Quantcast
Channel: П. Батжаргалын интернет ертөнц
Viewing all 579 articles
Browse latest View live

Нобелийн шагналтан, ПАБЛО НЕРУДА.

$
0
0

ПАБЛО НЕРУДА

2014-04-28 14:00:00

Бичнэ гэдэг амьсгалахын нэр Рикардо Элиэсер Нефтали Рейес Басоальто хэмээх нэрээ өсвөр насандаа Пабло Неруда болгон өөрчилсөн энэ чили найрагчийн тодорхойлолтууд эгээ л жинхэнэ нэр шиг нь уртаас урт хөвөрнө. Яруу найрагч, улстөрч, дипломатч, коммунист, хувьсгалч, цогтой тэмцэгч, улс төрийн хоригдол, Нобелийн шагналтан… Тэрбээр зарим алдартны тодорхойлсноор өнгөрөгч зууны хамгийн агуу найрагч, өрнийн ертөнц дэх оюуны их хувьсгалчдын нэг байлаа. Гэхдээ тэрбээр өөрийгөө ердөө итгэл найдвар, хүсэл тэмүүллийн дууч гэж нэрлэх дуртай байжээ. “Paris Review” сэтгүүлд 1971 оны хавар нийтлэгдсэн доорх ярилцлагыг Пабло Неруда (1904-1973) Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байхдаа өгчээ. Гэхдээ Чилийн зүүнтнүүд дотооддоо хагаралтай байсан тул тэрбээр сонгуулийн өмнөхөн нэрээ татсан байна.  

-Та яагаад нэрээ сольж, ийм нэр сонгосон юм бэ?

-Сайн санахгүй байна. Би 13-14- тэй л байсан байх. Намайг зохиолч болно гэхэд аав минь их дургүй байсан. Болох, болохгүй юм сараачих нь лав сайн юм дуулгахгүй, намайг утга учиргүй, дэмий амьдрах нь гэж айж байсан. Эцэг хүн л болсон хойно тэгж бодох шалтгаан өч төчнөөн байсан биз. Харин тэр олон шалтгаан нь надад хамаагүй байсан болохоор би өөрийгөө болоод хүсэл мөрөөдлөө хамгаалж үлдэхийн тулд нэрээ сольсон юм даа.

-Чехийн яруу найрагч Ян Нерудагийн нэрийг та сонгосон юм биш үү?

-Би түүний нэг л өгүүллэгийг уншсан. Шүлэг найргуудыг нь сонирхож байгаагүй. Гэхдээ нэрийг нь авчихсан байж мэдэх л юм. Их дээр үеийн явдал болохоор үнэндээ сайн санахгүй байна. Юутай ч Чехийн ард түмэн надад их элгэмсэг ханддаг юм шүү. Би ч гэсэн олон чех хүнтэй ойр дотно байдаг.

-Та Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд бүтээл туурвилаа үргэлжлүүлэх болов уу?

-Бичнэ гэдэг миний хувьд амьсгалахын нэр. Хүн амьсгалахгүйгээр амьдарч чадахгүй шиг би бичихг үйгээр амьдарч чадахгүй.

-Ер нь төрийн өндөрлөгт хүрсэн яруу найрагч хэр олон бэ?

-Бид төр баригч найрагчдын эринд амьдарч байна шүү дээ. Мао Зедун, Хо Ши Мин, Сенегалын Ерөнхийлөгч Леопольд Сенгор, Мартиникийн Форде- Франсын захирагч, сюрреалист найрагч Эме Сезар гээд нэрлэвэл тэд одоогоор олуулаа байна. Манай улсад бол яруу найрагчид хэзээнээс л улс төрийн идэвхтэй байсан. Харин Латин Америкийн хэмжээнд Ерөнхийл өгч болсон зохиолч олон байдаг. Ромуло Гальегос л гэхэд Венесуэлийн Ерөнхийлөгч байлаа.

-Чилийн Ерөнхийлөгч болох, Нобелийн шагнал хүртэх хоёрын аль нэгийг сонго гэвэл та алийг нь сонгох вэ?

-Ийм хий хоосон зүйлсийг сонгох, эсэх асуудал огт байх ёсгүй.

-Гэхдээ таны өмнөх ширээн дээр энэ хоёрыг тавьжээ гэж бодъё. Тэгвэл алийг нь авах вэ?

-Тэгвэл өөр ширээнд очоод суучихна.

-Самуэл Беккетэд Нобелийн шагнал олгосон нь нүдээ олсон гэж та бодож байна уу?

-Тэгэлгүй яахав. Беккет богинохон ч гэсэн маш уран, тансаг бичдэг хүн. Нобелийн шагнал гэдэг хүндтэй эд шүү дээ. Зөв хүндээ очсон, үгүйг нь мэдэх хүн би биш. Тийм болохоор нүдээ олсонгүй энэ тэр гэдэг ярианд үнэн голоосоо дургүй. Зохиолч хүний нэр хүнд, хөдөлмөрийг үнэлж байгаад л энэ шагналын утга учир оршино.

-Танд ой тойноос салдаггүй, байнга шахам бодогддог дурсамж бий юү?

-Испанид байсан үе маань хаа ч явсан их тод санагддаг даа. Манай эндхийн хэл ам, хэрүүл уруултай орчинтой харьцуулахад тэндхийн утга зохиолын орчин нь эрүүл саруул, найрагчид нь бие биедээ ах дүүсийн сэтгэлээр ханддаг байсан юм. Даанч тэднийгээ дайнд үрэгдэхийг харлаа. Гарсиа Лорка, Мигуэль Хернандес гээд найз нөхдийн маань зарим нь дайны үеэр, зарим нь цөллөгт амиа алдсан. Зарим нь одоо хүртэл хүний нутагт толгой хоргодож байна. Хэдий гунигтай, хүнд хэцүү үе бишгүй байсан ч амьдрал минь адал явдлаар дүүрэн байжээ.

-Таныг дахин Испанид хөл тавихыг хэзээ нэгэн цагт зөвшөөрөх болов уу?

-Тас хориглочихсон зүйл уг нь байхгүй шүү дээ. Саяхан хүртэл тэнд байдаг манай Элчин сайдын яам намайг яруу найргийн наадамд урьж л байсан. Яваад очвол хилээрээ оруулах л байх. Гэхдээ өөрсдийнх нь эсрэг тэмцэж явсан хүмүүсийг Испанийн эрх баригчид хаанаас л уриалгахан хүлээж авав гэж. Тэгэхээр дуулиан шуугиан дэгдээгээд дэмий биз. Олон ч улс намайг нутагтаа оруулахгүй гэсэн, би ч өөрөө олон газар очихгүй гэж зөрүүдэлсэн дээ. Иймэрхүү асуудал одоо өмнөх шигээ намайг зовоохоо больж.

-Нас барахынх нь өмнөхөн Гарсиа Лоркад зориулсан таны шүлэг түүний харамсалтай үхлийг зөгнөсөн юм шиг байдаг.

-Тийм ээ, хачин юм шүү. Тэр уг нь дуутай шуутай, инээд алдсан залуу байсан. Түүн шиг хүнтэй би лав олон таарч байгаагүй. Амьдралд чин сэтгэлээсээ хайртай хүн байсан юм. Амьд байсан хором мөч бүрээ чинээнд нь тултал мэдэрч чадсан хүн дээ. Тийм хүнийг хөнөөсөн нь фашизмын уучилшгүй олон гэмт хэргийн нэг.

-Мигуэль Хернандест зориулсан шүлэг танд бас байдаг байх аа?

-Хернандез надад хүү шиг минь санагддаг байсан. Яруу найрагчийн хувьд надтай төстэй, манайд бараг л амьдардаг байсан юм. Харин Гарсиа Лорка нас барсантай холбогдуулж гаргасан хууль, хяналтынхны дүгнэлттэй эвлэрээгүй болоод л шоронд орсон юм шүү дээ. Өөрсдийнх нь хэлсэн ярьсан зүйл үнэн байсан бол тэд яалаа гэж түүнийг амьсгал хураатал нь хорих вэ дээ. Чилийн Элчин сайдын яамнаас шаардаад байхад ч эмнэлэгт үзүүлээгүй байгаа юм. Тэгэхээр түүнийг ч гэсэн фашистууд хөнөөсөн.

-Энэтхэгт өнгөрүүлсөн жилүүдийнхээ талаар та юу хэлэх вэ?

-Бодсон шиг минь байгаагүй ээ. Тэр хачин жигтэй орны юм болгон нь намайг гайхашруулсан. Тэгсэн хэрнээ тэнд өнгөрөөсөн сар жилүүд маань ихэд унжирч сунжирсан, бас их ганцаардал ганихрал дунд өнгөрч билээ. Тэнд байхдаа би бүр цөхөрч гүйцсэн юмдаг. Дуусдаггүй, хаяад явж болдоггүй нэг их урт кино үзэж байгаа юм шиг л байсан. Өмнөд Америк, Европын зарим зохиолчийн хэлээд байдаг нууцлаг шидийг би Энэтхэгээс мэдрээгүй. Шашин, соёлын гэхээсээ нийгмийн үзэгдэл юмс нь илүү сэтгэгдэл төрүүлж, зэр зэвсэггүй, ер юм юмгүй тэр том гүрэн надад дэндүү хүчин мөхөс, өөрсдийг нь боолчилж байсан эзэнт гүрэндээ даанч хурдан буугаад өгчихсөн мэт санагдсан. Онцгой сайхан санагддаг байсан жинхэнэ англи соёл хүртэл тэр цагийн олон хиндү шашинтныг оюун санааны хувьд доодос болгосныг хараад надад бараг л үзэн ядах сэтгэл төрж билээ.

-Таныг машинд явахдаа хүртэл үзэг, цаас нийлүүлж байхыг харсан юм байна.

-Би хаана ч, хэдийд ч бичье гэснээ бичиж чаддаг.

-Та бас дандаа гараар бичдэг байх аа?

-Осолд орж, хуруугаа хугалснаас хойш би бичгийн машин тоншиж чадахаа больчихсон юм. Тэгээд гараараа бичдэг болоод хуруугаа эдгэсний дараа буцаад машин дээрээ сууя гэтэл нэг л дадахгүй байсан. Шүлгийг гараар бичих нь илүү амьд, илүү дулаан мэдрэмж төрүүлдэг. Роберт Грейвсийн хэлснээр хүн сэтгэн бодох чадвараа сайжруулахын тулд хүний гараар бүтээгүй эд юмсаас аль болох хол байх хэрэгтэй.

-Түймрээс аль нэг бүтээлээ аврах хэрэг гарвал та ямар номоо авч үлдэх вэ?

-Нэгийг нь ч авахгүй байх. Ер нь тэднээр яах ч билээ. Оронд нь хүүхдийн амь аварсан нь дээр. Эсвэл детектив зохиолын түүвэр ч юм уу. Адал явдалтай зохиол унших нь өөрийнхөө бичсэнийг уншсанаас л дээр шүү дээ.

-Шүүмжлэгчид таны аль бүтээлийг илүү хүлээж авсан бэ?

-Тэд чинь намайг нэг бол хэтийдсэн хайраар, үгүй бол хэтийдсэн үзэн ядалтаар хэдэн хэсэг тасчаад хаячихдаг хүмүүс. Ер нь амьдрал дандаа тийм байдаг бус уу. Нэгэн зэрэг үнсүүлнэ, алгадуулна. Нэгэн зэрэг өшиглүүлнэ, илбүүлнэ. Ялангуяа яруу найрагчийн амьдрал хэзээд ийм л байдаг.

-Таны амьдралын хэв маягийг шүүмжлэгчид бас олон байдаг. Таныг хөрөнгө мөнгөтэй, даруу бус гэж ирээд л элдэв үг урсгах юм.

-Угтаа Испанид байсан үе маань надад муу нэр зүүчихсэн юм. Тэд өөрсдөө өөдөлж дэвжсэн хүмүүсээ хүлцэж чаддаггүй зантай. Кристофер Колумбаа хүртэл дөнгөлж байсан улс шүү дээ. Өрөөл бусдыг байгаа, байхгүйгээр нь ангилж ялгадаг чинээлэг испаничууд л тэгж бусдын хэрэгт хошуу дүрдэг. Би эгэл жирийн ард олныг бодож, номоо бичихийг л эрхэмд тооцдог хүн. Би хэнийг ч дарлаж мөлжөөгүй. Гэтэл 50 жил хөдөлмөрлөж байж олсон амьдрал руу минь шүлсээ үсчүүлж “Хараач. Тэр, тэнгисийн эрэг дээр байшинтай юм байна, үнэтэй дарс уудаг юм байна” гэж чичдэг. Чили нутаг маань дарс сайтай болохоор би муу дарс уудаггүй. Ердөө л ийм учиртай шүү дээ. Гэтэл Норман Мэйлер гурван нийтлэл бичээд 90 мянган доллар авдагтай адил би энд хэд гурван юм олбол “Пөөх, паах” гэцгээнэ. -“Хайрын 20 шүлэг ба цөхрөлийн дуун” таны анхны номын нэг. Тэгсэн атлаа өнөөг хүртэл мянга мянган уншигчийн ширээний ном хэвээр байна. -Энэ ном гарсан даруйдаа сая хувь зарагдсан. Одоо хоёр саяд дөх өж байгаа байх. Гэхдээ хүмүүс энэ түүврийг яагаад ингэж их сонирхдогийг би ойлгодоггүй юм. Хайр дурлалаас үүдэлтэй гуниг, цөхрөл, шаналлын тухай ном шүү дээ. Гэтэл залуучууд л шүүрч аваад байх юм. Хайр дурлал гэдэг олон тайлагдашгүй нууцтай. Энэ ном магадгүй тэр бүгдийг, эсвэл нууцын тайллыг ч дотроо агуулдаг байж мэднэ.

-Таны шүлэг найргуудыг маш олон хэл рүү орчуулсан. Бараг 30-аад хэлээр буулгасан байх. Аль хэлнийх нь орчуулгыг та сайн болсон гэж боддог вэ?

-Испанитай төстэй болохоор итали хэлээрх орчуулга л хамгийн сайн нь юм уу даа. Харин энд тэнд хамгийн их таардаг англи, франц орчуулгууд нэг л дутуу дулимаг санагддаг. Аль аль нь испани хэлний авиа зүй, хэмнэл, өнгө будгийг хөрвүүлж чадаагүй. Миний зарим шүлгийн франц орчуулгад бүр миний гэх юу ч үлдээгүй байна билээ.

-Латин Америкийн уран зохиол одоо хаахна явна вэ?

-Гондурас, Урагвайнх ч бай, НьюЙоркт хэвлэгддэг испани хэлээрх сэтг үүл ч бай бүгд л Элиот, Кафкагийн нөлөөтэй болчихож. Энэ бол соёлын колоничлол. Бид одоо хүртэл Европын дэг жаягаас гажиж чадахг үй байна. Чилийн хэдэн сая айл өрх Герман, Францаас импортолсон нэртэй хөгийн муухай шаазангийн цуглуулгатай. Түүнийгээ эзэгтэй нар нь ямар баяр бахдалтай харуулдаг гэж санана. Гэтэл тэр нь хаа сайгүй зарагддаг хямдхан шаазан л байдаг. Европоос авчирсан гээд л тэгж өргөж тахиж байгаа нь үнэхээр гутамшиг шүү.

-Таныг Хорхе Луис Борхест дурамжхан ханддаг гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Энэ үнэн үү?

-Борхесийг шүүмжлэх нь оюунлаг хүрээнийхэнд байх л асуудал. Тэр нь ихэвчлэн нийгэм, соёлын ялгаанаас болдог. Харин дайсан гэж яривал миний дайсан дунд нэг ч зохиолч байхгүй гэдгийг өчье. Миний дайсан бол империализм, бас Вьетнамын дээрээс бөмбөг хаясан капиталистууд. Түүнээс биш Борхес миний дайсан биш. Тэр чинь гайхамшигтай зохиолч шүү дээ. Испани хэлтнүүд, латин америкчууд бүгд түүнээр бахархдаг. Түүнээс өмнө европ зохиолчидтой жиших нэг ч том зохиолч бидэнд байгаагүй. Сайн зохиолчид байсан ч гэсэн хэн нь ч Борхес шиг дэлхийн зиндаанд хүрээгүй. Түүнийг би хамгийн шилдэг нь гэж хэлэхгүй. Гэхдээ тэр Өмнөд Америкийн үүд хаалгыг дэлхий дахинд нээж өгсөн. Хүмүүс намайг түүнтэй сөргөлдүүлэхийг хүсдэг. Миний хувьд тэр орчин цагийн дэлхийн ертөнцийн талаар юу ч мэддэггүй хүн. Тэр ч гэсэн намайг юу ч ойлгодоггүй гэж боддог. Тэгэхээр бид хоёр энүүхэндээ хайнцчихсан гэсэн үг.

-Залуу яруу найрагчдад та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Юу ч зөвлөх вэ дээ. Бүгд л өөр өөрийнхөө замыг сонгодог шүү дээ. Алив саад бэрхшээлийг хүн биеэр туулж л ард нь гардаг жамтай. Харин нэг зүйл сануулахад улс төрийн сэдэвтэй шүлэг найргаас хол яваарай гэж зөвлөе. Тийшээ орохын тулд эхлээд бусад бүх төрлийн яруу найргийг оролдож үзэх хэрэгтэй. Нэгэнт тэр замыг сонгосон бол яруу найргаас, бүр уран зохиолоос урвахыг шаардсан хүнд ял хүртэл байдаг юм шүү.

 Г.ЛХАГВА 

http://www.mongolnews.mn/i/51680



Нобелийн Энхтайвны шагналт, Тереза эх

$
0
0

Бурхны гар дахь харандаа

2014-04-14 15:00:00

1979 оны Нобелийн Энхтайвны шагналт Тереза эх (1910-1997)-ийн жинхэнэ нэр нь Агнес Гонжа Бояжу юм. Тэрбээр албани хүн ч 12 настайд нь анх төрсөн хүсэл мөрөөдлөө даган 1931 онд Энэтхэгт очин гэлэнмаа, 1948 онд тус улсын иргэн болжээ.

Тереза эх 18 настайгаасаа эхлэн насан эцэслэтлээ буюу 70 гаруй жил мянга мянган ядуусыг өргөж тэтгэсэн бөгөөд байгуулсан буяны байгууллага, сүм хийдүүд нь өдгөө 130 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байна. Түүний 1989 оны арванхоёрдугаар сард “TIME” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

-Та өнөө өглөө юу хийсэн бэ?

-Залбирсан.

-Хэдэн цагт?

-Дөрөв хагаст.

-Дараа нь юу хийв?

-Бид үйл бүрээрээ залбирлаа үргэлжлүүлэхийг хичээдэг. Амьсгал хурааж байгаа юм уу, өвчтэй, зовлонтой хүнийг асарч сувилахдаа, ойр дотныхондоо хаягдаж, хайр халамж үзэхгүй байгаа нэгэнд туслахсан гэж хүсэхдээ ч бид бурхантай хамт байж, тэр үйл маань бурхны төлөөх залбирал болдог.

-Таныг шашны сайн үйлстэн гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ таны үнэн сүсэг бишрэлийг хүмүүс ойлгодог болов уу?

-Мэдэхгүй юм даа. Би хүмүүст ядуусын амьдралыг харах боломж олгодог. Хүн бүр ийм амьдрал ямар байдгийг харах хэрэгтэй. Залуучууд хамаг байдгаа орхиод над дээр ирж байна. Итгэхийн аргагүй ч гэсэн энэ их сайхан хэрэг шүү. Сайн дурынхан маань янз бүрийн л хүмүүс байдаг.

-Таныг эмэгтэй хүн болохоор ажлыг тань хүмүүс арай эергээр хүлээж авдаг болов уу?

-Тэгж бодож байгаагүй юм байна.

-Гэхдээ таныг Эх гэдэг учраас дэлхий нийт таны ажилд илүү хүндэтгэлтэй ханддаг гэж бодохгүй байна уу?

-Хүмүүс ганц надаас болж бидний ажлыг анзаарч байгаа юм биш. Гэлэнмаа нарын маань ажлыг л үнэлж байгаа хэрэг. Урьд нь хүмүүс ядуусын тухай зөвхөн ярьдаг байсан. Харин одоо тэдэнтэй харилцаж байна. Энэ их том ялгаа. Үгээгүй ядуус үнэхээр байдгийг, хэн ч хүсдэггүй, хэнээр ч хайрлуулдаггүй хүмүүс байдгийг одоо бүгд мэдэх боллоо. Гудамжинд амьдардаг хүмүүсийг өмнө нь хэн ч хайхардаггүй байсан. Бид Калькуттын гудамжнаас 54 мянган хүн цуглуулсан. Тэдний 23 мянга нь Калигат дахь манай асрамжийн газарт амьсгал хураасан даа.

-Та маш амжилттай яваа хүмүүнлэгийн үйлстэн. Яаж энэ өндөрлөгт хүрэв?

-Бид өглөө бүрийг залбирлаар угтаж, үдэш бүрийг залбирлаар үддэг. Өдөрт дөрвөн цаг залбирдаггүй байсан бол би энэ ажлыг долоо хоног ч хийж чадахгүй байсан байх.

-Бурхны элч гэдгээ мэдрэх ямар байдаг вэ?

-Бүх зүйл бурхны тааллаар болж байгаа. Бурхан сүр жавхлангаа өчүүхэн зүйлээр дамжуулан харуулахыг хүсэж дээ гэж боддог.

-Та өөрийгөө өчүүхэн зүйл гэж боддог гэж үү?

-Тийм ээ, үүндээ эргэлздэггүй.

-Өөрийгөө онцгой гэж боддоггүй хэрэг үү?

-Боддоггүй. Миний хийсэн бүхэн бурхны л ажил. Би ердөө түүний гар дахь харандаа. Бодох, зурах нь түүний ажил. Харандаа бол үүргээ л гүйцэтгэнэ. Энгийнээр бодоход бидний бүтээсэн бүхэн бүтэшгүй зүйл шүү дээ. Харин бурхны бүтээл болохоор л өдий зэрэгтэй яваа юм. Бидний хэн нь ч ийм гайхамшигтай зүйл бүтээж чадахгүй.

-Бурхны танд өгсөн хамгийн том бэлэг юү вэ?

-Ядуус.

-Яагаад тэр билээ?

-Тэдэнтэй байхдаа би бурхныг дэргэдээ байхыг хором бүрт мэдэрдэг.

-Калькуттад та жинхэнэ өөрчлөлтийг авчирч чадсан уу?

-Чадсан гэж бодож байна. Эндхийн хүнд хэцүү амьдралыг хүмүүс мэдэх болсноор хиндү шашинтай маш олон хүн бидэнтэй нийлж, ядууст туслах болсон. Тэд ядуусыг хооллож ундалж, асарч халамжилж байна. Гудамжинд үхэж байгаа хүний хажуугаар одоо хэн ч зүгээр өнг өрөхөө больсон. Ядуурал ямар байдгийг бид дэлхий дахинд таниулсан.

-Хиндүизмын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би бүх шашныг хайрладаг. Гэхдээ өөрийнхөө шашинд илүү хайртай. Үүнийгээ л хиндү шашинтнуудад батлахыг оролддог доо.

-Та болон Ромын хамба II Иоанн Павел нарын католик шашинтнууд одоогийн өрнийн амьдралын хэв маягт шүүмжлэлтэй ханддаг. Материализм, үр хөндөлт зэргийн эсрэг та олон удаа дуугарсан.

-Би нэг зүйлийг үргэлж хэлдэг. Эх хүн үрээ хөнөөвөл хорвоо ертөнцөд хөнөөж мөхөөх өөр зүйл үлдэнэ гэж үү. Үүнийг тайлбарлах түвэгтэй ч би ингэж л боддог юм. Үр хөндөх нь зарим талаар эмэгтэйчүүдийн тусын тулд хийж буй сайн үйл байж болох ч хэнд ч хэний ч амийг таслах эрх байхгүй. Бөмбөг дэлбэрч, хүмүүс энд тэндгүй үймж бужигнахад хөөрдөг хүн байдаг. Томчуудын хувьд хорвоо ертөнц гэдэг сэтгэл хөдлөм зугаатай газар байж болно. Гэхдээ өчүүхэн төдий ч авиа гаргаж чадахгүй, хэвлий дотор байгаа бяцхан амины тухай бод л доо. Түүнд зугтах газар ч байхгүй. Төрөөгүй хүүхэд гэдэг ядуу хүнээс ч илүү хөөрхийлөлтэй амьтан юм.

-Эд хөрөнгөнд шунах нь үүнээс ч дутахгүй аюултай зүйл үү?

-Бодох зүйл их байгаа болохоор энэ талаар би тодорхой хэлж мэдэхг үй нь. Шашны зам мөр хөөсөн бидэн шиг хүмүүс хөрөнгө зоорь хураах биш, эд баялагтай байх ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ хүн гэдэг өмчирхөх зүйл олонтой байх тусам хүлээстэй, харамч болдгийг мэдэх юм. Хэдий бага юмтай байна, төдий чинээ эрх чөлөөтэй байна. Үгээгүй хоосон байна гэдэг ямар нэг нүглийн төлөөс, хүлцэнгүй байдал биш, харин ч эрх чөлөө юм. Манай энд эд хогшил, тавилга гэх юм байхгүй. Зурагт ч байхгүй. Энэ том байшин л гэхэд зочид ирэхээр хэрэглэдэг ганцхан сэнстэй. Гэлээ ч бид жаргалтай л байна.

-Баян чинээлэг хүмүүсийг та юу гэж боддог вэ?

-Хүн бэлтэй байх тусмаа л ядуу байдаг шүү дээ. Ажаад байхад тэд их ганцаардмал байдаг. Бас хэзээ ч ханаж цаддаггүй. Хүн бүр адилгүй болохоор бүгд тийм биш л дээ. Гэхдээ л тэд үргэлж л нэг юмаар дутаж явдаг. Хүнийг хөрөнгө мөнгөнөөс салгах амархан. Харин ядуу тарчиг амьдралаас, хайр халамж хүсэмжлэх сэтгэлээс хагацаах хэцүү шүү.

-Таны очиж үзсэн газруудаас сэтгэлийг тань хамгийн их эмзэгл үүлсэн нь ямар газар вэ?

-Сайн санахгүй байна. Зовж, шаналж байгаа хүнийг харах хэцүү байдаг. Элэг бүтэн амьдрал нь үгүй болж, хайртай дотны хүнээ алдсан хүмүүсийг харах, гэр бүл нь гэр бүл шиг байхаа болиход хүүхэд хамгийн их шаналахыг харах хэзээд өр өвдөм байдаг. Тэдэнд юугаар ч тусалж чадахгүйгээ мэдрэх бүр ч аймшигтай.

-Харин хамгийн жаргалтай нь гэвэл ямар газрыг хэлэх вэ?

-Калигатаа л хэлнэ дээ. Удаан зовж зүдэрсэн хүн амьсгал хураахдаа амар амгаланг мэдрэхийг харна гэдэг аз жаргал. Дутуу гуцуу амьдралтай ч элэг бүтэн байгаа гэр бүлийг харна гэдэг аз жаргал. Ер нь үгээгүй ядуус л аз жаргалын үнэ цэнийг мэддэг юм даа.

-Олон нийтийн амьдралыг өөрчл өх хүчтэй, эрх мэдэлтэй улст өрчдийг та ажлаа сайн хий гэж ятгамаар санагддаг уу?

-Үгүй дээ. Харин ч эгэл жирийн хүмүүстэй баяр хөөрийг нь хуваалцаач гэж хэлмээр санагддаг. Улстөрчид ядарч зүдэрсэн хүмүүсийг над шиг хооллож ундалж чадахгүй байх. Гэхдээ ард олны амьдралыг өөд татахын тулд аж байдлыг нь мэддэг байх хэрэгтэй. Намайг хүмүүст идэх загасыг нь зүгээр өглөө, оронд нь загас барих уургыг нь өгөөч гэдэг. Тэр хүмүүст би хэлдэг юм, “Энэ хүмүүс чинь уурга барих нь бүү хэл хөл дээрээ ч зогсож чадахгүй байна” гэж. Эхлээд тэднийг тэнхрүүлж байж би эрх барьж байгаа хүмүүст нь хүлээлгэж өгнө. Харин тэд уургыг нь өгөх үүрэгтэй.

-Дэлхий нийт таны тухай тун бага мэддэг. Хувь хүний тань талаар илүү ихийг мэдмээр байх юм.

-Миний тухай мэдмээр байвал манай эндхийн ядуусыг ирж хар. Би ядуусыг л өргөж тэтгэх хүсэлтэй, тэднийг гэр бүлтэйгээ амар амгалан, аз жаргалтай амьдраасай гэж л хүсдэг жирийн нэг гэлэнмаа.

-Шашингүйн үзэлтэн гэдгээрээ алдартай, коммунист Этиопын зартай дарангуйлагч Менгисту Хайле Мариамаас та “Өнөөдөр залбирсан уу” гэж асууж зүрхэлсэн хүн. Яагаад тийм эрсдэлтэй зүйл хийсэн юм бэ?

-Тэр бидэнтэй л адил хүн шүү дээ. Хятадад очиход нэг албаны хүн надаас “Коммунист хүнийг та юу гэж боддог вэ” гэж асуухад нь би “Бурхны хүү” гэж хариулсан юм. Дараа өдөр нь Хятадын хэвлэлүүд “Тереза эх коммунистуудыг бурхны хүүхэд гэлээ” гэж бичиж байсан. Маш олон жилийн дараа “бурхан” гэдэг үг Хятадын сонин хэвлэл дээр гарсан нь тэр шүү дээ. Үнэхээр сайхан явдал байсан. Тэр мэдрэмжийг юутай ч харьцуулшгүй.

 

Г.ЛХАГВА

http://www.mongolnews.mn/w/51351


СУИС-ын урлаг судлалын тэнхмийн эрхлэгч, зохиолч П.Батхуяг:Нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх цаг болсныг хэлэх хэрэгтэй

$
0
0

Нийтэлсэн: 2014-04-29 10:41:21

СУИС-ын урлаг судлалын тэнхмийн эрхлэгч, зохиолч П.Батхуягтай ярилцлаа. Тэрээр олон сайхан яруу найргийн бүтээл, хурц шүүмжлэлүүдээрээ энэ нийгмийг байлдан дагуулж яваа билээ.

-Өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй зүйл бишгүй байна. Энэ бүхэнд та эмзэглэж шүүмжлэлтэй талаас нь ханддаг?

-Энэ нийгэм өөрийн эрхгүй шүүмжлэх байр сууринаас хандахыг шаардаж байна. Мэргэжлийн шүүмжлэгч ч бай, жирийн нэг үзэгч ч бай, уншигч ч бай аливаа зүйлд шүүмжлэлтэй хандах нь маш чухал юм байна. Угтаа ардчиллын үнэт зүйлийн хамгийн чухал нь чөлөөт сэтгэлгээ, эрх чөлөө.

Энэ хязгаараар нь авч үзэх юм бол шүүмжлэх сэтгэлгээ ямарваа нэг зүйлийг муу талаас нь харлуулж, бодит байдлыг үгүйсгэж хэлэхдээ биш хамгийн гол нь хүний өөрийн чөлөөт сэтгэлгээний илэрхийлэл нь шүүмж. Тэгэхээр нийгэм хэдий чинээ амьд байна, нийгмийн харилцаа төдий чинээ зөв байна.

Нөгөө талаараа урлагийн салбарт ч, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт шүүмж өрнөж байх ёстой. Харамсалтай нь өнөөгийн бидний бүтээж байгаа нийгмийн харилцаанд гажуудалтай тал нь нааштай талаасаа давчихаад байна. Нэг үгээр хэлбэл ёс суртахуун, эдийн засаг, улс төрийн хувьд маш олон гажуудлын дунд амьдарч байна.

Тийм учраас ийм цаг үед шүүмжлэлийг ихээр өрнүүлэх нь нийгэмд илүү ач холбогдолтой. Ийм л байр сууринаас хүмүүс шүүмжлэлийг хүлээж авах нь зөв. Гэхдээ хуучны сэтгэлгээнд байсан нэг дутагдалтай зүйл бол шүүмжлэл гэхээр аливаа зүйлийг харлуулан хутгаж үгүйсгэн гүжирдэн илэрхийлж байгааг шүүмж гэж ойлгоод байсан юм.

Гэтэл одоо нийгмийн харилцаа үнэт зүйлсүүд тодорхой болоод ирэхээр аяндаа нийгмийн харилцаа тогтворжоод тогтлолцоо бүрдээд бид шүүмжийг арай өөрөөр харах ёстой болж байна. Үүний тулд бид өнөөдөр нийгэмд сайн сайхан зүйлийг нээх хэрэгтэй байна.

Үүгээрээ оюун санааны манлайлал мөрдлөг, чиг мөр, зарчмаа болгох ёстой. Үнэнийг хэлэхэд өнөөгийн нийгэмд зарчим, үзэл санаа алга байна. Гэтэл хүн төрөлхтний бий болгосон бүх нийгэмд зарчимгүй, үзэл санаагүй, тогтсон харилцаагүй нийгэм гэж байгаагүй.

-Тэгэхээр та шүүмжүүдээрээ нийгэмд юу хэлэхийг хүсч байна вэ?

-Хүнийг нээхийг л хүсдэг. Тухайн уран бүтээлч, тухайн киноны сайн нь юу юм, эсвэл муу нь юу юм гэдгийг нээх ёстой юм. Ер нь хувь шүүмжлэгчийн өөрийн гэсэн байр суурь байх нь тодорхой. Гэхдээ түүнийг массаараа юу нээвэл манай ирээдүйд хэрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл бидний оюун санааны маргаашд хэрэгтэй гэдгийг бодож мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн үзэл санаатайгаар уран сайхан урлагийн шүүмжлэлд хандахгүй бол бид үнэндээ тодорхой хугацаанд өнгөрсөн, өвгөрсөн хоёроо шүүмжилж ханалаа.

Нэгэнт өнгөрсөн цаг хугацаанд хийдгээ хийгээд өвгөрчихсөн хүнийг шүүмжлээд яах юм. Түүний оронд ирээдүйгээ, өнөөдрөө шүүмжлэг. Магадгүй урлагийн салбарууд дотроос уран сайхны шүүмжлэл гэдэг хамгийн гол онцлог ялгаа нь юм болов уу гэж би олж хараад байгаа юм.

-Уг нь кино зохиолд хэл зүйн найруулга гэж байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ байдал алдагдаад байна шүү дээ?

-Урлаг өөрөө урлах гэсэн үг. Товчхондоо хэлэхэд гоо сайхныг урлах гээд байгаа юм. Сүүлийн үеийн дэлхий ертөнцийн утга зохиолоос надад хоёр л уран зохиол ойлгогддог. Нэг хэсэг нь хүнийг сайн сайханд дуудсан итгэл үнэмшил, ирээдүй рүү тэмүүлсэн гэрэл гэгээний тухай бүтээл.

Нөгөө хэсэг нь мууг үлгэрлэж, бурууг сурталчилж байна. Зурагтаар гарч байгаа кинонууд дотор сайн сайхан гэрэл гэгээтэй, маргаашийн тухай гэгээн сайхан мөрөөдөл төрүүлж байгаа кинонууд олон байна. Гэтэл банк яаж дээрэмддэгийг нэг бүрчлэн зааж байгаа кино ч байна шүү дээ.

Энэ нь хүний амьдралд эерэг сөрөг нөлөө үзүүлнэ. Тийм учраас би урлагийг эерэг үнэлэмжит урлаг, сөрөг үнэлэмжит урлаг гэж хоёр хуваадаг. Энэ хоёрын зааг дээрээс шүүмжлэл үүсээд байгаа юм.

Үнэхээр гоо сайхныг нээж хүнд сэтгэлийн ариун сайхныг өгч байгаа юм бол түүнийг сайнаар нь нээх хэрэгтэй. Гэтэл муу зүйлийг сурталчлаад байгаа уран бүтээлүүдээс хүний амьдралд үзүүлээд байгаа сөрөг нөлөөг нь хурцаар шүүмжлэх ёстой.

-Өнөөдөр мөнгөтэй хүн болгон л кино хийдэг болж. Эндээс сайн муу кино гарч үзэгчдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй мөнгө хөөсөн мэт харагддаг. Үүнд ямар нэг хяналт гэж алга?

-Өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд хэмжүүр хяналт байх нь утгагүй. Ерөөсөө л сайн муу киноны хэмжүүр нь үзэгчид юм. Тухайн киног үзвэл амьдраад явна. Хэрэв үзэхгүй бол тэр кино удаан оршин тогтнохгүй. Тэгэхээр үзэгчид урлагийн боловсролтой байх ёстой.

Ямар нэгэн урлагийн суурь боловсрол муутай хүн муу киног мянга үздэг юм. Ямар кино нь жинхэнэ сайн кино юм, ямар нь мөнгө хөөсөн гэдгийг ялгадаг болоод үзэхээ больчихвол муу кино хийхээ больчихно гэсэн үг. Бид 1990-ээд оноос хойш оюун санааны хувьд унасан. Тэр дундаа нийтийн боловсрол бүр унасан.

Тиймээс төр нь боловсролоо бодоод нийтийн урлагийн, нийтийн амьдралын, нийтийн зүрх сэтгэлийн боловсролыг яах юм гэдгийг үнэхээр анхаарах цаг ирээд хаалга тогшоод байна.

Ингээд урлагийн боловсрол өндөр түвшинд оччих юм бол нөгөө урлагийн бүтээлүүдийг сайн муу, сайхан муухай ашигтай ашиггүй, гоо зүйн хувьд үнэлэмжтэй үгүйг нь мэддэг болчих юм бол нөгөө кинонуудыг хүссэн хүсээгүй үзэхээ болино. Тиймээс нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэхийн тулд хэвлэл мэдээллийг ашиглах гол арга зам нь гэж би олж хараад байгаа юм.

-Бас зарим дуучдын дууны клип учир дутагдалтай санагддаг. Та үүнд ямар дүгнэлт өгөх вэ?

-Аливаа зүйлийн түвшин уначихаар түүнийг дагаад бүгдээрээ уначихдаг. Тухайлбал нийтийн дууны үгнүүд, кино, ном зохиол яг үнэндээ нийгэм цаг үеийнхээ уналтыг дагаад оюун сэтгэлгээ унасны гэрчүүд юм. Энэ утгаар аливаа цаг үе өөрийн сайн муу гэрчээ үлдээдэг. Энэ үүднээс нь авч үзвэл бид нар хангалттай муу гэрч үлдээнэ гэдэг ирээдүйд хангалтай сайн гэрч үлдээхийн эхлэл байхыг ч үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний бүтээж буй урлагийн муу бүтээлүүд маргааш эсвэл ирээдүйд магадгүй монголчуудын хангалттай сайн оюуны гэрчүүд үлдээхийн эхлэл болов уу гэж ойлгоод байна. Энэ нь нэг талдаа бүгдийг үгүйсгэх биш нөгөө талдаа сайн сайхны үүдэл угтал байгаа гэсэн итгэл горьдлого юм.

-Та манай урдаа барьдаг шүүмжлэгчийн нэг. Тиймээс танаар олон уран бүтээлчид ном бүтээлээ хянуулдаг байх л даа. Энэ талаар ярихгүй юу?

-Надад нэг л мэдэхэд ийм үүрэг оногдсон байна. Энэ нь магадгүй миний амьдралын зам мөр хувь тавилан, хар багааасаа сонгож авсан утга зохиол гэдэг зүйлдээ хувирашгүй сэтгэлээр хандаж ирсний шагнал юм болов уу. Энэ л зам намайг утга зохиолын сайхан хүмүүстэй холбосон.

Залуучуудтай, одоо ид туурвиж байгаа сайхан зохиолчидтой ойр дотно болгож ер нь урлагийн бүхий л салбарын хүмүүстэй ажил хэрэг, найз нөхдийн харилцаатай байдаг. Би үүнийг хэцүү бэрх ажил гэхээсээ илүү баяртайгаар хүлээж авдаг. Яагаад гэвэл би өнөөдрийн урлаг утга зохиолд хэрэгтэй хүн нь юм байна.

Энэ мэдрэмж аль ч салбарт ажиллаж байгаа хүнд төрж өөрийгөө хаана очсоноо, хаана байгаагаа хаана суугаад байгаагаа, ирээдүйд хаана очихоо төсөөлж байна гэдэг хүнд хамгийн том хувь тохиол гэж ойлгоод байгаа юм. Тэр л үүднээсээ би намайг гээд ирсэн хүмүүст сэтгэлээрээ ханддаг. Ер нь бидний амьдрал зүрх сэтгэлийн л харилцаа шүү дээ.

Өгөх авахын харилцааг нэгдүгээрт тавьчихаад байгаа учраас бидний хүн ёсны харилцаа бүдгэрчихээд байгаа юм. Гэхдээ шуналгүй хүн гэж байхгүй. Хамгийн гол нь үүнийг нэгдүгээрт болгож болохгүй. Залуухан яруу найрагч шүлгийн номоо бариад ирэхэд өөдөөс нь мөнгө нэхэж байна гэдэг утга зохиолдоо ямар ч хайргүй хүний шинж, чиний үнэн нүүр царай л тэр.

Утга зохиолын босгоор алхаад орж ирж байгаа залууг халуун сэтгэлээр угтаж авч чадахгүй байна гэдэг би өөрөө хэн бэ гэдгийн баталгаа. Тийм учраас би хүмүүст нэг л зангаар ханддаг. Хожмын өдөр нөгөө ертөнц рүү явахад энэ зангаараа л дуусъя гэж боддог. Энэ бол миний амьдралдаа баримталдаг зарчим.

Тиймээс энэ зарчим маань хүмүүст таалагддаг юм уу, эсвэл энэ зарчмыг маань олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг учраас магадгүй надад олноор хандаж ном зохиолоо шүүлгэж, санал зөвлөгөө авч редакторлуулдаг юм болов уу даа. Нөгөө талаас хүнд тодорхой зорилго гэж байх ёстой.

Миний хувьд үгийн урлагийн бүхий л төрлөөр бичдэг. Гэхдээ 1990-ээд оны хямралтай цаг үед өөрийнхөө өмнөх үеийн болоод ахмад зохиолчдын бидэнтэй харьцаж байгааг хараад би хэзээ нэгэн цагт ийм нас, энэ байр суурин дээр очоод хамгийн нээлттэй, хамгийн хүнлэг, сайхан сэтгэлтэй хүү байх юмсан гэж бодсон, Тэр бодол зорилгыг надад манай их зантай, өөрийгөө сансрын амьтан гээд бодчихсон, хүнтэй дандаа байр сууринаас ханддаг хэсэг зохиолчид бий болгосон. Тийм учраас тэдэнд “баярлалаа” гэж хэлмээр байна.

Хэрэв тэд тийм байгаагүй бол одоо би ийм байхыг хичээж амьдрахгүй байх байсан. Тийм учраас муу хүний үйлдэл ч гэсэн сайн үйлс бүтээх хүсэл зорилгыг бий болгодог юм байна.

-Та цаг үеийнхнийхээ тухай ч багагүй шүүмж бичсэн?

-Эхлээд би яруу найргийн хэд хэдэн ном гаргасан. Тэгээд л хүүрнэл зохиол бичиж эхэлсэн. Гурав, дөрөвхөн өгүүлбэртэй өгүүллэг бичдэг байлаа. “Бурхангүй газар” ном минь тийм л өгүүллэгээс бүтсэн. Тэр бол миний яруу найргаас хүүрнэл зохиол уруу шилжиж байх явц. Уянгын өгүүллэг ч хэдийг бичсэн. Харин сүүлийн хоёр жил тууж бичлээ. Тиймээс би утга зохиолын бүх шатыг нь дамжчихсан гэсэн үг.

Д.Нэргүй

Эх сурвалж:

 

http://www.sonin.mn/news/easy-page/26328


Шүүмжлэгч Г.БАТСУУРЬ: ОДОО Ч БИ “ЦАЙРЧИХААД” БАЙНА ДАА

$
0
0

 

2014-04-29 14:38:00

“Б.Лхагвасүрэнгийн садизм”, “Дун д жуу даас  дурныханд буюу аугаа их түүхэн романууд”,  “Шүүдэр цэцэг ч гэх шиг…” зэрэг шүүмжийн нэ­рийг уншингуут утга зохиолын хүрээнийхэн  Г.Батсуурийн тухай ярих гэж буйг минь андахгүй.  Орчин цагийн Монголын уран зохиолын  хөгжлийн төлөө сэтгэлээ чилээн, олон хүнд  адлуулж чичлүүлэн байж шүүмж бичдэг  түүнтэй ярилцлаа. Амьдралд нь дуслын төдий  ч нэмэргүй атал энэ ажилдаа хачин дуртай,  ихэнх цагаа ном уншихад зарцуулдаг “гаж”  нэгэн. Гэм нь номоо тун “хайр гамгүй” эдэлдэг  гэсэн. Шүүмжлэгчийн ажил тийм хойно яалтай  ч билээ.

-Уран зохиолыг хэзээнээс шүүмжлэгчийн нүдээр харж эхэлсэн бэ?

-Оюутан байх үеэсээ уран зохиолыг арай өөр  өнцгөөс хардаг болсон. Би Багшийн дээд сур- гуулийг төгссөн. Намайг оюутан байхад буюу  1990-ээд оны дундуур манай утга зохиолын  ертөнц нэлээд “бужигнаантай” байсан шүү дээ.  Гэхдээ тэр үед шууд шүүмж бичээгүй. Шүүмж  судлал гэдэг бол зүгээр л онгодоороо бичдэг  шүлэг найргаас өөр зүйл. Гадаад, дотоодын утга  зохиолыг харьцуулж унших, олон талын дүгнэлт  хийхээс эхлээд хүнийхээ хувьд боловсрох  шаард лагатай. Тиймээс таван жилийн өмнөөс  л шүүмжээ бичиж эхэлсэн дээ. Анхны шүүмж  маань “Чойномын шүлгүүдийн доошоо орох  зарим шалтгаан” нэртэй.

-Сүүлийн үед таны бичсэн хурц хурц  шүүмжүүд цахим ертөнцөд шуугиан тарьж  байна. Тэр нь ихэвчлэн олон нийтийн  таашааж уншдаг, хамгийн их борлуулалттай  номуудыг “барьж” авсан байх юм.

-Заавал тэр номуудыг нь шүүмжлээд, муулаад өгье гэсэн зорилго надад байхгүй. Манай  утга зохиолын салбар нэг л болохгүй байгаа  учраас үгээ хэлэх нь шүүмжлэгч хүний үүрэг.  Хэн дуртай нь, юу ч хамаагүй бичдэг болсон  энэ үед тэр хүмүүсийг өөрсдийнх нь байх ёстой  байранд нь аваачих шаардлага гарч байна. Бас  Д.Галбаатар, С.Энхбаяр тэргүүтэй багш нарын  минь нөлөө, өгсөн үүрэг ч бий. Би тухайн  зохиолыг олон талаас нь судалж байж бодитой,  хөдөлшгүй баримтад тулгуурлан шүүмжээ  бичдэг. Хүмүүс намайг хэтэрхий хурц ширүүн,  нэг талаар доромж маягтай бичлээ гэдэг.  Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэгж хатуухан  хэлж байж л уншигчдын ч анхаарлыг татаж,  зохиолчийнх нь толгойд ч юм бодуулж чадна  шүү дээ. Утга зохиолын шүүмж гэдэг зүйлийг  одоо уншигчдад ойртуулах, ойлгуулах цаг  болсон. Хуучин цагийнх шиг хяналт байхгүй  учраас мэргэжлийн хүмүүс л алдаа оноог  нь хэлж, ялгаж салгахгүй бол хэдий болтол  урсгалаараа явах вэ дээ.

-Та өөрөө шүлэг зохиол бичдэг үү?

-Уран зохиолд багаасаа дурласан. Оюутан  байхдаа шүлэг бичдэг байсан. Гэхдээ нэгийг нь  ч хэвлүүлж, олны өмнө уншиж байгаагүй. Дээр  би нэг телевизэд ярилцлага өгөхдөө “Байдаг  л нэг яруу найрагч болчихож болно ш дээ”  гэчихсэн чинь олон хүний дургүйг хүргэсэн юм  шиг байна лээ. Уг нь би үнэнийг хэлсэн. Одоо  манайд нэг л их гунигтай, усан шүлэг хаа сайгүй  байна. Яаж ийж байгаад нэг том зохиолчоор  өмнөх үг бичүүлчихээд, бараг өнөөхөөсөө  жаахан ном гаргана. Тэдний нэг болоод яах  юм бэ. Тэгээд ч багш нарынхаа жишээнээс  харж байхад шүүмжлэгч хүн өөрөө уран бүтээл  туурвидаггүй бололтой.

 -Шүүмжлүүлсэн хүмүүс тань руу утасдана биз?  

-Шүүмжлэгч хүн байнга л дайралтад өртдөг  шүү дээ. Гэхдээ манайхан их сонин сэтгэлгээтэй  хүмүүс юм биш үү. “Чи намайг тэгж хэлээд  байхдаа яадаг юм” гэж надад шууд хэлдэггүй.  Зарим нь фэйсбүүк хуудастаа сэтгэгдэл  үлдээнэ. Ихэнх нь багш нар луу минь утасдаад  гомдол мэдүүлдэг гэсэн.  Саяхан би Б.Сарантуяа зохиолчийн түүхэн  романуудын талаар шүүмж бичсэн. Тэр хүн  шүүмжийг минь маш тайвнаар хүлээж авсан  байна лээ. Б.Сарантуяа өөрөө утга зохиолын  ажилтан мэргэжилтэй хүн учраас шүүмжийн  талаар тодорхой ойлголттой болоод тэгсэн  байх. Түүнээс биш мэргэжлийн зохиолч бус  хүмүүс бол андашгүй, урдаас өрвөлзөөд л  байдаг юм. Гэхдээ одоо ч би “цайрчихаад”  байгаа хүн дээ.

-Хэрэв та зохиолч байгаад, бичсэн  номыг тань хүмүүс яг таных шиг хурцаар  шүүм жилсэн бол хэр улайж, бантах байсан  бол?

 -Эвгүй л дээ. Би тэр мэдрэмжийг мэдэж  байна (инээв). Маш сонин байдалд орж  байгаа. Бараг дахиад юм бичихээргүй ч болж  мэдэх байх. Зарим үед арай л хэтрүүлчихсэн  юм болов уу гэж бодохоор шүүмж ч байдаг.  Гэхдээ би уран зохиолдоо хайртай, бичиг цаас  нийлүүлдэг бүхнийг үнэлдэг учраас л энэ зам нь  хог шороотой хутгалдчихгүй, ариун байгаасай  гэж хүсдэг. Ялангуяа 1990-ээд оныхонд би их  хайртай. Тэднийг өмнөх үеийнхнээ давсан  томоохон бүтээл гаргаасай гэж чин сэтгэлээсээ  хүлээдэг.

-Та нээрээ саяхан Ч.Лодойдамба,  С.Удвал, Д.Пүрэвдорж, С.Эрдэнэ, гуай  тэргүүтэй хууччуулыг зэгсэн хатуу шүүмжил сэн байсан. Та багадаа “Тунгалаг  тамир”-ыг уншиж, “Хөх даалимбан тэр- лэг”-ийг цээжилж байсан л биз дээ?

 -Тийм. Дээрх зохиолч нарыг би хүндэтгэдэг,  хийсэн бүтээснийг нь ч үнэлдэг. Би монгол  хэл, өв соёл, зан заншилдаа хайртай. Гэхдээ  тийм шүүмж бичлээ гээд тухайн үедээ хийсэн  юмтай мундаг хүмүүсийг үгүйсгэж байгаа хэрэг  биш шүү. “Тунгалаг тамир”, “Их хувь заяа”-г  хэдэн үеэрээ шүтээд, Ч.Лодойдамба, С.Удвал,  С.Эрдэнэ гэж агуу амьтад байсан хэмээн орой  дээрээ залчихаад, үүнээс цааш газар үгүй  гэдэг шиг суугаад байвал бид яаж өсөх юм бэ.  Бид чинь шинэ цагийн хүмүүс. Нүдээ нээгээд  хар л даа. Тиймээс миний хэлэх гээд байгаа  санаа бол өмнөх үеийнхээ аваргуудыг давсан  уран бүтээл туурвиж чадахгүй бол чи зохиолч  байгаад хэрэггүй. Уламжлал, шинэчлэл гэдэг  чинь энэ. Уламжлалыг шинэчилж байж хөгжил  ирдэг, тэгсэн цагт уран зохиол мөн чанараараа  үлдэнэ. Галаа багш маань намайг анх шүүмж  бичиж байхад “Чи надаас илүү бичихгүй бол  шүүмжлэгч байхын хэрэггүй” гэж хэлсэн.

-“Өөрөө бичиж чадахгүй байж хүний  юмыг шүүмжиллээ” гэдэг үгээр манайхан  хариугаа авдаг шиг санагддаг.

-Яалт ч үгүй үнэн. Гэхдээ ингэж хэлж  байгаа хүмүүсийн хувьд бол зүгээр л  нэгэнтэйгээ барьцсан явдал гэж би ойлгодог.  Угтаа шүүмжийн үүрэг бол уран бүтээлчийг  мэргэжлийн үүднээс нээж харуулах зорилготой  болохоос хэн нэгнийг байгаа болгож аваад,  зад муулахын нэр биш л дээ. Сайн бол сайн,  муу байвал мууг нь үнэнээр хэлэх хэрэгтэй.  Тэгэхгүй байгаа учраас өдөрт хэдэн арваараа  хэвлэгдэж байгаа номуудын дунд толгой  эргэдэг. Уншигчдыг төөрөгдүүлдэг бас нэг зүйл  бол төр засгаас өгдөг шагнал. Аль социализмын  үеийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон  гэдэг шагналыг одоо хүртэл хүмүүст олгоод,  нөгөөдүүл нь ч сүрхий баярлаад байдгийг би  үнэхээр ойлгодоггүй.

 -Тэгээд энэ олон номон дунд төөрөлдсөн  уншигчдад та ямар ном уншихыг зөв лө- мөөр байна вэ. Аюурзана, Өлзийтөгс л мун – даг гэсэн, эсвэл “Ногоон нүдэн лам” гэж  бестселлер ном байна, тэрийг л уншъя гэж  нэгнээ дуурайх хүн олон байдаг шүү дээ.

-Зөвхөн Аюурзана, Өлзийтөгс л мундаг  гэж ойлговол мэдээж өрөөсгөл. Дээр үеийн  сайхан зохиолууд байна шүү дээ. Жишээ нь, би  хүмүүст Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” романыг  уншихыг зөвлөдөг. Хэдийгээр социализмын  үед бичсэн хэдий ч тэнд ламыг дүрслэхдээ хүн  гэдэг талаас нь харуулдаг. Хэлмэгдүүлэлтийн  талаар ном уншихыг хүсвэл “Ногоон нүдэн  лам”-ын оронд С.Эрдэнэ гуайн “Хойд насандаа  учирна”, С.Пүрэвийн “Усны гудамж” хэмээх  хоёр романыг уншихад хангалттай. Бас Пүрэв  гуайн “Уулын намар” туужийг нэг уншчихад  Алимаа бүсгүйн амьдралаар дамжуулан  эмэгтэй хүний дотоод ертөнцийг таньж,  ухаарал авна. Д.Норовын “Сэрэвгэр хадны  зэрэглээ”, Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс”,  П.Баярсайханы “Хөх туурийн тал” зэрэг  зохиолыг уншихад монгол хүний мөн чанарын  тухай өргөн ойлголттой болно. Сүүлд гарсан  номуудаас дурдвал До.Цэнджавын “Хөх жавар”  тууж, Н.Нагаанбуугийн “Алтайн тэнгэр” сайн.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань  “өнөөдүүлийн” зохиолоор л хүмүүжиж бай- гаа. Хүүхдүүдийнхээ унших номонд ямар  цензур тавьдаг вэ?  

-Ямар ч гэсэн манай гэрийнхэн солонгос  савангийн дуурь үздэггүй. Манайх гурван  хүүхэдтэй. Охин маань Москвад сурдаг. Би  охин руугаа философи гэж иймэрхүү юм байдаг,  яруу найргийн хөгжил ийшээ хандаж байна,  манайхаас энэ энэ зохиолчийн ийм бүтээлийг  уншихад зүгээр гэсэн зөвлөгөө маягийн юм  хэлж, цахим шуудан явуулдаг. Гэхдээ эдийн  засгийн чиглэлээр сурч байгаа тэр нөхөр миний  явуулсан зүйлүүдийг хэр уншдаг юм бүү мэд.  Саяхан манай хүүгийн ангийнхан эцэг, эхийн  ажил гэж хийгээд, надаас зөвлөгөө авсан юм.  Тэгэхэд нь наймдугаар ангийн хүүхдүүдэд  дэлхийн болон Монголын уран зохиолоос ямар  бүтээл уншвал зохистой вэ гэсэн жагсаалт  гаргаж өгсөн. Оюутнууддаа бас энэ тал дээр их  зөвлөдөг. Энэ мэтээр бага багаар нөлөөлөхийг  хичээдэг. Шууд бүх зүйлийг үгүйсгэж болохгүй.

-Таны шүүмжийн хэдэн хувь нь магтсан,  хэд нь өөлж буруутгасан байдаг бол гэдгийг  дэнсэлж үзсэн үү?

 -Үзсэн. “Би дандаа хүн муулаад байдаг юм  биш биз дээ” гээд тоолсон. Ихэнх нь эерэг,  магтаалын шүүмж байна лээ. Гэтэл тэр нь  хүмүүст нэг их хүрдэггүй юм шиг. Магадгүй  магтаал хаа сайгүй болчихсонтой холбоотой  байх л даа. Хурцхан шүүмжилж буруутгасан  бүтээлүүд нь болохоор их хурдан олонд түгэж,  амнаас ам дамжин яригддаг юм байна.

 -Уран зохиолын шүүмж бичээд амьд- ралаа залгуулах боломж манайд байхгүй нь  ойлгомжтой. Та багшилдаг гэл үү?

 -Дээр үед бол шүүмж бичээд шагнал авдаг  байсан л гэдэг. Одоо бол тийм зүйл санахын ч  хэрэггүй. Би УИХ-ын Тамгын газарт ажилладаг  хүн шүү дээ. Хажуугаар нь Монгол Улсын их  сургуульд багшилдаг. Утга зохиолтой ойр  байх хүсэл сонирхлоо дагаад тэнд ихэнх цагаа  өнгөрүүлдэг гэхэд болно.

-Та амьдрал дээр хэр шүүмжлэгч вэ?

-Ер нь шүүмжилдэг байж магадгүй шүү.  Хүүхдүүд “Би өөрөө мэдэж байна, та юм бол- гоныг шүүмжлэх гээд байна” гэдэг. Гэхдээ  найз нөхөд, хамт олонтойгоо байхдаа тэр бүр  шүүмжлээд байдаггүй. Бусадтай их нийтэч  байдаг. Ямар сайндаа найзууд маань “Чи ийм  энгийн, найрсаг атлаа шүүмжээ бичихээр л тэс  өөр хүн шиг болчихдог” гэцгээдэг.  Сүүлийн үед сэтгүүлзүйн найруулгаар зохиол  бичих болсонд тэр ихэд эмзэглэдэг гэсэн. Уран  зохиол бол сэтгүүлзүй шиг тайлбарладаггүй,  үгийн ид шидээр дүрсэлж бичдэг ертөнц  учраас бүх мэдээллийг зохиолчийн зүгээс өгөөд,  уншигчийн өмнө бэлэн “хоол” тавих утга гүй  гэдэг үнэн биз. Бас түүний мөрөөддөг үндэст­ нийхээ түүх, домог, онцлогийг харуулсан  хүүхэлдэйн киног удахгүй монголчууд бүтээнэ  гэдэгт итгэнэм

Л.ГАНЧИМЭГ

http://www.mongolnews.mn/i/51703


Монгол эрдэмтэн хорт хавдрын эсрэг эм гаргахаар ажиллаж байна

$
0
0
2013 оны 8 сарын 5

Монгол залуу хорт хавдрын эсрэг эм гаргахаар ажиллаж байгаа таатай мэдээ байна. Энэ судалгаан дээр ажиллаж байгаа Австрали улсад биохимийн чиглэлээр амжилттай суралцаж буй  Б.Хүчтөмөртэй ярилцлаа.

 

-Хорт хавдрын эсрэг эм гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Судалгааны ажил ямар шатандаа явж байна бэ?

-Би Австралид биохимийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Хорт хавдрын эсрэг эмийн гаргаж авахаар сүүлийн жилүүдэд ажиллаж байгаа юм. Миний докторын зэрэг хамгаалах судалгаа энэ сэдвээр юм л даа. Өөрөөр хэлбэл, уурагт судалгаа хийгээд жинхэнэ зургийг нь гаргах нэг метр буюу метрийг тэрбумд хуваасан хэмжээний зургийг гаргаж, тэр зураг дээрээ үндэслээд эм хийх юм. Гаргаж авч буй бодисоо уураг дээрээ туршиж хавдрын эсүүдийн эсрэг нөлөөлж байна уу гэдгийг туршиж байна. Тэр дундаа би хөхний хорт хавдар дээр голчлон ажиллаж байгаа. 70 гарсан эмэгтэйгээс 1970 онд авсан хорт хавдрын эс дээр туршиж үзэж байна. Миний гаргаж авсан бэлдмэл хорт хавдрын эсийг эсэргүүцэж чадаж байна уу, хавдрын эсүүдийг миний хүссэнээр устгаж чадах уу гэдгийг туршсан. Яг судалгааны талаар тайлбарлахаар баахан тоонууд гарна. Нөгөө талаар судалгаагаа эсийн төвшинд явуулж байгаа,  харин амьтан дээр ороод ирвэл судалгааны  байдал өөр болохыг үгүйсгэхгүй.

 

 

-Монгол төдийгүй дэлхийн бусад улс оронд хорт хавдрын өвчлөл ихсэх хандлагатай байгаа. Энэ судалгааны ажил чинь бүтэмжтэй болбол дэлхий нийтэд ч хэрэгтэй ажил болох юм байна, тийм үү?

-1950-аад оноос хойш Хавдрын эсрэг программууд дэлхий нийтээр яваад эхэлчихсэн. Монголд бол хавдрын эсрэг үйлчлэл үзүүлдэг ургамлаас бэлдмэл гаргаж авах ажил их байдаг болов уу. Би Монголд ажиллаж байгаагүй болохоор бас сайн хэлж мэдэхгүй байна.  Миний хийж байгаа бэлдмэлүүд амжилттай болбол дэлхийд шинэ бэлдмэл гарч ирж байгаа гэсэн үг. Судалгааныхаа чиглэлээр өнгөрсөн долоодугаар сард олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэл гаргасан. Өмнө нь ч бага багаар энэ талаар судалж байсан болохоор хоёр ч удаа шинжлэх ухааны нийтлэлүүдийг гаргаж, олон судлаачдын дунд хүлээн зөвшөөрөгдөж байсан.

 

-Энэ нийтлэлийн чинь талаар сонирхож болох уу?

-Нийтлэлийн агуулга бол  уургийн эсрэг шинэ төрлийн бэлдмэл гаргаж ирэх зорилготой судалгааныхаа ажлын талаар тодорхой бичсэн.

 

-Яагаад биохимийн чиглэлээр суралцах болсон бэ. Энэ мэргэжлийг сонирхох болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Эхлээд ажлаа тайлбарлая гэж бодлоо. Үндсэндээ миний ажил химийн бодис, биологи хоёрыг холбосон шинжлэх ухаан гэж хэлж болно. Амьд зүйлийн хамгийн жижиг микро эсүүд дээр ажиллана гэсэн үг л дээ. Уураг, чихэр, өөх тос гэдэг ч юм уу. Энэ чиглэлээр сонирхох болсон нь би ахлах сургуульд байхаасаа татагдан орсон. Би Америкт дунд сургуульд суралцаж төгссөн. Ахлах сургуулийн 11 дүгээр ангид байхдаа буюу 17 настайгаасаа сонирхож эхэлсэн. Сургуульд химийн хичээлдээ их сонирхолтой байсан болохоор олон уралдаан тэмцээнд ордог байлаа. Түүний нэг тэмцээнд нь түрүүлж, манай сургуулийн химийн багш лабораторид ажиллах боломжийг анх олгож байсан. Тэр лаборатори мөн хавдрын эсрэг ажиллаж байсан. Би 11 болон 12 дугаар ангийнхаа зуны амралтаар хоёр жил дарааллан хавдрын эсрэг эмийг туршиж буй лабораторид ажилласан юм. Тэгээд их сургуульд элсэхдээ сонирхол дээрээ тулгуурлаад Америкийн “Purtuv” их сургуульд биохимийн чиглэлээр суралцсан. Хажуугаар компьютерийн мэдээлэл технологиор давхар судалсан. Энэ нь уургийн бүтцийн зургийг гаргаж, түүнийгээ амьд мэт хөдөлгөж чадах хэмжээний мэдлэгтэй болоход тус болно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, компьютер дээр тулгуурлаад биологи биохимийн ажлуудыг хийх юм.

 

-Одоо докторын зэргээ хамгаалахаар судалгаа хийж байгаа юм байна. Хэр амжилттай гэсэн үнэлгээг өөртөө өгч байгаа вэ?

-Докторын зэргээ хамгаалахын тулд олон төрлийн зүйлийг зэрэг хийж байна. Хүмүүс ихэвчлэн нэг төрөл дээр анхаарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн эсүүд дээр, эсвэл химийн урвал дээр гэдэг юм уу. Миний хувьд нэг бүлэг уурагт эм зохион бүтээх зорилготой ажиллаж байна. Уургаар болон чихрээр эм хийж үзэж байгаа. Энэ бүхнийг бүгдийг нь хийгээд үзье гэж бодсон. Уургийнхаа зургийг гаргачихсан. Түүн дээрээ үндэслээд эм болох зүйлүүдийг химийн урвалаар хийчихсэн байгаа. Одоогоор амжилттай явагдаж байна гэж хэлж болно.

 

-Сургуулиа төгсч, доктороо хамгаалчихаад хаана ажиллана гэж боддог бэ?

-Монголдоо ирээд өөрийнхөө сурч байсан биохими, компьютер технологийн чиглэлээр лаборатори байгуулах боломжтой юм байна гэж бодсон. Тэгэхээр төгсч ирээд Монголдоо ажиллана.

 

-Докторынхоо зэргийг хэзээ хамгаалах вэ?

-Би 2011 оны гуравдугаар сараас докторынхоо ажлыг эхэлсэн. 2014 оны есдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ туршилтын үр дүнгээс хамаарна. Туршилт өөрчлөгдөх, удаашрах, хугацаа нь өөрчлөгдөж магадгүй. Түүнээс хурдан ч дуусах боломжтой. Тэр үед миний тэтгэлэг ч мөн дуусах байх.

 

http://www.eagle.mn/content/read/2516.htm

 Г.Туяа


Ц.Нямдорж: Фракц засагт гараагүй үедээ намын зовлон, гарсны дараа төрийн зовлон болдог

$
0
0

Normal
0

false
false
false

EN-US
X-NONE
X-NONE

MicrosoftInternetExplorer4 -Эдийн засаг савлах гол хүчин зүйлс нь юу вэ?

-Эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд бүгд унаж байна. Одоо 11 хувийн өсөлттэй гайгүй байна гээд засгийнхан өдөр хоногийг молигодож өнгөрөөгөөд байгаагаас биш цаана чинь бизнес эрхлэгчид мөнгөгүй болж, үйл ажиллагаа нь зогссон нь бүх хүнд мэдрэгдэж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээс Тавантолгой хавьд болоод буй үйл явц ямар байгаа, тендерийн үйл ажиллагаа ямар түвшинд явагдаад байгааг зөвхөн бид уншиж, яриад байгаа юм биш. Өнгө нь ийм болчихоод байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын 50 хувь нь зугтчихсан. Оюутолгой төсөл ерөнхийдөө зогсонги тал руугаа явчихлаа. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж 2011 онд Н.Алтанхуягийн ахалсан ажлын хэсэг гарч дэлхийн томоохон орнуудын том компаниудтай гэрээ хэлэлцээр хийж Тавантолгойгоо дэлхийн хэмжээний юм болгочих гээд ажлууд хийж байсан. Энэ бүгд зогсчихоор цаана нь зөндөө ажил болж байсан хүмүүс царцанги байдалд орсон. Тэр хүмүүс царцанги байдалд орохоор тухайн орны хүмүүс, төр засагтайгаа царцанги байдалд орно гэсэн үг.

-Эдийн засагт гадны ямар хүчин зүйлс нөлөөлөөд өнөөдрийн байдалд хүрсэн юм бол?

-Эдийн засгийн энэ хүнд байдалд гадна талаас нөлөөлсөн зүйл тун бага. Хятад, ОХУ-ын эдийн засаг, үндэсний мөнгөн тэмдэгт нь тогтвортой байлаа. Шинэчлэлийн Засгийн газар ажилласан хоёр жилийн хугацаанд бидний гол харьцдаг хоёр орны эдийн засаг тогтвортой байхад манайх л доошоо савлаад байх юм. Одоо болохоор Засгийнхан 100-хан  хоногт эдийн засгийг сэргээнэ гээд хариуцлага тооцох ямар ч аргагүй Их хурлын тогтоол батлуулах гээд байна. Үүгээр юуг ч шийдэж чадахгүй. Учир нь энэ тогтоолын цаана ямар ч мөнгө, ажил байхгүй. Түүн дотор “Өнөөдөр үүр цэлмэнэ. Эсвэл маргааш ч магадгүй” гэсэн үг л явж байна. Тогтоолын ард тодорхой хэмжээний мөнгө, хуулийн баримт бичиг байж гэмээнэ ажил болохоос биш юу ч үгүй байж тогтоол гаргаад нэмэргүй. Ийм илэрхий зүйл дээр хүртэл бодлогоо зөв бариад явж чадахгүй байна. Би арга ядаад Н.Алтанхуягийг Чеченийн  Ерөнхийлөгч асан Аслан Масхадовтой адилхан юм уу даа гэж хэлээд сууж байхав дээ. Энэ засгийн хамгийн том зовлон бол Ардчилсан намын фракцууд байгаа юм. Өмнө нь ч фракцууд нь зовлон болж ирсээр байсан.

-Үүгээрээ та юуг хэлэх гэсэн юм бэ. Фракцуудын тухай жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Энэ фракцууд чинь Засгийн газрыг танхимын зарчмаар ажиллах зарчмыг алдагдуулдаг. АН 1996-2000 онд засаг барьж байхдаа яг ийм фракцуудын дотоод зөрчлөөс болж бие биенээ хэмлэж, засгаа сольж огцруулсаар байгаад хугацаагаа дуусгаж байсан. Энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд муу дээр улцан гэгчээр АН-ын 5-6 фракц дээр нэмэгдээд МАХН, МҮАН-ын бүлэглэлийн зовлон нэмэгдэж үнэн хэрэгтээ 8-9 фракцтай болж байгаа юм.

Эд чинь далдуур үйл ажиллагаа явуулаад Засгийн газрынхаа танхимын зарчмыг алдагдуулснаас нэг бодлого, нэг зарчим, нэг сэтгэлээр төрийн хэрэгт хандах хандлага байхгүй болчихсон. Цөөн үгээр хэлбэр засгийн ажил холион бантан, дампуурал болж гүйцлээ. Өөрсдөө төсвийн санал оруулж ирчихээд “авлигажсан төсөв” гэж орилж л байдаг.

Тийм л байсан юм бол оруулж ирэхгүй л байсан. Их хурлын янзыг үзэж байгаа юм шиг хачин юм хийсэн. Түүнээс нь болж өнөөдөр 200 гаруй обьект энэ жил яах нь одоо хүртэл шийдэгдээгүй байна. Ам.долларын ханш 1780 төгрөг байхад төсөв оруулж ирсэн. Тэр үед “Та нар цаашид долларын ханшийг буулгаж чадахгүй. Ядаж 1650 төгрөгөөр тооцооч” гэхэд зүтгэсээр байгаад баталсан. Төмөр замын асуудлаар гэхэд 2008 оноос хойш фракцуудын зөрчил засгийн зовлон болж ирсэн. С.Баяр, Сү.Батболдын Засгийн газар байхад энэ асуудлаа шийдээч гэж хамгийн их асуудал ярьж байсан хүн нь би мөнөөсөө мөн. 2010 оны тавдугаар сард “хоёр жилийн дотор  төмөр зам барина” гэж байсан. Өнөөдөр хэдэн км төмөр зам тавьсан байна вэ. Тэр үед Нямдорж саад болсон гэж нийтэд зарласан, тэгвэл 2012 оноос хойш хэн саад болов. Хамтарсан засгийн үед болдоггүй юм байна гэхэд Ардчилсан нам засгийн эрхэнд гарлаа. Ерөнхийлөгч нь хүртэл тэр чигийн хүн байхад үүнийхээ эцсийн саналыг оруулж ирэх болов уу гээд шахаж шаардаад хоёр жилийн нүүр үзлээ. Ухаахудаг-Нарийнсухайтын чиглэлд экспортын төмөр замыг эхний ээлжинд тавьж байж жаахан нүүрс, зэсийн баяжмалаа гадагш гаргах нь хоолойнд тулсан асуудал. Үүнийг л фракцын толгойд сууж сайдын суудал зайдалсан нэг дунд гарын луйварчин бүтэн зургаан жил хорлож байна.

-Ямар нэгэн хөдөлгөөн танд ажиглагдаж байна уу?

-Халтмаагийн Баттулга Төмөр замын тал дээр бусдын хувийнхаа хөрөнгөөр хийх гэж байсан ажлыг замаас нь тасалж, С.Баяр, Сү.Батболдын үед дөрвөн жил саад болоод дараа нь энэ засагт тээг болоод явж байна. Энэ засагт нэг намынхан байгаа л юм бол эл асуудлаар нэг санал оруулж ирж болноо доо.

Сүүлийн үед АН-ын фракцуудын зөрчил нь Их хурлын зовлон болж хувирсан. Нэг фракцынхаа ажилд нөгөөх нь хөндлөнгөөс орохгүй гэдэг зарчим эдэнд байдаг. Нэг нь тэмээ гэхэд нөгөөх нь ямаа гэж зөрүүдэлдэг. Фракцуудын зөрчил нь ийм байдалд хүргэснээс биш мөнгөгүйдээ улсын ажил гацаад байгаа юм биш. Одоо болохоор хамаг буруугаа Тавантолгой руу чихэж, Чалко руу дайрч хоёр жил боллоо. Эрдэнэс тавантолгой компани 2011 оны наймдугаар сараас газрын хөрс хуулж эхэлсэн. Би хөрс хуулалтыг очиж харж байсан. Тавантолгой муудсанаас болж эдийн засаг муудлаа гэж АН-ынхан үргэлж худлаа ярьж  байна. Чалкотой байгуулсан 70 ам.долларын гэрээг муу гэрээ байгуулсан гэж дайрч түншлэгчийнхээ сэтгэлийг цааш нь харуулж зах зээлээ алдчихаад дараа нь 50 ам.доллараар гэрээ байгуулж одоо 30 ам.доллараар нүүрсээ зарж байна.

Заримдаа энэ засгийн ажлыг удирдаж байгаа хүмүүсийг харахаар галзуу юм шиг надад санагддаг. Түүнээс биш эрүүл саруул хүн ийм юм хийхгүй гэж бодоход хийгээд л байгаа юм даа. Энэ засгийн нэг алдаа нь хоёр хөрштэй харилцах харилцаанд сэв суулгасан явдал. Төмөр замын асуудлаар хойд айлыг олон удаа хуурсан. Урд айлыг ч бас хуурсан. Чалкотой гэрээ байгуулж мөнгийг нь авчихаад сүүлд нь нүүр рүү нь хар ус цацсан. Ингээд байхаар чинь яаж улс хоорондын харилцаа сайн байхав.

-Сүүлийн үед их л бухимдангуй яваа харагдах болжээ, та?

-Яагаад би бухимдаад байна гэхээр эдийн засгийг өөд татчих боломжийг бүтэн 10 жилээр магадгүй түүнээс их хугацаагаар хойш татлаа. Товчхондоо 1996 он давтагдаж байна. АН-ынхан дандаа ингэдэг. Гоё юм ярьж засгийн эрхэнд гарч Засгийн газраа байгуулж аваад зэвсэгт отрядынхаа байлдааныг дотооддоо хийж эхэлдэг. Тэгээд улс орныг сүйрүүлдэг. Өндийж явсан зүйлсийг дандаа ингэж дарж унагадаг. 1996 онд П.Жасрай агсан “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хэлээд дэлгүүрийн лангуу дүүрч, улс жаахан амьсгаа авч эхлэхэд хамаг банкийг дампууруулаад дөрвөн Засгийн газар сольсон. 2012 оноос хойш Монгол Улс өнгөтэй өөдтэй явах тэр бүх боломжийг хааж байна. Цаашид төсвийн орлого бүрдүүлдэг хэдэн том компани нь эвгүйтээд эхэлбэл байдал улам л хүндэрнэ.

Өнөөдөр зээл авсан компаниуд зээлээ төлж чадахгүй гэдгээ хэлж байсан. Үүн дээр арга хэмжээ ав гээд хагас жилийн өмнө дарга нарт захидал бичээд одоо хүртэл хариу алга. Ш.Сайхансамбуугийн зах болон бусад зах, ресторануудад хүн алга. Замын-Үүдэд олон хүн холхидог байсан бол одоо чөлөөтэй бүс болсон. Энэ бол бодит үнэн. Үүнийг харахгүйгээр дэмий юм ярих шаардлагагүй. Ардчилсан намынхан мөнх засгийн эрхэнд суучихсан юм шиг 2020-2050 оны юм яриад байдаг. Засгийн газрынх нь хугацаа ердөө дөрвөн жил гэдгийг мэдэлгүй хоёр жил боллоо. Одоо бүр хотын фракц гээд гараад ирлээ.

-Хотын фракц гэж Э.Бат-Үүл даргатай нийслэлийнхнийг хэлээд байна уу?

-Тэгэлгүй яах юм. Э.Бат-Үүлийн Засгийн газар гэж хэнд ч дийлддэггүй, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн фракц АН дотор гараад ирсэн. Хотын захирагчийн бие төлөөлөгчийн аппарат гээд дүүрэг бүрт хотоос мөнгө гаргаад суулгачихсан дүүргийнхээ дарга нартай ажил булаацалдаад сууж байдаг хүмүүс бий болсон.

Фракцуудын далд зодоон Монголыг дахиад чирлээ дээ. Ардчилсан нам фракцуудынхаа энэ балиар юмыг цэгцэлж чадахгүй бол олон жил Монголыг чирнэ дээ. Хамгийн аюултай нь энэ балиар ужиг өвчин нь залуучуудад нь үе дамжин уламжлагдаж байна. АН үе дамжсан зодоон нүдээний тогтолцоог өөрсдөө бий болгосон. Үүнээс болоод Ерөнхий сайд нь засгаа удирдаж чадахгүй байна. Сайдууд нь үгэнд нь орохгүй байна. Бондын мөнгө гэхэд Н.Батбаяр баруун гараараа оруулж ирээд зүүн гараараа дур мэдэн зарж байгаа. Үүнд хяналт тавьж байгаа хүн нэг ч алга. Сүүлд Э.Бат-Үүл, Н.Батбаяр хоёр бондын мөнгө булаацалдаж хэрүүл хийсэн дээ.

Одоо төмөр зам барина гээд ярьж байхад  А.Гансүх сайд нь мөнгө өгөхгүй бол ажил зогсоно гээд сууж байна. Ийм засаг гэж байж болох уу. Нэг нь заан ярьж байхад нөгөөх нь гүрвэл ярьдаг байж болох уу. Эд засаглах чадвараа ингэж алдсан.

-Яавал засаглах чадварыг бий болгох вэ. “Давхар дээл”-ийн асуудал цаашид хэрхэн өрнөх бол. Цаг хугацааны хувьд хэрхэн батлагдах бол?

-УИХ эцсийн ямар шийдвэр гаргана, түүнийгээ түргэвчлэх хэрэгтэй. Энэ долоо хоногт багтааж шийдвэр гаргасны дараа Ерөнхийлөгч нь хориг тавьдаг юм бол түүнийгээ шийдэх ёстой. Ингээд эхлэхээр засгийн ажил нь хөдлөхөө больчихдог. Сайд нар нь хүртэл тэртэй тэргүй ажлаа өгөх юм чинь ажилласан ч яалаа гэсэн байр сууринаас ханддаг. Назгай байдал гэдэг үерийн ус шиг нэвчдэг байхгүй юу. “Давхар дээл”-ийн асуудлыг 2013 оны намраас ярьж эхэлсэн. Намрын чуулган хаалтаа хийхэд ярьж л байсан. Бүтэн жил “давхар дээл”-ээс болж засгийн ажил самуурч байна. Энэ оны долдугаар сараас гэнэ үү, 2016 оны долдугаар сараас гэнэ үү яаж шийдэхийг мэдэхгүй байна даа. Би олон удаа томилгоо авч огцруулах асуудлыг өөртөө үүрч байсан хүн. Хамгийн гол нь ажил хийлгэхээ больчихдог юм. Зүгээр л маргааш яах бол гэж тэнгэр харж хэвтсэн систем болчихдог юм, цаад Засаг чинь  тэр чигтээ.

-Уг хуулийн төслийг танай намынхан Засгийн газрыг огцруулах хууль болгон ашиглаад байгаа юм биш үү?

-Засгийн газар  сайд нарынх нь тал, эсхүл Ерөнхий сайд огцорсон тохиолдолд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог хууль бий. Ерөнхий сайд хэвээрээ байгаа тохиолдолд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт хийгээд явах боломжтой. Үүнийгээ л хийхгүй байна. Н.Алтанхуяг хоёр жилийн хугацаанд тал тал тийшээ харсан Засгийн газрын гишүүдийнхээ учрыг олох гэж л будилсан хүн болж хувирсан. Фракц гэдэг ийм аюултай байдалд хүргэдэг. Хэн ч гэсэн яг ийм байдалд орно. Одоо ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарт сэлгээ хийх хэрэгтэй. Эдийн засаг нь ийм болчихоод байхад хариуцлага хүлээх сайд Монголд байх ёстой. “Давхар дээл” гэдэг чинь гудамжны яриа. Их хуралд гудамжны яриа нэвширтэл орж ирлээ. Их хурал гэдэг дээл ярьдаг газар бус төрийн албан тушаалыг хэн хавсарч болох вэ, хэн хавсарч болохгүй вэ гэдгийг ярьдаг газар. Энэ Засгийн газарт сэлгээ хийхгүй бол цаашаа явахгүй.

-Ямар ямар сайд нарт сэлгээ хийх ёстой гэж?

-Хүн бүхний ярьдаг хэд хэдэн сайд байгаа. Н.Батбаяр, Д.Ганхуяг гээд баахан цоллох л юм. Эдийн засаг ийм байхад энэ хүмүүсийг солих нь гадны хөрөнгө оруулалтыг татах 50 хувийн хөшүүрэг болж мэднэ шүү. Их хурал дахь АН-ын гишүүд хүртэл болохгүй байна гэдгийг ярьж байгаа. Зөв харж инээж буруу харж уйлаад эцсийн кноп дарах мөчид улс төрийн зориг гаргаж чадахгүй байна. Төсвийн тооцоо хийж чадахгүй ам.долларын ханш 1750 төгрөгөөс доош орохгүй гэдгийг мэдэж байж 1384 төгрөгөөр төсөв зохиогоод орж ирж байгаа Сангийн сайд Ч.Улаан зүгээр л зайлах хэрэгтэй. Энэ хуулийн хүрээнд хэдэн сайд нарыг соливол уналтыг жаахан сааруулж магадгүй.

-Оюутолгойн хоёр дахь шатны ажил яах бол?

-Оюутолгойг байнга эсэргүүцэж байсан хүмүүс нь өст хүн өлийн даваан дээр уулзана гэдэг шиг яг энэ асуудлыг хариуцсан сайд нар нь болчихсон. 2008 онд сайд болж чадаагүйдээ шаралхаж Оюутолгойг өдөр, шөнөгүй харааж байдаг байсан хүмүүс нь эдийн засгаа хариуцсан сайд нар болсон. Түүнээс болж хөрөнгө оруулагчид, Монголын Засгийн газар хэл амаа ололцохоо больсон юм. Ийм нөхцөлд Оюутолгойн асуудал хөдлөхөд бэрх. Өөр нэг зүйл нь Оюутолгойг муулж, дайрч давшилж хоол олж иддэг хэдэн Их хурлын гишүүн энэ танхимд байна. Төлөөлөл нь манай намын бүлэгт ч бий. Эдгээр хүмүүс зогсвол зогсох цаг нь болсон. Монголын нутагт орж ирчихээд доромжлуулан доромжлуулан бүтээн байгуулалт хийдэг гадныхан байж болох уу. Газрын баялагтай нь ганцхан Монгол биш. Монголд жаахан юм хийчихье гэхээр дайрч доромжлон, орон шоронгоор айлгаж сүрдүүлээд байхаар яаж хөрөнгө, хүн хоёр тогтох юм бэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Их хурлаар оруулдаг. Харин хувь нийлүүлэгчдийн гэрээ нь их явдалтай гэрээ байдаг. Явцын дунд сайжруулах зүйлс бий. Гэхдээ үүнийг айлгаж сүрдүүлж хийнэ гэж байхгүй ээ. “Тунгалаг тамир” кинон дээр Бадарч тахар гээд дээрэлхүү нөхөр байдаг даа. Яг л ийм байдлаар бизнес эрхлэгчидтэйгээ засаг харьцаж байна.

Авлигатай тэмцэж байна гээд олон хүнийг шоронгоор айлгаад байгаа учраас өнөөдөр хүмүүсийн бизнес эрхлэх сэтгэл, зориг, урам нь байхгүй болчихлоо. Бүтээе, босгоё гэсэн зориг руу нь ус цацаад, дээр нь бамбай тавьж байгаад жадлаад хаячихаар яаж хөдлөх юм.

-Манайд ашигтай ямар нүүдэл байгаа бол?

-Юуны түрүүнд улс төрчид нь хийрхлээс салах хэрэгтэй. Босч чадаагүй байхад нь л дайраад байх юм. Үүнээс хэн юу хожих вэ. Их хурлын бүрэлдэхүүн дотор Оюутолгой руу зургаан жил дайрч байгаа хүн байна. Зургаан жил Оюутолгой руу дайрч байгаа гишүүдийн шүлсээр Монголын ард түмэн цалин авч, тэтгэврийн орлого олохгүй нь ойлгомжтой.  Энэ засгийг харж байхад Оюутолгойг цаашид үр ашигтай хөдөлгөх аргаа огт олохгүй байна. Эцсийн дүндээ хувийн, хувьсгалын өмчийн ялгаа гэж байдаггүй. Төр татвараа авч л чаддаг байвал хувийнхаас авсан ч ялгаагүй, хувьсгалынх нь ч ялгаагүй.

Ашигт малтмалын тал дээр манай монголчууд шинэ ард түмэн шүү дээ. Гэрийнхээ бууцан дээр шон хатгахаас өөр газраа хөндөж үзээгүй эмзэг сэтгэл дээр нь тоглож улс төрийн аахар шаахар ашиг хонжоо хайгчид улам олширч байна. Гаагийн шүүхэд Оюутолгойг өгсөн л гэнэ. Оюутолгойг Гаагийн шүүхэд өгдөг гэж хаашаа харсан юм байхав дээ. Тэр чинь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн алуурчдыг аваачиж шийтгэдэг газар. Ийм хачин юм хийж байгаа юм даа. Улсын эдийн засгийг босгох ганц нэг үйлдвэр босгох гэхээр замаас нь хорлоод байх юм. Монголын эдийн засгийг босгоод аваад явчих хэд хэдэн үйлдвэртэй болмоор байна. Тэр нь хувийнх байна уу, хувьсгалынх байна уу хамаагүй. Харагдаж байгаа боломж нь уул уурхай. Өөр ямар ч боломж алга. 2012 оны Их хурлын сонгуулийн өмнө Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг баталж байхад нь “Та нар дэндүү осолтой галаар тоглож байна. Энэ хуулиа боль” гэж гуйгаад ядсан. Тэр хүмүүс нь одоо улсын эдийн засгийн гол судсан дээр суучихсан байна.

-Халаа сэлгээ хийхээр л тогтворгүй байдал үүсчих гээд байгаа юм биш үү?

-Нэг сайдыг сольё гэхэд дэмжээд л өгнө шүү дээ. Тэр сайдынх нь оронд манай намынхан суухаар зүтгэнэ гэж бодож байна уу. Үгүй. Ер нь одоогийн төр толгой дээрээ зогсчихоод байна. Их хурал нь Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихсон. Монголбанк Засгийн газраас бүр хол сууж байх ёстой байтал засгийнхаа халаасанд орчихсон. Сонгууль дөхөхөөр Алтанхуяг, Золжаргал хоёр нийлж үнэ тогтворжуулах хөтөлбөр, найман хувийн зээл ярьдаг.

-Засгийн газрын тодорхой хэдэн хүмүүс солигдож байж эдийн засаг 50 хувь сэргэхэд нөлөөлнө гэж та үзэж байгаа юм уу?

-Ажлаа хийдэггүй хүмүүсийн оронд ядаж л ажил хийхэд нь садаа болдоггүй хүнийг тавих ёстой. Х.Баттулга ҮХАА-н яамнаас гадна Зам тээврийн яамыг удирдаж байгаа. Төмөр замын асуудлаар А.Гансүх Х.Баттулгын амнаас зөрж ганц шийдвэр гарганаа гэж байхгүй. Засгаас ганц ч төгрөг авалгүйгээр төмөр зам барьчих боломж байсан. Төмөр замыг хоёр жилийн дотор барьчихна гэж амлалт өгсөн хүн нь одоо төрийн ажлыг хорлоод байхад энэ хүнийг цаашид байлгаад байх юм уу. Х.Баттулга жишээ нь ямар үнэтэй хүн бэ. Төмөр замаар ямар луйвар, будилаан хийгдсэнийг нэг бүрчлэн мэднэ. Хэнд ч хэрэггүй далан шороо ухаад 50 тэрбум төгрөгийг шороонд булсан. Энэ бол хариуцлагагүй үйл ажиллагаа бус цэвэр хорлон сүйтгэх үйл ажиллагаа. Би Х.Баттулгад дургүйдээ ингэж ярьж байгаа юм биш. Баттулга гэдэг хувь хүн надад огтоос сонин биш. Улстөрчийнх нь өнцгөөс харахад түүн шиг сонирхолгүй этгээд байхгүй, ярьж ч чадахгүй. Хувийн дуусашгүй шунал, өчүүхэн атаархлаар улсын ажил хорлоод байгаа учраас би юм яриад байгаа юм.

-Одоо яг яах ёстой вэ. Танай бүлгийн зүгээс огцруулах саналаа өргөн барих юм уу?

-Ц.Элбэгдоржийн оруулж ирсэн саналыг эхлээд дуусгах хэрэгтэй. Ер нь бол буруу бодлого явуулж байгаа хүнийг нь өөрчлөхгүй бол юм өөрчлөгдөхгүй. Монголыг монголоор нь хардаг хүмүүсээр солих шаардлагатай. АН-ынхан хүмүүсээ аваад үлдэнэ гэвэл аваад үлдэж болно. Шунал нь шулам болтлоо хөгжсөн өвчтэй сэтгэлгээтэй хүнийг солихгүйгээр ажил сайжирна гэж байж болшгүй зүйл.

-Ямар ямар хүмүүсийг солих шаардлагатай вэ?

-Өмнө нь хэлсэн. Ч.Улаан гэж зээлээс өөр зүйл ярих ямар ч чадваргүй болсон нэг хүнтэй боллоо. Бид чинь Оросын их өрийг дарахад “Өргүй боллоо” гээд зогсож байсан хоёр шүү дээ. Гэтэл одоо өрийг магтдаг болж, даруйхан зайлуулах хэрэгтэй. Нэг засгийн үед таван тэрбум долларын өр тавиад байвал цаашдаа энэ улс юу болох вэ. 2017 онд ямар ч хөрөнгө оруулалт байхгүй. Яагаад гэхээр Чингэс бондын эхний 500 сая долларыг төлж 2023 онд тэрбум ам.долларыг бид төлөх шаардлага гарна. Хамгийн хөгийн нь триллион 500 сая төгрөгийн төсөв бүрдүүлж чадахгүй байгаа хирнээ триллион 500 сая долларын зээл оруулж ирдэг засаг байж болох уу. Зээлээ төлөх чадваргүй болчихвол зээлийг нь худалдчихдаг юм. Тэгэхээр Монгол Чингэс бондоор дамжаад нэг мөнгөтэй улсын халаасанд тусгаар тогтнолтойгоо орно. Өндөр хүүтэй мөнгөөр хоёрын хооронд зам тавихын оронд шороон замаар давхих нь гарз багатай юм. Замаас ямар ч ашиг гарахгүй. Ашигтай болгоё гэвэл өндөр хэмжээний төлбөртэй болгохоос өөр замгүй. Үүнийг ард түмэн даахгүй.

-Эдгээр сайдыг солилоо гэхэд дараа нь засаглаад явчих ямар хүмүүс байгаа бол?

-Ардчилсан намын л асуудал. Эрх биш байгаа байлгүй дээ гэж горьдох юм. Тэдний хийсэн нэг том нүгэл бол Монгол төрийн уураг тархийг саасан явдал. Төрийн албан хаагч гээд 146 мянган хүн байлаа. Тэд төрийн уураг тархи байсан юм. Төрд олон жил ажиллаад жаргал зовлонг нь мэддэг болчихсон байв. Улсын ажил мэддэг хүмүүсийг Ардын намыг засаг барьж байхад ажиллаж байсан гээд бүгдийг нь халж ажлын ямар ч чадваргүй, сонгуулиар цүнх бариад гүйж явсан хүмүүсээр төрийн аппаратыг дүүргэснээс болж төрийн толгой хоосон вакуум болж хувирсан. Яамны газрын дарга болсон “цүнхчин” ажил, амьдрал, хууль, ёс суртахуун мэдэхгүй. Тэд мөнгө, албан тушаал хоёрын төлөө амиа золиослохоос сийхгүй ийм л хүмүүсээр төрийн ажил хийлгэж байна. Төрийн ой санамж гэдэг боловсон хүчнээрээ дамжиж явдаг зүйл. Сайн аппаратаа хадгалаад үлдсэн байлаа гэхэд нэг муу сайд ирлээ гэхэд нэг их аюул тарьж чадахгүй. Мэргэшсэн хүмүүс хууль ном яриад хөдөлгөдөггүй байхгүй юу. Энэ фракцын зарчим гэдэг чинь засагт гараагүй үед намын зовлон байдаг бол засагт гарсны дараа төрийн зовлон болдог юм. Манай намд ч жигүүр мигүүр ургах шахсан биз дээ. Би тэднийг хажиглаад байдгийн учир энэ шүү дээ.

-Х.Тэмүүжин сайдын асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ. Таны хувьд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан шүү дээ?

-Ардын намын бүлгээс гаргах улс төрийн шийдвэрийг дагана гэдгээ Х.Тэмүүжинд өөрт нь хэлсэн. Тэмүүжинг ноцтой алдаа гаргасан гэж Ц.Элбэгдорж цохон тэмдэглэсэн байна лээ. Уг нь бодлого, үйл ажиллагаа, зан харьцаа гээд бүх л тал дээр би түүнд мэддэг чаддаг бүхнээ хүний ёсоор харамгүй хэлж өгч байсан. Даанч нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаад байсан даа. Үүнээс өмнө нэг удаа Х.Тэмүүжинг огцруулах яриа гарахад “Эхлээд хулгайч нарыг нь явуул, дараа нь Тэмүүжинтэй ярь” гэж тас хөндлөн хэвтсэн тохиолдол бий.

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

http://www.dnn.mn/publish/?vid=56512


Б.БОЛДСАЙХАН: “СОНГДО БУМРУНГРАД” МОНГОЛД ЭМЧИЛДЭГГҮЙ ӨВЧНИЙГ АНАГААНА

$
0
0

2014-04-30 14:00:00

Орчин үеийн өндөр хүчин чадалтай, оношилгооны тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан хуруу дарам эмнэлэг манайд байдгийн нэг нь “Улаанбаатар Сонгдо” юм. Анх БНСУ-ын хөрөнгө оруулалттай байгуулсан энэ эмнэлэг өдгөө монголчуудын мэдэлд шилжсэн. Үүний ачаар сүүлийн жилүүдэд манайхан харь орныг зорьж, өмнөх шигээ хэтэвчээ хоосортол явж, оношилгоо, эмчилгээ хийлгэх нь бага ч болов цөөрч байгаа. Гэсэн ч Монголд эмчлэх боломжгүй олон өвчин байсаар, иргэд гаднын орныг зорьсоор л байна. Тэгвэл монголчууд тун удахгүй энэ байдлаасаа салах нь. Учир нь Тайландын Вант улсын Бангкок хотын “Бумрунград” олон улсын эмнэлэг жил гаруйн дараа Монголд үүдээ нээх гэж байна. Эднийх “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хувьцааны хяналтын 51 хувийг авч, хөрөнгө оруулалт хийхээр хоёр тал тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс ийм статустай болсон гэсэн үг. Ийнхүү хамтын ажиллагаагаа эхлүүлснээр тус хоёр эмнэлэг нэгдэн, “Сонгдо Бумрунград” нэртэйгээр үйл ажиллагаа явуулах аж. Тус эмнэлгийг “Улаанбаатар Сонгдо”-гоос гурав дахин том байхаар зураг төслийг нь хийж эхэлсэн байна. “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхантай энэ талаар ярилцлаа.

 -Гаднын хөрөнгө оруулалттай эмнэлэг зах зээлийн зарчмаар бий болох нь сайн хэрэг. Гэхдээ төрийн хяналт, хязгаар байх шаардлагатай болов уу. Сүүлийн үед гаднын олон эмнэлэг манайд төлөөлөгчийн газраа нээж байна. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр гадаад руу өвчтөн зуучилдаг 50 гаруй байгууллага байдаг бололтой. Сул орон зай бүхий манай буурай орныг зорьж, ашиг олох гэсэн гаднынхныг буруутгах аргагүй юм. Гэхдээ иймэрхүү байдлаар харийн эмнэлгүүд Монголын эрүүл мэндийн зах зээлийг залгих вий гэсэн хар олны дунд байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Өвчтөн зуучилдаг байгууллага олширч байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл, монголчуудыг гадагш зуучлаад Монголын валютыг гадаадад гаргуулж байна. Ийм газар олноор байгуулагдах нь Монголд ямар ч ашиггүй. Тэд нэг ч тоног төхөөрөмж оруулж ирэхгүй, сургалт сурталчилгаа явуулахгүй учраас манай эмнэлгүүд сайжрахгүй. Харин гаднын эмнэлэг орж ирэх асуудал үүнээс шал өөр. Би хувьдаа гаднын өндөр хүчин чадалтай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэг Монголд нээгдээсэй гэж боддог. Ингэж гэмээнэ Монголын эмнэлэг БНСУ-ын, Тайландын, Тайванийнхтай адил түвшинд очно. Эмч сувилагч нарын эмчилгээ, оношилгоо, хагалгаа, үйлчилгээ сайжирна. Тоног төхөөрөмжөөр ч хангагдана. Гэтэл бид байгаадаа сэтгэл ханамжгүй, бүх эмнэлгээ, эмч, сувилагч нараа харааж зүхээд гадагшаа явж эмчилгээ хийлгэж байна. Тэгсэн хэрнээ гаднаас “юу” ч оруулж ирдэггүй. Тэр ноу хау, менежментийг нь яаж эх орондоо оруулж ирэх вэ, хамгийн багаар бодоход үйлчилгээ, мэдээллийн сангаас авахуулаад нэгдсэн системгүй. Бүгд л сумын эмнэлэг шиг навсайсан картан дээр бичдэг хэвээрээ. Эмнэлэг байгуулагдана гэдэг гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэгтэй л адил шүү дээ. Гэхдээ уул уурхайгаас хамаагүй давуу. Өндөр мэдлэгт суурилсан оюуны хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн үг.

-Хувийн болон улсын эмнэлгүүдэд гаднын эмч нар олноор ажиллах болсон. Тухайлбал, Японы эмч нар сүүлийн арав гаруй жил Монголд ирж хагалгаа хийж байна. Гэтэл тэд манай эмч нарт зааж сургахгүй байна гэж шүүмжилдэг. Тэгвэл “Бумрунград”-ын эмч нар Монголын мэргэжил нэгт нөхдөдөө юм заах болов уу?

-Хоёр талтай л даа. Гаднын эмч нар түр хугацаагаар ч болов манайд ирж эмчилгээ, хагалгаа хийж байгаа нь сайн хэрэг. Монголчууд тэднээс огт суралцахгүй байна гэвэл бас үгүй. Тухайн эмч нарын авхаалж самбаа, хүсэл зориг, бас гэрээний нөхцөлөөс хамаарна. Юу ч зааж сургахгүй нутаг буцаж байгаа бол тийм ч таатай биш. Би Японы эмч нарын багтай арав гаруй жил хамт ажилласан. Сайн, муу тал бий. Сайн нь олон арван хүүхдэд хагалгаа хийж, эмчилж, эдгээсэн. Япон профессорууд өөрөө үзгээ ч барьдаггүй. Үзлэг хийхээс эхлээд хагалгаа хийх хүртэл бүх зүйлийг нь залуу эмч нар, оюутнууд нь бэлдэж өгдөг. Өөрөөр хэлбэл, нэг хүн олон дагуултай. Тэд нь л баллачих гээд байдаг талтай. Дутагдалтай тал нь загас барихыг заахын оронд бэлэн загас авчирч өгөөд байгаа юм. Хэдийгээр хүүхдүүдэд хагалгаа хийж байгаа нь сайн ч манайд тоног төхөөрөмж, сургалт нь бага үлддэг. Хэдхэн хоног хагалгаа хийж бужигнуулчихаад явдаг тал бий. “Бумрунград”-ын хувьд манай эмнэлгийн хөрөнгө оруулагчаар, хамтрагчаар Монголд орж ирж байгаа. Эмч, сувилагч, менежмент, санхүүжилт гээд бүх юмаа 50, 50 хувиар хариуцаж, хариуцлагаа ижил түвшинд хүлээнэ. Өөрөөр хэлбэл, Монголын эмнэлгийг хамтарч байгуулж байна гэсэн үг. Тиймээс эхнээсээ эмч, сувилагч, ерөнхий эмч, менежер, санхүүгийнхэн нь Монголд ажиллаж байна. Манай эмч нарыг харилцан солилцоод, эргэлтэд оруулж, энд тэдний эмч, сувилагч нар, тэнд ч манайхан ажиллаж, харилцан туршлага солилцох юм.

-“Бумрунград”-ын салбарыг Монголд нээх гэж байна. Энэ бол нэр төдий зүйл биш. Эмч, сувилагч, менежмент, харилцаа, эмчилгээ, бүртгэл, асаргаа гээд бүхий л үйлчилгээ, стандартыг оруулж ирнэ гэж ойлгоё. Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

-Ганцхан шөнийн дотор хүнийг эрүүл болгодоггүйтэй адил “Сонгдо” ч шууд “Бумрунград” болчихгүй. Тодорхой хугацаанд менежментийн бүртгэл хийнэ. Сонгдо гэдэг нэршил монголчуудад хэдийнэ дасал болсон. Тиймээс “Сонгдо Бумрунград” гэж нэрлэсэн. Шинэ эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 200 гаруй ортой, “Сонгдо”-гоос гурав дахин том байхаар зураг төслөө гаргаж байна. 200-гаад эмч, 400 орчим сувилагч, бусад ажилтан гээд 600 орчим хүний ажлын байр бий болно. Хүний нөөцийг Монголоос бүрдүүлнэ. Гадаадад ажиллаж байгаа монгол эмч нараа татна. Гаднаас бас авна. Жил хагасын дотор байр савны асуудлаа шийднэ. Эмнэлгийн барилга шинээр барихгүй учраас үйл ажиллагаагаа түргэн эхлүүлнэ. Зочид буудлын бэлэн барилга худалдаж аваад түүнийгээ эмнэлгийн зориулалтаар засаж, янзлаад ашиглалтад оруулах юм. Буудлын барилгаа сонгочихсон. Гэрээ хэлцлийн түвшинд явж байна. “Бумрунград” нь Тайландын төдийгүй Ази тивээс анх удаа АНУ дахь олон улсын мэргэжлийн магадлан итгэмжлэлийн “Joint Commission International (JCI)” байгууллагаар итгэмжлэгдсэн, хамгийн өндөр оноо авсан. Өмнө нь ямар ч эмнэлэг ийм өндөр үнэлгээ авч байгаагүй. Юу гэсэн үг вэ гэхээр АНУ-ын эмнэлгийн менежментийг Тайланд улсдаа нэвтрүүлж чадсан байна шүү дээ. “Time”, “Newsweek” сэтгүүлээс “Бумрунград”-ыг дэлхийн шилдэг 10 эмнэлгийн нэгээр нэг биш удаа тодруулсан байдаг. Тус эмнэлэгт АНУ-ын нарийн мэргэжлийн 200 гаруй эмч ажилладаг. Монголчууд сүүлийн 20 жил ийм эмнэлэгтэй болох тухай ярилаа. Дэлхийн дундаж эмнэлэг гэвэл манай “Сонгдо” байна. Оношилгоо, эмчилгээ, хагалгаа гээд. Гэхдээ бид санаа амарч суугаагүй. Дэлхийн шилдэг эмнэлгийг хамтрагчаараа оруулж ирлээ. Зорилго нь “Бумрунград” Азид хамгийн анх гаднаас өвчтөн авчирч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тактик бодож олсон. Жилдээ сая орчим хүнд үйлчилдгийн 600 мянга орчим нь гадных. “Сонгдо Бумрунград” хоёр жилийн дотор өргөтгөл хийснээр монголчууд гадагшаа явах шаардлагагүй, эх орондоо эмчилгээ, оношилгоогоо хийлгэх боломжтой болно. Хоёрдугаарт, бүс нутгийнхаа хувьд Өвөрмонгол, Манжуураас авахуулаад Сибирь, Урал хүртэлх Оросын нутаг, Төв Азийн орнуудын иргэд Монголд ирж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авдаг болно. Нэг таатай мэдээ хэлэхэд “Бумрунград”-ын салбарыг Орос, Казахстан Киргизстан, Мьянмар, Араб гээд олон оронд нээх гэж судалгаа хийсэн юм билээ. Ингээд хоёр оронд л боломжтой гэж дүгнэжээ. Вьетнам, Монголд. Энэ хоёр орны эмч, ажилтнууд нь тэдний тавьсан шаардлагад нийцүүлэн ажиллаж чадахаар хүний нөөцтэй юм байна гэж үзсэн байгаа юм. Менежмент, тоног төхөөрөмжөөр нь хангачихвал “Бумрунград”-ын эмч нараас дутахааргүй ажиллаж чадна гэж тоосон нь сайхан хэрэг.

-Манайх голдуу Орос, Европоос эм оруулж ирдэг. Тайландын том эмнэлгийн салбар нээгдэж байгаа учраас Азид үйлдвэрлэсэн эм оруулж ирэх үү?

-Ази, Европын хэрэглэж буй эмүүдийн 80-90 хувийг Индонез юм уу, Филиппинд үйлдвэрлэдэг. БНСУ-д борлуулж байгаа эмнүүдийн 40-50 хувь нь Европынх байдаг. Хаана хийсэн нь чухал биш. Гол нь олон улсын ямар стандартаар үйлдвэрлэж байгаа нь чухал. Унгар, Болгар улс голдуу Азиас эм, тариагаа авдаг. Манайх дотоодоосоо, БНСУ, Европ, Швейцарь, Англиас авдаг. Хаанаас ч авсан бай ийм компанийн, тийм стандарттай, олон жилийн турш эмчилгээний хамгийн үр дүнтэй байсан гэх мэт шалгуурыг харна.

-Монголчууд гаднын эмнэлгийг хувьчлан авч болдгийг “Сонгдо” харуулсан. Тэгвэл ирээдүйд “Бумрунград”-ын Монгол дахь салбарыг ийм аргаар өөрийн болгох боломж бий юү?

-Сонирхолтой асуулт байна. “Сонгдо” долоон жилийн өмнө Жон Гьюн Ли эмчийн 100 хувийн өмч байсан. Гурван жилийн өмнө би 70 хувийг нь авч, 85, 93 гэх зэргээр бүгдийг нь авсан. Одоо бол “Бумрунград”-д 51 хувийг нь зарчихсан байгаа. Нэг хувь илүү өгөхгүй л бол тэр том эмнэлэг Монголд орж ирэхгүй. Менежментийг нь оруулж ирэхийн тулд ийм хуваарилалттай байх нь зөв. Цаашдаа ч ийм байхыг хүсэж байна. Заавал 50, 51 гээд байх нь чухал биш. Олон жилийн түүхтэй том эмнэлгийг оруулж ирсэн нь миний хувьд том алхам, монголчуудын хувьд ч гэсэн. Үүнийгээ хадгалж үлдэх нь чухал. “Оюутолгой” шиг зангаа хувиргаад л “Одоо би 60, 70 хувиа авна” гэх нь утгаг үй, ёс суртахуунгүй хэрэг. Зөвхөн манайх биш Монголын бүх эмнэлэг “Сонгдо Бумрунград”- ын түвшинд хүрч ажиллах ёстой. 10-20 жилийн дараа монголчууд гаднаас эмнэлгийн тусламж авахаа болино. Тэр цагт хувьчлалын асуудлыг ярьж болох юм. Гэсэн ч яагаад хамтарч ажиллаж болохгүй гэж. Хүмүүстэй хамтарч ажиллаж сурах хэрэгтэй. Банк ч байна уу, уул уурхай ч байна уу, хүнтэй хамтарч байж тэднээс илүү түвшинд гарч хөгжих хэрэгтэй.

-Монголд эмчилж чадахгүй 33 өвчин байна гэж ЭМЯ зарласан. “Бумрунград” бүгдийг нь Монголд эмчлэх боломжтой гэлээ. Энэ талаар ярихгүй юү?

-Монголд эмчилж чадахгүй 20 хүрэхгүй өвчин байдаг. Манай улсын 50-60 мянган хүн гадаадад эмчлүүлэхдээ жилд 600 сая ам.доллар үрж байна” гэж Эдийн засгийн форумын үеэр С.Одонтуяа гишүүн дурдсан. Энэ бол үндэслэлтэй тоо. Гадагшаа явж байгаа хүмүүсийг ангилж болно. Зарим нь ямар ч шаардлагагүй, тухайлбал, элэгний В, С вирусийн шинжилгээ өгөх гэж явдаг. Манайхны үйлчилгээ, эмч, сувилагчийн харилцаанаас их зүйл хамаараад байх шиг санагддаг. Гоо сайхны хагалгаа хийлгэхээр олноороо явж байна. БНСУ-ын “Ганнам” дүүрэгт гоо сайхны олон эмнэлэг байдаг. Тэнд монголчууд дүүрэн. Би жилд 1-2 удаа тийш очдог л доо. Гурав дахь нь энд ч, тэнд ч эмчлэгдэхгүй болчихсон байхад гомдлын мөр гэж явдаг хэсэг байна. Сүүлийнх нь Монголд хийж чаддаг хагалгаа, тухайлбал, элэг, бөөр шилжүүлэн суулгуулах гэж явдаг. Энд эмчилж болж байхад яагаад ч юм харь орныг зорих юм. Удахгүй бид энэ бүгдээс сална. “Бумрунград” Монголын эмч нарын чадварт тулгуурлаж орж ирсэн. Хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг сайхан. Харин бид үйлчилгээндээ анхаарах хэрэгтэй. Манайхан аль ч салбарт зан харилцааны асуудал их дутмаг. Түүнийг бид давж гарна, сурна. Тоног төхөөрөмжийн хувьд манайд дутаад байх зүйлгүй. Сүүлийн гурван жил тутам 2-2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

-Үнэ ханш ямар байх бол. Дэлхийн шилдэг эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахыг хүн бүр л хүснэ шүү дээ. Зарим нь “Бумрунград”-ыг боломжтой хүмүүсийн үйлчл үүлдэг эмнэлэг болчих вий гэж байсан?

-“Бумрунград”-ын эмчилгээ, оношилгооны үнэ “Сонгдо”-гоос тав дахин үнэтэй. Гэхдээ бид шууд ба шууд бусаар ч үнэ нэмэхгүй. Зах зээлийн зарчмаар инфляцын түвшиндээ үнээ нэмэх ёстой л доо. Манай эмнэлэг өнгөрсөн аравдугаар сараас өнөөдрийг хүртэл хоёроос бусдад нь эдийн засгийн үзүүлэлт хасах буюу алдагдалтай гарсан. Эм, лабораторийн тоног төхөөрөмж 30 хувь нэмэгдсэн учраас тэр. Тэгсэн ч зээл аваад өндөр хүчин чадалтай эмнэлэгтэй болохын төлөө явж байна. Бид насаараа л БНСУ-ын, Япон Тайландын эмнэлгийг магтаж, шүүрс алдаж явлаа. Монголд брэндийн дэлгүүр, ресторан, сургууль бий боллоо. Тэгвэл яагаад ийм эмнэлэгтэй болж болдоггүй юм. Би 10, 20 тэрбумаар нь зээл аваад явж байгаагийн шалтгаан нь энэ шүү дээ. Ойрын 2-5 жилдээ их ашиг олно гэж харахг үй байгаа. Гаднаас өвчтөнүүд хүлээн авдаг болно гэж ирээдүйгээ маш томоор харж байна. “Сонгодо”-гоор Монголын дундаж давхаргынхан үйлчлүүлдэг. Мөнгөтэй хүмүүс ханиад хүрсэн ч БНСУ руу явчихдаг шүү дээ. Зөвхөн боломжтой хүмүүсийн үйлчлүүлдэг эмнэлэг биш. Хүн эрүүл мэнддээ бага ч болов мөнгө зарцуулах хэрэгтэй. “Сонгдо Бумрунград” хүртээмжтэй, боломжтой үнэтэй байх гэсэн бодлого барьж ажиллана. Уг нь манай эмнэлгээр үйлчлүүлэгчид төлбөрийнхөө 20-30 хувийг даатгалаасаа гаргаад авчихдаг байсныг болиулчихлаа. Бидэнд ялгаа байхгүй ч үйлчлүүлэгчдэд хүнд тусч байна. Тиймээс ЭМЯ шийдвэр гаргах түвшний хүмүүс үүнийг бодож үзэх хэрэгтэй. Миний хувьд шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж байна гэж ойлгож байгаа. Тангараг өргөсөн эмч хүний хувьд Монголын эрүүл мэндийн салбарт чадлаараа л зүтгэж байна.

-Танай эмнэлгийн мэс засал хийх эрхийг ЭМЯ-наас хассан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл болоогүй. “Йонсей” эмнэлэгтэй андуураад байдаг тал бий. Харин ч манайх Улсын нэг, гуравдугаар төв эмнэлгийн дараа орох хэмжээний эмчилгээ, үйлчилгээтэй төв эмнэлэг болсон. Өнгөрсөн намар магадлан итгэмжлэлээ авсан шүү дээ.

http://www.mongolnews.mn/i/51747


Дамчаагийн Түвшинтөр: Би морин хуурыг зөөлөн тембрээр нь манай үндэстний имиж гэж харж явдаг юм

$
0
0

Normal
0

false
false
false

EN-US
X-NONE
X-NONE

MicrosoftInternetExplorer4 Морин хуурын олон улсын наадам энэ өдрүүдэд болж байна. Уг фестивалийн үеэр Дамчаагийн Түвшинтөртэй ярилцлаа. Тэрбээр мастер урлаач юм.

-Морин хуур урлаачдын фестивальд танайх хэрхэн оролцож байна вэ?

-Манайхаас дөрвөн урлаач энэ уралдаанд оролцож байна. Би өөрөө оролцъё гэж бодож байсан ч амжсангүй. Энэ наадмын хүрээнд урлаачдын уралдаан дөрвөн жилд нэг удаа болдог юм.

-Эхний уралдаанд нь та оролцсон уу?

-Ороод тусгай байр авч байлуу даа.

-Тэр хуур тань одоо хаана хэний эзэмшилд байдаг вэ. Морин хуурын чуулга авчихдаг уу?

-Сайн мэдэхгүй байна. Уралдаанд оролцож байгаа урлаачдын эхний гурван байрт шалгарсан хуур яалт ч үгүй нэлээн өндөр үнээр зарагдчихдаг юм. Хөгжимчид өөрсдөө ирээд сайн хөгжим анаад байж байдаг учраас өөрт нь таалагдах л юм бол хичнээн ч өндөр үнээр хамаагүй авчихдаг. Хөгжмийн зэмсэг хийнэ гэдэг ер нь зовлонтой ажил л даа. Харахад амархан юм шиг санагдаж болох ч яг мөн чанарт нь хүртэл ойлгож хийхэд их хугацаа ордог. Анхан шатны боломжийн хөгжим хийдэг хүнийг хөгжмийн зэмсгийн урлаач, түвшин ахиад ирэхээр хөгжмийн зэмсгийн мастер гэдэг. Сайхан морин хуур хийхэд дуугаралт, хүний гарт эвтэйхэн байх, бүх өнгө жигдхэн байх гэхчлэн бүгдийг тохируулж хийдэг болтол маш их хугацаа хэрэгтэй байдаг л даа.

-Дуугаралтыг нь тохируулахын тулд урлаач нь хөгжмийн боловсролтой байх шаардлагатай юу?

-Хөгжмийн боловсрол гэхээсээ илүү сонсголтой, мөн дээрээс нь маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй л дээ. Ер нь бараг зургаа дахь мэдрэхүй шиг хийсвэр маягаар мэдэрч хийдэг ажил. Хүний дотоод мэдрэмж гэсэн үг шүү дээ. Номон дээр жишээ нь, хийлийн хэмжээнээс эхлээд ерөнхий зарчмыг нь зааж өгөхөөс биш яг түүнийг дуурайж хийвэл хэзээ ч сайхан дуугарахгүй. Антонио Страдиварийн хийл гэж дэлхий даяар мэднэ.  Тэр хийлийг ёстой л таван мм.кв тутамд нь бүх хэмжээг нь авч дуурайлгаад яг тийм бүтэцтэй модоор хийлээ ч тэр хийл шиг дуугардаггүй. Тэгэхээр энэ бол тухайн хүний маш нарийн дотоод мэдрэмж байхгүй юу. Тиймээс мастер хөгжмийн зэмсэг  бол ерөөсөө л нэг хувь урлагийн бүтээл юм.

-Манайхан морин хуураа сонгодог хийлийн хэмжээнд дуугаргах хүсэл эрмэлзэлтэй. Хөгжмийн зохиолчдоосоо эхлээд, тоглогчдоо хүртэл ийм шинэ шинэ оролдлогууд хийсээр байна. Та мастер хийл урлаачийн хувьд морин хуур, хийл хоёрын нийтлэг болон эсрэгцэх тал байгаа бол тэр нь юу болохыг хэлж өгөхгүй юу?

-Зөвхөн морин хуур гэлтгүй ер нь хөгжмийн зэмсгийн урлал гэдэг салбар маань сүүлийн жилүүдэд манайд хүчтэй хөгжиж байна. Бид нүүдэлчин ахуйд төрж өссөн улс. Бидний аав ээжийн үеэс биш гэхэд өвөө эмээгийн үеэс нүүдэлчин малчин л байсан хүмүүс. Тэр үед сайн уран дархан ч юм уу сайн мужаан гээд мэргэшсэн улс байсан уу гэхээс сайн хөгжмийн зэмсэг урлаач байсан болов уу үгүй болов уу. Би үүнд эргэлздэг. Тухайн үед хөгжмийн зэмсгийн хэрэглээ чухам ямар байлаа. Гарын дүйтэй өрхийн тэргүүн морин хуураа хийгээд татаад явдаг тийм л байсан байх. Харин XIII зууны үед хааны ордонд тоглож байсан хөгжмийн зэмсгүүдийг хийдэг ганц мастер байсан ч юм уу. Нүүдэлчин нийгэмд амьдарч байсан учраас хөгжмийн зэмсгийн урлал гэдэг бие даасан салбар төдийлөн хөгжөөгүй явж ирсэн болов уу.

Орчин үеийн залуучууд рок поп, арай нэг модерн хөгжим сонсох сонирхолтой болсон байна. Гэтэл тэр хүсч сонирхож байгаа хөгжмийг нь морин хуураар тоглож хүмүүсээ татаж авахгүй бол морин хуурчид хэтрүүлээд хэлэхэд ажилгүй суух болно шүү дээ. Тэгэхээр хөгжиж байгаа энэ нийгэмд зайлшгүй үзэгч сонсогчдоо татахын тулд ямар ямар зохиол тоглох юм, тэр зохиолыг тоглоход ямар морин хуур шаардлагатай байна гэхчлэн нийгмийн хэрэгцээ шаардлагатайгаа уялдаад хөгжчихөж байна. Ийм замаар хуурын хөгжил өнөөдөр маш түргэн урагшилж байна л даа. Гэхдээ аливаад сайн муу тал аль аль нь байдаг учраас хурдтай хөгжлөө дагаад сайн муугийн аль нь давамгайлж байна гэдгийг бас харах хэрэгтэй. Морин хуурт өөрийн гэсэн дуугаралтын өнгө характер тембр гэж байгаа шүү дээ. Түүнийг нь авч үлдэхгүй бол яг сонгодог хөгжимтэй адилхан болоод ирвэл морин хуур хөгжим оршин тогтнох шаардлагагүй болно шүү дээ. Тэртэй тэргүй морин хуураар тоглохоос хамаагүй илүү өндөр боломжтой хөгжмүүд байж байхад. Морин хуурын тоглолтын техник их хэцүү. Хоёр чавхдасаар өөрийн гэсэн онцлог тембрээр нь авч үлдэнэ үү гэхээс тэд нартай уралдаад хэрэггүй. Морин хуур бол уламжлалт болон сонгодог гэсэн хоёр замаар хөгжих ёстой юм байна гэж би ойлгоод байгаа юм. Зарим хүмүүс уламжлал гэж их ярьдаг. Зөвхөн уламжлалтайгаа зууралдаад байхаар ямар ч нийгмийн хөгжил зогсдог. Жишээ нь Японыг хар, уламжлалаа хадгалж маш өндөр хөгжилд хүрсэн байна гэж зарим хүн ярьдаг. Гэтэл нарийн яривал, Японы түүхээс харахад мейжийн хувьсгал гэдэг нь ерөнхийдөө уламжлалаа яг л хаясан байдаг. Самурай нараа ч байхгүй болгоод бүгд европ хувцас өмсөж дугуй унацгаасан. Тэгж явж хөгжлийн тодорхой түвшинд хүрчихээд эргээд уламжлалаа санагалзаад хөгжүүлсэн байдаг. Бид уламжлалаа хадгалж байна гээд өвөл нь учиргүй мах чанаж идээд, зун нь зөвхөн цагаан идээгээр амьдарч чадахгүйтэй адил хөгжим мөн л хүний хэрэглээ учраас нийгмээ дагаад хөгжиж байх ёстой юм. Хөгжөөд тодорхой цэгт хүрээд зогсохгүй бол хөгжүүлж байна гээд яваад байвал сүүлдээ утгаа алдчихна л даа. Нэг цэгт очоод зогсох ёстой. Үүнийг би сонгодог хөгжим дээр боддог. Сонгодог хөгжим өчнөөн зуун жил энэ нэг хэлбэрээрээ л байсаар байна. Суурин иргэншилтэй хүмүүс аль эртнээс хөгжүүлсээр байгаад үүнээс цааш явахгүй гэсэн тэр үедээ л тогтчихсон байгаа юм. Морин хуурын тухайд бид тэгж явж чадаагүй. Одоо бид хөгжиж урагшилж байгаа үедээ яг шаардлагатай үед нь зогсох хэрэгтэй.

-Хуур зогсох цаг нь болсон эсэхийг та хэрхэн харж байна?

-Одоо бол хуур маш өндөр түвшинд хөгжчихсөн. Үүнээс цааш явна гэдэг хэцүү. Гэхдээ морин хуур маань тоглолтын өөрийн гэсэн техниктэй, чавхдас нь багц байдаг гэхчлэн маш олон онцлог талууд бий л дээ.

-Гаднын морин хуур сонирхогчид таны харж байгаагаар ямархуу тоглож байна?

-Сүүлийн үед улам сайжирч байна шүү. Бид тусгаар Монгол Улс гэдэг утгаараа морин хуурын хийц, тоглолт, уртын дуу энэ бүгдийг багтаасан хөгжмийн соёлоороо бусдыгаа чирч явдаг л даа. Сүүлийн үед өвөр монголчууд морин хуурын сургалтад маш их анхаарч байна. СУИС, ХБК-д Өвөр Монголоос ч, буриадууд ч гаднаас олноороо ирж уртын дуу, морин хуур сурах болсон. Хуур урлал дээр ч гэсэн Өвөр Монголын урлаачид биднийг ерөнхийдөө дагаж явдаг юм. Үнэндээ бид цөм нь байж чадаж байна л даа. Бид ч эд нараас авсан сайн юм бий. Жишээ нь нум нь, чавхдас нь байна. Зөвхөн адууны сүүлээр чавхдас хийх нь хүндрэлтэй учраас сатуркийг нь авч байна. Гадныхан морин хуурыг яагаад ихээр сонирхоод байдгийг би хувьдаа ингэж боддог л доо. Өнгө тембрт нь татагдаад байдаг юм байна гэж. Италид сурч байхдаа би багшдаа нэг морин хуур аваачиж өгсөн юм. Багш маань “Морин хуур чинь яг л эр хүн шиг хөгжим юм байна. Дуу нь их гоё юм. Эр хүн шиг тембртэй, хүнд их наалдацтай юмаа” гэж надад хэлж байсан. Гэтэл хийл дээшээ өгсөхөөрөө чих рүү хатгаж байгаа юм шиг дуугардаг шүү дээ. Манай морин хуур өнгө дээшээ өгслөө ч, доошоо уруудлаа ч зөөлөн, наалдацтай. Үүгээр нь би морин хуурыг монгол үндэстний нүүр царай имиж гэж харж явдаг юм.

-Та Герман, Италид сурахаар явсан үеэ сонирхуулахгүй юу?

-Германд сурах ч юу байхав дээ. Сурсан нэртэй ажил хийгээд явж байсан. Ерэн зургаан онд явлуу даа. Тухайн үеийн нийгэм нь ч тийм байв. Нийтээрээ шахуу болсон болоогүй гадагшаа явж зүтгэж байсан цаг. Германд тэгж явахдаа би хийлийн мастер нэг еврей хүнд өөрөө сайн дураараа очиж тусалдаг байсан юм. Ажлынхаа хажуугаар тэр хүнийг хоёр жил хэртэй дагалдаж сурсан. Хийлийн мастер болохыг хүсч мөрөөдөж явсан учраас сүүлд нь Италид Антонио Страдиварийн нэрэмжит хөгжмийн зэмсэг урлаачдын сургуулийг хийлийн мастераар дөрвөн жил сурч төгссөн л дөө. Тэнд харин яс сурсан л даа. Тал нь италичууд, япон, солонгос, хятад, латин америк, англи франц, испани, грек гээд их олон орноос оюутан сурдаг байсан. Би гэхэд л гурван итали, нэг аргентин, нэг гректэй тавуулаа хаус түрээслээд амьдардаг байв.  Германд, Италид гээд арав гаруй жил Европт амьдарсан.

-Аав тань таныг эх орондоо ир гэдэггүй байв уу?

-Аав маань үр хүүхэд биднийхээ хүсэл сонирхолд нэг их оролцоод нөлөөлөөд байдаггүй байсан. Хүүхдүүдээ хүн болгоно гэж зүтгэж байснаас биш тийм ийм мэргэжилтэй ажилтай болгоно гэдэггүй байсан.

-Манай театр, урлагийн байгууллагууд хөгжимгүйн зовлонтой бас их учирдаг л даа. Хааяа нэг гадаадаас өндөр үнээр хөгжим авлаа гэж сонсддог. Та нарын хөгжим шаардлага хангадаггүй юм уу. Танайхаас гадна хөгжмийн зэмсэгийн компаниуд цөөн боловч бий байх?

-Өнгөрсөн 2008 оны үймээний үед Улсын филармонид бид нэлээн хэдэн хөгжим хийж өгсөн л дөө. Ер нь жишээ нь, миний хийж байгаа хийл гэхэд Европын дундаж мастерийн түвшинд байж л байгаа шүү дээ. Гэтэл манай улс өндөр хөгжилтэй орноос хөгжим авлаа гэхэд тэртэй тэргүй дунджаас дээш мастерын хөгжим хэзээ ч авч дийлэхгүй л байгаа. Дундаж юм уу тэрнээс дооших хөгжим л авч байгаа. Уг нь эндээ хийснээ авч байвал зүгээр л дээ.

-Таныг ардын жүжигчин Б.Дамчаа гуайн хүү гэдгийг зарим хүмүүс мэдэх, зарим нь мэдэхгүй байх. Та хэд ер нь хаагуур байцгаана?

-Бид зургуулаа тус тусын амьдралаа хөөгөөд үр хүүхдээ өсгөөд байцгааж байна. Манай өвөө их уран хүн байсан. Аав ч ур дүйтэй, тал талын авьяастай, хөгжмийн авьяастай байв. Өвөө, аав хоёрын гарын дүйг өвлөж авсан нь миний нэг эрэгтэй дүү, бид хоёр л байх шив дээ. Би хөгжмийн зэмсгээ хийгээд явж байна. Дүү маань уран дархан л даа.

-Та хөгжмийн зэмсгийн мастер хүн байна, бариад тоглочихдог хөгжим бий биз дээ?

-Чадахгүй хүний хажууд бол хэд хэдэн хөгжим тоглочихно. Гитар, төгөлдөр хуур, морин хуур жаахан тоглочихно. Бөмбөр нүдчихнэ.

Н.ПАГМА 

http://www.dnn.mn/publish/?vid=56637



Соёл, урлагийг дэмжигч “Төгөлдөр”сангийн тэргүүн Х.Отгонтуяа: “Хөгжимчид ийм л байх ёстойг жинхэнэ утгаар нь мэдэрлээ” гэж тэд хэлсэн

$
0
0

Normal
0

false
false
false

EN-US
X-NONE
X-NONE Соёл, урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяатай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт та хөгжмийн сон­го­­дог концерт зохион бай­гуул­лаа. “Төгөлдөр” сан одоо Монголын хөгжмийн урлагийн ирээдүйн хөгжил рүү нухацтай хандаж байгаа нь тодорхой харагдаж бай­на л даа. Хөгжмийн урла­гийнхаа алс хэтийг харсан бодлого гэж хүмүүс үзэж байх шиг байна. Санаа сэдлээ хаанаас эхлэв?

-Манай сан өнгөрсөн хуга­цаанд балетын, хөгжмийн, драмын урлаг, мөн хүүхдийн сурах бичиг зэрэг хэд хэдэн чиглэлд ажилласан л даа. Энэ “Трио” тоглолт бол миний хийх юм сан гэж хүсч бодож явсан тоглолт боллоо. Чухам ямар хэлбэрээр хийхээ сайн товлож амжаагүй явтал Морин хуурын чуулгын Ерөнхий удир­даач Ц.Батчулуун гуай, Ч.Чинбат гуай, морин хуурч Жигжиддорж гурав надад санал тавьсан юм. Өмнө нь би Морин хуурын чуулгын тоглолт үзэж байхдаа тэр дундаас Жигжиддоржийг маш сайн бэлтгэгдсэн хүү юм байна даа гэж харж байсан л даа. Тэр үед нөхөр маань Ерөнхий сайд байв. Манайх Цагаан сарыг нэг их хөл хөөр болгож хийгээд байдаггүй. Харин тэр жил ёс ёмбогор төр төмбөгөрийг бодож цагаан сарыг ёсолж хийсэн юм. Зүгээр л нэг золгоод хоол унд идээд өнгөрөхийн оронд үндэсний хөгжмөө дуугаргачихвал зочдод маань ч өөрсдөд маань ч сайхан юм даа гэж бодож Жигжиддоржийг хэсэг уран бүтээлчдийн хамт урьж анх танилцаж байлаа.

-”Трио” тоглолтыг яагаад онцлов гэвэл, яг дэлхийн хөгж­мийн концертын дэг­лэл­тийг үзүүлсэн, бас том хэмжээний зохиол ч шинээр төрүүлсэн гээд өгөөж нь хөгжил рүүгээ хандсанд байгаа юм л даа?   

- Гадаадын орнуудад явж байхдаа би сонгодог концерт их үздэг л дээ. Симфони оркестрын концерт ч юм уу, квартет ч юм уу. Метрополитан театрын Филармонийнх нь улирлын нээлт, Берлиний оркестр гэхчлэн гоё гоё оркест­­рын тоглолтуудыг үзэж явахдаа ийм концерт хийхийг мөрөөдөөд явдаг л даа. Гэтэл миний хүсэж бодож байсан зүйлийг яг л бур­­хан харсан юм шиг энэ гурван хүн яриад санал тавьж тохироо бүрдсэн хэрэг. Үүнийг хийх сэтгэл зүрх надад гол нь байсан. Ямар нэг юм барьж авахаараа би өнгөцхөн хандаад орхичихдоггүй, чин сэтгэлээсээ хийдэг зантай. Тэгээд хөгжимчдөдөө юунд ч битгий санаа зов, зөвхөн хөгжмийнхөө дуугаралтдаа анхаарах юм шүү. Тэнд хүмүүс концерт үзэх гээд ирэхэд үнэхээр сайхан хөг­жим эгшиглэж байх ёстой. Бэлтгэлээ л сайн хийгээрэй гэж хэлсэн. Энэ удаад ёстой л хөгжим зохиох, тоглохоос бусдыг нь хийлээ. Хэдийгээр надад туршлага байхгүй ч гэсэн азаар сонгодог хөгжмийн концерт ямар байх ёстойг зарим улс орнуудад очоод сонсоод үзээд явдгийн хэрэг сая гарлаа л даа. Их юм үзэж харж явсных уран бүтээлчдэд зөвхөн хөгжмөө анхаарах боломж олгосон. Өчигдөр бид уулзаж бие биедээ талархлын үгээ хэлцгээлээ.  Мэргэжлийн өндөр түвшний хөгжмийн зохиол­чид, хөгжимчид, удир­даач, багш хүмүүстэй ажил­ласан болохоор их сай­хан байлаа. “Бид анх удаа­гаа хаана тоглох вэ, яаж тасалбараа зарах вэ, түрээсээ хаанаас олох вэ, хүн ирэх болов уу үгүй болов уу гэсэн зовлонтой ажлуудыг огт хийсэнгүй. Яг мэргэжлийнхээ хөгжмийг тоглож байгаад шууд тайзан дээр тоглож дуусаад л гарч ирлээ. Хөгжимчид ийм л байх ёстой гэдгийг жинхэнэ утгаар мэдэрлээ” гэж тэд маань надад хэлсэн. Тоглолт үзсэн хүмүүс ч таашаасан байх аа.

-Ялангуяа Европыг хараад, хөгжим нь яагаад тийм өндөр хөгжсөн юм, яагаад тийм олон зуун жилийн уламжлалтай үзэгч сонсогчид бэлтгэгдчихсэн байдаг юм бол гээд харахад бодлоготойгоор үндэсний хөрөнгө оруулагчид нь хүч тавьсан зам мөр харагддаг. Манайх болохоор нэг хэсэг нь зохиогоод орхичихдог, нөгөө хэсэг нь ганц нэг удаа тоглоод хаячихдаг. Яг идиал болгоод хүч хаясан уу гэхээр хэцүүхэн?

-Хүмүүс хэлж байна лээ. Хөгжмийн урлагийг шат ахиулсан тоглолт боллоо гэж ярьж байна л даа.

-Үүнээс өмнө таны хийсэн олон төслүүдээс “Спартак” балетыг номер нэгд онцолмоор байна. Гэхдээ тэр сэргээн тавьсан тавил нь танд хэр таалагдсан бэ?                  

-Тухайн үед ярьж байсан яриа маань удалгүй ажил хэрэг болон биелж, ”  Спартак” ДБЭТ-ын урын санд байнга тоглогдож байна. Д.Намдаг гуайн “Оролмаа эх” жүжиг ч гэсэн Драмын театрын урын санд нь үлдсэн байх гэж бодож байна. “Нойрссон гүнж” балет бас ДБЭТ-ын урын сангаас хасагдаж байхад бид бүх юмыг нь шинэчилж сэргээж авч үлдэж байсан. “Спартак” бол намайг дунд сургуулийн ес аравдугаар ангийн охин байхад анх театрт тавигдаж байсан балет. Би театрт байнга балет үздэг охин байлаа л даа. Миний үеийнхэн дөнгөж суралцаж байсан, төгсч ирээгүй үе. Х.Гэрэлчимэг эгч эд нар бүжиглэж байсан юм.  Хүүхэд байхад “Спартак” надад их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Хөгжим нь маш гоё. Хэдийгээр социалист реалист үеийн тавилт ч гэлээ тэр чинь Хачатурян шүү дээ.  Оросын Григорьевичийн тавилтыг Жамьяндагва гуай өөрийн тайзан дээр хөрвүүлэн тавьсан тэр үеийнхээрээ сэтгэлд маш тод үлдчихсэн байсан. Яагаад гэхээр, тухайн цаг үедээ жинхэнэ тэсрэлт болж гарч ирсэн л дээ. Балет сонирхдог бүх хүмүүс очиж үздэг, тэр хөгжим, бүжигчдийн тавилт хөдөлгөөн, тэр үеийн хувцас хунар гээд ер хачин гоё мэдрэмжийг сэтгэлд зураад үлдээчихсэн. Тэгээд би нэг өдөр “Спартак”-ийг сэр­гээж тавихгүй юм уу гэж Жамьяндагва гуай, Гэрэлчимэг нарт хэлэхэд ямар ч боломж байхгүй, хүн хүч байхгүй, бараг мартаад гучаад жил болчихсон гэх мэт янз бүрийн шалтгаан хэлсэн л дээ. Дараа нь уулзахдаа “Спартак”- аа дахиад ярилаа. Өмнө нь “Инээмсэглэл” хамт­лагийг тоглооч гээд итгүүлж үнэмшүүлсэн шигээ үүн дээр Жамьяандагва гуайг ятгасан гэх юм уу даа. Тэгж байж энэ гайхамшигтай хөгжмийн жүжгийг ирээдүйд авч үлдсэн­дээ баяртай байдаг. Одоо үзээд сууж байхад тэртээ жаахан охин байхдаа үзэж байсан сэтгэгдлээс арай өөр санагд­даг л даа. Гэхдээ бүжиг, хувцас хунар, бүх талаараа социализмын үеийнхийг бодвол хамаагүй сайжирсан. Сүүлд бүжигчидтэй уулзаад ярьж байхдаа “Спартак”-ийг сэргээх нь хэр оновчтой сонголт байсан юм бол, хөг­жим нь хичнээн гоё ч гэсэн сэдэв нь хувьсгал гэсэн арай жаахан хоцрогдсон юм хийчихэв үү дээ гэх ухааны юм бодож байснаа хэллээ дээ. Гэтэл бүжигчид миний яриаг огт хүлээж аваагүй. “Спартак”-т бүжиглэх дэндүү гоё. Дэндүү гоё балет гэцгээж байсан. Тэр хүчтэй драм нь ч юм уу, бүжиглэхэд эвтэйхэн байдаг ч юм уу би мэдэхгүй юм. Дандаа залуу бүжигчид шүү дээ. Энэ балетыг анх яаж тавигдаж байсныг мэдэх­гүй, ямар ч ойлголтгүй залуучууд. Урьд нь манай театр тавигдаж байсан юм гэнэ лээ гээд байж байсан. Х.Гэрэлчимэг, Ю.Оюун гуай хоёр энэ балетад бүжиглэдэг байсан юм. Х.Гэрэлчимэг эгч, Б.Жамьяндагва гуай хоёр байсан тулдаа “Спартак” эргэж боссон шүү.  Сэргээж авч үлдээгүй бол ийм балет тавьж байсан гэнэ лээ гэсэн түүх  болоод л үлдэнэ шүү дээ. Одоо бүжигчид “Спартак”-т бүжиглэх ямар их дуртай гээч. Д.Алтанхуяг надад хэлж байсан. “Отгоо эгч ээ, та намайг байхгүй хойгуур “Спартак”-ийг тавьчихлаа, би бүжиглэмээр байна шүү дээ” гэж.

-Харин “Оролмаа эх” жүжгийн сонголтод та эргэлзээгүй юу?

-”Оролмаа эх”-ийг драмынхан өөрсдөө сонгосон юм. Олон хүүхэдтэй эх хүн. Хүүхдүүд нь олон янзын санаа бодолтой. Тэр эхэд үр хүүхдүүд нь ямар санаа бодолтой байлаа ч, юу хийж байлаа ч адилхан л үр хүүхэд нь гэсэн санааг л хэлж байгаа шүү дээ. “Спартак” ч, “Оролмаа эх” ч аль аль нь тухайн цаг үетэйгээ холбоотой л анх тавигдаж байсан юм чинь. Сэргээж авч үлдсэн нь буруу ч биш  байх аа. Оролмаад тоглоод жүжигчин С.Сарантуяа “Гэгээн муза” авсан байх. Бараг дараа нь, ардын жүжигчин ч авсан байх. Тэгэхээр хэрэгтэй л байсан болов уу.

-Үндэсний жүжгийн сон­голтыг Драмын театрынхан өөрсдөө хийсэн гэлээ. Та одоо харахад өөр зохиол сонгосон бол зүгээр байж дээ гэсэн бодол төрдөг үү? 

-Сүүлд бодоход, Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романыг жүжиг болгох ч юм уу, эсвэл “Ээдрээ” ч байж болох байж үү дээ гэж бодогдож л байлаа. Э.Оюун, Л.Ванган, Д.Намдаг гэсэн улсуудынхаа жүжгээс сэргээгээсэй гэсэн санаатай л байсан. Яагаад гэвэл эдний урын санд үндэс­ний сонгодог байгаагүй. Бүгд тоглог­дохоо больчихсон бай­сан. Тэгээд өөрсдөө Уран сайхны зөвлөлөөрөө ярилцаад Намдаг гуайн “Оролмаа эх”-ийг сонголоо л гэсэн. Зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой ч тохиож таарсан байх.

-Урлаг бол хүний амьд­ралын маш гүн гүнзгий, асар том ертөнц. Ийм зүйлийн талаар бид ярьж байна. Тэгэхээр манай хоёр театрын жүжгүүд ер нь ямархуу санагддаг вэ. Найруулга, зохиолд хандах найруулагчийн хандлага зэргээрээ хэтэрхий нэгэн хэвийн байдал анзаарагддаг уу.  Олон улсын театруудын өнөөдрийн өнгө төрхтэй харьцуулахад танд юу бодогддог вэ?        

-Ер нь хүмүүс бид нэгэн хэвийн амьдралд байдаг шүү дээ. Театр бол мэдээж хүмүүс бидний л тухай урлаг. Биднээс тасраад огт өөр тусдаа урлаг гэж зүйл байхгүй. Тиймээс урлагийг бидний л тухай юм гэж биойлгодог. Тэнд очоод жүжиг үзээд суух их сайхан. Гаднын театруудтай харьцуулж болох ч ингэх нь хэцүү. Улс улсын онцлог мэдээж харагддаг. Гэхдээ дэлхийн нийтлэг чиг хандлага гэж байна. Бид чинь саяхан болтол театрын амьдралыг мэдэхгүй байлаа шүү дээ. Дал наян жил л болж байна. Жижиг улс учраас ердөө хоёр театртай, үзэж явахад ч амар. Ямар Орос, Европ шиг хэдэн зуугаар нь театр байгаа биш.

Харин урлаг соёлын хөгжлийг нь харахад л тэр улс орны нүүр царай харагдаж байгаа юм л даа. Эдийн засаг, улс орныхоо амьдрал аж байдлаа өөд нь татчихсан, урт удаан хугацааны хотын суурин соёлтой улсын театрыг саяхан болтол малчин бай­сан, дал наяхан жилийн теат­рын түүхтэй өөрсөдтэйгөө харьцуулж ярих хэцүү. Харин манай түвшиндээ яривал, Дуур, бүжгийн, Драмын энэ хоёр театр маань байгаад, дэл­хийн болон өөрсдийн сон­годог бүтээлүүд, модерн гэх зэрэг янз бүрийн жүжиг тоглоод байж байгаа нь сайн хэрэг. Энийгээ л бид алдаж болохгүй. Гэхдээ байж байгаа нь сайн гээд байранд нь байлгаад байж болохгүй л дээ. Нэгэнт л суурин соёлтой хүмүүсийн амьдралаар амьдраад, хот болоод сууж байгаа учраас түүнийгээ дагаад амьдралын хэв маяг соёлд нь хүссэн хүсээгүй орж байна. Энэ хоёр театр ч ийм л шаардлагаар үүссэн учраас бусад өндөр хөгжилтэй улсуудын адил биш юм гэхэд огт өөр чиг рүү явчихгүй, ядаж араас нь дагаад, авахыгаа авч, дэлхийн театруудын хөгжил хаашаа явж байгааг бас харах хэрэгтэй. Урлаг соёл нь тасархай түрүүлж хөгжөөд, эрүүл мэнд боловсрол, аж амьд­ралаасаа тасраад хөгжи­нө гэж байхгүй шүү дээ. Улс орны эдийн засгийн чадавхи дээшилж, хүмүүсийн амьдрал дээшил­сэн цагт л театрууд дагаад цэцэглээд хөгжих биз.

Санаж байна уу, ерэн оны эхээр ардчилсан шинэ систем гарч ирэхэд театруудад хүн орохоо больчихсон. Юун урлаг, юун театртай манатай л байв даа. Нэг системээс нөгөө рүү ороход хүмүүс яаж дасан зохицож амьдах учраа олохгүй шооконд орсон. Би тэр үед театрын сургуульд сурч байсан үе. Бидний хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу болж ирсэн л дээ, үнэндээ.  Тэгээд л манай сургуулийг төгссөн хүүхдүүдээс урлагаар явсан хүн байдаггүй юм. Цаг үе нь тэгж тохиосон. Айлууд зусланд гарахаа больчихсон. Театр байтугай жилдээ гурав­хан сар олддог зундаа зусланд гарахаа байгаад зулсангийн бүх байшингууд нь хоосорч эвдрээд хачин болсон үе. Дараа нь хүмүүс шоокноосоо гараад эргээд урьд нь гардаг байсан зусландаа гарч, үздэг байсан театраа үзэж, хэвийн амьдрал руугаа орж эхэлсэн дээ. Түүний дараа дахиад бас нэг үе өнөө тохиож байна. Одоо театрт үгүйлэгдэж байгаа бүгдийг тоочвол зөндөө л дөө. Миний харж байгаагаар, театр янз бүрийн шийдэл эрэлхийлж байх шиг. Драмын театр долоон найруулагчийн жүжиг, янз бүрийн төрөл жан­руу­дыг барьж авч, өөрс­дийн­хөөрөө хийж байна. Өмнөх үеийнхнээс, жишээ нь, Мөнхдорж гуайгаас өөрөөр найруулна гэхэд залуучуудад маш хэцүү гэж би бодож байна. Өмнөх үеийн найруулагчид маань байж болох бүх сайн хувилбаруудыг хийчихсэн учраас залуучууд хичнээн өмнөх үеэ давтахгүй юм сан гэж бодлоо ч тэднийг давж гарах хэцүү байгаа болов уу. Бүх л мундаг юмнуудыг хийчихсэн урд үеийнхнээсээ давж өөрөөр хийнэ гэдэг хэцүү.

-Хязгааргүй өргөнөөр сэтгэх бололцоо хэзээд байсаар байдагт урлагийн мөн чанар оршдог шүү дээ?

-Үнэхээр тийм. Түүгээрээ урлаг агуу. Сэтгэхгүй байна гэж харагдахаар байдал биш­гүй л дээ. Одоо “Аида” дуурийг ч гэсэн аваад үз. Аль далан хэдэн онд оросуудын тавьсан тавилаар манайд тавьсан. Сүүлийн хорин хэдэн жилд дэлхий даяараа маш өөр болж олон янзын туршилт их хийж байна. Энд тэнд явж байхад театрууд янз бүрийн оролдлогууд хийсэн байдаг юм. Сиднейн дуурийн театрт дуурь үзсэн чинь хар нүдний шил зүүчихсэн, мотоцикль уначихсан тайзан дээр гарч ирээд мотоциклиосоо үсэрч буугаад дууриа дуулж байх жишээтэй. Хүүхнүүд нь дуурь гээд урт палааж, ээмэг бөгж болсон гял цал хүн дуулах ёстой гэсэн бидний ойлголт тэнд алга. Ердөө өдөр тутмын энгийн хувцастайгаа гарч ирээд хоорондоо ярьж байгаа юм шиг дуулаад л. Маш сонин сэтгэж эрэл хайгуул найруулагч нар нь хийдэг юм байна лээ. Саяхан би Москвад Евгений Миронов гэж мундаг жүжигчний “Гамлет” тоглохыг үзлээ. Гаднын найруулагч очоод ганц хүний “Гамлет” тавьжээ. Нөгөө ганц жүжигчин чинь бүх хүний дүрдээ тоглож байгаа юм. Гамлет бүх хүн болж байгаа юм л даа. Ер нь найруулагч, зураач нар гадуур сайн явж юм үзэх хэрэгтэй санагддаг. Тайзны тал дээр ч гэсэн, хүний уран сэтгэмж шаарддаг, мөнгөнд бариг­дахгүй юм гэж бас бай­на. Харьцангуй театр дэмж­дэг хүмүүс ч олон болж. Тэгэхээр сэтгэх л хэрэгтэй болов уу. Нөгөөтэйгүүр, үе үеийн төр засаг бодлогоороо энэ урлагийг сөнөөчихөлгүй барьж иржээ. Төр оролцож бай­сан учраас энэ хоёр театр зах болчихолгүй, театр хэвээрээ байж л байна.  Бараг зах болчихоор хатуу ширүүн цаг үеийг бид үзсэн шүү дээ.  Төр засаг театруудынхаа дулаан цахилгааныг төлж жүжигчдийнхээ цалинг бага ч гэсэн тавьж барьж байгаагүй л бол энэ хэдэн театр зах болж хувираад алга болчих байсныг үгүйсгэхгүй. Театр оршин тогтноход төр засаг маань үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Одоо харин уран бүтээлчид сэтгэх л хэрэгтэй. Сэтгэхдээ тэсрэлттэй. Драмын театр нэг хэсэг их сайхан, тэсрэлттэй байсан үе бий. Б.Мөнхдорж гуай, И.Доржсамбуу, Б.Баатар, дараа нь Ч.Найдандорж гээд олон найруулагч нар ажиллаж эднийх нэг хэсэг тэсрэлттэй байсан.

Н.ПАГМА

http://www.dnn.mn/publish/?vid=56343&vt=item&user=fqzeugvoi359&vpage2=


“Новатерра” компанийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, Дэлхийн эдийн засгийн форумаас “Дэлхийн залуу манлайлагч”-аар тодорсон Б.Бямбасайхан: УЛСАА ЦААШИД ХӨГЖҮҮЛЖ, ХҮЧИРХЭГ БОЛГОХЫН ТУЛД ЭДИЙН ЗАСГАА Л САЙЖРУУЛАХ ЁСТОЙ

$
0
0

2014-05-02 09:53:08

Энэ өдөр уншигч-сурвалжлагчаар Төрийн хошой шаг  налт,  хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллалаа. Түүнтэй ярилцах зочин маань Монголын шинэ үеийн залуу-сын төлөөлөл болсон Б.Бямбасайхан. “Новатерра” компанийн  захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, Дэлхийн  эдийн засгийн форумаас “Дэлхийн залуу манлайлагч”-аар тодорсон  тэрбээр Монголын анхны сэргээгдэх эрчим хүчний станц байгуулсныг  уншигчид маань мэдэх биз ээ. Манай сурвалжлагч зочноосоо асууж, дээрээс нь харилцан  яриа өрнүүлэх хэлбэрийг сонгосон нь тун сонирхолтой, амттай  болголоо. Мэнд усаа мэдэлцээд, энэ тэрийг хуучлах зуур зочин маань  Төрийн хэлний хуулийн төслийн талаар асууж,  сурвалжлагч маань  тайлбарласнаар ярилцлага албан ёсоор эхэлсэн.  

 -“Өнөөдөр” сонин надад  даалгавар  өгчээ.  Тантай   ярилцах санал тавихад нь  зөвшөөрчихлөө.  Учир  нь  би зочноо бага залуугаас нь  мэднэ. Бас сүүлийн  хэдэн  жил Монголын урлагийн  зөвлөлийн  Удирдах  зөвлөлд  хамтран  ажиллаж  байгаа.  Бид   нийг  уулзуулахаар  сонгожээ. Танд ямар сэтгэгдэл  төрж байна вэ?

-1997 онд зохион байгуулсан “Төв Азийн тууль”  наадамд ЮНЕСКО-гоос ха- таг тай Айкава ирж, би тэр  хүний хэлмэрчээр ажиллаж  таар  сан  юм. Тэр үед Хөгжим  бүжгийн сургуульд наадмын  шал  гаруулалт болж, шүүгчээр ажилласан Жанцанноров  гуайн өмнө өвдөг нь чичирчих – сэн хэдэн хүүхэд зогсож байсан. Тэгж л энэ хүнтэй танилцсан түүхтэй. Сүүлд 2000  онд Нью-Йоркт таны зохион  байгуулсан урлагийн наадмын үеэр уулзсан бил үү.  Тэгэхэд би Америкт сурч, бас  аав, ээж маань тэнд амьдардаг байлаа. Тэр үеийн олон  сай  хан  дурсамж үлджээ.  Монгол бөхөд дуртай болохоор Өсөхбаяр заан, Бумбаяр,  Дорж самбуу, Одгэрэл гэсэн  гурван начин очсоныг сайн  санаж байна.

Н.Ж: Америкт болсон тэр наадмаас ирээд  удалгүй гурван начин маань заан цолтой  болцгоосон. Их бэлгэшээлтэй наадам байсан гэж  одоо хүртэл ярьдаг юм. Эргээд бодоход  бидний  танилцсан учрал их сайхан ерөөлтэй байж.  Түрүүн хэлсэн монгол туулийн наадамд ирсэн  Айкава бол ЮНЕСКО-гийн биет бус соёлын  өвийн газрын дарга, би Гэгээрлийн яаманд Соёл  урлагийн газрын дарга, Бямбасайхан гадаад  харилцааны мэргэжилтэн байж. Тэр наадам  Монголын утга соёлын өвийг хадгалж, хамгаалах  том төслийн эхлэл байсан юм. Японы сангаас  218.000 долларын өртөг бүхий техник, хэрэгсэл  өгч, таван жилийн хугацаанд өв тээгчдийнхээ  талаар бичлэг хийж,  Засгийн газартаа өгсөн.  Дараагийнх нь Монголыг сурталчилсан иж  бүрэн үзүүлбэртэй наадмыг  Америкт анх удаа  зохион байгуулсан явдал. Харваач,  бөхчүүд,  урлагийнхантайгаа очоод би нөгөөх хоёр өндөр  (Худалдааны төвийн ихэр цамхаг)-т америк  хүүхдүүдэд лекц уншсан. Бөхчүүд маань тайзан  дээр барилдах соёлыг үзүүлж, харваачид хоёр  цамхгийн  хооронд бай тавьж, харвасан.  Ц.Элбэгдорж тэр үед оюутан. Машинтай  ирчихээд Н.Норовбанзад гуай бид хэдийн  жолооч  хийж, үйлчилж байлаа. Их сонин сайхан үе  байж. Тэгвэл одоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч,  Өсөхбаяр далай аварга, тэр үед орчуулагч хийж  байсан залуу Бямбасайхан бизнесмен болчихсон,  би тэтгэвэрт гарсан байх жишээтэй. Энэ  юу хэлээд байна вэ гэхээр, бид голоод л байгаа  болохоос  их хурдтай яваад байгаа юм биш үү.  1997 онд Айкава хатагтай монгол бөөгийн  тухай сонирхож, асуух юм байна гэсний дагуу  Бямбадорж зайрантай  уулзсаныг санаж байна  уу. Гэхдээ зайрангийн хариулт сэтгэлд нь 100  хувь хүрээгүй.  Чухам юунаас болсон юм бүү мэд,  тухайн үед зайрангийн хүч тийм байсан уу,  хатагтайн асуулт тэр хүнд өөрөөр хүрсэн үү… Энэ үед зочин маань “Эсвэл муу орчуулсан  уу…” гээд жигтэйхэн инээж, “буруугаа хүлээв”.   Ярианы туршид энэ залуугийн хөдөлгөөн,  инээдэнд өчүүхэн ч худал өнгө аяс илэрсэнгүй. Тэр  өөртөө итгэлтэй, бардам, аливаад хийгүй нэгэн  санагдав.

-Ер нь Бямбасайханыг би ажлын  чиглэлээр л мэднэ. Тиймээс энэ залуу  хэдэн хүүхэдтэй, аль нутгийн хүн юм, юу  сонирхдог юм гэхчлэн хувийн амьдралыг нь  огт мэдэхгүй. Ингэхэд Та хаана төрсөн, ямар  сургууль төгссөн хүн болохоо уншигчдад  танилцуулаач?

-Аав маань Засгийн газрын бааз гэж байхад  Удвал гуайн жолооч байсан. Тэгээд 1980-аад  оны үед ГЯЯ-нд ажилд орсон. Миний ээж ГЯЯ-нд  насаараа ажилласан дипломатч хүн. Тэд маань  бусад аав, ээжийн адил бүх л зүйлээ хүүхдүүддээ  зориулсан. Ийм л гэр бүлд би өссөн. 1990 онд аав,  ээж маань АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын   Төлөөлөгчийн газарт томилогдож, гэр бүлээрээ  явцгаасан. Үүний хүчинд англи хэл гадарладаг  болсон. Ер нь 1990-2000 онд гадаад хэлтэй хүн  харьцангуй цөөн байсан шүү дээ. Тийм болохоор   би 15, 16 настайгаасаа л энд тэнд орчуулагч  хийдэг байсан. Монголд оюутан байхдаа Элчин  сайд нар жуух бичгээ барих, Ерөнхийлөгчтэй  уулзах зэрэгт хэлмэрч хийж, бас гаднын  төслүүдэд ажилладаг байлаа. ЖАЙКА-гийн  төслөөр ойн модны нөөцийн судалгаа хийж, зуны  гурван сарыг Тужийн  нарсанд өнгөрүүлж билээ.  1997 онд Баярхүү багш маань “Гэгээрлийн яамны  сайд Лхагважавтай очиж уулз” гэсэн. Тухайн үед  Гадаад хэлтсийн ажилтан нь ажлаасаа гарчихсан  байсан үе таараад намайг ажиллуулахаар  болжээ. Мэдэх, чадах зүйл дулимаг оюутан  хүү ажилд орсон түүх ийм. Ажил, сургуулиа  зохицуулж, явсаар жил гаруйн дараа төгссөн.  1997 онд шилдэг таван оюутан шалгаруулахад  би багтаж, тэтгэлгээр сурах эрх авсан. Тэгээд  Жорж Вашингтоны их сургуульд магистрт  сурсан. Ер нь Гэгээрлийн яаманд байхдаа асар  их зүйл сурч, мэдэж, туршлага хуримтлуулсан нь  хожим ажил дээр гарахад маш их тус болсон. Тэр  үед  компьютер, хувилагч машин, цаас гээд юм  ховор байсан цаг. Хувилах машины хор дуусвал  сэгсэрч байгаад хэвлэх жишээтэй. 2000 оны үед  Америкт ажиллаж байхад нэг удаа принтерийн  хорыг сэгсэрч хэрэглэдэг туршлага маань их  хэрэг болсон. Бүгд ачаалал ихтэй, цаг давчуу  байтал принтерийн хор дуусаж, нэлээд юм  боллоо. Хүмүүс тэрнээс болж бухимдаж байна.  Миний хувьд сандарч сүйд бололгүй хорыг нь  хэд сэгсрээд өөрийнхөө юмыг гаргачихаж байгаа  юм. Иймэрхүү энгийн хэрнээ ажил амьдралд  хэрэгтэй туршлага хуримтлуулснаас гадна албан  бичиг хөтлөхөөс эхлээд монгол хэлээ тэр үед  л гайгүй  сурсан. Багадаа орос сургуульд сурч  байгаад Америк явсан болохоор яг үнэндээ  монгол хэлэндээ тааруухан байсан. Энэ бүхэн  эргэн тойронд маань байсан сайн хүмүүсийн ач  гэж боддог.

-Америкт яг ямар мэргэжлээр сурсан юм  бэ?

-Тухайн үед манай эдийн засаг ямар байсан  билээ. Бид юу мэддэг, чаддаг байсан билээ  гэж бодохоор НҮБ гэж олон улсын мундаг  байгууллага байлаа шүү дээ. Ээж маань  тэр чиглэлээр ажилладаг. Намайг НҮБ-д  ажиллуулахыг хүсдэг байсан. Дээрээс нь Баясах  багшийн санаачилгаар МУИС-д Олон улсын  харилцааны тэнхим нээгдсэн. 1993 онд манайх  Америкаас ирж, би 54 дүгээр сургууль төгсөөд,  Баясах багшийн зөвлөснөөр 1994 онд тэр  сургуульд орсон. Тэгж олон улсын харилцааны  мэргэжилтэн болсон. Олон улсын харилцааны  тэнхим бол дэлхийн тавцанд гарах монгол хүнийг  бэлтгэдэг байсан юм. Орон судлалын хичээл  орж, тухайн улсын соёлыг заадаг. Би нэг хэсэг  хятад хэл сурах гэж үзсэн. Баясах багшийнхаа  үгэнд “сайн” орсон болохоор “сайн” сурсан.

 -Түрүүн шилдэг оюутан болсон гэлээ.  Ямар шалгууртай байсан юм бэ?

-Тухайн үед ямар шалгуураар сонгогдсоноо  мэдээгүй шүү дээ. Сургуулиас тодорхойлж өгсөн  гэсэн. Би ангийн даргын үүрэгт ажлаас эхлээд ер  нь бүх л зүйлд  оролцдог  нийгмийн идэвх сайтай  оюутан байлаа. Заримдаа буруу ч зүйлийн урд  явдаг байсан байх.

 -Ер нь Бямбасайханд нэг тийм тал бий.  Юмны урд явах дуртай. Би ч гэсэн бүх  юмны урд явах дуртай. Тийм дур залуугаас  байсан. Тэрийг хүмүүс албан тушаалд дуртай  гэдэг юм л даа. Ер нь тэр хүсэл нь хүнийг  урагшлуулдаг. Тэр чанараараа энэ залуу  өөрийгөө татаж яваа болов уу. Хүн бусдад  татагдаж явбал арын эгнээнд байна гэсэн  үг биз дээ. Америкт олон жил болж ирээд  Монголын нийгэмд яаж хөлөө олох вэ  гэхчлэн тэр үеийн сэтгэгдэл ямар байсан  бол?

-Хүүхэд аливаад дасан зохицох чадвар  өндөртэй байдаг. Америкт аав, ээжийн  зөвлөснөөр  америк сургуульд орсон. Эхний нэг  сар хэл сайн мэдэхгүйгээсээ болж их бухимдсан.  Сургуулиа солино гэж ч үзсэн. Гэхдээ сарын  дараа дажгүй, орчиндоо дасаж, найзуудтай  болсон. Америкаас Монголдоо ирээд орчиндоо  амархан дассан. IV хорооллын эцэст сургууль  маань байдаг. Тэр хавийнхантайгаа “нуугдаж”  тоглохоос эхлээд зохицож амьдрах шаардлага  гарч л байсан. Сүүлд 1998 онд Монголоос яваад  Америк,  Филиппинд ажиллаж, амьдарч байгаад  2010 онд нутагтаа ирсэн. Азийн хөгжлийн  банкинд, Монголтой адил өсөж буй эдийн  засгийн нөхцөлтэй газарт ажиллаж байлаа.  Хүнтэй харилцах харилцаа гэдэг аль ч  газарт  хамгийн чухал. Хүн өөрийн хэлэх санаагаа  тухайн харилцагчдаа  хэрхэн ойлгуулах вэ гэдэг  нь хариуцлага гэсэн үг. Өөрийгөө илэрхийлэх  тал дээр бид учир дутагдалтай байх шиг. Хаанаас  хаа хүртэл явснаа маш тодорхой, ойлгомжтой  тайлбарлах учиртай. Тэгэхгүй “Хөгшин нь нэг  тийш явах гэж байгаа шүү” гэж  хоорондоо  ярьдаг шигээ байвал цаад хүн таны мессежийг  зөв хүлээж авах уу гэдэг асуудал гарна. Олон  улсын зах зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн  орчин итгэлцэл дээр тогтдог. Өөрийгөө  ойлгуулж чадахгүй бол итгэл олохгүй гэсэн  энгийн дүрэмтэй. Түүнд л бид суралцаж байна.  Үүнд туршлага гэдэг зүйл бас их нөлөөлнө.

 -Технологижсон, иргэншсэн нийгмийн  ха рилцаанд  монголчуу  дын нүүдлийн соёлтой холбоотой уламжлагдсан зарим нэг  зүйл нь гаднынханд цалгар назгай, болчимгүй, хулхиддаг гэхчлэн янз бүрийн сэтгэг -дэл төрүүлдэг байж болзошгүй. Өнгөрсөн  зууны эхэн үед Хүрээнд байсан япон хүний  тэмдэглэл санаанд орлоо. Нэг монгол тайж  тэр хүнтэй  Алтанбулаг явахаар тохирч л дээ.  Тэгээд хэзээ явахыг нь асуухад “Ирэх сарын  шинийн найманд тэнгэр гайгүй бол явна”  гэж.  Ингэж хэлэхээр би монголчуудыг яаж  ойлгох юм бэ. Монголчууд гэж ийм хүмүүс  байдаг юм байна гэж тэмдэглэлдээ бичжээ.  Яг үнэндээ манай тайж худлаа хэлээгүй л  байхгүй юу. Тэр өдөр шуураад байвал яаж  явах юм бэ, тайжид буруу байхгүй байгаа биз  дээ. Бидэнд ойлгомжтой ч нөгөө хүнд бүрхэг  тийм нэг сэтгэлгээний зүйл харилцаанд  нөлөөлдөг байж магадгүй. Тиймээс бид цаад  хүнээ хэн бэ гэдэг талаас харилцаж сурахгүй, зөвхөн өөрийнхөөрөө бодож, сэтгэвэл  болохгүй юм байна.  Нэг ийм юм байна аа, Та бизнесийн хүн  учраас ухаж байж мэдэх юм. Юу гэхээр,  сурталчилгаанд “Хязгааргүй хэрэглээ”  гэсэн үг их гарах юм аа. Гар утсаараа  хязгааргүй ярина гэх жишээтэй. Үнэхээр  тийм хязгааргүй хэрэглээ гэж байвал   ирээдүйд өнөөх нөөц энэ тэр хүрэх үү. Би  хүн төрөлхтөн зөв замаар явж байна гэж  бодохгүй байгаа. Буруу бодож байж болох.  Түрүүлж яваа улсууд нь буруу явж байгаагаа  мэдрээд эргэхэд араас нь дагаж байсан бид  хамтдаа буцаад, эргэж чадах болов уу, дунд  нь очоод таг зогсчих юм биш байгаа?

 -Өнөө цагт хамгийн үнэтэй чухал зүйл  бол мэдээлэл. Энгийн жишээ гэхэд гар утас,  интернэт байна. Утсан холбооны дэд бүтэц гэдэг  зүйлийг өөр улс оронд олон жилийн турш бий  болгож, туршиж ирсэн. Тэгвэл тэр зүйлийг бид  шууд л хэрэглэж эхэлсэн. Дэлхийн хэмжээнд  хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй “Зуун мянган  нарны гэрэл” сэргээгдэх эрчим хүчний  төслийн  ачаар тал хээр байгаа малчид цахилгаанаар  хангагдсан. Утсаа цэнэглээд ярьж, зурагтаар  мэдээллийг шууд авч, хөдөө, хотод байгаагаас үл  шалтгаалаад хүүхдүүд хүүхэлдэйгээ үзэж чаддаг  болсон. Урьд нь хот, хөдөөгийн ялгаа их байсан  шүү дээ. Тэр нь мэдээллийн л зөрүү байж. Тэгвэл  тэр ялгаа одоо арилаад адил түвшинд очиж  байгаа юм. Технолги гэдэг зүйл амьдралыг ин -гэж өөрчилж чаддаг юм байна. Хязгааргүй хэрэг -лээ гэдгийн хувьд хэзээ ч тийм зүйл байхгүй л  дээ.  Ердөө л бизнесийн сурталчилгаа. -Хөдөөгийн айл бүр зурагт, хөргөгчтэй,  гаднаа нэг “Портер”, мотоцикльтой болсон.  Техникийн дэвшил нэвтэрч байгаа нь сайн ч  морио унаад мал хариулж байгаа хүн бараг  харагдахгүй болж. Мотоциклиор давхиад  адуу малаа хөөгөөд байх юм. Нүүдлийн соёл,  хэв шинж гэж бидний яриад байгаа зүйлийг  яваандаа орхих болов уу, яадаг бол, ямар  сэтгэгдэл төрж байх юм бэ. Соёл урлагийн  над мэтийн хүмүүс болохоор ингэ авахуулдаг  ёс, тууль хайлах, сур харвах нь хэрэгтэй  гээд зүтгэдэг. Яг амьдрал дээр хэрэглэхгүй  болоод байдаг?

 -Адуугаа мотоциклиор хураана гэдэг бол  бүтээмжийн асуудалтай холбоотой. Илүү хурдан,  хямд байгаа учраас л тэрийг сонгож байгаа. Цаг  хэмнэж, тэр хугацаанд өөр олон ажил амжуулах  учраас л тэр шүү дээ. Тэрнээс биш монгол хүн  адуу малдаа хайргүйдээ тэгээгүй. Нүүдлийн  соёл, хэв шинжит амьдрал алга болох уу гэвэл би  “Үгүй” гэж хариулна. Өнөөдөр монгол хүн мон -голоороо ярьж байна, дээрээс нь хүн бүр Мон -голоо монголоор нь авч явах хүсэл, эрмэлзэл,  тэмүүлэлтэй байгаа учраас уламжлалт соёлоо  гээхгүй, авч явж чадна гэж боддог.  Өнөөдөр уул уурхай, дэд бүтэц, эдийн  засгийн өсөлт чухал гэж яриад байгаагийн учир  нь мон  гол хүн, монгол орчин, монгол соёл оршин  тогт  нох орон зай, тэр талбарыг улам сайжруулахын төлөө л явж байгаа хэрэг. Морио унаад  дэлхийн талыг эзлэхгүй нь лавтай энэ үед эдийн  засгийн хөгжилгүйгээр урагшлахгүй. Тэгэхээр  бид бусдаас илүүг бүтээхийн тулд технологийн  дэвшлийг ашиглах нь зөв. Гол нь монгол хүн,  монгол хэл байгаа цагт нүүдэлчдийн соёл алга  болохгүй байх аа.   Үүн дээр бид хил хязгаартай,  тусгаар тогтносон улс. Өдийг хүртэл олон зууны  турш хамгаалж ирсэн энэ улсыг  цаашид улам  бэхжүүлж, хүчирхэг болгож, хадгалахын тулд  бид эдийн засгаа л сайжруулах ёстой.

 -Нээрэн, эдийн засаг тамиржаад ирэ-хээр бүх юмыг хийж болох байх аа. Жишээ  нь, эдийн засаг  тэнхээжих үед нүүдэлч ний  соёл, аж ахуйн хэв шинжээ авч үлдэ  хийн  тулд эмнэг сургасан, ногт, чөдрөө хэрэг -лэсэн, тэмээгээр нүүдэл хийсэн хүмүүст  урамшуулал олгох болов уу.

 -Монгол хүн Үндсэн хуулиараа газар өмчлөх  эрхтэй. Энэ бол их чухал. Газартаа эзэн болсон  хүн байгаа орчноо хамгаалдаг энгийн зарчим  бий. Наад захын жишээ энүүхэнд бий шүү дээ.  Уулын амыг боогоод хашаа босгосон байна  гэж шүүмжилдэг ч тэнд ургамал, мод нь ургаж,  амьтад нь гүйлдэж байгаа. Модыг нь огтлоод,  газрыг нь сэндийчээд орхижээ гэж ярьдаг. Тэр  газар эзэнтэй бол тэгэхгүй. Уг нь эзэн нь бид л  дээ. Гэхдээ хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа учраас  байгаль орчноо сүйтгэж байгаа юм. Монгол хүн  байгалаасаа хол байж чадахгүй. Цаг зав гарвал  хөдөө рүү тэмүүлдэг биз дээ. Тийм нөхцөлд бид  монгол ахуйгаасаа холдоно гэж байхгүй л болов  уу.

-Та бизнесийн салбарын хүн. Өдийг  хүртэл юу хийсэн байна, юу хийхийг  хүсэж байна, юуг хийж амжаагүй байна  вэ. Таныг юм хийхэд нийгэм, бидний  зүгээс саад тотгор, нэмэр хандив  юу байна вэ. Юу нь болохгүй байна,  болгохын тулд яамаар байна вэ?

-Цаг хугацааны асуудал байна. Хүн өөрт  байхгүй юмыг хүсдэг амьтан шиг байгаа  юм, өөрийгөө хараад байхад. Монгол хүний  хувьд юу хүсэж байна вэ гэвэл бусадтай адил,  бүр илүү байхыг хүсэж байна. Миний хувьд  олон жил гадаадад өөр соёл, өөр хэлтэй  хүмүүсийн дунд ажиллаж, амьдраад ирэхээр  аливаад дасан зохицох шаардлагатай  болдог. Дээрээс нь тэнд байгаа  олон  орны хүмүүсээс илүү амжилттай байж,  нэг алхмын өмнө явахгүй бол тэр дундаас  гарч ирэхэд хэцүү. Тиймээс хүмүүс 10 цаг  ажиллавал, би 12 цаг ажиллах жишээтэй.  Тэгж байж туршлага хуримтлуулж,  дараагийн ажилд түргэн дэвших зэргээр  ажиллаж ирсэн. Монгол Улс дэлхийн эдийн  засгийн нэг хэсэг болчихлоо. Тэрийг маш  сайн ухаарч байгаа нэг хэсэг байхад зарим  нь мэдэх ч үгүй  яваа. Бизнесийн талаас  авч үзвэл өнөөдөр Монголд юу хэрэгтэй  байна вэ гэвэл, дэд бүтэц. Зам, нисэх  онгоцны буудал, цахилгаан станц, шинэ  үйлдвэрүүд. Энэ бүгд хоорондоо уялдаа  холбоотой. Бид эдийн засгаа солонгоруулна  гэж яриад байгаа даа. Чийг, нар, агаар  гэхчлэн тодорхой нөхцөл бүрэлдсэн үед л  солонго татдаг шиг эдийн засгийн хөгжилд  дээрх зүйлүүд бүгд хамаатай. Өнөөдөр  Монголд хамгийн өрсөлдөх чадвартай  салбар бол гарцаагүй уул уурхай байгаа. Энэ  салбараа сайн залаад явбал араас нь бусад  сайнууд дагана. Өнөөдөр 10 тэрбум доллар  байгаа ДНБ-ийг 100 тэрбумд хүргэчихвэл  өнөөдрийн баян, ядуу, дутуу гээд байгаа  нийгмийн үзэгдлээс сална. Эдийн засгаа  дагаад амьдрал сайжирна.

  -Та асуултад хариулаад ч байгаа  юм шиг, хариулахгүй ч байгаа юм шиг  санагдаад байна л даа. Та юу бүтээмээр  байна вэ. Бүтээхэд тань юу саад болоод  байна вэ?

-Саад байна уу гэвэл “Байхгүй” л гэж  хэлнэ. Та бид хоёр адилхан шүү дээ. Нэг нь  дуртай уран бүтээлээ хийж, нөгөө нь чаддаг  бизнесээ хийгээд явах орчин Монголд  өнөөдөр байгаа. Саад бэрхшээл гэдгийг том  асуудал биш гэж боддог.

-Надад юу ч саад болохгүй. Гэхдээ  ганц бэрхшээл байгаа. Юу гэхээр бү-тээсэн зүйлийнхээ үр шимийг мате-риал лаг байдлаар шударгаар хүртэж  чадахгүй байна. Энд тэнд миний юмыг  зөвшөөрөлгүй ашиглаад, зохиогчийн  эрх зөрчигдөж байгаа, харин таны  хувьд?

-Өнөөдөр Монголд юу хиймээр  байна гэвэл, стандартын дагуу хэдэн том  цахилгаан станц, үйлдвэр баримаар байна.  Тийм ажил гүйцэтгэж байсан туршлага  надад бий. Бид туршлагагүйгээсээ болж  алдаад байна.  Нэг талаас бас бид их яараад  байх шиг. Урт хугацаанд холыг харах  зүйлдээ ойрыг хараад, ойр байгаа зүйлийг  хол хараад тоглолтоо буруу хийгээд байна.  Тэрийгээ мэдээд зайгаа тааруулах нь  нийгмийн гишүүн бүрийн үүрэг. Биднээс  л шалтгаална. Харин огт таарахгүй байна  гэдэг хүнтэй би санал нийлэхгүй. Болохгүй,  бүтэхгүй гээд байвал болохгүй л дээ.  Болгоно, бүтээнэ гэвэл болно шүү дээ.

 -Жирийн иргэд Засгийн газар, УИХ-ын Байнгын хороодын хуралдаанд  суудаггүй. Тэгэхээр иргэд төрийн  хэрэг яаж явж байгааг  өөрсдийнх  нь мэдээлэл, сэтгүүлчдийн дүгнэлт  сэлтээс л ойлгож мэдэх юм л даа. Тэр  мэдээллээр бол хууль тогтоох дээд  байгууллага маань бизнесийн групп,  томоохон компанийн төлөөлөл, бүлэглэл  болсон байна. Төрөөр халхавч хийсэн  бизнесийн бүлэглэлүүдийн хөдөлгөөн  төрд байна гэсэн дүгнэлтийг сэтгүүлчид  хийдэг. Тэгж харж болохоор зүйлүүд  гардаг. Сүүлийн үед давхар дээл, хүрэм,  дан дээл гэсэн тоглолт хийж, иргэдээр  наадаад, цаанаа бол том том эрх ашгийн  хуваарилалт болж байна гэж байгаа.  Бизнес эрхлэгчдэд энэ дүгнэлтүүд яаж  тусаж байна вэ?

-Аливаа бодлого, улс төр, эдийн засгийн  шийдвэр гаргах үйл явцад иргэд идэвхтэй  оролцвол үр дүн нь эерэг байна гэсэн  энгийн зарчим байдаг. Гэхдээ өнөөдөр тэр  шийдвэр гаргах процесс хаалттай байна.  Хүн бүр түүнд оролцож чадахгүй байгаа.  Уг нь олон бүлэглэл байх тусам процесс нь  эрүүл болдог юм банйа л даа. Зарим оронд  лобби гэдэг мэргэжил бий. Тэр хүн тухайн  салбарт тулгараад байгаа асуудлыг хөндөж,  зөв гольдиролд оруулах ажил хийдэг.   Гэхдээ хэдэн хүн л бүх юмыг барьчихаад  байна гэж суухын оронд хувь хүн, бизнес  эрхлэгчид өөрсдөө гүйж, зүтгэхгүй бол хэн  бидний өмнөөс явах юм бэ. Тэр л их чухал.  Бизнесийн зөвлөл гэж 280 гаруй компани  нэгтгэсэн талбар бий. Бид эдийн засаг,  бизнесийн орчинтой холбоотой тулгараад  буй зовлон жаргалаа төр, засгийнхантай  уулзаж ярьж, хэвшиж байна. Үүний дүнд  биднийг сонсдог болж байгаа. Яг үнэндээ  төрийн суудалд байгаа хүн ч бидэнтэй адил  гарц хайж, туршлага дутаж л байгаа шүү  дээ. Тиймээс санаа оноогоо хэлээд, шийдвэр  гүйцэтгэх түвшинд хүргүүлэх талаар  хамтдаа алхах ёстой. Нэг тэрбумын эдийн  засаг 10 тэрбум болоод өсчихсөн. Тэрийгээ  цааш 40, 50 тэрбум болгохын төлөө иргэд  төртэйгөө хамт л зүтгэх учиртай. Өнөөгийн  тогтолцооны нэг дутагдал нь судалгааг  сайн  хийдэггүй, тэрнээс болж сайн, муу янз  бүрийн шийдвэр гардаг.

 -Биднээс бүх юм хамаарна гэсэн  санаа танаас байнга гараад байна л даа.  Асуудлыг хүн л шийднэ гэж байна. Тэр  хүн нь зөв бэлтгэгдэж, зөв бодох ёстой.  Үүнд хоёр асуудал чухал. Нэгд эрдэм  мэдлэг, хоёрт соёлын суурь. Тэгэхээр  ядуу ч гэсэн тусгайлан мөнгө өгч байж  оюунаа тэтгэх үү, эсвэл арга алга гээд  эдийн засгаа бүр босгосон хойноо  соёл,  шинжлэх ухаан, оюуны салбартаа мөнгө  өгөх нь зөв үү?

-Тэгэхээр стандарт гэж асуудал байгаа.  Бид хоёр нэг үйлдвэр барих боллоо.  Хамгийн түрүүнд зах зээлийн судалгаа  хийнэ. Техник, эдийн засгийн үндэслэлээ  (ТЭЗҮ) гаргана. Энэ бүх судалгааг мэр -гэжлийн боловсролтой, эрдэмтэд, ин жене-рүүд  хийнэ. Стандартын дагуу төсөл хийнэ  гэвэл  энэ бүгдийг, тодруулбал техно логи,  соёл, нийгэм, эдийн засгийн бүх хүрээг  судалж, хэмждэг. Тийм на  рийн судалгаа   хийж байж энэ үнэхээр үр өгөөжтэй, эсэхийг  тодорхойлоод хөрөн  гө босгоно шүү дээ.  Стандарт бол бид дэлхийн түвшинд явахгүй  бол эдийн засгаа томруулж чадахгүй л  гэсэн үг. Тэр нэг зүйлийг баримтлаад явбал  нийгмийн ядуурал, иргэдийн орлого зэрэг  бусад зүйл аяндаа болно. Нөгөө нэг асуудал  нь систем. Компани бүр, Засгийн газар  нь хүртэл өөрийн системтэй байх ёстой.  Монголд өнөөдөр энэ зүйл дутагдалтай  байна. Хүн бүр сайн дурын уран сайнханчийн  байр сууринаас асуудалд хандаж, тоглолт  хийдэг. Дэлхийн хэмжээний том төслийг  сайн дурын уран сайханч бүтээхгүй.

-Манайд хийж байгаа ТЭЗҮ-д  хүмүүсийнхээ оюуны санг дайчилж,  ашиг лаж чадаж байна уу?

-Бүрэн хэмжээгээр ашиглаж чадахгүй   байгаа. Монголын инженерийн компаниу-дад гаднын банк, хөрөнгө оруулагч нар  итгэдэггүй юм байна л даа. Дэлхийд алдартай  мундаг эрдэмтнийг багтаа оруулаад тэрийг  хийсэн ч итгэхгүй. Яагаад гэвэл тогтсон нэг  жишиг стандарт гэдэг зүйл дутаад байгаа  учраас тэр. Тэгэхээр тэр жишигт нь нийцэж  ажилладаг, итгэл хүлээсэн Монголын  инженерийн компани байгуулна. Тэгэхийн  тулд дахиад л нөгөө хүний асуудал, хүсэл,  эрмэлзэлийн тухай ярина л даа.

 -Нэг ийм юм байна. Сэтгэл хөөрлөөрөө “Бид Чингисийн  удам. Төрт  улсыг анх байгуулсан, дэлхийн талыг  дагуулсан” гэх юм аа. Тэгээд бид  цөөхүүл, дөнгөж гурван сая руу дөхөж  байдаг. Та олон газраар явж үзсэн хүний  хувьд  монгол хүний чадвар, чадамж  бусад орныхонтой харьцуулахад ямар  байдаг бол. Би  монгол хүн хятад хүнээс  заавал илүү гэж  боддоггүй. Харин өөр л  гэж боддог.

-Эдийн засаг нь тодорхой түвшинд  хүрсэн БНСУ-ыг харахад “Ялагч нь түүхийг  бичнэ” гэдэгчлэн кино, соёл урлагаараа  дэлхийн анхаарлыг татаж байна. Яг  үнэндээ кинонд гардаг шиг тийм түүх  байдаг, эсэхийг солонгосчууд өөрсдөө ч  мэдэхгүй. Энэ жишгээр манай эдийн засаг  одоогийнхоос 10 дахин өсөж, 100 тэрбумд  хүрчихвэл янз бүрийн юм ярьж болно. Өвөг  дээдэс маань бидэнд хамгийн тохиромжтой  сайхан нутгийг өвлүүлжээ. Дөрвөн улирал  сэлгэдэг, хар шуурга, үер  болдоггүй ийм  нутагт төрж, өссөн хүний ухаан сийрэг  байдаг гэж боддог. Би нэг хэсэг байнга  халуун байдаг бүс нутагт амьдарч үзсэн.  Тийм нөхцөлд өссөн хүн өргөн уудам талын  биднээс  өөр л байдаг. Энэ утгаараа бид  байгаа боломжоо зөв ашиглахад л болмоор.  Эдийн засаг томроод ирэхээр санаа зовоох  асуудлын хүрээ нэмэгддэг юм байна л даа.  Өнөөдөр Америкт нэгэн сагсан бөмбөгийн  багийн эзний асуудал олны анхаарал татаж,  шуугиан дэгдээгээд байна. Тэр хүн найз  бүсгүйгээ хар арьстнуудтай нөхөрлүүлж,  хамт байлгах дургүй байж л дээ. Нөгөөх  алдартай Мэйжик Жонсонтой хүртэл битгий  нийл гэдэг байсан талаар нь найз эмэгтэй нь  олон нийтэд дэлгэсэн энэ асуудалд  Барак   Обамагаас эхлээд нийгмийн давхарга бүрт  эсэргүүцэж, ундууцаж байна. Тэр нөхрийг  Сагсан бөмбөгийн холбоо шахаж гаргаж  байна шүү дээ. Хөндлөнгийн нүдээр харахад  нэг хувь хүн тэгж хэлж, аашлаа л биз.  Нийгэм даяараа шуугиад байх асуудал биш  мэт. Гэтэл эдийн засаг нь томорч, хөгжсөн  нийгмийн иргэд тийм юманд хүртэл санаа  зовж эхэлдэг юм байна л даа.

-Хүний эрхтэй холбоотой хамгийн  жижиг асуудал ч маш том болж хараг-даж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл,  эдийн засаг жижиг  байхад том асуудал  ч харагдахаа больдог юм байна л даа.   Хүчтэй эдийн засагтай нийгэмд бүх   юмыг хардаг болчихно гэсэн үг байна.  Ер нь ярилцлагын туршид “Монгол хүн  монголоороо байя. Бусдын хийж чадаж   байгааг бид ч бас хулхидахгүйгээр хийе.   Тэр үед бүх асуудлыг шийдэж чадна” гэсэн  санаа гарлаа гэж ойлголоо, зөв үү?

-Монголчууд эзэн хичээвэл заяа хичээнэ  гэдэг. Америк мөрөөдөл гэдэг ч ийм л юм  шүү дээ. Хүн өөрөө л хүсвэл болно гэсэн  зарчим.

 -Манай нийгэмд ингэмээргүй байна  гэж бодох юм юу байна вэ?

-Ард түмэн гэж ярьдаг хүн цөөхөн  байгаасай. Уг нь хуулиараа бол тэгж ярих  эрхтэй хоёрхон субъект бий. Ерөнхийлөгч,  УИХ. Энийг бүр хуульчилмаар ч юм шиг  санагддаг. Миний хувьд “ард түмэн” гэж  том ярьж, энэ үгийг хэрэглэхгүйг хичээдэг.  Гэтэл ярилцлага авсан зарим сэтгүүлч  намайг тэгж хэлсэн болгоод биччихсэн  байдаг. Зурагтаар хүртэл сэтгүүлчид “ард  түмэн” гэж их ярьдаг. Ер нь ард түмэн гэж  хэн юм бэ. Монгол хэдийгээр нэг үндэстэн  давамгайлсан улс ч гэсэн иргэн бүр нь өөр  өөр хувь хүн шүү дээ.

Н.Ж: Өчигдөр ард түмний нэг байсан  нөхөр өнөөдөр сонгуулийн эрх авчихаад ард  түмний эгнээнээс гарчихдаг. “Би, бид ард  түмэндээ…” гэж ярьдаг. Тэгэхээр өөрөө ард  түмний эгнээнээс гараад явчихаж байгаа  юм. 1940-өөд оны үед утга зохиолын хэлийг  нэлээд өөрчилж, “народ” гэдэг орос үгтэй  тулгаад “ард түмэн” гэдгийг айхтар үзэл  сурталжуулсан юм. Одоо “иргэн” гэдэг үг   хэрэглэж заншмаар санагддаг.

Ж.Э: -Уучлаарай, түрүүн Та “хул-хидахгүйгээр хийх” гэсэн үгийг Жанцанноров гуайн ярианы завсарт “шургуулсан”. Ямар учиртай юм бол?

-Зарим хүн аливаад амархан, ядрах -гүйгээр хүрэх гээд байх шиг. Нэг жишээ  хэлэхэд, Австралид болсон үер манайханд  нүүрсээ хурдан зарах боломж болж,  тэрийг дагаад Монголд өмнө нь байгаагүй    мөнгөний урсгал орж ирсэн. Бас газар  доорх баялгийн үнэлэмжийг нэмэг  дүүлж,  лиценз гэдэг цаасны үнэ нэмэгдэж, тэр үед  тодорхой хөрөнгөтэй болсон хүмүүс байгаа.  Тэгэхээр амьдрал их амархан санагдаад  хэдэн цаас цуглуулж байгаад зарчихвал  болно гэсэн хялбар аргаас цааш харахгүй  болно. Гэхдээ тийм боломж, цаг үе дахиж  тохиохгүй л болов уу.   “За, би танай сонины даалгаврыг биелүүлэхийг хичээлээ. Янз бүрийн зүйл асуух  гэж оролдлоо. Энэ хүнд маань өөрийн бодол  байгаа учраас “Монголбанкны бодлого  ямар байна” гэж асуугаад ч нэмэргүй юм  байна. “Би бусдыг шүүмжлэх нь чухал биш,  бүх зүйл биднээс л шалтгаална. Хүн бүр  өөрөө хичээгээд, хийж байгаадаа сэтгэлээ  шингээ вэл улсынхаа бүтээн байгуулалтад   оролцож байна” гэж боддог залуу байна.  Тиймээс  барьж байгаа шугамнаас нь дав-сан асуулт тавиад ч хэрэггүй юм байна.  Төрийн тэргүүлэгч нь хийх ажлаа хийг,  Засгийн газар давхар, дан дээлтэй байх нь  хамаагүй бас хийдгээ л хийг. Ер нь дор бүрнээ  хичээе л гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр  бидний яриа энд хүрээд өндөрлөж байна.  Олон улсын морин хуурын наад мын хүрээнд  болох симпозиумыг би удир дах учиртай юм.   Цаг болчихлоо” гэсээр Жанцанноров гуай   уншигч-сурвалжигчийн албаас албан ёсоор  чөлөөгдсөнөө мэдэгдэн гарч одов

http://www.mongolnews.mn/w/51778


Монголын чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр: Шавь нарын минь амжилт гавьяат цолноос илүү

$
0
0

Нийтэлсэн: 2014-05-05 08:25:54

Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Монголын чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярыг урьж ярилцлаа.

-Өнгөрсөн он “Алдар” спорт хорооны тамирчдын жил байсан гэхэд хилс­дэх­гүй. Тив, дэлхийн аварга шал­гаруулах тэмцээнээс эх­лээд үндэсний их баяр наа­дамд хүртэл өнгөтэй сайхан барилдаж, амжилт гаргасан шүү дээ?
-Тийм ээ. Манай спорт хо­рооны тамирчдын амжил­тыг хангалттай сайн гэж хэлж чадахгүй ч боломжийн байгаа гэж дүгнэж байна. Ганц­хан чөлөөт гэлтгүй үндэсний бөхийн спор­тод ч түлхүү анхаардаг. Бүх амжилт маань бидний хамтын бүтээл юм.

-Шинээр хүч түрэн гарч ирж буй тамирчид Ц.Цогт­­­баяр, Ц.Хосбаярын гэсэн то­дотголыг ихэвчлэн да­гуулж байна?
-Баярлалаа. Зөвхөн бид хоёр гэлтгүй, монголын чө­­­лөөт бөхийн спортод шил­дэг дасгалжуулагч олон бий. Манай “Алдар” спорт хо­­роонд дөрвөн настай хүү­хэд хүртэл хичээллэхээр ирж байна. Тийм жаахан хүүхдийн мөрөөдлийг бид үгүй хийж болохгүй. Суу­рийг нь та­­виад өгөх хэрэгтэй. Тэгж чад­­вал тууш­тай нь үлдээд, спортын­хоо төлөө сэтгэлтэй нь цааш­даа амжилт гаргадаг.

-Таны шавь нар дэл­хийн аваргын медалийг өсвөр, залуучууд, насанд хүрэгч­дийн ангилалд хүртлээ. Одоо олимпиос медаль авах л үлдэх шив?
-Миний тамирчид медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй яв­даг. Бидэнд нөөц бо­лол­­цоо бүрэн байгаа. Өөрсдөө авч чадаагүй юм чинь та­мирч­­­даараа л тэр бүхнийг ава­хуулна даа. /Инээв/

-Таны дүү Ц.Цогтбаяр шигшээ багийн ахлах дас­гал­­жуулагч болчихлоо. Ачаа­­­­­­лалтай ажиллаж бай­на уу?
-Асуудалгүй ээ. /Инээв/ Олон жил миний хийж ирсэн ажил. Өөрөө тамирчин байсан хүн дасгалжуулагч болохоор ямар ч ажилд асуу­дал гараад байдаггүй. Цогоо маань шигшээ багийн ахлах дас­галжуулагч болсон ч хүүхдүүдээсээ хөндийрөөгүй. Ярьж хэлэх, заах зүйлээ сургаад л явж байна.

-Нэг гэр бүлийн хүүх­дүүд багаасаа чөлөөт бө­хийн спортод хөл тавьж одоо хэр нь хамтдаа дасгал­жуулагч хийж байгаа нь со­нин тохиолдол шүү?
-Ховор бас азтай тохиол­дол.

-Ингэхэд та чөлөөт бө­хийн спортод хэрхэн хөл тавьж байв?
-1984 онд цэргийн албанд мордож байсан. Бө­хөд хөтөлсөн миний анхны багш гэвэл 1960-аад оны ма­най улсын чөлөөт бөхийн хөнгөн жингийн шилдэг бөх, ОУХМ С.Сүрэнжав агсан байлаа. Тэр буянтай хүний дэмжлэгээр тухайн үеийн “Найрамдал” ний­гэмлэгийн бөхийн сек­цэнд анх орж хичээллэж эхэлсэн түүхтэй.

-Тухайн үедээ нийгэм­лэгийн аварга шал­гаруулах тэмцээнд орол­цож анхны медалиа хүртэж байсан гэдэг?
-Багш минь энэ тэмцээнд амжилт гаргах ёстойг са­нуулж байсан. Тэгээд тэм­цээний 38 кг-д барилдаж хүрэл медаль хүртсэн. Ту­хайн үедээ бөөн баяр. Хүмүүс жин багатай, жаахан гээд их өхөөрдөнө.

-Харин 1985 оноос “Алдар” спорт хороотой хол­­бог­дож эхэлсэн байхаа?
-Тийм ээ. Очсон үеэс чөлөөт бөхийн спортоор тууш­­­тай хичээл­лэж эхэл­­сэн. Лодой, Магсар зэ­рэг дас­галжуулагчдын удирд­лага дор “Алдар”-ынхан бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хий­нэ. Тэнд Оюунболд, Баа­тар­­хүү, Гочоосүрэн, Алтан­­шагай, Баяр­сайхан, Энх­тайван, Энхжаргал зэ­рэг бөх­чүүдтэй хамтдаа бэлт­­­гэ­л хийж, уралдаан тэм­цээнд орох болсон нь миний амжилтад сайн нөлөө үзүүлсэн гэж боддог.

-“Алдар” спорт хороонд данслагдахаас өмнөх жил нь та өсвөрийн улсын аварга шал­га­руулах тэм­цээнд орол­цож хүрэл ме­даль хүртэж байсан са­нагдана?
-Спортын анхны том ам­жилт гэвэл 1984 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилт. Спортын том ам­жилтын гараагаа бас л хүрэл медалиар эхэлж байс­наа бэлгэшээж явдаг.
Энэ тэмцээний дараа, да­раагийн жилүүдэд улсын аварга шалгаруулах тэмцээнд тогт­мол амжилт үзүүлж байсан. Харин 1988 оны олим­­пийн жилд зохиогдсон улсын аварга шалгаруулах тэмцээнд анхны алтан ме­далиа хүртсэн.

-Та тэр жилийн залуу­чуудын улсын аваргад хүр­тэл түрүүлсэн. Гэ­тэл олим­под яагаад Т.Сүх­баа­тарыг явуулсан юм бэ?
-Дасгалжуулагчдын шийд­вэрээр олимпийн дэв­жээнд дээд жингийн шилдэг бөх ОУХМ Т.Сүхбаатарыг зо­доглуулсан юм. 1987 онд зохиогдсон МБАТ-ий VIII спартикиадын тэмцээнд би амжилттай барилдаж, 48 кг-д түрүүлсэн. Энэ үеэс шигшээ багийн тамирчин болж чадсан.

-Таниас гадна дүү нар тань чамгүй сайн бөхчүүд явсан. Хүүхдүүд нь бүгд бөхийн спортыг сонгоход аав, ээж нь хэрхэн хүлээж авч байв?
-Анх намайг барилдахад аав, ээж уурлах нь гайгүй байсан. Гэтэл Энхбаяр, Цогоо хоёр хулгайгаар бөхийн сек­цэнд яваад эхэлсэн. Том ах цэргийн ерөнхий сургуульд орчихсон. Гэр хороололд амьдардаг байсныг хэлэх үү. Хийх ажил их. Аав, ээж гэрийн ажил цалгардахад жаахан дургүйцдэг байсан. Уг нь тэрсхэн өсчихсөн гур­ван хүүхэд жингээ хамт­даа хасчихна. Би чинь талийгаач дүүгээсээ илүү­тэй, Цогоогоо хажуудаа ав­чих­­на. Тэгэхээр дүү минь их гомдоно.

-Нэг гэрийн хөвгүүд бүгд бөхийн спортод хор­хойтой. Гэр орон ч бөхийн “дэвжээ” л гэсэн үг биз?
-Эргээд санахад бид нэг бол барилдана, үгүй бол сунадаг ширээн дээрээ тен­нис тоглож л өнгөрөөдөг бай­ж. /Инээв/ Тэгээд аав, ээжийгээ ирэхээс өмнө гялс янзалчихдаг. Тийм л үе бай­сан. Манай аав на­саа­раа эм хангамжийн байгуул­лагад ерөнхий нягтлан хийсэн хүн. Аавд минь шагналын байдлаар гурван өрөө байр өгсөн. Тэрний том өрөө ер нь хэцүүхэн байсан. Эргээд бодоход доод талын айл л их зүдэрсэн байх.

-Амжилт харагдаад ирэ­хээр эцэг эхийн дургүй­цэл ч арилсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Царай­наас нь эхлээд л илт шүү дээ /Инээв/ Хамгийн бага дүүг Тэгшбаяр гэдэг байлаа. Дүү Энхбаяр, Цогтбаяр нар маань тус бүр хоёр олим­пийн дэвжээнд эх орноо тө­лөөлөн оролцож байсны дээр Цогтбаяр маань 1993 оны Торонтогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

-1992 оны Барселоны олимп. Нэг гэр бүлийн гур­ван хүүхэд олимпийн наа­дамд орсон нь бас л ховор тохиолдол шүү?
-Олимпод би 48 кг-д, Энхбаяр 52, Цогтбаяр 57 кг-д өрсөлдсөн. Миний оргил амжилт гэвэл Барселоны олимпийн наадам гэж дот­роо бодож явдаг юм.

-Та наймдугаар байр эзэл­­сэн. Гэхдээ л дэлхийн том­­­чуу­дыг өвдөг шороодуул­сан?
-Миний жинд 19 бөх өрсөлдсөн. Испанийн М.Сан­чес, Нигерийн А.Аденкунла нарыг цэвэр ялж, гараагаа амжилттай эхэлж билээ. Нөгөө хэсэгт томчууд нь байсан. Гуравдугаар тойрогт Европын аварга, Румыны Ромика Рашованд, дараагийн даваанд тус наадмаас мөнгөн медаль хүртсэн БНСУ-ын Ким Жүн Шинд оноогоор ялагд­санаар наймдугаар байр эзэлсэн түүхтэй.

-Амьдралаа тэр чигт нь чөлөөт бөхийн спортод зориуллаа энэ спорт танд юу өгсөн юм бэ?
-Өнөөдөр би сайхан амьдарч байна. Энэ спортын л буян. Хүнтэй сайхан харьцах харьцааг сурлаа. Шавь на­раа дэлхийд үнэлэгдсэн тамир­чин болгох гарааг нь зааж сургалаа. Үүнээс өөр надад том шагнал гэж байхгүй.

-“Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр гэхээр алдраа үнэлүүлж чадаагүй эрхэм дээ гэсэн бо­дол төрдөг. Магадгүй өдий олон жил гавьяат дас­галжуулагч гэсэн алдрыг хүр­тэх цаг боллоо?
-Надад биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол гурав байна. Хүнд ийм олноороо байдаггүй л юм гэсэн. /Инээв/ Би өнөөдөр зөвхөн цалин авахын төлөө ажиллаад, шагналын төлөө гүйгээд байж чадна. Надад тийм сэтгэл байхгүй нь сайхан юм.
Хүүхдүүдийнхээ төлөө яваад, бэлтгэл сургуу­лилтийг нь сайн хийлгээд тэд минь амжилт гаргавал үүнээс том шагнал гэж юу байх билээ.

Б.Төрбат

Эх сурвалж:

 

http://www.sonin.mn/news/sport/26491


үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатар: Тамирчид маань бидний төсөөлөөгүй амжилтыг гаргалаа

$
0
0

Нийтэлсэн: 2014-04-30 11:48:06

Казакстаны нийслэл Астана хотноо болсон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид ганзага дүүрэн ирлээ. Тус баг тамирчдын дасгалжуулагчаар ажилласан МУГТ, ДАШТ-ний хошой мөнгөн медальт, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе.

-Баярлалаа. Манай багтамирчид Казакстаны нийслэл Астана хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож ойрын хэдэн жил аваагүй алтан медалиа авлаа. Өмнө нь 2001 онд Монголд Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход бид багаараа хоёрдугаар байрт орж байсан.

Харин сая Казакстанд аргагүй бөхийн орон гэгддэг Ираны бөхчүүдийг дийлсэнгүй. Гэсэн ч хоёрдугаар байр эзэлнэ гэдэг бидэнд чамлалтгүй амжилт. Харамсаптай нь Казакстаны тамирчид манай тамирчдыг улаан цайм луйвардаж хожсон тохиолдол гарсан. Гэсэн ч бид нутгийн дэвжээнд нь дарж Какакстаны баг гуравдугаар байрт орсон.

-Эзэн орон гэдгээр давуу эрх эдлэх гэсэн юм байна. Энэ асуудалд манай шүүгч хэр нөлөөлсөн бэ?

-Ганболд шүүгчийн хувьд нутгийнхаа дэвжээн дээр байгаа хүмүүст яав ч хүч хүрэхгүй шүү дээ.

-Багшийн зүгээс харж байхад манай тамирчид юугаараа илүүрхэж байв?

-Тамирчид өмнө нь цаг дуусахын үед их ядардаг, амьсгааддаг оноо алддаг гэж ярьдаг байсан. Гэтэл энэ байдал үгүй болсон. Үүний тулд их бэлтгэл хийлгэсэн. Дээр нь ямар ч тамирчин ямар ч том бөхтэй тааралсан барилдана гэсэн сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байсан. Тийм учраас өөрийнхөө болон бусад багш нарынхаа өмнөөс тамирчдадаа баярлалаа гэж хэлье.

-Манайхан тамирчдыг амжилт гаргахаар л тэр багшийн шавь, энэ багшийн гарын шавь гээд л ярьцгаадаг. Харин шигшээ багийн хувьд ямар байдаг биз?

-Тэгэлгүй яахав. Би шигшээ багийн багш учраас энэ бол ерөөсөө л Монгол Улсын нэр хүнд. Харин клубын багш байсан бол өөр хэрэг. Яагаад гэвэл манай клубын тамирчин шигшээ багаас гарахад би миний тамирчин гэж орилохгүй нь ойлгомжтой. Тийм учраас шигшээ багийн бүх тамирчид бид дөрвөн багшийн шавь.

Түүнээс тэрний, энэний шавь гэсэн ойлголт бидэнд огт байхгүй. Саяын тэмцээнд Баяраа багш үлдсэн тамирчдаа бэлтгэл хийлгэсэн. Харин Энхбаяр багш Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болох гэж байгаа учраас тамирчидтайгаа Хөх хотын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэсэн. Тэгээд МУГТ Ц.Цогтбаяр багш, бид хоёр явсан.

-Тэмцээний үеэр тамирчдадаа юуг аминчлан зөвлөж байв?

-Та нарын бэлтгэл маш өндөр байгаа. Тийм учраас та нарын ур чадвар, сэтгэхүй мэднэ. Та нар хэнээс ч дутахааргүй байгаа гэдгийг бүгдэд нь ойлгуулсан. Тамирчид маань ч сайн хүлээж авсан. Өмнө нь ямар амжилт гаргасан нь хамаагүй, түүнээс илүү амжилтыг хүлээж байгаа гэдгийг сайн хэлсэн.

-ОУХМ Б.Батзориг энэ жилээс жин өгсч 70 кг-ийн жинд барилдаж байгаа. Гэтэл саяын тэмцээнд харамсалтайгаар ялагдал хүлээсэн гэсэн. Яагаад тэр вэ?

-Казакстаны багийг нутаг дээр нь улаан цайм хожиж яваад бараг цаг дуусчихсан байхад цагийг нь зогсоогоод оноо алдаагүй байхад нь оноо торгуул өгөөд барилдаан эхлээгүй байхад нь цагийг нь явуулж дуусгаад хожигдуулчихсан. Үүнд бид яаж ч заргалдаад нэмэр байхгүй. Хүч ч хүрэхгүй.

-Ер нь ийм тохиолдол хэр гардаг вэ?

-Нутаг дээрээ болж байгаа тэмцээний үеэр ийм асуудал байнга гардаг. Тийм учраас тэмцээн болж байгаа орны тамирчдыг илт давуу хожихгүй хожигдох юм бол харамсах зүйл байхгүй гэсэн үг. Бараг дүрэм юм шиг л болчихсон байдаг шүү дээ. Харин монгол нутаг дээрээ ингэж чаддаггүй. Ер нь манайхан их шударга барилддаг шүү дээ.

-Та өөрийнхөө гаргаж чадаагүй амжилтыг шавь нараараа гаргуулна гэж ярьдаг. Тэрхүү амжилтанд хүрэхэд ойрхон байгаа тамирчид олон байна уу?

-Үүнд маш их итгэлтэй байгаа. Яагаад гэвэл намайг зодог тайлангуут гаднаас өндөр цалин амлаж, дасгалжуулагчаар ажиллуулах санал ирж байсан юм. Гэтэл би чөлөөт бөхийн буянаар өдий зэрэгтэй нэр хүндтэй сайхан амьдарч, ард түмнийхээ итгэлийг дааж явж байсан болохоор би чөлөөт бөхөд өртэй хүн.

Тийм учраас өнөөдөр уначихсан байгаа эрэгтэй багаа хамтран зүтгэж байгаа багш нартайгаа нийлээд хөл дээр нь босгоод эргээд багийнхаа амжилтыг өмнөх үеийнх шигээ болгочих юм бол миний хүсэл мөрөөдөл биелэх нь тэр. Энэ утгаар тамирчдадаа маш их итгэж байгаа. Тамирчид маань ч итгэлийг минь алдахгүй байх гэж бодож байна.

-Тамирчид маань цаашид юуг анхаарах нь зүйтэй вэ?

-Хүн болгон алдаатай байгаа. Надад ч гэсэн алдаа байгаа. Бид багаар их ажилладаг. Тийм учраас тамирчид түүн дээр, үүн дээр алдсан гэж нэг их зарлах нь илүүц биз. Алдаа оноо аль аль нь бий. Үүнийгээ бэлтгэл дээрээ ярина. Хийх ажил ч их байна. Бөхийн буян гэж сайхан зүйл байдаг. Тийм учраас чөлөөт бөхөө аварч хэвийн байдалд нь оруулахын тулд бид цуцашгүй ажиллах ёстой.

Ард түмнийхээ өгч байгаа урмаар хөглөгдөж, олимпоос аваагүй медалийг нь авахуулж, бүр олимпийн аварга төрүүлэхийн төлөө зүтгэнэ. Энэ дашрамд биднийг дэмжиж урам зориг өгч байдаг ард түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье. Өмнө нь том тэмцээнээс ганц медаль авбал их юм гэж боддог байсан бол одоо тамирчдын хэн нь ч авах боломжтой болсон.

Ингэж эн тэнцүүхэн барилдаж байгаа байхгүй юу. Бид саяын тэмцээнд Дэлхийн цомд оролцсон нэг номерын тамирчдаа авч яваагүй. Засгийн газраас зардлын мөнгө гаргах боломжгүй гэхээр нь залуучуудыг зардлаа олсон нь яв гэсэн зарим нь зардлаа олоод л явсан.

Ер нь бид гурав дөрвөн медаль авчих болов уу гэж дотроо бодож байсан. Гэтэл хүүхдүүд маань урам зоригтой барилдаж бидний бодож байгаагүй амжилтыг гаргалаа. Тийм учраас багш нь та нарыгаа дутуу үнэлж байсан бол уучлаарай.

-Тамирчдаа ялах бүрт сэтгэл огшоод л эрхгүй ид барилдаж байсан үе дурсагддаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд амжилт гаргахаар самсаа шархираад нулимс гараад нэг л сонин болчихдог юм. Энэ дашрамд хамт зүтгэж байгаа гурван багшдаа ч баярлалаа гэж хэлье.

-Таныг олимпийн медалийн үзүүрээс атгаад алдсаныг мэднэ. Гэтэл та түүндээ огт харамсдаггүй гэдэг. Ийм хор шаргүй хүн үү?

-Хүнд хор шар байдаг. Би ч өөрөө шартай хүн. Гэхдээ тэр харамслаа үргэлж бодож насаараа өөрийгөө хохироож яваад яах юм бэ. Бөөн сэтгэл санааны дарамт шүү дээ. Тийм учраас түүхэнд хэрвээ гэж үг байхгүй гэдгийг маш сайн ухамсарладаг. Миний барилдах хэмжээ, явах ёстой зам л тэр байж, тухайн үед юм болдгоороо болоод л өнгөрсөн.

Тийм учраас өнгөрсөн зүйлийн хойноос хэрвээ би тэгэх байсан, ингэх байсан гээд бодоод явах нь тэнэг хүний асуудал. Хэрвээ дараа нь шаналж харамсах байсан юм бол тэр үедээ өөрөө хичээж байх нь яасан юм, тийм биз дээ. Тиймээс би хор шаргүйдээ биш, тэр үед гаргасан алдаануудаа одоо тамирчдаараа давтуулахгүйн төлөө л явж байна.

-Сайн юманд садаа мунддаггүй гэгчээр мөн л та ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа 2002 онд хүртсэн ч гэсэн таны хувьд харамсалтай тэмцээн болж өнгөрсөн байдаг. Энэ бүхнийг эргээд бодоход эмзэглэх сэтгэл төрдөг л байх даа?

-Нэг тиймэрхүү зүйл болсон шүү. Эхний тойрогт Энэтхэгийн бөхийг хожоод, хоёрдугаар тойрогт хийлж, гуравдугаар тойрогт Украины бөх, дөрөвдүгээр тойрогт Германы бөхийг ялсан. Ингээд хагас шигшээд Туркийн бөх Харун Догантай таарсан юм.

Энэ бол миний хамгийн их харамсч явдаг барилдаан. Би ялж яваад дайраад байвал оноо авахаар байсан ч урагш явалгүй, оноогоо хамгаалаад цаг дуусгачихъя гэж бодсон нь тактикийн том алдаа болсон. Ингээд би 5:6-гаар ялагдсан.

Нөгөө талд Армений Арам Маргарян Ираны Мохаммед Талайг хожоод аваргын төлөө гараад ирсэн. Гэтэл би барилдааны дараа нервтээд ер амарч чадаагүй. Маргаряныг аваргын төлөө үлдсэнийг бодохоор бүр ч харамсдаг. Хэрэв би түүнтэй барилдсан бол ялах л байсан.

-Таны хамгийн дургүй зүйл юу вэ?

-Өөрсдөө юм хийгээгүй байж, хүний хийснийг үгүйсгэдэг, тусалж дэмжсэн мөртлөө тусалж дэмжээгүй гэж ярьдаг дүр эсгэсэн хүмүүст дургүй. Ингэж нэр хүнд олоод алга болдог хүмүүс олон байдаг.

Д.Нэргүй

Эх сурвалж:

http://www.sonin.mn/news/sport/26383


Ардын жүжигчин, дуучин Ч.МӨНХШҮР: УРЛАГ БОЛ ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЖАД

$
0
0

Ардын жүжигчин, дуучин Ч.Мөнхшүрийг  “Хоймор”-тоо урилаа.

-Уран бүтээлээ туурвиж байгаад гавьяаны хаа  амралтыг авахаараа багшилдаг хүн урлагийн хан  дотор цөөнгүй. Та ч мөн тэдний адилаар СУИСд багшилж байгаа. Дуучнаас багш гэдэг эрхэм  нэрийг зүүх ямар байна вэ?

­“Багш аа” гэж дуудуулах хувь заяатай яваадаа  үнэ хээр баярлаж байна. Урлагийн хүн эрт, орой хэ­зээ нэг өдөр тайзнаасаа буудаг жамтай. Хэдийгээр залуучууддаа зайгаа тавьж, олон жил хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж, гавьяаныхаа амралтад суусан  ч энэ амьдралаа зориулсан урлагийнхаа төлөө үргэлжлүүлэн ажилласаар л байна. Энэ сургуульд 2008 оноос  хойш ажиллаж байгаа. Гарын олон шавьтай бол лоо.  Мэддэг, чаддаг бүхнээ бусдад заана гэдэг үнэхээр  сайхан ажил. Тэр дундаа урлагийн залгамж ха лаа  болсон залуу үеийг бэлтгэж байгаа нь бүр ч бахар хал­ тай. Анх энэ ажилд ороод багш гэж хэн бэ, оюут нуу­ даасаа юугаараа ялгаатай вэ гэж бодсон. Би тэднээс  олон жил амьдарч, илүү их зүйл сурч мэдсэнээрээ л  ялгаатай. Мөн багш хүн бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй байх шаардлагатай гэдгийг мэдэрсэн. Багш нь  шавиа, шавь нь багшаа гэсэн сэтгэлтэй байж нэг нь  зааж, нөгөөх нь сурдаг.   Энд өөрийнхөө багш нарыг  дуурсахгүй өнгөрч болохгүй.  Хөдөл мөрийн баатар, ардын  жүжиг чин Г.Хайдав намайг анх  энэ урлагт хөтөлж оруулсан  хүн. Тэр хүний ач гавьяаг маг­ таж баршгүй. Түүнээс гадна  ОХУ­ын Ленинградын хөгж­ мийн дээд сургуулийн багш  нар байна. Мөн амьдрал, уран  бүтээлээрээ надад олон зүй­ лийг зааж сургасан ахмад уран  бүтээлчид, мөр зэрэгцэн ажил­ лаж байсан мэргэжил нэгт­ нүүддээ үнэхээр баяр ла даг.  Биднийг дөнгөж яриагаа  эхэлж байхад түүний шавь  Х.Буян жаргал орж ирсэн. Тэр­бээр Ч.Мөнхшүрийн хамт  “Таг таа” дууг дуулдаг байсан  найрал дуучин хүүхдүүдийн  нэг аж. Х.Буянжаргал Замын­ Үүдэд бизнес эрхэлдэг юм билээ.  Тэр бээр “Багшийгаа Хөвсгөлд  тоглолт хийх гэж байгааг  сон соод бэлтгэл ажилд нь тус­ лахаар ирлээ. Миний багш  бол үнэхээр агуу. Хэдийгээр би  урлагийн хүн болоогүй ч энэ  мундаг хүний шавь болж, олон  зүйл сурсандаа их баярладаг.  Багш минь үргэлж бусдад  тусалж, нэг хүнд ч болтугай  баяр хөөр бэлэглэхийг хичээдэг.  Багшийнхаа энэ үйлсэд дусал ч  болтугай нэмэр болохыг хүсдэг  юм” хэмээсэн.

-Шавь нарынхаа хайр  хүндлэлийг хүртэх нь  багшийн мэргэжлийн нэг  сайхан нь байх. Он цагийн  шалгуураар жинхэнэ найз  нөхөд тунаж үлддэгтэй  адил олон шавьтай ч  Х.Буянжаргал шиг нь цөөн  болов уу?

­Миний ард зогсоод “Таг­ таа” дууг дуулдаг байсан арав  гаруйхан настай жаахан хүү  одоо гурван хүүгийн аав бол­ жээ. Х.Буянжаргал маань үр ­ гэлж надтай холбоотой бай­ даг. Төрсөн өдөр бүрээр минь  бэлэг авчирч өгдөг гээч. Багш,  шавь гэхээсээ илүү ээж, хүү  шиг болчихсон доо, бид хоёр.  Өнгөрсөн жилийн эх үрсийн  баяраар шавь нартайгаа хам­ тарч хийсэн “Эх үрсийн эл­ бэ рэл”  тоглолтоо энэ жил  ээжийнхээ төрсөн нутаг Хөвс­ гөлд тоглох санаатай. Түүнийг  дуул чихаад хүрээд ирж. Баяр­ лаж байна аа, Буяадаа. Эцэг,  эх үр хүүхдээрээ бахархдаг  бол багш хүн шавь нараараа  бахархдаг юм байна.

-Цэргийн ансамблиас  урлагийн гараагаа эхэлсэн  бил үү? ­

Багаасаа л урлагийн хүн  болох мэдрэмжтэй байсан юм  шиг байгаа юм. Нэг л мэдэхэд  дуу аялчихсан явдаг байсан.  Түүнээс гадна манай аав их  нөлөөлсөн. Аав биднийг гэрт  эгнүүлж зогсоочихоод найрал  дуу дуулуулдаг байлаа. Би их  баян хүн шүү дээ. Хоёр ээжтэй.  Ээжийн дүү намайг өргөж  авсан. Тэгэхдээ төрсөн ээж,  аавын минь дэргэд өсгөсөн.  Өргөж авсан ээжийнхээ ганц  охин нь гээд эрх танхи өс­ сөн ч надад бүх зүйлийг зааж  сур гасан. Ер нь өссөн ор чин,  гэр бүлийн хүмүүжил хүнд  асар их нөлөөлдөг. Ямар  хүн болж төлөв ших нь эцэг,  эхийн харил цаа, гэр бүлийн  уур  амьс гал,  хүмүүжлээс  шалт гаал даг.  Хэчнээн  өндөр  боловсролтой  ч  хүйтэн  уур  амьсгалтай  гэр  бүлд  өссөн  хүн боловсролгүй хүнээс ёс  сур тахууны  доголдолтой  байдаг. Аав, ээжийнхээ тэр үлгэр  дуу райлаар  би  хүүхдүүдээ  хүмүү жүүлэхийг хичээдэг. Би  хоёр хүүхэдтэй. Ач маань одоо  аравдугаар анги, зээ их сур­ гуулиа төгсөх гэж байна.  Цэргийн ансамбльд анх  бүжиг чин бус хөтлөгчөөр  ажилд орсон. Хөтлөгч хийн­ гээ найрал дуу дуулдаг бай­ сан. Нэг өдөр цонхоор юм  хараад зогсож байтал гоё биетэй нэг эгч ирээд “Чи  бүжигчин үү” гэлээ. Үгүй ээ  гэсэн чинь нөгөө эгч “Наашаа  хүрээд ир. Чи бүжигчин бол­ но” гээд дагуулаад явсан. Тэр  хүн ардын жүжигчин Долгор­ сү рэн гуай байсан юм билээ.  Тэр мундаг хүний ачаар гур­ ван сар болоод л бүжигч ний  үнэмлэх авсан даа. Цэр гийн  ансамбльд  ажиллаж,  ур ла гийн  гараагаа эхэлсэн нь надад их  зүйл сургасан. Аливаа зүй лийг  товлосон хугацаанд нь хийж,  цаг барих, хувцсаа зөв өм­ сөхөөс эхлээд их зарчимч, дэг  журамтай болгосон. Цэр гийн  дүрэм журам эрэгтэй, эмэг­ тэй гэж ялгадаггүй. Бид нийг  хариуцлага алдах үед сахилгад  хүртэл оруулдаг байсан.

-Урлагийн хүн болоход  аав тань нөлөөлсөн гэлээ.  Урлагийн хүн байсан уу?

­Үгүй ээ. Мебелийн үйлд­ вэрийн дарга байсан. Урлагт  хайр тай, дуртай хүн байлаа.  Миний аав хятад хүн л дээ.  Хүн эцэг, эхээ сонгож төрөх­ гүй шүү дээ. Би ааваараа их  бахарх даг. Аав минь Алтан  гадас болон Хөдөлмөрийн  гавь яа ны  улаан  тугийн  одон­ той хүн байлаа. 1960­аад оны  үед энэ медалийг хүн бүрт өг ­ дөггүй байсан.

-Хятад хүний хүүхэд  гээд хүмүүст ад үзэгдэх үе  байсан уу? ­

Миний хувьд гайгүй ээ.  Хааяа л асуудал гардаг байсан.  ДБЭТ­т ажиллаж байхад нэг  удаа Оросоос том дарга ирнэ  гээд намайг хадаг сүү барьж  угт гэлээ. Удалгүй миний  эр лийз гэдгийг мэдчихээд  болиул сан. “Энэ Хятадын эр­ лий зийг бууд вал таарна” гэж  зарим нэг хүн хэлж л байсан.  Би тоогоогүй. Энэ оронд төрж  өссөн болохоор би монгол хүн.  Хүн ээж, аав, эх орноо сонгож  төрдөггүй байтал яс үндсээр  нь ялгаварладаг хүмүүсийг ер  ойлгодоггүй юм. Харин ах дүү  маань их хэлмэгдсэн. Эрлийз  гээд сургууль, ажилд оруулахгүй тохиолдол байсан.

  -Бүжигчин байсан  хэрнээ яагаад дуурийн  дуулаачаар сурах болсон  юм бэ?

­Бүжигчин бол үнэхээр  хэцүү мэргэжил. Маш их  бэлт гэл  сургуулилалт,  тэсвэр  тэв чээр шаарддаг. Анхныхаа  хүүх дийг төрүүлэх гээд  найман сартай жирэмсэн  байх даа  гэд сээ  ороолтоор  боо чихоод  бүжиг лэж  байсан.  Тайзан дээр гараад толгой эр­ гээд, нүд харан хуйлж байсныг  ч тоохгүй. Бүжиг бол залуу  насны мэргэжил. Тэгээд л  дуучин болохыг хүссэн. Удал ­ гүй ОХУ­ын Ленинградын  хөгж мийн  дээд сургуульд  явж, 1976­1981 онд суралцсан.  Манай багш “Урлагийн хүн  үргэлж бусдын өмнө толь болж  явдаг учраас чи хүмүүсийн  нүднээс далд явахыг хичээх  хэрэгтэй. Дуулах ёс той газраа  дуулчихаад л яв. Олон хүний  дунд удаан байж болохгүй.  Үзэгдэх төдий л бай. Би  урлагийн хүн ганган байх  ёстой гээд янз бүрийн чимэг  зүүлтээр битгий их гангар.  Чи гадаад үзэмжээрээ бус  дуу хоолойгоороо л хүмүүст  танигдах  ёстой”  гэж  хэл дэг  байсан. Багшийнхаа үгийг  үргэлж санаж явдаг юм.  Тиймээс олны нүдэнд ил бай­ хыг нэг их хүсдэггүй.

-ОХУ-д оюутан байсан  үеэ дурсаач. Таны  амьдралын хамгийн  дурсамжтай үе байх.

­Оюутан нас бол хамгийн  сайхан. Дэлбээлж байгаа  цэцэг шиг л тийм сайхан үе  дээ. Манай сургуулийн өмнө  Кировын театр байсан. Тэр  театрт ямар дуурь, балет,  тоглолт болно, бүгдийг нь  үздэг байлаа. Театрын дөр­ вөн давхрын лоожинд суу гаад  ирээдүйгээ төсөөлж, мөрөөд­ дөг байлаа ш дээ.

-Тэр театрын дөрвөн  давхрын лоожинд суугаад  мөрөөдөж байсан зүйл тань  биелсэн үү?

­Мөрөө дөхөд  мөнгө  төлөх ­ гүй гэг чээр  янз бүрийн л  зүйл  мөрөө дөж  суудаг  бай­ лаа. Эмэгтэй хүний боргил  хоолойтой болохоор ийм  хоолойтой дууч ны дүрүүдэд  тоглох хүс лээр сэтгэл минь  бялхаж бай лаа. Нутагтаа  очоод ДБЭТ­т орж чаддаг л юм  бол “Кар мен” дуурьт тоглоно  доо гэж боддог байсан.  Манай  сур гуулийг  төгссөн  хүн Мон голд цөөн. Миний  өмнө  дуу лаа чийн  мэргэжлээр  Ж.Цэцэгээ  төгссөн.  Урлагийн  гавь яат  зүтгэлтэн  Л.Эрдэнэбул ган,  Ж.Бүрэн­ бэх бид гурав жил дараалан  төгс сөн.  Хамгийн  гай халтай  нь бид хамтарч “Кармен”­ыг  бүтээ сэн.  Л.Эрдэнэ булган  найруулж,  Ж.Бүрэнбэх  удирдаж, би дуулсан. Энэ их ховор  тохиолдол шүү.

-“Кармен” болон “Чоно  ба долоон ишиг” хоёрын  алинд нь тоглоход хэцүү  байсан бэ. “Кармен” бол  таны нэрийн хуудас болсон  дүр. Харин “Чоно ба  долоон ишиг” анхны бүтээл  тань шүү дээ. 

­Хоёулаа л надаас их хүч  хөдөлмөр шаардсан. Гэхдээ  “Чоно ба долоон ишиг”­ний эх  ямааны дүрийг бүтээ хэд илүү  хэцүү байсан. Учир нь дөнгөж  сургуулиа төгсөж ирсэн, ямар  ч туршлагагүй, юу ч мэдэхгүй  байсан үе. Ээж болоод удаагүй  байсан болохоор арай дөхөм  байсан л даа. Гэхдээ л маш  их айж сандарч байсан.  “Кармен”­д тоглох үед гурав,  дөрвөн жил ажилласан байсан.  Энэ дүрд тоглож байна  гэж олон жил мөрөөдөж,  төсөөлсөн болохоор арай ойр  байсан. “Евгений Онегин”­ы  Ольга, “Чио Чио сан”­ы  Сузуки,  “Ри голетто”­гийн  Чепрона, “Учир тай гурван  толгой”­н Хоролмаа, “Чингис  хаан”­ы Өүлэн эх гээд 40­өөд  гол ба туслах дүрд тогложээ.  Бүгд л их хөдөлмөр, хичээл  зүтгэл шаардсан.

-Давтагдашгүй дүрээр  үзэгчдийн сэтгэлд  хоногшино гэдэг уран  бүтээлч хүний хамгийн том  бахархал нь байх. Таныг  үзэгчид “Кармен”-аар илүү  сайн мэднэ. Энэ дүрийг  бүтээхэд амаргүй л байсан  биз дээ?

-Энэ дүрийг бүтээхэд ахмад уран бүтээлчдээс нэлээд  суралцсан. Төрийн шагналт,  ардын жүжигчин Х.Уртнасан  гуайг их ажигладаг байсан.  Дүрээ гаргах гэж хэрхэн  бэлтгэж, сэтгэл санаа, бие  махбодио хэрхэн бэлтгэж  байгааг нь ажигладаг. Тайзан  дээр гарахынх нь өмнө харахад  сэт гэл дотор нь шуурга болж  байгаа юм шиг санагддаг байлаа. Дуулаад хөшигний ард  ороод нэг том амьсгаа авахад  дотор нь байгаа бүх зүйл  гараад явчих шиг санагддаг.  Тэд ний ачаар л “Кармен”-ыг  бүтээ сэн  дээ.

-Дуурийн театрынхаа  тайзан дээр гарч,  хүмүүсийн нижигнэсэн  алга ташилтыг сонсмоор  санагдах үе заримдаа байна  биз?

-Хааяа тэгж санагддаг л  юм. Үзэгчдийн алга ташилт  бол хамгийн сайхан маг таалын “үг”. Гэхдээ баг шил на  гэдэг уран бүтээл хийж байгаа тай адил юм. Тухайн хүүхдэд ямар нэг зүйл заахын  тулд өөрийн үйл хөдлөл, дуу  хоо лой гоор  үзүүлдэг  учраас  илүү их туршлага суудаг юм  шиг. Багшийнх нь үзэл бодол,  арга барил шавьд нь шингэдэг. Тиймээс миний шавь  Ц.Ерөөгийн шавиас өөр. Мэргэж лийн  хүмүүс тэднийг  хараад хэн нь хэний шавь  гэдгийг мэддэг.  Хэдийгээр тогтмол дуу лахаа больсон ч зааж буй хичээлээрээ дамжуулж өдөр бүр  турш лага хуримтлуулж  байгаа болохоор одоо ч дуулах  чадвартайгаа байна. Сая хан  гавьяат жүжигчин Ган хуяг  шавь нартайгаа хамт тог лолт  хийлээ.  Ганхуягийн  дуу ла хыг  сонсоод биширсэн. Гавь яаныхаа амралтад суу гаад, багшилж байгаа ч дээд өн гүүдийг  дуулж  бай сан  үеийн хээсээ  илүү сайн дуу гар гаж байна  лээ. Дуурийн дуучин хүн нэг  дээд өнгө дуугаргахад уурхайн  гүнд гурван өдөр шөнө, агаар  амьс галахгүй  ажил ла сантай  тэн цэхээр тийм их хүч, энерги  зар цуулдаг гэдэг. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг энэ  байх.

-ДБЭТ-т чадварлаг  залуу дуучин олон байна.  Тэднийг та хэрхэн үнэлдэг  вэ?

-Манай сонгодог урлагт  залуу чуудын эрин үе ирж  бай на. Дуурийн эмэгтэй дууч-даас гавьяат жүжигчин Ө.Уянгыг их үнэлдэг. Сонгодог,  рок, поп, нийтийн гээд төрөл  бүрээр дуулдаг. Мөн Б.Эрдэнэ туяа, Ш.Наранчимэг гээд  олон чадварлаг дуучин байна. Түүнээс гадна ДБЭТ-ын  найрал дуучид, симфони найрал хөгжимчид үнэхээр чадварлаг. Энэ хүмүүсийг аль  болохоор олон жил ажил луул-чихаад  тэтгэвэрт  гар гаа сай  гэж боддог. Гаднын том театруудыг харахад найрал дуучид,  хөгжимчдийнх нь дунд настай  хүмүүс цөөнгүй байдаг.  Өнөөдөр манай сонгодог  урлагийг авч яваа залуучууд  миний өмнөх үеийн уран  бүтээлч дийн шавь нар. Ц.Ерөө,  бидний шавь тэдний дараагийн үе болж, энэ урлагийг  хөгжүүлэх болно. Энд нэг  зүйлийг онцолж хэлмээр  бай на. Өнөөдөр бид Орос,  Болгар, Итали зэрэг орны  сон годог ур лагийн школ дундаас Монголын школыг гаргаж ирж чадсан. Уртын дуу  дуулах арга барилтай Европын  сонгодог урлагийн школыг  хос луулсан юм. Монголын сонгодог урлагийн школ өнөөдөр  дэл хийд  гай хаг даж,  манай  дуучид олон улсын тэмцээнд  амжилт гаргаж байна.

-Одоогоос 20, 30  жилийн өмнө гоо сайхны  бүтээгдэхүүн элбэг биш  байлаа. Дуурийнхан дүрдээ  хувирахын тулд нүүрээ янз  бүрээр буддаг. Тухайн үед  яаж болгодог байсан бэ?

-Юмхнаар л юм хийдэг  байлаа ш дээ. Одооных шиг  төрөл бүрийн гоо сайхны  бүтээг дэхүүн, үс янзлах элдэв хэрэгсэл байхгүй. Үсээ  бур жийлгахын  тулд төмөр  хай чийг плитка дээр тавьж  халаа гаад  хиншүү  үнэр түү-лэн ороодог байлаа. Хөдөө  тог лолтоор явахад нэг өдөр  заримдаа гурав, дөрвөн удаа  тоглох үе тохиолддог. Тоглолт бүрт нүүрээ өөрөөр  будах хэрэгтэй. Гэтэл будаг  хан галтгүй.  Давхарлаж  будсаар байгаад нүүрэндээ шавар  түрхчихсэн юм шиг явдаг  байсан.  Хөмсөгний  харан даа,  сормуусны будаг зэр гийг янз  бүрийн зүйлээр л ор луулдаг  байсан даа. Хүмүүс ур лагийнх ныг  сайхан  хараг даж  бай на л гэдэг. Энэ нь зөвхөн  тэр хүний хийдэг зүйл биш.  Түүний үсийг засаж, нүүрийг  будаж, хувцсыг оёдог арын  албаныхан урлагийн бай гууллагуудад байдгийг санаж,  тэдний хөдөлмөрийг үнэлэх  хэрэгтэй.

-Тэгж хамаагүй зүйл  түрхэж байсан гэхэд  таны арьс одоо ч гоё  байна. Наснаасаа залуу  харагдаж байгаа нууцаасаа  хуваалцаач? 

-Хүнийг хурдан хөгшрүүл дэг зүйл бол өвчин, уур,  санаа зовнил. Үргэлж өөдрөг  сэт гэлтэй явбал хурдан хөгшрөхгүй л болов уу. Бас үргэлж  сон годог  хөгжим  сонсдогийн  минь нэг үр дүн энэ байх. Сонгодог хөгжим хүнийг ямар  сайхан тайвшруулдаг гээч.  Зарим эмэгтэйчүүд сард сая  төгрөгний гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж ярьдаг.  Тэр хүн хэчнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэсэн ч сэт гэл  нь тайван, өөдрөг бус бол  үрч лээс нэмэгдсээр л байна.  Хүн гаднаасаа бус дотроосоо  гэрэлтдэг юм.

-Авьяас, ур чадвараа та  мөнгөөр үнэлэх үү? 

-Урлагийг мөнгөөр хэмжиж болохгүй. Ямар нэг арга  хэм жээний үеэр дуулах урилга  хүлээж авахдаа би хэзээ  ч хэдэн төгрөг өгөхийг нь  асуудаггүй. Хэдэн төгрөг өгөх  нь тухайн хүн, байгууллага  хамт олны намайг үнэлэх үнэлэмж. Зарим дуучин намайг  ханш унагалаа гэж заг надаг.  Тогтсон үнээр дуулдаг хүмүүс  байдаг л даа. Тэгэхээр нь би  “Төдөн төгрөг авна гэж хэлэхгүй ээ. Гэхдээ хүмүүс ухамсартай, соёлтой, хүний хөдөлмөрийг үнэлдэг болсон учраас  үнэ гүй дуулуулдаггүй юм”  гэдэг.  Ардчилсан нийгэмд шилжиж, театр үзэгч гүй болох үед  олон авьяастай уран бүтээлч  ур лагийг орхисон. Урлагт  үнэ хээр хайртай  хүмүүс нь  л тунаж үлдсэн. Олон хүн  намайг өөр ажил хийхийг ятгаж байсан ч би энд байвал л  сэтгэл хангалуун амьдарна  гэж хэлдэг байлаа. Хэчнээн  мөн гөтэй байсан ч хийж буй  ажилдаа сэтгэл хангалуун бус  байвал амьдрал утгагүй биз  дээ.  Урлаг хүнд сайхан зүйлийг  өгдөгийнхөө хэрээр золиос  шаарддаг. Ээжийгээ бурхны  орон руу одоход би дуулж л  байсан.  Гавьяат  жүжигчин  С.Бат сүхийн  тоглолтод  дуул-чи хаад ирэхэд ээж маань нас  барчихсан байсан. Төрийн  шаг налт, хөгжмийн зохиолч  Ж.Чулуун гуай “Уран хас”-ыг дохиж байх үед аав нь  нас бар сан гэдэг. Олон үзэгч  суул гачихаад  надад  зовлон  тохиолдлоо, би тайзан дээр  гарч чадахгүй нь гэж хэлэх  эрх гүй.

  -Хэн нэгний атаархсан  сэтгэлийг мэдрэх үед ямар  санагддаг вэ?

-Баярладаг. Яагаад гэвэл  тэр хүний атаархлыг хөдөлгөх  ямар нэг зүйл надад байна  гэж боддог. Урлагийн хүнд  атаархагч олон. Ер нь урлаг  бол хоёр үзүүртэй жад гэсэн  үг. Үзүүр нь маш хурц. Нэг  үзүүр нь хайр, хүндлэл нөгөөх  нь атаархал, доромжлол, хов  жив. Урлагийн урт замыг  туу лахад хайр, хүндлэл хүртсэ нийхээ хэрээр элдвээр  хэлүүлж явлаа. Амьдрал юм  хойно алдаж оносон зүйл  зөндөө. Нөхрөөсөө саллаа. Гадаа гарч эр, гэрт орж  эм болж, амьдралын хатуу  бэрхийг даван туулж үр  хүүхдээ өсгөсөн. Гэтэл хүмүүс  намайг нөхрөөсөө салаад  дүүтэй нь суучихсан, мөн нэг  ламтай хамт амьдарч бай гаа  гэхчилэн янз бүрээр ярь сан.  Хүн болгоны хэлсэн үгэнд  эмзэглэсэн бол өдийд галзуугийн эмнэлэгт очсон байх  биз. Гэхдээ л хүн юм чинь  эм зэг лэлгүй  яах  вэ.  Тэглээ  гээд сөхөрч унахгүй. Амьдрал  тэм цэл болохоор тулалдаад л  байхаас өөр замгүй. Угаасаа  тэмцэлгүй бол амьдрал  утгагүй.

-Бурхан хүнд дааж чадах  зов лонг нь л үүрүүлдэг  гэдэг тэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Хүний оюун ухаан,  хүч чадлаас хэтэрсэн зүйл гэж  энэ хорвоод үгүй байх. Надад  ямар нэг зовлон тохиолдоход  энэ бол миний давах ёстой  даваа, туулах шаардлагатай  зам гэж боддог. Зовлонгоо  даван туулсны дараа өөрөөрөө  бахархдаг.

-Олны танил байхаас  залхмаар үе байдаг уу?

-Үгүй ээ. Урлагийнхан  хүмүүсийн толь болж, өөнтөгч  нэг ний нүдэнд бусдаас илүү  өртөж, хов живний бай болдог  ч энэ мэргэжлийг сонгосондоо  харамсаж байгаагүй. Нэг удаа  эгчтэйгээ хамт захаар явж  байтал хэдэн эмэгтэй худалдагч вино ууж байна. Гэтэл  нэг нь намайг дуудаад “Таныг  хүн дэлдэг  шүү”  гээд  хун да ганд  вино хийж өгсөн. Би “Баярлалаа” гээд уучихаад яв сан.  Гэтэл эгч намайг “Таних гүй  хүмүүсийн өгсөн юмыг хамаагүй авч уулаа” гэж заг насан.  Хүн намайг сайхан дуул даг  гээд хүндлээд өгсөн зүйлийг  авах гүй гэж хэлж чадахгүй.  Харин ч баярласан. Хэрвээ би  эн гийн нэг хүн байсан бол хэн  ч намайг танихгүй шүү дээ.

-Таныг “Гайхамшигт  энэрэл” сан байгуулж,  өнчин, ядуу хүүхдүүдэд  тусалдаг гэж сонссон.

-Төр, ард түмнээсээ ардын  жүжигчин гэдэг эрхэм алдрыг  хүртчихээд зүгээр суухыг  хүсээгүй юм. Энэ шагналын  урам шуулал болгож, сард 200  мян ган төгрөг өгдөг. Бага  ч гэсэн тэр мөнгийг буяны  үйл сэд  зориулахыг  хүс сэн.  Тиймээс “Гайхамшигт энэрэл”  сан байгуулсан. Хүмүүс тэй  хам тарч янз бүрийн үйл ажиллагаа зохиодог. Х.Буян жаргал  маань надтай хамт энэ үйлсэд  хүчин зүтгэж яваа. Жил бүрийн  шинэ жил, эх үр сийн баяраар  өнчин ядуу хүүхдүүдэд бэлэг  өгдөг.

-Ярилцсанд баярлалаа

http://www.mongolnews.mn/i/51875


Паралимпийн байт харваан төрөлд өрсөлдсөн, мөн л олимпийн аварга болж чадсан Д.Баатаржав: Бээжингийн олимп, монголчуудын эв нэгдлийн баяр байсан

$
0
0

 

Нийтэлсэн: 2014-05-06 09:20:34

Монгол түмэн 1964 оны Токиогийн олимпийн их наадамд оролцож эхэлсэн цагаас хойш 44 жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн олимпийн наадамд анхны аваргаа өлгийдөн авч байлаа.
Тодруулбал наймдугаар сарын 14-ний өдөр Ннгийн Түвшинбаяр анхны олимпийн аварга болсон юм. Энэ өдрөөс хэсэгхэн хугацааны дараа боксын 54 кг-д тулалдсан Э.Бадар-Ууган олимпийн алтан медалийг ихэрлүүлж чадсан.
Эдгээр тамирчдын амжилт зогссонгүй яг сарын дараа Паралимпийн байт харваан төрөлд өрсөлдсөн Дамбадондогийн Баатаржав мөн л олимпийн аварга болж чадсан юм. Монгол түмний бахархал болсон, паралимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавтай ярилцлаа.
-Ард түмний бахархал, паралимпийн анхны олим­пийн аваргатай уулзаж бай­­гаадаа баяртай байна. Бок­­сын спортод хөл тавьж тамирчин болох гараагаа эхэлж байсан тэр үеэс тань яриагаа эхлэе?
-Би Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хо­роонд төрсөн. Аавын минь төрсөн нутаг Дашбалбар сум. Ээж минь Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Монгол Улсын зүүн хойд хязгаар бол миний нутаг юм.
Миний аав Монгол Ул­сын начин, анчин хүн. Би ах, дүү хоёртойгоо нийлээд бок­сын спортод Ардын багш, гавьяат дасгалжуулагч Бан­ди багшийн удирдлага дор хичээллэх болсон. 10-аад жил боксын спортоор тоглож явсан хүн.
-Маш хөдөлгөөнтэй хүү­хэд байсан гэж дуулсан?
-Аав минь бөхийн хүн. Дээр нь би өөрөө боксын спортынх. Тэр нь нөлөөлдөг байсан юм уу хөдөлгөөнтэй, хэрэгт орчих гээд байдаг хүүхэд байлаа. Хүнд өвчин гэдэг зүйл хэлж ирдэггүй хийсч ирдэг. Золгүй ахуйн ослоос болж хөл муутай болсон.
-Сидней, Афины олимпод оролцож явсан. Магадгүй тав, зургадугаар байр өнөө­гийн олимпийн аварга бо­лоход нөлөөлсөн байх?
-Байт харваан спортод 1988 онд хөл тавьж байлаа. Тухайн ондоо сайн харваагүй. Дараа жил нь Ази номхон далайн орнуудын тахир ду­туу иргэдийн тэмцээнд өр­­сөлдсөн. Одоогоор бол Азийн наа­­дам.
Тэр цагаас өнөөд­­рийг хүртэл байт харваан спор­тоор өрсөлдөж байна. Хоёр олимпийн наадамд өрсөлдөх нь надад Бээжингийн олим­под аварга болох бэлтгэл, турш­лага болж өгсөн байх.
-Яагаад байт харваан спор­тыг сонгох болов?
-Тухайн онд Японд Азийн наадмын тоглолт болох гээд манай улсад урилга ирсэн байсан.  Тэр тэмцээнд тамирчид шалгаруулж авна гээд шалга­руулалтад орсон. Миний хувьд спортоор хичээллэж бай­­сан болохоор бүх төрөл­дөө л гайгүй байсан.
Гүйх, харайх, жад шидэх, хар­вах гээд олон төрлөөр шалга­руулж авсан. Том байн дээр харваж үзээд өнгө өнгийн сумаа очиж авах мөч сайхан санагдсан. Ингэж урваж бай­тад татагдсан хүн. 
-Тухайн үед байт хар­­ваан шигшээ багийн дас­гал­жуулагч Л.Жамьяан­сүрэн багш байсан. Яаж хараанд нь өртсөн юм бэ?
-Харваж үзээд их таа­лагдсан гэж хэлсэндээ. Ин­гэж яваад багш дээр очиж шалгуулсан. Гурван сумаа шар дээр онолоо. Багш ч “Энийг хэн оносон” “Би оно­­сон л гэлээ” Багш минь жаа­хан ширүүн хүн. “Аан чи оносон юмуу” гээд чанга дуугарч байна. Тэгснээ “Аль нутаг вэ” гэхээр нь Дорнод гэсэн. “Муу, сайн хөлдүү бу­риадууд юугаа онодог юм” гэж байна.
Миний хувьд ч үгэнд нь их зэвүү хүрч байсан. Ингэж л байт харваагаар хичээллэж эхэлсэн. Тамирчид өөрсдийн нийгэмлэгтээ хичээллэж эх­лэх үед Сүхбаатар дүүр­гийн Барилгачин нийгэмлэгт Ш.Бям­басүрэн багшийн удирд­лага дор хичээллэх бол­сон.
-2000 оны Сиднейн олимп. Паралимпийн тө­рөлд анх удаа өрсөлдсөн яв­дал?
-Тийм ээ. Тэр үед пара­гаар хичээллэдэг хүн цөөхөн байлаа. Хөнгөн атле­тикийн марафонд гүйдэг Жамбалын Лхагважав гэж хараа муутай залуу байсан. Тэрийгээ хөт­лөөд Эрдэнэт рүү нэгдсэн олимпийн цуг­ларалтад гар­на.
Тухайн үед ардын багш, Дамдиншарав, Насантогтох гээд спортын шилдэг төлөө­лөлүүдтэй бэлтгэл хийсэн. Тийм сайхан хүмүүсийн энер­ги байдаг юм уу. Олим­пийн наадамдаа маш сайн орсон.
-Олимпийн эрх гэж авдаг байв уу?
-Дэлхийд чансаагаар нэ­гээс тавдугаар байрт нэг хэсэг явсан. Тэр чансаагаар л оролцож явсан. Харин Афины олимпийн наадамд дэлхийн шилдгүүд өрсөлдөх уриатай болж тив, дэлхийн томоохон тэмцээнд амжилт үзүүлж эрх хүртсэн тамирч­дыг оролцуулж эхэлсэн.
2002 оны Азийн наадамд түрүүл­сэн. Энэ амжилтаа улам дээш нь ахиулсаар 2004 оны олим­под оролцсон юм.
-Та Афины олимпод хамгийн сайн бэлтгэлтэй байсан гэдэг. Яагаад ме­дальд буугаагүй юм бэ?
-Хүсэхэд хясна гэдэг л тэр болсон байх. Финалын харваа болсон үед маш их салхитай байсан. Бейсболын дугуй талбайд харавсан. Өрсөлдөгч тамирчин дугуй дотор таар­чихсан. Би болохоор голд нь таарчихсан салхинд цо­хиулаад болдоггүй. Тэгэж аргагүйн эрхэнд ялагдал хүлээсэн.
-Өрсөлдөгч тамирчин чинь БНХАУ-ын тамирчин байсан. Тухайн үедээ ирэх оны олимп зохион байгуулах учир цагаан хуудсаар орж ирсэн?
-Харамсч явдаг тэмцээн Афин. Очиж очиж цагаан хуудсаар орсон хүнд ялаг­дана гэдэг тамирчин хүнд хэцүү л дээ.
-2008 оны Бээжингийн олимп. Тэр дундаа есдүгээр сарын 14-ний тэр өдөр. Мон­гол­чуудын сэтгэл зүрхнээс одоо хэр нь гараагүй тод том­руунаар үлдэж?
-Тиймээ. Афины олимпод сэтгэл дотроо “Бээжингийн олим­поор ямар ч байсан даагаа нэхнэ” гэсэн бодол тээж очсон. 2002 оны Азийн наадамд миний харавсан сум болгон 10 онож бяр орж эхэлсэн. 2008 оны олимпийн наадамд ч бэлтгэл минь яг тэгж жигдэрсэн байсан.
-Багш нартаа “Би олим­пийн наадамд түрүүлчихээр байна” хэмээн итгэлтэй хэл­сэн гэдэг?
-/Инээв/ “Битгий худлаа яриад бай” гээд итгэдэггүй. Их олимпийн тамирчид яв­сан үед би Нүхтэд бэлтгэлд гарсан. Наймдугаар сарын 14-нд олимпийн анхны ме­далийг Түвшинбаяр хүрт­лээ. Дараа нь Бадар-Ууган ч алт авлаа.
Тэгэхэд нь би хүмүүст “Би хөдөлмөрийн баатар болно” гэлээ. Алт авбал хөдөлмөрийн баатар, авахгүй бол хөгийн баагий, бүр медальгүй бол хөлгүй Баатараа л болно биз дээ. /Инээв/
-Хөдөлмөрийн баатар нь болсон?
-Харваа жигдэрсэн сай­хан байсан. Өмнө нь дэлхийн аваргын финалын харваанд ялагдаж байсан Хятад залууг яллаа. Дэлхийн аваргын мөн­гөн медальт залууг ялж алтан медалийн төлөө харвах болсон.
-Алтын төлөөх харваанд сэтгэл зүй хэр байв?
-Маш тайван байсан. Францын тамирчинтай хар­­важ санасандаа хүртэл хар­важ чадсан. Ингэж л жин­хэнэ Монгол Улсын хөдөл­мөрийн баатар цол хүртсэн юм. Тухайн үеийн олимпийн наа­дам монголчуудын эв нэгдлийн баяр байсан.
-Дөрвийн тоо танд ээлтэй гэдэг. Учрыг нь тайлж өгөөч?
-Олимпийн аваргууд төр­сөн он цаг хугацааг бодсон ч тэр. Түвшинбаяр аварга найм­­дугаар сарын 14, Бадар-Ууган 24, би есөн сарын 14-нд медаль хүртсэн. Гурван алтан медаль дөрвийн тоонд таарч байгаа юм.
-Нээрээ сонин тохиолдол шүү. Та гурвын төрсөн өдөр бас дараалласан байдаг?
-Тийм ээ. Түвшинбаяр аварга зургаадугаар сарын 1, би 2, Бадар-Ууган 3-ны өдөр төрсөн байдаг юм. Сонин тохиолдол. Анхны олим­пийн гурван аваргын уялдаа холбоо их айхтар байгаа биз. /Инээв/
-Паралимпийн наадмыг тэр бүр хүмүүс мэддэггүй байлаа. Таны ачаар энэ спор­тын ойлголтыг ард тү­мэн мэдэж чадсан?
-Ер нь паралимпийн төрөлд амжилт гаргах бо­лолцоотой нь Лхагважав бид хоёр л байсан. Бид хоёр Азийн авар­гад маш олон түрүүллээ.
Тив дэлхийн тэмцээн уралдаанд амжилт­тай оролц­лоо.
Орсон тэмцээнээсээ ме­дальгүй ир­сэн тохиолдол тун цөөн. Энэ дундаа Бээжингийн олимпийн ме­даль ард түмэнд хамгийн ойр хүрсэн юм болов уу.
Б.Төрбат
Эх сурвалж:

Ч. Найдандорж: Би ширүүн харцаа нуух гэж хар шил зүүдэг

$
0
0

Нийтэлсэн: 2014-05-07 10:29:41

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржтой ярилцлаа. 
-“Чөлөөт хос” жүжгийг 10 гаруй жилийн өмнөөс судалсан гэж сонссон. Гэтэл яагаад одоо л үзэгчдийн хүртээл болгохоор шийдэв? 
-Энэ жил театрын уран бүтээлчид бэсрэг жүжгийн төсөл хэрэгжүүлээд ажиллаж байна. Төслийн хүрээнд найруулагчид өөр, өөр жүжиг дэглэн үзэгчдийн оюун санаа, сэтгэлийг баясгаж байгааг та бүхэн мэдэх байх.
Миний хувьд, Италийн жүжгийн зохиолч, найруулагч, зураач, улстөрч Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Жүжгийн нээлт ирэх сард болно. Энэ жүжгийг би олон жилийн өмнө сэтгүүлч Л.Батцэнгэлээр орчуулуулж авсан юм.
Ер нь бол миний хадгалж байсан ганц бүтээл гэж хэлж болно. Гэхдээ олон жил хүлээж, үзэгчдэд хүргэх нөхцөл боломж олдохгүй явсаар өдий хүрлээ. Энэ зохиол маш агуу бүтээл. “Чөлөөт хос” жүжиг бол гэр бүлийн харилцааг хөндсөн бүтээл юм.
Нөхрөө хэд, хэдэн бүсгүйтэй дотно харилцаатай байдгийг эхнэр нь олж мэдээд амиа хорлохоос өөр аргагүйд хүрдэг. Яг энэ үзэгдлээс жүжиг эхэлнэ. Энэ үеэс тэдний амьдрал хэрхэн өрнөх тухай харуулдаг юм.
Орчин үед бидний амьдрал нийгмийн янз бүрийн нөхцөл байдлаас болоод өөрчлөгдөж тэр хэмжээгээр хүмүүсийн хоорондын харилцаанд сэв суух, бие биенээ дээрэлхэх, амьдралын утга учрыг таньж мэдээгүй, ороо бусгаа ийм цаг үед хүний амьдралын үнэт зүйл юу болох, оюун санаа, хүний эрхэм мөн чанар ямар байх ёстойг энэ жүжгээр харуулахыг зорьсон.
-Ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна вэ? 
-Эмэгтэй голд дүрд олон улсын ганц хүний жүжгийн наадмаас “Гранпри” шагнал хүртсэн Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан тоглохоор болсон. Эрэгтэй гол дүрийг залуу жүжигчин Б.Гэрэлт-Од бүтээхээр бэлтгэлээ хийж байгаа.
Энэ залуу жүжигчин өнгөрсөн жил театрт жүжигчнээр орох эрх аваад одоогоор туршилтаар ажиллаж байгаа юм. Мөн туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан М.Төвшинхүү ажиллана.
Жүжигт залуу уран бүтээлчид хамтран ажиллаж байгаагаараа ихээхэн онцлогтой. Цаашлаад тайзны засал чимэглэл, нарийн чимхлүүр ажилд олон хүн оролцож байна.
-“Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид дорно дахины сонгодог бүтээлийн нэг “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг өмнө нь үзэгчдийн хүртээл болгосон. Энэ нь Азид театрын жүжиг болж амилсан анхны тохиолдол гэсэн?
-Энэ романаар Азид болон дэлхийд жүжиг хийж найруулаагүй. Харин Монголд анх удаа жүжиг болж тайзнаа амилсан бэсрэг роман юм. Манайхан “Хуанжу Гэг”, “Шиврээ бороо, шимшрэх сэтгэл” зэрэг телевизийн олон ангит кино зохиолыг сайн мэдэх байх.
Харин театрын бүтээл болж байгаа нь анхных. Уг романыг Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг жүжгийн зохиол болгон бичсэн. XX зууны Хятадын шилдэг бүтээл, дорно дахины сонгодог зохиол гэдгээрээ онцлог бүтээл юм.
-Та найруулагч төдийгүй жүжигчний мэргэжил эзэмшсэн. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчаас үлгэр дуурайлал аваад найруулагчийн амьдралыг сонгосон гэж сонссон юм байна? 
-Багшийн их сургуулийн Кино драмын ангид 1980 онд элсэн орсон. Миний мэргэжил жүжигчин шүү дээ. Анх Кино драмын ангид ороод Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн удирдлага дор суралцаж байлаа. Театрт 1982 онд жүжигчнээр ороод таван жил ажилласан.
Энэ хугацаанд найруулагч Б.Мөнхдорж багшаас их зүйл сурсан. Найруулагч болсон минь үүнтэй холбоотой. Тухайн үед би мэддэг чаддаг бүхнээ чамлаж, урлагийн алтан үеийн уран бүтээлчдийг хараад найруулагч болохоор шийдсэн. Ингээд 1987 онд Беларусийн Урлагийн академийн найруулагчийн ангид орж байлаа.
-Найруулагчаас жүжигчин байх нь илүү сайхан юм биш үү? 
-Хүн гэдэг амьтан өсөн дэвжиж байж оршдог. Найруулагч болох шалтгаан тухайн үед надад их олон байлаа. Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч, И.Доржсамбуу агсан гээд мундаг хүмүүсийг би шүтэж, тэдний хэлсэн ярьсан болгоныг амьдралдаа хэрэгжүүлэн илүү ихийг сурч өөртөө шингээж авахыг хүссэн.
“Сайн найруулагчийн гараас сайн уран бүтээл, уран бүтээлч төрдөг” гэж манай ахмад үеийнхэн ярьдаг. Найруулагч болохдоо нэгдүгээрт, Б.Мөнхдорж найруулагчийн жүжигчдэд ээлтэй зан чанар, И.Доржсамбуу агсны дэг журам, онол, номыг гарамгай эзэмшсэн авьяасыг мэдэж авахыг хүссэн.
Хоёрдугаарт, би 1982-1987 онд жүжигчнээр ажиллаж байхдаа маш олон жүжгийн гол болон туслах дүрд тоглож байлаа. Тухайн үед хавь ойрын хүмүүсийг ажиглахад намайг “Чамгүй сайн жүжигчин” гэдэг байсан ч би өөрийгөө маш их голдог байсан.
Ерөөсөө л хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа юм шиг санагдаад эхэлсэн. Энэ бүхнийг нөхөж авахын тулд найруулагч болохоор шийдсэн минь тэр л дээ. Найруулагч хүн тал бүрийн мэдлэгтэй байх ёстой.
Тиймээс байнга эрэл хайгуул хийж, үзэж харж, уншиж сурахаар шийдсэн юм. “Чадвал найруулагч болно биз. Чадахгүй бол тэр бүх зүйлээр тархи, оюун ухаанаа цэнэглэж аваад жүжигчний ажлаа хийе” гэсэн бодолтой л байлаа. Тэр хүсэл тэмүүлэл, зорилгынхоо үрээр найруулагч болсон доо.
-Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Д.Сосорбарам гуайтай оюутан байхдаа өрсөлдөөд “Найрын ширээний ууц” жүжигт анхны дүрээ мөнхөлсөн. Хамгийн анх тоглож байсан дүр үү? 
-Улсын багшийн их сургуулийн Кино драмын гуравдугаар ангийн оюутан байхдаа би “Найрын ширээний ууц” жүжигт анх тоглосон. Энэ бол надад тохиолдсон ховорхон боломжуудын нэг.
И.Доржсамбуу агсан “Найрын ширээний ууц” жүжгийг найруулж, Ардын жүжигчин П.Цэрэндагва ах тэр жүжигт зоотехникчийн дүрд тоглохоор бэлтгэл сургуулилтаа хийж байсан юм билээ.
Гэтэл нэг өдөр П.Цэрэндагва гуай “Хатанбаатар” киноны хоёр дүрд тоглохоор болж зоотехникчийн дүр эзэнгүй үлдсэн юм. Тэр үед манай ангийнхан театрт дадлага хийж байлаа. И.Доржсамбуу агсан “Энэ дүр дээр ажилла” гээд Д.Сосорбарам бид хоёрыг өрсөлдүүлж би тэнцсэн.
“Найрын ширээний ууц” жүжиг миний хамгийн анхны уран бүтээл. Харин төгсч ирээд хийсэн анхны бүтээл бол Д.Намдаг гуайн “Эрдэмтний яриа” жүжгийн гол дүр юм.
Тэр жүжигт Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин Г.Мягмарнаран , Г.Гомбосүрэн гуай зэрэг мундаг жүжигчидтэй хамтран тоглосон. Би энэ жүжигт тоглоод их зүйл сурсан даа.
Театрын гал тогоонд орж тэр мундаг жүжигчдээс уран бүтээлч хүний мөн чанар, тайзны соёл, театрын амьдралаар амьдрах, өөрийгөө олох гээд энэ бүхнээс өөрт хэрэгтэй зүйлсийг олж авсан. Ер нь хүн амьдралаас өдөр тутамдаа олон зүйлсийг сурдаг. Хүн хэрвээ олж харж л чадах юм бол амьдрал баян.
-Алтан үеийн уран бүтээлчдээс суралцах зүйл танд их байсан болов уу. Тэр тухай бидэнд дурсана уу? 
-Хүн болгон өөр, өөрийн гэсэн гайхамшигтай давуу талтай. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай бол хоолойгоо маш их хайрлаж, хоолойтойгоо ажиллах тал дээр үнэхээр гайхамшигтай чадвартай. Тэр хэмжээгээрээ хоолны дэглэм сайн барьж эрүүл мэнддээ их анхаардаг.
Уран бүтээлч хүн өвдөх эрхгүй. Биеэ авч яваа соёлд их нарийн ханддаг. Жинхэнэ ясны уран бүтээлч хүн гэж хэлмээр санагддаг. Хөдөө орон нутагт зурганд явж байхад өглөө эрт тогтмол цагт босдог.
Өөрөөр хэлбэл, уран бүтээлч хүний хувьд маш хариуцлагатай хатуу дэг журамд захирагдаж, түүнийгээ амьдралын хэвшил болгож байгаа нь надад үлгэр дуурайлал болсон. Т.Гомбосүрэн гуай тоглох гэж байгаа дүрдээ ороход хэзээд бэлэн хүн байсан юм.
Харин Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай бүтээх дүрдээ орж тэр бүтээлээрээ амьсгалж, тэр жүжгээр л амьдарч чаддаг. Тоглолт болохоос нэг цагийн өмнө ирээд бүх бэлтгэл ажлаа хийчихсэн, тоглоход бэлэн болчихсон байдаг зарчимч уран бүтээлч.
Ардын жүжигчин П.Цэрэндавга гуай гэхэд уран бүтээлч хүний сахилга бат, тайзны соёл, үзэгчдээ хүндлэх харьцааг маш нарийн баримталдаг. Энэ бүх уран бүтээлчдээс олон зүйлийн олж авсан. Ийм үг байдаг даа “Чамд тохирсон хамт олон гэж байхгүй.
Харин чи хамт олон дунд ор” гэдэг үгийг л театрын уран бүтээлчид мөрдөж явдаг. Энэ таван жилийн хугацаанд маш их зүйл сурсан. Нэг зүйл хэлэхэд, “Би Беларус улсын Минск хотод оюутан болж очихоод нэг шөнө хар дарж зүүдэллээ.
Тэгээд “Театрт тоглож байсан жүжгээсээ хоцорчихлоо” гээд год үсэрч босч ирсэн. Энэ нь азаар зүүд байж би үнэхээр их баярлаж” билээ.
Үүнийг яагаад ярьж байна вэ гэхээр театрт ажилласан таван жил миний хувьд ямар их утга учиртай, эрхэм, тэр уран бүтээлчдийн амьдралаар амьдарч театраа үгүйлэн санагалзаж байгааг надад мэдрүүлж өгсөн юм болов уу.
-Та хийсэн бүтээснээ чамладаг юм шиг санагдлаа. Өмнө нь нэгэн ярилцлагадаа “Би мундаг сайн найруулагч биш. Манайхан намайг авьяастай гэж хүлээн зөвшөөрдөг. Би хийсэн зүйлдээ сэтгэл ханаагүй байна” хэмээн өгүүлсэн байсан? 
-Тэр үгийг би ийм утгаар хэлсэн юм. Хүний оюун ухаан, сэтгэлгээний орон зай, мөн чанар энэ бүгд дундаршгүй ариун нөөц баялагтай. Тэр хүн хэр хэмжээгээр хөдөлмөрлөн танин мэдэж өөрийгөө хөгжүүлж, бүр илүү бүтээх тусмаа тухайн хүний оюун ухаан, сэтгэлгээ, тархи хөгжиж, тэлж өгдөг.
Ганцхан урлаг гэлтгүй аль ч салбарын хүн шавхагдашгүй чадвартай байдаг. Хүн нэг хэсэгхэн зүйл хийчихээд түүндээ ханаж цадах хэрэггүй. Одоо байгаагаас илүү ихийг хийх боломж нөхцөл, оюуны цар хүрээ байгаа гэсэн утгаар би тэр үгийг хэлсэн.
Ер нь уран бүтээлүүдээ эргээд харахад, энэ дээр ингэх байх, тэрийг ингэдэг байж гэж маш олон анзааралгүй өнгөрсөн зүйлийг олж хардаг. Энэ бүхнээсээ суралцдаг. Би одоо хийсэн уран бүтээлдээ сэтгэл хангалуун байгаа.
Гэхдээ надад хийх олон зүйл байгаа гэдгийг бас харж байна. Хийхээр бодсон зүйл ч олон бий. Жишээ нь, би “Чөлөөт хос” жүжигт өмнө нь хийж байгаагүй тэр зүйлийг л хийнэ гэсэн бодолтой байгаа.
Чадах, чадахгүй нь хамаагүй шинэ зүйлийг эрэлхийлэх тусам сурч боловсорч байдаг учраас шинэ содон, шинэлэг санаа гаргах хэрэгтэй.
-“Чөлөөт хос” жүжигт тусгах шинэлэг тэр зүйл юу вэ?
-Маш олон зүйл хийхээр төлөвлөсөн байгаа. Одоо хэлчихвэл сонирхолгүй, бас шинэлэг байж чадахгүй. Тухайн үед нь үзэгчид мэдэх байх.
-“Театрын урлагт Монгол үнэр үнэртэхгүй байна. Найруулж байгаа жүжгүүдийн ихэнх нь гадаадын зохиол байх юм” гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг бол? 
-Үзэгчид хэт нэг талыг барьж тэгж ярих нь буруу. Гэхдээ энэ шүүмжлэл бидэнд нэгийг бодогдуулдаг. Театрын тайзнаа аль, аль нь хосолж байгаа. Монгол жүжиг гэвэл “Тэнгэрийн хүү”, “Ану хатан”, “Оролмаа эх” зэрэг түүхэн сэдэв жүжиг найруулан тавьсан.
Хүн суралцах тусмаа хөгждөг. Гадаад, дотоодын зохиол найруулан тавих нь юмыг арай өөр өнцгөөс харах боломж олгодог. Театрын уран бүтээлчид, найруулагчид тодорхой хэмжээнд өөрсдийн чадах чинээгээрээ үзэгч, олон нийт, ард түмэнд зориулан бүтээл гаргаж байгаа.
Заавал гадаад, дотоод гэхгүй урлаг бол хүн судлалын салбар. Тийм болохоор харилцан эн тэнцүү л байлгахыг тулд манай уран бүтээлчид ажиллаж байгаа.
-Үзэгчдийн нүдээр харахад, УДЭТ-т ажиллаж байгаа найруулагчдын ур чадвар театраас гадуурх чөлөөт уран бүтээлчид арай илүү юм шиг санагддаг. Энэ тал дээр саналаа хуваалцахгүй юу? 
-Мэргэжлийн ганц байгууллага учраас театрт үзвэр үзэх хүн олон. Энд байгаа уран бүтээлчид муу байх, муу уран бүтээл хийх эрхгүй л дээ. Сүүлийн үед сайн, сайн уран бүтээлчид, найруулагчид гарч ирж байгаа. Тэдний харах өнцөг өөр, өгүүлэх гэсэн санаа нь зөв байгаад сэтгэл өөдрөг явдаг.
-Драмын театрт шинэ урсгал чиглэлийн жүжиг тавьж болдоггүй юм уу. Тэс ондоо хэв маягтай, магадгүй орчин үеийн урлаг гэж үзэгчдэд ойлгогдохоор? 
-УДЭТ нэгдүгээрт, улсын байгууллага. Хоёрдугаарт, монголчуудын оюуны, уламжлалын том төв. Энэ утгаараа манай театр хүн төрөлхтөний хамгийн зөв, шилмэл дэг жаягаар явах ёстой.
Түүнээс биш туршилтын талбар биш. Яагаад гэвэл, бид оюуны үнэт зүйлийг хийхийн төлөө ажиллаж байгаа. Манай театр 80 жилийн түүх, уламжлал, дэг жаягтай, үнэт зүйлсээ бий болгочихсон. Тэр жаягаараа л явна.
-Саяхан урлагийн салбарынхан тайван жагсаал хийсэн. Энэ талаар театрын ерөнхий найруулагчийн хувьд ямар байр суурьтай байна вэ? 
-Төр ичихгүй бол бид ичихгүй. Тэр жагсаалыг бид амьдралаа сайжруулах гэж хийгээгүй. Ямар нэгэн бэлэн зүйлийг нэхээгүй. Зүгээр л “Урлагийн салбарт хандуулах анхаарлаа сайжруулаач” гэсэн хүсэлт тавьж загссан.
Бид буруу зүйл хийгээгүй байх. Урлагийнханд аль нам, эвсэл байх нь огт хамаагүй. Түүнээс хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй болмоор байна гэж жагсаагүй шүү дээ.
-Таны хүрээний хүмүүс, тэр дундаа урлагийнхан өөрийг тань их ёсорхог, дэг журамтай, зан заншил сайн мэддэг гэж ярьдаг юм байна лээ? 
-Би монгол хүн. Урлагийн салбарт зүтгэж байгаа уран бүтээлч хүний хувьд улс орныхоо түүх соёл, ёс заншил, дэг журам, хэм хэмжээг мэдэх нь зүйн хэрэг. Үүнийг мэргэжил маань биднээс шаарддаг.
Тодорхой хэмжээнд ёс заншил, дэг журам, түүх соёлоо мэдэх нь хувь хүнд хэрэгтэй л дээ. Уран бүтээлдээ энэ бүгдийг тусгаж үзэгчдэд таниулах, сурталчлах нь бидний үүрэг.
-Найруулагч Ч.Найдандорж гэхээр хүмүүс хамгийн түрүүнд хар шилтэй, бүрх малгай өмссөн байгаагаар тань төсөөлдөг байх? 
-Тийм шүү. Ер нь би өөрийнхөөрөө л байх дуртай. Харин ч хар шил, бүрх малгай намайг тодорхойлж болох юм. Би ширүүн, догшин харцаа нуух гэж хар шил зүүдэг.
-Догшин гэхээс илүү зарчимч зантай юм биш үү? 
-Уран бүтээлч хүн зарчим ч байх ёстой. Урлаг өөрөө уран бүтээлчээс шаарддаг зан чанаруудын нэг л дээ. Олон хүн надад “Ширүүн догшин” гэж хэлж байсан. Би солиотой галзуу хүн биш. Энгийн байдгаараа л байгаа минь энэ. Ер нь би гэлтгүй хүн бүрт бурхнаас эхлээд буг чөтгөр хүртэлх зан чанар бий.
-Ярилцсанд баярлалаа.
Д. Нэргүй
Эх сурвалж:


“Залуус 21” архигүй клубын захирал Ж.Цогтсугар: Нөхөж барахгүй зүйл гэж энэ хорвоод байдаг юм байна

$
0
0

4 цаг 54 минутын өмнө.

Ж.Цогтсугар: Нөхөж барахгүй зүйл гэж энэ хорвоод байдаг юм байна

Такси цувралын эзэн Хоовон хөх маань ойрын үед эмнэлгээр яваад байгааг уншигч та бүхэн мэдэж байгаа. Тэгэхдээ Хоовон маань уншигч та бүхнээ марталгүй сэм сэмхэн “оргож” халтуураа хийж, жирийн олны дуу хоолойг дамжуулах ажлаа амжуулаад л яваа билээ. Өнгөрөгч бямба гаригт 14 цагийн орчим Хоовон ах залгалаа. “Нараа миний дүү ах нь өнөөдөр нэг сонирхолтой, архи уудаг хүмүүсийг архинаас гаргадаг их сайхан хүнтэй уулзаж, халтуур хийхээр боллоо. Миний дүү хүрээд ирэх үү” гэв.

ый

Бидний уулзах газар Тасганы овооны баруун хойно байрлах “Залуус 21” клуб. Оюутан сурагчид, архигүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй гэх тус клубыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн. Нийслэл хотын төвийн бүс болох III, IV хорооллын эхэнд байрлах “Залуус-21” клубыг Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Эрүүл идэвхтэй амьдралын клуб”-ын хамт олон байгуулсан хамгийн анхны архигүй клуб гэдгээр нь мэддэг байлаа.

й

Болзсон газраа иртэл Хоовон ахаас түрүүлээд оччихсон байсан тул хэнтэй уулзах ёстой гэдгээ түүнээс лавлав. “Цогтсугар гэдэг хүнтэй уулзая гээд уулзаж бай. Би очиж явна” гэлээ. Хэлсэн нэрийг нь марталгүй цээжлээд “Залуус 21” клубт орлоо. Дотогш нийтийн бүжгийн зөөлөн аялгуу сонсогдсон хаалгаар орвол том зааланд 20 гаруй хүн сууж байх аж. Хаалганы дэргэд байх үйлчлэгчээс “Цогтсугар гэдэг хүнтэй уулзах гэсэн юм” гэвэл “хоёр давхарт гараад уулз” гэлээ. За ямар ч байсан энд ажилладаг хүн юм байна гэж бодсоор дээш гарав. Намуухан дуутай, ухаалаг харцтай, нүдэнд дулаахан ах байв. Уулзаад хаанаас яваа гэдгээ танилцуулж, хамтдаа ямар ажил хийх талаар багахан мэдээлэл солилцох зуур Хоовон ах “гадаа ирчихлээ” гэсэн тул гарцгаалаа.

й

Хоовон ах зочноо тосон уулзаад “Цогтсугар ах бол олон хүнд тус болж, буянтай ажил хийж яваа хүн байгаа юм. Хэдүүлээ эхлээд халтуурандаа гаръя. Дараа нь тухтай ярилцлагаа аваарай” гээд ажилдаа гарлаа. Хаашаа явахаа ярилцаад Баянхошуу зүгт явахаар болов. Автобусны буудал дээр такси маань зогсоод “Автобусны үнээр явна” гэдгээ хэлж нэлээн хүлээв. Зогсоол дээр автобус хүлээж байгаа иргэд такси мөртлөө үнэгүй шахам явна гэдэгт нь итгэхгүй нэлээн гайхах шиг болсон. 20-иод минутын дараа өсвөр насны нэгэн хүү манай хоёрын таксинд сууснаар бид Баянхошууны зүг хөдөллөө. Баянхошууны замыг өргөн болгох ажил хэдийнэ эхэлсэн тул хөл хөдөлгөөн ихтэй замын хажуугаар тоос шороо бужигнаж байх аж. Зам руу түрсэн хашаатай айлууд л ажилд нь саад учруулж мэдэхээр юм билээ.

ый

Халтуурчид маань явсаар Баянхошууны эцсийн буудал дээр зогсов. Анхны зорчигч нь Монгени сургуулийн сурагч хүү байв. Түүнийг Б.Энхболд гэдэг юм билээ. Сэтгэгдлийг нь асуувал “Сая таксин дотор “Залуус 21” архигүй клубын захирал ахтай танилцлаа. Бид залуу үеийн тухай, нийгэмд тулгарч байгаа хүнд асуудлын  тухай, архидалтын тухай голчлон ярилаа. Ер нь архидалт хүнд байгаа ш дээ. Насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл архи их ууж байна” гэв.

й

Анхны зорчигч маань хэрсүү яриатай хөөрхөн хүү байсан бол удаах зорчигч маань 30 гаран насны эмэгтэй. Баянхошууны эцэс орчмоос сууж, Монголын үндэсний телевизийн наахна буулаа. Сонгинохайрхан дүүргийн иргэн, Х.Батчимэг гэдэг юм билээ. Тэрбээр “Такси мөртлөө автобусны үнээр явна гэдэгт их гайхсан ч суусан чинь их чухал хүнтэй таарлаа. Архины асуудал үнэхээр хүнд, архи уусан хүн их байгаа. Хүн бүхэнд л тулгардаг зовлонгийн нэг гэж болно. Зорьсон ажлаа сайн хийж илүү олон хүнд тус болж яваарай л гэж хүсмээр байна” хэмээн талархал илэрхийлсэн юм.

й

Гурав дахь зорчигч болох 50 орчим насны халамцуу төрхтэй ах Тэнгис кино театрын хажууханд буув. Түүнийг буухад Цогтсугар ах цуг бууж, эргэн уулзахаар болсон. Гурав дахь зорчигч маань нэрээ хэлэхийг хүссэнгүй. “Ах нь архи уучихсан уучлаарай. Ах нь нэг жаахан охинтой. Түүнийхээ төлөө архи дахиж уухгүй ээ. Сайн хүнтэй таарлаа. Би тэр клубт очно. Монголчууд минь архинаас хол байгаарай. Битгий уу л гэж хэлмээр байна” гэсээр явж одсон юм.

й

Халамцуу ахыг явсны дараа бид “Залуус 21” клубын гадна очлоо. Клубын гадна хөл хөдөлгөөн ихтэй, машин зогсох ч зайгүй болсон байх аж. Ингээд Хоовон ахын таксинд сууж зочинтойгоо ярилцсан юм.

й

Юуны өмнө “халтуур”-нд явсан сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-Сонирхолтой  байлаа. Хоёр цаг гаран халтуур хийж явлаа. Өсвөр насны хүү, дунд насны эмэгтэй, халамцуу эр гээд нийгмийн бүхий л төлөөлөл таарлаа. Миний хувьд архинд донтох өвчтэй болчихсон. Энэ өвчнөө ялан дийлэх чадваргүй болчихоод байгаа олон сайхан эрчүүдээ эргэж алдахгүйн тулд “Залуус 21” клубын үйл ажиллагааг явуулж байна. Бидний явуулдаг үйл ажиллагаа бидний тухай мэдээлэл хүмүүст хүрсэн гэдгийг мэдэж авлаа. Тиймээс өөрийнхөө өвчнөөс салахыг хүссэн хэн бүхэн бидэнтэй уулзаж, манай оюун санааны эмчилгээ үйлчилгээнд орж энэ клубт ирж ярилцах нь чухал. Тиймээс би сүүлийн зорчигчид утсаа, хаягаа өглөө. Энэ залуу хүрээд ирвэл манай клуб ямар ч зардалгүй, үнэ төлбөргүй ярих гээд байгаа тэр ертөнцийнх нь талаар ярилцана. Биднээс салахгүй явж чадвал архинаас гарч амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна.

й

-Клубын үүдээр хөл хөдөлгөөн ихтэй байх чинь?

-Манайд өдийд нийтийн бүжигтэй байдаг юм. Оройд жинхэнэ доргио залуус ирээд эрүүлээр доргино доо.

й

-Яаж танай нийгэмлэгийн гишүүн болох вэ?

-Эр хүн болж төрсөн л бол монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгийн гишүүн гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Миний хувьд олон байгууллагыг нэгтгэж, дэлхийд хүчээ үзэх том зорилготой учраас нийгэмлэгийн ерөнхийлөгч гэж яваа. Ер нь сонин юм их байдаг. Жишээ нь, манай эмэгтэйчүүд их сайхан хөгжжээ. Хүн амын хөгжил, нийгмийн  хамгааллын яаманд эмэгтэйчүүдийн хэлтэс гэж байна. Өнөөдөр л гэхэд эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагыг эмэгтэй хүн толгойлоод явж байна. Тэгвэл “Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн тамга тэмдэг миний машинд, оффис нь арын гурван суудал болоод явж байлаа. Саяхан өөрсөддөө зориулж дөрвөн өрөө байртай болж авлаа. Эрчүүдийнхээ төлөөллийг цуглуулж байна. Ирэх жил 1000 хүнтэй чуулган Засгийн газрын ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрчүүдээ нойрноос нь сэрээе дээ.

й

-Та хүмүүсийг архинаас гаргах ямар арга хэрэглэж байна вэ?

-Ер нь монголчуудыг минь эзэмдээд байгаа архидалт гэдэг нууцлаг далд шалтгааныг ольё хэмээн хичээж байна. Манай “Залуус 21” клубт ирэх сараас тогтмол лекц зохиогдох гэж байна. Бие биенээ соён гэгээрүүлж, мунхаглалын байдлаас гарья. Клубтээ нээлттэйгээр зарласан том лекцүүддээ төлбөр авахгүй. Тэгэхдээ ирсэн хүмүүс маань өөрсдөө бидэнд сэтгэлээрээ хандив өгдөг. Бидний хувьд айл гэрт байдаг даллаганы ууттай адил  тархиндаа даллаганы ууттай больё. Монголчуудынхаа, эрчүүдийнхээ оюун ухаанд нь мэдлэг дуудая гэж сүүлийн хоёр жил ажиллаж байна. Тэгж байж монголын эмэгтэйчүүд маань инээнэ шүү дээ. Бид чадахгүй бол монгол оршихоо болих нь. Би Монгол гэж хэт их цээжээ дэлдэхээ больё.

й

Түүнээс сэтгэлдлийг нь сонсох үеэр Хоовон хөх маань “Архинаас гараад амьдрал хэр байна. Алдсан бүхнээ олж авч чадав уу” хэмээн асуув. Ж.Цогтсугар ах энэ үеэр “Амьдрал сайхан байна, алдсан бүхнээ олж авлаа. Сайхан гэр бүл, найз нөхөд минь байна. Нэр хүнд байна. Арав гаруй жилийн өмнө гудамжинд 1000 төгрөгний архи бариад явж байсан хүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо. 20 жилийн хамтын амьдралд ар талыг минь даагаад өнөөдрийг хүрсэн ханиа зөв сонгосондоо баярлаж явдаг юм. Архинаас гарсаныхаа 2 жилийн ой дээр энэ орчлонгийн хамгийн жаргалтай эмэгтэй болгоно гээд үүрээр духан дээр нь үнсээд гарсан. Одоо хань минь өөрийнхөө дуртай ажлыг хийдэг, би дуртай ажлаа хийгээд л явж байна.

й

Нэг л зүйл сэтгэлд минь дутуу байдаг. Тэр бол би энэ амьдралаас ээжийгээ л олохгүй байна. Нөхөж барахгүй зүйл гэж энэ хорвоод байдаг юм байна. Тийм л учраас энэ ажлыг орхиод өөр ажил хийж чадахгүй байна. Олон байгууллага, олон газраас ажлын санал ирдэг, дарга хийгээд өгөөч гэж гуйдаг. Эрүүл хүнээр ажил хийлгэх ч дуртай болчихсон юм байна. Гэхдээ бүх хүн дарга болчих юм бол хэн энэ ажлыг хийх юм. Зарим хүмүүс их гайхдаг. Дэлхийд хаана алкахолгүй цэнгээний газар байдаг юм гэж асуудаг. Заавал дэлхийн улс орныг дууриах ёстой гэж үү. Яагаад Монголд ийм архигүй цэнгээний газар байж болохгүй гэж би хариулдаг. Зарим нэг мөнгөтэй хүн танайх ашиг олохгүй ш дээ гэдэг. Нээрээ ашиг олдоггүй. Бизнесмэнүүд мэддэг юм байна. Үнэн юм байна. Архи зарж л ашгаа олж авдаг юм билээ. Гэхдээ монголын залуу үе архигүй болох нь ашиг биш үү. Нэг ч гэсэн ээжийн сэтгэл амар тайван байгаа нь ашиг биш гэж үү. Нэг ч гэсэн хүүхдийн, эхнэрийн нүднээс нулимс гарахгүй байгаа нь ашиг биш гэж үү.

й

Бид мөнгөөр илэрхийлэгдэшгүй, үнэлэшгүй ашгийн талаар яриад байна. Тэр баян хүний шажигнасан ашгаас илүү оюун санааны ашиг олж байна. Бид 50-60 жилийн дараа монголын нийгэм ойлгох ашгийн талаар ярьж байна. Энэ хоёрын хооронд маш том зааг ялгаа байна л даа. Тийм учраас бид энэ бүхнийг хийхийн тулд “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийг байгуулж, эрчүүдээрээ дамжуулж, дотроосоо гэрэлтье гэсэн уриатай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төр маань ухаалаг болъё гэж байна. Бид ухаалаг эрчүүд больё, хоёр талаасаа нийлье. Нэг нь нэгнийгээ ухааруулахын тулд биш өөрөө өөрөөгийгөө ухааруулъя гэсэн санаачлага гаргаад явж байна даа” хэмээн санаашрангуй хариулсан юм.

й

Хоовон хөхийн энэ удаагийн зочин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн эрүүл мэндийн бодлогын зөвлөх, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жамбалын Цогтсугар хэмээх эрхэм байлаа. Сонсох хүнд нэг үг ч эрхэм гэдэг дээ. Маш чухал сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж, Монголын эмгэнэл болоод байгаа архидалт хэмээх халдварт өвчнөөс ангижирч чадсан энэ эрхэмтэй хийсэн “халтуур”-ыг ирэх баасан гаригийн “Такси” цувралаар уншиж сонирхоорой гэж Хоовон ах дамжуулсан шүү, уншигчид аа.

й

П.Наран

http://www.shuud.mn/?p=352489


Б.Басанжав: Та бид цус, яс нэгтэй Чингисийн Монгол

$
0
0

Нийтэлсэн: 2014-05-08 16:24:52

БНХАУ-ын ӨМӨЗО-нд суралцах нэг жилийн хугацаанд энэ нутгийн нэрт жүжигчин, та бидний дэлгэцийн сайн танил “Чингис хаан” киноны гол дүрийн жүжигчин Б.Басанжавыг олж уулзах, болж өгвөл ярилцлага, сурвалжлага бэлтгэж сониндоо нийтлэх нь миний нэгэн зорилт болоод байлаа. Ийнхүү эргэн тойрныхоо танил нөхөдийн дэмжлэгээр утсыг нь олж аваад түүнтэй холбогдов.
“…Байна уу, Чингис хаан уу, биш ээ, Баасан ах уу?”
-“Баасан байна аа, хэн бэ” гэсээр бидний яриа эхэлсэн юм. Улмаар би түүнд өөрийгөө танилцуулж бас түүнтэй ярилцлага хийж Монголын хилчдийн сонинд нийтлэх хүсэлтэйгээ хэлэхэд эхний удаа завгүй байгаагаа учирлаад “эргээд холбогдъё” гээд өнгөрсөн юм. Нэг сарын хугацаа өнгөрсөн ч эргэж над руу залгасангүй. Ингээд сар гаруйн дараа дахин утасдаж өөрийн хүсэлтээ сануулбал мөн л тун завгүй төдийгүй Хөх хотод биш өөр газар байгаа гэдгээ хэллээ. Харин саяхны нэг өдөр тэрбээр өөрөө над руу залгаад, “Маргааш үдийн хойно Өвөрмонголын кино үйлдвэр дээр хүрээд ир, чамд нэг цагийн зав гаргая” гэлээ. Ингээд түүний хэлсэн ёсоор тогтсон хугацаанд нь очсоноор энэхүү ярилцлага анх ярьснаас хойш хагас жилийн дараа бүтсэн нь энэ билээ. Жүжигчний хэлснээр тэрбээр маш шахуу төлөвлөгөөтэй ажилладаг ажээ. Кино үйлдвэрийн байраар ч түүнийг асууж сурагласан хүн олон байлаа. Юутай ч тэрбээр монголчуудыг болон хилчдийг хүндэтгээд бүтэн цагийн турш утсаа унтрааж бүх уулзалт ажлаа хойшлуулан байж ийнхүү ярилцсан юм.
-Сайхан хаваржиж байна уу, та. Тун их завгүй байдаг бололтой юм аа. Юутай ч надад өнөөдөр зав гарган ярилцаж буйд их баяртай байна?
-Сайхан хаваржиж байна уу, Монгол ахан дүүсээ. Өнөөдрийн ажлын төлөвлөгөөндөө ойрын садантайгаа уулзах гэж зориуд тусгасан. Ар Монголоос ирсэн хэн ч миний ах дүү, садан төрөл юм шиг санагддаг. Чи цэргийн сэтгүүлч гэсэн үү?
-Тийм ээ, намраас эхлээд л тань руу залгаад байлаа. Хааяа ч төвөг удаж байсан болов уу?
-Тэр хамаагүй. Та нарт гэж хэлэхэд намайг үргэлж дагадаг хэдэн хүн бий. Нэг үгээр бол миний туслахууд юм. Тэд миний өмнөөс хийх ажлыг минь төлөвлөж, уулзах хүмүүсийг ч зохицуулна. Харин таньтай уулзахдаа би тэдний хэнийг ч дагуулсангүй. Яах юм, би Монгол хүнээсээ айхгүй. Тийм хэрэг, шаардлага ч байхгүй. Харин ч би өөрийн садан төрөлтэйгээ уулзаад ирье гэж хэлээд ирлээ. Ялангуяа чи цэргийн хүн гэсэн чинь бүр сайхан санагдаж байна. Би цэргийн газар багагүй хэдэн жил ажилласан хүн шүү дээ.
-Тэгвэл та бидний яриа улам өргөн сэдвийг хамрах нь ээ. Таныг цэргийн хүн байсан гэж мэдсэнгүй. Гэхдээ бүжигчин байсан гэж дуулсан шүү?
-Аль аль нь үнэн. Цэргийн хүн ч байлаа. Бүжигчин ч явлаа. Одоогоор бол цэргийн чуулга юм л даа. Дундад улсын цэргийн чуулгад бүжигчнээр ажиллаж байсан юм. Дундад улсын бүх цэргийг төлөөлж гадаад дотоодын уралдаан наадам, үзүүлэн тоглолтын үеэр бүжиглэнэ. Тухайн үед миний цол гурван жижиг таван хошуу байсан. Монголоор юу гэж нэрлэхийг хэлж мэдэхгүй байна. Юутай ч жижиг цол байгаагүй. Цалин хөлсөө цолныхоо хэмжээгээр авдаг байсан гэхэд багагүй мөнгө авдаг байсан шүү. Гэхдээ гол нь энэ биш. Цэргийн амьдрал надад маш их зүйлийг ойлгуулсан бас хүмүүжүүлсэн. Би тэр амьдралаас олон зүйл сурч авсан. Хүнийг хүндэтгэх, даргатай яаж харьцах, хүнтэй хэрхэн ажиллах гээд олон зүйлийн эрдмийг надад цэргийн амьдрал өгсөн. 14 жил цэргийн амьдралаар замнасан хүн чинь цаанаасаа цэргүүдэд, дүрэмт хувцастай хүмүүст хүндэтгэлтэй, элэгсүү дотно ханддаг болдог юм билээ. Одоо ч надад тэндээс олж авсан сайхан чанарууд бий. Жишээ нь би хүнтэй цаг товлоод уулзахдаа хэзээ ч хоцордоггүй. Бараг л 10-20 минутын өмнө ирээд хүлээнэ шүү. Тийм зарчимч болгодог. Ингээд нийт 14 жил цэргийн чуулгын бүжигчний ажил хийлээ. Сүүлдээ Дундад улсын цэргийн тоо хэтэрлээ гэж олон цэргийн байгууллага татан буугдахад манай чуулга мөн хаалгаа барьсан юм. Ингээд 28 настай залуу хаачихаа мэдэхгүй гарч байгаа юм даа. Залуу нас юм шиг хэрнээ эрдэм суръя, мэдье гэхэд бас оройтсон байсан шүү. Дээр нь энд сургуульд бүртгүүлэхэд тийм насны хүнийг авахгүй шүү дээ.
-Ажил мэргэжлийн хувьд дахин нэг сонголт хийх шаардлага тулгарчээ гэж ойлгож болох нь. Ингээд л кино урлагийн хаалгыг татав уу?
-Тэгсэн. Ер нь ч багаасаа кино урлагт их дуртай хүүхэд байсан л даа. Зөвхөн кино гэлтгүй урлагт их хайртай байлаа. Ямар сайндаа бүжигчин болох вэ. Үнэхээр чин зүрхнээсээ би энэ урлагт хайртай. Үнэнийг хэлэхэд 30 дөхөөд ирсэн хүнд бүжгийн урлаг хэцүү. Хөл гар хөшүүн болно. Яагаад ч урьдынх шиг хөдөлгөөн гарахгүй л дээ. Уран сайхны байгууллага маань ч татан буугдлаа. Бээжинд юу хийх билээ. Эргээд Өвөрмонголдоо ирсэн. Яах вэ гэдгээ бодлоо. Ингээд ерөөсөө кино жүжигчин болъё гэж шийдэв. Тэгээд энэ Өвөрмонголын кино үйлдвэр дээр ирсэн. Эхний хэдэн жилдээ бол хүмүүсийн дагалдан туслах маягтай л байна. Мундаг том хүндтэй жүжигчдийнхээ хоол ундыг нь зөөхөөс л миний жүжигчин болох ажлын гараа эхэлсэн. Тэдний хувцас хэрэглэлийг бэлтгэнэ. Уух цай, усыг нь зөөнө. Гадаад дотоод руу явах онгоц, галт тэрэгний билетийг нь авах зэрэг гарын үзүүрийн ажил л хийнэ шүү дээ. Миний хувьд бол мэргэжлийн жүжигчин биш, зүгээр л их хүсэл сонирхолтой нэг бүжигчин хүү л энд ирсэн. Найруулагчаас дүр их гуйна. “Би нэг гармаар байна, та намайг шалгаач” гээд л. Хааяа нэг дүр оногдоно. Тэр нь бараг л би танигдахтай үгүйтэй хальт гараад л өнгөрөх туслах дүр. Түүндээ их баярлана аа. Эхний удаа гялс гээд гараад өнгөрөх дүр ноогдоно. Дараа нь арай удаан харагдах дүрд тоглоно. Бүр дараагийн удаа болохоор дүрсэнд орохоор барахгүй ганц хоёр үг хэлнэ. Ингэж явсаар арван жилийн дараа гэхэд хэд хэдэн теле жүжиг болон кинонд тоглосон байсан. Бас нэг томоохон наадмын шилдэг жүжигчин ч боллоо. Үүний дараа сая нэг жинхэнэ албан ёсны жүжигчин болж байгаа юм даа. Нэг үгээр бол Өвөрмонголын кино үйлдвэрийн жүжигчин Б.Басанжав гэж дуудуулах эрхтэй болсон. Энэ бол 1995 он. Тэр жил би “Баруунаас ирсэн баатрууд” нэртэй кинонд тоглоод Дундад улсын кино урлагийн шилдгийг шалгаруулах наадмаас шагнал хүртсэн юм. Хэдийгээр би ингээд мундаг шагнал хүртээд явж байсан ч гэлээ миний ажил нөгөө л жүжигчдийн туслах хэвээрээ л байсан. Ингээд тэр жилийнхээ наймдугаар сард кино үйлдвэрийнхээ дарга нар дээр ороод дахин нэг удаа жинхэнэ жүжигчин болох хүсэлтээ хэлснээр албан ёсны жүжигчин болж байлаа. Кинонд тоглох, жүжигчин болох миний багын мөрөөдөл байсан. Кино үзэх маш дуртай. Гэхдээ зүгээр нэг үзэх биш. Хүмүүс яаж тоглож байна, хэрхэн жүжиглэж байна гэдгийг маш их анхаарч харна. Би кино үйлдвэрт орж байх үедээ гэрлээгүй байсан юм. Гэртээ ганцаараа. Ганц зурагт, нэг ортой л амьдарч байлаа. Чөлөөт цаг зав ихтэй. Ажил дээрээ байхдаа жүжигчдийн аяг ааш, тоглолтыг маш сайн ажиглана. Оройн цагаар гэртээ хариад дэлхийн болон Дундад улсын алдартай сайн кинонуудыг үзнэ. Тухайн үед одоо шиг элбэг кино, ший байсангүй. Сайн кино тун ховор гарна. Долоо хоногийн хагас бүтэнд хамгийн сайн кинонууд гарна. Тэндээс л би жүжиглэлт гэдэг зүйлийг сурна. Өөр аргагүй. Нэгэнт сургуульд элсэх нас өнгөрчихсөн учраас зөвхөн өөрөө л хичээх хэрэгтэй болсон. Найзууд гадуур гаръя, зугаацан цэнгэе гэж дуудна. Миний хувьд сайн жүжигчин болно гээд өөртөө тавьсан зорилготой учраас тиймэрхүү зүйлд зарцуулах цаг надад хайран санагддаг байсан. Ингээд л үргэлж кино үзнэ, тэндээс суралцана, хүмүүсийг даган дуурайна. 1985 онд кино үйлдвэрт ирснээс хойш яг арван жилийн дараа, “Чи жүжигчнээр ажиллаж болно” хэмээн бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн юм. Энэ болтол харин кино урлагийн халуун тогоонд орж буцалж чадсан гэж боддог.
-Тайз, дэлгэцийн уран бүтээлч, жүжигчин байх юу нь хамгийн сайхан бэ?
-Хүмүүс сайхан гэдэг. Сайхан нь үнэн. Сайхан. Гэхдээ бас хэцүү зүйл багагүй бий. Зуны аагим халуунд өвлийн үс ноостой хувцас өмсөнө. Өвлийн тэсгим хүйтэнд нүцгэн шахуу тоглоно. Гүнзгий усанд орно. Балчиг намаг дундуур гүйнэ. Гэнэт солиотой хүн шиг бархирна. Зүйл бүрийн л юм хийнэ шүү дээ. Энэ бүхэн тийм амар зүйл биш. Мэргэжилдээ дуртай хүнд л сайхан санагдана. Надад бол жүжигчин болсон минь хамгийн оносон, зөв санагддаг. Жүжигчин болсноороо өнөөдрийн зэрэгт хүрсэндээ баярлаж, бахархдаг. Мэдээж хамгийн их бахархал маань Их Эзэн Богдын дүрийг дэлгэцэнд үлдээсэн явдал юм.
-Бидний ярианд зайлшгүй дурдагдах зүйл гарцаагүй энэ юм. Магадгүй би өнөөдөр таньтай ярилцлага хийгээд сууж буйдаа итгэж ядан байгаа минь ч үүнтэй холбоотой. Яг одоо надад таны өмнөөс хараад ингээд яриад сууж байхад Их хаан Чингис бидний үед амьдраад буй юм шиг, эсвэл би тэр их хүмүүнтэй нэг цаг үед оршоод буй мэт сэтгэгдэл төрж байна. Ер нь Монгол цустай хэн бүхэн их хааных нь дүрийг тийм итгэл үнэмшилтэйгээр дэлгэцэнд үлдээж чадсан танд баярлалаа гэж хэлэхийг хүсдэг байх…?
-Тийм бол их сайн байна. Өөрийг чинь ингэж хэлж буйд би тун баяртай байна. “Чингис хаан” кино бол 1998 оны бүтээл. Тэр жилээс зураг авалт нь эхэлсэн юм. Нэг жилийн турш зураг авсан. 1998 онд “Чингис хаан” кино хийх гэж байна гээд Өвөрмонголд олон үйл явдал өрнөсөн. Кинонд тоглодог, жүжиглэдэг бүхэн тэр кинонд дүрээ үлдээхийг хүссэн. Ялангуяа Эзэн Богдод тоглох хүсэлтэй хүн та бидний төсөөлж байгаагаас ч их байсан юм шүү. Тун их. Хүн бүхэн л би “Чингис хаан болъё” гэж дуугарч байсан юм. Жүжигчин болсон хэн бүхэнд их хааны дүрийг бүтээнэ гэдэг асар ховор бөгөөд сайхан хувь заяа учраас арга үгүй биз. Өвөрмонгол болоод БНХАУ-ын бүхий л эрэгтэй жүжигчин их хааны дүрд тоглохыг хүсч байлаа. Зарим хүмүүс бүр таньдаг мэддэг хүмүүсээрээ дээгүүр доогуур хэлүүлж гүйгээд л бөөн юм болсон. Бараг нэг жилийн турш Чингис хаанд тоглох эрэгтэй жүжигчний шалгаруулалт болсон юм даг. Үнэнээ хэлэхэд би Эзэн Богдынхоо дүрд тоглоно гэж зүүдлээ ч үгүй юм шүү дээ. Энэ тухайгаа ярих уу, яах уу?
-Тэгэлгүй яахав ээ. Бараг л та бидний ярилцлагын гол сэдэв “Чингис хаан” дүр чинь шүү дээ?
-Чингис хаан киноны найруулагч, ивээн тэтгэж байгаа компани хоёрын саналаар гол дүрийн жүжигчин тодрох учиртай юм. Надад анхнаасаа оногдсон дүр гэвэл Зэв жанжин. Эзэн Богдын морины хүзүүг харвадаг баатар эр шүү дээ. Анхнаасаа л би өөрийгөө Зэв жанжинд тоглоно гээд бодчихсон байлаа. Угаасаа надад ирсэн дүр нь тэр юм чинь. Юун их хааны дүрийн тухай бодох. Тийм том зүйл бодох тэнхээ ч байсангүй. Дүрээ цээжлээд бараг өөрийн болгоод байлаа. Гэтэл кино зураг авалт эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад найруулагч над руу залгаж байна. Тэгэхэд би Хөх хотод байсан юм. “Чи яаралтай Бээжинд ир. Чамайг нэг зурж үзмээр байна. Нүүр будгаар хувиргаж чамайг эзэн хааны залуу үед тохирох эсэхийг шалгамаар байна” гэж байна. Би гайхаад надад авсан дүр бий шүү дээ гэлээ. Тэгсэн чинь “Үгүй ээ, би Чингис хааны дүрд чамайг тоглуулах саналтай байна. Киног ивээн тэтгэгчдийн зүгээс ч мөн тийм байр суурьтай байгаа. Чиний өмнөх бүтээсэн дүрүүдийг үзээд бид тэгж шийдээд байна. Чи яаралтай энд ирэх хэрэгтэй” гээд утас тасарлаа. Тэгэхэд би 42-43 настай байлаа. Гэтэл кинон дээр гарах Чингис хааны дүр дөнгөж 20 гарсан залуу үеэс эхэлдэг шүү дээ. Би эхлээд айлаа. Би тохирохгүй байх гээд. Ингээд Бээжинд очоод нүүр будалтанд орлоо. Нүүрээ будуулаад хувцсыг нь өмслөө. Дараа нь кино бүтээгчид хэд хэдэн янзаар камераар бичиж авлаа. Тэр дүрсээ цаад том дарга нартаа үзүүлсэн юмсанж. Тэгээд тэд хараад, “Энэ хүнийг сонго, залуу харагдаж болохоор байна” гэсэн юм байлгүй. Би сонгогдсон байсан. Ингээд л би тоглох болсон юм даа. Чингис хааны дүрийг бүтээх болсон түүх гэвэл тун товчхондоо ийм.
-Их Эзэн Чингис хааныхаа дүрд тоглоно гэдгээ яг хэзээ, хэрхэн мэдэв. Энэ бол жижиг зүйл биш шүү дээ. Жүжигчин хэмээх мэргэжлийг сонгоод урлагийн халуун тогоонд чанагдаж буй хэн бүхний туйлын хүслэнт дүр нь байх?
-Тэгэлгүй яах юм бэ. Өөрийгөө сонгогдсон гэдгээ мэдээд хөглөсөөн. Тун их баярласан. Бараг ухаан алдсан. Тэр мэдээг сонссон шөнөө цурам хийж чадсангүй. Бээжинд зурганд орчихоод эргээд Хөх хотод ирчихсэн байсан чинь араас утасдаад, “За, ингээд кино багийнхан болон үүнд оролцож байгаа бүх дарга нар санал сэтгэгдэл нэгтэйгээр чамайг Чингис хаанд тоглуулахаар боллоо. Бэлтгэлээ сайн хийж бай” гэж хэлсэн. Сэтгэл догдлоод энэ дотор байгаа бүхэн чинь хоолойд тулчихаад болдоггүй. Өөр ямар нэгэн зүйл хийж сэтгэл хөөрлөө дарах гээд ч чадсангүй. Ном уншъя, зурагт үзье гэхээр нүд бүрэлзээд бараг харахгүй. Хүн их баярлахаараа хачин болдог юм билээ. Үнэхээр их баярласан. Зэв жанжныхаа дүрийг л яаж сайн бүтээх вэ гэж бодож явсан хүнд чинь үнэхээр гэнэтийн зүйл болсон. Монгол хүн энэ яваа насандаа Эзэн богд Чингис хааны дүрийг дэлгэцэнд бүтээнэ гэдэг өөрөө гайхамшиг. Жүжигчин хүнд олдох маш ховор аз, хувь тохиол. Ингээд тэр нэг шөнөжингөө эргэж хөрвөөгөөд унтаж чадсангүй. Маргааш болоход нэг юм өөрийн ухаантай болж байгаа юм. Дүрээ яаж бүтээх билээ гэдгээ бодох сэхээтэй болсон гэсэн үг. Кино зохиолоо бүгдийг нь эргээд эхнээс нь үзлээ. Гэтэл надад нэг хүндрэлтэй асуудал тулгарсан. Юу гээч. Монгол Улсад Чингис хааны дүрийг сайн бүтээсэн олон сайн жүжигчин бий. Түүнээс гадна манай Өвөрмонголд их хааны дүрийг дэлгэцэнд бүтээсэн олон хүн байгаа. Тэр бүү хэл гадаадууд Япон, Америкийн уран бүтээлчдийн бүтээсэн Чингис хаан ч байгаа шүү дээ. Энэ бүхнээс миний бүтээх Чингис хаан юугаараа өөр байх юм, ямар шинжээрээ онцлог давуу байж Б.Басанжавын бүтээх Чингис хаан гэж ялгарах юм. Энэ асуултыг өөртөө тавилаа. Би өмнөх жүжигчдийг яг дуурайгаад давтаад ямар ч хэрэггүй. Тэдний хэмжээнд ч хүрэхгүй, өөрийнхөө ч ялгарсан юмгүй болно. Хэрвээ тэгж тоглох бол би энэ дүрийг авсаны бараг хэрэггүй шүү дээ. Хэдэн өдөр зохиолоо уншингаа бодлоо. Эхлээд Чингис хааныг өөрөөсөө хайсан. Миний хар багаас оюун ухаанд минь Чингис хаан ямар хүн байв, тэр хэн байсан юм бол. Эхлээд өөрийнхөө төсөөлж байгаагаар Чингис хааны дүрийг дотроо зураглах гэж хичээлээ. Их хааны тухай бүтээсэн олон ч киног үзлээ. Зарим нь таалагдсан. Зарим нь үгүй. Чингис хааныг хоосон дайн хийсэн, харгис хэрцгий маягаар харуулсан киног ч үзлээ. Гэтэл тэр хүнийг аав ээждээ хайртай, нутаг Монголдоо сэтгэлтэй гэдгийг нь харуулж, агуу их хүн талаас нь харуулсан бүтээл цөөхөн санагдсан шүү. Богд Чингис хаан, Их эзэн хаан л гээд байна. Тэр хэдийгээр их хаан хүн байлаа ч нэгэн аав, ээжээс төрсөн мах цуснаас бүтсэн хүн шүү дээ. Хүн. Хүн л юм чинь аав ээж, ахан дүүсдээ элэгтэй сэтгэлтэй байж таарна. Гэм нүгэлтэй дайснаа ч өршөөж чадах агуу их ухаан түүнд байсан. Чингис хааныг баахан дайн, цус урсгасан харгис хэрцгий хүн байсан гэж хэлэх хүн олон. Гэтэл түүнийг сүүлийн үед судалж дэлхий нийтэд танилцуулаад байгаа хүмүүс Их эзэн хааны оюун ухаан хосгүй гайхамшигтай байжээ гэдгийг нээсэн. Энэ маргаангүй үнэн. Хосгүй ой ухаан, сэтгэхүйтэй байсныхаа ачаар тэр дэлхийн талыг эзэлсэн их хаан болсон байхгүй юу. Түүнээс хоосон хэрцгий дайн биш. Миний өөрийн бүтээе гэж зорьсон дүр ч үүгээрээ илүү онцлог. Түүнээс биш муухай ширүүн харцаар хүн бүхэн рүү ширвэсэн, морин дэлэн дээр муухай хашгирсан Чингис хааныг би бүтээе гэж зориогүй. Чингис хаан ч тийм хүн байгаагүй гэдэгт би итгэдэг. Миний бодсон, бүтээсэн Чингис хаан бол ээж ааваа энэрдэг, муу сайнаа хар багаасаа хамтдаа туулсан хэдэн нөхөддөө маш их хайртай хүн. Би тэр үзэл санааг нь илүүтэй гаргана гэж зорьсон. Түүндээ ч хүрсэн гэж боддог.
-Дүрийн судалгаа ийнхүү хийгджээ. Кино эхэллээ. Одоо юу болов. Та чинь Чингис хаанаас гадна түүний аав Есүхэй баатрын дүрийг давхар бүтээсэн шүү дээ. Алинаас нь эхлэв. Ер нь кино зураг яаж явагдав?
-Гучин бүлэгтэй кино зохиолоо уншиж өөрийн болгоход надад дөрвөн өдрийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд нь судалсан. Бээжинд кино багийнхан бүгд цуглаад ганцхан би л очих дутуу байсан юм. Ингээд очлоо. Кино ч эхэллээ. Өөрийн чинь хэлдэг мөн л дөө. Есүхэй баатарт бас тоглосон. Тэр ийм учиртай. Би найруулагчтайгаа тохирсон юм. Би эхлээд Есүхэйн дүрийг бүтээчихмээр байна, түүний гарах бүх ангийн зургийг түрүүлээд авч болох уу, үүний дараа би Тэмүүжинтэйгээ тухтай “ажилламаар” байна гэсэн. Ашгүй найруулагч зөвшөөрлөө. Есүхэй бол баатар хүн. Хаан болж чадаагүй жирийн нэг сайхан баатар эр байсан. Тиймээс Чингис хааны дүрээс арай хялбар байсан гэж болно. Есүхэй баатартай холбоотой бүх зургаа авахуулсны дараа бүх сэтгэл санаа, оюун ухаанаараа Тэмүүжиндээ “орлоо” доо. Ёстой бүрэн шингэсэн. Кино зураг эхэлсэн тэр хугацаанаас дуусан дуустал би түүгээр амьсгалж, түүний алхаа гишгээгээр явж, их хааны амьдралаар замнасан гэж хэлж болно. Анхнаасаа өөрийнхөө дотроо бодсон, төсөөлсөн агуу их хүний дүр бүтээнэ гэдгээрээ л явсан. Түүний оюун санаа, үйлдэл бүхэн агуу. Би тэр агууг нь л харуулах ёстой. Эхэндээ найруулагчтайгаа санал зөрөх, ойлголцохгүй зүйл гарч байсан. Харин сүүлдээ миний бүтээж буй Чингис хааны дүр их таалагдаад найруулагч юм ч хэлэхээ байсан. “Чиний санааг би ойлголоо. Гаргаж байгаа дүр чинь миний бодсонтой яг таарч байна. Чи өөрийн¬хөөрөө тогло” гэдэг болсон. Ингээд өөрийнхөөрөө яваад л дуусгасан даа.
-Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай нэг жүжгийнхээ дүрээс гарч чадахгүй хагас сарын турш хөл нь зүв зүгээр хэрнээ доголж яваад байсан тухайгаа ярихыг сонсч байлаа. Энэ нь сая таны ярьсан шиг дүрдээ орчихоод гарч чадахгүй байгаа хэрэг юм уу даа. Таны хувьд нэг тийм тохиолдлоосоо яриач. Тухайлбал “Чингис хаан”-ы амьдрал танд хэр таалагдав?
-Дүрээсээ гарч чадахгүй байх хэцүү. Бүр үнэн зүрхнээсээ шанална. Бас чин сэтгэлээсээ баярлана. Би яг Чингис хаан юм шиг санагдана. Кинон дээр гарч буй гунигтай үйл явдал болоод баяр бүхэн миний сэтгэл зүрхэнд хүрнэ. Кино зураг дуусчихаад байхад ч өнөөх гуниг энд, сэтгэлд байгаад л байна. Тэгснээ дараагийн ангиа бодно. Маргаашийн зурганд яаж орох вэ гэдгээ төлөвлөнө. Тус кинонд миний хамтран ажилладаг Өвөрмонгол жүжигчид бараг бүгд орсон. Найз нөхөд ч олон тоглосон. Хааяа нэг зураг авалтгүй, амрах өдрөөр найзууд ийш тийшээ явъя, нэг сайхан хоол идье, наргия гэх тохиолдол гарна л даа. Гэтэл би нөгөө Чингис хаанаасаа салж чаддаггүй. Дараагийн ангиа, үйл явдлаа л бодоод байна. Тэгээд найзууддаа, “Намайг дахиж иймэрхүү зүйлд дуудах хэрэггүй. Миний ачаалал хүнд байна. Энэ тархинд бодогдож байгаа бүхэн маш хүнд байна” гэдгийг хэлсэн. Тэд ч өөрсдөө мэргэжлийн хүмүүс зовлонг нь ойлгох учраас намайг тиймэрхүү зугаа цэнгээнээс бүрмөсөн чөлөөлсөн л дөө. Ингээд кино зураг авалт үргэлжилсэн яг нэг жилийн турш би Чингис хаанаар амьдарсан гэж хэлж болно. Нэг өдрийн зураг авалт өндөрлөлөө гээд миний ажил дуусахгүй. Гэртээ хариад бага сага хоол идээд өнөө л дүрээ бодно. Маргааш яах билээ гэдгээ эргэцүүлнэ. Чингис хааны дүр маш их үг хэлнэ. Бараг хүн бүртэй ярих учраас цээжлэх үг арвин. Ингэсээр байгаад хоногт хамгийн ихдээ таван цаг л унтана. Дундаж нь дөрвөн цаг. Тэглээ гээд би ядраагүй. Сэтгэл зүрхээрээ хийж буй ажилдаа орох, түүндээ чин үнэнчээр дурлах тийм сайхан юм билээ. Энгийн үед бид хоногийн дөрвөн цагийн нойртой яваад байвал хурдан ядарна биз дээ. Тэр үед огтхон ч ядраагүй шүү. Өглөө эрт босоод цай хоолоо идсэнийхээ дараа нүүрээ будуулаад хувцсаа өмсөөд гараад ирэхээрээ би өөрийгөө жирийн нэг жүжигчин Басанжав гэдгээ ор тас мартчихна. Ерөөсөө л би Чингис хаан. Чингис хаан яг л ийм хүн байсан гэдэгтээ бүр мөсөн итгэнэ.
-Киноны нэг анги дуусахаар дуу нь эхлэхтэй зэрэг та алхаад ирж яваа дүрс байдаг шүү дээ. Тэр хэсэг миний сэтгэлд хамгийн ихээр тод үлдэж л дээ. Бас Чингис хаан ийм л харцтай, алхаа гишгээтэй хүн байсан болов уу гэж бодогдоод байдаг юм. Та тэр хэсгийн зураг авалтын талаар яриач?
-Тийм үү. Үнэхээр чиний хэлсэнчлэн харцыг минь тэгж ажиглаж харж чадсан бол миний хэрэг бас бүтжээ гэж баярлаж байна. Би тэр нүдний харцыг, алхаа гишгээг их хааны хэв маягт тааруулах гэж маш их хөдөлмөрлөсөн. Тэр хүн ээжийгээ яаж харах юм. Гэргийгээ, хүүхдүүдээ хэрхэн харах вэ. Удаан жил нөхөрлөсөн анд нөхдөө харах нүдний хөдөлгөөн нь ямар байх юм, эзнээсээ урвасан эсвэл түүнд дайсагнасан хүнийг тэр хэрхэн ажиглах юм. Энэ бүхнийг бодож тоглосон минь л тэр. Хожим би киногоо үзэж байгаад зарим нэг дүрсэн дээр өөрийгөө хараад гайхдаг. Би яаж ингэж чадсан юм бол оо гэж. Уг нь амьдрал дээр их дуу цөөтэй, номхон дуугүй хүн. Даруу талдаа, ер нь. Гэтэл Чингис хааны тэр олон хүнтэй харьцаж байгаа, бүх хувирлууд зэрэг маань одоо харж байхад өөрийгөө овоо шүү гэж хэлмээр санагддаг. Нүд бол сэтгэлийн толь. Кино жүжигчид хичнээн сайхан үг хэлээд харц нь хуурамч байж болохгүй. Хүний бодол санаа нүдээр дамжиж илэрдэг. Тэр төгсгөлийн хэсэгт яаж алхаж гарч ирэхээ бас их удаан бодсон. Чингис хаан жирийн хүн биш. Агуу их хүн. Алхаа гишгээ нь түүнийг агуу их гэдгийг нь бас илтгэж байх учиртай. Алхаж байхдаа юм боддог хүн гэж байна. Тэр хүн юу ч бодолгүй алхаж явдаг хүнийхээс мэдээж өөр. Тэр хүний үг үйлдэл, инээж ханиах, алхах гишгэх бүхэн их хүний шинжтэй байх ёстой гэдгийг л би бодож хийсэн. Хүмүүсийн сэтгэлд хүрсэнд баяртай явдаг.
-Кино зургуудыг хаа хаана авсан бэ?
-Ихэнх нь Өвөрмонголын хөдөө хээр газруудаар авсан. Бас Чингис хаан Европ руу, гадаад руу явсан хэсгүүдийн зургийн мөн тэнд нь очиж авсан. Тухайн үеийн байдлыг гаргах гэж багагүй ч хөрөнгө мөнгө зарцуулсан гэдэг.
-Киноны ихэнх төсөв БНХАУ-аас гарч байгаа юм чинь Чингис хаанд хятад хүн тоглож болох л байсан байх даа?
-Чингис хааны дүрийн сонголтыг нэг жилийн турш хийсэн гэлээ шүү дээ. Энэ хооронд бас утсаар ардуудаас санал авч байсан юм. Тэгэхэд манай өвөрмонголчууд “Чингис хаан” кинонд хаанахын хэн гэдэг жүжигчид тоглох нь бидэнд төдийлэн хамаатай биш. Гагцхүү Эзэн Богдод минь заавал монгол хүн тоглуулж өгөөч ээ гэсэн саналыг маш ихээр ирүүлж байсан. Миний хамтран зүтгэгч жүжигчид ч мөн тийм байр суурьтай байлаа. Бидний хэн тоглох нь хамаагүй. Гагцхүү Чингис хаан бол монгол хүн. Тиймээс түүний дүрд заавал монгол хүн сонгоорой гэдэг саналыг ч хэлж байсан. Зарим залуу жүжигчид ажлаасаа халагдах зэрэг асуудлаас ч бүр айлгүй чанга дуугарч байсан. Заавал монгол хүн энэ дүрд тоглох ёстой гэсэн шаардлагыг удаа дараа маш хүчтэйгээр тавьсан. Үүнийг дээд дарга нар ч үзэж ойлгоод аргагүй Монгол үндэстний их хаан юм, монгол хүнийг нь тоглуулъя гэж шийдвэрлэсэн юм билээ.
-Кино 1998 онд хийгдсэн гэхэд их хожим дэлгэцнээ гарчээ. 2000 он гараад багагүй хугацаа өнгөрсний дараа олны хүртээл болсон санагдаж байна?
-Кино хийгдээд таван жилийн дараа дэлгэцнээ гарсан юм шүү дээ. Тэр хооронд киног нэлээд сайн шалгасан. Улсын бодлогын эсрэг юу байна, хятад хүнийг муулсан, хараасан зүйл байх вий гэдэг бодлоор киног маш их нягталсан. Тухайн үед киног бүтээсэн хүмүүс гарын үсгээ зурж чадахгүй байсан гээд бод. Буруудахаасаа айгаад кинонд оролцсон гээд зоригтойгоор гарын үсгээ зурах хүн олдохгүй байсан юм. Тэгэхээр бүх жүжигчин гарын үсгээ зураагүй тохиолдолд дэлгэцнээ гаргах ёс энд байхгүй. Ингээд бүхэл бүтэн таван жилийн турш дарагдсан кино шүү дээ. Тэр дарагдаж байх таван жилийн хооронд ардууд аль хэдийнэ хулгайгаар хэвлэж олшруулаад гадуур зараад эхэлчихсэн юм. Энэ мэтээр явсаар 2004 онд албан ёсоор нээлтээ хийж дэлгэцэнд гарсан. Тухайн үед киногоо хийгээд бүх зүйл дуусаад таван жил болчихсон байсан ч миний сэтгэл тайвширч өгөхгүй л байлаа. Бүх Монгол үндэстний их хаан, дэлхийд нэрээ дуурсгасан эзэн богдын дүр олны сэтгэлд хэр хүрэх бол, монголчуудад таалагдахгүй бол яана гэх айдас надад үргэлж байсан. Ингээд кино гарсан. Азаар хүмүүс тун сайхнаар хүлээж авсан. Кино гарч байх үед надад өдөр бүхэн баяр хүргэсэн зурвас, утас ирдэг байлаа. Энэ үед л сая нэг сэтгэл бүрэн амарч өөрийгөө бас гайгүй дүр бүтээчихлээ гэж тоох болсон шүү. Миний бүтээсэн Чингис хаан бол үргэлж дайн дажин, зэр зэвсэг агсч явсан гэхээсээ илүү оюун ухааны гайхамшигтай өндөр түвшний хүн юм. Үүгээрээ бусдаас ялгарна. Түүний тэр сэтгэхгүй, хүнийг таних, мэдрэх, хүнтэй харилцах зэрэг нь энгийн хүнтэй ижилгүй. Үнэхээр агуу. Агуу гэдэг үг Чингис хаанд л зориулагдана. Мянган жилд нэг л төрөх хүн гэдгийг нь дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна шүү дээ.
-Гүр хаан Жамуха гэж дүр бий. Тэр хүний дүр Чингис хааны хүчирхэг, хэн бүхнээс илүү их хаан байсан гэдгийг улам тодотгодог байх аа. Та юу гэж боддог вэ?
-Чингис хаан үгүй бол Жамуха их хаан байх байсан биз ээ. Тэр бас л их хүн. Монголын тал нутагт ийм сайхан хоёр баатар хүн нэгэн цаг үед зэрэг төржээ. Хэн хэн нь Монголоо авч явах сэтгэлтэй. Гэхдээ тэдний хувь тавилан хоёр өөр. Тэмүүжин хар багаасаа амьдралын хүнд бэрх зовлон зүдгүүрийг туулсан хүн. Аав нь дайснууддаа алагдсанаас болж нялхаасаа эхлээд амьдралын хүнд хүчрийг үзсэн. Жамуха бол сайн баатар. Түүнийг муу хүн гэж хэлэх үндэсгүй. Гэтэл бурхан тэнгэрээс зурсан зураг төөрөг нь Тэмүүжин Хамаг Монголын хаан болох учиртай. Чингис хаан Жамухаас арай илүү холыг харах хүн. Түүний оюун ухаан, холыг харах сэтгэн бодох чадвар хэн хүнээс илүү. Хамаг Монголыг хооронд нь дайтуулах биш нэгтгэн захирч байж дэлхийд хүчирхэг нэгэн үндэстэн болгоё гэдгийг хэн түрүүлж харсан юм бэ, Тэмүүжин л харсан шүү дээ. Харснаа хийсэн. Хэрэгжүүлсэн. Киноны төгсгөлийн ангиудад гардаг шүү дээ. Жамуха бүр аргагүйдээд “надад” /тэр ингэж хэлээд гэнэт инээсэн юм.сур/ баригддаг. Тэгээд бид хоёр суугаад багынхаа явдлыг яриад архи уудаг шүү дээ. Бид гурвантаа анд бололцжээ. Хэрвээ Чингис Хаан Жамухыг барьсан даруйдаа шууд алчихсан бол түүний агуу их гэдэг нь үгүй болно. Тэр Жамухыг өршөөж миний дараачийн хоёрдугаар хүн бол гэж хэлдэг шүү дээ. Ингэж хэлж чадаж байгаад Чингис хааны агуу их нь харагдаж байгаа юм. Тэгэхэд Жамуха бас нэг сайн эр. “Би чиний хоёрдугаар хүн болоод яах юм, би энд байсаар чи санаа амар унтаж чадна гэж үү. Гүр хаан Жамуха би бол тал нутгийн баатар хүн. Чиний гар дор байж чадахгүй. Ахан дүүсийн барилдлага, анд нөхдийн тангарагаа санаад чи намайг баатар эрийн ёсоор бурхны оронд илгээж цус гаргалгүй хороо” гэж хэлдэг шүү дээ. Энэ бол мөн л баатар хүний үг. Хэн ч цагаа тулахаар өөрийн амиа авч гарахаа бодно. Гэтэл Чингис хаан, Жамуха аль аль нь тэгэх хүмүүс биш. Онцгой төрсөн баатар эрчүүд юм. Үүгээрээ Жамухын дүр мундаг. Жамухын дүрд тоглосон хүн БНХАУ-ын жүжигчин. Тэр сайн жүжиглэсэн шүү. Залуу жүжигчин архи ууж огт чаддаггүй байсан. Сүүлчийн уулзалтын тэр дүрсийг авахын тулд мань хүнийг хүчээр архи уулгачихсан юм. Тэгж байж бүр сайн тоглолт гарсан.
-Монголын уран бүтээлчидтэй хамтарч “Аравт” уран сайхны кинонд тоглосон. Энэ тухайгаа яриач. Монголын кино урлаг таныхаар хэр түвшинд явж байна?
-Тус киноны зургийг Увс аймагт авсан шүү дээ. Тэгэхэд таарсан монголчууд “Чингис хаан, Чингис хаан явж байна, алив нэг зургаа авахуулъя” гэж байгаа нь надад маш сайхан санагдаж байлаа. Увс аймгийн иргэдийн ярианы аялга манай Шинжааны монголчуудынхтай тун ойролцоо юм билээ. Монголд кино урлагийн олон сайхан найзтай. Монголын кино урлаг маш хурдацтай хөгжиж байгаа. Жүжигчдийн чадварын хувьд ч ялгаагүй өндөр байна. Би анх удаа Монголын жүжигчидтэй хамтарч кинонд тоглосон. Надад их сайхан байсан. Бид ялгаагүй нэг л эцэг эхийн үр сад. Яс, цус нэгтэй Чингисийн Монгол шүү дээ. Удаан жил уулзалдахгүй, дундуураа хуваагдаад салчихсандаа л ийм хол байгаа юм. Гэхдээ бид ах дүү шиг, элгэн садан шиг уулзаж байх ёстой. Хожим хойно үр удам маань бид нэг цустай адилхан монгол ахан дүүс гэдгээ мэдэлцэж байх нь зөв. “Аравт” киног бүтээх хугацаа бага зэрэг богино байсан. Гэхдээ энэ бол бидний хамтарсан анхны уран бүтээл. Анхны юм бүхэн хэцүү байдаг. Цаашид бүр олон сайхан бүтээл дээр монголчуудтай хамтарна. Дэлхийг шуугиулсан бүтээл хийх хангалттай оюуны нөөц, бүтээмж монголчуудад бий. Дэлхийн дээр монгол цустай өчнөөн мянган хүн байна. Тэд бүгд өөрсдийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэх дуртай. Гэхдээ газар газрын монголчуудын байдал өөр. Хэл ус, ёс заншил хэдий ондоо ч бид нэг л Монгол байх ёстой. Хамаг Монгол гэж анхнаасаа байсан. Түүгээрээ л бид нэгэн мах цусны тасархай гэдгээ үргэлж санаж байх ёстой. Дэлхий ертөнц өдрөөс өдөрт хувирч өөрчлөгдөж байна. Тиймээс монгол ахан дүүс бүгд нэг санаа зорилготой, хоорондоо эвтэй байх нь хамгийн зөв. Түүхэндээ монголчууд хоорондоо тулалдаж байсан нь зөндөө шүү дээ. Гэтэл үүний үр дүн юу байв. Салж сарних, бутрах, бусдын олз болох л байлаа. Тиймээс одоо энэ дэлхий дээр байгаа цөөхөн монгол хоорондоо эвтэй байх хэрэгтэй.
-Монгол Улсад хэр олон удаа очсон бэ. Тэнд очиход танд ямар мэдрэмж төрж байх юм?
-Тэнд л миний амьдрал, жаргал байна. Миний бүх зүйл бүр тэнд л таарч тохирно. Залуу байхад аль болох хот газар, олон хүн бужигнасан газар байх нь сайхан санагддаг байлаа. Одоо бол хотоос аль болох зугтаах янзтай. Бээжин Шанхайд ажлаар очно. Удаан тогтож сууж чадахгүй байна. Болж өгвөл хөдөө явмаар санагдаад. Би энд байхдаа жилдээ нэг Өвөрмонголынхоо хөдөөгөөр аялдаг.Сайхан монгол айлуудаар орж айраг цэгээ ууж, мах идэж, монголчуудтайгаа элдвийг ярьж хөөрч явах хамгийн их дуртай. Мэдээж Өвөрмонголчууд байгаа газрынхаа соёлын нөлөө, хэл ярианд автсан тохиолдол байна. Газар газрын монголчууд өөр. Гэвч тэдний нэг л зүйл огт хувирдаггүй. Тэр нь би Монгол хүн, Чингис хааны үр сад гэсэн тэр сэтгэл огт өөрчлөгддөггүй. Өөрийгөө монгол хүн гэж хэлж баярлана, бардамнана түүндээ огшино. Мэдээж Монголд очих их сайхан. Явсан газар бүр жинхэнэ монгол үг сонсогдоно, монгол царай харагдана. Очсон газар бүхэнд монгол зан төрх угтана. Үүн шиг жаргал үгүй мэт надад санагддаг.
 -Биднийг ярилцлагыг унших хүмүүс Монгол Улсын хилийг хамгаалж буй хилчид юм. Яг одоо та бид хоёрыг ингээд ярилцаад сууж байх мөчид ч хилчид үүргээ гүйцэтгэж л яваа. Тэдний минь талаар ямар бодолтой явдаг вэ. Ер нь Монгол Улсын хилийн багана дээр очиж үзэв үү?
-Монгол явах замдаа Эрээн, Замын-Үүдийн хил дээр очсон. Хамт явсан хүмүүс намайг зориуд энэ Монгол Улсын хил гэж харуулж хилчидтэй нь уулзуулсан. Ёстой л чиний хэлдгээр буу үүрсэн хэдэн цэрэг байсан. Бүгдээрээ намайг Чингис хаан хэмээн таньж зураг хөргөө авахуулсан. Надад тэр хилчин залуус миний садан төрөл шиг, нутгийн дүү нар шиг л санагдсан. Сэтгэлд нэг л ойр мэдрэгддэг л дээ. Монгол хүн гэхээр л би өөрийн мэдэлгүй хөөрөөд, баярлаад байдаг. Үнэнээ хэлэхэд ажил амжихгүй л байсан болохоос өөрийг чинь надтай холбогдоод тэгээд тэр дундаа хилчдийн сэтгүүлч ярилцлага хийнэ гэхэд сайхан санагдаж байсан. Ажлынхаа зай завсраар нэг яриа өгнө гэж бодсоор өдийг хүрчихлээ. Эх орныхоо хилийг хамгаална гэдэг юутай ч харьцуулж яримгүй сайхан үйл хэрэг. Миний хувьд цэргийн чуулгад ажиллаж байсных тэр амьдралын зах зухыг гадарлана. Хамгийн гол зүйл юу гэхээр Монгол Улс биеэ даасан тусгаар тогтносон улс болсон нь тун зөв. Өөрийн гэсэн хил хязгаартай, түүнийгээ сахин хамгаалсан хилчидтэй байна гэдэг өндөр хувь заяа. Монгол Улсын хил эзэнтэй. Түүн дотор оршиж буй бүхэн хилчдээр хамгаалуулсан азтай, амны хишигтай ард түмэн. Хилчид ард түмнийхээ баатар нь байх ёстой. Ард түмэн хилчиддээ үргэлж баярлаж талархах учиртай. Би ингэж л боддог. Өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй, тэр нь хил хязгаартай тэгээд түүнийг нь хамгаалах хүмүүстай байна гэдэг юутай ч харьцууламгүй хувь заяа байхгүй юу. Эх орноо хамгаалж байгаа хилчдийн хувьд ээж ааваа хамгаалж байгаа л гэж бодох хэрэгтэй. Танай гэр рүү гадны хэн нэгэн балмад хүн хутга бариад дайрвал чи яах вэ, харж байгаад аав ээжээ алуулах уу. Үгүй шүү дээ, мэдээж хамгаална, өмнүүр нь орж нөгөө этгээдийг зогсоож л таарна. Хилчин хүн үүнтэй л ижил. Ижий аавдаа чин хайртай хүү гэр рүүгээ хэн нэгэн согтуу балмад этгээдийг дайруулахгүй гээд хамгаалж байгаатай яг адил. Ээж аавдаа хайртай бол эх орондоо ч мөн тийм л гэсэн үг. Тиймээс би эх орны цэрэг, хилчин эрчүүдээр бахархаж явдаг.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Бидний амьдрал жирийн хүнийхээс өөр л дөө. Тухайлбал нэг кинон дээр ажиллаж байлаа гэхэд бусдын ажиллах цагаар амарч, амрах цагаар ажиллаж байдаг. Одоо нас явсаар энд тэндхийн хурал цуглаан, илтгэл зөвлөлгөөн дээр их уригдаж байна. Та ирээд нэг хэдэн үг хэлээч, энд ирээд хүүхдүүдэд нэг ийм зөвлөгөө өгөөч гэх хүсэлт их ирж байна. Миний хувьд ажлуудаа яг нарийн цагийн хуваарийн дагуу хийх дуртай. Миний унтаж босох цаг ч нэг тогтсон хэвшилтэй. Харин кино зурганд орсноор энэ бүхэн мэдээж алдагдана л даа. Энгийн үедээ тогтсон цагуудад ажлаа амжуулдаг. Хүн ер нь эрүүл байх хамгийн чухал. Эрүүл байж илүү ихийг бүтээнэ.
-Та бид хоёрын ярилцлага цаг гаруй хугацаанд үргэлжилж байна. Дараагийн төлөвлөсөн ажилд тань би саад болоогүй биз дээ?
-Зүгээр. Тэр хамаагүй. Би энд нэг монгол дүүтэйгээ монгол хэлээрээ ярилцаж байна. Надад сайхан байна. Би өөрөө дуртай байгаа учир хамаагүй.
-Ингэхэд таны бага нас хаана хэрхэн өнгөрсөн байдаг бол. Хүүхэд насны төлөвшил хүн болохын эхлэл гэж үг бий учраас энэ талаар бас асуухгүй өнгөрчихмөөргүй байна?
-Шинжааны Бор тал миний төрсөн нутаг. 12 нас хүртлээ нутагтаа байлаа. Гэхдээ тэнд монголчууд харьцангуй цөөхөн амьдардаг л даа. 13 нас хүрэхийн алдад намайг энд авчирч бүжгийн сургуульд оруулсан. Таван жил Өвөрмонголдоо бүжгийн эрдэмд суралцсан. Суралцаж байхад Бээжингээс цэргийн урлагийн хүмүүс бүжигчин шалгаруулахаар ирсэн юм. Ингээд тэр шалгаруулалтад орж тэнцсэнээр цэргийн бүжигчин болж байлаа. Тэр үед гадаад руу явна гэдэг их ховор тохиол. Дундад улсын хэдхэн сайн харилцаатай улстай байсан. Тиймээс цөөхөн хэдэн улсаар явна. Тэгж явах бүртээ их баярлана. Нэг л их гадаад дотоодод урлаг уран сайхнаар үйлчилсэн хүн л явлаа даа, ах нь.
-Хүн бүрийн өмнө тавьсан зорилго гэж бий. Тэр зорилгод хүрэхийн нэг алхам, шат нь магадгүй хүсэл мөрөөдөл биз. Хүсэл мөрөөдөлдө хөтлөгдөж зорилгоо биелүүлдэг юм шиг байна. Таны хувьд өөрийнхөө амьдралын зорилгодоо хэр хүрсэн хүн бэ?
-Жүжигчин хүн болсны хувьд надтай адил хувь тавилан, азтай хүн цөөхөн гэж хэлнэ. Энэ яваа насандаа жүжигчин болчихоод Их Эзэн Богдын дүрийг дэлгэцэнд мөнхөлнө гэдэг хамгийн ховор аз. Гэтэл надад энэ аз тохиосон байна. Жүжигчин болсны минь хэрэг бүтсэн. Зорилго биелсэн. Монгол Улсад очоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж гар барьж үзлээ. “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Энэ бүхэн миний л аз, амны хишиг. Нэг дүрээр минь бүхэл бүтэн нэг улс хүлээн зөвшөөрч, тоглосон кино чинь сайн хэмээн үнэлээд төрийн дээд одон тэмдгээ гардуулна гэдэг их хүндэтгэл шүү дээ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд надад ирсэн энэ шагнал бүхнээс хамгийн хүндтэй нь монголчууд намайг Чингис хаан кинонд сайн тоглосон, их хааны дүрийг мундаг бүтээсэн гэж хэлэх нь байсан. Би монголчуудаар тэгж хэлүүлээд өмнө ямар ч шагнал авснаас илүүтэй баярлаж байлаа.
-Та сүүлд ямар бүтээл дээр ажиллав?
-“Чонон сүлд” гээд киноны уран бүтээл дээр ажиллалаа. Монгол Улсад кирилл бичгээр хэвлэгдсэн сайн борлуулалттай номоор шалгарсан гэнэ билээ. Тэр киноны Билгээ өвгөний дүрийг бүтээлээ. Франц хүн найруулсан юм. Гэтэл найруулагч намайг тарган байна, турах хэрэгтэй гээд. Тэгээд өглөө оройгүй гүйлгээд хоол бага өгсөөр байгаад намайг ингээд тураачихсан юм. /инээв.сур/ “Чонон сүлд” энэ жилийн сүүлээр нээлтээ хийх байх. Хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино шүү дээ. Монголын жүжигчин Р.Анхням тэр кинонд мөн тоглосон. “Чонон сүлд” киноны найруулагч тарган хүнийг бүр үзэхгүй юм аа. “No, no” гээд толгой сэгсрээд л байна.
-Багагүй хугацаанд өрнөсөн яриагаа энд хүрээд жаргаая. Төгсгөлд нь монголчуудад тэр дундаа хилчдэд хандаж юу хэлэх вэ?
-Монгол цэрэг, хилчид гэхээр сэтгэлд минь тун ойр санагдаж байна. Бид нэг л монголчууд гэдгийг дахин хэлье. Та бүхний минь ажил төрөл амжилттай байх болтугай. Хамгийн чухал зүйл болох эрүүл энх байгаарай. Тэгж байж өнөөдрийн хийснээс илүүг маргааш бүтээнэ. Та бүхэндээ бүгдэд мэнд амур байхын ерөөл өргөе. Эргэн баяртай уулзах мөч олон тохиох болтугай.
Ийнхүү бидний яриа өндөрлөсөн юм. Энд бяцхан тайлбар хэлэхэд түүний нэрийг монгол бичгээр Басанжав гэж бичдэгээс болж энэ хэвээрээ яваад заншжээ. Түүнээс дуудлага нь бол Баасанжав юм билээ. “Чингис хаан” киноны гол дүр Их хааны дүрийг бидний сэтгэлд мөнхөлж чадсан эрхэм жүжигчнийг хилчидтэйгээ танилцуулах гэж багагүй хичээлээ. Та бүхний сэтгэлд нийцэх болтугай.

Дуучин Quiza буюу Б.Батцэнгэлийн хань Ц.ЦОЛМОН: ОЛУУЛАА БУЖИГНААД СУУХ НЬ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ АЗ ЖАРГАЛ

$
0
0

 Дуучин Quiza буюу Б.Батцэнгэлийн  хань Цогтсайханы Цолмонг “Гэргий”  буландаа урьж оролцуулахаар багагүй  хугацаанд хөөцөлдсөний эцэст сая нэг “барьж  авав”. Заасан хаягаар гэрт нь очиход хаалга  тайлж өгсөн хоёр охины бага нь аавыгаа  “өвчсөн” мэт адилхан байсан тул бид айл  андуураагүй гэдгээ мэдээд санаа амарлаа.  “Манай хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  гарах их дургүй. Урьд нь олон газар санал  тавихад зөв шөөрч байгаагүй юм” хэмээн Quiza  хэлсэн нь яалт ч үгүй үнэн аж. Олны нүднээс  далд, эгэл хэрнээ энгүүн, өөрийнхөө ертөнцөд  амар жимэр амьдрахыг хүсдэг эмэгтэй  болохыг гэрт нь очоод илүүтэй мэдэрлээ. Сонин хэвлэлийнхэн ирлээ гэж хөл алдан  гүйх бүсгүй тэр биш ажээ. Ямар сайндаа хоёр  охин нь өрөө рүүгээ гүйн, хувцсаа солиод  гангалчихсан гарч ирэхийг хараад “Та хоёр  зүгээр л гэрийн хувцсаа өмс дөө” хэмээн  “унтрааж” орхив. Байгаагаараа л байх дуртай  энэ залуухан бүсгүй өнгөрсөн жил Олон улсын  хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Алдарт  эхийн хоёрдугаар одон авсан юм.

Дуучин Quiza-гийн гэргий  Ц.Цолмон гэж ямар эмэгтэй  байдгийг хүмүүс төдийлэн мэддэггүй.  Ямар мэргэжилтэй, хаана ажилладаг  тухай бүү хэл овог, нэрийг тань  хүртэл өөр өөрөөр бичсэн нь үүний  илрэл байх. Олны танил эрхмүүдийн  хувийн амьдралыг ихэд сонирхдог  хэвлэл мэдээллийнхнээс хэрхэн  “бултаж” чаддаг юм бэ?

-Юуны өмнө энэ буландаа намайг  урьж оролцуулж байгаа танай сонины  хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе!  Би жирийн л нэг айл гэрийн эзэгтэй,  эх хүн шүү дээ.

-Тэгвэл эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Би эцэг, эхээсээ хоёулаа. Эмэгтэй  дүү минь бас хоёр хөөрхөн хүүхдийн  ээж болсон. Хоёулаа ээж болчихсон, өөр  өөрийн гэсэн гэр бүлтэй болохоор хааяа л  уулзах юм даа.

-Та багадаа хүсэж мөрөөдөж  байсан мэр  гэжлээ эзэмшсэн үү, эсвэл  өөр зам сонгосон уу?

-Хүүхэд байхдаа хүсэж тэмүүлж байсан  мэргэжлээ мэдээж эзэмшсэн. Би аялал  жуулчлалын менежментийн чиглэлээр  мэргэжил эзэмшсэн. Мөн хүүхэд байхдаа  хамгийн их хүсдэг байсан өнөр өтгөн, азжаргалтай гэр бүлтэй болох нандин хүсэл  маань биелсэн.

-Нөхөртэйгөө анх хэрхэн  танилцаж байв?

-Бид Лондонд суралцаж байхдаа  танилцсан.  Тэнд Монголоос хамтлаг,  дуучид ирээд тоглолт хийж байсан  санагдана. Тэр тоглолтыг үзэж байгаад  л танилцсан. Одоогоос арваад жилийн  өмнө юм байна шүү. Цаг хугацаа ч хурдан  өнгөрөх юм даа.

-Ямар зан чанар нь таныг татсан  бэ?

-Мэдээж нөхрийн маань бүхий л зан  чанар таалагдсан болохоор татагдсан  байх. Манай хүн чинь ер нь л их уужуу  тайван зантай, эр хүний бүхий л сайхан  чанарыг шингээсэн хүн ш дээ

-Том охиноо мэндлэхэд та хоёр  хэрхэн баярлаж байсан бол?

-Охиноо мэндлэхэд бид хоёр  үнэхээр хэмжээлшгүй их баярласан.  Тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй,  ямар ч үгээр илэрхийлэх аргагүй байх  аа. Ялангуяа эх хүн болох тэр мэдрэмж  үнэхээр гайхалтай. Нөхөр маань тэр үед  нэлээд сандарч тэвдэж байснаа ярьдаг  юм. Ямар сайндаа охинтой болсон гэж  баярлаад, найзуудтайгаа уулзахаар гарч  байсан. Магадгүй хөөрхөн охины аав  болсон тухайгаа найз нартаа хэлж, тухайн  мөчид төрсөн мэдрэмжээсээ хуваалцсан  байх.

-Танай хүүхдүүдийн нэр их  өвөрмөц юм билээ. Хэн нэрийг нь  өгдөг вэ?

-Хүүхдүүдийнхээ нэрийг аав нь л өгдөг  дөө. Яагаад ч юм эздэд нь яг тохирсон  нэр бодоод олчихсон байдаг. Хэзээдээ  ч бодоод амжчихав гэмээр (инээв). Том  охиныг маань Сийлэн гэдэг. Удаах дүү нь  Уян, хамгийн бага хоёр маань Амар, Амира  гэдэг нэртэй. Одоо ажиглаад байхад нэр  нь бүр нэг тохирчихсон, дунд охин маань  гэхэд нэлээд уян зөөлөн хүүхэд шүү.

-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн  аав, ээжүүд “Манай хэд чинь  мөрөөрөө гүйж байгаад дэм дэмэндээ  өсөцгөөчихсөн” гэж ярихыг олонтаа  сонссон. Гэтэл өнөө цагт хүүхэд  өсгөхөд янз бүрийн шаардлага,  “шалгуур” ихтэй болсон байна.  Хүүхдүүдээ хүний дайтай өсгөж  хүмүүжүүлэх нөр ажилд танай хүн хэр оролцдог вэ?

 -Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд эцэг, эх  хоёрын хоёулангийнх нь л үүрэг оролцоо  чухал гэж боддог. Манай гэр бүлийн хүн ч  энэ тал дээр маш их анхаардаг. Том охин  маань Хөгжим бүжгийн коллежид хийл  хөгжмийн ангид суралцаж байгаа. Охиноо  урлагийн хүн болгох санааг анх нөхөр  маань дэвшүүлж байсан юм. Ямар ч хүн  урлагийн мэдрэмжтэй байх нь хэрэгтэй  л дээ. Тэр дундаа сонгодог урлаг бол  гайхалтай.

-Хоёр ихэр тань цэцэрлэгт орсон  уу. Эгч нарыг нь та сургуульд зөөдөг  үү?

 -Хоёр бага маань цэцэрлэгт орсон.  Хөөрхөн хөөрхөн юм сурч ирээд л ер нь  сайн байгаа шүү. Заримдаа эгч нарын-хаа хичээлийг давтуулахгүй үймүүлэх  гээд байдаг тал бий. Хүүхдүүдээ сургууль,  цэцэрлэгт нь мэдээж хүргэж өгөлгүй яахав.

-Ингэхэд та хоёрын хэн нь ихрийн  удамтай юм бэ?

-Аль аль нь ихрийн удамтай. Хадам ээж  маань ихрийн өрөөсөн юм. Миний ээжийн  талд ч бас ихрүүд бий.

-Дуучин Эбагийн гэргий та хоёр  нэг өдөр “Алдарт эх”-ийн одон авсан  байсан. Тэгээд бүр хоёулангийнх нь  бага хүүхдүүд ихэр гэхээр сонирхолтой  санагдсан шүү.

 -Тийм ээ. Бямбаа эгч бид хоёр нэг өдөр  одон гардаж авсан. Гэхдээ тэдний дунд  хоёр нь ихэр.   Ихрүүдийнх нь тухай яриа өрнөхөд  дуучин Quiza нэмж тайлбар хийв. Амар,  Амира нар хоёр өөр эсийн ихрүүд бөгөөд тэд  зан чанар, царай зүс, сонирхдог зүйлээрээ  хүртэл ялгаатай гэнэ. Гэргийнх нь ээжийн  талын ихрүүд ч бас ийм хоёр эсийнх гэдгийг  тэрбээр хэлээд “Зарим хүн биднийг орчин  үеийн технологийн дэвшлийг ашиглан  эрэгтэй, эмэгтэй ихэр хүүхэдтэй болсон гээд  байдаг юм” хэмээв.

  -Дээхнэ тантай утсаар ярихад “хичээлтэй байна” гэж байсан. Нууц биш  бол “Гэргийн хуанли”-наасаа өөрт  илүүчилсэн цагаа юунд зориулж байна  вэ?

 -Өглөө хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд  нь хүргэж өгчихөөд, өөртөө бяцхаан  цаг зориулна шүү. Монголд албан ёсоор  салбараа нээсэн антигравити йогоор  идэвхтэй хичээллэдэг. Үнэхээр их завгүй  байдаг бидэн шиг хүмүүст бие бялдраа  зөв зүйтэй хөгжүүлж, эрүүл чийрэг  болгох сайхан газар нээгдсэнд нь үнэхээр  олзуурхаж байгаа.

-Танд дахиад нэг хөөрхөн хүүхэд  төрүүлж өсгөх бодол бий юү?

-Би хүүхдэд маш их хайртай. Орой  гэртээ тал талаасаа цуглаад, олуулаа  хамтдаа инээлдээд, бужигнаад сууж байх  нь амьдралаас авч болох хамгийн том аз  жаргал, юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй  зүйл гэж боддог.

-Танай хүн амьдрал дээр хэр хорон  үгтэй вэ. Бичсэн дууны шүлгээс нь  харахад сэтгэлд нийцэхгүй зүйлээ  шууд л пал хийтэл хэлчихдэг юм шиг  санагддаг?

-Амьдрал дээр харин ч зөөлөн, уужуу  дотор  той, үг цөөтэй хүн шүү дээ. Магадгүй  энэ нийгмийн бухимдлыг л шүлгээрээ  илэрхийлдэг байх.

-Хоёр хүний нэг нь түргэн ууртай  байхад нөгөө нь хүлээцтэй тайван  байвал асуудлыг амархан шийддэг  гэдэг. Аливаа маргааны үед хэн нь  түрүүлж буулт хийдэг вэ?

-Бид хоёр аль болох маргалдахгүйгээр  асуудлаа шийдэхийг хичээдэг. Яахав хүний  л амьдрал юм болохоор заримдаа бие  биедээ гомдох, туних үе гардаг. Тэр үед  нөхөр маань түрүүлж буулт хийдэг (инээв).

-Та хоёр хамгийн сүүлд хэзээ, ямар  үзвэр үзсэн бэ?

-Өвөл арваннэгдүгээр сард хамтдаа  үзвэр үзсэн юм байна. Нөхөр маань төрийн  албан хаагч болохоор тэр болгон хамтдаа  үзвэр үзэх, гадуур гарах цаг хомс л байна  даа. Ихрүүдийн хүссэн зүйлийг гаргаж өгөх,  нөгөөтэйгүүр аргацаах ч гэж хэлж болох  том эрх ашгийн үүднээс энэ гэр бүлийн  томчууд зурагт үзэхээ болиод удаж буй  гэсэн. Тэгэхгүй бол эгч нарынхаа хичээл  номыг нь давтуулахгүй байхаас эхлээд  мундахгүй их ажилтай, тэд.  Сийлэн эгчийгээ дагаад Уян охин бас  хөгжимтэй найзлах сонирхолтой уч раас  тэдний өрөөнд хийл, төгөлдөр хуур тэр­ гүүтэй хэд хэдэн зэмсэг байх аж. Аав,  ээжийн удам нь аль аль талаасаа урлагийн  хүн олонтой болохоор арга ч үгүй биз.  Гэргийгээ алдарт Жамьян хуурчийн ач  охин, дуучин Болд, Баачка нарын үеэл гэд­ гийг гэрийн эзэн хэлээгүй бол анзаарах  гүй  өнгөрч мэдэх байлаа. Ер нь Quiza бодож  байснаас их энгийн, нээлттэй хүн шиг  санагдав. Амарын даахийг энэ намар бугын  дуунаар үргээх бол Амирагийн сэвлэгийг  ирэх хавар хөхөөн дуунаар хөндөх тухай тэр  л ам нээсэн юм

Л.Ганчимэг

http://www.mongolnews.mn/w/51918

Туc сайтад тавигдсан материал нь хэвлэл мэдээллийн “Монгол ньюс” группын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан ба цааш нь хуулбарлан ашиглахыг хориглоно.

би 103.11.192.34 2014 оны 05 сарын 08 13:47 Хариулах
Сайхан гэр бүл байна аа. Аз жаргал хүсье. Ийм сайхан эхнэртэй азтай юм аа.
Монгол 103.26.194.4 2014 оны 05 сарын 08 11:15 Хариулах
Сайхан байна монголд ийм сайхан аж жаргалтай гэр бүл улам олон болох болтугай.Батцэнгэлийн гэр бүлд аж жаргал , эрүл энх хүсье
ulzii 182.160.38.54 2014 оны 05 сарын 08 08:53 Хариулах
yamar goe ger bul ve…ouiza ih uhaantai estoi l turiin hun baimaar sanagddagSaihan ch henertei uuruu ch tsarailag zaluu shu,hatsar ni honhoigood l ineeheeree..4 huuhed ni ch ih huurhun yum bn.estoi orj uzeegui baij haluun dulaan uur amisgaliig medreh shig bolloo..
зочин 103.9.90.135 2014 оны 05 сарын 08 08:12 Хариулах
ийм сайхан бусдад үлгэр дууриал болохоор залуу гэр бүлийг сайн сурталчлах хэрэгтэй. аз жаргал хүсье.

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач О.ДАРАМБАЗАР: СУРГУУЛИА ТӨГСӨЖ ИРЭХДЭЭ ИРЛЭСЭН ХУТГА ШИГ БАЙЛАА

$
0
0

О.ДАРАМБАЗАР: СУРГУУЛИА ТӨГСӨЖ ИРЭХДЭЭ ИРЛЭСЭН ХУТГА ШИГ БАЙЛАА

Уран зураг, сонгодог хөгжим, яруу  найраг хослуулсан “Аялгуут солир”  үзэсгэлэнгээ “Урбанек” компанийн  захирал Б.Лхагважавтай хамтарч  “Blue moon” арт галерейд гаргасан Монголын  урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт,  зураач О.Дарамбазарын урланд зочиллоо.  Тэрбээр Монголын урчуудын эвлэлийн хорооны  уран бүтээлчдийн “А” байрны дэргэдэх шинэ  урланд ороод удаагүй байгаа аж. Түүний урлан  доторх бүх зүйл эмх цэгцтэй. Ихэнх зургаа  жаазанд хийж, заримыг нь өлгөж, үлдсэнийг  нь хаалганы хажууд өржээ. Тэдгээр нь өнгөрсөн  онд гаргасан “Pan Mongolia” үзэсгэлэнд дэлгэсэн  бүтээлүүд байв. Урлангийн нэг буланд эхлээд  орхисон зураг байна. Юу зурах гэж буйг нь  мэдэхгүй ч гарынхаа үсгийг улбар шар өнгөөр  тод бичжээ. Харин эсрэг талд нь зураг  зурахаар бэлдсэн самбар байв. Хэзээ нэг өдөр  түүн дээр ямар бүтээл амилахыг зураач өөрөө  ч таашгүй. Будаг, бийрүүдээ том, жижгээр нь  ялган, саванд хийжээ. Цонхны дор хөгжмийн  гурван том өсгөгч, дэргэд нь Ф.Шопений  хөгжмийн бүтээлүүдтэй цомог харагдав.  Тэрбээр тэр л хөгжмийн аялгуунд, кофе шимж,  тамхи соронгоо бүтээлээ туурвидаг аж.

 -Эхлээд орхисон зурган дээрээ гарын  үсгээ зурсан байна. Ихэнх зураач бүтээлээ  дуусгасныхаа дараа гарын үсгээ зурдаг  байх. Таны гарын үсэг их өвөрмөц юм.

-Гарын үсэг бол энэ бүтээл минийх гэдгийн  баталгаа. Үүнийг зүгээр нэг зурчихгүй. Нэг  гарын үсэг зурах гэж заримдаа арав гаруй  давтдаг. Гарынхаа үсгээр зурах арга барил,  ур чадвар, зан араншин зэргээ илэрхийлэхийг  зорьсон. Гарын үсгээ хаана зурснаас тухайн  зургийн зохиомж шалтгаалж болно. Тиймээс  зургаа эхлэхээсээ өмнө гарын үсгээ зурсан юм.

-Таны “Дуудлага” зураг их сонирхол  татлаа. Зурсан арга барил нь ч бусад  бүтээлээс тань өөр юм.  

-Энэ зургийг 1989 онд Японд болсон олон  улсын үзэсгэлэнд тавихаар зурсан. Эх хувь нь  Монголын уран зургийн галерейд байдаг. Цэрэг,   цагдаагийнхан сургуулилалт хийхдээ хүн  дүрс тэй бай ашигладаг. Зургийн зохиомжийг  түүнтэй төстэй зурсан. Хүн төрөлхтөн эх  дэлхийгээ бай шиг буудаад байвал энэ ертөнц  хэзээ нэг өдөр биднээс хариугаа авна гэсэн  санаатай.   Тэнд байгаа “Томилолт дууслаа” зурагтаа  их хайртай. Гадаадад амьдарч байгаад ирэхийн  өмнө миний цүнхний оосор тасарчихсан юм.  Түүнээс санаа авч зурсан. Дотор нь нэг шил  архи, гэрэл зургийн хальс, Пушкины хөрөг  гэх мэт зүйл байна. Энэ зурганд ардын уран  зохиолч Б.Лхагвасүрэн гуай их дуртай.

 -Яагаад зураач болсон юм бэ?

-Миний зураач болсон түүх сонин л доо.  Өөрийгөө их азтай хүн гэж боддог. Зургаан  настай байхад аав, ээж намайг нутгаасаа  оргуулж хотод авчирсан. Учир нь би бага  байхдаа манайд хүн орж ирэхээр орон дээрээ  гарч завилж суучихаад янз бүрийн зүйл ярьдаг  байж. “Танайд гурван хүн ирэх нь, гэртээ  харь. Танай азарга адуу алга болох юм байна”  гэхчилэн олон зүйл донгосдог байсан гэсэн.  Манай удамд мэдлэгтэй том лам нар байсан юм  билээ. Тиймээс хүмүүс надад мөргөж, адис авдаг  болж. Нутгийн нэг лам аав, ээжид “Хүүхдээ энэ  нутгаас аваад яв. Энд байвал аюулд өртөнө” гэж  хэлжээ. Тэгээд аав хот руу түрүүлээд явсан. Нэг  бороотой өдөр хоёр танихгүй хүн ирээд намайг  аваад явсан. Нууж авч явж байгаа нь тэр л дээ.  Тэр өдрийг сайн санадаг юм. Тэгж анх хотод  ирсэн. Багадаа ер зураг зурдаггүй байсан. Харин  хөгжим тоглох сонирхолтой байлаа. Одоо  хөгжмийн зохиолч, удирдаач Б.Нямдорж  надад гитар, аман хуур зааж өгсөн. Тавдугаар  ангид байхдаа яагаад ч юм зургийн дугуйланд  орох гэтэл багш “Чи хөгжимчин болно” гээд  аваагүй. Удалгүй дахиад Хөгжим бүжгийн  дунд сургуулийн зур гийн ангид шалгалт өгтөл  тэнцсэнгүй. Уйлаад шатаар буугаад явж байтал  ардын зураач О.Цэвэгжав багштай таарч, учраа  хэлэв. Багш намайг дагуулж яваад нэг өрөөний  үүдэнд үлдээ чихээд орлоо. Хаалгаар нь сэм  шагайтал О.Цэвэгжав багш шалгалт авч байсан  хүмүүст “Надад нэг хүний мэдэл байхгүй юм  уу” гэж хэлэхийг сонссон. Тэгээд намайг хагас  жил хүртэл сайжрахгүй бол сургуулиас гаргана  гэсэн болзолтой авсан. Тиймээс би их азтай хүн  байгаа биз.

 -Бийр ч барьж үзээгүй хүүхэд зургийн  ангид ороод хагас жилийн дотор хэрхэн  сайжрав?

 -Сайн багш нартай байсан болохоор хурдан  сайжирсан байх. Өөрөө ч их хичээсэн. Нэг өдөр  багш кино үзэх тасалбар тараахаар нь хоёр  ширхэгийг авчихлаа. Хэнтэй ч үзэх гэж авсан  юм бүү мэд. Сүхбаатарын хөшөөний гинжин  дээр кино эхлэх цагаа хүлээгээд сууж байтал  зураач Алтансүх ах явж байна. Түүнтэй хамт  кино үзсэн. Тэр өдрөөс эхлээд Алтансүх зураач  миний гэрийн багш болсон. Сургуульд  ардын  зураач Амгалан,  Цэвэгжав, Чогсом нараар  хичээл заалгаж, орой нь Алтансүх багш  тай  дадлага хийдэг байлаа. Алтансүх багш эх  нэр -тэйгээ хэрэлдээсэй гэж боддог байлаа (инээв).  Тэгвэл манайд хононо. Сургуулиа төгсөхдөө  ангийнхаа хамгийн онц сурлагатан нь болж,  Польшийн урлагийн академид орсон

-Сургуулиа төгсөж ирээд орчин  үеийн, сэтгэлгээний өнгө аястай зураг  зурахад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

-Европт боловсрол эзэмшсэн хүн тэр  үеийн нийгмийн байдалтай дасан зохицоход  эхэндээ амаргүй байлаа. Үзэл бодолд минь  хяналт тавихыг үнэндээ хүлээн зөвшөөрч  чадахгүй байсан. Ирсний дараа Дотоод яам -ны хоёр хүн намайг үргэлж дагаж, тагнадаг  байсан. Ямар ч хүн сургуулиа төгсөхдөө их  зүйл хийж бүтээнэ гэсэн оргилсон хүсэл -тэй байдаг.  Сургуулиа төгсөж ирэхдээ яг л ирлэсэн хутга шиг  байлаа.  Польшоос ирээд удаагүй байхдаа “Чингис  хааны их цэрэг хөдөллөө” гэдэг зураг зурсан.  Ямар ч зоригтой, омголон байсан юм. Гэтэл  тэр үеийн ахмад зураач, урлаг судлаачид “Энэ  зургаа ил гаргавал чи асуудалд орно” гээд тас  нуусан. Тэр зургийн сургаар Дотоод яамны хоёр  хүн манайд ирсэн ч азаар асуудалгүй өнгөрсөн.  Мөн “Амьдрал” гэдэг зураг зурлаа. Нүцгэн  хүүхэн, салхи, давхиж буй адуу зэргийг өвөрмөц  зохиомжтой зурсан юм. Түүнийг үзэсгэлэнд  тавих гэтэл хийсвэр сэтгэлгээний өнгө аястай  бүтээл гээд хасна гэлээ. Тэр үед үзэсгэлэнгээс  зураг хасна гэдэг том доромжлол байлаа. Гэтэл  “орос” Баяраа гуай “Дарамбазарын зурганд  хийс вэр сэтгэлгээний өнгө аяс байна. Гэхдээ  та нар энэ сонинг үз” гэв. Тэгсэн Оросын нэг  сониныг миний бүтээлүүдийн тухай биччихэж.  Түүнийг үзээд миний зургийг хасаагүй.  Урлаг судлаач Д.Дашбалдан 1980 оны  эхээр “Монголын дүрслэх урлагт философи  орж ирлээ. Энэ нь О.Дарамбазарын бүтээлд  байна” хэмээсэн. Тэр үед бодит сэдэвтэй  зургууд зонхилж байсан болохоор сэтгэлгээний  бүтээлийг хүмүүс ойлгохгүй, хүлээж авахад  бэрх байсан.

-Сэтгэлгээний зураг бол зураачийн  дотоод ертөнц, мэдрэмж. Өөрийгөө  хөглөж, дотоод ертөнцөө танихад хөгжим  танд их нөлөөлдөг бололтой.  

-Хөгжим их чухал шүү. Хүнд орчин их  нөлөөл дөг юм байна. Хөгжим бүжгийн сургуульд байхдаа хүссэн хүсээгүй үргэлж хөгжим  сонсдог байсан болохоор сонсгол сайжирч,  хөгжмийн мэдрэмжтэй болсон байх.  Манай зарим уран бүтээлч сэтгэлгээний  зураг зурдаг л гэдэг. Би тэдэнд “Та нар сэт-гэл  гээний бүтээл туурвиж чадахгүй. Учир нь  та нарт орчин нь байхгүй. Тиймээс хэн нэгний  бүтээ лийг битгий хуулбарла” гэж хэлдэг. Хатуу   ч үнэн үг.

-Сонгодог хөгжим, яруу найраг, уран  зураг гурвын огтлолцлоос та юу мэдэрдэг  вэ?

-Урлагаас мэдрэх дээд зэргийн таашаалыг  эн дээс мэдэрдэг. Юу гэж илэрхийлэхээ мэдэх-гүй байна. “Аялгуут солир” үзэсгэлэнд дэлгэсэн  бүтээлүүдээс гадна хөгжим, яруу найраг, уран  зураг хослуулж бүтээсэн хэдэн зураг байдаг.  “Чонын улиа” гэж зураг бий. Тэр зурганд  зориулж яруу найрагч А.Лхагва шүлэг бичсэн.  Шүлгэнд нь хөгжмийн зохиолч Мөнх-Ертөнц  ая зохиож, дуу болгосон. Тэр дууг гавьяат  жүжигчин Т.Ариунаа удахгүй үзэгчдийн хүртээл болгох байх.

-Та дотоод ертөнцөө ямар өнгөөр  илэрхийлэх бол?

-Улбар шар юм болов уу. Яагаад гэдгийг  нь мэдэхгүй ч энэ өнгөнд их дуртай. Миний  зургуудад улбар шар өнгө давамгайлдаг. Гэхдээ  хүний тухайн үеийн сэтгэл хөдлөл бүтээлд нь  шингэдэг. Гунигтай үедээ зурсан зураг голдуу  хар, саарал өнгөтэй  байдаг бол дурласан үеийнх  ихэвчлэн улаан. Сэтгэл тайван, өөдрөг байгаа  үед улбар шар, ногоон, цэнхэр гэх мэт.

-Таны бүтээл дунд сонин тохиолдлоор  зурсан зураг байдаг уу?

-Ганц, хоёр бий. Гурван жилийн өмнө миний  дотны найз нэг бүсгүй нас барсан юм. Түүнээс  болж сэтгэлээр унасан үедээ зурсан нэг зураг  байдаг. Шөнө унтаж байгаад гэнэт сэрээд зурсан  юм. Өглөө нь зурсан зургаа хараад айх шиг  болсон. Час улаан уруултай бүсгүйг тойруулаад  найман хангал бурхан зурсан байсан. Тухайн  үед тийм зураг зуръя гэж бодоогүй, өөрийн  мэдрэмжээр л зурсан.  Дээр үед зураачдыг томилолтоор ийш  тийш нь явуулж зураг зуруулдаг байлаа. 1981  онд Ю.Цэдэнбал дарга баруун аймгуудад  зочлохоор явсан. 20 гаруй машин, нэг онгоцтой  явж билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач  Ч.Баянмөнх бид хоёрт Ю.Цэдэнбал даргын  аяллын тухай зураг зурах даалгавар өглөө. Бид  онгоцоор нисээд Ховдод очоод хүлээж байсан.  Нэг хоногийн дараа Ю.Цэдэнбал дарга Ховдод  ирэх гэж байхад өмнөх шөнө нь намайг дуудаад  зочид буудлын баруун талын гадна ханан дээр  зураг зур гэлээ. Би өглөө зургаан цагт босоод  гурван давхар зочид буудлын ханан дээр  сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков  нарыг зурсан. Өдөр гурван цагт Ю.Цэдэнбал  даргыг ирэхээс өмнө дуусгасан. Хүнд даалгавар  байсан шүү. Тэр зураг саяхныг хүртэл байсан  гэсэн.     1986, 1987 оны үед Хэнтий, Сүхбаатар,  Дорнод аймгийг дайрсан их шуурганы үеэр  намайг зураг зур гээд Сүхбаатар руу явуулсан.  Олон хүн, мал үхэж, сураггүй болсон аймаар  шуурга болсон. Даанч би зураг зурж чадаагүй.

 -Танаас хүмүүс юм асууж их орж ирэх  юм. Олон шавьтай юу?  

 -Гарын шавь гэвэл таван хуруунд багтана.  Таны шавь болъё гэсэн хүүхдүүд олон ирдэг.  Тэднээс би нэг зүйл асуудаг юм. “Ном уншдаг  уу, хамгийн сүүлд хэзээ ном уншсан бэ” гэж.  Олонх нь өнгөрсөн жил, сарын өмнө гэдэг.  Тэгэхээр нь “Уучлаарай, миний хүү ном сайн  унш” гээд явуулдаг. Ном уншихгүйгээр сэтгэхүй хөгжихгүй. Би өдөрт доод тал нь нэг цагийн  хугацаатай ном уншдаг. Энэ оны нэгдүгээр  сараас хойш эдгээр номыг уншлаа.  Цонхны тавцан дээр 20 орчим ном  өрөөстэй байлаа. “Ялагдашгүй ганцаардал”,  “Нүүдэлчний тэнгэр”, “Зовсон сүү”, “Дэлхийн  уран зураг”, “Америкийн урлаг”, “Орчин үеийн  графикийн урлаг” гээд үргэлжилсэн үг, яруу  найраг, урлаг, уран зураг, түүхийн төрөл  бүрийн ном харагдав

http://www.mongolnews.mn/i/51984


“Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Т.БАРХҮҮ: ЖҮЖИГТ ТОГЛОХООР ЗҮРХ ӨВДДӨГ

$
0
0

    “Х-ТҮЦ”  хамтлагийн жүжигчин Т.Бархүүтэй ярилцлаа.

-Өнөө өглөө сэрээд хамгийн түрүүнд юу  бодсон бэ?

-“Танхай гэрээ” нэртэй инээдмийн киноны  продюсерээр ажиллаж байгаа. Киноныхоо дууг  ямар байвал зүгээр вэ гэж бодлоо. Гол дүрд  Амбий ах, Одноо, Долгор, би тоглож байгаа.  Бараг л бэлэн болчихсон. Гэхдээ энэ зун, намар  олон кино нээлтээ хийх тул ирэх жил цацах  бодолтой байна.

-Өдөржин унтах, эсвэл тоглолттой  байхын аль нь гоё вэ. Та ямар өдрийг  сайханд тооцдог вэ?

-Ажил бүтээд байвал өдөр бүр л гоё.  Гэр бүлтэйгээ зугаалгаар явах, сайхан уран  бүтээлийн ард гарах, тоглолтоо амжилттай  дуусгаад үзэгчдийн алга ташилтаар шагнуулах  аль аль нь жаргал.

 -Тэгвэл кино, хошин шог, жүжигт  тоглохын аль нь илүү таалагдаж байна вэ?

-Эрч хүч, хурдтай, бусдыг инээлгэдэг, залуу  хүний ритмд таарсан гэдэг утгаараа хошин  шогт дуртай. Кино хийхэд бие, биенээ танихгүй  янз бүрийн хүмүүс энд тэндээс цугларч сарын  дотор ээнэгшиж дотносоод сүүлдээ тэврэлдээд,  уйлалдаад салдаг. Хамтлагийнхнаасаа өөр уран  бүтээлчидтэй хамтарч ажилладаг болохоор их  сонирхолтой.

-“Сэрүүн хасын нууц”-ын Жиганы  дүрээр “Гэгээн муза” наадмын  шилдэг гол  дүрд нэр дэвшиж байгаа. Бэлтгэлээ хэр  базааж байна вэ. Шүүгчдийн өмнө гарах  энгийн үед тоглодгоос ялгаатай юу?

-Шүүгчдийн өмнө заримдаа биеэ барьдаг.  Сүүлийн үед тийм зүйлд ач холбогдол өгөхгүй  байх гэж хичээх болсон. “Гэгээн муза”-д  зориулж хамгийн мундгаараа тоглоно гэж  болохгүй. Яаж тоглож байснаа л үзүүлэх  хэрэгтэй. Энэ сарын 14, 15-нд жүжгийн бүрэл-дэхүүнээрээ сургуулилалт хийнэ. Тэр хүртэл  өдөр бүр гэртээ, машиндаа, орон дотроо үгээ  бэлдэж байгаа.

-Драмын жүжигт тоглохын юу нь хэцүү  вэ?

-Энэ миний эзэмшсэн мэргэжил, би чадах  ёстой учраас хэцүү гэж болохгүй. Шантраад   л байвал тоглож чадахгүй. Харин зүрх жаахан  өвдөх гээд байдаг болсон.  Жүжгийн үеэр уйлна,  уурлана, аргадна, зодно гээд олон ааш гаргадаг.   Би өөрөө айхтар ядрахгүй, оюун ухаан “Энэ  жүжиг шүү дээ” гэж мэдэрч байгаа хэрнээ бие  эрхтэнүүд тэгж хүлээж авдаггүй.

-Жиганы оронд байсан бол ямар  шийдвэр гаргах вэ?

-Анх хуримаа хийхийн өмнө, Сюэкөг өөр  хүнд хайртайг нь мэдсэн даруйдаа л орхих  байсан.

-Ажил, амьдралын тэнцвэрээ хадгалж  чадаж байна уу?

-Өдрийн 80 хувийг ажилд, үлдсэнийг нь  хувийн амьдралдаа зарцуулаад байна. Шинэ  шоу тоглохын өмнө өглөө бэлтгэл хийж, орой  жүжгээ тоглоод, дараа нь бүжгээ сургуулилаад  өдрийн 16 цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг.

-Энэ амьдрал тань тэгээд таалагдаж  байна уу?

-Миний л сонгосон мэргэжил, амьдрал.   Охиндоо зарцуулах цаг багатай тул эцэг хүний  хувьд өөрийгөө чамладаг. Охиноо хувь хүн  болж төлөвших суурийг нь тавилцахсан гэж  боддог ч санаагаар болохгүй юм. Гэхдээ эхнэр  бид хоёроос илүү сайн халамжилдаг эмээ нь  байгаа. Манай эхнэрийн ээж үгээр хэлэхийн  аргагүй сайн хүн байдаг юм.

 -Охиноо тийм, ийм хүн болоосой гэж  битүүхэндээ бодож амжив уу?

-Эрдэм мэдлэгтэй, сайн хүн болоосой л гэж  хүсдэг дээ.

-Сүндари нэрийг нь хэн өгсөн бэ?

-Бид хоёр ярилцаж байгаад л сонгосон.  Одноогийн багадаа уншиж байсан энэтхэг  зохиол дээр Сүндари нэртэй бүсгүйн тухай  өгүүлдэг юм билээ. Хүнээс асуухад сайхан  бүсгүй, үзэсгэлэн гоо гэсэн утгатай байсан.

-Зарим хосууд энгийн зүйл дээр хүртэл  хайраа мэдрүүлэхийг хүсдэг бол нэг хэсэг  нь хал нь гаднаа, хайр нь дотроо байдаг.  Та ханиа яаж хайрладаг бол?

-Гэр бүлийнхнээ, эхнэрээ, хүүхдээ дотроо л  хамгаас илүү хайрлана. Хайраа ил гаргаад байх  сонирхол надад байдаггүй. Зарим хүн гаднаас  дүгнээд буруугаар ойлгож магадгүй юм.

-Ингэхэд та хоёр хуримаа хийсэн үү?

-Үгүй ээ, энэ талаар бодож байгаагүй. Гэхдээ  яагаад болохгүй гэж.

-Оюутан, сурагч байхдаа Одноо эгчийн  талаар юу гэж бодож байсан бэ?

-Тэр үед мэддэг байсан ч онцгойлон анзаарч  хардаггүй байсан.

-Таны бодлоор эмэгтэй хүн ямар үед  үзэсгэлэнтэй харагддаг вэ?

-Хүмүүс үзэсгэлэн гоог янз бүрээр л  тодорхойлдог. Аятайхан хувцаслаж, үсээ  засуулаад, гоё будчихвал эмэгтэй хүн бүр л  сайхан харагдана. Би гадна талаас нь хүнийг  дүгнээд байдаггүй. Миний хүүхдийг хэв лийдээ  тээж байна гэж бодохоор эхнэрээ хайр лахгүй  байхын аргагүй, хөөрхөн. Тийм үед уурлуулахгүй юмсан, халамжаар дутаахгүй шүү гэж  хичээдэг.

-Хэдэн наснаасаа өөрийгөө том хүн  боллоо гэж мэдэрсэн бэ?

-Намайг найман настайд аав өөд болсон.  Дөрвөн ахтай, айлын бага хүүхэд. Аавыгаа  алдсанаас хойш ээжийгээ зовоохгүй юмсан,  илүү, дутуу юм нэхэхгүй юм шүү, хүнээс юм  гуйж дарамт болохгүй амьдрахсан гэж хичээж  ирсэн.

-Айлын бага байх хүний төлөвшилд  нөлөөлдөг болов уу?

-Би л айлын бага гэсэн шиг эрхэлсээр байгаад тэнэг болсон хүүхэд байна. Эрх болохгүй  юм шүү гэж хичээдэг хэрсүү хүүхдүүд ч байдаг.

-Аавынхаа талаар тод санадаг уу?

-Одооны хүүхдүүд их сүрхий, бага насныхаа  юмыг сайн санадаг юм билээ.  Би аавтайгаа  байсан мөчөөс тийм их зүйлийг санадаггүйдээ  харамсдаг юм. Миний аав Автобусны жолооч  хийж байгаад тээврийн жолооч болсон. Аавынхаа хажууд суугаад машиных нь арааг сольж,  жолоог нь барьж байснаа  сайн санадаг.  Намайг  их эрхлүүлдэг байсан. Айлын том хүүхэд байсан  бол ухаан суутлаа аавынхаа хайр халамжийг  мэдрэх байсан даа гэж боддог юм. Аав минь  амьд байсан бол хэзээ ч түүнийг гомдоохгүй,  сайн хүү байж, халамжилж, надаар үргэлж  бахархаж хүмүүст ярьдаг, тийм л жаргалтай  байлгахсан гэж. Аавтай хүмүүст атаархдаг.  Жаргал даа ташуурч, аав, ээждээ хатуу үг хэлж,  зовоо  дог хүүхдүүдэд дургүй хүрч, өнгөрсөн  хойно нь л ухаарна даа гэж өмнөөс нь харамсах  юм.

-Ямар зүйл таныг тэвчихийн  аргагүйгээр  бачимдуулдаг вэ?

-Дотнын хүмүүс өчүүхэн зүйлээс болж  хоорондоо хэрэлдээд байхаар эмзэглээд, дотор  давчиддаг. Хүмүүс нэг нэгэндээ буулт хийж,  тайвширсан хойноо ойлголцох хэрэгтэй.

 -Хэн нэгнээс зөвлөгөө авах нь их үү,  эсвэл өөрөө шийдвэр гаргах дуртай юу?

-Шийдвэрээ өөрөө л гаргадаг. Хэн нэгний  зөвлөсний дагуу хийгээд алдаа гаргавал нөгөө  хүндээ уурлах хэцүү, өнөө хүнд ч сэтгэлийн  зовлон болно. Ганцаараа шийдэх боломжгүй  том асуудал дээр гэр бүлийн хүнтэйгээ  ярилцдаг.

-Таны тархи, зүрх хоёрын аль нь хүчтэй  вэ?

-Сүүлийн үед тархиа дагадаг болсон. Эрчүүд  зүрх сэтгэлээ дагаж шийдвэр гаргаснаар их  алддаг. Тархиараа л зүрхээ удирдана даа.

-Сонсож байсан хамгийн сайхан үг юу  вэ?

-Манай ээжийн найз, гавьяат жүжигчин  Дэлгэржаргал эгч “Харахаар л атаархал  төрүүлмээр таван сайхан хүүтэй” гэснийг нь  сонсоод баярласан.

-Жүжигчин болсноос хойш сурсан  хамгийн том эрдэм юу вэ?

-Үзэгчдийн өмнө биеэ барихаа больсон.  Тайзан дээр гарахаар өөдөөс харж буй  хүмүүсийн энерги мэдрэгдээд халуу төөнөдөг.  Анх үзэгчдийн өмнө гарахад эрүү чичрээд үгээ  хэлж чадахгүй, хөл салганаж, зүүдэлж байгаа юм  шиг жингүйдлийн байдалд байсан. Харин одоо  бол гараад юу хийх вэ, үзэгчид яаж хүлээж авч  байна, ямар үг хэлбэл инээх вэ гэдгийг мэдэрч,  харилцдаг болсон. Бид зөвхөн жүжигчин ч биш,  хулгайч, цагдаа, эмч, гал сөнөөгч гээд олон дүрд  хувирдаг. Тийм хүмүүсийг ч судалдаг. Чамайг  ч гэсэн ажиглаад, сэтгүүлч хүн яаж асуулт  тавьдаг, юу хэрэглэдэг, тэмдэглэл хөтөлдгийг  ажиглаж л байна. Дараа нь би сэтгүүлчийн дүрд   тоглож ч магадгүй. Хүнтэй харилцаад цагийн  дотор  ерөнхийд нь таньчихдаг.

 -Таныг дуулдаг, цомог гаргаж магадгүй  гэж сонссон.

-Дуугүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй.  Найзтайгаа хамтарч хийсэн дуу, надад өгсөн ая  арав гаруй бий. Уран бүтээлчид заримдаа сайхан  санаа, хүсэл төрсөн үед нь   хурдхан бүтээгээд  авах хэрэгтэй юм билээ. Удаад байхаар хүсэл нь  унтарчихдаг талтай. Цомог гаргах тухай бодож  үзээд шаардлагагүй гэж шийдсэн. Бархүү цомог  гаргалаа гээд ч яах  юм, хүсэл сонирхлоо дарж  чадсан.

http://www.mongolnews.mn/w/52020


Viewing all 579 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>