргэцүүлж бодоход тэднийгээ ашиглахаас өөр аргагүй боллоо.

- Бас МоАХ-г нам болгох уу?

- Үгүй, Монголын ардчиллын түүхэнд түүхэн үүрэг гүйцэтгэсэн, цаашид ч гүйцэтгэх энэ байгууллага төрийн бус байгууллага хэвээрээ явна.

- Тэгвэл бүрэн эрхийн үлдэж байгаа хоёр жилд эхлээд намаа өөрчлөх гэж үзэх үү?

- Уг нь өнөөдөр засгийн эрх барьж, шинэчлэл ярьж байгаа гэдэг утгаараа АН эхлэж өөрчлөгдөх, шинэчлэгдэх, эрүүл саруул юм ярьдаг болох нь хамгийн зөв эхлэл. Гэхдээ ингэхээр дахиад л нөгөө хэрүүлээ ярьж, Баттулга намын дарга болох гэж байна гээ хэн нэг нь ховоо зөөж нөгөө том зорилгыг үнэ цэнгүй болгоод хаячихна. Ганц чаддаг мэх нь энэ шүү дээ. Тийм учраас эхний ээлжинд нийгэм рүүгээ л хандна. Нийгэм л энэ намуудыг эрүүлжүүлэх байх. Болно, бүтнэ гэдэгт хууртагдаж 25 жил явлаа. Одоо хөршүүдтэй харьцуулаад харахад болж бүтэхгүй байгаагаа ойлгох байх гэж найдаж байна.

- Ганц намын дарга гэлтгүй, дараагийн Ерөнхий сайд нь таныг болох гээд л ингээд байна гэх хардлага ч явна. Угаасаа сөрөг ярьж, эсвэл фракц байгуулж шантаажлах замаар санасандаа хүрдэг нь улстөрд бараг технологи болчихсон юм биш үү ?

- Үнэн гэвэл би Ерөнхий сайд болохгүй. Би харин Ерөнхий сайд болсон хүнд асар сайн менемжентийн дэмжлэг үзүүлэх, туршлагатай боловсон хүчин. Ганзагын наймаанаас эхлээд бизнес хийж, үйлдвэр удирдаж явсан, хоёр ч яам удирдан, хоёр ч Засгийн газарт хөгжлийн бодлого гаргахад гар бие оролцож явлаа. Боломжийн мөнгө, хөрөнгөтэй учраас, зарим нэг өлөн хүн шиг хамаатан саднуудтайгаа хавсайдаад, төрийн мөнгө, албан тушаал руу рүү дайраад байх сэтгэл байхгүй. Тийм л хүн.

-Тийм менежер байх бололцоо Н.Алтанхуягийн засагт танд олдсонгүй юу

- Олдоогүй.

- Та гурван Ерөнхий сайдтай ажилласан. Аль нь арай дээр байсан бэ

-Арай гайгүй нь С.Баяр байсан. Баяр чинь юм ойлгодог, хориг саад тавилаа гэхэд болгоомжлолоо ил шууд хэлдэг байсан. Нөгөө хоёр нь ашиг сонирхлын зөрчилдөө нэвт баригдсан хүмүүс. Би хоёр яам удирдлаа. Салбарынхаа хөгжлийн бодлогыг мэргэжлийн багтай хамтраад гаргачихсан. Гэтэл тэрнийг маань цаасан дээрээс цааш бүтээн байгуулалт болгож явуулах сонирхолгүй. Хамтарсан засагт байхдаа ярьсан, мөнгө өгөөгүй. Айлын халаасны өрөөнд байгаа юм аргагүй юм болов уу гээд өнгөрөөсөн. Дараа нь өөрийнхөө намын засагт орж ирээд өнөөхөө ярилаа. Гэтэл жаахан мөнгө дусаагаад л орхисон. Тэгээд л томоор сэтгэх, том бодлого хэрэгжүүлэх чадвар, сонирхол Монголын төрд байхгүй юм байна гэж бодох болсон доо.

- Та сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхдөө давхар дээлээ тайлахыг үнэхээр хүссэн учраас уу, эсвэл төмөр замын цариг дээр танхимтайгаа санал зөрсөн учраас уу?

- Ерөнхийлөгч Элбэгдорж өөрөө МоАХ-ны дарга байсан хүн. Хоёр удаа Ерөнхий сайд байж бас хоёр дахиа Ерөнхийлөгчөөр сонгогдож явахдаа засаглалын хямралын горыг өөрөө амсч явсан хүн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн авторуудын нэг. Харин тэр өөрчлөлт нь өнөөдөр засаглалыг илүү хямрааж байна, болохгүй нь гэдгийг хөндлөнгөөс хараад засах гэж оролдсон. УИХ нь засгаа шахдаг, хянадаг болооч ээ, намуудын бүлэг нь ажлаа хийгээч, парламент нь хурлаа хийгээч гэж энэ УИХ, Засгийн газрыг нэг малгайнаас салгах хуулийн төсөл санаачилсан. Тэр сайдаа соль, энийгээ өөрчил гэхээр дандаа өөрийнх нь намын нөхөд учраас хувь хүн талаасаа хэцүү байсан болохоор давхар дээлийг тайлах хуулийн төсөл өргөн барьсан байх. Үүнийг нь УИХ, эрх баригч манай АН овжиноор ашиглах байсан юм. Гэвч тэгж чадсангүй. Зарчим, ёс зүй биш, нэг фракцын эрх ашиг, нэг хэсэг хүмүүсийн албан тушаалтайгаа зууралдах хувийн сонирхол ялсан л даа, харамсалтай нь. Тийм учраас би давхар дээл тайлахыг эхнээс нь дэмжиж, танхимынхаа эсрэг кноп дарчихаад дараа нь кабинетдаа суугаад байх нь ёс зүйн хувьд онцгүй л дээ. Тийм учраас өргөдлөө өгсөн.

- Өргөдөл өгсөн нь тэмцлийн, өөр улстөрийн эхлэл үү?

- Болж бүтэхгүй байна, буруу яваад байна гэдгээ намын бүлэг, засаг дотроо ярьдаг байснаа одоо нийгэм рүүгээ гарч ярих, яриад зогсохгүй шаардлагатай бол улстөрийн ямар нэг акц хийх тийм үүргийг өөртөө авч байгаа юм. Өнөөдөр төрд ёс зүй гээч юм байхгүй боллоо, худлаа ярих, хов жив, хэрүүл төдийнхөөр амьдарч байгаа бидний нас богино, хязгаартай шүү дээ. Зохих хязгаар, ёс зүйг төрд, УИХ-д, Засгийн газарт тогтоохын төлөө МоАХ ажиллана.

- Тэгвэл та Түвэндоржийг сайдад дэмжих үү. Тэр МоАХ-ных ч, та давхар дээлийг эсэргүүцсэн шүү дээ

- Би Түвдэндоржийг сайдад дэмжихгүй. Яагаад гэвэл нэгд тэр МоАХ-ныхонтойгоо зөвлөлдөөгүй. Хоёрт, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх эрхтэй гэдгээр гул барин тэр хүн Алтангадас, Алтанхуяг гэдэг хувь улстөрчийн урхинд гүйн орж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Гуравт, Түвдэндорждоо ч биш, би өөрөө давхар дээлийг эсэргүүцэж кноп дарчихаад, өргөдлөө өгч засгаас гарчихаад өрөөлийг давхар дээлтэй байхыг дэмжих нь зарчимд таарахгүй.

- Шинээр тавих төмөр замыг царигаар бол засагтайгаа зөрчилдөөгүй хэрэг үү.

- Төмөр замын бодлогыг батлуулахдаа маш их зүйл судалсан. Хөршүүдээ судалсан, мэргэжилтэн судлаачдын үгийг сонссон. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам бол хамгийн гол дэд бүтэц. Хэрвээ төмөр замаа буруу тавьбал энэ нь төмөр зам биш, төмөр могой болж буцаагаад биднийгээ бооно. Тийм учраас маш их судалж говийн бүст байгаа баялгаа нэг газар буюу Сайншандад төвлөрүүлээд тэндээ боловсруулж төмөр замаараа тээвэрлэх бодлого гаргасан. Одоо энийгээ буцааж задлаад хилээ долоон газраар сэтлээд бүх баялгаа нэг улс руу, нэг улсын төмөр замын сүлжээ рүү цутгая гэж байгаа. Зөв, бурууг одоо УИХ шийднэ. Харин энэ УИХ зөв, буруу шийдсэний алин болохыг хожим түүх, ард түмэн хатуу шүүнэ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд төмөр замын бодлогыг мэргэжилтэн, судлаачдын баг гаргаж, УИХ баталсан шүү дээ. Би салбарын сайд байсны хувьд л ил гарч ярьж, батлуулсан бодлогоо хамгаалаад байгаа болохоос энэ чинь Монгол Улсын бодлого. Түүнээс бус Баттулга гэж ганц хүний үзэл бодол, байр суурь биш. Бид хичнээн буруу явж, будилж байгаа ч улстөрийн ардчилал, шийдвэр гаргах тал дээрээ ганц хүнийн байр сууриар бүхэл бүтэн улсын бодлогыг төлөөлүүлэх, орлуулах хэмжээнд арай ч очоогүй яваа шүү.

- Та ер нь төмөр замаа буруу царигаар, буруу чиглэлд, буруу дарааллаар тавьбал хамаг баялагаа алдана гэж үзээд байгаа юм уу, эсвэл тусгаар тогтнолоо алдана гэж болгоомжлоод байгаа юм уу

- Бүх юмаа алдана. Бэлэн жишээ, түүх байна шүү дээ. Одоо чинь улсын тусгаар тогтнолыг цэрэг, зэвсгээр биш, эдийн засгаар нь хөнддөг болчихсон цаг үе. Эдийн засгаар, эдээр засаглана.Төмөр зам дан эдийн засгийн асуудал биш. Ялангуяа далайд гарцгүй манай улсын хувьд төмөр зам бол стратегийн тээвэр байх ёстой.

- Одоо дэлхий глобалчлагдсан, биднийг АНУ өмөөрнө, америкууд хоёр хөршийг даваад ороод ирж чадахгүй гэж маргадаг. Өөрөөр хэлбэл, бид том гүрнүүдийн хамгаалалтад байдаг учраас санаа зоволтгүй гэж зарим хүн хэлдэг.

- Үнэн гэвэл биднийг хэн ч өмөөрөхгүй. Крым, Сири, Ливийг сана. Одоо Тайландыг өмөөрч байгаа их гүрэн хаана байгаа юм, байхгүй. Тусгаар тогтнол алдагдлаа гэхэд бидний энэ газар нутгаас хөөж гаргахгүй шүү дээ. Зүгээр л улсын эдийн засаг, эрх мэдэл л бусдын гарт орж, тэдний заавраар явчихна. Ийм эрсдлийг бууруулахад манай улсын хувьд төмөр зам маш чухал.

- Эцэст нь ойрхны юм асууя. Эдийн засгийн хямралыг давах 100 хоногийн үр дүн, ирээдүйг та ямараар харж байна вэ?

- Юм үйлдвэрлэдэггүй, өөрсдөө баялаг бүтээдэггүй улс орны эдийн засаг хямрахгүй яах юм бэ. Мөнхөд ийм бэрхшээлтэй явна. Яг үнэндээ бол манай эдийн засаг Нарантуул зах, ямааны ноолуур хоёр дээр л тогтож байгаа. Одоо 100 хоног нь наадмын өмнө хойно таарч байгаа. Ийм үед монголчууд юу бодож, юу ярьдаг билээ дээ. Уг нь энэ 100 хоногийг платформоо л зөв тавихад зориулаасай. Түүнээс бус долларыг тэгж буулгана, эдийн засгийг ингэж босгоно гэж гэж долоо хоног бүр худлаа хэлэх, хоосон онолдож улстөрд удаан амьдардаг, улстөрд гарч ирдэг уламжлалт PR хийх хэрэггүй. Зуу хоногт улсын эдийн засаг битгий хэл, хувийн компанийн эдийн засаг ч босдоггүй л байхгүй юу. Энийг юм хийж, юм бүтээж үзсэн хүмүүс л ойлгоно.

-Бас урд хөршөөс мөнгө авна, манайхны саналаар Орос-Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дайруулахаар болж байгаа, тэгээд транзит тээврээс их орлого олж эдийн засаг удахгүй сэргэнэ гэж байгаа. Энэ хэр бодитой вэ

-Хийн хоолойг Монголоор дайруулна гэдэг хэцүү. Транзит тээврийн орлогоор мөнгө олох нь аж ахуйн нэгжүүдийн л асуудал. Төмөр зам, автозамын тээврийнхэн л олно. Гэхдээ төсөвт овойж оцойсон мөнгө орохгүй. Хийн хоолой гэснээс нэгэн түүх ярихад 1998 онд одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бид хоёр Илюмжиновтой уулзаж байсан юм. Тэгэхэд л Орос Хятадыг холбосон хийн хоолой татах тухай яриа эхлээд явж байсан. Илюмжинов чинь Ельцинтэй их дотно, ойрын хүн нь байлаа. Бас Отгонбаяртай нэг сургуульд сурч, дотуур байранд хамт амьдарч байсан юм билээ. Бид хоёр хийн хоолойн асуудлаар зорьж очсноо хэлээд гуйж байгаа юм. Хийн хоолойгоо Монголоор дайруулаач гэж. Тэгэхэд, Илюмжинов, энэ хоёр улс үнэ тарифаа тохироход бараг 10 жил зарцуулна. Энэ том тохироон дундуур гуравдагчаар танайхыг оруулна гэвэл дахиад хугацаа алдана. Тэгээд ч танайх шиг хариуцлагагүй улсын нутгаар ийм хариуцлагатай төслөө дамжуулахгүй, ер нь бүтэхгүй талдаа шүү гэж билээ Одоо бодоход үнэн байж. Хоёр хөрш маань 10 гаруй жил ярьж сая л тохирч гэрээнд гарын үсэг зурлаа. Одоо бидний гуйлтаар Монголоор дайруулна гэвэл үнэ тарифын асуудал ахиад хөндөгдөж, гэрээний хугацаа дахиад хойшилно. Тэд тэгэхгүй. Бид л тэгээсэй гэж эндээ хүсээд, бараг болчихсон мэт аргацаасан PR-аар тархи угаагаад байгаа юм. Ер нь манайхныг эзэнгүй мэт, хэн дуртай нь хүссэнээ ярьдаг хариуцлагагүй улс гэдгийг хөршүүд хэлдэг. Дээрээ бодлогогүй мэт дуртай нь давхиж очоод нэг юм ярьдаг, дараагийнх нь очихоороо өөрийг ярьдаг нь хөршүүдийг залхаачихсан юм билээ. Тийм учраас танайхаас хэнтэй нь юу ярих, ярьсан нь баталгаатай эсэхэд итгэхэд маш хэцүү гэж гаднынхан хэлдэг.

“Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.

http://otgonbayar.niitlelch.mn/content/6153.shtml


Б.Гандөш: Эдийн засгийг өсөлтөнд хүргэх геологийн салбарт буруу бодлого явуулж байгаа учраас Монгол Улс хүнд нөхцөлд байгаа юм

$
0
0

ce545bafcd6352e1great

2014 оны 6 сарын 11

“Гоби Эксплорэйшн” компанийн ерөнхий захирал Б.Гандөш: Эдийн засгийг өсөлтөнд хүргэх геологийн салбарт буруу бодлого явуулж байгаа учраас Монгол Улс хүнд нөхцөлд байгаа юм

Монголын геологийн салбарт жинтэй хувь нэмэр оруулжбайр суурь, орон зайгаа бэхжүүлж чадсан “Гоби эксплорэйшн” компани 2003 онд гарын таван хуруунд багтах хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан түүхтэй.Тус компанийн Ерөнхий захирал Б.Гандөш нь нийгмийн шилжилтийн үед Францад боловсрол эзэмшсэн геологич. Тэрээр Монголын геологийн салбарт анх удаа Канадын компани хөрөнгө оруулж, хувийн компаниуд байгуулагдаж эхэлсэн 2000 оны эхэн үеийнсаад бэрхшээл бүрийг даван туулж өнөөгийн амжилтандаа хүрсэн. Тиймээс тухайн цаг үед болж байсан үйл явдал, лицензийн наймаа, үндэсний компаниудийн өмнө тулгардаг хүндрэл, түүнийг даван гарах гарцын талаар ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Батмөнхийн Гандөш гэдэг. Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн. Миний хувьд дунд сургуулийн тавдугаар ангид сурч байхаасаа геологич болохоор шийдсэн. Миний өвөө нутаг орноо алган дээрээ тавьсан мэт сайн мэддэг, ховор сонин тогтоцтой эрдэс, чулуу цуглуулдаг, орон нутгийг судлах музейн идэвхтэн гишүүн, малчин, анчин хүн байсан юм. Өвөөгийн минь тамхины уутанд геологич хүний “нүд” болсон галт шил байдаг байлаа. Би зуны амралтаараа хөдөө өвөөгийндөө очиж мал ахуйд нь туслахдаа галт шилээр нь юм тодруулан харж, гал гаргаж тоглох их дуртай байж билээ. 1957 онд манай нутагт Зөвлөлтийн геодезийн баг газрын зураг зохиох ажлаар ирэхдээ орос хэл мэддэг өвөөгөөр минь газарчлуулсан гэдэг. Тус экспедицийн дарга нь буцахдаа өвөөд минь тэрхүү галт шилийг дурсгасан юм. Хязгаар нутагт амьдарч байсан өвөө минь дэлхийн II дайны төгсгөлд Монголчууд Япончуудтай тулалдсан “Чөлөөлөх дайн”-д оролцсон юм. Улмаар олзны Япончуудыг Зөвлөлтийн цэргүүдийн хамтаар тууж авч ирсэн аж. Ингэж явах үедээ ойр зуурын орос хэл сурсан нь хэрэг болж геодезийн багт хэлмэрч болсон түүхтэй. Бэлэгний галт шил нь надад геологич болох хүсэл мөрөөдлийг төрүүлсэн. Намайг долдугаар ангид байхад “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт зохион бичлэгийн уралдаан болсон юм. 300 гаруй хүүхдээс би ганцаараа геологич болно хэмээн бичсэнийг хараад захирал маань их гайхсан гэдэг.

-Тэгвэл таны хувьд багаасаа л энэ мэргэжилд дурласан юм байна. Геологийн боловсролыг хэрхэн эзэмшиж, ажлынхаа гарааг эхэлж байсан үеэ эргэн дурсвал?

-Миний хувьд сонирхолдоо хөтлөгдөн 1983 онд Политехникийн дээд сургуулийн геологийн ангид элсэн суралцаад 1988 онд төгсөж байлаа. Тэгээд Мөрөнгийн зураглалын экспедицийн харьяа Бүлэгчилсэн зураглалын ангид Монгол Улсын анхны гавьяат геологич Д.Тогтох гуайн удирдлаган доор ажлынхаа гарааг эхэлж байснаа их азтай хувь тавилан гэж боддог юм. Тухайн үедГовь-Алтай аймгийн баруун тал тэр чигээрээ, Ховд аймгийн зүүн захыг хамарсан нэлээд том зураглалын ажилд оролцосон. Тэр үед Монгол, Зөвлөлтийн геологичид хамтарч ажилладаг байсан юм. Харин биднийг сургууль төгссөн жил буюу 1988 онд Монгол геологичдоор дагнасан зураглалын ангиуд шинээр зохион байгуулагдсан. Тиймээс манай төгсөлтийн Энхжин, Ганбаатар, Ганзориг бид дөрөв нэг ангид хуваарилагдан очиж байлаа. Тэнд Баатархуяг, Жанчив, Гансүх гээд олон мундаг геологичдоос их зүйл сурах боломж тохиосон. Геологич гэх бахархмаар сайхан мэргэжлээрээ ажиллаад 25 жил болоход, миний дурлаж байсан зүйл яг л мөн байсан. Сайн геологич агсан Гүрцоо бол миний хамаатны ах л даа. Тэрээр Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллаж байхдаа намайг морь баригчаар ажиллуулж, багаас минь бэлдсэн. Оюутан болоод дадлагын ажилд гарахдаа Гүрцоо ахынхаа алхыг гуйж аваад л явж байлаа.

-Геологич бүр ямар нэг ашигт малтмалын төрлийг дагнан судалдаг. Таны хувьд ямар эрдсийг голчлон судалдаг вэ?

-Миний хувьд хээрийн үйлдвэрлэлээр нэг их удаан ажиллаагүй ч геологиосоо салаагүй. Ажлынхаа гарааг эхэлсэн Бүлэгчилсэн зураглалын ангид 1991 он хүртэл ажилласан. Учир нь 1990-ээд оны эхээр манай улс зах зээлийн нийгэмд шилжин бүх зүйл хөдөлгөөнд орж, мэргэжилтэн бэлтгэхээр барууны орнууд руу залуусыг явуулж эхэлсэн. Тухайн үед хоёр Герман нэгдээгүй байлаа. Гадаад Явдлын Яамаар дамжуулан баруун Германы Академийн солилцооны албанаас хоёр хүнийг тоон зургийн боловсруулалтын чиглэлээр сургах болсон юм. Тиймээс яамны коллеги хуралдаад насны хувьд хөгшин, залуу хоёр хүнийг явуулах шийдвэр гарч талийгаач Баадай гуай бид хоёрыг сонгосон. Гэтэл Боловсролын яамнаас геодезийн багш Гүнчинсүрэн агсаныг хамт явуулж сургая гэсний дагуу ажлаасаа чөлөөлөгдөн герман хэлний курст сураад бичиг баримт бүх зүйлээ бүрдүүлсэн ч системийн ялгааны улмаас бид ганцхан зүйл дээр гацдаг байгаа. Манайд бол яамнаас үүрэг өгөөд л сургадаг байтал барууны орнуудад тухайн улсын их сургуулийн профессор багш сургах хүндээ өөрөө урилга явуулах ёстой байдаг аж. Тийм урилгагүй бол хичнээн мөнгө нь бэлэн, яамны зөвшөөрөлтэй байлаа ч нэмэргүй. Гэтэл манай улсын хувьд зүүн Германтай холбоотой байснаас баруун Германы нэг ч сургуультай холбоо тогтоогоогүй, интернэт бүү хэл факс ч гэж мэдэхгүй байлаа шүү дээ. Ингээд яахаа мэдэхгүй, шийдэж чадахгүй байсаар нэг жил өнгөрөв. Тэгээд нэг өдөр яаман дээр явж байгаад зураглалын Санжаадорж гуайтай таарч түүнд учир байдлаа хэлтэл “Геофизикийн экспедицид Франц руу хүмүүс явуулж сургах төсөл хэрэгжиж байгаа, хэрэв чи франц хэл сураад шалгалт өгөөд эхний гуравт багтвал тэр төсөлд хамруулая” гэсэн юм. Ингээд би гэдэг хүн дахиад л ажлаасаа чөлөөлөгдөөд 1991 оны гуравдугаар сард франц хэлний курст сурав. Шалгалтандаа тэнцээд Франц явах гэж бас их юм болсон. 1990-ээд оны эхээр зоригтой шинэчлэлүүд хийгдэж байсан үе л дээ. Тэр үед Геофизикийн экспедицид Саандар гуай Сансрын тоон зургийг боловсруулах төв байгуулна хэмээн сансрын хиймэл дагуул хөөргөдөг Францын СПОТ Имаж (SPOT Image) байгууллагатай очиж гэрээ байгуулсаны дагуу тус төслийг Парисын үндэсний банк 2.5 сая ам.доллараар санхүүжүүлэх болов. Манай улс тус арилжааны банкнаас зээл авахын тулд баталгаа болгож 145 мянган ам.доллар шилжүүлэх болзол тогтоосон юм билээ. Нэгэнт уг төсөл хэрэгжих нь тодорхой байсанучраас Францын СПОТ Имаж болон БРЖМ (BRGM) гэх уул уурхайн төрийн захиргааны байгууллагаас дөрвөн геологич Монголд ирж Улаанбаатарын эргэн тойронд хийгдэж байсан 1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажилд түшиглэн СПОТ хиймэл дагуулын зургийг ашиглах төслийн ажил эхэлсэн. Одоогийн “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат, “Геосан” компанийн захирал Г.Ихбаяр бид гурав уг төсөлд хамрагдахаар болж тэдгээр Франц мэргэжилтнүүдтэй хамт ажилласан юм. Ажил дуусч Франц мэргэжилтнүүд нутаг буцсан ч Францаас урилга ирэхгүй байсаар 10 сар гарлаа. Уг нь хичээл есдүгээр сард эхэлсэн. Тиймээс бид Геофизикийн экспедицийн дарга асан А.Гүррагчаа гуайтай уулзахад манайд Францын Элчин Сайдын Яам байгаагүй учраас бидэнд Москва явах галт тэрэгний билет авч өглөө. Москвад очоод урилгаа хүлээсээр ахин нэг сар өнгөрөв. Тухайн үед электрон шуудан, факс гээч зүйл гараагүй байсан учраас Франц руу телекс явуулна. Тэр нь илгээгч болоод хүлээн авагч хоёр хоёулаа телексийн аппаратын ард сууж байгаад мэдээ явуулдаг зарчимтай багаж юм л даа. Нэг телекс явуулахад таван ам.долларын үнэтэй. Бид гурав олон удаа Франц руу телекс явуулсан даа. Тэгээд ч урилга ирдэггүй ээ. Учир нь тухайн үед манай улсад “алт, диллерийн хэрэг” мандаж Парисын үндэсний банк руу илгээх өнөөх 145 мянган ам.доллараа шилжүүлээгүй байсан юм билээ. Гэсэн ч болох л байлгүй гэж бодсон уу Францаас урилга ирж бидний гурван нөхөр Францын урд зүгт байрлах Тулуз хотыг зорилоо. Тулуз хотод 80 мянга гаруй оюутан суралцдаг, агаар сансрын чиглэлийн бүх сургуулиуд байрладаг олон улсын оюутны хотхон байдаг юм. Тэнд бид Парисын үндэсний их сургуулийн Пьер ба Мари Кюрийн нэрэмжит 6-р салбарын 5-р курсын программаар хичээллэж эхлэв. Тэнд он гартал сураад Парис хот руу шилжин суралцсан. Суралцах хугацаанд хэрэглэх бүх зардлыг цаанаас нь гаргадаг байсан учраас элчин сайдынхаа яаманд орлого оруулж байрладаг байлаа. Гэтэл бидний суралцаж байсан төслийн санхүүжилт зогсож, хичээл эхэлсний дараа хоцорч очсон бид гурав сургуулиа төгсч чадахааргүй болдог юм байна. Тухайн үед Монгол, Францын хооронд жилд цөөн тооны хүнийг хоёр улсын их сургуулиудад соёлын солилцооны шугамаар сургадаг байлаа. Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан Мундагбаатар гуай биднийг уг солилцоонд хамруулах гэсэн юм билээ. Яг тэр үед манай улс зах зээлийн нийгэмд шилжиж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр бараагүй болсон тухай ар гэрийнхнээсээ ирсэн захианаас уншиж мэдсэн. Ингээд Л.Чинбат, Г.Ихбаяр бид гурав одоохондоо манай улсад тандан судалгааны ажил тийм ч чухал биш, бид гурав сургуулиа төссөн ч очоод ажиллах нөхцөл бүрдээгүй. Тиймээс биднийг буцаагаад оронд нь нэг хүнийг нэг жилийн хугацаанд сургасан нь манай улсад илүү ашигтай юм байна гэж ярилцаж тохирсноо Мундагбаатар гуайд хэлсэн юм. Тэрээр биднийг үнэлсэн юм шиг байгаа юм, хөөцөлдөж байгаад өөр хөтөлбөрөөр Францын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж сургасан. Ингэж л бид гурав сургуулиа төгсөж 1992 онд нутагтаа ирсэн дээ.

-Их адал явдал туулж Францад боловсрол эзэмшжээ. Нутагтаа ирээд хаана ажилласан бэ?

-Биднийг Монголд ирэхэд манай яам татан буугдаж геологи, уул уурхай хоёрыг салгасан байсан учир би Геологийн төвд ажилласан. Тэр үед Германаас төсөл хэрэгжүүлснийг миний бие хариуцаж ажиллаж байлаа. Удалгүй засаг солигдож бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр Эрдэс Баялгийн Яам байгуулагдсан. Улмаар Геологийн фонд, Эрдэм шинжилгээний хүрээлэн, Геологийн төв лаборатори гурвыг нэгтгэн “Монголын Геологийн алба”-ыг байгуулж доктор Ж.Бямба гуай даргаар нь ажилласан юм. Мөн мэдээллийн фондын нэр “Гео мэдээлэл, тандан судалгааны үндэсний төв” болон өөрчлөгдөхөд геологич Д.Жаргалсайханы удирдлаган дор ажилласан. Тухайн үед олон шинэчлэл хийгдсэний нэг нь геологийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор компьютерт материал шивж оруулах ажлыг эхлүүлсэн явдал юм.

Миний хувьд 1995 оноос “Газар холдинг” компанийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр нэг жил гаруйн хугацаанд ажилласан. Улмаар 1996 оны дөрөвдүгээр сард Монголд хамгийн анх орж ирсэн Канадын “Каскадиа” компанийн анхны Монгол ажилтан болж зургаан жил ажиллаж байлаа. Тэр үеэс л Канадын компаниуд манайд орж ирж, Монголын олон геологичдийг ажилтай болгосон юм шүү дээ. Тухайн үед “Каскадиа” компани олон талбай авснаас гол орд нь Гацууртын алтны үндсэн ордбайсан юм. “Каскадиа” бол одоогийн “Сентерра Гоулд” компани юм. 1997 оны гуравдугаар сард “Каскадиа” компанид ажилладаг 10 Монгол геологич Канад, АНУ-ын алтны ордуудтай очиж танилцаж байлаа. Мөн 1997 оны сүүлээр би ажлаар Чили, Аргентин зэрэг орноор явж хайгуулын ажлын туршлага судлахдаа Андын нуруунд зураглалын маршрут хийж, Аргентиний Пампас, Патагонийн талаар машинаар аялан зэрлэг гуанако буюу лам гөрөөс харж хүүхэд ахуй цагтаа шимтэн уншдаг байсан “Капитан Грантын хүүхдүүд” романы баатруудын мөрөөр явж үзсэн маань мэргэжлийн маань л ач буян юм даа.

1997 онд дэлхий нийтийг доргиосон “Бре-Х” компанийн луйвар дэгдсэнийг та бүхэн санаж байгаа байх. Уг дуулианы уршгаар уул уурхайн салбар уналтанд орж, хөрөнгө оруулалт зогсон, шаардлага нь ч чангарсан. Үүний нөлөөгөөр “Каскадиа” компани олон геологичоо цомхотгосон харамсалтай үйл явдал тохиосон юм. 2002 онд “Каскадиа” компани “Сентерра гоулд” компани болон өөрчлөгдөхөд би хувийн компани байгуулая гэж шийдсэн юм. Нэг жилийн хугацаанд “Геосан” компанид Г.Ихбаяртайгаа хамт ажиллаж байгаад 2003 оны зургадугаар сард найз Ганзоригтой хамтарч “Гоби эксплорэйшн” компаниа байгуулсан. Бид “Каскадиа” компанид хамт ажиллаж байсан найз Дарамбазарыг “Сентерра гоулд” компаниас, “Mine Info” компаниас мэргэжил нэгт дүү Батболдыг компанидаа “урвуулсан” түүхтэй.

-“Гоби эксплорэйшн” компани байгуулагдаад 11 жилийн нүүрийг үзжээ. Өнгөрсөн хугацаанд амжилттай ажиллаж үндэсний шилдэг компаниудийн тоонд зүй ёсоор багтсан. Тэгэхээр үзүүлсэн амжилтаасаа товчхон сонирхуулвал?

-Бид компанийнхаа үйл ажиллагааг анх үйлчилгээгээр эхэлсэн. Тухайн үед одоогийн “Айвенхоу майнз” компанийн охин компани болох “MX Capital” буюу сүүлд нэрээ “Asia gold” хэмээн өөрчилсөн компани Монголд дөнгөж орж ирж байсан юм. Бид тус компанийн үйлчилгээний ажлыг аваад нэг УАЗ фургон, нэг пажеро жийп автомашин, гурван гэртэйгээр ажлаа эхэлж байлаа. Манай нэг салбар компанийн захирал, олон улсын шатрын холбооны мастер, ангийн анд Төвсанаа, Ганзориг хоёр маань геологийн ажлаа хариуцан, жолооч, тогооч, орчуулагч гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр Өмнөговь аймгийн “Зүүн буйлсан” гэдэг газарт “Asia gold” компанийн геологийн ажил болоод үйлчилгээг нь хариуцан ажиллаж эхэлсэн юм. Тухайн үед лиценз авахад хялбар байсан ч газар нутгаа тэр чигт нь хамарчихаагүй байсан юм шүү. Харин сүүлд лицензийн наймаа өргөжиж байна, хээл хахууль их байна гэж зарим хүмүүс шуугисаар байгаад ийм хэмжээнд хүргэсэн.

Тухайн үед манайхан нүүрсийг огт сонирхдоггүй байсан. Ганзориг бид хоёр “Asia gold” компанид хайгуулын лицензийн талбай ялгаж өгөхдөө нүүрснээс өөр юмгүй хоосон газар гээд маш их талбайг ялгаж орхиж байсан юм. Гэтэл өнөөдөр нүүрснээс үнэтэй зүйл үгүй болжээ. Өнөөгийн “МАК” компанийн ашигладаг “Нарийн сухайт” чинь ашиглалтын хоёр жижигхэн талбайтай, одоо ашиглаж буй “SGS” компанийн “Овоотын орд” нээгдээгүй, талбай нь сул байсан. Уг нь тэр үед тус талбайг авах боломж бидэнд бүрэн байсан ч нүүрс сонин биш гээд ялгасан хэрэг. Гэтэл хэдэн сарын дараа “Айвенхоу майнз” компани Өмнөговийг лицензээр битүү бүрхсэн. “Asia gold”, “Айвенхоу майнз” компанитай гэрээ байгуулж салбар нь болоод хөрөнгө оруулалт нь тогтворжиж, манай компани ч “Asia gold” компанитай олон жил хамтарч ажиллах хугацаандаа нэлээд бэхжиж авсан. Улмаар 2004 онд бид геологи, аж ахуйн үйлчилгээгээ салгаж “Гоби Кейтеринг” нэртэй охин компаниа байгуулсан нь одоо ч амжилттай ажиллаж байна. Түүнээс хойш геологийн чиглэлээр дагнан ажиллаж байна. 2005 оноос бид 1:50 000–ны масштабтай геологийн зураглалын тендерт оролцож эхэлсэн. Манай компани зураглалын ажил явуулдаг гурван багтай. Бид зураглалын ажилд оролцож эхэлснээс хойш гурван тайлан хамгаалж дөрөв дэх төсөл дээрээ ажиллаж байна. Мөн “ГОС 200” төслийн нэг ажил хийсэн. Түүнчлэн өөрсдийн хайгуулын талбай дээр ажилладаг геофизикийн багтай болсон. Геодезийн хэмжилт, гидрогеологи, шороон ордын хайгуул болоод бусад ашигт малтмалын хайгуулыг өөрсдөө хийж байна.

-Та одоо эзэмшиж буй лицензүүдээ хэрхэн авч байсан бэ?

-1996 онд “Каскадиа” компани 17 талбайд хайгуулын лиценз авч ажилласан юм. Сүүлд гол хөрөнгө оруулагч нь болох “Камеко Гоулд” компани тухайн талбайгаас зөвхөн алттайг нь сонирхоно гээд хойд Хэнтийн бүсийн гурван том лицензийг л авч үлдсэн. Тиймээс бид ирээдүйтэй гэж сонгосон талбайнууддаа лиценз авчөөрсдөө хайгуулын ажил хийхийн тулд 2005 онд нэлээд хэдэн лиценз авсан. Түүний дотор Хөвсгөлийн Цагаан-Уул, Баянхонгорын Хул морьт болон Говь-Алтай аймгийн Балин толгойн талбайнууд багтдаг. Тухайн үед нүүрс ч олны анхаарлыг татаж эхэлсэн учир Говь-Алтай аймгийн Төгрөг, Цээл сумдын заагт оршдог Хүрэн голын нүүрсний сав газарт хайгуулын лиценз авч тус талбайд ажиллаж эхэлсэн. Биднийг ажиллаж байхад “Рио Тинто” компани санал тавьснаар “Рио говь” нэртэй хамтарсан компаниа байгуулж, тус компанийн хөрөнгө оруулалтаар 2006 оноос өнөөг хүртэл хайгуулын ажил явуулж байна. Манай төсөл “Рио Тинто”-д арай жижигдсэн учир тэд 2011 онд өөрсдийнхөө хувийг Австралийн “Хүннү Коул” компанид худалдсан. Уг талбай нэлээд хэцүү тогтоцтой л доо. Одоо “Хүннү Говь-Алтай” нэртэй компанийнхаа нэр дээр хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна. Хэзээ нэгэн цагт уурхай болох байх. Энэ бол бидний нэг амжилт. Бидний бас нэг амжилт бол Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт олж илрүүлэн хайгуул хийсэн “Мандал”-ын молибдений орд юм. 2005 оноос хойш бид санхүүгийн боломжиндоо тулгуурлан зөвхөн гадаргуугийн судалгаа хийж байгаад 2010 онд “Ордгео” компанийн өрмөөр 1000 метр өрөмдөх төсөвтэйгөөр ажиллаж эхэлсэн. Тухайн газар нь нэлээд уулархаг, хазгай, түүний дээр бид санхүүжилт багатайгаас талбай засах техникгүй гарсан учраас анх төлөвлөсөн цэгээсээ 150 метр хазайж дөрөв дэх цооног буюу бидний нэрлэдгээр 22 дугаар цооногийг өрөмдсөн юм. Сарын дараа дээжийн лабораторийн шинжилгээний хариугартал 22 дугаар цооног маань бараг тэр чигээрээ молибдений агуулгатай гарсан байлаа. Бидний хувьд тухайн үед молибдений үйлдвэрлэлийн агуулгын талаар сайн мэдэхгүй байсан учраас интернетээс энэ тухай мэдээллийг хайж үзсэн. Дэлхийн жишгээр молибдений үйлдвэрлэлийн агуулга нь 0.06 хувь байдаг юм байна. Гэтэл бидний олсон молибдений агуулга дунджаар 0.2 хувь байсан нь дэлхийн дундаж жишгээс 3-4 дахин их гэсэн үг л дээ. Уг 22 дугаар цооног өнөөг хүртэл манай хамгийн сайн агуулгатай нь хэвээрээ байгаа. Бид хөрөнгө босгоод долдугаар сараас хайгуулын ажилд гараад анх22 дугаар цооногийг өрөмдөхөөр төлөвлөж байсан цэгтээ 23 дугаар цооногийг өрөмдөхөд юу ч гараагүй. Хэрэв бид 22 дугаар цооногийг анх төлөвлөсөн цэгтээ өрөмдсөн бол бид энд юу ч алга гээд талбайгаа буцааж өгөөд “Мандал”-ыг хэзээ ч олохгүй байсан биз. Бид уг ордын нөөцийг Австралийн JORC стандартаар тогтоогоод тайланг нь Монгол стандартаар бичиж байна. “Каскадиа” компанид байхдаа Ганзориг, Дарамбазар бид гурав Гацууртын ордыг нээсэн багийн бүрэлдэхүүнд ажиллаж байснаа бас л их хувь заяа гэж үздэг. “Каскадиа” компанийн эзэмшиж байсан лиценз болох Эдрэнгийн нурууны ард хоёр ч орд бий. Нэг нь “Хул морьт” юм. Түүн дээр Австралийн “Вояжер Ресурс” компанитай хамтран “Хул морьт майнинг” гэж компани байгуулан ажиллаж байна. Тус ордыг анх “Геосан” компанийн геологичид илрүүлсэн юм. Сүүлд 2004 онд би уг талбайн лицензийг нь авснаар манай мэдэлд шилжиж, анхны есөн цооног өрөмдснөөр зэсийн орд болох ирээдүй нь бодитой харагдаж эхэлсэн. 2013 онд бид уг ордын 100 гаруй мянган тн-ны зэсийн нөөцийн тайланг батлуулсан. Энэ орд маань цаашид үйл ажиллагаа явуулна. Түүнээс 100 гаруй км-ийн цаана байрлах “Балин толгой”-н алтны ордын нөөцийг саяхан хамгаалсан. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн голд манайхан алтны шороон орд илрүүлэн хайгуул хийж нөөцийг нь хамгаалсан. Түүнчлэн бид барилгын материалын чиглэлээр ажилладаг. Говь-Алтай аймагт тоосгоны шаврын ордын хайгуул хийж, тайланг нь хамгаалаад нутгийн найз Нэргүйтэйгээ хамтран үйлдвэр байгуулж, цементийн түүхий эдийн “Дөрвөлжин”-гийн ордын хайгуулын ажлыг дуусган нөөцийг нь батлуулснаар мөн үйлдвэр барих хэмжээнд яриа хэлэлцээ явагдаж байна. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн орд нээж, хайгуул хийн нөөцийг нь улсынхаа эрдэс баялгийн санд бүртгүүлжээ. Бид олсон ордуудынхаа гидрогеологийн нөхцлийг тогтоох болон усан хамгамжийн судалгааг өөрсдөө хийдэг. Мөн багагүй хэмжээний газрын гүний усны нөөц олж илрүүлсэн.

-Геологич бүрийн хүсэл зорилго нь шинэ орд нээх байдаг шүү дээ. Харин таны хувьд энэ мөрөөдлөө хэдийнэ биелүүлсэн юм биш үү?

-Геологич бүр орд нээхийн төлөө явдаг гэж хэлж бас болохгүй л дээ. Учир нь энэ салбар маань барилгын суурийн судалгаанаас эхлээд асар өргөн хүрээтэйгээр эх дэлхийгээ судалдаг. Ашигт малтмалын чиглэл бол геологийн шинжлэх ухааны нэг л салбар. Яг энэ чиглэлээр ажиллаж буй геологичийн зорилго бол мэдээж шинэ орд нээх. Тиймээс миний хувьд ашигт малтмалын геологичийнхоо хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлсэн. Олсон ордоо уурхай болохыг харах нь геологичийн эцсийн зорилго. Бидний олсон ордуудаас уурхай болох хэмжээний хэтийн төлөв сайтай нь бий.

-10 жилийн өмнө гарын таван хуруунд багтахаар бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан “Гоби эксплорэйшн” компани өдгөө 200 гаруй ажилтантай, үзүүлсэн амжилтаараа Монголдоо нэлээд дээгүүрт орох үндэсний компани болж өргөжиж чадсан нь яахын аргагүй таны гавьяа. Олон хүний амьдралыг хариуцахын зэрэгцээ ашигтай ажиллахад менежмент, удирдах ур чадвар шаардлагатай байдаг нь дамжиггүй. Таны хувьд энэ тал дээр ямар зарчим баримталж ажилладаг вэ?

-Би мундаг менежер, бизнесмэн биш ч гэлээчадварлаг хамт олон, сайн баг бүрдүүлэхийн тулд хүний хөгжилд чиглэсэн бодлого баримталж ажилладаг. Мэргэжилтнээ дэмжиж, өсч хөгжих боломжийг нь бүрдүүлсэн байхад тухайн хүнээс үр бүтээл гаргадаг шүү дээ. Манай компанийн ажилчдын дийлэнх нь залуус. Бид жил бүр бүх шатны сургуулийн оюутнуудыг компанидаа дадлага хийлгэдэг. Тухайлбал, Налайхын ТМС-т сурч байгаад манайд дадлага хийгээд одоо ШУТИС-д дэвшин суралцаж буй гурван залуу байна. Бид дадлага хийж буй оюутнууддаа цалин олгохын зэрэгцээ сургалтын төлбөрийг нь төлж урамшуулдаг. Тухайн оюутан өөрөө хичээж ШУТИС-д дэвшин суралцах юм бол бид сургалтын төлбөрийг нь хариуцдаг. Бид боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг ахиулахын тулд сургаж, амьдралд нь чадлынхаа хэрээр тусалж дэмжихийг зорьж байна. Ер нь олсон орлогоо хамт олонтойгоо л хуваалцдаг даа. Хүмүүсийг нэгтгэж, баг бүрдүүлэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь спорт байдаг шүү дээ. Тиймээс манай компани ажлын байрныхаа залгаа спорт заал барьсан. Ажилчид маань зааландаа тоглож тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Манайхан их спортлог. Шатар, гар бөмбөг, дартсын багтай. Мөн бид компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс орон нутгийн тамирчдыг дэмжиж тэмцээн уралдаанд оролцоход нь санхүүжүүлдэг. Мөн манай Төвсанаагийн удирддаг “Gobi chess” шатрын клуб Хөвсгөл аймагт жил бүр шатрын тэмцээн зохион байгуулдаг. Таеквондогийн тамирчин Мягмарбаяр байна. Ингээд яриад байвал нэлээн урт яриа болох байх.

-Геологийн ажил бол багийн хөдөлмөрийн үр дүн байдаг. Чадварлаг хамт олонг бүрдүүлэхийн тулд юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Миний бодлоор сайн баг бүрдүүлэхийн тулд залуусын идэвх санаачлагыг дэмжиж тэдэнд ажил даалгаж, үлгэр жишээ болохуйц сайн ахлагч сонгож өгөх юм. Тухайн багийн гишүүд хоорондоо нөхөрсөг, бие биедээ тусалж, мэдлэгээхуваалцдаг байх ёстой юм. Харин багуудыг нэгтгэж хамт олон болгохын тулд ажиллах нөхцөл, ахуй хангамжинд нь ихээхэн анхаардаг. Манай компани шинээр ажилд орсон геологич бүртээ компьютер, GPS, алх, ажлын иж бүрэн хувцас гээд хамгийн сайн чанартай эд зүйлсээр хангадаг. Мөн залуусынхаа хэлний мэдлэгийг нь ахиулахын тулд компани дээрээ англи хэлний багш ажиллуулдаг. Хүссэн хүн нь англи хэлний багшаар хэл заалгаж мэдлэгээ ахиулж болно. Мөн хөдөлмөр хамгаалалт гээд олон төрлийн сургалт явуулж, номын сан байгуулж, сурч боловсрох нөхцлийг нь хангаж өгдөг. Хэдийгээр би өөрөө бүгдийг нь хэрэглэж амждаггүй ч залуустаа ашиглуулах үүднээс олон улсын янз бүрийн мэргэжлийн байгууллагад элсэж, хэвлэл мэдээлэл ашиглах эрхийг нь авч өгдөг.

-Мэргэжлийн компани удирдан авч явахад хүндрэлтэй зүйл байдаг уу?

-Геологийн компанийн хувьд зах зээл, санхүүжилттэй холбоотой хүндрэлүүд үүсч байна. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурч уруудах цикл рүүгээ орлоо. Гэтэл ийм хямралтай үед өнгөрсөн жилээс эхлэн улстөрчдийн гаргаж буй янз бүрийн шийдвэрүүд нь нэрмээс болж, дотоодын компаниуд ажилгүй болж сөхөрч байна. Үүнээс өөр хүндрэл гээд байх зүйл бол алга.

-Геологийн хувийн компани байгуулан амжилттай ажиллахад хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Геологийн компани байгуулан амжилттай ажиллахын үндэс суурь нь ерөөсөө л итгэл даах чадвартай сайн мэргэжилтэнтэй болох явдал. Түүнийг дагаад хөрөнгө оруулагчид орж ирнэ гэсэн үг. Уг нь хувийн бизнес эрхлэх нь зөв л дөө. Гэхдээ манай зах зээл хязгаарлагдмал учраас уг асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс залуус эхний ээлжинд боломжийн компанид ажиллаж туршлага хуримтлуулах хэрэгтэй. Миний хувьд 15 жил мэргэжлээрээ ажилласны дараа хувийн компаниа байгуулсан. Манайд ажиллаж байсан залуусаас ахиухан мөнгө олохын тулд хувийн компани байгуулаад гарсан нь бий. Ажил нь урагштай байгаа нь ч байна, бас амжилтгүй яваа нь ч дуулдах юм. Ер нь мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ хандаж ажиллах ёстой. Хүн сонирхож дурласан ажил мэргэжилдээ амжилт гаргадаг. Түүнээс биш ирээдүйд геологи, уул уурхай ашигтай юм байна гээд энэ мэргэжлийг сонгож болохгүй. Манай компани олон орд олж, амжилттай ажиллаж байгаагийн гол түлхүүр нь мэргэжилдээ эзэн болсон сайн геологичдийн хүч хөдөлмөр юм.

-Монголын геологийн хувийн компаниудбайгуулагдаад төдийлөн урт хугацаа туулаагүй байна. Тэгэхээр дотоодын компаниудийн онцлог нь юу байдаг вэ?

-1990-ээд оны эхээр манайд геологийн салбар зогссон. Хүмүүс учраа олтлоо 4,5 жил будилж 1990-ээд оны дунд үеэс л хувийн компаниуд байгуулагдаж эхэлсэн шүү дээ. Дотоодын компаниудийн онцлог нь юутай харьцуулж байгаагаас шалтгаалах байх. Нэг үеэ бодвол үндэсний компаниуд аж ахуй, боловсон хүчний хувьд боломжийн хэмжээнд хүрсэн. Гагцхүү геологийн компани байгуулвал ашигтай юм байна гээд хязгаарлагдмал зах зээл дээр ажилгүй зогсч байгаа нь олон байгаа байх. Тухайлбал, манайд өрмийн маш олон компани байна. Тэднээс өрөмтэй болоод өрөмдөж чаддаг нь хэд байгаа вэ гэдэг нь бас л асуудалтай шүү дээ. Хамаг хөрөнгөөрөө үнэтэй тоног төхөөрөмж худалдан аваад зах зээлийн гадаад дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр ажилгүй зогсож байгаа нь олон. Тэднээс шалгарч гарвал цаашаа явна. Миний таньдаг Канад, Австралийн олон геологичид хос мэргэжилтэй байдаг. Тухайлбал, Том Драун гэдэг Канад геологич ажилгүй зогссон үедээ дунд сургуульд математикийн багшаар ажилладаг. Том компанийн ерөнхийлөгчид хүртэл давхар мэргэжилтэй байдаг юм билээ. Нэлээн нэртэй компанийн Австрали захирал байдал хэцүүдээд ажилгүй болох үед үхрийн ферм дээрээ ажилладаг байх жишээтэй. Ер нь геологичид өөр чиглэлийн давхар мэргэжилтэй болох хэрэгтэй, бид ч гэсэн энэ талаар бодох ёстой. Манайд үүнийг ойлгоод өөр салбарт ажиллаж хүнд үеийг давж байгаа хүмүүс бас байна.

-Үндэсний компаниудийн хувьд хоорондоо уялдаа холбоотой ажиллах, бие биедээ итгэж мэргэжлийн хувьд туслалцаа авч хамтран ажиллах тал дээр дутагдалтай байдаг гэж үзэх хүмүүс бий. Үүнтэй та санал нийлэх үү?

-Итгэлийг нэг дор олдог зүйл биш л дээ. Тухайлбал, манай компанийн ерөнхий геологич Нийслэлхүүг энэ салбарт ажилладаг хүн бүрмэднэ. Олон жил үр бүтээлтэй ажиллаж байж бусдад итгэл төрүүлдэг юм. Түүнээс дөнгөж шинээр байгуулагдсан хэний ч мэдэхгүй компанид тэр бүр итгэж ажил даалгахгүй шүү дээ. Тиймээс итгэл олж авахын тулд тухайн хүн өөрөө боломжийн компанид чухал албан тушаалд хүртлээ ажиллавал хүмүүс түүнийг таньж мэддэг болно. Хүний итгэлийг олж автлаа хөдөлмөрлөж зүтгэх хэрэгтэй.

-Үндэсний компаниуд санхүүгийн бүрэн чадамжтай болж хөл дээрээ босоход тулгардаг хамгийн том бэрхшээл юу байдаг вэ?

-Ажилтай л байвал санхүү нь бэхжинэ шүү дээ. Шинэ тулгар байгуулагдаж буй компаниудийн хувьд яаралгүйгээр аажим аажмаар ажиллаж байж санхүүгийн чадамжтай болно. Гэхдээ бас “том” болсон ч санхүүгийн хувьд бүрэн найдвартай болохгүй. Тэр хэрээр л нүсэр зардал гарна. Үндэсний компаниудын өмнө тулгардаг гол бэрхшээл бол хөрөнгө оруулалт. Улсын хөрөнгө оруулалт үнэндээ алга.Тухайлбал, 1:50 000-ны масштабын геологийн зураглалын санхүүжилт нь чанартай ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхөөргүй хэмжээтэй байдаг. Аль болох бага төсвөөр ажиллах төсөл бичсэн нь тендерт ялдаг. Бидний хувьд1:50 000-ны масштабын геологийн зураглалын ажлыг бизнес гэж огт хардаггүй, үүнээс ашиг олдог ч үгүй. Үндэсний компанийн хувьд зураглалын ажилд оролцоё, олонд танигдах ёстой гэсэн үүднээс л уг ажлыг чанартай хийдэг. Тиймээс улсаас төсөвлөсөн мөнгөнөөс илүү зардал гаргаж байж тухайн ажлыг гүйцэтгэдэг. Энэ жилийн /2013 он/ тендерт гэхэд хөл дээрээ тогтсон гэхээсээ илүү жижиг 70 орчим компани оролцсон сураг дуулдсан. Тэгэхээр улсын төсвөөс илүү зарлагатай судалгааны ажлыг ямар хэмжээнд хийх нь тодорхой байх. Ийм үед улс биднийг дэмжихгүй байна гээд гоншгоноод суулгүй өөрсдөө зүтгэх л хэрэгтэй болоод байна. Гэхдээ төрөөс геологийн салбарыг өөд нь татаж, үндэсний компаниудаа босгохын тулд дэмжлэг болохуйц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Үүний тулд улсын төсвийн үнэлгээг нэмэгдүүлэх хэрэгтэй ч одоогоор тэр хэмжээний санхүүжилт нь алга. Бид хийсэн ажлынхаа үнэлгээг удаан хүлээж байж арай гэж л авч байна. ЭЭдийн засгийг өсөлтөд хүргэх геологийн салбарт буруу бодлого явуулж байгаа учраас Монгол Улс хүнд нөхцөлд байгаа юм. Үүнтэй зэрэгцээд дэлхийн зах зээл хүнд байна. Манай улсын хувьд түүхий эдээ урд хөрш рүүгээ л гаргадаг. Гэтэл манайд тээвэрлэлтийн асуудал маш муу. Хятадууд манайхаас тээвэрлэлтийн өндөр зардалтай түүхий эд худалдан авч байхын оронд Австрали, Канадаас далайгаар авах нь тэдэнд илүү ашигтай нь ойлгомжтой. Бид нэгэнт л Хятадын цаана байгаа улс орнуудад ашигт малтмалаа хүргэж чадахгүй учраас тээвэрлэлтийнхээ асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл шалдар булдар зүйл яриад л хоорондоо маргаад байх юм.

-Гадны компаниудийн хувьд тухайн улсынхаа хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагт татах бүрэн боломжтой байдаг. Харамсалтай нь манай улсын хувьд одоо хэр нь ийм таатай нөхцөл бүрдээгүй байна. Ямар зүйлийг хэрхэн сайжруулвал энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж та боддог вэ. Ер нь хөрөнгө оруулагч олох, санхүүгийн чадамжтай болох асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Уг нь бид Монголын Хөрөнгийн бирж дээр гарч болох л байх. Гэхдээ геологи хайгуулын ажил хийж үйлчилгээ үзүүлэх, орд олоод түүнийгээ уурхай болгох хоёр тусдаа асуудал. Манайхан аль алиныг нь хослуулдаг. Одоогоор лиценз олголтыг зогсоосон учраас төвөгтэй болж. Хайгуул хийж орд нээхгүйгээр зөвхөн үйлчилгээний ажил эрхлээд хөрөнгө оруулагчийн мөнгийг буцааж өгнө гэвэл бэрх. Дэлхий нийт юуч үгүй төслийг “ногооноороо” гэж ярьдаг юм. Тийм төсөлд хөрөнгө оруулагч олно гэвэл хэцүү, бараг л боломжгүй зүйл.

Манайд хайгуулын олон компани хэрэггүй л дээ. Жил бүр ШУТИС, МУИС, Газарчин гэсэн гурван сургууль геологич бэлтгэн гаргаж байна. Ер нь нийлүүлэлт нь эрэлтээсээ давчихсан байдалтай байна шүү дээ.

-Хувийн хэвшлийнхэн гадны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж, компаниа өргөжүүлэх сонирхолтой байдаг. Харин гадаад зах зээлд гарах боломж хэр байдаг вэ?

-Гадаад зах зээлд гарахын тулд хэл маш сайн сурсан байх хэрэгтэй л дээ. Харамсалтай нь сайн геологичид хэлний мэдлэг муутай байдаг бололтой. Арай сэргэлэн, гадаад хэл эзэмшсэн нэг нь геологидоо тийм ч сайн биш байх юм. Ер нь хэл сурна гэдэг өөр төрлийн авьяас бололтой. Хэрэв дэлхийн зах зээл тогтвортой байгаад хэлний зохих мэдлэгтэй, барууны стандартыг ойлгосон байхад гадагшаа гарах боломжтой. Манай компани гадаад зах зээлд хараахан гараагүй байна. Харин “Геосан” компани Австралийн компанитай хамтраад гадаад улс оронд геофизикийн ажил хийж байгаа. “Айвенхоу майнз” компанид ажиллаж байсан геологичид Австралид ажиллаж байна.1996 оны үед Канадын компани орж ирж байх үед өрөмдлөгийн ажлыг Индонез, Филиппиний мэргэжилтнүүд хийдэг байсан. Харин өдгөө Монгол залуус уг ажлыг гардан хийж чадаж байна. Геологичдийн хувьд ч гэсэн гадаад улс орны гэхээсээ илүү Монголчууд ажиллаж байна шүү дээ.

-Ер нь цаашид төр засгаас ямар шинэчлэл хийснээр үндэсний геологийг бүрэн утгаар нь хөгжүүлж, дотоодын компаниудаа чадавхжуулах боломжтой болох вэ?

-Дотоодод хангалттай хөрөнгө байхгүй учраас гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр манай уул уурхай хөгжих боломж одоогоор алга. Үндэсний нэлээд хэдэн уул уурхайн томоохон компанитай болох хэрэгтэй байна. Харамсалтай нь манайд ийм нөхцөл алга. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрэггүй гэж түлхэж болохгүй. Австрали, Канад, АНУ-д хэдэн мянган уурхай байдаг. Тухайлбал, Австралийн “Супер пит” гээд далд уурхайгаас ил уурхай болсон олон жилийн түүхтэй алтны маш том уурхай байна. Тус уурхайн ирмэг нь Калгурли гэдэг хотын захын айлаас 150 метрийн зайтай оршдог. Бид нүүдэлчин соёлтой малчин хүмүүс. Тиймээс газрыг аль болох хөндөхгүй гэсэн сэтгэлгээ маань одоо хэр нь хадгалагдаад уул уурхайтай харшлаад байна. Харин Австрали, АНУ, Канадад анхнаасаа газрын баягийг нь ашиглах гэж газар бүрээс цугласан хүмүүсээс бүрддэг болоод ч тэр үү, арай өөр ханддаг юм шиг ээ. Гадны улс орнуудад олон мянган уурхай үйл ажиллагаа явуулж байлаа гээд газар нутаг, байгаль сүйдэж мөхөөд байгаа зүйл алга. Манайхны хувьд байгаль орчноо хамгаалах шаардлага, технологийг нь хууль эрхзүйн орчноороо тас хийтэл хориглосон. Үүний тод жишээ нь “урт нэртэй” гэх хууль. Ингэснээр байгаль орчныг хамгаалсан гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Харин ч засаг захиргаагүй, эргээд буух эзэн хариуцагчгүй “нинжа” нарыг хөхүүлэн дэмжиж байна шүү дээ. Үүний оронд хариуцлагатай компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр ажиллаж болно. Хайгуулын жижиг компаниуд олборлогч компанийн адил ашгийн татвар төлж байна. Ийм байхад хайгуулын үндэсний компани өсөн дэвжих боломжгүй. Ер нь салбараа бүхэлд нь дэмжсэн бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Уул уурхайн ашиглалтын улмаас байгаль орчин сүйдсэн нь үнэн. Гол нь хариуцлагаа өндөржүүлж, улстөржиж хийрхсэн, шийдвэрүүдээ зогсоох хэрэгтэй байна.Олон нийтээр хэлэлцүүлж буй “Ашигт малтмалын хууль”-ийн шинэчилсэн найруулгын хувьд геологичдоо дэмжсэн гэж ярих л юм. Хар ухаанаар бодоход хуулиар далайлгаж байгаад ажил олгоно гэж байхгүй биз. Уг нь дэлхийн жишгээр явах юм бол аяндаа зах зээл нь бүрдэх учиртай юм. Мэдээж квот тогтоож болно. Гадныхан бүгдээрээ “бурхан” байдаг юм биш. Ялангуяа дэлхий даяар уул уурхай хөгжиж буй энэ үед сайн геологичид үгүй болсон. Манайд чулуугаа ч танихгүй шахам гадны геологичид ирчихсэн явж байх л юм. Харин манай залуус хэлийг нь удаан сурч байгаа ч гадныхнаас сурах зүйлээ маш хурдан сурдаг. Хамгийн гол нь энэ салбарыг дэлхийн стандартын дагуу хөгжүүлэхэд дэмжсэн хууль эрхзүйн орчин хэрэгтэй байна.

-Төр засгаас оновчтой зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас геологи, уул уурхайн үндэсний томоохон компаниуд олноороо төрөн гарч чадахгүй байна гэсэн үг үү?

-“Хайгуулын мэдээ” сэтгүүлээр дамжуулан геологичдийн санаа бодлыг төр засгийнханд хүргэж, ард түмэнд зориулан үнэн мэдээлэл түгээх шаардлагатай байна. Улстөрчид халааснаасаа унагасан зүйлээ буцааж авах гэж байгаа юм шиг хандах болж. Геологичдийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон зүйлийг авах гээд хэрүүл хийгээд байхаар ард түмэн буруу ойлгоно шүү дээ.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Д.ОЮУНЖАРГАЛ

http://haiguuliinmedee.niitlelch.mn/content/6150.shtml


Д.Чойжамц: Улс үндэстний ёс суртахууны ундрага нь шашин суртал байдаг

$
0
0

764343f4fb7d4d75great

2014 оны 6 сарын 6 [Уншсан тоо: 45584]

-Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай хийсэн ярилцлага-

Нэг. Бурханы шашин бол жаргалын тухай сургаал

-Яриа эхлэхийн өмнө нэг юм тохирох уу,

-за, юу юм бол доо?

-Та бид хоёрын яриа хүүхдийн хүмүүжлээс цөмийн зэвсэг, ариун цэврийн үзлэг, ер нь юу руу ч орсон бурханы шашинтай холбогдоно

-За тэгж таарна

-Тийм болохоор жирийн бид бүхэн цөмийн зэвсэг, ариунцэвэр мэтийг ярихдаа хэрэглэдэг энгийн үг хэллэгээр хариулт өгөөрэй гэж танаас хүсэх байна.

-Тэгэлгүй яах вэ? Угаасаа бурханы шашин чинь олон түмэнд л зориулагдсан, жирийн хүнээс төгс гэгээрэгч, нүгэлтнээс буянтан болох зам мөрийн сургааль хөтөлбөрийн цогцлол шүү дээ.

-Бурханы сургааль юуны тухай өгүүлдэг талаар асуух нь ухаалаг биш гэдгийг ойлгож байна. Мэдээж нигүүлсэнгүй сэтгэл, энэрлийн тухай сургааль гэж бид хардаг. Гэхдээ л ингэж асуумаар санагдаад байна.

-Ингэж асууж бололгүй яах вэ, асуух ч цаг мөн. Яагаад нигүүлсэх хэрэгтэй, энэрэх учиртай байгаагийн цаад учир шалтгаанаас яриагаа эхлэе л дээ.Ухаант хүмүүний амьдралын зорилго нь жаргалтай амьдрах явдал билээ. Харин жаргалтай амьдрахын тулд жаргал гэж юу болохыг таньсан, түүндээ хүрэх зөв арга замыг олсон байх учиртай. Түүнчлэн жаргалаас хагацуулагч зовлон гэж юу болох, түүнээс зайлсхийх арга учрыг мэдэх хэрэгтэй болно. Энгийнээр хэлэхэд, хорвоогийн амьтны хүслэн болсон аз жаргал гэж юу болохыг Таних,түүнд хүрэхийн тулд зовлонгоос гэтлэх, улмаар төгс гэгээрэлд хүрэх зам мөрийн тухай сургаал гэж Бурханы шашныг ойлгож болно.

Чи жаргамаар байгаа юм чинь бусад ч бас тэгмээр байгаа. Та зовлонгоос салахыг эрмэлзэж байгаа шиг хорвоогийн олон амьтан гачаал бэрхшээлээсээ гармаар байгаа. Чи бие хэл сэтгэлээрээ төгөлдөршиж, хамаг бүгдийг нигүүлсэн хайрлахын хэрээр өөрөө бусдын хайр энэрэлд багтана. Бурханы шашин гэдэг бол зөвхөн зөвшөөрөөд, дагавал болчих үзэл суртал огт биш. Гэгээрэлд хүрэх замнал, хүний сэтгэлийг төгс төгөлдөр болгох тодорхой дэс дараа, шат эрэмбийг агуулсан хөтөлбөр юм.

-Загалмайн шашинтан хүнд библи хэмээх ариун судар буй. Түүнийг л уншаад шүтээд явахад болдог. Харин бурханы шашин болохоор боть ботиороо тавиур дүүрэн, сан дүүрэн судар байх юм. Буддист болохыг хүссэн хүнд энэ бүхнийг хараад шантармаар байх юм биш үү?

-Бурханы шашин товчхондоо хүрвэл товч. Бурхан багш “итгэл бишрэл”,“үйлийн үр” гэдгийг зөвшөөрч байгаа бол бурхны шашинтан болох тухай сургадаг. Харин үйл гэж юу болохоос эхлээд үр нь яаж гардаг хүртэл, сэтгэлийн гэм нисванис хэмээгчээс эхлээд түүнийг яаж дарахыг ойлгуултал, зөв сэтгэл төлөвшүүлэх арга барилаас эхлээд гэгээрэлд дөтлөх хүрэх замын хөтөлбөрийг хүртэл олон аймаг савыг багтаасан мэдлэг дадлагын их ертөнцийг багтаахад дэлхий дүүрэн ном бичсэн ч хүрэлцэхгүй шүү дээ.

Зовлон гэж юу болохыг таниад, түүнийг шалтгааныг олоод, түүнээс гарах учиртайг ухаараад, гаргах арга замаар нь замнах ийм дөрвөн үнэний чанадад нэг номоор, нэг курс дамжаагаар хүрчих аргагүй. Мэдлэгт хүрэхэд хугацаа орно, мэдлэг нь дадал болоход бас хугацаа орно. Ийм болохоор бурханы шашны номыг нялх багаасаа эхлээд насан турш үзэж судлаад ч дуусгаж, эцсийн шатанд хүргэж бардаггүй.Энд хуврагын замналаар явах тухай ярьж байгаа шүү дээ.

Шинжлэх ухааныг бүгдийг нь ганц номонд багтаагаад бүрэн мэдээд авахаа байг гэхэд дунд сургуульд үзэж мэдвэл зохих зүйлийг ч нэг ботид чихэж ойлгуулах аргагүй. Тийм болоод хүүхдүүд 10 гаруй жил дунд сургуульд сурж байж дундаж иргэний боловсролын дундаж шатыг дүүргэдэг биз дээ. Харин Бурханы шашныг ойлгох, судалж эхлэхэд дөхөм болох номууд “Бодь мөрийн зэрэг” , “Гэгээрлийн зам мөрийн тухай сургааль” зэргээс эхлээд бишгүй байдаг.

-Тэгвэл лам болж амьдралаа зориулаад ч чинадад нь хүрдэггүй номын үр шимийг гэр орноо тэжээх, үр хүүхдээ өсгөхийн хажуугаар ухаарч ойлгох аргагүй юм биш үү?

-Юмыг ингэж харвал хуврагууд л гэгээрээд бусад нь угаасаа зовох тавилантайгаар мунхагийн харанхуйд үлдэх учиртай гэсэн шиг төөрөгдөл болно. Хүн болгон жаргах хүсэлтэй бөгөөд жаргах эрхтэй. Жаргахын тулд бие хэл сэтгэлээ ариусгаж буянтай сайн үйлийг бүтээх учиртай. Зөв сайн үйл буюу буян үйлдэхийн хэрээр түүний сайн үр боловсорч, хүсээд байгаа аз жаргал чинь ирнэ. Тэгэхээр өнөө “Хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс” гэлээ гэдэг шиг буддизм бол амьд бүгдийн үйл хэрэг. Тийм учраас бурханы шашинтнууд “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” хэмээн зорилгоо тодорхойлдог юм байна гэж ойлгож болно.

Харин тодорхой бүлэг хүн эх болсон зургаан зүйл хамаг амьтанд тусын тулд энэ насаа зориулахаар хувраг болдог. Бичиг үсэг сурах нь доктор болох хүнд ч хэрэгтэй, жолооч болох хүнд ч хэрэгтэй байдаг. Бурханы шашныг ингэж ойлгож болно.

-Бурханы шашин шүтэхэд баахан түвэг уддаг шашин юмуу гэсэн ойлголт байна. Үнэхээр ч “Нөхөр Буддад илтгэх нь. Миний бие өнөөдрөөс эхлээд танай талд орлоо” гэхээр л болчихгүй. Чи эхлээд үйлийн үрийг ойлго, дараа сэтгэлээ номхотго…гэх мэтээр ахиад явчихдаг явдал бас байна аа.

-Дээр ярьсан. Үр яах гэж байна вэ, ургаж цэцэглэхийн тулд. Оюун ухаан яах гэж байна вэ, ухааран гэгээрэхийн тулд. Оюун ухаантай төрсөн атлаа төөрөгдлийн мананд явсаар үхвэл үр болж бүрэлдсэн атлаа ургах цэцэглэхээ үзэлгүй шувуунд идүүлэхтэй адил юм.

Юун өмнө Буддын шашин мэдлэгээр дамжсан итгэл үнэмшил дээр суурилсан шашин гэдгийг хэлмээр байна.Шүтлэгтэй байхад боловсрол мэдлэг чухал. Бурханы шашин мухар сүсэгтэй байхыг буруушаадаг. Бурханы номыг ухаарах, үнэнд хүрэх хамгийн сайн арга бол эргэлзээ гэж сургадаг. Нэг талд “Миний үгийг дагахгүй бол баларна” гэж номлож байхад “Миний сургаалийг эргэлзээгээр шалган бататгаж бай” гэх бурханы сургааль энэ талд байна.

Яаж ч бодсон бурханы ариун сургаалыг бишрэн дагах нь буян мөн. Буян учраас сайн үр гарна. Гэвч Бурханы шашинтан байх нь түүнд хамаг юмаа даатгаад, өмгөөлөл хамгаалалд нь багтаад явахаас хамаагүй дээгүүр утгатай. Түүний сургаалийг ойлгож, явсан замнал, заасан замыг нь дагасаар төгс гэгээрэлд хүрч орчлонгийн зовлонгоос ангижрах тухайд болж буй яриа юм. Баян хүн өөрийгээ дагасан, зарагдсан улсаа тэтгэн, амь зуулга залгуулах нэг утгатай. Харин өөрийг нь дагасан улсад аж төрөх ухаан зааж, өөр шиг нь дутагдах гачигдахын зовлонгүй болгоод байна гэвэл бас өөр. Баахан болхи жишээ л боллоо, гэхдээ иймэрхүү маягаар гэгээрлийн замыг бүдүүвчилж бас болно.

Хоёр. “Дээр”-ээс зурсан тавилан гэж байдаггүй

-Хувь тавилан, заяа зураг гэдэг ойлголт тэгэхээр их сонин болоод ирж байна.

-Зовох жаргах нь чиний урьд өмнийн сайн ба муу үйлийн үр боловсорсны дүн гэж Бурханы номд сургадаг. Тийм учраас дээрээс, ямар нэг дээд хүчнээс зурагдсан хувь тавилан гэж байхгүй. Харин чи өөрөө хувь тавилангийнхаа зохиогч, заяа төөргийнхээ зураач нь юм. Ингээд үзэхээр хүний хувь тавиланд нөлөөлдөг, дээрээс чиглүүлдэг “бүтээгч эзэн” байхгүй болохыг бурханы сургааль хэлдэг. Чи жаргаж байгаа нь хэн нэгний шид нөлөө бус урьд өмнө хийсэн сайн үйлийн чинь үр. Иймд өөрөөрөө бахархахын сацуу сайн үйлд улам шамд. Зовж байгаа нь дээд хүчний шийтгэл, хэн нэгний хорлол бус чиний үйлдсэн нүгэлт үйлийн үр боловсорсон хэрэг. Иймд бусдыг буруутгахын оронд үнэнийг ухааран сэхээрч, зовлонгоос салах, жаргал болж боловсрох сайн үйлийн үрийг соёолуулах учиртай.

-Ингээд бодохоор улс үндэстний хувь тавилан гэдэг нь иргэдийн үйлийн үрийн нийлбэр юм уу гэж бодогдож байна.

-Тэгж үзэж болно. Наанадаж л бурханы шашинтай, түүнийг номлох лам хуврагатай, буяныг цэцэглүүлэхийн төлөөх өглөгийн эзэнтэй газар төрөхүйц буян үйлдсэн болоод л бид энд төрөл олсон хэрэг. Шашин номоо түймэрдэж, багш хуврагуудаа хөнөөсөн харанхуй үеийн ард гарч, шашин суртал сэргэсэн ардчилалтай золголоо. Эрх чөлөөнд хүрэх нь ховор сайханболомж бөгөөд түүнийг хайрлаж, энхрийлэх учиртай гэж гэгээн мэргэд сургасан. Шива Лха гэгээн “Эрх чөлөө олдохын цагт түүнийг энхрийлэн хамгаалаарай. Эрх чөлөөгөө хамгаалж чадахгүй болнүгэл хилинц, зовлонд унана”гэж сурган айлдсан байдаг юм. Ардчилал, эрх чөлөөг тогтоож эдлэхийн тулд хичээх, зүтгэх учиртай. Өнөөгийн дэлхийд эрх чөлөөтэй байх боломж олдоод байхад түүнийг тогтоож чадахгүйн жишээ олон харагдаж байх юм.

-Эрх чөлөөгөө яаж хамгаалах вэ гэсэн асуултад хүн бүр л нэг хариу хэлэх байх. Харин бурханы шашны үүднээс харвал ямар санаа бууж байна.

-Сэтгэлээ хянах нь эрх чөлөөгөө хамгаалах суурь болно. Сэтгэлд боловсорсон бүхэн хэл, биеэр дамжин хэрэгждэг.Жишээлэхэд, хүн сэтгэл санаа буруутаад эхлэхээр биеэ авч яваа байдал, харц нь нэг биш болоод ирнэ. Тэр хэрээрээ бусдын хүндлэл хүлээх аргагүй, хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй нэгэн болж эхэлнэ. Цаашлаад дүр төрх нь нийтийн зэвүүцэл, дургүйцлийг төрүүлээд эхэлдэг. Улмаар үг хэл буруутаад ирдэг. Хүнд “Чи яадаг хулгайч вэ” гэж хэлж байгаа хүний өөдөөс сайхан үг хэлэх аргагүй. “Та сайхан зусч байна уу” гэсэн мэнд яавч гарахгүй. Харин уур цухал шингэсэн “Хуц, чамд ямар хамаатай юм бэ” гэхчлэнгийн үг л гарна. Ингээд хүмүүсийн сэтгэл харилцан самуурч хэрэлдээд ирэхээр амар тайван амьдрал алга болно. Амар тайван амьдралыг дагаад эрх чөлөө алга болно. Оронд нь бие, хэл, сэтгэлээрээ эвдрэн, догширсон ааштай хүмүүст л таарсан тийм орчин бүрэлдэнэ.

-Там, диваажин гэдэг ойлголт олон шашинд оршиж, суртал ухуулгынх нь гол хэрэгслэл болж ирсэн. Төр нь хууль зөрчвөл шоронд хийхээр далайлгаж, шашин нь нүгэл үйлдвэл тамд унахаар айлгадаг.

-Мөрөөрөө явсан хүнийг эрлэгийн элч ирээд чирж аваачаад тамд хийчихдэг юм биш. Тамыг бид өөрснөө бүтээж, түүндээ унадаг. Заримдаа, нүдэн дээр, сайн сайхан элбэг хангалуун амьдарч байсан айл гэнэт өөрчлөгдөөд эхлэх нь байдаг даа. Эхлээд эцэг эхийнх нь зан авир сонин болно. Энэ нь сэтгэлд гарсан хувирлын үр шүү дээ. Гэрийн эзэн гэнэт архи уугаад эхэлдэг ч юмуу, эхнэр нь арай л биш болоод явчихна. Улмаар амьдралын хэмнэл өөрчлөгдөж мөнгө цаасаар гачигдана. Хүүхэд нь сургууль дээрээ юунаас юм болж гадуурхагдан тэнэмэл золбин болно. Улмаар траншейны зуугуулуудтай нийлнэ. Гэнэт гэрийн эзэн хүнд өвчинд нэрвэгдэж улмаар нийгмийн ёроолд хаягдана. Там гэж энэ л биз дээ.

Зөв сайхан үйлийн үрээр нүдэн дээр цэцэглээд амьдрал нь сайхан болоод хүссэн унаа тэргээ хөлөглөөд, үр хүүхэд сайн сайхан сургуульд ном үзэж, баяр дээр нь баяр нэмээд, дээр нь олны ам ч зөв гэж жигтэйхэн явж байгаа айл бас л бишгүй. Диваажин ингэж л сайн үйлийн үрээр бүрдэж байгаа юм биш үү?

-Бурханы шашны дайснууд гэж хэн бэ, тэднийг хэрхэн дарах вэ?

-Бурханы шашны дайсан бол нисванис. Эд бол ямар нэг улс үндэстэн, өөр шашинтны нэр биш. Харин хүний сэтгэлийг хорлож байдаг, зовлонгийн шалтгаан болж өгдөг хүчин зүйлсүүдийн нэр. Сэтгэлдээ байгаа нисванисын хорлолыг дарж чадаагүйн гайгаар л буруу зам мөрт орж, алдаатай суртлыг даган, аврал гэгээрлийн замаас төөрдэг. Дайсан гадаа биш дотор сэтгэлд бий гэж сургадагийн учир энэ. Бурханы сургааль зөвхөн өөрийгээ шүтсэн, дагасан улсыг аврахын тулд бус “эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээх нэршилд багтаан амьд бүгдийг авран зөв зам мөрт хөдлөх нь бурхан шашны зорилго гэж үздэг.

-Бурханы шашин болбоос амьдралын идэвхгүй зарчим баримталдаг учраас хөгжлийн тушаа болдог. Харин өрнөдийн орнууд христосын шашинтай учраа хөгжсөн. Таны олонтаа сонссон байж болох мөрүүд байгаа биз?

-Тиймээ ингэж их сурталчилдаг байсан. Энэ нь ХХ зууны гучаад онд шашин, бурханаа сүйтгэснээс хойшхи үед өрнөдөд боловсрол эзэмшсэн, христосын шашны эсрэг атеизм үзсэн, бурханы шашныг огт мэдэхгүй хүмүүийн гаргасан яриа, ойлголт. Удаах нь яалт ч үгүй өөрийн шашнаа сурталчилах ажлын хэсэг. Үнэн хэрэгтээ Христийн шашин л шинжлэх ухааны танин мэдлэхүйтэй зөрчилдөж байснаас биш буддын шашин тэгээгүй. Буддын шашны судлагдахуун нь ертөнцийн үүсэл гарлын тухай сургааль хийгээд ерөөс байгалийн шинжлэл биш. Бурханы шашин хүний сэтгэлийн тухай, зөв амьдралын тухай номлол сургаал. Тийм учраас дэлхий бөөрөнхий байх нь, нар явдаггүй дэлхий эргэдэг тогтоцтой нь, орчлонгийн гүнд хар нүхтэй эсэх нь Буддын сургаалийг хөндөхгүй, хор болохгүй, зөрчилдөхгүй. Харинч 18-р зууныг хүртэл харанхуй бүдүүлэг, ядуу зүдүү явсан Европт шинжлэх ухаан ялалт байгуулснаар хөгжил дэвшлийн үүд нээгдсэн юм шүү.

Гурав. Алив үндэстний бусдаас ялгарах нүүр царай нь

шашин, уламжлал нь байдаг

-Дэлхий даяараа ижилсэж байгаа өнөө үед улс үндэстний ялгарах нүүр царай нь уламжлалт шүтлэгээс үүдэлтэй үндэсний ёс заншил л боллоо, мөн үү?

-Бид наанадаж 300 жил, цаанадаж хоёр мянган жил бурханы шашинтай амьдарсан. Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, зан заншил, ааш аягт Бурханы шашин нэвт шингээстэй байдаг. Хорвоод мэндлэх шинэ хүнийг угтахаас эхлээд айл гэр болж голомтоо бадраах хүртэл, өвөг дээдсээ үдэх, уламжлалт шинэ оноо ёслохоос өгсүүлээд найр наадам хийх дэг ёсыг оруулаад бурханы шашны бэлгэдэл, итгэл бишрэл шингээстэй.

Хүүхдийг эхийн хэвлийд олдохоос эхлэн хорвоод ирсэн насыг нь тоолж, одоогийнхоор бол сурлага, хүмүүжлийн ажлыг нь эхлүүлдэг. Хэвлийдээ үр тээж яваа эх нь муу юм бодохгүй, муухай үзэгдэл харахгүй, сэтгэл түвшин, баяр баясгалантай байж байгаад амаржих учиртай. Орчин тойрныхон нь ч гэсэн ийм үүрэг хариуцлагыг хуваалцана. Өнөөгийн хөгжингүй орнууд саяхнаас үүнийг ойлгож хэрэгжүүлэх болж.

Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх бүгд утга учиртай. Нэр өгөхөд хэдэн зүйлийг анхаардаг. Юуны өмнө эцгийн нэр, овогтой хоршихуйц дуудлага үетэй байх. Ухаандаа, Раднаасүмбэрэлийн Гончигдорж гэхэд маш нийцтэй хэлэгдэж байгаа биз. Түүнчлэн гарсан гариг өдөртэй уялдуулан нэрлэдэг. Өвчин ороодог, хүүхэд тогтдоггүй айлд мэндэлсэн бол тохиолдож болох аюул заналаас зайлсхийсэн нэр өгөх нь бий.

Хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь хүний үлдсэн амьдралын хэрэг. Өтлөх насны аз жаргалын утга нь үр хүүхэд сайн сайхан явахад байдаг. Иймд хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь маргаашийнхаа аз жаргалын үрийг тарьж байгаа хэрэг. Андашгүй дээ, сайхан дээл хувцас өмсөөд, инээд хөөр дүүрэн яваа ахмуудтай уулзахад үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлсэн, тэднийхээ сайн яваагаар бахархсан улс байдаг. Гундуухан яваа, хүнтэй уулзахаас бэргэсэн хөгшчүүлийг асуухад хүүхэд нь өрд орж байрыг зараад үрчихсэн, архинд ороод хамаг юмаа зараад уучихсан, тэднийгээ олигтой хүмүүжүүлээгүйн горыг амссан хөөрхийс харагддаг. Хүүхдээ муу хүн болгоё гэж хэн бодох билээ, гагцхүү түүнд тавих анхаарлаа цалгардуулсан, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ дутуу ухамсарлаж зөнд нь орхисны л үр шүү дээ.

-Нүүдэлчин айлын хөвүүд охид гэрлэх уламжлалт ёсон тодорхой байдаг. Харин хот сууриныхан өрнөдийн ёсоор хуримлаж байна. Энэ шинэчлэл хувиралд буддистууд хэрхэн өөрийн онцлогоо хадгалан зохицох ёстой юм бол?

-Амьдрал бол үргэлж баяжин шинэчлэгдэж байдаг зүйл. Хорвоогийн агшин зуур хувиран өөрчлөгдөж байдаг тэр чанарыг л бурхан шашин голлон хэлж өгдөг юм. Уудам тавиу нутагтаа цөөхүүлээ, цаг зав ихтэй амьдран сууж байхад хэвшин тогтсон зарим ёс зан үйл хотшин суурьшсан өнөөгийн амьдрал шинэчлэл нэхэх нь зүй тогтолтой зүйл. Жишээлэхэд, цай сүүнийхээ дээжийг тэнгэр хангайдаа өргөх нь өвөг дээсийн ариун ёс мөн. Гэхдээ орон сууцныхаа цонхоор шанага шанагаар өргөл цацал үйлдэх нь гудамж талбай бохирлохоос эхлээд хүний толгой рууюм асгах, машин тэргийг нь муухай болгох сөрөг үр дагавартай. Хичнээн сайхан үйл гэж бодож хийлээ ч бусдыг уурлуулж, хүнийг хохироож үйлдвэл юуны буян байх билээ.

Жишээлэхэд, манайх дээжүүдээ жижигхэн данханд хурааж байдаг сүүлхэнд нь гадаа, хээр өргөдөг юм. Гол нь хоол цайныхаа дээжийг тэнгэр хангай байгаль дэлхийдээ өргөх сэтгэл байгаа болохоор болоод явчихна.

Манай хийдэд хуримын ёслол хийсэн хосууд ирж ёсолдог сайхан заншил бий болоод байна. Энэ нь өвөг дээсийн шүтээн, зан заншилд хүндэтгэл илэрхийлж байгаа сайхан хэрэг. Дэмжин зохион байгуулах учиртай гэж үзэж байгаа. Хуримыг бид эхлээд Жанрайсиг дуганд ёслуулж үзсэн. Зун болоод байвч хүйтний улирлад халаалгагүй учраас бэрх юм билээ. Одоо тэргүүн хамбын өрөөнд хийж байгаа. Өрөөний хэмжээнд захирагдаад хүргэн, бэрийн талын голлох цөөн хэдэн зочныг оруулдаг. Тэдний өөрсдөө сонгож авсан, эсвэл бидний зүгээс гэрлэгсдийн жил, гаригийг шинжин санал болгосон гэр бүлийн шүтээн бурханыг аравнайлан гардуулдаг. Мөн эхнэр нөхөр, улмаар эцэг эх, эмээ өвөө болох ариун барилдлагын учир, үүрэг хариуцлагыг сурган хэлж, ерөөл бэлгэдлийн шинжтэй ёслол үйлддэг болсон. Энэ улам өргөжих байх.

-Хурим хийхэд тохиромжтой өдөр ховор болтой. Зарим ховор сайн өдрөөр Хуримын ордонд 24 цагийн турш ёслол болох нь бий юм гэсэн.

-Өдөр судрын хувьд бол цөөхөн хэдэн өдөр манайхны ой санамжид үлдсэнтэй холбоотой. Шашин бурхан хориотой, өдөр судар харуулбал үзсэн үзүүлсэн хоёр хэрэгт ордог хатуу бэрх үед хүмүүс нийтээрээ мэддэг хэдхэн “хурим хийхэд сайн” өдөр байсны нэг нь намрын дунд сарын 17 юм. Тэрнээс биш сайн өдөр олон, аргагүйдсэн үед хийх засал нь буй. Гагцхүү манай зурхайчид хамтарч нэгдсэн ойлголтод хүрэх замаар шийдэх асуудал олон байгаагийн нэг нь.

Өвөг дээсээ нутаглуулахдаа булшлах, хайлуулах, агаарт хайлуулан өргөх ёсууд уламжилж ирсний дотороос ил тавихыг шүүмжлэх нь их болж. Уул нь амьдралынхаа сүүлчийн мөчид газар дэлхийг ухаж төнхөхгүй байх хүсэл, биемахбодио араатанд хаяж өлийг дарснаар юун түрүүн амьтан цатгах, улмаар түүнд идүүлэх ээлжтэй байсан нэг амьтныг аварч буян үйлдэх утгатай эд л дээ. Өнөөдөр шүүмэлэл нэлээн дагуулж байгаа. Гэхдээ зарим хөгшчүүл өөрснөө ингэж нутаглуулахыг гэрээслэдэг учраас амаргүй байдаг юм билээ.

-Монгол хүний баатарлаг дайчин чанарыг сэргээх цаг боллоо гэж уриалах боллоо. Номой дорой болгосны буруутан нь… гээд орхихоор та тэртэй тэргүй гүйцээн ойлгоно. Би ч “амаар үйлдэх” нүглээс зайлах ач холбогдолтой юм.

-Тиймээ, социализмын үед буддын шашныхаа мөн чанарыг ойлгоогүй хүмүүсийн гаргасан суртал нэвтрүүлгийн үг ярианы хэсэг байна. Гол хариулт нь бидний өмнөх ярианд гарсан. Харин орхигдслн санааг үргэлжлүүлэн ярихад, амьдрал үргэлж сайжирч, хорвоогийн олон амьтан орчлонгийн хүрдээс аврагдах, гэгээрэх боломж руу улам бүр дөтлөсөөр байгаа цаг юм, өнөөдөр. Ямарч үндэстэн түүх судраараа бахархалгүй л яахав. Гэхдээ дайнч түрэмгий явсан үеэ ид бах болгож, тийм араншингаа сэргээх юм ярьж байх юм. Гэтэл цагийн юм цагтаа л байдаг.Олон зууны тэртээд цэрэг зэвсгээр гайхуулж явахад тийм араншин зохидог байсан биз, харин өнөөдөр үгүй. Хоёр хэт их гүрний дунд хоёр сая гаруйхан тоотой монголчууд догшин түрэмгий байгаад амьтны дургүй хүргэхээс өөр юунд хүрэх вэ. Харин амьтны эвийг олж, бодолтой амьдарч байж ардчилал, тусгаар тогтнолоо үргэлжлүүлэн хамгаалах цаг. Зөөлөн нь хатуугаа идэж, ус чулуугаа элээдэг гэж өвөг дээдэс сургасан. Нэг сагсуу бодлогогүй хүний хийсэн үйлдлийн балгаар мөрөөрөө яваа өч төчнөөн гэмгүй монгол хүн хохирч үлддэг нь бишгүй. Эх оронч үзэл гэдэг бол хаана ч явсан үндэстнийхээ нэр төрийг бодож, миний хийсэн бодлогогүй явдлын балгаар миний араас яваа монгол ах дүү минь хэлмэгдэн хохирох вий гэж сэрэмжлэн явахын нэр юм байгаа биз дээ. Ардчиллын зарчимд “Нэг хүнний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэж сургадаг даа.

-Монголыг монгол болгож харуулдаг бас нэг зүйл наадам, цагаан сар хоёр байна. Даяаршиж ижилссэн энэ цаг үед биднийг “Энэ бол монголчууд” гэж ялгаруулдаг. Наадмын өдөр цөмөөрөө монгол дээлээ өмсөөд, наадмын хуушуураа идэх үнэхээр сайхан.

-Тиймээ, цагаан сар, наадам хоёр монгол хүнийг монгол харагдуулдаг. Хуучин оны сүүлийн өдрүүд их учиртай. Өвлийн адаг сарын 29-н есөн гэхэд өр ширээ барагдуулж, үнс тоосноосоо салж, харин битүүнд ам зөрсөн улстайгаа хөөрөг зөрүүлэн цайруулж, эв найраа сэргээдэг. Бид “талархлын өдөр” гэж гадаадынхныг дууриан тэмлэглэж байна. Муухай гэх гэсэн биш. Харин өвлийн адаг сарын битүүнийг “бие биенээ уучлах”, “гэмээ цайруулах” үндэсний өдөр болгож яагаад болохгүй гэж. Ийм өдөртэй байх нь гэмээ цайруулах, нэгийгээ уучлах гээд завдаж чадахгүй яваа улсад сайхан боломж шалтаг болж өгнө. Ингэснээрээ хуучин жилийн сайн, муу бүхнийг хуучин онд нь үлдээж байгаа хэрэг. Тэгээд шинийн нэгэнд аж төрлөө цоо шинээр, улам сайхнаар эхэлнэ. Мөрөө шинээр гаргаж байгаа нь ийм учиртай, гэм алдаа, элдэв бүхнээ хуучин ондоо үлдээгээд амьдралаа шинээр эхлэн анхны ариун мөрөө гаргах бэлгэдэл шүү дээ.

-Тасарсан бүхэн эргэн залгалдахад гардаг завсар зааг, уяа холбооны зөрүүг бид 1990 оноос хойш хангалттай амслаа. Энэ үе бол тасарсан шүтлэг, тасалдсан зах зээл, тасалдаж орхисон зүй ёсны хөгжлийн замтайгаа эргэн залгагдах үе байсан.

-Бид урагшилж байна. Шашин номоос нь салгаад хаячихсан ард түмэн яаж төөрөх, будилах ёстой вэ, бид түүнийг л дайрч байна. Өнөөгийн лам хуваг, сүм хийдийг хориод жилийн өмнөхтэй зүйрлэшгүй болсон. Сүсэгтнүүд ч мөн адил.Гадаад хэлээр болоод төрөлхи хэлээр гарч байгаа бурханы ном сургаалийг уншиж судалсан сүсэгтнүүдтэй харьцаж байгаа манай лам хуврагуудын шашны болоод иргэний боловсрол ч хамаагүй ахисан.

Хүн ард чөөр болсон. Бид ерөөд онд хогоо үүдэндээ асгаад, гэр доторхио гоёж эхэлсэн. Гоё тавилгатай гэрээсээ гарах, орохдоо хогон дундуур явдаг байсан. Түүнийгээ анзаарч ухаараад орцоо цэвэрлээд жижүүртэй болоод эхэлсэн. Одоо үүд орчноо хамтаараа тохижуулж, хот маань өнгө зүсээ улам л засаж байна. Бусдын юмыг хайрлаж байж өөрийн юм сайхан болно гэдгийг бид ухаараад явж байна.

Жолооч нар бие биедээ ямар найрсаг болж, яарсан нэгэндээ зам тавьж, урдуураа оруулаад өгдөг болж эхэлсэн нь юутай сайхан. Манайхны зарим нь урдуур нь машин орохоор бөөн уур болоод түрүүнд нь гарч байгаад тоормосоглох зэргээр аягладаг нь үнэхээр муухай. Ямар ч учир шалтгаантай яарч явж байж болно оо доо. Зайлуул, эмнэлэгт хэн нэгэн бие нь муудаад эмч нь “Уулзах учиртай хүн байвал одоо дууд” гэснийг дуулаад хагас ухаантай амьтан яарч явж болно. Зовлон хэнийг ч тойрохгүй шүү дээ.

-Шашны хэрэгт төр оролцохоо больсонд таагүй байдаг гэж дуулаад их гайхсан. Ямар учиртай юм бол?

-Шашныг хянаж цагдаж байсан үеийг мөрөөссөн юм бол биш. Ер нь үндэснийхээ шашин мөргөлийг тэтгэх үүднээс төрийн халамж чухал болохыг хэлсэн юм. Энэ нь дотор нь ороод сүм хийдийг хэргийг хөтлөхдөө биш.

Сүм хийд оршин тогтноход хөрөнгө хэрэгтэй. Өглөг харамжаас бүрдэж буй сан нь сүм дуганаа өөд татахад , зан үйлийн хэрэгцээг хангахад хүрэлцэж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Ингэж чадаагүй сүм хийд харамжаа нэмнэ. Харамж нэмэгдээд сүсэгтний боломжоос давбал тэд сүм хийдээс зайгаа барина. Эцсийн дүндээ шашин сүм хийд хүний сэтгэлийг зөөлрүүлж ариусгах үүргээ биелүүлэж чадахгүйд хүрнэ. Тэр хэрээр үндэстний сэтгэл эвдэрч хямрана. Тэгэхээр шашны оршин тогтнол нь яах аргагүй төрийн хэрэг. Тиим учраас Германд гэхэд 10 хувийн татвар авч түүнээ сүм хийдэд зориулдаг байх жишээний.Өнөөдөр хот, ялангуяа нийслэлд байгаа сүм хийд оршин тогнох хэмжээний өргөл, хандивтай байгаа. Харин хөдөө нутгийн сүм хийдүүд цагаан сараар цуглардаг жаахан харамжаас өөр юмгүй. Тэд хамбын цалин дөчөөд мянга, ламынх хорь гучин мянга орчим гэж надад хэлдэг.

-Та Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан депутатуудын нэг. Хуулийг батлаж дуусах ёслолын үеэр яг юу бодогдов?

-Лам хуваргууд ХХ зууны эхний хоёр хувьсгалд оройлж, хамтарч орж тусгаар тогтнолоо сэргээлцсэн. Харин монголд тогтсон улаан засаг тэднийг хамгийн түрүүн цаазалж, хэлмэгдүүлэн, улс төрийн эрх чөлөөг нь хассан.Харин шинэ Үндсэн хуулийг батлалцаад гарахад юуны өмнө монголын лам хуврагууд 1937 онд эрх чөлөөгөө хасуулнаар эхэлсэн харанхуй үе өнгөрснийг мэдэрсэн. Лам хуврага хүн ард түмнийхээ төлөө үг хэлж, улс орныхоо хэрэгт оролцож болдог үе эхэлснийг харж бахадсан даа.

http://tsenddoo.niitlelch.mn/content/6138.shtml


Viewing all 579 articles
Browse latest View live