Quantcast
Channel: П. Батжаргалын интернет ертөнц
Viewing all 579 articles
Browse latest View live

Тєрийн шагналт, яруу найрагч Долгорын Нямаа: МЄНГЄ ХVНИЙГ ЭВДДЭГИЙГ БVР ЗАЛУУДАА МЭДСЭН

$
0
0

 

Д.Нямаа: Би автобусанд “сууж” vзээгvй

2008-09-26 08:19:28 , Мэдээний дугаар: #1137215

“Алаг шагай”-н энэ удаагийн зочноор Тєрийн шагналт, яруу найрагч Долгорын Нямаа гуайтай ярилцлаа. Намрын урт шаргал єдрvvдийн нэгэнд их говиос тєрсєн энэ найрагчтай хєврvvлсэн энгvvн яриа уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ. ХVVХДЭЭС ЗУГТАЖ, VХРЭЭС АЙДАГ ЖААЛ
-Таныг Ємнийн говийнхон ємчирхдєг гэл vv. Тєрсєн нутгийнхаа талаар цєєн vгээр дурсвал сонин байна?
-Дундговь аймгийн Єлзийт сумын Хирст таван толгой гэдэг газрын Vvдэн бууцанд мэндэлсэн гэдгийм. Тэгэхээр энд бас зєрvv гардаг юм. Энийг ярихгvй бол юм мэддэг хvн Дундговь аймаг гэж тэр vед байгаагvй шvv дээ гэж хэлж болохоор. 1939 онд намайг тєрєхєд Дундговь аймаг гэж байгаагvй юм. 1942 онд Ємнєговь аймгийн Єлзийт сумын таван багийг шинээр байгуулсан Дундговь аймаг руу нvvлгэж би гурван настайдаа шилжиж ирсэн. хэрэг. Манай сумын нэг багийг Ємнєговийн Манлай сум гэдэг рvv тасдаж єгсєн байдаг. Тэр багт Гомбо-Аюушийнх гэдэг айл яваад єгч. Тэгсэн чинь тэр гэр бvлд улсын арслан Дэмvvл тєрсен байгаа юм. Єєрєєр хэлбэл ингээд нэг сайн ? бєхєє шилжvvлээд алдчихсан. Улсын баатар Т.Борыг бас булаацалддаг. Цєєхєн хvн амтай говьд терсєн хvн, би. Тэр vед хvvхэд тєрне гэдэг ховор vзэгдэл байлаа. Энә их тєрєлт чинь 1960-аад оноосэхэлсэн юм шvv дээ. Учир нь тэр vед улс орныг нэлэнхvйд нь хамарсан нийгмийн халдварт євчин их гардаг байлаа. Тэр нь одоо яриад байгаа нєхєн vржихvй гэгчид нєлєєлдєг байсан болов уу.

-Хvvхэд харьцангуй цєєн байсан гэлээ. Цєєн хэд маань томчууд дундаа эрх, энхрий байсан биз?
-Эрх гэхээсээ илvv их бvрэг байдаг юм. Хvvхдvvдтэй нийлж, бужигнаж сураагvй болохоор би хvvхдээс айж, дайжиж явдаг байсан шvv дээ. Бараг зугтах шахуу.

-Яагаад?
-Шоглох зодох л юм бодоод байхгvй юу. Ичнэ, айна. Тэр бєглvv газар бvрэг єсч байгаа амьтан чинь ээж аавдаа ч эрхэлж ч чадахгvй. Тэр vеийнхэн их хатуу. Юм бvхэнд нь хяналт тавина. Vгийг нь хvртэл цэнэж, “тэгж хэлдэггvй юм, нугэл” гэх ч юмуу. Энэ нь ч нєлєєлсєн байх. Их дуугvй. Манайд хvн ирээд “танай єнєєх дуугvй хvv хаачив” гэж асуух жишээтэй.

-Эхээс хэдvvлээ єссєн бэ?
-Уг нь миний ээж гурван хvv тєрvvлсэн. Би отгон нь. Том ах 1932 оны vед Дэлэгсамбын vймээн гэгч улстєрийн vймээн самууны vеэр нааш цааш нvvж явахад салхинд цохиулж нэгхэн настайдаа vрэгдсэн юм гэнэ лээ. Ингээд хоёулаа л єссєн. Гэхдээ ах бид хоёр эцэг тусдаа. Манай говьд гэрлээд суухаасаа илvv одоогийн залуусын ярьдагаар хамтран амьдрах маягаар амьдарч байсан. Энэ чинь бvр анх говьд vvссэн юм гэж би хошигнодог юм.

-Амьдралын ийм хэв маяг яагаад vvссэн юм бол. Говийн ганц айл гэдэг ер нь ямар учиртай юм?
-Говьд эрчvvд цєєн, бvл чадал муутай. Хvvхнээ аваад ирэх гэхээр цаад ахуй нь бас хэцvvднэ. Хоёулаа айлсаад буучихъя гэхээр ус ховор. Тэмээ чинь ус их ууна, ханахаас нааш явахгvй. Єнєєх худгийн ус дуусчихна. Тэгэхээр нь худаг дээрээ хрнож, усны ундаргыг хvлээнэ. Говийн хэлээр “ус дугших” гэдэг. Ийм байгалийн нєхцєл байдлаас шалтгаалж говийн айлууд ганц гэрээр амьдарч байсан. Тvvнээс биш говийнхон завхай зайдандаа байгаа юм биш.

-Гэхдээ Та тєрсєн аавыгаа мэднэ биз дээ?
-Манай нутгийн Хєнхєр гэж хvн байсан, уржнан нас барсан. Нас барахынхаа ємнє ярихдаа “Би Долгорыг /ээжийг хэлж байгаа юм/ мал услахад бvснээс нь татаж зогсдог байсан гэж. Шєнє vvрэглээд худаг руу уначихаж магадгvй гээд ярьсан. Тэгж байж л хvн мал нь амьдардаг хvнд нєхцєлтэй. Аавыгаа яаж мэдсэн минь бас л сонин. Хvvхнvvд, нутгийн илvv vгтэй зарим улс ярьдаг байлаа. Намайг “энэ яг Хєнхєр шvv” гээд. Тэрнээс болоод аяндаа би энэ хvний хvvхэд юм байна гэж гадарладаг болсон. Гэхдээ би гар дээр нь єсєєгvй ч гэсэн ойр нутагладаг. Аав гэхгvй, Хєнхєр л гэж дуудна.

-Хэр ойр дотно, єєриймсєг байх вэ. Єнєєх л мал ахуйд нь тусалдаг хэвээрээ юу?
-Нэг удаа намайг ээж минь морио услаад ир гээд Хєнхєр гуайг дагуулаад нуур руу явууллаа. Яагаад хvн дагуулж явуулав гэхээр би нуурнаас айдаг. Нуур гэдэг нь тойром дээр нимгэн тогтсон борооны ус л даа. Тvvн дотор тэнгэр, vvл харагдах нь эвгvй санагдана, Тэрийг харах их дургvй. Ингээд Хєнхєр ахыг /аавыгаа/ дагаад явлаа. Гэтэл морь минь нуурын дундах цэнгэг уснаас уух гээд явтал Хєнхєр “морио тат, битгий хол яв” гэдэг юм. Хєєрхий, намайг мориноосоо ойчно л гэж бодоо биз. Тэгээд би “Хєнхєр, улаан vхэр /би тэгж хараадаг байв/ морь олигтой услуулсангvй” гээд бєєн уур гэртээ ирж билээ. Аавыгаа тэгж хэлдэг хvн гэж байх уу даа.

-Яагаад нуурын захаас усалж болоогvй юм бэ?
-Говийн мал нуураас уухдаа шээчихдэг байхгvй юу. Ууж л байна, шээж л байна. Дараа нь шивтэр, шээс амтагдахаар нь голоод байдаг. Тэр уснаас чинь бид ч цайгаа чанаад ууна шvv дээ. Сvvлдээ бvр уух аргагvй шорвог болоод ирэхээр нь уухаа больдог. Ингэж усанд ойсон тэнгэрээс хvртэл айна гэдэг хангайнханд сонин байгаа биз.

-Уучлаарай, Таныг яагаад ээжээрээ овоглох болсныг сонирхож болох уу. Сургуульд орохдоо тэгж овоглож эхлэв vv?
-Энэ бас намтартай. Биднийг сургуульд оруулж, бvртгvvлсэн хvн бол эмэг ээж Пагма. Ахыг Пагмын Давааням, намайг Пагмын Нямаа гэж бvртгvvлээд, ийм овогтой бага сургууль тєгссєн. Дунд сургууль тєгсєх vед гэнэт надад бодогдоод. Аав ээжээрээ биш, эмэг эхээрээ овоглоно гэдэг хачин юм. Ээж бол байгаа, ээжээрээ овоглох нь зєв юм биш vv гэсэн бодол тєрєєд єєрєє овгоо солиод, Долгорын болгосон. Ах бол тэгж солиулаагvй. Одоо хvртэл Пагмын хэвээрээ яваа. Ингээд тєрсєн ах дvv хоёр мєртлєє овог нь зєрєєтэй байдаг юм. Тэрний будлианыг vvсгэсэн хvн нь би байхгvй юу.

БЄДЄЄН ШVЛЭГ БИЧЭЭД БАЙХАД БИ ЯАГААД ЧАДАХГVЙ ГЭЖ
-Говийн хvн байна, айрганд лут биз?
-Манайх vхрээс бусад малтай айл байлаа. Vхэр говьд цєєн. Цєєн учраас би vхрээс айдаг юм. Хааяа таарахаар айхтар сvрхий нvдтэй, тэгээд эвэртэй. Айраг ууж л байсан. 1944 оны мичин жилд манайх Галбын говь руу нvvж яваад хэдэн сум нийлээд Сvмийн гvнгийн наадам гэгчийг хийлээ. Тэр vед ундаа байх биш. Ам цангаад айраг ууна. Хахарч хатуурсан айраг байж. Бєєлжєєд, тvvнээс хойш жигшчихсэн бололтой. Одоо бол хааяа уулгvй яахав, гэхдээ их хэмжээгээр ууж чаддаггvй. Эмээ минь айраг сайн бvлнэ. Гурав дєрвєн мянга хvргэдэг байв. Айраг тааруухан бол санаагаар их унана, сэжиглэнэ. Нєгєє талаар би огт мах иддэггvй хvvхэд байсан. Дараа нь хуушуурны мах, толгой шийрний хуйх иддэг боллоо. Хожим нь дотуур байранд суугаад, єлсєж цангаад мах иддэг болсон доо. Одоо бол иддэггvй байсан гэж хэлэхээргvй, гэхдээ учиргvй махсаад байдаггvй. Хvvхдvvд маань ч тийм.

-Та чинь эмч мэргэжилтэй байх аа. Яагаад зохиолч болсон юм бэ?
-Багаасаа л vг хєгжлийн хичээлд дуртай. Гуравдугаар ангид байхад багш бидэнд шvлэг бичиж ирэх даалгавар єгдєг юм. Их сонин даалгавар юм гэж бодлоо. Нєгєє талаар манай ангид Бєдєєн гэж хvvхэд байлаа. Хичээл дээр шvлэг их бичнэ. Тэгээд бас бодлоо. Шvлгийг Нацагдорж, Дамдинсvрэн, Лермонтов, Пушкин л бичдэг байх гэтэл Бєдєєн хvртэл шvлэг бичиж болдог юм бол яагаад би бичиж болдоггvй юм. Ингээд даалгавраа биелvvлж, “Хулгайч” гэдэг шvлэг бичсэн. Хулгай хийсэн юмных нь тухай ямар ч утга байхгvй, зvгээр л толгой холбоод бичээд байв. “Галын хайч, гаргvй хvрз ч гэх шиг. Багш тvvнийг “их сонин шvлэг болж” гэж дvгнэсэн. Дахин шvлэг бичээгvйч гэсэн шvлэг их цээжилнэ, уран уншина. Ингээд ирэхээр шvлэг зохиох сонирхол улам нэмэгддэг байлаа, Техникумд сурах, Дундговьд ажиллах vедээ л утга зохиолын хvрээнд ойртож шvлгийн тоо олширсон.

-Мундагчуудад шvлгээ уншин тоогдож, гологдож явсан vеэ дурсаач?
-С.Эрдэнээ гуайд шvл¬гээ уншиж єгч байлаа. Ойшоосонгvй, жаахан голоод єнгєрлєє. Хамгийн гол нь Дундговьд бага эмчээр ажиллаж байхад С.Дашдооровтой танилцсан. Зохиолчдыг амьдрал судлуулахаар томилсон нь тэр. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд хоёр жил хэртэй сурахдаа тэнд зодоон хийгээд, хєєгдєєд, арга хэмжээ авахуулж, бараг цєлєгдєєд ирсэн. Ингэж цєлєгдсєн нь надад азтай тєдийгvй С.Дашдооровт ч олзтой явдал болсон. Яагаад гэвэл тэндээс алдарт “Говийн єндєр” романаа олсон, Горькийн сургуульд сурч байсных, миний сонсоогvй сонин, мэдрэмж, анирыг тээж ирсэн байсан. Энэ л vедээ”Дуулим талын цэцгэрхvv хєєрхєн хvvхэн болж уу, би” гэдэг шvлгээ бичсэн. Миний хамгийн нэрд гарсан шvлэг тэр л байх шив дээ.

-Энэ шvлгээ бичихэд хэдэн настай байсан бэ. Эзэнтэй биз?
-Хорьтой байсан. Хvн эмнэлгийн техникум тєгсєхєд манай сургууль дандаа охид. Нэг ангид 3-4 эрэгтэй оюутан сурч байсан. Дандаа хєдєє долдугаар анги тєгсєєд ирсэн. Суралцах хугацаанд бидний нvдэн дээр л тэд маань єсч торниод, хvнтэй сууж, хvvхэн болж байлаа. Vvнээс л vvдсэн хэрэг.

-Та тvрvvнд олон газар дамжиж ажилласнаа ярьсан. Энэ их ажлын аль заваар нь гэрлэж амжив аа?
-Хvн эмнэлгийн сур¬гуульд сурч байхдаа “Одоо хорь хvрэх нь. Дахиад ийм олон сайхан охидтой хамт байх боломж байхгvй болов уу гэж бодож байв. Гэхдээ би хєдєєний хvн учраас хотын хvvхэд дэмий байх. Араншин, амьдралын хэвшил таарахгvй болов уу гэж боддог. Сургууль дээр нэгэн vдэшлэг болсон юм байна. Маргааш нь манай ангийн хvvхэд намайг нэгдvгээр курсийн Отгонбаяр гэж охинтой бvжиглээд гэж залж байна. Худлаа байхгvй юу. Би чинь эсгий гутлаас салахгvй. Тэр нь цоорчихсон, жийрэг цуваад. Засчихаад л гvйж явдаг хvнд чинь юуных нь бvжиг байхав. Тvvнээс хойш єнєєх Отгонбаяр гэгчтэй холбож дооглоод болдоггvй. Сvvлдээ би тэр хvнийг нь нэг харахсан гэж бодлоо. Уран сайханд явдаг, авьяастай охин бололтой. Захиа єгєх гэсэн авдаггvй. Гэтэл уран сайхны бvлгэмийн дарга хєвгvvн “Чи Отгонбаярт захиа єгєх гэсэн юм уу” гэж байна. Ичээд “Vгvй, таньдаг хvн єгvvлсэн юм” гэж худал хэллээ.

Тэгсэн “Чи бичээд надад єгчих” гэж байна. Євєрт явсаар байгаад урагдаж vнгэгдсэн захиагаа сийрvvлж дахин хуулаад єглєє. Нєгєєх чинь гvйж ирээд “Би єчигдєр байранд нь ярьж суугаад сэмхэн орон дээр нь шидчихсэн. Алчуураараа дараад авна билээ” гэж байна. Шувуу нисчих гэж байгаа юм шиг. Ингээд захиа эзэндээ хvрчээ. Хариу нь ч ирлээ. “Амьдрал мэдэхгvй, єнчин єрєєсєн хvн. Ховдын Эрдэнэбvрэнгийнх энэ тэр гээд л. Тэгээд захидлаар харилцаад байгаа хэр нь ойртож уулзаж чаддаггvй, ичээд. Тэгсээр байж хоёр жилийн дараа багш шинэ жилийн євлийн євгєний vг бичих даалгавар надад єглєє. Vгээ биччихлээ. Хэнээр євгєн болгодог юм билээ гэхэд нь “би тоглох уу” л гэлээ. Амихандаа концертийнхонд ойртох гээд байгаа арга нь тэр. Жаахан биетэй болохоор олигтой євгєн болохгvй байгаа юм л даа. Тvvнийгээ мэдээд байлаа. Тэгээд “Отгонбаяр миний хvv бэлгээ ав” гэж дуудаад, тvvнээс хойш ойртож vерхсээр тvvнтэйгээ ханилсан даа. Сургууль, ажил гэсээр долоон жилийн дараа суусан. Ирэх жил ханилсны маань 40 жилийн ой болох гэж байна. Одоо дєрвєн хvv, нэг охинтой, сайхан амьдарч байна.

АМЕРИКААС АВЧИРСАН ГVРИЛЫН ГАНЖИН
-Та нэгэн vе Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байсан. Тэр тусмаа хамгийн эгзэгтэй vед?
-Яагаад vvнээс нэрээ татаж авч болоогvй юм бэ гэхээр би энэ байгууллагын нэр дээр эрдэм боловсрол, мэргэжил эзэмшиж, бvх насаараа тvvгээр амьдарч яваа хvн. Нэг єдєр “Чи одоо л нэг ирэх хэрэгтэй байна. Ирээд энә гал тогоог аялуулж аваад яваач” гэхэд нь vгvй хэмээн татгалзах бvдvvн зvрх надад байгаагvй. Тvvнээс биш цаг vе хvнд байсныг бодвол бултах ёстой байсан юм, уг нь. Тэглээ гээд хороогоо хохироосон ч юм уу, єєрєє хохирсон юмгvй. Ямар ч байсан тэр байшинг нь хадгалаад, 108 ботийг эхлvvлээд байж байсан.

-Сайд нарын зєвлєлийн референтээр ажиллахдаа улстєрд орчих санаа тєрж байв уу. Энэ чиглэлд хэр элэгтэй вэ, Та?
-Тэр vеийн тухай одоо эргээд бодоход нэг их улс тєржєєд байдаггvй байсан юм шиг. Жагсаал, цуглаан гэх биш, маш тайван. Тэгсэн мєртлєє эх орноо хайрлах, vзэл суртлын хувьд жигтэйхэн улс тєржєєд байсан ч юм шиг. 1970 онд би МАХН-д элссэн. Энә vеэс л улс тєрийн гал тогоо руу ойртож ирсэн.

-Харин одоо?
-Одоо улс тєр сонирхдоггvй гэвэл худлаа болчихно. Сонин уншихгvй байж чаддаггvй. Яг єєрєє оролцоод, манлайлаад, зохион байгуулаад явах нас, цаг таарсангvй. Таарсан бол оролдоод vзэж мэдэх л байсан байх.

-Сонин хэвлэлд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж, vзэг нэгтэй байсны хувьд одоо гарч буй сонинуудын талаар ямар бодолтой явдаг бол?
-Надад хамгийн таалаагддаггvй юм гэвэл рекламтай сонин. Би рекламч хvн биш. Тийм цаг vєд єсч торнисонгvй. Хувь хvнийхээ хувьд ч тийм, нєгєєтэйгvvр их реклам сониныг нийтлэлийн хувьд ядууруулдаг. Нийтлэлдээ хуудсаа зориулсан, реклам багатай сониныг л сайн сонин гэнэ. Хэлний хувьд ярих юмгvй, их ядуурсан. Эх хэлнээсээ єдєр ирэх тусам холдоод байна. Єдєр тутмын сонин уншина уу гэхээс шар хэвлэлийг бол сєхєж ч хардаггvй.

-Зохиолчид билэг танхай, євєрмєц араншинтай хvмvvс байдаг. Харин Та их дєлгєєн, намуухан?
-Хvний єєрийн тєрх гэж байна. Уран бvтээлч л бол билэг танхай байж чадахгvй. Жишээ нь би С.Дашдооровтой хориод настайдаа танилцсан. Тvvн шиг ханхалзаж явахсан гэж боддог байлаа. С.Дашдооров чинь том биетэй, єргєн цээжтэй, сайхан эр. Тэгээд тvvн шиг ханхалзах гэхээр надад тийм цээж байхгvй, жижигхэн хvн чинь инээдэмтэй харагдана биз дээ. Тэр их сайхан аргил бvдvvн дуутай. Тийм дуутай болох сон гэж бодно. Надаас тэр дуу гарахгvй. Тэгэхээр эцэст нь єєрийнхєє хэмжээгээр дуугарч, єєрийнхєє хэмжээгээр ханхалзахаас єєр аргагvйд хvрнэ ээ дээ. Бас намайг яагаад таны шvлэг богино байдаг юм гэж хvмvvс их асуудаг. Би заавал богино шvлэг бичих гэж хичээгээд, эсвэл урт бичсэн шvлгээ хасч танаад байдаг юм биш. Аяндаа л хэлэх гэсэн санаагаа гаргахад тиим хэмжээтэй болоод байсан. Дээр хэлсэн єнєєх дуу цєєтэй маань явж явж шvлэгт хvртэл ингэжтуссан хэрэг байх гэж боддог.

-Гадаадын олон орноор явсан байлгvй. Дурсгал болгож юу авчирдаг вэ?
-Гэр ахуйн дэлгvvрээр орж, тэнд очсоны дурсгал болгож ямар нэг юм авдаг. Югославаас авсан халбага, Оросоос авчирсан хусуур, Америкаас авсан гурилын ганжин, цайны шvvр зэрэг бий. Гэртээ vргэлж хэрэглэж байх учраас дурсгалтай байдаг юм.

МЄНГЄ ХVНИЙГ ЭВДДЭГИЙГ БVР ЗАЛУУДАА МЭДСЭН
-Ажиглаад байхад эмч-зохиолч манайд цєєнгvй. Эмч гэдэг мэргэжил шvлэг бичихэд тань нєлєєлдєг vv?
- Нэг нь биеийг, нєгєє нь сэтгэлийг эмчилдгээрээ агаар нэгэн гэсэн vг. Хvнийг сайн талаас нь дэмжиж, гэрэл гэгээ рvv чиглvvлэх vvрэгтэй. Жишээ нь би оршуулгын газар руу явсан замыг хараад “Хvн бvр єєр єєрийн замтай хэрнээ эцэстээ нэг л зам руу очих юм гэж боддог. Гэхдээ би ингэж шvлэг бичиж боломгvй санагддаг. Хvнд тиим юм сануулаад яахав.

-Ахмад хvний хувьд шvтлэгтэй биз, Та?
-Эмэг эхийнхээ дэргэд єссєний хувьд байнга зул єргєдєг, мєргєж байж орондоо ордог байсан. Тэгээд бодохоор багаасаа л бурхны ойрын хvн баймаар. Гэтэл тэгээгvй, хєндийрєєд явчихсан. Харин монгол ёс заншил, олон зан vйл бурхан шашинтай, сvслэн хvндэтгэхтэй холбоотой байдаг. Шашны ёс надад хамаагvй гээд нар буруу эргэж болохгvй биз дээ.

-Зохиолчдыг ядуу гэлцдэг байсан. Энэ ойлголт одоо арилж байх шиг. Та мєнгєний талаар ямар бодолтой явдаг вэ?
-Мєнгє хvнийг эвддэг гэдгийг би дэлхийн сонгодог зохиолуудаас бага залуудаа мэдчихсэн. Харин хэрхэн эвдэрдгийг нь амьдрал дээр євгєн болсон хойноо vеийнхнээсээ харж байна л даа. Гэр бvл, хамт олон, ах дvvсийн харьцаанд хvртэл нєлєєлж, эвгvй хvйтэн болгодог. Би автобусанд сууж vзээгvй. Бага насандаа ахмадыг хvндэтгээд суудаггvй, суух ёсгvй гэж боддог байв. Харин одоо суудаг цаг гээд суух гэтэл залуучууд суудлаа тавьж єгєхєє больсон. Ингээд автобусанд сууж vзсэнгvй.

-Єнєєгийн улс орны байдлыг хараад та юу боддог вэ?
-Єнєє єглєє Ардын жvжигчин, гавьяат Жамьяндагва телевизээр ярихдаа хэлсэн vг надад их содон сонсогдлоо. Юу гэвэл дээхнэ vед монголчууд бvрэг, ноомой учраас жvжигчин сонгож авахад их хэцvv байж. Авьяастай, авьяасгvй нь мэдэгдэхгvй. Одоо харин эсрэгээр нь хvн бvр ичихээ больчихсон. Хvн бvр “Би авьяастай, би жvжигчин” гээд жинхэнэ авьяастайг нь танихад бvр хэцvv болчихсон гэнэ. Энэ бол нийгмийн аль ч салбарт харж болно. Ерєнхийлєгч болъё, дарга болъё гээд л єрсєлдєх болж. Тэднээс хэн нь хэн бэ гэдэг нь танигддаггvй.

У.Оргилдулам
Дугаар 217 /2504/

 



Санхvv эдийн засгийн дээд сургуулийн багш, сэтгэл судлалын ухааны доктор, профессор Б.Оюунчимэг. Хvн зєв тєлєвшинє гэдэг нь яахын нэр вэ

$
0
0

Огноо: 2008-10-30 09:29:21
Хvнийг зєв тєлєвшvvлэх, “хvн шиг” хvн болгох талаар нэг vеийг бодоход ярих болж байна. Энэ тун сайшаалтай. Ингэхийг чухам єнєєгийн нийгмийн нєхцєл байдал шаардаж байгаа юм..

Бид ингэж яриад зогсохгvй, цаг алдалгvй дорвитой ажил хийх хэрэгтэй байна. Долдугаар сарын нэгний айхавтар vйл явдлын дараагаас хэн буруутан болох, хэрхэх талаар ярьж, буруутныг олох гэж зvтгэцгээж байна. Цагдаагийнхны хvчин чадлыг нэмье, бамбай дуулгыг нь сайжруулъя, чадалтай зэвсэг хэрэгслээр хангая гэж ч ярьцгаасан. Харин хvний мєс чанар муудаж, жудгаа алдаж, “хvн биш” хvн олширч байгаа талаар, vvний шалтгаан нь юу болох, монгол хvнийг хэрхэн зєв тєлєвшvvлэх талаар бараг ярихгvй байна. Долдугаар сарын нэгнийх шиг vйлийг зєв хєгжилтэй, боловсролтой, соёлтой, зєв хvмvvжсэн, ёс суртахуунлаг хvн хэзээ ч vйлдэхгvй. Иймийн учир хvнийг хэрхэн зєв тєлєвшvvлэх, яаж хvн шиг хvн болгохыг ярихаас аргагvй, багш, сурган хvмvvжvvлэгчид, эцэг эхчvvд энэ талын мэдлэгээ дээшлvvлж, боловсрол эзэмшихээс ч аргагvй болж байна.

Хvний тєлєвшлийн асуудал нь хvнийг тєлєвшvvлэх, хvн єєрєє єєрийгєє тєлєвшvvлэх гэсэн хоёр талтай бєгєєд тухайн хувь хvн єєрєє тєлєвшилд онцгой vvрэг гvйцэтгэх ёстой. Ялангуяа нас биед хvрсэн хvний хувьд хэн намайг тєлєвшvvлэх юм бол гэж хvлээн суух нь зохисгvй юм. Хvн тєлєвших нь урт хугацаа шаардсан, тєвєгтэй vйл явц. Хvн насан туршдаа тєлєвшинє. Сурах, хєгжих, боловсрох, соёлжих, хvмvvжих явцдаа олж авсан бие, сэтгэл, оюуны ололт дэвшлvvдээ удаа дараагийн vйлдлээрээ дадал зуршил болгон эзэмшиж авахыг хvн тєлєвших vйл явц гэж тодорхойлж болох юм. Хvн сурсан сайн бvхнээ, зєв хєгжлєє, эзэмшсэн боловсрол, соёл, хvмvvжлээ тєлєвшvvлнэ. Хvний уураг тархин дахь 13 тэрбум гаруй эд эсийн ердєє 100 сая орчим буюу долоо, наймхан хувь нь л байнга ажилладаг бєгєєд vлдсэнийг нь бид ашигладаггvй. Энэ нь бидэнд сурах, хєгжих, боловсрох, соёлжих, хvмvvжих физиологи vндэс хангалттай байгааг харуулж байгаа юм. Хvн нэн тvрvvнд єєртєє тєлєвшvvлэх зvйлс бол сурсан сайн бvхэн, зєв хєгжил юм. Эдгээр нь хоорондоо салшгvй холбоотой. Сурах нь чаддаггvй зvйлээ чаддаг болох явдал бол хєгжих нь сурч олж авсан чадвараа нэмэгдvvлэх, дадуулах vйл явц юм. Хvн тєрсєн цагаасаа л аливаад суралцаж, тэр хэрээрээ чадваржин хєгжиж байдаг. Хvн зєвхєн сайныг сурч, зєв хєгжиж байж жинхэнэ хvн болж чадна.

Хєгжлийнхєє сєрєг муу талыг гээж, эерэг сайн талыг улам баяжуулан бэхжvvлж хvн дэвшилд хvрнэ. Чухам энэ утгаар нь хєгжил, дэвшил гэсэн хоёр vгийг хамт хэрэглэдэг. Хєгжиж дэвшихэд боловсрол, соёл, хvмvvжлийн тєлєвшил ихээхэн нєлєєтэй. Хvний цогц хєгжлийг бие, оюун, сэтгэлийн аль нэгний нь хєгжил vгvйгээр тодорхойлох аргагvй. Амьдралынх нь туршид бие махбодод нь гарч буй эерэг єєрчлєлтvvдийг хvний биеийн хєгжил гэдэг бол танин мэдэх vйл ажиллагааны дvнд хvний мэдэх, таних, ухаарах, сэтгэхэд тєдийгvй таньж мэдсэнээ илэрхийлэх чадвар болох сэтгэхvй, сэтгэлгээ, чадвар, дадалд гарч буй ахиц дэвшлvvдийг оюуны хєгжил гэж тодорхойлдог. Хvний цогц хєгжлийн нэг чухал бvрэлдvvн хэсэг нь сэтгэлийн хєгжил. Сэтгэл нь хvн гадаад болон дотоод ертєнц, тvvнчлэн єєрийн дотоод мєн чанараа таниж мэдэх, ухаарах чадвар юм. Эдгээр чадвараа дадуулах замаар хvн сэтгэлээ хєгжvvлнэ. Єнєєгийн бид материаллаг хєгжилд ихээхэн ач холбогдол єгч, тvvнээс эрхэм зvйл vгvй мэт туйлширч байна.

Хvнийг хvн шиг хvн, нийгмийг нийгэм шиг нийгэм болгох зvйл нь ганц хєгжил биш, тэр тусмаа материаллаг хєгжил бvр ч биш, харин сэтгэлийн боловсролыг дээдэлсэн цогц боловсрол, соёл, хvмvvжил, ёс суртахуун гэдгийг ухаарах цаг хэдийн болжээ. Хєгжил нь хуримтлуулсан эд баялаг, сvндэрлvvлсэн барилга байшин, гудамжаар сvлжилдэх машин тэрэг биш, харин улс орны зєв тєлєвшvvлсэн, єєрєєр хэлбэл сэтгэл, оюуны хувьд зєв хєгжсєн хvмvvс юм. Хvнд тєлєвшvvлэх ёстой дараагийн зvйл бол боловсрол. Ємнєх нийгмийн тогтолцоонд боловсролыг мэдлэг, чадвар, дадал эзэмших vйл явц, тvvний vр дvн гэж vзэж байсан бол єнєє vед хvн бvх талаараа зєв хєгжиж, соёлжиж тєлєвших vйл явц, тvvний vр дvн, оюуныг сэтгэлжvvлж, сэтгэлийг оюунжуулсны vндсэн дээр хvнийг оюун, сэтгэлээр нь хvн болгох vндэс гэж vзэж байна. Оюуны боловсрол нь биеийн болон сэтгэлийн боловсролын vндэс. Оюуны боловсрол нь олон талт мэдлэг, тvvнийг амьдрал, ажил хєдєлмєртєє бvтээлчээр хэрэглэх чадварын нэгдэл юм. Сэтгэлийн боловсрол бусдыг хайрлах, хvндэтгэх, єрєвдєх, энэрэх, уучлах, туслах зэрэг сэтгэлийн эерэг vйлvvдээр илэрнэ. Сэтгэл хэмээх зvйлийн мєн чанарыг танин мэдэх, єєрийн сэтгэлийн онцлогийг судлах, сэтгэлээ сайн тал руу нь єєрчлєн засах, номхотгох нь сэтгэлийн боловсролтой хvний шинж. Амиа хичээх, эд хєрєнгєнд шунах, атаархах, бардамнах, хvмvvсийг алагчлах, хов хєєцєлдєх, бусдыг vл тоомсорлох, єєрийгєє ихэд vзэх нь сэтгэлийн боловсрол доройн шинж гэдгийг ухаараач ойлгууштай. Сэтгэлийн боловсрол, хєгжлийн илэрхийлэл нь хvмvvжил, харин хэмжvvр нь ёс суртахуун юм. Энэ нь сэтгэлийн боловсрол, хєгжил хэдий чинээ єндєр байна хvн тєдийчинээ хvмvvжилтэй, ёс суртахуунлаг байна гэсэн vг.

Боловсролын тогтолцоонд бие, сэтгэл, оюуны боловсролоос гадна сэтгэлгээний боловсрол орно. Хvний сэтгэл, оюуны хєгжлєєс сэтгэлгээний хєгжил нь хамаардаг. Сэтгэлгээ нь боловсролын нэг аспект бєгєєд практик талыг нь хариуцдаг. Мэдлэг, оюун ухааныг сэтгэлгээ орлож чадахгvй ч мэдлэг, оюун тvvгээр л дамжин хэрэгждэг. Бvх юманд єєрийгєє гэсэн, нэг талыг барьсан сэтгэлээр хандах, єєрт тааруу хандсан, муу юм хийсэн хvнийг тэр чигт нь муу хvн гэж vнэлэх, хvмvvсийг єєрт хэрэгтэй хэрэггvйгээр нь ялган алагчилж vзэх, єєрийгєє дєвийлгєх, намайг дээд зэргээр vнэлэх ёстой гэж бодох буруу сэтгэлгээ єнєєгийн хvмvvст байгаа нь ажиглагддаг. Хvний боловсролыг эзэмшсэн оюуны боловсрол, тєгссєн их, дээд сургуулийн тоо, хамгаалсан эрдмийн зэргээр vнэлэх нь хангалтгvй юм. Жинхэнэ боловсролтой хvн гэдэг нь аливааг ухаарах чадвартай, зєв сэтгэж зєв ярьдаг, бурууг єршєєж зєвийг тэтгэх ухаантай, амьдралын мєн чанар (амьдралын утга учир, зорилго, зовлон жаргалын мєн чанар)-ыг ухааран ойлгодог, хамт олонтой амьдрах, бусадтай нийцэх чадвартай, тайван тогтуун байдлыг эрхэмлэдэг, амин хувиа хичээдэггvй хvн юм.

Бид боловсролыг зєвхєн оюунд хамаатай зvйл гэж vзэж, мэдлэг, чадвар тєдийгєєр дутуу ойлгож, сэтгэлийн боловсролыг орхисон єрєєсгєл боловсролыг эрхэмлэж ирж. Ийм боловсролыг хєгжлийнхєє тэргvvн vзvvлэлт болгосон нь хvний мєсгvй, хvмvvжилгvй, ёс суртахуунгvй хvн олширч байгаагийн шалтгаан гэж хэлж болох байх. Зєв хєгжиж, хvмvvжиж, ёс суртахуунлаг, соёлтой болж буй хvмvvсийн тоогоор боловсролын vр дvнг хэмжиж vнэлмээр санагддаг. Сэтгэлийн боловсролыг орхигдуулснаар л хvмvvс материаллаг ахуй, хэрэглээг шvтэж, материаллаг хєгжлийн хойноос хєєцєлдєж байна. Энэ нь хєгжлийн алдаа болохыг ойлгож эхэлсэн хvмvvс байгаа ч тийм хvний тоо цєєн байна. Хvмvvжлийг мэдлэг, сэтгэл, дадал зуршил гурвын тогтолцоо гэж vзэж, Єрнєдєд мэдлэгт, Дорно дахинд сэтгэлд суурилсан хvмvvжлийг эрхэм болгож ирсэн байдаг. Манай бvх шатны сургуулиуд ч Єрнийн мэдлэгт суурилсан боловсролыг дээдэлж, шинжлэх ухааны мэдлэг, чадварыг тvлхvv номлосоор сайн эдийн засагч, инженер, нягтлан бодогч, хуульч мэргэжилтнvvдийг тєрvvлж байгаа хэдий ч хvнийг хvн болгох, зєв тєлєвшvvлэхэд ялангуяа сvvлийн хориод жилд тун тааруу анхаарч байна.

Хvнээс єєрєєс нь гадуур орших мод ургамал, ан амьтан, уул ус, машин техник, од гариг гээд бvх зvйлийг заадаг, судлуулдаг хэрнээ хvний дотоод мєн чанар, хvн хэрхэн, жинхэнэ хvн болох талаар бараг заахгvй, судлуулахгvй байна. Хvнд тєлєвшvvлэх ёстой, дараагийн зvйл бол хvмvvжил юм. Нийгмийн орчинд сайныг сурах, зєв хєгжих, боловсрох, соёлжих замаар хvн хvмvvждэг. Хvмvvжлийн vндэс нь хєгжил. Зєв хєгжилгvйгээр хvмvvжлийг тєсєєлєхийн аргагvй. Хvмvvжил нь сэтгэлийн хєгжил, боловсролын илэрхийлэл. Хvний бие, сэтгэл, оюуны боловсролыг соёлтой шvтэлцvvлдэг тул хvмvvжил илvv хvмvvнлэг байдаг. Хvмvvжил нь хvний эрхэм нандин чанаруудыг эзэмшсэн байдал, хvн чанартай, хvнлэг энэрэнгvй болж тєлєвших vйл явц юм. Хvмvvжлийг бvрэн утгаараа зєв vзэл, зєв бодол, зєв эрмэлзэл, зєв хvсэл, зєв яриа, зєв сэтгэл, зєв vйл гэж ойлгож болно. Боловсрол, соёлын шvтэн барилдлага буюу ухаалаг зєв, сайн сайхан хоёрын диалектик нэгдлийн дvнд хvн зєв хvмvvжнэ. Хvмvvжлийг боловсролтой хослууштай. Боловсролд мэдлэг, хvмvvжилд сэтгэл болон дадал зуршил давамгайлдаг тул эдгээрийг хослуулж байж л боловс-ролын тэнцвэрт тогтолцоог бvрдvvлнэ. Боловсролыг хvмvvжилтэй эс хослуулснаар хvн зєвхєн мэргэжлийнхээ сэтгэлгээгээр явцуурах, нийгмийн амьдралд идэвхгvй хандах, vл тоомсорлоход хvрнэ.

Хvн болохын тулд зайлшгvй тєлєвшvvлэх ёстой бас нэг зvйл бол соёл. Соёл нь хvний єдєр тутмын амьдралдаа хэрэглэдэг оюуны, материаллаг болон харилцааны vнэт зvйлс, зайлшгvй дагаж мєрдєх, хэвшvvлэх хэм хэмжээ юм. Соёл хvний болон нийгмийн амьдралын бvхий л хvрээ, салбарт хамаатай тул зайлшгvй эзэмших ёстой зvйл. Соёлжино гэдэг нь соёлыг бvрдvvлж буй бvхнийг сурна, сураад зогсохгvй эзэмшинэ гэсэн vг. Хувь хvн бvрийг соёлжуулах замаар нийгмийн соёлыг дээшлvvлнэ. Хувь хvний соёлд хувийн соёл (хувцаслах, хооллох соёл, хэрэглээний соёл), хэл ярианы соёл, бичгийн соёл, ахуйн соёл, биеэ авч явах соёл, харилцааны соёл, сэтгэлгээний соёл, vйл ажиллагааны соёл орно. Сайн муу зvйл, зовлон жаргалын vед ухаан бодол, сэтгэлээ зєв удирдах, ухаалаг тэвчээртэй зєв явах, бусдад тєвєг учруулахгvй байх, бусдад туслах зэргээр илэрдэг биеэ зєв авч явах соёлыг эзэмшихэд хvн илvvтэй анхаарууштай. Соёл нь илvv гэгээлэг зvйл. Соёл хvний мєн чанарт ханддаг атал хvмvvс бид хєгжилд анхаардаг шигээ тvvнд анхаарахгvй байна. Соёлын талаар ярьдаг ч хэвшvvлэн тєлєвшvvлэх явдал хангалтгvй байна. Бvх нийтийн vйлс болж чадахгvй байна. Монголчууд хэрэглээний соёл, зєв зvйтэй ярих, бичих соёлыг нэн тvрvvн эзэмшvvштэй байна.

Олон хvн, ялангуяа залуучууд “аймаар гоё”, “аймаар сайхан”, гэх зэргээр ярьж, аймаар гэдэг vгийг буруу утгаар хэрэглэх болж. Дээр доргvй, хєгшин залуугvй надад гэхийг надаа, намайг гэхийг надыг, бvгдийг нь гэхийг бvгдэнгий нь гэх зэргээр ярьж хэвшээд байна. Идсэн чихрийнхээ цаас, уусан ундааныхаа сав, татсан тамхиныхаа ишийг дуртай газраа хаяж байгаа хvн олон. Хог хаягдлаа зориулалтын саванд хаях, тийм сав байхгvй vед цvнх, халаас, уут саванд тvр хадгалахыг хэвшил болгууштай байна. Ингэж чадвал ахуйн эрvvл, сэтгэл зvйн таатай орчин бvрдvvлж, хэрэглээний нэгэн соёлыг эзэмшинэ. Хvн болохын vндсийн vндэс нь эерэг сайныг сурах, хvн болохын vндэс нь зєв хєгжих, хvн болох нєхцєлийг бvрдvvлдэг зvйлс нь боловсрол,соёл, хvмvvжил аж. Энэ бvгдийг тєлєвшvvлж байж хvн зєв тєлєвшиж, жинхэнэ хvн болно.

Хvн сэтгэл, оюунаа зєв хєгжvvлж, боловсруулж байж єєрийн мєн чанарыг олно, ингэж чадвал зєв тєлєвшинє. Мєн чанараа олж авсан хvн л жинхэнэ хvн байж чадна. Сэтгэлийн боловсролыг оюуны боловсролтой нягт уялдуулах, сэтгэлд суурилсан боловсролыг зорилгоо болгохыг бvх шатны сургалтын байгууллага, багш нар зорилгоо болгууштай. Ингэж гэмээжин хvмvvжилтэй, ёс суртахуунлаг, соёлтой хvмvvсийг тєрvvлж, зєв тєлєвшсєн иргэд, мэргэжитнvvдийг бэлтгэж чадна.

Санхvv эдийн засгийн дээд сургуулийн багш, сэтгэл судлалын ухааны доктор, профессор Б.Оюунчимэг
Дугаар 260/3020/

Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn – Єдєр бvр дэлхий даяар

С.Баярсайхан: ”Гоолингоо”-г нэг ч хүн үзэхгүй байсан ч би гомдохгүй

$
0
0


2012-10-04 10:28:35 , Мэдээний дугаар: #1212453

- Үнэн худал хоёр тэврэлдээд, үнсэлцээд, явалдаад ирэхээрээ саарал өнгөтэй болдог -
“Гоолингоо” нэртэй дуулалт жүжиг энэ сарын 10-нд Улаанбаатар чуулгын тайзан дээрээс үзэгч түмний хүртээл болох гэж байна. Жүжгийн зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч С.Баярсайхан бичсэн бөгөөд тэрбээр мөн уг жүжгийнхээ ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм билээ. Түүнтэй хөөрөлдсөнөө уншигч танд хүргэе.

-Найруулагч Баярсайхан гэсэн нэрийг өмнө нь хэд хэдэн жүжгийн анонс дээрээс харж байсан санагдана. Тиймээс “Гоолингоо” жүжгийн найруулагчийг нэлээд туршлагатай хүн гэж ойлгож байгаа шүү. Баярсайхан найруулагч энэ удаад ямар утга агуулгатай ямар жүжгийг монголчуудын хүртээл болгохоор бэлдэж байна даа?
-Би Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч хүн л дээ. Таны хэлсэнчлэн өмнө нь хэдэн жүжиг найруулж байсан. Гэхдээ тэр жүжгүүдийг би яг өөрөө найруулсан гэж үзэхгүй байгаа. Яагаад гэхээр эдгээр жүжгүүдийг би ямар нэгэн хүний заавар зөвлөгөөний дагуу найруулсан байдаг. Ганхуяг багшийн ингэчихвэл яасан юм бэ гэсэн зааварчилгааны дагуу өөрчилсөн зүйлс ч заримд нь байдаг. Бас УДЭТ-ын найруулагч Баатар ах бид хоёр ах дүүс шиг байдаг. Бүр хоёр биеэ шүтэж явдаг улс байхгүй юу. Тэгэхээр тэр хүний үг бас орсон байдаг. Түүнчлэн манай аав TV9 телевизийн ерөнхий найруулагч Соёлт гэж хүн бий. Аав маань бас зөвлөнө. Ингэхээр миний гэсэн зүйл үлдэхгүй болчихож байгаа биз дээ. Тиймээс л би өмнөх жүжгүүдээ минийх биш гэж хэлээд байгаа хэрэг. Тэгэхээр би энэ жүжгээ зөвхөн өөрөө хийнэ. Тийм ч учраас би тэр хүмүүсийг ирж зөвлөе гэхээр нь “та нар бүү ирэгтүн” гэчихсэн. Тэгээд л ёстой дураараа үзэж байна даа. Ер нь тэгээд энэ бол ганцхан миний л юм байх ёстой.

Би Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг багшдаа дургүйдээ зөвлөгөөг нь авахгүй гэсэн юм биш. Би багшдаа хайртай. Энэ жүжгийг тавих болсон минь ч бас багштай холбоотой. Яасан гэхээр би хааяа багшийнхаа морин жолоочоор явдаг юм. Нэг удаа морин жолоочийг нь хийгээд явж байтал багш Гоолингоо гэж энэ сайхан дууг дуулсан. Тэгснээ үнэхээр сайхан дуу шүү гэдэг юм байна. Тэр үед яагаад ч юм надад их сонин сэтгэгдэл төрсөн. Тэр үеэс энэ дуу толгойд минь сигнал өгчихсөн байлаа. Гэтэл 2010 онд манай Төв аймгийн театр “Гэгээн муза” наадмаас 10 музаг нь бүр гранпритэй нь авдаг юм байна. Шагнал авсан хүн бур аав минь, ээж минь, эмээ минь, өвөө минь, багш минь амьд байсан бол гэж яриад байсан. Тэр үг надад бас нэг сигналыг өгсөн. Тэр нь юу гэхээр би энэ хүмүүс шиг өнгөрсөн хойно нь харамсаж суух биш амьд сэрүүнд нь юм хийж баярлуулах ёстой юм байна гэсэн бодол. Тэгээд л би “Гоолингоо”-г бичиж эхэлсэн дээ.

Үүнийг бичихэд бас Баатар найруулагчийн “жүжгийн, киноны зохиолч байхгүй боллоо. Чи ном гаргасан хүн. Чамд маш их ирээдүй байна. Чи юм бичээч. Чиний зохиолууд яг кино зохиол шиг юм билээ” гэж намайг урамшуулсан үг их ташуур болсон. Үнэндээ тэр надад урам өгсөн үү хошгируулсан бүү мэд. Ямар ч байсан би бол тэр үгэнд нь хошгирсон. Тиймдээ ч энэ зохиолыг өглөө эхлээд орой дуусгачихсан. Өглөө сууж бичээд л орой нь дуусгачихсан дуулалт жүжиг ер нь байхгүй болов уу гэж би бодож байгаа. Мэдээж үгзүй, бадаглалзүй, эгшиглэлзүй гээд явах юм бол их юм байх л даа. Би энэ зохиолоо зүгээр л өөрийнхөө яриагаар биччихсэн. Ер нь би багшдаа хайртай болохоор “Гоолингоо”-г бичсэн.

-Төв аймгийн театрын найруулагч тэгээд яагаад анх бие даан найруулж байгаа жүжгээ “Улаанбаатар чуулга”-д тавьж байгаа юм бэ?
-Оросын урлагийн нэлээд хэдэн томчууд манай улсад ирээд манай бүх театруудаар явсан юм билээ. Тэгээд тэд Улаанбаатар чуулгын энэ заалыг хамгийн акустик сайтай юм байна гэж хэлсэн гэсэн. Энэ заалыг сонгосон нь нэгд ийм учиртай. Хоёрт, энэ чуулгын дарга Ц.Төвшинтөгс намайг их сайн дэмжсэн. Бусад газрууд түрээсийн мөнгө нэхээд байсан. Намайг хэн ч мэдэхгүй ш дээ. Өөрөөр хэлбэл би хэн ч биш болохоор надад хэн ч мөнгө өгөхгүй. Тийм учраас Улаанбаатар чуулгыг түшсэн хэрэг. Бас нэг шалтгаан нь багштай минь холбоотой. Багштайгаа хамт ажиллахад сайхан юм ч бий муухай юм ч бий. Нэг жүжиг рүү бүх анхаарлаа төвлөрүүлээд орчихоод байхад багш тэндээс сэлмээ эргүүлэн давхиж ирээд энийгээ ингэ тэрийгээ тэг гээд зааварчлаад эхэлдэг. Тэгэхээр багш шавь хоёрын хооронд зөрчилдөөн үүснэ дээ. Тиймээс л би түүнээс зугтаж энд ирсэн хэрэг.

-Жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг. Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Г.Ариунбаатар нар тоглож байгаа юм билээ. Жүжигчдийг ямар шалгуураар яаж сонгож авсан юм бэ?
-Энэ жүжиг бол жүжгийн төрөл дотроо хамгийн хүнд нь. Драмын жүжиг харьцангуй гайгүй. Үгээр жүжиглэлтээр явчихна. Харин ярьж байгаа юм шиг дуулна гэдэг амаргүй. Тэгээд хажуугаар нь жүжгээ авч явна драматураа хийнэ. Тэгэхээр бүх хүнээс өндөр чадвар шаардаж байгаа юм. Ер нь энүүхэндээ гэхэд би өөрийгөө харуулахын тулд хамгийн хүнд төрлийг сонгосон. Манайхан хөгжимт жүжиг гэхээр “Учиртай гурван толгой”-г тавиад байдаг. Яг үнэндээ бол “Учиртай гурван толгой” чинь ардын харилцаа дуу. Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа гээд бүгд тус тусдаа нэг нэг аятай. Энэ жүжиг бол тийм биш, хөгжмийн драматур гэж юу юм хоёр эрэгтэй дуэт хоёр эмэгтэй дуэт, гурван эмэгтэй гурван эрэгтэй трио, нэг эмэгтэй хоёр эрэгтэй гээд л бүх төрлүүд багтсан. Харин жүжигчдийн сонголтын тухайд би контраст гаргая гэж бодсон. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын тухайд дэлхийн хэмжээний дуучин. Монголд битгий хэл дэлхийд түүний урд гишгэх дуучин байхгүй.

Уг нь тэр тенор хоолойтой байж байгаад хоолойны мэс засалд ороод баритонийн хамгийн доод өнгөтэй болчихсон хүн. Их өвөрмөц гоё хоолойтой дуучин л даа. Дэлхийд тэргүүлчихсэн энэ дуучин Драмын театрын жүжигчин хоёр хамтарч дуулна гэхээр бас л сонин байна биз дээ. Тэднийг хамтатгахын тулд найруулагчаас чамгүй их авьяас шаардагдана. Мэдээж биеийнхээ амрыг харсан бол сайхан сапорни хоолойтой эмэгтэй дуучин авчраад дуулуулчихаж болох л байсан. Гэхдээ Отгонцэцэгийг сонгох шалтаг шалтгаан надад байсан. Хамгийн наад захын шалтаг гэвэл Отгонцэцэгийг нийт масс дан муу муухай хүн мэтээр хардаг. Энэ надад нөлөөлсөн. Ядахад түүний тоглож байгаа дүрүүд ихэвчлэн эсрэг талын дүр байх юм. “Орхидос” гэж кинонд бол ёстой чөтгөр лүүгээ тонилмоор муухай хойд ээжийн дүрд тоглодог шүү дээ. Бас хажуугаар нь энэ жаахан хүүхдийг чинь биеэ үнэлэгч л гэх юм, янхан л гэх юм. Ер нь зүсэн зүйлээр хэлж байна. Тэгэхээр нь би энэ хүүхдийг хэргээр сайхан амьтан болгож тоглуулах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл масст очих өгөгдлийг би эргүүлэх гээд байгаа хэрэг. Энд бас миний болоод жүжигчний чадал нөлөөлнө. Нэгэнт муу муухай гээд бодчихсон хүнийг сайн сайхан болгож харуулах хэцүү. Удмаараа хулгайч хүмүүсийг ёстой сайн хүмүүс гэж хэлэх хэцүү дээ. Түүнтэй л адил. Би шал эсрэг хоёр хүнийг энэ жүжгийнхээ гол дүрд тоглуулах гэж сонгосон. Энэ жүжгэн дээр би дан ганц Гоолингоогийн домгийг бариагүй.

-Ер нь энэ жүжигт яг юуны тухай гарах гээд байгаа юм бэ?
-Ердөө хүний үнэрийн тухай л гарна. Хүний үнэр гэж ер нь юу юм. Хүнээс ямар үнэр үнэртдэг юм. Хөлс үү, шивэр үү эсвэл бүр хулмас уу. Энэ тухай л өгүүлнэ. Хүний үнэр гэж нэг иймэрхүү юм байдаг юм гэсэн тэр л зүйл гарна. Бид нар ямарваа нэгэн юмны шийдийг гаргахдаа заавал өөрт ашигтайгаар гаргах гэж зүтгэдэг. Ашиггүй байлаа гэхэд өөрт ямар нэгэн хал балгүй шийдвэр гаргадаг. Гэтэл хэн мэдсээр байж өөртөө асар их хохиролтой, өөрийнхөө амь насанд эрсдэлтэй шийдвэрийг гаргадаг юм бол гэдгийг би энэ жүжгээр харуулъя гэж бодсон.

-Нэг талаас хүний үнэрийн талаар өгүүлэх ч бас хайр сэтгэлийн нандин холбоог харуулсан жүжиг юм биш үү?
-Би түрүүнд хэлсэн хүн бүр өөрт ашигтай шийдвэр гаргадаг гэж. “Ромео Жульетта” жүжгийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй байх л даа. Хүн бүр тэдний хайр сэтгэлийн талаар ярьдаг. Харин би Ромеог хөгийн хувиа хичээсэн нөхөр гэж боддог. Жульетта намайг ойлгох ёстой гээд л байдаг. Үнэн хэрэгтээ зөвхөн өөрийгөө л бодоод байгаа хүн байгаа биз дээ. Жульетта надад л хайртай байх ёстой гэдэг. Яагаад Жульетта өөр хүнд хайртай байж болдоггүй юм бэ. Энэ чинь хамгийн муухай хувиа хичээсэн хүний үзэл ш дээ. Тэгэхээр би тийм хайр үзүүлээд яах юм бэ. Мэдээж хайрын тухай бол гарна. Гэхдээ Ромео Жульетта хоёрын хайраас арай өөр хайр гарна.

-Ромео хувиа хичээсэн хөгийн амьтан гэх юм. Угаасаа хүмүүний амьдрал тийм л байх ёстой юм биш үү?
-Хэн тийм байх ёстой гэж заагаад байгаа юм бэ. Хэн тэрийг тогтоочихсон юм бэ. Энд хэлэхэд хүмүүс хайрын бэлгэ тэмдэг зүрх гэж ярьдаг. Зүрх чинь хүнийг цусаар хангаж байх ёстой булчинлаг мах. Амьгүй, бодож сэтгэдэггүй зүйл. Тэгэхээр тэр яагаад ч хайрын бэлгэ тэмдэг биш. Зарим нэг нь нуруун дээрээ далавчтай хүүхдийг хайрын бэлгэ тэмдэг гээд байдаг юм. Хаана байгаа юм бэ тэр хүүхэд чинь. Байхгүй ш дээ. Хэрвээ намайг хайрыг ямарваа нэгэн амьтантай зүйрлэ гэвэл би гахайтай зүйрлэнэ. Бас гахай хайрын бэлгэ тэмдэг гэж би хэлнэ.

-Яагаад?
-За би тайлбарлая. Чоно бол мах иддэг, хонь өвс иддэг, шувуу будаа иддэг. Тэд бүгд өөр өөрийн гэсэн идэштэй. Шувуу мах идэхгүй, хонь мах идэхгүй. Харин гахай бүгдийг нь иднэ. Юу ч хамаагүй иддэг. Тэр бүү хэл өөрийнхөө зулзагыг хүртэл идчихдэг амьтан байхгүй юу. Бүх юмыг идэх юм гэж хардаг. Ганцхан өөрийгөө боддог өөр юуг ч боддоггүй. Гэсэн ч тэр цагаан уу цагаан, сэтгэлтэй юу сэтгэлтэй, секс хийдэг үү хийдэг, төрдөг үү төрдөг. Ер нь бол мангас байхгүй юу. Хайр түүнтэй л адил мангас.

-Их сонин тодорхойлолт байна. Улаанбаатар чуулгын хаалгаар орж ирэхэд үүдний коридорт саарал өнгөтэй тайз харагдаж байна билээ. Таны “Гоолингоо”-гийн тайз уу, үнэнийг хэлэхэд яасан бараан, өнгө муутай тайз вэ гэж харж байлаа?
-Тиймээ. Яагаад муухай гэж. Би бол энэ өнгийг олж авсандаа өөрөөрөө бахархаж байгаа. Надад ийм өнгөтэй юм ерөөсөө харагдаж байгаагүй. Бүхий л юм нь саарал. Бид, улаан хэрүүлч, ногоортлоо унтаад, муухай хар мөртэй, сүү шиг цагаан сэтгэлтэй хүн шүү гээд л хүний араншин мөн чанарыг өнгөөр илэрхийлдэг. Үнэнг цагаан, худлыг хар мөртэй гэж бодъё л доо. Тэгвэл тэр үнэн худал хоёр чинь тэврэлдээд үнсэлдээд явалдаад ирэхээрээ саарал өнгөтэй болчихдог юм байна гэж бодоод би тайзаа саарал болгочихсон. Тэгээд ч Гоолингоогийн хувь заяа саарал байсан, тэр үеийн нийгэм саарал байсан. Бүхий л юм саарал байсан шүү дээ. Тэр үед үнэн худал хоёр явж л байсан. Би өнгөөрөө өөрийгөө гайхамшиг гэж бодож байгаа. Тэгээд дээрээс нь энэ жүжиг гайхалтай тавилттай. Би хэн нэгэнд таалагдах гэж энэ жүжгийг тавиагүй. Би энэ жүжгийг ард түмэнд зориулж хийгээгүй. Үзэгчдэд ч зориулж хийгээгүй.

-Тэгээд хэнд зориулсан юм бэ?
-Би өөртөө л зориулж хийсэн. Гэхдээ бидний ажил хүмүүст үзүүлж байж сайн муу нь шүүгддэг юм болохоор хүмүүс үзэх л болж таарч байгаа юм. Би хүнд таалагдах гэж гоё тавилтыг хайхгүй. Би өөрийнхөөрөө л тавих болно. Хүнд таалагдахгүй байж болно. Энэ жүжгийг үзээд хүмүүс түй гээд нулимж ч болно. Би түүнд эмзэглэхгүй. Яагаад гэхээр би өөрийнхөө хийе гэснийг л хийсэн. Нэг л мэдсэн чинь би 40 хүрчихэж. Хүссэн хүсээгүй бидний үе ирж. Тиймээс энд Баярсайхан гэж нэг найруулагч байна гэдгийг л би харуулах гэж зорьж явна.

-Тэгвэл Баярсайхан найруулагч Гоолингоо жүжгээс хүмүүс юуг ухаараасай ойлгоосой гэж хүсч байна?
-Би наадахыг чинь л ойлгохгүй байгаа юм. Би ямар багш биш заавал хүмүүст нэгийг ойлгуулах албагүй. Ойлгохгүй байсан ч надад падгүй. Яахав ганц хоёр билет зарагдвал сайн л байна. Миний өр бага ч гэсэн нимгэрнэ. Тэгэхээс биш би хүмүүс тийм юм ухаарчихаасай ийм юм ойлгоосой гэж огт бодохгүй байна. Би яагаад тэд нарын өмнөөс бодох ёстой юм бэ. Зарим хүмүүс би тийм юм хэлэх гэж гээд л ярьдаг юм билээ. Би өөрөө тэрийг чинь ойлгохгүй юм байна ш дээ.

-Хоёулаа хөгжмийн зохиолчийнхоо талаар нэг ч үг дуугараагүй байх юм?
-Тэр чинь харин их мундаг хүн байгаа шүү. Шарын Аюуш гэж. Урлагийн гавьяат зүтгэлтэн хүн. Үндэсний хөгжмийг бол жинхэнэ утгаар нь дуугаргадаг хүн дээ.

-Гоолингоо гэхээр хүмүүс Ичинхорлоо гуайн дуулсан дуугаар төсөөлдөг. Тэр дуу энэ жүжгийн гол зангилаа гэж ойлгож болох уу?
-Мэдээж тэр дуу бол улаан шугам нь байна. Яагаад гэхээр тэрийг л сонсож байж би энэ жүжгийг хийсэн. Эхлэл, дунд хэсэг бас төгсгөл хэсэгт энэ дуу явна. Бусад нь тэр чигтээ өөр байна.

-Төгсгөлийн асуултыг таны өмнө нээлттэй үлдээе?
-Энд яг юу болох гээд байгааг л хэлье. Энд нэг хүн л төрөх гээд байгаа юм. Хүүхэд төрөхөд бид тэр хүүхэд том болоод сайн хүн болох уу муу хүн болох уу гэдгийг огт боддоггүй. Хүүхэд төрлөө л гэдэг. Яг тэрэн шиг Баярсайхан гэж нөхөр л төрөх гээд дуншаад л байна. Өөрөөр хэлбэл Баярсайхан гэж нөхөр өөрийнхөө гарын үсгийг зурж өөрийгөө тунхаглах гээд байгаа юм. Төгсгөлд нь хэлэхэд би бол үндэсний урлагаа бага ч гэсэн үнэртүүлье л гэж хичээсэн.

Х.Алтанцэцэг

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1212453


С.Баярсайхан: Өөртөө зориулж бүтээл хийвэл илүү үнэ цэнэтэй байх болов уу

$
0
0



2012-10-08 14:56:18 , Мэдээний дугаар: #1212732

“Гоолингоо” хэмээх ардын дуунаас сэдэвлэсэн дуулалт жүжиг энэ сарын 10-наас Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох гэж байна. Жүжгийн зохиолч, найруулагч С.Баярсайхантай “Гоолингоо” жүжгийнх нь талаар цөөн хором ярилцсан юм. Ардын дуунаас сэдэвлэсэн энэхүү жүжгийн гол дүрд МУГЖ Б.Ариунбаатар, УДЭТ-ын жүжигчин СТА Г.Отгонцэцэг тоглож байгаа билээ.

-Жүжгийн гол дүрийг хэрхэн сонгож авсан бэ?
-Жүжигчдийн сонголтын тухайд би контраст гаргая гэж бодсон. Г.Ариунбаатарын тухайд дэлхийн хэмжээний дуучин. Монголд битгий хэл дэлхийд түүний урд гишгэх дуучин байхгүй. Уг нь тэр тенор хоолойтой байж байгаад хоолойны мэс засалд ороод баритонийн хамгийн доод өнгөтэй болчихсон хүн. Их өвөрмөц гоё хоолойтой дуучин л даа. Дэлхийд тэргүүлчихсэн энэ дуучин УДЭТ-ын жүжигчин хоёр хамтарч дуулна гэхээр бас л сонин байна биз дээ. Тэднийг хамтатгахын тулд найруулагчаас чамгүй их авьяас шаардагдана. Мэдээж биеийнхээ амрыг харсан бол сайхан сапрон хоолойтой эмэгтэй дуучин авчраад дуулуулчихаж болох л байсан. Гэхдээ Отгонцэцэгийг сонгох шалтаг шалтгаан надад байсан. Хамгийн наад захын шалтаг гэвэл Отгонцэцэгийг нийт масс дан муу муухай хүн мэтээр хардаг. Энэ нь надад нөлөөлсөн. Ядахад түүний тоглож байгаа дүрүүд ихэвчлэн эсрэг талын дүр байх юм. “Орхидос” гэж кинонд бол ёстой чөтгөр рүүгээ тонилмоор муухай хойд ээжийн дүрд тоглодог шүү дээ. Бас хажуугаар нь энэ жаахан хүүхдийг чинь биеэ үнэлэгч л гэх юм, янхан л гэх юм. Ер нь зүсэн зүйлээр хэлж байна. Тэгэхээр нь би энэ хүүхдийг хэргээр сайхан амьтан болгож тоглуулах гээд байгаа юм.

-Гол дүрийн эмэгтэй жүжигчнийг зөвхөн энэ талаас нь харж сонголоо гэж үү. Арай өөр тодорхойлолт байх ёстой доо?
-Найруулагч нар жүжигчдийг гурилтай зүйрлэдэг. СУИС-ийг 100 эмэгтэй жүжигчин төгсч гарлаа гэхэд тэдний ихэнх нь хоёрдугаар гурил байхгүй юу. Харин миний бодлоор ганц дээд гурил байгаа нь Г.Отгонцэцэг. Тийм гурилаар нарийн боов хийдэг юм. Түүнээс биш би хивэг зуураад, танзуур, өндөгтэй боов хийнэ гэдэг худлаа шүү дээ. Г.Отгонцэцэг бол гайхалтай жүжигчин. Ямар ч дүрийг бүтээж чадах гайхалтай уран бүтээлч учраас би сонгосон.

-“Монгол туургатан” театрынхан жүжгийн нээлтийг их өвөрмөц хийдэг. Энэ удаад яах бол?
-Би “Монгол туургатан” театрт очоод гурван жил болж байна. Өмнө нь телевизийн найруулагч байсан. Лаборатори жүжгүүд хийж байсан. Харин “Гоолингоо” бол хэний ч санал, зөвлөгөөг авахгүй өөрөө хийж байгаа анхны маань жүжиг.

-Та энэ жүжгийг өөртөө зориулж бичсэн гэж яриад байгаа. Яагаад тэгж тодорхойлоод байгаа юм бэ?
-Хэн нэгэн хүнд таалагдах гэж бүтээл хийвэл би өөрөө тэнэг харагдана биз дээ. Харин өөртөө зориулж хийж, түүнийг бусад хүмүүс үзвэл нэг хэрэг. Ичлээ гэхэд би хэнээс ч ичихгүй. Зөвхөн өөрөөсөө л ичнэ. Хүн ганцаараа байхдаа өөртөө үнэнч байдаг шүү дээ. Тиймээс өөртөө зориулж хийвэл арай илүү үнэ цэнэтэй байх юм болов уу гэж санасан юм.

-Дуулалт жүжиг гэхээр хөгжмийн зохиол, харилцаа дуу гээд нүсэр бүтээл болох учиртай?
-Манайхан хөгжимт жүжиг гэхээр “Учиртай гурван толгой”-г тавиад байдаг. Яг үнэндээ бол “Учиртай гурван толгой” чинь ардын харилцаа дуу. Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дуулах дөрвөн ая л байдаг. Тэр дөрвөн аяыг цээжлэхэд жүжгийн турш дуулчихаж болно. Энэ жүжиг бол тийм биш. Дүр болгон тусдаа аятай. Бүх зүйлийг нь зохиож хийсэн. Би хөгжмийн зохиолчтойгоо ярьж байгаад ааштай, ууртай хүүхний ая ямар байдаг юм. Ухаантай, ховч хүний аялгууд ямар байх вэ гэдгийг хөгжмийг характераар л гаргана.

-Сүүлийн үед дуунаас сэдэвлэсэн жүжиг нэлээд гарч байх шиг. “Ай Нанаа”-гаас авахуулаад?
-Тэр жүжгийг би үзэж амжаагүй. Зурагтаар багахан хэсгийг нь үзсэн. Тэгэхэд Монголын дуулалт жүжгүүд ямар байдаг вэ, яг тийм байсан. Бие биеэсээ ялгарах зүйл нэгээхэн ч байхгүй. Үүнийг би цус ойртолт явагдаад байна гэж ойлгодог. Манай Монголын аль ч театр, чуулгын бүжгийг очоод үзсэн яг адилхан. Хувцас нь яг адилхан байдаг. Яагаад гэвэл хувцсыг нь хоёр гуравхан зураад, бүжгийг нь хоёрхон хүн дэглээд байгаа юм. Тэгэхээр урлагт цус ойртолт явагдаад байгаа юм. Тиймээс би өөр өнцгөөс хийх гэж үзсэн. Цус ойртолттой харагдуулахгүйн тулд шүү дээ.

-Тэр өөр өнцөг нь юу юм бол?
-Би өөртөө зориулж бичсэн, бүтээж байгаа гэдэг нь өөр өнцөг. Бусад хүмүүс болохоор үзэгчдэд таалагдах гэж жүжиг тавьж байна. Тэгээд ирэхээрээ бүгд адилхан болчихож байгаа юм. Харин би өөртөө таалагдах гэж хийсэн учраас огт өөр болно.

-Ер нь энэ жүжигт яг юуны тухай гарах гээд байгаа юм бэ?
-Ердөө хүний үнэрийн тухай л гарна. Хүний үнэр гэж ер нь юу юм. Хүнээс ямар үнэр үнэртдэг юм. Хөлс үү, шивэр үү эсвэл бүр хулмас уу. Энэ тухай л өгүүлнэ. Хүний үнэр гэж нэг иймэрхүү юм байдаг юм гэсэн тэр л зүйл гарна. Бид нар ямарваа нэгэн зүйлийн шийдийг гаргахдаа заавал өөрт ашигтайгаар гаргах гэж зүтгэдэг. Ашиггүй байлаа гэхэд өөрт ямар нэгэн хал балгүй шийдвэр гаргадаг. Гэтэл хэн мэдсээр байж өөртөө асар их хохиролтой, өөрийнхөө амь насанд эрсдэлтэй шийдвэрийг гаргадаг юм бол гэдгийг би энэ жүжгээр харуулъя гэж бодсон.

-“Гоолингоо” дууны тухай таван янзын жүжиг байдаг гэсэн. Тэр домгуудаас санаа авсан уу?
-Хэрвээ би домгоос санаа аваад биччих юм бол хүний бүтээлийг хулгайлсантай ялгаагүй биз дээ. Тэр зохиол биш болно. Н.Ганхуяг гэдэг найруулагч байдаг. Тэр хүн гадаадын жүжгүүдийг орчуулж байна. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ ном болгож зараад байгаа байхгүй юу. Гадаадын зохиолчдод нэг ч төгрөг өгөөгүй байж бусдад зараад байгаа юм. Энэ чинь хулгай. Үүнээс л би зугтаж байгаа. Хүн өөрөө бичдэг байх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн зохиолчийг гуйгаад бичүүлсэн бол миний бодож, харж байгаа шиг байж чадахгүй болов уу гэж бодсон. Тиймдээ ч өөрөө зохиолоо бичсэн юм.

Н.Пунцагболд

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1212732


Төв аймгийн “Монгол туургатан”театрын найруулагч С.Баярсайхан: Гоолингоог би өөртөө зориулж бичсэн

$
0
0

Ардын дуунаас сэдэвлэсэнГоолингоожүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Төв аймгийнМонгол туургатантеатрын найруулагч С.Баярсайхан жүжгийн зохиолыг бичиж, найруулжээ. Түүнтэй ярилцлаа.

-Ардын дуунд мөнхөр­сөнГоолингообүтсэн түүх нь олон янз байдаг юм билээ. Та аль зо­хиолыг нь сонгож авсан бэ?

-”Гоолингоо” дуу бүтсэн тав зургаан домог байдаг юм билээ. Би алийг нь ч барьж авсангүй. Бүх домгийг уншиж судалсан. Гэхдээ яг дуу­рай­гаад хуулбарлачихаар тэр чинь урлаг биш болчихно биз дээ. “Гоолингоо” тэртээ Их Монгол Улсын байлдан да­гууллын үед бий болсон дүр юм билээ. Олон домгоос нэлээн судалж үзээд цаг хуга­цааны хувьд хамгийн тохи­ромжтой үе болох 1930-аад оны үеийг сонгож авсан. Тэр үед Архангай аймгийн нутагт Гоолингоо гэж сайхан бүсгүй байсан юм билээ. Тэр бол бодит дүр. Домогт мөнхөрсөн Гоолингоо ямар хүн байсан бэ гэдгийг судалсны үндсэн дээр хамгийн логик сайтайг нь сонгоод уран сайхны аргаар зохиолоо бичсэн юм.

-Найруулагчийн хувьд энэхүү жүжгээрээ юуг харуулахыг зорьсон бэ. Найруулагч бүр нэг са­наа, зорилго агуулсан байдаг шүү дээ?

-Яг үнэнийг хэлэхэд үзэг­чид миний жүжгийг үзээд ийм зүйл ухаараасай, тийм зүйл ойлгож аваасай гэж бодсон зүйл байхгүй. Хэн нэгэнд зориулж бичээгүй. Би өөртөө л зориулж бичсэн, найруул­сан. Өөртөө зориулж л тавих гэж байна. Түүнээс нийгэмд ч юмуу, аль нэг үеийнхэнд зо­риулаагүй. Өөрөө кайф авах гэж тавих гэж байгаа юм.

-Гол дүрийн жүжигчдийн дүр сонголтын тал дээр ярихгүй юу?

-Энэ жүжиг бол дуулалт жүжиг шүү дээ. Тиймээс дүр сонголтыг би хамгийн сайн уялдаа холбоотой байгаасай гэж бодсон. Дэлхийн нэг но­мерын дуурийн дуучин, дра­мын жүжигчин хоёр хамтарч дуулахад маш том ялгаа ха­рагдана. Үүнийг гаргаж байж миний ажиллах ур чадвар харагдах болов уу. Түүнээс би мундаг сайн хоёр дуучин дуулуулчихаар ажлаа хаана хийх юм бэ. Тиймээс жүжиг гэдэг талаасаа, дуулалт жү­жиг гэдэг утгаараа драм дээр нь жүжигчин эмэгтэй, дуулалт дээр нь дуучин залуу сонго­сон. Эмэгтэй гол дүр болох Гоолингоод Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүү­ний ажилтан Г.Отгонцэцэг, эрэгтэй гол дүрд М.И.Гли­никийн нэрэмжит дуурийн дуулаачдын их наадмын тэр­гүүн байрын шагналт, цагдаа­гийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар нар тоглож байгаа.

-Г.Отгонцэцэгийн та­лаар сөрөг мэдээлэл их байдаг учраас жүжгийн­хээ гол дүрийг өгсөн гэж сонссон?

-Тэгсэн. Яг тэгж бодсон. Г.Отгонцэцэгийн талаар ний­тэд очсон мэдээлэл нь дан­даа сөрөг талынх байна шүү дээ. Энэ муу охиныг есөн шидээр нь хэлэх юм. Бүр сонсоход ч эвгүй үгээр хэлж байна. Тэгэхээр олон нийтэд нэгэнт сөрөг сэтгэгдэлтэй хүрчихсэн хүнийг эргээд сайнаар хүлээж автал нь тоглуулах нь найруулагч ми­ний үүрэг. Тэндээс миний ажлын ур чадвар харагдах байх. Найруулагчийн хувьд би Г.Отгонцэцэгийг гайхам­шигтай жүжигчин гэж үнэлээд байгаа. Юу л бол юу хийж чадахаар, найруулагчийн өгсөн дүрийг түүртэлгүй бү­тээж чадахаар уран бүтээлч.

-Жүжгийнхээ нээлтийг хэрхэн хийх вэ. “Монгол туургатантеатрынхан үнэтэй тасалбартай хү­лээн авалт хийдэг?

-Тийм л дээ. Би “Монгол туургатан” театрт очоод гур­ван жил болж байна. Харин энэ жүжиг миний уран бүтээл. Би өмнө нь телевизэд най­руулагч хийж байлаа. Тий­мээс сүртэй хүлээн авалт хийгээд сүйд болохгүй.

-Анхны бие даасан жүж­гээ өөртөө зориулсан юм байна. Тэгвэл ний­гэмд зориулсан уран бүтээл тань хэзээ олны хүртээл болох бол?

-Ер нь хэн нэгэнд зориулж уран бүтээл хийнэ гэдэг чинь утгагүй шүү дээ. Би ажлаа хийж байгаа хэрнээ хэн нэ­гэнд таалагдах гээд эхэлбэл тэнэг биз дээ. Хүнд таалагдах гэж юм хийж эхэлбэл сайн уран бүтээл ч төрөхгүй. Би угаасаа ичвэл өөрөөсөө л ичдэг. Айвал би хэнээс ч айхгүй, өөрөөсөө л айна. Хүн ганцаараа байхдаа өөртөө л үнэнч байдаг. Тэгэхээр өөр­төө зориулж уран бүтээл хийвэл арай үнэн байх юм болов уу.

-Дуулалт жүжгийнхээ бүх харилцан дууллыг та өөрөө бичив үү?

-Тэгэлгүй яахав. Бүгдийг нь зохиосон. Хөгжим, аяыг хөгжмийн зохиолчидтойгоо хамтраад хийлээ.

-Сүүлийн үед ардын дуу­наас сэдэвлэсэн жү­жиг олны хүртээл болж байсан. Хамгийн сүүлд л гэхэдАй нанатайзнаа амилсан. Ардын дуу ба­рьж авах нь найруу­лагчдад амар байгаад байна уу?

-Үнэндээ “Ай нана”-г үзэж амжаагүй. Зурагтаар гарч байхыг нь хальт харсан. Сүү­лийн үеийн дуулалт жүжгүүд ямар байгаа билээ, яг л тийм санагдсан. Нэг нэгээсээ ялга­рахгүй байна. Энийг би ур­лагт цус ойртолт явагдаж байна гээд байгаа юм. Бүх хөдөө орон нутгийн уран бүтээлчдийг цувруулаад тог­луулах юм бол бүгд яг адил­хан. Хувцас нь ч гэсэн тэр. Тэгэхээр би энэ цус ойртол­тоос ангид байхыг хүссэн.

Г.Отгонцэцэг: НАЙРУУЛАГЧ НАМАЙГ Л ЭНЭ ДҮРД ТОХИРНО ГЭЖ СОНГОСОН БОЛОХООР ТУЛТАЛ НЬ ТОГЛОНО

-Найруулагч таны нийгэмд хүрсэн сөрөг сэтгэгдлийг эвдэхийн тулд жүжгийнхээ гол дүрийг өгсөн гэсэн байх аа?

-Энэ дүр дээр бусад жүжиг шиг ямар нэгэн сонгон шал­гаруулалт явагдаагүй. Анх­наасаа л Г.Ариунбаатар бид хоёрыг сонгосон байсан гэ­сэн. Манай урлагийнханд нэг дутагдалтай тал байгаа. Нэг хөөрхөн охин байх юм бол тэрийг байнга хөөрхөн бүс­гүйн дүрд тоглуулаад яваад байна. Нэг залууг эсрэг дүрд тоглуулчих юм бол дараа дараагийн уран бүтээлд ч мөн эсрэг дүрээр л яваад байдаг. Найруулагч маань надад “Би чиний ярилцлагыг уншсан. Чи миний бодож явдгийг ярьсан байна лээ. Тиймээс би чамайг Гоолин­гоогоороо сонгосон. Чи энэ дүрийг бүтээгээд хүмүүст Гоолингоо шиг сэтгэгдэл төрүүлж яваарай” гэж хэлсэн. Найруулагчийн энэ үгэнд би үнэхээр их баярласан. Жил гаруй гол дүрийн эмэгтэйгээ хайж байгаад намайг сонго­сон. Тиймээс тултал нь сайн тоглоно гэж бодож байгаа.

-Та өмнө нь дуулалт жүжигт тоглож байв уу?

-Би мэргэжлийн дуучин хүн биш. Би өмнө нь “Пари­сийн дарь эхийн сүм” жүжигт тоглосон. Мюзикл жүжиг бай­сан. Харин одоо дуулалт жүжигт тоглох гэж байна. Тэр тусмаа амьдаар дуулна. Хү­ний таван мэдрэмжээ ажил­луулж тоглох учраас өндөр мэдрэмж шаардаж байгаа. Тэр бүхэнд өөрийгөө голог­дуулахгүйн тулд их хичээж, өөр дээрээ тулж ажиллаж байгаа.

-Хүмүүс таныгОрхи­доскинонд бүтээсэн хойд ээжийн дүрээр тань хүлээж авах гээд байдаг. Одоо харин тэс өөр дүрд тоглох нь. Сан­дарч байна уу?

-Манай хошин урлагийн­хан драмын жүжигт тоглох гэхээр “Хүмүүс инээгээд хү­лээгээд авчихна” гээд байдаг. Тэрэнтэй адилхан хүмүүс намайг эсрэг дүрээр хүлээж авах хандлагатай байх юм. Гэтэл уг нь би ганцхан кинонд л эсрэг дүр бүтээсэн. “Ор­хидос”-оос өөр кинонд ч юмуу жүжигт эсрэг дүрд тоглоогүй шүү дээ. Эерэг дүрд зөндөө л тоглосон. “Парисын дарь эхийн сүм”-ийн Эсмеральдо бол сайхан дүр. Яахав дэлгэ­цийн урлагийг хүмүүс хаана ч үзэж болдог болохоор олон хүнд хүрдэг байх. Бүтээсэн эерэг дүрүүд маань драмын тайзан дээр амилсан боло­хоор зорьж ирсэн хүмүүст л хүрсэн юм болов уу даа.

-Тайзан дээр амьдаар дуулна гэсэн. Г.Ариун­баатарын тус дэм их байна уу?

-Тэгэлгүй яахав. Дэлхийн хэмжээний том дуучинтай хамтарч тоглох болохоор надад их түшигтэй байгаа. Дуулалт тал дээрээ Г.Ариун­баатар маань надад туслаад, жүжиглэлт тал дээрээ би Г.Ариунбаатарт заагаад явж байна. Хоёулаа урлагийн мэргэжлийн хүмүүс ч гэлээ өөр өөр төрлийнх болохоор бие биеийнхээ дутууг нөхөөд, зааж зөвлөөд явж байна. Ямар ч байсан дүрээ ам­жилттай бүтээх байх аа.

-Г.Ариунбаатар та хоёр үерхэж байгаа гэв үү?

-Манай хэвлэл мэдээл­лийнхэн чинь тэгээд янз бүрээр л бичих юм байна шүү дээ. Тэр дундаа сайт, шар сонинууд. Одоо ч янз бүрээр хэлүүлээд бичүүлээд дөжир­чихсөн. Юу ч гэж бичнэ ду­раараа болог гээд боддог юм байна лээ. Ямар сайндаа л “Орхидос”-т тоглосноос бо­лоод намайг бүр жинхэнээсээ үзэн ядчихсан хүн зөндөө байдаг юм байна лээ ш дээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

http://www.dnn.mn/?vfile=30&vmet_id=30174&vmet_main=1169&vt=new&vl=&vdate=&vofile=23a2i30&left=yes&vpage=


Ш.Лхагва: Би хүндийн өргөлтийн дэлхийн рекордыг эвдэж чадлаа

$
0
0

 

Нийтэлсэн: 2013-08-21 12:19:57

Манай орны тамирчид ганцаарчилсан төрөл тэр дундаа хүчний спортоор тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргах нь элбэг билээ. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй хүндийн өргөлтийн спортоор хичээллэх залуус олон болсон гэнэ. Саяхан болж өнгөрсөн спортын мастер тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали Улсад болсон.
Тус тэмцээнд манай орны хүндийн өргөлтийн таван тамирчин хүч сорин өрсөлдөж ганзага дүүрэн эх орондоо ирлээ. Тухайлбал олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Ш.Лхагва гуай уг тэмцээний хүндийн өргөлтийн 56 кг-н жинд өрсөлдөж дэлхийн рекорд тогтоожээ. Түүнтэй тэмцээний сонин хачины талаар ийнхүү ярилцлаа.
-Юуны түрүүнд таньд дэлхийн рекорд тогтоогоод ирсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Итали Улсад болсон дэлхийн мастеруудын тэмцээнд оролцож Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлээд ирлээ. Маш их баяртай байна.
-Хүндийн өргөлтийн спортоор хэзээнээс хичээллэж эхлэв. Энэ спортын онцлог давуу тал нь юу вэ?
- Би хүндийн өргөлтийн спортод насаараа зүрх сэтгэлээ зориулж яваа хүн. Анх 18 настайдаа цэрэгт яваад “Алдар” нийгэмлэгт тамирчин гэж явсаар өдий хүрлээ. Хүндийн өргөлтийн спорт тамирчин хүнээс асар их тэвчээр, эр зориг шаарддаг. Мөн хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй шүү. Тиймдээ ч над шиг тавь гарч яваа хүн одоо ч эрч хүчтэй байгаа юм даа (инээв). Ах нь энэ спортоос 1977 онд спортын мастер, 1980 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.
-Та энэ спортоор хичээллээд 40 жил болсон байна. Гаргасан амжилтынхаа талаар дурьдвал?
-Нээрээ 40 жил болчихсон байна шүү. Цаг хугацаа гэж мөн ч хурдан юм даа тийм ээ. Би 40 жилийн хугацаанд гадаад дотоодын олон тэмцээнд орсон доо. “Алдар” нийгэмлэгийн тамирчин гэх нэрийн доор гаргасан амжилт чамлахааргүй бий.
Тэр онд тэнд энд гэж олон зүйл нуршаад яах вэ. Ах нь дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо, хоёр удаагийн мөнгөн медальт, ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер тамирчин хүн. Сая долдугаар сарын 30-наас наймдугаар сар-ын 12-ны хооронд Итали Улсад болсон тэмцээнд дэлхийн рекорд тогтоогоод ирлээ.
-Таны үеийг бодвол хүндийн өргөлтийн спортод өөрчлөгдсөн зүйл байна уу. Тамирчдын ур чадвар хэрхэн өссөн байна? 
-Миний үеийг бодвол уг спортоор хичээллэдэг тамирчид олон болжээ. Залуу үе маань хүндийн өргөлтийн спортыг сонирхох нь элбэг болж улам залуужсан байна. Бидний үед хүндийн өргөлтийн спортын техник нь л өөр байлаа.
Орчин үед залуучуудын техник улам сайжирч байгаа нь сайшаалтай. Монголчууд хүчний спортод илүү давамгай амжилт гаргадаг юм шиг санагддаг. Тэр нь монгол цустай ч холбоотой байж мэдэх юм. Монголчуудыг би их үнэнч хүмүүс гэж үнэлдэг шүү. Яагаад гэвэл би 18 наснаас 58 нас хүртэл энэ спортод аргамжаатай явлаа.
Тэгээд л монголчуудыг их үнэнч хүмүүс байдаг юм болов уу гэж үе үехэн бодох юм. Залуу байхад ар гэрийн амьдрал жаахан хэцүү байсан. Спортоо гэх үү ар гэр, амьдралаа гэх үү? гэсэн асуултыг өдөр бүр өөртөө тавьдаг байж дээ.
Нэгэнт миний амьдрал спорт хойно аль алиныг нь хаялгүй явсаар өнөө хүрчээ. Тиймээс тамирчиддаа өөрийн хичээллэж буй спортдоо үнэнч байж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваарай гэж хүсэх л байна даа.
-Итали Улсад болсон дэлхийн мастеруудын тэмцээний сонин хачинаас дурьдвал?
-Тэгэлгүй яахав. Дөрвөн жилд нэг удаа дэлхийн мастеруудын тэмцээн болдог. Өөрөөр хэлбэл мастеруудын олимп ч гэж хэлж Эиэ.удаагийь тэмцээн Итали Улсад болсон бөгөөд монголын баг тамирчид амжилттай сайхан оролцоод ирлээ.
Тус тэмцээнд спортын 30 гаруй төрлөөр дэлхийн мастер тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөн. Зөвхөн хүндийн өргөлтийн спортын төрөлд 47 орны 580 гаруй тамирчид оролцсон гэхээр их өргөн дэлгэр болсон нь ойлгомжтой юм.
Манай орноос хүндийн өргөлтийн таван тамирчин насны ангилалаар жин, жиндээ өрсөлдсөн. Тухайлбал 35-40 нас, 41-45 нас, 46-50 нас, 51-56 нас гэх мэтчилэн насны ангилалаар тамирчид оролцсон.
Ах нь 51-56 насанд нь 56 кг-ын жинд өрсөлдөж дэлхийн рекорд тогтоолоо. Өмнөх дэлхийн аваргад Беларусь улсын тамирчин 56 кг-ийн жинд 83 кг өргөж рекорд тогтоож байсан бол энэ жил ах нь 84 кг болгож шинэчилсэн.
-Таны жинд аль улсын тамирчид хүчтэй өрсөлдөгчид байв?
-Би хэдий 56 кг-ын жинд дэлхийн хэмжээний тэмцээнд оролцогч яг жиндээ хүрч чаддаггүй шүү дээ. Саяын тэмцээнд би 53 кг жинтэй байсан. Залуу байхдаа 48 кг-ын жинд нэг хэсэг өрсөлдөөд сүүлд нь 52 кг-ын жинд тэмцээнд оролцдог болсон. 1982 онд 52 кг-ын жинд би рекорд тогтоож байлаа.
Миний тогтоосон рекордыг эвдэлгүй явсаар 2000 онд хүндийн өргөлтийн спортоос 52 кг-ын жин хасагдсан юм. Ингээд 52 кг-ын жин байхгүй болж би гэдэг хүн 56 кг-д өрсөлдөхөөс өөр аргагүй болсон доо. Олон жил энэ спортоор хичээллэсэн болохоор аль жинд, хэнтэй өрсөлдөх зэрэг зүйлсээ урьдчилан тооцоолдог.
Тиймээс жин дутуу гэж санаа зовоод байдаггүй л дээ. Миний жинд Украйн, Беларусь, Израйль зэрэг улсын тамирчид л бусдаасаа илүү хүчтэй өрсөлдөгч нар юм шиг санагддаг. Тэднээс хэдий жин бага ч гэсэн дэлхийд монголын нэрийг гаргаж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж чадсандаа баяртай байна даа.
-Гадаадын тэмцээн уралдаанд явахад тамирчдад тулгамддаг гол асуудал нь зардал, мөнгө байдаг шүү дээ?
-Хэлээд яахав. Наадах чинь л бидэнд тулгамддаг гол асуудал юм даа. Бидний хойч үе гэгдэх залуухан сайн тамирчид их олон байна. Тэдний зоригийг мохоож байгаа ганц зүйл бол спортоор хичээллээд амьдрал дээр хоолоо олж идэхгүй юм байна гэсэн сэтгэхүйтэй болж байгаа юм.
Энэ нь юу вэ гэвэл хэдий сайн тамирчин байлаа гээд гадаадын тэмцээн уралдаанд амьдралын боломжоосоо болоод явж чадахгүйд хүрнэ. Яагаад гэвэл тэр хүнд зардал байхгүй байна шүү дээ. Ингээд л залуу сайхан тамирчид маань спортоо хаяхад хүрнэ. Энэ тал дээр жаахан анхаарах л хэрэгтэй байгаа юм даа.
Хэрвээ төрөөс зардал мөнгөний асуудлыг шийдэх юм бол тамирчдын спортоор хичээллэх урам зориг нь ихсэнэ л гэж бодох юм. Бид бол яах вэ тэртэй тэргүй тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амьдралаа болгож яваа хүн. Гэхдээ хэдэн хүүхдүүдийнхээ буянд гадаадын тэмцээн уралдаанд хувийн зардлаараа яваад болж л байна.
Харин энэ удаагийн тэмцээнд зардал мөнгө гаргаж өгсөнтэй тэнцэхээр туслалцаа үзүүлсэн нэгэн хүн бий. Хүндийн өргөлтийн холбооны нарийн бичгийн дарга Даваадорждоо танай сонингоор дамжуулан баярласан талархсанаа илэрхийлье.
Мөн намайг бэлтгэл сургуулилтын бүх боломжоор хангаж өгдөг “Алдар” нийгэмлэг болон хүндийн өргөлтийн холбоондоо баярлаж явдгаа хэлэхэд таатай байна. Эцэст нь монголын спортын гэрэлт ирээдүй болсон өсвөр үеийн тамирчдаа бүх талаар нь дэмжихийг уриалж байна
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

Реппер Цэцэ: Монголын Хип хопын ертөнцөд миний орон зай бий болсон

$
0
0

 

3 цаг 58 минутын өмнө

 

Vanquish хамтлагийн гишүүн Цэцэ буюу Н.Цэцэнбилэг2004 онд энэ хамтлагийг байгуулж залуусыг байлдан дагуулсан “Excel” дууг гаргаж, түүний дараа “Миний пүүз” дуугаа гаргаснаар түүнийг танихгүй хүнгүйболсон. Өөрийн үзэл бодлоо дуугаараа чөлөөтэй илэрхийлж, бусдаас багагүй шүүмжлэл хүртэж явсан удаа ч бий. Гэхдээ үзэл бодолдоо үнэнч явбал амжилт аяндаа ирдэг.

Реппер Цэцэ сүүлийн үед нийгмийн эмзэг давхрагын болон, асрамжийн газрын хүүхдүүдэд туслах зорилготой клуб нээсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь маш амжилттай явж байна. Тун удахгүй Цэцэ“Нийслэл хүү” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж гэж байгаа бөгөөд тоглолтын талаар болон интернэтээр цацагдаж, залуусын дунд нилээн шуугиан тариад байгаа “Нийслэл хүү”нэвтрүүлгийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

- Хоёулаа яриагаа таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас эхлэе. Тоглолтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

Энэ оны 10 дугаар сарын 10-нд“Нийслэл хүү” нэртэй клуб маань байгуулагдсан байгаа. Энэ клубын анхны үйл ажиллагаа болгож залуучууддаа зориулсан “Нийслэл хүү” нэртэй онлайн нэвтрүүлэг хийсэн. Түүний дараагаар буюу өнгөрсөн долоо хоногт асрамжийн газрын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл хандивласан. Мөн “2012”цомгийнхоо орлогыг Их нялхсын клиникт хандивласан байгаа. Үүний үргэлжлэл болгож энэ сарын 30-нд “Нийслэл хүү” тоглолт хийхээр төлөвлөж байна. Тоглолтын орлогоос тодорхой хэсгийгбас асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлахаар болсон. Ерөнхийдөө бэлтгэл ажил дуусч байна.Олон нийтэд хүрсэн дуунуудаа тоглолтон дээрээ дуулах төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийн үеийн тоглолтуудыг ажиглаад байхад шоу болоод л дуусчихаж байгаа. Тийм учраас найруулагатай, тайз засалтын хувьд ч өвөрмөц байхаар хийж байна. Миний тоглолтын найруулгыг “Алтан Ураг” хамтлаг хийж өгнө.

-Тэгэхээр та үндэсний хөгжимтэй хамтарч уран бүтээл хийнэ гэсэн үг үү?

Тэд зөвхөн миний тоглолтын найруулгыгхийж байгаа. Шоу тоглолт гэхээр ганцхан дуулаад л дуусах биш өөр олон зүйлийг харуулах тал дээр “Алтан Ураг” хамтлаг ажиллаж байна. Мэдээжбас энэ хамтлаг өөрсдийн уран бүтээлээ тоглоно.

-Тоглолтодөөр ямар уран бүтээлчид оролцох вэ?

Манай “Vanguish” хамтлагийн уран бүтээлчид бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн үзэгчдийн сайн мэддэг хит болсон дуунууд, бусад хамтлаг дуучидтай хамтарсан уран бүтээл мөн шинэ уран бүтээл гэсэн 3 хэсэгт тоглолтоо хуваагаад байгаа.

-Зарим рэппэр дуучдыг ам барьж дуулдаг гэж ярьдаг. Таны хувьд?

Миний хувьд ам барьдаггүй. Харин дуугаа тавьчихаад дагаж дуулах тохиолдол бол гарна. Тоног төхөөрөмж муу, шаардлага хангахгүй газруудад очиж дуулах үе гардаг шүү дээ. Тэр үед дуугаа тавиаддагаж дуулдаг.

-Манайхан түүнийг чинь бас ам барьж дууллаа гэдэг шүү дээ?

Ам барина гэдэг чинь амаа хөдөлгөхийг л хэлж байгаа хэрэг. Гадаадын ямар ч дуучин энэ аргыг бол ашигладаг. Зарим хүмүүс хөгжим техник нь муу байсан ч дуулна гэдэг л дээ. Миний хувьдби дуучин. Миний тоглолтыг та үзэх гээд ирдэг. Мэдээж надаас сайхан зүйл хүлээж байгаа. Хэрвээ техникийн шаардлага хангахгүй бол үзэгч тандхүссэн зүйлийг чинь үзүүлэхийнтулд дуугаа тавиад дуулахад буруу зүйл байхгүй шүү дээ. Түүнээс тодорхой болчихсон, бүх тоног төхөөрөмж нь тавигдсан тоглолтон дээр ам бариад,дуугаа дагаж дуулах утгагүй л дээ.

-Таны “Нийслэл хүү” нэвтрүүлэг их таалагдсан л даа. Энэ нэвтрүүлгийг хийх санаа хаанаас төрсөн бэ?

Нийслэл хотоо залуучууддаа сайхан талаас нь харуулахзорилготой нэвтрүүлэг юм л даа. Анхны санаагаа Америкт байхдаа бодож олсон. Зорьсондоо хүрсэн ч гэж боддог. Ирээдүйд улс эх орнооавч явах залуучууддаа Нийслэл хотоо сурталчилж зөв мессеж илгээх мөн гадаадад амьдарч байгаа залуучуудаа эх оронд нь буцааж авчрахыг хүссэн. Яагаад заавал бид муу муухайг нь харж, түүгээр амьсгалж, стресст орж амьдрах ёстой гэж. Сайханзүйлүүд зөндөө л байгаа шүү дээ. Хотнь хогтой, тоос шороотой, утаатай байгаа энэ бол үнэн. Гэхдээ муугаасаа илүү сайн нь олон байдаг гэж манайхан ярьдаг. Энэбүхнээс илүү сайхан зүйл залууст хэрэгтэй байна.

-Зөвхөн интернэт орчинд нэвтрүүлгээ цацахаар олон нийтэд хүрэх тал дээр жаахан учир дутагдалтай санагдах юм?

Телевизээр ганцхан удаа гараад л өнгөрнө. Харин интернэт орчин бол хэрвээ хүсэх юм бол хэдэн ч удаа үзэж болно. Түүгээрээ давуу талтай учраас телевизийн нэвтрүүлэг хийхийг хүсээгүй юм.

- Нэвтрүүлгээ тв-ээр гаргахбодол байгаа юу? Яг өнөөдөрзалууст зориулсан энэ төрлийн нэвтрүүлэг дутагдаж байгаа.

Хэд хэдэн телевизээс санал ирсэн. Гэхдээ зөвшөөрөөгүй. Хэрвээ өглөө гэхэдминий нэвтрүүлгийн дундуур реклам явуулна. Бараг өмнө нь юу гарлаа гэж мартах хүртэлреклам гаргадаг шүү дээ. Би тиймзүйлд дургүй учраас телевизд өгөх бодолгүй байна. Хүссэн үедээ миний нэвтрүүлгийг үзээсэй гэж хүссэн.

- Нэвтрүүлгээ бэлдэж байх үеэрэмзэглэжбайсан зүйлүүдгарч байсанбайх. Яг өнөөдөр таныг юу бухимдуулж байна вэ?

Өнгөрсөн дугаарууд хотынхоо төвөөр явсан болохоор сэтгэл эмзэглүүлээд байгаа зүйл бага байсан.Хотын захаар явбал өөр л байх. Харин хотын төвөөр яг нэвтрүүлгээ хийгээд явж байхад түргэн тусламжийн тэрэгний машинтай замын уулзвар дунд нэг машинмөргөлдчихсөн байсан. Түүнд л үнэхээр их харамсаж, түүний цаана хичнээн хүний амь нас шийдэгдэх гээд хүлээгдэж байгаа бол гэхээс үнэхээр сэтгэл эмзэглэмээр байсан. Мөн хотынөнгө үзэмжинд нөлөөлдөг нэг зүйл бол рекламны самбар. Өнгөө алдчихсан, урагдчихсан, гэрэлтүүлэг байхгүй, гар утасныхаа дугаарыг самбар дээрээ шүршдэг будгаар бичсэн, мөн үг үсэг, утга зүйн хувьд алдаатай мэдээлэлтэй самбар маш их байдаг.Үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байдаг.

-Таны үндсэн мэргэжил сэтгүүлч биш. Мэдээж мэргэжлийнх биш учраас бэрхшээл тулгарч байсан байх?

Бэрхшээлийг давж аливаа зүйлийг сурч, мэдэж авдаг. Мэргэжлийн сэтгүүлч биш болохоор хүндрэлтэй зүйлүүд зөндөө л гардаг.Дууны үгээ өөрөө бичдэг учраас дотор санаа бол байгаад байдаг, түүнийгээ илэрхийлэх, гаргах тал дээр хүнд байдаг. Мөн камерны өмнө гарахаар хэлэх гэж байсан зүйлээ мартчихна. Гэхдээ шууд нэвтрүүлэг биш болохоор болгочихоод байдаг юм.

-Яагаад заавал хип хоп урсгалыгсонгох болов? Энэ талаар яриагаа үргэлжлүүлье.

Анх 10 жилийн сурагч байхад манай эгч надад нэг SD бэлэглэж байсан. Түүнийг анх сонсоод л хип хоп-д дурласан. Харин яагаад дуулах болсон юм бэ гэвэл өөрийн дуртай хүссэн зүйлээ дуулж болдог, хамрах хүрээ, дууны сэдэв өргөн учраас сонгосон гэхэд болно. Тэр утгаараа ч миний хамгийн анхны уран бүтээл маань “Миний пүүз”гэсэн дуу байдаг.

- Хип хопчид хайрыг дуулдаггүй. Хайр гэдэг мөнхийн сэдэв шүү дээ?

Сүүлийн үед хайрын дуу хийгээд байгаа. Монголын хип хоп-чид нэг хэсэг хайрын дууг дуулдаг байсан. Дараа нь хайраа болиод хүнд буюу хараалтай дуу дуулж байгаад одоо харин эргээд хайрынсэдэвтэй уран бүтээлүүд хийгээд байгаа. Хүмүүс ч дуртай байдаг.Хайр гэдэг мөнхийн сэдэв шиг энэ сэдэв хэзээ ч хуучрахгүйбайх.

-Дундаа дахилттай дуунууд буюу хип хоп хөнгөн урсгалын дуунуудыг хүмүүс илүү их сонсдог байсан бол харин одоо хүнд урсгал буюурепперүүдийн дууг сонсох болсон. Энэ талаарх таны бодол?

Хип хоп гэдэг урсгалыг нэг үеэ бодоход хүмүүс мэддэг, ойлгодог болчихсон. Тийм учраас ямар ч төрлөөр дуулсан ойлгож хүлээн авдаг болсон. Зарим хип хопчдын хайрын тухай дуунууд уран зохиолын халилтай, уянгын дуунууд байдаг бол минийхайрын тухай дуу бодит амьдралтай ойрхон үгтэй дуу байгаа. Бодит амьдрал уран зохиолхоёр чинь тэс ондоо зүйл.

-Дууныхаа үгийг яаж зохиодог вэ? Ихэнхдээ л бодит амьдрал дээрээс сэдэвлэн бичсэн байдаг.

Мэдээж бодит амьдрал дээр болж байгаа болон болохгүй байгаа зүйлийг дуулахыг хичээдэг.Дууныхаа үгийг бол ерөнхийдөө шөнө бүх зүйл тайван болсон үед зохиодог.

- Дууныхаа аяыг нь яаж зохиодог вэ? Манайхныггадныхнаас ая хулгайлдаг гээд байдаг шүү дээ.

Сүүлийн үед манай Монгол залуус ая зохиож өгч байгаа. Гэхдээ ихэнхдээ гадаадын сайтуудаас хүний хийсэн аяыг албан ёсны эрхтэйгээр худалдаж авдаг. Хэдэн жилийн өмнө хулгайлдаг гэж ярьдаг байсан. Одоо тэгж ярихаа больчихсон байгаа биз дээ.

- Та нэг хэсэг реппер GEE-тэй “дисс” хийждуулсан. Анх “дисс”-лэх саналыгтаныг тавьсангэжGEE нэг ярилцлагандааярьж байсан.

Анх рэппэр GEE дуундаахүмүүсийг хулгайч, худалч гэх мэтээр дуулсан л даа. Ямар ч ор үндэслэлгүй хүний буруутгаж болохгүй шүү дээ. Тэр дууны хариу болгож би дуу хийсэн. Ганцхан GEE-д зориулаагүй. Орүндэслэлгүй дуулаад байсан хүмүүст зориулсан. Түүний нэг нь GEE байсан.

-“Дисс” -лэж дуулах нь хип хопын бас нэгэн урсгал уу? Зарим хүмүүс олны танил болох гэж, нэр хүн олохын тулд албаар нэгнийгээ “доош нь хийж” дуулдаг гэж ярьдаг.

Ерөнхийдөө бол хип хопийн нэг томоохон урсгал. Байх ёстой зүйлийг байгаагаар нь дуулдаг өөр урсгал хаана ч байхгүй.Миний хувьдөөрийн үзэл бодлоо дуундаа шингээсэн. Бусад хүмүүсийг бимэдэхгүй.

- Дуунуудынүг чиньамьдрал дээр үнэн байдаг уу?

Ганц нэг уянгын халил ордог. Намайг GEE нэг дуундааодой хүн гэсэн байдаг. Би одой биш л байгаа биз дээ. /инээв/

- Монгол репперүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ ? Үүнд таны хувьд оруулсан хувь нэмэр юу вэ?

Манай репперүүд маш хурдтай цаг цагаархөгжиж байгаа гэж боддог. Гадаадынхаас ямар ч байдлаараа дутахгүй шүү. Өөрийнхөө хэмжээнд оруулсан гэж л боддог. Хичнээнсонин сэдвээр дуулж зарим нэгэнд нь муулуулсан ч “хип хоп” гэдэг нэг ертөнцөд миний орон зай бий болсон. Дуулсандуунуудыг залуус сонсож, хит болжнамайг хүмүүс таньж байна гэдэг тодорхой хэмжээнд би өөрийгөө хэн болохыг харуулсан гэж боддог.

- Та өөрөө Vanguish хамтлагт харъяалагддаг байсан одоо хэвээрээ юу ?

Одоо ч хэвээрээ. Манай Vanguish хамтлагийн ихэнх гишүүд гадаадад сурдаг учраас зуны улиралд цуглаж уран бүтээлээ хийдэг. Энэ зуны хувьд уулзаж амжсангүй. Миний хувьдCD-ний ажил, нэвтрүүлэг хийгээд амжсангүй, бусад гишүүдийн хувьд ч зарим нь гадаадаас ирээгүй. Харинодоо 3 гишүүнээс бусад нь миний тоглолтонд оролцох гээд бэлтгэлээ хийж байна.

- “Opozit” хамтлаг таны тухай бас нэг дуу гаргаж байсан санагдана. Нэг хамтлагийн гишүүд нэгнийгээ “дисс”-лэх нь утгагүй биш үү?

Бид чинь яг нэг хамтлаг биш уран бүтээлийн найзууд гэж хэлж болно.Тухайн үед нэг асуудлаас болоод муудалцаж байсан юм.Найзуудынхооронд маргаан гардаг л биз дээ. Тэгээд л удахгүй эвлэрсэн. Энэ бол байдаг л зүйл.

-Тэгээд маргалдангуутаа нэгнийгээ муулаад дуу гаргачихдаг юм уу?

Хүняаж хүлээж авахаасаа л шалтгаалах байх. Бидний хооронд чинь юм юм л болж байдаг. Түүнд эмзэгээр хүлээж аваад байсан асуудал бол байхгүй. Одоо бид сайхан найз найзуудхэвээр л явж байна. Энэ л чухал гэж бодож байна.

- Хип хопанхгудамжнаас үүссэн. Манайхан ч энэ утгаар нь ойлгох хүмүүс цөөнгүй. Энэ тал дээр та юу тайлбарлах вэ?

Гудамжнаас үүссэн гэж арай хэлж болохгүй юм л даа. Гудамжны харууд нэр хүнд олохын тулд подволдоо дуу хийж, хөгжмийн продакшнуудад сонсгож хэрвээ таалагдах юм бол тэр дуу олны хүртээл болж чаддаг байсан.Анх хар арьстнуудын дунд үүсч дээшээ явсаар байгаад урлаг болтлоо хөгжсөн.

- Үзэгчийн нүдээр харахад та дэгжин хувцасладаг юм шиг санагддаг. Хип хопчдыг бид арай өөрөөр төсөөлөөд байдаг юм.

Хип хоп дуулдаг гэхээр өргөнөмд, том цамц өмсөх ёстой биш шүү дээ. Өөрийн дуугаа амилуулж чадах юм бол костюм пиджак өмссөнч болно гэж боддог.Өмссөн хувцсандаа биш шүү дээ.Бага байхаас л өвөө минь цэвэрхэн хувцаслаж бай гэж зөвлөж сургасан. Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэсэн үг байдаг шүү дээ.Энэ л ухаанаар би өөртөө тодорхой хэмжээнд анхаарал хандуулдаг.

- Багадаа ямар хүүхэд байсан бэ? Сагс тоглодог байсан гэж сонсож байсан юм байна?

Багадаа их сахилагагүй хүүхэд байсан. Гэхдээ хичээлээ хэзээ ч орхигдуулахгүй шүү. Эхлээд сагс тоглодог байсан. Сүүлдээ нуруу өсөхөө болиод тоглохоо больсон.

- Өглөө болгон 6 цагт босч, унадаг дугуй унаад хотоор зугаалдаг гэж байсан. Одоо хүйтэрсэн болохоор ийм боломж олдохгүй байгаа байх. Эрүүл мэнддээ хэрхэн анхаарч байна даа?

Америкаас ирсэнийхээ дараа зундугуй унадаг байсан.Ер нь хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Зав л гарвал цэцэрлэгт очоод гүйдэг. Сүүлдээ дугуйгаа алдаад тэгээд унаж чадаагүй. Дараа жилээс дулаарангуут шууд дугуй унана гэж бодож байгаа.Өглөө эрт босоод нэг л их ажилтай хүн гэрээсээ гардаг тэгээд л ихэнх цагаа зам дээр өнгөрөөж байна шүү дээ. Түүнээс болоод өөртөө цаг, зав гаргах цаг байхгүй болоод байна.

-Гадаадад олон жил амьдарсан хүний хуьд хотын түгжрэлийг яажбууруулах ёстой гэж боддог вэ?

Манай хотын төвлөрөл шавчихсан байдаг учраас замаа өргөсгөнө гэж бараг байхгүй дээ. Ийм сайхан өргөн уудам нутагтай мөртлөө нэг газраа бараг бүгд бөөгнөрчихсөн. Тэлэхшаардлагатай гэж боддог. Давхар зам тавих ёстой байх л даа.

- Гэр бүлээ хэзээ төлөвлөх вэ? Насны хувьд одоо цаг нь болжшиг санагдах юм.

Найз бүсгүй маань Америкт суралцаж байгаа. Төгсөөд ирэхээр нь л амьдралаа төлөвлөөд сайхан амьдрана даа.

http://www.bataar.mn/10008654


Аз жаргалтай хүн л аз жаргалыг олж хардаг

$
0
0

3300c5ceb9c81f85big

http://resource.time.mn/society/photo/2013/8/13c905b8cc01623b/c6e60889b67e7490big.jpgЖаргалтай хүний нүдэнд бүх зүйл сайхан харгаддаг. Тэр юмсыг харахдаа ямар гоё юм бэ гэж сэтгэл дотроо дуу алдан хардаг. Түүнд хэлэх ч үг олддоггүй. Тэр зүгээр л байгалийг хараад биширдэг. Хүмүүсийг хараад талархдаг. Хүүхдийг хараад өхөөрддөг.Тэр дандаа эерэгийг анзаарчихдаг. Сөрөг зүйлсийг хүртэл эерэг болгон хүлээн авах хандлагтай болчихдог.  Зовлонтой хүний нүдэнд харин бүх зүйлс баргар харагддаг. Тэр дандаа болохгүй бүтэхгүйг л сурамгай гэх чинь олоод харчихдаг. Сайхан зүйлсийг хүртэл саараар харах гээд байдаг. Эсвэл нэг их тоодоггүй. Түүнд сайхан зүйлс нэг их чухал биш байдаг. Саар харин чухал байдаг. Хүнд ер нь юу чухал байна түүнийгээ л тэр олж харж бас ярьж байдаг. Аз жаргалгүй хүн амнаасаа байнга бусдыг муулж үгүйсгэсэн эсвэл гомдолсон үгсийг урасгадаг. Бусдыг толгой сэгсрэн муулж, хэл шогширон үглэдэг. Би байсан бол ингэх байсан юм гэж өөрийгөө далдуур магтдаг. Аз жаргалгүй хүн аз жаргалтай хүнийг харахаараа өөрөө тийм биш болохоор уур нь хүрдэг. Эсвэл атаарахдаг. Та өөрийн аз жаргалтай юмуу аз жаргалгүй байгаа эсэхээ өөрийн бодол санаа, үг яриа, үйл хөдлөлөөрөө илэрхийлж байдаг.

Аз жаргал хаана байдаг вэ?

Аз жаргалд хүрч очиж болдог зүйл биш юм. Аз жаргалд хүрч очих боломжгүй. Харин нээж илрүүлэх л боломжтой. Хүрч очно гэдэг нь танд байхгүй гэрэл гэгээнд та хүрч очихын нэр юм. Нээж илрүүлнэ гэдэг нь аль хэдийнээ танд байсан боловч гадагшаа гэрэл нэвтэрхээргүйгээр аз жаргалын тухай буруу үзэл бодолын хөө буртгаар дагтаршин булагдсанаа санаж тэр хөөг арчиж цэвэрлэхийн нэр юм. Байгаа зүйлээ илрүүлэх, байхгүй зүйлээ олж авах хоёрын хооронд маш том ялгаа бий. Нэг нь гэрлүүгээ буцах нөгөө нь гэрээсээ явахтай адил. Угаасаа танд байсан юм чинь хайхын хэрэггүй болж байна гэсэн үг. Энэ бол аз жаргалд хүрэх боломжгүй аз жаргалгүйгээс гарах боломжтой гэсэн үг. Аз жаргалд саад болдог мунхаг буруу бодол, уур хилэн, шуналын хир буртаг арилхад л аз жаргалын хурц гэрэл таны дотроос гэрэлтэх болно гэсэн үг. Та аз жаргалыг буруу зүгээс хайгаад байгаа юм биш биз? Таны аз жаргалын тухай үзэл бодол чинь үнэхээр зөв болов уу? Эрэгцүүлээд нэг үзээрэй.

Аз жаргалын шалгуураа багасга.

Хүсэн хүлээж хүлээж амсах жаргал сайхан байдаг ч тэгж их хүлээсэн байж амсах мэдрэмж нь хэдхэн минут бол тэр үнэхээр их үнэ цэнтэй гэж үү? Та аз жаргалдаа тавих шалгуураа өндөр болгох тусам аз жаргал таниас төдий чинээ холдож байдаг. Нээрээ нь ч минутаар хэмживэл таны мэдэрсэн аз жаргалын мэдрэмжийн нийт үргэлжилсэн цаг хугацаа нь бүх амьдралын тань цаг хугацаатай харьцуулбал 0,1 хувь байж ч мэдэх юм. Яагаад ийм бага байна вэ? Та аз жаргалд хэт өндөр шаардлага тавьснаас болжээ. Хэрэв тийм бол энэ чинь зүгээр л тэгж их хүлээж чинэрсэн хүслийн ханамж, хуримтлагдсан энергийг сулрал, шуналын биелэл л юм. Хувирч өөрчлөгдөх нь аль болох бага, тогтмол удаан үргэлжилдэг аз жаргал л илүү үнэ цэнэтэй биш гэж үү? Хүрэхэд их хол тийм аз жаргалын шалгуурыг өөртөө тавиад аз жаргалыг хойшлуулах хэрэг байна уу? Болж өгвөл аз жаргалын шалгуураа багасгаж агшин хором бүрээс аз жаргалыг мэдрэн аз жаргалын мэдрэмжийг ойр ойрхон олон юмуу эсвэл урт удаан болгох хэрэгтэй.

Аз жаргалд цаг гарга

Аз жаргалыг олж харахад, түүнийг мэдэрхэд цаг зав өөртөө гаргаж бай. Аз жаргалыг бүү хойшлуул. Зовлонг л хойшлууж бай. Ирээдүй бол аз жаргалыг хойшлуулах аз жаргалаас зугтах заль юм. Бид чөлөө завгүй ажлаад л байдаг ажлаад л байдаг. Үүнийг дуусгахгүй бол болохгүй. Тэр ажлын ард нь гарч байгаад нэг сайхан амаръя гээд аз жаргалыг байнга хойшлуулдаг. Үнэхээр чухал ч юм уу бүү мэд мөнгийг л эхэнд тавиад байдаг. Аз жаргалтай байх цаг хугцааг, хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг хугацааг, үр хүүхэдтэйгээ тоглож наадах цаг хугацааг, аав ээж ах эгч дүү нараа баярлуулах цаг хугацааг бид данаа хойшлуулж мөнгөний хойно тавьдаг. Мөнгө аз жаргалаас илүү үнэ цэнэтэй юм гэж үү? Хүссэн хэмээжий мөнгөтэй болж байгаад  дараа нь жаргана гэвэл таны нас чинь хүрэхгүй байж ч мэднэ шүү. Аз жаргалд цаг гаргаж бай.

Бид жаргах гэж ирсэн юм

Бид яах гэж энэ хорвоод ирсэн юм бэ? Жаргах гэж үү? Зовох гэж үү? Таныг анх олж байхад аав ээж чинь зовж байсан уу? Жаргаж байсан уу? Жаргаж байсан. Та хайран дундаас мэндэлсэн юм. Та зовох гэж биш жаргах гэж л ирсэн юм. Таны эд эс бүхнийг чинь хайраар бүтээсэн юм. Нэр чинь хүртэл жаргал бэлэгдсэн байдаг юм. Зовлонт, гунигт, өвчит гэдэг нэртэй хүн байдаггүй юм. Бүх аав ээж нар үр хүүхэддээ аз жаргалтай байлгахын төлөө л бүхнээ зориулдаг юм. Таны бие махбод эд эс чинь хүртэл таны сайн сайхны төлөө байнга тэмцэж байдаг юм. Таны зүрх чамайг жаргаасай гэж л өдөр шөнөгүй завсар чөлөөгүй цохилож байдаг юм. Уушги чинь таныг амьдар гэж байнга амьсгалж байдаг юм. Та зүрхээ зогсоож чадахгүй? Та амьсгалахгүй байж ч чадахгүй? Таны эрүүл мэндийн төлөө эд эсийн ширхэг бүхэн чинь таниас хамааралгүй тэмцэж байдаг юм. Танд хайртай бүх хүмүүс чамайг жаргаасай гэж л хүсдэг юм. Тэд таныг зовоосой гэж бодож байгаагүй юм. Бурхан байнга танд аз жаргалыг ерөөж байдаг юм. Бурхан хэнийг ч хараадаггүй юм. Зовлонгоо Бурхан руу битгий чих. Жаргал Бурханы биш таны гарт л байдаг юм. Та зовмоор байна уу? Жаргамаар байна уу? Өөрөө л шийд.

Агшин хором бүрээс аз жаргалыг мэдэр

Амьсгал авахдаа моддын чамд бэлэглэж байгаа амьдралыг хүлээн авч байна гэж бодон аз жаргалтайгаар уушгаа тэлтэл амьсгал. Бүх эд эсээ сэргэж байгааг мэдэр. Тэнгэр лүү хар. Нар луу ширт. Тэгээд модонд талархан амьсгалаа гарга. Алхахдаа толгой гудайн бүү сажил. Анхаарлаа хүүхдийн баяр хөөрлүү хандуулж өөрийгөө сэргээ. Өнгөрсний харуусал ирээдүйн горьдлогоо түр орхи. Яг одоод хэнд ч ямар ч асуудал байдаггүй юм. Тэгээд хэнээс ч ичэлгүй хүүхэд шиг дэгд. Ажил дээрээ хүнд ажил хийж өгч байгаа юм шиг цаг нөхцөөн ажлаа хийсэн болж бүү оромд. Чиний л амьдралын алтан хором урсаж байгааг ухаар. Тэгээд ажилдаа дурлаж уус, дүүлж нис. Гэртээ ирэхдээ байдаг л хэвийн амьдрал гэж бүү уйтгарла. Чиний л сонгосон амьдрал чиний л дотны хүмүүс. Тэдэнд баяр хөөр инээд бэлэглэ. Тэднээс аз жаргал хайрыг хүлээн ав. Агшин хором бүхнийг аз жаргалын мэдрэмжээр өнгөрөө. Зохиомлоор ч байсан үүнийг хий. Удахгүй үнэхээр бодитой болох болно. Галзуу хүн шиг харагдсан ч яадаг юм хий. Аз жаргалын шалтгаан хүлээн ухаантай царайлан дундуур явснаас юуг ч хүлээлгүй жүжиглээд ч хамаагүй аз жаргалтай дүүрэн яв. Сэтгэлээсээ л хийвэл бүх зүйл биелэлээ олдог юм.

Аз жаргал бол мэдрэмж юм

Мэдрэмж гэж юу вэ? Зургаан мэдэрхүйд мэдрэгдэж байгаа зүйлс. Таатай мэдрэмжийг нь бид аз жаргал гэдэг.  Таагүйг нь зовлон гэдэг.  Аз жаргалыг мэдрэх л боломжтой ойлгох боломжгүй.  Энэ бол бодитой туршлага юм. Мэдлэгээс мэдрэмж төрдөггүй.  Мэдрэмжээс л мэдлэг төрдөг.  Аз жаргалыг бүрэн судалж ойлгочихоод дараа нь жаргана гэвэл та ихэнх хугацаагаа аз жаргалгүй өнгөрөөсөн байх болно.  Харин та шууд мэдэрч эхэлсэнээр та өөрийн мэдлэгтэй туршлагатай болдог.  Үүнийг л жинхэнэ мэдлэг гэдэг.  Бусдын мэдэрсэн зүйлс таны хувьд мэдрэмж биш мэдлэг л байдаг. Таны мэдэрсэн зүйлс таны өөрийн чинь л мэдрэмж байдаг.  Та бусдад зааж өглөө гэхэд тэдгээр хүний хувьд мэдлэг л байдаг. Өөрөө мэдрээгүй хийж үзээгүй баахан мэдлэг цуглуулснаар та зүгээр хоосон мэдэмхийрэгч л болж хувирдаг. Одоо хүн төрөлхтөн мэдлэгийн биш мэдрэмжийн боловсрол руу орох цаг болсон. Мэдлэг туйлдаа хүрсэн. Аз жаргалтай байя гэвэл та мэдрэмжийг л чухалчил. Бидны хүсч буй аз жаргал бол таатай мэдрэмж юм, өөр юу ч биш. Мэдрэмжийг дагахдаа нэг зүйлийг л баримтал бусдыг бүү хохироож зовоо.

Мэдрэмжийг одоо л мэдрэх боломжтой

Бид дандаа л ирээдүйд амьдардаг. Хүүхэд байхдаа хурдан том хүн болохыг хүснэ. Сурагч болоод хурдан оюутан болох юмсан гэж бодно. Оюутан болоод бушуухан төгсөөд ажилтай болох юмсан. Хайрттайгаа учрах юмсан, хөгширлөө. Хүүхэдтэй болох юмсан, оройтлоо. Эд хөрөнгөтэй болох юмсан. Ач зээтэй болох юмсан. Бид амьдралынхаа ихэнх хугацааг хүлээж өнгөрөөдөг. Юуг нь мэдэгдэхгүй ямар нэг ид шидийн ч юмуу нэг гайхалтай зүйл ирээдүйд болох юм шиг л хүлээгээд хамаг залуу насаа өнгөрөөдөг. Гэтэл таны амьдралын бүх үйл явдал яг одоод л болж өрнөдөг. Маргааш хэзээ ч ирдэггүй. Өчигдөр хэзээ ч ухрахгүй. Өнөөдөр биш. Цагийн дараа биш. 10 сек дараа биш бүр яг одоо л бүх зүйл болдог. Өнгөрсөн зүйлс өнгөрснийхөө одоод л болсон байдаг. Ирээдүйн зүйлс идээдүйнхээ одоод л болно. Мэдрэмжийг яг одоод л мэдрэх боломжтой. Аз жаргал бол мэдрэмж. Тэр мэдрэмжийг одоо л мэдрэх боломжтой юм бол бид яагаад хойшлуулаад одоогоос зугтаад байдаг юм бол. Хэрэв тийм бол одоогоос зугтана гэдэг аз жаргалаасаа зугтаж байгаатай агаар нэгэн бус уу.

 

Х.Баасансүрэн

Эрдэнэзуу хийдийн Хамба лам

http://society.time.mn/content/33571.shtml



О.Пүрэвбаатар: Миний шавь алтын дайтай мөнгөн медаль авсан

$
0
0
Багш шавь хоёр

 

Өнөөдөр 11 цаг 2 минут

Монголын чөлөөт бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүний нэг бол гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар билээ.

2000 оны эхэн үед Монголын чөлөөт бөхийн спортын хөгжлийн нүүр царай болж явсан тэрээр одоо үндэсний шигшээ багт дасгалжуулагчийн үүрэгт ажилтай. Хөнгөн жинд бужигнуулдаг байсан Ооскаг 2001, 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсныг үзэгчид санаж байгаа биз. Тэгвэл багшийн эрдэм шавьд гэдэг дээ. Түүнийг чөлөөт бөхийн дасгалжуулагч болсноос хойш нэг шавилхан залуу хөнгөн жинд олны анхаарлыг татах болсон. Тэр бол чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Батболдын Номин юм.

Энэ спортод дөнгөж хөл тавихдаа  О.Пүрэвбаатар багштайгаа уулзаж, чөлөөт бөхийг эхнээс нь ном журмын дагуу суралцаж яваа Б.Номин хүү хэдхэн хоногийн өмнө Болгарын Софи хотод болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай эх орондоо иржээ. Уг тэмцээнд эмэгтэйчүүд багаараа хүрэл цомоор шагнуулж нэгэн өвөрмөц амжилт гаргасан. Харин сүүлийн үед байнга шүүмжлэлд өртөх болсон эрэгтэй тамирчдаас Б.Номин ганцаараа мөнгөн медаль хүртэв. Багш нь шавийнхаа медалийг алтын дайтай мөнгө хэмээн бодож сэтгэл ихэд хангалуун яваа юм билээ. Ооска гавьяат Софигоос ирсэн даруйдаа өөрийн багш дээ очсон гэнэ лээ. Тэрээр “Багшаа шавийнх нь шавь дэлхийн аваргаас медаль зүүгээд ирлээ гэсээр” Мөөгий багш дээрээ очиж мэнд мэдэнгээ бараалхсан гэдэг. Ер нь мань хүн ямар нэгэн зүйл тохиолдвол байнга багштайгаа хуваалцдаг аж. Багштайгаа баяраа хуваалцаж, бас болоогүй зөвлөгөө ч авна. Сонирхуулахад, Б.Номингийн багш гавьяат тамирчин О.Пүрэвбаатар Софигийн дэвжээнээс дэлхийн аваргын медаль хүртэж байсан юм. Цаашид миний шавиас их юм гарна даа гэсээр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, олон улсын хэмжээний мастер Б.Номин нартай уулзсан ярилцлага маань эхэлсэн юм.

Б.Номин: Миний аав л намайг багштай минь учруулсан

-Дэлхийн аваргаас медаль авсанд баяр хүргэе. Тэмцээний талаар товчхон мэдээлэл өгөөд ярилцлагаа эхлэе?

-Баярлалаа. Тэмцээн сайхан болж өнгөрлөө. Миний хувьд аварга авч чадаагүй сэтгэл дундуур байна. Алтан медаль энгэртээ зүүж, төрийн дууллаа эгшиглүүлж багшийгаа баярлуулахыг хүссэн. Гэхдээ чөлөөт бөхийн шинэ дүрмээр анхны барилдаандаа медалийн тавцанд зогссондоо баяртай байгаа. Бэлтгэл сургуулилт дажгүй байсан. Шигшээ багт орсноор гадаад, дотоодын хамтарсан бэлтгэлд хэд хэдэн удаа явлаа. Бэлтгэл огт тасалдаагүй. Энэ нөхцлийг бүрдүүлж өгч байгаа Спортын бэлтгэлийн төв, шигшээ багийн алба, Монголын чөлөөт бөхийн холбоо болон дасгалжуулагч багш нартаа маш их баярлаж явдгаа илэрхийлье.

-Шинэ дүрмийн давуу тал юу байна. Манай тамирчдын барилдааны арга барилд хэр зохицох юм шиг санагдав?

-Их сайхан дүрэм. Аль чансаатай, угсраа мэх хийсэн нь л оноогоо авна. Нэг оноо аваад тэрийгээ хэдэн минутын турш хамгаалж зугтана гэсэн ойлголт байхгүй. Хэн идэвх санаачилга гаргаж, явж барилдсан нь ялна. Тэр хэрээр өрсөлдөөн маш их гарна. Сул өрсөлдөгч гэж байхгүй болж байгаа юм. Бүгд л нэг онооны төлөө зүтгэх учраас чөлөөт бөхийн спортыг үзүүштэй болгож байна. Их сонирхолтой дүрэм. Тийм болохоор надад маш их таалагдаж байгаа.

-Аваргын төлөөх барилдааныг тань харсан. Эхлээд давуу явснаа угсраа мэхэнд орж байгаа харагдсан. Юунаас болсон бэ?

-Азербайжаны бөхтэй алтан медалийн төлөө барилдсан. Хожих боломж 100 хувь байлаа. Энэ тэмцээнд оролцохоосоо өмнө л түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч өөрөө тактикийн алдаа гаргаж, хэт яарснаас болоод олон оноо алдаж ялагдсан. Түүнээс биш өрсөлдөгч маань надаас илүү гараад байсан зүйлгүй. Өөрөө алдаа гаргасан болохоор өөртөө л гомдож байна даа.

-Дээд жингийнхээ бөхчүүдтэй барилдахад хэр ялгаа гарч байна вэ?

-Жин хасахгүйгээр барилдсан. Тийм болохоор зууралт бага байлаа. Хийнэ гэсэн хөдөлгөөнөө чөлөөтэй хийж байна. Бяр, хүч гэсэн тэнцүүхэн очсон. 60 кг-д барилдахад дажгүй шүү.

-Спорт сонирхогчид таныг азер залууд бярдуулаад байна уу даа гэж дүгнэсэн байна билээ?

-Бярдуулж, хүч дутсан зүйл бол байхгүй. Өөрийнхөө буруугаас л болж хожигдсон.

-Хэдэн оноос энэ спортод оров?

-2004 онд анх удаа хотод орж ирээд О.Пүрэвбаатар багш дээрээ ирсэн. Тухайн үед багш маань тамирчин байсан юм. Тэгээд ах нь дасгалжуулагч болохоороо чамайг өөр дээрээ авна гэж хэлсэн. Яг 2008 оноос хойш “Олимп” сургууль дээр бэлтгэлээ хийгээд явж байна.

-Ингэхэд багштайгаа анх яаж танилцаж, уулзсан юм бэ?

-Аав маань багшийг таньдаг байсан. Багшийнхаа барилдааныг зурагтаар харж их баярлана, бахархана. Тэгээд секцэнд ирэхдээ анх тааралдсан. Миний аав намайг багштай минь уулзуулсан хүн шүү дээ.

-О.Пүрэвбаатар хэр сайн багш вэ?

-Гайхалтай мундаг хүн шүү дээ.

-Залуучуудын дэлхийн аваргад хэд дэхээ орж байгаа вэ?

Гурав дахь удаагаа оролцож медальд хүрлээ. 2011, 2012 онд өнжсөн байгаа. Харин 2004 онд анхны тэмцээндээ оролцсон. Энэ нь Жон Петерсоны нэрэмжит тэмцээн байсан юм.

-Цаашдын зорилгынхоо талаар ярих уу. Мөн 55 кг-даа барилдах уу, эсвэл жин өгсөх үү?

-2016 оны олимп бол миний гол зорилго байгаа. Багшийнхаа гаргаагүй амжилтыг үзүүлэхийн төлөө зүтгэнэ. Ер нь бол 60 кг-д барилдана. Олимпоос наана дэлхийн аваргаас эхлээд олон тэмцээний бий. Бэлтгэлээ сайн хийж байгаа амжилт гаргахыг эрмэлздэг.

-Сэтгэлзүйн тал дээр хэр бэлтгэлтэй байдаг вэ?

-Гайгүй шүү. Би өөрөө ер нь их тайван хүн. Ямар нэгэн тэмцээн уралдаанд нэг их сандраад байдаггүй.


О.Пүрэвбаатар: Миний шавь алтын дайтай мөнгөн медаль авсан

-Шавь таны дэлхийн аваргаас медаль хүртээд ирлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Жин өгсч барилдахад нь нэлээд боломжийн амжилт үзүүлэх юм шиг санагдсан. Аварга болно гэдэгт ч итгэлтэй байсан шүү. Би өөрөө 60 кг-ын жинд барилддаг байсан болохоор миний шавь энэ жинд амжилт гаргах юм байна гэж боддог. Тэмцээнд явахынхаа өмнө чөлөөт бөхийн холбоонд алтан медальтай ирнэ гэж амлалт өгөөд явсан. Гэвч чадсангүй. Медаль нь мөнгө болохоос биш миний шавь дэлхийн аварга боллоо гэсэн бодлыг дотроо тээж байгаа.

-Ямар учраас алтан медалиас атгаад алдав. Багшийн хувьд та ямар дүгнэлт хийсэн бэ?

-Хэдийгээр мөнгөн медаль авсан ч гэлээ би сэтгэл хангалуун байгаа. Яаж барилдсаныг нь хүмүүс харсан учраас илүү, дутуу зүйл яриад хэрэггүй байх. Бага зэргийн алдаа гарсан. Барилдааны хувьд гэвэл манай Номин тун сайн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид ч эндээс явахдаа тодорхой зорилготой, амлалт авсан болохоор бүхнээ л итгэлтэй байсан.

-Таны шавь 55 кг-ын жинд барилддаг. Дээд жиндээ барилдвал хэр тохирох юм шиг байна вэ?

-Ер нь бол дээд жиндээ барилдвал илүү их амжилт гаргана. Яагаад гэвэл 55 кг-ын жинд барилдахын тулд багагүй жин хасна. Түүнээс болж ядарч сульдахаас эхлээд сул тал их байх юм. Тиймээс цаашид дээд жинд нь барилдуулах хүсэлтэй.

-Б.Номин хэр алдаа гаргаж байна вэ?

-Залуу тамирчин учраас алдаа дутагдал байлгүй яах вэ. Би хүртэл алдаа гаргадаг шүү дээ. Тиймээс алдсан алдаагаа дараагийн тэмцээнд гаргахын тулд бид хоёр ажилладаг. Алдаа л бага давтах юм бол миний шавь цаашид олимп, дэлхийн аварга болохыг үгүйсгэхгүй. Ер нь их найдаж байгаа.

-Багшийн эрдэм шавьд гэдэг. Номин таны мэхнүүдийг хэр сайн сурсан бэ?

-Ер бол хийнэ. Яг дархан болоогүй. Дархан мэхээ сургана гээд л ганц хоёрхон зүйлийг ноцолдоод байвал хөгжихгүй, өсч дэвжихгүй. Тиймээс өөрийнх нь бие организмд тохирсон мэхийг зааж сургах хэрэгтэй гэж боддог. Түүнээс биш би гэж дайраад байх нь буруу л даа.

-Таны шавь бусад тамирчнаас юугаараа давуу, бас онцлог юм бол?

-Өөртөө маш итгэлтэй. Тэр нь заримдаа алдаа болоод байдаг. Өөртөө итгэлтэй тамирчин чинь хэтэрхий их дайрч барилддаг. Түүнээс болоод оноо алдах тал бий. Ерөөсөө л багшаа битгий санаа зов, болно гэж зүтгэдэг хүүхэд дээ. Энэ нь түүний давуу тал бас онцлог юм болов уу. Манай хүн чинь тэгээд их дуугүй, чих зөөлөнтэй.

-Шавийгаа анх хараад хэр сайн бөх болно гэж бодож байв?

-Нэг жоохон хүүхэд аавтайгаа ирж байлаа. Би энэ хүүхдийг мундаг тамирчин болно гэдгийг мэдэхгүй шүү дээ. Хүмүүс хэн нэгэн хүүхдийг хараад “Энэ бол мундаг бөх болно” гэж ярьдаг. Тэр бол худлаа. Хүн өөрөө л сайн хөдөлмөрлөж, хичээж, дайчин байж чадвал сайн бөх болно. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, багшдаа итгээд явбал амжилт гаргана. Би өөрөө тамирчин байсан болохоор түр зуур Чулуунбаатар дээр бэлтгэл хийж бай, удахгүй би багш болно. Тэгэхээр дуудна гэж хэлээд явуулсан.

-Залуучуудын дэлхийн аваргад манайхан ямар амжилт гаргасныг дасгажуулагчийн хувиар дүгнэвэл?

Манай эмэгтэй баг бол сайн барилдсан. Багаараа гуравдугаар байр эзэлж өмнө нь байгаагүй амжилт үзүүллээ. Нэг алт, хоёр хүрэл медаль гэдэг бол том амжилт шүү дээ. Гурван тамирчид хүрлийн төлөө барилдаад ялагдсан. Бид чинь оноогоор ОХУ-тай тэнцсэн гээд боддоо. Даанч мөнгөн медаль байхгүй учраас гуравдугаар байрт шалгарсан. Эрэгтэйчүүд маань харин үнэхээр сул байлаа. Ер нь бол эрэгтэй баг уналтад байгаа нь үнэн. Азийн аваргаас медаль аваагүй багийг авч явахад хэцүү байсан. Харин Номингийн хувьд тивийн аваргад яваагүй. Яагаад гэвэл улсын аварга болсон тамирчныг Азийн дэвжээнд барилдаж үзэх хэрэгтэй гэж бодсон. Номин бол хийгүй барилдсан.

-Хэдхэн хоногийн дараа насанд хүрэгчдийн ДАШТ болно. Монголын баг ямар амжилт гаргах бол гэж хүн бүр анхааралтай ажиглаж байгаа. Ялангуяа эрэгтэйчүүдийг?

-Монголын чөлөөт бөх удахгүй дахин сэргэнэ. Яагаад гэвэл одооны шинэ залуу тамирчид маань амжилт гаргах боломжтой. Өмнө нь шигшээ багийн тамирчид өөрийгөө мэддэг байсан. Харин одоогийн залуучуудыг хатуу чанга барьж байна. Бэлтгэл сургуулилтын хувьд ч гэсэн ачаалал маш өндөр. Тиймээс амжилт гаргах магадлал их. Миний бодлоор энэ дэлхийн аваргаас хоёр медаль авна байх. Цаанаа юу болохыг мэдэхгүй учраас бүгдээрээ харж л байя.

-Б.Номин насанд хүрэгчдийн дэлхийн аваргад оролцох уу?

-Бид одоо Эрдэнэтийг зорих гэж байна. Шигшээ багийнхан тэнд нэгдсэн цугларалтад гарсан. Ирэх сарын 1-нийг хүртэл тэнд бэлтгэлээ хийнэ. Бэлтгэлийн үеэр сорилд оролцох юм билээ. Тэгээд л шийдэх байх.

-Ойрхон тэмцээнд явж байна. Хэр ядарч байна вэ?

-Жин хасахгүй л бол гайгүй. 55 кг-д барилдвал дор хаяж 5-6 кг хасдаг. Харин 60 кг-д барилдвал бэлтгэлээ хийж байгаад л орно. Тиймээс цаашид 60 кг-д шавиа барилдуулна.

-Ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе…

-За баярлалаа. Софигийн тэмцээнд оролцоход туслалцаа үзүүлсэн Монголоос Болгарт суугаа элчин сайд Л.Дүгэржав болон хуурай ах Сайнбаяр, жолооч Сайнаа ах нартаа маш их баярлалаа. Мөн энэ тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлье. Цаашид бид хоёр олон амжилт гаргахын төлөө хичээн зүтгэх болно. Та бүхний итгэл, тус дэмийг шавь бид хоёр зүтгэлээр, амжилтаар хариулна.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

http://sport.news.mn/content/154549.shtml

 


Урт наслах ухаан

$
0
0

Атаач, ялихгүй юманд хонзон санадаг хүмүүс хорт хавдар болон ямар нэгэн хүнд өвчин эмгэг тусахдаа амархан бай­даг гэнэ. Бусдад муу са­на­сан бүхэн нь дотоод сэтгэлдээ бугшсаар өв­чин болж байгаа нь тэр аж. Мөн үргэлж гутранги зүйл бодож, хэн нэгэнд гомдсон уур бухимдлаа сэтгэлээсээ авч хаяж ча­дахгүй бол хорт хавдрын үрийг аажмаар биедээ тарьж байгаа гэж бодоо­рой. Энэ цагт бусдад үл­гэр дуурайл болж бай­гаа Америкийн нэгэн бясал­гагчийн түүх үүнийг ба­тал­на.

Ээжтэйгээ хамт амь­дардаг охин нэг л өдөр хойд аавтай болжээ. Ич­гүүр сонжуургүй хойд эцэг нь дагавар охиноо хү­чинд­­сэнээр түүний тамын амьд­рал эхэлдэг. Гэрээ­сээ оргосон ч хойд эцгий­гээ үзэн ядсан сэтгэл, ээждээ гомдсон гомдлоо олон жилээр сэтгэлдээ тээсээр байсан учраас бүсгүй ходоодны хорт хавдар тусчээ. Харин энэ өвчнөө тэрээр өнгөрсөн бүхнийг уучилж, сэтгэлээ­сээ авч хаяснаар эдгээж чадсан байна. Хавдартай гэдгээ мэдээд бүсгүй юу­наас болж ийм өвчнөөр өвдсөнөө тунгаан бодож, олон жилийн гомдол бу­хим­дал нь энэ бүхний үндэс суурь болсон гэд­гийг ойлгон бясалгалын багштай болж, сэтгэлээ чөлөөлж сурсан байна. Гайхалтай нь хорт хавд­раа ч эдгээж чадсан юм.

Тэгэхээр урт наслах ухаан гэдэг бол уужим сэтгэл юм. Яарч давчдах, атаархах, хорсох, уурлах, гомдох бухимдах гэдэг хэнд ч байдаг зүйл. Харин тэрийгээ сэтгэлдээ удаан тээж явалгүй уучилж сурах, тайвширч бодоход л амьдралын ухаан, урт наслахын нууц оршдог ажээ.

Д.ОЮУНТУЯА

http://www.dnn.mn/?vfile=31&vmet_id=44033&vmet_main=1126&vdate=&vl=archive


Г.Аюурзана: Ахиж шүлэг бичихгүй, яруу найрагчийн хувьд зодог тайлж байна аа хө

$
0
0

Монгол Улсын соёлын гавьяат зүт­гэл­тэн, орчуулагч, зо­хиолч, яруу найрагч Гүн овгийн Г.Аюурзанатай уран бүтээлийн яриа өрнүүллээ.

-Таныг уншигчид уран бүтээлээр чинь багагүй мэднэ. Та анх хэдэн наснаасаа шүлэг зохиол бичиж эхэлсэн бэ?

-16 настайгаасаа.

-Таны “Балчир шүл­гүүд” но­мыг яруу найр­гийн бусад түүвэр­тэй чинь харьцуулж хара­хад Горькийн утга зо­хио­лын сур­гуульд сурс­наар таны оюуны ертөнц маш их өөрч­лөгд­сөн нь анзаарагд­даг. Юун тухай асуух гээд байна гэхээр авьяас, боловсрол хоёр өөр зүйл үү, нэг зүйл үү?

-Тэс өөр зүйлс. Бо­ловс­­рол бол олоод авч болдог зүйл. Авьяас бол тийм биш. “Анхнаасаа хурц бай­гаагүй өргөс ахиж хэзээ ч хурц­лагд­даггүй” гэж нэг үг бий дээ. “Балчир шүлгүүд” бол балчир насны шүлгүүдээ зориуд түүвэрлэн нэгтгэ­сэн ном юм. Харин бусад түүврийн тухайд гэвэл, ямар нэг дээд сургуульд сурсан, сураагүй хүн эрийн цээнд хүрч, ухаан авьяас тэгшрэх насандаа хүрэх гэж нэг юм бий л дээ.

-Таны анхны “Ган­цаар цайвар навч” ном 1990-ээд оны оюут­нуу­дын өврийн ном байж билээ. Эл номоо хэрхэн гаргаж байв?

-Тэр үед шүлгийн ном гаргана гэдэг баатарлаг үйлс ч гэх юм уу, мунхаг­лал ч гэх юм уу, тийм нэг зориг шаардсан, хөөрхөн эрсдэл­тэй ажил байлаа шүү дээ. Тэр муу бяцхан ном шиг зүйлийг 500 шир­хэг хэвлүүлэх гээд одоо Мэдээ­лэл техноло­гийн парк байгаа газ­рын доод давхарт нэг үйлд­вэрээр үнэ бодуулсан чинь 600 мянган төгрөг гэж билээ. 1994 он шүү дээ. Хэвлэлийн өртөг их өндөр байсан байгаа биз. Би чинь 20 мянган төг­рөгийн цалинтай сур­валж­лагч жаал явлаа. Тэгээд ийм үнэтэй байдаг юм байна гээд найзууд­даа ярьтал Дэмбэрэл гээд багын анд минь “Прин­тер­лээд үдчихвэл яасан юм бэ?” гэсэн санаа гар­гаад, ингээд л мань са­наачлагчийн ажлын прин­тер дээр ар өвөргүй хэвлэж гаргаад л утсаар оёж, шилийг нь цавуу­даад л номоо хийсэн юм даг. Нөгөө газраараа дан хавтас хэвлүүлээд, оёж дэвтэрлэснийхээ дараа хуучин Хэвлэлийн комби­нат руу барьж ороод за­хал­гааны ма­шин дээр нь цэмбийтэл өөлүүл­чихсэн чинь тэр үедээ л хөөрхөн ном болоод явчихсан даа. Төрийн ордны но­мын дэлгүүрт таван ширх­гийг тавьчихаад жи­лийн дараа тооцоо бодо­ход худалдагч нь “Хоёр л зарагдсан шүү. Нэгийг нь Бавуугийн Лхагвасүрэн, нөгөөг нь Дашбалбар авсан” гээд гурван ном буцааж өгч байлаа.

-”Бясалгал” хэмээх шилмэл шүлгийн түүврээ гаргалаа. Бүх номуудаа шүүрдэж “алтан загас”-ыг нь түүж оруулав уу?

-Яруу найрагт юу хийх гэж чармайж явснаа, ямаршуу хэмжээнд хүрснээ эргэж харъя гэж бодсон юм. Одоо би ахиж шүлэг бичихгүй. Яруу найрагчийн хувьд зодог тайлж байна аа хө (инээв)

-Яагаад ийм нэр өгсөн юм бэ?

-Дотор нь “Бясалгал” гэдэг шүлэг байгаа. Тэгээд ч хорь гаруй жил шүлэг бичсэний эцэст яруу найраг гэдэг бол бясалгал л юм байна гэж ойлгосон доо. Дэлхийн уран зохиолд ч өдгөө “бясалгал” хэмээх сэтгэлгээний яруу найргийн төрөл хандлага төлөвшчихөөд байна. Хүүрнэл зохиол дахь ухамсрын урсгалын яруу найраг дахь хэлбэр нь гэх юм уу даа. Миний өмнөх номуудад ч бас “Миний дургүй сарууд”, “Non Plus Ultra” гээд бясалгал маягийн шүл­гүүд мэр сэр бий. Энэ удаад тий­мэр­хүү, ухамсрын урсгалын түрэл­тээр бичигдсэн шүлгүүд арын, шинэ шүлгүүд гэсэн хэсэгт давам­гайлж байгаа болохоор номын нэр аяндаа гараад ирсэн л дээ.

-Таны гэргий яруу найрагч Л.Өлзийтөгс Монголын шинэ үеийн яруу найрагчдын гол төлөөлөгч гэдгийг уншигч, судлаачид хүлээн зөвшөөрсөн. Та гэргийгээ хувь хүнийх нь хувьд, хувь уран бүтээлчийнх нь үүднээс хэрхэн дүгнэдэг бол?

-Үеийнхэн дотроосоо хамгийн их хүндэлдэг хүн маань Өлзий шүү дээ. Хүн чанарынх нь тухайд хэлж байна л даа. Уран бүтээлчийнх нь тухайд бол надтай, надгүй бүх л уншигч нь хайрлаж, хүндэтгэдгийг би олонтаа мэдэрсэн. Ямар ч авьяасгүй, ганц гялайх шүлэггүй хэрнээ өөрийгөө том яруу найрагч гэж ичих ч үгүй зарлаж явдаг, урлагийг лоозонтой хутган бохирлож амь зууж яваа зарим нэгэнтэй харьцуулшгүй, өөр хувь хүн гэдгийг нь чи ч мэдэх л байлгүй.

-Өлзийтөгс зохиолч ойрд ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Өлзий шинэ номоо хэвлэлд өгсөн. “Хотын үлгэрүүд” хэмээх нэртэй тууж, өгүүллэгийн их сонир­холтой, уншууртай, сайн ном гарч байгаа. Би редакторласан боло­хоор хамгийн анхны уншигч нь.

-Та яруу найрагч, орчуу­лагчаас гадна хүүрнэл зохиолын туурвилч хүн. “Шүгдэн”-гээсээ хойш ямар бүтээл дээр суув?

-Өнгөрсөн намар нэг роман эхэлсэн . Энэ өвөл дуусах нь уу, яах нь вэ, сайн хэлж мэдэхгүй л байна.

-Саяхан та ОХУ руу яваад ирлээ гэсэн. Ямар ажлаар одоод ирэв. Ойрд гадаад дотоод явах уу?

-Энэ жил би Монголд бараг байсангүй. Зальцбургт сурахаар явсан хүү маань хүнд өвдөөд Ца­гаан сарын дараа Европ руу явсан. Тэнд хүүгээ сахиж хаваржаад наадмын өмнө л ирлээ. Австри дахь ЭСЯ-ныхан, тэр тусмаа элчин сайд Батжаргал болон консул Гочоодорж нар сэтгэл тавьж байсанд ихэд талархаж буйгаа энэ дашрамд хэлье. Элчин сайдын яамдыг иргэдийнхээ төлөө юу ч хийдэггүй л гээд муулаад байдаг, Австри дахь Монголын Элчин сайдын яамныхан л лав иргэддээ санаа тавьдаг, ойр дотно ханддаг, ажлаа сайн мэддэг хүмүүс юм билээ шүү. Европоос ирснийхээ дараа хүүгээ амраах санаатай Байгал далай, Баргужин төхөмөөр яваад, одоо л нэг суурин болж байна даа.

-Ерээд онд та соц нийгмийн үеийн Монголын утга зохиолд нэлээд шүүмжлэлтэй ханддаг байсан. Үеийнхнийхээ уран бүтээлд сэтгэгдэл ямар байна. Ер нь уран зохиол маань хөгжиж байна уу?

-Би сүүлийн үед гарч байгаа номнуудаас уншаагүй болохоор ёстой хэлэх үг алга даа.

-Манайх шиг цөөхөн хүн амтай улс оронд зохиолч хүн дан уран бүтээлийн орлогоор аж төрөхөд бэрх. Та одоо уран бүтээлээ хийхээс гадна ямар ажил, алба эрхэлж байна?

-Зохиолоо бичихээс өөр ямар ч ажил эрхлэхгүй байгаа.

-Удахгүй МЗЭ-ийн их хурал болох гэж байна. Та тусгай илтгэл, санал тавих уу?

-Өө, тэр хурал чинь хавар болчихоогүй юм уу. Их хурал болоод өнгөрчихсөн л гэж бодоод явж байгаа шүү дээ.

-Төрөлх нутаг Баянхонгортоо ойрд очив уу?

-Энэ жил очих төлөвлөгөөтэй байсан чинь, гэнэтийн ажлууд давхцаад болсонгүй. Одоо явъя гэхээр манай Хангай ч хүйтэрчих­сэн л дээ. Ирэх жил л эхнэр хүүхдээ аваад жилийчихнэ дээ. Гэхдээ хатуу төлөвлөхөөр бас саад тотгор гараад байх юм аа.

Л.БАТЦЭНГЭЛ

ДӨЧИН НАСНЫ БОДЛУУД

Би л бичээгүй бол

Бичигдэхгүй байсан шүлгүүд шиг

Одоо л санаж авахгүй бол

Хэзээ ч амилахгүй бодлуудын гүнд

Оргүй хоосноос сэрээд толинд харах мэт,

Орноосоо өндийх мэт, гэнэтхэн л дөч хүрчихлээ.

Эрт ээ урьдын цагт

яг л ингээд бага нас дуусч,

Этгээд танихгүй хаа нэгтээ оччихсон байж билээ.

Энэ хүртэл тэр л хаа нэгтээгээс алхаж чадсанаа

Эргээд бодоход үнэмшимгүй.

Үнэмшилгүй ч юм шиг бодлууд минь -

Цасанд умбасан эртний модот гудамжны

Цаад үзүүр тийш үүрд явчихсан

цэл залуухан хөвгүүдийн тухай…

(тэд энд, би тэнд үлдэж болох л байсан);

Тэдний инээмсэглэл, хямдхан янжуурын амт,

Тэвчээргүй хэрүүл, зангидсан туранхай нударга,

Хэгзэрсэн уруулын тухай…

Ээ!

Тэнэглэл гэдэг залуу настай хамт

Тэнгэрээс буудаг зугаатай, хоржоонт бэлэг;

Анхныхаас эцсийнх хүртэлх азгүй дурлалууд,

Алин цагт хэлээд мартсан, хуумгай үгсийн тухай…

Амьдралын минь дотуур гэнэтхэн л нүргэлээд эхэлсэн

Queen-ы, тэр үедээ их үнэтэй байсан

Амьд тоглолтын бичлэг бүхий пянзны тухай…

(Алсаас харахад, өнгөрсөн цагийн сүүдэр

гэрэл цацраадгийг

      Ай, тэгэхэд мэддэг ч байсан болоосой);

Яагаад ч юм бэ,

хэтэрхий их зүйл гээсэн мэт санагдаад

Шимшрэл дуудсан гашуун үнэр нь

өнөө ч дотроос түрдэг,

Сэтгэлийн гүн харанхуйд живсэн

биелээгүй мөрөөдлүүдийн тухай…

Ялдам зүүдээ төөрүүлэн, шөнө дөлөөр ном уншихад

Янаг бүсгүй мэт хажуугаас ширтэгч

лааны ховсч харцны тухай…

Ямархан нэг ертөнцийн үүдийг нээх шидэт тарни мэт,

Яруу найрагт нэвтрэх бичиг мэт

Элиот, Харт Крэйний шүлгүүдийн тухай…

Хар багаас л

Харцны буланд нисч үзэгдсэн бүгээн шувуунаас

бүүр түүрхэн мэдрэгддэг

эдгэшгүй гунигийн шалтгааныг

Хайсаар л яваагаа эргэцүүлэхүйд,

Ээ!

Хариугүй амилж гүйцэхийнхээ даваан дээр

Хавцлын ёроол тийш өнхрөөд,

Өндөгнийхөө хальсан цаанаас

Өнөөдрийг дуудсаар сураг алдрагч ангаахай

Үе үехэн зүүдлэгдсэн ч шиг.

Тэр л бүхний тухай…

Хаврын галуудын төөрөг совин шиг

Тэнгэрээс үлээх салхины тухай…

Аяа, энэ шувуудыг дээ!

(Хацраа бүрхтэл үсээ ургуулъя байз,

тэгвэл л салхинаас таашаал авна.

Харин энэ амьдралаас юуг авах вэ?

Аваад хаашаа явах вэ? Хаана үлдэх вэ?

Ийм л өдрүүдийг сөрөөд

сохор намайг хөтөлж яваа

      Энэ цаг хугацааг бас яах вэ?)

Аяа…

Үзүүр нь харагдахгүй,

Ганц урсгалтай, уртаас урт замаар

Өөрийн эрхгүй хар хурдаараа давхих шиг

(Галзуу машиныг зогсоох гишгүүр гэж үгүй,

Гар минь жолооны хүрднээс зуураатай -

Зам мурийх бүрт ангал руу хийсчихгүйн тулд

      Залуураа мушгихаас өөр сонголтгүй)

энэ л насныхаа тухай…

Ойрхон давтагддаг зүүднээсээ гүйцэд сэрэхийн тулд

Одоо ингээд үхье ээ гэхэд дэндүү оройтсон тухай…

Орхисон мөр минь хөрөхөд үнэрийг нь түгээхээр

Орчлон дээр дэгдэх,

төсөөлөлд багтамгүй шуурганы тухай…

БЯСАЛГАЛ

Гэрэл асч унтрах хов хоосон өрөө.

Гэгээрсэн сүнсний хязгааргүй аян.

Энэ цонхыг нэвтлээд гаръя.

Эргээд цонхоо нэвтлээд оръё.

Гарах орох, ирэх одох, төрөх үхэх,

Гадаа дотор ялгаагүйг танья.

Гэрэл асна. Хов хоосон өрөө.

Гэрэл унтарна. Дүв дүүрэн харанхуй.

Өрөөнд урсч орох, өрөөнөөс гарах,

Үнэндээ бол хаа сайгүй орших

Тэр бүхий л зүйлс далавч минь болно.

Тэнгэр мэт уудам хязгаар эхэлнэ.

Хараацай цогтой цучил зуугаад

Хажуугаар зөрөн доош шунгана.

Хар багаасаа л мэдэх домог минь:

-Хараацай, сайн яваарай!

Газарт сүвэгчээр нь хатгасан зүүн дээр

Ганц ширхэг арвай онож бууна.

Эргэн тойронд нь солонго татаж,

Эртний гэгэлгэн аязыг хэн нэгэн хуучирдана.

Харанхуйд цонхны маань  гэрэл үзэгдэнэ.

Гэвч,

Ер бусын нэгэнтэй учрах бүдэгхэн итгэл

Ертөнцийн чинад руу дуудна.

Үүлэнд орой нь шургасан сүмийн

Үүдийг хаагаад манан тунарчээ.

Өр зүрхээр минь хөгжимдөцгөөгөөд,

Өө, энд бүжиглэцгээж байна!

-Сүмд бүжиглэх нь мөргөл үйлдэхийн адил

Сүслэгч, залбирах ч шаардлага үгүй,

Зүгээр л наад хөгжимдөө сэл! хэмээн

Зүүдний хэлээр хэн нэгэн шивнэнэ.

Ингээд л сүнс алс ирээдүйд хүрлээ,

Охин нь хэн нэгэнд дурлачихжээ.

Бусдыг хайрлана гэдэг юутай аймшигтай,

Буцааж болшгүй аз жаргал билээ!

-Одоохондоо чамд аав чинь хэрэггүй.

Гэвч нэг л өглөө

Олон зүйлээс сэрдгийн адил дурлалаас ч сэрнэ.

Сэрэхэд чинь чамайг гэх хүн,

Сэтгэлээ чиний төлөө урах хүн эцэг чинь л…

Хэлэгдэх үгсийнхээ араас халиахуй

Хэн нэгний харц цоргиж мэдрэгдэв.

Хэзээнээсээ л цоргисоор байсан…

Цоргих эрхшээлээс нь хэзээ ч гаршгүй…

-Хэн бэ? Сүмээс нааш дагаа юу?

Хэдүй болтол дагах гээв?

-Үгүй дээ, Тэр чамайг дагуулж ширтээгүй,

Үнэндээ чи л харцны нь үзүүрт уяатай…

Нисч яваа гэсэн чинь Тэр л

Нислэг гэж бодохыг чамд зөвшөөрснийх.

Оллоо гэсэн бүхэн чинь Түүний зэхсэн бэлэг.

Очлоо гэсэн бүхэн чинь Түүний эвхсэн зам.

Мэдлээ гэсэн бүхэн чинь Түүний л сануулсан нь.

Үзлээ гэсэн бүхэн чинь Түүний л харуусал нь.

Бүлээхэн өндөг гарт чинь тэмдрэгдэв үү?

Бүх учрыг ол гэж Тэр л дохиолсон хэрэг…

Үнэхээр л ямар нэгэн зүйл гараас алдуураад,

Өнхөрсөөөр, бүхий л ертөнцөө эргэлдүүлээд,

Эргэлдэн хөрвөсөн тэмүүллийнхээ хүчээр

Эрчээ аваад, юуг ч юм бэ мөргөх шиг.

Ихэнх өндөг гаднаасаа тоншуулж

Идэгдэхийн тулд хагардаг ч гэлээ,

Энэ өнхрөгчийн дотоод  гэрэлд

Ид шидийн нислэг бэлтгэгдэж байх шиг.

Охины минь инээмсэглэл миний алган дээр

Цэцэг мэт дэлбээлээд төөнөлөө.

Орчлон мэт нууцлаг өндөгний гүнд

Бясалгал мэт зүрх догдлон цохилноо.

Одоохондоо дөнгөж л чичирч буй далавчаа

Гэнэтхэн дэлгээд тэр наран зүг нисэх вий.

Одоохондоо гэрэлтэй, энэ л хоосон өрөө…

Гэрэл унтарна. Тэгш дүүрэн харанхуй…

http://www.dnn.mn/publish/?vid=44172&vt=item&user=&vpage2=


О. Дашбалбар. Эх орон. /шүлэг/.

$
0
0

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү

Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү

Амьд яваа минь таны таалал гэмү

Аугаа их тандаа би өдөр бүр мөргөмү
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очму

Аньсан нүдэндээ ч би таныгаа харму

Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү

Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ

Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму

Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу

Одоо би таны нүдээр л бусдыг харму

Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму

Энэрэл хайр тань надад ирсэнээс би бусдыг хайрлаж сурму

Аяа, эх орон минь ээ

Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном

Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам

Аяа, эх орон минь ээ

Ариун тунгалаг агаарыг агаарыг ч таных л гэж бодном

Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм

Аяа, эх орон минь ээ

Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү

Амьд яваа минь таны гүн их таалал буюу

Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү

Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирмү

Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж

Хар муу үйлийн замаас биднийг холтгому

Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү

Энх тунх явааг минь та ивээхдээ

Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла

Энэхүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс

Түүний мөн чанар, эгнэгт эс мөхөгч, бас бий эс бологч

Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч

Төв цэг нь хаа сайгүй оршигч

Төрсөн бүхний юм шалтгаан

Төгөлдрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ

Эх орон минь тандаа би мөргөмү

Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму

Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж

Хүссэн бүхнээр минь болгоож хайрла

Сайн үйл мөнхийн дагуул минь болог

Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг

Бялдууч явдал дууг минь сонсоод устаг

Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг

Өвчин бүхэн намайг тойрог

Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг

Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму

Ухаан бодол минь таныгаа баясгахаар уудам болог

Уг чанар минь хүн чанар л болог

Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх

Би таны гэгээн гэрэлд аж төрмү.

http://terguulegch.com/post/ekh-ornii-talaarkh-shulguud

 


С.Лыгденов: Буриад нутаг надад асар их эрч хүч өгдөг

$
0
0
2013-07-16 10:47:37

Б.БАРС

Холливуд болон хойд хөршийнБиелэшгүй даалгавар”, “Вампируудын ангууч Линкольн” “Бид ирээдүйгээс ирэгсэд-2”, “Питер FM” зэрэг 50 гаруй кинонд ерөнхий зураач, концепт-зураачаар ажилласан Солбон Дондокович Лыгденов ОХУ-ын БуриадынТүнх дүүргийн Хүрэн тосгонд 1971 онд төржээ. ТэрээрБулаг-ариун уснэртэй бүрэн хэмжээний уран сайхны киногоо Улаан-Үдийн кинотеатруудад саяхан толилуулжээ. Энэ нь түүний найруулсан хоёрдахь кино аж. “Россия для всехцахим хуудас түүнтэй хэрхэн ярилцсаныг толилуулья.

-Солбон, та барууны орнуудад олон жил амьдарч дэлхий даяар алдартай блокбастер кинонуудад бишгүй ажилласан. Холливудад өөрийн хүн болсон Тимур Бекмамбетов хүртэл тантай хамтарч уран бүтээл хийх санал тавьж байсан. Юуны учраас та тэр бүхнээ хаяж төрөлх нутагтаа эргэн ирэв ээ?

-Би концепт-зураач бус найруулагчийн хувьд хүч сорихыг эрмэлзсэн гэх үү дээ. Дээр нь Буриад нутгийн минь тухай дэлхий даяар мэдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Манай нутаг өнө эртний уламжлалтай, дэндүү сайхан байгальтай юм шүү дээ. Бид хэзээнээс ахмадуудаа хүндлэн өвөг дээдсийн ёс заншлыг марталгүй зүрхэндээ үргэлж шүтэж тээж ирсэн ард түмэн.

Гэвч одоо юу болж байна аа. Сэтгэлийн гүндээ тээж явдаг уламжлалт соёлоо бид үгүй хийжээ. Өдгөө хүмүүс ариун газрууд, сүм хийдээр орсон төдийгөөр өөрсдийгөө хуурдаг болж. Гэтэл шүтээн, бурхан гэдэг чинь хүний дотор байдаг зүйл. Сүм хийдээр явалгүйгээр сэтгэлдээ шүтээнээ тээн нүгэл хийлгүй  амьдарч болдог юм.

Ер нь буриадууд бидэнд үндэсний үзэл санаа гэж юм бүр байхгүй болжээ. Иймээс үгээгүй архичин шиг амьдралд хөлөө олж чадахгүй бэдрэх юм. Үндэсний үзэл санаагаа ороотойгүй дээр нь сэргээх нь чухал байна. Үүнийг л би киногоороо харуулахыг ямар нэгэн хэмжээгээр хичээлээ. 

-“Булаг-ариун усшиг ийм цар хүрээтэй кино хийхэд мэдээж багагүй хөрөнгө шаардагдана. Санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ. Таны өмнөхДариймаакиноны зураг авалт чухам санхүүжилт дутсанаас болж зогссоныг сонссон. Буриадын Засгийн газар хөрөнгө мөнгөөр тусалсан юм биш биз?

-Засгийн газраас тусламж хүсээд нэмэргүй юм билээ. Би киногоо дуусгахын тулд хотын төв дэх хоёр төвшинтэй байраа зарж, зураачаар ажиллаж олсон бүхий л мөнгөө тавиад туучихсан. Мөн нутгийн бизнес эрхлэгчид ч тусласан. Нэрт жүжигчин Петренко, Голубев хоёр миний хүсэлтээр Москвагаас ирж кинонд минь үнэгүй тоглосон. Тэд чинь нэг өдрийн зураг авалтаар дор хаяж таван мянган ам.доллар авдаг хүмүүс шүү дээ.

Түүнчлэн Монголын чадварлаг орлон тоглогчид өөрсдийн зардлаараа хүрэлцэн ирж тус болсон юм.

-“Булаг-ариун ускино яг юуны тухай өгүүлдэг вэ?

-Шууд хэлэхэд энэ кино зугаа цэнгээнийх биш. Тэгээд ч орчин үеийн үзэгч янз бүрээр пологдтол нь зугаацуулсан болов уу. Одоо харин юм бодогдуулсан уран бүтээл дутагдаж байгаа гэмээр.

Зах зээлийн эдийн засагт шилжээд бид мөнгөнөөс өөр зүйл харж чадахаа больсон нь том эмгэнэл. Амьдралд материаллаг тал давамгайлж, сэтгэлийн, оюуны зүйл үнэгүйджээ. Энэрэнгүй сэтгэл, хүний мөс гэх ойлголт бараг үгүй болсон юм биш үү. Хүмүүсийг баян-ядуу гэж л хууваах болж. Гэтэл бид хөх тэнгэрийн дор бүгд ижилхэн, адилхан хүмүүс.

Кино маань материаллаг болон оюунлаг мөн чанарын тэнцвэрийг хэрхэн олох вэ гэсэн эрэл хайгуулын тухай л юм даа. Дахин хэлэхэд энэ бол зугаацуулах кино огтоос биш.

-Буриадын үндэсний соёлыг хэрхэн сэргээх вэ. Хүмүүсийн ухамсраас харийн суперменүүдийг хэрхэн үлдэн хөөх вэ. Ер нь тийм боломж бий юу?

-Өөрийн үндэсний суперменийг олж моодонд оруулах нь үнэхээр чухал. Үүнийг мэргэжлийн хүмүүс л хийж чадах нь ойлгомжтой. Тэгж чадвал төрөлх хэл ч хүмүүсийн дунд моодонд орно.

-Буриадын супермен гэхээр Гэсэр хаан л санаанд орох юм?

-Яагаад болохгүй гэж. Гэхдээ Гэсэр хаан бүх хүнд таалагдах учиртай. Түүнийг хүмүүс үлгэрлэн дууриах ёстой. Ийм учир энэ домогт дүрийг дэлгэцнээ хэрхэн амилуулах нь маш чухал. Жишээ нь бүжигчин хүн дор хаяж Майкл Жексон шиг сайн бүжиглэж бусдыг араасаа хуйлруулна. Гэвч энэ бүхэнд мөнгө хэрэгтэй. Мөнгө үгүй бол чи хичнээн авьяастай ч бүх юм талаар өнгөрнө. 

-Та киногоо санхүүгийн хувьд амжилт олно гэж бодож байна уу?

-Үгүй дээ. Гэхдээ зорьсон ажлынхаа төлөө эцэст нь хүртэл зүтгэж, итгэж, бүр шатаж байж л амжилтад хүрнэ шүү дээ. Энэ бол амжилтын томьёо. Мөн аз жаргалын томьёо. Итгэлгүйгээр амьдрал утгагүй. Манай залуусыг ажиглахад нэг юм эхэлчихээд ямар нэгэн саад бартаа гарахад дорхноо сэтгэлээр унаж байна. Би тэдэнд хандан битгий шантар, битгий бууж өг гэж хэлмээр байгаа юм. Та нар хийхгүй бол хэн хийх юм бэ. Зоригтой байцгаа л даа. 

-Та аз жаргалын тухай дурдлаа. Ер нь аз жаргал гэж юу вэ?

-Дуртай ажлаа хийнэ гэдэг жинхэнэ аз жаргал. Дээр нь миний гэр бүл-миний аз жаргал.

 -Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Ажил дээрээ. Дээр хэлсэнчлэн би дуртай ажлаа хийж байна. Миний хувьд ажил мэргэжил маань баяр баясгалан авчирдаг тул үүнээс өөр амралт гэж юуг хэлэх вэ. Мэдээж ганц, хоёр хоногоор гэр бүлтэйгээ хөдөө хээр гарч, эсвэл зүгээр л хүүхдүүдийнхээ дунд гэртээ байх сайхан. Би нутгийнхаа хээр тал, уул ус, гол мөрөнд дэндүү дуртай.

Буриад нутаг надад асар их эрч хүч өгдөг юм.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1702&code=2520


Ш.Цэцэг:Киноноос амьдралын үнэн, сэтгэлийн тэнхээг олж авдаг юм

$
0
0

 

2013-01-28 08:53:42

Д.ЦЭРЭННАДМИД

ЭХЛЭЛ БУЮУ Ш.ЦЭЦЭГ ГЭЖ ХЭН БЭ?

Киноноос амьдрал, үнэн сэтгэлийн тэнхээ олж авдаг юм гэдэг. Энэ үгийг кино най­руулагч, жүжигчин Ш.Цэцэг яриандаа да­хин дахин сануу­лаад байх шиг санагдсан. Үнэхээр ч тийм л дээ. Олон зуун жилийн өмнө кино гэдэг түгээмэл ший үүссэн цагаас эхлэн хүмүүс туулж ирсэн амьдрал, тэмц­лийн дүр зургаа дэл­гэцнээс олж харж бая­саж, гуниж ирсэн юм билээ  шүү дээ.

Киноноос хүн үзээгүй, дуулаагүйгээ олж мэддэг, үзсэн дуулсан зүйлээ ч улам баяжуулж, урансайхантай­гаар, сэтгэлд шингэцтэйгээр үлдээж авдаг байх юм.

“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэж Ленин хэлсэн гэж уншиж байлаа. Хэдийгээр Ленинийг шүтэн биширдэгтээ биш кино гэдэг амьд урлагийн их хүчтэйг зөв тодорхойлсныг үе үеийн киноны зүтгэлтнүүд хэлдэг дээ. Ш.Цэцэг ч хэлж байна лээ.

Кино гэдэг үзэгчдийн сэтгэлд хоногших, хүнийг татах увидастай юм шүү. Сайн хийсэн кино бол түүх болж мөнхөрдөг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл уг киног бүтээж, тэнд содон сайхан дүр бүтээсэн хүн бас мөнхөрч байгаа юм.

Кино үйл явдалтайгаа, үг хэлтэйгээ үзэгчдийн сэтгэлд багтчихсан байх нь яах аргагүй мөнхрөл гэж хэлж болно. Бас хамгийн түгээмэл урлаг гэж. Кино гэдэг аугаа урлагийн тухай түүний үгийг лавлан сонсохыг зорив. Кино дэл­гэцэнд дүр бүтээсэн хүн хэ­зээний л танил байдаг юмсан хойно доо.  Ш.Цэцэг гэдэг эмэгтэйн тухай уулзахаасаа өмнө даруухан, энгийн ижий хүний дүр сэтгэлд бууж байлаа. Кино урлагийн дээд сургуулийн шуугиант танхимд түүнийг шавь нартайгаа халуун дулаан яриа өрнүүлээд сууж байхад нь таарлаа. Ми­ний төсөөлөл зөрсөнгүй. Нас­ны эрхээр жаахан ядрангуй юм шиг харагдавч яриа хөөрөө нь ухаалаг, үг болгоны нь чөлөөнд нүдээрээ ямар нэгэн юм эрэлхийлж тунгаан бодсон шинжтэй тийм нэгэн эмэгтэй байна. Тус сургуулийг байгуулагдсан цагаас хойш ирээдүйн киночдод эрдэм ном зааж байгаа кино урлагийн зүтгэлт­нүүдийн нэг тэр аж.

Урлагийн хүн болох замаа тэр бүр багаасаа засч. Дуулна, бүжиглэнэ авьяастай сурагч гэгдэж явж.  Бас биеийн тамир, спортод их дуртай. Нийс­лэлийн сургуулиудын спартикиадаар ойрын зайн гүйлтээр аварга болж байж. Бас хэрэглэлийн гимнас­ти­кийн хоёрдугаар зэрэгтэй та­мирчин. Юм юманд л авьяас­лаг хүүхэд байсан тухайгаа дурсах юм билээ. Тэр дотроос өөрийг нь эзэмдсэн нь бүжиг. Тэгээд ч ээжтэйгээ  зөвлөж байж хөгжим бүжгийн дунд сургуульд оржээ. Энэ нь сонголт байлаа.

Ш.Цэцэгийн аав нь Ша­тар, ижийг нь Долгоржав. Дундговь аймгийн Говь-Уг­таал сумын унаган хүмүүс байж. Хоёулаа цэргийн хүн. Долоон хүүхдээс Цэцэг эмэг­тэй нь болоод ч тэрүү ижийнхээ зан үйлийг их дагаж  сурч дотор үйлэнд ураныг өвчсөн гэж болохоор. Дээл хувцсаа сайхан хийчихнэ. Оёх шидэх, үйл хийх нь эмэгтэй хүний гол эрдэм хэмээн боддог тухайгаа ч хэлж байсаан.

-Миний ижий хэдийгээр нарийн дэг журамд баригдан цэргийн хүн байсан ч үйлэнд хачин уран байсан даа. Бидэнд дэлгүүрээс хувцас авч өгнө гэж бараг байхгүй. Өөрөө л урлаж өгдөгсөн. Ижий минь зүгээр нэг оёдол хийдэг хүн биш. Зээгт наамал, зүү ороох, хээр хуар шаглах гээд хамгийн нарийн үйлд гаргуун. Уран гартан уралдаанд хүртэл бүтээлээрээ оролцож явсан гэж Цэцэг дурсан ярьсан юм.

Нэртэй алдартай олон эрхэмтэй уулзаж явахад нь зарим нь “би” гэж ярих  хүн цөөн биш байдаг даа. Тэгвэл Ш.Цэцэг гэдэг бодьгал тийш биш. Зарим асуултынхаа ха­риуг харцнаас нь олоод харчихмаар ч юм шиг.

 

ДУРСАМЖДҮҮРЭНОНЖИЛҮҮДБУЮУНИСЭНОДСОНХУВЬЗАЯА

Өөрийн нь тухай асуултыг хамт ажиллаж байсан хүмүүс, найз нөхдийн тухай амттай дурсамжаар дүүргэчих гээд байх юм. Тэр дотор Цэцэгээ гэдэг сайхан ижий, сайн ха­нийн түших багана, жаргалтай гэр бүлийн өрхийн тэргүүн, кино гэдэг их үйлсийн замд хөтлөлцөж явсан Н.Нямда­ваагаа их ярих. Халамжтай хань нь цаг бусаар тэнгэрт хальж, амьдралынхаа хамгийн тогтсон үед өнчирч хоцорсон тухайгаа өгүүлэхдээ нүдэнд нь арилшгүй байсан гуниг нь тодорч байх шиг л…

Ингээд амьдралынхаа ханьтай хэрхэн учирсныг нь ярилцлагаар хүргэе юү.

-Нямдаваа агсан та хоёр ер нь хэдий үеэр танил болсон бэ?

-Танилцсан гэж яривал хүүхэд ахуйн юм ярина аа. Гэр ойролцоо учир хүүхэд насны соноор соргог сэтгэлгээгээр бараагаараа танилцсан гэх үү дээ. Нямдаваа хоёрдугаар 10 жилд сурдаг. Би Хөгжим бүж­гийн дунд сургуульд. Тэднийх тавин мянгатад, манайх дөчин мянгатад гэр ойролцоо байлаа. Хааяа тааралдахад зүс таних болохоор бас мэндэлнээ. Ийм л байлаа.

-Тэр ер нь ямаршуу хүүхэд байв?

-Хөвөнтэй хүрэмтэй, пио­нерийн улаан галстук нами­руулчихсан сэргэлэндүү банди л байх. Одоо ч нүдэнд хараг­даад л байх юм. Гэхдээ тэр чинь тэр үедээ кинонд тоглочихсон сүрхий “амьтаан”.

-Ямар кинондтоглосон билээ. Тэр…?

-”Гурван найз” киноны хөдөөний малчин хүү Балбар. Хадан дээрээс гараа шилэм­дэж байгаа морин дээрээ үсэрч морддог жаал. Нэг удаа манай сургууль дээр болсон үдэшлэгт Нямдаваа уригдаж ирдэг юм. Кинонд тоглосон сурагч гэдэг нэр сүрээрээ уригдсан. Тэр үдэшлэг дээр бид хоёр бүжиглэлээ. Үг сольж ч үзлээ. Түүнээс хойш бас биеэ сайн мэддэг болсон. Ер нь тэр бүхэн л хожмын эхнэр, нөхөр болох алхмууд байсан шиг байгаа юм.

-”Хөхөө гэрлэх дөхлөөкинонд Нямдаваагийн нэг хөөрхөн дүр гардаг даа?

-Тийм ээ. Өмдөө чирсэн ноомой хүү Хөхөөд чичлүүлээд л… Сүүлд сангийн аж ахуйн гуулин хөгжмийн удирдаач болчихсон харагддаг.

-Хоёулаа урлагийн хүн байх. Тэгээд нэг газарт ажил­лах хэцүү гэдэг яриа байдаг?

-Тийм яриа бий. Харин үүнийг бидний амьдрал огт ажраагүй л дээ. Үр хүүхэд бага байхад аав, ээж минь байсан болоод ч тэр үү. Кинонд хөдөө хээр явахад заримдаа хүүхдээ авч явна. Даангүй манай бага хүү гуравхан настайгаасаа зурганд хамт явж байсан даа. Тэгээд ч тэр үү бас киноны хүн болж чадсан.

-НөгөөГарын таван хуруукинонд хамгийн бага нь болж тоглодог хүү юү?

-Тийм ээ. Н.Бат-Амгалан маань киногоор “амласан” хүүхэд. “Гарын таван хуруу”-гаас өмнө бас “Дэгдээхэй нас” кинонд тоглосон. Аквариу­маас загас хулгайлж далайд тавих гэж явдаг жаал хүүг харсан биз дээ. Тэгээд би киногоор “амласан” гэж хэлж байгаа юм. Одоо киноны жинхэнэ мэргэжлийн хүн. Манай энэ сургуульд багшилж байна. Том хүү ч киноны хүн болсон.

-Тэгэхээр танайхыг киночдын гэр бүл гэж болох юм аа даа?

-Монгол киноны түүхэнд гэр бүлээрээ зүрх сэтгэлээ зориулсан хүмүүс бий л байх. Тэдний нэг нь Н.Нямда­ваа­гийнх гэдэг айл байлаа. Тэр бүхнийг бий болгосон хүн маань цаг бусаар тэнгэрт одсноос хойш бас олон жил болчихож дээ /санаа алдав/.

-Өөрийг чинь амьдралын жаргал, зовлонг дааж ирсэн эмэгтэй гэж киноны ахмадууд хэлж байхыг сонссон юм байна?

-Нямдаваа маань мөнх бусыг үзүүлсэн нь Монгол кинонд гол нь биш миний гэр бүлийн амьдралд их харамсал төрүүлсэн. Эхний үедээ ч бүх юм орвонгоороо эргэчихсэн юм шиг хэцүүхэн байсан бол амьдралын зовлонд нухлаг­дахгүй юм шүү. Яагаад би энэ киноны мэргэжлийг сонгож авсан юм.

Түүнийхээ ажил үйлийн дутууг хийж гүйцээх нь миний үүрэг гэж өөрий­гөө хатуужуулж байсан. Яа­гаад би тулах баганагүй ч өөрийнхөө хүчээр амьдарч болдоггүй юм гэж бодсон. Тэгэхээр киноноос хүн амьд­ралын үнэн, сэтгэлийн тэнхээгээ олж авдгийг олж харлаа. Үүний тулд би амьдарч ажиллаж явна даа.

-Уран бүтээлчийн гэр бүлд хийх бүтээхийг төлөө яриа ч их өрнөдөг байх. Одоо гэхэд хүүхдийнхээ уран бүтээлд өөрөө хэр оролцдог вэ?

-Гэр бүлийн дотор хэн хэнийхээ уран бүтээл рүү их өнийж хараад, шүүмжлээд цэгнээд байх албагүй юм шүү дээ. Ер нь уран бүтээлд өнгө өнгийн санаа, үзэл бодол, гаргалгаа хэтэрхий урал­дуу­лаад байвал бат бэх, сайн сайхан гэр бүл байх эсэхэд ч нөлөөлөх талтай. Талийгаач бид хоёр тийм л журмыг баримталдаг байлаа.

 

БАЛБАРВАНГИЙНБАГАХАТАНОЮУНДАРЬАНХДАГЧДҮР

-Та ямар уран бүтээл хий­сэн бэ гэсэн асуултыг Ш.Цэ­цэгээд тавихад тэр би ийм овойж оцойсон юм хийчихлээ, тийм юм бүтээсэн гэж гайхуулах дургүй хүн дээ гэж хэлсэн. Тэгэхээр Цэцэг гэдэг хүний тухай уран бүтээ­лийг нь бага саг мэдэхийн хувьд дахин шалгаах нь илүүц мэт санаг­дав. Жирийн үзэгч миний бодсоноор “Өглөө” киноны Балбар вангийн бага хатан Оюундарь дэлгэцийн анхны дүр юм билээ. Цэцэгийг нэг өдөр Жигжид гуай дуудаад кинонд тоглуулна гэж пробонд оруулж. Удалгүй дахиад дууда­хаар очсон чинь,

-За хө ван хүний бага хатан болж кинонд тоглоно доо гээд 20 гаруй залуугийн зураг дэлгэж үзүүлэв. Тэгээд,

-Чи алинд нь дурламаар байна гэлээ. Зургуудыг харж байсан чинь Хүрлээ байж байна гэнэ. Тэр хоёр Багшийн дээдийн кино драмын ангийн нэг ангийнх юм байна л даа.

-Би Хүрлээд дурламаар байна гэж Цэцэгээ тун түгд­рэлгүй хэлсэн гэдэг юм. Тэгээд Оюундарьд хувирч, оюутан Цэцэгээ дипломын ажлаа энэ дүрээр хамгаалжээ. Ямар дүр болсныг үзэгч түмэн андахгүй дээ. Анхны юм жаахан хэцүү­тэй байдаг бо­лохоор яльгүй сандарч байж. Сэтгэлтэй хар хүү нь буу­дуулчихаад эмнэлэг дээр ухаангүй байна гэхэд очоод уйлах гэж жаахан түвд­сэн гэж Цэцэгээ хэлдэг.  Эн­дээс эхлэн олон дүр бүтээжээ. Оргил нь гэвэл “Гарын таван хуруу” киноны Должингийн дүр. Хань­даа халамжтай, амьд­ралдаа хайртай таван хүүхдийн эх жирийн нэг монгол эмэгтэй л  дээ. Харин нөхрөөсөө салж өрх тэргүүлж үзсэн тэр ч бай­тугай амьдралаараа үхэж тоглоно гэдэг бас нэг талдаа кино юм болохоор амархан ч гэлээ нөгөө гэвэл аягүй ч юм шиг байсан л гэдэг. Тэр тухай нь Цэцэгээтэй ярихад киногоо л магтах юм. Найруулагч Бал­жинням хүний амьдралд то­хиол­дох нарийн утга учиртай бүхнийг сугалж авч бүтээсэн кино шүү дээ гэж бодоход үнэн юм шиг санагдуулам хийснийг хэлж байлаа. Уг кинонд Дол­жингийн дүрийг тодотгосон таван хүү­хэд, бас үг хэлээгүй мөртлөө үзэгчийн сэтгэл утас доргиосон үйл явдал олон харагдагдаа.

Шагдарын хатуу үг,  барьж байгаа модоо улам ч хилэнтэй юм хагалж байгаа нь Дол­жингийн сэтгэлийг цуу татаж байх шиг.

Бас сүүлд авьяаслаг жү­жиг­чин Н.Доржсамбуу хашаа буулгаж байхдаа Шагдарыг харж байхад чи нэг айлын амьдралыг ийм бол­госон шүү дээ гэж  хэлэх мэт банзуудыг ганц ганц цохиод үсэргэж байгаа дүр зураг. Энэ бол найруулагчийн том ололт, киноны амин сүнс байсан гэдгийг Цэцэгээ бидний яриа харуулсан.

Кино сайн Должингийн дүр муугүй болсон болохоор олон түмэн Цэцэгийг таньдаг болсон гэж болно. Түүнээс хойш Цэцэгээ хэд хэдэн ки­нонд тогложээ. Харин Цэ­цэгээд нэг л хүсэл байж. Тэр нь инээдмийн киноны дүр бүтээхсэн гэсэн бодол нь бие­лээгүй юм билээ. Гэхдээ “Хо­вор хүмүүс” кинонд “Шинэ халаадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой” гэдэг чанга дуутай хүүхний дүрийг хошин дүр гэж болох. Уг нь биш нэг сайхан дүр бүтээх байсан юм гэж Цэцэгээ хэлж байна. Тэр нь “Энэ хүүхнүүд үү” киноны зоо техникч Дуламсүрэнгийн дүр. Эхний шалгалт түүнийг уг дүрд яг тоглуулна гэтэл Хөгжим бүж­гийн дунд сургуулийн захиргаа түүнийг хичээлээс чөлөөл­сөнгүй. Татгалзчихсан гэдэг. Арга ч үгүй сургууль дээрх уран бүтээлүүдийн гол дүрийг бүжгээрээ авчихсан байж. Төгсөх ч дөхсөн байсан гэнэ. Бид хоёрын кино ярьж байх дунд нэг сонин тохиолдол гарч юм. Энэ тухай Цэцэгээ ингэж ярив.

-”Гарын таван хуруу” ки­нонд арван жүжигчин Дол­горсүрэн гуай хоёрдугаар най­руулагчаар ажиллаж байсан юм. Тэгээд дүрийн судалгаа хийж байхдаа Лхасүрэнгээс,

-Чи Должинг яагаад хаячихсан юм бэ гэж асуусан чинь Лхасүрэн /Шагдар/ “Багш аа, энэ хүүхэн их за­ваан байхгүй юу. Их завааныг би тэсч чадалгүй хаячихсан. Бандаашаа угааж чадахгүй лоймол амьтан” гэдэг байгаа. Тэгэхээр нь би уур хүрээд дүрээ хамгаалж,

-Чи юу ярьж байгаа юм. Чи намайг заваан гэнэ ээ. Би тийм заваан юм бол чиний таван хүүхэд заваан байна уу гээд үнэнээсээ уйлж, “Би чамайг хүндэлж, чиний төлөө амьдралаа зориулж явсан. Харин чинь цаг зав, бололцоог чинь хэтэрхий хангаж өгсөн учраас чи тийм байдалд хүрсэн шүү дээ” хэрэлдэх юм болж байлаа гэсэн дурсамж хэлсэн юм.

-Хагацал зовлон өөрийг чинь кино урлагаас хөндий­рүүлж чадсангүйн нууц юу вэ?

-Урлаг хүнийг хүмүү­жүүл­дэг бас сайхан дэврүүн сэт­гэлтэй болгодог. Би хагацал зовлон үзлээ гээд урвайж улцайж явах нь олны танил хүнд хэцүү санагдсан. Хань ижлээ алдсан хүн яаж тийм баяр баясгалантай байхав. Заавал нэг юм дутна. Харамсалтай санагдах. Нөхөр маань 1995 онд ид насандаа бурхан болсон. Би өөрийгөө хатуужуулж чадсан гэж боддог. Би кино найруулагч хүн. Нөх­рийнхөө хийж байсан үйлийг үргэлжлүүлсэн. Ер нь бид Хүүхдийн таетр, киноны хүрээлэнгийн нэг нь захирал нэг нь найруулагч байхдаа олон кино хийсэн дээ. Нямдаваагаа өнгөрснөөс хойш  ч би хоёр ч гайгүй кино хийсэн. “Зуслангийн чөтгөр” гэдэг киног хүүхдүүд сайн мэддэг. Дараа нь “Еэ еэ шар Буд” гэдэг киног нөхрийнхөө дурсгалд зориулж бүтээсэн. Энэ кино маань “Гоо марал” шагнал авчирсан. Хүүхдийн киноны төрөлд “Гоо марал”-ын анхныхыг авсан даа баярлаж явдаг. Найруулагчийн хувьд Монголын уран сайхны олон кино бүтээлцсэн дээ би.

-Энэ тухайгаа жаахан тодруулна уу?

-Монгол киноны алтан үеийнхэн найруулагч Жигжи­дээс эхлээд Доржпалам, Бун­тар, Х.Дамдин, Балжинням нарын олон сайхан хүнтэй хамт 20 гаруй кинонд туслах най­руулагчаар ажилласан. Сүүл­чийнхээс нь нэрлэвэл “Ман­духай цэцэн хатан”, “Хааны сүүлчийн хатан” гээд л.

-Өөрөө эхлээд кино үйлд­вэрт дуу оруулагч жүжигчин байсан гэл үү?

-Тийм ээ. Д.Чимэд-Осор, Р.Дамдинбазар, С.Элбэг­сай­хан, Б.Дамчаа, “ягаан Гажид” хэмээх Ц.Цэнд-Аюуш, залуугаас Т.Карма, Т.Цэм­пил­маа, би гээд ердөө 12 хүн орчуулгын кинонд ажилладаг байв. Мөн ч чадварлаг сайхан хүмүүс байлаа даа. Байлаа даа гэхээс яахав. Одоо олонх нь байхгүй юм чинь.

Дуу оруулагч, жүжигчин гээд ховор мэргэжил. Дэлгэц дээр дүр юу хийж, яаж аяглаж байна. Бүгдийг нь үг хэлээр нь үнэмшилтэй гаргана гэдэг амаргүй ажил. Киноны дуу оруулагч жүжигчин гэдэг бол дэлгэцийн нуугдмал бурхан гэж хэлдэг. Ёстой л оносон үг дээ. Миний гэх амжилт, хийж бүтээсэн бүхэн тэр түшигтэй, тулхтай сайхан хүмүүсээс эхтэй юм шүү.

-Өнөөгийн гарч байгаа киног үзээд ямар бодол төрдөг вэ?

-Ухаантай нь цөөрч, мун­хаг нь олширсон цаг юмсан уу. Юм л хэрүүл, маргаан их байх юм. Би түүнд ер оролцоод байдаггүй. Гэхдээ санал бодлоо хэлэхэд сүүлийн үед залуучуудын хийсэн зарим кино яахав ээ гэмээр кино ч байх л юм. Алдсан, оносон юм бас харагддаг. Киног чинь жинхэнэ мэргэшсэн баг, хамт олон бүтээдэг юм л даа. Тийм баг бүрдүүлж чадахгүй бай­гаагаас төгс сайхныг бүтээж чадахгүй байгаа болов уу.

 

ЦЭЦЭГИЙНХООБИЙЦЭЦЭГУРГУУЛАХ

Монголчууд юм үзэж нүд тайлсан хүн гэж ярьдаг. Тийм хүний нэг нь киноны зүт­гэлтэн, жүжигчин Ш.Цэцэг. Юм бүхэнд өөрийн гэсэн бодолтой ханддаг нь түүний эрхэм чанар юм болно. Аав, ижийнхээ бурхан тахилыг шүтэж, гал голомтыг хиргүй авч яваа хүн юм билээ. Эцэг эхийнхээ шүтээн Цагаан дарь эх бурхнаас эхлээд Сундуй жүд, Алтангэрэл гэх зэрэг судар, Өэүлэн суваргыг залсан байдаг. Түүний бас нэг эрдэм бий. Тэр нь цэцэг ургуулах. Өнгө бүрийн цэцэг үзье гэвэл тэднийд зочилж болно гэж   киноныхон ярьдаг. Цэцэгийн тордсон цэцэг гоц ургадаг нь нууцтай л байх.

Гэхдээзөвэнергитэйхүнийтарьсанцэцэгсайнургадаггэжөөрийнньхэл­сэнтэйтэрнууцдүйжбайнам. Тэрдуурьбүж­гийнтеатртбүжигчинбайхаа­сааэхлээдцэцэгтарьдагбайж. ТиймээсЦэцэгээ, цэцэгхоёрихэрюмгэсэнүггарсанюмбилээ.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=17&code=1060


Х.Баасансүрэн- Эрдэнэзуу хийдийн Хамба лам. Бурууд зөвийг хэзээ ч бүү тохоорой

$
0
0

1cbd87294e173d31big

http://resource.time.mn/society/photo/2013/8/99f4d6c28f2073fe/1cbd87294e173d31big.jpgБуруугаа буруу гэж дотроо хүлээн зөвшөөрөх сайн чанар юм. Бүр бусдын өмнө хүлээн зөвшөөрч байгаа бол бүр хамгийн сайн чанар юм. Муу зуршлыг маш ихээр буруутгаж байж л түүнээс салах боломжтой. Буруугаа мэдсээр байж засч чадахгүй байгаа бол муу чанар юм. Буруугаа буруутгах чинь багдаж байна гэсэн үг. Буруу гэдгээ дортоо мэдсээр байж гаднаа өмөөрөх нь маш муу чанар юм. Буруугаа буруу гэж бодохгүй байгаа бол бүр хамгийн аюултай гамшиг юм. Бурууг буруу гэж мэдэж байж л буруугаас салах боломжтой. Буруугаа зөв гэж бодож байгаа бол буруугаас салах муу зуршлаа хаях боломжгүй юм. Бурууд зөвийг хэзээ ч бүү тохоорой.

ӨӨРИЙГӨӨ ЧИМХ

Муухай үг хараал хэлэхээ болихийг хүсч байвал, хүн муулж хов зөөхөө болихийг хүсч байвал, уур уцаараа багсгахыг хүсч байвал ямар нэг муу зуршлаасаа салахыг хүсч байвал тухайн муу үйлдэлийг хийсэн болгондоо өөрийгөө чанга чимхэж бай. Ингээд чи уурла, ингээд чи хараа, ингээд чи хүн муул гэж өөрийгөө сайтар шийтгэж бай. Муу зуршлаас салах хамгийн сайн арга бол өөрийгөө шийтгэх, өөрийгөө буруутгах юм. Би энэ муу зуршлаасаа болж хамгийн хайртай хүмүүсээ яаж яаж зовоож байснаа, гомдоож байснаа нэг бүрчилэн эргэн сана. Дахин дахин санаж өөрийгөө зэмлэ. Зөвхөн сэтгэл дотроо биш найздаа ярьж буруутга. Өөрийгөө чимхэж, алгадаж буруутга. Дахин дахин буруутга. Анхаарлаа муу зуршилдаа автахад биш өөрийгөө буруутгахад чиглүүл. Хайртай хүмүүс чинь чиний төлөө хичнээн бүхнээ зориуллаа даа. Гэтгэл би тэднийхээ халуун зүрхлүү энүүхэн муу дадлаасаа болж ямар их өргөсөөр хатгаж зовоолоо доо гэж дахин дахин өөрийгөө зэмлэ. Дахиад ингэхгүй гэж хатуу амла.

МУУ ЗУРШЛАА ШАЛГА

Хэзээ л бол хэзээ өөрийнхөө муу гэж үздэг үйлдэл болон дадлаа орхиж хаяж чадах нь үү үгүй юу гэж өөрийгөө нэг шалгаад үз.

1. Хэрвээ төвөггүй хаяж орхиж чадаж байгаа бол бүх зүйл хэвийн байна гэж ойлго. Бүх зүйл чиний гарт байна. Чи түүнийг захирч байна.

2.Орхиж хаяхад жаахан төвөгтэй үгүйлэхээр байгаа бол та хяналтаа алдаад эхлэчихсэн байна гэсэн үг. Цаадах чинь давшиж чи ухарч эхлэчихсэн байна гэж ойлго. Одоо л арга хэмжээ авдаг цаг шүү.

3. Орхиж хаяхад үнэхээр хэцүү хаяж чадахгүй болчихсон байгаа бол та эрх мэдлээ нэгэнт түүнд алдчихсан байна гэсэн үг. Одоо чи тэрнийг биш тэр чамайг захирдаг болжээ. Таны муу дадал даамжирч байгаа юм биш биз? Эртхэн хэр хэмжээд байгааг нь мэдэж авхад илүүдэхгүй л байх шүү. Ирээдүйн амьдрал чинь үүнээс их хамаар ч болно.

ЯАГААД АЧААЛЛАА БАГСАГАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ

Та өөртөө хэт их ачааллыг аваад түүндээ түүртээд бухимдан өөрийгөө зовоож ядраагаад байгаа юм биш биз? Тэгэхгүй бол болохгүй ингэхгүй бол болохгүй гэсэн өөрөө зохисон шаардлагаар өөрийгөө дарамталж үүнийг хийчихээд л түүний ард гарчихаад л нэг сайхан амарна даа гэж явсаар нэг мэдэхэд үхэх болчихсон байхвий дээ. Заримдаа бүхнийг орхин хайртай хүмүүстэйгээ хамт бай л даа зугаалж агаарт гар л даа. Аз жаргалтай мөчийг хайртай хүмүүсээ баярлуулах мөчийг бүү хойшлуулаач дээ. Амьд байхад таван төгрөг олдож л байдаг байхгүй ч байдаг яаж ийж байгаад болж л орхидог шүү дээ. Амьдрал гэдэг чинь мөнгө хураахын нэр биш шүү дээ. Хэд наслахаа мэдэхгүй байж хэдэн зуун жилийн хөрөнгө цуглуулахад богинохон насаа зориулах чинь хайран биш үү? Мөнгөний хойноос явалгүй л яахав. Гэхдээ арай хэт улайраад өөрийгөө зовоогоод байгаа юм биш биз? Зарим нэг зүйлийг хөнгөлчихөд та мөнгө алдах биш харин амар тайван байдлыг эрүүл мэндийг хожих л байх даа. Яагаад ачааллаа багсгаж болохгүй гэж?

                Х.Баасансүрэн Эрдэнэзуу хийдийн Хамба лам

http://society.time.mn/content/33806.shtml



“Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу”сургаал

$
0
0

 

Өнөөдөр 11 цаг 5 минут

Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн олон зуун жилийн түүхэн хөгжлийн явцад бүтээж байгуулсан соёлын өв сан яндашгүй арвин баялаг билээ.      Түүнд хувь нэмрээ оруулсан эрдэм мэдлэгтэй, өндөр боловсролтой, улс үндэснийхээ ирээдүйн хувь заяаны төлөө санаа тавьдаг, үнэнч зүтгэлтэй, өөдрөг үзэлтэй, сод билэгтэй авъяаслаг хүн олон байжээ. Тэдгээрийн нэг нь 19-р зууны эхэн хагаст амьдарч асан олон талын авъяас билэгтэй, их яруу найрагч, соён гэгээрүүлэгч Дулдуйтын Равжаа билээ. Багадаа өвөөгийнхөө шаардлагаар их л дургүй уурлан байж монгол бичгээр хуулан бичдэг байж билээ Цаг уеээ, явдал мөрөө шинжиж явах учиртай сургаал байгаа юм гэж өвөөгөө хэлэхэд өнгөрсөн хоцрогдсон хуучны сургаал орчин үе 20 р зуунд яаж нийцэхэвдээ!! хоцрогдсон зүйл гэж “”хэтэрхий мэргэн жараахайн”" бодлоор боддог байжээ. 

Уншаарай.. цаг үеэ, бас өөрийгөө  Шинжээрэй..Түгээгэрэй..

Говийн ноён хутагт Д.Равжаа “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал 

Гурван эрдэнэд итгэнэ. 
Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь: Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. 

Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.

Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл - Хямд гэв. 
Бас өөр хийхэд хямд юу вэ? хэмээвэл - Муу үйл хямд гэв. 
Ямар юм цөөн бэ? хэмээвэл - Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв. 
Ямар юм олон бэ? хэмээвэл - Сэрэмжгүй муу заяатан олон гэв. 
Ямар юм муухай вэ? гэхэд - Үл мэдэгч муухай гэв. 
Юу сайхан бэ? гэхэд - Саруул ухаан сайхан гэв. 
Юу хортой вэ? гэхэд - Өст сэтгэл хортой гэв. 
Юу тустай вэ гэхэд? - Сайхан сэтгэл тустай гэв 
Юу худал вэ? гэхэд - Энэ нас худал гэв. 
Юу үнэн бэ? гэхэд - Гурван эрдэнэ үнэн гэв. 
Юу муу вэ? гэхэд - Хүний номгүй нь муу гэв. 
Юу сайн бэ? гэхэд - Чин зориг сайн гэв. 

Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд

 - Аяа, аяа хохой, энэ цагийн хүний явдлыг санах тутам 
Ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх догдлох мэт энэ бөлгөө. 
Бурхныг тахиснаар сууж тээршаана.
 Номыг сонссоор сууж уйдна.
 Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ. 
Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө. 
Бусдын бол бурхныг ч болов орхино. 
Баялаг бол дайсныг ч болов аргадна. 
Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино. 
Олзтой бол биеэ ч болов хөлсөлнө. 
Зориг үгүй бол буянаас ч болов зайлна. 
Дурлавал мэдсээр байж хулгайг ч болов бахадна 
Зохиолдвол адтай ч болов нөхөцнө. 
Буруудвал дээдсийг ч болов доромжилно.
 Хэрэглэвэл амраг саднаас салахуйд ч үл зовно.
 Эс хэрэглэвэл тангаргаа эвдэвч санаа амар сууна. 
Дагавал хов үгээр ч болов болно 
Зөрчвөл хааны цаазаар ч болов давна 

Аяа бас, Зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг эрнэ.

 Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана.
 Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.
 Зарим эр атаа заргаар юмаа барна. 
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.

Аяа бас, Шавь хүн ламыг үл ойшооно. 

Түүнчлэн хөвгүүн нь эцгийн үгийг үл сонсоно.
 Хүүхэн хүн эхийн сургаснаар үл явна.
 Шавь хүн ламаас ноёдыг илүү хүндэлнэ. 
Хөвгүүн хураахаас тараахыг үйлдэнэ 
Хүүхэн хүн эцэг эхээс эрийг илүү өргөнө. 
Залуу нь хөгшнөө басна. 
Хөгшин нь залуугаа үл тооно. 
Идрүүд нь хал барина. 
Мунагсад нь далд орохыг хүснэ. 

Аяа бас, Үйлийг өр мэт үл санана. 

Номыг самуун үг мэт үл дурсана. 
Үхэхийг унтахын төдий үл санана. 
Рашааныг умдааны төдий үл хэрэглэнэ. 
Судрыг мөнгө мэт үл хадгална. 
Сайн үгийг сонсовч мартана. 
Муу үгийг алба мэт зарлана. 
Авах бол уул мэт боловч чамлана.
 Өгөх бол нэг цэн ч болов харамлана. 
Цухалдвал өөрөө ч болов боож үхнэ
 Нөхөцвөл хүний төлөө байх юмаан ч бол орхино 
Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ 
Хилэнцэт үйлэнд аяндаа мэрэгшинэ
Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна 
Энэрэгч ламыг дуудавч зайлна. 
Чөлөө үгүй боловч жил бүр будаа авахаар явна. 
Чөлөө байвч авралын оронд мөргөхөөр үл явна 
Дээдсийн асуувч үл хэлнэ 
Амрагаа эс асуувч шивнэнэ 
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ 
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ

Дээдэстэй зөрчинө 
Нөхөдтэй тэмцэнэ 
Доордсыг дарлана 
Аргатай нь авна 
Аргагүй нь алдана 
Сайн хүн ганцаардана 
Шалиг хүн омогтой болно 
Олонтой учрахдаа ярина 
Ганцаар явахдаа дуулна 
Үнэн үгтэн омогтны тоонд орно 
Башир үгтэн цэцний суудалд сууна 
Эд эвдрэхийг хайрлана 
Эв эвдрэхийг үл хайрлана 
Салалцаад гаслалдана 
Учралдаад хууралцана 
Хүний муу хэлэхээс айна. 
Сүнс зовохоос үл айна 
Зововч хичээлийг мал жин хоёрт гаргана 
Жаргах боловч шамдлыг итгэл уншихын төдий үл үүсгэнэ 

Аяа бас, тусын хариуд хор хийх хүн олон буй 

Ачийн хариуг мэдэх хүн цөөн 
Хилэнцийг мэдэвч хийх хүн олон 
Номыг мэдэвч бүтээх хүн цөөн 
Сүсэглэвч зарлигийг үл авах хүн олон 
Гэмтнийг үзэвч хагацаж чадах хүн цөөн 
Зовлонг танивч үл сэхээрэх хүн олон 
Жаргалыг хүсэвч сайн явах хүн цөөн 
Зусар үг хэлбэл баярлагчид олон 
Өөрийн гэмийг хэлбэл үл гомдогчид цөөн. 
Эрхэлж муу үгээр тогловол хадгалагчид олон 
Энэрч харамгүй сургавал авагчид цөөн 
Аяа бас, адис авахын урьд сайн мууг харна 
Эрдмийг авахын урьд гэмийг шинжилнэ 
Албанд явахын урьд өөлж туршина 
Өөрөө гарсны сүүлд юу гэхийг туршина 
Хүнд өгөхийн урьд үгүй хэмээн туршина 
Хүнийд очихын урьд хэн буйг асууна 
Сүжиглэхийн хамт сэжиг төрнө. 
Эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ. 
Саданд учрахын хамт дайсныг асууна. 
Амгаланг бүтээхийн хамт зовлонг үүсгэнэ. 
Үнэн үг хэлэхтэй хамт худлаар чимнэ. 
Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна. 

Аяа бас, 

Хариугүй өглөг үл өгнө. 
Харгүй сайхан сэтгэлээр үл санана. 
Атгаггүй амархан сууж үл чадна. 
Аргачлалгүй явдал үл явна 
Юмыг тоололгүй алба үл гаргана 
Зүгээр суугаад, алдрын төлөө эд мал зарагчид олон 
Өвдөж сандравч хайргүй өргөгчид цөөн 
Муу үйл үйлдээд үл гэмшигчид олон 
Сайн явдлыг яваад баярлагч хүн цөөн 

Аяа бас, Хүндлэлийг ямба хэмээнэ. Ёсыг алба хэмээнэ. 

Ихэстэй учирвал зусардахыг бодно. Энгийн нөхөртэй учирвал үг авахыг бодно. 

Энэ цагийг олны хэрэг хийх 

Хүний зовлон хэмээвэл: 
Цайруу явбал хүний гарт орно. 
Хардаж явбал муу үйл арвидна. 
Шударга явбал олонтой үл таарна. 
Башраар явбал номтой үл таарна. 
Чанга хурц явбал өстөн олон болно. 
Дуугүй номхон суувал толгой дээр гарна. 
Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчид олон.
Гуйж хэлбэл эрэмшинэ. 
Ширүүн хэлбэл доордоно. 
Аргаар хэлбэл баширтай болно 
Үнэн хэлбэл ойшоохгүй болно. 
Худал хэлбэл хүндгүй болно. 
Олноос зөвшвөл санаагаа үл хэлнэ. 
Ганцаар шийдвэл зөрүүд болно. 
Магадгүй загнавал итгэмжгүй болно 
Ойр суувал явдлаас зайлна. 
Хол явбал орхив хэмээн санана.
Болзоогүй явбал томоогүйд тооцно 
Олон үг хэлбэл чалчаа хэмээнэ. 
Дуугүй суувал ихэмсэгт бодно. 
Хянаж хэлбэл хартай хэмээнэ. 
Гэмтэй нь гэмгүйдээ ноцно 
Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө. 
Эвлэвэл хардана. Эвдэрвэл гомдоно. 

Аяа бас, ганцаар муу явах мөртөө бусдыг жишээ татна. 

Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ. 
Хүний нэрээр нүүр олоод биед нь хүчирхэнэ 
Хүний юмаар баяжаад элдэв бардмыг өгүүлнэ 
Дээр явбал атаархана. 
Доор явбал дарлана. 

Энэ цагийн Алаглагч ноёд, 

Идэгч түшмэл 
Хариу бодогч өглөгийн эзэд 
Тэмцэлдэгч ардаас эхлэн 
Ертөнц ба номын зүг тэвч: 
Суудлын төлөө олох нэр, 
Эдийн төлөө номлох ном 
Алдрын төлөө үйлдэх буян, 
Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн 
Муу явдлыг өөрөө үйлдээд
 Цагийг муу хэмээнэ.

Арван хар, таван завсаргүй тэргүүтэн хязгааргүй муу үйл ба 
Дөрвөн махбодын хор тэргүүтэн хорлол ба 
Найман зовлон тэргүүтэн зовлон ба 
Хүн ба хүн бусын эрх тэргүүтэн 
Энэ ертөнцийн аль мууг өгүүлж хаа барах вэ 

Товчилбол: 


Сансрын гянданд үйлээр хүлэгдэж, 

Мунхгийн харанхуй дотор тачаангуйгаар согтож 
Урины мэсийг барин омгоор түлэгдэж 
Атаагаар агсамнан 
Гаслант зовлонгийн эвэршээлээр эмгэнэх 
Амьтан бүгд хөөрхий 

Зүрхэн үгүй энэ насны хавцгайн дотор 

Авралын чагтага тасраад
 Авах гээхийн нүд тэсэрсэн 
Амьтан бүгд хөөрхий. 

Уурлавал дуу үл гарах 

Баярлавал олныг чалчих 
Ихсээс мятрах 
Багад хөөрлөх 
Ичгүүргүй амьтан хөөрхий 
Даарвал хувцас 
Халууцвал сүүдэр 
Өлсвөл хоол 
Цангавал унд 
Зүдэрвэл нойрын төдий 
Өнөө маргаашийн төдий 
Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий. 

Муу авъяасаар нэрвэгдэж 

Оюуны хүчээр сулраад
 Аргагүй бологчид хөөрхий 

Тэсэхүйеэ бэрх муу заяанаас гараад 

Гайхамшгийн амгалант хүний биеийг олоод 
Энэ мэт зовлонгийн үйлийн үрийг эдлэгч Амьтан бүгд даанч хөөрхий хэмээв. 

Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув: 


Аяа, энэ мэт муу цагт Үнэнийг санагч хүн Ямраар явбал болох вэ? гэсэнд

Нисгэгч хүн өгүүлрүүн: 

- Аяа, нөхрийн дээд сэрэмж мөн боловч 

Лам, эцэг, эх гурван ачтанаа бүү хард. 
Эрдмийн дээд эв мөн боловч 
Хилэнцэт нөхөртэй бүү нөхөц. 
Учраад хэлэлцдэг жам мөн боловч 
Хэмжээгүй үг бүү хэл. 
Бурхнаас илүү аврал үгүй тул 
Сүжиглээд дамжиг бүү үйлд. 
Номоос илүү эрдэм үгүй тул 
Суралцаад омог бүү үүсгэ. 
Хуврагаас илүү өмөггүй тул 
Хүндлээд гэм бүү эр. 
Маныг хорлогч нисваанис мөн тул Сэтгэлийг харуулдаж хориг тавь хэмээв 

Тэр хүн бас ийн асуув: 
Сургаал хэрэгтэй хүн ямар вэ? Хэрэггүй хүн ямар вэ? гэсэнд

Нисгэгч хүн өгүүлрүүн: 
Үл мэдэгч мунхаг, ухаангүй хүнд сургаал хэрэггүй. 
Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй. 
Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй. 
Үзсэний дараагаар л мартагч хүнд сургаал хэрэггүй. 
Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй. 
Ихэс дээдсээс дутаагч хүнд сургаал хэрэггүй. 
Илт үзтэл гангалагч хүнд сургаал хэрэггүй 
Элдэв баширт нөхөдтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй.
 Энгийн гэмгүй нөхөртэй үтээрхэгч хүнд сургаал хэрэггүй 
Их суудлыг хүсэж нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй. 
Энэ хойт хоёр явдлын сүүлийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй гэв. 

Учрыг ухах саруул ухаантай хүнд сургаал хэрэгтэй. 

Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй. 
Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй. 
Очирдар ламын зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй. 
Олон эзэд ноёдыг хүндлэгч хүнд сургаал хэрэгтэй. 
Үхэх, өвдөхийн зовлонг сэхээрэгч хүнд сургаал хэрэгтэй. 
Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй. 
Өвгөд эмгэдийг өргөгч хүнд сургаал хэрэгтэй

Сургагч нь: 

Зоргоор бус үнэнээр болвол сургаж болно 
Зориуд бус халамжлах сэтгэлээр болвол сургаж болно 
Зовлонт үйлээс зайлуулагч болвол сургаж болно 
Өөрөө эс мэдэвч дээдийн зарлигтай бол сургаж болно.
Үлэмж мэргэн биш ч омог сэтгэлгүй бол сургаж болно гэв 

Тэр хүн: - Тийм бөгөөс надад 

Мэдэхэд хямд 
Хийхэд хялбар 
Явахад амар 
Санахад томъёотой 
Нэгэн сургаал айлдаж хайрлана уу? 

Гадна биеийн явдал 

Дотоод хэлний үг 
Нууц сэтгэлийн чиг 
Гурвуулны ерөнхий байдлыг ямар мэт явах вэ? 
Гадаад амины аж төрөх 
Дотоод их, бага төрийн нууц явдал 
Дээдийн номыг бүтээх зэргийг ямар мэт явах? 
Жаргах цагт санах санаа 
Зовох цагт хатамжлах сэтгэлийг 
Надад айлдаж хайрла? хэмээсэнд 

Нисгэгч хүн өгүүлрүүн: 


- Гадаад биеийн явдал гэвэл: 

Ёстныг хүндэл. 
Настныг баярлуул. 
Ачтанаа өргө. Бачтанаас зайл. 
Сайнаас бүү сал. Садныг бүү эр. 
Олон бүү арилж. Огт бүү харамла. 
Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга 
Онц зөрүүлхэж дээдсээс бүү сал 
Муу нөхөртэй бүү нөхц 
Зүйл бүрийн хувцас бүү өмс. 
Зүг тал үгүй бүү гайхуул. 

Хэлний өгүүлэх хэмээвэл: 

Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ. 
Хэгжүүрхэж омог бүү үүсгэ. 
Хэлбийж олон янз бүү урва. 
Саваагүй тохуун үг бүү хэлэлц. 
Санамсаргүй үг бүү хэл. 
Эвлэж муу санаатантай бүү зөвш 
Эвдэрч олон зан бүү гарга 
Хордож бусдын гэмийг бүү малт.
 Ховсорч хэрэггүй үг бүү зөө.
 Хуурч элдэв башир бүү хэл. 
Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээв. 

Сэтгэлийг чиг гэвэл: 

Шинжлэлгүй бүү сэтгэ. 
Сэрэмжгүй бүү зальхайр. 
Гэнэт нөхрийг бүү итгэ. 
Гэндэж хүнээс бүү урьт. 
Буруу юмыг бүү өмөөр. 
Бусдын юманд бүү шуна. 
Бузгай дээрэнгүй бүү загна. 
Бузар хилэнцийг бүү үүсгэ. 
Чөлөөгүй гэж бүү алгас. 
Чадал үгүй байж бусдыг бүү дуурай.
Магад дээдсийг олж нөхөрлө. 
Муу явдалтнаас насад дутаа. 
Санасан бүрийг бүү хөөцөлд.
Салах учрахад бүү гомд 
Буянтай санаанаас бүү холд 
Бодь сэтгэлийг бүү март. 

Нийтийг товчилбол: 

Самуун хүнтэй бүү учир 
Санасан бүрийг бүү ярь 
Тэр энэ гэж бүү эрэлх 
Тэгэх ингэх гэж бүү зарла 
Сонжилбол бүү уурла 
Сонирхож бүү урва 

Өгвөл эд мөн. 

Сахивал санваар мөн. 
Хүлцвэл хуяг мөн. 
Хичээвэл мөр мөн. 
Эс мартвал бясалгал мөн. 
Мэдвэл билиг мөн.

Мунхаг хүнтэй оролдвол 
Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна. 
Хүсэлтэй хүнийг чанга хоригловол
 Гансрах тул аргаар номхотго. 
Ууртай хүнийг ширүүн хэлбэл
Аюул болох тул урмаар ухуул. 
Омогтой хүнийг дарлавал 
Хорсох тул нэр цолоор баясга.

Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл 
Хэрэг гарах тул их битгий хэрэгс. 
Атаач хүнд нүүр эс өгвөл 
Гомдох тул сайхан загна. 
Харамч хүн ширхэг утсыг ч болов 
Харамлах тул арилжаа бүү хий. 
Зусарч хүнтэй нөхөрлөвөл 
Зоргоор болох тул дорд суудлыг барьж 
Ховч хүнтэй хэлэлцвэл 
Бусдын гэмийг сонсох тул бүү итгэ.

Их хүнийг эс нүүрдвэл 
Өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл. 
Боол хүнийг эс баярлуулбал 
Явдал хождох тул бага сага юм өг.

Өр бүү хий. 
Өглөг бүү тасал. 
Хулгай бүү хий. 
Ховсоргон бүү загна. 
Олноос зөвш. 
Онц өөрийн санааг сүүлд гарга. 
Хэлбэл бүү буц. 
Санавал бүү март. 
Хүнийг нүүрчилж 
Хэргийг буруу бүү болго. 
Хүнд чиг үгүй загнаж 
Сайхан зан үгүй бүү суу. 
Эд хэмээвэл, ертөнцийн ёсны сургаал болой.

Эдүгээ номын ёсны сургаал хэмээвэл: 
Биеийг тороос алдуулсан шувуу мэт 
Аглагийг шүт. 
Хэлний үгийг хивийн зангиа мэт 
Алдралт үгүй боо. 
Урьдын хийсэн хилэнцээс 
Хор уусан хүн мэт хашир. 
Магад гарах буянт сэтгэлийг 
Амь мэт энхрийл. 
Хилэнцэт нөхрөөс 
Аварга могой үзсэн мэт зайл.
Буяны саданг Өөрийн толгой мэт өргө. 
Сэтгэлийн эрдмийг 
Яст мэлхийн гишүүн мэт нуу. 
Усгал зөөлөн занг 
Мөрний урсгал мэт ундраа. 
Чин зориг, хичээнгүйг буугийн сум мэт чиглэ. 
Гурван эрдэнийн үйлст морь, нохой мэт зүтгэ. 
Олон хамаг амьтанд сал онгоц мэт Боол сэтгэлийг барь. 
Тангараг цааз хоёрыг Шил толь мэт хайрла. 
Өөрийн гэмийг Салхи мэт алдаршуул.
Зөв болвол бүхэнд дайсан боловч үйлд. 
Буруу бол хааны суудалд суулгавч зайл. 
Буян болох бол хилэнц мэт боловч үйлд. 
Хилэнц болох бол буян мэт боловч тэвч. 

Үлгэрлэвэл: 

Хүнтэй адил боловч 
Ороолон бол бүү учир.
 Галзуутай адил загнавч 
Дээдэс төрөлхтөн бол шүт. 
Түүнчлэн, билиг буй бөгөөс 
Эрдэм үл болох юм нэг ч үгүй. 
Сүсэг буй бөгөөс 
Адис үл гарах юм нэг ч үгүй. 
Хичээнгүй буй бөгөөс 
Үл бүтэх юм нэг ч үгүй. 
Бодь сэтгэл буй бол 
Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй хэмээв 

Тэр цагт, билигтэй бол юм бүгд эрдэм болох учир юу вэ? хэмээсэнд 


Үлгэрлэвэл: 

Чулуун хор эмч хүнд эм 
Таарах өвчинд рашаан 
Зүгээр хүнд хор болсон мэт 
Шимийг нь авбал өчүүхэн юм ч 
Их эрдэм болох нь олон буй.
 Хорхой тэжээж авсан шүлс 
Магнаг болохыг үз.

Энэ үест: 
Билиг, сүсэг, хичээнгүй, бодь дөрөв 
Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв 
Үүнийг номлох зүйл эгээршгүй боловч 
Олонх нь гарын хөтөлбөрөөс сурч болох 
Товчийн төдий өгүүлбэл: 
Сүсэг үгүй бол бурхныг шүтэж үл чадна. 
Бурхныг шүтэж эс чадвал 
Зарлигийг дагаж эс чадна. 
Зарлигийг эс дагавал 
Ишийн эрдмийг үл олно. 
Түүнийг үл олбоос Онол үл төрнө 
Тэр хоёр үгүй бол Авах, гээхийн алин ч үгүй буруудна. 
Хичээнгүй үгүй бол Туурвисан үйл хэрэггүй өнгөрнө. 
Бодь сэтгэлтэй хүн 
Нялх ч боловч олныг айлгана. 
Хорлох сэтгэлтэй хүн 
Идэр хүчтэй боловч дайсныг арвитгана. 
Алаг үгүй сэтгэлтэй хүнийг 
Амьтан бүр өрөвдөнө. 
Бус бас жаргах цагт 
Ташуурал үгүй сэтгэлийг барь 
Хайртай хэмээгч нь дотуурчилсны нэр. 
Хилэгнэх гэгч урины нэр. 
Жаргах гэгч нь нойрын нэр. 
Их хурц гэгч нь омгийн нэр. 
Харилхана гэгч атааны нэр

Үгийг урвуулж хэлбэл 
Мөн чанар нь таван хорын нэр буй. 
Өвчин бага боловч үхлийн шалтгаан. 
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан. 
Буян бага ч болов туслахын шалтгаан. 
Гал бага ч болов түлэхийн шалтгаан. 
Нүгэлт нөхөр хол ч болов хорлохын шалтгаан. 
Бусдын өргөмжлөлийн үгэнд хөөрөлгүй 
Насанд өөрийн сэтгэлийг нам дарж явтугай.

Сайн, муу хоёрыг сэтгэлээс ялгадаг. 

Тус хор хоёрыг үйлдвэрээс таньдаг. 
Үнэн, худал хоёр сүүлдээ тодордог. 
Жаргал, зовлон хоёр 
Өөрийн үйлээс болдог тул 
Сэтгэлийг шантралгүй 
Буянтай сэтгэлийг хадгалбал 
Үхэвч санаа амар буй.

Учир үгүй цааз үл байна.
Уг үгүй үр үл байна. 
Санал үгүй үг үл хэлнэ 
Саадгүй буянаас үл хожимдох тул 
Үйлдвэр юу үйлдэвч 
Шалтгааныг шинжил хэмээв 

Тэр цагт, нөгөө хүн: Товч нь юу вэ? хэмээсэнд 


Нисгэгч хүн өгүүлрүүн:

- Аврал бүгдийн товч лам мөн. 
Санваар бүгдийн товч сэрэмж мөн. 
Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн. 
Санаа бүгдийн товч мөнх бус мөн. 
Ном бүгдийн товч сэтгэлийг номхтгох мөн. 
Таван махбод бүгд 
Огторгуй махбодод хурна. 
Таван хор бүгд 
Мунхаг сэтгэлд хурна. 
Дурдаж мэдвэл сансар нирваан бүгд 
Сэтгэлийн чанараас үл давна. 

Үлгэрлэвэл: 

Хоосон хумхийн тоос цугларсаар 
Арвидвал шороо болно. 
Шороо арвидвал уул болно. 
Чийг арвидвал ус болно. 
Манан арвидвал үүл болно. 
Туйпуу арвидвал балгад болно. 
Түүнчлэн бие үгүй хоосон сэтгэл 
Буруудвал нисваанис болно. 
Нисваанис арвидвал там боловсорно. 
Зөвдвөл буянт мөр болно. 
Буян арвидвал бурхан болно. 
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл 
Бүгд шүтэн барилдлага 
Үзэгдлийн төдий хоосон хэмээхийн агаарт
 Зүүд замхрав хэмээн хэдэн 
Сайн, муу, үнэн, худал үгсийг 
Наадмын төдий бичсэн
Цагийн жамыг тодруулагч 
Цаасан шувуу хэмээгдэх нэжгээд үе төгсөв 

Ом сайн амгалан болтугай 

Олон амьтанд тус болж 
Орчлонгийн далай ширгээд 
Онолын эцэст хүрч 
Огоот арилсан бурхан болох болтугай!

Эх сурвалж: http://7burkhan.blogspot.com/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

ахмад хилчин бэлтгэл дэд хурандаа С.Баярмагнай: Би байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолыг алгасалгүй зүүсэн

$
0
0

 

2013-08-30 17:00:00

 

 

 Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн ахмад хилчин бэлтгэл дэд хурандаа С.Баярмагнайтай ярилцлаа. Тэрбээр эх орныхоо дархан хилийг манах үйлсэд 40 жил зүтгэсэн аж.

-Хилийн цэрэгтэй амьдралаа холбосон түүхээс тань ярилцлагаа эхэлье.

-Хилчин гэдэг бол туурга тусгаар Монгол орны хамгийн бахархалтай алба юм. Би багадаа ном унших дуртай хүүхэд байлаа. Одоо бодох нь ээ, дандаа л хилчдийн баатарлаг гавьяаны тухай уншиж байсан санагддаг. Тэгээд л хилчний албанд татагдсан байх. Намайг хилийн цэрэгт орох үед дайн байлдааны хатуу ширүүн цаг өнгөрчихсөн, хүйтэн дайны ид үе байлаа. Социалист, капиталист хоёр систем хэзээ нэг өдөр байлдана л гэдэг байв. Цэрэгт татагдахынхаа өмнө адуу манаж байсандаа ч юмуу би бэлтгэлийн тал дээр бусдаасаа арай л эрэмгийдүү байсан. Тэгээд ч албандаа их дуртай байлаа. Хугацаат цэргийн алба хааж дуусахад ангийн захиргаанаас улирах санал тавихад нь дуртай хүлээж авсан. Энэ цагаас хойш 40 жил эх орныхоо баруун өмнөд хилийг маналаа.

-Унаган отрядын тань 80 жилийн ой энэ онд тохиосон. Энэ ангид амьдралынхаа 40 жилийг өнгөрөөсөн болохоор ярих зүйл багагүй бий байх.

-Манай отряд ойн баяраараа Цэргийн гавьяаны одонгоор шагнууллаа. Би үүнд маш баяртай байгаа. 0214 дүгээр анги бол баруун, баруун өмнөд хилийн хамгийн хүнд хэцүү тулгаралтуудад оролцож, гавьяа байгуулсан баатарлаг түүхтэй. Хязгаар нутгаа зах харуулуудын хүчээр хамгаалж дийлэхээ байсан 1933 онд Хилийн цэргийн ууган заставуудын нэг болж, Элст Мянганы застав байгуулагдсан. Тэр үед осман, хасгийн дээрэмчид, Хятад, Японы тагнуул туршуулууд, орон нутгийн оргодлууд олширч хил орчмын амьдрал хүндэрсэн. Олон айл мал ахуйгүй болж ядуурсан. Ерөнхий тоогоор 1934-1938 онд 50 орчим мянган мал дээрэмдүүлсэн гэдэг юм билээ. Тэр үед хилийн цэрэг холбоо харилцаа муутай, маш хүнд нөхцөлд ажиллаж байсан. Тухайлбал, 30-300 км-т морь, тэмээн уналгаар холбоо барьдаг байж. Туслах хүчин дуудаад, тэр нь мэдээлэл аваад ирэхэд байлдаан хэдийнэ дуусчихсан, застав ялсан, эсвэл ялагдчихсан байдаг байв. Олон хүнд бэрхийг туулсан ч эцсийн дүндээ хил хязгаараа хамгаалаад үлдчихсэн түүхэн гавьяатай отряд. Энэ жил манай ангийн туган дээр Цэргийн гавьяаны одон зүүж өгсөн явдал бол шударга ёсонд нийцсэн, эзнээ олсон шагнал гэж бодож байгаа. Танай сониноор дамжуулан Алтайн отрядыг одонгоор шагнахад тусалсан бүх хүнд талархсанаа илэрхийлье.

-Та олон жил ангийн техникийн орлогч хийсэн байх аа.

-Би байлдагчаас дэд хурандаа хүртэлх бүх цолыг алгасалгүй зүүсэн. Байлдагч, ахлах байлдагч, бага түрүүч, түрүүч, ахлах түрүүч, ахлагч, бага дэслэгч, дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа гээд нэгийг нь ч алгасаагүй. Би үүгээрээ их бахархдаг. Цэрэг жолоочоос зэвсэглэл техник хариуцсан ангийн орлогч болтлоо дэвшсэн. Чадварлаг олон сайхан хүнтэй мөр зэрэгцэж ажилласандаа бахархаж, баярлаж явдаг. Манай техникийн албаныхан их чадварлаг хамт олон байлаа. Тэр үед ердийн хөсөг хэрэглэх боломжгүй учраас бүх ажил техникийнхний нуруун дээр ирнэ. Тиймээс манайх тэргүүний жолоочдыг эгнээндээ элсүүлнэ. Жаргалсайхан, Дашбалдан, Нямжав, Дорж, Зоригт гээд олон сайн жолооч ажилладаг байлаа. Манай жолооч, засварчид ямар ч эвдрэлийг хоногийн дотор засаад маргаашийнх нь 09.00 цагт бэлэн байлгана. Техникийн албаныхан маань их чадалтай, хилийн цэрэг даяар гайхагддаг байсан. Түгшүүр авахад бусад отрядад хүмүүс нь цуглаад техникээ хүлээдэг бол манайд техник нь бэлэн болчихоод хүмүүсээ хүлээх жишээтэй. Төвөөс очсон дарга нар гүйлдээд ирэх хүмүүсийг техникээс сүүлд бэлэн боллоо гэж загнана. Ийм л бахархмаар хамт олонтой байсан. Отрядын ойн баяраар холоос ирсэн зочдын 70 орчим хувь нь манай техникийнхэн байна лээ. Бид хуучин цагаа дурсаад сайхан байсан.

-Тэр үеийн жолооч нар ажлын төлөө орон гэрээ мартан зүтгэдэг байсан санагддаг. Тухайн үед аваргын үнэлэмж тийм өндөр байсан юм уу, эсвэл хүмүүс нь тэгтлээ хөдөлмөрч байв уу?

-Хүмүүс нь их хөдөлмөрч, санаачилгатай байсан. Мөн зохион байгуулалт маш сайтай байсан даа. Тэр үед Залуучуудын гавшгайч бригад анх манайд байгуулагдсан юм. Бригадын ахлагч нь Алтангэрэл. Дашбалдан, Дорж, Зоригт, Сэдбазар, Жаргалсайхан гээд олон сайхан тээвэрчин гишүүдтэй. Тэд хоорондоо их өрсөлдөнө. Хилийн цэргийн аварга, ангийн аварга, баруун бүсийн аваргаар шалгарахад нь машиных нь хаалган дээр сайхан бичнэ. Тэдэн оны ачаа тээврийн аварга гээд л. Давхар, давхар чиргүүл чирээд тээвэрт явцгаана. Говь газар олон давхар чиргүүлтэй тэрэг чинь вагон шиг сүртэй харагддаг. Сэгс цагаан богд, Зам бэлхийн заставуудад очиход талдаа 800 км туулна. Техник найдвартай байхгүй бол хэцүү. Одоо үед нэг юм нь болохоо байхад шинээр сольж тавьдаг шүү дээ. Тэр үед машиныг бүрэн задлаад буцаагаад угсарчихна. Одоогийн залуучууд, хойч үеийн жолооч нар үүнээс жишээ аваад завтай үедээ машинаа задалж үзээд угсраад сурчих хэрэгтэй. Чадвар нь сайжирна шүү дээ.

-Та цэргийн чөлөөндөө гараад эргээд хилийн цэрэгт орсон гэл үү?

-Би 1998 онд чөлөөндөө гараад бизнес эрхлэх болсон. Гэтэл 2000 онд хилийн цагийн байдал бага зэрэг өөрчлөгдөж, ер нь хурц талдаа болсон. Дарга, захирагч нарын хүсэлтээр хоёр дахь удаагаа хилд татагдаад дөрвөн жил ажилласан. Хилийн байдал нам тайван болж, хууль бус явдлууд цэгцрэхээр нь хилийн албанаасаа чөлөөлөгдсөн.

-Тэгээд сумын Засаг даргаар ажилласан бил үү?

-2004 онд сумын ИТХ-аас Засаг даргаар сонгогдсон. Уг нь чөлөөндөө гараад удаагүй байсан болохоор би цааргалангуй байсан. Гэхдээ нутгийн минь олон түмэн намайг сонгоод байхад үгүй гэж чадаагүй. Дараагийн сонгуулиар дахин сонгогдоод найман жил сумын Засаг даргаар ажилласан. Харин өнгөрсөн жилийн сонгуулиар би хөгшин байна гээд нутгийн олноосоо уучлалт хүсээд халаагаа өгсөн.

-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Би Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн. Манай Шаргын говь алдартнууд, эрдэмтэн докторууд, цэргийн генерал цолтонгууд, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, хөдөлм өрч хүмүүс олонтой. Ер нь Шарга, Халиун, Бигэрийн хоолой нэлээд эртний уламжлалтай нутаг. Галданбошигтоос улбаатай, цэргийн томчуул олонтой. Эдгээр хоолойгоос төрсөн 20 орчим генерал бий. Зөвхөн Шарга сумаас л гэхэд дээхнэ үед цэргийн дээд цолтон тав төрсөн байлаа. Улсын болон хөдөлмөрийн баатрууд ч олон бий. Ийм л сонин газар. Хааяа Улаанбаатар хотод манай нутгийн зөвлөлийн уулзалт болоход “Шаргынхан Засгийн газрыг өлхөн бүрдүүлэхээр байна” гээд нэгнийгээ явуулдаг. Энэ хэдий тоглоом боловч бас ч үнэний ортой. Танай сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсан манай нутгийнх шүү дээ.

-Цэргийн нөхөд тань таныг “нисдэг” Баярмагнай гэх юм билээ. Хэзээнээс ийм хочтой болчихсон юм бэ?

-Тэр үед би 19 настай, цэрэг жолооч байлаа. Арванхоёрдугаар сарын сүүлчээр арц мод авахаар Хавтагын нуруунд гарсан. Шинэ жилийн ёолкны мод авах гэж яваа нь тэр. Буцахдаа замаа дөтөлсөн. Уг нь газрын баримжаа сайн мэддэг болохоор төөрөхгүй л дээ. Эгц шулуун цагаан хөтлөөр хурдтай гараад ирсэн чинь цаанаа хадан хавцалтай байсан. Нэгэнт хурдтай гараад ирчихсэн, машин тонгойчихсон учраас тормос гишгэлээ гээд түжигнээд чирэгдэхээс өөр юмгүй. Тогтоно гэж байхгүй. Тэгээд л хаднаас нисчихсэн юм. Маргааш нь отрядаас техникийн шалгах албаныхан, штабын дарга Самбуудорж нарын хүмүүс ирж, зураг аваад баримтжуулсан. Бид агаарт 80 метр “ниссэн” байна лээ. Азаар хүн амьтан үрэгдээгүй. Нэг хүний хөл нь л хугарсан байсан. Тэр үед би залуу байснаас ч тэр үү, нэг их сандраагүй. Дайн байлдаан болбол үүнээс аймаар байх биз гэсэн л юм бодоод өнгөрсөн. Ховдын Булганы автотехникийн байцаагч Даваажав гэдэг хүн энэ цэрэг жолооч авах ёстой бүх арга хэмжээг зөв авсан байна, жолооч буруугүй гэсэн дүгнэлт гаргасан. Би их айж байлаа. Тэр үед газрын даргаар Цэдэн-Иш генерал ажиллаж байв. Бүх схемийг нь үзээд ийм аюултай газраас яаж олон хүн зүгээр гарсан юм, тэр цэрэг жолоочийг шагна гэж байсан. Тэгээд намайг бага түрүүч цолоор шагнаж байлаа. Одоо би тийм аймаар юмнаас яаж амьд гарсан юм бол гээд яс хавтайх шиг болдог. Ингээд л “нисдэг” Баярмагнай болсон доо.

-Гэр бүлийнхээ хүний талаар яриач. Алба хаах хугацаандаа танилцаад гэр бүл болсон уу?

-Миний ханийг Болд гэдэг. Манай нутгийн хүн л дээ. Бид хүүхэд байхдаа чулуугаар гэр барьж тоглодог байсан. Холдоод нүүхээр нэгнээ санаад болохгүй, аав ээжүүд маань нэгнийд нь байлгадаг байлаа. Хар багаасаа бие биедээ дассан хоёр л доо. Тэгээд том болоод суучихсан. Бид нэгэндээ захиа бичиж, хайртай гэж хэлж байгаагүй. Өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн баяраар ангиас эрчүүд гэр бүлийн хүндээ захиа бичих уралдаан зарласан юм. Би түүнд оролцож захиа бичлээ. Энэ бол миний эхнэртээ бичсэн хамгийн анхны хайрын захидал. Их сонин санагдаж байсан. Би захиандаа “Ингэхэд бид хоёр нэгэндээ хайртай гэж хэлж байсан бил үү. Ингэж хайрын захиа бичиж байсан бил үү” гээд л бичсэн.

-Хүүхдүүд эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөх нь олонтаа. Таны хүүхдүүдээс хилийн цэрэгт алба хааж байгаа хүн бий юү?

-Манай дунд хүүхэд миний мэргэжлийг өвлөж, Хууль сахиулахын их сургуульд багшилж байна. Хүүхдүүдийн маань зарим нь магистр, зарим нь докторантурт суралцаж байгаа. Эдийн засаг, хуулийн мэргэжил эзэмшээд яам, тамгын газар ажиллаж байна. Манай Алтай сумын сургууль алслагдмал гэхэд маш чанартай сургалт явуулдаг. Эндэхийн хүүхдүүд хаана ч боловсролоороо гологддоггүй.

-Таны энгэрт хилийн цэргийн медалиудаас гадна улаан загалмайн цөөнгүй тэмдэг гялалзаж байна. Сайн дурын ажилд их оролцож байжээ дээ.

- Хүмүүст тусалж, буян үйлддэг хүмүүст би хүндэтгэлтэй ханддаг. Илүү дутуу юмаа алгаа тэнийлгээд бусдадаа өгөх нь хүний маш сайхан чанар. Би юм өгөх, хандивлах дуртай. Би улаан загалмайн шагналууддаа хамгийн их дуртай. Энэ бол ажил хөдөлмөрийнхөө хажуугаар алга тэнийлгэсний шагнал юм даа.

-Эх орныхоо торгон хилийг манаж байгаа хилчиддээ хандаж үг хэлнэ үү.

-Дэлхий дээр 10 сая гаруй монголчууд байдаг юм билээ. Эдгээрээс гурав хүрэхгүй сая нь л туурга тусгаар монголчууд. Тэдний хилийг хамгаална, манана гэдэг бол их гавьяатай, бахархалтай, хүндэтгэлтэй алба. Энэ сайхан албаа өөд нь татдаг, өргөн түмэндээ сурталчилдаг, олныг араасаа дагуулдаг шударга, хичээнгүй байгаарай гэж захья.


Д.Дайрийжав


Б.Отгонзориг: Камер барьж чадахгүй болтлоо кино урлагт зүтгэнэ

$
0
0

 Өнөөдрийн зочин болох далд хүний маань ажил камерны ард зогсоод зураг авах. “Шидэт дуран”-гаараа хүмүүсийн зургийг авч олны танил болгож, хийсэн бүтээл нь мянга мянган үзэгчийн мэлмийг мялааж, магтаалын үг цөөнгүй сонсдог ч тэр камерны ард л байдаг.

Кино урлагийн дээд сургуулийг 2002 онд төгссөн даруйдаа “Нарны сүүдэр” уран сайхны киноны зураглаачаар ажиллаж, уран бүтээлээрээ анх үзэгчидтэй мэндэлсэн “UB film” медиа группийн ерөнхий найруулагч, зураглаач Б.Отгонзориг “Тэнгэрийн андгай”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Орхидос-1, 2”, “Үл таних эмэгтэй”, “Хөх толбот хүмүүс”, “Улаан дөрвөлжин” зэрэг киноны зураглаачаар ажилласан юм.

Төрийн шагналт найруулагч Б.Сумхүүгийн шавь гэдгээрээ ихэд бахархдаг тэр угтаа бол найруулагчийн анги төгсчээ. Их сургуулиа төгсөөд ангийн нөхөдтэйгөө хамт “Logic film” нэртэй студи байгуулахад түүнд зураглаачийн үүрэг оногдсоноор өнөөг хүртэл ажиллаж буй. Багаасаа зураг зурах сонирхолтой байсан болохоор түүнд зураглаачийн ажил тийм ч хэцүү байгаагүй аж.

Хүмүүсийг олны танил болгодог хэрнээ өөрөө ард нь үлдчихдэг талаар түүнээс асуухад “Үнэнийг хэлэхэд эхэндээ бага зэрэг дургүй хүрдэг байлаа. Зарим хүн тэр киног зөвхөн жүжигчид л бүтээсэн юм шиг ярьдаг. Гэтэл кино бүтээх ажлын ихэнхийг арын албаныхан нугалдаг. Тэр тусмаа ерөнхий найруулагч, зураглаач хоёрын туслахууд. Энэ дашрамд туслахууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Кино бүтээх бүхий л хар бор ажлыг туслахууд л хийдэг. Мөн зураач, нүүр хувиргагч нар чухал үүрэгтэй хүмүүс гэдгийг үзэгчид сайн мэдэж байх хэрэгтэй” гэв. Б.Отгонзориг хамгийн анхны киноныхоо зургийг жижигхэн камераар авч байсан бол сүүлд ажилласан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зургийг саяхан л мөрөөдөж байсан red one камераар авсан гэнэ. Холливудынхны хэрэглэдэг энэ камер манай улсад хоёр, гуравхан байдаг бөгөөд түүний ид шидийг нь гаргаж ажиллуулах чадвартай зураглаач ч цөөхөн гэсэн.

Тэрбээр “Зураглаач хүн ямар ч техник хэрэгслийг хэзээ ч ажиллуулж чаддаг байх ёстой. Түүнээс гадна тархиа хөгжүүлэх хэрэгтэй. Киноны ерөнхий зураглаач зохиолоо жүжигчнээс дутахааргүй өөрийн болгох шаардлагатай. Кинонд амьдралын янз бүрийн үйл явдлыг өгүүлдэг учраас тэдгээрийг бодит амьдралаас өөрөөр гаргаж болохгүй. Манай багш “Уран бүтээлч тухайн бүтээлд гарч буй амьдралын зовлон жаргалыг өөрийн биеэр туулж үзсэн юм шиг төсөөлөн бодож, бодитоор нь гаргаж үзэгчдэд хүргэх хэрэгтэй” гэдэг байсан. Энэ үгийг би их санаж явдаг юм. Тиймээс ч уран бүтээлчдэд ийм шаардлага тавьдаг” хэмээв.

Жүжигчин бүр чадварлаг биш учраас нэг кадрыг олон дахин авах тохиолдол цөөнгүй гардаг нь ойлгомжтой. Хэдийгээр энэ нь залхмаар боловч кино бүтээж буй найруулагч, зураглаач хоёр жүжигчнээр өөрсдийнхөө хүссэн дүр төрх, тоглолтыг гаргуулж байж л санаа нь амардаг гэнэ. Зарим үед нэг кадрыг өдөржин авах тохиолдол ч байдаг гэснийг дуулаад тэднийг ажлынхаа төлөө ямар их хүч хөдөлмөр, тэвчээр гаргадгийг нь мэдэрсэн. Б.Отгонзориг зураглаач болсноосоо хойш их үглээ болсон гэнэ. Өглөө босоод камераа арчсан уу гэхээс эхлээд л туслахууддаа өдөржин үглэдэг аж.

“Аливаа уран бүтээл баг хамт олны хүчээр бий болдог. Тэнд ажиллаж буй хүн бүр ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй бол ажил урагшлахгүй. Тиймээс нэг багийн хүмүүс бие биенийхээ үгийг сонсож сурах нь хамгийн чухал байдаг. Манай “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны уран бүтээлчид “атгасан гар шиг” хамт олон байсан. Эхэндээ гол дүр нь дандаа эмэгтэйчүүд гээд бага зэрэг голж л байлаа. Гэтэл тэд ажлынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй үнэхээр чадварлаг уран бүтээлчид байсан” гэдгийг тэр яриандаа онцлов.

Түүнээс манай зураглаачид дэлхийн түвшинд гарах чанартай уран бүтээл хийж чадах, эсэхийг асуухад “Кино урлаг техник хэрэгслээ дагаж хөгждөг. Сүүлийн үед манай залуу уран бүтээлчид гадаадад боловсрол эзэмшиж байна. Дорвитойхон кино зохиол байвал манайхан түүнийг амилуулж чадахгүй гэх юм байхгүй” хэмээв. Тэрбээр зураглаач, найруулагч нарыг хүйтэнд дулаацаж, халуунд сэрүүцэх завгүй хүмүүс гэв. Тэд энэ дүрсийг яаж авбал хүмүүст бодит юм шиг харагдах бол хэмээн “толгойгоо гашилгаж”, санамсаргүй алдаа гаргачихгүйн тулд анхаарлаа дээд цэгт нь хүртэл төвлөрүүлдэг учраас зураг авалтын дараа их ядардаг нь ойлгомжтой. Тэгсэн ч тэд киногоо дуусгаад нээлтээ хийж байх үед өнгөрсөн зовлонгоо мартаж, урам зориг орж, мэргэжлээрээ бахархан дараагийнхаа уран бүтээлийг хурдхан л эхлүүлэхийг хүсдэг гэлээ.

Бүх зүйлийг чадах чинээгээрээ сайн хийх ёстой гэсэн шаардлага өөртөө тавьдаг тэр хариуцлага алдахаас айдаг. Кино урлагийг үргэлж мөнгө дагадаг учраас тэр гэнэ. Гэхдээ амьдралд алдаагүй зүйл гэж үгүй тул хөдөө очиж зураг авахаар олон хүн авч явчихаад хальсаа мартчихсан байх зэргийн алдаа цөөнгүй л гаргадаг аж.

Тэр камер барьж зураг авч чадахгүй болтлоо Монголын кино урлагт зүтгэнэ гэсэн. Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах их хүсэл өвөртөлж явдаг тэрбээр хийсэн бүтээлээ эргэж хараад үргэлж өөртөө “Би болоогүй л байна даа” гэж хэлдэг аж. Ярианыхаа төгсгөлд тэрбээр хүний амьдралын үнэн дүр төрхийг харуулсан баримтат уран сайхны кинонд хүчээ сорих сонирхолтой гэдгээ хэлсэн.


П.Тунгалаг

http://www.mongolnews.mn/w/45395


дэлхийн аварга М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаа: Миний охин дэлхийд нэрээ дуудуулж яваа чинь л ээжид нь жаргал

$
0
0
Г.Цэрмаа: Охин маань би чадна, надад итгэ гэдэг л хүн дээ
Өнөөдөр 9 цаг 37 минут
Талын монгол нутгаас тив дэлхийн дэвжээнд аваргалж, Монголын жүдо бөхийн түүхэнд шинэ хуудас дэлгэсэн дэлхийн аварга М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаатай ярилцлаа. Монголын эмэгтэй жүдочдоос анхны дэлхийн аварга болж, Монгол хэмээх нэрийг Бразилийн Рио-де-Жанейрогийн тэнгэрт мандуулж бахдам амжилт үзүүлсэн өдгөө 23-хан настай Уранцэцэгийг дараа дараагийн дэлхийн дэвжээ хүлээж буй.

-Дээлийн зах мушгиж суусан дэлхийн аваргын ээжийн хувьд охиноо аварга болоход сэтгэл их огшсон байх. Тэр баяр хөөрөөсөө манай уншигчидтай хуваалцаач?
-Яг охиноо аваргын медалиа хүзүүндээ зүүх үед өөрийн эрхгүй уйлсан. Цээж рүү нэг юм  огшоод л нулимс гэдэг чинь сул асгараад л байсан. Ер нь, аливаа тэмцээн уралдаанд явах бүрт нь, барилдах бүрт нь би сэтгэлээрээ охинтойгоо хамт барилддаг юм. Ялалт бүрт нь урам хайрлан утсаар ярина, урмын үгтэй мэссэж бичнэ, цай сүүнийхээ дээжийг өргөнө. Зурагтаа хүртэл арц хүжээр ариулна гээч. \инээв\

-Аваргын төлөөх барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялчихаад медалийн тавцанд зогсон төрийн дууллаа эгшиглэж байх үед Уранцэцэг маань нулимс унагаж харагдсан. Тэр агшин, тэр ялалт маш олон хүнийг огшоосон доо?
-Тэгэлгүй яахав. Бид гэр бүл, хамаатан саднаараа олуулаа үзэж байсан юм. Яг тэр л агшинд чинь бүгд уйлаад л, үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр баярлаж, бахдаж байсан. Өмнө нь, олимпод ороод ялж яваад есхөн секундын дотор ялагдсан болохоор энэ удаагийн аваргын төлөөх барилдаан охины минь хувьд ч, миний хувьд ч үнэхээр хүнд байсан. Гэхдээ охин минь заавал ялах ёстой гэж бурхандаа залбирч байсан. Өөрөө ч их хатуужилтай, эрмэг, зоримог болохоор л энэ амжилтад хүрсэн гэж боддог.

-Ээж нь л хамгийн дотны найз, хамгийн хүндтэй багш нь болдог нь дамжиггүй?
-Тийм ээ. Нэгэнт спорт гэдэг энэ том өрх айлын гишүүн, нэгээхэн хэсэг болсон учир тэсвэр хатуужилтай байж эцсийг нь хүртэл тэмцэх ёстой гэж сургадаг. Заавал оргилд нь гарах ёстой шүү гэнэ. Гэхдээ миний захиас сургамжаас илүүтэй өнөөдрийн энэ амжилтад охин маань өөрөө л хүрсэн. Багаасаа их хэрсүү, юманд тууштай, зөв хор шар нь өдий зэрэгт хүргэсэн.

-Аварга болсны дараа та утсаар ярьсан байх. Тэр үед охины тань сэтгэл хөдлөл ямар байсан бэ?
-“Ээжээ, ээжээ охин чинь ялсан шүү. Одоо таныгаа жинхэнээсээ жаргаанаа” гээд л уйлаад байсан. Өмнө нь олимпын дэвжээнд зодоглоход багахан аз дутсан. Тэр үед “Ээжээ охин чинь таныгаа баярлуулж чадсангүй” гээд сэтгэл дундуурхан ирсэн юм. Тухайн үед би “Ээж нь хэн хүнээс илүү жаргалтай байна. Миний охин дэлхийд нэрээ дуудуулж яваа чинь л ээжид нь жаргал” гэж билээ. Харин өнөөдөр би тэр үеийнхээс ч илүү их жаргалтай, баяртай байна. Охиноо аварга болсноос хойш хөл газар хүрэхгүй л явна даа. Алтан медаль зүүгээд уйлж байгаа нь зурагтаар гарах бүрийд нь хамт уйлна, инээх үед нь хамт инээнэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй болчихсон шүү. “Ээжээ, одоо таныгаа жинхэнээсээ жаргаанаа” гэсэн үг нь дэлхий даяар цуурайтах шиг л болсон. Чихэнд минь дахин дахин сонсогдоод. Одоо ч гэсэн.

-Багадаа барилдах, но­цолдох дуртай хүүхэд бай­сан гэж сонссон. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Багаасаа л хаа газар л барилдаж явдаг байсан. Эмэг­тэй хүүхэд хэр нь өөрөөсөө биеэр том, насаар ах эрэгтэй хүүх­дүүдтэй барилдана. Ма­най удамд шаггүй сайн барилдчихдаг бөх хүн олон байсан болоод ч тэр үү ген нь байдаг санагддаг байсан. Өөрөө ч сав л хийвэл барилдаж ноцолддог, бөхөд дуртай хүүхэд. Хэдийгээр барилдаж ноцолдоод явдаг ч гэлээ уг хүн нь их даруу төлөв зантай. Нэгдүгээр ангид орсон цагаасаа л ангийнхаа банди нартай барилддаг байлаа. Багш нь ч намайг их дуудна. “Танай охин хөвгүүдтэй барилдаад явж байх юм, тэр хүүхдийн толгойг нь булдруу болгочихсон, тэрнийх нь хөл гарыг гэмтээчих шахлаа” гээд л. Дээрээс нь ахтайгаа их барилдана. Өөрөөсөө ах хамаатан садныхаа ах нарыг барилдаад шидчихдэг тийм л хүүхэд байсан даа. “Миний охион, эмэгтэй хүүхэд байж ингэж болдоггүй юм” гэхээр “Эд нар чинь надад шидүүлээд байгаа юм чинь яахав дээ” гээд л хээв нэг сууна. Ер нь л багаасаа их эршүүд хүүхэд байсан юм. Би нэг үе болиулах гэж үзсэн ч надаас нуугдаад үүргэвчиндээ биеийн тамирын хувцас, алчуур хийчихээд Спортын төв ордонд очиж хаалгаар нь шагайдаг байсан гэсэн. Бэлтгэл хийж буй тамирчдыг хараад зогсоод байхаар нь багш нар нь сүүлдээ загнан “Энэ жаахан охин юу хийгээд байгаа юм, яв!” гэхээр төд удалгүй л эргэж орж ирээд суучихдаг, спортод тэр дундаа бөхөд тийм л хайртай хүүхэд байсан даа.   “Би өнөөдөр тамирчидтай бэлтгэл хийсэн, тэр эгч нар намайг шидээд, би ч бас шидээд л” гээд хөөрхөн хөөрхөн юм ярина. Тэгэхээр нь би нэг өдөр багштай нь очиж уулзаад “Миний охин бөх сонирхоод байгаа юм. Сонирхлынх нь дагуу секцэнд явуулдаг юм уу” гэтэл “Дэндүү балчир байна, ийм жаахан хүүхэд мөгөөрс, яс нь бүрэн бэхжиж амжаагүй учраас авахгүй ээ, зургаа долдугаар ангид орохоор нь авчирч өгөөрэй” гэсэн. Тэгээд л зургадугаар ангид орсон жил нь манай нэг найз дагуулж Спортын төв ордны жүдо бөхийн дугуйланд оруулж байсан даа.

-Тухайн үед та юу гэж бодож байв?
-Хэдий балчир байсан ч тэр үед би охиноосоо асуусан л даа. Чи үнэхээр чадна, эцсийг нь хүртэл явна гэж байгаа бол одоо сонгож буй спортоо орхиж болохгүй шүү. Чи чадах уу” гэж. Тэгэхэд охин маань нэлээн нухацтай бодож байснаа өөртөө итгэлтэй нь аргагүй “Чадна” гэж хариулсан. Тэр бол өөрийнх нь шийдвэр, сонголт байсан. Охин минь амьдралынхаа замыг өөрөө л сонгож өнөөдрийн амжилтад хүрсэн. Анх Баярсайхан багштай сар гаруй бэлтгэл хийгээд шууд “Женко” клубт орсон доо. Сайд Баттулгын хувьд ч гэсэн үнэхээр нүдтэй хүн юм шиг санагдсан. Морь уядаг гарамгай уяач хүмүүс удам, угшил сайтай хурдан хүлгийг нэг хараад л таньдаг шиг дөнгөж зургадугаар ангийн жаахан охиныг минь олимпын аварга болно гээд клубтээ авч байсан нь үнэхээр гайхалтай. Миний охиныг олон ч тэмцээн уралдаанд бүх талаар нь дэмжиж амжилт гаргахад нь их нөлөө үзүүлсэн хүн. Би охиноо хар багаас нь л хэний ч туслалцаагүйгээр өдий хүртэл өсгөж, нэр, мөр бүтэн явуулах гэж их хичээсэн. Уранцэцэгийг хоёрдугаар ангид байхад нь аав бид хоёр нь тусдаа амьдрах болсон юм. Тэр цагаас хойш гурван хүүхдээ элэг бүтэн өсгөж, хүн шиг хүн болгохын тулд чадахаараа зүтгэсэн. Ганц бие эмэгтэй хүний хувьд их үүрэг хариуцлага байсан. Тиймдээ ч хүүхдүүдээ авьяастай, ухаантай, дайчин, хөдөлмөрч хүүхдүүд болгон шазуур зууж, хэнээс юу ч гуйхгүй явж чадна гэдгээ аавд нь ч, ах дүүст нь ч харуулна гэж боддог байсан. Одоо ч би харуулж байна. Баттулга сайдын хувьд миний охиныг түшиж аваад, тэмцээнд явахад нь тусалж дэмждэг, бараг л эцгийн хайраар дутаж явсан охинд минь аавынх нь оронд аав нь болж байсан даа. Хамт бэлтгэл хийж, нутаг ус, эх орныхоо нэрийг дэлхийд гаргана шүү гэж захиж сургадаг байсанд нь энэ завшааныг ашиглаад баярлаж байгаагаа илэрхийлье. Охиныг минь дэлхийн аварга болгосонд таньд маш их баярлалаа.

-Мэдээж спортын хүнд багагүй хөрөнгө санхүүгийн тусламжаас гадна сэтгэл санааны дэмжлэг хэрэг болно шүү дээ?
-Үнэхээр тийм. Баттулга сайд маш их үүрэг гүйцэтгэсэн хүн. Мөн “Bridge” группийн захирал Дорждэрэм гэдэг хүн миний охинд их тус болсон. Охин маань самбын дэлхийн аваргад явах болсон юм. Өөрөө ч дуртай байсан л даа. Гэвч тухайн үед зардал олддоггүй. Нэг өдөр утас дуугартал Урнаа маань “Ээжээ би зардлын мөнгөө өөрөө олоод тэмцээндээ явнаа” гэдэг юм байна. Би ч гайхаад хоёр сая төгрөг яаж олох гэж байгаа тухай асуутал “Нутгийнхаа нэг сайн ахыг хүнээр заалгалаа, одоо уулзах гээд ажлынх нь өрөөний үүдэнд ирчихсэн байна” гэлээ. Би ч санаа зовоод миний охин болох юм уу гэтэл “Болно оо, болно” гэсэн. Охин минь өөрийгөө танилцуулаад “Би самбо бөхийн дэлхийн аваргад явах гэсэн чинь надад зардал байдаггүй ээ, та надад зардлын мөнгө өгчих” гээд шууд л гуйж гэнэ. Тэгтэл нөгөө хүн нь гайхалгүй яахав дээ. “Ийм туранхай, ийм жижигхэн охин самбо бөхийн дэлхийн аваргад орох гээд байгаа юм уу, түрүүлнэ гэж үү” гэж л дээ. Манай хүн хариуд нь “Би заавал түрүүлнэ, та надад зардал өгчихвөл би түрүүлж ирээд танд буцаагаад өгчихнө” гээд л шалаад байж л дээ. Нөгөө хүн нь хамт сууж байсан хүнтэйгээ инээж инээж байснаа “Чи чадах уу” гэж асуухад нь охин “Би чаднаа, би заавал чадна, та надад итгэ” гэж л дээ. Тэгэхээр нь миний охинд итгээд зардлыг тэр дор нь гаргаж өгсөн. Дараа нь охин минь самбо бөхийн дэлхийн аварга болж ирчихээд мөнгийг нь өгсөн гэсэн. Тэр үед би охиндоо “Чи хүний итгэл хүлээлээ шүү, заавал ялаарай” гэж захиж байсан. Охин минь ч чадсан, ялсан. Тэр хүний итгэлийг алдаагүй. Эх орон элэг нэгт Монгол түмнийхээ итгэлийг ч алдаагүй.

-Энэ олон жил гурван хүүхэд өсгөнө, хажуугаар нь ажлаа хийнэ, багшийн цалин ямар билээ дээ?
-Тийм ээ. Би жаргана гэдгээ өөрөө ч мэддэг байсан. Одоо би үнэхээрийн жаргалтай байна. Хэдийгээр аав нь Баянхонгорт байдаг ч би охиндоо тэмцээний зардал өгөөч ээ гэж нэг ч удаа гуйж байгаагүй ээ. Хүний амьдралд, залуу байхад алдаж эндэх юм байлгүй яахав. Би гурван хүүхэддээ аавыгаа хайрлаж яваарай, гомдоож болохгүй гэдэг юм. Ээж хүн бол яахав ээ, аав хүнийг хэдэн үедээ гомдоож болохгүй шүү гэдэг. Аавыгаа хайрлаж, халамжилж аавтайгаа холбоотой байг гэдэг үүднээс зун бүр хөдөө аав руу нь явуулдаг.

-Уранцэцэгийг маань амьдралын хатуу хөтүү аварга болгосон юм болов уу гэж ойлголоо?
-Тийм шүү. Миний охиныг амьдралын хатуу хөтүү л аварга болгосон. Үнэхээр сэтгэ­лийн хаттай байж, амьдралд нухлуулж байж аварга боллоо. Хоёрдугаар ангид байхад нь аав нь орхиод явсан. Тэр үед би энэ гурван хүүхдийг хүний дайтай хүн болгоно доо гэж зорьсон, тэр зорилгодоо ч хүрсэн. Хүү маань 38 дугаар сургуулийг алтан медальтай төгссөн, охин маань дунд сургуульдаа кураш бөхийн дэлхийн аварга болсон. 17-хон насандаа. Бага охин минь харин дуулж бүжиглэдэг авьяастай, одоо КУДС-д жүжигчин, сэтгүүлч мэргэжлээр давхар сурч байна. “Би эгч шигээ нэртэй, төртэй олонд тустай сайн сэтгүүлч жүжигчин болно” гэж бага маань ярьдаг юм. Эгчийнх нь үлгэр дууриалал их нөлөөлдөг байх.

-Уранцэцэг аваргыг ялж аварга болохоосоо өмнө эх­лээд өөрийгөө, дотоод сэт­гэлзүйгээ ялсан юм байна даа?
-Эмэгтэй хүний хувьд үнэхээрийн тэвчээртэй. Жин хасна, нэмнэ гэдэг бол жирийн бидний ойлгох зүйл биш. Ганцхан хоногт долоон кг хасна гэдэг бол үнэхээр хүнд. Тамирчин хүний ар гэр, найз нөхөд, багш дасгалжуулагч, хамтран бэлтгэл хийж буй тамирчид л мэднэ үү гэхээс бусад хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй байх. Охины минь гарын арван хуруу нь үе бүхнээрээ мултарч байсан. Эдгэхдээ махир муруй эдгэнэ. Хөл гарынх нь зөөлөн эд гэмтэнэ гээд л маш их бэртэл авдаг. Ямар сайндаа охин маань “Ээж намайг хуримаа хийхээр түгждэг бөгж авч өгөөрэй” гэж хошигнож байсан юм. Охин минь олимпод явахаасаа өмнө таэквондогийн долоон удаагийн улсын аварга Төрмөнхтэй танилцаж одоо хүртэл үерхэж байгаа. Хамт бэлтгэл сургуулилтаа хийнэ. Кроссонд гүйнэ гэхчилэн. Адилхан спортын хүмүүс болохоор бие биедээ их сайн.

-Хүү тань дүүгээ ирэхээс өмнө өөрийнхөө гараар барьсан байшингаа дуусгах гээд зав муутай байгаа гэсэн?
-Тийм ээ. Хүү маань эцэг хүн ямар байх ёстой тэр бүх үүргийг нуруундаа үүрч хоёр дүүдээ ах шиг нь ах байж чаддаг, маш ухаантай. Сурахын хажуугаар Солонгост ажил хийж цалингаараа хоёр жил гаруйн өмнөөс барьж эхэлсэн байшингаа саяхан дуусгалаа. Дүүгээ ирэхээс өмнө гээд их л хичээсэн. Одоо дотоод заслын ажил л үлдээд байна. Ийм ухаантай, халамжтай ахтай болохоор, сэргэлэн цовоо эгчийгээ ойлгож тусалж дэмждэг дүүтэй болохоор охин минь дэлхийн аварга болсон. Хүү маань ирэх сарын 14-нд хуримаа хийх гэж байгаа. Манайх бүл нэмж байгаа баярт үйл явдал тохиож байна. Ер нь, энэ жил манай гэр бүлд ивээлтэй сайхан жил болж байна. Хүү маань заяаны ханьтайгаа учирч, охин минь дэлхийн аварга боллоо. Шинэ байшиндаа орж  байна гээд л.

-Мөн та өөрөө Улсын тэргүүний багш болсон гээд л…
-\инээв\ Энэ тухай яаж мэддэг байна аа. Тийм ээ, таван жил тутам багш нарын ажлыг шалгаж дүгнэдэг юм. Энэ жил улсын тэргүүний шилдэг 50 багш шалгаруулахад би 15-т орсон. Улсад нийт 27 жил багшилж байна.

-Эх орныхоо нэрийг дэлхийн чихэнд сонордуулж чадсан, Монгол түмэнд дэлхийн аварга төрүүлж өгсөн танд баярлалаа. Манай уншигчид болоод нийт монголчуудын нэрийн өмнөөс аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Миний охины даваа, унаа бүхэнд хамт байж сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан та бүхэндээ, элэг нэгт ахан дүүс та нартаа баярлалаа.

Эх сурвалж: www.assa.mn

С.Түвшинжаргал: Орчуулсан бүтээлийг дүгнэж, зэмлэл урам хайрладаг уншигчидтай болхоор сэтгэл хангалуун байна

$
0
0

 

Нийтэлсэн: 2013-09-02 10:03:11

Зохиолч бүр бүтээлээ уншигчдын хайртай, ширээний ном болгохыг хүсдэг. Тэгвэл хүссэн ажлаа хийхийн зэрэгцээ уншигчдын аль хэдийний танил болсон нэгэн эрхмийг энэ удаагийг ярилцлагын зочноор урилаа. Түүнийг С.Түвшинжаргал гэдэг.
Тэрбээр орчуулагч мэргэжилтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдэд зориулсан,танин мэдэхүйн, үлгэрийн зэрэг олон номыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Одоо тэрбээр дэлхийн алдартай “Удирдагч эмэгтэйчүүд”-ийн талаар бичсэн номыг хөрвүүлж байгаа аж.
-Дэлхийн алдартай удирдагчдын амьдрал, уран бүтээлийнх нь талаар бичсэн бүтээл цөөнгүй бий. Тэдгээрээс “Удирдагч эмэгтэйчүүд” юугаараа онцлог вэ? 
-Дэлхийн удирдагчдын талаар бичсэн ном, хэвлэл олон бий. Гэхдээ тэдгээрт ихэвчлэн намтарчилсан маягаар бичсэн байдаг. Харин миний орчуулгын ном дүгнэлт маягаар бичсэнээрээ ялгаатай.
Тухайлбал, удирдагч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс юугаараа ялгардаг, эрчүүд улстөрийн тоглоомд ороод явчихдаг бол эмэгтэйчүүд асуудалд бодитоор ханддаг зэрэг зохиогчийн сонирхолтой зүйлүүдийн талаар бичсэнийг монгол хэлнээ хөрвүүлсэн. Мөн зорилгодоо үнэнч эмэгтэйчүүдийг хүмүүс муугаар хэлэх тохиолдол байдаг.
Маргарет Тэтчер бол үүний нэгэн жишээ. Түүний шаргуу зан чанараас болж хамт ажиллагсад нь шүүмжилдэг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь хэлсэн үг л үнэн байх ёстой гэсэн түүний хатуу зарчим бусдад тээртэй санагддаг байж. Гэхдээ энэ хүн цаг үеийнхээ онцгой хүн нь байж чадсан. Энэ мэт эмэгтэй удирдагчдын талаар бичсэн их сонирхолтой номыг хөрвүүлээд дуусч байна даа.
-Та хэзээнээс орчуулга хийж эхэлсэн бэ? 
-Өмнө нь Польшийн Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Элчин сайдын яам хаагдсаны дараа монгол ардын үлгэрийг польш уруу орчуулж эхэлсэн. Тэгж яваад л орчуулга хийх дуртай болсон. Ер нь ном уншиж, орчуулга хийх миний хамгийн дуртай ажил. Одоо ажил маань гарт орчихсон болохоор илүү сайн материалыг орчуулахын төлөө хичээж байна.
-Польш хэлнээс орчуулга хийдэг хүн олон бий юу? 
-Польшоос орчуулга хийдэг хүн хуруу дарам бий. Одоо Польшид монголын уламжлалт анагаах ухаан хөгжиж байгаа. Тиймээс тэнд сайхан амьдарч байгаа монголчууд ч бий. Өмнө нь тэнд боловсрол эзэмшсэн, худалдаа наймаа хийж явсан хүн ч цөөнгүй. Энэ утгаараа ойр зууртаа ярьчихдаг хүн олон. Би польшоос гадна орос, англи хэлтэй.
-Хэдийгээр ном орчуулж байгаа ч гэсэн олон талын мэдээлэл, судалгаа хийх шаардлагатай болдог байх?
 -Миний хөрвүүлсэн номуудаас хамгийн их судалгаа шаардсан нь “Дэлхийн түүхийг эргүүлсэн 100 эрхэм” байгаа юм. Гарчигтай 100 эрхэм гээд өгчихсөн ч дотроо зуугаас илүү хүний тухай бичсэн. Тэгэхээр энэ олон хүний нэрийг монголоор хөрвүүлэхдээ хэрхэн бичдэгийг нягтлахаас эхлээд жижиг ч гэсэн ажиллагаатай олон зүйл байсан.
Мөн энэ номыг би ганцаараа хөрвүүлээгүй надаас гадна олон редактор байсан. Дээрээс нь орчуулсан материал маань салбарын хувьд ч экологи, физик, түүх гээд миний мэдэхгүй олон зүйл байсан болохоор мэргэжлийн хүнээр олон удаа нягтлуулсан.
Тиймээс мэргэжлийн хэллэг, утга найруулгын хувьд ч алдаа багатай гарсан ном гэж бодож байна. Тэгээд дэлхийн алдартай хүмүүсийн талаар надаас илүү мэддэг уншигчид бий шүү дээ. Тэднээс муу үг сонсохгүйн тулд хичээсэн.
-Шинэ бүтээлээ бэлэн болохоор номын баяр хийх үү? 
-Орчуулгын ном гаргаж байгаа болохоор номын баяр хийхгүй. Ном орчуулж байх хугацаандаа тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Тийм болоод ч тэр үү хүмүүс намайг өөрөө ном бичээч гэж хэлдэг. Энэ утгаараа хоёр номон дээр ажиллаж байна. Яг миний өөрийн бичсэн ном гарвал номын баяр хийнэ гэж бодож байгаа.
-Таны орчуулсан “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ” их сонирхолтой ном гэж сонссон. Нэрнээсээ авахуулаад олон хүний анхаарлыг татсан болов уу? 
-Энэ миний орчуулгын анхны бүтээл. Хүмүүс номын нэрийг хараад “Муу гэж яагаад хэлсэн юм бэ” гэж асуудаг. Энэ номонд муу эмэгтэй гэдэг нь архи, тамхи хэрэглэдэг эсвэл аймшигтай атаа жөтөөтэй хүнийг хэлсэн гэж санадаг. Гэтэл тийм санаа огтхон ч байхгүй. Муу эмэгтэй гэдэг үг бол ёгт утгаар хэрэглэгдсэн.
Энэ бол хэзээд өөрийнхөөрөө байдаг эмэгтэйг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уруулаа улаан өнгөөр будаад хэн нэгэнд таалагдахгүй байсан ч өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч байж чаддаг хүнийг хэлж байгаа хэрэг юм. Үнэндээ зарим охид хөөрхөн болбол баян хүнтэй гэрлээд сайхан амьдарна гэж боддог.
Гэтэл үүнийг буруу ойлголт гэдгийг номд бичсэн байгаа. Эрчүүд бие даасан, санхүүгийн хувьд хараат бус эмэгтэйд татагддагийг зохиолч бичсэн. Ийм эмэгтэйтэй амьдарч байгаа хүн дарамтанд ордоггүй харин ч хажууд нь байх дуртай байдаг гэсэн шүү. Номын зохиолч нь америк хүн учраас бичлэгийн хувьд ч их чөлөөтэй юм шиг санагдсан.
-Харин “Эрчүүд яагаад муу эмэгтэйтэй гэрлэдэг вэ” номын тухайд? 
-Маш сонирхолтой ном. Олон эрчүүдтэй хийсэн ярилцлагыг жишээ болгон оруулсан юм байна лээ. Ер нь хүнд их хэрэгтэй ном гэж ойлгодог. Тиймээс уншсан хүмүүс ямар бүтээл болохыг хэлэх байх.
-Орчуулгын ном бичиг үсэг, найруулгын алдаатай байдаг нь худлаа биш. Энэ зах зээлийн нэг болсон танаас орчуулгын номын чанарын талаар тодруулмаар байна? 
-Нэг хэсэг ном олдоггүй байсан. Харин одоо хүссэн номоо унших боломж бидэнд бий болжээ. Мэдээж тэгш зүйл гэж байдаггүй шиг сайн муу бүтээл байдаг. Тэр болгонд уншигч дүгнэлт хийгээд зохиолч, орчуулагчид нь оноо тавих байх. Энэ л хамгийн чухал шүү. Гэхдээ номын чанар одоо сайжирсан гэж бодож байна.
-Хувь хүний хувьд өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ? 
-Би өөрийгөө 100 хувь үнэлдэг. Миний орчуулсан номонд “Чи бол энэ дэлхий дээр цор ганц, дахин давтагдахгүй. Энэ нь чиний үнэт чанар” гэж бичсэн байдаг. Би айлын эзэгтэй, хөөрхөн хүүхдийн ээж болсон. Хамгийн чухал зүйлүүдийн нэг нь би өөрийнхөө дуртай зүйлийг хийж байна.
Миний орчуулсан бүтээлийн сайн мууг дүгнэн магтаал, зэмлэл, урам хайрладаг уншигчидтай болохоор өөрийгөө сэтгэл хангалуун хүн гэж боддог. Ингэж хэлэхээр хүмүүс эмэгтэй хүн даруу байх ёстой гэж хэлдэг /инээв/.
-Тэгвэл өөрийгөө олсон гэсэн үг үү? 
-Тийм. Би дуртай зүйлийнхээ хүчээр өөрийгөө олсон. Дээрээс нь эмэгтэй хүн нас нь явахын хэрээр өөрийгөө илүү хайрладаг болдог байх. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж бодохоос илүү өөртөө итгэлтэй болсон. Ер нь хүн өөрөө өөртөө хайртай байж л өрөөлөөр хайрлуулна шүү дээ.
-Таныг ажиглаад байхад их бие даасан хүн юм шиг санагдлаа? 
-Гэхдээ нөхрийнхөө санаа бодлыг сонсолгүй яахав. Эмэгтэй хүн мяндсан ухаантай гэж ярьдаг шүү дээ. Гэр бүлийн асуудалд “би” гэж хандвал хажуудах хүн нь халгадаг. Тиймээс эрчүүдэд урам, магтаал харамгүй хайрлаж байх хэрэгтэй.
-Зохиолч хүн ургуулан бодох дуртай мөрөөдөмтгий байдаг. Харин та өөрийгөө хэрхэн тодорхойлох бол? 
-Хүүхэд байхдаа их мөрөөдөмтгий байсан. Ер нь ганцаардмал хүн шиг байгаа юм. Ганцаараа сууж байгаад мөрөөдөх дуртай. Кофе уугаад ном уншиж суух дуртай. Ялангуяа хувьсгалын дараах үеийн ном зохиолыг уншаад суухаар өөрийн эрхгүй зохиолын нэг баатар болтлоо шимтэн ном уншдаг. Мөн би “Secret” номонд итгэдэг.
Эх сурвалж: 

Viewing all 579 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>