Quantcast
Channel: П. Батжаргалын интернет ертөнц
Viewing all 579 articles
Browse latest View live

Орчуулагч Норовын ПҮРЭВДАГВА. У.Шекспир “Гамлет” жүжгийн сураг

$
0
0
У.Шекспир “Гамлет” жүжгийн сураг
2012-11-07 14:26:27

НоровынПҮРЭВДАГВА

Орчуулагч

Өнгөрсөн хавраас Д.На­­цагдоржийн нэрэм­жит УДЭТ-т жүжгийн их зохиолч У.ШекспирийнГамлетхэмээх эмгэнэлт жүжиг дахин тавих гэж байгаа тухай сонсогдож эхэлсэн. Дараа нь олон найруулагчдын дунд төс­лийн уралдаант шалгаруу­лалт хийгдэн залуу най­руу­лагч Н.Наранбаатарын баг ялж тавихаар боллоо гэж сонсогдсон. Сүүлийн үед ихэнхдээшаргэ­мээр жүжиг голдуу тавьж, “шоучидхэмээн өөрсдөө нэр­лэх дуртай уран бү­тээлч­дээс ялгарах юмгүй бай­сан нь өөрчлөгдөх нь гэж санаж байлаа. Тэгтэл бүтээсэн тайз, дэлгэцийн дүрээрээ олны танил болж, төр, түмэн олонд үнэ­лэгдсэн нэгэн эрхэ­мийн ярилцлага сонинд гар­сан байхыг үзтэл тэ­рээр: “Өмнө (1980 онд) тавьсан хэмжээнд тоглох жү­жигчин байна уу?… Тэд­нээс давж чадахгүй бол оролдох хэрэггүйОдоо­гоор Жамсранжав гуай шиг Гамлетад амилах жүжигчин алга байна…” гэсэн байсан.

Нээрээ юу билээ? Үнэ­хээр энэ цагийн олон жү­жигчин дотор тоглож, энэ дүрийг гаргачихаар хүн алга гэж үү? Ер нь XYI-XVII зууны зааг дээр би­чигд­сэн жүжиг тави­на гэдэггэж эргэлзмээр ч юм шиг. Ингээд би сая­хан орчуулж хэвлүүлсэн Б.Е.ЗахаваЖүжигчин хийгээд найруулагчийн уран чадвархэмээх номоо эр­гүүлж үзвэл  найруу­лагч хүн дан ганц зохиолд дур­лаж, хөтлөгдөж болох­гүйгэж байлаа. Өөрөөр хэлбэл хэн ямар дүрд тог­ло­хыг урдчилан харж сон­гох ёстой гэсэн санаа л даа.

Хийсэн бүтээл, сурсан ном эрдмээр манайдаа дээ­гүүрт орох, хөдөөний, хө­дөөний ч гэж дээ Дар­хан хотынЗалуучуудтеат­рын найруулагч М.Цогт болохоорДэл­хийд зартай жүжиг тавих гэ­дэг найруулагч бүрийн хүсэл. Тийм болохоор хийе гэсэн өнөө цагийн за­луусын буруу юу байхав? Гэх­дээ өөр бусдын хийж бү­тээснээс дордуулах ёс­гүй гэсэн бичигдээгүй хууль бий. Үүний тулд най­руулагч хүн хамгийн эх­лээд гол дүрийн жүжигч­дээ шилж сонгож авахаас өөр арга байхгүй. Гадаад, дотоод, хөгшин, залуу огт хамаагүй, найруулагч хү­ний эхлээд хийх ёстой ажил. Харин харьцуулж бод гэж байгаа минь 1980 онд байх аа, С.Галсанжав гуай найруулж, Ц.Дорж­па­лам гуай тайз, чимэглэ­лийг урлаж, Л.Жамсран­жав, Г.Гомбосүрэн, Н.Сувд, Л.Нямсүрэн, Д.Цээ­нямбуу гээд тухайн үедээ манай тайз дэлгэ­цийн нүүр тахалж байсан олон жүжигчин тоглосон тэр ганц тавилтай харь­цуул гэсэн үг биш. Цаг үе өөр байж. Сайн муу, сай­хан муухайн төсөөлөл ч өөр байж. Одоо интернет, телевиз гээд өргөн боломж ихтэй, хаа холын америкт байна уу, хаяанд байгаа Хя­тад, Японых байна уу, хийснийг үзэж, санаа оноо авч болох боломжийг дүү­рэн ашиглах хэрэгтэй гэ­сэн үг. Бас үе үеийн суд­лаач­дын үнэлж дүгнэж бай­сан санаа оноог ч шүүр­дэ­хэд илүүдэхгүй. Би Хятад, Япон гэж зүгээр хэ­лээ­гүй шүү…” гэж байв. Энэ бүхнийг сонсоод мань эр ч лав учиртай юм хэлээд байна гэж санан элдвийг сө­хөн үзлээ.

Данийн ханхүү Гамле­тийн эмгэнэлт түүх (The Tragical Historie of Hamlet, Prince of Denmarke) буюу  Гамлет хэмээх товчхон нэ­рээр алдаршсан энэ бүтээл гарсан цагаа­саа хойш дэлхийн тайз, дэл­гэцийн ертөнцөд хүнд­тэй байр эзлэдэг гэдгийг бид мэднэ. БасГамлет”-ыг жүжиг болгох гэж зуун зуунд янз бүрээр үзэж, соё­лын хувьд бусдаас ял­га­рах өөрийн өнгө төрхтэй улс гүрэн бүрийн урдаа барь­даг уран бүтээлчид хү­чээ сорьж байсан нь юу­ны өмнө нүдэнд тусах ажээ. Юутай ч мөхөс бисавныхаа хэрээр”, мэ­дээл­лийн чанартай зүйл тэм­дэглэн авснаа шинэ сэргэгийн ангуучин ун­шигч тантай хуваалцахаар зүрхлэв. Болгоогтун.

Шекспирийн жүжгүү­дийн хувьд хэзээ бичигд­сэн он цаг тодорхойгүй, мар­гаан дагуулдаг нь гэм биш зан гэнэ. Гамлет ч мөн адил. Өөрөөр хэлбэл энэ жүжиг чухам хэдийд би­чигдсэн гэдэг дээр өнөө хэр маргасаар, 1600-1601 он гэж тогтоод байгаа юм байна. Мөн судлаачид утга агуулга, дүр, дүрслэл гээд тал бүрээс нь судлан Шекспирийн хамгийн урт буюу 4042 мөр, 29551 үгтэй жүжиг гэж хүртэл тоолж тогтоосон байх ажээ. Энэ бол улс үндэстэн өөрийн эр­хэмлэн дээдэлж, биш­рэн шүтэх учиртай үнэт зүй­лийн хэмжээнд авч яваа зүйлээ судлах, сур­талч­лах гэж юу хийдгийн жишээ гэлтэй.

У.Шекспир жүжгээ би­чих, найруулах, тоглох аж­лыг зэрэгцүүлэн хийдэг байсан болохоор өөрөө бэл­дэн хэвлүүлж байгаа­гүй, харин санал санаач­ла­га­тай гэнэ үү, овсгоотой гэнэ үү улсын ачаар бараг хул­гайн гэж хэлэхэд болох хувилбараар анх хэвлэг­дэж байсан ажээ. Ийн хэ­лэ­хийн учир нь жүжиг тог­логдон олны анхаарал та­таад ирэхийн цагт хэв­лэл эрхлэгч нэгэн тоглож бай­сан жүжигчдээр хэ­лүү­лэн бичиж авсанаа 1603, түргэн бичигчдийг суул­ган тоглолтон дээрээс бич­сэнээр 1604 онд, дараа нь түүнийгээ 1611 онд да­хин давтан хэвлэсэн гэх ажээ. Энэ бол зохиолчийн амьд сэрүүнд хэвлэгдсэн бай­дал. Харин 1603 оны буюу анхны хэвлэл удаа­хаа­саа хэмжээний хувьд бараг хоёр дахин богино­хон байсан гэх ажээ. Үү­нээс гадна тоглолтын яв­цад зохиолч-найруулагч-жүжигчин Шекспир зо­хиол­доо хасалт хийсэн ху­вилбар мөн л түргэн бичиг­чид хийгээд овсгоотой нэг­ний хичээл зүтгэлээр хэвлэгдсэн байдаг юм бай­на. Жүжигчин гэснээс  Гамлетжүжиг Лондон хо­тынГлобустеатрт 1600-1601 онд анх тоглоход Шекспир өөрөө Гамле­тийн эцгийн сүнсний дүрд тог­лож байжээ.      

Данийн эзэн хаан Amletus-ийн амьдрал, хойд эцгээсээ өш хонзон авсан тухай бичиглэгдэн үлдсэн үйл явдал болохоор Шекспирээс өмнө зохиол болгох оролдлого нэг бус удаа гарч байсан гэх ажээ. Тэр бүхнээс судлаачдын анхааралд илүү өртсөн нь Томас Кид гэх хүн бичиж, 1594 оны орчим тоглогдсонГамлетжүжиг бөгөөд өш хонзонгийн сэдвийг тал бүрээс нь авч үзэх гэсэн оролдлого хэмээн дүгнэдэг юм байна.

Гамлетжүжиг эх­лээд бүлэг, үзэгдэлд хуваа­рилагдаагүй байжээ. Хэ­сэг бүлэгт хуваарилах оролд­лого 1623 онд хийг­дэж улмаар өнөө үеийн таван бүлэгт хэлбэрт зо­хиог­чийг өөд болсоноос хойш 60 жилийн дараа, 1676 онд шилжсэн байх ажээ.

У.ШекспирийнГамлетАнглийн нутаг дэвсгэрээс 1773 онд халин Авст­ри, Германд тоглогд­сон гэх ажээ. Үүнээс хойш энэ зохиолоор жүжиг та­вих гэдэг тухайн театр, най­руулагч, жүжигчдийн хэр чадлыг шалгадаг нэг үзүүлэлт, нэр төрийн хэрэг хэмээх бичигдээгүй хууль олон улсын тайз дэлгэцийн ертөнцөд тогтоод байна. Ха­­рин энд анхаарал татдаг зүйл бол хэл хэлэнд хэрхэн орчуулагдсан явдал ажээ. Адил төстэй европын ор­нуу­дын хэлэнд хүртэл олон удаа, шүлэг найргийн буюу үндсэн хэлбэрээр бай­хаас гадна үргэлжил­сэн үгээр, утгачлан хөр­вүүлж байжээ.

Орос хэл рүү л гэхэд XVIII зууны дунд үеэс эхлэн 2010 он хүртэл нийт 27 удаа орчуулагдан хэв­лэгд­сэнээс 1933 онд хийгд­­сэн М.Лозинский, Б.Пастернакийн 1940-1950 онд хийсэн хэд хэдэн орчуулгыг хамгийн сайн нь хэмээн үздэг байна. Суд­лаачид бас энэ хоёр ор­чуулгын аль алинд оно­сон алдсан зүйл эн тэнцүү байна гэж үнэлдэг ажээ. Харин жүжиг Оросын хаант улсын үед 1748 оноос 10 удаа, ЗХУ-ын үед 23 удаа, Оросын холбооны улсын үед нэг удаа тайзны бүтээл болсон байна.

Мөн урлагийн харь­цан­гуй залуу төрөл хэ­мээгд­дэг дэлгэцийн бү­тээл олон улсын хэмжээнд 40-өөд хийгдсэн байх юм. Улс орноор нь авч үзвэл Англид 8, АНУ-д 7, Ита­лид 7, Герман, Дани, ЗХУ, Канад, Турк, БНХАУ, Япон, Финляндад тус бүр нэг удаа кино хийсэн бай­на. КиноГамлетнэрээр ихэнхдээ хийгдсэн байх бо­ловч басОрших уу, эс ор­ших уу?” (АНУ), “Гамле­тийн халз тулаан” (Франц), “Гамлетийн секс (Итали),  Банкет” (“БНХАУ), “Муу хүмүүс тайван унтдаг” (Япон), “Гамлет бизнест хөл тавь­сан нь” (Финлянди) гэхч­лэн янз бүрийн нэр өгс­нөөс үзвэл зохиолын агуул­гын хамрах хүрээ, илэр­хийлэл өнөө цаг үед буулгахын цагт хэр өргөн болохын илрэл яах аргагүй өргөн бололтой.

Жүжигт гарах үйл яв­дал: Данийн хааны ордны ор­чим, өөд болоод удаагүй байгаа хаантай тун адил­хан нэгэн этгээд олон цэ­рэг­тэй учирсан тухай яриа хан хүү Гамлетийн чихэнд хүрнэ. Хан хүү эцгийнхээ сүнс гэмээр тэр этгээдтэй учирахыг хүснэ. Учиртал аав-сүнс нь байх бөгөөд хан хүүдӨнөөгийн хан буюу Гамлетийн авга ахын гарт үрэгдсэнээ ярьж, өш хонзон авгэж даалгана. Үүнийг сонсоод мэгдэж, цо­чирдон хэрхэхээ мэдэх­гүй болсон Гамлет галзуу хүн болж хувирна. Ингэх зуураа авга Клавдийгийн гэмт явдлыг хөдөлшгүй нот­лох баримт хайж эхэл­нэ. Харин авга ах нь хар цо­хин, Гамлетийг ухаан самуурсанд үл итгэн, тур­шуул явуулна. Үүнийг мэд­сэн Гамлет асууж танд­сан яриа хөөрөөнд нь бүр ч солиотой хариулан цаг хожсоор байна. Энэ үед Эльсинор хотод нүүд­лийн театр ирэхэд ГамлетГонзагог хороосон ньхэмээх жүжиг тоглож өгө­хийг хүснэ. Хүсээд зогсох­гүй зохиолд эцэг-сүнсний ярьж өгсөнийг нэмж би­чиж өгнө

Хан-авга нь жүжгийг ан­хааралтай үзэж байгаад аллагын дараа босож явна. Тэрээр Гам­летыг хажуу­даа байл­гах аюултай бол­лоо гэж санаад Англи руу явуулах бөгөөд очмогц баривчлан хороох тухай захиа дайл­га­на. Угсаа зал­гах хан хүү Гамлет зам зуураа тэр за­хиаг олж үзэн, өөрчлөн би­чин амь гарч улмаар бу­цаж ирнэ. Хан авга нь мэр­гэшсэн аргаа­раа ач дүү дээ хор өгнө. Гамлет гэнэгүй ууж, амьс­гаа ху­раа­хынхаа өмнө ав­гыгаа хороож амжина. Хан авга, угсаа залгамж­лах хан хүү Гамлет хоёр бие биеэ хо­роос­ноор Да­нийн хан ши­рээ Норве­гийн эрх баригч Фортин­браст шилжиж бай­гаагаар зохиол өндөр­лө­нө.

Жүжигт өгүүлэгддэг үйл явдал товч доо энэ. Гэтэл яагаад 400 гаруй жилийн турш найруулагч, жүжигч­дийн чадал чан­сааг шалга­даг нэгэн хэм­жүүр болон дэл­хийн улс орны тайз, дэл­гэцээр өртөө­лөн дахин давтан шинэ бүтээл төр­сөөр бай­даг юм бол? Үү­ний учрыг хөөх гээд үзье.

Үе үеийн судлаачид янз бүрээр бичдэг бай­жээ. Судлаачдаас гадна үе үеийн агуу сэтгэгчид ч үнэ­лэлт дүгнэлт өгсөн байна.

Шекспирийн зохио­лын баатрын энэлэл шана­ллын учрыг хүний хувьд сэтгэлийн тэнхээ сул, хувь заяаны эрхээр ногдсон ачааны хүндийг үүрэх тэсвэр тэвчээргүй, эрмэг зоримог алхам хийх чадваргүйтэй холбон тайл­бар­ласан нь их ажээ. Энэ үнэн бол Гамлетийн санаа бодлыг хүчирхийлэн да­ран­гуйлж, хүсэл зоригийг нь мөхөөж, арчаагүй бай­далд оруулсан хүчин зүйл байсан байж таарна. Зо­хиолыг хөөн унших аваас Гамлет харин ч бүр аливаа зүйлд хариу өгөх ялангуяа дотоод сэтгэлийн хувьд шийд­вэр гаргах чадвар өн­дөртэй хүн болох нь то­дор­хой байдаг. Түүнээс гадна зохио­лоос үзэхэд Гамлет харин ч бүр сэтгэлийн их тэнхээ­тэй, эзэмшсэн өн­дөр бо­ловс­рол, хүмүүнлэг энэ­рэн­гүйг дээдэлсэн хү­мүү­­жил нь сонссон муу муу­хайг нягтлан мухар­ла­хыг шаар­даад байгаа нь тодор­хой байна. Чухам ийм л учраас Гамлет хэ­мээх баат­рын дүрийг бү­тээ­хэд амаргүй, олон ян­заар гя­лал­зан харагддаг хэ­мээн судлаачид тодор­хойл­дог ажээ. У.Шекспи­рийнГамлетжүжгийн гол баат­рын талаар нийг­мийн зүтгэлтэн, судлаачид дот­роос санаа бодлоо илэр­хийлж хэлээгүй хүн байх­гүй гэдэг юм байна.

Гамлет эрх мэдэл, эд хөрөнгийн эзэн болон суу­сан авга ах-ханыхаа эсрэг хөдлөөгүй гэж үү? Эц­гийн­хээ буртаглагдсан нэр төрийг цэвэрлэх гэж, “бо­лов­сон шоронгэмээр бу­сармаг орчин, булай явд­лын эсрэг сөрөн өндий­гөө­гүй гэж үү? Хөдлөсөн. Сэтгэлийнхээ гүнд оршин байсан эргэлзээ тээнэгэл­зээг таягдан ялж, үнэнд хүрэх итгэл найдвар байх­гүй байгааг ч умартан тэмцсэн.

Гамлетад ямар найд­вар байсан хэрэг вэ? Ердөө л зуун зууныг дамнуулан ирэх цаг үеийнхэндбо­лов­сон шоронгэгч юу болох тухай л хэлж мэдээ­лэх явдал байж! Өөрөөр хэлбэл Гамлет тэмцэж эцсийн дүндээ ялахыг л хүсэж! Өөрөө ялагдвал яах билээ гэж бодож бай­сангүй.

Энд, хойч үеийн би­дэнд ч бодох юм байнаКлавдий хан, Гамлетийн эцгийн аминд хүрсэн гэмт хэрэгтэн үхлээ гээдбо­лов­сон шорон нурах уугэтэл эрхэмийн дээд эрхэм сэнтийд ёстой л өнөө чоно борооноор гэгч болон ха­рийн Фортинбрас заларч байна. Нэг янзын шорон нөгөө янзынхаар л солиг­дож байна. Байдал бүр дордсон гэсэн үг.

Үүнийг Гамлет харж ухаараагүй байсан гэж үү? Үгүй бололтой. Боловсрол гэгээрлийн хувьд хэнээс ч үл дутах Гамлетийн эргэл­зэж тээнэгэлзэн, аймхай хулч­гар мэт харагдуулаад байсны учир нь Клавдийг хороолоо гээд Данийн там диваажин болж хувирах­гүй, шорон хэвээрээ л хо­цор­но гэдгийг мэдэхийн дээ­дээр мэдэж байсантай холбоотой хэмээн нэлээд судлаачид үздэг ажээ. Тэмцэх л хэрэгтэй, тэгэх­гүйгээр бурангуй, булай дэг ёсноос салахгүй гэд­гийг л номлож байна. Сайн сайхны төлөө, шудрага үнэний ялалтын төлөө тэмцэх ёстой гэсэн өөдрөг үзлийг номлож байна. Ин­гэс­нээрээ жүжгийн гол амин санаа тухайн жүж­гийн тайзнаас халин хү­мүүн төрөлхтний амин хү­сэл тэмүүллийн хязгаарт дүүлэн гарч ирж байна хэмээн судлаачид үздэг юм байна.

Ирэх цагийн сайн сайх­ны төлөө ялагдал сөх­рөлөөс айлгүй цээж тэнэ­гэр толгой гэдгэр сөрөн тэмцэгчдийн магтдуу гэж У.ШекспирийнГамлет”-ийг зүгээр ч нэг үздэггүй учраас л ийнхүү цаг хуга­цаа, орон зайг даван хүн ар­дын итгэл зүтгэлийн очийг бадраан өртөөлдөг бололтой.

Жүжгийн зохиолын товч агуулга энгийн, бай­даг л нэг зүйл санагдаж бай­гаа тухай дээр миний нэгэнтээ хэлснийг уншигч Та санаж байгаа байх. Би тэр хэлснээсээ буцах гэж үүнийг хэлж байгаа юм биш. Ердөө лагуу юм энгийн байдаггэдэг мэр­гэн үгийг л сануулах гэсэн юм.

Манайд, энэ алдарт жүжиг Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын тай­зан дээр 1980 онд, өөрөөр хэлбэл өнгөрсөн зуунд тавигдаж. Дан ганц сайн сай­хан үг ч сонсоогүй бо­лол­той. Тэгэх ч ёстой биз. Эргэж харахаас илүү урагш ширтэж, “хашир ха­ширт хашигданбиеэ оторлохоос илүү хийж бү­тээхийг шаардаж буй цаг болохоор шинэ үеийн уран бүтээлчид хийх л ёстой.

Сонсоход шинээр тү­рэн гарч ирж байгаа най­руулагч Н.Наранбаатар, зураач Т.Ганхуяг, хөгж­мийн зохиолч С.Сансаргэ­рэл­тэх нар энэ жүжгийг урлах ажилд ханцуй шам­лан ороод, жүжигчдээ сон­гон сургуулилаад тун удахгүй үзэгч түмний мэл­мийд толилуулах гэж бай­на хэмээн сонсогдоно. Бас У.ШекспирийнГамлетжүжгийн орос хэлээр дам­жуу­лан хийсэн Чойжи­лын Чимид гуайн орчуул­гын зэрэгцээ эх (англи) хэлнээс нь Х.Мэргэнээр орчуулуулсан тухай ч сон­сог­дож байна. Энэ бол шинэ цагийн бас л нэг боломж. 

Залуус минь хийхтүн. Цаг үеийн шаардлага ч, дууд­лага ч тэр. Харин “яа­рах­гүй л яарах”-аа бүү март! Бас энгийн нь дэн­дүү агууг, шудрага үнэний төлөөх тэмцлийн дэлгэр их санааг энэ цаг үеийн бу­ди­луу нийгэм, заримдаа ч бүр учраа мэдэхгүй болох­доо хүрээд байгаа монгол түмэнд хэрхэн тайлж зу­раг­лахыг тань л хүлээх үл­дэж. Энэ цаг үед “Монгол улс орон орших уу, эс орших уу?” гэсэн асуулт тулгамдаад байна хэмээх улс олон болж. Та бүгдийн бү­тээл нэгэн хариулт бай­га­асай хэмээн борог ор­чуу­лагч би хүсэж байгаа­гаа эцэст нь хэлье.



Б.Төмөрхуяг:Монгол хайчилбарыг дэлхийн өвд бүртгүүлье

$
0
0
2013-04-02 10:57:52

Цаасан урлал Монголын брэнд

 

Ч.ГАНТУЛГА

Урлан” булангийнхаа зочноор уран хайчилбарч Торгууд Мэркэд Батжавын Төмөрхуягийг урилаа. Түүнтэй уран хайчилбарын үүсэл хөгжил, онцлогийн тухай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.

-Та хэдийнээс уран хайчилбар хийх болсон юм бэ?

-Би геологич мэргэ­жилтэй. Амьдралын шаардлагаар энэ урлаг руу орсон гэж хэлж болно. Намайг мэргэжлээрээ хэд­хэн жил ажиллаж бай­хад нийгмийн шил­жилтийн үе эхэлсэн. Мэр­гэжлээрээ ажиллах бо­ломжгүй болсон. Хүмүүс ганзагын наймаанд явж эхэлсэн надад наймаа хийх авьяас байгаагүй. Тэгээд ч дамын наймаа гэдэг хүн чанаргүй хүний ажил юм шиг санагдсан. Жаахан гарын дүйтэй болохоор тэр чадвартаа найдахаас өөр арга үл­дээгүй. Нэг хэсэг мужаан хийж, лангуун дээр тавьж борлуулж үзсэн. Эхэндээ хүмүүс сонир­хоод авдаг байсан ч сүүлдээ орлого маань буурч эхэлсэн. Хөдөөний залуус ажилгүй бол архи л ууна шүү дээ. Би ажил олж хийхийн тулд хот руу ирсэн юм. Хотод Н.Баатарцогт гэж мундаг хайчилбар хийдэг хүн бий гэж сонсож байсан. Тэр хүнийг олж уулзсан. Энэ үеэс л уран хайчилбарын урлагтай амьдралаа хол­бож явна. Анх багштайгаа уулзахад намайг монгол зураг зур гэсэн даалгавар өгсөн. Гэхдээ удаан зу­раагүй. Ур чадвар хүрээгүй юм. Нэг өдөр багш минь хайч, цаас хоёр өгсөн. Тэр үеэс хойш хоёр жил гаран жижигхэн амьтны дүрс хайчилж, овоо сурсан.

-Анх ямар хайчилбар хийсэн бэ?

-Жижигхэн хайчил­барууд хийдэг байсан. Янз бүрийн амьтны дүрс, цэцэг гээд л. Багшийнхаа хайчилбар хийсэн цаасны үлдэгдэл, өөдсөөр л хайчилдаг байсан. Тэгээд 100 гаруй хайчилбар хий­гээд “Хонгор зул” сонинд зарж эхэлсэн. Нэгийг нь 150 төгрөгөөр өгдөг байлаа. Шүлэгний толгой дээр ч юм уу, өгүүллэгийн дээр харагддаг байсан. Үүний дараагаас хүний хөрөг хайчилж эхэлсэн. Тэрэлж рүү явж жуулчдын хөргийг гурван доллараар хай­чилж эхэлсэн.

Гаднаа хөөрхөн хоёр туслахтай. Тэр үед гадаадын жуулчид гэрийн гадаа дугаарлаад зогсдог байсан.

-Ер нь уран хайчил­барын урлагийг хүмүүс хэр их сонирхдог вэ?

-Нэг хэсэг хэцүү бай­сан. Хүмүүс ойлгодоггүй, үнэлж чаддаггүй байсан шүү. Харин одооноос арай гайгүй болж эхэлж байна.

-Аль улсаас гаралтай урлаг вэ?

-Францаас гаралтай гэж ярьдаг. Хар цагаан дүрсээр хүний хөрөг хайчилдаг байсан юм билээ. Маш хямдхан үнээр гудамжинд суугаад хүний хөрөг хайчилж, амьдралаа залгуулдаг хүмүүс олон  байсан гэдэг.

-Уран хайчилбар манайд хэдий үеэс дэл­гэрсэн бэ?

-Анх 1960-аад оны үед Сандагдарж гуай уран хайчилбарыг оруулж ирсэн гэж үздэг. Тэр үеийн мундаг уран бүтээлч хүн байсан. Хуучны зарим номны хавтсан дээр уран сайхны зөвлөл Сандаг­дорж гээд нэр нь байгаа харагддаг даа. Одоо манай алдартай уран хайчилбарч С.Төрбурам багшийн маань аав байгаа юм. 1960-аад оноос хойш чимээгүй хөгжсөөр өнөөг хүрлээ.

-Уран бүтээлч бүхэн өөр өөрийн арга барилтай байдаг. Та ямар төрлөөр хайчилж байна?

-Би уран хайчилбарын “А” үсгийг Н.Баатарцог багшаараа заалгасан болохоор хайчилбарууд маань багшийнхтай төстэй болчих гээд байдаг тал бий. Тиймээс арай өөр, өөрийн арга барилтай болох гэж хөдөлмөрлөсөн. Одоо цоолборын аргаар  хайчилдаг.

-Цоолбордож хайчилна гэхээр сонин сонсогдож байна шүү?

-Цоолбор гэхээр маш нарийн ажиллагаа, удаан хугацааны хөдөлмөр шаард­даг. Нэг сантиметр ч зөрүүлэхгүйгээр цоол­бор­дож хайчлах хэрэгтэй гэ­сэн үг. Ер нь хай­чилбарын урлаг эрсдэлтэй шүү. Зураач хүний хөрөг буруу зурвал баллуурдаад засчихаж болно. Харин хайчилбарч хүн нэг л буруу хайчилсан бол түүнийг буцаагаад наах боломж байхгүй.

-Тэгвэл мэдрэмж их шаарддаг юм байна?

-Тэгэлгүй яахав. Мэдрэмжтэй, мэдлэгтэй байх нь хамгийн чухал. Хүний нүүрний онцлог, бүтцийг мэдэхгүй бол хөрөг хайчилна гэхэд хэцүү.

-Уран хайчилбарыг хараад байхад монгол ахуй, эмэгтэй хүний төрх давамгайлсан байдаг. Харин таны хувьд дагнадаг төрөл байгаа юу?

-Уран бүтээлч бүхэн өөрийн өнгө аяс, хэв маягтай байдаг. Жишээлбэл Н.Баатарцог багшийн бүтээлийг хара­хад тэр чигээрээ монгол ахуй үнэртдэг. Харин С.Төрбурам багшийн бүтээлүүд монгол хүнийх гэж хэлэхэд хэцүү, маш өвөрмөц, сонин сэтгэлгээ харагддаг. Миний хувьд ан амьтан, байгалийн дүрс хайчилдаг. Багаасаа аргал янгирыг бараг хажуунаас нь харж өссөн болохоор энэ сэдэв амьдралд арай ойрхон санагддаг.

-Хамгийн их цаг ху­гацаа, ур ухаан шаардсан бүтээл чинь юу вэ?

-Бүтээл бүхэн минь цаг хугацааны хувьд сэтгэл дотор минь хэдэн жилийн өмнө бүтчихсэн байдаг. Хорвоогоор дүүрэн хэний ч гар хүрээгүй сэдэв, санаа байна. Надад ч гэсэн бодож санасан зүйл олон байгаа. Өчнөөн жилийн өмнө сэтгэлдээ хайчилчихаад бүтээл болгож амжаагүй яваа санаанууд ч нэлээд бий. Ингээд бодохоор өнөөдөр бодоод маргааш нь хайчилчихдаг урлаг биш шүү.”Сарны сонат” бү­тээлээ хамгийн их бодож, ур ухаанаа шингээж бүтээсэн. “Ням гариг” гэдэг сонин дээр “Сарны сонат” гээд чононы тухай өгүүлэл гарсан байсан. Тэр үеэс л хайчилбар хийх санаа төрсөн. Эхний хайчилбар маань  санаанд хүрсэн бү­тээл болж чадаагүй. Тий­мээс сайн бодож, судалж байгаад жилийн дараа дахиад хайчилсан.

-Та Дархан хотод ажиллаж, амьдардаг гэсэн. Дарханы хүүхдүүд уран хайчилбар сонирхож байна уу. Залгамж халаагаа хэр бэлдэж байна?

-Дарханы уран бүтээлчдийн нэгдсэн “Тэнгэр өөд” гэж холбоо бий. Холбооныхоо нэг өрөөнд уран хайчилбарын дугуйлан хичээллүүлж байгаа. Хүүхдүүдийн хичээл давхцаад нэг л сайн болж өгөхгүй байна. Хүүхдүүд ирдэг юм. Гэхдээ эхэлж сонирхож байгаад шантраад яваад өгдөг. Аргагүй л дээ ажиллагаа маш их, тэвчээр шаарддаг урлаг. Багшаа гар өвдөөд, ядраад байна гээд л. Би хэлдэг юм “Та нар энэ бүхнийг л давчих юм бол мундаг хайчилдаг болно шүү дээ гэж”. Гэхдээ энэ урлагт хайртай, мундаг хай­чилдаг хүүхдүүд нэлээд бий шүү. Соёлын өвийн газраас намайг дуудсан. Монгол хайчилбарыг дэлхийн өвд бүртгүүлмээр байна. Чи ойрын гурван жилд шавь нартай бол гэж үүрэг өгсөн.

-Хайчилбарыг өөр ямар нэгэн улс нэр дээрээ бүртгүүлээгүй байдаг юм уу? 

-Ямар ч улс бүрт­гүүлээгүй байдаг юм билээ. Энэ урлагаа Монголынхоо нэр дээр бүртгүүлчихвэл сайхан л байна. Бас л том бахархал шүү дээ. Надад гадаадын хайчилбарчдын бүтээл сэтгэлд нэг л хүрдэггүй юм. Ур чадварын хувьд дутуу санагддаг. Өөр орны хүмүүс манай хайчил­баруудыг харахаар уулга алддаг шүү дээ.

-Ялгаа нь юу байна?

-Гадаадынхүмүүстэтгэвэртгараад, завтайболохоорооуранхайчилбархийдэг. Хийжбайгаабүтээлүүдньбайшинбарилга, унадагдугуйтайхүнгэххүрээндлсэтгэдэг. ХаринманайМонголчуудынсэтгэлгээөвөрмөцшүүдээ.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1710&code=1660


Драмын театрын жүжигчин Ц.Баясгалан. Жижиг дүрээр том зүйл хэлж болдгийг ойлгосон.

$
0
0

 

Ц.Баясгалан: Жижиг дүрээр том зүйл хэлж болдог
2013-03-22 13:00:31

Ч.Гантулга

ДэлхийнтеатрынөдрөөрДрамын  театрынсайханбүсгүйчүүдийннэг, жүжигчинЦ.Баясгаланг  дугаарынзочноорурилаа. ТэрээрБиЭдитПиафбайнамоножүжгийгамжилттайбүтээжГэгээнмузанаадмынНэгхүнийжүжигтөрөлднэрдэвшижбайна. Түүнтэйамьдралуранбүтээлийнхньтухайсонирхолтойяриаөрнүүлснээхүргэе.

-Нэгхүнийжүжигшинэсодон, басхүмүүсийнанхаарлыгчихээхэнтат­санбүтээлболсон.  Харинтаныхувьдсанасандаахүртэлтогложчадсан  уу?

-Монголдооанхудаа  монобуюунэгхүниймюзиклжүжгийгамжилт­тайтавилаа. Ямарболохбол, чадахболовуугэсэнбагаханхэмжээнийсанд­ралбайсан. Гэхдээүзэгч­дийннамайгхайрласан, урамөгсөнхарцнаасбүх­нийгойлгосон. Энэжүжигнададололтамжилтда­гуул­лаа. 2014 ондболохФранцынсоёлынөдрүү­дэдоролцохурилгаирсэн. Энэболуранбүтээлчхүндмаштомболомжшүүдээ.

-Цаашдааэнэтөрлөөртоглохуу?

-Олонгазраасхамтарчажиллахсаналтавьсан. Ерньбаар, рестораныбай­далдтохируулаадхүмүүстоюунытаашаалөгчяагаадболохгүйгэж. Зөвхөндрамталаабарихгүй, дуухөг­жимдтулгуурласанжүжигтоглохыгмашиххүсчбай­на. Гэхдээдрамбайсанболохоорминийжүжигхүмүүстилүүхүрсэнньмэдээж.

-Таньднэгхүнийжү­жигтоглохсаналыгхэнанхтавьсанбэ?

-“Гэгээнмузанаадамэнэжилээсакдемиболжбайгаа. Өөрөөрхэлбэл, олонулсынчанартшил­жижбайнагэсэнүг.”Нэгхүнийжүжиггэсэнтөр­лийгшинээрбийболголоо. Тиймээсзохионбайгуу­лаг­чидилүүанхааралхан­дуулжбайна. Гадаадаасолонуранбүтээлчөрсөл­дөнө. Тиймээсакдемиөнгөрсөнарваннэгдүгээрсардэнэтөрлийгсонир­хожбайгаауранбүтээл­чид, оюутнуудындундсур­галтявуулсанюм. Дэл­хийншилдэгзохиолуудыгорчуулж, бидэндсаналтавьсан. Тэрдундаасми­нийсэтгэлдхүрч, догд­луулсанньБиЭдитПиафбайназохиол.

-Энэзохиолоорүзэгч­дэдюухэлэхийгхүссэнюмбол?

-1915-1963 оныүедамьдарчбайсантүүхэнхүн. Машсонирхолтой, унажбоссонамьдралтайбүсгүй. Гудамжныхатууширүүнамьдралаасалдрынтитмийгөмсөжчадсанухаалагэмэгтэй. Хэрцгийхүндтэгсэнмөртлөөялгуунгайхалтайамьдралтүүнийхбайсан. Түүнийтухайкинобий. Өөрөөчдэлгэцэнддүрээмөнхөлсөн. ЭдитПиафсудалж, киногньүзэхэдөөрийнэрхгүйнулимсурсчбайсан. Тэржижиг­хэнбиетэй, турьханэмэг­тэйдхүнийгчинсэтгэлээ­сээхайрлахагуусэтгэлцогцолсон. Түүнийхэлсэнүгбайдаг. “Бидурлалгүй­гээрамьд­ралаатөсөөлжчадахгүй. Энэдурлалынхүчээрминийдуунуудтөрсөнюмгэж. Үнэхээртүүнийдуунуудыгсонсо­ходбаганасньхэрхэнөнгөрсөн, анхныэрхүнньхэнбайсан, амьдралынхүндхэцүүүедхажуудньхэнбайсанзэрэгбүхлтүүхийгньмэдэжболно. Тиймчучраасхатуубүх­нийгзөөллөжамжилтандхүрччадсан. Тэрбүхэнньминийсэтгэлийгүнэхээриххөдөлгөсөн. Дүрийгньбүтээхсэнгэжхүсчтэмүүлсэн.

-ДүрийнсудалгаахийжбайхадЭдитПиафынамьдрал, таныамьдралхоёрттөстэйзүйл  байвуу?

-Яажтөстэйбайхав. Тэрчиньагуухүншүүдээ. Харинуранбүтээлчгэд­гээрээтөстэйбайжболохюм. Уранбүтээлчхүнбү­хэнзорьсондоохүрэхгэжтэмүүлдэг. ЭдитПиафзанааш  минийхээстэсөөр. Биболмашхүмүү­жилтэй. Сурганхүмүү­жүүлэгчгэрбүлдөссөнхүншүүдээ.

Мнийамьд­ралддандаалБолохгүй, болохгүйгэсэндүрэмүйлчилдэгбайсан. Харинтүүнийамьдралд, ядаж  үгийнсандньч  болох­гүйгэдэгүгбайгаагүй. Машэрхчөлөөтэй, хүссэ­нээрээамьдардаг, хүссэ­нээрээхайрлаждурладаг, цагямагтөөрийнхөөрөөбайжчаддагзадгайамьдралтайбүсгүй.

-Тайзандээролуулаатоглодог. Харинхажуудчиньхэнчбайхгүйганцаа­раатоглоходямарбайсанбэ?

-Тайзныбүтээлхам­тынхбайдаг. Хажуу­даажүжигчинтэй, харил­цаадтоглоногэдэгөөр. Ганцаа­раатоглоногэдэгбаслшинэмэдрэмжбайсан. Жүжигчнээсчансаашаард­дагюмбилээ. Бүхзүйлээ   шавхсан. Анхзохиолооавчихааднайруу­лагчаасонгохгэжнэлээдбодсон. Ямарнайруулагчнадтайхамтарчэнэзохио­лыгойлгож, хүмүүстхүр­гэжчадахвэгэдэгасуул­тынөмнөирсэн. ТэгээдЧ.Баатарнайруулагчийгсонгосон. Агуусэтгэлгээ­тэйхүншүүдээ. Ягэнэчиглэлээрмэргэшсэнгэжболно. Минийсана­лыгсайхнаархүлээжав­сан. Минийсонголтзөвбайсан.

-Жүжигдотоодхүндчиньхэрхэннөлөөлөв?

-Санаж, бодож, хичээвэлбүхзүйлболдогюмбайна. Минийдоторнэгмөрөөдөлбайсанюм. Тэрньмюзиклдтоглох. Бисанасандаахүрлээ. Гэхдээуранбүтээлчхүнхэзээчцаддаггүй. Дахиадбүхэлбүтэнтоммюзиклдтоглоххүсэлбайна.

-Өөртөөамралтөгөх­гүйньээ?

-Амрахэрхгүйболчи­хоодбайна./инээв/ Олонзорилгыгөөртөөтавьсанболохоорхөдөлмөрлөххэ­рэгтэй. Угньманайуранбүтээлчиднэгжүжигтажил­лаадхэсэгхугацаандамарч, алжаалаатайлдаг. Минийхувьдамрахбо­ломжолдохгүйлбайна. Францхэлсурахтомажил­тай/инээв/. Басжүжгийнхээдуунуудыгдуулжсурмаарбайна.

-Ингэхэдтаяагааддуучинболоогүйюмбэ?

-Манайаавихсай­хандуулдагхүнбайлаа. Дууминийхобби. Аавы­гааминийурлагийнзамыгнээжөгсөнгэжбоддог. Биднийгүлгэ­рээрхүмүү­жүүлсэн. Үлгэ­рийнхээдү­рүү­дэдхувирч, өөрөөголдүрийнбаатарболоодтог­лодогбайсанньсанаанаасгардаггүй. Багадааоросдуудуулдагбайсан. АнхЧингисхаанрокдуу­рийнХуагчинэмгэнийдүрддуулсан.

-Аавынхааүгэндордогсайнохинбайжчадсануу?

-Сурганхүмүүжүүлэгчхүнбайсанболохоорхүндхудлааярьжболохгүй, шударгабайгэжсургадагбайсан. Биаав, ээжийнхээүгнээсгарчүзээгүй. Тэд­нийхээзаасанзамаарламьдарчбайна. Тэглээгээдалдсанзүйлбайхгүй. Ерньэцэгэхчүүдүрхүүх­дийнхээирээдүйнзамыгхарчихсанюмшигдандаалзөвзөвлөгөөөгдөгшүүдээ. Одоочээжминьна­майгбэлтгэлтэйбайгаадшөнөирэхэдсэтгэлньзовнижцагхэдболжбай­гаагмэдэжбайнауугээдсуужбайдагюм.

-Тэгвэлээжшигээсайнээжбайжчадажбайнауу?

-Ягодоохондооманайгэрбүлдюуболжбайгаагмэдэхсөхөөгүйлажиллажбайна. Хүүминьарван­нэг­дүгээрангидорчихлоо. Энэхугацаандээжийнхээүүргийгшаггүйбиелүүл­сэнгэжбоддог. Хүүгээганцаардуулж, хайраардутаажбайгаагүй. Гэхдэээмэээгчхоёрынхньхүчихбайсан.

-Хүнбүхэнөөрийнгэсэнзамналтай. Таүүндитгэдэгүү?

-Бичгэсэнөөрийнхөөзамналаарламьдарчбай­на. Хүнбүхэндөөрөөрийнтөөрөггэжбайдаггэдэгтитгэдэг. Анхсургуу­лиатөгсчихөөдОрчинүетеатртхэдэнжилажил­ласанюм. ТэрүедБ.Мөнх­доржнайруулагчЧидрамынтеатртлбайхёстой, Т.Цэвээнжавэгчийнзалгамжболжтэндажил­лагэжнамайгурьжбай­сан. ГэхдээбиТ.Цэвээн­жавэгчийнхаананьчхүрэхболоогүй.

-Тахарьцангуйоройголдүрбүтээсэнюмшигсанагддаг?

-Машолонжилийндараабүтээсэн. Яагаадгэвэлбидэндодооныхшигиймхурданолондтаниг­дахболомжбайгаагүй. Жилдганцнэгхэнжүжиглтавьдагбайсан. Зурагтрадиоховор, клипгэдэгзүйлбайгаагүй. Хэрвээодоогийнхшигиймолонболомжбайсанболганцнэгклипэндтоглож, хү­мүүсийннаанацаагуургүйжбайгаадолнытанилболчихшансбайсанбайх. Биднийүеийнхэндтиймболомжбайгаагүй. Олонсайханжүжигчиддарагд­сан. Тэрболгонголдүравччаддаггүйбайлаа. Минийхувьдихэвчлэнтуслахдүрбүтээсэн. Тэглээгээдшант­раагүй. Бусаджүжиг­чидмааньхувийнпро­дакшнбайгуулаадявжбайхадбитеатраасахиадлүлдсэн. Ц.ГантөмөрбагшмааньЧидрамынтеатртаалбайххэрэгтэйшүү, чидрамынлхүнгэжбайнгазахидагбайсан. Багшийнхаасургаалийглдагасан. Үгнээсньгарахзоригзүрххүрээгүй. Олонжилюучхийхгүйбайнадаагэждотрообачуурчявсан. Гэхдээжижигдү­рүүдбүтээгээдлбайсан. Одооболтэрбүхэннададасартомтуршлагаболжбайна. Жижигдүрээртомзүйлхэлжболдгийгойлгосон.

-Магтаалшүүмжлэ­лийгхэрхэнхүлээжавдагвэ?

-Шүүмжлэлийгхү­лээжаваад, өөртөөдүгнэлтхийдэг. Минийягюубо­лохгүйбайна, яавалзасахвэгэжбоддог. Харинмаг­туулахааричээдбайдагюм /инээв/.

-Амьдурлагаасюугмэдэрчбайна?

-Амьдралаасавчболоххамгийнсайханмэдрэм­жийгавдаг. Тайзболамьдурлаг. Хүмүүстэйшуудхарилцдаг. Ямарнэгэнхуурамчзүйлбайхгүй. Үзэгч­дэдуяралухаарлыгөгдөг.

-Таныдутагдалюувэ?

-Ёстойхэцүүасуултбайна. Тэрталаарбодожбайгаагүйюмбайна. Битайванталдаа. Энэньхааяадутагдалтайчанарболчихгээдбайхүебий.

-Ганцаардлынтухайямарбодолтойявдагвэ. Таньганцаарддагуу?

-Ганцаардахүегарал­гүйяахав. Хааяаганцаар­дахдуртай. Ган­цаар­дах, ганцаараабайххугацаандолонзүй­лийгбоддог. Ха­ринодооганцаардахзавгарахгүйявна.

-Жүжигчингэдэгнэрхүндийгямарүнэцэнээролжавсанбэ?

-Хувийнамьдралаахойшньтавьжбайж, энэнэрхүндийголжавсанюмшүү. Хэрвээгэрбүлээгээдявсанболөдийдямархүн­тэйучраад, яажявахбайс­ныгмэдэхгүй. Аягүйболчихурданирээч, үрхүүх­дээасар, нададхоолхийжөггээдараасхашгирахчбайсанюмбилүү.

-Харамсдаггүйгэжүү?

-Одоохондоо харамсах сэтгэл төрөхгүй байна. Би хараахан хөгшрөөгүй бай­на. Уран бүтээлээ хийгээд явж байгаа болохоор энэ тухай бодож амжаагүй юм байна шүү.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1702&code=1533


Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн,зохиолч Д.Гармаа. Ш.Сүрэнжав бид хоёрт төрийн шагнал өгөхдөө ард түмнээр хэлэлцүүлсэн юм шүү дээ

$
0
0

 

Нийтэлсэн: 2013-07-25 10:18:05

- Одоо хэлэлцүүлдэг байгаасай гэж боддог - 
“Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө” кино, “Харуул Алтай”, “Цагаан булаг” зэрэг олон роман, хүүхдийн “Хөгжөөнтэй туужууд” , “Галт уул сэтгэхийн цагт” зэрэг олон бүтээлээрээ олны танил болсон Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Д.Гармаа гуайтай уулзлаа.
Тэрбээр төрөлх нутгаасаа уран бүтээлийн эрч хүч, буцаж няцахгүй эрхэм чанарыг өвлөн авчээ. Түүнийг  газар дэлхийн хөрсний шим шүүсээр үндэс нь тэжээгдсэн түмэн мөчиртэй саглагар модтой зүйрлэмээр санагдана.
Учир юу гэвээс  М.Горькийн нэрэмжит  утга зохиолын дээд сургуулийн профессор  Д.Романенко “Д.Гармаагийн  богино өгүүллэгүүдийг уншаад Монгол  оронд очсон мэт болж, хязгааргүй их талыг үзэн тэнд амьдран суугаа хүмүүстэй  уулзсан шиг санагдлаа.
Маш уянгалаг өгүүллэгүүд юм. Зохиолч өөрийнхөө баатруудынхаа  сэтгэлийн хамгийн өчүүхэн хөдөлгөөнийг ч андахгүй байна. Түүгээрээ зохиолч сэтгэл зүйч болохоо харууллаа” гэж бичсэн байдаг. Үнэхээр эрхэм зохиолчтой ярилцаж суухдаа чамгүй  сайн сэтгэл зүйч гэдгийг нь ойлгосон юм.
-“Хөгжөөнтэй туужууд” тань хүн бүрийн хүүхэд насны толь мэт санагддаг. Та багадаа бас л дүрсгүй хүүхэд байсан уу?
-Миний амьдрал их өөр. Манайх дөнгөж өвөлжөөнд гэрээ бариад дулаалж амжаагүй байхад би төрсөн гэдэг. Ширүүн салхи, жавар онгорхой хаалга, хатавчаар сийгсэн ч ажрахгүй байсан гэж ээж минь ярьдагсан. Үйлдвэрийн нүргээн дунд уурхайн шороо, чулуу шажигнан нурах чимээг үргэлж сонсдог байлаа.
Мөн тэнгэрт цойлсон шохойн зуухнуудын багширсан утааг харж, наргиан шуугиантай ажилчин хүмүүсийн хүнд хөдөлмөрийн дунд миний бага нас өнгөрсөн. Багадаа их дүрсгүй байлаа. Би нэг удаа багын найзтайгаа хамт агуйд лаа асаагаад ном уншиж байтал багш маань хүүхдүүдтэй цуг ирж биднийг “баривчлан” явж билээ.
Түүнээсээ санаа аваад тэр туужийг бичсэн байх. Гэнэт хойд энгэрт гэрэл гарахаар сүсэгтэй хүмүүс жаахан цээрлэсэн байх л даа. Номыг тэгж их амтархан уншдаг байсан.
Харин сүүлийн үед хүүхдийг номоор хүмүүжүүлдэг зарчим алдагдаад байна уу даа гэж бодогддог боллоо. Дунд сургуулийн гуравдугаар ангид үг хөгжлийн хичээл дээр багшийнхаа самбарт зурсан унагыг харж анхны шүлгээ бичиж байлаа.
-Та зохиолууддаа ажилчин хүний сайхан сэтгэлийг гайхалтай дүрсэлсэн байдаг. Энэ нь хүүхэд ахуй насаа өнгөрүүлсэн орчинтой тань холбоотой юм байна гэж ойлголоо?
-Тийм ээ. Хүүхэд ахуйдаа жинхэнэ малчны амьдралтай танилцаж, хөдөө амьдарсан он жилүүд минь ардын зан заншил, хэл яриаг мэдэж, байгалийн сайхныг сэтгэл зүрхэндээ шингээсэнтэй холбоотой байх.
Оросын монголч эрдэмтэн Л.Скородумова миний тухай бичихдээ “ Д.Гармаагийн зан сэтгэхүйд ажилчин хүний цайлган цагаан сэтгэл, гүндүүгүй чанар байдаг. Энэ нь өссөн орчинтой нь холбоотой” гэж тэмдэглэсэн байдаг. Их үнэн тодорхойлсон байна гэж боддог юм.
-Аавыг тань лам хүн байсан гэж сонссон. Та түвд хэлд муугүй юу?
-Би нэг удаа ааваасаа түвд хэл зааж өгөөч гэж гуйлаа. Гэтэл аав минь та нарын ном өөр шүү дээ. Хэрэв хүүхэддээ бурханы ном заалаа гэж сонсвол аавыг нь дорхноо бариад авна.
Миний хүү өөрийнхөө үзэх номонд л шамд гээд зааж өгөөгүй юм. Ээж маань цээж сайтай, олон үлгэр тууль бидэнд ярьж өгдөг хүн байсан. Зүйр цэцэн үг үргэлж хэлдэг байсан нь зохиол бичихэд ихээхэн түшиг болсон доо.
-Та Москвад Утга зохиолын сургуульд суралцсан. Тэр их гүрний утга зохиолтой хэрхэн танилцаж байв?
-Манайх 1950-иад онд Улаанбаатараас 70-аад километрийн зайтай Баяндаваа гэдэг газарт нутаглаж байсан юм. Тэр үед Цэнхэрмандалын уурхайд цөөн тооны орос ажилладаг байсан. Орос ах нар манайхаар их орж гарна. Тэд ээжийг минь хүндээр өвдөхөд өөрийн эмнэлэгтээ эмчлүүлж эдгээж байсан юм.
Нэг өвөл зам засварын оросуудын сууц шатсан. Тэгээд ах нар маань шууд л манайд ирсэн. Аав тэдэнд гэр, хоол хүнс өгч байсан. Тэр үеэс хойш бид улам дотноссон. Орос ах нар маань намайг хар талх, гахайн өөхөөр дайлж, “Кочубай”, “Чапаев” зэрэг уншиж байгаа номынхоо тухай дохио зангаагаар ярьж өгдөг байлаа.
Оросын утга зохиолтой тэгж л танилцсан юм. Магадгүй энэ нь Москвад Утга зохиолын сургуульд 1960-аад онд суралцахын алсын зөн байжээ гэж боддог юм.
-“Морьтой ч болоосой” кино монгол үзэгчдийн сэтгэлд шингэсэн бүтээл. Энэ кино хэрхэн бүтсэн түүхээс сонирхуулна уу. Нэн ялангуяа моринд хайртай ард түмний сэтгэлийн нандин утсыг хөндөж чадсан сайхан кино зохиол болсон гэж ойлгодог?
-Байгалийн сайхныг харж явахдаа энэ киноныхоо санааг олсон юм. Тэр үед “Туяа” сэтгүүлд Ч.Ойдовын “Их жанжин Сүхбаатар танаа” гэсэн кино зохиол хэвлэгдсэн байсан. Түүнийг уншсан чинь кино зохиол бичиж болохоор санагдсан.
Тэгээд л ямар сэдвээр яаж бичих вэ гэж бодож байгаад хүүхдүүдтэй уралдсан уралдаанаа энэ кинондоо тусгасан. Нэг удаа аав минь “Намайг заавал нэгдэлд элс гээд байна. Чиний багад миний зааж зүслэсэн хээр морийг өгөхөөс биш” гэлээ.
Тэр үед “Тэг л дээ, би аймагтаа мориор яахав” гэж хэлэв. Дараа жил нь “Морьтой ч болоосой” кино гарч шуугиан тарьж байлаа. Намайг гэртээ харихад аав “Манайх нэгдэлд элссэн. Өнөө маргаашгүй малаа аваачиж тушаана. Харин хүүгийнхээ морийг өгөөгүй шүү. “Морьтой ч болоосой” гэсэн кино бичсэн гэж дууллаа.
Надад хэлээгүй болохоос морио өгөх дургүй байж дээ” гэж билээ. /инээв/. Энэ кино маань 1960 онд Чехийн Карловы Вары хотод болсон олон улсын кино наадмаас тусгай шагнал хүртсэн. Өнгөрсөн XX зууны 10 шилдэг киноны нэг болсонд баяртай байдаг.
-“Морьтой ч болоосой” гэснээс хэрхэн ханьтай болсон бэ.  Зохиолч хүн болохоор их л гоё захиа бичсэн байх даа?
-Би оюутан байхдаа ханьтайгаа учирсан юм. Хань маань хүүхэдтэй болсноо надад дуулгах гэснээ санаа нь зовоод захиандаа холбоотой цэцэг зурж дунд нь нахиа дүрслэн явуулж байсан нь санаанаас гардаггүй юм. Надад их нэмэр болдог юм даа.
Бид тулгын чулуу шиг гурван охинтой. Хүүхдүүддээ эгэл даруу байж, эрдэм номд их шамд гэж захидаг. Хамгийн гол нь хөдөлмөрч байх ёстой. Хүн хөдөлмөрөөр л амь зуудаг хуультай шүү дээ. “Ямар ч том төрийн зүтгэлтэн, зохиолч байж болно. Гагцхүү хүн чанартай байх ёстой. Хүнд буян хийх шиг сайхан зүйл байхгүй” хэмээн сургадаг.
-“Аав цэцэрлэгт орсон нь” туужаа бодит амьдралаас сэдэвлэсэн гэдэг. Үнэн үү.?
-Тийм ээ. Би намын Төв хороонд ажиллаж байхдаа нэг орой гэртээ гал тогооны өрөөнд хоолоо идэж суув. Тэр үед бага охин маань “Аав аа, та том болоод хэн болох вэ?” гэж асууж байна. Тэгэхээр би “Чи том болоод хэн болох юм?” гэж асуулаа. Гэтэл “сургуулийн сурагч болно” гэнэ.
Би охиноо инээлгэе гэж бодоод “цэцэрлэгийн хүүхэд болно” гэж хэллээ. Тэгсэн охин маань хажуугийн өрөөнд эгчтэйгээ хамт намайг цэцэрлэгийн хүүхэд болгочихсон ярьж байна. Намайг цэцэрлэгээс хоёр охин маань авах гээд очтол би хүүхдүүдийг гижигдээд, гэзэгдээд байна гэж дүрслээд л.
Бас охид маань миний нэрийг хэлэхээс санаа нь зовоод тэр сахалтыг авъя гэнэ гээд хөөрхөн дүрсэлж ярьж байгааг нь сонсоод их олзуурхсан юм. Тэгээд л дээрх туужаа бичсэн.
-Хийж бүтээснээ ард түмэн, төрдөө үнэлүүлнэ гэдэг үнэхээр сайхан. Та төрийн шагнал авсан цөөхөн зохиолчдын нэг. Итгэл, хайр хүндэтгэл нь их том урам өгсөн байх даа?
-Одоогоос 10 гаруй жилийн өмнө Ш.Сүрэнжав бид хоёрт төрийн шагнал олгосон юм. Энэ шагналыг ард түмнээр хэлэлцүүлсэн. Одоо ч гэсэн ийм байдлаар ард түмнээр хэлэлцүүлдэг байгаасай гэж боддог. Төрийн шагнал авч байхдаа бурхандаа залбирсан.
“Төр, бурхан хишгээ хайрлалаа. Энэ хишгийг зөв тогтоох хэрэгтэй” гэж бодсон шүү. Гэхдээ их зүйл ард чинь байгаа гэдгийг ойлгуулж урам хайрласан. Энэ сайхан итгэл найдварыг дааж яваа гэж боддог.
-Залуус хилийн чанадыг зорих нь их болжээ. Гэхдээ монгол хүн болж төрсний бахархал хэзээ ч балрахгүй гэж боддог юм. Монгол орныхоо талаар ямар бодолтой явдаг вэ?
-Эх орондоо байхдаа сайхныг нь мэдэрдэггүй бололтой. Харийн нутагт байхдаа л эх орноо өөрийн эрхгүй санан дурсдаг юм. Монголын хөх тэнгэр, амьсгалах агаар, уснаас эхлээд үнэхээр сайхан.
Манай олимпийн аваргууд монгол хүн болж төрснөөрөө бахархдаг гэж байсан. Энэ үгийг монгол хүн бүхэн хэлж байх ёстой гэж боддог. Эх орондоо л эрх чөлөөг мэдэрнэ шүү дээ.
Эх сурвалж:

Жонни Депп: Зохиолоо уншиж, дүрээ дотроо төсөөлж, сэтгэлээсээ илэрхийлэх нь л миний ажил

$
0
0

 

http://resource.time.mn/review/photo/2013/7/456d05af93c6a230/5649254353ddb020big.jpgХолливудын чадварлаг жүжигчдийн нэг Жонни Депп “HR” сэтгүүлд ярилцлага өгчээ. Түүний тоглосон “The lone ranger” кино энэ сарын 03-нд нээлтээ хийсэн юм.

-“The lone ranger” кино таны өмнө нь тоглож байсан “Pirates of the Caribbean” киноноосhttp://resource.time.mn/review/photo/2013/7/552a18e9bf1b8106/58099d3efbd7db49big.jpg л харьцангуй тааруу болсон гэж  шүүмжлэгч, үзэгчдийн дийлэнх нь дүгнэх болсон?
-Ахмад Жэк Спарроугийн дүр тэр чигтээ хүний сэтгэлийг эзэмддэг, киног хөгжилтэй, үзүүштэй болгодог. Тэр үзэгчдийг татаж чадсан нь надад асар
http://resource.time.mn/review/photo/2013/7/c0dc1c7f4c736b6d/8df17e1cf93ae9b0big.jpgих амжилт авчирсан.  Тонтогийн дүрийг (The lone ranger) Жэк Спарроу шиг гаргах боломж байхгүй. Кино зохиол, үйл явдал зэргээрээ “Pirates of the Caribbean” киноноос өөр гэдгийг үзэгчид төвөггүй ялгана. Намайг үргэлж Жэк Спарроугаар төсөөлөх хэрэггүй.

-“The lone ranger” киноны найруулагч Гори Вербинский зураг авалтын үеэр тантай маргасан гэсэн. Та зураг авалтаа хоёр долоо хоногийн хугацаанд хаяж явсан нь үнэн гэж үү?

-Би “The lone ranger” кинонд туслах пропюссерээр давхар ажилласан. Бидний дунд бага зэрэг маргаан болсон юм. Би нэг л хоног зураг авалтад оролцоогүй. Яагаад ч юм бэ, надад очих хүсэл төрөөгүй. Гори Вербинский намайг тийм ч сайн мэдэхгүй. Би дүрдээ орохын тулд өөрөө жүжиглэхийг илүүд үздэг. Дийлэнх жүжигчид ч ялгаагүй байх. Гори Вербинский яаж жүжиглэхийг минь надад заах эрхгүй. Бидний дунд болсон явдалд бид бие биеэ ойлгоход тус болсон. Одоо бидний харилцаа хэвийн байгаа. Зарим асуудлыг ойлгохын тулд бага зэрэг маргаан болох нь хэвийн үзэгдэл.

-Таныг найруулагч бүхэнтэй найрсаг харилцаа үүсгэж чаддаггүй гэж өмнө нь зарим хэвлэлд бичиж байсан. Та хэтэрхий өөрийнхөөрөө хүн юм биш үү?
-Би тоглосон дүр болгондоо маш их сэтгэл зориулдаг. Эдгээр дүрийг чадварлаг гаргахын тулд дүрдээ орж, өөрийгөө мэдэрч сонсох ёстой. Гэтэл зарим найруулагч миний хүсэлтийг хүлээж авдаггүй. Эцэстээ намайг хүлээн зөвшөөрдөг. Зохиолоо уншиж, дүрээ дотроо төсөөлж, сэтгэлээсээ илэрхийлэх нь л миний ажил гэж боддог.

-“Pirates of the Caribbean 5” кино бүтээгдэх нь тодорхой болсон уу?
-Тийм ээ. Зураг авалт нь энэ оны сүүлчээс эхлэхээр яригдаж байна. Ирэх оны сүүлчээр гэхэд киноны зураг авалт дуусна гэж төсөөлж байгаа. Өмнөх ангиудад тоглосон Орландо Блүүм, Кэйра Кнайтли, Жэк Давенпорт нар өөрсдийн дүрээ бүтээнэ.

-Өмнөх ангиудаас ямар ялгаатай вэ?
-Энэ талаар одоо ярихад эрт байна. “Pirates of the Caribbean” киноны дөрвөн анги үзэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн. Кино багийнхан амжилтаа бататгаж чадна гэж бодож байна.

-Холливудад азтай, адтай, хөгжилтэй эрийн дүрийг танаас өөр хэн ч бүтээж чадахгүй байна гэдэгтээ та санал нийлдэг үү?
-Холливудад мянга мянган жүжигчин эрчүүд байна. Магадгүй миний дүр төрх амархан хувирч чаддаг, дээрээс нь миний бяцхан чадвар, хөгжилтэй байдал нөлөөлдөг болов уу. Мэтт Дэмон адал явдалтай, эсвэл орчин цагт болж буй инээдмийн кинонд тоглохдоо сайн. Брэд Питт, Том Круз бол тэр чигтээ супер баатар эсвэл, тулаанч дүрийг чадварлаг харуулдаг. Харин миний хувьд адал явдалтай, инээдмийн, тэгсэн хэрнээ өвөрмөц кинонд дүр бүтээх нь олонтаа байдаг. Энэ нь миний давуу талыг л харуулж байгаа хэрэг.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр

- See more at: http://review.time.mn/content/31880.shtml#sthash.GZGHjkBa.dpuf


Дорис Лессин: Хөгшрөх тусмаа би аливаад улам бага итгэх болсон

$
0
0

http://resource.time.mn/review/photo/2013/7/c5e2e2533f17b646/2aab9dc2bf90e9d5big.jpgЭнэ удаад 2007 оны Нобелийн утга зохиолын шагналыг гардагч Английн зохиолч Дорис Лессины  1991 онд The New Strait Times хэмээх Малайзын англи хэлээр хэвлэгддэг сонинд өгсөн багшаархан ярилцлагыг орчуулсанаа хүргэж байна.

Зохиогч Дорис Лессин роман, өгүүллэг, жүжгийн зохиол, эссе, яруу найраг гээд утга зохиолын бүх төрлөөр туурвидаг. Анхны роман нь 1950 онд “Өвс дуулж байна” нэртэйгээр хэвлэгдсэн. Шүүмж судлаачид түүний “Хүчирхийллийн үр сад” /Children of Violence/ цувралд багтсан 1952-1969 оны хооронд бичигдсэн 5 романыг утга зохиолын ихээхэн чухал өвд тооцдог. Тэрээр 20 гаруй роман, мөн тэр тооны өгүүллэгийн түүвэр, намтар, дурсамж, эссений 10 гаруй, яруу найргийн хоёр ном хэвлүүлсэн зэргээр уран бүтээлийн арвин сантай нэгэн.  1962 онд гарсан “Алтан тэмдэглэлийн дэвтэр” /The Golden Notebook/ роман нь түүний хамгийн ярвигтай хийгээд хамгийн алдартай бүтээлд тооцогддог. Лессин хатагтай 78 насны босгыг алхаж байхдаа Утга зохиолын салбарт нобелийн шагнал хүртсэнээр энэ салбар дахь хамгийн өндөр настай нобельтон болжээ.

Манайд уг зохиолчийн бүтээлээс “Дээвэр дээрх бүсгүй” хэмээх өгүүллэг нь орчуулагч Б.Баясгалангийн хөрвүүлснээр буй. Эрхэм орчуулагчдын хөдөлмөр, зүтгэлээр түүний бүтээлүүдийг эх хэл дээрээ унших өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэнэм.

Хөгшрөх тусмаа би аливаад улам бага итгэх болсон

-Та ямар сэдлээр бүтээл туурвидаг вэ?
- Зураач, архитекторуудтай адил зохиолч хүн төрмөл байдаг. Ямар сэдлээр зохиол бичдэг тухайд бол би сүүлийн 40 жил бичиж амь зуулгаа залгуулж байна. Би ажлын мал шиг хүн. Булшинд орсон хойноо ч гэсэн эрээчиж байж мэднэ. Миний бүтээлүүд миний булшны бичээс болох биз.

-Сүүлд ямар зохиол дээр ажиллаж байна?

- Лондоны таталбарууд нэртэй 15 өгүүллэгээс бүрдсэн түүвэр бэлэн болгочихоод байна, 4 юмуу 5 сард HarperCollins-ийхан хэвлэнэ байх. Лондоныг уйтгартай газар гэж хүмүүс шогшорохыг сонсоод анх бичих санаа төрсөн юм. Надад бол энэ газар таалагддаг, тиймээс Лондоныг сайхнаар бичихээр шийдсэн.

Зимбабве-ийн тухай бас нэг ном бичиж дуусгасан. Би Өмнөд Родезид /одоогийн Зимбабве улс/ 5 наснаасаа эхлээд гуч гартлаа амьдарсан. Лондонд нүүж ирснээсээ хойш өссөн нутагтаа гурван удаа очсон, энэ ном бол тэндхийн байдал ямар байснаа одоо ямар болчихоод байгаа тухай харьцуулж бичсэн миний дурсамжаас бүрдэх юм. Африкийн инээд нэрээр дараа жил гэхэд гарах учиртай.Гурав, дөрөв, тавдугаар бүс хоорондын гэрлэлт (1980) номоо кино зохиол болгож бичсэн. Олигтой юм болохгүй байж мэднэ.

-Африкийн талаар өөр зохиол бичихээр төлөвлөж байна уу?
-Одоогоор тийм төлөвлөгөө алга, гэхдээ хэн мэдлээ. Хүн амьдарч байсан нутагтаа очилгүй удвал хүйн холбоо тасарч холдож хөндийрдөг. Тэгэхээр би Африкийн талаар тэмдэглэл бичихээс биш олигтой өгүүллэг бичиж хүчрэхгүй биз. Гэхдээ амьдрал бол үргэлжийн урсгал хөдөлгөөн, юу ч мөнхөд таслагдаж тусгаарлагдана гэж байхгүй. Юмс үзэгдэл ялгаатай боловч өөр хоорондоо нягт холбоотой. Ертөнцийг хачирхалтай явдлуудын агуу том сүлжилдээн гэж болно. Өсвөр насандаа үзэн ядаж байсан хүн 40 насны чинь хамгийн сайн найз болчихсон тууж явахтай адил. Ийм давхцал-бүх зүйл хоорондоо холбоотой-гэдэг зарчим бол Дорнын философийн гол үндэс.

-Хүүхэд наснаас чинь гадна зохиол бичихэд танд юу нөлөөлсөн бэ?
-Надад бичих таатай хөрс байсан хэрэг. Ээж маань чадварлаг хэр нь амжилт олоогүй хөгжимчин байсан юм. Ээж намайг өөрийнхөөрөө амжилтанд хүрээсэй гэж хүсдэг байсан.

Ээж ах бид хоёрт үлгэр, туульс зохион ярьж өгдөг байлаа. Эцэг эхчүүд хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байвал хамгийн сайхан. Эргээд санахад үлгэр, туульс сонсож байсан тэр мөч л дурсамжинд маань тодоос тод гэрэлтэж хоцорсон байдаг.

Бас манайх гэртээ номын сантай, би хүссэнээ уншдаг байлаа. Ээжийн санаанд намайг хааж, хорино гэсэн бодол хэзээ ч төрөхгүй. Сургуулиа төгсөөд би хэдэн жил юу хийхээ мэдэхгүй хэсэг үүлгэртсэн. Тэгээд би бичиж эхэлсэн.

Анхны романаа бичсэний дараа надад нэг л зүйл илэрхий болсон: би бичиж чадах юм байна гэж. Би бүр намайг зураач болгоогүйд бурханд талархсан шүү, зураач болсон бол зургийн хэрэгсэл авах мөнгө хэрэг болно доо.

- Та  хайр, үзэн ядалтын дунд тэлчилж байдаг гол дүр бүхий  Бартай наадахуй гэсэн ганцхан жүжиг бичсэн. Яагаад өөр жүжиг бичээгүй юм бэ?

-Алтан тэмдэглэлийн дэвтэр /Golden Notebook/ романы дүрүүд угтаа Бартай наадахуйжүжгээс улбаатай. Феминистүүд миний жүжгийг найруулан тавихдаа эрэгтэйчүүдийн эсрэг тэсрэг бөмбөг болгож хувиргаад хамаг хошигнолыг нь баллаад хаячихсан байна лээ. Миний жүжиг хийрхсэн чарлаан болж өндөрлөсөн нь хичнээн ичмээр, тэгээд ч би тэр тухай илүү сонирхоогүй.

Баартай наадахуй жүжгийг 1962 онд West End-д тоглосон. Илүү жижиг театрт тавьсан бол амжилт олох байсан биз. Жүжигчид тун тааруухан байсан нь нэрмээс болсон, эрэгтэй гол дүр нь л гэхэд хүйсээр ялгаварлагч азарга шиг мунаг амьтан.
Жүжгийн зохиол бичихын нэг гачаал нь энэ. Роман бичээд уг янзаар нь хэвлүүлж болж байхад би яахаараа ахин ийм доромжлол амсаж зовох ёстой гэж?

- Ямар учраас та зөгнөлт зохиол бичихээр шийдэв?
- Би ердөө хоёр реалист бус зохиол бичсэн нь Там дундуур туучих зөвлөмж (Briefing for a Descent into Hell /1971/), нөгөө нь Амь гарагчийн дурсамж (The Memoirs of Survivor /1975/) юм.

Нэг найз маань Христ, Ислам, Иудын шашны талаар уншаад суух хүн байхгүй гэж хэлснээс болоод эхний номыг бичих болсон. Номлогчийн дүр гаргаж ирвэл юу болох бол гэж санасан юм. Тэгээд гурван шашны нийтлэг элементүүдийг романдаа оруулах санаа төрсөн.

Уншигчид миний тэр романуудыг “шинжлэх ухааны зөгнөл” гэсэн ангилалд оруулдаг нь гайхмаар. Үнэндээ “Сансрын зөгнөл” гэвэл илүү тохиромжтой. Шинжлэх ухааны зөгнөл гэдэг амьдралд дээр хараахан биелэлээ олоогүй шинжлэх ухаанч санаа гаргаж түүнийгээ дөвийлгөдөг. Харин би бодит шинжлэх ухааны зөгнөл бичих дуртай.

- Та бусад зохиолчийн нөлөөнд орох эсвэл та өөрөө бусдад нөлөөлдөг болов уу?
- Ямар ч зохиолч бусдын нөлөөнд ордог. Зохиолч хүн сайн зохиол уншиж байж үнэлэмж нь төлөвшдөг. Надад бүгд л нөлөөлсөн. Заримдаа бусдын зохиол бүтээл дотроос өөрийнхөө гялбааг олж харах нь бий. Тэгээд юу гэж? Би утга зохиолд бүх сэтгэлээрээ дурласан хүн. Утга зохиол бол хүссэнээр хүртэж болох таашаал, хүнийг хөөргөж, догдлоодог шидтэй зүйл. Би унших дуртай, унших тусам онцгой адал явдалтай учирдаг. Роман гэдэг урьдчилан таашгүй хаашаа ч эргэж болохоор зүйл. Шинэ зохиолч эгээ л шинэ хоттой адил хүнийг хаашаа хөтөлж юу үзүүлэхийг таахын аргагүй.

17 настайдаа би дэндүү тааруухан хоёр роман бичиж билээ. Тэгээд өнөө хоёроо урж хаяад намтарчилсан маягийн дараагийн романаа бичиж эхэлсэн…Зохиолч хүн өөрийгөө мундаг гэж хөөргөж бодоод эхэлбэл сайн унших хэрэгтэй. Чи хэр зэрэг зохиолч болохоо сайн зохиол уншиж байж л мэднэ.

Жилийн өмнө би зохиол бичих ямар ч эрч хүчгүй болсон. Юутай ч нөгөө сансар огторгуйн даажигнал лав биш. Зимбабве руу гурван удаа очсон аялалдаа тулгуурлаад ном бичиж байлаа. Нэг л болохгүй байгааг нь мэдэж байсан хэрнээ би хүчилсээр байсан. Тэгээд хамаг эрч хүчээ барсны эцэст зохиолоо хойш тавьсан…бүх зүйл үхчихсэн гэж болно. Тэр зохиолыг гурван ч удаа давтаж бичих хэрэг гарсан. Дараа нь тааруухан нэг роман бичсэн. Тэр хоёр зохиол намайг хуучин байдалд маань эргүүлэн авчрах гүүр болсон гэж болно.

-Зохиогчийн гацалтанд орсон гэсэн үг үү?
- Үгүй ээ, зохиогчийн гацалт гэхээр зүйл биш. Би юу бичихээ сайн мэдэж байсан, ердөө бичих хүч чадал байгаагүй. Бичих, орондоо хэвтэх хоёр ямар ч ялгаагүй санагдах болж догол мөр бичээд л шууд ороо бараадах болсон.

- Залуу зохиолчдод юу гэж зөвлөх вэ?

- Залуу зохиолчид хангалттай хөдөлмөрлөхгүй хойш суух нь элбэг. Авьяасын гялбаа туссан зохиол бичиж чаддаг ч өөрийнхөө нөөц бололцоог эцэст нь тултал шавхаж чаддаггүй. Магадгүй зохиолч болоход ердөө үзэг, цаас байхад хангалттай гэсэн утгагүй үзлээс болдог байж мэднэ.

Ер нь утга зохиолын авьяастнуудын нийтлэг шинж сайн боловсрол байдаг. Унших нь сайн зохиолч болоход асар нөлөөтэй. Сайн зохиолчид олон байдаг ч өөрийгөө нөөж, эсвэл тууштай байж чаддаггүй. Зохиол бичиж байхдаа заримдаа завсарлаж эсвэл бичсэнээ юу ч үгүй ураад хаячих бэлтгэлтэй бай. Би зохиолуудаа 4 удаа хуулж бичдэг,  бичих тоолонд сайжирдаг. Зохиолч хүн уншигчын хүрээгээ өөрөө бүрдүүлдэг. Чамайг унших дуртай уншигчдыг бий болгох ёстой. Яаж гэж үү? Өөрийн үзэж туулсанаа чин үнэнээр бич, битгий тэр тухай бод. Үнэн бүтээл туурви.

- Танд бичих тогтсон цагийн хуваарь гэж байдаг юу?
- Онгод орвол бичнэ…цэцэрлэгээрээ зугаалж явахдаа бичих зүйлсээ бодно. Голдуу өглөөний 8-аас өдрийн 1 хүртэл бичээд, үргэлжлүүлэн үдээс хойш 4-6 хүртэл суудаг. Ийм байдлаар нэг жилд нэг ном бичиж дуусгана.

Миний мэдэх ганц ч эмэгтэй зохиолч тогтсон цагийн хувиараар бичдэггүй. Эрчүүдэд харин тийм хувиар байдаг биз, тэд ахуйн асуудлыг нь зохицуулах ээж, эхнэр, эгч дүүс гээд мундахгүй туслагчидтай. Бид бол нөхцөл байдалдаа зохицохоос аргагүй. Зарим нь энэ байдалд бухимддаг. Гэхдээ шударга бус гээд гөжүүдлээд суувал их л гэнэн хэрэг болно.

Би 16 наснаасаа хэрэглэж ирсэн хуучин бичгийн машинаараа одоо хүртэл бичдэг. Гар хуруу хоёрын дунд гүйх үгэн урсгал таслагдаж саатах вий гэдэгт үнэнхүү санаа зовдог. Манай найзууд word дээр бичлээ гээд дээрдсэн юмгүй.

- Амьдралд баримталдаг таны философи?

-Байзаарай. Надад тийм зүйл байхгүй. Хөгшрөх тусмаа би аливаад улам бага итгэх болсон. Тэгэхээр үхэхдээ харин гайхширч мэдэх юм.

- See more at: http://review.time.mn/content/31970.shtml#sthash.YdjotEcT.dpuf


“The Dark Knight” киноны хөгжмийг амилуулсан Б.Уянга

$
0
0
2013 оны 07-р сарын 29. 16:54

Б.Уянга гэх авъяаслаг охин дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж, Америкийн шоу бизнест цахиур хагалж яваа сурагтай. Тэрбээр классик төгөлдөр хуурчаар сурч, “Who you are” хэмээн дуундаа клип хийлгэж байсан аж. Москвад төрж, Швейцарт өссөн тэрбээр Бостон хотод үндэсний Вокал болон орчин үеийн Pop, R&B урсгалаар мэргэшиж байгаа юм байна. Дуучин, хөгжмийн зохиолч гээд хөрвөх чадвартай Б.Уянга нь дуунуудынхаа үг, аяыг өөрөө хийдэг гэнэ.

.

Авъяас чадвараараа хэнийг ч дагуулахгүй Б.Уянга нь  хөгжмийн карьераа өсгөхийн тулд АНУ-д очин “Berklee” хөгжмийн коллежийг төгссөн гэнэ. Berklii коллеж нь дэлхийд дээгүүрт ордог бөгөөд Дэлхийд шуугиан тариад байгаа Солонгосын дуучин PSY, Passion Pit зэрэг алдартнууд төгсч байжээ.

Түүний уран бүтээл эрс тэс хоёр урсгалыг нэгтгэснээрээ онцлог гэнэ. Азийн уянгалаг аялгуут Pock-ийн цэвэр энергитэй нийлүүлсэн. Түүний өвөрмөц хоолой нь уртын дуунаас Pop руу амархан шилжиж чаддаг гэнэ.

.

Залуу дуучин Б.Уянга одоогоор “Song for a new world” хэмээх олон улсын хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд Google Nexus мөн японы Disney Mickey mouse Club-д дуу дуулж байгаа юм байна. Түүнчлэн өмнө нь Америкийн нэр хүндтэй Symphong Han болон Hatch Shell зэрэг газруудад дуулж байжээ. Мөн Blu Cantrell, Angelique Kidjo, Tselot Seyoum, Milo Coello, Arturo Cardels гэх мэт алдарт уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна. Уран бүтээлээсээ гадна хувиараа хөгжмийн багш, зурагчин хийдэг аж. Тэрээр тун удахгүй “Ciber City” нэртэй анхны цомгоо сонсогч олныхоо хүртээх болгохоор бэлтгэж байгаа тухай ойрын эх сурвалж хэлсэн юм.
Дашрамд дуулгахад, тэрбээр мэргэжлийн урлагийн симфони оркестрын хамт уртын дууны хэмнэлээр дуулж “The Dark Knight” киноны хөгжмийг амилуулсан аж.

.

.

Түүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

Б.Сайнаа

http://www.shuud.mn/?p=262121

Л.Ариунбат:Амьдрал дээр бид зөвхөн мэдээллээр амьсгалдаг

$
0
0

v\:* {behavior:url(#default#VML);}
o\:* {behavior:url(#default#VML);}
w\:* {behavior:url(#default#VML);}
.shape {behavior:url(#default#VML);}

Normal
0
false

false
false
false

EN-AU
X-NONE
X-NONE

/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:”Table Normal”;
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-priority:99;
mso-style-parent:”";
mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt;
mso-para-margin-top:0cm;
mso-para-margin-right:0cm;
mso-para-margin-bottom:10.0pt;
mso-para-margin-left:0cm;
line-height:115%;
mso-pagination:widow-orphan;
font-size:11.0pt;
font-family:”Calibri”,”sans-serif”;
mso-ascii-font-family:Calibri;
mso-ascii-theme-font:minor-latin;
mso-hansi-font-family:Calibri;
mso-hansi-theme-font:minor-latin;
mso-fareast-language:EN-US;}

http://resource.time.mn/review/photo/2013/7/f867d53696cacdf8/8c42a261ff47c64fbig.jpgМэдээлэл харилцааны тактикийн онол буюу коммуникаци гэж юу вэ. Энэ бидний ажил, амьдрал, амжилттай хэрхэн холбогддог юм бол. Энэ талаар “Аригү” медиакомпанийн зөвлөх, багш Л.Ариунбаттай ярилцлаа. Тэрээр АНУ-д сурч байхдаа коммуникацийн энэ талаар шимтэн судалсан нэгэн юм.

-Комуникаци гэж юу юм бэ. Та хамгийн энгийнээр тайлбарлаач?

-Нэг жишээ өгүүлье. Нэрт найруулагч Мил Гибсон 2004 онд Есүсийн амьдралын сүүлчийн 12 цагийг харуулсан кино хийсэн. Энд Есүсийг цов­­долж байгаа хүмүүс нь еврей хүмүүс гэж ха­руул­сан. Гэтэл дийлэнх кино дистрибьютер ком­па­ниуд нь Еврей учраас Еврейг эсэргүүцсэн киног гаргахгүй гэсэн. Ингээд Мил Гибсон “шатах” болсон байгаа юм.

Тэрээр, үнэхээр энэ кино шашны зөрчил үүсгэж байгаа юм бол бид шашны тэргүүнүүдийг авчраад тэдэнд киногоо үзүүлчихье гэсэн. Шашны тэргүүнүүд тэрхүү киног үзэж байгааг, тэдний сэтгэгдлийг харуулсан үйл явцаа хэвлэлээр тараачихсан байгаа юм. Зарим хүн “Энэ бол Христийн үнэн түүх” гэсэн. Харин зарим нь “Түүхийг гуйвууллаа” гэсэн. Энэ сенсаац нь асар том зөрчлийг авчирсан. Хүмүүс хэвлэлээр байлдаж эхэлсэн. Яг тэр цаг үед кинотеатрууд өөрсдөө Мил Гибсонтой гэрээ хийгээд киног нь гаргаж эхэлсэн. Яагаад гэхээр энэ кино борлогдох юм байна гэдгийг олж харсан байх нь. Энэ кино гарсан өдрөөсөө эхлээд маш алдартай болсон. Гэвч  Милл Гибсон ингээд зогсоогүй. Яасан бэ гэхээр, Ромын хамба ламд кинононыхоо бичлэгийг явуулж үзүүлсэн байгаа юм. Тэр үед Ромын хамба лам өөрийнхөө шадар лам, Польшийн хамбад  тэр киноны тухай ярьсан гэдэг мэдээллийг CNN- ээр цацсан. Тэгэнгүүт CNN “Энэ бол үнэний ортой кино байна” гэсэн. Гэтэл нөгөө Ромын хамба лам руу Еврейн шашны бусад хүн довтолж эхэлсэн байгаа юм. Тэгэнгүүт Ромын хамба лам “Би тийм зүйл огт хэлээгүй ээ” гэсэн. Энэ киноны бзх маркетинг нь ийм л дайн болсон юм. Тэгээд энэ кино хамгийн өндөр орлого олсон байдаг. Огт мөнгө олохгүй байх байсан кино шүү дээ.

Энэ бүх үйл явц нэг талаар реклам юм шиг харагдаж байгаа байх. Харин орчин цагийн хэллэгээр бол мэдээлэл харилцааны төгс систем юм. Нэг хүн бүтээгдэхүүнээ зарахын тулд хэвлэлийг ашигласан байна. Гэхдээ өөрөөсөө мөнгө зарахгүйгээр. Нөгөө талаар маркетингаа тэгж төлөвлөж хийсэн. Гуравдугаарт, өөрөө тэр киноны сенсаац байх хольцыг гаргаж ирсэн. Орчин үед зөвхөн хэвлэлд сурталчилгээ өгөх гэхээсээ илүү, ямар агуулга хийх вэ гэдэг хамгийн том шийдлийг гаргаж ирсэн юм. Зүгээр л нэг сурталчилгаа бол байдаг л зүйл шүү дээ. Тиймээс хүмүүс агуулгын дайнд орж эхэлсэн. Коммуникаци бол өөрөө агуулгын шинжлэх ухаан. Тэгэхээр агуулгыг мэдээлийн бүтээгдэхүүн болгох тэр бүх үйл явцыг коммуникацийн хэрэглээ гэж нэрлээд байгаа юм л даа.

-Нөгөө талаас суртал­чилгааг илүү төвшинд аваачсан нэг хэлбэр гэж ойлгож болох юм байна?

-Үнэр, дүрс, өнгө, чимээ гэсэн дөрвөн хэлбэрээр бүх мэдээллийг савлаж байдаг юм. Сонин, телевиз, радиогийн оршин тогтнох суурь нь тэр. Хүн эхийнхээ хэвлийд байхдаа 2-7 хоногт биеийн ерөнхий бүтэц нь бүрэлддэг юм байна. Ингээд 14-16 дахь долоо хоногтоо гадна орчны дуу чимээг мэдэрдэг байна. Байгалиасаа ийм чадвартай хүн болоод гараад ирчихэж байгаа юм. Яг энэ үйл явцаар хүн өөрөө бүтээгдэхүүн болж гарч ирэхдээ танай үйлдвэрлэж байгаа сонинг уншаад дүрсээр төсөөлөл хийх чадвартай болчихсон байдаг.  Гэтэл дүрсээр төсөөлж байгаа тэр зүйл нь агуулгын асар их зохион байгуулалттай, нарийн бүтэцтэй бичлэг байж байж тэрхүү агуулгыг өөртөө хэрэглэх буюу төсөөллийг бий болгодог. Нэг жишээ хэлье л дээ. Цагдаа нараас бид, “Та нар ямар өнгөтэй вэ” гэхэд “Хар хөх” гэсэн. Мэдээж, хувцасныхаа өнгийг хэлж байх шиг байна.”Та нар хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ” гэхэд айдас гэсэн. Тэгэхээр тэр хүмүүсийн толгойд байгаа зүйл, бас танай худалдан авагч буюу танай харилцагчдад аль хэдийнээ энэ мэт төсөөллүүд бий болчихсон байгаа юм.

Монголд нөгөө ба­нана ургуулсан түүх танай сонин дээр гарсан уу. Монголд ургуулсан банана зарж байна гээд реклам яваад байсан шүү дээ.

-Үгүй. Сонсоогүй?

- Сонинд гарсан шүү дээ. Үзээгүй юм уу. Та үүнд итгэж байна уу.

-Сонинд гарсан юм бол үнэн гэж бодож байна. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Харж байна уу. Тест хийж үзэж байна шүү дээ, би. Ямар ч тийм зүйл байхгүй. Би ингэж мэдээллээр тоглож болж байгаа юм. Ихэнх хүн эргэлздэг. Яагаад гэхээр тэд хараагүй учраас. Тэгэнгүүт би үнэмшлийг төрүүлэхийн тулд сонинд гарсан гэж хэлэнгүүт та эргэлзэж байна, үнэмшиж байна. Коммуникаци өөрөө агуулгын тоглоом. Тиймээс би агуулгыг хэрхэн савлана, сэтгүүлчид түүнийг хэрэглэгч, дамжуулагч. Тэгэхээр та бүхнээр дамжихад үнэмшлийн хувь өснө. Медиа бизнес, медиа орчинг үнэмшлийн тодорхой орчныг бүрдүүлэгч хэрэгсэл гэж үздэг юм. Тэгэхээр та бүхний бичсэн зүйлд 60 хувийн магадлал буухгүй. Үүнийг та өөрөө дөнгөж сая нотоллоо. Яагаад гэхээр та худлаа зүйл бичихгүй байх магадлалтай тэр шинжлэх ухааны салбарын хүн учраас ингэж тоглож болж байна шүү дээ. Коммуникаци хэвлэл мэдээлэлтэй холбогддог хамгийн энгийн зүйлүүдийг би гаргаж ирж байна. Амьдрал дээр бид нэг ч гадил жимс, нэг ч бодит зүйлийг гартаа бариагүй мөртлөө бүгдээрээ энэ тухай ярьж, мэдрэмжээ гаргаж чадаж байна. Энэ бол коммуникацийн үндсэн  ид шид нь юм.Тиймээс мэдээлэл худалдагддаг. Амьдрал дээр хүн зөвхөн мэдээллээр амьсгалдаг. Манайд байгаа ихнэнх бизнес компани үүнийг маш бага ойлгодог юм билээ. Тиймээс манай сургалт ихэвчлэн бизнес компаниуд руу хандсан сургалтыг бэлддэг юм.

-Манай бизнес ком­паниуд пиараа зөв хийж чаддаггүй гэж хэлэх гээд байна уу?

-Бизнес компаниуп өөрсдийгөө мэдээллээр амьдардаг гэдгээ огт төсөөлдөггүй, мэ­дээл­лийн нарийн бодлоготой, цогц систем байх ёстой гэдгийг огт төсөөлдөггүй учраас ихэвчлэн алдаа гаргадаг. Ганцхан жишээ хэлье. Мэргэжилтэн хүнийхээ хувьд авч үзэхэд өнөөдөр Оюу толгой гэдэг нэр Монголд байршихгүй байна гэж хэлж болно. “Энэ бол дэлхийн хамгийн супер компани, Монгол Улсын нэр хүндийн баталгаа гэж хүлээн зөвшөөрч гараа өргөх үү” гэж 100 хүнээс асуухад 80-90 хувь нь “Эргэлзэж байна” гэж хариулж байгаа юм. Гэтэл энэ компани Монголын түүхэнд хамгийн их хөрөнгийг олон нийтийн сурталчилгаа болон мэдээллийнхээ ажилд зарцуулсан байдаг. “Рио Тинто” компани дэлхийд дээгүүр ордог, хамгийн үнэтэй мэдээллийн компанийг Монгол хүний зүрх сэтгэлд мэдээллийг боловсруулж байршуулна гээд аваад ирчихлээ шүү дээ. Хоёр жил болж байна. Яагаад ахиц гарахгүй байна гэж бодож байна?

-Үүнийг ганцхан жишээгээр тайлбарлаж болох байх. Тус комданийн уусны мэргэжилтэн монгол эмэгтэй сэтгүүлчдэд нэг удаа танилцуулга хийхдээ “Бид нар монголчуудын түүх соёлын дурсгалыг хамгаалж авч үлдэхийн тулд…”  гэж ярьж байсан нь санаанд орлоо.  Тэр эмэгтэй яг гадаад хүний  сэтгэлээр ярьж байсан?

-Яг үнэн. Энд дахиад хоёр шалтгаан байгаа. Тэр нь таньд байгаа боломжит төсөөлөл. Оюу толгойд ямар нэгэн “но” байгаа даа гэдэг төсөөлөл. Ард иргэдийн ихэнх хувьд анхнаасаа суучихсан хөрсний мэдээлэл  бий. Тэгэхээр угаасаа хөрсний ажлаа асар сайн хийх ёстой юм. Хөрсний ажлаа муу хийсэн урчаас мэдээллийн үрээ хортой ургуулаад, тэрийгээ услахгүй байсан ч гэсэн ургаад байна шүү дээ. “Оюу толгой” хөрсний ажлаа огт хийж чадаагүй учраас бид төсөөллөөрөө ядаж 20-30 хувь эсэргүүцэж байна. Ингээд дандаа мэдээллийн дайн явж байдаг. Ямар нэгэн ид шидтэй зүйл гарч ирэхгүй л бол тухайн хүн үгүйсгэх тактикийнхаа хувийг нэмнэ. Үгүй бол яг тэр хэмжээгээрээ, өнөө 20 хувиа бариад л гараад явчихна. Тэрийг тэглэх, эсвэл 10 хувьд хүргэж бууруулна гэдэг маш хүнд. Тодорхой хугацааны дараа л магадгүй.

-Уг нь монгол ком­пани. Тэгсэн хэрнээ сая хэлсэнчлэн, “Монголчуудын юмыг бид нар хамгаалж байна” гэсэн тэр үгээрээ л “Энэ бол Монголын компани” гэдгийг 100 удаа сонсоод ч хүлээж авахааргүй болгож орхиж байх шиг?

-Нөгөө талдаа асар нарийн онцлог бай­гаа. Монгол гэсэн мэ­дээллийн орчин, монгол гэсэн мэдлэгийн тодорхой төвшин, монгол гэсэн мэдрэмж бий. Энэ мэдрэмжийг алгасчихаад байна. Бүр анхнаасаа “Бидний өвөг дээдсээс уламжилж үлдээсэн”, “Биний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэх мэт бүхэл бүтэн мэдээллийн систем дунд яваад ирсэн хүмүүс шүү дээ, бид. Миний бодлоор ихэнх уурхай компанид “Та бүхэн битгий уурхайгаар эхэл, зүгээр л мэдээллийн ажил явуул” гэж хэлмээр санагддаг. Үүнийгээ хийж хүмүүсийг өөрийн талдаа элсүүлэх хэрэгтэй шүү дээ.

Хэвлэл мэдээл­лийн­хэнд байдаг нэг асуудал нь юу вэ гэхээр, ард түмний хандлага жаахан эсрэг байр суурьтай байгаа зүйлийг нь сөрөөд нөгөө асуудлыг нь дэмжээд эхлэх юм бол тухайн хэвлэлийн хэрэгслийг хардаж сэрдэх магадлал өндөр. Энэ бол төсөөлөл. Фрийдланд маш хүчтэй пиар хийсэн нь “Бид бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн өдрөөс “Тоёота” машин болгоны 50 кг зэс нь Оюутолгойнх байх болно” гэсэн. Ингэж хэлж байгаад тэр акцаа зарсан шиг байгаа юм. Нөгөө талдаа тэр акц зарж байгаа тэр хэлбэр нь дандаа мэдээллийн тоглоом байгаа юм. Энэ бол супер жишээ. Ямар ч газар шороо хөдөлгөхгүйгээр зөвхөн тэр лиценз буюу Засгийн газрын баталгаан дээр тоглосон. Энэ чинь мэдээлэл шүү дээ, цаасан дээр л бууж байгаа болхоос тэр чинь мөнгө биш, алт биш. Тэрийгээ барьж яваад л хэдэн тэрбумаар нь мөнгө босгох боломж гаргаж ирж байна.

-Амжилтад хүрэхийн тулд хэн нэгэнтэй заавал нүүр тулах албагүй байх нь?

- Хамгийн шилдэг аргыг нүүр тулсан уулзалт гэдэг. Нүүр тулж байгаа уулзалт дээр хүний бүхий л мэдрэмжийн систем ажиллаж эхэлдэг гэнэ л дээ. Харах, ярих сонсох гэх мэт. Тэр бүх мэдрэмжид нь цогц хэлбэрээр дайралт хийж чадах юм бол тодорхой хэмжээний үнэмшлийг бий болгоно. Жишээлэхэд, уулзалтад орж байгаа хүмүүст нэг тохиолдол байдаг юм байна. Цагаан өнгийн цамц өмссөн хүн огт ярихгүй байсан ч гэсэн хүмүүсийн анхаарын төвд байгаад байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөний хувирал дээр хүмүүсийг татах технологи байдаг байх нь. Бизнес хэлцэлд орж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр, 10-15 секунд тутамд хүний тархи нэг зүйл дээр төвлөрөл нь сарниж байдаг учраас  эхний 10 секундэд “скайн” хийдэг. Орж ирэнгүүтээ тухайн хүнтэй мэндлэх зуураа тэр хүний тухай бүх мэдээллээр дайралт хийгээд надад ямар ч байсан үгүй гэж хэлэхгүй буюу эсвэл миний эсрэг байр суурьтай байхгүй болгох боломжтой. Эсвэл хамгийн гол хүн нь орж ирэхэд босч очоод гар бариад, “Би танай компанийн тухай юу сонсч байсан” гэх мэтээр  нөгөө арван секунд дотроо өөрийгөө байршуулна. 5 дахь секуунд өнгөрөнгүүт тэрийгээ алгасаад өөр сэдэв рүү орж болно. Телевизийн реклам дээр энэ секундын технологийг ашигладаг. Тиймээс реклам ихэнхдээ 20-30 секунд байна.

-Их, дээд сургуульд суралцагчид, ялангуяа сэтгүүл зүйн салбарынханд энэ маш чухал хэрэгтэй мэдлэг юм?

- Харамсалтай нь, манай сэтгүүл зүйн сургууль,бизнесийн сургууль, маркетингийн ангиудад үүнийг үзэхгүй байна л даа. Энэ чиглэлийн багш нар бас бий болж амжаагүй байх шиг байна л даа. АНУ-д бизнесийн бакалаврын зэрэг хийх гэж байгаа дундаж коллежийн боловсролд коммуникацийн хичээл зайлшгүй ордог. Энэ онолыг сэтгүүлчид, маркетинг, бизнесийнхэн мэддэг байх ёстой. 

Эх сурвалж”Зууны мэдээ”сонин
Б.Номин

- See more at: http://review.time.mn/content/32282.shtml#sthash.6ab3Ep7Y.dpuf



Б.Батзаяа: Дуу оруулагчид киногоо мэдэрч үзэж чаддаггүй

$
0
0
2013 оны 07-р сарын 28. 10:31

SBN телевизийн хөтлөгч, СТА Б.Батзаяатай хэсэг хором ярилцлаа. Тэрбээр КУДС-ийн кино драмын ангийн оюутан байхдаа “360 градус” хошин мэдээллийн продакшнд орсноор цэнхэр дэлгэцтэй амьдралаа холбожээ. Б.Батзаяа 2006 онд SBN телевиз байгуулагдахад дуу оруулагчаар ажиллаж эхэлснээс хойш албаны дарга, кино программын албаны продюсер гээд шат ахисаар өдгөө Кино, гадаад контент хариуцсан продюсер болсон юм.

өёа

-Та хөтлөгч, дуу оруулагч хийхээс гадна “Зөрлөг”, “Миний ахын эхнэр”, “Сонголт” зэрэг кинонд тоглолоо. Олон ангит, эсвэл нэг ангит киноны алинд нь тоглох илүү сонирхолтой вэ?

ааа

-Кино бүр хэцүү. Цаг хугацаанаасаа шалтгаалан богино кино илүү амар. Олон ангит кино дөрөв, таван сарын хугацаанд олон зуун зураг авч байгаа учраас хэцүү. Зураг авалтын байдлаас шалтгаалан шууд дараалан гарах дүрсээ хоёр, гурван сарын зайтай авна. Тэр үед жүжигчин нь таргална, турна, сахал үс нь ургана гээд хүндрэл их. “Сонголт”-ыг хийж байхад “Хамгийн дургүй хүнээ олон ангит кино хиймэр” гэж хараамаар юм байна гэдэг наргиан манайхан дунд моод болсон.

ааа

-Танай телевиз “Сонголт”, “Гэр” гээд олон ангит кино хийж байсан. Дахин цуврал кино хийх төлөвлөгөө байгаа юу?

ааа

-Бид олон ангит Солонгос кино гаргахаас татгалздаг. Өөрсдөө киногоо үйлдвэрлэе гэсэн зорилго тавьсан. Жил бүр олон ангит кино хийх төлөвлөгөөтэй. Гэхдээ сайн зохиол олдохгүй, уран бүтээлч, зохиолчдоос санал болгох зохиол ирэхгүй байгаа учраас хоёр жил өнжлөө. Саяхан түүхэн болон адал явдалт киноны санал ирсэн ч цаг хугацаа давчуу байлаа. Тиймээс дараа жил заавал хийнэ. Мөн бүх киногоо албан ёсны эрхтэйгээр цацах гэж байгаа учраас фондоо шинэчлэн ойрд дандаа монгол кино гаргаж байгаа.

ааа

- “Монголын кино урлагийн шинэчлэлийн бодлого” форумыг та хөтөлсөн. Энэ үеэр “Манай уран бүтээлчид эв түнжин муутай байна” гэж хэлсэн гэсэн. Тэр тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу?

ааа

-Монгол кино урлагийн зөвлөлөөс олон сайхан ажил зохион байгуулж байгаа нь сайшаалтай. Форумын үеэр дандаа ахмад уран бүтээлчид үг хэлж, залуу үеийнхэнд санал бодлоо хуваалцах боломж олдоогүй. Ахмад уран бүтээлчид “Монгол кино үйлдвэр”-ийн талаар, 30 жилийн өмнөх кино үйлдвэрийн барилгын асуудлыг хэлэлцэн, санал зөрөлдөж, бие биенийгээ хэмлэж байсан. Бидний үед сайхан байсан, одоо кино үйлдвэрлэл зогслоо гэнэ. Гэтэл одоо сард, долоо хоногт хэдэн монгол кино нээлтээ хийж байгаа билээ. Тиймээс хөтлөгчийн давуу эрхээрээ хэдэн хатуу үг хэлэх нь хэлсэн.

ааа

-Та хэдэн кинонд дуу оруулсан бэ. Гадаадын дуу оруулагчид дүрдээ орж, бие сэтгэлээрээ жүжиглэдэг юм билээ. Манайхан яадаг бол?

ааа

-Би хэдэн кинонд дуу оруулснаа мэдэхгүй. Телевизийн маань кино фондын ихэнх, тв1-т байхад дуу оруулсан гээд тооцвол овоо хэд байх шүү. Гаднынхан анимейшн, хүүхэлдэйн кинонд дуу оруулахдаа босож зогсож байгаад үйл хөдлөлөөр жүжиглэн дүрдээ орж хоолойн бичлэгийг өгүүлбэр, өгүүлбэрээр нь тасалдаг. Уран бүтээлчид нь дуу оруулж байгаа хүмүүсийн жүжиглэлт, эмоцид тааруулж анимейшныхаа нүүр хувирлыг зохиодог. Харин манайд тэгэх боломжгүй. Өчүүхэн төдий чимээ гарахад л ажил баллах учраас хөдлөлгүй сууж байгаад, нүүр, хоолойгоороо л тоглож, дүрдээ орно. Дуу оруулагчийн ажил камерын ард байдаг ч авьяаслаг жүжигчид юм шүү.

ааа

-Дуу оруулагчид дандаа кино үзээд л их сонирхолтой ажил шиг санагддаг.

ааа

-Заримдаа дуу оруулж байгаа киногоо ойлгодоггүй шүү дээ. Ялангуяа, нэг хүн олон дүрд дуу оруулахад өөрөө өөртэйгээ ярьж, алдахгүйг хичээгээд дэлгэц рүүгээ ч харж амжихгүй, чихэвчээрээ хоолойг нь ялгана. Ер нь дуу оруулагчид киногоо мэдэрч үзэж чаддаггүй юм. Ерөнхийд нь л ойлгодог.

Б.Одон

http://www.shuud.mn/?p=261640

 


Dj Da Candy: Монгол залуусын стиль Хятадын нэг муж мэт сэтгэгдэл төрүүлсэн

$
0
0
2013 оны 07-р сарын 27. 11:35

Дэлхийн хамгийн халуухан Dj Da Candy манай оронд иржээ. Тэрээр өчигдөр Мишээл төвд энэ зуны хамгийн супер шоу болох “Eхotic Fashion Party” шоугаа хүргэсэн юм. Укриан гаралтай энэ бүсгүй өдгөө 23 настай бөгөөд “Maxim” сэтгүүлийн загвар өмсөгч, бүжигчин, дуучин, продьюсер зэрэг олон ажил хийдэг. Dj Da Candy-тэй ярилцлаа.

.

-Та манай улсад анх удаа ирсэн үү. Монголын тухай сэтгэгдлээ манай уншигчтай хуваалцахгүй юу?

-Тиймээ. Би Азийн хэд хэдэн орноор явж үзсэн. Гэхдээ танай сайхан оронд анх удаа ирлээ. Монгол үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай юм. Улаанбаатар хот үнэхээр таалагдаж байна. Ялангуяа Сүхбаатарын талбай дээрх Чингисийн хөшөө гоё санагдсан. Бас амьдрах орчин нь муугүй юм.

.

-Оролцох шоуныхаа талаар ярихгүй юу. Манай залууст юу сонирхуулахаар төлөвлөсөн бэ?

-Маш доргио шоу болно гэдэгт итгэлтэй байна. Би голчлон электро хөгжмийг толилуулах болно. Хүрэлцэн ирсэн хүн бүр надтай хамт бүжиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мартагдашгүй сайхан арга хэмжээ болно шүү гэж хэлье.

.

-Таныг дэлхийн “Dj” нарын тэмцээний хоёрдугаар байрын шагнал­ай гэж дуулсан. Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-”Dj” нарын олон улсын наадамд хоёрдугаар байр эзэлж байсан. Одоо шинэ “R&B” болон бүжгийн трэк бэлдэж байгаа. Тэгээд “Dj” нарын тэмцээний тэргүүн байрын төлөө өрсөлдөнө дөө.

.

-”Dj” нар ихэвчлэн эрэгтэй байдаг. Та яагаад “Dj” болсон бэ. Ер нь эмэгтэй “Dj” байхын онцлог нь юу вэ?

-Би багаасаа дуунд дуртай охин байлаа. Мөн бүжгийн хамтлагийн гишүүн байж үзсэн. Тиймээс “Dj” болоход хүндрэл учраагүй. Энэ бол миний амьдралын нэг хэсэг. Би энэ мэргэжилдээ дэндүү хайртай. Хүмүүсийг хөгжөөж, хүмүүст дуу хөгжим хүргэнэ гэдэг сайхан шүү дээ. “Dj” эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу онцын ялгаа байхгүй гэж боддог. Гол нь үнэн сэтгэлээсээ ажилдаа хандах нь л чухал байх.

Анх намайг DJ болоход ихэнх хүмүүс гоо үзэсгэлэн биеэрээ гайхуулах гэж байна гэж боддог байсан. Харин чин сэтгэлээсээ DJ тоглоод эхэлсэн чинь намайг ойлгох болсон.

:

-Дэлхийд эмэгтэй “Dj” хэр олон байдаг бол. Та тэдэнтэй холбоотой байдаг уу?

-Эмэгтэй “Dj” нартай олон улсын тэмцээн, уралдаанд оролцож явахдаа бишгүй таарч байсан. Мэдээж заримтай нь холбоо, харилцаатай байж санаа бодлоо байнга хуваалцдаг.

.

-Та нарын дунд өрсөлдөөн их үү?

Өрсөлдөөн их. Аль ч салбарт өрсөлдөөн байхгүй бол урагшаа хөгжинө гэж байхгүй шүү дээ. “Dj” нарын хувьд ч ялгаагүй.

.

-Таны тухай цахим хуудсаар хайлт хийхэд жинхэнэ нэр чинь тодорхойгүй байсан. Таны жинхэнэ нэр хэн бэ?

-Миний эцэг, эхийн өгсөн жинхэнэ нэрийг Катерина Михаликов гэдэг. Гэхдээ би Dj Da Candy нэрээрээ илүү алдаршсан. Миний файсбүүк, твиттер хуудас ч Dj Da Candy нэрээр байдаг. Би бол Укриан гаралтай бүсгүй. Одоо “Нидерландын нийслэл Амстердам хотод амьдарч байна.

6

-Украин залуус чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Манай улсад зөвхөн залууст зориулсан төрөл бүрийн клуб цөөнгүй бий. Тэд өөр өөрийн онцлогтой, өөрсдийн гэсэн дуучид, бүжигчид, “Dj”-тэй байдаг. Өдөр бүр 24 цагаар ажилладаг учраас залуус дуртай үедээ орж үйлчлүүлдэг. Мэдээж спортоор хичээллэх, аялж жуулчлах гээд чөлөөт цагаа өнгөрөөх бишгүй боломж бий.

6

-Таны мөрөөдөл юу вэ?

-Элекрто хөгжмийг дэлхийн өнцөг булан бүрт түгээж, өөрийн гэсэн томоохон дуу бичлэгийн студитэй болохыг хүсэж байна. Гэхдээ энэ студи дэлхийн хамгийн алдартай студи байх болно.

6

-Таныг Энэтхэг улсад өөрийн гэсэн том ресторантай гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Би Энэтхэгт ресторан байгуулах бодолтой байгаа. Тус улсын Ерөнхийлөгч улсдаа ресторан байгуулах зөвшөөрөл өгвөл, наадахыг чинь хийхэд бэлэн.

6

-Мэргэжлийн загвар өмсөгч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Танд монгол залуус загварлаг байна вэ?

-Монгол бол дэлхийн хөгжиж байгаа улсын нэг. Энэ утгаараа залуус нь их дэгжин юм. Алхам тутамд л дэлхийн нэртэй бренд дэлгүүрүүд байдаг юм байна. Гэхдээ яагаад ч юм монгол залуус Хятадын нэг муж мэт сэтгэгдэл төрүүлсэн. Магадгүй Хятадтай залгаа орон учраас тэгж санагдсан байхыг үгүйсгэхгүй.

6

-Баярлалаа.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

http://www.shuud.mn/?p=261369


Beatbox Ray: Амьдрал надаас маш олон зүйлийг “нэхсэн”, би хэн болохоо харуулна

$
0
0
2012 оны 09-р сарын 27. 08:00

Монголын хөгжмийн ертөнцөд beatbox урлагийг хөгжүүлж, өөрийн гэсэн орон зайг бий болгосон авьяаслаг залуутай ярилцлаа. Охид залуусын дунд beatbox Ray нэрээрээ танил болсон Б.Нарандэлгэр өдгөө арлын Японд сурч буй бөгөөд эх орондоо түр хугацаагаар   ирээд байхад нь уулзсан юм. Монголын үндэсний beatbox-ын холбоо байгуулан улсын чанартай томоохон тэмцээн хүртэл зохион байгуулаад авсан түүнд хийж бүтээх ажил, сонирхуулах зүйл их байгаа нь мэдээж биз ээ.

-Beatbox-ыг үндэснийхээ урлагтай хослуулж тоглосон залуу маань одоо ямар уран бүтээлээр бэлэг барих гэж байна вэ?

-Сонгодог хөгжимтэй хослуулж тоглохоор бэлтгэж байгаа. Мөн янз бүрийн улс орны үндэсний хөгжимтэй цуг тоглох болно. Энэ мэт олон төрлөөр уран бүтээлээ өргөжүүлсэн учраас бэлэн болохоор нь залуустаа мэдээлэх болно. Үүний хажуугаар би Японд ирэх сарын 8-нд болох нэгэн томоохон тоглолтын бэлтгэл ажлыг хийж байгаа. Монголын үндэсний болон орчин үеийн урлагийг сурталчлан таниулдаг Ямакава гэдэг ахмад настан бий. Өмнө нь бараг 30-40 удаа тоглолт хийж, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа болон бусад хамтлаг, дуучдыг урьж байсан юм билээ. Одоо уран бүтээлийн тайлан болгож, сүүлийн тоглолтоо томоохон хэмжээнд хийх гэж байгаа юм.

-Японы хөгжмийн урсгал, өөрчлөлт зэргийг уран бүтээлч хүний хувьд хэр зэрэг тусгаж авч байна?

-Харийн оронд байгаа гэдэг утгаараа, би үндэснийхээ урлагийг таниулах чиглэлээр түлхүү ажилладаг. Хип хоп, рок поп стилиэр уран бүтээл хийхээсээ илүүтэй монголын язгуур урлаг болон орчин үеийн урлагаа япончуудад хүргэх зорилготой ажилладаг. Энэ ч утгаараа, хөөмийтэй хослуулсан электро бүтээл хийсэн. Хөөмий дотроо их олон төрөлтэй шүү дээ. Миний хувьд исгэрээ, хархирааг нь хослуулаад beatbox электро хөгжим хийж байгаа. Япончууд маш их сонирхож байна лээ. Тэд хөөмийг их сайн мэддэг. Харин түүнийг нь beatbox-той хослуулна гэдэг бүр ч сонирхолтой. Би өмнө нь хөөмийн хархираатай хослуулдаг байсан бол, одоо нарийн исгэрээтэй илүү их хослуулж өвөрмөц аяз гаргахаар шийдсэн. Мөн дуурийн стиль болох тенор хоолойгоор beatbox хийх гээд л сонин содон юм их бий.

-Beatbox-ын холбооны ээлжит тэмцээн өнгөрсөн жил товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Уг нь улсын хэмжээний тэмцээн, парад, шоу тоглолт гээд л их олон зүйлээр залуусыг хүлээлгэсэн дээ?

-Тийм ээ, миний хувьд төлөвлөсөн зүйл олон бий. Энд тэнд beatbox-ын жижиг сажиг тэмцээн уралдаан зохиогдож байгааг дуулсан. Гэхдээ бид энэ бүхний дунд холилдоод явмааргүй байна. Холбооны маань нэрийг гаргаагүй бол тэдэнтэй ямар нэгэн асуудал үүсгээд яахав дээ. Мөн тэдгээр тэмцээнд манай холбооны залуус оролцохгүй. Beatbox-ын холбооны үйл ажиллагаа, цар хүрээ ямар вэ гэдгийг би тэд нарт тодорхой харуулна. Намайг монголд ирэхэд иймэрхүү янз бүрийн тэмцээн уралдаан зохиогоод байгаа залуус холбоо барихгүй зугтаад байсанд нь жаахан эмзэглэсэн л дээ. Монголд beatbox урлагийг хөгжүүлэхийн төлөө би залуу нас, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зэрэг  маш их зүйлийг золиосолж, олон ажил хийсэн. Гэтэл энэ бүхнийг маань ингэж үгүйсгэж болохгүй. Манай холбоонд энэ урлагийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах мундаг залуус бий. Японд байхад тэд надтай байнга холбоо барьж, монголын байдал хийгээд урлагийн хөгжлийн талаар  мэдээлэл өгч, залууст зориулсан юу хийх тухайгаа ярилцдаг. Би холбооныхоо үйл ажиллагааг аравтын системд шилжүүлье гэж бодож байгаа. Тийм байснаар холбооны нэрийн дор нөхөрсөг тэмцээн уралдаан зохиож байвал зүйтэй юм болов уу. Холбооны тэргүүлэгчээрээ би ажиллах нь тодорхой, цаашид хэсгийн ахлагч нараа томилно. Мөн эх орондоо жилд 2-3 удаа ирэхээр төлөвлөж байгаа. Сая нэлээд удчихлаа.

-Сургуулиа төгсөх болж байна уу?

-Дөхөж байгаа. Олон улсын факультет болохоор их хэцүү. Англи, япон хэлийг зэрэг судалж байгаа учир хийх зүйл олон. Японд сурахын хажуугаар ажил хийж, амьдралаа залгуулах хэрэгтэй. Тоглолт хийхээс гадна өөр бусад тоглолтын бэлтгэл дээр ажилладаг учраас цаг зав багатай байдаг. Гэхдээ холбооныхоо үйл ажиллагаанд анхаарал тавьж, найз нөхөдтэйгээ үргэлж холбоотой байгаа нь мэдээж. Нэг хэсэг энэ ажлыг орхигдуулсан нь үнэн. Шалгалт шүүлэг эхэлчихээд толгой өндийх ч завгүй байлаа.

-Оюутан хүнд сурахын хажуугаар ажиллана гэдэг их том шалгуур. Сургуулиа төгсөөд хаана амьдрах тухайгаа бодсон уу?

-Монгол залууст цаг уурын тааламжгүй байдал болон нийгмийн ороо бусгаа амьдрал, олон талын стресс гээд гадагшаа явах нь дээр юм шиг санагддаг байж магадгүй. Би ч гэсэн Японд анх очоод соёлын “шоконд” орох үе гарч л байлаа. Хоёр жилийн дараа эх орондоо эргээд ирэхэд хөгжил нь дээшилсэн байхыг хараад их баярласан. Гадаадад сурч байсан монгол залуус маань эх орондоо ирээд энэ бүхнийг хийсэн гэж бодоод тэр. Тиймээс би эх орондоо амьдрахыг илүүд үзнэ. Гадаадад сурч, амьдрах гэдэг маш том тэвчээр хатуужил, бие даах чадварыг шаарддаг. Харин эх орондоо, ээж аавынхаа дэргэд байгаа охид залуус маань үнэнийг хэлэхэд амьдралын үнэ цэнийг бараг мэдрээгүй байдаг. Өөрсдийн бие даах чадварыг ч бүрэн ухаараагүй байгаа нь нууц биш. Тэгвэл харийн оронд очсоноор өөрийн чадвар, мэдлэг оюун, амьдрах боломжийг бүрэн мэдэрдэг. Би Японд сураад гурван жил болж байна. Залуу насандаа хүн юу хийж бүтээх хэрэгтэй вэ гэдгийг маш сайн мэдэрсэн. Бүр дунд сургуульд байхаасаа эхлээд л амьдралын зовлон, жаргалыг үзсэн болохоор тэр байх. Цаашид Европт нэг жил амьдарч байгаад ирдэг юм билүү гэж бодож байна. Үндэсний урлагтай хамтарсан тоглолт хийх санал ч ирсэн. Сургуулиа төгсөөд боломжийн цалинтай ажилд орох, холбооны ажлаа үргэлжлүүлэх гэх мэт олон төлөвлөгөөнөөс болоод явах эсэхээ хараахан шийдээгүй байна.

-Холбооныхоо хүрээнд цомог гаргаж, ном хэвлүүлнэ гэж байсан. Тэр бүхэн тань юу болов?

-17 настайдаа анх урлагт хөл тавихдаа хөдөө орон нутгаар явж beatbox party хийдэг байлаа. Энэ ч утгаараа би урлагийг хэрхэн өөртөө бий болгох, ертөнцийг үзэх үзэл, beatbox гэж юу вэ, энэ талын хичээл, beatbox Ray гэж хэн болох зэрэг олон талын мэдээллийг агуулсан намтарчилсан ном гаргах ажилд орсон. Beatbox-ын гарын авлага маань DVD, Audio CD болон beatbox-ын элементүүдийг комет байдлаар зурж оруулсан байх юм. Мөн миний хувийн амьдрал, уран бүтээлийг харуулсан олон сонирхолтой бичлэг багтана. 2000 онд анх монголд beatbox урлагийг хэн оруулж ирсэн болох нь маргаантай асуудал байдаг. Энэ бүхний хариуг номноос маань олж харахын зэрэгцээ Монголын үндэсний beatbox-ын холбооны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, гишүүдийн намтрыг сонирхох биз ээ. “Ray урлагаа орхиж байна уу” гэх бодолтой залуус цөөнгүй байгаа байх. Миний хувьд хичээл ном, хувийн амьдрал гээд өөр анхаарах зүйл олон бий. Цаашид дан ганц урлагаа хөөгөөд явна гэвэл хэцүү биз.

Ер нь бүх зүйлийг ганцаараа, бие дааж хийнэ гэхэд хэцүү. Олон ном зэрэг гаргачихдаг Арго багш байгаа биш дээ. Тодорхой хэмжээгээр туршлага хуримтлуулж, өөрийнхөө хэмжээнд судлах зүйл их байна. Анхны цомог маань таван жилийн өмнө гарч байсан ч одоо хэр нь хуучраагүй. Удахгүй хоёр дахь цомгоо гаргана, дуунууд нь хэдийнэ бэлэн болчихсон. Цомог гаргана гэж яарахаас илүү чанартай, дараагийн таван жилд ч хуучрахааргүй гоё бүтээл хийнэ гэж бодож байгаа.

-Тэгээд номын ажлаа хойшлуулж байгаа юм уу. Цаашид энэ урлагаараа явах уу, аль эсвэл?

-Номын хувьд, нэлээд олон хүнтэй хамтарч ажиллаж байгаа. Хөгжиж, боловсорч байгаа залуу хүний хувьд бие дааж ном гаргах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Ямар ч байсан, холбооныхоо хэмжээнд томоохон тэмцээн уралдаан зохион байгуулж, beatbox-ын тухай ном гаргаж, хоёр дахь цомгоо сонсогчдын гарт хүргэнэ. Магадгүй, энэ миний хувьд сүүлийн уран бүтээл ч байж болно. Эсвэл дараагийн алхмын эхлэл ч байхыг үгүйсгэхгүй. Мэдээж хэрэг, би гэр бүлтэй болж, амьдрал зохионо. Одоо 25 нас хүрлээ, бодож төлөвлөсөн зүйлээ хийх цаг нь болж. Цаашид beatbox-оороо явах уу гэж олон хүн асуудаг л даа. Beatbox бол миний сонирхол, харин үүнийгээ урлагийн хэмжээнд хүртэл хөгжүүлж  болгож чадсан нь том аз. Энэ хэмнэлээ цаашид ч гэсэн алдахгүй, холбооныхоо цар хүрээг нэмэгдүүлнэ. Хажуугаар нь бизнес хийж, ажлаа бүтээж явна гэж боддог.

-Байсхийгээд л хурим найрын тов “дуулгачихдаг” залууд ойрын хугацаанд гэр бүлтэй болох бодол төрж. Яг хэдийд тэр вэ?

-Хурим гэдэг миний хувьд маш үнэ цэнэтэй зүйл. Хоёр биенээсээ хол байгаа тохиолдолд хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болох асуудал арай эрт байна. Гэхдээ эр хүний хувьд 25 нас хүрсэн болохоор эртхэн шиг гэр бүлтэй болохгүй бол оройтчих гээд байх шиг санагддаг. Энэ мэт маш олон зүйлийг амьдрал надаас “нэхэж” байгаа шүү. Миний хувьд хурдхан шиг сургуулиа төгсч, эх орондоо суурин амьдармаар байна. Гэр бүл төдийгүй beatbox-ийн тал дээр ч хийж бүтээхээр төлөвлөсөн ажил их бий. Холбооны хүрээнд сургалт зохион байгуулах, бэлтгэл сургуулилтын танхим гаргах, өөрсдийн гэсэн студитэй болох гэх мэтээр залуус руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Холбоо маань байгуулагдаад таван жил болох гэж байна, одоо яг ид ажилладаг үе. Нэг хэсэг хүмүүсийн дунд бараг мартагдсан байх. Анх техник хэрэгсэл оруулж ирээд beatbox хийхэд төдийлөн сайн ойлгохгүй байсан шүү дээ. Одооноос л ойлгож эхэлж байгаа. Би beatbox-оор бүх л зүйлийг хийж чадна гэдгийг харуулмаар байна. Урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ хийж байгаа beatbox-чид хамтлаг хүртэл байгуулж байна шүү дээ.

-Бусад урлагтай хослуулна гэхээр хэдэн хувийг нь beatbox эзэлдэг бол?

-Beatbox-ыг үндэсний урлагтай хослууллаа гэхэд 70 хувь нь beatbox, 30 хувь нь үндэсний урлаг байвал илүү сонирхолтой гэж боддог. Монголын үндэсний beatbox-ын холбоо гэдэг утгаараа бид үндэсний урлагаа түлхүү ашигладаг. Учир зүггүй баахан хамтлаг байгаа мөртлөө хийж байгаа зүйл нь тодорхойгүй болчихвол онцгүй шүү дээ. Тиймээс манай холбоонд шилдэг морин хуурч, ятгачин, хөөмийчид байдаг. Beatbox-чидтойгоо нийлээд тоглодог, бие биедээ зааж сургадаг.

-Хүзүүг тань гоёсон шивээснийхээ утгыг тайлбарлахгүй юу. Хэзээ хийлгэсэн юм бэ?

-Дунд сургуульд байхдаа хийлгэсэн. Гоё хэлбэр дүрстэй, ийм өвөрмөц шивээстэй адилхан нь бараг байхгүй биз. “Хүн-Робот” гэсэн утгатай ч юм шиг их содон. Найзууд маань хааяа “Чи хүзүүн дээрээ араа шүдтэй юм уу. Наадахаар чинь дамжиж beatbox гардаг байх даа” гэж тоглоом шоглоом хийнэ ээ. Өөр шивээс одоогоор алга.

Р.Мөнгөн

 

 

http://www.shuud.mn/?p=155123

 


ЦАГААНЫ ЦЭВЭГМИДИЙН ХҮҮ, СТА ЖҮЖИГЧИН Ц.ТӨМӨРХУЯГ: АРХИЧИН БОЛЧИХООД 100 АЙЛД ШАВАР ШАВХАЙТАЙ ХУТГАЛДЧИХСАН ЯВАХАД МИНИЙ ХАНЬ НАМАЙГ ОЛЖ ГЭРТЭЭ АВААЧСАН

$
0
0

 

2013-07-21 өдөр 00:57

 

DSCF6286-Танд кинонд тоглох урилга хэр их ирж байна? Нэг ахмад жүжигчин хэлэхдээ бид нарт киноны урилга ирэх нь ховордсон, ирвэл туслах дүр л олддог боллоо гэж хэлж байсан л даа.
-Энэ зун уран бүтээл гэхээсээ илүү өөртөө жаахан амралт өгч хөдөө гадаа явж байгаад ирлээ. Сая эхнэрийнхээ төрсөн нутаг Баянхонгорын Байдраг сумын  ойд оччихоод ирсэн. МҮОНТ-ийн 30  ангит кинонд тоглолоо. Жүжигчдийн хувьд үе үеэрээ өөр байдаг байх л даа. Дөрвөн жилд засаг захиргаа өөрчлөгддөгтэй адилхан шүү дээ. Миний бодлоор амьдралын хурд маш хурдацтай явж байгаа юм шиг санагддаг. Бидний нас явж байгаа нь үнэн. Гэхдээ нас явлаа гээд бид авьяас, мэргэжлээ алдаж болохгүй. Залуучууд юм хийж бүтээж байна, би зөв гэж боддог. Ер нь сүүлийн үед хийгдэж байгаа кинонуудаас харахад голцуу залуучуудын сэдэвтэй кинонууд хийгдэж байна л даа. Гол дүр нь залуу хүний дүр учраас бид ямар тэр дүрд нь тоглолтой нь биш. Тэгэхээр бид хөгшин тоондоо орно шүү дээ. Биднийг яагаад туслах дүрд тоглуулаад байна гэхээр бид киног чимэглэж өгдөг байхгүй юу. Одоо бидэнд аавын, ахын дүр оногддог болсон байна л даа. Тэр дүрийг сайн болгохын тулд чадалтай уран бүтээлч авах ёстой биз дээ. Гэхдээ бас санал болгосон туслах дүр болгонд тоглоод байна гэж байхгүй. Ямар киноны орон зайг бөглөх гэж байгаа биш. Хааяа зарим киноноос татгалзах үе гарна. Ер нь одоо бид сайн уран бүтээл хийхэд нь туслах хэрэгтэй гэж боддог. Социализмын үед манай жүжигчид мөнгөний төлөө биш зөвхөн театрын төлөө, урлагийн төлөө ажилладаг байлаа. Одоо тэр сэтгэхүй биднээс салаагүй байна. Би өөрийгөө социализмын бүтээгдэхүүн гэж боддог. Тийм учраас миний хувьд ашиг сонирхлын үүднээс ажилладаггүй. Гэхдээ бас  бусдыгаа  бодох хэрэгтэй л дээ. Бусад нь гайгүй үнэ хэлэх гэтэл нөгөө жүжигчид нь үнийг нь унагааж болохгүй байх.
-Учир мэдэх хүмүүс таныг мэргэжлийнхээ тал дээр Төмөрбаатараасаа илүү чадвартай жүжигчин гэж үнэлдэг юм билээ. Гэтэл та өнөөдөр ахаасаа бага гавьяа шагналтай явж байна.  Ер нь энэ тал дээр та санал нийлэх үү?
-1980-аад оны үед Төмөрбаатар нь илүү, Төмөрхуяг нь илүү гэдэг яриа их хурц явагдаж байсан. Хүн болгон өөр өөрөөр хүлээж авдаг байх л даа. Зарим хүмүүст нь Төмөрхуяг нь таалагдаж байхад заримд нь Төмөрбаатар нь таалагддаг байж болно шүү дээ. Хийж байгаа уран бүтээл, тоглосон дүрээр нь хэн нь чансаатай хэн нь чансаагүй байна гэж тэд нар өөрсдийнхөө хэмжүүрээр дүгнэх байх л даа. Ер нь бүгд урлаг мэддэг гэвэл худлаа ш дээ. Ахаасаа илүү байна уу дутуу байна уу тэр нь надад чухал биш. Өнөөдөр Монголын урлагийн төлөө бид хоёр хоёулаа адилхан зүтгэж яваа хүмүүс. Эцгийнхээ төлөө, эцгийнхээ нэрийг цэвэр байлгахын төлөө зүтгэж яваа. Тэгэхээр бид хоёрын зорилго нэг. Харин тэр зорилго нь хоёр замаар ч явсан  байж магадгүй нэг замаар ч явсан байж магадгүй. Манай ах драмын талаар явж байж болно ш дээ. Би инээдмийн жанрт хэзээ ч таарахгүй л байхгүй юу. Тэгэхээр бид хоёр зорилго нэгтэй хүмүүс мөртлөө өөр өөр замаар явж байж болно. Надад хэн нь илүү авьяастай, хэн нь илүү гавьяа шагналтай байна, тэр нь хамаагүй.
Гавьяа шагналын тал дээр би олон улсуудын жишгийг харьцуулж боддог. Гавьяа өөрөө л ирэх ёстой. Тэрийг гуйж, хахуульдаж  авах хэрэггүй. Өөрөө хүссэн мэргэжлээрээ ажлаа хийгээ л явж байвал болоо биз дээ. Гавьяат боллоо гээд хүнээс онцгой хүн болчихдог юм биш. Гавьяат боллоо гээд тусдаа Алтан-Өлгийд булуулдаг юм уу яадаг юм. Тэглээ гээд адилхан эх орондоо газар булуулаад агаарт замхарна ш дээ.
-Тэгэхдээ л тухайн хүн хийж бүтээсэн зүйлийнхээ гавьяа шагналыг хүртэх ёстой гэж боддог. Нэг талаараа төр засаг тэр хүнийг үнэлж, урам зориг өгч байгаа ш дээ.
-Тэртээ тэргүй ард түмэн намайг хаана ч явсан таньдаг. Тэр гавьяа биш үү. Би ард түмний хүүхэд ш дээ. Үүнийг л би гавьяа гэж боддог. Тэр тэмдгийг нь төр л өгдөг юм байгаа биз. Төр өгөөгүй л болохоос гавьяа нь надад байгаа гэж боддог. Тэгэхээр заавал тэр тэмдгийг авч баталгаажуулах шаардлага байгаа ч юм уу үгүй ч юмуу. Манай найзуудаас олон найзууд маань гавьяат л даа. Гавьяатыг нь төр л  өгсөн болохоос биш би тэд нартай яг адилхан ш дээ. Зарим талаараа илүү нь илүү л байх. Зарим тал дээр би тэр хүнээс илүү байж болно. Тэрнээс биш би гавьяат гээд арай илүү тоглодог болчихно гэвэл худлаа. Гавьяатын тэмдэг гэдэг бол чиний хэлдгээр урам өгдөг зүйл болохоос биш уучлаарай тэнгэрт гарсан мундаг хүн гэж тодорхойлж байгаа юм биш байх гэж боддог.
-Таныг ахтайгаа жаахан таарамж муутай байдаг гэж сонссон. Та хоёрыг уран бүтээлээрээ өрсөлддөг байсан гэх юм билээ.  Ер нь төрсөн ах дүүгийн хувьд хэр ойр дотно байдаг вэ?
-Үнэнийг хэлэхэд ах бид хоёр байнга уулзаад байдаггүй юм. Бид ээжийгээ амьд байхад цагаан сараар эхнэр хүүхдүүддээ бүгдийг нь чирж очоод золгочихдог байлаа. Одоо ч ховорхон уулздаг болж.  Эгч нар маань ч адилхан. Нэг дүү маань балетчин мэргэжилтэй. Украйнд амьдардаг. Ээж маань өнгөрөөд хоёр жил болж байна. Золголтууд байхгүй болсон. Зарим үед уулзахгүй би ажилтай байж таарна. Тэр хүн ажилтай байх ч юм уу. Манай ах намайг бодвол ахмад учраас манай урлагийнхан хүндэтгээд гэр орноор нь орж гарна. Би байнга ахынхаар орж гарч, тэдний найз нөхдийн дунд харагдахгүй болохоор хүмүүс таарамж муутай гэж хардаг биз. Төрсөн ах дүүс хүмүүс яасан гэж таарамж муутай байхав дээ. Бид чинь тусдаа байдаг, тус тусын амьдралтай хүмүүс болохоор бусдад тэгж харагддаг байж магадгүй. Тиймэрхүү яриа бид хоёртой ойрхон байдгаараа уран бүтээлчдээс гардаг байх л даа. Ер нь би ахтайгаа ч тэр, уран бүтээлчидтэйгээ ч, ер нь аль болох хүмүүстэй эвтэй байхыг боддог. Хэзээ нэгэн цагт би ахтайгаа нэг уран бүтээл дээр ажиллаж болно ш дээ. Жишээлбэл Төмөрбаатар, Төмөрхуяг хоёр “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд нэг нь Жамухад нэг нь Сэнгүмд тоглолоо гэхэд хүмүүс бид хоёрыг “нөгөө Цагааны Цэвэгмидийн хоёр хүүхэд тоглож байна, ямар гоё харагдаж байнаа” гэж  хэлж байсан. Энийг ард түмэн гоё харагдаж байна гээд хэлбэр талаас нь харж байгаа байхгүй юу. Гэтэл найруулагч нь шал өөр талаас нь харсан байна ш дээ. Энэ хоёрыг тоглуулчихвал бие биенийгээ илүү их ойлгоно гэсэн үүднээс харсан байхгүй юу. Бид хоёрт ч гэсэн нэг нэгийнхээ ааш араншинг мэддэг болохоор илүү амар байна биз дээ. Ах бид хоёр багаасаа хамт өссөн учраас бие биенийхээ ааш занг дэндүү сайн мэднэ. Нэг нь Хүүхэд залуучуудын театрт ажилладаг нөгөө нь Драмын театрт ажилладаг. Ахын ажил нь залуучуудын театр учраас залуучууд их давамгай байсан. 1980,1990-ээд оны үед манайх бараг залуучуудын орон болж байлаа ш дээ. Яг тэр үед залуучуудын сэдэвтэй жүжгүүд үздэг болж эхэлсэн. Сонгодог урлаг их хөгжиж байсан үе. Яг тэр талаасаа хоёр театр өрсөлдөж байсан байхгүй юу. Тэрийг магадгүй бид хоёр дээр өрсөлдөөн болгож байсан байж магадгүй. Яагаад гэхээр хоёр талд хоёулаа гол ролийг нь аваад тоглоод байдаг. Театрын тэнцүүр нь тодорхой хэмжээгээр жүжигчдээр нь тодорхойлогдож байдаг учраас бид хоёрыг өрсөлддөг гэж хардаг байсан байх л даа.
-Таны аавын талаар дурьдахгүй өнгөрч болохгүй. Таныг мэдээ ороогүй бага   байхад чинь өнгөрсөн гэдэг юм билээ?
-Би ааваасаа есөн сартай үлдсэн. Намайг мэдээ ороогүй байхад өнгөрсөн болохоор би аавыгаа мэдэх тал дээр жаахан маруухан. Гэхдээ уран бүтээлийнх нь  хувьд сайн мэднэ. Амьдралдаа ямар хүн байсныг нь би мэдэхгүй л дээ. Монгол хүн чинь барьж, харж, үзэж байж мэдэрдэг гэж ярьдаг ш дээ. Тэрэнтэй адилхан би аавыгаа сайн мэднэ гэвэл худлаа л даа. Нэг талдаа би амьдралдаа жаахан харамсдаг. Аав минь жаахан урт насалсан бол болох л байсан. Монголчууд хүний сайн нь түрүүлээд явчих юм гэж хэлдэг. Манай аав наснаасаа эрт түрүүлээд явчихсан болохоор би аавыгаа сайн хүн байсан гэж боддог. Өвчин гэдэг зүйл АЖ  байна уу, ТШ, Хөдөлмөрийн баатар ч байна уу хүнийг голохгүй авч явдаг. Хэн ч байсан үхнэ шүү дээ. Тэр бол зарчим. Гэхдээ амьдрал аавыг арай хурдан аваад явчихсан юм болов уу гэж боддог. Нөгөө талаараа би ганцаараа бага үлдсэнээрээ их олон жүжигчдийн хайранд умбаж хайрлуулж өссөн л дөө. Хамгийн сүүлд үлдсэн болохоор аавын маань үеийн жүжигчид том жижиггүй намайг “Цагааны Цэвэгмидийн бага хүү” гээд гаран дээрээ бөмбөрүүлж байсан. Намайг хүн болоход аавын маань үхэл надад маш том юм өгсөн байх. Тэрнээс биш эцэггүй хүний толгой том гэдэг үг худлаа. Би луйварчин болоогүй. Худлаа хэлж хүн мэхлээгүй. Ээж маань намайг бага байхад “аав чинь тийм хүн байсан” гэж ярьдаг байсан. Бага насанд ээжийнхээ ярьсан юмыг тэр бүр ойлгохгүй ш дээ. Би ааваасаа үлдээд 48 нас хүртлээ ээжтэйгээ хамт байсан. Ээж маань биднийг өсгөж хүн болгосон доо.
-Айлын хүүхдүүддээс ганц нэг нь жаахан болж бүтэхгүй тааруу амьдралтай явдаг гэдэг.  Таныг эгч Мандах гуай нэг үе архи дарсанд ороод нэлээн гундуухан явж байсан. Одоо хаана байгаа вэ? Эгчтэйгээ холбоотой байгаа биз дээ.
-Амьдралд хэн ч гэсэн алдаж энддэг. Тухайн үед ээж маань амьд байсан. Манай эгч чинь барилгын ТМС төгссөн, шавар будагчны мэргэжилтэй хүн шүү дээ. Ид ажлаа хийгээд явж байх үед нь шинэчлэлт ороод хэсэг хүмүүс ажилгүй болж байсан. Тэр үеэр эгч минь ажилгүй болж нэг хэсэг амьдрал нь хэцүү байсан үе бий. Гэхдээ хүнд байх асуудал гэж боддог. Ер нь хүн болгонд эрх тэгш сайхан явсан үе ховор байдаг байх. Одоо бол миний эгч сайхан явж байгаа. Хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь том болоод гурван ачтай болсон. Ээжийн байшинд ач нарыгаа хараад сууж байгаа. Амьдрал нь сайхан жигдэрсэн тогтуун сайхан авгай байж л байна. Түүнээс биш манай эгч учиргүй архи дарсанд ороод замаа алдаагүй. Хүн хоёр талтай байдаг. Би ойлгохдоо Цагааны Цэвэгмидийн үр садын муу муухайг гэр бүлээс нь тээж явдаг нэг хүн байдаг гэдэг шиг тийм талаар нь би эгчийгээ зөвтгөж ойлгож ирсэн. Миний эгч сайхан сэтгэлтэй цагаан хүн. Хүнийг дандаа муугаар нь дүгнэж болохгүй л дээ. Би ч гэсэн архи уугаа л явж байсан ш дээ. Надад замбараагүй архи уугаад арчаагаа алдаад явж байсан үе бий. Өнөөдөр УИХ-ын гишүүнд ч хийсэн алдаа байж л байгаа. Ганцхан гишүүнээр халхлагдаад байгаад байгаа болохоос биш. Энхбаяр ерөнхийлөгчид хүртэл алдаа байсан л байгаа байх. Тэгэхээр алддаггүй хүн гэж ховор. Ялангуяа ажил хийж байгаа хүн илүү алддаг байх.
-Таныг архи дарсанд ороод зуун айлд ухаангүй хэвтэж байхад чинь “Энүжин” компаний захирал Энхтуяа гэж эмэгтэй олоод гэртээ аваачсан гэж ярьдаг юм билээ. Одоо та хоёрыг их сайхан амьдардаг гэж дуулсан. Эхнэртэйгээ анх яг яаж танилцаж байсан юм бэ?
-Би сайн ханьтай учирсандаа баярлаж явдаг. Манай эхнэр их ухаантай эмэгтэй. Одоо үед тийм сэтгэлтэй хүн ховор байх л даа. Гудамжинд гарсан гэдэг нь ч юу юм бэ. Манай ээжийнх 100 айлд байдаг байсан юм. Би ээж, эгч,эгчийнхээ  хүүхдүүдтэй нь хамт байдаг байсан. Ажил төрөлгүй, найз нөхөдгүй болсон хүн чинь гутарна, гунина. Эхнэр хүүхдээсээ салчихсан байсан үе. Манай Драмын театрын хажууд Хуулийн дунд сургууль гэж байсан юм. Тэр сургуульд манай эхнэр сурдаг, би театрт жүжигчин байлаа. Тэр үед бид хоёр учиргүй сайн танилууд биш ч гэсэн нэг нэгийгээ мэддэг байсан юм. Тухайн үед тэр хүн ч гэр бүлтэй, би ч гэр бүлтэй байсан. Ууж байх тохиолдолд тэр хүн намайг уран бүтээлчийнх нь хувьд ч тэр, хүнийх нь хувьд ч тэр хүндэлсэн. Манай эхнэрийн компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани л даа. Тэгээд эхнэр маань зуун айлын барилгын зах хавиар ажлаа хийж явж байгаад надтай таарахгүй юу. Намайг архи уучихсан нэлээн “халаалттай” явж байхад манай хүн машинтайгаа над дээр хүрч ирээд “Чи ингэж яваад яах юм бэ, архи дарснаас гар” гээд гэр лүүгээ авч явах юм болсон. Эхний удаад шууд айлд очно гэдэг хэцүү шүү дээ. Тийм аймшгийн хар халтар шавар шавхай болчихсон нүхнээс ухаж гаргаад ирсэн юм шиг тийм хүнийг. Яагаад тэгээд зориглоод гаргасныг нь би сүүлд нь ойлгосон л доо. Тэгээд машинд нь суучихаад хоёулаа эхнэрийнхээ сурч байх үеийнх нь, би театрт ажиллаж байх үеийнхээ тухай юмаа ярьж суулаа. Маргааш нь би буцаад л нөгөө зуун айл руугаа явна ш дээ. Юу юугүй очоод суучих зориг надад байхгүй байсан л даа. Тэгж явсаар бид хоёр гэр бүл болсон доо. Хүнд заавал хань хэрэгтэй байдаг юм билээ. Тэр шавар шавхай дотор байж байхдаа нэг кинонд тоглочих юмсан, эргээд хамт олонтойгоо нийлчих юмсан гэж бодогдох үе гардаг байлаа. Гэтэл хэн ч дуудахгүй, хэнч намайг тэнд байгааг мэдэхгүй байсан үед манай эхнэр намайг олж авсан. Тухайн үед би мэдэрдэггүй байсан байх. Амьдралд хүн чинь хань ижил хайна, үгүйлнэ. Яг тэр үед гарч ирсэн хүн байхгүй юу. Би одоо хүртэл эхнэрээсээ асуудаг юм. “Яагаад тийм шавар хиртэйгээ хутгалдчихсан хүнийг чи татаж авсан юм бэ” гэж. Тэр хүн намайг хүнийх нь хувьд хүндэлсэн. Замбараагүй архи уудаг хүнийг ханиа болгож авна гэхээр хэцүү шүү дээ. Баргийн хүн тэгэхгүй биз дээ. Яахав хүнд үед нь сайхан усанд оруулаад ор дэр засч өгч унтуулаад буцаагаад явуулдаг тийм хүмүүс бий л байх. Харин аваад цуг амьдардаг хүмүүс байхгүй ш дээ. Бараг үлгэр шиг юм байхгүй юу. Одоо бид хоёр нийлээд зургаан жил болж байна. Би архи уухаа больсон. Эргээд уран бүтээлээ хийж эхэллээ. Найз нөхдийн маань хүрээлэл эргээд бий болсон. Уугаад явж байхад найз нөхөд байхгүй ш дээ. Би өглөө босно, ажилтай юм шиг зуун айлаар тэнэнэ. Заримдаа хэд хоногоор хамаагүй тэнээд алга болчихдог тийм л үе байлаа. Ганц гар утастай. Гар утас руу маань залгадаг ч хүн байхгүй. Миний утсыг мэддэг хүн ч байдаггүй байсан байх. Мэдсэн ч над руу залгаад яах юм гэж боддог байсан биз.
-Эхнэрийг  чинь хоёр хүүхэдтэй, хүүхдүүд нь танд их сайн байдаг гэж дуулсан? Хүүхдүүд нь хүртэл таныг ойлгоод үнэхээр сайн хань, сайхан гэр бүл таныг угтаж авчээ?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр сайхан гэр бүл намайг угтаж авсан. Эхнэртэй минь учруулсан тэр өглөө намайг шал өөр амьдрал, өөр ирээдүй угтаж авсан. Манай эхнэр хоёр сайхан том болсон хүүхэдтэй. Хоёулаа Америкт сургуульд сураад одоо ажил төрөлтэй, гэр бүлтэй болоод сайхан явж байгаа. Хүүхдүүд маань надад маш сайн байдаг. Би боддог юм. Дээрээс намайг миний аав л харсан байх гэж боддог. Гундаж, гандаж явахад дээрээс хардаг шүтээн гэж байдаг юм байна. Аав минь намайг харсан болов уу даа. Одоо хэвийн сайхан амьдарч байна. Ер нь амьдрал хатуу байдаг юм байна. Хүн гэдэг чинь хань ижил түшиж амьдрахгүй юм бол шонгийн мод ялзраад унадагтай адил ганцаараа байхаар унадаг юм байна лээ. Би архи уугаад зөнгөөрөө явж байсан бол өдийд  ямар явж байх бол мэдэхгүй ш дээ. Үнэхээр Тэнгэрээс аав минь л намайг харсан байх.
-Таны анхны эхнэр хоёр хүүхдийн чинь ээж Алтанчимэгийг биеийн тамирын багш мэргэжилтэй хүн байдаг гэж дуулсан.Одоо юу хийж байгаа вэ? Хүүхдүүдтэйгээ холбоотой байгаа юу.   
-Анхны эхнэрийг маань Алтанчимэг гэдэг. Биеийн тамирын багш мэргэжилтэй. Хоёр хүүхэдтэйгээ байнга холбоотой байлгүй яахав. Нэг нь одоо банкинд ажилладаг. Нөгөө нь сурч байгаа. Жүжигчин болгох гэхээр жүжигчин болохгүй юм шиг байнаа. Хүүхдүүдээ сургууль соёлд оруулах, айл гэр болоход нь би  боломжоороо  туслахыг боддог. Би ямар нэг их баян хүн ч биш, гэхдээ бүр ядуу хүн биш л дээ. Ямар ч байсан ээж аав ямар байх ёстой вэ тэр үүргээ гүйцэтгэж л явна. Одоо туйлгүй баян хүн зөндөө байна ш дээ. Тийм байгаад ч хэрэггүй байх гэж боддог. Нэг талаар ард түмэн муу хэлдэг болно. Ер нь эвдрэх талын шинж чинь баян болох ш дээ.
-Архи дарсанаас болоод анхны эхнэрээсээ салсан юмуу? Таныг тиймэрхүү явж байх үед чинь хүүхдүүдийн чинь ээж татаж авах гэж хэлж ярьж байсан уу?
-Хэлэлгүй яахав. Мэдээж амьдралд зөндөө асуудал бий шүү дээ. Салахад заавал шалтаг шалтгаан бий л дээ. Хүүхдүүдийн маань ээж бид хоёрын хувьд дурсамж болоод өнгөрсөн зүйл. Тухайн үед хүн болгон л надад хэлж загнаж занчиж байсан. Найз нөхөд, ах маань, эхнэр хүүхдүүд, ээж гээд бүгд л миний төлөө надад хэлж байсан. Хэлэхгүй нэг ч хүн байгаагүй.  Би ажилгүй орлогогүй болчихсон ч гэсэн мэдээж хүнээр тэжээлгүүлээд байх хэцүү биз дээ. Өөрөө бие дааж амьдармаар байдаг. Гэтэл тэдний зөвлөгөө надад нөлөөлөөгүй. Би ерөөсөө амьдарлыг л хүсч байсан байхгүй юу. Хүнд тавтай тухтай амьдрал, дулаан байр орон сууц, хэрэгтэй биз дээ. Хань ижилтэй байх ёстой. Үг нь хүчгүй ч гэсэн хажуунаас үглэж дуулах тийм хань ижил хэрэгтэй байдаг юм билээ. Амьдралд хүнийг хүндэтгээд байхаар тэр хүн эргээд нөгөө хүнээ улам хүндэлдэг юм байна лээ. Одоо манайхан яадаг гэхээр өөрөө бусдыг хүндлэхгүй байж хүнээр хүндлүүлэх гээд байдаг болчихсон. Энэ  чинь аймаар том алдаа байхгүй юу. Бидний үеийн уран бүтээлчид ч тийм байсан. Нэг нэгийгээ хүндэтгэж байж тэр уран бүтээл цогц болдог ш дээ. Одоо тийм биш юм шиг санагддаг.
-Таныг  багшийн дээд сургуульд багшилж байсан шиг санагдаж байна. Өөрийн гэсэн шавьтай юу?
-Шавь нар байх нь байгаа.Тэгэхдээ жүжигчнээр явж байгаа нь их цөөхөн байгаа л даа. Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид  багшилж байлаа. КУДС, “Харцага” зэрэг сургуулиудад багшилж байсан. Сүүлийн үед маш олон жүжигчид шинээр гарч байна. Одоо үед аль мөнгөтэй  зальтай нь сургуулиа төгсөөд театар ч юмуу нэг студи руу очоод орчихдог болсон байна. Би ч гэсэн тийм л байсан байх. Залуу хүмүүст нэг чиглүүлдэг хүн байхгүй бол зарим нь учраа олохгүй байх шиг байна.
-Та хэдэн жилийн өмнө “Цагааны Цэвэгмид нэртэй” студи байгуулсан байх аа. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа биз дээ.
-Үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа. Таван жилийн өмнө байгуулж байсан. Өнгөрсөн жил нэг кино хийсэн. Би чинь жүжигчин болохоор яг нэг ажил аваад явах боломж байхгүй юм. Ганц хоёр кинонд тоглох хөдөө явах гээд тэр бүр студи руу анхаарлаа хандуулж амжихгүй юм. Студи байгуулахын тулд тодорхой хэмжээгээр мөнгө санхүүгийн асуудал байх ёстой. Хэдий мөнгөтэй байсан ч гэсэн техник хэрэгсэл нь өөрчлөгдөж шинэчлэгдэнэ. Техниктээ мөнгө зориурлахгүй бол болохгүй. Дээрээс нь уран бүтээл хиймээр байдаг. Нөгөө олсон орлогоо техник хэрэгсэл гээд тавиад туучхина. Өнгөрсөн жил нэлээн хэдэн уран бүтээл хийсэн. Уран бүтээл хийж байна гэдэг тэр студийн амьд байгаагийн шинж шүү дээ.  Ер нь бизнес гэдэг чинь их хэцүү юм билээ. Би бизнесмэн хүн биш болохоор бизнесийн тал дээр эхнэрээсээ суралцах зүйл их гарна. Үнэнийг хэлэхэд би сая төгрөг тоолж мэдэхгүй ш дээ. Их мөнгө тоолохоор гар чичрээд байдаг юм. Одоо бол арай ондоо болсон л доо. Ямар ч байсан киноноос авсан мөнгөө тоолчихдог болсон байна лээ. Миний үед 2000, 3000 төгрөг л өгдөг байлаа шүү дээ. Тэрийг тоолоход арай хялбар байсан санагдаж байна. Гэхдээ ер нь мөнгө чухал биш гэж боддог. Албан тушаал, мөнгө, гавьяа шагнал хүнийг эвддэг. Монголчуудын хэлдэг нэг үг байдаг ш дээ. Наад хүнээ алъя гэвэл дарга болгочих гэж. Дарга болсон хүн аймаар эвдэрдэг. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол шүү.
 -Ярилцсанд баярлалаа

WWW.TOVCHOO.MN

http://tovchoo.mn/2870


Миний бүх дуу амьдралаас үүдэлтэй

$
0
0

2013-07-06 10:40:04

Дуучин Аделийн “Rolling  Stones” сэтгүүлд өгсөн ярилцлагаас нь хүргэе. .

-Европ дахь  аялан тоглолт эхлэхэд ердөө хэдхэн хоног үлджээ. Айж сандарсан шинжгүй байх юм. Тамхи их татах юм аа?

-Аав маань намайг гурван настайд ээжтэй минь орхиод явсан. Харин аав маань Их Британийн “The Sun” сонинд охиныхоо талаар нийтлэл бичин худалддаг байсан гэж надад хэлсэн. “Би Аделийг өсч том болоход нь хамт байгаагүйдээ харамсдаг” гэснийг уншаад эмзэглэж байсан. Энэ явдлын маргааш нь нэгэн сурвалжлагч эмээг маань автобусны зогсоол дээр зогсч байхад нь шахаанд оруулж, миний хүүхэд насны талаар ярихыг шаардсан нь надад бас хүнд цохилт болж байсан. Тэр өдрөөс хойш буцаад тамхинд орчихсон доо.

.

-Аделийн хоолой бол өнгөрсөн хэдэн жилийн турш пoп ертөнцөд үгүйлэгдээд байсан зөөлөн, урсамтгай мөртлөө хүний сэтгэл зүйд нөлөөлдөг хүчирхэг, тунгалаг хоолой мөн. Жишээлбэл, “Someone like you” дуу чинь яахын аргагүй оюун санаанд зөрчилдөөн,  тэсрэлтийг бий болгодог?

-Энэ дуугаараа би хэдийнэ хүний хүн болчихсон хуучин амрагтаа баяртай гэж хэлсэн. Миний бүх дуу бодит түүх, жинхэнэ амьдрал дээрх хүмүүст тулгуурладаг. Сэтгэлээс гарсан бүтээл бусдын сэтгэлд ч бас хүрдэг байх. Тиймдээ ч өнгөрсөн хоёрдугаар сарын “Брит-ийн” шагнал гардуулах ёслол дээр “Someone Like you”-г дуулаад тайзнаас уйлагнасан нүдтэй  буусан энэ үеэс л хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн гэж боддог. Бодит хайрын түүх учраас хүмүүст их таалагддаг байх. Би нэг л зүйлийг хэлэхэд, хэн нэгэнд дурлана гэдэг үнэхээр гайхамшиг байдгийг мэдэрсэн.

.

-2008 онд гаргасан “21″ цомог чинь гараад удаагүй байхдаа iTunes-ын 40 дүгээр байранд байсан бол, маргааш өглөө нь наймдугаарт, харин түүний дараагийн өдөрт нэгдүгээр байранд орсон. Энэ  өдрөөс эхлэн дэлхий чамаар амьсгалах болсон доо?

-Яг энэ үеэр л “21″ цомгийнхоо жинхэнэ илэрхийлэл болсон жинхэнэ хайртайгаа танилцсан. Нуулгүй хэлэхэд, дэлхийн хэмжээний од болохоос илүү баярлаж байсан шүү. Арван насаар ах тэр эр намайг аялах, зөгнөлт зохиол унших, бас яруу найраг бичих дуртай болгосон гэж хэвлэлээр шуугих нь инээдэмтэй шүү. Харин тэр намайг жинхэнэ том хүн болоход тусалсан бөгөөд одоогийн зам руу  минь хөтөлж оруулж ирсэн. Түүнтэй учрахаас өмнө миний бүх амьдрал ажил, карьер байсан. Харин дараа нь бидний тухай гэх жижигхэн төсөл амьдралд минь орж ирсэн. Тэр бага зэрэг галзуу, өвчтэй байсан нь намайг жирийн хүн шиг болгосон юм. Би гэдэг хүн ердөө л энэ.

.

-Хүн яагаад  нэг л хайрыг хүлээж байдаггүй юм бэ?

-Бүх зүйл нурж эхлэхээс өмнө бид хоёр Лондонд бүтэн жил хамт амьдарсан. Зүгээр л бүх юм хөгжилтэй байхад би түүнээс уйдсанаа мэдсэн. Тэр их уран сайханлаг хүн, гэхдээ романтик биш. Тэр намайг Итали руу ч дагуулж явж байгаагүй. Харин би түүнийг нэг удаа дагуулж явж байсан. Миланд сайхан орчинтой зочид буудал захиалах саналыг хүртэл би л гаргасан. Сүүлдээ  бид хоёр жирийн танилууд шиг цай ууж суунгаа, миний асаагуур ажиллахгүй байгаа тухай ч юм уу ярилцаж суудаг болчихсон. Найзууд маань бүгд намайг салахад баяртай  байсан. Тэд түүнийг өөдгүй эр гэж үздэг байсан юм. Бид хоёрын хоорондох харилцаа өндөрлөсний маргааш өглөө нь студи дээрээ аяархан мэгшингээ “Rolling in the Deep” дуугаа бичсэнээ санаж байна. Продюссер Пол маань нэгэн сэтгүүлд “Тэр үед Адель нэг л эмзэг сул дорой болчихоод, болсон үйл явдлын талаар бидэнд нээлттэй ярьж байсан. Гэхдээ л  түүний цээжинд гал байсан юм даа” гэж билээ. Цомгийнхоо ажлын талд ороод явж байтал хуучин найз залуугаа сүй тавьсан гэдгийг дуулсан. Миний бүх бие хоосроод л явчихсан. Би түүнээс салснаасаа хойш өөр хүнтэй уулзаагүй ээ. Би үүнд бэлэн биш байна. Түүнд одоо хүртэл дурласаар байгаа юм биш л дээ. Гэхдээ л би хайртай. Ойлгож байгаа биз дээ.

.

-Тайзан дээр гарахынхаа өмнө догдолдог байх даа…

-Би чичирч эхэлдэг. Гэхдээ юу ч буруугаар эргэхгүй л гэж бодохыг хичээдэг дээ. Эсвэл өөрөө өөртөө онигоо ярьж, хүмүүсээр доог тохуу хийдэг. Үнэхээр тус болдог шүү. Тайзнаас буухаас нааш миний сандрал арилдаггүй. Намайг харахын төлөө хүмүүс өөрийнхөө 20 ам.долларыг зарцуулаад, дараа нь “Өө тэр амьдаараа шалихгүй л юм шив дээ” гэж  ярих вий гэхээс би айдаг юм. Хүмүүс надад зориулж өөрийнхөө цаг заваас хорооно гэдэг маш том хэрэг. Би сандрах үедээ өөртөө хэлдэг нэг үг бол “Би бол Саша Картер”. Энэ нь Бейонсийн Саша Фийрс, Жюнь Картер хоёрыг нийлүүлсэн нэр юм.  Би анх удаа  Бейонстой уулзах гэж байхдаа зүрх минь маш хүчтэй цохилж, догдолж байсан. Гэтэл тэр урьдынхаараа дур булаам инээмсэглэж орж ирээд л “Чи ёстой сайхан харагдаж байна. Би чамайг сонсохоор бурханы дуу хоолойг сонсч байгаа юм шиг санагддаг” гэж хэлж байсан. Итгэмээргүй байгаа биз. Дараа нь би тагтан дээр гарч жаахан уйлж аваад Саша Фийрс энэ үед яах байсан бол хэмээн бодсон доо.

.

-Дуучид  гадаад төрх, имиж гээд санаа зовоох асуудал бишгүй?

-Би хоолны дэглэм барьж дасгал хийдэггүй. “Миний амьдрал тэр чигээрээ л кино шиг. Ийм байхад надад гадаад төрх мэтийн жижиг зүйлд санаа зовох цаг гарна гэж үү. Би спорт зааланд очих дургүй. Би зүгээр л сайхан хоол идэж, сайн дарс шимж суух дуртай. Магадгүй би сайхан галбиртай байсан ч олны нүдэнд хөх, өгзөгөө гайхуулахгүй байсан байх.

.

Б.Дэлгэрцэцэг

http://www.inet.mn/?vfile=28&vmet_id=62882&vmet_main=1186


рдын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн: Би хүн чанарыг кино урлагаасолсон юм шүү

$
0
0

 

2013-07-29 11:14:49

 

Ч.ГАНТУЛГА

 Хийсэн зүйл, хэлэх үгтэй мөртлөө энгүй намтартай тийм л хүмүүсийгАмьдралын тойрогбулан онцолдог билээ. Энэ удаад бид Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнг урьсан юм. ТүүнийгСуварган цэнхэр уулс”, “Анхны алхам”, “Хүн чулууны нулимсзэрэг дэлгэцийн олон бүтээлээр нь манай үзэгчид андахгүй.

Бигэж онгирох дургүй, бид гэж бардамнах дуртай дур зоргоороо, эрх чөлөөтэй найруулагч Гомбожавын Жигжидсүрэнгийн амьдрал, уран бүтээлийн тойргоор хамтдаа аялацгаая.

 

АЙЛЫН ГАНЦ ХҮҮ, ЭМЭЭГИЙН ЭРХ БОР

Эрхэм найруулагчтай уулзахаар товлосон цагтаа очиход тэрээр эхлээд номын дэлгүүр орох санал тавьсан юм. “Ойрд номын дэлгүүр орж шинэ ном авсангүй. Ном авахгүй удчихаар сонин байдаг юмгэсээр цэлгэр том танхимтай дэлгүүрийн лангуун дээрх шинэ ном бүрийг хуудас эргүүлэн сонирхлоо. Нэлээд удсаны эцэст орчуулгын хоёр ном авснаар, бид гэрийнх нь зүг явсан юм. Замдаа уран бүтээлийнх нь тухай сонирхолтой яриа өрнүүлсээр зорьсон газраа хүрэв. Тэдний хаалгаар ороход өөр мэдрэмж төрүүлэхүйц гэрэл зургууд сонирхол татсан. Үүднээс нь эхлээд амьдралын сонирхолтлой агшин, түүх өгүүлэх фото зургууд өлгөөтэй харагдана. Түүн дотор Г.Жигжидсүрэн найруулагчийн залуу үеийн зураг болон хүүхдүүд, ач нарынх нь зураг байх аж.

Бидний яриа түүний ажлын өрөөнд өрнөсөн юм. Бурханаа хоймортоо тавьж, ижий аав хоёрынхоо зургийг хоёр талд нь байрлуулсан нь амьдралынх нь амьд бурхад гэж шүтэж явдгийнх ажээ. Тиймээс ч бидний яриа түүний хүүхэд нас, ээж аавынх нь тухай нандин дурсамжаас эхэлсэн. Тэрээр Төв аймгийн Баянжаргалан суманд Гомбожавын хүү болон мэндэлжээ. Гэхдээ дөнгөж найман сартай байхдаа хот руу шилжиж, суурьшсан байна. Түүний аав Гомбожав насаарааМонцамэагентлагийн ерөнхий нягтлан бодогч хийж. Ээж нь ч эдийн засгийн мэргэжилтэй хүн байсан гэсэн. Түүнийг амьдралын замд хөтөлж, хүн болох суурийг тавьсан хүн нь эмээ Л.Дуламханд нь гэж тэрээр онцолсон юм. Айлын ганц хүү, эмээгийнхээ эрх бор хүү хүн болох анхны алхам, ёс заншил, ахмад буурлыг хүндлэх ухааныг эмээгээсээ сурчээ. Түүний ээж их зохиолч Д.Нацагдоржийг таньдаг байсан гэдэг. Д.Нацагдоржийн олон захиа, гэрэл зураг ээжид нь байдаг тухай сонирхуулсан юм. Түүний хүүхэд нас, үлгэр домог, үүх түүхийн дунд өнгөрчээ. Нутгийн буурлууд, эмээ нь түүнд ардын явган үлгэр, түүх домог ярьж өгдөг байсан нь их түүхээ судлах, танин мэдэх сонирхлыг нь татсан гэдэг. Тиймээс ч уран бүтээлд нь түүхээ дээдлэх, бусдад танин мэдүүлэх эрхэм чанар шингэсэн байдаг гэв.

 

ЭРХ ИШИГНИЙ ТУХАЙ АНХНЫ ШҮЛЭГ БУЮУ ЗОХИОЛЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛ

 

Г.Жигжидсүрэн найруулагч сурагч байхдаа сурлага сайтны эгнээнд жагсдаг байжээ. Багаасаа эрх танхи, хүссэнээ авч өссөн ч эрхийн балай болоогүйдээ баярладаг гэсэн юм. Сурагч болсон цагаасаа номтой нөхөрлөж, утга уран зохиолд дурлажээ. Түүнд эрх цагаан ишиг байсан аж. Найруулагч маань ишигтэйгээ тоглож, эрхлүүлж, цагийг зугаатай өнгөрөөдөг байсан тухайгаа хуучилсан. Харин нэг удаа эрх цагаан ишиг нь ээжийгээ мөргөж байхыг хараад түүнд зориулж шүлэг зохиосон байна. Шүлэг ньЭрх цагаан ишиг минь дахиад ээжийгээ мөргөвөл эрхлүүлж чамайг хайрлахгүй шүүгэж төгсдөг гэсэн. Тэрээр энэхүү шүлгээ анхПионерийн үнэнсонинд гаргаснаар зохиол бичих урам зориг авчээ. Энэ үеэс уран зохиолын дугуйланд суралцаж, зохиолч болох мөрөөдөл өвөрлөсөн байна. Тэр үед буюу 1950 оны дундуур яруу найраг сонирхогчдын шүлгийг ахмад зохиолчид сонсч зөвлөгөө өгдөг байжээ. 10 жилийн жаахан хүү тэр цуглаанд очиж шүлгээ уншсанаар зохиолч Ч.Лодойдамбын хараанд өртжээ. Хадаг барьж ёслоогүй ч анхны багш минь гэж зохиолчийг хүндэлдэг тухайгаа дурссан. Энэ үеэс Горькийн сургуульд сурахаар зэхэж, судалж эхэлсэн байна. Гэвч сургууль төгссөн жил нь ганцхан хуваарь ирснийг нь өөр хүүхдэд өгчээ. Харин Г.Жигжидсүрэн найруулагчид Эрхүүгийн хуулийн сургуулийн хуваарь таарч. Гэвч ээж нь зөвшөөрөөгүй гэдэг. Харин эмч болгоно анагаахын сургуульд хүүгээ оруулна гэжээ.

 

АМЬДРАЛЫН АНХНЫ АЛХАМ АЧИТ БАГШ НАРЫН БУЯН

 

Ийнхүү ээжийнхээ үгэнд орж эмч болохоор шийджээ. Нэг удаа намын төв хорооны хажуугаар явж байтал Ч.Лодойдамба багштайгаа тааралдсан гэнэ. Хууч яриа дэлгэж, болсон учир явдлаа хэлтэлЧи нэг жил кино үйлдвэрт ажил. Би дараа жил чамайг кино найруулагчийн сургуульд явуулж өгьегэсэн байна. Ийнхүү багшийнхаа үгэнд орсон нь түүний амьдралыг бүхлээр нь өөрчилсөн хамгийн том эргэлт болсон гэдэг. Кино үйлдвэрт ороод анх Д.Жигжид найруулагчийн туслахаар ажиллаж, “Улаанбаатарт байгаа миний аавкиноны туслах найруулагчаар явжээ. Энэ явдал нь түүнд киноны ажлын нарийн нандин зүйл, техниктэй хэрхэн харьцах, кино яаж бүтдэг, жүжигчинг хэрхэн сонгох зэргээр их сургууль төгссөн юм шиг амьдралынх нь анхны сургуулилт болсон гэв. Тэрээр Д.Жигжид найруулагчийн тухай дурсахдааБагш минь сайхан хүн байсан. Олон залууст эрдэм мэдлэгээ харамгүй өгсөн дөө. Миний киноны их багш, намайг кино урлагт дурлуулсан буянтангэсэн юм. Ийнхүү хоёр жил туслахаар ажиллаад хүсэн хүлээсэн Бүх холбоотны киноны их сургуульд явжээ. Эх орноосоо, ээж ааваасаа холдож үзээгүй хүү үүргэвчээ үүрээд, хүсэл мөрөөдлөө тээгээд тэр үеийн ЗХУ-ын гудамжаар алхаж байхад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн гэдэг. Киноны сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд ирдэг, алдартай сургууль байв. Ангийнх нь багш нь ЗХУ-ын киноны эцэг хэмээдэг Лев Владимирович Кулешов гэх буурал байжээ. Тэрээр киноны түүхэнд эвлүүлгийн онолыг бий болгосон түүхтэй. Харин түүний эхнэр нь Александра Сергеевна Хохлова хэмээх сайхан бүсгүй байж. Тэд хамтдаа насаараа киноны сургуулийн найруулагчийн ангид хичээл заажээ.  Багш нар нь яагаад ч юм бусад оюутнуудаас илүү монгол шавьдаа элгэмсүү хандаж зааж, зөвлөдөг байсан гэх. Багш нарынхаа хайрыг татсан оюутан Г.Жигжидсүрэнгийн уран бүтээлч болох, кино урлагаас холдож чадахааргүй татагдсан сэтгэл хоёр багшаас нь эхтэй аж. Төгсөх ангийн оюутан дипломын ажлааАнхны алхамкиногоор хамгаалсан гэдэг. Энэ үед багшийнх нь бие муудаж хэвтэрт орсон байж. Дипломоо хамгаалж дуустлаа сар гаруй багшийгаа асарчээ. Орон дээрээс нь өндийлгөж, хоолыг нь өгч, чадах хэрээрээ тусласан байна. Энэхүү сэтгэлд нь талархсан Хохлова багш нь өөрөө хийсэн таягийг нь дурсгал болгон өгчээ. Г.Жигжидсүрэн найруулагч тэрхүү таягийг одоо хүртэл хадгалж, ажлын өрөөнийхөө хойморт хүндэтгэн залсан байна лээ. Найруулагчийн ангид сурч байхдаа кино зохиолчийн эчнээ ангид сурч төгсчээ. Зохиолын ангийн багш нь А.Я Каплер хэмээх мундаг зохиолч байж. Ийнхүү амьдралын замд хөтөлсөн багш нараа дурсан ярихдаа нүдэнд нь үл ялиг нулимс цийлэгнэж, хоолой нь чичирч байсныг дурсах хэрэгтэй. Багш нар нь түүнд хүн байхын утга учир, хүн хүнээ хайрлах эрхэм сэтгэлийг төлөвшүүлсэн нь энэ аж. Энэ бол найруулагч хүнд байх ёстой хамгийн том чанар юм. Тэрээр оюутан насныхаа эрхэм андуудын тухай дурсан ярьсан. Тэдний ангид Тусман Садьков гэдэг Татар оюутан сурдаг байв. Мөн Юсут Даниялов хэмээх Дагестан залуу байж. Тэр гурав үй зайгүй дотно найзууд байсан гэнэ. Оюутан насны зугаатай мөчүүд, нандин дурсамж олон бий гэсэн юм. Одоо ч Г.Жигжидсүрэн найруулагч Орост очихоороо заавал Даниялов найзынхаараа ордог гэв. Шинэ уран бүтээлийн тухай, залуу насныхаа тухай дурсаад суух сайхан шүү гэсэн юм.

 

ЖҮЖИГЧИНДЭЭ ЗОРИУЛЖ ЗОХИОЛОО БИЧДЭГ

Тэрээр эх орондоо ирээд уран бүтээлийн ажилдаа шаргуу оржээ. Түүнийг хамгийн удаан зовоосон бүтээл ньХатанбаатаркино гэсэн. 10 жилийн турш бодож, тунгааж, жүжигчин хайсаар явжээ. Гол дүрд нь тоглосон Эрдэнэбулган тэр үед сургууль төгсч ирээд дуурийн театрт ажиллаж байв. “Учиртай гурван толгой дуурьийн Юндэнд дуулахыг нь Г.Жигжидсүрэн найруулагч өөрөө очиж сонсчээ. Тэндээс л Хатанбаатарт тоглож болох юм байна гэсэн бодол төрж, санал тавьсан гэдэг. Кинонд найруулагчийн хувь араншин илэрдэг гэж тэрээр яриагаа үргэлжлүүлсэн юм. Учир нь түүний бүтээсэн бүтээлд гэгэлгэн хайр, уянгын төрөл давамгайлдаг. Найруулагч маань өөрөө энгийн, төлөв даруу, хүн шиг санагдсан. Тэрээр байлдаантай кино хийхийг хүсдэггүй гэсэн юм. Ямар сайндаа уран бүтээлч нөхдийнх нь дундХос хун гарч байвал Жийгээгийн киногэсэн хошигнол дэлгэрээд буй тухай ярьсан. Хүн бүхний сайн мэдэх, үзэх дуртайСуварган цэнхэр уулскиноны найруулагч нь Г.Жигжидсүрэн гуай билээ. Энэхүү кино нь С.ЭрдэнээгийнНарангаравөгүүллэгээс сэдэвлэсэн аж. Тэрээр жүжигчиндээ зориулж зохиолоо бичдэг гэсэн. Болж өгвөл хүний зохиолоор биш өөрийнхөө зохиол дээр ажиллахыг эрхэмлэдэг гэв.

 

УРАН БҮТЭЭЛИЙН ХАВЧИГДМАЛ ҮЕ

Түүний уран бүтээл үргэлж дардан замаар амархан бүтээгүй аж. Нийгмийн үзэл суртал, бодлогод нийцэхгүй бол хийлгэхгүй гэсэн хатуу журмын дор сөхөрсөн үе байдаг аж. ТүүнийАмин мөркино тухайн үеийнхээ нийгэмд хүчтэй нөлөөлж, шүүмжлэл, магтаал хоёрыг зэрэг авчирчээ. Энэхүү киноны санааг санамсаргүй олсон гэдэг. Хөдөө замд явж байтал замын хажууд бяцхан хүү уйлаад зогсч байж. Хүүгээс учир явдлыг нь асуувал эмээ бурхан болчихсон гэснээс өөр үг хэлээгүй гэнэ. Г.Жигжидсүрэн найруулагч хүүг аваад гэрт нь очтол үнэхээр эмээ нь өнгөрчихсөн байжээ. Сумын төврүү орж хэл дуулгатал сумын Засаг дарга ньЭнэ хүү эмээтэйгээ хамт амьдардаг юм. Ээжийг нь цэргээс халагдсан залуу эхнэрээ болгоод аваад явсан. Настай эмээтэйгээ хоёулахнаа амьдардаг байсангэжээ. Энэ үедАмин мөркиноны санаа орж, иймэрхүү маягаар үлдсэн олон хүүхдүүдийн өмнөөс эцэг эхэд нь сануулга болгох гэж бүтээсэн гэдэг. Киноны гол дүр болох хэлгүй хүүд Г.Жигжидсүрэн найруулагчийн хүү Ж.Батбаатар тогложээ. Түүнийг нэгэн үе уран бүтээлээр нь хавчиж, кино урлагийн түүхээс арчина гэсэн удаатай аж. Гэвч найруулагч Г.Жигжидсүрэн бууж өгч, шантрахыг хүсээгүй. Харин ч уран бүтээлээ эрчимтэй хийж, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөрзэрэг нийгэм рүү чиглэсэн, нийгмийн, хүн ардын дуу хоолой болсон уран бүтээл хийсээр байсан ажээ.

 

ХАМТЫН АМЬДРАЛ ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ ЮМ

Ардын жүжигчин найруулагч Г.Жигжидсүрэнгийнд зочлоход түүний гэргий Цэцгээ эгч найрсагаар угтсан юм. Амьдралынх түшиг тулгуур болсон ханийх нь тухай найруулагч Г.Жигжидсүрэнтэй ярилцлаа.

 

-Та манай уншигчдад гэр бүлээ танилцуулаач?

-Миний ханийг Цэцгээ гэдэг. Манайх гурван хүүтэй.

-Ханьтайгаа яаж танилцсан бэ?

-Манай хүний мэргэжил нь дулааны инженер. Гэхдээ над шиг кинонд дурласан хүн. Насаараа миний хажууд Зургийн даргын алба хашиж байна. Эхлээд хүүхдүүдээ асраад, надад хоол цай бариад ирдэг байсан. Сүүлдээ ханийгаа кино урлаг руу уруу татчихсан юм. Надтай адилхан халуунд халж, хүйтэнд хөрч, өдрийн ихэнхийг зургийн талбай дээр өнгөрүүлсэн.

-Уран бүтээлч хүний амьдралд цаг нар гэж байдаггүй. Энэ хугацаанд ар гэрийн амьдралыг зохицуулж ирсэн нь таны хань л байх даа?

-Би нэг ч удаа ар гэртээ санаа зовж үзээгүй. Хэрэв өөр хүнтэй учирсан бол надаас ямар уран бүтээл төрөх байсныг хэлж мэдэхгүй байна. Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Хань минь байхгүй байсан бол би гэж байхгүй байсан байх. Миний нэг тал гэж ойлгож болно. Одоо надтай хамт Үндэсний олон нийтийн телевизэд ажилладаг юм. Миний туслах найруулагч.

-Хоёр найруулагч нэг гэрт байхаар ямар байдаг вэ?

-Аливаа зүйл хоёр талтай гэдэг үнэн байх шүү. Нэг бодлын надад амар байдаг ч хааяа ханийгаа харахаар өрөвддөг юм. Заримдаа уран бүтээлээс болж маргалдах үе гаралгүй яахав. Гэхдээ тэр бүр зөрөөд байдаггүй. Орой хүртэл хамтдаа төлөвлөгөө гаргаж, ярьж хонодог.

-Өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахад хэр сайн хань, аав байсан гэж боддог вэ?

-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. Ар гэрийн амьдралыг эхнэр маань л зохицуулдаг байсан. Гэхдээ хайраар дутаагаагүй байх гэж итгэдэг. Хамтын амьдрал итгэл дээр тогтдог.  Хань минь надад итгэсээр ирсэн. Би итгэлийг нь алдахгүйн төлөө амьдарч байна.

-Танай хүүхдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Манай хөвгүүд багадаа кинонд тоглож байсан. Бид хоёрыг дагаж явсаар байгаад кино урлагт элэгтэй шүү.  Гэхдээ би хүүхдүүдээ киноноос хол яваасай гэж хүсдэг.

-Яагаад. Хүмүүс хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэхийг хүсдэг шүү дээ?

-Хэцүү шүү дээ. Би энэ мэргэжлийн хэцүүг насаараа мэдэрч яваа хүн. Хүүхдүүдээ толгой амар байгаасай гэж хүсдэг юм. Манай хүүхдүүд өөр өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр ажиллаад, амьдарч байна.

-Одоо компьютер графикаар хийсэн кино давамгайлах болжээ. Нөгөө хүний сэтгэлд хүрэх, сэтгэлийн утсыг нь хөндөх нь бага болчихсон юм шиг?

-Техник хөгжиж байгаад баярлаж, олзуурхаж явдаг. Гэхдээ хэтэрхий тэр талаа баримтлах нь буруу. Өнөөдөр өдөр бүхэн шинэ кино нээлтээ хийж байна. Гэхдээ уучлаарай би тэр бүхнийг бүтээл гэж хэлж чадахгүй. Хуулбарласан кинонууд олон болсон шиг санагддаг. Кино цаанаа хэлэх үгтэй байх ёстой шүү дээ.

-Кино урлагаас та яг юуг мэдэрч байна?

-Би одоо хүртэл амьдралын их сургуульд суралцсаар байна. Миний хийж, бүтээх хүсэл дуусаагүй. Улам их рүү тэмүүлж явна. Кино урлаг надад хүн байх утга учрыг сургасан гэж боддог. Энэ урлагаас олсон хамгийн том ололт хүн чанар юм шүү.

-Энэ амьдралыг далай, таныг онгоцны ахмад гэвэл хэр сайн сэлүүрдэгч вэ?

-Далайн ёроолд живэхгүйн төлөө хичээж л явна. Би өөрийнхөө амьдралыг уран бүтээлээ өөрийнхөө хүсэл сэтгэлээр хэнээс ч хараат жолоодож яваа.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1402&code=2573


Кинонд дуу оруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Дарамсүрэн. Асга хад нураах шахам инээдэг гэж шоолуулж явлаа

$
0
0
2013-04-12 09:17:41

Ж.ЦОГЗОЛМАА

Москвагийн, Москвагийн биш” хэмээх кинонд дуу оруулахаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Дарамсүрэн өчигдөр МҮОНТ-ийн албан өрөөндөө завгүй суухтай нь таарлаа. Энэ кинонд тэрээр даргын дүрийг бүтээх бөгөөд бас бус дүрийг ч “амилуулах” үүрэг хүлээжээ. Цэнхэр дэлгэ­цийн цаанаас айл бүрийн хойморт зочилдог түүнийг “Ярилцах цаг” буландаа зочноор урьсан юм.

 

-Ханш нээлээ хавар ч бол­лоо. Урин цагийн эхлэл тавигдаж дулаараад цаанаа л сайхан өдөр байна. Таны энэ өглөө хэрхэн эхлэв?

-Өглөө 08.00 цагтаа бос­лоо. Цайгаа уугаад гэрээ­сээ 09.00 цагт гараад 10.00 цагт ажилдаа ирлээ.

Манай ажил 10 цагаас эхэлдэг. Орчуулгын най­руу­лагч маань өчигдөр дүрүүдээ хуваарилаад ор­хи­сон байна. Ингээд дуу­ны найруулагч ирээд ап­па­ратаа асаагаад, дүрс буюу ажлын материалаа хуулж, тэгээд л дуундаа орцгооно доо. Ажлаа эхлэх урам зориг дүүрэн байна даа.

-Урлагийн ертөнцтэй хол­богдсон хүн бүр үргэлж залуугаараа амьдар­даг юм шиг санагддаг. Эрч хүч, хүсэл мөрөөдлөөр үргэлж оргилдог болохоор үе үеийнхэн ингэж ярь­саар ирсэн байх?

-Энд ажлын учир бай­на. Бид чинь ажил дээрээ дандаа л инээж, ханиаж, хөхрөлдөж цугладаг. Га­даад, дотоодын олон сай­хан кинонд дуу оруулж байна. Залуучуудтайгаа үеийн юм шиг инээлдэж, ярьж хөөрөөд, арай л сагс, волейболын тэмцээнд нь цуг тоглочихгүй, хөгжөөн дэмжигч хийгээд гүйж явдаг даа. Гэртээ суугаад ярьж хөөрөх хүнгүй бол­чих­вол ямбийгаад л эхлэх байлгүй. Марааш өглөө босоод ажилдаа явна гэхээс үнэхээр сайхан санагддаг. Ажил дээрээ хамгийн ахмад нь би, 70 хүрч байна. Амралтын өдөр гэртээ байж байгаад ирэ­хээр манайхан саначихдаг юм уу, гүйж ирээд үнсүү­лээд л сайхан. Ийм хамт олныхоо дунд би өвгөн шиг байгаад байж болох­гүй гэж боддог юм. Заг­наж, зандраад яахав. Гэх­дээ болохгүй юм байвал эдэндээ бас хэлнэ.

-Тухайн дүрийн өмнөөс сэтгэж, бас сайн бүтээ­лүүдийг унагачихалгүйхалуун”-аар нь үзэгдэд хүргэнэ гэдэг амаргүй даваа байх. Тэр хэрээрээ санаачлага, овсгоо шаардана биз?

-Авхаалж самбаатай байж л хийдэг ажил. Бид радиод заримдаа өгүүллэг зохиол унших ч юм уу дуу оруулдаг юм. Радиод очи­хоороо баримжаа алдчих­на. Дүрстэй юманд бол баримжаатай. Мэд­рэмж хамгийн чухал юм даа. Тэр хүн уурлаж байвал би хашгирахгүй ч гэсэн уурлаж байгаа маягаар үгээ хэлдэг. Баярлаж байвал, баярлаж байгаа маягаар, инээж байвал инээж байгаа юм шиг ярина. Зүгээр наана нь уншаад байвал ямар ч хэрэг байхгүй, үзэж байгаа хүн унтана. ¹ 

-Таны амьдралын 46 жил микрофоны ард өнгөр­лөө. Студийн гадна байдаг Дармаа өвөө олон ач, зээтэй биз?

-Өнөөдөр /өчигдөр/ хайр­тай зээ хүүгийн минь төрсөн өдөр. Эхнэр бид хоёр яриад л байна. Хэдийд очих вэ, яах вэ гээд л. Зээ хүү минь таван нас хүрч байна. Бид хоёр 13 ач, зээтэй боллоо. Тэднээс маань нэг, хоёрдугаар ан­гийн таван жижигхэн бай­на. Бас сургуульд ч ороо­гүй гурван бяцхан бий.

-Хайртай зээдээ өгөх бэлгээ сонгож амжив уу. Эсвэл ажил дээрээсээ яваад очих уу?

-Тэр асуудлыг эхнэр­тээ даатгаад орхисон. “Баяр­маа чи л нэг бэлэг ав даа. Эсвэл чи намайг аж­лаа тарахаас өмнө очоод байж байсан ч яахав” гэх маягийн юм ярьчихаад л сууж байна.

-Та урлагийн гавьяат зүт­гэл­тэн цол хүртлээ. Энэ олон жил урлагт зүтгэсэн таны гавьяаг төр, түмэн олон ийн үнэллээ. Цэнхэр дэлгэцээрээ таны дууг сонсч өсөөгүй хүн Монголд байхгүй байх. Шагналаа авсан үеийнхээ сэтгэгдлээс ху­ваал­цаач?

-1968 онд би анх удаа микрофоны ард зогсч “Хатан зоригтон” кинонд дуу оруулсан. Уг нь бич­лэгийн техникч-дуу­ны опе­ратор мэргэжилтэй, микрофоноороо хүмүү­сийн яриа, хөгжим, дууг бичих үүрэгт ажилтай бай­сан юм. Ингэхдээ өөрөө дуу оруулдаг болсноороо би их азтай. 30 жил кино үйлдвэрт ажиллалаа. Түү­нээс хойш 15-16 жил теле­визүүдэд ажиллалаа. Теле­визүүдийн орчуулгын кинонд дуу оруулдаг ажил хийлээ. 2010 оноос хойш МҮОНТ-д орчуулгын киноны ажилчдыг үндсэн ажилтан болгож цалин­жуул­сан. Хуучин гэрээт ажилчин гэж яваад орсон киноныхоо тоогоор ца­линж­даг байсан. Одоо үнд­сэн цалинтай жүжиг­чид боллоо. Ингээд бодо­хоор хамгийн гол нь дур­тай, сонирхолтой, түүнээ­сээ хазайгаагүй ажилла­саар төрөөсөө хоёр ч том одонг нь аваад дараа нь гавьяат хэмээх шагнал ав­лаа. Миний зорьсон зо­рилго бүтлээ. Нэг чиглэ­лээр, нэг сонирхлоороо гуйвалгүй олон жил зүт­гэс­ний ач гавьяа гэж бодож байна даа.

-Энэ шагналыг аваад хамгийн түрүүнд ижийдээ яарч, бага нас тань өөрийн эрхгүй сэтгэлд буусан байх даа?

-Түүн шиг сайхан юм юу байхав. Чи харин сай­хан асуулт асуулаа. Би Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авчихаад л тэр дороо ээждээ очсон. Ми­ний ээж 94 нас хүрсэн, ухаан санаа саруул сайхан хүн байгаа юм. Ээждээ яарч очоод “Ерөнхийлөгч­тэй барьсан гар шүү, ээж ээ. Хүү нь гавьяат боллоо” гэсэн. Ээжийнхээ амьдад гавьяат болж баярлуулсан­даа би өөрөөсөө илүү баяр­лаж явдаг даа. Аав маань байсан бол ч… Гэхдээ хүмүүс ярьдаг даа, дээд тэнгэрээс харж байгаа гэж. Миний аав 1982 онд 66 настайдаа өвчнөөр өөд болсон. Би 70 нас хүрч байж ээжтэйгээ хамт байна гэдэг их ховор хувь заяа юм. Шагналаа аваад ирэхэд ээж минь “Хүүдээ баярлалаа” гэсэн. Тэгээд “Нэг ч өдөр хиртэй явуулаагүй, өлсгөөгүй, дааруулаагүй ханийн чинь буян шүү” гэж хэлсэн шүү. Тэгэхэд эхнэрийн минь нүдэнд нулимс цийлэг­нэ­чихсэн байсан. Ээж тэ­рийг л хэлье гэж их бодсон юм уу. Угаасаа ч тэр нь үнэн л дээ. 44 жил ханил­лаа, тэр хүний хүчинд би нэг юмандаа тууштай явж чадсан байхгүй юу. Хань минь таван хүүхдээ өсгө­лөө, ардын сургуулийн багшаар ажиллалаа, ха­жуу­гаар нь яаж амжуулж намайгаа халамжилж бай­сан хүн юм. Бас хамт олон­тойгоо цуг ажилласны хүчинд би энэ шагналыг хүртсэн юм. Кино үйлд­вэрт надад зааж сургаж байсан ардын жүжигчин, найруулагч Ж.Жигжид гуай, Р.Доржпалам гуай, Д.Чимэд-Осор гуай, гавьяат жүжигчин Р.Дам­дин­базар гуайн дэргэд би хорин хэдэн жил цуг ажил­лана гэдэг жүжигчний мундаг сургууль төгс­сөнөөс ялгаагүй.

-М.ШолоховынСэт­гэлийг шинэтгэсэн ньжүжгийн Шукар өвгөн, “Сэрэлткиноны сайхан сэтгэлт усч өвгөний дү­рээр дэлгэцэнд мөнхөрсөн ардын жүжигчин Д.Чимэд-Осор хэмээх энэ гайхам­шигт хүнтэй нэгэн үед хамт ажилласны хувьд дурсамжаа хуваал­цаач?

-Тэд чинь агуу хүмүүс байлаа шүү дээ. 1968 оны тавдугаар сар хүртэл би кино үйлдвэрийн галч хий­сэн. Өглөө хүмүүс ирэ­хээс өмнө 07.00 цагт нү­хэнд нь орчихоод, маргааш өглөө нь гараад явчихдаг, хүмүүс бараг мэддэггүй дээ. Усанд ороод, цэвэрхэн хувцас өмсөөд л гараад явчихаж байгаа юм чинь. Тэгж байтал яагаад ч юм жүжгийн ангиас орчуул­гын киноныхон дуудсан юм. Яваад очтол нэг их гоё хивс болсон өрөөнд “Цогт тайж” киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан М.Лувсанжамц гуай нэг текст өгөөд “Хүү минь наадахаа уншаадах” гэ­лээ. Өмнө нь юм уншиж үзсэн биш, ямар ч гэсэн уншлаа. Тэгтэл тэд “Энэ их “тослог” хоолойтой хүүхэд байна даа, болмоор юм шиг байна” гэсэн юм. “Хатан зоригтон” киноны жаахан хэсгийн тайл­барыг нь хамгийн анх уншсан. Яг тэгэхэд дэргэд минь ардын жүжигчин Д.Чимэд-Осор агсан, ма­най Д.Элбэгсайхан агсан нар зогсч байсан юм. “Мотор” гэж дуугарахад, цаанаас “Тэдийн тэдийн тэд” гээд л дохио өгөхөд зүрхний минь цохилт өөрт сонсогдох шиг болж тэгж ихээр догдолж, анх дуу оруулж байлаа даа.

-Тэр алдартнуудтай ажиллаж байсан үеэ одоо бас үгүйлнэ биз?

-Энэ хорин хэдэн жил тэр агуу хүмүүстэй хамт ажиллачихаад ганц зураг даруулаагүйдээ би үнэхээр их харамсдаг. Дууныхан гол­дуу хөдөө натурт явдаг­гүй, харин нүүр хувиргагч нар л гэхэд байнга явдаг болохоор олон зураг да­руулчихна. Тэд зургаа авч дуусаад хотод орж ирээд дуугаа оруулна, тэр үед ч зургийн аппараттай хүн байдаггүй байж. Ж.Жиг­жид гуайтай зураг даруул­чихаж яагаад бо­лоогүй юм бол гэж боддог. Уг нь надад их сайн байсан юм. Д.Чимэд-Осор гуай на­майг хара­хаараа “Манай сахал Саламан” гэнэ. Тэ­гээд бас болоогүй “Тийм хаан бай­сан юм. Их харгис хаан байсан юм даа” гэж ирээд л инээнэ. Би жирвэгэр сахалтай, залуу­хан ч байж. Бид чинь шагай харвана. Д.Чимэд-Осор агсан шагайны хаш­лагатай харваагаар гэр­лийн унт­раал­гаа асааж, унтраадаг бай­сан юм даа. Тэр үед кино үйлдвэрийн­хэн бүгдээрээ шагайн хаш­­лагатай хар­вал­тыг их мундаг харвац­гаа­даг бай­сан. Бүр ялаа харваж ононо шүү дээ. Тэд их хөгжилтэй юм ярина, би ч их инээнэ. Би уг нь дуу оруулаад, яг инээх газар нь инээе гэхээрээ чаддаг­гүй байхгүй юу. Тэгэхэд Р.Дамдин­базар агсан “За за, юм ярихаар асга хад нурж байгаа юм шиг инээдэг юм шүү” гэдэг байж билээ. Үнэхээр хөгжилтэй улс байсан даа.

-Бас ардын жүжигчин Н.Дагийранз гуай та хоёр зузаан нөхөрлөдөг гэж дуулсан юм байна. Ойрхон уулзаж амжиж байна уу?

-Н.Дагийранз энэ жил 83 настай. Тэгэхээр надаас 15-16 насаар ах юм уу даа. Тэгэхдээ бид хоёр чинь их сайн найз. Нэг хашаанд хоёр гэрээрээ дөрөв, таван жил амьдарлаа. Ажил дээрээ ч хамт. Би гэхдээ Н.Дагийранз гуай гэж хэлж чаддаггүй, Дагий л гэдэг юм. Дагий ардын жүжигчнийхээ цайллагыг хийх өдөр нь би төрийн ордонд гавьяатаа хүлээж аваад очиж чадаагүй юм. Саяхан Эрдэнэтийн теле­визийн нэвтрүүлэгт орох­доо Дагийтайгаа ярьж хөөрч байгаад өнгөрсөн ням гаригт ирлээ дээ.

-Ингээд эргээд хара­хад алтан үеийнхнээс Н.Дагийранз гуай та хоёрын хоолой цэнхэр дэлгэц үзэн суугаа үзэгч­дийн сонорыг мялааж байна даа?

-Магадгүй ээ, магад­гүй. Одоо хөгшин хүний дүрд дуу оруулах хүн хо­вордсон юм байна. Аль ч телевизэд над шиг дуу оруулаад явж байгаа ахмад хүн байхгүй байх аа. Ма­най Дагий, ардын жүжиг­чин Б.Дамчаа агсан бид гурвын хоолойг ер нь бүдүүн талдаа гэдэг. Угтаа тэр хоёр чинь үнэхээр сайхан бүдүүн хоолойтой. Би тэдэнтэй зэрэгцэж ам­жиж байгаа ч юм уу, үгүй юм уу.

-Яриандаа Д.Элбэг­сай­хан агсны талаар асуух­гүй өнгөрч боломгүй санагдлаа. Их сайхан хоо­л­ой­той хүн байлаа. Бас таны дот­ны анд байсан даа?

-Ээ дээ, манай Д.Эл­бэг­сайхан бид хоёр чинь 1967 оноос ч, кино үйлд­вэрт орсноос минь хойш, кино үйлдвэр тарс­наас хойш ч телевизэд, нас бартал нь цуг байсаар дө­чин хэдэн жил хамт ажил­ласан даа. Бид үнэ­хээр сайхан найзууд яв­саан. Кино үйлдвэрийн волей­болын багт тоглож, зус­ланд гарсан ч цуг бай­лаа. 1980 онд би анх гэрээ хаана барихаа ч мэдэхгүй явахад муу Элбэгсайхан маань эхнэртэйгээ хөө­цөл­дөж байж Маахуурт нэг айлын хашаа олж өгч байсан. Кино үйлдвэрийн хойно нэг гарч, урд нэг гарч нүүж явахад дандаа туслаж явлаа. Ээбээ маань үнэхээр орчуулгын кино­ны ам барилтын мастер нь байсан юм даа. Өвгөн, залуу гээд бүх л дүрд ху­вирч чаддаг, өвөрмөц хэр­нээ зөөлхөн дуутай хүн байсан юм. Тэгэхэд би босс, атаман, сайд, хуран­даа, генералын дүрд л дуу оруулдаг байлаа шүү дээ.

-Д.Элбэгсайхан агсанд гавьяат нэхэн олгоно гэж нэг хэсэг яриад таг болох шиг боллоо. Танд юм дуулд­сан уу?

-Үгүй шүү дээ. Өгөө­гүй. Амьдад нь ч гавьяат өгөөгүй. Д.Элбэгсайханд өгчихгүй л явуулчихлаа даа, татганаад юугаа ха­рам­лаад байдаг юм. Кино үйлдвэрийн дуу бич­лэгийн цех 1930 онд байгуулагдаж 1997 онд тарлаа. Хүмүүс нь одоо байж л байна. Тэдэн дот­роосоо насаараа кино үйлд­вэрийн дуунд ажил­ласан анхны дууны опе­ратор нь Л.Найдан гуай, Ө.Чойжилсүрэн гуай гээд хүмүүст хэч­нээн олон удаа гавьяатыг тодорхой­лов. Хэнд нь ч өгөхгүй байсаар явуулчих­лаа. Тэр хөрс­нөөс ургас­наараа би авч дээ. Тийм л юм. Тэгээд одоо муу Д.Элбэгсайханд маань нэхэн олгоно гэдэг юм байхгүй болчихсон гэнэ лээ. Төр засаг чинь янз янз болж байна. Нэг нам нь гараад ирэхээрээ тэр нь бас өөр. Сонин бол­чихож дээ. Социализ­мын үед ийм байгаагүй. Д.Эл­бэг­сай­хан үнэхээр сайхан хоолойтой шүү, үнэхээр сайн хөдөлмөр­лөлөө гэж хэчнээн ярьдаг хэрнээ хэн нь ч дээшээ тодорхойлоо­гүй л байхгүй юу. Тодор­хойл­сон бол дээ­рээ очоод яах ч байсан юм билээ.

-Таныг ч бас гавьяатад оройтож дэвшлээ гэж өм­нөөс чинь гомдол тээж яваа хүн байдаг юм билээ?

-Хүмүүс тэгдэг л юм. Гэхдээ өгч байгаа нь их юм.

-Цөвүүн цаг ирчихлээ гэж ахмадууд их ярих юм. Ингэхээрээ урлагийнхныг хүртэл улстөржүүлээд байх шиг. Танд тэгж ан­заа­рагдаж байна уу?

-”Согтуудаа улс төр ярьж болохгүй” гэдэг шиг хүнтэй зүгээр сайхан яриад суухад нэг санаатай бол яахав, хоёулаа хоёр өөр санаатай байвал мар­гал­дахаас аргагүй болчих юм байна шүү дээ. Ийм л болчихсон байна. Сонин юм аа, сонин юм. Бүгд л ардчилал байгуулагдлаа сайхан байна гэсэн хэрнээ хуучинтайгаа зууралдаад байх юм. Би ойлгодоггүй юм.

-Тэгвэл ач, зээ нарын тань амьдрах ирээдүйн Монголыг та хэрхэн тө­сөөлж байна. Ер нь санаа зовох юм уу?

-Ирээдүй сайхан бол­но оо. Ялагдал хүлээж үзээ­гүй Ардын намынх­ныг би үнэхээр гайхдаг юм. Энэ нэг хэсэг үе өн­гөрөх байх. Миний ач, зээ нарын үед өөр болно. Хүмүүс сайхан амьдрах гэдэг чинь хүмүүсээс өөрс­дөөс хамаарна. Би ач, зээ нартаа “Хичээлээ сайн хий. Энэ бүхэн чинь цаашид яаж амьдрахыг чинь шийднэ. Ингэж чад­вал хүссэн ажлаа хийж, сайхан амьдарна” гэж хэлдэг юм. Тэдний минь үед хүмүүс сайн ажиллаж чадвал сайхан амьдрах тийм л нийгэм болох байх гэж би бодож байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе. Уншигчид­тайгаа цэнхэр дэлгэцээр биш харин сониноор уулзаж байгаагийнхаа хувьд юу гэж хэлэх вэ?

-Хүнбүхэнэрүүлса­руулбайвалазжаргалтайсайнсайханамьдарчболнооо. ХамгийнголуриалахюмболАрхигэдэгхаруснаасхолбай. Энэчиньямарчсайнсайханявсанхүнийгхарангалрууунагажчадахидээшүүгэдгийгхэлье. Тамхитатаадхүнагсамтавиадбусдыгхөнөөчих­дөг­гүй. Тамхиныхуульчангабайна. Харинбиархиныталынхуульньчангахангараасайгэжбодожбай­гаа. Бүхдэлгүүртархизаржбайна. Гэтэлтамхизаржбайгаагазаралга. Битамхитатдагхүн. Энэчиньминийэрхийнасуудал, болохгүйгазарньтатахгүйбайвалболлоо. Тиймээслболдоггазарньтамхиататмаарбайна. Тэрньхааначбайгааюм. Тамхиавъягэхээрхааначалга. Ингэжхүнийэрхийгхаажболохгүйшүүдээ.

 http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1402&code=1775



Ахмад зохиолч Санжийн Пүрэв: Зарим ихэс дээдэс гаднын хүний өмнө хоточ нохойноос дор байна

$
0
0

2012 оны 10 сарын 16

Соёлын гавьяат зүтгэлтэн, өгүүлэхүй ухааны их мастер С.Пүрэвийн зохиол хэний ч хорхойг хөдөлгөм амттай. Тэрбээр хүмүүний сэтгэлийн нандин утсыг хөглөхдөө тун гарамгай билээ. Насаараа үзэг, цаастай нөхөрлөж яваа эрхэмтэй кино зохиолынх нь талаар ийнхүү хуучиллаа. Эрхэм уншигч Та таалан болгооно уу. -Таны “Мартагдсан дууль” киноны тухай ярилцмаар санагдаад?

-Хөөрхөн кино болсон санагддаг юм. 1988 онд байна уу даа, “Монгол кино” үйлдвэр кино зохиолын уралдаан зарладаг юм. Тэр уралдаанд бичсэн чинь дэд байрын шагнал хүртлээ. Тэр үед аливаа уралдаанд “Тэргүүн байр эзлэх зохиол ирсэнгүй” гээд тэр байрны шагналыг тусгай байрууд гаргаад хувааж өгдөг байсан юм. Тэгээд 1989 онд кино маань дэлгэцэнд гарсан юм даг. Шалгарсан зохиолуудаар кино хийхээр найруулагчид шилж сонгов. Ж.Сэлэнгэсүрэн найруулагч миний зохиолоор кино хийх санал тавив. Би Сэлэнгээд хэллээ. “Чи наад охиноо олохгүй дээ. Дөрвөн ой таван сар орчимтой л охин байгаа юм” гэлээ. Тэгтэл Сэлэнгэсүрэн “Би охиноос бус жүжигчнээсээ л айж байна. Охиныг би гараад л олно” гэв. Сэлэнгэсүрэн маань үнэхээр авьяастай охин олсон л доо. Адтай, хамрыг нь чимхээд авмаар, эгдүүтэй, өхөөрдөм хөөрхөн амьтан байв.

-Хэн гэдэг охин бол, хаанаас олов?

-Ундаръяа гэдэг охин. Найруулагч маань кино үйлд вэрийнхээ хажуугийн цэцэрлэгээс сонгож авсан юм билээ. Нас бие нь хүртэл таарсан байгаа юм. Үнэндээ тийм хүүхдийг чухамдаа билгийн нүдтэй хүн л олж харна.

-Энэ кино бүтээгдээд хэдэн жил болж байна?

-1989 онд л дэлгэцэнд гарсан юм шүү дээ. Тэгэхлээр хорин гурван жил болчихож байгаа юм байна шүү, цаг хугацаа ямар ч хурдан өнгөрөх юм. Саяхан л санагдаж байсан. Түүнээс хойш их олон юм өөрчлөгдөж өнгөрсөн байх юм. Киногоо бодсон ч, уран бүтээлчдийгээ санасан ч өрөвдмөөр л байна даа. Их хугацаа өнгөрчээ.

-Сайн уран бүтээл цаг улирах тусам үнэд ордог гэлцдэг. Та киноныхоо талаар эхний магтаал, шүүмжийг хэнээс сонсож байв?

-Дэлгэцэнд гарсан өдр өө сөө л магтуулсан даа. Хөдөөнөөс ч сонин хэвлэлд хүмүүс магтаж бичиж байлаа. Утасдаж, ууж идэцгээгээд юм юм л болсон. Хөвсгөлөөс Пүрэвдорж, Дарханаас Наваан дамба, Алтайгаас Гүнсэн, Улаанбаатараас Бат сүх гээд олон ажил мэргэжлийн хүмүүс сайшааж байсан. Жилийн шилдэг киногоор шалгарсан учир “Монгол кино”-ныхон нутагтаа очиж нээлтээ хий гээд зардал мөнгийг нь гаргаж Сэлэнгэсүрэн найруулагч бид хоёрыг Говь-Алтай уруу явууллаа. Ингээд бид хоёр манай Дарви суманд нээлтээ хийж байлаа. Сайхан байжээ. Хожим 1991 онд байна уу, монгол киноны анхдугаар их наадамд бас шалгарсан. Юм юманд торж үлдээд байдаг юм аа. Өнөөдөр ч манай үзэгчид дуртай л үздэг юм.

-“Би чамд хайртай”, “Мартагдашгүй намар” зэрэг кино хоёрдугаар ангитай боллоо. Та энэ киноныхоо дараагийн ангийг хийх үү?

-Энэ талаар бодсон юм алга. Хийгээд ч хэрэггүй биз дээ. Гайгүй болсон юмныхаа араас хэрэгцээ багатайхан юм хийж чирүүлээд ч яахав. Хэрэв хийлээ гэхэд энэ цагийн өнгө аясад таарч тохирох л байх. Яагаад гэвэл энэ кино шинэ цагийн өмнөхөн дэлгэцэнд гарч, тухайн цаг үеэ хөөрхөн чимхсэн юм сан. Ер нь наяад оны сүүлээр улс орны уур амьсгал их өөр болсон байсан юм. Ёстой л өнөө Горькийн бичсэнээр “Их шуурга нүргэлбэл нүргэлтүгэй” гэгч болж байв. Уран бүтээлчид бид ч тухайн төр засгийн өөдөөс ил далдаар дуугардаг тийм л цаг байлаа.

-Жүжигчдийн тухайд Та юу хэлэхсэн бол?

-Жүжигчид маань их сайхан хүмүүс байгаа. “Суварган цэнхэр уулс”-ын гол дүрийн хоёр жүжигчин Н.Батцэцэг, Эрдэнэ-Очир хоёр маань хоёул гавьяат цолтон болсон. Г.Жигжидсүрэн маань Ардын жүжигчин цол хүртсэн. Би бас гавьяат болчихсон юм. Өөр нэг жүжигчин Төмөрбаатар Төрийн шагналт, гавьяат жүжигчин болчихоод бүгд сайн явна даа.

-“Мартагдсан дууль”- ийн Жаргалмаа охин одоо том болоо биз дээ. Хаана юу хийж яваа бол?

-Том бололгүй яахав. Германд боломжийн сайхан амьдарч байгаа сураг сонссон шүү. Ухаантай, сэргэлэн, авьяаслаг охин байсан, хаа ч явсан хөл алдах хүн биш. Дөрвөн ойтой хүүхэд кинонд тоглоод өөрийнхөө дууг өөрөө оруулсан гээд л бодчих. Ой тогтоолт сул хүүхэд тэгж чадах уу? Тэр байтугай хамтран тоглогчдынхоо үгийг цээжилчихсэн, мартсан газар нь тэгж хэлдэг шүү дээ гээд сануулаад цохиж явдаг охин байсан.

-Киноныхоо жүжигчидтэй хэр холбоотой байв?

-Гол дүрийн жүжигчин Оюунцэцэг, Адилбиш хоёулаа бурхан болж дээ, хөөрхий. Сэлэнгэсүрэн бид хоёр бол үргэлж уулзаж, уран бүтээл ярьдаг, хийе гэсэн юмтай ч байлаа. Амьд сэрүүнд нь бид уулзаж, биесээ хүндэлж явсаан. Сайхан залуус байсан юм. Би 1989 онд Дорнод аймагт Утга зохиолын өдрүүдээр явахдаа Адилбиштэйгээ уулзаж хоёул нэг сайхан оройг хамт өнгөрүүлж билээ. Сүүлчийн уулзалт тэр байж дээ…

-“Мартагдсан дууль” кино маань олон улсаас шагнал авч байсан уу?

-Эвсэлд нэгдээгүй орнуудын кино наадам гэж БНАСАУ-д болдог байсан. Одоо ч болдог байлгүй. Тэр олон улсын кино наадмаас найруулагчийн тэргүүн шагнал хүртсэн. Нэг их сонин юм болсон юм. Нэг өдөр Сэлэнгэсүрэн бид хоёр өрөөнд нь ганц лонх юм уугаад сууж байв. Нөгөө мундаг гантиг суурьтай, киноны хальсыг эрхэмлэсэн зэс туузтай цомоо ширээн дээрээ тавьчихаад хөөрч байсан хэрэг. Тэгтэл “Шагдар” Лхасүрэн нэг өвөрлөгч жүжигчинтэй орж ирлээ. Тэгтэл манай киног телевизийн хэдэн хүн эвсэлд нэгдээгүй орнуудын кино наадамд авч явсан юм байна л даа. Бид хоёр мэдээ ч үгүй. Долоо хоногийн дараа кино наадамд очсон манайхан буцна гэж. Комиссынхон та нар жаахан хүлээ л дээ, энэ чинь нэг юм дуулгах гээд байна гэж. Телевизийнхэн “Бидний томилолт дууссан, буцна” гээд киногоо эзэнгүй орхичихоод эргээд ирж. Тэгээд хэдэн сарын ч дараа юм кино маань тэр цомыг чирч ирсэн хэрэг. Хөөрхөн явдал байгаа биз. Бид хоёрын хэн нь ч тэр тухай мэдээгүй сууж. Тийм л сонин цаг үе байж. Харин бидний мэдэхээр энэ кино Хятад, Японы үзэгчдийн хүртээл болж монгол киноны наадмуудад явж байсан юм даг.

-Яагаад “Мартагдсан дууль” гэж нэрлэсэн юм бол?

-Наян есөн онд дэлгэцэнд гарсан гэж хэлсэн шүү дээ. Тэр үед ч надад адармаатай санаа байсан л даа. Юм юманд эгдүү хүрсэн цаг байв. Би нөхөртөө мартагдсан гэргий, эцэгтээ мартагдсан хүүхэд, нийгэмдээ мартагдсан гэр бүлийн тухай хэлмээр санагдаад бичсэн. Тэгээд л ийм нэр өгчихсөн юм.

-Киноныхоо аль баатарт илүү хайртай вэ?

-Мэдээж Ундармаа, Оюунцэцэг, Адилбиш… Муу зохиолыг сайн жүжигчид амилуулдаг юм. Дээр нь манай Сэлэнгэсүрэн гайхалтай сайн найруулагч шүү. Гэхдээ энэ хэд маань мартагдашгүй бүтээлийн гайхалтай эзэд болсон юм.

-Өөр нэг киноны тань талаар асууя. “Загийн алим”…

-Бас л наяад онд хийсэн кино. Залуучуудын байгууллагын илгээлтээр мал маллаж байгаа залуусын тухай юм. Би Говь-Алтай аймагтаа явж байтал БаянУул сумын дунд сургуулийн нэг ангийнхан Хүйсийн говьд ангиараа илгээлтээр гарчихсан мал маллаж, сайхан ажилтай байлаа. Тэндээс л сэдвийг нь олж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Халтарын Дамдин найруулагч бид хоёр юм болгосон. Би ч монголын хэдэн сайхан найруулагчтай хамтраад кино хийчихсэн азтай хүн юм шүү.

-Таны киноны эмэгтэй дүрүүд бүгд сайхан, тохитой бүсгүйчүүд байдаг шүү.

-Би угаас бүсгүй хүний дүрийг муугаар бүтээдэггүй талаар нэртэй хүн дээ. Миний киноны эмэгтэй дүрүүд ч тэр. Ээж, эгч хоёрынхоо гар дээр өссөн болохоор эмэгтэй хүний сайн талыг илүү олж харж өссөн гэж би чамд нэг удаа ярьж байсан санагдана. Бүсгүйчүүлийг гоочилдог нэг нь гоочилно л биз, би юу хийх вэ дээ. Гэхдээ манай уран бүтээлчид бүсгүйчүүлээ уран бүтээлдээ гоёж гоодоод гадагш гартал нь магтдаг өгөөмөр улс даа.

-Таны өөр нэг кино “Суварган цэнхэр уулс”- ын талаар тодруулмаар байна. Энэ кино ч хоёрдугаар ангитай баймаар санагддаг юм.

-“Мартагдсан дууль”-аас арван жилийн өмнө дэлгэцэнд гарч байсан юм. Тэгэхэд би Москвад байсан болохоор нээлт энэ тэрд оролцож чадаагүй. Энэ бол манай нэрт найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн бид хоёрын “хүүхэд” байгаа юм. Энэ кино мөн л олны талархал хүлээсэн дээ. Би 1974 оны дүн өвөл томилолтоор явахдаа Дорнодын Буйр нуур орлоо. Цэвцийсэн цагаан цас, цан хяруунд дарсан, манан будан хөглөрсөн их мөсөн далай. Зун ирж үзэх сэн, ямар сайхан байдаг бол гэж хорхойслоо. Тэгээд тэр мөрөөдөлдөө хөтлөгдөөд тууж бичлээ. Энэ тууж намайг монгол кинонд хөтөлж ирсэн зохиол байгаа юм. Хоёрдугаар ангийн тухайд яригддаг, өнөөдөр ч ярьцгааж л байдаг юм. Би мөн л хичээгээгүй. Одоо хийнэ гэхэд тийм бэлэн мөнгө ч олдохгүй биз. Үнэнийг хэлэхэд манай кино одоо Солонгосын киноны урсгалд живчихээд, нэг тийм халтар хултар юманд хамаг мөнгөө цацаж байх шив дээ. Монголын залуучууд тийм кино хийж, монголын хэдэн телевиз бүгд тийм шалдир булдар, хэрүүл хэлцээ, өс хонзонгийн киногоор хүүхэд хөгшидгүй бөмбөгдөж байхад кино хийж байгаа залуусын буруу ч гэж бас юу байхав.

-Та сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Энэ жил тууж, өгүүллэгийн “Өглөө”, “Ирэх шувууд буцна” гэсэн хоёр ч ном гаргалаа. Уншигчид таашаан хүлээж авсан. Түүнд нь урамтай л сууна. Одоо Бөх Бэлгүтэйн тухай шинэ туужаа дуусгаад байна. Юм хийж байнаа, хийж байна.

-Энэ тууж хэзээ бидний гар дээр ирэх бол?

-Ирэх жил хэвлүүлнэ. Одоо юухан байхав. Үүнд би бас л Есүхэй баатрын Өэлүн, Сочигэл хатдын тухай товчхон өгүүлсэн. Ухаантай, төрд хэрэгтэй хатад гэвэл тэд мөн. Нэг эцгийн хүүхдүүдийг нэг эхийн мэт өсгөнө гэдэг ухаантай хатдын л эрдэм юм даа.

-Та энэ жил “Нохойн зовлон барагдахгүй” богино өгүүллэгээрээ “Утгын чимэг” наадмыг манлайллаа. Энэ өгүүллэгийнхээ талаар?

-Одоо чинь манай газар шороо гэдэг гадаад, дотоодын шуналтнуудын золиос болж дэндүү харамсалтай байна. Бид гаднынхнаас гадна өөрсдөөсөө гэмтнээ эрэх цаг болсон. Манай зарим ихэс дээдэс гаднын хүний өмнө хоточ нохойноосоо доор байна. Ямар сайндаа нохойдоо танигдахгүй болтол хувирах вэ дээ. Ийм хүн дэндүү олон болж дээ.

Б.АНХЦЭЦЭГwww.UNEN.mn

Э.Мөнх-Очир: У.Хүрэлсүх МАН-ын дарга болбол би намаасаа гарна

$
0
0

 

9 цаг 37 минутын өмнө

 

Э.Мөнх-Очир: У.Хүрэлсүх МАН-ын дарга болбол би намаасаа гарна

Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийс­лэлийн намын байгууллагууд хариуцсан нарийн бичгийн дарга Э.Мөнх-Очирыг “Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн та намынхныгаа болон Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг нэлээд шүүмжилснээс болоод намынхантайгаа эв түнжингүй байгаа гэсэн яриа гарсан байна билээ. Энэ үнэн үү?

-Намынхантай эв түнжин хагарна гэж юу байх вэ. Зүв зүгээр байгаа. Уржигдар болсон Удирдах зөвлөлийн хуралд ирээч гээд олон хүн над руу залгасан шүү дээ.

-Ямар учраас та Удирдах зөвлөлийнхөө хуралд суугаагүй юм бэ?
-Ер нь би Удирдах зөвлөлийн хуралд суухгүй байгаа. Яагаад вэ гэхээр би нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн хурал дээр “2004 оноос хойшхи намын санхүүгийн тайланг гаргаж өг. Хандивын тайланг ил болго. Хэн, хэн хэдэн төгрөгийн хандив намд юунд зориулж өгчихөөд түүнийг нь нам яаж ашигласан болчихоод хэн, хэн сайд, даргын албан тушаал авсан юм бэ гэдгийг албан тушаалгүй байгаа үедээ бид ил болгох ёстой” гэдэг шаардлага тавьсан. Манай намд 2004 оноос хойш санхүүгийн тайлан гаргасан тохиолдол байхгүй гэдгийг манай намын гишүүд мэдэх ёстой. Энэ шаардлагыг хүлээж аваагүй учир би Удирдах зөвлөлийн хуралд суухгүй байгаа юм.

-Танай намын хэсэг залуус намаа шинэчлэхээр нэгдээд хөдөлгөөн хүртэл байгуулчихлаа. Та тэдний талаар ямар бодолтой байгаа вэ?
-Шинэчилнэ гэж ярьж эхлэх үеэс нь л би “Яг юуг нь шинэчлэх гээд байгаа юм бэ” гэж асууж байсан. Юуг, яаж шинэчлэх гэж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй байж “Шинэчилнэ” гэж орилоод байгаа хүмүүсийг гайхаад байгаа юм. Нам одоогийнхоос өөр түвшинд очих ёстой гэдэгтэй бол би санал нэг байгаа. Манай намынхан 1996 оноос хойш зүүн төвийн үзэл баримтлалтай нам болно гэж явсаар байгаад СоцИнтернд элсэж, 2000 он гарахтай зэрэгцэн арай гэж зорилгодоо хүрч байсан. Харамсалтай нь Н.Энхбаяр гэдэг хүн нам шинэчлэгдэж, төлөвших ажлыг зогсоочихсон шүү дээ. Яаж зогсоосон бэ гэхээр юу ч мэддэггүй.Уншсан зүйлээ ойлгодоггүй, сургуульд сураагүй, намын үзэл бодлын талаар ямарч ойлголтгүй хүмүүсийг ямар нэгэн албан тушаалын төлөө намын гишүүн болгосон явдал. Тэр хүмүүс намын шинэчлэлийг яаж үргэлжүүлэх вэ гэдгийг мэдэхгүй явсаар байгаад өнөөдөртөө золголоо. Одоо тэднийх нь “тэжээсэн хүүхдүүд” шинэчлэл гээд яриад яваад байгаа нь инээдтэй байгаа юм.

-Албан тушаал авах гэж намд элсэн, авлигын хэрэгт орооцолдсон хүмүүстэй хариуцлага тооцох тухай асуудлыг дээрх залуус хөндөж байгаа шүү дээ?
-Тийм хүмүүстэй хариуцлага тооцъё гэж байгаа бол өнөөдөр намын мөнгөөр гадагшаа сургуульд сурахаар явсан хүмүүс тэр дунд юугаа хийгээд байгаа юм бэ. НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай нар өнөөдөр гадаадад ямар мөнгөөр сураад явж байгаа вэ гэдгийг бодож байж дуугарах ёстой байх. Нам өнөөдөр цахилгааны мөнгөө төлж чадахгүй байж тэд нарыг сургаад явж байгааг юу гэх гэсэн юм. Тэд ч гэсэн ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй шүү дээ. Албан тушаал хашиж байхдаа хийх ёстой зүйлээ хийж чадаагүй атлаа өнөөдөр дахиад албан тушаал горилчих гээд орилоод явж байгаа нь надад таалагдахгүй байгаа юм.

-Ардын намынхан авлигын асуудалд орооцолдож эхэллээ. Бүх зүйл удаан сунжирвал Ардчилсан намынхан ч орооцолдож магадгүй гэдгийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрсөн. Таны ярианы өнгө аясаас харахад та тэр хүмүүсийг хамгаалаад байх шиг ээ?
-Улсын үйлдвэрийн том газруудыг хэн авсан бэ. 1996 оноос өмнө болсон хувьчлалуудыг хэрхэн хийсэн бэ гэдгийг жагсаагаад үзчих хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр л ямар үйлдвэрүүдийг хэн, хэн яаж авсан бэ гэдэг нь тодорхой харагдана. Дандаа Ардчилсан намынхан байгаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин яаж байж Ашиг сонирхлын зөрчилдөөний тухай хуулийг батлууллаа. Гэтэл өнөөдөр барилга барьдаг хүн яагаад Барилга хот байгуулалтын дэд сайд болчихсон байгаа юм. Өнөөдөр чацаргана үйлдвэрлэдэг ганцхан л том компани Монголд бий. Гэтэл Шадар сайд нь “Чацаргана ууж эрүүл байцгаая” гээд л улсаас мөнгө гаргаж байсан байх аа. Тэгэхээр ёс зүйгүй үйлдлийг хэн хийж байсан, хэн хийж байна вэ. Манай намаас баригдсан, шалгуулж байгаа хүмүүс байна. Яагаад гээч. Өөрсдийнх нь хийсэн лай нь тэр байхгүй юу. Энэ бүхнийг намтай холбож, нам руу дайрах хэрэггүй. Бид тийм адгийн шааруудыг тэжээж явсныхаа горыг амссан. Одоо үүнийгээ зогсоох хэрэгтэй. Шинэчлэлийн залуус өнөөдөр бөөрөнхийлж байхынхаа оронд нэр цохож хэлээд л түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явсан бол би ингэж хэлэхгүй байх байсан юм. Тэдний цаана нөгөөдүүл нь байгаа юм чинь яаж ч нэр цохох вэ дээ.

-Нөгөөдүүл нь гэж хэнийг хэлээд байгаа юм бэ?
-Хуучин удирдлагууд нь л байхгүй юу.

-Тэгэхээр Ардын нам шинэчлэгдэж чадахгүй юм биш үү. Шинэчлэгдэхийн тулд яах ёстой гэж бодож байна вэ?
-Үе солигдох ёстой. Ямар ч фракцийн нөлөөлөлд ороогүй шинэ хүмүүсийг л гаргаж ирэх ёстой. Түүнээс биш 1970-аад оныхон шинэчлэл гэж худлаа орилох хэрэггүй. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нараас эхлээд болих хэрэгтэй. Ж.Энхбаяр аль хорин хэдэн наснаасаа эхлээд гаальд ажиллаж хөлжсөн. Одоо болоо юм биш үү. Я.Содбаатар намын бүх том ажлыг хийж байсан хүнийхээ хувьд өнөөдөр шинэчлэл гээд яриад явж таарах уу. Би хувьдаа тэдний оронд байсан бол шинэчлэл гэж ярихаасаа ичих байсан. Өөрөө дотор нь байхдаа хийж чадаагүй байж шинэчлэл гэж ярих нь сонин биз дээ.

-Ардын намын удирдлагуудыг огцруулах тухай асуудлыг танай намынхан хөндөх болсон. Та үүнтэй санал нэг байгаа юу. Хэрэв асуудал хурцадвал албан тушаалаа өгч чадах уу?
- 2000 оноос эхэлж улс төрд бялуу хуваах гэдэг үг гарч ирсэн санагдаж байна. Намынхаа удирдлагуудыг огцруулахаар ярьж яваа хүмүүсийг би хувьдаа өөрийнхөө бялууг авах гэж зүтгээд байгаа хүмүүс гэж харж байгаа. Тухайн үед бүгд намын нэрээр албан тушаал хашиж явсан хүмүүс байхгүй юу. Намын нарийн бичгийн дарга болсноос хойш тийм ч их хийсэн зүйл надад байхгүй учир би хувьдаа албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Удирдах зөвлөлөөс ч гарч болно. Удирдах зөвлөл гэдэг бол 30 гаруй хүн суучихаад ямар нэгэн шийдвэр гаргадаг юм биш шүү дээ. Уг нь Удирдах зөвлөл гээд зангидсан гар шиг нягтарч ажиллаж чаддаг. Гарын 10 хуруунд багтах хэдхэн хүн л бодлогоо ярьж, асуудлыг шийддэг байх ёстой. Түүнийх нь дагуу ажлын албууд нь бодит ажлаа хийдэг байх нь чухал. Гэтэл өнөөдөр яаж байна вэ.
Удирдах зөвлөлийнх нь хурал болоогүй байхад хурлаас гаргах Бага хурлынх нь тов олон нийтэд ил болчихож байх жишээтэй. Намын дотоод бодлого, нууц гэж тодорхой хэмжээгээр байх ёстой. Удирдах зөвлөлийн хурлын гишүүд нь хурал дээрээ сууж байгаад л цахим хуудсаараа дамжуулаад тэнд болж байгаа бүхнийг ил болгочихож болдог юм уу. Анх би Удирдах зөвлөлд орохдоо намын үүрүүд дээр түлхүү ажиллаж, гишүүдийнхээ санал бодлыг сонсож, бодлогодоо тусгах хэрэгтэй гэж хэлж байсан. Гэтэл манай намынхан ард түмнийхээ үгийг сонсоогүй. Тэдний төлөө юу хийх вэ гэдгээ тодорхой болгож чадаагүй. Ийм байхад манай нам сонгуульд ялагдал хүлээхгүй яах юм бэ.

-Тэгэхээр та намаа шинэчлэх ажилд гар бие оролцохгүй гэсэн үг үү?
-Би бол шинэчилье гэсэн. Санхүүтэй холбоотой асуудлаа тавьчихсан. Хариултыг нь хүлээж байна. Уг нь миний хариуцаж байгаа асуудал бол гишүүдийн эрх ашиг болон төрийн бус байгууллагууд шүү дээ. Тиймээс би өөртөө хамаагүй асуудал яриад байгаа юм биш. Би өөрийн ажлын хариуцлагын хүрээнд шаардлага тавьж, ажлаа хийх гэсэн. Харамсалтай нь дэмжихгүй байна. Миний гаргасан санаа болгоныг хүлээж авах чадвар байхгүй байна шүү дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ маш бага хувийн саналаар ялагдал хүлээсний дараа “Б.Бат-Эрдэнэ Ардын намын нэр хүндийг аварлаа” гэх утгатай яриа маш ихээр гарсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бага хувийн саналаар ялагдсан нь Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчид байгаа юм биш шүү дээ. Тэр хүнд санал өгсөн хүмүүсээс “Та яагаад Б.Бат-Эрдэнэд санал өгсөн бэ” гээд асуу л даа. “Ардын намаас нэр дэвшсэн учир” л гэж хариулна. Яагаад гэвэл Засгийн газар маш муу ажиллаж байгаа учир, ийм Засгийн газрыг хүсэхгүй байгаа учир ард түмэн Ардын намд саналаа өгсөн. Өөрөөр хэлбэл хүндээ биш намдаа байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүн нь намынхантайгаа нэг индэр дээр зогсохоос ичээд “Надтай хамт битгий зогсоорой” гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ. Намаасаа ичиж байгаа бол яах гэж тэр намаас сонгуульд нэр дэвшсэн юм. Манай намыг муулж байгаа хүмүүст хандаж “Намын нэрийг ашиглаж янз бүрийн асуудал үүсгэж байгаа хүмүүсээс болж нэр хүнд унаж байна. Түүнээс биш Ардын нам цэвэр байгаа. Тэднээс манай нам салж чадна” гэж хэлэх байна.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намынхандаа гомдсоноос болоод МАХН-ыг байгуулсан. Түүнтэй ижилхэн гомдлыг Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ тээж яваа гэсэн. Түүнийг дараагийн Н.Энхбаяр болохыг үгүйсгэхгүй гэсэн мэдээлэл ч гарах болж. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд гомдлоо гээд явах юм бол явна л биз дээ. Бөхчүүдийн нам байгуулах юм уу. Байгуулбал байгуулна л биз. Өмнө нь хэн нэгэн нь аль нэг нам руу явна гэж сүрдүүлснээс болоод бид сандралддаг үе байсан. Одоо тэр үе өнгөрсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд МАХН долоо гаруй хувийн санал авсан байх аа. Энэ л тэр намын үнэлэмж. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн МАХН-ын ирээдүйг тодорхойлчихлоо шүү дээ.

-Ардын нам өнөөдөр цахилгаанаа таслуулах хэмжээнд хүрчихээд байгаагаас харахад санхүүжүүлэгчид нь нүүрээ буруулсан байдалтай байна уу. Үүнээс болоод нам идэвхгүй мэт харагдаж байна уу. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Тусгаар тогтнолын ордны цахилгааныг төлбөрөө төлөөгүй учраас тасалсан уу, үгүй юү гэдгийг би хэлж мэдэхгүй юм. Намын санхүү хариуцаж байгаа хүн биш учир тэр талаар мэдэх юм надад алга. Та сая намыг санхүүжүүлэгчид гэлээ. Өнөөдөр хүн бүр намыг хэн нэгэн санхүүжүүлдэг гэсэн ойлголттой болсон. Үүнийг л болиулах хэрэгтэй байгаа юм. Нам өөрийгөө санхүүжүүлдэг өөр хэлбэр байх ёстой. Тухайлбал, Лениний музейг залуучуудын байгууллагад өгөөч гэж би маш их хэлж, ярьж байсан. Тэнд хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх үйл ажиллагааг явуулахын хажуугаар намын сурталчилгаа явуулах зориулалтаар ашиглая гэдэг саналыг гаргаж байсан юм. Хэрэв миний саналыг хүлээж авсан бол Ардын нам өнөөдөр нийгэм, иргэдэд хэрэгтэй үйл ажиллагааг Лениний музейд явуулж байн гэдэг утгаар ямар ч асуудал үүсгэхгүй байх байсан юм. Нөгөөтэйгүүр, манай намынхан өөрсдөө үйл ажиллагаагаа зогсоочихоод байгаа буруутай. Бид өнөөдөр иргэд, нийгэм рүү хандсан өдөр тутмын үйл ажиллагаа хийхгүй байгаагаас болоод л үхээнц харагдаж байгаа юм.

-Гэтэл танай намын “Шинэчилье” хөдөлгөөний төлөөлөгчид “Намын удирдлагууд унтаа бай­далд байгаа нь Засгийн газар тарангуут шургалах гэж байгаагаас үүдэлтэй” гэж хардаж байгаа юм байна билээ. Та намын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргын хувьд юу гэж дүгнэж байгаа вэ?
-Би харин ч эсэргээр нь хардаж байгаа. “Намын Бага хурлыг нэн дариу хуралдуулах шаардлагатай” гэж орилоод байгаагийнх нь цаад шалтгаан нь өөрсдөө хурдхан шиг намын удирдлагад гарч суучихаад Засгийн газар тарна гэсэн асуудал гарвал өөрсдөө тэнд орж суух гээд байгаа юм биш үү.

-Ямар үүднээс та тэгж хардаж байгаа юм бэ?
-УИХ-д байгаа хүмүүс нь хоорондоо тэгж ярьдаг юм байгаа биз дээ. Би одоогоор хувийн ажил хийгээд тэр хүмүүстэй уулзах ч зав гарахгүй л байна шүү.

-Ардын намын дарга солигдлоо гэж үзэхэд оронд нь очих хүнгүй болчихно гэсэн яриа гараад байгаа. Үнэхээр Ардын намынхан лидергүй болчихсон гэж үү?
-Юу гэж тийм зүйл байх вэ. Намын даргын ажлыг хийгээд явах хүн олон байна шүү дээ. Би бол Н.Энхболд даргыг хурдан намын дарга болоосой л гэж бодож байна.

-“Шинэчилье” хөдөл­гөөнийхөн У.Хүрэлсүх даргатай холбоо барьсан гэх юм билээ. Тэр ч үүднээсээ “У.Хүрэлсүх даргыг намын даргаар тавих гэж байна” гэсэн мэдээлэл цацагдах болсон. Хэрэв тийм зүйл болбол яах бол?
-У.Хүрэлсүх гэдэг хүнийг Монголын нийгэм мартах ёстой байхгүй юу. Хэрэв У.Хүрэлсүх Ардын намын дарга болбол би намаас гарна. Өөрсдөө жанхуугаа хутгадаг юм байгаа биз. Би лав намаас гарна. Өнөөдөр би нэг зүйлийг маш их гайхдаг юм. Манай намд эмэгтэйчүүд, залуучууд, оюутан, ахмадуудын гэсэн албан ёсны хэдхэн байгууллага байдаг. Гэтэл Зүүний хүчний холбоо гэж хаанаас гараад ирсэн байгууллага юм. Юу болчихоод гэнэт гарч ирчихээд бүх хуралд квот авдаг юм. Тэр ч бүү хэл Удирдах зөвлөлд хүртэл “Зүүний хүчний хүн орно” гээд оруулчихаж байх жишээтэй. Манай намын дүрэмд энэ талаар ямар ч заалт байхгүй. Намын удирдлагад байсан хэдхэн хүний хоорондын тохиролцоон дээр үндэслээд намын дүрмээ зөрчсөн ийм үйл ажиллагаа яваад байгаа учир үнэхээр сэтгэл дундуур байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Р.Сарангоо

 


Рианна: Би айж байна, амьдарна гэхээс

$
0
0
2013 оны 08-р сарын 01. 15:47


“ELLE” сэтгүүл шинэ дугаартаа дуучин Rihanna-гаас ярилцлага авчээ. Энэхүү ярилцлагыг толилуулж байна.

.

-Дэлхийн урлаг чамайг “Umberella” дуугаар чинь өлгийдөн авсан. Бүх биеэ мөнгөлөг өнгөөр будуулсан бүсгүй тайзан дээр гарч ирэхэд эргэлзэж гайхах нь зэрэгцэн зогсох хүмүүсийг одоо хүртэл санаж байна. Тэр үед нүцгэлээд биеэ будуулсан хэрэг үү?

-Би шинэ зүйл турших дуртай. Клипний зураг авалт их хөгжилтэй байсан ч би дахиж тийм зүйл хийхгүй. Тоглолтод орох гэж байхад намайг биеэ будуулаад гарвал содон байх болов уу гэдэг санаа гаргасан. Өөрсдийгөө гялгар цуваар хамгаалсан хоёр бүсгүй намайг шүршдэг будгаар будаж, мөнгөлөг өнгөтэй болгож өгсөн. Тэгээд л хар хайрцган дотор ороод тайзан дээр гарсан даа. Тэр үед миний ойр дотны хүмүүс л надтай хамт байсан учраас миний нүцгэн биеийг хэн ч хараагүй. Тайзан дээр бол хэнд ч хамаагүй санагдаад дуулж гарснаа санаж байна. Тэр их тослог будаг байсан. Тоглолт дууссаны дараа хоёр цаг хэртэй шүршүүрт зогссон. Найз маань биеэ угаахад тусласан ч бид будгийг сайн арилгаж чадаагүй. Тэгж их угаасан мөртлөө хоёр өдрийн дараа миний үс, чих, хүйсэнд будаг үлдчихсэн байсан. Одоо ч гэсэн биений зарим хэсэгт үлдсэн байж магад гэж боддог.

.

-Жей Зи, Жастин Тэмбирлак, Ne-Yo зэрэг алдартай хүмүүстэй ажилласан нь чамд их туршлага болсон байх?

-Би ажилдаа дуртай, хамтрагчиддаа хайртай. Анх Жастинтай ажиллаж байсан. Тэр үнэхээр авьяаслаг, гайхалтай дуучнаас гадна сайн продюссер гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Жей Зи надтай анхнаасаа л хамт байсан. Ne-Yo бол хөгжилтэй залуу. Тэр сайн дуу зохиогч шигээ гайхалтай залуу, шилдэг продюссер. Түүнтэй ажиллахад юунд ч санаа зовох хэрэггүй. Ер нь тэд бүгд хөгжилтэй залуус, чадварлаг хамтрагчид. Яг үнэнээ хэлэхэд, өдий зэрэгтэй байхад минь энэ залуус тусалсан.

.

-Цомгоо “Good girl gone bad” гэж нэрлэсэн нь юу гэсэн утга илэрхийлж байгаа хэрэг вэ. Чи сайн охин байж байгаад муу болсон хэрэг үү?

-Энэ бол хийсвэрлэл. Цомгийнхоо нэрийг арай өөр байгаасай гэж бодсоор энэ нэрийг өгсөн хэрэг. Би өөрөө амжилт учраас цаашид амжилтаараа гайхуулах хэрэг гарна. Харин цаашлах тусам муу болж магад гэсэн санаагаар өгсөн юм. Би үргэлж хэн байснаа санаж явдаг. Өнөөдрөөр амьдрах сайхан ч гэлээ. Би айж байна, амьдарна гэхээс.

.

-Чамайг бүжигчин залуустай холбоотой гэлцдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ бол ердөө л явган яриа, дэмий хов. Чамд л гэж хэлэхэд үүнд итгэж, ингэж бодсоноороо чи муу хүмүүсийг дэмжиж, тэдэнд туслаж байгаа хэрэг. Би хоёр ахтай учраас эрчүүдтэй илүү ойлголцдог юм. Надад гурван эмэгтэй найз, 20 гаруй эрэгтэй найз бий. Тиймээс би хэнтэй илүү найзлах минь ойлгомжтой хэрэг шүү дээ.

.

-Ийм үзэсгэлэнтэй, алдартай бүсгүйтэй болзохыг хүссэн залууст ямархуу шаардлага тавьдаг вэ?

-Сайхан биетэй, ухаалаг эрүүл залууст би дуртай. Хамгийн чухал нь өндөр байх хэрэгтэй. Би өөрөө хэтэрхий өндөрт ордог учраас залуус намдаад байх шиг санагдаад байдаг. Тиймээс өндөр байх хэрэгтэй. Бас сайхан инээмсэглэл.

.

-Анх болзож байсан залуу чинь өндөр, царайлаг байсан уу?

-Тиймээ, өндөр байсан. Би намхан залуустай сайн ойлголцохгүй байх шиг санагдаад байдаг юм. Болзож байгаа залуугийнхаа зулайг харахыг хүсэхгүй байна. Энэ бол эмэгтэй хүн бүрийн хар дарсан зүүд. Бид хоёр хоол идэж байхдаа чацуу харагдана. Бусад зүйл дээр би өндөр байх бол инээдэм.

.

-Хамгийн их айдаг зүйл чинь?

- Ус. Хамгийн инээдэмтэй нь би арал дээр өссөн мөртлөө уснаас айгаад байдаг.

.

-Чи өөрийнхөө хувцасны стайлийг нэг үгээр хэлбэл?

-Би хүүхэд байхдаа бусад охидын адил загварын сэтгүүл эргүүлж, мөрөөдөх дуртай байсан ч хөвгүүд шиг хувцасладаг байлаа. Ах шигээ өргөн өмд, хөнгөн пүүз өмсдөг байсан. Одоо бол ихэнхдээ саравчтай малгай, жинс, урт түрийтэй, шулуун ултай гутал өмсдөг. Бас юүдэнтэй том цамц, богино хүрэм. Би богино хүрмэнд үнэхээр дуртай. Тиймээс эмэгтэйлэг л харагдахгүй байх нь ойлгомжтой.

.

-Миний бодлоор эрэгтэйлэг гэхээсээ илүү их задгай болсон санагддаг?

-Би чинь залуу хүн шүү дээ. Өгзөг, хөхөөрөө гайхуулахыг хүсдэг болчих юм. Тиймээс л ийм сонголт хүссэн хүсээгүй хийдэг юм.

.

-Юунд итгэдэг вэ?

-Сүнс байдагт итгэдэг.

.

-Чи өсвөр насандаа хэнийг дуурайх дуртай байсан бэ?

-Би Мэрайян Кэри шиг өө сэвгүй, Мэрилин Монро шиг мөнхийн үзэсгэлэн гоо, Мадонна шиг өөрчлөгдөж байхыг хүсдэг. Тэр хэзээд шинэлэг байж чаддаг. Би тэднийг харж л өссөн.

.

-Чиний гоо сайхны нууц юу вэ?

-Ээж маань алдартай салонд гоо сайханчаар ажилладаг байсан учир үнэртэн, арьс арчилгаа, нүүр будалт гээд эмэгтэй хүний гоо сайханд хамаатай бүхнийг  мэддэг байсан. Гэхдээ ээж миний нүүрийг будаж байгаагүй ч түүний хэрхэн ажиллаж байгааг өдөр бүр хардаг байсан юм. Тэгээд л гэртээ ганцаараа үлдээд  нууцаар туршдаг байлаа. Ус арьсыг сэргээж, чийгшүүлж, уян хатан болгодог шидтэй. Уснаас айдаг ч гэсэн усыг хамгийн сайн хамтрагчаа болгодог. Өөр хэн ч над шиг ингэж чадахгүй.

.

-Чи дүр төрхөө өөрчлөх талаар бодож байсан уу. Миний мэдэхээр хэзээний л ийм байсан?

-Би анхны цомгоо гаргах үед урт, хүрэн үстэй байсныг санаж байна уу. Дахиж тийм өөрчлөлт хийхгүй гэж бодож байгаа. Өөрийнхөө имижийг өөрчлөх талаар үсчин, гоо сайханчтай нэг бус удаа ярилцдаг ч “Надад зохихгүй бол яана…” гэж эмээдэг. Өөрчлөхөөр ярилцдаг ч орой гэртээ ирэхэд би хуучнаараа л байдаг. Нэг хэсэг галзуу улаанаар үсээ будаад явах сайхан байсан ч үс минь их өвдөж байгааг мэдсэн. Байнга үсээ будуулж, сэнсдүүлэх их хэцүү байсан. Дахиад 2008 оных шигээ жижигхэн халимаг болгодог юм уу гэсэн санаа байна.

.

-Хэдэн шивээстэй вэ?

-Надад найман шивээс бий. Гуян дээр минь санскритаар маанийн үсэг бичээстэй байгаа. Шагайндаа хөгжмийн ноот, хүзүүн дээр одны шивээс, чихэн дээр минь гурван сахиусан тэнгэр бий. Харин сүүлийн үед хийлгэсэн шивээс гэвэл бугуйн дээр таван одны хэлбэртэй шивээс, бэлхүүс дээрээ Италид ургадаг чинга модны дүрс байгаа. Хөлний шагай дээрээ зүрхний дүрс бүхий шивээстэй. Бас гар бууны шивээс байна.

.

-Хэзээ хүүхэдтэй болох вэ?

-2014 онд нэг хөөрхөн охинтой болно гэсэн санаа байгаа. Хүүхэд харахаар өхөөрдөөд байдаг боллоо. Гэрлэлтийн асуудал дээр бол бодохыг ч хүсэхгүй байна. Гэрлэнэ гэхээр айж байна. Эрх чөлөөгөө хасуулах юм шиг санагдаад. Үнэхээр хэцүү юм. Галыг унтраах хүч хэнд байна гэж. Бороо ч намайг норгож чадахгүй.

.

-2014 он гэдэг чинь боллоо доо. Яг хэнээс хүүхдийг хүсч байна?

- Таалагдсан хүнээсээ.  Дараа нь асуудалгүй нэгнээс.

.

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/?p=263321


Рэй Захаб: Монгол шиг газрыг ертөнцөөс олоход хэцүү

$
0
0

10 цаг 56 минутын өмнө
Рэй Захаб: Монгол шиг газрыг ертөнцөөс олоход хэцүү

-Дэлхийн 17 оронд гүйлт хийж аялжээ-

Дэлхийн 17 оронд гүйлт хийж аялжээ. Канадын иргэн Рэй Захаб Улаанбаатар хотноо иржээ. “Болохгүй зүйлийг болдог болгоно” гэсэн уриатайгаар дэлхий дахинд хөтөлбөр хэрэгжүүлдэг тэрээр манай улсын тал хээрийн болон цөлийн бүсийн 2100 км замыг 35 гаруй хоногийн дотор гүйж туулсан байна.

Тодруулбал, өдөрт 70 км замыг туулсан байна. Үүгээрээ Монгол орны байгаль орчинд тулгараад буй асуудлууд, хүндрэлүүдийг дэлхий дахинд таниулж өгч байгаа юм. Түүнчлэн цөлжилт болон говийн экосистемийг хамгаалахын ач холбогдлыг сурталчилж буй нэгэн юм. Түүний хүү дэлийд 20 гаруйхан үлдсэн, Монголын говь дахь мазаалай баавгайг хамгаалах асуудлыг нэлээд сонирхож байгаа бөгөөд хүүд манай твиттерчид энэ талаарх нэлээдгүй танилцуулга, мэдээллийг өгч байгаа аж.

Ноён Рэй Захарын Монгол дахь гүйлтийн аяллыг БОНХЯ-наас дэмжиж, туслалцаа үзүүлсэн байна. Ингээд түүний ярьсныг уншигч таньд хүргэе. “Жил болгон би аливаа сонирхолтой, өвөрмөц орныг сонгож аваад төслөө хэрэгжүүлдэг. Танай орны 2100 км замыг би зүгээр нэг гүйгээд л туулчихыг хүсээгүй юм. Миний аяллын хамгийн чухал хэсэг нь дэлхийн шилдэг зураглаач, гэрэл зурагчидтай хамт явж, өөрийнхөө туулсан бүхий л замд тааралдсан гайхамшигтай соёл иргэншлээс эхлээд бүх зүйлийг архивладаг юм.

Дараа нь үүнийгээ үнэ төлбөргүйгээр дэлхийн оюутнууд, сургуулийн сурагчид үзэх боломжийг бий болгодог. Намайг танай орноор гүйж байх явцад төслийн маань тухай мэдээлэл CNN, CBS зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгчдэд хүрч байсан. Түүнчлэн маш олон цахим хуудсаар идэвхитэй цацагдсан” гэлээ.

Дараа нь тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Ноён Рэй Захаб, таны аялал манай орны аль хэсгээс эхэлж аль хэсэгт төгссөн бэ?
- Аялал маань Буйр нуураас буюу Монголын хамгийн зүүн захаас эхэлсэн гэж болно. Ингээд цаашаа Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн хилийн боомт хүртэл гүйсэн. Миний 2000 гаруй км гүйхдээ хамгийн гол гайхалтай мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд цацаж таниулсан зүйл маань юу вэ гэхээр, энэ улс өргөн уудам нутагтай бөгөөд ямар олон төрлийн байгалийн тогтоц энэ замд тааралдаж байна вэ гэдгийг харуулж байгаа юм.

Миний гүйсэн хугацаа Монголын соёл иргэншил, хүмүүсийн зан заншил, амьдралыг танилцуулж буй. Бас бидний аялал дууссан тэр цэг буюу мазаалай баавгайн амьдардаг бүс нутагтай хамгийн ойрхон тулж очсон.

-Та дахиж Монголд ирэх үү. Аяллын чинь дараагийн алхам юу байх бол?

-Төслийн маань нэг онцлог нь би ингэж аялсан газартаа олон хүүхдийг дагуулж очдог юм. Ингэснээр миний мэдэж, харсан бүх зүйлийг хүүхдүүд ч мэдэх боломжтой гэсэн үг. Би Монгол руу бас хүүхдүүдийг авчирч, сургалт, танин мэдэхүй, олон нийтэд асуудлыг түгээх шинж чанартай үйл ажиллагааг явуулна.

Би нийтдээ 17 ийм төслийг нийтдээ хэрэгжүүлээд байгаа. Сахарын цөлийг нэвт туулсан. Өмнөд туйлд очиж байсан. Адакамагийн цөлийг гүйж туулж байсан. Энэ бүгдийн дотроос Монгол маш өвөрмөц байр суурийг эзэлж миний оюун санаанд үлдэнэ.

-Дорнодын талаар гүйж явахдаа та олон цагаан зээр харсан уу. Төрсөн сэтгэгдэл юу вэ?
-Би Монголд маш олон амьтан харлаа. Зээр, гүрвэл, адуу, маш олон төрөл зүйлийн шувуу харлаа. Танай байгаль, ялангуяа ан амьтны төрөл зүйл үнэхээр баялаг юм байна. Дорнодын талын талаар маш их судалгаа хийсэн, АНУ-ын нэгэн ТББ байдаг юм. Тэд өөрсдийн гаргасан номуудаа бидэнд өгсөн юм. Бид түүнийг нь явах замдаа хүмүүст түгээж байлаа. Жишээлбэл, наадамд нэгдүгээр байр эзэлсэн хүүхдэд бүхэл бүтэн нэг судалгааны номын цомгийг өгсөн.

-Монголын байгалийн аль хэсэг нь таныг хамгийн ихээр гайхашруулсан бол?

-Би өөрөө Канадааас ирсэн хүн. Канад бол байгалийн маш их баялагтай, ялангуяа экосистем талаасаа маш их баялагтай оронд тооцогдоно. Гэхдээ Монгол шиг хүний гар хүрээгүй хадгалагдаж үлдсэн газрыг ертөнц дээр олоход хэцүү. Би олон газраар гүйж үзсэн. Монгол орны байгаль үнэхээр цэвэрхэнээрээ хадгалагдаж үлдсэн байна.

Намайг зүүн зүгээс эхэлж гүйхэд нов ногоон тал хээрийн бүс нутаг байсан бол дараа нь энэ нь шилжээд говь хээрийн бүс нутаг, цаашлаад цөлийн бүс нутаг болж хувирч байгаа тэр тогтоцыг харахад гайхалтай санагдсан. Тэр дундаа ийм цөлд дасан зохицоод амьдарч байгаа баавгай байна гэдэг нь надад үнэхээр сонин санагдсан.

Үүнийг хамгаална гэдэг хүн төрөлхтөний, дэлхийн асуудал юм байна гэж ойлгосон. Би сум, аймгийн төв, айлаас айлыг дамжаад гүйж байхдаа нэг зүйлийг харж, ажиглаж биширсэн. Юу вэ гэхээр, танай соёл өөрөө байгалиа хамгаалан хөгжиж, нүүдлийн соёл иргэншил нь энэ олон жилд ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалагдаж ирсэн байна. Ингэхдээ байгаль орчноо бас хадгалж авч үлдсэн, байгальтайгаа тохирч, зохицсон ийм холбоог харах, ийм соёлын өвийг харах гайхалтай сонин байлаа.

Х.Хулан

http://news.gogo.mn/r/126610


Ажиа Гэгээн: Би баян хүн биш ээ, буян хийж яваа хүн.

$
0
0

3 цаг 50 минутын өмнө
Ажиа Гэгээн: Би баян хүн биш ээ, буян хийж яваа

“Цусны хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд зориулан Ажиа гэгээн Монголд эмнэлэг байгуулах гэж байна” гэсэн мэдээллийг Америкт амьдардаг монголчуудаас анх сонсож билээ.

Америкийн томоохон хотуудад хандивын арга хэмжээ зохион байгуулж, элэг нэгт монгол ахан дүүс бултаараа буяны энэ үйлсэд гар сунган туслахад хүргэсэн хүн нь Хөх нуурын гэгээнтэн Ажиа Ринбүүчи юм.

Туулж өнгөрүүлсэн амьдрал нь адал явдалт кино шиг ээдрээ бартаатай, улс төрийн шалтгаанаар төрж өссөн нутгаасаа дүрвэн АНУ-д амьдраад 15 жил болж буй нэгэн. Өөрийн санаачлан бариулж буй эмнэлгийн ажлын явцтай биечлэн танилцахаар тэрбээр Монголд ирээд буй юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Хувь хүн байтугай улс өөрөө хөрөнгө гаргаад эмнэлэг бариулахад ч хэцүү шүү дээ. Та яаж ингэж чадав аа. Энэ бол талархахгүй байхын аргагүй том буян. Зарим хүн ямар гээч баян хүн ирээд ийм том эмнэлэг бариулаад байна вэ гэж бодож болох юм?

-Би баян хүн биш ээ. 1998 онд би өөрийн нутаг Хөх нуураас улс төрийн асуудлаар дүрвэж Америкт ирсэн. Тэгж зугтаж гарахдаа хоёр ачаанаас өөр юу ч аваагүй. Бид тавуулаа явсан. “Намайг барьчихвал яана, Хятадын Засгийн газар мэдчихвэл яах билээ” гэж санд мэнд л явсан даа. Америкт 15 дахь жилдээ амьдарч байна. Лам хүн болохоор элдэв ажил хийгээгүй ээ. Сүмдээ суугаад, ирсэн хүмүүст ном уншиж өгч, хурааж хуримтлуулсан мөнгөөрөө буян хийхэд зориулж буй.

-Ажиа гэгээн гэж чухам хэн бэ гэдгийг мэдэхгүй хүн бий. Таныг хэцүү бэрх амьдрал туулсан хүн гэж сонсож байсан?
-Би Хөх нуурын монгол. Эхээс 11-үүлээ. 1950 онд төрсөн. Хоёр настай байхад минь Гүмбүм хийдийн лам нар Ажиа гэгээний наймдугаар хойд дүрээр залсан. Ажиа гэдэг нэрийн тухайд манай баруун монголчууд аавыгаа ажиа гэдэг шүү дээ. Аав гэсэн утгатай нэр. Зонхов богдын аавын хойд дүр гэсэн үг. Гэгээнээр тодруулсны дараа Гүмбүм хийдэд шавилж суусан. Аав ээж, ах дүү нар маань ч хамт явсан. Хоёр ч ах минь хийдэд сууж байлаа.

Тэгээд 1958 он хүртэл ном бичиг сурсан. 1958 онд Монголд 1937 оны хэлмэгдүүлэлт болсонтой адил үйл явдал тэнд болоод сүм хийдийг хааж, лам хуврагуудыг барьж шоронд хийсэн. Миний багшийг, аавыг минь хүртэл шоронд хорьсон. Аав маань шоронд өөд болсон. Би хийдэд шавилж, лам хувцас өмсөх эрхгүй болж, Хятадын дунд сургуульд орж, улаан бүч зүүгээд, орос хэв маягаар хувцаслаж, орос хэл заалгаж байлаа.

1966 онд Соёлын хувьсгал эхэлж, асуудал бүр хурцадсан. Сүм хийдийг нурааж, бурхны номыг шатаасан. Лам нар алга болж, би 10 гаруй жил тариа тарьж амьдарсан. Багш нар маань тэр үед надад бурхны ном нууцаар зааж байлаа. Ном үзэж байна гэж мэдвэл шоронд хийнэ шүү дээ. Тэгж байгаад 1980 оноос Хятадад улс төрийн нөхцөл байдал бага зэрэг зөөлөрч, бурхан шашин сүм хийдийг дахин сэргээж эхэлсэн. Тэр үед бурхны шашны нэг холбоонд намайг даргаар томилдог юм. Засгийн газраас нь тавьдаг байлаа.

Хэдэн жил тэнд суугаад, 1990 оноос Гүмбүм хийдийг дахиад сэргээж, долоон жил тэнд хамба лам байсан. Төвд, Монголд тэргүүн лам гурав л байдаг шүү дээ. Монголд өндөр гэгээн, Төвдөд Далай богд, Банчин богд бий. Нэг нь таалал болчихвол нөгөөх нь хариуцан хойд дүрийг нь тодруулдаг ёстой. Тэгтэл Банчин богд 1989 онд гэнэт таалал болж, Далай богд хойд дүрийг залах гэж байтал Тяньминд оюутны өнөөх айхтар бослого жагсаал болсон. Тэгээд Хятадад байдал хурцдаж, олон дарга нарыг хальж сольж, шоронд заримыг нь хорьсон.

Банчин богдын хойд дүр тодруулах асуудлыг Далай богдтой холбоотой байж болохгүй гээд бүр хорьчихлоо. Тэр үед Банчин богдын хойд дүр хоёр болсон. Нэгийг нь Хятадын засгийн газраас, нөг өөг нь Далай богдоос тэмдэглэсэн. Далай богдын тодруулсан хүнийг мэдээж олон нийт шүтнэ шүү дээ. Хятадын Засгийн газраас Далай богдын тэмдэглэсэн хүнийг ээж аавтай нь сураггүй алга болгосон доо. Тэгээд намайг Банчин богдоор тодруулсан тэр хүүхдийн багш бол гэж тулгасан. Би багш болохгүй гээд нутгаасаа зугтаж, Америкт ирсэн учир ийм.

-Нутгаа санана биз?
-Саналгүй яах вэ. Эхний хоёр жил маш их санаж байлаа. Шөнө болгон нутаг ус минь зүүдэнд орно. Тэгж байгаад яваандаа дасчихсан даа.

-Таны ах дүү нар нутагтаа бий юү. Холбоотой байдаг уу?
-Ээж минь нас бараад 20 хэдэн жил болж байна. Ах, дүү нараас нэлээд нь нас барсан. Төдийлэн холбоотой байж чаддагг үй. Утсыг нь байнга чагнадаг болохоор холбоо барьж тэднийгээ зовоогоод яах вэ гэж боддог. Одоо ч Хятад, Төвдийн асуудал хэцүү байгаа шүү дээ.

-Хэдэн жилийн өмнө та манай сонинд ярилцлага өгөхдөө “Жүжигчин Ричард Гир миний амьдралаар кино хийх гэж байгаа” гэж ярьсан байсан. Киногоо хийсэн үү?
-Үгүй ээ. Бодож л байна даа. Их мөнгө хэрэгтэй шүү дээ. Харин би өөрийн амьдралын түүхийг бичсэн “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” номоо зарж, олсон орлогыг нь эмнэлэг бариулахдаа зориулж байгаа.

-АНУ-ын Вашингтон хотод өнгөрсөн хавар бидний хэдэн сэтгүүлчийг очоод байх үед Та Монголд цусны хавдартай хүүхдийн эмнэлэг барихад зориулж хандивын арга хэмжээ зохион байгуулж байсан. Өдгөө энэ ажил ямар шатандаа явна вэ?

- Ажил овоо сайхан явж байна. Суурьтайгаа нийлээд долоон давхар барилгын маань каркасыг нь угсраад дууссан. Хоёр гурван хоногоос битүүлээд эхлэх юм. Есдүгээр сарын 21-нд барилгын гаднах ажил дууссаны баяр хийх гэж байгаа. Энэ өдөр миний төрсөн өдөр тохиодог юм. Барилгын компанийнхантай ярихад амжина гэж хэлсэн.

-Барилгаа ашиглалтад өгнө гэсэн үг үү?
-Үгүй ээ. Ашиглалтад хойтон жил өгнө. Одоо барилгынхаа гаднах хэсгийг бүрэн барьж дуусгах юм. Өвөлдөө дотор заслын ажил хийх байх. Хавдартай хүүхдэд зориулсан 50 ор бий. Нялх хүүхэд, дутуу төрсөн нярайд зориулсан 25 ор нэмж байгаа. Ер нь орчин үеийн, эмнэлгийн нөхцөлд нь тохирсон хамгийн чанартай материалаар барьж байгаа. Мэс засал, яаралтай тусламжийн, хүлээн авах, хэвтэн эмчлүүлэх тасгуудтай. Шаардлагатай чухал тоног төхөөрөмжүүдийг суурилуулна.

Мөн гадны зочин эмч нарыг түр байлгах тусдаа өрөө тасалгаа гаргаж өгнө. Тэндээ байрлаж, сургалт явуулах боломжийг нь бүрдүүлнэ. Эмнэлгийн нэгдүгээр давхарт чухал шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори байх юм. Үүний санх үүжилтийг улсын зардлаар шийдэх юм билээ. Бид зөвхөн өрөө тасалгааг нь гаргаж өгч байгаа.

-Барилга барихад хангалттай хандив цугларч чадсан уу?

-Хандиваар нэлээд юм цугласан ч мөнгөний асуудал хэцүү байгаа. Эмнэлгийг барьж дуусгахад нийт дөрвөн сая доллар хэрэгтэй. Үүнээс наймны нэг нь буюу 500 мянган доллар л цугларсан. Үүний 300 мянга орчим нь хандив. Хүмүүс янз бүрээр л тусалж байна. Зарим хүн газрыг нь үнэгүй малтаад өгье, тоног төхөөрөмж өгье гэж хандсан. Энэ эмнэлгийг барьж байгаа барилгын компанийн захирал нь миний найз.

Тэд ажлыг зогсоохгүй, яаж ийгээд явуулж л байя. Мөнгө дутуу байгаа шүү гэж хэлж байсан. Хоёр янзын аргаар хандив бүрдүүлсэн. Эхнийх нь олон нийтэд хандан хандивын аян өрнүүлсэн. Вашингтон ДС-д хандивын арга хэмжээ зохион байгуулахад сэтгэл хөдөлгөс өн нэг үйл явдал болсон нь долоон настай хүүхэд мөнгөний гахайтай зоосны цуглуулгаа “Миний энэ мөнгийг эмнэлэг барихад явуулаарай” гээд  өгсөн. Тоолсон чинь 47 доллар болсон. Хэдий их мөнгө биш ч долоон настай хүүхэд чин сэтгэлээсээ тэгж хандив өргөж байгаа нь сайхан санагдсан. Ямар ч хүн хандив өгч болно.

Хожим энэ сайхан эмнэлэг босоход миний буян орсон шүү гэж бодоход сайхан шүү дээ. Хоёрдугаарт, нөлөө бүхий том компаниуд, хөрөнгө бэлтэй хүмүүсийг оролцуулан хандивын арга хэмжээ зохиодог. Наймдугаар сарын сүүлээр ийм өдөрл өг зохион байгуулна. Одоо хүртэл Монголоос томоохон хандив өгсөн компани гараагүй. Ямар ч гэсэн барилгаа барьж дуусгана, болно бүтнэ гэж итгэж байгаа.

-Энэ талаар Монголын Засгийн газар, Эрүүл мэндийн яамныхантай уулзаж, хэлж үзэв үү? Саяхан твиттерт Эрүүл мэндийн сайд асан Ламбаа тантай уулзсан тухайгаа бичсэн байна лээ?

-Ламбаа бид хоёр сайн найзууд. Анх энэ эмнэлгийг барих талаар санаачилга гаргахад дэмжиж байсан хүн. Эрүүл мэндийн сайд, дэд сайд нартай уулзаж ярилцсан. Хоёр өдрийн өмнө бид хэвлэлийн бага хурал хийхдээ тэднийг ирж оролцооч гэж урьсан ч ирээгүйд нь жаахан сэтгэл гонсгор байна. Өөрөө ирж чадахгүй бол төлөөлөгчөө явуулж болох байсан. Би дээд монгол хүн. Паспортыг минь харвал Монголын иргэн биш шүү дээ. Буян хийж л яваа хүн. Харин би биш, тэд л үүнийг зохион байгуулах ёстой баймаар.

-Тэд юу гэж хэлж байх юм. Улсаас мөнгө, хандив өгнө гэж байх юм уу?

-Тусалъя гэсэн. Найдаж л байна. Ноднин УИХ-ын гишүүн Батбаяр хөөцөлдөж байгаад 380 мянган доллар улсаас гаргуулахаар болсон юм. Энэ мөнгийг барилгадаа оруулж чадахг үй байна. Яагаад гэвэл төрийн мөнгө учраас барилгын тендер зарлах хэрэгтэй болно. Тендер зарлах гэхээр одоо барилга нь хэдийнэ баригдаад эхэлчихсэн, тэр байтугай би барилгын компанид мөнгөө гүйцэд төлөөг үй байгаа. Тийм болохоор тэр мөнгөөр тоног төх өөрөмжид зарцуулах тухай ярьж байгаа. Бас нэг зүйл хэлэхэд энэ эмнэлгийн барилгыг ЭХЭМТ-тэй холбосон хүзүүвч баривал зүгээр гээд байгаа. Түүнийг барихад маш хүндрэлтэй. Нэгэнт зураг төслөө гаргачихсан, зардал мөнгө нь ч алга. Холбоё гэхээр газрын байршлынх нь эв таарахгүй, хэцүү тал бий.

-Монголд Та хэр удах вэ?
-Ирэх аравдугаар сар хүртэл Монголд байна.

-Та ер нь Монголд ирж амьдаръя гэж бодож байсан уу?
-2006 онд Монголд анх удаа ирж байсан. Түүнээс өмнө ирэх гээд чадаагүй. Хятадад байхад “Монголд хүйтэн байна, нөхцөл байдал тиймэрх үү байна” гэхчилэн шалтаг хэлээд Монгол руу явуулдаггүй байсан. Өөр улс руу явж байсан. Монголд суурьшчихна гэж айсных байх. 2006 онд ирээд хөдөөгүүр явсан. Надад үнэхээр их таалагдсан. Бүрмөсөн энд ирээд амьдаръя гэж бодож үзээгүй. Харин ойр ойрхон л ирэх санаа байна.

-Америкт та Төвд, Монголын буддын соёлын төвийг хариуцан ажиллуулдаг байх аа. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Хэд хэдэн үйл ажиллагаа явуулдаг. Олон шашны хүмүүс хамтарч судалгаа хийнэ, ном уншина. Мөн бид өөрсдөө бурхны шашны хичээл заана. Бурхан багшийн мэндэлсэн өдөр, дүйчэн өдрүүдэд ном хурдаг. Хүмүүс ч мэддэг, тэр үеэр олноороо ирдэг. Одоо зуны сургууль хичээллэж байна. Монголчуудын хүүхд үүдэд монгол хэлний хичээл заадаг юм.

-Монголд хийхээр төлөвлөж байгаа өөр ажил бий юү?
-Анх эмнэлэг барих санаачилга гаргахад надад Яармагт газар өгсөн юм. Дэд бүтэц, дулаан, цэвэр бохир усанд холбогдоогүй байсан болохоор тэнд эмнэлэг барихад хүндрэлтэй байсан учраас ЭХЭМТ-ийн хашаанд эмнэлэг барих болсон. Яармагийн тэр газрыг алдалгүй, нэг сайхан эмнэлэг юм уу, эсвэл хавдрын өвчний судалгаа хийдэг төв барьчихвал гэсэн бодол бий. Уржигдар Японоос ирсэн албаны хэдэн хүнтэй уулзахдаа энэ тухайгаа хэлсэн. Хавдрын өвчлөлийг маш сайн оношилж судалдаг том төв Японд байдаг. Магадгүй 3-4 жилийн дараа Монголд энэ төвийн салбарыг байгуулж болох талаар хэлж байна лээ.

-Сүүн мөртэй буяны ажилд тань амжилт хүсье. Монголчуудад хандаж та юу хэлэх вэ?
-За баярлалаа. Монголд боловсрол мэдлэгтэй залуус олон болсон байна, бүтээн байгуулалтын том ажил өрнүүлж байна, сайн байна. Монголчууд ах захаа хүндэлдэг сайхан уламжлалтай. Миний дүү, ах аа, эгч ээ гэдэг. Маш гоё.

Энэ сайхан найрсаг зан, хүндлэл зарим газар алга болсон байна. Ажилгүй зарим хүн сэтгэлээр унаж, архи ууж байгаа тухай талаар ярьж байна. Бүх зүйл сайхан болно оо гэж ерөөе. Монголын ирээдүйг бодвол Монголын хүүхдийн ирээдүй их чухал гэж боддог. Үүнийг санаандаа анхаарахгүй юу гэж хэлмээр байна.

Г.Оюунгэрэл


Viewing all 579 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>