Quantcast
Channel: П. Батжаргалын интернет ертөнц
Viewing all 579 articles
Browse latest View live

С.Молор-Эрдэнэ: Би энэ номоороо 100 ухаарлыг өгөхийг хичээсэн

$
0
0
2013 оны 6 сарын 25
“Интер ном” номын их дэлгүүрт өнөөдөр “Соён гэгээрлийн 100 ухаарал”, “Би хэн бэ” гэсэн хоёр номын нээлт боллоо. Нээлтийн үеэр номыг бүтээсэн уран бүтээлчид зочид, уншигчдад номоо танилцуулж, багахан хугацаанд лекц уншсан юм. Энэ үеэр “Соён гэгээрлийн 100 ухаарал” номыг бүтээсэн доктор, профессор, философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Соён гэгээрлийн 100 ухаарал” номынхоо нээлтийг хийлээ. Энэ номд 100 сонгодог бүтээлийн тухайг, зохиолчийн товч намтрыг багтаасан байна. Яагаад ийм ном гаргах болов. Цаад зорилго нь юу байсан бэ?

-Ном бол ганцхан л зорилготой. Ном унш, тэгээд ярилцъя. Энэ хорвоотой танилцая. Мэдэхгүй байгаа зүйлээ мэдэж, ойлгохгүй зүйлээ ойлгож авахад л ном хэрэгтэй байгаа юм. Яагаад энэ дэлхий дээр олон зуун сая ном гараад байгаа юм. Яагаад ном бичээд Нобелын шагнал авч байгаа юм. Тэгэхээр хэрэггүй ном бичээгүй л болж таарч байгаа биз дээ. Нобелын шагнал өгч байгаа хүмүүс ч гэсэн ном уншдаггүй хүмүүс байдаг юм чинь номоор яах юм бэ гэж хэлэхгүй л байгаа биз дээ.

Тийм учраас Монголын залуучууд ном уншиж, жаахан ухаарал олж аваач ээ. Ном уншихгүй бол толгой хөгжихгүй. Ном уншихгүйгээр өөр яаж хөгжүүлэх юм бэ, тархи толгойгоо. Хүний яриа сонсоод, түүнийг дууриагаад, цээжлэнэ л гэсэн үг шүү дээ. Ном уншвал хүний оюун ухаан ажиллана, зөрчилд орно. Дургүй хүрнэ, номтой зөрөлдөнө. Түүнийхээ дараа ном уншсан хүнтэй ярилцана шүү дээ. Энэ хоёр чухам яав. Яагаад энэ номон дээр тэр хоёрын хайр дурлал бүтсэнгүй вэ. Ромео Жулетта хоёрын хайр дурлал яагаад бүтээгүй вэ гэхээр ээж, аавууд нь суулгах дургүй байгаа байхгүй юу.

Гэр бүл нь зөрчилтэй учир хайр дурлал нь бүтэлгүйтэж байгаа юм. Үүнийг номоос олж авна шүү дээ. Монголд ийм зөрчил байгаа. Залуу хүмүүс хоорондоо суух гэхээр ээж, аавууд нь үгүй гэдэг. Бид хоёр бие биедээ хайртай гэхээр та нарын хайр ямар хамаатай юм гэдэг. Зарим нь лам дээр очоод “Би энэ залуутай сууж болох уу” гэхээр болохгүй гэж байгаа шүү дээ.  Тэр ээж, аавууд нэг зохиол ч болов уншаагүй хүмүүс байхгүй юу. Хэрвээ ном уншсан бол ямар нэг эмгэнэлт зүйл тохиолдож магадгүй гэж айгаад арай өөрөөр ярьж эхэлнэ биз дээ. Тэгэхээр ном бол хүнд ухаарал өгдөг. Би энэ номоороо 100 ухаарлыг л ухаараач. Ядаж 10-ыг нь, 20-ыг нь уншаад, ухаарал олж аваач л гэсэн зорилгыг агуулж байгаа юм.

-Үндсэндээ хөтөч маягтай байх нь?
-Хөтөч. Хүн эндээс сэдвийг нь харж байгаад энэ ном надад таарах юм байна. Илүү их сонирхолтой юм байна гээд уншина. Хүмүүс өөр өөрсдийнхөө тааваар сонгох ёстой байхгүй юу.

-100 номд сэдэв сэдвийн бүтээл багтсан байна. Яагаад ингэж хэд хэдэн сэдэвт хуваав?
-Гурван том бүлэгт хувааж байгаа юм. Ном бичих дэлхийн түүх нэгэн зурвасаар явсан байдаг юм. Хамгийн эхлээд хүмүүнлэгийн номууд бичигдсэн байдаг юм. 2500 жилийн өмнө философийн номууд бичигдсэн байдаг. Дараа нь хүн төрөлхтөн юм мэдээд эхлэхээрээ мэдлэгийн, танин мэдэхүйн чанартай номуудыг бичсэн байгаа юм.

Түүний дараа хүмүүс хувийнхаа амьдралын тухай ном бичсэн. Өмнө нь хүмүүс библи, шашны тухай ном уншдаг байсан бол одоо өөрөө өөрсдөдөө зориулсан, амьдралд хэрэгтэй ном бичиж, уншиж эхэлсэн. Романууд бичигдээд эхэлсэн чинь Библи зарагдахаа больчихсон гэж байгаа юм. Хүн төрөлхтний номын бичлэгийн тийм зурвас үеийг дараалуулж бичсэн ийм ном юм. Хамгийн сүүлд 21 дугаар зууны зохиолчдын номуудыг оруулсан. Ялангуяа Ази, Африк, Латин Америкиын зохиолчдын номыг зориудаар их оруулсан. Оросын зохиолчдоос Толстой, Чехов гээд л.

Мөн сүүлийнг үед гарч ирээд байгаа 20 гаруйхан настай эмэгтэй зохиолчийн номыг ч оруулж өгсөн. Үүгээрээ би залуучуудыг роман бичээч гэж уриалж байгаа юм. Бид бүгдээрээ олимпийн аварга болохгүй нь тодорхой. Түүний оронд роман бичээд нобелын шагнал авч болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Ном бичвэл бид оюуны хүмүүс болно.

-Энэ номд дэлхийн сонгодог уран зохиолын дээжсээс шилж оруулж өгсөн байна л даа. Та чухам ямар шалгуураар энэ номд багтааж өгөв. Маш олон сонгодог зохиол байгаа шүү дээ?

-Хамгийн их нийтэд хүрч, олон түмэнд нөлөөлсөн. Тэр номыг уншаад хүний сэтгэл хамгийн ихээр хөдөлсөн тийм номуудын дарааллыг сонгосон юм. Нобелын шагнал өгөхөд олон зохиолчдын нэгэнд нь л өгч байгаа.

Тэд ямар шалгуур, хэм хэмжүүрээр ганц хүнд нобелын шагнал өгч байна вэ. Мэдээж 1000 ном байгаа. Түүнтэй адил яаж тэр ном тухайн ард түмэн, улс үндэстэндээ нөлөөлж, амьдралд нь гэрэл гэгээ оруулж чадсан бэ гэдэг дээр тулгуурлаж л сонгосон юм.

Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn



“100 ухаарал” болон “Би хэн бэ?” номын нээлт дээр хэлсэн үг

$
0
0

 

 

Нийтэлсэн: 2013-06-27 11:11:37

 

 

100 ном. 100 ухаарал. Хүмүүнлэг, танин мэдэхүй, уран зохиол гэсэн хүний нийгмийн чухал сэдвүүд. Ном унш гэхдээ уншаад ойлгоо ч гэсэн дээ бичсэн ном. Уншчихсан уу гэхээр уншчихсан гэж хариулдаг ойлгосон уу за тэгээд юуны тухай ном байна ярьдаа гэхээр таг дуугүй болчихдог.

 

 

Тиймээс 100 ухаарал бол 100 удаа ухаар ч ойлгоорой гэсэн ном. Мэдээж энэ номыг бичихэд амар байсангүй. 100 ширхэг номуудыг товчлон танилцуулж цаад мэссэжийг гаргаж тавих амаргүй. Гэхдээ би өөрөө энэ номуудын ихэнхийг хэдийний уншихсан байсан тул хурдан бичсэн.

 

 

Нөгөөтэйгүүр би бол сонирхогч биш мэргэжлийн хүн тул хүмүүнлэгийн тухай мэргэжлийн мэдлэгтэй бас танин мэдэхүйн сэдвээр өөрөө би олон жил ажилласан. Уран зохиолын ихэнх номуудыг би бас уншчихсан. Өөрөө би ном гэхээр ухас хийдэг мөнгө гэхээр хойш суудаг хүн.

 

 

“Би хэн бэ” нэртэй философийн номууд бол хүн төрөлхтөний мэдлэгийн ном. Хаа ч хүчинтэй философи бол хаа ч хүчинтэй мэдлэг. Философийг сурч л мэдэж авна. Тиймээс өрнийн эсвэл дорнын гэсэн ялгаа байхгүй. Өрнө дорноос сурсан дорно өрнөөс л сурч ирсэн.

 

 

Дэлхий хавтгай биш бөөрөнхий. Тиймээс баруун зүүн гэх нь тэнгэрийн зүг болохоос биш газар зүйн ойлголт биш. Хэрвээ газарзүйн ойлголт гэвэл яг хаана дорно эхэлдэг вэ яг хаагуур өрнө эцэслэдэг вэ.

 

 

Бөө ярьсан мухар сүсэгтсэн Монгол оронд “100 ухаарал” бол хэрэгтэй ном. Энэ ном цагаа олсон ном. “Би хэн бэ” гэсэн ном ч гэсэн яг цагаа олж орчуулагдсан ном. Германы философчийн ном “Би хэн бэ” ном олон оронд орчуулагдсан тул Монгол оронд ч орчуулагдаж Монгол хүн хэн гэдгээ мэдэхэд тустай.

 

 

Өнөдөр бид монголчууд энэ нийгмээ харж үнэлж дүгнэх хэрэгтэй. Бидний амьдралд үүсчихээд байгаа соёлгүй нөхцөл байдлаа засаж залруулах. Цаашлаад зан заншил уламлалт ёс өвөг дээдэс бурхан шашин гэсэн мухардуулсан хойш нь чангаасан бидний маргаашийн амьдралд ямар ч ач холбогдолгүй хачин дасчихсан хоцрогдолуудаасаа салах хэрэгтэй.

 

 

Та бүгд зурагтаар үзсэн байх? Нэг бөө залуу нэг охиныг үзэгчидийн дундаас гаргаж ирээд хэдийний нас барчихсан эмээтэй нь уулзуулна гэдэг. Эмгэн хүний дуу гаргаад л тэр залуу эмээтэй нь уулзуулах мэт л жүжиглэдэг. Сайн жүжигчин. Эмээ хаана байгаа вэ гэж охин асуусан чинь тэнгэрт байгаа гэж хэлдэг.

 

 

Тэгвэл тэр эмгэн чинь үргэлж мэссэж ирэхийг хүлээгээд л тэнгэр дээр сууж байдаг хэрэг үү. Яагаад газар доор булчихсан гээд хэлчихгүй байна вэ. Очоод цэцэг тавих булшгүй болохоор булзааруулсан хэрэг үү.

 

 

Тэнгэрт чинь хав харанхуй хүйтэн цэвдэг биш билүү. Ердөө л 6 эсвэл 7 мянган метр дээш онгоцоор нисэж явахад хасах 40 градус хүйтэн гэж зарладаг биш билүү. Тэнгэрт хэн ч ямар ч эмгэн байтугай “тэнгэрийн дагинийг” хараагүй биздээ. Тэнд чинь тэнгэрийн дагина байтугай тэнгэрийн эзэн ч хөлдөж үхнэ биздээ.

 

 

Хөргөгчний хөлдөөгч чинь хасах 40 градус биш билүү. Интернационал гэдэг олон улс үндэстэнүүд хамтарсан гэсэн ойлголт бий.  Энэ ном интернационал ном ямар ч үндэстэнийг орхихыг хүсээгүй.

 

 

Дэлхийд алдартай ном бичсэн хүмүүстэй ард түмэн л бол тэр хүмүүсийнх нь номуудыг танилцуулахыг энэ “100 ухаарал” номонд оруулахыг хичээсэн. Мэдээж эхний 100 ном тул яаж бүгдийг нэг мөсөн багтааж амжих билээ.

 

 

Нэгэнт л энэ дэлхий дээр амьдрах бидэнд ялгараад байх онцгой зүйлгүй яагаад гэвэл бид хэн хэнээсээ суралцаж ирцгээсэн. Монгол хэл гэхэд л 7 8 хэлний холимог хэл. Цэвэр Монгол хэл гэж хаач байхгүй.

 

 

Дэлхийн ард түмэн бид хамтарсан аж амьдралтай. Ялгагдах зүйл нэг их үгүй. Монгол хүн гадаадад боловсрол эзэмшдэг гадаад хүн Монгол оронд суралцдаг. Мэдлэг боловсролд ямар ч ялгаа байхгүй. Үүнтэй адил хайр дурлал, гэр бүл, нийгэм гээд ойлголтуудад бас л ялгаа үгүй гэж бодож байна.

 

 

Германы эсвэл Америкийн цаашлаад Хятадын эсвэл Японы гэр бүлүүд Монгол гэр бүлээс ялгаагүй. Ээж аав эмээ өвөө эр нөхөр эхнэр авгай гээд л юун их ялгарах вэ дээ. Хүүхэд шуухад ач гуч гээд л. Герман нөхөртэй эсвэл Америк нөхөртэй олон Монгол бүсгүйчүүд бий. Япон авгайтай олон Монгол эрчүүд бий.

 

 

Орос Монгол эсвэл Хятад Монгол хэзээнээсээ л гэр бүл болж ирсэн түүхтэй. Ялгаатай үндэстэн гээд хайр дурлал ялгаатай биш. Тэдний сэтгэлийн хөдлөл тэс ондоо биш. Тиймээс “”100 ухаарал” номонд бичигдсэн гэр бүлийн тухай эсвэл хайр дурлалын тухай сэдвүүд зөвхөн гадаадынханд биш бас бидэнд хамаатай сэдвүүд тэд бид бүгдийн тухай л бичсэн.

 

 

Тиймээс ном унших бүрдээ бидний тухай миний тухай бичжээ л гэж уншвал ном ойлгосны тэмдэг. Бид энэ номуудаас өөрсдийгөө олж танина. Өнөөдөр Монгол оронд оюуны болон сэтгэлийн гэмтэл учруулж хохироосон хүмүүсийн асуудал гарлаа.

 

 

Ялангуяа ардчилал эхлэхэд философийн асуудал ердөө ч яригдаагүй явдал бол нээлттэй нийгэм гэхээсээ илүү нээлтэй толгой тархи хамгаалалтгүй ажилласан явдлын шалтгаан байсан. Монголд философи байгуулагдаж чадалгүй онол орж ирэлгүй харин мухар сүсэг орж иржээ. Мухар сүсэг гэдэг шижлэх ухааны ямар ч үнэлэмжгүй хоосон цэцэрхэл.

 

 

Монгол хүнийг оюуны гэмтэлд оруулсан хүмүүс жишээлбэл яруу найрагчид, соёл урлагын шагнал цолтой хүмүүс, шинжлэх ухааны байгууллагуудын удирдах ажилтанууд, академийн ерөнхийлөгчид, багш профессорууд болон ректорууд, дуу дуулдаг зохиолын дуучид, бөө болон лам нар, сэтгүүлчид мөн улстөрчид, өөрсдийгөө философч эсвэл физикч гэдэг дипломгүй хүмүүс, бөхчүүд болон морь уяачид, ном бичдэг гэсэн зохиолчид.

 

 

Энэ хүмүүс худлаа буруу ярьж ард түмнээ оюуны гэмтэлд учруулжээ. Энэ хүмүүс дипломтой цол зэрэгтэй гэхдээ тэд худлаа мэдлэгтэй нимгэн боловсролтой хүмүүс. Мэдээж бүгдээрээ тийм биш гэхдээ тэдний хэн нь вэ гэдгийг би энд нэрээр нь дуудаж чадна.

 

 

Хүний биеийг гэмтээсэн хүнийг шийтгэж хорьдог тэгвэл оюуны гэмтэл учруулсан хүмүүсийг хэрхэн шийтгэх вэ? Хэрхэн хашраах вэ? Энэ ажлыг би хийнэ. Яагаад?

 

 

Яагаад гэвэл бидэнд хэм хэмжүүр алдагдсан. Тодорхой нэг зураасаас дээш хүчинтэй мэдлэг түүнээс доош хэцүү дээ гэсэн хүмүүсийн нэрс. Энэ хэм хэмжүүр бол яг л улаан шугам. Хүнд гаруудын бичсэн зүйлдээ одоо яана даа гэсэн тэр хүмүүсийн тухай хэм хэмжүүр өнөөдөр хэрэгтэй болжээ.

 

 

Юу мэргэжлийн бэ юу хувийн санаа вэ. Юу баталгаатай мэдлэг вэ юу онгод орсон хоосон зүүд вэ. Юу ухамсарт бүтээл вэ юу хоосон галзуурал вэ. Бурхан шашны гүн ухаан ч гэх шиг шинжлэх ухааны үндэслэлтэй бурханы сургааль ч гэх шиг жинхэнэ хөөсөрч байна шүү дээ.

 

 

Энэ номууд мэргэжлийн хүмүүсийн номуудын танилцуулга. Энэ “100 ухаарал” нэртэй ном бол хэм хэмжүүр. Тиймээс энэ номыг эсэргүүцэх аргагүй бас энэ номноос зөрөх ч аргагүй. Хүн л буруу ойлгодог болохоос ном өөрчлөгдөхгүй тул ном буруу ойлгогдоно гэж хаа ч байхгүй.

 

 

Ном бол үнэнээрээ байж л байна. Хүн номыг буруутгалаа гээд одоо түүнийг дагаад ном буруу болчих нь гэсэн зүйл ч байхгүй. Хүн төрөлхтөнд хүчинтэй нэн их хөдөлмөрч охид хөвгүүд нойронд сэргэг номонд мэргэн байж бичсэн номуудыг “100 ухаарал” нэртэйгээр Монголын соён гэгээрэлд зориулан бүтээсэн. Мэдлэг зөвхөн хүч чадал биш бас хэзээд зөв үнэн бас үнэтэй.  Үнэтэй мэдлэгийг үнэлцгээе. Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

 

С.Молор-Эрдэнэ

Зохиолч П.Батхуяг: Ном уншихаа больсон энэ цаг үед кино, жүжиг хоёр л хүнд хүрнэ

$
0
0

 

http://resource.time.mn/review/photo/2013/6/68f4cc89d4efbc1a/1374eb167a593192big.jpg

Зохиолч П.Батхуягтай утга зохиолын тухай яриа өрнүүлэх сонирхол сэтгүүлч надад эртнээс төрсөн ч, нэг л завдахгүй явсаар саяхан уулзсан минь энэ билээ. Бидний яриа мэдээж бидэнд эрхэм яруу найраг, утга зохиолын тухай тухайлсан яриагаар эхэлж, эцэстээ хэн нэгний эсхүл хэний ч хамааралгүйгээр бий болсон тогтолцооны гажиг, хоцрогдмол байдлын талаарх орчин руу нэг мэдэхэд шилжсэн байв.

-Юуны өмнө яриагаа таны сүүлийн үеийн бүтээлүүдийн талаар эхэлбэл…

-Энэ жил “Биоплазм шүлгүүд” нэртэй яруу найргийн номоо, “Ганцаардлыг иднэ” жүжгийн зохиолын түүвэр, “Баруун шанаанд нь шулуун цохилт” нэртэй нийтлэлийн номоо хэвлүүлэх санаа байна. Бас хүүрнэл зохиолын нэг түүвэр, бас бус ном бий. Ер нь сүүлийн үед нийгэм, хүний мөн чанар, утга зохиолын талаар цөөнгүй эсээ бичсэн, тэднийгээ ч бас нийлүүлээд нэг ном болгох бодол байна.

-Хэсэг завсарлаад л хэд хэдэн ном гаргадаг нь ямар учиртай юм бол?

-За даа, ийм тийм учиртай гэхээсээ илүү аяс байдал нь л тэгж таараад байдаг юм. Түүнээс биш ямар нэгэн  нарийн учир шалтгаан байхгүй.

-Таны намтрыг харж байхад анхны номоо гаргаснаас хойш тав, зургаан жил орчим завсарлаад дараагийн номнуудаа хэвлэсэн байна. Тэр завсрын жилүүдэд та уран зохиолоос хол хөндий байсан гэсэн үг үү?

-Бараг л утга зохиолын амьдралаас хол байсан. Ер нь нэг тийм эргэлзээтэй үе байсан гэх юм уу даа.

-Ахуй нийгэмтэй холбоотойгоор уу?

-Нэг их нийгэм, цаг үетэй хамаатай холбоотой гэхээсээ илүү П.Батхуяг гэдэг хувь хүнтэй холбоотой байсан юм. Би ер нь бага зэрэг эргэлздэг байсан л даа. Энэ утга зохиолын салбарт шилдэг бүтээл  бүтээж чадах уу, магадгүй зүгээр хоёрдугаар зэргийн эсвэл сонирхогчийн түвшинд яваад байх нь хэрэгтэй ч юм уу гэж өөртөө асуулт тавиад эргэлзсэн, тээнэгэлзсэн үе байсан. Гэхдээ тэр үеэ би харьцангуй бүтээлч өнгөрөөсөн. Уншъя л гэж бодсон. Ер  нь өөрийгөө Монголын утга зохиолыг цэгцтэй уншаагүй болохоо анзаарч, дээр нь дэлхийн утга зохиолыг харъя гэж бодоод нэлээд уншиж, судалсан. Хэдэн жил тиймэрхүү байдлаар өнгөрч яваандаа өөртөө бага багаар итгэж, орон зай байгаа гэж үзэн эргэлт буцалтгүйгээр уран зохиол гэдэг их сав руу өнгийсөн. Одоо анзаарахад тэр завсар үеийг их бүтээлчээр өнгөрүүлж, бага ч атугай өөрийгөө таньж мэдсэн гэж боддог шүү.

-Тэр үеэс л эхлэн уран зохиолын бүх төрлөөр бичье гэж боджээ.

-Тэгж л бодсон. Уран зохиолын зөвхөн нэг төрлөөр нь бичнэ гэдэг хувь хүнээс байгаль хийгээд ураг удмын, оюун санааны хүчтэй өгөгдөхүүн шаарддаг юм байна гэж ойлгосон л доо. Дан ганц яруу найраг бичээд түүгээрээ утга зохиолын түүхэнд  мөр үлдээнэ гэдэг өндөр өгөгдөхүүнгүй л бол хүнд ямар ч боломж байхгүй гэдгийг анзаарсан гэх үү дээ. Нөгөө талаас өнгөрсөн зууны дэлхийн сайн зохиолчид утга зохиолын бүх төрлөөр жигд бичдэг байжээ. Набаковын л гэхэд зохиолуудаас нь илүү уран зохиолынх нь лекцүүдийг унших дуртай.  Тэр чинь угтаа уран зохиол жинхэнэ мэргэшил болсныг харуулаад байгаа юм. Тэгээд л шүлгээс гадна шүүмж, өгүүллэг, эсээ, тууж, роман ч бичсэн. Жүжгийн зохиолыг ч оролдож байна. Энэ арваад жилд уран сайхны орчуулгаас бусдыг хийх гэж оролджээ. Орчуулга үнэхээр хэцүү даваа юм билээ. Нөгөө талдаа үнэндээ миний хэлний боловсрол дутсан л даа. Цөөн тооны шүлэг, өгүүллэг орчуулах гэж оролдож байлаа. Даанч ичээд больчихсон.

-Д.Батбаяр гуай дэлхийн уран зохиолын хэмжүүр нь үргэлжилсэн үг тэр дундаа роман гэж хэлсэн байдаг. Үүнтэй санал нийлдэг үү?

-Роман, жүжиг хоёр бол яах аргагүй хүний хүч тамир, оюун ухаан, бодол бололцоо бүгдийг шалгадаг. Үнэхээр роман бичиж байгаа зохиолч бол оюуны хүчийг маш ихээр зарцуулдаг болов уу. Жүжиг ч бас ялгаагүй. Хэцүү нарийн төвөгтэй, амьдралыг таньж мэдсэн байх шаардлага гээд олон зүйл нэхэгдэнэ. Тэгэхээр Д.Батбаяр багшийн хэлсэнтэй санал нийлж болно. Бодоод үзэхэд, хүн төрөлхтний дунд 100 сод зохиолч байлаа гэхэд тэдгээрийн дунд яруу найрагчид цөөхөн. Хэт онцгой, байгалиас яруу найраг бичих өндөр өгөгдөхүүнтэй учраас тэд гараад ирчихсан байгаа юм. Тийм онцгой хувь тавилан цөөхөн хүнд л оногдоно биз дээ? Тэгэхээр яруу найрагчид тийм 100 зохиолчид дунд 10 ч юм уу байх жишээтэй. Гэтэл цаанаа бол утга зохиолыг бүтээж байгаа гол хүмүүс нь романчид, жүжгийн зохиолчид байгаа юм.

-Нэгэн үе танай үеийн хэсэг залуус Монгол утга зохиолын өв уламжлалд сэтгэл дундуур байдгаа илэрхийлж, нэлээд шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэр нь өөрөө Монголын утга зохиол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх болоогүй гэдгийг илэрхийлж байсан санаа байх?

-Нэг талдаа тийм. Бидний оюун санааны түвшин бол хүн төрөлхтний утга зохиолын сэтгэлгээний түвшинтэй дүйх болоогүй байсан. Одоо ч нэг их тийм өндөр түвшинд очсон гэж бодохгүй байна. Яагаад гэвэл бид чинь үндэсний онцлогоос болоод бас хэт үзэл сурталжсан байдлаас болоод олон жил хоцрогдмол явлаа шүү дээ. Гэхдээ тэр цаг хугацаанд огт юу ч хийгээгүй, үхмэл байсан гэж хэлбэл утга учиргүй зүйл болно. Бид үндэсний утга зохиолын боломжийн хэмжээний өв санг бүтээж чадсан. Түүнийг яагаад ч үгүйсгэх аргагүй. Мэдээж монгол хэлт уран зохиол ямар нэг хэмжээгээр, тодорхой хурдаар урагшилж л байсан. Тэр хэмжээгээр хөгжиж байжээ. Харин 90-ээд онд үндэсний утга зохиолын өв сангаа эргээд харах шаардлага үнэхээр гарсан байсан уу гэвэл байсан. Нийгэм, үзэл санаа, үнэт зүйлс бүхлээрээ өөрчлөгдөж, бид утга зохиолын ямар өв үлдээж,  юу бүтээв ээ гэтэл бас л хэцүү дүр зураг харагдсан шүү дээ.

-Утга зохиолыг би хувьдаа хувь хүний үйл хэрэг гэж боддог. Гэтэл чанарын хувьд ямар үнэлэмжээр юм бүү мэд, мэргэжлийн зохиолч гэж яриад байдаг. Нэршлийн хувьд ийм байгааг хэрхэн тайлбарлах вэ. Сонирхогчийн зохиолч гэх ойлголт бас байх уу?

-Албан ёсны ойлголтоор тайлбарлавал мэргэжлийн зохиолч гэж утга зохиолын боловсролтой, системтэй мэдлэгтэй хүнийг хэлж болно. Дээр нь бүтээгч байх ёстой. Энэ хоёр хэмжүүрээр авч үзвэл мэргэжлийн гэдэг ойлголт гарч байгаа юм. Нөгөө талаас урлаг ч бай, нийгэм шинжлэх ухаан, ер нь бүх салбарт зайлшгүй мэргэшихийг шаардаад байгаа. Үнэхээр утга зохиолын салбарт зүтгэмээр байвал мэргэших л ёстой болж байна. Зүгээр сонирхоод, завсар зайгаар хийдэг байх юм бол оюун санааны шалгуурт нийцэх бүтээл гарах нь хэцүү л дээ.

-Манайд тэгвэл мэргэшиж чадаж байна уу. Туурвигчид бараг л бүгд сэтгүүлч гэсэн давхар мэргэжилтэй. Хос морьтой хүмүүс л үүгээр түүгээр манаргаад яваа юм биш үү.

-Үнэн. Бүгд л ямар нэг давхар ажил хийнэ. Түүнийхээ завсар чөлөөгөөр л юмаа бичиж байна ш дээ. Тэгэхээр утга зохиол дандаа хоёрдугаарт тавигдчихаад байна л даа. Цөөхөн зохиолчдын хувьд хийж байгаа үндсэн ажил нь уран зохиол байгаа юм. Эндээс үүдээд зарим хүмүүс юу гэдэг гэхээр, “Хоёрдугаар ажил бол ямагт хоёрдугаарх л байдаг юм аа. Тийм учраас уран зохиолын шилдэг сайн бүтээл бичигдэхгүй. Яагаад гэхээр гарын үзүүрээр хийдэг ажил биш. Хүн хувь тавилангаа, амьдралаа, үйл хэргээ, цаг хугацаагаа зориулж байж шилдгийг бүтээдэг” гэж хэлдэг. Үнэний ортой үг. Гэвч нэгэнт амьдарч яваагаас хойш амь зуух гэж нэг том ажил бас байна.

-Энэ ойлголт бараг л бүрэн дүүрэн үнэн үг байх. Тэгэхээр утга зохиолын үйл хэргийг нэгдүгээрт болгохын тулд хийх зүйл юу байх вэ.

-Олон зүйлээс шалтгаалж байгаа юм. Нэгдүгээрт, нийгмийн амьдралд зарим зүйлс асар бүрхэг байна. Их тодорхой болох ёстой. Жишээ нь, үнэхээр мэргэшсэн зохиолч бүтээлээ бичээд, тэр нь хэвлэлийн газруудын сонголтоор хэвлэгдээд борлуулалт хийгээд, менежментийг нь өөр баг аваад явдаг болох хэрэгтэй байгаа юм. Зохиолч хүн зөвхөн зохиолоо л бичнэ гэсэн үг. Дээр нь түүгээрээ зохиолч бодитой хэмжээний эдийн засгийн ашигтай ажиллаад явах тогтолцоо хэрэгтэй. Одоо бол хэвлэлийн газрууд зохиолчоос шууд мөнгийг нь аваад ном хэвлээд өгчихөж байгаа юм. Зохиолч юу хийж байна гэхээр яг нарийндаа бол худалдагч, борлуулагч, менежер хийж байна. Халааснаасаа мөнгөө гаргаад хэвлүүлчихэж байна. Тэгэхээр эрсдэлтэй байгаа биз дээ. Энэ харилцаанаас болж манай зохиолчдын ур чадвар өсөхөд саад учирч байгааг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, үндэсний утга зохиолын талаар барих ямар ч бодлого алга. Төрөөс ямар  сарын 21 мянган төгрөг нэхэж байгаа биш. Зүгээр л бодлогын хувьд дэмжлэг л хэрэгтэй байна.

-Цаг хугацааны хувьд хэр удаан төлөвших тогтолцооны тухай бид хоёр яриад байна вэ?

-10, 20 жил гээд шууд хэлчих хэцүү байна. Үнэндээ одоо бид оюунлаг нийгэм гэхээсээ илүү оюунлаг зэрлэгшил рүү яваад байна. Яагаад ингэж хэлээд байна гэхээр харахад бидэнд оюунлаг зүйл бүтээх эрмэлзэл байгаа. Тэгсэн мөртлөө цаад харилцаа нь зэрлэг болчихсон. Нэг үгээр бол мөлжлөгийн капитализмыг бид туулж байна. Оюуны алив үйл хэргийг дэмжихээс илүү эдийн засгийн ашиг тэргүүнд байна.

-Зохиолч хүний тухай хэвшмэл төсөөллүүд зөндөө л байдаг. Таныхаар зохиолч хүн энэ нийгэмд хэн байх ёстой вэ?

-Д.Батбаяр багш надад нэг удаа ингэж хэлсэн. “Би бол насаараа зохиолч явж байна. Яагаад гэвэл би автобусанд эрх чөлөөтэй, гудамжинд дураараа явж байна. Би  бичихийн тулд хүмүүсийг, нийгмийн амьдралыг чөлөөтэй ажиглах хэрэгтэй биз дээ. Хэрвээ чи нэр алдартай болчихвол бусдыг ажиглаж чадахаа болино. Учир нь бусад хүмүүс чамайг ажигладаг болчихно” гэсэн. Үнэн шүү дээ. Хэрвээ тэгвэл автобусанд ч чөлөөтэй явж чадахгүй. Хүмүүс чиний нүүр ам, хөмсөг сормуусыг чинь таньдаг болчихоор миний гутал ямар байгаа бол, миний үс зүс яасан бол гээд өөрийгөө цэнэж эхэлнэ. Тийм бодолд эзлэгдсэн хүн бусдыг анзаарахгүй. Бүхэлд нь хэлбэл чи хэрвээ зохиолч болохыг хүсч байгаа бол нэр алдарт дурлаад байх нь утга учиргүй юм л даа. Тэгэхээр зохиолч хүн ийм чанартай байх ёстой. Аан, зүгээр зохиолч биш шоучин болъё гэж бодож байгаа бол өөр хэрэг. Энэ нийгэмд бол минийхээр зохиолч бол гол нь бүтээгч байх ёстой. Чиний тухай чи өөрөө биш бусад хүмүүс л ярьж байг.

-Та СУИС-д багшилдаг. Оюутнууддаа ч бас ингэж ярьдаг уу?

-Одоо тэгээд би ийм л зүйл ярьдаг болохоор миний хэлж ярьж байгааг сонсож л байгаа байлгүй дээ. Ер нь урлагт ил байх мэргэжил, далд мэргэжил гэж байгаа юм. Манайхан үүний ялгааг мэддэггүй. Би тэгж л боддог. Жүжигчин, дуучин хүн бол хүссэн хүсээгүй олонд ил. Гэтэл найруулагчид ил байгаад яах юм. Зохиолчид ч бас. Цаанаа байгаа үйл хэргийнх нь шугам нь “Чи цаанаа байх ёстой хүн шүү дээ” гээд илэрхийлээд байна шүү дээ.

-Манайхан бүгд ил яваад байдаг.

-Тийм (инээв). Манайхан яаж байна гэхээр нэг жүжиг найруулчихаад л жүжигчнээсээ илүү найруулагч нь яриад яваад байдаг. Уг нь бол хүмүүс тэр зохиолч, найруулагчийн жүжгийг үзээд л боллоо шүү дээ. Ярьж тайлбарлаад байх ямар ч хэрэг байхгүй. Зохиолч ч гэсэн зохиолоо бичээд гаргаад тавьчих. Хүн уншвал уншина л биз. Гэтэл “Би үүнийг ингэж бичлээ” гэх шаардлагагүй.  Харин би ийм үзэл санаатай зохиолч боловч үйлийн үрээрээ багш хүн. Хүссэн хүсээгүй ил хүн. Үнэндээ нусгай багуудаас нь эхлээд овоо учраа олох хүртэл бүх насныханд уран зохиолын хичээл заалаа. Би уран зохиолын мундаг мэдлэг боловсролтой гэж өөрийгөө хэлэхгүй. Надад гэхдээ одоохондоо ямар ч уран зохиолын багшид байхгүй нэг зүйл байна. Монголын боловсролын бүх түвшинд уран зохиол заасан туршлага, зөвхөн Батхуягийн гэх заах арга барил. Энэ бол миний мэргэжлийн үнэт зүйл. Би хаана ч хэлнэ. Тэр л үүднээсээ хааяа сэтгүүлчидтэй хальт уулзчихаад байдаг юм. Сонин энэ тэр дээр нүүрээ матарлачихдаг гэмтэй. Түүнээс биш зохиолчийн хувьд би заавал бичсэн зохиолоо тайлбарлаад байхыг хүсдэг ч үгүй,  албагүй. Тэртээ тэргүй чи номоо оюун санааны ертөнцөд гаргаж тавина. Чамаас шалтгаалахгүйгээр чиний бичсэн зүйл өөрийн хувь тавилангаар цаашид амьдарна.

-Зөвхөн утга зохиол бус манай урлагт дэлхийн жишгээс гадуурх ямар нөхцөл байдал үүсчихээд, цаашид хөгжихөд саад болоод байна вэ?

-Яг манай өнөөгийн урлагийн харилцаанд юу дутагдаад байна гэхээр урлагийнхан бие биенээ сайн танихаа байсан, хэн нь хаана юу хийгээд байгааг харуулах нэгдмэл харилцаа байхгүй болсон. Найруулагчид юу гээд байна гэхээр зохиол олдохгүй байна гээд байдаг. Гэтэл ямар нэг хэмжээгээр Монголын зохиолчид жүжиг, кино бичээд л байна. Найруулагч, зохиолчийн хооронд оюуны ямар ч харилцаа байхгүй болсон. Уг нь бол театр олон уран бүтээлчийн цогц үйл хэрэг. Тэнд жүжгийн зохиолч, жүжигчид, найруулагч, тайзны зураач гээд бүгд байх ёстой. Кино ч бас тийм нийлмэл урлаг. Гэтэл бие биенээ таньж мэдэхгүй, харилцаа байхгүй юм чинь зохиолч найруулагч хоёр яаж хамтарч бүтээл  хийх юм бэ. Одоо бол зохиолчид ч жүжиг үздэггүй. Найруулагчид ч ном уншдаггүй. Энэ байдлыг засах нэг л арга байгаа. Сургалтаар буюу боловсролоор засна. Яах вэ гэхээр СУИС-д кино, жүжгийн зохиолч, найруулагч, урлаг судлал, шүүмжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Ингэснээр бүгдийг нь ойртуулах, нэгдмэл цогц харилцааг нь бий болгох боломжтой.

Хар ухаанаар бодоход л зохиолч, найруулагчийн ангийн оюутнууд бие биенээ таньж мэддэг болно. Найзалж нөхөрлөнө. Хожим тэд бүтээл туурвил хийнэ гэхээр бидэн шиг шилээ маажаад зогсохгүй. Би бол жишээ нь театрын найруулагч нарыг таньдаггүй.

-Зүс танина…

-Тийм. Найруулагчид ч намайг мэдэхгүй. Тэгэхээр яаж бид уран бүтээлч харилцаа өрнүүлэх вэ дээ. Үүнийг бодоод үзэх юм бол залуу үедээ боломж олгохын тулд сургалтын түвшинд нь тэдгээр хүмүүсийг нэг дор төвлөрүүлээд явбал үр дүн нь өөр гарна. Тиймээс л тайз дэлгэцийн урлагийг бүтээдэг бүх мэргэжилтнүүд СУИС дээр бүрэн утгаараа төвлөрч байна. Өмнө нь бол тус тусд нь энд тэнд бэлтгээд театрынхан өөрсдийгөө л таньдаг, зохиолчид нь зохиолчдоо таньдаг, харьцдаг байсан. Одоо ч тийм л байгаа. Ер нь урлаг бүтээе, дэлхийн түвшинд ярих кино, тайзны бүтээл хийнэ гэвэл энэ л жишгээр явах учиртай.  Дээр нь би боддог юм. Манай урлагийн сургуулиуд багш авахдаа өөр өөр өнцөг, урлагийн үнэлэмжтэй хүмүүсийг сонгоосой. Манайд бол яадаг гэхээр “За манай төгсөлтөөс нөгөө хэнийг авъя. Их аятайхан хүүхэд байгаа юм” гээд авчихдаг. Тэгэнгүүт нөгөө ажилд орсон шавь буюу залуу багш оюутнууддаа багшийнхаа ярьсныг л яриад байдаг. Бүр 10, 20 жил заасан лекцийг дараагийн багш нь заагаад л яваад байгаа юм.

-Багш нар арга барил, урлагийн талаарх үзэл бодлын хувьд олон талт байснаар оюутнууд илүү хөгжинө гэж үү.

-Тийм, одоо бол нэг л шугамаар яваад байна. “Жүжиг бол ийм юм аа” гээд бүх багш нь заагаад байдаг. Нэг багш орж ирээд “Кино зохиол гэж нэг ногоон юм байдаг юм” гээд ярихад дараагийнх нь багш “Яг нарийндаа кино бол цэнхэр юм” гэдэг ч юм уу. Оюутнуудын оюун санаа хөгжих, дэвших, задрахад хэрэгтэй биз дээ. Тэр л үүднээс нэгэн хэвийн өнгө төрхтэй онол биш олон үзэл бодлын олон өнцгүүд урлагийн сургуулиудын сургалтад нэвтрэх ёстой. Тэгж байж хүүхдүүд задарна. Одоо бол бид хангалттай ном ярилаа шүү дээ, хө. Номноос л хичээлээ заагаад байдаг. Чи мэргэжлийн сэтгүүлч хүн. Гэтэл танай багш нарын зааж байсан зүйлүүдийг сэтгүүлзүйн хэдэн ном сугалахад л олчихож байгаа юм. Миний зааж байгаа уран зохиолын тэр олон зохиолчийн намтар гэхэд л оюутнуудад зориулсан гарын авлага дээр байж л байгаа. Оюутнууд тэнд цагаа үрээд, төлбөрөө төлөөд л суугаад байдаг. Тэгээд төгсөөд гартал багшийнх нь дөрвөн жил заасан юм нь нэг номон дээр байж байвал гунигтай юу.

- Сэтгүүлзүй, утга зохиолын боловсрол бол одоо тэгээд үр дүнгүй болоод байна гэж үү?

-Би ойлгохдоо энэ хоёр салбар бол хамгийн хоцрогдонгуй явж байгаа. Яагаад гэхээр тэр сэтгүүл, утга зохиолын сургуулиудад түрүүний ярьдаг олон өнцөг гээч зүйл байхгүй. Яагаад гэвэл нэг багшийн ярьсныг дараагийн багш яриад “Багшийн багшийн багш аа, миний хайртай Ленин багш аа” гэдэг шиг юм болоод байна. Лениний шавь нар л яваад байна гэсэн үг биз дээ. (Инээв)

-Манай сургуулиуд тэгж нэг чиглэлээр олон багш аваад байх боломж нь хэр байдаг юм бол доо?

-Хамгийн гол нь наадах чинь. Жишээ авъя л даа. За Монголын утга зохиолын хичээлийг Батхуяг зааж байна. 1920-1930-аад оны үеийн уран зохиолыг нэг семистерт оюутнуудад уншина. Тэр нь 20 цаг байдаг ч юм уу. 40-50-иад оныхыг бол Есөн-Эрдэнэ заана гэдэг ч юм уу. Ийм байх ёстой байтал одоо бол бид 1920-1990 оны уран зохиолыг нэг багш бүгдийг нь туучихаж байгаа юм. Ийм байхаар багш гуай өөрийн өнцгөөс, өөрийн уншсан, өөрийн хайртай зохиолчдыг л ярина. Нөгөө олон тал өнцөг байхгүй. Нэг л шугам гээд байгаа чинь энэ шүү дээ.

-Багш хүн заагаад байна уу, уншигч хүн хичээл заагаад байна уу гэж үү?

-Харин тийм. Хамгийн гол нь бас энэ л юм даа. Үндсэндээ манай энэ боловсролын салбар бол оюутнуудыг яг багшийн гарт л оруулчихаад байгаа юм. Сургалтын хувьд ийм л бодолтой байна даа. Гэтэл оюутнуудад шинэ мэдлэг мэдээлэл, үзэл хандлагыг мэдэх юмсан, сонирхолтой багш байгаасай гэсэн эрмэлзэл өндөр байна.

Ямар ч байсан миний хувьд тогтсон хэв маягийг өөрчилж, аль болохоор өөрсдийгөө чөлөөтэй байлгах тийм л орчин руу чиглүүлье гэсэн зорилгоор энэ кино, жүжгийн зохиолын гэсэн мэргэжлүүдийн хүүхдүүдтэй ажиллаад байна. Дашрамд нэг зүйлийг хэлэхэд ном уншихаа больчихсон энэ цаг үед бол яг нарийндаа хамгийн их нийтэд хүрч болох, хүмүүсийг сэхээрүүлэх төрөл бол кино, жүжиг хоёр байна. Чи бод л доо, яагаад 30-аад онд манай бүх зохиолчид жүжиг бичсэн юм. Нийтээрээ бичиг үсэггүй байсан шүү дээ. Хэчнээн ном хэвлээд ч хүмүүс уншиж чадахгүй юм чинь. Тэгэнгүүт “Харанхуй Засаг” ч юм уу “Учиртай гурван толгой” ч юм уу тоглоход түүнийг үзсэн нийгмийн олонх бол шууд л хүлээж авсан. Тэгэхээр энэ тайз, киноны урлаг илүү нөлөөтэй. Одоо ч хэвээрээ. Цаашдаа ч тийм байх биз.

-Тэгэхээр таны зорьж байгаагаар бол урлагийн чиглэлийн боловсон хүчнүүд нэг газраас гарч ирснээр урлаг хөгжинө. Үүнтэй зэрэгцээд утга зохиол ч бас хөгжих учиртай юм байна.

-Тийм. Нэг салбар нь тэргүүлэх чиглэлтэй бол бусад салбар нь түүндээ чирэгддэг. Утга зохиолын төрлүүдийг харахад хэсэг нэг төрөл нь түрээд, аажимдаа буурч эргэн тодордог байсан. 1960-аад оныхон байна. Гайхалтай яруу найрагчид гарч ирсэн. Ямар олон уншигчтай, ямар нэр хүндтэй байлаа даа. Гэтэл 1970-аад оны дундуур манай хүүрнэл зохиолчид гарч ирсэн. Дараа нь 1990-ээд оноос яруу найраг дахин мандсан. Зөвхөн энэ ч бус нэг хэсэг манай театрууд маш хүчтэй байлаа. Ингээд нэг ээлж дараатай яваад байна. Жаахан сонин юм ярихад нийтийн дуунд манайхан нэг хэсэг яаж хошуурч байлаа. Одоо яаж байна. Түүнтэй л адил. Гэтэл одоо эргээд юм өөр болж байна. Урлагийн төрөл зүйлүүдийн хувьд одоо ээлж ёсоор бол кино урлагт эргэлт гарах ёстой.

Т.Есөн-Эрдэнэ

http://review.time.mn/content/30971.shtml


Улсын наадамд таван удаа түрүүлсэн, удам дамжсан харваач Х.ДАВААЖАРГАЛ: ЗУРГАА ДАХЬ ТҮРҮҮ ЮУ, БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ

$
0
0

 

 

Хишигтийн Даваажаргалыг сурын спортоор хичээллэдэг, сонирхдог хүн бүхэн андахгүй. Улсын наадамд таван удаа түрүүлсэн, удам дамжсан харваач болохоор арга ч үгүй биз. Сахилгагүй, эршүүд шар охин байхдаа сурын спорттой нөхөрлөсөн ч удалгүй халширч, хоёр охины ээж болсон хойноо нум сумтай амьдралаа дахин холбосон нь учиртай. Тэрбээр Эрээний тэрэгний үйлдвэр хэмээх сууринд, одоогийн Дорнод аймгийн Баян-Уул суманд төрж өсчээ. Тухайн үед Эрээний тэрэгний үйлдвэрийн нум сумны зурхайд уухайн дуу тасардаггүй, ажилчид ажил цугларахаас өмнө, ажил тарсны дараа байнга харвадаг байсан гэнэ.

Даваажаргалын аав Хишигт Эрээний тэрэгний үйлдвэрийн мужаанаас үйлдвэрчний хорооны дарга хүртэлх албан тушаалыг хашиж, басхүү сумынхаа наадамд алгасалгүй харвадаг нэгэн байж. Ер нь Дорнод аймаг олон мэргэн харваач төрүүлсэн нутаг. Тэр дундаа Баян-Уул сум мэргэчүүлээрээ алдартай. Тус аймгаас улсын 28 мэргэн төрснөөс 14 нь Баян-Уул сумынх байдаг нь үүнийг батална. Хичээл сурлагандаа сайн, сургуулийнхаа урлаг, спортын олон дугуйланд явдаг, гэртээ тогтдоггүй охин 1989 онд Дорнод аймгийн төвд болсон бүсийн чуулга уулзалтад аавтайгаа очжээ. Энэ үед анх удаа сум тавьж үзэхдээ гараа цохиж, шөрмөсөө тасалснаар шантарч, тэмцээнээ дуусгалгүй явсан гэдэг. Ах Пүрэв нь спортын мастер цолны болзол хангаж, сэтгэл нь ихэд хөдөлж нулимс дуслуулсан ч түүний сэтгэлийг хөдөлгөсөнгүй. Түүнээс хойш олон жил сурын талбайд хөл тавиагүй явсаар сургуулиа төгсөж, эмч болохоор шалгалт өгөөд тэнцсэнгүй. Нутаг усандаа нэр хүндтэй аав нь охиноо үйлдвэрт арван хурууны бичээчээр ажилд оруулжээ. Харамсалтай нь аавыг нь өөд болоход түүнийг цомхтгол нэрээр халав. “Тухайн үед болохоо байгаад цомхотгож байна даа гэж бодож байсан. Хожим сонсох нь ээ танил хүнээ миний оронд ажилд авах гэж халсан юм билээ. Ажилгүй болоход амьдрал дуусчих шиг санагдсан. Ингээд Улаанбаатарыг зорьсон” хэмээн ярьсан ч нүүрэнд нь гуниг, харуусал харагдсангүй. Харин ч бүр эрс шийдэмгий, баяртай өгүүлсэн. Магадгүй энэ нь түүнийг нум суманд татагдаж, Улсын наадамд тав түрүүлэхэд хүргэсэн болохоор тэр биз ээ. Аав нь өөд болохоосоо өмнө Пүрэв ахад нь “Даваажаргалыгаа сайн харж яваарай. Энэ л сурын зурхайд харвах хүн шүү” гэж захисан тул ажилгүй, гэртээ суух түүнийг ах нь харваж үзэхийг зөвл өжээ. “Ах “Энэ бай чинь шүү” гэж тоосго тавьж өгөхдөө “Үүнийг ч яаж онох вэ дээ” гэсэн янзтай байсан. Би эхний сумаа тавьсан ч байгаа оноогүй. Харин хоёр дахь сумаараа оночихлоо. Ахын баярлах, гайхах зэрэгцэн “Болох юм байна. Бэлтгэл хий” гэхэд би их урамшсан” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан өгүүлэв.

Ийн сум тавьж, харваж эхэлсэн нь 1995 он. Дараа жил нь улсын наадамд түрүүлэн ахыгаа баярлуулж, ганцхан жил бэлтгэл хийгээд ийм амжилт гаргасан нь олон хүнийг гайхашруулав. Тэрбээр аав, ахынхаа тухай дурсахдаа “Би их мунхаг явжээ. Аав харвана гээд хот явдаг байсныг л санадаг. Ямар амжилт гаргасныг нь сонирхдог ч үгүй. Ах бол сайн мэднэ. Ахыгаа үргэлж амьд байх юм шиг санаж, аавынхаа амжилтын талаар асуучих ухаан төрөөгүй л байгаа юм даа. Манай ах их хатуу хүн байсан. Намайг “Мөрөн дээрх байцаагаа ажиллуул” гэдэгсэн. Би их хэнэггүй. Заримдаа сурын талбайд унтчихна. Гэхдээ энэ нь намайг амжилт гаргахад нөлөөлсөн гэж би одоо боддог. Залхуудаа биш, сэтгэл зүйгээ бэлдэж, тайвшрах гэж унтдаг байсан байгаа юм. Одоо яаж ч унтая гээд чаддаггүй. Сэтгэл гэгэлзээд байдаг болчихож… Аав миний түрүүлэхийг битгий хэл, олигтойхон харвахыг ч харж чадаагүй дээ” гэж хэлэхдээ түүний нүдэнд нулимс дүүрээд ирэв. Аав, ахынхаа тухай ярих бүртээ нулимс нь цийлэгнэж, хоолой нь зангирна. Арга ч үгүй биз. Нөмөр нөөлөг болсон хүмүүс нь хэзээ ч эргэж ирэхгүйгээр одсон болохоор тэднийгээ санадаг бололтой.

Тэрбээр 1997, 1998, 1999 онд харвасаар байсан ч, айргийн таваас мултраад байж. Үүнийгээ тэрбээр догдлол их байсантай холбоотой гэж тайлбарласан. Нум, сум ямар байх ёстой талаар юу ч мэдэхгүй ахынхаа тааруулж өгсөн нум, сумаар харвасаар 2001 онд Улсын наадамд хоёр дахиа түрүүлж хошой мэргэн болж, 2003 онд гоц, 2004 онд гарамгай, 2005 онд даяар дуурсах мэргэн болжээ. Энэ үед тэрбээр Автобус компанид кондуктораар ажиллаж байв. Удирдлагууд нь түүнийг зуны гурван сард ажлаас нь чөлөөлж, харвах боломж олгосон нь амжилт гаргахад нөлөөлсөн аж. Компани автобусг үй, ажилчингүй, цалингаа тавьж хүчрэхгүй хүнд үед ч тэрбээр ажилласаар байжээ.

“Цагаан хэл ам хамгийн хэцүү. Сайн нэр зүүгээд явж байтал 2004 онд ээж, ахыгаа алдсан. Тэр үед уул нурж, газар цөмрөх шиг болсон” гээд хоолой нь зангирав. “Тэрнээс хойш би хичээсэн ч олигтой амжилт гаргаагүй. Бүх юмаа л ахдаа даатгадаг, харвахаас өөрийг мэддэгг үй хүн чинь нум, сумаа ч тааруулж чаддагг үй байсан. Ахаасаа зөвхөн сум яаж хийхийг л сурч үлдсэн дээ. 2006 онд миний нум хугарч засварт өгч эргээд харвах гэтэл барихад эвгүй болчихсон. Миний л буруу. Би л болохгүй байна гэж олон жил харвасан. 2009 онд нумаа дахин засуулж, бэлтгэл хийгээд тэр жилээ наадамд тавд орсон. Одоо л болох юм байна гэж бодтол амьдралын шаардлагаар хөдөө амьдарч, нум, сумаа бараг орхиж, зөвхөн наадамд харвах болсон. Харин энэ жилээс бэлтгэл хийхээр Улаанбаатарт ирээд байна” хэмээх түүнтэй ярилцлаа.

-Энэ таны ааваасаа уламжилж авсан нум уу?

-Биш ээ. Ах ааваас, би ахаас уламжилж авсан нумаа энэ жил “тэтгэвэрт” нь гаргалаа. Саяхан болсон Эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод аргагүйн эрхэнд нумаа солиход хүрсэн. Эзнээ үгүйлж байгаа юм байлгүй дээ, харвахад нэг л болохгүй байсан. Олон хүн худалдаж авах санал тавьсан ч аав, ахыг минь төлөөлөх болсон, олон амжилтад хүргэсэн нумаа зарахыг хүсээгүй. Үр хүүхэд минь дурсах юмтай байг. Аав тэр нумыг буриадуудаас худалдаж авсан гэдэг ч нарийн ширийнийг нь сонсож байсангүй. Харин энэ нумыг дасгалжуулагч, зөвлөгч Өлзийдэлгэр ах өгсөн. Миний хуучин нумтай яг адил. Баяраа ахаараа сум тааруулж хийлгэсэн. Энэ боломжийг ашиглаад тэдэндээ баярлалаа гэж хэлье.

-Таныг сураглах нь ээ хөдөө байгаа гэж байсан. Хөдөөнөөс хэзээ ирэв. Бэлтгэл хэр ханаж байна даа?

-Тавдугаар сарын сүүлчээр ирсэн. Бороо хур ороод бэлтгэл хийлгэхгүй юм. Наадам болтол бэлтгэлээ хийгээд л үзнэ дээ.

-Танайд одоо харваж байгаа хүн байна уу?

-Манай дүү уг нь дөртэй. Хөдөө байдаг учраас нэг их сонирхохгүй юм. Харин хоёр охин минь харвах сонирхолтой ч нум татаж үзээд дийлэхгүй байгааг бодоход цаг нь болоогүй бололтой.

-Хэр сүсэг бишрэлтэй вэ, Та?

-Сүсэг бишрэл байх ёстойг бурхан хэлээд өгдөг юм байна. Сүсэггүй, хэнэгг үй явсан үе бий. Харин ээж, ахыгаа алдаад өөр болсон. 2004 онд Зүүнхараад болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, хана, хасаа, нийлбэр оноогоор нийт гурван алт авах боллоо. Гэтэл гэнэт гурван алтан медаль хүндэднэ гэх бодол төрж, хоёрыг нь мөнгө болгохоор шийдэн сум дутуу тавихаар төлөвлөсөн. Бодсон ёсоор нэгийг нь мөнгөн медаль болгочихов. Тэгээд дараагийнхаа харваанд сумаа дутуу тавилаа гэтэл оночихсон. Ингээд хоёр алт, нэг мөнгөн медальтай буцсан. Гэтэл орой нь ахыг минь цус харвачихлаа гэсэн таагүй мэдээ ирлээ. Тэрнээс хойш би сүсэг бишрэлтэй болсон. Өглөө бүр цайныхаа дээжийг өргөж, уул овоондоо залбирдаг. Гурван алтынхаа хоёрыг нь хүнд өгчихсөн бол байдал өөр байх байсан болов уу. Би яах гэж дутуу тавих гэв ээ, давуулдаг байж гэж их харамссан. Давуулсан бол муу юм цаагуураа өнгөрөх ч байсан юм бил үү… Болох ёстой юм жамаараа болсон юм байлгүй дээ.

-Ямар хүн харваач болдог вэ?

-Монгол хүн бүр нум сум харваж чадна. Хүний өөрийнх нь тэвчээр л мэддэг. Тэрнээс ийм гартай, тийм биетэй хүн л харвана гэсэн юм байхгүй.

-Олон хүн таниас энэ асуултыг асуудаг байх. Зургаа дахь түрүүгээ хэзээ авч, наадамчин олноо баярлуулах вэ?

-Зургаа дахь түрүү юу, болох байлгүй дээ. Цаг хугацаа харуулах байх. Мэдээж хэн ч хожигдох гэж сум тавьдаггүй. Зарим хүн “Зургаа дахь түрүүгээ ав” гэж зандарч хүртэл хэлсэн.

-Харвах мөчид юу бодогддог вэ?

-Уг нь юу ч бодох ёсгүй. Би таван удаа түрүүлэхдээ орчноос тасарч чаддаг байсан. Юм бодох байтугай, хажууд хүн байгааг ч анзаардаггүй, эзгүй талд байгаа юм шиг л байдаг. Зураг авч байгааг мэдэрдэггүй байсан бол, одоо өөр болсон байна лээ.

Өдгөө тэрбээр нутагтаа бяцхан бизнес эрхлэх болжээ. “Ид амжилт гаргаж байхад хүмүүс надаас эмээдэг байсан гэсэн. Одоо бол намайг тоохоо больсон. Эмэгтэй харваачид үнэхээр сайжирсан. Анх 36 сумнаас 35 нь байндаа тусахад хүмүүс намайг гайхаж байсан бол одоо тийм харваачид олон болжээ. Муу харваач гэж алга. Би одоо яах вэ, бэлэг тэмдгийн байдлаар байх болж. Гэхдээ энэ жил сайн харвахыг хичээнэ ээ. Наадмын өнгө ч жилээс жилд сайхан болж байна” гэснээр бидний яриа өндөрлөсөн.

Тэрбээр 2005 онд Өндөр гэгээний мэлмий гийсний ойн даншиг наадамд түрүүлэхдээ эмэгтэй харваачдын рекордыг тогтоосон. Үүнээс өмнө эмэгтэйчүүд 36 сум тавьдаг байхад 35 онож рекорд тогтоож байсан бол энэ даншигт 40 сумнаас 39 оножээ. Энэ рекордыг Улсын мэргэн С.Энхтунгалаг давтсан ч өнөө хүртэл эвдсэн харваач төрөөгүй л байна.


 Э.Эрдэнэцэцэг


Зураач Лувсанзундуй: Р.Чойном монголын уран зурагт уянга оруулж шинэчилсэн хүн

$
0
0

 

Нийтэлсэн: 2013-07-15 10:17:36

 

 

- Таныг яруу найрагч Р.Чойномтой нэг айлын хүргэн байсан гэдэг. Яаж яваад ийм хувь тавилантай холбогдчихов?

 

 

-Би Чойномыг баз болохоосоо өмнө Хэнтий аймагт байхын мэднэ. Гэхдээ яахав. Би Чойномын сууж байсан хүүхэн Нинагийн эгч Хөхөөтэй амьдарч байсан юм. Учрахын хувьд бол өөр хэрэг. Би тэр айлд хүргэн орчихсон байхад Чойном хүргэн орсон. Одоо болохоор хүмүүс Нинаг нөхрөөс нь салгаж суусан мэтээр ярьдаг юм.

 

 

Үнэн хэрэгтээ Нинагийн нөхөр салчихсан байсан. Тэд хоёр жил амьдраад нэг охинтой болоод салсан даа. Чойном чинь олон авгай сольсон. Тэр ерөөсөө тэдэнтэйгээ нэг ч хэрэлдэж байгаагүй, нэг л өдөр сураггүй болдог, тийм хачин нөхөр.

 

 

 

-Хүмүүсийн ярих нь Чойном Нина гуайтай амьдарч байхдаа их л таарамж муу байсан гэдэг. Түүний архи их уудгаас болдог байсан уу?

 

 

-Түүнийг архичин, их архинд орсон гэх хүмүүс байдаг л юм. Тэр тийм ч архичин хүн байгаагүй. Уухын хувьд бол уунаа. Хамгийн гол нь Нинад бас учир байсан байх шүү. Мань хүн ч сураггүй алга болоод юу ч болоогүй юм шиг хүрээд л ирнэ.

 

 

Охин Хулан нь төрөөд удаагүй байтал мань хүн хэд хоног алга болоод ирэхдээ тэднийд ч очлоо, эднийд ч гээд анд нарынхаа нэрийг дурьдаад л, би ч хадмындаа байгаа нөхөр, учиргүй хэнхэглээд загналаа.

 

 

Тэгсэн чинь нэг ч тоох шинжгүй, Хөхөө та хоёр гэж нэг улаан хэнхэг юмнууд, би яасан юм гэртээ амрах гэж ирж байна гээд тоосонгүй. Түүнийг явсан хойгуур Нина нь хүүхдээ тэврээд Сэлбэ өгсч, уруудан харуулдах нь хэцүү байлгүй яахав дээ. Уг нь тэр үед Чойном бага сага юм бичээд гайгүй мөнгө олчихдог л байсан.

 

 

 

-Нина гуайн хувьд түүнд таалагдахгүй ямар ааш гаргадаг билээ?

 

 

-Үнэнийг хэлэхэд жаахан шуналтай байсан юм даа. Зайлуул амьдралаа бодож байсан ч байж болох шүү дээ. Гэтэл Чойномын хувьд бол харамлах гэдгийг даанч мэдэхгүй амьтан даа. Энэ мэтээс араншин тохироогүй байх аа. Миний нөгөө мундаг хүн болж загнаад байсны маргааш хадам ирээд л баахан буув. Нинагийн ээж чинь хоёрдугаар эмнэлэгт ажиллаж байсан юм.

 

 

 

-Хадам ээж юу гэж буухав?

 

 

-Их юм ярьсан. Чойномыг биш, Нинаг л чи ийм гөлөгнүүд цувуулж гаргаад арчаагаа алдах нь уу гэж баахан загнасан. Тэр орой ч билүү, өнөөх чинь гэнэт явчихсан. Тэгээд л салсан даа. Тухайн цагт их зүйл нөлөөлсөн байх даа. Зохиол байгууллагаас томчууд дарамтлаад гээд ярьж л байдаг, нь үнэний ортой дог шүү.

 

 

Тэгээд ясны сүрьеэтай байж түүндээ ч шаналдаг биз. Одоо болохоор Нина чинь бүр үзэг харандааг нь бэлдэж өгдөг байсан мэтээр ярьж байгаа дуулддаг, угтаа тийм ч 100 хувь үнэн зүйл биш.

 

 

Ардчилал түүнд Төрийн шагнал нэхэн олгосон, тэгэхэд Нина л зо байсан болохоос биш, сүүлд сууж байсан авгай нь байсан шүү дээ. Албан ёсоор бол түүнийг очих ёстой гэж боддог юм.

 

 

 

-Тэр нь хэн бэ?

 

 

-Автобусны кондуктор Лхагважав гэж хүүхэн байсан юм. Одоо ч бий. Эрдэмном гэж нэг охин бий дээ. Сүрхий эдийн засагч гэж дуулдсан. Хулан ч гэсэн хөөрхөн хөгжим тоглоно, бас ганц нэгэн шүлэг бичнэ гээд дажгүй хүүхэд байсан. Одоо ч амьдрал ахуй гээд өнгөрөө биз.

 

 

Албан ёсны гэвэл үүнээс хойш нэг багш хүүхэнтэй сууж байгаад салсан. Түүнээс хойш хүнтэй суулгүй явсаар өөд болсон доо. Албан бус бол байсан. Шоронгоос гараад Хэнтийн Батноровт нэг хэсэг байхдаа Цэрэндулам гэдэг хүүхэнтэй дотно байсан юм.

 

 

Тэр бөглүү, жижиг газарт өнөа хоёр чинь нөхөрт нь баригдаад сүйд болсон шүү дэз. Нөхөр нь цонхоор буудаад мань хүн шалан дзэр нь элэгдэж хэвтэж байгаад амь гарсан байгаа юм.

 

 

 

-Сэлбийн энэ хавьд юм уу даа, та хотоос ирээд бас түүнтэй цуг байсан гэдэг билүү?

 

 

-Тухайн цагт хоёр Гомбосүрэн, Цагаанхүү тэр хэд хамт энүүхэн Сэлбийн зүүн талд хамт байсан. Хөдөө аж ахуйн яамны ар талд юм уу даа. Тэнд хужаа нар олон. Бид бүгд шахам хөдөөнөөс ирсэн, ажлын захад дөнгөж хүрч байсан.

 

 

Тэгэхэд биднийг Товууч гэдэг хүүхэн тэжээж байсан даа. Үнэнийг хэлэхэд тэр хужаа нараас л мөнгө салгадаг байсан. Хөөрхий минь унтаж хэвтэхтэй нь хэвтээд л мөнгө олж ирдэг байсан даа. Бидэнтэй хамт л байна.

 

 

 

-Мэдээж олон харчуудтай хагйт байгаа хүүхэн хэн нэгэнд нь илүү ойр л байсан баих даа, эсвэл?

 

 

-Бүгд л сайхан найзууд байсан. Гэхдээ Гомбосүрэнд илүү дотно. Чойном л надад захина. Чи наадах Товуучтайгаа иймээ тиймээ юм болов оо. Ямар ч өвчтэй байж мэднэ шүү гэнэ.

 

 

Бид сайхан найзууд байсан. Нэг тийм л хүүхэн байж байгаад сураг тасарсан даа. Дандаа хамт байх биш, амьдралын эрхээр хэдүүлээ салж одсон. Тус тусын амьдрал хөөгөөд сураг тасарсан.

 

 

 

-Товуучтайгаа ахин таараагүй хэрэг үү?

 

 

-Би Улаанбаатарын урчуудын эвлэлд ажиллаж байсан юм. Өрөөндөө байтал хаалга сэвхийгээд л нэг их ганган хүүхэн ороод ирсэн. Өдөн малгай духдуулчихсан, их гоё хувцас өмсчихсөн, тэр үед л хүрээний ганган хүүхнүүдийн өмсдөг бүгдийг өмсчихсөн Товууч маань зогсч байлаа.

 

 

Манайх чинь хэргийн хүнийг оруулдаггүй хатуу чанга манаачтай, тэгээд би “чи яаж орж ирэв” гэхэд тэр “нөхөр нь байнаа гээд ороод ирлээ” гээд инээж байсан. Сүүлд Налайхад очсон хойноо хотод ирээд явж байтал нэг тааралдсан юм. Завхай зайдан явсан хүн чинь их муухай болдог юм билээ.

 

 

Их муухай болчихсон, нэлээд царай алдсан явж таарсан. Хоёулаа сүйд болж, уулзсан даа. Тэгээд би Налайхад байгаа, очоорой гэж урьсан, тэр ч нэг өдөр яваад очсон. Тухайн үед надад мөнгө төгрөг ч байгаагүй, нэг хоол хийж өгөөд цайлаад л гаргасан даа хөөрхий, түүнээс хойш таарсангүй. Одоо юу гэж байхав дээ. Хамгийн сүүлд таардаг чинь 1975 он.

 

 

 

-Та Чойномыг бүр эртнээс таньдаг гэсэн. Анх яаж уулзаж байв. Энэ талаар ярьж өгөхгүй юу?

 

 

-Намайг Өндөрхаанд Дампил багштайгаа хамт зурдаг байхаас таних болсон. Чойном чинь тавдугаар ангиасаа сургуулиас гарчихсан байсан. Хөдөөний хүүхэд манай урлан дээр ирээд л зураг үзэж хараад л сууна. Тэгж байгаад аймгийн эвлэлийн хороонд бичээчээр ажилласан юм.

 

 

Тэнд ажиллахдаа эвлэлийн татварын хэдэн төгрөг наана, цаана болгосон хэргээр шоронд орохгүй юу. Шоронд орох ч юу байхав дээ, шоронд нэртэй бидэн дээр л байдаг байсан. Дампил багш бид хоёр “Огонёк” захиалж, зураг, хөрөг харна, мань хүн түүнийг авч яваад орчуулаад ирдэг байсан.

 

 

Тэр хүнийг дагаж үерхдэггүй, дагуулж үерхдэг байсан. Хүн харахад нэг муу унжийсан доожоогүй юм хэрнээ, хүнтэй яриад л суухад хэнд ч таалагдана. Энэ нь түүний их уншсан, орос хэл мэддэг, толгой сийрэг байсны гэрч л дээ. Хэнтийн урчуудын эвлэлд бидний учрал эхлээд энд ирж дууссан даа.

 

 

 

-Найрагч маань Улаанбаатарт ирээд Урчуудын эвлэлд хэсэгхэн зуур ажилласан гэдэг. Та мөн л энд ирчихсэн байсан уу?

 

 

-Би ирчихсэн байсан. Тэр Урчуудын эвлэлд ажиллаад нэг ч их удаагүй юм. Манай урчуудын эвлэл дээр бидний зурсан зураг эгнээтэй байх, Чойномын “Зуны орой” гэж уянгын сэдэвтэй хэрнээ сэтгэмж өөр нэг зураг үүд хавьд шоовдорлогдсон маягтай л байна.

 

 

Манай аваргууд чинь орж ирээд л бидний зургийг гүйлгэж хараад Чойномын тэр зургийг тун ч нухацтай ажиглаж, ажиглаж аргагүй л зуны орой юм аа гээд толгой сэгсэрдэгсэн. Бас “Инперлизмийн уналт” гэж улс төрийн сэдэвтэй зураг байх. Түүнийг ч манай хэд үнэлнэ.

 

 

Миний хувьд Чойномыг Монголын уран зурагт уянга оруулж ирсэн гэж үздэг юм. Шинэ урсгал байлгүй яахав. Тэр Монголын уран зурагг хоёр бүтээл үлдээсэн хүн дээ. Намайг цэргийн ансамбльд ерөнхий зураачаар ажиллаж байхад их ирнэ.

 

 

Тэгэхэд Ардын жүжигчин Оюун гуайн охин Гүндэгмаа тэнд ажилладаг байсан, Зундуй ахаа гээд миний ажилд ойр зуур их туслана даа. Мань хүн над дээр ирж байгаад түүнтэй нэлээд дотно танилцсан. “Залуу нас” шүлгийг түүнд зориулсан гэж хүмүүс ярьж байдаг юм. Манай нэг зураач уншаад чамд л бичсэн байна лээ гэж байсан.

 

 

Уншаад байхаар надад бичсэн нь үнэн юм шиг байна лээ. Хэнтий аймгийн урчуудын эвлэлд байхад би ойр ойрхон хот уруу ажлаар явна. Тэгэхэд л тэр шүлгээ захидлын хамт Зохиолчдын хороо руу өгүүлдэг байсан. Тэр захидал, шүлгийн хариу гэж авч байгаагүй байхаа.

 

 

 

-Хэргээр дардаг байсан юм болов уу?

 

 

-Тийм байж болох талтай. Зохиолчдын эвлэлийн нэгдсэн хурал дээр түүний бүтээлийг Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нар хэлэлцээд “Шинэ залуу хүн гэхэд хэдийнэ зохиолч болчихсон Чойном гэж ямар хүн байна” гэж байсан гэдэг. Тэр аугаа хүмүүсээс ийм үнэлэлт авна гэдэг том хэрэг. Энэ мэт байдлаас болоод дардаг байсныг үгүйүсгэх аргагүй.

 

 

 

 

-Чойномын тухай их ярилаа. Таны уран бүтээлийн талаар ярилцах уу?

 

 

-Би ч яахав, Хэнтий аймгийн Урчуудын эвлэлээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн хүн. АнхУлаанбаатарт дагалдан зураачаар О.Цэвэгжав багш дээр байлаа. Тэр үед дагалдан зураач гэж юу л бол юу хийдэг, бараг л зарц маягийн хүмүүс байсан юм. Бид бие дааж, том зураг зурах гэхээр өгөхгүй.

 

 

 

-Анхны бие дааж авсан том зураг юу байв?

 

 

-Их сургуулийн баганан дээрх Сүх жанжны дөрвөн метр орчим зургийг зурж байлаа. Тэгээд Улаанбаатар хотын урчуудын эвлэлд очсон. Тэнд ч хөрөг их зурна, бас лоозон их бичнэ дээ. 1982-1986 онд одоо энэ ЗТБХБ-ын сайд Х.Баттулгатай хамт ажиллаж байсан. Намайг багшаа ч гэдэг л байсан.

 

 

Сайдын хувьд нэг их удаагүй спорт, бизнес гээд яваад өгчихсөн, түүнээс биш сайн зураач болох байсан юм. Х.Баттулгыг дэлхийн аварга болоход нь бид очиж байсан. Сүүлд миний номыг ивээн тэтгэн гаргаж өгсөн шүү. Сониноор дамжуулаад баярласан сэтгэлээ хэлж болно биз дээ.

 

 

 

-Лоозон гэхээр “Хүн болгон бага балчраасаа” гээд л бичнэ биз дээ?

 

 

-Наадах үгийг чинь л одоо хэлмээр байгаа юм. Яг энэ цаг үед мөн ч хэрэгтэй байна даа. Тухайн цагт энэ лоозонг бол бараг мянга дахин бичээ биз. Маргааш наадам болно гэж байхад Яармагийн дэнж дээр машины гэрэлд л бичиж байдаг байлаа.

 

 

Тэгээд л Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар, Чойбалсан гээд тухайн үеийн суутнуудын хөргийг зураагүй хөрөг нэг ч байхгүй. Ямар сайндаа Брежнев ЗХУ-ын баатар болж, түүний хөргөн дээр Улсын баатрын тэмдэг зурах ажил ногдож байлаа. Соёлын төв өргөөний хойно түүний хөрөг байх, улсын баатрын тэмдэг зурах гээд л авирна шүү дээ. Хөргийг төмөр самбар дээр их зурсан.

 

 

 

-Налайх уруу яагаад яваад өгөв?

 

 

-Яахав ээ. Зургийг мэргэжлийн байгууллагаар зөвшөөрөгдсөн зураач нараар зуруулахыг шаарддаг байсан юм. Тодорхой хэдэн хүмүүс тамгатай, энд тэнд зураг батлаад л явна.

 

 

Тухайн үед Налайхад халтуурны зураачид их байсан хэрэг. Тиймээс мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй тамгатай зураач л очихгүй юу. Очоод ч хэнхэг амьтан халтуурчдыг журамлаж өгсөн дөө. Тэгж л очсон юм.

 

 

 

-Таныг их хожуу үзэсгэлэнгээ гаргасан гэдэг?

 

 

-Орой гаргасан. Ажиллаж байх үед үнэхээр завгүй байсан даа. Урчуудын эвлэлийн хорооноос “цаад Лувсанзундуй чинь 60 хүрчихлээ. Үзэсгэлэнг нь гаргая” гээд гаргасан  юм.

 

 

Намайг үзэсгэлэнгээ гаргахад Төрийн шагналт зураач До.Болд “Тэр их хүнд үйлдвэрт ажиллаж байж, хаагуур нь ийм их бүтээл хийдэг байнаа” гээд толгой сэгсэрч байсан.

 

 

 

 

-Хүнд үйлдвэр гэж юугаа яриад байгаа юм?

 

 

-Социалист нийгмийн үед урчуудын эвлэл гэдэг чинь дандаа үзэл суртлын хөрөг, лоозонг өдөр шөнөгүй хийдэг байлаа. Түүнийгээ л хэлсэн хэрэг.

 

 

 

-Та ингэхэд ямар сургууль төгсөв?

 

 

-Би ямар ч сургууль төгсөөгүй. Байгалиас авсан тэр л авьяасаараа зурж ирсэн. Р.Чойдог багш дээр курст суусан. Түүнчлэн 1953 онд аймгуудын нэгдсэн курс хийсэн, түүнд бас суусан юм. Миний сургууль гэвэл тэр дээ. Үйлдвэрт лоозон, хөрөг гэснээс хүмүүсийн захиалга их ирнэ.

 

 

“Жинчин”, “Өвгөн Дамдинсүрэн” гэсэн тосон будгийн зургийн захиалга ирнэ. Түүнийг хуулаад л зураад байна даа. Манай залуучууд их залхуурна. Би ч огт залхууралгүй, өдөр шөнөгүй зураг хуулдаг байлаа. Байгалиас авсан авьяас дээр дээрх курс их тус болсон. Манай курсыг анхны долоогийн нэг зураач Балдандорж гээд бүгд л зааж зурж байсан.

 

 

 

-Анхны долоо гэсэн чинь их содон сонсогдож байна. Чухам юугаа нэрлэсэн юм бол?

 

 

-Анх одоогийн Урчуудын эвлэл чинь Дүрслэх урлагийн газар нэртэйгээр 1942 онд байгуулагдсан юм. Тэгэхэд л долоон зураач байсны нэг нь учраас анхны долоогийн нэг гэж нэрлэхгүй юу. Зураачдад зэрэг олгоно, намайг Налайхад очиход дөрөвдүгээр зэргийн зураач өгсөн.

 

 

Дараа нь гурав, хоёр гээд авсан л даа. Харин хоёрдугаар зэрэгтэй их удсан. Бүр сүүлд нэгдүгээр зэргийг авсан. Бид нэг удаа өнөөх л тухайн цагийн суутнуудын хөргийг 7×8 хэмжээтэй 10-аадыг өдөр шөнөгүй зураад заасан хугацаанаас өмнө амжуулахгүй юу.

 

 

Тэгсэн чинь улстөрийн товчооноос ихэд сайшааж билээ. Бид бол ингэж өдөр шөнөгүй ажиллалаа гээд цалингаа л авна. Харин ачаалалтай үед зураач хөлслөхөд их мөнгө өгнө.

 

 

Адилхан сунаж унахдаа тулж ажиллаад авдаг цалингаа л авч байхад манай энэ зураач “хөргийн” Н.Орхон эд нар чинь хэдхэн хоноод л 10 мянган төгрөг авч байсан даа. Тухайн цагт чинь их мөнгө шүү.

 

 

 

-Энэ нь хэдэн он бэ?  

 

 

-1970-аад оны сүүл үе. Их мөнгө байгаа биз дээ. Тэгэхэд бид төлөвлөгөө норм гээд л гүрийнэ үү гэхээс өөр зүйлгүй.

 

 

 

-Таны ид бүтээж байсан үеийг бодоход одоо ч цаг өөр болсон. Гадагшаа ч их бүтээлээ гаргах болжээ. Өнгөрсөн үеэ бодохоор харамсдаг уу?

 

 

-Юундаа харамсах вэ. Бид нэгэнт л амьдраад, бүтээгээд туулаад ирсэн. Тухайн үед бүх зүйл хаалттай л байсан. Хүнийг хэрэгтэй, хэрэггүй зүйлд их зарсан нь үнэн. Гэхдээ л туулаад, үзээд, амьдраад ирсэн цаг үедээ харамсаад яахав.

 

 

Социалист нийгмийн үед оросоос хоёр зураач ирж сар болоод, туршлага солилцоод явдаг байсан. Манайхаас бас хоёр зураач тэнд очино. Миний хувьд 1985 онд Ардын зураач А.Чогсомтой хамт орос руу явсан юм. Бид’хоёр эндээс таван шил архи авч яваад сар болоход гурвыг нь буцааж авчирч байж билээ.

 

 

 

-Одоо харж байхад зураач нар нэлээд сайн балгадаг юм шиг билээ. Та хоёрын хувьд бол бараг огт уудаггүй байсан гэхээр юм байна?

 

 

- Балгадаг хүмүүс байсан шүү. Гэхдээ одоогийн залуучууд шиг яаж уух вэ. Одоо бол замбараагүй уух юм байна шүү. Бид хоёрын хувьд бол бараг уухгүй дээ. Яахав, найз нөхдийн хүрээнд бол уулгүй яахав.

 

 

 

Эх сурвалж: 

 


Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, сэтгүүлч Базарын Цэдэндамбаа: “Бухал дунд хоноход ямарч буудлын люкс өрөөнөөс тансаг”

$
0
0
Өчигдөр 14 цаг 34 минут

Ард олноо “Радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан нэрт сэтгүүлч, яруу найрагч Базарын Цэдэндамбаатай өдгөөгөөс гурван жилийн өмнө ярилцаж байснаа уншигч олноо хүргэж байна. 

-Та сайхан намаржиж байна уу. Олон жил намрын тариан талбайд сурвалжлага хийж явсан хүнд намар цаг их зүйл бодогдуулдаг байх даа?
-Морин бухал, тариалангийн сүрэл дунд олон хонож явлаа. Ямар ч зочид буудлын люкс өрөөнөөс илүү тансаг даа. Түмэн зүйлийн ургамлыг буриад зоны бухалдсан морин бухлын дэргэд хоноход эм л гэсэн үг. Өвгөн зохиолч 1971 оноос 1992 оны намар хүртэл тариалангийн талбайд явлаа. Эх орны зүүн хязгаараас баруун хязгаар Увсын Баруунтуруун гээд бүх л газраар явсан. Миний нэг онцлог бол гадаадын орнуудын хөдөө аж ахуйн чиглэлийн зохиолтой танилцсан. Тэр чиглэлээр л бичнэ. Хүмүүс “Танай нутгийн нэртэй зохиолч С.Эрдэнэ байхад чи хөдөө аж ахуй гэж бичээд яах вэ” гэдэг байсан. Утга зохиол сонинд байхад С.Бадраа хамт ажиллаж байсан. Тэр хуний ачаар С.Шолохов, В.Шукшины зохиолуудыг их уншсан. Үүний буянд олон зуун нэвтрүүлэг хийгээ биз дээ. Энэ сонгодгууд *чинь тэр чигээрээ хөдөө аж ахуйн чиглэлээр бичсэн байдаг юм. Тэр нь л сонгодог болж үлдэнэ. Би Дорнодын Дашбаларт явж байхдаа галд шатсан хоёр хүнийг эмнэлэгт хүргэж явахдаа эд нар хөдөө аж ахуйгаа мэдэхгүй улмаас буруу харьцаад амиа алдлаа даа гэж бодож явсан.

-С.Эрдэнэ гэснээс та Улаанбаатарт анх ирэхдээ түүнийг дагаж ирсэн гэдэг. Анх Улаанбаатар ямар санагдав?
-1947 оны намар есдүгээр сарын нэгэн болохоос өмнө хичээлдээ ирж байгаа нь тэр. Тэгэхэд Улаанбаатар яаж одоо шиг байх билээ. Миний багийн үзэж харж, явж сууж байсан газар бүгд алга болжээ. Би олон зүйл ярьж байхаар тухайн үеийн Улаанбаатарыг ганц жишээгээр л хэлъе. Тэгээд болоо. Би Улаанбаатарт ирээд ажилчны районд танилындаа байсан юм. Тэгтэл Аж үйлдвэрийн комбинатын дэлгүүрт алим зарлаа. Зарахдаа хоёр хүний дунд нэг алим хувааж өгөх юм биз дээ. Би гэр их оочёр дунд үзэлцэж байж арай гэж алим аваад нэг залуутай хувааж идэж байлаа. Тэр үеийн Улаанбаатар ийм байв даа. Тэгэхэд бид өөрсдөдөө байсан хэчнээн сайхан жимсний талбайгаа устгав даа.

-Тийм жимс хаана ургаж байсан хэрэг вэ. Тэр тусмаа алим байсан хэрэг үү?

-Байсан. Дорнод аймгийн Халх голд манай олон сайхан чадалтай эрдэмтдийн буянаар 40 га-д 16 нэр терлийн жимс, 40 мянган га-д бусад тариа будаа ногоо тариалж байв. Тэнд Калиформид ургадаг хар жимс хүртэл байсан. Тэр 65 мянган самуурай, 18 мянган Монгол цэрэг алтан шарилаа тавьж, 589 онгоц элсэн манханд үнсэн товрог болсон газарт ийм их ажпыг зохион байгуулж байлаа. Нийслэлийн тавдугаар бааз тэр чигээрээ хөдлөөд анхны цастай уралдаж тээвэрлэдэг байсан. Тэр сайхан эрдэмтэд “Халх гол-г” үр гаргаж эх орондоо хүлээлгэж өгсөн. Тэр сайхан тариан талбай, жимсний талбайг үгүй болгосныг хараад нулимс гардагдаа.

-Үүнийг зах зээлийн шуурганд алдчихалгүй байлгаад байж болоогүй юм байх даа?
-Болох л байсан. Чин сэтгэл эрдэм чадлаараа хийсэн бусдынхаа юмыг дарж, үгүй хийдэг нь манай олгорхиудын л явдал. Манай дээдэс дарга нар бол нэгнээ шагнах, магтахаас өөрийг мэдэх биш дээ. Хөдөө гадаа явж, ард түмнийхээ аж амьдралыг мэддэггүй дарга даамалтай улс юм. Бид иймдээ л өөдлөхгүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2000 оны сонгуулиар Дорнод аймаг уруу сонгуулийн ажлаар явахад нь би хамт явсан. Бид хоёр зам зуурт тариа будаа, бухлын тухай ярьж явсан тэр мэдэх учиртай. Ерөнхийлөгч маань олон хүүхэдтэй айлын хүү учраас хөх тариагаа тээрэмдэж л байсан юм билээ.

-Та түрүүнээс хойш бухал, бухал гээд байх юм. Энэ талаараа тодруулж яриач?
-Бухал бол хүн төрөлхтний хоол хүнс. Одоо энэ тэрэг техник хөгжиж. тэр хэрээр өвсийг бөөнөөр нь хурааж байна. Энэ нь илжрээд хэнд ч хэрэггүй зүйл болдог. Ерөнхийдөө европ даяар тэрэг техникээс залхаа шив дээ. Гэтэл жинхэнэ бухал бол суурь нь нарийхан, дундуураа бүдүүн, дээшээ шовгор байдаг нь байгалийн ямар ч үзэгдэлд яах ч үгүй гэсэн үг. Энэ бол эм л гэсэн үг. Хүний биеийг эмчилнэ. Тэр бухалд ертөнцийн түмэн зүйлийн ургамал багтсан, үнэр нь анхилж байдаг. Энэ өвс хүний уушигтай хамт амьсгална. Зарим нь уураг тархитай ажиллана. Зарим нь цустай хамт эргэнэ. Энэ бүгдэд 30, 40 хэмийн халуун хадгалагдаж байдаг. Хүн төрөлхтний нийтлэг зүйл бол хүнс. Ямар ч жанжин дарга, эгэл жирийн нэгэн бай бүгд л хүнсээ л боддог.

-Та бухал хүний биеийг эмчилнэ гэлээ. Би нэг л сайн ухаж ойлгохгүй байна. Тодруулж хэлбэл?

-Тэр түмэн зүйлийн өвснөөс бүрдсэн эрүүл бухлын өвсийг идсэн малыг хүн иддэг юм байгаа биз дээ. Тэгэхээр л эм болно, хүнийг эмчилнэ гэсэн үг. Дорно дахины тогооч нар бол хүнийг хоолоор эмчилж байдаг. Тэд бол хүний хийж өг гэснийг өгдөггүй. Одоо бид тогоочоос тийм хоол гэж нэхдэг. Энэ буруу юм. Зөв хооллох, эрүүл хүнс хэрэглэнэ гэдэг урт наслана гэсэн үг. Л.Толстой “Бухал бол хүн төрөлхтний уран барилгын нэг” гэж хэлсэн. Одоо хөвчийн буриадууд нийслэлийн цөцгийг хангаж байгаа нь энэ бухлын гавъяа юм.

-Тантай уг нь өөр зүйл ярих ёстой атал хосл хүнсний талаар яриад байна. Тэгэхээр яриагаа өор зүгтхандуулах уу?
-Би зөндөө олон ярьсан зүйлээ ахин давтмааргүй байна. Тэгэхээр үүгээрээ л дуусгая. Ах нь хэрэггүй юм яриагүй гэж бодож байна. Чи бод. Будаа бол Дорнын хоол, төмс бол европ зүгийн юм биз дээ. Гэтэл төмс будааг холиод идэж байна. Энэ бас л буруу. Ер нь Өрнө, Дорно ялгаатай шүү дээ. Одоо өвс ургамлыг нарийн мэддэг нь бараг үгүй дээ.
Судалж л байна. Манайхан 1937 онд энэ сайхан судруудаа бүгдийг устгасан улс. Ахиад л ийм зүйл бүү болоосой гэж бодож сууна даа. Энэ хэлмэгдэл бол олон энгийн иргэдийг хамарсан аймшигт зүйл.
“Төмөр тэргээр явахад
Тив нь эргэсэн шинжтэй байна
Төрсөн нутгаа санахад
Төрөл арилжсан мэт санагдана” тэр л хэлмэгдэлд өртөн хоригдож байсан буриадууд яасан ч их зовж байсан юм бэ дээ. Ямар сайндаа л ийн дуулж байх билээ дээ. Ахин л бүү ийм зүйл бүү болоосой хөгжин дэвжиж яваасай.

-Наадхи дуу чинь үнэнийг хэлсэн бөгөөд ардын дуу л гэмээр юм байна?

-Буриад ардын дуу барга дуунууд хоорондоо адилхан байдаг. Нэг л туургатан юм даа. Манлай ван Дамдинсүрэн баргуудаа дагуулж, Хөлөнбуйр, Гурванзагал гээд нутаглаа юм биз дээ. Би нэг дууны үг хэлье. Одоо буриад үндэстний наадмыг Монголд зохион байгуулна гэж байна. барга үндэстний наадмыг зохион байгуулж байна. Ингэж Монгол туургатнууд угсаатнаа мэдэж, бие биенээсээ суралцаж байгаад их баярлаж сууна.

С.УУГАНБАЯР

Нэрт орчуулагч Д.Болдбаатар: Уйлуулдаг жүжгийн араас уйлуулдаг ном орчууллаа

$
0
0

2013 оны 6 сарын 27

Нэрт орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар хэмээх энэ эрхэм дэлхийн сонгодог зохиолуудыг орчуулан монгол түмнээ оюуны талхаар тэжээгч нь билээ. Түүний бүтээл бүхэн дэлхий дахинд мөнхийн настай байдаг. Тэр ч утгаар нь Д. Болдбаатартай сонирхолтой яриа өрнүүлсэнээ та бүхэнд хүргэж байна.

-Таны орчуулсан «Сюэкө бүсгүй» зохиолоос сэдэвлэн “Х-ТҮЦ” хамтлагийнхан «Сэрүүн хасын нууц» жүжиг тоглосон нь үзэгчдийн дунд чамгүй шуугиан тарих шиг боллоо. Энэ талаарх сэтгэгдэл ямар байна гэдэг асуултаар хоёулаа яриагаа эхлэвэл сонин байх болов уу?

- “Х-ТҮЦ” хамтлагийнхан 26 өдөр дараалан энэ жүжгийг тоглосон нь сайн бүтээл байвал манай үзэгчид уйдахгүй үзээд байх юм байна гэдгийг цөөнгүй театр киноны уран бүтээлчдэд ойлгуулах шиг боллоо. Би нээлтэд нь оролцсон. Тун дажгүй жүжиг болсон байна лээ. Нөгөө талаар манай драмын урлагийн уран бүтээлчид төдийгүй үзэгчид ч гэсэн тайзны сайн бүтээлээр цангаж явдаг юм байна гэдгийг ойлгосон болохоор энэ чиглэлээр хүч гарган ажиллах урам зориг төрлөө. Хамгийн гол нь уг жүжгээр дамжуулан монголын драмын урлагт Анужин, Цасжин нэртэй хоёр хөөрхөн бяцхан авьяастан танигдан тодорсонд дотроо их баяртай байгаа. Энэ хоёрын нас сэтгэхүйн онцлогт тохирсон мөртлөө үзэгчдийг байлдан дагуулахуйц өөр сайн бүтээл орчуулах бодолтой байгаа даа.

- Ойрд өөр ямар бүтээл дээр ажиллаж байна даа?
- Афган гаралтай америк зохиолч Халед Хуссейнигийн «Цаасан шувуу наадуулагч» гэдэг романыг орчуулж уншигчдын хүртээл болголоо. 2004 онд Монголын сэдэвтэй хоёр роман дэлхий дахинд ихээхэн шуугиан тарьсаны нэг нь Хятадын нэрт бичгийн хүмүүн Зян Рун авгайн «Чонон сүлд», нөгөө нь Америкийн Афган гаралтай зохиолч Халед Хуссейний «Цаасан шувуу наадуулагч» хэмээх роман юм. Тэр хол Америкад анх хэвлэгдсэн «Цаасан шувуу наадуулагч» романыг яахаараа Монголд хамаатуулах гэдэг билээ гэж зарим уншигч гайхаж магадгүй. Учир нь уг романд эртний эвдрээгүй сайхан монгол занг энэ хүртэл хадгалан үлдэж чадсан боловч үндэсний хувьд гадуурхагдан тарчлаж байгаа Хазара Монголчуудын амьдралыг гол баатар Хассан, Али, Санабар, Хомайро болон Сухрабаар төлөөлүүлэн сэтгэл шимширтэл дүрслэн харуулсан болохыг уншиж байх явцдаа төвөггүй олж мэдэх болно. Уг номыг орчуулж байх явцад Хазара Монголчууд төдийгүй Афганы голлох үндэстэн болох Пуштунчуудын хуулийг бус ёс заншил, нэр төр хүний жудгийг эрхэмлэдэг, худ ураг барилдахдаа цаад талынхаа удам судрыг онцгой анхаарч байгаа болон хонь мал нядлачихаад түүнээсээ айл саахалтынхандаа амсуулдаг зэргээс гадна хуушуур, шарсан мах, хуурай гамбир зэрэг хоол унднаас нь хүртэл яагаад ч юм бүү мэд нэг л танил дотно монгол амт үнэр ханхийх шиг санагдсан. Үүнд гайхаад байх зүйл огт үгүй юм. Бидний түүхийн сурах бичиг дээр хальт үзээд өнгөрдөг Хүннүчүүдийн гол өрсөлдөгч Юэшичүүд тэдэнд бутцохигдоод Дундад азийг тэр чигээр нь эзлэн суусан түүхтэй. Улмаар түүний халааг Сяньбичуудын нэгэн салаа болох Янда нар аваад гурван зууны турш буюу Лалын шашин үүсэхийн өмнөхөн хүртэл арабын хойг, Умард Энэтхэгийг тэр чигээр нь эзэгнэж байсныг харамсалтай нь манай түүхийн ном сударт өгүүлсэн зүйл бараг байдаггүй билээ.

- Манайхан Афган, Хазара гээд ярихаар алан хядагчид, өлсгөлөн ядуу зүдүү байдал гэдэг үгийн төлөөлөл шахам утгаар ойлгодог. Таны орчуулсан номонд тэр талын зүйл байна уу? Хазарачууд үнэхээр бидэнтэй элэг нэгтэй ахан дүүс мөн юм уу?
- Ний нуугүй хэлэхэд надад ч гэсэн тиймэрхүү төсөөлөл байсныг нуух юун. Харин номыг орчуулж байх явцад тэр бодол маань үндсээрээ өөрчлөгдсөн. Харин бүхэл бүтэн үндэстний нэр төрийг гутааж байгаа Талибанчуудын тухай уг номонд маш хурцаар шүүмжилсэн байгаа. Бидний сайн мэдэхээр Чингис хаан, Хулагу хааны үеэс үлдэж хоцорсон монголчууд Хазара нэрийн дор монгол үндэс угсаагаа хадгалан өнөөг хүрсэн нь маргашгүй атлаа гайхамшигтай сонин баримт юм. Тийм болохоор тэдний дунд монгол ёс заншил, ахуй соёлын гүн гүнзгий нөлөө байх нь ойлгомжтой хэрэг. Энэ ч утгаар би афган үндэсний хувцас өмсгөл зэргийг тэрлэг, дээл гэх мэтээр монгол уншигчдад дөхүү орчуулсныг бүү гайхаарай. Ер нь монголын дээл хувцасны соёл ази дорно дахинд маш том нөлөөтэй байсныг би өөрийн «Чонон сүлдийн нууц тайлал» номондоо нэлээд дэлгэрэнгүй оруулсныг та бүхэн удахгүй унших болно. Хазара гэдэг нь мянгат гэсэн утгатай Перс үг бөгөөд тэдний тухай Могулын Бабур хааны дурсамжинд анх дурьдагдсанаар дэлхий дахинд танигджээ. Тэдний үүх түүхтэй холбоо бүхий мэдээлэл «Цаасан шувуу наадуулагч» номонд цөөнгүй орсон болохоор энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэхийг түр түдгэлзье.

- Та яагаад энэ романыг орчуулъя гэж бодов. Ер нь таны гараас чамгүй чамбай бүтээлүүд гардаг. Уран бүтээлч, орчуулагч хүн сайн бүтээл олж орчуулахад хэр хэцүү байдаг вэ?
- Би анх 2005 онд АНУ-д хөл тавихад энэ роман тэндхийн номын зах зээлийг ид байлдан дагуулж байсан. Тэр үед уг номын тухай ерөнхий төсөөлөлтэй болсон бөгөөд би уран бүтээлчийн хувьд Хятад, Япон, Солонгос зэрэг азийн томоохон улс орнуудын номын зах зээл дээр ямар бүтээл борлуулалт сайтай номын жагсаалтыг тэргүүлж байгааг байнга анхааралтай ажигладаг л даа. Гэтэл энэ ном миний мэдэхээр сүүлийн гурван жилийн турш жагсаалтыг тасралтгүй өнгөлж байгаа нь бүр ч их анхаарал татсан тул сонгож аваад орчуулсан маань энэ. Күнзийн сургаалд хүн гуч хүрээд тогтдог, дөч хүрээд төөрөгдлөөс ангижирдаг, тавь хүрээд тэнгэрийн бошгыг ухаардаг гэсэн үг байдаг. Өөрөөр хэлбэл энэ ертөнцөд юу бүтээх гэж ирсэнээ ойлгодог гэсэн үг юм. Миний хувьд тэнгэрийн бошгыг ухаардаг насаа давсан болохоор аль болохоор тулхтай, үлдэцтэй бүтээл гаргачих юмсан гэж хичээдэг учраас тухайн бүтээлийг нэлээд удаан уншиж судласан гэх үү дээ. Нөгөө талаар уран бүтээлч хүн орчуулах сайн номын эрэлд хатаж явдаг гэвэл тэрэн шиг дэмий үг байхгүй болов уу? Учир нь сайн бүтээл гаргахын төлөө дэлхий дахинаараа эрэл хайгуул хийж, ажиллаж бүтээж байна. Хамгийн гол нь мэдээллийн далай мэт үерийн дундаас тэр бүхнийг сонгон олж хараад чанартай сайн орчуулах явдал л хамгаас илүү чухал юм.

- «Цаасан шувуу наадуулагч» романы гол үйл явдлыг та манай уншигчдад цөөн хэдэн үгээр хэлж өгөхгүй юу?
-Бололгүй яахав. Романд үерхэл нөхөрлөл, хайр дурлал, Афган хүмүүсийн харилцаа зэргээр дамжуулан урьд өмнө бидний хувьд огт танил бус байсан гивлүүрийн цаадахь гувай зүс мэт арабын соёлыг уншигчдад тодорхой сайхан нээж өгснөөрөө онцлогтой. Кабул хотын толгой баяны хүү Амирт эрх ямба, эд хөрөнгө гээд өнгөц харахад дутах юм огт үгүй боловч амин хувиа хичээсэн, дээрэнгүй, аймхай хулчгар нэгэн болох нь зохиолыг уншиж байх явцад ойлгогдоно. Энэ нь цаад утгаараа гэмээс ангид байдаггүй нь хүмүүний орчлонгийн араншин гэдгийг тодорхой харуулж байгаа хэрэг. Хүн ямар хувилгаан сахиулсан биш алдаа эндэлгүй хэн байх билээ. Хүмүүний эрхэм алдааг засахад буй гэж нангиадын эртний сургаалд өгүүлсэн байдагчлан Амир өөрийнхөө алдаа дутагдлыг олж хараад түүнтэй эвлэршгүй тэмцэж байгаа нь түүний яах аргагүй сайн тал юм. Харин түүний нөгөө талын эерэг баатар болох Хазара үндэстэн Хассан хэмээх жаалхүү өнчин өрөөсөн, эд хөрөнгө, эрх мэдэлгүй нэгэн боловч сайхан сэтгэл, эелдэг зөөлөн зан ааль, тусч чанар гээд хүний хайлан болсон нэгэн юм. Эцсийн дүнд тэврээд төрдөггүй, аваад үхдэггүй алдар нэр, эд хөрөнгө, эрх ямба гэгч олдмол зүйл ажгуу. Харин хүнийг үхэхэд нь ч сүнсийг цуг дагаад явдаг ганц зүйл байдаг нь хүн чанар, цэвэр ариун сэтгэл юм байна. Тэр нь миний хувьд тэнгэрт нисэж буй цаасан шувуу лугаа адил яасан хол оршном бэ гэдгийг Амир ойлгож түүнийг олж авахаар эргэлт буцалтгүй тэмцэж байгаа зам мөр нь хичнээн бэрх бартаатай атлаа, адал явдлаар дүүрэн болохыг манай уншигч олон унших явцдаа ойлгох нь дамжиггүй. Түүгээр зогсохгүй манай монгол уншигчид ч гэсэн Амиртай нэгэн адил өөрийн сэтгэлийн цээлд дүүлэн нисэх цаасан шувуугаа таньж түүн рүү алхам ойртоход энэ ном тус нэмэр болно гэдэгт би хувьдаа гүнээ итгэлтэй байгаа. Амир агь гэж би зүгээр ч нэг амны зоргоор хэлсэнгүй. Эртний монгол хэлэнд баяд ноёдын хүүг агь, охиныг гэг гэдэг байсан юм. Хааны охиныг гүнж, харин хааны ах дүүсийн охиныг жүнж гэж нэрлэдэг байж. Манай монгол хэл гүнд нь ороод судлаад байвал үнэхээр гайхалтай баялаг хэл шүү дээ. Дээр дурьдсанчлан Перс хэлээр агь гэдгийг яг ядилхан дуудлагаар илэрхийлж байгаа болохыг тухайн зохиолыг англи хэл дээр уншсан хүмүүс ажигласан байх аа. Энэ романы өмнө талд манай нэрт орчуулагч, зохиолч Я.Ганбаатар сонирхолтой өмнөтгөл бичсэн байгаа. Сэтгэлийн торгон утсыг хөндөж тунгалаг нулимсыг мэлмэрүүлэхүйц энэ алдартай зохиол удахгүй манай уншигчдын ширээний ном болон хувирна гэдэгт итгэл дүүрэн байна. Товчоор хэлбэл уйлуулдаг жүжгийнхээ араас уйлуулдаг ном орчуулан гаргалаа гэж болно.

- Цаашид гаргахаар төлөвлөж байгаа уран бүтээлийн төлөвлөгөөний талаар нууц биш бол манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

- Би киноны орчуулгаар дамжуулан анх үзэгч түмэндээ танигдсан болохоор сэтгэлийн гүнд киноны орчуулгадаа үнэнч хэвээр байдаг. Даанч зав чөлөө тэр болгон олдож өгөхгүй юм. Гэхдээ «Хуаньжу гэг», «Чингис хаан» шиг сайн уран бүтээл байх юм бол орчуулж бололгүй яахав. Сүүлийн үед Хятад, азийн олон орон төдийгүй америк европод хүртэл «Жэньхуань хатан» гэдэг нэртэй олон ангит кино маш их шуугиан тарьж байна л даа. Түүнийг ойрын үед үзэгч түмэндээ хүргэхээр ажилдаа шуурхайлан ороод байна. ETV телевизээр гаргахаар урьдчилсан байдлаар тохирчихсон. Бас хоёр жилийн өмнө «Гурван улсын үлгэр» гэдэг эртний хятадын сонгодог романыг орчуулж байгаа тухайгаа танай сониноор дамжуулан уншигчдадаа дуулгаж байсан санагдаж байна. Тэр бүтээл маань гараас гараад одоо хянан тохиолдуулах шатандаа явж байгаа. Энэ бүтээлийн онцлогийн талаар цөөн хэдэн үг хэлье. Хятад, Солонгос, Тайланд, Япон зэрэг оронд энэ сонгодог роман маш алдартай л даа. Хятаддаа бол манай «Нууц товчоотой» адил гэсэн үг. Үнэндээ манай өвөг дээдэс дээрх улсуудаас хавьгүй эрт уг алдартай бүтээлийг худам монгол бичиг дээр буулгаад уншиж байсан түүхтэй юм. Гэхдээ гурван зуун жилийн өмнөх орчуулга гэдэг тухайн үед хэрэглэгдэж байсан олон үг хэллэг, зарим талаар найруулгаас өгсүүлээд өнөөгийн уншигчид тэр болгон ойлгохооргүй хэсэг чамгүй их болчихож дээ. Тийм болохоор энэ сайхан бүтээлийг орчуулж уншигчдынхаа хүртээл болгочих юмсан гэдэг чин хүслийг өвөрлөж явсан маань биеллээ олж байгаад их баяртай байна. Үүнээс гадна 2005 оны Хятад улсын шилдэг борлуулалттай номыг өнгөлсөн «Төвд банхар» нэрт романыг орчуулаад бараг дуусч байна. Түүний өмнөх үгийг нэрт зохиолч Г.Аюурзана бичсэн байгаа. Хурц содон сонин үйл явдлаар дүүрэн энэ роман ч гэсэн удахгүй манай уншигчдын дуртай бүтээлийн нэг болно гэдэгт итгэл дүүрэн байна. Зун цагт уран зохиолын номын борлуулалт сайтай байдаг нь санаандгүй хэрэг биш. Манай оюутан сурагчид зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх нэг арга хэрэгсэл нь уран зохиолын ном унших явдал байдагтай холбоотой нь тодорхой. Тийм болохоор тэдний гар дээр ганц хоёр сайн ном тавьчих юмсан гэж чармайн ажиллаж байна даа.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.

В.НЭРГҮЙ

 

 


“Сүлд” спорт хорооны бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр: Начин болох гэж яарснаас биш цолонд шунасан үе надад байгаагүй

$
0
0

 

9b827328ad05a39big

http://resource.time.mn/review/photo/2013/7/b0cc076b12ee9fa4/9b827328ad05a39big.jpgТулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын түүхт 92 жилийн ойн их баяр наадамд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны бөх, улсын аварга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

 -Та Монгол Улсын 21 дэх аварга болж наа­дам­чин олноо ихэд баяр­лууллаа. Баярынхаа сэт­гэгд­лээс хуваалцахгүй юу?

-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж надад төрж байна. Би энэ бэлгэ дэмбэрэлтэй ойн жил аварга болж байгаад баяртай байна. Үндэсний бөхийн спортод олон жил, үнэн сэтгэлээс уйгагүй зүтгэснийхээ гавьяаг хоёронтоо хүртлээ. Аварга хэмээх энэ оргил амжилтад хүрэх нэг хэрэг. Харин энэ цолыг хамгаалж барилдах нь юу юунаас чухал гэдгийг би ард түмний харцнаас олж харлаа. Би хичээх болно. Намайг дэмжиж байсан бүх хүнд дахин дахин талархаж байна. Та бүхний минь залбирал Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг аргадаж, надад хүч өгсөн юм.

-Хоёр жилийн өмнө та их ойн баяр наадмаар ес даван үзүүрлэж, Сэлэнгэ­чүүдийн 78 жил хүлээсэн хүлээлтийг тайлсан. Тэгш тоогоор төгссөн жилийн наадамд та үргэлж ийм өнгөтэй байдаг уу?

-Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Ардын хувьсгалын 92, Сэлэнгэ аймаг бай­гуу­лагдсаны 82 жилийн тэгш тоо давхацсан баяр наадмаар түрүүллээ. Би чинь тэгш тоогоор төгссөн жилд цол авч, авсан цолоо мөн л энэ мөчлөгт ахиулсан байх юм. Сонин байгаа биз. Хоёрын тоо надад аз ав­чир­даг байж ч мэдэх юм.

-Та учраа бүрийг төвөг­гүйхэн буулгаж бай­гаа харагдсан. Бэлтгэл нь сайхан таарч дээ. Наадмын бэлтгэлийг хаана базаасан бэ?

-Барилдааны бэлтгэл сайхан таарсан. Би жил жилийн наадмын бэлтгэлээ “Түр хурах”-ын аманд хийдэг. Энэ хайр­хан надад өгөөжөө олон хайрласан.

-Тэгвэл энэ наадмын хамгийн хэцүү учраа, тал таараагүй бөхийг нэр­лээч?

-Тэр энэ нь гэж хэлэх арга алга. Надтай таарч барилдсан учраа бүр хүчтэй байсан. Тухайлбал дөрвийн даваанд над­тай таарч барилдсан Баян­хонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү тун эвгүй байлаа. Түүнтэй тал таарахгүйгээс барил­дааны эхэн үед нэлээн тэвдсэн. Харин тавын даваанаас хойш сандрах нь багассан. Учир нь тавын даваанаас хойш амлаад барилдчихдаг болохоор амлуулах бөхийнхөө сул талд зо­риулан наадмын бэлт­гэлээ хангасан болоод тэр. Их шөвөгт үлдсэн бөхчүүдийн ихэнх нь надтай өмнө нь таарч барилд­сан. Энэ нь надад нөлөөлсөн юм болов уу.

-Түрүү, үзүүрийн барил­даанд гарахын өмнө Б.Гончигдамбатай хэрхэн барилдах тухайгаа бодож байв уу?

-Би өнгөрсөн барил­дааныхаа даваа унаанд найдаж дэвжээнд гардаг­гүй. Би дэвжээнд гарахын өмнө ингэнэ тэгнэ хэ­мээн ер боддоггүй юм. Тухайн үеийн барилдаанд учраа бөх маань ямар тактиктай байгаа, аль хэр бэлтгэлтэй байгаагаас ба­рилдаан ерөнхийдөө өрнөдөг.

-Та “Чингэлтэй хайр­хан”, наадмын сорилго гээд томд тооцогдох барил­даануудад зодоглоогүй. Ямар нэг бодсон санасан зүйл байв уу?

-Би заалны барил­даанд зодоглоогүй ч бэлт­гэлээ хийсээр л байсан.

-Өнгөрсөн Сар шинийн барилдаанд төвөггүй найм давж түрүүлсэн таныг энэ жил аварга болно хэмээн олон хүн бөхийн тааварт нэр дэвшүүлж байсан?

-Монголчууд Сар ши­нийн барилдаанд түрүүлсэн бөхийг наад­маар сайн барилддаг хэмээн ярьцгаадаг. Би үүнийг баталж аварга боллоо. Баяртай байна.

-Бөхтэй хэрхэн хол­богдсон тухайгаа бидэнд ярихгүй юу?

-Манай удамд Данш­гийн босоо Шагдар, улсын заан Ц.Баярсайхан гээд бөхчүүд байдаг. Намайг өдий зэрэгтэй сайн барилдахад удам нө­лөөлсөн биз. Миний аав намайг дунд сур­гуулийн хүүхэд бай­хад улсын арслан У.Мижиддоржийн гарт хөтөлж оруулсан. Яг энэ цаг үеэс би бөхтэй илүү ойр нөхөрлөсөн гэж боддог. Үүнээс өмнө үе тэнгийн найз нартайгаа дээл хувцсаа тасдуулан байж ноцолддог байлаа. У.Мижиддорж багшийн   бөхийн дугуйланд сурал­цаж байсан хүүхдүүд ганц­хан жилийн дотор нүдэнд өртөх хэмжээнд хувирсан гэж ярих хүнтэй олон таарсан. Харамсалтай нь багш маань Улаанбаатар руу нүүж дугуйлангийн хүүх­дүүд олон хуваагдаж цаашдаа хэвийн үйл ажил­лагаа нь алдагдаж үүдээ барихад хүрсэн юм. Би ч бас бөхийн спортоос хөндийрч зургаан жил форум алдсан.

-Хэрэв тухайн үед ду­гуй­лан хаалгаа бариагүй бол гэх бодол төрж байв уу?

-Хэрэв бид чөлөө­төөрөө хичээллэж байсан бол олон тэмцээнээс медаль хүртэх байсан байх. Гэхдээ энэ зам миний аварга болох үүдийг нээж дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж байна.

-Та яаж яваад бөхтэй эргэн холбогдох болов?

-Намайг аравдугаар анги төгсөх жил Мандал сумын овооны тахилга наадам болж байсан юм. Энэ наадамд Эрхмээ чи барилдана шүү гээд манай гэрийнхэн хэлдэг байгаа. Би зургаан жил бөхөөс хөндийрсөн болохоор барилдана гэхээр нэг л сонин санагдаж байлаа. Нэгэнт миний нэрийг өгчихсөн болохоор ба­рилдахгүй өнгөрч болох­гүй учир зодог шуудаг өмсөн гараад хийчив. Аав, ээжийнхээ ятгалгаар барилдлаа даа хэмээтэл төвөггүй хоёр давчихсан шүү /инээв/. Харин гурвын даваанд сумын заанд амлуулж унасан. Энэ барилдааныг үзсэн миний аав намайг сайн бөх болно гэж харсан байх. Тэр жилийн намар аав намайг Улаанбаатар руу дагуулж ирэв. Тэгээд нэг их том биетэй хүн миний бөхийн багш болох нь одоогийн улсын харцага Г.Элбэг байсан юм. Яг энэ үеэс л аваргын анхны гараа эхэлсэн гэхэд буруудахгүй биз.

-Та улсын начин цол хүртдэг жилээ харцага цол­ны даваанд тун хариуц­лагагүй барилдаж унасан. Тэр барилдаан санаанаас ер гардаггүй юм. Хэрэв ту­хайн үед Б.Батбаатар харцагыг хаясан бол өдийд ямар ч цолтой байх бол гэсэн бодол төрдөг үү?

-Шинэ цол хүртсэн бөхийн салхи гэж тэр. Улсын цол хүртээд их баярлаж, яарч байснаас л үүдэлтэй алдаа. Тухайн үед цолоо ахиулах гэж яарсан миний алдаа харцага цолоо  Б.Батбаатарт ал­дахад хүргэсэн юм. Би тэр барилдааны бич­лэгийг дахин дахин харж их ухаарлыг олж авсан. Хэрэв тухайн үед харцага болсон бол гэж ер бодож байгаагүй юм байна. Тэрхүү гоомой барилдаанаас Эрхэмбаяр хашир суу­сан хэрэг. Тэгэхээр би буруу зүйл хийгээгүй ч юм шиг.

-Та анхныхаа цолыг сумын наадмаас эхлүүлсэн үү?

-Би сумынхаа Түнхэл тосгоны баяр наадамд түрүүлж сумын заан бол­сон. Харин 2001 онд Г.Элбэг багшийгаа дагаж Хөвсгөл аймгийн 70 жи­лийн ойн баяр наадамд зодоглосон. Энэ наадмын зургаагийн даваанд ул­сын начин Б.Бадралыг өвдөглүүлж аймгийн начин цолтой болсон. Энэ цолтойгоо тө­рийн наадамд хоёр жил барилдсан боловч доогуур даваанд унасан.

-Аймгийн арслан болох гэж яарахгүй байсан хэрэг үү?

-Үгүй. Би харин 2002 оны наадамд начин болох гэж их яарсан. Түүнээс өөр цолонд шунасан үе надад байхгүй.

-Яагаад тэр вэ?

-Учир нь тэр жил ми­ний аавын бие таа­руу байсан болохоор ул­сын цол авч аавыгаа баярлуулъя гэж л бодоод тэр. Аав минь намайг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн. Тиймээс аавыгаа амьд сэрүүнд нь улсын цол авч ачийг нь хариулъя гэж бодоод.

-Ингэхэд аварга маань шинэ цол­ныхоо найрыг хэзээ хийх гэж байна вэ?

-Одоогоор шийдсэн зүйл алга даа. Өдрийн сайныг харж байгаад нутагтаа хийх бодолтой байна.

-Та одоогоос най­ман жилийн өмнө нэгэн хэвлэлд өгсөн ярилц­лагадаа улсын заан бо­лохыг мөрөөддөг хэмээн ярьж байсан. Тэр мөрөөдөл биелж та аварга боллоо. Тэгвэл шинэхэн аваргын цаашдын мөрөөдлийг сонирхож болох уу?

-Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Хүн мөрөөдлийнхөө цаадахыг атгаж болохгүй. Эрхэмбаярт заяасан энэ их хувь тохиолыг ноён нуруу, жудаг, сайхан бүхнээр л хариулахыг хичээж байна.

-Та начин цолтой байхдаа үеийн шижгэнэсэн бөхчүүдтэй мөн ч их тунадаг байж билээ. Одоо тунаанаас гараад амар байна уу?

-Тэгж ярьж болохгүй. Би гэдэг хүн чинь тунасны хүчинд өдий зэрэгтэй яваа юм. Тунах, ам авч барилдах хоёрын хооронд асар их ялгаа байдаг. Жишээ нь би чинь улсын цолны өндөр босгонд олон жил бүдэрсэн. Иймд зарим залуусыг амлахаас халшираад байдаг. Тэглээ гээд өөрт хэцүү бөх амлалтай нь биш. Амлах л болж таарна даа.

-Та Монгол Улсын 21 дэх аварга боллоо. Та­ны эрэмбэ улсын авар­га О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнх­бат нарын дээр гарна. Нэг ёсондоо та авар­гуудыг ам­лах эрхтэй гэсэн үг?

-Өнгөрсөн наадмаар би шөвгийн дөрөв, түүний өмнөх жилд үзүүрлэж арслан болсон. Тиймээс миний эрэмбэ дээшлэх байх аа. Харин аварга цолтой бөхийг амлах гэдэг арай л өөр хэрэг. Аварга цолтой бөхийг ам­лана гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

-Баярлалаа.

 

Эх сурвалж: zuuniimedee.mn

Д.ЖАВХЛАН



Улсын наадамд үзүүрлэсэн Б.Гончигдамба: Г.Эрхэмбаяр аварга ард түмний бөх

$
0
0

http://resource.time.mn/review/photo/2013/7/b314c4c9e7c7482c/8eebd27d5a5cab74big.jpgТулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Тусгаар тогтнолын 102 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярт Монгол Улсын өсөх идэр начин цолтой барилдаж, үзүүр түрүү булаалдан өдгөө Монгол Улсын гарьд цол хүртсэн Б.Гончигдамбатай ярилцлаа. Завхан аймгийн Их-уул сумын харьяат тэрбээр “Хөтөл-цемент шохой” ХК-ийн бөх бөгөөд нутгийнхаа 90 жилийн ойн өмнө Монгол Улсын гарьд хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн юм.

-Улсын их баяр наадмын Үндэсний бөхийн үзүүр, түрүүний төлөө барилдан Монгол Улсын гарьд цол хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Нар хур тэгширсэн өдрүүдэд олон шинэ цолтон төрсөн сайхан наадам боллоо. Тэр дундаа таны амжилтыг Очирваань хайрахны хүч гэж хүмүүс бишэрч байгаа?

-Баярлалаа. Жил жилийн наадам өөрийн онцлогтой сайхан болдог. Энэ удаа ч мөн л сайхан, өргөн дэлгэр болж, өндөрлөлөө. Миний хувьд сүүлийн хэдэн жил цолоо ахиулах зорилготойгоор байн­га бэлтгэлээ хийж ир­сэн. Түүнийхээ үр дүнг үзсэндээ сэтгэгдэл тун өндөр байгаа шүү.

-Долоогийн даваанаас нэг цол ахилаа гэсэн шиг нэлээд хурдтай, бас шаргуу барилдах шиг санагдсан. Мэдээж өөрийн гэсэн барил­дааны арга барилаас гадна, зааварчилгаа, зөв­лөгөө бай­сан л байлгүй?

-Учиргүй яарч, шуурхай барилдаагүй ээ. Би угаасаа золгож барилдах сонирхол тун багатай. Гэхдээ даваа ахих бүрт өөрийн болом­жоороо барилдсан гэж бодож байгаа.

Мэдээж амжилтаа ахиу­лахын зэрэг­­цээ наадам­чин олноо хүндэтгэж, сайхан барилдаан үзүүлэхийг хи­чээж л байлаа. Гурвын даваанаас эхлэн өрсөлдөгчид улам хүчтэй болж, би ч мэхээ бодож, хичээж барилдсан.

-Долоогийн даваанд Х.Мөнх­­баатар арслантай ба­рилд­сан. Та хоёр бараг л зэрэг унаж байгаа мэт харагд­сан. Тэр үед өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Өөртөө итгэлтэй байсан.Ойролцоо унасан ч давсан гэдгээ мэдсэн. Ер нь барил­даж байгаа бөхчүүд унасан давснаа мэддэг, мэдэр­дэг.

-Хэрвээ Г.Эрхэмбаяр авар­гатай наймын даваанд тунасан бол яах байсан бол. Арай өөр барилдаан гарах байсан уу?

-Тухайн үеийн барилдаан чухам ямар болох байсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хэдийн даваанд барилдаж байгаагаасаа хамаараад барил­даан өөр болох магад­лалтай. Г.Эрхэмбаяр авар­гын хувьд сүүлийн жилүүдэд бэлтгэлээ сайн базаасаар ирсэн. Бөхийн бүхий л барилдаануудад оролцдог, гайхалтай. Тийм­дээ ч энэ удаа өөрийгөө олон түмэнд таниулж, ард түмний бөх гэдгээ харуулж, тодорч чадлаа.

-Хоёр жилийн өмнө та улсын начин болсныхоо дараа өнөөгийн шинэ аваргын арслан цолны мялаалгад барилдаж байс­ныг санаж байна. Хэзээ нэгэн цагт энэ хүнтэй үзүүр, түрүүний төлөө барилдана гэж бодож байв уу?

-Баяр наадамдаа л сайн барилдахсан гэж байснаас яг Г.Эрхэмбаяр аваргатай үзүүр түрүүнд үлдээд барилдана гэж бодож байгаагүй юм байна.

-Наймын даваанд сүүл­дэж давсан. Аваргын хувьд арай өмнө давчихаад, амарч суусан. Шууд барилдахад та цуцсан байсан уу?

-Өдөржин барилдсан учраас цуцалгүй яах вэ. Гэхдээ учраа бөх ч ялгаагүй цуцдаг. Тиймээс хэн хэн нь л адилхан байсан байх.

Бөх болох нь миний багын мөрөөдөл

-Б.Гончигдамба гарьдыг монголчууд Завхан нутгийн уугуул хүү гэж мэднэ. Харин хэзээнээс бөхийн спортод хөл тавьсныг тэр бүр сайн мэддэггүй байх?
-Би анх 2003 оноос Алдар нийгэмлэгт чөлөөт бөхөөр барилдахаар дугуйланд орж, бэлтгэл хийж эхэлсэн. Миний анхны багш МУГТ ах дүү Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр нар. Чөлөөт бөхийн “А” үсгийг зааж, 3-4 жил бэлтгэлийг маань ягштал хийлгэж, хичээл заасан. Түүнийхээ дараа үндэсний бөхөөр хичээллэж, ногоон дэвжээнээ хөл тавьж, Бөхийн өргөөнд томчуудын аманд гарч байсан даа. Багш нарынхаа буянаар л зүлэг ногоон дэвжээнээ өдий зэрэгтэй яваа хүн шүү дээ би.

-Яагаад заавал үндэсний бөхийг сонгосон юм бэ. Хүүхэд байхдаа барилдаж, уралдаан, тэмцээнд оролцдог байсан хэрэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд байхдаа барилдах дуртай байсан. Ер нь Монгол хүүхэд бүр л багадаа барилдаанч байдаг байх.
Тэр дундаа хөдөө өссөн хөвгүүд бол байнга л ноцолдож явна шүү дээ. Гэхдээ барилдаан гэж учиргүй сайн мэдэхгүй болохоор байнга шахам хүүхдийн хувцас урж, тасдлаа гэдэг хэл аманд орчихдог байсан.

-Тэгэхээр ээж, аав тань дуугүй өнгөрөхгүй л байлгүй. Чамгүй зэмлэл сонсч байсан уу?

-Тиймээ. Зэмлүүлнэ. Айлын хүүхдийн хувцас урчихаар аав, ээжийн минь чих их л халууцдаг байсан байх даа.

-Дүрсгүй хүү нь бөх болно гэхээр аав, ээж хэр таатай хүлээж авсан бол?
-Анх тийм ч таатай хандаагүй шүү. Сүүлийн жилүүдэд л гайгүй болж, дасч байх шиг байна. Анзаараад байх нь ээ, хүний ижий, аав хүүхдээ дэргэдээ л байлгахыг боддог шиг байгаа юм. Тэгээд ч ноцолдож байгаад бэртэж, гэмтэнэ гээд дургүй байсан.

-Одоо бол Монгол Улсын гарьд Б.Гончигдамба гэж дуурсагдаж байна. Харин дуудах нэрийг өгсөн ээж, аавын тань талаар ярилцвал?

-Манай аавыг Батнасан, ээжийг Оюун гэдэг. Ижий, аав хоёр маань Завхан аймгийн Их-Уул сумын уугуул. Би чинь айлын том хүү. Хоёр охин дүүтэй, хоёр эрэгтэй дүүтэй. Гэрийнхэн маань төрж, өссөн нутагтаа одоо ч сайхан амьдарч байгаа. Муу хүүгээ өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн аав, ээждээ л баярлаж явна. Тэднийхээ үргэлжлэл болж би ч өрхийн тэргүүн болон эхнэр, охинтойгоо амьдарч байгаа.

-Ингэхэд бөхчүүдэд удам их нөлөөдөг гэдэг дээ?
-Манай аав, ээжийн хэнийх нь ч талд барилддаг хүн байгаагүй. Гэхдээ манай Их-Уул сум улсын цолтой бөхөөрөө Монголдоо толгой цохьдог юм шүү. Эхний гуравт багтаж, Увс аймгийн Тэс сумтай л эн зэрэгцэнэ. Нутаг усны буян заяа гэж байдаг даа.

Аваргыг давах нь бөх хүний бахархал


-Тийм байх. Гэхдээ та Завханы үзүүр, түрүүний төлөө барилдаагүй үдсэн он жилийг төгсгөл болголоо?

-Завхан аймгийн бөх хамгийн сүүлд 1942 онд Төрийн наадмын үзүүр, түрүү булаалдсан түүхтэй. Мөн 1994 онд Монгол Улсын гарьд цол хүртсэн Ц.Цэрэнпунцаг ах найм давсан. Тэр жилийн наадамд 768 бөх барилдан, наймын даваанд гурван бөх үлдэж байсан түүхтэй.

Харин өнөө жилийн наадмаар намайг үзүүрлэсэнд нутаг усныхан маань ихэд бэлэгшээж байгаа.

-Аваргыг давж аварга гэдэг. Наймын даваанд С.Мөнхбат аваргыг давсаны дараа түрүү бөх болно гэсэн бодол байсан биз дээ?
-Урьд нь С.Мөнхбат аваргатай барилдаад унаж байсан. Г.Эрхэмбаяр авар­гатай ч барилдаж бай­сан. Нэгэн үеийн бөхчүүдтэй барилдаж бай­гаа болохоор хэн нь яаж барилдахыг гадарладаг болчихдог. Тий­мээс болом­жийнхоо хэрээр зөв барил­дахыг хичээ­сэн. Багш нар, нутгийн ах нар ч ихийг зааж, зөвлөсөн. Ер нь барилдааны үед хамгийн гол нь зүйл өгсөн зөвлөгөөг сонсч, хүлээн авч хэрэгжүүлэх нь л маш чухал байдаг.

Ер нь аваргыг давах нь бөх хүний бахархал шүү дээ. Би барилдсан, давсан. Нэг үеийн аваргатай барилдаад давсан даа сэтгэл өндөр байгаа.

-Энэ жил ч Отгонтэнгэр хайрханы бөхчүүд хүчтэй байлаа шүү?

-Манай нутаг уул, ус тэгширсэн. Богд Очирваань хайрхан маань дүнхийж байдаг сайхан хангай. Бид чинь Очирваань хайрхандаа сүслэн залбирч, уулынхаа ивээлд явцгаадаг хүмүүс.

Бөхчүүд маань ч ялгаагүй. Г.Эрхэмбаяр аваргын аав, ээж бүгд манай Баянхайрхан сумын уугуул хүмүүс. Тийм болохоор нутгийн аваргатайгаа үзүүр, түрүү булаалдсан гэж бодож байгаа.

Би наадмын бэлтгэлд гарахаас өмнө гээд өнгөрсөн хавар Хайрхандаа хэрэг болгон очиж, ууландаа гарч мөргөсөн.

Уг нь өнгөрсөн жил явъя гэж бодож байсан ч амжаагүй. Тэгээд зургаагийн даваанд уначихаад “хэрвээ хайрхандаа очсон бол” гэж бодогдож, бас харуусал төрж байлаа. Тийм болохоор тэрхүү сэтгэлээ цэгцлэхийн тулд очоод ирсэн.

-Хүн сэтгэлийн амьтан гэдэг. Та Очирваань хайрхандаа мөргөснийх их л тайвширч дээ. Харин наадмын өглөө сэтгэгдэл хэр байв даа. Ямар нэгэн мэдрэмж төрж байв уу?
-Наадмын өглөө тэгж сэтгэл хөдөлгөсөн ч юм уу, сонин содон зүйл ажиглагдаагүй ээ. Гэхдээ сүүлийн үед их сүсэгтэй болоод байгаа. Хаяахан ном уншуулчихаад л явж байдаг юм.

-Барилдаж буй бөх­чүүдэд өдрийн өнгөөс гадна дээлийн өнгө, захыг нь мушгиж буй хүн гээд л их л нарийн дэгтэй байх юм?
-Би өөрөө дуртай болохоор энэ жил ногоон дээлээр гоёчихсон. Харин дээлийн минь захыг завханчууд бүгдээрээ, нут­гийн зөвлөлийнхөн, ах нар, найз бөхчүүд гээд олон хүн мушгисан.

Мөн манай нутгийн зөв­лөлийнхөн, нутгаас төрсөн төрийн түшээд бүгд л сайн барилдаасай, улсын цолтон төрөөсэй гээд сэтгэлээсээ дэмжиж суусан. Тэднийхээ итгэлийг даагаад улсын наадмынхаа үзүүр түрүүнд үлдсэндээ баяртай байна.

Ер нь барилдаж буй бөхчүүдээ дэмжиж үзэж байгаа бүхий л хүн дээлийнх нь захыг мушгидаг гэж боддог. Намайг дэмжиж байна гэдэг нь дээлийн захыг мушгиж байгаа хэрэг. Тийм болохоор наадмын өдрүүдэд намайг дэмжиж байсан олон түмэн монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

-Бөхчүүд шинэ цолоор дуудахад их содон байдаг гэдэг. Хоёр жилийн өмнө начин болж байсныг бодвол одоо дассан биз?

-Мэдээж цол ахиж байгаа болохоор мэдрэмж өөр байлгүй яах вэ. Начин болдог жил тавын даваанд А.Алтанхуяг арслантай барилдсан. 1024 бөхөөс аймгийн дөрвөн арслан тунаж үлдсэн юм.

Тэгээд А.Алтанхуягийг давж, ул­сын цол авах хүсэл мөрөөдөл биелэн, начин цол хүртээд учиргүй баярласан. Үнд­сэндээ начин болоод сэтгэл их л амарсан.

Өнгөрсөн жил цолоо батлаад өсөх идэр начин цолтой барилдаад тавын даваанд тунасан. Харин энэ жил гарьд цол авлаа.

Монголчууд маань бөхчүүдээ хүндэлж ихэнхдээ цолоор нь дууддаг. Анх начин гэж дуудуулахад эвгүй санагдаад байдаг байсан. Сүүлдээ дассан л даа.

Харин энэ жил улсын цолтой байсан болохоор “гарьд” гэж дуудахад эвгүйрхэх зүйлгүй, гайгүй байна. /инээв/

-Завханы бөхчүүд наад­мын бэлтгэлд гарахдаа “Сүүж” уулыг зорьдог байх аа?

-Манай аймгийн “Засагт хан” дэвжээний бөхчүүд “Сүүж” уулын амралтад бэлтгэлээ базаадаг. Манай дэвжээнийхэнд их л ээлтэй байдаг юм. Миний хувьд дөрвөн жил дарааллан гарахдаа дандаа цол хүртсэн.

Хамгийн анх гарахдаа аймгийн арслан, хоёр дахь удаадаа улсын начин болж байсан. Харин гуравдахь удаа гарахдаа бас цол маань ахиулж, өсөх идэр чимэгтэй болсон. Өнөө жил дөрөв дэх удаагаа бэлтгэлээ базаагаад гарьд цол хүртлээ.

Манай нутгийн бөхчүүд жилийн турш наадмын барилдаандаа бие, сэтгэлээ зориулан бэлтгэлээ базаадаг. Ямарч байсан үеийн үед сайн бөхчүүд төрж ирсэн түүхийг бид залгамжилж явахыг хичээсээр байгаа.

Цаашдаа ч улсын цол авах, сайн барилдах залуучууд зөндөө бий. Тэд маань өндөр цол авч сайн барилдах байх.

-Та ч нутгийнхаа ойд том бэлэгтэй очих нь дээ?
-Сүслэн дээдлэдэг хайрхан, Завхан нутгийнхаа 90 жилийн ойн өмнө итгэл тавин хүлээсэн олныхоо итгэлийг алдалгүй, цолоо ахиулсанд баяртай байгаа. Хэд хоногоос нутагтаа очно. Түүхт 90 жилийнхээ ойд ч сайн барилдана гэж бодож байгаа.

-Нутгийн бөхчүүдийн амжилт нутгийн зөвлөлтэй холбоотой байдаг боло­лтой?
-Тэгэлгүй яах вэ. Хэдий улсын нийслэлдээ байгаа ч нутаг, нугын ах дүү гэдэг илүү дотно. Тэр ч утгаараа нутгийн зөвлөлийнхөн бөх­чүүддээ зааж, зөвлөх үе бишгүй гарна. Түүгээр зог­­­сохгүй бэлт­­гэлээ ба­заах үеэс эх­лээд бөхийн галаар очно. Үндсэндээ нутгийн зөвлө­лийнхөний тус, дэм асар их. Тийм болохоор танай сониноор дамжуулан Завхан аймгийн нутгийн зөвлөл болон нийт монголчууддаа талархаж байгаагаа илэрхийлье.
http://resource.time.mn/review/photo/2013/7/c5a5f70afb122719/5455e94177d35d1fbig.jpg

Эх сурвалж: “Өглөөний сонин

Ж.Нарангэрэл
Ж.Нарангэрэл

“Голден жим” фитнесс клубийн захирал Ц.Баянмөнх. Монголчууд яагаад идээд л хэвтээд байх ёстой гэж. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэсэн үг бий.

$
0
0

Ц.Баянмөнх: Дулаацахыг хүсвэл түлээгээ өөрөө хагалаад галаа өрд гэдэг дээ

2013-07-18 13:35:00

Акробатын жүжигчин Ц.Баянмөнх хөдөлгөөнтэй, сэргэлэн, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрч нэгэн. Тэрбээр нэлээд хожуу буюу 20 настайдаа циркийн манежид хөл тавьж, П.Шаравдорж багшийн шавь болсон юм билээ. Залуу насны урлаг гэдэг циркийн жүжигчид ихэвчлэн бага наснаасаа хичээллэж эхэлсэн байдаг бол Баянаа хоёр жилийн дотор бусдаасаа дуталгүй мэргэжил эзэмшиж циркчин болсон. Тэрбээр 10 гаруй жил гаднын оронд аялан тоглож байгаад 2009 онд эх орондоо иржээ. Харин одоо Баянаа “Голден жим” фитнесс клубийн захирал. Хүмүүсийн эрүүл энх, идэвхтэй амьдралын төлөө тэр энэ ажлыг эхлүүлсэн. Эхнээсээ үр дүн нь ч гарч буй гэнэ.

-Циркийн жүжигчний ажлаа орхиод фитнесс клуб ажиллуулж эхэлсэн түүхээс яриагаа эхлэх үү?

-Бид циркийн урлагийн буянаар арваад жил дэлхийн 13 орноор аялан тоглосон. 2009 онд эх орондоо эргээд иртэл Улсын цирк хувьчлагдсан байлаа. “Нийгмийн даатгалын дэвтрээ Чингэлтэй дүүргээс очиж аваарай” гэхийг сонсоод нэгэнт энэ байгууллага хувьчлагдсан юм бол энд байгаад яах билээ гэж бодсон. Миний хань бас циркийн жүжигчин. Тиймээс бие даан ажиллах хэрэгтэйг ойлгоод, хоёр гишүүнтэй “Голден жим” клубээ 2009 оны долдугаар сард нээсэн дээ.

-Авхаалж, самбаа, хурд, хүч шаардсан мэргэжлээр ажилладаг байсан учраас энэ салбар илүү ойр байсан уу?

-Фитнесс клуб ажиллуулахад циркийн урлагийн давуу тал нөлөөлсөн. Мэдээж ялгаатай тал ч бий. Манай хамгийн дээр нисдэг хамтлагийн охин маань таргалчих гээд байсан учраас бид түүнийг тураахын тулд янз бүрийн дасгал хийлгэж, анхаардаг байсан нь ч нөлөөлсөн байх. Хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр шаарддаг нь фитнесс, циркийн урлагийн ижил тал нь. Үүнээс гадна гадаадад ажиллаж байхдаа хүмүүс нь хэрхэн стрессгүй, эрүүл, аз жаргалтай аж төрж байгааг ажигласан. Том том цэнгэлдэх хүрээлэнд гүйж, ахмадууд нь цэцэрлэгт хүрээлэндээ дасгал, бүжиг хийж, үргэлж хөдөлгөөнтэй байгааг хараад эх орондоо ийм орчин бий болгохыг зорьсон.

-Ямар зүйлээс эрч хүч авдаг вэ?

-Хүн бүрийн ажил, мэргэжил өөр учраас түүнээс авах мэдрэмж нь ч ондоо байдаг. Би жүжигчин хүн учраас манежиндаа гарч, хийх ёстойгоо гүйцэд үзүүлчихээд, үзэгчдийн алга ташилтыг сонсох нь хамгийн сайхан санагддаг. Тэр тусмаа олон улсын тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргаж явахдаа бүр ч баяртай байдаг. Харин энд бол хүмүүстэй ойрхон ажиллахыг хичээдэг. Монгол хүний эрүүл мэндийн төлөө чаддаг бүхнээ л хийхийг хүсэж байна. Байгууллага удирдлаа гээд ажлаас хойш суухгүй, аль болох ажилтнуудтайгаа ойрхон байхыг хичээдэг. Ингэж байж үйлчлүүлэгчдээ ч, хамтран зүтгэгчдээ ч мэдэрч ойлгоно. Циркийн урлагаас эхлээд ямар ч ажил хүнээс мэдрэмж л шаарддаг. Би шаардлагатай үед бүх ажлаа хийдэг. Та дулаацахыг хүсвэл түлээгээ хагалаад, галаа өрд гэсэн мэргэн үг байдаг даа. Өөрөө бүхнийг хийх тусмаа л илүү сайхан мэдрэмж авна. Хийж байгаа ажлын минь үр дүнд олон хүн эрүүлжиж, талархалаа илэрхийлж байна. Би өдөрт ойролцоогоор 500-гаад хүнээс баярлалаа гэдэг үг сонсдог. Ингэхээр идэвхийлэн ажиллахгүй гээд яах билээ. Монголд эргэж ирснийхээ дараахан найз нөхдийн ятгалгаар зочид буудал, зоогийн газар, баар ажиллуулж, машин зарж ч үзлээ, болсонг үй. Эцэст нь хүн дуртай, бас чаддаг зүйлээ хийж, бусдад тус хүргэх хэрэгтэй гэж бодсон. Эх орны хөгжилд нэг хүний нэмэр ч чухал. Сүүлийн жилүүдэд таргалалт нэмэгдэж, түүнийг дагаад янз бүрийн өвчин илэрч байна. Ажилдаа идэвхгүй хандаж, буруу хэвшилтэй болсон зэрэг дутагдлыг хөдөлгөөнөөр засаж болно. Эрүүл идэвхтэй хүнд амжилт ойрхон байдаг.

-Хүн өөрийгөө өөрчлөх амархан уу?

-Тухайн хүнээс л шалтгаална. Гэсэн ч аливаа зүйл хоёр талтай. Том байшин ч сүүдэртэй. Тэгэхээр сайн хүнд ч дутагдал бий. Өөрчлөхийн төлөө хичээж байгаа нь чухал юм. Миний хувьд бол амархан.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Өөрийн гэсэн спорт цогцолбортой болж тэндээ ахмад настан, оюутнууд, хүүхд үүд зориулсан тусгай танхим бэлдээд үнэ төлбөргүй үйлчлэхийг хүсэж байна. Бас өөрийн гэсэн сургууль, циркийн студиэ байгуулна.

-Эхнэртэйгээ ижил мэргэжилтэйгээс гадна одоо ч хамт ажиллаж, нэг зүгт харж яваа болохоор мөрөөдөл тань бүр ч хурдан биелэх биз ээ.

-Хүн мөрөөдөж, хөдөлм өрл өж, бусдаас түрүүлж харж байж л сайхан амьдарна. Миний гэргий их хөдөлмөрч. Ханьтайгаа хамт ажиллах сайхан. Хамтын хүчээр бүхнийг давна шүү дээ.

-Танайд заадаг зумба фитнессийн хичээл их онцлогтой юм билээ. Бас албан ёсны эрхтэй гэв үү?

-Дэлхийн 150 гаруй орны 150 сая хүний сонирхлыг татсан зумба фитнессийн багшлах эрхийг албан ёсоор авсан хоёр хүний нэг нь манай хүн. Саяхан манайх хоёр багшаа Хонконгод энэ чиглэлээр сургасан.

-Циркийн студиэ одоо ажиллуулахаа больсон уу?

-Анх “Алтан цагариг” студи ажиллуулж, хүүхдүүдээ хоёр жил гаруй бэлтгэсэн. Турк, Энэтхэг, БНСУ-д тоглож байна. Гэхдээ багш нар хариуцлагатай байх ёстой. Өөрсдөө авч явахгүй байж харь орон руу хүүхдүүдээ явуулаад орхиж болохгүй. Тиймээс циркийн студийн үйл ажиллагаа түр завсарлаад байна. Зуны улиралд цөөхөн хүүхэд сургаж байгаа. Цаашид улам өргөжүүлнэ.

-Циркийн жүжигчин хэдий ч нугарч байгаагүй хэрнээ уран нугаралт заадаг багш нар олон бий. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Циркийн урлаг эрсдэлтэй. Гэхдээ нугарч байсан хүн л заана гэвэл өрөөсгөл. Заах арга барил сайн эзэмшсэн жүжигчин цөөнгүй. Шавь нар нь амжилт гаргаж байгааг хараад тэр хүмүүсээр бахархдаг. Циркийн урлагийг сонирхдог хүмүүс нэмэгдсэн учраас багш нар хангалттай байх хэрэгтэй. Хамгийн чухал нь хүн бэртэж, хүүхэд хохирох ёсгүй.

-Зөвхөн идэвхтэй хөдөлгөөний үр дүнд жингийн илүүдлээ хаяж, амжилт үзүүлсэн тохиолдлуудаас дурдаж болох уу?

-Монголд аэробик, фитнесс идэвхтэй хөгжиж байна. Аэробик олон төрөлтэй, тухайн хүнд аль нь ч таалагдаж болно. Өөртөө тохирсон, таашаал авах хэлбэрийг сонгон хичээллээд амжилт гаргасан тохиолдол бишгүй бий. Буруу хооллолтоо зогсоож, идэвхтэй дасгал хийгээд сард 7-12 кг хасаж байгаа хүмүүстэй юу ярих билээ.

-Танай клуб ойр ойрхон бооцоот уралдаан зохион байгуулдаг. Өрсөлдөөн илүү дүн бий болгодог уу?

-Маш өндөр үр дүнтэй. Оролцогчид бэлтгэлээ шаргуу хийж, багш нарын хариуцлага нэмэгддэг. Монголчууд угаас хэлүүлж байж аливаа зүйлийг хийдэг талтай. Тиймээс цаашид бусад компани шиг орон сууцны бооцоотой тэмцээн ч зохиож болох юм.

-Бямба гариг бүрт Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд олон нийтэд зориулсан дасгал заадаг болжээ. Энэ нь ч бас мөрөөдлөө ойртуулж байгаагийн нэг хэлбэр биз?

-Манайх анх Баянгол дүүрэгт ажиллаж байхдаа ч нийгмийн төлөө олон ажил хийсэн. Тухайлбал, дүүргийн ахмадуудыг төлбөргүй, хүүхдүүдийг 50 хувийн хөнгөлөлттэй хичээллүүлдэг байсан. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлнэ. Түүнээс гадна өнөөгийн монголчуудын олонх нь клубт мөнгө төлөөд дасгал хийх боломжгүй байна. Тиймээс тавдугаар сараас эхлэн амьдралыг тэтгэгч өглөөний дасгалыг энэ талбайд хийж байгаа. Бямба гариг бүрийн 9.00 цагт эхэлдэг энэ дасгалыг олон хүн сонгуулийн сурталчилгаа гэж сэрдэж байсан. Гэхдээ үгүй ээ, цаашид миний юу хийхийг та бүхэн хараарай. Хятад, Тайланд, Тайваньд хүмүүс ийм дасгал хийгээд эрүүл аж төрж байна, монголчууд яагаад идээд л хэвтээд байх ёстой гэж. Хөгширч биш хөшиж үхдэг гэсэн үг бий.


Г.Дарханбат: Ихрүүдийг бодвол хүсэл сонирхол, ажил мэргэжил адилхан болохоор бид хоёр дандаа хамт байдаг

$
0
0

Нийтэлсэн: 2013-07-18 11:00:59

Амьдрал яг л кино шиг гэж боддог хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл кино шиг амьдрал ямар байдгийг “DOZ” энтертайментийн “Кино шиг амьдрал” уран бүтээлээс харж болох аж. Кинонд залуусын хайр сэтгэл, атаа хорсол, хүн чанарын тухай өгүүлэх гэнэ.
Уг киноны зураг авалтын 90 гаруй хувийг Вьетнам Улсад хийж гүйцэтгэн дуусч байгаа бөгөөд үлдсэнийг эх орондоо хийх юм байна. Ингээд уг киноны туслах найруулагчаар ажиллаж, мөн кинонд дүр бүтээж буй “twins film”-ийн найруулагч, жүжигчин Г.Дарханбаттай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Кино найруулагч мэргэжилд яагаад татагдах болов. Радио, телевизийн дээд сургуульд сурч байхаасаа л ихрүүд маань жүжиг, кинонд тоглож эхэлсэн санагдана. “Кино шиг амьдрал” бүтээлд зөвхөн найруулагчаар ажиллаж байна уу?
 -Г.Дарханбаяр бид хоёр кино найруулагч мэргэжилтэй. Оюутан байхдаа хошин шогийн продакшинд хааяа тоглодог байсан. Ер нь III курсээсээ л кинонд ажиллаж эхэлсэн дээ. “DOZ” интертаймент, “Twins film” хамтран “Кино шиг амьдрал” киногоо Вьетнам Улсад очиж хийгээд зураг авалт дуусч байна.
Монголд жаахан зурагтай. Уг уран бүтээлээ ирэх есдүгээр сард үзэгчдийн хүртээл болгохыг зорьж байна. Ихэртэйгээ “twins film” студи байгуулаад гурван жил болж байна. Оюутан байхдаа тоглосон киногоо оруулаад тоолбол нийт 15 кинонд ажилласан байна.
Бид хоёр багаасаа л кино урлагийг их сонирхдог үзэгч байсан болохоор найруулагч болсон байх. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөөд Радио, телевизийн дээд сургуулийн кино найруулагч, жүжигчний ангийг төгссөн. “Кино шиг амьдрал” бүтээлд бид жүжигчин, туслах найруулагчаар ажиллаж байгаа.
-Гадаадад зураг авахад хүндрэлтэй зүйл юу байна. Киноны баг хамт олноо танилцуулаач?
 -Хэцүү зүйл гэвэл энд их халуун байна. Кино зохиолыг манай ерөнхий найруулагч Д.Доржсүрэн ах маань бичсэн. Гол дүрд залуу жүжигчин Батхишиг, Уянга нар тоглож байгаа.
-Киногоо яагаад Вьетнамд бүтээх болсон бэ. Ерөнхий найруулагчийн санаа юу? 
-“DOZ” энтертайментийн хамт олон “Хөх толботой монгол”-ыг Парист, “Дүүлэн нис” киногоо БНСУ-д бүтээснээрээ бусад кино уран бүтээлээс ялгарч чадсан. Энэ удаа ч мөн адил Вьетнамд кино зураг авч байна. Энэ нь үзэгчдэдээ арай өөр орчин, шинэ сайхан мэдрэмж өгөх гэсэн хэрэг.
-Та хоёрыг ялгаж танихад хэцүү юм шиг санагддаг. Андуурч байсан хөгжилтэй дурсамжаасаа сонирхуулаач?
 -Андуурах тохиолдол бараг өдөр бүр гарна. Одоо ч бүр дасчихсан. / инээв/ Цаашдаа ч нэг дор ажиллаж, байнга хамт явдаг болохоор андуурах явдал тасрахгүй байх аа. Бид хоёр чинь бусад ихрүүдийг бодвол хүсэл сонирхол, ажил мэргэжил адилхан болохоор дандаа хамт байдаг.
Ихрүүд төрөхдөө хамгийн сайн найзтайгаа төрдөг гэдэг юм билээ. Тийм болохоор хэзээ ч ганцаардахгүй нь сайхан юм даа. Андуурч байсан хөгжилтэй явдал гэвэл оюутан байхдаа тайзны ярианы шалгалтад орох болдог юм байна.
Тэгэхэд хэл ярианы дасгалаар шалгалт өгч таарсан. Хэлээ хөндлөн болгоод солбиж гаргадаг дасгал дээр нэг нь чадахгүй болохоор нөгөөх нь хоёр удаа шалгалт өгч байсан тохиолдол байдаг юм. /инээв/
-Гадаадад кино уран бүтээл хийхийн давуу тал юу байна. Вьетнамын кино урлагийн хөгжил ямар төвшинд байх шиг байна? 
-Вьетнам олон сая хүн амтай гэхэд кино урлаг нь харин ч манайхаас илүү юм харагдаагүй. Тэгэхэд манай кино урлаг улсаас биш хувь уран бүтээлчид өөрсдөө хөгжүүлж байгаа гэхэд харин ч боломжийн урагшилж байгаа шүү. Бид энэ киноныхоо дууг жүжигчид нь өөрсдөө дуулж, энд клипний зургаа авч байгаа. Тун удахгүй дууны клип үзэгчдэд хүрнэ.
-Та хоёр саяхан цээжиндээ нэлээн том шивээс хийлгэсэн байсан. Энэ гангараа юу. Аль эсвэл уран бүтээлд зориулсан шивээс үү?
-Аан тэр шивээс кинонд зориулж хийсэн боди арт шивээс л дээ.
-“Хархны өгөөш” кино зохиолыг та хоёр бичиж, найруулсан гэж сонссон. Бас өөрсдөө тоглосон байх аа? 
- “Хархны өгөөш” бол бид хоёрын бие дааж хийсэн анхны уран бүтээл. Энэ киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн. Кино зохиол бичих тал дээр манай багш УГЗ нэрт кино найруулагч Хишигт багш маань зааж сургасан. Манай багш чинь “Гарьд магнай” киноны зохиолыг Сүрэнжав гуайтай хамт бичсэн хүн шүү дээ.
-“Кино шиг амьдрал” бүтээлээр залууст юу ойлгуулахыг зорисон бэ. Киноны гол санаа юу байв? 
-Энэ кино 100 хувь инээдмийнх. Түүнээс биш нийгэмд ямар нэгэн мессеж тараах зорилго агуулаагүй. Хүмүүсийн нүүрний арьсыг тэнийлгээд зогсохгүй, тархины үрчлээг гаргахыг л зорьж байна даа.
-Их ажлын хажуугаар цаг зав гаргаж ярилцсан таньд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье. 
-Баярлалаа. Танай сонины уншигчдад ч удахгүй нээлтээ хийх “Кино шиг амьдрал” уран сайхны киноны хамт олны өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.
Б.Цэцэгдэлгэр

Ардын дууны дуучин, Монгол Улсын гавъяат жүжигчин Ш.Даваахүү. Урлагийнхан сэтгэлээр унах, сэхэхдээ амархан

$
0
0
2013 оны 07-р сарын 20. 14:03

 

“Соёл-Эрдэнэ, “Цэвэр охин”, “Цоохор морь”, “Цагаан сар”, “Юндэн Гөөгөө”, “ Хоёр сэтгэл” зэрэг 200 гаруй дуугаар ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавъяат жүжигчин Ш.Даваахүүтэй ярилцлаа. Уулзах хүсэлтийг маань уриалгахан хүлээсэн авсан гавьяатын гэрт очиход нүд нь гялалзаад л угтаж билээ.  Хэчнээн өвдөж зовсон ч эрүүл саруул болно гэсэн итгэлтэй, цовоо сэргэлэн байгаа түүний чин сэтгэлийн яриаг толилуулъя.

 

-Сайхан зусаж байна уу?

 -Сайхан зусч байна. Их өвдөж шаналж байснаа бодоход сайн эмч нарын буянаар овоо боллоо шүү. Урлагийн буян гэж их. Би урлаг хэмээх их айлд 40 гаруй жил амьдарчээ. Хүн сэтгэл санаа өөдрөг байхад юунд ч хүрнэ. Урлагийн их хүч, энэ салбарт зүтгэж байгаа хамт олныхоо дэмээр өдий дайтай явна даа. Хүн ганцаарддаггүй юм байна. Ах дүү, хамт олон маань аав, ээжийг минь орлож сэтгэл санаагаар дэмждэг. Хамт олныхоо сэтгэлийн их дэмээр өөрийгөө зоригжуулж амьдарч байна. Ер нь манай ард түмэн ямар сайхан сэтгэлтэй юм бэ гэдгийг энэ өдрүүдэд мэдэрч сууна. Хүнд өвчин тусахад хамт олон маань цалинтай чөлөө өгөхөөс эхлээд миний төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. Төсвийн байгууллагын тэр дундаа урлагийн хүмүүс хамгийн бага цалинтай байдаг. Гэвч сэтгэл нь яг л нар шиг цацарч, сар шиг туяарч байдаг  агуу улс. Анхандаа ч би ийм амархан үхэл хүрээд ирдэг юм байх даа гэж сэтгэлээр унасан. Манай урлагийнхан сэтгэлээр унаж, сэхэхдээ амархан. Мөнх бус хорвоо хойно цаг нь ирэхээр явж л таараа. Гэхдээ одоо би үхэхгүй шүү гэж өөрийгөө зоригжуулах болсон. Тиймээс надад энэ өвчнийг туулаад гарах чадал тэнхээ байна.  Аав, ээж маань “хүн өөрөөсөө болж өвддөг” гэж захидаг байлаа. Үнэхээр аав, ээжийн алтан сургаал амьдралд их хэрэг болох юм. Залуу байхдаа тоогоогүй үг одоо л орой уруу орж байна.

 

-Урлагт зүрх сэтгэлээ өгсөн хэн ч гэсэн ажил, гэр бүлээ зэрэгцүүлэх гэж багагүй хичээл зүтгэл, тэвчээр гаргадаг гэдэг.

-Би 23-тайдаа том хүүгээ төрүүлсэн. Хоёр хүү, хоёр охины ээж дээ. Жирэмсэн байхдаа тайзан дээр гарахын бөөн хүслэн. Тэгээд гэдсээ навтайтал чанга бүслээд дуулдаг байсан. Аминдаа жирэмсэн гэдгээ мэдэгдүүлэхгүй гэж. Тайзан дээр л гарахгүй бол хамаг сүр сүлд үхэж байгаа юм даа/инээв/. Тэр үед төрсний дараа 46-59 хоногийн дотор л ажилдаа орно. Манай гэр бүлийн хүн бага ангийн багш. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй. Хань маань залуудаа сэтгүүлч байсан. Одоо мужаан хийдэг. Бид жилд дөрвөн удаа тоглолт хийхээр явна. Нэг удаад нь 14-60 хоног явдаг байлаа. Энэ хооронд хань минь л үр хүүхдээ асарч, хамгаална шүү дээ.  Намайг сайхан хамт олны дунд оруулж, дэмжиж тэтгэж байсан ханьдаа баярладаг. Ханийн минь нөмөр нөөлөг их.

-Нүд сэтгэлийн толь  гэдэг. Таны нүд гялалзаад их л сайхан харагдаж байна?

-Баярлалаа. Нүд хэдийчинээ галтай цогтой байна төдийчинээ л хүн  өөдрөг байдаг. Хүний нүдний гал буураад ирэхээр л бүх зүйл урууддаг. Манай хүүхдүүд намайг ээж яг ач зээ шигээ болох юм аа гэдэг. Одоо 10-аад ач зээтэй болжээ. Тэдэнтэйгээ ана мана үзнэ шүү дээ.

-Таныг дуулахаас гадна үйл мэтгэдэг, их уран  гэж сонссон юм байна?

-Би залуудаа хатгамал оёх их дуртай байлаа. Хоёр найзтайгаа хамт шөнөжин хатгамал оёж хононо. Хүүхдийнхээ ноосон өмд, цамцыг шинээр нь шахуу хөвөөд оёдог байлаа. Энд ирснээс хойш нэг их хатгамал оёсонгүй ээ. Би тоглолтынхоо зарим дээлийг ч өөрөө оёдог байсан.

-Нэгэн цагт хүний шавь болж дуулах урлагаас суралцаж байсан та өнөөдөр өөрөө олон шавьтай. Дуулах арга барил эзэмшүүлсэн багш тань хэн байсан бол?

-Би МУГЖ Г.Дорждэрэм гуайн дуулах авьяасаас суралцсан хүн. Дотроо багш гэж хүндэлдэг. Багш маань ардын дууны нугалаа, шигтгээг  их сайхан  гаргадаг торгон хоолойтой. Миний хоолой тэр хүний хоолойд дөхөж очсон гэж боддог. Гэхдээ би өөрийгөө яг багш шигээ гэж хэлж байгаа юм биш шүү. Би 16-туудыг нотгүй дуулах зорилт тавьсан. Яагаад гэвэл би хөгжимчин. Шанз хөгжмийн мэргэжлээр сургууль төгссөн.  Хааяа сэтгэл хөдөлсөн үедээ  гэртээ тоглодог юм.  Дуучин хүн хамгийн гол нь хүч тамир сайн, бие бялдар эрүүл  байж дуулах ур чадвараа гаргаж чаддаг. Бие, хоол унд муу, өлсөж ядарсан үед хоолой гарахгүй. Дуучин хамгийн эмзэг атлаа, хамгийн гоё мэргэжил. Миний шавь гэвэл Өвөрмонголд ч бий. Ер нь 60 гаруй  шавь байгаа шүү. Тэд маань надаас заавар зөвлөгөө байнга л авдаг. Одоогоор  Г.Хишигдэлгэр гэдэг шавьтайгаа барга дуун дээр  ажиллаж байгаа. Шавь нартаа аливаа дууг хэзээ ч дахин давтагдашгүйгээр өөрийн болгож дуулахыг үргэлж захидаг.

 

-Таныг залуу байхдаа тал бүрийн авьяастай байсан гэж мэргэжил нэгтнүүд тань ярьдаг юм билээ. Тэр бүх авьяасаа хөгжүүлсэн бол ч?

-Бага залууд дуулна, бүжиглэнэ, хөгжим тоглоно гээд чадахгүй мэдэхгүй зүйлгүй байлаа. Залуу хүүхэд байх үеийн өвчин юм л даа. Тэгж яваад л өөрийнөө арай илүү чадах юмнаасаа зуураад үлддэг. Замын дунд чадахад бэрх зүйлээ хаядаг. Би хамгийн түрүүнд бүжгээ  хаясан. Яагаад гэвэл бүдүүн бандгар учраас/инээв/. Намайг гурван бондгор, бөөрөнхий, өнхөрүүш, алим, ер нь бөөрөнхий бүдүүнийг зүйрлэчихмээр юу л байна тэгж нэрлэдэг байсан. Харин хөгжмөө бол орхиогүй. Гэртээ хааяа шанз тоглодог. Ер нь урлагийн хүн хөгжмийн боловсрол сайтай байх хэрэгтэй. Миний хүү СТА Б.Болд-Эрдэнэ миний мэргэжлийг эзэмшээд урлагт бүл нэмж байгаад эх хүний хувьд сэтгэл өег явдаг. Хүү маань миний ”Дуулж амьдрах хорвоо” тоглолтод Японоос ирж оролцоод явсан. Ээ бурхан минь, ижийдээ бол нялх үр шүү дээ. /Хоолой нь зангирав/. Хүү маань Японд одоо 2-3 жил суралцаад магистр хамгаалах гэж байна. Миний хүү биеэ дааж хөгжмийн нарийн урлаг эзэмшсэн.

-МУГЖ болсон үеэ эргэн нэг дурсаач. Энэ цолны босго хэр өндөр байв?

-Өндөр. Жигтэйхэн өндөр шүү. Аль 1991 оноос хойш намайг гавьяатад тодорхойллоо гэдэг байсан. Тэгэхээр нь би одоо өгөх нь дээ гээд биеэ бэлдээд,уран бүтээлүүдээ их эмхэлдэг байлаа. Гэтэл Дорнод аймгийнхан маань тэр тодорхойлолтоо хот руу явуулдаггүй байсан юм билээ.1991 онд  яамны томилолтоор хотод ирж, Ардын дуу бүжгийн чуулгад ирж ажилласан. Ирээд л СТА, 1996 онд Алтан гадас, 1999 онд Монгол Улсын гавъяат жүжигчин хэмээх эрхэм цол авсан даа. Тэр жил Францад “Ардын урлагийн наадам”-д оролцож явахад манай чуулгын  н.Дорж даргаас надад факс ирлээ. Би Дорж даргатай 1990-ээд оны үед сайн байна уу гэж мэндлэх гэж байгаад “тошиба” гээд онигоонд орж байсан юм. Түүнийг Дорж дарга мартдаггүй юм шиг байна лээ. Гэнэт тэр хочоор маань “Тошиба Даваахүүд МУГЖ болсонд баяр хүргэе” гэсэн факс ирдэг юм байна. Энэ мэдээг сонсоод хоолойгоор ч хоол ордоггүй. Жигтэйхэн их баярлаж байсан. Тухайн үедээ Ерөнхийлөгч шагналаа өгөх гэсэн чинь би байхгүй болохоор өгөхөө больчихдог юм биш байгаа гэсэн гэнэн бодол төрж билээ./инээв/. Тэгээд наймдугаар сарын 6-нд  Ерөнхийлөгч Н.Багабанди гуай дахин зарлиг уншаад гавъяатаа авсан даа. Хамаг бие хөшөөд хөл дээрээ ч зогсож чадахгүй болж их сандарч байсан. Манай хамт олон их сайхан. Хүний авъяасыг гаргаж, үнэлж чаддаг. Энэ цолыг авснаас хойш байгаа бүхий л зүйлээ ард түмэн, шавь нартаа зориулна гэж өөртөө тангарагласан.

-“Цагаан сар” дууг та анх ард түмнийхээ хүртээл болгож байсан. Хятад бийрийн нарийн үзүүрээр зураг зурж байгаа юм шиг санагддаг. Одоо хүн бүр дуулах, сонсох дуртай болжээ?

-1988 оны улсын уралдаанд “Цагаан сар “дуу маань нэрд гарч байлаа. Би энэ дуундаа их хайртай. Анх дууны үгийг хүмүүс огт мэддэггүй байсан. Харин ах маань олж өгснөөр дууг амьдруулж, олны сонорт хүргэсэн хүн нь би. Хүрээний Янжиндулам бодит, түүхэн хүн байхгүй юу. Тэр хүний хүүхдүүд нь 1988 онд намайг дуулж байхад манай ээж 90 гарсан хөгшин амьд сэрүүн байгаа гээд надад баярласнаа илэрхийлж билээ. Миний ээжийг магтсан дууг дуулсанд баярлалаа гээд сүйд болсон. Би чинь их хэнэггүй талдаа хүн шүү дээ. Тэр үед уулзъя, хаана байдаг вэ гэж асуугаагүй. Надаас хойш “Цагаан сар”-ыг  их олон хүн дуулахыг сонсоход үг нь засагдсан байна лээ. Энэ жил эмнэлэгт муу хэвтэж байхдаа телевизийн “Гэгээн үдэш” нэвтрүүлэгт оролцож хоёр бадаг дуулсан. Тэр үед бие  их тааруу байсан болохоор унах гээд  л байсан. Гэхдээ л яаж ийгээд хоёр бадаг чадан ядан дуулсан даа. Залуудаа их олон төрлийн дуу сольж байгаад хөгжимчиддөө зэмлүүлнэ. Би чадна гэсэн юмаа чаддаг. Зүрх авчихсан юмаа бол чадахгүй. Өвдсөнөөсөө хойш аргагүй л суучихлаа. Ард түмнийхээ дундаас гарсан ардын сайхан дуугаараа хөглөгдөж явсан цаг маань мартагдахгүй. Тиймээс эрүүл саруул болох л хэрэгтэй. “Би ард түмнийхээ хайраар  эдгэнэ. Цоглог байна шүү” гэж өөртөө үргэлж хэлдэг.  Саяхан би эмчтэйгээ уулзсан, бие яаж байна гэнэ. “Эгч нь их цоглог байгаа. Удахгүй караокед орно доо” гэсэн чинь инээгээд л байсан. Мөн энэ ярилцлагаар дамжуулаад Нэгдүгээр эмнэлгийн дотрын нэгдүгээр тасгийн Цус дотоод шүүрэл булчирхайн эмч Оюундэлгэр, Хишгээ, Нансалмаа болон эмнэлгийг ажилчдад үргэлж баярлаж явдгаа илэрхийлье. Аюулт өвчинд нэрвэгдээд зүдэрч явахад цагаан нөмрөг шигээ сайхан сэтгэл гаргасан ачийг тань эгч нь хэзээ ч мартахгүй гэж хэлье дээ.

П.Наран

http://www.shuud.mn


МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зураач, сэтгүүлч Ай.Төмөр-Очир. Бид бөөн хар алдаа

$
0
0
2013 оны 07-р сарын 18. 16:44


“Адууны нутаг Дарьганга”, “Давхар уяаны морьд”, “Эмнэг хар азарга” зэрэг уран бүтээлийн номоо туурвиж, “Тусгаар тогтнолын цом” наадмын эзнээр шалгарч явсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зураач, сэтгүүлч Ай.Төмөр-Очиртой ярилцлаа. Эрхэм уншигч та мэргэн оюундаа таалан болгооно уу.

.

-Таны хувьд ямар үед шүлгээ бичдэг вэ?

-Дуртай үедээ л бичнэ.

.

-Үргэлж онгод ордог гэж ойлгож болох уу?

-Тэр худлаа. Эмзэглэх, гуниглах, эгшиглэх үед л онгод ордог. Би зарим хүмүүстэй адил шанаа тулж, ширээ налж суудаггүй. Голдуу л морин дэл дээгүүр шүлгээ тэрлэдэг.

.

-Танд “Болор цом”-ын эзэн болох бодол бий юу. Уг наадамд айрагдсан шүү дээ?

-“Болор цом”-ын эзэн болохыг боддоггүй. Үзэгч, сонсогчдынхоо сонорыг үнэний үнэр ханхалсан гашуун үгтэй шүлгээр мялаадаг.

.

-Өнөөгийн  Монголын яруу найргийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголын яруу найраг орой дээрээ овоотой, бэлдээ чулуутай их хайрхан шиг сүндэрлэдгээрээ сүндэрлэж, сүмбэрлэдгээрээ сүмбэрлэсээр л байна. Түрүү үеийг үгүйсгэхгүй. Дунд болоод залуу үеэ бүдгэрэхгүй байгаасай гэж боддог. Залуучууд миний насныхан амьдрал мэдэхгүй, арьс элдээгүй, аргал түүгээгүй, адуу манаагүй  болохоор хуурай цагаан магтаал, хуурамч зэрэглээ шиг  бүтээл туурвих нь байна. Үүнийг цагийн салхи мөдхөн арчаад хаячихна.

.

-Хамгийн сүүлд ямар шүлэг бичив?

-Газар шорооныхоо тухай шүлэг бичсэн. Энэ бол миний элгэн чинад явдаг сэдэв.

.

-Монгол ахуйтай ойр өссөн хүн л шүлэг бичнэ дээ гэж та хэлэх гээд байна уу?

-Тэгж байна. Буурал зохиолчдоо их уншихад тэндээс ердөө л амьдралын мэдлэг ханхалдаг.

.

-Таныг үндэсэрхэг үзэлтэй болохоор монгол дээлтэй ирнэ гэж бодлоо. Гэвч…

-Өмссөн зүүснээрээ монгол болдоггүй юм. Өр зүрхээрээ, өөрийн бүтээлээрээ монгол байвал болно. Би үндэсэрхэг үзэлтэй.

 .

-Яруу найрагч хүнтэй ярилцана гэдэг амаргүй юм. Яагаад гэвэл тэд тэнгэрийн магадгүй Янжинлхамын үр сад болохоор тэр биз?

-Саяхан би нэг сонинд ярилцлага өгсөн. “Яруу найрагчтай ярилцана гэдэг яртай модоор цохиулахаас дор” гэж ихэс дээдсийг ч, ичихээ мартагсдыг ч илүү санаархсдыг ч ичээндээ нуугдагчдыг ч үнэн үгээр үрчийлгэж , шорвог найргаар  шордож болдог юм. Биеийн хүчээр нэгийг дийлдэг ч билгийн хүчээр түмнийг дийлдгийн учир ийм буюу.

.

-Та нар өөрсдөө өөгүй хүмүүс үү?

-Өөтэй өөтэй. Бид бөөн хар алдаа. Гэхдээ сэтгэлгээний хурд зургаа дахь мэдэрхүй, далд ухамсар нь  бусдаас илүү хөгжсөн хүмүүс яруу найрагчид. Тэд хэзээд улс үндэстэн төр нийгмийнхээ тэмтрүүл, түүчээ болж  явдаг юм.

.

-Ардын уран зохиолч  Д.Цоодолын “Миний муусайн найз” нарыг санагдтал хэллээ, та?

-Тэр үнэн. Миний муусайн найз нар чинь  зоос мөнгөгүй нь үнэн ч зориг зүрхээрээ  үнэн үгээрээ, үзгэн хүлгээрээ монголыг тээж яваа юм. Тэд хэзээ ч бултахгүй, булгихгүй. Мөнгө дагаж мөөрөхгүй, өнгө дагаж өөрчлөгдөхгүй “амьтад.”

.

-Тантай санал нийлж байна. Гэвч зарим нь өнгө дагаж өөрчлөгдөөд байгаа юм биш үү?

-Харин ээ. Тийм сурагтай. Энэ бол эх орноосоо урвах өргөсөн тангарагаасаа няцах өөрийгөө өшиглөхтэй ижил юм. Дөрөв дэх засаглалын дөрөөн сур тасарвал монгол төрийн эмээл хэлтийнэ. Морьтон түмний заяа хазайна.

.

-Дөрөв дэх засаглалын дөрөө заримдаа их л хахир дуугараад байх юм?

-Дутагдлаа ухаарахгүй бол дух руугаа хадаас шаасан нь дээр. Жингэнэж дуугардаг дөрөө гангинаж сонсогдох нь дуулдах л юм. Тэдэнд харамсдаг.

.

-Тэгвэл  хуурамч сэтгүүлч, найрагч нар нийгмийг сэвтээнэ гэж хэлж байна, тийм үү?

-Өнөө цагт хулхидах гэж том ойлголт гарч ирлээ. Ер нь сэтгүүлч,яруу найрагчид хуурамч байх эрхгүй. Яагаад гэвэл энэ бол цусанд байдаг мэргэжил юм. Өөрийгөө өнгий, тараа тань…

.

-Та Янжинлхамын үнэнч хүү юу эсвэл боол нь уу?

-Ямар ч байсан хүргэн нь биш.

.

-Тэгээд юу нь юм?

-Их ойрын садан. Ивээл жилтэй нь үнэн.

.

-Хүргэн гэдэг ойр үг биш гэж үү?

-Биш биш, огт биш. Хүргэн бол өөр цусных болчихно. Янжинлхамын үр сад л байх ёстой. Тэгэхдээ сүүлийн үед хүргэн бэрүүд бас төрж байгаа нь нууц биш.

.

-Ярилцсанд баярлалаа.

П.Наран

http://www.shuud.mn


“Баянмөнх жонон”буюу ахмад жүжигчин Д.Гүрсэд: Хэрвээ би…гэж байнга эргэцүүлж байх хэрэгтэй

$
0
0

Жил бүрийн баяр  наадмаар айл  бүрийн хойморт  заларч, цэнхэр дэлгэцээр  гардаг “Мандухай сэцэн  хатан” киноны Баянмөнх  жононгийн дүрээр сэтгэлд  хоногшсон Д.Гүрсэд гуайтай  ярилцахаар Таван буудлыг  зорилоо. Тэрбээр саяхан  гавьяат жүжигчин цол  тэмдгээр шагнуулсан юм.  Тэдний гэрийг хайж, хүмүү­ сээс сураглахад “Баянмөнх  жононгийнх уу” хэмээн  хүмүүс андахгүй, олоход ч  хялбар байв. Өнгө алагласан  цэцэгс хашаандаа тарьж,  явган хүний зам гаргасан  хоёр давхар дүнзэн байшинд  Д.Гүрсэд гуай хүүхдүүдийн  хамт амьдардаг аж. Тэрбээр  эхнэртэйгээ Сэлэнгэд арваад  жил амьдарч байгаад түүнийг өөд болоход нь 2009 онд  хотод иржээ. Гавьяатын  найр гээд хүмүүс баяр хүргээд  тасрахгүй юм аа гэсээр   угтав

-Танай гадаа байгаа цэцэгсийг та тарьсан  уу?

-Урьд  нь  Сэлэнгэд  байхдаа  хашаандаа  олон  төрлийн  нарийн  ногоо  тарьдаг  байсан.  Энд  ирээд  хүүхдүүдтэйгээ  нийлж  байшингаа  бариад  энэ  цэ    цэгсийг  тарьсан.  Тэнд  жаахан  сонгино  ургаж  байгаа. Хүн байгаль ээжийгээ хайрлахад эргээд үр  шимээ  өгдөг  гэдэгт  итгэдэг.  Зүлгэн  дээр  гишгэж  байгаа  хүнийг  хараад  сэтгэл  жаахан  эмзэглэдэг  юм.  Энэ  бүх  зүйл  амьтай.  Тэр  бүү  хэл  рашаанд  очоод ус уухдаа хүртэл “Байгаль ээж минь таныхаа  рашааныг  таалан  болгооё”  гэж  сүсэглэж  байх  хэрэгтэй.

-Арваад жил Сэлэнгэд ажиллаж амьдарсан  гэлээ.  Таныг  дэлгэцийн  бүтээлд  тоглохгүй  болохоор  нас  барсан  гэж  сонин  хэвлэлд  хэд  хэдэн удаа мэдээлж байсан.

-Соёлын  яамны  томилолтоор  “Сэлэнгийн  дол -гио”  чуулгад  найруулагчаар  ажиллахаар  явсан.  Манай  чуулгыг  Соёл  мэдээллийн  төв  болгож  орон  тоог  нь  цомхотгон  таван  дуучин,  зургаан  хөгжимчин,  дөрвөн  бүжигчинтэй  болгоход  нь  тэсэлгүй ажлаасаа гарсан.  Тэгээд таван жил Дар- хан,  Сэлэнгийн  хооронд  тээвэрт  явлаа.  Мөнгө  хангалттай олдог байсан. Хүмүүс ч миний машинд  суух дуртай. Би зорчигчиддоо ус, жигнэмэг өгдөг  байлаа.  Чуулга  маань  дахин  байгуулагдах  үед  намайг ирж ажиллаач ээ гэж байсан. Эхнэр маань  өөд болоод нийслэлийг зорьсон. Удалгүй шавь нар  маань кинондоо урьж тоглуулаад завгүй болсон.

-Таны  эхнэр  ёочинч  байсан  гэсэн  үү.  Хэрхэн танилцаж байсан бэ?

-Үндэсний  дуу  бүжгийн  эрдмийн  чуулгын  гоцлол  хөг жим чин,  ёочинч  Г.Нансалмаа  гэж  хүн  байсан. Амьдрал болсон хойно сайхан бүсгүй, сайн  эр хүн гэж биенээ харж дурласан. Гэхдээ “Миний  хайр  аа”    гэж  хэлдэггүй  байсан.  Их  хайрлаж,  хадгалж  явах  ёстой  үг  шүү  дээ.  Орчин  үеийн  залуус  “хайр аа”  гэдэг үгийг байнга хэлэх юм. Тэр  хайр  нь  үгүй  болбол  яах  вэ?  Өшөөтөн  гэхгүй  биз  дээ. Хүнийг хайрласан шиг хайрлаж, ханилсан шиг  ханилах хэрэгтэй.

-Ханийнхаа тухай бодоход хамгийн түрүүнд  ямар дурсамж бодогддог бол?

-Одоо бодохнээ,  хамгийн энгийн зүйл илүү нан – дин  байдаг  юм  байна.  Ханьтайгаа  Драмын  театрт  бэлтгэлээ  хийхээр  явж  байхад  хүчтэй  аадар  орж  үер  буусан.  Бэлтгэл  хийхгүй  болохоор  кино  үзье  гээд  Элдэв-Очирын  нэрэмжит  кинотеатр,  “Ард”-д  ороход  борооноос  болоод  цахилгаан  тасарчихсан  байсан. Ингээд л хөтлөлцөөд ус туулж гэр рүүгээ  алхаж явсан үе санаанаас гардаггүй. Гэрэл зургийн  цомгоо  эргүүлээд  сууж  байхад  торгон  мэдрэмж,  дурсамж сэтгэлд бууна аа. Хоёр гурван сар болоод л  цомгоо эргүүлж үздэг юм. Тэндээс уран бүтээлийн  шинэ санаа, оргилуун хүсэл мэдрэгддэг.

-Гэрэл  зургийн  цомог  хүний  амьдралын  бүхий л дурсамжийг хадгалдаг учир их со ни р- холтой байдаг.  Та залуу үеийн зургуудаа одоо   хараад юу боддог бол?

-Би  цомгоо  үзсэнийхээ  дараа  дандаа  толины  өмнө  очиж  хараад  яасан  их  хөгширөө  вэ  гэж  боддог.  Гэхдээ  манай  киноныхон  намайг  сайхан  хөгширч  байна,  тан  шиг  үрчлээтэй    өвгөрч  буй  жүжигчин ховор гэдэг.

-Баянмөнх  жонон,  Чин  ван  Ханддорж,  Д.На цагдорж  гээд  түүхэн  хүний  дүрд  та  тоглосон. Одоо ямар  түүхэн кино хийгээсэй гэж  боддог  вэ.  Ямар  түүхэн  хүний  дүр  бүтээ хийг  битүүхэн хүсэж байна вэ?

-Хубилай  хааны  тухай  бүтээл  хийх  хэрэгтэй.   Бээжин  рүү  Монголын  нийслэлийг  нүүлгэсэн  нь  их  зөв  үйл  хэрэг.  Хамаг  үндэстэн  цуглаж  монголчуудын  цус  холилдохоос  хамгаалж  байсан  байна шүү дээ. Ийм мундаг хүний тухай, бас бага  хаадуудын түүхийг  өгүүлсэн кино хэрэгтэй байна.  Солонгос  кино  үзэхээр  гутрах  юм.  Үнэндээ  тэр  кинонууд дээр гараад байдаг хаад түүхэнд байхгүй  шүү  дээ.  Гэтэл  бид  дэлхийн  талыг  эзэлж  явсан  Монгол  түмэн.    Миний  тоглосон  дүрүүд  дандаа  эерэг байсан  учир сөрөг дүр бүтээхийг хүсдэг.

-Таныг  анх  “Мандухай  сэцэн  хатан”-ы  Батмөнхийн дүрд тоглох гэж байсан гэдэг. 

-Төрийн  шагналт  кино  найруулагч  Д.Жигжид  анх  “Мандухай  сэцэн  хатан”-ыг  найруулах  гэж  байхдаа намайг Батмөнх даян хаанд тоглуулахаар  болсон. Зураг авалтаа эхэлсэн үед бие нь муудаад  Б.Балжинням  гуай  найруулсан.  Намайг  дуудаад  “Гүрээ  чи  их  амгалан,  тогтуухан  төрхтэй  учир  Батмөнх  хааны  дүрд  тохирохгүй.  Аавынх  нь  дүрд  тогло”  гэсэн.  Тэр  үедээ  гомдонгуй  байсан  ч  дэлгэцнээс  харахад  үнэхээр  тохирохооргүй  байсан.  Батмөнхийн  дүрийг  Баянмөнх  жононд  тоглосон шигээ бүтээж чадахгүй ч байсан юм бил  үү.  Б.Балжинням  найруулагчид  танай  сониноор  дамжуулан баярлаж явдгаа хэлмээр байна.

-Жүжигчид өөрсдийн арга барилаар дүрээ  судалдаг. Та энэ олон түүхэн хүнийг дэлгэцнээ  амилуулахдаа дүрээ хэрхэн судалж байв?

-Уран  сайхны  дүр  амьдралаас  урган  гардаг.  Харин түүхэн дүр бол дархлагдсан байдаг. Тэр хүн  ямар ааш араншинтай  хүн байсан бэ гээд бүгдийг  судална.  Энэ бүх судалгаанаас нэг арга яс босож,  түүн  дээр  нь  өөрийн  ухаанаа  шингээж  дүрээ  бүтээнэ.

  -Д.Нацагдоржийн дүрийг хэрхэн судалсан  бэ?

-Тэр  хүнийг  дэлгэцнээ  амилуулна  гэдэг  нэр  хүндийн  хэрэг.  Түүнийг  сайн  мэдэх  хүн  бараг  байгаагүй.  Ном  зохиолд  дүрслэгдсэнээр  нь,  бас  бүтээлээс  нь  судалсан.    Холын  хамаатнуудтай  нь  уулзахад  ганган  хээнцэр  хүн  байсан  гэж  хэлэхээс  дотоод  сэтгэлийг  нь  мэдэхгүй  шүү  дээ.

-Түүний  нас  барсан  тухай  олон яриа байдаг. Зарим нь өөд  болоогүй,  Германд  явж  байсан.  Дуудахад эргэж харчихаад явсан  гэдэг. 

-1937  оны  долдугаар  сарын  12  -13-нд  шилжих  шөнө  Хувьсгалын  музейн  хажууд  Үйлдвэрчний  төв  зөвлөлийн  хашаа  түшээд  нас  эцэслэсэн  нь  үнэн.  “Д.Нацагдорж  яваагүй  ээ.  Бид  оршуулсан”  гэж  түүнийг  оршуулсан  таван  хүний  нэгнээс  сонссон.  “Чамайг  наашаа  гарсан  гэж  цахилгаан  авлаа.  Чи  хаана  явна  вэ”  гэсэн  захидал  Судар  бичгийн  хүрээлэнгийн  Т.Нацагдоржид  андуурагдаж  ирснээс  болж  цуурхал  тарсан.  Цуурхал  тарааж,  судалгаагүй бичнэ гэдэг нийгмийг, өөрийгөө доромжилж  байгаа  хэрэг.  Ананда  Шири  ч  бас  аавынхаа  үхлийн  шалтгааныг  олохоор  Монголд  ирээд  учир  битүүлгээр  өөд  болсон.  Улс  төр  гэдэг  их  бузар  зүйл шүү.

-Тэр үеийн сэхээтнүүд шиг хүмүүс энэ үед  дутагдаад байх шиг санагддаг уу?

-Тийм хүмүүс байгаа. Гэхдээ үнэн нуугдчихсан.  Яасан  бэ  гэхээр  айж  байна.  Гэхдээ  үнэн  нуугдсан  ч  хэзээ  нэгэн  цагт  гарч  ирнэ.  Сүхбаатарын  талбайг  Чингисийн  нэрэмжит  болгочих  юм.  Энэ  чинь  түүхийг  үгүйсгэж  байна  шүү  дээ.  1921  онд  Манжийн  дарангуйллаас  гарч  Хиагтыг  эзлэхэд  жанжин  Д.Сүхбаатар  одоогийн  хөшөөний  дэргэд  индэр дээр гарч үг хэлсэн. Тэр газар морь нь шээж,  гадас  хатгаж  тэмдэглэсэн  түүхтэй.  Чингисийн  талбайг өөр газар байгуулж болно шүү дээ.

-“Аравт”  киноны  найруулагч  Д.Золбаяр  таны шавь. Кинонд нь тоглохдоо зааж зөвлөдөг байв уу?

-Түүхэн  талаас  ганц,  хоёр  үг  хэлнэ  ээ.  Гэхдээ  найруулагч  бодож  төлөвлөөд  хийж  байхад  дундуур  нь  орж  үймүүлж  болохгүй. Надад ямар дүр өгч, юу хий  гэнэ  түүнийг  нь  гүйцэтгэх  үүрэгтэй.  Шавийгаа  том  уран  бүтээлч  болсонд  баяртай байгаа.

-Энэ  жилийн  “Академи  авардс”    наадамд  шавийн  тань  кино  түрүүлсэн.  Наадмын  шүүлт  хэр зөв болсон бэ?

-Тав, зургаан хүн шүүх биш, ард  түмэнтэй  ойр  ажилладаг  сэтгүүлч,  судлаачдыг  оролцуулах  хэрэгтэй  байсан. Ард түмний санал асуулгаар  шийдэж,  түүн  дээр  түшиглэж  мэргэжлийнхэн шүүвэл дээр болов уу.

-Кино  үйлдвэрийн  асуудалд  ямар бодолтой явдаг вэ?

-Энэ бол зөвхөн Ж.Солонготой  холбоотой  биш,    кино  урлагийн  хувь  заяаны  асуудал.  Ганц  байшингийн  төлөө  хэрүүл  хийх  хэрэггүй.  Монголын  сайхан  орноороо  яваад  кино  хийж  болно.  Гол  нь  киночид  шинэ  ший  дэл,  санаагаар  бүтээлээ  хийх  хэрэгтэй.  “Монго  лын  кино  урлаг  нурлаа”  гэж  ярих  юм.  Одоо  500  га руй  студи  продакшн  үйл  ажиллагаагаа  явуулж  бай – на.  Киночид  компаниудын  үүд  сахиж  мөнгө  гуйх  биш,    Засгийн  газраас  мөнгийг  нь  өгч  захиалгаар  хийлгэх  хэрэгтэй.  Тэдний  дунд  өрсөлдөөн  бий  болгох  нь  чухал.    Харин  тэр  хөрөнгийг  аваад  тааруухан  бүтээл  хийвэл  хариуцлага  тооц дог  болбол Монголын кино урлаг хөгжинө гэж бодож  байна.

-Та анх машинист байсан гэсэн үү?

-Миний  аав  Толгойтын    II  цахилгаан  станцад  хими  цехийн  лаборант  байсан.    Хүний  хүүхэд  цэргээс  халагдаж  ирээд  сар  наргидаг  байхад  аав  маань  намайг  цэргээс  халагдаад  14  хонож  байхад  л ажилд оруулсан. Нэг өдөр “Хоёулаа II цахилгаан  станц  орчихоод  ирье”    гэсэн.  Яах  гэж  орохыг  нь  асуухад  зүгээр  л  хань  болоод  явчих  гэсэн.  Тэгээд  дарга  дээрээ  дагуулж  ороод  “Миний  хүү  цэргээс  халагдаж ирсэн юм. Ажилд аваарай” гэсэн. Ингээд   л машинист болсон доо.

-Тэгээд  яаж  яваад  жүжигчин  болсон  юм  бэ?

-Станцад  ажиллаж  байхдаа  Ард  түмний  урлагийн  их  наадамд  оролцож  түрүүлсэн.  Нисэгчийн  дууг  гитартай  дуулсан.  Б.Лхагвасүрэн,  Д.Латиф  ах  манай  урлагийн  үзлэгт  биднийг  бэлдүүлж  байсан юм. Тэгээд намайг жүжигчин болбол юм дуулгана гээд би  шалгалт өгөөд тэнцсэн. 25 настай даа  хөгшин  оюутан  болж  байлаа.  Энэ  урлагийн  замд  хө төлсөн  хүмүүстээ  сэтгэл  зүрхэндээ  сүсэглэж  явдаг.

-“Говийн  зэрэглээ”-гийн  нисэгч,  “Би  нисэж чадна” киноны нисэгчийн дүрд тоглосон.  Кинонд  тоглохдоо  онгоц  жолоодож  сурсан  уу?

-“Говийн зэрэглээ”  киноны найруулагч Р.Доржпалам  гуай  Дундговьд  хоёр  нисэгчтэй  орхисон.  Эхлээд  газар  бэлтгэл  хийж  байснаа  хөөрсөн.   Хоёрдугаар  нисэгчийн  үүрэг  гүйцэтгэж  байтал  нэгдүгээр  нисэгч  “Жаахан  дуг  хийлээ.  Онгоцоо  жолоодоод яв” гэж байна. Үрүүлээ татвал дээшээ,  урагшлуулбал  доошоо  зэргийг  мэднэ.  Тэгж  л  анх  онгоц жолоодсон.

-Та тамхи их татах юм.

  -Б.Лхагвасүрэн  бид  хоёрт  тамхины  хууль  үйлчилдэггүй  гэж  үг  байдаг  юм.  Худлаа  худлаа,   наргисан  юм.  Хууль  гарснаас    хойш  татах  нь  багасаад байгаа шүү. Гэхдээ гэртээ дүрээ судлаад  суухдаа нэг хайрцгийг татчихна аа.

-Та тэмдэглэл хөтөлдөг үү?

Залуудаа  янз  бүрийн  юм  тэмдэглэдэг  байлаа.  Одоо  дурсамж  маягийн  юм  бичиж  эхэлсэн.  Олон  нийтэд хүртээлтэй биш ч,  миний ач гуч, зээ, ачинцарт  сургаал  болж  үлдэх  болов  уу  гээд  хувийн  ноороглол хийж байна. Хэзээ дуусгахыг мэдэхгүй  ч үхэн үхтлээ бичих байх.

-Үр  ач  нартаа  хэлэх  алтан  сургаалиасаа  манай уншигчдад хайрлахгүй юу?

- Хэрвээ би гуйлгачин байсан бол, Ерөнхийлөгч  байсан бол яах вэ гээд л аливааг дандаа эргэцүүлж,  тунгаан бодож байх хэрэгтэй.  Үүнээс дандаа шинэ  санаа урган гардаг юм.

-Хэрвээ  та  Ерөнхийлөгч  байсан  бол  яах  вэ?

-Хоёр  сая  есөн  зуун  мянган  иргэдээ  сайн  сайхан амьдруулж, баялгийг  тэгш  хуваарилна.  Улсын  үйлдвэрүүдийг  цөмийг  ажилд  оруулна.  Манай  энэ  хавийн  айлуудын  амьдралыг  харахад  их  хүнд  байх  юм.    Их  муухай  хар  утаа  суунаглаж,  ороод  харахад  хог  түлээд  тооно  нь  аалзны    шүлс  шиг  нүүгэлтсэн  хар  болчихсон  байдаг.    Дөч    шүргэж  явна,  ажил  олдохгүй  байна  гэсэн  залуус  байх  юм.  Социализмын    үед    хүн    бүгд    ажилтай,    амьдралтай,  цалинтай  байсан.  Үйлдвэрийг  хувьчилс  наас  хойш  арьс   элддэг,  гутлын  түрүү  оёдог  гээд  нэг  юмаар  дагнасан  хүмүүс  ажилгүй  болсон.

-Жүжигчин хүн амьдрал дээр хэр жү жиглэдэг бол?

-Бараг  л  үгүй  дээ.  Жүжиглэвэл  хүмүүс  мэднэ  шүү дээ. Драмынхан амьдрал дээр жүжиглэдэггүй.  Өгөгдсөн  дүрээ  судалж,  тайзнаа  тоглоно  гэдэг  жүжиглэж  байгаа  биш,  өөрийнхөөрөө  чадан  ядан  амьдруулж байгаа  хэрэг юм шүү.


Хөгжмийн залуу зохиолч Б.Чинбат: Хэдэн сарын турш уйлж, шаналж, бодож, омогшиж байж…

$
0
0

2013-07-17 10:02:00

Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат: Хэдэн сарын турш уйлж, шаналж, бодож, омогшиж байж бүтсэн бүтээлийг маань сонссон хүн болгон Монгол хүн гэдгээрээ омогшиж бахархах болно. Төгөлдөр хуурын яруу эгшгийнхээ хүчээр энэ цаг үеийн урлагийн “Түмэн хишигтэн”-үүдийн нэг болж яваа, Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат удаан хугацаанд сэтгэл, оюунаа чилээсэн орчин цагийн симфони туульсаа үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо. Тэрбээр”Түмэн хишигтэн” төслийг гардан ажиллахдаа олон ч уран бүтээлчийг чиглүүлэн, тэднийг цоо шинэ бүтээлийнхээ түлхүүр утас болгон хөглөжээ. Өнөөдөр Б.Чинбатын “Түмэн хишигтэн” үзэгчдийн өмнө хөшгөө нээж олон хүмүүс баярлан, бахархан, догдлон хүлээж авсан юм. Түүний нүр их хөдөлмөр, авьяас билгийг  Ингээд түүнтэй тайзны ард хэсэг хором хөөрөлдлөө.

 Олон хүнийг  битүүхэн догдлон хүлээлгэсэн “Түмэн хишигтэн” туульсаа ард түмэндээ хүргэж байгаа таньд баяр хүргэе. Энэ сайхан өдрийн сэтгэгдэл үгээр илэрхийлэхийн аргагүй өндөр  байгаа нь мэдээж. Гэвч асуухгүй өнгөрч чадахгүй нь.

-Маш их баярлалаа. Сэтгэгдэл  маш өндөр байна.  Бид бүхэн “Түмэн хишигтэн” симпони туульсаа  яг одоо өлгийдөн авах гэж байна. Гадаа хөгжимүүдээ зоочихсон бэлтгэл ажил  ерөнхийдөө хангагдчихсан болохоор хэдхэн минутын дараа “Түмэн хишигтэн” маань  эгшиглэх болно. Энэ бүтээл надтай хамт амьдрах гэж байгаад туйлын их баяртай байна. “Түмэн хишигтэн”-ээ өлгийдөж авах энэ цагт  тулгар төр байгуулагдсаны 2222, ардын хувьсгалын 92, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойтой давхцаж буй нь сайхан байна. Энэ бүтээл бол их түүх, “Түмэн хишигтэн”-ээрээ бахархсан бүрэн хэмжээний симфони туульс юм.

“Түмэн хишигтэн” компани энэхүү симпони туульсыг бичих санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх “Түмэн хишигтэн” компани  энэхүү саналыг тавихад би нэг л зүйлийг ойлгосон.  Би Монгол хүн учраас эх түүхээрээ бахархах сэтгэл юу юунаас илүү төрж байсан. Тийм ч учраас энэхүү туульсыг бичсэнээрээ Монгол хүн гэдгээрээ бахархах бахархал, омогшилыг минь үнэхээрийн дээд цэгт нь хүргэж чадсан.

 -Симфони туульс гэж юу вэ. Урьд нь энэ төрөл манай урлагийн салбарт хийгдэж байсан болов уу?

-Энэ бол нэг  ёсны магтуу юм. Үүнийг  Их Монгол Улс, “Түмэн хишигтэн”-ий тухай бүхнийг өгүүлсэн өгүүлэмж гэж ойлгож болно. Тэр дундаас нэг зүйлийг хэлэхийг хичээсэн. Хэрэв та Монгол хүн мөн бол заавал тайлбар авахгүйгээр “Түмэн хишигтэн”-ийг сонсоод л өөрийгөө болон эх түүхээ мэдрэх болно. Гэдгийг хэлмээр байна. Харин  өмнө нь  ийм туульс хийгдэж байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Байж магадгүй юм. Гэхдээ энэ бол бидний хийх  ёстой л зүйл гэж ойлгодог.

  -Зохиолыг бичихэд ямар зүйлийг харуулахыг зорьсон бэ?

-Зохиолын эхэн хэсэгт эх хүн хэмээх аугаа том ертөнцийг харуулъя гэж бодсон. Ингээд цаашилбал түмэн хишигтний өөрсдийнх нь түүхийг болон байлдан дагуулалт, ялалт, омогшил, баяр хөөр, гуниг, гутрал гээд бүх зүйл энэ л хөгжимд шингэж чадсан болов уу гэж найдаж байгаа. Энэхүү  төсөл маань найман зууны тэртээх Чингис хааны үеийн түүх, соёл, ахуй амьдралыг өгүүлэх 10 мянган баатрын хөшөөний нээлтэд зориулагдаж хийгдсэн.

 -Бүтээл төрөх агшин, хугацаа гэж байдаг. “Түмэн хишигтэн” бүрэлдэн бий болохоос эхлээд төрөх хүртлээ тантай хэр хугацаанд хамт байв?

-Ерөнхийдөө бүтээлээ бий болгохын тулд бүтэн сарын хугацаанд өөрөө дотор нь орж, тухайн үеийн буюу Их Монгол Улсын аж, ахуй амьдралын дэргэд байгаа мэт, тэр орчинд очсон мэт мэдрэмжээр амьдарсан. Хэдэн сарын хугацаанд шаналж, бодож, уйлж, омогшиж байж бүтсэн бүтээл минь болохоор үүнийг сонссон хүн болгон Монгол хүн гэдгээрээ омогшиж бахархах болно.

 -Хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?

-”Түмэн хишигтэн” симфони туульсын хөгжмийг Монголын радио дахь манай улсад байдаг цор ганц том хэмжээний студид Төрийн их найрал хөгжмийн удирдаач, МУСТА Н.Буянбаатартай 70 гаруй үндэсний хөгжимчин, дуурийн театрын 50 дуучинтай хамтран бичсэн.Ийм том хэмжээний үйл ажиллагаанд бүтээсэн үндэсний бүтээл гэж ойлгож болно. Нийтдээ 120 хүний бүрэлдэхүүнтэй “Түмэн хишигтэн”-ийг амилууллаа.

  Ямар ч хүн “Түмэн хишигтэн”-ий нэг болж дүрээ мөнхлөн үлдээх боломжийг олгож байгаа гэдгийг хүн болгон саашааж байна.

- Тийм ээ. Энэ бол хойч үедээ дуурсагдах ба нэг боломж шүү дээ. Бид анх ярилцахдаа үндэсний хэмжээнд өгүүлэгдэх, тэдэнд мэдрэгдэх ийм том бүтээл туурвих ёстой гэдэг дээр санал нийлсэн. Энэ саналаас татгалзах шалтгаан байгаагүй.Би өөрөө монгол хүн. Дэлхий нийт манай усыг аугаа их түүхээр нь таньдаг. Бидэнд түүхээрээ бахархах шалтгаан бий. “Түмэн хишигтэн” компани Чингис хааны морин дэл дээр ташуураа тулаад алсыг ширтэж буй хөшөөг сүндэрлүүлсэн. Энэ бол дэлхийд ганц бүтээл. Түүнтэй адилхан дэлхийд цорын ганц “Түмэн хишигтэн”-ийг магтуу болгон хөгжмөөр амилуулж байгаа. Энэ хөгжим бол их эзэн хааны хөшөөний бэлд 10 мянган цэргийн бүтээн байгуулалтын нээлтэд зориулсан. Тэнд бий болсон түмэн хишигтнүүд олон зүйлээрээ давуу талтай.

Жишээлбэл, манай олны танил урлаг, спортын хүрээнийхэн гэлтгүй жирийн иргэд ч хайртай аавыгаа, ахыгаа, өвөөгөө дүрслэн нүүр царайг нь бүтээх боломжтой. Тэр 10 мянган цэрэг жирийн иргэдийн өвөг дээдсийн дүрээр амилах гэж байгаагаараа онцлогтой.

 -Таны хувьд хилийн чинадад багагүй хугацаанд ажиллаж амьдарсан. Эх орондоо ирэхэд сэтгэлд юу хамгийн түрүүнд бодогдож байсан бэ?

-Айл бол айл шүү дээ гэдэг үг байдаг даа. Ямар ч өндөр хөгжилтэй улс орон байлаа гэхэд өөрийн эх орныг орлож чаддаггүй юм билээ. Тийм ч учраас эх орноо, элэг нэгт Монголчуудаа  үнэхээр их санадаг юм билээ. Эх орны үнэ цэнэ, Монгол хүн байхын учир утгыг хүний газарт байхдаа илүү их мэдэрсэн. Маш их урам зориг, сэтгэл хөдлөлтэйгээр эх орондоо газардаж байсан. Миний хувьд урлагийн хүн учраас  утгаараа энэ салбараа харвал үзэгчид маань илүү их мэдрэмжтэй болжээ. Хөгжим сонсох дуртай, хөгжмийн бүтээлд хайртай болжээ гэж надад ажиглагдаад байгаа. Угаасаа Монголчууд дууч хуурч ард түмэн. Урлагийн мэдрэмж хэн бүхэнд л байгаа. Тийм учраас цаашид улам сайн бүтээл гаргахын тулд хичээж явна. Миний Америк явсан гол зорилго уран бүтээлийн хувьд өсч дэвжих, хамгийн чухал нь өөрийгөө олж харъя гэсэн бодол байсан. Тэр хүсэлдээ ч их хөтлөгдсөн. Яахав, тэнд очоод чамгүй амжилтын эзэн боллоо. Гэхдээ хүн ямар сурч дуусах биш. Цаашид улам сайн уран бүтээл туурвиж, сэтгэл хангалуун сайхан амьдрахын төлөө хөдөлмөрлөнө.

 -Яруу найрагч хүн  баярласан, гунигласан үедээ шүлэг бичдэг гэдэг. Үүнийг онгод орох гэж тайлбарладаг. Харин хөгжмийн зохиолч хүний онгод ямар үед ордог вэ?

-Онгод гэж үнэхээр байдаг. Байдаг гэдэгт нь ч би итгэдэг. Миний хувьд гадаадад их олон жил амьдарсан учраас Монгол хүн байгаль дэлхийтэйгээ дасан зохицож чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Онгод гэдэг бол тухайн үед төрөх ер бусын мэдрэмж. “Их хааны аравт” гэж энэ киноны хөгжмийг маш их огшиж бичсэн. Тэр үеийн олон баатрууд болон их хаанаараа бахархаж, сэтгэл зүрхэндээ тэр хүмүүсийг амилуулж бичсэн гэж болно. Энэ үеийг би онгод орох гэж хэлнэ. Би өөрөө ингэж боддог. Хүмүүст хэрхэн хүрэхийг би мэдэхгүй байна. Хүн бүхэн өөрийн ертөнцөөрөө л энэ хөгжмийг мэдрээсэй гэж хүсч байна. Заавал энэ хөгжмийг кинотой холбоод байх шаардлагагүй. Хайртай хосууд нэгийгээ санахдаа ч энэ хөгжмийг сонсч болно. Миний хувьд улирал цаг уурын ялгаа онц мэдрэгддэггүй. Дөрвөн улирлын турш хүний сэтгэл хувьсч, өөр өөр болж байдаг. Харин энэ улирлуудын онцлогоос шалтгаалж онгод хийморь маань сэргэдэг гэж болно. Жишээлбэл “ЭМОУШН” хамтлагийн “Шинэ жил” гэж дуу бий. Энэ дууг би өвөл бичсэн. Сүүлд “Талын монгол” дууг УГЗ Л.Балхжав ахтай хамтран бичиж МУГЖ Т.Ариунаа дуулсан. Энэ дууг их сайхан зуны цагт бичсэн байх жишээтэй. Тиймээс надад заавал хавар намрын улиралд бичнэ гэх ойлголт байдаггүй.

-Таны аялгууг нь зохиосон “Талын монгол айл” дууг сонсохоор өөрийн эрхгүй хөдөө явмаар санагдах нь бий. Энэ хөгжим бичигдсэн түүхээс сонирхуулаач?

-Үүнийг сэтгүүлч болгон л асуудаг юм.Би энэ дууг Америкт байхдаа бичиж байсан. Тийым ч учраас яг Монголдоо, тэр тусмаа хөдөө байгаа юм шиг төсөөлж бичсэн.Энэ дуунд манайхан их хайртай юм билээ. Бүр Өвөрмонголчууд хүртэл сонсох дуртай. Миний хувьд зөвхөн хөгжмийг нь л хийсэн. Балхаа ах шүлгийг нь мундаг бичиж, Ариунаа сайхан дуулсан учраас хүмүүст илүү сайн хүрсэн гэж боддог. Ер нь тэгээд уран бүтээлчдийн сэтгэл шингэсэн бүтээл хүний сэтгэл хүрч мөнхөрч үлддэг шүү дээ.

-Таны бага насны тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь. Таны хувьд  урлагийн гэр бүлд төрж, өссөн болохоор урлагтай багаасаа холбогдсон байх.

-Би урлагийн гэр бүлд төрсөн. Миний ээж, аав, эгч гурав хуучнаар ҮДБЭЧ-д насаараа ажиллаж, тэнд амьдралаараа холбогдсон хүмүүс. Багаасаа зууны манлай дуучин Н.Норовбанзад, П.Адарсүрэн, Л.Мөрдорж нарын мундагуудын бүтээж туурвихыг харж өслөө. Энэ миний амьдралд ихийг өгсөн шүү. Бага насаа ардын хөгжимтэй уяж өнгөрөөгөөд долоотойгоосоо сонгодог хөгжмөөр хичээллэсэн. Ингэж анх хөгжмийн аялал маань эхэлж байлаа. Ингээд дэлхийн сонгодог хөгжмийн бүтээл болон зохиолчидтой танилцсан. Сонгодог хөгжмөөр дамжсаныхаа дараа рок поп хэмээх их айлд хөл тавьсан юм. Энэ бол миний анхны хамтлаг “Никитон” байгуулагдаж байсан үе. Бид “Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл” зэрэг олон сайхан дуунуудыг сонсогч, үзэгчдэд хүргэж байлаа. Харин одоо биеэ даагаад өөрийнхөө уран бүтээлээ туурвиад явж байна. Миний урлагийн хүн болсон замнал гэвэл товчхондоо ийм.

- Таныг хараад байхад их гүндүүгүй дуугай хүн шиг санагддаг. Та өөрийнхөө зан чанарыг тодорхойлвол

-Надад юу ч тохиолдож байсан би  ямар ч үед өөрийнхөөрөө л байдаг. Энэ нь нэг талаараа гэр бүлийн хүмүүжил байх. Бас үе үеийн багш нарын маань надад хэлж зааж сургасан сургаал юм болов уу гэж боддог . Миний хувьд хүнтэй их найзархаг. Тийм ч учраас их  олон найзтай. Дэм дэмэндээ гэдэг шиг сайхан найзууд нэгэндээ үргэлж түшиг болж явдаг. Хүнтэй нээлттэй чөлөөтэй харилцахыг эрхэмлэдэг. Ер нь би тоолж барамгүй олон найзтай хүн шүү. /Инээв/  Өөрөөсөө ахмад хүнийг үргэлж хүндэлж хайралдаг. Энэ л миний гол зарчим байх даа. Тэгээд хөдөлмөрч байхыг өөрөөсөө үргэлж шаардсаар ирсэн. Цаашид ч тийм байна гэж боддог. Залуу хүнд залхуурал байна гэдэг эмгэнэл. Тийм ч учраас хийж бүтээх насандаа л хөдөлмөрлөхгүй бол хэрэг нь өнгөрсөн үед хичээгээд ч бүтэхгүй шүү дээ.

-Таны бүтээлийг хүмүүс өөрийн тань бодож бичсэнээс огт өөрөөр хүлээж авсан тохиолдол байдаг уу?

-Би хөгжим бичихдээ их боддог. Ийм хөгжим бичвэл хүний сэтгэлд ингэж хүрнэ дээ гэж бодолгүй яахав. Гэхдээ миний хувьд уран бүтээл гэдэг хүний сэтгэлээс цаанаасаа л төрдөг. Ая аялгуу бүгд сэтгэлээс өөрөө урсан гардаг. Үүнийг бүтээж туурвидаг хүмүүс мэдэх л байх. Миний хувьд цаанаасаа л гардаг юм. Тэгэхээр тэр зүйл сонсогчдод тэр хэвээрээ л хүрдэг байх. Би одоо боддог л доо. Үнэхээр Л.Мөрдорж, Э.Чойдог, Ц.Намсрайжав нар бидний ярьдгаар жинхэнэ “од” хүмүүс байжээ гэж. Тиймээс энэ хүмүүсийг харж суралцаж байсандаа маш их баярладаг. Одоо миний хөгжмийг хүмүүс сонсоод өөрсдийнхөөрөө үнэлж байна гэдэг бол энэ мундаг хүмүүс болон багш нараасаа олж авсан мэдлэг авъяасаа ашиглан бичиж байгаатай л холбоотой.

Нэртэй хөгжмийн зохиолчид бор дарсанд дурлах нь цөөнгүй байдаг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Тэр бол тухайн хүнээсээ л шалтгаалдаг зүйл шүү дээ. Миний хувьд архи амсдаггүй.

.-Таныг аав болох тэр мөчдөө нэг хөгжим бичсэн. Тэр дуугаа өөрийнхөө эхнэр болох “Эмоушн”-ы Сарнайгаар дуулуулна гэх мэдээлэл сонссон.

-Түүнийг дуу болгож хараахан амжаагүй байгаа. Тэр аялгууг эхнэрээ төрөх гэж байхад эмнэлэг рүү явж байхдаа зохиосон юм л даа. Мартчих гээд байхаар нь утсан дээрээ аялж хадгалаад дараа нь бүрэн хэмжээгээр нь бичсэн. Уран бүтээлийн санаа хэзээ ч ороод ирж болдог. Харин түүнийг алдахгүй байх нь чухал байдаг юм билээ.Тун удахгүй дүү болгож гаргана.

Уран бүтээлийнхээ хажуугаар “Sweetymotion” хамтлагийн продюссерээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд тус хамтлагаас хоёр ч гишүүн өрх тусгаарласан шүү дээ. Сүндэрээ, Болороо хоёр гэр бүлтэй болоод ч юмуу хувийн уран бүтээлдээ анхаарах гэх мэт ямар нэгэн өөрчлөлт гарвал яах вэ?

-Тэрийг би биш  өөрсдөө л шийднэ. Би тэднийг уран бүтээл рүү нь чиглүүлж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн гэж боддог. Тийм болохоор цаашид хамтлагаа яаж авч явах нь тэд нараас шалтгаална. Миний хувьд, бүсгүйчүүд маань хамтлагаа хэзээ ч орхихгүй, уран бүтээлээ үргэлжлүүлэх байх гэж боддог. Эмэгтэй хүнд баймааргүй гайхамшигтай дайчин чанар, эрч хүч тэдэнд байдаг учраас би итгэдэг. Ийм хамтлаг Монголд байтугай дэлхийд ч байхгүй шүү дээ. Охидын хамтлаг удаан хугацаанд тарж бутрахгүй, оршин тогтоно гэдэг хэцүү. “Sweetymotion” хамтлагийнхан урлагаар хөглөгдөж, багаасаа үерхэж нөхөрлөсөн найзууд учраас 16 жил хамт байж чадсан. Тэгэхээр урлаг хүнийг ямар их тэвчээртэй, мэдрэмжтэй, хүн чанартай, илэн далангүй болгон хүмүүжүүлдэг нь эндээс харагдаж байна. Давуу тал ч олон бий.

Чинбаа дахиад нэг тийшээ явчих вий гэсэн зовнил олон хүнд байдаг. Та удаан хугацаагаар дахиад гадагшаа явах тухай бодож байна уу? 

-Зөвхөн Монголдоо. Би одоо хаашаа ч явахгүй. Монголдоо бүрмөсөн ирсэн гэж болно. Эх орондоо өөрийнхөө хийж чадах бүхнээ зориулна. Миний авьяас чадал эх оронд минь ямар хэрэг болох вэ, тэр бүхний төлөө л зүтгэнэ дээ.

Ярилцсанд баярлалаа. Таньд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье.
З.Одончимэг

http://www.inet.mn



Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав: Би сэтгэлийн хоёр туйл дээр шүлэг бичдэг

$
0
0
2013 оны 07-р сарын 23. 16:15


Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гэхээр  уншигчдын санаанд юуны өмнө “Ерэн баатарын дууль” орж ирдэг. Энэ найраглал түүний нэрийн хуудас болсон гэхэд болно. Онгодын их гал дөлтэй,  авьяас билэгийн ундарга болсон эрхэм найрагчийн эгэл ярианд анхаарлаа хандуулна уу.

.

-Таны бодлоор эх орон гэж юу вэ.Эх орон хаанаас эхлэх вэ?

-Эх орон эцгийн гэрийн хоймроос эхэлдэг гэж би боддог. Хөдөө нутагт төрж өссөн би эх орноо тэндээс л эхэлж таньсан юм.

Гүрний алтан тамга шиг

Таван ханатын буйраар

Гүйцэж тоолшгүй сүргийнхээ

Бэлчээр нутгийг тамгалсан

Миний анх таньсан эх орон энэ

Маргад эрдэнийн чулуунд нь

Хайгуулчийн алх тог хийж

Манаа хилийн шугамд

Харуулын өсгий тов хийж

Маргал бугын гүйдэлд нь

Дурангийн хараа гялхийж

Манхан шаргал элсэнд нь

Нефтийн цамхаг ярсхийж

гэсэн бадагтаа санаагаа хөгжүүлж эрт эдүгээгийн монгол ахуйг дүрсэлсэн юм. Эх орон миний шүлгийн амин сүнс.

.

-Таны залуу насыг монголын радиогүйгээр төсөөлөхийн аргагүй. Та ид залуудаа монголын радиогийн томилолт аваад онгоцноос хоцорсон гэдэг. Гэтэл тэр онгоц нь Отгонтэнгэрийг мөргөж сүйрсэн юм билээ. Таныг бурхан өршөөжээ?

-Тэр чинь 1963 он. Миний анхны томилолт юм. Онгоцны билет авчихсан анх удаа онгоцонд суух гэж байгаа болохоор сэтгэл хөдөлснийг хэлэх үү. Тэр шувууд нисдэг тэнгэрт шувуудтай хамт нисвэл мөн ч сайхан онгод орно доо  гэж залуугийн дэрвүүн хүслээр дэвэлзэхгүй юу. Тэгээд 100 татах санаатай нисэхийн хавиар эрэлд мордсон юм. Ингэж яваад л онгоцноосоо хоцорсон.Тэр онгоц Отгонтэнгэрийг мөргөж олон сайхан хүний алтан амь сүйдсэн дээ хөөрхий. Зөн совин, тэнгэр хийгээд яруу найрагч ямагт холбоотой юм шүү дээ. Хүн ерөөсөө зөн билгийн амьтан. Нэгэн суутны үг бий дээ. “Хүн гэдэг бол эргэлдсэн улаан хуй дундах ганц зул юм” гэсэн нь бий. Эргэлдсэн улаан хуй гэдэг нь дэлхийн соронзон орон юм.

.

-Таныг Дорнийн их яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн гарын шавь гэдэг. Багшийгаа эргэн дурсаач?

-Явуу багш маань их дөлгөөн, ухаантай, хүнд муу юм хийдэггүй, хүнийг сайн муугаар дүгнэдэггүй. Гагцхүү яруу найрагч мөн эсэхээр нь л ханддаг байсан. Авьяас бол зөвхөн тухайн хүнийх бус ард түмний өмч гэдгийг ойлгож дэмждэг, авьяастай хүний сул талыг ойлгож уучилдаг байсан. Надад өөр багш ч бий. Дэлхийн утга зохиолоос Пушкин, Равжаа, Цанъянжамц, Таагүрийг хүндлэн биширдэг. Тэд ямар хүмүүс байсныг би мэдэх биш. Ямар ч гэсэн зохиол бүтээлээрээ л сэтгэлийг минь эзэмдсэн юм. Расул Гамзатов, Евгений Евтушенко хоёр ч сайхан бичдэг. Аль алинтай нь  уулзаж учирч л явсан. Зарим хүмүүс тэднийг муу хэлдэг юм. Би лав тэгж чадахгүй.

.

-Таны ширээний ном?

-А.Пушкины “Евгений Онегин”, Василий Шукшин, Валентин Распутин, Расул Гамзатовын номууд, Б.Явуухулан, Таагүр, Цаяъянжамцын шүлгүүд их ойр байдаг. Мөн С.Баясгалангийн орчуулгуудыг амтархан уншдаг.

.

-Монголын яруу найргийг дэлхийн  яруу найрагтай харьцуулахад ямар байна?

-Ямар ч гэсэн дэлхийн яруу найргийн дэвжээнд өөрийн гэсэн байр суурьтай гэж боддог. Энэ санааг Явуу багш бусдаас эрт мэдэрч шүлгээрээ тунхагласан. Дорнын яруу найргийн өвөрмөц сэтгэлгээнд суурилж, дэлхийн яруу найргийн ур зохиомжийг хослуулсан цагт монголын яруу найраг дэлхийн дэвжээнд байсаар байх болно.

.

-Ингэхэд анхны шүлэг тань хэдэн онд хэвлэглэж байв?

-1960 онд миний анхны шүлгийг Ц.Гайтав “Үнэн” сонинд тавьж өгч байсан. Анхны шүлгээ хараад хачин их догдолж билээ. Түүнээс хойш хоёр жилийн дараа анхны номын уралдаан болж П.Пүрэвсүрэн, Ж.Шагдарсүрэн бид гурвын бүтээл шалгарч хэвлэгдсэн юм.

.

-“Ерэн баатрын дууль” найраглалаа их залуудаа бичсэн гэдэг?

-Үнэхээр тийм. 1963 онд буюу дөнгөж 25 настайдаа бичсэн. С.Удвал, Ц.Уламбаяр, Д.Цэдэнжав нартай хамт Халх гол орлоо. Дайн байлдаан болсон газрыг анх удаа үзсэн нь тэр л дээ. Онгод орж маш хурдан 30 минутанд л уг найраглалаа бичсэн. Хожим нь С.Удвал гуай чиний “Ерэн баатрын дууль”-ийг уншаад нулимс гарсан шүү гэж билээ.

.

-Таны зохиосон “Арав дахь хавраа үдье”, “Торгон хилийн зүг”, “Миний нутгийн бараа” гээд олон сайхан дуунууд одоо ч дуулагдсаар байгаа. Дууны талаар бодлоо хуваалцаач?

-Дуунд миний сэтгэл шингэсэн. Хөгжмийн зохиолч, дуучин хоёргүйгээр дууны тухай ярих ч хэрэггүй. Үг, ая сайн болсон байхад ямар дуучин хэрхэн дуулахаас их зүйл шалтгаална даа.

.

-Ер нь та ямар улиралд илүү их шүлэг бичдэг вэ?

-Өвөл. Би хавар сэрж, намар гунигладаг. Өвөл цонхны цаана цас орж шуурга манарч байхад эрчимтэй бичдэг. Ер нь би сэтгэлийн хоёр туйл дээр шүлэг бичдэг. Алтан дундажаас олигтой шүлэг төрөхгүй. Яруу найраг гэдэг зүрхнээс зүрхэнд хүрдэг болохоор хүний сэтгэлд хүртэл бичихийг л эрмэлздэг дээ.

.

П.Наран

http://www.shuud.mn


Кинонд дуу оруулагч, ахмад жүжигчин Н.Нэргүйбаатар: Кинонд дуу оруулахад авьяасаас гадна өгүүлэх эрхтнээ захирах чадвар, ухаан байх хэрэгтэй

$
0
0

Нийтэлсэн: 2013-07-23 10:25:05

-“Илүү сартай зун” киноны ээрүү Галаа, “Мандухай сэцэн хатан” киноны Мандуул хааны элч гээд олон арван дүрээрээ монголчуудын хүндэтгэлийг хүлээдэг МУГЖ Н.Нэргүйбаатартай ярилцлаа. Тэрбээр одоо РР телевизийн кино албаны даргаар ажиллаж байна.
Олон сайхан орчуулгын кинонд дуу оруулсан тэрбээр хүүхэд байхаасаа л жүжигчин болохыг мөрөөдөж кино механикчийг “панаалдаж” ард урдуур нь гүйн байж кино үздэг байсан гэдэг. Тэр л үеэс жүжигчний мэргэжилд дурласан түүний яриаг уншигчдадаа хүргэе.
-Таны уран бүтээл арвин байна уу. Шинэ уран бүтээл хийж байгаа гэж сонслоо?
- “Үхэл амьдралын заагт” гэж болсон явдлаас сэдэвлэсэн нэгэн кино хийж байна. Өнгөрсөн цагаан сарын дараахан нэгэн залуу Өмнөговь аймагт түргэн тусламж дуудахаар мотоцикльтой давхиж яваад хунгарт унахдаа баруун хөлөө хугалчихсан юм билээ.
Тэгээд арай гэж нөгөө хунгараасаа гарч ирэх үед үүр цайж байсан гэдэг. Тэр эзэнгүй говьд юу байх билээ. Шувуу ч тоотой ниснэ шүү дээ. Тэгээд манай хүн зургаан шөнө, долоон өдөр хээр гадаа мөлхсөөр байгаад машин зам дээр ирсэн байгаа юм.
Түүнийг ГССҮТ-д эмчлүүлж байх үед нь манай РР телевизийн мэдээний албаныхан сурвалжлага бэлтгэсэн. Энэ мэдээллийг сонсоод монгол хүний тэсвэр тэвчээр, хоол ундгүй, идэр ес тачигнаж байхад хөл нь хугархай хүн ийнхүү үхэлтэй тэмцэж байгааг үзээд кино хийх санаа төрсөн.
Зөвхөн энэ хүнээр төдийгүй манай улсад үхэл амьдралтай тэмцэж байгаа эгэл баатрууд олон бий л дээ. Харамсалтай нь яг энэ сэдвээр хийсэн дориун уран бүтээл хараахан гараагүй байна. Тэгэхэд америкчууд хаданд гараа хавчуулсан нэг нөхрийн гарыг тайраад дэлхий нийтээр нэг синсаци болсон кино саяхан хийсэн.
Оросууд мөн л эх орны дайны үед хөл нь хугарсан нэгэн дайчин хэрхэн тулалдаж, тэмцэлдэж байгаа тухай тэсвэр хатуужил харуулсан кино бүтээсэн байдаг. Ийм байхад монголчууд яагаад тэмцэгч баатруудынхаа тухай кино хийж болохгүй гэж гэсэн миний хор шар хөдлөөд Өмнөговийн Номгон сумын иргэн Ц.Түмэндэлгэрийг киноныхоо гол дүр болгохоор шийдсэн.
Киноны зохиолыг доктор Д.Цэнджав бичсэн. Номгон сумын 90 жилийн ой ирэх жил тохионо. Сумынх нь ойд мөн зориулан бүтээж байна. Кино зургаа өнгөрсөн жил авсан. Туйлдаа хүрсэн ийм хүний тухай зураг авахад бас хүндрэлтэй зүйл их байдаг юм билээ.
Хөл нь хугарсан баатар маань замаа хэрхэн туулсан талаар асуухад “Монгол дээл миний амийг аварсан. Мөн өөрийнхөө шээсийг ууж байсан. Сүүлдээ бараг шээс гарахаа больчихдог юм билээ” гэж хэлсэн.
Цас амны цангаа гаргадаггүй гэж байна шүү. Тиймээс манай баатар цасаар амаа дараад яваад байсан байгаа юм. Тэгэхээр энэ кино маань баримтат уран сайхны кино болох юм л даа.
-Киноны гол дүрийн маань бие одоо ямар байгаа бол. Та чинь өмнө нь бас “Цонхон дээр суусан ялаа” гэдэг кино хийж байсан байх аа?
-Саяхан бид нутагт нь очиж зураг аваад ирсэн. Хөл ер нь дажгүй шүү. Таягтай мотоцикль унаад давхиж байна лээ. Арай гүйцэд эдгэрч амжаагүй байгаа. Хэдийгээр хүний амьдарлаас сэдэвлэж байгаа ч мэдээж уран сайхны халил оруулж байж үзэгчдэд хүрнэ.
Монгол ёс заншил, аж амьдрал, говийн хатуу ширүүн нөхцөлд зон олон яаж зохицож амьдардаг тухай түлхүү оруулж өгсөн. Манайхан чинь гадаад дотоодын алаан шулаантай кино үзсээр байгаад хүн хүнээ хайрлах нандин чанар алдагдчих гээд байна шүү дээ.
Гол баатар маань гэрлээгүй, ээжтэйгээ амьдардаг залуу. Мэдээж кинондоо бол авгай, хүүхэдтэй болгосон. Тэгэхгүй бол хэн ч  долоо хоног бүтэн мөлхөж байгаа хүний тухай хараад суухыг хүсэхгүй шүү дээ. Зураг ерөнхийдөө дуусч байна.
Тэмээний тухай зураг авах гэтэл дулааны улирал болохоор тэмээний ноос хөглөрөөд цэлдэн хөх болчихсон байна. Тэгээд жаахан ноос ургахыг нь хүлээж байна даа. Тэгэхгүй бол гадаадынхан киног маань хараад Монголын тэмээ ийм аймаар муухай байдаг юм уу гэж бодно шүү дээ. /инээв/
Говийнхон үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм билээ. Номгонд очоод зураг авч байхад тэндээс ч нэг нь хонио дүүрч ирээд л, нөгөө нь гэрээ авч ирж бариад л киноны зурганд оруулах юм. Тэд “Манай энэ залуугийн тухай кино хийж байгаа гэсэн. Бүх чадлаараа тусална” гээд зураг авалт сайхан болсон шүү.
Монгол хурим, адууны баяр хийх зургийн хэсэгт идээ шүүс орсон юм л даа. Тэгээд би ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийн дунд аж төрж байсан болохоор л Ц.Түмэнгэрэл маань амьд мэнд гарсан байхдаа гэж бодож суулаа. Би 1999 онд “Цонхон дээр суусан ялаа” түүний дараа “Юу л болоод байна даа” гэж инээдмийн кино хийж байсан.
-Кино урлагт тэр дундаа орчуулгын киноны дуу оруулагчаар 40 шахам жил ажиллаж буй арвин туршлагатай хүний хувьд сүүлийн үеийн орчуулгын киноны жүжигчид ур чадварын хувьд хэр санагддаг вэ?
-Мэргэжлийн дагуу хийхгүй байгаа учраас үзэгчдийн чихэнд наалдацтай хүрч чадахгүй байна. Нэг талаар кинонд дуу оруулахад ясны авьяастай  хүмүүс нь цөөрөөд байна шүү дээ. Ер нь кино үйлдвэрийн мэргэжлийн 13 жүжигчин байсан юм.
Дамчаа, Дагийранз, Цэцэгээ, Цэмпилмаа гэх мэтчилэн гарын арван хуруунд битгий хэл таван хуруунд багтах төдий л хэдхэн хүн үлдээд байсан. Миний хувьд хоёр багштай хүн. Ардын жүжигчин Дамчаа багш, МУГЖ Цэмпилмаа багш маань байна.
Дамчаа багш маань одоо бидний дунд алга. Харин Цэмпилмаа багшаасаа түрүүлж гавьяат болчихоод яг үнэндээ санаа зовж л байлаа. Харин одоо нэг санаа амарлаа. /инээв/ Угтаа бол Цэмпилмаа гэдэг хүн чинь надаас түрүүнд авах ёстой байсан.
Энэ хүнийг гүйцэж орчуулгын кинонд дуу оруулах эмэгтэй хүн одоо үед байхгүй. Хойч үедээ гарч ирэх байлгүй дээ. Бидэнтэй хамт ажиллаж байсан, харьцангуй туршлагатай, бидний барилаар явж байгаа ганц хоёр хүүхэд байна.
Тухайлбал, Баттулга, Ялалт, Мөнгөнтулга, Чинзориг, Уламбаяр гээд. Тэдний үе бас одоо өнгөрөөд залуу хүүхдүүдийн хоолой хэрэгтэй болчихлоо шүү дээ. Дуу оруулагч жүжигчин үнэхээр дутагдаж байна. Цаашдаа бодлого болгож мэргэжлийн сургуулиуд тусгай анги нээх хэрэгтэй.
Манай залуус одоо яаж байна гэхээр охидууд нь хамраараа гуншаад, хөвгүүд нь өнгө өнгийн сайхан хоолой байхгүй нэг өнгөтэй болчихож. Энэ өндөрлөгөөс эргээд харахад кино үйлдвэрт байсан жүжигчдийн хоолой бүгд өөр байж.
Ер нь жүжигчний авьяасаас гадна тэр хүний ухаан, өөрийн өгүүлэх эрхтнээ захирч чаддаг чадвар чухал. Надаас ийм өнгө гардаг. Энэ хэсэгт нь хоолойны өнгөө ингэж өөрчилнө гэж суралцах ёстой. Заавал кинонд дуу оруулж байна гээд чанга хашгирахдаа гол нь биш намуухан ч гэсэн хүний чихэнд наалдацтай сонсголонтой дуугарчихдаг.
Ер нь өгүүлэх эрхтэнээ захирч сурахад хөдөлмөр их хэрэгтэй. Мөн телевизүүд киноны дуу оруулагч жүжигчдээ шилж сонгож авахдаа тааруухан байна. Дадлага туршлага багатай жүжигчид ажилд авлаа гэж бодоход сургах хэрэгтэй. Дуу оруулалт тааруухан болохоор киноны чанарт мэдээж нөлөөлнө.
Кинонд зохиол, зураг авалт, монтаж нэгдүгээрт тавигдана. Хоёрдугаарт  дуу хоолой орж байдаг. Тухайн үзэгчийн харж буй дүрсийг дуу хоолойтой нь яв цав тааруулаад өгөхөөр сайн уран бүтээл болно шүү дээ. Тэгэхээр дуу бол киноны амин сүнс юм.
-Манай улс хэдэн оноос эхэлж кинонд дуу оруулах болов. Тухайн үед жүжигчдээ ямар шалгуураар авдаг байсан бэ? 
-1963 оноос эхэлсэн. Социалист орнуудын бүхий л кинонуудыг монгол хэлээр хөрвүүлдэг байлаа. Тухайн үед жүжигчдээ маш сайн шалгаж авч байсан байгаа юм. Аймгуудын театраас жүжигчид сонгож авч байсан юм гэнэ лээ. Дагий ах тэгэхэд Дундговь аймгаас ирсэн байдаг.
Дамдинбазар гуай гэхэд инээдмийн дүрд дуу оруулахад сайхан наалддаг. Дагий ах болохоор лам, шилийн сайн эрчүүдийн дуунд, Дамчаа багшид удирдах ажилтны дуу сайхан зохидог. Сталин, Брежнев  гэдэг ч юмуу.
Цэмпэлмаа багш бол Анна Каренинагаас эхлээд  сайхан эрхэмсэг хатагтай нарын дууг гайхамшигтай сайхан оруулсан байдаг. Тэгэхээр тэр сонгомол хоолойнуудыг кино найруулагчид, уран бүтээлчид нь сайн сонгож чадсан хэрэг.
Ийм л хэдэн хүмүүсийг кино үйлдвэрт авчихсан байгаа юм. Би бол анх дуу оруулж байхдаа өөрийнхөө хоолойноос ичдэг байсан ш дээ. Тэгээд эд нарынхаа сургааль, хүмүүжлээр л энэ олон жил явлаа даа.
-Дуу оруулагч жүжигчдийн хөдөлмөрийг уурхайчны хөдөлмөртэй жишдэг юм билээ. Тийм хүнд хөдөлмөр үү? 
 -Аргагүй шүү дээ. Бүтэн 8-10 цаг харанхуй өрөөнд агааргүй орчинд суудаг юм чинь. 25 жил болоод тэтгэвэрт гаргачихна. Зах зээлийн өнөө үед ч талхныхаа мөнгийг олохын тулд энд тэнд ажиллаж л байна.
Тэр битгий хэл киноны дуу оруулагчид, дуурийн театрын дуучдыг дээхэн үед нэгдүгээр эмнэлэгт долоо хоног тутамд хоолойг нь шалгадаг байсан. Одоо л зах зэл гээд юм бүхнийг зоосны нүхээр харчихаад уран бүтээлчдээ хайхрахгүй, уйлж байна уу, боож үхэж байна уу, сөөж байна уу хамаагүй болчихоод байгаа болохоос биш.
-Та хичнээн жил дуу оруулагч жүжигчний мэргэжлээр ажиллаж байна вэ. “Амьдралынхаа ихэнх хугацаанд хүний өмнөөс ярьчихаж” гэж хэлж байсан. Тэгэхээр кино үзэж суухад шүүмжлэлтэй зүйл гарна биз?
-Энэ ажлыг хийгээд уджээ. 1978 оноос хойш л хийсэн байх юм. Зарим хүн 35 үсэг мэддэг л бол кинонд дуу оруулчихдаг гэж боддог. Зарим телевизийн кинонд дуу оруулж байхыг хараад “Ээ чааваас даа” гэж боддог. Чихэнд сонсголонгүй, дүртэйгээ наалдаж өгөхгүй, жүжигчнийхээ тоглолтыг гаргахгүй.
Зарим кино үзүүштэй байсан ч сувгаа солих үе байдаг. Энэ нь киноны чанарт дуу оруулагч нь нөлөөлж байна гэсэн үг. Яг л монголоор ярьсан юм шиг л оруулах хэрэгтэй. Тийм киног л үзэх дуртай байдаг. Би энэ мэргэжилдээ хайртай. Үүгээрээ л хоолоо олж идэж явна.
-Таныг болон дээр нэрлэсэн алтан үеийнхнийг давтагдашгүй, өвөрмөц хоолойтой хүмүүс гэх нь ч бий?
-Үнэн л дээ. Дагийранз гуайг Монголын ард түмэн сайн мэднэ. Дагий ах Цахиур Төмөрт дуу оруулахдаа ямар сайхан наалдаж өгсөн билээ дээ. Тэр түүхэн хүнийг ямар хүн байсныг бид мэдэхгүй.
Сандуйжав гуай, Дагий ах хоёрын бүтээсэн Цахиур Төмөрөөр л шилийн сайн эр гэж ийм хүн байсан юм байна гэж ойлгодог. Хэрвээ нэг гонгиносон хүн дуу оруулсан бол тэр дүр товойж гарч ирж чадахгүй шүү дээ.
-Хамгийн сайн дуу оруулсан орчуулгын киног нэрлэхгүй юу?
-“Амьдрал нулимсанд дургүй”, “Ийм нэгэн явдал” гээд кинонуудыг сана даа. Манай Дагий ах, Дамдинбазар гуай, Элбэгсайхан, Дамчаа гуай, Чимэд-Осор, У.Осор гээд олон сайхан жүжигчдийг нэрлэхгүй өнгөрвөл алдас болно.
“Ийм нэгэн явдал” киног орчуулсны дараа Дамдинбазар гуай, Цэнд-Аюуш эгч хоёрыг оросууд гайхан шагшиж байсан. Монголын кино урлагийн хамгийн хүнд хүчрийг тэд л нуруун дээрээ үүрч явсан юм. Өнөөдөр тэдэн шиг дуу оруулаад ирсэн жүжигчид үнэндээ алга гэж хэлж болно.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: 

Ливэрпүүлийн Бразил хагас хамгаалагч Лукас Лэйва

$
0
0
2012 оны 11-р сарын 26. 16:05

Лукастай ярилцахуй…

FourFourTwo сэтгүүлд удахгүй бэртлээс эргэн ирэлтээ хийх гэж буй Ливэрпүүлийн Бразил хагас хамгаалагч Лукас Лэйватай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

Энд 25 настай Бразил залуу маань Луис Суарэзтэй нөхөрлөдөг тухайгаа болон Англид амьдрал нь ямар байгаа, Ливэрпүүлийн бүрэлдэхүүнд нутаг нэгт Леандро Дамианыг харахыг хүсдэг тухайгаа зэрэг олон сонирхолтой асуултуудад хариулт өгчээ.

- Сүүлд авсан бэртлийн дараах сэргэлт хэр явагдаж байна ?
Бүгд төлөвлөсний дагуу явж байгаа. Би одоо багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа болохоор тун удахгүй талбайд гарч тоглоно гэж найдаж байна. Дасгалжуулагчаас бүгд хамаарах хэдий ч хамгийн чухал нь миний хувьд одоогийн байдлаар бэртэл маань эдгэрч багтайгаа нэгдсэн бэлтгэлд гарч байгаадаа маш их сэтгэл хангалүүн байгаа. Удаан ч гэсэн би хуучин формондоо эргэн орж байгаа болохоор өөртөө итгэх итгэл маань нэмэгдсээр байгааг мэдэрч байна.

- Сүүлийн жилүүдэд та 2 ч бэртэл авлаа. Магадгүй энэ таны амьдралд тохиолдсон хамгийн хүнд үе үү…?
Тэгэлгүй яахав. Ливэрпүүлд ирээд 5 жил болохдоо би ийм хүнд бэртлүүдтэй учирч байсангүй. Эдгээр бэртлээс болж би зөвхөн Ливэрпүүлдээ тоглохгүй удаан өнжсөнөөс гадна улсынхаа шигшээ багт ч тоглолгүй удлаа. Шигшээ багийн дуудлагыг хамгийн сүүлд авснаас хойш олон сар өнгөрч…Сүүлийн жил миний хувьд тун хүндхэн өнгөрлөө. Иймэрхүү бэртлүүд олон зүйлийг бодоход хүргэдэг боловч бас сургамжтай л юм.

- Ямар сургамж олж авав даа ?
Голдуу амьдралын л…Заримдаа бэртэл гэмтэл хүний бие сэтгэлд гүнзгий нөлөөлөх боловч эргэн тойронд чинь чамаас дор нөхцөл байдалд орсон хүмүүс олон байгааг хараад үнэн хэрэг дээрээ бас чиг бүгд ч тийм ч муу биш болчихоогүйг ойлгож эхэлдэг. Эдгээр бэртлүүд намайг олон зүйлийг бодож ухаарахад хүргэсэн. Цаашид миний хувьд талбайд гарч тоглож буй хором бүрээ үнэлж хайрлаж байх хэрэгтэйг ойлгосон. Би хөлбөмбөгт улам дуртай хайртай болж тоглолтын хором агшин бүрээсээ таашаал авч, сүүлийнхээ тоглолтыг хийж буй адил л байхыг хүсэх болсон.

- Таныг бэртлээсээ бүрэн эдгэрээд эргэн ирэхэд формондоо хурдан орохыг шаардах ч юмуу нэмэлт дарамт ирэх болов уу…та юу гэж бодож байна ?

Улирлын эхэнд бидний үзүүлсэн үр дүн тийм ч таатай бус байсан болохоор тоглогчид бид бүгдээс нь илүү сайныг олон хүн хүлээж байгаа байх. Энэ бол байх, хэвийн үзэгдэл. Гэвч миний хувьд тоглолт болгонд гоолдоод байх үүрэгтэй тоглогч биш болохоор хөгжөөн дэмжигчид болон багийнхан маань ойлгох болов уу л гэж бодож байна. Мэдээж тэд надаас бэртэл авахаасаа өмнөх үеийн минь тоглолтыг хүсэн хүлээх байх. Одоо бол миний хувьд олон зүйл дээр бодож тунгаах үе ирж байна. Биеийн хувьд хуучин байдалдаа эргэн орж, тогтвортой тоглолтыг үзүүлэн гарааны бүрэлдэхүүнд орохын төлөө тэмцэх миний эхний зорилт. Дараагийн шат нь тоглолтоо улам сайжруулах. Хэрвээ би формондоо эргэж орохдоо удаан муу байвал энэ нь надад нөлөөлөөд зогсохгүй багийн тоглолтонд ч муугаар нөлөөлөх болохоор би өөрийн байдлаас үл хамааран тоглолт болгонд оролцохыг хамгийн түрүүнд тавьмааргүй байна. Би хуучин формондоо эргэн орно гэдэгтээ итгэлтэй байгаа ч энэ бол багагүй хугацаа шаардагдах зүйл гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй болов уу.

- Бэртэлтэй байхдаа та цагийг хэрхэн өнгөрөөж байв ?
Нуулгүй хэлэхэд би бараг бүх цагаа баг дээрээ өнгөрөөж байсан. Багийн хувьд тоглолттой байхад бэлтгэлийн бааздаа байх нь ховор, аялан тоглолтууд гээд л. Бэртлийн дараах сэргээлтийн эмчилгээний үед би баг дээрээ болон гэрийнхэнтэйгээ байсан нь намайг уйтгараас аварч байлаа. Бэлтгэлийн зааланд болон усан бассэйнд чи олон цагийг өнгөрөөж, энэ үеэр баг чинь тоглолтоо хийж байх юм бол тэдэнд туслах боломжгүй байгаадаа бага зэрэг сэтгэлээр унах явдал гардаг. Энэ бүхэн л чамайг аль болох хурдан эргэн ирэхийн төлөө хөдөлмөрлөхөд хүргэдэг юм даа.

- Брэндан Рожэрс ирснээс хойш Ливэрпүүл хэр их өөрчлөгдөв ?
Түүнийг ирснээс хойш олон зүйл өөрчлөгдсөн. Брэндан өөрийн тогтсон философитой хүн болохоор бид бүгд түүнд их итгэл найдвар тавьж байгаа. Түүний арга барилд дасахын тулд бидэнд тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг бид ойлгож байна. Гэвч бид түүний удирдлага дор гэрэлт ирээдүй байгаа гэдэгт итгэж хүлээхэд бэлэн байна.

- Та Луис Суарэзтай тун дотно нөхөрлөдөг. Өнгөрсөн улиралд Эвратай болсон маргааны дараа бөөн асуудал үүсэхэд тэр хэрхэн хандаж байсан бэ ?
Энэ бол тун амаргүй, хэн нэгэнд хүсээд баймааргүй хүндхэн нөхцөл цаг үе байсан болохоор бид энэ тухай аль болох ярихгүй зайлсхийхийг хичээдэг байсан. Би ихэнхдээ түүний ойр байдаг байсан болохоор Луис үнэн хэрэг дээрээ яг юу болсон тухай надад ярьж сэтгэлээ онгойлгохыг хүсдэг байлаа. Бид багагүй ойр дотно учраас би түүнийг хүмүүжилтэй сайн залуу гэдгийг мэднэ. Аз болоход одоо бүх зүйл ард үлдсэн болохоор бид цаашдын замаа хөөх хэрэгтэй. Энэ бол түүний хувьд тун хүнд цаг үе байсан болохоор бид түүнийг энэ тухай нэгмөсөн мартахад нь шаардлагатай бүхнийг хийх ёстой.

- Бразилийн шигшээ багтай харьцуулахад Ливэрпүүл довтолгооны шугамандаа тоглогчид дутаж байна. Хэрвээ Брэндан Рожэрс танд хандан нутаг нэгтнүүдээс чинь сонголт хийхэд нь туслаач хэмээвэл та ямар зөвлөгөө өгөхсөн бол ?
Одоогоор Бразилийн хамгийн гол довтлогч нь Нэймар гэдэг нь гарцаагүй. Сүүлийн үед тэр улам өсч сайжраад байгаа болохоор тун удахгүй хамгийн өндөр түвшинд л тоглох байх. Гэвч түүнийг манайх авна гэдэг бол тун хүнд, бараг боломжгүй зүйл болов уу…Бусад тоглогчид руу анхаарлаа хандуулбал миний хувьд Леандро Дамианыг хэлмээр байна. Түүнд ПЛ тохироно гэдэгт эргэлзэхгүй байна, учир нь тэр нэг хүрэлтээр л өрсөлдөгчийнхөө хаалганд гоолдож чадах тун сайн довтлогч.

- Таны хувьд Английн ПЛ-д дасахад хэр хүнд байсан бэ ?
Тиймээ, тун хүнд байсан. Ливэрпүүлд ирсэн эхний жилүүд миний хувьд тун амаргүй байсныг бүгд мэднэ. Тэр үед би ПЛ-д бэлэн биш байгаагаа өөрөө ч мэдэрч байлаа. Бие физикалын хувьд ч гэсэн. Гэсэн ч би тууштай байж, Английн хөлбөмбөгт дасан зохицохын тулд шаардлагатай бүхнийг хийсэн гэж бодож байна.

- Бразилд та довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглож байсан бол Ливэрпүүлд ирээд хамгаалах чиглэлийн хагас дээр тоглох болсон. Энэ таны шийдвэр байв уу ?
ПЛ-н нөхцөлд илүү сайн дасч итгэлтэй тоглолт үзүүлэхийн тулд эхлээд хамгаалах чиглэлийн хагас дээр тоглохоор бид шийдсэн. Одоо нэгэнт би энэ байрлал дээр дадсан болохоор заавал довтлох чиглэлийн хагасаар тоглох шалтгаан олж харахгүй байна. Одоогийн миний тоглож буй байрлал маань миний зан характэрт ч тохирч байгаа юм шиг санагддаг. Хамгаалах чиглэлийн хагас дээр тоглох нь миний хувьд багтаа илүү тустай гэж бодож байна.

- Англид амьдрах танд таалагдаж байна уу ?
Уугуул оршин суугч нь байлаа ч Англид гол проблэм нь цаг агаар гэдэгт эргэлзэхгүй байна. Хэн ч хэзээ ч энд цаг агаар нь сайхан шүү гэхгүй л болов уу…Гэвч энэ нь эндээс явах шалтгаан болно гэж бодохгүй байна, цаг агаар хамгийн чухал нь биш шүү дээ. Энд ПЛ байна, цэнгэлдэх дүүргэсэн үнэнч хөгжөөн дэмжигчид байна. Дурын өдрөө чи гэр бүлийнхэнтэйгээ ресторан орохдоо аюулгүй байдлыг дээд зэргээр мэдэрч байна гээл тааруу цаг агаар үнэхээр асуудал биш гэдгийг мэдэрнэ. Бэлтгэлийн бааздаа ирэхэд сайн нөхдийнхөө хүрээлэлд ордог нь намайг улам сэтгэл өөдрөг болгодог. Нутгийн оршин суугчид бол хөлбөмбөгт ухаангүй дуртай хайртай болохоор алхам тутамд маань маш их хүндлэлтэй ханддаг.

- Та Англид ирэхдээ англиар ярьж чаддаг байсан уу ?
Би хэдхэн үг л мэддэг байлаа. Хүмүүстэй ч бүрэн ярилцаж чадахгүй. Хүмүүсийн ярьж байгааг ч бүрэн ойлгож чаддаггүй байсан болохоор хэлний бэлтгэл хичээл заалгахад хүрсэн. Чи хэлний хувьд бага зэрэг алдаа гаргасан ч чамайг англиар ярихад энд хүндэтгэдгийг би анзаарсан.

- Магадгүй эхний үед Жэйми Каррагэрийн яриаг ойлгоход тун хүнд байсан байх даа…?
Нуулгүй хэлэхэд дөнгөж ирээд байхад тун хүнд байсан шүү…Энд маш аялгатай ярьдаг. Одоо бол энэ миний хувьд асуудал бишээ. Заримдаа хүмүүсийн яриаг яг бүгдийг нь ойлгохгүй байх үе гарнаа. Учир нь эндхийн орчин суугчид нутгийн хэллэг маш их хэрэглэдэг. Сүүлийн үед би ч бас заримдаа эдгээр хэллэгээс хэрэглэдэг болоод байгаа л даа.

- Хамгаалах чиглэлийн хагасууд тун нямбай байхыг шаардагддаг байх. Та ч тун нямбай тоглогч. Харин гэртээ энэ тал дээр хэр юм бол ?
Амьдрал дээр ч би тун нямбай хүн шд. Бүх зүйл байдаг байрандаа байхад би дуртай. Гэрт эмх цэгцтэй, сайхан цэвэрлэсэн байхад дуртай. Тийм болохоор ногоон талбайд ч орон гэртээ ч би тун нямбай хүн.

- Лукас, Бразилд танайх маш олон малтай ранчотой гэсэн…?
Миний өвөө бүх насаараа тосгонд амьдарсан болохоор би ч энэ орчинд л өссөн. 5 жилийн өмнө би энэ ранчод бага сага хөрөнгө оруулахаар шийдсэн. Учир нь ах маань малын эмч болохоор түүнд гол үүргийг хүлээлгэсэн. Тэр тэнд амьдарч мал ахуйгаа арчилж байна. Ойрын жилүүдэд л миний хувьд тийшээгээ нүүн очих боломжгүйг та бүхэн мэдэж байгаа. Тийм болохоор ахдаа бүгдийг даатгасан, учир нь түүний удирдлага дор энэ бизнэс маань найдвартай өсөж дэвжинэ гэдгийг мэдэж байгаа болохоор шүү дээ.

О.Амарсайхан

Эх сурвалж: http://www.liverpoolfc.mn

http://www.shuud.mn

 


Цаасан урлалаар элдэв зүйл урлах дуртай Д.Одгэрэл: Би нөхрөөсөө салаагүйсэн бол ийм гоё бүтээлүүд төрүүлэхгүй байсан

$
0
0

 

2012-10-01 14:16:42

Д.Мягмар

Цаасанурлалаарэзэгтэй нарыг гэрт нь уях аргыг дэлгэрүүлж яваа ухаалаг бүсгүйтэй “Мишээл экспо”-д болсон намрын үзэсгэлэнгийн үеэр танилцсан юм. Түүний бүтээлүүд сэтгэлээс гарч өгөхгүй уяаатай өнжсөөр л. Эргэн уулзах хүслийг тээсээр нэг л өдөр түүн рүү утас цохилоо. Цаасан урлалаар элдэв зүйл урлах дуртай тэр бүсгүйг Д.Одгэрэл гэх. Гэр ахуйн төрөл бүрийн бүтээлийг зөвхөн  цаасаар урлаж орчноо тохитой, бас өнгөлөг, сонин содон эдээр чимэх түүний хүсэл олон хүнд таалагдсан байна лээ. Ямартай л тэрээр анх удаа “Мишээл экспо”-д болсон үзэсгэлэнгээс үзэгчид, “Хэрэгчлэгчдийн хамгийн их таашаалал хүртсэн бүтээл” гэсэн шагналыг хүртжээ. Түүнтэй амьдралыг яаж  сонирхолтой болгож, өдөр, цаг минут бүрийг хэрхэн баяр баясгалантай, үр ашигтай өнгөрүүлэх талаар хөнгөн яриа өрнүүллээ.

-Ямар мэргэжлийн хүн байж та цаасанд “дурлаж” хайр зарлачихав. Цаасан урлалтай яаж яваад “ханилсан” нь сонин санагдлаа?

-Би хэдэн жилийн өмнө Солонгост ажилладаг байсан юм. Амралтын өдрөөрөө нэгэн дэлгүүрээс салдаггүй байлаа. Тэр дэлгүүр даавууны өөдөс, сонины цаасны хаягдал, баримал, шаар зэргээр элдэв сонин зүйл урлаж чимэглэсэн зүйл зардаг байсан. Тэнд ч элдэв сонин юм хийдэг клуб олон бий. Өөрийн эрхгүй сэтгэл татагдаад тийшээ гүйдэлтэй болсон. Харин азаар тэндхийн эзэн миний сэтгэлийг татаад байгаа сонин зүйлийг хэрхэн урладаг талаар хоёр өдрийн сургалтыг 50 мянган воны төлбөртэйгөөр хичээллүүлсэн. Ажлынхаа хажуугаар амралтын өдрүүдэд тэр сургалтад сураад юм хийхэд амархан санагдсан. Миний үндсэн мэргэжил өөр л дээ, гэхдээ олон бий. Оёдолчин, тогооч, цаасан урлалаар бүтээл хийдэг гээд нэрлээд байвал урт жагсаалт гарна. Тэндээс анх санаа авч Монголдоо эргэн очихоор ийм л зүйл урлая байз гэж бодох болсон. Баримлаар ч гэсэн элдэв зүйл хийж сурсан.

  -Цаасаар бүтээл урлана гэхээр нэг л сонин санагдаад. Яг л зурсан зураг шиг харагдах юм. Цаасаа хаанаас авдаг вэ?

-Манайд цаас ховор. Урагшаа хааяа нэг хүнд захина. Тэндээс их гоё өнгийн цаас ирдэг юм. Гэхпээ монголд ийм цаасны олдоц тааруу. УИХ дэлгүүр,  өндөр үнэтэй газраас цаасаа авна. Эргээд очихоор дуусцихчсан байх жишээтэй.

  -Үзэсгэлэнд гаргасан таны содон бүтээлүүд хүмүүсийг ихээр татаж харагдсан. Хэчнээн бүтээл дэлгэсэн бэ?

  -Арав гаруй бүтээлээ жаазалсан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байсан. Зогсоо, чөлөөгүй хүмүүс яаж хийв, юугаар хийдэг юм бэ гээд л асуугаад, завгүй өнжих сайхан байсан шүү. Харин сонины цаасаар ваар, элдэв сав, таваг гэх мэтээр гэр ахуйн хэрэглээний зүйл хийхэд бат бөх, бас хөнгөхөн болдог юм. Эмэгтэйчүүдийн гоёл чиймэглэлийн зүйлч урлана. Тэр нь захиалга ихтэй. Гар урлал, дахин давтагдахгүй гоёл, чимэглэл гэдгээрээ тэгж хүүхнүүдийн сонирхол татдаг байх. Үзэсгэлэнгийн үеэр 10 гаруй ээмэг, зүүлт борлуулсан. Хүмүүс өөрсдийн хувцасны чиг хандлагатай тааруулаад захиалга өгч байсан. Гэрлийн бүрхүүл, гал тогтооны хэрэглэл нэг янзын уйтгартай байж болохгүйг би бусдад сануулах гэж ойролдож байна.

-Уярмаар, дурламаар, хайлмаар зүйлийг таны бүтээлээс хардаг. Хүмүүс таны бүтээлийг үзээд юу гэж хэлдэг вэ?

-Цаасан урлалд шамдахад хэцүү юу. Заагаад өгөөч. Та тусгай хөтөлбөр гаргаад бидэнд заагаад өгөөч гэж олон эзэгтэй хүсдэг юм. Гэрийн эзэгтэй гарын дорх материалаар өөрийн гэрээ гайхалтай донжтой болгож, бас халуун дулаан орчныг бүрдүүлнэ шүү. Дахин давтагдашгүй зүйлийг эр, эм, хөгшин залуугүй сонирхдог.

-Таны цаасан урлалын ажлыг хүмүүст зааж өгвөл хурдан сурах уу?

-Тийм хялбар сурчихаар ажил биш л дээ. Гэхдээ сэтгэлээ дэвсэж сонирхсон хүмүүстээ бол хялбар үйл юм. Цаас олдохгүй бол гоё өнгийн сальфетикийг ч ашиглаж хийнэ. Хүмүүс гэр орноо янз бүрээр чимэглэж болно. Тэр тухайн хүний сэтгэлээс л шалтгаалах зүйл.

-Гэр орон гэснээс ажлын байраа, байгууллагаа хэрхэн гоё болгох талаар таньд шинэ санаа байдаг уу. Ажил хүний хоёр дахь гэр шүү дээ?

-Эмийн сан, ресторан, дэлгүүр, буудал, баар, саун, компаниуд хүмүүст үйлчилдэг газар тул тэдний сэтгэлийг татах зүйлтэй, нүд хужирлах бүтээлтэй байх ёстой. Өөрсдийн үйлчилгээний онцлогийг харуулсан сайхан бүтээл ч хүнд амьдрах, урам зориг өгдөг юм. Ядаж л хүлээлгийн танхимд нь хүнд баяр баясгалан бэлэглэх, анхаарлыг нь татаж, шинэ санаа өгөх зүйл өлгөөтэй байвал зүгээрсэн.

-Гар урлалын бүтээл гэдгээрээ нэлээн үнэтэнй байдаг уу?

-Уг нь тийм байх боломжтой. Гэхдээ би нэг их үнэрхээд байдаггүй. Опоохондоо ажлын хөлсөө шингээсэн болоод л гаргадаг. Хүмүүс гэртээ цаасан ваар, гэр чимэглэх зүйлс худалдаж авах дуртай байдаг. Ядаж л хүүхэд нь хагалаад гар, хөлөө зүсчихгүй гэх мэтээр аюулгүй талаа боддог бололтой. Өндгөөр цэцэг хийж 10 мянган төгрөгөөр үнэлсэн. Хүмүүст нэлээн таалагдсан. Юу ч үлдэхгүй борлогдсон. Бүтээгдэхүүнийхээ борлуулалтын судалгаанаас харахад 10, 20 мянган төгрөгт багтсан бүтээл борлуулат сайтай. 100 мянга гараад ирэхээр үнийг нь асуугаад л яваад өгдөг юм.

-Ажлын байраа олсон уу. Ийм бүтээл хийдэг хүмүүс голдуу гэртээ үйл урладаг тал бий?

-Хүмүүс намайг хурдан ажлын байртай бол. Очиж юм худалдаж авмаар байна. Бүтээлийг чинь үзэж байгаад захиалга өгье, заалгая гэж шаардаж байгаа. Маргааш сайн өдөр болохоор би ажлын байраа нээхээр төлөвлөсөн. Хажуугаар нь хмүүст сургалт өгөхөөр их бүтээл гарах байх. Цаасан урлал маань чимхлүүр нарийн ажил тул залхуу хүмүүст тохирохгүй. Зориулалтын 35 ширхэг цаасыг өвөрмонгол хүнд захиж урдаас авчруулсан. Чухал бүтээлээ тэр зориулалтын цаасаар хийж байгаа.

-Сая болсон намрын үзэсгэлэнгээс хоёр цом авсан гэсэн. Ямар төрлөөр шагнал хүртэв?

-Үзэгч, худалдан авагчдын хамгийн их таашаал, сайшаалыг хүлээсэн бүтээгдэхүүн гэсэн шагнал хүртсэн. Шинэ содон бүтээгдэхүүн гэсэн шагналын цомыг бас гардсан. Хүмүүс “Энэ хэний танил болоод гэнэт гарч ирээд шагнал бөөндөөд байна” гэж ирээд л ярьж байсныг дуулаад инээд хүрч байлаа. Намайг ийм их ажлын эрч хүчтэй болгож өгсөн нөхөр, хадам ээж хоёртоо баярлалаа гэж хэлмээр байна. Барыг урлахад дөрвөн өдөр, шөнө болж байж дуусгасан даа. Харин энэ тогосыг хоёр өдөр, шөнө хийлээ. Чимхлүүр ажил ихтэй тул элдэв зүйл бодож, сэтгэл санаа үймрэх завгүй сайхан байдаг юм. Хийж буй бүтээлээ яаж чанартай, чамин болгох вэ. Хүний сэтгэлд яаж үлдээх зүйл хийх вэ гэж толгойгоо гашилгахад сэтгэлд элдэв муу бодол орохгүй цаг хугацаа ч амархан өнгөрдөг юм.

-Танай гэрийнхэн ажлыг тань ойлгож, дэмжиж туслаж ирсэн байх, тийм үү?

-Үгүй. Би зургадугаар сард гэрээсээ хөөгдсөн юм. Нөхөр маань ээжтэйгээ нийлээд “Мөнгө олдоггүй. Гуйлгачин юм байна. Чи одоо энэ гэрээс зайл” гэж хэлээд намайг хөөж гаргасан. Би солонгост ажиллаж байхдаа л нөхөртэйгөө танилцаж гэр бүл болсон. Тэнд байхдаа энэ хүмүүсийн зан чанарыг нарийн судлаж, таних боломжгүй л ажил, гэр гэж гүйж байжээ. Удаад ирэхээр жаахан мөс муутай айлын бэр болсноо мэдсэн дээ. Өнөөдөр тэдэнд хөөгдсөн шарандаа л би ингэж учир, утгатай амьдарч, өдөр, шөнөгүй дуртай зүйлээ хийж ажиллаж амжилтад хүрсэн. Шинэ ажил эхлүүлэх зориг орсон байх. Та хоёр баярлалаа. Намайг гэрээсээ хөөсөн явдалд. Би нэг охин, нэг хүүтэйгээ алзахгүй л явна. Миний охины ангийнхан, найзууд, багш нь орж ирээд ажилд маань туслана. “Ямар сайхан ажил хийдэг юм бэ” гэж надад урам өгдөг юм. Тэр урмаар л би өнөөдөр утга, учиртай амьдарч байна даа. Би нөхрөөсөө салаагүй бол ийм гоё бүтээлүүд төрөхгүй байсан. Миний хийж буй ажлыг дэмжиж, урам өгдөг бүх хүнд баярлалаа.

 

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1702&code=300


Ч.Уранчимэг: Цаасан урлал хүний баруун тархийг хөгжүүлдэг

$
0
0
2013-02-21 09:43:28

Д.ЖАВХЛАН 

Монголчуудоронзайнгайхамшигтсэтгэлгээтэйардтүмэнбилээ. Энэхүүсэтгэлгээнийнэгилрэлболхайчилбарынурлагюм. ХайчилбараархорвоогамилуулдагуранбүтээлчОрчлондундсургуулийндүрслэхурлагийнбагшЧ.Уранчимэгийнурландзочилж, түүнтэйярилцлаа.

 

-Тахайлчилбарынур­лагтайхэзээнээсхолбогд­сонбэ. “Уранхайчилбаргэсэнномхүртэлгаргасанбайсан?

-Цаасанхайчилбарболминийхобби.  Хайчил­барынаргатехнологийголонжилийнхөдөлмө­рийнхөөүрдүнгээрбо­ловсронгуйболгожөнгөр­сөнжилномгаргасан. Цаасанурлалхүнийбаруунтархийгхөгжүүлдэг. Манайдугуйланд  сурал­цажбуйхүүхдүүдзурах­гүйгээрхайчилдаг. Ингэс­нээртухайнхүүхдийнсэт­гэнбодохавьяасыгхөг­жүүлэхсайнталтай.

-Таболовсролынсал­бартхэддэхжилдээажиллажбайнавэ?

-Би  ХэнтийаймгийнБиндэрсумаас 30 жилийнөмнөажлынгараагааэх­лүүлсэн. ТэгээдМонго­лынхүүхдийнордондбол­догбагшшавьнарын  үзэс­гэлэндхоёрчудааорсон. Тэрүед  Урланбүтээхтөвийнзахиралнамайгдуудаадбагшааравсанюм.

-ТэгээддарааньОрч­лонсургуульдорсонуу?

-”Орчлонсургуульдирээдзургаанжилболжбайна. Хүнийсонирхолуйгагүйхөдөлмөрхэзээнэгэнцагтөөртхэрэгбол­доглюмбайна. Эндирээдбиолонхүүхдэдөөрийнхөөсурсан, мэдсэнзүйлийгзаажсургажбайгаадаабаяртайбайгаа.  Дугуй­лангийнмааньхүүхдүүдбүгдавъяаслаг, гарынуртайхүүхдүүд.

-Ерньэнэцаасанхайчилбархаана, хэзээанхүүссэнюмбэ. Мон­голчуудхэдийнээсэхэлжхөгжүүлсэнюмбол?

-XVII зуундФранцын 16 дугаарЛюдовикван­гийндэргэдалбахашижбайсанЭтьендеСилуэтгэххүнүлмэдэхшогзурагзурсангэдэг. Энэүеэссүүдэрзурагүүссэнбөгөөдхайчилбарүүссэнгэлцдэгюм. Харинмонголчуудэртнээсохидууддаахув­цасболонгутлынхарааныхээгэсгэхаргыгзаадагбайсан. Энэньцаасанхайчилбархөгжихбаснэ­гэнсуурьболжбайсанбайх. 

-Зурахгүйгээрхайчлахньхэцүүбишүү. Анхэхлэнсуралцажбайгаахүнарайхялбараргаарэхэлдэгбиз?

-Анханшатнысурагч­дадзурагтайхайчилбарыгэсгүүлдэг. Дарааньөөрөөрньзуруулаадхайчлуулдагюм. Ингэснээртухайнсуралцагчдараадараа­гийнэлментийгзураггүй­гээрхайчилдагболно. Мон­голчуудзурах, хайлч­лахавьяастайардтүмэн. Манайдугуйландсурчбайгаагурваннастайхүү­хэдзурахгүйгээрхайчил­даг. Анхзурагтайхайчил­барнэхдэгбайсанболхоёрдолоохоногийндараасур­чихсанзураггүйцаасандээрянзбүрийнамьтанэсгээдтолгойөндийхзав­гүйсуужбайдагюм.    

-Анхлансуралцагчидямархайчилбарыгсонир­хожбайна?

-Хүүхдүүдуншсанном­ныхообаатруудынзур­гийгхайчлахдуртайбайдаг. Баганасныхүүх­дүүдөнгөтцаасаарамьтанхийхдуртайбайдагболахлахангийнханхарца­гаанцасаароронзайгтус­ганилүүнарийнурчадваршаардсанзүйлхийжбай­на. Охидуудихэвчлэнхээугалз, цэцэг, эрвээхэйхийхсонирхолтойбайдагболхаринхөвгүүдчонындүрсийгүнэхээргайхал­тайхийдэгшүү.

-Уранбүтээлчидихэнх­дэээхэлсэнбүтээлээдуусгажбайжсанааньамардаг. Хайчилбарбасадилханбайх. Ерньэнэурлагаархичээллэсэнийдавууталюувэ?

-Манайсургуульдма­те­матикболонхэлнийсур­галттүлхүүордог. Хай­чилбараархичээллэсэнхүүхдийнанхааралтөвлө­рөлтдээдзэргээражилла­даг. Манайдугуйлангийнхүүхдүүдбарьсанажлын­хааардньгарчбайжсанааньамардаг.

-Танайшавьнаролоншагнал, урамшуулалтайюм. Ямарямартэмцээнуралдаандоролцсонбэ?

-2010, 2012 оныШил­мэлзагвар”-ынуралдаа­ныГранпришагналыгманайсургуулийндолду­гаарангийнсурагчхүүавсан. МөнЯпонулсадболсонзургийнуралдаандИдэршавьмааньамжилттайоролцожтү­рүүлсэн.  

-Цаасанурлалаархий­сэнзүйлээдотныхэннэгэндээбэлэглэвэлзү­гээрюмшигсанагдлаа?

-Тиймшүү. БиЭрд­мийнөргөөцогцолборынхүүхдүүдэдоныөмнөхөнхичээлзаасанюм. Тэдшинэжилээрсургуу­лийн­хаазаалыгЦасаншир­хэгхайчилбараарчимсэнбайналээ. Үүнээсөмнөжилжилийншинэжилээсурагчдаасхураасанмөн­гөөрчимдэгбайсангэсэн. Тэднэгбоодолбичгийнцаасаарзаалдүүрэнчимэглэлхийснээрэдийнзасгийниххэмнэлтгаргасанбайгааюм.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=17&code=1271


Viewing all 579 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>